ТӨВД ТОД МОНГОЛ БИЧГИЙН ХАДМАЛ

Page 1

ТӨВД ТОД МОНГОЛ БИЧГИЙН ХАДМАЛ “ЛХАНТАВ” ХЭМЭЭХ СУДРЫН ТУХАЙД А. Батсуурь /ХИС-ийн НХУС-ийн Хэл зохиолын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд проф./ a_batsuuri@yahoo.com Өнө эртнээс монголчуудын угсаа гарвалыг ойн иргэд хэмээн нэрлэгдсээр ирсэн ойрад түмэнтэй холбон үзэх болсон нь өнөө нэгэнт маргаангүй зүйл болсон ажээ. Ойрад дөрвөд угсаатан мөнхүү Чингисийн дээд эцэг өвгөдийн үеэс тасарч гарсан нэгэн үндэстний монголчууд болох тул Чингисийн үе ба дараах их хаадын үед нэгэн хамт явсан боловч, сүүлийн бага хаадын үеэс бусад монголчууд лугаа харилцан удаа дараа байлдан тэмцэлдэж, зарим үед тусгаар улс болон мандаж, зарим үед нэгдэн хамтарч явсан ба ялангуяа халх монгол лугаа ихээхнээр эвдрэлцэн тэмцэж явсаар ойрад монголчууд нь эцэст 1775 он хүртэл тусгаар яваад мөнхүү Манж улсад дагаар оржээ1. Тийн тусгаар улс болон явах ахуйдаа өөрийн гэсэн Тод үсэг хэмээх бичиг үсэгтэй, тогтсон хэл найруулга, хэвшсэн үгийн сан бүхий бичгийн хэлтэй байсныг илтгэх бичгийн дурсгал одоо ч үлэмжхэн хэмжээгээр хадгалагдсаар байна. Тод бичгийн дурсгал нь өнөө ч бидний дунд уламжлагдан ирэхэд өвөг дээдсийн минь ном эрдэмд дурлан тэмүүлэх, ном судрыг эрхэмлэн дээдэлж ирсэн ариун сайхан журам, чин үнэнч сүсэг бишрэлтэй салшгүй холбоотой юм. Сүүлийн жилүүдэд ХИС-ийн НХУС-ийн Хэл зохиолын тэнхимээс зарим нэгэн ажлыг төлөвлөн хийсний нэг нь баруун монголчуудын дунд тод бичиг хэр өргөн хүрээд тархан дэлгэрсэн, өнөө үед уламжлагдан ирсэн байр байдал, тод бичгээр ном судрыг бүтээн тарааж байсан үндсэн голомт нь хаана байв, ном бичгийн хэрэгсэл, хэрэглэгдэхүүн, бичиг үсгийн соѐл гэх мэт асуудлуудыг тодруулахын тулд хөдөө орон нутгаар явж, ард иргэдийн гар дээр хадгалагдан буй ном судар, эх хэрэглэгдэхүүнтэй танилцан, судар нэг бүрийг хуудас дараалан фото аппратаар буулган авч, электрон сан байгуулахыг чухалчлан ажиллаж ирлээ. Бид “Тод бичгийн дурсгал” хэмээх ХИС-иас санхүүжүүлсэн гурван удаагийн дотоод төслийн хүрээнд Ховд аймгийн Дөргөн, Увс аймгийн Өлгий, Өмнөговь, Наранбулаг, Завхан, Түргэн, Сагил сумын дөрвөд, Тэс сумын баяд, Алтай, Үенч, Мөст сумын захчин, Мөнххайрхан сумын урианхай, Булган, БаянӨлгий аймгийн Булган сумын торгууд ястангуудын дунд хадгалагдан үлдсэн 134 тооны ном судраас бүрдсэн тод бичгийн дурсгалын электрон санг бүрдүүлсэн болно. Эрдэмтэн Х. Лувсанбалдан Улсын нийтийн номын сан, Хэл зохиолын хүрээлэнгийн тод үсгийн номын хөмрөгт байгаа бүх ном судрыг 15 ангид хуваан үзэж, тоо ширхэгийг нэг бүрчлэн бүтгэн гаргасан байдаг 2 . Бидний цуглуулсан болон манай тэнхимийн “Бичиг үсгийн дурсгалын сан”-д хадгалагдан байгаа тод бичгийн ном судрууд дээр дурдсан 15 ангийн нэлээд ангид нь хамаарагдах юм. Тус ангиллын “Эм домын анги”-д хамраарагдах “Рашааны зүрхэн найман гишүүнт нууц увдис эрдмийн үндэсний халалт арга хадгалахуй халууны энэлгээ арилгах габүүр цаг бусын үхлийн цалам таслах илд хэмээх” төвд, тод монгол бичгээр хадан бичсэн нэгэн зүйл хадмал судар бидний “Тод бичгийн дурсгалын электрон сан”-д орсон бий. Энэхүү судрын үндсэн эх нь Увс аймгийн Улаангомын хүрээ буюу Дэчинравжаалин хийдийн3 ном

Тэрбиш Л. Ойрадын бурхан шашны товч түүх, УБ., 2008, 24-р тал Лувсанбалдан Х. Тод үсэг, түүний дурсгалууд, УБ., 1975, 81-82-р тал 3 Дөрвөдийн баруун гарын Үнэн Зоригт хан аймгийн Дөрвөдийн Зоригт ханы хошууны хүрээ 1 2


судрын хөмрөгт хадгалагдаж байна. Судрын бүтэн нэрийг төвд, тод монгол бичгээр эхэд бичсэнээр нь дор үзүүлэв.

Энэхүү судрын тухайд тодорхой өгүүлэхийн тулд монголчуудын дунд тэжээхүй ухаан буюу анагаах ухааны мэдлэг ухаан хэрхэн дэлгэрсэн, чухам ямар ном судрыг гол үндэс /шүн/ болгосоор ирснийг товчхон авч үзье. Дорно дахины анагаах ухааны үүсэл гарвал, онолын үндэслэл нь эртний энэтхэгийн 4 вед шастируудаас эх аван хөгжсөн байдаг. Анагаах ухааны мэдлэг ухааныг өөртөө багтаасан вед шастируудыг аюурвед5 хэмээн нэрийдсээр ирсэн.

XVII зууны сүүлч гэхэд Энэтхэгийн аюурвэд болон төвдийн анагаах ухааны жүд (үндэс)-ийг монгол эмч, мааранба, эрдэмтдийн оюун билгээр орчуулан тайлбар, тайлал хийж дэлгэрүүлэн баяжуулж, улмаар зарим иш онол, эмчилгээний аргуудыг туршлагын явцад хуримтлуулсан анагаах ухааны онол, арга зүйн ололттой хослуулан цоо шинэ урсгалууд /сургууль/-ыг бий болгох эхлэл үе байлаа. Монголд байгуулагдсан эмчийн сургуулиудад үндсэн /шүн/ ном "Анагаах ухааны дөрвөн үндэс"-ийг сургалтын сууриа болгож, энэхүү номын агуулганд нийцсэн сургалтын дэг, ѐсыг бий болгожээ. XVIII зууны үед Монголын мэдлэг, ухааны салбар бүрт сэтгэлгээний томоохон дэвшилтүүд гарч их, бага таван ухааны орчуулгын ба тайлбар зохиолууд олноороо хэвлэгдэн бараг бүх аймаг, хошууд, сүм, хийдэд тараагдан, судлагдаж байжээ. XVIII зуун бол "Анагаах ухааны дөрвөн үндэс"-ийн урсгалаар онол, арга зүйн гол удирдлагаа болгосон Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн алтан үеийн эхлэл бүрэн тавигдсан гэж хэлж болно. Энэ үеэс Сүмбэ ханбо Ишбалжир (1707-1788), Цахар гэвш Лувсанчүлтэм (1740-1810), Миндол номуун хаан Жамбалчойжиданзанпринлэй (1789-1838), Тойн Жамбалдорж (1792-1855), Жигмэдданзанжамц (XVIII сүүлч) нар төрөн гарч ном бүтээл, шинэлэг санаа, онолыг ойлголтыг бий болгож эхэлсэн байна6. Энэхүү онолын шинэчлэл, үзэл санааг түгээн дамжуулахад ойрд түмэн өөрийн гэсэн тод мөрөө үзүүлсээр ирснийг илтгэх тодорхой нэгэн эх сурвалжийн тухай энд өгүүлж буй болно. Тухайн судрын зохиогч болон бусад түүхэн хүмүүсийн талаар мэдээ баримтыг төгсгөлийн үгээс тодорхой харж болно. “Рашааны зүрхний найман гишүүнт нууц увдисын үндэс” хэмээх ном нь “увдисын үндэс” буюу “Жүд ши” хэмээх богино нэрээр олны дунд нэрлэгдсээр иржээ. Энэхүү бүтээлийг анх IX зууны төвдийн эмч Их Ютиг Ёндонгомбо гэдэг хүн зохиож хожим XII Вед гэдэг нь мэдлэгийн сан гэсэн утгатай санскрит үг. Авюрвед гэдэг нь насны мэдлэг, насны ухаан гэсэн утгатай санскрит үг. 6 Болд Ш. Монголын анагаах ухааны парадигмийн шилжилт, (XVIII-XIX зуун хүртэл), Монголын анагаах ухаан, 2008, 3(145), http://www.mongolmed.mn/article/86 4 5


зуунд Бага Ютиг Ёндонгомбо одоогийн “Дөрвөн үндэс"-ийн эхийг тавьжээ. Дараа нь уг номд нэмэлт тайлбар зохиол болох Лхантав хэмээх богино нэрээр алдаршсан зохиолыг төвдийн эрдэмтэн Дэсрид Санжаажамц (1653-1705) гэдэг хүн зохиож, энэ бүтээлийг төвд монголын эрдэмтэн лам нар цаашид шинэчлэн найруулж өөр өөрсдийн үзэл танилтаар туурвин бүтээсэн байдаг. Чухам ийм бүтээлийн нэг нь бидний танилцуулж буй уг судар болно. Эмийн дөрвөн үндэс хийгээд түүний тайлбар зохиолууд ойрад хэл аялгуугаар орчуулагдан тод бичгээр уламжлагдан ирсэн талаар урьд өмнө гарсан мэдээ баримтын талаар өгүүлэхэд Зая бандид 1650-1662 оны хооронд эмийн дөрвөн үндэс буюу гэдэг дөрвөн боть номыг хөрвүүлэн орчуулжээ. Тэдгээр дөрвөн боть номоос бидэнд “Язгуур үндсэн”, “Хойт үндсэн” хоѐр нь байгаа юм. “Язгуур үндсэн” 6 бүлэгтэй, “Номлохуйн үндсэн” 31 бүлэгтэй, “Увдисын үндсэн” 92 бүлэгтэй, “Хойт үндсэн” 25 бүлэгтэй, бүгд 154 бүлэгтэй. Бидэнд одоо 31 бүлэг нь тод үсгээр олдоод байна. Бас “Язгуур үндэснээс” хэсэглэн авсан өөр нэг орчуулга байгааг Чойжиндаш гэдэг хүний дурдсанаар нэг хүн орчуулжээ. Үүний нөгөө талаар “Хойт үндсэн” гэдэг номыг зүүн гарын хаан Галданцэрэнгийн үед буюу 1741-1742 оны орчим барлажээ. “Эмийн дөрвөн үндэсний” нэмэлт болох “Лхантавын” өөр нэгэн орчуулгыг олж авсан билээ. Энэ судрыг хэдийд хэн гэгч орчуулсныг тодорхойлох баримт бидэнд тохиолдсонгүй7. Энэхүү анагаах ухааны мэдлэг ухааны салбарт хамаарагдах нэгэнд энэхүү “Лхантав” хэмээх судар хамаарагдана. Төвд, монгол мэргэдийн дунд “Лхантав” гэсэн нэрээр нэрлэгдэж, оточ маарамба нарын судлах ѐстой ном судрын нэг юм. “Лхан” /Lhan pa/ ལྷན་པ гэдэг үгийг Сумадираднагийн төвд монгол толь бичигт “нөхөөс”8 гэж дохио хадсан байна. Энд “халалт” гэж халж нөхсөн гэсэн утгаар, монгол бичгээрх судруудад “нэмэлт” гэж орчуулсан байх нь тохиолддог. Энэ судартай адилхан “Рашааны зүрхэн найман гишүүнт нууц увдис эрдмийн үндсийг нэмсэн арга эвэршээллийн халуунаар энэлснийг арилгагч гадабура цаг бусын үхлийн цалмыг таслагч илд хэмээгдэгч” нэртэй зохиолыг Оточ Ишбалжир өөрийн шавь Лувсанванжилын хамт Дэсрид Санжаажамцын зохиосон Лхантавт нэмэлт тайлбар хийжээ 9 . Тэгвэл бидний танилцуулж буй судрын төгсгөлийн үгээс үзэхэд уг судрыг монголын их эрдэмтэн лам Жанжаа Ролбийдорж 10 , тухайн үеийн Да лам Дархан эмч Жамъянжалцан гэдэг хүний дурдсанд зохиосон болох нь тодорхой байна. Иймээс энд нэр дурдагдсан хүмүүсийн тухайд нягтлан үзүүштэй байна. Энэхүү судрын төгсгөлийн үгт: Умсувасиди, Болсон бэлгэ билгийн рашааны үргэлжлэлээр Амьтны муу үйлийн халууны энэлгээг сөнөөгч Арван хүчин төгссөн бусдаас үлэмж гарсан Ялгуусан оточ ламд мөргөмүй Лувсанбалдан Х. Тод үсэг, түүний дурсгалууд, УБ., 1975, 109-110-р тал Сумадирадна, Төвд монголын дохионы бичиг нэр үг утга гурвыг тодруулан харанхуйг арилгагч зул, II боть, УБ., 1959, 1333-р тал 9 Түмэн-Өлзий Ц. Монгол лам нарын туурвисан төвд хэлт эмийн судрын тойм, Лам нарын сэтгүүл, УБ., 2010, №10, 76-р тал 10 Данжуур хэмээх алдартай бүтээлийг монголоор орчуулах ажлыг гардан толгойлж, “Мэргэд гарахын орон” (mkhas pa‟i „byung gnas) нэрт толь бичиг зохиосон Жанжаа (lcang skya)(rol ba‟i rdo rje) буюу Ишданбийдонмэ / Тэрбиш Л. Ойрадын бурхан шашны товч түүх, УБ., 2008, 101-р тал / 7

8


Гартаа лянхуат ал гирша баригч богд Бүхнийг айлдагч Эсүрүний хөвгүүн мөшөөгч очрын Адистид нигүүлсэхүйн рашааны балын хураар Зүрхэний лянхуад сайн буяны цог өгснөөр Таван ухааныг мэдсэн гүн мандал бүгдэд Мухардалгүй замбагайг олон Сэрүүн төгссөн номын сансарт эрх орчуулагч Газар явагч эрхт Санжаажамц бээр Оточ ламын амны эш дөрвөн үндсэн хийгээд Эдгээхүй ухааныг баригч төвдийн мэргэн шидтэний Гол хийгээд увдисын зүрх нэгэнд хураагаад Сайн номлохуйн рашааны хүү сан үүнийг дэлгэвэй Эдүгээ цагт бусдын тус бүтээхүйд орсон Тоолшгүй насны ухаан баригчин Олон голыг сонсох, санах бэрх хатуужлын үүрэг хөнгөн болсон Гайхамшиг гарт амар авах үүнийг Түүний тул номын өглөг агуу их арвитгахын тул Манзушри дээдийн эшээр илт өндөрдсөн Дархан эмч Жамъянжалцан бээр Шалтгаан үргэлжлэлийг сайтар бүртгэн хэвт бүтээлгэв Энэ буянаар цөвт явагч амьтан нугууд Гурван хорын өлөг өвчний зовлонгийн далайгаас Гэтэлгэгч магад сайн мухрын сайн харшид Түргэн одож баясгалант хуримаар ханах болтугай Мунхаг атирлаар орчлонд төрөх үхэх сансрын үргэлжлэлийг Хязгаараас хагацсныг онох бэлгэ билгийн илдээр Уталсан /огтолсон/ хоѐр түйтгэрийн дайснаас тийн ялгуугч Их баатрын хутагтан үтэр болох болтуйгай Ертөнцийн оронд зуд, өвчин хэрүүл тэмцэл тэргүүтэн Үл зохилдон буурахын нэр ч үл болон Хэмээн эдгээхүй ухааны дээд гол увдис халалт арга Хэмээн алдаршсан хэвийн тэмдэг үүнийг ч Эдгээхүй ухааны тийн шинжлэл хэтэрхий болсон Да лам дархан эмч Жамъянжалцан бээр дурдсанд Жанжаа Ролбийдорж бээр найруулснаар сайн буян болтугай. Энэхүү судрын эхний хийгээд төгсгөлийн хуудсыг хавсаргав. Эцэст нь дүгнэн хэлэхэд уг бүтээл нь тод бичгийн хэл хийгээд тухайн үеийн ойрад хэл аялгууны үгсийн сан, төвд монгол орчуулгын үгийн нийцэл, үгийн утгын оноолт зэрэг асуудлыг тодруулан судлахад эх бичгийн бодит эх хэрэглэгдэхүүн мөн болно. Цаашид эх бичвэрийн судалгаа хийж, уг бүтээлийг олны хүртээл болгохын тулд та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье. Номын цагаан үйлс дэлгэрэх болтугай.


Хавсралт:


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.