Фэйсбүүк маркетинг идэвхжүүлэлт хичээл

Page 1

1. МАРКЕТИНГ ИДЭВХЖҮҮЛЭЛТИЙН ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ Орчин цагт компаниуд зар сурталчилгаагаа телевиз радиогоор явуулахаас илүүтэйгээр олон нийтийн сошиал хуудсуудаар явуулахыг илүүд үзэж байна. Үүний учир шалтгааныг тайлбарлавал хүмүүс өдөр бүр фэйсбүүк, твитер мөн Юутүүб сувгийг өдөр тутамдаа ашиглаж мэдээ мэдээлэл авч, чөлөөт цагаа өнгөрүүлэх болсон. Өдөрт зарцуулах цагаа телевиз радио олон нийтийн сувгаас мэдээлэл авахаас илүүтэйгээр Фэйбүүк, Твиттэр, Инстаграм хуудсуудаас мэдээлэл солилцохыг илүүд үзэх болсон. 2017 онд олон нийтийн хэвлэл мэдээлийн хэрэгслийн ашиглалтын судалгааг хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан бөгөөд Радио болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах тоо буурсан тоон дүн гарсан байна. Хэвлэл сонинуудын 45% нь өөрийн цахим хуудастай , 48% нь фэйсбүүк хуудастай, 19% нь твиттер хаягтай байна. Монгол улсын 1000 хүн ам тутамд 196 компьютер ноогддог ба хүн амын тооноос 2 дахин илүү гар утас хэрэглэж байгаа бөгөөд энэхүү үзүүлэлтээс харахад Монгол улсын дийлэнх иргэд компьютер болон гар утсаар дамжуулан мэдээлэл авч буйг харуулж байна. Иймээс компани, бизнесийн байгууллагууд сурталчилгаа, маркетинг идэвхжүүлэлтийг олон нийтийн сошиал хуудсуудаар хийх болсон. Интернэтийн орчинд маркетинг явуулахдаа дараах сувгуудийг ашиглан маркетинг идэвхжүүлэлт хийж байна. 1. 2. 3. 4. 5.

Web хуудас Фэйсбүүк хуудас Youtube суваг Twitter хуудас Инстаграм сүлжээ


Бичил Глобус ХХК-ний салбаруудын зээлийн үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд Фэйсбүүк хуудасыг ашиглан идэвхжүүлэлт хийж байгаа билээ. Фэйсбүүк маркетинг хэрхэн хийх талаар мэдээллийг хүргэж байна.

2. ФЭЙСБҮҮК ХУДСААР МАРКЕТИНГ ХИЙХ Фэйсбүүк бол маш том хүрээтэй ба дэлхий дээрхи хамгийн том сошиал сүлжээ юм. Фэйсбүүк нь 1,23 тэр бум идэвхитэй гишүүдтэй, өдөрт нийт гишүүдийн 62% нь өдөр бүр фэйсбүүкт нэвтэрч ордог. Фэйсбүүкийг тэрбум хүн өдөр бүр ашиглаж байна. Хэрхэн фэйсбүүкийг ашиглаж сурталчилгаа хийх вэ? Фэйсбүүк бол тэр чигээрээ маш том дата бааз бүхий зах зээл. Фэйсбүүкт пэйж хуудас ажлуулж байгаа бол таны компаний мэдээлэл, үйл ажиллагааг сурталчилах боломжийг фэйсбүүк танд олгодог давуу талтай. Фэйсбүүкийн сурталчилгааны талбар таны бизнесийн салбарын зорилтот хэрэглэгчдийг фэйсбүүк хуудаснаас хайлт хийж, фэйсбүүк хэрэглэгчдээс байршил болон сонирхол гэх мэт зүйлсээр статистик гаргаж, зорилтот хэрэглэгчдэдээ тодорхойлсон бол тухайн бүлэг хүмүүст тухайн компанийн үйл ажиллагааг сурталчилах бүрэн боломжийг олгодог. Хэн фэйсбүүк хуудас ашигладаг вэ? Фэйсбүүк хуудас ашиглаж байгаа хэрэглэгчдийг насны хувьд хамгийн багадаа 13 настай байхаар заасан байдаг. Мөн насны ангилалаар групп үүсгэх боломжтой. Фэйсбүүк хуудсыг хамгийн их идэвхитэй ашигладаг насныхан нь 18-29 насныхан байдаг. Түүнээс дээш насныхны хувьд фэйсбүүкийг ашиглах хугацааны давтамж дээрхи насныхантай харьцуулахад бага. Гэхдээ таны бизнесийг сурталчлах зорилтот хэрэглэгчдийн тоо бол хангалттай байх болно. 2.1 Фэйсбүүкийн зах зээл дээр хэрхэн сурталчилгаа хийх вэ? Фэйсбүүк нь 3 төрлийн хэрэгсэлтэй /Хуудас, зар , групп/ үүнийг хэн ч ашиглаж болно. Эдгээр хэрэгсэл нь аль аль нь өөр өөрийн зорилготой бөгөөд өөр өөрсдийн өргөн хэрэглээний боломжтой. Фэйсбүүк пэйж хуудас нь: профайлтай төстэй боловч бизнес эрхлэгч байгууллагууд болон олон нийттэй харилцах зорилго бүхий субьектуудэд илүү тохиромжтой. Мөн профайл хуудсаа пэйж хуудас болгох бүрэн боломжтой. Таны профайл хуудсанд байсан бүхий л мэдээллүүдийг пэйж хуудасруу хуулж авах


боломжтой. Мөн таны пэйж хуудсанд зочилсон хэрэглэгч лайк дарах сонголттой ба дарахгүй байх ч боломжтой. Хэрэв та сонирхолтой чанартай мэдээллүүд хуудсандаа зорилтот бүлгийн хэрэглэгчдэдээ хандуулан нийтэлдэг бол илүү их хандалт лайкыг цуглуулах болно. Фэйсбүүк нь таны пэйж хуудсанд дахь мэдээллийг зорилтот хэрэглэгчдэд хандуулж зар сурталчилгаа хийх платформыг санал болгодог. Та зар сурталчилгаагаа газар зүйн бүс нутаг, насны ангилал, боловсролын түвшин, интернэтэд ордог төхөөрөмжийн төрлүүдээс сонгож сурталчилгаа мэдээллээ хэрэглэгчдэд хүргэх боломжтой. Тухайн мэдээллийг зорилтот бүлгийн олон сегмэнтэнд хүргэхийн тулд / boost / доллараар идэвхжүүлэлт хийж сурталчилгааны үр дүнгээ нэмэгдүүлэх боломжтой.  Давуу тал: Зар сурталчилгаа өргөн хүрээг хамрах боломжтой  Сул тал: Зар сурталчилгаа нь таны зорилгоос хамаарч үнэтэй байна. Фэйсбүүк групп нь хэлэлцүүлгийн форумтай төстэй боловч та группыг зарын шинж чанартай ашиглах боломжтой. Бүтээгдэхүүн борлуулдаг бол Групп ашиглаж бүтээгдэхүүнээ группийн гишүүдэд сурталчилан таниулах боломжтой.  Давуу тал: Зарууд үнэ төлбөргүй байрлана  Сул тал: Группийн дагагчдын тоог нэмэхэд их цаг хугацаа шаарддаг. 2.2 Салбарууд фэйсбүүк профайл үүсгэхдээ анхаарах зүйлс Салбаруудын хувьд нэршил нь / Бичил Глобус /........ Бэрс финанс/.......салбар/ гэсэн нэршилтэй байх шаардлагатай.

салбар

/,


Профайл болон хавтасны зураг: Профайл зураг оруулах хэсэгт компаний лого байрлах ба Хавтасны зурагт компаний тухай товч багц мэдээлэл бүхий ковер зураг байх шаардлагатай. Ковер зураг хүний анхааралтыг татахуйц шинэлэг, загварлаг байх хэрэгтэй ба бизнесийн үйл ажиллагааг зураг дүрслэлээр илэрхийлсэн байвал зохилтой. Аbout буюу компаний талаар товч мэдээллийн хэсэг: About хэсэгт компаний талаар товч мэдээллүүдийг оруулж өгөх хэрэгтэй. Таны профайл хуудсанд зочилсон харилцагч about хэсгээс хэрхэн холбоо барих, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжит веб хуудас гэх мэт бүхий л мэдээллүүдийг about хэсгээс авах боломжийг олгож өгөөрэй. Үндсэн мэдээлэл өгөгдлийг үнэн зөв бөглөж бүх мэдээллүүдийг оруулсан байх шаардлагатай.


2.3 Найзын тоог чанаржуулах ажил хэргийг хэрхэн гүйцэтгэх вэ?

“Чанартай 5000 найзтай фэйсбүүк хуудас” үүсгэх зорилгын дор фэйсбүүк хуудаст найз нэмэгдүүлэх ажил хэргийг дараах чиглэлийн дагуу сошиал идэвхжүүлэлт хариуцсан ажилтнууд гүйцэтгэх шаардлагатай. 1. Салбар бүрийн харилцагч тус бүрийн хувийн фэйсбүүк хуудас зээлийн гэрээ байгуулсан салбар нэгжийн фэйсбүүк хуудастай найз болсон байх. / Нийт харилцагчдын фэйсбүүк хуудсыг хувийн хэргээс аван фэйсбүүк хуудсаас хайлт хийн тухайн харилцагчдыг найзаар бүртгэж авсан байх / Үүнээс гадна: 2. Орон нутгийн салбарын фэйсбүүк хуудсанд тухайн аймгийн оршин суугчид болох /+18/ насаас дээш буюу эдийн засгийн харилцаанд орж чадах эрх бүхий субьектууд найзаар бүртгэгдсэн байх. 3. Улаанбаатар хотын салбаруудын фэйсбүүк хуудсанд нийт харилцагчдын фэйсбүүк хуудас бүртгэгдсэн байхаас гадна тухайн салбарын дүүргийн оршин суугчид болох /+18/ насаас дээш буюу эдийн засгийн харилцаанд орж чадах эрх бүхий субьектууд найзаар бүртгэгдсэн байх.


АНХААРАЛ ХАНДУУЛСАН ТАНД БАЯРЛАЛАА САЛБАРУУДЫН СОШИАЛ ИДЭВХЖҮҮЛЭЛТ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!!!


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.