Setgel zovnihoo bolij amar jimer aj turuh yoson

Page 1

ДЕЙЛ КАРНЕГИ

СЭТГЭЛ ЗОВНИХОО БОЛЬЖ АМАР ЖИМЭР АЖ ТӨРӨХ ЁСОН III

Улаанбаатар хот


ӨМНӨХ ҮГ Америкийн нэрт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, хэвлэн нийтлэгч Дейл Карнегийн хамгийн нэрд гарч олны хүртээл болсон “Нөх дөө өөртөө татаж, хүмүүст нөлөөлөх ёсон” ном таны өмнө дэлгэгдлээ. Дейл Карнеги энэхүү номондоо “Та энэхүү номыг үнэнхүү ашиг тусыг олохыг хүсч байгаа бол ганц удаа гүйлгээд өнгөрөхөд хангалттай гэж бүү бодоорой. Анхааралтай уншсаны эцэст сар бүр хэдэн ца гаар эргэн харах хэрэгтэй. Энэ бол таны ширээний ном болох ёстой” гэж зөвлөсөн байгаа. Дейл Карнеги 1912 оноос эхлэн ажил хэргийн болон тусгай мэргэжлийн хүмүүст зориулан Нью-Йоркт цуврал лекцээ уншиж, улмаар түүнийгээ баяжуулан 1937 онд “Найз нөхөдтэй бо лж, хүмүүст нөлөөлж чадахын учир” нэртэйгээр ном болгон хэвлүүлснээс хойш зохиогчийг 1955 онд насан өөд болох хугацаанд уг ном зөвхөн америкаар зогсохгүй дэлхийн бараг бүх бичгийн хэлэнд орчуулагдан дахин дахин хэвлэгдэж нэрд гарчээ. “Нөхдөө өөртөө татаж, хүмүүст нөлөөлөх ёсон” хэмээх энэ ном анх хэвлэгдсэнээс эдүгээ хүртэл бүх үед ард түмнүүдийн хамгийн олон удаа, олон тоогоор хэвлэгдсэн номын тоонд зүй ёсоор орж байгаа билээ. Дэлхийн сая сая хүмүүс энэ номд дурдсан зарчмуудыг хэрэглэн өөрийнхөө амьдралыг илүү сайн сайхан болгохын тулд уншсаар, судалсаар л байна. Дейл Карнеги олон жилийн судалгааныхаа үр дүнд насанд хүрэгчдийг зовоож байдаг гол асуудлуудын нэг бол тэдний эрүүл мэндийн дараа орох хүмүүстэй хэрхэн харилцах, тэдэнтэй яаж таарч тохирох, яаж таалагдах, өөртэйгөө хэрхэн санал нэгтэй болгох явдал байдгийг олж тогтоосон байна. Чухам үүний хариуг “Нөхдөө татаж, хүмүүст нөлөөлөх ёсон” ном танд өгнө. Дейл Карнегийн энэхүү ном бол зөвхөн нэг хоёр удаа уншаад зогсохгүй, түүнийг байнга өөртөө ойр ба йлгаж шөнө унтахдаа ч, өглөө босоод ч байнга хуудсуудыг нь эргүүлэн өөртөө хэрэгтэй хэсгүүдийг тэмдэглэн, санаж тогтоож, түүнийг амьдралдаа хэрэгжүүлэх зориулалттай ном бөгөөд амьдралаа цоо шинээр эхлэхийг хүсч байгаа бүхэнд хамгийн сайн гарын авлага, зөвл өгч болно. Энэ ном дунд ангийн сурагчдаас эхлээд төрийн зүтгэлтэн, ажил хэргийнхнийг хүртэл бүх хүмүүст ойлгомжтой бичигдэж чухам танд л зориулагджээ. Монголчууд 1991 оноос эхлэн Дейл Карнегийн алдарт бүтээлүүдтэй танилцаж эхэлсэн бөгөөд эдгээр ном хэдий гээр таван оронтой тоогоор нэг бус удаа хэвлэгдсэн ч өнөөдөр олдохуйяа бэрх болсон хийгээд олон олон уншигчдын хүсэлтийг биелүүлэн “Монсудар” хэвлэлийн газраас эдгээр цуврал гурван номыг хэвлэн уншигч олондоо хүргэж байна. Та Дейл Карнегийн дээр зөвлөсний г санаж энэ номыг уншиж судалснаар амьдралдаа гайхамшигтай үр дүнд хүрэх болно. Та хичээгээрэй. Танд амжилт хүсье. “Монсудар” хэвлэлийн газар.


ЭНЭХҮҮ НОМЫГ ЯАЖ БИЧСЭН, ЯАГААД БИЧИХ БОЛСОН Гучин таван жилийн өмнө би өөрийгөө Нью-Йорк хотын хамгийн золгүй залуусын нэг гэж үзэж байлаа. Тэр үед би ачааны тэрэг худалдаж талхны мөнгө олдог байсан боловч түүнийгээ эл ангийн талаар ямар ч мэдлэггүй, энэ ажилдаа дургүй учраас ер мэдэхийг ч хүсдэггүй байв. Миний бие Барууны 56 дугаар гудамжны жоомоор дүүрсэн нэг өрөөнд амьдарч байсан цаг. Хананд өлгөөстэй зангиануудаас сольж зүүхээр аль нэгийг нь авах үед жоомнууд тал тал руу бужигнан зугтаадаг байсныг одоо ч гэсэн мартаагүй л явнам. Би бас үнэ хямдтайгий нь бодож бас л жоом гүйлдсэн бохир кафенд ой гутан хооллодог байлаа. Орой бүр л өөрийнхөө азгүй төрсөн, аргаа барсан байдалдаа гутран нохойн хороо шиг өрөөндөө толгойгоо салаавчлан хэвтэж коллежид сурч байх үеийн маань дэврүүн хүсэл замхран алга болсонд сэтгэл зовнин шаналдагсан. Бүх насаараа мөрөөдөж байсан гялалзсан амжилт маань хаачив аа? Миний бүхий л амьдрал ийм байх гэж үү?! Яагаад ийнхүү үзэн яддаг ажлаа хийж, жоомоор дүүрсэн өрөөнд сууж ой гутам муухай хоол идэж, ямар ч бодлогогүй амьдрах ёстой юм бэ? .. Уг нь зах зай ихтэй ажил эрхлэн байнга уншиж, ном бичихийг маш их мөрөөддөг байсансан биш билүү? Би чинь бүр коллежид сурч байхдаа л ингэж хүсдэг байсан шүү дээ. Энэ дургүй ажлаасаа гарвал надад алдах юм юу ч үгүй, харин ч ашигтай болно гэдгийг яагаад ч юм би мэдэрч эхэллээ. Надад гол нь их мөнгө биш, сонирхолтой сайхан амьдрал л хэрэгтэй. Товчхон хэлэхэд, амьдралын замаа бие даан сонгож буй залуу хүмүүсийн өмнө тохиолддог зоригтой шийдвэр гаргах ёстой тэр мөчид би ажлаа орхин Рубиконд ирчихэв. Энэ мөчөө л олж мэдрэх нь маш чухал байдаг юм билээ. Ингээд л би нэг сайхан өдөр ирээдүйгээ эрс өөрчилсөн алхам хийлээ. Энэ алхам миний амьдралын сүүлийн 35 жилийг ямар ч үл гүйцэлдэх мөрөөдлөөс маань илүү аз жаргалтай, сэтгэл хангалуун байхын үүдийг нээсэн юм. Тэр үед би юу бодож байснаа уншигчиддаа толилуулъя. Би энэ дургүй ажлаа солих хэрэгтэй. Урьд нь би Миссури муж улсын Уорренберг дахь багшийн коллежид дөрвөн жил суралцсан болохоор насанд хүрэгчдийн оройн сургуульд багшилж дөнгөх байх. Ингэвэл ч миний чөлөөт цаг нэмэгдэх, лекцээ бэлтгэх, роман, өгүүлэл бичих бололцоо гарна. Би чинь “бичихийн тулд амьдарч, амьдрахын тулд бичихийг” л хүсдэг хүн шүү дээ. Ингэхэд насанд хүрэгчдэд оройгоор юу заах билээ? Тэгээд л коллежид үзсэн зүйлээ санаад үзсэн чинь тэр үеийн бүх хичээлийг нийлүүлснээс илүү ажил хэрэгт ч, ер нь амьдралд ч хамгийн хэрэгтэй тустай зүйл бол хүнтэй харилцах урлаг гэдгийг би ойлгож авсан юм. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, гагцхүү энэ л урлагийг эзэмшсэний хүчээр би бүрэг зан, өөртөө үл итгэх явдлаа даван туулж, нэлээд зоримог, бусадтай зөв харилцаж чаддаг болсон юм. Энэ үед би ер нь өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж чаддаг хүн л бусдыг дагуулж чаддаг юм байна гэдгийг мэдсэн юм. Ингээд л Колумбын болон Нью-Йоркийн их сургуулийн оройн курст илтгэх урлагийн багшаар ажиллах өргөдлөө бич вээ. Гэвч эдгээр их сургуулиудад миний тусламж хэрэггүй гэж үзжээ. Тэр үед урам минь хугарч байсан хэдий ч энэ бол миний аз дайрсан тохиолдолд, би юу ч алдаагүй байжээ гэдгээ хожим мэдсэн юм. Би Христосын залуучуудын холбооны (ХЗХ) оройн сургуульд багшилж эхэлсэн бөгөөд тэнд маш түргэн хугацаанд тодорхой үр


дүнд хүрч юу чаддагаа үзүүлэх хэрэгтэй болов. Надад үнэхээр хэцүү зорилт тулгарсан юм! Насанд хүрсэн хүмүүст зүгээр нэг дипломтой болох юм уу, хүмүүсийн дунд нэр хүнд олж авахын тулд миний хичээлд ирж суралцдаггүй аж. Тэд өөрсдийнхөө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх цорын ганц зорилготой байлаа. Тэд маргаанд саналаа хамгаалах, ажлын болон шуурхай зөвлөгөөнд оролцохдоо сандарсандаа болоод нүүрээ улайлгахгүй үг хэлж сурахыг хичээж байв. Нэг хэсэг нь өөрийнхөө хүчинд итгэлтэй болж улмаар шат ахихыг хүсэгч байлаа. Худалдааны төлөөлөгчид дуу цөөнтэй худалдан авагчтай тохиролцож чаддаг болох, тэдэнтэй уулзахаасаа өмнө зориг орохын тулд байрыг нь гурав дахин тойрдог зангаасаа салахыг хүсдэг байв. Тэд ерөөсөө их мөнгөтэй болж, гэр бүлийнхээ амьдралыг элбэг хангалуун болгохыг мэрийцгээнэ. Энэ бол шунал биш, зүй ёсны хүсэл юм. Уг сургуульд суралцагчид суралцсаныхаа хөлсийг цувуулж төлдөг болохоор хичээл бодит үр дүнд хүрэхгүй бол хөлсөө төлөхгүй байх зарчимтай. Би тогтмол цалингүй, зөвхөн ашгийнхаа тодорхой хувийг авдаг байсан учраас өлсөж үхэхгүйн тулд хичээлээ амьдралтай холбох шаардлагатай байв. Тэр үед миний ажлын нөхцөл их хүнд юм шиг санагдаж байсан боловч үнэлж баршгүй туршлага олж авснаас хожим нь ойлгож билээ. Юуны түрүүнд сурагчдынхаа анхаарлыг татаж, хичээл бүрийг сэтгэлд нь нийцтэй явуулж, тэдэндээ цааш үргэлжлүүлэн суралцах хүсэл төрүүлэх ёстой байлаа. Энэ бол үнэхээр сэтгэл татсан ажил байв. Би ажилдаа улам дуртай боллоо. Ажилсаг шавь нар маань өөртөө итгэлтэй болж, тэдний олонх нь албан тушаал ахин, цалин хөлс нь түргэн нэмэгдэж байгаад би өөрөө ч бахархдаг байснаа нуух хэрэггүй. Амжилт маань миний хамгийн дэврүүн хүслийг ч давж гарчээ. Гурван улирлын дараа нэг үдшийн хичээлд таван доллар төлөхөөсөө татгалзаж байсан ХЗХ надад нэг оройн хичээлийн орлогын хувь гучин доллар өгдөг болов. Эхний үед би зөвхөн илтгэх урлаг заадаг байснаа насанд хүрсэн сурагчид маань найз нөхөдтэй болж, тэдэндээ нөлөөлөхийг цаанаа хүсэж байгааг ойлгосон юм. Харин энэ талаар тодорхой сурах бичиг олдохгүй байсан тул би өөр нийгэм дэх хүмүүсийн харилцааны талаар ном бичлээ. Энэ номыг ердийн номын адилаар бичсэнгүй. Түүнийг өөрийнхөө насанд хүрсэн сурагчдын амьдралын туршлагад тулгуурлан бичиж гаргасан юм. Би номоо “Найз нөхөдтэй болж, хүмүүст нөлөөлж сурахын учир” гэж нэрлэлээ. Энэхүү номоо би зөвхөн сурагчиддаа гарын авлага болгох зорилгоор бичсэн бөгөөд олонд дэлгэрээгүй иймэрхүү ном урьд нь дөрвөн удаа ч гарсан болохоор ном маань маш түргэн тархаж, нэрд гарна гэж зүүдлээ ч үгүй явлаа даа. Одоо амьд сэрүүн байгаа зохиолчдын дотроос хамгийн их гайхаж баярласан хүн нь би гэхэд хилсдэхгүй байх. Он жилүүд өнгөрөх тутам миний сонсогчдын хамгийн гол асуудал бол сэтгэл зовних явдал юм гэдгийг нээж оллоо. Тэдний дийлэнх нь ажил хэрэгч хүмүүс, дарга, худалдааны төлөөлөгч, инженер, нягтлан бодох зэрэг бүх ажил мэргэжлийн төлөөлөгчид боловч бүгдэд нь сэтгэл зовоосон асуудлууд тулгардаг байна! Хичээлд суудаг эмэгтэйчүүд, гэрийн эзэгтэй нарт ч мөн л өөрийн гэсэн шийдвэрлэгдээгүй асуудлууд байсан юм! Ингэхлээр сэтгэлийн зовуурийг тайтгаруулах талаар сурах бичиг хэрэгтэй болсон тул би холбогдох зохиол хайхаар шийдэв. Нэг өдөр би Нью-Йоркийн 42 дугаар гудамж, 5 дугаар өргөн чөлөөний (хотын төв хэсэг) буланд байдаг төв номын санд хүрч очоод “Сэтгэл зовних” гэсэн хэсэгт ердөө л 22-хон ном бичигдсэнийг үзээд ихэд гайхав. Гэтэл дараагийнх нь “Өт хорхой” гэсэн бүлэгт 189 ном жагсаасныг үзээд бүр ч гайхснаа хэлэх юун. Өт хорхойны тухай ном бараг ес дахин их байдаг нь үнэхээр хачирхалтай байгаа биз дээ. Гэтэл сэтгэлийн зовуурь нь хүн төрөлхтний өмнө тулгарсан хамгийн чухал асуудлын нэг бөгөөд ямар ч дунд сургууль, коллежид “Сэтгэл зовнихгүй байх арга” гэсэн сэдвээр хичээл орох


ёстой гэж үздэг. Гэвч энэ талаар улс орны аль ч шатны сургуульд нэг ч сурах бичиг, гарын авлага байдаггүй байна. Ийм ч учраас Дэ вид Сибери ”Сэтгэлийн зовуурийг хэрхэн тайтгаруулах вэ?” гэдэг номдоо”, “Би насанд хүрэхдээ номын донтой хүн бүжгэн жүжигт бэлтгэгдээгүй байдгийн адилаар амьдралын нугачаанд бэлтгэгдээгүй байдаг” гэж бичсэнд гайхах хэрэггүй. Үүний улмаас манай орны (АНУ-ын) эмнэлгийн орны талаас илүүг нь мэдрэлийн болон санаа сэтгэлийн ядаргаатай хүмүүс эзэлдэг байна. Би Нью-Йоркийн төв номын сангийн тавиурт байсан сэтгэл зовних тухай эдгээр 22 номыг уншлаа. Үүний зэрэгцээ энэ асуудлаар бололцоотой бүхий л номыг олж авав. Гэвч өөрийнхөө курсэд сурах бичгийн зориулалтаар ашиглаж болох нэг ч номыг олоогүй юм. Тэгээд л өөрөө тийм ном бичихээр шийдлээ. Би энэ номыг бичих ажлаа долоон жилийн өмнө эхэлсэн. Яаж? Эхлээд л бүх үеийн гүн ухаантны сэтгэл зовних талаар хэлсэн үгсийг уншлаа. Үүнийг хажуугаар Күнзээс Черчилийнх хүртэлх хэдэн зуун их хүмүүсийн намтартай танилцав. Энэ хугацаанд янз бүрийн салбарын нэрт зүтгэлтнүүд, тухайлбал, Жек Демпси, генерал Омар Брэдли, Марк Кларк болон Генри Форд, Эленора Рузвельт, Дороти Дикс нартай ярилцаж үзлээ. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл нь юм шүү дээ. Би ном унших, хүмүүстэй ярилцахаас илүү чухал нэг зүйлийг гүйцэтгэсэн юм. Энэ бол таван жилийн турш сэтгэл зовних асуудлаар, судалгаа эрхэлдэг лабораторид ажилласан явдал юм. Энэ лобаратори манай курсын дэргэд байгуулагдсан бөгөөд миний мэдэхээс энэ бол тухайн чиглэлээр байгуулагдсан дэлхийн цорын ганц лаборатори байв. Бид сонсогчдоо сэтгэлийн зовуурьтайгаа тэмцэх зарим мөрдлөг танилцуулан түүнийгээ амьдралдаа туршин хэрэгжүүлж, хүрсэн үр дүн, өөрчлөлтөө хичээл дээр мэдээлэх даалгавар өгөөд үзэв. Бусад сонсогчид нь сэтгэлийн зовуурьтай тэмцэх талаар урьд өмнө нь ашиглаж байсан өөрсдийнхөө арга барилаас ярьдаг байлаа. Үүний үр дүнд “Сэтгэлийн зовуурийг хэрхэн тайтгаруулах вэ?” гэсэн сэдвээр би энэ ертөнц дээр хамгийн их мэдээлэл олж авав. Бас энэ сэдвээр бичсэн олон зуун захидал шуудангаар ирснийг уншсан билээ. Эдгээрээс хамгийн шилдэг захидал нь АНУ, Канадын зуун далан хотод явагддаг уралдаанд манай курсын нэрэмжит шагнал авсан зохиолууд байв. Энэ ном маань ийнхүү хий хоосон бясалгалаас бий болоогүй бөгөөд сэтгэлийн зовуурьтайгаа тэмцэх тухай ягшмал сургаал ч биш юм. Би насанд хүрч амьдрал нь төлөвшсөн мянга мянган хүмүүсийг сэтгэлийнхээ зовуурийг тайтгаруулсан бодит жишээ баримтад тулгуурласан, уншиж ойлгоход хялбар, хүмүүст тустай зүйл бүтээхийг хүссэн билээ. Та түүнийг судалж болно. Энэ номд та санаанаасаа зохиосон “Мистер Б”, “Миний нэг танил” ч юм уу, “Мэри Жон хоёр” гэх мэтийн хэн нь үл мэдэгдэх хүмүүсийн “илэн далангүй” яриаг олж үзэхгүй гэдгийг баяртайгаар хэлэх байна. Энд бодит баримт материалд тулгуурласан үнэнийг л өгүүлсэн. Францын гүн ухаантан Валери “Шинжлэх ухаан бол үнэн зөв нь эргэлзээгүй ж ор, зааврын цуглуулга юм” гэж хэлж байв. Миний ном ч гэсэн таны амьдрал дахь сэтгэл зовоосон асуудлыг чинь шийдвэрлэхэд тус болохуйц цаг хугацаагаар шалгагдсан жор, зөвлөмжөөс ер бусын ид шидтэй өдөр тутмын амьдралд чинь тохиолддоггүй зүйлийг хайгаад олохгүй гэдгийг сануулах ёстой. Сайхан амьдрахын тулд тийм гойд шинэ зүйл шаардагдахгүй. Би яавал сэтгэл хангалуун амьдарч болохыг бараг л мэддэг. Ихэнх хүмүүс “алтан дүрэм” ч юмуу, “Бурхны сургаал”-ыг олж уншсан байх. Бидний гай бол юм мэдэхгүйдээ бус, юм хийдэггүйдээ л байгаа юм. Миний ном таны эртний танил, хуучирдаггүй үнэн зүйлийг дахин цэгцтэй томъёолон, харуулах, сэргээн сануулах, түүнчлэн таныг “өдөөн хатгаж” түүнийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл төрүүлэх зорилготой.


Энэ ном танд хэрэгтэй, тэгэхдээ яаж бичсэнийг нь мэдэх гэх чухал биш. Та сэтгэх, ажиллах л хэрэгтэй. Тэгэхлээр хамтраад зориглоод үзье л дээ. Та эхлээд энэ номын эхний дөчин дөрвөн хуудсыг уншаад үз, хэрэв үүний дараа сэтгэлийнхээ зовууриас салж, амьдралдаа хангалуун байх шинэ, хүч, шинэ урам зориг төрж эхлэхгүй бол миний номыг хогийн сав руу чулуудаарай. Ийм тохиолдолд энэ ном танд тус болохгүй. Нэгдүгээр хэсэг СЭТГЭЛ ЗОВНИХ ТУХАЙ МЭДВЭЛ ЗОХИХ ҮНДСЭН БАРИМТУУД Нэгдүгээр бүлэг ЗӨВХӨН ӨНӨӨДРИЙНХӨӨ “ОРОН ЗАЙД” Л АМЬДАРЧ СУР 1871 оны хавар залуухан эр нэг номноос өөрийнх нь ирээдүйг бүрэн өөрчилсөн арван долоон үг олж уншжээ. Тэрээр анагаахын сургуулийн оюутан байсан бөгөөд Монреалын эмнэлэгт ерөнхий эмчилгээний дадлага хийж байхдаа төгсөх шал галтаа яаж давах, төгсөөд хаана ажиллах, практикаа яаж хийх, гайгүй мөнгө олохын тулд хэрхэх вэ? зэрэг сэтгэл зовоосон асуудлуудаа яаж шийдвэрлэхээ мэдэхгүй л байлаа. Анагаах ухааны оюутан энэ залуу 1871 онд өөрийнхөө үеийн хамгийн нэртэй дотрын эмч болоход нь тус болсон 17 үгийг олж уншсан юм. Тэрээр Жонс Гопкинсын их сургуулийн дэргэд дэлхийд зартай анагаахын сургууль байгуулж, улмаар Их Британий эзэнт улсаас эмч, эрдэмтэнд олгодог хамгийн дээд цол Оксфордын анагаах ухааны вангийн профессор цол хүртсэн юм. Английн ван түүнд тайжийн хэргэм ч олгожээ. Түүнийг нас барсны дараа амьдралынх нь намтрыг өгүүлсэн 1466 хуудастай хоёр том боть хэвлэгдэн гарчээ. Тэр бол нэрт эмч Уилъям Ослер байсан юм. Түүний сэтгэл зовоосон асуудлыг шийдвэрлэхэд тус болсон Томас Карлейлийн бичсэн 17 үгийг бүгдээрээ сонсоцгооё. “Манан дундах алсын ирээдүйг бус, тод харагдаж байгаа чиглэлийг барьж, одоо ажиллаж сурах нь бидний гол зорилго мөн” Үүнээс үг 42 жилийн дараа, цэцэрлэгт алтан зул цэцэглэх хаврын намуухан үдэш Сэр Уилъям Ослер их сургуулийн оюутнуудад лекц уншихдаа “Дөрвөн их сургуулийн профессор, нэрд гарсан ном бичсэн миний “тархи онцгой шинж чанартай” гэж хүмүүс боддог. Энэ бол худал. Миний дотны найз нөхөд ч намайг ердийн тархитай хүн гэдгийг сайн мэддэг гэж тэр хэлжээ. Тэгвэл түүний амжилтын нууц нь юунд байв аа? Тэрбээр “Би бусад өдрүүдээс бат тусгаарлагдсан өнөөдрийнхөө “орон зайд” багтан амьдарч чаддаг учраас л ийм амжилтанд хүрсэн юм” гэж өөрийнхөө “нууцыг” тайлбарлажээ. У.Ослер юуны тухай өгүүлж байна вэ? Йелийн их сургуульд үг хэлэхээсээ хэдэн сарын өмнө Сэр Уилъям Ослер далайн том хөлөг онгоцоор Атлантын далайг туулах үед онгоцны ахмад тавцан дээрээ зогсож байгаад нэг товчлуур дарахад онгоцны олон механизмууд шуугин хөдөлж, хөлөг онгоцны тухайн хэсгүүд ус үл нэвтрэхээр бин битүү хаагдахыг харсан байна. Тухайн хүн бүр энэ аварга хөлөг онгоцноос ч илүү нарийн механизм бөгөөд амьдралын далай хэмээх алсын аянд насан туршид аялдаг юм. Та нар өөртөө заяасан энэ механизмыг удирдаж, түүнийг далайн шуурганаас хамгаалахын тулд ингэж чадвал та бүгдийн алсын аяллын аюулгүй байдал хангагдах болно. Удирдлагын тавцан дээр итгэлтэй зогсож явахдаа хөлөг онгоцныхоо гол хэсгүүдээ ажлын бэлэн байдалд байлгах хэрэгтэй. Тодорхой товчлуур дээр дараад л таны


амьдралын тухайн үе шат чинь улиран одсон өнгөрсөн цагаас төмөр хаалгаар баттай тусгаарлагдан үлдэнэ. Ингээд л та өнөөдрийнхөө орон зайд бүрэн аюулгүй байдлаа хангаж чадлаа. Өнгөрснөө оршуулдаг … Тэнэгүүдийг булш руу нь хөтөлдөг өнгөрсөн өдрүүдийг тусгаарла. Ирээдүйн болон өнгөрсөн үеийнхээ ачааг өнөөдрийнхөө ачаатай цуг мөрөндөө үүрээд байвал ямар ч хүчтэй хүн аяндаа замдаа бүдэрнэ. Ирээдүйгээ өнгөрсөн үетэй адил бин битүү хаалгаар тусгаарлаж сур. Бүх ирээдүй чинь өнөөдөр шингэжээ. Маргааш гэж байхгүй... Хүний авралын од - өнөөдөр. Үргэлж ирээдүйнхээ төлөө санаа зовж явдаг хүн эрч хүчээ хий дэмий үрэх, оюун санаагаа зовоох, мэдрэлээ ядраах зэрэг сүүдрээс салдаггүй юм. За тэгээд л хөлөг онгоцныхоо урд хойд хэсгийг төмөр хаалтаар зайгүй хааж бай. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн үед бол ирээдүйгээ “бин битүү хаалгаар” тусгаарласан цагийн тэнхлэгт, өнөөдрийнхөө орон зайд амьдрах чадвар өөрсдөдөө бий болгох хэрэгтэй”. Доктор Ослер биднийг маргаашийнхаа өдөрт бэлтгэхийн тулд ямар ч хүчин чармайлт тавих хэрэггүй гэж хэллээ гэж үү? Үгүй, огт үгүй. Маргаашийнхаа өдөр бэлтгэх шилдэг арга бол өөрийнхөө хүч, чадлыг өнөөдрийнхөө асуудлыг шийдвэрлэхэд төв лөрүүлэх явдал юм гэдгийг л тэрээр баталж байна. Дайны үед манай цэргийн жанжингууд ирээдүйн тулалдааны төлөвлөгөө зохиодог байсан боловч хоосон санаа зовних явдал гаргадаггүй байсан. АНУ-ын далайн цэргийн захирагч, адмирал Эрнест Ж.Кинг “Би хамгийн шилдэг хүмүүсээ манай мэдэлд байгаа хамгийн шилдэг техникээр хангаж, тэдний өмнө хамгийн ухаалаг зорилт тавьсан. Энэ бол миний л хийж чадах бүх зүйл юм. Хэрэв усан онгоцыг живүүлчихвэл би түүнийг өргөж гаргаж чадахгүй. Хэрэв онгоц живэх ёстой бол би түүнд туслан зогсоохоосоо өнгөрсөн. Өчигдрийн болон өнгөрсөн зүйлд санаа зовж байхын оронд өөрийнхөө цагийг маргаашийн асуудлыг шийдвэрлэхэд зориулах хэрэгтэй. Иймэрхүү зүйл бүрд санаа зовоод байвал би удаан тэсэхгүй шүү” гэж хэлж байжээ. Дайны ч, энхийн ч цагт ялгаагүй, зөв буюу буруу сэтгэхүйн ялгаа дараах байдлаар илэрнэ. Зөв сэтгэхүйн шалтгаан, үр дагаврын задлан шинжилгээнд тулгуурладаг бөгөөд учир зүйн холбоотой оновчтой төлөвлөгөөнд хүргэдэг бол, буруу сэтгэхүй голдуу түгшүүртэй байдал, мэдрэлийн ядаргаанд хүргэдэг байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Тед Бенгерино гэдэг америкийн нэгэн цэрэг залуу Европт ихээхэн ашигтай сургамж авчээ. Энэ хүн дайны үеэр сэтгэл санааны хүнд гэмтэл автлаа ажиллажээ. Одоо түүний бичсэнийг сонирхоцгооё. 1945 оны дөрөвдүгээр сард би ихэд сэтгэл зовнисноос болж бүдүүн гэдэсни й үрэвсэл туссан юм. Энэ өвчин надад тэсвэрлэшгүй зовлон авчирлаа. Хэрэв тун удалгүй дайн дуусаагүй бол би эрүүл мэндээ бүрмөсөн алдах байв. Би бүр турж эцээд нүднээс гарсан амьтан болчихсон байв. Урьд нь би явган цэргийн 94 дүгээр дивизийн оршуулгын багт унтер-офицерын алба хааж байлаа. Би тулалдаанд алагдсан, сураггүй болсон, цэргийн эмнэлэгт хэвтсэн дайчдын бүртгэлийн картыг бөглөхөд туслах үүрэгтэй байв. Би тулалдааны үеэр алагдан, гүехэн нүхэнд санд мэнд оршуулсан өөрийнхөө болон холбоотнуудынхаа, тэр ч байтугай дайсны цэргүүдийн цогцсыг ухаж аваад оршуулах үүрэгтэй. Түүнчлэн алагдсан хүмүүсийн хувийн эд хогшлыг цуглуулж, төрөл төрөгсөд, ойр дотных нь хүмүүст илгээх ёстой байлаа. Ямар нэгэн ноцтой алдаа гаргачих вий гэдгээс л үргэлж айж, санаа зовно. Би энэ бүгдийг давж чадах болов уу? Зүсийг нь ч үзээгүй, арван зургаахан сартай цорын ганц хүүгээ тэвэрч үзэх хувь заяагүй, төрсөн амьтан биш биз дээ. Тийм аз байх болов уу? гэсэн бодол байнга толгойд эргэлдэнэ. Бүхэл бүтэн гучин дөрвөн фунтээр турсныг бодоход үнэхээр ядарч туйлдсан байгаа биз дээ. Ер нь хариугүй солиорох дөхөж байв. Өө рийнхөө гарыг харах бүр л араг яс


санаанд ордог байсан шүү. Амьд үлдвэл тахир дутуу амьтан л гэртээ очих байх даа гэж бодохоос дотор бачимдан жаахан хүүхэд шиг уйлж эхэлнэ. Ганцаараа үлдэх бүрдээ хацраа нортол, бүр асгартал уйлж гарна. Арденны уулан дахь тулалдааны дараа би бүр ч их уйлдаг болж эргээд жирийн хүн болох найдвараа бүрмөсөн алдлаа гэж боддог болов. Эцэст нь би бүдүүн гэдэсний үрэвсэл ту сч цэргийн эмнэлэгт хүргэгджээ. Бурхны авралаар нэгэн цэргийн эмч миний амьдралыг бүрмөсөн өөрчлөхөд нөлөөлсөн зөвлөгөө өгсөн юм. Тэрээр намайг ихэд нямбай үзсэний дараа миний өвчин сэтгэл санааны доройтлоос үүсчээ гэсэн дүгнэлт хий жээ. Тэр эмч, “Тед чи өөрийнхөө амьдралыг элсэн цагтай зүйрлэж бодох хэрэгтэй. Элсэн цагийн дээд хэсэгт нь байгаа элсний олон мянган ширхэг хоёр хэсгийг холбосон нарийн хоолойгоор нэг нэгээрээ цувран гоождогийг чи мэднэ шүү дээ. Хэрэв чи, эсвэл би ч юмуу, энэ хоолойгоор тодорхой хугацаанд нэгээс илүү элсний ширхэг гоождог болговол цаг эвдэрнэ. Чи ч, би ч бусад бүх хүмүүс ч энэ элсэ н цагтай л адилхан. Бидний өглөө босох бүрд л өнөөдө р амжуулах ёстой үй түмэн ажил хүлээж байдаг. Хэрэв бид эдгээр ажлыг нэг нэгээр нь тодорхой хугацаанд (яг л элсний ширхэг хоолойгоор нэг нэгээрээ гоождог шиг) гүйцэтгэлгүй, бүгдийг нь нэг зэрэг хийх гэвэл өөрсдийнхөө бие бялдар, сэтгэл санааг эвдлэх болно” гэж хэлсэн юм. “Нэгж хугацаанд элсний нэг ширхэг … тодорхой хугацаанд нэгж ажил” гэсэн зөвлөгөөг цэргийн эмч ойлгуулж өгсөн тэр мартагдашгүй өдрөөс хойш энэ гүн ухааныг би амьдралдаа яг мөрдсөн юм. Энэ зөвлөгөө дайны үед миний эрүүл мэнд, сэтгэл санааг авраад зогсоогүй одоо энхийн цагт ч байнга тус болж байна. Би одоо Балтимор хот дахь арилжааны зээлийн компанид алба хаадаг. Миний энэ ажил мөн л дайны үеийнхтэй адил бага хугацаанд маш их зүйл амжуулахыг байнга шаарддаг. Нэг удаа манай хувьцааны үнэ унаж, бид өөрсдийнхөө үйл ажиллагааг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах хэрэгтэй боллоо. Тэр үед хувь нийлүүлсэн нийгэмлэгүүд шинээр зохион байгуулагдах, хаагдах, нэр хаяг, үйл ажиллагаа нь өөрчлөгдөх зэрэг нь хэвийн үзэгдэл байлаа шүү дээ. Би урьдын гашуун амьдралаасаа сургамж авч хий дэмий сандарч бухимдахын оронд эмчийн хэлсэн “Нэгж хугацаанд элсний нэг ширхэг, тодорхой хугацаанд нэг ажил” гэсэн зөвлөгөөг санаад л тайвширдаг байв. Энэ үгийг дотроо дахин дахин давтан, өөрийнхөө ажлыг хамгийн оновчтой зохион байгуулж, дайны үед намайг тахир дутуу болгох шахсан салан задгай, сэтгэлээр амархан унадаг зангаасаа салж чадсан юм даа” гэж тэр захиралдаа дурджээ. Эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөний бараг тэн хагасынх нь өвчин өнгөрсөн өдрүүдэд хуримтлагдсан болон түгшүүрт ирээдүйд ирэх хүнд ачаанд өвдөг сөхөрч сэтгэл мэдрэлийн ядаргаанд орсон хүмүүс байдаг гэдгийг энд давтан нурших хэрэггүй биз. Эдгээр хүмүүсийн олонх нь Иисус Христосын “Маргаашийн өдрийн талаар санаа бүү зов” буюу Уилъям Ослерын “Өнөөдрийнхөө орон зайд амьдар” гэсэн зөвлөгөөг дагасан бол сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдарч, хань нөхдөдөө тус болж чадах байсансан. Та бид цөмөөрөө гамгүй зарцуулагдсан, эргэж ирэхгүй өнгөрсөн үе, он тооллын эцсийн мөчид хүрэхийг тэмүүлсэн ирээдүй гэсэн хоёр хязгааргүйн огтлолцол дээр зогсож байнам. Бид энэ хоёр хязгааргүйд нэг зэрэг өчүүхэн хором ч амьдарч чадахгүй. Ингэхийг оролдвоос бид өөрсдийнхөө эрүүл мэнд, оюу н ухааныг хохирооно. Тэгэхлээр цөмөөрөө бидэнд заяасан цорын ганц цаг орон зайд одооноос унтах хүртэл хугацаанд л амьдарцгаая. “Хүн бүр, өөрийнх нь амьдралын ачаа хэчнээн хүнд байсан ч шөнө болтол түүнийгээ үүрч чаддаг. Ямар ч, хамгийн хэцүү ажлыг ч нэг өдөр гүйцэтгэж болно. Бидний хэн нь ч гэсэн нар шингэтэл эелдэг зөөлөн, тэвчээр хатуужилтэй, хүмүүсийг хүндлэн амьдрах чадвартай, амьдрахын утга учир чухам үүнд л байгаа юм” гэж Роберт Луис Стивенсон бичжээ.


Үнэ ндээ амьдрал биднээс зөвхөн иймхэн зүйл л шаарддаг. Гэтэл зарим хүн өглөөнөөс үдэш хүр тэл амьдарч сураагүйгээс цөхрөнгөө барж, амиа хорлоход ч бэлэн байдаг. Ийм хүмүүсийн нэг байсан хатагтай Э.К.Шилдсийн захидлыг уншигч авгай нарынхаа сонорт хүргэе. “1937 онд ханиа алдсанаас хойш миний амьдрал үнэхээр хүнд болсон юм. Надад хөрөнгө гэхээр юу ч байсангүй. Би нөхөрт гарахаасаа өмнө ажиллаж байсан “Роуч-Фаулер” фирмийн эзэн мистер Леон Роучид захидал бичээд үзсэн чинь намайг эргүүлж ажилд авлаа. Урьд нь би хот, хөдөөгийн сургуулиудад ном борлуулах ажил эрхэлдэг байсан юм. Үүнээс хоёр жилийн өмнө нөхөр маань өвчилсөн учир би өөрийнхөө машиныг зарчихсан байв. Дахиад энэ ажлаа хийхийн тулд ямар ч гэсэн машин хэрэгтэй байсан тул хуримтлуулсан жаахан мөнгөөрөө анхны үнийг нь төлөөд нэг хуучивтар машин зээлээр авлаа. Ингээд аз дайрч ажилтай болсон болохоор энэ үед улс орныг хамраад байсан эдийн засгийн зогсонги байдлыг давах байх гэж найдаж байсан юм. Гэвч ганцаараа машин барьж амьдрах гэдэг миний хэрээс хэтэрсэн зүйл байжээ. Зарим газар ном маань гүйхгүй байсан учир машиныхаа зээлийн татварыг (уг нь бага мөнгө л дөө) төлөхөд хэцүү боллоо. 1938 оны хавар Миссури штатын Версаль хотын ойролцоо ажиллах үед байдал бүр хэцүүдлээ. Тэндхийн сургуулиуд нь ядуу, зам гэж ёстой там. Цаашлаад ямар ч ирээдүйгүй, амьдрал маань ч ямар ч утгагүй, ганцаардаж, уйтгарлахын зовлонд давхар нэрвэгдэн тэсэхэд бэрх болсон тул заримдаа амиа хорлох тухай боддог болов. Машиныхаа зээлийн төлбөр, байрны хөлсөө төлж чадахгүй, идэх юмгүй болчих вий гэж үргэлж сэтгэлийн зовуурьт автах болов. Эмчилгээний хөлс өгч чадахгүй учир өвдчих вий гэхээс бүр үхтлээ айна. Хөөрхий муу ганц эгчийнхээ сэтгэлийг бодоод, мөн нэрэлхэлгүй хэлэхэд, оршуулгандаа хадгалсан мөнгөгүй учраас амиа хорлож ч чадсангүй. Гэтэл нэг удаа цөхрөнгөө барсан над шиг хүмүүст амьдрах урам зориг хайрласан өгүүлэл олж уншлаа. Амьдралын бэрхшээлийг даван туулахад минь эрч хүч олгосон энэ өгүүллийн нэг мөрийг бичсэн тэр зохиолчид би насан туршдаа талархаж явдаг. Энэ мөрийг та нөхөдтэй ч хуваалцъя. “Ухаант хүн өдөр бүр шинэ амьдрал эхэлдэг”. Би энэ үгийг хуулж аваад машиныхаа урд шилэнд наачихав. Ингээд жолооныхоо ард суух бүрд эдгээр үг миний нүдэнд тусна. Зөвхөн ганц өдөр өнгөрөөх гэдэг тийм ч хэцүү биш байдаг юм байна. Би өмнөх өдрүүдийнхээ үйл явдлыг мартаж, маргаашийн тухай санаа зовохоо болилоо. Өглөө бүр л “Өнөөдөр миний амьдрал шинээр эхэлж байгаа шүү дээ” гэж өөртөө хэлдэг болсон юм. Тун удалгүй би өөрийнхөө ганцаардмал байдал, сэтгэлийн зовлонг давах тэнхээтэй болчихсон байв. Одоо би аз жаргалтай амьдарч, ажилдаа амжилт олж, амьдрах хүсэл эрмэлзлээр дүүрэн явна. Амьдралд маань ямар ч саад учирсан түүнээс хэзээ ч айлгүй давж чадна гэдгээ би одоо мэддэг болсон. Би ирээдүйгээс айхаа больсон. Би зөвхөн өнөөдрийн ажил хэргийнхээ л тухай бодож, “ухаант хүн өдөр бүр шинэ амьдрал эхэлдэг” гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон” гэж хатагтай Э.К.Шилдс ярьсан юм. Дараах дөрвөн мөртийг хэн бичсэн гэж бодож байна. Айж сандарч түгшиж найдаж байсан ч Амьдралынхаа өдөр бүрийн төлөө тэмцэж сур! Харамсахгүйгээр өнгөрүүлсэн цаг мөч бүр чинь Хамгийн их аз жаргал авчирдаг юм. Энд үнэхээр өнөө үеийн тухай өгүүлсэн байгаа биз. Гэтэл энэ шүлгийг Ромын яруу найрагч Гораций манай эрин эхлэхээс гучин жилийн өмнө бичжээ.


Хүмүүс бидний хамгийн эмгэнэлтэй алдаа бол юмыг хойш нь тавьж хий мөрөөдөх явдал мөн. Бид хажуугийн цэцэрлэгт байгаа сарнай цэцгийн сайхныг мэдэрч чадаагүй байж “тэнгэрийн хаяанд” сүүмэлзэх ид шидтэй сарнай цэцгээр дүүрэн үлгэрийн цэцэрлэгийн тухай мөрөөднө. Яагаад хүмүүс бид ийм тэнэг, бүр ер бусын тэнэг байдаг юм бэ? “Амьдрал хэмээн нэрлэгдэх энэ өчүүхэн хугацааг бид тун хачирхалтай өнгөрүүлэх юм. Хүүхэд байхдаа: “Том болохоороо би…” гээд л ярьж гарна. Гэвч энэ чинь юу гэсэн үг вэ? Том болохоороо:” Эрийн цээнд хүрээд би нэг …” гэнэ. Эрийн цээнд хүрээд: “За яахав, гэрлэхээрээ л нэг …” гэцгээнэ. Тэгээд л гэрлэцгээх боловч нэг их юм өөрчлөгдөхгүй. Тэгээд эцэст нь гарсан хойноо туулсан замаа эргээд нэг харахад нүүр лүү хүйтэн жавар, үлээх шиг болно.. Амьдралдаа хэчнээн их юм хийж чадах байсан, ямар их боломж хэзээ ч эргэж ирэхгүйгээр алдагдсан тухай гашуун үнэнийг л олж харцгаадаг. “Амьдралын үнэ цэнэ, утга учир, амьдралын өөрийнх нь тасралтгүй хөврөх цаг мөч бүрд шингэсэн байдгийг бид өнгөрсөн хойно нь ойлгох юм даа” гэж Стивен Ликок өгүүлсэн байдаг. Ёстой нөгөө 60 хүрч ухаан суугаад, 61-тэйдээ нас бардаг гэсэн хошин ярианд гардаг шиг. Талийгаач Дейтройтын Эдвард С.Эванс “Амьдралын утга учир амьдралын өөрийнх нь цаг мөч бүрийн хэмнэлд оршин байдаг” гэдгийг ойлгохоос өмнө хязгааргүй сэтгэлийн зовнилоор өөрийгөө хөнөөх шахсан юм. Ядуу гэр бүлээс гаралтай. Эдвард Эванс хүү сонин зарж амьдралаа эхлээд удалгүй хүнсний мухлагт ажилладаг болжээ. Дараа нь номын санчийн туслах болов. Тэрээр ардаа долоон хүн тэжээдэг байсан болохоор бага цалинтай ч гэсэн олдсон ажлаа алдахаас их айдаг байв. Ингээд бүхнийг шинээр эхлэх зориг ортлоо найман жил бага цалинтай ажлаа хийсээр л байв. Тэрээр тавин таван доллар зээлээр авч хувийн жижиг үйлдвэр нээгээд жилд хорин мянган долларын орлого олж эхэлжээ. Гэтэл дараа нь түүнд маш хүнд цохилт учирчээ. Түүнд нэлээд их зээлийн баталгаа өгсөн дотнын найз нь гэнэт хоосорчээ. Тэгээд ч зогссонгүй, Эвансын бүх мөнгөө хадгалуулсан банк дампуурав. Тэр өөрөө ганц ч улаан мөнгөгүй болсны зэрэгцээ арван зургаан мянган долларын өртэй хоцорсон байна. Түүний мэдрэл энэ доргионыг даасангүй. Тэрээр надад ингэж ярьсан юм. “Би унтаж ч, юм идэж ч чадахаа болив. Ямар нэг үл ойлгогдох өвчнөөр өвдчихлөө. Сэтгэлийн зовуурь шүү, сэтгэлийн зовууриас л болж энэ өвчин үүссэн. Нэг удаа би гудамжаар алхаж яваад ухаан алдаад уначихдаг юм байна. Түүнээс хойш бүр хөдөлж чадахаа болиод хэвтэрт орж, бүх бие маань хатгинд баригдлаа. Зөвхөн биеийн гадна талд ч биш, дотор эрхтэнд хүртэл хатги шавсан байсан шүү. Хэвтэрт байхад бүх бие тэсэхэд бэрх өвчин боллоо. Өдөр ирэх тутам бие маань дордсоор, нэг удаа эмч маань надад хоёр долоо хоногийн амьдрал л үлдэж байна гэж хэлдэг байна. Би сэтгэлээр бүр унаж, гэрээслэлээ биччихээд л орондоо үхлээ хүлээгээд хэвтэж гарав аа. Одоо ч амьдрахын төлөө тэмцэх, санаа зовних ч хэрэггүй болжээ. Ингээд л би өвчинтэйгөө эвлэрч, биеэ бүр хаячихаад унтчихлаа. Би олон хоногийн турш өдөрт хоёр цагаас илүү унтаж чадахгүй байсан юм. Харин бүх юм өнгөрч, энэ насны маань зовлон дуусч байгаа болохоор нялх хүүхэд шиг л бөх гэгч нь нойрсжээ. Гэтэл аажмаар ядаргаа маань арилж, хоол идэх хүсэл төрөн жин нэмэгдэж эхэллээ шүү. Хэдэн долоо хоногийн дараа таяг тулаад алхаж чаддаг болов. Зургаан долоо хоногийн дараа эргээд ажилдаа орлоо. Урьд нь би жилд хорин мянган доллар олдог байсан бол одоогийн ажил маань долоо хоногт ердөө л гучин долларын хөлстэй. Энэ үед би автомашиныг тээвэрлэхэд дугуйг нь хөдөлгөөнгүй бэхлэх зориулалттай тоормосын суурь бэхэлгээ худалдаж байлаа. Эцэст нь өнгөрсөн амьдралын туршлагаа дахин цэгнэж үзээд хамгийн гол нь хий дэмий санаагаа зовоохоо больж, өнгөрсөн амьдралдаа хоосон


харамсаж, ирээдүйгээсээ айх хэрэггүй юм гэдгийг ойлголоо. Би өөрийнхөө бүх цаг, чадал, эрч хүчээ шинэ мэргэжил эзэмшихэд зориулах болсон юм” … гэж Эванс ярив. Эдвард С.Эванс асар түргэн дээшээ ахиж хэдхэн жилийн дараа компанийн захирагч болов. Түүний “Эванс продакт” компани олон жилийн турш Нью-Йоркийн фондын биржийн бүртгэлд орсон билээ. 1945 онд Эдвард С.Эванс таалал төгсөхдөө АНУ-ын хамгийн дэвшилттэй ажил хэрэгч хүний нэг болж чадсан байв. Хэрэв та хэзээ нэгэн цагт Гренланди дээгүүр нисвэл Эванс-Филдэд түүний нэрээр нэрлэсэн онгоцны буудалд бууж ч болох юм. Тэгвэл та энэ хүний амжилтын талаар дахин нэг санаж үзээрэй. Хэрэв Эдвард С.Эванс өнөөдрийнхөө “орон зайд” амьдарч, хий дэмий сэтгэл зовних нь утгагүй гэдгийг ойлгоогүйсэн бол ийм гялалзсан амжилт гаргаж чадахгүй байсан билээ. Манай эринээс 500 жилийн өмнө эртний Грекийн гүн ухаантан Гераклит өөрийнхөө сурагчдад “Хувьсах хуулиас бусад бүх юм өөрчлөгдөж байдаг” гэж сургажээ. Тэрээр мөн “Хүн нэг голын усанд хоёр дахин орж чадахгүй” гэж хэлсэн юм. Голын ус ч түүнд орж байгаа хүн ч ялгаагүй хором бүрд өөрчлөгдөж байдаг. Амьдрал бол тасралтгүй өөрчлөлт бөгөөд түүний цорын ганц тодорхой зүйл нь өнөөдөр гэдгийг энэ бүхэн нотолж байна. Өнөөдрийн гоо сайх ныг эцэс төгсгөл гүй өөрчлөлт, тодорхой бус зүйлсээр дүүргэн магадгүй, хэн ч урьдчилан харах аргагүй ирээдүйн асуудлыг шийдвэрлэх бүтэлгүй оролдлогоор гутааж яах юм бэ. Эртний Ромчууд энэ талаар Carpe diem гэсэн хоёрхон үгээс бүтсэн өөрийн тогтсон хэллэгтэй байжээ. Энэ нь “Маргаашийн өөхөөс өнөөдрийн булчирхай” буюу “Цагаа олох” гэсэн санааг илэрхийлж байна. Тийм ээ, үнэхээр цагийг нь олж хүслээ биелүүлэх хэрэгтэй. Жон Рескин “Өнөөдөр” гэсэн үг сийлсэн жирийн чулуу өөрийнхөө бичгийн ширээн дээр байлгадаг байв. Харин бичгийн ширээн дээрээ чулуу тавиагүй боловч толиндоо Уилъям Ослерийн ширээн дээр байдаг шүлгийг бичсэн хуудас наасан юм. Энэ шүлгийг Энэтхэгийн нэрт жүжгийн зохиолч Галидаса зохиожээ. ӨГЛӨӨНИЙ МЭНД Энэ өдрийг сайн харж аваарай! Эгэл амьдралын утга учир түүнд шингэжээ. Хоромхон зуур нисэн өнгөрөх энэ л мөчид Хорвоогийн бүх үнэн багтдаг юм шүү Өнөөдрийн үйлс тань бүтэмжтэй байвал Өчигдрийн амьдрал чинь сайхан зүүд шиг санагдана. Угтан авах маргаашийн өдөр тань Учрал дүүрэн итгэл төрүүлнэ. Өнөөдөр бид жаргалтай амьдарна гэж Үүрийн туяаг тосон мэндлээрэй. Сэтгэл зовних талаар мэдвэл зохих хамгийн чухал зүйл бол Сэр Уилъям Ос лертэй адил байхыг л хичээхэд оршино: Өнгөрсөн болон ирээдүйнхээ төмөр хаалгаар баттай тусгаарлан цаг хугацаанаас найдвартай тусгаарлагдсан өнөөдрийнхөө орон зайд л амьдарч сур. Та өөртөө доорх асуулт тавьж хариултыг нь тэмдэглэнэ үү? Ирээдүйдээ санаа зовон, өнөөдрийнхөө ажлыг хойш тавьдаг бил үү би? Тэртээ алсад сүүмэлзэн харагдах “сарнай цэцгээр дүүрэн шидэт цэцэрлэгийн” тухай мөрөөддөг бил үү би? Болж өнгөрсөн үйл явдалдаа харамсан бухимдсаны улмаас өнөөдрийн амьдралдаа саад учруулах тохиолдол заримдаа надад гардаг бил үү?


Өглөө бүр яг “цагийг нь олохоор” сэтгэл шулуудан, өөрт ногдсон хорин дөрвөн цагаа хамгийн зохистой ашиглах зорилго тавьдаг бил үү би? Өнөөдрийнхөө зорилтыг юуны өмнө биелүүлснээр сайхан амьдарч чадах уу би? Энэ бүгдийг хэзээ эхэлж чадах вэ би? Дараагийн долоо хоногоос уу? … Маргаашаас уу? … Өнөөдөр үү? ХОЁРДУГААР БҮЛЭГ СЭТГЭЛ ЗОВООСОН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ТУСАЛДАГ ШИДЭТ ТОМЪЁО. Та бүхэн сэтгэл зовоосон асуудлыг чинь түргэн шийдвэрлэхэд тус болох жор бичиг ч юмуу, эсвэл энэ номыг цааш нь уншилгүйгээр шууд одоо хэрэглэж болох аргыг сонирхож байгаа биз? Тэгвэл би танд агааржуулах төхөөрөмжийн үйлдвэр байгуулсан авъяаслаг инженер Уиллис Х. Кэрриэрийн боловсруулсан аргын тухай ярьж өгье. Тэрбээр одоо Нью-Йорк мужийн Сиракьюс хот дахь дэлхийд зартай “Эзрриэр” корпорацыг захирч байна. Миний л мэдэхээс сэтгэл зовоосон асуудлаа шийдвэрлэх хамгийн шилдэг аргыг энэ инженер санаачилсан юм. Нью-Йоркийн инженерүүдийн клубт өглөөний цайгаа надтай цуг ууж суухдаа тэрбээр ингэж ярьсан юм. “Би залуудаа Нью-Йорк мужийн Буффало хотын төмрийн компанид ажиллаж байлаа. Нэг удаа би эздийнхээ даалгавраар Миссури мужийн Кристал Сити хот дахь Питтербургийн толины шил үйлдвэрлэх заводад хий цэвэрлэх төхөөрөмж суурилуулах болов. Энэ завод сая долларын үнэтэй юм шүү. Бусад тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд саад бололгүйгээр хийнд байгаа зарим хольцыг цэвэрлэх зорилгоор уг төхөөрөмжийг байрлуулах ёстой байлаа. Энэ бол урьд өмнө хэрэглэгдээгүй цоо шинэ арга байсан бөгөөд зөвхөн нэг удаа л өөр нөхцөлд туршсан юмдаг. Суурилуулан тавих явцад нэлээд бэрхшээл үүсэв. Хэдийгээр төхөөрөмж маань үндсэндээ ажиллаж байсан боловч бидний амласан баталгааг хангаж чадсангүй. Шинэ ажил маань ийнхүү амжилт муутай болсонд би ихэд санаа зовж, тархи руугаа татуулсан юм шиг болов. Бүх бие минь шархиран өвдөж, ихэд шаналсны улмаас нойр хүрэхээ болилоо. Олон шөнө нойр муутай хоносны эцэст хоосон санаа зовнисноос ямар ч сайн юм болохгүй гэдгийг ойлгон, түүнийг даван туулах талаар өөрийн гэсэн арга боловсруулав. Энэ арга маань их үр дүнтэй болсон тул сэтгэлийн зовуурийг арилгах энэ аргыг би гуч гаруй жил хэрэглэж ирэв. Энэ маань тун хялбархан зүйл учраас ямар ч хүн хэрэглэж болно. Энэ арга гурван үе шаттай. Нэгдүгээр шат. Айж сандралгүйгээр бодит байдлыг цэгнэж үзээд, тухайн нөхцөлд байж болох хамгийн муу тохиолдлыг дүрслэн санахыг оролдох хэрэгтэй. Дээрх жишээг авч үзвэл, хэн ч намайг шоронд суулгах юм уу, буудах гээгүй байгаад би огт эргэлзсэнгүй. Их сайндаа ажлаасаа халагдаж магадгүй бөгөөд энэ тохиолдолд эзэд маань шинэ төхөөрөмжийг туршиж ашиглахаас татгалзан түүнд зарцуулсан хорин мянган доллараа алдаж болох юм. Хоёрдугаар шат. Хамгийн муу тохиолдолтой ч эвлэрэхэд бэлэн байх хэрэгтэй. Энэ бүтэлгүй явдал миний нэр хүндийг хугалж улмаар ажилгүйчүүдийн эгнээг нэг хүнээр нэмж болох юм. Гэвч өөр газар ажил олдох найдвар байна гэж би өөрийгөө итгүүллээ. Шинэ ажил маань хуучнаасаа доор байж таарна. Гэхдээ эзэд маань хий цэвэрлэх шинэ арга туршиж байгааг ойлгоод шаардлагатай бол хорин мянган доллар алдахад бэлэн байж


ч болох юм. Шинжлэх ухааны судалгаанд мөнгө зарцуулдаг биз дээ. Ингээд хамгийн муу тохиолдлыг ч давж гарахад бэлэн байгаагаа ойлгомогц бие маань тавирч, олон хоногийн турш анх удаа сэтгэл тайвширсан юм. Гутгаар шат. Энэ мөчөөс эхлэн өөрийнхөө бүх бололцоог учирч болох энэ хамгийн муу тохиолдлыг өөрчлөхөд зориулах хэрэгтэй. Би хорин мянган долларын хохирлыг арилгаж болох боломжийн бүх арга замыг сүвэгч илж эхлэв. Нэлээд олон хувилбараар тооцож үзсэний эцэст дахин таван мянган доллар зарцуулж нэмэлт төхөөрөмж суурилуулбал асуудлыг шийдэж болох юм гэсэн дүгнэлт гаргалаа. Эзэд маань ч зөвшөөрч бид үүнийг хэрэгжүүлсний дүнд хорин мянган доллар алдахын оронд арван таван мянгыг хожсон юм даа. Хэрэв би оюун ухаан, хүч чадлаа төвлөрүүлж чадалгүй зүгээр л санаагаа зовоогоод байсан бол ажилгүй хоцорч, эзэд маань хорин мянган доллараа алдах байсан. Ер нь хамгийн муу тохиолдлыг оюун ухаандаа тунгааж олоод түүнтэй сэтгэл санаагаараа эвлэрч чадвал бид айдсаасаа салж асуудлыг шийдвэрлэх арга замыг сүвэгчлэхэд оюун ухаанаа төвлөрүүлж чаддаг юм байна. Энэ бол гучаад жилийн өмнөх үйл явдал бөгөөд миний амьдралд үнэтэй сургамж болсон юм. Үүний хүчээр би сэтгэл зовних аюулаас бүрэн ангижирч чадсан билээ. Энэ асуудлыг сэтгэл зүйн талаас нь авч үзвэл Уиллис Х. Кэрриэрийн томъёо хамгийн үнэ цэнтэй, практик ач холбогдолтой юм. Яагаад гэвэл энэ томъёо сэтгэл зовнисны улмаас өөрөө хиймлээр бий болгон дунд нь ороод төөрч орхисон түнэр харанхуйгаас гарах чиглэл заасан гэрэл тусгаж өгсөнтэй адил юм. Энэ томъёо бидэнд хөл дээрээ бат зогсох боломж олгоно гэж хэлж болно. Бид юу хийх, яаж тэмцэхээ бараг л мэддэг шүү дээ. Гэхдээ л хөл доор маань тулгуур байхгүй гүн харанхуй руу гулсан ойчиж байвал ямар нэг юм бодож, шийдэж чадах уу даа? Хавсарга сэтгэл зүйн шинжлэх ухааныг үндэслэгч доктор Уилъям Жеймс гучин найман жилийн өмнө таалал төгссөн. Хэрэв тэрээр амьд сэрүүн байсансан бол иймэрхүү хүнд үед хэрхэн сэтгэж ажиллах тухай бидний томъёог чин сэтгэлээсээ сайшаана даа?!.. Доктор өөрийнхөө оюутнуудад “…Хамгийн хүнд байдалтай ч эвлэрч бай. Болж өнгөрсөн үйл явдлыг зөвөөр ухаарах чадвар бол ямар ч хүнд зүйлийн уршгийг даван туулах эхний үе шат болдог юм” гэж үргэлж сургадаг байсан учраас би ингэж хэлэх эрхтэй. Хятадын их гүн ухаантан Лин Юу Тань “Амьдрах сайхан” хэмээх алдарт номдоо яг ийм санааг гаргасан байдаг. Тэрбээр: “Хамгийн муу тохиолдолтой эвлэрсэн үед сэтгэл санаа жинхэнэ тайвширдаг. Сэтгэл зүйн талаас нь авч үзвэл энэ нь шинэ эрч хүч чөлөөлөгдөж буй явдал мөн хэмээн бодном” гэжээ. Тийм ээ, үнэн хэрэгтээ шинэ эрч хүч чөлөөлөх тухай л бид ярьж байна. Хамгийн муу тохиолдолтой эвлэрнэ гэдэг маань алдах юм юу ч үгүй гэсэнтэй ижил юм. Нэг үгээр хэлбэл, бид бусад ямар ч тохиолдолд хожно. “Хамгийн азгүй тохиолдолтой эвлэрмэгц бие маань тавирч удаан хугацааны турш анх удаа сэтгэл тайвшрахыг мэдэрлээ. Энэ мөчөөс эхлэн би сэтгэх чадвартай болсон юм” гэж Уиллис Х. Зэриэр дурсан ярих дуртай. Үнэхээр ухаалаг байгаа биз дээ! Сая сая хүмүүс хамгийн муу хувилбарыг сэтгэлдээ зөвшөөрөн, түүнийг өөрчлөхийн төлөө бүх хүч чадлаа дайчлан тэмцэж сураагүйгээс эгдүүцэн бухимдаж, амьдрал аа үрдэг нь юутай харамсалтай. Тэд амьдралаа өөрчлөхийг оролцохын оронд голдуу “муу заяатай” төрсөндөө гоморхож суудаг. Энэ бүхэн эцсийн эцэст бухимдал хэмээх гунигт байдалд хүргэдэг нь ойлгомжтой.


Уиллис Х. Кэрриэрийн шидэт томъёог амьдралд хэрэглэсэн жишээг сонсох уу? Тэгвэл түүнийг амжилттай хэрэглэсэн манай курсын сонсогч Нью-Йоркийн нэгэн шингэн түлшний худалдагчийн тухай уншигч авгай нартаа сонирхуулъя “Би хүнд шахалтад өртөнө гэж зүүдлээ ч үгүй явсан юм. Урьд нь би иймэрхүү өдөөн хатгалга зөвхөн кинонд л гардаг гэж боддог байсан чинь амьдралд тохиолддог юм байна. За би оршилгүйгээр бүх зүйлийг дэс дараагаар нь яръя. Миний удирддаг нефтийн компанийн мэдэлд хэсэг жолооч ээлжлэн барьдаг нэлээд хэдэн ачааны тэрэг байдаг байсан. Тэр үед Үнэ зохицуулах газрын шаардлагыг хатуу мөрдлөг болгон хэрэглэгчдэд очих хязгаарлагдмал хэмжээтэй бензин бидэнд олгодог байлаа. Би чухам юу болоод байгааг сайн мэдээгүй боловч зарим жолооч манай байнгын хэрэглэгчдийн бензинийг дутуу юүлж өгөөд үлдэгдлийг нь өөрсдөө борлуулдаг байж л дээ. Би энэ талаар өөрийгөө засгийн газрын байцаагч хэмээн танилцуулсан үл таних нэг этгээдээс анх удаа сонсоод их гайхсан юм. Тэрбээр энэ хууль бус ажиллагааны талаар нэг их шуугиан дэгдээхгүйн тулд хахууль өгөхийг шаардав. Түүнд манай жолооч нарын булхайны тухай баримт нотолгоо байсан бөгөөд хэрэв шаардсан мөнгийг нь төлөхгүй бол хэргийг тойргийн прокурорт шилжүүлнэ хэмээн сүрдүүлсэн юм. Мэдээж хэрэг, миний хувьд ямар нэгэн шууд аюул тулгараагүй л дээ. Гэхдээ л хуулийн үүднээс авч үзвэл миний фирм өөрийнхөө ажилтнуудын төлөө хариуцлага хүлээх ёстой байв. Хамгийн гол нь энэ хэрэг шүүхэд шилжвэл сонин хэвлэлүүдэд шуугиан дэгдэж, эвгүй цуу яриа түгж ажил хэрэг маань балран дампуурах болно. Хорин дөрвөн жилийн өмнө эцсийн маань үндэслэл энэ ажил, фирмийнхээ нэр хүндээр би бахархдаг байсан билээ. Би санаа сэтгэлээр унаж улмаар өвчин тусав! Гурван өдрийн турш хоол унднаас гарч, унтаж ч чадсангүй. Ёстой л нэг ацан шалаанд орчихлоо. Яах нь зөв вэ? Энэ луйварчингийн шаардаад байгаа таван мянган долларыг нь төлөх үү, эсвэл хорон ажиллагаагаа явуулсаар бай гэж хэлэх үү? Аль нь ч гэсэн адилхан муухай л хэрэг шүү дээ. Ингээд бүтэн сайны шөнө Карнегийн илтгэх урлагийн хичээлийн үеэс сонсогчдод тарааж өгсөн “Хэрхэн сэтгэл зовнихгүй байж чадах вэ” гэсэн товхимлыг уншиж эхлэв. Жаахан хараад сууж “Хамгийн муу тохиолдолтой ч эвлэрэхэд бэлэн байх” гэсэн Уиллис Х.Кэрриэрийн өгүүллэг тааралдав. Тэгээд л “Хэрвээ би мөнгө өгөхөөс татгалзаад, энэ луйварчид тэр баримт нотолгоогоо тойргийн прокурорт өгвөл хамгийн муугаар бодоход юу болох вэ?” гэдгийг өөрөөсөө асуулаа “Хамгийн муу тохиолдолд Фирм маань дампуурч болох юм. Намайг шоронд хорихгүй. Хамгийн муу нь олон түмний дунд шуугиан дэгдэж ажил төрөлд маань муугаар нөлөөлнө дөө” гэж өөрөө өөрийнхөө асуултанд хариулав. “За яахав, фирм маань худалдан авагчгүй болж дампуураг”. Үүнийг тэсвэрлэж болох юм гэж дотроо бодлоо. Тэгвэл цаашдаа яаж амьдрах вэ, хэрэв ажил маань дампуурвал өөр ажил хайдаг байх даа. Энэ бол нэг их муу ч биш. Би нефтийн салбартаа муугүй мэргэжилтэн учраас нэлээд хэдэн фирм намайг ажилд дуртайяа авна… Ингээд бодоод байтал дотор маань жаахан уужирч, гурван өдөр, гурван шөнө үргэлжилсэн түгшүүрт бодол маань ариллаа. Бодол санаа маань саруул болж шидэт томъёоны гурав дахь шатанд орж, хамгийн муу тохиолдлыг өөрчлөх талаар арга сүвэгчилж эхлэв. Асуудлыг шийдэхийн тулд бүр өөр талаас нь авч үзэв. Ер нь өөрийнхөө өмгөөлөгчтэй зөвлөвөл миний санаанд ороогүй ямар нэг шинэ зүйл хэлж магадгүй. Нээрээ яагаад ийм энгийн зүйлийг одоо болтол санасангүй вэ. Аргагүй шүү дээ. Гэтэл би гэж тэнэг амьтан 72 цагийн турш юм бодоогүй, зүгээр л хоосон санаа зовоод л сууж байсан юм чинь. Маргааш өглөө нь миний өмгөөлөгч тойргийн


прокурорт очиж бүх үнэнийг ярихыг зөвлөлөө. Би ч дуртай зөвшөөрөв. Энэ түүхийг сонсоод прокурор маань “Манай тойрогт сүүлийн хэдэн сарын турш иймэрхүү аргаар мөнгө завшсан хэрэг хэд хэдэн удаа гарсан бөгөөд өөрийгөө “Засгийн газрын байцаагч” хэмээн нэрлэсэн тэр этгээд бол Цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаа гэмт хэрэгтэн гэдэг юм байна шүү. Миний баярласан гэдэг ч жигтэйхэн. Хожим нь мэргэжлийн луйварчинд таван мянган доллар төлөх үү, үгүй юу гэж гурван өдөр, шөнийн турш өөрийгөө зовоон үйлээ үзэж байснаа санаад инээд хүрдэг юм. Энэ бүхэн надад насан туршдаа санаж явах сургамж боллоо. Одоо ч гэсэн ямар нэгэн тулгамдсан асуудал тохиолдоход санаа зовнилгүй, тайвнаар хандаж, “У.Кэрриэр өвгөний томъёо” гэж өөрөө нэрлэсэн энэ аргыг хэрэглэдэг. Уиллис Х.Кэрриэрийг заводад хий цэвэрлэх төхөөрөмж угсрах гэж үйлээ үзэж байх тэр өдрүүдэд Небраск муж улсын Брокен-Боу хотын нэгэн залуу иргэн гэрээслэлээ бичиж байсан юм. Түүний нэрийн Эрл. П. Хенни гэдэг бөгөөд ходоодны арван хоёр нугалаа гэдэс нь шархалсан хүн байв. Гурван өөр эмч, түүний дотор ходоод гэдэсний шарх өвчний нэрд гарсан мэргэжилтэн хүртэл түүний өвчин эмчилгээгүй гэдгийг хэлж өгчээ. Тэд хоолны нарийн горим баримтлан тайван байж, гэрээслэлээ бичихийг зөвлөсөн ажээ. Эрл.П.Хенни өвчний улмаас өндөр цалинтай сайхан ажлаасаа гарч, гэртээ зүгээр сууж ойртож буй үхлээ хүлээж байлаа. Тэрээр эцсийн бөгөөд өвөрмөц сонин шийдвэр гаргав. “Амьдрах хугацаа маань тун бага үлдсэн тул энэ тоотой хэдэн хоногт хүслээ хангаж авъя. Би урьд нь дэлхийг тойрон аялахыг мөрөөддөг байв. Одоо л түүнийгээ биелүүлэх хэрэгтэй” … Ингээд л улсын онгоцны тасалбар худалдаж авлаа. Эмч нарын сандарсан гэдэг тоймгүй. “Ноён Хенни, та энэ аялалд явбал таны цогцсыг далайд оршуулах болно гэдгийг бид танд сануулах үүрэгтэй” гэж эмч нар хэлжээ. “Үгүй шүү, намайг төрсөн хотод, гэр бүлийн маань газар бунханд оршуулах талаар би төрөл садангуудтайгаа тохиролцсон. Ийм ч учраас би аялалд гарахдаа тусгай авс захиалаад авч явна” гэж тэр хариулжээ. Ийнхүү Хэнни бүх зүйлийг урьдчилан бэлтгэж усан онгоцны компанитай түүнийг нас барвал юу хийх талаар тохиролцоод аялалд гарлаа. Хэрэв үхвэл цогцсыг нь тусгай хөргөгчид хийж онгоцоор нутаг руу нь илгээхийг хүссэн ажээ. Тэрбээр, Эгэл хүн та үхлээс бүү ай! Энэ өдрийн тавилангаас зайлж битгий зугт! Өнгөрсөн мөч, ирээдүйн мөчид бүү итгэ! Өнөөдрийнхөө хоромд л жаргаж цэнгэж ав!... гэсэн өвгөн Омарын шүлгийн мөрүүдээр өөрийгөө зоригжуулан аялалд гарав. Аялах үеэр ууж идэж наргиж явлаа. Со дтой виски шимж, урт янзуур зуугаад л, африкийн туземчуудын жигтэй хачин хоолыг хүртэл тууж гарлаа. Нөгөө хоолны нарийн горим бүр алдагдав. Олон жилийн турш анх удаа цэнгэл жаргал гэгчийн бүрэн амсаж үзэв! Далайн шуурга, улирлын салхитай ч тааралдаж, зөвхөн айснаасаа болоод үхэх ёстой байтал харин ч дэврүү хүсэл маань оргилно. Энэ хугацаанд тоглож, дуулж цэнгэн олон шинэ найз нөхөдтэй болж, шөнө болтол наргиж байв. Хятад, Энэтхэгт очоод тэндхийн ядуу зүдүү байдал, өлсгөлөнг нүдээр үзэж, түүнтэй харьцуулахад америк дахь миний ажил төрлийн зовлон, бэрхшээл маань диваажин байжээ гэдгийг ойлгов. Би ийнхүү хэрэггүй юманд санаагаа зовоож, магадгүй түүнээсээ болж өвчнөө хүндрүүлснээ ойлгон, бие маань засарч сайжирлаа. Нутагтаа эргэж ирэхэд жин маань даруй есөн фунтээр нэмэгдсэн байж билээ. Ходоодны шарх өвчтэй байснаа ч бараг мартчихав. Миний бие хэзээ ч ийм эрүүл байсангүй. Би нөгөө авсаа эзэнд


нь даруй буцааж зараад ажилдаа орсноос хойш нэг ч удаа өвдөөгүй гэж тэр залуу манай курст ирүүлсэн захидалдаа дурджээ. Энэ бүх үйл явдал өрнөж байх үед Эрл.П.Хэнни, Уиллис Х.Кэрриэр болон түүний шидэт томъёоны талаар юу ч олж сонсоогүй байсан юм. Гэхдээ, “Би энэ аргыг санамсаргүй хэрэглэсэн одоо ойлгомжтой байна. Байж болох хамгийн муу тохиолдол болох үхэлтэйгээ би эвлэрч ээ. Дараа нь үлдсэн тоотой хэдэн хоногт хүслээ гүйцээж авъя гэж шийдсэн маань энэ азгүй тохиолдлоо өөрчлөн сайжруулах алхам болсон байна. Хэрэв би аяллынхаа хугацаанд урьдын адил санаа зовнин, биеэ чагнаад байсан бол нутагтаа авсан дотор л хүргэгдэж ирэх байсан. Би биеэ сул хаяж, бүх түгшүүр зовлонгоо мартжээ. Ийнхүү сэтгэл санаагаараа тайван байсан нь надад шинэ эрч хүч хайрлаж, миний амь насыг аварсан байна” гэж тэрбээр ярьсан юм. За тэгэхлээр, бидний дээр өгүүлсэн шидэт томъёоны ачаар Уиллис Х. Кэрриэр хорин мянган долларын өртөгтэй гэрээт ажлаа гүйцэтгэж, Нью-Йоркийн бензин түгээгч луйварчны занганаас мултарч, Эрл. П. Хэнни амь насаа аварчээ. Энэ томъёо танд ч гэсэн үйлчилж санаа сэтгэлийг чинь зовоосон зарим асуудлаа шийдвэрлэхэд тус болох юм биш биз? Тэр ч байтугай, хэзээ ч бүтэхгүй гэж санагдаж байсан зүйлийг чинь шийдвэрлэхэд туслахыг хэн байг гэх вэ? Үүнээс үүдэн гарах хоёр дахь мөрдлөг гэвэл, хэрэв сэ тгэлийг чинь зовоосон асуудал тулгарвал Уиллис Х. Кэрриэрийн шидэт томъёог хэрэглэж бай. Түүнийг дахин нэг сануулахад илүүдэхгүй. “Учирч болох тохиолдлоос хамгийн муу нь аль вэ” гэдгийг өөрөөсөө асууж байн. Зайлшгүй шаардлага гарвал энэ тохиолдолтой эвлэрэхэд өөрийгөө бэлтгэ! Дараагаар нь түүнийг яаж даван туулж болох вэ гэж тайван бодох хэрэгтэй. ГУРАВДУГААР БҮЛЭГ СЭТГЭЛ ЗОВНИСНООС БОЛЖ ЯМАР УРШИГ УЧИРЧ БОЛОХ ВЭ? “Сэтгэлийн зовуурьтайгаа тэмцэж чаддаггүй ажил хэрэгч хүмүүс залуугаараа нас нөгчдөг” Доктор АЛЕКСИС КАРРЕЛЬ Хэдэн жилийн өмнө нэгэн үдэш манай хөрш хонхыг маань дарж гэр бүлээрээ цагаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийлгэхийг ятгаж гарлаа. Тэрбээр Нью-Йорк хотын олон айлын хонхыг дарж тариа хийлгэхийг уриалж явсан мянга мянган сайн дурынхны нэг нь байж. Айж сандарсан хүмүүс тариа хийх цэгүүдийн урт дараалалд цувран зогсоно. Зөвхөн бүх цэгүүдийн хэсэг, томоохон үйлдвэрийн дэргэд иймэрхүү цэгүүд байгуулан хоёр мянга гаруй эмч, сувилагч нар нойр хоолгүй ажиллаж байлаа. Яагаад ингэж сандарцгаасан бэ? Нью-Йорк хотод найман хүн цагаан бурхан тусаж, хоёр нь нас барсан ажээ. Бараг найман сая хүн амаас хоёр хүн. Би эдүгээ хүртэл Нью-Йорк хотод гучин долоон жил амьдарч байгаа боловч цагаан бурхан өвчнөөс хэд дахин илүү хохирол учруулдаг өвчин болох сэтгэлийн зовууриас аврах гэж хонхыг маань түгшүүр зарлан жингэнүүлэхийг ерөөсөө сонсоогүй билээ. Сайн дурынхны хэн нь ч хонхыг маань дарж АНУ-ын арав дахь иргэн бүр сэтгэл зовнин, оюун санааны дарамтад орсны улмаас мэдрэлийн ядаргаа тусдаг гэдгийг сануулж байсангүй. Харин та бүхний хаалгыг чинь тогшиж үүнийг сануулах үүднээс энэхүү бүлгийг


бичсэн юм. Анагаах ухааны талаар Нобелийн шагнал авсан нэрт эрдэмтэн, доктор Алексис Каррель “Сэтгэлийн зовуурьтайгаа тэмцэж чаддаггүй ажил хэрэгч хүмүүс залуугаараа нас нөгчдөг” гэж хэлж байв. Гэрийн эзэгтэй малын эмч, ажилчин хүмүүс ч мөн ялгаагүй шүү дээ. Тэр жил би амралтаараа Санта-Фегийн төмөр замын эмнэлгийн ажилтан доктор О.Ф.Гобертэй цуг Техас болон Нью-Мексик мужаар авто машинаар аялсан юм. Тэрбээр Мексикийн булан, Колорадо болон Санта-Фе мужийн эмнэлгийн холбооны дотрын өвчний ерөнхий эмчийн алба хашдаг байв. Бид хоёр сэтгэлийн зовуурь хүмүүст хэрхэн нөлөөлдөг талаар ярилцаж байтал доктор Гобер, “Хэрэв айж түгшин, сэтгэлээ зовоолгүй байж чадсан бол надад үзүүлдэг өвчтөний лав далан хувь нь өөрсдөө эдгэрэх байсан. Тэд санаагаараа өвчилсөн гэж би хэлэх гээгүй. Тэдний өвчин шүд өвдөхтэй адил бодит зүйл бөгөөд ихэнх тохиолдолд түүнээс олон зуу дахин ноцтой өвчин байдаг. Хоол боловсруулах эрхтэн муудах, ходоод шархлах, зүрх өвдөх, нойр багасах, толгой эргэх болон зарим төрлийн саа зэрэг нэлээд хүнд өвчнийг сэтгэл зовнисны улмаас үүсдэг тухай ярьж байгаа юм шүү”. Эл өвчнүүд үнэхээр бодитой юм. Би өөрөө арван хоёр жилийн турш ходоодны шархаар өвчилсөн болохоор юу яр ьж байгаагаа сайн мэдэж байна. Айж түгшсэнээс болоод сэтгэл зовниж эхэлдэг. Үүний улмаас хүмүүс сэтгэлийн хөөрөл, уур уцаарт автагдан улмаар ходоод, дотор эрхтэндээ нөлөөлснөөс ходоодны шүүсний ажиллагаа өөрчлөгдөж ходоод шархлах боломж нэмэгддэг гэж тэр хэлсэн юм. Доктор Жозеф Ф. Монтэгью, “Тархины үйл ажиллагааны улмаас ходоод муудах нь” номдоо, “Ходоодны шарх өвчин т аны идсэнээс болж үүсдэг гүй юм. Харин та мэдрэлээ ядрааж “таныг идэж байгаа зүйлээс болж ходоод шархалдаг” гэж бичжээ. Алдарт эмч, доктор Мэйогийн нэрээр нэрлэгдсэн эмнэлгийн их эмч, доктор У. С. Алварес, “Хүмүүсийн сэтгэл санааны хөөрөл, дарамтын ихсэх багасахаас болж ходоодны шарх өвчин нэмэгдэх, эдгэрэх үзэгдэл их гардаг” гэжээ. Тэрбээр эмнэлэгт нь ходоодоо эмчлүүлж байсан 15000 өвчтөний судалгаанд түшиглэн ийм дүгнэлт хийсэн болохоор шинжлэх ухааны үндэстэй гэдэг нь эргэлзээгүй. Таван өвчтөний дөрвийнх нь ходоод өвчлөх ямар нэгэн бодгаль шалтгаан байхгүй байжээ. Айж түгших сэтгэл зовних, үзэн ядах, хэт хувиа бодох, бодит байдалд зохицох чадваргүй байх зэрэг нь ходоодны төрлийн өвчин үүсэх, ходоод шархлах үндсэн нөхцөл байдаг байна. Ходоодны шарх таны аминд хүрч магадгүй. “Амьдрал сэтгүүлд мэдээлснээр үхэлд хүргэдэг өвчний дотор эл өвчин аравдугаарт ордог ажээ. Би саяхан Мэйогийн эмнэлгийн доктор Гарольд С.Хабейнтэй захидлаар харилцсан юм. Тэрбээр, хөдөлмөрийн эрүүл аху йн чиглэлээр ажилладаг. Америкийн дотрын эмч, мэс засалчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг бага хуралд тавьсан илтгэлдээ захиргааны 176 ажилтны эрүүл мэндэд хийсэн судалгааны дүнг тусгасан юм. Эдгээр хүмүүсийн дундаж нас 44.3 байсан бөгөөд гуравны нэг нь дөчин тав хонолгүй зүрх муудах, ходоодны их зам шархлах, цусны даралт ихдэх зэрэг оюуны хүнд ачаалалтай хүмүүс голдуу тусдаг өвчнөөр өвчилсөн байв. Манай ажилтнуудын гуравны нэг нь дөчин тав хүрэлгүй зүрхний өвчин, ходоодны шарх, өндөр даралт өвчнөөр эрүүл мэндээ алддаг гэж бодоход үнэхээр аймаар. Тэд ямар их үнээр амжилтанд хүрч байна гээч!” Амжилт гэж хэлэхэд хэцүү, энэ бол амжилт биш. Ходоодоо шархлуулж эсвэл зүрхний өвчин тусаж байж албан тушаал ахиж буй хүнийг сайн явна, амжилт гаргаж байна гэж хэлж болох уу даа! Эрүүл мэндээ хохироох юм бол бүх дэлхийг эзэгнээд ч ямар ашиг байхав. Дэлхийг захирдаг хүн ч гэсэн нэг л оронд унтаж, өдөрт гурван удаа хоол иддэг. Уурхайчин, газар малтагч ч ялгаагүй ингэх бөгөөд харин тэд өндөр цалинтай дарга, захирагч нараас илүү сайн унтаж, хоол ундандаа дуртай байдаг байх. Ний нуугүй хэлэхэд,


томоохон төмөр зам юмуу, тамхины фирмийн дарга, захирагч болоод дөчин тав хүрэлгүй эрүүл мэндээ алдсанд орвол Алабамын талд хонь хариулж, бишгүүр үлээж явсан нь дээр. Тамхины фирм гэснээс саяхан Канадын ой дахь амралтад амарч байхдаа зүрхний дутагдлаар нас нөгчсөн дэлхийд зартай нэгэн фирмийн эзэн санаанд орлоо. Тэрбээр хэдэн саяын хөрөнгөтэй болж аваад жаран нэ гтэйдээ таалал төгслөө. Ажилдаа “амжилт” олохын тулд амьдралынхаа олон жилийг зориулсан нь мэдээж. Гэхдээ тамхины заводын энэ эзэн хэдэн саяын хөрөнгөтэй болсон боловч халаасандаа ганц ч долларгүй мөртлөө наян зургаа насалсан Миссури мужийн хөдөөний жирийн тариачин миний эцгийн олсон амжилтын талд нь ч хүрээгүй гэж би боддог. Алдартай эмч, ах дүү Мэйо нар манай улсын эмнэлгийг орны тал хувийг мэдрэлийн ядаргаатай холбоотой өвчнөөр өвдөгсөд эзэлдэг гэж мэдэгдсэн билээ. Гэтэл нас нөгчсөний дараа эдгээр хүмүүсийн тархийг хүчтэй дуран авайгаар өсгөж харахад ихэнх тохиолдолд тэдний тархи нь олимпийн аварга Жек Демпсиний өвчин нь тархи мэдрэлийн системийн бодгаль эвдрэлээс бус, итгэл алдах, санаа зовних, айж түгших цөхрөнгөө баран гутрах зэрэг сэтгэл хөдлөлөөс болж үүссэн байна. Эртний Грекийн гүн ухаантан Платон “Эмч нар хүний сэтгэлийг эмчлэлгүй биеийг нь эдгээх гэж оролддогоос их алдах юм. Гэтэл хүний сэтгэл бие хоёр нэг нэгдмэл цогц зүйл учраас тэдгээрийг салган эмчилж болохгүй” гэж сургасан байна. Эмнэлгийн шинжлэх ухаан энэ аугаа их үнэнийг ойлготлоо хорин гурван зууныг туулжээ. Бид саяхнаас л сэтгэл зүйн анагаах ухаан хэмээх эмнэлгийн шинжлэх ухааны шинэ салбарыг хөгжүү лж эхэллээ. Энэ салбар хүний оюун санаа, бие махбодыг нэгэн зэрэг анагаадаг. Үүнийг улам хөгжүүлж, төгөлдөржүүлэх хэрэгтэй. Анагаах ухаан сая сая хүний амь насанд хүрсэн цагаан бурхан, булчин задрах тахал, шар зэрэг халдварт өвчнийг үндсэндээ устгаж чадсан. Харин өвчин зөөгч нянгийн үйлчлэлээр бус сэтгэл хөдлөлөөр үүдсэн өвчнүүдийн талаар анагаах ухаанд хийсэн гавьтай юм алга байна. Гэтэл ийм өвчнөөр нэрвэгдэгсдийн тоо хэтрүүлж хэлэхэд гэрлийн хурдтайгаар өсөөд байдаг. Байдал хэвээр үргэлжилбэл одоо амь дарч байгаа хорин америк хүн тутмын нэг нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэгдэх болно гэж эмч нар тооцоолжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр цэрэгт татагдсан залуусын зургааны нэг нь мэдрэл муудсан шалтгаанаар хугацаанаасаа өмнө халагдсан байна. Ямар учраас сэтгэл зүйн шалтгаантай өвчин бий болдог юм бэ? Хэн нь ч энэ асуултад бүрэн гүйцэд хариулт өгч чадахгүй. Гэхдээ л айж түгших, санаа зовних явдал нэлээд тохиолдолд өвчний шалтгаан болдог гэдэгт би эргэлзсэнгүй. Бодит амьдралын хатуу нугачааг давж чадалгүй, сэтгэлээр унаж гутарсан хүмүүс гадаад орчноос өөрийгөө тусгаарлан хиймлээр буй болсон “өөрийнхөө ертөнцөд” амьдарч эхэлдэг. Тэд ийнхүү зовлон гунигаасаа салах гэж оролддог байна. Энэ мөрүүдийг бичиж байх үед доктор Эдвард Подольскийн “Сэтгэл зовнихоо больж, хэвийн амьдралаар амьдарцгаа” гэсэн нэртэй ном ширээн дээр маань дэлгээстэй байна. Та бүхэн энэ номын зөвхөн гарчгийг нь сонирхоцгоо л доо: “Сэтгэлийн зовнил зүрхэнд яаж нөлөөлөх вэ” “Цусны даралт нэмэгдэх үзэгдэл сэтгэл зовнилтой ямар холбоотой вэ” “Сэтгэл зовнисноос үе мөчний шархираа өвчин үүсэж болох нь” “Ходоодны өвчнөөр өвчлөхгүйн тулд сэтгэл зовнихгүй байж сур” “Сэтгэлийн зовнил амьсгалын замын өвчин үүсгэж болох нь” “Сэтгэлийн зовнил ба бамбай булчирхай” “Сэтгэл зовнисны улмаас шижиж (диабет) өвчнөөр өвдөх нь”


Нэрт сэтгэл зүйч Карл Меннингер “Хүн өөрийнхөө эсрэг” гэдэг номдоо мөн л сэтгэл зовних асуудлыг хөндсөн билээ. Доктор Меннингер сэтгэлийн хөөрлийн сөрөг нөлөөллөө барьж чаддаггүй гээс хүн өөртөө ямар их уршиг тарьдгийг үнэмшилтэйгээр нээн харуулсан юм. Хэрэв та амь насаа хөнөөхөө болихыг хүсэх аваас энэ номыг олж аваад найз нөхдөдөө дамжуулж уншуулаарай. Уг ном ердөө дөрөвхөн долларын үнэтэй тул ийм хямдханаар өөрийнхөө эрүүл мэндэд хамгийн оновчтой мөнгөн хуримтлал оруулах цорын ганц бололцоо танд олдож магадгүй. Хамгийн сэтгэл хөдлөл багатай хүн ч гэсэн санаа зовнисноос болоод өвдөж мэднэ. Уншигчдын маань сайн танил генерал Грант иргэний дайн шувтрах гэж байхад үүнийг нотолсон юм. Түүний яриаг уншигч авгай нартаа сонордуулъя. Грантын цэргүүд Ричмонд хотыг есөн сарын турш бүслэн хааж байсан цаг. Түүний дайсан генерал Лигийн цэргүүд бут цохигдон, өлсгөлөнд нэрвэгдэж, сэтгэл санаагаар доройтон бүхэл бүтэн хороогоороо оргож б айв. Зарим цэргүүд майхандаа мөргөл үйлдэн уйлаан майлаан болж, солиорох дөхөж байв. Тэд хариугүй бууж өгөх гэж байсан юм. Лигийн цэргүүд хөвөн, тамхины агуулахуудыг шатааж, түймрийн дөлд автагдсан хотоос шөнөөр зугтан оджээ. Грантын арми дайснаа цуцалтгүй нэхэн мөрдөж явсан бөгөөд Шериданы морин цэргүүд өмнөдийнхний ар талаас нь довтолж, төмөр замын даланг дэлбэлэн, хангамжийн зүйлс тээвэрлэсэн галт тэргүүдийг олзлон авч иргэний дайн ялалтаар дуусах гэж байлаа … Харин генерал Грант толгой нь хүчтэй өвдсөний улмаас хараа нь бүрэлзэн, армиасаа хоцорч, хөдөөгийн нэгэн айлд хонохоор үлджээ. “Би шөнөжингөө гичтэй усанд хөлөө дүрэн, шилэн хүзүү, бугуйндаа гичийн гоюу тавьж хонолоо. Өглөө бие гайгүй болох байх гэж найдаж байсан юм” гэж генерал хожим нь дурсамждаа бичсэн байдаг. Үнэхээр маргааш өглөө нь эдгэрч, цоо эрүүл болжээ. Харин усны ачаар бус, сайхан мэдээ сонсоод эдгэрсэн аж. Харанхуй шөнөөр яаран довтолгож ирсэн морин цэргийн офицер бууж өгөх тухай генерал Лигийн захидлыг авч иржээ. Уг офицерыг мэдээгээ дамжуулах үед миний толгойн өвчин намжаагүй байсан боловч түүнийг уншмагц л бүх өвчин маань алга болчихсон юм даа” гэж генерал бичжээ. Сэтгэл зовнин, оюуны их ачаалалдаа дарагдан ядарснаас генерал Грант өвчилсөн гэдэг нь мэдээж. Түүний тархинд баяртай мэдээ тусаж, өөртөө итгэх итгэл, амжилт ялалтын баярт хөтлөгдөн сэтгэл хөдлөлийн эерэг тал нь давамгайлснаас тэр дороо өвчин нь эдгэрчээ. Далан жилийн дараа Франклин Рузьвелтийн засгийн газрын сангийн сайд (бага) Генри Мортентау сэтгэл зовнисны улмаас толгой нь эргэдэг болохыг өөрийнхөө жишээн дээр нотолсон юм. Улаан буудайн үнийг өсгөхийн тулд ерөнхийлөгч нэг өдөр 4400000 бушель үр тариа худалдан авсныг сонсоод үнэхээр сэтгэл түгшжээ. “Энэ мэдээг сонсоод л миний толгой эргэж эхэлсэн. Би гэртээ харьж үдийн хоолны дараа бүтэн хоёр цаг унтаж билээ” хэмээн тэрбээр өдрийн тэмдэглэлдээ бичсэн байв. Сэтгэлийн зовуурь хүмүүст ямар их уршиг тарьдгийг мэдэхийн тул номын санд юмуу, эмчид очих хэрэггүй. Энэ номыг бичиж суухдаа хүртэл байрныхаа цонхоор харахад л ийм жишээ нүдэнд тусаж байна. Зөвхөн нэг хороололд гэхэд л сэтгэл зовнисноос хажуугийн байрны нэг гэр бүл маргалдан өөр нэг гэр бүлд (манай хөрш) шижингээр өвдсөнийг харж болно. Үнэт цаасны зах зээлд хувьцааны үнэ буурснаас хөршийн маань шээс, цусан дахь чихрийн хэмжээ ихэссэн нь шинжилгээгээр нотлогджээ. Францын алдарт гүн ухаантан Монтень төрөлх хот Бордогийн даргаар сонгогдохдоо хотын иргэдэд хандан: “Би та бүхний ажил хэргийг гартаа авахад бэлэн байна, харин элэг, уушгиндаа бол үгүй шүү” гэж хошигнож байжээ.


Түрүүнд дурдсан манай хөрш үнэт цаасны зах зээлийн өөрчлөлт өөрийнх нь цусанд нөлөөлсөн гэдэгт хэт итгэснээс арай л амиа алдаагүй өнгөрсөн. Сэтгэлээр их шаналбал та шархираа юм уу, артритаар өвчилж тахир дутуу болж ч магадгүй, артрит өвчнийг анагаах талаар дэлхийд алдартай Корнелийн их сургуулийн анагаах ухааны дацангийн профессор, доктор Рассел С.Сесил эл өвчин үүсэх дараах дөрвөн үндсэн шалтгааныг дурджээ. Үүнд: Гэр бүл салж сарних: Санхүүгийн дампууралд орж хөрөнгөө алдах буюу бусад ямар нэг зовлон учрах: Ганцаардаж, сэтгэл зовних Удаан хугацаагаар далд гомдох. Хүн бүр сэтгэл хөдлөлтэй холбоотой энэ дөрвөн шалтгаанаар артритаар өвчилдөггүй гэдэг нь мэдээж. Гэхдээ л эл өвчнөөр өвчлөх хамгийн түгээмэл нөхцөл нь дээрх хүчин зүйл юм. Тухайлбал, миний нэг найз санхүүгийн хямралд орж ихээхэн дарамтад өртсөн. Хий түгээх к омпани байрных нь хийг хааж, банк байшингийнхаа барьцааг худалдан авах эрхийг нь хасжээ. Яг энэ үеэр эхнэр нь артрит өвчинд нэрвэгдэн шаналж эхэлсэн юм. Хэдийгээр янз бүрийн эм тан хэрэглэн, хоолны нарийн дэг, баримталж байсан боловч өвчин нь илааршсангүй. Харин тэдний гэр бүлийн санхүүгийн байдал хэвийн болмогц л өвчин нь эдгэрчээ. Сэтгэл зовнисноос болж эрүүл шүд ч хорхойтдог байна. Доктор Уилъям И. Л. Макгонигл Америкийн эрүү, нүүрийн мэс заслын эмч нарын хуралдаан дээр хэлсэн үгэндээ, “Сэтгэл зовних, биеэ чагнах, айж түгших үндсэн дээр тархинд сөрөг нөлөөлөл бий болсноос … хүний бие махбодын кальцийн солилцоо алдагдан шүд хорхойтож болно” гэж тэмдэглэжээ. Тэрбээр эхнэр нь гэнэт өвчлөхөд санаа сэтг эл зовнисон эрүүл шүд нь хорхойтсон нэгэн залуугийн тухай бодит жишээ ярьсан юм. Энэ залуугийн эхнэр эмнэлэгт хэвтсэн гурван долоо хоногт түүний есөн шүд хорхой иджээ. Энэ бол яах аргагүй санаа сэтгэл зовнисонтой холбоотой. Та бүгд бамбай, булчирхайн хурц илрэлтэй хүнийг харсан уу? Би ийм нэлээд хүмүүстай учирч байсан бөгөөд тэд голцуу чичирч дагжин, сүнсээ зайлтал айж цочсон хүмүүсийг санагдуулдаг байсныг шударгаар хэлэх ёстой. Хүний бүх бие махбодын үйл ажиллагаа зохицуулж байдаг бамбай булчирхайн үүрэг суларснаас ийм болдог аж. Үүний улмаас зүрхний ажиллагаа түргэсэж бие махбод маань зүйрлэж хэлбэл, амыг нь салхины өөд харуулж тавьсан зуухны галтай адил болог. Ийм тохиолдолд халаглаа хийлгэх юм уу, эмчилгээ эрчимжүүлэхгүй бол амь насаа ч алдаж болзошгүй. Нэг үгээр хэлбэл, өвчтөн дотроосоо “өөрийгөө шатаадаг” юм. Саяхан би бамбай булчирхайтай нэг найзыгаа гучин найман жил уг өвчнийг эмчилсэн нэгэн алдарт эмчид үзүүлэхээр Филадельфи хотод очлоо. Эмч найзыг маань үзэнгүүтээ шууд л, “Юунд сэтгэл зовнисноос эрүүл мэнд чинь ингэтлээ муудаа вэ?” гэж асууж билээ. Хэрэв та сэтгэлээ барьж тайван байхгүй бол зүрх чинь өвдөж, ходоод чинь шархлах буюу шижин өвчин тусаж болох юм. “Эдгээр өвчнүүд ойр дотны садан төрөл юм” гэж тэрхүү нэртэй эмч найзад маань анхааруулав. Нээрээ ч дээрх өвчин сэтгэл зовнилоос гаралтай учир аргагүй л ах дүү юм даа. Би сэтгэлээ тайван байлгах чадвартай болсон гэж Мэрл Оберон надтай ярилцлага хийхдээ итгэлтэйеэ хэлсэн юм. Кино жүжигчний гол баялаг болох гоо сайхныг бусниулах дайсан бол сэтгэлийн зовуурь юм гэдгийг алдарт жүжигчин эмэгтэй сайн ойлгосон байв. “Би анх жүжигчин болох хүсэлдээ хөтлөгдөн ирэхдээ маш их айж сандарч байлаа. Энэтхэгээс Лондонд ирсэн жирийн нэгэн эмэгтэй ажил олоход үнэндээ хэцүү байсан нь мэдээж. Олон кино найруулагчдыг царайчилж явсан боловч намайг тоож кинонд


тоглуулсангүй. Хуримтлуулсан жаахан мөнгө маань ч дуусаж байв. Би бүтэн хоёр долоо хоногийн турш ганц жигнэмэг аяга усаар л гол зогоосон болохоор зөвхөн сэтгэлээр унаад зогссонгүй ходоод маань хонхолзох болов. Тэр үед би өөртөө, “Чи ч тэнэг амьтан юм даа. Кинонд тоглож чадахгүй байж болно. Чамд туршлага байхгүй шүү дээ. Урьд нь ямар кинонд тоглосон биш. Чамайг аврах ганц зүйл бол хөөрхөн царай л юм даа” гэж хэлдэг байв. Ингээд нэг өдөр өөрийгөө толинд харсан чинь золтой л муужирсангүй. Нөгөө сайхан царай зүсээ алдаж, нүүрэнд маань үрчлээ суужээ. Ядарч шаналсан хүний цонхигор царай л учрыг үл ойлгох үнэнч толинд харагдлаа. Хамгийн гол нь сэтгэл зовнихгүй байх явдал юм” гэж тэр хэлсэн юм. Санаа сэтгэл зовнисноос духанд үрчлээ сууж, нүүр царай баргар болдог. Тэр байтугай үс маань цайж, зарим тохиолдолд бүр халцарч унадаг байна. Сэтгэлээр унасан хүний нүүрний арьс нь үрчийж, эсэргэнэ бижрүү, батга гардаг … Зүрхний өвчин одоо америкчуудын хамгийн аюултай дайсан болоод байна. Дэлхийн хоёрдугаар дайны талбарт гурван зуугаад мянган дайчид амь эрсэдсэн билээ. Гэтэл яг энэ хугацаанд хоёр сая америк иргэн зүрхний өвчнөөр таалал төгссөн бөгөөд тэдний тэн хагас нь хүнд ачаалал, сэтгэлийн зовнилоос болж өвчилсөн юм. Ийм ч учраас доктор Алексис Каррель “Сэтгэлийн зовуурьтайгаа тэмцэж чаддаггүй ажил хэрэгч хүмүүс залуугаар нас нөгчдөг” гэж онож тодорхойлжээ. Аливаа зүйлд тайван тэвчээртэй ханддаг зан чанараараа бусдаас эрс ялгардаг АНУ-ын өмнөд мужийн хар арьстнууд болон хятадууд зүрхний өвчнөөр цөөн өвчилдөг нь санамсаргүй зүйл биш. Зүрхний дутагдлын улмаас таалал төгссөн хөдөөгийн эмч нарын тоо нутгийн ардуудынхаас 20 дахин их байдаг аж. Тэдний ажил үнэхээр хүнд ачаалалтай гэдэг нь эндээс ойлгогдож байгаа байх. Хөдөөгийн эмч нар ийм өндөр үнээр бидний эрүүл мэндийг хамгаалж байсан юм. Уилъям Жеймс нэг удаа: “Бурхан бидний нүглийг өршөөж болох юм. Харин тархи мэдрэлийн систем хэзээ ч үгүй“ гэжээ. Сүүлийн жилүүдэд хамгийн түгээмэл халдварт таван өвчнөөр нас барсан хүмүүсээс тав дахин олон америкчууд амиа хорлосон тухай баримт сэтгэлийг түгшээх болов. Яахлаараа ингэдэг байна вэ? Ихэнх тохиолдолд “Сэтгэл зовнисноос” гэсэн ганц хариултыг л хэлж болно. Хятадын цэргийн харгис жанжнууд олзлогдсон цэргүүдийн хөл гарыг хөдөлгөөнгүй хүлж усны урсгал зулай руу нь тасралтгүй, өдөржин шөнөжин гоожуулан тарчлаадаг байжээ. Чив чимээгүйн дунд усны дусал нэгэн хэмээр тасралтгүй тог… тог … хэмээн гоожсоор байгаад сүүлдээ алхаар дэлсэж байгаа мэт болж өвдөж эхэлдэг аж. Хөдөлж ч чадахгүй хөөрхий олзлогдогсод эцэстээ солиордог байна. Ингэж хүнийг тарчлаах аймшигт аргыг Испанийн католик шашинтын залхаан цээрлүүлэгчид болон германы хорих лагерьт гитлерчүүд ч хэрэглэдэг байсан. Сэтгэл түгшин санаа зовних нь ч зулай руу тасралтгүй дуслах усны дусалтай адилаар хүний мэдрэлд нөлөөлдөг учир байнгын сэтгэлийн дара мтад орсон хүмүүс ихэнх тохиолдолд солиорох буюу амиа хорлодог ажээ. Би Миссури муж улсын хөдөө тосгонд амьдарч байхдаа хөрш Билли Сандигийн ярьдаг хойд насны халуун тамаас сүнсээ зайлтал айдаг байсансан. Гэхдээ хөрш маань сэтгэл нь байнга түгшиж байдаг хүмүүсийн энэ насандаа эдэлдэг хүнд зовлонгийн талаар нэг ч үг дурсаагүй. Жишээ нь, та үргэлж сэтгэл санааны дарамттай амьдрах юм бол хэзээ


нэгэн цагт эмнэлгийнхний стенокарди хэмээн нэрлэдэг хүмүүсийн аюултай өвдөлтөд өртөж болох юм. Ийм үед та өвчиндөө шаналан ёолж, амь тэмцэн орилох болно. Үүнтэй харьцуулахад “тамын тогоонд” чанагдаж буй хүмүүсийн орилох чимээ хүүхэд уйлах шиг сонсогдоно доо. Та “Бурхан минь, хэрэв энэ өвчин маань намждаг юм бол би хэдийд ч юунд ч санаагаа зовоохгүй байж чадна” гэж өөртөө тангараглах болно. “Намайг хэтрүүлж байна гэж бодвол өөрийнхөө эмсээс асуугаарай. ” Мэдээж та амьдралд дуртай, урт насалж эрүүл энх амьдрахын хүсдэг биз дээ? Тэгвэл би танд мөн л доктор Алекиси Каррелийн үгийг сануулъя. “Орчин үеийн том хотын бужигнаан дунд сэтгэлээ барьж, өөрийгөө захирч чадсан хүн л өвчлөхгүй байж чадна”. Гэрэл, ус тасрах, нийтийн унаанд чихэлдэх зэрэг том хотын хөл хөдөлгөөнд уур уцааргүй тайван байж болох уу? Хэрэв та эрүүл хүн бол “Тийм ээ болно” гэж хариулах байх. Ихэнх хүмүүс өөрийнхөө бодож байгаагаас илүү хүч тэвчээртэй байдаг юм. Бидний сэтгэлийн гүнд асар их дотоод нөөц агуулагдаж байдаг боловч бид хэзээ ч түүнийгээ ашиглаж чаддаггүй нь тун харамсмаар. “Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд ухамсартайгаар чармайж буй хүмүүсийн дундаршгүй хүч чадал шиг аугаа их хүчийг би хэзээ ч олж хараагүй. Хэрэв та тавьсан зорилго өөдөө цуцалтгүй мацаж, хүсэж мөрөөдсөн тэр л амьдралаараа амьдрахын төлөө тэмцэж чадвал жирийн нөхцөлд хэзээ ч бүтэхгүй зүйлийг бүтээж, амжилтанд хүрэх болно” гэж Торо “Уолден” хэмээн мөнхийн бүтээлдээ бичсэнийг та лав санаж байгаа байх. Манай уншигч авгай нар Ольга К. Жарвитай адил дотоод сэтгэлийн асар их тэнхээтэй гэдэгт би лав өчүүхэн ч эргэлзэхгүй. Тэрээр ямар ч хүнд нөхцөлд сэтгэл түгшихгүй байж чадахаа ойлгожээ. Тэр эмэгтэйн хэрэглэдэг эртний танил аргыг танилцуулахыг зөвшөөрнө үү. Ольго К. Жаврийн захидлыг хамтдаа уншигцгаая. “Найман жил хагасын өмнө би рак өвчнөөр өвчилснөө мэдэж, аажмаар шаналж зовсоор үхэх ял сонсож билээ. Манай хамгийн шилдэг эмч ах дүү Майо дээр очсон тэд энэ ялыг маань бүр баталж өгөв. Би аймшигт хөлгүй ангал руу гулсаж яваагаа улам бүр мэдрэх болов. Би цэл залуугаараа “цаазлуулахыг” хүсээгүй боловч ямар ч аргагүй мухардав. Аргаа барахдаа захиалга өгч, өөрийнхөө эмчтэй утсаар ярьж, хамаг зовлонгоо яриад асгартал уйллаа. Харин эмч маань Ольга, та чинь тэмцэх чадалгүй юм гэж үү дээ уйлаад ямар ашиг гарах вэ? Үнэнийг ойлгож нүдээ нээгээч. Юуны түрүүнд сэтгэлээ барьж тайвшир. Дараагаар нь ямар нэг арга бодож ол” гэж нэлээд ширүүхэн хэллээ. Тэгээд би өөртөө хатуу тангараг өгөв. Би сэтгэлийнхээ бүхий л далд хүч тэнхээг энэхүү тангарагтаа шингээсэн юм. Бүр хуруу хумсаа бүх биедээ шигтгэж, уруулаасаа цус гартал шүдээ зуун тангараглаж билээ. “Би сэтгэлээ барьж чадна. Би уйлахгүй байж ч чадна. Ямар нэг арга байдаг л юм бол түүнийг олж хэрэглэх болно. Би амьдрах ёстой” гэж өөртөө тушаав. Радий хэрэглэж болохгүй онцгой тохиолдолд гучин өдрийн турш нэг удаа 10 мөч 30 хормоос илүүгүй хугацаанд рентген туяагаар эмчлэх номтой ажээ. Гэтэл аргагүйн эрхэнд намайг дөчин ес хоногийн турш өдөр бүр 14 мөч 30 хором рентген туяагаар эмчиллээ. Бие маань турж эцэн, яс маань эзгүй хөндий дэх байц хад шиг арьсны дотроос ёрдойж товойн харагдахын зэрэгцээ хөл маань тугалгаар бүтсэн мэт хөшин хүндрэхийг мэдэрч байсан ч сэтгэлээр унасангүй. Нэг ч удаа усан нүдлээгүйгээр үл барам инээмсэглэдэг байлаа. Тийм ээ, би бүр өөрийгөө албадан инээж байсан юм. Би зөвхөн сайхан инээдээр рак өвчнийг анагааж болно гэж итгэдэг гэнэн амьтан биш л дээ. Гэхдээ л хүний оюун санаа хоосон зүйл биш учраас өвчинтэй тэмцэхэд бие махбоддоо тусалдаг гэдэгт итгэдэг нэгэн. Ямар ч байсан рак өвчнөөс салсан гайхалтай түүхээ үнэнээр нь өгүүлэхэд ийм байна. Доктор Маккафферийн “Үнэнийг ойлгож нүдээ нээ.


Юуны түрүүнд сэтгэлээ барьж тайвшраад дараа нь ямар нэг арга бодож ол! гэсэн үгэнд урамшин, улмаар аюулт өвчнөөсөө салж, эрүүл энх аз жаргалтай амьдарч байна. Эцэст нь энэ бүлгийн толгойд бичигдсэн доктор Алексис Каррелийн үгийг дахин сануулъя. “Сэтгэлийн зовуурьтайгаа тэмцэж чаддаггүй ажил хэрэгч хүмүүс залуугаар нас нөгчдөг” Магомет бошигчийг бишрэн шүтэгчид цээжиндээ Кораны судрыг шүлгийг шивүүлдэг. Үүнтэй адил ном маань түүний сонирхон уншсэн хүн бүрийн цээжин дээр эл бүлгийн эхэнд байсан үгийг сийлээсэй гэж би залбирнам. “Сэтгэлийн зовуурьтайгаа тэмцэж чаддаггүй ажил хэрэгч хүмүүс залуугаар нас нөгчдөг” Доктор Каррель таныг хэлсэн юм биш биз дээ? Магадгүй л байх. Дүгнэлт Мөрдлөг 1. Сэтгэл зовнихгүй байя гэвэл Уилъям Ослерын зөвлөгөөг дагаж “Өнөөдрийнхөө орон зайд л амьдарч сур. Маргаашийн тухай санаа зоволгүйгээр унтах хүртлээ тайван амьдар. Мөрдлөг 2. Хэцүү асуудал, санаанд ороогүй бэрхшээл тулгарвал Уиллис Х Карриэрийн шидэт томъёог ашиглаарай. а) Энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй ол хамгийн муугаар бодоход юу болох вэ? Гэж өөрөөсөө асуу. б) Хамгийн муу энэ тохиолдолтой эвлэрэхэд оюун санааны хувьд бэлэн байх хэрэгтэй в) Гарцаагүй учрах зүйл хэмээн өөрийгөө итгүүлж чадсан энэ байдлыг өөрчлөх ямар арга байгааг тайвнаар бодож олохыг хичээ. Мөрдлөг 3. Сэтгэл зовнисноос болж нөхөж баршгүй уршигт хүрдгийг ямагт санаж яв. “Сэтгэлийн зовуурьтайгаа тэмцэж чаддаггүй ажил хэрэгч хүмүүс залуугаараа нас нөгчдөг” ХОЁРДУГААР ХЭСЭГ СЭТГЭЛИЙН ЗОВУУРИЙГ ЗАДЛАН ШИНЖЛЭХ ҮНДСЭН АРГУУД ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ СЭТГЭЛ ЗОВООСОН АСУУДЛЫГ ЗАДЛАН ШИНЖИЛЖ ШИЙДВЭРЛЭХ АРГА Хүссэн бүхнийг маань саадгүй биелүүлдэг Хөнгөн шингэн зургаан зарц надад байдаг Хуруугаараа дохиход л гүйгээд ирдэг тэдний минь нэрийг Хэрхэн, Яагаад, Хэн, Юу, Хэзээ, Хаана гэдэг юм. РЕДЬЯРД КИПЛИНГ Энэхүү номыг нэгдүгээр хэсгийн, хоёрдугаар бүлэгт өгүүлсэн Уиллис Х.Кэрриэрийн шидэт томъёо сэтгэл зовоосон бүх асуудлыг шийдвэрлэж чадах уу? Мэдээж үгүй!


Тэгвэл яах вэ? Юуны түрүүнд сэтгэл зовних янз бүрийн хэлбэрийг ялан дийлэхэд бэлтгэгдсэн байх ёстой. Үүний тулд уг асуудлыг задлан шинжлэх гурван үндсэн үе шатыг авч үзье. Нэгдүгээр мөрдлөг: Баримт цуглуулах, баримт яагаад тийм чухал байдаг билээ. Хэрэв бидэнд бодит баримт байхгүй бол асуудлыг ухаалаг шийднэ гэж найдах ч хэрэггүй. Ямар ч баримтгүйгээр бид зүгээр л хоосон сандарцгаах болно. Энэ бол миний санаа биш ээ. Хорин хоёр жилийн турш Колумбын их сургуулийн Колумбын коллежийн деканаар ажилласан талийгаач Герберт Е.Хокс ингэж үздэг байсан юм. Тэрбээр хоёр зуун мянган оюутанд сэтгэлийн зовнилоо даван туулахад тусалсан бөгөөд “Сэтгэл зовних үндсэн шалтгаан нь сандарч мэгдэх явдал юм” гэж надад хэлсэн билээ. Тэрбээр, “Сэтгэлийн зовнилд орсон хүмүүсийн тэн хагас нь хангалттай мэдээлэл олж аваагүй байж асуудлыг шийдвэрлэх гэж оролддогоос ийм байдалд ордог. Хэрэв ямар нэг асуудлыг дараагийн мягмаг гаригийн гурван цагт шийдвэрлэх шаардлагатай бол би дараагийн мягмараас өмнө эцсийн шийдвэр гаргадаггүй. Энэ хооронд би уг асуудалтай холбоотой бүх баримтыг анхааралтай үздэг. Хоосон санаа зовнин, сандарч бухимдахгүй байх ёстой. Ингэж нойроо алдахын оронд би баримт цуглуулахад гол анхаарлаа төвлөрүүлдэг. Ингээд мягмар гариг болоход шаардлагатай бүх баримт, мэдээллийг гартаа оруулж чадвал ихэнх асуудал өөрөө аяндаа шийдвэрлэгддэг” гэж ярьсан юм. Тэгвэл таныг санаа зовних аюулаас бүрэн ангижирч чадсан хүн гэж үзэж болох уу хэмээсэн миний асуултад “Тийм ээ, миний амьдрал энэ аюулаас чөлөөлөгдсөн гэж хэлэх үндэстэй. Хэрэв аливаа баримтыг тайван, шударгаар цуглуулахад цаг хугацаагаа зориулбал мэдлэгийн хүрээ тань тэлж санаа зовнихгүй байж чадна” гэж хариулсан. Энэ үгийг давтан хэлэхийг зөвшөөрнө үү? “Хэрэв хүмүүс аливаа баримтыг тайван, шударгаар цуглуулахад цаг хугацаагаа зарцуулбал мэдлэгийн хүрээ тань тэлж, санаа зовнихгүй байж чадна” Гэтэл бидний ихэнх яадаг билээ? Би баримт материалтай танилцахад бага ч гэсэн хүчин чармайлт тавьдаггүй шүү дээ. Ийм ч учраас Томас Эдисон: “Хүмүүс оюун ухаанаа зарцуулахгүй байхын тулд юу ч хийхээсээ буцдаггүй” гэж хэлэхдээ тоглоогүй байх. Ер нь шинэ баримт цуглуулахад цаг зарахгүй юм бол бид урьд нь мэддэг зүйлээ л хөөцөлдөж байгаа хэрэг. Үлдсэн бүх баримтыг бид бүрэн үгүйсгэхэд бэлэн байна гэсэн үг. Бидний хүсэлд нийцсэн буюу өмнөх үеэсээ авсан бэртэгчин үзлийг маань хамгаалсан үйл ажиллагаа л санаанд минь таардаг. Энэ талаар Андре Моруа: “Бидний санаанд нийцсэн зүйл л зөв санагддаг. Түүнтэй харшилсан бүхэн зэвүү хүргэж, дургүйцэл төрүүлдэг” гэж илүү оновчтой тодорхойлжээ. Бид өөрсдийнхөө асуудлыг шийдвэрлэхдээ ихээхэн бэрхшээлтэй тулгардагт гайхах хэрэггүй. Хэрэв бид хоёр дээр хоёрыг нэмбэл тав гардаг гэж үзээд хамгийн энгийн тоо бодлого бодох гэвэл үүн шиг л бэрх байх болно. Гэтэл энэ замбуулин дээр хоёр дээр хоёрыг нэмэхэд тав, эсвэл бүр таван зуу гардаг гэж зүтгээд өөрийнхөө болон бусдын амьдралыг там болгон хувиргадаг хүмүүс цөөнгүй байдаг. Ийм тохиолдолд чухам яавал зохих вэ? Сэтгэхүйгээ хоосон таамаглалаар дүүргэлгүй, Хоксын хэлснээр баримт материалыг тайван, шударгаар цуглуулах хэрэгтэй. Гэвч сэтгэл зовнин түгшиж байвал бид ч ингэж чадахгүй. Ийм үед сэтгэлийн хөөрөлд автчихсан байдаг. Би та бүхэнд өөрийнхөө асуудлаа хөндлөнгийн хүний байр сууринаас харж шийдвэрлэх талаар ашигтай хоёр зөвлөгөө хэлж өгье. Ингэвэл түүнийг бодитой зөв шийдэхэд хэрэг болно.


Баримт цуглуулах үедээ би түүнийг өөртөө биш, өөр ямар нэг хүнд зориулж байна гэж дүрслэхийг оролддог. Энэ тэдгээр баримтад ухаалаг алагчилалгүй хандаж, сэтгэл хөдлөлдөө баригдахгүй байхад тусалдаг. Санаа зовоож буй асуудалтайгаа холбогдсон баримт цуглуулахдаа би заримдаа эсрэг талыгаа төлөөлөн үг хэлэх гэж байгаа хууль гэж бодох дуртай. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө эсрэг чиглэсэн, миний хүсэлд нийцээгүй бүх баримтыг хүртэл цуглуулах ёстой. Дараа нь тухайн асуудлыг “дэмжсэн”, “татгалзсан” бүх баримтыг бичиж авдаг. Жинхэнэ үнэн голдуу энэ хоёр хязгаарын яг голд нь ч биш, хаа нэгтэй дунд нь байгааг олж хардаг. Миний энэ санааны мөн чанар нь юунд оршиж байна вэ? Би ч, та ч Эйнштэйн ч, АНУ-ын Дээд шүүхийн аль нь ч ялгаагүй, баримт материалтай урьдчилан танилцалгүйгээр аливаа асуудлаар ямар нэгэн ухаалаг шийд гаргаж чадахгүй. Томс Эдисон үүнийг маш сайн ойлгодог байж. Түүнийг таалал төгссөний дараахан өөртөө тулгарсан асуудалтай холбогдсон баримт материалаар дүүрэн хоёр мянга таван зуун тэмдэглэлийн дэвтэр олджээ. Ингэхлээр асуудлаа шийдвэрлэхэд мэдвэл зохих эхний мөрдлөгийг “Баримт цуглуулах” гэж томъёольё. Цөмөөрөө Хоксоос жишээ авцгаая. Баримт мэдээллийг шударгаар урьдчилан цуглуулалгүйгээр ямар ч асуудлыг шийдвэрлэхийг оролдохоо ч больцгооё. Гэхдээ бид энэ дэлхийн бүх баримтыг цуглуулж авсан ч түүнийг задлан шинжилж, дүгнэж цэгнэхгүйгээр ямар нэгэн үр дүнд хүрэхгүй. Иймд хоёрдугаар мөрдлөгийг задлан шинжилж дүгнэх гэж томъёолно. Баримт материалыг урьдчилан бичиж тэмдэглэвэл задалж шинжлэхэд хялбар дөхөмтэй байдаг гэдгийг би өөрийн гашуун туршлагаар ойлгож авсан юм. Баримтуудыг хуудас цаасан дээр зүгээр нэг тэмдэглэж авах, эсвэл ойлгомжтой томъёолж бичих нь ухаалаг шийдвэр гаргахад чухал түлхэц болдог. Чарлз Кеттеринг: “Сайн томъёолол асуудлын талыг шийдвэрлэдэг” гэж үздэг байжээ. Одоо энэ аргыг амьдралд хэрхэн хэрэгжүүлсэн жишээ авч үзье. Хятадууд сайхан зураг арван мянган үгтэй тэнцэнэ гэж ярьдаг. Би уншигч авгай танд нэгэн хүн бидний дээр дурдсан аргыг хэрхэн хэрэглэснийг харуулъя. Гейлен Литчфилд тохиолдсон нэгэн явдлыг яръя л даа. Би тэр хүнтэй танилцаад хэдэн жил болж байна. Гейлен Литчфилд Алс Дорнодод ажиллаж байсан америк эздийн дотроос хамгийн түрүүн өсөж дэвшсэн хүн юм. Мистер Литчфилийг 1942 онд Шанхайд ажиллаж байтал Япончууд уг хотыг эзэлж авчээ. Тэрбээр манай гэрт зочлохдоо дараах түүхийг ярьсан юм. “Япончууд Перл Харборыг эзэлснийхээ дараа Шанхай руу бөөн бөөнөөрөө орж ирцгээлээ. Тэр үед би Шанхай дахь Азийн даатгалын компанийг толгойлж байсан цаг. Нэгэн өдөр бидэн дээр адмирал цолтой цэргийн том төлөөлөгч ирлээ. Тэрбээр манай үндсэн санг устгахад туслахыг тушаалаа. Энэ тохиолдолд надад ямар ч арга байсангүй. Надад япончуудтай хамтран ажиллаж үгүй бол цаазлагдах хоёр л зам үлдлээ. Ингээд япончуудын тушаалыг ёсоор болгов. Гэхдээ би адмиралд өгсөн устгах зүйлийн жагсаалтдаа 750000 долларын өртөгтэй нэг багц үнэт цаасыг тусгасангүй. Уг нь эдгээр үнэт цаас манай Гонконг дахь байгууллагын мэдлийнх болохоор Шанхайн үндсэн санд ямар ч хамаагүй юм. Гэхдээ л япончууд үүнийг олж мэдвэл надад сайн юм болохгүй гэдгийг ойлгож байлаа. Удалгүй тэд үүнийг олоод мэдчихэв. Энэ үед азаар би эзгүй, албан конторт ерөнхий нягтлан маань үлдсэн байв. Японы адмирал ихэд уурлан дэлбэрэх шахжээ. Тэрээр шал дэвслэн харааж, намайг хулгайч,


урвагч гэж зүхсэн аж. Энэ бүхэн миний хувьд тун муугаар төгсөж Брижхаузад очиж болох юм гэдгийг би мэдэж байлаа. Брижхауз бол Японы гестапын эрүү шүүлтийн газар юм. Миний найз нөхдийн нэг хэсэг нь энэ гянданд очоод арав хоног шүүгдэж тамлуулаад амиа алдсан юм. Гэтэл одоо миний ээлж ирэх гээд байдаг. Яадаг юм билээ дээ? Би бүтэн сайны үдийн алдад уг мэдээг сонссон юм. Сэтгэлээр унаж гутрах үндэс надад байлаа. Хэрэв би тулгамдсан асуудлаа шийдвэрлэх өөрийн тодорхой аргатай байгаагүйсэн бол сэтгэл санаагаар унаж цөхрөх байсан. Олон жилийн турш санаа зовоосон асуудал тулгарах бүр бичгийн машиныхаа ард сууж өөртөө доорх хоёр асуулт тавьж хариултыг нь бичдэг болсон юм. Би юунд санаа зовж байна вэ? Энэ талаар би юу хийж чадах вэ? Анх би хариултаа бичдэггүй байсан боловч удалгүй энэ заншлаа орхин өөрчиллөө. Асуулт, хариултаа хоёуланг нь бичвэл асуудлыг задлан шинжлэхэд амар байдаг юм. Ингээд бүтэн сайны үд дүнд ХЗХ-ны Азийн салбар дахь өрөөндөө очиж бичгийн машинаа гаргалаа. Би юунд санаа зовж байна вэ? Маргааш өглөө намайг Брижхауз руу илгээнэ гэж айж байна. Энэ талаар би юу хийж чадах вэ? Энэ асуудлын хариуг олох гэж олон цаг тархиа зовоосны эцэст тухайн нөхцөлд боломжтой дөрвөн хувилбарыг сонгон авч бичлээ. Японы адмиралд бүх зүйлийг тайлбарлахыг оролдох. Гэвч тэрбээр “Англиар ярьж чадахгүй”. Би орчуулагч авчрахыг хүсэж болох авч адмирал бүр ч дургүйцэн уурлах байх. Түүнийг уурлуулбал амиа алдаж болно. Тэрбээр нэлээд харгис хүн байсан бөгөөд надтай ярилцах гэж өөрийгөө чилээснээс намайг Брижхаузын эрүүгийн газарт өгсөн нь түүнд амархан биз. Оргохыг оролдох. Гэвч тэд надаас нүд салгалгүй мөрдөж байсан бөгөөд ХЗХ дахь өрөөндөө орох гарахдаа хүртэл мэдээлэх ёстой байлаа. Оргож зугтахыг оролдвол би баригдаж, цаазлуулах байх. Өрөөндөө үлдээд, албан контортоо буцаж очихгүй байх. Ингээд Японы адмирал улам сэжиглэх болно. Магадгүй, над руу цэргүүд илгээж, тэд нар нь үг дуугарах ч сэхээ өгөлгүй Брижхауз руу илгээж мэднэ. Даваа гарагийн өглөө урьдын адил ажилдаа очих. Японы адмирал ажил ихтэй болоод миний тухай санахгүй байж юу магад. Санасан ч гэсэн уур нь гарч намайг тайван орхиж болох юм. Ийм тохиолдолд надад муу юм учрахгүй. Хэрэв миний тухай санаад дуудах юм бол түүнд ямар нэг талаар тайлбарлах өчүүхэн ч гэсэн найдвар байна. Ингэхлээр нэгдэхийн өглөө ажилдаа очоод юу ч болоогүй юм шиг царай гаргаж чадвал хоёр л тохиолдолд шоронд орохгүй байх боломжтой юм. Ийнхүү байдлыг бүх талаас нь цэгнэж үзээд даваа гаригийн өглөө юу ч болоогүй юм шиг ажилдаа очих дөрөв дэх хувилбарыг сонгож аваад нэлээд тайвширлаа. Маргааш өглөө албан тасалгаандаа очсон чинь японы адмирал тэнд бүдүүн янжуур татаад сууж байлаа. Тэрбээр намайг их анхааралтай ширтсэн боловч урьдын адил нэг ч үг дуугарсангүй. Бурхны өршөөлөөр зургаан долоон хоногийн дараа японы адмирал Токио явснаар миний догдлол төгсөж билээ. Би бүтэн өдрийн турш бүх боломжит хувилбар, түүний үр дүнг тооцон суусны дүнд амьд үлдсэ н болов уу. Энэ бүхэн надад асуудлыг уужуу тайван шийдэх бололцоо олгосон. Хэрэв би байдлыг бүх талаас нь цэгнэж үзээгүй бол сандарч мэгдэж эргэлзэж, бүрэн


судлаагүй бол хий дэмий сандарч, бүтэн сайны өдрийн турш санаа зовнин нойргүй, хонох нь мэдээж. Тэгээд маргааш өглөө нь сэтгэл түгшсэн, гутарсан ц арайтай амьтан ажилдаа ирэхэд японы адмирал улам сэжиглэн эрс арга хэмжээ авч болох байсан. Тодорхой шийдвэрийг ямагт дэнслэн үзэж байхын чухлыг амьдралын маань туршлага нотолж өгсөн юм. Үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөө боловсруулж, “битүү цагиргаас” гарч чаддаггүй учраас хүмүүс сэтгэлээр унаж, амьдралаа там болгон хувиргадаг. Тодорхой шийд гаргаж чадсанаар сэтгэлийнхээ зовуурийн тавин хувийг арилгасан, харин түүнийгээ хэрэгжүүлснээр нөгөө дөчин хувийг арилгасан гэж би боддог. Ийнхүү би дараах зарчмыг баримтлан ажилласаар сэтгэлийнхээ зовнилын ерээд хувийг давж туулж чадсан юм. Үүнд: Сэтгэл зовоосон асуудлаа зөвөөр тусгаж бичих Хийх гэж буй алхмаа томъёолж бичих Шийдвэр гаргах Гаргасан шийдвэрээ тэр дороо хэрэгжүүлэх Одоо Гейлен Литчфилд АНУ-ын фирмүүдийн санхүүгийн эрх ашгийг төлөөлдөг “Старр, Парк энд Фримен” корпорацийн Алс Дорнодын салбарын захирлын алба хашиж байна. Тэрбээр Ази дахь америк эздийн дотор хамгийн нөлөөтэй хүний нэг бөгөөд сэтгэл зовоосон асуудлаа дээр дурдсан аргаар шийдвэрлэдэг учраас ийм амжилтад хүрснээ хүлээн зөвшөөрдөг юм. Түүний арга яагаад амжилт олов? Энэ арга ажил хэрэгч, тодорхой шинж чанар, асуудлын мөн чанарт нэвтрэх чадвараараа бусдаас ялгарч байна. Энэ бүхнийг дүгнээд уншигч авгай танд гурав дахь мөрдлөгийг хэлж өгье. “Асуудлыг шийдвэрлэхийн тулд тодорхой үйл ажиллагаа явуулах хэрэгтэй”. Хэрэв та гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж тодорхой үйл ажиллагаа явуулахгүй бол баримт цуглуулж, задлан шинжилж дүгнэж цэгнэх нь хоосон савнаас ус юүлэх гэж оролдсонтой адил болно. Ийм тохиолдолд бүх ажил чинь үр дүнгүй өнгөрч, эрч хүчээ хий дэмий үрэх болно. Уилъям Жеймс: “Нэгэнт шийдвэрээ гаргаж, түүнийгээ хэрэгжүүлж эхэлбэл хариуцлагын талаар санаа зовнилгүй үр дүнгийн төлөө санаа тавих хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Энд Уилъям Жеймс санаа тавих гэдэг үгийг санаа зовних гэсэнтэй адил утгаар хэрэглэсэн юм. Тэрбээр “Баримт материалд тулгуурласан, дүгнэлтээ үндэслэн гаргасан шийдвэрээ нэн даруй хэрэгжүүлэх ёстой. Түүнээсээ буцан өөр шийдвэр гаргах юмуу, тогтсон төлөв лөгөөнөөс ухарч болохгүй. Бүү эргэлз. Эс тэгвэл эцэ с төгсгөлгүй эргэлзэх болно. Эргэж буцах хэрэггүй” гэдгийг сануулсан бус уу! Нэгэн удаа би Оклахомын цуутай нефтийн үйлдвэрийн эзэн Уэйта Филипсээс өөрийнхөө шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлдгийг сонирхсон юм. Түүний хариулт: “Асуудлыг хэт удаан тунгаавал барьц алдан, санаа зовних болно гэж би үздэг. Цаашид задлан шинжилж болох тусам ажил хэрэгт хор учрах тийм мөч тохиолдоно. Ийм үед шийдвэрээ шуурхай гаргаж, эргэж буцалтгүйгээр ажиллах шаардлагатай. Та ч гэсэн яг одоо санаагий чинь зовоож байгаа асуудлаа шийдвэрлэхийн тулд Гейлен Литчфилдийн аргыг яагаад хэрэглэж болохгүй байх вэ? Оролдоод үз л дээ. ” Та өөртөө доорх асуултыг тавьж хариултыг нь бичнэ үү? Нэгдүгээр асуулт. Би юунд санаа зовж байна вэ? (Яг асуултынх нь дор хариултыг харандаагаар бичнэ үү. Энэ зорилгоор зориуд сул зай үлдээлээ) Хоёрдугаар асуулт: Би юу хийх ёстой вэ? Гуравдугаар асуулт. Асуудлаа шийдвэрлэхийн тулд юу хийх гэж байна вэ?


Дөрөвдүгээр асуулт: Гаргасан шийдвэрээ хэзээнээс биелүүлж эхлэх вэ? ТАВДУГААР БҮЛЭГ Ажил дээр чинь үүсдэг сэтгэлийн зовнилоо яаж тавин хувиар багасгах вэ? Магадгүй, та ажил хэрэгч хүн учраас “Энэ бүлгийн гарчиг нь утгагүй зүйл. Би арван есөн жил энэ ажлыг хийсэн учраас өөр ямар ч хүн миний асуудлын бүх хариултыг надаас илүү хэлж чадахгүй. Миний ажилтай хо лбоотой сэтгэл зовоосон асуудлыг тавин хувь бууруулах аргад намайг хэн нэгэн хүн сургана гэдэг чинь утгагүй санаа” гэж гайхан өөртөө хэлж ч магад. Ингэж дургүйцэх нь үнэхээр шударга зүйл бөгөөд хэдэн жилийн өмнө иймэрхүү гарчиг тааралдсан бол би өөрөө ч гэсэн яг л ингэж бодох байсан. Ажил дээр чинь үүсдэг сэтгэл зовниулсан асуудлын тэн хагасыг нь арилгах үйлсэд би тусалж чадахгүй байж ч магадгүй гэдгийг шударгаар хүлээх хэрэгтэй. Эцсийн эцэст танаас өөр хэн ч үүнийг хийж чадахгүй. Харин би өөр хүмүүс яаж үүнийг гүйцэтгэж чадсаныг л танд хэлж өгөх бөгөөд бусад нь танаас л хамаарна! Энэ номын … дүгээр хуудсанд дэлхийн суут хүмүүсийн нэг доктор Алексис Каррелийн “Сэтгэлийн зовуурьтайгаа тэмцэж чаддаггүй ажил хэрэгч хүмүүс залуугаар нас нөгчдөг” гэж хэлсэн ишлэлийг дурдсаныг та санаж байна уу? Сэтгэл зовних нь эрүүл мэндэд үнэхээр хортой үзэгдэл учраас түүнийг ядахдаа арван хувиар багасгахад чинь би тусалж чадах аваас та сэтгэл хангалуун байх биш үү? Тийм биз дээ. Зүйтэй! Тэгвэл би сэтгэлийн зовнилоо тавин хувиар багасгаад зогсоогүй ажил хэргийн асуудлаа шийдвэрлэх гэж оролдон хурал зөвлөгөөнд зарцуулдаг байсан хугацаа далан хувиар хорогдуулсан нэгэн удирдагчийн тухай ярьж өгье. Би танд ямар нэгэн “Мистер Жонс” ч юмуу, “Мистер Х” эсвэл “Огайд байдаг миний танил залуу”-гийн тухай ярих гээгүй юм. Ийм бүрхэг ярианд итгэхэд бэрх. Би нэртэй устай бодит хүн АНУ-ын томоохон хэвлэлийн газар “Саймон Энд Шустер”-ыг хамтран эзэмшигч бөгөөд захирал Пеон Шимкиний тухай ярьж байна. Тэрбээр өөрийн түүхийг ийн ярьсан юм. “Арван таван жилийн турш би өдөр бүрийнхээ ажлын цагийг бараг талыг нь зөвлөгөөнд зарцуулдаг байв. Бид үүнийг хийх үү, эсвэл ерөөсөө юу ч хийхгүй байх уу гэдэг асуудлыг шийдвэрлэх гэж тархиа мөн ч их зовоосон доо. Эцэст нь ядаргаанд орж, буйдан сандалдаа шигдэн суух буюу өрөөндөө урагш хойш холхин маргалдацгаах боловч тодорхой шийдвэр гаргаж чадахгүй тарцгаадаг байв. Аймшигтай ядарч туйлдсан амьтан шөнө орой унтахаар хэвтэнэ. Бүхий л насаа ингэж өнгөрөөх ёстой мэтээр сэтгэн үүнээс арай өөр арга байж болно гэж санаанд ч оролгүй нэг мэдэхэд арван таван жил нисэх мэт улиран оджээ. Хэн нэгэн хүн ийнхүү зөвлөгөөнд зарцуулдаг цагийг маань дөрөвний гурван хувиар хорогдуулж, улмаар оюун санааны ачааллыг маань мөн тэр хэмжээгээр мөн тэр хэмжээгээр багасгаж болно гэж хэлсэнсэн бол би түүнийг албан тасалгааны цонхоор амьдралыг харж, үүлэнд хөвж явдаг хоосон мөрөөдөгч гэж бодох байсан. Гэтэл харин өөрөө тийм арга бодож олдог байна шүү. Сүүлийн найман жил энэ аргаа амжилттай хэрэглэж чадсанаар амьдрал маань эрс өөрчлөгдөж, ажиллах чадвар маань нэмэгдэн, эрүүл энх, аз жаргалтай амьдрах болсон юм. Магадгүй, энэ бүхэн илбэ шиг санагдаж болно. Гэтэл энэ арга маань аливаа илбэтэй адил тун хялбархан зүйл бөгөө д та нөхөд ч гэсэн эз эмшиж чадна. Үүний “нууц”-ыг уншигч авгай танд хэлж өгье. Юуны өмнө би зөвлөгөөн хийх журмаа өөрчлөв. Ихэнх зөвлөгөөн дээр тархи нь эргэсэн туслах нар маань ажлынхаа дутагдал


доголдлыг дэлгэрэнгүй танилцуулж эхэлдэг байлаа. Тэгээд л эцэст нь “Одоо яах вэ?” гэсэн нэг л асуултаар шувтардаг байсан юм. Би аливаа ажил хэргийг хэлэлцэх шинэ журам тогтоов. Ажилтнуудаасаа хэн нэгэнд нь асуудал оруулахдаа дараах дөрвөн асуултын хариултыг бичгээр бэлтгэсэн байхыг шаардсан юм. I асуулт: Асуудлын гол нь чухам юунд байна вэ? (Урьд нь бид зөвлөгөөн дээрээ нэг хоёр цаг зарцуулахдаа асуудлыг хэн ч нь оновчтой томъёолоогүй байдаг байжээ. Би хоолойгоо сөөтөл маргалддаг боловч ямар ч хүн асуудлын мөн чанарыг тодорхойлж бичээгүй, ийм бодол ч төрдөггүй байв) II асуулт. Уг асуудал юунаас үүсэв, (Туулсан замаа эргэцүүлэн бодож үзэхэд хэчнээн цагийг хэрэггүй үрснээ ойлгоод харамсдаг юм. Бид хэлэлцэж буй асуудлын шалтгаан, нөхцлийг тайлбарлахыг оролддог ч үгүй байжээ). III асуулт. Асуудлыг шийдвэрлэх ямар бололцоо байна вэ? (Урьд нь зөвлөгөөн дээр нэг хүн асуудлыг шийдвэрлэх нэг аргыг санал болгодог. Гэтэл өөр нэг нь түүнтэй маргаж эхэлнэ. Ингээд л маргаан улам ширүүснэ дээ. Бид маргаандаа улайран гол асуудлаасаа халих бөгөөд эцэст нь ажилтнуудын маань хэн нь ч гэсэн тухайн асуудлын талаар гарсан үнэтэй саналыг бичих гэж өөрийгөө “зовоодоггүй” байжээ). IV асуулт. Та ямар тодорхой шийдвэрийг санал болгож байна вэ? (Зөвлөгөөн дээр болсон явдлыг нэгэн цаг тайлбарлан санааг зовоож “байнд ч үгүй, банзанд нь ч үгүй” зүйл ярьдаг боловч бүх боломжийг цэгнэж үзээд, “Би яг ийм шийдвэрийг санал болгож байна” гэж хэлдэг хүнийг ерөөсөө гараагүй) Одоо манай ажилтнууд өөрийнхөө асуудлыг шийдвэрлэх гэж над руу орж ирэх нь эрс багассан. Яагаад гэвэл, дээрх дөрвөн асуултад хариулахын тулд бүх баримтыг цуглуулж асуудлыг урьдчилан дүгнэж үзэх хэрэгтэй болдог. Гэтэл ингэж ажиллавал дөрвөн тохиолдлын гуравт нь миний зөвлөгөө хэрэггүй болдог ажээ. Ийм үед автомат удирдлагатай цахилгаан зуухнаас жигнэсэн талх урсан гарч ирдэгтэй адил оновчтой шийдвэр өөрөө гараад ирдэг юм. Миний зөвлөгөө шаардлагатай үед ч гэсэн асуудлыг дэс дараалалтай, урьдчилан бэлтгэлтэй хэлэлцэх болсон учраас ухаалаг шийдвэр гаргахад зарцуулах хугацаа маань урьдынхаас гурав дахин багаслаа. Одоо “Сайман энд Шустер” хэвлэлийн газрынханд санаа зовних, ажлынхаа дутагдлын талаар ярих хугацаа тун бага байдаг болов. Харин үйл ажиллагаагаа боловсронгуй болгох талаар хийдэг зүйл нь нэмэгдсэн. Нэг үгээр хэлбэл хошуу нэмэхээс хуруу нэмэх нь их болсон. Америкийн даатгалын компанийн шилдэг ажилтны нэг миний дотны найз Фрэнк Беттжер иймэрхүү аргаар ажилдаа санаа зовнин түгшихээ багасгаад зогсоогүй орлогоо хоёр дахин нэмэгдүүлж чадсан гэж надад ярьсан юм. “Олон жилийн тэртээ даатгалын төлөөлөгчөөр амьдралын замналаа эхлэхдээ өөрийнхөө ажилд хязгааргүй дуртай, урам зоригч гэсэн жигтэйхэн залуу байсан. Гэтэл удалгүй урам х угарч, цөхрөнгөө баран ажилдаа дургүй болов. Нэг үе бүр ажлаасаа халагдах гэж байлаа. Хэрэв нэгэн хагас сайн өдрийн өглөө асуудлыг тайвнаар цэгнэж үзээд сэтгэл түгших болсон шалтгаанаа өөртөө тайлбарлах бодол төрөөгүй бол ажлаасаа гарах л байсан даа. Би юуны өм нө өөртөө: “Чухам яагаад ажилдаа дургүй болов?” гэсэн асуулт тавилаа. Би маш олон айлаар ордог бөгөөд миний орлого өчүүхэн бага учраас л тэр хэмээн “дотор хүн” маань хариулав. Гудамж, өргөн чөлөөг худалдах ажил муугүй амжилттай байсан боловч түүнийг даатгалд нь авах болохоор л бүх зүйл уруугаа харчихдаг байв. Худалдан авагчид маань голдуу л “Мистер Беттжер, би таны саналын талаар бодож байя. Та дараа


нэг ирэхгүй юу” гэцгээнэ. Гэтэл энэ олон хүмүүстэй дахиад уулзах гэж бөөн төвөг удна гэхээс үстэй толгой маань арзайдаг байв. Цааш нь “Асуудлыг шийдвэрлэх ямар арга зам байна вэ?” гэж асуулаа. Гэтэл түүнд хариулахын тулд тодорхой баримт хэрэгтэй болов. Ингээд би сүүлийн арван хоёр сарын бүртгэл сөхөж тоо баримтыг шинжилж гарав. Гэтэл үнэхээр гайхалтай зүйл олж харлаа! Даатгалын гэрээний далан хувь нь үйлчлүүлэгчидтэйгээ анх уулзаад л бүтсэн гэж цагаан дээр хараар бичээстэй байв. Хорин гурван хувь нь хоёр дахь уулзалт дээр бүтдэг байж. Даатгалын гэрээний зөвхөн долоон хувь нь л гурав, дөрөв тав .. дахь айлчлалын дараа хийгдсэн байх юм. Гэтэл чухамхүү үүнд л би дийлэнх цагаа зарцуулж, сэтгэлээ түгшээж байдаг байна шүү. Өөрөөр хэлбэл, гэрээнийхээ долоохон хувийг амжуулах гэж хамаг цагаа хий дэмий үрж байжээ. “Ямар дүгнэлт хийж болох вэ?” Хариулт маань ойлгомжтой. Хоёр дахь удаагаа очсоны дараа би дахиж тэр айл руу зүглэхээ больж, уг хугацааг шинэ үйл члүүлэгч хайхад зарцуулдаг болов. Үүний ачаар миний гэрээний мөнгөн дүн бараг хоёр дахин өслөө. Фрэнк Беттжер одоо Америкийн даатгалын салбарын ажилтны нэг нь болсон гэдгийг би түрүүнд дурдсан. Тэрбээр өнөөдөр “Фиделити Мьючуэл” компанид ажилладаг бөгөөд жил бүр сая долларын даатгалын гэрээ хийдэг ажээ. Гэтэл урьд нь энэ ажлаа орхин ирээдүйгээ баллах гэж байж. Гагцхүү тулгамдсан асуудлаа дүгнэн цэгнэж үзсэний ач аар ийм амжилтад хүрэх зам нээгджээ. Та ч гэсэн аливаа асуудлаа шийдвэрлэхдээ ингэж хандаж болох шүү дээ. Чингэж чадвал таны сэтгэлийн зовнил тавин хувиар багасна гэдгийг дахин хэлье?. Энэ шилдэг асуултуудыг сонс доо. Асуудлыг гол нь чухам юунд байна вэ? Уг асуудал юунаас үүсэв? Ямар боломжит арга зам байна вэ? Та асуудлаа шийдвэрлэх ямар тодорхой замыг санал болгож байна вэ? Дүгнэлт Мөрдлөг 1. Баримт цуглуул. Колумбын их сургуулийн профессор Хоксын хэлсэн “Энэ дэлхий дээр сэтгэлээ түгшээж явдаг хүмүүсийн тал хувь нь тухайн шийдвэр гаргахад хангалттай мэдээлэлгүйгээр асуудлыг шийдвэрлэх гэж оролддог” гэсэн үгийг санагтун! Мөрдлөг2. Баримтыг нямбай шинжилж үзсэний дараа л шийдвэрээ гарга. Мөрдлөг3. Нэгэнт гаргасан шийдвэрээ цаг алдалгүй хэрэгжүүл. Шийдвэрээ хэрэгжүүлэхдээ эргэж буцан, эргэлзэх хэрэггүй. Мөрдлөн 4. Та өөрөө ч юмуу, хамтран ажилладаг хүмүүс чинь ямар нэгэн асуудлаар сэтгэл зовниж эхэлбэл доорх дөрвөн асуулт тавьж бичгээр хариул. Асуудлыг гол нь чухам юунд байна вэ? Уг асуудал юунаас үүсэв? Асуудлыг шийдвэрлэх боломжит ямар арга зам байна вэ? Хамгийн сайн ямар шийдвэр байж болох вэ? ЭНЭ НОМЫГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ ЕСӨН ЗӨВЛӨМЖ 1. Хэрэв энэ номыг хамгийн үр дүнтэй ашиглая гэвэл бүх мөрдлөг аргуудаас илүү чухал нэгэн шаардлагыг заавал биелүүлэх хэрэгтэй. Хэрэв хамгийн гол энэ зөвлөгөөг


хүлээн авахгүй бол ямар нэгэн зүйл сурах тухай мянган заавар ч хэрэг болохгүй. Энэхүү нэн чухал чадварыг эзэмшиж чадвал та аливаа номыг үр дүнтэй ашиглах тухай ямар ч зөвлөмжгүйгээр гайхамшгийг бүтээж чадна. Тэгээд энэ ид шидтэй шаардлага чинь хаана байна вэ? “Суралцах ирмүүн хүсэл сэтгэл, зовнихоо больж хэвийн амьдралаар амьдрах зориг эрмэлзэл” гэж болно. Тэгвэл өөртөө яаж ийм эрмэлзэл төрүүлэх вэ? Энэ мөрдлөг таны амьдралд маш чухал гэдгийг өөртөө байнга сануулах нь зүйтэй. Ингэж чадвал та хэчнээн баян чинээлэг аз жаргалтай амьдарч чадахаа дүрслэн бодохыг хичээ. “Миний сэтгэл тайван амьдрал, аз жаргал, эрүүл мэнд эцсийн дүнд орлого маань энэхүү номд бичигдсэн мэдээжийн боловч хүмүүсийн тэр бүр олж хардаггүй, хэзээ ч хуучрахгүй үнэнийг хэрхэн эзэмшиж чадсанаас хамаарна” гэж өөртөө дахин давтан хэлж бай. 2. Номын талаар ерөнхий төсөөлөл авахын тулд эхлээд бүлэг бүлгийг гүйлгэж хараарай. Магадгүй, танд шууд дараагийн бүлгийг алгасан унших хүсэл төрж болох юм. Та үүнийг битгий хийгээрэй. Та чинь зөвхөн зугаагаа гаргахын тулд үүнийг уншаагүй биз дээ. Амьдралдаа сэтгэл зовуурьгүй, аз жаргалтай байхын тулд л энэхүү номыг уншъя гэвэл бүлэг бүрийг дэс дараагаар нь анхааралтай судал. Эцсийн дүнд та цагаа хэмнэж, тодорхой үр дүнд хүрэх болно. 3. Уншихаа хааяа зогсоо, түүний агуулгыг бодож ойлгож ав. Зарим зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж болох вэ? гэж өөрөөсөө асуу. Туулай хөөж буй анч нохой шиг шуурхайлан даарснаас ингэж унших нь танд илүү ашигтай. 4. Гартаа улаан юм уу, жирийн харандаа бариад өөрт чинь хэрэгтэй зөвлөмжийн урьд тэмдэг тавь. Хэрэв онц чухал зөвлөмж тааралдвал тухайн хэллэгийн доогуур нь зурах буюу дөрвөн хэрээс тавиарай. (+++-). Ийнхүү зурж тэмдэглэж унших нь номыг улам сонирхолтой болгож цаашид гол зүйлээ дахин харж сэргээхэд хэрэг болно. 5. Би сүүлийн арван таван жил томоохон даатгалын компани толгойлж байгаа нэгэн хүнийг мэддэг юм. Тэрбээр компанийнхаа байгуулсан бүх гэрээг сар бүр уншиж үздэг. Тийм шүү, тэр л гэрээгээ сар бүр, жил бүр уншиж байдаг. Яах гэж? Яагаад гэвэл гэрээний агуулгыг марталгүй тогтоож авах цорын ганц арга нь энэ юм гэдгийг туршлагаараа ойлгож авчээ. Нэгэн удаа би илтгэх урлагийн талаар ном бичих гэж хоёр жил зарцуулж билээ. Ингэхдээ би урьд нь өөрийнхөө бичсэн зүйлийг мартахгүйн тулд түүнийг заримдаа дахин уншдагсан. Бид чинь юмыг мартах талаар тун авъяастай юм билээ. Тэгэхлээр та энэ номоос бодитой, өөрт чинь үргэлж тус болох зүйлийг олж авъя гэвэл түүнийг өнгөц уншихад л хангалттай гэж өөрийгөө битгий хуур. Энэхүү номыг анхааралтай судалсан ч гэсэн сар бүр түүнийг дахин уншихад хэдэн цаг зарцуулаач. Энэ ном таны ширээний ном байх ёстой. Түүнийг болж л өгвөл дахин харж бай. Өөрийнхөө амьдралыг ойрын ирээдүйд сайхан болгох боломж таныг урамшуулж байг. Нэрлэсэн мөрдлөгүүдийг олон дахин хэрэглэж байж л нэг л мэдэхэд өөрөө ч мэдэлгүй түүнийг ашигладаг болчихсон байх вий. Өөр зам байхгүй! 6. Бернард Шоу нэгэн удаа: “Бусдыг ямар нэгэн юманд сургаад л байвал өөрөө юу ч сурдаггүй” гэжээ. Түүний зөв. Сургалт бол идэвхитэй процесс юм. Бид практик дээр л суралцдаг. Энэ номд дурдсан зарчмуудыг эзэмшье гэвэл түүнийг амьдрал дээрээ ашиглах хэрэгтэй. Дурын ямар ч боломж гарсан түүнийг хэрэглэ. Ингэж байхгүй бол та эдгээр зарчмыг мартах болно. Зөвхөн практикт хэрэглэсэн мэдлэг л хүний оюун ухаанд үлддэг. Эдгээр зөвлөмжийг цаг үргэ лж ашиглана гэдэг хэцүү л дээ. Уг номын бичсэн зохиогч надад хүртэл түүнийг үргэлж ашиглахад хэцүү байдаг. Тэгэхлээр номыг маань уншихдаа


зөвхөн мэдээлэл олж авах зорилгод хязгаарлагдаж болохгүй. Та амьдралын цоо шинэ хэвшилтэй болохыг оролдож байна шүү дээ. Үнэн хэрэг дээрээ шинэ маягаар амьдарч сурахыг л хичээж байна. Үүний тулд асар их цаг хугацаа, тэвчээр бас өдөр бүрийн дадлага шаардагдана. Ингэхлээр энэхүү номын хуудсыг байнга эргэж харж бай. Түүнийг сэтгэлийн зовуурьтай тэмцэх сурах бичиг гэж бод. Ямар нэгэн хүнд асуудалтай тулгарахаар сандарч мэгдэн, хамгийн түрүүнд санаанд орсон зүйлээ яаран хийх хэрэггүй. Ийм үед голдуу буруутдаг. Үүний оронд номын маань хуудсыг сөхөн, урьд нь зурж тэмдэглэсэн зүйлээ дахин нэг хараарай. Дараа нь тэдгээр шинэ мөрдлөгийг эзэмшихийг х ичээ. Ингэвэл танай амьдралд гайхамшигт өөрчлөлт гарахыг та олж харах болно. 7. Энэ номд дурдсан зарчмыг зөрчсөн тохиолдлыг илрүүлэх бүрд эхнэртээ нэг доллар (төгрөг) төлөх санал тавь. Анхааралтай байхгүй бол эхнэр чинь таныг бүрэн хоосруулна шүү. 8. Энэ номын дугаар талыг нээж Уолл-Стритын банкны эзэн Х.П.Хауэлл бол хашир чоно Бон Франклин алдаагаа хэрхэн залруулдаг байсныг уншиж үз. Миний номонд дурдагдсан зарчмуудыг шалгаж үзэхийн тулд энэ хоёр хөгшний аргыг ашиглан туршиж үзэхэд юу нь болохгүй байх вэ? Тэгвэл та амжилтанд хүрч болно. Учир нь, Нэгдүгээрт, сонирхолтой бөгөөд сургамжтай танин мэдэхүйн процессыг та шохоорхох болно. Хоёрдугаарт, сэтгэлийн зовнилоо даван туулж, хэвийн амьдрах чадвартай болно. Ийм чадвар цаашид ногоон навч шиг нэмэн ургадаг юм. 9. Өдрийн тэмдэглэл хөтөлж, эдгээр зарчмуудыг хэрэглэн олсон амжилтаа бич. Ихээхэн нямбай хандаж овог нэр, он цаг, үр дүнгээ тэмдэглэж яваарай. Ингэж тэмдэглэл хөтлөх нь таныг урамшуулж, улам их чармайлт гаргахыг уриалах болно. Ялангуяа олон жилийн дараа үдэш гэртээ энэ тэмдэглэлээ санамсаргүй олж уншвал бүр ч сонирхолтой гайхалтай санагдана. ДҮГНЭЛТ Сэтгэлийн зовнилоо даван туулах зарчмыг эзэмших чинхүү хүсэл эрмэлзэлтэй болох хэрэгтэй. Дараагийн бүлгийг эхлэхээсээ өмнө өмнөх бүлэг бүрийг дахин уншаарай. Зарим үед уншихаа зогсоон тухайн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж болох вэ гэдгийг өөрөөсөө асууж бай. Чухал санаа бүрийн доогуур зурж тэмдэглэ. Энэ номыг сар бүр дахин унших хэрэгтэй. Түүнийг өдөр тутмын чинь асуудлаа шийдвэрлэхэд тусалдаг сурах бичиг, дотнын зөвлөгч гэж бодож байвал чингэхэд хялбар болно. Эдгээр зарчмуудыг боломж л гарвал хэрэглэж бай. Дотны найз нөхдөдөө энэхүү номд дурдсан зарчмуудыг зөрчсөн тохиолдлыг чинь илрүүлсэн тухай бүрд нэг доллар төлөх болзол тавьж сургалтын процессыг зугаатай тоглоом болгон хувиргах хэрэгтэй. Долоо хоног бүр ямар амжилтад хүрснээ өөрөө шалгаж бай. Та ямар алдаа гаргав, ямар үр дүнд хүрэв, цаашид хэрэгтэй ямар сургамж авав гэдгээ өөрөө өөрөөсөө асууж бай. Энэ номын төгсгөлд байгаа сул зайд эдгээр зарчмыг хэзээ, хэрхэн хэрэглэснээ тэмдэглэж бичээд хожим нь харж байхыг хичээнгүйлэн хүсье.


ГУРАВДУГААР ХЭСЭГ СЭТГЭЛИЙН ЗОВУУРЬТ АВТААГҮЙ ДЭЭРЭЭ СЭТГЭЛ ЗОВНИХ МУУ ЗУРШЛААС ЯАЖ ХАГАЦАХ ВЭ? ЗУРГАДУГААР БҮЛЭГ СЭТГЭЛИЙН ЗОВУУРИАС ЯАЖ ХАГАЦАХ ВЭ? Хэдэн жилийн өмнө Марио Дж. Дуглас амьралынхаа түүхийн надад ярьж өгсөн тэр үдшийг би хэзээ ч мартдаггүй юм. Бид нэг курст хамт суралцаж байсан л даа. (Би түүний жинхэнэ нэрийг энд хэлшгүй. Хувийн шалтгааны улмаас өөрийнхөө тухай мэдээлэхгүй байхыг тэр надаас хүссэн юм). Тэрбээр нэгэн удаа хичээл дээр өөрийнхөө жинхэнэ түүхийг надад ийн ярьсан билээ. Түүний гэр бүлд нэг биш, хоёр ч удаа эмгэнэлт явдал тохиолджээ. Эхний удаад энхрийлэн хайрлаж явдаг байсан таван настай охиноо алдсан ажээ. Дуглас, эхнэр хоёул уй гашууд автаж гүйцжээ. “Гэвч арван сар өнгөрсний дараа бурхан бидний өршөөж, бас нэг бяцхан охин төрүүлж өгсөн боловч тав хоноод бас л нас барав. Энэ хоёр удаагийн давхарт цохилт биднийг бүрмөсөн унагасан юм. Би унтаж ч чадахгүй, амар ч чадахгүй, хоолонд дургүй болж, тэнхэл тасран тэсэхүй еэ бэрх байдалд орсон байв. Миний сэтгэл гансралд автан, амьдрах итгэл алдсан байлаа” гэж тэр ярьсан юм. Тэгээд тэр эмчид үзүүлжээ. Нэг эмч түүнд нойрын эм бичиж өгсөн ба өөр нэг эмч хол газар аяллаар явахыг зөвлөжээ. Тэрхүү хоёр зөвлөмжийг хоёулангий нь биелүүлэхийг оролдсон боловч аль нь ч тус болсонгүй аж. “Намайг ямар нэгэн бахиар хавчиж аваад л улам чангалаад байгаа мэт надад санагдах болсон юм” гэж тэр ярьж байв. Тэр уй гашууд бүрэн автсан байлаа. Хэрэв та хэзээ нэгэн цагт сэтгэлийн дарамтад орж байсан бол тэр хүн юу бодож санаж байсныг ойлгох биз. “Гэвч бурхны ивээлээр надад бас дөрвөн настай нэг хүү үлдсэн байв. Тохиолдсон зовлонгоосоо хагацахад минь хүү минь надад тусалсан юм. Нэгэн өдөр өршөөлгүй хувь заяандаа гансран сууж байтал хүү маань надад хандан: “Аав аа, та надад завь хийж өгөх үү?” хэмээн асуудаг байна. Юун завь хийхтэй мантай, ерөөс би юу ч хийж чадахгүй байдалд орсон байв. Гэвч хүү маань маш зөрүү д ааштайн эрхэнд автан би бууж өгөхөөс аргагүйд хүрэв. Би хүүдээ тоглоомон завь хийж өгөх гэж гурван цаг ноцолдсон юм. Харин завь хийж гүйцсэнийхээ дараа олон сар өнгөрсөн хойно анх удаа тайвширсан юм шүү. Ингэж би үхширлийн байдлаас гарч, юу болж байгаагаа ухаарах болсон билээ. Олон сар өнгөрсний эцэст би хэвийн байдлаар бодож сэтгэх болсон юм. Хэрэв бид бодох, төлөвлөхтэй холбогдсон үйл ажиллагаа явуулж л байвал сэтгэлийн зовуурийг арилгаж болдог юм байна гэдгийг тэгж ойлгож авсан юм даа. Завь хийсэн явдал миний уй гашууг мартагнуулж, улмаар би ямагт ажилтай байхаар шийдсэн юм. Маргааш оройгоос нь би гэр дотроо холхин явж, хийх ёстой ажлуудын нэрсийг жагсааж эхлэв. Номын шүүгээ, шатны гишгүүр, цонхны гадна талын рам мод, хөшиг, хаалганы бариул, цоож усны гоожуур гээд л засаж сэлбэчихмээр олон юм байлаа. Хоёр долоо хоногийн дотор би гэртээ хийчихмээр 242 нэрийн ажил олж төлөвлөсөн нь хачин санагдаж болох билээ.


Сүүлийн хоёр жилийн дотор би тэдгээрийн ихэнхийг хийж амжуулсан юм. Түүнээс гадна би амьдралаа тэнхрүүлэх юм ч хийж л байв. Би долоо хоногт хоёр удаа Нью-Йоркт байдаг насанд хүрэгчдийн курст явж хичээллэнэ. Би төрсөн хотдоо олон нийтийн ажил хийж, одоо сургуулиудын ажлыг удирдах комиссын даргаар сонгогдон ажиллаж байгаа билээ. Би олон арван хуралд оролцдог. Улаан Загалмайн фондод мөнгө хуримтлуулах ажилд туслах болон бусад олон төрлийн ажил хийж явна. Би одоо ийм их ажилтай болохоор сэтгэл зовних цаг ч гардаггүй”. Сэтгэл зовних цаг ч гардаггүй гэнэ шүү. Уинстон Черчилль ид дайны үеэр хоногт арван найман цаг ажилладаг байх үедээ чухам ингэж ярьж байсан билээ. Үүрүүлсэн асар их хариуцлагаасаа болж таны сэтгэл зовнидог уу? гэж асуухад, Черчилль: “Би дэндүү их ажилтай байдаг болохоор сэтгэл зовних цаг гардаггүй” гэж хариулсан байдаг. Чарлз Кеттеринг авто машины дохионы автомат хөдөлгүүр зохион бүтээх ажил дээр сууж эхэлсэн үедээ мөн тийм байдалд орсон байжээ. Хожим нь ноён Кеттеринг “Дженерал моторс” пүүсийн эзэн ерөнхийлөгч болсон юм. Тэр дөнгөж саяхан насныхаа тэтгэвэрт суусан юмдаг. Тэрбээр “Дженерал моторс” пүүсийн дэлхийд нэрд гарсан эрдэмшинжилгээний корпорацийг толгойлж байлаа. Гэвч тэр анх ажил хийж эхлэх үедээ ядуу зүдүү байсан учир арга буюу саравчин пинд лабораторио байгуулж байсан байна. Авсан бүтээгдэхүүнийхээ үнийг төлөхийн тулд төгөлдөр хуурын хичээл зааж эхнэрийнхээ олсон мянга таван зуун доллараас хагасалж авдаг байжээ. Хожим нь тэр даатгалынхаа мөнгөөр барьцаалан таван зуун доллар зээлдэхэд ч хүрч байв. Тийм хүнд үед та сэтгэл зовдог байсан уу гэж би эхнэрээс нь асуухад “Зоволгүй яахав, би сэтгэл зовоод унтаж ч чаддаггүй байсан, гэтэл мистер Кеттеринг тайван л байдаг байв. Тэр ажилдаа дарагдаад сэтгэл зовох ч завгүй байсан” гэж хариулсан юм. Аугаа их эрдэмтэн Пастер: “номын сан, лабораторид ажиллахад л сэтгэл нэг тайвширдаг юм” гэсэн байдаг. Яахаараа чухам тэнд тайвширдаг билээ? Яагаад гэвэл хүмүүс ихэвчлэн номын сан, лабораторид ажиллах үедээ эрдэм шинжилгээний ажилд шунан орсон байдаг учраас өөрсдийнхөө төлөө сэтгэл зовних цаг гардаггүй байна. Эрдэмтэд мэдрэлийн саатал тохиолдох нь ховорхон байдаг. Тэдэнд тийм байдалд орох боломж гардаггүй. Ажил хийх мэт тийм энгийн юм яахаараа сэтгэлийг зовуурийг тайтгаруулахад тус болдог байна вэ? Энэ нь сэтгэл зүй судлаачдын нээсэн хамгийн гол хуулиудын нэгээр тайлбарлагдана. Энэ нь ямар хууль байдаг вэ гэвэл, ямар ч хүний, хамгийн гойд ойтой хүний ч оюун ухаан нэг хормын дотор нэгээс илүү юмыг бодож сэтгэх боломжгүй юм. Та үүнд огт итгэхгүй байна уу? За яахав, тийм байж, тэгвэл нэг туршилт хийх гээд үзье л дээ. Та сандал дээр налан суугаад, нүдээ анин Эрх чөлөөний хүн хөшөөний тухай, бас маргааш өглөө та юу хийх гэж байгаа тухайгаа нэгэн зэрэг бодох гэж оролдоод үзсэн гэж бодъё л доо. (үүнийг хийх гэж үзээрэй) Үүнийг нэг нэгээр нь ээлжлэн бодно уу гэхээс бус, нэгэн зэрэг бодож болохгүй болох нь танд ойлгомжтой болоо биз дээ. Тэгвэл бидний сэтгэлийн хөөрөлд мөн ийм л юм болж байдаг байна шүү дээ. Бид сонирхолтой ажил үйлдлийн талаар сэтгэл өндөр, урам зоригтой байхын хамт нэгэн зэрэг сэтгэл санаагаар унасан байдалтай байж таарахгүй. Нэг төрлийн сэтгэлийн хөөрөл нөгөөгөө шахан гаргаж байдаг. Чухамхүү ийм энгийн нээлт дайны үеэр армид ажиллаж байсан сэтгэл мэдрэлийн эмч нарт гайхалтай арга бодож олох боломж олгосон байна. Дайны талбараас аймшигт юм үзэж сэтгэлийн донсолгоонд автан буцаж ирсэн цэргүүдийг “дүйнгүүд” хэмээн нэрлэдэг байсан бөгөөд цэргийн эмч нар “ямар нэгэн ажил хий” гэж тэднээс шаарддаг байсан нь нэг ёсны эм байв. Сэтгэлийн донсолгоонд автсан


тэдгээр хүмүүсийн минут бүрийг ажилтай байлгадаг байлаа. Тэд ихэвчлэн эрүүл агаарт гарч загас барих, ан хийх, бөмбөг болон гольфоор тоглох зэрэг ажил хийдэг байна. Үзэж харсан аймшигт юмсаа санах зав боломж тэдэнд гардаггүй байв. Сэтгэл мэдрэлийн эмч нар эмийн оронд ажил хийлгэдэг энэ аргыг “хөдөлмөрэмчилгээ” гэдэг байна. Энэ бол шинэ зүйл биш юм. Эртний грекийн эмч нар манай эриний өмнөх таван зуун жилийн тэртээ мөн тийм хөдөлмөр эмчилгээ хийж байжээ. Бен Франклины үед Филадельфид квакерууд (христос шашны нийгэмлэгийн гишүүдихэвчлэн АНУ, Англид оршин суудаг) хөдөлмөр эмчилгээ хэрэглэж байжээ. 1774 онд квакеруудын сувиллын газарт очсон хүн сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс маалинга нэхэж байхыг хараад ихэд гайхан, хөөрхий тэднийг мөлжиж байгаа нь энэ байжээ хэмээн бодсон аж. Гэвч квакерууд их хүч шаардсан хөдөлмөр хийлгэхээр өвчтөний биеийн байдал үнэхээр сайжирдаг хэмээн квакерууд тайлбарлаж байсан гэнэ. Ажил хөдөлмөр сэтгэл мэдрэлийг нь тайвшруулдаг ажээ. Мэдрэлийн өвчтэй хүнд хэрэглэх хамгийн сайн эмийн нэг бол хөдөлмөрхөдөлмөрийн үйл ажиллагаа мөн гэж сэтгэл мэдрэлийн аль ч эмч танд хэлэх болно. Генри У.Лонгфелло залуу эхнэрээ алдах үед энэ аргыг мэдсэн хүн байв. Нэгэн удаа түүний эхнэр лааны дөлөнд жаахан лац хайлуулах гэж суутал гэнэт хувцас нь шатаж эхэлжээ. Лонфелло эхнэрийнхээ чарлахыг сонсоод аврах санаатай очтол нэгэнт хоцорсон байв. Эхнэр нь түлэгдсэнээс болж нас баржээ. Лонфелло хэсэг хугацаанд тэр аймшигт явдлаас болж сэтгэлийн шаналалд автан золтой л галзуураагүй ажээ. Харин аз болоход гурван жаахан хүүхдээ асрах ажил ногджээ. Лонфелло хэдийгээр уй гашууд автсан байсан ч гэсэн хүүхдүүдийнхээ эцэг нь ч, эх нь ч болсон байна. Тэрбээр хүүх дүүдтэйгээ зугаалж, тэдэнд элдэв түүх ярьж өгч, тоглож нааддаг байлаа. Тэрбээр хүүхдүүдтэйгээ харьцдаг харьцаагаа “Хүүхдийн цаг” гэдэг гайхамшигт найраглалдаа бичсэн байдаг. Лонфелло тэр үед бас Дантегийн зохиолоос орчуулж байсан ба энэ бүхний ачаар байнгын ажилтай болж, сэтгэлийнхээ гунигийг бүрмөсөн мартсан байв. Тийнхүү тэр сэтгэл санаагаа дахин тайвшруулжээ. Хамгийн дотно анд нөхөр Артур Халламаа алдсанаас болж Теннисон хэлсэн нь: “Би ажил хийж өөрийгөө мартахгүй бол цөхрөнгөөсөө болж хатингар өвчинд автах нь байна” гэжээ. Бидний олонх хүмүүс өдөр бүр амралтгүйгээр албан ажил хийж, торонд байгаа хэрэм шиг эргэлдэн байдаг болохоор “ажил хийж өөрийгөө мартах” хэцүү биш ээ. Гэтэл ажлын дараа бидэнд цаг гардаг, тэр л аюултай. Чухамхүү бидний амарч жаргалаа эдлэн хамгийн аз жаргалтай байгаа мэтээр өөрсдийгөө бодож байх тэр үед л нөгөө гайтай сэтгэлийн зовуурь орж ирдэг байна. Яагаад гэвэл бид чухам тэр мөчид л амьдралдаа юу ч бүтээж чадсангүй. Нэг байрандаа холхисоор байгаад өнгөрлөө гэх мэтээр бодож эхэлдэг байна. Даргыгаа зэмлэхэд “миний талаар ямар нэг юм бодож дээ” гэж санагдах буюу толгой халзан боллоо гэж харамсахад хүрдэг байна. Бидний ажил хийгээгүй үед бидний тархи вакуумын (хоосон зай) байдал руу ойртох хандлагатай болдог байна. “Байгальд хоосон зай байдаггүй” гэдгийг физикийн ангийн оюутан бүр андахгүй мэднэ. Вакуумтай ойролцоо зүйлийг та бид хэзээ нэгэн цагт үзэж болох бөгөөд энэ бол цахилгаан чийдэнгийн доторх хоосон зай юм. Цахилгаан чийдэнг хага цохиход онолын хувьд байх ёстой хоосон зайг нь дүүргэх ийн тулд байгаль тэр зай руу хүчтэй агаар түлхэнэ. Үүний нэгэн адил ажилгүй байсан тархийг дүүргэх гэж байгаль яаран тэмүүлдэг байна. Юугаар? Мэдээж хэрэг сэтгэлийн хөөрлөөр. Яагаад тэр билээ, Яагаад гэвэл сэтгэлийн зовуурь, айж эмээх, үзэн ядах, атаа жөтөө мэтийн сэтгэлийн хөөрөл асар их хүчтэйгээр ажиллаж эхэлдэг байна. Тийм хүчтэй сэтгэлийн хөөрөл бидний сэтгэлээс бүх


тайван байдал, сайхан санаа бодлыг шахан гаргадаг юм. Колумб тойргийн багшийн дээд сургуулийн сурган хүмүүжүүлэх ухааны процессор Джеймс Л.Мереслл энэхүү санааг доорх үгээр сайн илэрхийлж хэлсэн байв: “Сэтгэлийн зовуурь таныг ажиллаж байх үед биш, харин өдрийн чинь ажил дуусах үед таныг тамлаж эхэлнэ. Тэр үед амьдралд тань золгүй явдал тохиолдсон мэт хоосон бодол таны толгойд дүрслэгдэж, өчүүхэн жаахан алдаагаа өсгөн бодно. Тэр үед таны тархи хоосон ажиллаж буй моторыг санагдуулна. Тэр мотор асар хурдан ажиллаж, холхивчоо шатаах буюу бү рмөсөн эвдэх аюул үүсгэнэ. Сэтгэлийнхээ зовуурийг тайтгаруулахын тулд ямар нэгэн үр бүтээл бүхий их ажилтай байх ёстой” гэжээ. Энэхүү үнэнийг ухааран ойлгож, түүнийг практик дээр хэрэглэхэд их сургуулийн процессор хэрэггүй. Дайны үед би Чикаго хотын нэгэн гэрийн эзэгтэйтэй танилцсан бөгөөд “сэтгэлийн зовуурийг эмчлэх хамгийн сайн эм бол хүний бүх цаг, хүчийг шавхсан үйл ажиллагаа мөн” гэдгийг хэрхэн мэдэж авснаа тэр эмэгтэй надад ярьсан юм. Би НьюЙоркоос Миссурт байдаг ферм рүүгээ явж байх үед галт тэрэгний вагон ресторанд тэр эмэгтэй болон түүний нөхөртэй танилцсан юм. (Харамсалтай нь би тэдний нэрийг асууж лавлаагүй юм, би хүмүүсийн нэр, хаягийг мэдэхгүйгээр жишээ авах дургүй. Тэр бүхний дэлгэрэнгүй дурдвал өгүүлэн буй зүйл маань үнэмшилтэй болдог юм.) Перл.Харборт болсон үйл явдлын маргааш нь тэдний хүү цэрэгт дайчлагдсан тухай тэр хоёр надад ярьсан юм. Эхнэр нь газар дээр ганц хүүгийнхээ хойноос ямагт сэтгэл зовнисоор эрүүл мэндээ хөнөөх шахсан ажээ. Тэр одоо хаана байгаа бол? Аюул тулгараагүй байгаа даа? Тулалдаж байгаа бол уу? Шархадчихаагүй байгаа даа? Алагдсан биш биз? Тэгээд сэтгэлийнхээ зовуурийг яаж тайтгаруулсан бэ гэж асуусанд тэр эмэгтэй ийн хариулсан юм: “Би ажил хийсэн. Юуны өмнө зарц эмэгтэйгээ явуулж гэрийн бүх ажлыг өөрөө хийх болжээ. Гэтэл тэр нь ч нэг их тус болсонгүй аж. Учир юу гэвэл гэрийнхээ ажлыг би дорхноо хийчихдэг байсан болохоор тархи маань аанай л ажилгүй болчихно. Тийм учраас би дахиад л сэтгэлийн зовуурьт автав. Ор дэвсгэрээ хурааж, сав суулгаа угааж, байх үедээ өдрийн цаг мөч тутам биеийн болон оюуны бүх хүчээ шавхан дайчлахыг шаардсан өөр төрлийн ажил хийх хэрэгтэй юм байна гэдгийг би ойлгож авсан юм. Тэгээд би нэг том их дэлгүүрт худалдагчийн ажил хийж эхэлсэн билээ” гэж тэр ярилаа. “Тэр ажил надад их тус болсон. Би дорхноо л идэвхтэй үйл ажиллагаан дунд эргэлдэх болов. Худалдан авагчид байнга л миний хажуугаар эргэлдэн барааны үнэ, өнгө зүс, хэмжээ тэргүүтнийг асууна. Ногдсон үүрэгт ажлаа биелүүлэхээс өөр элдэв юм бодох өчүүхэн ч цаг зав надад гардаггүй байв. Харин орой болоход хөл ө вчлөхөөс яаж сална даа л гэж бодно. Оройн хоол идсэний дараа би шууд л унтахаар хэвтэж, үхсэн мэт нам унтдаг байлаа. Сэтгэл зовуурьлах цаг мөч ч, хүч тэнхэл ч надад байсангүй”. Ийнхүү тэр эмэгтэй “Муу юмыг мартах чадвар” гэдэг номдоо Джон Каупер Поуисын бичсэнээр “Хүн үүрэгт ажилдаа дарагдсан байх үед ямар нэгэн тайван сайхан байдал бий болж, сэтгэл санаа нэг л уужран, нэг ёсны аз жаргалд умбан хүний сэтгэл мэдрэлийг тайвшруулдгийг” ойлгож авсан ажээ. Чухамхүү аз жаргал гэгч энэ буюу! Дэлхийн хамгийн нэрт жуулчин эмэгтэй Оус Джонсон саяхан надтай уулзаж сэтгэлийн зовуурь, уйтгар гунигаасаа ангижирсан тухай ярьсан юм. Та бүхэн энэ эмэгтэйн амьдралын түүхийг уншсан байж ч болох юм. Тэр бол “Би адал явдлаас салахыг болив” гэдэг ном юм. Хэрэв ямар нэгэн эмэгтэй үнэхээр адал явдлаас салахаа больсон бол тэр нь чухамхүү энэ эмэгтэй билээ. Түүнийг арван зургаан настай байхад нь Мартин Джонсон түүнтэй суужээ. Мартин түүнийг Канзас мужийн Чунат хотын гудамжнаас Борнеогийн зэлүүд шугуйд авчирсан ажээ. Энэ хоёр хос хорин таван


жилийн турш Канзасаас дэлхийг хэсүүчлэн аялан явж, улам ховордон буй Ази, Африкийн зэрлэг амьтдын тухай кино зураг авч байжээ. Тэр хоёр есөн жилийн өмнө Америктаа буцаж ирж, улмаар өөрийн орноор аялан лекц уншиж, кино үзүүлж байлаа. Тэд Денверээс онгоцоор ниссэн бөгөөд тэр онгоц нь далайн эрэгт буух ёстой байв. Гэтэл онгоц нь уул мөргөж, Мартин Джонсон зуурдаар нас барсан ажээ. Эмч нар Оусыг үүрдийн хэвтрийн хүн боллоо гэж хэлж байжээ. Гэвч эмч нар Оус Джонсоныг ойлгоогүй байв. Гурван сар өнгөрсний дараа Оус дугуйтай сандлаар явж асар олон хүнд лекц уншдаг болсон байна. Чухамдаа тэр сандал дээр суугаагаар зуу гаруй удаа лекц уншжээ. Та яагаад явдаг хүн бэ гэж намайг асуухад Оус: “уйтгарлаж, сэтгэлээ зовоох зав гаргахгүйн тулд би ингэж яваа юм” гэж хариулж байлаа. Оус Джонсон энэ бол үйл ажиллагаагаараа зуу орчим жилийн өмнө: “Би ажил хийж өөрийгөө мартахгүй бол цөхрөнгөөсөө болж хатингар өвчинд автах нь байна” гэж Теннимсоны өгүүлснийг баталсан юм. Адмирал Бэрд Өмнөд туйлыг бүрмөсөн асар том битүү мөсөн хуяг дотор муу оромжинд таван сарын турш гав ганцаар амьдран байснаараа мөн энэ үнэнийг баталсан билээ. Тэр бол АНУ ба Европыг нийлүүлснээс том үл мэдэх тивийг бүрхсэн байгалийн эртний нууцыг хадгалагч мөсөн хуяг байв. Адмирал Бэрд тэнд гав ганцаар таван сар суужээ. Эргэн тойрон зуун милиэс нааш нэг ч амьтад юм байсангүй. Тэсэхүйеэ бэрх хүйтэн байсан учир нүүр рүү нь хүйтэн салхи үлээх үед амьсгалсан амьсгал нь мөс болон хөлдөж байх нь сонсогдоно. Адмирал Бэрд “Гав ганцаар” гэдэг номдоо үүрд сэтгэлийн зовуурь эдэлж өнгөрөөсөн тэрхүү таван сарынхаа үйл явдлын тухай өгүүлсэн байдаг. Өдөр нь шөнө шиг харанхуй байдаг байв. Солио өвчин тусчихгүйн тулд үргэлжид ажилтай байдаг байв. Түүний өгүүлсэн нь: “Орой болмогц дэнлүүгээ унтраахаас өмнө би заншсан ёсоороо маргаашийнхаа хийх ажлын хуваарийг гаргадаг байлаа. Жишээ нь, аврах хонгилоо цэвэрлэхэд нэг цаг, цасан хунгар тэгшлэхэд хагас цаг, шатахуун бүхий төмөр торх суурилуулахад нэг цаг, хонгилын хананд бүтээгдэхүүн тавихад зориулсан номын тавиур суулгахад нэг цаг, хүн зөөдөг чарганы эвдэрсэн ул модын засаж сэлбэхэд хоёр цаг зарцуулна гэх мэтээр…” “Тийм маягаар цагаа хувиарлах боломжтой байна гэдэг сайхан хэрэг байв. Энэ нь өөртөө хатуу хяналт тавьж байх боломжийг надад олгодог байсан юм …” Тэгэхгүй бол өдөр дэмий өнгөрч, амьдрал ч утгагүй болж, улмаар доройтолд орох нь дамжиггүй байв”. “Амьдрал утгагүй болж, улмаар доройтолд орох нь дамжиггүй байв” гэсэн сүүлчийн үгийг анхаараарай. Хэрэв та бидний алин нь ч ямар нэгэн юманд сэтгэл зовнихуйд хүрвэл ажил хийх гэсэн эмчилгээний гучин аргыг л нэн даруй санах хэрэгтэй юм шүү. Энэ талаар Гарвардийн эмнэлгийн газрын профессор байсан бөгөөд насан өөд болсон доктор Ричард С.Кэбот гэдэг нэр хүнд бүхий хүн ч бас ярьсан байдаг. Доктор Кэбо “Хүний амьдрах утга учир юунд орших вэ” гэсэн номдоо: “Хүнд дарамт үзүүлсэн эргэлзэн тээнгэлзэх, айж эмээх явдлаас болж сэтгэлийн хямралд орж зовсон олон хүнийг хөдөлмөр эмчилж байгааг эмчийн хувьд би ихэд баяртайяа ажиглан харж байна… Хөдөлмөрөөр бидний олж авч буй эр зориг гэдэг бол Эмерсоны ямагт магтан дуулдаг байсан тэрхүү өөртөө итгэх явдал даруй мөн” хэмээн бичсэн байдаг. Хэрэв бид ажил хийхгүй, гуниглан суух аваас Чарльз Дарвин юм л бол “гансарсан сэтгэл” хэмээн нэрлэдэг байсан үй түмэн бодолд бид дарагдах болно. Сэтгэлийн энэ гансрал гэдэг бол чухамдаа бидний санаа сэтгэлийг хоосруулж, бидний ажиллах чадвар, сэтгэлийн тэнхээг алдагдуулагч тэр хорт зэтгэр мөн. Маш их ажилтай байсан бөгөөд уурлаж уцаарлах, амьдралдаа гасалж гашуудах цаг гардаггүй байсны ачаар тэрхүү зэтгэрүүдийг давж гарсан Нью-Йоркийн нэгэн ажил хэрэгч


хүнийг би таних билээ. Түүний нэрийг Тремпер Лонгмен гэдэг. Түүний контор нь Уольстритэд байдаг. Тэр миний байсан насанд хүрэгчдийн сургуульд сонсогч байсан юм. Сэтгэлийн зовуурьт автах муу зуршлаасаа салсан тухай түүний ярьсан яриа надад сэтгэл хөдлөм сонирхолтой байсан учраас би түүнийг хичээлийн дараа ресторанд очиж хамтдаа оройн хоол идэхийг урьсан бөгөөд тийнхүү тэнд бид хоёр бараг өглөө болтол суусан билээ. Тэр надад өөрийнхөө амьд ралын түүхийг танилцуулсан юм. Түүний надад ярьсныг та бүхэнд сонордуулъя: “Арван найман жилийн өмнө би сэтгэлийн зовуурьт автан бүр нойр хүрэхээ больж эхэлсэн юм. Би байнга сэтгэл түгшин, уур уцаар хөдөлж, мэдрэлийн өвчин тусахаа шахсан байв. Сэтгэлийн зовуурьт автах шалтгаан надад гарсан юм. Би Нью-Йоркт байдаг “Фрут энд экстракт” пүү сийн нярваар ажиллаж байлаа. Бид хагас сая долларын хөрөнгө оруулан нэг галлоны багтаамжтай (3-4 литр) лаазанд савласан гүзээлзгэнэ худалдаал даг байлаа. Бид хорин жилийн турш энэхүү лаазалсан гүзээлзгэнээ мөхөөлдөс үйлдвэрлэдэг том пүүсүүдэд худалдаалдаг байв. Гэтэл гэнэт манай худалдаа зогсолтод оров. Учир нь “Нэшнл деэри”, “Борденс” мэтийн том пүүсүүд мөхөөлдөс үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлж мөнгө болон хугацаа хэмнэх зорилгоор торхонд савласан гүзээлзгэнэ худалдан авах болсон байна. Бид бүтэн хагас сая доллараар худалдан авсан жимсээ борлуулж чадахаа байснаар барахгүй, нийтдээ сая долларын өртөг бүхий их хэмжээний гүзээлзгэнэ нэмж худалдан авах гэрээ байгуулсан юм. Тэр гэрээ ойрын арван хоёр сарын турш хүчинтэй байх байлаа. Бид бас банкуудаас гурван зуун тавин мянган доллар зээлдэн авсан байв. Бид өрөө ч төлж чадахгүй, төлөх хугацааг ч сунгаж чадахгүй болов. Би сэтгэлийн зовуурьт орсон нь гайхах хэрэг биш байв. Манай фабрик байдаг Калифорни мужийн Уотсонвилд руу би давхилаа. Болзол өөрчлөгдөж, бид бүрэн дампуурах аюулд ороод байна гэдгийг би пүүсийнхээ ерөнхийлөгчид итгүүлэхийг хичээсэн юм. Гэтэл тэр түүнд итгэсэнгүй. Биднийг ийм амжилтгүй, байдалд оруулсан нь бүтээгдэхүүнээ борлуулж чадаагүй Нью-Йоркийн конторын буруу гэж тэр үзэж байв. Гүзээлзгэнэ лаазалж зардгаа больж, Сан-Францискогийн зах зээл дээр бүх нөөц шинэ жимсээ худалдъя гэж ерөнхийлөгчид итгүүлэх санаатай хэдэн өдөр гүйлээ. Энэ санал бидний асуудлыг бараг бүрэн шийдвэрлэсэн юм. Тийнхүү би сэтгэл зовнихоо бүрмөсөн больчихож болох л байсан, гэвч тэр нь миний санаснаар болдог зүйл биш байв. Сэтгэлийн зовуурь гэдэг бол муу зуршил бөгөөд тэр нь надад бүр хэвшил болсон байлаа. Нью-Йоркдоо буцаж ирээд би Италиас худалдан авдаг байсан интоорын төлөө, Гавайн арлуудаас худалдан авдаг байсан ананасын төлөө гэхчлэн юм бүхний төлөө сэтгэл зовних болсон юм. Ямагт сэтгэл түгшиж, уур уцаар хөдлөн, унтаж чадахгүй болов. Тийнхүү мэдрэлийн өвчин тусахаа шахсан гэж би дээр хэлсэн шүү дээ. Цөхрөнгөө бараад би нойртой болж, тайвшрах арга хайх болсон юм. Би өөрийгөө ажлаар дарсан. Миний бүх чадал чансааг дайчлахыг шаардсан тийм ажлыг өөртөө олж авсан юм. Тийм учраас сэтгэл зовних цаг надад гарахаа больсон юм. Урьд нь би өдөрт долоон цаг ажилладаг байсан л даа. Харин одоо өдөрт арван тав, арван зургаан цаг ажилладаг болсон. Би өдөр бүр контортоо өглөөний найман цагт ирж, бараг шөнө дунд хүртэл тэнд ажилладаг байв. Би өөртөө шинэ үүрэг, шинэ хариуцлага хүлээж авсан байв. Шөнө дунд гэртээ ирэх үед маш их ядарсан байх тул дорхноо хэвтэж, хэдхэн хормын дотор нам унтдаг байлаа.


Би ийм байдлаар гурван сар ажилласан. Энэ хугацаанд би сэтгэл зовних зуршлаасаа салж, улмаар өдөрт долоогоос найман цаг ажилладаг болсон. Энэ бол арван найман жилийн өмнө бо лсон явдал л даа. Тэр үеэс хойш би нойр хүрэхгүй зовохоо больж, сэтгэлийн зовууриас ангижирсан юм. Джорж Бернард Шоу энэ бүх байдлыг дүгнэж: “Бидэнд золгүй явдал тохиолддогийн учир нь бид аз жаргалтай байна уу, үгүй юу гэж элдвийн юм бодох дэндүү их чөлөөт цагтай байдагт оршино” хэмээн хэлж байсан нь түмэн зөв юм. Тэгэхлээр ийм юм бодохоо больцгооё нөхөд минь! Ханцуй шамлан ажилд орцгооё, тэгвэл таны цус эрчимтэй гүйж, тархи чинь хурдан хурдан ажиллан, төдхөн амьдрал ахуй чинь өөдлөн улмаар сэтгэлийн зовууриа мартахад чинь туслах болно. Ажиллая та минь. Ямагт ажилтай байя. Энэ бол хорвоод үгүй хамгийн хямд бөгөөд хамгийн шилдэг эм мөн. Сэтгэл зовних, зуршлаа эцэс болгохын тулд энэ нэгэн мөрдлөгийг сахиж явна уу: Ажиллая та минь. Сэтгэлийн зовууриас болж тарчилсан хүн өөрийгөө ажлаар дарсан байх ёстой, тэгэхгүй бол цөхрөнгөө барж хатангир өвчинд автана. ДОЛДУГААР БҮЛЭГ ХЭРЭГГҮЙ ЮМААР ӨӨРИЙГӨӨ БҮҮ ЗОВОО Ийм нэг сонин түүх миний санаанаас ер гардаггүй юм. Нью-Джерси мужийн Мейлвудэд оршин суудаг Роберт Мур гэдэг хүн надад үүнийг ярьж өгсөн юм. “Би амьдралдаа 1945 оны гуравдугаар сард хамгийн чухал сургамж авсан хүн. Энэтхэг-Хятадын Хойгийн эрэгт 276 футын гүн устай тэнгис доор тэр сургамжийг авсан билээ. “Байя С.С.318” гэдэг усан доогуур шумбагч завинд сууж явсан наян найман хүний нэг нь би байсан юм. Бид радарын тусламжтайгаар японы жижигхэн харуулын онгоц бидэнд ойртон ирж буйг олж илрүүлсэн юм. Үүр цайх ойртох үеэр бид атакад орохын тулд далайн гүр рүү орсон юм. Яндан дурангаар харсанд японы харуулын нэг онгоц, шатахуун зөөгч онгоц миннээс хамгаалах онгоц явж байлаа. Бид харуулын онгоц руу гурван торпеда бөмбөгөөр буудсан боловч оносонгүй. Торпед бөмбөгнүүдийн механизмд эвдрэл гарсан байв. Харуулын онгоц өөр рүү нь атакалж байгааг үл мэдэн чигээ үл өөрчлөн урагш явсаар байв. Бид сүүлчийнх нь онгоц бо лох миннээс хамгаалах онгоц руу атакалсан боловч тэр онгоц гэнэт чиглэлээ өөрчлөн шууд биднийг чиглэн явав (японы нисэх онгоц усан доогуур жаран футын гүнд явж байсан бидний тагнан мэдэж бидний байрлалын тухай японы миннээс хамгаалах онгоцонд радиогоор мэдээлсэн байв). Бид мэдэгдэхгүйн тулд 150 футын гүнд орж, бөмбөгдөлтийн дайралтаас хамгаалах бэлтгэл хийж эхлэв. Онгоцныхоо люкэнд нэмэлт бэхэлгээ хийж, завиныхаа хөдөлгөөнийг маш шуугиангүй болгохын тулд агааржуулах бүс сэнс, хөргөх төхөөрөмж, бүх цахилгаан төхөөрөмжөө хаав. Гурван минутын дараа яг бидний өмнө аюул тулгарав. Бидний эргэн тойронд гурван бөмбөг дэлбэрсэн тул бид бүр доошилж 276 футын гүнд орлоо. Бид ийнхүү аюултай байдалд орсон юм. 1000 футээс доошгүй гүн усанд байх үед атакад өртөнө гэдэг аюултай бөгөөд харин 500 футээс доошгүй гүнд бол бараг л үхэл ирлээ гэж үздэг юм. Бидний дөнгөж 250 футын гүнд байхад атакалж эхэлсэн юм. Ийм учраас аюулгүй гэж үзэх ямар ч үндэсгүй болсон байлаа. Японы онгоц арван таван цагийн турш биднийг бөмбөгдөв. Хэрэв бөмбөг шумбагч завиас арван долоон футын зайд дэлбэрсэн бол завинд цоорхой гарах байв. Биднээс тавин футын зайд хэчнээн бөмбөг дэлбэрснийг тоолох ч аргагүй байлаа. “Өөрийгөө хамгаалж”, орон дээрээ тайван хэвтэн, өөртөө хатуу хяналт тавьж байх хэрэгтэй гэж бидэнд тушаасан байлаа. Би айсандаа амьсгал авч чадахгүй шахам болсон


байв. “Үхэл ингэж ирдэг байжээ! гэж би өөрөө өөртөө дахин дахин хэлж байв. Агааржуулах сэнс болон хөргөх төхөөрөмжөө хаасан байсан болохоор завин дотор агаар 100-гаас дээш хэм болсон байсан ч гэсэн би айсандаа болоод бүх бие минь хүйт даан байсан ба миний өмсөж байсан үстэй хантааз, цамц хүртэл дулаацуулахгүй байв. Би бүр даарч чичрэн, шүд дагжиж байв. Бүх бие хүйтэн хөлс дааж байлаа. Атак арван таван цаг үргэлжлэв. Дараа нь гэнэт намжив. Бодвол японы онгоц бүх нөөц бөмбөгөө дуусч буцан одоо биз. Арван таван цагийн тэр атак арван таван сая жил үргэлжлэх мэт санагдсан билээ. Амьдралд минь тохиолдсон бүх зүйл санаанд орж ирж байлаа. Амьдралдаа хийсэн бүх муу юм. Сэтгэл зовоосон элдвийн жижиг явдал тохиолдож байснаа эргэн санав. Би цэргийн флотод алба хаахаасаа өмнө банканд ажилладаг байв. Би тэнд асар их ажиллаад өчүүхэн бага мөнгө авдаг байсан тул ер нь өөдлөх ямар ч найдваргүй байна гэж санаа зовдог байлаа. Миний суудаг байшин өөрийнх биш байсан, би шинэ машин худалдан авч чадахгүй байсан, бас эхнэртээ сайхан платье авч өгч чадахгүй байсан зэрэгтээ би сэтгэл зовдог байв. Намайг ямагт гоочилж, яншаад байдаг байсан миний дарга хөгшнийг би үзэн яддаг байснаа санав. Би ажилд тараад гэртээ орой заримдаа ихэд уур уцаартай ирж, хэрэггүй юмны төлөө эхнэртэйгээ хэрэлддэг байснаа дурсан санав. Автомашины осолд орсноос болж духан дээр минь тогтсон шархныхаа сорвинд бас санаа зовдог байв. Олон жилийн өмнө энэ бүх золгүй явдал надад тун их юм шиг санагддаг байсан л даа! Гэвч тэнгисийн гүнд бөмбөгөнд өртөж амь эрстэх тулаад байсан тэр үед би энэ бүхэн нь юу ч биш байлаа. Хэрэв аз таарч наран саран, одот ертөнцөө дахин харах завшаан тохиолддог юм бол би хэзээ ч тэгж хэрэггүй юмны төлөө сэтгэлээ зовоож байхгүй. Хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч үгүй хэмээн өөртөө тангараглаж байж билээ. Би аж төрөх ухааны талаар Сиракьюсскийн их сургуульд дөрвөн жил ном заалгаж суралцсанаас илүү их зүйлийг аймшигт тэр арван таван цагийн дотор сурч мэдсэн юм. Бид амьдралд тохиолдох хүнд донсолгоонт үеийг эр зоригтой даван туулах мөртлөө хэрэггүй жижиг юманд буугаад өгчих явдал байна. Жишээ нь Сэмуэл Пепис өдрийнхөө тэмдэглэлд ноён Гарри Вэйнын цаазлагдсан тухай өгүүлсэн байв. Тэрбээр Вэйныг Лондонд олны өмнө цаазлан толгойгий нь авахыг харсан ажээ. Гарри тавцан дээр гарч ирээд амь өршөөхийг гуйхын оронд харин хүзүүн дээр гарсан хатги хөндүүзэй гэж алуурчнаас гуйж байжээ. Өмнөд туйлын шөнийн аймшигт хүйтэн, харанхуйн дунд адмирал Бэрд мөн л хүний ийм чанарыг илтгэн харуулж байжээ. Түүний удирдлагад явсан хүмүүс хариг хатуугаас бухимдахаасаа илүү хэрэггүй юманд бухимдах нь их байдаг байжээ. Тэд нөмрөн ирсэн аюул, амьдралын хүнд нөхцөл, тэсэхүйеэ бэрх хүйтнийг заримдаа (30 шахам хэм хүрнэ) хатуужилтай даван туулж чаддаг байжээ. “Гэвч заримдаа нэг нь нөгөөгийнхөө байран дээр багаж хэрэгслэлээ тавьчихлаа гэж хардсанаас болж итгэлт нөхөд хоорондоо дуугаа хураачихдаг байв. Хоол идэхдээ залгихаасаа өмнө зажлаад салдаггүй (хорин найман удаа зажилна) нэг хүн байсан юм л даа. Гэтэл хоолны газарт түүнээс зүс буруулан суудаг нэг хүн байсныг би мэднэ” гэж адмирал Бэрд ярьсан байв. ”Өмнөд туйлын лагерьт иймэрхүү хэрэггүй юмнаас болж сахилгатай хүн ч сэтгэлээр унах нь байдаг юм” гэж адмирал Бэрд ярьсан байлаа. Гэр бүлийн амьдралд “хэрэггүй юм” хүнийг тэнэг явдал үйлдэхэд хүргэдэг бөгөөд “энэ дэлхий дээр зүрхний өвчний хагас хувь нь” үүнээс болдог гэж адмирал Бэрд та лав хэлэх биз. Энэ бол наад захын хэрэг мөн гэж мэргэжилтнүүд үзсэн байв. Жишээ нь дөчин мянга гаруй гэр бүл салах хэрэг шүүсэн Чикагогийн шүүгч Джозеф Сабат ийн ярьсан байлаа: “Гэр бүл тохь алдахын ихэнх шалтгаан нь хэрэггүй юмнаас болсон байдаг”. Бас


Нью-Йоркийн тойргийн прокурор Фрэнк С.Хоган ингэж ярьж байна. “Манай шүүхээр хэрэг нь таслагдсан эрүүгийн хэргийн бараг тэн хагас нь үл ялих юмтай холбоотой байв”. Бааранд суух үедээ сайрхах, гэрийн дотор ам зөрөх, бие биеэ доромжлох, бүдүүлгээр харааж зүхэж үл хүндэтгэсэн үг хэлэх энэ бүхэн бол хүмүүсийг хэрүүл зодоон, алан хядаанд хүргэдэг чухам тэрхүү үл ялих явдал мөн. Амьдралдаа хатуу ширүүн доромжлол үзсэн хүн бидний дотор цөөн л дөө. Харин чухамхүү үл ялих доромжлол хүлээж, нэр төрөө доромлжуулан сэтгэл санааны дарамтад орсны улмаас зүрхний өвчин үүсэх болдог байна. Элеснора Рузвельт анх нөхөрт гарах үедээ тогооч нь муу хоол хийлээ гэж “өдөржин сэтгэлээр унаж байжээ”. Гэвч хэрэв одоо тийм явдал болбол би дал мөрөө хавчин, цөмийг мартах байсан” гэж хатагтай Рузвельт ярьж байна. Энэ бол тун сайн хэрэг! Том хүмүүс чухамхүү тийм л байх хэрэгтэй юм. Яхир хатуугаараа нэрд гарсан Екатерина II хүртэл тогооч нь ямар нэгэн зохимжгүй хоол бэлдсэн байхад ихэвчлэн инээмсэглэдэг байсан ажээ. Бид нэг удаа Чикагод байдаг манай нэг нөхрийнд хатагтай Карнегитай хамт хоол идсэн юм. Тэр нөхөр маань урдаа байсан махыг эвгүй огтолж байжээ. Би ч түүнийг нь ажиглаагүй юм л даа. Хэрэв ажигласан бол тоохгүй л өнгөрөх байсан. Харин эхнэр нь түүнийг харчихаад бидний нүүрэн дээр нөхрөө зэмлэж гардаг байна. Джон чи юу хийж байгаагаа харахгүй байна уу! Чи хэзээ хоол зөв идэж сурах хүн бэ?” гэж эхнэр нь хашхирав. Тэгээд дараа нь эхнэр нь бидэн рүү хандаж: “Энэ ер нь дандаа ингэж байдаг хүн. Энэ дутагдлаа засахыг ер хүсэхгүй байгаа юм” гэж билээ. Тэр хүн мах зөв хэрчиж сурахыг хичээхгүй байсан байж ч болох л юм, гэвч ийм эхнэртэй хорин жилийг өнгөрөөсөн түүний тэвчээрийг би бахархсан. Илэн далангүй хэлэхэд тийм эхнэрт загнуулан бээжингийн шарсан нугас, акул загас идсэнд орвол тайван сайхан сууж байгаад гашуун чинжүүтэй зайдас идсэн нь дээр гэж бол үзнэ. Тэр айлчлалын дараа манайд зочин ирсэн юм. Зочдыг хүрэлцэн ирэхийн өмнөхөн хоолны ширээний бүтээлгэн дээр гурван амны алчуур дутуу тавьсан байхыг хатагтай Карнеги ажиглажээ. Эхнэр маань хожим нь надад ийн ярьж байсан юм: “Би тогооч дээр гүйж очтол нөгөө гурван алчуурыг угаалгын өрөө рүү аваачсан байв. Гэвч зочид маань нэгэнт үүдэн дээр ирчихсэн байсан тул солих завдал гарсангүй. За чамайг даа! л гэж бодож байлаа. Ийм гэнэн явдлаас болж яахаараа миний нэг оройн ажил унадаг билээ? гэдгийг л би бодон бодон байлаа. Тэгснээ дараа нь үгүй ер нь заавал тийм байдалд орох гэж үү? хэмээн бодов. Тэгээд би сайн л өнгөрөөнө дөө гэж хатуу шийдээд хоолны ширээнд суусан билээ. Тийнхүү би оройжингоо наргиан шуугиантай байсан. Манай анд нөхөд намайг уур унтуугүй, муухай ааштай авгай байна гэж бодохгүй л бол саландуу юм байна гэж бодвол бодог гэж би үзсэн юм. За тэгээд ямар ч л гэсэн амны алчуурт анхаарал тавьсан хүн нэг ч л гараагүй юм даг!” “Хууль хэрэггүй юмаар хөөцөлддөгүй” гэсэн хуулийн зарчим байдаг шүү дээ. Хэрэв санааширсан хүн тайван байя л гэвэл хэрэггүй юманд анхаарал тавихгүй байх хэрэгтэй. Хэрэггүй юмнаас болж сэтгэл шимшрэхгүй байхын тулд хичээх зохих гол зүйл бол тархиа огт өөр байдлаар ажиллуулах замаар сэтгэлээ тайтгаруулах явдал мөн. Миний нөхөр Хомер Крой бол “Тэд Парисыг үзэх ёстой” гэсэн ном бичсэн хүн бөгөөд тэрбээр үүнийг яаж биелүүлэх талаар бусдад зориулан маш сонирхолтой жишээ үзүүлсэн байдаг. Тэр шинэ номоо бичиж байх үедээ бараг солиорох шахсан байв. Нью-Йоркийн байранд нь байдаг радиатрын тарчигнах дуун түүнийг тийм байдалд оруулсан байв. Пар доргин чичгэнэхэд Хомер Крой бичгийнхээ ширээний ард суун мөн л доргионд нь чичгэнэн байдаг байжээ. Түүний ярьсан нь:


“Би найз нөхдийнхөө хамт тойрон аяллаар явлаа. Тэгээд хээр шатаж буй гишүүний тас няс дуугарахыг сонсоод радиатрын түжгэнэх дууг санагдуулж байв. Тэгвэл шатаж буй гишүүний тас няс хийх дуун надад таалагдах мөртлөө радиатрын дуу яагаад сэтгэлд тээртэй байдаг билээ? хэмээн бодов. Би гэртээ эргэж ирээд шатаж буй гишүүний тас няс хийх дуун надад таалагдаад байхад радиатрын түжгэнэх дуун бас л тийм байх ёстой шүү дээ гэж өөрөө өөртөө хэлж байв. Би одоо унтана, тэгэхэд тэр дуун миний сэтгэлд тээр болох ёсгүй. Тэгж бодоод л унтсан. Хэдэн өдөр радиатрын дуу надад сонстон байсан боловч төдхөн тэр дууг огт мартсан юм. Элдэв хэрэггүй юмс тийм л байдаг юм. Тийм юм бидэнд сэтгэлд тээртэй байдаг бөгөөд бүр уур уцаар хүргэх нь байдаг, тэгэхдээ энэ бүхэн бол бид амьдралдаа тохиолдсон тэр зүйлсийг хэтрүүлж үнэлсэнтэй холбоотой байдаг …” “Хэрэггүй юманд үрээд байна гэхэд нас даанч богино юм” гэж Дизраэли хэлсэн байдаг. Үүнтэй холбогдуулан Андре Моруа “Зис уик” сэтгүүлд ийн бичсэн байв. “Энэ үг зохисгүй олон юмыг даван туулахад надад туслах юм. Бид жигшин үзэж, мартвал зохих хэрэггүй юмнаас болж сэтгэлээ зовоох нь их байдаг. Бид энэ дэлхийд хэдхэн арван жил амьдрах үлдээд байдаг, гэтэл жил болоод л мартчих гомдлын тухай элдвийн юм бодож хэчнээн хайран цагаа үрнэ вэ? Эргэн тойронд байгаа бүх хүн түүнийг чинь мартчихна шүү дээ. Тийм байж болохгүй ээ нөхөд минь, хүн болж төрснийх хүн шиг ажиллаж, сэтгэж суръя, сайн санаа, сайхан үйл бүхэн бидний амьдралыг гийгүүлж байг. Яагаад гэвэл хэрэггүй юманд үрээд байна гэхэд нас маань даанч богино юм”. Нэрт хүн Редьярд Киплинг хүртэл “хэрэггүй юманд үрээд байна гэхэд нас маань даанч богино юм гэдгийг мартсан удаа байдаг. Түүнээс болж яасан гээч? Киплинг хийгээд түүний хадам ах хоёрын хооронд Вермонтын түүхэнд гарч байгаагүй тийм их шуугиант шүүх-маргаан болсон юм.Тэдний шуугиант заргын тухай “Редьяр Киплингийн Вермонтод хийсэн зарга” гэсэн ном ч гарсан юм. Уг нь ийм л явдал болсон юм даа. Киплинг, Вермонтын Каролин Бейлстир гэгч хүүхэнтэй ханилан суусан байв. Тэрбээр Вермонт мужийн Брэтлборо хотод сайхан байшин барьж, тэнд суурьшин, амьдралынхаа үлдсэн хугацааг тэнд өнгөрөөхөөр шийдсэн ажээ. Түүний хадам ах болон Битти Бе йлстир сайнд анд нөхөр нь болж хувирсан байв. Тэд хамтран ажиллаж, жаргаж цэнгэдэг байлаа. Дараахан нь Киплинг Бейлстирээс хэсэгхэн газар худалдан авсан бөгөөд тэгэхдээ Бейлстир тэр газраасаа жил бүр өвс хадаж авч байхаар тохиролцсон байв. Гэтэл нэг удаа Киплинг нөгөө газар дээр нь цэцэрлэг байгуулсан байхыг Бейлстир олж мэдсэн байна. Бейлстир уур омог нь бадарсаар хүрч ирсэн ба Киплинг ч мөн адил ухаан жолоогүй уурлажээ. Тийнхүү Вермонтын уулнаа байдал муудсаар байж! Хэдэн өдрийн дараа Киплингийг унадаг дугуй унан зугаалан явж байхад нь түүний хадам ах гэнэт ачааны бүхээгтэй морин тэргээр өмнүүр нь дайрч Киплингийг унагаажээ. Гэтэл бичсэн номдоо: “Хэрэв эргэн тойронд чинь байгаа бүх хүн сандарч бачимдаж таныг буруушаахад хүрвэл та битгий сандарч бачимдаж үзээрэй” гэж хэлж байсан Киплинг өөрөө сандарч бачимдан Бейлстирыг баривчлахыг шаардсан байлаа! Тийнхүү олныг шуугиулсан маргааныг шүүсэн шүүх ажиллагаа эхэлсэн байна. Том хотуудаас сэтгүүлчид Брэтлброд хүрэлцэн ирцгээжээ. Тэр мэдээ дорхноо түгэн тарсан бөгөөд тэр хоёр ч эвлэрсэнгүй ажээ. Тэр хэрүүлээс болж Киплинг эхнэрийнхээ хамт гэр орноо үүрд орхин явсан байна. Хэрэггүй юмнаас болж хүн мөн ч их сэтгэлийн зовуурь уур уцаарт автдаг байна шүү! Энэ бол нэг атга өвснөөс л болсон хэрэг шүү дээ. “Хүмүүс минь, больцгоо. Бид хэрэггүй юмтай дэндүү их орооцолдох юм” гэж хорин дөрвөн зууны өмнө Перикл хэлж байсан билээ. Энэ үнэн үг шүү!


Одоо би та нөхдөд доктор Гарри Эмерсоны надад ярьсан нэг сонирхолтой түүхийг хэлж өгье. Тэнд нэгэн аварга мод хэрхэн тулалдаанд ялж, ялагдаж байсныг өгүүлсэн байдаг. Колорадо дахь Лонгс-Пик уулнаа нэгэн аварга том модны ёроол үлдсэн байдаг ажээ. Мэргэжилтнүүд тэр модыг дөрвөн зуу орчим жилийн настай хэмээн баталдаг байна. Колумбыг Сальвадорт очих үед тэр мод дөнгөж зулзган мод байжээ. Английн колоничлогчид Плимутэд суурингаа байгуулж байх үед тэр мод насныхаа тэн хагаст хүрсэн байжээ. Өнгөрүүлсэн урт насныхаа хугацаанд тэр мод арван дөрвөн удаа аянганд ниргүүлж, дөрвөн зууны турш хүчтэй салхинд үлээлгэн, цасан мананд даруулж байжээ. Гэвч мод байсаар л байсан байна. Харин эцсийн эцэст бяцхан муусайн цог хорхойнууд түүнийг өмхрүүлж эхэлжээ. Тэдгээр шавьж холтсыг нь мэрэн өчүүхэн жижгээр боловч мэрэн мэрсээр яваандаа модыг амьдрах чадваргүй болгосон байна. Тийнхүү ойн тэр аварга том мод улирах цагийн аяыг дааж, салхи шуурга, аянга цахилгаанд ажраагүй мөртлөө хүн хоёр хуруугаараа няцлаад алчихаар тийм өчүүхэн жижиг шавьжнуудад идэгдсэн ажээ. Ойн тэрхүү аварга модны тулалдсан түүхийг бид санан дурсахын учир юу билээ? Бидний амьдралд хааяа тохиолддог хуй салхи, цасан давалгаа, аянга цахилгааны цохилтыг бид яаж ийгээд ажралгүй өнгөрөөж чаддаг атлаа бид хоёр хуруугаараа няц дараад алчихаар тийм жижиг цог хорхойнууд зулгаахад зүрх алдан сэтгэл зовнидог байна шүү дээ. Хэдэн жилийн өмнө би Вайоминг мужийн замын хөдөлгөөни й ахлах байцаагч Чарлз Сейцред болон түүний хэдэн нөхдийн хамт Вайоминг дахь Титонскийн үндэсний паркаар аялсан билээ. Бид уг паркийн дэвсгэр нутагт байдаг Дуон Д.Рокфеллерийн эдлэн газраар очихоор явцгааж байлаа. Гэвч миний сууж явсан машин замаас жаахан гажиж арай өөр чиглэлээр явсан учраас бусад машинаас нэг цагаар хоцорч эдлэн газарт хүрсэн юм. Орох хаалганых нь түлхүүр ноён Сейфредэд явсан бөгөөд тэрбээр халуун ой дотор шумууланд бариулан биднийг бүтэн цаг хүлээсэн байв. Тэрхүү шумуулууд нэгэн хүнийг ч галзууруулахаар аймшигтай хазаж байжээ. Гэвч Чарлз Сейфред тэдэнд бууж өгөөгүй байв. Тэрбээр биднийг хүлээх зуураа улиасны мөчир хугалж аваад шүгэл хийсэн байв. Бидний хүрэлцэн ирэхэд Сейфред шумуулуудыг хараах байтугай хөгжилтэй гэгч нь инээн байлаа. Амьдралд тохиолдох элдэв аар саар юмыг хүн яаж даван өнгөрөөж чаддагийг харуулсан тэр шүглийг би одоо хүртэл мартдаггүй юм. Сэтгэлийн зовуурьт автаагүй дээрээ сэтгэл зовних муу зуршлаас хагацъя гэвэл та хоёр дахь мөрдлөгийг дагаж явна уу? Жигшин үзэж, мартвал зохих хэрэггүй юмнаас болж сэтгэлээ бүү зовоогтун. “Хэрэггүй юманд үрээд байна гэхэд нас маань даанч богино юм” гэсэн үгийг ямагт санаж явагтун. НАЙМДУГААР БҮЛЭГ ТАНЫ СЭТГЭЛИЙН ЗОВУУРИЙГ ХЭРЭГТ ҮЛ АВАХ ХУУЛЬ ГЭЖ БАЙДАГ Би бага насаа Миссури мужид нэгэн фирмид өнгөрүүлсэн билээ. Нэгэн удаа би интоорын яс гаргаж авахад нь ээждээ тусалж байгаад гэнэт чарлан уйлсан юм л даа. Ээж маань надаас “юу болов оо Дейл ээ? Юунаас болж чи уйлав? хэмээн асуулаа. Би аман дотроо: “Намайг амьдаар нь минь булшлах нь гэж би айгаад!” гэв.


Би тэр үед ямагт сэтгэл зовнидог болсон байв. Аадар бороо орох үед намайг тэнгэр ниргэчих бий гэж айдаг байв. Хүнд хэцүү цаг ирэхэд бидэнд идэх юм олдохгүй болох бий гэж байна. Үхсэний дараа тамд орох болов уу хэмээн айдаг байв. Миний ах Сэм Уайт ямагт миний чихийг огтолно гэж айлгадаг байсан учраас тэгчих бий гэж би үхтлээ айдаг байлаа. Хэрэв үерхэх гэж хөөцөлдвөл хүүхэн олдохгүй байх бий гэж би айдаг байв. Хуримаа хийснийхээ дараа эхнэртээ би юугаа хэлдэг билээ гэж сэтгэлээ дэмий зовоодог байлаа. Бид хоёр хөдөөний ямар нэгэн сүмд гэрлэх ёслолоо үйлдээд цацаг бүхий туушингаар чимсэн бүрхүүлтэй хоёр хүний морин тэргэнд суугаад фе рм рүүгээ явж байгаагаар төсөөлөн боддог байлаа… Тийнхүү явж байх үедээ би сонгож суусан хүнтэйгээ яриа нийлдэг болов уу? Тэр үед биеэ яаж авч явбал зохих бол? гэж ихэд сэтгэл зовдог байв. Би тариалангийнхаа талбай дээр анжис мөрлөн явж байхдаа энэ бүх асуудлыг шийдэх гэж олон цагаар толгойгоо дэмий ядраадаг байсан юм. Жишээ нь би аянганаас үхтлээ айдаг байсан гэж дээр ярьсан. Гэвч үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн мэдээлснээр аль ч жилд аянгын гурван зуун тавин мянган боломжоос зөвхөн нэг нь намайг алж болох юм байна гэдгийг би одоо мэдэж авсан л даа. Намайг амьдаар минь булшлах нь байна гэж айх явдал бүр ч шал дэмий юм байв. Ядаж арван сая хүнээс нэгийг нь амьдаар нь булшилна гэж үзэхэд ч боломжгүй хэрэг юм. Гэсэн ч надад тийм явдал тохиолдох бий гэж айн уйлж байсныг яана. Өмөн үүгээр өвчилсөн найман хүний нэг нь үхэж байна. Хэрэв би ямар нэгэн юманд сэтгэл зовж сурчихсан бол аянганд ниргүүлж үхэх буюу амьдаар минь булшлах бий гэж айхаасаа илүү өмөн үү өвчнөөр үхэх бий гэж айх нь илүү байх байсан биз. Харин тухайн тохиолдолд энэ нь бага залуу байх үед тохиолддог сэтгэлийн зовуурь байсан нь бүрэн ойлгомжтой. Гэсэн ч насанд хүрсэн хүмүүсийн тийнхүү сэтгэл түгших олон явдал бараг цөм хоосон санаа байдаг. Хэрэв би болон та бүхэн бидний айж эмээх явдал их тооны хуулиар батлагдсан эсэхийг мэдэхийн тулд нэлээд удаан хугацаагаар сэтгэл зовнихоо болих аваас сэтгэлийнхээ зовуурийн аравны есөн хувийг шууд арилгаж чадахсан билээ. Лондонд байдаг дэлхийд хамгийн нэртэй “Ллойд” гэдэг даатгалын компани хүнд ховорхон тохиолдох сэтгэлийн зовууриас олон олон саяын хөрөнгөтэй болжээ. Лондонгийн “Ллойд” компани золгүй явдал тохиолдохоос сэтгэл зовсон хүмүүстэй тийм явдал хэзээ ч болохгүй хэмээн мөрийцдөг байна. Тэгэхдээ уг пүүс түүнийгээ мөрийцнө гэдэггүй, харин даатгалын хэмжээ нэрлэдэг ажээ. Гэвч хэрэг дээрээ тэр их тооны хуульд үндэслэсэн мөрийцөх явдал байв. Даатгалын тэр том компани хоёр зуун жил хөгжин цэцэглэж байгаа юм. Хэрэв хүний шинж төрх л өөрчлөгдчихгүй юм бол их тооны хуулийн дагуу бидний боддог шиг тийм ч элбэг тохиолдоод байдаггүй золгүй явдлаас гутал, хувцас онгоцыг даатган тэр компани дахиад тавин зуун үе оршин тогтнож, хөгжин цэцэглэсээр байх болно. Хэрэв бид их тооны хуультай танилцах аваас гараад ирсэн баримтыг сонсоод байн байн гайхах болно. Жишээ нь хэрэв дараачийн таван жилийн турш Геттисбергийн дэргэд болсон шиг тийм цуст тулалдаанд орох боллоо гэж мэдэх аваас би ухаангүй айх болно. Тэгвэл би гэртээ ичээд хийж байсан бүх ажил төрлөө эмхэлнэ. “Яаж ч бодлоо гэсэн би тэр тулалдааныг тэсэж гарахгүй, тийм учраас үлдсэн хэдэн ж илээ хамгийн аятай сайнаар өнгөрөөхийг бодох хэрэгтэй болно” хэмээн бодоход хүрнэ. Гэвч их тооны хуулийн үүднээс авч үзвэл тайван үед тавиас тавин таван нас хүртэл амьдрахыг хичээнэ гэдэг бол Геттисбергийн дэргэд болсон тулалдаанаас ч хамаагүй илүү аюултай, гайтай үр дагаварт хүргэдгийг баримт харуулсан юм. Дараачийн таван жилийн турш гэдгийн учир нь гэвэл


тайван үед тавиас тавин таван насны мянган хүн тутмаас үхсэн хүний тоо Геттисбергийн дэргэд тулалдсан 163000 цэргээс мянган хүн тутмаас алагдсан хүний тоотой дүйх юм. Канадын хадархаг уулнаа орших Боу нуурын эрэг дээр байдаг Нам-Ти-Тахе гэдэг газар Джеймс Симпсоны ангийн байшинд сууж би энэхүү номынхоо хэдэн бүлгийг бичсэн юм. Би нэг зун тэнд Сан-Францискогийн эхнэр, нөхөр хоёр Герберт Х.Сэлинджертэй танилцсан билээ. Төвшин, сайхан сэтгэлт хатагтай Сэлинджер бол амьдралдаа хэзээ ч сэтгэлийн зовуурьт автаж байгаагүй эмэгтэй юм аа гэсэн сэтгэгдэл надад төрж билээ. Нэгэн үдэш задгай зуухны хажууд шатаж буй мөчрийн дүрэлзэн асах дөлийг чагнан суух зуураа би та ер нь амьдралдаа хэзээ нэгэн үед сэтгэлийн зовуурь амсаж байсан уу хэмээн асуусан юм.”Зоволгүй яахав. Сэтгэлийн зовуурьт автаж би бүр амьдралаа алдах шахсан юм. Би сэтгэлийнхээ зовуурийг тайтгаруулж сурахаасаа өмнө өөрөө өөрөөсөө болж арван нэгэн жилийн турш тамын амьдралаар амьдарч байв. Би ихэд цухалдаж, унтууцдаг, ямагт сэтгэл түгшиж явдаг байсан удаатай. Би долоо хоног бүр оршин суудаг байсан СанМатеогоос Сан-Франциско орж юм худалдан авдаг байсан л даа. Дэлгүүрээр хэсүүчлэн явж байснаа гэнэт: “Би ер нь индүүгээ таслахаа мартчихсан юм биш байгаа? Гэр маань шатчихсан юм биш биз. Гэнэт зарц эмэгтэй маань хүүхдүүдийг хаяад явчихсан байгаагүй байгаа. Хүүхдүүд минь дугуй унаж яваад машинд дайруулчихаагүй байгаа” гэхчлэн элдэвт санаа зовнин бүх биений хүйтэн хөлс чийхардаг байв. Тэгээд би дорхноо автобус руу гүйн очиж гэр орныхоо байдлыг мэдэхээр гэртээ яаран харьдаг байсан юм. Миний анхны нөхөр маань ослоос болж нас барсан болохоор л тэгдэг байсан биз. Миний хоёрдахь нөхөр бол хуульч хүн. Тэр бол их уужуу тайван, элдэв юманд хэзээ ч сэтгэл зовнидоггүй, юмыг нягтлан үзэж чаддаг хүн л дээ. Намайг сэтгэл зовнин түгших үед тэр маань: “Битгий сандар. Алив бодож үзье л дээ… Одоо чухам чи юунд санаа чинь зовоод байгаа юм бэ? Алив, их тооны хуулийг баримтлан тийм юм болох нь уу? үгүй юу гэдгийг үзье л дээ” гэж ихэвчлэн хэлдэг юм. Жишээ нь бид нэгэн удаа Нью-Мексико мужийн Альбукеркээс Карлсбадын агуй руу машинаар явж байснаа би санаж байна. Биднийг уулын замаар явж байтал гэнэт аймшигтай цасан шуурга болдог байна. Машин маань гулсаж, хий эргэж байлаа. Би машинаа явуулж чадахгүйд хүрэв. Бид замын хоёр талын аль нэг суваг руу ч лав гулсан орно доо л гэж бодож сэтгэл зовнин байлаа. Гэвч нөхөр маань намайг ямагт тайвшруулан “Бид маш аажуу явж байнаа шүү дээ. Огтхон ч аймаар юм болохгүй нь магад. Машин суваг рүү гулсан орлоо ч гэсэн их тооны хууль ёсоор бид ажрахгүй” гэдэг байв. Түүний тийм итгэлтэй тайван байдал миний сэтгэлийг уужруулж байв. Нэг зун бид Канадын Хадархаг уулсын Тунений хөндийгөөр аялан явсан юм. Гэтэл тэнд ийм нэгэн явдал тохиолдсон билээ. Бид шөнө майхнаа далайн төвшнөөс долоон мянган футын өндөрт барьсан байв. Тэгтэл гэнэт хүчтэй салхи болж тэр нь манай майхныг хийсгээд аваад явчихаж болох байлаа. Майхнаа хавтгай модон дээр олсоор бэхэлсэн байлаа. Тэгтэл ч майхан ганхан хийсэж, салхи сүнгэнэх нь сонстох болов. Майхны маань одоохон хийсгээд аваад явах нь дээ л гэж би ямагт бодсоор суув. Би бүр ухаан жолоогүй айж байлаа. Гэвч нөхөр маань: “Хонгор минь сонс л доо, биднийг чинь “Брюстер” пүүсийн хөтөч нар авч яваа шүү дээ. Тэд бүхнийг сайн мэднэ. Энэ ууланд ийм майхан барьдаг болсноос хойш жаран жил болж байна. Манай майхан ч гэсэн энд олон улирлыг өнгөрөөлөө л дөө. Одоо хүртэл майхан маань салхинд автаагүй л байсан. Их тооны хууль ёсоор энэ шөнө ч автахгүй, автдаг юм аа гэхэд бид өөр майханд орж болно шүү дээ. Тийм болохоор тайвшир, сэтгэлээ бүү зовоо…” гэж намайг дахин дахин тайвшруулж байв. Би түүний хэлснийг дагаж шөнө дундаас хойш нам унтаж билээ.


Хэдэн жилийн өмнө Калифорнийн бидний сууж байсан хэсэгт халдварт полиомеилит өвчин гарсан юм. Урьд нь бол би багтарч үхэх байсан л даа. Гэвч миний нөхөр намайг тайвшруулсан юм. Бид өөрт байгаа бүхий л бололцоогоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа. Бид хүүхдээ олон хүнтэй газар руу явуулахаа больж, сургууль кино зэрэгт ч явуулахаа больсон байв. Эрүүлийг хамгаалах хэлтсийн мэдээнээс үзвэл Калифорнийн түүхэнд хамгийн хүнд халдварт полиомиелит өвчний үеэр нийт мужийн хэмжээгээр 1835 хүүхэд өв чилж байсан ба ердийн байдлаар бол 200 буюу 300 хүүхэд өвчилж байжээ. Энэ бол аюултай тоо боловч их тооны хууль ёсоор үзвэл уг өвчнөөр тийм олон хүүхэд өвчлөх ёсгүй хэмээн бид үзэж байв. “Их тооны хууль ёсоор бол тийм явдал тохиолдох учиргүй” гэсэн үг миний сэтгэлийн зовуурийн ерэн хувийг арилгаж, сүүлийн хорин жилийн турш тайван бөгөөд сэтгэл амар амьдран суух боломжийг надад олгосон юм. Өнгөрсөн жилүүдээ эргэн бодоход миний сэтгэлийн зовуурийн үлэмж хэсэг нь санаагаараа төсөөлөн бодсон зүйл байжээ гэдгийг би ойлгож авсан юм. Би бас л элдэвт санаа зовдог байсан гэж Джим Грант надад ярьсан юм. Тэр бол Нью-Йоркт байдаг “Джеймс А Грант” пүүсийн эзэн хүн. Түүний пүүс Флоридоос амтат жүрж, нимбэгний жимсээр бөөний худалдаа хийдэг байлаа. Джим Грант Флоридоос шууд л арваас арван таван вагон жимс ачуулдаг байжээ. Тэрбээр урьд нь яаж сэтгэл зовнидог байснаа надад ийн ярьсан юм: “Гэнэт галт тэрэг онхолдчих юм биш байгаа даа? Хэрэв бүх жимс минь цацагдчихвал би яадаг билээ? Гэнэт миний вагонууд дээгүүр нь явж байтал гүүр нь нурчихвал яанаа? Жимсийг даатгасан байсан нь мэдээж шүү дээ. Гэвч жимсээ хугацаанд хүргэж өгч чадахгүй зах зээл дээр борлогдохоо болино гэж тэр сэтгэл зовдог байв. Тийнхүү сэтгэл зовсоор байгаад ходоодоо шархаллаа гэж үзэн эмчид очих болжээ. Эмч түүнээс ямар ч өвчин олоогүй бөгөөд зөвхөн мэдрэл нь л муудсан байв. Тэгээд “гэнэт надад нэгэн бодол төрж би өөртөө асуулт тавьж үзэв. Би өөрөөсөө ийн асуув. “Джим Грант, чи сонс, энэ бүх жилүүдэд чи хэчнээн вагон жимс ачуулсан бэ?” Хариу нь: ”Хорин таван мянга орчим вагон”. Дараа нь би дахин ийн асуув. “Хэчнээн вагон чинь онхолдож хохирсон бэ”. Хариулт: “Тав ч байж болох юм”. Тэгвэл “Хорин таван мянгаас дөнгөж тав юм шив дээ? Энэ чинь юу гэсэн үг вэ? чи мэдэж байна уу? Таван мянгад харьцах нь нэг л байна шүү дээ! Өөрөөр хэлбэл туршлагад суурилсан их тооны хууль ёсоор таван мянгад харьцах нэг болж байна гэдэг чинь ердөө нэг л вагоны хохирол үзнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхлээр чи сэтгэл зовоод байх хэрэг юу байна?” гэхчлэн бодлоо. Дараа нь би бас л өөртөө ийн өгүүлэв: “Тэгэхдээ л гүүр нурж болно шүү дээ!” Түүнээсээ уламжлан ийм асуулт тавив: “Чухам гүүр нурснаас болж чи хэчнээн вагоны хохирол үзсэн бэ?” Хариу: “Нэг ч вагоны хохирол үзээгүй”. Тэгээд би өөртөө ийм дүгнэлт хийв: “Хэзээ ч нурж унаагүй гүүрийн төлөө ходоодоо өвдтөлөө сэтгэлээ зовоож байгаадаа ичихгүй байна уу чи. Харин төмөр замд гардаг ослын хувьд гэвэл таван мянгад нэг л гэсэн магадлтай юм байна шүү дээ!” Асуудлыг ийм маягаар авч үзээд, би мөн ч тэнэг байна даа гэдгээ ойлгосон юм. Тэгээд л би даруй сэтгэлээ зовоохоо больж, их тооны хуулиар ямагт ажилладаг болохоор шийдсэн юм даа. Тэр үеэс хойш ходоодныхоо шархыг ч бүрэн мартсан гэж тэр ярьсан юм. Эл Смит Нью-Йорок муж улсын дарга байхдаа: “Алив баримтыг л судалъя … алив баримтыг л судалъя” хэмээн давтан давтан хэлсээр байгаад улс төрийн сөрөг этгээдүүдийнхээ дайралтыг няцаасан гэж би сонссон юм байна. Тэгээд дараа нь тэр баримтууд дурдаж эхэлжээ. Хэрвээ надад болон та бүхэнд хожмын хойно тохиолдож болох юмны төлөө сэтгэл зовнихуйд хүрвэл цэцэн өвгөн Эл Смитын зөвлөснийг дагаж, баримтыг судлан хэрэв тийм юм байгаа бол бид сэтгэлээ зовоогоод байхын хэрэг байна


уу? үгүй юу гэдгийг бодож шийдэж байя. Фдерек Дж. Малстедт бүр авсанд ороод хэвтэж байна хэмээн бодож айж байх үедээ тэр надад ингэж ярьсан юмдаг. “1944 оны зургадугаар сарын эхээр би Омаха-Бичийн ойролцоо гав ганцаараа окопонд хэвтэж байлаа. Би холбооны 999-р ротод алба хааж байсан бөгөөд дөнгөж Нормандид ирж “окоплоод” байсан цаг. Би тэрхүү ганц хүний окопыг хараад (яг тэгш өнцөгт гурвалжин хэлбэрээр ухсан нүх шиг санагдаж байв) “яг л авс юм байна даа” гэж дотроо бодож байв. Би тэр окопонд ороод унтах гэтэл үнэхээр авсан д орсон мэт санагдаад байсан. Тийнхүү “үнэхээр л би авсандаа ороод байгаа нь энэ юм байна даа” гэж өөрийн эрхгүй бодож байв. Өглөөний … цагаас германы онгоцнууд ирж биднийг навс бөмбөгдөв. Би айсандаа болоод яг мод шиг хөшчихөв. Эхний хоёр, гурван шөнө би огт унтаж чадсангүй. Дөрөв дэх, тав дахь шөнө болоход би бараг мэдрэлийн цочролл орсон байв. Хэрэв ямар нэгэн юм бодохгүй бол би ухаан алдаж ч болох нь байна гэдгээ ойлгож байлаа. Тэгээд таван шөнө өнгөрөөд байхад би амьд мэнд байсаар л байна, манай салбарынхан ч цөм амьд мэнд байсаар л байгааг эргэн бодов. Харин хоёр л хүн шархадсан байсан, тэгэхдээ германы бөмбөгнөөс биш, харин манайхны өөрсдийн зенитийн их бууны сумны хэлтэрхий үсэрснээс болж шархадсан байв. Би сэтгэлээ зовоодгоо больж, ямар нэгэн хэрэгтэй юм хийе гэж шийдлээ. Би өөрийнхөө окопон дээгүүр өргөн модон халхавч хийж таглав. Тэр нь намайг зенитийн их бууны сумны хэлтэрхийгээс хамгаалж байлаа. Манай салбар маш өргөн газарт байрлаж байсныг бодоод би, ийм гүнзгий, давчуу, нэг хүний окопонд бөмбөг шууд тусвал л үхэж болох юм гэдгийг санан бөмбөг шууд тусах маг адлал арван мянгад нэг байх нь ч ховор юм гэж үзлээ. Тийм байдлаар хоёр шөнө бодлогоширсны эцэст би тайвширч, бүр бөмбөгдөж байх үед ч унтаж чаддаг болсон юм!” АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний командлал усан цэргүүдийн сэтгэл санааг өргөхийн тулд их тооны хуулийн статистикийн мэдээ баримтыг ашигладаг байжээ. Усан цэрэг явсан нэг хүн надад ярихдаа би болон миний нөхөд өндөр октантай шатахуун ачсан танкер онгоцонд очихоос ихэд айдаг байсан. Яагаад гэвэл хэрэв торпедын сум өндөр октантай бензин ачсан танкерт тусах юм бол онгоц нь дэлбэрч дорхноо нэг мөсөн үгүй болно гэж үздэг байжээ. Гэтэл бас АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний командлалд өөр мэдээ ч байдаг байжээ. Тэр мэдээнд яг зааснаар, торпедад оногдсон зуун танкер онгоцноос жар нь живэлгүй үлддэг ба живсэн дөчин танкераас дөнгөж тав нь арван минут хүрэхгүй хугацаанд усанд живдэг ажээ. Энэ бол онгоцны багийнхан онгоцноосоо гарч явах зай гардаг, тэгээд ч хохирол бага гардаг гэсэн үг юм. Энэ мэдээ цэргүүдийн байлдааны үзэл санааг бэхжүүлэхэд тус болсон бил үү? “Их тооны хуулийг мэдсэнээр би сэтгэл түгшихээ больсон юм. Манай командынхан цөмөөрөө өндөр сэтгэгдэлтэй болсон. Бидэнд боломж байна, их тооны хууль ёсоор бид магад алагдахгүй юм байна гэдгийг бид мэдэж авсан юм” гэж надад энэ түүхийг ярьсан Клайд У. Маас хэлсэн юм. Сэтгэлийн зовуурьт автаагүй дээрээ сэтгэл зовних муу зуршлаасаа хагацахын тулд гурав дахь мөрдлөгийг сахиж явна уу? Баримтыг судал. Их тооны хуулиар, миний сэтгэлийг зовоогоод байгаа тэр үйл явдал хэзээ нэгэн цагт болох ямар боломж байж болох вэ? гэдгийг өөрөөсөө асуу. Есдүгээр бүлэг ГАРЦААГҮЙ ЮМЫГ ХАРГАЛЗАН ҮЗЭЖ БАЙ


Би жаахан хүүхэд байхдаа Миссурийн баруун хойно орших нэгэн эвдэрхий хуучин муу модон байшингийн дээврийн хөндийд бусад хүүхдүүдтэй тоглож байлаа л даа. Би дээврийн хөндийгөөс буухдаа цонхны тавцан дээр түр гишгэснээ харайчихсан юм. Би зүүн гарынхаа долоовор хуруунд бөгж зүүсэн байсан. Тэгээд харайтал нөгөө бөгж маань хадаасны таванд тээглэн миний хурууг тастчихсан юм. Би үхтлээ айн орилж чарлаж, ингээд үхнэ л гэж бодож байлаа. Гэвч гараа эдгэрсний дараа тэр тухай огтхон ч сэтгэлээ зовохоо больсон байлаа. Тэр тухай бодоод ч яах вэ дээ?... Гарцаагүй болсон юмтай би тийнхүү эвлэрсэн байлаа. Би зүүн гартаа дөрөвхөн хуруутай гэдгээ заримдаа олон сараар санахгүй явдаг болсон байв. Би хэдэн жилийн өмнө Нью-Йоркийн төвд байдаг албаны нэг байшингийн ачааны лифт ажиллуулдаг хүнтэй уулзсан юм. Хартал тэр хүний зүүн гарынх нь царвуу байхгүй болсон байв. Та зүүн гаргүй юм байна шүү дээ, түүндээ сэтгэл зовдог уу гэж би асуулаа. “Юу гэж, би бараг л санадаггүй юм. Би эхнэргүй л дээ, тийм болохоор зүү сүвлэх үедээ л нэг санаанд ордог юм” гэж тэр хүн хариулсан юм. Амьдралд гарцаагүй тохиолдсон бараг ямар ч нөхцөл байдалтай бид дорхноо дасдаг нь хачин юм шүү. Бид түүнд дасаж улмаар мартдаг байна. Би Голландын Амстердам хотноо байдаг арван тавдугаар зууны үеийн сүмийн туурин дээр байдаг бичээсийг ямагт санаж явдаг юм. Тэнд фламанд хэлээр: “Энэ бол ийм л байсан. Үүнээс өөрөөр байж таарахгүй” хэмээн бичсэн байдаг. Бид бүхэн амьдралынхаа замд яаж ч болохгүй олон янзын золгүй явдлуудтай тулгардаг. Тэр нь түүнээс өөрөөр байж ч таарахгүй зүйлс байдаг. Бид яахыгаа сонгох хэрэгтэй болдог. Бид эсхүл тэрхүү гарцаагүй нөхцөл байдлыг хүлээн авч, түүнд дасан эсхүл гарцаагүй юмны эсрэг төрж, амьдралаа баллах, тэр ч байтугай бүр сэтгэл мэдрэлээ эвдэхэд хүрч болох юм. Би та бүхэнд миний хамгийн хайртай гүн ухаантан хүний нэг болох Уилъям Джеймсийн хэлсэн цэцэг мэргэн зөвлөгөөнийг хэлж өгье. “Нэгэнтээ байгаа юмыг хүлээн авч байгтун. Нэгэнт болж өнгөрсөн юмтай эвлэрнэ гэдэг бол аливаа золгүй үр дагаврыг даван өнгөрөөхийн анхны алхам буюу” гэж тэр хэлжээ. Элизабет Коннли бол түүнийг гашуун туршлага дээрээ ойлгомжтой мэдсэн эмэгтэй. Би саяхан түүнээс доорх захидлыг хүлээн авсан юм. “Умард Африкт манай зэвсэгт хүчний хийсэн ялалтыг нийт Америк даяар ёслон тэмдэглэж байсан тэр өдөр би энэ ертөнцөд миний хамгаас илүү хайрлаж явдаг ач хүү маань сураггүй алга болжээ гэсэн цахилгаан мэдээг цэргийн яамнаас хүлээн авлаа. Дараахан нь түүнийг нас баржээ гэсэн бас нэг цахилгаан ирсэн байв. Би бүр гунигт автаж гүйцэв. Түүнээс өмнө би амьдралдаа сэтгэл хангалуун явдаг байсан л даа. Би ажилдаа их дуртай байсан. Ач хүүгээ хүмүүжүүлэх талаар тусалдаг байсан. Залуу хүний цог жавхаагаар тэр намайг ёстой гийгүүлдэг байж билээ. Миний ач тусыг ч хариулж байна даа гэж би боддог байсан юм! .. Гэтэл гэнэт тийм цахилгаан ирдэг байна шүү дээ. Дэлхий тэр аяараа хөмөрчих шиг л болсон. Миний амьдрал ч утгагүй боллоо л доо гэж надад бодогдож байв. Би ажлаа сонирхохоо больж, найз нөхдөө ч мартав. Бүх юм надад хамаагүй мэт болж би бухимдах болов. Амьдралынх нь бүх зам өмнө нь зурайж байсан тэр хүүхдийг маань яахлаараа алчихдаг билээ? Тэр зовлонгоосоо би гарч чадахгүй байлаа. Би бүр уй гашуунд автан ажлаасаа гарч, амьтан хүнээс далдуур үлдсэн амьдралаа уйлж унжиж өнгөрөөхөөр шийдээд байлаа. Би ажлаас гарахаар шийдэн бичгийнхээ ширээний юмсыг эмхлэн байлаа. Тэгтэл гэнэт миний алагдсан ач хүүгийн маань захидал гараад ирдэг байна. Би тэр захидлыг аль эрт мартсан байсан юм. Хэдэн жилийн өмнө эхийг минь нас барах үеэр тэр захидлыг


надад бичиж байсан юм. “Бид бүхэн, ялангуяа та гуньж гутах нь аргагүй ээ. Гэвч та үүнийг хатамжилж чадна гэдгийг би мэдэж байна. Таны гүн ухааны үзэл санаа чинь аяндаа таныг хатамжуулна. Таны надад сургаж хэлсэн тэр цэцэн мэргэн сайхан үгсийг би хэзээ ч мартахгүй. Би хаана ч байсан, та бид хоёр хоорондоо хэчнээн ч хол байсан ямагт инээн баясаж, юу ч тохиолдсон зоригтой тосон авдаг байгаарай хэмээн сургасныг чинь би үүрд санаж явах болно” гэж тэр захидалд бичсэн байлаа. Би тэр захидлыг хэд дахин уншлаа. Тэр миний хажууд зогсон надтай ярьж байгаа мэт санагдаж байв. “Надад хэлж сургаж байснаа та яагаад биелүүлэхгүй байна вэ? Юу ч боллоо гэсэн тэвчээртэй бай. Уйтгар гунигаа нууж, инээж баясаж бай” гэж тэр надад хэлэх шиг болж байв. Би дахин ажиллаж эхлэв. Би сэтгэл үймэрч, амьдралдаа гуньж гутахаа болив. “Ийм л явдал болчихлоо. Би юу ч өөрчилж чадахгүй. Гэвч би түүний зөвлөснөөр тэ вчээр хатамжтай байж чадна” гэж өөртөө давтан давтан хэлж байлаа. Би ажилдаа амтархан орж, сэтгэл санааны болон бие бялдрынхаа бүх хүчийг дайчлан ажиллах болов. Би бусад хүмүүсийн үр хүүхэд, төрөл төрөгсөд-цэргүүдэд захидал бичлээ. Би насанд хүрэгчдийн оройн курст суралцахаар орлоо. Юмыг шинээр сонирхдог болж, шинэ найз нөхөдтэй болохыг би хүсэж байлаа. Амьдрал маань тэгж өөрчлөгдсөнийг би итгэхэд ч хэцүү байна. Нэгэнт өнгөрсний хойноос би уйлж унжихаа ч больсон. Ач хүүгийнхээ хүссэнээр би одоо өдөр бүр баяр баясгалантай байдаг болсон. Би амьдралтайгаа эвлэрсэн. Би одоо урьд урьдынхаасаа улам илүү баяр хөөртэй амьдарч байна” гэжээ. Элизабет Коннли эрт орой алин боловч бид бүхнийг ойлгож авсан байх ёстой, тухайлбал гарцаагүй юмыг харгалзан үзэж, түүнтэй эвлэрэх ёстой гэдгийг ойлгож авсан байлаа. “Энэ бол ийм л байсан юм. Үүнээс өөрөөр байж таарахгүй”. Энэ сургамжийг мэдэж авна гэдэг хялбаргүй л дээ. Хаан ширээнд суусан хаад ч үүнийг санан дурсаж байх хэрэгтэй болдог. Талийгаач болсон Георг Букингемийн ордонд байдаг номын сангийн хананд “Боломжгүй юмыг болгох гэж шаардахгүй байх, засаршгүй юмны төлөө гаслахгүй байхад намайг сургана уу” гэсэн үгтэй бичээсийг жаазанд хийж өлгөсөн байв. Шопенгауэр мөн тийм санааг доорх байдлаар илэрхийлэн хэлсэн байдаг: “Амьдралын замналд ороход дээд зэргийн хүлцэнгүй чанартай байх явдал тэргүүн зэргийн ач холбогдолтой байдаг”. Бидний аз жаргалтай буюу аз жаргалгүй байх нь зөвхөн ганц нөхцөл байдлаас шалтгаалахгүй нь илэрхий билээ. Бид түүнд яаж хандах нь их чухал. Бидний санаа сэтгэлийг чухам энэ тодорхойлж өгнө. Хэрэв бид бүхэн шаардлага тулгарвал золгүй, гунигт явдлыг хүлцэн тэвчиж, түүнийг ялж давж чаддаг. Тэгж чадахгүй байх гэж бидэнд санагдаж болох боловч бид өөрсдөө гайхамшгийн их далд хүч нөөц агуулж байдаг бөгөөд түүнийгээ бид ашиглаж чадах л юм бол тохиолдсон бүхнийг даван туулахад туслах болно. Санаж болдог зүйлээсээ илүү хүч бидэнд бий. Талийгаач Бут Таркингтон (америкийн нэрт зохиолч): “Амьдралд минь тулгарах ямар ч зүйлийг би хатамжлан өнгөрөөж чадна. Харин нэг л зүйлийг, тухайлбал сохрохыг би үнэхээр яаж ч чадахгүй” гэж ямагт хэлдэг байжээ. Нэгэн удаа Таркингтон жаран нас сүүдэр хүрээд байсан үедээ шалан дээр дэвссэн хивсээ харсанд өнгө нь бүдгэрээд хээг нь ялгаж харахгүй байжээ. Таркингтон эмчид үзүүлсэнд нүд чинь хараагүй болжээ гэсэн аймшигт үгийг сонсжээ. Түүний нэг нүд бараг юм харахгүй, нөгөө нүд нь мөн л хараагүй болох шинжтэй болсон байв. Тийнхүү тэр хамгийн их айж явдаг зүйлийнхээ зовлонг эдлэх болсон байв. Гэтэл Таркингтон тэрхүү “хамгийн аймшигт зовлонгоо” юу гэж үзсэн бэ? “За ингээд сохордог байж! Амьдрал минь ингээд эцэс болдог байж” гэж тэр үзсэн үү. Огтхон ч тэгж


үзсэнгүй ажээ. Харин ч бүр хөөр хөгжөөнтэй байсан нь гайхалтай хэрэг шүү. Тийм байдалд орсон үедээ ч хошигнодог хэвээрээ байсан байна. Бүдэг “толбо” түүний сэтгэлийг түгшүүлж, нүднийх нь өмнүүр сүүмэлзэн, эргэн тойрных нь юмсыг хаах болжээ. Гэвч хамгийн том толбо нүднийх нь өмнүүр сүүмэлзэн байх үед Таркингтон: “За баяр хүргэе! Өвгөн дахиад хүрээд ирлээ! Ийм сайхан өглөө хаашаа явж байгаа чинь энэ вэ!” гэж байжээ. Тийм хувь заяаг сэтгэлээрээ даван туулж чадах байсан гэж үү? Чадах нь мэдээж. Харанхуй манан өмнүүр нь халхлан байсан үед Таркингтон: “Хүн аливаа зүйлтэй эвлэрч чаддагийн нэгэн адил би хараагүй болсонтойгоо эвлэрч чадна гэдгээ ойлгосон. Би бүх таван мэдрэх эрхтнээ алдлаа ч гэсэн сэтгэлийнхээ дотоод хүчээр амьдарсаар байх болно. Бид мэддэг ч бай, мэддэгүй ч бай оюун ухаанаар харж, сэтгэлийнхээ дотоод хүчээр амьдран байдаг шүү дээ” хэмээн хэлж байжээ. Таркингтон хараатай болох гэж найдан жилд арван хоёр удаагаас илүү мэс засал хийлгэсэн байна. Тэр бүх мэс заслыг нүдний орчмын мэдрэлийг нь алдуулж хийсэн байв. Тэглээ гээд тэр бухимдаж байсан бол уу? Зайлшгүй тэгэх хэрэгтэй байсан гэдгийг тэр ойлгож байжээ. Энэ бол гарцаагүй хийх зүйл, харин зовлонгоо хөнгөвчлөх цорын ганц арга бол гарцаагүй тохиолдох зүйлтэй эвлэрч, биеэ сайн хатамжлан барьж байх явдал мөн гэдгийг тэр ойлгосон байв. Тэрбээр эмнэлгийн тусгай тасагт хэвтэхээс татгалзан мөн тийм золгүй явдлаас болж шаналсан хүмүүстэй хамт хэвтжээ. Таркингтон тэдний сэтгэлийг сэргээхийг хичээж байлаа. Таркингтон дараа дараалан мэс засал хийлгэж байхдаа, нүдийг нь яаж байгааг ойлгож байлаа ч гэсэн би маш азтай хүн юм гэж өөртөө итгүүлэхийг хичээж байв. “Мөн ч сайхнаа! Хүний нүд мэт ийм нарийн эрхтэнд мэс засал хийх чадварыг шинжлэх ухаан эзэмшсэн нь мөн сайхан хэрэг шүү” гэж хэлж байв. Хэрэв ерийн нэг хүн нүд нь сохорч зовлон эдлэн, арван хоёроос илүү мэс засал хийлгэсэн бол лав сэтгэл мэдрэл нь муудах байсан биз. Гэтэл Таркингтон: “Эдэлж буй энэ зовлонгоо илүү аз завшаантай үйл явдлаар солихыг би зөвшөөрөхгүй байхсан” гэж хэлж байв. Энэ нь түүнийг гарцаагүй зүйлтэй эвлэрч чаддаг болгосон байлаа. Амьдралд түүний хүчнээс дээгүүр юм огтхон ч байдаггүй ажээ. “Золгүй явдалд автдаг нь сохорсон биш, харин сохорсноо хатамжилж чаддаггүйд оршино” гэж Джон Мильтоны хэлснийг Таркингтон ойлгосон байлаа. Шинэ Английн (АНУ-ын хэсэг муж улсын нэгдсэн нэр) эмэгтэйчүүдийн хөдөлгөөний нэрт төлөөлөгч эмэгтэй Маргарита Фуллер нэгэн удаа: “Би Орчлон ертөнцийг сүслэн дагана!” гэж амлаж байжээ. Уймраа болсон өвгөн Томас Карлейль Англид байхдаа энэ үгийг сонсоод: “Бурхан өршөө, түүнд тэгсэн нь л дээр дээ!“ гэж байжээ. Чухамдаа бол тийм байх нь гарцаагүй зүйлтэй эвлэхэд танд ч надад ч хэрэгтэй билээ. Хэрэв бид уурлаж бухимдан, сөрөөд байх аваас гарцаагүй болох зүйлээс зайлж чадахгүй, харин бид өөрсдийгөө өөрчилж чадна, би үүнийг мэдэж байна. Би үүнийг туршиж үзсэн хүн. Нэг удаа би надад тохиолдсон нэгэн гарцаагүй зүйлтэй эвлэрэхээс татгалзаж үзсэн юм. Би ихэд бухимдан уурлаж тэнэглэсэн юм. Олон шөнө нойргүй хонож бүр ядралд орсон байв. Тийнхүү давахгүй гэсэн даваагаар гурав давна гээч болдог юм байна. Би жил тойрон сэтгэлийн шаналал эдэлсний эцэст арга буюу мэдсээр байсан тэр зүйлтэйгээ эвлэрсэн бөгөөд түүнээс би гарч чадаагүй юм. Хэдэн жилийн өмнө би өвгөн Уолт Уитмений хамт: “Шөнийн харанхуй, ширүүн шуурга, өлсгөлөн гачаал, элэгл эл дооглол, эвдэл тохиолдолд, эсэргүүцэл саатлыг би хэрхэн сөрөн давж, мод ургамал шиг, адгуус амьтан шиг тайван сайхан байж чаддаг болох вэ гэсэн баримтлалыг аргагүй даган бишрэх хэрэгтэй болсон юм.


Би бол хорин жил ферм дээр мал дээр ажилласан хүн. Тэгэвч бороо орохгүй бэлчээрийн өвс гандсанаас буюу нойтон цас орж тэнгэр хүйтэрснээс болж Джерси нутгийн үнээнүүд халуурч байхыг би ер ажиглаагүй юм байна. Хайрт эзэн нь өөр тугалд илүү их анхаарал тавьж байгаад үнээ огтхон ч санаа зовдоггүй байв. Адгуус мал шөнийн харанхуй, ширүүн шуурга, өлсгөлөн гачаалыг санаанд орохгүй өнгөрөөдөг учраас сэтгэлээр унах, ходоод шархлах гээч юм огт байдаггүй байна. Тэгэхдээ та бүхэн амьдралынхаа замд тохиолдох элдэв золгүй явдалтай шууд л эвлэрээд байж гэж намайг хэлж байна гэж бодож байгаа биш биз. Үгүй, яасан ч тийм биш шүү! Ингэх юм бол ёстой хоосон шүтлэг болно. Нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар өөрчлөх боломж байх аваас тэмцэх л хэрэгтэй. Харин яаж ч болохгүй зүйлтэй тулгарчээ гэдэг нь нэгэнт бидэнд ойлгогдох аваас эрүүл мэндээ бодож хойш урагш, эргэн тойрноо харалгүй, байхгүй юмны төлөө уй гашуу бололгүй байгтун. Колумбын их сургуулийн декан байсан талийгаас Хокс, би “Матушка Гусынийн шүлгүүдээс ийм нэгэн үгийг биширч явдаг юм гэж надад ярьж байсан: Энэ ертөнцөд чинь золгүй явдал бүхнээс Энэрэн тэтгэх эм тан байна уу даа Тийм эм байдаг эсэхийг хайгаад үз чи, Тэгээд хэрэв байхгүй бол дэмий сэтгэлээ бүү зовоо Би энэхүү номыг бичиж байх үедээ америкийн ажил хэрэгч нэртэй олон хүнтэй уулзаж ярилцаж байсан л даа. Тэгтэл тэд гарцаагүй юмыг харгалзан үздэг байсан учраас амьдралд нь сэтгэл зовоосон асуудал огтхон ч гардаггүй байсан нь надад гүн их сэтгэгдэл төрүүлж байсан билээ. Хэрэв тэд тийм чанарыг эзэмшээгүй байсан бол үйл ажиллагаатай нь холбогдон гарч ирсэн түгшүүрт явдлуудыг даван гарч чадахгүй байх байсан. Би энд хэд хэдэн жишээ хэлье гэж бодсон юм. Үндэслэн байгуулсан пүүс маань манай оронд байдаг өөрийн салбарын бүх дэлгүүрийг эзэгнэн байдаг Дж.С.Пенни надад ийн хэлсэн юм. “Би бүх мөнгөө алдаж сохор зоосгүй хоцорлоо ч гэсэн ер сэтгэлээр унахгүй, яагаад гэвэл сэтгэл зовлоо гээд ямар ч нэмэр байхгүй. Би өөрийнхөө хийж чадах бүхнийг л хийдэг, харин үр дүнд нь ямар болохыг гагцхүү бурхан л мэднэ”. Генри Форд мөн л иймэрхүү утгаар: “Би ямар нэгэн юмыг хийж чадахгүйд хүрвэл өөрт нь даатгаад л орхичихдог” гэж хэлж байв. Та сэтгэлийн зовуурьт автахаас хэрхэн зайлсхийж явдаг вэ гэж “Крейслер” корпорацийн ерөнхийлөгч К.Т.Келлерээс асуусанд тэр: “Хүнд байдал тохиолдоход хүрвэл би хэрэв хүчирхэх л юм байвал чадах бүхнээ хийдэг. Хэрэв огт давж дийлэхээргүй юм байвал ердөө л мартаад орхичихдог. Би ирээдүйн талаар огтхон ч сэтгэл зовнидоггүй. Яагаад гэвэл ирээдүйд юу болохыг урьдчилан хэлж чадах хүн энэ дэлхийд нэг ч байхгүй. Тэр ирээдүйд чинь нөлөөлж байдаг олон хүч байдаг юм! Тэр хүчийг удирдан залж байдгийг хэн ч хэлж чадахгүй. Түүнийг хэн ч ойлгохгүй. Тийм болохоор тэр талаар сэтгэл зовних хэрэг юу байна?” хэмээн хариулж байлаа. Хэрэв К.О.Келлерийг гүн ухаантан хэмээн нэрлэвэл тэр лав гайхах байх. Тэр бол ерийн нэг ажил хэргийн хүн. Гэвч тэр бүр арван есөн зууны өмнө Ромын Эпиктщтийн номлож байсан гүн ухааныг амьдралдаа хэрэглэсэн байв. “Аз жаргалд хүрэх нэг л зам бий. Түүнд хүрэхийн тулд бидний санаа зоригт үл захирагдах юмны төлөө сэтгэл зовнидогоо болих хэрэгтэй юм” гэж ромын Эпиктет хэлсэн байв. “Бурхнаас ивээгдсэн Сара” хэмээн нэрлэгддэг байсан Сара Бернар гарцаагүй юмтай эвлэрч чаддагаараа гайхалтай хүн байв. Тэр эмэгтэй хагас зууны турш дэлхийн хамгийн


шилдэг таазан дээр од мэт гялалзсан билээ. Дөр вөн тивд түүнийг театрын хатан хаан гэж үздэг болсон байв. Тэр бол дэлхийн хамгийн нэрд гарсан жүжигчин байсан бөгөөд харин хожим нь далан нэгэн нас хүрч, бүх мөнгөө алдаж дууссан байсан үед түүний эмч Парисын профессор Поцци хөлөө тайруулахаас аргагүй болжээ хэмээн хэлсэн ажээ. Нэгэн удаа тэрбээр Атлантын далайгаар аялан явах үедээ далайн шуурга болж усан онгоцны тавцан дээр унаж хөлөө хүндээр гэмтээсэн байжээ. Венийн судас нь үрэвсэж хөл нь хавдсан байв. Тэсэхийн аргагүй өвчин орсон учраас эмч нь арга буюу хөлийг нь тайрахыг шаардах болсон байна. Тэгэвч эмч нь ”Бурхнаас ивээгдсэн Сарын” түргэн ааштай, уурлаж бачимддагийг нь мэдэх учир хөлийг нь тайрах болсныг хэлэхээсээ айж байжээ. Тийм үг сонсоод бүр сүйд майд болно гэж тэр бодсон аж. Гэвч эмч алдсан байв. Сара эмч рүүгээ нэг ширтэн харснаа тайвнаар: “нэгэнт тайрах л хэрэгтэй болсон бол тайр тайр” гэж гэнэ. Хувь заяа гэдэг ийм л ажгуу. Сараг мэс заслын өрөө рүү түрээд явж байх үед хажууд нь хүү нь уйлаад зогсож байжээ. Тэгэхэд Сара хүү рүүгээ гараараа хөгжилтэй гэгч нь занган: “Наанаа байж бай. Би удахгүй эргээд ирнэ” хэмээн хэнэг ч үгүй хэлж байжээ. Мэс заслын өрөө рүү явж байх замдаа Сара урьд нь өөрийнхөө тог лож байсан жүжгийн дуунаас аялж байжээ. Та сэтгэлээ сэргээх гэж ингэж байгаа хэрэг үү хэмээн нэг хүн асуусанд Сара: “Үгүй ээ, би эмч сувилагч нарын сэтгэлийг сэргээх гэсэн юм. Энэ ажил тэдэнд асар хүнд байсныг би мэдэж байсан юм” хэмээн хариулж байв. Сара Бернар мэс засал хийлгэж эдгэрснийхээ дараа дэлхийг тойрон явж үзэгч олноо олон жил баярлуулсан юм. “Бид гарцаагүй юмны эсрэг тэмцэхээ больсноороо бидний амьдралыг улам баяжуулж байдаг эрчим хүчээ түүнд зарцуулах бололцоотой болно” гэж Элси Мак Кормик “Ридерс дайджест” сэтгүүлд бичсэн өгүүлэлдээ хэлсэн байлаа. Гарцаагүй юмын эсрэг тэмцэхийн хамт шинэ амьдралдаа бүтээн босгох тийм хүч чадлыг эзэмшсэн хүн энэ хорвоод нэг ч байхгүй энэ хоёрын аль нэгийг л сонгон авсан байх хэрэгтэй. Та эсхүл амьдрал руу чинь дайран орж ирэх цасан шуурганы гарцаагүй хүчинд найган ганхах болно, эсхүл түүний эсрэг сөрөн зогсож байгаад нам цохиулах болно! Би Миссурид байдаг фирм дээрээ ажиллаж байхдаа энэ байдлыг ажигласан юм. Би хорь орчим мод тарьсан байлаа. Эхлээд тэд маш хурдан ургасан. Дараа нь цасан шуурга болж мөчир бүр нь зузаан мөсөнд дарагдсан юм. Тэдгээр модод мөсөндөө даруулан ягуухан матийхын оронд хөшин хөшин зогсоор байгаад сүүлдээ хүнд ачаагаа даалгүй хугаран унасан юм. Тэгээд арга буюу би тэднийг устгасан. Тэдэнд умардын ой моддын тэсвэрт чанар байсангүй. Би Канадын мөнх ногоо модтой ойгоор олон миль газар аялан явж байсан л даа. Тэгэвч би нойтон цас буюу мөсөндөө дарагдаад хугарчихсан гацуур, буюу нарс мод байхыг огтхон ч хараагүй юм байна. Тэрхүү мөнх ногоон модод гарцаагүй юмтай эвлэрч яаж махийж, мөчрөө налуулдгийг мэддэг ажээ. “Царс мод шиг хөшөөд зогсоод байх биш, харин бургас мод шиг махийж өгөх хэрэгтэй гэж японы жиужитсугийн мастерууд сурагчдададаа заадаг байна. Авто машины дугуй яагаад замын тийм олон удаагийн дэлсэлтэд эвдэрчихгүй, аргыг нь даагаад байдаг гэж та бүхэн бодож байна? Эхлээд замын донсолгооны дэлсэлтийн хүчийг хариулчихдаг дугуй үйлдвэрлэн гаргаж байжээ. Гэтэл төдхөн тийм дугуйнууд будаа шиг бут үсрэн уначихжээ. Дараагаар нь замын донгсолгооны хүчийн зөөлрүүлчихдэг дугуй хийх болсон байна. Тийм дугуй донсолгооны хүчийг “дааж чаддаг” аж. Хэрэв бид амьдарлын бартаат замд тохиолдох дэлсэлтийн хүчийг зөөлрүүлж сурах аваас энэ ертөнц дээр тайван бөгөөд урт удаан амьдарч чадахсан билээ.


Хэрэв бид амьдралын дэлсэлтийг зөөлрүүлэх биш сөрөн зогсоод байвал та бид ямар байдалд орох вэ, хэрэв бид бургас мод шиг махийж өгөхгүй, царс мод шиг хөшөөд зогсоод байвал юу болох вэ! Үүнд өгөх хариулт хялбархан юм. Тэгвэл бид дотоодын үй олон хямралд орж, сэтгэлийн зовуурь, түгшүүрт автан, сэтгэл мэдрэлээ муутгахад хүрнэ. Хэрэв бид улам цаашилж биднийг хүрээлэн байгаа гарцаагүй гашуун үнэнийг сөрөн, сэтгэлдээ төсөөлөн бодсон замаар яваад байх аваас бид галзуурна гээч л болно. Дайны үеэр айж балмагдсан олон сая цэрэг эсхүл гарцаагүй зүйлтэй эвлэрэх, эсхүл мэдрэлийн өвчин тусахад хүрдэг байсан. Би үүнийг Уилъям Х.Кассеулиусны жишээн дээр харуулъя. Нью-Йоркт байдаг миний курсын нэг удаагийн хичээл дээр түүний ярьсан яриа шагнал авсан юм. Тэр ингэж ярьсан юм. “Намайг цэрэгт тэнгисийн эргийн хамгаалалтад ирсний дараахан Алтантын далайн эргийн нэг хамгийн аюултай газарт шилжүүлэн тавьсан юм. Намайг тэсрэх бодис хариуцсан зааварлагчаар тавьдаг байна шүү. Очиж очиж намайг шүү, бодоод үз л дээ! Чихэр боов худалддаг мэргэжлийн хүн чинь тийнхүү тэсрэх бодис хариуцсан зааварлагч болчихдог байна! Чихэр боовны худалдагч хүн олон мянган тонн тэсрэх бодис хариуцаад зогсчихно гэдэг бол ёстой нэг зүрх шимшрэм ажил байв. Хоёрхон өдөр заалгаж мэдэж авсан зүйлээс бодохоос улам их айдас хүрч байлаа. Анхны тэр даалгаврыг би хэзээ ч мартдаггүй юм. Нэгэн хүйтэн харанхуй, будан татсан өдөр Нью-Джерси мужийн Бейоннед байдаг Кейвен-Пойнт гэдэг хөлөг онгоц зогсоол руу оч гэж надад тушаал буулгалаа. Миний сууж явсан онгоцны 5-р агуулах дээр ажиллах үүрэг надад ногдсон юм. Би тэр агуулах дээр боомтын таван ачигчийн хамт ажиллах ёстой байлаа. Тэд бол чийрэг сайн ачигчид байсан боловч тэсрэх бодис ачиж байгаагаа огтхон ч мэдээгүй байв. Тэд тус бүр нь тонн тэсрэх бодис бүхий асар их хүчтэй цэнэглэсэн бөмбөг ачиж байсан бөгөөд хэрэв осолдох л юм бол тэр муу хуучин онгоцыг зад дэлбэлээд биднийг цөмийг эрэг рүү нь илгээчих хүч байв. Тэдгээр бөмбөгийг хоёр тэнсэн татлагаар оосорлон буулгадаг байв. “Гэнэт нэг татлага нь мултрах буюу тасарчихвал яана даа?” гэж би ямагт аман дотроо үглэн байв. Бурхан минь дээ! Миний айсныг яана! Бүх бие минь чичрэн, уруул ам омголтон, өвдөг дагжин байж билээ. Ер нь үнхэлцэг хагарахаа л шахсан юмдаг. Гэвч би хаашаа ч зайлах аргагүй байлаа. Зайлах гэвэл оргосонд тооцогдож өөрийнхөө болон эцэг эхийнхээ нэрийг хугалах, улмаар намайг оргодол гэж үзэн буудан алж ч болох байв. Тийм учраас би зугтан зайлж ч чадахгүй байв. Тэндээ байгаад л байхаас аргагүй байв. Ачигчид бөмбөгнүүдэд хааш яаш хандан байгааг би ажигласаар л байлаа. Онгоц дэлбэрэхэд тун бэлэн байв. Тийнхүү цаг орчим айж бэмбэгнэн бүх бие минь хүйт даан байсны эцэст сая сэхээ орж өөрийгөө зэмлэн биеэ чангалав. “Ер нь дэлбэрвэл ч дэлбэрэг, тэглээ гээд яах вэ? Ямар ялгаа байна. Энэ бол харин ч амархан үхэл. Өмөн үү өвчнөөр үхснээс л дээр. Тэнэг юм бодохоо больё. Чи чинь мөнх биш шүү дээ! Чи энэ даалгаврыг биелүүлэх л ёстой, эс биелүүлбэл чамайг буудна. Өөр зам байхгүй” гэхчлэн өөрийгөө засав. Тийнхүү хэдэн цагийн турш өөрөө өөртэйгээ ярилцан байж би сэтгэлээ тайвшруулж билээ. Тэгж чадсаны хүчээр би айж эмээх, сэтгэл зовнихоо больж, арцаагүй тохиолдсон зүйлтэй өөрийгөө элэрүүлж чадсан юм. Би тэр сургамжийг хэзээ ч үл мартана. Одоо би ямар нэгэн юмнаас болж сэтгэл зовниход хүрвэл хэрэв түүнийг өөрчилж чадахгүй л бол дал мөрөө хавчин, “Тэр тухай бүү юм бод” гэж өөртөө хэлдэг болсон. Чихэр боовны худалдагч хүн ч ингэж чаддагийг бодоод үз л дээ”. Ура! Чихэр боовны зоригт худалдагч мандтугай! Христосыг цовдолсноос гадна хүн төрөлхтний түүхэнд Сократын үхлийг хамгийн зоригтой бөгөөд эмгэнэлтэй үхэл гэж тооцдог байжээ. Түүний үхлийн тухай Платоны


бичсэн дэлхийн хамгийн сэтгэл хөдлөм, яруу сайхан зохиолыг арван мянган зууны дараа ч хүмүүс сэтгэл догдлон унших болно. Хөл нүцгэн өвгөн Сократад атаархсан Афины зарим хүмүүс түүний эсрэг худал үг гаргасан байдаг. Түүнийг шүүж цаазаар авсан юм гэж тэд ярьсан байв. Шоронгийнхон Сократад элэгсгээр хандаж аяганд хор хийж: “Гарцагүй юмыг айлгүй тосоод авчихаж үз” гэжээ. Сократ ч түүний нь төвөгшөөлгүй уусан байв. Сократ үхлийг тайван бөгөөд нэр төртэй тосон авчээ. “Гарцаагүй юмыг айлгүй тосоод авчихаж үз”. Энэ үгийг манай эринээс 399 жилийн тэртээ хэлсэн байв. Гэвч үргэлжийн түгшүүрт автан байдаг манай энэ хуучин ертөцөд энэ үгч урьд урьдынхаас улам ч хэрэгтэй юм. “Гарцаагүй юмыг айлгүй тосоод авчихаж үз” Сэтгэлийн зовуурьт автаагүй дээрээ сэтгэл зовних муу зуршлаасаа хагацахын тулд дөрөв дэх мөрдлөгийг баримталж явна уу Гарцаагүй юмыг харгалзан үзэж бай. Аравдугаар бүлэг СЭТГЭЛИЙНХЭЭ ЗОВУУРЬТ ХЯЗГААР ТАВИГТУН! Үнэт цаасны бирж дээр хэрхэн мөнгө олдгийг та мэдмээр байна уу? Үүний нууцад нэвтрэхсэн гэж сая сая хүн хүсдэг л дээ. Ухаандаа би л гэхэд дээрх асуултад хариулж чаддагсан бол миний бичсэн эл ном тэнгэрт хадсан үнэ хүрэх жишээтэй юм. Чингэхэд зарим нэг овсгоотой хүмүүс ашигладаг ухаалаг санаа байдаг ажээ. Энэхүү түүхийг хөрөнгө оруулалтын асуудлаар зөвлөх Чарлз Робертс нэгэнтээ над ярьж өгсөн юм. “Би найз нөхдийнхөө өгсөн хорин мянган долларыг өвөртлөн анх Техасаас НьюЙоркт ирж билээ. Тэр мөнгөө би үнэт цаасны биржид хадгалуулх ёстой байлаа. Тэгэхэд би өөрийгөө мөнөөх биржийн “орох гарах” бүх нүх сүвийг мэддэг гэж боддог байв. Гэтэл би цент тутамд алдсан байлаа. Зарим хэлэлцээ ч над ихээхэн ашиг өгөх нь өгсөн л дөө. Гэсэн ч эцэст нь би бүгдийг нь тавиад туучихсан шүү”. “Би өөрийнхөө мөнгийг алдчихсан бол ч тэгтлээ их сэтгэл зовохгүй байх байсан л даа. Гол нь хэдийгээр хөрөнгө чинээтэй ч гэсэн найз нөхдийнхөө өгсөн мөнгийг юу үгүй үрэн таран болгочихсондоо үнэхээр айж байв. Тэгээд анхны оролдого маань бүтэл муутай болсны дараа би найз нөхөдтэйгээ уулзаж учрахаас халшрах боллоо. Гэвч тэд нар надад гомдоогүйгээр барахгүй ирээдүйдээ итгэх туйлын өөдрөг үзэлтэй хүмүүс байсанд нь би их гайхаж билээ. Амжилт олох эсэх маань бусдаас, бусдын санаа бодлоос ихээхэн хэмжээгээр шалтгаалах байтал хар таамгаар ажиллаж гэдгээ би ойлгосон л доо… Х.И.Филлиппийн өгүүлсэнчлэн би “бирж дээр сургаар хөгжимдсөн байжээ”. Тийнхүү би алдаа эндэгдэлдээ үнэлэлт дүгнэлт хийж дахин биржийн ажиллагаанд оролцохоосоо өмнө биржтэй холбоотой бүх зүйлийг сайтар судлах шаардлагатай юм байна гэдгээ мэдлээ. Тэгээд л шууд ажилдаа орж бирж дээр тоглох талаараа түүхнээ хамгийн их нэрд гарсан Бэртон С.Каслтай танилцлаа. Тэрээр бирж дээр аль хэдийн үлэмж нэр алдрыг олж түүний нь жил бүрийн амжилт ололт чимж байгаа болохор тэр хүнээс би их зүйл мэдэж авна хэмээн итгэж байлаа. Түүний амжилт бол жир нэг аз дайрсан хэрэг яагаад ч биш гэдгийг би мэдэж байсан юм. Бэртон надаас өнгөрсөн биржийн хэлэлцээрт маань хамаатай хэдэн асуулт асуулаа. Дараа нь тэгээд биржийн ажиллагааны хамгийн чухал зарчмыг тайлбарлаж өгсөн юм. Тэрээр:


“Би ямар ч биржийн үйлдэлд оролцохдоо “алдагдлын хязгаар тавьдаг юм. Жишээ нь ширхэг бүрийг нь 50 доллараар хэсэг акц худалдаж авна гэж бодвол бишуухан л “алдагдлыг хязгаар”-аа 45 долларын хэмжээнд тааруулж тавьдаг. Тэгдэг нь ямар учиртай юм бэ гэвэл, хэрэв тэдгээр акц бирж дээр үнэ нь таван пунктаар (хувиар) буурлаа гэж бодоход аяндаа л борлуулагдана гэсэн үг. Тийнхүү алдагдал ердөө таван хувиар хязгаарлагдах болно. “Юуны өмнө та биржийнхээ ажил төрлийг ухаалгаар зохион байгуулах ёстой. Тэгсэн цагт таны ашиг орлогод дунджаар, арав, хорин таван, тэрч байтугай ойролцоогор тавин хувь болж өснө. Ингэхлээр та алдагдлын таван хувь хязгаарласнаар гарч болох тохиолдлын тэн хагаст нь алдаж болох авч ямар ч гэсэн ихээхэн мөнгө олох болно” хэмээн тэр өвгөн багш яриагаа үргэлжлүүлж билээ. Эл зарчмыг би тэр даруйд нь өөрийн болгож түүнээс хойш байнга хэрэглэсээр ирлээ. Тэгсний хүчинд ч надад, миний түншүүдэд олон мянган доллар хэмнэх боломж гарсан юм. Дараахнаас нь эхэлж би алдагдлыг хязгаарлах зарчмыг зөвхөн үнэт цаасны бирж дээр төдийгүй амьдралын бусад хүрээнд ч хэрэглэж болох юм байна гэдгийг ойлгож билээ. Тэгээд ч над тохиолдсон ямар ч таагүй явдал, сэтгэл зовоосон зүйлд хязгаар тавьдаг болсон. Энэхүү зарчим маш их хэрэг болсон шүү. Ухаандаа найз нөхөдтэйгөө оройн хоол хамт идье гэж тохиролцох явдал ямагт л гарах шүү дээ. Гэтэл тэр маань болзсон цагтаа ирэх нь тун ховор. Түүнээс болоод урьд нь уулзах ёстой цагийнхаа хагас хэр хугацаанд уулзах учиртай хүнээ хүлээж цөхрөн сэтгэл доголзон байтал мань эр ч ирдэг байлаа. Сүүлд нь би өөрийгөө тайтгаруулдаг “хязгаар”ынхаа тухай мань эрд ярьж өглөө л дөө. “Билл ээ, чамайг хүлээх миний “хязгаар” яг арван минут шүү. Хэрэв чи энэ хугацаанаас л илүү хожимдох юм бол оройн хоол идэх тухай бидний тохиролцоо хүчингүй болж, би яваад өгнө шүү” гэж би түүнд хэлсэн юм. Бурхан өршөөг! Хүлээж цөхрөх, өөрийгөө зөвтгөх эрмэлзэл, харамсал, оюун ухаан, сэтгэл хөдлөл зэрэгтээ “хязгаар” тавих ухаан надад олон жилийн өмнө төрөх нь яав аа! Намайг тав тухгүй болгож байсан нөхцөл байдал бүрийг үнэлж цэгнэх эрүүл саруул ухаан яагаад над дутагдаж байв аа. Тэгсэнсэн бол би өөртөө, “Дейл Карнеги ээ, энэ талаар үүнээс ч илүү ихээр санаа зовох байсан шүү” хэмээн хэлэх байсан. Би яагаад тэгж чадсангүй вэ? Гэсэн хэдий ч ганц удаа ч гэлээ төрсөн өчүүхэн эрүүл саруул ухаанаа ид бах болгон би өөрийгөө овоо гэж үзэх ёстой. Миний амьдралын эгзэгтэй, хямралын үед миний хүсэл мөрөөдөл, ирээдүйн төлөвлөгөө, олон жилийн хөдөлмөр минь хамхуул адил нуран унасан үед ийм нэг явдал болсон юм. Яасан гээч. Би арван гурван нас жаахан өнгөрч байхдаа роман бичих явдалд амьдралаа зориулъя гэж шийдсэн байлаа. Би хоёр дахь Фрэнк Норрис юмуу, Жек Лондон эсвэл Томас Гарди болохоор бэлтгэж эхлэв. Зохиолч болох гэсэн маань Европт хоёр жил хэртэй суух хугацаанд улам л лавширлаа. Дэлхийн нэгдүгээр дайны дараа мөнгийг тэгсхийгээд л шинэчилж, дараа дараалан хэвлэж байсан болохоор тэнд би доллараар амар хялбар амьдарч болоод л байдаг байв. Европт би амьдралынхаа гол уран бүтээл дээр ажиллаж хоёр жилийн нүүр үзсэн юм. Зохиолоо “Цасан шуурга” гэж нэрлэлээ. Одоо бодоход их оносон нэр байв. Юу гэвэл хэвлэлийн газрынхан миний бүтээлийг Дакотын тэгш талаар нэг боссон цасан шуурга адил хүйтэн цэвдгээр хүлээж авсан юм л даа. Утга зохиолын төлөөлөгч маань миний уран бүтээл яагаад ч явж өгөхгүй нь өөрт тань зохиолчийн авъяас алга гэхэд зүрх зогчихоо шахаж билээ. Би түүний өрөөнөөс мананд төөрчихсөн хүн аятай гарснаа л санадаг юм. Тэр хүн толгой дундуур минь бороохойгоор цохиод авсан мэт байдалд би орчихоод байв. Миний цочирдсоныг яана. Гэхдээ амьдралын салаа зам дээр гарч ирсэн мөчид хүн туйлын чухал шийдвэр гаргах ётой


гэдгийг би ойлгосон юм. Би юу хийх ёстой вэ? Ямар зам сонгож авах вэ? Яах ч учраа олохгүй үлгэртсээр байтал долоо хоног өнгөрлөө. Тэр үед би сэтгэлийнхээ зовуурьт ”хязгаар” тавьж болно гэж төсөөлөө ч үгүй явсан хэрэг. Гэвч одоо эргээд харахнаа би чухамдаа яг түүнийг хийсэн байв. Роман бичих гэж эцсийн хүчээ шавхсан хоёр жилээ би цэг тавин орхиж тэр маань харин үр дүнтэй туршилт байжээ хэмээн зөв үнэлж, улмаар амьдралаа эрс өөрчлөхөөр шийдвэрлэсэн юм. Тэгээд насанд хүрэгчдэд зориулсан дамжаанд хичээл зааж, чөлөө завтай үедээ алдарт хүмүүсийн намтар, эдүгээ та бүхний уншиж байгаа шиг танин мэдүүлэх шинж чанартай ном бичих боллоо. Би ийнхүү шийдсэндээ дотор сэтгэлдээ баяр баясгалантай явдаг уу? Дотор сэтгэлдээ гэнэ үү? Одоо энэ тухай бодох тоолондоо би баярласандаа гудамжинд гараад бүжиглэмээр болдог юм! Тэр цагаас хойш хоёр дахь Томас Гаридди болж чадаагүйдээ нэг ч өдөр нэг цаг ер харамсаж яваагүй гэдгээ би шууд хэлж чадах байна. Зуун жилийн тэртээ нэг шөнө Уолден цөөрмийн эрэг дээр шар шувуу айдас төрүүлэм дуугарч байхдаа Генри Торо галуун өдөн бийрээ өөрөө найруулан хийсэн янтайндаа нийлж тэмдэглэлийн дэвтэртээ: “Юмны өртөг бол шууд юмуу эсвэл удаан хугацааны дараа өөр зүйлээр сольж авахыг шаарддаг, миний амьдрал гэж нэрлэн буй тэр тоо бөлгөө” гэж бичжээ. Өөрөөр хэлбэл, ямар нэг эд бараа элбэг дэлбэг болохоос нь өмнө үнэ хайрлалгүй авч байдгаараа бид тэнэг хүмүүс юм. Гилберт, Салливан хоёр чухам тэгж байжээ. Тэр хөгжөөнтэй шүлэг, хөгжөөнтэй хөгжим хоёрыг чадварлаг хослуулж чадсан юм. Гэвч тэр хоёрт амьдралаа хөгжилтэй байлгах чадвар огт байсангүй. Тэр хоёр “тэвчээр”, “хүүхдийн элгэвч, “микадо” гэх мэт ертөнц дахинаа шагшигдсан сайхан хошин дуурь зохиосон юм. Гэвч тэр хоёр бие биендээ аятай сайхан ааш гаргаж ер чадсангүй. Аахар шаахар зүйлээс, тухайлбал хивсний өртгөөс болж амьдралаа баллаж байсан юм. Салливан гэртээ худалдаж авсан хивсийг театртаа тавьчихжээ. Тэгтэл түүний нь Гилберт харчихаад дэлбэрч үхтлээ уурлаж гэнэ. Тэгээд хэн хэн нь шүүхэд өргөдөл гаргаж түүнээс хойш амьдралдаа хүний урманд бие биендээ ганц ч сайн үг хэлээгүй юм гэдэг. Салливан хамтын шинэ бүтээлдээ зориулж хөгжим бичээд түүнээ Гилбертэд шуудангаар явуулж Гилберт үгийг нь зохиож эргүүлээд Салливанд шуудангаар илгээмж болгон явуулдаг байжээ. Нэгэнтээ театрт хоёуланг нь урьж баяр хүргэх болжээ. Тэгэхэд тэр хоёр бие биенийгээ харахгүй гэж тайзны хоёр талд гарч зогсоод тэр чигээрээ үзэгчдэд мэхийн ёсолсон гэдэг. Линкольны адил гомдолдоо ”хязгаар” тавих эрүүл саруул ухаан тэр хоёрт дутагджээ. Иргэний дайны үед Линкольны хань нөхөд түүний дайснуудыг харгис хэрцгий хэмээн хараан зүхэхэд тэрээр, “та нар надаас илүү миний дайсанд таагүй байдаг юм байна л даа. Би тэдэнд хайртай зөөлөн байж болох юм, гэвч түүнийгээ би хэзээ ч зөвтгөдөггүй шүү. Амьдралынхаа тал хувийг хэрүүл маргаанд зориулах цаг зав хүнд яахан ч байх билээ. Хэрэв миний дайснуудаас хэн нэг нь намайг дайрч давшлахаа чи тэгдэг ингэдэг байсан гэж би хэзээ ч зэмлэхгүй” хэмээн өгүүлжээ. Хөгшин настай авга эгч Эдит маань Линкольны уучилж чаддаг чанарыг эзэмшээгүй нь харамсалтай. Тэр, Фрэнк өвөө хоёр маань барьцаалсан фермд суудаг байсан юм л даа. Зэрлэг ургасан, үржил шимгүй газартай, талбайг дүүртэл суваг шуудуу татсан байдагсан. Хоёр хөгшний амьдрал тарчиг болохоор ганц центийг ч гэлээ хэмнэхээс өөр аргагүй болдог байжээ. Гэтэл өмгөр гэрээ жаахан ч болов өөд нь татахын тулд Эдит авга эгч маань хөшиг сэлт худалдаж авах гэж л дээ. Тэрээр мөнөөх гоёлын зүйлсийг Миссури муж улсын Мэривиллд байдаг Дэн Эверолдын эзэгнэдэг бөс барааны дэлгүүрээс худалдан авчээ. Өр зээл нь Фрэнк өвөөгийн сэтгэлийг зовоодог байж. Тэрээр фермийн эзэнд төлөх


ёстой өрөө бодохоос айдас төрж Эверсолтой нууцаар очиж уулзаад эхнэрт маань үүнээс хойш битгий зээлээр юм өгч байгаарай гэж гуйжээ. Гэтэл түүнийг хөгшин нь мэдчихээд жигтэйхэн уурсаж. Түүнээс хойш бараг тавин жилийн турш өвгөндөө юм санасаар л явсан гэдэг. Тэрбээр энэ тухай нэг бус удаа ярьсан юмдаг. Сүүлчийн удаа намайг уулзахад Эдит авга эгч маань ная дөхчихсөн байж билээ. Тэгэхэд би түүнд: “Эдит эгч ээ, Фрэнк өвөө таныг гомдоож тоогүй юм ч хийх нь хийж л дээ. Гэтэл тийм юм болсноос хойш даруй тавин жил өнгөртөл та түүнийг санаж гомдоллосоор яваа тань дэлгүүрийн эзэнд түүний хэлсэн үгнээс долоон дор юм биш үү гэсэн бодол танд ер төрсөнгүй юу?” гэсэн хэлсэн юм. (Гэвч миний үг түүнийг огтхон ч цочроосонгүй. Тэгсэнд орвол саранд хандаж хэлсэн бол дээр байсан биз) Нөхөртөө гомдож олон жил муу санаж явсан нь Эдит авга эгчид маань сайнаа өгсөнгүй. Тэрбээр сэтгэл санаагаар унаж явсан хэрэг. Бенжамин Франклин долоон настай байхдаа гаргасан алдаагаа далан жилийн турш санаж явсан гэдэг. Долоон настай жаалхүү шүгэлтэй болохсон гэж туйлаас бодож л дээ. Тэгээд жигтэйхэн баяр хөөр болчихсон амьтан тоглоомын дэлгүүрт очиж өөрт буй хамаг зоосоо худалдагчид сарвайж шүгэл авъя гэжээ. “Дараа нь би гэртээ ирж худалдаж авсан шүглээ сайрхан гэрээр дүүрэн дуу гарган гүйж байсан юм” хэмээн далан жилийн дараа нэгэн найздаа бичсэн байдаг. Тэгтэл ах, эгч нар нь мань эр шүглийг байгаа үнээс нь илүү мөнгө төлж авсан байна гэдгийг мэдчихээд жаалхүүг айхавтар зэмлэж л дээ. “Би гомдсондоо уйлж байж билээ” хэмээн Франклин дурсан бичсэн нь буй. Олон жил өнгөрсний хойно Франклин дэлхий да хинаа нэртэй хүн АНУ-аас Францад суух элчин сайд болчихоод байхдаа илүү үнээр шүгэл худалдаж авч байснаа дурсан санаж тийнхүү шүгэл худалдаж авсан нь баярлуулан хөгжөөхөөс илүү зовлон болсон тухай хуучилсаар л байжээ. Эгч уг тохиолдолд түүний амьдралд ашигтай сургууль болсон байна. Тэрээр, “Би насанд хүрч олны дунд орж хүмүүсийн байдал, төрхийг ажигладаг боллоо. Чамгүй үнээр шүгэл худалдаж авсан олон, маш олон хүн надтай тааралдсан шүү. Товчоор хэлбэл хүн төрөлхтөн амьдралд буй аливаа зүйлийг хуурамч үнэлж, хүмүүс ихээхэн үнэтэй шүгэл авдгаас болж ихэнх гай барцад бий болж байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн юм” хэмээн өгүүлсэн байдаг. Гилберт, Салливен хоёр шүглээсээ болж ихэд таагүй байдалд орсон. Миний авгад ч Эдитэд ч бас тийм явдал тохиолдсон. Ихэнх тохиолдолд Дейл Карнеги ч тэгж байсан. Санаа сэтгэл амар төвшин байхын гол нууцын нэг бол үнэ цэнийн зөв үнэлгээ мөн гэдэгт би туйлаас итгэдэг. Хэрэв бид үнэ цэнийг үнэлэх өөрийн хэмжүүрийг боловсруулж чадсансан бол, манай амьдралын энэ тэр юмны жинхэнэ учир утгын хэмжүүрийг боловсрууулж чадсансан бол сэтгэл түгшээдэг зүйлийнхээ тавин хувийг шууд арилгаж чадахсан буй заа гэж би боддог юм. Тиймийн учир сэтгэлийн зовуурьт автаагүй дээрээ тэр зуршлаас хагацахын тулд дараах тавдугаар мөрдлөгийг баримтлагтун: Болж бүтэхгүй, үр ашиггүй юмны хойноос хөөцөлдөж, болгож бүтээмээр санагдаад байвал доорх гурван асуудлыг өөртөө тавьж үз” 1. Би чинь ямар олон юманд санаа зовном бэ? Энэ бүхэн миний амьдралд тэгтлээ ач холбогдолтой гэж үү? 2. Санаа сэтгэлийг минь зовоож байгаа энэ зүйлийг мартахын тулд би ямаршуу “хязгаар” тавивал зохих вэ? 3. Би дурлаад байгаа тэр “шүгэл” яг ямар үнэтэй юм болоо? Би түүнийг байгаагаас нь арай илү үнээр худалдан авчихаагүй байгаа?


Арван нэгдүгээр бүлэг “ҮРТЭС ХӨРӨӨДӨХ ГЭЖ БҮҮ МАХРАГТУН” Эл өгүүлбэрийг бичиж байхдаа хэрэв би цонхоор харвал цэцэрлэгийн шавар, чулуун дээр гарсан динозаврын мөрийг үзэж чадахсан билээ. Тэгээд мөрүүдийг би Йелийн их сургуулийн Пибоди музейгээс худалдан авсан юм л даа. Музейн үзвэр хадгалагчдаас надад бичсэн захидал нь бий. Тэр захидалд эдгээр мөрүүд бол зуун наян сая жилийн тэртээгийнх болой гэсэн байдаг. Ямар ч усан тэнэг хүн байлаа гэсэн зуун наян сая жилийг нэхэн очиж динозаврын тэдгээр мөрүүдийг өөрчлөөд үзэх гэсэн бодол толгойд нь орно гэж үү? Гэвчиг энэ зуун наян секундын өмнө болсон зүйлийг эргүүлж авчраад өөрчилчихдөг болоосой хэмээн сэтгэл үймэрч суухаас тийм ч тэнэг явдал хэмээн сэтгэл үймэрч суухаас тийм ч тэнэг явдал биш юм. Гэтэл тэгж боддог хүн бидний дотор олон буй. Нэг зуун наян секундын өмнө болсон үйл явдлын үр дүнг өөрчлөхсөн гэж бид эрмэлзэж чадах авч аль ч талаас үзлээ гэсэн тэгэхэд болсон үйл явдлыг өөрчлөх ямар ч чадваргүй юм. Өнгөрсөн зүйлээс үр ашигтайг нь олж авах ганцхан л арга ертөнцөд бий. Тэр нь юу вэ гэвэл нэгэнт гаргасан алдаа эндэгдлээ дахин хэзээ ч давтахгүйн үүднээс тайван ухаалгаар эргэцүүлэн бодож, улмаар түүнийгээ бүрмөсөн мартах явдал юм. Энэ бол үнэхээр зөв арга гэдэгт би итгэсэн. Тэглээ гээд түүнийг бодит байдалд хэрэгжүүлэх эр зориг, эрүүл ухаан надад ямагт хүрэлцээтэй байсан гэж үү? Энэ асуултад хариулахын тулд олон жилийн өмнө надад тохиолдсон нэгэн уран зөгнөлд тохиолдсон тухай та бүхэнд өгүүлэхийг минь зөвшөөрөх ажааму. Яасан юм бэ гэвэл, гарт минь байсан гурван зуун мянга гаруй доллар салхинд хийсэх лүгээ алга болж би гэдэг хүн сохор зоосны ч орлогогүй үлдэх нь тэр. Уул нь би насанд хүрэгчдэд зориулсан өргөн цар хүрээтэй үйлдвэр бий болгож, улс орны өнцөг булан бүрд түүний салбарыг нээж, зарлал сурталчилгаа, зарлага тэргүүтэнд мөнгө ердөө ч хайрласангүй. Би дамжаануудад хичээл заахад байдаг анхаарлаа хандуулж, санхүүгийн асуудлыг сонирхох цаг зав огт байсангүй. Би гэнэн бодлогогүй хүн болохоороо миний зарлагыг тооцож байх ухаалаг, сүүхээтэй эрхлэгч хэрэгтэй гэдгийг ердөө ч анзаарсангүй явж иржээ. Тэг тэгсээр жил хэртэй болсны дараа сая гайхамшигтай сэнхрүү лсэн үнэнийг олж мэдлээ. Дамжаанууд байгуулахад гаргасан асар их нэмэр хандив улаан мөнгөний орлого оруулаагүйгээ би ойлголоо. Нэгэнт энэ тухай мэдсэн болохоор би хоёр зүйл хийх шаардлагатай болсон. Нэгдүгээрт, мөнгө хадгалуулсан банк нь сүйрэлд орсны улмаас дөчин мянган доллараа алдсан негрийн эрдэмтэн Жорж Вашингтон Карверийн ажилласан шиг л ажиллаад үзье гэсэн цэцэн цэлмэг бодол надад төрлөө. Дөчин мянган доллар бол түүний насан туршдаа цуглуулсан мөнгө байжээ. Тэгэхэд түүнээс “та нэгмөсөн баларчихаад байгаагаа ингэхэд ер нь мэдэж байна уу? ” хэмээн хэн нэгэн нь асуухад тэрээр, “тэр тухай би сонссон” гэж хээв нэг хариулж байсан гэдэг. Тэгээд ч ер юм болсон шинжгүй лекцээ уншсаар л явж. Тэрээр мөнгө алдсан тухай бодлоо ой тойноосоо бүрмөсөн шахан гаргаж дахин хэзээ ч тэр тухай дурсаагүй гэдэг. Хоёрдугаарт, би дараах зүйлийг хийх шаардлагатай байлаа. Үүнд, алдаа дутагдалдаа үнэлэлт дүгнэлт өгч түүнээс насан туршдаа сургамж авах учиртай байв. Ний нуугүй хэлэхэд би аль алийг нь хийж чадаагүй юм. Тэгэхийн оронд өөрөө өөрийгөө зовоож хэдэн сар сүг сүүдэр шиг л юм явлаа. Нойр хоолонд муудаж бүр эцэж турлаа. Тэр их том


алдаанаасаа сургамж авахын оронд дахиад л түүгээр оролдож мөн л ур гашгүйтэж аз болоход сүүлчийн удаа багахан алдаад өнгөрсөн юм! Тийнхүү тэнэглэж байснаа хүлээн зөвшөөрөх нь надад эвгүй ч гэсэн “миний сургаалыг хүлээн авсан хорин хүнийг яаж ийх тухайд заан сургах нь өөрөө тэр хорийн нэг нь болохоос амар ажээ” гэдгийг би олон жил ийн хойно ойлгосон юм. Нью-Йорк дахь Жорж Вашингтоны их сургуулийн Аллен Сондерс төгсөж гарсан ноён Брэндуайны ангид элсэн суралцах завшаан надад олдоогүй нь харамсалтай. Ноён Брэндуайн түүний амьдрал хамгийн үнэтэй хичээлийн нэгийг заасан тухай ноён Сондерс надад хуучилж билээ. “Би цэл залуу байлаа хэмээн Аллен Сондерс өөрийнхөө тухай өгүүлснээ: “Гэвч би бүр тэгэхэд элдвийн юманд санаа зовдог болчихсон байв. Алдаа эндэгдэл гаргах тоолондоо санаа зовж сэтгэл үймэрнэ. Бичгээр шалгалт өгөхийнхөө өмнө уначихна байх гэж айж эмээхдээ шөнөжин унтаж чадахгүй хумсаа хэмлээд л суудаг байв. Өнгөрсөн юмны хойноос байнга санаа зовж тэгэх минь ч яалаа, ингэх минь ч яалаа хэмээн үргэлж сэтгэл шанална. Тэр үүнийг тэгж хэлж, чингэж хийчих минь ч яалаа хэмээн ямагт амаа барина. Нэг өглөө бид ноён Брэндуайн биднийг хүлээж байсан эрдэм шинжилгээний лабораторид ангиараа орлоо. Ширээнийх нь буланд нүдэнд ил газар шилтэй сүү байж байх юм. Бид ч байраа эзэлж эрүүл ахуйн хичээлд тэр сүүтэй шил ямар хамаатай юм болоо хэмээн гайхасхийн харцгааж байсансан. Тэгтэл ноён Брэндуайн гэнэт босож сүүтэй шилээ угаагуурын тосгуур руу шидчихлээ. Шил нь хагарч сүү асгарлаа. Гэтэл Брандуайн, “Асгарсан сүүний хойноос харамсаад яах вэ! Нэгэнт байхгүй болчихсон юмыг ямар бий болгочих биш!” хэмээн сануулж билээ. Дараа нь тэрээр бид бүгдийг мөнөөх тосгуур руу ойртон очиж шилний хагархайг харцгаа гэв. “Анхааралтай харна шүү” гэснээ, “Энэ хичээлийг та нар насан туршдаа санаж яваасай гэж би хүсэж байна. Сүү аль хэдийн асгарч юу ч үгүй болсон байгаа биз дээ. Та нар хуруу эсгэм шилний хагархайнуудыг л харж байгаа. Асгарсан сүүний хойноос яаж ч харамсан гашуудлаа гэсэн дуслыг ч эргүүлэн авч чадахгүй. Харин бид анхаарал болгоомжтой байсансан бол сүүг аварч чадах байлаа. Гэвч одоо нэгэнт оройтжээ. Бидэнд одоо түүнийг тооцооноос гаргаж, тэр тухай мартаж өөр зүйл хийх л үлдээд байна” хэмээн тайлбарласан. “Тэр нэг бяцхан туршилт стереомет, талын хэлийг мартсаны дараа хүртэл ойд дуртгалд минь хадгалагдсаар л байж билээ. Үнэндээ бол тэрээр намайг сургуульд суралцсан дөрвөн жилийн хугацаанд бодит амьдралын гол чухаг зүйлд анхаарал тавьж байхад сургасан юм. Тэр бүх туршилт бас сүүг асгачихгүйсэн гэж бололцооныхоо хэрээр хичээх, нэгэнт асгарчихсан бол түүнийг ч хуруу эсгэм шилний хагархайнуудыг ч мартах ёстой гэдэгт сургасан юм” хэмээн Аллен Сондерс надад ярьж байсансан. “Байхгүй л бол алга болжээ гэсэн үг”, “Асгарсан зүйлийг савлаж болдоггүй” гэсэн цэцэн үг байсаар атал юун ч олон юм ярих юм бэ дээ хэмээн та нар намайг шоолж байж магадгүй. Эдгээр үг эл дол, амны уншлага болсон зүйл гэдгийг би мэдэж байна. Та бүхэн энэ цэцэн үгийг мянга түм сонссон гэдгийг ч би мэдэж байна. Тэглээ ч “нуруугаа авсан” энэ цэцэн үгэнд хүн төрөлхтөн зуун зууны туршид хуримтлуулсан мэргэн ухаан агуулагдсан гэдэг нь тодорхой билээ. Тэр нь хүн төрөлхтний аугаа том туршилтын үндсэн дээр бий болж тоо томшгүй үед дамжуулагдсаар иржээ. Санаа сэтгэл үймрэх тухай үе үеийн агуу их эрдэмтдийн бичсэн зүйлсийг та бүхэн бүгдийг нь уншсансан бол дээрх цэцэн үгийг бодоход илүү гүнзгий утга агуулгатай. “Ус үзээгүй байж гутлаа бүү тайл”, цаг нь болоогүй байхад өөртөө төвөг битгий уд” гэх юм уу, “асгарсан сүүний хойноос битгий харуус” гэсэн цэцэн үгийг хаанаас ч эрээд олохгүй биз ээ. Хэрэв бид л эл хоёр цэцэн үгийг байдаг л юм


шүү дээ хэмээн эс үл ойшоон амьдралдаа хэрэглэж ирсэнсэн бол энэ номдоо ч гэлээ ишлэл татахгүй байхсан билээ. Хэрэв бид эртний цэцэн мэргэн үгийг бодит алхам тутамдаа санаж явдагсан бол амьдрал маань аль хэдийн төгс төгөлдөр болчих байсан биз ээ. Мэдлэг ач тусаа өгсөн үедээ л хүчтэй болдог. Эл номын зорилго та бүхэнд ямар нэг шинэ зүйлийн тухай мэдээлэхэд оршиж байгаа юм биш ээ. Номын зорилго та бүхний сайтар мэдэх зүйлийг сануулах, та бүхнийг үйл явдалтай харгалдуулж дээрх үнэнийг амьдралдаа санаж хэрэглэж яваасай гэсэнд л орном билээ. Хуучны үнэнийг шинэ өнгө будагтай хэлээр тайлбарлах авъяас өвөрлөн төрсөн талийгаач Фред Фуллер Шедд шиг хүмүүсийг би ямагт талархаж явдаг юм. Тэрээр, “Филадельбий буллетин” сэтгүүлийн редактороор ажилладаг байлаа. Нэгэнтээ коллеж төгсөгчдөд хандаж, “Та нарын дунд хэзээ нэгэн цагт мод хөрөөдөж үзсэн хүн байвал гараа өргөнө үү?” гэсэн асуулт тавьжээ. Тэдний ихэнх нь гараа өргөж. Тэгэхлээр нь “За та нараас тэгвэл хэзээ нэгэн цагт үртэс хөрөөдөж үзсэн хүн бий юу?” хэмээн асуусан байна. Нэг ч хүн гараа өргөсөнгүй. Тэгээд ноён Шедд; “Мэдээж үртэс яаж хөрөөдөх вэ дээ! Аль хэдийн хөрөөдчихсөн юм чинь! Тэгвэл өнгөрсөн явдал гэдэг тэрүүн шиг чинь юм аа. Та нар нэгэнт болоод өнгөрчихсөн юмны хойноос санаа сэтгэл зовж эхэлж байгаа чинь үртэс хөрөөдөхтэй яг адилхан юм” хэмээн өгүүлжээ. Бейсболын алдарт мастер Конни Макк наян нэгэн нас хүрчихээд байхад нь би уулзаж “Аль нэг хэмжээнд хожимдсондоо та ер нь харамсдаг уу” гэж асуусан юм. Тэгэхэд Конни Макк, “–Өө, тийм юм байлгүй яахав. Гэхдээ би тэр тэнэг бодлоосоо салсаар олон жил болж байна. Санаагаар уналаа гээд юуг ч гийгүүлдэггүйг би ойлгосон. Тариаг усаар нүдэж болдоггүй биз дээ” хэмээн хариулж билээ. Нээрээ урсаж буй усаар яаж ч тариа цайруулж, савх модыг яаж хөрөөдөх билээ дээ. Тийн атал та үүнийг болгохсон гэж сэтгэл зовбол таны дух үрчлээтэж, ходоод тань л шархална. Жек Демпси надад талархал илэрхийлэн нэг өдөр бид хамтдаа үдийн хоол идэж билээ. Бид цацагт хяруул, цангисын шүүстэй захиалж идэж суух зуур тэрээр Танни гэдэг боксчинд ялагдаж хүнд жингийн дэлхийн аварга цолоо хэрхэн алдсан тухайгаа над ярьсан юм. Жек Демпси өөрийгөө хэт үнэлснээс болж ялагджээ. “Тэмцээний дунд хэрд бид нас ахиж яваагаа гэнэт саналаа. Арав дахь ээлжийн төгсгөлд би дөнгөж данган л хөл дээрээ зогсож байв… Нүүр ам нэл памбайн хавдаж, энд тэндээ шалбарч нүд бараг нээгдэхээ больсон байлаа… . Шүүгч Жин Таннид ялалт өгч гарыг нь өргөхийг харлаа … Би дэлхийн аварга байхаа болжээ. Хөөрхий. Би усан бороон дундуур бөөн хүнийг хага яран хувцасны өрөө рүү явж байв. Тийнхүү явж байхад нь зарим нь миний гараа барьж авах гэж, зарим нь нүдэндээ нулимс цийлэгнүүлсэн байсан шүү. Жилийн дараа Таннитай дахин тоглов. Юу ч болоогүй. Миний бүх юм зүйл дуусжээ. Санаа сэтгэл үймэрч байгаа ч гэж жигтэйхэн. Тэгэхлээр нь би, “Би хуучныхаараа амьдрах асгарсан сүүний хойноос нулимс унагаад яах вэ? Би түүний цохилтыг эрэлхэгээр дааж, тэрийг буулгачихаагүй юм чинь хэмээн өөртөө өгүүллээ” хэмээн ярьж байсан юм. Жек Демпси чухам тэгж л өөрийгөө авч гарчээ. Яаж? “Өнгөрсөн юмны хойноос сэтгэлээр унаж явсан тухайгаа дахин дурсахад огт хүргэсэнгүй. Тэрээр ялагдалтайгаа эвлэрч тэрхүү үйл явдлыг ой дуртгалаасаа арчин хаяж, ирээдүйд яаж амьдрахаа төлөвлөх талаар л анхаарлаа төлвөрүүлжээ. Тэгээд Бродувэйд “Жеки Деймпсийн зоогийн газар” 57 дугаар гудамжинд “Аугаа их Умардын зочны буудал” нээж боксын тэмцээн зохион байгуулж, үзүүлэх тоглолт хийх болжээ. Энэ бүх ажил төрөлдөө өнгөр сөн явдлыг дурсах өчүүхэн цаг завгү й шимтэн зүтгэсэн байна. “Сүүлийн арван жил би дэлхийн аварга байснаасаа илүү аятайхан амьдарч байна” гэж Жек Демпси надад ярьж билээ.


Түүхэн болон намтар зохиол уншиж, хүнд хэцүү төвөгтэй байдалд орсон хүмүүсийн янз байдлыг ажиглаж байхад тэдний зарим нь эмгэнэлтэй үед ч гэлээ санаа сэтгэлээр өөдрөг байж, тэгээд ч үлэмж аз жаргалтай амьдарч ирсэн нь над ямагт гайхалтай, бахархалтай санагддаг юм. Нэгэнтээ би алдарт Синг-Синг шоронд очиж үзлээ. Нарсанд байгаа тэдгээр хүмүүс наранд буй хамгийн жирийн хүмүүсийг бодоход амьдрал нь ихээхэн таатай байдагт нь би юун юунаас илүүтэй гайхаж билээ. Тэгэхэд тэр шоронгийн дарга байсан Льюис Э.Лоуэстэй ярилцаж байхдаа ч би энэ тухайгаа ярьсан л даа. Хэрэгтнүүд Синг-Синг шоронд орсон даруйдаа гутранги, ааш араншин ч догшин ширүүн л байдаг юм. Гэтэл хэдэн сарын дараа тэдний хамгийн ухаалаг дийлэнх олонх нь алдаж эндэж аз дутсан тухайгаа дурсахаа больж, шоронгийн амьдралд дасаж аль болох аятайхан зөв байхсан гэж хичээж эхэлдэг гээч хэмээн тэр өгүүлж байв. Лоуэс бас шоронгийн хананы цаана дуулаад л, цэцэг ногоо арчилж ургуулж байдаг нэгэн цэцэрлэгч хоригдлын тухай ярьж билээ. Дуулаад ч, цэцэг ногоо арчилж ургуулж байдаг Синг-Синг шоронгийн тэр хоригдол бидний дийлэнх олонхоос илүү эрүүл саруул ухаан гаргаж байгаа нь харагдсан. Бид бүгдээрээ л алдаа гаргаж, болох бүтэхгүй юм хийдэг шүү дээ.Тэгээд юу гэж? Тэгж алддагүй хүн тэгээд хаана байгаа юм бэ? Напольен хүртэл өдөөсөн дайн туладааныхаа гуравны нэгд нь ялагдаж байсан шүү дээ. Бидний амьдрал дахь ялагдлын арифметикийн дундаж Напольеныхоос муугүй гараа ч юм билүү хэн мэдлээ? Аль нь ч байлаа гэсэн ямар ч эзэн хааны морьт цэрэг, ямар ч эзэн хааны цэрэг өнгөрснийг яагаад ч эргүүлэн ирж чаддаггүй л юмдаг. Тийм болохоор, Үртэс хөрөөдөх гэж бүү махрагтун! гэсэн зургаа дахь мөрдлөгийг санацгаая! ДҮГНЭЛТ Мөрдлөг 1. Сэтгэлийнхээ зовуурийг амьдралаас шахан гаргахын тулд байнга хийх ажилтай байгтун. Ажил төрөлд дарагдан байх нь сэтгэлээр унахгүй юм шүү гэж нэгэн цагт найруулсан хамгийн сайн эмийн нэг мөн. Мөрдлөг 2. Хэрэггүй юманд битгий урам хугарагтун. Хэрэггүй зүйлээр бүү хөөцөлд. Амьдралд тэр чинь ердөө л шоргоолж гэсэн үг. Таны аз жаргалыг эвдлэн бусниулна. Мөрдлөг 3. Их тооны хуулийг ашиглан сэтгэлээ уужруулан ариусгагтун. “Ийм явдал болох ямар магадлал байгаа юм” хэмээн өөрөөсөө асуугтун. Мөрдлөг 4. Ямар нэг нөхцөл байдлыг өөрчилж засан залруулж, чадахгүйгээ та мэдэж байгаа бол “Энэ бол ийм л байсан, үүнээс өөрөөр байж таарахгүй” хэмээн өөртөө хэлэгтүн! Мөрдлөг 5. Сэтгэлийнхээ зовуурьт “хязгаар” тавигтун. Чухам юунаас болж сэтгэл зовоод байгаагаа өөрөө бодож олоод тэр тухай дахин бүү дурсагтун. Мөрдлөг 6. Өнгөрсөн юм өнгөрснөөрөө дуусаг. Үртэс бүү хөрөөд!


Дөрөвдүгээр хэсэг. ТА СЭТГЭЛЭЭ ЗАСАЖ ЧАДВААС АМАР ТӨВШИН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ ДОЛООН МӨРДЛӨГ АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ ТАНЫ АМЬДРАЛЫГ ӨӨРЧЛӨН ШИНЭЧИЛЖ ЧАДАХ ЕСӨН ҮГ Олон жилийн өмнө намайг радиогоор үг хэлж байхад “Таны амьдралд тохиолдсон хамгийн чухал сургамжтай зүйл юу вэ?” гэсэн асуултад хариулна уу хэмээн хүсэж билээ. Амьдралдаа миний эзэмшсэн хамгийн үнэ цэнтэй сургамж бол бодож санасан зүйлээсээ хамгийн чухлыг нь ухаарах явдал байсан тул тэр асуултад хариулах нь надад хялбар байв. Юу бодож байгааг нь асууж мэдээд уг хүн хэн болохыг би хэлдэг. Энэ нь хүний бодол сэтгэхүй хувь хүний өвөрмөц онцлогийг тодорхойлдогтой холбоотой юм. Хүний амьдралд хандах хандлага бол тухайн хүний хувь заяаг тодорхойлох хүчин зүйл мөн. “Хүн бол өдрийн турш их бодол мөн” гэж Эмерсон хэлсэн бий. Нээрээ өөрөөр яаж ч байх билээ? Бид бүхэнтэй тулгарч байдаг хамгийн том, үнэн хэрэг дээрээ бол бараг л цорын ганц асуудал бол зөв сэтгэлтэй байх явдал юм. Бид голч чигч сэтгэлтэй байвал өөрт тохиолдсон аливаа асуудлыг шийдвэрлэх арга замыг баттай олж чадна. Ромын эзэнт улсыг захирч байсан, аугаа их гүн ухаантан марк Аврелийн энэ санааг есөн үгээр “Бидний амьдрал гэдэг маань түүний тухай бидний бодол мөн” гэсэн есөн үгээр таны хувь заяаг тодорхойлж болохсон билээ хэмээн баталсан нь буй. Үнэн хэрэгтээ бид аз жаргалыг хүсвэл л аз жаргалтай байж чадна. Гунигтай сэтгэл төрвөл хүн гунигтай болдог. Айх сэтгэл төрвөл айдас хүрнэ. Өвчин бодвол өвдөхгүй гэх газар байхгүй. Болж бүтэхгүй юмны тухай бодвол ажил үйлс маань ямар нэг хэмжээгээр бүтэлгүйтэж эхэлдэг. Хэрэв бид өөрсдийгөө голж шилж эхэлбэл бүх юм болж бүтэхээ байдаг. ”Өөрийнхөө тухай бус, харин юу бодож байна гэдгээрээ л та бол та мөн” гэж Норман Винсент Пил өгүүлсэн буй. Би та бүхэнд тулгарч байдаг ирээдүйдээ итгэх болхидуу харилцааг сурталдаж байгаа юм шиг та нарт санагдаж байж магадгүй. Тэгвэл үгүй юмаа харамсалтай нь амьдрал тийм ч энгийн бус билээ. Тэгээд ч би хүрээлэн буй ертөнцөд үгүйсгэх байр сууринаас хандах бус бид өөртөө ашиг тустай зүйлийг боловруулан бий болгохын төлөө байдаг. Өөрөөр хэлбэл, бид төвөгтэй асуудал гарч ирмэгч сэтгэлийн зовуурьт автах бус харин түүний учрыг олох талаар санаа тавих ёстой гэсэн үг юм. Үүнд ямар ялгаа байна вэ? Энэ санааг тодруулхыг хичээе. Би унаа тэрэг сүлжилдсэн Нью-Йоркийн гудамжаар зорчих тоолондоо машин дор орчих вий гэж болгоомжилдог. Тэгэхдээ үргэлж санаа зовж явдаг гэсэн үг биш л дээ. Анхаарал, болгоомжтой байх гэдэг нь тулгарсан асуудлуудыг хэрхэн юугаар дуусгавар болохыг мэдрэх, тэдгээрийг шийдвэрлэх арга хэмжээ аажуу тайвуу авч хэрэгжүүлэхийн нэр юм. Сэтгэл түгшсэнээс болж ажил үйлс бүтэлгүйтэн байнга мунгинах, түүгээр зогсохгүй тэсвэр тэвчээр ч алдагдаж гүйцэх нь бий. Үнэхээр ноцтой хүнд асуудалтай тулгарч болно л доо. Тэглээ ч гэсэн энгэртээ сарнай цэцэг хадаад тэргүүн юугаа омог бардам дээр өргөн алхах хэрэгтэй. Лоуэлл Томас хэрхэн тэгж чаддаг байсныг би мэдэх юм байна. Дэлхийн нэгдүгээр дайны үед Аллен-би Лоуренсийн пүүсийн тухай алдарт киног нь бид хамт гаргалцсан юм. Тэрээр уг киноны


байлдаант зургийг туслагчдынхаа хамт зургаан ч фронт дээр зэрэг авсан юмдаг. Үүнд юу нь гол вэ, гэвэл тэрээр Т.Э.Лоуренс болон түүний материалыг авчирч бас Аллен-би Ариун газрыг хэрхэн байлдан эзэлсэн тухай баримтат кино бүтээсэн юм. “Аллен-бинтэй Палестинд, Лоуренстэй Аравад” кино болон түүний тоглолт Лондонд, дэлхий дахинаа шуугиулсан их амжилтыг түүнд авчирсан билээ. Ямар сайндаа л Лондонд дуурийн улирал зургаан долоо хоногоор хойшилж оронд нь Ковент Гарденийн дуурийн театрт Томасын үнэмшилгүй адал явдалт дээрх кинонууд гарч байх вэ дээ. Уг кино Лондонд тэгж үлэмж амжилт олсны эцэст дэлхий дахинаа түгэн тархаж билээ. Дараа нь тэрээр, Энэтхэг, Афганистаны амьдралын тухай кино дээрээ хоёр ажил ажилласан юм. Тэгтэл гайхамшигтай амжилтын хэлхээс санамсаргүй тасарч Лоуренс Лондонд үгүйрэн хоосорч эхлэх нь тэр. Тэгэхэд би түүнтэй хамт байсан. Бид хямдхан хоолтой зоогийн газар үнэ багатай хоол иддэг байснаа санаж байна. Алдарт жүжигчин, шотланд э мэгтэй Жеймс Макби мөнгө зээлээгүйсэн бол бид тэнд ч удаан тэсэж чадахгүй байсан биз ээ. Эл ярианы гол санаа гэвэл Лоуэлл Томас тэгэхэд өр ширэнд баригдаж зовж зүдэрч үй түмэн асуудалтай тулгарч байсан ч гэлээ сэтгэлээр унаагүй л байгаа юм. Өөрийгөө гаргуунд гаргаж яасан ч болохгүй, тэгвэл нь хүн бүгд мөнгө зээлдүүлэгчид нь хүртэл түүнээс нүүрээ буруулна гэдгийг тэр мэдэж байв. Тэгээд ч Лоуренс өглөө бүр ажилдаа орохынхоо өмнө цэцэг худалдан авч энгэртээ хатгаад Оксфордын гудамжаар омог бардам алхалдаг байж билээ. Тэр зөв, зоригтой сэтгэж байсан учраас санаа сэтгэлээр унаагүй, сүйрэх тухайгаа ч бодоогүй юм. Сүйрэл мүйрлийг тэрээр эгээ л тоглоом, амьдралдаа амжилт олох гэж буй хүнд ашиг тустай дасгал сургууль мэтээр үзэж байлаа. Бидний сэтгэл санаа биеийн байдалд итгэмээргүйгээр нөлөөлдөг. Английн нэрт хий судлалын эмч Э.А.Хэдфилд "Сэтгэл зүйн хүч" гэдэг алдарт номдоо энэ тухай яруу тод зураглан харуулсан байдаг. "Би гурван эрэгтэй хүн дээр туршилт хийж санаа сэтгэлийн тавгүйдэл хүний биед хэрхэн нөлөөлдгийг динаметрээр хэмжсэн юм" хэмээн тэрээр бичжээ. Туршиж буй гурван хүнээрээ динаметрийг байдаг хүчээр нь атгуулж үзжээ. Туршилтыг гурван өөр нөхцөлд явуулсан байна. Хэвийн ажлын нөхцөлд туршиж үзэхэд туршигчийн атгах дундаж чадал 101 фунт байжээ. Дараа нь туршуулагчдыг ховсны үйлчлэлд оруулсны дараа туршилт хийж үзсэн байна. Тэгэхэд анхандаа тэдний атгах чадал маш сул, ердөө 29 фунт буюу хэвийн хүчнийхээ гуравны нэг хэртэй л гаргаж чаджээ (тэдний нэг нь боксчин хүн байсан бөгөөд түүнийг ховсдож байхад бие нь ихээхэн суларч гар нь эгээ л хүүхдийнх мэт болчих шиг санагдсан гэнэ). Гурав дахь туршилтын үед гурван хүн гурвуул их хүчтэй дунджаар 142 фунтыг атгаж байжээ. Бид хүч чадалтай хэвээр байгаа юм байна гэсэн өөдрөг бодолтой байх үед тэдний хүч бараг тавин хувь нэмэгдэж байсан байна. Бидний санаа сэтгэл гээч тийм л ер бусын их хүчтэй ажээ. Би насанд хүрэгчдэд гучин таван жил хичээл заасан болохоор, эрэгтэй, эмэгтэй хүн хэн ч байлаа гэсэн сэтгэлийн зовуурь, айдас, хүйдэс, янз бүрийн өвчин эмгэгээс ангижран салж, сэтгэх ёсоон өөрчлөх замаар амьдрал аа шинэчилж чаддаг гэдгийг мэддэг болсон юм. Мэдэх мэдэхдээ бүр сайн мэднэ гээч! Хүний бүхий л амьдралын итгэмээргүй метаморфоз (хувирал)-ыг би хэдэн зуун удаа ажигласан юм. Энэ бүхнийг би байнга харж байдаг болохоороо огтхон ч гайхдаггүй. Сэтгэл тайван байх, ахуйн баяр баясгалан биднийг хаана байгаа хийгээд, юу хийж байгаа, нийгэмд ямар байр суурь баримталж байгаагаас бус ердөө л санаа сэтгэлийн маань байдлаас шалтгаалдаг гэдэгт би гүнээ итгэдэг. Үүнд гадаад нөхцөл бараг


нөлөөлдөггүй. Харперс-Ферри хотод байдаг Засгийн газрын зэвсгийн санг эзлэн авч боолчуудыг бослогод уриалан дуудсаны учир дүүжлүүлсэн өвгөн Жон-Брауны түүхийг санацгаая. Тэрээр авс дээрээ сандайлан дүүжлэгдэх газар руугаа хүргэгдэж явжээ. Түүнтэй цуг явж байсан шоронгийн харгалзагч жигтэйхэн айж мэгдчихээд байхад өвгөн Браун сандарч тэвдсэн юмгүй, үлэмжийн амгалан тайван байсан гэдэг. Тийнхүү Виргиний дэх Блу-Ридж уулын хажуугаар өнгөрөхдөө тэрээр “Яасан үзэсгэлэнтэй сайхан газар вэ! Энэ ууланд очиж үзэх бололцоо өмнө нь надад даанч олдоогүй юм” хэмээн өгүүлж байжээ. Өмнөд туйлд очсон анхны англи хүмүүс Роберт Фалкон Скотт түүний нөхдийн жишээ ч байна. Тэр буцах замдаа хүн бүрийн хувь заяаг дэнссэн хамгийн аймшигтай сорилт туршилттай тулгаран таарчээ. Шатах материал, хоол хүнс дууссан байлаа. Ертөнцийн нөгөө хязгаарт нүүр нүдгүй цасан шуурга арван нэгэн өдөр шөнө шуурч тэднийг алхам ч урагшлуулахгүй байж. Туйлын мөсөн ялтсыг хуу шидлэн хүчтэй салхи босож байсан гэдэг. Скотт, түүний нөхөд ч үхэх аюул нүүрлэн байна гэдгийг мэджээ. Тэд замд гарахдаа зайлшгүй тохиолдолд хэрэглэж зовлон шаналлаас ангижрахын тулд хар тамхи авч гарсан юм байж л дээ. Түүнээсээ их тунгаар хэрэглэж дахин хэзээ ч сэрэхгүйгээр тайван нойрсоно гэсэн үг. Гэвч тэд мансууруулах бодисоо хэрэглэлгүй “баяр баясгалантай сэтгэл сэргээсэн” дууг дуулсаар үхэцгээсээн байна. Эрлийн хэсгийнхэн тэдний хагацлын захидал, хөлдүүс болсон хүүрийг найман сарын дараа олоход л энэ тухай хүмүүс сая мэдсэн юм. Тийм ээ, хэрэв бид бүтээлч тэмүүлэл, эрэлхэг зориг төгс аваас байгалийн сайхныг ч магтаж, өөрийнхөө авс дээр сандайлаад “баяр баясгалантай, сэтгэл сэргээсэн” дуу дуулж, асар майхандаа даарч, хөрч өлсөж цангаж үхэж чаднаа. Мильтон хараагүй болчихоод байхдаа эл үнэнийг гурван зуун жилийн өмнө мэдэж: “Хүмүүсийн оюун ухаан гээч өөрт нь л байдаг зүйл. Хүн өөрөө тамыг диваажин, диваажинг там болгон хувиргах чадалтай” гэж хэлжээ. Напольен, Элен Келлер хоёрын амьдралд хандах хандлага, Мильтоны дээрх үгийг бүрнээ баталж байгаа юм. Напольен бол ердийн хүмүүсийн зорин эрмэлздэг алдар нэр, эд баялаг, эрх мэдэл тэргүүтэнд хүрсэн нэгэн. Гэвч тэрээр Ариун Еленийн арал дээр цөлөгдөн байхдаа; “миний амьдралд ядахдаа зургаан ч аз жаргалтай өдөр байсангүй” хэмээн өгүүлжээ. Тэгтэл дүлий сохор Элен Келлер: “Миний амьдрал юутай сайхан байв аа!” гэж ярьсан байх юм. Хэрэв би амьдралынхаа хагас зуун жилд ямар нэг зүйлд суралцсан бол тэр нь “ертөнцөд танаас өөр хэн ч таны сэтгэлийг амруулан тайтгаруулахгүй” гэсэн тэр л зүйл буй за. Би Эмерсоны “Өөртөө итгэхүй” эссегийн төгсгөлд өгүүлсэн сайхан үгийг давтмаар байна. Тэрээр: “Та улс төрийн талбарт ялалт байгуулж чадвал орлогоо нэмэгдүүлж дөнгөнө. Хэн нэг хүн танай гэрт өвдөж, эрүүл болох юм уу, нэгэнт үгүй болсон нөхөртөө төлөх өрөө өгвөл, өөр ямар нэгэн таатай явдал болоход та баярлаж өмнө минь сайн сайхан цаг хүлээж байна гэх сэтгэл танд төрнө. Үүнд битгий итгэ. Чамаас өөр хэн ч чиний сэтгэлийн ертөнцийг хөгжөөж чадахгүй шүү” гэжээ. Тууштай гүн ухаантан Эпиктет “бид биен дээр гарсан хорт хавдар, хувилдас”-ыг алга болгохоос илүүтэйгээр тархи толгойдоо буй тэнэг бодлыг авч хаяхад ихээхэн анхаарах хэрэгтэй юм гэж урьдчилан сануулсан байдаг. Тэрээр арван есөн зуун жилийн өмнө ингэж хэлсэн боловч орчин үеийн анагаах ухаан түүний үзэл бодлыг дэмжиж байгаа билээ. Жонс Гопкинсын эмнэлгийн таван өвчтөний дөрөв нь санаа сэтгэл, хариу үйлдлийн энэлэл шаналалд байдаг гэж доктор Ж.Кэнби Робинсон мэдэгджээ. Энэ нь бие эрхтэн өвчлөх тохиолдолд ч байнга ажиглагддаг


байна. Тэрээр, “Эдгээр өвчнүүд нь явж явж хүн амьдрал хийгээд шийдвэл зохих асуудалд зохилдож чадаагүйн үр мөн” гэж өгүүлжээ. Францын аугаа их гүн ухаантан Монтель: “Хүн зөвхөн болсон үйл явдлаас төдийгүй, болж буй үйл явдлыг хэрхэн дүгнэж цэгнэж байгаагаас болж зовж шаналдаг” гэсэн арван долоон үгтэй уриа амьдралдаа баримталж байв. Тэгвэл бид ч гэсэн бүх юм биднээс л шалтгаална гэж дүгнэх байна. Энэ чинь юу гэсэн үг вэ? Миний сэтгэл тавгүйтэж мөдхөн тасрах гэж буй дамжуулах утас шиг болчихоод байхад сэтгэлээ хатамжлан бүхнийг тэвч хэмээн улаан нүүрэн дээр минь та яаж хэлж чадаж байна аа гэж лав надаас асуух биз ээ. Тийм ээ, би чухам үүнийг л шаардаж байна! Энэхэн төдийгөөр ч зогсохгүй, ингэхийн тулд яльгүй чармайлт гаргахыг шаардаж магадгүй. Гэхдээ нууц нь маш энгийн. Практик сэтгэл судлалын манлай эрдэмтэн Уилъям Жеймс нэгэнтээ дараах зүйлийг ажиглажээ. “Үйл явдал бол сэтгэл санааны үр дагавар гэж үздэг. Гэхдээ нэг нь нөгөөгөөсөө салшгүй юм. Бид өөрсдийн маань санаа зориг байнга хянаж байдаг үйл а жиллагаагаар зохицуулахдаа дам дамаа тэр хяналтаас гадуур байдаг сэтгэл санаагаа мөн л зохицуулж байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, бид сэтгэл хөдлөлөө “зөвхөн дур зоргын хүч чармайлтын тусламжтайгаар тэр даруйд нь өөрчилж чаддаггүй . Харин бид үйл ажиллагаагаа өөрчлөх чадвартай” гэж Уильям Жеймс үзжээ гэсэн үг юм. Тэгээд ч бид үйл ажиллагаагаа л өөрчилж чадвал сэтгэл санаа аяндаа өөрчлөгддөг байна. Ингэхлээр “хэрэв та гуниглаж байгаа бол тэр дороо баярлаж чадахгүй. Харин та сууж байгаад юм уу, явж байгаад хөгжилтэй ярьж буй бол өөрийн эрхгүй санаагаа ойлгож байгаа нь тэр” хэмээн тайлбарлажээ. Энэ энгийн арга ингэхэд ер нь хүнд туслах уу? Сэлбэх мэс засал шиг л нөлөөлнө. Өөрөө туршаад үз л дээ. Юуны өмнө үнэн сэтгэлээсээ маг най тэнийтлээ хөгжилтэй инээ, мөрөө тэнийлгэ, амьсгаагаа гүн авч ямар нэг хөгжөөн тэй дууны бадгийг аялах гээд үзэгтүн. Хэрэв та дуулж чаддаггүй бол исгэрсэн ч болно. Хэрэв та исгэрч чаддаггүй бол хамраараа гүнгэнэж үзээрэй. Тэгээд та Уильям Жеймс юу яриад байгааг аяндаа ойлгох болно. Хэрэв та баяр баясгалантай хүний багийг өмссөн бол та яасан ч уруу царайтай, нунж дорой байхгүй! Энэ бол байгалийн том биш, голч үнэний нэг. Энэ нь таны амьдралд гайхамшгийг бий болгож чадна. Хэрэв энэ нууцыг мэддэг асансан бол өөрт тохиолдсон золгүй явдлыг хорин дөрвөн цагийн дотор үгүй болгож чадах байсан Калифорнийн нэг эмэгтэйг би таньдаг байлаа. Тэр хөөрхий хөгшин настай бас бэлбэсэн юм. Энэ бүхэнд нь түүнд нөлөөлдөг л биз, гэлээ ч гэсэн ядахдаа өөрийгөө аз жаргалтай хүн шиг бусдад харагдахаар биеэ авч явахсан гэдэг байсан уу гэвэл үгүй ээ. Хэрэв та түүнээс бие лагшин тунгалаг уу гэж асуувал, “Өө зүгээрээ зүгээр” л гэнэ. Гэхдээ л царайных нь байдал, дууных нь өнгө цаанаа л “Тэнгэр өршөө, надад ямар хэцүү байгааг та ойлгодог ч болоосой” гээд байх шиг санагддаг юм. Сайн сайхан явж байгаагаараа надад гайхуулж байна чи гэж өөрийг чинь зэмлээд байх ч шиг. Эр нөхөр нь насны эцэст тартагтаа тулчих вий, амьдрал ахуйдаа нэмэрлэг хэмээн даатгалын гэрээгээр түүнд хүрэлцээтэй мөнгө үлдээсэн, нөхөрт гарсан охин нь байнга эргэж тойрч байдаг ч гэсэн түүнээс дор мөчиг тачигхан амьдарч буй эмэгтэйчүүд зуу зуугаараа байдаг шүү дээ. Би тэр эмэгтэй инээж байхыг цөөхөн удаа харсан юм. Тэрээр гурван хүргэнээ харамч хявцаг, бэртэгчин хэмээн гомдолно. Тэгсэн ч тэднийхээрээ сараар ч зочлох нь цөөнгүй. Бас мөнгөө нууцаар цуглуулдаг хэрнээ өөрт нь бэлэг сэлт өгдөггүй гэж охид доо гомдоно. “Мөнгийг хөгшчүүлд зориулан хойш нь хийх ёстой” гэж тэрээр үзнэ. Тэр эмэгтэй буруугаа өөртөө бас охид хүүхдэдээ тохно! Тийм байх


ёстой гэж үү? Энэ бүхэн туйлын гунигтай явдал юм. Хэрэв тэр хүссэн бол өөрийгөө өөрчилж болох л байсан шүү дээ. Хэрэв тэр өөрөө хүссэн бол ганцаардаж, гомдож цөхөрсөн байдлаасаа бүрмөсөн гарч гэр бүлийнхний хамгийн хүндтэй, хөгжил баясалтай гишүүний нэг болж чадах л байсан шүү дээ. Тэгж өөрчлөгдөхийн тулд мань хүн эхлээд өөрийгөө хөгжилтэй авч явж, бас ойр төрлийнхөө хүмүүсийг бага ч гэлээ хайрлаж, амьдрал ахуйгаа өөд нь татахын төлөө чармайх ёстой билээ. Мөн ийм нууцыг нээснийхээ ач буянаар эдүгээ хүртэл амьд сэрүүн явж байгаа Х.Ж.Энгерт гэдэг индиан хүнийг би бас мэдэх юм аа. Арван жилийн өмнө ноён Энглрертэд улаан эсэргэн тусаж улмаар өвчин нь бөөртөс болж хүндэрчээ. Тэр олон эмчид тэр ч байтугай “домчид” очиж үзүүлсэн авч ер тус болоогүй аж. Тэгтэл дээр нь нэрмээс болж төдхөн цусны даралт ихээхэн нэмэгджээ. Даралт нь 214 хүрчихээд байхад эмч дээр очсон байна. Эмч түүнд эдгэх найдвар их тааруухан байна. Өвчин улам л нэмэгдэх тул ажил төрлөө эмхэлж цэгцэлж байсан ч болно гэсэн утгатай үг хэлжээ. “Би гэртээ ирээд даатгалын гэрээгээ төлсөн эсэхээ шалгаж үзлээ. Дараа нь би энэ бүхэн миний үйлийн үр биз хэмээн бодож уйтгарт дарагдаж хэвтэв. Би бүгдийн сэтгэлийг түгшээж орхилоо. Эхнэр, гэр бүлийн бусад гишүүд, санаа зовж, би ч айхавтар гутарч эхэллээ. Амьдрал хийгээд өөртөө гуньж, гутран долоо хонолоо. Тэгээд нэгэнтээ өөртөө, “Чи тэнэглээд байна шүү дээ! Юмыг яаж мэдэх вэ? Чи цааш нь жил ч амьдрах юм билүү, яагаад санаа сэтгэлээр унахгүй байж болдоггүй юм бэ?” гэж хэллээ. Тэгээд цээжээ тэнийлгэж, магнайгаа тэнийтэл инээж, бүх юм зүй зохисоороо байгаа мэтээр төсөөлөхийг хичээ лээ. Ингээд эхлээд ихээхэн хүч чармайлт шаардаж байсан. Гэвч би өөрийгөө сэтгэл хангалуун, баяр баясгалантай харагдуулах гэж албадаж тэр маань надад төдийгүй гэр бүлийнхэнд маань тусалсан юм. Төдөлгүй бие минь сайжирч би өөрөө төсөөлж байсан шиг са йн болж байгааг аяндаа мэдэрч эхэллээ. Биеийн байдал мэдэгдэхүйц сайжирлаа. Одоо намайг хөдөөлүүлэх тухай яриа болж байсан тэр үеэс хойш олон сар өнгөрч бие эрүүл саруул, баяр баясгалантай байгаа төдийгүй цусны даралт ч буурчихаад байна. Хэрэв би үхлийн тухай бодож сэтгэл санаагаар унасан чигээр байсан бол эмчийн тавьсан онош гүйцэлдэх байсан гэдэгт л хатуу итгэж байна. Би бие сэтгэлээ барьсны хүчинд л өвчнөөс салж чадлаа” хэмээн өгүүлж билээ. Та бүхэнд нэг асуулт тавихыг зөвшөөрнө үү? Хэрэв сэтгэл хангалуун, хөгжилтэй харагдах гэсэн байдал, өвчин эдгэрч, бие сайжирч байгаа гэсэн бодол энэ хүний амь насыг аварсан л юм бол би яагаад нэг минут ч гэсэн уйтгар, гунигтай байж болдоггүй юм бэ? Юу ч болоогүй, баяр хөөртэй хүний дүр наадах төдийгөөр л байнга баяр хөөртэй байх бололцоо байсаар атал яагаад бид өөрийгөө болон өрөөл бусдыг уйтгар гунигт оруулаад байдаг юм бэ? Олон жилийн өмнө би миний амьдралд арилшгүй ул мөрөө үлдээсэн нэгэн жижгэвтэр номыг олж уншсан юм. Номын нэр “Хүн юу гэж боддог вэ?” Зохиогч нь Жеймс Лейн Аллен. Тэр номд, “Хүн эд юмс, бусад хүмүүст хандах хандлагаа өөрчилбөл тэдний зүгээс өөрт нь хандах хандлага ч мөн өөрчлөгдөхийг олж хардаг. Хүн бодол сэтгэлээ үндсээр нь өөрчлөх ёстой. Тэгсэн цагт материаллаг нөхцөл нь юутай хурдан өөр болохыг гайхан харах болно. Хүмүүс жир нэг хүсэж байгаа зүйлээ бус хувь заяа юуг нь бурхны ид шидээр тодорхойлж буй өөрсдөд нь байдаг тэр юмыг татаж чангаадаг. Энэ бол хүний жинхэнэ мөн чанар … Хүний олж авсан бүхэн түүний хувийн бодлын шууд үр дүн юм … Хүн сэтгэл оюунаа


хөвчлөн байж өсөж өндийн ялалт байгуулж, амжилт олж чадах билээ. Оюун бодлоо хөвчилж эс чадвал сул дорой, өчүүхэн баяр баясгалангүй болно” гэж бичжээ. Ахуйн номд бичсэнчлэн бурхан агуу их орчлонг эзэгнэх эрхийг хүнд олгожээ. Энэ бол мэдээж үнэтэй бэлэг. За тэр хэт онцгой эрх дарх ч яахав. Хамгийн гол нь л өөрийгөө санаа бодлоо, түгших сэтгэлээ, оюун ухаан, сэтгэл зүрхээ эзэмдэн захирч сурахыг л би танаас хүсэж байна? Би бол хүссэн үедээ, дуртай цагтаа тэр эрхийг дээд зэргээр эдэлж чаддаг юм. Ингэхийн тулд зүгээр л үйл ажиллагаагаа удирдан залах шаардлагатай. Чингэхүй дээр өгүүлсэн бүхэн миний хариу үйлдэлд нөлөө үзүүлдэг юм. Уилъям Жеймс “Айж бэмбэгнэж байлгүй тэмцэлд эрслэн босож эмээх сэтгэлээ жир өөрчлөх замаар бид ажиллавал бидний муу муухай гэж нэрлэдэг тэдгээр зүйлсийн дотор сэтгэлийг сэргээж урам зориг төрүүлэх сайн зүйл ч байдгийг мэдэж болно” гэж хэлснийг санацгаая. Аз жаргалынхаа төлөө ингэж тэмцэцгээх шив дээ! Ирээдүйдээ итгэж, баримтлууштай сэтгэлийг үндэс болгон аз жаргалынхаа төлөө тэмцэцгээе! Ингэхэд таньд туслах зорилгоор өдөр тутам баримталж байх ёстой “чухамхүү өнөөдөр” гэсэн нэртэй хөтөлбөрийг санал болгоё! Үлэмж урам хайрлах уг хөтөлбөрийг хэдэн мянган хувиар хувилан тараажээ. Түүний талийгаач Сибилла Ф.Партриж гучин зургаан жилийн өмнө бичсэн бөлгөө. Та бид энэхүү хөтөлбөрийг мөрдлөг болгож явбаас сэтгэл түгшээсэн олон зүйлийг алга болгож францчуудын ярьдгаар амьдралынхаа баяр баясгаланг туйлаас нэмэгдүүлэх болно. Чухамхүү өнөөдөр 1.

2.

3.

4.

5.

6.

Чухамхүү өнөөдөр л би баяр баясгалантай байна. Энэ маань “Ихэнх хүн аз жаргалтай байя гэж эргэлтгүй шийдсэнийхээ ач үрээр л баяр баясгаланта й байдаг” гэсэн Авраам Линкольны үгийг удирдлага болгоно гэсэн үг. Аз жаргал гадаад нөхцөл байдлын үр дүн биш, бидний дотоодод маань байж байдаг зүйл шүү.. Чухамхүү өнөөдөр л би бүгдийг хүсэл эрмэлзэлдээ нийцүүлэх гэж махрах бус хүрээлэн буй амьдралтайгаа зохицохыг бодсугай. Би гэр бүл, ажил алба, амьдарлынхаа нөхцөл байдлыг байгаа чигээр нь хүлээн авч ая данг тааруулахыг хичээсүгэй. Чухамхүү өнөөдөр л би өөрийнхөө организмын төлөө санаа тавъя. Биеийн тамирын дасгал хийе биеэ арчилж тордъё. Зөв хооллож ундалъя, эрүүл мэнддээ хор хүргэхгүй байхыг хичээе, миний бие бол юу шаардсаныг минь биелүүлж байдаг машин мэтээр үзэж байдгаа больчихъё. Чухамхүү өнөөдөр л би оюун санаагаа хөгжүүлэхэд анхаарал тавихыг хичээе. Ямар нэг ашигтай зүйл олж уншъя. Оюун санааны хувьд залхуурч байдгаа больё, эргэцүүлэн бодох, ухаан төвлөрч оюуны хүч чадал шаардах тэр зүйлийг уншъя. Чухамхүү өнөөдөр л би зан суртахуунаа засаж залруулах ажил хийе. Үүний тулд гурван зүйлийг л ажил хэрэг болгоё байз. Хэн нэгэнд ач тустай юм хийж бүтээе. Тэгэхдээ тэр энэ тухай огт төсөөлөө ч үгүй байг. Наад зах нь оролцох дургүй хоёр ажлыг Уильям Жеймсийн зөвлөсөнчлөн жирийн дасгал сургуулийн маягтайгаар хийе. Чухамхүү өнөөдөр л сайхан ааш зантай байх. Би бусдад аятайхан харагдахыг хичээж, хамгийн таарж зохидог хувцсаа өмсье эелдэг даруухан


байж намуун зөөлөн ярья, магтаал сайшаалд үл хөөрөн, хэнийг ч үл шүүмжлэн, хэн нэгнийг эс гоочилж, хэн нэгнийг захирч, хэн нэгэнд зааж зааварлахгүй байхыг хичээе. 7. Чухамхүү өнөөдөр л бие энэ өдрийнхөөр амьдрахыг хичээх минь. Амьдралынхаа бүх асуудлыг шууд шийдвэрлэх гэж эрмэлзэхээ больё. Насан туршдаа ажиллах ёстой, айдас төрүүлж байгаа тэр зүйлийг арван хоёр цагийн дотор л хийж чадъя байя. 8. Чухамхүү өнөөдөр л би ажил төрлийнхөө төлөвлөгөөг төлөвлөе. Цаг тутам юу хийхээ бичье. Тэр хөтөлбөрөөр би яв цав даган мөрдөж чадахгүй байж магадгүй л дээ, гэхдээ төлөвлөнө өө. Энэ нь яарах шийдмэг бус байх хоёр аюулаас намайг ангижруулах болно. 9. Чухамхүү өнөөдөр л би хагас цаг ганцаар, тайван байж биеэ амраах гээд үзье. 10. Чухамхүү өнөөдөр л би айж эмээхгүй байх юм шүү. Нэгэн ялангуяа аз жаргалтай байх, сайн сайхан юмыг харж, сэтгэл баясах, хайрлах, итгэж чадлуу. Би өөрийнхөө хайрладаг, бас намайг хайрладаг хүнийг хайрлаж чаддаг билүү гэж айхгүй байя. Хэрэв та сэтгэлээ засаж аз жаргалтай, амар төвшин байя гэвэл нэг дэх мөрдлөгийг баримталж явагтун. Баяр баясгалантай байх талаар бодож өөрийгөө тийм байдалтай харагдуулагтун! Арван гуравдугаар бүлэг Бусадтай тооцоо хийх гэвэл өөртөө гай тарина Олон жилийн өмнө нэг орой Йеллоустонын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочлох завшаан надад тохиолдож билээ. Би бусад жуулчидтай цуг тагт дээр гарч нарс, гачуур ургасан гайхамшигт ойг сонирхон харж суусан юм. Төдсөн ч үгүй бидний хүсэн хүлээж байсан ойн аюултай амьтан хүрэн баавгай ч гараад ирлээ. Баавгай нар туссан чөлөөнд гар чирээд ойрхон байх зочны гэрийн гал зуухнаас шидсэн идшийг ховдоглон идэж байв. Ойн хэлтсийн ажилтан хошууч Мартиндейл морь уначихсан, сэтгэл хөдөлсөн жуулчдад баавгайн тухай тайлбарлан ярьж байлаа. Хүрэн баавгай өрнөдийн ертөнцөд бизон, кадьякийн баавгайгаас бусад ямар ч араатныг дийлж чаддагийг бид мэдэх билээ. Гэтэл тэр үдэш мөнөөх баавгай цорын ганц скунсыг л ойгоос гарч ирж гэгээ ч тасараагүй байхад хамтдаа зоог барихыг зөвшөөрөхийг би нүдээрээ үзсэн юм. Хүрэн баавгай скунсыг хүчирхэг савраараа ганцхан алгадаад зүйл дуусгана гэдгээ мэдсэн л байсан нь лавтай. Гэтэл яагаад түүнд хор хийсэнгүй вэ? Яагаад гэвэл чингэлээ гээд өөрийгөө цагаатгаж чадахгүйгээ туршлагаасаа мэдсэн байж таарна. Тийм байдгийг би ч бас мэдсэн юм. Би хүүхэд ахуй үедээ фермд амьдарч байхдаа Миссури дахь хонины хашаанаас дөрвөн хөлтэй скунс барьсан юм. Сүүлд том болсон хойноо Нью-Йоркийн явган хүн зорчдог зам дээр хоёр хөлтэй скунс явж байхтай ч тааралдаж л байсан л даа. Хоёр төрлийн скунстэй бүү оролд гэж миний гунигт туршлага над сургасан юм. Бид дайснаа үзэн ядвал өөрсдийгөө тэдний эрхшээлд өгч тэднүүс бидний унтах, нойр, ууж идэх хоолны амт, цусны даралт, эрүүл мэнд, аз жаргалд маань нөлөөлж эхэлдэг шүү дээ. Манай дайснууд бидний сэтгэлийг хэрхэн түгшээж яаж зовоож, ямар тавгүй


байдалд оруулж байгаагаа мэддэгсэн бол баярласандаа бүжиглэх байсан биз! Бидний үзэн ядах үзэл тэдэнд хор хийдэггүй, харин ч биднийг өдөр, шөнөгүй түгшээж байдаг юм. “Хэрэв хэн нэг бэртэгчин хүн таныг өөрийн зорилгодоо ашиглахыг хичээвэл, түүнтэй арцалдахын оронд зүгээр л таньдаг хүмүүсийнхээ тооноос хасчих. Тэгэхгүй тооцоо хийх гэвэл, тэдгээр хүмүүсээс илүү та өөрөө л хохирно”. Эл үгийг хэн хэллээ, та юу гэж бодож байна вэ? Энэ үгийг хэн нэг сайхан сэтгэлтэй идеалист хэлсэн юм шиг байгаа биз. Тэгвэл огт биш. Ийм үг Милуоки хотын цагдаагийн газрын мэдээлэлд гарсан юм. Арцалдсанаас болж танд ямар хор учрах вэ? Энэ нь олон талаар аюултай. “Лайф” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллээс үзэхэд тэр нь таны эрүүл мэндийг ч муутгаж болзошгүй ажээ. Уг өгүүлэлд – “Цусны даралт ихдэх өвчинд шаналж буй хүн дотуур тамиртай байдаг гол онцлогтой. Тэр чанар нь архагшихын хэрээр архаг цусны даралт, зүрхний өвчин болдог” гэж бичжээ. Тийм болохоор Христос нэгэнтээ, “Дайснуудаа хүндэтгэгтүн” гэж хэлсэн нь та бүхэнд ойлгомжтой байх болов уу хэмээн найднам. Христос гооз үйн зөв зүйтэй зарчмыг төдийгүй хорьдугаар зууны анагаах ухааны зарчмыг номложээ. Мөн түүний “долоогоос дал хүртэл” уучил гэсэн үг цусны даралт ихдэх, зүрхний айхавтар хүндрэлтэй байсан юм. Эмч түүнийг хэвтрийн дэглэмд оруулж, юу ч болж байлаа гэсэн уурлаж болохгүй гэж зөвлөжээ. Зүрх муутай хүн хэт уурлавал амь насаа ч алдаж болзошгүйг эмч нар мэдэлгүй яахав. Яагаад би амь насаа алдаж магадгүй гэж хэлэв гээч? Хэдэн жилийн өмнө Вашингтон мужийн Спокан дахь зоогийн газрын эзэн тиймэрхүү байлдаар нас барсан юм. Миний өмнө Споканы цагдаагийн дарга Жерри Суортаутын захидал байна. Тэнд, “Споканд байдаг зоогийн газрын эзэн, жаран найман настай Уилъям Фолкабер тогооч нь өөрийнх нь суурь тавгийг хэрэглэж кофе уух гэснээс болж уурлан амиа алджээ. Эзэн бээр дүрсийн уурлаж гар буугаа шүүрэн авч тогоочийг элдэж хөөж яваад тэр даруйдаа зүрх нь дэлбэрч үхжээ. Тэгэхдээ буугаа атгасан чигээр байсан гэнэ. Хэт уурласнаас болж зүрх нь дэлбэрчээ гэж магадлаачид дүгнэсэн байна” гэж бичсэн байлаа. Христос “Дайснаа хайрлаж байгтун” хэмээн өгүүлсэн буй. Бас гадаад байдлаа хэрхэн засах тухай ч заасан зүйл бий. Үзэн ядах хийгээд, өс хонзон боддог зангаасаа болоод бөөн үрчлээ болсон үзэшгүй муухай нүүр амтай эмэгтэйчүүдийг би мэдэх (та ч гэсэн гадарлаж байгаа даа) юм. Ямар ч гоо заслын эмчилгээ тэднийг гадаад байдлыг сайжруулж чадахгүй, харин зүрх, бүхнийг уучлах сэтгэл, эелдэг зөөлөн ааш, хайр дурлал л хагасыг нь ч болов өөрчилж чадахсан биз ээ! Үзэн ядах гээч муухай явдал биднийг унд хоолноос гаргах аюултай юм. Библи сударт, “Үзэн ядалтаар дүүртэл нь бордсон шарын махнаас, үнэн хайр шингэсэн өвсөн хоол дээр” гэж өгүүлдэг юм. Дайснаа үзэн ядах үзэл биднийг өөрсдийг маань тэнхээдүүлж, сэтгэлийг шаналгаж, биеийг зовоож, дүр төрхийг маань алдагдуулж зүрхийг өвчлүүлж түүгээр ч зогсохгүй амь насыг минь богиносгож байна гэдгийг манай дайснууд мэдвэл баярлахдаа алгаа үрчиж суух биз. Тийм үү, үгүй юу? Хэрэв бид дайснаа хайрлаж чаддаггүй юм аа гэхэд ядахдаа өөрсдийгөө хайрладаг болцгооё л доо таминь! Аз жаргал, эрүүл мэнд юүгээ дайснаараа удирдан залуулж гадаад байдлаа эвдүүлэхгүйн тулд өөрийгөө чадах чинээгээрээ хайрлацгаая. Шекспир: “Дайснаа шатааж алах гэсэн зуухаа улайстал нь бүү гал өрдөгтүн. Түүндээ та өөрөө түлэгдчихэж магад” гэж хэлсэн буй. Иисус бид дайснаа “долоогоос далан удаа” өршөөн хэлтрүүлэх учиртай гэж айлдахдаа эрүүл, ажил хэрэгч санаа бодлыг номлосон хэрэг. Би дараах жишээг татсугай. Шведэд суудаг Георг Ронын захидал өмнө минь байна. Тэрээр Венад олон жил


өмгөөлөгчөөр ажиллаж байгаад дэлхийн хоёрдугаар дайны үед Шведэд зугтан очжээ. Мөнгө байхгүй учир ажил хийхгүй бол огт болохгүй байсан гэнэ. Хэд хэдэн хэл мэддэг байсан болохоороо импорт, экспорт хариуцдаг ямар нэг фирмд сурвалжлагчаар ажиллана гэдэгтээ найдаж байжээ. Гэвч ихээхэн дайн болж байгаа учир тийм мэргэжлийн хүн манайд хэрэггүй гэсэн хариу түүнд өгчээ. Гэхдээ нэр ус зэргийг нь бүртгэлдээ бичиж авахаар амласан байна. Нэгэн фирмийн эзэн Георг Ронд дараах утгатай захидал ирүүлжээ. “Манай фирмийн талаар та буруу төсөөлөлтэй явдаг юм байна. Та юу ч мэддэггүй тэнэг хүн гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Надад ямар ч сурвалжлагч хэрэггүй. Хэрэгтэй ч байлаа гэсэн таныг би авахгүй л юм байна. Та чинь шведээр зөв бичиж ч чадахгүй юм байна шүү дээ. Захидлаар тань дүүрэн алдаа” гэсэн байв. Георг Рон тэр захидлыг уншаад багтаж ядталаа уурлажээ. Энэ Швед яагаад намайг шведээр бичиж чаддаггүй юм байна гэв? Өөрийнх захидалд ч гэсэн баахан алдаа байгаагүй бил үү? Тэгээд Георг Рон түүнийг ёстой “алаад өгөхөөр” захидал бичжээ. Тэгснээ өөртөө зогсосхийж: “Жаахан хүлээзнэе. Тэр нөхрийн хэлдэг юм байвал яах вэ? Би чинь швед хэл сурсан боловч, миний төрөлх хэл биш шүү дээ. Би өөрөө ч анзаарахгүй алдаа гаргасан байж болно. Хэрэв тийм бол нэгэн цагт ажилтай болохын тулд швед хэлийг би улам шаргуу үзэх ёстой. Тэр хүн санаатай биш ч гэсэн надад тусалж байгаа хэрэг. Гомдмоор захидал бичсэн ч гэсэн түүнийг нь их юм болгох би ямар хэрэгтэй юм. Ингэхэд би түүнд захидал бичиж талархсанаа илэрхийлэх ёстой биш үү?” гэж хэлсэн байна. Тэгээд Георг Рон өнөөх айхавтар захидлаа урж хаячихаад шинээр бичжээ. Түүндээ: “Таны зүгээс надад үнэхээр сайхан санаа тавьжээ. Танай фирмд сурвалжлагч хэрэггүй ч гэсэн зав гаргаж надад захидал бичжээ та. Танай фирмийн талаар зөв төсөөлөл авч чадаагүйдээ би харамсаж байнам. Өөрийн тань эрхэлж буй салбарт таныг яриангүй томчуудын нэг гэдгийг лавлах бичгээс олж үзээд танд захидал бичсэн юм. Захидалдаа зөв бичгийн алдаа гаргаснаа би өөрөө мэдсэнгүй. Одоо энэ тухай улам нухацтай үзэж түүнээ засаж залруулах бодолтой байна. Өөрийгөө боловсруулах зам дээр гарахад минь тусалсан танд талархал илэрхийлэхийг минь зөвшөөрнө үү” гэж бичсэн байна. Хэдэн өдрийн дараа фирмийн удирдагчаас Георг Ронтой уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн хариу захидал иржээ. Рон түүнтэй танилцаж ажилд орсон байна. Георг Рон ч “уул үзээгүй байж хормой битгий шуу“ гэдгийг өөрийнхөө туршлага дээр үзэж үнэмшжээ. Бид дайснаа хайрлалаа гээд ариун сайхан хүмүүс болчихгүй ч гэсэн эрүүл мэнд, аз жаргалаа бодож тэднийг болж өгвөл уучилж, байгаа ч гэдгийг бүү мартагтун. Бидний хийж чадах хамгийн цэцэн мэргэн зүйл энэ л байж магад. “Таныг гомдоож, эд хөрөнгийг тань хулгайлж болно. Тэглээ гээд тэр тухай үргэлж санахаа л мартчихвал болох нь тэр” гэж өгүүлжээ. Би нэгэнтээ генерал Эизенхуарын хүү Жоноос, “Танай аав өш санадаг хүн байсан уу?” гэж асуусан юм. Тэгэхэд тэрээр “Үгүй, Аав өөртөө тааламжгүй хүмүүсийн талаар нэг минут ч боддоггүй хүн байсан юм” хэмээн хариулж билээ. Уурлаж унтууцаж чаддаггүй хүн тэнэг мөн. Гэхдээ уурлахыг хүсдэггүй хүн цэцэн мөн гэсэн эртний зүйр үг бий. Нью-Йорк хотын дарга байсан Уилъям Ж.Гейнор тийм нэгэн байжээ. Шар хэвлэлүүдэд түүнийг гүтгэн доромжилсон байв. Тэгээд ч зогссонгүй нэг этгээд түүнийг буудаж алчихаагүй аж. Тэрээр эмнэлэгт хэвтэж амьдрахуйн төлөө үнэнхүү тэмцэн байхдаа, “Үдэш бүр би бүхнийг, бүгдийг сэтгэлдээ уучилнам” гэж хэлжээ. Энэ бол бахархалтай нь аргагүй идеалист уу? Сайхан сэтгэл, саруул итгэлтэн олон байдгийг илрэл үү? Хэрэв тийм аваас, “Гутрангуйн үзлийн зураглал” ном бичсэн германы агуу их гүн


ухаантан Шопенгуарын зөвлөгөөг анхааран сонсоцгооё. Тэрээр амьдралыг ашиггүй, санаа зовоосон адал явдал гэж үздэг байжээ. Алхам тутамдаа цөхөрч явсан хүн шиг санагдаж байгаа биз. Гэлээ ч Шопенгуар тэрхүү цөхрөлийнхөө гүнээс “Хэрэв болж өгвөл хэнд ч бүү дайсагнах сэтгэл гаргагтун” хэмээн уриалсан юм шүү. Америкийн зургаан ерөнхийлөгч Вильсон, Гардонг, Кулиж, Гувер, Рузвельт, Трумэний зөвлөхөөр ажиллаж итгэлийг олсон Бернард Барухтай нэгэнтээ би бас ярилцсан юм. “Дайсны зүгээс хийсэн ямар нэг дайралтад та өртөн зовж байв уу? хэмээн түүнээс асуухад тэрээр, “Намайг нэг ч хүн басаж доромжилж залхааж чадахгүй. Би тийм юм гаргах ч хүн биш хэмээн хариулж билээ. Бид өөрсдөө л өө сэв гаргавал хэн ч биднийг басаж доромжлон, залхааж чадахгүй. Мод чулуугаар цохиж ясыг минь хугалдаг л юм байгаа биз. Үгээр намайг хэзээ ч шархдуулж дөнгөхгүй. Хүн төрөлхтөн зуун зууны туршид дайсандаа хэзээ ч муу санаж яваагүй хүмүүсийг Христосын адилаар тэргүүнээ бөхийлгөн хүндэ тгэж иржээ. Би Канадад байдаг Жасперовын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байнга очиж английн хүн эмнэлгийн сувилагч Эдит Кейвеллийн нэрээр нэрлэсэн өрнөдийн ертөнц дэх хамгийн үзэсгэлэнт уулын нэгийг сэтгэл хөдлөн харж зогсдог юм. Эдитийг 1915 оны аравдугаар сарын 12-нд германы цэргүүд буудан хороожээ. Ямар хэрэг хийлээ гэж тэр вэ? Бельгид суудаг байсан тэр бүсгүй шархадсан франц, англи цэргүүдийг гэртээ нууж дараа нь Голланд руу зугтахад нь тусалжээ. Англи лам түүний хойдхыг даатгахаар Брюссел дахь цэргийн шоронгийн өрөөнд нь ороход авардугаар сарын тэр нэг өглөө тэр эмэгтэй: “Эх оронч үзэл шавхагдахгүй гэдгийг би ойлгож байна. Би хэнийг ч үзэн ядаж, хэнд ч муу санах ёсгүй” гэж хэлжээ. Энэ хоёр үгийг нь түүний шарил дээр хүрлээр бичиж, мөнхжүүлсэн буй. Дөрвөн жилийн дараа түүний шарилыг Англид авчирч Вестмистер дэх католик шашны сүм хийдэд дурсгалын албыг үүсгэжээ. Одоо уг гантиг хөшөө Лондонд Үндэстний уран зургийг галерейн эсрэг талд Английн үхэшгүй баатруудын нэгний дурсгал болон сүндэрлэж байна. “Эх оронч үзэл шавхагдашгүй гэдгийг би мэдэж байна. Би хэнийг ч үзэж ядаж, хэнд ч муу санах ёсгүй”. Дайснаа уучилж бас мартаж сурч болох л доо. Үүнийг тулд ямар нэг аугаа үйл хэргийг бүтээх л хэрэгтэй. Тэгсэн цагт бид зөвхөн өөрт ногдсон ажил үйлийнхээ төлөө санаа тавьж, амьдралд тааралдаж байдаг дайсагнал хийгээд доромжлол учир утгагүй зүйл болно. Бид юу тарьж ургуулсан түүнийхээ л үр шимийг хүртдэг билээ. Тэрэн лүгээ адил, хорон санаа гаргасан өр төлөөсийг амсахыг хувь заяа яагаад ч юм ямагт биднээс шаарддаг хэмээн Эпиктет XII зууны тэртээ айлджээ. Тэрээр бас, “хэн ч байлаа гэсэн цагийн бөгсөнд гэм хорынхоо өр төлөөсийг тайлах ёстой. Тэгэх учиртай гэдгээ мэдсэн хүн хэнд ч уурладаггүй, хэнд ч зэвүүцдэггүй, хэнийг ч аашилж загнадаггүй, хэнийг ч гомдоодоггүй, хэнийг ч үзэн я ддаггүй юм” хэмээн өгүүлжээ. Америкийн түүхэнд Линкольноос өөр ямар ч улс төрийн зүтгэлтэн тэгтлээ үзэн ядагдаж, доромжлуулж, хуурч мэхлүүлж яваагүй биз ээ. Гэтэл Линкольн Герндонын сонгодог намтрыг бишрэн шүтэж “Хүмүүсийг өөрт нь таалагддаг эсэхээр нь хэзээ ч ялган үнэлж дүгнэдэггүй байв. Ямар нэг чухал арга хэмжээг хэрэгжүүлэх болбол, хэрэв цаадах нь түүнд таарч тэнцэх байвал өөрийнхөө дайсанд ч үүрэг даалгавар өгдөг байжээ. Хэн нэг хүн түүнийг гүтгэн гүжирдэж, бүдүүлэг харь цдаг байсан ч гэсэн тухайн албан тушаалд таарч тэнцэх л бол Линкольн түүнд огтхон ч эргэлзэн өөрийнхөө найз нөхөр шиг санаж түүнийг тохоон томилдог байсан аж. Тэрээр хүнийг хэзээ ч миний дайсан юм уу, надад таагүй байдаг хэмээн хялайн хардаггү й байсан болов уу гэж би бодож байна” …


Өөрийнх нь засгийн газарт өндөр алба хашиж байсан Макклеллан, Сьюард, Стэнтон, Чейс нар ч Линкольныг элдвээр буруутган баалж гомдоллож байжээ. Тэглээ ч гэсэн өмгөөлөгч Герднонын өгүүлсэнчлэн Линкольн тэр тэгчихээ юу үгүй юу хэмээн нэг ч хүнийг магтан дөвийлгөх юм уу, гэм зэм халдаадаггүй байжээ. Яагаад гэвэл, “Бид хэн ч байлаа гэсэн нөхцөл байдал, хүрээлэн буй орчин, боловсрол, дадал зуршил, эцэг эхээс уламжлан авсан зан чанарт автагдсан байдаг шүү дээ. Эдгээр хүчин зүйлс нь хүнийг төлөвшүүлж түүний чухам хэн болох, цаашид хэнээрээ үлдэхийг нь шийдвэрлэдэг” хэмээн үздэг байжээ. Линкольны зөв ч байж магадгүй. Хэрэв та бид бие бялдар, сэтгэл зүй, ухаан бодлыг өвлөн авсан, манай дайснууд маань ч бас л тэр бүхнийг өвлөн авсан аваас амьдрал ч гэлээ бидэнд ч, тэдэнд ч ялгаагүй адилхан л нүүрээ харуулдагсан бол бид тэдний л адил ааш араншин гаргах шүү дээ. Бид биеэ өөрөөр авч явж яагаад ч чадахгүй байсан. “Бүхнийг мэднэ гэдэг бол бүхнийг ойлгоно гэсэн үг. Энэ нь буруутгах, шүүн хэлэлцэхийн аль алинд онгорхой зай үлдээдэггүй юм” гэж Кларенс Дарроу хэлэх дуртай байсан гэдэг. Тиймээс дайснаа үзэн ядахын оронд тэдний өмнөөс харамсаж, амьдрал биднийг тэдэн шиг болгочихоогүй нь яамай хэмээн бурхандаа сүсэглэгтүн. Дайснаа элдвээр муучилж, өс авах гэж бодохын оронд тэднийг ойлгохыг хичээж, өмнөөс нь санаа зовж, тэдэнд тусалж, гэм хорыг нь уучлан хэлтрүүлэхийг хичээж, тэдний төлөө залбирагтун” хэмээн Кларенс Дарроу ямагт өгүүлдэг байсан юм. Учир иймд сэтгэлээ засаж амар төвшин аз жаргалтай байхын үүднээс: Дайсантайгаа тооцоо хийх гэж бүү хичээгтүн. Түүнээс болж түүнд бус өөртөө л та үлэмж хор хийнэ. Генерал Эйзенхуар шиг байгтун. Өөртөө таагүй хүмүүсийн талаар хором ч бүү бодогтун гэсэн хоёрдугаар мөрдлөгийг санагтун! Арван дөрөвдүгээр бүлэг Хэрэв та үүнийг хийвэл хүмүүс танд талархахдаа л талархана Саяхан би Техаст зэвүү нь хүрээд байж чадахаа больсон нэг хүнтэй танилцаж билээ. Тантай уулзаад арван таван минут хэр болоод л юунд уур унтуу болж явдаг тухайгаа цаадах чинь ярьж гарах байх гэж над урьдчилсан сануулсан юм л даа. Нээрээ л тэглээ. .. Түүнийг уурлуулсан уг үйл явдал арван нэгэн сарын өмнө болсон ч гэлээ тэрээр өнөө хүртэл бодсоор л байж сууж чадахаа больсоор яваа ажээ. Тэрээр өөр юмны тухай ч ярьж чадахгүй байв. Тэр хүн өөрийнхөө гучин дөрвөн хүни йг Христосын мэндэлсэн өдрийг тохиолдуулан арван мянган доллараар хөхүүлэн шагнажээ. Нэг хүн л гэхэд ойролцоогоор гурван зуун доллар авсан боловч хэн нь ч хүний урманд баярлаж, гялайсан тухайгаа үг цухуйлгасангүй гэнэ. Тэрээр, “Би тэдэнд зориулж ганц цент гаргасан ч байлаа гэсэн харамсаж байна” хэмээн өгүүлж байсан юм. “Ууртай хүн ямагт хорсолтой байдаг” хэмээн Күнз айлджээ. Тэр хүн үнэхээр хорсолтой байсан. Тэгээд би үнэн сэтгэлээсаа харамссан юм. Жараад л насны хүн шүү дээ. Манай энэ үед бид бүхэн хэд наслах үлдээд байгааг даатгалын пүүс тооцоолж байна. Тэдний тооцоог хүлээн зөвшөөрөх юм бол эдүгээ бид одоог ынхоо нас наяад он хоёрын зааг ялгааны гуравны хоёрт хүрэхтээ үгүйтэй л насалж байгаа ажээ. Тийм болохоор тэр хүнд зуурдын юм л эс тохиолдчихвол арван дөрөв юм уу, арван таван жил наслах хугацаа үлджээ. Тэгтэл нэгэнт буцалтгүй улиран одсон юмны хойноос харуусан гомдсоор тийнхүү үлдсэн цөөн жилийнхээ нэг оныг алдчихсан байж байдаг. Би түүнийг өрөвдөж байв.


Тэрбээр, хүнд гомдож биеэ зовоож байхын оронд миний үйл ажиллагаа бусдын зүгээс яагаад үнэлэлт авсангүй вэ? гэж өөрөөсөө асууж байсан юм. Тэр хүн ажилтнууддаа хөлсийг нь дутуу төлөөд их ажиллуулаад байсан байж болох уу? Бас Христосын мэндэлсэн өдрөөр өгсөн тэр шагналыг ажилтнууд нь бэлэг биш, авах л ёстой хөлс гэж үзсэн байж болох юм. Эсвэл мань хүн ихээхэн хатуу чанга, их зантай, тэгээд ч ажилтнууд нь түүнд талархал илэрхийлж хараахан зүрхлээгүй байж болох юм. Үгүй бол орлогын ихэнх хэсэг нь тэртээ тэргүй татварт явчихаж байгаа юм чинь мөнгө өгөх л ёстой гэж тэд үзсэн ч байж магадгүй. Түүнээс гадна мөнөөх ажилтнууд нь бэртэгчин, өөдгүй, хүмүүжилгүй хүмүүс байсан байж магадгүй. Тийм ч байж болно, үгүй ч байж болох. Надад энэ талаар та нараас илүү мэдэх юм алга аа. Харин доктор Самюэл Жонсон, “Талархал бол хүний зан суртахууны өндөр хөгжлийн үр дүн мөн. Түүнийг та хүмүүжилгүй хүмүүсийн дотроос эрээд олохгүй” гэж хэлснийг л би сайн мэдэж байна. Ингээд би та бүхэнд, тэр хүн талархах байх гэж бодоод байдаг хэрнээ харамсмаар алдаа гаргажээ. Тэрээр хүний араншинг нь болгоосонгүй … гэдгийг л тайлбарламаар байна. Та хэрэв хүний амь аварсан бол түүнээс талархлын үг хэлэхийг хүлээдэг гэж үү? Та тэгдэг байж болох юм. Харин эрүүгийн хэргийн алдарт өмгөөлөгч Сэмюэл Лейовиц шүүгч болохоосоо өмнө цахилгаан сандал дээр сууж хороогдох ялтай далан найман хүний амийг аварчээ! Тэдний хэд нь түүнд гялайснаа илэрхийлж ядахдаа Христосын мэндэлсэн өдрөөр ил захидал илгээсэн гэж та бодож байна? Хэд гэнээ? Таа л даа … Яг, нэг нь ч үгүй! Христос нэг өдөр уяман өвчтэй арван хүнийг эмчилжээ. Тэдний хэд нь түүнд баярласнаа илэрхийлэхээр эргэж ирсэн гэж бодож байна вэ? Ердөө л ганцхан нь … Энэ тухай та Лукийн Евангелиэс уншиж болно шүү. Тэгэхлээр нь Христос, “Бусад ес хааччихваа?” хэмээн шавь нараасаа асуухад “Алга болоод өгч л дээ. Сайн үг сайр хадаг ч үгүй, талийцгаагаад өгч” хэмээн хариулсан гэдэг юм. Би та нараас “Би, бас та нар, Техасын их гарын наймаачин Христосыг бодоход өчүүхэн бага тусыг хийсэн хэрнээ их зүйл хүсэн хүлээж байдаг нь юу вэ?” хэмээн асуухыг минь зөвшөөрнө үү? Хэрэв мөнгөтэй холбоотой бол! Тэр тусмаа бүр ч долоон дор. Үнэт цаасны зах дээр банкны мөнгө дамлаж байсан нэгэн кассчныг аварсан тухайгаа Чарлз Шваб над ярьж билээ. Шваб хувиасаа мөнгө өгч тэр хүнийг шоронгоос аварчээ. Кассчин түүнд баярлаж гялайснаа хэлсэн болов уу? Юуны талархах, удаа ч үгүй байтал өнөө гайхал “өөх өгсөнтэйгээ өглөө болж заргалдана” гэгчийн үлгэрээр шоронгоос өөрийг нь аварсан хөөрхий муу Швабыг элдвээр гүтгэн дайрсан гэж байгаа шүү дээ! Хэрэв та хамаатан садныхаа нэг хүнд сая доллар өгсөн бол баярлаж талархсан үг дуулах гэж хүлээх үү? Эндрю Карнеги яг тэгсэн юмдаг. Тэр төрөл садныхаа хүнд сая доллар үлдээжээ. Хэсэг хугацааны дараа үхсэн Эндрю Карнеги босоод ирсэнсэн бол садных нь хүн түүнийг хэрхэн гутааж байгааг хараад гайхах байсан биз. Яагаад? Энди өвгөн өглөгийн байгууллагад гурван зуун жаран таван сая доллар үлдээсэн хэртээ “илүү ганцхан сая”-ыг над гэрээсэлсэн шүү юм болох шив дээ” гэж ойр төрлийнх нь хүн түүнд гомдож гэнэ. Юм тийм л байдаг. Хүний араншин ямагт хүний араншингаараа байдаг. Энэ нь таны амьдралын туршид өөрчлөгдөх нь юу л бол. Тэгвэл түүнийг байгаа тэр чигээр нь яагаад ойлгож болдоггүй юм бэ? Түүнд нэгэн цагт Ромын эзэнт улсыг захирч байсан, хамгийн ухаантай хүмүүсийн нэг Марк Аврелийн адил бодитойгоор хандаж болдоггүй билээ? Тэрээр нэгэнтээ тэмдэглэлийн дэвтэртээ, “Өнөөдөр би элдэв долоон юм ярьдаг, амин хувиа бодсон, бэртэгчин, тааруухан хүмүүсийг хүлээж авна. Гэвч тийм хүмүүсгүйгээр


ертөнцийг төсөөлөх аргагүй учраас би гайхах ч үгүй байнам, сандрах ч үгүй байнам” гэж бичжээ. Энэ чинь ухаалаг санаа биш гэж үү? Та ч, би ч хэн нэг нь баярлаж талархсангүй гэж байнга аман дотроо үглэж байдаг бол бид хэнийг буруутгах юм бэ? Хүний араншинг уу, эсхүл түүнийг эс таньж мэдсэнийх үү? Тийм болохоор талархал хүлээдгээ больё. Хэн нэг хүн гэнэт талархал илэрхийлбэл тэр чинь гайхамшигтай бэлэг болно. Харин хүн эс баяр хүргэвэл гомдохын хэрэггүй. Ингэхлээр энэ бүлэгт миний онцлон тэмдэглэхийг хичээж буй нэгдүгээр сэдэв гэвэл: “Хүн хүний ачийг санахдаа муу шүү, Тийм болохоор та баярлаж талархсан үг хүлээж суугаа бол өөрийгөө ихээхэн шаналган зовооход л бэлтгэж байна” гэсэн үг хэлтэй. Гоонь бие хэцүү юм байнга л үглэж суудаг Нью-Йоркийн нэг эмэгтэйтэй би танил байлаа. Төрөл төрөгсдөөс нь түүнийг нэг нүдээр үзэх хүн байдаггүй гэнэ. Хэрэв та тэднийхээр орвол хамаатан садныхныгаа хүүхэд байхад нь тэдний төлөө ямар их зүйл хийсэн тухайгаа хэдэн цаг ярьж магадгүй. Улаан бурхан, гахайн хавдар, хөхүүлэн ханиах өвчин туссан үед нь арчилж сувилж байсан л гэнэ, олон арван жил гэрт нь суусан л гэнэ, нэг охиныг худалдааны сургууль төгсөхөд нь тусалж дэмжсэн л гэнэ, өөр нэг бүсгүйг нөхөрт гарах хүртэл нь өрөөндөө суулгаж байсан л гэнэ. Төрөл садангууд нь түүнийг эргэж тойрдог юм болов уу? Ирдэг гэнэ ээ, ирдэг гэнэ. Тэгэхдээ ихээхэн айдаг гэнэ. Тэд хэнийг ч юм бүү мэд, хэдэн цагаар зэмлэхийг нь тэвчин сууж, эцэс төгсгөлгүй зовлон тоочих зэргээс нь халширдаг байна. Тэглээ гээд цаадуул нь ирэхээ байчихвал “мууран унаж” эхэлдэг гэнэ. Зүрхээр хатгах тэр өвчин өөрөөс нь болж байгаа юм биш үү? Тийм ээ, эмч нар түүнийг “зүрх нь чангарсан” зүрхний цохилт олширсон гэж ярьдаг байна. Бас түүний өвчнийг анагаах ямар ч арга байхгүй, өвчин нь санаа сэтгэлийн шинж чанартай гэж үздэг байна. Тэр эмэгтэйд үнэндээ анхаарал халамж үгүйлэгдэж байгаа ажээ. Түүнийг тэрээр “талархал илэрхийлэх” гэж нэрлэдэг байна. Гэвч тэрээр түүнийг өөрөө шаарддаг учраас ямар ч талархал, хайр энхрийллийг хүлээж аваагүй ажээ. Гэвч тэр бүхнийг эгээ л авлага шигээ санасаар. “Талархал илэрхийлээгүйн” өвчнөөр өвчилсөн, ганцаардмал, ойр төрлийн хүмүүсийнхээ анхаарал халамжийг үгүйлэн суугаа тиймэрхүү эмэгтэйчүүд мянга мянгаараа бий шүү дээ. Тэд хайрлуулахсан хэмээн туйлаас эрмэлзэнэ. Гэвч хайр талархлыг хүлээн авах ганцхан л арга бий. Тэр нь түүнийг шаардахаа байж, хариу талархлын үг хүлээн бусдыг хайрлах явдал мөн. Бодит байдлаас тасархай, үүлэн дээр хөвж яваа идеалистууд л ингэж үздэг байлгүй. Ердөө ч бас тийм биш. Энэ бол ердийн эрүүл саруул ухаан юм шүү. Энэ бол таны ч, миний ч хувьд мөрөөдөн буй аз жаргалаа олж авах сайн арга юм шүү. Би мэдэхгүй яахав дээ. Манай гэр бүлд тийм л байсан юм чинь. Аав ээж хоёр бусдад тус хийхдээ ердөө ч гар татдаггүйсэн. Бид ядуу зүдүү болохоор тэгсхийгээд л өр шир тавина. Гэлээ ч манай аав ээж Айова муж улсад байдаг Каупсил-Блафс дахь өнчин хүүхэд асрах газар жил болгон заавал мөнгө илгээдэгсэн. Тэглээ гээд тэдэнд тусгайлан баяр хүргэх нь үгүй. Захидал л ирнэ. Гэхдээ л манай аав ээж хариу талархал эс хүлээж бага балчир хүүхдүүд тусалсандаа баярлаж тэр нь өөрсдөд нь эрхэм дээд шагнал болдог байсан юм. Би гэрээсээ гарч явснаасаа хойш жил бүр Христосын мэндэлсэн өдрөөр аав ээждээ чек явуулж мөнгөөр нь өөртөө юу хэрэгтэйгээ худалдаж аваарай гэдэг болсон юм. Гэвч тэр мөнгийг тэд өөртөө зарцуулах нь ховор байсан билээ. Христосын мэндэлсэн өдрөөс өмнөхөн намайг ирэхэд олон хүүхэдтэй, мөнгө муутай, ганц бие “нэг ядарсан авгай”-д


нүүрс, хоол унд авч өгсөн тухайгаа ярьдаг байсан юм. Аав ээж минь тэглээ гээд ямар баяр баясгаланг эдэлдэг байсан бэ? Юу ч хариу бодохгүйгээр хүмүүст юм өгснийхөө л баяр бахархлыг эзэлдэг байжээ. Миний аав Аристотелийн бичсэнчлэн аз жаргалтай байх бүрэн эрхтэй, жинхэнэ хүний нэг байсан гэдэгт би итгэдэг ээ. Аристотель: “Бусдад сайн үйлийг хийсний баяр баясгаланг амсаж яваа тэр хүн жинхэнэ хүн мөн. Тийм хүн бусдаас талархал хүлээхээсээ ичдэг. Сайн хүн сайн үйлийг бүтээж, бусад нь түүнийг хүлээн авч байдаг” хэмээн өгүүлсэн юм. Учир иймд эл бүлэгт миний онцлон тэмдэглэхийг эрмэлзэж буй хоёрдугаар сэдэв бол, “Хэрэв бид аз жаргалтай байя гэвэл талархлын үг сонсох сонсохгүйн тухай бодохоо больцгооё. Гагцхүү эдлэх учиртай дотоод баяр бахархлынхаа эрх ашгийн үүднээс сайн үйлийг бүтээцгээе” гэлтэй. Эцэг эхүүд хүүхэд ачийг санасангүй хэмээн хэдэн арван мянган жилийн туршид үсээ үгтээсээр ирсэн бус уу. Шекспирийн Лир ван хүртэл: “Ач тусыг эс мэдэх хүүхэдтэй байна гэдэг Аяа могойд хатгуулахаас юутай хортой” гэж ямар сайндаа хэлж байх вэ дэ?! Хэрэв эцэг эх нь тийм болгон хүмүүжүүлээгүй бол хүүхэд яаж ач тусыг хариулах сэтгэлтэн болж чадах вэ? Ачийг үл ойшоох сэтгэл бол сарнай мөн. Тийм сэтгэлийг асран бөөцийлөх хэрэгтэй. Хүүхэд ачийг бодох сэтгэлгүй бол хэн буруутай вэ? Бид өөрсдөө ч байж магадгүй. Хэрэв бид бусдад талархлаа илэрхийлж сургаагүй бол өөрсдөдөө талархал илэрхийлүүлэх гэж бид тэднээс яаж хүсэн хүлээх юм бэ? Тусыг бодсонгүй гэж өргөмөл хүүдээ гомдох үндэстэй Чикагод суудаг нэг хүнийг би таньдаг байлаа. Тэрээр хайрцагны үйлдвэрт сөхөрч унатлаа ажиллаад долоо хоногт дөч гаруйхан доллар авдаг юм. Тэр нэгэн бэлбэсэн авгайтай гэрлэж цаадах нь том болсон хоёр хүүгээ коллежид сургахын тулд мөнгөө хойш нь хийж байх хэрэгтэй гэж түүнд өгүүлдэг байжээ. Идэх уух юм, түлээ түлш, хувцас хунар авах, байр сууцныхаа хөлсийг төлөх зэрэгт өнөө л дөчин доллараасаа хуруу хумсаа хуйхлан байж хүргэхээс өөр арга түүнд байдаггүй байгаа биз дээ хөөрхий. Түүнээс гадна тэр мөнгөнөөсөө өр төлөх баталгааг бас төлнө. Тэрээр шар үхэр шиг дөрвөн жил ажиллахдаа хэнд ч гомдоллож байсангүй. Ингэлээ гээд түүнд хэн нэг хүн баяр хүргэж байсан уу? Үгүй ээ! Тийм ухаан хэний ч толгой тархинд орж байсангүй. Эхнэр нь тэгэх л ёстой юм шиг үзэж, хөвгүүд нь ч ээжийнхээ л зангаар. Тэр хоёр хойд эцэгтээ ачийг нь хариулах ёстой гэж хэзээ ч бодож байсангүй. Тэгээд ч баярлаж талархсан ганц ч үг хэлдэггүй байжээ! Үүнд хэн буруутай вэ? Хөвгүүд үү? Яриа байхгүй, гэхдээ ээж бүр ч буруутай. Тэрээр хөвгүүдээ хар нялхаас нь “өр шир” гэж сэтгэлийг нь зовоохгүй байх юмсан гэж боддог байжээ. Ээж нь хүүхдүүдээ амьдралд “өртэй” хүмүүс болгон хөл тавихыг хүссэнгүй. Тийм учраас, “Та нарын энэ хойд эцэг чинь ёстой сайхан сэтгэлтэй хун тайж шүү дээ! Та нарын коллежид суралцаж боловсролтой болгоход чинь тусалж дөрвөн мөчөө зовоож байна” хэмээн хэлэх ухаан тархи толгойд нь яагаад ч орсонгүй. Тэгэхийн оронд харин ч “Энэ чинь түүний хийж чадах зүйлийн хамгийн өчүүхэн хэсэг шүү дээ” гэсэн зарчмыг баримталдаг байжээ. Тэрбээр хүүхдүүдээ хайрлаж өсгөлөө гэсэн чинь харин ч ертөнц бүхэлдээ тэдэнд өглөгтэй юм шиг ойлгох тийм хүмүүжилтэй болгочихсон байжээ. Тэгээд ч тэрхүү аюултай үзэл санаа нь хөвгүүдийнх нь нэгийг сүйрэлд оруулжээ. Хүү нь эзнээсээ “мөнгө зээлэх” гэж эцэст нь шоронд оржээ!


Бид л хүүхдүүдээ яаж хүмүүжүүлнэ вэ, тэд маань тийм болдог гэдгийг ойлгох ёстой. Жишээ нь, миний ээжийн эгч Виола Александр бол хүүхдүүд нь “ачийг бодсонгүй” гэж хэзээ ч гомдож байгаагүй тийм сайхан эмэгтэй л дээ. Намайг бүр жаахан байхад Виола эгч хайрладаг, анхаарал халамжаа тавьдаг асан ээжийгээ дэргэдээ авсан юмдаг. Тэрээрээ нөхрийнхөө ээжид ч мөн тэгж анхаарал тавьдаг байсан юм. Би нүдээ аньчихаад өнгөрсөн явдлыг дурсан санах дуртай. Тэгэхэд Виола эгчийн ферм дээр гал тойроод тайван сайхан сууж байгаа хоёр сайхан хөгшин үзэгдэх шиг болдог юм. Тэр хоёр түүнд төвөг болж байсан болов уу? Байнга л байх. Гэхдээ эгчийн ааш зангаас болдог байсан байх гэж тааварлаж яагаад ч болохгүй. Тэрээр хоёр хөгшнийг хайрлаж ёстой л алган дээрээ бөмбөрүүлдэг байсан юм чинь. Тэр хоёр нь яг л гэртээ байгаа юм шиг байдагсан. Тэд нар зургаагийн зургаан хүүхэдтэй байсан хэдий ч гэлээ Виола эгч дэргэдээ авсан байгаа юм даа. Гэхдээ ямар нэг сайн үйл хийж байна гэж хөгшдийг асарч бөөцийлсний учир үлэмж талархал хүлээнэ ч гэж бодсонгүй. Түүний хувьд энэ нь байх ёстой зүйл байлаа. Тэрээр сэтгэл зүрхнийхээ дуудлагад хөтлөгдсөн байв. Виола эгч одоо хаана байгаа вэ? Хорин жил бэлбэсэн, насанд хүрсэн таван хүүхэдтэй. Бүгд тусдаа гарсан. Тэд нар нь Виола эгчийг тэсэж ядан хүлээж энд ирж цугтаа байгаач гэж урьдаг гэнэ лээ. Хүүхдүүд нь түүнийг шүтэж аль болох ойрхон байхсан хэмээн эрмэлздэг ажээ.Энэ бол талархах сэтгэл мөн үү? Ердөө ч биш! Тэднийг хайрлахуйн сэтгэл л удирдан залж буй нь тэр юм. Тэд зөөлөн дулаан, бүх талаар таатай сайхан уур амьсгалд төрж өссөн хүүхдүүд юм. Тийм болохоор нөхцөл байдалд өөрчлөгдөхөд эргээд ээжийгээ хайрлаж байгаа л хэрэг шүү дээ. Тиймээс хүүхдийг тусархаг болгон хүмүүжүүлэхийн тулд бид өөрсдөө бусдад тусархаг ханддаг байх ёстой гэдгийг мануус санах нь зөв. Хүүхэд томчуулын яриа чагнах дуртай байдгийг ямагт санаж сонор байгтун. Хүүхэд бусдад сайн үйл хийсэн тухай дөвийлгөн яримаар санагдаад байсан ч гэлээ больчих. Дараа болог. “Энэ, Христосын мэндэлсэн өдрөөр Сьюгийн ирүүлсэн алчуурыг хардаа. Өөрөө л нэхээ л дээ. Нэг ч мөнгө гаргасангүй, болж л байна шүү дээ” хэмээн хэзээ ч битгий яригтун. Энэ нь бидэнд жирийн зүйл боловч, хүүхэд сонсож байгаа шүү дээ. Сью охиныг үнэн сэтгэлээсээ магтсанаас, “Үүнийг бидэнд бэлэглэх гэж Сью маань хэчнээн цаг зарсан бол доо. Яасан сайн охин бэ?. Алив хүүхдүүдээ ил захидал бичиж гялайснаа илэрхийлье” гэсэн нь хавьгүй дээр. Тэгвэл танай хүүхэд ч сайн сайхан юмыг аяндаа үнэлж цэгнэдэг, сайн сайхан юм хийсэн хүнд талархдаг зуршилтай болно. Ач тусыг бодсонгүй, талархлын сайн сайхан үг хэлсэнгүй гэж санаа сэтгэлээ зовоож байхгүйн тулд гуравдугаар мөрдлөгийг биелүүлэгтүн. 1. Талархал горилж цөхрөхийн оронд бүү хүлээгтүн. Христос нэг өдөр уяман өвчтэй арван хүнийг зэрэг эмчлэхэд ердөө л нэг нь гялайснаа илэрхийлснийг санагтун. Бид яахлаараа Христосоос илүү сайн сайхан үг сонсох гээд байдаг билээ? 2. Аз жаргалыг олох цорын ганц арга бол бусдаас баярлаж талархсан үг горьдож суух бус харин өөрөө баяр бахархал эдлэхийн үүднээс сайн үйлийг хийх явдал мөн гэдгийг санагтун. 3. Талархал хүргэх нь хүмүүжлээр олж авах хүний чанар мөн. Тиймээс үр хүүхэд маань ачийг боддог сэтгэлтэй байгаасай гэж хүсэж байгаа бол бид тэднийг үүнд сургах ёстой гэдгийг санагтун. Арван тавдугаар бүлэг


Юу байдгаа та мянган доллараар өгөх үү? Гарольд Эбботт бид хоёр олон жилийн танилцсан юм. Эббот миний багшилж байсан дамжааны сургалтын хэсгийн эрхлэгч байсан хүн. Бид бас Канзас Ситид тааралдаж намайг өөрийнхөө машинаар Миссури муж улсын Белтонд байдаг миний фермд хүргэж өгч байсан юм. Тийнхүү явахдаа би түүнээс сэтгэлийн зовуурийг хэрхэн даван туулдаг тухай нь сонирхоход тэрээр над нэгэн сэтгэл хөдлөм түүх ярьж өгсөн юм. Түүнийг би ердөө ч мартдаггүй. “Юм юманд сэтгэл тавгүйтдэг л байлаа. Харин 1934 оны хаврын нэгэн өдөр УэббСити дэх Уэст-Доуэрти гудамжаар явж байхдаа үзсэн зүйл л миний түгшүүрийг секундын дотор л болоод өнгөрсөн боловч хэрхэн яаж амьдрах тухайд тэр охорхон хугацаанд би сүүлийн арваад жилийнхээс илүү ихийг мэдэж авч билээ. Уабо-Ситид өвгөн чинь хуурай хүнсний нэг жижигхэн дэлгүүрт гаргаж хоёр ч жил ажиллууллаа. Тэгэхдээ бүх хадгаламжаа хуу алдаад зогсоогүй баахан өрөнд орж түүнээ долоон жил болж байж сая нэг юм төлж дууссан. Саяын бямба гаригт арга буюу дэлгүүрээ хааж Канзас-Сити явж ажил эрэхэд хэрэгтэй мөнгө зээлэхээр банк орон санаатай явж байгаа минь энэ. Би гэдэг хүн зовлонд уначихсан хүн шиг л байлаа шүү дээ. Амьдралд итгэхээ больж, тэмцэх ч чадваргүй болчих юм билээ. Тэгтэл хоёр хөлгүй нэг хүнийг гэнэт олж харлаа. Холхивч бүхий дугуй дээр бэхэлсэн жижиг модон тэрэгтэй. Хоёр гар дахь модон саваагаар хатган тэргээ урагш нь явуулж байв. Би түүнтэй дөнгөж гудамж хөндлөн гарч ирснээ явган хүний зам дээр гарах гэж оролдож байхад нь эхэлж уулзсан юм. Тэрээр тэргээ сурмаг гээч нь хэлтийлгэж байхад миний харц санамсаргүй тулгарчихлаа. Тэгтэл мань хүн баясгалантай гээч инээмсэглэн миний мэндийг мэдлээ шүү. “Сайн байна уу? Ноёнтоон? Сайхан өглөө байна шүү, тийм үү, үгүй юу” хэмээн хөгжилтэй өгүүлэв. Би түүнийг харангуутаа л өөртөө ямар их эд баялаг эзэмшиж байгаагаа ойлголоо. Би хоёр хөлтэй, явж чадна. Тийм атал өөртөө гомдож яваагаа бодохоос ичих ч шиг. Тэгээд энэ хүн хөлгүй хэртээ баяр баясгалантай, өөртөө итгэлтэй байхад үе мөч бүтэн би чинь яриангүй ийм байж чадах бус уу? гэж өөртөө хэлсэн юмдаг. Санамсаргүй сэтгэлийн тэнхээ өрнөөд ирлээ шүү. Өмнө нь би банкнаас ердөө зуун доллар л зээлье гэж шийдсэн байв. Одоо өөртөө бүрэн итгэлтэй болсон учраас хоёр зууг авъя гэж шийдлээ. Өмнө нь би банкны ажилтанд ажил эрэхээр Канзас-Сити явах гэж байгаа тухайгаа яръя гэж бодож байсан юм. Одоо ажилд орохоор тийшээ явах болоод байна хэмээн итгэлтэй өгүүлж чадах боллоо. Би мөнгөө зээллээ, ажилд ч орлоо. Одоо угаалгын өрөөний маань толинд: “Би гутал хувцас ч үгүй зовон шаналж байлаа. Гэвч тэр маань хоёр хөлгүй хүнтэй тааралдах хүртэл үргэлжилсэн юм” гэсэн үг бичиж хадсан байгаа. Түүнийг би өглөө бүр сахлаа хусахдаа уншиж байдаг юм. Нэг удаа би бас Эдди Риккенбакераас өөрөө болон бусад нөхөд нь Номхон Дөлгөөн далайн хаяа хязгааргүй уудам замд аврагдах найдлагагүй гурван долоо хоног хэртэй аврах хаймар дээр хөвж явсныхаа дараа хамгийн том ямар сургамж авсан тухай нь асуусан юм. Тэгэхэд тэрээр, “Хэрэв бид хүрэлцэх хэмжээний цэвэр ус, хоол ундтай байсансан бол юунд ч харамсахгүй байлаа гэдэг л хамгийн том сургамж болсон юм” хэмээн хариулж билээ. Гуадалканалд болсон тулалдаанд шархадсан дэслэгчийн тухай өгүүлэл “Тайм” сэтгүүлд нийтлэгдсэн юм. Сумны хэлтэрхий түүний хоолойд шивж түүнээс хойш түүнд долоон удаа цус сэлбэжээ. Дэслэгч: “Эмчээ, би амьдрах болов уу?” хэмээн бичгээр


асуусан байна. Эмч “Амьдарна аа!” гэж хариулжээ. Дэслэгч бас л бичгээр “Би ярьж чадах болов уу?” гэж асуужээ. Эмч дахиад л “Ярьж чадна аа” хэмээн хариулж. Тэгэхлээр нь дэслэгч дахин бичгээр “Тэгвэл би сэтгэл зовних хэрэг юу байна” хэмээн асуусан байна. Бид ч гэсэн яг одоо өөрсдөөсөө “Тэгвэл би сэтгэл зовних хэрэг юу байна?” хэмээн асууж болохгүй гэж үү? Тэгвэл ихэнхдээ шалихгүй, аахар шаахар зүйлээс болж байдгийг аяндаа ойлгох болно. Бидний амьдралын ер орчим хувь нь зөв сайн, арав орчим хувь нь муу муухай байдаг юм. Хэрэв бид аз жаргалтай байя гэвэл зөвхөн сайн юман дээр анхаарлаа төвлөрүүлж муу муухайн тухай бодох ч үгүй байх шаардлагатай. Хэрэв бид сэтгэл санаа зовж, энэлж шаналан ходоодоо шархдуулъя гэвэл арван хувийг эзэлдэг таагүй зүйлд анхаарлаа төвлөрүүлж гэрэл гэгээ, баяр баясгалантай ерэн хувийг үгүйсгэх хэрэгтэй болно. “Гулливерийн аялал”-ыг зохиогч Жонатан Свифт английн утга зохиолд хамгийн гутрангуй үзэлтний нэг байжээ. Тэрбээр ертөнцөд хүн болж төрсөндөө харамсаж жил болгон төрсөн өдрөөрөө хар хувцас өмсөж мацаг барьдаг байсан гэдэг. Гэвч Английн утга зохиол дахь засаршгүй гутрангуй үзэлтэн тэрбээр цөхөрчихөөд байхдаа хүртэл аз жаргал, баяр хөөр хүнийг эмчлэн эдгэрүүлэх хүч чадалтай байдаг гэж бахархан өгүүлдэг байжээ. “Энэ ертөнцөд хамгийн шилдэг эмч бол хоол ундан эмч, амгалан тайван байх эмч, хөгжил баясалтай байх эмч, мөн” хэмээн Свифт талархан байдаг хэрэв бид өөртөө байдаг цаглашгүй их баялагтаа анхаарлаа төвлөрүүлж чадвал “хөгжил баясалтай байх эмчийн” үнэгүй үйлчилгээг өдөр, цаг тутамд хүртээд байх бүрэн бололцоо та бидэнд бий. Тэр нь Али-Бабын үлгэрт гардаг эрдэнэсээс ч хавьгүй үнэ цэнтэй юм. Та хоёр нүдээ сая доллараар наймаалах уу? Хоёр хөлөө та ямар үнэ хүргэж зарахсан бол? Гараа.. Чих сонсголоо … Танд үр хүүхэд чинь үнэтэй юу? Гэр бүл тань … Ингээд бодоод байхад ер нь өөрийнхөө юуг ч гэлээ Рокфеллер, Форд, Морганы бүгдийнх нь нийлүүлсэн хөрөнгөөр ч гэсэн өгмөөргүй байгаа биз дээ. Гэтэл бид тэр бүхнээ үнэлдэг бил үү? Үгүй л болов уу! Шопенгуаэр, “Бид өөртөө юу байгаа билээ гэж тун цөөхөн боддог хэрнээ, юу байхгүй билээ хэмээн ямагт сэтгэл зовж явдаг” гэж хэлсэн нь буй. Тэгвэл чингэж бодох нь чухамдаа энэ дэлхийн хамгийн эмгэнэл буюу. Тийм бодол санаа хүн төрөлхтөнд түүхэнд гарсан бүх дайн байлдаан, халдварт өвчнөөс илүү их гай авчирсан нь магад. Миний танил Жон Палмер амьдралд тэгж хандсаны улмаас “гялалзсан сайхан залуу байснаа уймраа гэдэг нь аргагүй өвгөн болж” хувирч золтой л өргөө гэрээ сарниачихаагүй юм. Тэрээр над өөрөө ийн ярьсан юм. “Цэргээс ирснийхээ дараахан би хувийн үйлдвэр нээлээ. Өдөр шөнөгүй л ажилладаг байв. Эхлээд л бүх зүйл сайн сайхан л байлаа. Дараа нь больж эхэллээ. Би гэдэг хүн ажилд зайлшгүй шаардлагатай эд анги, материал олж чадахаа байлаа. Тэгээд үйлдвэрээ хаахад хүртэл яанаа гэж айдаг болов. Тэгж санаа зовсоор байгаад гялалзсан сайхан залуу байснаа уймраа гэдэг нь аргагүй өвгөн болчихс он юм даа. Уур уцаартай ч боллоо. Гэвч би түүнээ анзаардаггүй байж. Түүнээс болж өрх гэрээ ч бараг баллах шахсанаа би одоо л ойлгож байгаа шүү. Тэгсэн чинь миний үйлдвэрт ажилладаг, дайнд оролцож яваад тахир татуу болсон нэг залуу надад: “Жонни чи ёстой ичмээр юм. Чи ертөнцөд хамгийн хүнд бэрх юм тохиолдсон цорын ганц хүн аятай л өөрийгөө авч явах юм. Тодорхой хугацаагаар үйлдвэрээ хаажээ гэж бодъё л доо, тэглээ гээд юу болох вэ дээ? Бүх зүйл хэвийн болохоор дахиад л шинээр нээнэ шүү дээ! Чамд талархвал зохих их баялаг байна. Гэтэл чи дандаа л үглэж байх юм. Бурхан минь, би чиний оронд байсан ч болоосой! Намайг хар л даа, надад зөвхөн гар, галт суманд түлэгдэж шархадсан эрэмдэг гар нүүр л байна шүү


дээ. Тэглээ гээд би огтхон ч харамсдаггүй. Хэрэв чи үглэж, уймрахаа болихгүй бол зөвхөн үйлдвэрээ төдийгүй, эрүүл мэндээ, гэр бүлээ, найз нөхдөө алдах нь байна шүү” гэж хэлсэн юм. Тэр шүүмжлэл надад ухаан орууллаа. Тэгээд өөртөө юу байгааг үнэлж цэгнэхэд хүргэсэн юм. Би тэр даруйдаа биеэ засахаар шийдэж дахин хуучин хэвэндээ орсон л доо. Би тэгж л ажилласан юм даа”. Миний танил Люсиль Блейк өөртөө юу байгаагаараа баярлаж сурахаасаа өөрт минь юу байхгүй билээ гэж санаа зовсоор байгаад бүр сүйрлийн ирмэгт түлж ирчихээд байв. Би Люсильтэй олон жилийн өмнө танилцсан юм л даа. Бид Колумбын их сургуулийн сэтгүүлчийн ангид хамт суралцаж богино өгүүллэг бичих ур дуй эзэмшиж байсан юм. Есөн жилийн өмнө тэр эмэгтэй амьдралынхаа хамгийн гүнзгий донсолгоонд орох нь тэр. Тэгэхэд тэр Аризон муж улсын Тусонд суудаг байлаа.Тэр надад ингэж ярьсан юм: “Би үйл явдал, сонирхол хоёрын эргүүлэгт орчихоод байв. Ариз он муж улсын их сургуулийн бадралт баг бишгүүр тоглож сурахын хажуугаар, үгийн дуудлага засах хичээл удирдаж өөрөө суудаг Дезерт-Уиллоу-Ранч дахь хөгжмийн боловсрол олгох сургуульд хичээл заадаг байлаа шүү дээ. Бас болоогүй үдэшлэг, бүжигт орж шөнө морь унаж явах дуртай байлаа. Тэгтэл нэг өглөө босож чаддаггүй ээ. Зүрх! “Та гэртээ нэг жил хэвт. Маш тайван байх шаардлагатай байна” гэж эмч хэллээ шүү. Нэгэн цагт намайг эрүүл саруул хүн болно гэдэгт тэр эмч итгээгүй л дээ. Бүтэн жил орон дээрээ хадаастай байх гэж үү! Тахир дутуу амьтан болсноос үхсэн нь дээр! Би айснаасаа болоод бүр байж сууж чадахаа боллоо. Би гэж яахлаараа ингэдэг байна аа? Ямар нүгэл хийсэндээ энэ вэ? Би цөхрөнгөө барж уйлдаг байлаа. Зовж шаналснаасаа болоод хэдэр ядар болсон ч гэж хачин. Гээд яах вэ, эмчийн зөвлөснөөр хэвтэрт орлоо. Миний хөрш зураач Рудольф надад: “Хэрэв та бүтэн жил орондоо хэвтэх гэж бодож байгаа бол энэ чинь эмгэнэлт явдал шүү. Тэгж болохгүй ээ. Танд бодох, өөрийгөө таньж мэдэх хугацаа байна. Энэхэн хэдэн сард өнгөрсөн бүх амьдралдаа бодоход сэтгэл оюунаар илүү өсөж хөгжиж та чадна аа” гэж хэллээ. Тэгээд өөрийгөө зоригжуулан номуудыг уншиж эхэлсэн юм. Нэг удаа радиогоор “Та ухамсартаа байгаа тэр л зүйлийг илэрхийлэх гээд үзэгтүн” гэж ярихыг сонслоо. Өмнө нь би тиймэрхүү үгийг олонтаа сонссон боловч энэ удаа над маш хурц туслаа. Би амьдрахад минь надад туслах тэр л зүйлсийг, баяр баясгалан, аз жаргал, эрүүл мэндийг бодож байхаар шийдлээ. Өглөө бүр сэрээд хувь заяандаа бахархах ёстой зүйлсийн талаар албадан боддог болов. Одоо надад өвдөх юм юу ч алга, сайхан охин байна, хараа сонсгол минь сайн байна гэж боддог байлаа. Радиогоор гайхамшигтай хөгжим нэвтрүүлж байсан юмдаг. Ном унших цаг ч над байлаа. Сайн хооллох бололцоо бас ч байсан. Сайхан нөхөд байлаа. Намайг хөгжилтэй сэргэлэн байгаа болохоор манайхаар хүн амьтан ч зөндөө орж ирж эмч өрөөний минь хаалган дээр тодорхой цагт нэг л хүн орохыг зөвшөөрнө гэсэн бичиг наасан юм даг. Түүнээс хойш есөн жил өнгөрч одоо бүх зүйл хэвийн сайхан. Хэвтэрт байсан тэр л онд би гүнээ талархдаг аа. Тэр бол Аризон дахь миний амьдралын хамгийн үр бүтээлтэй, баяр баясгалантай жил байлаа. Тэгэхэд л би хувь заяа надад хайрласан хамаг сайн сайхан зүйлсийн талаар өглөө болгон дурсан санахыг өөртөө хэвшүүлсэн юм. Насан туршид минь хадгалагдсан эл зуршил бол амьдралдаа миний олж авсан хамгийн үнэт эрдэнэ мөн. Үхлээс айх болсон үедээ л амьдарч сурснаа эргээд бодоход ичгүүртэй ч юм шиг. Миний хайртай Люсель Блейк ээ, чи доктор Сэмгоэл Жонсоны хоёр зуун жилийн тэртээ өөрийн болгосон тэр л сургуулийг эзэмшсэн гэдгээ мэдэж байгаа биз дээ. “Алив үйл явдлын гайхалтай зөв талыг харж сурах нь танд мянган фунт олсноос ч дээр” гэж доктор Жонсон хэлсэн юм. Эл үгийн ирээдүйдээ итгэх мэргэжлийн хүн бус,


сэтгэлийн зовлон эдэлж хорин жил өлсгөлөн ядуу байж, сүүлд нь цаг үедээ нэртэй зохиолч үе үеийнхэнд гялалзсан ярилцагч болж чадсан тэр хүн хэлсэн юм шүү. Логан Пирсалл Смит цөөхөн үгэнд гүн гүнзгий цэцэн мэргэн санаа багтааж, “Амьдралдаа өмнөө хоёр зорилго тавих хэрэгтэй. Нэг дэх нь, юунд зорин тэмүүлсэн түүнээ хэрэгжүүлэгтүн. Хоёр дахь нь ололт амжилтдаа баярлаж сурагтун. Хүн төрөлхтний хамгийн мэргэн цэцэн төлөөлөгч л хоёр дахь зорилгод хүрч чадах чадвартай байдаг юм шүү” хэмээн айлдсан буй. Галын өрөөний тосгуурт сав суулга угаахад хүртэл өнгө ордог гэвэл та итгэхгүй л байх л даа. Хэрэв та энэ тухай мэдмээр байгаа бол Боргильд Далийн үлэмжийн эр зоригийн тухай урам зориг төрүүлэм ном уншаарай. Номын нэр: “Би үзэхийг хүссэн юм”. Тэр номыг бараг тавин жил сохор явсан эмэгтэй бичсэн юм. Тэрээр, “Би бөөн оёдол болсон ердөө ганцхан нүдтэй хүн. Би нүднийхээ зүүн хэсэг дэх бяцхан сүвээр л энэ тэрхнийг ялгаж дөнгөдөг юм. Би номыг нүүрэндээ наалдуулж, байдаг чадлаараа шагайж байж сая хардаг юм” хэмээн өгүүлсэн байдаг. Гэвч Боргильд Даль гомдож цөхөрнө гэдгийг таг мартаж өөртөө гомдохыг үл тэвчиж өөрийгөө “эрэмдэг зэрэмдэг” хүн гэж тооцдоггүй байлаа. Хүүхэд байхдаа бусад хүүхэдтэй “анги дэвшиж” тоглох гэвч зураас тэмдгийг ялгадаггүй байсан гэдэг. Тэгээд хүүхдүүд гэртээ орчихсон хойно цэрдэн зураасыг ялгаж сурах гэж газар хэвтэн мөлхдөг байжээ. Тэрээр хүүхдүүд тоглож байсан тэр хэсгийн сантиметр бүрийг санадаг байсан бөгөөд дараа нь гайхамшигтай гүйж сурсан гэдэг юм. Гэртээ том үсэгтэй номыг хуудсанд нь сормуусаа шүргэтэл нүдэндээ ойрхон бариад уншдаг байжээ. Тэрээр Минесот их сургууль, Колумбын их сургуулийн урлагийн магистр гэсэн хоёр ч цол хэргэмээр шагнуулсан юм. Даль багшлах үйл ажиллагаагаар Миннесот муж улсын Туин-Вэлли гэдэг жижиг тосгоноос эхэлж, Өмнөд Дакота муж улсын Сиу-Фолс дахь Августын коллежид сэтгүүл зүй, утга зохиолын шүүмжлэлд зориулсан радиогийн нэвтрүүлэгт оролцож байв. “Бүрэн хараагүй болчих бий гэж би сэтгэлийн угаас ямагт айдаг байв. Тэр аймшгийг даван туулахын тулд биеэ зөнд нь орхиж аль болох сэргэлэн цовоо байхыг хичээдэг болсон юм” хэмээн тэрээр бичжээ. Сүүлд 1943 онд түүнийг тавин хоёртой байхад гайхамшигтай юм болж алдарт Мэйо эмнэлэгт мэс засал хийжээ. Тэрээр одоо хуучныгаа бодоход дөч дахин сайн хардаг болсон байна. Түүний өмнө шинэ, гайхамшигтай сайхан ертөнц дэлгэгдэх нь тэр. Одоо түүний хувьд галын өрөөний тосгуурт аяга таваг угаах хүртэл үлэмжийн сэтгэл хөдлөм болсон бөлгөө. “Би аяга таваг угаадаг жижиг төмпөнд савангийн цагаан хөөсөөр тоглодог юм. Би гараа дүүрэн хөөс болгочихоод түүнээс атгаж бөмбөлөг болгодог юм. Тэгээд түүнээ тод гэрэлд харж жижигхэн солонгын гялалзан туяарах өнгийг ялган хардаг юм” хэмээн тэрээр бичсэн байдаг. Түүнийг галынхаа өрөөний цонхоор харахад “бяцхан хар саарал далавчаа дэвсэн болжмор үзэгдэж тэгснээ цас орж байгааг тоолгүйгээр тэр дороо нисэн одсон” гэнэ. Та бид өөрөө өөрөөсөө ичих ёстой болж байна. Бидний амьдралын өдөр хоног, он жилүүд үлгэрийн юм шиг сүр жавхлантай сайхан байдаг шүү дээ. Чингэтэл бид түүнийг ухаарах тал дээрээ ухаарах тал дээрээ үлэмж харалган, тэр бүхнийг харж сэтгэл баясах тал дээрээ ихээхэн цамаан юм аа. Хэрэв та сэтгэл зовнихоо больж, амар жимэр аж төрье гэвэл дөрөв дэх мөрдлөгийг баримталж: Тааламжгүй зүйлийг бус, өөрийнхөө ололт амжилтыг тооцож байгтун.


Арван зургадугаар бүлэг Өөрийгөө таньж байдгаараа байгтун! Энэ дэлхий дээр тань шиг өөр хүн байхгүй гэдгийг санагтун Би хатагтай Эдит Олредаас захидал авлаа. Тэрээр захидалдаа, “Би багадаа их өөнтөгч, бүрэг хүүхэд байсан юм. Бас их мяраатай. Хацар маань би ч өөрөө чөргөр харагдахаар тийм мантгар. Ээж маань хуучныг баримталдаг. Тэгээд ч хувцас бол ямар ч байсан яадаг юм. Гоёж гангална гэдэг чинь тэнэг хэрэг гэх жишээтэй. “Элбэг хувцас зохимжтой, бариу давчуу хувцас дорхноо л урагдчихдаг юм” хэмээн үргэлж л зөвлөнө. Тэгээд ч тэр зарчмаараа намайг хувцасладаг байж билээ. Би хэзээ ч айлд очиж үзээгүйн дээр дуртай сонирхолтой зүйл ч гэж надад байгаагүй юм. Сургууль дээрээ очоод гадаа цэнгэг агаарт тоглоно гэж үгүй, спортоор ч хичээллэдэггүй байв. Би аймаар ичимхий хүүхэд байсан юм чинь. Би өөрийгөө бусадтай огтхон ч адилгүй, царай муутай амьтан гэж ойлгодог байсан юм. Насанд хүрч өөрөөсөө хэдэн ах хүнтэй суулаа. Тэглээ гээд ч би өөрчлөгдсөнгүй. Нөхрийн талынхан төлөв томоотой, өөртөө итгэлтэй хүмүүс байв. Тэд бол би дуурайл авбал зохих бүх чанарыг эзэмшсэн хүмүүс байлаа. Би тэдэн шиг байхсан гэж байдгаараа хичээсэн боловч ердөө ч болж өгдөггүй байж билээ. Тэд ч гэсэн бүгдээр намайг арай нийтэч хүн болгох гэж оролдсон боловч би бүрэг тэр л хэвээрээ. Би уцаартай ч боллоо. Найз нөхдөөсөө ч бүгдээс нь холдлоо. Хаалганы хонх дуугарахад л айн чичрэх болтлоо л дордсон гээд бод л доо. Би өөрийгөө азгүй амьтан гэж боддог байв. Тийм учраас олны дотор байх хэрэг гарсан үед аль болох хөгжилтэй харагдахыг хичээж, инээд наргиантай байхыг эрмэлздэг байлаа. Түүнээс хойш би хэдэн өдрийн туршид өөрийгөө азгүйд тооцож явав. Тэг тэгсээр цаашид амьд явах нь надад учир утгагүй зүйл мэт санагдаж амиа хорлодог ч юм уу, гэж бодох болсон юм” гэж бичсэн байлаа. Энэ азгүй эмэгтэйн амьдралын ингэхэд юу өөрчлөх вэ? Нэг санамсаргүй тохиолдол болжээ! “Санамсаргүй зөвлөгөө, миний бүх амьдралыг өөрчилсөн юм. Нэг удаа хадам ээж маань хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлсэн тухайгаа ярьж байгаад, “Ямар ч явдал боллоо гэсэн та нар байдгаараа л байх ёстой гэж би тэдэнд хэлдэг байлаа” гэж өгүүлсэн юм. Байдгаараа байх? Энэ үг намайг амьдралаа цоо шинээр ухаарахад хүргэлээ. Тэгээд би миний хамаг зовуурь өөртөө эс таарч тохирох дүрд тоглох гэж улайрч байснаас болжээ гэдгийг ч ойлголоо. Зан байдлаа ч дор нь өөрчиллөө. Би яг л байдгаараа байх болов. Өөрийгөө хэн болохыг тань мэдэхийг хичээв. Би өөрийнхөө сайн талыг мэдэж авав. Би хувцасны хэв загвар, өнгө зэргийг сонгож сурч, хувцсаа өөртөө тааруулан өмсдөг боллоо. Шинэ найз нөхөдтэй ч боллоо. Эхлээд багахан олон нийтийн байгууллагад элсэн орж илтгэл хийх даалгавар өгөхөд нь ухаан алдталаа айж билээ. Гэвч хэд хэдэн илтгэл хийсний эцэст зүрх зоригтой ч боллоо. Надад цаг их шаардагдсан. Гэвч өнөөдөр би зөвхөн мөрөөдөж явсан тэр үеэ бодоход илүү баяр баясгалантай болж чадлаа. Хүүхэд шуухдаа хүмүүжүүлэхдээ “Ямар явдал боллоо ч гэсэн байдгаараа л байгтун!” гэж гашуун туршлагаасаа тань мэдсэн үгээ дандаа хэлдэг болсон юм. Байдгаараа байх гэдэг энэ асуудлыг Жеймс Гордон, Жилки, “Ертөнцийн адил эртний ч гэсэн хүний амьдрал олон талтай юм” гэж хэлсэн билээ. Өөрийгөө таньж мэдэхийг эс хүсэх нь сэтгэл мэдрэлийн олон өвчний нууц шалтгаан болж байдаг. Хүүхдийн хүмүүжлийн асуудлаар арван гурван ном, мянгаад сонины өгүүлэл бичсэн Анжело Патри, “Бие бялдар


сэтгэл санааны шинж төрхийг эс анхааран алив бүхнээс ангид ялгаатай байхсан гэж цөхөж явдаг хүн даанч хөөрхий” гэж хэлжээ. Бусдаас ялгарах гэсэндээ энэ эрмэлзэл Голливудад онцгой дэлгэрсэн байдаг. Шударга сайхан сэтгэлтэй залуу жүжигчинд тийм өвчин халдварлаж түүнийг байдгаар нь байлгах гэж баахан ажил болдог тухай Голливудын нэрд гарсан найруулагчдын нэг Сэм Вуд ярьж байсан юм. Тэд бүгдээр хоёрдугаар зэргийн лана Тэрнер юм уу, эсвэл гуравдугаар зэргийн Кларк Гейбл болохыг хүсдэг гэнэ. Тэгээд ч Сэм Вуд, “Тэдний өвөрмөц дүр үзэгч олонд хэдийн танил болсон юм. Одоо тэр өөр шинэ дүр хүсэн хүлээж байна” гэж цөхрөлтгүй давтдаг байна. Баяр тай ноён Чипс “Хонх хэнийг дуудан хангинана вэ?” зэрэг киног найруулж тавихаасаа өмнө Сэм Вуд хөдөлшгүй хөрөнгөтэй худалдааны салбарт ажиллаж, борлуулах агентуудыг бэлтгэдэг байжээ. Арилжаа наймаа, киноны ертөнцийн аль аль нь адилхан нэг л зарчимтай хэмээн Сэм Вуд өгүүлдэг юм. “Ямагт л тэгэх ёстой, ингэх ёстой гээд байвал та нар юунд ч хүрч чадахгүй. Том байж ч болохгүй. Өөрийг чинь өөр хүн болгочих гээд байгаа тэдгээр хүмүүсээс үтэр түргэн салж хагацах нь хамгийн ухаалаг явдал мөн гэдгийг би туршлагаасаа мэдэх болсон юм” гэж Сэм Вуд өгүүлжээ. Саяхан би “Сокони-Вакуум-Оил” гэдэг нефтийн томоохон пүүсийн боловсон хүчний хэсгийн удирдагч Пол Бойнтонаас ажил төрлийн шугамаар түүнтэй харьцдаг хүмүүсийн алдаа юунд байна вэ? гэж асуусан юм. Тэрээр ажил төрөл эрж яваа зургаан зуун мянган хүнтэй уулзан ярилцсанаас гадна, “Ажил олох зургаан арга” нэртэй ном бичсэн учраас энэ талаар юм хэлэх л хүний нэг. Тэрээр, “Ажил эрж буй хүмүүсийн хамгийн том алдаа бол тэд өөрсдийгөө чухам хэн болохыг мэддэггүй явдал мөн. Тэд туйлын илэн далангүй байхын оронд өөрийнхөө бодож санаж явдаг тийм хариулт өгч түүнийгээ сонсохыг ямагт хичээдэг юм. Ингэлээ гээд тус болохгүй л дээ. Мэхчин хүн хэнд ч хэрэггүй байдаг юм. Хуурамч зоос л гэсэн үг” хэмээн хариулж билээ. Үүнийг хувийн гашуун туршлагаасаа итгэж үнэмшсэн нэг эмэгтэйн түүхийг өгүүлье. Тэр трамвайн тасалбар шалгагчийн охин байжээ. Дуучин болохсон гэж мөрөөддөг байсан гэнэ. Гэвч зүс царай нь ихээхэн төвөг болдог байжээ. Том амтай дорсгой шүдтэй байж. Нью Жерси дэх шөнийн клубт олны өмнө анх удаа дуулахдаа дорсгой шүдээ харуулахгүй гэж аль болохоор дээд уруулаараа хаахыг хичээж байсан гэнэ. Тэрээр “Гоо үзэсгэлэнтэй” харагдахыг хичээжээ. Тэгээд юу болов гэвэл бүр ч инээдэмтэй харагдаж дуучин болох гэсэн эрмэлзэл нь талаар өнгөрөх шахсан байна. Гэтэл шөнийн клубт байсан хүмүүсийн нэг нь түүний дуулахыг сонсоод авъяастай юм гэж боджээ. Тэгээд “Охин минь би чиний дуулахыг сонслоо. Ямар нэг юм нуух гээд байгааг чинь ч ажиглалаа. Чи шүднээсээ зовдог юм байна” гэж хэлжээ. Охин ичсэндээ улайсан боловч мань эр, “Тийм байлаа ч гасан яадаг юм? Муухай шүдтэй байна гэдэг чинь гэмтэй юм уу? Чи шүдээ битгий нууж бай. Амаа ангай. Чи ичихгүй байвал хүмүүс чамайг хайрлах болно. Түүнээс гадна чиний наад нууж хаагаад байгаа шүд чинь чамд амжилт, эд баялаг ч авчрахыг хэн мэдэх юм бэ?” хэмээн шуудхан өгүүлжээ. Кэсс Дейли тэр хүний зөвлөгөөг авч шүдээ ч мартаж гэнэ. Түүнээс хойш тэрээр өөрийнх нь дуулахыг сонсож суугаа үзэгчдийн тухай л боддог болсон байна. Тэрээр амаа том ангайж үлэмжийн сэтгэлгээтэй сайхан дуулж, улмаар радио, киноны яруу тод оддын нэг болсон юм. Одоо инээдмийн бусад жүжигчид түүнийг дуурайцгааж байгаа ажээ. Алдарт Уилъям Жейс дунд зэргийн хүн оюун ухааныхаа авьяас чадварын дөнгө арван хувийг хөгжүүлж байдаг юм гэж өөрийгөө таньж мэдэхгүй байгаа хүмүүс хамааруулан хэлсэн юм. Тэрээр, “Бид байх ёстой зүйлийнхээ зөвхөн тал хувийг л сэрүүн байлгадаг. Бид бие бялдар, оюун ухааныхаа нөөцийн өчүүхэн бага хэсгийг ашигладаг


билээ. Тийнхүү ер нь хүн нөөц бололцоогоо төдий л ашиглаж чаддаггүй гэж хэлж болно. Хүн төрөл бүрийн хүчтэй авч түүнийгээ талаар өнгөрөөсөөр л байна” гэж бичжээ. Нэгэнт бид тийм их чадвартай болохоор өөрийгөө бусад хүнтэй адилгүй байна хэмээн нэг ч секунд сэтгэл зовнихгүй байя. Та өөрийгөө энэ ертөнцийн ямар нэг цоо шинэ зүйл хэмээн төсөөлөгтүн. Цаг тоолол эхлэх үеэс авахуулаад яг тань шиг хүн хэзээ ч байгаагүй бөгөөд ирээдүйд ч эгээ л тань шиг хүн бий болохгүй билээ. Генетикийн хуулиар бол бид эцгийн 24, эхийн 24 хромсомын үр дүнд өдгөөгийн бие сэтгэлийг олж төрсөн буюу. Энэхүү 48 хромсомд бидний удамшлыг тодорхойлох бүхэн агуулагдсан буюу. “Хромсом нэг бүрд хоёроос зуу хүртэл тооны ген бий бөгөөд зарим тохиолдолд ердөө ганцхан ген хүний амьдралыг өөрчлөх чадвартай” гэж Амран Шейнфелд бичжээ. Үнэндээ бид чинь “аймшигтай ч, гайхамшигтай ч” байдлаар бүтэж бий болсон хүмүүс билээ. Таны эцэг эх хоёр уулзаж гэр бүл болсны дараа хүртэл 300000 тэрбум боломжоос яг тань шиг хүн төрөх ердөө ганцхан боломж оршсон байжээ. Өөрөөр хэлбэл, хэрэв та 300000 тэрбум ах, эгчтэй байсан ч гэсэн тэд нарт бүгдээрээ тантай адилгүй байх байсан гэсэн үг. Энэ бүхнийг та таамнал гэж бодож байна уу? Үгүй шүү. Энэ бол шинжлэх ухааны баримт юм. Хэрэв та энэ талаар нэмэлт мэдээ сэлт авмаар байвал, манай нийтийн номын санд очиж Амран Шейнфелдийн бичсэн “Удамшил та хоёр” гэдэг нэртэй номыг авч үзээрэй. “Өөрийгөө таних” асуудал миний сэтгэлийг ихээхэн эзэмдэж байдаг болохоор энэ тухай зайлшгүй ярих үндэс надад бий. Би юуны тухай өгүүлж байгаагаа ч мэдэж байна. Миний гунигт туршлага ч надад ихээхэн үнэ цэнтэй юм. Зураглах ину: Анх би Миссурийн эрдэнэ шишийн талбайгаас Нью-Йоркт ирэхдээ жүжгийн урлагийн Америкийн академид элсэн орсон юм. Би жүжигчин болох гэж тэмүүлдэг байлаа. Мянга мянган шударга хүмүүс яагаад жүжигчин болох гэж өмнө хойноо орж байдаггүй юм бэ гэсэн энгийн, энгийн бус алийг нь гэж мэдэхгүй нэгэн гялалзсан бодол надад төрсөн юм. Тэр үеийн алдарт жүжигчин Жон Дрю Уолтер Хэмпден, Отис, Скиннер нар хэрхэн амжилт олсныг судлаад тийм болох бодол төрсөн хэрэг. Дараа нь би тэд нарт байгаа шилдэг чанарыг зээлдэж авч өөртөө нэгтгэхээр шийдлээ. Тэгвэл би хамгийн гялалзсан юунд ч дийлдэшгүй жүжигчин болно гэж бодсон хэрэг. Юутай тэнэг, юутай харалган бодол вэ! Би байдгаараа л байх ёстой, би өөр нэг хүн болчихож чадахгүй гэсэн бодол миний Миссурийн үеийн мулгуу толгойд орж ирэх хүртэл, бусдыг дуурайж амьдралынхаа он жилүүдийг би алдсаар л байжээ. Энэ гунигт туршилт надад олон жилийн сургамж болох ёстой байлаа. Гэвч тэгээгүй юм. Хаана ч байлаа гэсэн би ихээхэн тэнэг байжээ. Тэгээд ч би тэр бүхнийг дахин туулахад хүрч билээ. Хэдэн жил өнгөрсний дараа би ажил хэрэгч хүмүүст зориулж илтгэх урлагийн тухай хамгийн шилдэг ном бичихээр суусан юм. Гэвч тэр нь чухамдаа нэгэн цагт аль хэдийн биччихсэн ном байлаа. Би тэр номыг бичиж байхдаа ч гэсэн өнөө л жүжигчин болохоор бэлтгэж байсан тэр үзэл санааг удирдлага болгосон юм. Би бусад олон зохиолчийн бодол санааг зээлдэж тэдгээрийг бүх юмыг хамарсан нэг номд нэгтгэх зорилго тавьсан юм. Тийнхүү илтгэх урлагийн талаар бичигдсэн олон арван ном олж цуглуулан тэдгээр санаа бодлыг гар бичмэлдээ оруулах гэж бүтэн жил зарцуулж билээ. Гэвч эцсийн эцэст бас л тэнэг юм хийж байна гэдгээ ойлгосон л доо. Бусад хүмүүсийн санаа бодлыг нэгтгэж бичсэн тэр холион бантан маань нэг ч хүн эс хичээн оролдох уйтгартай, зүүвэрлэн зохиосон зүйл байв. Тиймээс би нэгэн жилийн хөдөлмөрийнхөө үр дүнг хогийн сав руу хаяж бүхнийг шинээр эхэлсэн юм. Тэгэхдээ би: “Дейл Карнеги, чигээрээ үлдэх ёстой. Чамд дутагдал бий, сул тал ч бий. Хэн нэг өөр хүн болох боломж чамд байхгүй” гэж өөртөө хэлсэн юм. Би бусад хүмүүсийн сайн сайхан талыг өөртөө нэгтгэх бодлоосоо татгалзаж


хувийн туршлага хийгээд уран илтгэгч, уран илтгэх ур дүйн багшийн хувьд ажиглаж мэдсэн зүйл, хуримтлуулсан туршлага хийгээд уран илтгэгч, уран илтгэх ур дүйн багшийн хувьд ажиглаж мэдсэн зүйл, хуримтлуулсан бодол сэтгэлгээ тусгалаа олсон илтгэх урлагийн тухай ном бичих, бүр анхнаас нь эхлэх ёстой тэр ажилдаа ханцуй шамлан орсон юм. Ноён Уолтер Рэлеегийн өөрийн болгосон тэр хичээлийг би үүрд өөрийн болгосон гэдэгтээ итгэж байлаа. Хатан хаан дээр нь гишгэг гэж өмсөж явсан цуваа бохир гудамжинд хаядаг тэр Уолтер биш, 1904 онд Оксфордод английн утга зохиолын професоор байсан ноён Рэлеегийн тухай би ярьж байнам. Тэрээр “Би Шекспирийн төвшинд ном бичиж чадахгүй л дээ. Гэхдээ би өөрийн гэсэн ном бичиж чадахсан билээ гэж хэлсэн юм. Байдгаараа л байгтун. Ирвинг Берлингээс талийгаач Жорж Гершвинд өгсөн цэцэн мэргэн зөвлөгөөг баримтлагтун. Берлин Гершвен хоёр анх уулзахад Берлин нь хэдийн нэрд гарсан, харин Гершвен хөгжмийн зохиолч байжээ. Тэрээр хөнгөн хөгжим бичиж долоо хоногт ердөө гучин таван доллар олдог байсан аж. Гершвений авъяас чадвар Берлинд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн учир хоёр дахин илүү хөлс авч миний хөгжмийн нарийн бичгийн даргаар ажиллахгүй юу гэсэн санаа түүнд тавьжээ. Гэвч Берлин, “Та энэ ажлыг хийхийг бүү зөвшөөр. Тэгвэл та хоёрдугаар зэргийг Берлин л болно. Харин та өөрөө өөрийнхөөрөө л үлдвэл дээд зэргийн Гершвен болох тийм өдөр ирнэ ээ” хэмээн түүнд зөвлөжээ. Гершвин ч тэр зөвлөгөөг хүлээж авч тухайн үедээ америкийн хамгийнн нэрд гарсан хөгжмийн зохиолч болсон юм. Чарли, Чаплин, Уилл Рожерс, Мэри Маргарет Макбрайд, Жин Отри болон сая сая бусад хүн номын энэ бүлэгт та бүхний оюун ухаанд хүргэх гэж буй тэр л хичээлийг өөрийн болгох шаардлагатай байжээ. Энэ зам тэдэнд бас л миний адил хүнд байсан аж. Чарли Чаплиныг анх кинонд тоглож байхад найруулагч нь тухайн үеийн германы инээдмийн жүжигчин Чаплин ч өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой болох хүртлээ яаж ч чадаагүй байна. Боб Хоун ч мөн тийм л байж. Тэрээр олон жил дуулж бүжиглэсэн боловч бас л амжилт олж чадаагүй ажээ. Харин өөрийн гэсэн төрөл – хошин шог ярианы урлагийг сонгож авсан тэр үеэсээ л нэрд гарсан юм. Рожерс ганц ч үг хэлдэггүй шог жүжгийн дагалдан тоглогчоор ажиллажээ. Гэвч тэр хошин шог хууч ярьдаг авъяасаа нээгээгүйсэн бол бас л амжилт олохгүй байжээ. Мэри Маргарет Макбрайд эхэлж радиогоор жүжиглэхдээ инээдмийн ирланд жүжигчин болох гээд амжилт олоогүй байна. Тэгэхлээр нь Миссурийн тосгоны жирийн охин болж жүжиглэхээр шийдэж тэгээд ч Нью-Йоркийн радиогийн хамгийн нэрд гарсан оддын нэг болж чаджээ. Жин Отри техас аялгуунаасаа салахыг хичээж өөрийгөө Ньо-Йоркийн гэж батлахад нь хүмүүс түүний нүднээс далд шоолон инээдэг байжээ. Харин банжо хөгжмөө бариад кобвойн дуулийг дуулах тэр үеэс нь л сая амжилтынх нь гараа эхэлжээ. Жин Отри кино, радиогийн дэлхийд хамгийн нэрд гарсан ковбой болсон юм. Та энэ ертөнцөд ямар нэг талаараа цоо шинэ хүн болж байна. Түүндээ баярлацгаа. Байгаль эхийн хайрласан тэр хишгийг дээд зэргээр ашиглагтун. Эцсийн дүндээ аливаа урлаг өөрийн өнгө аястай байх ёстой. Өөрийнхөө л хоолойгоор дуул. Өөрийнхөө л гараар зур. Та ямар туршлага хуримтлуулсан, орчин тань танд юу өгсөн, та юу өвлөж авсан тэр л чигээрээ байх ёстой. Ямар ч байлаа гэсэн та өөрийн гэсэн бяцхан цэцэрлэгтэй болох ёстой. Ямар ч байлаа гэсэн та амьдралын их найрал хөгжимд хөгжмийн бяцхан зэмсгээрээ тоглох ёстой. Эмерсон “Өөртөө итгэхүй” гэдэг бяцхан эсс эдээ, “Аливаа хүний оюун санааны амьдрал атаа жөтөө бол тэнэг явдал. Сохроор дуурайх нь өөрийгөө алж байгаа хэрэг. Хүн ямар тавилан төөрөгтэй байлаа ч гэсэн хүссэн, хүсээгүй өөртэйгээ эвлэрэх ёстой.


Ертөнцийн ямар ч элбэг дэлбэг хангамжийг эдэлж байлаа ч гэсэн өөрийн гэсэн алга дарам газрыг боловсруулаагүй бол амин зуулгаа олж чадахгүй гэдэгт итгэх тийм баг бий болдог. Тухайн хүнд хуримтлагдсан хүч чадалтай адил хүч байгаль үгүй билээ. Хүн ямар авъяас чадвартай болохоо өөрөө л мэдэх ёстой. Гэвч өөрөө өөрийгөө эс сорьж туршвал тэр авъяас чадвар тодрохгүй гэж бичжээ. Эмерсон ийнхүү өгүүлсэн юм. Түүний талийгаач яруу найрагч Дуглас Мэллек ийн шүлэглэн иэлрхийлжээ. Хэрэв та толгодын оройд шуугих нарс эс болж чадвал Хээр талын бяцхан мод бологтун. Чингэхдээ ундрах булгийн эхэнд ургасан хамгийн сайхан мод болон урга Мод болж эс чадваас төгөл бологтун Төгөл эс болж чадаж гэмээнэ Алтрах өвсөн бологтун. Аз жаргалын зам дээгүүр чинь зурайг Хэрэв чи цурхай эс болдоггүй юм аа гэхэд Хээтэн нууранд сэлэх алгана Хамгийн сайхан алгана бологтун! Бидэн бээр бүгд хөлгийн ахмад болж эс чаднам за Бидний хэн нэг нь усан цэрэг болох ёстой. Аль нь ч байлаа гэсэн бид бүхэнд энд ажил олдоно Ажил харин их бага байж болноо. Түүнээс хойшлуулшгүйг нь бид барьж авах ёстой Хэрэв чи тэргэл зам эс болж чадвал жим зөрөг бол Хэрэв ч мандах наран эс болбол гялалзах одон бол. Ялах ялагдахдаа гол нь биш Ямар ч байлаа гэсэн чи юу байгаагаа л шавхан гарга Та сэтгэлийн зовлонгүй, амар жимэр аж төрье гэвэл: Бусдыг бүү дуурайгтун. Өөрийгөө таньж байдгаараа байгтун гэсэн тавдугаар мөрдлөгийг биелүүлэгтүн. Арван долдугаар бүлэг Хэрэв танд нимбэг олдвол түүгээрээ нимбэгний ундаа хийгтүн Эл номыг бичиж байх зуураа би нэгэнтээ Чикагийн их сургуулиар орж түүний ректор Роберт Мейнард Хатчинатай ярилцаж билээ. Би түүнээс сэтгэлийнхээ зовуурийг хэрхэн арилгадаг вэ гэж асуусан юм. Тэрбээр “Сирс, Роубик энд компани” пүүсийн ерөнхийлөгч агсан талийгаач Жулиус Розенвальдын “Чамд нимбэг олдвол түүгээрээ нимбэгний ундаа хийж бай” гэж над зөвлөснийг ямагт баримтлахыг хичээсээр ирсэн юм хэмээн хариулж билээ. Тэр алдарт сурган хүмүүжүүлэгч тэгж л ажилладаг байжээ. Тэнэг хүн бол өөрөөр хандах байсан. Тэгээд амьдрал өөрт нь нимбэг өгснийг мэдвэл, “Би бүтэлгүйтээд байнаа. Энэ бол хувь заяа биз. Надад ямар ч арга алга хэмээн бууж өгөх байсан биз ээ. Дараа нь амьдралд буруу өгч өөртөө зөвхөн гоморхоно. Гэтэл ухаантай хүн нимбэг олбол “Энэ нимбэгийг яаж ундаа болгох билээ?” хэмээн өгүүлнэ. Хүн, хүний хүч чадлын нуугдмал нөөц бололцоог судлахад бүх амьдралаа зориулсан алдарт сэтгэл судлаач Альфред Адлер хүний хамгийн гайхамшигтай чанарын нэг бол “хасахыг нэмэх болгон хувиргах чадвар мөн” хэмээн баталж байна.


Чингэж чадсан танил эмэгтэйгийнхээ сонирхолтой, сэтгэл сэргээм түүхийг би танд ярьж өгье. Түүнийг Тельма Томпсон гэдэг юм. Тэрбээр, “Дайны үеэр нөхрийг маань НьюМексико муж улсын Мохав элсэн цөлөөс холгүй байдаг цэргийн сургалтын лагерьт алба хаалгахаар томилон явууллаа. Би ч түүнээс салахгүй гэж тийш цуг явсан юм. Тэндхийн юм юм нь миний сэтгэлд даанч нийцсэнгүй. Амьдралдаа би ер нь тэгж сэтгэлээ унаж үзээгүй байх аа. Нөхөр маань Мохавын цөлд байдаг лагерь руугаа явж би умгархан өрөөндөө ганцаар үлдэнэ. Халуун гэж жигтэйхэн. Аршийн нударгын сүүдэрт Франгейтийн шатлалаар 125 хэм хүрнэ. Ойр хавьд гангар гунгар гэх нэг ч хүн байхгүй. Англиар ярьдаггүй мексик, индианчууд л байх. Байнга л салхилж идэх хоол, амьсгалах агаар хүртэл элс болчихно. Дан элс! Ганцаардаж, зовж уйтгарлаж байгаа тухайгаа эцэг эхдээ захидал бичлээ. Би цаашдаа минут ч гэсэн тэсэж байж чадахгүй нь. Ингэж байснаас шоронд орсон минь дээр! Гэртээ л харих минь гэдгээ ч нуулгүй бичсэн юм. Ааваас хоёрхон мөртэй хариу захидал ч ирлээ. Тэр хоёр мөр миний сэтгэлд үүрд хадгалагдан үлдсэн юм. “Хоёр хүн шоронгийн өргөст торны цаанаас харж зогсжээ. Нэг нь хог новш, нөгөө нь од мичдийг олж харж гэнэ” гэсэн тэр хоёрхон мөр миний амьдралыг бүрэн өөрчилсөн юм. Эдгээр мөрүүдийг дахин дахин уншина. Тэр тоолонд өөрөө өөрөөсөө ичнэ. Нөхцөл байдлаас ямар нэг нааштай зүйлийг олоход, бүр од мичдийг олж харахаар шийдлээ. Төдөлгүй нутгийн хүмүүстэй танилцаж, тэд ч надад жигтэйхэн дотно халуун болов. Бөс даавуу, шаазан ваар зэргийг нь сонирхвол тэд жуулчдад ч худалддаггүй тэдгээр зүйлийнхээ хамгийн сайнаас нь надад бэлэглэдэг байв. Би бас аршийн нударгын зэрлэг төглийг судалж эхэлээ. Би нугын нохдын талаар их зүйл мэддэг болж, цөл газар наран жаргахыг ажиглаж, цөлийн элс их далайн ёроол байх үеэс тэнд бий болж сая сая жилийн нүүр үзсэн тэнгисийн дун лавай түүдэг болов. Намайг тэгтлээ өөрчлөгдөхөд юу нөлөөлсөн бэ? Мохавын цөл өөрчлөгдөөгүй. Индианчууд ч бахь л байдгаараа. Би өөрөө өөрчлөгджээ. Өөрийнхөө санаа сэтгэлийг өөрчилж чадлаа. Зовлонтой мэт санагдаж байсан амьдрал минь сонирхолтой адал явдалтай болж хувирлаа. Би шинэ ертөнц нээсэн юм. Тэр ертөнц миний сэтгэлийг хөдөлгөж, урмыг сэргээлээ. Сэтгэл ихэд хөдөлж тэр тухайгаа, “Хурц гэрэл гийсэн цайз” нэртэй хэвлэгдсэн роман бичиж билээ. Би санаагаараа бий болгосон шоронгоос од мичдийг олж харсан юм”. Тельма Томпсон та, “Хийж гүйцэтгэхэд бүхнээс хэцүү зүйл л хамгийн шилдэг юм байдаг хэмээн манай эриний өмнөх таван зуун жилийн тэртээ Грекид сургадаг байсан эртний үнэнийг л олж наасан байна шүү дээ. Гарри Эмерсон Фосдик эл үгийг хорьдугаар зуунд дахин давтаж, “Аз жаргал бүтэхгүйдээ бус ялалтдаа байдаг” гэж хэлсэн юм. Тийм ээ, ялалт хүнд бэрхийг даван туулсны үр дүн болон мэдрэгдсэн цагт л бид нимбэгээр нимбэгийн ундаа болгон хувиргадаг билээ. Хортой нимбэгийг нимбэгийн ундаа болгон хувиргаж чадсан Флоридын нэгэн аз жаргалтай фермийн эзнийд би нэг удаа очсон юм. Эхлээд фермтэй болсныхоо дараахан тэрээр бүр цөхөрч гүйцээд б айжээ. Ямар ч хэрэггүй, жимс ургуулах нь байтугай гахай ч үржүүлж болохгүй тийм газар таарч гэнэ. Хурц өргөстэй царс ургаж, хоржигнуурт могой чуулсан газар байв гэнэ. Гэхдээ л учрыг нь олжээ. Хасахыг нэмэх болгоход анхаарсан бол яах байсан бэ? Тэр их могойнуудыг яагаад ашиглах болохгүй гэж? Тэрээр могойн мах лаазалж эхэлжээ. Хэдэн жилийн өмнө би тэднийхээр буугаад мордохоор хоржигнуурт


могойн фермийг нь сонирхох гэж бөөн жуулчин хөлхөлдөж байхыг харсан юм. Жилд хорин мянган хүн ирдэг гэнэ. Үйлдвэр нь цэцэглэн хөгжиж эхэлжээ. Могойн шүднээс авсан хорыг лабораторид явуулж хорт бодисын эсрэг үйлчилгээ бүхий тариа бэлтгэдэг гэнэ. Могойныхоо арьсыг асар их үнээр худалддаг байна. Түүгээр эмэгтэй хүний шаахай, цүнх хийдэг ажээ. Хоржигнуурт могойныхоо лаазалсан махыг дэлхийн өнцөг булаг бүрд байгаа түншүүддээ илгээж байхыг нь ч би харсан юм. Би фермийн зурагтай ил захидал худалдан авч хорт нимбэгийг амттай ундаа болгон хувиргаж чадсан хүнийг хүндэтгэж “Хоржигнуурт могой” гэж шинээр нэрлэсэн тосгоны шуудангийн салбарт хийгээд явуулж билээ. Би Америкаар нэг хөндлөн гулд явахдаа “хасахыг нэмэх болгож чадсан” эрэгтэй, эмэгтэй хэдэн арван хүнтэй уулзсан юм. “Бурхны эсрэг арван хоёр” гэдэг ном бичсэн талийгаач Уилъям Болито түүнийг “Ололт амжилтаа дээд зэргээр ашиглах нь амьдралын гол зүйл биш. Ямар ч тэнэг хүн үүнийг хийж чадна. Хамгийн чухал нь алдагдал хаягдлаас ашигтай юмыг олж авахад л байдаг юм. Ингэхэд ухаан хэрэгтэй. Ухаантай хүн, тэнэг хүний ялгаа үүнд л оршдог хэмээн илэрхийлсэн байдаг. Болито төмөр зам дээр болсон осолд орж хөлгүй болсныхоо дараа эл үгийг хэлжээ. Тэгтэл хоёр хөлгүй атал тэр гайхамшигтай нөхөж чадсан нэг хүнийг би мэдэх юм. Нэр нь Бен Фортсон. Жоржи муж улсын Атлант буурчийн газрын цахилгаан шат дотор би түүнтэй танилцаж билээ. Намайг шат руу явж ортол хоёр хөлгүй, хөгжилтэй инээмсэглэсэн хүн анхаарлыг минь татлаа. Тэрээр дугуйтай тэрэгтэй шатны буланд сууж байв. Түүний буух давхарт шат ирж зогсоход тэрээр надад маш энгийн эелдгээр, “Та жаахан хажуу тийш болчихгүй юу. Би гараадахъя” гэж надаас хүссэн юм. Тэгээд бас зүгээргүй, нүдээ цогтайяа гялалзуулан, чин сэтгэлээсээ “Таны тав тухыг алдагдуулсандаа би туйлаас харамсаж байна” гэж өгүүлсэн гээч. Би цахилгаан шатнаас гарч өрөөндөө орлоо. Гэвч амьдралын баяр баясгалантай тэр хөлгүй хүн санаанаас огт гардаггүй. Тэгээд би түүнийг эрж олоод амьдралынхаа талаар ярихгүй юу гэж хүссэн юм. “Энэ явдал 1929 онд болсон юмаа” хэмээн инээмсэглэн яриагаа эхэлж: Цэцэрлэгтээ байдаг шошийн оронд таарч тохирох шид модны мөчир хэрчиж авахаар явлаа. Түүнээс “Форд”-доо аччихаад гэрийн зүг хөдөлсөн юм. Тэгтэл өнөө мөчрүүдийн нэг нь сугарч машин дор орж, яг эргэлт дээр жолоо гацаж машин ч хашлага даван хурдалж, би тэрэгнээсээ шидэгдэн модонд цохиулах нь тэр. Нуруу, яс гэмтэж хөл мэдээгүй болсон байв. Энэ явдал намайг хорин дөрөвхөн настай байхад тэр тахир татуу хүнийг тэргэн дээр бүх насаараа суух ял заагджээ. Би түүнээс хэрхэн эрэлхэг цогтой амьдарч чадаж байгаа тухай нь асуухад: “Эхлээд би эвлэрч чаддаггүй байлаа” хэмээн хариулсан юм. Тэрээр харамсаж, сэтгэлээр унадаг байжээ. Хувь заяандаа ч байнга гомддог байж. Шаналгаат он жилүүд улирахын хэрээр сэтгэл санаагаар гуньж гутраад ууртай хэрцгий болохоос л өөр ямар ч тусгүй юм байна гэдгийг ч ойлгожээ. Сүүлд нь би бусад хүн намайг анхаарч сайхан сэтгэл гаргаж байдгийг ойлгосон юм. Тэгээд миний хийж чадах хамгийн өчүүхэн бага зүйл бол тэдэнд анхааралтай, сайхан сэтгэл гаргах явдал мөн гэдгээ ойлгосон юм” гэж тэр ярьж байлаа. Өөрт чинь тохиолдсон тэр зүйлийг олон жил өнгөрсний хойно одоо аймшигт сүйрэл гэж үзэж байгаа юу хэмээн түүнээс асуухад тэрээр шууд “Үгүй” гэв.


“Тийм юм болсонд би одоо бараг баяртай байдаг юм” гэлээ. Сэтгэлийн шаналлыг даван туулсныхаа дараа өөр ертөнцөд амьдарч эхэлсэн юм аа би гэж тэр надад хэлж билээ. Унших дуртай болж, сайн номыг хайрладаг болжээ. Арван дөрвөн жилийн дотор наад зах нь мянга дөрвөн зуун ном уншиж тэр бүхэн нь түүнд шинэ хэтийн төлөвийг нээж нэгэн цагт бололцоотой мэтээр төсөөлдөг байсан амьдралыг нь улам ч баяжуулсан байна. Сайхан хөгжим сонсдог болж, өмнө нь уйтгартай санагддаг байсан аугаа их симфониудыг одоо бахархах болжээ. Хамгийн гол өөрчлөлт бол юмыг эргэцүүлэн бодох цаг завтай болсон явдал гэнэ. “Би амьдралдаа анх удаа ертөнцийг яг байгаагаар нь харж, үнэ цэнийн жинхэнэ утгыг ойлгодог болов. Урьд өмнө нь ер хайх ардаггүй байсан зүйлийн учир утгыг ч ойлгодог боллоо” гэж тэр хэлсэн юм. Ном уншдаг болсны ачаар улс төр сонирхох болж, нийгмийн асуудлыг судалж тэргэн дээрээ сууж байгаад хуралд үг ч хэлжээ. Яваандаа олон олон хүнтэй танилцаж, хүмүүс ч түүнийг мэдэх болсон байна. Урьдын адил түшлэгт тэрэгнээсээ салаагүй яваа Бен Фортсон одоо Жоржи муж улсын нарийн бичгийн дарга хийж байгаа шүү. Би сүүлийн гучин таван жил Нью-Йоркт насанд хүрэгчдэд зориулсан дамжааг удирдаж байна. Сонсогчдын дийлэнх олонх нь коллеж төгсөж боловсрол олж авах минь яалаа гэж харамсаж явдгийг би мэдсэн юм. Дээд боловсрол эзэмшээгүй явдал л гол саад болж байна гэж тэд үздэг юм билээ. Тэгвэл дандаа ч тийм биш л дээ. Ердөө дунд сургууль төгссөн хэрнээ амьдрал ахуйн үлэмж өөдрөг сайн яваа мянга мянган хүнтэй би уулзаж явлаа. Тийм болохоор үүх түүхий нь сайн мэдэх нэг хүний тухай сонсогчдодоо би байнга ярьж өгдөг юм. Тэр бага сургууль ч төгсөөгүй хүн. Туйлын ядуу зүдүү өсчээ. Эцэг нь нас барахад найз нөхөд нь мөнгө цуглуулж оршуулж байсан гэдэг юм. Эцгээ нас барснаас хойш шүхэр хийдэг үйлдвэрт ажиллажээ. Өдөрт арван цаг ажиллаж бас ажлаасаа гэртээ авчирч хийдэг байжээ. Гэртээ шөнийн арван нэгэн цаг хүртэл ажилладаг байсан аж. Тийм нөхцөлд өссөн жаалхүү сүмийн дэргэдэх клубийн жүжгийн дугуйланд хичээллэх болжээ. Тайзан дээр тоглох болсондоо урамшиж уран илтгэгчийн урлагийг эзэмшихээр шийдсэн байна. Тэг тэгсээр улс төр сонирхох болжээ. Гучин настайдаа НьюЙорк муж улсын хууль тогтоох байгууллагад сонгогдсон байна. Харамсалтай нь тийм хариуцлагатай алба хаших ямар ч бэлтгэл түүнд байсангүй. Юу хийх, яах тухай төсөөлөл ч байгаагүй тухайгаа над үнэнээсээ ярьж байв. Тэрээр өөрийг нь сонгох үндэс болох том том нарийн төвөгтэй хуулийн төслүүдийг судалж эхэлжээ. Гэвч тэдгээр баримт бичиг нь индиан Чоктоу омгийнхны хэлээр бичсэн юм шиг ер ойлгогдохгүй байсан гэнэ. Гэвч түүнийд ойд очиж хараахан амжаагүй байтал нь ойн хэрэг эрхлэх хорооны гишүүн болгочиход нь айх шиг ч гайхах шиг ч болж гэнэ. Банканд хараахан тооцоотой болж амжаагүй байхад нь түүнийг муж улсын банкны комиссын гишүүн болгочихоор нь бас л айх шиг ч гайхах шиг ч болж гэнэ. Тэдгээр албан тушаалаас татгалзаж болох байсан боловч тэр тухайгаа ээждээ хэлэх нь ичгэвтэр учраас ажилласаар л байлаа хэмээн тэр надад үнэнээ хэлсэн юм. Арга барахдаа өдөрт арван зургаан цаг ажиллахаар шийдэж мунхаг нимбэгээ, мэдлэгийн нимбэг болгон хувиргасан байна. Түүнийхээ үр дүнд орон нутгийн улс төрийн бодлоготноос үндэстний хэмжээний хүн болж ихэд нэрд гарч “Нью-Йорк таймс” сонин НьюЙорк муж улсын засаг захиргааны хамгийн нэрд гарсан хүн болон хувирсан байна. Тэрээр Нью-Йорк муж улсын сайдаар дөрвөн удаа улиран сонгодож байжээ. Тийм амжилт хэнд ч байгаагүй ажээ. 1928 онд ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр нь дэвшиж байжээ. Зөвхөн бага сургууль дүүргэсэн хүн Колумб, Гарвардын зэрэг зургаан алдарт их сургуулийн хүндэт эрдэмтэн гэдэг зэрэг цолоор шагнуулжээ.


Энэ бүхэн бол ердөө л шаргуу хөдөлмөрийн үр шим шүү дээ гэж Эл Смит надад аминчлан ярьсан юм. Хэрэв тэр өдөрт арван зургаан цаг ажиллаагүйсэн бол өөрийнхөө хасахыг нэмэх болгон хувиргаж чадахгүй байсан биз ээ. Би амжилт олсон хүмүүсийн амьдралыг аль хэр их судална, тэр чинээгээр тэдний гайхалтай олонх нь үйл ажиллагааныхаа эхэнд учирсан саад бэрхшээлийг даван туулж байж тийм болжээ гэдэгт улам бүр итгэх болсон юм. Чухамдаа саад бэрхшээл л тэднийг ихээхэн хүч чармайлт гаргахад хүргэж түүнийхээ үр дүнг амсдаг байна. Тэгээд ч Уилъям Жеймс, “Манай эсрэг хүчин зүйл бидэнд санамсаргүй туслах нь бий” гэж өгүүлжээ. Тийм ээ, Мильтон сохор байсан учраас сайхан шүлгүүд бичсэн шүү дээ. Бетховен хэрэв дүлий байгаагүйсэн бол тийм алдарт хөгжим зохиохгүй байсан биз ээ. Элен Келлерийн дийлдэшгүй амжилт сохор, дүлий байсных нь хүчинд бий болсон шүү дээ. “Хэрэв би найдвартай тахир дутуу биш байсан бол ийм том хөдөлмөрийг барьж авч тийм амжилтад хүрэхгүй байсан юм” гэж дэлхий дээрх амьдралын талаар шинжлэх ухааны шинэ чиг хандлагыг хүмүүст өгсөн тэр хүн бичжээ. Өөрийн дутагдалтай тал гэнэт тус болсон тухай Чарлз Дарвин тийнхүү хүлээн зөвшөөрсөн байдаг. Чарлз Дарвиныг Англид мэндэлсэн яг тэр өдөр Кентукийн ойн модон урцанд өөр нэг хүү төржээ. Түүнд бас л саад бэрхшээл тус болсон байна. Түүнийг Линкольн-АвраамЛинкольн гэдэг бөлгөө. Хэрэв тэр язгууртны гэр бүлд хүмүүжиж, дараа нь Харвардын их сургуулийн хуулийн анги төгсөж, түүнд гэр бүлийн аз жаргалтай амьдрал байсан бол Геттисергт олныг бишрүүлсэн сайхан үг, ерөнхийлөгчийн албан тушаалд улиран сонгогдсон тэр өдөр уншсан тэр яруу найраг ч, удирдах хүмүүст зориулсан нэгэн цагт хэрхэн “Хахир хатуу зан хэнд ч битгий гарга, нийт хүнд энэрэхүйн сайхан сэтгэл гарга…” гэсэн сайхан үг цээжнийх нь гүнээс гаргахгүй байсан гэдэг нь лавтай. Гарри Эмерсон Фосдик, “Мөн чанарыг олж харах чадвар” гэдэг номдоо: “Та бүхэн амьдралынхаа уриа дуудлага болговол зохилтой “Умардын салхи” викингүүдийг бий болгосон юм” гэсэн Скандинавын цэцэн үг бий. Тайван амьдрал, нэн хангалуун сэтгэл, санаа зовох зүйл, бэрхшээлгүй байдал хүнийг сайн сайхан аз жаргалтай болгодог гэдэг үүнийг бид хаанаасаа гаргаад ирэх нь энэ вэ? Харин ч өөрийгөө чамлаж сурсан хүн зөөлөн орон дээр хэвтэж байхдаа хүртэл аанай л биеэ голсоор л байдаг. Гэтэл хэрэв хүмүүс хувийн хариуцлагаа ухаарч л байвал ямар ч атугай аз жаргалыг их бага дунд-зэргээр эдэлдэг гэдгийг хүн төрөлхтний түүх бэлхнээ харуулсаар иржээ. Тиймээс “Умардын салхи викингүүдийг бий болгосон” гэдгийг давтан хэлье би. Бид нимбэгээ хэзээ ч нимбэгний ундаа болон хувиргах нь өнгөрч санаа сэтгэлээр бүр унаж гүйцээд байна гэж бодъё л доо. Тэгвэл үүнд хоёр шалтгаан буй, түүнийг бид хийх гээд оролдоод үзэх ёстой. Юу гэвэл, тэр хоёрт бид ямар ч алдагдалгүйгээр хүссэндээ хүрэх боломж оршиж байгаа юм. Нэгдүгээр шалтгаан. Хэрэв бид амжихгүй байлаа ч гэсэн оролдлого маань өөрөө хасахыг нэмэх болгоход анхаарч биднийг ар тийш нь бус урагш харахыг шаардаж сөрөг үзлийг эсрэг үзэл шахан түрж, улмаар бидний бүтээлч эрчим хүчийг чөлөөлж, бүх юм өнгөрлөө, хөөрхий … Хэзээ ч эргэж ирэхгүй шүү дээ гэж сэтгэл гансрах цаггүй байнгын их ажилтай болж хувирна. Дэлхий дахинаа алдартай хийлч Оле Буха Парижийн концертын танхимд хөгжимдөж байгаад хийлийнх нь “А” утас гэнэт тасарчихаж гэнэ. Тэгээд аялгуугаа гурван утсан дээр тоглож дуусгажээ. Үүнтэй холбогдуулан Гарри Эмерсон Фосдик: “Дөрвөн утасны нэг нь тасарвал үлдсэн гурван дээр нь дарж аялгууг дуусгахыг биднээс шаарддаг. Амьдрал гэдэг тийм л юм” гэж хэлсэн буй.


Зөвхөн амьдрал ч тийм биш. Энэ нь амьдралаас ч том юм. Энэ бол ялан дийлэгч амьдрал билээ! Хэрэв би эрх мэдэлтэйсэн бол Уилъям Болитын дараах үгийг хүрлээр бичиж, улс орны сургуульд бүрд хадах байнам: “Ололт амжилтаа дээд зэргээр ашиглах нь амьдралын гол зүйл биш. Ямар ч тэнэг хүн үүнийг хийж чадна. Хамгийн чухал нь алдагдал хаягдлаас ашигтай юмыг олж авахад л байдаг юм. Ингэхэд ухаан хэрэгтэй. Ухаантай хүн тэнэг хүн хоёрын ялгаа үүнд л оршдог”. Тиймээс, сэтгэл төвшин аз жаргалтай байж амьдралд хандах хандлагаа боловсруулахын тулд: Хувь заяа танд нимбэг хайрлавал түүгээр ундаа хийхийг хичээгтүн гэсэн зургаа дахь мөрдлөгийг баримтлахыг хичээцгээе. АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ ХОЁР ДОЛОО ХОНОГИЙН ДОТОР БУХИМДЛАА ХЭРХЭН ТАЙЛАХ ВЭ? Би энэ номыг бичиж эхлээд байхдаа, “Би хэрхэн сэтгэлийнхээ зовуурийг даван туулж чадсан бэ?” гэсэн сэдвээр ихээхэн ашигтай, хүмүүсийн урмыг сэргээсэн намтарчилсан өгүүллийн уралдаан зарлахаар шийдсэн юм. “Истерн Эрлайнс” пүүсийн ерөнхийлөгч Риккенбакер, Линкольны нэрэмжит Дурсгалын их сургуулийн ерөнхийлөгч, доктор Стюарт, У.Маккеланд, радиогийн улс төрийн тоймч Х.В. Калтерн гурвын шүүгчээр томилсон байв. Тэгээд бид шүүгчдийн зүгээс аль алинд нь ижилхэн санал өгсөн хоёр сайхан өгүүлэл хүлээж авсан юм. Шагналыг хоёуланд нь хувааж өгсөн. Одоо би та нарт тэр хоёр өгүүллийн нэгийг танилцуулъя. Түүнийг С.Р.Бертон (Миссури муж улсын Спрингфольд дэх автомашин худалдаалдаг “Уиззер” фирмд ажилладаг) ирүүлсэн юм. Тэрээр: “Би есөн настайдаа эхээсээ хагацаж арван хоёртойдоо эцгээсээ өнчирсөн юм. Аав нас барж, ээж арван есөн жилийн өмнө гэрээсээ алга болж түүнээс хойш би бараагий нь ч хараагүй ээ. Охин дүү нараа ч нэг удаа олж хараагүй. Тэд нарыг ээж маань дагуулаад явчихсан юм. Явснаасаа хойш долоон жил болоод надад захидал бичлээ. Ээж алга болоод өгснөөс хойш гурван жилийн дараа аав маань азгүй тохиолдлын улмаас амь насаа алдсан юм. Аав маань хэдэн нөхдийн хамт Миссури муж улсын нэгэн жижгэвтэр хотод цайны газар худалдан авсан байлаа. Аавыг ажлаар яваад эзгүй хойгуур цаадуул нь цайны газраа худалдчихаад бүх мөнгийг нь аваад арилж өгцгөөсөн байлаа. Тэдний нэг нь аавыг гэртээ түргэн буцаж ир гэсэн утас өгсөн байжээ. Аав тэгээд ар тийш яарч яваад Канзас муж улсын Салинаст автомашины осолд орж амь насаа алдсан юм. Аав ядуу, өвчтэй, нас өндөр хоёр эгчтэй б айжээ. Гэвч тэд манайхаас гурван ч хүүхэд өөрсөд дээрээ авч билээ. Зөвхөн би, бага дүү хоёр л хэнд ч хэрэггүй байжээ. Тэгээд бид хоёр хотын захиргааны асрамжид үлдсэн юм. Бидэнд өнчин амьтад гэж л хандах байх даа гэсэн түгшүүр биднийг сүүдэр мэт дагалдаг байлаа. Төдсөн ч үгүй, нээрээ л тэглээ. Намайг нэг ядуу айлд хүмүүжүүлэхээр түр гэртээ авлаа. Гэвч хүнд хэцүү цаг үе байсны дээр, өрхийн тэргүүн ажилгүй болж цаашид намайг гэртээ байлгаж чадахаа болилоо. Дараа нь би нэгэн гэр бүлийн Лофтины фе рмд амьдрах болов. Тэдний ферм хотоос арван нэгэн бээрийн зайтай байдаг байлаа. Ноён Лофтин далан настай, үлдэнд баригдаж хэвтэрт орсон нэгэн байв. Тэрээр худал хэлэхгүй, хулгай хийхгүй, үгэнд орж байх гэсэн гурван болзолтой намайг гэртээ суулгахыг зөвшөөрсөн юм. Би ч тэр гурван шаардлагыг чанд сахиж ягштал нь биелүүлдэг байв. Сургуульд явж эхэлсэн боловч долоо хоногийн дараа нялх хүүхэд адил гэртээ уйлж сууж билээ. Хүүхдүүд надаар элэг доог хийж, намайг том хамарт хэмээн хорыг


минь малтаж, тэнэг, “өнчин зулбасга” гэлээ. Би тэдний доромжлолыг зүрх шимшрэн хүлээн авч ямагт зодолдмоор болдогсон. Гэвч намайг хүмүүжүүлэхээр авсан фермийн эзэн н оён Лофтин “Тэмцлээс татгалзах нь чам руу дайрсан хүнд цохилт өгөхөөс илүү эр зориг эрхэм хүндлэл шаарддаг юм шүү гэдгийг дандаа санаж яв” гэж над хэллээ. Тэгээд ч би зодолддоггүй байв. Гэтэл манай ангийн нэг хүүхэд сургуулийн хашаан дотроос тахианы сангас цуглуулж түүнээс нүүр өөд минь цацлаа шүү. Би түүнийг үхтэл нь зодож хоёр ч найзтай боллоо. Тэр хоёр маань түүний хохь нь гэж байв. Хатагтай Лофтин нэг удаа над малгай худалдан авч өглөө. Би ч түүнээ өмсөх дуртай гэж жигтэйхэн. Гэтэл ахлах ангийн нэг охин малгайг минь толгой дээрээс шүүрэн авч ус дүүргэчихлээ. Малгай маань ч шалчийж гүйцэв. Гэтэл өнөөх охин, “Чиний тахиан толгой түлэгдчих вий гэсэндээ зэс малгайг чинь норгохоор малгайд чинь ус хийсэн юм” гэдэг байгаа даа. Би сургууль дээрээ хэзээ ч уйлдаггүй, гэртээ бол асгаруулж гардаг байв. Тэгэхэд хатагтай Лофтин миний түгшүүр, зовуурийг бүрэн арилгаж, дайснуудыг минь анд нөхөр болгосон зөвлөгөө өгч билээ. Тэр надад “Ральц аа, хэрэв чи хүүхдүүдэд анхаарал тавьж, тэдэнд зориулж ямар нэг ашигт тустай зүйл хийж бүтээх гэж хичээвэл цаадуул чинь чамайг шоглож, “өнчин зулбасга гэхгүй шүү дээ” гэж хэлсэн юм. Би ч түүний зөвлөгөөг дагалаа. Хичээлдээ махрах болж ангидаа тэргүүний сурагчийн нэг болж билээ. Гэвч надад хэн ч атаархаагүй юм. Яагаад гэвэл, бусад хүүхдүүдэд туслахсан гэж байдгаараа хичээдэг байсан юм чинь.. Би хэдэн ч жаалд зохион бичлэг хийхэд нь туслав. Тэдний заримд нь илтгэлийг нь бүрэн бичиж өгсөн юм. Манай ангийн нэг хүүхэд надаар туслуулж байгаа гэж аав ээждээ хэлэхээс ичдэг байжээ. Тэгээд над дээр ирэх болохоороо оноссум, агнахаар явлаа гэж ээждээ худлаа хэлдэг байсан гэдэг юм. Тэр ноён Лофтины фермд ирж нохойгоо амбаарт уяж би хичээл хийхэд нь тусалдагсан. Нэг сурагчийн номын тоймыг бичиж, хэдэн орой нэг охинд математикийн хичээлээ хийхэд нь тусалсан юм. Хөршийнхөнд маань хоёр ч үхэл хагацал тохиолдлоо. Хоёр өндөр настай фе рмийн эзэн нас барж, нэг эмэгтэйг нөхөр нь хаяад явчихсан юм. Дөрвөн айлын дунд ганц эр хүн нь би л үлдлээ. Би тэр бэлбэсэн эхнэрүүдэд хоёр жил тусалсан юм. Сургуульд очих буцах замдаа тэдний фермээр орж, түлээ түлшийг нь хагалж өгч, үнээг нь сааж, малд нь тэжээл тавьж өгдөг байв. Одоо намайг хаа сайгүй хүндэлж, уурлаж загнадаг хүн ч үгүй болов. Хаа сайгүй намайг найз нөхрөө гэж үзэх боллоо. Тэнгисийн цэрэгт албаа хаагаад гэртээ харьж ирэхэд тэд бүр ч онцгой байсан юм. Эхний өдөр хоёр зуун фермчин намайг эргэж ирсэн гээд л бод доо. Тэдний зарим нь наян бээрийн хэртэй газраас ирсэн бөгөөд намайг харснаа баярлаад сүйд болцгоож байсан юм. Би ч байнга ажилтай бусад хүмүүст тус болохсон гэж хичээж байсан болохоор оюун сэтгэлээ зовоож суух манатай. Тэр маань ч надад ихээхэн аз жаргал авчирсан юм. Намайг хэн ч “өнчин зулбасга” гэж нэрлэсэнгүй. Арван гурван жил боллоо” гэж бичжээ. Ноён Бертон мандтугай! Хэрхэн найз нөхөртэй болохыг тэр л мэднэ. Тэр бас сэтгэлийн зовуурийг даван туулж амьдралын баяр баясгаланг хэрхэн эдлэхийг мэднэ. Вашингтон муж улсын Сиэтл хотын доктор талийгаач Фрэнк Луп ч бас тийм хүн байв. Тэрээр хорин гурван жил үе үрэвсэх өвчний улмаас тахир дутуу явсан хүн л дээ. “Сиэтл стар” сонины сурвалжлагч Стюарт Уитхаус нэг удаа надад: “Би доктор Лупаас олон удаа ярицлага авсан юм. Би ер амьдралаас хэрэгтэй бүхнийг олж авч чадсан түүн шиг нийтэч хүнтэй хэзээ ч тааралдаж байгаагүй билээ” хэмээн захидал бичиж байлаа. Хэвтэрт орсон тахир дутуу хүн хэрхэн яаж амьдралаас хэрэгтэй бүхнийг авч чадаж байв аа? Хоёр зүйл тааварлах боломж та бүхэнд олгоё. Тэрээр юм юмны бурууг амьдралд


тохоож, бүхнийг шүүмжилж байв уу? Үгүй юм аа… Тэр өөртөө л гомдож, ойр хавийнхаа бүх хүнээс тулсамж шаардаж байв уу? Бас л үгүй юм аа. Тэрээр хунтайж Уэльсийн шарил дээр герман хэлээр бичсэн “Leh dien” (“Би зүтгэсээр байна” гэдэг) үгийг уриа дуудлагаа болгосны ач үрээр амьдралын баяр баясгаланг таньж мэдсэн байна. Доктор Луп тахир татуу бусад хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж, өөрийгөө, бас тэдгээр хүмүүсийг баяр баясгалан, итгэл найдвар төрүүлсэн захидлаараа урам юугий нь сэргээдэг байжээ. Түүгээр ч зогсохгүй тахир татуу хүмүүс захидлаар харилцах клуб байгуулж, өөр хоорондоо захидлаар харилцах дур сонирхолтой болгож чаджээ. Эцэст нь “хаалттай орчин” нэртэй үндэсний байгууллага байгуулжээ. Тэр орондоо хэвтэж байгаад жилд мянга дөрвөн зуу орчим захидал бичиж мянга мянган тахир татуу хүмүүст баяр хөөр бэлэглэж, гадаад ертөцнөөс тусгаарлагдсан хүмүүст радио хүлээн авагч, ном олж явуулдаг байжээ. Доктор Луп, бусад олон хүмүүсийн хоорондын гол ялгаа юунд байна вэ? Нэг л зүйлд байна. Тэр нь юу вэ гэвэл, түүний санаа сэтгэл агуу их зорилго буянтай үйлсийн туяагаар гэрэлтэн гийж байжээ. Тэрээр Шоугийн хэлсэнчлэн ертөнц өөрийг нь аз жаргалтай болгохын үүднээс өөрийгөө зориулахыг бодохгүй байна гэж хачирхсан, бүтэлгүйтэл хийгээд бөөн гоморхол болсон хэт бэртэгчин байхын оронд өөрөөс нь илүү түүний амьдрал үлэмж элбэрэл, ач тустай үзэл санаанд захирагдсаныг ухаарч тэгээд ч сэтгэлийн бахархал амссан нэгэн юм. Алдарт хий судлалын эмч Альфред Адлерийн бичсэн маш гайхамшигтай нэг үгийг олж унших завшаан надад олдож билээ. Тэрээр бухимдалтай болчихсон өвчтөнүүдэд хандаж, “хэрэв та хэн нэг хүнд зоруилж ямар нэг тустай үйлс хийж бүтээхийг өдөр бүр бодож хичээгтүн” гэдэг зөвлөгөөг мөрдөх юм бол арван дөрвөн хоногийн дотор эрүүл болж чадна гэж дандаа хэлдэг байна. Эл үг үнэмшилгүй мэт санагдаж болох. Тиймээс би доктор Адлерын “Таны хувьд амьдралын утга учир ямар байх ёстой вэ?” гэдэг алдарт номоос (Эл номыг та заавал унших хэрэгтэй шүү) ойролцоогоор хоёр хуудас хэртэй зүйл иш татаж тайлбарлах нь миний үүрэг хэмээн үзэж байна. Адлер тэр номдоо, “Бухимдал эргэн тойрныхоо хүмүүст хилэгнэж зэвүүрхсэн байдлыг өнгөлөн далдалсан байх нь бий. Тэгж ч өөрөө өөрийгөө ихэнхдээ болгоод байдаг. Бухимдалтай хүн өөрт нь аятай хандаж, дэмжиж тусалбал надаас болж л байна гэж үздэг. Өвчтөний анхны дуртгал: “Ахын минь хэвтэж байсан орон дээр хэвтүүлж намайг эмчилдэг байсныг би санаж байна. Би хашхираад түүнийг босгочихож л дээ гэсэн шүү маягтай байдаг юм. Бухимдалтай хүн өөрөөсөө өс авч амиа хорлочих гээд байх нь бий. Тиймээс эмч хүн тэдэнд ийм бололцоо олгохгүй байхыг юуны өмнө анхаарах хэрэгтэй. Би хувьдаа тэр түгшүүртэй байдлыг ерөнхийд нь намжаахын үүднээс эмчилгээний эхний дүрмийг тэдэнд санал болгохыг оролдъё. “Хүсээгүй юм аа хэзээ ч битгий хийж бай.” Энэ үг ялихгүй мэт санагдаж болно. Гэвч энэ нь бүх асуудлын мөн чанарыг хөндөж байгаа юм шүү. Гуниг ааштай хүн юу л санаснаа хийх боломжтой бол хэнийг буруутгах юм бэ? Тэр яагаад өс авах болов? Би түүнд, “Хэрэв та театрт очих юм уу, амрахаар болбол бодсоноороо л бологтун. Замд явж байтал болимоор санагдвал шийдвэрээсээ няцагтун” гэж би хэлмээр байна. Энэ бол хэн ч байлаа гэсэн зорьсон юмнаасаа няцаж чадах хамгийн шилдэг арга юм шүү. Энэ нь өөрийнхөө давуу талыг ойлгох эрмэлзлийг өвчтөнд ч төрүүлдэг юм. Гуниг ааштай хүн бурхны адилаар юу санасан түүнээ хийж чадна шүү. Нөгөө талаар энэ нь түүнийг амьдралын хэв маягт тийм ч амархан болчих ч зүйл биш ээ. Тэр бусдыг буруутгаж дороо хийхсэн гэнэ. Хэрэв цаад хүмүүс нь түүний нь зөвшөөрч байвал санасан зоргоороо


дороо хийж ч чадахгүй. Энэ горим ихээхэн маргаан дэгдээж, миний өвчтнүүдээс амиа хороосон тохиолдол нэг ч удаа гараагүй билээ. Өвчтөн ихэнхдээ, “Би юу ч хиймээргүй байна” гэж хариулдаг. Би ингэж хэлэхийг олонтаа сонссон болохоор хэлэх хариуг нь ч хэзээний бэлдчихсэн байдаг юм. “Өөрт чинь дэмий санагдаж байгаа бол юу ч битгий хий л дээ” гэж би хэлдэг юм. Хааяа өвчтөн, “Би өдөржин л орон дотроо хэвтээд баймаар байнаа” гэж бас хариулна шүү. Хэрэв намайг тэгээ тэг гэвэл бас ч тэгэхгүй гэдгий нь би мэдэлгүй яах вэ дээ. Намайг л байг гэчихвэл хэрүүл маргаан гараад ирдгийг би мэдэхгүй яахав. Тийм болохоор амы нь дагуулна шүү дээ. Энэ бол нэг зүйл дүрэм. Нөгөөдөх нь тэдний амьдралын хэв маягт бүр ч хамаатай юм. Би тэдэнд “Хэрэв та энэ зөвлөгөөг баримталбал арван дөрвөн хоногийн дотор л эрүүл саруул болно доо. Хэн нэг хүнд таатай зүйл би хийж чадна гэж өдөр тутам бодохыг хичээгтүн” гэж хэлдэг. Тэдэнд хамаатай зүйл гэвэл ийм л байгаа юм. Тэд “Хэн нэг хүнийг яаж гомдоох вэ” гэж л бодож байдаг гээч. Хариулт нь их сонин. Зарим нь “Энэ чинь харин ёстой юу ч биш байна аа. Би бүхий л амьдралынхаа туршид хийсэн ч чадна” хэмээн өгүүлнэ. Гэвч түүнээ хэзээ ч хийдэггүй. Тэгэхлээр би дахиад сайтар бод гэж зөвлөдөг юм. Гэвч тэд дахиад тэр тухай бодно гэж гонжийнжоо. Тэгэхлээр нь би, “Нойр чинь хүрэхгүй байгаа үед хэн нэг хүнд аятай таатай, эрүүл мэндийг чинь ч дээрдүүлэх ихээхэн ач холбогдолтой юу хийж чадах тухайгаа эргэцүүлэн бодож бай” гэж зөвлөдөг юм. Маргааш нь уулзаад “За миний хэлсний дагуу юм болов уу” гэж асууна. Тэгэхлээр тэд, “Урд шөнө би дэрэн дээр толгой тавив уу, үгүй юу л ундаад өгсөн байна лээ” гэж хариулдаг юм. Энэ бүхнийг тулган шаардахгүй, тулгаж шаардаж байна гэсэн сэтгэгдэл огт төрүүлэхгүйгээр маш элэгсэг дотно харьцаж байж хийх хэрэгтэй. Зарим нь, “Би үүнийг яагаад ч хийж чадахгүй. Нэг л санаа зовоод байна” хэмээн хариулдаг юм. Тэдний тухай бодож болно шүү дээ гэж хэлдэг юм. Би тэдний аль болох сонирхлыг дагуулахыг л хичээдэг. Ихэнх нь “Би яагаад бусдад аятай тустай зүйл хийх ёстой юм бэ? Хүмүүс надад аятай тустай юм хийхийг нэг их бодохгүй л байгаа шүү дээ” гэж асуудаг юм. Тэгэхлээр нь би: “Та өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах ёстой биз дээ. Бусад хүн дараа нь зовж эхэлнэ” гэж хэлдэг юм. Харин “Би таны зөвлөснийг эргэцүүлэн бодлоо” гэж хэлэх өвчтөн даанч цөөхөн тааралдаж билээ. Б и өвчнүүдийн нийгмийн идэвхийг сэргээхэд л хамаг анхаарлаа чиглүүлдэг байв. Тэдний өвчний уг шалтгаан өөрсдийг нь тоож үзэх ховор байдагт л оршдог гэж би мэддэг болохоор тэд ч гэсэн үүнийг ойлгоосой билээ гэж хүсдэг юм. Тэд ч өөрсдөд нь ойр ойлгоосой билээ гэж хүсдэг юм. Тэд ч өөрсдөд нь ойр дотно байдаг юмстай адил тэгшээр харьцаж хамтран ажиллаад ирэхээрээ аяндаа эдгэж эхэлдэг… Шашны ямагт гол болгодог чухал үүрэг бол “Ойр хавийнхнаа хайрла …” гэдэг шаардлага билээ. Хүн хавь ойрынхноо сонирхохоо боливол амьдралдаа ихээхэн бэрхшээлтэй учирч бусдад ч үлэмж хор хүргэдэг. Тийм хүмүүсийн дундаас л бүтэлгүй этгээдүүд төрөн гардаг шүү дээ… Хүнд тавих гол шаардлага түүнд өгч болох агуу их магтаал сайшаал гэмээнэ, тэр бусад хүмүүстэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөж чаддаг байх ёстой, бүх хүнд эе эвийг эрхэмлэн хандаж хайр дурлал, өрх гэрийн цэнгэлтэй дагуул байх явдал мөн”. Өдөр бүр сайн үйлс бүтээ хэмээн доктор Адлер биднээс шаардаж байна. Ингэхэд сайн үйлс гэж юу вэ? Та асууна уу? “Сайн үйлс гэдэг бол өөр хүний нүүр царайнаас баярын инээд цацруулахыг хэлнэ” гэж зөнч мэргэн Магомет айлджээ.


Өдөр болгон сайн үйлс бүтээж байдаг юм бол тэр эрхэм үйлсийг бүтээж байгаа хүнд яагаад гайхамшигтайгаар нөлөөлдөг юм бэ? Өрөөл бусдад сайн сайхныг бэлэглэх гэсэн хүсэл эрмэлзэл сэтгэл зовох, бухимдах, айж түгшихийн үндсэн шалтгаан болдог хувиа бодож довоо шарлуулж явах үзлээс авардаг байна. Өөрийгөө умартаж эрүүл мэнд аз жаргал хоёрыг олж авсан хүмүүсийн ярианаас бүтсэн бүхэл бүтэн ном бичиж чадах байна би. Америкийн тэнгисийн цэргийн флотын нэрд гарсан бүсгүйчүүдийн нэг Маргарет Тейлор Иейтсийн амьдралын тухай өгүүлэлтэй танилцъя л даа. Хатагтай Йейтс роман бичдэг хүн. Гэвч түүний адал явдалт романы нэг нь ч япончууд Перл-Харбор дахь америкийн хөлөг онгоцуудад цохилт өгсөн үйлийн үртэй тэр нэг өглөө түүнд тохиолдсон үнэн түүхийн ядахнаа талд нь хүрэхээр сонирхол төрүүлээгүй билээ. Хатагтай Йейтс зүрхний өвчтэй, жил гаруй тахир татуу байжээ. Хоногийн хорин дөрвөн цагийн хорин хоёрыг хэвтэж өнгөрөөдөг байсан гэдэг. Хамгийн хол явлаа гэхэд нарны онгоцонд орох гэж зарцаараа түшүүлэн цэцэрлэгтээ хүрдэг байсан гэдэг. Тэгэхэд тэрээр бүх насаараа тахир татуу болчихсон юм шиг л санадаг байсан гэж тэр надад ярьсан юм. Япончуудад Перл-Харборыг довтлоогүй бол би хэзээ ч эрүүл болохгүй байсан биз ээ. “Япончууд намайг царцанги байдлаас гаргасан шүү” гэж тэр өгүүлсэн буй. “Дайралтын үеэр бүх зүйл эмх замбараагаа алдаж, ундуй сундуй болсон байв. Миний орны дэргэд шахам нэг бөмбөг дэлбэрч доргионд нь би орноос шидэгдсэн байлаа. Явган болон усан цэргийнхний эхнэр, хүүхдийг бөмбөгдүүлсэн газраас гаргаж сургуулиудад байрлуулахаар цэргийн ачааны машинууд нисэх онгоцны Хикемфилд буудал, Скоуфилд хуаран, агаарын цэргийн Кэниохе-Бей бааз руу яаран давхиж байв. Улаан загалмайн ажилтнууд дүрвэн гарсан хүмүүсийг гэртээ байрлуулах бололцоотой айл байгаа эсэхийг утсаар лавлаж байсан юм. Тэд миний орны дэргэд утас байдгийг мэдэх тул дүрвэх тухай мэдээлэл цэргийн албан хаагчдын ар гэрийнхэнд дамжуулж байхыг надаас хүслээ. Би ч явган хийгээд усан цэргийнхний эхнэр хүүхдүүдийг хаана хаан дбайрлуулсан тухай мэдээ цуглуулж эхэллээ. Гэр орныхоо хаашаа очсоныг мэдье гэвэл надтай холбоо барь гэдэг заавар бүх цэргийн албан хаагчдад өгсөн байлаа. Миний нөхөр хоёрдугаар зэргийн ахмад Роберт Рэлей Йейтс бөмбөгдөлтөд өртөөгүйг төдөлгүй би мэдлээ. Эр нөхөрт нь юу тохиолдсон, үхсэн амьд эсэхийг мэдэхгүй байгаа хүүхнүүдийг би аль болохоор тайвшруулах гэж оролдож байв. Нөхөр нь алагдсан бэлбэсэн хүүхдийн сэтгэлийг засах гэж ч амихандаа баахан үзлээ. Тийм хүүхэн цөөнгүй байсан юм. Флот, тэнгисийн явган цэргийн 2117 офицер, байлдагч алагдаж, 960 хүн сураггүй алга болсон байлаа. Би эхлээд орон дээрээ хэвтэж байгаа утсаар хариу өгдөг байв. Сүүлд нь ажилдаа улайрч, сэтгэл ч хөдлөөд бие хаа муу гэдгээ ч мартчихаад босож, ширээний ард очоод суучихсан байж билээ. Надаас илүү зовж шаналж байгаа хүмүүсийг анхаарсны улмаас би өвчнөө мартаж чадсан байв. Түүнээс хойш би найман цаг унтахдаа л зөвхөн орон дээрээ хэвтдэг боллоо. Хэрэв япончууд Перл-Харборыг довтлоогүй бол би насан туршдаа хагас тахир хатуу татуу хэвээр үлдэх байсан биз ээ. Орон дотроо цаг нөгцөөх нь надад аятайхан байсан. Намайг байнга л асарч тойлж байсан юм. Би ч хар аяндаа л зориг мохож, өвчин эмгэгээс салахын төлөө тэмцэх чадвараа алдсан юм байна лээ. Перл-Харборыг довтолсон нь америкийн түүхэнд аугаа их эмгэнэл боловч миний хувьд хамгийн тэмдэглэлт үйл явдлын нэг болсон юм. Тэр аймшигт хямрал миний мөрөөдөж ч яваагүй хүч чадлыг надад өгч билээ. Би өөрийнхөө зовлонг мартаж бусдыг бодож эхэллээ. Энэ нь минйи амьдрал үлэмж ач холбогдолтой гүн гүнзгий утга санааг


авчирсан юм. Өөрийгөө чагнаж байх цаг гэж надад байхаа болилоо” хэмээн тэрээр үргэлжлүүлэн ярьж билээ. Хэрэв Маргарет Йейтсээс үлгэр авах юм бол сэтгэл мэдрэлийн эмч дээр ирж байгаа хүмүүсийн лав л гуравны нэг нь өөрөө өөрийгөө эмчилж чадах биз ээ. Бусдад туслахсан гэвэл бас эдгэрч чадна. Энэ бол миний үзэл бодол уу? Энэ маань Карл Юнгийн 1 хэлсэнтэй ойролцоо юм. Түүнээс илүү мэдэх хүн бий гэж үү? Тэрээр, “Миний өвчтөнүүдийн гуравны нэг орчим нь мэдрэлийн өвчин гэж онош тавихааргүй байдаг юм”. Өөрөөр хэлбэл, тэд хэн нэг хүн л “тийм болгосон” гэж үзэх дуртай байдаг гэсэн үг. Тэд өөрсдийнхөө хязгаарлагдмал, учир утгагүй, үр ашиггүй амьдралд гоморхохдоо сэтгэл мэдрэлийн эмчид яаран очдог юм. Тэд хашлагын гадна үлдэж өөрөөсөө бусад бүх хүнийг шүүмжилж, ертөнц тэр аяараа өөрийн нь л хэт бэртэгчин хүслээр болох ёстой гэж зогсоол дээр шаардаж зогсдог юм. Ингэхлээр одоо та: “Энэ яриа надад тийм ч гүнзгий сэтгэгдэл төрүүлсэнгүй. Хэрэв би ч гэсэн Перл-Харборд байсансан бол Маргарет Тэйлор Йейтс шиг ажиллах л байсан шүү дээ. Гэтэл би бол огт өөр юм л даа. Би хамгийн ердийн, нэгэн хэвийн амьдралтай хүн шүү дээ. Өдөр болгон найман цаг хүртэл нэг л янзын улиг болсон өнөөх л ажлаа хийнэ. Миний амьдралд нарийн төвөгтэй зүйл тохиолдсон юм алга. Би яаж бусдад туслахсан гэх юм бэ? Яагаад ч заавал туслах ёстой гэж? Тэглээ гээд надад юу ч өгөх юм билээ? .. гэж өөртөө өгүүлэх бүрэн боломжтой боллоо. Үнэнхүү шударга асуулт. Би хариулахыг хичээе. Таны амьдрал нэг хэвийнх гэдэг тань үнээн. Гэвч та өдөр бүр хэн нэг хүнтэй уулзаж учирч байдаггүй бил үү? Та тэдний төлөө юу хийж чадахсан бол? Та зүгээр л хажуугаар нь өнгөрөөд явчихдаг юм уу? Аль эсвэл тэдний сэтгэлийг юу зовоож байгаа бол гэж мэдэхийг хүсдэг үү? Ухаандаа та өдөр болгон шуудан зөөгчтэй уулздаг шүү дээ. Тэр чинь таны захидлыг хүргэж өгөх гэж жилд хэдэн зуун бээр явж байдаг хүн. Та нэг ч удаа гэсэн түүнийг хаана амьдардгийг нь сонирхож, эхнэр хүүхдийн чинь зургийг үзье гэж хүссэн үү? Та түүнээс ажилдаа ядарч байна уу? Ажил чинь уйтгартай санагддаг уу? гэж асууж үзсэн үү? Та өдөр бүр л хүнсний дэлгүүрийн худалдагч, сонин худалдагч, байшингийн буланд байдаг өөрийн тань шаахайг гялалзтал нь тослоод өгдөг гутал цэвэрлэгчтэй уулздаг. Тэд чинь ч гэсэн хүн юм болохоор бүгдээрээ л өөрийн гэсэн асуудал, хүсэл мөрөөдөл, эрмэлзэл зорилготой байгаа шүү дээ. Энэ бүхнийхээ талаар бусадтай санаа сэтгэлээ хуваалцахсан гэж бодож яваа. Гэтэл та нэг ч удаа гэлээ тэдэнд тийм бололцоо олгосон уу? Та хэзээ юм, тэднийг өөрийг нь болон амьдрал ахуйг нь үнэн сэтгэлээсээ сонирхож үзсэн үү? Би энэ тухай л ярих гээд байна шүү дээ. Флоренс Найтингейл ч юм уу, ертөнцийг таны хувийн ертөнцийг сайн сайхан болгох зорилготой нийгмийг өөрчлөн шинэтгэгчдийн талаар өгүүлэх нь алба биш шүү. Та өөрийнхөө харьцаж байгааг хүмүүстэй хамт маргааш ийм ажил хийж эхэлж болох байна. Ингэснээр танд юу өгөх вэ? Их аз жаргал, сэтгэлийн зүйрлэшгүй баяр бахархал авчирна. Үүнийг Аристотель “бэртэгчнээр гэгээрэх” гэж нэрлэсэн юм. Заратуштра, “Бусдын тусын тулд сайн үйлийг хийх нь алба биш, баяр баясгалан юм. Юу гэвэл сайн үйл хүнийг эрүүлжүүлж, улам аз жаргалтай болгодог юм” гэж хэлжээ. Энэчлэн Бенжамын Франклин, “Та бусдад зориулж сайн үйлс бүтээвэл эн тэргүүнд өөртөө сайныг бүтээж буй гэсэн үг мөн” хэмээн энгүүнээр дүгнэсэн буй. Нью-Йорк дахь сэтгэл судлалын төвийн захирал Генри С.Линк “Орчин үеийн сэтгэл судлалын ямар ч нээлт өөрийгөө гаргуунд гаргах юм уу, хэн болохоо харуулах, аз 1

Юнг Карл Густав (1875-1961) Швейцарын сэтгэл судлаач, сэтгэл мэдрэлийн эмч


жаргалаа байлдан олохын зайлшгүй болох тухай шинжлэх ухааны нотолгооноос яагаад ч чухал байж чадахгүй гэж би боддог” хэмээн өгүүлжээ. Бусдын төлөө анхаарал халамж тавих нь зөвхөн өөрийг тань сэтгэлийн зовууриас ангижруулаад зогсохгүй, олон арван найз нөхөдтэй болгож амьдралд сэтгэл хангалуун байхад тань тусална. Яаж? Йелийн их сургуулийн профессор Уилъям Лайон Фелпсээс би нэгэнтээ ингэж асуусан юм. Тэгэхэд тэрээр; “Би зочид буудал, үсчин, дэлгүүрт ороод уулзсан хүн хэн ч байлаа гэсэн заавал нэг аятайхан үг хэлдэг юм. Би хэн ч байлаа гэсэн хувь хүнийх нь хувьд хүндэтгэж, тэр хүн өөрийгөө ямар нэг машины эрэг шураг мэтээр битгий ойлгоосой билээ гэхдээ л аятай таатай үг хэлэхийг хичээдэг юм л даа. Надад үйлчилсэн дэлгүүрийн худалдагчид ая тал засах ч удаа бий. Үс зүс, нүд шүдийг нь магтсан үг хэлнэ. Үсчин бүсгүйгээс бол өдөржин хөл дээрээ зогсоод ядрахгүй юм уу гэж асууна. Түүнээс гадна яаж үсчин болсон, хэдэн жил ажиллаж байгаа, энэ хугацаанд хэдэн арзгар толгойг эв хавд нь оруулж амжив даа хэмээн асуудаг юм. Тоогий нь гаргахад тусалдаг. Тэр мэтчилэн хүнд анхааралтай хандахад хүний царай гэрэлтээд ирэх шиг л болдог юм. Би даалинг минь дөхүүлж өгсөн хүнд талархаж гарыг нь чанга атгадаг . Тэгэхэд уг хүний сэтгэл сэргэж өдөржин баяртай явдаг юм. Зуны нэг их халуун өдөр би галт тэрэгний зоогийн газар өглөөний хоол идэхээр орсонсон. Хүн пиг дүүрсэн вагон улайссан зуух шиг санагдаж, зоргчидыг ч үйлчлэх гэж ихээхэн хүлээлгэж байв. Тэгээд үйлчлэгч хоолны цэс өгөхөд нь би “халуунд халж улайссан галзууханд ажиллаж буй тогооч нарт өнөөдөр тун амаргүй байгаа дээ” гэж хэлсэн юм. Үйлчлэгч эхлээд уурлалаа. Гомдсон аястай үг ч хэлсэн юм. Эхлээд уурлаж байх шиг надад санагдав. “Бүхний дээдэс энэрэлт бурхан минь хүмүүс байнга л хоолны зарга хийх юм. Тэд удаан үйлчилж байна, халуун байна хоолны үнэ их байна гэж цухалдацгаах юм. Би арван есөн жил л энэ гомдол заргыг сонслоо. Харин гал халуун зууханд шарагдсан тогооч нарын зовлонг ойлгосон цорын ганц, анхны хүн болов. Бурхан өршөөж ийм хүн бидэнд олон тааралдаасай билээ …” хэмээн үйлчлэгч өгүүлж билээ. Хар арьст тогоочид миний хүн шиг хандсанд үйлчлэгч гайхсан ажээ. Би тэднийг төмөр замын нарийн төвөгтэй механизмын эрэг шураг биш, амьд хүн шиг үзсэн юм. “Хүмүүс өөртөө өчүүхэн ч гэлээ хүнлэг харьцахыг хүсдэг юм. Гудамжинд сайхан нохой хөтөлсөн хүн тааралдахад заавал ч үгүй талархал илэрхийлдэг. Тэгээд яльгүй өнгөрч явснаа эргээд харахад өнөөх хүн нохойгоо эрхлүүлж зогсдог юм. Сайхан нохой байна гэсэн миний магтаал нохойн эзнээс нохойгоо хайрлах хайрыг улам ч нэмсэн хэрэг шүү дээ. Нэг удаа би Англид том гээгчийн, ухаантай овчарка нохойтой малчинтай тааралдаж билээ. Би нохойг нь шагшин магтаж, тэр тухайгаа малчинд хэлсэн юм. Тэгээд нохойгоо хэрхэн яаж ухаантай болгож чадсан тухайгаа ярьж өгөхгүй юу гэж хүссэн юм. Тэгээд нэлээд холдсон хойноо эргэж харахад нохой нь оцойн суучихаад урд хоёр хөлөө өөрийг нь эрхлүүлэх эзнийхээ мөрөн дээр тавьсан байж билээ. Би малчинтай хэд гурван үг сольж, нохойг нь магтсанд малчны сэтгэл баяссан нь лав. Би нохойг, бас өөрийгөө аз жаргалтай болгосон хэрэг шүү дээ” хэмээн профессор Фелпс нэмж өгүүлсэн юм. Ачаа зөөгчийн гарыг атгаж талархал илэрхийлсэн, халуун улайссан зуухны дэргэд ажиллаж буй тогоочийн зовлонг ойлгож байгаагаа хэлсэн, танихгүй хүний нохойг гудамжинд хараад магтаалын үг хэлсэн тэр хүнийг та дүнсгэр, сэтгэл тавгүй хүн гэж төсөөлж чадна гэж үү дээ? Тийм хүн хий судлалын эмчээс тусламж эрэх үү? Үгүй л болов уу даа. “Сарнай цэцэг бэлэглэсэн хүний гараас сайхан үнэр нь анхилсаар л байдаг” гэсэн хятадыг зүйр үг бий.


Хэрэв та эрэгтэй хүн бол дараах хэдэн мөрийг алгасаарай. Танд сонирхолгүй юм. Энэ нь сэтгэлийн зовуурьтай, зовж шаналж явсан бүсгүй хэд хэдэн хүний зүрх сэтгэлийг булааж чадсан тухай юм л даа. Тэд бүгдээр түүнд хайр зарлажээ. Тэр бүсгүй одоо эмээ болсон. Хэдэн жилийн өмнө би тэднийхээр орж нөхөртэй нь уулзсан юм. Би тэдний хотод лекц унших ёстой байв. Маргааш нь тэрээр намайг унаагаараа галт тэрэгний буудал хүргэж өгсөн юм л даа. Дараагийнх нь буудал Нью-Йорк байв. Бид тавь орчим бээр газар явж зам зуураа хэрхэн найз нөхөдтэй болох тухай яриа дэлгэсэн юм. Аяны маань хань, “ноён Карнеги, би танд нэг юм хэлмээр байна. Энэ тухай би хэнд ч, нөхөртөө ч дурсаагүй юм гэв. (Ингэхэд энэ яриа таны төсөөлж байгаа шиг тийм их сонирхолтой юм биш ээ). Тэрээр Филадельфидээ дээгүүр ордог чинээлэг айлд өсөж хүмүүжсэн гэж байна. “Миний хүүхэд, идэр насны эмгэнэл ядуу зүдүү амьдралд байлаа. Миний үеийн охидын адил тийм хүлээн авалт бид хэзээ ч хийж чадаагүй юм. Надад нүд булаам палааж ч ер байгаагүй. Би нэг л хувцсаа өмсөж өссөн юм. Тэгээд ч таарч тохирох нь ч муу, хэв загвар нь хуучирсан харагддагсан. Түүнээсээ болж сэтгэлээр унаж, ичсэндээ шөнө байнга л уйлдаг байв. Гэвч бүр яадгийгаа алдахын даваан дээр амьдрал өөрөөр эргэлээ. Би үдэшлэг дээр тааралдсан эрчүүдээс юунд сэтгэл нь догдолдог амьдрал ахуйн талаарх үзэл бодол, ирээдүйгээ юу гэж төсөөлж байгааг нь асууж мэдэхээр шийдсэн юм. Хариулт нь сонин байх болов уу гэсэндээ ч би дээрх асуудлуудыг тавьсан юм биш. Гагцхүү хуучин загварын палаажнаасаа тэдний анхаарлыг сарниулахын тулд л тэгсэн юм. Гэвч гайхалтай нь тэдгээр залуу хүмүүсийн миний тухай яриаг их сонсож тэдний амьдралыг хэдийчинээ сайтар мэдэх тутам тэдэнтэй ярилцах гэсэн хүсэл маань улам бүр оргилж байлаа. Өөрийнхөө биеийг өөд нь татахаа хааяа мартах хүртлээ айхавтар сонирхсон байв. Гэвч намайг хамгийн ихээр гайхуулсан зүйл гэвэл, би сайн сонсогч, өөрийнхөө тухай яриач гэж залуучуудыг хөөрөгддөг, тэд аз жаргалтай гэдгээ мэдэрч байсан ч би үе тэнгийнхнийхээ дунд ихээхэн нэрд гарч гурван ч залуу над зэрэг хайр зарласан юм” хэмээн тэр өгүүлж билээ. “Охид оо, залуу хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэж сурагтун!” Эл бүлгийг уншсан зарим хүн лав “Ойр хавийнхнаа анхаарч байх тухай энэ сул яриа тэр аяараа шал дэмий зүйл! гэж бодож байгаа биз ээ. Шашны учир утгагүй мунхруулга! Надад ердөө ч таалагдахгүй байна! Халаасаа гүвчихгүйн тулд би мөнгө олох ёстой. Би амьдралаас бүхнийг авах эрмэлзэлтэй. Тэр дундаа одоо. Гэвч чөтгөр ав гэж, энэ бүхэн чинь эрүү амаа хоосон хавирахын л нэр шүү дээ!” гэж хэлэх биз ээ. За энэ ч яахав, таны өөрийн тань л эрх мэдлийн асуудал. Гэвч хэрэв таных зөв бол хүн төрөлхтний бичгийн түүх эхэлсэн тэр үеийн агуу их гүн ухаантан, шашныг номлогчид, Христос, Хунз, Будда, Платон, Аристотель Сократ, ариун Франциск бүгдээр эндүүрсэн болж таарах уу? Та хэдийгээр тоомсоргүй инээхчээ болж, энд хэдийгээр шашны сэтгэгчдийн тухай яриа болж байгаа ч гэсэн америкийн алдарт шашингүйн үзэлтэн Теодор Драйзерын зөвлөгөөг анхааран сонсохыг хичээцгээе. Драйзерын зөвлөгөөг анхааран сонсохыг хичээцгээе. Драйзер аливаа шашныг үлгэр адил шоолж амьдрал бол “Тэнэг хүний улайран ярьсан ямар ч утгагүй олон үгтэй домог хууч шиг” гэсэн юм. Гэвч Драйзер Христосын нэгэн агуу их сургаалд шүтдэг байжээ. Тэр нь, бусдын төлөө гэдэг сургаал юм”. Тэр (хүн) ахархан богино амьдралдаа ямар нэг ч гэлээ баяр баясгаланг эдлэхийн тулд нөхцөл байдлыг өөрийнхөө төлөө бус, бусдын тусын тулд хэрхэн өөрчлөн сайжруулах талаар бодож төлөвлөдөг байх ёстой. Яагаад гэвэл түүний эдэлж байгаа баяр хөөр тэрээр бусдын өмнөөс хэр баярлаж, бусдууд түүний өмнөөс хэр баярлаж байгаагаас шалтгаалдаг” гэж Драйзер өгүүлсэн буй.


Хэрэв бид “бусдын сайн сайхны төлөө байя” гэж байгаа бол яарах хэрэгтэй. Цаг өнгөрч байна гэж Драйзер шаарджээ. “Энэ замыг би нэг л туулна. Тийм болохоор би яг одоо л ямар нэг аятайхан зүйл, сайн үйл бүтээе. Энэ боломжийг би хойшлуулж ч, алдаж ч болохгүй. Яагаад гэвэл, энэ замыг би дахин хэзээ ч туулахгүй шүү дээ. Тийм болохоор хэрэв та амар төвшин, аз жаргалтай байя гэвэл, Эргэн тойрныхоо хүмүүст анхаарал тавьж өөрийгөө мартагтун. Хэн нэг хүнд баясгалант инээд бэлэглэх сайн үйлийг өдөр бүр бүтээгтүн гэсэн долдугаар мөрдлөгийг биелүүлэгтүн. ДҮГНЭЛТ Мөрдлөг 1. Амгалан тайван, эрэлхэг зоригтой, эрүүл саруул, итгэл найдвартай байх сэтгэлгээгээр оюун ухаанаас дүүргэгтүн. “Бидний амьдрал гэдэг маань түүний тухай бодож байгаа тэр л зүйл шүү дээ. Мөрдлөг 2. Дайсантайгаа тооцоо хийх гэж битгий улайрагтун. Яагаад гэвэл, түүнээс болж та өөртөө илүү их хор хүргэнэ. Генерал Эйзенхауэр шиг өөрийнхөө дургүй хүмүүсийн тухай нэг минут ч гэсэн бүү бодогтун. Мөрдлөг 3. Хариу сайн сайхан үг хэлсэнгүй гэж санаагаар унахын оронд түүнд бэлэн байгтун. Иисус нэг өдөр уяман өвчтэй арван хүнийг эмчилж эрүүл саруул болгосноос ердөө ганцхан нь л баярлаж гялайснаа хэлснийг санагтун. Та яагаад Христосоос илүү баяр талархал хүлээх гээд байна вэ? Аз жаргалтай байх цорын ганц арга бол баяр талархал хүлээгээд суух бус аз жаргалын төлөөнөө сайн үйл бүтээх явдал мөн гэдгийг санагтун. Баярлаж талархах нь хүмүүжлийн үр дүнд тогтох зан чанар мөн. Тиймээс хэрэв та хүүхдүүдээ ач тусыг санадаг хүмүүс болоосой гэж хүсэж байгаа бол тэднийг үүнд сургагтун. Мөрдлөг 4. Болж бүтэхгүй байгаа зүйлийг биш урагштай, амжилтай сайтай яваа юмаа л тооцож байгтун! Мөрдлөг 5. Бусдыг бүү дуурайгтун. Өөрийгөө таньж, байдгаараа л байгтун. “Атаа жөтөө бол бүдүүлэг мунхаг явдал”. “Сохроор дуурайх нь амиа хорлож байгаатай адил юм”. Мөрдлөг 6. Хувь заяа танд нимбэг бэлэглэвэл түүгээр нимбэгийн ундаа хийхийг хичээгтүн. Мөрдлөг 7. Бусдыг бага ч гэлээ баярлуулахын үүднээс өөрийн холбогдолтой болж бүтэхгүй юмыг мартагтун. “Бусдын тусын тулд сайн үйлийг бүтээж байгаа тань юуны өмнө өөртөө тусалж байнаа гэсэн үг юм шүү” Тавдугаар хэсэг


Шүүмжлэлд хэрхэн эмзэглэхгүй байж болох вэ? Арван есдүгээр бүлэг Үхсэн нохойг хэн ч хэзээ ч зоддоггүйг санагтун! Боловсролын салбарын зүтгэлтнүү дийн дунд урьд өмнө хэзээ ч гарч байгаагүй шуугиан дэгдээсэн үйл явдал 1929 онд Америк болсон юм. Эрдэмтэн мэргэд тэр үйл явдлын гэрч болох гэж улс орны өнцөг булан бүрээс Чикагийг зорьж байв. Түүнээс хэдэн жилийн өмнө үйлчлэгч, мод огтлогч, хивс, цагаан хэрэглэл хатаах хэцний утас наймаалагч зэрэг ажил хийж ирсэн Роберт Хатчинс гэдэг залуу Йелийн их сургууль хүрэх замаа зассан байжээ. Одоо түүний үйл ажиллагаагаа эхэлж байснаас хойш ердөө найман жил өнгөрсний эцэст Америкдаа дөрөвдүгээрт ордог Чикагийн их сургуулийн ерөнхийлөгч болжээ. Тэр хэдэн настай бэ? Гуч. Арай ч дээ, настай профессорууд толгой сэгсэрч байв. Номын ертөнцөд шинэ “вундеркинд”-ыг тойрсон бөөн яриа үүслээ. Түүнийг тал талаас нь шүүмжилж байв. Түүнийг ихээхэн залуу, туршлагагүй, тийм учраас боловсролын талаарх үзэл бодол нь харалган сохор юм гэхчлэн хэлэх хэлэхгүйгээр муучилж байлаа. Түүнийг дайрч доромжлоход сонинууд хүртэл оролцжээ. Роберт Мейнард Хатчинс их сургуулийн ерөнхийлөгчийн тушаалд орсон тэр өдөр түүний нэг найз эцэгт нь, “Өнөөдрийн сонины тэргүүн өгүүлэлд таны хүүг дайрч доромжилсныг уншаад би бүр гайхаж гүйцлээ” гэж хэлжээ. Тэгэхэд Робертын эцэг Хатчинс: “Тийм ээ, арай ч хэтрүүлчихсэн юм шиг байна лээ. Гэвч хэн ч хэзээ ч үхсэн нохойг зоддоггүйг санагтун” хэмээн хариу өгчээ. Чухамдаа хүн хэдийчинээ нэрд гарах тутам түүнийг доромжлон гутаагчдын байх төдий чинээ ханадаг. Хунтайж Уэльский, хожим Эдуард наймдугаар хаан (дараа нь бэйс Виндворский) үүнийг өөрийн эрхгүй биеэр амссан хүн. Тэрээр Девоншир дэх Дортмундын коллежид суралцаж байжээ. Тэр коллеж Аннаполис дахь тэнгисийн цэргийн академийн харъяалалд байдаг байжээ. Хунтайз тэгэхэд арван дөрөв л хүрч байв гэнэ. Түүнийг нэг өдөр уйлаад явж байтал нэг офицер тааралдаж яасан ийсэн тухай нь асуужээ. Жаалхүү эхлээд юу ч хэлээгүй боловч төдөлгүй болсон явдлыг тоочсон байна. Ахлах ангийн нэг сонсогч түүнийг зодсон юмсанж. Коллежийн нэгтгэлийн дарга тэднийг дуудаж хунтайж хэдийгээр гомдолгүй гэж байгаа ч гэсэн чухам яагаад хунтайжыг зодох болсон учрыг би мэдмээр байна гэжээ. Ахлах ангийнхан хэсэг түгдэрч аман дотроо ямар нэг юм бувтнах шиг болцгоосноо үнэнээ хэлж буруугаа хүлээцгээсэн байна. Тэд хааны Флотын дарга ахмад болцгоосныхоо дараа залуухан хааныг өөрийг нь нүдэж байсан тухайгаа ярьж байвал мөн догио хэмээн сэтгэцгээжээ. Иймд таныг дайран доромжилж, шударга бус шүүмжлэх аваас таны алдар нэрнээс болж аяндаа тийм юм гардаг гэдгийг санагтун. Энэ нь бас нэгэнтээгүүр та ямар нэгэн хэмжээгээр алдрыг олж олны анхаарал татах болсонтой ч холбоотой юм. Өөрөөсөө илүү боловсролтой бас илүү ихийг амжиж хийсэн хүнийг ад шоо үздэг хүн цөөнгүй. Тухайлбал, би энэ бүлгийг бичиж байхдаа аврах армийг үндэслэгч генерал Уилъям Бутыг шүүмжилсэн нэг эмэгтэйгээс захидал авсан юм. Тэр эмэгтэй, генерал Бутын тухай аятайхан нэвтрүүлэг явуулсан радиогоор үг хэлсэн юм. Тэр эмэгтэй надад юу гэж бичсэн бэ? Тэрээр генерал Бутыг ядуучуудад тусламж болгохоор цуглуулсан найман сая доллараа хувьдаа завшсан


гэж буруутгасан байлаа. Тэр ч үндэсгүй шүүмжлэл байсан л даа. Гэвч тэр эмэгтэй үнэнд тэмүүлсэнгүй. Зүгээр л өөрөөс нь дээшээ гарсан хүний нэр төрийг гутаах гэжээ. Би түүний гүтгэлгийн захидлыг хогийн сав руу базаж хаяад тэр ямар азаар миний эхнэр болсонгүй вэ хэмээн бурханд залбираад л өнгөрч билээ. Би уг захидлаас генерал Бутын тухай юу ч мэдээгүй. Харин тэр эмэгтэйгийн өөрийнх нь тухай их зүйл мэдэж авсан юм. Шопенгауэр олон жилийн тэртээ, “Өөдгүй амьтад агуу их хүмүүсийг энээ тэрээ гэж учир утгагүй дайрч давшилж байж сая л сэтгэл нь ханадаг юм” гэж бичжээ. Йелийн их сургуулийн ерөнхийлөгчийг өөдгүй хүн байсан гэж үзэж болох уу даа. Ганцхан Тимети Дуайт л “АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшсэн хүнийг шүүмжилсэндээ бүх талаар сэтгэл хангалуун байжээ. Тэгээд Йелийн их сургуулийн ерөнхийлөгч тэр хүнийг ерөнхийлөгчөөр сонговол, “Манай эхнэр, охид, хуульчлан баталсан янхны золиос болж, тэд маань тэр дороо нэр нүүрээ алдаж, сэтгэл зүрх нь санаатайгаар бузарлагдаж, даруу төлөв зангаа гээж сайн үйлийг эрхэмлэхээ больж, бурхан хүн хоёрын золиос болно” гэж урьдчилан сануулж байжээ. Бараг л Гитлерийг буруутгаж байсантай адил сонстож байгаа биз? Гэхдээ энэ бол шал өөр хүний тухай яриа шүү дээ. Томас Жефферсоны арай биш биз дээ? Тийм ээ, яг тэр хүн шиг ийм дайралтад өртсөн гээд л та бод доо. Ямар америк “долигонуур этгээд”, “луйварчин”, “бараг л алуурчин” гэдэг нэр хаяг зүүж байсныг та мэдэх үү? Нэгэн сонинд түүний дээр цаазын заазуур зурж, том гээчийн хутга тархи руу нь шаачихсан байгаа шог зураг зурсан нь гарсан байлаа. Түүнийг гудамжаар морьтой явж байхад нь цугласан олон түүнийг хараад инээд ханиад болж, хүмүүс араас нь шүгэлддэг байжээ. Тэр хүн хэн байсан бэ? Жорж Вашингтон. Энэ ч олон арван жилийн өмнө болсон хэрэг л дээ. Түүнээс хойш хүний авир бага ч гэлээ өөрчлөгдөө биз дээ даанчиг. За яахав үзье л дээ. Бидний өмнө судлаач, 1909 оны дөрөвдүгээр сарын 6-нд Умард туйлд хүрч очсон адмирал Пиригийн жишээ байна. Тэрээр нохой хөлөглөсөн явган чаргаар аялсан юм. Эл гавъяатны тухай дэлхий дахинаа бахархал төгс хүлээн авсан билээ. Зуун зууны туршид энэ аугаа их зорилгод хүрэхийн тулд олон эрэлхэг зоригтон зовж зүдэрч, амь насаа алдсан юм. Пири ч өлсөн цангаж, даарч хөрч, золтой л үхчихээгүй ажээ. Хөлийнх нь найман хуруу тэс хөлдсөн учраас мэс засал хийхээс өөр аргагүй болсон байв. Үй түмэн гай гамшиг түүнтэй тааралдаж тэр бүхнээс болж ухаан солиорчих вий хэмээн тэрээр айдаг байжээ. Гэтэл тэнгисийн дээд тушаалын түшмэлүүд Пири нэрд гарч, дэлхий дахинаа алдаршлаа гэж атаа хорсолдоо шатаж үхэх шахаж байсан гээд л бод л доо. Тэгээд ч түүнийг судалгаа шинжилгээний экспедиц гаргахаар баахан мөнгө цуглуулсан, өөрөө “Артикт өөрийнхөө тааваар жаргаж байсан” гэж буруутгажээ. Үнэндээ тэд тэгж л бодоцгоож байж. Хүн хүсвэл юунд ч хамаагүй өөрийгөө гүтгүүлдэг шүү дээ. Пирийг гутааж, үйл ажиллагаанд хориг саад тавих гэсэн тэдний оролдлого асар хүчтэй байсан учраас тэрээр ерөнхийлөгч Мак Кинлийн тушаалаар Артикт дахь аяллаа цааш нь үргэлжлүүлж байжээ. Хэрэв Пири Вашингтон дахь тэнгисийн цэргийн хүчний яаманд ямар нэгэн конторын ажил хийдэг байсан бол тэр их дайралтыг тэсвэрлэн давж чадах байсан уу? Үгүй ээ. Түүний үйл ажиллагаа атаа хорсол төрүүлэхээр тийм чухал байх ч үгүй байсан юм. Генерал Грантыг адмирал Пирийг бодоход бүр ч харгис хэрцгий дайрчээ. Тэрээр 1862 онд Умард нутгийнхан анх удаагаа л дийлээд байсан үед анхныхаа аугаа их шийдвэрлэх ялалтыг байгуулжээ. Нэг л өдрийн дотор байгуулсан тэр гавъяа Грантыг шууд л үндэсний баатар болгож тэр ялалтын суу алдар алс хотын Европт хүртэл дуурсаж тийм агуу их гавъяа байгуулсантай нь холбогдуулан баяр ёслолын байдалтайгаар сүмийн


хонхыг дэлдэж, Мэнээс Миссиписийн эрэг хүртэл түүдэг гал асааж байжээ. Гэсэн хэдий боловч тэрхүү дуулиант ялалт байгуулснаас хойш зургаан долоо хоног өнгөрөхөд Умардын дайны баатар Грант баривчлагдаж армийн командлагчаасаа зайлуулагдсан байна. Грант хорсон гомдохдоо уйлж байсан гэдэг. Генерал У.С.Грант их алдрынхаа дуулиан дарагдах яагаад ч үгүй байхад, юунд баривчлагдав аа? Юуны өмнө тэрээр өөрийнхөө сагсуу бардам дарга нарын атаа хорслыг төрүүлж, хардан сэжиглэгджээ. Хэрэв та шударга бус шүүмжлэлд эмзэглэхгүй байя гэвэл, Шударга бус шүүмжлэл ихэнхдээ ая тал засах хуурамч баг өмссөн байдаг гэдгийг санагтун. Хэн ч хэзээ ч үхсэн нохойг зоддоггүй гэдгийг санагтун гэсэн нэгдүгээр мөрдөгийг мөрдөгтүн! ХОРЬДУГААР БҮЛЭГ ШҮҮМЖЛЭЛ НАМАЙГ ГУТААХ ЁСГҮЙ ГЭЖ БОДОЖ АЖИЛЛАГТУН Бүхнийг тольдогч Мэлмий хэмээн өргөмжлөгдсөн хошууч генерал Смедли Батлертэй би нэгэнтээ уулзан ярилцаж билээ. Түүнийг бас “тамын хөгшин чөтгөр” ч гэж нэрлэдэг юм. Та тэр хүнийг санаж байна уу? Тэр чинь нэгэн цагт нэгдсэн Улсын тэнгисийн явган цэргийг командалж байсан хамгийн хээ шаагүй гялалзсан генералуудын нэг байсан шүү дээ. Батлер бага залуудаа нэрд гарахсан гэж их хичээдэг байсан тухайгаа над ярьсан юм. Бүхэнд сайхан сэтгэгдэл төрүүлэх юмсан гэж бас боддог байжээ. Тэр өдрүүдэд хорхойд хоргүй шүүмжлэгчид хүртэл түүнийг зүгээр орхиогүй гэнэм. Гэвч тэнгисийн явган цэрэгт гучин жил алба хаасан явдал нь түүнийг юуг ч гэлээ дажгүй даах бат бэх арьстан болгожээ. “Над доромжлон гутааж, харааж зүхэж эхлэнгүүтээ л этгээд, хорт могой, яхир амьтан гэдэг нэр хоч зүүсэн юм. Энэ талаар мэргэжсэн хүмүүс намайг гутааж байв. Түүндээ Англи хэлний үгсийн санд байдаг хамаг л муу үгээр хараан зүхэж байсан юм. Тэглээ гээд би түүний нь хэрэгссэн үү? Ердөө ч үгүй! Хэн нэг хүн намайг аашилж загнаж байвал энэ чиньхэн бэ гэдгийг харах гэж би толгойгоо ч эргүүлдэггүй байсан” хэмээн Батлер хуучилсан юм. Бүхнийг тольдогч Мэлмий Батлер гуай шүүмжлэлийг ер юман чинээ тоодоггүй хүн байсан байж магадгүй. Гэвчиг бидний олонх маань өчүүхэн бага ч атугай гомдол зарга, хэл амыг маш эмзэглэн хүлээж авдаг шүү дээ. Олон жилийн өмнө Нью -Йоркийн “Сан” сонины сурвалжлагч насанд хүрэгчд эд зориулсан миний дамжаа дээр үзүүлэх хичээл явуулахаар хүрэлцэн ирснийг санаж байнам. Тэр миний тухай бас миний ажлын талаар дайрсан зохиол бичсэн байв. Тэглээ гээд би тоогоогүй бил үү? Түүнийг би эгээ л доромжлол хэмээн хүлээж авсан юм. Тэгээд ч “Сан” с онины гүйцэтгэх хорооны дарга Жил Хожес руу утасдаж гүжир гүтгэлгийн зохиолтой цуг миний үйл ажиллагааны тухай тодорхой баримттай өгүүлэл нийтлэхийг албан ёсоор шаардсан билээ. Гэмт этгээдийг цээрлүүлэх ёстой гэдэгт би итгэл төгс байсан юм. Тэгж дөвчигнөж байснаа одоо бодохоос ичих ч шиг. Тэр сониныг худалдаж авсан хүмүүсийн тал хувь нь зүгээр л инээд наргиан болгоод өнгөрсөн, тэр тухайд бах нь ханаж


байсан тал хувь нь хэдэн долоо хоногийн дараа тэр өгүүллийг бүрмөсөн мартчихсан байсан гэдгийг би одоо л ухаарч байна. Хүмүүс та нарын тухай, бас миний тухай бодохоо байсан, бид юу ярьсан тухай ер сонирхохгүй байгаа гэдгийг ч одоо би мэдэж байна. Тэд өөрийгөө л борлуулж, өглөөнийхөө цайны өмнө, цай цүүгээ уусныхаа дараа ч гэсэн, шөнө дундаас хойш арван минут х үртэл цаг ямагт өөрийгөө л бодож байгаа шүү дээ. Таныг болон намайг нас нөгчсөн тухай мэдээнээс мянга дахин илүүтэйгээр толгой нь яльгүй өвдөж байгаад л сэтгэл зовно шүү дээ. Хамгийн дотнын зургаан найзын чинь нэг нь таныг гүтгэж, инээдэм болгож, хуурч мэхлэх, араар чинь тавилаа ч гэсэн өөртөө бүү гомдол хураагтун. Тэгснээс Иисус Христост ч тиймэрхүү юм тааралдсаныг дурсан санасан нь дээр. Түүний хамгийн дотнын арван хоёр найзын нэг нь одооны мөнгөний нэгжээр бол арван ес орчим доллартай тэнцэх мөнгөний хахууль авч Христосыг дайсанд барьж өгчээ. Өөр арван хоёр хамгийн дотно найзын нэг нь Христосыг зовлонд уначихаад байхад нь түүнээс нүүрээ буруулж энэ хүнийг огт танихгүй гэж гурван ч удаа мэдүүлэг өгчээ. Зургаагийн нэг нь шүү дээ. Христост тийм л нэг явдал тохиолдсон гэдэг юм. Чингэтэл та бид яахлаараа түүнээс дээгүүр гарах гэж оролддог билээ? Хүмүүс намайг шударга бус шүүмжлэхийг би болиулж чадахгүй ч гэсэн түүнийг хариуцах эсэхээ би л тодорхойлох ёстой гэдгийг би олон жилийн өмнө олж мэдсэн юм. Аливаа шүүмжлэлийг няцаах хэрэгтэй гэж ятгахгүй. Би тэгж боддог ч үгүй. Шударга бус шүүмжлэлийг бол няцаах хэрэгтэй. Шударга бус шүүмжлэлийг хэрхэн няцаадаг тухай нь Элеонара Рузьвельтээс би нэгэнтээ асуусан юм. Тэр эмэгтэй тиймэрх үү шүүмжлэлд нэг бус удаа өртөж ба йсныг аллах бурхан л мэдэх биз ээ. Тухайн үед Цагаан ордонд аж төрдөг байсан бусад эмэгтэйчүүдийг бодоход Элеонорад үнэнч нөхөр гэж үздэггүй, дайсан ч цөөн бус байсан нь лавтай. Тэрээр багадаа хэтэрхий ноомой, хэн юу гээд хэлчих бол хэмээн дандаа айдаг байсан гэж надад ярьсан юм. Тэр шүүмжлэлээс айж Теодор Хузвельтийн эгч авга эгчээсээ зөвлөгөө авдаг байжээ. Тэгээд Элеонора түүнд, “Бай эгч ээ, би ингэмээр л байна. Гэвч хүмүүс ад үзээд унах болов уу гэж айгаад байх юм аа” гэж хэлдэг байжээ. Тэгэхэд Тедди Рузвельт түүний царай өөд эгцлэн ширтсэнээ “Чи өөрөө л зөв гэж үзэж түүндээ итгэж байгаа бол хүмүүс юу гэх бол гэж битгий санаа зов, охин минь” хэмээн өгүүлдэг байжээ. Энэ зөвлөгөө түүнийг Цагаан ордонд байрлах болсон үеэс эхлэн Гибралтарын хад чулуу адил нөмөр нөөлөг болсон ажаам. Аливаа шүүмжлэлээс зайлсхийх цорын ганц арга бол өөрийгөө тавиур дээр байдаг Дрездений шаазан вааран дээж баримал лугаа адилтгах явдал мөн гэж надад хэлсэн юм. “Чамайг юу ч хийлээ гэсэн өөлөхдөө л өөлнө. Тийм болохоор оюун бодло ороо л бол. Чамайг тэгсэн ч тэгээгүй ч ад үзнэ”. Тэрээр Элеонорад ийн зөвлөдөг байжээ. Талийгаач Мэтью С.Брашийг Уолл-Стритийн дөчдүгээр гудамжинд оршдог Америкийн олон улсын корпорацийн ерөнхийлөгч байхад нь би уулзаж шүүмжлэлд хэрхэн ханддаг байсныг нь сонирхсон юм. Тэгэхэд тэрээр надад, “Залуу байхдаа тун сүрхий эмзэглэдэг байлаа. Тэгэхэд би манай байгууллагын б үх ажилчин намайг өө сэвгүй хүн л гэж бодоосой хэмээн хүсдэг байжээ. Тэгж үзэхгүй л бол санаа сэтгэл тавгүйтэж эхэлнэ. Намайг эхэлж буруутгасан хүнтэй ихэнхдээ хэл амаа ололцохыг хичээнэ. Гэтэл түүнтэй зүгээр болчихоод байтал өөр хэн нэгний дүргүйцэлтэй тулгарна. Түүнтэй учир зөвөө олж арай дотносох маягтай болоод байтал үүнд маань гурав дахь нь дургүйцнэ. Тэгээд би өөрийгөө шүүмжлэлд өртүүлэхгүйн тулд намайг гомдоосон хүмүүстэй арга эвээ олох гэж хичээх тусмаа тэр л чинээгээр дайснаа төрүүлээд байна гэдгээ ухаарсан юм. Тиймээс


өөртөө, “Хэрэв чи олны дунд толгойгоо өргөх юм бол чамайг шүүмжилж эхэлнэ. Чи ч түүнд дасах ёстой” гэж хэлж билээ. Энэ надад их тус болсоон. Түүнээс хойш би хэр чинээ минь хүрэлцэх юу л байна тэр бүхнийг хийж гүйцэтгэх эрхийг өөртөө өгч, шударга бус шүүмжлэлийн борооноос намайг халхалж борооны дусалд цамцны минь захыг халтарлуулахгүй учиртай хуучин шүхрээ дэлгэсэн юм”. Димс Тейлор цааш нь нэг алхаж шүүмжлэлийн хур цамцны захыг нь халтаруулж түүний нь шоолж хүмүүс инээвэл ч инээж л байг гэж үзжээ. Тэрээр Нью -Йоркийн ням гаригийн симфони-найрал хөгжмийн концертын завсарлагаагаар радио нэвтрүүлэг хөтөлж байхад нь түүнийг, “Худалч, урвагч, могой, оюуны хомсдолтой амьтан” гэж зүхсэн нэгэн эмэгтэйн захидлыг өгчээ. Дараагийн долоо хоногт ноён Тейлор радиогоор үг хэлж байхдаа тэр захидлыг сая сая сонсогчдод уншиж өгсөн байн. Хэд хоногийн дараа тэрээр мөн л өнөөх эмэгтэйгээс түүнийг худалч, урвагч, могой, оюуны хомсдолтой амьтан гэж үзсээр байгаа тухайгаа бичсэн захидал шинээр хүлээж авсан тухайгаа “Хүмүүс хийгээд хөгжмийн тухай” гэдэг номноо өгүүлсэн байдаг. “Радио нэвтрүүлгээр түүний захидлын талаар дурдсаныг минь тэр эмэгтэй ердөө ч анхаарсангүй дээ гэж бодлоо л доо” хэмээн ноён Тейлор өгүүлж байж билээ. Өөрийг нь доромжилж байхад ер юман чинээ бодоогүй тэр хүнийг бид өөрийн эрхгүй бахархнам. Бид түүний амгалан төрх, гүдэс даруу зан, наргианч байдалд нь бахархнам. Чарлз Шваб Пристоны их сургуулийн хэсэг оюутны өмнө үл хэлж байхдаа өөрийнх нь ган хайлуулах үйлдвэрт ажилладаг хөгшин германы хэлсэн үг түүний амьдралд хамгийн том сургууль болсон тухай дурсан ярьжээ. Мөнөөх герман нэг удаа дайн байлдааны сэдвээр бусад ажилчидтай айхавтар маргаж цаадуул нь түүнийг ус руу аваад шидчихэж гэнэ. Тэрээр шал нойтон, шавар шавхай болчихсон амьтан миний өрөөнд орж ирсэн юм. Тэгээд би түүнээс, “Таныг юу гэж хэлчихлээр нь цаадуул чинь ус руу хаяж байгаа юм бэ?” гэсэн асуусан юм. тэр “Би ердөө л инээ сэн юм” хэмээн хариулж билээ. Ноён Шваб хөгшин германы “Ердөө л инээх” гэдэг үгийг өөрийн уриа дуудлага болгожээ. Та шударга бус шүүмжлэлийн бай болсон тохиолдолд энэ уриа онцгой ач холбогдолтой юм. Адраад байгаа хүнд хариу үг хэлж болно, зүгээр л “зөвхө н инээсэн” хүнд юу ч гэж хэлэх юм билээ дээ. Линкольн өөрийг нь улаан цайм шүүмжилж байсан хүмүүсийг ухаангүй амьтад гэж ухаараагүйсэн бол Иргэний дайны хамаг хүнд хүчрийг үүрэн гарч чадахгүй байсан биз ээ. тэрээр, “Хэрэв би чамайг дайрч доромжилсон болгонд хариу өгөхөө байг гэхэд уншиж танилцаад байсан бол өөр юу ч чадахгүй байсан биз ээ. Би чадах бүхнээ бараг бүгдийг нь хийж байнам. Эцсээ хүртэл тэгж л ажиллах бодолтой. Эцэстээ амжилт олбол намайг эсэргүүцсэн бүх дайралт ямар ч утга учиргүй зүйл болно. Хэрэв би балрах учиртай аваас арван бурхан ч миний зөв байсан гэж зүтгээд юу ч өөрчлөгдөхгүй” гэж өгүүлсэн буй. Иймд таныг бас намайг шударга бусаар зэмлэж байгаа аваа, юу л чадах тэр бүхнээ хий. Дараа нь таныг шүүмжлэлийн борооноос хамгаалах хуучин шүхрэ э дэлгээрэй. Тэгсэн цагт хурын хүйтэн дусал цамцны чинь захыг халтартуулахгүй гэсэн хоёрдугаар мөрдлөгийг санацгаая. ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ МИНИЙ БОЛЧИМГҮЙ ЯВДАЛ


Миний хувийн архивт “МБЯ” гэсэн томъёотой хавтаснууд байдаг. Миний болчимгүй явдал гэхийг “МБЯ” гэж товчилсон юм. Өөрийнхөө буруугаас болж ямар болчимгүй юм хийсэн тухай тэмдэглэл тэдгээр хавтаснуудад буй билээ. Хааяа би тэдгээрээс нарийн бичгийн даргадаа дуудаж бичүүлэх боловч тэдгээр маань даанч тэнэг, болхи учраас ичихдээ өөрөө бичдэг юм. Би одоо ч гэсэн арван таван жилийн өмнө “МБЯ” гэсэн бичигтэй хавтсанд миний хийсэн Дейл Карнегийн тухай шүүмжлэлтэй бичлэгийг дурсаж чадах буюу. Хэрэв би өөрөө өөртөө туйлын үнэнч байсансан бол миний болчимгүй явдлын тухай тэмдэглэлтэй хавтас аль хэдийн үдээсээрээ ханзарчихсан байх байсан буй заа. Тийм болохоор би Саул хаан бараг хорин зууны тэртээ “Би тэнэглэж их нүгэл хийжээ” гэж айлдсаныг давтах бүрэн эрхтэй биз ээ. “МБЯ” гэсэн бичигтэй тэдгээр хавтаснуудыг гарган ирж дотор нь байгаа өөрийн тухай шүүмжл элтэй өгүүллүүдийг уншихад өмнө минь байгаа хамгийн нарийн төвөгтэй асуудал – Дейл Карнегийг удирдан залах асуудлыг шийдвэрлэхэд минь тусалдаг юм. Би цагтаа өөрийн бурууг бусдад тохох дуртай нэгэн байжээ. Харин хожим нас ахихын хэрээр арай ч ухаажиж надад тохиолдсон ихэнх гай барцадын гол буруутан нь би өөрөө гэдгээ ойлгож билээ. Хүн ч нас ахисан хойноо л гэмээ ойлгодог юм шив дээ. Напольон Ариун Еленагийн арал дээр байхдаа, “Миний сүйрэлд хэн ч буруугүй, би өөрөө л буруутай. Миний эмгэнэлт хувь заяаны шалтгаан, миний заналт дайсан бол би өөрөө юм” гэж өгүүлсэн буй. Өөрийгөө хэнтэй ч зүйрлэшгүйгээр удирдан залж, өөртөө үнэлэлт дүгнэлт өгч чаддаг байсан миний сайн мэдэх нэг хүний тухай та нарт ярьж өгөхийг минь зөвшөөрнө үү? Түүнийг Х. П. Хауэлл гэдэг юм. 1 944 оны долдугаар сарын 31-нд Нью-Йорк дахь “Амбас садор” буурчийн газрын эмийн санд түүнийг зуурдаар нас нөгчсөн тухай мэдээ тархахад Уолл-Стрит гудамж тэр аяараа донсолж билээ. Юун гэвэл тэрээр, америкийн санхүүгийн ертөнцийн нэрд гарсан зүтгэлтнүүдийн н эг, Уолл-Стрит гудамжны 56 дугаар байшинд байдаг итгэмжлэх үүрэгтэй үндэсний худалдааны банк пүүсийн удирдах газрын дарга, бусад хэд хэдэн томоохон корпорацийн захирал байсан юм. Тэрээр залуудаа тийм ч өндөр боловсрол эзэмшээгүй гэдэг. Хауэлл эхлээд тосгон ы мухлагт худалдагчаар ажиллаж, дараа нь “Ю. С. Стил” гэдэг томоохон ган хайлуулах компанийн зарлагыг хуваарилагч болж тэндээсээ улам өндөр албан тушаалд дэвшиж хүчирхжээ. “Олон жил би өдрийн туршид болсон бүх уулзалтын тухай тэмдэглэл хөтөлж ирлээ” хэмээн ноён Хауэлл надад ярьж амжилтын тань нууц юунд оршино гэж та үзэж байна вэ? гэж намайг асуухад, бямба гаригийн үдэш намайг өөрийгөө шалгаж тэнсэн, үйл ажиллагаагаа эргэж харж үнэлэлт дүгнэлт өгдөг гэдгийг манай гэр бүлийнхэн мэддэг болохоор тэр цаг хугацааг ердөө ч тооцдоггүй юм. Үдийн хоолны дараа ганцаараа суугаад уулзалтынхаа дэвтрийг дэлгэж долоо хоногийн туршид болсон ярицлага, з өвлөгөөн, хуралдааны тэмдэглэлийг эргэн хардаг юм. Тэгээд, энэ удаа би ямар алдаа гаргасан бэ? Зөв зүйтэй юу хийв? Яавал ил үү вэ? гэж өөрөөсөө асуудаг юм. Үйл ажиллагааны минь долоо хоногийн тойм заримдаа урам хугалах нь ч бий. Бүдүүлэг алдаа гаргасандаа ч хааяа гайхдаг. Гэвч тэр алдаа жилээс жилд улам цөөрдөг юм. Энэхүү өөрөө өөрийгөө үнэлэх систем миний хийж гүйцэтгэснээс ил үү их зүйлийг надад өгдөг юм” хэмээн өгүүлж билээ. Х. П. Хауэлл Бен Франклины өөртөө дүгнэлт хийх үзэл санааг зээлдсэн ч байж магадгүй л дээ. Франклин бямба гаригийн үдэш болохыг хүлээдэггүй, орой бүр өөрөө өөртэйгөө эрчимтэй ажилладаг байжээ. Тэр өөрөөсө ө арван гурван ноцтой дутагдал олжээ. Түүний гурав нь цагийг үр ашиггүй өнгөрөөдөг, аахар шаахар юманд санаа зовдог,


маргаж сөргөлдөх дуртай эдгээр болой. Хэрэв эдгээр дутагдлаа эс арилгавал амжилт олохгүй гэдгээ ухаантай өвгөн Франклин ойлгожээ. Тийм учра ас долоо хоногийн турш нэг өдрийг тэдгээр дутагдлын нэгтэй тэмцэхэд зориулж тэмдэглэл хөтөлж түүн дээрээ тэр өдөр хэн нь хэнээ дийлсэн тухай бичдэг байжээ. Маргааш нь өөрийнхөө дутагдлаас өөр нэгийг сонгон авч яг л боксчин шиг бээлийгээ өмсөж харангын дуун аар дэвжээн дээр гардаг байсан аж. Франклин өдөр бүр дутагдалтайгаа тийнхүү тэмцсээр хоёр жилийн нүүр үзжээ. Тэрээр нэгэн цагт Америкийн төрүүлсэн хамгийн хүндтэй, нөлөө бүхий хүний нэг болсонд гайхах юун! “Ямар ч хүн өдөрт наад зах нь таван минут тэнэг занд автдаг. Энэ хязгаарыг өсгөчихгүй байхад л цэцэн мэргэн оршном бүлгээ” хэмээн Элберт Хаббард өгүүлсэн буй. Өчүүхэн бодолтон ер шүүмжлэл гэхээргүй юманд гуньж гутардаг бол ухаантай хүн өөрийг нь баалж, өөлж байгаа тэр хүнээс ямар нэг юм сурч авахыг эрм элзэж “дэргэдүүрээ өнгөрчихгүйг” хичээдэг байна. Уолт Уитмен энэ санааг “Та өөрийг тань хөөргөдөн магтаж, сайхан сэтгэгдэл төрүүлсэн, өөртөө зам тавьж өгч байгаа хүнээс л сургамж авдаг биз дээ? Харин та, өөрийг тань няцааж, үзэжн ядаж, зам дээр чинь хөндөл сөн хүнээс, аугаа их сургамж авах гэж оролдож үзсэн үү?” хэмээн илэрхийлжээ. Дайснууд биднийг, бидний үйл ажиллагааг шүүмжилдэг гэж хүлээх хэрэг юу байна? Яагаад тэднээс түрүүлж болохгүй гэж? Өөрийгөө хамгийн догшин шүүмжлэгч болгоцгооё л доо. Тэгээд дайснуудаасаа өрсөж өөрийнхөө сул талыг илрүүлэн засъя. Чарлз Дарвин яг тэгсэн гэдэг. Үнэндээ тэрээр арван таван жил өөрөө өөрийгөө шүүмжилжээ. Дарвин “Дүрсийн үүсэл” гэдэг мөнхийн номынхоо гар бичмэлийг дуусгаад байхдаа амьдралын үүслийн тухай хувьсгалт бари мтлалаа хэвлэгдэхэд оюуны болон шашны ертөнцийг доргиох болно гэдгийг мэдэж байжээ. Тэрээр өөрөө өөрийнхөө шүүмжлэгч болж, тунгаан бодсоны эцэст элдвийн эргэлзлээс ангижирч, оюун дүгнэлтээ шүүмжилж арван таван жил алдаж оносноо дэнсэлжээ. Хэн нэг хүн таны г “Хараал идсэн тэнэг амьтан” гэж аашилж гэж бодъё л доо. Та уурлах у? Дургүйцэх үү? Тэгвэл Линкольн яасан гээч. Линкольны цэргийн сайд Эдвард М. Стэнтэн нэг удаа түүнийг “хараал идсэн тэнэг амьтан” гэж нэрлэжээ. Линкольныг ажилд нь хөндлөнгөөс оролцоод б айна гэж Стэнтоны дургүй хүрч л дээ. Линкольн нэг улс төрийн бэртэгчний санаанд нийцүүлэх гэж хэд хэдэн хороог шилжүүлэн байрлуулах тушаалд гарын үсэг зуржээ. Гэтэл Стэнтон Линкольн тушаалыг биелүүлэхээс татгалзаад зогссонгүй түүнийг ийм тушаалд гарын үсэг зурж байдаг хараал идсэн тэнэг амьтан гэж зүхжээ. Тэгээд юу болсон бэ? Стэнтоны хэлсэн үгийг Линкольнд уламжлахад тэрээр, “Хэрэв Стэнтон намайг тэгж хэлж байгаа бол би тийм л хүн байлгүй дээ. Түүнийх ихэнхдээ зөв байдаг. Би өөрөө л учрыг нь олохоос” хэмээ н хариулжээ. Линкольн ч Стэнтон дээр яваад очиж, Стэнтон түүнд алдаатай шийдвэр гаргажээ гэдгийг нь ойлгуулж, Линкольн шийдвэрээ цуцалжээ. Линкольн өөрийнх нь үйл ажиллагааг шүүмжилсэн шүүмжлэл үнэн, магадтай, сайн санаж хэлсэн байвал талархан хүлээж авдаг байжээ. Та бид ч гэсэн тиймэрхүү шүүмжлэлийг хэдийгээр дөрвөөс гурав нь зөв зүйтэй байдаг гэж итгэж чаддаггүй ч гэсэн талархан хүлээж авах ёстой бус уу? Наад зах нь л гэхэд Теодор Рузвельт Цагаан ордонд байхдаа тэгж л здэг байсан шүү дээ. Манай үеийн хамгийн гүнзгий сэтгэгч Эйнштейн өөрийнхөө дүгнэлтийн ерэн есөн хувь нь алдаатай гэж үздэг байжээ! “Бидний тухай дайснуудын маань санал бидний өөрсдийн бодлогоос илүү үнэнд ойртож очсон байдаг” гэж Ларошфуко өгүүлсэн бий.


Энэ үг үнэмшигдэх нь маш ховор гэд гийг би мэдэж байна л даа. Гэвч хэрэв хэн нэг нь намайг шүүмжилж эхэлбэл би энэ чинь юу билээ гэхийн оронд яагаад надад ийм үг хэлэх болов хэмээн өчүүхэн ч эргэцүүлэлгүйгээр шууд л өөрийгөө хамгаалж эхэлдэг шүү дээ. Тэр тоолонд би дандаа таагүй байдаг. Бид бүгдээр шүүмжлэлд дургүйцэж үнэхээр сайшаахаар юм хийж ч хийгээгүй ч хүн магтаж л байвал болж байдаг зантай билээ. Бид учир шалтгааныг гаргаж сураагүй, сэтгэл хөдлөлдөө л автагдан байдаг шүү дээ. Бидний учир шалтгаан гэдэг сэтгэл хөдлөлийн ёроолгүй давлаг аат бараан тэнгист хаашаа л бол хаашаа дайвалүан хөвж яваа завийг санагдуулдаг юм биш үү. Бидний олонх маань өөрийгөө хэт үнэлдэг гэмтэй. Харин дөчин жилийн дараа одоо ямар байснаа бодоод шоолон инээж байж магадгүй. “Америкийн жижиг хотын сонины газрын тү үхэнд хамгийн алдартай хүн Уилъям Аллен Уайт таван жилийн өмнө залуу хүн ямар байсан тухай “подгор… хачин тэнэг.. ихэмсэг зантай, дүрэмдэгч… маадгар байдалтай харгис үзэлтэн…” хэмээн дурсан бичжээ. Одоогийнхоо байдлыг хорин жилийн дараа та бид ч гэсэн иймэрхүү үгээр дүрслэн бичих ч юм уу, тун ч магадгүй хэн мэдлээ. Хэрэв таныг шударга бус шүүмжилбэл яах тухай түрүүчийн бүлгүүдэд өгүүлсэн билээ. Өөрийг тань шударга бус шүүн хэлэлцэж байна гэж та бодоод уур тань хүрвэл түр бодолхийлж “Байз, байз… Би чинь төг с хүн биш шүү. Эйнштейн ерэн өсөн хувь алдаж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байсан юм чинь, би наад зах нь наян хувийн алдаа гаргаж байж магадгүй биш үү? Би энэ шүүмжлэлийг зөвшөөрвөл болохгүй юм уу? Тэгвэл би түүнд баярлаж түүнээс өөртөө ашигтай зүйлийг ту сган авах ёстой биз дээ?” гэж өөртөө хэлээрэй гэдгийг л нэмж өгүүлье. “Пепсодент” компанийн ерөнхийлөгч Чарлз Лакман Боб Хаупын радиогоор үг хэлэх ажилд зориулж жил тутам сая доллар зарлагаддаг байжээ. Мөнөөх хөтөлбөрийн талаар санал онолоо бичсэн олон захидал түүнд ирдэг байсан гэдэг. Гэтэл тэрээр магтаж сайшаасан захидлыг уншилгүй шүүмжлэлтэй захиа ирүүлэхийг шаарддаг байжээ. Тийм захидлаас л ашигтай зөвлөгөө олж үзнэ гэж тэр мэддэг байж л дээ. “Форд” компанийн удирдагчид үйл ажиллагааныхаа дутагдлыг ол ж харахыг эрмэлзжээ. Тэгээд компанийн ажилчдын дунд санал асуулга явуулж үйлдвэр, захиргааны байгууллагыг шүүмжлэхийг санал болгосон байна. Би бас өөрийгөө шүүмжлэх гэдэг, саван худалдаалах төлөөлөгч байсан нэг хүнийг таньдаг юм. Түүнийг “Колгейт” пүүсийн саванг эхэлж худалдаж байхад захиалагч цөөн байсан гэнэ. Тэгээд ч ажилгүй болчих вий хэмээн айдаг байжээ. Савангийн чанар сайн, үнэ нь ч тийм их биш гэдгийг тэрээр мэдэх учраас шалтгаан нь надад өөрт минь л байна гэж үзсэн аж. Гэрээр хэлэлцээр хийж амжаагүй үедээ орон сууцуудыг тойрон явж юун дээр алдсан тухайгаа тайлбарлахыг хичээдэг байжээ. Мань хүн баахан бүрхэгдүү яриад байсан юм болов уу? Эсвэл идэвх санаачилга дутаа юу? Тэрээр хааяа барааг б өөнөөр худалддаг нэг итгэсэн хүн дээрээ ирж, “Би энэ удаа са ван авна уу гэж тан дээр ирсэнгүй ээ. Намайг шүүмжил, зөвлөгөө өгөөч гэж ирлээ. Хэдэн минутын өмнө би танд саван зарах гэж байхдаа алдаж эндсэн зүйл байгаа бол түүнийг хэлж өгвөл би танд үнэнээсээ баярлах байна. Та намайг бодоход туршлагатай, ажил тань ч урагштай яваа хүн. За намайг шүүмжлээд өг. Та үнэнээсээ хэл. Битгий санаа зов” гэж өгүүлдэг байжээ. Тэгээд ч тэрээр олон анд нөхөр, үнэнч зөвлөгчтэй болжээ. Тэр хүн тэгээд цаашдаа яасан бол? Одоо тэр “Колгейт -палмолив-пит соун” пүүсийн ерөнхийлөгчөөр ажил лаж байна. Тус пүүс саван үйлдвэрлэх талаараа дэлхийд хамгийн том үйлдвэрийн нэг юм. Түүний нэр Э. Х. Литтл. Өнгөрсөн жил ердөө арван дөрвөн хүн л түүнээс илүү орлого олжээ. Түүний жилийн орлого нь 240141 доллар. Х. П. Хауэлл, Бен


Франклин, Э. Х. Литтл шиг ажиллахын тулд заавал их гарын хүн байх шаардлагатай юу. Одоо биднийг хэн ч хараагүй байхад бид өөрсдийгөө тольдож, би тэр пүүст таарч байхад бид өөрсдийгөө тольдож, би тэр пүүст таарч байна уу гэж яагаад өөрөөсөө асууж болохгүй гэж! Шүүмжлэлд эмзэглэхгү йн тулд, Болчимгүй юм хийсэн бол түүнийхээ жагсаалтыг гаргаж, өөрийгөө шүүмжлэгтүн. Бид чинь төгс болчихоогүй болохоор Э. Х. Литтлийн адилаар бусдаас ашигтай, санаа авмаар шударга шүүмжлэл шаардагтун гэсэн гуравдугаар мөрдлөгийг мөрдөгтүн. ДҮГНЭЛТ Мөрдлөг 1.

Шударга бус шүүмжлэл найрсаг үгээр халхлагдсан байх нь олонтаа. Тийм шүүмжлэл танд атаа хорсол төрүүлэх нь бий. Хэн ч хэзээ ч үхсэн нохойг зоддоггүй гэдгийг санагтун.

Мөрдлөг 2.

Хүч хүрэх бүхнээ хийж гүйцэтгэгтүн. Дараа нь хуучин ч гэлээ шүхрээ дэлгэгтүн. Борооны дусал таны зах дээр бус түүн дээр орж байг.

Мөрдлөг 3.

үйлдлийнхээ жагсаалтыг гаргаж, өөрийгөө Болчимгүй шүүмжлэгтүн. Бид чинь төгс болчихоогүй болохоор Э. Х. Литтлийн адилаар бусдаас ашигтай, санаа авмаар, шударга шүүмжлэлийг шаардагтун.

Зургадугаар хэсэг Ядаргаа тайлж, сэтгэл тайвшрах бас тамир тэнхээ суулгаж, сайхан ааш зантай болгоход хэрэгтэй зургаан мөрдлөг Хорин хоёрдугаар бүлэг Өдөр тутмын идэвхтэй амьдралд цаг нэмэхүй Сэтгэлийн зовлонг даван туулахад зориулсан номд би яагаад ядрахгүй байх тухай бүлэг бичих болов оо? Үүнд хариулах амархаан. Юу гэвэл, ядарснаас болж бид санаа сэтгэл үймэрч, наад зах нь л гэхэд тав тух алддаг билээ. Аль ч анагаахын сургуулийн оюутан бусад зуун өвчний тухай байг гэхэд ядарснаас болж биеи йн эсэргүүцэл суларч ханиад томуунд амархан автагддаг гэж хэлнэ. Аль ч хий судлалын эмч ч гэсэн ядарснаас болж сэтгэл хямарч, тав тух алдан, аймхай цочимтой болдог хэмээн хэлэх бий. Тиймээс ядаргааг тайлж чадвал сэтгэлийн зовлонг даван туулахад тусална. Би “Сэтгэлийн зовлонг даван туулахад тусална гэж яагаад хэлэв?” Энэ бол их з өөлнөөр хэлж буй үг шүү. Доктор Эдмунд Жекобсон энэ талаар их ажил хийсэн хүн. Тэрээр бие сульдахтай холбоотой “Алгуурхан тэнхээрэхүй”, “Тэнхэрэх ёстой” гэсэн хоёр ном бичиж Чикагий н их сургуулийн эмнэлэг физиологийн лабораторийн захирлын хувьд тайвшралыг эмчилгээний арга болгон хэрэглэх судалгааг олон жил хийжээ. Тэгээд ч сэтгэл мэдрэлийн ямар ч түгшүүрийг сайтар тайвшруулах замаар арилгаж болно хэмээн баталсан юм. Өөрөөр хэлбэл та тайвширч чадвал сэтгэлийн зовуур алга болно гэсэн үг. Иймд ядаргаа тайлж,


сэтгэл тайвшрах, нэгдүгээр мөрдлөг гэвэл байнга амрах явдал мөн. Ядарснаа мэдэхээс өмнө амарч байгтун. Амралт яагаад чухал юм бэ? Яагаад гэвэл хүн ядрах нь маш хурдан. Хуурай замын цэрэгт олон жил алба хаасан хатуужил сайтай залуу хүмүүс хүртэл аяны хүнд үүргэвчээсээ салж цаг тутам арван минут амраад байвал аян даах тэсвэр тэвчээр нь нэмэгддэгийг Америкийн Нэгдсэн Улсын хуурай замын цэргүүд дээр хийсэн олон жилийн судалгааны дүн хару улжээ. Тиймээс армид ингэхийг тэднээс шаарддаг байна. Та ч гэсэн тэгж болно шүү дээ. Таны зүрх өдөр бүр төмөр замын бүхэл бүтэн цистерт дүүргэх хэмжээний цусыг бүх биед шахаж байдгийг санагтун. Бас гурван тохойн өндөр тавцан дээрээс хорин тонн нүүр хүрзээр ачихтай тэнцэх эрчим хүч хорин дөрвөн цагт зарцуулж байдгийг бодогтун. Зүрх маань энэ их ажлыг хийсээр тавь, дал магадгүй есөн жил амьдарна шүү дээ. Тэгтэл ийм үлэмж ачааллыг хэрхэн даах билээ? Харвардын их сургуулийн анагаах ухааны факультетын профессор, доктор Уолтер Б.Кэннон үүнийг тайлбарлаж байна. Тэрээр “Ихэнх хүн зүрх цаг үргэлж ажилладаг хэмээн боддог. Гэтэл тийм биш, зүрх цохилох зуураа тодорхой хугацаанд амарч байдаг юм. Минутад дал цохилох зүрх хорин дөрвөн цагийн ердөө есөд нь ажилладаг. Нийтдэ э арван таван цаг амардаг юм” хэмээн өгүүлжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Унистон Черчилль дал орчим настай байв. Гэвч Британийн эзэмшлийг цэргээр хүчирхэгжүүлэх ажлыг жилээс жилд удирдан өдөрт арван зургаан цаг ажиллаж чаддаг байжээ. Гайхалтай байгаа биз. Нууц нь юунд байна вэ? Өглөө бүр тэрээр орондоо арван нэгэн цаг хүртэл ажилладаг байсан ажээ. Энэ хугацаанд сонин уншиж, тушаалаа хэлж бичүүлэн утсаар ярьж, чухал зөвлөгөөн хийлгэдэг байжээ. Өглөөний зоог барьсныхаа дараа дахин цаг унтаж, үдэш дахин ор ондоо орж, оройн найман цагт иддэг үдийн хоолныхоо өмнө хоёр цаг унтдаг байсан гэдэг. Тэр ядаргаанаас болж эмчлүүлж байсангүй. Эмчлүлэх ч шаардлага түүнд байсангүй аж. Тэрээр ядаргаагаа гаргаж чаддаг байжээ. Байнга амарч байсны ачаар сэргэлэн цовоо байж, шөнө дунд хүртэл ажиллаж байддаг байсан байна. Алдарт Жон Д.Рокфеллер хоёр зүйлээр алдаршсан хүн байлаа. Тэрээр ертөнцөд хамгийн их эд баялаг хуримтлуулж, ерэн найм насалсан юм. Тэр хэрхэн ингэж чадсан бэ? Гол шалтгаан нь тэднийх удмаараа урт насалдан хүмүүс байсан байж магадгүй. Өөр нэг шалтгаан гэвэл тэрээр ажлынхаа өрөөнд өдөр дунд хагас цаг унтдаг зуршилтай байжээ. Тэрээр дэртэй диван дээрээ унтана, түүнийг тийнхүү амарч байхад хэн ч, ерөнхийлөгч хүртэл утсаар дуудаж төвддөггүй байсан гэдэг! Даниэл У.Жоссемен, “Яагаад ядардаг билээ?” гэдэг алдарт номоо “Амралт бол юу ч хийхгүй байхын нэр огт биш. Амралт бол засал мөн” гэжээ. Түр амралт тийм сэргээх чадвартай байдаг учир таван минут дуг хийгээд авахад л ядаргаа арилах шиг болдог байна. Хэрэв би тоглохын ө мнө өдөр унтдаггүй байсансан бол тав дахь бөмбөгөө давуулаад л тамирдах байсан хэмээн бейсболын нэрд гарсан хаан Конни Манк надад ярьж билээ. Хэрэв тэр ядаж таван минут унтаж амжсан бол нэг удаа хоёр ч удаа огтын ядрахгүй тоглож чаддаг байжээ. Цагаан ордонд арван хоёр жил болохдоо тэр их зүдэтгээт үйл ажиллагааг хэрхэн явуулж амжиж байсан тухай Элеонора Рузвельтээс асуухад тэрээр аливаа уулзалтад оролцох, үг хэлэхийн өмнө сандал дээр суух юм уу, дуртай диван дээр хажуулж хорин минут сайхан амсхийдэг байсан хэмээн хариулж билээ. Саяхан би Жин Отритой уулзаж ярилцлаа. Бид “Мэдисон сквер гарден” гэдэг сургууль хийдэг өрөөнд нь сууж байв. Тэрээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гол илбэчин байсан юм. Мөнөөх өрөөнд нь нэг аяны ор байж байх юм.


“Наад дээр чинь өдөрт унтдаг юмаа. Тоглолтын завсарлагаагаар нэг цаг унтана. Голливудэд киноны зураг авахуулж байхдаа том зөөлөн буйдан дээр нэг сайхан амсхийдэгсэн. Дараа нь өдөрт хоёр гурван удаа арав арван минут дугхийчихнэ. Тэгсэн цагт тамир тэнхээ ч сайхан сэлбэгдчихнэ шүү дээ” гэж хэлж билээ. Ядрахыг мэддэггүй, тэсвэр тэвчээртэй чанарыг унтъя гэсэн цагтаа унтдаг байсны ачаар л олж авсан юм би хэмээн Эдисон ярьдаг байжээ. Би Генри Фордтой бараг ная хүрэх гэж байхад нь уулзаж ярилцсан юм. Түүний гялалзсан, сэргэлэн цогтой царай надад гайхалтай санагдаж байлаа. Нууц нь юунд байгааг асуухад, “Суумаар үед би хэзээ ч зогсдоггүй, хэвтмээр үед хэзээ ч суудаггүй” хэмээн хариулж билээ. “Орчин үеийн сурган хүмүүжүүлэх ухааны эцэг Хорас Мэнн нас дээр гарсан хойноо яг л ийм маягтай амьдарчээ. Тэрээр Аниохсын коллежийн захирал байхдаа дэртэй буйдан дээр тухлан суугаад оюутнуудтай ярилцдаг байжээ. Голливудын нэг кино найруулагчийг би тэр маягаар өөрөө нэг туршаад үзэхгүй юу гэж ятгаж ч үзлээ. Тэгэхэд тэрээр гайхамшигтай үр дү н гарсан гэж байсан юм. “Метро – Голдин – Мэиэр” кино пүүсийн нэрд гарсан найруулагчдын нэг Жек Чертокийн тухай л ярьж байгаа маань энэ л дээ. Черток хэдэн жилийн өмнө над дээр ирэхдээ “МГМ” -ийн богино хэмжээний киноны хэлтсийн дарга байсан юм. Туйлдталаа ядарч хүч тамир ч гэж юмгүй болсон байлаа. Тамир суулгадаг эм, амин дэм, эмийн бэлдмэл гээд есөн шидийн юм л уулаа. Ердөө ч нэмэр алга хэмээн ярьж байв. Өдөр болгон амарч бай гэж би түүнд зөвлөсөн юм. Яаж? Өрөөндөө дэртэй буйдан тавьчихаад найруулагчтайгаа ажил төрлөө зөвлөн ярилцах үедээ хажуулан амсхийж бай. Түүнээс хойш хоёр жилийн дараа уулзахад тэрээр “Ёстой мундаг. Миний хувийн эмч нар ч ингэж ярьж байгаагүй шүү. Өмнө нь богино хэмжээний киноны сэдвийг хэлэлцэх үеэр сандал дээр арай чүү л гэж суудаг байсан юм. Одоо уг зөвлөгөөнийг өрөөндөө, дэртэй буйдан дээр тайван суугаад хийдэг боллоо. Хорин жилийн хугацаанд анх удаа л би өөрийгөө хүн гэдгээ мэдэрлээ шүү дээ. Одоо би түрүүчийнхээсээ хоёр цаг илүү ажиллаж ядрах маань ч багаслаа” хэмээн ярьж билээ. Үүнийг та ямар хэмжээгээр хэрэглэж болох вэ? Хэрэв та таталган бичигч бол Эдисон, Сэм Голивины адилаар ажил дээрээ дугхийгээд авч амжихгүй нь лавтай. Та нягтлан бодогч бол дэртэй буйдан дээр хажуулчихаад даргадаа санхүүгийн тайлан гаргахыг хаанаас л зөвшө өрөө аж дээ. Хэрэв та багахан хотод суудаг, өдөр гэртээ ирж хоолоо иддэг бол хоолныхоо дараа арван минут хэртээ дугхийчихэж болох юм байна ш үү. Генерал Жорж С.Маршалл яг л тэгдэг байжээ. Дайны үед тэр Нэгдсэн улсын армийн жанжин штабын дарга байсан болохоор ихээхэн ажилтай байсан учраас өдөр дунд заавал амарч байх ёстой гэж үзжээ. Хэрэв тавь гарсан байнга л яарж тэвдэн, нэг минут ч амсхийж чаддагүй бол амь насаа бүхий л бололцоотой аргаар даатгуулаарай. Гэнэтхэн өөд болчихвол хөдөөлүүлэх ажилд ихээхэн зарда л гарна. Түүнээс гадна эхнэр тань таны даатгалаас мөнгө авч арай залуухан хүнтэй суухыг бодож ч магадгүй шүү дээ! Үдэд дугхийх боломжгүй бол оройн хоол идэхээсээ өмнө ядахнаа нэг цаг хэвтээд авахыг хичээгтүн. энэ бол танд соодтой жимсний дарс уухаас л ам ар, тэгж хэвшвэл үр дүн нь 5467 дахин гарна. Хэрэв та оройн таваас зургаан цаг юм уу, долоон цаг хүртэл унтаж чадвал идэвхтэй амьдралдаа нэг цаг нэмж чадлаа гэсэн үг. Яагаад? Ямар байдлаар? Оройн хоолноос өмнө нэг цаг нойр авна, шөнө зургаан цаг унтдаг гэж үзвэл нийлээд долоон цаг. Энэ завсаргүй наймаг цаг унтсанаас ашигтай байгаа биз дээ. Биеийн хөдөмлөр эрхэлдэг хүн амралтанд ихэнх цагаа зарцуулбал их хэмжээний ажил хийж чадна. Фредерик Тейлор “Бетхелем стил” ган цутгах пүүст шинжлэх ухааны


удирдлагын инженерээр ажиллаж байхдаа үүнийг туршиж үзжээ. Ажилчин нэг бүр өдөрт 12.5 тонн ширэм ачааны машинд ачиж өдөр дунд гэхэд унатлаа ядардгийг тэрээр тогтоосон байна. Тэгээд ажилчдын ядарч байгаа бүх хүчин зүйлд судалгаа шинжилгээ хийж ажилчид өдөрт 12.5 тонн би ш 47 тонн ачих боломжтой гэж тодорхойлжээ. Энэ нь огт ядрахгүйгээр одооныхоосоо бараг дөрөв дахин их ажил хийнэ гэсэн үг аж. Та баталгаа нь хаана байгааг юм бэ? гэж асууж магадгүй. Тейлор Шмидт гэдэг хүнийг сонгон авч түүнд секунд хэмжигчтэй уралдан ажилл ана уу гэж санал болгожээ. Шмидтийг ажиллаж байхад хажуу нь гартаа секунд заагч барьсан цаг хэмжигч зкогсож, “Одоо, өргөөд яв.. Одоо суугаад түр амар… Одоо яваарай. Одоо амар” гэх зэргээр командалж байжээ. Тэгээд юу болов. Шмидт өдөр бүр 47 тонн ширэм ачж ээ. Гэтэл бусад ажилчид ердөө л 12.5 тонныг чүүтэй чаатай ачсан байна. Фредерикийг уг пүүсэд ажиллаж байхад Шмидт тэр л хэмнэлээр гурван жил ажиллажээ. Тэрээр ядрахаасаа өмнө амарч байсан учраас тийнхүү ажиллалж чадсан байна. Тэр цагт ойролцоогоор 26 минут ажиллаж, 34 минут амарч байжээ. Тэр ажиллахаас илүү амарч байсан боловч хөдөлмөрийн бүтээмж нь бусад ажилчдынхаас бараг дөрвөн дахин их байжээ. Энэ чинь цуу үг үү? Үгүй ээ, Фредерик Уинслоу Тейлорын бичсэн “Шинжлэх ухааны удирдлагын зарчмууд” гэдэг номд байгаа баримттай та өөрөө танилц л даа. Америкийн армийн цэргээс үлгэр авч тогтмол амарч байгтун. Зүрхнийхээ хийж байгаа тэр л зүйлийг хий. Ядарч туйлдахаасаа өмнө амарч бай. Тийнхүү идэвхтэй амьдралдаа нэг цагийг нэмэгтүн хэмээн давтан хэлэхийг минь зөвшөөрнө үү. Хорин гуравдугаар бүлэг Та яагаад ядардаг вэ? Ядаргааг хэрхэн гаргах вэ? Гайхмаар авч маш чухал баримт “Оюуны үйл ажиллагаа өөрөө таныг ядраахгүй. Хийсвэр юм шиг санагдаж байгаа биз. Эрдэмтэд хэдэн жилийн өмнө хүний уураг тархины ажиллах чадварыг доройтуулахгүйгээр хэрхэн удаан ажиллуулахыг тайлбарлах оролдлого хийжээ. (энэ нь ядрахын шинжлэх ухааны тодорхойлолт юм). Гэтэл гайхалтай нь уураг тархи идэвхтэй байдалд байхад түүний цусан хангамжид тархи ядарсны шинж тэмдэг огт мэдэгдэхгүй байжээ! Хэрэв та тийнхүү ажиллаж байгаа хүний венийн судаснаас цус авч үзвэл түүнд ядаргааны токсин, ядаргааны бүтээгдэхүүн их хэмжээгээр байгааг олж илрүүлнэ. Гэтэл та тухайлбал, Альберт Эйнштейний уураг тархинаас дусал цус авч үзвэл ажлын өдрийн эцэст ядаргааны ямар ч токсин байхгүй байгааг олж үзнэ. Ингэхлээр бидний уураг тархи “найм, тэр байтугай арван хоёр цаг ажилласны эцэст ч гэсэн дөнгөж бодож сэтгэж эхэлж байгаа юм шиг хурдан, сайн ажиллаж чаддаг байх нь ээ”. Тийм л юм бол та яагаад ядардаг бэ? Хүн ихэнх тохиолдолд санаа сэтгэлийн байдлаасаа болж ядардаг гэж сэтгэл мэдрэлийн эмч нар баталж байна. Английн сэтгэл мэдрэлийн нэртэй эмч нарын нэг Ж.Э.Хедфилд “сэтгэл зүйн хүчин” гэдэг номдоо, “Бид чинь санаа сэтгэлийнхээ байдлаас л болж ядардаг болохоос биш бие махбод цуснаас болж туйлдсан жишээ тун цөөхөн тааралддаг” гэ:ж бичжээ. Америкийн нэрд гарсан сэтгэл мэдрэлийн эмч нарын нэг А.А.Брилл, “Оюуны хөдөлмөр эрхэлдэг эрүүл саруул хүний ядаргааны зуун хувь нь сэтгэл зүйн хүчин зүйлээс


буюу өөрөөр хэлбэл, сэтгэл хөдлөлийн хүчин зүйлээс болсон байдаг” хэмээн батлан өгүүлсэн байна. Ширээний ард суугаад оюуны хөдөлмөр хийдэг хүмүүст ямар сэтгэл хөдлөл ядраах шалтгаан болдог байж таарах вэ? Баяр хөөр үү? Эрхэм таашаал уу, Үгүй ээ. Аль нь ч биш! Өөрийг нь үнэлж цэгнэхгүй байна гэж бодсоноос үүсэх гомдол, ачирхал, өөрийнхөө хийж буй зүйлийг утгагүй юм гэх үзэл, яарч тэвдэх, сэтгэл түгших, санаа зовох гээд эдгээр сэтгэл хөдлөл ийн хүчин зүйлс өрөөний ажилтныг тамирдуулж, түүнийг ханиадад дөрлөн өгч, ажлынх нь чадварыг бууруулж, толгой өвдлөө гээд гэр өөдөө явахад хүргэдэг ажээ. Чухам дээрээ бол сэтгэлийн сөрөг хөдлөл бие, сэтгэлийг хямруулсны улмаас бид ядардаг. “Метрополитен лайф” даатгалын пүүс хүн яагаад ядаргаад ордог тухай эмхтгэл хэвлэн гаргажээ. Түүнд, “Хүн хүнд хүчир ажлаас болж сайн унтаж, сайхан амраад ч эмчилж чадахгүй ядрах нь ховор… Сэтгэл тавгүй байх, түгшүүр, зовнил гурав нь ядаргаанд орохын шалтгаан мөн. Оюуны болон биеийн хөдөлмөрийн чадварыг алдагдуулдаг буруутан нь энэ гурав юм. Зохиомол ачаалалд чангарсан булчин шөрмөс хэзээ ч амарч чаддаггүйг санагтун. Биеэ тайвшруулагтун! Чухал ажил үйлсэд хэрэгтэй эрчим чадлаа хадгалагтун” гэж бичсэн байна. Иймд та юу ч хийж байлаа гэсэн биеийнхээ байдлыг ажиглан хянаж байгтун. Эдгээр мөрүүдийг уншаад та хөмсөг зангидаж байна уу, үгүй юу? Та сандлаа ар тийш нь налаад биеэ амраадаг уу? эсвэл та бөгтийчихөөд байна уу? Нүүр ам тань таталдаагүй биз? Хэрэв таны бие даавууны өөдсөөр хийсэн хүүхэдтэй адил навсайж хөшөөд байгаа бол биеэ, сэтгэхүйгээ та өөрөө л тийм болголоо гэсэн үг. Та мэдрэлээ өөрөө л цуцааж, ядрааж байна шүү дээ! Оюуны ажил хийх явцдаа бид энэ хэрэггүй ачааллыг яагаад бий болгоод байна вэ? Жосселин, “Минийхээр бол хүнд хүчир ажил ихээхэн хүч шаарддаг, эс тэгвэл олигтой юм болдоггүй гэж нийтээр итгэдэгт л гол саад оршиж байна” гэж бичжээ. Тэгээд ч бид хөмсөг зангидан махарч, бөгцийтлөө сууж байдаг. Бид булчин шөрмөсөө хэчнээн чангаллаа ч уураг тархи, түүний үйл ажиллагаанд ямар ч тусыг эс өгнөм билээ. Сая сая хүн хөрөнгө зоорио ашиггүй үрэн таран болгочих бий хэмээн айж, Сингапурын долоон согтуу усан цэргийн бодомжгүй явдлын улмаас мөн л дэмий тархиа зовоож байдаг гайхмаар атлаа эмгэнэлт үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр яах вэ. Мэдрэлийн ядаргаатай хэрхэн тэмцэх вэ? Биеэ амраа! Бүр амраасан шиг амраагтун. Ажил хийж байхдаа биеэ амрааж сурагтун! Ингэж амрах уу? Үгүй. Амьдралынхаа туршид өөрийн болгосон дадал зуршлаа өөрчилж амьдралдаа бараг л хувьсгал хийнэ гэсэн үг шүү дээ. Уилъям Жейс, “Тайвшралын Евангели”, эссэдээ “Америкчуудад байдаг хэт хүч гаргах, уймрах, яарч агдах, хэт хичээж чармайх, сэтгэл зовоосон эрэлт хэрэгцээ зэрэг нь тэнэг зуршлаас өөр юу ч биш… Биеэ тайвшруулах чадвар бол бас л зуршил мөн. Тэнэг зуршлаас салж болно. Харин сайн дадал зуршлыг бий болгож болдог. Бие, сэтгэлээ хэрхэн яаж амраан тайвшруулах вэ? Эхлээд таны уураг тархи, мэдрэл хоёрын аль нь амардаг вэ? Аль аль нь ч биш. Бүхнээс урд таны булчин шөрмөс л амрах ёстой! Одоо ингэх гээд оролдоод үзье. Нүднээсээ эхэлье л дээ. Хэсэг өгүүлбэр дуустал уншаад, номоо хааж дараа нь нүдээ аньж, “Тайван амраарай, тайван амраарай, битгий хүчил, битгий хөмсгөө зангид. Амраарай, тайван амраарай” гэж дотроо өгүүлэх нүдтэйгээ ярилцаарай. Эдүгээ үгийг минутын дотор маш удаан давтан хэлэгтүн. Хэдэн секундын дараа нүдний тань булчин танд захирагдан эхэлж байгаа юм шиг болж байгаа биз. Хэн нэг сайхан сэтгэлтэй хүн таныг хүнд ачаа дарамтаас салгачих шиг л танд санагдаж байна уу, үгүй юу? Танд итгэмээргүй юм шиг санагдаж магадгүй. Энэ л


мөчид өөрийгөө тайвшруулан амраах иж бүрэн түлхүүр, урлагийн нууцыг та олж авлаа шүү дээ. Энэнчлэн эрүү, нүүрний булчин, хүзүү, мөч, бүх биеэ амрааж болно. Гэхдээ эдгээрээс хамгийн гол эрхтэн бол нүд юм шүү. Хэрвээ та нүднийхээ булчинг амрааж чадвал өөр бусад таагүй зүйлийнхээ талаар мартсан ч болно гэж Чикагийн их сургуулийн доктор Эдмунд Жекобсон жир нэг хэлээгүй биз ээ. Мэдрэлийн ядаргаа арилгахад нүд их үүрэгтэй. Яагаад гэвэл, хүний биед хуримтлагдсан мэдрэлийн эрчим хүчний дөрөвний нэг нь нүдээр дамжин гарч байдаг юм. Маш хэвийн хараатай олон хүн астенопи буюу нүд амархан чилэх зовлон эдэлж байдаг нь ийм учиртай. Бид өөрсдөө л нүдээ ядраагаад байна шүү дээ. Нэрт романч Викки Баум хүүхэд байхдаа амьдралынх нь хамгийн чухал хичээлийн нэгийн заасан нэгэн өвгөнтэй тааралдсан тухайгаа ярьсан байдаг. Тэрээр нэгэнтээ бүдрэн унаж өвдөг, тохойгоо шалбалчихжээ. Өвгөн түүнийг өргөж босгосон байна. Өвгөн, ц иркт алиалагч байж л дээ. Тэгээд охины палаажийг гөвөнгөө, “Чи чинь биеэ суллаж чаддаггүй юм байна шүү дээ. Бие чинь гэж яг л оймс, хуучин элэгдэж нооройсон оймс шиг л байх ёстой гээд бод л доо, алив охин минь явъя. Биеэ хэрхэн яаж сулладгийг би чамд харуулъя” гэж хэлжээ. Тэгээд өнөөх өвгөн Викки Баум, бусад хүүхдүүдэд яаж унах, яаж годройтох зэргийг зааж өгч. “Чиний бие хуучин нооройсон оймс шиг л байх ёстой гээд бодоорой л доо. Биеэ суллаж сурах хэрэгтэй” гэж дахин дахин хэлж өгчээ. Та хаана ч байлаа гэсэн ажлынхаа завсар чөлөөнд биеэ амрааж чадна. Гагцхүү тэгэх гэж битгий хүч гарга. Биеэ амраахад ямар ч хүч чармайлт хэрэггүй. Ямар нэг аятайхан зүйлийн тухай, эсвэл амарч байна гэж бодоод л гүйцээ. Эхлээд нүд, нүүрнийхээ булчинг амраагаарай. “Тайван амраарай… Тайван амарч биеэ тайвшруул”. Эрчим хүч нүүрний булчингаас биеийн тань төв рүү шилжиж байгаа нь танд мэдрэгдэнэ. Өөрийгөө нялх хүүхэд адил тайван чөлөөтэй байгаа мэтээр төсөөлөх хэрэггүй. Аугаа их тунгалаг хоолойт дуучин Галли-Курчи яг л ингэж биеэ авч явдаг хүн байжээ. Галли Курчийг тоглолтын өмнө хэд хэдэн удаа харсан гэж Элен Женсон надад ярьсан юм. Тэрээр сандал дээр суугаад бүх булчингаа бүрэн сулладаг байжээ. Доод эрүү нь бүр унжихсан юм шиг харагддаг байсан гэнэ. Энэхүү гайхамшигтай зуршил нь тайзан дээр гарах гэж сэтгэл догдлохоос хамгаалж бас ядраадаггүй байсан гэнэ. Биеэ суллаж амарч сурахад минь туслах таван зөвлөмжийн хэлье: 1. Доктор Гарольд Финкийн энэ талаар бичсэн “Мэдрэлийн хүчдэлээс чөлөөлөгдөхгүй” гэдэг сайхан номыг олж уншина уу. 2. Хаана л боломж гарсан үед биеэ амрааж байгтун. Таны бие хуучин, нооройсон оймс шиг байг. Би ажлаа эхлэхийн өмнө хар хүрэн өнгөтэй хуучин оймс ширээн дээрээ гаргаж тавьдаг юм. Тэр оймс биеэ хэрхэн суллахыг надад сануулах учиртай юм л даа. Хэрэв танд оймсгүй бол муур ч байсан болно. Нар дагаад зүүрмэглэж буй муурыг та ингэхэд ер нь гар дээрээ авч үзсэн үү? Барьж үзсэн бол муурын толгой, сүүл хоёр жигтэйхэн гулзагнасан юм байдгийг анзаараа биз дээ. Биеэ суллах урлагт суралцах гэсэн хүн муурыг дуурайх хэрэгтэй гэж Энэтхэгийн иогийн номд хүртэл үздэг байна. Би ядарсан, сэтгэлийн ачаалалд орсон, нойр алдсан муурыг ер үзээгүй юм байна. Муурыг түгшүүр үл шаналгаж бас ходоодны шархнаас болж үл зовном бөлгөө. Хэрэв та муур лугаа адил биеэ суллаж сурваас дээрх зовлонгоос мөн л өөрийгөө ангижруулж чадах биш үү. 3. Нөхцөл сайтай орчинд л хүч чадлаа дайчлан ажиллагтун. Бие чилснээс болж мөр өвдөж, толгой ядардгийг санагтун. 4. Өдөрт дөрөв, таван удаа өөрийгөө хянаж, өөртөө, “Энүүнийг хийж гүйцэтгэх гэж би хэт их хүч гаргаад байгаа юм биш биз? Энэ ажилд огтын хамаагүй булчин шөрмөсөө би дэмий ядраагаад байгаа юм биш биз?” гэж асуудаг байгтун. Ингэвээс та биеэ амрааж


чаддаг зуршилтай болно. Доктор Дэвид Гарольд, “Сэтгэл судлалыг бусдаас сайн мэддэг хүмүүст энэ дадал зуршил илүүтэй төлөвшсөн байдаг” гэж бичсэн буй. 5. Ажлаа дуусгаад дахин өөрийгөө хянаж, “Би хэр ядрав? Хэрэв би ядарсан бол тэр нь оюуны ажлаас биш, түүнийг хийж гүйцэтгэх аргаас л болсон юм биш байгаа” гэж өөрөөсөө асуугтун. “Би хэр ядарснаараа биш ядраагүйгээрээ өдөр ямаршуухан үр бүтээлтэй ажилласнаа дүгнэдэг” гэж Дэниэл У.Жосселин өгүүлжээ. Тэрээр цааш нь “Ихээхэн ядарсан, тархи толгой минь ч цуцсан нь аяндаа мэдэгдвэл өнөөдөр би ямар ч үр бүтээлгүй ажиллажээ гэдгээ ямар ч эргэлзээгүйгээр ойлгодог” гэсэн буй. Хүн бүр энэ хичээлийг өөрийн болговол цусны даралт ихдэх өвчнөөр нас барагчдын тоо ихээхэн цөөрөх биз ээ. Амралтын сувиллын газрууд ч ядаргаа туссан хүмүүсээр дүүрэн байхаа болино. Хориндөрөвдүгээр бүлэг Гэрийн эзэгтэй хэрхэн ядаргаанд орохгүй байж залуу харагдах тухай Өнгөрсөн намар манай нэг ажилтан эмэгтэй дэлхийн хамгийн ер бус анагаах ухааны чуулганд оролцохоор Бостон явж билээ. Анагаах ухааны гэв үү? Бараг ч тийм юм аа. Долоо хоногт нэг удаа Бостоны поликлиникийн эмнэлэгт тиймэрхүү хичээл болдог юм байна л даа. Өвчтөнүүдийг хичээлд суухаас нь өмнө маш нарийн судалдаг гэнэ. Уг дамжааг албан ёсоор тулгуур сэтгэл судлалын (хуучин сэтгэхүйгээ хянах дамжаа гэж нэрлэдэг байсан юм. Түүнд анх оролцсон нэг хүн тийм нэр өгчээ) гэж нэрлэх боловч чухамдаа сэтгэл судлалын эмчилгээний юм. Сэтгэлийн зовууриас болж өвчилсөн хүмүүст туслах гол зорилготой. Өвчтөнүүдийн дийлэнх нь сэтгэлийн хөөрлөөс болж болохоо байсан гэрийн ажилтай хүмүүс байдаг байна. Тийм дамжааг хэрхэн зохион байгуулсан бэ? Доктор Жозеф Х.Прэтт (Уилъям Ослерийн шавь) 1930 онд Бостоны амбуляторын өвчтөнүүдийн олонх нь ямар нэгэн биеийн өвчингүй хүмүүс болохыг анзаарчээ. Гэсэн атал бүгдээрэнд нь шахам аль нэг өвчний шинж тэмдэг байсан гэнэ. Нэг эмэгтэй үе үрэвсэхээс болж гар нь татаж ажилгүй болчихсон байна. Өөр нэг эмэгтэй “ходоодны хорт хавдар”-ын шинж тэмдэг мэдэгдсэн учраас сэтгэлээр бүр унаж гүйцээд байжээ. Бусад өвчтөн нуруугаар өвддөг, тархиар хатгуулдаг, архаг ядаргаатай, юу нь ч юм мэдэхгүй өвчтэй хэмээн зовсон хүмүүс байв гэнэ. Тэд өвчнөөс үнэхээр мэдэрч байжээ. Гэтэл эмнэлгийн нарийн шинжилгээ хийхэд бүгд өвчингүй болж гарсан байна. Тэгээд эмч нарын дийлэнх нь “санаагаар өвдөх” гэсэн онош тавьжээ. Гэвч доктор Прэтт “Гэртээ харьцгаа! Өвчин өвчнөө мартагтун” гэж хэлээд нэмэргүй гэдгийг ойлгосон байна. Эдгээр хүүхнүүдэд сүйдтэй өвчин байхгүй юм чинь биеэ тавгүй байна гэдгээ л мартвал боллоо л доо гэж бодож байжээ. Одоо яахав зохилтой вэ? Доктор Прэтт, анагаах ухааны үл итгэх үзэлтэй олон зүтгэлтэн хориг тавьсан ч гэсэн өөрийн дамжааг зохион байгуулжээ. Тэр нь ч гайхамшигтай амжилт олж! Дамжаа нээгдсэнээс хойших арван найман жилийн дотор мянга мянган хүнийг “эдгэрүүлсэн” байна. Тэдний зарим нь сүсэгтэн сүмд очдог шиг бүтэн жилээр хүртэл хичээлд суужээ. Манай туслах ажилтан есөн жил ганц ч хичээл таслаагүй нэг эмэгтэйтэй уулзаж ярилцлаа. Тэр эмэгтэй эхлээд эмнэлэгт ирэхдээ бөөр сунасан, зүрх ямар нэг байдлаар өвчтэй гэдэгт хатуу итгэсэн байж гэнэ. Тэгээд ч сэтгэл зовж, санаагаар унасны гайгаар түр хараагүй болж, нүдэнд цус харвах шинж тэмдэг ч ажиглагджээ. Гэтэл одоо болохоор хөгжилтэй, өөртэй итгэлтэй бие нь ч сайн байгаа гэнэ. Тэр эмэгтэй ач нарынхаа нэгийг өвөр дээрээ


аваад сууж байсан боловч дөчтэй юм шиг л харагдаж байжээ. “Гэр бүлийн таагүй байдлаас болж сэтгэл зовж үхдэг ч юм уу гэж боддог байлаа би. Гэвч энэ эмнэлэгт ирээд дэмий л сэтгэл зовж байснаа ойлгосон л доо. Тэгээд сэтгэлийн зовууриа даван туулж сурлаа. Одоо миний амьдралд ямар ч будлиангүй гэдэгт би бүрэн итгэлтэй хэлж чадах байна” хэмээн тэр өгүүлсэн юм. Мөнөөх дамжааны эмнэлгийн туслагч доктор Роза Хилфердинг сэтгэлийн зовуурийг арилгах шилдэг арга бол “Өөрт тохиолдсон таагүй явдлыг итгэж найдсан хүндээ илэн далангүй ярих” явдал мөн гэж ярьжээ. Тэрээр, “Бид үүнийг сэтгэлээ онгойлгох гэж нэрлэдэг. Өвчтөнүүд хичээлд сууснаар сэтгэлийг нь түгшээж байгаа зүйлийг хуу ярих бололцоо олж авдаг. Ганцаардаж өөрийн зовлонг бусдаас нуухыг хичээснээс болж сэтгэлийн үлэмж шаналгаа эдэлдэг. Гэтэл бидэнд хэн нэгэнтэй санаа сэтгэлээ хуваалцах, зовлонгоо хөнгөлөх шаардлага гардаг уу, гэвэл гардаг аа. Энэ ертөнц дээр миний үгийг сонсоход бэлэн хэн нэг хүн байгаа гэж бодох хэрэгтэй” хэмээн өгүүлжээ. Нэг өвчтөн өөрийг нь зовоож буй асуудлыг ярьсныхаа дараа сэтгэл нь юутай амарсныг манай туслах хүүхэн ажигласан байна. Гэр орны маань амьдрал таагүй байлаа гэж яриагаа эхэлсэн тэр эмэгтэй анхандаа биеэ барьж эгээ л пүрш шиг байсан гэнэ. Яваа яваандаа харин тайвширч хэвийн болж царайд нь бүр инээд тодорч эхэлсэн байна. Түүний сэтгэлийг догдлуулсан асуудлыг тэгээд шийдсэн үү? Үгүй, энэ бол тийм амархан зүйл биш. Зүгээр л хэн нэг хүнтэй уулзаж зөвлөгөө авч сэтгэл санаагаа хөнгөлж болдог гэсэн бодол л түүнд төрүүлсэн хэрэг шүү дээ. Тэгэхдээ үүнд оносон, хүчтэй үг үлэмж нөлөө үзүүлсэн байна. Ийм үг сэтгэлийн судалгаанд ч чухал үүрэгтэй байдаг. Хэрэв өвчтөнд өөрөө ярих бололцоо олговол сэтгэлийнх нь зовуурийг хөнгө лж чадна гэдгийг сэтгэл судлалын шинжээчид бүр Фрейдийн үед мэддэг байжээ. Яагаад тэр билээ? Учир нь ярианы явцад бидний сэтгэлийг догдлуулж байгаа асуудлыг арай л гүнзгий ухаарч түүнийг жинхэнэ байгаа төрхөөр нь олж хардаг биш үү? Бүрэн хариултыг хэн ч мэдэхгүй. Гэвчиг санаж бодож явдгаа бүгдийг нь ярьсны эцэст сэтгэл онгойгоод сайхан болдог гэж бид бүгдээрээ л мэддэг шүү дээ. Тэгтэл сэтгэл эмзэглүүлсэн зүйл бий болоход тэр тухайгаа санаа бодлоо хуваалцах хүнийг бид яагаад эрдэггүй юм бэ? Гэхдээ энэ нь хэн ч тааралдсан хамаагүй долоон булчирхайгаа тооцоод бай гэсэн үг мэдээж биш юм. Итгэлтэй гэж санасан хүнээ сонгож, авч уулзахыг хүс. Тэр хүн таны хамаатан садан, эмч хуульч, санваартан ч байж болно. Түүнд, “Надад таны зөвлөгөө хэрэгтэй байна аа. Би танд болсон явдлын талаар ярьж өгье. Та сонсоно уу. Та л надад зөвлөж чадах байх гэж би бодсон юм аа. Миний мухардаад байгаа зүйлийн учир утгыг ч та тайлаад өгч магадгүй. Миний асуудлыг та шийдвэрлэж чаддаггүй юм аа гэхэд миний өгүүлэхийг сонсоод та надад ихээхэн тус хүргэж чадна шүү дээ” гэхчлэн хандах хэрэгтэй. Гэхдээ та хэнд ч, юу ч хэлмээргүй байгаа бол тааллаараа болоорой л доо. Амьдралыг аврах тустай холбоо үлдээчихгүй нь лавтай. Уг холбоо Бостоны эмнэлэгтэй ямар ч холбоогүй юм. Амьдралыг хамгаалах холбоо бол дэлхийн хамгийн ер бусын холбоо мөн. Холбоо анх амиа хорлогчдыг хамгаалах зорилготой байгуулагджээ. Гэвч он цаг улирахын хэрээр үйл ажиллагаа, хүрээ нь байнга тэ лж сэтгэлийн зовлонтой, тусламж дэмжлэг авах шаардлагтай хүмүүст оюун санааны дэмжлэг үзүүлдэг байгууллага болжээ. Өвчтөнүүдийн өөрсдийнх нь яриа бол Бостоны эмнэлгийн дэргэдэх дамжаанд хэрэглэдэг дотрын өвчнийг оношлох гол аргуудын нэг юм. Тэр дамжаанаас бидний зээлдэж авсан хэдэн санааг гэрийн ажилтай эмэгтэйчүүд та нар өөртөө хэрэглээд үзэхгүй юу.


1. “Сэтгэл сэргээх” уншлагын дэвтэр юм уу, тэмдэглэл хөтлөгтүн. Түүнд дээр өөртөө аятайхан санагдаж, сэтгэл сэргээсэн бадаг шүлэг, ишлэл үгийг бичнэ үү. Тэгээд нэг бороотой өдөр гунигтай санагдаад байвал уг дэвтрээсээ сэтгэл сэргэм сайхан үгийг эрж олоод уншаарай л даа. Бостоны эмнэлгийн олон өвчтөн хэдэн жил хөтөлсөн тийм дэвтэртэй юм билээ. Уг дэвтэр доторх үг сэтгэл санаанд маань “тайвшруулах тариа” шиг үйлчилдэг гэж тэд ярьж байсан. 2. “Бусдын дутагдлыг нэг их битгий сонирх!” Танай нөхөр ч гэсэн дутагдалтай шүү дээ! Хэрэв тэр ариухан амьтан байсан бол тантай гэрлэхгүй байсан. Тийм үү? Дээр бидний өгүүлсэн дамжааны сонсогч хатангир царайтай, баахан уймраа болж яваа нэг эмэгтэйгээс хичээлийн дунд гэнэт “Хэрэв нөхөр тань нас барвал та яах вэ?” гэсэн асуулт тавьжээ. Тэгэхэд мань эмэгтэй ихээхэн сандарч, тэр дороо суугаад нөхрийнхөө сайн талыг жагсаан бичиж гарсан байна. Сайн чанар ч бас цөөнгүй байв гэнэ. “Би ч дээ, харамч чавдаг дарангуйлагчтай суучихсан хүн байна шүү дээ” гэсэн бодол толгойд чинь гэнэт орж ирвэл та ч гэсэн тэр хүүхний адил нөхрийнхөө сайн сайхан талыг жагсаан бичиж яагаад болохгүй байх билээ? Тэгтэл бичсэнээ уншаад үзтэл нөхөр тань таны хүсэж мөрөөдөж явдаг тэр хүн ч болж таарах юм билүү! 3. Айл саахалтынхнаа анхаарч бай! Нэг гудамжинд суудаг хүмүүсээ таньдаг, найрсаг дотно ханддаг байгтун. Дээрх дамжаанд өөрийгөө найз нөхөргүй зожиг хүн гэж үздэг нэг эмэгтэй байжээ. Тэгээд нэг хичээл дээр “Та анх уулзсан хүнийхээ тухай өгүүлэл бичнэ үү” гэж түүнээс хүссэн байна. Мөнөөх эмэгтэй ч уулзсан хүмүүсийнхээ амьдралын нөхцөл, намтрын талаар трамвайнд сууж байхдаа бодож явжээ. Бас тэдний амьдрал хэрхэн ямраар өрнөсөн байж болох талаар төсөөлөн бодохыг хичээжээ. Одоо тэр эмэгтэй хаана ч байлаа гэсэн хүмүүстэй уулзан ярилцдаг болж, “зовлон”-гоос салсан аз жаргалтай, нийтэч, нүдэнд дулаахан бүсгүй болон хувирчээ. 4. Унтахын өмнө маргааш хийх ажлаа төлөвлөгтүн. Олон эмэгтэй өөрсдийгөө гэр орны тулга тойрсон элдэв шалдав, хэзээ ч дуусна гэж байдаггүй ажилд дарагдаж түүртсэн цаг завгүй амьтад гэж үздэгийг дээрх дамжаа дээр ол ж илрүүлсэн байна. Иймд байнга л сандарч тэвдэх, сэтгэл зовж байхгүйн тулд маргааш юу хийхээ урьд орой нь төлөвлөж байхыг зөвлөжээ. Тэгээд яасан гэвэл бага ядарч, их ажил амжуулж чаддаг болсон байна. Бас ажилдаа сэтгэл ханамжтай, бахархалтай байх болжээ. Мөн амрах, өөрийгөө тордох цаг зав ч гараад ирж (Эмэгтэй хүн бүр өдөрт өөрийгөө арчилж тордох цаг гаргах ёстой. Эмэгтэй хүн сайхан харагдаж байгаа гэдгээ мэдэж байвал сэтгэл зовохгүй байж болно гэж надад санагддаг юм). 5. Эцэст нь сэтгэлийн зовуурь, биеийн ядаргаанаас зайлсхийгтүн. Биеэ амраагтун! Сэтгэлийн зовуурь, ядаргаанаас болж л хүн цагаасаа эрт өтөлнө. Ядаргаанаас өөр юу ч таны залуу нас, гоо үзэсгэлэнг сүйтгэхгүй! Бостоны эмнэлгийн санаа сэтгэлдээ хяналт тавих дамжааны хичээлд миний туслах бүтэн цаг сууж, дамжааны удирдагч профессор Пол.Э.Жонсон түрүүчийн бүлэгт бидний өгүүлсэн өөрийгөө тайвшруулан амраах олон зарчмын талаар ярьжээ. Туслагч маань бусад сонсогчдын хамт тайвшруулах дасгал арван минут хийснийхээ дараа сандал дээрээ суусан чигээрээ унтчихсан байсан гэнэ. Биеийн чилээ гаргахад яагаад ингэтлээ их анхаарч байна вэ? Өвчтөний санаа сэтгэлийг төвшитгөн эмчлэхийн тулд биеэ амрааж сургах хэрэгтэй гэдгийг Бостоны эмнэлгийн эмч нар, бусад эмч нар ч гэсэн сайн мэддэг юм байна. Хэрэв та гэрийн ажилтай эмэгтэй бол бүр ч сайн амрах хэрэгтэй! Дуртай үедээ хэвтээд амсхийж болох нэг давуу тал танд байна. Шалан дээр ч хэвтсэн болно шүү дээ! Хатуу шал биеэ амраах дасгал хийхэд пүрштэй орноос хамаагүй дээр байх нь ч лав. Шал эсэргүүцэл сайн үзүүлэх учир нуруу туруу тэнийх ашигтай.


Та гэртээ хийж болох хэдэн дасгал хэлж өгье. Эдгээрийг та ядахдаа нэг долоо хоног хийхийг бодогтун. Тэгээд биеийн тань байдал, гадаад төрх хэрхэн сайжрахыг та аяндаа анзаарна. а) Ядармаар бол шалан дээр гэдрэг харж хэвтэнэ шүү. Үе мөчөө чадлаараа тэнийлгэж хажуугаараа өнхрөгтүн. Үүнийг өдөрт хоёр удаа хийгээрэй. б) Нүдээ ань. Тэгээд профессор Жонсоны зөвлөсөнчлөн, “Тэнгэрт нар хурцаар гэрэлтэж байна. Миний дээр тунгалаг цэнхэр тэнгэр байна. Бүх юм нам гүн, тайван амгалан байна. Би байгалийн үр сад орчлон ертөнцтэй зохицон байнам” гэх мэтээр аяархан өгүүлэгтүн. в) Пийшингийн жигнүүр халуу дүүгээд хэвтэж болохгүй байж магадгүй. Тэгвэл сандал дээрээ сууж байгаад ч гэсэн дээрхийн адил амжилт олж болно шүү дээ. Шууд түшлэгтэй хатуу сандал биеэ амраахад ихээхэн тохиромжтой. Египетийн цээж баримал хөшөө шиг эгц суугтун. Гарынхаа алгыг доош нь харуулан гуян дээрээ тавигтун. г) Хөлийнхөө хурууг аяархан хөдөлгөж дараа нь амраа. Хөлийнхөө булчинг хөдөлгөөнд оруулж, дараа нь тайван байлга. Үүнийг хүзүү хүртэлх биеийнхээ булчинг хөдөлгөөнд оруулах замаар аажуухан хийнэ үү. Дараа нь хүзүүгээ хөдөлгөнө. Булчин шөрмөсөө түрүүсийн бүлэгт гарсан шиг “Тайван амраарай… Тайван амраарай…” гэж хэлээрэй. д) Аяархан жигд амьсгаа авч мэдрэлээ тайвшруул. Гүнзгий амьсгал. Нэгэн жигдийн амьсгал бол мэдрэлийг амраах шилдэг аргын нэг гэсэн дүрэм Энэтхэгийн йогийн номд байдаг юм. е) Нүүрэндээ байгаа үрчлээсийг санаж, түүнийг тараагтун. Царайгаа барайлгахад тань үүсдэг хөмсөгний хоорондох болон оочин дахь зураасыг арилгагтун. Үүнийг өдөрт хоёр удаа хийгээд байвал гоо заслын газарт очиж иллэг хийлгэх шаардлага гарах ч үгүй биз ээ. Таны санаа сэтгэл засрахын хэрээр гадаад байдал тань ч гэсэн сайхан болно оо. Хорин тавдугаар бүлэг Таныг ядрахаас сэргийлж, сэтгэлээ зовоохгүй байхад тань туслах хөдөлмөрийн дөрвөн сайн дадал. Хөдөлмөр сайн дадал №1. Яг одоо хийж байгаа ажилтай чинь шууд хамаагүй элдвийн цааснаас бичгийнхээ ширээг чөлөөлөгтүн. Чикаго, Баруун хойд төмөр замын компанийн захирал Роланд Л.Уилъямс “Янз бүрийн асуудалд холбогдох баримт бичиг хөглөрсөн бичгийн ширээндээ нэн даруй шийдвэрлэвэл зохих асуудалд холбоотой бичиг цаасыг л үлдээгээд цэвэрлэсний эцэст ажил төрөл амар, үр бүтээлтэй л болчих шиг санагддаг. Үүнийг би сайн гэр ахуйн судлал гэж нэрлэдэг юм. Бас үр ашигтай ажиллахын анхны алхам мөн” гэж өгүүлсэн байдаг. Хэрэв Вашингтон дахь конгрессын номын санд зочилбол түүний алдарт бичсэн үг таны анхаарлыг татна. Яруу найрагч Попу, “Эмх цэгц бол тэнгэрийн анхны хууль мөн” гэж хэлжээ. Эмх цэгц албаны үйл ажиллагаанд ч анхны хууль байх ёстой. Гэтэл тийм байдаг бил үү? Үгүй, дунд хэрийн наймаачны ширээ л гэхэд долоо хоног ч үзээд дуусашгүй бөөн цаасанд дарагдчихсан л байдаг шүү дээ. Шинэ Орлеоны нэгэн сонин гаргагч ширээнийх нь нэгийг цэвэрлэж байсан нарийн бичгийн дарга түүний хоёр жилийн өмнө алга болчихсон бичгийн машиныг олсон тухай надад ярьж байсан юм.


Хариуг нь өгөөгүй захидал хөглөрч, илтгэл, тэмдэглэл сэлтэд дарагдсан ширээ л гэхэд хүнийг ихээхэн тав тух алдуулж зовоодог байна. Гэхдээ энэ маань өнөөх айхавтар гай зэтгэр биш шүү дээ. Үй түмэн хийгээгүй ажил, хийж гүйцэтгэх цаг алга” гэдэг байнгын сануулгын улмаас бид зөвхөн ядарч зовоод зогсохгүй, цусны даралт нэмэгдэж, зүрхний үйл ажиллагаа алдагдаж, ходоодны шархтай ч болж магадгүй. Пеньсилванийн их сургуулийн анагаах ухааны профессор, доктор Жон Х.Стоукс Америкийн анагаах ухааны холбооны үндэсний их хуралд “Функцийн мэдрэлийн өвчин эрхтнийг өвчлүүлэн даамжрах нь” нэртэй илтгэл тавьсан юм. Уг илтгэлдээ доктор Стоукс өвчний арван нэгэн шинжийг “Өвчтөний сэтгэл санааны байдал ямар байж болох вэ?” гэдэг гарчигтайгаар тооцсон буй. Тэдгээрийн нэгийг тухайлбал, “Хүн ямар нэг зүйлийг хийх ёстой, тийм үүрэгтэй гэж үзэн, зайлшгүй гүйцэтгэх учиртай, хэзээ ч үл дуусах ажил гэж байнга бодох” гэж томъёолжээ. Бичгийнхээ ширээн дээр байгаа юмсыг эмхэлж цэгцлэх, шийдвэр гаргах зэрэг аахар шаахар зүйл “Хүн ямар нэг зүйлийг хийх ёстой, тийм үүрэгтэй гэж үзэн, зайлшгүй гүйцэтгэх учиртай, хэзээ ч үл дуусах ажил” гэх санаанаас үл гарах бодол, их дарамтаас ангижран салахад тань хэрхэн туслах болж байна вэ? Эл энгийн аргыг хэрэглэж мэдрэлийн ядаргаанаас салж чадсан нэг өвчтөний тухай алдарт сэтгэл мэдрэлийн эмч, доктор Уилъям Л.Сэдлер өгүүлсэн буй. Тэр нь Чикагийн томоохон фирмд захиргааны алба хашдаг хүн байж. Тэрээр анх Сэдлертэй уулзахдаа цонхийж цайсан жигтэйхэн ядаргаанд орчихсон хүн байсан гэнэ. Доктор ч “дөнгөн данган шороо хөдөлгөж яваа” хүн байна даа гэж дор нь ойлгож л дээ. Ажлаа хийж чадахааргүй болсон тэр хүнд зайлшгүй тусламж хэрэгтэй байжээ. “Тэр хүн амьдралынхаа тухай надад ярьж эхлээд байтал гэнэт утас дуугарлаа. Эмнэлгээс утастсан байлаа. Асуудлыг хойшлуухын оронд яг тэгэхэд л би шийдвэр гаргасан юм. Бололцооныхоо хэрээр асуудлыг дор нь шийдлээ. Ярьж дуусав уу, үгүй юу дахиад л утас хангиналаа. Би яаралтай хэрэг хэлэлцэх ёстой байв. Үүнд цаг хугацаа хэрэгтэй байлаа. Хүнд өвчтэй хүний талаар надаас зөвлөгөө авахаар манай нэг эмч бидний яриаг гурав дахь удаагаа тасаллаа. Тэрүүнтэй яриагаа дуусгаад өнөөх хүнээс баахан хүлээлгэчихсэндээ уучлал гуйлаа л даа. Гэтэл мань эр гэнэт хөгжилтэй болж царай нь өнгө ороод явчих нь тэр” хэмээн доктор Сэдлер өгүүлсэн юм. Тэрээр: “Зүгээр ээ, доктор! Миний ажил ийм байдаггүйг би саяын арван минутад л мэдлээ. Тэгээд ажил дээрээ очиж өрөөндөө орж ажлынхаа зарчмыг дахин нэг харж үзье гэж шийдээд байна. Та харин надад бичгийн тань ширээг нэг сайн хараад авахыг зөвшөөрөхгүй юу” гэж өгүүлж билээ хэмээн Сэдлер ярьсан юм. Доктор ч ширээний бүх шургуулгыг гаргаж үзүүлжээ. Тэнд дөнгөж сая шуудангаас авсан зүйлээс өөр юу ч байсангүй гэнэ. Тэгээд өвчтөн “та чинь хараахан дуусаагүй ажлаа хаана хадгалдаг юм бэ?” гэж асуужээ. “Тийм ажил надад байдаггүй” гэж доктор хариулж. “Хариу бичиж амжаагүй захидлуудаа та хаана хадгалдаг вэ?” “Бүгдэд нь хариу биччихсээн! Би захидалд дор нь хариу бичиж заншсан юм л даа. Нарийн бичгийн даргадаа хэлж өгөөд бичүүлчихдэг” хэмээн хариулжээ. Зургаан долоо хоногийн дараа өнөө хүн доктор Сэдлерийг өрөөндөө урьжээ. Тэрээр шал өөр хүн болж бичгийн ширээ нь ч гэсэн их анги болчихсон байв гэнэ. Ширээнийх нь нүдэнд хойш тавьчихсан ганц ч ажил байхгүй байжээ. Тэгээд, “Зургаан долоо хоногийн өмнө хоёр өрөөний маань гурван ширээ дүүрэн бөөн цаас байлаа. Би ажлаа ердөө дийлдэггүй байсан юм. Тантай ярилцсаныхаа дараа эргэж ирээд эндээс гурван вагон илтгэл, хуучин тайланг хаялаа. Одоо нэг л ширээн дээр сууж, асуудлыг дор нь шийдэж, дор нь дарагдаж будилж мунгинан байдаг, хойш нь тавьсан уул овоо шиг ажлаасаа ч салж


чадлаа. Хамгийн гайхалтай нь бие бүр эрүүл саруул болчихлоо. Одоо зүв зүгээр” хэмээн өгүүлжээ. Нэгдсэн улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч агсан Чарлз Элвис Хьюз, “Хүн ажилдаа дарагдаад үхнэ гэж байдаггүй. Хүн элдэв шалдав юманд түүртэж хүч тамираа барж л үхнэ” гэж хэлжээ. Тийм ээ, хэзээ нэгэн цагт хийж гүйцэтгэж амжихгүй байх гэж ажилдаа санаа зовж, түүртсээр л байдаг гэнэ. Хөдөлмөрийн сайн дадал №2. Эн түрүүнд хийвэл зохих чухал ажлыг эхлээд барьж авагтун. Хот тохижуулах нийт үндэстний компанийг үндэслэгч Генри Л.Дохерти ямар ч буян амлалаа гэсэн дараах хоёр чадварыг ямар ч байсан олж авч чадахгүй юм шиг санагдаж магадгүй гэж хэлжээ. Тэрээр нэгдүгээрт сэтгэх чадвар, хоёрдугаарт эн түрүүнд хийх чухал ажлаа эхлээд барьж авах энэ хоёр юм. Юу ч үгүй халаас хоосон байснаас арван хоёр жилийн дотор “Пепсодент” пүүсийн ерөнхийлөгч болтлоо дэвшиж жилд зуун мянган доллар олдог болж хажуугаар нь сая долларын орлоготой ажиллаж чадсан Чарлз Лакман хүү эл амжилтаа Генри Л.Дохертын өгүүлсэнчлэн хэзээ ч чадахгүй юм шиг санадаг байсан дээрх хоёр чадвартай холбон тайлбарласан бий. Чарлз Лакман, “Би аль дээрээс өглөө таван цагт босдог зантай болсон юм. Өглөө эрт босож сэтгэхэд сайн байдаг. Өдрийнхөө хийх ажлын талаар тийнхүү маш сайн бодож төлөвлөхдөө юуны өмнө эн түрүүнд барьж авах чухал ажлаа төлөвлөдөг” гэж өгүүлжээ. Америкийн даатгалын газрын овсгоотой төлөөлөгчийн нэг Франклин Беттжер өөрийнхөө ажлыг төлөвлөх гэж өглөөний таван цаг болохыг хүлээдэггүй харин маргааш хэр хэмжээний даатгалын гэрээ худалдах вэ гэдэг тодорхой зорилт өмнөө тавьж ажлаа урьд орой нь төлөвлөдөг байна. Тэгээд хэрэв төлөвлөснөө бүгдийг нь хэрэгжүүлж эс чадвал борлуулаагүй гэрээгээ маргааш худалдах гэрээн дээрээ нэмдэг гэнэ. Эн түрүүнд хийх ёстой ажлыг тэр болгон эхлээд барьж аваад хийчихэж амждаггүй гэдгийг би олон жилийн туршлагаасаа мэдэх боловч ядаж ойролцоогоор төлөвлөсөн ажил ямар ч бодлогогүй, захаа нь шүүрэн авч хийсэн ажлыг бодоход хязгааргүй ашигтай гэдгийг ойлгосон юм. Жорж Бернард Шоу хамгийн чухал ажлыг эхний ээлжинд хийж гүйцэтгэх зарчмыг баримтлаагүйсэн бол зохиолч, банкиндаа насан туршдаа хадгаламжтай байж чадахгүй байсан буй за. Тэр өдөрт таван хуудас бичих тогтсон журамтай байсан гэдэг. Эл төлөвлөгөө, түүнээ биелүүлэх гэсэн шаргуу чанар нь түүнийг өөрийг нь аварч б айжээ. Тэрээр ямар ч горьдлогогүй байсан есөн жилд өдөр бүр таван хуудас бичиж, энэ л хугацаанд өдөрт ойролцоогоор нэг пенни, нийт ердөө гучин доллар олсон ч гэлээ баримталдаг байсан төлөвлөгөө нь түүнд үлэмжийн урам хайрладаг байжээ. Хөдөлмөрийн сайн дадал №3. Гарт тань зайлшгүй шаардлагатай баримт сэлт хангалттай байгаа бол асуудлыг дараа, маргааш гэлгүй дор дор нь шийдвэрлэж байгтун. Миний сонсогчдын нэг, нас барсан Х.П.Хауэлыг “Ю.С.Стил” ган цутгах пүүсийн захиргааны гишүүн байхад захиргааны хурал үр дүнгүй ихээхэн сунжирдаг байсан тухай ярьж байж билээ. Баахан асуудал хэлэлцээд цөөхөн шийдвэр гаргадаг байсан гэнэ. Тэгээд гишүүн бүр дахин харж үзэх шаардлагатай бөөн илтгэл гэртээ авч харьдаг байжээ. Эцэст нь ноён Хауэлл нэг удаагийн хуралдаанаар ердөө ганц л асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэж байя. Аливаа юмыг хойш нь тавьж байхаа болъё. Урьдах асуудлаа


шийдээгүй байж өөр юм руу орж байдгаа зогсооё гэсэн санал захиргааны гишүүдэд тавьжээ. Түүнээс хойш асуудал ч бөөгнөрөхөө байж, хугацаа алдсан ажил гэж ч үгүй, захиргааны гишүүд баахан илтгэл гэртээ авч харихаа ч больж, шийдвэрлээгүй баахан асуудал байгаа шүү дээ гэсэн байнгын зовнилоосоо салж чадсан байна. Зөвхөн “Ю.С.Стил” пүүсийнхэнд төдийгүй бидэнд ч гэсэн аятайхан журам шүү. Хөдөлмөрийн сайн дадал №4. Ажлаа зөв зохион байгуулж, түүнээ бусадтай хамжиж, ажилдаа хяналт тавьж сурагтун. Албаны олон ч хүн бусадтай хамжиж сураагүйн гайгаар бүх юмыг өөрөө л хийх гэж зүтгэсээр яваад цагаасаа эрт талийгаач болох явдал байна. Тийм хүн байнга л санаа зовж, адгаж тэвдэн явсаар бөөн юм дотор орж төөрч гүйцдэг байна л даа. Миний хувьд гэхэд л хэцүү, аймаар хэцүү байдаг. Болох болохгүй хүмүүс даалгасан ажлыг эцэст нь яаж муухай унагадгийг ч би туршлагаасаа мэддэг юм. Гэсэн хэдий ч хүн сэтгэлийн зо вуурьгүй, тайван амгалан байя гэвэл бусдад итгэж найдахаас өөр аргагүй. Том үйлдвэр байгуулсан хүн түүнийхээ үйл ажиллагааг зохион байгуулж, бусадтай хамжиж, ажилдаа хяналт тавьж сураагүй бол тав, жаран таван настайдаа байнга ачаалалтай, сэтгэл санаа тайван биш байснаас болж зүрхний ямар нэг өвчинтэй болсон байх нь бий. Тодорхой жишээ хэрэгтэй юу? Орон нутгийн сонинд гардаг талийгаачдыг сүүлчийн замд нь үдсэн тухай эмгэнэлийн мэдээг унш л даа. Хорин зургадугаар бүлэг тухай

Биеийг ядрааж санаа зовоож гомдох сэтгэл төрүүлэх уйтгар гунигийг хэрхэн арилгах

Бие ядрахын гол шалтгааны нэг нь уйтгар гуниг юм. Үүний яг танай гудамжинд суудаг Алиса дээр л дүрслэн үзүүлж болно л доо. Алис нэг үдэш ажил дээрээс жигтэйхэн зүдэрсэн янзтай хүрч иржээ. Бараг л хөл дээ рээ зогсож чадахгүй байв гэнэ. Яг үнэн дээрээ бол ядарсан л юм байна л даа. Тархи толгой, нуруу туруугаар нь өвдөж гэнэ. Хоолоо идэхгүй бушуухан унтаад өгмөөр байсан гэнэ. Гэвч ээж нь аргадаж царайчлаад байхаар нь арга буюу ширээнээ очиж суужээ. Тэгтэл утас дуугарч, найз нь утастжээ. Бүжигт урьж байна гэнэ. Алисын нүд сэргэж тэр дороо л сайхан ааштай болоод явчихаж. Тэгээд дээш нь өрөө өөдөө дэгдэн гарч сайхан цэнхэр даашинзаа өмсөж шөнийн гурван цаг хүртэл бүжиглэжээ. Гэртээ харьж ирэхдээ ердөө ч ядарсан ш инжгүй байсан аж. Сэтгэл хөдөлж баярлаад бүр нойр нь хүрэхгүй байжээ. Найман цагийн өмнө тэр өрөвдмөөр амьтан харагдаж байхдаа үнэхээр ядарсан байв уу? Ядралгүй яахав. Алисад эрхэлдэг ажил, магадгүй амьдрал нь уйтгартай санагдсан учраас үнэн зүдэрсэн янзта й харагджээ. Тийм Алисачууд мянга түмээрээ байдаг шүү дээ. Магадгүй, та тэдний нэг нь ч юм бил үү? Бид ажлаа хийгээд цуцахаасаа илүү санаа сэтгэлийн байдлаас болж ихээхэн ядардгийг хэн хүнгүй мэдэх билээ. Жозеф Э.Бармак “Сэтгэл судлалын архив” сэтгүүлд уйтгар гунигаас болж хүн хэрхэн ядардгийг туршин үзсэн тухай илтгэлээ хэдхэн жилийн өмнө хэвлүүлсэн юм. Тэрээр өөрсдөд нь сонирхолгүй байх болов уу гэж бодсон хэдэн асуултад хариулна уу гэж оюутнуудаас хүсжээ. Тэгтэл оюутнууд ядарч нойр хүрч байгаагаа мэдэж толгой өвдлөө, нүд чиллээ гэхчлэн гомдол гаргаж эхэлжээ. Зарим тохиолдолд дотор эвгүй болох нь хүртэл ажиглагдсан байна. Санаа дагаад тэр үү? Үгүй ээ. Тэдгээр оюутнуудын бодисын солилцоонд бас шинжилгээ хийсэн байна. Тэгэхэд хүн уйтгар гунигтай байхад цусны даралт буурч, хүчилтөрөгч үнэхээр дутагддагийг


шинжилгээгээр тогтоосон байна. Гэтэл ажилдаа дур сонирхлоо өгч, урам зоригтой байвал бодисын солилцоо тэр дороо сайжирдаг байна. Ер нь бид дур сонирхолтой зүйлээ хийж байгаа үедээ бол ядарснаа ч мэддэггүй ш үү дээ. Саяхан би Канадын хадан ууланд Луиз нуурын ойр амарлаа. Коррар-Крик горхиноос хэдэн өдөр л цөрөх барилаа. Би унасан модны хожуулд тээглэж бүдчин, өөрөөсөө өндөр ургасан ширэнгэ зайчлан явж байсан юм. Гэвч найман цаг тийнхүү аялсны эцэст ердөө ч ядарч цуцаагүй ээ. Яагаад? Учир нь би сайхан амарлаа, зургаан том цөрөх барьчихлаа гэж ихээхэн баяртай байснаас л тэр юм. Тэгтэл загас барих нь надад дараатай санагдсан бол тэр нь миний биеийн байдал нөлөөлөх байсан. Та юу гэж бодож байна? Би л хувьдаа долоон мянган ямх өндөрт ажиллавал л ядарснаа мэднэ. Спортын хүнд төрөлд тухайлбал, уулчид уйтгартай, сэтгэл тавгүй бол биеийн хүч гаргаснаасаа илүү ядарч байж магадгүй аж. Фермерүүд Миннеаполис дахь механикжуулагчдын хадгаламжийн банкны ерөнхийлөгч С.Х.Кингмен энэ сэдэвт шууд хамаарах нэг тохиолдлын талаар надад ярьж байсан юм. 1943 оны долдугаар сарын Канадын засгийн газар Хунтайз Уэльсийн нэрэмжит тагнуулын хорлон сүйтгэх хорооны цэргүүдийг уулчны дасгал сургуульд хийхэд зориулж газарчлах хүн гаргаж өгөх туха й Канадын уулчдын клубт хүсчээ. Ноён Кингмен тэдгээр цэргүүдтэй хичээл хийх даалгавар авсан замчдын нэгэнд орсон байна. Тэгээд дөчин хоёроос тавин насны эрчүүл залуу цэргүүдэд зориулж цас мөстэй газар урт аялал зохиож, хөлийн тулгуур, гарын найдвар муутай хамгаалалттай олсны тусламжтай дөчин ямх өндөр ханан хаданд авирсан тухайгаа надад ярьсан юм. Тэд Канадын хадат уулын Литтл-Йохон хөндийд байдаг Майкл, Дэд ерөнхийлөгч, бусад нэргүй оргилд авиран гарцгаажээ. Биеийн бэлтгэл сайтай байсан (тэд хорлон сүйтгэх десантын цэргийн зургаан долоо хоногийн амаргүй курс төгсөөд удаагүй байсан) залуу цэргүүд хаданд арван таван цаг авирсны эцэст ямар ч тэнхээ тамиргүй болцгоож байжээ. Тэд курсын хичээл дээр дасгал сургууль хийж үзээгүй юмыг оролдож булчин шөрмөсөө цуцаа в уу? Гэтэл хорлон сүйтгэх десантын цэргийн хуаранд бэлтгэл хийсэн ямар ч цэрэгт энэ асуултыг тавивал элэг доог болох байлгүй. Уул өөд авирч мацах нь уйтгартай байсан учраас л цэргүүд тэгтлээ ядарчээ. Тэдний зарим нь оройн хоолоо ч хүлээж чадалгүй ядарсандаа болоод унтаад өгсөн байв гэнэ. Гэтэл газарчид ямаршуухан байсан бэ? Тэд чинь мөнөөх цэргүүдээс хоёр, гурав дахин их настай хүмүүс шүү дээ. Тэд ядарсан болов уу? Ядрах нь ядарсан, гэхдээ тартагтаа ердөө ч тулаагүй гэнэ. Тэгээд ч оройн хоолоо идэж дараагаар нь хэдэн цаг өдрийн явдлыг ярихтайгаа байжээ. Ууланд авирах нь сонирхолтой байсан учраас тэд ядраагүй байна. Колумбын их сургуулийн доктор Эдворд Торнданк хэд хэдэн залуу хүнд онцгой сонирхолтой ажил өгч бараг долоо хоног унтуулалгүй хэр ядрахыг нь суд лах туршилт явуулжээ. Урт удаан хугацааны эцэст доктор “Уйтгар гуниг бол ажлын чадвар буурах цорын ганц шалтгаан мөн” гэсэн дүгнэлт хийсэн тухай мэдээлсэн юм. Хэрэв та оюуны ажил хийдэг бол ажлын ихээс болж ядрах нь бага байдаг. Харин хийж амжаагүй ажлаасаа болж л ядардаг. Жишээлбэл, өнгөрсөн долоо хоногт ажил гэж хоолойгоор татаж байсныг та санаж байгаа. Та захидалд хариу бичээгүй. Төлөвлөсөн уулзалт болоогүй. Санаанд таарах юм ч гэж үгүй байсан. Тэр өдөр бүх юмны эх зах олдохгүй байсан. Тэгээд та амжуулс ан юм ч үгүй, толгой өвдсөн, ядарчихсан амьтан гэртээ ирж байсан шүү дээ. Маргааш нь бүх юм санасанчлан бүтсэн. Та урьд өдрийнхөөс дөч дахин их ажил амжуулсан. Та гэртээ сэргэлэн цовоо харьж ирсэн. Царай чинь гэрэлтэй сайхан байсан. Та тэгдэг үү? Би бол т эгдэг ээ.


Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ? Хүн ажлын хүнд хэцүүгээс биш, ямар нэг зүйлд санаа сэтгэл зовж, гомдож цөхөрснөөс болж ихэнхдээ ядардаг гэсэн ганц дүгнэлт хийж болох байна. Би номын эл бүлгийг бичиж байхдаа Жером Кернийн “Хөвдөг театр” гэдэг гайхамшигтай хөгжмийн хошин жүжиг үзэхээр очсонсон. “Хөвөнгийн ургамлын цэцэг” хөлөг онгоцны ахмад, ахмад цолтой Энди өөрийнхөө тоглолтын завсар сонирхуулах гүн ухааны нэгэн үзүүлбэрт, “Өөрт нь таашаал баяр бахархал өгөх тийм ажлыг хийж байгаа тэр л хүмүү с аз жаргалтай” гэж хэлдэг юм. Яагаад аз жаргалтай вэ гэвэл, тэдэнд эрчим хүч, баяр бахархал их, санаа зовох, ядрах нь бага байдаг байна. Хүн сонирхолтой ажилдаа ч их хүч гаргадаг. Яншаа эхнэртэйгээ арван сууц өнгөртөл явах нь шүтэн биширдэг хайртай хүнтэй гээ хамт арван бээр туулахаас ядаргаатай байж магадгүй. Тэгээд юу гэж? Ийм тохиолдолд та юу хийж чадах вэ? Оклахом муж улсын Талс дахь нефтийн фермд ажилладаг таталган бичигч эмэгтэй юу хийж чадсаныг сонирхъё л доо. Тэрээр сард хэдэн өдрийн турш өөрөө хам гийн уйтгартай гэж үздэг нефтийн орд газрыг түрээслэх тухай гэрээний хэвлэмэл цагаан хуудас дээр статистикийн тоо баримт тавьж бөглөх ажил хийдэг байжээ. Тэр ажил нь ихээхэн уйтгартай байсан учраас өөрийгөө хамгаалахын үүднээс түүнийг сонирхолтой болгохоо р шийдсэн байна. Яаж? Бүсгүй өдөр бүр өөрөө өөртэйгөө уралддаг болсон байна. Өглөө бүр бөглөсөн хуудсаа тоолж, тухайн өдөр тоог нь улам нэмэгдүүлэхийг эрмэлзэх болжээ. Орой бөглөсөн хуудсаа дахин тоолж маргааш нь өнөөдрийнхөөс их ажил хийх гэж мэрийдэг бо лсон байна. үр дүн нь? Тэрээр удсан ч үгүй хэлтсийнхээ ямар ч бичээчээс илүү олон хуудсыг бөглөдөг болжээ. Тэглээ гээд тэр бүсгүй ямар шагнал хүртсэн бэ? Магтуулсан уу? Үгүй … Цалин нь нэмэгдсэн үү? Үгүй… Тэр бүсгүй ердөө дургүй ажлаасаа болж залхаж байдга а л больжээ. Түүнд сэтгэл зүйн урамшуулагч бий болсон байна. Дургүй ажлаа сонирхолтой болгох гэсэн эрмэлзэл нь түүнд эрчим хүч, идэвх санаачилга өгсөн байна. Чөлөөт цагаараа бүр ч их бахархах болжээ. Энэ бол үнэн түүх юм шүү. Чи яаж мэдэж байгаа юм бэ? гэв эл, тэр бүсгүйтэй би гэрлэсэн юм. Одоо ажил нь сонирхолтой юм шиг ажиллах ёстой гэдэгт итгэсэн өөр таталган бичээч бүсгүйн түүхийг сонирхъя. Урьд өмнө нь тэрээр хариуцсан ажлаа хийх гэж их хүч тавьдаг байжээ. Гэтэл одоо огт өөр болсон гэнэ. Тэр бүсгүйг ха тагтай Вэлли Ж.Голцен гэдэг юм. Тэр надад, “Манайх дөрвөн таталган бичээчтэй. Бидэнд хэд хэдэн ажилтны захидал бичих үүрэг өгдөг юм. Бид ч заримдаа тиймэрхүү ажилд дарагддаг л даа. Нэг удаа дарга маань намайг нэг их том захидал дахин бич гэхлээр нь дургүй цэж, заавал ч шинээр бичих албагүй, алдаа мадгийг нь засаад л болчих юм биш үү гэж учирласан юм. Тэгэхэд минь дарга хэрэв чи бичихгүй гэж байгаа бол өөр нэгийг олохоос! гэв. Миний уур хүрсэн гэж жигтэйхэн! Гэвч би өнөөх захидлыг дахин бичиж эхэлтэл энэ ажл ыг хийх даалгавар авсан өөр нэг хүн дуртай нь аргагүй хийх байх даа гэдэг бодол гэнэт төрсөн юм. Тэгээд ч би үүнийг хийсний төлөө л хөлс авч байгаа шүү дээ. Сэтгэл ч сэргэж эхэллээ. Сүүлд нь би ямар ч дургүй ажил байлаа гэсэн надад аятайхан санагдахаар ажи ллая гэж шийдлээ. Тэгээд би, хэрэв би өөрийнхөө ажлыг хийж байгаа бол ямар хэмжээгээр байх ёстой тэр л чинээгээр түүндээ сэтгэл ханамжтай байх ёстой … гэсэн чухал санааг олж авсан юм. Бас таатай байгаа бол түргэн хийж дуусгадаг ч болохоо ч мэдлээ. Одоо илү ү цаг шаардлага ч гарахаа больсон. Ажилд хандах хандлагаа өөрчилсний ачаар сайн ажилчны гэрчилгээ ч авлаа. Хэлстийн нэг удирдагчид хувийн нарийн бичгийн дарга хэрэгтэй болоход нэмэлт ажил өгөхөд ямар ч тайлбаргүй уриалгахан хийчихдэг хэмээн намайг сонгож а вав. Сэтгэл


зүйн эл өөрчлөлтийн үр дүн миний хувьд онцгой чухал нээлт болж гайхамшиг бүтээлээ” гэж хатагтай Голден надад захидал бичсэн байж билээ. Чингэж хатагтай Вэлли Голден өөрөө анзаараагүй ч гэсэн “тэгж аятах” гэдэг философийн зарчмыг хэрэглэсэн байнам. Зоригтой юм шиг л байвал зоригтой болдог, өөрийгөө баяр хөөтэй байгаа юм шиг л санавал баяр хөөртэй баяр хөөртэй байдаг гэж бидэнд зөвлөсөн шүү. Тэгэхлээр сонирхолтой юм шиг ажиллагтун. Эхлээд танд тоглоом шиг санагдах байх. Яваа яваандаа ажилдаа үнэ хээр дур сонирхолтой болно. Бас цааргалах, шалтаг тоочих, өөртөө төвөг удах явдал багасна. Харлан А.Хауард хэдэн жилийн өмнө амьдралаа бүхэлд нь өөрчилсөн шийдвэр гаргажээ. Тэр сав суулга угааж, лангуу арчиж цэвэрлэн, бусад х үүхдүүд бөмбөг тоглох юм уу, охид эргүүлж явахад суругулийн цайны газар мөхөөлдөс өгөх үнэхээр уйтгартай ажил хийдэг байжээ. Харлан Хауард ажилдаа дур тааруухан ч гэсэн түүнээс гарах боломж байгаагүй учраас мөхөөлдөстэй холбоотой бүх зүйлийг хэрхэн бэлтгэдэг, түүнд юу юу оролцдог, яагаад нэг маягийнх нь сайн, нөгөө нь тааруухан байдгийг судалж мэдэхээр шийджээ. Тэр мөхөөлдөсний үйлдвэрлэлийн химийн технологийг судалж дунд сургуулийн химийн дамжааны шилдэг сонсогчийн нэг болжээ. Одоо хүнсний үйлдвэрийн химийг ихээхэн сонирхож Массачусетс муж улсын коллежид элсэн орж хүнсний технологиор мэргэжил суралцсан байна. Тэгээд Нью-Йоркийн какаогийн бирж какао, шоколад хэрэглэх тухай оюутны шилдэг бүтээлийн зуун долларын шагналтай нээлттэй уралдаан зарлахад хэн түрүүлсэн гэж та бодож байна вэ? Тийм ээ, та зөв төөлаа, Харлан Хауард. Тэр ажил эрж мөнгө төгрөгөөр гачигдаж явахдаа Массачусетс муж улсын Амхерст дахь байшингийн хонгилд хувийн лаборатори нээжээ. Т үүнээс хойш удсан ч үгүй, шинэ хуулч гарч сүүн дэх нянгийн тоог гаргах болжээ. Харлан А.Хауард ………………………… бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг арван дөрвөн ………………….. болж хоёр ч лаборант хөлсөөр ажиллуулах болсон байна. Хорин таван жилийн дараа түүнийг ямар хувь тавилан тосож байсан гэж та бодож байна вэ? Хүнсний химийн томоохон зүтгэлтнүүд тэгэхэд талийгаа ч болох юм уу, тэтгэвэртээ гарчихсан байна. Тэдний орыг одоо идэвх санаачилга төгс байгаа залуучууд авцгаана. Хорин таван жилийн дараа Харлан А.Хауардын ажил үйлс улам л ахиж дэвжин, түүний мөхөөлдөс зардаг байсан нэг ангийнх нь зарим хөвгүүд бүтэлгүйтэж, ажилгүйчүүдийн тоог нэмж, засгийн газрыг харааж зүхэн амьдралаа өөрөөр залах ямар ч бололцоо олдоогүй юм хэмээн бурууг бусдад нялзааж байхад тэрээр мэргэжилдээ толгой сайчуулын нэг болох нь лавтай. Хэрэв Харлан А.Хауард дургүй ажлаа дуртай болгон хувиргах шийдвэр гаргаагүйсэн үүнд тийм боломж олдохгүй л байсан шүү дээ. бол т Олон жилийн өмнө бас л ажлаа голсон өөр нэг залуу байсан юм. Суурь машины дэргэд зогсоод эрэг зордог ажилтай тэр залууг Сэм гэдэг юм. Сэм ажлаасаа гарахсан гэж бодох авч өөр ажил олдохгүй зовоочих байх хэмээн айдаг байжээ. Тэгээд хэдийгээр залхуутай ажил хийдэг ч гэсэн түүнээ сонирхолтой болгохоор шийдэж, хажуугийн суурь машин дээр операторчноор ажилладаг залуутай уралдаантай ажиллах болжээ. Тэр хоёрын нэг нь гадаа өнгөлгөө хийж, нөгөө нь шурагт голч гаргадаг ажилтай ажээ. Мастер нь Сэмийн хурдан, нямбай ажиллаж байгааг үнэлж төдөлгүй илүү мэргэжлийн ажилд шилжүүлсэн байна. Тийнхүү албаны шатаар өгсөхийн анхны алхмаа хийж гучин жилийн дараа Сэм Сэмюэл Воклейн “Болдуйн Локомотив уоркс” фирмийн ерөнхийлөгч болжээ. Тэр уйтгартай ажлаа сонирхолтой болгох гэж хичээгээгүй бол насан туршдаа л операторчин байх байсан нь магад.


Америкийн радиогийн улс төрийн тайлбарлагч Х.В.Калтенборн дургүй ажлаа хэрхэн сонирхолтой болгосон тухайгаа нэгэнтээ надад ярьсан юм. Тэрээр хорин хоёр настай байхдаа замынхаа зардлыг төлөхийн тулд ……….. далайг гатлан мал тээдэг хөлөг …………….. байжээ. Калтенбор шарнуудыг ………………………….. өгдөг байсан аж. Английн нутгаар дугуйгаар аялж, өлөн зэлэм, мөнгө төгрөггүй амьтан Парижд и ржээ. Тэгээд барьцаалах үйлчилгээ хийдэг газар гэрэл зургийнхээ аппаратыг таван доллараар тавьсан байна. Тэгээд “Нью-Йорк Геральд” сонины Парижийн хэвлэлд ажил эрж байгаа тухайгаа зарлал нийтлүүлжээ. Хуучин Стерео шил худалдах ажил хийх үү гэсэн байна. Хэрэв дөчөөд насны хүн бол нүдэндээ хийхэд хоёр маш адил дүрс харагддаг стерео шилийг санаж л байгаа даа. Үргэлжлүүлээд хараад байхад бүр ч гайхамшигтай юм болно. Стереоскоп дахь хоёр зузаан шил гурав дахь хэмжүүрийг бий болгож нэг зургийн хоёр дүрсийг үүсгэд эг шүү дээ. Тийнхүү бид ухаарах зайг мэдэрч, алслалын гайхамшигтай сэтгэгдэл төрдөг. Би түрүүн хэлсэн шиг Калтенбор тийм аппарат худалдаж эхэлжээ. Парижийн нэг хаалгаас нөгөө хаалга руу очно. Францаар ярьж чаддаггүй байж. Гэсэн хэдий ч эхний жил комиссын дэлгүүрийн чанартай таван мянган доллар олж Францын тухайн оны хамгийн орлогтой худалдааны төлөөлөгчдийн нэг болжээ. Уг туршлага түүнд Харвардад нэг жил суралцсанаас дутахгүй ажил төрөл урагштай байхад зайлшгүй шаардлагатай мэдлэг өгсөн гэж Х.В.Калтенборн ярьсан юм. Өөртөө итгэх итгэл мөн үү? Одоо өөрт нь Францын гэрийн эзэгтэй нарт “Конгрессийн протокол”-ыг худалдсан ч чадмаар санагдах болсон гэж тэр надад ярьсан шүү. Энэ туршлага Францчуудын амьдралыг г үн гүнзгий ойлгоход нь тусалж цаашдаа европын үйл явдлыг радиогоор задлан тайлбарлахад үнэлж баршгүй зүйл болжээ. Франц хэл мэддэгүй байж тэр яаж нэгдүгээр зэргийн худалдааны төлөөлөгч болж чадав аа? Тэрээр худалдан авагчдад хандах хэлэх үгийг сайхан Франц хэлээр бичиж өгөхгүй юу гэж хөлслөгчөөсөө гуйжээ. Тэгээд түүнийг цээжилсэн гэнэ. Айлын үүдний хонхыг дарж гэрийн эзэгтэй хаалгаа онгойлгоход өнөөх цээжилснээ жигтэйхэн аялгатай уншиж инээд хүргэх удаа ч байсан л гэнэ. Дараа нь гэрийн эзэгтэй нарт зургаа үзүүлнэ. Хүмүүс юм асуувал мөрөө хавчиж: “Америк хүн … Америк хүн…” гэж хэлдэг байжээ. Тэгснээ бүрх малгайгаа авч аугаа их франц хэлээр бичиж дотор нь наасан өнөөх сэдвээ харуулдаг байсан аж. Гэрийн эзэгтэй ч инээж, мань хүн ч өөрөө инээж дахин өөр зураг үзүүлнэ. Энэ тухай ярьж байхдаа Х.В.Калтенборн тэр нь тун яггүй ажил байсан тухай өгүүлж билээ. Ажлыг сонирхолтой болгох гэсэн шийдмэг зориг л түүнд тус болжээ. Өглөө бүр ажилдаа гарахын өмнө толинд харж, “Калтенборн, чи хоол идэх дуртай л бол энэ ажлыг хийх ёстой шүү. Гүйцэтгэх шаардлагатайгаас хойш яагаад а ятайхан, сонирхолтой хийж болохгүй гэж? Айлын үүдний хонхыг дарах тоолондоо би өөрийгөө олны өмнө гарч байгаа жүжигчин шигээр төсөөлж чаддаг байсан шүү. Сүүл сүүлдээ чиний хийж байгаа юм чинь тайзан дээрх ямар нэг үйл явдал адил инээдэмтэй болно шүү дээ. Т ийм болохоор энэ тоглоомдоо санаачилга гаргаж зориг оруулж болохгүй нь юун?” хэмээн өөрийгөө зоригжуулдаг байжээ. Тэгж өдөр бүр өөртэйгээ ярьж өөрийгөө зоригжуулдаг байсан нь эхлээд айж, үзэн ядах сэтгэл төрүүлдэг байсан ажлаа адал явдалтай болгон хувирга хад тусалж тэр нь ч өөрт нь аятайхан санагдаж ихээхэн орлого оруулсан гэж ноён Калтенборн надад ярьсан юм. Та амьдралд хөлөө олох гэж ядаж яваа америк залуучуудад ямар нэг зөвлөгөө өгөхгүй юу гэж намайг хүсэхэд тэрээр, “Өглөө бүр өөртэйгөө ажиллагтун. Бид хагас нойроос сэрээх биеийн тамирын дасгал, чухал болох тухай их ярьдаг. Хүмүүс ч их хийдэг.


Энэнчлэн бидний өглөө бүр үйл ажилагаанд идэвжхүүлдэг оюун ухаан, сэтгэл санааны дасгал ихээхэн шаардлагатай. Өөртөө урам сэргээх үг хэлэхээ бүү мартагтун” гэж өг үүлсэн юм. Өдөр болгон өөртэйгээ ярилцах сэтгэл сэргээм яриа тэнэг, хөнгөн хийсвэр, хүүхдийн юм шиг санагдана гэж үү? Харин ч үгүй шүү. Түүнд чинь эрүүл саруул сэтгэл судлалын мөн чанар оршиж байгаа юм. “Бидний амьдрал бол т үүний тухай бидний бодол мөн”. Эл үг Марк Аврелийн арван найман зууны тэртээ “Эргэц үүлэл” номдоо “Бидний амьдрал бол түүний тухай бидний бодол мөн гэж бичсэнээс ер дутахгүй манай үед үнэмшилтэй байнам. Өдөр цаг тутам өөртэйгөө яривал та сэтгэл санаагаа удирдан жолоодож сурдаг болно. Эрэлхэг, зориг, аз жаргал, хүч чадал, амгалан тайвны тухай эргэцүүлэн боддог болно. Сэтгэл хангалуун бичих ёстой зүйлийн талаар өөрөө өөртэйгөө ярьж түүнээ чин зүрхнээсээ мэдэрч сэтгэлийн цэнгэл эдэлнэ. Оюун сэтгэлээ л зөв өнгөн дээр хөглөвөл танд ямар ч аж ил аятайхан санагдана. Ажил нь хэр урагштай байхаас даргын орлого шалтгаалах учраас таныг сайн ажилла гэнэ. За яахав, даргын үгийг мартаж ажилдаа дур сонирхолтой өөрт юу наалдах вэ гэдгээ л бод л доо. Та идэвхтэй амьдарлынхаа тал орчим хувийг ажилд зоруилж байгаа болохоор ахуйн баяр баясгалангийн мэдрэмж хоёр дахин нэмэгдэнэ гэдгийг санагтун. Тийм болохоор хэрэв тэр нь танд баяр баясгалан өгөхгүй байгаа бол түүнийг та хэзээ ч, хаанаас ч олохгүй байж магадгүй. Ажил төрөлдөө дуртай сэтгэлээр хандах нь таныг с этгэлийн тавгүй байдлаас ангижруулж явж явж та албан тушаал ахих юм уу, цалин пүнлүү тань нэмэгдэх бүрэн боломжтой. Тэгдэггүй юмаа гэхэд, ядаргааг тань доод цэгт хүргэн бууруулж, чөлөөт цаг, хөгжил цэнгэлтэй өнгөрүүлэхэд тань тусална. Хорин долдугаар бүлэг Нойр хүрэхгүйгээс болж сэтгэл зовохгүй байх тухай Нойр хүрэхгүй бол та түүртдэг үү? Тэгвэл дэлхий дахинаа нэрд гарсан хуульч Сэмюэл Унтермейер амьдралдаа нэг ч удаа хэвийн унтаж чадаагүй гэж сонсвол сонин ч байх болов уу? Түүнийг коллежид ороход ба гтраа, нойр хүрдэггүй хоёр өвчин биеийг нь зовоодог байжээ. Гэвч аль алийг нь эмчлүүлж чадаагүй бололтой. Тиймээс хоёуланг адилхан үзэж өөрөө өөрийгөө хөхөөгөөд нэг үзье гэж боджээ. Тэгээд шөнөжин тэлчигнэж, бие сэтгэлээ зовоож байхын оронд босоод өөр юм хийе гэж шийджээ. Үр дүн нь? Тэр бүх хичээлдээ гялалзаж Нью-Йорк хотын коллежийн алдарт зүтгэлтнүүдийн нэгд тооцогдох болсон байна. Хууль зүйн дадлага эхэлчихээд байхдаа хүртэл нойр алддаг хэвээр байсан аж. Гэвч тэр сэтгэлээр унасангүй. “Байгаль надад сана а тавих байлгүй” гэж хэлдэг байсан аж. Байгаль ч харж үзжээ. Нойрондоо муу ч гэлээ эрүүл мэнд нь муудсангүй. Нью -Йоркийн өмгөөлөх газрын ямар ч залуу хуульч шиг л эрчимтэй шаргуу ажиллаж чаддаг байжээ. Тэднээс ч илүү ажиллаж байсан гэдэг. Юу гэвэл цаадуул нь унтаж байхад тэрээр хөдөлмөрлөж л байх юм чинь. Сэм Унтермейер хорин нэгэн настайдаа жилд далан таван мянган доллар олж бусад хууль түүний арга барилаас суралцах гэж шүүх хурал руу цувдаг байсан гэдэг юм. 1931 онд нэг хэргийн шүүхэд оролцсоны шанд түүнд бэлнээр сая доллар өгчээ. Энэ нь өмгөөлөгчийн бүх түүхэнд хамгийн их шагнал байжээ.


Тэрээр урьдын нэгэн адил унтдаггүй хэвээр. Тиймээс шөнө дунд хүртэл ном уншиж, өглөө таван цагт босоод захидал сэлт дуудаж бичүүлдэг байжээ. Ихэнх хүмүүс өдрийн ажлаа дө нгөж эхлэх гэж байхад тэрээр ажлынхаа тал дунд нь орчихоод явж байдаг байлаа. Энэ хүн хэзээ ч хэвийн унтаж чаддаггүй байсан ч гэсэн наян нэгэн насыг насалсан билээ. Хэрэв тэр сэтгэл уймардаг нойр муутайдаа санаа зовдог байсан бол өөрөө өөрийгөө л баллах ба йсан шүү дээ. Бид амьдралынхаа гуравны нэгийн унтаж өнгөрөөдөг билээ. Чингэтэл нойр гэж юу юм бэ? гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй, нойр бол зуршил, бие сэтгэлээ чилээсний улмаас үүссэн хохирлын нөхөг гэж байгалиас заяасан амралт гэж л бид ойлгодог. Гэ хдээ бид хүнд ер нь хэр хэмжээний нойр шаардлагатай вэ гэдгийг бас тэр бүр мэддэггүй шүү дээ. Түүгээр ч зогсохгүй ер нь хүнд хэрэгтэй юу гэдгийг мэддэггүй! Уран зөгнөл үү! Дэлхийн нэгдүгээр дайны үед Унгар цэрэг Паул Керний толгойн магнайн хэсэгт сум тусжээ. Шархдаад эдгэсэн боловч нойргүй болчихсон байв гэнэ. Эмч нар төв мэдрэлийн системийг тайвшруулах үйлчлэлтэй болон наркологийн бүх төрлийн эм өгч, гипнокдож хүртэл байдаг арга хэмжээ авсан боловч түүнийг унтуулах байтугай, хоромхон зуур зүйрмэглүүлж ч ч адаагүй байна. Тэгээд эмч нар арга буюу өдөр хоногоо хүлээж байгаа хүн гэж үзэхэд хүрчээ. Гэтэл Паул Керн тэднийг хуурчээ. Тэр ажил хийдэг болж олон жил бие хаа нь хэвийн сайн явжээ. Орондоо орж нүдээ анихад амрах боловч нойр нь үл хүрнэ. Уг тохиолдол тэг ж эмч нарын хувьд тийнхүү тайлагдаагүй оньсого болон үлджээ. Зарим хүн бусдаас илүү унтах шаардлагатай байдаг. Тосканини хоногт ердөө таван цаг унтдаг байсан бол Кэнвин Кулиж түүнээс бараг хоёр дахин илүү цаг унтдаг байжээ. Кулиж хорин дөрвөн цагийн арван нэгд нь унтдаг байсан байна. Өөрөөр хэлбэл, Тосканини амьдралынхаа тавны нэгийг, Кулиж бараг тэн хагасыг нь унтжээ гэсэн үг. Нойргүй болсны улмаас сэтгэл зовох нь унтдаггүй болсноос илүү хор хүргэдэг юм. Миний сонсогчдын нэг Айрл Сэндвер нойр хүрдэггүй ө вчин архагшсаны улмаас амиа хорлож үхэхийн ирмэг дээр очсон байж билээ. Тэр “Би өөрөө галзуурна байх” гэж боддог юм. Эхлээд жигтэйхэн бөх унтдаг байлаа. Ямар сайндаа л цагны сэрүүлэг дуугарахыг ч мэдэхгүй өглөө ажлаасаа хоцорч байх вэ дээ. Түүндээ санаа зо вдог байлаа. Дарга маань ажилдаа цагтаа ирж байх хэрэгтэй гэж сануулсныг ч хэлэх үү. Тийнхүү ажлаас хожимдоод байвал намайг ажлаас хална гэдгийг би мэдэж байсан. Энэ тухайгаа нэг найздаа хэлэхэд тэр маань, үдэш унтахын өмнө цагийн сэрүүлэг дуугарангуут заавал сэрдэг юм шүү гэж хатуу бодоод орондоо орж бай гэж зөвлөлөө. Түүнээс хойш л би нойргүй болчихсон юм даа. Хараал идсэн сэрүүлэгтэй цагны чаг -чаг гэх дуун чихнээ сонстож, нойр ч хүрэхээ байж шөнөжин тийчигнэдэг болчихсон юм! Өглөө нь яг л өвчтэй хүн шиг байна. Төдөлгүй бүр ч ядарч гүйцлээ. Тийнхүү найман долоо хонолоо. Яаж зовж шаналдаг байснаа үгээр илэрхийлэх арга алга. Галзуурна гэдэгтээ итгэсэн байв. Өрөөн дотуураа ийш тийш хэдэн цаг холхиж цонхоор үсэрч амиа хорлоё гэсэн бодол ч нэг биш удаа төрсөн л дөө. Тэгж тэгж насан туршдаа мартахгүй болсон нэг эмч дээр очсон юм. Тэр эмч “Айра, би чамд тусалж чадахгүйнээ!” Яагаад гэвэл чи өөрийгөө хэт дор оруулчихаж. Өнөө шөнө тайван хэвтэж, хэрэв унтаж чадахгүй бол энэ тухай март. Тэгээд өөртөө, хэрэв унтахгүй ч байлаа гэсэн намайг юу ч зовоохгүй ээ. Өглөө болтол хөгжилтэй сэргэлэн байя” гэж хэл. Нүдээ аньж хэвтээд “Би одоо сэтгэл амар, тайван хэвтэж байна. Амарч байна” гэж хэл хэмээн зөвлөлөө. Сенднер тэр зөвлөгөөг авч хоёр долоо хоногийн дараа унтдаг болжээ. Сар арай болоогүй байхад найман цаг унтдаг болж мэдрэл нь бүрэн тайвширсан байна.


Айра Сэнднерийг нойр хүрдэггүй өвчин биш, түүнээс болж сэтгэлээр шаналж байсан нь ажил байж шүү дээ. Чикагийн их сургуулийн доктор Натаниэль Клейтманаас өөр хэн ч нойрны а суудлыг дэлхийд тэгтлээ гүнзгий судлаагүй билээ. Тэрээр нойрын талаар дэлхийн томоохон эрдэмтдийн нэг. Тэгээд ч тэрээр нойрноос болж ганц ч хүн үхээгүй юм шүү гэж ярьдаг хүн шүү дээ. Чухамдаа нойргүй болсны улмаас хүн сэтгэл санаагаа унаж улмаар биеийн эсэргүүцэл муудаж өвчин эмгэг ч амархан хүртдэг байна. Гэвч нойргүй болсноос би, унтахаа байлаа хэмээн санаа зовсноос тэр шүү дээ. Нойр багаслаа гэж гомдоллох дуртай хүмүүс өөрт санагдсанаас хавьгүй илүү унтдаг гэж доктор Клейт бас баталсан буй. Ер нь ч шөнө жин ердөө ч цурамхийсэнгүй гэсээр босож ирдэг хүмүүс яг үнэндээ бол өөрөө ч мэдэхгүй олон цаг унтчихсан л байдаг шүү дээ. Арван есдүгээр зууны алдарт сэтгэгчдийн нэг Гебрерт Спенсер нас өндөр болсон ганц бие хөлсний байранд суудаг байжээ. Бас л нойр нь хүр дэггүй хүн байсан гэнэ. Шуугиангүй ба тархи толгойгоо амрааж унтахын тулд дэрээ чихэндээ наагаад хэвтдэг заримдаа нойрны эм уудаг байсан ажээ. Тэрээр нэг удаа Оксфордын их сургуулийн профессор Сейстэй нэг өрөөнд хоножээ. Өглөө нь Спесер аанай л шөнөжин нүд аньсангүй гэж хэлж л дээ. Яг үнэндээ бол профессор Сейст огт цурамхийгээгүй байжээ. Спенсер тачигнатал хурхираад унтуулахгүй байж гэнэ. Хүн тайван орчинд л маш сайхан унтаж чадна. Физик арга хэмжээний тусламжтайгаар биеэ амрааж сурагтун. “Мэдрэлийн ядаргаанаас ангижрах нь” гэдэг ном бичсэн доктор Дэвид Гарольд Фринк ингэх шилдэг арга болж өөрийнхөө биетэй ярилцах явдал мөн гэж үздэг байна. Финкийн үзлийг зөвшөөрөх юм бол үг бол бүх төрлийн гипнозын гол түлхүүр ажээ. Тиймээс хэрэв та хэвийн унтаж чадахгүй байгаа бол өөрийгөө ятгаж буй хэрэг. Эцэстээ нойр хүрдэггүй болно. Чингэхгүйн тулд өөрийгөө гипноздох хэрэгтэй. Тэгэхдээ булчин шөрмөстөө, “Тайван, тайвширч амраарай” гэж хэлэгтүн. Хэрэв булчин шөрмөс тайвширч чадахгүй байгаа бол, мэдрэл уураг тархи амарч өгдөггүй бид мэдэх билээ. Тиймээс унтахыг хүсвэл булчин шөрмөснөөсөө эхлэх шаардлагатай. Доктор Финк хөлөө амраахын тулд дор нь нэг жинтүү, мөн энэ зорилгоор гарынхаа дор хоёр жижгэвтэр жинтүү тавихыг зөвлөсөн (энэ нь бодит амьдралд ач тусаа өгсөн) буй. Д араа нь шүдээ зуухгүй байж, нүд гар чихэндээ тайван бай гэж хэлнэ. Төдөлгүй яасан ийснийг нь ч мэдэхгүй унтаад өгнө. Би өөрөө үүнийг туршин үзсэн болохоор мэдэж байна. Таны нойр муу хүрээд байвал доктор Финкийн бичсэн дээр миний өгүүлсэн номыг авч үзээрэй. Тэр бол миний сайн мэдэх, нойр эс хүрэхийг эмчлэх эмийг орлох цорны ганц ном юм шүү. Нойр хүрдэггүй “өвчин” -ийг эмчлэх хамгийн шилдэг аргуудад цэцэрлэгт хөлсөө гартал ажиллах, усанд сэлэх, теннис, гольф тоглох, цанаар гулгах, биеийн хүч шаардсан ажил ордог. Тейдер Драйзер яг л ингэдэг хүн байжээ. Тэрээр зохиол бичиж эхлээд байхдаа нойр хүрдэггүй айхавтар зовлонтой болчихоод байсан гэдэг. Нью -Йоркийн том төмөр замд янз бүрийн ажил хийж, өдөржин төмөр замын дэр мод нүдэж, хүрзээр далан хашлагын шороог тэгшилснийхээ дараа оройн хоол хүртэл унтахгүй байх гэж нойртойгоо ширүүн тэмцдэг болсон байна. Бид ихээхэн ядарсан бол явуут дундаа хүртэл унтахыг байгаль аяндаа шаарддаг. нийг хувийн туршлагаасаа мэдэх юм. Намайг арван гуравтай байхад аав маань Би үү Миссури муж улсын Сент-Жо руу нэг вагон гахайн тэжээл явуулж билээ. Аавд төмөр замаар үнэгүй зорчих хоёр тасалбар байсан болохоор намайг аваад явсан юм. Түүнээс өмнө би дөрвөн мянган хүн амтай хотод очиж огт үзээгүй байлаа л даа. Тэгээд зургаан мянган хүнтэй Сент -Уо хотод явж очсон даруйдаа бүр алмайрч хоцорлоо. Зургаан давхар


өндөр байшин байна. Хамгаас гайхалтай нь трамвай үзлээ. Одоо ч гэсэн нүдээ аньж байгаад бодохлоор тэр трамвай үзэгдэх шиг болдог юм. Бас аавтайгаа цуг Миссури муж улсын Рейнвуд руу буцаад вагоноор гарсан маань надад бас хэзээ ч мартагдашгүй сайхан дуртгал үлдэж билээ. Бид тэнд өглөөний дөрвөн цагт очсон учраас цирк хүртлээ дөрвөн бээр газар явгаар явсансан. Эл дурсамжид хамгийн гол нь юу байна вэ? Зуур замд миний нойр хүрч бүр зүүдлээд унтсаны г яана гээч. Би морь унаад явж байхдаа ч нэг бус удаа унтаж үзсэн юм. Тэгээд одоо хүртэл амьд, та нарт энэ дурсамжаа яриад л явж байна шүү дээ! Туйлаасаа ядарсан хүн их буу нүргэлж, дайн байлдаан хаяанд хүрээд ирсэн байв ч унтаж л байдаг юм. 1918 онд Британийн тавдугаар арми ухарч байх үед зогссон газраа тэр чигээрээ унаад нам унтаад өгч байсан цэргүүдийг харсан гэж алдарт мэдрэлийн эмч, доктор Фостер Кенниди надад ярьж байсан юм. Зовхийг нь хуруугаар сөхсөн ч унтацгааж л байдаг байсан гэнэ. Бас тэдний хүүхэн хараа нь дээшээ харсан чигээрээ ер өөрчлөгддөггүй байсан гэж Кенниди өгүүлсэн юм. “Түүнээс хойш би нойр хүрмээргүй болбол хүүхэн хараагаа яг тийм байрлалд байлгахын тулд нүднийхээ алимыг эргүүлдэг болсон юм. Тэгээд хэдхэн секунд болов уу, үгүй юу эвш ээснэээ унтаад өгдөг. Би өөрөө ч залж чиглүүлж эс чадах тийм нэг автомат рефлекс бий болчихсон байгаа юм” хэмээн доктор Кенниди өгүүлж билээ. Амиа хорлох тухай ярьж байхдаа би доктор Генри С.Линкийн бичсэн “Хүний хоёр дахь нээлт” гэдэг номыг саналаа. Сэтгэл судлалын корпорацын дэд ерөнхийлөгч тэрбээр сэтгэлийн шаналалд орсон олон ч хүнтэй уулзжээ. Уг номын “Сэтгэлийн түгшүүр, айдсыг арилгах тухай” бүлэгт амиа хорлох гэсэн нэг өвчтөний тухай өгүүлсэн байдаг юм. Доктор Линк өвчтөнтэй маргаж болохгүй, тэгвэл бие нь улам дорддог гэж үздэг байж. Тэгээд ч өвчтөндөө, “хэрэв та амиа хорлох л гэж бодож байгаа бол наанадаж эрэлхэг баатарлаг маягтайгаа харуулж чадахгүй гэж үү? Үхэтхийн унатлаа байшин тойроод гүйгээч дээ” гэж хэлдэг аж. Өвчтөн нэг бус удаа тийнхүү гү йж тэр тоолондоо биш нь биш гэхэд, сэтгэл санаа нь дээрдэж байгааг ойлгож мэдэрсэн байна. Гурав дахь өдрийн үдэш сая доктор Линкийн хүсэж байсан ёсчлон бүтжээ. Өвчтөний бие айхавтар ядарсан учраас (бие нь тавирсан) үхсэн юм шиг унаад өгсөн байна. Дараа нь тэр хүн хөнгөн атлетикчдийн клубт орж уралдаан тэмцээнд оролцох болжээ.Төдөлгүй тэрээр мөнх амьдрахсан гэсэн хүсэл төрөх чинээнд хүртэл бие нь сайжирчээ! Нойр хүрэхгүйн улмаас сэтгэл зовохгүй байхын тулд би дараах дөрвөн мөрдлөгийг танд зөвлөе. 1. Хэрэв та унтаж чадахгүй байгаа бол Сэмюэл Унтемейерын жишээг дагагтун. Босоод нойр хүрч байгаа нь мэдрэгдэх хүртэл ном унших юм уу, ямарнэг юм хийгтүн. 2. Нойр дутсанаас болж хэн ч үхээгүйг санагтун. Нойр хүрэхгүй байгаад сэтгэл зовох нь нойргүй болсноос илүү хор хүр гэдэг. 3. Биеэ тайвшруулан амраа. “Мэдрэлийн ядаргааг арилгах нь” гэдэг номыг уншигтун. 4. Биеийн тамирын дасгал хийгтүн. Сэрж чадахгүй болтлоо, нам унтталаа биеэ ядраагтун. Дүгнэлт. Мөрдлөг 1.

Ядарч гүйцэхээсээ өмнө амарч байгтун.


Мөрдлөг 2. Мөрдлөг 3. Мөрдлөг 4.

Мөрдлөг 5. Мөрдлөг 6.

Ажил дээрээ биеэ амсхийлгэж сурагтун. Хэрэв та гэрийн ажилтай эзэгтэй бол гэртээ биеэ амсхийлгэж, эрүүл мэнд, гадаад байдалдаа анхаарал тавигтун. Хөдөлмөрийн дөрвөн сайн дадал зуршлыг хэрэглэгтүн. Үүнд: а) Яг одоо хийж байгаа ажилд тань шууд холбогдох цааснаас бусдыг бичгийн ширээн дээрээсээ авч цэвэрлэгтүн. б) Асуудлын чухлыг голлох зарчмыг баримтлан ажиллагтун. в) Асуудал гарч ирвэл шийдвэр гаргахад зайлшгүй шаардагдах баримт сэлт гарын дор байгаа бол нэн даруй шийдвэрлэж байгтун. г) Ажлаа зохион байгуулж хүмүүсийг итгэмжилж ажилдаа хяналт тавьж сурагтун. Ядаргаа, сэтгэлийн зовуурийг даван туулахын тулд идэвх санаачилгатай ажиллахыг хичээгтүн. Нойр дутсанаас болж хэн ч үхээгүй гэдгийг санагтун. Нойр хүрэ хээ байснаас болж сэтгэл зовох нь унтахаа больсноос илүү хортой.

Гарчиг Энэхүү номыг яаж бичсэн, яагаад бичих болсон НЭГДҮГЭЭР ХЭСЭГ Сэтгэл зовних тухай мэдвэл зохих үндсэн баримтууд ХОЁРДУГААР ХЭСЭГ Сэтгэлийн зовуурийг задлан шинжлэх үндсэн аргууд ГУРАВДУГААР ХЭСЭГ Сэтгэлийн зовуурьт автаагүй дээрээ сэтгэл зовних муу зуршлаас яаж хагацах вэ? ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ Та сэтгэлээ засаж чадваас амар төвшин аз жаргалтай байх долоон мөрдлөг ТАВДУГААР ХЭСЭГ Шүүмжлэлд хэрхэн эмзэглэхгүй байж болох вэ? ЗУРГАДУГААР ХЭСЭГ Ядаргаа тайлж, сэтгэл тайвшрах бас тамир тэнхээ суулгаж, сайхан ааш зантай болгоход хэрэгтэй зургаан мөрдлөг.


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.