16
BANKING IN MONGOLIA
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ЗЭЭЛИЙН ӨНДӨР ХҮҮНИЙ
ОНЬСОГЫГ ТАЙЛАХ НЬ Судлаач Доожавын Ган-Очир1
MBA Magazine | 2017
30
BANKING IN MONGOLIA
КАРТЕЛЬ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ
СӨРӨГ ҮР ДАГАВАР Хуульч Жанцангийн Очирхуяг /Хууль зүйн ухааны магистр/
“
Өрсөлдөгчид бол бидний найзууд. Харин үйлчлүүлэгчид бол бидний дайсан” гэх уриан дор 1990-ээд оноос эхлэн олон улсын картельд оролцогчид үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ эсрэг 3 жилийн турш нэгдэн хамтран ажилласан байдаг. Эндээс товчхондоо картель нь “хэрэглэгчдийн эсрэг” үйл
MBA Magazine | 2017
ажиллагаа болохыг тодхон харж болохоор байна. Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд зах зээл дээрх боломжит хэрэглэгч, үйлчлүүлэгчдийг өөртөө татах, бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалт, үйлчилгээгээ сайжруулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор өөр хоорондоо ямагт өрсөлдөж байдаг.
Картельд оролцогч бизнес эрхлэгчид нь зах зээлийг хуваарилах, эсвэл үнэ болон бусад худалдааны арга хэрэгсэл, шалгууруудын талаар тохиролцох зэрэг үйлдэл, эс үйлдэхүйгээр өөр хоорондын өрсөлдөөнийг хязгаарлах, бүр цаашлаад үгүй хийх нь тухайн зах зээлд нэг ёсны монополь үүсгэж байгаатай адил явдал юм.