Хуулийн этгээдийн тухай ойлголт, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээд гэж юу вэ? Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхдээ тусгайлсан эд хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах тодорхой зорилго бүхий тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэл.
Хуулийн этгээдийн онцлог шинж нь
Зохион байгуулалтын нэгдэл, дүрэмтэй байх Тусгайлсан эд хөрөнгөтэй байх, түүнийгээ захиран зарцуулах эрхтэй байх Шүүх арбитрын өмнө нэхэмжлэгч, хариуцагч байх
Өөртөө оноосон нэртэй байх
Байнга оршин тогтнох тогтортой үйл ажиллагаа эрхлэх чадвартай байх Өөрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж бусдын өмнө эрх эдэлж үүрэг хүлээх чадвартай байх
Хуулийн этгээдийг үйл ажиллагааны зорилгоос нь хамааруулан дараах байдлаар ангилна. Ашгийн төлөө хуулийн
Ашгийн бус хуулийн этгээд
этгээд нь цэвэр бизнесийн
бизнес эрхлэх үүрэггүй төсөвлөн
үйл ажиллагааг үр ашигтай
өгсөн хөрөнгө гишүүдийн татвар
эрхэлж,ашиг орлого
хандивыг хууль болон дүрэмдээ
хуримтлал бий болгох
нийцүүлэн захиран
зорилготой байдаг.Нөхөрлөл,
зарцуулна.ТББ, шашин, сан г.м
компани, УҮГ г,м хуулийн
байгууллага хуулийн этгээд
этгээд хамаарна
хамаарна
Өмчийн байдлаар нь
Нийтийн өмч
Хувийн өмч
Холимог өмч
Харьяалах нутаг дэвсгэрийн байдлаар нь:
Монгол улсын хуулийн этгээд Гадаад улсын хуулийн этгээд
ГХОААН
Үүсгэн байгуулах үндэслэлээр нь:
Эрх бүхий байгууллагын шийдвэрээр байгуулагдсан хуулийн этгээд
Сайн дурын үндсэн дээр байгуулагдсан хуулийн этгээд
Гэрээ дүрмээр байгуулагдсан хуулийн этгээд
Өмчлөгч буюу үүсгэн байгуулагчийн өмчлөх эрхийн агуулгаар нь:
Тусгайлсан эд хөрөнгийн эрхээ хадгалдаг хуулийн этгээд • Жишээ нь:Компани, нөхөрлөл
Тусгайлсан эд хөрөнгийн хувьд өмчлөгч буюу үүсгэн байгуулагч нь эд хөрөнгийн эрхээ хадгалдаггүй хуулийн этгээд • Жишээ нь: Төрийн бус байгууллага
Хуулийн этгээдийг үүсгэн байгуулах үндэслэл журам
1. Бүртгэлийн журмаар 2.Тусгай зөвшөөрлөөр 3. Захиргааны актын үндсэн дээр
Хуулийн этгээдийг байгуулахад дараах шаардлага нөхцлийг хангасан байх ёстой.
Эд хөрөнгө бүрдүүлэх арга зам хэлбэрийг шийдвэрлэсэн байх
Эрхлэх үйлдвэрлэл үйлчилгээний зорилго, төрөл чиглэлийг тогтоосон байх Үүсгэн байгуулагчид гэрээ, дүрмээ боловсруулсан байх
Хуулийн этгээдийг дор дурдсан байгууллага бүртгэнэ. Компани Нөхөрлөл Хоршоо Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар
Монголын үндэсний татварын ерөнхий газар түүний орон нутаг дахь алба
Холбоо Сан Шашны байгууллага Хэвлэл мэдээллийн байгууллага
Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага
Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар Улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болох бөгөөд ИЭЗ-н харилцаанд бусад оролцогчтой адил тэгш эрхтэй оролцоно.
Хуулийн этгээдийг үүсгэн байгуулахад үүсгэн байгуулах баримт бичиг боловсруулах бөгөөд баримт бичиг нь хуулийн этгээдийн төрлөөс хамаарч өөр өөр хэлбэртэй байна. ХК-хувьцааны захиалга авах төсөл ХХК-дүрэм ГХОААН-гэрээ Нөхөрлөл-гэрээ Хоршоо-дүрэм боловсруулах шаардлагатай.
Хуулийн этгээдийг татан буулгах Өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэр, түүнчлэн ХЭ-ийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан Дампуурсанд тооцсон, хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хуульд заасан бусад үндэслэлээр татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан
Үйл ажиллагаа явуулах хугацаа дууссан буюу зорилгодоо хүрсэн учир цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх
шаардлагагүй
гэсэн
өөрийнх
нь
шийдвэр гарсан Хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан Татан буулгах тухай шийдвэр гаргагч нь татан буулгах комисс байгуулж, нийтэд мэдээлнэ.
Татан буугдаж буй ХЭ-т холбогдох нэхэмжлэлийг дараах дарааллаар хангана: 1.
Бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах болон шүүхийн шийдвэрээр гаргуулах бусад төлбөр
2.
Хэрэг гүйцэтгэгч буюу татан буулгах комисс, тэдгээртэй адилтгах
бусад
этгээдийн
эрх,
гүйцэтгэсэн үйл ажиллагааны зардал
үүргийнхээ
хүрээнд
3.Дампуурлын
үед
хариуцагчийг
дахин
хөрөнгөжүүлэх явцад байгуулсан гэрээ, хэлцлийн дагуу гаргасан шаардлага 4. Хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгө 5.
Хөдөлмөрийн
гэрээгээр
ажиллагсдад
төлөх
хөдөлмөрийн хөлс 6. Хууль тогтоомжид заасны дагуу бусад этгээдтэй хийх тооцоо
Эдгээр тооцоог хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, хуульд заасан бол эрх бүхий этгээдэд хуульд заасан дарааллыг баримтлан олгоно. Татан буулгах комисс нь татан буулгахтай холбогдсон бүх асуудлыг хэрэгжүүлсний дараа бүртгэх байгууллагад мэдэгдэх, бүртгэх байгууллага нь бүртгэлээс хассан өдрөөс эхлэн, бусад хуулийн этгээдийн хувьд эрх бүхий байгууллагын шийдвэр гарснаар уг хуулийн этгээдийн эрх зүйн чадвар дуусгавар болно.
Татан
буулгах
ажиллагаатай
комиссын холбогдон
маргааныг шүүх шийдвэрлэнэ.
үйл үүссэн
Бизнес эрхлэгчдийн хэрэгцээнд үндэслэн хуулийн этгээдийг төрөлжүүлэхэд дараах нийтлэг 5 шинж голлох үүрэгтэй. 1. Сонирхол буюу өмчлөл шилжих боломж 2. Хариуцлага 3. Хяналт тавих, удирдах, төлөөлөх 4 Оршин тогтнох хугацаа 5. Татвар