CPA PLUS

Page 1

CPA

Plus Mongolia


2

АГУУЛГА 2019 | 6 САР

Агуулга

КАРЬЕР НУ-ын 186 жилийн түүхтэй McKesson корпорацын татварын нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн захирал Н.Энхмааг карьер буланд урилаа.

ОНЦЛОХ СЭДЭВ Зээлийн хүү буурах уу? Монгол улс зээлийн хүүг хуулиар бууруулсан анхны улс болох уу?

6

7.9% 6.9% 26 949.982

5.2%

0.2% 951.530

1.001.240

1.2%

-1.4%

1.094.848

1.079.828

3 сар

6 сар

1.014910

САЙН ТУРШЛАГА Хүмүүс ба байгууллага хоорондын харилцаа ирээдүйд ямар хандлагатай байх талаар PwC Академийн тэргүүлэгч Милдрет Анжелотой ярилцлаа.

3 сар

6 сар

9 сар 2017 он

12 сар

2017 он

50


АГУУЛГА 2019 | 6 САР

10 ФИНТЕК Монголын анхдагч финтек үйлчилгээнүүдийн нэг QPay.

13 ЧИГ ХАНДЛАГА Таймбанкинг: Цаг бол мөнгө – Уламжлалт эдийн засгийн зорилт.

17 МАНАЙХАН Нягтлан бодох бүртгэлийн улсын XXII олимпиадын эргэн тойронд.

20 АУДИТ Төрийн аудитын байгууллагын хараат бус байдал.

24 ИНФОГРАФИК

32

35 ДЭЛХИЙД Глобал нягтлан бодогч: Нягтлан бодогчдын олон улсын холбооны шинэ удирдлага Кевин Дансэйг танилцуулж байна.

37

40 АЖЛЫН ДАРАА ЛендМН ББСБ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулгын ажлын дараах ертөнцөөр зочиллоо.

44 НЭГ АСУУЛТ Санхүү, эдийн засгийн мэргэжилтэн, удирдлагууд “Та хувийн санхүүгээ хэрхэн зохицуулдаг вэ?” асуултад хариуллаа.

46 MONICPA Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн мэдээ,

САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ACCA юу? MBA юу? Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд АССА цолтнуудын тоо нэмэгдэж байна.

ГУРВАЛСАН ЯРИЛЦЛАГА Сангийн дэд сайд Х.Булгантуяа, СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, ММНБИ-ийн ерөнхийлөгч Б.Түвшин нар ТӨСӨВ сэдвийн хүрээнд ярилцлаа.

мэдээлэл.

48 САНХҮҮГИЙН ЭРХ ЗҮЙ Хөрөнгийн үнэлгээний эрх зүйн өөрчлөлт.

56 СУДЛААЧИЙН БУЛАН Хүрээлэн буй орчны бүртгэлийн тойм судалгаа.

3


4

ЭРХЛЭГЧИЙН ЗУРВАС

Нягтлан бодогчдыг тооны машин, компьютерын эксел программаар зэвсэглээд тайлан тооцоо, дүн бүртгэл дээр ажилладаг гэх хэвшмэл ойлголтыг халах цаг алт хэдийн өнгөрчээ.

Эрхлэгчийн зурвас Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс эрхлэн гаргаж буй цоо шинэ сэтгүүлийг танд хүргэж байна. Учир нь орчин цаг, нийгэм, эдийн засаг, улс орны хөгжлийн чиг хандлага мэргэшсэн нягтлан бодогчдыг илүү өргөн талбарт харж ажиллахыг шаардаж байна. Нягтлан бодогчдыг тооны машин, компьютерын эксел программаар зэвсэглээд тайлан тооцоо, дүн бүртгэл дээр ажилладаг гэх хэвшмэл ойлголтыг халах цаг хэдийн өнгөрчээ. Тиймээс бид сэтгүүлээ мэргэжлийн санхүүчээс эхлээд эдийн засгийн амьдралд оролцоод үр дагаврыг нь хүртэж яваа хүн бүхэнд зориулах уудам зорилго өвөрлөж агуулгаа тодорхойлсон юм. Юуны өмнө бид эдийн засгийн эрх зүйн мэдээлэлд чухал ач холбогдол өгч байна. Эрх зүйн боловсрол нийгмийн гишүүн бүхэнд хэрэгцээтэй зүйл. Бид танд санхүүгийн эрх зүйн чухал зохицуулалтыг цаг үетэй уялдуулан тайлбарлаж байх болно. Эрх зүйн мэдлэг, мэдээллээс гадна санхүүгийн боловсролыг ч бид сэтгүүлийнхээ байнгын булангаар сонгож байна. Ийнхүү санхүүгийн боловсрол болон эрх зүй гэсэн “хос морь” хөтөлснөөр та манай сэтгүүлээс ажил, амьдралын сайн сайхан байдалд тань шууд нөлөөлөх баялаг-хөрөнгө оруулалтыг хуримтлуулах болно. Түүнчлэн татвар, аудит, хөрөнгийн үнэлгээ, нягтлан бодох бүртгэл гэх мэт санхүү, эдийн засгийн өргөн талбар дахь судалгаа шинжилгээний сонин сайхан, мэргэжилтний үнэлэлт дүгнэлт, сайн туршлага, дэлхий ертөнцийн чиг хандлагаас ч дуулгана.

Сүүлийн үед асар их дата цахим ертөнцөд үүсэж хуримтлагдсаар байна. Тиймээс бид датад суурилсан мэдээллийг задлан шинжилж өнгө, дүрсээр үзүүлснээр эдийн засгийн нарийн төвөгтэй бүхий л асуудлыг хэнд ч ойлгомжтой, сонирхолтой байдлаар үзүүлэхийг хичээх болно. Мэдээж, шинжлэх ухааны шинэ ололт болсон “финтек” буюу технологид суурилсан санхүүгийн үйлчилгээний үүнээс задална. Ер нь бид сэтгүүлийн дугаар бүрд сонирхолтой зочдыг урьж та бүхэнтэй уулзуулна. Тэд хэрхэн карьер хийсэн нууцаасаа хуваалцахаас эхлээд, уншигчдын маань өдөр тутмын санхүүгийн амьдралд хэрэгцээтэй ганцхан чухал асуултад олуулаа хариулахдаа өөр өөрийнхөө туршлага, арга барилаас ам алдаж, гурвалсан ярилцлагаар эдийн засгийн томоохон сэдвийг барьж аваад шийдэл гарцыг хамтдаа эрэлхийлэх болно. Энэ мэтээр эдийн засаг хэмээх агуу салбар, түүний гол гол бүрэлдэхүүнтэй холбоотой ярилцлага, сурвалжилга, асуудал хөндсөн өгүүлэл, хэлэлцүүлэг, фото сурвалжилга, инфографик, хөрөг, тэмдэглэлээр манай сэтгүүл уншигчдаа байнга хангахыг хичээх болно. Та бидний хамтын ажиллагаа энэхүү дугаараас эхлэн улам өргөжин тэлж, урт удаан замыг туулах болтугай. Б. Түвшин


СЭТГҮҮЛИЙН ЗӨВЛӨЛ

Сэтгүүлийн зөвлөл

5


6

ОНЦЛОХ СЭДЭВ

Зээлийн хүү буурах уу? Монгол улс зээлийн хүүг хуулиар бууруулсан анхны улс болох уу? Цаашид хүүг хэрхэн үргэлжлүүлэн бууруулах вэ гэдэг асуудал хөндөгдөж, олон нийтийн анхаарлыг татаж байна. Микро өнцгөөс зээлийн хүү нь мөнгийг тодорхой хугацаанд авч ашигласны төлбөр буюу нэг төрлийн санхүүгийн бүтээгдэхүүний үнэ юм. Харин макро түвшинд харвал зээлийн хүү нь улс орнуудад харилцан ялгаатай тогтдог, тухайн эдийн засгийн эрсдэлийн түвшинг илэрхийлэх нэг хэмжүүр болдог. Монголд банкны салбарын зээлийн дундаж хүү 1990-ээд оны эхэн үед 300% давж байсан бол сүүлийн 10 жилд жилийн зээлийн хүү 20% дотор орж буурчээ. Гэвч энэ нь бусад улс оронтой харьцуулахад өндөр тоо. Тухайлбал, 2007-2016 оны 10 жилийн дунджаар зээлийн хүү 19% байгаа нь Дэлхийн банкны мэдээллийн санд багтсан 164 орноос 15-д жагсаж байв (хэрэв инфляцын нөлөөг арилган бодит зээлийн хүүг тооцвол 32-т жагсана). Эдийн засгийн орчин сайжрахын хэрээр зээлийн хүү 2017 болон 2018 онуудад буурч 17% орчимд хүрчээ. Тэгвэл цаашид хүүг хэрхэн үргэлжлүүлэн бууруулах вэ гэдэг асуудал хөндөгдөж, олон нийтийн анхаарлыг татах боллоо.

Зах зээлийн хүүнд нөлөөлж байгаа суурь хүчин зүйлсийг умартаад хуулиар хязгаар тогтоосноор олон сөрөг үр дагавар бий болсныг Кенийн төв банк онцолдог.

Зургийн тайлбар орно.

Улс орнуудын туршлага 2014 оны байдлаар дэлхийн 76 улс оронд зээлийн хүүнд хуулиар дээд хязгаар тавьсан туршлага бий. Эдгээр улс орныг дотор нь 2 бүлэгт ангилж болно: \\ Эхний бүлэгт зах зээлийн хүүнээс хэт өндөр хүүгээр санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хохироох үйлдлийг мөнгө хүүлэхийн эсрэг хуулиар хязгаарлахыг зорьдог улс орнууд багтана. Ихэвчлэн хөгжсөн улс орнууд энэ ангилалд хамрах ба тухайлбал Японд 20% (зах зээлийн хүү 1%), Германд зах зээлийн дундаж хүүнээс 12 нэгж хувиар хэтрэхгүй байх (зах зээлийн хүү 2%), Америкт зарим мужуудад 17% (зах зээлийн хүү 3.5%), Их Британид 36% (зах зээлийн хүү 1.8%) гэх зэргээр тогтоожээ. Зах зээлийн хүүтэй шууд зөрчилдөхгүй ийм хязгаар нь эдийн засагт сөрөг нөлөө харьцангуй бага, зарим бага орлоготой эмзэг бүлгийнхэнд зориулсан санхүүгийн үйлчилгээний төрөл хумигдах (Франц), өндөр эрсдэлтэй зээлдэгчид зээл авч чадахгүй болох (Герман), хууль бус зээллэг нэмэгдэх (Япон) зэрэг үр дагавар илэрч байв. \\ Хоёр дахь бүлэгт зах зээлийн хүүнд дээд хязгаар тогтоох замаар хүүг бууруулахыг оролдсон орнууд багтдаг. Үүнд ихэвчлэн хөгжиж буй орнууд хамаарч байна. Хамгийн сүүлд Кени улс 2016 онд 17%-ийн дундаж хүүтэй зах зээл дээр 14%-ийн дээд хязгаар тогтоосон. Зах зээлийн хүүнд нөлөөлж байгаа суурь хүчин зүйлсийг умартаад хуулиар хязгаар тогтоосноор олон сөрөг үр дагавар бий болсныг Кенийн төв банк онцолдог. Жишээ нь эрсдэл өндөртэй жижиг зээлдэгч нар санхүүгийн үйлчилгээ авч чадахаа больсон; ЖДҮ эрхлэгчид санхүүжилтгүй болсноор ажлын байрны өсөлтөд сөргөөр нөлөөлсөн; эх үүсвэрийн өртгөө дагаад зээлийн хүү нь харьцангуй өндөр байдаг жижиг банкнууд ашиггүй болсноор санхүүгийн салбар том банкнууд дээр төвлөрч эхэлсэн; банкны системээр дамжиж эдийн засагт нийлүүлж байсан зээл хумигдаж засгийн газрын үнэт цаасны борлуулалт нэмэгдсэн; хүүгээр дамжиж эдийн засгийн идэвхжилд нөлөөлөх мөнгөний бодлого үр нөлөө багатай болсноор инфляц хөөрөгдөх эрсдэл нэмэгдсэн, далд эдийн засаг тэлж эхэлсэн зэрэг сөрөг үр дагавруудыг нэрлэжээ.


ОНЦЛОХ СЭДЭВ

Зээлийн хүүг бууруулах оновчтой арга зам Монгол улс бусдын алдааг давтаж, шаардлагагүй эрсдэлийг үүрэх нь мэдээж ухаалаг сонголт биш. Зах зээлийн хүүнд дээд хязгаар тогтоосон улс орнуудын жишээнээс харахад зээлийн хүүг бууруулах зорьсон үр дүндээ хүрч чадаагүйгээс гадна, иргэд болон жижиг аж ахуйн нэгжүүдээ хохироон, санхүүгийн зах зээлийн хөгжил, цаашлаад нийт эдийн засгийн тогтвортой байдалдаа олон сөрөг үр дагаврыг бий болгосон сургамжийг авч болно. Монгол улс бусдын алдааг давтаж, шаардлагагүй эрсдэлийг үүрэх нь мэдээж ухаалаг сонголт биш. Зээлийн өндөр хүүг бууруулахын тулд хүүнд нөлөөлж буй суурь хүчин зүйлүүдэд оновчтой аргаар нөлөөлж, хүү буурах таатай орчныг бүрдүүлэх нь чухал юм. Үүний тулд дараах 4 чиглэлээр арга хэмжээ авах шаардлагатай. Үүнд: 1. Зээлдүүлэгч банкны бүтээгдэхүүний өртгийг бууруулах: Зээлийн хүүг банкны бүтээгдэхүүн гэдэг өнцгөөс харвал эх үүсвэрийн зардал, үйл ажиллагааны зардал, эрсдэлийн нэмэгдэл болон ашгийн маржин зэрэг нь хүүнд шингэдэг гол бүрэлдэхүүн хэсгүүд болдог. Эдгээр суурь өртгөө банк хэрхэн удирдаж, бууруулах вэ гэдгээс зээлийн хүү хамаарна. 1.1. Эх үүсвэрийн өртгийн хувьд нэг талаас макро эдийн засаг тогтвортой, инфляц ханшийн савлагаа бага байх нь эх үүсвэрийн гол бүрэлдэхүүн хэсэг болох хадгаламжийн хүү буурах нөхцөл

боломжууд мэдээж бий. Финтекийн хөгжил, мэдээллийн технологийн хөгжил зэрэг нь цаашид зардал хэмнэх том боломжуудыг бий болгох хүлээлттэй байна. 1.3. Эрсдэлийн нэмэгдэл нь нэг талаас эдийн засгийн ерөнхий орчноос хамаардаг бол нөгөө талаас банкны чадавх, хууль эрх зүйн орчин, суурь дэд бүтцийн хөгжил, зээлдэгчээс хамаардаг. Банкны хувьд хийж чадах зүйл нь засаглалын тогтолцоо болон зээл судлах процессоо сайжруулах, боловсон хүчин болон технологидоо хөрөнгө оруулах замаар эрсдэлийн нэмэгдлийг илүү оновчтой тогтоож, хүүнд шингэх зардлыг бууруулах боломжтой юм. 1.4. Ашгийн маржин: Банкны салбар их дүнтэй мөнгийг эргэлдүүлдэг гэдгээрээ онцлог тул ашгийн хэмжээ нь мөнгөн дүнгээрээ өндөр сонсогдох ч ашигт ажиллагаа нь тийм байдаггүй. Тухайлбал Монголын банкны салбарын 20062015 оны 10 жилийн өөрийн хөрөнгийн дундаж өгөөж 14.1% байсан нь ойролцоо түвшний орлоготой (lower middle income) улс орнуудын түвшинд байна.

болно. Хэдийгээр хадгаламжийн нэрлэсэн хүүгээр Монгол дэлхийд эхний 5-д багтах боловч гадаад зах зээлээс эх үүсвэр уралдаад ороод ирэхгүй байгаа нь инфляц болон ханшийн өндөр савлагаатай ихээхэн холбоотой. Харин нөгөө талаас Монголд Зээл/Депозит харьцаа 100%-с дээш буюу зээлийн эрэлтийг хангах эх үүсвэр дутмаг байгаа нь эх үүсвэрийн төлөөх өрсөлдөөн өндөр, хүү өндөр тогтох нөхцөл болдог. Иймд экспортоо дээшлүүлэх замаар банкны эх үүсвэрийг нэмэх, эсхүл гадаад зах зээл дээрээс эх үүсвэр татах нь үүний суурь шийдэл болно. Үүн дээр нэмээд санхүүгийн зах зээлийн хөгжил, үр ашигт байдлыг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх нь эх үүсвэрийн өртөг буурахад эерэг нөлөөтэй. 1.2. Үйл ажиллагааны зардлын хувьд Монголын банкнуудын үр ашигт байдал тийм ч муу биш. Зардал/Орлого харьцаагаар олон улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй байдгаас харагддаг. Гэхдээ технологийн шинэчлэл, хамтын ажиллагааны үр дүнд зардлыг хэмнэх

4.0%

6.3% 6.4% 7.9% 6.9%

5.2%

0.2%

949.982

951.530

3 сар

6 сар

1.001.240

9 сар 2017 он

1.2%

1.094.848

-1.4%

1.271.554*

1.222.390

1.149.426

1.079.828

1.014910

12 сар

3 сар

6 сар 2017 он

9 сар

12 сар

3 сар 2017 он

Зээлийн дансны тоо улирлаар. 2017 оны эхний улиралаас 2019 оны эхний улирал. *МИК-д шилжсэн зээлийн дансны тоог оруулаагүй болно. Эх сурвалж: МОНГОЛБАНК

7


8

ОНЦЛОХ СЭДЭВ

Зээлийн төрлөөр 347.358 Цалингийн зээл

Зээлийн чанараар 50.4% - 640.725

239.857 Жижиг, дунд үйлдвэр

1 хүртэл жилийн хугацаатай

эрхлэгчдэд олгосон зээл

40.1% - 509.857

1-5 хүртэл жилийн хугацаатай

239.857 Тэтгэврийн зээл

5.50% - 70.461

349.016 Сургалтын, аялалын

5-с дээш жилийн хугацаатай

малчны, г.м.

5.40% - 509.857 Чанаргүй зээл

347.358 Ипотекийн нийт зээл

349.016 Хэрэглээний

47.1% - 23.970 Хугацаа хэтэрсэн зээл

зээл

28.1% - 14.292 Муу зээл

239.857 Банкнуудад байгаа

12.7% - 6.458 Хэвийн бус зээл

зээлийн дансны тоо

12.1% - 6.190 Эргэлзээтэй зээл

349.016 МИК-д шилжсэн

зээлийн дансны тоо

Зээлийн дансны тоо чанар ба төрлөөр. 2019 оны эхний улирал. Эх сурвалж: МОНГОЛБАНК

2. Зээлдэгчийн чадавх, мэдлэг боловсрол, сахилга хариуцлагыг сайжруулах: Аливаа зээлдэгч орлого зарлагаа хэр сайн төлөвлөж чадсан бэ, санхүүгийн сахилга бат нь хэр сайн бэ гэдгээс зээлийн эргэн төлөлт ихээхэн хамаардаг. Иймд аж ахуйн нэгжүүдийн хувьд бизнес төлөвлөгөөгөө илүү чанартай боловсруулах, иргэдийн хувьд санхүүгийн суурь мэдлэгээ дээшлүүлж зээлээ үр ашигтай зарцуулах чадвар нь дээшлэх тусмаа сайн зээлдэгч байж, хүүгээ бууруулах боломжтой. Харин нэг удаа алдаа гарган эргэн төлөлтөө оройтуулах, чанаргүй зээл үүсгэвэл дараа дараагийн удаад зээл авах, хүү тогтох процесс-д сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. 3. Институцийн тогтолцоо, дэд бүтцийг хөгжүүлэх: Зээлдэгч болон зээлдүүлэгчийг холбож өгөхөд шаардлагатай хууль эрх зүйн орчин, технологи, кредит скоринг зэрэг суурь дэд бүтэц хөгжсөн байх тусмаа зээл олгох процесс хялбар, аливаа маргаан үүссэн тохиолдолд шийдвэрлэх цаг хугацаа богино, зардал бага байх болно. Зээлийн мэдээллийн сан, Финтекийн дэвшил, Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин зэрэг нь хүү буурахад шаардлагатай институцийн тогтолцоо юм. 4. Макро орчин: Эдийн засаг тогтвортой он жилүүдэд зээлийн хүү буурч, хямрал хүндрэлийн жилүүдэд хүү өсдөг зүй тогтол ажиглагддаг. Компани аж ахуйн нэгжүүдийн борлуулалт өсөж, зээлийн эргэн төлөлт сайн, банкны эх үүсвэр нэмэгдэх нь зээлийн хүүнд эерэг тусгалаа олдог. Иймд институцийн чанар, макро бодлогын сахилга бат, санхүүгийн тогтвортой байдлыг хангах дэд бүтцийн хөгжил, ажилтнуудын бүтээмж боловсролын түвшин, компаниудын өрсөлдөх чадвар, эдийн засгийн төрөл гээд Монголын эдийн засгийг илүү тогтвортой байлгахад чиглэсэн өргөн цар хүрээтэй зүйлс хийгдэх шаардлагатай.

Хэдийгээр эдгээр нь цаг хугацаа, идэвх зүтгэл шаардсан зүйл боловч боловч зээлийн хүүнд нөлөөлж буй суурь асуудлуудыг шийдсэнээр хүүг бууруулах найдвартай арга зам болно. Харин суурь асуудлуудыг шийдэлгүйгээр зөвхөн шинж тэмдэгтэй нь тэмцэх юм бол зээлийн хүүг бууруулах зорилгоо биелүүлж чадахгүй байхаас гадна, олон сөрөг үр дагавруудыг эдийн засагт бий болгож, нийтээрээ хохирч үлдэх эрсдэлтэй.

Нийтлэгч

Эдийн засагч Б.Түмэнцэнгэл



10

ФИНТЕК

Монголын түүчээ ФИНТЕК

Санхүүгийн уламжлалт ойлголт, хэрэглээнд эрс өөрчлөлт авчирна Санхүүгийн технологийн үйлчилгээ буюу Финтек гэх ойлголт нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төр, хувийн хэвшлийн бизнесийн бүхий л эрчимтэй яригдах болсон. Анх 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш уг нэр томьёо яригдаж эхэлсэн түүхтэй. 2008 оны хямралаар санхүүгийн хувь мөнгөн дүнгийн алдагдал дагуулснаас гадна маш их хэмжээний санхүүгийн болон мэдээллийн технологийн боловсон хүчин ажилгүй болсон. Тиймээс тэр олон ажиллах хүчин өөр зүйлд туршлага, мэргэжлээ зориулах боломж бүрдэж одоогийн бидний өдөр тутамд ашигладаг финтекийн үйлчилгээний суурь тавигдсан гэхэд болно. Финтек гэдэг нь орлого төвлөрүүлэх болон зарлага гаргах үйлчилгээнд техник технологийн дэвшлийг ашиглан шинэ төрлийн үйлчилгээ бий болгох эсвэл одоо байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амар, хялбараар хэрэглэгчдийн хүсэлт, хэрэгцээнд нийцүүлж тухайн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх зардал, цаг хугацааг буруулах зорилготой байдаг. Финтекийн давуу тал маш олон. Тийм ч болохоор санхүүгийн салбарынхан, банкирууд, судлаачид, бизнес эрхлэгчид энэхүү шинэ мэт хуучин хэрэглээ нь санхүүгийн уламжлалт ойлголт, хэрэглээнд эрс өөрчлөлт авчирна гэж үзэж байна. Харин Монголчуудын өдөр тутмын хэрэглээнд санхүүгийн технологи финтек нэвтрээд 6 гаруй жил болж байна. Жишээ дурдвал хэрэглэгчдийн танил болсон Кю-Пэй (QPAY) болон нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж буй Смарт Карт үйлчилгээг нэрлэж болох юм. Кю-Пэй (QPAY) нь хурдан хариу үйлдлийн код-нд (QR) суурилсан цахим төлбөр төлөлтийн үйлчилгээ. ЗR код гэж дахин давтагдашгүй дугаарыг агуулах, зөвхөн КюПэй үйлчилгээгээр тайлагдах кодыг хэлнэ. Мөн тухайн QR код-нд байгууллага хүссэн

мэдээллээ харуулж болно. Зах зээлд нэвтрээд 2 жил болох хугацаандаа өнөөгийн байдлаар арилжааны 9 банк, 10 бичил санхүүгийн байгууллага, бүх үүрэн холбооны оператор, кабелын телевиз, орон сууцны биллинг байгууллагууд, 200 гаруй худалдаа үйлчилгээ, 80 мянга гаруй жижиг худалдаа эрхлэгчдийг хамарсан цахим төлбөрийн хараат бус нэгдсэн систем болж өргөжжээ. Дашрамд дурдахад Кю-Пэй үйлчилгээ нь төрийн цахим үйлчилгээний төлбөр төлөлтөд холбогдсон цорын ганц финтекийн компани юм. Өөрөөр хэлбэл Кю-Пэй үйлчилгээ хурдацтай тархсан нь зах зээл дээрх, иргэдийн өдөр тутмын хэрэглээнд ямар их эрэлт хэрэгцээтэй, ашиглахад хялбар буйг харуулж байна. Иргэд төрийн үйлчилгээ авах гэж үйлчилгээний цонхон дээр эсвэл банканд дугаарлаж хамаг өдрийнхөө цагийг үрдэг байсан бол ухаалаг утасны программаараа QR код уншуулаад үйлчилгээний төлбөрөө 10 секундэд төлж, баримтжуулж байгаа нь иргэд бөгөөд төрийн байгууллагуудын төсөв, цагийг хэмнэсэн шилдэг шийдэл болсон юм. Бизнесийн, төрийн бүхий л салбарт үйлчилгээний цахим шилжилт хөдөлгөөн буюу аливаа үйлчилгээг цахим орчинд


ФИНТЕК

үзүүлэх боломжтой болсноор иргэд, хэрэглэгчид тухайн байгууллагуудаас илүү уян хатан үйлчилгээ авахыг хүсэх болсон. Ийм төрлийн үйлчилгээг тухайн байгууллага нь дотооддоо хөгжүүлж маш их зардал, их эрсдэл хүлээхийн оронд чадамжтай, туршлагатай компани, байгууллагуудад даатгуулбал илүү давуу талтай байдаг. Өөрөөр хэлбэл орчин үед тухайн байгууллага, компани бүх зүйлийг өөрөө хийх биш бусад дагнасан үйлчилгээний компаниудтай хамтран ажиллах бизнесийн загвар хамгийн үр ашигтайд тооцогдож байна. Тухайлбал Кю-Пэй үйлчилгээ нь 9 арилжааны банктай хамтран ажилладаг ба ухаалаг утасны программд суурилж тухайн банкнуудын нийт 1 сая гаруй хэрэглэгчдэд шууд ашиглах боломжийг бий болгодгоороо бусдаас илүү давуу талтай. Кю-Пэй үйлчилгээ нь тухайн байгууллагын онцлогт тохирсон технологид суурилсан санхүүгийн үйлчилгээний шийдлийг боловсруулан хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцсэн бүтээгдэхүүн гаргаж өгдөг. Томоохон банкнуудаас гадна Старт-Ап компаниуд энэ үйлчилгээг өдөр тутмын үйл ажиллагаандаа түгээмэл ашиглах болсон. Үүний дотор дотоодын бичил санхүүгийн зах зээлд өөрчлөлт хийж чадсан ЛэндМН нь зээлийн өргөн төлөлт болон Лэнд хэтэвчний цэнэглэлт хийхдээ QPay үйлчилгээг ашиглаж байна. Ийм шинэ төрлийн финтекүүд зах зээлд өрсөлдөх чадвараа сайжруулах,

Өөрөөр хэлбэл Кю-Пэй /Q-PAY/ үйлчилгээ нь хурдацтай тархсан нь зах зээл дээр, иргэдийн өдөр тутмын хэрэглээнд ямар их эрэлт хэрэгцээтэй, ашиглахад хялбар буйг харуулж байна.

үйлчилгээгээ хэрэглэгчдэд хялбар, аюулгүй, хурдан шуурхай хүргэх дэд бүтэц бий болохын тулд QPay үйлчилгээг ашиглаж финтек болох үндсээ тавьдаг. Товчоор хэлбэл финтек үйлчилгээ нь зах зээлд шинээр нэвтэрч буй бизнесүүдэд, шинэ манлайлагч залууст асар их боломжийг бий болгож байдаг.

QPAY үйлчилгээтэй хамтран ажиллах боломжууд Кю-Пэй үйлчилгээг ашиглаж буй хэрэглэгчдийг гурав ангилж болно: 1. Банк-Санхүүгийн байгууллагууд (Financial Institutions) 2. Үйлчилгээ Үзүүлэгчид (Service Providers) 3. Эцсийн Хэрэглэгч (End-User) ККТТ ХХК нь хувь хүн, бизнесийн жижиг байгууллагаас эхлээд том групп, ханган нийлүүлэгч цаашлаад төрийн

байгууллагуудад тулгардаг санхүүгийн орлого, зарлагын гүйлгээтэй холбоотой асуудлуудыг шийдэхэд зориулагдсан маш олон төрлийн үйлчилгээг 2019 оны 2-р хагаст зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Үүнд: \\ Жижиг, дунд худалдаа эрхлэгчдийн хувьд орлого хүлээн авах суваг нь бэлэн мөнгө, дансны шилжүүлгээр хязгаарлагддаг. Бид жижиг, дунд худалдаа наймаа эрхлэгчдэд зориулж QPay Merchant гэх ухаалаг утасны аппликейшн гаргаж байна. Энэхүү апп нь энгийн QR-р төлбөр хүлээн авахаас гадна, динамик буюу худалдагч үнийн дүнгээ оруулж хэрэглэгчээс үнийн дүн зөрөхгүй төлбөр хүлээн авах боломжийг олгоно. Жижиг худалдаа эрхлэгчдэд

11


12

ФИНТЕК

Кю-Пэй компани нь финтекийн салбарт түүчээлж цаашид цаг үе, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн технологийн шийдлийг боловсруулж хүргэхийн төлөө ажиллах болно.

байнга тулгардаг асуудал нь төлбөр хийгдсэн тухай мэдээллийг шууд хүлээн авч чаддаггүй. Хэрвээ энэ мэдээллийг авахыг хүсвэл мессежээр 50 төгрөг төлөх шаардлагатай болдог. Уг QPay Merchant аппликейшнийг ашигласнаар энэ асуудал ямар ч нэмэлт төлбөргүй, үнэгүй шийдэгдэнэ. Тухайн худалдаа эрхлэгчийн дансанд орох үнийн дүнгээс үл хамаарч гүйлгээний мэдээллийг үнэ төлбөргүй харах боломжтой болно. \\ Супермаркет болон кассын программтай худалдааны газрууд: тухайн ААН-үүд дээрх шийдлийг ашиглах боломжтойгоос гадна тухайн кассынхаа системтэй кю-пэй үйлчилгээг холбуулж хэрэглэгчдэд төлбөр төлөх QR кодыг кассынхаа дэлгэцэнд харуулах боломж бий болно. Энэ шийдэл нь үнийн дүнгийн зөрүү гарах эрсдэлээс сэргийлж, улмаар дансны зөрүү гарахгүй болно гэсэн юм. \\ Ресторан, гоо сайхан болон бусад үйлчилгээний салбар: QPay merchant аппликейнаас гадна кассын системтэй нэгтгэж тухайн хэрэглэгчийн тооцоог цаасанд дээр хэвлэхдээ шууд уншуулаад төлбөр төлж болохуйц QR кодыг хэвлэх боломжтой. Төлбөр төлсөн тухай мэдээлэл нь кассын системд шууд очиж бүртгэгдэнэ. \\ Биллинг байгууллагууд: QPay 2.0 хувилбар нь өөрсдийн гэсэн QPay мобайл аппликейшнг зах зээлд гаргасан биллинг байгууллагуудад зориулсан үйлчилгээ юм. Энэ үйлчилгээ нь хэрэглэгчдээ хянах боломжтой админ хэсэгтэй байх ба хэрэглэгчтэйгээ шууд харилцаа үүсгэж болох цогц шийдэл. Биллинг байгууллагууд нэхэмжлэх үүсгэхээс эхлээд төлбөр хийгдэх бүх процессыг тухайн аппликейшнаар дамжуулан хийх боломжтой болно. \\ Бүх төрлийн онлайн худалдаа, үйлчилгээ: Вэбсайт, мобайл аппликейшндээ бүрэн нэгтгэж кю-пэй үйлчилгээг ашигладаг 9 банкны 1 сая гаруй хэрэглэгчдэд үйлчилгээний төлбөрөө хялбар, шуурхай төлөх боломжийг үүсгэх давуу талтай. \\ Банк, санхүүгийн байгууллагууд төлбөр төлөлт, хэрэглэгчдээс зээлийн өргөн төлөлтийг манайхаар дамжуулан шууд шийдэх боломжтой.

Түүнчлэн QPay үйлчилгээ нь Union Pay International компанитай хамтран монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй бизнесийн байгууллагууд, гадаадад бизнес болон энгийн аялал зугаалга хийдэг хэрэглэгч нарт зориулсан олон улсад хэрэглэх боломжтой үйлчилгээг нэвтрүүлэх гэж буйг дуулгахад таатай байна. Энэхүү үйлчилгээг ашигласнаар QPay-н хэрэглэгч гадаадад явж байхдаа гаднын UnionPay QR кодыг Монголын банкны эсвэл QPAY Application-г ашиглан уншуулж шууд төлбөр төлөлт хийх боломжтой болно. Мөн гадаад хэрэглэгч нар Монголд олон улсын QR гүйлгээ хийх боломжийг бий болгож байгаа юм. Дээрх бүх шийдлүүд нь эцсийн хэрэглэгч нарт түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, төлбөр төлөх нэгээс илүү боломжийг санал болгоход оршино. Кю-Пэй компани нь финтекийн салбарт түүчээлж цаашид цаг үе, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн технологийн шийдлийг боловсруулж хүргэхийн төлөө ажиллах болно. 21-р зуунд бизнесийн байгууллагууд in-house development буюу дотроо ямар нэгэн санхүүгийн технологийн шийдэл хөгжүүлэхээс илүүтэйгээр гуравдагч туршлагатай, найдвартай компанитай хамтран ажиллах болсон. Хамтран ажиллаж буй төрийн байгууллага: `` Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар `` Нийслэлийн Мэдээлэл Технологийн газар `` Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв `` Цагдаагийн Ерөнхий Газар `` Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар `` Албан Журмын Даатгуулагчдын Холбоо `` Гааль Татвар Санхүүгийн Мэдээллийн Технологийн Төв Хамтран ажиллаж буй бизнесийн байгууллага: `` Кино театрууд `` Интернэт худалдаа `` IPTV /Univision, DDish, SkyMedia/ `` ББСБ /LendMN, Zeel.mn, Monex-ATM зээл/ `` Үүрэн телефоны оператор /Юнител, Мобиком, Скайтел, ЖиМобайл/ `` Даатгалын компаниуд /Монгол Даатгал, Хаан Даатгал, Миг Даатгал/

Нийтлэгч

ККТТ ХХК-ийн Борлуулалт маркетинг хариуцсан захирал Г.Эрдэнэмөнх


ЧИГ ХАНДЛАГА

Таймбанкинг: “Цаг бол мөнгө” Эдийн засгийн өсөлт тэгш бус байдлыг нэмэгдүүлж байгааг сүүлийн үед шүүмжлэх болсон.

1995 онд Кахн “TimeBanks USA” нэртэй төрийн бус байгууллагаа байгуулсан.

Өнгөрсөн онд хамгийн баян 26 хүн дэлхийн тэн хагас буюу 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэх хэмжээний хөрөнгө эзэмшиж байгааг “Oxfam” мэдээлсэн билээ. Монголд ч мөн эдийн засаг өсөж байгаа боловч ядуурал буурахгүй, хүмүүсийн амьжиргаа сайжрахгүй байгаа нь улсын хөгжлийн хувьд томоохон сорилт болж байна. Үүний зэрэгцээ, жил бүр их сургуулиа төгсөж буй мянга мянган залуус хөдөлмөрийн зах зээлд байр сууриа олж чадалгүй, ажилгүйчүүдийн эгнээг тэлсээр. Ажил хийлгүй хүүхдээ олон жил харсан ээжүүд, тэтгэврийн насанд дөхсөн хүмүүс гээд ажил олохын тулд тодорхой саад, бэрхшээлтэй тулгардаг хүмүүс олон бий. Бид энэ мухардмал байдлаас хэрхэн гарах вэ? Асуудлын шийдэл нь цагт суурилсан солилцооны систем буюу Таймбанкинг байж болох юм. Таймбанкинг гэдэг нь хөдөлмөр солилцооны систем бөгөөд нэг цаг нь мөнгөний нэгж болдог байна. Тодорхой чадвартай хүн өөрийн нэг цагийг өөр чадвартай хүний нэг цагтай солилцож, ингэхдээ мөнгөөр тооцоо хийдэггүй, нөхөрлөл (community)-ийг бий болгодог систем хэмээн “Investopedia”-д тодорхойлжээ. Энэ нь бидний мэдэх банкны системтэй төстэй боловч солилцооны нэгж нь мөнгө биш цаг байдгаараа онцлог. Таймбанкингийн арилжаанд оролцохын тулд Та дансаа нээлгэнэ. Дансаараа орлого, зарлага болон хадгаламжийн гүйлгээ хийх боломжтой. Мэдээж орлого нь таны санал болгох үйлчилгээ байна. Харин зарлага нь таны бусдаас авах үйлчилгээ юм. Ямар ч төрлийн ажил байлаа, нэг хүний нэг цаг нөгөө хүнийхээ нэг цагтай тэнцдэг. Тухайлбал, нэг цаг мод тарих нь нэг цагийн хуулийн зөвлөгөө авахтай ижил гэсэн үг. Үүнийг илүү сайн ойлгохын тулд Таймбанкингийн санаа төрсөн түүхтэй товч танилцъя. АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Б. Жонсоны засгийн газрын үед хүний эрхийг хамгаалж, ядуурлыг бууруулах чиглэлээр ажиллаж байсан хуулийн профессор Эдгар С. Кахн 1980 онд зүрхний шигдээс болжээ. Эмч нь түүнд хоёр жил амьдрах хугацаа үлдсэнийг дуулгаж, өдөрт хоёр цаг л идэвхтэй байх боломжтойг сануулсан байна. Үлдсэн амьдралынхаа цаг хугацааг ашиглан Кахн хүмүүст өөрсдийнхөө үнэ цэнийг мэдрэхэд туслахаар шийджээ. Ингэхдээ мөнгөний тодорхой эх үүсвэр,

орлогогүйгээсээ болж нийгэмд хэрэгцээгүй мэт байдаг хүүхдүүд, өсвөр үеийнхэн, ажилгүйчүүдийн талаар бодож эхэлсэн тухайгаа тэрбээр “Washington Post” сонинд өгсөн ярилцлагадаа дурссан байна. Яагаад цэвэрлэгч, эсвэл гэртээ хүүхдээ харж байгаа ээж, настай хамаатнаа асарч байгаа оюутны цагийг профессор, банкир, эсвэл инженерийн цагтай ижил хэмжээнд үнэлж болохгүй гэж? Ингэж бодоод Эдгар С. Кахн “Тайм доллар” төслөө санаачилж, Бэнжамин Франклиний “Цаг бол мөнгө” гэсэн номлолыг бодитоор хэрэгжүүлэх алхмаа хийжээ. Энэ санааг олоход гурван хүчин зүйл нөлөөлснийг Кахн “Forbes” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Үүнд: 1. Уламжлалт эдийн засаг нь хүмүүсийн нийгэмд оруулж буй хувь нэмрийг шударгаар үнэлж чаддаггүй. Тиймээс ч нийгэмд үнэ цэнэтэй халамж, үйлчилгээнүүд мөнгөөр огт үнэлэгдэхгүй өнгөрдөг. Тухайлбал, 2014 онд RAND корпорацын хийсэн судалгаанд америкчууд өндөр настай хүмүүсээ асрамжлан халамжлах цаг хугацааг хөдөлмөрийн үнэлэмжээр тооцож үзэхэд жилийн 500 гаруй тэрбум доллар болж байгааг тогтоожээ. Хүүхдээ халамжилж, боловсролд нь анхаарахын тулд ажил хийлгүй гэртээ байдаг ээжүүдийн асуудлыг ч энд хөндөж болно. 2. Өнөөгийн эдийн засгийн систем зөвхөн эрэлт, хэрэгцээнд суурилж, ховор байгаа зүйлийг л өндрөөр үнэлдэг. Гэтэл хүн гэдэг асар их нөөцтэй байдаг. Тиймээс хүн бүрийн тэр их нөөцийг олж харж, хүн бүр ижил тэгш байх системийг бий болгохыг Кахн хүссэн байна.

13


14

ЧИГ ХАНДЛАГА

2018 оны байдлаар дэлхий дахинд 1000 гаруй Таймбанкинг төв үйл ажиллагаа явуулж байгаагаас 70 гаруй хувь нь Англи, Америк, Австрали улсад байрладаг аж.

3. Бүх зүйл харилцаа, хамтын ажиллагаан дээр тогтдог. Кахн өөрөө хуулийн профессор бөгөөд хичээлээ яаж ч сайн заасан оюутнуудын сурлагын үр дүн нэг л зүйлийг харуулж байгааг ойлгожээ. Энэ үр дүнг сайжруулахын тулд профессороос гадна оюутнууд өөрсдөө хичээх хэрэгтэй. Ингээд оюутнуудаа сурлагын үр дүнг сайжруулах үйл ажиллагааны хамтрагч гэж харж эхлэхэд өөрчлөлт гарсан байна. Эндээс л Эдгар С. Кахн Таймбанкингийн загвараа олж харсан гэдэг. 1995 онд Кахн “TimeBanks USA” нэртэй төрийн бус байгууллагаа байгуулсан. Энэ хүрээнд Таймбанкингийн сүлжээнд нэгдэх хүсэлтэй байгууллага старт-апын нэг удаагийн 79 доллар, гишүүн бүр жилийн гурван долларын хураамж төлөөд элсэх боломжтой софтвэйрийг бий болгожээ. Доллароор төлбөр хийх шаардлага зөвхөн нэг удаа л гарах бөгөөд цаашдаа цагаа солилцоод, хадгалаад, зээлээд явна аа гэсэн үг. Уламжлалт эдийн засгийн мөнгөнд суурилсан системийг альтернатив хувилбараар сорих замд гарсан Кахн эмч нарын хэлсэн шиг хоёр жил болоод хорвоог орхисонгүй, эдүгээ 84 насыг зооглоод явж байна. Энэ хооронд түүний санаачилга дэлхийн олон оронд түгээд, олон мянган хүнийг нэгтгэж чаджээ. Мөн тэрбээр Йелийн их сургуулийн хуулийн профессор бөгөөд “No More Throw Away People: The Co-Production Imperative”,

“Time Dollar” гэх номын зохиолч болсон.Үүсгэн байгуулсан ТББ-аа одоо ч тэргүүлэн ажиллаж буй бөгөөд Кахны удирдлага дор АНУ-д 500 гаруй Таймбанкинг үйлчилгээний төв үйл ажиллагаа явуулж байгаа аж. Таймбанкингийн системийг АНУ, Австрали, Шинэ Зеланд, Францаас эхлээд Өмнөд Солонгос зэрэг долоон улс хэрэгжүүлж эхлээд байгааг “TimeBanks USA”-ийн цахим хуудсанд онцолжээ. Дэлхий даяар мянга гаруй Таймбанк үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэлээд олон нь Кахны үүсгэн байгуулсан софтвэйрийг ашиглаж буйг тэмдэглэсэн байна. Хөдөлмөрийг мөнгөөр биш, харин цагаар үнэлэх нь хүн байхын үнэ цэнийг бий болгодог талаар Кахн тайлбарлажээ. “Би танд яаж туслах вэ?” гэсэн үйлчилгээний хандлагыг “Би танд хэрэгтэй байгаа шиг Та ч бас надад хэрэгтэй” гэсэн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, хүндэтгэлийн хандлага руу шилжүүлэх нь Таймбанкингийн бас нэг зорилго болов уу. 1. Тайм банкингийн таван гол зарчмыг сонирхож үзвэл: 2. Бид өөрсдөө нөөц юм: Хүн бүрд нийгэмд хувь нэмрээ оруулах ямар нэгэн юм бий; 3. Хөдөлмөрийг дахин загварчлах: Ажил, хөдөлмөр бүр, тэр дундаа мөнгөөр үнэлэгддэггүй асаргаа, сувилгаа зэрэг нь ч урамшуулалтай байна; 4. Харилцан туслалцаа: Нэг нэгэндээ туслах нь бат бөх харилцаа болон нөхөрлөл, итгэлцлийг бий болгодог; 5. Нийгмийн сүлжээ: Нийгмийн сүлжээнд багтах нь бидний амьдралыг илүү утга учиртай болгодог; 6. Хүндэтгэл: Бие биеэ хүндэтгэх нь эрүүл саруул, хайр халамжаар дүүрэн нөхөрлөлийн үндэс болох бөгөөд энэ нь ардчиллын амин сүнс юм. Олон улсын түвшинд 41 мянга гаруй иргэн, 55 мянган байгууллага Тайм банкинг системд холбогдож, 3.1 сая цагийн үйлчилгээ солилцсон байна. Энэ нь 1060 хүнийг бүтэн нэг жил, өдрийн найман цагаар ажиллуулах, эсвэл 350 жилийн солилцоо хийхтэй тэнцэх юм. Эдгар С. Кахны АНУ-д үүсгэсэн Таймбанкингийн систем ашгийн бус хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, нийгэмд үйлчлэхдээ засгийн газраасаа огт санхүүжилт авдаггүй байхад зарим улсад үүнийг төрийн бодлогоор, нийгмийн халамж, үйлчилгээгээ сайжруулах зорилгоор ашиглаж байна. Бид эдгээр улсын туршлагаас судалж, Монголдоо зохих хэлбэрээр нэвтрүүлж чадвал ажилгүйдэл, ядуурал мэтийн нийгмийн олон асуудлаа шийдэх боломжтой ч байж мэднэ. Ингээд нийтлэлийнхээ төгсгөлд Их Британи, АНУ, Австрали улс дахь Таймбанкингийн туршлагыг танилцуулъя. Их Британи: “Timebanking UK” нь үндэсний халамжийн байгууллага бөгөөд 1998 онд байгуулагдсан. Засгийн газрын хөдөлмөр эрхлэлт болон тэтгэврийн агентлаг санхүүжүүлэн, орон нутгийн хэрэг эрхлэгч газрууд нь дэмжин ажилладаг. Нэгдсэн удирдлага дор нь 300 гаруй төв үйл ажиллагаа явуулдаг аж. Энэхүү толгой компани нь стратеги, үйл ажиллагааны чиглэлээр хангах, зөвлөх үйлчилгээтэй байгууллага юм. Иргэдэд хүртээлтэй байх үүднээс иргэд өөрсдийн хамгийн ойр байгаа газар хамрагдах боломжтой. Статистикаар 2014 оны нийгмийн халамжийн төсвийн 46 хувь буюу 63.7 тэрбум фунт стирлингийг зөвхөн 65-аас дээш насны өндөр настанд зарцуулдаг тооцоо гарсан байна. Энэхүү төсөв цаашид ч өсөж, 2020 он гэхэд 67.13 тэрбум фунт стирлинг хүрэхээр таамаглажээ. Тиймээс “Timebanking UK”-ийн зорилго нь нийтийн үйлчилгээний хэлбэр, түүний тогтсон системийг үр ашигтайгаар дахин загварчлах, сайжруулах юм. Гол цөм нь төрийн байгууллага нь нийгмийн үйлчилгээг тодорхойлох бус, иргэд өөрсдийн нийгмийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтойг


ЧИГ ХАНДЛАГА

онцолсон. Иргэд болон байгууллагууд нь Тайм банкинг гишүүнчлэлээр элсэх боломжтой. Энгийн гишүүн болох нь үнэ төлбөргүй боловч нэмэлт багцыг төлбөртэйгээр авдаг байна. Гишүүн болсноор ‘National timebanking exchange software Time Online 2’-т нэвтрэх эрхтэй болно. Одоогийн байдлаар Timebanking UK Quality Mark™ гэх чанарын хяналтын тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү чанарын стандартыг нэвтрүүлснээр, салбар нэгжийн үйл ажиллагааг сайжруулах боломжтой гэж харж байгаа. Түүнчлэн гишүүдийн гарын авлагыг боловсруулан, мөрдүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна. АНУ: Эдгар С. Кахн Тайм банкингийн хамгийн анхны төвийг АНУ-д нээсэн. Өнөөдрийн энэ нь байдлаар 500 гаруй төв, 30 000 гишүүнтэй болж өргөжсөн байна. Үүсгэн байгуулагч болох Кахн одоо ч гэсэн тус байгууллагын УЗийн дарга, гүйцэтгэх захирлын албыг хашдаг. Гишүүнчлэлийн бодлогын хувьд харьцангуй нээлттэйгээрээ “TimeBanks USA” онцлог, үүнд хувь хүн, байгууллага, тэр битгий хэл төрийн агентлагууд ч Тайм банкингийн нэг хэсэг болох боломжтой. Австралийн Таймбанкингаас ялгарах онцлог нь брокерийн үйлчилгээг үзүүлдэггүй. Хэрэглэгч нь өөрийн бүртгэл хөтлөлийг онлайн платформын тусламжтайгаар хийхээр шийдэж өгсөн. Мөн “TimeBanks USA” нь гишүүнчлэлд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд ач холбогдол өгдөг байна. Жишээлбэл, сар бүр гишүүдэд зориулан тайлангийн хурал зохион байгуулдаг. Мөн чиглүүлэх сургалт, гишүүнчлэлийн үүрэг хариуцлага, ёс зүйн мэдлэгийн сургалтыг тогтмол явуулдаг. Бусад улсаас ялгаатай нь АНУ-ын тус байгууллага засгийн газраасаа ямар нэгэн санхүүжилт

авдаггүй. Санхүүжилтийн эх үүсвэр нь гишүүдийн жилийн хураамж юм. Энэ нь захиргааны, онлайн платформ болон бичиг хэргийн зардлыг санхүүжүүлэх зорилготой. Тус байгууллагаас тогтвортой байдлаа хангах үүднээс санхүүгийн нэмэлт үүсвэр эрэлхийлж байгаагаа вэбсайт дээрээ илэрхийлсэн байна. Мөн маш идэвхтэйгээр хандивын аян өрнүүлэн ажилладаг ажээ.

Австрали: Австралийн “Timebanking”ийг тус улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд спонсорлодог. Бүс нутгийн консулын газар нь түүний хэрэгжилт болон үйл ажиллагааг дэмжихэд гол үүрэг гүйцэтгэдэг байна. Сонирхуулахад, Австралийн бүс нутгууд нь өөрсдийн стратеги болон үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан, бие даасан байдлаар ажилладаг байна. Өнөөдрийн байдлаар 6650 хэрэглэгч, 53000 цагийн арилжаа хийгдсэн статистик бий аж. Өдөр бүр дунджаар 200 ширхэг ажлын санал, 100 ширхэг ажлын хэрэгцээ онлайн платформд бүртгэлтэй байдаг. Австралийн Засгийн газар сайн дурын ажлыг дэмжих, зохион байгуулахад 2016 онд 12.5 сая австрали доллар зарцуулсан. Үүний хариуд Австралийн эдийн засагт сайн дурын ажилчид нь жилд дунджаар 290 их наяд австрали доллартай тэнцэхүйц хөрөнгө оруулдаг гэсэн тооцоог Австралийн Флиндер их сургууль судалгаагаар гаргасан байна. Австралийн “Timebanking”-ийн зорилго нь нийгэмд

чиглэсэн сайн дурын хөтөлбөр юм. Австралийн Засгийн газраас хэрэгжүүлж буй сайн дурын ажлын стратегийг дэмжих хөтөлбөрийн нэг нь Таймбанкинг гэж ойлгож болно. Таймбанкинг үйлчилгээ нь онлайн платформд суурилсан. Уг платформ нь хэрэглэгчдийг холбосон асар том экосистем гэж ойлгож болно. Гишүүнчлэлийн эрх нь гэрээг байгуулснаар нээгдэж, нэгдсэн сүлжээнд хамрагдана. Гишүүнчлэлийн оноог хадгалах, бусдад бэлэглэх боломжтойгоороо онцлог. Таймбанкинг данс нээлгэх боломжуудын талаар дурдвал, жишээлбэл хувь хүн, бүлэг, хороо, бизнесийн болон сайн дурын байгууллагууд гэсэн хэлбэртэй. Гишүүн болсноор ямар нэгэн хураамж төлөх шаардлагагүй. Гишүүнчлэлийн бүртгэл,

үйлчилгээний явцыг болон бусад шаардлагатай тусламжийг брокерийн үйлчилгээгээр санал болгодог байна.

Нийтлэгч

АПУ ХК-ийн санхүү эрхэлсэн захирал Б.Түвшин

15


16

ФИНТЕК


МАНАЙХАН

17

Нягтлан бодох бүртгэлийн улсын XXII олимпиад 3 1

2 5

1. 4

2. 3. 4. 5.

2019 оны нягтлан бодох бүртгэлийн оюутнуудын олимпиадыг ММНБИ-ийг үүсгэн байгуулагчдын нэг, Хүндэт багш, Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн зөвлөх профессор, доктор Банздайн Сайнжаргалын нэрэмжит болгож зохион байгууллаа. ММНБИ-ийг үүсгэн байгуулагчдын нэг Банздайн Сайнжаргал, ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Д.Нацагдорж нар олимпиадын нээлтийг үг хэллээ. Олимпиадын эхний шатанд оюутнууд онолын тест бөглөж, бодлого бодож өрсөлдөв. МУИС, ХААИС, СЭЗИС, Мандах ИС, Сан ИС, Улаанбаатар эрдэм ИС, ОУЭЗБДС, Отгонтэнгэр ИС, ХУИС, Этүгэн ИС, МУИС-ийн Эрдэнэт сургууль, Мандах ИС-ийн Дархан салбар зэрэг 12 их, дээд сургуулийн оюутан эрдэм мэдлэгээ сорин өрсөлдлөө. Олимпиадын материал салбарын ажлын байранд тавигдаж буй шалгуур шаардлагатай уялдаад онолын болон СТОУС-ын мэдлэг сорьсон тест, англи монгол хэл дээрх хэсэгчилсэн бодлого, асуудлыг шийдвэрлэх, багаар ажиллах чадвар сорьсон кейс зэргээс бүрджээ.


18

МАНАЙХАН

Хөдөлмөр бүтээлийн хурал боллоо Сэдэв: Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн хөгжил ба төлөвшилд профессор Б.Сайнжаргал

2

1

12

1.

2. 3.

4.

Ахмад багш Б.Сайнжаргал: “Мэргэжлийн олимпиад бол оюутнуудын мэдлэг, сэтгэн бодох, шуурхай ажиллах, шийдвэр гаргах ур чадвар, авьяасыг шалгасан том сорил, мэргэжлийн сургуулиудын рейтинг тодорхойлох нэгэн хэмжүүр юм. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжил бол гарсан ажил гүйлгээний зөвшөөрөгдсөн, хүчин төгөлдөр эсэхийг баримтаар шинжлэн цэгнэж, журналын бичилтийг зөв, дүнгийн алдаагүй хийхээс эхлээд байгууллагын хөрөнгийн нөөц, санхүүжилтийн эх үүсвэрийг болон орлого, зардлыг зөв хуваарилан байршуулж, өртгийн тооцоолол, санхүүгийн гүйцэтгэлийг зохих стандарт, журмын дагуу үнэн зөв тайлагнах, гаргасан тайлан болон бусад мэдээлэлд гүйцэтгэлийн шинжилгээ, үнэлгээ дүгнэлт өгөх гээд мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага, хариуцлага ёс зүйг шаардсан онцлог мэргэжил юм. Бүрэн гүйцэд тайлангаас олон зүйлийг харж, цөөнгүй асуудлаар шийдэл гаргаж болдог. Нягтлан бодогчдын үнэ цэнийн хэмжүүр нь санхүүгийн тайлан байдаг учраас “Санхүүгийн тайлан бол байгууллагын үйл ажиллагааны толь” гэж хэлдэг.” Б. Сайнжаргал багшид хүндэтгэл үзүүлэхээр шавь нар, хамт олон, үе үеийн багш нар, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл, хамтран зүтгэгчид, ангийнхан нь хүрэлцэн ирсэн байв. ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Б. Нацагдорж: “Олимпиадаар оюутнуудынхаа мэдлэг чадварыг хөгжүүлэх, ирээдүйн судлаач, манлайлагчдыг бэлтгэх, багш нарын мэдлэг, туршлагыг харилцан солилцох, нягтлан бодох бүртгэлийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудаа алдаршуулах зорилготой. Энэ өдөр 60 оюутантай мэргэжлийн нэг анги “бүрдсэн”. Та бүхнийг магадгүй олон жилийн дараа алдар гавьяагаа дуудуулсан хүмүүс болно гэж итгэж байна. ММНБИ-ийн удирдах зөвлөл болон хамт олноос хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулав.

5

3

11


МАНАЙХАН

8

5.

6.

7

7. 8. 9. 10

Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Ч. Чимидсүрэн: “Б. Сайнжаргал багш Монгол улсын их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимд тасралтгүй 47 жил багшилж, олон мянган шавьдаа эрдэм соёлоо түгээж байна. Тэрбээр нягтлан бодох бүртгэлийн эрх зүйн орчин бүрдүүлэх, мэргэжлийн байгууллагыг үүсгэн байгуулах, хөгжүүлэх, мэргэжилтэй болон мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэлд үргэлж манлайлж ирсэн” МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Ч. Энхбаяр хөдөлмөр бүтээлийн хуралд оролцож үг хэллээ. “Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн хөгжил ба төлөвшилд профессор Б. Сайнжаргал” хуралд МУИС, БС-ийн НББ-ийн тэнхимийн багш, ScD, профессор Д. Моломжамц “Профессор Б. Сайнжаргал бол нягтлан бодох бүртгэлийн салбарын тэргүүлэх эрдэмтэн мөн” сэдвээр илтгэлээ. “Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөл, ММНБИ-ийг үүсгэн байгуулах, төлөвшүүлэхэд гүйцэтгэсэн үүрэг” сэдвээр ММНБИ-ийн дэд захирал, доктор, профессор Л. Энх-Амгалан илтгэлээ. “Хөрөнгийн үнэлгээний салбарын хөгжилд профессор Б. Сайнжаргалын үүрэг, оролцоо” сэдвээр ММҮИ-ийн ерөнхийлөгч Г. Баянмөнх илтгэлээ. МУИС-ийн БС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн хамт олноос нь Б. Сайнжаргал багшид дурсгалын зүйл гардуулав. Тэргүүн байрын эзнээр 117 оноогоор Мандах их сургуулийн оюутан Отгонбаярын Сарангуа тодорч алтан медаль, цом, 1,000,000 төгрөгөөр шагнууллаа. Тэргүүн байр эзэлсэн Мандах их сургуулийн баг

10. 11. 12.

6

9

4

19


20

АУДИТ

Төрийн аудитын байгууллагын хараат бус байдал Нийгэм, эдийн засаг, технологийн хөгжил дэвшил нь төр, засгийн ажиллаж буй орчин болон төрийн чиг үүргийн талаарх нийтлэг ойлголтыг эрс өөрчилж байна. Төр бол иргэдэд үйлчилгээ үзүүлэгч гэсэн ойлголт нэгэнт бий болжээ. Улмаар төрийн гүйцэтгэж ирсэн чиг үүргүүдийн зарим нь хэрэгцээгүй болж, зарим нь хувьчлагдаж, зарим нь хувийн болон бусад хэвшлийнхэнтэй өрсөлдөх зарчмаар хэрэгжих хувьсан өөрчлөгдөж байна. Харин хяналтын үндсэн чиг үүргүүдийг төр зайлшгүй гүйцэтгэх хэрэгцээ шаардлага хэвээр байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь төрийн аудит юм. Төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг тодорхойлох олон хүчин зүйлсээс практик дээр үйл ажиллагааны хэрэгжилтэд дараах хүчин зүйлс чухал үүрэгтэй. Үүнд: 1. Бүрэн эрх, тогтолцооны хараат бус байдал 2. Санхүүгийн хараат бус байдал 3. Ажилтнуудын хараат бус байдал Энэхүү гурван хүчин зүйлс харилцан нягт уялдаатай ба бүрэн эрх, тогтолцооны хараат бус байдал нь суурь буюу тулгуур багана нь гэж хэлж болно. Уг баганын хараат бус байдлыг ажилтнуудын хараат бус байдал болон санхүүгийн нөөц хангаж байдаг.

Бүрэн эрх, тогтолцооны хараат бус байдал Лимагийн тунхаглалд аудит хийж буй байгууллагаас төрийн аудитын байгууллага хараат бус байж, гаднын нөлөөнөөс хамгаалагдсан нөхцөлд л зорилтоо бодитой бөгөөд үр нөлөөтэй хэрэгжүүлж чадна гэж тусгажээ. Ингэхдээ төрийн аливаа байгууллага нийт төр улсын нэг хэсэг учраас бүр мөсөн хараат бус байх боломжгүйг

хүлээн зөвшөөрөхийн хамт аудитын дээд байгууллагууд (АДБ) зорилтоо хэрэгжүүлэхэд шаардагдах ажил үүрэг, зохион байгуулалтын хараат бус байдалтай байх, санхүүгийн хувьд хараат бус байх шаардлагатай гэж заасан. Тунхаглалын зарчмуудыг үндэс болгон Монгол Улсын Төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг тодорхойлж үзвэл олон улсын стандартад үл нийцнэ гэсэн үнэлгээг хийж болохоор байна. Учир нь одоогийн Монгол Улсын Үндсэн хуульд АДБ-ыг үүсгэн байгуулах, түүний Гишүүний хараат бус байдал болон аудит хийх үндсэн эрхийн талаар ямар нэг байдлаар тусгаагүй байна. Төрийн хяналт шалгалтыг Монгол Улсын 1924, 1940, 1960 оны Үндсэн хууль, түүнд орсон 1956, 1957, 1959, 1980, 1990 онуудын нэмэлт, өөрчлөлтөд тус тус төрийн хяналт, шалгалтын чиг үүргийн тодорхой зохицуулалтууд тусгагдаж ирсэн байдаг. Харин шинэ үндсэн хуульд Төрийн хяналт шалгалт, түүний дотроос Төрийн аудитын талаар тодорхой зохицуулалт байхгүй бөгөөд БНМАУ-ын Бага хурлын 1990 оны 16 дугаар тогтоолоор Ардын хянан шалгах байгууллагыг татан буулгасан бөгөөд шинэ Үндсэн хууль батлагдаж байх үед Монгол Улсад төрийн хяналтын байгууллага байгаагүй нь ийнхүү орхигдоход нөлөөлсөн байж болох юм. Төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг Үндсэн хуулиар баталгаажуулахгүй байх нь аливаа хөндлөнгийн сөрөг нөлөөлөлд автах, тухайн байгууллагыг татан буулгах, эрх хэмжээ, хяналтын цар хүрээг хумих, нийгмийн бусармаг үйлдэл, эдийн засгийн томоохон гэмт хэргүүдийг нуун дарагдуулах үндсэн нөхцөл нь болдог.


АУДИТ

Ялангуяа улс төрийн нөлөөлөл үүнд хамгийн их хамааралтай. Тухайлбал түүхэн хөгжлийн явцад Монгол Улсад төрийн хяналт шалгалтын байгууллага, хэлтэс, комисс, яам, хороо зэргээр олон нэр, бүтэц зохион байгуулалтаар ажиллаж ирсэн ба хэд хэдэн удаа татан буугдаж байсан гол шалтгааныг түүхэн баримт бичгээс баримт бичгийн судалгааны аргаар шинжлэн үзэхэд бүгд улс төрийн ээдрээтэй цаг үед төрийн өмчийн шамшигдуулалт, үрэлгэн, завшсан байдлыг нуун далдлах гэсэн оролдлоготой холбоотой байсан. Ийнхүү Үндсэн хуулиар хараат бус байдлаа баталгаажуулах нь хөндлөнгийн нөлөөллөөс тогтолцоогоо хамгаалахаас гадна олон улсын нэр хүнд, арга зүй, аргачлалын дагуу төрийн аудитын байгууллага хөгжих үндэс суурь болдог байна. Иймээс Үндэсний аудитын газрын 2013-2018 онд хэрэгжих Стратеги төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу төрийн аудитын байгууллагын бүрэн эрх, тогтолцоог Үндсэн хуулиар баталгаажуулах зорилтыг хэрэгжүүлэх талаар удирдлагуудын зүгээс санаачилгатай, эрчимтэй ажиллах шаардлагатай байна. 2016 онд СУГ-аас явуулсан “Төрийн аудитын байгууллагын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох” судалгаанд оролцсон ажилтнуудын 3 хүн тутмын нэг нь төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаанд улс төрийн нөлөөлөл орохгүй гэх баталгаа байхгүй байна хэмээн хариулсан нь төрийн аудитын байгууллагын ажилтнууд дээрхтэй санал нийлж буйг харуулж байна. 2018 онд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн олон нийтийн дунд явуулсан судалгаагаар 3216 хүнээс 2047 хүн буюу 63,7 хувь нь төрийн өндөр албан тушаалтын хариуцлагын асуудал, төрийн хяналтыг

сайжруулах шаардлагатай учир үндсэн хуулийн өөрчлөлт төрийн хөндлөнгийн хяналтыг оруулах нь зүйтэй гэж үзжээ.

Санхүүгийн хараат бус байдлын асуудал Мексикийн тунхаглалын 8-р зарчимд “Санхүүгийн ба удирдлага захиргааны хувьд бие даасан, хүн хүч, материал, санхүүгийн зохих нөөцтэй байна” гэж тусгасан байдаг. Мөн “АДБ-ууд хэрэгцээт хүн хүч, материал, санхүүгийн зохих нөөцтэй байх, тэдгээр нөөцийг ашиглахад нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хяналт тавих буюу чиглүүлэхгүй байвал зохино” гэжээ. Төрийн аудит төрийн аливаа үйлчилгээ, үйл ажиллагааны нэгэн адил зардал

Төрийн аудит төрийн аливаа үйлчилгээ, үйл ажиллагааны нэгэн адил зардал шаардах бөгөөд түүнийг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг.

шаардах бөгөөд түүнийг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг. Төсвөөс төрийн аудитад зарцуулах хөрөнгө бага байвал АДБ-ын чиг үүргээ гүйцэтгэх цар хүрээ бага байх нь ойлгомжтой. АДБ-ын бүрэн эрх, хараат бус байдал хууль эрх зүйн хувьд сайн зохицуулагдсан байлаа ч гэсэн төсвийн санхүүжилт хүрэлцээгүй байвал АДБ хяналтын чиг үүргээ сайтар хэрэгжүүлэх боломжгүй болж, улмаар түүний үр нөлөө гарахгүй. Энэ нь нэг талаар түүний үйл ажиллагааг хязгаарлаж, хараат бус байдлыг алдагдуулж буй хэрэг юм. Тиймээс үүнийг Лимагийн тунхаглалд

АДБ ажил үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгохуйц санхүүгийн хөрөнгөөр хангагдсан байна гэж заасан байдаг. Энэ асуудлыг Мексикийн тунхаглал улам тодорхой болгож АДБ бүрэн эрхээ хэрэгжүүлэх зохих нөөцтэй байх явдлыг хууль тогтоох байгууллага буюу түүний аль нэг хороо хариуцах ёстой гэж заасан байдаг. Ихэнх оронд жилийн төсвийг Засгийн газар бэлтгэдэг учраас Засгийн газар АДБ-д бага мөнгө хуваарилахаар төлөвлөн, үйл ажиллагааных нь цар хүрээг хязгаарлах боломж бий. Тиймээс АДБ шаардлага гарвал хэрэгцээтэй санхүүгийн хөрөнгө авахаар улсын төсөв баталдаг төрийн байгууллагад буюу өөрөөр хэлбэл Парламентад шууд хандах эрхтэй байна гэж Лимагийн тунхаглалд заасан. Мексикийн тунхаглалд ч хэрэв олгосон хөрөнгө бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь хангалтгүй байвал АДБ хууль тогтоох байгууллагад шууд хүсэлт гаргах эрхтэй байна гэж мөн заасан. Олон улсын эдгээр зарчмын дагуу Монгол улсын төрийн АДБ 2014 онд Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан гүйцэтгэх засаглалаас хараат бус байх нөхцөлөө бүрдүүлж чадсан гэж үзэж болно. Гэвч жилийн төсвийг Засгийн газар бэлтгэдэг учраас Сангийн яам АДБ-д бага мөнгө хуваарилахаар төлөвлөн, үйл ажиллагааных нь цар хүрээг хязгаарлах, элдэв саад, шалтгаан дурдах байдал зогсохгүй байна. Иймд Төрийн аудитын байгууллага төрийн аудитын тухай хууль болон олон улсын тунхаглалуудад заасан АДБ шаардлага гарвал хэрэгцээтэй санхүүгийн хөрөнгө авахаар улсын төсөв баталдаг төрийн байгууллагад буюу өөрөөр хэлбэл Парламентад шууд хандах, хэрэв олгосон хөрөнгө нь бүрэн эрхээ

21


22

АУДИТ

хэрэгжүүлэхэд нь хангалтгүй байвал АДБ хууль тогтоох байгууллагад хүсэлтээ шууд гаргах гэсэн эрхээ хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй.

Төрийн аудитын байгууллагын ажилтнуудын хараат бус байдлын тухайд Төрийн аудитын байгууллагын ажилтны хараат бус байдлын асуудал нь тэдний мэргэжлийн ур чадвар, туршлага, ёс зүй зэрэгтэй шууд хамааралтайгаас гадна байгууллагын зүгээс тэдний нийгмийн асуудлыг дэмжих, сонгон шалгаруулж авах үйл явцтай шууд холбоотой юм. Өөрөөр хэлбэл мэргэжлийн ур чадвар, туршлага, ёс зүй дутмаг байдлаас шалтгаалан тухайн байгууллагын зөрчил дутагдалтай байдлыг илрүүлж чадахгүй байх, бусдын нөлөөнд автах, бусдын хүндлэлийг хүлээхгүй байх, улмаар энэ нь байгууллагын нэр хүндэд сөрөг нөлөөлөл авчрах, олон нийтийн итгэлийг алдагдуулах нөхцөл байдлыг бий болгоно. Иймд энэ нөхцөл байдлыг бий болгохгүйн тулд төрийн аудитын байгууллага мэргэжлийн тасралтгүй сургалтын хөтөлбөрийг чанд мөрдөх хэрэгтэй. Өнөөгийн байдлаар төрийн аудитын байгууллага мэргэжлийн тасралтгүй сургалтын хөтөлбөртэй хэдий ч зарим засаж сайжруулах зүйлс байсаар байна. Тухайлбал манай улсад аудитын чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль байхгүй. Тиймээс аудитын байгууллагад шинээр элсэн ажиллаж буй мэргэжилтнийг аудитын ажилд дадлагажуулах зорилгоор

ажлын байрны сургалтыг мэргэжлийн тасралтгүй сургалтын хөтөлбөрт цагийг түлхүү оруулах шаардлагатай. Мөн төрийн аудитын байгууллагын хүний нөөц хязгаарлагдмал байдаг тул зөвхөн аппаратын ажилтнуудын хүчээр олон тооны аудитыг хийхэд хүндрэлтэй тул эрдэм шинжилгээний хүрээлэн, лаборатори, судалгааны байгууллагуудын дэмжлэгийг авах, эсвэл салбарын судлаачдаар тухайн салбарт хийгдэж буй судалгаа, шинжилгээний ажлуудын тайлан, үр дүнгийн талаарх мэдээллийг хийлгэх цагийг сургалтын хөтөлбөрт тусгаж өгөх хэрэгтэй. Ингэснээр асуудлын шинжилгээ болон аудитын урьдчилсан судалгааны цагийг хэмнэх, бусад судалгааны байгууллагын мэдээлэлд тулгуурлан аудитыг гүнзгийрүүлэн гүйцэтгэх боломжтой. Ялангуяа гүйцэтгэлийн болон нийцлийн аудитын үйл ажиллагаанд энэ нь нэн чухал болохыг анхаарах хэрэгтэй. Эцэст дүгнэж хэлэхэд төрийн аудитын хараат бус байдлыг тодорхойлох 3 үндсэн хүчин зүйлийн хувьд: 1. Бүрэн эрх, тогтолцооны хараат бус байдлаа Үндсэн хуулиар баталгаажуулах асуудал олон улсын шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй байна. Улс төрийн болон бусад нөлөөлөл орохгүй гэх баталгаа алга байна. 2. Санхүүгийн хараат бус байдлаа төрийн аудитын тухай хуулиар баталгаажуулсан хэдий ч эрхээ хангалттай эдэлж чадахгүй байна. 3. Аудитын тэр тусмаа төрийн хөндлөнгийн хараат бус аудитын салбарын ажилтнуудын хараат бус байдлыг хангахад төр засгийн зүгээс боловсролын салбарын бодлогод анхаарч энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх, сонгон шалгаруулах, сургалтын нэгдсэн бодлогыг сайжруулах шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг хийж байна. “Хараат” төрийн хараат бус аудитын байгууллага гэж байж болохгүй тул хараат бус байдлаа хуулиар баталгаажуулахыг үндсэн стратегиа болгон хүчин зүтгэж хэрэгжүүлж чадвал энэ нь бид төрийн аудитын байгууллагад ажиллаж Монгол улсад хийх томоохон хөрөнгө оруулалт болох билээ.

Санхүүгийн хараат бус байдлаа төрийн аудитын тухай хуулиар баталгаажуулсан хэдий ч эрхээ хангалттай эдэлж чадахгүй байна.

Нийтлэгч

Үндэсний аудитын газар, Стратегийн удирдлагын газрын захирал, тэргүүлэх аудитор



24

ИНФОГРАФИК

САЛБРЫН ТОО

САЛБРЫН ТОО

53 оронд 104 оффистой.

9 салбартай.

АССА

ФИЛИППИН

Орлого | Зарлага Оффисын орлогыг шалгалт төлөгчдийн төлбөр, суралцагдын тоо, гишүүний хураамжаар бүрдүүлэх ба гол зарлага нь үйл ажиллагааны зардлууд байдаг.

Орлого | Зарлага Гол орлого сургалт, семинарын орлогоос бүрдэх ба зардал нь үйл ажиллагаанд зарцуулагдана. Санхүүг төв институт хариуцна.

Салбартай ямар бодлогын баримт бичиг үндэслэж ажилладаг Олон бодлогын бичиг баримтууд байдаг ч бидний гол баримталдаг зүйл АССА үнэ цэнийг үргэлж мөрдөх ёстойг сануулдаг.

Салбартай ямар бодлогын баримт бичиг үндэслэж ажилладаг Салбартай харилцах бодлогын бичиг баримттай.

Салбар юун дээр үндэслэж хуваагддаг Газар зүйн байршил дээр үндэслэн хуваагддаг. Мөн тухайн газар суралцагчид болон гишүүдийн тоог үндэслэн оффис нээдэг.

Салбар юун дээр үндэслэж хуваагддаг Газар зүйн байршил дээр үндэслэн хуваагддаг. Том хот болох Манилад төв оффисоос гадна нэг салбар үйл ажиллагааг явуулдаг.

Салбарын эрх, үүрэг: Бүх оффисууд өөрийн орны хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулна. Гол хийгддэг ажлууд: зах зээлийн үнэлгээг тогтмол хийх, үйл ажиллагааны тайланг тогтмол төв рүү илгээх, сургалт зохион байгуулах, шалтгалтад бэлтгэх г.м.

Салбарын эрх, үүрэг: Гишүүдийн харилцах харилцааг сайжруулах үүднээс гол сургалтууд, уулзалт семинаруудыг зохион байгуулна. Гишүүдийн хураамж авах, зөвлөгөө өгөх үүрэгтэй.

САЛБРЫН ТОО

САЛБРЫН ТОО

164 салбартай, 18 алслагдсан бүсүүдэд оффистой.

50 муж бүрд төлөөлөгчийн газартай. 431,000 гишүүдтэй. Гэхдээ муж бүр өөр өөрийн бие даасан МНБИ-тэй.

ЭНЭТХЭГ

АМЕРИК

Орлого | Зарлага Гол орлого МТХ-ийн хөтөлбөрүүд, танхимын сургалт, семинарууд мөн институтын хэвлэлийг борлуулж, ашгийг авдаг. Гол зардал нь цалин, байрны түрээс, оффис зардлууд, сургалтын зардлууд багтана.

Орлого | Зарлага Тодорхой бус.

Салбартай ямар бодлогын баримт бичиг үндэслэж ажилладаг Салбарын УЗ бол салбарын үйл ажиллагааг бодлогоор хангах гол удирдлага, салбарын эрх үүрэг, бүтцийн талаар МНБ зохицуулалтын бодлогын баримт бичиг дээр тусгасан байгаа.

Салбартай ямар бодлогын баримт бичиг үндэслэж ажилладаг Хамтын ажиллагааны гэрээ.

Салбар юун дээр үндэслэж хуваагддаг Газар зүйн байршил дээр үндэслэн салбараа нээсэн. Тухайн байршилд гишүүдийн тоо тодорхой заагдсан тооны хэмжээнд хүрэхэд салбар нээдэг.

Салбар юун дээр үндэслэж хуваагддаг Газар зүйн байршил дээр үндэслэн төлөөлөгчийн газруудтай.

Салбарын эрх, үүрэг: Гишүүний татвар, гэрчилгээ олгох, сургалтын төлбөр, МТХ сургалт, салбарын УЗ-ын бодлого, хэвлэлийн борлуулалт г.м. Салбар гүйцэтгэх хороог УЗ-ын тогтоолын дагуу 3 жилийн хугацаатай сонгон ажлуулдаг. Энэ хорооноос өдөр тутам оффис дээр суух ажилтнууд томилогддог.

Салбарын эрх, үүрэг: МНБ-ийн эрх үүргийг хамгаалах, олон нийтэд таниулах, МНБ-г сурталчилах, гишүүдийн мэдээллийн гүүр болох, харилцааны гол сүлжээ болох, холбох, мэргэжлийн хөгжлийн сургалтууд зохион байгуулах, мэргэжлийг хөгжүүлэх, сурагчдыг бэлтгэх.


ИНФОГРАФИК

САЛБРЫН ТОО

САЛБРЫН ТОО

16 салбартай.

Улсын гол хүн ам төвлөрсөн хотуудад 6. Австрали болон АНУ-д гадаадад салбартай. Төлөөлөгчийн газаргүй.

ЯПОН

НЕПАЛ

Орлого | Зарлага Нээлттэй мэдээлэл биш.

Орлого | Зарлага Гишүүдийн татвар, шалгалтын төлбөр, сургалтын орлогууд бүрдүүлдэг. Орлого, зардлын зарцуулалтыг төв оффис.

Салбартай ямар бодлогын баримт бичиг үндэслэж ажилладаг Өдөр тутмын хувьд хийх ажлын төлөвлөгөө болон мэдээллийг өгөх зорилгоор салбаруудын ажилтнууд, төлөөлөгчидтэй харилцдаг.

Салбартай ямар бодлогын баримт бичиг үндэслэж ажилладаг Салбартай ажиллах бодлогын журмыг төв институтээс боловсруулж хэрэгжүүлдэг. Салбар бүрд зохицуулалтын хороо гэж байдаг ба үүрэг нь төлөвлөгдсөн ажлын хэрэгжүүлэлтийг хянах, зохицуулах юм.

Салбар юун дээр үндэслэж хуваагддаг Газар зүйн байршил дээр үндэслэн хуваагддаг. Гишүүд олон байдаг Токио, Осака хотуудад нэмэлт салбарууд ажилладаг.

Салбар юун дээр үндэслэж хуваагддаг Газар зүйн байршил дээр үндэслэн салбараа нээсэн.

Салбарын эрх, үүрэг: Салбар нь төв институтын ажил, бодлогыг гишүүдэд хүргэх үүрэгтэй. Тэдний эрх үүргийн талаар Японы МНБИ-ийн дотоод журамд тусгагдсан.

Салбарын эрх, үүрэг: Салбарууд төв институтын туслах байгууллага шиг ажилладаг. Жишээ нь: Мэргэжлийн зөвлөгөө өгөх, суралцагчдыг бүртгэх, гишүүдээс татвар авах, сургалт зохион байгуулах, МТХ сургалт г.м. Харин гадаад 2 салбар санхүүгийн болон хуулийн асуудлаа өөрсдөө даан шийддэг.

САЛБРЫН ТОО

САЛБРЫН ТОО

Нийт 210,000 гишүүдтэй. Дотоод 13 салбартай ба Карибын орнуудад 3, Хятадад 4 салбартай.

5 салбаратй.

КАНАД (CPA)

ӨМНӨД СОЛОНГОС

Орлого | Зарлага Төв Институтээс батлагдсан төсвийн дагуу үйл ажиллагаа явуулж, санхүүгийн тайланг илгээнэ.

Орлого | Зарлага Төв институт орлогыг нэгдсэн байдлаар төвлөрүүлж зардлын зарцуулалтыг зохицуулна. Гол зардлууд сургалт зохион байгуулахад, цалин болон бусад зардлууд багтана. Гол орлого сургалтаас орно.

Салбартай ямар бодлогын баримт бичиг үндэслэж ажилладаг Дотоод салбаруудтай хамтын ажиллагааны гэрээ /MRA/. ОУ-ын салбаруудтай ОУ-ын салбарын гарын авлага гэдгийг мөрдөж ажилладаг.

Салбартай ямар бодлогын баримт бичиг үндэслэж ажилладаг

Салбар юун дээр үндэслэж хуваагддаг Газар зүйн байршил дээр үндэслэн гишүүдийн тоо 100-с их үед салбарыг байгуулдаг.

Салбар юун дээр үндэслэж хуваагддаг Солонгос улс жижиг газар нутагтай учир салбар газарзүйн байршил гэхээс илүүтэй сонирхлоороо салбар болон хуваагддаг.

Салбарын эрх, үүрэг: Гишүүдэд мэдээллэх, СРА Канадын дүр, брэндийг таниулах, гол холбогч болох, мэргэжлийн хөгжлийн сургалтууд явуулах, брэнд төлөөлөгч болох.

Салбарын эрх, үүрэг: Салбар сургалт явуулах, гишүүдэд мэдээлэл өгөх, тэдний мэргэжлийн хөгжилд анхаарах.

Салбарын үйл ажиллагааг институтын дотоод дүрмэнд тусгасан байдаг. Тусгайлсан бичиг баримт байхгүй.

25


26

САЙН ТУРШЛАГА

Хөрөнгө оруулах уу? Арилжаа хийх үү? Хоёрдугаар үеийн IPO давалгааг хэрхэн ашиглах, хөрөнгө оруулалт, арилжаа хийхтэй холбоотой асуудлаар Голомт банкны Нөөцийн удирдлагын газрын ахлах дилер Г.Мөнх-Эрдэнийн зөвөлгөөг уншигч танд хүргэж байна. “Г. Мөнх-Эрдэнэ нь бизнесийн эдийн засагч мэргэжлээр Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг төгссөн. Оновчтой багц сонголт, компанийн засаглал, макро эдийн засаг хөрөнгийн зах зээлийн хамаарал, зан төлөвийн санхүүгийн чиглэлээр мэргэшихийн зэрэгцээ гурван ном бичиж, орчуулан олны хүртээл болгосон. Тэрээр 2016 онд Монгол Шуудан Төрийн Өмчит Хувьцаат Компанийн 34%-ийг олон нийтэд хувьчлах ажлыг гардан гүйцэтгэж 6.2 тэрбум төгрөгийг амжилттай босгосон. Голомт банканд өөрийн санаачилгаар алтны албыг байгуулж ганцхан жилийн дотор зах зээлд эзлэх хувиа 10 дахин өсгөж чадсан. Мөн “гибрид хадгаламж”-г хөгжүүлж Монголын хадгаламжийн хөгжлийн шинэ түүхийг эхлүүлээд байна. Монголын хөрөнгийн зах зээлийн судалгаа, хөгжлийн нийгэмлэгийн тэргүүний албыг давхар хашдаг. Анх тэрээр 2007 онд СЭЗИС-д элсэн орсон намраа ээжийнхээ өгсөн 50,000 төгрөгөөр хувьцаа худалдан авч өнөөдөр хүртэл явсан зам, мөрийнхөө эхлэлийг тавьж байна.”

Зах зээл нь тодорхой, өсөх боломжтой байх. Бодит тоон үзүүлэлт, статистикаар баталсан, судалгаа шинжилгээ сайтай байх хэрэгтэй.

Голомт банкны нөөцийн удирдлагын газрын ахлах дилер Г.Мөнх-Эрдэнэ

― Хоёрдугаар үеийн IPO давлагааг хэрхэн ашиглах вэ? Манай хөрөнгийн зах зээлд 2005-2011 оны хооронд эхний IPO давлагаа үүссэн бол 2017 оноос өнөөг хүртэл хоёр дахь давлагаа ид өрнөж байна. Энэ удаагийн давлагаанд хоёр голлох онцлог байна. Монголын үнэт цаасны зах зээлийн тухай хууль, компанийн тухай хууль, СЗХ-н холбогдох журмууд 2012-2013 оны хооронд эрс шинэчлэгдэж жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах боломж түлхүү бүрдсэн. IPO хийж буй компаниудын дийлэнх нь тухай зах зээл дээр хаяж гурван жил ажилласан, орлого ба ашгийн хэмжээ нь өсөлттэй, одоогийн хийж буй бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэхдээ санхүүжилт татаж байна. Харин 2005-2011 оны үеийн IPOуудын дийлэнх нь цаасан дээрх төслийг санхүүжүүлэхэд чиглэсэн байсан тул өндөр эрсдэлтэй байсан. Хүснэгт дээрх компаниуд нь 2017 оноос хойш IPO хийж хөрөнгө оруулалт татсан компаниуд бөгөөд Эрдэнэ Девелопмент Ресурс ХК-аас бусад нь бүгд одоогийн бизнесээ өргөжүүлэх зорилгоор санхүүжилт татсан юм. Энэ утгаараа 2005-2011 оны IPO-уудтай харьцуулахад эрсдэл харьцангуй бага гэж хэлж болно. ― Хөрөнгө оруулах уу? Арилжаа хийх үү? 2017 оноос хойш IPO хийсэн компаниудын хувьцааны ханш хоёрдогч зах зээл


САЙН ТУРШЛАГА

200%

ЛЭНД.МН

150%

100%

50% МОНГОЛ БАЗАЛЬТ 0%

-50% Хамгийн их уналттай нь Монгол Базальтын ханш 36.79 %-р буурсан бол Лэнд.мн ББСБ-ын ханш 164 %-р өсчээ.

эхэлснээс хойш хэрхэн хөдөлж буйг графикаар харууллаа. Нийт найман компани байгаагаас өнөөдрийн байдлаар зургаан компанийн хувьцааны ханш анхны үнээсээ буурсан бол 2 компанийн хувьцааны ханш өсөлттэй байна. Тодруулбал, хамгийн их уналттай нь Монгол Базальтын ханш 36.79 хувиар буурсан бол Лэнд.мн ББСБ-ын ханш 164 хувиар өсжээ. Эндээс дүгнэвэл богино хугацаанд ханшийн өсөлтөөс ашиг хүртэх зорилгоор арилжаа хийх нь өндөр эрсдэлтэй байна. Иймээс дор хаяж 2-3 жилийн хугацаатайгаар хувьцаанд хөрөнгө оруулах нь илүү оновчтой шийдэл болох юм. ― Чанартай компанийг хэрхэн сонгож хөрөнгө оруулалт хийх вэ? Өөрийнхөө арван хоёр жилийн туршлагаасаа хуваалцахад хувьцаа гаргаж буй компаниуд АШИГ талаас нь бүхнийг ярьж танилцуулдаг. Харин та АШИГ-т бус ЭРСДЭЛ-д төвлөрөх нь зөв шийдэл болно. Тухайн компанид ЭРСДЭЛ хэдий чинээ бага тохиолдохуйц байна, төдий чинээ компани өргөжин хөгжихөд саадгүй байна гэсэн үг. Иймээс дараах голлох хүчин зүйлс, нөхцөлүүдийг тодорхой болгон мэдэж байх нь нэн чухал. Үүнд: Компани нь дор хаяж зах зээлдээ гурван жил ажилласан байх. Энэ хугацаандаа зах зээлд эзлэх хувиа тэлсэн, орлого ашиг нь өссөн байх хэрэгтэй ба энэхүү үзүүлэлтүүдийг санхүүгийн аудит хийсэн тайлангаас нь шалган батална. Уг нөхцөлийг хангаж байвал таны хөрөнгө оруулалтын эрсдэл буурч байна гэсэн үг. Компани нь нэг хүний эзэмшил биш байх. Хоорондоо үл хамааралтай хөрөнгө оруулагчидтай байвал сайн. Эсвэл гаднын банк санхүүгийн институц, стратегийн түншүүдээс нь хараат бус гишүүний оролцоотой. Ийм компаниуд корпорацын засаглалтай байдаг бөгөөд нээлттэй компани болсноор санхүүгийн сахилга батыг хангах, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хүндэтгэх соёл суусан байдаг. Зах зээл нь тодорхой, өсөх боломжтой байх. Бодит тоон үзүүлэлт, статистикаар баталсан, судалгаа шинжилгээ сайтай байх хэрэгтэй. Ийм компаниудын хувьд зах зээлээ тэлж борлуулалт, ашгаа өсгөхөд илүү хялбар, юуг яаж хийхээ мэдэж байдаг. Энэ нь богино хугацаанд компани өсөж томрох, түүний хэрээр таны хөрөнгө оруулалтын ашиг боломжийг нээнэ. Өрийн дарамт нь их биш, эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлж байвал сайн. Тодорхой хэмжээний өртэй байж болох ч даацаас хэтрээгүй байх, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт нь хамгийн богино хугацаанд үр дүнгээ өгөх боломжтой. Мөн санхүүгийн эрсдэлийг бууруулж буйгаараа таны хөрөнгө оруулалтын эрсдэл буурна. Шинэ хөрөнгө оруулагчид нь үнэ цэнэ нэмэх. Шинээр хувьцаа авч буй хөрөнгө

оруулагч нь тухайн компанийн сул талыг нөхөж чадахуйц шинэ хөрөнгө оруулагч байвал компанийн өсөлт хөгжил түргэсдэг. Жишээ нь, компанийн борлуулалт, маркетинг сул байхад томоохон сүлжээ дэлгүүр хувьцааг нь авбал давуу тал бий болох юм. Ингэснээр таны хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэх боломжтой болно. Жижиглэнгийн борлуулалт, экспортод чиглэсэн байх. Таны компани эдийн засгийн хямралын үед хүртэл борлуулалтаа хийж байх ёстой. Энэ нь компанийн орлого, ашгийг бүрдүүлж улмаар хувьцааны үнэ шалдаа хүртэл буурах эрсдэлийг хаана. Иймд жижиглэнгийн борлуулалт сайтай, болж өгвөл экспорт хийгээд эхэлсэн компанид хөрөнгө оруулбал амжилттай байх магадлал нэмэгдэнэ. Хугацаа

Нэр

Босгосон хөрөнгө - ₮

2018-11-30

Ард Кредит ББСБ

5.285.000.000

2018-08-16

Түмэн Шувуут

10.000.000.000

2018-06-13

Ард Даатгал

5.250.000.000

2018-05-07

Мандал Даатгал

7.491.619.200

2018-04-05

Монгол Базальт

6.431.538.000

2018-04-04

Эрдэнэ Девелопмент Ресурс

2.494.720.000

2018-01-26

Лэндмн ББСБ

5.000.000.000

2017-09-27

Ай Түүлс

1.338.798.000

Хөгжлийн шат: Эхлэлийн шатнаасаа гарч өсөлтийн шатандаа орсон. Санхүүжилтийн зориулалт: Бизнесээ өргөжүүлэх

27


28

САЙН ТУРШЛАГА

Хүмүүс ба байгууллагуудын хоорондын харилцаа ирээдүйд ямар хандлагатай байх вэ? PwC Академийн тэргүүлэгч Милдрет Анжело анх 22 жилийн өмнө PWC-д аажилд орж байжээ. Өдгөө хүний нөөцийн чиглэлээр 21 дэх жилдээ ажиллаж байна. PwC-ийн мэргэжилтнүүд өөр хоорондоо тэргүүн туршлага солилцож, өөрийн сүлжээ улс хооронд шилжүүлэлт хийж ажилладаг уламжлалын дагуу Милдрет Анжело 10 гаруй жилийн өмнө Балканд шилжээд Хорват, Армен болон Зүүн өмнөд Европын улс болох Серби, Монтенегро, Босни, Македони, Албани зэрэг улсуудад хүний нөөц, авьяас чадварын хөгжүүлэлт, авьяас чадварыг сонгох, авьяасын менежмент зэрэг асуудлыг хариуцан ажиллаж байжээ. Тэрээр

хүний нөөцийн чиглэлээр мэргэшсэн туршлагатай, багшлах олон улсын зэрэгтэй. Мөн мэргэжлийн сэтгэл судлаач юм. Ийм ч учраас Милдрет Анжело хүмүүсийг сургах, зөвлөх, туслах ажлаасаа сэтгэл ханамж, ажиллах эрч хүчийг авч байдаг гэнэ. Ингээд түүнтэй цөөн хором хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэе. ― Бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Юуны өмнө та Монголд ажиллаж байгаа талаараа сонирхуулахгүй юу? Би Монголд 2 жилийн өмнө ирсэн. Тэгээд хүний нөөцийн чиглэлээрээ мэргэжлийн хүмүүст уулзалт, семинар зохион байгуулсан. Хамгийн

PwC Aкадемийн тэргүүлэгч

олзуурхууштай нь нийт оролцогчдын маань дийлэнх нь залуучууд байсан. Энэ нь бусад оронтой харьцуулахад шинэлэг байсан. Залуу хүмүүс цаашид хүний нөөцийн удирдах асуудлыг хариуцна гэхээр итгэл үнэмшил төрж байсан. Хэчнээн туршлагатай байсан ч эрч хүч авах, шинийг санаачлах зэрэгт залуучуудтай хамтран ажиллах нь үр дүнтэй байдаг. ― Тэгвэл хүний нөөцийн тал дээр манайд ямар асуудал та олж харав? Энэ асуултад хариулт өгөхийн тулд нэг судалгааны талаар товч танилцуулах нь зүйтэй гэж би хувьдаа бодож байна. Өнөө үед хүний нөөцийн ямар асуудал тулгамдаж байгааг илүү их таньж


САЙН ТУРШЛАГА

Шар ертөнц: Хүмүүс л үнэ цэнэтэй ба эдгээр байгууллагууд өндөр бүтээмж бүхий ажилчдыг дахин сургах, хиймэл оюун ухааны тусламжтайгаар зарим ажилтны хэрэгцээг хязгаарлах, ажлын бүтээмжийг илүү нээлттэй хамтын ажиллагаагаар жолоодох зэрэг сорилтыг даван туулах шаардлага гарч байна. Шар ертөнцөд дэлхийн 85 гаруй орны 1,200 гаруй Санхүүгийн салбарын захирлуудын судалгааны үр дүнд тус салбар нь “Шар ертөнц” дээр байршиж байна. Түүхэн хугацаанд санхүүгийн салбарын байршил нь “хувь хүн”-ий хандлагаас илүү “хамтын ажиллагаа”–нд шилжих хандлага илэрч байна. Монгол улс нь судалгаанд хамрагдсан нийт 15 компанийн энэ ертөнцийн үзүүлэлтийн хувьд 15 хувийг эзэлж байна. Цэнхэр ертөнц: Томоохон компаниуд цаашид өсөж хөгжихийн хэрээр хувь хүний сонголт нь нийгмийн хариуцлагын талаарх итгэл үнэмшлээс илүү давж байдаг. Компаниуд төрийн үүрэгт уламжлалт үүрэг гүйцэтгэдэг. Хөх ертөнцөд Монгол улс нь судалгаанд хамрагдсан нийт 15 компанийн хувьд 38 хувь байна. Дээд түвшний ажилчдын үнэ цэнэ маш өндөр байдаг, удирдлагын урамшуулал, санхүүжилт, зах зээлийн өрсөлдөөний явцад ажилах хүчний урамшуулал, тэтгэмж нь ямагт өсөх хандлагатай байгаа асуудлыг шийдэх сорилтуудтай тулгарч байна.

Ногоон ертөнц: Нийгмийн хариуцлага, итгэлцэл маш чухал. Хүн ам зүйн өөрчлөлт, цаг агаарын дулаарал, тогтвортой байдал зэрэг нь асуудлуудыг компанийн төлөвлөгөөнд тусгаж бизнесийн гол хөдөлгөгч хүч болох замаар дээрх асуудлыг шийдэх зэргээр илэрдэг. Ногоон ертөнцөд компаниуд нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд илүү их ач холбогдол гаргах, санхүүгийн хямралаас үүдэлтэй компанийн нэр хүндийн хохирлыг арилгах, ажиллах хүчний уяан хатан ажлын нөхцөлийг хэрэгжүүлэх, богино хугацааны санхүүгийн ашиг болон урт хугацааны нийгмийн төлөөх сайн сайхан төлөө солих сорилтой тулгарч байна. Монгол улс нь судалгаанд хамрагдсан нийт 15 компанийн хувь 21 хувь эзэлж байна. Улаан ертөнц: Байгууллага, хувь хүмүүс хүссэн зүйлээ хэрэглэгчдэд өгөх боломжийг олгодог. Дижитал платформ, блокчейн, инноваци технологийн шинэ санаачилгууд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх болно. Инноваци аливаа нэг зохицуулалтыг давж гарна. Улаан ертөнцөд Дэлхийн санхүүгийн салбарын судалгаар Банкууд нь “Хөх ертөнц”-с “Улаан ертөнц”-руу шилжих хандлага илэрч байна. Гэсэн хэдий ч оновчтой автоматжуулалт, аутсорсингийг хувьд өөрийгөө зохион байгуулах чадвар бүхий багаар ажилчдыг бүрдүүлэх, Гүйцэтгэл нь богино хугацаанд үр дүн өгөх, Хөрөнгө оруулалт, ур чадвартай хүмүүсийн санхүүгийн урамшуулалын асуудлыг шийдэх сорилтуудтай тулгарч байна. Монгол улс нь судалгааны үр дүнгээр энэ үзүүлэлт нь 25 хувь байна.

мэдэхийн тулд PwC-с дэлхийн залуу үе рүү чиглэсэн “Ирээдүйн ажиллах хүчин” судалгааг хийсэн байгаа. Дэлхийн 80 гаруй оронд энэхүү судалгааг хийсэн. Тухайн орон бүрд судалгааны асуулгыг орчуулж судалгааны үр дүнг илүү сайн гаргах үүднээс аль болох олон хүмүүс, компанийг хамруулах зорилгоор бид ажилласан. Монгол улсын зарим компаниуд тус судалгаанд хамрагдсан. Өнөөдөр бид дэлхий нийтээрээ мега өөрчлөлтүүд /сорилт/-тэй тулгарч байна. Судалгаагаар дэлхий дахины хүний нөөцийн мега чиг хандлагуудад 5 үндсэн сорилт гарч ирсэн. Нийгэм болон ажлын орчинг өөрчлөн бүрдүүлж буй хүчин зүйлс юу вэ гэхээр: 1. Технологийн дэвшил, өөрчлөлт, нээлтүүд 2. Хүн амын байршлын бүсийн өөрчлөлт шилжилт 3. Эдийн засгийн өөрчлөлт 4. Байгалийн нөөц, баялгийн хомсдол, цаг уурын өөрчлөлт 5. Хурдацтай хотжилт зэрэг байна.

Энэ судалгааг Оксфорд дахь “Said Business School”, “James Martin”-ний Шинжлэх ухааны судалгааны Институт болон PwC-ийн хамтын судалгаа шинжилгээний багтай хамтраад байгууллагуудын шинж чанарынх нь хувьд нэгтгэх тухай асуудлыг авч үзэн загварчлалын хүрээнд “Дөрвөн Ертөнц” байршуулан судалсан. Судалгааны үр дүнд нийт олонлог хаана байршиж байна, ямар бүтэцтэй, ямар онцлог шинжийг агуулж, тэр дотроо хүний нөөцийн асуудал технологийн өөрчлөлтөд ямар хариу үзүүлэх ёстой вэ гэдгийг тодорхойлохыг зорьж, дата анализ хийж, ямар сорилтууд ирээдүйд даван гарах шаардлагатайг тодорхойлохыг зорьсон. Өнөө үед технологийн нээлтүүд болон дэвшил нь тийм ч чухал биш бөгөөд хүмүүс тэдгээрийг хэрэглэж ашиглахад бэлэн үү? гэдэг асуудал хамгийн чухал юм. 4 ертөнцөд улс орнууд ямар бүтэцтэй байх вэ гэдгийг олж харснаар байгууллагуудын шинж чанарыг тодорхойлсон. Тэгэхээр цаашид юу хийх ёстой вэ? гэдгийг гаргаж ирэх хэрэгтэй байна.

― Судалгаанд манай улс хамрагдсан талаар та дурдлаа. Тэр талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? Нийт 14 компанийн 1000 гаруй ажилчид судалгаанд хамрагдсан. Байгууллагууд нийтлэгээрээ хаа байна вэ? гэдгийг эхлээд тодорхойлсон. Энд хамрагдсан байгууллагуудаа 4 ертөнцөд байршуулаад үзэхээр удирдах хүмүүс нь улаанд байхад нийт ажилтнууд нь цэнхэрт байх жишээтэй. Эндээс ажилтнууд хоорондын үнэт зүйл нь өөр хоорондоо зөрчилтэй байгаа нь харагдаж байгаа. 14 компанийн 1000 гаруй ажилтнууд

Гол асуудлын хамгийн эхнийх нь ажилтнууддаа хөрөнгө оруулалт хийж хүний нөөцийн сертификаттай болох, нөгөө талаасаа туршлага судлах, мөн ирээдүйд хаана байх аа тодорхойлох асуудал байна.

29


30

САЙН ТУРШЛАГА

Иймд ажилтнуудын хөдөлгөгч хүч юу байх вэ гэдэг асуудлыг мэдэхийн тулд, байгууллагынхаа асуудлыг шийдэхийн тулд хүмүүсээ сургах ёстой. Энэ бүхэнд бид туршлагаа хуваалцаж дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байна.

цэнхэр ертөнцөд байна. Энд байгаа байгууллага маань гаднын нөлөөлөлд өртөх магадлалтай. Сайн ажил хүчний хүнийг авахын тулд илүү их хөрөнгө оруулах асуудал үүсдэг. Цэнхэр ертөнцөд байгууллага хамгийн сайн хүмүүсийг авдаг. Гэхдээ нийтлэгээр нь биш, цөөн хүмүүсийг авч, хөрөнгө оруулдаг. Гэтэл нийт ажилтнууд бол ажлын дийлэнхийг нугалдаг хүмүүс. Эдгээр хүмүүс маань үнэ цэнээ мэдэхгүй урсгалаараа л яваад байгаа учраас үр дүн гарахгүй байна. Би эндээ ажиллаад энэ ажлаа хийгээд, энэ цалингаа аваад байхад болно гэсэн байдлаар эдийн засгийн хамааралтай ажиллаж байгаа хандлага байна. Энэ нь тухайн байгууллагын бүтээмжид муугаар нөлөөлдөг. Үүний дагуу авах арга хэмжээ, байгууллагын соёлыг хангахын тулд юу хийх шаардлагатай, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар цогц нэг зөвлөгөөг бид өгч болно. Байгууллагын удирдлагууд ажилтан маань илүү идэвхтэй, үнэ цэнэтэй болно гэдгийг ойлгож дэмжих хэрэгтэй гэж бид үзэж байгаа. (Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн хуудас дээрээс үзнэ үү.) ― Тэгэхээр байгууллага болгон байгууллагынхаа хүний нөөцийн асуудлыг үнэлүүлж болно гэсэн үг үү? Тийм ээ. Зах зээлд бид нээлттэй

хандаж байгаа. Бидэнтэй хамтарснаар удирдах түвшний хүмүүс хаана байгааг, нийт ажилтнуудын олонлог хаана байгааг тодорхойлно. Энэ 2-ын хоорондын зөрүү юу байна? Цаашид ажилчдын тоог тогтвортой хадгалж ажиллах нь компанийн стратеги түвшний бодлого байх ёстой. Тэр бодлогын хүрээнд ямар хөрөнгө оруулалт хийх вэ, ямар арга хэмжээ авах вэ? Гэдгийг мэдэж авна. Энэ завшааныг ашиглаад санхүүгийн секторт ажиллаж байгаа бүх хүмүүс, компаниудыг энэ судалгаанд идэвхтэй оролцоорой гэж уримаар байна. Нэмж хэлэхэд, манай академи нэг боломжийг компаниудад олгохоор болсон. Онол, дадлага, туршлагыг хэрэгжүүлэхийн тулд “CPA” /МНБ/ гэдэг олон улсын зэрэг байдагтай адил

Өнөө үед технологийн нээлтүүд болон дэвшил нь тийм ч чухал биш бөгөөд хүмүүс тэдгээрийг хэрэглэж ашиглахад бэлэн үү? гэдэг асуудал хамгийн чухал юм.

Хүний нөөцийн зэрэг, сертификат олгох сургалтыг энэ 5 дугаар сараас эхлүүлж байна. Хүний нөөцүүд 10 хоног танхимын сургалтад суугаад бусад үед нь бие даалт хэлбэрээр жилийн хугацаанд суралцах боломжийг PwC академийн зүгээс олгож байна. ― Энэхүү сургалтад хамрагдсанаар тодорхой ямар давуу талыг бий болгох боломжтой вэ? Үүнийг “ноу хау”-ийн тэргүүн туршлагыг хуваалцах боломж гэж ойлгох хэрэгтэй. Өөрийн туршлагаас харахад хүний нөөцийн мэдлэг Монголын компаниудад бол тодорхой түвшинд байгаа. Зах зээлийн хэрэгцээ

шаардлагыг харвал бизнесийн үнэт чадварууд компаниудад дутагдаж байна. Хүнтэй яаж харьцах вэ, хоорондын харилцааны түвшин ямар байх вэ? гэдэг нь хүмүүс, ажилчидтай холбоотой асуудал. Харин ажилтнууд нь юу хүсэж байна гэдгийг байгууллага мэдэж авах нь хамгийн чухал. Иймээс байгууллагууд хүний нөөцдөө хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Хүний нөөцийн үр дүнг хангахын тулд компанийн удирдлага өөрөө дээд зэргийн мэргэшсэн байх, удирдлагын түвшинд зөв чиглэл өгч чаддаг байх, үнэ цэнэтэй бизнесийн түнш болох хэрэгтэй байна. Дараагийн нэг чухал асуудал бол хүний нөөцийн шилжилт суурьшлын асуудал. Монгол Улсад 2-3 жилийн дараа хүний нөөцийн боловсон хүчин багасна. Нөгөө талаар эдийн засгийн нөхцөл байдлаас харахад чадвартай хүмүүс нь гадагшаа явж байна. Ажиллах нөөц бололцоо маань бизнесийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна. Энэ байдлыг бид стратегийн түвшинд олж тодорхойлоод хөрөнгө оруулалт хийж хүмүүсээ чадавхижуулж авахгүй бол энэ нь илүү их хүнд сорилт болно. Иймд ажилтнуудын хөдөлгөгч хүч юу байх вэ гэдэг асуудлыг мэдэхийн тулд, байгууллагынхаа асуудлыг шийдэхийн тулд хүмүүсээ сургах ёстой. Энэ бүхэнд бид туршлагаа хуваалцаж дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байна. Гол асуудлын хамгийн эхнийх нь ажилтнууддаа хөрөнгө оруулалт хийж хүний нөөцийн сертификаттай болох, нөгөө талаасаа туршлага судлах, мөн ирээдүйд хаана байх аа тодорхойлох асуудал байна. ― Хэрэгцээтэй мэдээлэл өгсөнд баярлалаа.


САЙН ТУРШЛАГА

ХҮНИЙ НӨӨЦИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ PWC АКАДЕМИ Байгууллагын загвар ба үр өгөөж

Урамшуулал ба гүйцэтгэлийн менежмент

Манлайлал ба ур чадварын менежмент

Соёл ба шилжилт

73%

Компаниуд технологийн нөлөөллөөр бий болсон ирээдүйн ур чадваруудыг тодорхойлох, бий болгох нь чухал гэж үзэж байна.

87%

Гүйцэтгэх захирлууд гадаад орчны тулгамдаж буй асуудал, сорилтуудыг даван туулах зорилгоор зохион байгуулалтын ач холбогдол бүхий өөрчлөлтүүдийг өөрсдийн байгууллагадаа нэвтрүүлэхийг зорьж байна.

Эх сурвалж: Secure your future people

Эх сурвалж: “14th Annual Global CEO Survey” PwC

Хүний нөөцийн зөвлөх* үйлчилгээ нь PwC-ийн олон улсад хэрэгжүүлдэг шилдэг тэргүүн туршлагуудын нэг ба нийт 138 улсад манай 10,000 гаруй экспертүүд харилцагчиддаа байгууллагын хөгжлийн стратегийг хүний нөөцөөр дамжуулан хэрэгжүүлэхэд нь тусалж байна... Эх сурвалж: “ALM Vanguard report”

Ирээдүйн “Дөрвөн ертөнц”-д ажиллах хүмүүсийн хүсэл, итгэл үнэмшил, сонирхолын сонголтоос шалтгаалан хүний нөөцийн бодлогыг хэрхэн өөрчлөх шаардлагатай вэ? Байгууллагууд ирээдүйн “Дөрвөн ертөнц” дэх өөрийн байршлаас шалтгаалан цаашид “тодорхой бус” нөлөө үзүүлэх зүйлдээ дүн шинжилгээ хийх замаар “megatrends” сорилтуудтай уялдуулан бизнес, санхүү, ажиллах хүчний нэгдсэн төлөвлөгөө, хүний нөөцийн бодлогыг хөгжүүлж, тодорхой үе шаттайгаар арга хэмжээ авах шаардлагатай. Тухайлбал, үйл ажиллагааны төлөвлөлтийг хэрхэн хийх талаар:

• Хувилбар төлөвлөлт: “megatrends” болон ирээдүйн ертөнцийн ажлын байдал • Бизнесийн загварт нөлөөлөх байдал: Үйлчлүүлэгчийн сегмент, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үнэ, г. м. • Ажиллах хүчинд нөлөөлөх үр дагавар: чадавх, хүний тоо, байршил • Зөрүүтэй байдлын үнэлгээ (цогц) ба ирээдүйн ажиллах хүчний төлөвлөгөө

Санхүүгийн байгууллагуудад ирээдүйд авч үзэх шаардлагатай боловсон хүчний асуудлыг оновчтойгоор шийдвэрлэхэд нь туслах үүднээс тэргүүн туршлага, судалгаа шинжилгээний цувралууд, дүн шинжилгээний цувралууд, дүн шинжилгээ хийх арга, хэрэгслүүдийг бид бий болгосон. Үүнд: Workforce of the Future 2030 • Хятад, Герман, Энэтхэг, Их Британи, АНУ-д нийт 10,000 гаруй хүнийг судалгаанд хамруулсан • Оксфорд дахь “Saïd Business School”, “James Martin”-ний шинжлэх ухааны судалгааны институт болон PwC-ийн хамтарсан судалгаа. Human Capital 2020 & Beyond • Санхүүгийн үйлчилгээ, өргөн цар хүрээтэй үйлчлүүлэгчдийн туршлага, өрсөлдөөнт заах зээлд PwC-ийн зүгээс практикт өргөн хэрэглэгдэж туршигдсан. • Өнөө үед хүний нөөцийг оновчтой болгох долоон чухал асуудлыг тодорхойлж, ирээдүйн зураглалыг гаргах.

Ирээдүйн ажиллах хүчнийг өнөөдрөөс бэлтгэж эхлэхийн тулд санхүүгийн байгууллагууд дараах асуултуудад хариулан, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:

• Бизнес, ажиллах хүчинд ямар хор уршиг

бүхий сөрөг хүчин зүйл нөлөөлж байна вэ? • Стратегийн бизнес төлөвлөлт/ажиллах хүчний төлөвлөлтийг та хийдэг үү? • Зах зээл, ажиллах хүчний хэрэгцээ шаардлагад нийцсэн авьяасыг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг та хэрхэн хэрэгжүүлж байна вэ? • Байгууллагын зорилго, үнэт зүйлд нийцсэн шийдвэр гаргахад хүний хүчин зүйлсийн үнэлгээ, судалгааг та ашигладаг уу? • Ажиллах хүчний нөөцийг илүү үр дүнтэй төлөвлөхөд технологийн дэвшил болон “Хиймэл оюун ухаан”-г хүний нөөцтэй хамтатган төлөвлөх нь хэр оновчтой вэ?

Холбоо барих хаяг: Утас: +976 70009089 | Имэйл: pwc.academy.mongolia@mn.pwс.com

31


32

КАРЬЕР

186 жилийн түүхтэй McKesson корпорацийн Татварын Нягтлан Бодох Бүртгэлийн хэлтсийн захирал.

Нянгарын Энхмаа Ухаантай байж их ажиллах нь таныг оргилд аваачихгүй Сэтгүүлийн энэ удаагийн буланд АНУ-д мэргэжлээрээ ажиллаж, амьдарч буй Н.Энхмааг урилаа. Тэрбээр, 186 жилийн түүхтэй McKesson корпорацад Татварын Нягтлан Бодох Бүртгэлийн хэлтсийн захирлаар ажилладаг. Тус корпорац орлогоороо АНУ-д эхний зургаад ордог (6th in Fortune 500 list), эрүүл мэнд, эм хангамж, эмнэлгийн тоног төхөөрөмж, технологийн тэргүүлэгч компани юм. Мөн дэлхийн 30 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд нийт 78 мянга гаруй ажилтантай. ― Таны ажлын гараанаас ярилцлагаа эхлүүлэх үү? За тэгье. Би Мандах дээд сургуулийг 2000 онд төгсөөд тэндээ багшаар үлдсэн юм. Мөн Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтэд гэрээгээр багшилж, тодорхой хөтөлбөр, төслийн дагуу Улаанбаатар болон хөдөө орон нутагт хичээл сургалтад оролцдог байлаа. Ингэж л анх мэргэжлийнхээ гарааг эхэлж, илүү их мэдлэг, ажлын туршлага олж авсан даа. ― Тэгээд ганц жил ажиллаад АНУ явчихсан юм уу? Тийм ээ. ― Шалтгаан нь юу байв? Залуу насандаа газар үзье, юм суръя гэж зорьсон. ― Ганцаараа юу? Ганцаараа. Манай хүн надаас сүүлд Америкт ирсэн. Тэгээд эндээ танилцаад гэр бүлээ зохиосон юм.

― Монголд ганцхан жил ажилласан туршлагатай залуухан охин жилдээ 200 гаруй тэрбум ам.долларын орлоготой ажилладаг ийм “аварга” компанид хэзээ, яаж яваад орчхов оо? Энэ их дурсамжтай түүх. Анх Америкт очоод ажил хайж байхдаа мэргэжлийн ярилцлаганд бэлдэж зөвлөх үйлчилгээ үзүүлдэг нэг газар очдог байв. Тэгээд ярилцлага хэрхэн хийх тал дээр зөвлөгөө авч, дадлага хийнэ. Тэр байгууллага ашгийн бус болохоор сайн дурынхан надад их зөвлөнө. Тэгсэн надаас хуурамчаар ярилцлага авсан нэг эмэгтэй маш нэр хүндтэй хуулийн зөвлөгөө өгдөг том компанийн хуульч, дарга хүн байж таардаг юм. Надад Америкт ажилласан туршлага байгаагүй л дээ. Гэхдээ Монголд хийж байсан ажил болоод оюутан байхдаа Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадад удаа дараа амжилттай оролцсон түүх маань тэр хуульч эмэгтэйд таалагдсан байх гэж хожим бодсон. Бас ярианы өнгөнөөс минь намайг юм мэдэх их хүсэлтэй, түүнийгээ хурдан сурах чадвартай гэж дүгнэж хэлсэн байдаг. МсКессон компанид (Benefits accounting group) хуулийн зөвлөгөө өгдөг нэр хүндтэй


КАРЬЕР

тэр эмэгтэй нягтлан бодох бүртгэлийн төв хэлтэстээ намайг танилцуулаад CV-г минь өгсөн байна лээ. Дараа нь би ярилцлага өгөх гээд ирэхэд надаас ярилцлага авсан хүн их гайхсан. Ямар сонин юм бэ. Яагаад Барбара чамайг манайд санал болгов. Манайх их нарийн шалгууртай. Бидний хайж байгаа хүн бол Америкийн CPA (тэр үед би Америкийн CPA хараахан болоогүй байсан үе), дөрвөн том аудитын компани юм уу эсвэл манайхтай тэнцэхүйц үндэстэн дамнасан том компанид таван жилийн туршлагатай байх ёстой. Барбара чамайг санал болгосон болохоор бид уулзаж байгаа юм. Тэгсэн бидний бодсон хүн биш байна гэж хэлээд гаргасан. Би ч энд ажилд орохоосоо өнгөрлөө гэж бодоод байж байлаа. Гэтэл нэг өдөр над руу утастаад, чамайг хагас цагаар, туршилтын гэрээт ажилтнаар ажиллуулаад үзье гэдэг юм. Анх тэгж л энэ компанийнхаа хаалгаар нь орж байсан даа. Тэгээд удалгүй маш хурдан өөрийгөө таниулснаар жинхлээд, эхний жилдээ 3500 санхүүгийн ажилтнаас шалгарч “Rookie of the Year” жилийн шилдэг залуу ажилтан шагнал авсан. Түүнээс хойш энэ компанид олон жил цөөнгүй хэлтэст тушаал дэвшихдээ маш сайхан, чадварлаг хүмүүстэй ажиллаж их ч юм сурсан даа. Үүндээ би өөрийгөө их азтай гэж боддог. ― Тэгвэл таны мэргэжлийн карьерийн оргил үеийг одоо ажиллаж байгаа энэ компани, энэ албан тушаал гэж ойлгож болох уу? Хүн зорилгоо зогсоохгүй, мөрөөдөлтэй байж, түүнийхээ төлөө зүтгэж л байвал амжилттай байх шиг санагддаг. Би анх ахлах менежер болж дэвшсэнийхээ дараа одоо ч би бараг карьерийн дээд цэгт хүрсэн болов уу гэж бодож билээ. Яагаад гэхээр түүнээс дээш дэвшсэн хүмүүс хэл ярианы хувьд сайн хөгжсөн, илтгэх чадвар маш өндөр байдаг юм билээ. Гэтэл одоо болсон гэж бодож эхэлсэн үеэс миний дэвших эрмэлзэл, ажлын үзүүлэлт нэг л хэвийн тогтмол болоод удааширсан мэт санагдах болсон. Тэгээд ер нь яагаад цаашаа ахиж дэвшиж болохгүй гэж гэж бодож эхэлснээс хойш идэвхтэй ч болж дахиад л карьерийнхаа шатаараа өгсөж эхэлсэн дээ. Жил бүхэн одоо л миний карьерийн оргил үе энэ болов уу гэж бодсоор өнөөдрийг хүртэл амжилтаа ахиулсаар яваа гэж боддог. Хамгийн сонирхолтой үе маань анх захирал болж дэвшээд Европын төв салбарын ажлыг сайжруулахаар Германы Штутгарт хотод хоёр жилээр томилогдож гэр бүлээрээ амьдарсан үе. Манай гэр бүл, хүүхдүүдийн хувьд ч шинэ газартай танилцаад их юм сурсан. ― Карьерийн эхний үед, тэгээд дараа нь юуг эрхэмлэх вэ? Ажиглаад байхад залуу үед маань ухаантай байж их ажиллах ёстой гэсэн үзэл давамгайлах болсон мэт? Карьерийн эхний үед хамгийн чухал зүйл бол ажлын гүйцэтгэл. Түүний дараа бусадтай сайн ярилцаж, харилцаатай (networking) байх чухал гэж боддог. Миний анзаарснаар бол

ухаантай байх, их ажиллах нь дээд түвшинд аваачихгүй, харин дунд түвшинд очоод л зогсоно. Дээд түвшинд очихын тулд хүрээгээ сайн тэлж харилцаан дээрээ л илүү анхаарал тавих хэрэгтэй. Гэхдээ ямар ч үед ажлаа чин сэтгэлээсээ л хийх хэрэгтэй. Ажлыг халтуурдах нь бусдыг хуурахаас илүүтэйгээр өөрийгөө хуурч байгаа явдал. Эрсдэл хийх, бас зоригтой, зорилготой, өөртөө итгэлтэй байх ёстой. Зөвхөн өөрийнхөө хийж хүрч чадах хүрээндээ л ажил хийгээд байвал хөгжих нь бага. Өөрийнхөө чадах хэмжээнээс дээгүүр өөрийгөө сорьж сурах нь их чухал. Тэр хэмжээгээрээ мэдлэгийн хүрээ өргөжинө. Залуустаа хандаад, өдөр бүр шинэ зүйлийг сурч, өөрийгөө сорьж байгаарай гэж хэлмээр байна. Сураад эзэмшсэн чадварыг хэн ч булааж авч чаддаггүй. Өөртөө л хийсэн хөрөнгө оруулалт. ― Та нэлээд хэдэн чухал зөвлөгөө өглөө. Тэгвэл таны хувьд ажил мэргэжилдээ амжилтад хүрэхэд нөлөөлсөн баримталдаг зарчим, үнэт зүйл юу вэ? Миний ажлын зарчим бол их энгийн. Ажлаа байнга сэтгэлээсээ хийхийг хичээдэг. Гэхдээ би өөрчлөлтөд дуртай. Тиймээс ажлаа маш сайн эзэмшээд дараа нь хялбарчилж, түүндээ зарцуулдаг цагаа багасгаад өөр хариуцлага нэмж авдаг. Бас сайн хийж хэвшсэн зүйлээ бусдад шилжүүлж, өөртөө шинэ ажил хийх боломж гаргаснаар илүү ихийг сурахыг хичээдэг. Иймэрхүү зарчмаар л мэргэжил мэдлэгээ нэмж байгаа гэж боддог. Миний одоогийн ажил их сонирхолтой. Дахин дахин давтагдах хялбархан ажил их

Гэхдээ ямар ч үед ажлаа чин сэтгэлээсээ л хийх хэрэгтэй. Ажлыг халтуурдах нь бусдыг хуурахаас илүүтэйгээр өөрийгөө хуурч байгаа явдал.

33


34

КАРЬЕР

ховор. Олон улсад үйл ажиллагаа явуулж байгаа болохоор орон орны татварын хуулийн шинэчлэлт, эсвэл нягтлан бодох бүртгэлийн стандартын өөрчлөлт ч юм уу, аль эсвэл шинээр компани худалдан авах нууцлал, үнэлгээ гэх мэт байнга шинэлэг, сонирхолтой ажилтай тулгарч байдаг. ― Ажил мэргэжилдээ ахиж дэвшихийн тулд цаашид хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа таны сул тал юу вэ? Ярианы чадвар, илтгэх чадвар, удирдах чадвар дээрээ сүүлийн үед их анхаарч ажиллаж байгаа. Манай удирдлагууд ч бас энэ тал дээр их тусалж дэмждэг. Өнгөрсөн жил 20 эмэгтэй манлайлагч сонгож аваад бүтэн жилийн “Эмэгтэйчүүд манлайлал” (Women-in-Leadership) сургалтын хөтөлбөрт хамрагдсан нэг гишүүн нь болсон. ― Таны ажил мэргэжилтэй холбоотой сургамжит үгийг хэлнэ үү. Хэдийд, хэрхэн хэрэг болдог вэ? “Таныг энд авчирсан зүйл, тэнд аваачихгүй ээ” гэсэн агуулгатай, Монголоор бол “Өглөөний нарыг наранд бүү бод, Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод” гэж дүйцүүлж болохуйц хэлц үг байдаг юм. Маршал Голдсмитын хэлсэн. Нөгөөх нь “Хамгийн хүчтэй эсвэл хамгийн ухаантай төрөл зүйл амьд үлддэггүй. Харин хамгийн дасан зохицох чадвартай нь амьд үлддэг” гэсэн алдарт Чарльз Дарвины хэлсэн үг байдаг. Алдаа гаргадаггүй хүн гэж үгүй шүү дээ. Зүйр цэцэн, хэлц үг хүнийг дандаа амжилт өөд чиглүүлж, алдаанаас сэргийлэхэд ухааруулж байдаг гэж боддог. ― Тэгвэл танд ч бас алдаж онож явсан үе байгаа биз. Тийм нэг сургамж болох түүхээсээ хуваалцана уу? Харамсмаар том алдаа гаргаагүй. Харин жижиг, сажиг зөндөө л алдаж байлаа. Хүн ер нь алдаж байж хөгждөг гэж боддог. Ямар ч алдаа, эрсдэл

McKesson корпорац нь орлогоороо АНУ-д эхний зургаад ордог эрүүл мэнд, эм хангамж, эмнэлгийн тоног төхөөрөмж, технологийн тэргүүлэгч компани юм.

гаргахгүй бол хөгжих, ахиж дэвших боломжгүй болов уу. ― Та шатрын спортоор 1800 хүртэлх оноотой болж байсныг бид интернетээс судалж байсан л даа. Энэ бол чамлахааргүй амжилт гэж ойлгож байгаа. Шатар таны ажил, амьдралтай яаж холбогдсон бэ? Шатраар өөрийгөө нэг их амжилт үзүүлсэн гэж боддоггүй шүү. Би хичээллэдэггүй, зүгээр л сонирхдог нэг спорт минь юм. Харин том охин маань хичээллэдэг. Тэгээд охиноо дагуулж тэмцээнд нь хамт очоод дэмий хүлээж байхаар сонирхлоороо тоглодог байсан. Чөлөөт цагаараа шатраас гадна газар болон ширээний теннис тоглох дуртай. Хүүхэд, оюутан байх үедээ софт теннисний спортоор хичээллэж олон улсын тэмцээнд нэлээн хэд орж байсан. Бага охин маань гимнастикаар хичээллэж байгаа. ― Ярилцлага маань өндөрлөж байна. Тиймээс ирээдүйг асууя. Таны ажиллаж байгаа салбар цаашид хэрхэн хөгжих бол. Энэ тал дээр ямар төсөөлөл байна вэ? Санхүү, нягтлан бодох бүртгэл, аудитын салбарын ирээдүй одоогийнхоос маш өөр болох хандлага ажиглагдаж байгаа. Жишээлбэл, өдөр тутмын, цаг их зарцуулж хийдэг ажлуудыг компьютерын программ болон роботуудаар хийх байх. Харин компьютер, роботуудаар хийхэд хүндрэлтэй, хүний оюун ухаан шаардсан тийм ажлуудад мэргэжлийн хүмүүс шаардлагатай болох байх гэж боддог. ― Тийм ээ, бид тантай санал нэг байна. Тэр цаг тун удахгүй байх. Тэгвэл ирээдүйн мэргэжлийн нягтлан бодогч залуу үедээ хандаад одооноос юуг илүү анхаарч суралцахыг зөвлөнө үү? Ирээдүйд нягтлан бодогч нарт өнөөдрөөс илүү их онолын мэдлэг шаардлагатай болно. Тиймээс мэргэжлийн онолын илүү их бүтээл, судалгаа, бусад материалыг байнга харж, үзэж өөрийн болгох бие даасан чадвараа сайн хөгжүүлэх хэрэгтэй. Нөгөө талаар ирээдүйд манай салбарын мэргэжилтнүүдэд сэтгэн бодох болоод оновчтой сайн шийдвэр гаргах чадвар зайлшгүй хэрэгтэй болно. Техникийн ур чадварын хувьд хамгийн наад зах нь энгийн хэрэглээний компьютер, технологийн мэдлэгтэй байх шаардлагатай болох болов уу.


ДЭЛХИЙД

ГЛОБАЛ НЯГТЛАН БОДОГЧ Энэ удаагийн орчуулгын нийтлэл булангаар Нягтлан бодогчдын олон улсын холбооны шинэ удирдлагыг танилцуулахын зэрэгцээ, тус байгууллага хэрхэн ажиллаж буй талаар нийтлэлийг уншигчдадаа хүргэхийг зорилоо. Кэвин Дансэй энэ жилээс Нягтлан Бодогчдын Олон Улсын Холбооны (IFAC) гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрээр өмнө нь Канадын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (CPA Canada)-ын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын алба хашиж байв. Түүнээс олон улсын холбоонд хэрэгжүүлэх цаашдын ажил үйлсийн талаарх санал бодлыг хуваалцлаа. Нягтлан бодогчдын хувьд мэргэжлийн хөгжилдөө анхаарал хандуулахаас гадна сайн дурын ажилд оролцдог байх нь ур чадвар, мэдлэгээ нэмэгдүүлэх том боломж юм. Сайн дурын оролцоо сайтай хүн ур чадвар сайтай, шилдэг мэргэжилтэн байдаг. IFAC-ын стандарт тогтоогч зөвлөл, хороодын үйл ажиллагаа нь гишүүдийн сайн дурын оролцоотойгоор явагддаг. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн, өөр өөр хэлээр ярьдаг мэргэжилтнүүд IFACын дээвэр дор цуглан сайн дураараа мэргэжлийн хөгжил болон стандартыг боловсруулахад өөрийн үнэт цагаа зориулан ажиллаж байна. Эдгээр хүмүүсээр үнэхээр бахархаж байна. Өнгөрсөн оны 9-р сард IFAC-ын Нягтлан бодох бүртгэлийн боловсролын

Аудит ба Баталгаажуулалтын Олон Улсын Стандартын зөвлөлөөс гаргасан “Аудитын чанарын тогтолцоог бүрдүүлэх гол элементүүд” баримт бичиг нь энэ салбарт ажиллаж байгаа хүн бүрийн унших ёстой бодлогын баримт бичиг.

стандартын олон улсын зөвлөлөөс өөрчлөгдөн хувьсаж буй энэ үед мэргэжлийн хөгжилд тулгарч буй бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах шинэ загварыг боловсруулан ажиллаж байна. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилд тулгарч буй нэг сорилт бол мэдээллийн шинжээч, олон улсын татвар, залилан, үнэлгээ гэх мэтээр улам олон төрөл болон хуваагдаж буй явдал юм. IFAC үүнийг ойлгож энэ чиглэлээр сайн мэдлэг, боловсрол олгох нь зүйтэй гэсэн байр суурийг баримталдаг. Манай гишүүн байгууллагууд энэ хэрэгцээг ойлгон хэрэгжүүлж эхлээд байна. Шинэ удирдлагын хувьд шинэ технологи, авилгын эсрэг асуудлуудад нэлээн анхаарал хандуулж байна. Өнгөрсөн онд IFAC Олон улсын Хуульчдын Холбоотой залилан мэхлэх үйл ажиллагаа, авилгын эсрэг хамтдаа тэмцэхээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.

Олон нийтийн итгэлийг дахин бий болгох нь Олон нийтийн итгэл алдагддаг нэг шалтгаан бол залилан мэхлэх үйлдлүүд байдаг. IFAC-аас явуулсан “ИХ 20-ын орнуудын Татварын талаарх олон нийтийн итгэл” судалгаанд ИХ 20 орнуудаас оролцогчдын 67% нь татварын бодлогын талаар зөв шийдвэр гаргах эсэхэд улс төрчдөд итгэдэггүй, 60% нь шийдвэр гаргагчид мэргэжлийн нягтлан бодогчид байвал дэмжинэ гэж саналаа өгсөн байна. Хэдийгээр энэ ганцхан жишээ ч гэсэн, санхүүгийн хямрал, хувьцааны зах зээл тогтворгүй байгаа энэ үед мэргэжлийн нягтлан бодогчид, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллагууд дэлхийн эдийн засагт олон нийтийн итгэлийг дахин бий болгох үүрэгтэй гэдгийг онцлон хэлмээр байна. Бидний мэргэжил бол ёс зүйн дүрмээ баримтлан, өндөр ур чадварт суурилж байдаг. Нягтлан бодогчид бол олон нийтийн итгэлийг бий болгох гол хөшүүрэг ба үүнийг батлах арвин түүх бий.

35


36

ДЭЛХИЙД

Гишүүн байгууллагуудын туршлага, чадамжийг амжилттайгаар ашиглах нь бидний амжилтын гол хөтөч байх болно

Чанар дахь тодотгол-итгэлийг бий болгож, найдварыг бадраая

IFAC нь дэлхийн 130 гаруй орны 175 мэргэжлийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, олон орны соёлоос бүрдсэн 3 сая гаруй мэргэшсэн нягтлан бодогчдыг төлөөлдөг байгууллага. Бидний удирдлагын арга барилд баримталж байгаа чухал зүйл бол гишүүн мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх явдал юм. Стандартуудыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх нь гишүүн байгууллагуудад чухал бөгөөд үүнийг амжилттай хэрэгжүүлээд, шинэ стандартын талаар гишүүдэд мэдлэг олгоод явж байгаа олон гишүүн байгууллагууд байгаа нь сайн хэрэг. Бид гишүүдийнхээ болон оролцогч талуудын сэтгэл ханамжийг үргэлж анхаарч ажилладаг. Мэргэжлийн байгууллагууд бизнесийн болон засгийн газрын илтгэлтэй зөвлөгч байх боломжтой. Энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт удааширна гэж шинжээчид таамаглаж байна. Энэ нь мөнгөний хатуу бодлого, улс төрийн нөхцөл байдалтай холбоотой ч мэргэжлийн нягтлан бодогчид иймэрхүү хямралд маш сайн бэлтгэгдсэн байх хэрэгтэй. IFAC-аас дэлхийн санхүүгийн зохицуулалтын зөрчилдөөн нь эдийн засгийн тогтвортой байдалд хамгийн ихээр заналхийлж байна хэмээн тодорхойлсон бөгөөд сайн зохицуулалтын 10 зарчмыг боловсруулсан. Бид мэргэжлийн талаас глобал асуудлуудад дуу хоолойгоо хүргэж, саналаа өгсөөр байна. Өнгөрсөн оноос эхлэн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагатай (Organization for Economic Cooperation and Development) хамтран санхүүгийн салбар дахь зохицуулалтын хуваагдмал өртгийг тооцоолох талаар ажиллаж байна. Бид гишүүн байгууллагууддаа хямралын үед туслахаас илүүтэйгээр бизнесийн, засгийн газрын итгэлтэй зөвлөгч болох зүтгэлийг нь дэмжих болно.

Аудит ба Баталгаажуулалтын Олон Улсын Стандартын зөвлөлөөс гаргасан ‘Аудитын чанарын тогтолцоог бүрдүүлэх гол элементүүд’ баримт бичиг нь энэ салбарт ажиллаж байгаа хүн бүрийн унших ёстой бодлогын баримт бичиг. IFAC-ын 2019-2020 оны стратегийн төлөвлөлтөд аудитын чанарын талаар олон ажил тусгагдсан. Олон улсын стандартуудыг боловсруулах, хэрэгжүүлэх; ирээдүйн мэргэжилд бэлтгэх; олон нийтийн анхааралд байдаг татвар, аудитын чанар гэх мэт асуудлаар энэ салбарт байгаа мэргэжилтнүүдийг төлөөлж дуу хоолойгоо хүргэх гэсэн гурван стратегийн чиглэлд ажиллаж байна. IFAC Олон улсын зохицуулагч байгууллага болох Хяналтын групптэй хамтран аудитын чанар дахь олон нийтийн ашиг сонирхлыг нэмэгдүүлэхээр хамтарсан зөвлөмж, стандарт тогтоогч загварчлалыг энэ сард гаргана.

Тэрээр өмнө нь Канадын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (CPA Canada)-ын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын алба хашиж байв.


САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ

АССА юу? MBA юу?

Асса бол таны насан туршийн үнэ цэнтэй “нэрийн хуудас” Энэ нь дэлхийн санхүүгийн салбарт “алтан паспорт” гэж нэрлэгддэг олон улсын мэргэшсэн нягтлан бодогчийн цол юм. АССА цол нь Монголд 2006 оноос танигдсан билээ. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд АССА цолтон болон цолны болзол хангасан хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Та АССА-д сурч, шалгалтыг амжилттай давснаар орчин үед нягтлан бодох бүртгэлийн салбарт өндрөөр үнэлэгдэх юм. Мөн өөрийн үнэ цэнийг улам батлан харуулах цол юм. АССА цолонд хүрэхийн тулд 3 шалгуурыг давна: 1. Шалгалт 2. Ёс зүй, мэргэжлийн ур чадварын модуль 3. 3 жилийн туршлага Төлөвлөгөө гаргаж дээрх шалгуурыг нэг, нэгээр даваарай. Нэгэнтээ шалгалтаа давсан бол хүчинтэй хугацаа гэж байхгүй. Тиймээс та 2-3 жилийн зорилго тавиад, чанартай суралцах нь чухал. АССА -гийн гишүүн болохын давуу тал: 1. Дэлхийн өргөн цар хүрээтэй мэргэжлийн байгууллагын гишүүн болж бусад бүх гишүүдтэй холбогдох, туршлага солилцох үүд хаалга нээгдэнэ. 2. Мэргэжлээрээ олон улсад ажиллах боломжтой болно. 3. Салбарын ирээдүйн төлөв байдлыг үнэлдэг мэргэжлийн байгууллагын гишүүн болсноор та ч бас ирээдүйдбэлтгэлтэй болно. 4. Тасралтгүй боловсролын хүрээнд үргэлж шинэ судалгаа, нийтлэл, цахим хичээлтэй танилцах боломжтой. 5. Мэргэжлийн англи хэл ахисан түвшинд хүрнэ.

зорилготой түвшин юм. \\ Гуравдугаар түвшинд хичээлүүд гүнзгийрэхээс гадна удирдах ажиллах ур чадварын дэмжсэн агуулгыг багтаасан байдаг. Нягтлан бодогчид ажилдаа манлайллыг бий болгож, стратегийн үр дагавар, нөлөөг тооцох чадвартай байх нь ирээдүйд илүү үнэ цэнийг бүтээх юм. Энэ бол 2018 оноос хойш нэвтэрсэн сургалтын шинэ агуулга юм. Тиймээс санхүү, нягтлан бодох бүртгэл чиглэлээр ажиллахаар зорьсон бол АССА цолонд хүрэх нь үр өгөөжтэй. АССА-д суралцангаа магистрийн зэрэг хамгаалах боломжтой. Энэ боломжийг Лондонгийн Их Сургуулийн Мэргэжлийн нягтлан бодох бүртгэлийн магистрийн хөтөлбөр олгодог. Тус сургууль нь дэлхийн шилдэг их сургуулиудын тоонд ордог. Тухайлбал, 2018 онд дэлхийн шилдэг их сургуулидыг жагсаахад долоодугаарт орсон байна. АССА нэг, хоёрдугаар түвшний сургалтын төлөвлөгөө нь маш өргөн хүрээг хамарсан байдаг. Тиймээс Оксфорд Брүүксийн Их Сургуулийн бакалаврын зэргийг эхний хоёр түвшинг амжилттай давсан бол дипломын ажил бичээд хүртэх боломжтой байдаг. Та дэлхийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн алтан паспорт болох асса цолтой болох явцдаа их британи улсын шилдэг сургуулиудын бакалавр, магистрийн зэрэгтэй болох боломж танд бий. Энэ боломжийг алсын хараатай, гишүүн төвт асса нийгэмлэг олгож байна.

АССА хийх үү? MBA хийх үү? АССА нь нэг, хоёр, гурав гэсэн түвшинтэй: \\ Нэгдүгээр түвшинд нягтлан бодох бүртгэлийн суурь, байгууллага дахь нягтлан бодогчийн үүрэг, аль албатай хамтарч ажиллах уу зэрэг мэдлэгийг олж авдаг. \\ Хоёрдугаар түвшинд мэдлэг нь чадвар болон хөрвөж, дадаж, илүү мэргэшдэг. Энэ түвшин бол хууль, татвар, удирдлагын бүртгэл, санхүүгийн тайлагнал, аудит, санхүүгийн удирдлага гэсэн зургаан чиглэлээр хэрэглээний ур чадвар эзэмшүүлэх

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд АССА цолтон болон цолны болзол хангасан хүмүүсийн тоо нэмэгдэж байна.

37


38

САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ

Ажил олгогчдод шаардлагатай байгаа ур чадварыг АССА танд: 1. Аудит ба баталгаажуулалт 2. Зөвлөгөө 3. Өгөгдөл, дижитал, технологи 4. Стратеги ба инноваци 5. Манлайлал болон удирдлага 6. Оролцогч талуудын харилцааны удирдлага 7. Засаглал, эрсдэл, хяналт 8. Компаний болон бизнесийн тайлагнал 9. Санхүүгийн менежмент 10. Удирдлагын бүртгэл

юм. Ингэснээр цаг зав хэмнэж, зардлыг эрс бууруулж, мөрөөдлөө биелүүлэх боломжийг олж авсан. Лондонгийн Их Сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн ухааны магистр, Их Британи Улсын боловсролын 7 дахь зэрэгт нэг жил суралцаж хүрсэн юм. Боловсролын нийт 8 зэрэг бий. Цол дагаж бяр гэдэг шүү дээ. Мэргэжлийн чадвартаа илүү итгэлтэй болж, асуудлыг том зургаар харж, эдийн засаг, санхүүгийн чиг хандлага, аргыг хэрэгжүүлэх чадварт суралцсан юм.

Энэ бол 2018 оноос хойш нэвтэрсэн сургалтын шинэ агуулга юм. Тиймээс санхүү, нягтлан бодох бүртгэл чиглэлээр ажиллахаар зорьсон бол АССА цолонд хүрэх нь үр өгөөжтэй.

Г. Энхцэцэг - Вагнер Ази ХХК-ийн нягтлан бодох бүртгэлийн менежер, АССА-д суралцагч, CPA А. Жаргалмаа - GAPE академийн АССА хөтөлбөрийн удирдагч ACCA, CPA, MBA Ө. Энхтүвшин - ACCA, CPA, MBA

АССА-гийн гишүүн мэргэжлийн ур чадвараа тасралтгүй нэмэгдүүлэх үүрэг хүлээдэг. Тиймээс АССА-гаас гишүүддээ санал болгодог Лондонгийн Их сургуулийн магистрын хөтөлбөрт онлайнаар суралцах шийдвэр гаргасан юм. Суралцах шийдвэрт нөлөөлсөн зүйлс нь дэлхийн түвшний мэргэжилтэн болоход зайлшгүй шаардлагатай мэдлэгтэй болох байлаа. Мөн нийт судлах 180 кредит хичээлийн 120 цагийг АССА-гийн бүх шалгалтыг амжилттай дүүргэсэн учир чөлөөлсөн

Би мэргэшсэн цол горилох явцдаа Их Британийн олон жилийн түүхтэй Их Сургуулийн бакалаврын зэрэгтэй болсон юм. Энэ боломж зөвхөн АССА-гийн оюутнуудад байдаг. Их Британид бакалаврын зэрэг нь “with honours” байвал их нэр хүндтэй. “First class honours” гэдэг нь манайхаар бол улаан диплом гэсэн үг. Ерөнхий боловсролын сургууль төгсөөд л нягтлан бодогч мэргэжлийг эзэмшихээр шийдсэн бол АССА-д суралцангаа Их Британи Улсын нягтлан бодох бүртгэлийн бакалавр зэрэгтэй болох боломжтой. Энэ бол нэг сумаар хоёр туулай буудахтай адил.

ACCA цолонд хүрснээр илүү их боломж нээгдэхээс гадна мэргэжлийнхээ хувьд тасралтгүй хөгжих, мэдлэгээ тэлэх, олон улсын туршлагаас суралцах гэхчлэн давуу талтай. Технологийн дэвшилтэт үед мэргэжлийн түвшин бусдаас давуу байхын тулд зайлшгүй хүрэх хэрэгтэй цол юм. Түүнчлэн Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчид болон мэргэжлийн тасралтгүй хөгжлийн сургалт зэрэгт хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрх зүйн орчин бүрдсэн давуу талтай.


САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ

ACCA Knowledge Level Accountant in Business Management Accounting Financial Accounting *Foundations in Professionalism

Diploma in Accounting and Business ACCA Skills Level Corporate and Business Law Performance Management Taxation Financial Reporting Audit and Assurance Financial Management *Professional Ethics Module

ACCA Professional Essentials Strategic Business Reporting | SBR Strategic Business Leader | SBL

BSc (Hons) Applied Accounting

Benefits Gain a further prestigious award Gain recognition of achievment within a professional devclopmment scheme/career path Establish a “firmer foundation” further professional development

-Research and Analysus Project

2 modules + 1 Project

ACCA Professional Options Advanced Financial Management Advanced Performance Management Advanced Taxation Advanced Audit and Assurance

MSc Proffesional Accountancy -Strategic Financial Management -Strategic Performance Management -The Strategic Financial Project

*Global Issues for the Finance Professional *The Strategic Financial Project

Benefits Gain a further prestigious award Gain recognition of achievment within a professional devclopmment scheme/career path Establish a “firmer foundation” further professional development

ACCA CAREER PROSPECTS Fundamentals Knowledge Level

Fundamentals Skills Level

Professional Level (Options | Essential Levels)

Accounting Technician Audit Assistant Budget Personnel Costing Administrator Administrative Assistant

Accounts Executive Audit and Tax Senior Assistant Futures Trader Budget Assistant Management Accounting Executive Credit Assistant Assistant Tax Officer Business Development Executive Credit Assistant Assistant Tax Officer Business Development Executive

Internal/Statutory Auditor Financial Planner Management Consultant Inland Revenue Officer Investment Analyst/Dealer Management Accountant Accountant Tax Manager/Consultant Budget Controller Bank Officer Lecturer

39


40

НЭГ АСУУЛТ

Та хувийн санхүүгээ хэрхэн удирддаг вэ? “Делоитт онч” аудит ХХК-н гүйцэтгэх захирал Д.Ончинсүрэн Mөнгөө нэг бол хөрөнгө оруулалтад зарцуулж, эсвэл банканд жилийн 15 хувийн хүүтэй хадгалуулж байна. Санхүүгийн мэргэжлийн хүмүүсийн хувьд сүүлийн үед эрсдэлээ тооцсоны үндсэн дээр хөрөнгө оруулалт гэхээсээ илүү банкны хадгаламжид мөнгөө хуримтлуулах болсон. Хөрөнгө оруулалт хийхийн тулд цаг зав их гаргаж, байнга хянаж нягталж байх ёстой. Гэтэл тийм зав байхгүй болохоор бид банканд мөнгөө түлхүү хадгалуулж байна. Ер нь 15 хувийн хадгаламж байгаа нөхцөлд хөрөнгө оруулалтын өгөөж нь түүнээс илүү байх тохиолдолд л хөрөнгө оруулна шүү дээ. Гэтэл өнөөдөр тийм өгөөжтэй хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр алга байна. Өрхийн зардлуудаа нөхөр бид хоёр хувааж төлдөг. Жишээлбэл, гэр орны арчилгаа цэвэрлэгээ, хүүхдийнхээ сургалтын төлбөр, боловсролтой холбоотой бусад (секц, дугуйлан гэх мэт) би зардлыг хариуцдаг. Нөхөр маань байрны төлбөр, урсгал засвар гэх мэт үлдсэн зардлаа төлдөг.

“Буян” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б. Жаргалсайхан Мөнгө олоход хэцүү, үрэхэд амархан. Тийм учраас эхлээд мөнгөтэй болъё гэж бодож байгаа бол нэг төгрөгийг ч зөв зарцуул. Өрхийн санхүүгээ хөтлөхөд маш хатуу сахилга бат, төлөвлөлт хэрэгтэй. Мөнгөө юунд зарж амьдрах уу гэдгээ сайн ойлгож мэддэг байх хэрэгтэй. Эдгээрийг биелүүлсэн цагт та мөнгөтэй болно. Мөнгөтэй бөгөөд түүнийгээ зарж сурсан хүн хатуу хяналт, тооцоо хийж сурдаг юм аа. Мөнгөгүй хүн бол мөнгийг хэзээ ч тоолж сурдаггүй. Тийм хүн орлогоо ерөөсөө тооцоолдоггүй. Орлого байхгүй мөртөө дандаа зарлага хийх гэдэг. Бүх юмыг зээлээр аваад хэрэглэчихнэ гэж боддог. Хэрэглэчхээд эргээд өрөө төлөх гэхээр чаддаггүй. Үүнээсээ болоод гэр бүлдээ бухимдаад, стресстээд, эцэст нь зовдог.

“MIBG” ХХК-н захирал, итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч А.Билгүүн Би хувьдаа хуримтлалаа аль болох олон төрлийн валютаар хадгалахыг хичээдэг бөгөөд ихэнх хуримтлал маань хөрөнгийн зах дээр төвлөрдөг. Монголчууд бидэнд, нийгэм, эрүүл мэндийн олон эрсдэл тулгарах магадлал өндөр тул эрүүл мэндийн нэмэлт даатгалд гэр бүлээрээ хамрагддаг.


НЭГ АСУУЛТ

“Gerege Creative Solutions” ХХК-н үйл ажиллагаа эрхэлсэн захирал Гаррет Вилсон Би хувийн санхүүгээ удирдахдаа 5 зарчим баримталдаг: \\ Өрөнд орохоос зайлсхий: Хувийн санхүүгийн баримталдаг зарчмуудын хувьд боловсрол эзэмших, амьдрах амин орон сууц авахаас өөр өрөнд орох шалтгаан байх ёсгүй. \\ Хадгаламж үүсгэ: Бүхний түрүүнд орлогынхоо аль болох өндөр хувийг хүүтэй хадгаламж эсвэл хувьцааны дансанд тогтмол шилжүүлэг хий. \\ Мөнгөний үнэ цэнийг ойлго: Аливаа худалдан авалт хийхээс өмнө тэр хэмжээний мөнгийг олохын тулд хэдэн цаг ажилласнаа сана. \\ Нэгээс олон орлогын эх үүсвэртэй бай: Дан ганц нэг орлогын эх үүсвэртэй байх нь маш эрсдэлтэй. \\ Өгөөмөр бай: Хүмүүнлэгийн тусламж үзүүлж хандив тогтмол өргөдөг бай.

ЭЗӨЧСТ-ийн Захирал Б.Лакшми Санхүүгийн боловсрол өнөөдөр хамгийн чухал гэж хэлэх юм бол хилсдэхгүй байх. Бүх юм мөнгө санхүү болон эдийн засагтай холбогддог болохоор. Зээл авахдаа баримтлах ёстой алтан дүрэм гэвэл орлого олж байгаа мөнгөн тэмдэгтээрээ авах нь чухал. Жишээ нь төгрөгөөр цалин орлого олдог зээл авах гэж байгаа бол төгрөгөөр л авах ёстой. Ам доллар ч юм уу бусад валютаар зээл авахад хүү нь бага байдаг хэдий ч төгрөгийн ханшны сулрал, инфляц зэрэг асуудлуудаас болоод эцсийн дүндээ илүү их мөнгө төлдөг. Мөн хүүхдүүдээ бид багаас нь мөнгөтэй зүй зохистой харьцаж сургах хэрэгтэй. Хүссэн хэмжээгээр нь мөнгө өгөөд байж болохгүй. Сар болгон тогтсон хэмжээний мөнгө өгч тэр хэмжээндээ багтаж зарцуулдаг болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Энэ бол нэг ёсондоо санхүүгийн хүмүүжил гэж хэлэх үү дээ. Гэрийнхээ орлого зарлагыг эксел (excel)дээр хөтөлдөг. Аль болох бүгдийг нь нэг хүснэгтэд хөтөлдөг.

Үндэсний стратегийн хүрээлэнгийн захирал, МОНГОЛ ТВ-ийн эдийн засгийн тоймч Б. Мөнхсоёл Миний хувьд хуримтлал үүсгэх нь зүйтэй гэж хэлмээр байна. Хуримтлал үүсгэх нь амьдралын дадал, соёл, хэв маяг шүү дээ. Бид нар эрүүл зөв хооллолт, хөдөлгөөн гэж ярьдаг. Үүнтэй адил эрүүл амьдралын хэв маяг. Ном уншаад сурчихсан хүн үргэлжлүүлэн уншсаар л байдаг. Хуримтлал үүсгэж сурсан хүн хуримтлаа үүсгэсээр байна. Орлогоороо өдөр тутмын санхүүгээ удирдаж, зохицуулж сурах нь чухал. Аль болох зээлээр хэрэглээгээ битгий ханга. Хүний хэрэглээ, хүсэл хязгааргүй учир, олсон мөнгөө нэг өдөрт зарцуулах нь аюултай. Гэтэл заримдаа ямар ч шаардлагагүй худалдан авалт хийх нь бий. Зээл аваад сурчихвал үргэлжлүүлж авна. Нэг сагсанд бүх өндгөө битгий хий гэдэг шүү дээ. Та хуримтлалаа нэг банк, нэг дансанд үүсгэх хэрэггүй. Хүн залуу байхаасаа л хуримтлал бий болгох дадлыг өөртөө хэвшүүлэх хэрэгтэй. Залуу насанд гэр бүлгүй байсан ч хуримтлал үүсгэ, гэр бүлтэй болсон ч хуримтлал үүсгэ.

41


42

CPAPLUS

МОНГОЛЫН МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧДЫН ИНСТИТУТ

2018 ОНЫ ШИЛДЭГ САЛБАР

Удирдлага зохион байгуулалт 100%

Гишүүдийн үүргийн биелэлт хангалттай

-Бүх гишүүдийн хурал -УЗ-ийн хурал -ХЗ-ийн хурал, дүгнэлт журмын дагуу -Тайлант мэдээ цаг хугацаандаа

-Үйл ажиллагаанд бүх гишүүдийн оролцоо жигд -Ёс зүйн тайлан ирүүлэлт -Гишүүний хураамж төлөлт -Төвлөрүүлэлт

Нэг: Дорноговь салбар Дэмжигч дэд гишүүдийг 100 гаруй гишүүдээр нэмэгдүүллээ.

Гишүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх гадаад дотоодын сургалт, аялалд хамрууллаа.

Санхүүгийн ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх сургалтууд зохион байгууллаа. Салбарын орлого нэмэгдүүлэв.

Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж ММНБИ-ийн байр суурийг аймаг орон нутагтаа төлөөлөв.

Олон талт хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгууллаа.

Хоёр: Архангай салбар Аймгийн бүртгэл санхүү, эдийн засгийн ажилтны зөвлөгөөн зохион байгуулав.

ЕБС-н дунд эссэ бичлэгийн уралдаан зохион байгууллаа.

Санхүүгийн байгууллагуудын нээлттэй өдөрлөг зохион байгуулав.

Мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулж 150 орчим хүн хамруулж салбарын орлого нэмэгдүүлэв.

Мэргэжлийн гарын авлага номуудыг боловсруулан гаргаж бүртгэл санхүүгийн ажилтнууддаа гарын авлагаар хангалаа.

Сайн үйлсийн аянаар хүүхдийн нэгдсэн эмнэлгийг тохижуулав.

Гурав: Дархан салбар Гишүүдийн үүргийн биелэлт өмнөх онуудаас эрс сайжруулж гишүүний татвар хураамжийн өр авлагагүй 100% боллоо.

Гишүүддээ зориулсан МТХ-ийн 2 сургалт үнэ төлбөргүй зохион байгууллаа.

Ангийн зохион байгуулалтаар ажиллаж анги тус бүр гишүүдээ идэвхжүүлэх арга хэмжээ санаачлан зохион байгуулж, ангийн идэвхтэн шалгаруулав.

Сургалтууд зохион байгуулж салбарыг бэхжүүлж орлого нэмэгдүүлэв.

Гишүүдийн ажлыг дүгнэх журам боловсруулан ажиллаа.


CPAPLUS

I тэмцээн Улаанбаатар хот

МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧДЫН СПОРТЫН ИХ НААДМЫН ТОЙМ

II тэмцээн Төв аймаг, Зуунмод хот

Төв аймаг

Сүхбаатар дүүрэг Төв аймаг

III тэмцээн Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг Багануур дүүрэг Чингэлтэй дүүрэг

2001 он

2002 он

2003 он

VII тэмцээн Дархан-Уул

VI тэмцээн Багануур

V тэмцээн Улаанбаатар хот

IV тэмцээн Төв аймаг, Зуунмод хот

Хан-Уул дүүрэг

Баянзүрх дүүрэг Сүхбаатар дүүрэг Төмөр зам

Баянзүрх дүүрэг Хан-Уул дүүрэг

Сүхбаатар дүүрэг Баянзүрх дүүрэг Багануур

2007 он

2006 он

2005 он

2004 он

VIII тэмцээн Улаанбаатар хот

IX тэмцээн Сэлэнгэ аймаг

X тэмцээн Орхон аймаг

XI тэмцээн Хөвсгөл, Мөрөн хот

Хан-Уул дүүрэг Дархан хот Сонгино-Хайрхан

Хан-Уул дүүрэг

Хан-Уул дүүрэг Хөвсгөл аймаг Баянхонгор аймаг

Хан-Уул дүүрэг Баянзүрх дүүрэг Баянгол дүүрэг

2008 он

2009 он

2010 он

2011 он

XV тэмцээн Улаанбаатар хот

XIV тэмцээн Улаанбаатар хот

XIII тэмцээн Өвөрхангай, Арвайхээр хот

XII тэмцээн Улаанбаатар хот

Дархан хот Чингэлтэй дүүрэг Хан-Уул дүүрэг 2017 он

Чингэлтэй дүүрэг Баянзүрх дүүрэг Дархан хот

Баянхонгор аймаг Баянзүрх дүүрэг Багануур

2015 он

2013 он

XVI тэмцээн Баянхонгор аймаг

2019 оны 6-р сарын 7, 8-нд болно

2019 он

Баянзүрх дүүрэг Сүхбаатар дүүрэг Баянгол дүүрэг 2012 он

43


44

САНХҮҮГИЙН ЭРХ ЗҮЙ

Хөрөнгийн үнэлгээний эрх зүйн өөрчлөлт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлага

зүйн орчныг тодорхой болгох нь тулгамдсан асуудал байлаа. Монголын Мэргэжлийн Үнэлгээчдийн Холбоо (1997), МонМҮН нийгэмлэг (2001), Үнэлгээний Компаниудын Консорциум (2002), Барилгын Төсөвчин Үнэлгээчдийн Холбоо (2004), ХҮМҮН нийгэмлэг (2006) зэрэг мэргэжлийн

Монгол Улсад “Хөрөнгийн үнэлгээ”-ний үйл ажиллагааг зохицуулдаг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль нь удаан хугацаанд, олон эсэргүүцэлтэй тулгарч, хэлэлцэгдэж байж 2010 оны нэгдүгээр сард

байгууллагууд бий боллоо. 2005 онд Аж ахуйн үйл ажиллагааны

батлагдаж байв. Энэ хуулийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага одоо цагт бий. Энэ тухай дэлгэрүүлэхийн

тусгай зөвшөөрлийн тухай хуульд “хөрөнгийн

өмнө тус салбарын үүсэл, хөгжлийн талаар дурдъя.

үнэлгээ хийх” гэсэн нэмэлт орж, улмаар тусгай

Монгол Улс нь 1990-ээд оноос өмнө буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед аливаа эд

зөвшөөрөлтэй үйл ажиллагааг зохицуулсан

зүйлс, бараа, хөрөнгө, ажил үйлчилгээний үнийг улсаас хатуу тогтоож мөрддөг байсан түүхтэй. Үнэ

хуулийн зохицуулалт бий болох, боловсруулах

Стандартын Улсын Хороо энэ ажлыг удирдан гүйцэтгэж харъяа яам, тусгай газрууд нь тогтоосон үнийг

ажлууд хийгдэж эхэлсэн юм.

мөрдөн ажилладаг байв. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, өмч хувьчлал эхэлсэн 1991 оноос хөрөнгийн

2010 онд хууль батлагдсанаар “үнэлгээчин”, “үйлчлүүлэгч”, “үнэлгээ хийх” гэх ойлголтууд

үнэлгээг хийх болж, хөндлөнгийн шинжээчээр одоогийн Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн

тодорхой болж, сонгон шалгаруулах,

Институтийн тэргүүн асан Б.Сайнжаргал, ахмад үнэлгээчин асан С.Доржсүрэн багш нар дайчлагдан

үнэлгээний тайлан, тайлантай холбоотой

ажиллаж байв.

гомдол шийдвэрлэх, үнэлгээний мэргэжлийн

1993-1995 онд Засгийн Газрын Өмч Хувьчлалын комиссын санаачилга, оролцоотойгоор хөрөнгийн

байгууллагын оролцоо, хуулийн хэрэгжилтэнд

үнэлгээний чиглэлээр мэргэшсэн В.М. Рутгайзер, Дэлхийн банкны Хөгжлийн институтийн профессор

хяналт тавих төрийн оролцоо гэх мэт тухайн үед

Д. Элерман зэрэг мэргэжилтнүүдийг урьж авчран Хөрөнгийн үнэлгээчдийг бэлтгэх ажил эхэлсэн юм.

тулгамдаж байсан асуудлууд шийдвэрлэгдэж

Түүнээс хойш Улаанбаатар хотод, ОХУ-ын Санкт-Петербург хотод, Казахстан улсын Алма-Ата хотод,

байв.

Узбекистан улсад тус тус Хөрөнгийн болон бизнесийн үнэлгээний сургалтын хүрээнд “Хөрөнгийн үнэлгээ хийх” эрх бүхий шинэ салбарын мэргэжилтнүүд бий боллоо. 1995 оны байдлаар зохих сургалтыг дүүргэсэн гэрчилгээтэй олон арван үнэлгээчид бий болж,

Хөрөнгийн зах зээл хөгжихийн хирээр нэмэлт зохицуулалт хийх, тулгамдсан асуудлуудыг шийдэх нь чухал учир хүчин төгөлдөр

үнэлгээний хараат бус компаниуд болох Дельтамон (1994), Хөрөнгийн үнэлгээний төв (1995),

мөрдөгдөж буй хуульд өөрчлөлт оруулах,

Мөнх-Оргил Үл хөдлөх хөрөнгийн бирж (одоогийн Мөнх-Оргил Трейд ХХК, 1995), “ЗОЛАЧ” Хөрөнгийн

шинэчлэх шаардлагатай байна.

үнэлгээний төв (1995), Нарантуул хөрөнгийн үнэлгээний төв (1996) нар байгуулагдаж энэ салбарт ажиллах болов. 1997 оноос Хууль зүйн сайд, Сангийн сайдын хамтарсан 275/359 тушаалаар Хөрөнгийн үнэлгээ

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй

хийх зөвшөөрлийг олгох журмыг анхлан баталж, үнэлгээчдийн сонгон шалгаруулалтыг жилд нэг удаа

болгох үндсэн чиглэл”-ийн 110 дугаарт

явуулахаар боллоо. Ингээд “Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ”, “Тоног төхөөрөмжийн үнэлгээ”, “Бизнесийн

“Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нэмэлт,

үнэлгээ” гэсэн гурван төрлөөр үнэлгээ хийх эрхийг олгож эхэлсэн түүхтэй.

өөрчлөлт оруулах”, Засгийн газрын 2016 оны 45

Ийнхүү манай улсын “Хөрөнгийн үнэлгээ” –ний ажил нь хууль эрх зүйн зохицуулалттай болох үндэс

дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол

тавигдав. Эрх бүхий үнэлгээчид зохион байгуулалтад орох, үнэлгээний Олон Улсын стандартад нэгдэх,

Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл

үндэсний стандарт болон үнэлгээчдийн ёс зүйн дүрмийг боловсруулж мөрдөх, мэргэжлийн ур чадвар,

ажиллагааны мөрийн хөтөлбөр”-ийн Тавдугаар

нэр хүндийг дээшлүүлэх, сонгон шалгаруулалтыг системтэй явуулах гэхчлэн энэ салбарын ажил

бүлгийн 5.2.11-д “Хууль, эрх зүйн актуудын

ундарч байв. Түүнчлэн үнэлгээний үйл ажиллагааны чанар, үр дагаврын талаар гарсан маргааныг

давхардал, зөрчилтэй заалтуудыг илрүүлэх,

мэргэжлийн үүднээс хянан шийдвэрлэхэд хараат бус, мэргэжлийн байгууллага байгуулах, хууль эрх

арилгах, шинэ хуулийн төсөл боловсруулахад эрх зүйн цахим мэдээллийн нэгдсэн санг ашиглах замаар хууль, эрх зүйн баримт бичгийн

Хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргаан, түүнийг шийдвэрлэх процесстой холбоотой өөрчлөлт, нэмэлт орно.

агуулга, уялдаа холбоог дээшлүүлнэ” хэмээн тус тус заасан байна. Түүнчлэн Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчлэх


САНХҮҮГИЙН ЭРХ ЗҮЙ

Тавдугаарт: Мэдээллийн сан байгуулах, мэдээллийн нэгдмэл сангийн талаар дэлгэрэнгүй өөрчлөлт орсон. Ялангуяа арилжаа хийгдсэн хөрөнгийн мэдээллийг бүртгэх, нэгдсэн санд оруулах. Улсын хэмжээнд үл хөдлөх хөрөнгийн арилжаа хийгдсэний дараах нэгдсэн мэдээлэл байдаггүй, бүртгэгддэггүй байсныг бүртгэлжүүлэх. Энэ нь олон талын ач холбогдолтой юм. "Үнэлгээний үйл ажиллагаанд тулгарч буй асуудлууд, цаашид авах арга хэмжээ" зөвлөлдөх хэлэлцүүлэг

Зургаадугаарт: Татварын зориулалттай үнэлгээний орчинтой холбоотой олон улсын

ажил ид өрнөж байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар хөрөнгийн үнэлгээтэй холбогдсон харилцааг зохицуулж

жишигт нийцүүлсэн хэд хэдэн нэмэлт орох юм. Одоогийн хуулиар улсын бүртгэлд бүртгүүлсэн,

байгаа хэдий ч эрх зүйн зохицуулалт нь хурдацтай өөрчлөгдөж байна. Тиймээс эдийн засгийн болон

даатгуулсан, санхүүгийн тайланд тусгасан

бизнесийн харилцаанд нийцэхгүй, олон улсын үнэлгээний стандарт жишгүүдээс хоцорч байна.

дүнгээс татвар ногдуулдаг. Санхүүгийн тайланд

Тиймээс дотоодын хууль тогтоомжийг шинэчлэх, олон улсын үнэлгээний зарчим, стандартыг өөрийн

тусгагдаж буй дүн нь бодит үнэ цэнээр, татвар

орны нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэх, хуулийн маргаантай заалтуудыг тодруулах, зарим төрлийн

ногдуулдаг дүн нь зах зээлийн үнэ цэнээр

харилцааг нарийвчлан зохицуулах шаардлагатай болсон юм.

илэрхийлэгддэг зөрүүтэй ойлголт байдгийг

Иймд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах үүднээс үнэлгээчин болон

мөрддөггүй, санхүүгийн тайланд татвараас

үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээдэд тавигдах шалгуурыг тодорхой, хуулийн зарим нэр томьёог

болоод хөрөнгөө үнэн зөвөөр илэрхийлдэггүй,

шинэчлэх, үнэлгээчний ёс зүйг дээшлүүлэх, тэдгээрийн хүлээх хариуцлага, үнэлгээний тайлангийн

санхүүгийн тайлан гаргадаггүй иргэд, этгээдээс

чанар болон чанарын хяналтын тогтолцоог сайжруулах хэрэгцээ, шаардлага зүй ёсоор тавигдаж

хэрхэн үл хөдлөх хөрөнгийн татвар авах

байна.

нь тодорхойгүй гэх мэт татвар, төлбөртэй

Хуулийн өөрчлөлт, шинэчлэлээр хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхийг зорьсон.

холбоотой олон тулгамдсан асуудлыг хөрөнгийн

Нэгдүгээрт: Хуулийн зарим нэр томьёо, ойлголтыг олон Улсын жишигт нийцүүлэн тодорхой болгох

үнэлгээний талаас нь шийдвэрлэхээр хэд хэдэн

юм. Олон Улсын стандартын үнэлгээний стандартын дагуу Дотоод үнэлгээчин, хараат бус үнэлгээчин гэх чиг үүрэг, хариуцлагын асуудлыг зааглах, тодорхой болгох. Хоёрдугаарт: Заавал хараат бус үнэлгээчнээр хийгдэх ажлуудыг тодорхой болгох. Өмнөх хуулиар бүх хөрөнгийг буюу үнэлгээний зүйлийг Тусгай зөвшөөрөл бүхий хараат бус үнэлгээчин хийхээр зохицуулагдсан боловч бүрэн хэрэгждэггүй, тусгай зөвшөөрөл аваагүй этгээд үнэлгээ хийдэг байв.

зохицуулалт орж байна. Долдугаарт: Хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргаан, түүнийг шийдвэрлэх процесстой холбоотой өөрчлөлт, нэмэлт орно. Иймд нэгэн цаг үеийн хэрэгцээ шаардлага

Жишээлбэл, “Олон Улсын үнэлгээний эрх” гэдэг зүйл дэлхийн хаана ч байдаггүй атал тийм эрхтэй

хангаж байсан хуулийн өөрчлөлт нь цаг

гэх гаднын үнэлгээчид тухайн орныхоо хөрөнгө оруулагч нарт зориулсан нэг талыг барьсан үнэлгээ

хугацааны хувьд өнөөдөр тохиож, өнгөрсөн

хийдэг, Засаг Даргын дэргэд үнэлгээний комисс үнэлгээ хийдэг, гэх мэт.

хугацаанд хуримтлагдсан тулгамдсан

Гуравдугаарт: Хөрөнгийн үнэлгээ хийх эрхийг шаардлага хангасан хувь хүнд олгодог байсан бол

асуудлуудыг шийдвэрлэх, хөрөнгийн үнэлгээний

хуулийн этгээдэд олгодог болгож байгаа. Эд хөрөнгөө ямар нэгэн зорилгоор үнэлүүлж байгаа иргэн,

салбарын хөгжлийг урагшлуулахад, олон улсын

аж ахуйн нэгж байгууллага нь хариуцлага хүлээх чадвартай, алдаагүй үнэлгээний тайлан бэлтгэх

түвшинд хүргэхүйц түлхэц өгөх нь гарцаагүй юм.

хуулийн этгээдээр үнэлгээ хийлгэх сонирхолтой байдаг. Нөгөө талаас үнэлгээчдийн үйл ажиллагааг

Хөрөнгийн үнэлгээний зах зээл, эрх зүйн

хянахад хүндрэлтэй зэрэг шалтгааны улмаас хуулийн этгээдэд хандаж үйлчлүүлэх боломжийг нээж

орчин нь олон улсын жишигт хүрэх нь иргэд,

өгөх, мөн хуулийн этгээдийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа үнэлгээчний тусгай зөвшөөрлийг

хуулийн этгээдийн өмч хөрөнгө, бизнес, хөрөнгө

түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тохиолдолд тухайн хуулийн этгээдийн энэ чиглэлээр явуулах үйл

оруулагчид, улмаар улс орны эдийн засагт эерэг

ажиллагааг зогсоох зохицуулалт байхгүй байна. Тиймээс хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрлийг

өсөлт авчирна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн үнэлгээний үйл ажиллагаа эрхэлдэг, тодорхой шалгуур хангасан хуулийн этгээдэд олгох зохион байгуулалттай системийг

Нийтлэгч

бүрдүүлж байна. Үнэлгээчинд тавих шалгуур, Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд тавих шалгуур, хяналт, чанарын хяналтын асуудал сайжирч байна. Дөрөвдүгээрт: Хөрөнгийн үнэлгээний Мэргэжлийн байгууллага, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих төрийн чиг үүрэгт өөрчлөлт орсон.

Тэргүүлэх үнэлгээчин, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн Гүйцэтгэх Захирал

45


46

ГУРВАЛСАН ЯРИЛЦЛАГА

ТӨСВИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ОРОЛЦОО Сэтгүүлийн “Гурвалсан ярилцлага” булангийн энэ удаагийн дугаарт сангийн дэд сайд Х.Булгантуяа, Санхүү эдийн засгийн их сургуулийн багш Ж.Дэлгэрсайхан нар зочноор уригдаж, ММНБИ-ын Ерөнхийлөгч Б.Түвшин хөтөллөө. Б.Түвшин: Улсын төсөв бол манай улсын нийгэм, эдийн засгийн зорилгыг хэрэгжүүлэх томоохон хэрэгсэл. Харин төсвийн үр ашигтай байдлыг дээшлүүлэхэд мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн оролцоо ямар байхаас ярилцлагаа эхлүүлье. Х.Булгантуяа: Төсөв бол уг нь засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр юм шүү дээ. Дөрвөн жил хэрэгжүүлэх ёстой засгийн газрын үйл ажиллагааны

хөтөлбөрийг хэлэлцэх, боловсруулах, батлах зэрэг бүхий л шатанд мэргэжлийн байгууллагуудын оролцоо хэрэгтэй байдаг. Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг жил бүр хэлэлцээд хавар нь батлагддаг. Үндсэн чиглэл, төсвийн хүрээ хоёр дээр тулгуурлаж төсөв батлагдахад мэргэжлийн байгууллагууд, мэргэжлийн ТББ-уудын оролцоо байхгүй явж байгаад, яг төсөв хэлэлцэхээр л эсвэл төсөв хэлэлцээд дууссаны дараа гэв гэнэт яагаад манай ийм ийм асуудлыг тусгасангүй вэ, яагаад энэ юм орсонгүй вэ гэдэг асуудлууд яригддаг. Тиймээс улсын төсвийг боловсруулж, хэлэлцэж байх үед мэргэжлийн байгууллага, салбар салбарын мэргэжилтнүүд санаа тавих ёстой. Жишээлбэл, эрүүл мэндийн

Х. Булгантуяа: Мэргэжлийн байгууллагууд төсвийн чиглэлээр эхнээс нь, үндсэн чиглэлийг хэлэлцэхээс оролцмоор байгаа юм.

салбарт ийм хэмжээний төсөв тавигдсан байна уу, тэр нь бидний тавиад байгаа томоохон зорилтуудад хүрэхээр байна уу, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудад ийм санхүүжилтийн схемээр явах юм бол хүрэх юм уу үгүй юу гэх мэт шалгуур үзүүлэлтүүдийг давхар шалгаж, нэлээн томоохон шаардлага, шүүмжлэлүүдийг өгөх ёстой. Тэгэхгүй


ГУРВАЛСАН ЯРИЛЦЛАГА

Ж.Дэлгэрсайхан: Төсөв бол та хоёрын яриад байгаа Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх эх үүсвэр гэдэг нь нэгдүгээрт үнэн. Тэгэхдээ төсөв улс орны хэмжээний бодлогын хамгийн гол арга хэрэгсэл, сангийн бодлогын том илрэл нь. Тэгэхээр төсвийн хувьд энэ зорилгоо нэгдүгээрт бид харах ёстой. Хоёрдугаарт сайдын хэлснээр тогтвортой хөгжил рүүгээ улс орныг авч явах үндэс буюу нөөцийн зөв удирдлага, хөгжлийг хангах гол хэрэгсэл гэдэг талаас нь бас бодолцох хэрэгтэй. Гэхдээ хөгжлийг хангана гэхээр шууд бүтээн байгуулалт, үйлдвэрлэл биш. Ерөнхийдөө төрийн засаглал, нийгмийн орчин, дэд бүтцийг сайжруулах хөрс суурийг бүрдүүлэх замаар бид нийгмийнхээ хөгжлийг хангаж байгаа. Төсвийн чиглэлийг зөв харах хэрэгтэй. Бид төсвийг хэлэлцэхээр намар өргөн барингуут нь бужигнадаг. Төсвийг боловсруулах үйл явц аль хавраас эхэлчихдэг. Гэхдээ, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд суурилаад төсвийн хүрээний мэдэгдэл батлагдах, тэндээсээ заавар удирдамж бол зарим УИХ-ын гишүүн хэчнээн зөв зүйлийг дэмжээд ч дуу хоолой нь хүрэлцэхгүйгээс саналаа төсөвт суулгаж чадалгүй алдчихдаг тохиолдлууд ч байдаг. Өнөөдөр хуулийг боловсруулж гарахаас нь өмнө иргэдийн болон ТББ-ын оролцоог хангах механизм бий болчихлоо. Б.Түвшин: Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн тодорхой эх үүсвэрийн талаар ярилцъя л даа. Баахан зорилго ярьдаг хирнээ үнэлэлт, дүгнэлт өгдөггүй. Өнгөрсөн аль ч засгийн газруудын зорилгууд нь биелсэн бол улс хөгжчихөөр байлаа. Өнөөдрийн энэ Засгийн газрын хэрэгжүүлж байгаа төслүүдэд төсвийг ашигтай чиглүүлэх тал дээр мэргэжлийн хүний хувьд ямар санаа оноо байна вэ?

Б.Түвшин: ТББ-уудын өөрийнх нь засаглал болон цар хүрээг хөгжүүлэх тал дээр төрийн зүгээс хамтарсан үйл ажиллагаанууд явуулах нь чухал.

нь ерөнхийлөн захирагч руу хүргэгдэх, дараа нь хэлэлцэх хүртэлх аль ч шатанд мэргэжлийн байгууллагын оролцоо одоохондоо хангалттай бус байгаа. Төсвийг 10 дугаар сарын нэгэнд өргөн бариад 45 хоногийн дотор байнгын хороогоор 2-3 удаа, УИХ-д мөн гурван удаа хэлэлцдэг. Энэ үед л мэргэжлийн байгууллага, судлаачид “энэ жилийн төсвийн орлого зарлага ийм байна. энэ нь буруу байна” гэх мэтээр үгээ хүргэх гэж оролддог. Гуравдугаарт, төслийн хэрэгжилт, тайлагнах үед яах аргагүй олон нийтийн оролцоо хэрэгтэй. Тэгэхээр төсвийн зорилго хэрэгжиж байгаа юу гэдэг

ММНБИ-ын Ерөнхийлөгч Б. Түвшин

47


48

ГУРВАЛСАН ЯРИЛЦЛАГА

Х.Булгантуяа: Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг жил бүр хэлэлцээд хавар нь батлагддаг.

асуудал дээр уучлаарай, харамсалтай нь сөрөг зүйл хэлэхээс өөр аргагүй байна. Учир нь төсвийн үндсэн зорилго нь нийгэм эдийн засгийн хөгжлийг хангах. Гэтэл манайд төсвийн тэр нөхцөл байдал маань өөрөө “улс төр” болчхоод байгаа юм. Б.Түвшин: Улс орны гол гол салбарыг мэргэжлийн байгууллагууд удирдана, мэргэжлийн Засгийн газартай болно гэж аль ч улс төрийн хүчин ярьдаг. Гэтэл төсвийн урьдчилсан хэлэлцүүлгүүд болон төсвийн үр дүнг хэлэлцэхэд бид мэргэжлийн байж чадаж байгаа юу? Х.Булгантуяа: Мэргэжлийн байгууллагуудын оролцоо бага байна. Төсөв батлагдсаны дараа Нээлттэй нийгэм хүрээлэнгээс л төсөв дээр анализ хийдэг. Сүүлийн бараг 10 жил хийснийг нь уншсан. Ер нь бол бараг нэг л дүгнэлтийг гаргадаг. Зарлагаа багасгах хэрэгтэй, зарим жил орлогыг хэт өөдрөг тавьсан байна гэх мэтээр. Гэтэл хүмүүс үүнээс илүү нарийн анализыг хүсээд байгаа байхгүй юу. Магадгүй ийм анализ байсан бол өнөөдрийн ЖДҮийн сангийн энэ их өр зээл үүсэхгүй байсан болов уу. Жишээлбэл, ямар ямар салбар луу зээлийг дамжуулан хийсэн, концессоор юу юу хийсэн юм. Тэр нь ямар үр дүн гаргав. Боловсролын салбарт гэхэд аль аль аймгууд руу хэдийг өгөөд, үр дүн нь ямар болоод байгаа юм гэх мэтээр төсвийн анализ хиймээр байгаа юм. Жишээ хэлэхэд зарим аймгуудад боловсролын салбарт авч байгаа санхүүжилт нь бага мөртлөө чанар нь өндөр байгаад байдаг, Зарим

аймагт маш их мөнгө авдаг мөртлөө чанар нь муу л байгаад байдаг. Тэгэхээр энэ мэтээр нарийн анализ хийхгүй, зарлагаа багасга, орлого болчихлоо гэх байдлаар ганцхан байгууллагаас дүгнэлт гарч байгаа нь бас учир дутагдалтай. Гэхдээ бүрэн дүүрэн анализыг ганц байгууллага хийж барахгүй. Яагаад гэвэл мэргэжлийн нүдээр харах ёстой. Эрүүл мэндийн яамны төсвийг эрүүл мэндийн салбарын санхүүчид харж байх ёстой. Эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад, ийм санхүүжилттэй явахад бид 2030 он гэхэд тогтвортой хөгжлийн зорилтод хүрч чадна гэх мэтээр мэргэжлийн байгууллагууд нь өөрсдөө нэгдээд, дээрээс нь санхүүчид, их дээд сургуулийн багш нарыг оролцуулаад хэлэлцвэл илүү үр дүнтэй болов уу.

Одоогоор төсөв батлагдсаны дараа шүүмжлэгч нар их байна. Б.Түвшин: Тэгэхээр одоо бид юу хийх вэ? Их гоё гоё зорилго гарч ирснээ дараа нь юу ч биелээгүй байдаг. Тэгсэн хэрнээ мөнгө нь дуусчихсан. Тиймээс тэр зорилгууд дээр нь мэргэжлийн шинжээч байгууллага байгуулаад, мэргэжлийн хувьд аль ч нам улс төрийн хүчнээс хамаарахгүй үнэлж дүгнээд явбал яасан юм бэ. Ж.Дэлгэрсайхан: Олон улсын туршлагууд байна. Төсвийн институц дээр үндсэн 12 чиглэлээр үнэлдэг. Тэдгээр туршлагаас харвал төсвийг анх боловсруулах үеэс мэдээллийг нь олон нийтэд зарлаад оролцоог хангадаг энгийн зүйл байгаа юм. Төсвийг хэлэлцэх, батлах, шинэ шатанд

Санхүү эдийн засгийн их сургуулийн багш Ж. Дэлгэрсайхан


ГУРВАЛСАН ЯРИЛЦЛАГА

төлөвлөж хэлэлцэх үед л хамгийн гол оролцоо чухал. Тэгэхдээ мэргэжлийн институцууд, олон нийтийн дуу хоолой гэсэн хоёр чиглэлд оролцоог хангах ёстой гэдэг. Сүүлийн жилүүдэд төсвийн ил тод байдал хамаагүй сайжирч байна. Сангийн яамнаас эхлээд улс орныг мэдээллээр хангах үйл явцаа харьцангуй илүү ойлгомжтой болгон сайжруулж байгаа. Төсөв тойрсон ойлголт жигд бус байгаа учир бид нэгдүгээрт зорилгоо нэгтгэсний дараа бусад талуудын оролцоог хангах ёстой гэж би хувьдаа бодож байна. Улс төрчид, мэргэжлийн шинжээчид, захиран зарцуулагчид төсвийг өөр өөрийнхөөрөө хардаг гурван өнцөг бий. Гэтэл төсөв батлах нь үндсэндээ ганцхан зорилготой. Х.Булгантуяа: Дээрээс нь ТББууддаа бас нэг юм хэлэхэд, жишээлбэл саяхан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг өргөн барьсан. Мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй байна. Гэтэл хоорондоо маш их зөрчилтэй. Нэгнийгээ нөгөөх нь битгий хамтарч ажиллаарай, хэрэггүй шүү гэх мэтээр хэлж байна. Гэтэл Засгийн газраас аль алинтай нь хамтран ажиллах хүсэлтэй байдаг. Мэргэжлийн холбоонууд үнэхээр л мэргэжлийнхээ салбарын төлөө сэтгэл байгаа юм бол, өөрсдөө дотроо хамтын ажиллагаагаа хөгжүүлээч ээ. Бидэнд ажил хэрэгч саналууд тавиач ээ. Жишээ нь, хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг маш урт хугацаанд хийж байгаа. Сая гэхэд татварын хуулийн төслөөр Сангийн яаман дээр 14 хоног тасралтгүй хэлэлцүүлэг хийлээ. Зарим өдөр зөвхөн Их, дээд сургуулийн багш нартай, олон улсын том аудитын компаниудтай хийсэн. Тэгэхэд банкныхнаас гэхэд 11 хүн санал хэлж байна. Яагаад гэвэл энэ асуудал өөрийнх нь бараг бүхий л үйл ажиллагаанд тийм хүчтэй нөлөөлж байгаа учраас. Харин зарим нь, жишээлбэл жижиг дундын байгууллага,

Сангийн дэд сайд Х.Булгантуяа

ноос ноолуурын холбоод ч гэдэг юм уу жижиг байгууллагууд мэргэжлийн үр дүнтэй санал боловсруулж ирж чадахгүй, зүгээр нээлттэй санал хэлчхээр тэр нь хаана ч хүрэхгүй өнгөрдөг. Б.Түвшин: Төрийн бус байгууллагуудын маань боловсон хүчний хөгжил тодорхой үе шаттай явж байгаа. Ялангуяа төсвөөр мэргэшсэн хүмүүсийг бэлтгэх, олон улсын сургалтад явуулах, олон төрлийн нарийн судалгаануудыг хийхэд бодлогын талаас гишүүдээ аль болох сургалтад хамруулаад явж байгаа. Тэгэхээр яг ТББ-уудын өөрийнх нь засаглал болон цар хүрээг хөгжүүлэх тал дээр төрийн зүгээс хамтарсан үйл ажиллагаанууд явуулах нь чухал байгаа юм. Төрийн байгууллагатай хамтраад маш том бүтээн байгуулалт хийж болно. Гэхдээ Засгийн газар эсвэл тэр хүмүүс солигдоход тухайн тогтолцоо дахиад л нурах магадлалтай. Тиймээс л мэргэжлийн ТББ-уудыг бэлтгээд, тэд чиглэл чиглэлээрээ бэлэн байж байвал улс орны төсөв тогтвортой байхад хэрэгтэй.

Ж.Дэлгэрсайхан: Манай төрийн чиг үүргээс алийг нь хувийн хэвшилд шилжүүлж болох вэ гэдэг асуудлыг маш нарийн зааглаж өгөхгүй бол их эргэлзээ дагуулна. Нийтийн үйлчилгээний гол чиглэлүүдийг төр нь хариуцдагаараа хариуцна. Төр бол

Б. Түвшин: Мэргэжлийн ТББуудыг бэлтгээд, тэд чиглэл чиглэлээрээ бэлэн байж байвал улс орны төсөв тогтвортой байхад хэрэгтэй.

өөрөө хяналт шалгалтын механизмтай байх ёстой. Тэгэхээр магадгүй үндэсний аудитын газар хийдгээрээ хийгээд, зарим мэргэжлийн чиг үүргийг нь хувийн хэвшил, ТББ-уудад шилжүүлэх шаардлагатай. Яг одоо бид төсвийн тогтолцоог шинэчлэх чиглэлд судалгаа хийж байна. Төсвийн институцийн чадвар

49


50

ГУРВАЛСАН ЯРИЛЦЛАГА

нь ямар байгаа юм, засаглалын чадвар нь юу байгаа зэргийг судлаад төсвийн тогтолцоог бүхэлд нь харсан. Тогтолцооны хаана нь сайжруулах шаардлага байна гэдэг дээр ажиллаж байгаа. Манай СЭЗИС төсөв мөнгөний бодлого, банк санхүүгийн зах зээлийн ажилчдыг бэлтгэдэг. Тиймээс мөнгөний бодлого, ялангуяа төсвийн бодлогын чиглэлээр судалгаа хийж байгаа. Гол нь төрийн байгууллагуудтай хуваалцах, харилцан санал солилцох, түүнийг нь авч хэрэгжүүлдэг механизмд л төрийн байгууллага их анхаарах ёстой юм билээ. Олон нийтийн, мэргэжлийн институтүүдийн оролцоог хангана гэдэг нь оролцох боломжийг нь нээж өгөөд, саналыг нь авдаг, тэрнийх нь хэрэгцээтэй саналуудыг нь тусгадаг, тусгаагүй бол шалтгааныг нь тайлбарладаг л ийм механизмаар зарим улс орнуудад хянагдаж байгаа юм. Хоёр дахь зүйл нь манай холбоод, ТББуудын чадамжийн асуудлыг хаа хаанаа анхаармаар байна. Тэгэхээр бидний гол шийдэх ёстой асуудал бол оролцоог бүх

түвшинд хангах, хангасныхаа дараа бол оролцоог нь үнэлэх, хэрэгжүүлэх явцыг төрийн байгууллага өөрөө тодорхой хязгаарын хүрээнд шийдээд өгчих юм бол тэнд чадваржих, анхаарах асуудал нь нээлттэй болж эхэлнэ.

Төсвийг 10 дугаар сарын нэгэнд өргөн бариад 45 хоногийн дотор байнгын хороогоор 2-3 удаа, УИХ-д мөн гурван удаа хэлэлцдэг.

Б.Түвшин: Үнэндээ бол ТББ, төрийнхөн аль аль нь боловсорсон байдлын хувьд учир дутагдалтай байгаа. Ихэнх ТББ-ууд төрөөс яаж ийгээд мөнгө авчихъя гэх хандлагатай байгааг нуугаад яахав. Та сангийн дэд сайдын хувьд, энэ төсвийг хэлэлцүүлдэг байхын тулд аль хэсэгт нь ТББ-ууд мэргэжлийн хувьд

оролцдог байх, тэгэхийн тулд ямар чадвар эзэмшсэн байх, тэр тогтолцоог хэрхэн шинэчлэн бүрдүүлэх талаар бодлоо хуваалцана уу? Х.Булгантуяа: Мэргэжлийн байгууллагууд төсвийн чиглэлээр эхнээс нь, үндсэн чиглэлийг хэлэлцэхээс оролцмоор байгаа юм. Үндсэн чиглэл дээр өөрийнхөө салбарын жилийн төсөв суусан байна уу үгүй юу гэдгээс эхлээд. Үүнийг хийхийн тулд хэчнээн төгрөг суух, хэн хэрэгжүүлэх, ямар үр дүнд хүрэх юм гэх мэтийг хянаж оролцох ёстой гэх мэт. Ингээд эхнээс нь оролцоотой явах юм бол энэ нь хэрэгжих магадлал өндөртэй. Төсөвт суух магадлал нь ч илүү өндөр. Дээрээс нь салбарын яамны дэмжлэгийг авчих юм бол бодлогоо хэрэгжүүлэх боломжтой. Жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо гээд байдаг. ХНХЯамны төсвийн чиглэлтэй уялдаж байх ёстой. Гэтэл чимээгүй байгаад байдаг. Төсөв батлагдсаны дараа “Бид гадагшаа ийм үйл ажиллагаанд явна. Ийм хурал


ГУРВАЛСАН ЯРИЛЦЛАГА

болох гэж байгаа. Санхүүжилт өгөөч ээ” гээд салбарынхаа сайдад ханддаг. Салбарын сайд нь төсөв дээр суугаагүй зардлыг гаргахад хүнд болчихдог. Тэгээд салбараа дэмждэггүй хүн гэсэн нэр авдаг. Тэгэхээр ганцхан энэ ч биш бусад улс орнуудад ТББ-ууд зөвхөн өөрсдийн эрх ашгаа хамгаалаад зогсохгүй, ингэхийн тулд ямар ямар чадвартай хүмүүс байх вэ гэдгээ тодорхойлсон байдаг юм билээ. Тийм хүмүүс бас дутагдаад байгаа юм болов уу гэж бодогдоод байгаа. Б.Түвшин: Энэ тогтолцоог яг яаж бий болгох вэ? Ж. Дэлгэрсайхан: Улс төрийн орчныг, түүгээр дамжих засаглалыг сайжруулах ёстой. Засаглал зөв болсон тохиолдол таны хэлээд байгаа тогтолцоо, төр, ТББ-ын оролцоо сайжирна. Товчхон хэлэхэд Монголоо гэсэн сэтгэлтэй, өндөр ёс суртахуунтай тэгээд мэргэжлийн өндөр ур чадвартай тийм баг л байх ёстой. Гэвч улс төрийн нөхцөл тогтворгүй учраас тийм баг бүрдэх, тогтолцоо ажиллах нөхцөл ховор байгаа. Төсөв, төслийг хөндлөнгөөс нь хянадаг, улс төрөөс харьцангуй ангид тийм институцууд байна. Гэхдээ мэдээж хэрэг эргээд л тэр институц нь асар өндөр мэргэжлийн ур чадвартай байх хэрэгтэй болчхож байгаа юм. Хөндлөнгийн институцийн хяналт байх ёстой. Б.Түвшин: Тэгэхээр энэ тогтолцоог улс төрийн намаас ангид хөгжүүлээд явчих боломж, нөхцлийн талаар засаг барьж байгаа хүний хувьд таны бодол юу вэ? Х.Булгантуяа: Үүнийг дан сангийн яам ганцаараа хийж чадахгүй л дээ. Манай хууль эрх зүйн зарим зүйл тодорхойгүй шүү дээ. Хамгийн гол нь тэнд яг нарийн судалгаатай, тооцоололтой оролцож байгаа ТББ, мэргэжлийн байгууллагууд л байхгүй байгаад байгаа юм. Тухайлбал, боловсролын салбарт энэ болж байна, энэ болохгүй байна гэж тооцоо судалгаатай санал оруулж байгаа ТББ аль ч байнгын хороон дээр алга. Гол нь ийм л юм дутагдаад байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дээр тавьсан нэг том шалгуур бол сангийн сайд, төрийн нарийн бичгийн дарга, ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий сайд нарын дэмжсэн хүмүүсийн шалгуурыг өндөр тавьсан гол шалтгаан нь улс эх орны эрх ашгийг илүү том хүрээнд харсан, өнөөдөр би тэндээс цалин авч байгаа биш, ашиг сонирхлын зөрчилгүй байдлаар харж дүгнэх гэж үзсэн.

Ж. Дэлгэрсайхан: Төсөв батлагдах аль ч шатанд мэргэжлийн байгууллагын оролцоо одоохондоо хангалттай бус байгаа.

Олон улсын зөвлөхүүдээс яаж энэ байгууллагыг илүү бие даасан, хараат бус байлгах вэ гэж их асуусан. Бас санхүүжилтийг нь яах вэ гээд. Төсөвт тавигддаг байх юм бол жишээ нь сангийн яамны хараат болчихвол яах вэ, УИХ эсвэл өөрснөө харьяа байгууллагуудын хамт албан байдлаар шийддэг байвал яах вэ, эсвэл олон улсын байгууллагуудын санхүүжилтээр явбал яах вэ гэх мэтээр. Энэ бүгдээс бас олон юм шалтгаалаад байна. Гэхдээ би бол ТТБЗ-ийг хараат бус байлгах боломж байгаа гэж үздэг. Тэнд судалгаа хийхэд төсөв санхүүжилтийг нь хангалттай тавиад өгөх хэрэгтэй. Одоо ҮХ-ийн өөрчлөлтийн төсөл дээр, төсөв хэлэлцэж байхад төсвийн шинэ ангилал хийж болохгүй гэж оруулж ирсэн. Анх удаа бид нар төсөвтэй холбоотой тийм нарийн зүйл заалт оруулж ирж байна. Өөрөөр хэлбэл, төсвийн сахилга батыг хангах дээр нэлээд ажлууд хийгдэж байна. Тийм хүсэл зорилго, санаа бодол УИХ-д байх ёстой, Засгийн газарт ч байх ёстой.

51


52

СУДЛААЧИЙН БУЛАН

Хүрээлэн буй орчны тойм судалгаа Үндэсний статистикийн мэдээллийн нэгдсэн санд, ой, ус, амьтан, уур амьсгал, агаарын чанар, байгаль орчны зарим үзүүлэлтүүдийн талаарх мэдээллийг бэлтгэн толилуулдаг байна.

Дэлхийн хүн амын өсөлт, хүн амын хэт төвлөрөл, хүн төрөлхтөний хэрэглээ, техник технологийн хөгжлөөс хамааран хүрээлэн буй орчин, байгаль дэлхий, газар зүйн тодорхой бүс нутаг хүний үйл ажиллагааны нөлөөлөлд автсан гэж болно. Эггсон Валдез компаний түүхий газрын тосны асуудал, Украйны атомын цахилгаан станц, Минамата өвчин зэрэг гамшиг нь 1980 оны үед дэлхийн улсууд хүрээлэн буй орчинд анхаарал хандуулахад түлхэц болсон. Өнөө үед дэлхийн дулаарал, усны нөөц, агаарын бохирдол зэрэг байгаль орчны сөрөг нөлөөллийн асуудал хурцаар яригдаж байна. Аж ахуй нэгж, иргэд байгаль орчны нөөцийг зөв зохистой ашиглах нийгмийн хариуцлагаа ухамсарлах шаардлага нэмэгдсээр байна. Хөгжиж буй зарим орнууд байгаль орчны доройтлоос илүүтэй эдийн засгийн сорилттой тулгарч байна. Хүрээлэн буй орчин гэдэг нь хүний гараар бий болгосон бүтээн байгуулалт, цогцолбор, агаар, газрын гадаргуу, байгалийн нөөц баялаг, амьтан, ургамал зэрэг бидний амьдарч буй объект, субъекттэй холбоотой гадаад орчны талбар билээ. Бүх амьд болон амьгүй зүйлс хүрээлэн буй орчны нэг хэсэг учир салбар бүрт энэ ойлголт ялгаатай. Жишээ нь байгууллагын орчин, радио идэвхит орчин, байгаль орчин гэх мэт. Харин бид хүрээлэн буй орчин гэдэг ойлголтыг байгаль орчин талаас авч үзлээ. Хүрээлэн буй орчны бүртгэл нь компаниудын нийгмийн хариуцлагатай нягт холбоотой юм. Тэдний хүрээлэн буй орчны гүйцэтгэлийг хэмжихэд тусалдаг.

Бизнес эрхлэгчид хүрээлэн буй орчны зардал, орлогыг хэмжих, хянах асуудалд анхаарал хандуулж байна. Тус бүртгэлийг уламжлалт бүртгэлээс салангид авч үзэхгүй бөгөөд энэ нь нэг системд багтах юм. Одоо байгаа бүртгэлийн системд хүрээлэн буй орчны болон нийгмийн санхүүгийг үр нөлөөг нэгтгэх хэрэгтэй гэж судлаач Стифан Шалтегир, Рожер Бурит нар үзсэн байдаг. Орчин үед энэхүү бүртгэл нь хүрээлэн буй орчны өртөг, зардал болон орлогыг хэмжих, хянахад анхаарал хандуулж байна. Судлаач Стифан Шалтегир байгалийн нөөцийн бүртгэлийг хүрээлэн буй орчны бүртгэлд нэвтрүүлсэн юм. Ингэснээр бүртгэлийн шинэ хэлбэрийг бий болгосон. Тэрбээр хүрээлэн буй орчны бүртгэлийг уламжлалт бүртгэлийн дэд хэсэг гэж тодорхойлсон. Энэхүү бүртгэл нь нягтлан бодох бүртгэлийн нэг хэсэг бөгөөд эдийн засаг болон хүрээлэн буй орчны мэдээллийн аль алинийг нь нэгтгэн тооцож, бүртгэх зорилготой. Уламжлалт бүртгэлд тус бүртгэлийг санхүүгийн ба удирдлагын гэж ангилдаг. Ингэхдээ хүрээлэн буй орчны нөөцийн ашиглалт, хэмжүүрийг тодорхойлохоос гадна байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийн эдийн засгийн өртөг, зардлын мэдээллээр хангана гэж тодорхойлсон. Хүрээлэн буй орчны бүртгэл нь нийгмийн харилцаанд оролцогч талуудтай таатай харилцаатай байж, байгаль орчныг хамгаалах үр ашигтай, бүтээмжтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар тогтвортой хөгжлийг


СУДЛААЧИЙН БУЛАН

Норвеги улс - Фонхушкоя, Вассварет дэх ой

бүрдүүлэхийг зорьдог. Ийм бүртгэл нь бизнесийн явцад байгаль орчинг хамгаалах зардлыг тооцох, үйл ажиллагаанаас олох үр ашгийг тогтоох, өөбөбөб үр дүнг олон нийтэд мэдээлэхэд дэмжих боломж олгодог. Хүрээлэн буй орчны бүртгэл нь нягтлан бодох бүртгэлийн тогтолцооны цар хүрээг өргөжүүлэх, нийтийн болон хувийн хэвшлийн бүртгэл, санхүүгийн тайланд бүртгэгдээгүй элементийг үнэлж, бүртгэх зорилготой гэж 2005 онд Японы хүрээлэн буй орчны бүртгэл, тооцооны удирдамжинд тодорхойлжээ. 1990 оны дунд үеэс хүрээлэн буй орчны бүртгэлтэй холбооотой хэд хэдэн судалгаа хийгдсэн билээ. Тогтвортой хөгжлийн эдийн засаг нь хүрээлэн буй орчны хэтийн төлөв, тогтвортой өртгийн тооцоолол дээр төвлөрсөн байдаг тухай (Doerts 1995) судалжээ. Судлаач Томас (Tomas 1998) энэ талаар

Өнөө үед Норвеги улс дэлхийн хамгийн том баялгийн сантай орнуудын тоонд багтаж байна.

авч үзэхдээ компаниудын гаргаж буй шийдвэрт байгаль орчны асуудлыг тусгах ач холбогдол нэмэгдэж буйг онцолсон юм. Хүрээлэн буй орчны хамрах хүрээ, мэдээллийн үүрэг, бүртгэлийн хандлага зэргээс нь хамааруулан глобал, үндэсний, аж ахуй нэгжийн түвшинд зохион байгуулж биет болон мөнгөн нэгжээр хэмжинэ гэж үзсэн. Ингэж үзэхдээ мэдээллийн цар хүрээ, үүрэг, хамрах хүрээ, бүртгэлийн хандлага зэрэгт суурилсан юм. Аж ахуй нэгжийн хүрээлэн буй орчны

бүртгэлийн хэрэглээ нь уламжлалт нягтлан бодох бүртгэлд үндэслэн дотоод, гадаад мэдээлэл хэрэглэгчдэд зориулагдсан байна. Судлаачид уламжлалт нягтлан бодох бүртгэлийн сул талыг орчин үеийн хүрээлэн буй орчны бүртгэлд тодорхойлон гаргасан байна Судлаач Ранганатан, Дитз, (Ranganathan and Ditz 1996), Сулайман, Мохтар (Sulaiman, Mokhtar 2010), Свами (Swamy 2010) нар эдийн засгийн ашгийг голлон анхаардаг, эдийн засгийн гүйлгээг голлон бүртгэдэг, мөнгөн дүнг стандарт нэгж хэмээн авч үзсэн юм. Өнгөрсөн үнэ цэнээр тооцоолдог нь эцсийн харьцуулалт бүхий мэдээлэл болж чаддаггүй гэжээ. Хүрээлэн буй орчны зардлыг орхигдуулан байгалийн баялагийг мөлждөг, доройтуулдаг, хүрээлэн буй орчны гүйцэтгэлийн талаарх дотоод болон гадаад хангалттай мэдээлэл олгож чаддаггүй, хүрээлэн буй орны үйл ажиллагаанаас үүдсэн нуугдмал өртгийг илрүүлж чадахгүй байна гэж дүгнэсэн. Мөн уламжлалт бүртгэл нь хүрээлэн буй орчны менежменттэй холбоотой мэдээллийг хангалттай өгдөггүй гэсэн байна. Сулайман, Мохтар, Свами (Sulaiman, Mokhtar, Swamy, 2010) нар уламжлалт нягтлан бодох бүртгэлээр хүрээлэн буй орчинтой холбоотой гарсан зарим зардлууд тодорхой харагдахгүй байгаа нь мэдээллийн цар хүрээ дутуутай холбоотой гэж (Ranganathan, Ditz.,1996); Setthasakko.,2010, Swamy.,2010) уламжлалт нягтлан бодох бүртгэлийн сул талыг тодорхойлжээ. Орчин үеийн хүрээлэн буй орчны бүртгэл нь хүрээлэн буй орчны өртөг, зардал болон орлогыг хэмжих, хянахад илүү анхаарал хандуулсаар байна. Хүрээлэн буй орчны бүртгэлийн хөгжил, хандлага Хүрээлэн буй орчны доройтол нэмэгдэж байгаа энэ үед дэлхийн улс орнууд энэ асуудалд анхаарал хандуулах нь

53


54

СУДЛААЧИЙН БУЛАН

сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Энэ хэсэгт 1970 оноос хойш зарим орнууд хүрээлэн буй орчны бүртгэлийн түүхэн хөгжил, энэ тухай мэдээллийг хэрхэн зохион байгуулж ирсэн талаар дурдая. Хүрээлэн буй орчны бүртгэлийн тооцоог Европын бие даасан хэд хэдэн орнууд хийж эхэлсэн байдаг. Норвеги улс бол эдгээр орнуудын анхдагч нь юм. 1972 онд Лимитс тү Грөвт (Limits to Growth) бүтээл хэвлэгдсэн нь энэхүү салбарт ихээхэн нөлөөлсөн. Норвегийн удирдагчид, албаны хүмүүс бусад Европын орнуудтай харьцуулахад эдийн засгийн эргэлт нь байгалийн баялагтайгаа харьцангуй их хамааралтай гэж үзсэнтэй холбоотойгоор тэд өөрсдийн хэрэглээг хянахын тулд ой мод, загасны аж ахуй, эрчим хүч, хөрс, газар шороо, газрын баялагийн бүртгэл, тооцоонуудыг хөгжүүлж эхэлсэн байна. Норвегийн байгалийн нөөцийн бүртгэл тооцооны системийг 1970-аад оны эхээр тус улсын Байгаль орчны яам санаачилсан юм. Ингээд 1978 оноос шинэ системийг ажиллуулж эхэлсэн байдаг. 1980-аад оны эхээр эрчим хүч, ашигт малтмал газрын баялаг, ой мод, загасны аж ахуй, газар ашиглалтад зориулан Норвегийн байгалийн нөөцийн дансыг байгуулж эхэлсэн. Эдгээр данснуудын зорилго нь байгалийн нөөцийн ашиглалтыг илүү сайжруулах, төлөвлөлтийг илүү урт хугацаанд хийх байлаа. Нягтлан бодох бүртгэлийн систем, тогтолцоонд байгаль орчны зарим асуудлуудыг тусгасан. Байгалийн нөөцийн бүртгэл, тооцоог хөгжүүлэх бүхий л хугацааны цаг үед байгалийн баялагийг ашиглах, олборлоход байгаль орчинд үзүүлж буй дарамт, зарим тохиолдолд хүрээлэн буй орчны төлөв байдал өөрчлөгдөх эсвэл энэ нөлөөлөл дарамтаас шалтгаалан онцлог, шинж чанараа алдаж, байгалийн доройтол бий болж байгаа явдалд гол зорилгоо чиглүүлж байсан.

франц улс - Парис дахь Эйфелийн цамхаг

Төсвийн тогтвортой байдлыг хангаж буй макро эдийн засгийн зөв менежмент, түүнчлэн урьдчилан харж тооцоолох боломж, мэдээллийн ил тод байдал нь Норвеги улсын чухал онцлог юм. Газрын тос, байгалийн хий зэрэг нөхөн сэргээгдэхгүй нөөцөөс олсон орлогоо капитал хөрөнгө болгож чадсан явдал нь гол анхаарал татахуйц туршлага юм. Өнөө үед Норвеги улс дэлхийн хамгийн том баялгийн сантай орнуудын тоонд багтаж байна. Баялагийн сангийн хөрөнгө нь (Government Pension FundGlobal, 2018) 2018 оны байдлаар нэг их наяд долларт хүрсэн нь байгалийн нөөцийн шилдэг менежменттэй болох нь харагдаж байна. Байгаль орчныг хамгаалах, хүрээлэн буй орчны бүртгэлийг хэрэгжүүлж,

Хүрээлэн буй орчны бүртгэлийн мэдээллийн системийг хөгжүүлэх, энэ салбарын мэдлэг мэдээллийг түгээх, ойлгуулах нь нэн чухал юм.

нэвтрүүлсэн тэргүүлэгч орны нэг нь Нидерланд улс юм. Роефи Хуетингийн (Roefie Hueting) судалгааны ажил нь эдийн засгийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны доройтол, бохирдолыг багасгах, үүнийг тооцож, тогтвортой үндэсний орлогын хэмжүүрийг хэрэгжүүлэхийг зорьж байсан. Тэд хүрээлэн буй орчны үндэсний бүртгэл тооцоо, түүний дотор байгаль орчны данснуудыг Хуйтингийн (Hueting) үзэл баримтлалын дагуу 1991 онд анх танилцуулсан. (De Boo, Bosch, Gorter and Keuning, 1993) Энхүү анхны загварт үндэсний дансны урсгал, орлогын хуваарилалт болон данс, дансны бүрдэл, балансын дансны өөрчлөлт зэрэг агуулагдаж байсан. 1993 оноос анхны байгаль орчны дансыг багтаасан үндэсний тооцооны матрицийг (NAMEA, 1993) ашиглах боломжтой болсон бөгөөд одоо ч энэхүү форматыг үргэлжүүлсээр байна. (De Haan, Keuning and Bosch, 1994) Тус матрицэд хүлэмжийн хийн нөлөөлөл, озоны давхрагийн өөрчлөлт, хүчиллэгжилт, хог хаягдал, бохир ус буюу хаягдал ус, газрын тос, байгалийн хий зэргийг тусгасан байна.


СУДЛААЧИЙН БУЛАН

1997 онд туршилтын төслийг хэрэгжүүлсэний дараагаар 2002 онд хүрээлэн буй орчны бүртгэлийн системд усны бүртгэл тооцоог багтаасан нягтлан бодох бүртгэлийн үндэсний матрицаар (NAMWA-national accounting matrix including water accounts) өргөтгөж чадсан. Мөн туршилтын бусад төслүүд болох эрчим хүч (Verduin, 2000), газар ашиглалт (Leurs and van Dalen, 1998), хорт бодисын тархалт (Segers et al., 2000), түүхий эдийн материалын урсгалын тооцоо (Konijn et al., 1995, 1997) болон байгал орчны татвар (De Haan, 2004) зэрэгт анхааралаа хандуулж байсан. 20042007 оны хооронд эрчим хүч, байгаль орчинтой холбоотой

Нидерланд улс - Киндердийк дэх салхин тээрмүүд

татварууд, байгалийн баялаг, газрын тос, байгалийн хий, ус, хог хаягдлын данс, тооцоог боловсронгуй болгож, хэрэгжүүлсэн. Хүрээлэн буй орчны бүртгэл, тооцоог нэвтрүүлэгч гуравдагч орон бол Франц юм. 1980-аад онд “Comptes du patrimoine” гэдэг нэртэй хүрээлэн буй орчны бүртгэлийн арга барил, загварыг боловсруулж эхэлсэн. Тус улсын онцлог нь аливаа нөөцийг гурван хэсэгт ангилан бүртгэсэн явдал юм. Нэгдүгээрт, байгалийн нөөцөөс гадна Comptes du patrimoine-д түүх, соёлын өв хөрөнгийн нөөцийг багтаах бөгөөд өмнөх үеэс хүлээн авсан аливаа хөрөнгийг ирээдүй хойч үедээ шилжүүлэх ёстой гэж үзсэн. Хоёрдугаарт, газар нутаг, газар зүйн байршилаар нь бүртгэл тооцоог зохион байгуулж байсан. Үүнд байршил, экологи, газар орон нутгийн шинж чанараар нь нэгтгэсэн нөөцийн талаарх биет мэдээллүүд багтна. Гуравдугаарт, хувь хүмүүс, байгууллагыг мөнгөн болон биет хэмжүүрийн аль алинаар нь тодорхойлсон бүртгэл тооцооны данс юм. Эдгээр нь ямар нөөц, эх үүсвэрийг хаана, хэрхэн ашигласан талаар мэдээллийг багтаасан байдаг (Hecht 2000).

Манай орны хувьд эрх зүйн зохицуулалт хийж, тодорхой хууль дүрмийг мөрдөж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Агаарын тухай хууль, Усны тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Ус рашаан нөөц ашигласны тухай хууль, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль, Амьтны тухай хууль зэрэг нь хүрээлэн буй орчны зохист байдал алдагдахаас сэргийлсэн эрх зүйн бичиг баримтууд юм. Мөн хүрээлэн буй орчны бүртгэл, байгалийн нөөцийн бүртгэл, байгалийн нөөцийн эдийн засгийн дансны талаар тодорхой цогц бодлого, урт хугацааны стратеги төлөвлөгөө байхгүй. Энэ тухай өөр, өөр салбарын судлаачид тодорхойлон дурдсан байдаг. Үндэсний статистикийн мэдээллийн нэгдсэн санд, ой, ус, амьтан, уур амьсгал, агаарын чанар, байгаль орчны зарим үзүүлэлтүүдийн талаарх мэдээллийг бэлтгэн толилуулдаг байна. Мөн “Байгаль орчин- эдийн засгийн данс” гэсэн мэдээллийн санг 2019 оноос эхлэн байгуулж байна. Энэхүү сангийн мэдээлэл нь үндэсний, бүсийн, олон улсын түвшинд бодлого боловсруулахад шаардлагатай мэдээлэл бий болно гэж үзжээ. Үүнээс дүгнэхэд, манай улс хүрээлэн буй орчны бүртгэлийн тооцоог хөгжүүлэх боломжтой. Гэхдээ энэ нь уул уурхай газар, тариалан зэрэг цөөн хэдэн салбарын томоохон аж ахуй нэгжүүд эсвэл бусад компани, иргэдийн хувьд татвар хураамж, ашиглалтын төлбөр зэргээр хязгаарлагдах нь хангалттай биш. Байгалийн нөөцийн эдийн засгийн бодит өртгийг тооцох, мэргэжлийн салбаруудын уялдааг сайжруулж, улс орны болон компанийн түвшинд хүрээлэн буй орчны бүртгэлийг үзүүлэлт тус бүрээр тодорхойлон мөнгөн ба мөнгөн бус хэмжүүрээр хэмжигдэх үзүүлэлтийг ангилах шаардагатай. Түүнчлэн, хүрээлэн буй орчны бүртгэлийн мэдээллийн системийг хөгжүүлэх, энэ салбарын мэдлэг мэдээллийг түгээх, ойлгуулах нь нэн чухал билээ.

Нийтлэгч

МУИС-Бизнесийн сургууль, НББ-ийн тэнхим, дэд профессор Д. Баттуяа

СЭЗИС, U LPGC, Гран Канар Лас Палмас хот, Испани улс, докторант Д. Өлзиймаа

55


56

АЖЛЫН ДАРАА

Б.Гантулга: Туялзуур сэлэмийг биеийн шатар ч гэж хэлдэг

Ажлын дараа чөлөөт ярилцлагын буландаа ЛэндМН ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б. Гантулгатай сонирхдог спорт, ажлынх нь талаар ярилцлаа. ― Та шинэ ажил аваад тийм ч удаагүй байгаа, шинэ ажлынхаа сониноосоо хуваалцаач. Шинээр ажиллаж буй ЛэндМН компанийн маань хувьд финтек буюу технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компани. Зөвхөн Монголын зах зээл дээр бус дэлхийд финтек үйлчилгээнүүд шинэ үйлчилгээ болж гарч ирж байна. Шинэ ажлаа аваад 3 сар болж байна. Өмнө ЛэндМН компанийн хараат бус удирдах зөвлөлийн гишүүнээр нэг жил орчим хугацаанд ажилласан. Энэ хугацаандаа энэ салбар өөрөө Монгол Улсад хөгжих ёстой юм байна гэдэг талаасаа хараад, энэ салбарт зорьж орж ирсэн. Өмнө нь үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн

салбарын компаниудад ажиллаж байсан. Би өөрөө эдийн засагч, банкир мэргэжилтэй ч гэсэн 10 жилийн дараа банк, санхүүгийн салбарт буцаад ирэхэд маш их өөрчлөгдсөн байна, маш их хөгжсөн байна. Асар их өрсөлдөөн дунд өндөр хэмжээнд очсон байна. Түүнчлэн финтек компаниуд шинэ шинэ боломжуудыг гаргаж ирж байгаагаараа онцлог байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд 50%-д нь суралцаад, 50%-д нь ажиллаад явж байх шиг байна. ― Энэ их ажлынхаа хажуугаар хэр их чөлөөт цаг гарч байна вэ? Та хөл бөмбөг, туялзуур сэлэм, гольф гээд олон спортын төрөл сонирхдог. Бас цахим спортоор ч тэмцээнд орж байсан гэж уншсан. Энэ дундаа туялзуур сэлмээр хэзээнээс хичээллэж, сонирхож эхэлсэн бэ? Яг сүүлийн гурван сарын хугацаанд чөлөөт цаг бараг гарсангүй. Өглөө ажилдаа ирээд, орой тараад өнгөрсөн байна. Бага зэрэг чөлөөт цаг гарвал финтекийн чиглэлээр шинэ мэдээ, мэдээлэл олж уншаад явж байтал гурван сар өнгөрсөн байна. Ер нь 2013 оноос туялзуур сэлэмний спортыг сонирхож эхэлсэн. Хэдийгээр Монголд шинэ орж ирсэн спорт ч гэсэн олимпын спортын төрөлд багтдаг. Анхны Афины Олимпоос хойш тасралтгүй бүх олимпд оролцсон марафон гүйлт, усанд сэлэлт, уран гимнастик, туялзуур сэлэм гэсэн дөрвөн спортын төрөл байдаг. Үүний нэг нь туялзуур сэлэм.


КАРЬЕР

Яагаад Монголд хөгжүүлэхийг зорьсон юм бэ гэхээр нэгдүгээрт, энэ спорт тулааны спорт буюу Монголчуудын амжилт гаргах боломжтой, бас сонирхдог төрөл гэж хэлж болно. Мөн ганцаарчилсан төрөл. Бид энэ спортыг асар богино хугацаанд хүмүүсийн сонирхолд хүргэж чадвал эргээд энэ спортоор бид амжилт үзүүлэх боломжтой юм байна гэж үзсэн. Нөгөө талаасаа бусад ганцаарчилсан, тулааны спорт дотроо хамгийн бэртэлгүй, их цэвэрхэн спорт. ― Энэ спортоор хичээллэснээр ямар дадал хэвшил, сайн талуудыг олж авах вэ? Юуны түрүүнд хурдан шийдвэр гаргалт чадвар. Мэдээж тамирчин тулалдахынхаа өмнө эхлээд тодорхой хэмжээнд өөрийн тактикаа боловсруулна, өрсөлдөгч тамирчин ч бас өөрийн тактикаа боловсруулсан байдаг. Жишээ нь усанд сэлэлтийн спортын тухайд өөрөө тактикаа боловсруулаад төлөвлөсөн гүйцэтгэлээ хийгээд бариандаа орж болно. Харин туялзуур сэлэмний спортоор хичээллэгчдийн тухайд нэгдүгээрт өөрийн тактик, төлөвлөгөөгөө боловсруулахаас гадна өрсөлдөгч нь ч бас төлөвлөгөө тактик боловсруулсан байна. Ингээд эцсийн дүндээ зуун хувь гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу хүссэн үр дүндээ хүрэхгүй байх тал бий. Тиймээс маш хурдан хугацаанд төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлагууд гарч ирдэг. Тулааны явцад маш хурдан боддог

Ер нь бүх талаар интернетэд суурилсан хөгжлийг явуулах боломж байна.

болж эхэлдэг. Тэсрэлт, бодох хурд их сайтай болдог. Бас шийдвэр гаргах хурд сайтай байх хэрэгтэй. Гараа урагшаа сунгаад л зүгээр л сэлэмний үзүүрээр нь хатгачхаж байгаа юм шиг харах тал бий. Хатгаад л оноо авчих юм шиг боддог. Гэхдээ сэлэм нь өөрөө урт, үзүүр нь маш зөөлөн учраас өрсөлдөгчийн сэлэмний үзүүрийг хамгаалаад 5 см-ийн хажуу тийшээ болоход л сэлэмний үзүүр тэр чигтээ хажуугаар нь өнгөрөөд байгаа онохгүй байх талтай. Өндөр болон нам нуруутай хүмүүс тулалдаж байлаа гэхэд сэлэмнийхээ үзүүрийг удирдаж чадахгүй, тухайн агшинд оновчтой шийдвэр гаргаж чадахгүй бол хоорондын зайгаа алдаад хэчнээн өндөр хүн байсан ч өөрийнхөө давуу байдлыг алдана. Сэлэмний спортыг биеийн шатар ч гэж хэлдэг. Бие, толгой хоёр зэрэг маш их ажилладаг спорт. Хүн өөрөө өөрийнхөө биеийг 100% уян хатан, удирдаж, хангалттай хурд авах хэмжээний булчингийн масс суудаг. Илүү булчин суулгаж өгөхгүй, энэ нь эргээд хүн хурдтай байх, тэсрэлттэй байх тэр боломжийг олгож өгдөг. Туялзуур сэлэм нь хүн бол зөвхөн бие махбодын хувьд биш бас давхар сэтгэл санааны хувьд, шийдвэр гаргах тал дээр асар их хөгждөг спорт гэж хэлж болно. ― Эдгээр давуу талууд таны таны ажилд хэр нөлөөлдөг вэ? Энэ спортоор Монголд хэр их хичээллэж байна вэ? Нөлөөлнө. Хурдан шийдвэр гаргана, асуудал үүссэн тохиолдолд асуудлаас хурдан гарах, асуудлыг хурдан шийдвэрлэх, шийдэл хурдан олох тал

57


58

АЖЛЫН ДАРАА

дээр тус болдог. Одоогоор 500 гаруй хүн хичээллэж байна. Жилдээ 15, 16 орчим тэмцээн зохиогддог. ― Таны ажил, финтекийн тухай танаас асуумаар байна. ЛэндМН ойрын үед ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ? IPO гаргасан компаниуд дундаас танай ЛэндМНийн хувьцаа хамгийн сайн өсөлттэй явж байна. Сайн өсөлттэй байх тал дээр бидэнд үйл ажиллагааны тогтвортой байдал чухал. Үнэлгээний тухайд бол гүйцэтгэх захирал үнэ цэнээ өсгөх, бий болгохын төлөө ажиллана. Гэхдээ бүх ажил зөвхөн хувьцааны үнийг өсгөхийн төлөө байх нь буруу зүйл, ЛэндМН-ийн хувьд үйл ажиллагаа асар хурдтайгаар өсөж байна. Бид хоёр жилийн өмнө үйл ажиллагаагаа эхэлсэн гэхэд өнөөдөр өдөр тутам идэвхтэй зээл авч, валлет гэх мэт үйлчилгээ ашиглаж буй 270 мянган хэрэглэгчтэй болсон байна. Энэ нь нийт банк санхүүгийн салбарт арилжааны банкнууд дунд эхний 6-д, топ 5 банкны дараа орох үзүүлэлт. Топ 5 банк маань одоогийн харилцагчийн бааздаа хүрэхэд сүүлийн 20, 30 жилийг зарцуулсан. Өмнөх социализмийн үеэс ирсэн харилцагчийн бааз дээр суурилж бүрдсэн харилцагчийн бааз бий. ЛэндМН ХК-ийн 270 мянган харилцагчийн бааз 2 жилийн хугацаанд бүрдсэн.

Эндээс финтек өөрөө хурдны хувьд бидэнд ямар том боломж олгож байна вэ гэдгийг харж болно. Энэ бүх үйл ажиллагааны өсөлт маань өөрөө хувьцааны үнэд нөлөөлж байгаа юм. Тэгэхээр маш богино хугацаанд өндөр өсөлттэй байна, гэхдээ өсөлт цаашид тогтвортой байхад үйл ажиллагааныхаа хувьд хийнэ гэсэн ажлуудаа хийдэг, өгсөн амлалтуудаа биелүүлдэг байх үзүүлэлтүүд чухал. Энэ нь эргээд манай хувьцааны ханш тогтвортой өсөх боломжийг олгоно. ― Финтекийн үйлчилгээг нэвтрүүлэхэд саад бэрхшээл хэр байна вэ? Финтек үйлчилгээг нэвтрүүлэхэд хэрэглэгчдээ анхнаас нь сургаад явахад ямар дэвшил харагдаж байна вэ? Манай улсын хувьд бол том газар нутагтай, тархай бутархай, цөөхөн хүн амтай. Зам харгуй, цахилгааны хэрэглээ гэх мэт суурь дэд бүтцийн хөгжил муу. Гэхдээ энэ дундаа маш сайн хөгжсөн салбар нь харилцаа холбооны салбар. Манай үүрэн операторын

компаниудын ач гавьяа гэж хэлж болох байх, финтек бүтээгдэхүүнийг маш сайн хүргэж өгч чадсан. 3G сүлжээ бараг сум бүрд орсон байна. Энэ нь хэрэглэгч болгон өөрийн гар утсаа ашиглаад интернетэд холбогдож финтекийн үр шимийг авах боломжтой. Тэгэхээр бид технологи дээр тулгуурлаад зөвхөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэх биш, бусад бүх үйлчилгээг хүргэх боломжтой. Жишээлбэл боловсрол, технологийн хослол эдутек. Технологи дээр суурилж боловсролыг хүргэх. Ер нь бүх талаар интернетэд суурилсан хөгжлийг явуулах боломж байна. Финтекийн салбар хамаагүй илүү хурдацтай хөгжиж, түлхүү түрүүлж орж ирж байна. ― Монголд финтекийн хөгжил дэлхийтэй харьцуулахад хэр түвшин явж байна вэ, таны бодлоор? Бид түүчээлж урд явж байгаа гэж хэлэхгүй. Гэхдээ бол дунджаас дээгүүр явж байгаа. Гэхдээ финтекийн хөгжлийг хойш татаж байгаа хүчин зүйлс бас байна. Жишээлбэл цахим гарын үсэг. Одоо болтол онлайнаар хурууны хээгээ уншуулаад эсвэл царайгаа таниулаад эсвэл ямар нэг байдлаар онлайнаар гэрээгээ баталгаажуулах боломж Монголын хууль эрх зүйн орчинд үүсээгүй байна. Хэчнээн гар утсаараа зээл авах боломж нь бүрдсэн ч, эхний удаа зээл авах үйлчилгээг идэвхжүүлэхийн тулд заавал манай аль нэг салбар эсвэл нотариат дээр очиж гэрээг баталгаажуулах шаардлага үүсэж байгаа юм. Энэ тал дээр зарим нэг улсын хэрэгжүүлсэн шинэ хууль дүрэм журмуудыг нэвтрүүлж өгч чадах юм бол финтек одоогийнхоосоо илүү хурдан хөгжих боломжтой. ― Цаг гаргаж бидэнтэй ярилцсан танд баярлалаа.


EY Mongolia Эрнст энд Янг Монгол

Contact us ULAANBAATAR Ernst & Young Mongolia Audit LLC Suite 200, 8 Zovkhis Building Seoul Street 21 Ulaanbaatar 14251 Mongolia

Phone: +976 11 314032 Fax: +976 11 312042 Website: http://www.ey.com



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.