MU-PR-16:2017ST Захирлын 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 41 тоот тушаал хавсралт №1 МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨРТ 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ 1.1 Мандах Их Сургууль (цаашид Мандах ИС гэх)-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018-2019 оны хичээлийн жилд оюутан элсүүлэхэд Монгол Улсын "Дээд боловсролын тухай хууль", Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны А/79 тоот тушаалаар батлагдсан "Оюутан элсүүлэх журам", Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06ны өдрийн А/194 тоот “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаал, А/195 тоот “Босго оноо тогтоох тухай” тушаал, бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журмыг баримтална. 1.2 Мандах ИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг бүртгүүлэгч, элсүүлэх оюутны тоог хяналтын тоо, хяналтын тоонд багтан элсэх эрхээ баталгаажуулсан бүртгүүлэгчийг элсэгч, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар томилогдсон ажлын хэсгийг элсэлтийн комисс гэнэ. 1.3 Мандах ИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт элсүүлэх элсэгчийн хяналтын тоог Удирдах зөвлөл тогтооно. ХОЁР. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА 2.1 2.2
Мандах Их Сургуульд бүртгүүлэгч нь бүрэн дундаас дээш боловсрол эзэмшсэн, Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан заавал өгөх монгол хэлний шалгалтыг өгсөн байна. Бүртгүүлэгч нь хүснэгт №1, 2-д заасны дагуу сонгосон хөтөлбөрөөрөө хичээл 1 болон хичээл 2-оор шалгалт өгч, тус сургуулийн босго оноог хангасан байна. Хүснэгт №1 1. БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨР /УЛААНБААТАР ХОТ/ Элсэлт авах хөтөлбөрийн чиглэл
Нягтлан бодох бүртгэл
Суралцах хугацаа
4 жил
Санхүү Банк
4 жил
Инженер-эдийн засаг Мэдээллийн систем
Програм хангамж
4 жил
Элсэлтийн ерөнхий шалгалт ба босго оноо Хичээл 1
Хичээл 2
Математик-500 Англи хэл-450 эсвэл Математик-450 Англи хэл-500 Математик Англи хэл (Яамнаас тогтоосон босго оноог хангасан байна.) Математик Англи хэл (Яамнаас тогтоосон босго оноог хангасан байна.)
MU-PR-16:2017ST Хүснэгт №2 2. БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨР /ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР СУРГУУЛЬ/ Элсэлт авах хөтөлбөрийн чиглэл
Суралцах хугацаа
Нягтлан бодох бүртгэл 4 жил
Элсэлтийн ерөнхий шалгалт ба босго оноо
Математик 400
Санхүү
ГУРАВ. БҮРТГЭЛ 3.1 3.2
3.3
Бүртгэлийг онлайнаар болон хичээлийн төв байранд явуулна. Онлайнаар бүртгүүлэхдээ www.mandakh.edu.mn хаягийн “Элсэлт” цонхоор орж, зааврын дагуу бүртгүүлнэ. Хичээлийн төв байранд ирж бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: a) Иргэний үнэмлэхний хуулбар b) Бүрэн дунд боловсролын гэрчилгээ c) Ерөнхий шалгалтын батламж d) Цээж зураг 2 хувь /2х3/ e) Бүртгэлийн хураамж төлсөн баримт /Бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй/ Бакалаврын өдрийн хөтөлбөрт бүртгүүлэгчдийг 2018 оны 6 дугаар сарын 25-аас 7 дугаар сарын 3-ны өдрүүдэд /09:00-18:00 хооронд/ бүртгэнэ. ДӨРӨВ. ЭЛСЭГЧДИЙГ ШАЛГАРУУЛАХ
4.1
Энэхүү журмын 2.1, 2.2-т заасан шаардлага хангасан бүртгүүлэгчдээс шалгаруулалт хийхдээ хүснгэт №1-т заагдсан шалгалтын оноогоор хөтөлбөр тус бүрээр жагсаалт гаргана. 4.2 Шалгаруулалтанд тэнцсэн бүртгүүлэгчдийн нэрсийн жагсаалтыг сургуулийн вэб сайтад /www.mandakh.edu.mn/ тавьж нийтэд мэдээлнэ. 4.3 Онооны жагсаалтаар хяналтын тоонд багтсан болон хөнгөлөлттэй нөхцлөөр элсэх шаардлага хангасан бүртгүүлэгчдэд суралцах эрхийн бичгийг зарласан хугацаанд олгоно. 4.4 Бүртгүүлэгч нь сүүлийн 2 жилд улсын болон нийслэлийн хэмжээний математик, физик, мэдээлэл зүй, англи хэлний олимпиадад 1-10-р байрт шалгарсан бол олимпиадын комиссоос олгосон зохих батламжийг үндэслэн шууд элсүүлэх ба элсэгч нь тус сургуулийн болон БСШУСЯ-аас тавих элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог хангасан байна. 4.5 Бүртгүүлэгч нь үндэсний болон олон улсын хэмжээний урлаг, спортын тэмцээн, уралдааны эхний байр (I-III)-т шалгарсан бол зохих батламжийг үндэслэн шууд элсүүлэх ба элсэгч нь тус сургуулийн болон БСШУСЯ-аас тавих элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог хангасан байна. 4.6 Элсэгч нь өөрийн суралцах авъяас чадвар, хувийн зан чанар, хэтийн зорилго, хэрхэн суралцахаа илэрхийлсэн эссе бичиж, элсэлтийн комисст заавал ирүүлнэ.
MU-PR-16:2017ST 4.7
4.8 4.9
Эрхийн бичиг олгохдоо дараах материалыг эх хувиар нь авна. Үүнд: a) Бүрэн дунд боловсролын гэрчилгээ b) Ерөнхий шалгалтын дүнгийн батламж c) Сурагчийн хувийн хэрэг d) Иргэний үнэмлэх (хуулбар) e) Цээж зураг 4 хувь f) Сургалтын урьдчилгаа төлбөрийн баримт /Сургалтын төлбөрийн 15 хувиас дээш/ g) Эрүүл мэндийн үзлэг /сүръеэ/ хийлгэж, суралцахад саадгүй болох тухай тодорхойлолт Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламж авах бол холбогдох дүрэм, журамд заасан бичиг баримтуудыг бүрдүүлсэн байна. Дархан салбар сургуулийн элсэлтийг Дархан хот дахь салбар сургууль өөрийн хичээлийн байранд зохион байгуулна. ТАВ. ТЭНЦСЭН ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛИЙГ БАТАЛГААЖУУЛАХ
5.1 5.2 5.3 5.4 5.5
Бакалаврын өдрийн хөтөлбөрт суралцах эрхийн бичиг авсан элсэгчдийн бүртгэлийг 2018 оны 8 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Сургалтын алба баталгаажуулж, элсэгчидтэй “Мандах Их Сургуульд суралцах гэрээ”-г байгуулна. Бүртгэлээ баталгаажуулж, гэрээ байгуулахдаа эцэг эх, асран хамгаалагчийн хэн нэгэнтэй хамт байлцана. “Мандах Их Сургуульд суралцах гэрээ”-г байгуулаагүй тохиолдолд Мандах ИС-д элсээгүйд тооцно. Элсэх эрх авсан элсэгч суралцах гэрээгээ цуцласан тохиолдолд сургалтын урьдчилгаа төлбөрийн 10 хувийг суутгана. Элсэгч нь оюутнаар батлах захирлын тушаалд орсоноор Мандах Их Сургууль болон БСШУСЯамны мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэнэ. ЗУРГАА. ЭЛСЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТ
6.1
Бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэгчийн үндсэн шалгалт (хичээл 1)-ын оноог харгалзан, эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг дараах хэмжээгээр хөнгөлнө. Үүнд:
№
Үндсэн шалгалт (Хичээл 1)-ын оноо
Хөнгөлөлтийн хувь
1
751-ээс дээш оноотой бол
50%
2
701-750 оноотой бол
30%
3
650-700 оноотой бол
20% ДОЛОО. БУСАД
7.1
Тус сургууль нь дараах заалтад хамаарах иргэнийг элсэлтийн ерөнхий шалгалтгүй элсүүлнэ. (БСШУСЯамны Сайдын А/194 тоот тушаал) Үүнд: a) Дээд боловсролтой, 2 дахь дээд боловсрол эзэмших иргэн b) Дипломын боловсролтой, Тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгссөн,
MU-PR-16:2017ST
7.2 7.3
мэргэжлийнхээ дагуу бакалаврын хөтөлбөрт өдөр болон эчнээ сургалтад элсэн суралцах иргэн c) Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог, Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулж, дүйцүүлсэн батламж авсан иргэн d) Гадаад улсын ижил түвшний их сургуулиас шилжин суралцах иргэн Элсэгчдийн гаргасан маргаан, гомдол нь комиссын гишүүдийн буруутай үйл ажиллагаанаас хамааралтай бол сургуулийн холбогдох дүрэм, журмын дагуу тухайн гишүүнд зохих хариуцлага тооцно. Энэхүү журмыг батлагдсан өдрөөс мөрдөнө. НАЙМ. ЭЛСЭЛТИЙН КОМИСС
8.1 Хөдөө орон нутгийн элсэгчдийг бүртгэх болон хуваарь сонголтыг “Аймаг, орон нутгаас Монголын Их, Дээд Сургуулиудын Консорциум (МИДСК)-ын гишүүн их, дээд сургуулиудад 2018 онд оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулж элсүүлнэ. 8.2 Улаанбаатар хотод явагдах элсэлтийг сургуулийн захирлын тушаалаар батлагдсан комисс зохион байгуулна. 8.3 Элсэлтийн комиссын гишүүд дараах үүргийг хүлээнэ. a) Элсэхээр бүртгүүлэгчдийг хуваарьт өдрүүдэд цахим болон биеэр бүртгэнэ. b) Элсэхээр бүртгүүлэгчдийг онооны дарааллаар шалгаруулалт хийж, сургуулийн Удирдах зөвлөлөөс тогтоосон хяналтын тоонд багтаан суралцах эрхийн бичиг олгоно. c) Элсэгчдийн материалыг бүрдүүлж Сургалтын албанд хүлээлгэн өгнө.