Газарзүйн Мэдээллийн Систем, Түүний Онцлог ГМС нь оронзайн хийгээд шинж чанарын (атрибут) өгөгдлүүдийг хооронд нь уялдуулан төрөл бүрийн төлөвлөлт, судалгаа, дүн шинжилгээнд ашиглах зориулалт бүхий мэдээллийн системийн цогцолбор бөгөөд энэ нь нэг талаас олон төрлийн буюу тухайн зориулалтаар ашиглагдах мэдээллийн сан, нөгөө талаас уг санг удирдан зохион байгуулах компьютерын иж бүрдэл, программ хангамж зэргээс бүрдэнэ.
Газарзүйн мэдээллийн систем Олон улсын түвшинд, ГМС гэдэг нэрийн дор газарзүйн буюу оронзайн мэдээг тоон хэлбэрт тодорхой эрэмбэ, дараалалтай хөрвүүлж, улмаар сэдэвчилсэн мэдээллийг сугалах зориулалт бүхий мэдээллийн системийг ойлгох явдал нилээн түгээмэл байдаг. Гэхдээ ГМС нь дараахь нийтлэг шинжтэй: • Газарзүйн өгөгдлийг тоон хэлбэрт хөрвүүлэн компьютерт хадгалж, улмаар оронзайн дүн шинжилгээ хийн, мэдээллийг хэрэглэгчийн сонирхсон хэлбэрээр гаргах технологи, мэдээлэл, түүнтэй харьцах үйлдлүүдийн олонлогийг ГМС гэж нэрлэнэ. • Зарим тохиолдолд газарзүйн мэдээг боловсруулж, удирдан зохион байгуулдаг программ хангамжийг ГМС гэж нэрлэдэг. • ГМС нь ихэнхи тохиолдолд байгалийн нөөцийн менежмэнт хийх зориулалт бүхий янз бүрийн жижиг масштабын зургуудын олонлогийг агуулах бөгөөд оронзайн мэдээллийн бүтэц нь голдуу полигон хэлбэрээр дүрслэгдэнэ.
Газрын мэдээллийн систем Газрын дүн бүртгэл, газрын түрээслэгч буюу газар эзэмшигчийн тухай мэдээллийг агуулж, энэ талын өгөгдлийг удирдан зохион байгуулдаг нийлмэл системийг газрын мэдээллийн систем гэнэ. Энэхүү систем нь том буюу хэт том хэмжээний зурагтай харьцдаг учир голдуу полигон хэлбэрээр дүрслэгдсэн оронзайн өгөгдлийг агуулна.
Оронзайн мэдээллийн систем ГМС, газрын мэдээллийн систем болон оронзайн холбогдолтой бусад нэр томъёонууд нь газарзүйн мэдээтэй харьцдаг зарим хэрэглэгчдийг ихээхэн төөрөгдөлд оруулсан учир оронзайн мэдээллийн систем гэдэг ухагдахуун бий болжээ. Байгаль дээрхи аливаа объектын байршилтай холбоотой дүн шинжилгээ хийдэг системийг оронзайн мэдээллийн систем гэдэг.
Олон зориулалтат кадастерын систем Олон зориулалтат кадастерын систем нь эрт үеэс газар өмчлөгч буюу түрээслэгчийн эрх, газрын үнэлгээ, газар ашиглалт болон төлөвлөлтийн талаархи мэдээг агуулсаар иржээ. Зурагзүйн ухаанд компьютерын технологи хэрэглэгдэх болсоноор энэхүү хэллэг аажмаар өөрчлөгдөж одоо газрын мэдээллийн систем гэсэн нэр томъёо түгээмэл хэрэглэгдэж байна.
Дэд бүтцийн мэдээллийн систем Дэд бүтцийн мэдээллийн систем нь дэд бүтцийн тухай мэдээлэл, тухайлбал холбооны болон дулааны шугам, замын болон бусад сүлжээний тухай мэдээллийг дийлэнхидээ агуулна. Энэ төрлийн систем нь голдуу арк буюу шугаман хэлбэрээр илэрхийлэгдсэн оронзайн өгөгдлийг агуулах бөгөөд төрөл бүрийн өмчийн хэлбэртэй харьцдаг учир полигоноор илэрхийлэгдсэн мэдээллийг ч бас агуулдгаараа онцлог юм.
Өгөгдөл, Мэдээлэл, Мэдээллийн Сан • Аливаа хэмжилт болон ажиглалтын дүнд цуглуулсан анхдагч баримт буюу фактыг өгөгдөл гэх ба анхдагч өгөгдөлд боловсруулалт, тайлал болон дүн шинжилгээ хийсний үндсэн дээр гаргаж авсан дүнг мэдээлэл гэдэг. • Тодорхой стандартаар илэрхийлэгдсэн өөр хоорондоо холбоо бүхий өгөгдлийн (мэдээллийн) олонлогийг мэдээллийн сан гэнэ. ГМС-ийн мэдээллийн сан нь оронзайн болон атрибут гэж 2 янз байна.
Оронзайн
Атрибут
ГМС-ийн оронзайн мэдээллийн сан нь дийлэнхи тохиолдолд давхарга хэлбэрээр зохион байгуулагддаг.
Давхарга хэлбэрээр зохион байгуулагдсан системд газарзүйн сэдэв тус бүр нэгэн давхарга болж орох бөгөөд дор дурьдсан төрлийн сэдвүүд ихээхэн түгээмэл байдаг. Үүнд: • •
Эдэлбэр газрын (кадастерын) хил хязгаар Дэд бүтэц – – – –
•
холбооны шугам авто замын болон төмөр замын сүлжээ дулааны шугам эрчим хүчний шугам
Засаг захиргааны хил хязгаар – –
•
хот, дүүрэг, хорооны хил хязгаар аймаг, сум, багийн хил хязгаар
Хүн ам зүйн тухай мэдээ – – – – –
•
хүн амын тархалт нас, хүйс яс, үндэс нийгмийн байдал цалингийн хэмжээ
Байгалийн нөөц – – – – – –
•
ургамал хөрс ой ус ан амьтан ашигт малтмал
Газар ашиглалт – – –
•
газар тариалан орон сууц үйлдвэрийн газар
Байрзүй – – –
•
хаялбарууд (өндөр) налуу зовхис
Статистик – –
нийгэм, эдийн засгийн мэдээлэл төлөвлөлтийн бүс нутгууд.
Удирдан Зохион Байгуулалт Шийдвэр гаргахад ашиглагдах ГМС-ийн менежмэнт буюу удирдан зохион байгуулалтыг дараахь үндсэн хэлбэрүүдэд авч үздэг. Үүнд: – Стратегийн – Тактикийн – Үйл ажиллагааны.
• Стратегийн хэлбэр нь удаан хугацааны туршид ашиглагдах зохион байгуулалт бөгөөд энэ төрлийн менежмэнтэд голдуу олон янзын стандартаар илэрхийлэгдсэн, зохион байгуулалт муутай олон төрлийн мэдээлэл ашиглагдана. Сэдвүүдийн хэмжээ нь дийлэнхи тохиолдолд жижгээс дунд масштабын хооронд хэлбэлзэх бөгөөд энэ хэлбэрт гаргасан шийдвэр нь янз бүрийн чанарын үзүүлэлт бүхий олон эх сурвалжийн мэдээн дээр тулгуурлана. Аливаа байгаль орчны (ялангуяа, газрын гадарга) болон бүс нутгийн хэмжээний төлөвлөлттэй холбогдолтой шийдвэр гаргахад стратегийн хэлбэр ашиглагдана. • Тактикийн хэлбэр нь богино болон дунд хугацааны менежмэнтэд ашиглагдах зохион байгуулалт бөгөөд аливаа шийдвэр гаргахад зохион байгуулалт сайтай, өндөр чанарын үзүүлэлт бүхий мэдээллийг ашиглана. Тактикийн хэлбэрт шийдвэр гаргахад голдуу дунд масштабын болон том масштабын зургууд ашиглагдана. Аливаа албан байгууллагын дотоод системүүд энэ хэлбэр дээр үндэслэсэн байдаг. • Үйл ажиллагааны хэлбэр нь түргэн, шуурхай шийдвэр гаргахад ашиглагдах зохион байгуулалт бөгөөд аливаа шийдвэр гаргахад тодорхой стандарттай, нарийн эрэмбэ, зохион байгуулалт бүхий маш өндөр чанарын үзүүлэлттэй мэдээллийг ашиглана. Энэ хэлбэрт ашиглагдах мэдээллийн сан нь ихэнхи тохиолдолд том болон хэт том масштабын сэдвүүд дээр үндэслэсэн байдаг. Аливаа эдэлбэр газар, өмчийн холбогдолтой шийдвэр нь энэ хэлбэр дээр тулгуурлана.
Газарзүйн Мэдээ болон ГМС-ийн Ашиглалт Одоо үед ГМС нь янз бүрийн улс, олон нийтийн болон хувийн байгууллагуудад маш олон зориулалтаар ашиглагдаж байгаа бөгөөд дараахь салбаруудад өргөн дэлгэр ашиглагдаж байна. Үүнд:
•
Орон нутгийн засаг захиргаа – – – –
•
үл хөдлөх хөрөнгийн менежмэнт эдэлбэр газрын менежмэнт орон нутгийн хэтийн төлөвлөлт олон нийтийн төлөвлөлт
Дэд бүтцийн менежмэнт – –
•
авто замын болон төмөр замын сүлжээ холбооны болон дулааны шугамууд
Хотын болон бүс нутгийн төлөвлөлт – –
•
газар ашиглалтын менежмэнт хэтийн төлөвлөлт
Байгалийн нөөцийн менежмэнт – – –
•
хөрс, ургамал, ой, ус ан амьтан ашигт малтмал
Онцгой тохиолдолын менежмэнт – – – – –
•
хортой бодис буюу материалын байршил байгалийн гамшиг тохиолдсон газарт байгаа хүмүүс болон бусад зүйлсийн менежмэнт цасны зузаан ган, гачигийн байдал шуурхай үйлчилгээний газруудын байршил
Тээвэр – – – –
•
автобус, троллейбусны байршил нийтийн унааны чиглэлийн менежмэнт агаарын навигац далай, тэнгисийн навигац
Байгаль орчны менежмэнт – – – – – –
•
амьтан, ургамлын төлөвийн өөрчлөлт далай, тэнгисийн эрэг орчмын менежмэнт бэлчээрийн менежмэнт цаг агаарын өөрчлөлт байгаль дээрхи түргэн хувьсах элементүүдийн мониторинг агаарын бохирдол
Хөдөө аж ахуй – – –
•
хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тархалт тариалангийн талбайн мониторинг мал сүргийн тархалт
Бизнес, зах зээл – – –
•
хүн амын зураглал зах, зээлийн одоогийн болон хэтийн төлөв зах, зээлийн түшиц газруудын талаархи дүн шинжилгээ
Эмнэлэг, эрүүл мэнд – –
•
өвчний тархалт эрүүл мэндийн төлөвлөлт
Цагдан сэргийлэх – –
гэмт хэргийн тархалт урьдчилан сэргийлэх талаархи төлөвлөлт.
Компьютерын Иж бүрдэл
Программ хангамжийн бүрэлдэхүүн хэсгүүд
Өгөгдлийг хүлээн авах буюу оруулах хэсэг
• Өгөгдлийг хадгалах Үүнд газарзүйн болон атрибут мэдээг нарийн зохион байгуулалттай хадгална. Тухайн системийн зориулалтаас шалтгаалан цэг, шулуун, полигон буюу грид бүтцийн алиныг ч сонгож болно. Мэдээллийг хадгалахад өгөгдлийн форматаас гадна системийн оролт, гаралтын болон дотоод зохион байгуулалт, хадгалах төхөөрөмжүүд зэргийг нарийн тогтоосон байх шаардлагатай.
• Өгөгдлийг сэргээх Энэ хэсэг нь хадгалсан мэдээг сэргээнэ. Газарзүйн болон атрибут мэдээг ямар ч хэлбэрээр сэргээх шаардлага гарч магадгүй учир систем дурын хүснэгт болон грид, вектор зургуудыг хэрэглэгчийн сонирхсон маягаар гаргаж чаддаг байх хэрэгтэй.
• Өгөгдлүүдэд боловсруулалт, дүн шинжилгээ хийх Төрөл бүрийн сэдэвчилсэн зургуудыг давхцуулах, энгийн болон нийлмэл асуултууд тавих, янз бүрийн биет, элементүүдийн оронзай, цаг хугацааны хамаарлыг тогтоох, сүлжээний анализ, загвар туршилт, симуляц зэрэг нь энэ хэсэгт багтана. Агаар-сансрын мэдээг боловсруулах аргууд ч мөн л дүн шинжилгээний нэгэн хэсэг юм.
Мэдээллийг гаргах
ГМС-ИЙН ОРОНЗАЙН САНГИЙН БҮТЭЦ Оронзайн өгөгдөл нь • вектор • растер гэсэн үндсэн 2 хэлбэрт байна. Вектор хэлбэр нь аливаа биет, юмсыг цэг, шулуун, полигон, гадарга хэлбэрээр, харин растер хэлбэр нь пиксел буюу битүү тор маягаар дүрсэлнэ.
Вектор бүтэц Вектор хэлбэрт аливаа объектыг дүрслэхдээ дор дурьдсан хэлбэрүүдийг ашиглана. Үүнд: - Цэг (0-хэмжээст) - Шулуун (1-хэмжээст)
• •
Полигон (2-хэмжээст) Гадарга (3-хэмжээст)
Вектор бүтцэд спагетти, тоположи гэсэн 2 маяг байдаг. • Спагетти маяг нь биетийг x,y координатын олонлог байдлаар дүрслэх бөгөөд ихэвчлэн тооцоолуурын тусламжтайгаар зураг боловсруулахад, • харин тоположи маяг нь цэг, шулуун, полигоны хоорондын холбоог дүрслэх ба оронзайн шинжилгээнд биетүүдийн хоорондын хамаарал, аливаа сүлжээний урт, богиныг олоход тус тус ашиглагдана.
Растер бүтэц Растер бүтцэд зургууд дүрсийн нэгж элемент гэж нэрлэгдэх пикселийн олонлогоос бүрдэх матриц маягаар дүрслэгдэх бөгөөд пиксел тус бүр нь ихэнхи тохиолдолд квадрат (зарим тохиолдолд гурвалжин, тэгш өнцөгт, зургаан өнцөгт) хэлбэртэй байна.
Растер болон вектор бүтцийг харьцуулах нь Растер бүтэц •
Давуу тал – – – – – – – –
•
Анхдагч өгөгдлийг тоон хэлбэрт хөрвүүлэхэд хялбар Өгөгдлийн бүтэц нь ойлгоход хялбар буюу энгийн Байршилтай холбоо бүхий атрибут мэдээтэй харьцахад хялбар Төрөл бүрийн оронзайн дүн шинжилгээ хийх болон олон төрлийн шүүлтүүрүүдийг ашиглах боломжтой Өгөгдөл нь пикселийн олонлогоос тогтдог учир аливаа математик загварчлалд ашиглахад хялбар Растер технологи нь хямд ЗТМ-тэй уялдуулан төрөл бүрийн хэлбэрээр ашиглах өргөн боломжтой Маш олон төрлийн растер өгөгдлүүд байдаг.
Сул тал – Тооцоолуурт асар их хэмжээний өгөгдлийг бий болгодог – Өгөгдлийг дүрслэхэд пикселийн хэмжээг томхон сонговол зургийн чанар болон зургууд дээр дүрслэгдсэн биесийн геометрийн нарийвчлал алдагдана. – Растер хэлбэрээр илэрхийлэгдсэн зураг нь зурагзүйн чанарын хувьд өндөр биш – Том хэмжээний растер зургийг математик аргаар боловсруулахад ихээхэн цаг шаардана.
Вектор бүтэц • Давуу тал – Нягт буюу компакт мэдээллийн санг үүсгэнэ – Вектор хэлбэрээр дүрслэгдсэн зураг нь зурагзүйн чанарын хувьд өндөр байдаг – Тоположи бүтцийг хамгийн өндөр түвшинд тодорхойлж болдог учир төрөл бүрийн хөршийн болон сүлжээний талаархи дүн шинжилгээг хийх боломжтой – Цэг, шулуун, полигон биетүүдийн байршил нь геометрийн хувьд өндөр нарийвчлалтай – Зургийн хамгийн энгийн болон хамгийн нийлмэл биетүүдийн аль ч хэсгийг сонгож болно.
• Сул тал – Зургийг вектор хэлбэрээр комьютерт оруулахад ихээхэн цаг хугацаа шаардана – Олон давхаргуудыг нийлүүлэн нийлмэл дүн шинжилгээ хийхэд хялбар бус – Комплекс мэдээллийн санг бий болгоно – Аливаа полигон биетийн дотор оронзайн дүн шинжилгээ хийх боломжгүй – Өндөр чанарын вектор боловсруулалт нь хямд бус.
ГМС-ийн системүүд • ArcGIS – ArcView – ArcInfo.
• • • • •
MapInfo ILWIS AutoCAD Intergraph SPANS, etc.
Мэдээллийн сангийн дизайн болон загварчлал • Аливаа мэдээллийн системд сайн зохион байгуулалт бүхий мэдээллийн сан гол цөм нь болдог. Мэдээллийн санг төгс удирдан зохион байгуулахын тулд түүний дизайныг өндөр түвшинд хийсэн байх шаардлагатай. • Нарийн зохион байгуулалт бүхий мэдээллийн сантай систем нь хэрэглэгчийн сонирхсон дурын мэдээллийг хүссэн хэлбэрээр нь түргэн, шуурхай гаргахаас гадна, төрөл бүрийн дүн шинжилгээ хийх, олон төрлийн энгийн болон нийлмэл асуултуудад түвэггүй хариулах чадвартай байдаг.
• Мэдээллийн сангийн дизайныг боловсруулахдаа тухайн системийг өргөтгөх буюу олон төрлийн мэдээллийг шинээр оруулахад түвэггүй байх нөхцлийг бодолцох хэрэгтэй. • ГМС-ийн мэдээллийн санг байгуулахад оронзайн болон атрибут мэдээг дүрслэх хамгийн оновчтой хэлбэрийг сонгох хэрэгтэй бөгөөд мэдээллийн сан нь илүүдэл өгөгдлийг хамгийн бага хэмжээгээр агуулсан, сэдвүүд нь ирээдүйд шинэчлэх болон баяжуулахад уян байх нөхцлийг хангасан байх шаардлагатай.
Оронзайн Сангийн Бүтэц Оронзайн өгөгдөл нь • Вектор (цэг, шулуун, полигон, гадарга)
• Растер (пиксел буюу битүү тор)
Атрибут Сангийн Бүтэц Атрибут санг дүрслэх хүснэгтийн буюу хамаарлын (relational), шаталсан (hierarchical), сүлжээний (network), объект хандлагатай (object-oriented) гэсэн үндсэн хэлбэрүүд байдаг.
ГМС-ийн мэдээллийн сангийн дизайн болон системийн зохион байгуулалт нь дараахь ерөнхий үе шаттай явагдана. Үүнд: • Концепц боловсруулах: мэдээллийн сангийн зориулалт, ашиглалт, зургийн хэмжээ болон түвшин сонголт, шаардлагатай мэдээллүүд, энтити буюу объектууд, атрибут, тэдгээрийн хоорондын хамаарал зэргийг тодорхойлох шаардлагатай. • Мэдээлэл цуглуулах: мэдээллийг цуглуулах багаж төхөөрөмж, мэдээллийн стандарт буюу логик бүтэц, оруулах аргууд, ямар сэдэвчилсэн мэдээг яаж гаргаж авах зэргийг тогтооно. • Дотоод бүтэц буюу мэдээллийг компьютерт оруулах: энэ түвшинд мэдээллийн сан нь тоон хэлбэрт компьютерын файл маягаар хадгалагдана. Мэдээллийг оруулах, хадгалах, сэргээх ажлыг мэдээллийн санг удирдан зохион байгуулах системийн тусламжтайгаар хийнэ. • Хэрэглэгчийн түвшин: энэ түвшинд дүн шинжилгээний үйлдлүүдээс гадна төрөл бүрийн хэрэглээний программууд ашиглагдаж, янз бүрийн энгийн болон нийлмэл асуултууд тавигдаж хэрэглэгчийг шаардлагатай мэдээллээр хангана.
Энтити буюу объект Эх дэлхий дээрхи аливаа объектыг загварчлахад өгөгдлийн хамгийн эгэл хэсэг болох энтити (entity) хэмээх ухагдахууныг авч үздэг. Энтити нь, объект буюу биетийн тоон мэдээллийн сан дахь хэлбэр бөгөөд ангийн нэгдмэл шинж чанартай, цаашид хуваагдан задардаггүйгээс гадна өөр хоорондоо холбоо бүхий атрибутуудыг агуулна. Иймд, энтити тус бүр нь: • хамаарагдах анги • атрибут • хамаарал
зэргээс тогтоно.
Энтити-гийн жишээнд байшин, барилга, хөрс, ургамал, ой, ус зэрэг өөрийн гэсэн шинж чанар бүхий бүх л объектууд багтах бөгөөд эдгээр нь оронзайн мэдээллийн системд – график буюу оронзайн – шинж чанарын буюу атрибут
гэсэн үндсэн 2 хэлбэрээр дүрслэгдэнэ.
Атрибут буюу шинж чанар • Аливаа оронзайн биет буюу энтити нь өөрт хамаарагдах шинж чанартай байх бөгөөд оронзайн мэдээллийн системд агуулагдах энэхүү шинж чанарын тухай мэдээллийг уг объектын атрибут гэнэ. • Атрибут мэдээ тус бүр нь ямарваа нэгэн утгатай байна. • Атрибут мэдээ нь тухайн объектод л хамаарагдах шинж чанарыг агуулах бөгөөд биет тус бүр нь өөрийн гэсэн давтагдашгүй идентификатор буюу тодорхойлогчоор тодорхойлогдоно. • Энэхүү тодорхойлогч нь тухайн энтити-гийн бусад атрибутын утгуудад жигд хамаарна. Атрибутын утга нь өөрийн гэсэн давтагдалтай (occurance) байхаас гадна домэин (domain) буюу хязгаартай байна.
• Жишээ нь: Эдэлбэр газар нь “бүртгэлийн дугаар” гэсэн давтагдашгүй тодорхойлогчтой, түрээслэгчийн нэр, регистрийн дугаар, талбайн хэмжээ, үнэ, газар ашиглалт гэсэн атрибутуудтай, талбайн хэмжээ гэсэн атрибут нь 600м.кв, 600м.кв, 650м.кв, 700м.кв гэсэн утгатай байна гэж үзье. • Энэ тохиолдолд 600м.кв гэсэн утгын давтагдал 2 байх бөгөөд харин талбайн утгын домэин нь 600м.кв-700м.кв-ийн хооронд хэлбэлзэж байна.
Хамаарал • Аливаа анги, биет, атрибутууд нь дараахь хамааралтай байна. Үүнд: – 1:1 (нэг, нэг) – 1:m (нэг, олон) – n:m (олон, олон).
• Эдгээрээс хамгийн их тохиолддог нь 1:1, 1:m гэсэн хамаарлууд юм.
Биет хоорондын хамаарлын диаграмм • Мэдээллийн санд ямар шинж чанарын өгөгдлийг оруулах нь атрибут мэдээллийн загварчлалд чухал үүрэгтэй байдаг. • Янз бүрийн биетүүд болон тэдгээрийн хоорондын хамаарлыг дүрслэх олон аргууд байдаг боловч, дийлэнхи тохиолдолд биет хоорондын хамаарлын диаграмм (entity relationship diagram) ашиглагдана. • Биет хоорондын хамаарлын диаграмм нь байгалийн болон хүний үйл ажиллагаагаар бий болсон объектууд, тэдгээрт хамаарагдах атрибутууд хоорондын хамаарлыг дүрслэн, улмаар анхдагч (давтагдашгүй) болон шилжих тодорхойлогчуудыг тодорхойлно.
Жишээ: эдэлбэр газар, түүнийг эзэмшигч (түрээслэгч) хоёрын тухай мэдээллийн сан нь биет хоорондын хамаарлын диаграммыг ашиглан дараахь ерөнхий байдлаар дүрслэгдэнэ:
Өгөгдлийг биет хоорондын хамаарлын диаграммаар загварчлахдаа тухайн мэдээллийн сантай холбоо бүхий “хамаарлын дүрэм”-ийг зохион ашигладаг бөгөөд санд хэдэн ширхэг хүснэгт шаардлагатайг уг дүрмийн үндсэн дээр тодорхойлдог.
Тухайлбал, дээрхи эдэлбэр газар, түүнийг эзэмшигч хоёрын хамаарлын диаграмм нь өөр, өөр хамаарлын дүрмийг ашигласнаар дараахь байдлуудаар дүрслэгдэнэ.
• Аливаа хамаарлыг биет хоорондын диаграммаар дүрслэхэд дийлэнхи тохиолдолд 1:1 гэсэн хамаарлыг бичдэггүй, харин бусад хамаарлуудыг заавал бичих шаардлагатай байдаг. • Одоо хамаарлын ямар тохиолдолд буюу ямар үед, биетийг тус тусад нь хүснэгтээр илэрхийлэхийг харъя.
1. Биетүүд 1:1 хамааралтай ба аль аль тал нь бие биедээ бүрэн хамаарагдах албагүй. Хэрэв бид дээр дурьдсан эдэлбэр газар, эзэмшигч хоёрын тухай мэдээллийн санг энэ дүрмийг ашиглан загварчилбал биет хоорондын хамаарлын диаграмм болон хүснэгтүүд нь дараахь байдлаар илэрхийлэгдэнэ:
• 2. Биетүүд 1:m хамааралтай ба m-тал нь нөгөө талдаа хамаарагдах албагүй. Дээр дурьдсан эдэлбэр, эзэмшигч хоёрын тухай мэдээллийн санг энэ дүрмийг ашиглан загварчилбал биет хоорондын хамаарлын диаграмм болон хүснэгтүүд нь дараахь байдлаар илэрхийлэгдэнэ:
3. Биетүүд m:n хамааралтай тохиолдолд биет хоорондын хамаарлын диаграмм болон хүснэгтүүд нь дараахь байдлаар илэрхийлэгдэнэ:
Жишээ: 1. Нэгэн хот газар дүүргүүдэд хуваагдах бөгөөд дүүрэг нь орон сууцны болон үйлдвэрийн гэж 2 төрөл байна. 2. Дүүрэг бүр блокуудад хуваагдах ба блок бүр гудамжаар хүрээлэгдэнэ. 3. Блок бүр нь 4 булангийн цэгээр тодорхойлогдсон тэгш өнцөгт хэлбэртэй эдэлбэр газруудад хуваагдана. 4. Эдэлбэр газар бүр нь 1 байшинг агуулж болно. 5. Байшингууд нь шинэ, хуучин гэж ангилагдана. 6. Байшин тус бүр нэг л гудамжны хаягтай байна. 7. Байшингуудыг олон янзын хүмүүс эзэмших буюу түрээслэх боловч • 1 байшин 1 түрээслэгчтэй • 1 байшин 1 буюу түүнээс дээш эзэнтэй • 1 хүн 1-ээс илүү байшинг эзэмшиж болно.
Сонгосон жишээний хувьд мэдээллийн сан нь биет хоорондын диаграммыг ашиглан дээрхи байдлаар загварчлагдах ба уг диаграммаас дараахь хүснэгтүүдийг тодорхойлж болно. Үүнд: Дүүрэг (дүүрэг#, төрөл) Блок (блок#, дүүрэг#) Гудамж (гудамж#, нэр, блок#) Эдэлбэр (эдэлбэр#, ашиглалт, блок#) Байшин (байшин#, гудамж_нэр, түрээслэгч#, эзэн#, эдэлбэр#) • Түрээслэгч (түрээслэгч#, нэр, нас) • Эзэн (эзэн#, нэр, нас) • Байшин_Эзэн (байшин# эзэн#, хувь). • • • • •
Загварчлалын нэгдмэл хэл (UML-Unified Modeling Language) • Орчин үед, оронзайн холбогдолтой аливаа загварчлалд UML-ийг ихээхэн ашиглах боллоо. • UML нь ямарваа биет хоорондын загварчлалд объект хандлагатай зарчмыг ашигладаг бөгөөд ингэснээр концепц загварыг шууд логик болон физик загварт автоматаар буулгах боломжтой болох юм. • UML-д төрөл бүрийн диаграммуудыг ашигладаг.
НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ • ЗОРИУЛАЛТ: УБ хот , нийслэлийн газар нутгийн менежмент • АШИГЛАЛТ: Газрын үнэлгээ, газар-эзэмшигч 2-ын хоорондын харьцаа, төлөвлөлт, төрөл бүрийн дүн шинжилгээ, г.м. • ЗУРГИЙН ХЭМЖЭЭ: 1:25.000; 1:5000; 1: 1000 • ТҮВШИН: 3 • БАЙГАЛИЙН биес, хүний гараар бий болсон ОБЪЕКТУУД: – Хашаа, – Байшин – Эзэмшигч • АТРИБУТ – Хашаа (хашаa-ID, эзэмшигч-ID, хаяг, талбай,...) – Байшин (байшин-ID, эзэмшигч-ID, хаяг, талбай,...) – Эзэмшигч (ID, нэр, хаяг, төрсөн он сан өдөр, мэргэжил) • ХООРОНДЫН ХАМААРАЛ: 1:1; 1:n; n:m
Оронзайн Сангийн Дизайн • Оронзайн мэдээллийн сангийн дизайнд сэдэв болон ангийн сонголтууд чухал үүрэгтэй. Учир нь, 2 өөр сэдэв буюу ангид хамааруулах ёстой объектуудыг нэгэн сэдэв буюу ангид оруулчихвал энгийн болон нийлмэл асуултууд тавьсан тохиолдолд тэдгээрийг салгаж болдоггүй. • Иймд, дизайн хийх явцад ямар өгөгдлийг ямар хэлбэрээр илэрхийлэх (тухайлбал, цэг, шулуун, полигон, гадарга) болон ямар ангид хамааруулахыг маш сайн тодорхойлсон байна.
Оронзайн сангийн дизайн хийхэд дараахь зүйлсийг харгалзан үзэж, сонголт хийнэ. Үүнд: •
Сэдэв – – – –
хэдэн ширхэг тэмдэгт болон тайлбарууд (аннотац) дотоод зохион байгуулалт болон хамаарлууд тодорхойлогчууд.
Сэдэвт хамаарагдах атрибутууд • •
тодорхойлогчууд дотоод зохион байгуулалт болон хамаарлууд.
Оронзайн сангийн дизайн хийх ерөнхий зарчим
• Газрын зурагтай харьцдаг хэн боловч сэдвийн талаар үндсэн ойлголттой байдаг. • Картографын аргаар боловсруулсан уламжлалт (цаасан) сэдэвчилсэн зургууд дээр дийлэнхи тохиолдолд 1 сэдэв байх ба харин байрзүйн зураг дээр байшин барилга, хаялбар, өндрийн цэгүүд, гол, нуур, ой, засаг захиргааны нэгжүүдийн хил хязгаар болон төрөл бүрийн замууд дүрслэгдсэн байдаг. • Эдгээр нь тоон мэдээллийн санд тус тусдаа нэгэн сэдэв буюу давхарга болж орох бөгөөд өгөгдлийг тоон хэлбэрт оруулахын өмнө тухайн сэдэв болон түүнд хамаарагдах анги, биетүүдийг нарийн тодорхойлсон байх шаардлагатай. • Тухайлбал, саланги объектуудыг нийлүүлэх нь амархан ба харин нэгэн нийлмэл биетийг салгахад асар хэцүү буюу боломжгүй юм.
Объектыг нийлүүлэх ба салгах нь
Саланги сэдвүүд нь дараахь ач холдогдолтой: • • • •
Удирдан зохион байгуулахад хялбар Шинэчлэх буюу өөрчлөхөд амархан Өргөтгөхөд бэрхшээлгүй Дүн шинжилгээ хийх өргөн боломжтой.
• Сангийн дизайныг хийсний дараа өгөгдлийг нарийн дэс дараалалтай компьютерт оруулах бөгөөд газарзүйн мэдээллийн санг байгуулахад давхаргын хэлбэр түгээмэл ашиглагдана. • Орчин үеийн ихэнхи программ хангамжууд оронзайн өгөгдлийг оруулах өөр өөрийн онцлогтой бөгөөд сангийн дотоод бүтцийг тухайн сонгосон программын онцлогт тохируулан зохион байгуулна.
Олон түвшингийн сан байгуулах зарчим.
Атрибут Сангийн Дизайн • Атрибут сангийн дизайн нь оронзайн сангийн дизайнтай хамт явагдана. Уг санг дүрслэхэд маш өргөн ашиглагдаж байгаа арга нь хүснэгтийн хэлбэр бөгөөд энэ хэлбэрээр илэрхийлэгдсэн мэдээллийн санг удирдан зохион байгуулах программ хангамжууд (тухайлбал, Oracle, SQL, Access болон бусад DBASE-ийн төрлийн программууд) маш өндөр шатанд хөгжжээ. • Энэ аргаар концепци загварт тодорхойлогдсон биес, тэдгээрийн шинж чанарын хоорондын холбоог мэдээллийн санд оруулахдаа зөвхөн тухайн биетэд хамаарагдах атрибутуудыг сонгон, нормчиллын хамгийн зөв хувилбарыг (практикт нормчиллын 3 хүртэлх зэрэг хангалттай байдаг) сонгох шаардлагатай байдаг.
Ихэнхи ГМС-ийн атрибут сан нь энгийн байдаг боловч уг санг бусад комплекс мэдээллийн сантай (тухайлбал, нийлмэл тодорхойлогчоор тодорхойлогдсон олон хүснэгтүүд) холбох явдал цөөнгүй байдаг. Хамаарлын сангийн дизайнд дараахь шаардлагууд гол үүрэгтэй: – Хүснэгтийн тоог тодорхойлох – Хүснэгттэд хадгалагдах атрибутуудыг тогтоох – Хүснэгтүүдийн өөр хоорондын хамаарлыг тодорхойлох – Атрибут болон оронзайн сангийн хоорондын холбоос буюу хамаарлыг тодорхойлох.