Бизнесийн харилцаанд оролцогчид

Page 1

Бизнесийн эрх зүйн харилцаанд оролцогчид


1. Эрх зүйн харилцаанд оролцогч-субьект 2. Бизнес эрхлэгч хувь хүн 3. Иргэний эрх зүйн чадвар, чадамж


1. Эрх зүйн харилцаанд оролцогч, субьект

МУ-ын Үндсэн хуулийн 14.2 –т “- Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж тунхагласан. Нийгмийн харилцаанд оролцож байгаа бодгаль этгээд / хувь хүн / Хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага Төр /ИХ-ийн 7-р зүйл/


2. Бизнес эрхлэгч хувь хүн Бизнес эрхлэгч хувь хүн гэж дангаараа бизнес эрхэлж байгаа хувь хүнийг ойлгоно.

Ж-бэл: Лангуу түрээсэлж бараа бүтээгдэхүүн борлуулах, гутал засвар ажиллуулах г.м Бизнес эрхлэгч хувь хүн нас барсан эсвэл бизнесээ орхисон тохиолдолд хувь хүн дангаар бизнес эрхлэх харилцаа дуусгавар болно.


Хувь хүн бизнест оролцох боломж. - Шууд хөрөнгө оруулах замаар бизнесийг

санхүүжүүлэх

- Бизнесийг санхүүжүүлэхэд шууд бусаар оролцох, / хугацаатай хадгаламж нээх/ - Бизнест хувиасаа шууд зээл олгох - Бизнес эрхлэгч байгууллагад хөлсөөр болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллах


Давуу тал:

- Гэрээ, хэлцэл хийх бичиг баримт бүрдүүлэх г.м ажиллагаа шаардахгүйгээр бизнесээ эхлүүлэх боломжтой - Бүх ашгаа өөрөө авна. /бусадтай хуваалцахгүй/ - Өөрөө дангаараа хөрөнгийн өмчлөгч байх


Сул тал: - САНХҮҮЖИЛТ. Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татах боломжгүй. Банкнаас зээл авах боломж байгаа ч тодорхой төрлөөр хязгаарлана. - АЖИЛЛАХ ХҮЧ: Бусдыг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахад ажил олгогчийн хувьд НДШ төлөх үүрэгтэй болдог. Иймээс тэд ихэвчлэн хөлсөөр ажиллах гэрээ байгуулдаг. Энэ нь эргээд ажиллах хүчний тогтвортой байдалд нөлөөлж байдаг. - БУСАДТАЙ ХАМТРАХ БОЛОМЖ: Хэд хэдэн хувь хүн хамтран ХЭ байгуулахгүйгээр бизнес эрхлэж болно. Гэвч бизнест хамтран оролцогч бүр хуулийн дагуу тус бүртээ татвар төлдөг.


2. Иргэний эрх зүйн чадвар, чадамж Иргэн: - Монгол улсын иргэн - Гадаадын иргэн - Харъяалалгүй хүнийг ойлгоно. Эрх зүйн харилцаанд оролцох байдал: - Иргэний эрх зүйн чадвар - Иргэний эрх зүйн чадамжаар тодорхойлно


Иргэний эрх зүйн чадвар нь хүний төрсөн цагаас бий болж, нас барснаар дуусгавар болно.

Иргэний эрхийн чадвар тэгш байхын зэрэгцээ хуулиас гадуур хэн ч иргэний чадварыг хасах, хязгаарлаж болохгүй.


Эрх зүйн чадвар дуусгавар болох 1. Иргэн нас барах 2. Иргэнийг сураггүй болсонд тооцох 3. Иргэнийг нас барсан хэмээн зарлах


Иргэний эрх зүйн чадамж нь өөрийн үйлдлээр өөртэй эрх олж авах, үүрэг бий болгох чадвар юм. Иргэний эрх зүйн чадвар нь иргэн эрх, үүрэгтэй байх боломж юм. Ялгаа нь: Эрх зүйн чадамж нь уг боломжийг ашиглан өөрөө эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгодог.


Эрх зүйн чадамжийн агуулга: - Иргэний хуулиар олгогдсон эрх эдлэх - Бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх - Биелүүлээгүйгээс учирсан хохирлыг арилгах

Иргэний биологийн болон оюун сэтгэхүйн өсөлт бойжилт, бусад шалтгаан нөхцлийг үндэслэн эрх зүйн чадамжийг дараах байдлаар ялган үзнэ.


1. Иргэний эрх зүйн бүрэн чадамж Хуулиар хориглоогүй аливаа үйлдлийг хийх боломж буюу үйлдлийнхээ үр дүнд тодорхой эрх олж, үүрэг хүлээх, тэдгээр эрх үүргээ биечлэн хэрэгжүүлэх чадварыг ойлгоно.


2. Бүрэн бус эрх зүйн чадамж. 14-18 насны насанд хүрээгүй хүмүүсийн эрх зүйн чадамжийг ойлгоно. Насанд хүрээгүй иргэн нь хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр дараах эрхээ бие даан хэрэгжүүлнэ. Үүнд: 1. Өөрийн хөдөлмөрийн хөлс, оюутны тэтгэлэг болон хуульд заасан бусад орлогыг банк, зээлийн байгууллагад оруулж захиран зарцуулах эрхтэй 2. Өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай хэлцэл хийж болно


Ийм насны хүмүүсийн бусдад учруулсан хохирлыг арилгахад хөдөлмөрийн хөлс, оюутны тэтгэлэг болон хуульд

заасан

бусад

орлого нь

төлж

хүрэлцэхгүй

хэмжээгээр хууль ёсны төлөөлөгч нөхөх хариуцлагыг хүлээдэг.


3. Иргэний эрх зүйн зарим чадамж. 7-14 нас хүртэлх хүмүүс хамаарна

Ийм

насны

хүмүүс

эцэг,

эх

эсвэл

асран

хамгаалагчийн байнгын хараа хяналтанд аж төрөн амьдарч сурч хүмүүжиж байдаг учраас ийм насны хүмүүсийн нэрийн өмнөөс эцэг, эх асран хамгаалагч нь хэлцэл хийнэ. /Өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцлээс бусад/


4.Иргэний эрх зүйн чадамжгүй иргэн

 Чадамжгүй иргэний нэрийн өмнөөс асран хамгаалагч нь гэрээ хэлцэл байгуулж, ИЭЗ-н харилцаанд оролцоно.


Шүүх эрх зүйн чадамжгүй гэдгийг тогтоохдоо дараах үндэслэлийг харгалзан үзнэ.

1. Сонирхогч этгээд хүсэлт гаргасан байх 2. Тухайн этгээд сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйл ажиллагааны үр дагаврыг ухамсарлах чадваргүй болох нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байх.


5. Эрх зүйн хязгаарлагдмал чадамж

 Мансууруулах бодис, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэх: Үүний

улмаас гэр бүлээ эд

хөрөнгө, сэтгэл санааны дарамтанд оруулах


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.