САНХҮҮГИЙН ХЭРЭГЛҮҮР
Санхүүгийн хэрэглүүр: нэг аж ахуйн нэгжийн санхүүгийн хөрөнгө нөгөө аж ахуй нэгжийн санхүүгийн өр төлбөр буюу өмчийг хоѐуланг нь өсгөдөг аливаа гэрээ юм. Санхүүгийн хөрөнгө:
Мөнгө Өөр компаниас мөнгө буюу өөр санхүүгийн хөрөнгийг хүлээн авах гэрээлсэн эрх Өөр аж ахуй нэгжийн өмчийн хэрэглүүр Аж ахуй нэгжийн өмчийн хэрэглүүрт төлбөр нь хийгдэх тодорхой гэрээнүүд орно.
Санхүүгийн өр төлбөр:
Өглөгүүд Бусад компаниас авсан зээл Гаргасан бонд ба өөр аж ахуй нэгжийн гаргасан өөрийн бусад хэрэглүүр Үүсмэл санхүүгийн хэрэглүүр (фьючерс, форвард, своп, опцион) Мөнгөн тогтмол дүн бүхий өөрийн хувьцааг хүргэх хариуцлага Өөрийн өмчөөрх зарим үүсмэл хэрэглүүр
Өмчийн хэрэглүүр: Энэ нь аж ахуйн нэгжийн өр төлбөрийг хассаны дараах хөрөнгийн үлдэгдэл сонирхлыг нотлох аливаа гэрээ юм. Санхүүгийн хэрэглүүрийн төрөл Үндсэн:
Бэлэн мөнгөний хадгаламж Бонд, зээл, зээллэг Авлага\Өглөг (санхүүгийн түрээсийг оруулаад) Өөрийн хөрөнгийн хэрэглүүр
Дераватив
Форвард, фьючерс Санхүүгийн опцион Своп Капс ба колорс
Нийлмэл Хөрвөх хүүтэй өр Солих боломжтой өр Хоѐр валютын нэгжээр илэрхийлэгдсэн бонд ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ Аж ахуй нэгж нь санхүүгийн хөрөнгө буюу санхүүгийн өр төлбөрөө уг хэрэглүүрийн гэрээний нөхцлийн нэг хэсэг болсон тохиолдолд, зөвхөн тийм тохиолдолд балансад хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Форвард гэрээний (тусгайлсан санхүүгийн хэрэглүүр ба өргөн хэрэглээний барааг ирээдүйн өдөр тогтоосон үнээр худалдан авах буюу худалдах хариуцлага ) нь солилцоог бодитоор гүйцэтгэх хаалтын өдрийг хүлээлгүйгээр хариуцлага бий болсон өдөр нь хөрөнгө буюу өр төлбөрөөр хүлээн зөвшөөрдөг. Үл хүлээн зөвшөөрөлт Компани санхүүгийн хөрөнгө (эсвэл зарим хэсэг)-ийг зөвхөн дараах үед үл хүлээн зөвшөөрнө. А. Санхүүгийн хөрөнгөөс гаргах мөнгөн урсгалын гэрээлсэн эрх дуусгавар болох Б. Санхүүгийн хөрөнгийг шилжүүлсэн бөгөөд уг шилжүүлэлт нь санхүүгийн хөрөнгийн эзэмшлийн эрсдэл ба өгөөжийн цар хүрээний үнэлгээнд суурилан үл хүлээн зөвшөөрөлтийн шалгуур хангаж байх. Санхүүгийн хөрөнгийг шилжүүлэх А. Мөнгөн урсгалыг хүлээн авах гэрээлсэн эрхийг гуравдагч этгээдэд олгох Б. Мөнгөн урсгалыг хүлээн авах гэрээлсэн эрхийг хадгалан үлдэх боловч гуравдагч этгээдэд мөнгө төлөх гэрээлсэн үүргийг өөртөө хүлээн авах Эзэмшлийн эрсдэл ба өгөөжийн шилжүүлэх Компани нь шилжүүлгийн хийснийг тогтоох үедээ эзэмшлийн эрсдэл ба гөөөжийг авч үзэх ѐстой. Санхүүгийн хөрөнгийн бүх эрсдэл ба өгөөжийг бүрэн шилжүүлсэн үед санхүүгийн хөрөнгийг үл хүлээн зөвшөөрнө. Хөрөнгөнд тавих хяналтыг шилжүүлэх Компани нь эзэмшлийн бүх эрсдэл ба өгөөжийг шилжүүлээгүй эсвэл хадгалж үлдээгүй ч компани нь хяналтаа хадгалж үлдсэн эсэхийг тодорхойлно. Хэрэв нөгөө компани нь ямар нэгэн хязгаарлалтгүйгээр гуравдагч талд хөрөнгийг худалдах чадвартай байх тохиолдолд компани нь шилжүүлсэн санхүүгийн хөрөнгөнд тавих хяналтаа алдсанд тооцно. ХЭМЖИЛТ БА ХАМГААЛАЛТ Анхдагч хэмжилт Ашиг, алдагдлаар бодит үнэ цэнээр хэмжсэн санхүүгийн хөрөнгө ба санхүүгийн өр төлбөрөөс бусад тохиолдолд санхүүгийн хөрөнгийг худалдан авах болон санхүүгийн өр төлбөр гаргахтай шууд холбоотой ажил гүйлгээний зардал нь бүх санхүүгийн хөрөнгө, санхүүгийн өр төлбөрийн анхдагч хэмжилтэнд багтдаг. Дуусгавар болох боломжгүй ажил гүйлгээний зардал нь зардлаар тайлагнагдах ѐстой. Өр төлбөрийн болон өмчийн элементийг агуулсан нийлмэл хэрэглүүрийг гаргахтай холбоотой ажил гүйлгээний зардал нь дүнгийн хуваарилалтын пропорциар нийлмэл хэсгүүдэд хуваагдах ѐстой. Нэгээс илүү ажил гүйлгээтэй холбоотой ажил гүйлгээний зардлууд нь ижил төрлийн ажил гүйлгээтэй тохируулан оновчтойгоор хуваарилагдах ѐстой. Бодит үнэ цэнэ Бодит үнэ цэнэ дараах тохиолдолд найдвартай байна. Ул үндэстэй бодит үнэ цэнийн тооцооллын хэмжээний хэлбэлзэл нь их биш Магадлалыг тооцоолох боломжтой буюу бодит үнэ цэнийн тооцоололд ашиглалгдах боломжтой байх
Дараах үеийн хэмжилт Анхдагч хүлээн зөвшөөрөлтийн дараа ашиг, алдагдлаарх бодит үнэ цэнээр хэмжсэн санхүүгийн өр төлбөрөөс бусад бүх санхүүгийн өр төлбөрүүдийг үр ашигт хүүгийн түвшний аргаар хорогдуулсан өртгөөр хэмжинэ. Хамгаалалт Нягтлан бодох бүртгэлийн зорилгоор хамгаалалт нь бодит үнэ цэнийн өөрчлөлт нь бүхэлдээ буюу хэсэгчлэн хамгаалагдсан зүйлийн бодит үнэ цэнэ эсвэл мөнгөн урсгалын өөрчлөлтөнд цэвэрлэгдэж байхаар зориулагдсан нэг буюу түүнээс олон хамгаалалтын хэрэглүүрийг хэлнэ. Хамгаалагдсан зүйл Бодит үнэ цэнийн өөрчлөлт болон ирээдүйн мөнгөн урсгалын өөрчлөлтийн эрсдэлд оруулж болох Хамгаалагдахаар зориулагдсан хөрөнгө, өр төлбөр, пүүсийн хариуцлага эсвэл урьдчилан төлөвлөгдсөн өндөр магадлалтай ажил гүйлгээ юм. Хамгаалалтын хэрэглүүр Энэ нь бодит үнэ цэнэ эсвэл мөнгөн урсгал нь зориулан хамгаалагдсан хэрэглүүрийн бодит үнэ цэнэ буюу мөнгөн урсгалын өөрчлөлттэй цэвэрлэгдэж буй үүсмэл хэрэглүүр юм. Бүх дериватив хэрэглүүрүүд нь (бичигч нь эрсдлийг хүлээн зөвшөөрсөн байдаг учраас бичсэн опционоос бусад) хамгаалалтын хэрэглүүрт зориулагдсан байж болно. Гадаад валютын хамгаалахын тулд зөвхөн үүсмэл бус дериватив нь хамгаалалтын хэрэглүүрт зориулагдсан байж болно. Хамгаалалтын бүртгэл Дараах нөхцлүүд хангагдсан тохиолдолд хамгаалалтын харилцаа нь хамгаалалтын бүртгэлийн шаардлага хангана. Хамгаалалтын эхэнд хамгаалалтын харилцаа, хамгаалалтыг хэрэгжүүлэхэд зориулсан аж ахуйн нэгжийн эрсдлийн удирдлагын зорилт, стратегийн албан ѐсны дэлгэрэнгүй баримтжуулалт байх Эрсдлээс хамгаалахад хамгаалалт нь өндөр үр дүнтэй байх магадлалтай (80-125 хувийн хооронд) буюу үр дүн нь найдвартай хэмжигдэх боломжтой байх Мөнгөн урсгалын хамгаалалтын хувьд, урьдчилан төлөвлөсөн ажил гүйлгээ (хамгаалалттай холбоотой) нь Өндөр магадлалтай Тайлагнасан цэвэр ашиг алдагдалд харьцангуйгаар нөлөөлж болзошгүй мөнгөн урсгалын хэлбэлзлийн эрсдлийг илэрхийлж байх ѐстой Санхүүгийн тайлангийн хугацааны туршид хамгаалалт нь байнга үнэлэгдэж, өндөр үр дүнтэй байх нь бодитоор хамгаалагдсан байсан
ХАРААТ КОМПАНИД ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ Хувьцаагаарх хөрөнгө оруулалтыг ихэвчлэн дараах зориулалтаар хийдэг.
Хөрөнгө оруулалтыг арилжааны зориулалтаар эзэмших /үнийн өсөлтөөс ашиг олох/ Хяналт тавих зорилгоор эзэмших
Хяналт тавих зорилгоор хөрөнгө оруулалт хийхэд тухайн компаний нийт саналын эрхтэй хувьцааг нэг дор 100 % худалдан авах боломжгүй. Иймд ихэвчлэн бага багаар худалдан авч нийт саналын эрхтэй хувьцааны 50-с дээш хувь болсон үед толгой ба охин компаний харилцаанд шилжсэн буюу бизнесийн нэгдлийн 3 дахь хувилбар болох хувьцааг худалдан авах хэлбэр гэж үздэг. Компаний нийт саналын эрхтэй хувьцааны 20-оос 50 хувийг эзэмших үед мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлэхүйц боломжтой гэж үзэн хараат компани гэж нэрлэдэг. Дараах шалгууруудын аль нэг нь үүссэн нөхцөлд мэдэгдэхүйц нөлөөтэй гэж үздэг. Эдгээр нь:
Захирлын зөвлөлд төлөөлөлтэй байх Бодлого боловсруулахад оролцдог байх Хоорондох материаллаг гүйлгээтэй байх Удирдах боловсон хүчний сэлгээнд оролцдог байх Чухал мэдээллээр хангадаг байх 0-20 хөрөнгө оруулалт 20-50 хараат 50-с дээш толгой охин
Мэдэгдэхүйц нөлөөлөл үүсээгүй байгаа нөхцөлд ямагт бодит үнэ цэнийн аргаар бүртгэнэ /0-20/ Харин мэдэгдэхүйц нөлөөлөл үүссэн нөхцөлд зорилноос хамааран дараах аргаар бүртгэнэ. /20-50/
Бодит үнэ цэнийн аргаар- арилжааны зорилгоор эзэмшиж байвал Өмчийн аргаар – хяналт тавих зорилгоор эзэмшиж байвал.
Жишээгээр тайлбарлавал: А компани Б компаний нийт саналын эрхтэй хувьцааны 20% болох 4000 нэгж хувьцааг нэгжийг нь 130 ₮ -өөр худалдан авсан худалдан авалттай холбоотой зардал нийт дүнгийн 5%-иар тооцож брокерийн хураамж төлсөн хувьцааны нэрлэсэн үнэ 100 ₮. Тайлант хугацаанд Б компани 5.850.000 ₮-ийн ашигтай ажиллаж нэгж хувьцаанд 20₮-ний ногдол ашиг олгосон. Хувьцааны бодит үнэ цэнэ 150 ₮ байсан.
ӨМЧИЙН АРГААР БҮРТГЭЛ ХӨТЛӨВӨЛ:
Дт: Хувьцаагаарх хөрөнгө оруулалт
546.000 / (4000*130)*105% /
Кт: Мөнгөн хөрөнгө
546.000
Дт: Хувьцаагаарх хөрөнгө оруулалт
1.170.000
Кт: Хөрөнгө оруулалтын орлого
Дт: Мөнгөн хөрөнгө
80.000
/ 5.850.000*20% /
1.170.000
/20*4000/
Кт: Хувьцаагаарх хөрөнгө оруулалт
БОДИТ ҮНЭ ЦЭНИЙН АРГААР БҮРТГЭЛ ХӨТӨЛВӨЛ:
80.000
Х Дт: Хувьцаагаарх хөрөнгө оруулалт
546.000 / (4000*130)*105% /
Кт: Мөнгөн хөрөнгө
Дт: Мөнгөн хөрөнгө
80.000
546.000 /20*4000/
Кт: Хувьцаагаарх хөрөнгө оруулалт
Дт: Хувьцаагаарх хөрөнгө оруулалт
80.000
80.000
/ (150-130)*4000 /
Кт: Хөрөнгө оруулалтын бодит үнэ цэнийн олз
80.000
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ
Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэж капиталын үнийг өсгөх эсвэл түрээсийн орлого эсвэл аль алиных нь зорилгоор эзэмшиж буй (өмчлөгч эсвэл санхүүгийн түрээсээр түрээслэгчийн) хөрөнгө (газар эсвэл барилга, барилгын нэг хэсэг, эсвэл аль аль нь)-ийн хэсэг бөгөөд үүнд дор дурдсанаас бусад хөрөнгө хамаарна. Үүнд: Бараа буюу үйлчилгээний үйлдвэрлэл болон нийлүүлэлт эсвэл удирдлагын зориулалтаар ашиглаж байгаа Бизнесийн хэвийн нөхцөлд худалдаж борлуулж байгаа Анхдагч хэмжилт Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөддөх хорөнгийг анх өртгөөр нь хэмжинэ. Түрээсээр эзэмшиж буй хөрөнгийн хувь хэсгийг НББОУС 17 Түрээс-ийн дагуу хөрөнгийн хувь хэсгийн бодит үнэ цэнэ ба түрээсийн хамгийн бага төлбөрүүдийн өнөөгийн үнэ цэнийн аль багаар хэмжинэ. Дараа үеийн хэмжилт Дараа үеийн хэмжилтийг хийхдээ аж ахуйн нэгж нь бодит үнэ цэнийн загварыг эсвэл өртгийн загварыг бүх хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөддөх хөрөнгүүдийн хувьд нэгэн жигд сонгож ашиглана. Бүх аж ахуйн нэгжүүд нь хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөддөх хөрөнгийн бодит үнэ цэнийг тооцох ѐстой. Бодит үнэ цэнийг СТОУС 13 Бодит үнэ цэнийн хэмжилт-ийн дагуу хэмжинэ. Бодиг үнэ цэнийн загвар бүх үл хөдлөх хөрөнгийг бодит үнэ цэнээр нь үнэлнэ мэргэжлийн үнэлгээчний үнэлгээнд үндэслэхийг дэмждэг бодит үнэ цэнийн өөрчлөлтөөс үүссэн олз эсвэл гарзыг тайлангийн үеийн цэвэр ашиг/ алдагдалд тусгах ѐстой. Тавилгатай ажлын байр түрээслүүлбэл- ажлын байрны бодит үнэ цэнэд тавилгын бодит үнэ цэнийг оруулж тооцдог Өртгийн загвар хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хэмжихдээ өртгөөс хуримтлагдсан элэгдлийг ба хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын аливаа гарз (ж.нь НББОУС 16 Үндсэн хөрөнгийн өртгийн загварыг ашиглан)-ыг хасна. Үнэ цэнийн бууралтын талаарх ижил төстэй нөхцөл, зарчмуудыг ашиглана. Шилжүүлэлт Хөрөнгийн ашиглалтанд өөрчлөлт гарсныг нотлох үед Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс
Эзэмшиж эхлэх үед Эзэмшил дуусах үед Барилгын ажил дуусах үед
Өмчлөгч эзэмшсэн үл хөдлөх хөрөнгө
Борлуулах зорилгоор сайжруулалт эхлэх Түрээс /арилжааны/
Бараа материалын ангилалд
Өмчлөгч эзэмшиж байгаа үл хөдлөх хөрөнгө гэж бүтээгдэхүүн буюу үйлчилгээний, үйлдвэрлэл буюу нийлүүлэлт эсвэл захиргааны зориулалтаар ашиглахын тулд эзэмшиж буй(өмчлөгч эсвэл санхүүгийн түрээсээр түрээслэгч) үл хөдлөх хөрөнгийг хэлнэ. ХОЗҮХХ-ийн зардлыг ААН гарсан тухай бүрт дээрх хүлээн зөвшөөрөлтийн зарчмын дагуу үнэлдэг. Эдгээр зардалд ХОЗҮХХ-ийг анх худалдан авахад гарсан зардал болон дараах үеүүдэд тухайн үл хөдлөх хөрөнгөд нэмж төлсөн зарим хэсгийг сольсон, эсвэл үйлчилгээ хийхэд гарсан зардал оруулдаг. ХОЗҮХХ-ийн зарим хэсгийг солих замаар олж эзэмшсэн байж болно. Жишээ нь: хуучин ханыг дотор засал чимэглэл хийх замаар шинэ хана болгож болно. Хэрэв хүлээн зөвшөөрөлтийн шалгуур хангаж байвал Хөрөнгө оруулалтын зориулалттай хуучин үл хөдлөх хөрөнгийн дансны үнэд оруулж хүлээн зөвшөөрдөг. Солигдож буюу шиэнчлэгдсэн хэсгийн дансны үнийг энэ стандартын үл хүлээн зөвшөөрөх заалттай уялдуулан үл хүлээн зөвшөөрөх ѐстой. Худалдаж авсан хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өртөгт: Худалдаж авсан үнэ+шууд хамаарах аливаа зарлага орно Түрээсээр эзэмшиж байгаа бөгөөд ХОЗҮХХ гэж ангилсан үл хөдлөх хөрөнгийн хувь хэсгийн анхны өртгийг санхүүгийн түрээсийн нэгэн адил үл хөдлөх хөрөнгийн бодит үнэ цэнэ ба Хамгийн бага төлбөрийн өнөөгийн үнэ цэнийн аль бага дүнгээр хүлээн зөвшөөрч бүртгэнэ. Жишээ 1: “Ө” компани дэвших компаниас 2,300,000-өөр газар худалдан авсан. Удирдлагууд нь уг газрын борлуулах эсвэл үйл ажиллагаандаа ашиглах эсэхийг шийдвэрлээгүй байгаа бөгөөд уг газрыг худалдаж авахын тулд үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компанид 150,000 төлсөн. Гуйцэтгэх нь: уг хөрөнгийн анхны өртгийг тодорхойлж дансны бичилт хий. Анхны өртөг= 2,300,000+150,000=2,450,000 Дт ХОЗҮХХ 2,450,000 Кт Мөнгөн хөрөнгө 2,450,000 Уг газрыг Санхүүгийн байдлын тайлангийн Эргэлтийн бус хөрөнгийн хэсэгт ХОЗҮХХ гэсэн хэсэг тусгаж харуулна. Данснаас хасалт Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөддөх хөрөнгийг худалдан борлуулах НББОУС 18 санхүүгийн түрээсээр түрээслүүлэх замаар данснаас хасна. НББОУС 17 үүсэх олз эсвэл гарз хөрөнгийн дансны үнэ ба ашиглалтаас хасахад үүссэн цэвэр орлого хоѐрын зөрүүгээр тодорхойлох орлого эсвэл зардал гэж хүлээн зөвшөөрнө.
ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮРТГЭЛ Хөдөө аж ахуйн үйл ажиллагаа нь хүнс тэжээл болон бусад зориулалтаар ургамлыг тариалж, хурааж, боловсруулах, мөн тодорхой зүйлийн, үүлдрийн гаршуулсан амьтад буюу малыг өсгөн үржүүлэх үйл явцыг ерөнхийд нь хамаардаг. Манай улсын хувьд хөдөө аж ахуйн үйл ажиллагаа нь хэмжээний хувьд жижиг, бие даасан, гэр бүлд төвлөрсөн байдаг тул нийтлэг зориулалттай санхүүгийн тайлан гаргах шаардлагагүй байж болно. Гэхдээ хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд хөдөө аж ахуйн нягтлан бодох бүртгэлийг хөгжүүлэх шаардлага зүй ѐсоор гарч ирж байна. Хөдөө аж ахуйн үйл ажиллагаа нь онцлог шинж чанартай тул эдийн засгийн бусад салбарт өртөг тооцох аргуудыг шууд хэрэглэх боломжгүй. Хөдөө аж ахуйн салбарын өөр нэг онцлог шинж нь энэ салбарт Засгийн газрын буцалтгүй тусламж ба туслалцаа түгээмэл, маш их хэмжээтэй байдаг. Үүнээс улбаалан 3 зүйлийг энэ сэдвийн хүрээнд авч үзье.
1. Биологийн хөрөнгө 2. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн 3. Засгийн газрын буцалтгүй тусламж 1.Биологийн хөрөнгө гэдэг нь амьд амьтан, ургамал юм. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн буюу аж ахуйн нэгж биологийн хөрөнгөөс хүлээн авсан бүтээгдэхүүний хувьд зөвхөн уг бүтээгдэхүүнийг биологийн хөрөнгөөс хүлээн авах үеийн үнэлгээг тодорхойлоход НББОУС-41 “Хөдөө аж ахуй” стандартыг ашиглана. Харин хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хүлээн авсаны дараа түүнийг боловсруулах үйл ажиллагааны бүртгэлд НББОУС-2 “Бараа материал”, НББОУС-16 “Үндсэн хөрөнгө” гэх мэт холбогдох СТОУС-ыг мөрдөнө. Жишээ нь: ойгоос мод бэлтгэн, уг бэлтгэсэн модоор тавилга үйлдвэрлэвэл уг модыг НББОУС-16 “Үндсэн хөрөнгө”-д зааснаар, малын махаар хиам, консерв хийвэл НББОУС-2 “Бараа материал”-д зааснаар бүртгэнэ. Бодит үнэ цэнийг найдвартай хэмжих боломжгүй байхаас бусад бүх тохиолдолд биологийн хөрөнгийг анхдагч хүлээн зөвшөөрөлтийн болоод тайлангийн үе бүрт тооцоолж буй борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнээр хэмжинэ. Стандартад тодорхойлсноор бодит үнэ цэнийн гол тодорхойлогч нь зах зээлийн үнэ цэнэ байдаг. Ихэнхи тохиолдолд биологийн хөрөнгийн хувьд зах зээл нь оршин байдаг учраас зах зээлийн үнэ цэнэ нь бодит үнэ цэнийг найдвартай тооцох баталгаа, боломж нь болж чаддаг. Биологийн хөрөнгө нь хөдөө аж ахуйн үйл ажиллагааны гол орлогыг бий болгогч хувьсан өөрчлөгдөх чадвартай хөрөнгүүд юм. ХАА-н бүтээгдэхүүнийг Биологийн хөрөнгө Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ашиглан үйлдвэрлэх бүтээгдэхүүний жишээ Ямаа Ноолуур Цамц, малгай, ороолт Үхэр Шир Цүнх, гутал Таримал ой мод Тайрдас мод Дүнз, гуалин Таримал жимсний мод Түүсэн жимс Боловсруулсан жимс Мал Мах Хиам, зайдас, утсан мах Тариан талбай Үр тариа Талх, нарийн боов НББОУС-ын дагуу хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн системийг дараах 2 түвшинд хуваан авч үздэг.
Хэрэглэх: Тухайн амьтан ургамлыг хэрэглэх, ашиглах, нядлах, хурааж авах зорилготой. Үр төл, үр жимс өгөгч: Үр төл, үр жимс авах зорилготой.
Бүртгэл: Амьтан ба ургамлыг дараах нөхцөл байдлыг хангасан үед хөрөнгөөр хүлээн зөвшөөрнө. Үүнд: Өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны үр дүнд үүссэн бөгөөд аж ахуйн нэгжийн хяналтанд байдаг. Тухайн аж ахуйн нэгж нь тухайн хөрөнгөөс ирээдүйн эдийн засгийн үр өгөөж хүртэх магадлалтай. Хөрөнгийн бодит үнэ цэнэ ба өртгийг үнэн бодитой тооцох боломжтой байх Мөн биологийн хөрөнгө нь газартай салшгүй холбоотой. Жишээ нь: Аж ахуйн нэгж НББОУС 41-д зааснаар зарим хөрөнгийг биологийн хөрөнгө гэж ангилан бүртгэсэн ба үүнд нийт 36 сая төгрөгний алимны цэцэрлэгээ үнэлэх шаардлагатай болсон. Үүнийг санхүүгийн тайланд хэрхэн бүртгэх вэ? Хөрөнгө Ой мод Ой мод ургаж буй газар Ой мод дотор тавьсан зам Дүн
Санхүүгийн тайланд Өртөг (₮) 30 600 000 Эргэлтийн бус хөрөнгө: Биологийн хөрөнгө 3 600 000 Эргэлтийн бус хөрөнгө: Газар 1 800 000 Эргэлтийн бус хөрөнгө: Бусад биет үндсэн хөрөнгө 36 000 000
2.Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гэдэг нь аж ахуйн нэгжийн биологийн хөрөнгөнөөс хүлээн авсан бүтээгдэхүүн юм. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хүлээн авалтын цэг дээр хүлээн зөвшөөрнө. НББОУС 41-ийн дагуу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тайлант үе бүрийн эцэст тооцоолж буй борлуулалтын зардлыг хассан хүлээн авалтын үе дэх бодит үнэ цэнээр нь үнэлнэ. Дансны үнэд орсон
өөрчлөлтийг тайлант үе бүрийн эцэст олз эсвэл гарзаар хүлээн зөвшөөрнө. Хэрэв тухайн бүтээгдэхүүн нь богино хугацаанд борлуулагддаг бол дээрх нөхцөл үүсэхгүй. Бүртгэл: А компани 10,000 ш чацарганы модтой. Энэ жил 40тн чацаргана хурааж авсан. 1кг үнэ-1500₮ ба борлуулалтын зардал нэгжид 200₮. Дансны үнэ /10,000*5,000/
50,000,000
Зах зээлийн үнэ /10,000*7,000/
70,000,000
Борлуулалтын зардал /10,000*500/ 5,000,000 Бодолт:
Дт. Бэлэн бүтээгдэхүүн /40,000*1,300/
52,000,000
Кт. Хүлээн авалтын цэг дээрх биологийн хөрөнгийн бодит үнэ цэнэ 52,000,000 Биологийн хөрөнгийн үнэ цэнийн өсөлтийг бүртгэхдээ: Дт. Биологийн хөрөнгө /чацарганы мод/ 15,000,000 Кт. Үнэ цэнийн өсөлт
15,000,000
Цэвэр боломжит үнэ цэнэ = 70,000,000-5,000,000 = 65,000,000 төгрөг байна. 3.Засгийн газрын буцалтгүй тусламж Борлуулалтын зардлыг хасаж тооцсон бодит үнэ цэнээр нь үнэлсэн биологийн хөрөнгөнд хамаарах ямар нэгэн нөхцөл болзол заагаагүй засгийн газрын буцалтгүй тусламжийг уг тусламжийг хүлээн авах нөхцөл бүрдсэн үед ашиг, алдагдлаар бүртгэнэ. Борлуулалтын зардлыг хасаж тооцсон бодит үнэ цэнээр нь үнэлсэн биологийн хөрөнгөнд хамаарах тодорхой нөхцөл болзол заасан (жишээ нь: тухайн аж ахуйн нэгж хөдөө аж ахуйн зарим нэг үйл ажиллагааг эрхлэхгүй байх зэрэг) засгийн газрын буцалтгүй тусламжийг уг нөхцөлийг хангасан үед л ашиг, алдагдлаар бүртгэнэ. Өөрөөр хэлбэл, засгийн газрын буцалтгүй тусламжийн нөхцөлийг хангах боломжтой болсон үед биш хангасан үед тусламжийн орлогыг хүлээн зөвшөөрч бүртгэнэ. Үүнийг авлагаар тусгаж харин энэхүү нөхцөл биелсэн үед орлогоор хүлээн зөвшөөрнө гэсэн үг.