Магистр, Докторын хөтөлбөрийн оюутны хөтөч

Page 1

Магистр, докторын хөтөлбөрийн оюутнуудад зориулав.


МАНДАХ ИХ СУРГУУЛЬ

ОЮУТНЫ ХӨТӨЧ ( Магистр, Докторын хөтөлбөрийн оюутнуудад зориулав.) Сургуулийн захиргаанаас эмхэтгэн гаргав.

Улаанбаатар хот 2018 он


АГУУЛГА МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО, УРИА, ҮНЭТ ЗҮЙЛС ....5 АЛСЫН ХАРАА ................................................................................................................................ 5 ЭРХЭМ ЗОРИЛГО ............................................................................................................................. 5 УРИА ................................................................................................................................................... 5 ҮНЭТ ЗҮЙЛС ..................................................................................................................................... 5 МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ЧАНАРЫН БОДЛОГО .....................................................................5 МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ЧАНАРЫН БОДЛОГЫН ЗОРИЛТУУД .........................................5 МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО...................................6 МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА ..................................................................7 СУРГАЛТЫН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА ........................................................................................9 БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛЬ, ТЭНХИМҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА .........................................10 Нягтлан бодох бүртгэлийн тэнхим ................................................................................................. 10 Эдийн засаг, бизнесийн тэнхим ...................................................................................................... 15 Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхим .......................................................................... 19 Гадаад хэлний тэнхим ...................................................................................................................... 22 Мандах Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль.............................................. 26 Мэдээлэл технологийн сургууль .................................................................................................... 27 Компьютерийн ухааны тэнхим ....................................................................................................... 27 ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ ............................................................................................................................29 ОЮУТАНД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ..............................................................................................34 СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮД .........................................................................................................39 СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ...........................................................................................................39 Нэг. Нягтлан бодох бүртгэлийн магистр ....................................................................................... 40 Хоѐр. Санхүүгийн магистр .............................................................................................................. 42 Гурав. Банкны магистр .................................................................................................................... 44 Дөрөв. Бизнесийн удирдлагын доктор ........................................................................................... 46 СУРГАЛТЫН КРЕДИТ СИСТЕМ .....................................................................................................48 МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТ ЭРХЛЭХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ .................................49 МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙГ ДҮҮРГЭСЭН МАГИСТРАНТУУДААС АВАХ НЭГДСЭН ШАЛГАЛТЫН УДИРДАМЖ ................................57 ОЮУТНЫ МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХ ЖУРАМ ..................................................................58 ЁС ЗҮЙ, САНАЛ ГОМДЛЫН ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ .................................................61 ОЮУТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ ............................................................................................................67 ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ ..............................................................................69 НОМЫН САНГИЙН ДОТООД ЖУРАМ ..........................................................................................72 ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ..........................................................................................75 МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИЙН ..........................................................................76 ШИЛЖИЛТ, ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ ...........................................................76 ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ЖУРАМ ................................84 ОЮУТНЫ БАЙРАНД СУУГЧДЫН ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ.................................................86


ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ ...........................................................................................88 ТӨГСӨГЧИЙН ҮРЭГДҮҮЛСЭН ДИПЛОМЫГ ДАХИН ОЛГОХ, ...............................................92 ХУУЧИН ДИПЛОМЫГ ШИНЭЧЛЭН СОЛИХОД БАРИМТЛАХ ЖУРАМ ................................92 МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТЛАХ ДЭГ ..............................................................................................................................94 МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ХУВЦАСНЫ ӨЛГҮҮРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ЖУРАМ ..............95 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ АЖЛЫН СТАНДАРТ ..................................................96 Нэг. Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тавигдах шаардлагууд ............................................ 96 Хоѐр. Академик бичлэг.................................................................................................................. 106 СУДАЛГААНЫ АЖИЛ БИЧИХ ЗӨВЛӨМЖ .................................................................................113 ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ ОЛГОХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ ....................................115


МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО, УРИА, ҮНЭТ ЗҮЙЛС АЛСЫН ХАРАА ОЛОН УЛСЫН ЖИШИГТ ХҮРСЭН СУДАЛГАА-СУРГАЛТЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОХ ЭРХЭМ ЗОРИЛГО ҮНДЭСНИЙ БОЛОН ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН БОЛОВСРОЛЫН ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ, ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭНЭ. УРИА “БИД МЭДЛЭГЭЭР БАЯЛГИЙГ БҮТЭЭНЭ” ҮНЭТ ЗҮЙЛС    

ЧАНАРТАЙ СУРГАЛТ ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭН ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГА ОЮУНЛАГ, ХҮНЛЭГ, НЭГДМЭЛ БАЙДАЛ

МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ЧАНАРЫН БОДЛОГО БИД ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ЭРХЭМЛЭН, СОНИРХОГЧ ТАЛУУДЫН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ ДЭЭДЭЛСЭН ҮНЭ ЦЭНЭТЭЙ БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ ТАСРАЛТГҮЙ САЙЖРУУЛДАГ, ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛТИЙН ТҮҮЧЭЭЛЭГЧ ИХ СУРГУУЛЬ БОЛНО. МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ЧАНАРЫН БОДЛОГЫН ЗОРИЛТУУД Зорилт 1: Үр дүнд суурилсан сургалтын жишиг хөтөлбөрийг бий болгох Зорилт 2: Сургалтын стандартад нийцсэн хичээлийн шинэ байртай болох Зорилт 3: Сургалтын цахим-Мандах системийг нэвтрүүлэх Зорилт 4: Манлайлагч Мандахчуудыг хөгжүүлэх Зорилт 5: Олон улсын түвшний судалгааны ажил, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх Зорилт 6: Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартын нэвтрүүлж баталгаажуулах Зорилт 7: Эрдэм шинжилгээ, судалгаа мэдээллийн төв болох МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО: Сонгосон мэргэжлийнхээ холбогдох мэдлэг чадварыг үндэсний болоод олон улсын түвшинд хүрэхүйц хэмжээнд эзэмшиж, оюунлаг, хүнлэг, чадварлаг дээд мэргэжилтэн болж төгсөх явдал мөн. Оюутан энэхүү эрхэм зоригоо биелүүлсэн бол түүнд дээд боловсролын зэрэгтэй мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг олгож төгсгөнө.


МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО


МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Тус сургууль 1992 онд байгуулагдсан. 1999 онд анхны, 2004 онд 2 дахь удаа, 2015 онд 3 дахь удаа, 2018 онд 4 дэхь удаа тус тус байгууллагын магадлан итгэмжлэл, Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрөө 2006 онд, 2012 онд 2 дахь удаа, 2018 онд 3 дахь удаагаа магадлан итгэмжлүүлсэн. 2014 онд Олон улсад магадлан итгэмжлүүлсэн анхны хувийн сургууль болсон. Монголын маркетингийн холбооноос “Зах зээлд тэргүүлэгч” /2007/, Монголын менежментийн холбооноос Шилдэг менежменттэй байгууллагаар /2012/ өргөмжилсөн. Олон нийтийн санал асуулгаар “Шилдэг сургууль” өргөмжлөл, Монголын ажил олгогч Эздийн нийгэмлэгээс “Ажлын байрны хангамж сайтай сургууль” өргөмжлөл хүртэж, чанартай сургалтыг эрхэмлэж ирсэн билээ. Манай сургууль бизнесийн болон мэдээллийн технологийн чиглэлээр бакалаврын болон магистр, докторын сургалт явуулах материаллаг нөхцөл, багшлах боловсон хүчин, сургалт, оюутны дотуур байраар хангагдсан, их, дээд сургуулиудад тавигддаг стандарт, шаардлагуудыг бүрэн хангасан сургуулиудын нэг. Удирдлагуудын танилцуулга Албан тушаал Захирал, Удирдах Зөвлөлийн дарга Мэдээлэл технологийн сургуулийн захирал Сургалт эрхэлсэн дэд захирал Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Санхүү, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Ерөнхий нягтлан бодогч Сургалтын албаны дарга Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгч Эдийн засаг, бизнесийн тэнхимийн эрхлэгч Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Компьютерийн ухааны тэнхим эрхлэгч

Г.Нанжид

Профессор

Холбогдох утас 7000-1183

С.Өлзийбат

Доктор (Ph.D), Профессор

7018-1903

Ч.Төрбадрах Л.Энх-Амгалан

Доктор(Ph.D), дэд профессор Доктор (Ph.D), Профессор

7018-5954 7018-5949

С.Энхтүвшин

Магистр

7018-1915

Г.Эрдэнээ С.Энхзаяа

Мэргэшсэн нягтлан бодогч дэд Профессор

70181915 7018-5949

Х.Нямбаяр

дэд Профессор

7018-5950

С. Цолмон

Доктор (Ph.D), дэд Профессор

7018-5950

С.Ганцэцэг

Доктор (Ph.D), дэд Профессор

7018-5950

Н. Далайсайхан

Ахлах багш

7018-5950

Ө.Ганзориг

Ахлах багш

7018-5950

Овог нэр

Цол, зэрэг

Материаллаг бааз: Хичээлийн 2 байртай. Интернет болон дотоод сүлжээнд холбогдсон 160 гаруй компьютертэй 5 лаборатори, гадаад хэлний 3 кабинет, монгол англи хэл дээр зохиогдсон мэргэжлийн болон бусад 20000 гаруй ном, сурах бичиг, 260 суудал бүхий номын сан, уншлагын танхим, 260 суудалтай цайны газар, интернет болон олшруулах үйлчилгээ, өөрийн эзэмшлийн оюутны байр болон спорт залтай. Лекц, семинар практикийн танхим хүрэлцээтэй. Нэг ээлжээр хичээллэдэг. Сургалт: БШУЯ-ны олгосон тусгай зөвшөөрөлд заасан хөтөлбөрийн дагуу сургалт явуулдаг. Үндсэн ангийн сургалтын зэрэгцээ нягтлан бодогчдын мэргэжил дээшлүүлэх, мэргэшсэн нягтлан бодогчдыг бэлтгэх, аж ахуйн нэгж, байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлэн бүртгэлийг шинэчлэх, сайжруулах ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийдэг. Бакалаврын сургалтын хөтөлбөрүүд Элсэлчдийн Олгох Сургалтын Суралцах Индекс Элсэлт авах хөтөлбөрүүд боловсролын боловсролы хэлбэр хугацаа түвшин н зэрэг Өдөр Бүрэн дунд 4 жил Бакалавр 041101 Нягтлан бодох бүртгэл Эчнээ, орой Бакалавр 2 жил Бакалавр 041201 Санхүү Өдөр Бүрэн дунд 4 жил Бакалавр 041203 Банк Өдөр Бүрэн дунд 4 жил Бакалавр


071501 061302 061202

Механик инженер Мэдээллийн систем Програм хангамж

Өдөр өдөр өдөр

Бүрэн дунд Бүрэн дунд Бүрэн дунд

4 жил 4 жил 4 жил

Бакалавр Бакалавр Бакалавр

Багшлах бүрэлдэхүүн: Манай сургуулийн багш нар дотоодын болон Олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнд илтгэл тавьж, төсөлт ажилд оролцож ирснээс гадна, тэдний зохиосон хэдэн арван сурах бичиг гарын авлага манай орны бусад их дээд сургуулиудад өргөн ашиглагддаг юм. Бүх багш нар магистраас дээш зэрэгтэй бөгөөд тэдний ихэнх нь олон жил багшилж боловсролын салбарт амжилт олсон багш нар байдаг. Оюутан суралцагчид: Манай оюутнууд их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохиогддог эрдэм шинжилгээ, урлаг спортын уралдаан тэмцээнд байнга хамрагдаж, амжилттай оролцож ирсэн. 1998 оноос төрийн болон төрийн бус мэргэжлийн их, дээд сургуулиудын дунд зохиогдсон Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын улсын 20 удаагийн олимпиадаас 10 удаа алт, 5 удаа мөнгө, 4 удаа хүрэл медаль хүртэж 2 удаа айргийн 5-д орсон амжилттай явж байна. Хөнгөлөлт, урамшил: Оюутан хоѐр улирал дараалан онц суралцвал дараа жилийн сургалтын төлбөрийг 20 хувиар хөнгөлдөг. Улсын олимпиадад амжилттай оролцсон оюутныг тусгай шагналаар шагнадаг бөгөөд жил бүр шилдэг оюутан шалгаруулж үүсгэн байгуулагчийн нэрэмжит шагнал олгодог. Магадлан итгэмжлэгдсэн тул сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжаар сургадагаас гадна бүх оюутнууд Засгийн газрын Үндэсний тэтгэлэгт хамрагддаг. Хамтын ажиллагаа: Манай сургууль дараах холбоо, нийгэмлэгүүдийн гишүүн. Үүнд:  Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум (MИДСК),  БЭСТ,  Монголын Менежментийн Холбоо,  Монголын Хувийн Их Дээд Сургуулиудын Холбоо,  АНУ-ын ACBSP /Accreditation Council For Business Schools and Programs/  Монголын маркетингийн холбоо Хамтын ажиллагаатай сургуулиуд:  Японы TOHOKU их сургууль,  БНСУ-ын Kookmin их сургууль,  Тайландын Мahasarakham их сургууль  Туркын Кипрын “Eastern Mediterranean”  Швейцарийн ABMS open university,  ОХУ-ын засгийн газрын дэргэдэх Санхүүгийн Их сургуулийн Калугагийн салбар сургууль  Казакстан улсын Кокшетауский их сургууль,  Босни-Герцеговани улсын Травникийн их сургуулиудтай багш, оюутан солилцоо, эрдэм судлалаар хамтран ажилладаг. Төгсөгчид. Хорин гурван удаагийн төгсөлтөөр бэлтгэгдсэн 7000 гаруй нягтлан бодогчид, 100 гаруй програм хангамжийн болон мэдээллийн системийн инженерүүд төрөл бүрийн салбарт ажлын байраар бүрэн хангагдсан. 400 гаруй хүн мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авч, 50 гаруй төгсөгч төрийн болон хувийн их, дээд сургуулиудад багшилж, Монгол улсын шилдэг нягтлан бодогч олноор төрөн гарсаар байна. 2001 оноос магистрын сургалт явуулж байна. Энэ хугацаанд нийт 149 магистр суралцаж төгссөний дотор төгсөгчдийн дөрөв нь Монгол улсын шилдэг нягтлан бодогч болсон. Төгсөгчдийн 90 гаруй хувь нь төрөл бүрийн салбарт амжилттай ажиллаж байгаа бөгөөд ажлын байрны захиалга хангалттай ирдэг.


СУРГАЛТЫН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА Тус алба нь анх “Сургалтын алба” нэртэйгээр зохион байгуулагдсан ба 2009 оноос “Сургалтын чанар, хяналтын алба” нэртэйгээр байсан бол 2017 оны 9-р сарын 1-нээс Сургалтын алба нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Сургалтын алба нь сургалтын хөтөлбөрүүдийн хэрэгжилт, сургалтын технологийн мөрдөлт, сургалтын процессийн явцыг удирдан зохион байгуулж, хяналт тавихаас гадна сургалтын бүхий л үйл явцад мониторинг хийх, мэдээ, тайлан гаргаж холбогдох албадуудад хүргэх, оюутан, багш, бусад үйлчлүүлэгчдэд шаардлагатай мэдээлэл гаргаж өгөх, оюутны тэтгэлэг, төлбөрийн тооцоог хийх зэрэг өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг хариуцдаг. Тус алба нь дарга, арга зүйч, ажилтан бүхий 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Сургалтын алба нь Мандах их сургуульд элсэн суралцсанаас төгсөх хүртэл сургалтын үйл ажиллагаанд оюутан тантай байнгын холбоотой ажилладаг нэгж юм. Сургалтын албаны үндсэн чиг үүрэг Сургалтын алба нь дараах чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:  Боловсролын зэрэг олгох хөтөлбөрийг Мандах их сургуулийн Эрдмийн зөвлөл, төгсөгч, ажил олгогч нараас бүрдсэн хөтөлбөрийн хороо нь олон талын судалгаан дээр үндэслэн боловсруулдаг билээ. Сургалтын алба нь батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажилладаг.  Хөтөлбөрийн хүрээнд элсэлт, оюутны бүртгэл, сургалтын технологи, төгсөлт зэрэг үйл ажиллагааг Монгол улсын хууль, тогтоол, Мандах Их Сургуулийн дүрэм, сургалтын журам болон бусад холбогдох бичиг баримтын дагуу явуулдаг.  Сургалтын чанарын удирдлагыг хэрэгжүүлж, сургалтын хөтөлбөрийн болон технологийн хэрэгжилтэд мониторинг хийх, үүнийалтын чанарын удирдлагыг хэрэгжүүлж, сургалтын хөтөлбөрийн болон технологийн хэрэгжилтэд мониторинг хийхууль, тогтоол, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж хяналт тавидаг.  Суралцагчийн мэдлэг, чадварыг үнэн зөвөөр дүгнэх, энэ үйл ажиллагаанд орчин үеийн сургалт, судалгааны техник хэрэгсэл, арга барил ашиглах асуудлыг удирдан зохион байгуулдаг. Сургалтын алба дараах үйлчилгээг оюутанд үзүүлнэ.Үүнд:  Суралцагчтай сургалтын гэрээ байгуулах  Суралцагчийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, хариу өгөх, холбогдох нэгжээр шийдвэрлүүлэх  Суралцагчийн суралцах хугацааны холбогдох тодорхойлолт олгох  Боловсролын зээлийн санд оюутныг хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжинд хамруулах талаар хүсэлт гаргасан оюутны материал хүлээн авч уламжлах  Оюутны нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих смарт карт шинээр олгох, дахин олгох болон картны хугацаа сунгах асуудлаар хүсэлтийг хүлээн авч харьяа газартай хамтран ажиллах  Суралцагчийг шилжүүлэх, хасах, тэдэнд чөлөө олгох, сургалтын төлбөртэй холбоотой асуудлыг сургуулийн холбогдох журам, суралцах гэрээний хүрээнд шийдвэрлэнэ.  Жилийн чөлөөнөөс эргэн ирж үргэлжлүүлэн суралцах хүсэлт гаргах болон хичээлийн хуваарь, багш сонголт хийн баталгаажуулалт хийхтэй холбоотой асуудал гарвал СА-ны оюутны бүртгэл хариуцсан ажилтанд хандана.  Оюутны хичээлийн хуваарь гаргаж мэдээлэх


БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛЬ, ТЭНХИМҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА  Нягтлан бодох бүртгэлийн тэнхим: Нягтлан бодох бүртгэл мэргэжлийн мэргэшүүлэх хичээлүүдийг  Эдийн засаг, бизнесийн тэнхим: Эдийн засгийн онол, менежмент, маркетинг зэрэг мэргэжлийн суурь хичээлүүдийг  Суррь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхим  Мэдээллийн технологийн тэнхим: Програм хангамж, Мэдээллийн систем мэргэжлийн мэргэшүүлэх болон мэргэжлийн суурь хичээлүүдийг  Гадаад хэлний тэнхим: Гадаад хэлний хичээлүүдийг тус тус хариуцан заадаг.

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

Тус тэнхмийн бүрэлдэхүүнд Доктор 4, профессор 5, докторант 5, магистр 15 багш ажиллаж байгаагийн дотор Монгол улсын шилдэг нягтлан бодогч багш 4, Мэргэшсэн нягтлан бодогч 19, Татварын мэргэшсэн зөвлөх 4, Мэргэшсэн үнэлгээчин 5, аудитор 7 ажиллаж байна. Тус тэнхмийн багш Р.Батжаргал, Л.Энх-Амгалан, Х.Нямбаяр, Р.Дариймаа нар Монгол улсын шилдэг Нягтлан бодогч багшаар шалгарч байсан. Мөн тус тэнхмийн багш нар АНУ, БНСУ, ОХУ, БНХАУ, Энэтхэг улс, АНЭУ, Швейцарь, Австрали, Япон улсуудад мэргэжил дээшлүүлэх сургалт, семинар, зөвлөгөөнд оролцсон. Үүнээс гадна Сангийн яам, ММНБИ, НББ-ийн хүрээлэн, НББ хөгжүүлэх сан, ММҮИ, ТМЗ нийгэмлэг, аудит, программ хангамжийн компаниудтай хамтран ажилладаг. Тэнхимийн багш нарын гаргасан НББ-ийн үндэс, Санхүүгийн бүртгэл, Өртгийн бүртгэл, Удирдлагын бүртгэл, Дунд шатны НББ, Аудит, СТОУС-ын хэрэглээний тайлбар, Санхүүгийн тайлагнал-1,2, Санхүүгийн удирдлага, Өртөг ба гүйцэтгэлийн удирдлага зэрэг ном, сурах бичгүүд нь Монгол улсын ижил чиглэлийн мэргэжлийн их, дээд сургуулиуд, мэргэжлийн байгууллагуудад өргөнөөр хэрэглэгддэг, Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлүүд болсон байна. Монгол улсад НББ-ийн стандартыг нэвтүүлэх ажил 1993 оноос тодорхой үе шаттайгаар явагдаж байгаа. НББ-ийн шинэ тогтолцоо хараахан төлөвшөөгүй, стандарт бүрэн нэвтрээгүй байна. Иймээс тус тэнхим Монгол улсад стандартыг нэвтрүүлэх, НББ-ийг төлөвшүүлэх үйлсэд оролцож СТОУС-ын хэрэглээний чиглэлээр судалгааны ажил голчлон хийж байна. 2004 оноос Монгол улсад улсын секторын НББОУС (International public sector accounting standards)-г нэвтрүүлэх ажилд оролцсон. 2004-2006 онуудад дэлхийн банкны санхүүжилтаар орон даяар стандартын сургалт явагдсан бөгөөд тус сургуулийн баг, СЭЗДС-н баг хамтран сургалтыг зохион байгуулж байсан. 2009 оноос ММНБИ-с СТОУС-ын тасралтгүй боловсролын сургалт явагдаж эхэлсэн бөгөөд тэнхмийн багш нар сургагч багшаар ажиллаж байна. Тус тэнхмийн багш нар ММНБИ-ийн Сургалт, Төсөл, Хөтөлбөр, Хамтын ажиллагааны


хороо, Нягтлан бодох бүртгэлийн арга зүй, судалгаа, стандартын хороо, Ёс зүйн хорооны гишүүнээр ажилладаг. ТЭНХИМИЙН ЗОРИЛГО: НББ-ийн боловсролын олон улсын стандартад нийцсэн мэргэшүүлэх сургалт, судалгааны ажлыг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэх, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх ТЭНХИМЭЭС ОЮУТНЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА:  НББ-ийн мэргэжлийн АСТ /3-р курс/  НББ-ийн үндэс хичээлийн олимпиад /1-р курс/  Санхүүгийн бүртгэл хичээлийн олимпиад /2-р курс/  Зардал, удирдлагын бүртгэл хичээлийн олимпиад /3-р курс/  НББ-ийн олимпиад /3,4-р курс/ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ: Тус тэнхим нь мэргэжлийн болон мэргэшүүлэх чиглэлийн 20 гаруй хичээлийг зааж, мэргэжлийн дугуйлан, клуб хичээллүүлдэг бөгөөд тус тэнхмийн багш нар оюутнуудаа бэлдэн НББ-ийн улсын олимпиадын 10 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна. СУДАЛГААНЫ АЖЛЫН ЧИГЛЭЛ: № Багшийн нэр

1

2

3

4

5

6

7

8

Судалгааны ажлын сэдэв СТОУС-ыг төлөвшүүлэх нь Үндсэн хөрөнгийн бүртгэлийг сайжруулах нь Х.Нямбаяр /БУМ, ММНБ, Дэд проф/ ЖДААН-д СТОУС-ыг нэвтрүүлэх нь НББ-ийн сургалтыг сайжруулах асуудал Ашгийн удирдлага, түүнийг тооцоолох арга зүйн зарим асуудал Компанийн засаглалын зарим асуудал А.Наранцэцэг Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтанд нөлөөлөх зарим /PhD, ММНБ, ММҮ, Ахлах багш/ хүчин зүйлсийн судалгаа Хувьцааны төвлөрөл ба түүнтэй холбоотой асуудал Гарааны бизнесийг бий болгох нь Аудитын онол, арга зүйн зарим асуудлууд И.Гүррагчаа /БУМ, ММНБ, Үнэлгээчин, Аудитор, Татварын онол практикийн тулгамдсан асуудлууд Ахлах багш/ Хөрөнгийн үнэлгээний аргачлал, загварчлал ХХОАТ-ын тухай хуулийн хэрэгжилт, эрх зүйн орчин ААНОАТ-ын тухай хуулийн хэрэгжилт, эрх зүйн орчин М.Энхсүрэн /БУМ, ММНБ, ТМЗ, Аудитор, Ахлах НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт, эрх зүйн орчин багш/ Аудитын үйл ажиллагааны хөгжил Аудитын компаниудын өрсөлдөх чадвар Дотоод аудитын үйл ажиллагаа Б.Бадрал УСНББОУС-ын нэвтрүүлэлт /БУМ,ММНБ, Ахлах багш/ Удирдлагын бүртгэл, хяналт Татварын хуулийн хэрэгжилтийн үр нөлөө Д.Цэвэлмаа Үнэ шилжүүлэлт /БУМ, ММНБ, ТМЗ, Ахлах багш/ НӨАТ-ын тайлагналын асуудал Орлогын албан татварын бүртгэлийн тулгамдаж буй асуудал Тэнцвэржүүлсэн онооны карт(Balance scorecard) бэлтгэх онол арга зүйн асуудлууд Хөдөлмөрийн зардлын хяналт Ш.Цэцэгжаргал /БУМ, ММНБ/ ХАА-н үйлдвэрлэлийн төсөв, тайлан бэлтгэх Худалдааны байгууллагын бүртгэл тайлан Ашгийн удирдлага, түүнийг тооцоолох арга зүй Ц.Одгарав /БУМ, ММНБ/ Компанийн стратеги төлөвлөгөөг боловсруулах арга зүй


9

10

11

12

13

14

15

Компанийн нийгмийн хариуцлага, түүнтэй холбоотой зарим асуудлууд Үндсэн хөрөнгийн бүртгэлийг сайжруулах асуудал Э.Энх-Амгалан /БУМ, ММНБ/ ААНБ-ын санхүүгийн байдал, ашигт ажиллагааг харьцааг ашиглан үнэлэх нь Олон улсын татварын эрх зүй- давхар татвар, үнэ шилжүүлэлт Б.Баатарцогт /БУМ, ММНБ, Аудитор/ Хөрөнгө оруулалтын бүртгэл, тайлагналтай холбоотой зарим асуудлууд Орлого бүртгэл, тайлагналтай холбоотой асуудлууд Нэгтгэсэн санхүүгийн тайлантай холбоотой зарим асуудал Групп компанийн бүртгэл, тусдаа санхүүгийн тайлан ба нэгтгэсэн санхүүгийн тайлан З.Ундармаа /БУМ, ММНБ/ Оюутны сурах арга барилыг нэмэгдүүлэх арга зам БНХАУ-ын хөрөнгө оруулалтын асуудал Санхүүгийн тайлангийн шинжилгээ ба удирдлагын шийдвэр гаргалт Т.Золбоо /БУМ, ММНБ/ Хөдөлмөрийн зардлын хуваарилалт хяналт Төгсөлтийн шалгалтын амжилтыг нэмэгдүүлэх арга зам Санхүүгийн тайлагналын зарим асуудал ААНБ-н санхүүгийн байдлын үнэлгээ Г.Хандсүрэн /БУМ, ММНБ/ Бүтээгдэхүүний өртөг тооцолт, өртгийн удирдлагын зарим асуудал Үндсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг хэмжих асуудал Г. Золбоо /БУМ, ММНБ/ Орлого хүлээн зөвшөөрөлтийн зарим асуудал Эрчим хүчний өртөг тооцолтыг боловсронгуй болгох нь Хөрөнгө оруулалтын төслийн үнэлгээ ба хандлага Хувьцааны үнэ ханшийг таамаглах арга зам Б.Ганбагана /БУМ, ММНБ, ТМЗ/ Нийгмийн хариуцлагын бүртгэл, тайлагнал Татварын орчны шинэлэг асуудлууд

ТЭНХИМИЙН БАГШ НАР:

Тэнхмийн эрхлэгч Х.Нямбаяр Дэд профессор, ММНБ, Аудитор

Л. Энх-Амгалан Доктор (Ph. D), дэд Профессор, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал

Р. Батжаргал МУГЭЗ, Доктор (Ph.D), Зөвлөх Профессор


Б.Аюуш Доктор, Профессор

Р.Дариймаа Доктор

А.Наранцэцэг Доктор, ММҮ, ММНБ

И.Гүррагчаа Ахлах багш, ММНБ, ММҮ, Аудитор

Д.Цэвэлмаа Ахлах багш, ММНБ, ТМЗ

Б.Бадрал Ахлах багш, ММНБ, Аудитор

М.Энхсүрэн Ахлах багш, ММНБ, ТМЗ, Аудитор

Ш.Цэцэгжаргал Магистр, ММНБ

Т.Золбоо Магистр, ММНБ


Б.Ганбагана Магистр, ММНБ

Г.Хандсүрэн Магистр, ММНБ

З.Ундармаа Магистр, ММНБ

Б.Баатарцогт Магистр, ММНБ, Аудитор

Э.Энх-Амглан /Магистр, ММНБ

Г.Золбоо Магистр, ММНБ

Ц.Одгарав Магистр, ММНБ

Ц.Номин Магистр


Эдийн засаг, бизнесийн тэнхим

Тус тэнхим 2004 онд Эдийн засаг, менежментийн тэнхим нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, 2005 онд Банкны эдийн засаг, нягтлан бодох бүртгэл мэргэжлийн ангийг шинээр нээсэн. 2007 оноос Эдийн засаг, банкны тэнхим болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байгаад 2013 оноос Эдийн засаг, бизнесийн тэнхим болж үйл ажиллагаагаа явуулж байна. Тус тэнхимд 11 доктор, 2 зөвлөх профессор, 8 профессор, 3 докторант, 6 магистр ажиллаж байна. Эдийн засаг, банкны тэнхмийн багш нар микро ба макро эдийн засгийн хичээлийг 1, 2-р түвшинд, хөгжлийн эдийн засаг, олон улсын эдийн засаг, санхүүгийн онол ба бодлого, банк санхүүгийн үндэс, банкны менежмент, банкны бүртгэл, зээлийн бодлого шинжилгээ, мөнгө зээлийн бодлого, маркетинг, менежмент, үйлдвэрлэлийн менежмент, улсын төсөв, төсвийн санхүүжилт, бизнесийн эрх зүй зэрэг хичээлүүдийг заадаг. Сургалтын агуулга, технологи, хөтөлбөрүүдийн шинэчлэлд онцгойлон анхааран хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд тэнхимийн багш нар сургалтад ашиглах мэргэжлийн ном сурах бичиг, гарын авлага, бодлого дасгалын хураамж бичиж оюутанд үзүүлэх үйлчилгээний хүрээг өргөтгөх чиглэлээр идэвхитэй ажилладаг. ТЭНХИМИЙН ЗОРИЛГО: Эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт, судалгааны ажлыг хийж, хөрвөх чадвартай, бүтээлч мэргэжилтэн бэлтгэх ТЭНХИМЭЭС ОЮУТНЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА:  Судлаач оюутан клуб  “Super Student” мэтгэлцээний клуб  Математикийн олимпиад  Эдийн засгийн олимпиад  Монголын түүхийн өдөрлөг  Маркетингийн өдөрлөг СУДАЛГААНЫ АЖЛЫН ЧИГЛЭЛ: № Багшийн нэр Судалгааны ажлын сэдэв Санхүүгийн удирдлага Эрсдэлийн удирдлага Хөрөнгө оруулалтын удирдлага С.Цолмон 1 Зээлийн бодлого, төлөвлөлт Доктор, дэд профессор Мөнгөний бодлого, төлөвлөлт Санхүүгийн хяналт, шалгалт Компанийн засаглал Макро эдийн засгийн зарим асуудал Б.Нацагдорж 2 Доктор,профессор Микро эдийн засгийн зарим асуудал


3

Г.Билгээ Доктор, дэд профессор

4

Б.Сайнжаргал Багш

5

Ж.Гантулга Багш

6

П.Насанжаргал Багш

7

Г.Уянга Багш

8

Г.Эрдэнэцогт Багш

9

С.Мөнхцэцэг Ахлах багш

10

Л.Дансранбавуу Багш

Менежментийн хөгжлийн хандлага Бизнесийн байгууллагын бүтээмж Үйлдвэрлэлийн байгууллагын хүчин чадлын үнэлэмж Дээд боловсролын санхүүгийн менежмент Өөрчлөлт шинэчлэлтийн менежмент Зах зээлийн хэсэгчилсэн арга зүй Зорилтот зах зээл, хоногшуулалтийнн стратеги Хэрэглэгчийн зан төлөв Банкны удирдлага, шинжилгээ Банкны хяналт, шалгалт Мөнгөний бодлогын шилжих механизм Байгууллагын соѐл Нийгмийн маркетингийн хүчин зүйлс, Удирдагч дагалдагсдын онолыг хүний нөөцөд хэрэглэх нь Стратегийн хүний нөөцийн төлөвлөлт Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний хэмжүүр Байгууллагын бүтээх чадвар Байгууллагын цөм ур чадвар /competence/ Хүний нөөцийн инженерчлэл /HR-reengineering/ Манлайллын хэмжүүр /Leadership/ Олон улсын эдийн засаг Олон улсын санхүүгийн зах зээл Мөнгө ба санхүү Даатгал Олон улсын худалдаа Арилжааны банкны ашигт ажиллагаа Зээл, зээлийн шинжилгээ Банкны өрсөлдөөн Санхүүгийн удирдлага Эдийн засгийн өсөлт ба хөгжлийн асуудал Сангийн бодлого, мөнгөний бодлогын хэрэгжилт Өрсөлдөх чадвар, кластерын судалгаа Эдийн засгийн салбаруудын хоорондын хамаарал Макро эдийн засгийн асуудал Эдийн засгийн өсөлт ба хөгжлийн асуудал Сангийн бодлого, мөнгөний бодлогын хэрэгжилт Өрсөлдөх чадвар, кластерын судалгаа Эдийн засгийн салбаруудын хоорондын хамаарал Макро эдийн засгийн асуудал


ТЭНХИМИЙН БАГШ НАР:

Тэнхимийн эрхлэгч С. Цолмон Доктор (Ph.D), дэд Профессор

Э.Гүргэмжав Доктор (Ph.D), Зөвлөх Профессор

Б.Нацагдорж Доктор (Ph.D), Профессор

Ч.Даваасүрэн Доктор, Профессор

Г.Билгээ Доктор (Ph.D), дэд Профессор

А.Ганзориг Доктор (Ph.D)

С.Мөнхцэцэг Ахлах багш

Б.Сайнжаргал Багш

Ж.Гантулга Багш


Л.Дансранбавуу Багш

Г.Уянга Багш

П.Насанжаргал Багш

Г. Эрдэнэцогт Багш


Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхим

2017-2018 хичээлийн жилд хийгдсэн сургуулийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхим байгуулагдаж, Инженер-эдийн засгийн хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж байна. Тус тэнхимд 5 доктор, 5 профессор, 3 докторант, 3 ахлах багш ажиллаж байна. Тус тэнхмийн багш нар Математик, Физик, Компьютерийн хэрэглээ, Бизнесийн харилцаа, ѐс зүй, Бизнесийн эрх зүй, Монголын түүх, соѐл, Сэтгэлгээний түүх, Биеийн тамир, эрүүл мэнд зэрэг суурь шинжлэх ухааны хичээлүүдээс гадна инженерийн чиглэлийн мэргэжлийн суурь Инженерийн механик, Механизмын кинематик, динамик, Материалын механик, Машины дизайн, Материал судлал, Цахилгаан техник, электроникийн үндэс, мэргэшүүлэх Термодинамик, Төслийн менежмент, Инженерийн загвар, зохион бүтээлт, Машин, тоног төхөөрөмжийн ашиглалт зэрэг хичээлүүдийг заадаг. Сургалтын агуулга, технологи, хөтөлбөрүүдийн шинэчлэлд онцгойлон анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд тэнхимийн багш нар сургалтад ашиглах мэргэжлийн ном сурах бичиг, гарын авлага, бодлого дасгалын хураамж бичиж оюутанд үзүүлэх үйлчилгээний хүрээг өргөтгөх чиглэлээр идэвхитэй ажиллаж байна. ТЭНХИМИЙН ЗОРИЛГО: Суурь шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр сургалт, судалгааны ажлыг хийж, харилцааны соѐлтой, зөв хандлагатай, хөрвөх мэргэжилтэн бэлтгэх ЗОРИЛТ:    

Ёс суртахуунлаг, оюунлаг мэргэжилтэн төлөвшүүлэх Харилцааны соѐлтой, багаар ажилллах чадвартай, зөв хандлагатай оюутан болоход чиглүүлэх Үр дүнд чиглэсэн сургалтын дэвшилтэт аргыг нэвтрүүлэх Эрдэм шинжилгээний ажлын чанарыг дээшлүүлэх

ТЭНХИМЭЭС ОЮУТНЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА:  

Математикийн олимпиад Монголын түүхийн өдөрлөг


СУДАЛГААНЫ АЖЛЫН ЧИГЛЭЛ: № Багш Сэдэв Дээд боловсрол судлалын зарим асуудал Улс орнуудын нийгэм, эдийн засгийн харьцуулсан судалгаа Ч.Төрбадрах 1 Доктор (Ph.D), дэд Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулахасуудал Профессор Инженерийн хийц, түүний гэмтлийг үл эвдэх сорилын аргаар тодорхойлох Инженерийн тооцоо, эдийн засгийн дүн шинжилгээ Бизнесийн харилцаа, мэдлэгийн менежмент Хүний нөөц, үйлдвэрлэлийн менежмент Н.Сэлэнгэ 2 Технологийн менежмент Доктор (Ph.D Үйлчилгээний удирдлагын процессийн оновчлол Системийн шинжилгээ Түүх угсаатны зүй Д.Баасанхүү Боловсрол ба сэтгэл судлал Ахлах багш 3 Гүн ухаан сэтгэлгээ Байгаль хамгаалал Өгөгдөлд дүн шинэжилгээ хийх статистик аргууд Н.Далайсайхан Статистикийн шинжилгээний аргуудын хэрэглээ 4 Ахлах багш Индексийн аргыг хүчин зүйлийн судалгаанд ашиглах SPSS программаар судалгаа боловсруулах Шугаман программчлалын бодлого түүний тавил MS Excel программын "Data analysis" хэрэгслийг ашиглан тоо мэдээллийн тойм статистик үзүүлэлтийг тооцох, нэг болон хоѐр хүчин С.Анхбаяр 5 зүйлийн дисперсийн шинжилгээ, корреляцийн шинжилгээг хийх, индексийн Багш шинжилгээ Үйлчилгээний байгууллагын сэтгэл ханамжийг SERVQUAL загвараар үнэлэх Анкетан асуулгыг Excel программ дээр боловсруулах, үр дүнг тайлбарлах Монголын залуучуудын ѐс зүйн хүмүүжил түүнийг төлөвшүүлж буй өнөөгийн байдал Монголчуудын байгаль хамгаалах уламжлал М.Ганхөлөг 6 Багш Философи ба орчин үе Буддын экологи сургаалын ач холбогдол Хөвгүүдийн ѐс зүйн төлөвшилд нөлөөлж буй хүчин зүйлс Google Application хэрэглээ Cloud system Online сургалт Д.Булгантамир 7 Ахлах багш Мэдээлэл технологи Интернэтийн хэрэглээ Microsoft Office програмын хэрэглээ


ТЭНХИМИЙН БАГШ НАР:

Тэнхимийн эрхлэгч Н.Далайсайхан Ахлах багш

Р.Борхүү Доктор(Ph.D) , Профессор

Н.Сэлэнгэ Доктор (Ph.D), Ахлах багш

Ц.Ядамсүрэн Доктор (Ph.D), Профессор

Б.Асралт Доктор (Ph.D), Профессор

Ч.Төрбадрах Доктор (Ph.D), дэд Профессор

Д.Баасанхүү Ахлах багш

Д.Булгантамир Ахлах багш

М.Ганхөлөг Багш


С.Анхбаяр Багш

А.Даваадорж Багш

Гадаад хэлний тэнхим Мандах Их Сургуульд 2012-2013 оны хичээлийн жилд хийгдсэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Гадаад хэлний тэнхим байгуулагдсан ба 3 доктор, 5 докторант, 8 магистр багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тус тэнхим нь Англи хэл I, II, Санхүүгийн англи хэл, НББ-ийн англи хэл, Банкны англи хэл, Бизнесийн англи хэл, Япон хэл, Солонгос хэл, Хэл, соѐл харилцаа, Орчуулгын онол дадлага, Ахисан шатны англи, Бичгийн харилцааны англи хэл хичээлүүдийг заадаг. Тэнхимийн багш нар сургалтын ажлын зэрэгцээ эрдэм шинжилгээ судалгаа, бүтээл туурвилын ажилд багагүй цаг зарцуулж цөөнгүй тооны сурах бичиг, гарын авлага хэвлүүлэн сургалтанд ашиглаж байна. ТЭНХИМИЙН ЗОРИЛГО: Гадаад хэлний сургалтыг тасралтгүй хөгжүүлэн, суралцагчдад зорилтот хэлийг хөтөлбөрийн түвшинд эзэмшүүлэх ТЭНХИМЭЭС ОЮУТНЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА:  Англи хэлний нэмэлт хичээл  Англи хэлний ярианы клуб  Англи хэлний бичгийн клуб  Англи хэлний орчуулгын клуб  Солонгос хэлний ярианы клуб  Англи хэлний ур чадварын тэмцээн  Мэргэжлийн англи хэлний тэмцээн  Англи хэл-соѐл сурталчлах 7 хоног  Дорнын хэл-соѐл сурталчлах 7 хоног СУДАЛГААНЫ АЖЛЫН ЧИГЛЭЛ: № Багшийн нэрс Сэдвийн жагсаалт Англи монгол хэлний өвөрмөц хэлцийн зэрэгцүүлсэн судалгаа Англи хэл сурахад үндэсний сэтгэлгээний онцлогийг авч үзэх нь Гадаад хэлний сургалтын эдийн засаг, нийгэм, соѐлын үнэлэмжийг тодорхойлох нь С.Ганцэцэг 1 / Док, Дэд Проф./ Хэл соѐлын шүтэлцээний судалгаа Сэтгэлийн боловсролын эзэмшихүйг судлах нь 21-р зууны суралцагчдын эзэмших чадварын судалгаа Оюутны сургалтын амжилтанд нөлөөлж буй хүчин зүйлс Монгол улсын хүн амын доторх ажилгүйдэлд нөлөөлж буй хүчин зүйлс Т.Сумъяа 2 /Дэд Проф./ Монгол хүний соѐлын үнэлэмж Дээд боловсролтой иргэдийн ажилгүйдлийн шалтгаан


3

Ж.Төгсөө / Ахлах багш/

4

Э.Оюун-Эрдэнэ /Ахлах багш/

5

Н.Ариунаа /Ахлах багш/

6

Ш.Нандинцэцэг / Багш/

7

С.Намуун / Багш/

8

Т.Оюун-Эрдэнэ / Багш/

9

С.Сайнзаяа / Багш/

10

И.Должинсүрэн / Багш/

11

З.Тэлмүүн / Багш/

Гадаад хэл суралцагчийн амжилтанд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа Сэтгэл хөдлөлийн ухамсарыг хөгжүүлэх замаар сурлагын амжилтыг дээшлүүлэх боломж Суралцагчийн хандлага сургалтын үр дүнд нөлөөлөх асуудал Нийгмийн хөгжилд оюутны гүйцэтгэх үүрэг оролцоог судлах нь Монгол оюутны суралцах чадварын онцлог Англи, Монгол хэлний орчуулга зүйн асуудал Бие хүний хөгжлийн асуудал Бизнесийн англи хэлний боловсрол эдийн засгийн хөгжилд нөлөөлөх асуудал Боловсрол судлал, Гадаад хэлний заах арга зүй, Орчуулгын онол, аргазүй, Хэл шинжлэл Газар усны нэр судлал Сургалтын цахим хэрэглэгдэхүүнийг ашиглах Этгээд үг хэллэг, түүний хэрэглээ Оюутны төлөвшил, сурах хандлага Техник технологийн дэвшлийг гадаад хэл сурахад ашиглах нь Цахим уншлагын аргыг сургалтын идэвхитэй арга болгох нь Суралцагчдын сурах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх арга зам Оюутан суралцагчдын харилцаа, хандлага, төлөвшил нь тэдний сурах үйл ажиллагаанд нөлөөлөх нь Суралцагчдын бие даан суралцах арга барилыг сайжруулах асуудалд Амжилттай суралцахуйд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа Гадаад хэл сурахад өөрийгөө хэрхэн идэвхжүүлэх вэ Үүсгүүр хэл шинжлэлийн онолыг англи хэлний хэл зүйн хичээлд ашиглах нь Монголоос Англируу орчуулга хийхэд тулгардаг бэрхшээлийг шийдэх зарим арга зам Англи хэлний хичээлийн гэрийн даалгаврын үр нөлөө Англи хэлний чадваруудыг хөгжүүлэх боломж Англи-Монгол хэлний хэл шинжлэлийн харьцуулсан судалгаа Мэдээллийн технологийг сургалтанд ашиглах боломж Монгол зүйр цэцэн үгийн орчуулгыг харьцуулан тайлбарлах нь (Англи хэлний жишээн дээр) Оюутан залуусын харилцааны ур чадварыг хөгжүүлж, оюутнуудын идэвхи оролцоог нэмэгдүүлэх нь Англи хэлний ярих чадварыг хөгжүүлэх нь (Хэлний бус мэргэжлийн ангид суралцагсдын жишээн дээр) Худалдаа үйлчилгээний салбарын үнийн асуудлыг шийдвэрлэх нь “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлэх нь Цаасан хаягдлыг дахин боловсруулах нь Монгол улс дах үр хөндөлт, түүнд нөлөөлж буй хүчин зүйл Цахим орчны хор хөнөөл Харааны асуудлыг шийдвэрлэх нь (Нүдний шил) Эмийн гаж нөлөө Миний мэдэх Америк орон Англи монгол хэлний зэрэгцүүлсэн судалгаа Гадаад хэл сурахуй Монгол орны аялал жуулчлал Монгол хүнд гадаад хэл сурахад түгээмэл тулгардаг бэрхшээлүүд, тэдгээрийг хэрхэн даван туулах тухай


Англи хэлний үгсийн санг хэрэглээгээр дамжуулах баяжуулах тухай Сурах сэдлийг ухамсарлах нь Шинээр бий болж буй гадаад нэр, томьѐог оновчтой орчуулах тухай Англи хэлийг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлж сурах нь Цахим орчныг ашиглан гадаад хэл сурах Цахим орчны зөв зохистой хэрэглээ Оюутнуудад шалгалтын үндсэн зорилгыг ухамсарлуулах, зохисгүй үйлдэл гаргахыг зогсоох Оюутнуудын судлаач хандлагыг нэмэгдүүлэх ТЭНХИМИЙН БАГШ НАР:

Тэнхмийн эрхлэгч С. Ганцэцэг Доктор(Ph.D), дэд профессор

Ж.Төгсөө Ахлах багш

Т.Сумъяа Дэд Профессор

Н.Ариунаа Ахлах багш

Ш.Нандинцэцэг Багш

Т.Оюун-Эрдэнэ Багш


Э.Оюун-Эрдэнэ Ахлах багш

С. Намуун Багш

А.Тэлмүүн Багш

И.Должинсүрэн Багш

С.Сайнзаяа Багш


Мандах Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль Мандах Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль нь анх 1997 онд нягтлан бодох бүртгэлийн “Аа Жи Би” коллеж нэртэйгээр байгуулагдсан. 2007 оны 09-р сараас Мандах Их Сургуулийн салбартай нэгдэж Дархан-Уул аймаг дахь салбар болсон. Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн бизнесийн удирдлагын өдөр, оройн хэлбэрээр бакалаврын түвшинд сургалт явуулдаг. 2001 оноос эхлэн нийт 14 удаагийн төгсөлтөөр мэргэжилтэн бэлтгэн гаргасны 90 гаруй хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна. Тус сургуулийн багш оюутнууд улс, орон нутгийн болон бүсийн олимпиадуудад амжилттай оролцож ирсэн. Тус салбар сургуулийн хамт олон 2 тэнхим /нягтлан бодох бүртгэл, ерөнхий эрдэм/, 13 үндсэн багш, 300 шахам оюутантай, өдөр, эчнээ сургалтаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж, нягтлан бодох бүртгэл хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Өөрийн хичээлийн байрандаа хичээлийн 12 танхим, 2 лекцийн заал, 24 компьютер бүхий компьютерийн лаборатори, 50 оюутны суудал бүхий номын сан, 2500 гаруй монгол ном, 850 гаруй англи ном бүхий номын фондтой. Интернэт, кабелийн тв-ийн шугам бүхий орчин үеийн 60 ортой оюутны дотуур байртай. Багш нар болон оюутнууд компьютерээр бүрэн хангагдсан, интернетэд бүрэн холбогдсон тохилог таатай байранд ажиллах, суралцах нөхцөл бүрдсэн. Сургалтандаа төв сургуулийн сургалтын хөтөлбөрүүдийг мөрддөг тул сургалтын хэлбэр чанарын хувьд адил төвшинд байдаг. Дархан-Уул аймаг, хойд бүсийн аймаг хотуудаас болон бусад орон нутгаас оюутан элсүүлэх бөгөөд төв сургуулийн дүрэм, журмуудыг баримтлан ажилладаг. Хаяг: Дархан-Уул аймаг 5-р баг. Сум дундын шүүхийн хажууд байрладаг. Утас: 02372-41201, 02372-41264, 99372288, 99682288


Мэдээлэл технологийн сургууль Компьютерийн ухааны тэнхим

Компьютерийн ухааны тэнхим нь 2006 онд байгуулагдсан. Тэнхимийн багш нар алгоритмын үндэс, програмчлалын хэл, объект хандалтат програмчлал, өгөгдлийн бүтэц, өгөгдлийн сангийн зохиомж, клиент сервер програмчлал, компьютерийн сүлжээ, өгөгдлийн сангийн програмчлал, өгөгдлийн сан удирдах систем, Мэдээллийн системийн шинжилгээ ба зохиомж, вэб програмчлал, системийн програмчлал, програм хангамжийн чанарын үнэлгээ, интернэт програмчлал зэрэг хичээлүүдийг хариуцан зааж, холбогдох гарын авлага, програмуудыг боловсруулан сургалтанд ашиглаж байна. Тус тэнхимд үндсэн 12 багштай, тус тэнхимийн багш нар хамтран онлайн тестийн систем, судалгааны програмуудыг боловсруулан сургуульдаа нэвтрүүлсний хамт сургалтын албаны програмуудыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн. Оюутнууддаа мэргэжлийн дугуйлан, клуб хичээллүүлэх, улсын чанартай олимпиад, уралдаан, тэмцээнүүдэд тогтмол оролцдог. Дээрх чиглэлээр 400 гаруй оюутан суралцаж байна. ТЭНХИМИЙН ЗОРИЛГО: Нийгмийн аль ч салбарт ажиллах чадвартай програм хангамж болон мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэж оюуны багтаамж бүхий үр өгөөжтэй үйлчилгээг бий болгох замаар мэдээллийн технологийн хөгжилд хувь нэмрээ оруулахад оршино. ТЭНХИМИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ:  Гар утасны програм хангамж хөгжүүлэлт  Обьект хандалтат аргаар өгөгдлийн санг програмчлах  Веб аппликейшн хөгжүүлэлт  Програм хангамж, Мэдээллийн систем мэргэжлийн заах арга зүй  Програм хангамжийн аюулгүй байдал  Цахим сургалтын систем  Сургалтанд мэдээлэл технологийг ашиглах нь ТЭНХИМЭЭС ОЮУТНЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА:  World Programmer's Day арга хэмжээ  Клиент сервер програмчлал хичээлийн тэмцээн  Мэдээлэл Технологийн мэргэжлийн АСТ  Вэб хуудас хөгжүүлэх тэмцээн  "Компьютерийн хэрэглээ" хичээлийн тэмцээн  "Дэлхийн өдөр" өдөрлөг  Сургуулийн програмчлалын олимпиад  Мэдээлэл технологийн АХА тэмцээн  Мэдээллийн Технологийн оюутны эрдэм шинжилгээний бага хурал  Математик логик хичээлээр зохион байгуулдаг тэмцээн МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ: Мэдээллийн технологийн хөтөлбөрийн боловсролын агуулга нь системийн шинжилгээ, програмч, байгууллагын мэдээллийн систем хэрэглэх мэдлэг чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.


ТЭНХИМИЙН БАГШ НАР:

Тэнхимийн эрхлэгч Ө. Ганзориг Ахлах багш,

Ш.Оросоо МУГБагш Доктор (Ph.D), Профессор

Л.Шарав Доктор (Ph.D), Профессор

Д. Сарантуяа Дэд Профессор

Б. Цэнд-Аюуш Багш

М. Одгэрэл Багш, ММНБ, ТМЗ

П. Зоригтбаатар Багш

Ш. Энхтамир Багш

Н.Ринчмаа Багш

Д.Тэмүүжин Багш


ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ Оюутны зөвлөлийн зорилго: Сургуулийн захиргаа, МОХ, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, тэдэнд хандсан ажиллагааг идэвхитэй явуулах, оюутнуудын суралцах арга барил, хамт олноо манлайлах чадавхийг болон бие даан хөгжих бүхий л бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллахад оршино. Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд доор дурдсан үйл ажиллагааг дангаараа болон бусад талтай хамтран явуулдаг. Үүнд:  Оюутнуудын эрдэм шинжилгээ, урлаг спорт, соѐлын олон төрөлт арга хэмжээ зохион явуулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, шинэ төрлийн ажлыг санаачлан хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэдний нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах  МОХ-ын ажиллагаатай нийцсэн, тэдэнтэй нэгдэж ажиллах, мэдээлэл солилцох, тэднээс зөвөлгөө авах, бусад их, дээд сургуулийн оюутнуудтай хамтран ажиллах, оюутнуудын санал бодлыг чөлөөтэй солилцох илэрхийлэх, бүх талын бололцоог хангах.  Нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн сайн сайхны төлөө аливаа үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах юм. Дугуйлан, секцүүдийн танилцуулга Accurate Challenge Мэтгэлцээний клуб 1-р курс

Англи хэлний хэл зүйн мэдлэгийн дээшлүүлэх Англи хэлний ярианы чадварыг сайжруулах Оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх болон өөрийн үзэл бодлоо илэрхийлж сурах арга барилд сургах

Сагс Волейбол Оюутнуудын бие бялдарыг хөгжүүлэх Ширээний теннис Хөл бөмбөг Судлаач оюутан Бие даан судалгаа шинжилгээний ажил хийх чадварт сургах Progress Англи хэлнээс орчуулах чадварыг сайжруулна АСС НББ-ын англи хэлний мэдлэг олгох Цогц мэдлэг Цогц бодлого бодох чадварыг нэмэгдүүлэх 2-оос НББ-ын бямба гаригийн дээш курс НББ-ын улсын олимпиадад бэлтгэх дугуйлан IELTS-д бэлтгэх дугуйлан Англи хэлний мэдлэг ахиулах Иог Оюутнуудын бие бялдарыг хөгжүүлэх Оюутан цагдаа Ёс зүйг сахиулах


МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН СОЁЛЫН СТАНДАРТ Нэг. Мандах Их Сургуулийн соѐлын стандартын бүрдэл Мандах Их Сургуулийн соѐлын стандарт нь:  Сургуулийн бэлэг тэмдэг  Эрхэм зорилго  Уриа  Эрхэмлэх үнэт зүйлс  Багшийн тангараг  Оюутны тангараг  Төгсөгчийн тангараг  Мандах Их Сургуулийн ѐслол  Мандах Их Сургуулийн багш, оюутан, ажилтан, ажилчдын мөрдөх соѐлын хэм хэмжээ  Сургуулийн сүлд дуу  Сургуулийн дүрэм, журмууд зэрэг оюуны болон соѐлын эрхэмлэх үнэт зүйлсийн бүрдлийг багтаана.

1.1 Сургуулийн нэр Мандах гэсэн үг нь тус сургуулийн үйл ажиллагаа нар шиг мандан, цааш цаашдаа мандан бадарч байхыг бэлэгдсэн болно.

1.2 Сургуулийн бэлэг тэмдэг:

1. 2. 3. 4. 5.

Бадамлан асч буй гал /улаан өнгөөр/ Бэлэгдэл нь ерөнхийдөө ном хэлбэрийг агуулсан /цагаан өнгөөр/ М үсэг нь сургуулийн нэрийн эхний үсэг бөгөөд нөгөө талаар уулын ноѐн оргилыг бэлэгдсэн. /хөх өнгөөр/ Зоос нь мэргэжлийн онцлогийг илэрхийлсэн бөгөөд нарны цацраг нь түгэн, дэлгэрэхийг тодотгож байгаа болно. /шар өнгөөр/ Эдгээр бэлэгдэлүүдийн нэгдэл нь эрдэм ном, мэдлэг соѐлыг түгээн дэлгэрүүлэх үйлс ноѐн оргилын дээгүүр мандах нар лугаа адил хэмээсэн болон үеийн үед бадамлан асах гал лугаа оршихын бэлэгдлийг агуулж байгаа болно.

1.3 Мандах Их Сургуулийн Эрхэм зорилго: “Үндэсний болон олон улсын стандартад нийцсэн боловсролын чанартай үйлчилгээ үзүүлж, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ”. Эрхэм зорилго нь Сургууль, хамт олны үйл ажиллагаанд баримтлах үндсэн чиг, туйлын эрмэлзлэлийг илэрхийлсэн болно.

1.4 Сургуулийн уриа: “Мэдлэгээр баялгийг бүтээнэ” Энэхүү уриа нь: Улс эх орныхоо хөгжил, дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж, түүнийхээ үр шимээр сайн сайхан амьдрахын төлөө эрдэм мэдлэгийг эрхэмлэн, хичээн сурч хөдөлмөрлөхийн хөтөч болохыг илэрхийлнэ.

1.5 Сургууль, хамт олны эрхэмлэх үнэт зүйлс:    

Чанартай сургалт Чадварлаг мэргэжилтэн Ёс зүй, хариуцлага Оюунлаг, хүнлэг, нэгдмэл байдал


  

Чанартай сургалт: Тус сургуулийг сонгон суралцаж буй таны хүсэл зорилгод нийцсэн үйлчилгээ үзүүлэхийн төлөө: a) Бүхий л мэдлэг, чадвар, ур ухаанаа орчин үеийн шинжлэх ухааны ололт, амжилт, шинэчлэлтэй хослуулан, шилдэг, тэргүүний арга барил, технологийг сургалтандаа нэвтрүүлэх b) Суралцагчдын сурах эрмэлзлэлийг бадрааж, өргөн далайцтай сэтгэх чадварыг олгох c) Байнга өсч, хөгжин орчин үетэйгээ хөл нийлүүлэн ажиллаж, амьдрах, мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлэх орчныг бүрдүүлэх нь манай хамт олны эрхэмлэх зүйл мөн. Чадварлаг мэргэжилтэн: Чанартай сургалтын үрээр суралцагч бүхэн орчин үеийн шаардлагыг хангах чадварлаг мэргэжилтэн болохын тулд: a) Тасралтгүй биеэ дайчлан суралцах b) Тухайн нийгэм, цаг үеийн шаардлагын дагуу өөрийн мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэн, хөгжиж, дэвжиж байх нь суралцагчид болон төгсөгчдийн эрхэмлэх зүйл мөн. Ёс зүй: Монгол улсын хууль, дүрэм, сургуулийн дүрэм, журмуудыг сахин биелүүлж, ѐс зүйн хэм хэмжээг чанд мөрдөн, сурч хөдөлмөрлөх нь хамт олны эрхэмлэх зүйл мөн. Иймд Мандах Их Сургуулийн багшийн болон оюутны ѐс зүйн дүрмийг сахин биелүүлэх нь эрхэмлэх зүйлийн нэг мөн. Хариуцлага: Багш, ажилтан бүр Ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэг, хариуцлагыг ямагт ухамсартайгаар биелүүлж, хариуцсан ажилдаа чин сэтгэлээсээ хандан: a) Үр дүн нь хамт олонд төдийгүй юуны түрүүн өөрт ирнэ гэсэн сэтгэлээр хөдөлмөрлөх b) Оюутан залууст эрх, үүрэг, хариуцлагаа бүрэн ухамсарлан, хамт олон, гэр бүлийн өмнө итгэл хүлээх чадварлаг иргэн болж төлөвшихөд нь анхаарал тавьдаг байх нь багш, ажиллагсдын эрхэмлэх зүйлийн нэг мөн. Оюунлаг: Эрдэм, ухааныг эрхэмлэх Хүнлэг: Аливаад хүнлэг, зөв сэтгэлээр хандах Нэгдмэл байдал: Сургуулийнхаа Эрхэм зорилгын төлөө, нэгэн сэтгэл зүтгэлээр хамтран ажиллах нь хамт олны эрхэмлэх үнэт зүйл мөн.

1.6 Мандах Их Сургуулийн сүлд дуу: Ая /УГЗ/ Баттөмөр

Шүлэг /төгсөгч/ Д.Нармандах

МИНИЙ СУРГУУЛЬ Хавтай насны дурсамж дүүрэн Хайрын шивнээт оюутны жилүүд Харихаа мартан эрдэмд шамдсан Хамгаас дотно миний сургууль Билгүүн номын багшдаа биширсэн Бид бүгдээрээ МАНДАХЫН оюутнууд Галтай насны хүслийг дэвжээсэн Гандашгүй цэцэг оюутны амьдрал Гарыг минь ганзаганд хүргэж ачилсан Гавъяа өндөр миний сургууль Билгүүн номын багшдаа биширсэн Бид бүгдээрээ МАНДАХЫН оюутнууд Аатай насны гэгээн уянга Аавын нэр шиг хайрлах мэргэжил Амьдралын дөрөөнд хөлийг минь хүргэсэн Ашдын бахархал миний сургууль Билгүүн номын багшдаа биширсэн Бид бүгдээрээ МАНДАХЫН оюутнууд 1.7 Багшийн тангаргын үг: Эх орныхоо ирээдүй хойчийн өмнө хүлээсэн хүндтэй хариуцлагатай албыг нэр төртэй хашиж, багшийн ѐс зүйгээ чанд сахин ажиллахаа батлан тангаргалая.


1.8 Оюутны тангаргын үг: Оюунлаг, чадварлаг мэргэжилтэн болохын төлөө эрдэм мэдлэгт шамдангуй, номд хичээнгүй, сургууль багш нартаа хүндэтгэлтэй байж ѐс зүйгээ чанд сахин сурч, хөдөлмөрлөхөө тангараглая. 1.9 Төгсөгчийн тангаргын үг: Мандах Их Сургуулийн төгсөгч би мэргэжлийнхээ ѐс зүйг чанд сахин, сургуулийнхаа болон мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж, явахаа батлан тангаргалая. Хоѐр. Мандах Их Сургуулийн ѐслол Ёслол нь албан ба албан бус гэсэн 2 хэлбэртэй байна. 2.1 Албан ѐслол:  Сургууль байгуулагдсаны ойн баярын ѐслол- Жил бүрийн 5-р сарын 08-ны өдөр төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулж, тангараг өргүүлэх ѐслолыг хийж байна. 

Сургуулийн “Хүндэт профессор” цол хүртээх ѐслол- Зохих шийдвэр гарсан тухай бүр Хүндэт профессорт батламж, тэмдгийг гардуулна.

Шинээр элсэгчдийг хүлээн авах ѐслол- Жил бүрийн хичээлийн шинэ жилийн эхний өдөр хийж байна.

Багш, оюутны тангараг өргөх ѐслол- Жил бүрийн 09-р сарын эхний 14 хоногт хийж байна.

Сургууль төгсөгчдөд диплом гардуулах, үдэх ѐслол- Жил бүрийн 5-р сарын 08-ны өдөр төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулж, тангараг өргүүлэх ѐслолыг хийж байна.

Семинар, уулзалт, хурал, зөвлөгөөний нээлтийн ѐслол- Тухайн цаг үед нь тохируулан зохион байгуулж байна. 2.2 Албан бус ѐслол:  Шинэ жилийн баяр тэмдэглэх ѐслол- Жил бүрийн 12-р сарын сүүлээр тэмдэглэж, оны шилдэг ажилтан, оюутныг шалгаруулан, урамшуулж байна. 

Багш нарын баяр тэмдэглэх ѐслол- Жил бүрийн 10-р сарын 05-ны өдөр тэмдэглэж, амжилт бүтээл гаргасан багш нарт шагнал, урамшил, цол зэрэг олгох ѐслолыг хийж байна.

Монголын Цагаан сарын золголт хийх ѐслол- - Жил бүрийн цагаан сарын баяраар ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, хамт олноороо золгож байна.

Ахмадын өдрийг тэмдэглэх ѐслол- Жил бүрийн Цагаан сарын золголт хийх ѐслолын өмнөх долоо хоногт хүлээн авч хүндэтгэл үзүүлж байна.

Эх, үрсийн баярыг тэмдэглэх ѐслол- Жил бүрийн 6-р сарын 01-нд багш, ажиллагсдын хүүхдүүдэд бэлэг гардуулж, баярлуулах

Санхүүчдийн баяр тэмдэглэх ѐслол- Жил бүрийн санхүүчдийн нэгдсэн баярт мэргэжлийн багш, ажилтныг урилгаар оролцуулж, тэргүүний багш ажилтныг шагнал урамшилд тодорхойлох

Үндэсний хувцасны өдөр- Жил бүрийн цагаан сарын шинийн 8-нд хамт олноороо үндэсний хувцсаараа гоѐж, хамгийн сайхан хувцасласан анги, хамт олон, хувь хүмүүсийг шалгаруулж зургийн цомог гаргаж, сурталчлах.

2.3 Дараах албан бус арга хэмжээнүүдийг ѐслол төгөлдөр зохион байгуулах. Үүнд:   

Анги сурталчилах өдрүүдийн нээлт Мэргэжил сурталчилах арга хэмжээнүүд Уулзалт, семинар зохион байгуулах


 

Хурал, зөвлөгөөн зохион байгуулах Уралдаан, тэмцээн, олимпиад зохион байгуулах

Гурав. Мандах Их Сургуулийн багш, ажилтан, оюутан суралцагчийн мөрдөх соѐлын хэм хэмжээ 3.1 Хувцаслах соѐлын хэм хэмжээ: Сургуулийн орчинд багш, удирдах ажилтан, ажилчин, суралцагч нь дараах хэм хэмжээнд тохируулан хувцаслана. Үүнд: Хичээл, сургалт, хурал, зөвлөгөөн, ажил хэргийн уулзалт, ярилцлагын үеэр анги, танхим, номын сан, албан тасалгаанд цэвэр, цэмцгэр, энгийн даруу, ажил хэрэгч байдалтай хувцаслана. 2. Соѐл, урлагийн болон ѐслолын арга хэмжээ, үдэшлэгийн үеэр албан бус ѐслолын байдалтай хувцаслаж болно. 3. Биеийн тамирын заал, танхимд уралдаан, тэмцээнд бэлтгэх, оролцохдоо зориулалтын биеийн тамирын хувцас, хэрэглэл, гутал өмсөнө. 4. Үйлчилгээ, харуул хамгаалалтын болон техникийн аж ахуйн ажилтан, ажилчид зориулалтын ажлын хувцас хэрэглэнэ. 3.2 Орчны болон хэрэглээний соѐлын хэм хэмжээ: Сургуулийн орчинд хэрэглээний соѐлын дараах хэм хэмжээг дагаж мөрдөнө. Үүнд: 1.

1. 2. 3. 4.

5. 6. 7.

Хамт олон, бусад хүмүүстэй зөв боловсон, хүндэтгэлтэй харьцаж, эелдэг, найрсаг уур амьсгалыг бүрдүүлэх Сургуулийн орчинд цэвэр, цэмцгэр байдлыг сахих Сургуулийн анги танхимын хана, шал болон ширээ, сандал дээр бичих, эрээчих, бохь наах зэрэг зохисгүй байдлыг гаргахгүй байх Сургууль, хичээлийн анги танхим, номын сан, ажлын өрөө тасалгаан дахь эд хогшил, компьютер, техник хэрэгсэл, холбоо, дулаан, цахилгааны сүлжээ зэргийг эвдэж гэмтээхгүй ашиглаж, аюулгүй байдлын дүрэм, журмын дагуу зөв зохистой хандаж байх. Номын сангийн ном, сурах бичиг, сонин сэтгүүл, цахим хэрэглэгдэхүүн зэргийг үрэгдүүлэхгүйгээр цэвэр нямбай ашиглах Ажлын болон хичээлийн хуваарьт цагийг чанд баримтлан бусдын ажил, хичээл сургалтанд саад учруулахгүй байх. Хамт олон, бусад хүмүүстэй хүндэтгэлтэй, ѐс зүйтэй хандах

3.3 Соѐлын хэм хэмжээний зөрчил Сургуулийн орчинд дараах зөрчлүүдийг соѐлын хэм хэмжээг гажуудуулсанд тооцно. Үүнд: 1. Сургуулийн орчинг бохирдуулах, зориулалтын бус газар хог хаях 2. Сургуулийн байранд хичээл сургалтын үеэр чанга дуу гаргах, хөгжим дуугаргах, хичээлийн цагаар гар утсаар ярих, хэрэглэх, элдэв гаж этгээд байдлаар хувцаслах 3. Сургуулийн байранд согтуурсан, мансуурсан байдалтай байх 4. Сургуулийн орчинд тамхи татах 5. Хичээл сургалтын үед хоол хүнс идэх, бохь зажилах 6. Сургуулийн гадаад, дотоод орчныг бохирдуулах, ногоон байгууламж, ургамал ногоо, мод цэцгийг гэмтээх, сургуулийн эд хогшлыг эвдэж сүйтгэх 7. Албан хэрэгцээний эд хогшил, техник хэрэгслийг хувийн зорилгод ашиглах 8. Бусдын ажлын ширээн дээр байгаа эд зүйлд зөвшөөрөлгүй хүрэх, хэрэглэх, хийж буй ажил, компьютерийн дэлгэц рүү хэт өнгийж харах, унших, бусдад саад болохоор чанга ярих /гар утсаар/ 3.4 Соѐлын хэм хэмжээг мөрдүүлэх 1. Сургуулийн орчинд нэвтэрсэн зочин, гадны хүмүүст холбогдох дотоод дүрэм, журам болон соѐлын хэм хэмжээг жишгээр тохируулан, нэгэн адил мөрдөх бөгөөд зөрчилтэй этгээдийг албадан гаргах, учруулсан хохирлыг барагдуулах, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх хүртэл арга хэмжээг авна. 2. Мандах Бүртгэл дээд сургуулийн соѐлын стандартыг хэрэгжүүлэх хяналт тавих асуудлыг Ёс зүй, санал гомдлын хороо хариуцна. 3. Ёс зүй, санал гомдлын хороо нь дагаж мөрдөх дүрэмтэй байна.


ОЮУТАНД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ 1. Мэргэжлийн удирдлагаар хангах үйлчилгээ Сургалтын алба Сургалтын алба нь тус сургуулийн сургалтын технологийн үйл явцыг удирдан зохион байгуулж, хяналт тавихаас гадна оюутны хөдөлгөөн, сурлагын дүнгийн тайлан мэдээг нэгтгэн тайлагнах, сургалтын төлөвлөгөөг боловсруулах, мөрдүүлэх хэрэгжилтэнд нь хяналт тавих ажлыг хариуцан гүйцэтгэхээс гадна мэдээ тайланд шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт гаргах, сургалтанд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлж, санал боловсруулан шийдвэрлүүлдэг. Сургалтын чанар, хяналтын алба нь оюутанд дараахь үйлчилгээг үзүүлнэ.  Оюутны элсэлтийн бүртгэл хийж, элсэлтийн шалгалтыг зохион байгуулах  Элсэлтийн шалгалтанд тэнцэн заасан хугацаанд сургалтын төлбөрөө бүрэн төлж бүртгүүлсэн элсэгчийг оюутнаар бүртгэж, сургалтын гэрээ байгуулан код олгож, захирлын тушаал гаргуулах  Оюутны талаархи дэлгэрэнгүй мэдээллийн санг бүрдүүлэх үзүүлэлтийг тодорхойлж, маягтыг боловсруулах  Хичээлийн нэгдсэн хуваарь гаргах, хуваарийн дагуу хяналт тавих  Явцын шалгалт, улирлын шалгалтын хуваарь гарган, хэрэгжилтэнд хяналт тавих  Дахин, нөхөн шалгалтын хуваарь гарган холбогдох тооцоог хийх  Оюутны ирц, шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, тайлан гаргаж, сургуулийн захиргаанд улирал тутам мэдээллэх  Суралцагсадад сургуулийн тодорхойлолт гарган баталгаажуулж өгөх  Оюутны шалгалтын дүнг баталгаажуулан сургалтын нэгдсэн программд оруулан нэгтгэх  Оюутны дүнгийн нэгтгэлийг анги, курсээр гаргаж голч дүнг тодорхойлох  Ангийн ахлагч нартай өдөр тутам харьцаж, сургуулийн захиргааны шийдвэрийг хүргэж байх  Оюутны хичээл сонголт хийлгэх  Төгсөгчдийн диплом, хавсралтын хуулбарыг ангилан архивлах  Сургалтын төлбөрийн тооцоонд хяналт тавьж, нэгдсэн судалгаа, тайлан мэдээ гаргаж холбогдох албан тушаалтнуудыг мэдээллээр хангах Сургалт болон бусад төлөвлөгөөт ажлууд нь “Сургалтын нэгдсэн хуваарь”-ийн (Сургалтын нэгдсэн хуваарийг сургалтын алба боловсруулан, тусгай самбарт мэдээлнэ) дагуу явагдана. Энэхүү сургалтын нэгдсэн хуваарийг бүх профессор багш, оюутнууд баримтлах үүрэгтэй. - Сургуулийн сургалтын алба, тэнхмийн эрхлэгчид шинээр элссэн оюутнуудыг тухайн хичээлийн жилийн эхний 3 өдөрт багтаан хүлээн авч уулзаж сургуулийн дотоод үйл ажиллагаа, дүрэм журам, сургалтын талаар танилцуулж, уулзалт ярилцлага зохион байгуулна. - Сургалтын албанаас оюутны тодорхой анги, бүлгийг хариуцсан Зөвлөх багш томилж, ажиллуулна. Зөвлөх багш нь хариуцсан оюутантайгаа дараах асуудлаар хамтран ажиллана. Үүнд:  Оюутны тухайн хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөө, дүрэм журам бүхий “Гарын авлага ном”-ыг уншиж, судлуулан дүрэм, журмын ойлголтоор шалгалт авч, зөвлөгөө өгнө.  Оюутны суралцах үйл явц, сурлагын амжилтыг хичээлийн жилийн улирал бүрээр байнга хянаж байх бөгөөд эцэг эх, ар гэрийнхэнтэй нь холбоотой ажиллана.  Оюутан өөрийн сурах хувийн төлөвлөгөөг хэрхэн зохиох, түүний хэрэгжилтийг хэрхэн тооцох талаар зөвлөнө. Оюутан элссэн үеэсээ суралцах хугацааныхаа сурах хувийн төлөвлөгөөг зохиох ѐстой. Дараа нь энэхүү урт хугацааны төлөвлөгөөг үндэслэн улирал бүрт суралцах хичээлүүдийн хөтөлбөртэй танилцах хэрэгтэй.  Оюутанд дээд боловсролын агуулгыг бүрэн эзэмших, дээд боловсролын зэрэгтэй мэргэжилтэн болон төгсөхөд ямар шаардлага тавигддаг болон оюутны мэдлэгийг дүгнэх системийг тайлбарлаж ойлгуулсан байна. Улирал бүрийн эцэст сурлагын амжилтыг хянаж, цаашид хэрхэн сурах талаар зөвлөнө. Дараах мэдээллийг гаргуулж хянаж байна. Үүнд:  Оюутан хэдэн кредит хичээл үзсэн  Улирлын үнэлгээний голч дүн 2.0 хүрсэн эсэх, түүний түвшин  Төгсөлтийн шалгалтанд ордог хичээлүүдэд “С” ба түүнээс дээш дүнтэй суралцаж чадсан эсэх. Эдгээрийг үндэслэн зохих зөвлөгөө өгч шаардлага тавина.  Сургуулийн бодлого, шийдвэрийг оюутанд хүргэж, хэрэгжүүлнэ. Оюутныхаа нийгмийн асуудал, тэдний санал, хүсэлтийг сургуулийн удирдлага, холбогдох хүмүүст уламжилж, шийдвэрлүүлнэ.


 

Оюутны дотно туслагч, зөвлөгч байж, тэдний суралцах идэвхи, урам зоригийг дэмжиж ажиллана. Оюутанд иргэний өндөр соѐл, ѐс зүй, хариуцлага, хүнлэг чанарыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн ажлуудыг зохион байгуулж, хамтран ажиллана.

2.Интернет болон компьютерийн үйлчилгээ Сургуулийн зүгээс оюутнуудад хичээлийн бус цагаар интернет болон компьютер дээр ажиллах нөхцлийг бүрдүүлж, үйлчилнэ. Энэ үйлчилгээний зорилго нь оюутнуудын сургалт, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх бололцоог хангахаас гадна -

Интернет, е-номын сан үнэ төлбөргүй үйлчилнэ.

-

Интернетэд холбогдсон бүхий л газраас дүнгийн мэдээллээ харах боломжийг олгоно.

-

Оюутанд зориулсан мэдээллийн самбар тогтмол гаргана.

-

Мандах Их Сургуулийн http://mandakh.edu.mn/ web сайтын мэдээлэл

-

Компьютерийн лаборатори нь 200 гаруй компьютертэй, WINDOWS орчинд ажиллах орчин үеийн програм хэрэгслүүдээр үйлчилнэ.

-

Үнэгүй WIFI ашиглах боломжтой.

-

Компьютерийн лаборатори нь оюутнуудын сургалт, судалгаа эрдэм шинжилгээний ба байгууллагын удирдлагын захиалгат ажил явуулах бололцоо бүхий сүүлийн үеийн DELL брэндийн i3, i5, i7 компьютерүүдээр иж бүрэн тоноглогдсон, тэдгээр нь өөр хоорондоо мэдээлэл дамжуулах боломжтой дотоод сүлжээнд, мөн дэлхийн аль ч улс орон, сургуулийн болон эрдэм шинжилгээний байгууллага, номын сан, бизнесийн байгууллага, шинжлэх ухаан, спортын гэх мэт олон салбар, чиглэлийн мэдээ, мэдээлэлд хандаж ажиллах боломжийг олгодог INTERNET сүлжээнд холбогдсон.

-

Интернет, е-номын сан болон Компьютерийн лабораторуудын ажиллах цагийн хуваарь:

-

Хичээлийн улиралд

-

Шалгалтын үед Даваа-Бямба гаригт Ням гаригт

Даваа – Баасан гаригуудад

8.00-18.00 9.00-18.00 амарна

Мэдээлэл авах эрх Оюутан бүрт анх элсэхэд нь сургуулиас мэдээлэл авч байх хувийн дугаар буюу код олгоно. Код нь тухайн оюутныг сургууль төгстөл өөрчлөгдөхгүй ба дахин давтагдахгүй. Оюутны код нь мэргэжлийн чиглэл, элссэн он, дээд боловсролын зэргийн шатлалыг илтгэнэ. Жишээлбэл: 3.

M.AС12D001

SW11D002 

 АС “Нягтлан бодогч” мэргэжлээр 2012 онд элссэн (D)Бакалаврын сургалтын “001” дугаартай оюутан “Soft Ware ” мэргэжлээр 2011 онд элссэн (D) Бакалаврын сургалтын “002” дугаартай оюутан гэх мэт

Сургуулийн мэдээллийн Нэгдсэн Сан нь оюутан, багш, хичээл, сурлагын дүнгийн талаархи мэдээллийг хадгалдаг. Оюутан тэрхүү сан руу өөрийн бүртгүүлсэн эрхээр хандаж хувийн мэдээллээ харах, хянах зориулалт бүхий гадаад, дотоод сүлжээний орчинд ажиллах “Оюутны бүртгэл, мэдээллийн систем” ийг ашигладаг. Оюутан өөрийн дүн, хичээл сонголт, бусад мэдээллийг авахдаа: 1. http://mandakh.edu.mn/ хаягаар оюутны веб хуудас руу орно. 2. Уг хуудас руу ороход Оюутны код, нууц үгийг шаардсан цонх гарч ирнэ. Түүнийг бөглөж өөрийн мэдээллээ авах бололцоотой. 4. Номын сан Мандах Их Сургуулийн номын сан нь 20,000 орчим номтой. Нийт 215 суудалтай, 5 номын санчтай, 7 хоногийн 6 өдөр, 2 ээлжээр үйлчилнэ.


Номын сангийн фондын номын 82 хувь монгол, 13% англи, 5% орос хэл дээр бий. LIB4U Virsion 1,9 програмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байгаагаас гадна интернетэд холбогдсон компьютерээр дэлхийн аль ч цэгээс хайлт хийж электрон каталогоос номын нэр, зохиогч, түлхүүр үг гэсэн 3 үндэслэлээр хайлт хийн хэрэгцээтэй ном, сурах бичиг, гарын авлагыг олох боломжтой. Электрон каталогийн хаяг: http://mandakh.edu.mn/ -ийн номын сангийн электрон каталогиор хайлт хийнэ. Номын сангийн ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасанд 9:00-20:00 Бямбад 10:00-17:00 Нямд амарна. Гадаадын тусгай эрх авсан E номын сангийн хаягууд: 1,www.Jstor.org 2.http://elibrary-data.imf.org 3.www.oecd-ilabrary.org 4.http://search.ebscohost.com 5.www.eifl.net/gambridge-journals-online 6.www.eifl.net/oxford-reference-online 7.www.eifl.net/oxford-english-dicionary-online Эдгээр номын санд сургуулийн орчноос нэвтрэх боломтой.

5. Цайны газар. 200 хүний суудалтай цайны газар нь оюутнуудад зах зээлийн үнээс харьцангуй хямд үнээр ДавааБямба гариг хүртэл өдөр бүр 9.00-20.00 цаг хүртэл ажиллана. 6. Оюутны байр Тус сургууль нь 100 ортой оюутны дотуур байртай. Оюутны байранд суух оюутан хичээлийн жилийн эхэнд байр хариуцсан даамалд бүртгүүлж, гэрээ хийх ба “Оюутны байранд суугчдын дагаж мөрдөх журам”-ыг мөрдөнө. 7. Хувилах, олшруулах үйлчилгээ Оюутан суралцагчдад зориулан тэдний цагийг хэмнэх зорилгоор хичээлийн байранд хэвлэх, олшруулах үйлчилгээ ажиллуулдаг. Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасанд 9.00-18.00 Бямбад 10.00-17.00 Нямд амарна. 8. Чөлөөт цагаараа оролцох олон нийтийн ажлууд -

Ангиудын нэрэмжит 7 хоногийн аян /9-10 сард/

-

Шинэ оюутны урлагийн наадам /жил бүрийн 10 сард/

-

Сургуулийн аварга шалгаруулах 4 төрөлт спорт наадам /11 сард/

-

Шинэ жилийн баяр /12 сард/

-

Сургууль байгуулагдсаны баяр, төгсөлтийн баяр /5 сард/

-

Хүмүүнлэгийн аянууд

- Олны танил эрхмүүдтэй хийх уулзалт, лекц Хамрагдах клуб, дугуйлан, секц -

Мэтгэлцээний “Супер студент” клуб

-

Нягтлан бодох бүртгэлийн “ Мэдлэг” “ Цогц мэдлэг” дугуйлан

-

Судлаач оюутны клуб

-

Мэдээллийн технологийн VIP, MIT дугуйлан

-

Англи хэлний дугуйлан /Ярианы/ Challenge club/

-

Англи хэлний дугуйлан /Let’s talk in English club/

-

Сагсан бөмбөгийн секц

-

Гар бөмбөгийн секц

-

Ширээний теннисний секц


-

“Мандах нар” бүжгийн дугуйлан

9. Оюутанд зөвлөгөө өгөх үйлчилгээ -

Шинэ оюутныг чиглүүлэх хичээл /хичээлийн жил бүрийн 8 сарын сүүлийн 7 хоногт/

-

Ангийн зөвлөх багш / журмын дагуу/

-

Ажлын байрны мэдээлэл /тогтмол/

-

Ажил олгогч байгууллага болон мэргэжлийн хүмүүстэй уулзалт хийх /жилийн турш/

-

Эрүүл мэнд, цагдаагийн байгууллагатай хамтран зөвлөгөө өгөх, уулзалт ярилцлага хийх /улирал бүр/

-

Амьдралын асуудлаар зөвлөгөө өгөх, эцэг эхтэй нь уулзах /шаардлагатай үед/

- Эцэг эхэд мэдэгдэх хуудас өгөх /шаардлагатай үед/ 10. Санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх үйлчилгээ -

Сургалтын төрийн сантай гэрээ хийж зээл, тусламжаар сургах /9-10 сард шийдвэрлэнэ./

-

Бага орлоготой өрхийн оюутныг гадны тэтгэлэгт хамруулах /өргөдөл, судалгаагаас хамаарч жилд 1 удаа/

-

Шилдэг оюутнаа байгууллагын нэрэмжит тэтгэлэгт тодорхойлох

-

Орлого багатай өрхийн оюутанд материаллаг тусламж үзүүлэх, сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх /шаардлагатай оюутнуудын хүсэлт, сургуулийн судалгааг үндэслэнэ/

11. Эрүүл мэндийн үйлчилгээ -

Орон тооны эмч эсвэл гэрээт эмнэлэгтэй байна.

-

Хичээлийн болон дотуур байрны ариун цэвэр, байлгах, үйлчлэгч нар ажиллана.

-

1-р курсын оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулан шаардлагатай шинжилгээ, оношлогоо хийлгүүлэн сургуулийн эмч хяналтандаа авдаг. /9-10 сард/

-

Эрүүл мэндийн даатгалд хамруулах. /9-10 сард/

-

Дүүргийн эмнэлэгт нэгдсэн журмаар эрүүл мэндийн үзлэгт оруулах /шаардлагатай оюутнуудыг/

-

Донорын өдөрлөг зохиох /гэрээгээр/

-

Архи, тамхины хор хөнөөллийн талаар яриа, онол практикийн хурал лекц хийх /төлөвлөсөн хугацаанд/

-

Халдварт өвчин болон түүнээс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж, үзүүлэн таниулах материалуудыг байнга самбарт байрлуулна. /тогтмол/

-

Ханиад томуу болон халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс ариутгал, цэвэрлэгээ, хлоржуулалтыг графикийн дагуу хийж, эмч хяналт тавьж байна. /тогтмол/

-

Зоогийн газрын үйлчилгээ, хоолны чанарт эмч өдөр бүр хяналт тавина.

эрүүл ахуйн нөхцлийг шаардлагын хэмжээнд

12. Мандах Их Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрүүд  Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг  Сурлагын амжилтаар олгох тэтгэлэг  Голч дүн нь 3,5-аас дээш, санхүүгийн бэрхшээлтэй оюутнуудыг дэмжих тэтгэлэг  Улсын олимпиадад эхний байруудад шалгарсан оюутнуудад олгох тэтгэлэг.  Оюутны зөвлөлийн сонгуульт үүрэг хүлээсэн оюутнуудыг ажлын үр дүнтэй нь холбон олгох тэтгэлэг  Сургуульд үнэтэй хувь нэмэр оруулсан оюутны тэтгэлэг Жич: Магадлан итгэмжлэгдсэн сургууль тул Сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжаар суралцах боломжтой. 13. Хамрагдах боломжтой бусад байгууллагуудын тэтгэлгүүд:  Ерөнхийлөгчийн болон ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг


       

Голомт банкны тэтгэлэг. Жил бүр 5-аас дээш оюутан шалгарч сургалтын төлбөр, цалинтай дадлага, ажлын байраар шагнуулдаг. KPMG ХХК-ийн сургалтын төлбөр, ажлын байраар жилбүр 2-оос дээш оюутан шагнуулж ирсэн. МОНГОЛ ТАКС ТИН ХХК-ийн тэтгэлэг. Улсын олимпиадад ТОП-10-т багтсан оюутнуудад 500.000- 1.000.000 төгрөгийн шагнал олгодог. Кредит Монгол ББСБ- жилийн сургалтын төлбөр, ажлын байр. Тайвань улсын тэтгэлэг- сургалтын төлбөр Эм Си Эс Холдинг ХХк-ийн тэтгэлэг- Ажлын байр /Жил бүр 2-оос дээш оюутан шалгаруулалтанд тэнцэж ирсэн/ Таван-Эрдэнэ ХХК- ийн шагнал- Зардлын Бүртгэлийн сургуулиудын олимпиадын Тэргүүн байрын шагнал /жил бүр/ Nyabo.mn-ийн шагнал- Санхүүгийн Бүртгэлийн сургуулиудын олимпиадын Тэргүүн байрын шагнал /жил бүр/


СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮД Сургалтын хөтөлбөрүүдийн нийтлэг зорилго Үндэсний болон олон улсын дээд боловсролын стандарт, ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан, нягтлан бодох бүртгэл, санхүү банк, мэдээллийн технологиор мэргэжсэн, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцэн хөгжих чадвартай, өндөр ѐс зүйтэй, чадварлаг дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд оршино. Сургалтын хөтөлбөрийн зорилт Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьж ажиллаж байна. Үүнд: 1. Сургалтыг онол арга зүйн өндөр түвшинд явуулах 2. Сургалтын агуулга технологи стандартыг төгөлдөржүүлэх 3. Оюутны бие даан сурах, өөрийгөө хөгжүүлэх чадвар, хандлагыг эзэмшүүлэх 4. Багш нарыг мэдлэг боловсролоо тасралтгүй дээшлүүлж, хөгжихөд туслах 5. Эрдэм шинжилгээний ажлыг өргөн хүрээнд хөгжүүлэх

Сургалт явуулах хөтөлбөрийн нэр, индекс

Элсэгчдийн боловсролын түвшин

Суралцах хугацаа

Нягтлан бодох бүртгэл /Е04110101/

Бакалавр

1,5-2 жил

Судалгааны

Мэргэжлийн

Санхүү /Е04120101/

Бакалавр

1,5-2 жил

Судалгааны

Мэргэжлийн

Банк /Е04120202/

Бакалавр

1,5-2 жил

Судалгааны

Мэргэжлийн

Бизнесийн удирдлага /F04130101 /

Магистр

3 жил

Хөтөлбөр

Судалгааны

СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ Сургалтын төлөвлөгөө нь дээд боловсролын сургалтын ерөнхий зохион байгуулалт, агуулгын багтаамж, сургалтын нормативт хугацаа, судлах хичээлийн цэс, тэдгээрийн багтаамж, дараалал, дадлагын төрлийг тусгасан дээд боловсролын агуулгыг хэрэгжүүлэх гол баримт бичиг мөн. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүрээр хичээлийн хөтөлбөрийг хөтөлбөрийн багаар хэлэлцэн боловсруулж Хөтөлбөрийн дэд хороогоор хэлэлцэн улмаар сургуулийн Хөтөлбөрийн хорооны хурлаар батлуулан мөрддөг. Багш өөрийн заах хичээлийн стандартад тодорхойлогдсон агуулгыг оюутанд бүрэн олгох үүрэгтэй. Харин оюутан тэрхүү агуулгыг бүрэн эзэмших үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлсэн багш, оюутны аль алинд нь тухайн хичээлийн кредит тооцогдоно. Уг хөтөлбөрт суралцагчдын эзэмшвэл зохих онол, практикийн агуулга, хэмжээг тодорхойлон, түүнд дүйцэх кредитийг тогтоодог. Хичээлийн кредит нь тогтмол утгатай байна. Энэ номонд хүчин төгөлдөр батлагдсан сургалтын хөтөлбөрүүдийг багтаасан болно.


Нэг. Нягтлан бодох бүртгэлийн магистр

Мэргэжил: Нягтлан бодох бүртгэл Мэргэжлийн индекс: Е 04110101 Олгох зэрэг: Нягтлан бодох бүртгэлийн магистр Суралцах хугацаа: 1.5-2 жил /Дипломын ажил бичих / Master by research / №

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22

Код

Хичээлийн нэр

Багц цаг

А. Мэргэжлийн суурь хичээл /Compulsory/ SCR501 Шинжлэх ухааны судалгааны арга зүй ECO502 Эдийн засгийн судалгааны арга зүй ACC503 Санхүүгийн бүртгэлийн онол ECO504 Ахисан түвшний экономикс ACC505 Стратегийн менежмент II ENG506 Англи хэл (Багц цагт тооцогдохгүй) Б. Мэргэшүүлэх хичээл /Compulsory/ ACC601 Аудит II ACC602 Зардал, удирдлагын бүртгэл ACC603 Удирдлагад зөвлөгөө өгөх үйлчилгээ ACC604 Санхүүгийн хөрөнгө оруулалт ACC605 Ахисан түвшний НББ, тайлагнал ACC606 Судалгаа, онолын семинар ACC607 Магистрын ажил В. Сонгон суралцах хичээл /Elective/

10 2 2 2 2 2 (1.5) 16-18 2 2 2 2 2 3 5 2-6

АСС611 ACC612 АСС613 FIN610 FIN611 FIN512 ECO510 ECO511 FIN620

2 2 2 2 2 2 2 2 2 30-32

Хөрөнгийн үнэлгээ II СТОУС өөрчлөлт Санхүүгийн гүнзгийрүүлсэн шинжилгээ Мөнгө, зээлийн бодлого II Санхүүгийн байгууллагын эрсдлийн удирдлага Төрийн санхүүгийн удирдлага Олон улсын эдийн засаг, санхүү II Эконометрикс II Компанийн засаглал НИЙТ БАГЦ ЦАГ

Судлах улирал

I I II I I, II I II II II II II III III II III III III III II II I I


Мэргэжил: Нягтлан бодох бүртгэл Мэргэжлийн индекс: Е 04110101 Олгох зэрэг: Бизнесийн удирдлагын магистр /MBA/ Суралцах хугацаа: 1,5-2 жил /Дипломын ажил бичихгүй /Master by coursework/ № 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20

Код Хичээлийн нэр А. Мэргэжлийн суурь хичээл /Compulsory/ SCR501 Шинжлэх ухааны судалгааны арга зүй ECO502 Эдийн засгийн судалгааны арга зүй ACC503 Санхүүгийн бүртгэлийн онол ECO504 Ахисан түвшний экономикс ACC505 Стратегийн менежмент II ENG506 Англи хэл (Багц цагт тооцогдохгүй) Б. Мэргэшүүлэх хичээл /Compulsory/ ACC601 Аудит II ACC602 Зардал, удирдлагын бүртгэл ACC603 Удирдлагад зөвлөгөө өгөх үйлчилгээ ACC604 Санхүүгийн хөрөнгө оруулалт ACC605 Aхисан түвшний НББ, тайлагнал FIN610 Мөнгө, зээлийн бодлого II ECO510 Олон улсын эдийн засаг, санхүү II В. Сонгон суралцах хичээл /Elective/ АСС611 Хөрөнгийн үнэлгээ II ACC612 СТОУС өөрчлөлт АСС613 Санхүүгийн гүнзгийрүүлсэн шинжилгээ ACC614 Банкны нягтлан бодох бүртгэл, хяналт ECO511 Эконометрикс II FIN 611 Санхүүгийн байгууллагын эрсдлийн удирдлага FIN512 Төрийн санхүүгийн удирдлага НИЙТ БАГЦ ЦАГ

Багц цаг 10 2 2 2 2 2 (1.5) 12-14 2 2 2 2 2 2 2 6-8 2 2 2 2 2 2 2 30-32

Судлах улирал I I II I I, II I II II II II III III II II III III III I, II I, II I, II


Хоѐр. Санхүүгийн магистр

Мэргэжил: Санхүү Мэргэжлийн индекс: Е04120101 Олгох зэрэг: Санхүүгийн магистр Суралцах хугацаа: 1,5-2 жил /Дипломын ажил бичихгүй / Master by coursework/ № 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19

Индекс Хичээлийн нэр А. Мэргэжлийн суурь хичээл /Compulsory/ SCR501 Шинжлэх ухааны судалгааны арга зүй ECO502 Эдийн засгийн судалгааны арга зүй FIN512 Төрийн санхүүгийн удирдлага ECO504 Ахисан түвшний экономикс ACC505 Стратегийн менежмент II ENG506 Англи хэл (Багц цагт тооцогдохгүй) Б. Мэргэшүүлэх хичээл /Compulsory/ FIN610 Мөнгө, зээлийн бодлого II FIN611 Санхүүгийн байгууллагын эрсдлийн удирдлага FIN614 Корпорацийн санхүү FIN613 Ахисан түвшний аж ахуйн нэгжийн санхүү FIN615 Санхүүгийн хяналт, шалгалт II ACC503 Санхүүгийн бүртгэлийн онол ACC604 Санхүүгийн хөрөнгө оруулалт II ECO510 Олон улсын эдийн засаг, санхүү II В. Сонгон суралцах хичээл /Elective/ FIN601 Санхүүчийн мэргэжлийн ѐс зүй ACC613 Санхүүгийн гүнзгийрүүлсэн шинжилгээ ACC603 Удирдлагад зөвлөгөө өгөх үйлчилгээ АСС611 Хөрөнгийн үнэлгээ II ECO511 Эконометрикс II НИЙТ БАГЦ ЦАГ

Багц цаг 10 2 2 2 2 2 (1.5) 16 2 2 2 2 2 2 2 2 4 2 2 2 2 2 30

Судлах улирал I I I, II I I, II I III II I, II II II, III II II II I, II II I II I, II


Мэргэжил: Санхүү Мэргэжлийн индекс: Е04120101 Олгох зэрэг: Санхүүгийн магистр Суралцах хугацаа: 1,5-2 жил /Дипломын ажил бичих / Master by research/ № 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21

Индекс Хичээлийн нэр А. Мэргэжлийн суурь хичээл /Compulsory/ SCR501 Шинжлэх ухааны судалгааны арга зүй ECO502 Эдийн засгийн судалгааны арга зүй FIN512 Төрийн санхүүгийн удирдлага ECO504 Ахисан түвшний экономикс ACC505 Стратегийн менежмент II ENG506 Англи хэл (Багц цагт тооцогдохгүй) Б. Мэргэшүүлэх хичээл /Compulsory/ FIN610 Мөнгө, зээлийн бодлого II FIN611 Санхүүгийн байгууллагын эрсдлийн удирдлага FIN614 Корпорацийн санхүү FIN613 Ахисан түвшний аж ахуйн нэгжийн санхүү FIN615 Санхүүгийн хяналт, шалгалт II ACC604 Санхүүгийн хөрөнгө оруулалт II FIN606 Судалгаа, онолын семинар FIN607 Магистрын дипломын ажил В. Сонгон суралцах хичээл /Elective/ FIN601 Санхүүчийн мэргэжлийн ѐс зүй ACC613 Санхүүгийн гүнзгийрүүлсэн шинжилгээ ACC603 Удирдлагад зөвлөгөө өгөх үйлчилгээ АСС611 Хөрөнгийн үнэлгээ II ACC503 Санхүүгийн бүртгэлийн онол ECO510 Олон улсын эдийн засаг, санхүү II ECO511 Эконометрикс II НИЙТ БАГЦ ЦАГ

Багц цаг 10 2 2 2 2 2 (1.5) 16-18 2 2 2 2 2 2 3 5 4-6 2 2 2 2 2 2 2 30-32

Судлах улирал I I I, II I I, II I III II III II II II III III I, II II I II II II II


Гурав. Банкны магистр

Мэргэжил: Банк Мэргэжлийн индекс: Е04120202 Олгох зэрэг: Банкны магистр Суралцах хугацаа: 1,5-2 жил /Дипломын ажил бичихгүй / Master by coursework/ № 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19

Индекс Хичээлийн нэр А. Мэргэжлийн суурь хичээл /Compulsory/ SCR501 Шинжлэх ухааны судалгааны арга зүй ECO502 Эдийн засгийн судалгааны арга зүй FIN512 Төрийн санхүүгийн удирдлага ECO504 Ахисан түвшний экономикс ACC505 Стратегийн менежмент II ENG506 Англи хэл (Багц цагт тооцогдохгүй) Б. Мэргэшүүлэх хичээл /Compulsory/ FIN610 Мөнгө, зээлийн бодлого II FIN611 Санхүүгийн байгууллагын эрсдлийн удирдлага FIN612 Банкны менежмент II FIN613 Ахисан түвшний аж ахуйн нэгжийн санхүү ACC615 Банкны аудит II FIN616 Хөрөнгө оруулалтын менежмент II ACC614 Банкны нягтлан бодох бүртгэл, хяналт II ECO510 Олон улсын эдийн засаг, санхүү II В. Сонгон суралцах хичээл /Elective/ FIN601 Санхүүчийн мэргэжлийн ѐс зүй ACC613 Санхүүгийн гүнзгийрүүлсэн шинжилгээ ACC603 Удирдлагад зөвлөгөө өгөх үйлчилгээ АСС611 Хөрөнгийн үнэлгээ II ECO511 Эконометрикс II НИЙТ БАГЦ ЦАГ

Багц цаг 10 2 2 2 2 2 (1.5) 16 2 2 2 2 2 2 2 2 4 2 2 2 2 2 30

Судлах улирал I I I, II I I, II I III II I, II II II II II, III II I, II II I II I, II


Мэргэжил: Банк Мэргэжлийн индекс: Е04120202 Олгох зэрэг: Банкны магистр Суралцах хугацаа: 1,5-2 жил /Дипломын ажил бичих / Master by research/ № 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21

Код Хичээлийн нэр А. Мэргэжлийн суурь хичээл /Compulsory/ SCR501 Шинжлэх ухааны судалгааны арга зүй ECO502 Эдийн засгийн судалгааны арга зүй FIN512 Төрийн санхүүгийн удирдлага ECO504 Ахисан түвшний экономикс ACC505 Стратегийн менежмент II ENG506 Англи хэл (Багц цагт тооцогдохгүй) Б. Мэргэшүүлэх хичээл /Compulsory/ FIN610 Мөнгө, зээлийн бодлого II FIN611 Санхүүгийн байгууллагын эрсдлийн удирдлага FIN612 Банкны менежмент II ACC604 Санхүүгийн хөрөнгө оруулалт ACC614 Банкны нягтлан бодох бүртгэл, хяналт II ACC615 Банкны аудит II FIN606 Судалгаа, онолын семинар FIN607 Магистрын дипломын ажил В. Сонгон суралцах хичээл /Elective/ FIN601 Санхүүчийн мэргэжлийн ѐс зүй ACC613 Санхүүгийн гүнзгийрүүлсэн шинжилгээ ACC603 Удирдлагад зөвлөгөө өгөх үйлчилгээ АСС611 Хөрөнгийн үнэлгээ II ECO510 Олон улсын эдийн засаг, санхүү II ECO511 Эконометрикс II FIN613 Ахисан түвшний аж ахуйн нэгжийн санхүү НИЙТ БАГЦ ЦАГ

Багц цаг 10 2 2 2 2 2 (1.5) 16-18 2 2 2 2 2 2 3 5 4-6 2 2 2 2 2 2 2 30-32

Судлах улирал I I I, II I I, II I III II III II II II III III I, II II I II II II II


Дөрөв. Бизнесийн удирдлагын доктор

Бизнесийн удирдлага

Мэргэжил: Мэргэжлийн индекс: Боловсролын зэрэг:

F 04130101 Доктор

Хичээлий н индекс

Хичээлийн нэр

Суралцах хугацаа: 3-4 жил Нийт багц цаг: 60 Элсэгчдийн боловсрол: Магистр

Багц цаг

А. МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛ

12

Улирал

1

SPH701

Шинжлэх ухааны философи

3

Намар

2

SRM702

Шинжлэх ухааны судалгааны арга зүй

3

Намар

3

ECO703

Санхүүгийн эконометрикс

3

Намар

4

ECO704

Чанар, тоон шинжилгээ судалгааны арга зүй

3

Намар

5

ECO705

Санхүүгийн эрсдлийн удирдлага

3

Намар

Б. МЭРГЭШҮҮЛЭХ ХИЧЭЭЛ Б.1 Заавал судлах хичээл 6 7 8 9 10 11 12 13

14 15 16 17

Гүнзгийрүүлэн судлах чиглэл: Менежмент MNG801 Менежмент ба глобалчлал MNG802 Корпорацийн стратегийн менежмент MNG803 Бүс нутаг, логистикийн менежмент MNG804 Хүний нөөц, хөдөлмөрийн эдийн засаг Гүнзгийрүүлэн судлах чиглэл: Санхүү банк FIN801 Санхүүгийн зан төлөв FIN802 Санхүүгийн загварчлал FIN803 Хөрөнгө оруулалтын шинжлэх ухаан FIN804 Санхүүгийн зах зээл ба дериватив Гүнзгийрүүлэн судлах чиглэл: Нягтлан бодох бүртгэл ACC801 Нягтлан бодох бүртгэлийн онол, хөгжил ACC802 Өртгийн удирдлагын стратеги ACC803 Ахисан түвшний удирдлагын бүртгэл Бизнесийн болон хөрөнгийн үнэлгээний ACC804 арга зүй Б.2 Сонгон суралцах хичээл

15 (9-12) 3 3 3 3

Хавар Хавар Намар Намар

3 3 3 3

Хавар Хавар Намар Намар

3 3 3

Хавар Хавар Намар

3

Намар

(3-6)

18

MNG805

Байгууллагын ба хэрэглэгчийн зан төлөв

3

Хавар/ Намар

19

ECO806

ОУ-ын эдийн засаг, санхүү, валют

3

Хавар/ Намар


20

ACC806

НББ-ийн мэргэжлийн судалгаа

3

Хавар/ Намар

21

ECO807

Компанийн засаглал ба тайлагнал

3

Хавар/ Намар

22

FIN805

Төрийн санхүү

3

Хавар/ Намар

В. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

9

23

Удирдагч багшийн удирдлага дор туслах багш эсвэл судлаачаар ажиллах

3

24

Олон улсын ранктай сэтгүүлүүд эсвэл доктор хамгаалуулах зөвлөлөөс тогтоосон дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх

3

25

Улсын хэмжээний болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих /2-оос доошгүй/

3

Г.ДИССЕРТАЦИ

24

НИЙТ БАГЦ ЦАГ

60


СУРГАЛТЫН КРЕДИТ СИСТЕМ Дээд боловсролын агуулгын багтаамжийг хэмжих нэгж нь кредит бөгөөд багш, оюутны үйл ажиллагааг бодитой үнэлэх, тэдэнд сурах, сургах эрх чөлөөг хангах боломж олгодог зах зээлийн харилцаан дахь сургалтын тогтолцоо юм. Мандах Их Сургууль нь сургалтандаа кредит системийг баримталдаг. Кредит нь дээд боловсролын сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт, санхжүүжилт, зохион байгуулалтын үндэс болдог. Боловсролын зэрэг олгох сургалтанд тавигдах шаардлагыг тодорхойлох, хичээлүүдийн хоорондын харьцааг оновчтой тогтоох, оюутны ачааллыг зохицуулах, оюутны үнэлгээний голч дүнг бодох, оюутны дэвшин суралцах эсэхийг шийдэх, сургалтын төлбөрийг тогтоох, багшийн ачааллыг тооцох, сургуулийн төсвийн төлөвлөлт, зарцуулалтыг тодорхойлох зэрэг сургалтын бүхий л асуудлыг Кредитэд үндэслэн шийдвэрлэнэ. Тухайн улирлын туршид нэг долоо хоногт танхимд нэг цагаар орох лекцийн агуулга, түүнийг багшийн удирдлагын дор бүрэн хэрэгжүүлэх сургалтын боломжтой бүх төрлийн үйл ажиллагааны нийлбэр цогцыг нэг кредит буюу нэг багц цаг гэнэ. Кредит нь нэг талаас ямарваа нэг мэдлэгийн багтаамж буюу агуулгын хэмжээг, нөгөө талаас тэрхүү мэдлэгийг эзэмшихэд зарцуулагдах хөдөлмөрийг тоон утгаар илэрхийлсэн нэгж бөгөөд оюутны хичээллэх хугацаанд тулгуурласан тоон хэмжээс юм. Оюутны хичээлийн жилийн нэг улиралд хичээллэх 48 цагийн /хичээлийн жилийн нэг улирал 16 долоо хоногтой тул нэг долоо хоногт хөдөлмөрлөх 3 цагийн/ хөдөлмөрийг нэг кредит гэж тооцно. Нэг кредитийг: Лекцийн танхимд нэг цаг үр бүтээлтэй ажиллахын тулд оюутан бие даан хамгийн бага нь хоѐр цаг лекцэнд урьдчилан бэлтгэх, лекцийн агуулгыг баяжуулах зэргээр гэртээ болон номын санд хөдөлмөрлөх шаардлагатай тэр цагаар тодорхойлно. Нөгөө талаар хоѐр цаг семинарын хичээлд оролцсон бол нэг цаг бататгах, эсвэл 3 цаг лабораторийн ажил хийх гэсэн утгаар ойлгож болно. Кредит нь тухайн хичээлийн хүнд хөнгөнтэй огт холбоогүй, оюутны тухайн хичээлд зарцуулсан хөдөлмөрийг цагаар илэрхийлэхээс бус тухайн оюутны мэдлэгийн түвшин, чанарын хэмжүүр биш. Мандах Их Сургуулийн сургалт нь мэргэжил бүрээр батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу тухайн хичээлийн жилийн “Сургалтын нэгдсэн хуваарь” –ийн дагуу явагдана. Хичээлийн жил нь хоѐр улиралтай тус бүр 16 долоо хоног үргэлжилнэ. Үнэлгээний голч дүнг “Оюутны мэдлэгийг үнэлэх журам”-ын 2.4-д зааснаар тодорхойлно. Оюутны сурлагын амжилтыг “Үнэлгээний Голч Дүн”-гээр тодорхойлно. Бакалаврын зэрэг олгох сургалтын норматив хугацаа 4 жилээс доошгүй байна. Иймд оюутан нэг улиралд 15-аас доошгүй кредитийн хичээлд суралцана гэсэн үг. Дээд боловсролын бакалавр зэрэгтэй “Мэргэжлийн диплом”-ыг дараах нөхцлийг хангасан төгсөгчид олгоно. Үүнд:  Бакалаврын зэрэг олгох мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан заавал суралцах хичээлүүдийн бүх кредит болон сонгон суралцах хичээлүүдийн минимум кредитийг тус тус биелүүлж, нийтдээ 120иос доошгүй кредит цуглуулсан байх;  Үнэлгээний Голч Дүн /GPA буюу ҮГД/ нь 2,0 ба түүнээс дээш байх;  Мэргэжлийн суурь ба мэргэшүүлэх хичээлүүдийн хувьд “D” дүн аваагүй байх;  “Төгсөлтийн шалгалт”-ыг “D” –ээс доошгүй дүнтэй өгсөн байх Мандах Их Сургууль нь мэргэжлийн диплом, түүнийг дагалдах дүнгийн хуудсанд тухайн оюутны дээд боловсролын суурь, мэргэжлийн, мэргэшүүлэх хичээлүүд, дадлага, төсөл болон төгсөлтийн ажлын кредит, үнэлгээ, тухайн оюутны цуглуулсан нийт кредит ба оюутны сурлагын амжилтын үзүүлэлт болох үнэлгээний голч дүнг тусгана.


Суралцагч нь дээд боловсролын бакалавр зэрэг эзэмших сургалтанд элссэн ч дээрх шаардлагын аль нэгийг нь хангахгүй тохиолдолд бакалавр зэрэг олгодоггүй. Харин түүнд дээд боловсролын диплом олгож болно. “Мэргэжлийн дээд боловсролын диплом”-ыг дараах тохиолдлуудад олгоно. Үүнд:  Бакалаврын зэрэг олгох сургалтаар 120-иос доошгүй кредит цуглуулсан боловч үнэлгээний голч дүн нь 2,0-иос доош бол,  Оюутан 90-ээс доошгүй кредит цуглуулсан боловч өөрийн хүсэл, сонирхол, төлөвлөлт, тооцоо гэх мэт үндэслэлээр цаашид суралцах боломжгүй, шаардлагагүй гэж үзсэн ба үнэлгээний голч дүн нь 1,7 / С-/ -оос доошгүй байгаа тохиолдолд олгож болно.

Захирлын 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 26 тоот тушаалын хавсралт №4 МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТ ЭРХЛЭХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.

Боловсрол, Соѐл, Шинжлэх Ухааны Яамны Сайдын 2014 оны 09 сарын 12-ны А/370 тоот тушаалын хавсралтыг үндэслэн магистр, докторын сургалтыг Мандах Их Сургууль дээр зохион байгуулахад энэхүү журмыг баримтална.

2.

Магистр, докторын сургалтын агуулга нь боловсролын талаар төрөөс баримтлах бодлого болон боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагатай нийцүүлэн шинжлэх ухаан, нийгэм, хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээн хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, иргэний өндөр боловсрол, соѐл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх, эрдмийн эрх чөлөөг хангахад чиглэгдэнэ. Хоѐр. Магистр, докторын сургалтанд тавих үндсэн шаардлага

2.1 Удирдлага, зохион байгуулалт 2.1.1 Магистр, докторын сургалтыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын сургалт эрхлэх нийтлэг журмыг үндэслэн боловсруулсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулна. 2.1.2

Магистр, докторын сургалт эрхлэх журам, сургалтыг хэрэгжүүлэх нэгжийн /хөтөлбөрийн хороо/ бүрэлдэхүүнийг эрдмийн зөвлөлийн санал, дүгнэлтэд үндэслэн сургуулийн захирал батална.

2.1.3

Магистр, докторын сургалтын хөтөлбөрийг бүрэлдэхүүн сургууль, тэнхимийн профессор, эрдэмтэд, багш нар оролцсон хөтөлбөрийн хороо хариуцан боловсруулж, эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, Мандах Их Сургуулийн захирал батална.

2.1.4

Магистр, докторын хичээлийн стандарт хөтөлбөрийг хичээл заах профессор багш, эрдэмтэд боловсруулж, магистр, докторын хөтөлбөрийн дэд хороогоор хэлэлцүүлэн, эрдмийн зөвлөлийн зөвшөөрлийг үндэслэн сургалтын хөтөлбөр эрхэлсэн дэд захирал батална.

2.1.5

Сургалтын хөтөлбөрийг боловсруулах, шинэчлэх, хэрэгжүүлэх ажлыг мэргэжил арга зүйн болон чанарын удирдлагаар хангах, үр дүнгийн тайланг хөтөлбөрийн хорооны дарга хариуцан зохион байгуулж, эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ.

2.1.6

Эрдмийн зөвлөл нь сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих, нэгдсэн удирдлагаар хангах, эрдэм шинжилгээний ажлын удирдагч томилох, хамгаалуулах зөвлөлийг байгуулан ажиллуулна.

2.1.7

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлагын мэдээллийн системд оруулах, мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг сургалтын албаны ажилтан, сэдвийн хэлэлцүүлэг, урьдчилсан болон жинхэнэ хамгаалалтын шаардлага хангуулах асуудлыг эрдэмтэн нарийн бичгийн дарга тус тус хариуцан гүйцэтгэнэ.

2.1.8

Хөтөлбөрийн сургалтанд он-лайн болон зайн сургалтын арга хэлбэрийг ашиглаж болно.


Багш, удирдагч 2.2.1 Магистр, дсургалтад мэргэжлийн хичээл заасан багш, эрдэм шинжилгээний ажлын удирдагч нь докторын зэрэгтэй байна. 2.2.2

Магистрант, докторант нь элссэн улиралдаа багтаан судалгааны ажлын сэдэв, удирдагчийг сонгож батлуулна. Магистрант, докторант нь эрдэм шинжилгээний ажлын нэг удирдагчтай байна. Харин шинжлэх ухааны салбар дундын асуудлаар судалгааны ажил гүйцэтгэх бол 2 удирдагч томилж болно.

2.2.3

Удирдагч нь тус сургуулийн үндсэн багш болон тухайн чиглэлээр сургалт, шинжилгээний ажил эрхэлдэг гадны байгууллагын ажилтан байж болно. Удирдагчаар ажиллуулах үндсэн багш болон гадны байгууллагын ажилтны тооны харьцаа 2:1 байна.

2.2.4

Удирдагч нь тухайн чиглэлээр 8-аас дээш жил дээд боловсролын байгууллагад багшилсан буюу эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг, сүүлийн 5 жилд 5-аас цөөнгүй эрдэм шинжилгээний бүтээлийг мэргэжлийн хэвлэлд нийтлүүлсэн, бичиж хэвлүүлсэн бүтээлтэй судлаачид байна.

2.2.5

Тухайн удирдагчийг эрдмийн зөвлөлийн дарга томилох бөгөөд нэг удирдагч 3 хүртэл магистрын дипломын ажил, 2 хүртэл докторантыг удирдана.

2.2.6

Удирдагч нь магистрын судалгаа, шинжилгээний ажлын сэдэв, чиглэлийг тодорхойлж, төлөвлөгөөг батлах, мэргэжлийн зөвлөгөө өгч, гүйцэтгэлд нь хяналт тавих, үр дүнг хэлэлцүүлэх, дипломын хамгаалалтад оруулах эсэх асуудлаар тодорхойлолт гаргах үүрэгтэй.

2.2.7

Магистр, докторын сургалтад хичээл заасан багш, эрдэм шинжилгээний ажлын удирдагч нарт тухайн түвшний сургалтын онцлог, хөдөлмөр зарцуулалт болон тэдний мэргэжлийн ур чадварт дүйцсэн цалин хөлс олгоно.

2.3 Номын сан, мэдээллийн бааз Сургалтад зориулсан тусгай каталоги бүхий ном, сурах бичиг, мэргэжлийн сэтгүүл, интернетээр үйлчлэх боломжтой байна. 2.3.2 Мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээний семинар, хуралд магистрантын хэлэлцүүлсэн шилдэг илтгэлийг сургуулийн эрдэм шинжилгээний бүтээлд хэвлэнэ. 2.3.3 Зохих шаардлагыг хангасан магистрын диплом, докторын диссертацийн ажил болон түүний электрон хувилбар /CD/-г албан ѐсоор бүртгэн тус сургуулийн номын санд тавьж судалгааны ажлын зориулалтаар ашиглана. 2.3.1

Гурав. Магистр, докторын сургалтын үйл ажиллагаа 3.1 Элсэлт 3.1.1 Магистр, докторын сургалтын хөтөлбөрийн элсэлт, төгсөлт болон хичээлийн жил нь ”намар”, “хавар” гэсэн хоѐр улиралтай байна. Элсэлт болон төгсөлтийг хөтөлбөрийн хороо, сургалтын чанар хяналтын алба хамтран зохион байгуулна. 3.1.2 Элсэгч нь өмнө эзэмшсэнээс өөр мэргэжлээр магистр, докторын хөтөлбөрт хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах хичээлийг урьдчилан судална. Нөхөн судлах хичээлийг хөтөлбөрийн хороо тогтооно. Нөхөн судалсан хичээлийн багц цаг нь тухайн сургалтын хөтөлбөрийн үндсэн багц цагт тооцогдохгүй. 3.1.3

3.1.4

3.1.5

Магистрын хөтөлбөрт элсэгч нь магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулийг Бизнесийн удирдлага /Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, санхүү, банк, менежмент/ -ын бакалаврын зэрэгтэй, 2.8-аас дээш голч дүнтэй төгссөн байна. Докторын хөтөлбөрт элсэгч нь магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулийг магистрын зэрэгтэй, 3-аас дээш голчтой төгссөн байна. Элсэгч нь эрдэм шинжилгээ судалгааны ажлын арга зүй эзэмшсэн байвал зохино. Магистр, докторын сургалтын хөтөлбөрт элсэхийг хүсэгч дараах бичиг, баримтыг бүрдүүлнэ: А. Бакалавр болон магистрын зэргийн диплом /эх хувь/ Б. Анкет, 2 хувь цээж зураг В. Иргэний үнэмлэх /эх хувь/ Г. Бүртгэлийн хураамж төлсөн баримт Элсэгчээс дараах мэргэжлийн чиглэлээр шалгалт авна. - Бизнесийн удирдлага / менежмент, маркетинг, санхүү, банк, НББ, аудит/ - Эдийн засаг


Элсэгчээс англи хэлний түвшин тогтоох шалгалт авна. Хэрэв элсэгч нь IELTS-ийн 5.0, TOEFL-ийн 510-аас доош оноотой үнэлэгдсэн тохиолдолд англи хэлний 1.5 багц цагийн хичээлийг судална. Шалгалтыг хөтөлбөрийн хороо ба Сургалтын абанаас зохион байгуулна. 3.1.7 Элсэгч нь дараахь тохиолдолд гадаад хэлний шалгалтаас чөлөөлөгдөнө. - IELTS-ийн 5.0, TOEFL-ийн 510-аас дээш оноо бүхий баталгаажсан, хүчинтэй гэрчилгээтэй; - Дотоодод хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль дүүргэсэн гэрчилгээ; - Гадаадад бакалаврын хөтөлбөрийг дүүргэсэн диплом; - Дотоодод бакалаврын хөтөлбөрийг хэлний мэргэжлээр дүүргэсэн диплом 3.1.8 Элсэлтийн шалгалтын нийт онооны 65-аас дээш хувийг авсан шалгуулагчдаас эссе, бичүүлэх болон ярилцлага авч, хяналтын тоонд багтаан магистрантаар элсүүлэн суралцуулна. 3.1.9 Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу элсэн суралцах хүсэлтээ албан ѐсоор гаргасан гадаадын иргэнийг энэ журмын дагуу элсүүлнэ. 3.1.10 Гадаадын суралцагч нь монгол хэлээр суралцах шаардлагыг хангасан байна. 3.1.11 Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцуулахад хэлэлцээрт заасан нөхцлийг баримтална. 3.2 Сургалт 3.1.6

3.2.1 3.2.2

3.2.3

Магистр, докторын сургалт, судалгааны ажлын агуулга, зохион байгуулалтыг тодорхойлсон цогц баримт болох хөтөлбөрийн дагуу сургалтыг явуулна. Магистрын сургалтын хугацаа: 1.5 -2 жил, Докторын сургалтын хугацаа: 3-4 жил байна. Суралцагч хүндэтгэх шалтгаантай тохиолдолд суралцах нийт хугацааг магистрантад 3 жил хүртэл, докторантад 5 жил хүртэл сунгаж болно. Магистр, докторын сургалтын хөтөлбөр нь түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, үр дүнг хянах, үнэлэхэд баримтлах үзэл баримтлал, зарчим, хүрэх үр дүнг илэрхийлсэн шаардлага, олон улсад нийтлэг тогтсон зарчимд нийцсэн, эрдмийн эрх чөлөөг хангахад чиглэгдэнэ. Хөтөлбөр нь дараах бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:  Хөтөлбөрийн танилцуулга  Сургалтын төлөвлөгөө  Хичээлийн хөтөлбөр  Хөтөлбөрийн зохион байгуулалт  Суралцах орчны шаардлага  Элсэгчдэд тавих шаардлага  Багшлах бүрэлдэхүүнд тавих шаардлага  Төгсөгчдийн эзэмших ур чадвар  Суралцагчийн үнэлгээ  Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт

Магистрын хөтөлбөр 3.2.4 Магистрын сургалтын хөтөлбөр нь 30 багц цагаас доошгүй байна. 3.2.5 Мэргэжлийн суурь хичээл нийт 10 багц цаг, үүнээс 4 багц цагийг судалгааны арга зүй хичээл, 6 багц цаг нь тухайн хөтөлбөрийн онолын үндсэн хичээлүүд байна. 3.2.6 Мэргэшүүлэх хичээл 12 багц цагаас доошгүй байна. Үүнээс 9 багц цагийг тухайн хөтөлбөрийг хариуцсан тэнхим, 3 багц цагийг бусад тэнхим, сургууль, ЭШ-ний хүрээлэнгээс сонгон судална. 3.2.7 Магистрант нь нийт судлах хичээлийн 2/3-ыг судалсны дараа англи хэлний шалгалт өгнө. Шалгалтыг Сургалтын албанаас зохион байгуулна. 3.2.8 Дипломын ажил бичиж хамгаалсан тохиолдолд 5 багц цагаар тооцно. 3.2.9 Магистрын дипломын ажил бичээгүй тохиолдолд мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлээс 10 багц цаг сонгон судалж, шалгалт өгнө. Энэ тохиолдолд шалгалтыг багц цагт тооцохгүй. 3.2.10 Магистрын ажил бичээгүй төгсөгчдийн хөтөлбөр дүүргэснийг баталгаажуулах нэгдсэн шалгалтыг Хөтөлбөрийн хороо зохион байгуулна. Нэгдсэн шалгалтын агуулга нь дараах харьцаатай байна. Үүнд: - Мэргэжлийн суурь хичээл 30% - Мэргэшүүлэх хичээл 70% 3.2.11 Нэгдсэн шалгалтын удирдамж, хичээлүүдийн хамрах хүрээг Хөтөлбөрийн хорооноос гаргаж, шалгалтын хуваарийг шалгалт авахаас 21 хоногоос доошгүй хугацаанд магистрантуудад Сургалтын албанаас мэдээлнэ 3.2.12. Магистрант нь нэгдсэн шалгалтанд “ С ” ( 70% ) –ээс доош дүн авсан тохиолдолд дахин шалгалт өгнө. 3.2.13 Магистрын нийт суралцсан хугацааны голч дүн 2.8-аас доошгүй байна. Энэ хэмжээнд хүрээгүй тохиолдолд тухайн хичээлийг дахин судалж, шалгалт өгч болно.


3.2.14 Магистрант нь дахин шалгалтанд хангалтгүй дүн авбал уг асуудлыг Хөтөлбөрийн хорооноос Эрдмийн зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлнэ. 3.2.15 Магистрын дипломын ажил бичээгүй тохиолдолд нэгдсэн болон гадаад хэлний шалгалтанд тэнцсэн төгсөгчдийн дипломын дүнгийн хавсралтанд “ТЭНЦЭВ” гэж бичиж баталгаажуулна. 3.2.16 Хөтөлбөрийн гүйцэтгэлд бусад сургуулиас хуримтлуулсан багц цагийг дүйцүүлэн тооцохдоо тухайн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэгдсэн байдал, хөндлөнгийн үнэлгээний дүнг харгалзана. Докторын хөтөлбөр Докторын сургалтын хөтөлбөр нь мэргэжлийн онцлогуудыг агуулах бөгөөд БСШУ-ны сайдын А/370 тоот тушаалаар батлагдсан "Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журам”-ын 2-р зүйлийг баримтлан боловсруулагдсан байна.

3.2.17

3.2.18

Докторын сургалтын хөтөлбөр нь өмнөх төвшний кредит дээр нэмж судлах 60-аас доошгүй кредит цагийн докторын төвшний сургалтад хамаарах сургалт, судалгааны ажлаас тогтоно.

3.2.19

Докторын сургалтанд суралцах хугацаандаа өөрийн судалгааны чиглэлээр ШУА хүлээн зөвшөөрсөн эрдэм шинжилгээний сэтгүүл, бусад хэвлэлд 2-оос доошгүй эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн байна. Тайлбар: Сонинд бичсэн өгүүллийг эрдэм шинжилгээний бүтээлд тооцохгүй. Магистрант, докторантын эрдэм шинжилгээний бүтээлээ нийтлүүлэхэд хүлээн зөвшөөрөх сэтгүүлийн жагсаалтыг сургуулиас гаргасан байна.

3.2.20

Докторант сургалтын хэлбэрээс үл хамааран их сургуулийн сургалтын ажилд оролцох, хичээл заах, судалгааны төсөлд ажиллахыг дэмжинэ.

3.2.21

Хичээлийн жилийн сургалт судалгааны ажлын төлөвлөгөө бүрэн биелүүлсэн докторантыг хөтөлбөр эрхэлсэн дэд захирлын саналыг үндэслэн Мандах Их Сургуулийн захирлын захирамжаар дараах улирлын сургалтанд дэвшүүлнэ. Сурах төлөвлөгөөгөө биелүүлээгүй докторантыг дахин судлуулна.

3.2.22

Докторант сургалттай холбоотой бүх кредитээ 3-4 жилд цуглуулсан боловч судалгааны ажил /диссертаци/-ын 24 кредитээ биелүүлж амжаагүй бол түүнд Мандах Их Сургуулийн докторын үндсэн сургалт /24 кр/ дуусгасан тухай магадлагаа олгоно. Докторантын сургалтын кредит уг хичээлийн шалгалт өгсөн өдрөөс хойш 5 жил хүчинтэй бөгөөд энэ хугацаанд докторант эрдэм шинжилгээний кредит /12 кр/-ээ гүйцээн, диссертациа бичиж докторын зэрэг хамгаалахыг зөвшөөрнө.

3.2.23

Докторант нь бие даан гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүнг эмхтгэн докторын ажил /диссертаци/ бичиж, "Докторын ажил хамгаалуулах зөвлөл”-д хамгаална.

3.3 Mагистр, докторын судалгааны ажил 3.3.1 Сургалтын төлөвлөгөөний агуулгыг бүрэн биелүүлж бүх шалгалтуудаа С (голч дүн 2,8)-ээс доошгүй үнэлгээ авсан магистрант дипломын ажил, мэргэжлийн бүх шалгалтанд В (голч дүн 3,0)-ээс доошгүй үнэлгээ авсан докторант, нэгдсэн шалгалт өгсөн байх ба шаардлага хангасан эсэх талаар хөтөлбөрийн хорооны дүгнэлтийг үндэслэн судалгааны ажлаа эхлүүлэх албан ѐсны зөвшөөрөл авна. 3.3.2 Магистрант, докторант нь мэргэших чиглэлийн хүрээнд сонгосон сэдвийн дагуу судалгаа хийж, дипломын ажил, диссертациа хамгаалуулах зөвлөлд хамгаална. 3.3.3 Магистрын судалгааны ажилд дараах шаардлага тавина. - Тухайн салбарт тулгамдаж буй асуудал сонгож, -

Шинжлэх ухааны арга зүйг ашиглан өгөгдөл цуглуулах, боловсруулах, шинжилгээ хийх ур чадвар эзэмшсэн болохоо нотлон харуулсан судалгааны ажил

-

Сэдвийг ухагдахуун асуудлаа бүрэн хамарч, оновчтой томьѐолох; Агуулга нь дотоод нэгдэлтэй, логик уялдаатай байх; Зохиогчийн эрхийн зөрчилгүй байх;


-

Боловсруулалтын зохих түвшинд хийгдэж, шинжлэх ухааны найруулга зүйн хэм хэмжээг сахисан байх.

3.3.4 Докторын судалгааны ажилд /диссертаци/ дараах шаардлага тавина. - Шинжлэх ухааны тодорхой салбарын шинэ мэдлэг буй болгохтой холбогдол бүхий зорилтыг шийдсэн эсхүл улс орны нийгэм, эдийн засагт ач холбогдолтой практик асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй онол, арга зүйн зохих түвшинд шийдсэн байх, - Дэвшүүлж буй шинэ шийдлийн үндэслэлээ шинжлэх ухааны үндэслэлтэй нотолсон, урьд өмнө хийгдсэн мэдэгдэж буй бусад шийдлүүдтэй харьцуулж, шүүмжлэлтэйгээр шинэлэг талыг нээн харуулсан байх, - Зохих загвар, шаардлагыг баримталсан, харилцан уялдаа шүтэлцээтэй, шинжлэх ухааны хэлний хэм хэмжээний дагуу туурвисан байх, - Судалгааны үр дүнгийн үнэнийг нотолгоонд суурилан баталсан, дүгнэсэн байх ба ашигласан эх сурвалж докторын бүтээл агуулгатай нийцсэн байна. 3.3.5 Магистр, докторынсудалгааны ажлын явцад тавих хяналтыг дараах үе шаттай хэрэгжүүлнэ. Үүнд: I. Сэдвийн хэлэлцүүлэг II. Урьдчилан хамгаалалт III.Жинхэнэ хамгаалалт 3.3.6 Сэдвийн хэлэлцүүлгийг сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүд болон мэргэжлийн тэнхимийн багш нар, магистрантуудыг нээлттэй оролцуулан зохион байгуулна. 3.3.7 Магистрант, докторант нь суралцах хугацаандаа судалгааны ажлын болон дипломын ажлын чиглэл, хүрээ, обьект, холбогдох мэдээллийг цуглуулан нарийвчлан тогтоосны үндсэн дээр сэдвийн хэлэлцүүлэг болох товлосон өдрөөс ажлын 3 хоногийн өмнө эрдэмтэн нарийн бичгийн даргад дараах материалыг өгсөн байна. Үүнд: а/ Тухайн сэдвийн хүрээнд хийх судалгааны ажлын хэрэгцээ, шаардлага, ач холбогдлыг үнэлэн, мэдээллээр хангах, хамтран ажиллах боломжоо илэрхийлсэн байгууллагын албан бичиг б/ Өмнө нь сонгосон сэдвээ өөрчлөхийг хүсвэл түүний бодит шалтгаан в/ Сэдвийн агуулга / төлөвлөгөө/ г/Судалгааны ажлын зорилго, судлагдсан байдал, онцлог, ач холбогдлыг Microsoft Office Power Point програм ашиглан 10-15 слайд болгон бэлтгэсэн байна. 3.3.8 Сэдвийн хэлэлцүүлгийн төгсгөлд удирдагч багшийг томилно. Хэлэлцүүлэгт ороогүй магистрант, докторант урьдчилан хамгаалалтад орох боломжгүй. 3.3.9 Магистрын диплом, докторын диссертацийн ажлыг Эрдмийн зөвлөлөөр батлагдсан “Магистрын дипломын ажил бичих удирдамж”, “Сургуулийн эрдэм шинжилгээний стандарт”ын дагуу монгол хэлээр түүний хураангуйг англи, орос хэлний аль нэгээр бичнэ. Докторант нь судалгааны ажлаа гадаадад гүйцэтгэсэн бол ажлыг англи хэлээр, хураангуйг монгол хэлээр бичиж болно 3.3.10 Урьдчилан хамгаалуулах зөвлөлийг эрдмийн зөвлөлийн гишүүд, удирдагчийн оролцоо бүхий 7-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байгуулна. 3.3.11 Магистрант нь батлагдсан төлөвлөгөөний дагуу бүрэн гүйцэтгэж, зохих шаардлагыг хангасан дипломын ажлын хэвлэмэл / удирдагчийн дүгнэлт, гарын үсэг зурсан/ хувийг зөвлөлийн гишүүдэд танилцуулж, саналыг бичгээр авсан байна. 3.3.12 Эрдэмтэн нарийн бичгийн дарга нь 3.3.7-д бүрдүүлсэн материалыг урьдчилан хамгаалалтад орохыг хүссэн магистрант, докторантын өргөдлийн хамт товлосон өрдөөс ажлын 3 хоногийн өмнө хүлээн авна. 3.3.13 Урьдчилан хамгаалалтад Microsoft Office Power Point програм ашиглан /15-20 слайдаар/ 15 минутад багтаан илтгэнэ. Асуулт, хариулт 20-30 минут үргэлжилнэ. 3.3.14 Урьдчилан хамгаалуулах зөвлөлөөс дипломын ажлыг хангалттай гэж үнэлсэн тохиолдолд жинхэнэ хамгаалалтад орохыг зөвшөөрч, шүүмжлэгч багшийг томилно. 3.3.15 Магистрант нь дипломын ажлын сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний семинарт илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. 3.3.16 Урьдчилан хамгаалалтад ороогүй болон хангалттай үнэлгээ авч чадаагүй бол дипломын ажлаа хамгаалах хугацааг 2 жил хүртэл сунгаж болно. 3.3.17. Зохих шаардлагыг хангасан магистр, докторын судалгааны ажлын эхийг тухайн сургуулийн номын санд тушаана. Эрдэмтэн нарийн бичгийн дарга нь магистр, докторын ажлыг электрон хэлбэрээр авч мэдээллийн сан бүрдүүлнэ. Докторын судалгааны ажлын нэг хувийг Үндэсний номын санд заавал хүлээлгэн өгнө. 3.3.18. Эрдэмтэн нарийн бичгийн дарга нь БШУ-ны Сайдын 2010 оны 492 дугаар тушаалаар баталсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм” –ийн 4.2 дахь хэсгийн шаардлага хангасан докторантын материалыг хамгаалах чиглэлийн дагуу докторын хамгаалуулах зөвлөлд хүргүүлнэ. 3.3.19. Докторын зэрэг хамгаалуулах үйл ажиллагаа нь БШУ-ны Сайдын 2010 оны 492 дугаар тушаалаар баталсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм” –ээр зохицуулагдана.


Дөрөв. Магистр, докторын зэрэг хамгаалуулах 4.1 Магистр, докторын зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулах 4.1.1 Эрдмийн зөвлөл Магистр, Докторын хамгаалуулах зөвлөл /цаашид Зөвлөл гэнэ/-ийг сургалтын чиглэл буюу шаардлагатай бол магистрант бүрээр байгуулна. 4.1.2 Зөвлөлийн бүрэлдэхүүнд сургалтын чиглэл болон тухайн суралцагчийн /цаашид Горилогч гэнэ/ судалгаа, дипломын ажлын сэдвийн чиглэлээр мэргэшсэн буюу ойролцоо чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг, туршлагатай доктор багш, эрдэмтэн, судлаач нар байна. 4.1.3 Зөвлөл нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн нийт 7-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна. 4.1.4 Зөвлөлийн дарга, зөвлөлийн нарийн бичгийн дарга нар сургуулийн орон тооны ажилтан байна. 4.1.5 Зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгээс багагүй нь мэргэжлийн өөр тэнхим, байгууллагын төлөөлөл байна. 4.1.6 Зөвлөлийн дарга нь Зөвлөлийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангах, хуралдааны хугацааг товлох, бүрэлдэхүүнд ажил үүргийг хуваарилж, хяналт тавих, Зөвлөлийг төлөөлөн холбогдох байгууллагатай харилцах эрх, үүрэгтэй. 4.2 Зөвлөлийн үйл ажиллагаа 4.2.1 Зөвлөл үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангана. Зөвлөл нь ээлжит хуралдааны тухай зарыг урьдчилан мэдээлдэг байна. 4.2.2 Зөвлөл бүхий л үйл ажиллагаагаа горилогч дипломын ажлаа хамгаалахад шаардлагатай мэдээлэл, холбогдох асуудлаар зөвлөгөө авах боломжоор хангахад чиглэгдэнэ. 4.2.3 Зөвлөл магистрын дипломын ажлыг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой шүүн хэлэлцэх, горилогчийн бүрдүүлсэн материалд дүгнэлт өгөхөд шаардлагатай материалыг холбогдох байгууллагаас лавлагаа гаргуулан авах эрхтэй. 4.2.4 Зөвлөл горилогчийн дипломын ажлын талаар гаргасан дүгнэлтээ хуралдаан болсоноос хойш 5 хоногийн дотор сургалтын албанд албан ѐсоор мэдэгдэнэ. 4.2.5 Зөвлөл нь үйл ажиллагааныхаа товч тайлан, хуралдааны тэмдэглэл, холбогдох бусад бичиг баримтыг тус сургуулийн магистр, докторын сургалт эрхэлсэн нэгж /хөтөлбөрийн хороо/-д хүлээлгэн өгнө. 4.2.6 Зөвлөл энэхүү дүрмийн 4.3.2-т заасан материалыг хүлээн авсан тухай тэмдэглэл хөтлөнө. 4.3 Магистр, докторын ажлыг Зөвлөл дээр шүүн хэлэлцэх 4.3.1 Магистрын дипломын ажлын хамгаалалтыг зөвлөлийн нээлттэй хуралдаанаар зохион байгуулна. 4.3.2 Горилогч доорх материалыг зөвлөлд ирүүлнэ. Үүнд: - Хамгаалалтанд орохыг хүссэн горилогчийн өргөдөл - Горилогчийн бакалавр, эсвэл магистрын зэргийг гэрчлэх дипломын нотариатаар гэрчилсэн хуулбар - Сургалтын төлөвлөгөөний дагуу судалсан хичээлүүдийн дүн, зохих багц цаг цуглуулсан тухай сургалтын албаны тодорхойлолт - Горилогчийн хамгаалалтад бэлэн болсныг нотолсон удирдагчийн дүгнэлт - Урьдчилан хамгаалалтын явцад гарсан санал, шүүмж, зөвлөмжийг тусгаж ажлыг сайжруулсан тухай тэмдэглэл - Албан ѐсны шүүмжлэгчийн дүгнэлт - Дипломын ажлын үр дүнг тодорхойлох байгууллага /судалгааны обьект/-ын санал, дүгнэлт - Зохих шаардлагыг хангасан дипломын ажлын хэвлэмэл / удирдагч, шүүмжлэгчийн гарын үсэгтэй/ бүрэн эхээр 3 хувь, хураангуй 6 хувь байна. 4.3.3 Зөвлөлийн дарга материалыг хүлээн авч, бүрэлдэхүүнээс нэг гишүүнийг томилон энэхүү дүрмийн 4.3.2-д дурдсан материалын бүрдэл, тэдгээрийн үнэн зөв байдлыг шалгуулж, дүгнэлт гаргуулна. 4.3.4 Хамгаалалтын хуралдааныг өргөдөл хүлээн авсанаас хойш нэг сарын дотор зохион байгуулна. Зөвлөлийн дарга горилогчийн ирүүлсэн магистрын дипломын ажлыг хамгаалалт болох өдрөөс 14өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд хүргэнэ. 4.3.5 Докторант нь урьдчилсан хамгаалалтын үед гарсан санал шүүмжлэлээс ажилдаа тусгаж, шаардлагатай засвар хийсний дараа зөвлөлийн даргад танилцуулан, зөвшөөрөл авч жинхэнэ хамгалалтад орно.

4.3.6 Докторантын жинхэнэ хамгаалалтыг урьдчилсан хамгаалалт хийснээс 30-аас доошгүй хоногийн дараа хийнэ.


4.3.7 Докторантын жинхэнэ хамгаалалтын зарыг хамгаалалт болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө өдөр тутмын сонин хэвлэлээр зарлана.

4.3.8 Жинхэнэ хамгаалалтын зар нийтлэгдсэн өдрөөс хойш бүтээл, түүний хураангуйг Улсын төв номын сан, Мэдээллийн технологийн үндэсний парк, сургуулийн номын санд албан ѐсоор өгч, олны хүртээл болгоно.

4.3.9 Урьдчилсан ба жинхэнэ хамгаалалтыг хуралдааны дэгийг баримтлан нээлттэй зохион байгуулах ба шинэ бүтээлийн эрх хамгаалах, гадаад дотоодод патентлах, улсын нууц хадгалахтай холбоотой онцгой тохиолдолд бүтээлийг хаалттай хэлэлцэж болно. 4.3.10 Зөвөлийн хуралдаанаар магистр, докторын дипломын ажил, түүнд тавих шаардлага хангасан бүтээл болж чадсан эсэх талаар дүгнэлт гаргана. 4.4 Зөвлөлийн хуралдаан 4.4.1 Зөвлөлийн хуралдааныг гишүүдийн 75-аас багагүй хувийн ирцтэйгээр хийнэ. 4.4.2 Зөвлөлийн хуралдааныг зөвлөлийн дарга удирдана. 4.4.3 Зөвлөлийн нарийн бичгийн даргын эзгүйд зөвлөлийн даргын шийдвэрээр аль нэг гишүүнийг түр хугацаагаар нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгүүлэхээр томилоно. 4.4.4 Зөвлөлийн дарга, орлогч дарга хоѐул эзгүйд зөвлөлийн хуралдааныг хойшлуулна. 4.4.5 Зөвлөлийн хуралдааныг доор дурдсан дарааллын дагуу зохион байгуулна. Үүнд: o Хуралдааныг зөвлөлийн дарга нээж, хэлэлцэх асуудлыг танилцуулна. o Горилогчийн талаар зөвлөлийн нарийн бичгийн дарга танилцуулах, o Горилогч магистрын дипломын ажлын үндсэн үр дүнг Microsoft Office Power Point программ ашиглан /15-18 слайдаар/ 15 минутад багтаан илтгэх, o Шүүмжлэгчдийн санал, дүгнэлтийг сонсох, o Зөвлөлийн гишүүд горилогчид асуулт тавьж, хариулт авах, o Зөвлөлийн гишүүд дүгнэлтээ хэлэх, o Тооллогын комиссыг сонгон батлах, o Гишүүдэд саналын хуудас тарааж санал хураах, o Тооллогын комисс санал хураалтын дүнг танилцуулах, Тооллогын комиссын дүнг үндэслэн дүгнэлтийг баталсан шийдвэр гаргах, o Зөвлөлийн хурлын шийдвэрийг горилогчдод танилцуулах, 4.4.6 Зөвлөлийн хуралдааны шийдвэрийг нууц санал хураалтын дүнг үндэслэн гаргана. Зөвлөлийн хуралдаанд оролцогчдын 75-аас доошгүй хувийн эерэг санал авсан тохиолдолд горилогчийн ажлыг хамгаалсанд тооцно. 4.4.7 Зөвлөлийн хуралдаанд оролцоогүй, оролцсон боловч хуралдаан дуусахаас өмнө орхиж явсан гишүүн урьдчилж санал өгөхийг хориглоно. 4.4.8 Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг хадгална. 4.4.9 Зөвлөлийн гишүүдийн саналыг дараах загварын хуудсаар авна. Мандах Их Сургууль Огноо…….. САНАЛЫН ХУУДАС Горилогчийн овог нэр

Тайлбар:

-

Магистр, Докторын ажилд өгөх саналын хувилбар 1.

Шаардлага хангасан

2.

Шаардлага хангаагүй

Өгөх саналын урд талын дугаарыг дугуйлж тэмдэглэнэ. Саналын хувилбарыг алийг нь ч дугуйлж тэмдэглээгүй, эсвэл хоѐуланг нь дугуйлж тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцно.

4.4.10 Магистрын дипломын ажлын урьдчилсан болон жинхэнэ хамгаалалтын үнэлгээ


Магистрын дипломын ажилд өгөх зөвлөлийн гишүүдийн саналыг нууцаар хурааж, дундаж үнэлгээг гаргана. Санал хураах хуудсанд гишүүн бүр 100 хүртэл оноо тавьж дүгнэх ба ингэхдээ дараах бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийн дундаж оноонд үндэслэнэ. Үүнд: онооны дээд хэмжээ дараах байдалтай байна: I. Судалгааны ажлын агуулга 75 оноо 1. Судалгааны зорилго, судлагдсан байдал, ач холбогдол 10 оноо 2. Судалгааны онол, арга зүй 15 оноо 3. Судалгаа хийсэн байдал, үр дүн 35 оноо 4. Ерөнхий дүгнэлт, санал зөвлөмж, цаашид хийх судалгаа 15 оноо II. Бичгийн боловсруулалт 15 оноо 1. Бичлэгийн стандарт 5 оноо 2.Слайдын боловсруулалт 3 оноо 3. Хүснэгт, зураг 3 оноо 4.Ишлэл, зүүлт 4 оноо III. Илтгэх ур чадвар 10 оноо 1. Илтгэх чадвар 3 оноо 2. Асуултанд хариулсан байдал 5 оноо 3. Цаг ашиглалт 2 оноо Магистрын дипломын ажлын урьдчилсан хамгаалтанд зөвлөлийн гишүүдийн өгсөн онооны дундаж 70 – аас доошгүй байвал жинхэнэ хамгалалтанд орох, магистрын дипломын ажилд жинхэнэ хамгаалалтанд 75 – аас доошгүй бол горилогчид магистрын зэрэг олгох тухай шийдвэр гаргана. 4.5 Магистр, Докторын зэрэг олгох 4.5.1 Магистрант: А. Магистрын дипломын ажлаа амжилттай хамгаалсан, хамгаалуулах зөвлөлийн гишүүдийн санал, зөвлөмжийн дагуу сайжруулж засварласан, зохих шаардлагыг хангасан дипломын ажлын хэвлэмэл эх хувийг сургуулийн номын санд хүлээлгэн өгсөн байна. Б. Дипломын ажил бичээгүй боловч зохих хичээлүүдийн кредитийг бүрэн цуглуулж, шалгалтуудыг амжилттай өгсөн бол төгссөнд тооцно. 4.5.2 Докторант: А. Докторын дипломын ажлаа амжилттай хамгаалсан, дипломын ажлын хэвлэмэл эх хувийг сургуулийн номын санд хүлээлгэн өгсөн байна. 4.5.3 Төгсөгчдөд захирлын тушаалаар магистр, докторын зэргийн диплом, энгэрийн тэмдэг гардуулж, тангараг өргүүлнэ. /Эрдмийн зөвлөлийн 2018.03.09-ний өдрийн хурлаар хэлэлцэн нэмэлт өөрлөлт оруулав./


МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙГ ДҮҮРГЭСЭН МАГИСТРАНТУУДААС АВАХ НЭГДСЭН ШАЛГАЛТЫН УДИРДАМЖ Нэг. Нийтлэг үндэслэл

1

2 3 4 5 6 7 1. 2.

Нэгдсэн шалгалтын удирдамжийг боловсруулахад “2014 оны 09 сарын 12-ны өдрийн А-370 тушаал”, “Мандах Их Сургуулийн магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах журам”-ыг тус тус чиглэл болгоно. Нэгдсэн шалгалтанд зөвхөн магистрын дипломын ажил бичээгүй, хөтөлбөрийг дүүргэсэн магистрантууд хамрагдана. Энэхүү шалгалт нь магистрантын сургалтын хөтөлбөрийг дүүргэснийг баталгаажуулахад чиглэгдэнэ. Нэгдсэн шалгалтыг хөтөлбөрийн хорооноос томилогдсон комисс зохион байгуулна. Нэгдсэн шалгалтын агуулга нь сургалтын хугацаанд магистрантын судалсан мэргэжлийн суурь хичээл30%, мэргэшүүлэх хичээл- 70% байна. Тус удирдамжийн дагуу нэгдсэн шалгалтын хуваарь (огноо болон шалгалт авах танхим)-ийг Сургалтын алба (СА) гарган, шалгалт авахаас 21 хонгийн өмнө магистрантуудад мэдээлнэ. Тус удирдамжийн дагуу нэгдсэн шалгалтыг 2018 оны 06-р сарын 11-ны өдрийн 17:00 цагаас авна. Хоѐр. Нэгдсэн шалгалтыг зохион байгуулах. Нэгдсэн шалгалтыг тестийн хэлбэрээр авна. Нэгдсэн шалгалт нь дараах хичээлүүдийн хүрээг хамарна. Мэргэжлийн суурь -30% - Шинжлэх ухааны судалгааны арга зүй - Ахисан түвшний экономикс - Стратегийн менежмент II - Төрийн санхүүгийн удирдлага Мэргэшүүлэх хичээл -70% - Удирдлагад зөвлөгөө өгөх үйлчилгээ - Ахисан түвшний НББ, тайлагнал - Аудит II - Олон улсын эдийн засаг, санхүү II - Мөнгө, зээлийн бодлого II

3. 4. 5. 6. 7. 8.

Шалгалтын үргэлжлэх хугацааг шалгалтын агуулгаас хамаарч шалгалтын комисс тогтооно. Шалгалтын хичээл бүрээр тестийн санг бүрдүүлэх бөгөөд тестийг хөтөлбөрийн хороо хянаж, баталгаажуулна. Шалгалтанд тэнцсэн магистрантуудын нэрсийг шалгалтын комиссоос СА-д хүргүүлнэ. СА-ны төгсөлтийн дараах хөтөлбөр хариуцсан ажилтан нь шалгалтанд тэнцсэн магистрантын дипломийн хавсралтанд “тэнцэв” гэсэн бичилтийг хийнэ. Нэгдсэн шалгалтанд хангалтгүй дүн буюу “С” /70%/-ээс доош үнэлгээ авсан тохиолдолд дахин шалгалт өгнө. Дахин шалгалтын хугацааг СА-аас гаргаж мэдээлнэ. Дахин шалгалтанд хангалтгүй дүн авбал уг асуудлыг хөтөлбөрийн хорооноос Сургуулийн Эрдмийн зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлнэ.

Мандах Их Сургуулийн Хөтөлбөрийн хороо Сургалтын алба


Захирлын 2019 оны 02 сарын 25-ны өдрийн A/11 дүгээр тушаалын хавсралт №5 ОЮУТНЫ МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХ ЖУРАМ

1.1

1.2 1.3 1.4 1.5

1.6 1.7 1.8 1.9

1.10

1.11 1.12

1.13 1.14

1.15

Нэг. Нийтлэг үндэслэл БСШУЯ-ны сайдын 2003 оны 158 дугаар тушаалаар баталсан “Дээд боловсролын зэрэг олгох сургалтанд багц цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг, чадварыг дүгнэхэд баримтлах журам”-ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмаар Мандах их сургуулийн сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн хөтөлбөрийн дагуу оюутны мэдлэг, чадварыг үнэлж дүгнэхтэй холбогдсон харилцааг зохицуулна. Оюутны мэдлэг, чадварыг тэдний бие даан суралцах үйл ажиллагааг дэмжиж хөгжүүлэх, багшийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зарчмыг удирдлага болгоно. Оюутны мэдлэг, чадварыг үнэлэх үйл ажиллагаа нь шинжлэх ухааны үндэстэй, бодитой шударга, ил тод байвал зохино. Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн хөтөлбөрийн дагуу оюутны эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлж дүгнэх гол хэлбэр нь шалгалт байна. Шалгалт нь:  Явцын  Улирлын  Төгсөлтийн гэсэн түвшинтэй байна. Шалгалтыг амаар, бичгээр, цахим хэлбэр зэргийг хослуулан оновчтой зохион байгуулна. Тухайн хичээлийн шалгалтын материалыг хөтөлбөр, агуулгын хүрээнд “Мандах их сургуулийн хөндлөнгийн шалгалтын тест боловсруулах удирдамж”-ийг удирдлага болгон боловсруулна. Явцын шалгалтыг тухайн хичээлийг заасан багш авна. Улирлын болон төгсөлтийн шалгалтыг Захирлын тушаалаар баталсан “Шалгалтын комисс” зохион байгуулж авна. Оюутан тухайн хичээлийн явцын болон улирлын шалгалтыг тогтоосон хугацаанд өгөх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол шалгалт эхлэхээс 24 цагаас доошгүй хугацааны өмнө СА-д мэдэгдэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалт өгөөгүй болон шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан оюутан сургалтын албанаас гаргасан дахин шалгалтын хуваарийн дагуу нэг удаа дахин өгч болно. Дахин шалгалтанд хангалтгүй үнэлгээ авбал хичээлийг дахин судална. Оюутан улирлын болон төгсөлтийн шалгалт өгөхдөө заавал оюутны үнэмлэхтэй ирнэ. Шалгалтын үед ном, дэвтэр, тусгай бэлтгэсэн материал харж /гар утас, сонсох хэрэгсэл ашиглан/ хуулах, дамжуулах, бусдад саад болох, бичгийн ажлыг солих зэргээр зохисгүй үйлдэл гаргасан тохиолдолд оюутныг шалгалтын танхимаас гаргаж, оноог тооцохгүй. Шалгагч багш /комисс/ нь шалгалт авч дууссанаас хойш 48 цагийн дотор шалгалтын дүнгийн хүснэгтийг СА-д хүлээлгэн өгнө. Шалгалтын дүнгийн хүснэгтэд тавьсан үнэлгээг хэн нэгэн өөрчлөн засахыг хориглоно. Хэрэв үнэлгээтэй холбоотой техник алдаа гарсан нь тогтоогдсон бол шалгалт авсан багш /комисс/-д тухайн үед нь мэдэгдэн залруулахыг СА-ны ажилтан хариуцна. Төгсөлтийн шалгалтыг бакалаврын хөтөлбөрийн хувьд “Төгсөлтийн шалгалт авах журам”-аар, магистрын хөтөлбөрийн хувьд “Төгсөлтийн нэгдсэн шалгалт авах удирдамж”-аар зохион байгуулна. (ЗЗ-ийн хурлаар хэлэлцэн энэ заалтыг нэмсэн.)

Хоѐр. Оюутны мэдлэг, чадварыг үнэлэх 2.1 Оюутанд эзэмшүүлбэл зохих мэдлэг, дадлага, чадвар, хандлагыг тухайн хичээлийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу 100 оноогоор үнэлнэ. 2.2 Тухайн хичээлд 60 ба түүнээс дээш оноо авсан оюутныг уг хичээлийн агуулгыг судалж, багц цагийг биелүүлсэн гэж үзнэ. Харин 60-аас бага оноо авсан оюутныг хангалтгүй суралцсан буюу тухайн хичээлийн багц цагийг биелүүлээгүй гэж үзнэ. 2.3 Оюутан бүр тухайн хичээлийн зорилго, агуулга, хичээл заах багшийн тухайн хичээлийг үнэлэх хичээлийн хөтөлбөртэй урьдчилан танилцсаны үндсэн дээр өөрийн сурах үйл ажиллагааг төлөвлөнө. 2.4 Явцын үнэлгээний дүн нь оюутан улирлын турш хичээлийг тасралтгүй, жигд судлан эзэмшсэн мэдлэг, чадвараа тухай бүр бодитой үнэлүүлэхэд чиглэгдэнэ. 2.5 Багш оюутны явцын үнэлгээний дүнг улирлын туршид тасралтгүй мэдээллийн санд оруулсан байна.


2.6 Явцын үнэлгээ нь тухайн хичээлийн туршид эзэмшвэл зохих мэдлэг, чадварыг олж авахын тулд оюутны хэрхэн хөдөлмөрлөснийг үнэлэх үзүүлэлт юм. 2.7 Оюутан явцын 70 онооноос 30 болон түүнээс дээш оноо авсан тохиолдолд улирлын шалгалтад орно. Явцын оноо 30-д хүрээгүй бол тухайн хичээлийг дахин судална. 2.8 Шалгалтын дүнг “Дүнгийн хуудас”-д тэмдэглэж, шалгалтын комиссын гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна. 2.9 Гадаад хэлний зохих түвшиний мэдлэгтэй оюутан хүсэлт гаргавал, улирлын эхэнд түвшин тогтоох шалгалт авч, шалгуур хангасан оюутанд бие даан суралцуулах буюу улирлын шалгалтнаас чөлөөлж болно.  IELTS-ын Academic module-ын 5.0-аас дээш оноотой  TOEFL-ын Academic module-ын 450-аас дээш оноотой 2.10 Зарим хичээлийг өөр хичээл хоорондын залгамж холбоог алдагдуулахгүйгээр цувруулан болон цикл / 8 долоо хоногт хичээллэх / хэлбэрээр зааж улирлын явцад дуусган тухай бүр улирлын шалгалтыг авч болно. 2.11 Орой, эчнээ хөтөлбөрийн оюутныг дор дурдсан нөхцлөөр сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлүүдээс чөлөөлж болох бөгөөд хичээлийн дүнг өмнөх бакалаврын дипломын тухайн мэргэжлийн хичээлийн дүнгээр тооцно.  Англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн бол мэргэжлийн англи хэл 1,2  Эрх зүйч мэргэжлээр төгссөн бол Бизнесийн эрх зүй  Статистикч мэргэжлээр төгссөн бол Статистикийн үндэс  Эдийн засагч мэргэжлээр төгссөн бол Экономиксийн үндэс  Менежментийн мэргэжлээр төгссөн бол менежментийн үндэс 2.12 Оюутан хичээлээс чөлөөлөгдөх хүсэлтээ хичээл эхлэхээс 2 хоногийн өмнө сургалтын албанд гаргана. Гурав. Оюутны дүнг стандарт үнэлгээнд шилжүүлэх 3.1 Сургуулийн мэдээллийн нэгдсэн санд явцын болон улирлын шалгалтын оноог нэгтгэн гаргаж, түүнд харгалзах дүнг стандарт үнэлгээнд / A, B, C, D, F/ шилжүүлнэ. A, B, C, D, F нь оюутны сурлагын амжилтыг гэрчлэх албан ѐсны баримтанд бичигдэх үнэлгээ мөн. A, B, C, D үнэлгээгээр үнэлэгдсэн оюутан тухайн хичээлийнхээ кредитийг бүрэн тооцуулна. 3.2 Явцын болон улирлын шалгалтын нийлбэр оноог дараах лавлах хүснэгтийг ашиглан үсгэн үнэлгээнд шилжүүлэн голч дүнг гаргана. Лавлах хүснэгт Оноо Үсгэн үнэлгээ Үнэлгээний оноо 96-100 A 4,0 90-95 A3,7 88-89 B+ 3,4 84-87 B 3,0 80-83 B2,7 78-79 C+ 2,4 74-77 C 2,0 70-73 C1,7 68-69 D+ 1,4 64-67 D 1,2 60-63 D1,0 0-59 F 0 “А” үнэлгээ нь оюутан тухайн хичээлийн агуулгыг бүрэн ойлгож, өргөн мэдлэг эзэмшсэн, тэдгээрийг бие даан чадварлаг ашиглаж, шийдвэр гаргах бэлтгэлтэй болохыг илтгэнэ. “В” үнэлгээ нь оюутан тухайн хичээлийн агуулгыг сайн ойлгосон, хичээлтэй холбоотой материалыг ашиглах ба даалгаврыг хийж гүйцэтгэх, үйл ажиллагаандаа хэрэглэх мэдлэг, чадвартай болохыг илтгэнэ. “С” үнэлгээ нь хичээлийн агуулгыг дунд түвшинд эзэмшсэнийг илтгэх дүн бөгөөд хичээлийн хувьд хангалттай хэмжээний ойлголт авсан буюу тухайн хичээлийн даалгаврыг гүйцэтгэх чадвартай бөгөөд цаашид энэ хичээлийн мэдлэгийг гүнзгийрүүлэн судлах бэлтгэлтэй болохыг харуулна. “D” үнэлгээ нь дундаас доогуур мэдлэгтэйг илтгэх дүн бөгөөд энэ нь хичээлийн агуулгын зарим хэсэгтэй танилцсан, харьцангуй энгийн асуудлыг шийдвэрлэх чадвартай. Тухайн тохиолдолд хичээлийн


мэдлэгийг гүнзгийрүүлэн судлахын тулд нэмэлт даалгавар хийж гүйцэтгэхэд шаардлагатай, мэдлэг дутагдалтай болохыг харуулна. “F” үнэлгээ нь тухайн хичээлийн агуулгыг муу эзэмшсэн, мэдлэг, чадварын хувьд дутмаг, хангалтгүй болохыг илтгэнэ. 3.3 Хичээлийн амжилтыг A, B, C, D үнэлгээ авсан оюутнуудын тоог нийт хичээл судалсан оюутны хэдэн хувь байгаагаар, чанарыг A, B үнэлгээ авсан оюутнуудын тоог нийт хичээл судалсан оюутны хэдэн хувь байгаагаар тус тус тооцно. 3.4 Үнэлгээний голч дүн (GPA). Оюутны сурлагын чанарыг харуулах гол үнэлгээ нь үнэлгээний голч дүн /ҮГД/ мөн. ҮГД-г оюутны улирлын болон суралцсан хугацааны хөтөлбөрийн агуулга эзэмшсэн чанарын түвшинг тогтооход ашиглана. Оюутны үнэлгээний голч дүнг улирал бүрээр болон суралцсан хугацааны дүнгээр дараах томъѐог ашиглан тооцно.

Үнэлгээний Голч Дүн =

Чанарын онооны нийлбэр = Кредит цагийн нийлбэр

Y1 *K1+Y2 *K2+. . .+Yn * Kn K1+K2+ . . .+Kn

Энд, Y1 ,Y2, …. Yn – 1,2, . . . .дугаар хичээлүүдийн үнэлгээний оноо K1,K2,. . .Kn - 1,2, . . . дугаар хичээлүүдийн харгалзах кредит 3.5 Оюутан улирал бүр тухайн улирлын болон нийт суралцсан хугацааны голч дүнтэйгээ танилцан, сурлагынхаа байдалд дүгнэлт хийн цаашид суралцах үйл ажиллагаагаа төлөвлөнө. 3.6 Оюутны голч дүнг оюутныг шагнах, нэрэмжит тэтгэлэг олгохоор тодорхойлох, төгсгөх, гадаадын их дээд сургуулийн хамтарсан хөтөлбөрт болон магистрантурт үргэлжлүүлэн сургах зэрэгт гол үзүүлэлт болгоно. 3.7 Сургалтын алба улирлын төгсгөлд мэдээллийн нэгдсэн санд хийгдэх дүнгийн мэдээллийг бүрэн оруулж тухайн улирлын сурлагын чанарын үзүүлэлт болох ҮГД-г мэргэжил, анги бүрээр нэгтгэнэ. Энэхүү дүрмийг батлагдсан өдрөөс мөрдөнө.


Захирлын 2018 оны 03 сарын 06 өдрийн 21 тоот тушаалын хавсралт №2 ЁС ЗҮЙ, САНАЛ ГОМДЛЫН ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл Мандах Их Сургуулийн /Цаашид Мандах ИС гэх/ Ёс зүй, санал гомдлын хороо нь /Цаашид ЁЗСГХ гэх/ багш, ажилтан, оюутанд ажил үүргээ гүйцэтгэх үед баримтлан дагаж мөрдөх хууль дүрэм, журам, ѐс зүйн хэм хэмжээ, соѐлын стандартыг мөрдүүлэх, таниулах, сурталчлах, эдгээрээс үүсэх зөрчилтэй холбоотой харилцааг зохицуулах орон тооны бус сонгуульт нэгж мөн. 1.2. ЁЗСГХ нь журмын дагуу үйл ажиллагаа явуулна. 1.3. ЁЗСГХ-ны журам нь Монгол улсын холбогдох хууль тогтоомж болон Мандах ИС-ийн Эрхэм зорилго, Сургуулийн дотоод дүрэм, Багшийн ѐс зүйн дүрэм, Оюутны ѐс зүйн дүрэм, Соѐлын стандарт, Үйлчилгээний ажилчдын баримтлах журам зэрэг эрх зүйн баримт бичгийг эш үндэс болгоно. Хоѐр. Ажиллагсад болон суралцагчдын баримтлах ѐс зүйн зарчмууд 2.1. Хууль дээдлэх 2.2. Үнэнч шударга байх 2.3. Мэргэжлийн мэдлэг, ур чадвартай, хариуцлагатай ажиллах 2.4. Бусдыг хүндэтгэх 2.5. Мандах ИС -ийн нэр хүндийг эрхэмлэх 2.6. Сургуулийн дотоод мэдээллийг бусдад задруулахгүй байх Ёс зүйн зарчмын тайлбар: 2.1.1. Энэхүү журмын 2.1-д заасан Хууль дээдлэх гэдгийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ажил, үүргээ гүйцэтгэх, бусадтай харилцах гэж; 2.2.1. Энэхүү журмын 2.2-д заасан Үнэнч шударга байх гэдгийг хүлээсэн үүрэгтээ үнэнч байх, зөв үзэл санааг эрхэмлэн дээдлэх, хууль бус явдалтай эвлэршгүй байж, шударга, зарчимч байр сууринаас аливаа асуудалд хандах гэж; 2.3.1. Энэхүү журмын 2.3-д заасан Мэргэжлийн мэдлэг ур чадвартай хариуцлагатай ажиллах гэдгийг ажил үүргээ гүйцэтгэхдээ мэргэжлийн мэдлэг, бодит баримт, мэдээлэл, судалгаанд тулгуурласан үндэслэлтэй санал, танилцуулга, дүгнэлт, шийдвэр гаргах, туршлага, стандартыг нэвтрүүлэх, шинийг эрэлхийлж санаачлах, ажлын хурд, чанарыг байнга сайжруулах, гүйцэтгэх, үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж хянамгай, хяналттай, хариуцлагатай хандах гэх; 2.4.1. Энэхүү журмын 2.4-д заасан бусдыг хүндэтгэх гэдгийг оюутан болон хамт ажиллаж байгаа бусад хүмүүсийн хууль ѐс, эрх ашгийг эрхэмлэж, хүндэтгэлтэй хандах гэж; 2.5.1 . Энэхүү журмын 2.5-д заасан Мандах ИС -ийн нэр хүндийг эрхэмлэх гэдгийг Мандах ИС -ийн ажиллагсад нь Мандах ИС -д итгэх олон нийт, багш, оюутан суралцагчдын итгэлийг нэмэгдүүлэх, Мандах ИС -ийн талаарх аливаа худал, сөрөг мэдээллийг няцаах, биеэ зөв авч явах, бусдад үлгэр дууриал үзүүлэх гэж тус тус ойлгоно. 2.6.1 . Энэхүү журмын 2.6-д заасан сургуулийн дотоод мэдээллийг бусдад задруулахгүй байх гэдгийг Мандах ИС -ийн нууцын зэрэглэлд хамаарах мэдээлэл, тайлан, бичиг баримт болон хувь хүний нууцтай холбоотой асуудлууд гэж ойлгоно. Гурав. Хорооны бүрэлдэхүүн 3.1. ЁЗСГХ нь 7-9 гишүүнтэй үйл ажиллагаа явуулна. Гишүүнээр тэнхим бүрээс 1-2 төлөөлөл, сургалтын албаны 1 төлөөлөл, захирлын ажлын албаны 2 төлөөлөлтэй байх бөгөөд Мандах ИС -д 3-аас дээш жил ажилласан, хууль, эрх зүйн тодорхой мэдлэгтэй, ѐс суртахууны алдаа дутагдал гаргаж байгаагүй багш ажилтан сонгогдох эрхтэй. 3.2. Бүтцийн болон салбар сургууль ѐс зүй, санал гомдлын дэд хороотой байж болох ба ЁЗСГХ-ны журмын дагуу үйл ажиллагаа явуулна. 3.3. ЁЗСГХ нь холбогдох асуудлыг хорооны гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдэх ба дарга нь захиргааны зөвлөлд саналын эрхтэй оролцоно. 3.4. ЁЗСГХ-ны бүрэлдэхүүн нь 2 жилийн хугацаатай сонгогдоно. ЁЗСГХ-ны даргыг Мандах ИС -ийн захирлын тушаалаар баталгаажуулна. 3.5. ЁЗСГХ-ны бүрэлдэхүүнийг шаардлагатай тохиолдолд хичээлийн жилийн эхний 14 хоногт сонгон шалгаруулж шинэчилнэ. 3.6. ЁЗСГХ-ны дарга нь дараах чиг үүргийг гүйцэтгэнэ. Үүнд: a) Өргөдөл, гомдлыг хүлээн авч бүртгэлжүүлэх b) Гомдолтой холбоотой холбогдох баримт бичгийг хүлээн авах c) Өргөдөл, гомдлын талаар гишүүдэд танилцуулах d) Хорооны хурлыг зохион байгуулах e) Гишүүдийн саналыг хурааж, олонхийн саналд үндэслэн шийдвэрийг гаргана. f) Гарсан шийдвэрийг гомдол гаргагч болон хариуцагч талуудад бичгээр мэдэгдэх 3.5. ЁЗСГХ нь Мандах ИС -ийн дотоод дүрэм, журам, ѐс зүйн хэм хэмжээ, соѐлын стандарт, багшийн ѐс зүйн дүрэм, оюутны ѐс зүйн дүрмийг сургуулийн хэмжээнд сурталчлах, тусгагдсан зүйл, заалтыг 1.1.


албан ѐсоор тайлбарлах, шаардлагатай тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулан сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. 3.6. 1.1-т заасан хууль, дүрэм журмыг хэрэгжүүлээгүйгээс үүдсэн аливаа ѐс зүйн маргааныг ЁЗСГХ-ны гишүүд таслан зогсоох, үнэн зөв шийдвэрлэх, маргаантай холбоотой баримт, материалыг нууцална. 3.7. ЁЗСГХ нь хэвлэмэл хуудас, ялгарах тэмдэг зэргийг ашиглаж болно. 3.8. ЁЗСГХ нь улирал болон жилээр тайлан гаргах ба захиргааны зөвлөлийн хуралд мэдээлэл өгч байна. Дөрөв. Хорооны эрх Мандах ИС-ийн ЁЗСГХ нь өөрийн эрхлэх ажлын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 4.1 Ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлаар мэдээлэл цуглуулах, алба нэгжүүд, тэнхим хамт олноос тодруулга тайлбар гаргуулах; 4.2 Ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлаар санал дүгнэлт гарган зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэх; 4.3 Багш ажилтан, оюутны ѐс зүйн дүрэм болон соѐлын стандартыг зөрчсөн тохиолдолд зөрчлийг хянан шийдвэрлэх; Тав. Хорооны дарга болон гишүүдийн эрх, үүрэг 5.1 Мандах ИС-ийн ЁЗСГХ-ны гишүүн бүр анги танхимд, сургуулийн орчинд болон тус сургуулиас бусад газар зохион байгуулж буй олон нийтийн ажлын үед гарсан ѐс зүйн болон соѐлын стандартын аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гишүүд хичээлийн жилийн эхэнд шинэ оюутнуудад зөвлөгөө өгөх; 5.2 Хорооны дарга болон гишүүд Мандах ИС -ийн багш, оюутан, ажилтан нарын ѐс зүйн дүрмийн хэрэгжилт, соѐлын стандартад хяналт тавьж ажиллах; 5.3 Аливаа ѐс зүйтэй холбоотой маргаан болон бусад үйлдлүүдийг таслан зогсоох, зөвшин эвлэрүүлэх зэрэг олон талт аргаар ажиллах; 5.4 Хорооны дарга нь ба хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээлэл, баримтыг гишүүдийн тусламжтайгаар хангалттай бэлтгэж хурлаар хэлэлцүүлэх; 5.5 Хорооны гишүүн ѐс зүйн зөрчил гаргасан тохиолдолд хорооны хурлаар хэлэлцэн уг журмын 11-т заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Хэрэв ѐс зүйн зөрчил гаргаагүй нь нотлогдвол түүнийг олон нийтэд ил тод мэдээлж тухайн гишүүний нэр төрийг сэргээх; 5.6 ЁЗСГХ-ны дарга, гишүүн нь багш, ажилтан, оюутны ѐс зүйн зөрчлийг хэт дөвийлгөх, хувийн шинжтэй хандлагаар хандах, нэг талыг баримтлах зэрэг зохисгүй үйлдлээс ангид байх; Зургаа. Гомдол хүлээн авах, шийдвэрлэх хугацаа ЁЗСГХ нь дараах чиглэлийн санал, гомдлыг хүлээн авна. Үүнд:  Хууль, дүрэм, журмын хэрэгжилттэй холбоотой  Сургалтын үйл ажиллагаатай холбоотой  Захиргаа, аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой  Оюутан суралцагсдад үзүүлэх үйлчилгээтэй холбоотой 6.2 Санал, гомдлыг дараах хэлбэрээр хүлээж авна.  Санал хүсэлтийн хайрцгаар  Sanal.gomdol@mandakh.mn цахим хаягаар  Өргөдөл бичгээр гаргаж ирүүлнэ. 6.3. Мандах ИС-ийн ЁЗГСХ нь зөрчлийн талаарх өргөдөл, санал гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор хорооны гишүүдэд үүрэг өгч, тодруулга хийлгэнэ. Тодруулга авснаас хойш 5 хоногийн дотор үүрэгт гишүүн өөрийн тайлбар тодруулга, баримтыг гаргана. 6.4. Тайлбар тодруулга бүрдсэнээс хойш 14 хоногийн дотор ЁЗСГХ хурлаараа хэлэлцэнэ. Долоо. Гомдол гаргагчийн эрх Гомдол гаргагч нь дараах эрхтэй. Үүнд: 6.1. Гомдлыг үл маргалдах журмаар шийдвэрлүүлэх; 6.2. Гомдлыг маргаан таслах журмаар шийдвэрлүүлэх; 6.3. Гомдлоос татгалзах. Найм. Гомдлыг үл маргалдах журмаар шийдвэрлэх Талууд гомдлыг үл маргалдах журмаар шийдвэрлүүлэх хүсэлт тавьсан нөхцөлд ЁЗСГХ-оос дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд: 9.1. Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйгээс гарах үр дагаврын талаарх холбогдох талуудын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх; 9.2. Холбогдох талуудын хоорондын ялгаатай байдлыг ойлгуулах, харилцан хүлээн зөвшөөрүүлэх; 9.3. Холбогдох талуудын хооронд үүссэн үзэл, хандлагын зөрөөг ойлгуулан таниулах; 9.4. Холбогдох талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эвлэрүүлэн зуучлах үүргийг ЁЗСГХ гүйцэтгэх. Ес. Маргаан таслах 10.1. Маргаан таслах хуралдаан: 6.1


ЁЗСГХ-ны хурал нь талуудын тайлбарыг сонсох, нотлох баримт, материалтай танилцах, талуудаас асуулт асуух, хүлээлгэх хариуцлагын талаар гишүүдийн саналыг хурааж шийдвэрлэх, талуудад шийдвэрийг танилцуулах, хурлыг хаах гэсэн дэгээр явагдана. 10.1.2. Хурлыг даргалагч хурлын дэгийг сахиулах, дэг журамтай байлгах, шударга ѐсыг сахиулах үүрэгтэй. 10.1.3. Хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралд оролцоогүй тохиолдолд хурлыг дахин нэг удаа зарлан хуралдуулж болно. 10.1.4. Талууд тодорхой тооны төлөөллийг хуралд оролцуулах талаар ЁЗСГХ-нд бичгээр хүсэлт гаргаагүй тохиолдолд хурал хаалттай явагдана. 10.1.5. Хурлын шийдвэрийг хуралд оролцож буй нийт гишүүдийн олонхийн саналыг үндэслэн гаргана. Гишүүдийн санал хураалтыг ил явуулна. 10.1.6. Шийдвэрийг нотлох баримтад үндэслэн гаргана. 10.1.7. Хурлын шийдвэрийг гомдол гаргагч болон хариуцагч талуудад уншиж танилцуулан гарын үсэг зуруулна. 10.1.8. Хорооны эрх зүйн хүрээнээс давсан ѐс зүйн зөрчил, санал гомдлыг Захиргааны зөвлөлд оруулж шийдвэрлүүлнэ. Арав. Гомдлоос татгалзах ЁЗСГХ-ны дарга нь дараах үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж болно. Үүнд: 7.1. Гомдол гаргагчийн хувийн мэдээлэл /овог нэр, албан тушаал, холбогдох утас, гэрийн хаяг, регистрийн дугаар гэх мэт/ тодорхой бус; 7.2. Гомдол нь ѐс зүйн дүрмийн үйлчлэх хүрээнд үл хамаарах; 7.3. Гомдол нь үндэслэл багатай, бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг нь унагах гэсэн илэрхий санаа, зорилго агуулсан шинжтэй, нотлох баримт хангалтгүй; 7.4. Гомдол гаргагч нь өөр журмаар гомдлоо нэгэнт гаргасан буюу шийдвэрлүүлж байгаа. Арван нэг. Зөрчил гаргагчид хүлээлгэх хариуцлага ЁЗСГХ нь хурлаараа зөрчлийн байдалд дүгнэлт гаргаж дараах үе шаттайгаар хариуцлага ноогдуулна.Үүнд: Ажиллагсад нарт: 11.1. ЁЗСГХ-ны шийдвэрээр: 11.1.1. Анхааруулах хуудас өгөх; /Хавсралт №1/ 11.1.2. Зөрчлийн хуудас өгөх; / Хавсралт №2/ 11.1.3. 11.1.1; 11.1.2-т заалтыг багш ажилтны хувийн хэрэгт хавсаргах; 11.1.4. Захиргааны зөвлөлд асуудлыг оруулах 11.2. Захиргааны зөвлөлийн шийдвэрээр: 11.2.1. Албан тушаалын зэрэглэл бууруулах, өөрчлөх; 11.2.2. Тодорхой хувиар цалинг бууруулах; 11.2.3. Багшлах эрхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх; 11.2.4. Аливаа шагнал, урамшуулалд тодорхойлохгүй байх; 11.2.5. Хөдөлмөрийн гэрээг цуцлах (Хувийн хэрэгт гаргасан зөрчил, авсан арга хэмжээг тэмдэглэнэ.) 11.2.6. Захиргааны зөвлөлийн шийдвэрийг захирлын тушаалаар баталгаажуулна. Суралцагч нарт: 11.3. ЁЗСГХ-ны шийдвэрээр: 11.3.1. Зөрчлийн хуудсанд тэмдэглэх /соѐлын стандартыг удаа дараа зөрчсөн тохиолдолд/; Хавсралт №3 11.3.2. Хатуу сануулах /сургуулийн дотоод дүрэм журам, оюутны ѐс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд/; 11.3.3. Захиргааны зөвлөлд асуудлыг оруулах; 11.4. Захиргааны зөвлөлийн шийдвэрээр: 11.4.1. Жилийн хугацаагаар ѐс зүйн хэм хэмжээнд суралцах, хүмүүжиж ирэх даалгавар өгөх; 11.4.2. Сургуулиас хасах ба сургалтын гэрээг цуцлах; 11.4.3. Захиргааны зөвлөлийн шийдвэрийг захирлын тушаалаар баталгаажуулна. Арван хоѐр. Бусад 12.1. ЁЗСГХ нь Мандах ИС -ийн ажиллагсдын ѐс зүйн журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар ажиллагчдад сургалт явуулж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулна. 12.2. ЁЗСГХ нь Мандах ИС -д шинээр ажилд орж байгаа багш, ажилтан, ажилчдад дээрх дүрмийг танилцуулна. 12.3. ЁЗСГХ-ны ажиллах нөхцөл, боломжийг Мандах ИС -ийн Захиргаа бүрдүүлнэ. 13.1. ЁЗСГХ-ны гишүүдийн ажилласан цагийн урамшууллыг ажлын үр дүнг харгалзан багш бол С цагаар тооцно, ажилтан бол ажилласан бодит цагаар тооцож олгоно. 10.1.1.

Энэхүү журмыг батлагдсан өдрөөс дагаж мөрдөнө. Хавсралт №1


ЁС ЗҮЙ, САНАЛ ГОМДЛЫН ХОРОО АНХААРУУЛАХ ХУУДАС Багш, ажилтны Овог нэр: .......................................... Албан тушаал: .............................

Ажилласан жил: ................................ Огноо: ................................................

Ямар хууль тогтоомж, дүрэм, журам, ѐс зүйн хэм хэмжээ, соѐлын стандарт болон бусад эрх зүйн актыг зөрчсөн: .................................................................................................................................................................................. ......... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ................................................................................................................................. .......................................................... ........................................................................................................................................................................................... ............. тул анхааруулж байна.

Ёс зүй, санал гомдлын хороо Огноо: ..............................


Хавсралт №2 ЁС ЗҮЙ, САНАЛ ГОМДЛЫН ХОРОО ЗӨРЧЛИЙН ХУУДАС Зөрчил гаргасан багш, ажилтны Овог нэр: ................................................

Албан тушаал: ........................................

Ажилласан жил: .............................

Зөрчлийн талаарх мэдээлэл Зөрчил гарсан огноо/цаг Зөрчил гарсан газар ............................................... ................................................................................. Гаргасан зөрчил: ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... Уг зөрчил ямар хууль тогтоомж, дүрэм, журам болон бусад дагаж мөрдөх ѐстой актыг зөрчсөн: .......................................................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ................................... Зөрчлийн хор уршиг: ...................................................................................................................................................... ................................... ...................................................................................................................................................... ............. ...................... Авбал зохих арга хэмжээ Ажилтанд ямар арга хэмжээ авбал зохистой: Ажилтаны гаргасан зөрчлийн зүй бус байдлыг өөрт нь тайлбарласан эсэх?

o o

Зөрчлийн хуудас өгөх Захиргааны зөвлөлд асуудлыг оруулах

o o

Тийм Үгүй

Зөрчлийн талаар багш, ажилтны өгсөн тайлбар ......................................................................................................................................................................................... ......................................................................................................................................................................................... ......................................................................................................................................................................................... ......................................................................................................................................................................................... Албан тушаал: ...................................................................... Тайлбар өгсөн: Гарын үсэг: ...................................................................... Бүртгэл хөтөлсөн:

Албан тушаал: ...................................................................... Гарын үсэг: ...................................................................... Огноо: ..................................


Хавсралт №3 ЁС ЗҮЙ, САНАЛ ГОМДЛЫН ХОРОО ЗӨРЧЛИЙН ХУУДАС Зөрчил гаргасан оюутны Овог нэр: ................................................

Суралцаж буй хөтөлбөр: ...........................................

Хэддүгээр курс: ......................

Зөрчлийн талаарх мэдээлэл Зөрчил гарсан огноо/цаг Зөрчил гарсан газар ............................................... ................................................................................ Гаргасан зөрчил: ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................ ................................... Уг зөрчил ямар хууль тогтоомж, дүрэм, журам болон бусад дагаж мөрдөх ѐстой актыг зөрчсөн: ................................................................................................................................. ......................................................... ........................................................................................................................................................................................ Зөрчлийн хор уршиг: ........................................................................................................................................................................................ ........................................................................................................................................................................................ Авбал зохих арга хэмжээ Оюутанд ямар арга хэмжээ авбал зохистой: Оюутны гаргасан зөрчлийн зүй бус байдлыг өөрт нь тайлбарласан эсэх?

o o o

Сануулга өгөх Хатуу сануулах Захиргааны зөвлөлд асуудлыг оруулах

o o

Тийм Үгүй

Зөрчлийн талаар оюутны өгсөн тайлбар ..................................................................................................................................... .................................................... ......................................................................................................................................................................................... ......................................................................................................................................................................................... .......................................................................................................................................................................................... Албан тушаал: ...................................................................... Тайлбар өгсөн: Гарын үсэг: ...................................................................... Бүртгэл хөтөлсөн:

Албан тушаал: ...................................................................... Гарын үсэг: ...................................................................... Огноо: ..................................


Захирлын 2008 оны 02 сарын 10 өдрийн 10 тоот тушаалаар батлав.

ОЮУТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Энэхүү журам нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Боловсролын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Мандах Их Сургуулийн дүрэм, оюутантай байгуулсан суралцах тухай гэрээ, Монголын оюутны ѐс зүйн дүрэмд нийцсэн байна 1.2. Тус журмаар Мандах Их Сургуулийн оюутны ѐс зүйн харилцааг зохицуулна. 1.3. Мандах Их Сургууль нь ардчилал, хүний эрхийг дээдлэн, аливаа хүчирхийлэл, сүрдүүлгээс ангид байж оюутны суралцах таатай орчныг бүрдүүлэхэд анхаарлаа чиглүүлж ажиллана. Хоѐр. Оюутны ѐс зүйн зарчим 2.1. Мандах Их Сургуулийн оюутан нь Монгол улсын хууль тогтоомж, сургуулийн дүрэм, журам, суралцах тухай гэрээгээр хүлээсэн үүрэг, ѐс зүйн энэхүү дүрмийг чанд сахих. 2.2 Сургуулийн Эрхэм Зорилгыг дээдлэн, шинжлэх ухаанд шамдан суралцаж, сайн мэргэжилтэн болохын төлөө өөрийн хүч чадал, авъяас билгээ дайчилдаг шилдэг оюутан байх 2.3. Эрдэмтэн багш, ажилтан, хамт олноо хүндэтгэн, сургууль нийгэм хамт олны үйлсэд идэвхтэй оролцдог байх 2.4. Сургуулийн анги танхим, эд хөрөнгийг ариг гамтай ашиглах. 2.5. Хамт суралцаж буй бусад оюутан, суралцагсадаа ямар нэгэн дарамт шахалт саад хийхгүй нөхөрсөг хандан тусалж, дэмжин үлгэр дууриалтай байдлыг эрхэмлэх 2.6 Оюутан дээрх үндсэн зарчмуудаас гадна нийгмийн зан суртахууны түгээмэл хэм хэмжээ, суралцаж байгаа мэргэжлийн ѐс зүйн зарчмуудыг сахих 2.7 Ёс зүйн зөрчил гаргасан бол хариуцлагыг хүлээх Гурав. Ёс зүйн зөрчилд хамрагдах үйлдэл 3.1. Ёс зүйн зөрчил гэдэгт: - Ёс зүйн үндсэн зарчмууд болон нийгмийн зан суртахууны түгээмэл хэм хэмжээнд харшилсан дараах үйлдлийг хамруулан авч үзнэ. Үүнд: 3.1.1. Мандах Их Сургуулийн Эрхэм Зорилго, нэр хүндийг гутаах, үл хүндэтгэх, сургуулийн захиргааны шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийх. 3.1.2. Багш, ажиллагсад, оюутны биед халдах, үл хүндэтгэн дайрч доромжлох, өөрийн хүсэл зорилгыг тулгах, нэр төрийг нь сэвтүүлэх оролдлого хийх. 3.1.3. Бусдыг дарамталж сүрдүүлэх, эрх чөлөө, хувийн нууцад нь халдах, хамт суралцаж буй оюутнуудынхаа сурч боловсрох, амгалан тайван амьдрах эрхэд санаатайгаар саад учруулах. 3.1.4. Хичээлийн байр, сургуулийн нутаг дэвсгэрт архидан согтуурах, мансуурах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис авч явах, хэрэглэх, тусгайлан зөвшөөрснөөс бусад орчинд тамхи татах, нус цэр, шүл, бохь хог хаяж бохирдуулах 3.1.5. Улирлын болон улсын шалгалтын журам зөрчих, хичээлийн дүнг өөрчлөх, засвар хийх, хуурамчаар үйлдэх зэргээр сурлагын дүнгийн үнэлгээнд нөлөөлөхүйц зүй бус үйлдэл гаргах. 3.1.6. Багш, ажилтан болон эрх бүхий бусад хүмүүст хандан өөртөө ашигтай шийдвэр гаргуулахын төлөө авилга, хээл хахууль өгөх буюу өгөхийг завдах. 3.1.7. Ёс зүйн зөрчил гаргасан этгээдийг мэдсэн атлаа түүнийг нь нуун дарагдуулах, өмөөрч хамгаалах, хөхүүлэн дэмжих, 3.1.8. Хичээлийн байрны эд хогшил болон сургалтын техник хэрэгслийг санаатайгаар эвдэх, устгах, өнгө үзэмж, чанарыг алдагдуулах. 3.1.9. Сургуулийн удирдлага, багш, хамт олны зүгээс тавьсан зүй ѐсны шаардлагыг биелүүлэхгүй байх 3.1.10. Нийгмийн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан бусад үйлдэл Дөрөв. Ёс зүйн зөрчил гаргасан оюутанд хүлээлгэх хариуцлага, шийтгэл 4.1. Хууль тогтоомж, сургуулийн дотоод журам, суралцах тухай гэрээний үүргээ биелүүлээгүй болон ѐс зүйн зөрчил гаргасан оюутанд тухайн хууль тогтоомж, дүрэм, журамд заасан хариуцлага, шийтгэл хүлээлгэхээс гадна энэхүү дүрмээр хариуцлага, шийтгэл хүлээлгэх эсэхийг Ёс зүйн хороо шийдвэрлэнэ.


4.2. Энэхүү дүрмэнд тусгагдсан ѐс зүйн зөрчил гаргасан оюутанд зөрчлийн хэр хэмжээ, нөхцөл байдлыг харгалзан доорх хариуцлага, шийтгэлийг хүлээлгэнэ. 4.2.1 Амаар буюу бичгээр анхааруулга, сануулга өгч уучлал хүсүүлэх 4.2.2 Учруулсан хохирлыг төлүүлэх 4.2.3 Сургуулиас хөөхийг сануулж захирлын тушаалаар хатуу донгодох 4.3.4 Тус сургуулийн оюутан байх эрхийг хасах 4.3 Сануулга өгч уучлал хүсүүлэх хариуцлагыг ѐс зүйн хөнгөн зөрчил гаргасан этгээдэд ногдуулах ба хичээлийн нэг жилийн хугацаанд оюутанд нэгээс илүү ногдуулахгүй. 4.4 Ёс зүйн зөрчлийг давтан гаргасан бол 4.2.3-д заасан шийтгэлийг оногдуулна. 4.5 Мандах Их Сургуулийн оюутан байх эрхийг хасах шийтгэлийг ѐс зүйн зөрчил удаа дараа гаргасан буюу ѐс зүйн ноцтой зөрчил давтан гаргасан тохиолдолд ѐс зүйн хувьд сургуульд тэнцэхгүй хэмээн үзэж уг шийтгэлийг хүлээлгэнэ. 4.6 Сургуулиас хасагдах шийтгэл хүлээсэн этгээдэд сургалтын төлбөрийг нь буцаан олгохгүй. 4.7 Энэ дүрмэнд ѐс зүйн зөрчил гэж заасан үйлдлүүдийг мэдээгүй байсан нь хариуцлага, шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Тав. Ёс зүй, санал гомдлын хороо 5.1 Мандах Их Сургууль нь дэргэдээ Ёс зүй, санал гомдлын хороотой байна. Хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Сургуулиййн дотоод дүрмээр тогтооно. 5.2 Энэхүү дүрмийг тус сургуульд суралцаж буй өдөр, эчнээ, оройн бүх оюутнууд даган мөрдөнө.


Захиргааны Зөвлөлийн 2015 оны 10 сарын 12-ний өдрийн хурлаар шинэчлэн батлав. ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Энэ журам нь Оюутны зөвлөлийн зорилго, үйл ажиллагааны чиглэл, зарчим, бүтэц, зохион байгуулалтыг тогтоож, ажлын гүйцэтгэлтэй холбоотой харилцааг зохицуулахад чиглэгдэнэ. 1.2 Оюутны зөвлөл нь ашгийн бус сайн дурын байгууллага бөгөөд оюутнууд болон сургуулийн захиргааг холбосон гүүр мөн. 1.3 Оюутны зөвлөл нь энэхүү журам болон Мандах Их Сургуулийн дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулна. Хоѐр. Оюутны зөвлөлийн зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл зарчим 2.1 Оюутны зөвлөлийн зорилго Оюутны зөвлөлийн зорилго нь сургуулийн захиргаа, МОХ, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, тэдэнд хандсан ажиллагааг идэвхитэй явуулах, оюутнуудын суралцах арга барил, хамт олноо манлайлах чадавхийг болон бие даан хөгжих бүхий л бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллана. 2.2 Оюутны зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн чиглэл Энэхүү журамд заасан зорилгыг хэрэгжүүлэхийн тулд доор дурдсан үйл ажиллагааг дангаараа болон бусад талтай хамтран явуулна. Үүнд: 2.2.1 Оюутнуудын эрдэм шинжилгээ, урлаг спорт, соѐлын олон төрөлт арга хэмжээ зохион явуулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, шинэ төрлийн ажлыг санаачлан хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэдний нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах 2.2.2 МОХ-ын үйл ажиллагаатай нийцсэн, бодлого баримтлан тэдэнтэй нэгдэж ажиллах, мэдээлэл солилцох, тэднээс зөвөлгөө авах, бусад их, дээд сургуулийн оюутнуудтай хамтран ажиллах, оюутнуудын санал бодлыг чөлөөтэй солилцох илэрхийлэх, бүх талын бололцоог хангах. 2.2.3 Нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн сайн сайхны төлөө аливаа үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах 2.3 Оюутны зөвлөлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим 2.3.1 Удирдах, удирдагдах ѐсыг дагаж мөрдөнө. 2.3.2 Үйл ажиллагаа нь нээлттэй байна. 2.3.3 Оюутны зөвлөл нь чадварлаг, дадлага туршлагатай, хариуцлага хүлээх чадвартай байна. 2.3.4 Оюутны зөвлөл нь зохион байгуулалтынхаа хувьд тогтвортой, залгамж чанартай байна. 2.3.5 Оюутны зөвлөлийн гишүүний нөхөн сонгуулийг нэр дэвшсэн оюутнуудаас зөвлөх багш болон оюутны зөвлөлийн гишүүдийн шалгаруулалтаар сонгоно. 2.3.6 Оюутны зөвлөл нь тэргүүний оюутныг дээд шатны байгууллагуудад шагнуулах хүсэлт гаргаж болно. 2.3.7 Оюутны зөвлөл нь мэдээллээ хэвлэмэл болон электорон хэлбэрээр мэдээлнэ. Гурав. Оюутны зөвлөлийн бэлэг тэмдэг 3.1 Оюутны зөвлөлийн бэлэг тэмдэг нь Мандах Их Сургуулийн оюутны зөвлөл гэсэн далбаа, сүлд дуутай байна 3.2 Оюутны зөвлөл нь өөрийн тамгатай байна 3.3 Оюутны зөвлөлийн далбаа, сүлд дуу, оюутны дээд шагнал, тэмдгийн загвар хэмжээг сургуулийн удирдах зөвлөлөөс батлана. Дөрөв: Оюутны зөвлөлийн бүтэц зохион байгуулалт 1.1 Оюутны зөвлөл нь Мандах Их Сургуулийн нийт оюутны төлөөллийг оролцуулсан оюутны удирдах дээд байгууллага мөн. 1.2 Оюутны зөвлөлийн бүрэлдэхүүнд анги бүрээс төлөөлөл оролцсон байна. 1.3 Ангийн төлөөллийг ангийн зөвлөх багш болон хамт олны оролцоотойгоор сонгоно.


1.4 Оюутны зөвлөл нь даргатай байх бөгөөд зөвлөлийн даргыг зөвлөлийн бүх гишүүдийн хурлаас сонгоно. Оюутны зөвлөлийн дарга нь дараах эрх үүрэгтэй байна. Үүнд: 1.4.1 Оюутны зөвлөлийн хурлыг даргалах 1.4.2 Хурлын шийдвэрийг баталгаажуулах 1.4.3 Зөвлөлийн гишүүдэд шаардлага тавих 1.4.4 Сургуулийн захиргаанд хурлын шийдвэрийг хүргүүлж, зохих асуудлыг шийдвэрлүүлэх 1.4.5 Сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдох 1.4.6 Оюутны зөвлөлийг төлөөлж, холбогдох талуудтай хамтран ажиллах, санал бодлоо илэрхийлэх 1.4.7 Оюутны зөвлөлийн өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулах 1.4.8 Жил бүр оюутнуудын дунд зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган Гүйцэтгэх захирлаар батлуулан түүний биелэлтийг сар бүр мэдээлж, нэгдсэн тайлангаа хагас, бүтэн жилээр гаргаж, сургуулийн тайлангийн хурлаар хэлэлцүүлэх (Тайландаа хийсэн ажлынхаа нотлох баримт бүртгэл, фото зураг, судалгаа зэргийг хавсаргана.) 1.5 Оюутны зөвлөлийн дарга төгсөх ангид дэвшсэнээр сонгуульт үүргээ шинээр сонгогдсон оюутны зөвлөлийн даргад шилжүүлэн тамга тэмдэг, баримт бичиг, тайлан, хариуцсан эд хөрөнгөө хүлээлгэж өгнө. 1.6 Оюутны зөвлөлийн дарга үүрэгт ажлаа хангалтгүй хийсэн гэж үзвэл бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, үүрэгт ажлаас чөлөөлөгдөнө. 1.7 Оюутны зөвлөлийн гишүүд нь дараах эрх үүрэгтэй болно. Үүнд: 1.7.1 Анги хамт олноо төлөөлөн зөвлөлийн хуралд оролцох 1.7.2 Хуралд санал бодлоо илэрхийлж, тодорхой асуудал дэвшүүлэн тавьж шийдвэрлүүлэх 1.7.3 Оюутны зөвлөлийн даргыг сонгох, сонгогдох 1.7.4 Оюутны зөвлөлийн гишүүн нь удирдан зохион байгуулах авьяастай, хэв журмын болон ѐс суртахууны зөрчилгүй, шинийг санаачлагч, цэвэрч нямбай, үнэнч шударга байдлыг эрхэмлэнэ. 1.7.5 Шинээр элссэн оюутнуудад оюутны зөвлөлийн үйл ажиллагаа, оюутны ѐс зүйн дүрэм болон сургуулийн бусад дүрэм журам, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулж, судлуулах, дагаж мөрдүүлэх 1.7.6 Оюутнуудын санал хүсэлт, шүүмжлэлийг хүлээн авч, ажилдаа тусгах 1.7.7 Оюутны зөвлөлийн гишүүн нь дээрх дүрэм, журамд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд албан үүргээс нь чөлөөлөх буюу оюутны зөвлөлийн хурлаар анхааруулан сануулах арга хэмжээ авна. 1.7.8 Оюутны зөвлөлийн хурлыг шалтгаангүйгээр гурван удаа хоцрох, таслах тохиолдолд оюутны зөвлөлөөс хасах 1.7.9 Оюутны зөвлөлийн гишүүн нь тусгай тэмдэгтэй байж болно. 1.8 Оюутны зөвлөл нь дотроо үйл ажиллагааны чиглэлийн дагуу салбар, болон хороотой байж болно. 1.9 Салбар, хороог Мандах Бүртгэл их сургуулийн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр, хүсэл сонирхлоороо нэгдэн байгуулж ажиллана. 4.10 Салбар хороо бүр нь ахлагчтай байна. Сонирхлоороо нэгдсэн салбар. хорооны ахлагч нь дараах эрх үүрэгтэй байна. Үүнд: 4.10.1 Салбар, хорооны гишүүдэд шаардлага тавих 4.10.2 Салбар хорооны төлөвлөгөөт ажлыг удирдан зохион байгуулж, идэвх санаачлагатай ажиллах 4.10.3 Гишүүдийн саналыг Оюутны зөвлөлд хүргүүлж, зохих асуудлыг шийдвэрлүүлэх 4.10.4 Сургуулийн ѐс зүй санал, гомдлын хороотой хамтран ажиллах, ѐс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна. Тав: Хяналтын зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүний эрх, үүрэг 5.1 Оюутны зөвлөл нь хяналтын зөвлөлтэй байна. 5.2 Хяналтын зөвлөл нь гурван гишүүнээс бүрдэх бөгөөд оюутны зөвлөлийн гишүүн байж болохгүй. 5.3 Хяналтын зөвлөлийн гишүүдийг нэр дэвшсэн оюутнуудаас сонгон шалгаруулж хоѐр жилийн хугацаатай томилно. 5.4 Хяналтын зөвлөлийн гишүүд нь тус сургуульд хоѐроос дээш жил суралцсан, үнэнч шударга, зөв боловсон харьцаатай, хэв журмын болон ѐс суртахууны зөрчилгүй оюутан байна 5.5 Хяналтын зөвлөл нь оюутны зөвлөлийн үндсэн үйл ажиллагаа болон төсвийн зарцуулалтанд хяналт тавина.


5.6 Хяналтын зөвлөлийн гишүүн нь дээрх дүрэм, журамд заасан эрх үүргээ хангалтгүй биелүүлбэл оюутны зөвлөлийн хурлаар хэлэлцэн анхааруулах, сануулах, шаардлагатай бол гишүүнээс чөлөөлөх арга хэмжээ авна.

3

2

5

Мэдээллийг цаг хугацаанд нь анги хамт олондоо хүргэсэн байдал Хариуцсан танхимийн цэвэрлэгээ Ангийн оюутнуудаа олон нийтийн төлөвлөгөөт ажилд зохион байгуулан оролцуулсан байдал /тэмцээн, уралдаан, хурал цуглаан, бусад нийгмийн ажил/ Биелэлтийн хувь: ............... Оюутны зөвлөлийн төлөвлөгөөт ажилд оролцсон байдал Биелэлтийн хувь: ............... Анги хамт олноо бүрдүүлж чадсан эсэх Тухайн хичээлийн жилд санаачилсан шинэ ажлууд: Тоо:..........

-

6

Сургууль болон оюутны зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн хувь...........

-

1 2

3

4

7

-

-

-

-

-

-

-

Огт хийгээгүй

Дунд

4

Хангалтг үй

Сайн

Ажлын гүйцэтгэл

Маш сайн

Зургаа. Оюутны зөвлөлийн гишүүдийн ажлыг дүгнэх 6.1 Оюутны зөвлөлийн дарга гишүүд нь сонгуульт үүргээ бүрэн дүүрэн биелүүлсэн бол Мандах Бүртгэл их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн дагуу сургалтын төлбөрөөс хөнгөлөлт эдэлж болно. 6.2 Оюутны зөвлөлийн гишүүдийн ажлыг дүгнэхдээ хичээлийн жил бүрээр ажлын гүйцэтгэлийг 100%-р тооцно. Гүйцэтгэлийн хувийг улирал бүрээр дүгнэж, жил бүрийн 6 сарын 10-ны дотор нэгдсэн дүнг гарган 75%-с дээш хувьтай 5 гишүүнийг хөнгөлөлтөнд хамруулахаар сургуулийн захиргаанд 8 сарын 25-ны дотор тодорхойлж өгнө. 6.3 Оюутны зөвлөлийн гишүүдийн ажлыг Хүснэгт №1-д заасан шалгуур үзүүлэлтүүдээр дүгнэнэ. Хүснэгт №1

1

-

-

-

Дүгнэх албан тушаалтан

0 Ангийн хамт олон. зөвлөх багш нар Менежер, эмч Менежер, ЁЗСГХ, оюутны зөвлөл, хяналтын зөвлөл

-

Оюутны зөвлөлийн гишүүд, хяналтын зөвлөл Хамт олон, хяналтын зөвлөл

-

-

-

Менежер, Оюутны зөвлөлийн гишүүд Менежер

-

-

-

-

6.4 Үнэлгээний аргачлал: Гишүүдийн ажлын гүйцэтгэл Хөнгөлөлт /хувиар/ /хувиар/ Маш сайн 4 90-100 10-15 Сайн 3 80-89,9 5-9 Жич: 3,4,6,7-р үзүүлэлтийг оноогоор дүгнэхгүй. Тоон болон хувь хэмжээгээр дүгнэнэ. Үнэлгээ

Оноо

6.5 Үнэлгээг Хүснэгт №1-ээр Оюутны зөвлөлийн дарга, хяналтын зөвлөлийн гишүүд бодит баримттайгаар үнэн зөв үнэлж баталгаажуулан гарын үсэг зурна. 6.6 Оюутны зөвлөлийн дарга гишүүд нь үүргээ сайн биелүүлж 2 болон түүнээс дээш жил идэвхи санаачлагатай ажилласан бол зөвлөлийн хурлаас сургуулийн захиргаанд тодорхойлолт гарган өгч “ Нийгмийн сайн сайхны төлөө ажилласан тухай Сертификат” олгуулах асуудлыг шийдвэрлүүлнэ. Энэхүү журмыг батлагдсан өдрөөс мөрдөнө.


Захирлын 2018 оны 10 сарын 23-ны өдрийн А/96 дугаар тушаалын хавсралт №2 НОМЫН САНГИЙН ДОТООД ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Мандах Их сургуулийн номын сан нь сургуулийн эрхэм зорилгод нийцүүлсэн үйл ажиллагаа явуулж, уншигчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан номын санг шинэчлэн хөгжүүлэх зорилт тавин ажиллана. 1.2 Номын сан нь БСШУСЯ болон харъяалах дээд газраас гаргасан дүрэм, журам, стандарт шаардлагуудыг хангаж ажиллана. 1.3 Номын сан нь энэхүү журмаар үйл ажиллагаагаа явуулах бөгөөд өөрийн тэмдэгтэй байна. 1.4 Энэхүү журамд сургуулийн холбогдох дүрэм журам болон уншигчдын санал хүсэлтийг үндэслэн өөрчлөлт оруулж болно. Хоѐр. Номын сангийн зорилго 2.1 Номын сан нь сургуулийн багш, ажилтан, оюутны мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь гол туслагч байна. 2.2 Номын сан нь уншигчдын эрэлт хэрэгцээг бүрэн хангахуйц чанартай фонд, мэдээллийн сангаар, тохилог орчинд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхэд оршино. 2.3 Номын сан нь тэнхим, багш, оюутны захиалгыг үндэслэн сургалтын хөтөлбөрт нийцүүлэн сан хөмрөгөө баяжуулж байна. 2.4 Номын сан нь уншигчдад номын сангийн үйл ажиллагаа, номзүйн лавлагаа мэдээлэл, онлайн мэдээллийн сангуудын танилцуулга болон сургалт сурталчилгаа явуулна. Гурав. Номын сангийн удирдлага, зохион байгуулалт 3.1 Номын сан нь Сургалт эрхэлсэн дэд захирлын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулна. 3.2 Номын сан нь гадаад, дотоодын номын сангийн холбоонд гишүүнээр элсэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллана. 3.3 Ном хэвлэлийн бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажлыг холбогдох стандартын дагуу хангаж ажиллана. 3.4 Номын санчдыг мэргэжил боловсролоо дээшлүүлэх аргазүйн удирдлагаар хангах, сургалт семинар зохион байгуулахад дэмжин ажиллана. Дөрөв. Номын сангийн сан хөмрөг 4.1 Мандах Их Сургуулийн номын санд буй бүх төрлийн ном хэвлэлийг сан хөмрөг гэж үзнэ. 4.2 Номын сангийн сан хөмрөг нь: - Хэвлэмэл ном, сэтгүүл, - Электрон ном - Аудио видео,СD, хуурцаг - Хуулбарласан ном зэргээс бүрдэнэ. 4.3 Фондонд байгаа ном хэвлэлийг ховор ба энгийн сан хөмрөг гэж ангилна. 4.4 Номын сангийн фондонд буй ховор болон 1 хувьтай номыг сургалт эрхэлсэн дэд захирлын зөвшөөрөлгүй гадагш гаргахыг хориглоно 4.5 Номын сан нь эдэлгээний улмаас хуучирч элэгдсэн ном хэвлэлийг хөмрөгөөс хасах саналыг хууль эрх зүйн хүрээнд удирдах ажилтанд танилцуулан шийдвэрлүүлнэ. Тав. Номын сангаар үйлчлэх 5.1 Номын сан нь тус сургуулийн багш, ажилтнуудад ажлын үнэмлэхээр, оюутнуудад оюутны үнэмлэхээр үйлчилнэ. 5.2 Уншигчдад номын тоо, ширхэг, эрэлтийг харгалзан өдрийн ангид 2 хүртэлх номыг 2 хоног, магистр, эчнээ, докторын хөтөлбөрийн суралцагчдад 7 хоногийн хугацаагаар гэрээр ном олгож үйлчилнэ.


5.3 Хөгжлийн бэрхшээлтэй уншигчдад хүссэн номуудыг 7 хүртэл хоногийн хугацаатай гэрээр олгож болно. 5.4 Уншлагын танхимаас гэрээр авсан номоо хоног хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд ном тус бүрт 500 төгрөгийн төлбөрийг оногдуулна. 5.5 Номын сангийн үйлчилгээ нь фонд, чөлөөт сонголт, гэрээр олгох, цахим үйлчилгээний төрлүүдтэй байна. 5.5 Уншлагын танхимд цүнх, тор бусад эд зүйлсийг тээш хадгалах шүүгээнд хадгалуулж зөвхөн зөөврийн компьютер, дэвтэр, үзэгтэй орохыг зөвшөөрнө. 5.6 Уншигчид уншлагын танхимд 5 хүртэл номыг сонгож авч номын санчид бүртгүүлэн, ашиглаж дууссаны дараа бүртгэлээс хасуулан, дахин ном сонгон авч үйлчлүүлж болно. 5.7 Уншигчид багаар ажиллах өрөө, е-судалгааны танхимыг library@mandakh.mn мэйлээр урьдчилсан захиалгыг өгч үйлчлүүлнэ. 5.8 Уншигчдад зориулж номын үзэсгэлэн гаргах, зохиолчидтой уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах мэдээллийн ажлуудыг тогтмол явуулж байна. 5.9 Багш, оюутнууд нь сургуулийн электрон каталогид байгаа хэрэглэгчийн нэвтрэх хаягаар орж, эрдэм шинжилгээ судалгааны ажлууд, бакалавр, магистр, докторын бүтээл болон е номыг уншиж үйлчлүүлнэ. Зургаа. Номын санчийн эрх, үүрэг Номын санчийн эрх 6.1.1 Номын сангийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлаар санал боловсруулж удирдлагад танилцуулан шийдвэрлүүлэх. 6.1.2 Уншигчдад энэхүү журам болон сургуулийн бусад дүрэм, журам, соѐлын стандартыг ойлгуулан таниулах, зөрчсөн тохиолдолд шаардлага тавих, зөрчлийг таслан зогсоох эсвэл ЁЗСГХороонд мэдэгдэх. 6.1.3 Сургуулийн дүрэм журамд заасны дагуу уншигчдад шаардлага тавих, хариуцлага хүлээлгэх. 6.1.3 Номын сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан, багш оюутнудад ном хэвлэлэээр түргэн шуурхай үйлчлэх, уншигчдын хүссэн мэдээллийг хүргэх. 6.1.4 Өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн чиглэлийн сургалтанд хамрагдах бол хөдөлмөрийн гэрээнд заагдсанаар зохицуулагдана. 6.2 Номын санчийн үүрэг 6.2.1 Хичээлийн жилийн эхэнд ажлын төлөвлөгөөг гаргаж, үйл ажиллагааны үр дүнг хичээлийн эхний болон сүүлийн хагас жилд тайлагнах. 6.2.2 Номын санч уншигчидтай соѐлтой харьцаж, ном зүйн мэдээллийн үйлчилгээг тогтмол үзүүлэх. 6.2.3 Номын сангийн сан хөмрөгийн бүрдүүлэлтийг зөв зохистой хийж ангилах, номын сангийн програмд номын мэдээллийг зөв оруулах, картын сан зохион байгуулах, бүртгэл тооцоог үнэн зөв хөтлөх. 6.2.4 Уншигчдад зориулж төрөл бүрийн номын үзэсгэлэн гаргах, лавлагаа, санамж, мэдээллийн танилцуулга хийх 6.2.5 Номын сангийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцан, сан хөмрөгийн ном хэвлэлийг зохих ѐсоор хамгаалах, дутагдал гарсан бол төлбөрийг хариуцах. 6.2.6 Шинэ болон шилжиж ирсэн оюутны мэдээллийг сургалтын албанаас авч, уншигчдын бүртгэлд оруулах 6.2.7 Уншигчдын гэрийн хаяг,утасны дугаар, мэйл хаягийг жил бүр шинэчилж байх. 6.1

Долоо. Уншигчийн эрх, үүрэг 7.1

Уншигчийн эрх 7.1.1 Уншигч нь тохитой орчинд, цагийн хуваарийн дагуу үйлчлүүлэх 7.1.2 Номын сангийн сан хөмрөгөөс ном, сурах бичгийг заасан хугацаагаар авч ашиглах,


ном зүйн мэдээллийн үйлчилгээ авах. 7.1.3 Олимпиадад бэлтгэж буй оюутнуудад шаардлагатай номыг тухай бүр хүсэлтийг харгалзан олгоно. 7.1.4 Номын сангаас зохион байгуулж буй соѐл олон нийтийн арга хэмжээнд оролцох 7.1.5 Номын сангийн үйл ажиллагааны талаар өөрийн санал хүсэлтээ илэрхийлэх, үнэлэлт өгөх. 7.2 Уншигчийн үүрэг 7.2.1 Уншигч нь сургуулийн болон номын сангийн дүрэм, журмуудыг чандлан баримтална. 7.2.2 Сургалтын төлбөрөө хугацаанд нь төлж номын сангаар үйлчлүүлэх эрх авна. 7.2.3 Номын сангийн цаасан болон электрон каталогийг зөв ашиглана. 7.2.4 Ном, сурах бичиг, хэвлэлийн бүтээгдэхүүнийг хэвийн бус байдлаар ашиглах, номын мэдрэгчийг гэмтээх, тэмдэглэгээ хийх, нугалах, дундаас нь хуудас урах зэрэг зүй бус үйлдэл хийхгүй байна. 7.2.5 Ном, сурах бичиг, хэвлэмэл бүтээгдэхүүнийг гэмтээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд цохих журмын дагуу төлбөр төлж, номын санг хохиролгүй болгоно. 7.2.6 Уншигч нь бусдад саад болохуйцаар чанга ярих, гадуур хувцастай орох, хүнсний зүйл авч орох, номын сангийн тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээх, бохирдуулах, ширээн дээр юм бичих зүй бус үйлдэл хийхгүй байна. 7.2.7 Номын санч нартай зөв боловсон харьцах, номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлэх, оюутны үнэмлэх зэрэг бичиг баримтаа цаг тухайд нь буцаан авч байна. 7.2.8 Сургуулиас гарах, чөлөө авч буй оюутнууд номын санд тооцоо дуусгаж тойрох хуудаст тэмдэглүүлнэ.

8.1

8.2 8.3 8.4 8.5 8.6

8.7 8.8

Найм. Номын сангийн ном хэвлэлийг нөхөн төлүүлэх. Номын сан нь ном хэвлэлийг нөхөн төлүүлэхдээ Монгол Улсын БСШУЯ-ны Сайдын 2007 оны 11-р сарын 8-ны өдрийн 415 дугаар тушаалын 4-р хавсралтаар батлагдсан “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх журмыг үндэслэл болгоно. Уншигч нь ном, сурах бичгийг үрэгдүүлсэн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахдаа уг ном сурах бичгийн үндсэн үнийг 3-5 дахин өсгөж төлнө. Номын ижил хувь олдоогүй, хэрэглэгчийн авч ирсэн ном зохих шаардлагыг хангаагүй тохиолдолд номын санд шаардлагатай номын жагсаалтыг үндэслэж 1 номыг 2 ширхэг номоор нөхөн төлж болно. Номын төлбөрт хуулбарласан ном, хэвлэл, бичлэг стандарт шаардлага хангаагүй CD, аудио, видео, хуурцаг, хэвлэмэл материалыг авахгүй болно. Тогтмол хэвлэл, сонин, сэтгүүл үрэгдүүлсэн, гэмтээсэн бол уг хэвлэлийг тухайн дугаараар нь нөхөн төлнө. Номын санч нь хариуцсан фондын номын тооллогоор өр дутагдал гарсан бол номын төлбөрийг барагдуулахдаа алдсан номын ижил хувь эсвэл уг номын агуулга, чанарыг харгалзан түүнтэй дүйцэхүйц номоор өр дутагдлыг төлж болно. Номын санч нь тооллогоор дутсан номын өр дутагдлыг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулахдаа номын үнийн дүнгийн 10 %-ийг элэгдэлд тооцож, төлбөрөөс хасч болно. Номын санч ховор номын жагсаалтанд буй номыг үрэгдүүслэн бол ижил хувийг олох, олдоогүй тохиолдолд үнийн дүнг 5 дахин нугалж төлнө. Энэхүү журмыг баталсан өдрөөс мөрдөнө.


Захирлын 2019 оны 01 –р сарын 25-ны өдрийн A/08 дугаар тушаалын хавсралт №2

ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР Нэг. Ерөнхий зүйл 1.1 Мандах Их Сургууль ба хамтын ажиллагааны гэрээтэй гадаадын их, дээд сургуулийн хоорондын оюутан солилцоотой холбоотой асуудлыг энэхүү хөтөлбөрөөр зохицуулна. 1.2 Оюутан солилцооны хөтөлбөр нь Мандах Их Сургуулийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, гадаад харилцааг сайжруулах, мөн оюутан өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх, туршлага хуримтлуулах хөрвөх чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. 1.3 Сургалтын төлбөр болон бусад холбогдох зардлыг оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж буй хоѐр их сургуулийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна. Хоѐр. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа 2.1 Мандах Их Сургууль болон хамтран ажиллах гадаадын их, дээд сургууль хоорондын гэрээг үндэслэн, солилцоогоор явах оюутны нэрс хөтөлбөрт хамрагдах хугацаа болон холбогдох үүрэг, даавлгаврыг бусад зүйлсийг тухай бүрт захирлын тушаалаар баталгаажуулна. Тушаалд заагдсан заалтуудыг солилцоогоор явах оюутан ѐсчлон биелүүлнэ. 2.2 Оюутан солилцооны хөтөлбөрт Мандах Их Сургуулийн бакалаврын хөтөлбөрт 1-ээс дээш жил суралцсан оюутан хамрагдана. 2.3 Мандах Их Сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрийн хугацаа нь богино буюу 14 хоног хүртэл, урт буюу хичээлийн 1 улирлаас жилийн хугацаатай гэсэн хоѐр төрөл байна. 2.4 Урт хугацаагаар буюу хичээлийн 1 улирлаас дээш хугацаагаар оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах бол өөрийн сургуулийн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний дагуу тохирох хичээлүүдийг оролцуулсан оюутны судлах хичээлүүдийн төлөвлөгөөг Сургалтын алба боловсруулна. 2.5 Судлах хичээлүүдийн төлөвлөгөөг Сургалт эрхэлсэн дэд захирлаар батлана. 2.6 Урт хугацаанд солилцоогоор суралцагч оюутан хугацаа дуусмагц дараагийн хичээлийн (жилийн) улирлын эхэнд эргэн ирж Мандах Их Сургуульд үргэлжлүүлэн суралцах ба тухайн сургуульд судалсан хичээлүүдийн кредит, үнэлгээ дүнг баталгаажуулсан албан бичгийг авч ирэн Сургалтын албатай тооцоо хийнэ. 2.7 Хөтөлбөрт хамрагдах оюутныг Сургалт эрхэлсэн дэд захирал, Сургалтын албаны дарга, Ёс зүй, санал гомдлын хорооны дарга, Оюутан хариуцсан ажилтан, Захиргааны менежер, Хамтын ажиллагаа хариуцсан ажилтан нараас бүрдсэн комисс оюутнуудын материалыг судлаж, шаардлагатай бол нэмэлт ярилцлага хийж сонгон шалгаруулна. 2.8 Оюутан солилцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалт болон бусад холбогдох асуудлыг комисс хариуцан зохион байгуулна. Гурав. Шалгуур үзүүлэлт 3.1 Мандах Их Сургуулийн бакалаврын 2,3,4-р дамжааны оюутан байх 3.2 Хөтөлбөрт хамрагдах оюутны голч оноо 2.8 буюу түүнээс дээш байх 3.3 Харилцааны соѐлтой, нээлттэй, суралцах чин хүсэлтэй, ѐс зүйн алдаа дутагдалгүй байх 3.4 Нийгмийн хариуцлагын ажил болон сургуулиас зохион байгуулагдсан ажлуудад жил бүр идэвхтэй хамрагддаг байх 3.5 Бизнесийн англи хэлний ахисан дунд (Upper Intermediate) түвшинтэй байх (IELTS, TOEFL-ийн оноотой бол давуу тал болно.) 3.6 Оюутан өөрөө болон гэр бүл нь ямар нэг визний зөрчилгүй байх 3.7 Өмнөх болон тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн өргүй байх 3.8 Бусад нэмэлт шаардлагууд тухайн үед нь хамтран ажиллах гэрээгээр зохицуулагдана.

4.1 4.2 4.3 4.4 4.5 4.6 4.7

Дөрөв. Бүрдүүлэх материал Бүртгэлийн анкет, цээж зураг Өөрийнлийн анкет, цээж зурагайн үед нь хамтран ажиллах гэрээгээр з(Англи хэлээр) Дүнгийн тодорхойлолт (Англи хэлээр) Хэлний мэдлэгийг нотлох баримт (Сертификат, шалгалтын онооны баталгаажуулсан баримтын хуулбар) Гадаад паспортын хуулбар Эрүүл мэндийн тодорхойлолт Бусад шаардлагатай нэмэлт материалыг тухайн үед нь хамтран ажиллах гэрээнд тусгана. Энэхүү журмыг батлагдсан өдрөөс мөрдөнө.


Захирлын 2019 ны 02-р сарын 27-ны өдрийн А/11 дугаар тушаалын хавсралт №2 МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИЙН ШИЛЖИЛТ, ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл Мандах их сургуулийн суралцагчид чөлөө олгох, жилийн чөлөөнөөс эргэн суралцах, гадаад, дотоодын их дээд сургуулиудаас Мандах ИС-д болон хөтөлбөр хооронд шилжих, Мандах ИС-ийн салбар сургуулиас шилжин ирж суралцах, шилжин ирж суралцагчийн судалсан кредит цагийг дүйцүүлэх, сургуулиас хасах, чөлөөлөх, асуудлуудыг энэхүү журмаар зохицуулна. Хоѐр. Суралцагчид чөлөө олгох 2.1 Богино хугацааны чөлөө олгох: 2.1.1 Суралцагчид хүндэтгэн үзэх шалтгааныг үндэслэн 3 хүртэл хоногийн чөлөөг сургалтын албаны хөтөлбөр хариуцсан ажилтан олгоно. 2.1.2 Суралцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 1 сар хүртэл хугацааны чөлөө авч болох бөгөөд чөлөө авах хүсэлтээ, холбогдох баримтыг хавсарган сургалтын албанд бичгээр гаргаж өгөх ба уг асуудлыг сургалтын албаны дарга шийдвэрлэнэ. 2.2 Урт хугацааны чөлөө олгох: 2.2.1 Суралцагч дор дурьдсан шалтгаанаар цаашид үргэлжлүүлэн суралцах боломжгүй болсон тохиолдолд 1 жилийн чөлөө авч болно. Үүнд: 1) Ар гэрийн гачигдал 2) Хүүхэд төрүүлж асрах 3) Эрүүл мэндийн асуудал 4) Бусад хүндэтгэх шалтгаан 2.2.2 Суралцагч суралцах хугацаандаа 2 удаа жилийн чөлөө авч болно. 2.2.3 Чөлөө авах хүсэлтэй суралцагч энэ журмын хавсралт №1-д заасан маягтаар өргөдөл гаргаж, сургалтын албаны хөтөлбөр хариуцсан ажилтанд хандана. 2.2.4 Хавсралт №1 “Жилийн чөлөө авах суралцагчийн өргөдөл” маягтанд сургалтын албаны хөтөлбөр хариуцсан ажилтан хичээлд суусан хугацаа, төлбөл зохих төлбөр, үүнээс төлсөн төлбөрийн хэмжээг тодорхойлж бичилт хийнэ. 2.2.5 Суралцагч нь уг маягтанд номын сан, санхүү, ангийн зөвлөх багшаар зохих тэмдэглэгээг хийлгэж гарын үсэг зуруулах ба тооцоотой нөхцөлд тооцоог бүрэн хийж дуусгасан байна. 2.2.6 Тухайн суралцагчийн нийт цуглуулсан кредит, үнэлгээний голч дүнг сургалтын албаны хөтөлбөр хариуцсан ажилтан баталгаажуулж өгнө. 2.2.7 Нягтлан бодогч үндсэн төлбөр болон суралцсан хугацааг үндэслэн суралцсан хугацаанд ногдох болон төлбөрийн илүү, дутууг тооцно. 2.2.8 Сургалтын төлбөрийн илүү төлөлттэй бол дараагийн жил рүү шилжүүлж тооцно. 2.2.9 Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авдаг оюутны хувьд санхүүжилтийг зогсоож, тухайн байгууллагад мэдээллэнэ. 2.2.10 Суралцагч маягтыг бүрдүүлж дууссаны дараа захирлын туслахад өгч уг хуудсан дахь тооцоогүй гэсэн тэмдэглэгээг үндэслэн чөлөө олгох тухай захирлын тушаал гарна. 2.3. Суралцагч сургалтын албанд хүндэтгэх шалтгаанаа урьдчилан мэдэгдэлгүйгээр дараалсан 4 долоо хоног хичээлд суугаагүй нөхцөлд сургалтын албаны хөтөлбөр хариуцсан ажилтан цаашид үргэлжлүүлэн тухайн ангидаа суралцахыг тасалбар болгон жилийн чөлөө олгох эсвэл сургуулиас хасах арга хэмжээ авна. Гурав. Жилийн чөлөөнөөс эргэн суралцах 3.1. Жилийн чөлөөнөөс эргэн суралцаж буй суралцагч нь хавсралт №2-т заасан “Жилийн чөлөөнөөс эргэн суралцах суралцагчийн хүсэлт” маягтын дагуу хүсэлт гаргаж, сургалтын албаны хөтөлбөр хариуцсан ажилтанд хандана 3.2. Жилийн чөлөөнөөс эргэн суралцаж буй суралцагчийн хүсэлтийг үндэслэн тухайн суралцагчийн хичээлийн зөрүүг нягталж, суралцах хөтөлбөр, анги, бүлэгт хуваарилан, эргэн суралцуулах тухай захирлын тушаал гарна.


3.3. Жилийн чөлөөнөөс эргэн суралцахад хичээлийн зөрүү гарсан бол тухайн хичээлийн кредитийн төлбөрийг 100 хувь төлж нөхөн судална. Дөрөв. Суралцагч шилжин ирж суралцах 4.1. Дотоод, гадаадын их, дээд сургуулиас Мандах ИС-д шилжин суралцах хүсэлтэй суралцагч дараах болзлыг хангасан бол хүсэлтээ тухайн улирлын хичээл эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө болон улирлын төгсгөлд ирүүлж болно. Үүндс 1) Тухайн суралцагч 1 эсвэл 2-р дамжааны суралцагч байх 2) Мандах ИС-д тухайн хүсэлт гаргагчийн сонирхсон хөтөлбөр хэрэгждэг байх. 3) Суралцаж байсан сургууль нь магадлан итгэмжлэгдсэн байх 4) Хичээлийн зөрүү 4-өөс илүүгүй байх 5) Хичээл хоорондын залгамж холбоог хангасан байх 6) Сурлагын голч дүн 2.5-аас дээш байх 4.2. Шилжин ирж суралцахаар хүсэлт гаргагч доорх баримт бичгийг бүрдүүлж, энэхүү журмын хавсралт 4-т маягтаар хүсэлтээ Сургалтын албанд гаргана. Үүнд: 1) Хувийн өргөдөл 2) Иргэний үнэмлэх 3) Суралцаж байсан сургуулийн тодорхойлолт /захирлын гарын үсэг бүхий албан бичиг/ 4) Өмнөхлбаргуульд/сургуулийн тодорхойлолт үсэлтээ Сург 5) Суралцсан хичээлийн кредит болон дүнг тодорхойлсон албан ѐсны баримт бичиг 4.3. Шилжин ирж суралцах талаар бүрдүүлсэн материалыг захирлын туслах хүлээн авч сургалтын албаны хөтөлбөр хариуцсан ажилтанд шилжүүлнэ. 4.4. Сургалтын албаны хөтөлбөр хариуцсан ажилтан хүсэлт гаргагчийн бүрдүүлсэн баримт бичгийг үндэслэн 4.1 заалтанд дахь болзлыг хангаж байгаа эсэхийг хянаж, сурлагын дүнгийн жагсаалтыг үндэслэн, өмнөх сургуульд үзэж судалсан ыхичээлүүдээс дүйцүүлэн тооцох хичээл байгаа эсэхийг нягтлан, хэд хүртэл кредитийг суралцагчид тооцож болохыг шийдвэрлэж, сургалтын албаны даргад мэдээлнэ. 4.5. Шилжин ирж буй суралцагчийн судалсан хичээлийн кредитийг дүйцүүлэхдээ: 1) Тухайн хичээлийн нэр, агуулга болон кредит нь тус сургуулийнхтай ижил бол шууд дүйцүүлнэ. 2) Хэрэв кредит нь 2-оос ихгүй зөрүүтэй бол нөхөн судалж кредитийг гүйцээнэ. 3) Хичээлийн нэр зөрүүтэй боловч хичээлийн хөтөлбөрийн агуулгын хувьд 70%-аас дээш байвал тооцно. 4.6. Шилжин ирж буй суралцагчийн нөхөн судлах хичээлийн кредитийн төлбөр болон дүйцүүлсэн хичээлийн кредитийн төлбөрийг “Оюутны сургалтын төлбөрийн талаар баримтлах журам”-д зааснаар зохицуулна. 4.7. Сургалтын албаны хөтөлбөр хариуцсан ажилтан тухайн суралцагчийг Мандах ИС-д сургуульд суралцах боломжтойг тодорхойлж, захирлын тушаалаар баталгаажуулна. 4.8. Шилжин суралцах захирлын тушаал гарснаар сургалтын албаны дарга шилжин ирж буй суралцагчтай “Сургалтын гэрээ” байгуулна. Тав. Сургуулийн хөтөлбөр хооронд болон салбар сургуулиас шилжих 5.1. Мандах ИС-ийн суралцагч нь хөтөлбөр хооронд шилжих ба салбар сургуулиас шилжин ирж суралцах хүсэлтээ сургалтын албанд бичгээр гаргана. 5.2. Хүсэлт гаргагч нь дараах нөхцлийг хангасан байна. Үүнд: 6.1.1 Тухайн суралцагч 1 эсвэл 2-р дамжааны суралцагч байх. 6.1.2 Мандах ИС-д нэг улирлаас доошгүй хугацаанд 2,8-аас багагүй голч дүнтэй суралцсан байх. 6.1.3 Суралцаж буй хөтөлбөртөө аль нэг байгууллагын гэрээгээр суралцаагүй байх. 6.1.4 Ёс зүйн зөрчилгүй байх. 6.1.5 Хичээлийн зөрүү 2-оос ихгүй байх. 6.1.6 Сургалтын төлбөрийн тооцоогүй байх. 5.3. Сургалтын албаны даргын зөвшөөрлийг үндэслэн шилжин суралцах хөтөлбөрт бүртгэж, анги бүлэгт хуваарилж, захирлын тушаалаар баталгаажуулна. 5.4. Хэрэв хичээлийн зөрүүтэй бол уг журмын 4.6 заалтаар зохицуулна.


Зургаа. Суралцагчийг сургуулиас хасах болон чөлөөлөх 6.1. Суралцагчийг дараах шалтгаанаар сургуулиас хасна. 6.1.1. Сургуулийн дүрэм, журмыг ноцтой зөрчсөн 6.1.2. Сурлагаар тэнцээгүй 6.1.3. Шүүхээр гэм, буруутай болох нь тогтоогдож, ял эдлэх болсон. 6.1.4. Жилийн чөлөөний хугацаа дуусч, тогтоосон хугацаанд суралцах хүсэлтээ ирүүлээгүй. 6.2. Дараах шалтгаанаар сургуулиас чөлөөлнө. 6.2.1 Эрүүл мэндийн магадлагаагаар 6.2.2 Өөрийнмэндийн магадлагаагаарс чөл 6.2.3 Өөрийнмэндийн магадлагаагаарс 6.3. Дараах тохиолдол суралцагчийг сурлагаар тэнцэхгүй гэж үзнэ.Үүнд: 6.3.1 Тус сургуулийн 1 болон 2 дугаар курсэд 2 улирал дараалан бүх шалгалтын 50 ба түүнээс дээш хувьд хангалтгүй үнэлгээ авсан. 6.3.2 Тус сургуулийн бакалаврын зэргийн өдрийн ангийн суралцагч 3 ба түүнээс дээш жил улиран суралцсан, нийт 8-аас дээш жил суралцаад төгсөж чадаагүй. 6.4. Суралцагч сургуулиас хасагдах болон чөлөөлөгдөх бол хавсралт №3-д заасан “Сургуулиас шилжих болон хасагдаж буй суралцагчийн өргөдөл” маягтаар өргөдөл гаргаж сургалтын албанд ирүүлнэ. 6.5. Өргөдөл гаргагч нь уг маягтанд сургалтын алба, зөвлөх багш, санхүү, номын санчаар зохих тэмдэглэгээг хийлгэж гарын үсэг зуруулах ба тооцоотой нөхцөлд тооцоог бүрэн хийж дуусгасан байна. 6.6. Үндсэн төлбөр болон суралцсан хугацаанд ногдох төлбөрийн тооцоог үндэслэн нягтлан бодогч суралцсан хугацаанд ногдох болон төлбөрийн илүү, дутуу, буцаалт хийх хэмжээг тооцно. 6.7. Сургуулиас чөлөөлөгдөх болон болон хасагдах оюутны сургалтын төлбөрийн тооцоог “Оюутны сургалтын төлбөрийн талаар баримтлах журам”-д зааснаар зохицуулна. 6.8. Сургалтын төлбөрийн буцаалтыг Санхүү хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирлын зөвшөөрлөөр олгоно. 6.9. Суруулиас хасагдах болон чөлөөлөгдсөнийг захирлын тушаалаар баталгаажуулна.

Энэхүү журмыг батлагдсан өдрөөс мөрдөнө.







Захирлын 2014 оны 1-р сарын 13 ны А11 тоот тушаалын 02 дугаар хавсралт ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ЖУРАМ Нэг. Ерөнхий зүйл 1.1 Сургалтын төлбөр нь оюутны тухайн хичээлийн жилд хөтөлбөрийн дагуу судлах хичээлүүдийн багц цагийн үнэ бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөгжүүлэх, өргөжүүлэхтэй холбоотой бүхий л зардлын эх үүсвэр болно. Хоѐр. Сургалтын төлбөрийг тогтоох 2.1 Нэг оюутны жилийн сургалтын төлбөрийн хэмжээг үйл ажиллагааны зардлын болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, тухайн жилийн инфляцийн түвшинтэй уялдуулан, эрх бүхий байгууллагаас гаргасан аргачлал, зөвлөмжийн дагуу тооцоолж жил бүр шинэчлэн сургуулийн Удирдах зөвлөл батлан мөрдүүлнэ. Тогтоосон сургалтын төлбөр нь тухайн хичээлийн жилд тогтвортой байна. 2.2 Шинээр элсэгч нь сургалтын төлбөрөөс гадна элсэлт баталгаажуулалтын нэг удаагийн хураамжийг тухайн жилд тогтоосон дүнгээр төлнө. 2.3 Хичээл дахин судлах, нэмэлтээр болон нөхөн судлах үед тогтоосон нэг багц цагийн үнэлгээг үндэслэн төлбөрийн тооцоог хийнэ. Гурав. Сургалтын төлбөрийг төлөх хугацаа 3.1 Санхүүгийн албанаас тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээ, төлөх дансны дугаар, хугацааны талаар хичээл эхлэхээс 7 хоногийн өмнө оюутнуудад зарлан мэдэгдэнэ. 3.2 Шинэ оюутан элсэлт баталгаажуулалтын хураамж болон 1-р курсын сургалтын төлбөрийг зарласан хугацааны дотор бүтнээр төлнө. 3.3 Хуучин оюутнууд сургалтын төлбөрийн 50%-иас доошгүй дүнг 9 сарын 30-ний дотор, үлдэх хэсгийг 2-р улирлын хичээл эхэлсэн өдрөөс хойш нэг сарын хугацаанд багтаан төлж болно. 3.4 Сургалтын төрийн сангийн зээлээр суралцдаг оюутан зээлийн санхүүжилтийг хасаад үлдсэн төлбөрийг 3.3-т заасан хугацаанд төлнө. 3.5 Сургалтын төлбөрийг сургуулийн харилцах дансанд төлөхдөө оюутан овог нэр, ямар хөтөлбөрөөр сурч байгаа, оюутны кодоо тодорхой бичсэн байна. Дөрөв. Оюутны шилжилт, сургуулиас гарах үед хийгдэх тооцоо 4.1 Оюутан сургуулиас шилжих болон сургуулиас гарах үед элсэлт баталгаажуулалтын нэг удаагийн хураамжийг буцаан олгохгүй. 4.2 Оюутан сургуулиас гарах үед өргөдөл гаргасан өдөр хүртэлх хугацаанд ногдох төлбөр дээр хичээлийн жилийн үлдэх хугацааны төлбөрийн 10 хувиар сургуулийн тогтмол зардлын санхүүжилтэнд тооцон нэмж суутгана. 4.3 Оюутан сурлагаар болон ѐс зүйн зөрчлөөр хасагдаж буй бол сургалтын төлбөрийн буцаалт хийхгүй 4.4 Жилийн чөлөө авч буй оюутан нь сургалтын төлбөрийн тооцоогүй байна. Хэрэв сургалтын төлбөрийн илүү төлөлттэй бол дараагийн жил рүү шилжүүлэн тооцуулж болно. 4.5 Шилжин ирж буй оюутан сургалтын төлбөрөөс гадна сургуулийн нэр төрийн зардал болох нэмэлт төлбөр төлнө. Нэмэлт төлбөрийн хэмжээ нь сургалтын төлбөрийн хэмжээтэй тэнцүү байна. 4.6 Шилжин ирж суралцагч нь зээл, тусламжаар суралцаж байсан бол Сургалтын төрийн санд хандан гэрээгээ шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлнэ. 4.7 Өдрийн хөтөлбөрт шинээр элсэгч Сургалтын төрийн сангийн зээл, тусламжаар суралцах гэрээ хийснээр сургалтын төлбөрийн илүү төлөлт үүссэн бол дараа жилийн төлбөрт шилжүүлэн тооцуулж болно. Хэрэв илүү төлбөрийг буцаан авах хүсэлт гаргавал Сургалтын төрийн сангийн санхүүжилт бүрэн орж ирсний дараа олгоно. Тав. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт 5.1 Суруулийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан бол олгож буй тэтгэлэгийн хэмжээгээр сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ. 5.2 Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутаны суралцах гэрээ цуцлагдсан тохиолдолд тэтгэлэг хүчингүй болно.


5.3 Засгийн газрын 19-р тогтоолын 4-т заасны дагуу сургалтын төлбөрийг 100% төрөөс хариуцах тухай Сургалтын төрийн сантай гэрээ байгуулсан оюутан сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зургаа. Бусад 6.1 Энэхүү журамд заагаагүй бусад харилцааг оюутантай байгуулсан суралцах гэрээний холбогдох заалтуудыг баримтлан зохицуулна. 6.2 Тогтоосон хугацаанд төлөгдөөгүй сургалтын төлбөрийн үлдэгдэлд хоног тутамд 0,3%-иар тооцож алданги төлүүлнэ. Нийт алдангийн дүн нь төлөгдөөгүй төлбөрийн 50 хүртэл хувь байна. 6.3 Заасан хугацаанд сургалтын төлбөрөө бүрэн төлөөгүй оюутанд улирлын шалгалт өгөх, номын сан болон бусад үйлчилгээ авах эрх олгохгүй.

Энэхүү журам нь батлагдсан өдрөөс мөрдөгдөнө.


Захирлын зөвлөлийн 2008 оны 10-р сарын 23 ны Хурлаар хэлэлцэн шинэчлэн батлав. ОЮУТНЫ БАЙРАНД СУУГЧДЫН ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ Нэг. Зорилго 1.1 Мандах Их Сургуулийн оюутны байранд суугчдын үүрэг, хариуцлага болон сургуулийн зүгээс хүлээх үүргийг тодорхойлоход энэхүү журмын зорилго оршино. Хоѐр. Оюутны байранд суугчдын үүрэг 2.1 Оюутны байранд суух оюутан байранд суух тухай өргөдлөө байрын багшид жил бүрийн 9 сарын 1-ний өмнө өгсөн байна. 2.2 Байранд суух зөвшөөрөл авсан оюутан сургуулийн захиргаатай гэрээ хийсэн байна. 2.3 Байранд суугч нь сахилга, дэг журам, ариун цэврийг чанд сахиж амьдарна. 2.4 Байрын эд хөрөнгийг цэвэр гамтай эдэлж бүрэн бүтэн байлгана. 2.5 Байрын багш болон жижүүрийн тавьсан шаардлагыг тухай бүр биелүүлнэ. 2.6 Байранд суугч нь үнэмлэхтэй байх бөгөөд жижүүр болон хариуцлагатай ажилтнуудад шалгуулах үүрэгтэй. 2.7 Байранд суугч нь өрөө тасалгаагаа өөрсдөө цэвэрлэх ба шат хонгилыг хуваарийн дагуу тухай бүр цэвэрлэхэд оролцоно. 2.8 Байранд элдэв зөрчил, аюул гарвал даруй зохих байгууллага, хүмүүст мэдэгдэх Гурав. Байранд хориглох зүйлс 3.1 Байрны өрөө тасалгаа, хонгил, шат, ОО-ын өрөөнд архи, согтууруулах ундаа хэрэглэх 3.2 Байранд нохой, муур зэрэг адгуусан амьтан байлгах, тэжээх 3.3 Цахилгаан, сантехникийн холболт эд хогшил, тоноглолыг эвдэх, өөрчлөх солих 3.4 Тэсэрч дэлбэрэх болон хор хөнөөлтэй зүйлс байлгах, хадгалах 3.5 Байрын эд хогшлыг зөвшөөрөлгүй бусад хүнд дамжуулах, хэрэглүүлэх 3.6 100вт-аас дээш чадалтай гэрлийн шил болон үйлдвэрлэлийн шинжтэй тоног төхөөрөмж ажиллуулах 3.7 Байранд мөрийтэй болон бусад хориотой тоглоом тоглох 3.8 Дуу чимээ, шуугиан ихээр гаргаж бусдын амгалан тайван байдал алдагдуулах 3.9 Зөвшөөрөлгүйгээр гадны хүмүүс оруулах, хонуулах 3.10 Хэрүүл, зодоон, танхайн хэрэг үүсгэх 3.11 Сантехник, угаалтуур, суултуурыг гэмтээх болон бөглөх, хог, новш, бусад зүйлс хийх зэргийг хатуу хориглоно. Дөрөв. Байранд суугчдын хариуцлага 4.1 Байранд суухыг хүсэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол шаардсан хугацаанд байрыг чөлөөлж өгнө. 4.2 Байрын эд хогшил, тоноглолыг эвдэж, гэмтээсэн бол тухай бүр өөрийн зардлаар засч хохирлыг барагдуулна. 4.3 Байранд элдэв хэрэг зөрчил гаргасан бол зохих шийтгэлийг холбогдох хууль, дүрмийн дагуу хүлээнэ. 4.4 Байранд элдэв зөрчил хэрэг, аюул гарсныг мэдсээр байж зохих газар хүмүүст мэдэгдээгүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Тав. Байранд суугчийн эрх 5.1 Байранд сууж байгаа оюутнууд байрын зөвлөл байгуулж, зөвлөлийн гишүүдийг сонгох 5.2 Байранд соѐл, олон нийтийн ажлыг зохих журам, хэм хэмжээг баримтлан зохион байгуулах, оролцох 5.3 Хөдөө орон нутгаас ирсэн төрөл төрөгсөдөө зохих зөвшөөрлийн дагуу өрөөндөө оруулах, хонуулах 5.4 Байранд амьдрах хэвийн нөхцөл бүрдүүлэх талаар шаардах 5.5 Амгалан тайван байдал алдагдуулах, хэрэг төвөг учруулж байгаа хүмүүсийг даруй зохих байгууллага, хариуцлагатнуудад мэдээлэх зэрэг эрхтэй байна. Зургаа. Байр хариуцсан багшийн эрх, үүрэг


6.1 Байр хариуцсан багш нь байранд суухыг хүсэгчдийн өргөдлийг хүлээн авч, байранд амьдрах зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах, байранд суугчдад зохих шаардлага тавих, байрны асуудлаар сургуулийн захиргаанд мэдээлэх эрхтэй байна. 6.2 Байр хариуцсан багш байранд амьдарч байгаа оюутнуудад энэ дүрмийг сахиулж, мөрдүүлэх үүрэг хүлээнэ. Долоо. Сургуулийн эрх, үүрэг 7.1 Хичээлийн жил эхлэхээс өмнө байрыг оюутан хүлээн авахад бэлэн болгосон байна. 7.2 Байранд суугчдад гэрээнд заасан нөхцөл бололцоог хангахад анхаарна. 7.3 Сургуулийн зүгээс байр хариуцсан багш томилон ажиллууна. 7.4 Байрны төлбөрийг жил бүр тогтоон мөрдүүлнэ. 7.5 Байрын багшийн ажлын тайланг авч танилцан зохих дүгнэлт гаргана. 7.6 Байрын журмыг зөрчсөн оюутанд хариуцлага тооцно. 7.7 Байранд суух оюутнуудын санал хүсэлтийг хүлээн авч зохих үндэслэлийн дагуу шийдвэрлэнэ. Найм. Бусад 8.1 Энэхүү журмыг батлагдсан өдрөөс мөрдөнө. 8.2 Журмыг байранд сууж байгаа оюутан бүр судалсан байна.


Төгсөгчдийн холбооны үүсгэн байгуулагчдын Хурлын 1998 оны 10 сарын 01-ны өдрийн 01 тоот тогтоолоор батлав. ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ НЭГ. Нийтлэг үндэслэл 1.1 Энэхүү холбоо нь нягтлан бодох бүртгэлийн Мандах Их Сургууль Төгсөгчдийн Холбоо /Цаашид "Холбоо гэх/ буюу англиар The MANDAKH ALUMNI ASSOCIATION товчоор (МАНДАХ ИСТХ) гэж нэрлэгдэнэ. 1.2 Tyc холбооны эрхэм зорилго нь Мандах Их Сургууль төгсөгчдийн дотно. нөхөрсөг, ажил хэрэгч хэлхээ холбоог үүсгэн бэхжүүлэх үндсэн дээр гишүүдийн идэвхи санаачлагыг өрнүүлж нягтлан бодох бүртгэл болон эдийн засгийн шинжлэх ухаан, нийгмийн олон талт хамтын ажиллагааг хегжүүлэх үйлст бодитой хувь нэмэр оруулах явдал болно. 1.3 МАНДАХ ИСТХ нь 1996 оны 10-р сарын 01-ны өдөр үүсгэн байгуулагдсан, ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага байна. 1.4 Холбоо нь Улаанбаатар хот. Чингэлтэй дүүрэг, 2 хороо. Аэрогеодизийн байранд байрлана. 1.5 Холбоо нь Монгол Улсын Үндсэн Хууль болон Төрийн бус Байгууллагын тухай хууль. бусад хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна Холбооны үйл ажиллагаа нь ил тод байх ба уйл ажиллагааны болон санхүүгийн тайлан нь гишүүдэд нээлттэй байна. 1.6 Холбоо нь өөрийн бэлгэдэл. тэмдэпгэй байх ба албан бичгийн хэвлэмэл хуудас. тамга тэмдэгтэй байна. 1.7 Холбоо нь банкинд харилцах болон хуулиар зөвшөөрөгдсөн бусад данстай байна. Хоѐр.Үйл ажиллагааны чиглэл 2.1 Тус холбоо нь зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараахь үйл ажиллагааг явуулна. Үүнд: 2.1.1. Төгсөгчдийн хамтын нөхөрлөл, хамтын ажиллагааг өргөжүүлэх 2.1.2. Төгсөгчдийн мэргэжил дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх 2.1.3. Бие биенээсээ туршлага судлах 2.1.4. Төгсөгчид ажилд орох, ажлаа өөрчлөх зэрэгт туслах 2.1.5. Төрөлх сургуультайгаа байнгын холбоотой байх гүүр болох 2.1.6. Сургуулийнхаа оюутнуудын дунд Эрдэм шинжилгээ, соѐл хүмүүжил, спорт урлагийн терөл бүрийн ажил зохион байгуулах 2.1.7. Оюутнуудад үйлдвэрлэлийн дадлага хийхэд туслах 2.2 Зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотой бусад үйл ажиллагаа явуулах Гурав. Үйл ажиллагааны үндсэн зарчим 2.1 Холбоо нь шударга ѐс, өөрөө удирдах ѐс. өөрийгөө санхүүжүүлэх зарчимд тулгуурлана. Дөрөв. Холбооноос бусад байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагааны хэлбэр 2.1 Холбоо нь өөрийн зорилтыг чөлөөтэй хэрэгжүүлэхийн тулд Төрийн болон Төрийн бус байгууллага аж ахуйн нэгж, гадаад, дотоодын байгууллагууд хувь хүмүүстэй дараахь хэлбэрээр хамтран ажиллана. Үүнд 4.1.1. Хамтран ажиллах 4.1.2. Ивээл тус дэмжлэгт нь тулгуурлах, тэднийг дэмжих 4.1.3. Үйл ажиллагаанд зохих хүсэлт, журмын дагуу оролцох 4.1.4. Гаргасан шийдвэрт нь хуулийн дагуу байр сууриа илэрхийлэх 4.1.5. Бусад Тав. Гишүүнчлэл 2.1 Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрсөн. зорилго, үйл ажиллагааны чиглэлийг дэмжигч тус сургуульд доктор болон магистр. бакалаврын зэрэг хамгаалсан, нэгээс доошгүй жилийн мэргэжил дээшлүүлэх дамжаа. курст сурч байсан 18-аас дээш насны Монгол улсын иргэн тус холбооны гишүүн байж болно. 2.2 Гишүүд нь Холбооноос зохион байгуулж буй бүх төрлийн арга хэмжээнд оролцож, холбооны удирдах зөвлөлийг сонгох, сонгогдох эрхтэй.


2.3 Гишүүд нь Холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор гишүүний татвар төлж, зохих хэмжээний хандив өгөх, үйл ажиллагаанд нь биечлэн, идэвхтэй оролцох үүрэгтэй. 2.4 Холбоонд шинээр элсэхийг хүсэгчдийн өргөдлийг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, гишүүнчлэлийн батламж олгоно. 2.5 Гишүүн нь бүх гишүүдийн хурлын шийдвэрт нэг саналын эрхтэй байна. 2.6 Гишүүн нь дараах шалтгаанаар гишүүнчлэлээс чөлөөлөгдөнө Үүнд: а) Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл гаргасан; б) нас барах 2.7 Холбоо нь дараах тохиолдолд удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн гишүүнчлэлээс хасч болно a ) Татвараа тогтоосон хугацаанд төлөхгүй. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа холбооны үйл ажиллагаанд оролцохгүй байх; б ) Тус холбооны нэр төрд харшилсан, дүрмээр тодорхойлсон зорилгод үл нийцсэн ажиллагаа явуулах; в) Холбооны удирлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хесөрдүүлэх, гишүүний үүргээ биелүүлээгүйгээс холбооны үйл ажиллагаанд хор хохирол учруулах; г) Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон; Зургаа.Бүх гишүүдийн хурал 6.1. Холбооны эрх барих дээд байгууллага болох бүх гишүүдийн хурал байна. 6.2. Бүх гишүүдийн хурлыг удирдах зөвлөлийн шийдвэрээр зарлан хуралдуулна. 6.3 Бүх гишүүдийн хурлаар доорхи асуудлыг авч хэлэлцэнэ. Үүнд: a ) Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан б ) Санхүүгийн төсөв, тайлан в ) Зохион байгуулалтын асуудал г) Холбооны Тэргүүн, дэд тэргүүн, зохицуулагч, удирдах зөвлөл, хяналтын зевлөлийн гишүүдийг сонгох д)Хүндэт зөвлөх, зөвлөх, хүндэт гишүүний асуудал хэлэлцэх е ) Холбооны дүрмэнд өөрчлөлт, нэмэлт оруулах ѐ ) Холбоог татан буулгах ж) Бусад асуудал 6.4 Бүх гишүүдийн хурлыг гишүүдийн 50-иас дээш хувийн ирцээр (итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулж тооцно) хүчинтэйд тооцож, оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргана. 6.5 Бүх гишүүдийн хурлаас удирдах зөвлөлийн 7-оос доошгүй сондгой тооны гишүүн, санхүүгийн үйл ажиллагааг хянах хяналтын зөвлөлийн 3 гишүүнийг тус тус сонгон ажиллуулна. Долоо.Удирдах Зөвлөл болон Холбооны удирлагын бүтэц 7.1. Холбооны удирдах дээд байгууллага нь Удирдах зөвлөл байна. 7.2. Удирдах Зөвлел нь 9-оос доошгүй гишүунтэй байна. 7.3. Удирдах Зөвлөлийг 2 жилийн хугацаатайгаар сонгоно. 7.4. Удирдах Зөвлөл нь бүх гишүүдийн хурлаар хэлэлцэхээс бусад бүх асуудлаар шийдвэр гаргах эрхтэй. 7.1 Холбооны Тэргүүн нь тус холбоог гадаад. дотоодод телөөлөх. удирдах зөвлелийг даргалах, удирдах зөвлөлөөс олгосон эрх хэм хэмжээний хүрээнд өмч хөрөнгийг захиран зарцуулах зэрэг бүрэн эрхтэй байх бөгөөд холбооны үйл ажиллагааг ерөнхийд нь удирдана. Холбооны Тэргүүн нь 2-оос илүү удаа дахин сонгогдохгүй. Холбооны Тэргүүн санал болгосны дагуу удирдах зөвлөлийн гишүүн 2 хүнийг Удирдах Зөвлөлийн хурлаас дэд тэргүүн сонгоно. Дэд тэргүүн холбооны тодорхой ажил үүргийг Холбооны тэргүүнтэй харилцан тохиролцсон хуваарийн дагуу хариуцаж ажиллана. Холбооны тэргүүнийг эзгүй үед аль нэг дэд тэргүүн орлож ажиллана Холбооны тэргүүн. дэд тэргүүн нар нь өөр албан тушаалыг хавсран гүйцэтгэж болно. 7.6 Удирдах Зөвлөлийн хурлаас Холбооны тэргүүнд шууд удирдлагад ажиллах зохицуулагчийг томилон ажиллуулна. Зохицуулагч нь Холбооны тэргүүний шууд удирлага, дэд тэргүүн нарын дэмжлэгтэйгээр холбооны өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ. Зохицуулагч нь өер албан тушаал хавсран гүйцэтгэж болно 7.8 Зохицуулагч нь нарийн бичгийн даргаар ажиллах бөгөөд холбооны өдөр тутмын гүйцэтгэх ажил, бичиг хэргийн хөтлөлтийг хариуцна.


7.9 Холбооны үйл ажиллагааг дэмжих үүднээс нэр хүнд бүхий иргэнийг Удирдах Зөвлөлийн хурлаас Хүндэт Зөвлөхөөр өргөмжилнө Хүндэт Зөвлөхийн тоо хязгаарлахгүй Хүндэт Зөвлөхүүд Холбооны бүх гишүүдийн хурал болон удирдах зевлөлийн хуралд таслах эрхтэйгээр оролцоно 7.10 Холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй байгууллага, хувь хүнийг холбооны хүндэт гишүүнээр элсүүлэн авахыг удирдах зөвлелийн хурлаас шийдвэрлэнэ. Холбооны тэргүүнээр алба хашиж байсан гишүүд хүндэт гишүүнд тооцогдоно. Хүндэт гишүүд нь татвараас чөлөөлөгдөнө. Найм.Удирдах Зөвлөлийн хурал 8.1 Удирдах зөвлелийн хурлыг хагас жилд 1-ээс доошгүй удаа Удирдах Зевлөлийн гишүүдийн 50-иас доошгүй хувийн ирцтэйгээр хуралдана 8.2 Гишүүд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хуралд биеэр оролцох боломжгүй тохиолдолд хэлэлцэж байгаа асуудлаархи саналаа хурал эхлэхээс өмнө бичгээр өгснийг хуралд оролцсонд тооцно. 8.3 Удирдах Зөвлөлийн гишүүд тус бүр саналын нэг эрхтэй байх ба асуудлыг энгийн олонхийн саналаар шийдвэрлэнэ Саналыг илээр хураана 8.4 Удирдах Зөвлөлийн гишүүд тус бүр саналын нэг эрхтэй байх ба асуудлыг энгийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Саналыг илээр хураана. 8.5 Холбооны тэргүүн эзгүйд тэргүүний тухай асуудал хэлэлцэхийг хориглоно. Холбооны тэргүүны дэд тэргүүн удирдах зөвлөлийн хурлыг зарлаж удирдан явуулах эрхтэй 8.6 Удирдах Зөвлөлийн байнгын хурлыг холбооны тэргүүн зарлан хуралдуулна 8.7 Хуралд хэлэлцэх асуудал, холбогдох мэдээллийг ээлжит хурал хуралдахаас 3-аас доошгүй хоногийн өмнө Удирдах Зөвлөлийн гишүүдэд тараасан байна. 8.8 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Удирдах Зөвлөлийн хурлын 50-иас дээш хувьд нь оролцоогүй бол Удирдах Зөвлөлийн гишүүнээс хасч Удирдах Зөвлөлийн шинэ гишүүнийг сонгох эрхийг удирдах Зөвлөлийн Хурал эдлэнэ. 8.9 Хурлын протоколыг холбооны зохицуулагч буюу нарийн бичгийн дарга хөтөлнө Ес. Холбооны Санхүүжилт 9.1 Холбооны санхүүгийн жил нь жил бүрийн 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хоороонд байна. 9.2 Холбооны орлого дараах эх үүсвэрээс бүрдэнэ Үүнд: 9.2.1 Гишүүдийн татвар 9.2.2 Удирдах Зөвлөлийн гишүүд болон гишүүд, дэмжигчдийн хандив 9.2.3 Дүрмийн зорилго хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанаас олсон орлого 9.2.4 Гадаад. дотоодын байгууллагуудын хандив 9.2.5 Төсөл хэрэгжүүлэх шугамаар орж ирж буй мөнгөн хөрөнгө 9.2.6 Төрийн бус байгууллагаас төрийн бус байгууллагатай гэрээгээр гүйцэтгүүлэх ажлын санхүүжилт 9.2.7 Улсын төсвөөс олгосон мөнгө, хөрөнгө 9.2.8 Өвөөс олсон орлого 9.2.9 Монгол улсын хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр 9.3 Үйл ажиллагаанаас олсон аливаа орлого нь холбооны зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулагдана. 9.4 Холбооны гишүунчлэлийн татвар нь жилийн 10000 төгрөг байна. 9.5 Холбооны гишүүн нь холбооны үйл ажиллагааг дэмжих, тухайлсан арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор хандив өргөж болно. Хандивын хэмжээг хязгаарлахгүй. 9.6 Холбооны дэргэд түүний үйл ажиллагааг дэмжих сан байгуулж болно. Санг байгуулах, түүний үйл ажиллагааны дүрэм гарган батлах ажлыг Удирдах Зөвлөлөөс зохион байгуулж бүх гишүүдийн хурлаар батлуулна. Арав. Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах 10.1 Холбоо нь шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн хурлын шийдвэрээр ижил төстэй үйл ажиллагаа бүхий бусад байгууллагатай нэгдэж болно


10.2 Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд бүх гишүүдийн хурлаас холбоог татан буулгаж, хуримтлуулсан өмч хөрөнгийг холбооны зорилго нэгт байгууллагад хандивлах буюу зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулах шийдвэр гаргана. Арван нэг. Бусад 11.1 Холбооны гишүүн. Удирдах Зөвлөлийн гишүүд, ажилтнуудад хууль бус ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирол. түүнээс үүсэх хариуцлагыг холбоо хариуцахгүй. 11.2 Энэхүү дүрэм нь 1999 оны 01 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мердөгдөнө.


Захирлын 2017 оны 05 дугаар сарын 30ны өдрийн 48 тоот тушаалаар батлав. ТӨГСӨГЧИЙН ҮРЭГДҮҮЛСЭН ДИПЛОМЫГ ДАХИН ОЛГОХ, ХУУЧИН ДИПЛОМЫГ ШИНЭЧЛЭН СОЛИХОД БАРИМТЛАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл Энэхүү журам нь Мандах Их Сургуулийг төгсөгчдөөс мэргэжлийн болон бакалавр, магистрын дипломоо тодорхой шалтгаанаар үрэгдүүлсэн нь тогтоогдсон үед дахин олгох, тус сургуульд кредит систем нэвтрээгүй үед төгссөн төгсөгч хүсэлт гарган хуучин дипломоо шинэчлэн солиулах зэрэг үйл ажиллагаанд мөрдөгдөнө. Хоѐр. Дипломыг дахин олгох 2.1 Төгсөгч дараах шалтгаануудаар дипломоо үрэгдүүлсэн нь тогтоогдсон бол дахин олгоно. Үүнд: -

Гал, үер ус зэрэг давагдашгүй хүчний нөлөөлөлд үрэгдсэн.

-

Хаяж гээсэн

Хулгай болон хэн нэгний хариуцлагагүйн улмаас олдохгүй болсон 2.2 Төгсөгч дипломоо аль нэг шалтгаанаар үрэгдүүлэн дахин авах хүсэлт гаргахдаа дараах материалыг бүрдүүлэн сургуулийн захиргаанд хандана. Үүнд: а. Дипломын хуулбар /сургуулийн архиваас хийлгэнэ/ б. Иргэний үнэмлэхийн хуулбар в. Үрэгдүүлсэнийг нотлох холбогдох байгууллагын тодорхойлолт г. Хүчингүй болгосон тухай баримт д. Сургалтын төрийн сангаас сургалтын зардлаа төлүүлж байсан бол холбогдох тооцоог хийсэн тухай Сургалтын төрийн сангийн тодорхойлолт е. Дипломыг дахин авах тухай хувийн өргөдөл 2.3 Сургуулийн захиргаа дээрхи баримт материалыг бүрдүүлсэн байдалд хяналт хийж тэдгээрийн хамт тухайн төгсөгч төгссөн үед гаргасан диплом, энгэрийн тэмдэг олгох тухай захирлын тушаалын хуулбар, тухайн төгсөгчийн дипломыг дахин олгох тухай албан бичгийн хамт Үндэсний Үнэт Цаас ХХК-д хүргүүлнэ. 2.4 Үндэсний Үнэт Цаас ХХК-аас дээрхи материалыг үндэслэн дипломыг хэвлэн сургуульд ирүүлсэнээр сургуулийн захиргаа уг дипломыг баталгаажуулан олгоно. 2.5 Үрэгдүүлсэн дипломыг дахин авахаар хүсэлт гаргагч үнэт цаасны үнийг тухайн хэвлэлийн компанид төлнө. 2.6 Дахин олгосон дипломын дугаар, хавсралтанд бичигдэх сурлагын дүн нь өмнө нь олгож байсан дипломтой адил байна 2.7 Дахин олгосон диплом дээр “Дахин олгов” тэмдэглэгээг хийнэ. 2.8 Уг дипломын хуулбарыг сургуулийн архивт бүртгэж хадгална. Гурав. Дипломыг шинэчлэн солих 3.1 Төгсөгч дараах шалтгаанаар дипломоо шинэчлэн авахаар хүсэлт гаргавал шинэчлэн олгоно. Үүнд: -

Тус сургуульд кредит систем нэвтрээгүй үед төгсөөн бөгөөд дипломоо кредит системд хөрвүүлж, шинэчлэн авах

-

Санаатай болон санамсаргүйгээр дипломын бүрэн бүтэн байдалд гэмтэл учруулсан

3.2 Дипломоо шинэчлэн авах хүсэлт гаргасан төгсөгч дараах материалыг бүрдүүлэн сургуульд хандана. Үүнд: а. Солиулах дипломын эх хувь б. Солиулах тухай хүссэн хувийн өргөдөл в. Холбогдох хураамж төлсөн баримт


Дөрөв. Диплом шинэчлэн олгох 4.1 Диплом дахин олгох /хаясан, гээсэн/-д тухайн жилийн 1 кредитийн үнэлгээг 2 дахин, шинэчлэн олгоход 1 кредитийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн дүнгээр тооцогдоно. Гал, үер ус зэрэг давагдашгүй хүчний нөлөөгөөр үрэгдсэн бол зохих байгууллагын нотлох баримтыг үндэслэн төлбөргүй олгоно. 4.2 Үнэлгээг хөрвүүлэн солиулж буй дипломын хавсралт дахь хичээлийн кредитийг одоогийн мөрдөж буй сургалтын төлөвлөгөөг үндэслэн сургалтын алба, тухайн тэнхимийн эрхлэгчтэй хамтран шийдвэрлэх бөгөөд тухайн хичээл бүрийн үнэлгээг дараах байдлаар шинэчлэн хөрвүүлнэ. Хуучин үнэлгээ /үсгээр/ Онц Сайн

Дунд

Муу Тооцов

Хуучин үнэлгээ /тоогоор/ 98-100 90-95 88-89 84-87 80-83 78-79 74-77 70-73 68-69 64-67 60-63

Шинэ үнэлгээ /үсгээр/ А АВ+ В ВС+ С СD+ D D-

Кредит оноо

0-59

F

0

Тооцов

оюутны нийт авсан онооны дунджид үсгэн үнэлгээгээр авна.

кредит оноонд шилжүүлэхдээ оюутны нийт авсан голч кредитийн дунджаар үнэлнэ.

4.0 3.7 3.4 3.0 2.7 2.4 2.0 1.7 1.4 1.2 1.0

4.3 Архивт хадгалах холбогдох материалуудыг захирлын тушаалаар батлагдсан комисс хянаж, бүртгэл хийнэ. 4.4 Шинэчлэн олгох дипломыг хэвлүүлэн шинэчлэн олгоход энэ журмын 2.1-ийн б, д, е болон 3.2-ын а. б. в-д заасан материалыг бүрдүүлэх ба 2.2, 2.3, 2.4, 2.5, 2.6, 2.7 заалтууд адил үйлчилнэ. 4.5 Дипломыг шинэчлэн олгосон тохиолдолд хуучин дипломыг хураан авч архивт хадгална. 4.6 Дипломыг дахин олгосон, шинэчлэн олгосон тухай Ерөнхий захирлын тушаал гаргана. 4.7 Диплом дахин болон шинэчлэн олгох тухай өргөдөл хүлээн авсанаас хойш ажлын 15 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Энэхүү журмыг батлагдсан өдрөөс мөрдөнө.


Захирлын 2019 оны 02 сарын 27-ны өдрийн A/11 дүгээр тушаалын хавсралт №6 МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТЛАХ ДЭГ 1. Нийтлэг үндэслэл 1.1 Төгсөлтийн ѐслол (диплом, энгэрийн тэмдэг гардуулах)-ын үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү дэгийг баримтлан ажиллана. 1.2 Мандах их Сургуулийн багш, ажилтнууд болон төгсөгчид, энэхүү үйл ажиллагаанд оролцогч, зочид энэхүү дэгийг дагаж мөрдөнө. 2. Үйл ажиллагаа зохион байгуулалт 2.1 Төгсөлтийн ѐслолын үйл ажиллагаа нь тусгай хөтөлбөрөөр зохион байгуулагдана. 2.2 Диплом, энгэрийн тэмдэг гардуулах эрдэмтэн багш, албан тушаалтан болон эрдмийн зөвлөлийн гишүүдийн нэрсийг захирлын тушаалаар батлана. 2.3 Төгсөлтийн ѐслолын үйл ажиллагааг захирлын тушаалаар батлагдсан зохион байгуулах комисс хариуцан ажиллана. Зохион байгуулах комиссын гишүүн нь бусдаас ялгагдах мандат зүүсэн байна. 2.4 Төгсөгчид захирлын тушаалын хавсралтанд заагдсан нэрсийн дарааллаар ангийн нэр бүхий суудалд ѐслолын үйл ажиллагаа эхлэхээс 15 минутын өмнө суусан байна. Зохион байгуулах комиссын гишүүд хуваарьт суудалд суухад байрлалыг заан тусалж, дэг сахиулж ажиллана. 2.5 Төгсөгчдөд ѐслолын үйл ажиллагаанд оролцох удирдамжийг зохион байгуулах комиссоос 7 хоногийн өмнө олгоно. 2.6 Уг удирдамжинд төгсөгч оюутны овог нэр, суух суудлын эгнээ, дугаар, диплом, энгэрийн тэмдэг гардан авах болон буцаж суудалдаа хүрэх чиглэлийг заасан бүдүүвч зураг болон шаардлагатай бусад мэдээллийг агуулсан байна. 2.7 Төгсөлтийн ѐслолын үйл ажиллагааны дэгийг зөрчсөн болон хоцорч ирсэн төгсөгчийн диплом энгэрийн тэмдэгийг 24 цагийн дараа Сургалтын албанаас олгоно. 2.8 Төгсөлтийн баярын үйл ажиллагааг төгсөгчдийн гэрээ хийсэн студийн эсвэл сургуулийн захиргаанаас зөвшөөрөл авсан хөтлөгч хөтөлбөрийн дагуу хөтлөнө. Хөтлөгч уг дэгийг мөрдөх ба хөтөлбөрийн дагуу ажиллаж, ѐслолын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандана. /Хөтөлбөрийг хавсаргана./ 2.9 Төгсөлтийн ѐслолын үйл ажиллагаанд оролцогчид сургуулийн орчинд оргилуун дарс, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно. 3. Ёслолын хувцас олгох тухай 3.1 Ёслолын хувцсыг төгсөлтийн арга хэмжээ болохоос 3 цагийн өмнө олгож дууссан байх ба төгсөгч барьцааны мөнгө комисст тушаасан байна. 3.2 Ёслолын хувцасны загварыг өөрчлөх, хасах, бохирдуулахыг хориглоно. 3.3 Төгсөгчид диплом, энгэрийн тэмдэг авахдаа ѐслолын хувцасыг заавал өмсөж, үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандана. 3.4 Арга хэмжээ дууссаны дараа ѐслолын хувцасыг комисст хүлээлгэн өгөх ба дэгийн 3.2 дугаар заалтыг зөрчөөгүй бол барьцааны мөнгийг буцааж олгоно. 3.5 Төгсөх ангийн оюутнууд диплом, энгэрийн тэмдэгийн төлбөрөө төгсөлтийн арга хэмжээ болохоос 7 хоногийн өмнө сургуулийн дансанд тушаасан байна. 4. Диплом, энгэрийн тэмдэг гардуулах ѐслол 4.1 Захирлын тушаалаар батлагдсан диплом энгэрийн тэмдэг гардуулах гишүүд тайзнаа тусгайлан зассан суудалд урина. 4.2 Сургуулийн удирдлага ѐслолын үйл ажиллагаа албан ѐсоор нээж үг хэлнэ. 4.3 Монгол улсын төрийн дуулал эгшиглэж, танхим дах бүх хүмүүс суудлаас босч хүндэтгэл үзүүлнэ. 4.4 Хөтлөгч “Диплом, энгэрийн тэмдэг олгох тухай” захирлын тушаалыг уншиж танилцуулна. 4.5 Төгсөгчдөд Захирлын тушаалын хавсралт дах нэрсийн дарааллаар диплом, энгэрийн тэмдэгийг гардуулна. 4.6 4.7 Сурлагын голч дүн хамгийн өндөр 5 хүртэлх төгсөгчийг тусгайлан нэрийг дуудаж баяр хүргэж, диплом, энгэрийн тэмдгийг гардуулах хуваарилалтыг зохион байгуулах комисс гаргасан байна.


4.8 Диплом, энгэрийн тэмдэг гардуулалтын үед төгсөгчдийн эцэг, эх, найз нөхдийг тайзан дээр гарахыг хориглоно. Гэрээ байгуулсан студийн эсвэл сургуулийн захиргаанас зөвшөөрөл авсан зурагчинд төгсөгч нэг бүрийн диплом гардах үеийн зургийг авах эрхийг олгоно. 4.9 Диплом, энгэрийн тэмдгээ гардаж авсан оюутан комиссоос өгсөн зааврын дагуу өөрийн суудалдаа суух ба диплом гардуулах үйл ажиллагаанд саад хийх, суудлаа орхихыг хориглоно. 4.10 Диплом гардуулсаны дараа бүх төгсөгчид суудлаасаа босч тангараг өргөнө. Тангарагийн үгийг төгсөгчийн төлөөлөл уншиж, бусад нь дагаж уншина. 4.11 Төгсөлтийн баярын үйл ажиллагааг сургуулийн удирдлагаас төгсөгчдөд баяр хүргэн, амжилт хүсэж, албан ѐсоор хааснаар үйл ажиллагаа дуусгавар болно. 4.12 Сургуулийн сүлд дуу эгшиглэнэ. Бүх багш, ажилтан, төгсөгчид хамтран дуулна.

Захирлын 2018 оны 12 сарын 13-ны өдрийн A/112 дугаар тушаалын хавсралт №2 МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ХУВЦАСНЫ ӨЛГҮҮРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ЖУРАМ Нэг. Ерөнхий зүйл Энэхүү журам нь багш ажилтан, оюутнуудын хувцасны өлгүүрээр үйлчлүүлэхэд баримтлах сахилга, дэг журам, өлгүүрчний анхаарч ажиллах ажил үүргийн хуваарь, зохион байгуулалтыг зохицуулахад чиглэгдэнэ. 1. Өлгүүрчин ажил үүргийн дагуу шаардлага тавин дэг журмыг сахиулах ба тавьсан шаардлагыг хүн бүр биелүүлж, бие биедээ хүндэтгэлтэй харилцана. 2. Үйлчлүүлэгч хувцасны өлгүүр хадуулсан байх бөгөөд хувцасаа өлгүүлэхдээ халаасанд байгаа эд зүйлсээ авсан байна. 3. Үйлчлүүлэгч өлгүүр гээсэн бол өлгүүрийн үнийг төлөх буюу адилхан өлгүүр хийлгэн өгч хохирлыг бүрэн барагдуулна. 4. Өлгүүрчин ажлын хариуцлага алдаж, бусдын эд зүйлсийг алдсан бол хохирлыг бүрэн барагдуулна. 5. Оюутнуудын хувцасны өлгүүрийн эмх цэгцийг сайжруулахын тулд анги бүрт өлгүүрийн хуваарь гарган хувцсыг өлгөнө. 6. Өлгүүрчин нь өдөр бүр хувцасны өлгүүрийн өрөөнд цэвэрлэгээ хийж, өдөр тутмын ажлын хяналтын хуудаст тэмдэглэнэ. 7. Өлгүүрчин цагийн хуваарийн дагуу үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулахгүйгээр хурдан шуурхай үйлчилнэ. Цагийн хуваарийг гадна талд байрлуулсан байна. Хуваарьт цагаа өөрчлөх буюу түр гарсан тохиолдол /бие засах, хуралд суух/-д утасны дугаараа бичиж үлдээнэ. Хоѐр. Хориглох зүйл Өлгүүрт дараах зүйлийг хатуу хориглоно. Үүнд: 1. Өлгүүрийн өрөөнд гадны хүн оруулах, хоол хийхийг хориглоно. 2. Өлгүүрчин ажлын байраа зөвшөөрөлгүй, хараа хяналтгүй орхихыг хориглоно. 3. Өлгүүрт гадуур хувцаснаас өөр эд зүйлс авч хадгалах, өлгөхийг хориглоно. 4. Ажлын байранд согтууруулах ундаа, тамхи татахыг хориглоно. Гурав. Бусад

Гараг Даваа Мягмар Лхагва Пүрэв

Өлгүүрийн ажиллах цагийн хуваарь Өглөө Орой Цайны цаг

18:30 7:30

Баасан Бямба Ням

8:30

13:50-14:20 21:00

Амарна Энэхүү журмыг батлагдсан өдрөөс мөрдөнө.


Захирлын 2016 оны 12-р сарын 06-ны өдрийн 122 тоот тушаалаар батлав.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ АЖЛЫН СТАНДАРТ Нэг. Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тавигдах шаардлагууд Их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг хэрэглэгчдэд хүргэдэг үндсэн хэлбэрүүд болсон магистрын болон бакалаврын дипломын ажил, сурах бичиг, сургалтын гарын авлага, орчуулгын бүтээл, сургалтын бусад хэрэглэгдэхүүн, нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, Судалгааны ажил, бие даалтын ажилд тавигдах үндсэн шаардлагууд, тэдгээрийн бүтэц, боловсруулалтын үйл явцыг тодорхойлов. 1.1 Магистрын дипломын ажил Стандарт Тодорхойлолт

Үндсэн Шаардлага

Бүтэц

Бичлэг

Хэлэлцүүлэг, хамгаалалт Үнэлгээ

Гадна нүүр хуудас дахь бичиглэл

Агуулга Тухайн салбарт тулгамдаж буй асуудал сонгож, шинжлэх ухааны арга зүйг ашиглан өгөгдөл цуглуулах, боловсруулах, шинжилгээ хийх ур чадвар эзэмшсэн болохоо нотлон харуулсан судалгааны бүтээл.      

Судалгааны ажлын төлөвлөгөө боловсруулах; Судалгааны ажлын төлөвлөгөөний дагуу ажиллах; Сэдвийг ухагдахуун асуудлаа бүрэн хамарч, оновчтой томьѐолох; Агуулга нь дотоод нэгдэлтэй, логик уялдаатай байх; Зохиогчийн эрхийн зөрчилгүй байх; Боловсруулалтын зохих түвшинд хийгдэж, шинжлэх ухааны найруулга зүйн хэм хэмжээг сахисан байх.

      

Удиртгал; Судлагдсан байдлын тойм; Судалгааны арга зүй; Судалгааны өгөгдлийн боловсруулалт, шинжилгээ; Дүгнэлт; Эх сурвалжийн жагсаалт; Хавсралт.

   

Сургуулийн стандартыг мөрдөх; Эрдэм шинжилгээний найруулга зүйн шаардлага хангах; 40-60 хуудастай байх (Удиртгалаас эхлэн дугаарлах, хавсралтыг хуудасны тоонд оруулахгүй). Хуудасны дугаарыг бичвэрийн доор голлуулж тавих;

 

Судалгааны ажлыг судалгааны багийн хурлаар хэлэлцүүлэх; Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлд хамгаалах.

Магистрын зэрэгхамгаалуулах зөвлөлийн нууц санал хураалт.

  

Мандах Их Сургуулийн нэр, бэлгэ тэмдэг; Магистрантын овог, нэр; Магистрын ажлын сэдэв; Зэрэг хамгаалах мэргэжлийн индекс, нэр; Ямар зэрэг горилохоор бичсэн бүтээл болох; Хотын нэр, он;


      

Дотор нүүр хуудас дахь бичиглэл

Мандах Их Сургуулийн нэр, бэлгэ тэмдэг; Магистрантын овог, нэр; Магистрантын судалгааны ажлын сэдэв; Мэргэжлийн индекс, нэр; Ямар зэрэг горилохоор бичсэн бүтээл болох; Эрдэм шинжилгээний удирдагч, шүүмжлэгчийн овог, нэр, эрдмийн зэрэг, цол; Хотын нэр, он.

Загвар 1. Магистр болон Бакалврын ажлын бичилтийн загвар /Word file/ 1.2 Бакалаврын дипломын ажил Агуулга

Стандарт Тодорхойлолт

Тухайн салбарын практикт тулгамдсан асуудлыг сонгон, шинжлэх ухааны арга зүй ашиглан өгөгдөл, мэдээлэл цуглуулан боловсруулалт хийсэн ажил     

Суралцагсад танхимд олж авсан шинжлэх ухааны мэдлэг, чадвараа бататган, тодорхой сэдэв, асуудлаар судалгаа хийж, дүнг нэгтгэх; Судалгааны төлөвлөгөөний дагуу ажиллах; Сэдвийг судлагдахуун асуудлаа бүрэн хамарч, оновчтой томьѐолох; Агуулга нь дотоод нэгдэлтэй, логик уялдаатай байх; Зохиогчийн эрхийн зөрчилгүй байх.

  

2.2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцах; Төслийн ажил хийх; Судалгааны арга зүй эзэмших.

     

Оршил; Судалгааны арга зүй; Судалгааны өгөгдлийн боловсруулалт, шинжилгээ; Дүгнэлт; Эх сурвалжийн жагсаалт; Хавсралт.

  

Сургуулийн стандартыг мөрдөх; Эрдэм шинжилгээний найруулга зүйн шаардлага хангах; 30-50 хуудастай байх (Удиртгалаас эхлэн дугаарлах, хавсралтыг хуудасны тоонд оруулахгүй)

Хамгаалалт, Үнэлгээ

  

Удирдагч багшийн санал, зөвшөөрөл авах; Шүүмжлэгч багшийн үнэлгээ; Хамгаалуулах коМандах ИСст хамгаалалт хийх.

Нүүр хуудсан дахь бичиглэл

    

Мандах Их Сургуулийн нэр, бэлгэ тэмдэг; Суралцагчийн овог, нэр; Дипломын ажлын сэдэв; Удирдагчийн овог, нэр, эрдмийн зэрэг, цол; Хотын нэр, он.

Үндсэн шаардлага

Дипломын ажил бичих суралцагчийг сонгох үндсэн шаардлага

Бүтэц

Бичлэг

1.3 Сурах бичиг


Стандарт

Тодорхойлолт

Агуулга Суралцагчдад тухайн шинжлэх ухаан, түүний аль нэгэн салбарын үндсэн мэдлэг, ойлголт, категори, зарчим, үзэл баримтлалуудын талаар системтэй мэдлэг олгох боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх суралцахуй, багшлахуйн нэгдлийг хангахад шаардлагатай онол, арга зүйн үндэс бүхий дидактик шийдлийг цогцоор хэлбэржүүлсэн сургалтын хэвлэмэл бүтээл.

Сурах бичигт зохиогчоос гадна мэргэжлийн судлаач, редактор, дизайнер зэрэг Сурах бичгийн төлөөллөөс бүрдсэн, мэргэжлийн багтай байж болох бөгөөд номын бүлэг тус бүрийн зохиогч зохиогчийг номын товч тодорхойлолтод бичих.  Агуулга;  Бүлэг, зүйл;  Бүлэг бүрийн эхэнд тухайн бүлгээр эзэмшвэл зохих үндсэн мэдлэгийг тодорхойлох; Бүтэц  Үндсэн ойлголт, нэр томьѐоны тайлбар;  Ном зүй.            Үндсэн шаардлага

       

Бичлэг

   

Сургуулийн сургалтын төлөвлөгөө болон тухайн шатны сургалтын агуулгад нийцсэн байх; Тухайн хичээлийн хөтөлбөрийн агуулгыг системтэйгээр бүрэн илэрхийлсэн байх; Номын агуулга нь логик дэс дараатай, уялдаа холбоотой байх; Гарчиг нь номын болон сэдвийн үндсэн агуулгыг илэрхийлсэн байх; Уншигч сонирхсон сэдвээ олоход хялбар байх; Бичвэр нь энгийн бүтэцтэй, урт биш, хэл найруулга төгс байх; Эх бэлтгэл, бичлэг, найруулга зүйн шаардлагуудыг бүрэн хангасан байх; Суралцагч нь мэдлэг, чадварыг бие даан эзэмшиж, хэрэглэх боломжтой боловсруулах; Сурган хүмүүжүүлэх ухааны дидактикийн зарчмуудыг хэрэгжүүлсэн байх; Шинжлэх ухааны нарийн түвэгтэй асуудлыг ойлгох, ухаарах, тайлбарлах арга зүйг хялбарчилсан байх; Бие даан гүйцэтгэх дасгал, даалгавар, сорил туршилт, төслийн ажлуудын агуулга нь танин мэдэхүйн болон ахуй, амьдралтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх; Суралцагчдад үйл ажиллагаагаа бүтээлчээр зохион байгуулж, бүтээл туурвил хийхэд нь туслах арга зүй, нэмэлт мэдээллийн эх үүсвэрийг оновчтой сонгож тусгасан байх; Дотоод бүтэц, логик ялгааг таних, мэдээллийг бүрэн, хурдан, зөв хүлээж авах шаардлагыг хангаж, харааны ойг хөгжүүлэхээр өнгийн зохицол, үсгийн сан, хэмжээ, таних тэмдэг, түлхүүр үгийг хэрэглэсэн байх; Хавтасны зураг чимэглэл нь сурах бичгийн зорилго, агуулгыг илэрхийлсэн, гоо зүйн шаардлага хангасан байх; Ном зүйд тухайн мэдлэгийн салбарын ном, сурах бичиг, бусад бүтээлийг оруулах; Хэд дэх хэвлэлт болохыг зааж өгөх; Тухайн салбарын тэргүүлэх эрдэмтдийн баг, эрдэмтдээр хянан тохиолдуулсан байх; ISBN дугаар авах; Тухайн бүтээлийг харьяалах профессорын судалгааны баг, эрдмийн зөвлөл, редакцийн зөвлөлөөр хэлэлцүүлэн дүгнэлт гаргуулах. Сургуулийн стандарт, журам мөрдөх; В5 хэмжээтэй байх ба нэг хэвлэлийн хуудас нь 10 нүүр байна; Сургуулиас баталсан ижил хавтастай байх /сургуулийн нэр, лого/; 20-иос доошгүй хэвлэлийн хуудастай байх;


      Боловсруулах үйл явц

  

1.4 Сургалтын гарын авлага Агуулга

Стандарт Тодорхойлолт

Бүтэц

Үндсэн шаардлага

Сургалтын төлөвлөгөөний дагуу зааж байгаа хичээл, эсхүл түүний аль нэгэн бүлгийн талаарх суурь мэдлэгийг хялбаршуулж, хураангуйлан системтэй илэрхийлсэн, суралцагчдад тус хичээлийг гүнзгийрүүлэн судлах, практикт хэрэглэх чадвар эзэмшихэд нь туслах сургалтын бүтээл.       

Агуулга Оршил Бүлэг, зүйл Бүлэг, зүйл бүрийн хяналтын асуулт; Тохиолдол, дасгал; Ном зүй; Сэдэв бүрийн төгсгөлд мэдлэг бататгах жишээ, дасгалууд оруулах.

 

Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт нийцсэн байх; Тухайн хичээлээр судалж буй шинжлэх ухааны суурь мэдлэгийг хялбаршуулсан байдлаар илэрхийлж, суралцагчийн мэдлэгийг цэгцлэхэд чиглэсэн байх; Тухайн хичээлээр цааш гүнзгийрүүлэн судалбал зохих ном, бүтээлийн жагсаалттай байх; Сургалтын тухайн түвшин, сургалтын агуулга болон үнэлгээний стандартын шаардлагад нийцсэн байх; Эх бэлтгэл, бичлэг, найруулга зүйн шаардлагуудыг бүрэн хангаж, чанарын өндөр түвшинд хэвлэгдсэн байх; Ном зүйд зөвхөн гарын авлагыг боловсруулахад ашигласан бүтээлийг оруулах.

  

Сургуулийн стандартын дагуу боловсруулах; В5 хэмжээтэй байх ба нэг хэвлэлийн хуудас 12 нүүр байна; Сургуулиас баталсан ижил хавтастай байх.

  

Бичлэг

Багш нараас сурах бичиг бичих захиалга авах; Сурах бичиг бичих төсөл боловсруулж, батлуулах; Эх зохиох; Хянан тохиолдуулах; Хэвлэлийн эх бэлтгэх; Мэргэжлийн эрдэмтдээс санал, дүгнэлт, шүүмж авах; Мэргэжлийн тэнхим, холбогдох хороо, зөвлөлөөр хэлэлцүүлэх; Сургалтад хэрэглэх шийдвэр гаргуулах; Хэвлүүлэх; Хэрэглэгчдэд хүргэх; Нэмж засварлаж дахин хэвлэх.


Боловсруулах үйл явц

         

1.5 Орчуулгын бүтээл Агуулга

Стандарт Тодорхойлолт

Багш нараас гарын авлага бичих захиалга авах; Гарын авлага бичих төсөл боловсруулж, батлуулах; Эх зохиох; Хэвлэлийн эх бэлтгэх; Мэргэжлийн эрдэмтдээс санал, дүгнэлт авах; Мэргэжлийн тэнхим, холбогдох хороо, зөвлөлөөр хэлэлцүүлэх; Сургалтад хэрэглэх шийдвэр гаргуулах; Хэвлүүлэх; Хэрэглэгчдэд хүргэх; Нэмж засварлаж дахин хэвлэх.

Их сургуулийн сургалт, судалгааны ажлын тодорхой хэрэгцээ шаардлагад үндэслэн сонголт хийж, хууль зүйн хувьд баталгаатайгаар бүрэн болон хэсэгчлэн эх хэлнээ хөрвүүлсэн бүтээл.       

Зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх; Эх зохиолыг утга, агуулгын зөрүүгүй буулгах; Нэр томьѐо оновчтой байх; Шаардлагатай нэр томьѐо, ойлголтуудын орчуулга, оноолтыг хавсаргах; Зохиомжлон орчуулсан бол нэмэлт, өөрчлөлт оруулсан хэсгүүд нь тодорхой байх; Хэл, найруулгын шаардлагыгхангасан байх; Эх бэлтгэлийн түвшин, шаардлагыг хангасан байх.

Бичлэг

  

Сургуулийн стандартыг мөрдөх; В5 хэмжээтэй байх ба нэг хэвлэлийн хуудас 10-12 нүүр байна. Сургуулиас баталсан ижил хавтастай байх.

Боловсруулах үйл явц

          

Орчуулах эрх авах; Багш нараас бүтээл орчуулах захиалга авах; Бүтээл орчуулах төсөл боловсруулж, батлуулах; Орчуулга хийх; Хянан тохиолдуулах; Хэвлэлийн эх бэлтгэх; Хэлэлцүүлэх; Сургалтад хэрэглэх шийдвэр гарах; Хэвлүүлэх; Хэрэглэгчдэд хүргэх; Нэмж засварлаж, дахин хэвлэх.

Үндсэн шаардлага


1.6 Нэг сэдэвт бүтээл Агуулга

Стандарт

Тодорхойлолт

Шинжлэх ухааны онол, практикийн тодорхой асуудлыг тал бүрээс нь иж бүрэн судлан боловсруулан, асуудал дэвшүүлэн шийдвэрлэсэн, эрдэмтэн судлаачдын үзэл баримтлал, санал, дүгнэлтийг харьцуулан өөрийн байр суурийг тодорхойлсон эрдэм шинжилгээний бүтээл.     

Удиртгал; Бүлэг, зүйл; Дүгнэлт; Хавсралт /эрх зүйн баримт бичиг хавсаргахгүй/; Номзүй.

 

Онол, практикийн аль нэгэн тулгамдсан асуудлыг сонгон авч, шинжлэх ухааны тодорхой онол, арга зүйн үүднээс тал бүрээс нь судлан боловсруулах; Тухайн асуудлаар судалгаа хийж бусад судлаачдын үзэл баримтлалуудыг харьцуулан судалж, дүгнэх; Шинэ санал, дүгнэлт дэвшүүлсэн, шинжлэх ухааны үүднээс үндэслэж нотлох; Эрдэм шинжилгээний бичлэг, найруулга зүйн шаардлагыг хангасан байх;

Бичлэг

  

Сургуулийн стандартыг мөрдөх; В5 хэмжээтэй байх ба нэг хэвлэлийн хуудас 10-12 нүүр байна; Сургуулиас баталсан ижил хавтастай байх.

Боловсруулах үйл явц

         

Захиалах; Эх зохиох; Хянан тохиолдуулах; Хэвлэлийн эх бэлтгэх; Мэргэжлийн эрдэмтдээс санал, дүгнэлт авах; Мэргэжлийн тэнхим, холбогдох зөвлөлөөр хэлэлцүүлэх; Сургалтад хэрэглэх шийдвэр гарах; Хэвлүүлэх; Хэрэглэгчдэд хүргэх; Нэмж засварлаж, дахин хэвлэх.

Бүтэц

Үндсэн шаардлага


1.7 Эрдэм шинжилгээний өгүүлэл Агуулга

Стандарт Тодорхойлолт

Судалгааны тодорхой нэг асуудлыг онол, практикийн хэрэгцээтэй уялдуулан шинжилж, дүгнэсэн эрдэм шинжилгээний бүтээл.

     

Бүтэц

   

Өгүүлэл /илтгэл/-ийн нэр; Зохиогчийн ургийн овог, эцэг/эх/-ийн нэр, зэрэг цол, албан тушаал; Хураангуй Түлхүүр үг; Оршил /Авч үзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны ажлын түвшин, онцлог, дэвшүүлж буй асуудал/; Үндсэн хэсэг /онол, арга зүй, судалгаа/; Дүгнэлт, санал; Ном зүй; Хавсралт байж болно;

 

 Үндсэн шаардлага

   

Сургуулийн судалгаа, боловсруулалтын чиглэлд нийцсэн, улс орны нийгэм, улс төр, эдийн засаг, оюуны амьдрал зэрэг салбарын тулгамдсан, тодорхой асуудлыг судлан авч үзэх; Тухайн асуудлыг онол, практикийн үүднээс судлан боловсруулж, тодорхой үр дүнд хүрсэн, түүнийгээ шинжлэх ухааны үүднээс үндэслэлтэй нотлох; Судалгааны шинэлэг тал, практик ач холбогдлыг тодорхойлох; Илэрхийллийн логик уялдаа, дэс дараалалыг тодорхой болгох; Дэвшүүлсэн санал, дүгнэлт оновчтой, практикт нэвтрэх, хэрэгжих боломжтой байх. Судалгааны зорилго, ач холбогдол, гол асуудал, арга зүй, үр дүн, дүгнэлт, зөвлөмжийн тухай нэг догол мөрт багтаан товч танилцуулга бичих.

Бичлэг

 

Сургуулийн стандартыг мөрдөх; 6-8 хуудастай байх /хавсралт, ном зүйг хуудасны тоонд оруулахгүй/

Нүүр хуудсан дахь бичиглэл

    

Сэдэв; Гүйцэтгэсэн эрдэмтэн, судлаач, суралцагчийн овог, нэр Эрдмийн зэрэг, цол Харьяалагдах тэнхим, сургууль Цахим хаяг

Загвар 2. Эрдэм шинжилгээний өгүүлэлийн бичилтийн загвар /Word file/


Стандарт

Томьѐолол

Бүтэц

Бичлэг

1.8 Бие даалтын ажил Агуулга Бие даалтын ажил нь тухайн сэдвийн хүрээнд тодорхой асуудлын онол болон практик ач холбогдлыг ойлгож, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, өөрийн дүгнэлт гаргасан зохион бичлэгийн хэлбэр юм. Бие даалтын ажил бичих зорилго нь суралцагчид танхимд хичээллэх явцдаа эзэмшсэн мэдлэг, чадвараа бататган, тодорхой сэдвээр холбогдох материалуудтай танилцан, санал, дүгнэлт гаргах ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ. Бие даалтын ажил бичихдээ багшийн зааврын дагуу ажиллах бөгөөд бие даалтын ажил нь дараах үндсэн хэсгүүдтэй байна. Үүнд:  Оршил;  Үндсэн хэсэг;  Дүгнэлт;  Ном зүй.  

Сургуулийн стандартыг мөрдөх 10 -15 хуудас байна.

 

Оршил хэсэгт Оршилд судалгааны ажлын үндэслэл, тухайн судалгааны ажлын зорилго, зорилт, судалгааны объект, судалгааны арга, судалгааны ажлын үр дүнгийн онолын болон практик ач холбогдолыг тодорхой тусгасан байна. Үндсэн хэсэгт Бие даалтын ажлын үндсэн хэсэг нь хэд хэдэн бүлэг, хэсгээс бүрдэх бөгөөд бүх утга санаа, шийдлүүд нь тодорхой арга, тоо баримтаар шинжлэх ухааны үндэстэй нотлогдсон, оновчтой, товч найруулан бичсэн байна. Үндсэн хэсгийн агуулга нь бие даалтын ажлын сэдэвтэй тохирч, түүний агуулгыг бүрэн илэрхийлсэн байна. Асуудлыг авч үзэхдээ судлагдсан байдалд шинжилгээ хийсэн, үнэлэлт, дүгнэлт өгсөн, асуудлыг шийдвэрлэх арга замыг гаргасан, үр дүнгээ баталсан байна. Дүгнэлт бичих Ерөнхий дүгнэлт нь таны илэрхийлсэн гол санаануудыг нэгтгэсэн хэсэг юм. Дүгнэлт нь сэдвийн бүх гол санаанд тулгуурласан таны үзэл бодол байх бөгөөд тухайн сэдвийн хүрээнд шийдвэрлэсэн асуудлын ач холбогдол, үүсэх үр дагаврыг тодорхойлно

  

 

Үнэлгээ

         

Найруулга, үсэглэлийн алдаа; Онол ба практикыг ойлгосон байдал; Мэдээллийн боловсруулалт; Судалгааны үр дүн; Хувь хүний үзэл бодол; Бүтээлч үйл ажиллагаа; Бичих ур чадвар; Цаг хугацаанд нь гүйцэтгэсэн эсэх; Сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо;


    

Нүүр хуудсан дахь бичиглэл

Мандах Их Сургуулийн нэр, бэлгэ тэмдэг; Тэнхмийн нэр; Бие даалтын сэдэв; Гүйцэтгэсэн , суралцагчийн овог, нэр; Хотын нэр, он;

Загвар 3. Бие даалтын ажлын бичилтийн загвар /Word file/

1.9 Судалгааны ажил Агуулга

Стандарт

Томьѐолол

Бүтэц

Бичлэг

Судалгааны ажил нь тухайн Судалгааны гол хичээлүүдийн агуулга, сэдвийн хүрээнд тодорхой асуудал дэвшүүлэн, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, дүгнэлт, зөвлөмж гаргасан бичлэгийн хэлбэр юм. Судалгааны ажил бичих зорилго нь суралцагчид эзэмшсэн мэдлэг, чадвараа бататган, тодорхой асуудлаар холбогдох материалуудтай танилцан, шүүмжлэлтэй, бүтээлч сэтгэхүйгээр хандан санал, дүгнэлт гаргах, судалгааны арга зүй эзэмших ур чадвартай болоход чиглэгдэнэ. Судалгааны ажил нь асуудал дэвшүүлсэн байна. Судалгааны бичихдээ удирдамж, зааврын дагуу ажиллах бөгөөд дараах үндсэн хэсгүүдтэй байна. Үүнд:  Оршил;  Үндсэн хэсэг;  Дүгнэлт;  Ном зүй  Хавсралт   

Сургуулийн стандарт, удирдамжыг мөрдөх 20 -25 хуудас байна.

Оршил хэсэгт Оршилд судалгааны ажлын үндэслэл, судлагдсан байдал, тухайн судалгааны ажлын зорилго, зорилт, судалгааны объек, судалгааны арга, судалгааны ажлын үр дүнгийн онолын болон практик ач холбогдол, дэвшүүлж байгаа асуудлын талаар тодорхой тусгасан байна.  Үндсэн хэсэгт Судалгааны ажлын үндсэн хэсэг нь хэд хэдэн бүлэг, хэсгээс бүрдэх бөгөөд бүх утга санаа, шийдлүүд нь тодорхой арга, тоо баримтаар шинжлэх ухааны үндэстэй нотлогдсон, баталгаажсан, оновчтой, товч найруулан бичсэн, хоѐрдмол санаа илэрхийлээгүй байна. Үндсэн хэсгийн агуулга нь Судалгааны ажлын сэдэвтэй тохирч, түүний агуулгыг бүрэн илэрхийлсэн байна. Асуудлыг авч үзэхдээ судлагдсан байдалд шинжилгээ хийсэн, үнэлэлт, дүгнэлт өгсөн, асуудлыг дэвшүүлсэн, түүнийг шийдвэрлэх арга замыг гаргасан, хүрсэн үр дүнгээ баталсан байна.  Дүгнэлт бичих Ерөнхий дүгнэлт нь таны илэрхийлсэн гол санаануудыг нэгтгэсэн хэсэг юм. Дүгнэлт нь сэдвийн бүх гол санаанд тулгуурласан таны үзэл бодол байх бөгөөд тухайн сэдвийн хүрээнд шийдвэрлэсэн асуудлын ач холбогдол, хэрэгжих магадлал, үүсэх үр дагаврыг тодорхойлно


         

Үнэлгээ

Нүүр хуудас болон дотор дахь бичиглэл

      

Найруулга, үсэглэлийн алдаа; Асуудал дэвшүүлсэн байдал; Мэдээллийн боловсруулалт; Судалгааны үр дүн; Хувь хүний үзэл бодол; Бүтээлч үйл ажиллагаа; Бичих ур чадвар; Цаг хугацаанд нь гүйцэтгэсэн эсэх; Сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо; Тэнхимээс томилсон хамгуулах багаар хэлэлцүүлэх

Мандах Их Сургуулийн нэр, бэлгэ тэмдэг; Тэнхмийн нэр; Гүйцэтгэсэн , суралцагчийн овог, нэр; Судалгааны ажлын сэдэв; Хичээлийн нэр, код Удирдсан багшийн нэр, эрдмийн цол, зэрэг Хотын нэр, он;

Загвар 4. Судалгааны ажлын бичилтийн загвар /Word file/


Хоѐр. Академик бичлэг Мандах Их Сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг боловсруулахад академик бичлэгийн стандартыг мөрдөх бөгөөд уг бичлэгийн стандартад нийцүүлэн Microsoft Office программыг ашиглана. Энэхүү бичлэгийн стандарт нь бакалавр болон магистрын диплом, Судалгааны ажил, бие даалтын ажил, дадлагын ажлын тайлан бичихэд ашиглана. 2.1 Ерөнхий формат №

Стандарт

Агуулга

  1

Зай хэмжээ

 

А 4 хэмжээтэй хуудасны зүүн захаас 30 мм, баруун захаас 15 мм, дээд болон доод захаас 20 мм зайтай, үндсэн бичвэрийг хуудасны хоѐр талд зэрэгцүүлэн (justify) бичнэ. Мөр хоорондын зай 1.15 lines, догол мөр (paragraph) хоорондын зай нь догол мөрөөс эхлэх хэсэг бүрийн өмнө (before spacing) 6 pt хэмжээтэй байна. Үндсэн бичвэрийн үсгийн өндөр 12 pt байна. Үг хооронд болон цэг, бусад тэмдэглэгээний дараа зөвхөн нэг удаа зай (space) авна.

Дээрх хэмжээг баримтлан бичсэн А4 хэмжээтэй нэг талаар найман хуудсыг нэг хэвлэлийн хуудас (х.х.) гэж тооцно.

2 3

Үсгийн төрөл

Windows үйлдлийн системийн UNICODE гарын драйвер ашиглана. "Times new roman" фонтоор бичнэ.

Цэг Цэг тэмдэглэгээнд Монгол хэлний зөв бичих дүрмийг баримтална. тэмдэглэгээ

4

Бүтэц  

5

6

Агуулгын товъѐог

Дотор нүүр

(Хавсралт А).

Нүүр хуудас, агуулгын товъѐог, товчилсон үгсийн жагсаалт (шаардлагатай бол), хүснэгтийн жагсаалт, зургийн жагсаалт (шаардлагатай бол), хураангуй, үндсэн бичвэр (удиртгал, үндсэн хэсэг, дүгнэлт), эх сурвалжийн жагсаалт, хавсралт (шаардлагатай бол) гэсэн үндсэн бүтэцтэй байна. Нэр томьѐоны тайлбар, индексийг шаардлагатай бол нэмж оруулж болно. Хөлийн бичиглэл (footnote)- бүлэг, зүйл тус бүрийн ард төгсгөлийн бичиглэл (endnote) байдлаар нэгтгэн оруулж болно.

Агуулгын товъѐог бүлэг, зүйлийн гарчгийг тухайн ажилд орсон дарааллын дагуу үг үсэг, агуулгын зөрүүгүй, эхлэх хуудасны дугаараар жагсаан бичнэ. Гарчгийг бичихдээ үгийг тасалж бичихгүй, цэг тавихгүй.

 

Тухайн бүтээлийг ямар субъект хэзээ хэлэлцэж, дэмжсэн болохыг бичих; Тухайн бүтээл нь хэнд зориулагдан бүтээгдсэн болохыг бичих.

106


 7

Бүлэг/сэдэв, зүйл/дэд сэдэв

    

  8

Дугаарлалт

  

Сурах бичиг, гарын авлага, нэг сэдэвт бүтээл, дипломын ажил, магистр, докторын ажил нь бүлэг, зүйлтэй байна. Бусад төрлийн ажил нь сэдэв, дэд сэдэвтэй байна. Тухайн ажлын стандартад тусгайлан заагаагүй бол дэд сэдэв хэрэглэхгүй. Бүлэг, зүйлийн нэрийг хуудсыг голлуулж, бүлгийн нэрийг тод (Bold), том үсгээр (All caps), зүйлийн нэрийг зөвхөн эхний үсгийг томоор, бусад үсгийг жижгээр тодотгож (Bold) бичнэ. Бүлэг, зүйлийн нэрийн мөр хоорондын зай 1 lines (Single) байна. Бүлгийн нэр болон үндсэн бичвэрийн хоорондох зай нь бүлгийн нэрийн дараа (after spacing) 18 pt байна. Зүйлийн нэр, үндсэн бичвэр хоорондын зай нь мөр хооронд 1.5 lines байх ба зүйлийн нэрийн өмнө (before spacing) 6 pt хэмжээтэй зай авна. Бүлэг бүр шинэ хуудаснаас эхэлнэ. Бүлэг бүрийг бичвэрийн эхнээс дэс дараалан дугаарлаж, дугаарыг "Нэг., Хоѐр." зэргээр үсгээр бичиж, цэг тавина. Харин удиртгал, дүгнэлтийг дугаарлахгүй. Бүлгийн сэдвийн хүрээнд зүйлийг дугаарлах (1.1., 1.2., 1.3. гэх мэт) ба зүйлийг дугаарласан тооны ард цэг тавина. Бүлэг нь хоѐр буюу түүнээс дээш зүйлтэй байна. Судалгааны ажлын түвшин, сэдвийн онцлогтой холбоотойгоор тухайн төрлийн судалгааны ажлын бүлэг, зүйлийн тоо болон хуваарилалтыг судлаач өөрөө тодорхойлно.

Хуудсыг удиртгалаас эхлэн араб тоогоор дугаарлана. Хавсралтыг хуудасны тоонд оруулахгүй. Мэдэгдлээс хураангуй хүртэлх эхний хэсэг хуудсыг ромбо тоогоор дугаарлана. Хуудсыг доод талд голлуулан дугаарлана. Үндсэн бичвэрт орсон зураг, хүснэгтийг Зураг 1.1, Хүснэгт 1.2., Хүснэгт 2.1, томьѐог (1-1), (2-1) гэх мэтээр үргэлжлүүлж дугаарлана. Зураг, хүснэгт бүрд товч оноосон нэр өгч, дугаарын араас залгуулан бичнэ. Хэрэв зураг, хүснэгт нэг хуудсанд багтахгүй бол бичвэр дотор зураг, хүснэгтийн тухай дурдаад хавсралтад оруулна.


   

9

Найруулга

     

Бүлэг, зүйл, сэдэв, дэд сэдвийн нэр болон бичвэр дэх агуулга нь өөр хоорондоо нягт уялдаатай байна. Бүлэг, зүйл, сэдэв, дэд сэдвийн утга давхцахгүй. Нэг утга санааг бүрэн илэрхийлсэн хоѐр буюу түүнээс дээш өгүүлбэрээс бүрдэх хэсгийг догол мөр (paragraph) гэж ойлгоно. Дараалсан догол мөрүүд өөр хоорондоо утгаар уялдана. Судалгааны хамрах хүрээнд судалгаа хийсэн орон зай, цаг хугацаа, судалгаанд оролцогчдын тухай мэдээллийгтусгана. Бусдаар үйлдүүлэх хэвээс аль болох татгалзаж, шууд үйлдэх хэвээр бичнэ. Найруулгын хувьд "би" гэж судалгааг ганцаар өмчилсөн өнгө аясаар бичихээс татгалзаж, аль болох гуравдагч төлөөний нэрээр бичнэ. Нийлмэл өгүүлбэрийг аль болох ойлгомжтой, логик уялдаатай байхаар, олон өгүүлбэргүйгээр найруулан бичнэ. Бичвэрт тоон утгыг илэрхийлэхдээ 10 хүртэлх тоог үсгээр бичиж (жишээ нь: есөн хувь, таван хэмжээс), 10 буюу түүнээс дээших тоог тоон хэлбэрээр бичиж (жишээ нь: 15 хувь, 36 оролцогч) тэмдэглэнэ. Хувь хэмжээг илэрхийлэхэд бичвэрт хаалтгүй хэрэглэхэд "хувь" гэж (жишээ нь, 56 хувь), хаалтад болон зураг, хүснэгтэд "%" гэж (жишээ нь, 56%) тэмдэглэнэ. Монгол болон гадаад хэлний үгсийн бичлэгийг Төрийн хэлний зөвлөлийн 2011 оны 10 сарын 5-ны өдрийн 01 дугаар тогтоолын дагуу бичнэ.

2.2 Зохиогчийн эрх Стандартын агуулга

Стандарт 

1

Томьѐолол

  2

Үндсэн зарчмууд

 

Зохиогчийн эрхийн бүтээлд агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн аргаас үл шалтгаалан зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг тооцно. Зохиогчийн эрхийн зөрчил (plagiarism) нь бусдын санаа, бичвэр, хэллэг, зарчим, онол, зураг, хүснэгт зэргийг эшлэхгүйгээр санаатай болон санамсаргүйгээр өөрийн бүтээлд хууль бусаар ашиглах үйлдэл юм. (American Psychological Association, 2010, р. 170).

Их, дээд сургуульд ажиллаж, сурч буй хүн бүр зохиогчийн эрхээр хамгаалах, үл хамгаалах бүтээлийн аль алиныг заавал эх сурвалжийг дурьдаж ашиглана. Мөн өмнө хэвлэгдэж, нийтийн хүртээл болгосон өөрийн бүтээлд тусгасан үр дүн, санаагаа дахин давтах, ашиглах тохиолдолд эх сурвалжийг заавал дурдана. (self plagiarism -аас зайлсхийх) Сургалт, судалгааны ажил боловсруулахдаа нягт нямбай, шинжлэх ухаанчаар хандаж, бичлэгийн ур чадвараа сайжруулж, үндэслэл болгосон, ашигласан, эшилсэн эх сурвалжийг тухай бүр заавал дурьдана. Тохиолдол, ярилцлага зэрэг чанарын судалгааны арга хэрэглэсэн тохиолдолд судалгаанд оролцогчдын нэр, албан тушаалын тухай мэдээллийг нууцалж, зөвхөн кодолж тусгана.

2.3 Эшлэл


Стандарт

Стандартын агуулга

1

Томьѐолол

Эшлэл нь тухайн ажлын академик түвшинг илтгэж, өмнөх бүтээлүүдтэй уялдуулж, гол санааг үндэслэлтэй болгож, уншигчид эх сурвалжтай гүнзгийрүүлэн танилцах боломж олгодог мэдээллийн хэсэг юм.

2

Эшлэлийн дараах дөрвөн төрлөөс сонгож, эх сурвалжийн жагсаалтад тусгаж болно. Үүнд:  Зохиогчийн бичсэн зүйл, зураг, хүснэгтийг өөрчлөлгүйгээр шууд эшлэх (quote)] Эшлэлийн төрөл  Зохиогчийн санааг бусдын эшилснээс авч дам эшлэх (requote)] Зохиогчийн санааг утгыг нь алдагдуулалгүйгээр өөрийн үгээр тайлбарлан, утгачилж эшлэх (summarize)]  Зохиогчийн үзэл санааг хураангуйлан бичиж эшлэх (Division of Teaching & Learning Services ,2007,p. 5 ) зэрэг болно.

3

Үндсэн бичвэрт эшлээгүй бол эх сурвалжийн жагсаалтад бичихгүй. Өөр хэлээр хэвлэгдсэн эх сурвалжаас эшлэхдээ үндсэн бичвэрт монголоор эшлэж, харин эх сурвалжийн уг нэр, бусад мэдээллийг тухайн хэлээр бичнэ. Эшлэхдээ дараах зарчмыг баримтална:  Нэр томьѐо, хэллэгийг өөрчлөх нь зохиогчийн санааг алдагдуулахаар бол шууд эшлэх;  Томьѐолол нь давтагдашгүй, өвөрмөц бол шууд эшлэх;  Тухайн судалгааны үр дүнг нотлох, дэмжихэд чухал баримт болж байвал шууд эсвэл дам эшлэх;  Зохиогчийн санааг тайлбарлах, няцаах, шинжлэх зайлшгүй шаардлагатай бол шууд эсвэл дам эшлэх зэрэг болно.

Эшлэх тохиолдол

4

Эшлэлийн хэлбэр, хэмжээ

5

Жишээ

   

Эшлэлийн үсгийн өндөр 10 рt, мөр хоорондын зай 1 lines байх; Эшлэлийг үндсэн бичвэртэй адил үсгийн фондоор бичих; Эшлэл нь бүтэн биш бол дутуу хэсэгт (...) гэсэн гурван цэг бичих; Эшилсэн эх сурвалж шууд дараалан давтагдсан тохиолдолд эхнийхээс бусдыг (Мөн тэнд) гэжтэмдэглэнэ.

Загвар 5. Ашигласан ном зүй


2.4 Эх сурвалж/ Ашигласан ном зүйн жагсаалт №

Стандарт

Агуулга 

1

Ойлголт 

2

Формат

 

Эх сурвалж/ ашигласан ном зүй (reference) гэдэгт ном, сурах бичиг, гарын авлага, эмхтгэл, судалгааны тайлан, орчуулгын бүтээл зэрэг горилсон бүтээл, өгүүлэл, нийтлэл, эрхзүйн баримт бичиг, цахим мэдээлэл, ярилцлага, видео зэрэг бүх төрлийн мэдээ материалыг багтаан ойлгоно. Эх сурвалж бүрийг үндсэн бичвэрт заавал эшилсэн байна. Уншигчийн дэлгэрүүлэн гүнзгийрүүлж үзэхэд нь туслах зорилгоор сурах бичиг, гарын авлагад "Нэмж судлах эх сурвалжийн жагсаалт"-ыг бүлэг, зүйлийн ард хавсаргаж болно

Ашигласан ном зүйн жагсаалт нь шинэ хуудаснаас эхлэнэ. Эх сурвалжийг жагсаалтад тусгахдаа тухайн эх сурвалж нийтлэгдсэн нийтийн хүртээл болсон, бичигчийн уншиж, судалсан хэлээр бичнэ. Жагсаалтыг "Ашигласан ном зүй" гэсэн гарчгийн дараагийн мөрнөөс эхлэн Hangingindent 1 см зайтай бичнэ. Жагсаалтыг зохиогчдын бүтээлийг ашигласан дарааллаар жагсаах бөгөөд дугаарлахгүй, ангилахгүй.

2.5 Тайлбар, тодруулга №

Стандарт

Стандартын агуулга

1

Хөлийн бичиглэл

 

2

Товчилсон үгийн жагсаалт

 

Хөлийн бичиглэл (footnote)-д үндсэн бичвэрт орохгүй, эх сурвалжаас бусад нэмэлт тайлбар, тодотгол (нэр томьѐо, судалгааны арга, өгөгдлийн сонголт, орчуулга)-ыг бичнэ. Хөлийн бичиглэл нь шууд үргэлжилсэн дугаартай байж болно. "times new roman” үсгийн фонтоор, 10 өндөртэй үсгээр, мөр хооронд 1 (Single) зайтай бичнэ.

Товчилсон үг, түгээмэл биш тэмдэглэгээ нь тухайн ажилд гурав хүртэлх удаа давтагдвал үндсэн бичвэр дотор анх дурдахад товчилж, хаалтад тайлбарлаад, цаашид уг товчлолоо ашиглана. Товчилсон үг, түгээмэл биш тэмдэглэгээ нь гурваас дээш удаа давтагдвал цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаан (товчилсон үгийг бүтэн үгээр нь задлан бичих) товъѐогийн дараагийн хуудсанд бичнэ. Нийтлэг ойлгомжтой товчлолыг жагсаалтад оруулах шаардлагагүй. Жишээ нь: мянга=мян.,төгрөг=төг, нягтлан бодох=ня-бо., америк доллар=ам.доллар.

110


 

3

Зураг, хүснэгт, томьѐонд тайлбар хийх

 

Үндсэн бичвэр, зураг, хүснэгт, томьѐоны утга, дэс дараа уялдаатай байна. Эх сурвалжийг зураг, хүснэгтийн зүүн доод талд 12 өндөртэй, налуу үсгээр, мөр хооронд 1 (single) зайтай бичнэ. Зураг, хүснэгт, томьѐонд нэмэлт техникийн тодотгол, тайлбар шаардлагатай бол "Тайлбар" гэж бичээд тодорхойлох цэг тавьж, 12 өндөртэй налуу үсгээр эх сурвалжийн дараагийн мөрөнд бичнэ. Судлаач өөр зохиогчийн мэдээлэлд нэмэлт боловсруулалт хийсэн тохиолдолд тэр тухай тайлбарыг заавал бичнэ. Томьѐонд орсон үсгэн тэмдэглэгээг олон улсын стандартын дагуу бичиж, чухам юуг зааж байгаа тухай томьѐоны доод талд заавал тайлбарлана.

2.6 Зураг №

Стандарт

Агуулга

1

Ойлголт

График, диаграмм, схем, фотог нийтэд нь зураг гэж ойлгоно. Зураг нь судалгааны гол санаа, үр дүнг илэрхийлэх, баримтжуулах зорилгыг агуулна.

   2

Формат

   

Зураг бүр дугаар, оноосон нэртэй байна. Зургийн дугаар, нэрийг зургийн доод талд, дугаарын хамт 12 мм өндөртэй тод үсгээр бичнэ. Зургуудыг үргэлжлүүлэн дугаарлана. Тухайн бүлгийг баримталсан дугаарлалт хийсэн байх Зураг нь тод, ойлгомжтой, боловсронгуй, хэвлэлийн шаардлагад нийцсэн байна. Зургийн хэмжээг аль болох багасгаж, нэг нүүрт нэгээс дээшгүй зургийн талбар (Drawing canvas) ашиглана. Өөр зохиогчийн зургийг зайлшгүй тохиолдолд ашиглаж болох бөгөөд заавал эшлэх буюу зургийн зүүн доод талд 12 өндөртэй налуу үсгээр "Эх сурвалж: ..." гэж бичээд эх сурвалжийг заана. Зураг доторх бичвэрийг мөр хооронд 1 зайтайгаар, 10 өндөртэй үсгээр бичнэ.

111


1

2.7 Хүснэгт Агуулга

Стандарт

Ойлголт

Хүснэгтийг тоон болон бусад өгөгдөл, мэдээллийг үндсэн бичвэрээс ялган цэгцтэй илэрхийлэх зорилгоор хэрэглэнэ. Үндсэн бичвэрт хүснэгт дэх мэдээллийг тоочин давтах бус, харин үнэлж дүгнэн, гол анхаарал татахуйц асуудлыг сэдвийн хүрээнд тайлбарлажтодотгон, оновчтой бичнэ.

   2

Формат

  

Стандарт

1

Ойлголт

2.8 Хавсралт Агуулга Судалгааг дэлгэрүүлж тайлбарлах, судалгааны хэрэглэгдэхүүнийг хавсаргах, үндсэн бичвэрт ороогүй нэмэлт мэдээллийг хүргэх зорилгоор ашиглана.

 

2

Формат

Хүснэгт бүр дугаар, оноосон нэртэй байна. Хүснэгтийн нэрийг хүснэгтийн зүүн дээд талд, дугаарын хамт 12 өндөртэй тод үсгээр бичнэ. Хүснэгтүүдийг үргэлжлүүлэн дугаарлана. Тухайн бүлгийг баримталсан дугаарлалт хийсэн байх Хүснэгт нь тод, ойлгомжтой, боловсронгуй, хэвлэлийн шаардлагад нийцсэн байна. Хүснэгт доторх бичвэрийг мөр хооронд 1 зайтайгаар, 10 өндөртэй үсгээр бичнэ. Өөр зохиогчийн хүснэгтийг зайлшгүй тохиолдолд ашиглаж болох бөгөөд заавал эшлэх буюу хүснэгтийн зүүн доод талд 12 өндөртэй налуу үсгээр "Эх сурвалж: ..." гэж бичээд эх сурвалжийг заана.

 

Хавсралт нь үндсэн бичвэртэй адил форматаар бичигдэнэ. Хавсралт бүр шинэ хуудаснаас эхпэх бөгөөд үндсэн бичвэрийн хуудсыг үргэлжлүүлэн дугаарлана. Гэхдээ хавсралтыг хуудасны тоонд оруулан тооцохгүй. Хавсралт бүр оноосон нэр, дугаартай байна. Хавсралтыг хамгийн ач холбогдолтойгоос нь эхлэн дараалуулж хавсаргана. Хэрэв нэг хавсралттай бол Хавсралт гэж хуудасны зүүн талд шахаж бичнэ. Нэгээс дээш тооны хавсралттай бол Хавсралт А, Хавсралт Б гэх мэтээр дугаарлаж, хавсралтын нэрийг залгуулан бичиж, мөн хуудасны зүүн талд шахаж бичнэ (Жишээ нь, Хавсралт А. Эдийн засгийн бодлогын өнөөгийн байдлын тухай санал асуулга, түүврийн сонголт)

112


Хөтөлбөрийн хорооны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцэн батлав СУДАЛГААНЫ АЖИЛ БИЧИХ ЗӨВЛӨМЖ Нэг. Судалгааны ажлыг уншиж судалсан ном бүтээлээс олж мэдсэн, туршиж нээсэн мэдлэг дээрээ тулгуурлан өөрийн хийсэн задлан шинжилгээ, харьцуулалт, дүгнэлт, шинэ санаа, шүүмжлэлт байр сууриа илэрхийлэн бичих нь чухал. Судалгааны ажил бичих явцад оюутнууд ном зохиол, эх материалтай бие даан ажиллах, судалгааны материалуудад шүүмжлэлтэй хандах, үзэгдэл үйл явдалд онол арга зүйн үүднээс зөв үнэлэлт өгөх, түүний шалтгаан, үр дагаврын холбоог тогтоох, дүгнэлт өгөх зэрэг чадвар эзэмшинэ. Мөн түүнчлэн сонгож авсан сэдвийн талаар өргөн мэдлэгтэй болох төдийгүй үндсэн асуудлыг логик дараалалтай бичиж өөрийн санаа бодлоо ул үндэстэй дэвшүүлэх, илэрхийлэх чадварыг эзэмшинэ. Оюутан сонгосон сэдвээ удирдагчаар батлуулан түүний зөвлөгөөнд үндэслэн бичих ба сэдэв сонгохдоо судалгаа шинжилгээний ажил болгон үргэлжлүүлж болох тодорхой асуудлыг авах нь чухал юм. Судалгааны ажлыг хийж гүйцэтгэх үе шатыг судалгаа хийж байгаа цар хүрээ, дэвшүүлсэн зорилго, зорилт зэргийг харгалзан тодорхойлох ба ерөнхийдөө дараах байдлаар тогтоох нь зохистой. Хоѐр. Судалгааны ажлын бичиж боловсруулах нь: 1. Бэлтгэл үе шат 2. Судалгааны үе шат 3. Төгсгөл үе шат гэсэн дараалалтай байж болох юм. Доор эдгээрийг тайларлая. Бэлтгэл үе шат а/ Тухайн ажлаар ямар асуудлыг ямар хүрээнд шийдвэрлэхээ тодорхойлох: Тухайн хичээлийн хөтөлбөрийн хүрээнд боловсруулж батлагдсан Судалгааны ажлын сэдвийг сонгохдоо урьдчилан холбогдох материал уншиж судлах хэрэгтэй бөгөөд эндээс ямар нэгэн сонирхолтой, эдрээтэй асуудал, сэдвийн санааг олж авах болно. Энэхүү асуудал судалгааны ажил болж байгаа шалтгаан, түүнийг хэрхэн ямар төвшинд шийдвэрлэх боломжтойг(зорилгоо) урьдчилсан байдлаар тодорхойлно. б/ Судалгааны ажлынхаа ажиллах төлөвлөгөө боловсруулах: Судалгааны ажил гүйцэтгэхдээ хэдий хугацаанд холбогдох ном зохиол уншиж судлах, сонгосон сэдвийн судалгааны материал цуглуулах, мэдээллийн боловсруулалт хийж гүйцэтгэх, Судалгааны ажлын явц болон гүйцэтгэлийг удирдагч багшид үзүүлэн зөвлөгөө авч ажиллах зэргийг тодорхой график гарган ажиллах нь оюутанд ажлаа зохих төвшинд бичиж хамгаалахад илүү тус дөхөмтэй болно. в/ Сонгосон сэдэвтэй холбоотой онол, арга зүйн материал уншиж судлан, мэдээлэл цуглуулах: Судалгааны ажлын сэдэвтэй холбоотой ном сурах бичиг, лекц, гарын авлага, эрдэм шинжилгээ судалгааны материал, өгүүлэл, хууль эрх зүйн актууд, интернет болон бусад эх сурвалжуудыг нарийвчлан судалж мэдээлэл цуглуулах. Энд хэрэгцээтэй болон сонирхолтой гэж үзсэн материалаа тэмдэглэл, хайчилбар хийх зэргээр цуглуулж байна. Харин эдгээр материалаа ямар ном зохиолын хэдэн оны хэвлэлээс авсанаа, зохиогчийн нэр, бүтээлийн гарчиг зэргийг тэмдэглэж авах хэрэгтэй ба үүнийгээ дараа нь ишлэл зүүлтэд ашиглах шаардлагатай болдог. г/ Судалгаа хийх аргачлал боловсруулах: Сэдэвтэй холбоотой материал уншиж судлах үед өөрөө нэмж хийх судалгаа, туршилт, ажлын санаа аяндаа гарч ирэх бөгөөд тэрхүү ажлынхаа ерөнхий зорилго, хаана ямар зорилтыг шийдвэрлэж болохыг тодорхойлох нь туршилт судалгааны ажлын аргачлал болно. Судалгааны ажлын хувьд том асуудал шийдвэрлэх судалгаа хийхгүй зөвхөн судлах, турших ажлын арга барилд суралцах, тодорхой аргуудыг эзэмших төдий түвшингийн ажил хийнэ. д/ Боловсруулсан аргачлалаа удирдагч багшид үзүүлж зөвөлгөө авах: Өөрийн боловсруулсан аргачлалаа удирдагч багшдаа үзүүлэн тайлбарлаж зөвөлгөө авах нь Судалгааны ажлыг эхнээс нь зөв гүйцэд, чанартай хийх, цаг хэмнэх зэрэгт нөлөөтэй. Өөрөөр хэлбэл Судалгааны ажлынхаа агуулгыг гаргаж батлуулна. Хэрэв Судалгааны ажлын агуулгыг хэт олон бүлэг сэдэвтэй боловсруулбал сэдвээсээ халих, зарим асуудлыг дахин давтах зэрэг алдаа дутагдал бий болж энэ нь анхаарал төвлөрөхгүй, судалгааг логик байдлаар шинжлэх боломжгүй гэх мэт сөрөг үр дагаварт хүрэхийг анхаарууштай. 113


Судалгааны үе шат а/ Судалгааны ажлын арга зүйн хувьд: Энэ үе шатны ажлыг хийж гүйцэтгэхдээ судалгааны шаардлагатай материалыг бүртгэх, цуглуулах арга хэлбэрээ тодорхойлон төлөвлөсний дагуу цуглуулсан материалдаа боловсруулалт хийн тухай бүр удирдагч багшаасаа зөвөлгөө авч ажиллах нь зүйтэй. Судалгааны ажлын явцад түгээмэл хэрэглэгддэг анализ, синтез, харьцуулах, индукц, дедукц, ангилан системчлэх болон математик, статистикын аргуудаас гадна сүүлийн үед өргөн ашиглагдах болсон эконометрикийн аргуудыг ашиглах нь цаашдын судалгааны ажлын арга барилд илүү эерэг нөлөөтэй юм. Судалгааны ажил хийхэд анхаарах нийтлэг зүйл бол таны судалж буй юмс үзэгдэл байнга өөрчлөгдөж байдаг гэдгийг харгалзах явдал ба судалгааны аргыг хэр оновчтой сонгож хэрэглэснээс ажлын амжилт шалтгаалдаг. Аргаа сонгохдоо судалж буй асуудлын хүрээ, онцлог, дэвшүүлсэн зорилт, таамаглал зэргийг харгалзан үзэх ба тэдгээр аргуудыг хослуулан хэрэглэх нь зөв. б/ Судалгааны ажлыг хийж гүйцэтгэх: Өөрийн сонгож авсан сэдэвтэй холбоотой ном зохиолоос гадна эрдэмтэн мэргэдийн бичиж туурвисан эрдэм шинжилгээний өгүүлэл, зөвлөмж, илтгэл, дисартацийн болон дипломын ажил, заавар журам гэх мэт өргөн хүрээтэй мэдээллийн эх сурвалжтай ажиллана. Шаардлагатай ном зохиолыг сонгон авахдаа багшийн зөвлөсөн зүйлс танд баримжаа болохыг анхаарна уу. Ном зохиол судалж тэмдэглэл хөтлөхдөө тулгуур ухагдахуун болон гол үзэл санааг тэмдэглэн авах ба тэмдэглэл хийхдээ өөрийн үгээр уншсан зүйлийн утга санааг бичиж авах эсвэл уншиж байгаа зүйлийг зохиогчийн үгээр тэмдэглэж(ишлэл авах) болно. Тухайлбал, - Зохиолтой ерөнхийд нь танилцаж гарчиг, бүлэг хуудсыг гүйлгэн харах - Зохиолоос өөрт хэрэгтэй хэсгийг ол авах - Чухал гэсэн зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэн тогтож унших - Уншиж буй зүйлийн товч тэмдэглэл хийх - Уншсан зүйлээ эргэн харж системчлэх - Уншиж буй зүйлээ уншсан зүйлтэй харьцуулах - Уншиж буй зүйлээ тунгаан бодох, шүүмжлэлтэй хандах, үнэлэлт дүгнэлт өгөх - Зохиолыг уншиж байх үед төрсөн санаа бодол, дүгнэлтийг тэмдэглэж авах в/ Судалгааны материалд боловсруулалт хийх: Уншиж судалсан болон туршилт судалгааны материалыг оновчтой зөв боловсруулснаар ажлын үр дүн сайжрах тул дээрх материалтдаа энэ шатны “а” хэсэгт тусгагдсан аргуудаар боловсруулалт хийх шаардлагатай. Тухайлбал, ямар тоон үзүүлэлтийг дундажлах, алийг нь ямар үзүүлэлтээр илэрхийлэх, үнэлэлт дүгнэлт тоон үзүүлэлтийн алийг нь ямар диаграммаар харуулбал зохистой зэргийг багшийн зөвөлгөө болон өөрийн олж үзсэн судалгаа шинжилгээний материалаас санаа авч ажиллах зохистой. Жишээ нь хувиар тооцож байгаа үзүүлэлтийн тухайд хүснэгтийн толгойн хэсэгт “%” тэмдэглэгээг хэмжих нэгжээр сонгосон бол үзүүлэлтийн тоон утгын ард %-ийг тавих шаардлагагүй. Төгсгөл үе шат Энэ шатанд уншиж судалсан, цуглуулсан материал, эх сурвалжид шинжилгээ судалгаа хийсний дараа Судалгааны ажлын журамд заасан стандартын дагуу бичиж боловсруулан хамгаалахад бэлтгэх ажиллагаа хамаарна. Үүнд: а/ Судалгааны ажлын эх бэлтгэх: энэ хэсэгт өөрийн уншиж судалсан материалдаа тулгуурлан Судалгааны ажлын эхийг анхны хувилбараар буюу үндсэн хэсгийн эх бэлэн болгох. Бэлтгэсэн эхээ дахин нягталж үзсэний дараа агуулга, сэдэв, судалгаа хоорондын уялдаа, дэвшүүлсэн зорилго хэр хангагдсан зэргийг тооцон үзэх хэрэгтэй. б/ Агуулгын дагуу ерөнхий загвар(анхны хувилбараар) гаргах: удирдагчаар батлуулсан Судалгааны ажлын агуулгын дагуу бэлтгэгдсэн эх болон бусад хэсэг болох оршил, дүгнэлт, санал, ном зүй, хавсралт зэргийн бүрдэлийг нэг бүрчлэн шалгаж нэгтгэн авч үзээд боловсруулалтыг эцэслэн хийх. в/ Хэвлэхэд бэлтгэх: энэ нь хамгийн эцсийн үйл ажиллагаа бөгөөд боловсруулсан Судалгааны ажлын эхийн стандарт хангалтыг сайтар хянаж үзээд хэвлэж бэлтгэвэл зохилтой. Энэхүү дарааллаар Судалгааны ажлаа хийж боловсруулвал цаг хэмнэх төдийгүй таны ажлын гүйцэтгэл сайтай болох, улмаар хамгаалалт ч гэсэн өөрийн хөдөлмөр шингэсэн тул амжилттай байх болов уу гэдэг үүднээс та бүхэнд энэ зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна.

Танд амжилт хүсье

114


ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ ОЛГОХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ

115


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.