Түрээсийн бүртгэлийн зарим асуудал

Page 1

МАНДАХ БҮРТГЭЛ ДЭЭД СУРГУУЛЬ

Бүртгэл санхүүгийн тэнхим

ТҮРЭЭСИЙН БҮРТГЭЛИЙН ЗАРИМ АСУУДАЛ

Х.Нямбаяр Б.Бадрал

УЛААНБААТАР ХОТ 2017 ОН


ТҮРЭЭСИЙН БҮРТГЭЛИЙН ЗАРИМ АСУУДАЛ

Х.Нямбаяр. БСТ-ийн эрхлэгч, ахлах багш, БУМ, ММНБ nyambayar@mandakh.mn Б.Бадрал. БСТ-иййн багш, БУМ,ММНБ badral@mandakh.mn Хураангуй СТОУС-ын зөвлөл түрээсийн бүртгэлийн шинэ стандартыг 2016 оны 1-р сарын 13 өдөр батлан гаргасан билээ. “СТОУС 16 Түрээс” нь 2019 оны 1-р сарын 1 өдрөөс хүчин төгөлдөр болон үйлчлэх бөгөөд хэрэв байгууллага “СТОУС 15 Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээний орлого” дагуу бүртгэл хөтөлж байгаа бол тус стандартыг хэрэгжих хугацаанаас өмнө мөрдөх боломжтой. Шинэ стандарт нь НББОУС 17 “Түрээс” болон түүнтэй холбоотой тайлбарыг орлоно. Энэхүү шинэ стандарт нь өмнөх стандарттай харьцуулахад түрээсийн шалгуур нь багассан бөгөөд илүү хялбар байдлаар санхүүгийн түрээсийг тодорхойлох боломжтой болгосон. Ингэснээр балансаас гадуурх хөрөнгүүдийг санхүүгийн тайланд тусгах бололцоотой болгосон. Шинэ стандартад шилжсэнээр санхүүгийн мэдээлэл өмнөх стандартыг ашигласнаас илүү иж бүрэн болж, мэдээлэл хэрэглэгчдийг шийдвэр гаргахад нь шаардлагатай мэдээллээр хангах юм. Харин энэхүү шилжилтийг хийхийн тулд бүртгэлийн тодорхой арга зүйг боловсруулах шаардлагатай бөгөөд стандарттай нийцсэн санхүүгийн маягт, загвар батлах шаардлагатай. Түлхүүр үг Үнийн индекс, өсөн нэмэгдэх хүү, хөрөнгө ашиглах эрх, өнөөгийн үнэ цэн, хойшлогдсон татварын өр ба хөрөнгө Оршил Санхүүгийн түрээсийн үед түрээслэгч тал түрээсийн хөрөнгө болон өрийг өөрийн санхүүгийн байдлын тайланд тусгах ёстой байдаг бол үйл ажиллагааны түрээсийн хувьд ийм хариуцлага байхгүй байсан. Энэ асуудал нь мэдээлэл хэрэглэгчдийн шүүмжлэлд ихээхэн өртөж байсан бөгөөд 2005 онд АНУ-ын Үнэт цаасны арилжааны хорооноос (SEC) санхүүгийн тайланд түрээсийн хариуцлагатай холбоотой мэдээлэл ил тод бус байгаа талаар байр сууриа илэрхийлсэн байна.Иймд СТОУСЗөвлөл болон АНУ-ын санхүүгийн бүртгэлийн стандартын зөвлөл (FASB) холбогдох стандартыг сайжруулах төслийн ажлыг эхлүүлсэн байна. Судалгааны явцад түрээслэгч тал хөрөнгө түрээслэх үед түүний хувьд хөрөнгө бий болохоос гадна түрээсийн төлбөртэй холбоотой хариуцлага үүсдэг. Харин НББОУС 17 дагуу үйл ажиллагааны түрээсийн үед түрээслэгч тал ямар ч хөрөнгө болон өр төлбөр тайлагнах хариуцлага хүлээхгүй. Учир нь тухайн ажил гүйлгээ ихэвчлэн материаллаг бус дүнтэйд тооцогддог. СТОУСЗөвлөл СТОУС (IFRS) болон НББНХЗЗ (USGAAP) мөрддөг байгууллагуудын 2014 оны санхүүгийн тайланд судалгаа хийн түрээсийн төлбөртэй холбоотой үүссэн 3 их наяд долларын балансаас гадуурх өрийг илрүүлсэн байна. Санхүүгийн тайланд байгууллагын өр төлбөрийн мэдээллийг иж бүрэн тайлагнаагүй тохиолдолд хөрөнгө оруулагчын хувьд аж ахуйн нэгжийн


санхүүгийн байдлын талаарх бодит зураглалыг авах боломжгүй юм. Манай улс нь НББ-ийн тухай хуулиндаа санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг ашиглахаар заасан байдаг. Иймд ММНБИ-с холбогдох стандартуудын орчуулгыг хийж нийтэд түгээн дэлгэрүүлдэг. Гэвч орчуулгыг хийж гүйцэтгэх ажилд тодорхой цаг хугацаа зарцуулж, стандартыг шууд ашиглах боломжгүй болгодог учир багш судлаачид тухайн стандартыг гарсан даруйд нь орчуулж, холбогдох арга зүйн тайлбар хийж байх нь зүйтэй юм. Энэхүү ажлаар бид шинэ стандартыг хуучин стандарттай нь харьцуулан судалсан бөгөөд шинэ стандартын давуу талыг илрүүлэн гаргаж, түүнд нийцүүлж бүртгэлийн холбогдох арга зүйг боловсруулсан болно. 1. Түрээслэгчийн бүртгэл Шинэ стандартаар түрээслэгч талын хувьд түрээсийн төлбөртэй холбоотой хариуцлага буюу өр төлбөрийг тайлагнаж, тодруулж байхыг шаардаж байгаа. Түрээслэгч нь түрээсийн харилцаа үүссэн өдрөөс хойш түрээсийн хөрөнгийг ашиглах эрх болон түрээсийн төлбөртэй холбоотой хариуцлагыг хүлээн зөвшөөрч бүртгэх ёстой. Түрээсийн харилцаа үүссэн өдөр гэдэг нь түрээслүүлэгч тал түрээслэгч талд түрээсийн хөрөнгийг ашиглах боломжийг бүрдүүлсэн өдөр юм. 1.1 Анхдагч хүлээн зөвшөөрөлт Түрээсийн хөрөнгийг ашиглах эрхийн анхны өртөгт:  Түрээсийн төлбөрийн анхдагч хэмжилтийн дүн  Түрээсийн өдрийн өмнө болон тухайн үед үүссэн төрөл бүрийн төлбөрүүд, түрээсийн урамшуулал хөнгөлөлтийг хассан дүнгээр  Хөрөнгийг дахин монтажлах, буулгах, зайлуулах, түрээсийн хөрөнгийн байрлаж байгаа газрыг нөхөн сэргээх эсвэл түрээсийн хөрөнгийг засч сайжруулахтай холбоотой гарсан түрээслэгч талын тооцоолсон зардал (үйлдвэрлэлийн зорилгоос бусад тохиолдолд гарсан зардал) – эдгээр зардлууд нь түрээсийн эхэнд эсвэл хөрөнгө ашиглах явцад үүсч болно.  Түрээслэгчийн анхдагч шууд зардлууд тус тус багтана. Түрээслэгч нь түрээсийн хугацааны эхэнд түрээсийн төлбөрийн өнөөгийн үнэ цэнийг тооцоолно. Дискаунтчилах хүүгийн түвшин нь түрээсийн гэрээний нуугдмал хүү хэрэв түүнийг тодорхойлох боломжгүй бол зах зээлийн хүүгийн түвшин байна. Түрээсийн төлбөрийн тооцоололд дараах зүйлсийг оруулна:  Тогтмол төлбөр, хасах нь түрээсийн урамшуулал  Хувьсах төлбөрүүд (тодорхой индекс эсвэл түвшинээс хамаарсан)  Баталгаат үлдэх үнэ цэн  Худалдан авах сонголтыг хэрэгжүүлж болох тооцоолсон дүн  Түрээсийг цуцалсны торгууль – түрээсийг цуцлах сонголтыг түрээслэгч хэрэгжүүлэхээр түрээсийн гэрээнд тусгагдсан бол Жишээ1. Анхдагч хүлээн зөвшөөрөлт Байгууллага 10 жилийн хугацаатайгаар хөрөнгө түрээслэсэн. Гэрээний дагуу жил бүрийн эхэнд 60,000₮-ийн түрээсийн төлбөр төлөх бөгөөд тухайн төлбөр нь хэрэглээний үнийн индексийн нөлөөгөөр өөрчлөгдөж байхаар тохирсон. Түрээсийн өдөр үнийн индексийн түвшин 120 байсан. Байгууллага түрээсийн гэрээтэй холбоотой ямар нэг нэмэлт зардал төлөөгүй. Түрээсийн гэрээний нуугдмал хүүг тодорхойлох боломжгүй байсан. Зах зээлийн хүүгийн түвшин 20%. (Тухайн хүүгийн түвшинд байгууллага түрээсийн төлбөртэй ижил хэмжээний төлбөр төлөх нөхцөлтэй зээлийн эх үүсвэр олох боломжтой байсан.)


Бодолт: Түрээсийн өдөр түрээсийн хөрөнгө ашиглах эрхийг 301,857.9₮-р бүртгэнэ. 301,857.9= 60,000 х 5.030966 ( Нийлмэл тогтмол мөнгөний ӨҮЦ хүчин зүйл ) Дт: Түрээсийн хөрөнгө ашиглах эрх 301,857.99 Кт: Түрээсийн өр 241,857.99 Кт: Мөнгөн хөрөнгө 60,000.00 1.2 Түрээсийн хөрөнгө ашиглах эрхийн дараа үеийн хэмжилт: Түрээсийн хөрөнгийг ашиглах эрхийн дараа үеийн хэмжилтэнд түрээслэгч өртгийн загвар ашиглана. Дараах 2 тохиолдолд тус загварыг мөрдөхгүй байж болно. 1) Хэрэв түрээслэгч НББОУС40 дагуу хөрөнгийг бодит үнэ цэнийн загвараар хэмждэг бол, 2) Хэрэв түрээсийн хөрөнгө ашиглах гэрээ нь НББОУС16 дагуу бодит үнэ цэнээр хэмжигдэх хөрөнгийн ангилалд хамаарч байвал. Өртгийн загварын дагуу түрээсийн хөрөнгө ашиглах эрхийг анхны өртгөөс нь хуримтлагдсан элэгдэл болон хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хасч хэмжинэ. Түрээсийн хөрөнгийг НББОУС16-н дагуу түрээсийн өдрөөс эхлэн ашиглалтын хугацаа болон түрээсийн гэрээний хугацааны аль богинод элэгдүүлнэ. Хэрэв түрээсийн хугацааны эцэст түрээслэгч талд хөрөнгө эзэмших эрх шилжих нөхцөлтэй эсвэл худалдан авах сонирхол байгааг илэрхийлж байвал түрээсийн хөрөнгийг ашиглалтын хугацааны туршид элэгдүүлнэ. (16.32) Жишээ2. Элэгдэл тооцолт Өмнөх жишээний өгөгдөл ашиглан түрээсийн хөрөнгийн элэгдэл тооцон бүртгэлд тусгая. Түрээслэгч тал хөрөнгийг түрээсийн хугацааны туршид бүрэн ашиглах сонирхолтой байгаа бөгөөд шулуун шугамын аргыг сонгон элэгдүүлдэг гэж үзвэл эхний жилийн элэгдэл 30,185.8₮ болно. (301,857.99₮ / 10 жил): Дт: Элэгдлийн зардал 30,185.8 Кт: Түрээсийн хөрөнгө ашиглах эрх 30,185.8 Байгууллага түрээсийн хөрөнгийн хуримтлагдсан элэгдлийн дансыг ашиглаж болно. 1.3 Түрээсийн өрийн дараа үеийн хэмжилт: Анхдагч хүлээн зөвшөөрөлтийн дараа түрээсийн төлбөртэй холбоотой хариуцлагыг дахин үнэлэх шаардлагатай. Шинэ стандартын заалтууд нь хуучин хэрэгжиж байсан санхүүгийн түрээсийн зарчимтай төстэй. Түрээсийн төлбөрийн дансны үнэ нь:  Хүүгийн хэмжээгээр өснө  Төлсөн түрээсийн төлбөрөөр буурна  Дахин үнэлгээ, гэрээний өөрчлөлт, түрээсийн тэнцүү төлбөрийн өөрчлөлт зэргээр засварлагдана. Жишээ3. Дараа үеийн хэмжилт Өмнөх жишээний өгөгдөл ашиглав. Эхний жил байгууллага түрээсийн төлбөрийн хүүнд 48,371.6₮ тооцно. (241,857.99₮ х 20%) Дт: Хүүгийн зардал 48,371.6 Кт: Түрээсийн өр 48,371.6


Түрээсийн 2 дахь жилийн эхэнд хэрэглээний үнийн индекс 130 болсон гэж үзье. Тухайн үзүүлэлт өөрчлөгдөхөөс өмнөх түрээсийн төлбөр 290,229.59₮ (241,857.99+48,371.6). 2 дахь жилийн түрээсийн төлбөр индексийн өөрчлөлтийн нөлөөгөөр 65,000₮ болно. (60,000₮ х (130 / 120)). Түрээсийн тэнцүү төлбөрийн дүн өөрчлөгдсөн тул үлдэх түрээсийн өрийг дахин тооцоолох шаардлагатай. Үлдэх 9 удаагийн дискаунтчласан төлбөрийн дүн 314,415.39₮ болно. 314,415.39= 65,000 х 4.837159 ( Нийлмэл тогтмол мөнгөний ӨҮЦ хүчин зүйл) Тооцооллын үр дүнд, түрээсийн төлбөр 24,185.8₮-р өссөн байна. (314,415.39–290,229.59) Уг өөрчлөлтийг бүртгэлд дараах байдлаар тусгана: Дт: Түрээсийн хөрөнгө ашиглах эрх 24,185.8 Кт: Түрээсийн өр 24,185.8 2 дахь жилийн эхэнд түрээсийн төлбөр болох 65,000₮ барагдуулах өдөр: Дт: Түрээсийн өр 65,000 Кт: Мөнгөн хөрөнгө 65,000 Хэрэв түрээсийн хугацаанд түрээслэгч тал түрээсийн хөрөнгөтэй холбоотой нэмэлт хувьсах шинжтэй зардал төлөхөөр тохиролцсон бол тайлант үеийн зардлаар бүртгэнэ. (тухайн зардлыг хөрөнгийн өртөгт шингээх үндэслэл байхгүй бол) зүйл. 1.4 Тайлагнал: СБТ: Шинэ стандартын дагуу түрээслэгч түрээсийн хөрөнгө эзэмших эрхийг бусад хөрөнгөөс тусад нь тайлагнах шаардлагатай. Ингэж ангилаагүй тохиолдолд түрээслэгч тухайн хөрөнгийн эзэмших эрх шилжих үед ямар хөрөнгөөр ангилан тусгах байсан тэр зүйлээр ангилан тодруулж санхүүгийн байдлын тайланд тусгана. Түрээсийн төлбөртэй холбоотой хариуцлагыг мөн бусад төрлийн өр төлбөрөөс тусад нь тайлагнах нь зүйтэй. Ингэж ангилаагүй тохиолдолд тухайн өр төлбөрийн талаар нэмж тодруулах шаардлагатай. ОДТ: Түрээсийн хөрөнгөтэй холбоотой элэгдлийн зардал болон хүүгийн зардлын тайлагнана. Хүүгийн зардал нь санхүүгийн зардал болно. МГТ: Түрээслэгч нь дараах төрлийн мөнгөн гүйлгээг ангилан тайлагнана:  Түрээсийн төлбөрийн үндсэн дүн – санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ;  Түрээсийн төлбөрийн хүү–НББОУС7 дагуу тайлагнана. (өөрөөр хэлбэл үндсэн үйл ажиллагааны эсвэл санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээгээр тайлагнана);  Богино хугацааны материаллаг бус дүнтэй түрээсийн үйл ажиллагаа болон түрээсийн төлбөрт багтаагүй тогтмол бус төлбөртэй холбоотой мөнгөн урсгал – үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ. 2. Түрээслүүлэгчийн бүртгэл Шинэ стандартын хувьд түрээслүүлэгчийн бүртгэл нь НББОУС17-ийн шаардлагатай бараг ижил байна. Түрээслүүлэгч түрээсийг 2 ангилна. 1. Санхүүгийн түрээс- Суурь хөрөнгийн өмчлөлтэй холбоотой ихэнх эрсдэл болон урамшууллыг шилжүүлсэн түрээс юм. Санхүүгийн түрээсийн үед дараах шинжүүд илэрнэ. A. Хөрөнгийн өмчлөх эрх шилжих B. Худалдан авах сонголттой байх C. Түрээсийн хугацаа нь хөрөнгийн ашиглалтын хугацааны дийлэнхийг эзэлж байх D. Түрээсийн төлбөрийн өнөөгийн үнэ цэн нь суурь хөрөнгийн бодит үнэ цэнийн дийлэнхийг эзэлж байх E. Суурь хөрөнгө нь тусгай шинж чанартай зөвхөн түрээслэгч түүнийг томоохон өөрчлөлт хийхгүйгээр ашигладаг байх


2. Үйл ажиллагааны түрээс- Санхүүгийн түрээсээс бусад түрээс.

2.1 Анхдагч хүлээн зөвшөөрөлт: Санхүүгийн түрээс Үйл ажиллагааны түрээс Түрээслүүлэгч суурь хөрөнгийг данснаас Суурь хөрөнгийг үргэлжлүүлэн бүртгэнэ. хасч, санхүүгийн түрээсийн авлага бүртгэнэ. Түрээсийн гэрээ хийхтэй холбоотой анхдагч Түрээсийн авлагад дараах зүйлсийг багтаана: шууд зардлыг хөрөнгийн өртөгт шингээнэ. (Түрээсийн орлогыг хүлээн зөвшөөрсөнтэй  Тогтмол төлбөр ижил сууриар түрээсийн хугацааны турш  Хувьсах төлбөрүүд зардалд хүлээн зөвшөөрнө.)  Баталгаат үлдэх үнэ цэн  Худалдан авах сонголтыг хэрэгжүүлж болох тооцоолсон дүн  Түрээсийг цуцалсны торгууль Үйлдвэрлэгч эсвэл дамжуулан түрээслэгчийн хувьд дараах онцлогтой. - Борлуулалтын орлого нь түрээсийн хөрөнгийн бодит үнэ цэн болон түрээсийн төлбөрийн өнөөгийн үнэ цэнийн аль бага байна. - Борлуулалтын өртөг нь хөрөнгийн дансны үнээс баталгаагүй үлдэх өртгийг хассан дүн байна. - Түрээсийн анхдагч шууд зардлыг тайлант үеийн зардлаар хүлээн зөвшөөрнө. Түрээслүүлэгч нь түрээсийн гэрээг тодорхойлж гэрээнд хамаарах үүргүүдийг СТОУС15-н дагуу тусад нь бүртгэх шаардалагатай. Жишээ1: Компаний оффисын зориулалттай байр түрээслүүлдэг ба жилийн төлбөр нь 10,000,000₮ байдаг. Үүнд: оффисын цэвэрлэгээ багтдаг. Тухайн барилгатай ижил төрлийн барилгын мэдээллийг судлахад цэвэрлэгээ хийхгүй тохиолдолд түрээсийн төлбөр 9,000,000₮ ба жилийн турш оффисын цэвэрлэгээг 1,500,000₮-р хийлгэх боломжтой байсан. Компани дараах байдлаар төлбөрийг хуваарилна.  Түрээсийн төлбөр 8,571,000 (10,000,000 х 9,000,000/(9,000,000+1,500,000))  Цэвэрлэгээний төлбөр 1,429,000 (10,000,000 х 1,500,000/(9,000,000+1,500,000)) 2.2 Дараа үеийн хэмжилт ба тайлагнал: Үйл ажиллагааны түрээс Санхүүгийн түрээс - Санхүүгийн орлогыг үр ашигт хүүгийн аргаар хүлээн зөвшөөрнө. - Хэрэв баталгаагүй үлдэх өртөг байгаа бол хянаж байх хэрэгтэй. Хүүгийн орлогыг ОДТ-нд тусгана, түрээсийн авлагын үлдэгдлийг СБТ-д тусгана

- Түрээсийн хугацааны турш түрээсийн орлогыг ШША-р хүлээн зөвшөөрнө. - Суурь хөрөнгийн элэгдлийг хүлээн зөвшөөрнө. Түрээсийн орлогыг ОДТ-д тусгана. СБТ-нд суурь хөрөнгийг тусгана.


Жишээ2: 2010.01.01-нд “А” компани “Б” компанид 9,000,000₮-ийн борлуулалтын үнэтэй барааг санхүүгийн түрээсээр түрээслүүлэхээр гэрээ байгуулсан ба анхдагч шууд зардалд 446,400₮ төлсөн. Гэрээнд тусгагдсан зүйлс: 1. Хугацааны эцэст төлөх түрээсийн төлбөрийг 25%-ийн өгөөж хүртэх хэмжээнд тогтоосон, 2011.01.01-ээс эхлэн төлнө. 2. Түрээсийн хөрөнгийн ашиглалтын хугацаа- 8 жил, түрээсийн хугацааны эцэст өмчлөх эрх түрээслэгчид шилжинэ. 3. Түрээсийн хугацаа 4 жил 2010.01.01-нд “А” компаний балансад түрээсийн хөрөнгийн дансны үнэ 8,000,000₮ байсан бол: Түрээсийн цэвэр хөрөнгө оруулалт =9,446,400₮ байна. Тэнцүү төлбөр = 4,000,000 ( 9,000,000+446,400 = Тэнцүү төлбөр х Энгийн тогтмол мөнгөний ӨҮЦ хүчин зүйл 25%, 4 жил) (Хэрэв “А” компани нь үйлдвэрлэгч эсвэл дамжуулан түрээслэгч бол 446,400₮-ийг тайлант үеийн зардлаар бүртэнэ.) Түрээсийн нийт хөрөнгө оруулалт= 4,000,000 х 4= 16,000,000₮ Нийт санхүүгийн орлого= 16,000,000 - 9,446,400 = 6,553,600₮ Эхний жилийн хүүгийн орлого= 9,446,400 х 25% = 2,361,600₮ болно. 3. “СТОУС-16 Түрээс” стандартын татвар нөлөөлөл 3.1 Санхүүгийн түрээсээр ангилагдсан түрээс Татварын нөлөөллийг дараах байдлаар авч үзье. Үүнд: - Түрээслэгч 2019 оны 1-р сарын 1-нээс 10 жилийн хугацаатай хөрөнгө түрээслэсэн - Жил бүрийн эцэст 5,000,000 төгрөг төлөх гэрээтэй - Хүүгийн түвшин тодорхойгүй боловч түрээслэгчийн дундаж хүү 5.81 хувь - Тухайн хөрөнгийн элэгдлийг шулуун шугамын аргаар тооцно - Түрээслэгчийн татварын түвшин 10 хувь - Анхдагч шууд зардалгүй Хүснэгт 1. СТОУС-16-ын татварын нөлөөлөл Баланс

Түрээсийн эхлэх 2019/01/01 өдрөөрх анхдагч хэмжилт Хөрөнгө ашиглах эрх Түрээсийн 37,133,982.38 төлбөрүүдийн өнөөгийн үнэ цэн Хойшлуулсан татварын Хөрөнгө гэж үзсэн 3,713,398.238 өр тохиолдолд үүсэх түр зөрүү Түрээсийн өр Түрээсийн өрийн 37,133,982.38 анхдагч үнэлгээ нь түрээсийн хөрөнгөтэй тэнцүү

2019/12/31

Эхний жилийн өөрчлөлт

33,420,584.14

3,713,398.24

3,342,058.414

371,339.82

34,291,466.75

2,842,515.62


байна Хойшлуулсан татварын Өр гэж үзсэн 3,713,398.238 хөрөнгө тохиолдолд үүсэх түр зөрүү Хойшлуулсан татварын өр ба хөрөнгийн цэвэр дүн Орлогын тайлан Дараа үеийн хэмжилт Түрээсийн төлбөр нь түрээсийн өрийн бууралт хэлбэрээр бүртгэгдэнэ Түрээсийн зардал Хүүгийн зардал

3,429,146.68

284,251.56

87,088.26

5,000,000

2,157,484.38

-

Элэгдлийн зардал 3,713,398.24 Нийт зардал Илүү дүн Хойшлуулсан татварын нөлөө

5,870,882.62 870,882.62 87,088.26

3.2 Үйл ажиллагааны түрээсээр ангилагдсан түрээс Хүснэгт 2. Үйл ажиллагааны түрээс Орлогын тайлан

Түрээсийн эхлэх өдрөөрх анхдагч хэмжилт

2019/01/01

Түрээсийн зардал Хүүгийн зардал Элэгдлийн зардал Нийт зардал Илүү дүн Хойшлуулсан татварын нөлөө

2019/12/31

Эхний жилийн өөрчлөлт

5,000,000 -

Дүгнэлт Санхүүгийн байдлын тайланд дараах нөлөөлөл үзүүлнэ: Үйл ажиллагааны түрээсээр хөрөнгө түрээслэсэн компаниуд хөрөнгө ихтэй харагдах боловч өр төлбөр ихтэй харагдана. Графикт дүрслэн харуулбал: График 1. Түрээсийн хөрөнгө ба өрийн харьцуулалт


12 10 8 6 4 2 0 1

2

3 Хөрөнгө

4

5

Өр төлбөр

Орлого үр дүнгийн тайланд дараах нөлөөлөл үзүүлнэ: Хэрэв мөнгөн дүн нь тэнцүү бол түрээстэй холбоотой нийт зардал нь эхний жилүүдэд өндөр байна. Графикт дүрслэн харуулбал: График 2. Түрээсийн хөрөнгийн элэгдэл ба хүүгийн зардал 16 14 12 10 8 6 4 2 0 1

2

3 Элэгдэл

Хүүгийн зардал

Санхүүгийн харьцаанд дараах нөлөөллийг үзүүлнэ: Дараах санхүүгийн харьцаанууд нэмэгдэнэ. Үүнд: 1. Хүү, татвар, элэгдлийн өмнөх ашиг буюу EBITDA 2. Нийт хөрөнгө 3. Өр ба хувьцаат капиталын харьцаа Дараах санхүүгийн харьцаанууд буурна. Үүнд: 1. 2. 3. 4.

Нэгж хувьцаанд ногдох ашиг Цэвэр хөрөнгө Хүү төлөх чадварын харьцаа Хөрөнгийн эргэц тус тус багасна

Нэгтгэн дүгнэвэл: 1. Түрээсийн шалгуур хялбарчлагдсан

4

5


2. Балансаас гадуурх түрээсийн хөрөнгийг балансад тусгах боломжтой болсон 3. Татвараас хасагдах зардал өссөнөөр татварын зардал багаар тайлагнагдах боломж нэмэгдсэн 4. Түрээслүүлэгчийн хувьд шалгуур бараг хэвээрээ боловч “СТОУС-15 Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ” стандартыг хамтад нь авч үзэх шаардлагатай болсон. 5. Түрээсийн гэрээг нарийвчлан салгах. Үүнд: - Түрээсийн гэрээ - Түрээс агуулсан гэрээ гэж салгах шаардлагатай 6. Түрээсийн төлбөрүүдийн өнөөгийн үнэ цэнийг тооцоход шаардлагатай хүүгийн түвшинг тогтоох шаардлагатай. Өөрөөр хэлбэл тухайн түрээсийн хөрөнгийг өөр эх үүсвэрээр авч болох байсан хүүгийн дундажаар тооцоолол хийх шаардлагатай. 7. Санхүүгийн байдлын тайлангийн маягтад “Түрээсийн хөрөнгө ашиглах эрх” гэсэн эргэлтийн бус хөрөнгө буюу “Үндсэн хөрөнгө”-ийн данс нэмж оруулах шаардлагатай. Ашигласан ном зүй: [1] Сэтгүүл “Финансовый директор”, Новые правила учета аренды по МСФО, Низков А. 12.02.2016 [2] Сэтгүүл “Актуальная бухгалтерия”, IFRS 16”Аренда”, Беззатеева. Т, №2016-10 [3] Сэтгүүл “Финансовый директор”, Новые правила учета аренды по МСФО, Низков А. 12.02.2016 [4] “IFRS 16 Leases” Project summary and feedback 2016 January [5] “Leases ” 2016. PWC [6] “IFRS 16 Leases” 13 January 2016. KMPG


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.