МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЪЯАТ АЖИЛТАН, АШИГТ МАЛТМАЛ БАЯЖУУЛАЛТЫН УХААНЫ ДОКТОР (PH.D), “ЭРДМИН” КОМПАНИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ЗӨВЛӨХ ЗАХИРАЛ Ж.ДАМДИНЖАВЫН УРАН БҮТЭЭЛЭЭС. Саяны дайдад Хөвсгөл, Байгалийг дамнан суув л Шишхидийн айд Тагнын тэнгээр дайлан байв л Булнайн буйдад Дэлгэр мөрний энгээр Халхыг хаяалав л Тэсийн савд Дооныг эзэгнээд Увсыг захлав л Нөхөрлөлдөө үнэнч, тангарагаа няцдаггүй зоригт эрчүүд Нүүрнээс нь далдуур, ханилснаа муулдаггүй журамт эхнэрүүд Үгэнд дурлаж ахмадын ярианд оролцдоггүй хүүхдүүд Үлгэр туульсыг тал дунд нь орхидоггүй буурлууд
МОНГОЛ БИЧИГ Ямар бичгээр Мөнх хаан Францын дээдэст захидал бичсэн билээ Ямар бичгээр Данзанравжаа алдарт бүтээлээ туурвисан билээ Ямар бичгээр Сүхбаатар Орос улсаас тусламж хүссэн билээ Ямар бичгээр Нацагдорж шинэ уран зохиолоо үндэслэсэн билээ Чин зоригт Чингүнжавын алтан амиараа хамгаалсан бичиг Чин ван Ханддоржийн нуган үрээрээ өмгөөлсөн бичиг Ардын хувьсгалын үүлэн чөлөөний наранд тодорсон түр бичиг Анд Зөвлөлтийн харанхуй мөглөнд түгжүүлсэн босоо бичиг Ардчилалын үед шүүрс алдан өндийсөн боловч Алтан төрийнхөө тамга төдийд хөл дээрээ тэнцэвч, Албан газрын хаяг тулан тэнтэр тунтар алхана Ар Монголд арагшаа, өвөр Монголд өөдөөгөө татуулнам. Кириллээр “Чингис” гэж бичээд цээжээ балбах залуус аа Кристалл цомын эзэд кирилл яруу найрагчдаа Шар сонин номын сантай сайд, түшмэд, дарга нараа Сайхан монгол бичгээ юунд хоёрдугаарт оруулав? Мэдээллийн технологиор амьсгалагч гэрэлт ирээдүй минь Мээсэжин монгол хэл, бичигтэй залуус аа Кирилл ч үгүй, монгол ч үгүй та нарыг Каспаров басаж, Жириновский доромжилдог юм. Хөршүүдээсээ өөр газар зорчин явахад тань Хятадын Монгол уу, Оросын Монгол уу гэж асуух бий Монголоо мартсан мээсэжин бичигтэй та нарыг Монголын Монгол гэж таних нь юу л бол Морин дээр мордож үзэлгүй уяач болох амархан Монгол номоо тогтож уншилгүй эрдэмтэн болох хялбархан Магнаг торго өмсөж Монгол харагдах өнгөцхөн Манан хөөрөг гаргаж Монгол үзэгдэх хуурмагхан Чингисийн зурагтай орос архи Монгол биш Чинэртлээ уусан согтуу монголдоо л Монгол мөн Чирүүлж, гулдруулсан хэвтээ кирилл Монголынх биш Чиглүүлж чаддаггүй төрийн түшээдэд л Монголынх байх
Чин улсын шагнал, хахуулийг үл тоомсорлогч Чингисийн үлтэрхий Чингүнжав ноёнтноо үлгэрлэн дагаж Даяар Монголын олон овог аймгаас ялгаран Дайчин тэмцлээр мөнхөрсөн миний Хотогойд! Булаг усандаа буртаг оруулдаггүй ариун заншил Бурханд дээжилж идээ ундаагаа зооглодог нигүүлсэл Элдвийг агсаж, заам задгайлан айлд ордоггүй хүмүүжил Эвийг сахиж та, чи, би гурвыг тааруулдаг соёл Доройдоо хүчгүйн мөхөсдөл үзүүлдэггүй уучхан сэтгэл Ядуудаа бэлгүйн цухалдал үүрүүлдэггүй өгөөмөр итгэл Доголондоо хөлгүйн зовлон эдлүүлдэггүй халамж энэрэл Сохортоо нүдгүйн хяслан амсуулдаггүй үлэмж элбэрэл Өсөх нялхсаа эрхлүүлж оронд нь дуулуулдаггүй түмэн Өтгөс дээдсээ хүндэлж алдраар нь дууддаггүй олон Аажаатай, Найнаатай, ахтай захтай элгэмсэг түмэн Адиатай, Даадаатай, ёстой жудагтай эвсэг олон
ХОТОГОЙД Ойрад дөрвийн Хойдоос тасарсан домогт түмэн Орос, Халхыг холбож жингээр амь зуусан олон Онц ихээр гойд халхажсан өмөгт түмэн Одоогийн Монголдоо хааяагүй тархсан энгийн олон Эх орныхоо түүхийн он жилүүдийн хэлхээнд Эрдмийн эрхи мэт мөр нь тод гойд Аяа, би бээр нэг нь болж төрсөн хувьт Алтан намтрыг нь омгорхож дуурсгах миний Хотогойд! Олон монгол аймаг Манжид дагаар ороход Омбо ноён Хотогойд түмнээ тусгаар үлдээгээд Оросууд Сибирийг нээж эхлэх цаг дороо “Ой, Алтан хан улус!” хэмээн сүрдэж ахуйд
Ядарсан зүдэрсэн үедээ ч дайснаа дийлэх сүйхээтэй Задарсан бутарсан байлаа ч санаа нийлэх сэхээтэй Яруу тод, үлгэрлэм эрэлхэг замналтай Заяа өндөр, хийморь босоо миний Хотогойд! Цогт тэмцлээс нь айж, цөс нь хагарсан манжууд Цугт нь байлгахаас эмээж таван хошуунд бутаргасан гэмүй Цөлсөн зарим нь Ховдын хязгаарын мянгадууд ажгуу Цөөлсөн хэсэг нь Дорнын говийн хөвсгөлчүүд амуй Дэлгэр Монголынхоо аль ч өнцөгт суусан Цэлгэр нутгийнхаа хаана ч болов байсан Улс орныхоо тулд үл амсхийн даргих Удам дамжсан Хотогойд цус яахин аргих... Аяа, би бээр нэг нь болж төрсөн хувьт Алтан намтрыг нь омгорхож дуурсгах миний Хотогойд!