Жилийн тайлан
2021 1
Бидний зорилго Хүн төрөлхтнийг Бурханы хүслийн дагуу амьдрахад туслах 2
СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ
Энэ амаргүй цаг үед АДРА Монгол байгууллагын хамт олныг удирдан чиглүүлж буй Бурханд талархаж байна. Цар тахлын үе дэх энэхүү сорилтууд нь биднийг зогсолтгүй урагшилж, харилцаа холбоогоо алдахгүй, байгууллагын үйл ажиллагаа болон төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хүлээгдэж буй үр дүндээ хүргэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллахыг биднээс шаардаж байлаа. Манай хамт олны хувьд гэрээсээ ажиллах ажлын шинэ горимыг мөрдөхийн сацуу төслийн үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлж, зорилгодоо хүрэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж, хүн бүрийг Бурханы хүслийн дагуу амьдрахад чин сэтгэлээсээ үйлчилж байсан билээ. 2021 онд үүссэн нөхцөл байдлыг даван туулсаар тайван цаг үе ирэх хүртэл бид хандивлагч, түншлэгч байгууллагуудтай хамтарч ажилласнаар Баян-Өлгий, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотод төслүүдээ хэрэгжүүлж 11,453 үр шимийг хүртэгсэд, эмзэг бүлгийнхэнд хүрч ажиллаа. Мөн түүнчлэн хүн амын өмнө тулгамдаж буй байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, байгалийн гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр бид идэвхи
3
санаачилгатай ажиллахын сацуу тэгш харилцаа, хамтын ажиллагаанд тулгуурлан Монголчуудын амьдралын чанарыг сайжруулахыг эрхэм зорилго болгож байна. Дээр дурдсанчлан, бидэнд тулгарч байгаа энэ амаргүй цаг үеийн турш бүхий л зүйлд Бурхан биднийг хамгаалж байсанд талархаж байна. Бидний өмнө хийх ажлууд их байгаа бөгөөд зовж зүдэрсэн, нэн тэргүүнд тусламж хэрэгтэй байгаа тэр хүмүүст итгэл найдвар, урам зориг өгөхийн төлөө бид бүхэн ирж буй жилийн турш хичээнгүйлэн ажиллах болно. “Учир нь бид харагдаж байгаагаар бус, харин итгэлээр алхаж байна” гэж Библийн 2 Коринт 5:7-д хэлсэнчлэн манай хамт олон Бурханы бидэнд олгосон эрхийн дагуу шударга, энэрэнгүй байдал, хайраар бүх зүйлийг итгэлтэйгээр хийх болно.
Хүндэтгэсэн,
ВИНДЕЛЛ М.МАРАНАН
Агуулга Суурин Төлөөлөгчийн мэндчилгээ
3
АДРА ОУБ-ын танилцуулга
5
Төсөл хэрэгжиж буй газрууд
6
Органик хөдөө аж ахуйн түншлэл (POAg) төсөл
8
Өрхийн газар тариаланг дэмжих төсөл-2 (SAFER-2) төсөл
10
Бэлчээрийн цогц менежмент (PLUS) төсөл
12
Идэр сүүний цех (IMI) төсөл
14
Сэлэнгэ аймагт хэрэгжүүлсэн зудын гамшгийн хариу арга хэмжээ төсөл (DEMOS)
16
Дэм дэмэндээ төсөл
18
Төслүүдийн нэгдсэн мэдээлэл
20
Хандивлагч болон хамтран ажиллагч байгууллагууд
21
Манай хамт олон
22
Шударга ёс, Энэрэл, Хайр
4
АДРА ОУБ-ын танилцуулга Адвентист Хөгжил Туслалцааны Агентлаг (АДРA) нь 1956 онд Бурханы хайр, энэрэл нигүүлслийг үзүүлэх үүрэг бүхий Долоо дахь өдрийн Адвентист сүмийн үүсгэн байгуулсан, бие даасан хүмүүнлэгийн байгууллага юм. АДРА ОУБ нь хөгжиж буй орнууд дахь нийгмийн шударга бус байдал, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж шийдвэрлэх, тусламж хэрэгтэй иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын төлөө ажилладаг. AДРA нь дэлхийн 130 гаруй улсад төлөөлөгчийн газартай бөгөөд тэдгээрийн нэг нь АДРА Монгол билээ. АДРА Монгол ОУБ нь хүн бүрд байдаг эрхэм чанарыг хүлээн зөвшөөрч, хүний амьдралын чанарыг сайжруулахыг зорилгоо болгон, үндэс угсаа, улс төр, шашин шүтлэг харгалзахгүйгээр үйлчилдэг. Ялангуяа тусламж нэн шаардлагатай байгаа иргэд, тухайлбал, эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүх бүлэгт хүрч үйлчилдэг. АДРА Монгол ОУБ нь улсад 1994 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн, өнгөрсөн 27 жилийн турш иргэд, орон нутаг, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, Монголчуудын амьдралын чанарыг сайжруулахын төлөө хүнсний аюулгүй байдал, иргэдийн амьжиргаа/эдийн засгийн хөгжил, эрүүл мэнд, боловсрол, гамшгийн эрсдэлийг бууруулах таван бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлсээр ирсэн. Тус байгууллага нь коммунист тогтолцоо нуран унасны дараа буюу 1994 онд МУ-ын Ерөнхий сайдын урилгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн Монгол дахь анхны олон улсын төрийн бус байгууллага (OУТББ) бөгөөд Азийн бүсэд хүмүүнлэг, хөгжлийн үйл ажиллагаа явуулдаг 17 суурин төлөөлөгчийн газрын нэг юм. Өнөөдрийн байдлаар АДРА Монгол ОУБ нь боловсролын 57, гамшгийн менежментийн 24, эдийн засгийн хөгжил, амьжиргааг дээшлүүлэх 31, эрүүл мэндийн 36, хүнсний аюулгүй байдлын 40, нийт 186 төсөл хэрэгжүүлээд байна. 1994-2021 онд нийт зарцуулсан санхүүжилтийн хэмжээ ойролцоогоор 31,232,932 ам.долларт хүрсэн бөгөөд нэг жилд дунджаар 1.1 сая ам.доллар зарцуулжээ.
Эрхэм зорилго
Хүн төрөлхтнийг Бурханы хүслийн дагуу амьдрахад туслах
Уриа
Шударга ёс. Энэрэл. Хайр
Алсын хараа
АДРА Монгол ОУБ нь нэгдмэл, ил тод байдлыг эрхэмлэн, мэргэшсэн, шинийг эрэлхийлэгч, үр дүнтэй хамтран ажиллагч байгууллага байна. Бид бэрхшээл, саадыг даван, нийгмийн эрсдэлт бүлэг болон орхигдсон хүмүүсийг чадавхжуулан тэдний дуу хоолойг өргөн, тэдний амьдралд хэмжигдэхүйц, бодит, тогтвортой өөрчлөлтүүдийг авчрахын төлөө ажиллана.
Мөн чанар
Адвентист Хөгжил Туслалцааны Агентлаг нь Бурханы хайр энэрлийг үзүүлдэг Долоо дахь өдрийн Адвентист сүмийн байгуулсан, даян дэлхийн хүмүүнлэгийн байгууллага юм. 5
Төсөл хэрэгжиж буй газрууд ИДЭР СҮҮНИЙ ЦЕХ (IMI) ТӨСӨЛ ӨРХИЙН ГАЗАР ТАРИАЛАНГ ДЭМЖИХ ТӨСӨЛ (SAFER -2) Санхүүжүүлэгч: Канадын Үр тарианы банк (CFGB), АДРА Канад, АДРА ХонгКонг, АДРА Нидерланд Төсөв: 376,289.87 ам.доллар Хэрэгжих хугацаа: 3 жил (2020-2023) Төсөл хэрэгжих газар: Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат, Сагсай сум Үр шим хүртэгсэд: 845 өрх, (3718 хүн)
Баян-Өлгий
Санхүүжүүлэгч: Хелп Интернэйшнл Төсөв: 37,947.89 ам.доллар Хэрэгжих хугацаа: 5 сар (2021) Төсөл хэрэгжих газар: Завхан аймгийн Идэр сум Үр шим хүртэгсэд: Орон нутгийн 50 малчин өрх (220 хүн)
Завхан
БЭЛЧЭЭРИЙН ЦОГЦ МЕНЕЖМЕНТ (PLUS) ТӨСӨЛ Санхүүжүүлэгч: Швейцар улс, АДРА Швейцар, Цурих, Төсөв: 292,933 ам.доллар Хэрэгжих хугацаа: 2 жил 6 сар (2021-2023 он) 30 сар Төслийн зорилтот бүлэг: Завхан аймгийн Идэр сумын бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ) Үр шим хүртэгсэд: Орон нутгийн 100 малчин өрх (440 хүн)
6
ОРГАНИК ХӨДӨӨ АЖ АХУЙН ТҮНШЛЭЛ (POAg) ТӨСӨЛ Санхүүжүүлэгч: Германы Эдийн Засаг Хөгжлийн Яам, АДРА Герман Төсөв: 1,264,921.75 ам.доллар Хэрэгжих хугацаа: 4 жил (2018-2022) Төсөл хэрэгжих газар: Сэлэнгэ аймгийн 11 сум Үр шим хүртэгсэд: 31 түнш 928 гишүүн (4083 хүн)
СЭЛЭНГЭ АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛСЭН ЗУДЫН ГАМШГИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ ТӨСӨЛ (ДЕМОС) Санхүүжүүлэгч: АДРА Интернэйшнл, АДРА Ази, Монголын Адвентист Чуулган Төсөв: 15,000 ам.доллар Хэрэгжих хугацаа: 1 сар (2021) Төсөл хэрэгжих газар: Сэлэнгэ аймгийн Баянгол, Баруунбүрэн, Орхон сум Үр шим хүртэгсэд: 200 малчин өрх, (996 хүн)
Сэлэнгэ
Улаанбаатар
ДЭМ ДЭМЭНДЭЭ ТӨСӨЛ Санхүүжүүлэгч: АДРА Монголын ажилчид, гэр бүлийн гишүүд/хувь хүмүүс Төсөв: 4,072 ам.доллар Хэрэгжих хугацаа: 1 сар Төсөл хэрэгжих газар: Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг Үр шим хүртэгсэд: 150 өрх (490 хүн)
7
Органик хөдөө аж ахуйн түншлэл (POAg) төсөл Санхүүжүүлэгч: АДРА Герман, Германы эдийн засаг хөгжлийн яам Төсөв: 1,264,921.75 ам.доллар (Германы эдийн засаг хөгжлийн яам 75%, AДРА Герман 25%) Төсөл хэрэгжих хугацаа: 4 жил (2018-2022) Төсөл хэрэгжих газар: Сэлэнгэ аймгийн 11 сум Үр шим хүртэгсэд: 31 хоршооллын 928 гишүүд (4083 хүн Зорилго Органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг Сэлэнгэ аймагт хөгжүүлэн, хамтын баталгаажуулалтын тогтолцоог бий болгож, талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, бага талбайд тариалан эрхлэгч иргэдийн амьжиргааг сайжруулна
Tогтвортой байдал “Төслийн төгсгөлд анхан шатны болон дундын хоршооны оролцоотойгоор органик газар тариаланг хөгжүүлэх талуудын түншлэлийг бий болгож, хамтын баталгаажуулалтын байгууллагаар баталгаажсан шошго тэмдэглэгээ бүхий нэмүү өртөг шингэсэн органик төмс, хүнсний ногоо, зөгийн бал, сүү сүүн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж, зах зээлийн тогтолцоог бэхжүүлсэн байна.
Хүлээгдэж буй үр дүн • Орон нутгийн ба үндэсний түвшинд байгуулагдсан олон талт түншлэлийн хүрээнд талууд органик хөдөө аж ахуйг бэхжүүлэхэд чиглэсэн шаардлагатай асуудлуудыг ярилцаж, шийдвэрлэдэг бүтэц, механизмыг бий болгосон байна. • 30 хоршооны бүтээгдэхүүн үйлдвэрлэл сайжирч, төрөл нэмэгдэж, тогтворжсон байна. • Олон талт түншлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлснээр 30 хоршооны орон нутаг ба бүс нутгийн зах зээлд нэвтрэх боломж нэмэгдсэн байна. Гол үйл ажиллагаа • 1941 хоршооны гишүүд, төрийн байгууллагын ажилтнууд, хамтран ажиллагч талууд органик газар тариалан, бизнес менежмент, хоршооны засаглал болон мэргэжлийн сургалтад хамрагдсан. Төслийн багийн гишүүдийн хувьд ОХАА-н чиглэлээр олон улсын гурван удаагийн онлайн форумд хамрагдаж мэдлэг ур чадвараа нэмэгдүүлэв. • Органик бүтээгдэхүүнийг баталгаажуулах чиглэлээр 15 Хамтын баталгаажуулалтын байгууллагыг (ХББ) Сэлэнгэ аймгийн 11 суманд байгуулсан. Органик бүтээгдэхүүнийг баталгаажуулах бэлтгэл ажлын хүрээнд Хамтын баталгаажуулалтын байгууллагын дотоод дүрэм, хяналт үнэлгээний бичиг баримтууд, органик үйлдвэрлэлийн ул мөрийг мөшгөн мөрдөх органик зөгийчин, ногоочны талбайн түүхийн дэвтэр зэргийг боловсруулсан. 2021 оны байдлаар 220 хоршооны гишүүн органик үйлдвэрлэгч ХББ-ын дотоод хяналт үнэлгээнд хамрагдаж органик бүтээгдэхүүний шошго хэрэглэх эрх авсан. • Мөн энэ санхүүгийн жилд хоршооны органик үйлдвэрлэлд шилжсэн ногоочид 31 төрлийн төмс, хүнсний ногоог 223 га талбайд тариалж 2,440 тонн органик ногоо, 2,7 тонн органик зөгийн бал хураан авч 2 тэрбум төгрөгийн (701,754USD) борлуулалт хийжээ 8
Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа ба шагнал
АДРА Монгол ОУБ-ын Суурийн төлөөлөгч Винделл М Маранан, Сэлэнгэ аймгийн засаг даргын орлогч Ч. Рэгзэдмаа нар 2021 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр талуудын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Сэлэнгэ Таван Хайрхан Дундын хоршооны дарга Ч. Оюунтуяа Намрын ногоон өдрүүд арга хэмжээний үеэр Монгол улсын шилдэг органик үйлдвэрлэгч-2021 шагналыг гардан авчээ.
Органик бордоо үйлдвэрлэгч Ч. Эрдэнэдэлгэр Ц. Эрдэнэдэлгэр нь тэтгэвэрт гарснаас хойш газар тариалангийн үйлдвэрлэлийг 18 жил тогтвортой эрхэлж байна. Тэрээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Ширхэнцэг Өгөөж” хоршооны даргаар ажиллахын хамт амьд бактерийг ашиглан малын бууцыг ялзруулах замаар органик бордоо үйлдвэрлэдэг. 2014 оноос хоршооны гишүүдийн хамт химийн синтетик бордооноос татгалзах шийдвэр гаргаж органик бордооны үйлдвэрлэл эрхлэх болсон. 2019 онд АДРА Монгол ОУБ-ын “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төсөлд хамрагдсанаар органик бордооны сав баглаа боодол, шошго, борлуулалтын маркетингийг сайжруулж чадсан байна. Одоо жилдээ 30-50 тонн бордоо үйлдвэрлэх боломжтой болжээ “Бид сүүлийн 2 жилд органик бордооноос гадна амтлагч ногоонууд тухайлбал оригано, базил, цоохор майлз, роземарин, гоньдыг органик стандартын дагуу тарьж ургуулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Бид эрүүл цэвэр дэлхийг хойч үедээ өвлүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байдаг” гэж хоршооны дарга Ц. Эрдэнэдэлгэр хэлсэн юм.
9
Хүнсний аюулгүй байдал
• Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-наас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Намрын ногоо өдрүүд арга хэмжээнд АДРА Монгол байгууллага жил бүр идэвхитэй оролцдог. 2021 оны 9 дүгээр сарын 16-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаанд 21 аймгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид оролцсон бөгөөд Сэлэнгэ аймгийн хоршоод органик бүтээгдэхүүнээрээ оролцлоо. • Энэхүү арга хэмжээний үеэр Органик хөдөө аж ахуйн түншлэл төслийг хамтран хэрэгжүүлэгч Сэлэнгэ Таван Хайрхан дундын хоршоо Сэлэнгэ Органик брэнд бүтээгдэхүүнээрээ Монгол улсын Шилдэг Органик Үйлдвэрлэгч шагнал хүртсэн. Энэ нь органик төмс,хүнсний ногоо, зөгий бал үйлдвэрлэгчдийг шагнасан анхны тохиолдол байсныг цохон тэмдэглэхэд таатай байна.
Өрхийн газар тариаланг дэмжих (SAFER -2) төсөл Санхүүжүүлэгч: Канадын Үр тарианы банк (CFGB), АДРА Канад, АДРА ХонгКонг, АДРА Нидерланд Төсөв: 376,289.87 ам.доллар Хэрэгжих хугацаа: 3 жил (2020-2023) Төсөл хэрэгжих газар: Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат, Сагсай сум Үр шим хүртэгсэд: 845 өрх болон өрхийн 3887 гишүүд Зорилго Хүнс болон хоол тэжээлийн аюулгүй байдлыг нэмэгдүүлж, Баян-Өлгий аймгийн газар тариалан эрхлэгч өрхүүдийн амьжиргааг дээшлүүлэх.
Тогтвортой байдал
Хүнсний ногоо бие даан тариалахыг хөгжүүлснээр тариаланч өрхүүдийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ өрхүүдийн хүнсний аюулгүй байдлыг сайжруулж, орлого нэмэгдүүлэн амьжиргааны түвшинг дээшлүүлнэ.
Хүлээгдэж буй үр дүн • Зорилтот өрхүүдийн газар тариалангийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх замаар хүнсний ногооны үйлдвэрлэл болон орлогыг нэмэгдүүлэх. • Хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх болон хоол хийх ур чадвараа дээшлүүлэх замаар хоол хүнсний тэжээллэг байдлыг сайжруулах. • Өрхийн гишүүдийг (эрэгтэй болон эмэгтэй) сургалтад хамруулан газар тариалангийн шинэлэг аргуудыг (пермакультурын арга) эзэмшүүлэн тариаланч өрх сертификат олгох. Өрхийн хоолны нэр төрлийг олшруулах замаар хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх.
Гол үйл ажиллагаа • 2021 онд газар тариалангийн “Сургагч багш” бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд үүнд газар тариалангийн Пермакультур болон Миттлайдерийн арга техникийг ашиглан 34 сэдвийг багтаасан 8 удаагийн сургалтад 15 Сургагч багш болон 300 өрхийн тариаланчдыг хамрууллаа. • Төсөлд хамрагдах өрхүүдийг сарын 147 доллар буюу 420,000 төгрөгөөс доош орлоготой, өрх толгойлсон ганц бие, хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настантай, тариалан эрхлэх газар болон усалгааны асуудал нь шийдэгдсэн зэрэг шалгууруудыг харгалзан сонгосон. • Төслийн 2 дахь жилд хамрагдсан 315 тариаланч өрхөд 3 нэр төрлийн гар багажууд, газар тариалангийн гарын авлага тарааснаас гадна зорилтот 3 сумд байгуулсан хоолны сургалтад хамрагдсан 240 хүнийг хоол хийх гарын авлагуудаар хангав. • 195 сая төгрөг (68,000 ам.доллар)-тэй тэнцэхүйц нийт 90 тонн хүнсний ногоо амжилттай хурааж авлаа.
10
• Төслийн баг хамт олон “Намрын ногоон өдрүүд 2021” үзэсгэлэн зохион байгуулж нийт 70 өрх хамрагдаж тариалсан хүнсний ногоогоо аймгийн иргэдэд танилцуулсны зэрэгцээ борлуулалт хийцгээв. Үзэсгэлэнгийн үеэр аймгийн Засаг дарга болон ЗДТГ -ын бусад ажилтанууд оролцогчидтой уулзаж санал хүсэлтийг сонслоо.
Сургагч багш өөрийн хариуцсан өрхүүддээ органик бордоо хэрхэн хийх дадлага сургалт
Хүнсний ногоогоор хэрхэн эрүүл, илчлэг хоол хийх сургалт зохион байгуулав.
Саулетын орлогын шинэ эх үүсвэр Газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг хоршооны дарга, өрхийн тариалан эрхлэгч Бахытханы Саулет өөрийн төрөлх Сагсай сумдаа дунд сургууль төгсөөд нийслэл Улаанбаатар хотод их сургуульд суралцжээ. Саулет үе тэнгийнхнийхээ дунд үргэлж тэргүүний байж их сургуулиа амжилттай төгсөж ирэн гэр бүлтэй болж нутагтаа амьдарч эхэлжээ. Эхнэр нь сувилагч бөгөөд өдгөө тэд дөрвөн хүүхдийнхээ хамт амьдарч байна. Саулет 2011 онд АДРАгаас хэрэгжүүлсэн тогтвортой газар тариалан хөгжүүлэх төсөлд хамрагдан хашаандаа хүнсний ногоо тариалж эхэлсэн. Гэхдээ жижиг хашаанд тариалсан ногоо нь өрхийн хэдхэн сарын хэрэгцээг хангаж байв. Газар тариалан эрхлэх шинэлэг арга барилд суралцсаны дараа тэрээр арвин ургац авсны зэрэгцээ нэг шуудай төмсийг нэг ямаагаар бартер хийх аргаар борлуулж эхэлжээ. Өдгөө тэрээр гэр бүлийнхээ хамт 60-аад ямаатай. Мөн жилд нэг удаа 24 кг ноолуурыг дунджаар 1.8-2.4 сая төгрөгөөр борлуулж орлогын шинэ эх үүсвэр бий болгож чаджээ.
11
Эрүүл мэнд/Хүнсний аюулгүй байдал
• 30 сургагч багш болон 300 тариаланч өрхүүдийг газар тариалангийн батлагдсан хөтөлбөрийн дагуу онол болон дадлага сургалтад хамруулж дарлага хэрхэн ашиглах, үрсэлгээний арчилгаа, хөрс боловсруулалт болон төмс хүнсний ногооны тариалалтын аргуудыг эзэмшүүлсэн.
Бэлчээрийн цогц менежмент (PLUS) төсөл Санхүүжүүлэгч: АДРА Швейцар, Швейцар улсын Цурих, Аргау хот Төсөв: 292,933 ам.доллар Хэрэгжих хугацаа: 30 сар (2021-2023 он) Төслийн зорилтот бүлэг: Завхан аймгийн Идэр сумын бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ) Төслийн үр шим хүртэгсэд: Орон нутгийн 100 малчин өрх Зорилго Бэлчээрийн цогц менежментийг нэвтрүүлэх замаар Идэр сумын малчдын тогтвортой амьжиргааг дэмжих
Тогтвортой байдал Малчдын бүлэгт суурилан Идэр сүүний цехийг байгуулахтай холбоотойгоор суманд Бэлчээрийн Цогц менежментийн төв байгуулах
Гарах үр дүн • Бэлчээрийн цогц менежментийн талаар мэдлэгийг малчдад түгээж, хэрэгжүүлсэн байна. • Идэр сумд бэлчээрийн цогц менежментийн төв байгуулсан байна. • Эмэгтэй малчдыг чадавхжуулах, орон нутгийн сүү/сүүн бүтээгдэхүүний борлуулалт, чанарыг сайжруулах замаар малчдын өрхийн орлогыг нэмэгдүүлсэн байна. Гол үйл ажиллагаа • “Хэрэгцээнд суурилсан Цогц Менежмент”-ын 5 багц сургалтыг хамтран ажилладаг байгууллагуудын 10 төлөөллийг хамруулан онлайнаар зохион байгуулсан. • Бэлчээрийн цогц менежментийн чиглэлээр Сэйвори хүрээлэнгийн Газрын болон мал аж ахуйн цогц менежмент” гарын авлагыг орчуулж гаргасан. • Завхан аймгийн Засаг дарга болон АДРА Монгол олон улсын байгууллага нь харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар хамтын ажиллагаа албан ёсоор эхэлсэн.
12
• Бэлчээрийн цогц менежментийн багц сургалтыг төслийн зорилтот бүлэг болох 100 малчдад зохион байгуулсан.
Идэр сумын малчин өрхүүдэд Бэлчээрийн цогц менежментийн талаар танилцуулга хийв.
Саальчин Чимгээ Завхан аймгийн Идэр сумын Цэцэрлэг багийн малчин Очирбатын Чимгээ нь “Бэлчээрийн цогц менежмент” төсөлтэй хамтран ажилладаг саальчин эмэгтэйчүүдийн нэг билээ. О.Чимгээ нь 2021 оны 8 дугаар сард төслийн хүрээнд зохион байгуулсан “Сүү, сүүн бүтээгдэхүүний ариун цэвэр, зохистой дадал” сургалтад хамрагдаж сүүний цехэд сүүгээ бэлтгэн нийлүүлж эхэлсэн. Тус сургалтад хамрагдсанаар сүүгээ саахаас эхлээд үйлдвэрт нийлүүлэх хүртэлх ариун цэврийг хэрхэн мөрдөх талаар мэдлэг эзэмшиж одоог хүртэл өдөр тутамдаа мөрдөн ажиллаж байна. Сумын малчдаас сүү татан авч боловсруулан төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь О.Чимгээгийн хувьд түүний өрхийн орлогоо нэмэгдүүлэх, бүрэн ашиглагдахгүй байсан сүүгээ эргэлтэд оруулах ихээхэн боломж нээгдэж өгсөн юм. Өнгөрсөн зун Чимгээ цехэд 460 литр сүү нийлүүлж 920 мянган төгрөгөөр орлогоо нэмэгдүүлсэн. Тэрээр “Саахгүй өнжиж байсан сүүгээ эргэлтэд оруулж, сүүний мөнгөө хуримтлуулан амьдрал ахуйдаа хэрэгцээтэй асуудлыг шийдэхэд ихээхэн тус нэмэр болж байгаад баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн 2021 оны 11, 12 дугаар саруудад зохион байгуулсан “Бэлчээрийн цогц менежментийн аргачлал” сэдэвт 4 цуврал онлайн сургалтад хамрагдаж шинэ, сэргэг олон мэдлэг, мэдээлэл олж авсан байна. Тус сургалтаас ойлгосон хамгийн чухал зүйл нь “малчид бид өөрсдөө хамтран ажиллаж, цогц менежментийн аргачлалаар бэлчээрээ хамгаалан, сайжруулах бүрэн боломжтой юм байна гэдгийг мэдэж авлаа” хэмээн Чимгээ ярилаа. 13
Бэлчээрийн менежмент
Завхан аймгийн Засаг дарга болон АДРА Монгол олон улсын байгууллага хамтран ажиллах санамж бичигт 2021 оны 8 сард гарын үсэг зурав
Идэр сүүний цех (IMI) төсөл Санхүүжүүлэгч: Хелп Интернэйшнал Төсөв: 37,947.89 ам.доллар Хэрэгжих хугацаа: 5 сар (2021) Төсөл хэрэгжих газар: Завхан аймгийн Идэр сум Үр шим хүртэгсэд: Орон нутгийн 50 малчин өрх (220 хүн) Зорилго Малчдыг, ялангуяа эмэгтэй малчдыг чадавхжуулах, орон нутгийн сүү, сүүн бүтээгдэхүүний борлуулалт, чанарыг сайжруулах замаар малчдын өрхийн орлогыг нэмэгдүүлэх
Тогтвортой байдал “Идэр сүүний цех”–тэй хамтран ажиллаж сүүн бүтээгдэхүүний нэмүү өртгийг тогтворжуулснаар малчин өрхийн эдийн засгийн чадавхыг сайжруулна.
Зорилт • Идэр суманд Сүү боловсруулах жижиг цех байгуулна. • Идэр суманд нэмүү өртөг шингэсэн сүү, сүүн (сарлагын сүүний) бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, зах зээлийн тогтвортой сүлжээг бий болгоно. Гол үйл ажиллагаа • Сүү боловсруулах тоног төхөөрөмжөөр хангаж Идэр суманд сүүний жижиг цех байгуулан 3 хүнийг тогтмол ажлын байртай болгосон. • Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын бүтээгдэхүүний технологийн талаарх сургалтыг ажилтнуудыг хамруулсан.
ажиллагаа, сүүн зохион байгуулж
• Малчдаас өдөрт 300 – 500 литр сарлагийн сүү худалдан авч 8 төрлийн нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн Идэр сумын хүнсний дэлгүүрүүд болон Завхан аймгийн Улиастай хотын 3 супермаркетаар борлуулж эхэлсэн.
14
Идэр сүүний цехийн нээлтийн үйл ажиллагаа, 2021 оны 8 сарын 12 Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Идэр сумын Засаг дарга Ч.Мөнххүрэл, АДРА Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Виндел Маранан, Бэлчээрийн цогц менежмент төслийн менежер Ц.Саранчимэг нар оролцлоо.
Л. Анхтуяагийн амжилтын түүх “Хоёр хүүхэдтэй, ханиа алдсан ганц бие ээжийн хувьд амьдрал амаргүй байлаа” хэмээн Л.Анхтуяа яриагаа эхлэв. 1999 – 2000 оны зуднаар малынхаа талаас илүү хувийг алдсан нь амьдралыг нь улам хүнд болгожээ. Улмаар Идэр суманд ирж суурьшин барилгын ажил, компанийн цайны газар тогооч зэрэг ажил эрхлэн амьдралаа авч явж байсан ч ажлын байрны хувьд тогтвортой байсангүй. Л.Анхтуяа хэлэхдээ “АДРА Монгол байгууллагын Идэр суманд хэрэгжүүлж байгаа сүүний цехэд ажилласнаар амьжиргаа дээшилсэн. Миний ажил өглөө малчдаас сүү авахаар эхэлж улмаар сүүгээ стандартын дагуу боловсруулж цөцгий сүүгээ ялган ааруул, бяслаг зэрэг бүтээгдэхүүнээ хийдэг. Алслагдмал жижиг суманд миний насны эмэгтэйд ажил тэр бүр олддоггүй ба сүүний цехэд ажилласнаар тогтмол орлоготой болж амьдрал сайжирч байна” гэжээ. Мөн тэрээр орлого тогтмолжихын хэрээр өрнөөсөө гарч дахин жижиг зээл авах шаардлагагүй болсон. АДРА Монгол байгууллагад талархаж явдгаа илэрхийлье хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
15
Иргэдийн амьжиргаа/эдийн засгийн хөгжил
• Цехийн үйл ажиллагаа эхэлснээс хойш 3.5 сарын хугацаанд хамтран ажилласан малчин эмэгтэйчүүд нийт 14 сая төгрөгийн орлого олсон байна.
Сэлэнгэ аймагт хэрэгжүүлсэн зудын гамшгийн хариу арга хэмжээ (DEMOS) төсөл Санхүүжүүлэгч: Долоо дахь өдрийн Адвентист чуулган, АДРА Ази Төсөв: 15,000 ам.доллар Хэрэгжих хугацаа: 1 сар (2021) Төсөл хэрэгжих газар: Сэлэнгэ аймгийн Баянгол, Баруунбүрэн, Орхон, Сайхан сум Үр шим хүртэгсэд: 200 малчин өрх (996 хүн) Зорилго Яаралтай хариу арга хэмжээ авах замаар зуданд шууд нэрвэгдсэн нэн эмзэг бүлгийн малчин өрхөд яаралтай тусламж, дэмжлэг үзүүлнэ.
Зорилт • Зудын эрсдэлд өртсөн Сэлэнгэ аймгийн дөрвөн сумын 200 малчин өрхийг сонгож, тусламж үзүүлэх • Зудад өртсөн малчин өрхүүдэд мөнгөн тусламж үзүүлснээр малдаа өвс тэжээл авч, малын хорогдлоос урьдчилан сэргийлэх
Гол үйл ажиллагаа • AДРA Монгол нь 2021 оны 1-р сард Монголын Долоо дахь Өдрийн Адвентист Чуулган, AДРА Ази, АДРА Интернейшнл хамтран, Үндэсний Онцгой Байдлын Менежмент Төлөвлөлт төслийн хүрээнд Сэлэнгэ аймагт 15,000 ам.долларын санхүүгийн тусламж үзүүлэх төсөв боловсруулж батлуулсан. • Дараах шалгуураар үр шим хүртэгчийг сонгосон: (1) Тухайн суманд бүртгэлтэй малчин өрх; (2) зудын гамшгийн улмаас орлогын эх үүсвэрээ алдсан малчин өрх; (3) тав ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг/эх, (4) 150-аас доош малтай малчин өрх
Сэлэнгэ аймгийн дөрвөн сумын зудын гамшигт өртсөн малчин өрхүүдэд бэлэн мөнгөний тусламж авах эрхийн бичиг гардуулах үйл ажиллагааг зохион байгуулав
16
Ковид-19-ийн үед, AДРА Монгол ОУБ-ын Яаралтай хариу арга хэмжээний баг Сэлэнгэ аймгийн сумдын ЗДТГ-тай нягт хамтран ажиллаж, 2021 онд гамшигт өртсөн малчин өрхүүдэд мөнгөн тусламжийн гэрчилгээ гардуулсан.
Наранцэцэгийн түүх Сэлэнгэ аймгийн Орхон сумын малчин Наранцэцэг нь нөхөр, таван хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр “Манайх 20 үхэр, 30 хүрэхгүй хонь, ямаатай. Зун, намартаа малын сүү, тараг зарж амь зуудаг. Нөхөр Э.Хорогбас тракторч мэргэжилтэй тул тариалалт, ургац хураалтын үеэр хаврын сүүлээс намрын эхэн үе хүртэл ажилладаг. Сард 800,000 хүрэхгүй төгрөгийн цалин авдаг. Нөхөр улирлын чанартай жил эрхэлдэг учраас бидэнд тогвортой орлого байдаггүй. Цар тахлын энэ үед бидэнд байгаа цорын ганц тогтвортой орлого бол төрөөс олгож байгаа “хүүхдийн мөнгө” болох 300’000 төгрөг байна. Наранцэцэг: Мал сүргээ тэжээх өвс, овьёос авах боломжийг бүрдүүлж сайхан сэтгэлийн харамгүй дэмжлэг үзүүлсэн AДРА Монгол-доо баярлалаа. Энэ нь мэдээж бидэнд маш том тус болсон” гэж ярилаа. 17
Гамшгийн менежмент
• Сэлэнгэ аймгийн Засаг Даргын Тамгын газар, орон нутгийн Онцгой Байдлын газар, аймаг сумдын Нийгмийн Халамжийн хэлтэс болон сайн дурынхантай хамтран ажиллаж зудын эрсдэлд өртөх магадлалтай Баянгол, Баруунбүрэн, Орхон, Сайхан сумын 200 малчин өрхийг сонгож, нэг өрхөд 150,000 төгрөгийн (52 ам. доллар) мөнгөн тусламж үзүүллээ.
Дэм дэмэндээ төсөл Хандивлагчид: АДРА Монголын ажилчид, Хувь хүмүүс Төсөв: 4,072 ам.доллар Хугацаа: 1 сар Төсөл хэрэгжих газар: Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүрэг Үр шим хүртэгсэд: 150 өрх, (490 хүн) Зорилго Цар тахлын үед орлого нь мэдэгдэхүйц буурсан нийгмийн эмзэг бүлгийн өрхүүдэд туслах
Зорилтууд • Нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг хүнсний бүтээгдэхүүнээр хангах • Сонгогдсон өрхүүдийн 6-16 насны хүүхдүүдэд өвлийн гутал, оймс өгөх
Гол онцлох үйл явдал • Сонгогдсон гурван дүүргийн Засаг Даргын Тамгын газар болон нийгмийн халамж үйлчилгээний газрын мэргэжилтнүүдтэй хамтран дүүргээс үр шим хүртэгчдийг сонгов. • Уг төслийг хэрэгжүүлэхдээ АДРА Монгол ОУБ нь өрх толгойлсон эцэг/эх , хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон амьжиргааны түвшнээс доогуур өрхүүдийг хамруулахыг зорьсон
18
• Нийт 100 ширхэг тусламжийн багц тараасан бөгөөд нэг багцад 10 кг гурил, 5 кг будаа, 1 л тос, давс, гоймон, талх нарийн боов багтсан болно. • Өрх толгойлсон өрхийн 6-16 насны 50 хүүхдэд өвлийн гутал, оймс бэлэглэсэн.
Баярлалаа, АДРА! Нямсүрэн бол дөрвөн хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Түүний хоёр хүү болох Мөнхбат, Мөнх-Эрдэнэ хоёул саажилттай төрсөн. Төрөлхийн саажилтаас үүдэн тэд бусдын тусламжгүйгээр алхаж чаддаггүй тул эхийнхээ байнгын асрамжид байдаг. Нямсүрэнгийн сарын өрхийн орлого нь зөвхөн хүүхдүүдийн тэтгэмж болох 700,000 төгрөг байдаг ба асрамжид байдаг хоёр хүүхдийн живхэнд орлогынх нь тал хувь зарцуулагддаг. Тэрээр, “АДРА Монгол ОУБ манай шиг өрхүүдэд тусламж үзүүлж байгаад тун их баярлаж байна. Энэ хүнсний багц манай гэр бүлийн сарын хэрэгцээг хангаж хүрнэ. АДРА-д маш их баярлалаа!” гэж хэлсэн юм.
19
Жижиг төслүүд
Баянзүрх дүүргийн оршин суугч, харааны бэрхшээлтэй эмэгтэйн дөрвөн хүүхдэд өвлийн гутал, оймс, хүнсний багц өгөв.
Санхүүжилт 268,290,602 төг
PLUS төс өл 11%
33,256 ам.дол
32,959 ам.дол
110,920 ам.дол
Нийт Дүн
441,996 ам.дол
10% IMI л ө төс
93,894,425 төг
315,988,464.21 төг
5 DEM % төс OS өл
42,692,502 төг 14,986 ам.дол
3% Дэм.д төсөл
PO 28,5% Ag төс өл
94,738,479 төг
За хи 23 ргаа %
-2 FER % A S .5 19
94,177 ам.дол
431,959,701 төг 151,626 ам.дол
11,600,941 төг 4,072 ам.дол
Нийт төсөв (ам.дол)
Зардал (төг)
Зардал (ам.дол)
101,798.50
315,988,464
110,920
Органик хөдөө аж ахуйн түншлэл (POAg) төсөл
1,264,921.75
431,951,701
151,626
Өрхийн газар тариаланг дэмжих төсөл (SAFER-2)
376,289.87
268,290,602
94,177
Бэлчээрийн цогц менежмент (PLUS) төсөл
292,933.00
94,738,479
33,256
Идэр сүүний цех (IMI) төсөл
37,947.89
93,894,425
32,959
Сэлэнгэ аймагт хэрэгжүүлсэн зудын гамшгийг хариу арга хэмжээ (DEMOS) төсөл
15,000.00
42,692,502
14,986
4,072.00
11,600,941
4,072
2,092,963.24
1,259,157,114
441,996
Хөтөлбөр / Төсөл Захиргаа
Дэм дэмэндээ төсөл НИЙТ
*12/30/2021 Монгол Банкны хаалтын ханшаар
20
Санхүүжүүлэгч болон хамтран ажилладаг байгууллагууд
21