НИЙТИЙН/ЗАХИРГААНЫ/ ЭРХ ЗҮЙ, ПРОЦЕСС

Page 1

ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГУУЛЬ

НИЙГЭМ ХҮМҮҮНЛЭГИЙН ТЭНХИМ СЭРЭЭТЭРИЙН МАНДАЛМАА

НИЙТИЙН /ЗАХИРГААНЫ/ ЭРХ ЗҮЙ, ПРОЦЕСС /ХӨТӨЧ СУРАХ БИЧИГ/

1


2017 ОН

ГАРЧИГ СЭДЭВ 1. НИЙТИЙН /ЗАХИРГААНЫ/ ЭРХ ЗҮЙН ҮНДСЭН АСУУДАЛ 1. Нийтийн /захиргааны/ эрх зүйн ойлголт 2. Нийтийн эрх зүйг бие даасан гэж үзэх шалгуур шинж 3. Нийтийн /захиргааны/ эрх зүйн зорилт, чиг үүрэг, зарчим СЭДЭВ 2. НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН МЕХАНИЗМ 1. НЭЗ-н харилцаа, түүний шинж, төрөл 2. НЭЗХХ, түүний шинж, төрөл, бүтэц 3. НЭЗ-н эх сурвалж СЭДЭВ 3. НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН СУБЪЕКТ 1. Нийтийн эрх зүйн субъектын ойлголт, төрөл 2. Нийтийн эрх зүйн субъектын эрх зүйн байдал 3. Захиргааны байгууллага нийтийн эрх зүйн субъект болох нь СЭДЭВ 4. ТӨРИЙН АЛБАНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ 1. Төрийн албаны ойлголт, мөн чанар, 2. Төрийн албаны ангилал албан тушаал, түүнд тавигдах шаардлага 3. Төрийн албан хаагч 4. Төрийн албаны удирдлага СЭДЭВ 5. НИЙТИЙН ЗАХИРГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АРГА БА ХЭЛБЭР 1. Нийтийн захиргааны үйл ажиллагааны аргын ойлголт, төрөл 2. Нийтийн захиргааны үйл ажиллагааны хэлбэрийн ойлголт, төрөл СЭДЭВ 6. НИЙТИЙН ЭРХ ЗҮЙ ДЭХ АЛБАДЛАГА БА ХАРИУЦЛАГА 1. Нийтийн эрх зүйн албадлагын ойлголт, төрөл, онцлог 2. Нийтийн эрх зүйн хариуцлагын ойлголт, үндсэн шинж СЭДЭВ 7. НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН ПРОЦЕССЫН ҮНДСЭН АСУУДАЛ 1.Нийтийн эрх зүйн процессын үндсэн ойлголт, 2

3

11

22

29

35

54

65


зарчим, харилцаа 2.Нийтийн эрх зүй дэх хэрэг маргаан, түүний эрх зүйн зохицуулалт СЭДЭВ 8. НИЙТИЙН ЭРХ ЗҮЙ ДЭХ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА 1.Нийтийн эрх зүй дэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, түүний зорилт, шинж 2.Нийтийн эрх зүй дэх хэрэг шийдвэрлэх ажиллагааны үе шат, түүнд хийгдэх ажиллагаа

77

СЭДЭВ 1. НИЙТИЙН /ЗАХИРГААНЫ/ ЭРХ ЗҮЙН ҮНДСЭН АСУУДАЛ 1. Нийтийн /захиргааны/ эрх зүйн ойлголт Нийтийн /захиргааны/ эрх зүйг судлахын тулд юун түрүүн “захиргаа”, “удирдлага”, “гүйцэтгэх эрх мэдэл”, “төрийн удирдлага”, “төрийн захиргаа”, “нийтийн захиргаа”, “захиргааны эрх мэдэл” хэмээх хоорондоо холбоотой бас ялгарах утга агуулга бүхий ойлголтуудыг танин мэдэх шаардлага үүсэн гарна. Дээрх ойлголтууд нь бүгд дараахь гурван гол шинжийг агуулж байна гэж үзэх боломжтой юм. Үүнд: Удирдлагын /гүйцэтгэх, захиргааны/ аппарат/ албан хаагчид, байгууллагуудын нийлбэр/, тэдгээрээс биелүүлж байгаа /удирдлагын, гүйцэтгэх,захиргааны/ үйл ажиллагаа, тэдгээрт олгогдсон удирдах /гүйцэтгэх, захиргааны/ эрх мэдэл зэрэг орно. Дээрхээс хураангуйлбал: а/ “Удирдлага” бол тодорхой обьектыг эрхэлж, залж чиглүүлэх, захиран ажиллуулах нөлөөллийн үйл ажиллагаа, “захиргаа” бол энэхүү үйл ажиллагааны (удирдах үүргийг биелүүлэгч) субьект, харин “эрх мэдэл” бол удирдлагыг хэрэгжүүлэх гол арга юм. б/ “Төрийн удирдлага” нь “жолоодлого”гэсэн өргөн утгаараа гүйцэтгэх эрх мэдлээс ихээхэн өргөн ойлголт. Учир нь өргөн утгаараа “төрийн удирдлага” нь гүйцэтгэх эрх мэдлийг төдийгүй хууль тогтоох, шүүх эрх мэдлийг хамарна. Энэ утгаараа “төрийн удирдлага” дараахь гурван шинжийг агуулж байна: төрийн эрх мэдэл буюу засаглах бүрэн эрхтэй байх; нийт нийгмээ хамарсан байх; төрийн бүх байгууллага, албан тушаалтаныг багтаасан байх. в/ “Төрийн удирдлага” нь явцуу утгаараа төрийн шийдвэрийг гүйцэтгэх үйл ажиллагаа буюу төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх олон талт нөлөөллийн үйл ажиллагаа болон төрийн захиргааны бусад удирдлагын үйл ажиллагаа мөн. Өөрөөр хэлбэл, төрийн гүйцэтгэх эрх мэдэл нь нийтийн буюу төрийн захиргааны удирдлагаар дамжин хэрэгжинэ. г/ Төрийн шийдвэрийг гүйцэтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн субъект бол “төрийн гүйцэтгэх байгууллага”-ууд мөн. д/ “Гүйцэтгэх эрх мэдэл” нь төрийн шийдвэрийг гүйцэтгэх чиг үүрэг, мөн уг чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах бүрэн эрх зэргийг 3


багтаасан ойлголт буюу улс төр - эрх зүйн шинжтэй категори болдог бол “төрийн захиргааны удирдлага” нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон төрийн бусад захиргаа-зохион байгуулалтын /туслах шинжтэй/үйл ажиллагаа зэргийг багтаасан цогц ойлголт буюу зохион байгуулалт - эрх зүйн шинжтэй категори болно. е/ “Төрийн захиргаа”-нд төрийн гүйцэтгэх байгууллагууд болон төрийн бусад байгууллагын захиргаадыг хамааруулан ойлгоно. ё/ “Захиргааны эрх мэдэл” бол нийтийн /төрийн/ захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх үндсэн арга. Иймд “захиргаа” хэмээх ойлголт нь удирдлагын зохион байгуулалтын бүтцийн хэлбэр, эсвэл удирдлагын систем гэсэн утгыг илүүтэй илэрхийлнэ. Энэ утгаараа энэхүү латин гаралтай нэр томъёо нь (захиргааудирдлага) хүмүүсийн үйл ажиллагааны тодорхой төрлийг, өөрөөр хэлбэл, нийтлэг ач холбогдол бүхий зорилгод хүрэхэд чиглэсэн үйл ажиллагааг эрхлэх удирдлагын субьектийг тодорхойлох үндсэн арга болох юм. Нийгэм дэх удирдлага өргөн утгаараа дотроо төрийн удирдлага, нутгийн (өөрийн) удирдлага, олон нийтийн байгууллагын өөрийн удирдлага, төрийн бус зохион байгуулалтын бусад хэлбэрийн (хөдөлмөрийн хамт олны удирдлага, аж ахуйн нэгжийн удирдлага гэх мэт) өөрийн удирдлага гэж хуваагддаг. Үүнээс үүдэж “захиргаа” нь нийтийн буюу төрийн салбарын, хувийн эрх зүйн буюу өөрөө удирдах ёсны захиргаа/ энэ нь цааш олон төрлөөр салаалж задарна/ гэж хуваагдах нь бий. “Нийтийн захиргаа”-ны тухай ойлголт /public administration/ нь нийтийн /захиргааны/ эрх зүйн үндсэн судлагдахуун, түүний хамрах хүрээг тодорхойлох чухал хэрэглэгдэхүүний үүрэг гүйцэтгэдэг. Тодруулбал, нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцааны заавал байх субьект нь нийтийн захиргааны байгууллага, албан газрууд байдаг, түүнчлэн нийтийн /захиргааны/ эрх зүй нь нийтийн захиргааны үйл ажиллагааны хил хязгаарыг тогтоож, нийтийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын эрх зүйн байдлыг бэхжүүлж, бас тэдэнд тавих хяналтын хэлбэрүүдийг тодорхойлдог. АНУ-ын нэр хүнд бүхий том хэвлэлийн нэг “Британика нэвтэрхий толь”-д: “Захиргааны эрх зүй нь нийтийн захиргаадын эрх зүйн орон зайг бүрдүүлэгч эрх зүйн хэм хэмжээ, зарчмуудаас бүрддэг.” гэжээ. Манай улсын мэргэжлийн ном зохиолд болон ердийн хэрэглээнд “public administration”-ыг “төрийн удирдлага”, эсвэл “төрийн захиргаа” гэхчлэн орчуулж хэвшсэн бөгөөд харин сүүлийн үед эрдэм шинжилгээний болон мэргэжлийн ном сурах бичигт “нийтийн захиргаа” хэмээн хэрэглэх болов. Чухамдаа “нийтийн захиргаа” гэх нь нэр томъёоных нь хууль зүйн утгыг зөв гаргаж байгаа юм. Нийтийн захиргааны тухай ойлголт нь төрийн удирдлагын буюу төрийн захиргааны тухай ойлголттой шууд дүйхгүйгээс гадна өөрийн агуулга, эзэлхүүн багтаамжаараа нэн баялаг, өргөн ойлголт 4


болно. Ийм ч учраас нийтийн захиргааны тухай ойлголтыг зөвхөн нийтийн /захиргааны/ эрх зүйн хүрээнд хэрэглэдэггүй ба тухайн ойлголт нь бусад нийгмийн шинжлэх ухааны судлагдахуун ч болдог. Товчоор, нийтийн захиргааг хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэлд захирагддаг бөгөөд хуулийн биелэлтийг хангах үүрэг бүхий нийтийн ашиг сонирхлын дагуу нийтийг засаглах эрхтэй ажилладаг шүүх эрх мэдлийн бус байгууллага, албан газруудын зохион байгуулалт, үйл ажиллагаа гэж тодорхойлж болох юм. Нийтийн захиргаа нь дараахь үндсэн шинжтэй байдаг. Үүнд: Нэгдүгээрт, “захиргаа” хэмээх нэр томъёо өөрөө латин гаралтай “administrare” буюу “үйлчлэх” гэсэн утгыг илэрхийлдэг. Үүнээс захиргаа нь хэнд захирагдаж үйлчлэх вэ гэдэг асуулт гарна. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн онолоор нийтийн захиргаа нь улс төрийн эрх мэдэлд захирагддаг. Учир нь, төрийн аппаратад улс төрийн институтууд нь жолоодлогын үүрэг гүйцэтгэж, захиргааны удирдлагын бүтцүүд нь улс төрчдийн гаргасан шийдвэрийг биелүүлдэг бөгөөд захиргааны эрх зүй нь улс төрийн бус, харин удирдлагын бүтцүүдийн үйл ажиллагааг зохицуулдаг. Шууд хэлбэл, нийтийн захиргаа нь хууль тогтоох, төлөөлөгчдийн байгууллагад үйлчилж, Төрийн тэргүүн, Засгийн газарт захирагдаж байдаг. Хоёрдугаарт, нийтийн захиргаа нь хуулийг хэрэглэж биелэлтийг хангадаг. Ийм учраас хууль тогтоох, шүүх эрх мэдлээс тусдаа гүйцэтгэх салаа мөчирт хамаарч байдаг. Гуравдугаарт, нийтийн захиргаа нь нийтийн ажил хэргийг зохицуулж зохион байгуулах ажлыг эрхэлж, нийтийн ашиг сонирхлын дагуу ажилладаг. Түүний гол зорилго нь нийтийн тусын тулд улс төрийн хүсэл зоригийг гүйцэлдүүлэх явдал. Дөрөвдүгээрт, нийтийн захиргаа нь хувь этгээдийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргах эрх /нийтийг засаглах бүрэн эрх/ эдэлдэг. Нэг талаас, нийтийн захиргааны тухай ойлголт нь төрийн аппаратын янз бүрийн салаа хэсгийн зохион байгуулалт, бүтцэд түлхүү анхаарал хандуулдаг. Энэ тохиолдолд нийтийн захиргаанд засаг захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага, албан газрууд болон зохион байгуулалтын нийлбэрийг хамааруулан ойлгодог. Нөгөө талаас, нийтийн захиргаа нь өөрөө нийтийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэгч захиргааны үйл ажиллагаа гэж тооцогддог. Нийтийн /Захиргааны/ эрх зүй бол нийтийн ашиг сонирхолыг хамгаалах үүднээс нийтийн захиргааны үйл ажиллагааг зохицуулж байгаа хэм хэмжээний бүрдэл, цогц юм. 2. Нийтийн эрх зүйг бие даасан гэж үзэх шалгуур шинж Нийтийн /захиргааны/ эрх зүй нь нийтийн үйл ажиллагааг зохицуулагч нийтийн эрх зүйн салбарт хамаарна. Хамаарах нийгмийн харилцааныхаа уг чанараар хоорондоо ялгаатай, мөн нарийн зохицолтой хувийн (тусгай), нийтийн хэмээх эрх 5


зүйн салбаруудаас бүрдэх эрх зүйн тогтолцоо нь Монгол улсын эрх зүйн системийн хувьд түүний дэд систем болно. Ингэж хувийн, нийтийн гэж хуваах явдал нь эртний Ромоос үүсэл, уламжлалтай бөгөөд өдгөө энэ нь ялангуяа эх газрын эрх зүйн системтэй орнуудад уламжлагдан хөгжиж байна. Хувийн, нийтийн гэсэн хоёр эрх зүйн салбарт хуваах хэд хэдэн шалгуур байх боловч орчин үед гол шалгуур нь эрх зүйн зохицуулалтын арга болно. Тодруулбал, хувийн эрх зүйн зохицуулах зүйл нь хувь этгээдийн эд хөрөнгийн болон түүнтэй холбогдсон эд хөрөнгийн бус амины харилцаан дахь тэдгээрийн бие даасан чөлөөт байдал, хувийн санаачилгад үндэслэсэн хувийн ашиг сонирхлыг бэхжүүлэх, хэрэгжүүлэх, хамгаалахтай шууд холбогдон үүсэх нийгмийн харилцаа байдаг бол нийтийн эрх зүйн зохицуулах зүйл нь нийтийн ашиг сонирхол бүхий журмыг бэхжүүлэх, хэрэгжүүлэх, хамгаалахтай шууд холбогдон үүсэх нийгмийн харилцаа байдаг. Зохицуулалтын аргын хувьд, хувийн эрх зүй нь зохицуулах зүйлийнхээ онцлогоос хамаараад, зонхилон диспозитив буюу тэнцүү эрхийн үндсэн дээр зөвшилцөх, тохиролцох аргыг, нийтийн эрх зүй нь зонхилон императив шинжтэй буюу захирамжлах аргыг тус тус голлон ашиглана. Энэ үндсэн дээр хувийн эрх зүйн салбарын хүрээнд “хориглоогүй бүхэн зөвшөөрөгдөнө” гэсэн зарчимд тулгуурласан ерөнхийд нь зөвшөөрөх; нийтийн эрх зүйн салбарын хүрээнд “зөвшөөрснөөс бусдыг хориглоно” гэсэн зарчимд тулгуурласан ерөнхийд нь хориглох гэсэн зохицуулалтын хоёр хэв маяг илрэн гарна. Нийтийн /захиргааны/ эрх зүй нь нийтийн захиргааны удирдлагын явцад үүссэн харилцааг хамарч зохицуулах бөгөөд үүнд захиргааны байгууллагыг үүсгэн байгуулахаас эхлээд түүний үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүрэг, бүтэц; захиргааны акт гаргах; захиргааны процедур; нийтийн буюу төрийн алба; захиргааны үйл ажиллагаанд тавих шүүхийн болон шүүхийн бус хяналт зэрэг олон бүлэг харилцаа багтана. Дээрхи харилцааг найман гол хэсэгт хувааж болох юм. Үүнд: Нэгдүгээрт,төрийн гүйцэтгэх байгууллага, албан тушаалтны төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой харилцаа; Хоёрдугаарт, төрийн бусад байгууллагын дарга, удирдагч нараас эрхлэн явуулах дотоод зохион байгуулалтын удирдлагын үйл ажиллагаатай холбоотой “өөрийгөө зохион байгуулах” харилцаа. Төрийн болон орон нутгийн төлөөлөгчдийн байгууллагуудын дарга болон түүний ажлын аппаратын дарга нар, Шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Монгол банкны ерөнхийлөгч, Үндэсний статистикийн газрын дарга зэрэг нь байгууллагаа тэргүүлэн удирддагийн хувьд тухайн байгууллагын үндсэн үүрэг, зорилтыг биелүүлэх нөхцлийг хангуулахад чиглэсэн туслах чанартай дотоод зохион байгуулалтын удирдлагыг буюу захиргааны үйл ажиллагааг явуулдаг; Гуравдугаарт, шүүгч хуулиар харъяалуулсан захиргааны хэргийг (танхайрах, согтуурах, улсын нууц хадгалах, хамгаалах журам зөрчих гэх 6


мэт бусад олон хэргийг) хянан шийдвэрлэж (захиргааны эрх мэдлийг хэрэгжүүлж), захиргааны акт гаргадаг. Өөрөөр хэлбэл шүүн таслах акт гаргадаггүй; Дөрөвдүгээрт, төрийн гүйцэтгэх байгууллагын зарим чиг үүргийг Засгийн газрын бус байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлэхтэй холбоотой харилцаа; Тавдугаарт, нийтийн захиргааны үйл ажиллагааны хүрээнд хувь этгээд, олон нийтийн байгууллагаас хууль тогтоомжоор өөрт олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдон үүсэх харилцаа; Зургаадугаарт,төрийн удирдлага-нутгийн өөрөө удирдах ёс хосолсон орон нутгийн удирдлагын үйл ажиллагаатай холбоотой харилцаа (энэ харилцааны ихэнх хэсгийг захиргааны эрх зүйгээр, бусад хэсгийг нь үндсэн хуулийн болон санхүү, экологийн эрх зүйгээр тус тус зохицуулдаг салбар хоорондын шинжтэй захиргааны эрх зүйн дэд салбар юм); Долоодугаарт, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэр, нийтийн албан газруудын захиргааны үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцаа; Наймдугаарт, захиргааны байгууллага, албан тушаалтаны шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдол, нэхэмжлэлээр үүсэх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүсэх харилцаа. Олон нийтийн байгууллагын дотоод зохион байгуулалтын удирдлага нь нийтийн ашиг сонирхлыг шууд илэрхийлэхгүй буюу өөрийн байгууллагын ажил хэргийг зохион байгуулах сонирхолд захирагдмал байна. Иймд үйл ажиллагаа нь өөрсдийн баталсан дүрмийн үндсэн дээр (эрх зүйн бус хэм хэмжээний үндсэн дээр) хэрэгждэг учраас тэнд нийтийн /захиргааны/ эрх зүй шууд үйлчилдэггүй. Харин дээр дурдсанаар төрийн эрх бүхий байгууллагаас эрх олгосноор төрийн гүйцэтгэх байгууллагын зарим үүргийг биелүүлэхийн тулд олон нийтийн байгууллагаас дангаараа буюу эсвэл төрийн гүйцэтгэх байгууллагатай хамтран явуулж байгаа удирдлагын үйл ажиллагааг болон төрийн гүйцэтгэх байгууллагаас олон нийтийн байгууллагыг хууль болон дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих явцад үүссэн харилцаа зэргийг нийтийн /захиргааны/ эрх зүй зохицуулна. Нийтийн /захиргааны/ эрх зүй нь захирах ба захирагдагч хоёр талын үйл ажиллагааг зохицуулдаг. Жишээ нь: замын хөдөлгөөний дүрэм байна. Төрийн холбогдох гүйцэтгэх байгууллага уг дүрмийн сахин биелэлтэд хяналт тавьж, энэ явцдаа хэрэв хэн нэгэн этгээд зөрчвөл түүнд төрийн албадлагын арга хэмжээ хэрэглэнэ. Иймд холбогдох этгээдүүд уг дүрмийг сахин биелүүлэх үүргийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл холбогдох гүйцэтгэх байгууллага-замын хөдөлгөөнд оролцогч бусад этгээдийн аль аль нь тодорхой эрх, үүрэг хүлээхээр зохицуулагдана. Нийтийн /захиргааны/ эрх зүйн зохицуулалтын арга. Эрх зүйн зохицуулах зүйлийн (юуг, ямар харилцааг?) шинж чанараас 7


зохицуулалтын арга (яаж, ямар байдлаар нийгмийн харилцааг зохицуулах вэ?) тодорхойлогдоно. Эрх зүйн зохицуулалтын аргын тухай асуудал маргаантай асуудлын нэг байдаг ба энэ талаар дараахь зарчмын хоёр хандлага байдаг: эхний хандлагаар бол салбар эрх зүй бүр зохицуулах зүйлтэй байхын хамт өөрийн аргатай байна, хоёр дахь хандлагаар бол бүх салбар эрх зүй эрх зүйн нийтлэг мөн чанараас үүдэлтэйгээр нэгдмэл эрх зүйн арга хэрэгслийг ашигладаг. Эл хоёр хандлагын хоёр дахь байр суурийг дэмжих нь арга зүйн хувьд зөв зүйтэй юм. Монгол Улсын эрх зүйн салбарууд нь үүрэг болгох, хориглох, зөвшөөрөх хууль зүйн боломжуудыг хадгалсан эрх зүйн зохицуулалтын нэгдмэл арга хэрэгслүүдийг ашигладаг. Салбар эрх зүйнүүд нь хоорондоо эрх зүйн аль боломжийг түлхүү хэрэглэж байгаагаараа ялгаатай байж болно. Тухайлбал эрүүгийн эрх зүйд хориглох зохицуулалтын шинж илүүтэй байхад иргэний эрх зүйд зөвшөөрөх зохицуулалтын шинж түлхүү байх гэх мэт. Гэхдээ энэ нь тухайн салбар эрх зүй бусад эрх зүйн зохицуулалтын хэрэгслийг бага хэмжээгээр ч болов ашигладаггүй гэсэн хэрэг бус юм. Иргэний хууль тогтоомжид хориглосон болон үүрэг болгосон хэм хэмжээнүүд байж л байдаг, түүн шиг эрүүгийн хууль тогтоомжид мөн зөвшөөрсөн хэм хэмжээг олж харж болно. Эдгээр нь бүх салбар эрх зүй эрх зүйн нэгдмэл арга хэрэгсэлтэй болохыг гэрчилж байгаа юм. Мэдээж хэрэг тухайн салбар эрх зүйн зохицуулах зүйлийн онцлогийг харгалзан тэдгээрийг тохируулан ашиглана. Нийтийн /захиргааны/ эрх зүйн зохицуулах зүйл нь нийтийн захиргааны үйл ажиллагааны явцад үүссэн харилцаа байдаг учраас нийтийн /захиргааны/ эрх зүйн зохицуулалтын механизмд захирамжилсан хэв маягийн (императив) буюу үүрэг болгох эрх зүйн арга хэрэгсэл илүү давамгайлж байдаг. Нийтийн /захиргааны/ эрх зүйн зохицуулалтын аргын гол шинжүүд нь: а/ талуудын хууль зүйн байдлыг хэрхэн тогтоосон; б/ эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчлөх, дуусгавар болох нь хууль зүйн ямар факттай холбогдох; в/ эрх зүйн харилцааны субьектүүдийн эрх, үүрэг хэрхэн тодорхойлогдож байгаа болон г/ тэд хэрхэн хамгаалагдаж байгаа гэсэн асуултуудад хариулт өгөхөд илэрнэ. Нийтийн /захиргааны/ эрх зүйн зохицуулалтын арга нь нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцаанд оролцогчдод: а) үйл ажиллагааны тодорхой журам тогтоох- нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээгээр заагдсан тодорхой нөхцөлд зохих байдлаар үйл ажиллагаагаа явуулахыг үүрэг болгох. Жишээ нь: Зөрчлийн тухай хуулиар тусгай ангид баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхыг тогтоосон; б) хууль зүйн зохих нөлөөллийн хэрэгслийг (жишээ нь, хариуцлага) хэрэглэх айдас сүрдүүлэг дор тодорхой үйлдэл, эс үйлдэхүй хийхийг 8


хориглох -тухайлбал иргэний гомдлыг түүнд холбогдож байгаа албан тушаалтанд өөрт нь шилжүүлэхийг хориглодог, хэрэв үүнийг зөрчвөл эрх бүхий тушаалтан гэм буруутай этгээдэд сахилгын шийтгэл ногдуулна; в) нийтийн /захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр зөвшөөрөгдсөний дагуу зохих зан үйлийн аль нэгийг сонгох боломж олгох - жишээ нь: эрх бүхий албан тушаалтан зөрчил гаргасан этгээдэд хуулиар тодорхойлогдсон захиргааны нөлөөллийн (шийтгэлийн) ямар арга хэмжээг хэрэглэх, эсхүл бүр түүнийг хариуцлагаас чөлөөлж болох бүрэн эрхийг хуулиар олгосон байдаг; г) өөрөө мэдэж хийх буюу хийхгүй байх боломж олгох (жишээ нь: иргэн өөрийн хууль бус буюу зөв бус гэж үнэлж байгаа албан тушаалтны үйл ажиллагааны талаар гомдол гаргах хэрэгтэй эсэхийг өөрөө мэдэж шийддэг) арга замаар нийгмийн тодорхой харилцааг боловсронгуй болгож, бататган бэхжүүлж, журамлаж; Монгол Улсын Үндсэн хуульд болон нийгмийн хөгжлийн бодит хуулиудын шаардлагад нийцсэн нийгмийн шинэ харилцаануудыг буй болгож; захиргааны эрх зүйн болон бусад салбар эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагддаг нийгмийн харилцааг хамгаалж; иргэд, нийгэм, төрийн эрх ашигт үл нийцэх нийгмийн харилцаануудыг нийтийн захиргааны үйл ажиллагааны хүрээнээс шахан гаргадаг. Нийтийн /захиргааны/ эрх зүйн тогтолцоог гурван хандлагаар авч үздэг. Үүнд: 1) нийтийн эрх зүйн салбар эрх зүйн тогтолцоо болох, 2) нийтийн эрх зүйн салбар эрх зүйн шинжлэх ухааны тогтолцоо болох, 3) нийтийн эрх зүйн салбар эрх зүйн хичээлийн тогтолцоо болох. Тодорхой улс оронд нийтийн /захиргааны/ эрх зүйн тогтолцоо бүрэлдэн тогтож, хөгжихөд хууль зүйн шинжлэх ухааны, түүний дотор ялангуяа нийтийн эрх зүйн шинжлэх ухааны хөгжлийн төвшин, төрөөс явуулж буй бодлого, үйл ажиллагаа, чиг хандлага, хууль тогтоомж, бусад улс орнуудын захиргааны эрх зүйн ололт,туршлага, мөн дээр нь тухайн чиглэлээр мэргэшин бэлтгэгдсэн боловсон хүчний нөөц, боломж зэрэг бодитой нөлөө үзүүлдэг. Дээр дурдсан гурван тогтолцоо бүрийг тус бүрд нь товч авч үзвэл: Нэгдүгээрт: нийтийн эрх зүйн салбар эрх зүй болохын хувьд, нийтийн эрх зүйн хүрээн дэхь нийгмийн тодорхой нэг төрөл харилцаа болох төрийн гүйцэтгэх эрх мэдлийг (төрийн удирдлагыг), орон нутгийн удирдлагыг (төрийн удирдлага-нутгийн өөрөө удирдах ёс хосолсон удирдлагын үйл ажиллагаа), төрийн байгууллагуудын (төрийн гүйцэтгэх байгууллагуудаас бусад буюу хууль тогтоох, шүүх, прокурорын байгууллагууд гэх мэт) дотоод зохион байгуулалтын удирдлагыг тус тус хэрэгжүүлэхтэй, мөн тэдгээрт тавих хяналтын эрх зүйн хэлбэртэй; нийтийн захиргааны үйл ажиллагааны хүрээнд хувь этгээд, олон нийтийн байгууллагаас хууль тогтоомжоор өөрт олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдон үүсэх нийтийн захиргаатай холбогдох 9


харилцааг зохицуулах эрх зүйн хэм хэмжээнүүдийн бүрдэл болох эрх зүйн институтээс тогтох бөгөөд эдгээр шинж чанар агуулгаараа нэгдэж, мөн бие даасан байдлаар зохих байрлалд орсоноосоо хамааран ерөнхий, тусгай гэсэн хоёр ангиас бүрдэх салбар эрх зүйн тогтолцоо болно. Ерөнхий анги нь дотроо дараахь бүлэг институтууд болон дэд салбарт ангилагдана: 1. Нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцааны субъектүүдийн эрхийн байдлыг тодорхойлон зохицуулсан хэм хэмжээнүүдэс бүрдэх эрх зүйн институт ; 2. Төрийн албыг зохицуулсан хэм хэмжээнүүдээс бүрдэх эрх зүйн дэд салбар 3. Захиргааны (удирдлагын) үйл ажиллагааны арга, хэлбэрийг тодорхойлсон хэм хэмжээнүүдээс бүрдэх эрх зүйн институт; 4. Захиргааны процессыг журамлан зохицуулсан хэм хэмжээнүүд бүхий эрх зүйн хэд хэдэн институтээс бүрдэх дэд салбар; 5. Захиргааны (удирдлагын) үйл ажиллагааны явцад хууль ёс, төрийн сахилгыг хангах чиглэл, арга хөшүүргийг тодорхойлсон хэм хэмжээнүүдээс бүрдэх эрх зүйн институт. Улмаар эдгээр эрх зүйн институт тус бүрийг дотор нь ангилж болдог. Тухайлбал, нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцааны субъектүүдийн эрхийн байдлыг тодорхойлон зохицуулсан эрх зүйн институт нь а) төрийн гүйцэтгэх байгууллагын; б) олон нийтийн байгууллагын; в) төрийн албан хаагчдын; г) хувь хүн, хувийн эрх зүйн хуулийн этгээдийн; д) нутгийн өөрөө удирдах байгууллагын; е) захиргааны хэргийн шүүхийн эрх зүйн байдлыг тодорхойлсон эрх зүйн хэм хэмжээнүүд гэж хуваагдана. Ерөнхий ангид багтах эдгээр асуудлуудыг дараахь бүлэгт дэлгэрүүлэн авч үзнэ. Тусгай анги нь дотроо: 1. Аж ахуйн хүрээний захиргааны удирдлагын зохион байгуулалтүйл ажиллагааг зохицуулж буй эрх зүйн институтууд бүхий дэд салбар; 2. Нийгэм - соёлын хүрээний захиргааны удирдлагын зохион байгуулалт-үйл ажиллагааг зохицуулж буй эрх зүйн институтууд бүхий дэд салбар; 3. Захиргаа – улс төрийн хүрээний удирдлагын зохион байгуулалтүйл ажиллагааг зохицуулж буй эрх зүйн инситутууд бүхий дэд салбар 4. Салбар хоорондын хүрээнд хэрэгжих удирдлагыг зохицуулж буй эрх зүйн инситутууд бүхий дэд салбар. Эдгээр нь мөн дотроо олон бүлэг институт, хэм хэмжээнээс бүрдэнэ. Нийтийн /захиргааны/ эрх зүйн тогтолцооны бүх бүрдэл хэсэг, түүний дотор ерөнхий, тусгай хоёр анги нь хоорондоо нягт холбоотой. Ерөнхий анги нь тусгай ангийнхаа удирдлага болгох үндэс болж өгнө. Харин тусгай анги нь ерөнхий ангиасаа уламжлан, гүйцэтгэх эрх 10


мэдлийн зохих хүрээ, салбар дахь захиргааны эрх зүйн зохицуулалтыг тодруулан заасан шинжтэй байдаг. Хоёрдугаарт: Нийтийн эрх зүйн салбар эрх зүйн шинжлэх ухаан болохын хувьд, нийтийн эрх зүйн шинжлэх ухааны судлах зүйлийн хүрээнд багтах өөрийн судлах зүйл, түүнд тохирсон аргатай байна. Нийтийн /захиргааны/ эрх зүйн шинжлэх ухааны судлах зүйл бол Монгол Улсын нийтийн эрх зүйн нэг салбар эрх зүй болох нийтийн /захиргааны/ эрх зүй юм. Гуравдугаарт: нийтийн /захиргааны/ эрх зүй нийтийн эрх зүйн нэг салбар эрх зүйн хичээл болохын хувьд, манай улсын их, дээд сургуулиудад заавал үзэх хичээлийн нэг болдог. Энэхүү салбар эрх зүйн хичээлийн тогтолцоо нь бүтцийн хувьд салбар эрх зүйн тогтолцоонд ордог асуудлуудыг хичээлээр үзэж, шинжлэх ухаанаар судална 3. Нийтийн /захиргааны/ эрх зүйн зорилт, чиг үүрэг, зарчим Монгол улсын нийтийн /захиргааны/ эрх зүйн зорилт нь; а) төрийн болон нутгийн удирдлагын хүрээнд иргэд, тэдгээрийн нэгдлүүдийн эрх, эрх чөлөө хэрэгжих эрх зүйн орчинг бүрдүүлэх; б) захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас иргэд, нийгмийг хамгаалах; в) нийтийн захиргааны үйл ажиллагааны үр ашигт чанарыг хангах явдал мөн. Орчин үеийн нөхцөлд нийтийн /захиргааны/ эрх зүй нь зорилтынхоо хүрээнд гурван үндсэн чиг үүрэгтэй байна. Үүнд: a)нийтийн ашиг сонирхлыг хамгаалах (нийтийн ашиг сонирхол гэдэг нь төрөөс хүлээн зөвшөөрөгдөж, эрх зүйгээр зохицуулагдан баталгаажсан нийгмийн ашиг сонирхол). Уг чиг үүргийн гол агуулга нь хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол; нийгмийн хэв журмыг хамгаалах; төрийн удирдлагын дэг журмыг хамгаалах; улсын хил хамгаалалтын ашиг сонирхол; гаалийн дэглэмийг сахиулах ашиг сонирхол; улсын аюулгүй байдлын ашиг сонирхол зэрэг “төрийн” ашиг сонирхол болон нутгийн өөрийн удирдлагын ашиг сонирхол бүхий нийтийн ашиг сонирхлуудыг эдийн засгийн, социаль, экологийн болон бусад үйл ажиллагааны янз бүрийн хүрээнд буюу гүйцэтгэх эрх мэдлийн зохих хүрээ, салбарт хэрэгжүүлэх улмаар хамгаалан хангахад оршино; б) төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх. Уг чиг үүргийн гол агуулга нь төрийн хуулийг биелүүлэх үндсэн дээр аж ахуй, нийгэм - соёл, захиргаа - улс төрийн болон салбар хоорондын хүрээнд зохих удирдлагын нөлөөллийг үзүүлэхэд оршино; Ш в) төрийн зохицуулалтын. Уг чиг үүргийн гол агуулга нь нийгмийн амьдралын тодорхой хүрээ, салбаруудын хөгжлийн тэнцвэрт харьцааг хангах үүднээс, тэдгээр салбарт татвар, бүртгэл, зөвшөөрөл, лиценз, стандартчилал, хөтөлбөр, тариф, хураамж, хувьчлал, хяналт шалгалт, норм, норматив, квот тогтоох, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг хэлбэрүүдээр төрийн оролцоог тохируулахад оршино. Дээрх өөр 11


хоорондоо харилцан холбоотой гурван чиг үүрэг нь эрх зүйн хувьд эрх зүйн хэм хэмжээ бүтээх, эрх зүйн хэм хэмжээг хамгаалах, эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх байдлаар хангагдан хэрэгжинэ. Аливаа эрх зүйн амин сүнс бол түүний зарчим юм. Нийтийн /захиргааны/ эрх зүйн зарчим гэдэг нь нийтийн /захиргааны/ эрх зүйн зорилт, чиг үүрэгтэй шууд уялдаа бүхий захиргааны эрх зүйг бүтээх, хэрэгжүүлэх явцад удирдлага болгох үзэл санааны нийлбэр юм. Энэхүү зарчмыг үндсэн, салбар, тусгай зарчим гэж төрөлжүүлэн ангилж болох ба үндсэн зарчимд нь нийтийн эрх зүйн зарчмууд болох ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш эрх, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх, үндэсний онцлогийг харгалзан үзэх зэрэг зарчмууд орно. Харин салбарын зарчим нь нийтийн /захиргааны/ эрх зүйн хүрээний нийтлэг үйлчлэх зарчмуудыг харуулах бол тусгай зарчим нь нийтийн /захиргааны/ эрх зүйн институт, дэд салбар тус бүрийн онцлогоор тодорхойлогдоно. Тухайлбал, нийтийн /захиргааны/ эрх зүйд: хууль дээдлэх зарчим; хүний болон иргэний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх зарчим; ухаалаг, зохистой үндэслэлтэй байх зарчмыг баримтлана. Тэгвэл тусгай зарчимд төрийн албанд; захирах, захирагдах ёс; ил тод байх; ард түмэнд үйлчлэх; мэргэшсэн, тогтвортой байх зэрэг зарчим үйлчилдэг бол захиргааны процесст хуулийн өмнө талууд тэгш байх, процесс шуурхай байх, процессын хэлний зэрэг зарчим орж байх жишээтэй.

СЭДЭВ 2. НИЙТИЙН /ЗАХИРГААНЫ/ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН МЕХАНИЗМ 12


1. Нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцаа, түүний шинж, төрөл Нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцаа гэдэг нь нийтийн /захиргааны/ эрх зүйн зохицуулах зүйлийг бүрдүүлэгч эд эсүүд болсон захиргааны эрх зүйн хэмжээгээр зохицуулагдаж буй нэгд., иргэн, хуулийн этгээд нийтийн захиргааны байгууллагын хооронд үүссэн харилцаа, хоёрд нийтийн эрх зүйн бие даасан хүсэл зориг бүхий субектүүдийн хооронд үүссэн тодорхой харилцаанууд юм. Нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцаа үүсэх нь. 1. Захиргааны хэргийн шүүхэд ирж байгаа нэхэмжлэлд анилиз хийж үзэхэд иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллагын хоорондох харилцаа 2 үндсэн шалтгаанаар үүсч байна. Нэгдүгээрт, иргэн, хуулийн этгээдийн өөрийн хүсэлтээр Хоёрдугаарт, захиргааны байгууллагын шаардлагын дагуу энэ харилцаа үүснэ. Нийтийн захиргааны байгууллагаас иргэд засаг захиргааны үйлчилгээ авах, өөрийн эрх (хууль ёсны ашиг сонирхолоо) эдлэхээр өөрийн хүсэлтээрээ түүнтэй харилцана. Иргэний энэхүү хүсэлт эрх зүйн хэм хэмжээнд тусгалаа олж захиргааны байгууллага түүнийг ёсоор болгох боломжтой нөхцөлд тэдний хоорондох харилцаа эрх зүйн харилцаа болно. Жишээ нь А гэдэг иргэн Баянхонгор аймгаас Улаабаатар хотод шилжин суурших хүсэлтээ нийслэлийн Засаг даргын тамгын газарт гаргаснаар захиргаанд иргэний оршин суух газраа сонгох эрхийг сахин биелүүлэх, түүний албан ёсоор хүлээж хүсэлтийг нь ёсоор болгох үүрэг бүхий харилцаа үүсч байна. Хуулийн этгээд гэдэгт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж ордог болохыг бид нэг мөр ойлгож тогтмоор байна. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас эрдэс баялгийн хайгуулын болон ашиглах лецензийг 1 суманд хэмжээ хязгааргүй олноор олгож байгаагаас сумын нутаг дэвсгэртэй байх, оршин суугчдын бэлчээр нутгаа эзэмших, ашиглах зэрэг Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна. Энэ тохиолдолд ашигт малтмал ашиглах лицензийн эсрэг сум гомдлоо захиргааны хэргийн шүүхэд гаргаж болно шүү дээ. Нийгэм, төр, тэдгээрийн байгууллага, орон нутгийн засаг захиргааны өмнө иргэн, хувийн эрх зүйн хуулийн этгээд нь харьяатын (оршин суугч) болон нийгмийн гишүүнийхээ хувиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор үүсэн харилцаа нь захиргааны эрх зүйн харилцаа болно. Тухайлбал, Захиргааны хэргийн шүүхэд боловсролын үйлчилгээ үзүүлж буй хувийн дээд сургууль үйл ажиллагаагаа боловсролын стандартард нийцүүлж явуулах үүргээ биелүүлээгүй учраас Боловрол, соёл, шинжлэх ухааны яамнаас тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосонтой холбоотой нэгэн нэхэмжлэл иржээ. Эл үүргээ биелүүлж байгаа эсэхийг Улсын мэргэжлийн хяналтын газраас хянаад, хуулийн үндэслэл байгаа учир үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх санал яаманд тавьсан байна. Эндээс үзэхэд дээд сургууль яам, дээд сургууль улсын байцаагч нарын хооронд үүсэн харилцаа аль аль нь үүрэг биелүүлэхтэй холбоотой үүсэн харилцаа ажээ. 13


Дээрхээс үзэхэд иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага хоорондох харилцаа нь эрх, ашиг сонирхолоо хэрэгжүүлэх, үүрэг биелүүлэх үүднээс, нөгөө талаас захиргааны байгууллага тэдэнд үйлчлэх, хууль биелүүлж хэрэгжилтийг хангах үүднээс гэсэн 2 шалтгаанаар үүсэн төрөл зүйл бүхий харилцаа гэж үзэж болох юм. 2. Нийтийн эрх зүйн бие даасан хүсэл зориг бүхий субьектүүд гэдэгт 2 сумын Засаг дарга, орон нутгийн ба төв засгийн төлөөлөгчид, Үндэсний статистикийн газар ба засгийн газар гэдэг ч юм уу ийм тус тусын ашиг сонирхол бүхий бие даасан субьекүүдийн хоорон дахь харилцааг ойлгож болно. Засгийн газар өөрийн яамтайгаа, агентлагтайгаа захиргааны аргаар харьцдагаас биш эрх зүйн харилцаанд оролцож, хоорондоо маргаж шүүхдэггүй. Яам, агентлаг нь Засгийн газрын чиг үүргийг хэрэгжүүлдэг тул бие даасан хүсэл зориггүй тул эрх зүйн чадамжгүй юм. Харин эдгээр субьектын хооронд удирдлагын эрх зүйн харилцаа үүсч байгаа аж. Нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцааны гол онцлог нь захиргааны байгууллага хэмээх эрх мэдэлтэн болон эрх чадлаар үлэмж бага иргэн, хуулийн этгээдийн эрх тэгш бус харьцаа байдаг тул иргэн, хуулийн этгээдийн зүгээс юуны өмнө уг харилцааг ажиглан тандах нь арга зүйн хувьд зөв юм. Нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцаа нь эрх зүйн харилцааны янз бүхийн төрлийг өөртөө агуулах бөгөөд энэ харилцаанд оролцогчид өөрийнхөө хууль зүйн агуулгын хувьд янз янз байдаг. Мөн нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцаа нь нийтийн эрх зүйн ашиг сонирхлын илэрхийлэл бөгөөд төрийн удирдан захирах зорилт зорилгыг хангахтай шууд холбоотой байдаг. Түүнчлэн нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцаа 1. төрийн нэрийн өмнөөс үйлдэгддэг 2. төрийн засаглах шинж байдалтай зохих эрх мэдлийг дамжуулагч нь болдог. Нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцаа гэдэг нь нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээг тогтоон баталгаажуулж , талуудын эрх үүргийн харилцан үйлчилгээг дамжуулдаг нийгмийн удирдан захирах харилцааны эрх зүйн зохицуулалт , өөрөөр хэлбэл нийтийн захиргааны үйл ажиллагааны явцад үүссэн, нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагддаг нийтийн эрх зүйн хүрээн дэхь нийгмийн харилцаа. захиргааны эрх зүйн харилцаа нь нийтийн эрх зүйн харилцааны нийтлэг шинжүүдийг хадгалахын хамт өөрийн гэсэн онцлогтой. -

Хууль зүйн засаглах үйл ажиллагааг буюу төрийн болон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх явцад захиргааны зүйн хэм хэмжээний үйлчлэлийн үр дүнд үүснэ.

14

эрх


-

Харилцаанд оролцогчдын 1 тал нь хууль зүйн бүрэн эрх бүхий байгууллага , албан тушаалтан байна.

-

Талуудын аль нэгнийх нь буюу хоёр талын санаачилгаар үүсдэг, гэхдээ засаглуулагч талын үсэл зориг буюу зөвшөөрөл тухайн харилцаа үүсэх хууль зүйн зайлшгүй нөхцөл болдоггүй.

-

Нийтийн /захиргааны/ эрх

зүйн

хэм хэмжээ

зөрчигдсөн

тохиолдолд зөрчигч этгээд нь хариуцлага хүлээнэ. -

Харилцаанд оролцогч талуудын хооронд үүссэн маргааныг

ихэвчлэн захиргааны журмаар шийдвэрлэдэг. Нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцааны мөн чанар нь хууль зүйн суурь харилцаанд тодорхой нөлөө үзүүлдэгт оршино. Энэ нөлөө нь түүний үүсэх хүрээ гүйцэтгэх засаглалын механизм нийтийн /захиргааны/ эрх зүйн зохицуулалтын өвөрмөц онцлог, захирах тушаах, удирдлагын субъектын нэг талын хүсэл зорилгын илэрхийлэл, нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээний агуулга өөрөөр хэлбэл тэдний хууль зүйн баазад нөлөөлдөг. Нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцаануудыг янз бүрийн хууль зүйн үндэслэлээр ангилах боломжтой. 1. нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцааг зохицуулах зүйлээр нь -

үндсэн /засаглах харилцаа/

-

үндсэн

бус / захиргааны

эрх

зүйн

харилцааг

биелүүлэхтэй

холбоотой/ 2. Захирах ёс зохицуулалт. Нэг дэх нь нэр хүнд өсч, хоёр дахь нь зөвшилцөл зохицол хийх замаар нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцаанд оролцдог талууд тэдгээргийн хууль зүйн шинжийг босоо / шугаман/ хөндлөн хэвтээ харилцаа гэж хуваана. Босоо харилцаа нь субъект объект засаглан захирах харилцаа юм. Нийтийн /захиргааны/ эрх зүйн босоо харилцаанд оролцогч талууд нь гол төлөв тэгш эрхтэй байдаг боловч дараах байдлыг зайлшгүй харгалзах ёстой.  Тэгш байдал гол төлөв иргэний эрх зүйн харилцаанд байна гэдгийг  Удирдах захирах тодорхой харицаанд захирах нь тэгш байдлыг тэр бүр үгүйсгэгдэггүй гэдгийг  Хууль зүйн хувьд засаглах харилцаа нь нөгөөд зориулагдаж заавал биелдгийг анхаарах нь зөв. Босоо шугаман харилцаа нь бас онцлогтой.  Тэрээр удирдуулах харилцаанд нэг тал шууд тэргүүн ээлжинд нөлөөлнө. / албан тушаалтан акт бэлтгэх 2 яам гэх мэт/  Засаглах журмаар шууд гаргах үр ашигтай биелүүлэх нөхцөл бий болгох зорилгоор удирдуулах нөлөөлийг шууд хэрэгжүүлсний 15


дараа үүсдэг харилцаа юм. Жнь : хяналт шалгалт явуулахын тулд хэм хэмжээний актыг биелүүлэх /2 байгууллага комисс байгуулах гэх мэт/ Хөндлөн шугамын харилцаа нь хэд хэдэн онцлогтой.  Удирдах субъект заавал байна.  Талуудын тэгш бус байдал “засаглах захирах” харилцааг бас ашиглана.  Нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцааны бүх төрөлд захирах, захирах хүчин зүйл тэр бүр байдаггүй. Жнь : төрийн бус байгууллага, иргэн гм.  Захирагдах нь юуны өмнө зохион байгуулалтын шинжтэй байна.  Олон хөндлөн харилцаа нь захирагдахгүй оролцогчдын хооронд үүсдэг. Жишээ нь : акт захирагдахгүй байгууллагад биелэгдэнэ.  хяналт шалгалтын үйл ажиллагаанд хяналтыг хэрэгжүүлэхэд шалгах , хянах хянах захирах  Хөндлөн чиглэлд удирдах хүчин зүйл, удирдах хүсэл зоригт захирагдана.  Тэгш бус байдал ямар нэг хэмжээгээр илэрч байдаг.  Хөндлөн харилцаанд нэг тал нөгөөгөөсөө хууль зүйн хувьд бие биеэсээ хамаардаггүй. Дээр дурдсан хоёр хэсэг нь нийтийн /захиргааны/ эрх зүйн процессийн хувьд бие биедээ хамаарна. 1. тэдгээрт захиргааны процессийн шинэ харилцаа бага байдаг. Жнь : иргэдийн өргөдөл гомдлыг хянах 2. захиргааны гэрээний шинжтэй харилцаа эд зүйл авахаар харилцан тохирох гэх мэт. 3. нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцааг засаглан захирах шинжээр нь  захирагдах ёс  зохицуулах ёс Нэг дэх нь удирдлагын субъектын хууль зүйн хүсэл зоригийг илэрхийлэх засаглах шинж байдалтай. Энэ нь цэвэр нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцаа өөрийнх нь шинж. Зохицуулалт бол зөвшилцөл гэсэн үг. Жнь : гүйцэтгэх байгууллагууд, олон нийтийн нэгдлийн хооронд үүссэн харилцаа нь тэдгээрийн ажил хэрэгч хамтын ажиллагаар илэрнэ. 4. нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцааг зохицуулах чиглэлээр нь  босоо / вертикал/  Хэвтээ / горизонтал / 5. нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцааг оролцогч талуудаар нь  Зохион байгуулалт эрх зүйн түвшингээрээ ялгаатай байгаа төрийн гүйцэтгэх эрх мэдлийн субъектын хоорондын 16


Зохион байгуулалт эрх зүйн түвшингээрээ ижил түвшинд байгаа төрийн гүйцэтгэх эрх мэдлийн субъектын хоорондын  Төрийн захиргааны байгууллага ба олон нийтийн байгууллага .  Төрийн захиргааны байгууллага ба иргэд хоорондын .  Төрийн захиргааны байгууллага ба төрийн бусад байгууллагын гэх мэтээр Нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцаа нь субъект / оролцогч/, объект, эрх зүйн харилцааны агуулга хууль зүйн факт гэсэн хоорондоо шууд харилцан холбоотой элментүүдээс тогтсон бүтэцтэй байна. Нийтийн / захиргааны/ эрх зүйн харилцааны агуулга нь материаллаг / субъектын зан үйл / ба хууль зүйн / субъектив эрх , хууль зүйн үүрэг/ гэсэн хоёр талтай ойлголт. Нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцааны агуулга нь харилцаанд оролцогчдын зан үйлийг зохицуулж хүсэл зоригоо хэрэгжүүлэх эрх чөлөөний хэмжээ , хягаарыг тодорхойлдог. Эрх зүйн харилцааны объект нь нэг талд хүмүүсийн зан үйл буюу үйл ажиллагаа мөн. Эд хөрөнгийн харилцааны хувьд материаллаг эд зүйлс, эд хөрөнгө гэж үздэг. Иймд эрх зүйн харилцаа нь юунд чиглэн бий болж, илрэн гарч байгааг анхаарах нь чухал. өөрөөр хэлбэл захиргааны эрх зүйн харилцаа нь харилцаанд оролцогч талуудын хууль тогтоомжоор тодорхойлогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад үүснэ. Тиймээс харилцаанд оролцогч талуудын үйлдэл, үйл ажиллагаа нь эрх зүйн харилцааны объект болох ба энэ нь материаллаг эд зүйлс, мэдээлэл, хувийн материаллаг бус баялаг, оюуны бүтээл зэрэгт нөлөө үзүүлж байгаагаараа эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус шинж чанартай байх бөгөөд тэдгээр нь хүмүүсийн үйл ажиллагаанд өртөгдөж байгаа зүйл буюу эрх зүйн харилцааны объектийн хэлбэр болно. Тухайлбал : захиргааны журмаар эд хөрөнгийг нөгөөд шилжүүлэхэд үүссэн харилцаа нь эд хөрөнгөтөй холбоотой боловч эд хөрөнгийг шилжүүлэхэд өөрт олгогдсон эрх үүргийнхээ ёсоор оролцож байгаа талуудын үйл ажиллагаа нь нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцааны объектын агуулга, тухайн эд хөрөнгө нь нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцааны зүйл буюу объектын хэлбэр болно. Объектын тухайн асуудлын практик ач холбогдол нь эрх зүйн харилцаанд оролцогч юу хийж, захиргааны ямар үүрэг гүйцэтгэх, үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн эсэхийг урьд нь тогтоосон үндсэн дээр эрх зүйн хэм хэмжээ хэрэглэхтэй холбогдсон байдагт оршино. Эрх зүйн субъект гэдэг нь эрх зүйн хэм хэмжээгээр тодорхойлогдсон эрх үүрэг бүхий эрх зүйн харилцаанд оролцох боломжтой /чадвартай/ субъект юм. Нийтийн /захиргааны/ эрх зүйн субъект гэдэг нь нийтийн /захиргааны/ эрх зүйн чадвартай этгээд байна. Эрх зүйн чадвар нь тухайн субъектээс өөрийн үйл ажиллагаараа захиргааны эрх олж, үүрэг хүлээх боломжийн /эрх зүйн чадамжийн/ үндэс болох боловч нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцааны бодит оролцогч болоход 

17


хангалттай бус тул эрх олж,үүрэг биелүүлэх эрх зүйн чадамжийн давхар эзэмшиж төрөөс урьдчилан тогтоосон эрх, үүргээ хуулиар тодорхойлсон нөхцөлийн дагуу бодитойгоор хэрэгжүүлсний үндсэн дээр субъектив эрх эдэлж, хууль зүйн үүрэг биелүүлж байж бүрдэнэ. Үүнээс үндэслэн нийтийн /захиргааны/ эрх зүйн субъект нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцааны субъект гэж ялгадаг. Дараах нөхцөл байвал нийтийн /захиргааны/ эрх зүйн субъект, нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцааны субъект болж чадна гэж үзнэ. 1. нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээгээр субъектын эрх үүргийг тодорхойлсон байх 2. Субъект нийтийн /захиргааны/ эрх зүйн чадвар чадамжтай байх. 3. Эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох бүхийл үндэслэл байх. Эдгээр ерөнхий нөхцөлүүд нь нийтийн /захиргааны/ эрх зүйн субъект тус бүрийн хувьд янз бүрээр илэрдэг. Нийтийн /захиргааны/ эрх зүйн субъектыг эрх зүйн харилцаанд оролцох бүрэлдэхүүнээр нь  ганцаарчилсан хэлбэрийн субъект  хамтын хэлбэрийн субъект / ганцаарчилсан- иргэн оюутан, багш, эмч, жолооч, цэргийн алба хаагч, төрийн албан хаагч тус бүрдээ онцлог хууль зүйн эрх, үүрэгтэйгээр иргэний харилцаанд оролцогч. Хамтын хэлбэрийн -иргэдийн зохион байгуулалт - эрх зүйн янз бүрийн түвшиний олон төрлийн бүхэл бүтэн цогц нэгдлүүдийг хамааруулдаг. Үүнд төр түүнийг төлөөлсөн байгууллага, бүтцийн нэгж, албан тушаалтан нар, олон нийтийн байгууллага, хөдөлмөрийн хамт олон, засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж буюу аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, нутгийн өөрөө удирдах байгууллага, нийтийн албан газар, хувийн өмчийн аж ахуйн нэгж, хот, тосгон, гэр бүл орно. Ганцаарчилсан болон хамтын субъектүүд нь удаан хугацаагаар нийтийн /захиргааны/ эрх зүйн тодорхой харилцаанд орохгүй байж болдог онцлогтой. Жишээ нь : иргэн зөрчил гаргахгүй бол зөрчилтөй холбогдсон нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцаанд оролцохгүй байсаар байна. Нийтийн /захиргааны/ эрх зүй дэх хууль зүйн факт нь нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцаа үүсгэх өөрчлөгдөх дуусгавар болгох нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээгээр тодорхойлогдсон амьдралын тодорхой нөхцөл байдал. Хууль зүйн факт нь хүсэл зоригийн шинжээрээ  хууль зүйн үйлдэл  үйл явдал гэсэн хоёр янз байна. Хууль зүйн үйлдэл нь субъектын хүсэл зоригийн илэрхийллийн үр дүн, үйлдэл нь хууль зүйн үр дагавараараа  хууль зүйн дагуу буюу эрх зүйн эрх зүйн хэм хэмжээний шаардлагад нийцэж байгаа үйлдэл  Хууль зүйн эсрэг буюу эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл /эс үйлдэхүй/ гэж ялгагдана. 18


Хууль зүйн дагуу үйлдлийн нэг үндсэн төрөл нь эрх зүйн норматив бус акт гаргах явдал. Хүний хүсэл зоригоос үл хамааран эрх зүйн харилцаа үүсгэх өөрчлөх дуусгавар болгоход хууль зүйн ач холбогдол бүхий үр дагавар бий болгодог фактыг үйл явдал гэнэ. Жнь : Үер болсноос гэр нь урсаж иргэний үнэмлэх нь алга болсон бол тухайн иргэн дахин шинээр үнэмлэх авах шаардлага бий болох бөгөөд үүнтэй холбогдсон нийтийн /захиргааны/ эрх зүйн холбогдох харилцаа үүснэ. 2. Нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээ, түүний шинж, төрөл, бүтэц Нийтийн /захиргааны/ эрх зүйн мөн чанар, нийгмийн чиглэл, эрх зүйн хэм хэмжээ нь нийтийн /захиргааны/ эрх зүйн нийгмийн харилцааны зохицуулалтыг өвөрмөцөөр илэрхийлж, улмаар Монгол улсын эрх зүйн тогтолцоонд эзлэх байр суурийг тодорхойлж тухайн салбар эрх зүйн агуулгыг бүрдүүлдэг. Ер нь эрх зүйн хэм хэмжээ нь өөрийнх өө хууль зүйн ач холбогдлоор сахин биелүүлэх болон эрх зүйн хүч хэрэгслээр баталгаажсан байдаг. Өөрөөр хэлбэл түүнийг сахин биелүүлэхгүй бол хууль зүйн албадлага хэрэглэдэг. /Сахилгын, захиргааны, эд хөрөнгийн эрүүгийн гэх мэт./ Эдгээр шинж нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээнд бүрэн хэмжээгээр тусгагдсан байдаг. Нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээ нь төрийн удирдлагын буюу гүйцэтгэх засаглалын механизмын чиг үүргийн хүрээнд нийгмийн харилцааг зохицуулах зорилгоор үүсэн, өөрчлөгдөж, дуусгавар болгоход чиглэсэн зан байдлын дүрэм журам юм. Өөрөөр хэлбэл нийтийн захиргааны үйл ажиллагааны хүрээнд нийгмийн харилцааг зохицуулахаар төрөөс нийтийн хүсэл зоригийн дагуу зөвшөөрсөн буюу тогтоосон, зөрчигдөх явдлаас төрийн удирлагын албадлагаар хамгаалагдсан төрийн гүйцэтгэх удирдлагын харилцаанд оролцогчдын заавал дагаж мөрдөх зан үйлийн горим юм. Нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээ нь давамгайлж буй нийтийн ашиг сонирхлыг хангах чиг баримжаа, талуудын нэг талын засаглах хүсэл зэргийн илрэл, өргөн хүрээтэй, удирдамж болон заавал биелүүлэх хэм хэмжээ давамгайлдаг , хэм хэмжээ, чиг баримжааны нөлөөлөл, эрх зүйн зөрчилд шууд хэрэглэх санкци шинж байдалтай. Нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээ нь захиргааны актанд илэрч болдог. Ингэхдээ нэг зүйлд хэд хэдэн зүйл буюу бүлэг зүйл болох эрх зүйн институт, нэг төрлийн институт буюу холимог актуудын зүйлд, харилцан шүтэлцээ бүхий агуулгын цогц болох засгийн газрын захирамжлах акт буюу сайдын баталсан заавар, журам , дүрэмд /хосломол/ байдлаар илрэлээ олдог. Бусад салбар эрх зүйн хэм хэмжээгээс нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээний онцлог шинж нь: 1. Нийтлэг зан үйлийн горимыг тогтоосон шинжтэй. 2. Нийгмийн харилцааг дахин давтаж зохицуулдаг. 19


3. Нийтийн захиргааны үйл ажиллагааны явцад үүссэн үйл ажиллагааг зохицуулдаг. 4. Нийтээр заавал дагаж биелэгдэх шинжтэй. 5. Эрх зүйн актад тодорхой хэлбэрээр тусгагдсан байдаг явдал юм. Өөрөөр хэлбэл: нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээ нь  гүйцэтгэх засаглалын бүх тогтолцооны чиг үүрэг, зохион байгуулалт байвал зохих эмх цэгц мөн тэдгээрийн тусгай салбар, хэсгүүдийн хоорондын үр ашигтай харилцан шүтэлцээг хангах зорилготой.  Төрийн удирдлагын хүрээнд түүний чиг үүргийг ямар нэг хэмжээгээр биелүүлэн хууль, төрийн зохих ашиг сонирхолд нийцүүлэн байгууллага, хуулийн этгээдийн зан үйлд шууд үйлчлэн нөлөөлж, аливаа байвал зохих чиглэлийг тодорхойлдог.  Төрийн удирдлагын хүрээнд нийтийн эрх зүйн шинжтэй ашиг сонирхлыг шууд илэрхийлдэг.  Төрийн удирдлагын хүрээнд үйлчлэхдээ юуны өмнө Монгол улсын хуулийн шаардлагыг амьдралд хэрэгжүүлэн биелүүлэх, өөрөөр хэлбэл гүйцэтгэх засаглалын механизмын үндсэн хуулийн зорилгыг үр ашигтай ханган биелүүлэх гол зорилгыг урьдчилан тодорхойлохын хамт ГЗ-ын мөн чанарыг илэрхийлнэ.  Төрийн удирдан захирах үйл ажиллагааны явцад үүссэн нийгмийн харилцаанд улсын сахилга хууль ёсны хатуу журам дэглэмийг тогтоох, хангах ашиг сонирхолд үйлчилдэг. Нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээ үе шаталсан шинжтэй тул хууль зүйн хүчин зүйлийн хувьд харилцан адилгүй байдаг. Мөн хоёрдогч хийгээд үүсмэл шинжтэйгээс хуульд захирагдмал байна. Нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээ нь хууль зүйн хувьд эрх хэрэглэх, эрх бүтээх гэсэн 2 агуулгатай. Нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээ нь хууль зүйн агуулга, судлах зүйл зохицуулагч чиглэлээрээ янз бүр байна. Нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээг захиргааны эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх үүргээ хэрэгжүүлэх журмаар нь:  Материаллаг /Эрх, үүргийг тогтоож өгсөн хэм хэмжээ/  Процессын /Эрх үүргийг хэрэгжүүлэх журмыг тодорхойлно./ Хууль зүйн агуулгаар нь: үүрэг болгосон /Тухайн актанд урьдчилан заасан нөхцөлд тодорхой үйлдэл хийхийг даалгах/, хориглосон /тодорхой үйлдэл хийхийг/, эрх олгосон /ямар нэг үйлдэл хийхийг зөвшөөрөх/, зөвлөсөн, тогтоосон, урамшуулсан хэм хэмжээ гэж Жишээ нь: Үүрэг болгосон- ажилд авахад тушаал гаргах, хориглохЦагдаа эмэгтэйчүүд, бага насны хүүхдэд галт зэвсэг хэрэглэж болохгүй, урамшуулах- татвараас чөлөөлөх. Үйлчлэх хүрээгээр нь: Улсын хэмжээнд, тодорхой нутагт, бүх нийтээр дагах. Субъектийн үйл ажиллагаан дах зан үйлийн эрх зүйн зохицуулалтын арга барилаар нь: зорилтын, зарчмын болон ерөнхий эрх хэмжээний, үүрэг болгох, зааварлах, даалгах, дэмжих, гэрээний, хориглох, санкцийн, 20


зөвлөмжийн, стандартын, нормативийн гэж төрөлжүүлж болно. Эдгээр хэм хэмжээ нь захирамжлах, зөвшөөрөх, журамлах зэрэг эрх зүйн зохицуулалтын бусад арга барилыг бий болгодог. Нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээ нь гипотез, диспозиц, санкци гэсэн бүтэцтэй байна. Гипотез нь эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх нөхцөл. Энэ нь хэм хэмжээний эхлэл, удиртгал, нийтлэг болон ерөнхий үндэслэл, тухайн актын бусад хэм хэмжээнд тусгагдана. Өөрөөр хэлбэл тухайн актын бүтцийн тэмдэглэх хэсэг, эхний хэсэг буюу нийтлэг үндэслэлд тусгалаа олдог. Мөн холимог болон нэг төрлийн актанд тусгалаа олдог ба олон янзын хэм хэмжээ актад байдаг тул хууль зүйн нэг тодорхой фактыг төдийгүй, нутаг буюу салбар, улс орны хэмжээний томоохон үзэгдэл, үйл явдалтай холбоотой байдаг. Диспозиц нь зан үйлийн журмыг заасан хэсэг бөгөөд захирах, хориглох, зөвшөөрөх гэсэн төрөлтөй. Энэ нь нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээний гол цөм. Үүнд: субъектын эрх, үүрэг хариуцлага тодорхойлогдож нэг буюу хэд хэдэн актын зүйл заалтанд тусгалаа олдог. Диспозицийн зөв томъёолол нь шийдвэрлэх бөгөөд энэ нь урьдчилан зөвшилцөж, хамтран шийдвэрлэх, төгс шийдвэрлэх гэсэн ойлголтыг агуулна. нийтийн /захиргааны/ эрх зүйн субъектүүд нь диспозицоор өөрсдийнхөө үйлдэл, шийдвэрийг тодорхойлдог байх ёстой. Санкци нь хууль тогтоомжид урьдчилан зааснаар сахилгын болон захиргааны тодорхой арга хэмжээ хэрэглэх явдал бөгөөд урамшуулах, шийтгэх үндсэн төрөлтэй. Өөрөөр хэлбэл нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээний санкци нь диспозицоор тогтоосон болон зайлшгүй биелүүлэх дүрэм журмыг зөрчигсдөд хариуцлага хүлээлгэхээр урьдчилан заасан хэм хэмжээг агуулдаг ба өөрийнхөө шинж байдлаар харилцан адилгүй байдаг. Нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээний санкци нь бусад салбар эрх зүйтэй зөвхөн уялдаа холбоотой төдийгүй, тэдгээрийг хангаж биелүүлэх түлхэц эрх зүйн хөшүүрэг болдог. 3. Нийтийн эрх зүйн эх сурвалж Нийтийн /захиргааны/ эрх зүйн эх сурвалжийн тухайд 2004 оноос эхлэн эрс, шинэчлэлт бий болсон гэж үзэж болно. Учир нь энэ үеийг хүртэл захиргааны байгууллага, албан тушаалтан нь зөвхөн төрийн захиргааны байгууллагаар тодорхойлогдож байсан бол өдгөө нийтийн захиргааны байгууллага гэх өргөн хүрээтэйгээр захиргааны байгууллагыг тодорхойлох болжээ. Зөвхөн байгууллагын хүрээгээр зогссонгүй захиргааны байгууллагын үйл ажиллагааг ч тодруулан өгчээ. Хууль зүйн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл дээрхи асуудал нь процессийн бус харин материаллаг хэм хэмжээнд агуулагдсан байх учиртай. Нийтийн /захиргааны/ эрх зүйн эх сурвалж гэдэгт өмнө дурьдсаны адил бичмэл хууль болон захиргааны байгууллагын шийдвэрийг ойлгох явцуу 21


хүрээ хумигдсаар байна. Учир нь захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны үйл ажиллагаа нь захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн хэлбэртэй байх ба захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Харин нийтийн /захиргааны/ эрх зүйн эх сурвалжийг хэлбэржсэн ба хэлбэржээгүй хэмээн ангилж болох юм. Нийтийн /захиргааны/ эрх зүйн эх сурвалж нь ямар ч хэлбэртэй байсан гагцхүү захиргааны хүсэл зоригийг илэрхийлж, агуулсан, захиргааны үйл ажиллагааг зохицуулсан бол эх сурвалж болдогийг тодруулах нь зүйтэй. Нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээ тогтоосон акт нь нийтийн /захиргааны/ эрх зүйн эх сурвалж болдог, харин хэм хэмжээ тогтоогоогүй нь нийтийн /захиргааны/ эх сурвалжид хамаарахгүй хэмээн олонхи судлаачид үзсэн байдаг. Нийтийн /захиргааны/ эрх зүйн эх сурвалж нь нийгмийн олон төрлийн харилцааны зохицуулалтыг агуулсан байдаг учир чухам яг аль хэсэг нь эрх зүйн эх сурвалж болохыг тогтоох нь нэн чухал юм. Нийтийн /захиргааны/ эрх зүйн эх сурвалж гэж Нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээний гадаад бүтцийг илэрхийлэх болон Нийтийн /захиргааны/ эрх зүйн бүтээх хэлбэрийг ойлгоно. Нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээ гэж нийтийн захиргааны үйл ажиллагааны (төрийн болон нутгийн удирдлагуудын) хүрээнд үүссэн нийгмийн харилцааг зохицуулахын тулд төрөөс болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас нийтийн хүсэл зоригийн дагуу тогтоосон буюу зөвшөөрсөн, зөрчигдөх явдлаас өөрийн албадлагаар хамаарагдсан бөгөөд удирдлагын харилцаанд оролцогчдын заавар дагаж мөрдөх журмыг хэлнэ. Эрдэмтэд эрх зүйн ердийн эх сурвалжийг онолын хувьд эрх зүйн заншил, эрх зүйн хэм хэмжээний акт, хэм хэмжээний гэрээ, эрх зүйн ерөнхий зарчим, шүүхийн практик , үзэл номлол, шашны зэргээр ангилдаг. Эрх зүйн эх сурвалжийг ач холбогдлоор нь 3 аспектад хуваана. 1. Эрх зүйн эх сурвалж нь нийгмийн ашиг сонирхлыг тусгахын тулд эдийн засаг, нийгмийн хөгжлийг бодит нөхцөлд зохицуулан эрх зүйн хэм хэмжээг шинээр бүтээхэд тус дөхөм үзүүлдэг. 2. Нийтийн /захиргааны/ эрх зүй эх сурвалж нь өөрийн төрөлд эрх бүтээх үйл явц, эрх зүйн хэм хэмжээг төлөвшүүлж эхлэх түлхэц болдог. 3. Нийтийн /захиргааны/ эрх зүйн эх сурвалж нь Нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээг бүтэцчилэн илэрхийлэх хэлбэр юм. Нийтийн /захиргааны/ эрх зүйн эх сурвалжийн нэг асуудал болон түүний төрлийн тухай ба тэр нь хууль зүйн хэм хэмжээ буюу заншил, зан байдлын хийсвэр горим дүрэм, захиргааны акт болно. Эх сурвалжийн эдгээр төрөл 22


нь эрх зүйн актын үйлдэх хууль зүйн ганцаарчилсан болон бусад тодорхой харилцаа эрх зүйн хэм хэмжээтэй зохицон байж захиргааны хэм хэмжээг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэдэг. Нийтийн /захиргааны/ эрх зүйн эх сурвалжийн багтаамж гэсэн ойлголт байх бөгөөд тэдгээрийн нэг шинж нь зөвхөн Нийтийн /захиргааны/ эрх зүйн эх сурвалж болдогт оршино. Түүнийг зөвхөн Нийтийн /захиргааны/ эрх зүйн субъект бий болгоно. Нийтийн /захиргааны/ эрх зүйн сурвалжийн багтаамжаас үндэслэн түүнийг 2 дэд тогтолцоо болгон ангилна. 1-р дэд тогтолцоо нь:  Нийтийн /захиргааны/ эрх зүйн концепци, үзэл  Гүйцэтгэх засаглалын байгууллагуудын эрх зүйн акт  Төрийн өмчийн байгууллагын акт  Холимог өмчийн байгууллагын акт  Удирдах захирах хэлэлцээрүүд болно. 2-р дэд тогтолцоо нь: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн хэм хэмжээ 2. Монгол улсын бусад хуулиуд 3. Ерөнхийлөгчийн зарлиг 4. Шүүхийн байгууллагуудын шийдвэр зэрэг болно. Хууль зүйн актуудын тодорхой төрөл нь Нийтийн /захиргааны/ эрх зүйн эх сурвалж болдог. Нийтийн /захиргааны/ эрх зүйн эх сурвалж нь төрөөс болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас батлан гаргасан эрх зүйн норматив актуудаар (зүйл, хэсэг, заалт, өгүүлбэрүүдээр) хэлбэржин илрэх боловч эдгээр акт нь эрх зүйн янз бүрийн салбарын хэм хэмжээг нэгэн зэрэг агуулсан байж болох учир чухам аль хэсгээрээ Нийтийн /захиргааны/ эрх зүйн эх сурвалж болохыг сайтар судалсны үндсэн дээр тогтоож болно. Түүнчлэн эрх зүйн хэм хэмжээ тогтоогоогүй буюу норматив бус акт нь захиргааны эрх зүйн эх сурвалж болохгүй юм. Эрх зүйн норматив акт нь ямар ч хэлбэртэй байсан гагцхүү Нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээг агуулсан байж л сая Нийтийн /захиргааны/ эрх зүйн эх сурвалж болдог. Нийтийн /захиргааны/ эрх зүйн эх сурвалж болдог норматив актуудыг: 1. Төрийн эрх барих дээд байгууллагын акт: a. Монгол улсын үндсэн хууль b. Монгол улсын ердийн хуулиуд c. Улсын Их Хурлын зарим тогтоол 2. Монгол Улсын ерөнхийлөгчийн акт: a. Ерөнхийлөгчийн зарлиг 3. Төрийн гүйцэтгэх дээд байгууллагын акт: a. Монгол Улсын Засгийн газрын тогтоол b. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж 4. Нутгийн өөрөө удирдах байгууллагын акт: a. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол 5. Төрийн гүйцэтгэх төв байгууллагын акт: a. Сайдын тушаал 23


b. Засгийн газрын агентлагийн тогтоол, даргын тушаал, бусад шийдвэр 6. Төрийн гүйцэтгэх орон нутгийн байгууллагын акт: a. Засаг даргын захирамж (норматив захирамж—энэ нь тийм ч түгээмэл бус) 7. Төрийн бусад байгууллагын захиргааны акт буюу тогтоол, тушаал, шийдвэр (шүүхийн тогтоол, магадлал, прокурорын эсэргүүцэл зэрэг актууд захиргааны норматив актад ордоггүй тул хамаарахгүй юм.) 8. Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэр, нийтийн албан газрын дарга, захиралын локал норматив шийдвэр ( жишээ нь: улсын үйлдвэрийн газрын даргын болон сургуулийн захиралын дотооддоо мөрдүүлэхээр гаргасан тушаал г.м) 9. Монгол улсын дээд шүүхээс захиргааны эрх зүйн хэм хэмжээ агуулсан хуулийн заалтыг тайлбарласан тайлбар (жишээ нь , төрийн албаны тухай хуулийн заалтыг тайлбарласан тайлбар) 10. Олон улсын холбогдох гэрээ хэлэлцээр. 11. Төрийн гүйцэтгэх байгууллагын зарим үүргийг биелүүлж байгаатай холбогдуулан захиргааны норматив акт гаргахыг төрөөс урьдчилан зөвшөөрсний дагуу гаргасан акт ( одоогоор ийм акт байхгүй байна) 12. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа захиргааны эрх зүйн хэм хэмжээ агуулсан хуучин БНМАУ-ын Олон улсын гэрээ, засгийн газрын болон бусад байгууллагуудын тогтоол, шийдвэрүүд гэж тус тус хуваана. Эдгээр хууль тогтоомжууд бүхэлдээ захиргааны эрх зүйн эх сурвалж болохгүй, гагцхүү захиргааны эрх зүйн хэм хэмжээг хадгалсан зүйл, хэсэг, заалт, өгүүлбэр нь эх сурвалж болдог. Захиргааны хууль тогтоомжуудыг системчлэх асуудал хурцаар тавигдаж байна. Хууль зүйн шинжлэх ухаанд хууль тогтоомжийг системчлэхдээ:  Төрөлжүүлэн нэгтгэх арга  Хуульчлах арга гэсэн 2 үндсэн аргыг хэрэглэдэг. Төрөлжүүлэн нэгтгэх арга гэдэг бол үйлчилж байгаа захиргааны хууль тогтоомжуудын хууль зүйн дотоод агуулгыг нь өөрчлөхгүйгээр тэдгээрийг тодорхой он дараалал, зохицуулах зүйл, хамаарагдах субъект, батлан гаргаж байгууллага, актын төрөл зэрэг гадаад хэлбэр, шинжээр нь эмхтгэн нэгтгэхийг хэлнэ. Эрх зүйн тодорхой салбар буюу дэд салбарт хамаарагдах хэм хэмжээнүүдийг зохих төрөл, хэсгээр ангилан боловсруулж, нэгдмэл нэг акт болгон гаргах ажиллагааг аргын хувьд төрөлжүүлэн хуульчлах гэдэг бөгөөд түүний үр дүнд төрөлжсөн нэг хууль бий болдог. Ингэж хуульчлах нь төрөлжүүлэн нэгтгэхээс илүү өндөр түвшний нарийн төвөгтэй ажил бөгөөд энэ явцад эрх зүйн норматив актуудыг төрөлжүүлэн ангилахаас гадна үр өгөөжгүй болон хуучирсан хэм хэмжээг хүчингүй болгон шинэчлэх, эрх зүйн норматив актын агуулгад нэмэлт, өөрчлөлт оруулах, зөрчилтэй хэм хэмжээний зөрчлийг арилгах, нийгмийн 24


шинэ харилцааг зохицуулах, хэм хэмжээ боловсруулах зэрэг хууль зүйн чанарын дахин боловсруулалт явагддаг байна. Нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх буюу биелүүлэх гэсэн 2 үндсэн чиглэл байна. Хэм хэмжээг хэрэгжүүлэх буюу биелүүлэх нь нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулж байгаа удирдан захирах харилцаанд оролцогчдоос хууль зүйн хувьд захирамжлах, хориглох, зөвшөөрөх агуулгатай хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахихыг хэлнэ. Энэ харилцаанд субъект нь олон янз байдаг. Хэм хэмжээг хэрэглэх нь хэрэгжүүлэх буюу биелүүлэхээс ялгаатай. Нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээг зохих субъект тухайлбал : албан тушаалтан хэрэглэнэ. Yүний илрэл нь практикт зохих эрх мэдэл бүхий албан тушаалтнаас ганцаарчилсан акт гаргадаг явдал бөгөөд үүний үндсэн шаардлага нь материаллаг буюу процессийн хэм хэмжээ байна. Мөн ерөнхий онолын хувьд эрх хэрэглэхтэй холбогдоно. Нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх 2 үндсэн арга барил нь хэм хэмжээг биелүүлэх буюу хориглох. Нийтийн /захиргааны/ эрх зүйг хэрэгжүүлэх үндэс хэм хэмжээг сахих ба энэ нь төрийн удирдлагын хүрээнд улсын сахилгын дэг журмыг хэрэгжүүлэх ерөнхий ухагдахуун. Нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээг зөвшөөрөх, биелүүлэх шинжтэй нэмэгдэл элемент нь хэм хэмжээг ашиглах. /зарим үед иргэд хэм хэмжээг өмчилж болно. Жишээ нь : өргөдөл гомдол гаргах/ . Нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээнд түүний үйлдлийн тухай асуудал , өөрөөр хэлбэл хууль зүйн хүчин чадал нь бие даасан ач холбогдол . Нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх нь тодорхой орон зай, цаг хугацаанд явагдах тухайлбал : ямар нутагт , хэдийд, яаж хэрэгжүүлэх, хэнд зориулагдсан, ямар хүрээнд, яаж хэрэгжүүлэх, мөн хэдийд хүчин төгөлдөр болох / гарын үсэг зурснаар /, хугацааг урьдчилан тогтоох, хэдийд дуусгавар болох зэрэг асуудал болно. Нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх субъектүүдийг эрх үүргийн ялгаатай байдлыг нь харгалзан төрийн байгууллага, иргэд гэж хоёр ангилж болно. Иргэд нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх хэлбэр нь : -

Биелүүлэх

-

Дагаж мөрдөх / сахих/

-

Хэм хэмжээг ашиглах / эрхээ эдлэх/

Албан тушаалтан, төрийн эрх бүхий байгууллага нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх хэлбэр нь 25


-

Сахин биелүүлэх

-

Хэрэглэх явдал юм.

СЭДЭВ 3. НИЙТИЙН /ЗАХИРГААНЫ/ ЭРХ ЗҮЙН СУБЪЕКТ 1. Нийтийн эрх зүйн субъектын ойлголт, төрөл Хууль зүйн шинжлэх ухаанд субьектын талаархи ойлголтыг “эрх зүйн субьект”, “эрх зүйн харилцааны субьект” гэсэн өөр хоорондоо холбоотой 2 ухагдахууны хүрээнд авч үздэг. МУ-ын Үндсэн хуулийн 14-р зүйлийн 2 дахь хэсгийн төгсгөлийн заалтанд “Хүн бүр эрх зүйн этгээд байна” заалт буй. Энэ нь монгол улсад хууль ёсоор оршин сууж буй хүн (монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн бүр хуулиар хамгаалагдсэн эрхээ эдэлж, нийгэм, төрийн өмнө үүргээ биелүүлсэн ухамсаржсан нийгмийн гишүүн тодорхойлсон хэрэг. Хүн бүр Үндсэн хуулийн дагуу эрх зүйн ийм статустай байдаг аваас тэр нь салбар эрх зүй бүрт төдийгүй нийтийн /захиргааны/ эрх зүйн салбарт хамааралтай байх ёстой. Энэ шаардлагад үндэслэн нийтийн /захиргааны/ эрх зүй өөрийн чиг үүргийн үүднээс хүмүүсийн эрх, үүргийн тогтоож бэхжүүлсэн байхаар барахгүй мөнхүү агуулгаар төрийн байгууллага мэтийн нийгмийн харилцааны бусад идэвхитэй оролцогчдын эрх үүргийг мөн тогтоодог. Ингэж тодорхой субьекүүдэд нийтийн /захиргааны/ эрх зүйн хэмжээгээр эрх, үүрэг тогтоож нийгмийн харилцаанд “уясан” байгаа байдал нь тухайн субьект нэгэнт нийтийн /захиргааны/ эрх зүйн субьект болсоныг харуулна. Түүнчлэн энэхүү эрх, үүрэг хүлээсэн нөхцөлд байгааг нь нийтийн /захиргааны/ эрх зүйн чадвар бүхий гэж тооцдог. Эрх зүйн субьекүүд эрх зүйн хэмжээгээр тодорхойлогдсон тодорхой харилцаанд орохдоо эрх зүйн харилцааны субьект болно. Жишээ нь иргэн бүр Үндсэн хуульд зааснаар эмнэлгийн тусламж авах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Иргэн А одоогоор эмнэлгээр үйлчлүүлэх шаардлагагүй байгаа бөгөөд харин түүний дүү Г нь эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчилүүлж байгаа аж. Энэ тохиолдолд А нь нийтийн /захиргааны/ эрх зүйн субьект байхад түүний дүү Г нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцааны субьект болсон байна. Эндээс үзэхэд нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцааны субьект гэдэг нь нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж буй эрх зүйн тодорхой харилцаанд нэг тал болон оролцож буй этгээдийг хэлдэг аж. Нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцааны субьектыг: 26


a) иргэд (монгол улсын иргэд, гадаадын иргэд, харьяалалгүй хүн), b) нийтийн эрх зүйн байгууллагууд, c) хувийн эрх зүйн байгууллагууд гэсэн 3 төрөл хуваан үзэж болно. 2. Нийтийн эрх зүйн субъектын эрх зүйн байдал Нийтийн эрх зүйн субьектүүд нь эрх зүйн чадвартай байхын сацуу эрх зүйн чадамжтай байх учиртай. Эрх зүйн чадамж гэдэг нь хууль зүйн эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу олж аваад түүнээс үүсэх хариуцлагыг биечлэх хариуцдаг байх бүрэн чадвар юм. Эрх зүйн чадамжтай этгээд эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу олж авч, түүнээс үүсэх хууль зүйн хариуцлагыг бие даан хариуцна гэдэг нь тэд эрх зүйн харилцаанд өөрийн хүслээрээ орж бусдын өмнө эрх, үүргийн хүлээсэн, энэхүү эрх зүйн тодорхой харилцаанаас үүсэх үүргийн бусадтай үл хуваалцан үүрнэ гэсэн утгатай. Монгол улс дэлхийн олон улс гүрний адил хууль тогтоомжоороо иргэдээ төрсөнөө эрх зүйн чадвартай хэмээн бэхжүүлсэн орон бөгөөд харин эрх зүйн чадамжийг нийтлэг байдлаар 18 насанд хүрсэнээс үүснэ гэж тогтоосон байдаг. Энэ тоог хүний бие, сэтгэхүйн хөгжилтэй уялдуулан тогтоосон хэрэг. Харин нийтийн /захиргааны/ эрх зүйн чадамжийн хүрээнд иргэд нь: 1. 16 насанд хүрсэнээр нийтлэг чадамжтай болно. Жишээ нь нийтийн /захиргааны/ эрх зүйн эрх хэм хэмжээг зөрчил үйлдэх үед Зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.” гэж Зөрчлийн тухай хуульд заажээ. 2. Иргэдийн эрх зүйн байдалтай нь холбогдуулсан тусгай чадамж гэж бий. Жишээ: гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулиар гадаад иргэн, харьяалалгүй этгээд оршин суух засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээ өөрчлөхөд тухайн нэгжийн засаг захиргаад мэдэгдээд, шинээр очиж буй нэгжийнхээ засаг захиргаанд бүртгүүлэх тусгай журам манай иргэдээс тусгайлан үйлчилнэ. 3. Чадамжгүй иргэн: өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй учир шүүхээс эрх зүйн чадамжгүй гэж тогтоогдсон түүнчлэн 16 нас хүртэлх хүүхдүүд нийтийн /захиргааны/ эрх зүйн эрх зүйн чадамжгүй байна. Тэд өөрсдийн эрхийг зөрчсөн захиргааны актын эсрэг асран хамгаалагчаараа дамжуулан захиргааны шүүхэнд гомдлоо гаргах гэх мэтийн төлөөллийн арга хэрэгслээр захиргааны байгууллагатай харьцдаг. Нийтийн эрх зүйн байгууллагын нийтийн /захиргааны/ эрх зүйн чадамж нь үүсгэн байгуулах талаар тусгайлан заасан хууль, эрх зүйн бусад хүчин төгөлдөр болсон үеэс үүснэ. Жишээлбэл; 2004 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын бүтцэд “Барилга, хот байгуулалтын” гэсэн шинэ яамыг бий болгосон. Уул яамыг Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар УИХаас байгуулсан тул тэр хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Барилга, хот байгуулалтын яам эрх зүйн чадамжтай болно гэсэн үг. 27


Нийтийн эрх зүйн байгууллагуудын эрх зүйн чадамжийг нийтлэг ба тусгай гэж ангилдаг. Нийтийн эрх зүйн байгууллагуудын нийтлэг чадамж гэдэг нь хамгийн түгээмэл байдлаар олгогдсон эрх, үүргийг хэлдэг. Тусгай чадамж гэдэг нь тодорхой эрх зүйн субектын эрх зүйн байдалтай нь холбогдуулсан хуулиар тусгайлан олгосон чадамж юм. Жишээ нь; юуны өмнө энд бусдыг засагласан шийдвэр гаргах, түүнээс үүсэх үр дагаварыг хариуцах үүрэг сайхь байгууллагуудын нийтлэг чадамж юм. Засгийн газрыг нийтлэг бүрэн эрхийг Үндсэн хууль болон Засгийн газрын хуулиар тогтоосон байхад нийгмийн тодорхой салбарт энэ субьект ямар чадамжтай байхыг хууль тогтоомжоор тусгайлан зааж өгсөн нь тусгай чадамж болно. Хувийн эрх зүйн байгуулагуудын нийтийн /захиргааны/ эрх зүйн чадамж нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу зохих байгууллагад бүртгүүлснээр эрх зүйн чадамж үүснэ. Хувийн эрх зүйн байгууллагууд нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцаанд нэгд, засагласан субьектын хувиар хоёрд, үйлчилгээ хүртэгч эгэл этгээдийн хувиар гэсэн 2 янзаар оролцож байна. 1992 оны шинэ үндсэн хууль батлагдсанаар монгол улсад төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж хуваарилсан. Хууль тогтоох эрх мэдэл нь УИХ-д, гүйцэтгэх эрх мэдэл нь засгийн газар түүний байгууллагууд, шүүх эрх мэдэл нь МУ-ын шүүхийн байгууллагуудад хадгалагдана. Гүйцэтгэх эрх мэдэл нь төрийн эрх мэдлийн тогтолцооны нэг дэд тогтолцоо бөгөөд зөвхөн чиг үүрэг, эрх хэмжээнийхээ утгаар бие даасан байх ба гүйцэтгэн засаглах бүрэн эрхүүдийг ашиглан нийт улс орны хэмжээнд төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм. Төрөөс зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд гаргасан хууль тогтоомж, бусад шийдвэрийг биелүүлэх тусгай субъектүүдийг төрийн гүйцэтгэх байгууллага, гүйцэтгэх засаглалын байгууллага, төрийн захиргааны байгууллага гэх мэт олон янзаар нэрлэдэг хэдий ч нэг л утгаар ойлгон хэрэглэдэг. Төрийн захиргааны байгууллага нь захиргааны бусад байгуулагаас ялгагдах дараах онцлог шинжүүдийг хадгалж байдаг. Үүнд төрийн захиргааны байгууллага нь:  Төрийн гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг.  Тусгайлан тогтоосон орон тоотой байна. Үүнийг хууль ба хуульчилсан актаар батална.  Дээд шатны байгуулагаас байгуулагддаг, түүний өмнө ажлаа хариуцан тайлагнадаг.  Улс орны нийгэм эдийн засаг, соёл боловсрол.... гэх мэт бүхий л хүрээг хамарч үйл ажиллагаа явуулна. 28


Төрийн захиргааны байгууллагын нийтийн /захиргааны/ эрх зүйн чадвар, чадамж нь түүнийг байгуулснаар эхэлж, татан буулгаснаар дуусгавар болно. Төрийн захиргааны байгууллагын нийтийн /захиргааны/ эрх зүйн чадамжийг нийтлэг болон тусгай гэж ангилдаг. Төрийн гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг хэрэгжүүлэх бүрэн эрхийг эдэлж байгаа нь түүний нийтлэг чадамж болох бол төрийн захиргааны байгууллага болон үүрэг зорилтод нь тохируулж, хууль тогтоомжоор тогтоосон эрх олж, үүрэг биелүүлэх тусгай чадамжтай байна. Жнь Төрийн захиргааны зарим байгууллага нь захиргааны хариуцлагын арга хэмжээг хэрэглэх эрхтэй байхад зарим нь ийм эрхгүй байдаг. Эрх зүйн чадамжийг ингэж ангилахад тухайн байгуулагаас төрийн болон нутгийн удирдлагын хүрээнд гүйцэтгэх үүргийг тодорхойлж, улмаар түүнд захиргааны тохирсон ажил хэрэг хариуцуулах үндэс болно. Төрийн захиргааны байгууллага гэдэг нь бүтэц, үйл ажиллагаа нь захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр журамлагдан зохицуулагддаг, төрөөс тогтоож олгосон эрх хэмжээний хүрээнд гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг, зохион байгуулалт бүхий хамт олны нэгдэл юм. Төрийн захиргааны байгууллага нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх засаглах эрх бүхий субъект учир дараах зарчмуудыг үйл ажиллагаандаа баримталдаг. Үүнд:  Ардчиллын үндсэн дээр үйл ажиллагаа явуулах . Төрийн захиргааны байгууллагуудын засаглах эрхийг давамгайлуулж үзээд байвал диктатур тогтоно. Иймээс төрийн захиргааны байгууллага нь иргэдийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхолыг хүндэтгэж, ард түмний санаа бодлыг үйл ажиллагаандаа тусгаснаар энэ зарчим хэрэгжинэ.  Хууль ёсны зарчим- Төрийн захиргааны байгууллага, түүнийг төлөөлсөн албан тушаалтан нь төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа учир хуулийг дээдэлж, зөвхөн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулснаар энэ зарчим хэрэгжинэ.  Бүртгэл тооцооны зарчим Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь заавал албан ёсоор баримтжиж байх ёстой. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа бүрийг тэмдэглэлээр баримтжуулна.  Үйл ажиллагаа нь шинжлэх ухааны үндэслэлтэй, практикт үндэстэй байх. Шинжлэх ухааны судалгаа тооцоогүйгээр шийдвэрлэсэн асуудал нь үнэн зөв байх магадлал муутай байна. Иймд захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа холбогдох тооцоо судалгааг хийж, гаргасан шийдвэрийг амьдралд хэрэгжих боломжийг урьдчилан судалж дүгнэснээр гаргасан шийдвэр, явуулж буй үйл ажиллагаа нь төдий чинээ үр дүнтэй байна.  Үйл ажиллагаа нь олон түмний хяналтан дор, тэдний оролцоотой байх. Yйл ажиллагаа нь аль болох ард түмэнд 29


нээлттэй, ил тод, тэдний санаа бодол, хүсэл зоригийг харгалзсан байх ёстой. Төрийн захиргааны байгууллагын нийтийн /захиргааны/ эрх зүйн статус Төрийн захиргааны байгууллага нь нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцааны хамтын хэлбэрийн субъект болохынхоо хувьд түүний нийтийн /захиргааны/ эрх зүйн статус нь a. Зорилт b. Эрх хэмжээ c. Удирдлага, зохион байгуулалтын бүтэц гэсэн бүрдэлтэй байна. Төрийн гүйцэтгэх үйл ажиллагаа нь хамгийн идэвхитэй үйл ажиллагаа бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд ямар замаар хэрэгжүүлэх аргаа тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл зорилтоо тодорхойлох. Төрийн захиргааны байгууллагын зорилт нь төрийн удирдлагыг улс орны хэмжээнд байнга боловсронгуй болгож, удирдлагыг хууль ёсны дагуу явуулж, үйл ажиллагаа нь үр нөлөөтэй байхад чиглэнэ. Зорилтыг : a. Алс хэтийн буюу стратегийн b. Хэтийн буюу тактикийн c. Ойрын буюу тодорхой зорилт гэж ангилна. Эдгээр зорилтууд нь хугацаагаараа ялгагдана. Төрийн захиргааны байгууллагууд нь өмнөө тавигдсан зорилтоо хэрэгжүүлэхдээ эдлэх эрх болон хүлээх үүрэг буюу өөрийн эрх хэмжээтэй байна. Энэ эрх хэмжээг судлаачид янз бүрээр тодорхойлж авч үздэг. Тухайлбал: эрх хэмжээ гэдэг нь байгууллагын өмнө тавигдсан зорилт, эрх үүрэг, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл ажиллагааны үр дүн бөгөөд эрх хэмжээний гол цөм нь эрх үүрэг. Иймээс эрх ба үүргийн нийлбэрийг эрх хэмжээ гэж тодорхойлж болно. Төрийн захиргааны байгууллагын зохион байгуулалтын бүтцийг тухайн төрийн захиргааны байгууллагын удирдах бүрэлдэхүүн, удирдлагын зохион байгуулалтын бүтэц гэсэн 2 хэсэгт ангилан авч үздэг. Удирдах бүрэлдэхүүнд:  Дарга, орлогч дарга, зөвлөлийн гишүүд, хэлтэс, тасгийн дарга, ерөнхий нябо, удирдлагын бусад бүрэлдэхүүн орно. Төрийн захиргааны байгууллагын удирдах бүрэлдэхүүн гэдэг нь байгууллагын өмч хөрөнгийг хариуцан, түүнийг хуулийн хүрээнд захиран зарцуулах эрх мэдлийг эзэмшиж, байгууллагын зорилтыг тодорхойлж, үйл ажиллагааны үндсэн асуудлыг шийдвэрлэх эрх мэдэл бүхий бүрэлдэхүүн юм. Удирдлагын зохион байгуулалтын бүтэц гэдэг нь байгууллагын эрх хэмжээг тодорхой чиглэлээр хуваарилан авч түүнийг хэрэгжүүлэх 30


асуудлыг хариуцдаг байгууллагын бүтцийн хэсгийг буюу удирдлагын анхан шатны нэгж юм. Жишээ нь: БЗД- цагдаагийн газар  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  Хэв журам сахиулах  Хэрэг бүртгэх  Мөрдөн байцаах Удирдлагын зохион байгуулалтын бүтцэд: 1. газар – ерөнхий, ердийн / НЦГ /, тусгай / ЭЭЦ / 2. хэлтэс Төрийн захиргааны байгууллагын бүтэц орон тоог дээд шатны байгууллагаас тогтоодог. Ингэхдээ дараах аргуудыг ашиглана. 1. Үлгэрчилсэн загварын арга 2. нэг бүрчилсэн загварын арга 3. үүрэг хуваарилалтын арга. Тухайн зохион байгуулалтын бүтэц цорын ганц байгаа тохиолдолд бүтцийг нэг бүрчилсэн загварын аргаар тогтооно. Харин ижил эрх хэмжээ, чиг үүрэг бүхий зохион байгуулалтын бүтцийг үлгэрчилсэн аргаар тогтоодог. Yүрэг хуваарилалтын аргыг арвилан хэмнэлтийн арга гэж болно. Өөрөөр хэлбэл үүрэг оролцоог нь нэгтгэнэ. Ийнхүү Төрийн захиргааны байгууллагын бүтцийг тогтоохдоо дараах зарчмуудыг баримтална. 1. Шугаман зарчим / шууд захирах, захирагдах зарчим / 2. үүргийн зарчим / чиг үүргийн дагуу харьяалах дээд шатны байгууллагадаа захирагдах / 3. салбарын зарчим Төрийн захиргааны байгууллагыг дараах хэдэн шалгуураар ангилж болно. Үүнд: 1. Эрх хэмжээнийх нь шинж чанараар: a. Нийтлэг эрх хэмжээтэй төрийн захиргааны байгууллага - нийт болон тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд улс орны нийгэм, эдийн засаг, соёл боловсрол, захиргаа, улс төрийн гэх мэт бүхий л хүрээг хамарч гүйцэтгэх эрх мэдлийн удирдлагыг хууль тогтоомжийн дагуу ерөнхийд нь нэгтгэн удирддаг төрийн захиргааны байгууллагууд хамаарна. Жишээ нь. Засгийн газар, бүх шатны засаг дарга b. Салбарын эрх хэмжээтэй- төрийн захиргааны байгууллага. Нийгмийн аль нэг салбар эсвэл түүний дэд салбар хэсгийг дагнан засгийн газраас хариуцуулсан салбарын бодлого төлөвлөлт, түүний хэрэгжилтийг хангах үүрэгтэй байгууллагууд хамаарна. Жишээ нь : батлан хамгаалах яам, эрүүл мэндийн яам гэх мэт. c. чиг үүргийн буюу салбар хоорондын тусгай эрх хэмжээтэй байгууллага- аль нэг салбарыг шууд дагнахгүй харин нэг үндсэн чиг үүргийн дагуу олон салбарыг хамарсан нэгдсэн 31


бодлого төлөвлөлт, уялдуулан зохицуулалт, хяналт шалгалт хийх, зөвшөөрөл олгох, арга зүйн удирдлагаар хангах болон захиргааны албадлага хэрэглэх зэргээр чиг үүргийн удирдлагын зарчмаар ажилладаг байгууллагууд хамаарна. Жишээ нь: санхүү эдийн засгийн яам, ХНХЯ, ҮХЯ, ЗГХЭГ , гаалийн ерөнхий газар, улсын мэргэжлийн хяналтын газар, төрийн өмчийн хороо, үндэсний татварын ерөнхий газар гэх мэт. Эдгээр байгууллагын гол онцлог нь өөртөө шууд харьяалан захирагддаггүй байгууллагуудыг засаглах эртэй байдаг. d. Салбар болон салбар хоорондын дотоод эрх хэмжээтэй байгууллага- орон нутгийн түвшний салбар болон салбар хоорондын бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд хамаарна. Жишээ нь: аймгийн татварын хэлтэс, гаалийн алба, цагдаагийн хэлтэс, мэргэжлийн хяналтын алба, нийгмийн даатгалын алба......... гэх мэт. 2. Байгуулагдах үндэслэл, журмаар нь :  Үндсэн хуульд зааснаар байгуулагддаг. / Засгийн газар, .../  Хууль болон хуульчилсан актын үндсэн дээр байгуулагддаг. / УИХ, Засгийн газрын тогтоолоор байгуулагддаг. / 3. Асуудлыг шийдвэрлэх зарчмаар нь:  Хамтын удирдлагатай. / ЗГ /  Нэгдмэл удирдлагатай. / яамд, агентлаг, хэлтэс, алба, ЗД / 4. Санхүүжилтээр нь :  Төсөвт / улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс санхүүждэг.ЗГ, яам, засаг дарга, цагдаагийн ерөнхий газар./  Төсөвт бус / өөрийгөө санхүүжүүлдэг, эсвэл гэрээт байгууллагаас санхүүждэг. ТЗХЭГ, ИНЕГ, РТХЭГ/ 5. Үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэрээр нь:  Төвийн байгууллага  Орон нутгийн байгууллага гэж ангилж болно. Дээр дурьдсан ангиллаас үзэхэд МУ-ын Төрийн захиргааны байгууллагууд нь эрх хэмжээ, үйл ажиллагааны цар хүрээ, санхүүжилтээрээ ялгаатай болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл ялгаатай байгуулагууд нь зөвхөн нэг л үндсэн чиг үүрэгтэй. Энэ нь төрийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх явдал мөн. Иймээс төрийн захиргааны байгууллагуудыг хөгжүүлэхдээ нийгмийн хэрэгцээ шаардлага, түүнд тохирсон удирдлагыг хөгжүүлэх үүднээс дараах зарчмуудыг баримталдаг. Үүнд:  Аж ахуй - нийгэм соёлын хүрээний ижил төрлийн салбаруудыг зохион байгуулалтын нэгдэлтэй, нэгдсэн ерөнхий удирдлагатай байж чадахуйцаар бүлэглэх.  Удирдлагын бүх чиг үүргийг бүрэн хамарч, тэдгээрийг гүйцэтгэх байгууллагуудын хооронд зохистой хуваарилж, байгууллага тус 32


бүрийн эрх хэмжээг удирдлагын зохих хэсгийг бүрэн хариуцаж байхаар тогтоож, эрх зүйн хувьд баталгаажуулах  Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг дээрээс доош хүртэл нэгтгэн удирдах, хянан зохицуулах боломжийг хангах, үүний тулд нийтлэг болон салбарын, салбар хоорондын удирдлагын чиг үүргийг эрхэлдэг мэргэшсэн байгууллагуудын дэд системийг бий болгох  Захиргааны аливаа ажил хэрэг тухайн нэг байгууллагын буюу нэг харьяаллын дотор бүрэн шийдвэрлэгдэж байх боломжийг хангах  Төрийн захиргааны байгууллагуудын хоорондын захирах, захирагдах хянан шалгах харьцаа, харьяаллыг зөв тогтоох болно. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо нь удирдан жолоодох нэг төвтэй нийт болон тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагааг өдөр тутам эрхлэн хэрэгжүүлж байгаа, хоорондоо уялдаа холбоо бүхий ажилладаг захирамжлах /нийтийг засаглах/ шинж чанар бүхий олон шатны байгууллагын нийлбэр юм. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоог үндсэн 2 бүлэгт хувааж үздэг. Yүнд: 1. Төрийн захиргааны төв байгууллага  Төрийн захиргааны дээд байгууллага. / ЗГ /  Төрийн захиргааны төвийн байгууллагууд/ яамд, тусгай газар / 2. Төрийн захиргааны нутаг дэвсгэрийн байгууллага  Төрийн захиргааны орон нутгийн байгууллага / ЗД, түүний дэргэдэх хэлтэс, албад /  Улсын үйлдвэр албан газар хамаарна. 3. Захиргааны байгууллага нийтийн эрх зүйн субъект болох нь МУ-ын нийтийн /захиргааны/ эрх зүйн эрс шинэчлэгдэж буйг илтгэн харуулах байдал нь захиргааны байгуулагын талаархи ойлголтын хувьсал юм. Саяхан болтол захиргааны байгууллагад зөвхөн гүйцэтгэх эрх мэдлийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгуулагыг хармааруулж байв. Гэтэл өдгөө “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно. Үүнд: 1.төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага; 2.хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага; 3.захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд;

33


4.үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа; 5.нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага хамаарна. Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна. Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, прокуророос хуульд заасан эрх мэдэл буюу хууль тогтоох, гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх онцгой бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрээс бусад захиргааны чиг үүрэг, шийдвэртэй нь холбогдуулан уг байгууллагыг захиргааны байгууллагад тооцно. Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ. Эдгээр байгуулагын нийтлэг шинж нь нийт ийн ашиг сонирхлыг илэрхийлэн, засагласан шийдвэр гаргадагт оршино. Дээрхи байгууллагуудыг хамгийн ерөнхий байдлаар эрх зүйн байдлын хувьд нь 1. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага 2. Орон нутгийн байгууллага 3. Хувийн эрх зүйн байгууллага гэж ангилж болох юм.

СЭДЭВ 4. ТӨРИЙН АЛБАНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ 1. Төрийн албаны ойлголт, мөн чанар, зарчим Алба хэмээх үг нь олон салаа утга бүхий ойлголтыг өөртөө багтааж байдаг. Үүнд : a. Хүмүүсийн үйл ажиллагааны төрөл b. Бие даасан байгууллага / Байгаль орчныг хамгаалах алба, улсын хяналтын алба гэх мэт /. c. Байгууллагын бүтцийн нэгж хэсэг / ЦЕГ-ын хэв журмын алба гэх мэт / утга орно. Харин хүмүүсийн нийгэмд ашиг тустай үйл ажиллагааны нэг өвөрмөц төрөл бол төрийн алба. Төрийн албыг янз бүрийн салбарын эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулах боловч төр нь зонхилон нийтийн эрх зүйн буюу захиргааны эрх зүйн хэм хэмжээнээс бүрдэнэ. Төрийн албаны хөдөлмөрийн харилцааны зохих хэсгийг тухайлбал : Төрийн үйлчилгээний албан хаагчтай холбогдолтой харилцааны ихэнх хэсгийг хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулдаг бол төрийн 34


албаны үндсэн зарчим, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн үндэс зэргийг үндсэн хуулийн эрх зүйгээр, мөн төрийн албаны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхтэй холбогдолтой харилцаа нь санхүүгийн / төсвийн / эрх зүйгээр зохицуулагддаг. Түүнчлэн бусад салбар эрх зүйн хэм хэмжээ төрийн албаны ямар нэг хэсэгт холбогдоно. Гэсэн хэдий ч нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээгээр төрийн албаны ангилал, тусгай зарчим, төрийн албан тушаал,түүнд тавих шаардлага, төрийн захиргааны албан хаагчийн нэрх зүйн байдал, төрийн алба хаах болзол, журам, баталгаа, шийтгэл ногдуулах журам, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, төрийн албаны удирдлага, зохион байгуулалт зэргийг тодорхойлно. Энэ утгаараа буюу нийтийн /захиргааны/ эрх зүйн хувьд авч үзвэл МУ-ын төрийн алба гэдэг нь төрийн албаны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, төрийн захиргааны албан хаагчийн эрх зүйн байдал, түүнээс төрийн алба хаах болзол, журам, баталгаа, урамшуулах болон шийтгэл ногдуулах журам, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, төрийн албаны удирдлага, зохион байгуулалтыг тогтоон зохицуулдаг эрх зүйн хэм хэмжээ, институудын нийлбэр цогц, нийтийн /захиргааны/ эрх зүйн дэд салбар юм. Харин МУИХ –аас 2002 оны 6 сарын 28 ны өдөр баталсан төрийн албаны тухай хуулийн 3-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрийн алба гэдэг нь “ Төрийн зорилт, чиг үүргийг МУҮХ, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг “ хэлнэ. Монгол Улсын төрийн алба нь нийгмийг хөгжүүлэн бэхжүүлэхэд үйлчилдэг бүтээлч үйл ажиллагаа байдаг учраас түүний шинж чанар нь ард түмнийхээ тусын тулд үйлчилж төрд чин үнэнчээр зүтгэх явдлаар тодорхойлогдоно. Төрийн алба нь үйл ажиллагааны нэгдэл учир үндсэн ба тусгай зарчмыг удирдлага болгоно. МУҮХ- ийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндсэн эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим. Төрийн албанд хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тусгай зарчмыг баримтална. - Захирах, захирагдах ёс - Ил тод байх - Ард түмэнд үйлчлэх - Иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх. - Төрийн алба мэргэшсэн тогтвортой байх. - төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэгч нөхцөл, баталгааг төр хангах - Хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах. Эдгээр зарчмаас ил тод байх, төрийн алба нь ард түмэнд үйлчлэх, хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах зарчим 35


нь ардчилсан нийгэм дэх төр, иргэн хоорондын харилцааны шаарлагад төрийн албаны үйл ажиллагааг нийцүүлэхэд онцгой ач холбогдолтой . Мөн төрийн албаны тулгуур 4 зарчим нь : 1. Хууль ёсны зарчим 2. Ардчилсан ёсны зарчим 3. Мэргэшсэн байх зарчим 4. албан хаагчдын нийгэм эрх зүйн хамгаалтын зарчим юм. 1. Хууль ёсны зарчим нь : а/ МУҮХ, хууль нь эрх зүйн бусад актуудаас илүү дээд хүчин чадалтай байх. б/ дээд шатны байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэр заавал биедэгдэх. в/ ХЭЭЧ – г дээдлэн хүндэтгэх явдлыг хүлээн зөвшөөрөхийг илэрхийлдэг. 2. Ардчилсан ёсны зарчим нь : а/ албан хаагчийн үйл ажиллагаа иргэд, нийгэм, төрийн ашиг сонирхолд байгууллага, бүрэн нийцэж байх. б/ төрийн албанд орох нийтлэг боломжтой байх в/ төрийн алба нь ил тод байх үндсэн дээр хэрэгжих Г/ төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх салаа мөчирт хуваарилан хариуцуулах явдаар илэрнэ. 3. Мэргэшсэн байх зарчим нь : а/ Албан хаагч мэдлэг чадвартай байх. / ажил хэргийн мэдлэг, боловсрол, ажлын дадал, туршлага, мэргэжлээ байнга дээшлүүлж байх / б/ Албаны харилцааны тогтвортой байдал буюу тухайн ажил хэргийг байнга тогтвортой хийж гүйцэтгэж байх. в/ төрийн албан хаагч өөрийн үйл ажиллагааны төлөө урьд нь тохиролцсон хэмжээнээс бага биш цалин хөлс байнга авах. г/ төрийн албаны улс төрийн төвийг сахих чанар / албан хаагч нь хуульд захирагдан ажиллаж, албаны байдлаа улс төрийн нам, хүчны зорилго, ашиг сонирхолд нийцүүлэн ашиглаж болохгүй бөгөөд төрийн байгууллагад улс төрийн байгууллага байгуулахыг хориглодог. д/ төрийн албан хаагчийн үнэнч зүтгэл. е/ гаргасан болон боловсруулж буй шийдвэрийн чанар, түүнчлэн албаны үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй зэргийн төлөө хариуцлага хүлээх явдлаар илэрнэ. Төрийн албаны мэргэшсэн байх чанарыг хангах гол арга хэрэгсэл нь боловсон хүчний сайн бодлого буюу тэдгээрийг бэлтгэх, шилж сонгох, байршуулах, дэвшүүлэх “зөв” тогтолцоо байх явдал. Мөн албан хаагчдын нийгэм, эрх зүйн хамгаалалт, тэдний эдийн засгийн хангамжийг анхаарах нь мэргэшсэн байх чанарыг дээшлүүлж албаны үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх арга хэрэгслийн нэг. 4. албан хаагчдын нийгэм эрх зүйн хамгаалалтын зарчим нь юуны өмнө албан хаагчаас албаны үүргээ биелүүлэхэд нь саад учруулж болох хүчин зүйлийг арилгах арга хэмжээ авч үйл ажиллагааны хэвийн нөхцлийг хангах шаардлагатай нөхцлийг бүрдүүлэх явдлыг илэрхийлнэ. Үүнд : 36


Хийж буй ажлын нэр хүндийг нь өргөх, ажлынх нь цалин хөлсийг тогтмол, хангалттай өндөр өгөх, хэмжээг нь ажлынх нь ур чадвар, ажлын үр дүнгээр нэмэгдүүлж байх, албан хаагчийн хөдөлмөрийн хэвийн нөхцлийг бүрдүүлэх / орон байр, тээвэр, утсаар хангах гэх мэт /, өндөр хэмжээний тэтгэвэр , тэтгэмж, нөхөн төлбөрөөр баталгаажсан төрийн даатгал байх, албан хаагчийн санаачилга, ажил үүргээ шударгаар үр дүнтэй биелүүлж байгаа зэргийг хөхүүлэн дэмжих зэрэг орно. 2. Төрийн албаны ангилал, албан тушаал, түүнд тавигдах шаардлага Хуульд зааснаар төрийн албыг агуулгаар нь : а/ Улс төрийн алба б/ Захиргааны алба в/ Тусгай алба г/ Үйлчилгээний алба гэж ангилна Төрийн тухайн албыг төрийн зохих албан тушаал эрхэлж байгаа этгээд хэрэгжүүлдэг. Тодруулбал : а/ Улс төрийн албыг улс төрийн албан тушаал эрхэлж байгаа албан хаагч б/ Захиргааны албыг захиргааны албан тушаал эрхэлж байгаа албан хаагч в/ Тусгай албыг тусгай албан тушаал эрхэлж байгаа албан хаагч г/ Үйлчилгээний тусгай үйлчилгээний эрхлэж байгаа албан хаагч тус тус хэрэгжүүлнэ. Албан тушаал гэдэг нь юуны албаны зорилгыг биелүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа явуулах албаны үүрэг. Албаны эрхийн хүрээ багтаамж албаны үүргийг бэхжүүлсэн шинжтэй буюу албаны үүргийг биелүүлэхэд шаардагдах нөхцлийг алыан хаагчид бүрдүүлж өгөх үүрэг зориулалттай байна. Ер нь төрийн байгууллагын өмнө дэвшүүлсэн төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулахын тулд МУҮХ, бусад хууль тогтоомжоор тогтоосон зохион байгуулалтын бүтцийн анхан шатны нэгж буюу харилцан шүтэлцсэн эрх, үүргийн албаны үүрэг, эрхийн нэгдлийг төрийн албаны албан тушаал гэж тодорхойлж болно. Иймд төрийн байгууллагын а/ зохион байгуулалтын бүтцийн үндсэн нэгж б/ Тодорхой хэмжээний үүрэг, эрх гэсэн 2 элемент нь албан тушаалын ойлголтыг бүрдүүлнэ. Албан тушаал нь өөртөө тохирсон орон тоотой байна. Орон тоо нь тогтоогдоогүй албан тушаал гэж байхгүй. Гэхдээ орон тоо, албан тушаал 2 заавал давхцаж байх бус нэг албан тушаалд хэд хэдэн орон тоо байж болдог. Төрийн албан тушаалыг улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний гэж ангилахын зорилго нь тухайн албанд хамаарах төрийн байгууллагаас зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулахад шаардлагатай төрийн албан тушаалын хүрээ зааг болон төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг ялгавартай тогтоон мөрдүүлэх, төрийн 37


байгууллагын зохион байгуулалтыг боловсронгуй болгох, санхүүгийн нөөцийг оновчтой хуваарилах нөхцлийг бүрдүүлнэ. Түүнчлэн төрийн албан тушаалын зэрэг зиндаа, ангилал, цалин хөлс, шагнал урамшууллын тогтолцоог бүрдүүлэх, төрийн албаны салбар төрлийн зардлыг тооцоолоход ашиглана. Төрийн албан тушаал нь дотроо удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй. Төрийн захиргааны, тусгай албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ. Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүннтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг УИХ тогтооно. / 1995 оны 42 –р тогтоол / Төрийн улс төрийн албан тушаалд МУҮХ, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны албан тушаал хамаарна. Төрийн захиргааны албан тушаалд : 1. УИХ, ерөнхийлөгч, засгийн газар, шүүх, ҮХЦ, прокурорын байгууллагын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал. 2. СЕХ –ны ажлын албаны албан тушаал. 3. Монгол Банк, үнэт цаасны хорооны болон үндэсний статистикийн газрын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал. 4. ҮАБЗ –н ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал. 5. Үндэсний аудитын газрын ажлын албаны гүйцэтгэх албан тушаал 6. ХЭҮК –ийн ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал. 7. МУ –ын яамны төрийн нбд, хуульд өөрөөр заагаагүй бол тохируулах болон чиг үүрэг бүхий ЗГ – ын агентлагийн гүйцэтгэх албан тушаал 8. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн 9. Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал 10. АНИТХ – ын нбд, АНСДИТХ –ын болон засаг даргын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал 11. Хуульд заасан бусад албан тушаал хамаарах ба төрийн захиргааны албан тушаалыг төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэж бүлэглэнэ. Түүнчлэн тэргүүн, эрхэлсэн, ахлах, дэс, туслах түшмэл гэж ангилна. Төрийн тусгай албан тушаалтанд МУҮХ, бусад хуульд заасан журмын дагуу төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал хамаарна. Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслахаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр авч ажиллуулах албан тушаал хамаарна. Энэ албан тушаалын ангилал, зэрэглэлийг ЗГ тогтооно. Төрийн албан тушаалд ерөнхий болон тусгай шаардлага тавина. 38


Ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал. Харин тусгай шаардлага болон ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор тогтооно. Төрийн үйлчилгээний албан тушаалд тавих тусгай шаардлага ёс зүйн хэм хэмжээг албан тушаал / ажлын байр/- ны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээ, контрактаар тодорхойлно. 3. Төрийн албан хаагч Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ. Төрийн захиргааны, тусгай албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байгууллага эрхэлж байгаа МУ – ын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ. Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол ТАТХ –ын холбогдох заалтыг дагаж мөрдөнө. ТЖАХ-гчийн эрх зүйн байдлын мөн ТАТХ болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно. Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хөдөлмөрийн хууль, ТАТХ, хууль тогтоомжийн бусад актаар тогтооно. ТАХ-гчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, ТАТХ –аар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн хуулиар зохицуулна. Төрийн албан тушаал /ажлын байр /-д тавих шаардлагыг хангасан иргэнийг холбогдох хууль тогтоомжид заасан журмаар сонгууль, томилолт, төрийн албаны мэргэшлийн шалгалт, эсхүл хөдөлмөрийн гэрээгээр авч ажиллуулсаны үндсэн дээр төрийн албан хаагчийн эрх зүйн харилцаа үүсэх буюу төрийн албан хаагч бүрэн эрхийнхээ дагуу төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулна. Төрийн албан хаагчдыг бүрэн эрхийн шинж байдлаар нь удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалтан гэж хувааж болно. Бүх албан хаагч тодорхойлох албан тушаалд ажиллах боловч бүгдээрээ албан тушаалтан болдоггүй. Учир нь албан тушаалтан гэдэг нь өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль зүйн үр дагаварт хүргэх захиргааны акт гаргах, засаглах үйл ажиллагаа явуулах эрхтэй төрийн албан хаагч. Албан тушаалтаныг бүрэн эрхийн үйлдлээр нь удирдах, гүйцэтгэх албан тушаалтан гэсэн 2 бүлэгт хувааж болно. Удирдах албан тушаалтанд төрийн байгууллага, түүний бүтцийн нэгж хэсгийг удирдаж байгаа албан тушаалтнууд гүйцэтгэх тушаалтанд төрийн аппаратын нэрийн өмнөөс түүний чиг үүргийн биелэлтийг зохион байгуулж хэрэгжүүлдэг мэргэшсэн албан хаагч юм. / байцаагч, зөвлөгч, зохион байгуулагч, нябо / Төрийн албан хаагчид аль ангилалд хамаарч байгаагаасаа шалтгаалж онцлог эрх үүрэгтэй байна. Тухайлбал : ТЖАХ –гч тангараг 39


өргөж, ТАТХ – д заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ тусгай зохицуултыг ТАТХ –д заасан байдаг. өөрөөр хэлбэл, ТЖАТушаал эрхлэх болзол, журам, үйл ажиллагаа, түүний үр дүн , мэргэшлийн түвшинг үнэлэх, зэрэг дэв, түр орлох, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, чөлөөлөх, халах, сахилгын шийтгэл оногдуулах гэх мэт. Харин төрийн албан хаагчид бүгд ажиллах нөхцөл, баталгаагаар төрийн байгууллагаар хангуулна. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хангах хөтөлбөр, тэдгээрийн талаар төрийн байгууллагуудаас хэрэгжүүлэх бодлогыг уялдуулах асуудлыг ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд зохицуулна. Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно. Түүнчлэн төрийн албан хаагчийн баталгааг хангах зорилгоор түүний цалин хөлснөөс төлбөл зохих бүх шимтгэлийн болон ЭМД –ын хураамжийн 80 –аас доошгүй хувийг төрийн байгууллагын төсвөөс нөхөн төлөх, хуульд заасны дагуу нөхөн төлбөр олгоно. / албан томилолтын зардал гэх мэт / Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ үр дүнтэй биелүүлж, өндөр амжилт гаргасан гавьяа зүтгэлийг нь үнэлж төрийн байгууллагын захиргаа түүнийг шагнаж урамшуулна. Харин төрийн албан хаагчид тэтгэвэр, тэтгэмж олгох, тэтгэврийн сан байгуулах, зарцуулах журмыг хуулиар зохицуулна.

4. Төрийн албаны удирдлага Төрийн албан хаагчид нь төрийн байгууллагын боловсон хүчнийг бүрдүүлнэ. Тэдгээртэй ажиллах явдал нь удирдлагын үндсэн чиг үүрэг болох боловсон хүчний чиг үүргийг хэрэгжүүлнэ гэсэн үг. Боловсон хүчинтэй ажиллах нь онцгой ач холбогдолтой бөгөөд тэр тусмаа төрийн албаны хүрээнд түүний ач холбогдол өндөр байдаг. Төрийн албан хаагчийн ерөнхий удирдлагыг УИХ, ерөнхийлөгч, Засгийн газар, ШЕЗ, УЕП бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлнэ. Төрийн албан хаагчийн стандартын удирдлагыг төрийн албаны төв байгууллага хэрэгжүүлнэ. Энэ нь төрийн албыг үр дүнтэй удирдах, хэрэгжүүлэх, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад чиглэнэ. Төрийн албаны стандарт нь төрийн албан хаагчаас албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, санхүү статистикийн болон төрийн албатай холбогдсон бусад мэдээ, тайлан гаргах, төрийн байгууллага, төрийн албан хаагчаас албан хэрэг хөтлөлт, ангилах, архивын баримт бичиг, нэгж бүрдүүлэх, хяналт шалгалт хийх, мэдээллээр хангах зэрэг бусад үйл ажиллагааны журмыг тогтооно. Төрийн албаны стандарт боловсруулж батлах, мөрдөх журмыг ЗГ тогтооно. 40


Төрийн албан хаагчийн хувь нь хэрэг нь төрийн албан хаагчийн тухай болон түүний төрийн албан тушаал эрхэлсэн тухай мэдээлэл агуулна. Төрийн албан хаагчид зөвхөн нэг хувийн хэрэг хөтөлнө. ТАТБ нь төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх бөгөөд уг бүртгэлд төрийн албан тушаал эрхэлж байгаа болон нөөцөд байгаа төрийн бүх албан хаагчийн тухай мэдээ агуулсан байна. Хувийн хэрэг, тоо, бүртгэл хөтлөх журмын ТАТБ тогтооно. /ТЗАЗ –н 1995 – 8 –р тогтоол / Төрийн албан хаагчийн шуурхай удирдлагыг төрийн байгууллагын ажлын албаны эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлнэ. ТАТБ нь төрийн албаны зөвлөл юм. Зөвлөл нь ГЭМ ийн хүрээнд бие даасан байдалтай ажиллах бөгөөд үйл ажиллагаагаа УИХ –д тайлагнана. Зөвлөл нь хамтын удирлагын зарчмаар ажиллах бөгөөд 6 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Тэдгээрийн 2 нь орон тооны 4 нь орон тооны бус. Орон тооны 2 гишүүнд УИХ-ын тамгын газар, ЗГ-ын хэрэг эрхлэх газар, ШЕЗ, тус бүр нэг хүний нэр дэвшүүлж, УИХ 6 жилийн хугацаагаар томилно, 1 удаа улируулан томилж болно. Зөвлөлийн орон тооны бус гишүүн нь : - УИХ-ын тамгын газрын ерөнхий нарын бичгийн дарга - Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга - ЗГ –ын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга - ШЕЗ –ын нарын бичгийн дарга. Зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон хүний намын гишүүнийг түдгэлзүүлнэ. Зөвлөлийн орон тооны 2 гишүүний дотор нэг нутгийн болон нэг анги хамт төгссөн 2 хүн байж болохгүй. Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг УИХ батална. Зөвлөл нь салбар зөвлөл, ажлын албатай байна. Ажлын албаны даргыг тарийн албаны зөвлөл томилж, чөлөөлнө, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, төсвийг УИХ батална. Зөвлөл нь ТАТХ –ийн 35-р зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Төрийн албаны зөвлөлийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

СЭДЭВ 5. НИЙТИЙН ЗАХИРГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АРГА БА ХЭЛБЭР 1. Нийтийн /захиргааны/ үйл ажиллагааны аргын ойлголт, төрөл ТЗБ нь өмнөө тавигдсан зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд эдийн засаг, улс төр, эрх зүй, сэтгэл зүй, ёс суртахууны зүй тогтлыг үндэс болгосон олон янзын захиргааны үйл ажиллагааны арга, хэлбэрийг хэрэглэнэ. Захиргааны үйл ажиллагааны арга, хэлбэр 2 нь объектод нөлөөлөн тавигдсан зорилтыг шийдвэрлэхэд шууд чиглэдгээрээ салшгүй буюу 1 зүйлийн 2 тал гэж үздэг Зорилго, зорилт нь аргаар тодорхойлдог бол 41


арга нь хэлбэрээ тодорхойлдог. Үүгээр тэдний холбоо илэрнэ. Төрийн захиргааны үндсэн зорилго нь : - Нийгэм, иргэн, төрийн аюулгүй байдлыг хангах - Улс орны эдийн засгийг хөгжүүлэх, нийгэм, иргэн, төрийн сайн сайхан байдал улам сайжрах нөхцлийг бүрдүүлэх - Иргэд болон байгууллагын эрх ,эрх чөлөө хэрэгжих, хүмүүсийн оюун санааны, социаль, эдийн засаг, улс төрийн амьдралын чөлөөтэй байх нөхцлийг бүрдүүлэх юм. Энэ зорилгод хүрэхэд чиглэсэн захиргааны үйл ажиллагааны нийтлэг аргууд байхын зэрэгцээ төрийн захиргааны субъект тус бүрийн зорилт, чиг үүрэгтэй холбогдсон тусгай аргууд байна. Иймд удирдлагын аргуудыг захиргааны үйл ажиллагааны чиглэлээс нь хамааруулаад 4 хуваан авч үзэж болно.  Удирдлагын нөлөөлийн арга: Энэ нь нийтийн захиргааны үйл ажиллагааны хүрээнд удирдлагын субъектээс удирдлагын дотоод системээс гаднах объектэд /өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад/ нөлөөлөх чиг үүргийн удирдлагын арга болно.Тухайлбал: итгүүлэх, урамшуулах, албадлага, зохицуулалтын /лиценз олгох, захиргааны хяналт, хяналт шалгалт, татварын бодлого, стандартчлал, квот тогтоох, зээл олгох, бүртгэл явуулах гэх мэт/ аргууд юм.  Удирдлагын аппаратын ажлын үйл ажиллагааны арга. Энэ нь цэвэр дотоод аппаратын шинжтэй байдаг.Тухайлбал: Удирдлагын шийдвэр гаргахад шаардагдах тооцоо судалгаа хийхийн тулд социологийн, математик болон гргфикийн гэх мэт янз бүрийн арга хэрэгслийг ашигладаг.  Удирдлагын тодорхой үйл ажиллагаа явуулах арга. Энэ нь процедурын шинжтэй байдаг. Тухайлбал : Захиргааны аппаратад түүний бүтцийн нэгж, хэсэг,албан тушаалтнуудын хооронд чиг үүрэг, хариуцлагыг хуваарилах болон удирдлагын шийдвэрийг гаргах арга /хамтын, ганцаарчилсан, хамтарсан, зөвшилцөх зэрэг/ гэх мэт хамаарна. Удирдлагын дээд байгууллагаас доод шатны байгууллагуудыг удирдах буюу удирдлагын субъектээс удирдлагын дотоод системийн хүрээний объектыг /удирдлагын байгууллага, албан тушаалтнаас өөрийн харьяа байгууллага, албан тушаалтныг/ удирдах арга. Тухайлбал :Ерөнхий / чиг үүргийн буюу төвлөрсөн/ удирдлагын, шуурхай шууд удирдлагын /шугаман/, хяналт шалгалтын, ажиглалтын, итгүүлэх, албадах, урамшуулах зэрэг аргуудыг нэрлэж болно. Эдгээрээс сүүлийн 3 аргууд нь удирдлагын системийн нэгжийн дотоод үйл ажиллагааг хангах дотоод удирдлагын аргууд юм. Ерөнхий удирдлагын арга гэдэг нь удирдлагын субъектээс чиг үүргийнхээ дагуу объектын үйл ажиллагааг нэгтгэж чиглүүлэх, хянаж шалгах, үйл ажиллагааных нь дүрэм журмыг тогтоох, холбогдох байгууллагын эрх баригчийг зохих албан тушаалтантай зөвшилцөн 42


томилох, эсхүл удирдлагын субъект өөрөө мэдэж томилох, огцруулах зэрэг замаар ерөнхийд нь нэгтгэн захирч байгаа хэлбэрийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, ерөнхий буюу чиг үүргийн удирдлагын аргыг удирдлагын субъект объектоо зохион байгуулалт бүтцийн хувьд шууд захирах боломжгүй нөхцөлд чиг үүргийнхээ хүрээнд норматив, арга зүйн удирдлага /үйл ажиллагааны стратеги чиглэл, чанар, стандартыг тогтоох, энэ талаар заавар зөвлөмж өгөх, салбарын хүрээний нэгдсэн бодлого, цогц арга хэмжээнүүдийг тайлбарласан акт гаргах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх тухайлбал, мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээгшлүүлэх зорилгоор гарын авлага бэлтгэж өгөх, сургалт, семинарт татан оролцуулах гэх мэт хэлбэрээр/, хяналт шалгалт, захиргааны албадлага зэргийг бүхэлд нь буюу аль нэгийг нь объектод ашиглах замаар хэрэгжүүлнэ. Жишээ нь:Төрийн амчийн хороо улсын үйлдвэрийн газар болон төрийн өмч давамгайлсан компаниудыг ерөнхий чиг үүргийн буюу төвлөрсөн удирдлагаар хангаж байдаг. Мөн ЗГ нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг. Мөн ерөнхий удирдлагын аргын нэг төрөл нь давхар захирах хэлбэр. Энэ нь тухайн байгууллага орон нутгийн зохих байгууллагад захирагдахын хамт чиг үүргийн хувьд нэг төрлийн чиг үүрэг бүхий дээд шатны байгууллагад захирагдахыг хэлнэ. Шуурхай шууд / шугаман / удирдлагын арга нь удирдлагын субъектээс объект нь зохион байгуулалтын болон эрх зүйн хувьд харьцангуй хамааралтай байгаа үед норматив болон шуурхай асуудлаар нэг удаагийн чанартай тухайлсан акт гаргах, даалгавар өгөх, бүтэц болон боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх, материалын болон бусад нөөцийг хуваарилах, зарцуулах, үйл ажиллагааг шууд удирдах, сахилгын албадлага хэрэглэх зэрэг байдлаар хэрэгждэг. Жишээ нь : ЗДТГ-ын дарга аппаратаа шуурхай удирдахын хамт өөрөө ЗД – ын шууд удирдлаган дор ажилладаг. Захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх нийтлэг аргуудыг : 1. Гүйцэтгэн засаглах бүрэн эрхийг ашиглах шинжээр нь : - Итгүүлэх, урамшуулах, албадах арга. 2. Нөлөөлөх шинжээр нь : - Шууд /захиргааны/ болон шууд бус /эдийн засгийн/ нөлөөллийн арга гэж хувааж болно. Ардчилсан нийгэмд итгүүлэл нь удирдлагын нөлөөллийн үндсэн арга байдаг. Итгүүлэл нь : - Иргэд, төрийн албан хаагч гээд хүмүүсийн харилцаанд өдөр тутам байнга хэрэглэгддэг, бүхнийг хамарсан түгээмэл шинжтэй. - Тушаал, зааврыг сайн дураар биелүүлэх явдлыг хангаж, эцсийн дүндээ хуулийг дагаж мөрдөх зуршил, итгэл үнэмшлийг бий болгодог. - Албадлагатай харьцуулбал анхдагч шинж чанартай, илүү ашигтай.

43


Өөрийн тусламжтайгаар хууль тогтоогч - иргэдийн, дарга - хамт олны нэгдмэл хүсэл зориг бүрэлдэнэ. Энэ нь үйл ажиллагааны нэгдмэл чанарыг хангах зайлшгүй нөхцөл. Итгүүллийн хэлбэр янз бүр бөгөөд үүнд : сургалт,суртал нэвтрүүлэг, тайлбарлан таниулах,туршлага солилцох, ятгах, шүүн хэлэлцэх, ажил хэрэгч шүүмжлэл өрнүүлэх, хүрсэн амжилтын талаар мэдээлэх, хэвлэлийн бага хурал зохиох, иргэдтэй уулзах зэрэг орно. Мөн дарга, удирдагч нарын зан чанар, хувийн үлгэр дууриал бусдыг итгүүлж, дагуулахад асар их ач холбогдолтой. Захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх итгүүлэх арга гэдэг бол төрийн бодлого, хууль тогтоомжийн мөн чанар, ач холбогдол, хэрэгжүүлэн биелүүлэх арга замыг иргэд, албан хаагчдад ухамсарлуулж, ийнхүү хэрэгжүүлэхэд бүтээлч санаачилга, сайн дурын үндсэн дээр оролцох итгэл үнэмшил, зуршлыг шингээхэд чиглүүлэн иргэдийн ухамсар, сэтгэл хөдлөлд нөлөөлөх, тэдгээрийн сонирхлыг нь өдөөх, ажиллах хүсэл эрмэлзлийг төрүүлэх цогц арга хэмжээнүүд юм. Мөн хууль ёс, төрийн сахилгыг бэхжүүлэх болон эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл болно. Итгүүлэх аргыг урамшууллын аргатай зөв хослуулан хэрэглэхгүйгээр хүний итгэл үнэмшлийг бий болгох аргагүй. Хүний амьдралын утга учир нь өөрийн материаллаг болон оюуны хэрэгцээг хангахад чиглэж байдаг учир энэ хэрэгцээг нь тусгасан урамшууллын нөлөөллийг хийж байгаа болон хийсэн ажилтай нь холбогдуулан тухайн этгээдэд /төрийн албан хаагчид/ үзүүлэх нь идэвхитэй ажиллах сонирхлыг өдөөн, улмаар тийнхүү ажиллах итгэл үнэмшлийг төрүүлдэг. Чухамдаа ажлын үр дүн үүнээс л хамаардаг. Урамшуулах арга хэмжээ. Өнөө цагт урамшууллын асуудлыг зохицуулж буй олон тооны хууль зүйн хэм хэмжээ байгаа төдийгүй урамшууллын бүхэл бүтэн эрх зүйн институт бүрэлдсэн гэж болно. Энэхүү эрх зүйн институт нь салбар хоорондын шинжтэй байх бөгөөд үүнд тухайлбал: үндсэн хуулийн, захиргааны, хөдөлмөрийн эрх зүйн зэрэг хэм хэмжээнүүд орно. Гэсэн хэдий ч түүн дотор захиргааны эрх зүйн хэм хэмжээнүүд зонхилно. Урамшуулал нь захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга болохынхоо хувьд дараахь онцлогтой : 1. Бодит үндэслэл нь эрх бүхий субъектээс эерэг үнэлж байгаа үйлдэл, гавьяа зүтгэл 2. Төрийн хяналт шалгалтын бүрэлдэхүүн хэсэг болохынхоо хувьд хийгдсэн ажлыг үнэлэхтэй холбоотой 3. Тухайлсан нэг этгээд буюу хэсэг бүлэг этгээд рүү / нэг хүн, хам олон / чиглэдэг 4. Ёс суртахууны сайшаал, материалаг зүйлс, хөнгөлөлт, эрх олгох зэргээс бүрдэнэ. 5. Yндсэндээ эрх зүйгээр зохицуулагдах ба ихэнх тохиолдолд эрх зүйг хэрэглэх хэлбэрээр хэрэгжинэ. -

44


6. Холбогдох этгээдийн ашиг сонирхол, сэтгэл хөдлөл, ухамсарт шууд бусаар нөлөөлдөг. 7. үндэслэлтэй байх, баг үеэ олсон шуурхай байх, ил тод байх гэсэн зарчмуудад суурилна. Урамшуулал нь агуулгын хувьд : - Ёс суртахууны - Материаллаг - Статусын - Холимог гэсэн хэлбэртэй байж болно Тухайлбал : ёс суртахууны урамшуулалын арга хэмжээнд талархал, хүндэтгэл, баярын бичиг ордог бол материаллагт мөнгөн шагнал, бэлэг дурсгалын зүйлс орно. Статусын уршууллын арга хэмжээ нь иргэн хүний эрх зүйн статусыг үндсэн бүхий л амьдралынх нь явцад өөрчилдөг. Жишээ нь: үүнийг хэрэглэснээр хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, гавьяат, хотын хүндэт иргэн, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, уралдаан тэмцээний шагналт бий болдог. Мөн урамшууллын хэд хэдэн арга хэмжээ нэгэн зэрэг хэрэглэгдэх явдал олонтаа. Yүнийг холимог хэлбэрийн урамшууллын арга хэмжээ гэнэ. Жишээ нь : Гавьяат цол олгохдоо цолны тэмдэг, түүний үнэмлэх, дагалдах мөнгийг өгдөг. Захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр урамшууллын үндэслэл болон тогтолцоог зохицуулаад зогсохгүй мөн урамшуулах ажиллагааг зохицуулж байдаг. Урамшуулах ажиллагаа нь захиргааны процессын нэг хууль тогтоомжоор журамлагдсан бие үе шат бүхий нэгдмэл үйл явц. Yүнд : - Урамшуулах талаар хэрэг үүсгэх - Урамшуулах тухай материалд төрийн болон нийгмийн зүгээс үнэлэлт өгөх - Урамшуулах шийдвэр гаргах - Шийдвэрийг биелүүлэх гэсэн ерөнхий зүй тогтолт үе шатууд багтана. Эрх зүйн албадлага. Албадлагыг засаглагч этгээдээс засаглуулагч этгээдийн зан үйлд гаднаас үзүүлэх нөлөөллийн хэрэгсэл болохынх нь хувьд ойлгодог бөгөөд хэрэв засаглагч талын хүсэл зориг зөрчигдөн тушаал шийдвэр биелэгдэхгүйд хүрвэл засаглагч тал нөгөө талынхаа хүсэл зоригийг өөрчилж, түүнийг өөртөө захируулах үүднээс засаглуулагч талын зан суртахуун, эд хөрөнгө, бие махбодид нөлөөлөл үзүүлэх мера авдаг. Орчин үед албадлага нь эрх зүйн дэг журам, өмч, иргэд, байгууллагын эрх, ашиг сонирхлыг хамгаалах болон гүйцэтгэх эрх мэдлийн аппаратын үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зэрэгт зайлшгүй хэрэглэгдэж байна. Гэхдээ албадлага нь итгүүлэх, урамшуулах аргуудтай харьцуулбал анхдагч арга биш боловч засаглалын чухал арга. Албадлагыг хууль зүйн шалгуурыг баримтлан хууль ёсны буюу эрх зүйн албадлага, хууль бус буюу хуульд үндэслээгүй албадлага гэж 45


ялгамжтай авч үздэг. Хууль бус албадлагын төрөлд нэг улсаас нөгөө улсдаа түрэмгийлэх, улс орны дотоодод зохион байгуулалттай гэмт бүлэглэл, тодорхой бүлэг этгээдээс иргэдийн эсрэг хүчирхийлэл үйлдэх явдлууд багтана. Эрх зүйн үүднээс албадлага нь нэг талаас эрх зүйн дэг журмыг хангах хэрэгсэл, нөгөө талаас төрийн үйл ажиллагааны арга. Дараахь онцлог шинжүүдтэй : 1. Нийгэмд хор аюултай, эрх зүйн эсрэг үйл ажиллагааны эсрэг хариу үйлдэл болон хэрэгжинэ. 2. Эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн эрх зүйн тодорхой субъектэд хэрэглэгдэнэ. Энэ нь зөрчил гаргасан субъектыг эрх зүйн заалтыг биелүүлэх, дахин зөрчил гаргуулахгүй байх, зөрчил гаргагчийг болон бусад этгээдийг хүмүүжүүлэх зорилготой нөлөөллийн арга хэмжээ. Албадах үйл ажиллагаа нь эрх зүйн тодорхой субъектын зан суртахуун, эд хөрөнгө, зохион байгуулалт / жишээ нь : ажлаас халах, ажбан тушаалаас огцруулах, байгууллагыг татан буулгах зэрэг нөлөөлөл үзүүлэхийг хэлнэ. Бие махбодийн хүрээнд нөлөөлөл үзүүлэх замаар зорилгодоо хүрнэ. 3. Шүүн таслах болон эрх зүйг хэрэглэсэн актуудаар хэрэгжинэ. 4. Хуулийн үндсэн дээр хэрэглэгдэнэ. Эрх зүйн хэм хэмжээ нь ямар арга хэмжээг, ямар нөхцөлд, ямар журмаар, хэн хэрэгжүүлэхийг зохицуулна. Албадлагын нөлөөллийг хэрэгжүүлэх журмыг хуулиар нарийвчлан тогтоох нь иргэд, байгууллагын эрх, ашиг сонирхолыг хамгаалах баталгааг бүрдүүлдэг. Учир нь албадлага нь Yндсэн хуулиар тунхаглан баталгаажуулсан иргэний эрх, эрх чөлөөг хөнддөг тул хуульд үндэслэсэн байх шаарлагатай. Ингэж чадвал хууль ёсны дагуу албадлага болно. 5. Эрх зүйн албадлага ямар байх, түүнийг хэрхэн хэрэглэх талаар зөвхөн төр онцгой эрх эдэлж байдаг. 6. Эрх зүйн албадлагыг хэрэгжүүлэх субеъкт нь төрөөс тусгайлан эрх олгосон байгууллага буюу тэдний эрх бүхий албан тушаалтан байдаг. Эрх зүйн албадлагыг үүсэх үндэслэл, хэрэгжих журмынх нь онцлогоор нь эрүүгийн, захиргааны, сахилгын, иргэний эрх зүй, үндсэн хуулийн эрх зүйн албадлага гэж хувааж болохоос гадна хувийн эрх зүй, нийтийн эрх зүйн албадлага ч гэж хуваах үндэстэй. Эдгээр албадлага хэрэглэгдэх үндэслэл нь эрх зүйн тодорхой субъектээс эрх зүйг зөрчсөн үйлдэл буюу эрх зүйн зөрчил юм. Шууд болон шууд бус нөлөөллийн аргуудын мөн чанарыг “Тушаасны дагуу хий “, “ Аль болох сайн хий” гэсэн өгүүлбэрийн агуулгаар илэрхийлж болно. Шууд нөлөөллийн аргуудад дараахь шинжүүд агуулагдаж байдаг. А. Хүсэл зоригт шууд нөлөөлөх Б. Тушаасан, удирдамжийн шинж чанартай байх В. Тушаасны дагуу л хийхийг үүрэг болгосон, 1 утгатай байх 46


Г. ЗГ- ын болон түүний байгууллагуудын акт өргөн ашиглагдсан байх Д. Тушаалын / командын / биелэлтэд хяналт тавих, түүнийг зөрчвөл албадлагын арга хэмжээ хэрэглэх Е. Захиргааны эрх мэдэл бүхий субъектын эрх хэмжээний хүрээнд байх. Шууд нөлөөллийн аргууд нь гочлон эрх зүйн хэм хэмжээ тогтоох, түүнийг хэрэглэж хамгаалах, захирамжлах хэлбэрүүдээр илэрдэг. Энэ нь уг аргын удирдан захирамжилсан шинжийг харуулдаг. Шууд бус нөлөөллийн аргуудын нийтлэг шинж бол : Обеъктынхоо хэрэгцээ, ашиг сонирхол, сэтгэл хөдлөлийг харгалзан тооцож үзсэн шууд бус арга хэрэгслүүдийг / тухайлбал : сайн ажиллабал шагнал урамшил олгох, ажил чанаргүй гүйцэтгэсэн тохиолдолд цалин хөлс бууруулах, ажлын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, эрх мэдлийг шилжүүлэх, импортлогдож буй бараанд квот тогтоох, экспортын зарим барааг татвараас чөлөөлөх гэх мэт / ашиглах замаар субъектээс тухайн объектыг өөрийн сонирхолын дагуу жолоодоно. Үүний үр дүнд субъектын хүсч буй зүйлийг объект харьцангуй өөрийн сонирхол, санаачилгын үндсэн дээр гүйцэлдүүлдэг явдал. Энэ нь объектын өөрийнх нь идэвхтэй чанарыг өдөөж хөгжүүлж байдаг ба үүгээрээ шууд засаглах үйл ажиллагааны аргаас ялгагдана. Мөн шууд бус нөлөөллийн арга нь хүссэн үр дүнд шууд богино хугацаанд хүргэдэггүй бол шууд нөлөөллийн арга нь ихэнх тохиолдолд хурдан хугацаанд үр дүнгээ өгдөг. Гэхдээ шууд бус нөлөөллийн арга нь шууд аргыгаа бодвол илүү найдвартай, тогтвортой үйлчилж, стратегийн амжилтанд хүргэнэ. Харин шууд нөлөөллийн арга нь хурдан хугацаанд тактикийн амжилт авчрах боломжийг бүрдүүлдэг. Үүнээс үзвэл дээрх 2 арга нь 1 талаас аль алинаасаа ялгарах давуу чанаруудтай байхын хамт нөгөө талаар зохих нэгдэл, хамааралтай байна. Учир нь, энэ 2 арга бол өөрийн мөн чанараар удирдлагын нэгдмэл нөлөөллийн 2 хувилбар. Өөрөөр хэлбэл : шууд болон шууд бус нөлөөллийн аргууд нь субъектээс объектод удирдлагын нөлөөлөл үзүүлэх эцсийн нэг л зорилгод ашиглагддаг удирдлагын хэрэгсэл. Энэ утгаараа шууд болон шууд бус нөлөөллийн аргуудыг субъектын зохион байгуулалт – эрх зүйн статусын онцлог, мөн удирдуулах объектын онцлог байдлыг тус тус харгалзан сонгож хэрэглэх буюу эсхүл зохистой хослуулан хэрэглэх нь тавьсан зорилго, зорилтондоо хүрэх үр дүнтэй хэлбэр болно. Гол нь захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх ямар ч арга нь практикаас ургаж гарсан, бодит нөхцөлд нийцсэн, удирдуулах объектдоо нөлөөллийг үзүүлэх бодит чадвартай байх шаардлагыг хангавал өөрийн үүргийг гүйцэтгэнэ.

2. Нийтийн захиргааны үйл ажиллагааны хэлбэрийн ойлголт, төрөл 47


Захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь өөрийн агуулга, түүнд тохирсон хэлбэрийг шаардана. Захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх агуулга нь ТЗБ – ын зорилт, чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх аргаар тодорхойлогдоно. Хэлбэр нь агуулгын гадаад байдал тул хэлбэрийг зөв тогтоож, ашиглах нь захиргааны үйл ажиллагааны хэрэгжилтэнд эерэг нөлөө үзүүлдэг. Захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь олон талт үйл ажиллагааны нэгдэл тул янз бүрийн хэлбэрүүдтэй. Захиргааны эрх зүйгээр захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэлбэрийг ТЗБ-аас явуулж буй тодорхой үйлдлийн практик гадаад илрэл гэж болох бөгөөд дотор нь : - Эрх зүйн хэм хэмжээ тогтоох / захиргааны норматив акт гаргах / - Эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх / захиргааны тухайлсан акт гаргах / - Зохион байгуулалтын арга хэмжээ явуулах - Материал техникийн үйл ажиллагаа явуулах гэж ангилдаг. Эдгээрийг ерөнхийд нь эрх зүйн болон эрх зүйн бус гэсэн 2 хэлбэрт нэгтгэн хувааж болно. Мөн энэ 2 хэлбэрийг багтаасан холимог буюу зохион байгуулалт- эрх зүйн гэсэн хэлбэр бий. Эрх зүйн хэлбэрт хууль зүйн бүрдлийн үндсэн дээр тодорхой эрх зүйн үр дагавар шууд бий болгох үйл ажиллагааг хамааруулж тооцдог. Эрх зүйн хэлбэрийг дотор нь : 1. Эрх зүйн акт гаргах / захиргааны шийдвэр / 2. Гэрээ байгуулах 3. Хууль зүйн ач холбогдолтой бусад үйл ажиллагаа явуулах гэж хуваана. Эрх зүйн норматив болон тухайлсан акт гаргах нь ГЭМ –ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хамгийн түгээмэл үндсэн хэлбэр бөгөөд эдгээрийн тусламжтайгаар шинжээр хууль зүйн хэм хэмжээ тогтоох, эсхүл хуучирсныг өөрчлөх, хүчингүй болгох байдлаар шинээр эрх зүйн харилцаа бий болгох, эсхүл өмнөх эрх зүйн харилцааг өөрчилж, мөн дуусгавар болгодог. Өөрөөр хэлбэл, эрх зүйн акт нь шууд хууль зүйн факт болж байдаг. ТГБ –ын үйл ажиллагаанд гэрээний практикт нэвтэрсээр байна. Хэрэв өмнө нь ТГБ нь хөдөлмөрийн болон иргэний эрх зүйн харилцаанд тухайн эрх зүйн харилцааны субъект болохынхоо хувьд л гэрээг голлон ашигладаг байсан бол одоо захиргааны эрх зүйн харилцааны субъектын хувьд олон тооны гэрээ / НЭЗ –н гэрээний 1 төрөлд хамаарах захиргааны гэрээ / байгуулах болжээ. Жишээлбэл : МУ –ын сайд харьяа агентлагийн даргатай үр дүнгийн буюу хариуцлагын гэрээ байгуулах, мөн төрийн гүйцэтгэх эрх бүхий байгууллагаас иргэнтэй гэрээ байгуулах замаар цэргийн алба хаалгуулах, төрийн эрх бүхий байгууллагаас зохих байгууллагад эрх шилжүүлэх гэрээ байгуулах гэх мэт. 48


Захиргааны гэрээ гэдэг нь захиргааны эрх зүйн 2 буюу эсхүл түүнээс дээш субъектүүдийн хооронд харилцан захиргааны / санхүүгийн гэх мэт / эрх болон үүрэг тогтоох, өөрчлөх эсхүл дуусгавар болгох талаарх хэлцэл. Энэ нь хууль зүйн факт болохоос гадна захиргааны гэрээг байгуулна гэдэг нь захиргааны /санхүүгийн / эрх зүйн харилцаа үүсэн бий болохыг илэрхийлнэ. Захиргааны гэрээ нь төрийн эрх бүхий байгууллагын нэг талын засаглах хүсэл зоригийн илэрхийлэл болсон захиргааны акт болон талуудын тэгш эрх дээр үндэслэсэн иргэний эрх зүйн гэрээ хоёрын хоорондын завсрын шинжийг агуулдаг. Ийм төрлийн гэрээ нь хууль болон захиргааны актын үндсэн дээр байгууллагддаг. Захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн бус хэлбэрт зохион байгуулалтын арга хэмжээ болон материал техникийн үйл ажиллагаа багтдаг. Үүний гол онцлог нь ихэнх тохиолдолд шууд хууль зүйн үр дагавар бий болгодоггүйд оршино. Зохион байгуулалтын арга хэмжээнд : Хурал, зөвлөлгөөн, үзлэг, шалгалт хийх, хөтөлбөр төлөвлөгөө арга зүйн зөвлөмж боловсруулах, хэвлэлийн бага хурал хийх, иргэдтэй уулзах, боловсон хүчнийг шилж сонгох, байршуулах, явуулах гэж байгаа болон явуулж буй арга хэмжээнийхээ талаар тайлбарлах, туршлага судалж нэвтрүүлэх, сургалт явуулах, зааварлах, санал солилцох гэх мэт арга хэмжээнүүд орно. Материал техникийн үйл ажиллагаанд : баримт бичиг хүлээн авах, бүртгэх, бүрдүүлэх, олшруулах, тараах, хүргэх, протокол хөтлөх, шаардлагатай мэдээ, лавлагаа бэлтгэх, эд хогшил, техник хэрэгслээр хангах, тэдгээрт засвар үйлчилгээ хийх, мэдээлэл боловсруулах, түүний дотор компьютер, бичгийн машинтай ажиллах гэх мэт үйлдлүүд орно.Практикт захиргааны үйл ажиллагааны хэлбэрүүд нь хоорондоо нягт уялдсан байдаг. Захиргааны ерөнхий хуульд зааснаар: Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно. 49


Харин хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно. Нийтлэг шинжээр тодорхойлогддог, эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн, эсхүл эд юмсын нийтийн эрх зүйн байдлыг тодорхойлох, түүнийг ашиглахтай холбоотой захиргааны акт байж болно. Захиргааны актад тавьсан хуулийн шаардлагыг хангахын тулд, эсхүл хууль, захиргааны хэм хэмжээний актад тодорхой заасан бол захиргааны актын үндсэн зохицуулалтад нэмэлт зохицуулалт хийж болно. Захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа дараах нэмэлт зохицуулалтыг хэрэглэнэ: 1.эерэг, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт тодорхой цагт эхлэх, дуусгах, эсхүл тодорхой хугацааны туршид үйлчлэхээр; 2.эерэг, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт хожим бий болох үйл явдлаас хамаарч болох, эсхүл болохгүйг тогтоох; 3.захиргааны актыг цуцлах нөхцөлийг тогтоох; 4.эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт урьдчилан тодорхой зүйл хийх, түдгэлзэх, эсхүл тодорхой зүйл хийхийг үүрэг болгох; 5.захиргааны актаар хожим бий болох, өөрчлөгдөх, эсхүл нөхөн гүйцээх үүргийн үндэслэлийг тодруулах. Нэмэлт зохицуулалт нь захиргааны актын зорилго, агуулгад нийцсэн байна. Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна. Захиргааны актыг хуульд хэлбэрээс гадна цахимаар, эсхүл техник хэрэгслийн тусламжтайгаар гаргаж болно. Цахимаар, эсхүл техник хэрэгслийн тусламжтайгаар гарсан захиргааны акт нь хуульд заасан шаардлагаас гадна эрх бүхий албан тушаалтны гарын үсэг нь Цахим гарын үсгийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана. Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: 1.захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх; 2.захиргааны акт хаяглагдсан этгээд нь хувь хүн бол эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээдийн эрхгүй бусад этгээд бол түүний төлөөлөгч, нэр, хаяг, холбоо барих мэдээлэл; 3.захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах; 4.захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах; 50


5.захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах. Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана. Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана. Дараах тохиолдолд ЗЕХ-ийн 40.4-т заасан шаардлага хамаарахгүй: 1.захиргааны байгууллагаас өргөдөл, гомдлыг хангаж шийдвэрлэсэн, захиргааны акт бусдын эрхийг хөндөхгүй бол; 2.хаяглагдсан этгээдэд захиргааны актын үндэслэл тодорхой, ойлгомжтой байгаа, эсхүл бодит нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэлийг өмнө нь мэдэж байсан бол; 3.тус бүрд нь үндэслэл шаардлагагүй нэг ижил захиргааны актыг олон тоогоор, эсхүл техник хэрэгслийн тусламжтайгаар гаргаж байгаа бол. Дараах тохиолдолд захиргааны актыг амаар, эсхүл бичмэл бус хэлбэрээр гаргаж болно: 1.захиргааны актыг хойшлуулшгүй гаргах шаардлагатай бол; 2.хууль, захиргааны хэм хэмжээний актад тодорхой хэлбэрийг заасан бол; 3.эрх зүйн ялимгүй үр дагавар бүхий асуудлыг шийдвэрлэх бол; 4.захиргааны актыг бичгээр гаргах боломжгүй, эсхүл тохиромжгүй бол. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдээс шаардвал захиргааны байгууллага амаар, эсхүл бичмэл бус хэлбэрээр гаргасан захиргааны актыг бичгээр баталгаажуулж болно. Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ. Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна. Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна. Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно. 51


Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно. Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно. Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгчид, төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно. Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно. Тайлбар: Хэвшсэн журмаар нийтэд танилцуулах гэж захиргааны байгууллагын албан ёсны мэдээллийн самбар, цахим хуудас, орон нутгийн болон үндэсний шинжтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг ойлгоно. Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй. Оролцогч захиргааны актаар бий болсон эрх, үүргийн талаар тайлбар хүсвэл захиргааны байгууллага амаар, эсхүл бичгээр тайлбарлах үүрэгтэй. Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актын илэрхий алдааг засахыг шаардах эрхтэй. Захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна. Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 1.утга агуулгын илэрхий алдаатай; 2.бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй; 3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан; 4.захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус; 52


5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан; 6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй; 7.түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй. Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна. Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно. Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно. Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: 1.хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан; 2.бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн; 3.захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй; 4.захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн; 5.нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан. Захиргааны байгууллага ЗЕХ-ийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно. Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран түүнийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн цуцалж болно. ЗЕХ-ийн 49.1-д заасан захиргааны актыг ижил агуулгаар дахин батлах шаардлагатай, эсхүл хууль зүйн үндэслэлгүй бол цуцлахгүй. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч дараах тохиолдолд цуцалж болно: 1.цуцлах нөхцөлийг хууль, захиргааны хэм хэмжээний актад, эсхүл тухайн захиргааны актад заасан бол; 2.захиргааны актад нэмэлт зохицуулалт заасан бөгөөд түүнийг тухайн этгээд хуульд заасан хугацааны дотор биелүүлээгүй бол; 3.шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол; 4.хууль, захиргааны хэм хэмжээний акт өөрчлөгдсөний үндсэн дээр захиргааны байгууллага тухайн захиргааны актыг гаргах эрхгүй болсон бөгөөд уг актаар эрх олгогдсон этгээд эрхээ хэрэгжүүлж эхлээгүй бол; 53


5.нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд. Захиргааны актаар олгосон болон олгож байгаа мөнгөн тэтгэмж, эсхүл тодорхой зорилго бүхий үйлчилгээг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн ч уг захиргааны актыг дараах тохиолдолд бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн цуцална: 1.захиргааны актаар олгосон тэтгэмж, үйлчилгээ уг актад заасан зориулалтаар ашиглагдаагүй бол; 2.захиргааны актаар нэмэлт зохицуулалт заасан бөгөөд тухайн этгээд уг үүргийг биелүүлээгүй, эсхүл захиргааны актад заасан хугацаанд биелүүлээгүй бол. Захиргааны байгууллагаас өөрөөр заагаагүй бол захиргааны акт цуцлагдснаар хүчин төгөлдөр бус болно. ЗЕХ-ийн 49.3.3, 49.3.4, 49.3.5-д заасан үндэслэлээр захиргааны актыг цуцалсан тохиолдолд учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээдийн шаардснаар нөхөн төлнө. Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч хаяглагдсан этгээдийн хүсэлтээр дараах тохиолдолд захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийж болно: 1.захиргааны актын үндэслэж байгаа бодит эсхүл эрх зүйн нөхцөл байдал нь хаяглагдсан этгээдийн талд хожим эерэгээр өөрчлөгдсөн; 2.хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон. Хаяглагдсан этгээд нь өргөдөл, гомдлыг шийдвэр гаргах ажиллагааг дахин явуулах үндэслэл бий болсныг мэдсэнээс хойш гурван сарын дотор гаргана. Баримт бичиг, эд юмсыг хураах тухай захиргааны актыг цуцалсан, эсхүл хүчингүй болгосон тохиолдолд уг баримт бичиг, эд юмсыг буцаан өгөхийг шаардах эрхтэй. Эд юмсыг устгасан, эсхүл гэмтээсэн тохиолдолд Иргэний хуульд зааснаар хохирлыг барагдуулна. Захиргааны актын үндсэн шинж Захиргааны актын албан ёсны болон албан бус тодорхойлолтуудад дараах гэсэн зургаан шинжүүд заавал тусгагдсан байдаг. 1. Захиргааны акт нь ямар нэгэн “захиргааны байгууллага”-аас гардаг: 2. Захиргааны акт нь “захирамжилсан арга хэмжээ” мөн: 3. Зохицуулалт нь “нийтийн эрх зүйн салбарт”-т үүсдэг: Захирамжилсан арга хэмжээг эрх зүйн ямар хүрээ, салбарт хэрэглэж байгааг тогтоох нь захиргааны актын хувьд чухал ач холбогдолтой. Учир нь захиргааны акт болох арга хэмжээний нэг үндсэн шинж нь зөвхөн нийтийн эрх зүйн хүрээнд үйлчилдэгт оршино. Энэхүү арга хэмжээ нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр олгосон эрх үүргийг хэрэгжүүлсний үндсэн дээр мөн тэр хэм хэмжээгээр зохицуулагддаг байна. Захиргааны 54


үйл ажиллагаа нийтийн эрх зүйн хүрээнд багтах эсэх нь тухайн үйл ажиллагааны үр дагавар эрх зүйн ямар салбарт гарч байгаагаар бус харин байгууллага ямар эрх зүйн хэм хэмжээний дагуу харилцаанд орж байгаагаар нь тодорхойлогдоно. Энэ бүхнээс захиргааны акт бол нийтийн эрх зүй хүрээнд нэг талын хүсэл зоригоор явуулж буй захиргааны байгууллагын үйл ажиллагаа гэж болно. 4. Захиргааны акт нь тодорхой “зохицуулалт”-г агуулсан байна: Захиргааны байгууллагын захирамжилсан арга хэмжээ нь ямар нэгэн асуудлыг шийдэж байгаа буюу тохиолдлыг “зохицуулж” байгаа бол түүнийг захиргааны актад хамааруулдаг. Захиргааны актын тухай хуулийн тодорхойлолтоос үзэхэд зохицуулалт гэдэг нь үйл ажиллагаа бус харин зөвхөн эцсийн бүтээгдэхүүн (шийдвэр) өөрөөр хэлбэл тухайн асуудлыг шийдвэрлэгдсэн үйл ажиллагаа хэмээн ойлгож болно. Захирамжилсан шийдвэр буюу арга хэмжээн дэх захиргааны байгууллагын хүсэл зоригийн илэрхийлэл нь эрх зүйн тодорхой үр дагаварт чиглэж байвал үүнийг зохицуулах ач холбогдолтойд тооцдог. Өөрөөр хэлбэл ямар нэг арга хэмжээ нь эрх зүйн үр дагавар үүсгэж баймааж зохицуулалт болдог. 5. Захиргааны акт нь “тодорхой нэг тохиолдол”-г зохицуулдаг: Захиргааны (”захирамжилсан”) актыг зөвхөн тухайн асуудлыг шийдвэрлэх буюу тодорхой нэгэн тохиолдлыг зохицуулахаар гаргадаг. Энэ шинж нь уг актыг нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээнээс ялгаж өгдөг. Эрх зүйн хэм хэмжээгээр дахин давтан зохицуулдаг бол, захиргааны актаар зөвхөн тухайн тохиолдлыг зохицуулдагаараа ялгаатай. Тодорхой нэг тохиолдол гэсэн шинжид уг акт нэгдүгээрт яг тодорхой буюу тухайн үед тодорхойлж болохуйц тооны этгээдэд хандсан, хоёрдугаарт яг тухайн нэг удаагийн тохиолдлыг зохицуулсан байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл тодорхой тооны этгээдэд хандсан бөгөөд тодорхой асуудлыг шийдэхэд шууд чиглэсэн байвал бодьгал буюу тухайлсан зохицуулалт гэнэ. Жишээ: Иргэн А наадмын дараа 7 дугаар сарын 15- нд тарвага агнахыг хүсэж сумын Засаг даргад хандсан байна. Засаг дарга ан агнуурын тухай хуулийн §13.1.4 –н дагуу агнах хугацаа болоогүй гэж эрхийн бичиг олгохоос татгалзсан байна. Үүнд зохицуулах зүйл нь өргөн утгаараа нийтийн захиргаа, иргэн А хоёрын харилцаа буюу шууд зүйлийн хувьд иргэн А-н тавьсан хүсэлт бөгөөд нэг удаагийн шинжтэй болно. Иймд Засаг даргын эрхийн бичиг олгохоос татгалсан шийдвэр нь Захиргааны акт болно. 6. Зохицуулалт нь “шууд гадагш нөлөөлөл бүхий” байна: Захиргааны актын энэхүү шинжийг захиргааны актын тухай хуулийн тодорхойлолтоос шууд олж харахад амаргүй. Мөн хуулийн §4.2-д “… байгууллагын зөвхөн гадагш (бусдаас) дагаж мөрдөх буюу заавал биелүүлэх захиргааны акт нь захиргааны хэргийн шүүхэд хамаарна” гэж зааснаас ургуулан бодвоос захиргааны актын бас нэг гол шинж бол “гадагш чиглэсэн” эрх зүйн нөлөөлөлтэй байна. Гадагш чиглэсэн гэдэг нь байгууллагын дотоод 55


хүрээндээ биш харин “гуравдагч” гэж болох иргэд, байгууллагад холбогдолтой буюу тэдгээрийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн, түүний дотор тэдгээрт эрх олгосон, үүрэг хүлээлгэсэн акт, үйл ажиллагаа хамаардаг. Энэ нь эрх зүйн зохицуулалтын хувьд иргэний эд хөрөнгө, эрх чөлөөнд халдсан тохиолдлыг ялган салгахад чухал байдаг. Захиргааны байгууллага өөрт дотоодод зохицуулсан акт, үйл ажиллагаа нь шүүхийн хяналтад шууд хамрагдаггүй. Энэ нь дотогш чиглэсэн харилцаанд байгаа нэгж, этгээдэд өөрийн бие даасан субъектив эрх байдаггүйтэй холбоотой. Захиргааны акт нь олон зүйл байгууллагын өөр өөр үйл ажиллагааг тусгадгаас улбаалан нэн олон янз, ялгаатай байдаг. Иймд өөр өөр шалгуураар ангилагддаг. Энд зөвхөн практик ач холбогдолоор нэн чухал гэсэн зарим төрлийг авч үзэв. 1) Захиргааны актыг илрэх (гадаад) хэлбэрээр нь бичмэл, аман, бусад гэж ангилж болно. а. Захиргааны эрх зүйн практикт бичмэл акт бусад хэлбэрээ бодвол өргөнөөр хэрэглэгддэг. б. Захиргааны аман актанд ямар нэгэн этгээдэд амаар шийд өгөх хурал, цуглаанд оролцогчдод хандан тайлбарлан мэдэгдэхийг ойлгоно. в. Бусад арга хэлбэрээр илрэх захиргааны акт гэдгийн хувьд тухайлбал замын гэрлэн дохио, замын хөдөлгөөн зохицуулсан цагдаагийн гарын хөдөлгөөн дохио мөн техник хэрэгслээр (комъпютер) дамжуулан гаргасан захиргааны акт байж болдог. Жишээ: Банкны дансаар гүйлгээ хийхэд холбогдох татвар нь тусгай программаар шууд бодогдож гардаг. Энэхүү татвар авсан шийдвэр нь хувь хүн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн утгаараа захиргааны актанд тооцогдоно. 2) Захиргааны актыг зохицуулалтын агуулгаар нь: захиран тушаасан, хэлбэржүүлсэн ба тогтоосон захиргааны акт хэмээн ангилж болно. а. Захиран тушаасан захиргааны акт нь захирамжилсан, хориглосон эсвэл тодорхой зан үйлийн горимыг (хийх, тэвчих эсвэл болих) үүрэг болгосон агуулгатай байдаг. б. Эрх зүйн хувьд хэлбэржүүлсэн захиргааны акт нь ямар нэгэн тодорхой эрх зүйн харилцааг үүсгэсэн, өөрчилсөн эсвэл үгүйсгэсэн агуулгатай. в. Тогтоосон захиргааны акт нь ямар нэгэн этгээдийн эрх зүйн ач холбогдол бүхий шинж чанар эсвэл эрхийг нь бататган тогтоож өгсөн байдаг. 3) Захиргааны актыг үзүүлж буй эрх зүй нөлөөллөөр эерэг ба сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт хэмээн ангилдаг. а. Эерэг нөлөөлөлтэй захиргааны акт нь ямар нэгэн эрх, эсвэл эрх зүйн ач холбогдол бүхий ашигтай талыг иргэдийн хувьд үүсгэх эсвэл баталгаажуулж өгсөн байдаг. б. Сөрөг нөлөөлөлтэй захиргааны акт нь тухайн харилцаанд оролцож буй этгээдийн эрх, ашиг сонирхолд харшаар нөлөөлдөг 56


тухайлбал тэдгээрийн эрхэнд халдах, ямар нэгэн хөнгөлөлт бүхий зүйлээс татгалзах зэргээр илэрдэг. в. Захиргааны акт нь мөн тухайн нэг этгээдийн хувьд (эерэг) хөнгөлөлт үзүүлсэн болон (сөрөг) хүндрүүлсэн байж болдог. г. Захиргааны акт нь зөвхөн хаяглагдсан этгээдүүдээр зогсохгүй мөн гадагш гуравдагч этгээдэд эрх зүйн нөлөөллийг үзүүлж болдог. Үүнийг гуравдагч этгээдэд нөлөө бүхий акт гэдэг. 4) Захиргааны актыг зохицуулах зүйлээр нь эрх зүйн субъект ба эд юмстай холбоотой захиргааны акт хэмээн ангилдаг. Эрх зүйн субъект ба эд юмстай холбоотой зохицуулалтын хоорондын ялгаа нь захиргааны актын хандсан зүйлийн эрх зүйн шинж дээр үндэслэдэг. а. Субъекттэй холбоотой захиргааны акт нь субъектүүдийн эрх зүйн байдлын эсвэл тэдгээрийн хоорондын харилцааг шууд зохицуулдаг. б. Эд юмстай холбоотой захиргааны акт нь тухайн тохиолдлыг шийдвэрлэх шинжтэй байдаг бөгөөд зохицуулах зүйлс нь ямар нэгэн этгээдэд харьяалагдаж буй нийтийн эд юмстай холбоотой байдаг. 5) Захиргааны актыг үйлчлэх буюу зохицуулах хугацаагаар нь нэг удаагийн ба үргэлжилсэн зохицуулалт бүхий акт хэмээн ангилдаг. а. Тухайн агшны зохицуулалт бүхий захиргааны акт зөвхөн тухайн цаг үед үйлчлээд дуусдаг ба үргэлжилсэн нөлөөлөл байдаггүй. б. Зохицуулалт нь зөвхөн тухайн агшнаар дуусахгүй цаашид үргэлжилж байвал тухайн захиргааны актыг үргэлжилсэн зохицуулалт бүхий гэдэг. 6) Захиргааны актыг батлан гаргах байгууллагаар нь дангаар ба хавсарч гаргасан акт хэмээн ангилдаг. Энэхүү ангилал нь захиргааны актыг гаргахад оролцож буй захиргааны байгууллагын тоон дээр үндэслэдэг. а. Дангаар гаргасан захиргааны актын хувьд түүнийг гаргах ажиллагаа нь зөвхөн нэг захиргааны байгууллагын эрх хэмжээнд байна. б. Хавсарсан байдлаар гаргасан захиргааны актын хувьд түүнийг хэд хэдэн захиргааны байгууллагаас хамтран батална. Үүнд захиргааны актыг гаргахад оролцоо нь зайлшгүй шаардлагатай байхаар холбогдох эрх зүйн хэм хэмжээнд тусгагдсан эрх бүхий байгууллагууд ордог. 7) Захиргааны актыг батлан гаргахад бусад этгээдээс нөлөөлж буй байдлаар нь зөвшөөрөл шаардлагатай ба шаардлагагүй акт хэмээн ангилдаг. Энэхүү ангилал нь захиргааны актыг батлан гаргахын өмнөх үе шатанд түүний хандсан этгээдийн үзүүлэх нөлөөлөл дээр үндэслэдэг. Гэхдээ ихэнхдээ захиргааны байгууллагаас захиргааны актыг гаргахдаа хандсан этгээдийн хүсэл зоригийг авч үздэггүй. Зарим захиргааны актын хувьд захиргааны байгууллагаас захиргааны актыг батлан гаргахад тухайн хаяглагдсан этгээд болон гуравдагч этгээдийн зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай байдаг. Эрх зүйн шаардлага гэдэг нь эрх зүйн хэм хэмжээнд урьдчилан тусгагдсан заавал биелүүлэх ёстой нөхцөл байдал юм. Эрх зүйн үндсэн 57


шаардлага: Захиргааны актын агуулга, хэлбэр, гаргаж байгаа байгууллагын төрлөөс үл хамааран нэгэн адил баримтлах шаардлагыг эрх зүйн үндсэн шаардлага гэнэ. Түүнийг дотор нь захиргааны актыг батлан гаргахад баримтлах процессын (формаль) болон материаллаг эрх зүйн шаардлага гэж бас хуваадаг. 1. Формаль эрх зүйн шаардлага: А. Захиргааны актыг эрх хэмжээнийхээ дотор гаргах зарчим: Байгууллага, албан тушаалтан нь захиргааны актыг хамаарах нутаг дэвсгэр, гүйцэтгэх чиг үүрэг, бүрэн эрх ба шатлан захирах тогтолцооныхоо дотор батлан гаргах ёстой. Өөрөөр хэлбэл захиргаанаас ямар нэгэн чиг үүргийг хариуцан гүйцэтгэх байгууллага нь хамаарч холбогдох захиргааны актыг гаргана. 1) Нутаг дэвсгэрийн хамаарал: Захиргааны байгууллагын үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэрийнхээ хүрээнд багтан үйлчлэхээр гарах ёстой, үүнийг нутаг дэвсгэрийн хамаарал гэнэ. Энэ нь тухайн байгууллагын үйл ажиллагааны нөлөөлөх хүрээг бусад байгууллагаас ялган зааглахад ач холбогдолтой байдаг. Энэхүү хязгаарлалтыг хууль, дүрмээр тодорхойлон илэрхийлдэг. Төрийн захиргааны төв байгууллагууд Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байхад орон нутгийн төрийн гүйцэтгэх байгууллагууд зөвхөн тухайн нэгж (аймаг, сум, баг)-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар хуульчилж өгсөн байдаг. 2) Чиг үүргийн хамаарал: Чиг үүрэг гэдэг нь захиргааны байгууллагын эрхлэх ажлын бүрэлдэхүүн хэсэг буюу үйл ажиллагааны гол чиглэл юм. Чиг үүргийн хамаарлыг ихэнхдээ хуулиар болон тухайн байгууллагын дүрмээр зохицуулсан байдаг. 3) Шатлан захирах ёсны хамаарал: Шатлан захирах ёс нь захиргааны байгууллагын дотоод тогтолцоонд илэрдэг. Нэг нь нөгөөд захирагдах, түүнд бас гуравдах нь захирагдах ёсыг шатлан захирагдах хэмээн хамаарлыг нь тодорхойлох явдал юм. Энэ нь агуулгаараа чиг үүргийн хамаарал мөн. Захиргааны байгууллагын чиг үүргийг гүйцэтгэх ажиллагааг хэд хэдэн шаталсан байгууллагуудаас дарааллуулж хувиарлан хамааруулсан байдаг. Энэ тохиолдолд тухайн чиг үүргийг анхан шатны байгууллагаас эхлэн гүйцэтгэдэг. Хуулиар өөр байгууллагыг заагаагүй бол гомдол гаргасан тохиолдолд дээд шатны байгууллага нь хүлээн авч шийдвэрлэдэг. Б. Захиргааны актыг эрх зүйн хэм хэмжээнд заасан журмаар гаргах нь нэг үндсэн шаардлага мөн. Захиргааны байгууллага өөрийн чиг үүргээ гүйцэтгэхдээ захиргааны актыг хамтын буюу нэгдмэл захирамжийн зарчмаар батлан гаргадаг. Эрх зүйн хэм хэмжээнд заагдсаны дагуу хамтын зарчмаар шийдвэрлэх асуудлыг тухайн байгууллагын удирдагч ганцаар эсвэл хамтын хангалттай бүрэлдэхүүнгүйгээр шийдвэрлэсэн тохиолдолд, мөн нэгдмэл зарчмаар ажилладаг байгууллагын хувьд хамт олноор хэлэлцсэн хэмээн удирдлагын шийдвэргүйгээр захиргааны акт 58


гаргах тохиолдолд уг захиргааны актууд нь хүчин төгөлдөр бус болоход хүргэдэг. В. Захиргааны актыг эрх зүйн хэм хэмжээнд заасан хэлбэрээр гаргах ёстой. Захиргааны эрх зүйн зарим хэм хэмжээгээр захиргааны актыг гаргах арга, хэлбэр болон түүнээс үүдэн гарах эрх зүйн үр дагаврыг нь зохицуулсан байдаг. Үндсэндээ захиргааны актыг бичгээр, амаар эсвэл бусад аргаар гаргаж болдог. Энэ нь захиргааны актын илрэн гарах хэлбэрийн чөлөөт байдлыг илэрхийлж байна гэсэн үг. Зарим тохиолдолд эрх зүйн хэм хэмжээгээр тухайн захиргааны актын хэлбэрийг шууд заагаад өгчихсөн байдаг. 2. Материаллаг эрх зүйн шаардлага: а. Захиргааны байгууллагад захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байх ёстой. Өөрөөр хэлбэл тухайн тохиолдолд захиргааны акт гаргаж зохицуулах эрх уг захиргааны байгууллагад эрх зүйн хэм хэмжээгээр тусгайлан олгосон байх ёстой. б. Захиргааны актын агуулга хангалттай тодорхой байх ёстой. Захиргааны байгууллагын хүсэл зориг тухайн актад бүрэн илэрхийлэгдсэн бөгөөд оролцогч этгээдийн хувьд хоёрдмол утгагүйгээр ойлгогдож байгаа бол уг актыг агуулгын хувьд хангалттай тодорхой хэмээн үздэг. Байгууллага хүсэл зоригоо илэрхийлсэн байдал нь ойлгомжгүй байгаа бол уг захиргааны актыг тодорхой бус гэж тооцох үндэслэл болдог. Захиргааны актын агуулга тодорхой ойлгомжтой байхын тулд түүнийг батлан гаргах эрх зүйн үндэслэл нь лавтай мөн захиргааны актын хандсан этгээд тодорхой байх явдал юм. Захиргааны актын зохицуулах зүйл ба эрх зүйн үр дагавар нь ойлгомжтой байх нь агуулга тодорхой байхын нэг шаардлага мөн. в. Захиргааны акт нь үндсэн хууль, ердийн хууль болон тэдгээрт үндэслэсэн эрх зүйн бусад хэм хэмжээнд нийцсэн байх ёстой. Энэхүү шаардлагыг хангаагүй акт хүчингүйд тооцогддог. Тухайлбал Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 1 –д “Засгийн газар хууль тогтоомжинд нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргана.” хэмээн заасан байдаг. Эрх зүйн тусгай шаардлага: Захиргааны байгууллагын зарим актын хувьд түүгээр шийдвэрлэж буй асуудлын шинж чанарт тохирсон тусгай болзлыг эрх зүйн хэм хэмжээнд заасан байдаг. Түүнийг захиргааны актанд тавигдах эрх зүйн тусгай шаардлага гэнэ. Тийм шаардлагад: а) Эрх бүхий байгууллагаас заавал урьдчилан (виз) зөвшөөрөл авсан байх. Ихэнхдээ том хэмжээний төсөлд (үйлдвэр, үйлчилгээний салбар …) зөвшөөрөл олгох явцад тохиолддог. б) Өөр захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр захиргааны актыг батлан гаргах. Энэхүү шаардлага нь ихэнхдээ төрийн захиргааны төв байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын хоорондын харилцаанд гарч ирдэг.

59


в. Эрх бүхий өөр байгууллагатай хамтран хэлэлцэж (хавсарсан) захиргааны акт гаргах. Өөр өөр салбарыг хамарсан үйл ажиллагааг зохицуулахад ийм тусгай шаардлага тавигдана. Захиргааны байгууллагаас акт гаргахдаа алдаанаас сэргийлэх ёстой. Захиргааны актанд тавигдах эрх зүйн шаардлага хэдий чинээ нарийн байна алдаа гарах магадлал төдий чинээгээр ихэсдэг гэж болно. Энд улс төр – нийгэм болон зохион байгуулалт – техникийн шаардлагаас үүдэн гарсан алдааг бус зөвхөн эрх зүйн шаардлага зөрчсөнтэй холбоотой алдааг товч тайлбарлая. Захиргааны эрх зүйн бүтээлүүдэд “хууль бус захиргааны акт”, “эрх зүйн бус захиргааны акт”, “эрх зүй зөрчсөн акт”, “эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн захиргааны акт”, “алдаатай захиргааны акт” гэсэн нэр томъёоллуудыг хэрэглэсэн байдаг. Ихэнхдээ “хууль бус акт” гэсэн нэр томъёоллыг хэрэглэж хэвшсэн байна. Гэхдээ энд дараах хоёр тохиолдолд эргэлзээ гардаг: а. Захиргааны эрх зүйн эх сурвалжууд дундаас зөвхөн хуулийг сонгосон нь бусад эрх зүйн хэм хэмжээг орхигдуулсан мэт байна. б. Хууль бус, эрх зүйн бус акт гэсэн ойлголтуудад хууль болон эрх зүйг зөрчсөн захиргааны актаас гадна эрх зүйн үр дагаваргүй актууд хамрагдах боломжтой. Тиймээс “алдаатай захиргааны акт” гэсэн нэр томъёог хэрэглэсэн бөгөөд хэрэглэхэд товч, утга санаагаа бүрэн илэрхийлсэн болно. Алдаатай захиргааны актын эрх зүйн үр дагавар Захиргааны алдаатай актад гарсан алдаа болгон уг актыг хүчингүйд тооцоход хүргэдэггүй. Энэ нь захиргааны актын алдааны шинж чанараас хамааран түүний эрх зүйн үр дагавар нь өөр өөр байдагтай шууд холбоотой. Алдааг үр дагавраар нь дараах байдлаар ангилна: -Захиргааны актыг илт хууль бус гэж тооцох: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн §9.1 –д захиргааны актыг “илт хууль бус” хэмээн тооцох үндэслэлийг хуульчилж өгсөн байна. Захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэл нь ямарч тохиолдолд эрх зүйн хэм хэмжээнд харш, илэрхий ноцтой үр дагавар бүхий алдаатай байх явдал мөн. Захиргааны актыг илт хууль бусад тооцох хууль ёсны үндэслэлд: а. Захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай; б. Бичгийн хэлбэрээр гаргасан захиргааны актыг батлан гаргасан байгууллага, албан тушаалтан нь тодорхойгүй; в. Захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан; г. Захиргааны актыг гүйцэтгэх субъект тодорхой бус; д. Хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан; е. Нийтийн ёс зүйн хэм хэмжээг илт зөрчсөн; ё. Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; 60


ж. Захиргааны акт гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн; з. Захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн эдгээр болно. Захиргааны актын аль нэг заалт илт хууль бус бөгөөд тухайн заалтгүйгээр захиргааны актын агуулга ойлгомжгүй болоход хүрвэл уг актыг бүхэлд нь илт хууль бус гэж тооцно. Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа ямар ч эрх зүйн нөлөөлөлгүй байдаг. Өөрөөр хэлбэл иргэд уг захиргааны актыг биелүүлэх ёсгүй бөгөөд захиргааны байгууллага хэрэгжүүлнэ гэх шаардлагагүй юм. -Маргаан бүхий захиргааны акт: Захиргааны актад буй алдаа нь уг актыг илт хууль бусад тооцох үндэслэлд хамаарахгүй боловч иргэн, хуулийн этгээд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчсөнд тооцож гомдол гаргасан бол түүнийг “маргаан бүхий захиргааны акт” хэмээн үздэг. Маргаан бүхий захиргааны актын үр дагавар нь түүнийг хүчингүйд тооцсоноор илэрдэг. Иргэдийн гомдолд тусгагдсанаар маргаан бүхий захиргааны акт нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон бол шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан уг актыг хүчин төгөлдөр үйлчилж байгаа, эсхүл ирээдүйд хүчин төгөлдөр болох эсэхээс үл хамааран бүхэлд нь буюу холбогдох хэсгийг хүчингүй болгосон шийдвэр гаргана. Захиргааны акт гаргахыг даалгах: Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан дараах тохиолдолд захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгана: а. Захиргааны акт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгож, захиргааны акт гаргах; б. Захиргааны байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүйн улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон бол. Захиргааны актыг хүчингүйд тооцох Захиргааны актыг хүчингүйд тооцно гэдэг нь захиргааны байгууллага эсвэл захиргааны хэргийн шүүхээс захиргааны актын эрх зүйн нөлөөллийг үгүйсгэнэ гэсэн үг юм. Иргэн, хуулийн этгээд нь захиргааны алдаа бүхий акт өөрсдийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл уг актыг гаргасан байгууллага, албан тушаалтан болон тэдгээрийн шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргана. Хэрэв хуульд тусгайлан заасан бол захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Захиргааны эрх зүйн хувьд иргэд, хуулийн этгээдээс захиргааны актыг хүчингүйд тооцуулах дараах арга замуудыг хуульчилж өгсөн байдаг. А. Захиргааны актыг гаргасан байгууллага өөрөө эсвэл түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан хүчингүйд тооцох: Захиргааны акт гаргасан байгууллага уг захиргааны актаа өөрөө хүчингүй болгох. Энэ бол алдаагаа өөрөө ухамсарлан арилгана гэсэн үг. Жишээ: Монгол улсын 61


засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль §14.2-д “Засаг дарга эрх хэмжээнийхээ дотор хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана. Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус хүчингүй болгоно” дагуу Засаг дарга алдаатай захирамжаа өөрөө хүчингүй болгох боломжтой. Захиргааны актыг уг захиргааны акт гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллага хүчингүй болгох. Энэ бол дээд шатны байгууллага нь харьяалан захирах эрхээ хэрэгжүүлж, хууль биелүүлэх үүргээ гүйцэтгэж байна гэсэн үг. Жишээ: Газрын тухай хуулийн §60.1.1-д “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга” хэмээн дээд шатны байгууллага албан тушаалтанд гомдол гаргахаар хуульчилжээ. Б. Захиргааны хэргийн шүүхээс алдаатай захиргааны актыг хүчингүй болгох: Иргэд дараах нөхцөлд алдаатай захиргааны актыг хүчингүйд тооцуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Нэхэмжлэл гэдэгт иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг ойлгоно. ( ЗХХШТХ§3.1.7) Захиргааны актыг иргэд, хуулийн этгээдээс ирсэн нэхэмжлэлийг үндэслэн захиргааны хэргийн шүүхээс хүчингүйд тооцно. Энэ бол захиргааны шүүхийн хяналтыг хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Иргэдээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ дараах дөрвөн тохиолдолд гаргаж болохыг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн §12.1-д заасан. Үүнд: а) Хуульд тусгайлан заасан тохиолдолд. Зарим тохиолдолд иргэд захиргааны актыг хүчингүй болгуулахаар шууд захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргахаар хуулинд тусгасан байдаг. Жишээ: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийн §45.2-д “Энэ хуульд заасан гүйцэтгэгч сонгох ажиллагаатай холбогдсон асуудлаар гэрээнд гарын үсэг зурагдсанаас хойш зөвхөн шүүхэд хандана” гэж зааснаас харахад тендерт оролцож буй этгээд тендерийн хороо (тухайлбал яам дундын тендерийн хороо) –ны шийдвэрт гомдолтой бол дээрх нөхцөлд зөвхөн шүүхэд хандах боломжтой. б) Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас зохих журмын дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн; Жишээ: Сумын Засаг дарга Б болон иргэн Д –н хооронд газар ашиглахтай холбоотой маргааныг иргэн Д-н гомдлын дагуу аймгийн Засаг дарга Ц шийдвэрлэсэн (Газрын тухай хууль §60.1.1) байна. Гэтэл иргэн Д аймгийн Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрсөн бол газрын тухай хуулийн §60.2 –д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. 62


в) Захиргааны байгууллага, албан тушаалтан дээд шатны захиргааны байгууллагаас зохих журмын дагуу гаргасан шийдвэрийг биелүүлээгүй; Жишээ: Иргэн Д-н газар эзэмших хүсэлтийг татгалзсан сумын Засаг дарга Б –н шийдвэрийг аймгийн Засаг дарга хянаж үзээд үндэслэлгүй хэмээн үзэж сумын Засаг дарга Б-д дээрх газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгасан захиргааны акт гаргажээ. Гэтэл сумын Засаг дарга уг шийдвэрийг биелүүлээгүй байна. Энэ тохиолдолд иргэн Д захиргааны хэргийн шүүхэд хандах эрхтэй. г) Шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй. Жишээ: Иргэн Д болон сумын Засаг даргын хоорондын газар эзэмшихтэй холбоотой маргааныг аймгийн Засаг дарга 3О хоногийн дотор (захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль §6.4) хянан шийдвэрлээгүй бол иргэн Д шүүхэд хандах эрхтэй. Захиргааны актыг хүчингүй болгох хэмжээ хязгаар: Захиргааны актыг зөрчил буюу алдаанаас нь хамааран бүхэлд нь хүчингүй болгох эсвэл түүний зөвхөн зарим хэсгийг хүчингүй болгох хоёр янз байна. Үүнийг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн §10.1-д “… актыг хүчин төгөлдөр үйлчилж байгаа, эсхүл ирээдүйд хүчин төгөлдөр болох эсэхээс үл хамааран бүхэлд нь буюу холбогдох хэсгийг хүчингүй болгосон шийдвэр гаргана” хэмээн заасан байдаг. Захиргааны актыг хүчингүйд тооцсоноос үүсэх эрх зүйн үр дагавар: Захиргааны актыг хүчингүйд тооцох нь эерэг болон сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актуудад адилхан үйлчилдэг. Өөрөөр хэлбэл иргэд, хуулийн этгээдийн ашиг сонирхол ялгаатай байдлаар хөндөгддөг. Сөрөг нөлөөлөлтэй захиргааны актыг хүчингүй болгож буй тохиолдолд иргэд дэмжсэн байдалтай бүр өөрсдөө ч шаарддаг байна. Харин эерэг нөлөөлөлтэй захиргааны актын хувьд иргэдийн сонирхол эсрэг байдаг. Учир нь тэд захиргааны актанд тодорхой хэмжээгээр итгэж найдан түүнд үйл ажиллагаагаа тохируулсан байдаг. Тиймээс уг захиргааны актыг хүчингүй болгох нь иргэдэд сөргөөр нөлөөлдөг байна. Мөн захиргааны актын зарим хэсгийг хүчингүй болгох нь сөрөг нөлөөллийг үзүүлж болдог. Энэ тохиолдолд тухайн захиргааны акт сөрөг эсвэл эерэг нөлөөлөл бүхий байх нь ач холбогдолгүй харин өөрчлөлт яаж илэрч байгаа нь чухал юм. Сөрөг нөлөөлөлтэй захиргааны актын өөрчлөлт нь уг захиргааны актыг эерэг нөлөөлөлтэй захиргааны акт болгож болно. Мөн эерэг нөлөөлөлтэй захиргааны актын өөрчлөлт нь уг захиргааны актыг сөрөг нөлөөлөлтэй болгож болдог. Захиргааны эрх зүйн бүтээлүүд болон нийтийн /захиргааны/ эрх зүйн зарим хэм хэмжээнд "Захиргааны гэрээ", "Захиргааны эрх зүйн гэрээ", "Нийтийн эрх зүйн гэрээ" гэсэн томъёоллыг ялгаатайг судлаачид дараах байдлаар гаргасан байна. Нийтийн эрх зүйн гэрээ: Тухайлбал захиргааны ерөнхий хуулийн §52.1-д Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор 63


захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно.” хэмээн захиргааны гэрээ гэсэн ойлголтыг хэрэглэжээ. Нийтийн эрх зүйн гэрээ гэсэн нэр томъёо нь нэлээн өргөн хүрээг хамарсан ойлголтыг илэрхийлдэг. Нийтийн эрх зүй нь олон улсын эрх зүй, үндсэн хуулийн эрх зүй, төрийн эрх зүй гэх мэт олон салбар эрх зүйг хамарсан ойлголт учраас тухайн салбар эрх зүйн хэм хэмжээнд тусгагдсан бүх гэрээг нийтийн эрх зүйн гэрээ хэмээн ойлгож болно. Дээрхээс дүгнэхэд захиргааны эрх зүйн гэрээ нь нийтийн эрх зүйн гэрээний зөвхөн нэг төрөл болж байна. Захиргааны гэрээ гэсэн ойлголт нь хэрэглэхэд товч ашигтай талтай ч гэсэн Захиргаа гэсэн үгнийхээ шууд утгаасаа хамаараад дараах эргэлзээ төрүүлдэг. а. Захиргааны байгууллагын байгуулсан бүх гэрээ нь захиргааны гэрээ гэсэн ойлголтонд хамрагддаг. Захиргаа өөрийн үйл ажиллагаандаа (фискаль захиргаа) иргэний эрх зүйн гэрээг хэрэглэсэн тохиолдолд тухайн иргэний эрх зүйн гэрээ нь захиргааны гэрээ болж байна. б. Нийтийн эрх зүйн субъектийн зарим эрх, үүргийг хэрэгжүүлж буй хувийн эрх зүйн этгээд нь өөр хувийн эрх зүйн этгээдтэй захиргааны эрх зүйн гэрээ байгуулж болдог бөгөөд тийм гэрээ “захиргааны гэрээ” гэсэн ойлголтод хамаарахгүй үлддэг. Захиргааны эрх зүйн гэрээ гэсэн ойлголтонд зөвхөн захиргааны эрх зүйн салбарын харилцааг зохицуулж буй захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагддаг гэрээг ойлгоно. “Эрх зүйн хэд хэдэн субъектүүдийн харилцан тохиролцсон захирамжилсан бус захиргааны эрх зүйн салбарт эрх ба үүргийг үүсгэх, өөрчлөх ба дуусгахад чиглэсэн нийтийн эрх зүйн хүсэл зоригийн илэрхийллийг захиргааны эрх зүйн гэрээ гэнэ.” Дээрх тодорхойлолт нь дараах гурван санааг агуулсан байна: а. тодорхой зохицуулалттай, б. захиргааны эрх зүйн салбарт хамаарсан, в. гэрээ хийгдсэн байна. а. Тодорхой зохицуулалт агуулсан байна гэдэг нь Захиргааны актын нэгэн адил ямар нэгэн тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэсэн байгааг ойлгоно. Өөрөөр хэлбэл зохицуулалтын агуулга нь эрх ба үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгосноор илэрдэг. б. Захиргааны эрх зүйн гэрээний зохицуулалт нь захиргааны эрх зүйн салбарт бий болсон байна. в. Гэрээ гэдэг нь хоёр буюу түүнээс дээш субъектийн хооронд эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгосон эсвэл тогтоосон, талуудын харилцан тохиролцсон эрх зүйн үр дагавар бүхий хүсэл зоригийн илэрхийлэл юм. Эндээс харахад захиргааны эрх зүйн гэрээ нь захиргааны эрх зүйн харилцааг өөрчлөх, үүсгэх, дуусгавар болгох эсвэл тогтооход чиглэгдсэн байх ёстой.

64


СЭДЭВ 6. НИЙТИЙН /ЗАХИРГААНЫ/ ЭРХ ЗҮЙ ДЭХ АЛБАДЛАГА БА ХАРИУЦЛАГА 1. Нийтийн /захиргааны/ эрх зүйн албадлагын ойлголт, төрөл, онцлог Нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээнүүд нь эрх зүйн дэг журмыг хангах үүднээс төрийн захиргаадаас хэрэглэдэг албадах үйл ажиллагааны өргөн хүрээний арга хэмжээнүүдийг бэхжүүлж өгдөг. Эдгээр нь нийтийн /захиргааны/ эрх зүйн албадлагын институтыг бүрдүүлнэ. Нийтийн /захиргааны/ эрх зүйн албадлага нь захиргааны үйл ажиллагааны зорилгодоо хүрэх нэг арга мөн ба иргэний, хөдөлмөрийн, экологийн, газрын, санхүүгийн гээд бусад эрх зүйн салбарын хэм хэмжээнүүдийг хамгаалж байдаг. Жишээ нь: ажилтныг хууль бусаар албадан хөдөлмөрлүүлсэн албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагад захиргааны хариуцлага хүлээлгэхээр хөдөлмөрийн хуульд заасан байдаг бол гэрээний талууд үгсэн тохирч хуурамч хэлцэл хийж гэрээний хууль тогтоомж санаатайгаар зөрчсөнөөс гурав дахь этгээдэд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол ЗХТХаар захиргааны шийтгэл ноогдуулдаг. Өөрөөр хэлбэл, эдгээр эрх зүйн хэм хэмжээнүүдийн хэрэгжилтийг хангах, хянах, зохион байгуулах үүргүүдийг нийтийн захиргаа өөртөө хүлээж байдаг учир тэнд захиргааны эрх мэдэл үйлчлэх шаардлага зайлшгүй гарч ирдэг. Учир нь хууль тогтоомж хэрэгжих нэг чухал баталгаа бол албадлага юм. Нийтийн /захиргааны/ эрх зүйн албадлага нь нийтийн захиргааны үйл ажиллагааны хүрээнд эрх зүйн дэг журмыг хангах, хамгаалах арга хэрэгсэл болохын хувьд эрх зүйг хамгаалах хүрээнд зөрчил гаргасан этгээдийг залхаах чиг үүргийг гүйцэтгэнэ. Зөвхөн эрх зүйн зөрчилд хариуцлага хүлээлгэснээр нийтийн /захиргааны/ эрх зүйн албадлагын зорилго хязгаарлагдах бус мөн эрх зүйг хамгаалах харилцаанд урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүргүүдийг гүйцэтгэх явдал түгээмэл байна. Үүнээс үзэхэд нийтийн /захиргааны/ эрх зүйн албадлагыг нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээний санкцийг хэрэгжүүлэхээс илүү өргөн буюу нийгмийн дэг журам, аюулгүй байдлыг хангадаг захиргааны өргөн хүрээтэй үйл ажиллагаа болох утга агуулгаар ойлгох шаардлагатай. Нийтийн /захиргааны/ эрх зүйн албадлага нь төр - эрх зүйн албадлагын нэг төрөл учраас түүнд төр эрх зүйн шинжтэй /энэ юу гэсэн үг 65


вэ? гэвэл нийтийн /захиргааны/ эрх зүйн албадлага нь нийтийн /захиргааны/ эрх зүйн дэг журмыг хамгаалан хангах үүрэгтэй төрөөс эрх зүйг хэрэглэх ажиллагаа бөгөөд эрх зүйн харилцааг хамгаалах хүрээнд хэрэгждэгээрээ төр эрх зүйн шинжтэй / байхын сацуу нийтийн /захиргааны/ эрх зүйн албадлагын өвөрмөц /эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн нийгмийн эсрэг үйлдэлтэй холбоотойгоор хэрэглэгддэг/ онцлогууд байна. 1. нийтийн /захиргааны/ эрх зүйн албадлагын арга хэмжээ нь захиргааны албадлагын арга хэрэгслээр хамгаалагдсан эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн нийгмийн эсрэг үйлдэлтэй холбоотойгоор хэрэглэгддэг. 2. Эрх зүйн харилцааг хамгаалах явцад ерөнхийлөн захирах буюу чиг үүргийн эрх мэдэлтэй субъект нөгөө этгээддээ зохион байгуулалт бүтцийн хувьд шууд захирах боломжгүй нөхцөлд үүссэн харилцааны үед тухайн эрх бүхий субъект чиг үүргийнхээ хүрээнд тодорхой этгээдэд нийтийн /захиргааны/ эрх зүйн албадлагыг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл нийтийн /захиргааны/ эрх зүйн албадлага нь ерөнхий удирдлагыг хэрэгжүүлэх нэг арга. 3. нийтийн /захиргааны/ эрх зүйн албадлагыг маш олон тооны захиргааны эрх мэдэлтэй субъектүүд хэрэгжүүлдэг онцлогтой. Тухайлбал: тусгайлан эрх олгогдсон улсын байцаагч нар, шүүгч, цагдаагийн байгууллага, эрх бүхий ажилтан, нийгмийн хэв журмыг хамгаалах олон нийтийн байцаагч гэх мэт. Нөгөө талаас захиргааны албадлагын нөлөөллийг иргэд, албан тушаалтнуудаас гадна хуулийн этгээд болох аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлдэг. 4. нийтийн /захиргааны/ эрх зүйн албадлага нь үндсэндээ нийтийн /захиргааны/ эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдана. 5. нийтийн /захиргааны/ эрх зүйн албадлагын арга хэмжээ нь шүүхийн бус журмаар хэрэгжинэ. Ихэнх тохиолдолд нийтийн /захиргааны/ эрх зүйн албадлагын арга хэрэгсэл нь ухамсарт нь хараахан нийгмийн эсрэг зуршил тогтоогүй, анх удаа болгоомжгүй эрх зүйн зөрчил гаргасан хүмүүст хэрэглэгддэг учраас хүмүүжлийн нөлөө үзүүлнэ. Энэ нь түүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тогтолцооны нэг хэсэг болохыг нотолно. Практикаас үзэхэд жижиг зөрчлүүдэд /согтуурах, бага хэмжээний хулгай, эд хөрөнгө ашиглан шамшигдуулах гэх мэтэд / шийтгэл ногдуулахгүй болон гэм буруутанд захиргааны эрх зүйн албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй байх нь дахин эрх зүйн зөрчил гарах, бүр цаашилбал гэмт хэрэг үйлдэгдэх магадлалыг нэмэгдүүлдэг болохыг харуулж байна. Иймд эрх зүйн зөрчлийг том, бага гэлгүй зөрчлийн шинж байдал хэмжээнд нь тохирсон албадлагын аргга хэмжээ гарцаагүй хэрэглэгддэг байх нөхцөл боломжийг бүрдүүлэх нь эрх зүйн дэг журмыг бүрэн дүүрэн хамгаалах зорилтыг хэрэгжүүлэх үндэс мөн. Эрх зүйн журмыг хэдийд, хэрхэн хамгаалж байгаа агуулгаар нь : Нийтийн /захиргааны/ эрх зүйн албадлагын арга хэмжээг 66


Захиргааны урьдчилан сэргийлэх арга хэмжээ Захиргааны таслан зогсоох арга хэмжээ Захиргааны хариуцлагын арга хэмжээ гэсэн 3 бүлэгт хуваан авч үздэг. Захиргааны урьдчилан сэргийлэх арга хэмжээний албадлагын шинж нь нийгмийн аюулгүй байдлын дэглэмд хор аюул / байгалийн гамшиг, хүн малын халдварт өвчин зэрэг / учрахаас сэргийлэн зайлуулах, гарч болзошгүй эрх зүйн зөрчлөөс /контрабандын гэмт хэрэг, авто машины осол зэрэг эрх зүйн зөрчлөөс / урьдчилан сэргийлэх зорилгоор энэ талаар бусдыг хууль зүйн хувьд засаглах бүрэн эрх бүхий этгээдээс “хоёрдогч” талын зөвшөөрөл авахгүйгээр нэг талын захиргааны журмаар авч явуулж байгаа хязгаарлалт, хориглолт, хяналт шалгалтын шинжтэй арга хэрэгслүүдээр илэрнэ. Захиргааны урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь заавал эрх зүйн зөрчил үйлдэгдэхтэй холбоогүй иргэдийн амь нас, эрүүл мэндийг гал усны зэрэг цаг бусын аюулд учруулахгүй байх зорилгод давхар ашиглагдаж байдгаараа таслан зогсоох арга хэмжээнээс ялгагдана. Захиргааны урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь олон тооны хууль тогтоомжид олон төрөлтэйгээр хяналт шалгалт - хяналтын эрх хэмжээтэй янз бүрийн субъектүүдээс нийгмийн амьдралын зохих салбаруудад хэрэглэгдэхээр тогтоогддог. Иймд дараах арга хэмжээнүүд түгээмэл хэрэглэгддэг. Үүнд: А. Хяналт шалгалт явуулах болон хяналт тавих Б. Эд зүйл, биед үзлэг хийх /гаалийн, цагдаагийн зэрэг/ В. Биеийн байцаалтыг гэрчлэх бичиг баримтыг шалгах /иргэний үнэмлэх/ Г. Захиргааны журмаар албадан саатуулах Д. Хорио цээр тогтоох /хүн, малын гоц халдварт өвчний үед/ Е. Тээврийн хөдөлгөөн болон явган зорчигчийн хөдөлгөөнийг түр зогсоох Ё. Нийтийн хоолны газруудын ариун цэврийн байдал болон иргэний эрүүл мэндийн байдлыг үзэх Ж. Орлого, эд зүйлийг албадан хураах З. Хорих ял эдлээд суллагдсан зарим субъектэд тогтоох захиргааны хяналт И. Хуулиар заагдсан онцгой нөхцөл үүссэн үед хүн хүч, тээвэр, холбооны хэрэгсэл, эд хөрөнгийн дайчилгаа явуулах К. Хүнсний эрүүл ахуй, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг акт тавьж устгах Л. Улсын хилийн гарцыг хаах М. Үнэмлэхний журам, худалдаа үйлчилгээний журам, аюулгүй ажиллагааны журам зэргийг шалгахаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын орон байранд нэвтрэн орох Н. Хортой, галын аюултай бодис болон хог хаягдлыг гагцхүү тусгайлан тогтоосон зориулалтын газар, зөвшөөрөгдсөн аргаар булах, устгах, хог хаягдлыг ялган зориулалтын саванд цулгуулан тусгайлан тоноглогдсон тээврийн хэрэгслээр зөөж тогтоосон цэгт хаях гэх мэт. -

67


Эдгээр арга хэмжээнүүдийн хэлбэр, хэрэглэх нөхцөл, журам, байгууллага, албан тушаалтан, төрийн хяналт шалгалтын тухай, гаалийн тухай, цагдаагийн байгууллагын тухай, онцгой байдлын тухай,замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, авто тээврийн тухай, иргэний нисэхийн тухай, гал түймэртэй тэмцэх тухай, малын удмын сангийн эрүүл мэндийг хамгаалах тухай, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, эрүүл мэндийн тухай, ариун цэврийн тухай, химийн хорт бодисоос хамгаалах тухай, зөрчлийн тухай гэх мэт хуулиудаас гадна засгийн газрын тогтоолоор батлагдсан мэргэжлийн улсын хяналтын албадын дүрмүүд зэрэг хууль тогтоомжид тусгайлан заасан байдаг. ТЗБ-ын албадах үйл ажиллагааны нэг гол үүрэг нь эрх зүйн зөрчлийг таслан зогсоох явдал юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн төрийн захиргааны байгууллага эрх зүйн эсрэг үйл ажиллагааг цаг тухайд нь илрүүлж албадан зогсоох боловсон хүчний материаллаг болон мэдээллийн нөөц, чадавхитай байдаг байна. Таслан зогсоох арга хэрэгслүүдийг ашиглах нь шинээр эрх зүйн зөрчил гарч гэм хортой үр дагавар учруулахаас сэрэмжилж , түүнчлэн гэм буруутанг хариуцлагад татах боломжийг бүрдүүлдэг. Захиргааны таслах зогсоох арга хэмжээ нь урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, нийгэм, төрийг хамгаалах болон хууль ёсны дэглэмийг хамгаалах зэрэгт онцгой үүрэг гүйцэтгэдэг. Тэрээр нийтийн /захиргааны/ эрх зүйн албадлагын нэг төрөл болохын хувьд түүний бүх шинжийг хадгалах боловч өөрийн зохих онцлогтой. Таслан зогсоохын зорилго нь эрх зүйн эсрэг үйл ажиллагааг зогсоож дахин гаргуулахгүй байх явдал бөгөөд шуурхай явагдаж байх ёстой боловч ихэнх тохиолдолд эрх зүйн эсрэг үйлдийн шинж байдлын талаар мэдээллийн дутагдалтай нөхцөлд хэрэгжиж байдаг. Мөн эрх зүйн эсрэг үйлдэл нэгэнт эхэлсэн боловч төгсөөгүй үед хэрэглэгддэгээрээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хариуцлагын бусад арга хэмжээнээс ялгаатай. Өөрөөр хэлбэл, эхэлсэн үед хэрэглэгддэгээрээ урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс төгсөөгүй үед хэрэглэгддэгээрээ хариуцлагын арга хэмжээнээс ялгаатай. Таслан зогсоох арга хэмжээний зарим хэлбэр урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй адил боловч гагцхүү хууль бус үйл ажиллагаа нэгэнт эхэлсэн үед хэрэглэгдгээр ялгаатай. Таслан зогсоох арга хэмжээ нь хууль тогтоомжоор тогтоогдсон байх ба үүнд дараах арга хэмжээнүүд орно. 1. Эрх зүйн эсрэг зан үйлийг зогсоох шаардлага тавих 2. Нийтийн эмх замбараагүй байдал болон тээвэр, холбоо, үйлдвэр албан газрын ажлыг алдагдуулсан бүлэглэсэн үйл ажиллагаа гэх мэт хуулиар заагдсан үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх / резинэн бороохой, нулимс асгаруулагч, буу гэх мэт/ 3. Галт зэвсэг хэрэглэх 4. Хөдөлгөөнд аюул учруулж буй тээврийн хэрэгслийн ашиглалтыг зогсоох 68


5. Мансуурах, архидах донтой болон сэтгэцийн өвчтэй этгээдийг албадан эмчлэх 6. Ууж согтууран хэвийн бус байдал гаргасан этгээдийг эрүүлжүүлэх 7. Стандартын бус бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг болон гэмтэл согогтой батлагдаагүй хэмжих хэрэгсэл ашиглахыг зогсоон хурааж авах 8. Зөрчил гаргаж байгаа иргэнийг зохих газарт албадан хүргүүлэх 9. Хууль бус жагсаал, цуглааныг албадан тараах 10. Хэрэв нийгмийн аюулгүй байдлын шаардлагыг сахин биелүүлээгүй бол гудамж болон зам дээрх барилга - засварын ажлыг хориглох буюу хязгаарлах 11. Үйлдвэр, байгууллагын үйл ажиллагаа зогсоох 12. Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүйгээс хүний амь нас, эрүүл мэндэд хор хүргэж болзошгүй хүнсний бүтээгдэхүүн худалдахыг болон хүрээлэн буй орчин барилга, хот байгуулалтын стандартад нийцээгүй барилга байгууламж үргэлжлүүлэн барихыг хориглон зогсоох, албадан зайлуулах 13. Хууль бусаар хадгалж байгаа эд зүйлийг хураан авах гэх мэт. Таслан зогсоох арга хэмжээ нь иргэд, байгууллагын эрх, эрх чөлөөг шууд хөнддөг тул түүнийг хэрэгжүүлж байгаа эрх мэдэл бүхий субъект хууль ёсны зарчмыг хатуу чанд дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд таслан зогсоох арга хэмжээ нь зөрчлийн шинжтэй зайлшгүй нийцсэн байх ёстой. Түүнчлэн захиргааны таслан зогсоох арга хэмжээг гол төлөв мэргэжлийн хяналтын улсын алба болон захиргааны хяналтын бусад байгууллага, байцаагч нарт олгосон байдаг. 2. Нийтийн /захиргааны/ эрх зүйн хариуцлагын тухай ойлголт, үндсэн шинж Нийтийн /захиргааны/ эрх зүйн хариуцлага нь хууль зүйн хариуцлагын тусгай төрөл бөгөөд нийтийн /захиргааны/ эрх зүйн албадлагын бүрэлдэхүүн хэсэг мөн. Нийтийн /захиргааны/ эрх зүйн хариуцлага нь дараах хууль зүйн онцлогийг хадгална. 1. Нийтийн /захиргааны/ эрх зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь зөрчил /эрх зүйн зөрчил буюу эрх зүйн эсрэг үйл ажиллагаа / болно. Харин эрүүгийн хариуцлагад гэмт хэрэг, сахилгын хариуцлагад сахилгын зөрчил, материалын хариуцлагад материаллаг гэм хор буюу иргэний эрх зүйн зөрчил үндэслэл болно. 2. Нийтийн /захиргааны/ эрх зүйн хариуцлагын агуулга нь зөрчил гаргасан субъектэд шийтгэл хэрэглэхэд оршино. 3. Нийтийн /захиргааны/ эрх зүйн хариуцлагыг хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон байгууллага, албан тушаалтан хэрэглэнэ. Тэдгээр нь шийтгэл оногдуулах чиг үүргийн эрх мэдэлтэй субъект байна. 4. Хууль тогтоомжоор захиргааны хариуцлагад татах тусгай журмыг тогтооно. 69


5. Нийтийн /захиргааны/ эрх зүйн хариуцлага хүлээлгэх субъект нь ганцаарчилсан хэлбэрийн субъектүүдээс гадна хамтын хэлбэрийн субъект байна. 6. Нийтийн /захиргааны/ эрх зүйн хариуцлагын арга хэмжээ нь бүхэлдээ нийтийн /захиргааны/ эрх зүйн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдана. Өөрөөр хэлбэл эдгээр эрх зүйн хэм хэмжээнүүүд нийлж Нийтийн /захиргааны/ эрх зүйн хариуцлагын норматив үндсийг бүрдүүлдэг. Нийтийн /захиргааны/ эрх зүйн хариуцлагын шинж чанарт тулгуурлан хариуцлагын үндэслэлийг 3 хуваан үзэх боломжтой. 1. Норматив үндэслэл, өөрөөр хэлбэл Нийтийн /захиргааны/ эрх зүйн хариуцлагын арга хэмжээг зохицуулж буй эрх зүйн хэм хэмжээний систем буюу хууль тогтоомж байх 2. Бодит үндэслэл, өөрөөр хэлбэл захиргааны санкцаар хамгаалагдаж буй эрх зүйн заалтыг зөрчсөн /захиргааны зөрчил/ тодорхой субъектийн үйлдэл, эс үйлдэхүй байх 3. Процессын үндэслэл, өөрөөр хэлбэл тодорхой зөрчилд тодорхой шийтгэл ноогдуулах эрх бүхий субъектын акт байх Эхлээд эрх зүйн хэм хэмжээг биелүүлээгүй тохиолдолд хүлээх үүрэг, санкцыг тогтоосон эрх зүйн хэм хэмжээ байх ёстой. Дараа нь бодит үндэслэл буюу эрх зүйн эсрэг үйл ажиллагаа үүсч болно. Энэ хоёр нөхцөл бүрдсэн үед эрх бүхий субъект зөрчилд хүлээлгэх шийтгэлийг хуулиар тогтоосон журмын дагуу тодорхойлох эрхтэй байна. Манай улсад янз бүрийн хууль тогтоомжид тодорхойлогдсон олон тооны захиргааны журмууд үйлчилж байдаг. Жишээ нь: хөдөлгөөний аюулгүй байдал, улсын хилийн дэглэм, гаалийн гэх мэт. Нийтийн /захиргааны/ эрх зүйн хариуцлага хүлээлгэх бодит үндэслэл нь захиргааны санкцаар хамгаалагдсан эрх зүйн харилцаанд халдсан буюу эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн зөрчил байна. МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 2.1.1-д зааснаар: Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ. Ямар эрх зүйн эсрэг үйл ажиллагаа захиргааны зөрчил болохыг Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор тодорхойлсон байна. Зөрчил нь дараах хууль зүйн шинжийг агуулна. 1. Нийгмийн эсрэг чиглэсэн хор аюултай /нийгэм, төр, иргэнд хор аюул учруулдаг/ 2. Эрх зүйн эсрэг үйл ажиллагаа. Зөрчил нь шийтгэлээр хамгаалагдсан захиргааны болон бусад салбар эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй юм. 3. Гэм буруутай үйл ажиллагаа. Энэ нь санаатай болгоомжгүй гэсэн 2 хэлбэрээр үйлдэгдэнэ. Гэм буруу байх нь зөрчлийн ганцаарчилсан хэлбэрийн субъектын хувьд зайлшгүй шинж. 4. Хууль тогтоомжид заагдсан шийтгэлтэй байна. 70


Зөрчилд тооцон хариуцлага оногдуулахын тулд тухайн зөрчлийн бүрэлдэхүүнийг тогтоох шаардлагатай. Зөрчлийн бүрэлдэхүүн гэдэг нь эрх зүйн норматив актуудаар бататган бэхжүүлсэн зөрчил болох үйл ажиллагааны шинж тэмдгүүдийн нийлбэр. Энэ нь объект, субъект, объектив тал, субъектив тал гэсэн 4 элемент. Объект нь эрх зүйн янз бүрийн салбараар зохицуулагддаг шийтгэлээр хамгаалагдаж байгаа нийгмийн харилцаа, объектив тал нь нийтийн /захиргааны/ эрх зүйгээр хоргиглосон үйлдэл, эс үйлдэхүй ба түүний уршгаар бий болсон үр дагавар хоёрын шалтгаант холбоо. Субъект нь ганцаарчилсан болон хамтын хэлбэрийн субъект буюу захиргааны зөрчил гаргасан этгээд байна./ иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд, байгууллага, аж ахуйн нэгж/ Субъектив тал нь сэтгэхүйн дотоод харьцаагаар тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл, өөрийн үйлдэлд хандсан сэтгэхүйн хандлага байх ба санаатай ба болгоомжгүй хэлбэрээр илэрнэ. Шийтгэл нь зөрчилд хүлээлгэх хариуцлагын арга хэмжээ мөн. Зөрчлийн тухай хуулийн 3.3-р зүйлд дараахь төрлийн шийтгэлийг бэхжүүлж өгсөн байна. 1.торгох шийтгэл; 2.баривчлах шийтгэл; 3.эрх хасах шийтгэл. Торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, эрх хасах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр оногдуулна. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг торгох шийтгэл гэнэ. Торгох шийтгэлийн хэмжээ нь хүнд арваас хорин мянган торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, хуулийн этгээдэд нэг зуугаас хоёр зуун мянган торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна. Нэг торгуулийн нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна. Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлогыг харгалзан торгох шийтгэлийг нэг жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж болно. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хөрөнгө, орлого, нөхөн төлбөр, хохирлын тодорхой хувиар тооцсон хэмжээгээр торгох шийтгэлийг оногдуулна. Хувиар тооцсон торгох шийтгэлийн хэмжээнд энэ зохицуулалт хамаарахгүй. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасны дагуу торгох шийтгэлийг сонгож оногдуулахаар заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол эрх бүхий албан тушаалтны саналаар шүүх баривчлах шийтгэлээр солино. Зөрчил үйлдсэн хүнийг долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар тусгай зориулалтын байранд саатуулахыг баривчлах шийтгэл гэнэ. Баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулна. Баривчлах шийтгэл эдлүүлэх журмыг хуулиар тогтооно. Шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн 71


тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба жирэмсэн эмэгтэй, арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүнд оногдуулахгүй. Ийнхүү баривчлах шийтгэл оногдуулахгүй тохиолдолд нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгох шийтгэл оногдуулж болно. Хуульд заасан тохиолдолд баривчлах шийдвэр биелүүлэхийг хойшлуулж болно. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед саатуулагдсан хугацааг баривчлах шийтгэл эдлүүлэх хугацаанд оруулан тооцно. Цэргийн алба хаагчид оногдуулсан баривчлах шийтгэлийг цэргийн ангийн саатуулан хорих байранд эдлүүлнэ. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, эсхүл зөвшөөрлийг хүчингүй болгохыг эрх хасах шийтгэл гэнэ. Хууль, захиргааны хэм хэмжээний актад заасан журмын дагуу тооцсон онооны бүртгэлийг үндэслэж эрх хасах шийтгэлийг оногдуулж болно. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах шийтгэлийг торгох шийтгэл дээр нэмж оногдуулна. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг байнга, эсхүл ноцтой зөрчсөн, эсхүл тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх журмыг зөрчсөн зөрчилд нь оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна. Хууль, эсхүл Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн үр дагаврыг арилгах, учирч болзошгүй хохирол, хор уршгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна. Хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол зөрчил илэрсэн өдрөөс үйл ажиллагааг зогсооно. Тээврийн хэрэгсэл ашиглан Зөрчлийн тухай хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт заасан зөрчил үйлдсэн нь автомат ажиллагаатай зураг-дүрс бичлэгийн техник, хэрэгслээр бэхжүүлэгдсэн бол тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид энэ хуульд заасан шийтгэл оногдуулна. Тээврийн хэрэгслийг өөр хүн эзэмшиж, эсхүл ашиглаж байсан нь тогтоогдсон бол өмчлөгч, эзэмшигчийг шийтгэлээс чөлөөлж, зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулна Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулахаас гадна албадлагын арга хэмжээ авч болно. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана. 72


Хураасан хөрөнгө, орлогыг хохирол нөхөн төлөхөд зарцуулах, эсхүл устгах, шилжүүлэх эсэхийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол хөрөнгө, орлогоос хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ. Тайлбар: “Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж зөрчил үйлдэн олж авсан мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг арилжаалж бий болгосон бусад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг түрээслэх, ашиглах замаар олсон бүх төрлийн орлогыг ойлгоно. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг хураана. Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ. Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл нь зөрчил үйлдсэн хүний амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл, хэрэгсэл бол тэдгээрийг хураахгүй. Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл гэдэгт зөрчил үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл, эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналга, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, эд зүйлийг ойлгоно. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ. Тайлбар: “эрх бүхий албан тушаалтан” гэж зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтныг ойлгоно. Зөрчил үйлдсэн хүн донтох сэтгэцийн эмгэгтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бол шүүх түүнийг албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэж болно. Албадан эмчлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид өөрөөр заагаагүй бол шүүх баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэн хүнд албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно. Албадан сургалтыг баривчлах шийтгэлийг эдэлж байх хугацаанд эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ. Албадан сургалт арван цагаас тавин цагийн хугацаатай байна. Албадан сургалттай холбоотой харилцааг хуулиар зохицуулна. Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ: 1.консулын эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.24 дүгээр зүйлд заасан зөрчил; 2.хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 9, 10 дахь хэсэг, 5.11 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 6.4 дүгээр зүйлийн 2.8 дахь заалт, 7.3 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 73


дэх хэсэг, 15.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.1, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил; 3.төрийн тусгай хамгаалалтын эрх бүхий ажилтан Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.15, 15.16 дугаар зүйлд заасан зөрчил; 4.аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дарга Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.17 дугаар зүйлд заасан зөрчил; 5.тагнуулын байгууллагын эрх бүхий ажилтан Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 5.10 дугаар зүйл, 11.29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3, 3.4 дэх заалт, 14.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 14.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.1 дүгээр зүйлийн 1.1, 1.5, 1.6 дахь заалт, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.9, 15.10, 15.11, 15.13, 15.14 дүгээр зүйл, 15.21 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 15.22 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан зөрчил; 6.олон нийтийн цагдаагийн ажилтан Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.2, 5.5 дугаар зүйл, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.5 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, 14.7 дугаар зүйлийн 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 43, 44, 46, 49, 52 дахь хэсэгт заасан зөрчил; 7.гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.13, 5.17, 5.18 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил; 8.цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 5.2, 5.3 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 5.5, 5.6, 5.7 дугаар зүйл, 5.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 5.9 дүгээр зүйл, 5.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.11 дүгээр зүйлийн 1.5 дахь заалт, 4, 6 дахь хэсэг, 5.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.1 дэх заалт, 3 дахь хэсэг, 5.16, 5.18 дугаар зүйл, 6.3 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 6.5 дугаар зүйлийн 1, 4, 5, 11, 12, 13 дахь хэсэг, 6.18 дугаар зүйлийн 4, 7 дахь хэсэг, 6.20 дугаар зүйлийн 4, 5, 7, 9 дэх хэсэг, 6.21, 6.22 дугаар зүйл, 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 8.8 дугаар зүйл, 10.4, 10.8, 10.26, 10.28 дугаар зүйл, 11.15 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 13.5, 14.4, 14.5 дугаар зүйл, 14.6 дугаар зүйлийн 5, 6, 7, 9 дэх хэсэг, 14.7, 15.1 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.6, 15.7, 15.8, 15.9, 15.10, 15.11, 15.18 дугаар зүйл, 15.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.21 дүгээр зүйл, 15.22 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 15.24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчил; 9.ахлах шийдвэр гүйцэтгэгч Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.27 дугаар зүйлд заасан зөрчил; 10.мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.11, 5.12 дугаар зүйл, 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг , 5.15, 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.7, 6.8, 6.9, 6.10, 6.11, 6.12, 6.13, 6.14, 6.15, 6.16, 6.17 дугаар зүйл, 6.18 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг, 6.19, 7.1, 7.2, 7.3, 7.4, 7.6, 7.7, 74


7.8, 7.9, 7.10, 7.11, 7.12, 7.13, 7.14, 7.15 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.17, 8.1, 8.2, 9.1, 9.2, 9.3 дугаар зүйл, 9.4 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 9.5, 9.6, 9.7, 9.9, 10.2, 10.3, 10.4, 10.12, 10.13, 10.14, 10.15, 10.16, 10.17, 10.19, 10.22, 10.24, 10.25, 10.27, 11.2, 11.22 дугаар зүйл, 11.25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12.1, 12.2, 12.3, 12.4, 12.5, 12.6, 12.7, 12.8, 12.9, 12.10, 12.11, 13.1, 13.2, 13.4, 13.5, 13.7, 14.1, 14.2, 14.3, 14.4, 14.5, 14.6 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил; 11.гаалийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 7, 9, 10 дахь хэсэг, 5.11 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 6.1 дүгээр зүйлийн 4.2 дахь заалт, 6.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалт, 6.4 дүгээр зүйлийн 1.1, 2.8 дахь заалт, 6.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.2 дахь заалт, 6.12 дугаар зүйл, 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 6.18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйл, 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 7.14 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 9.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалт, 11.21 дүгээр зүйл, 11.22 дугаар зүйлийн 6, 8 дахь хэсэг, 11.24 дүгээр зүйлийн 1.1, 1.4, 1.5, 1.6 дахь заалт, 11.29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил; 12.татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.5 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 10.6 дугаар зүйл, 11.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 11.19, 11.24 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил; 13.гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.2, 16.3, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил; 14.оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, 6.18 дугаар зүйлийн 1, 3, 6 дахь хэсэг, 8.3, 8.4, 8.5 дугаар зүйл, 9.10 дугаар зүйлийн 2.4 дэх заалт, 10.1 дүгээр зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.2, 1.5 дахь заалт, 10.18 дугаар зүйл, 11.3 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, 11.5 дугаар зүйлийн 3.3 дахь заалт, 11.10 дугаар зүйлийн 2.4, 5.4 дэх заалт, 11.12 дугаар зүйлийн 6.6 дахь заалт, 11.26 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; 15.нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17, 10.19 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; 16.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10, 10.1, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.5 дахь заалт, 10.7, 10.8 дугаар зүйл, 10.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 10.27 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;

75


17.гал түймрийн улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйл, 7.9 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил; 18.Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн 10.11, 11.5, 11.6, 11.8, 11.9, 11.10, 11.11, 11.13, 11.14, 11.15, 11.16, 11.23, 11.26 дугаар зүйл, 11.28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.29 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 2, 3 дахь хэсэг, 11.30, 13.3, 13.6, 13.8 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; 19.Монголбанкны хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн 11.3, 11.4, 11.8, 11.12, 11.17 дугаар зүйл, 11.28 дугаар зүйлийн 2, 3, 4, 5, 6, 7 дахь хэсэг, 11.29, 11.30, 11.31 дүгээр зүйлд заасан зөрчил; 20.улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 2, 6, 7 дахь хэсэг, 10.9, 10.10, 10.20 дугаар зүйл, 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.23 дугаар зүйл, 15.24 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасан зөрчил; 21.архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.26 дугаар зүйлд заасан зөрчил; 22.нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 9.8 дугаар зүйл, 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 11.1, 11.18, 11.20, 11.25, 11.27 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; 23.статистикийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.21, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.19, 15.25 дугаар зүйлд заасан зөрчил; 24.нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцсан байцаагч Зөрчлийн тухай хуулийн 14.8, 14.9 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; 25.төмөр замын тээврийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; 26.хүүхдийн эрхийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 7, 8 дахь хэсэг, 10.23 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; 27.улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.9 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5, 7, 8, 10, 11 дэх хэсэг, 7.15 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.17 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил. Эрүүгийн хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг 8.6, 8.7, 10.5 дугаар зүйл, 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 15.3, 15.4, 15.5, 15.7, 15.12 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна. 76


Иргэний болон захиргааны хэргийн шүүхээр хэрэг, маргаан хянан шийдвэрлэх явцад Зөрчлийн тухай хуулийн 15.3, 15.4, 15.5, 15.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тухайн шүүх шийтгэл оногдуулна. Шүүгч харьяалан шийдвэрлэх зөрчлийн хэрэг бүртгэлтийг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй: 1.хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн; 2.хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн; 3.хүнд арван мянгаас дээш хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил өнгөрсөн. Баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй. Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно. Зөвхөн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар заасан бол торгох шийтгэлийн хэмжээг арав дахин багасгаж торгох шийтгэлийн хэмжээтэй дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно. Хэд хэдэн зөрчил үйлдсэн бол зөрчил бүрд хөөн хэлэлцэх хугацааг тус тусад нь тоолно. Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно. Зөрчлийг хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө. Хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно. Тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөлд учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр үйлдсэн энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд шийтгэл оногдуулахгүй. Сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюулыг ухамсарлах, өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадваргүй хүнийг хэрэг хариуцах чадваргүйд тооцно. 77


Зөрчил үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд шийтгэл оногдуулахгүйгээр хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно. Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

СЭДЭВ 7. НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН ПРОЦ?ССЫН ҮНДСЭН АСУУДАЛ 1. Нийтийн эрх зүйн процессын үндсэн ойлголт, зарчим, харилцаа Нийтийн /захиргааны/ эрх зүйн процесс гэдэг нь “processus” хэмээх латин гаралтай үг бөгөөд хууль зүйн хувьд ямар нэгэн тодорхой үр дүнд хүрэхэд чиглэсэн нэг нь нөгөөгөө залгамжилсан хэд хэдэн үе шат бүхий дэс дараалсан бүхэл бүтэн үйл явц гэсэн утгыг илэрхийлнэ. Процессыг юмс үзэгдлийн хөдөлгөөний хэлбэрээс нь хамааруулан физикийн, химийн, биологийн, социаль гэж ангилан авч үздэг. Хууль зүйн процесс нь социаль процессын нэг төрөл бөгөөд дараахь онцлогтой. Үүнд: 1. Энэ нь гол зорилго, чиглэлтэй, ухамсарлагдсан үйл ажиллагаа байна. 2. Нийтийн эрх мэдлийн субъектын хууль зүйн засаглах бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа 3. Энэ нь тухайлсан хууль зүйн хэргийг шийдвэрлэхийн тулд тодорхой хууль зүйн үр дүнд хүргэхэд чиглэдэг. 4. Процессын явцын болон эцсийн үр дүн нь албан баримт бичгээр баталгаажиж байдаг. 5. Процесс нь эрх зүйгээр зохицуулагдсаны үр дүнд “журам” болон хувирдаг. Хууль зүйн процесс нь үндсэндээ эрүүгийн, иргэний, хөдөлмөрийн, төсвийн, үндсэн хуулийн, нийтийн /захиргааны/ зэрэг 78


процессуудаас голлон бүрэлдэн бий болно. Эдгээрийн дотроос нийтийн /захиргааны/ эрх зүйн процесс нь өөрийн гэсэн онцлогтой бөгөөд бусдаас ялгагдах дараахь үндсэн шинжүүдийг хадгалж байдаг. Үүнд:  нийтийг засаглах үйл ажиллагааны нэг төрөл юм.  Удирдлагын тодорхой хэргийг шийдвэрлэн , хууль зүйн үр дүнд хүрэхэд чиглэнэ.  нийтийн /захиргааны/ эрх зүйгээр зохицуулагдана.  Олон төрлийн ажиллагаанаас бүрддэгээс шалтгаалан хууль болон түүнд үндэслэлсэн эрх зүйн бусад актаар зохицуулагадана.  Шүүхийн болон захиргааны журмаар хэрэгждэг нь түүнийг эрүү, иргэний процессоос онцлог болохыг харуулна. Иймд нийтийн /захиргааны/ эрх зүйн процесс гэдэг нь хууль ёс, эрх зүйн дэг журмыг хангах зорилгоор нийтийн захиргааны үйл ажиллагааны хүрээнд тухайлсан тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлэх, захиргааны акт гаргах болон захиргааны эрх тодорхойлох үйл явцыг нийтийн /захиргааны/ процессын эрх зүйн хэм хэмэээний дагуу нийтийн захиргааны байгууллага буюу тэдний эрх бүхий албан тушаалтнаас хянан шийдвэрлэх үйл ажиллагаа юм. Нийтийн /захиргааны/ эрх зүйн процессын зорилго нь хууль зүйн тодорхой үр дүнд хүрэх, захиргааны тухайлсан хэрэг хянан шийдвэрлэх явдалд оршино. Хууль зүйн үүднээс нийтийн /захиргааны/ эрх зүйн процесс нь нийтийн /захиргааны/ эрх зүйн материаллаг хэм хэмжээг хэрэглэх журмыг хангадаг. Өөрөөр хэлбэл эрх зүйг хэрэглэх чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд нөгөө талаас нийтийн /захиргааны/ эрх зүйн журмыг буюу эрх зүйг хамгаалах үүргийг гүйцэтгэнэ. Нийтийн /захиргааны/ эрх зүйн процесс нь явцуу утгаараа нийтийн /захиргааны/ эрх зүйн процессын эрх зүйн хэм хэмжээний дагуу тухайлсан хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа юм. Нийтийн /захиргааны/ эрх зүйн процессын ерөнхий объект нь захиргаа, хөдөлмөр, санхүүгийн зэрэг эрүүгийн эрх зүйгээс бусад эрх зүйн салбараар зохицуулагддаг нийгмийн харилцаа юм байна. Энэ байдал нь нийтийн /захиргааны/ эрх зүйн процессыг ямар нэгэн эрх зүйн салбарт хамаарагдан зохицуулагдаж байгаа нийгмийн харилцаанаас үл хамааран тухайлсан тодорхой хэргийг хянан шийдвэрлэх захиргааны ажиллагаануудын цогц болохыг илэрхийлнэ. Нийтийн /захиргааны/ эрх зүйн процесс нь олон төрлийн ажиллагаануудаас бүрддэг учир эдгээр ажиллагаануудыг сайтар судлан, танин мэдэхийн тулд тэдгээрийг тодорхой шалгуурыг баримтлан шинжлэх ухааны үндэслэлтэй ангилан авч үзэх нь ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, нийтийн /захиргааны/ эрх зүйн процессыг агуулгынх нь хувьд дараахь үндсэн хэсгүүдэд ангилан хувааж болно. 1. нийтийн /захиргааны/ эрх зүйг бүтээх процесс 79


2. нийтийн /захиргааны/ эрх зүйн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх процесс 3. Захиргааны эрх тодорхойлох процесс Эдгээр процесс нь дотроо олон жижиг хэсэг буюу тодорхой ажиллгаануудад хуваагддаг. Тухайлбал: а/ Бие бүрэлдэхүүнийг бүрдүүлэх ажиллагаа б/ Төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлах ажиллагаа в/ Урамшууллын ажиллагаа г/ Бүртгэлийн ажиллагаа Эрх зүйн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх процесст: 1. Зөрчилтэй хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа 2. Захиргааны таслан зогсоох ажиллагаа 3. Иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа 4. Төрийн албатай холбогдсон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа 5. Сахилгын зөрчилтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тус тус орно. Эдгээрээс үзэхэд дээрх 3 процессын чиг үүрэг нь хоорондоо ялгаатай бөгөөд эрх тодорхойлох, эрх зүйг бүтээх процесс 2 нь эрх зүйг хэрэглэх гол үүрэгтэй байдаг бол энэ үүрэг нь эрх зүйн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх процесст дагалдах байрыг эзэлдэг. Нийтийн /захиргааны/ эрх зүйн процессын зарчим Нийтийн /захиргааны/ эрх зүйн процесс нь удирдлагын процессын үндсэн хэсэг болохынхоо хувьд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудад тулгуурлана. Харин тэдгээр зарчмыг хэрэгжүүлэхдээ дараахь нийтлэг зарчмуудад үндэслэнэ. Үүнд: 1. Хууль ёсны зарчим Энэ нь хууль тогтоомжийг чанд сахих төдийгүй тэдгээрийг зүй ёсоор хэрэглэхэд илэрдэг. 2. Хүний эрх ,эрх чөлөөг сахин хамгаалж, нэр төр, алдар хүндийг хүндэтгэх зарчим Энэ нь захиргааны процессын явцад бие хүний хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх талаар процесст оролцогчдын хүлээх үүргээр тодорхойлогдоно. 3.Материаллаг үнэний зарчим Гол агуулга нь эрх бүхий албан тушаалтан хэрэг маргаан хянан шийдвэрлэхдээ бүх талын үндэслэл, нотолгоонд тулгуурлан хууль зүйн хувьд нотлох баримтуудыг үнэлэн хуулийн дагуу бодитой шийдвэр гаргах явдлаар илэрнэ. 4. Захиргааны процессын талууд хуулийн хүрээнд эрх тэгш байх зарчим Энэ нь МУ-ын Үндсэн хуулийн 14-р зүйлд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх гэсэн нийтлэг зарчмаас үүсмэл бөгөөд 80


процесст оролцогчдын аль нэг нь хууль ёсны эрх , үүрэг, түүнийг хангах баталгаатай байдагт илрэлээ олдог. 5. Ил тод байх зарчим Энэ нь тодорхой хэргийг зохих журмынх нь дагуу нээлттэй бадлаар шийдвэрлэж, гарсан шийдвэрүүдийг зохих этгээдэд буюу шаардлагатай тохиолдолд нийтэд мэдээлэх, холбогдох хууль, дүрэм, журам болон хэргийн материалтай нь иргэнийг танилцуулах боломжоор хангах зэргээр илэрдэг. 6. Шийдвэрээ бие даан гаргах болон хариуцах зарчим Гол агуулга нь ихэнх тохиолдолд эрх бүхий албан тушаалтан өөрийн эрх хэмжээний хүрээнд аливаа захиргааны хэргийг хянан үзэж бие даан шийдвэрлэх ба захиргааны процессыг зохих ёсоор явуулаагүй, хууль бус шийдвэр гаргасны төлөө түүнийг гаргасан албан тушаалтан хариуцлага хүлээдгээр илэрнэ. 7. Нийтийн /захиргааны/ эрх зүйн процесс шуурхай, хэмнэлттэй байх зарчим Энэ нь цаг хугацаа, зардал хэмнэсэн, иргэд байгууллагын асуудлыг чирэгдэл багатайгаар шийдвэрлэхэд чиглэсэн удирдлагын шуурхай чанарыг цаг тухайд нь хангах явдлаар илэрдэг. Тухайлбал: уг зорилгоор захиргааны процессын ажиллгаануудад хэрэг хянан шийдвэрлэх тодохой хугацааг тогтоосон байдаг. 8. Хэлний зарчим МУ-ын Үндсэн хуулийн 8- р зүйлийн 8.1-д заасанчлан монгол хэл бол төрийн албан ёсны хэл учраас харилцаанд оролцогчид монгол хэлээр процессыг явуулах бөгөөд харин монгол хэл мэдэхгүй хүнд төрөлх болон аль сайн мэддэг өөрийн хэлээр процесст оролцоход орчуулгын шаардлагатай туслалцаа үзүүлнэ. 9. Давж заалдах гомдол гаргах эрхээр хангах зарчим Энэ нь нийтийн /захиргааны/ эрх зүйн процессыыын харилцаанд оролцогчдын эрхийг хангах хууль зүйн чухал баталгаа ба процессын ажиллагааны зохих төрлүүдэд нийцсэн онцлогтой ч хэргийг анх шийдвэрлэсэн төрийн гүйцэтгэх байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй ороцогч эрх бүхий байгууллагад гомдол гаргаж эрхээ хамгаалуулдгаараа нийтлэг билээ. 10. Өөрийгөө өмгөөлөх буюу өмгөөлүүлэх эрхээр хангагдах зарчим Энэ зарчим нь МУ-ын иргэн МУ-ын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл тус улсын МУ-ын Үднсэн хуулийн 16-р зүйлийн 16.14-т заасны дагуу өөрийгөө өмгөөлөх, эрхээ хамгаалуулах, хууль зүйн туслалцаа авах эрхтэй гэсэн нийтлэг зарчмаас үүсмэл бөгөөд процесст оролцогчдын хэн нь ч өөрийгөө өмгөөлөх буюу өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх хууль ёсны эрхтэй байдагт энэхүү зарчмын агуулга оршино. 11. Гэм буруугүйн зарчим

81


Гол агуулга нь нийтийн /захиргааны/ эрх зүйн процесст оролцогчдын гэм буруу нь хууль зүйн хувьд бүрэн нотлогдох хүртэл түүнийг гэм буруутайд үл тооцох явдлаар илэрнэ. Нийтийн /захиргааны/ эрх зүйн процессын харилцаа, түүний бүрэлдэхүүн Хууль ёс, эрх зүйн дэг журмыг хангах зорилгоор нийтийн захиргааны үйл ажиллагааны хүрээнд тухайлсан тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлэх, захиргааны акт гаргах болон захиргааны эрх тодорхойлох үйл явцыг нийтийн /захиргааны/ эрх зүйн процессын эрх зүйн хэм хэмжээний дагуу нийтийн захиргааны байгууллага буюу тэдний эрх бүхий албан тушаалтнаас хянан шийдвэрлэх явцад үүссэн эрх зүйн зохих хэм хэмжээгээр зохицуулагддаг нийгмийн харилцааг нийтийн /захиргааны/ эрх зүйн процессын харилцаа гэнэ. Материаллаг эрх зүйн харилцаа шууд үүсэх үндэслэл нь хууль зүйн факт байдаг бол процессын харилцаа үүсэх үндэслэл нь материаллаг харилцаа байна. Тухайлбал: иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах эрхээ ашиглан хуулиар тогтоосон журмын дагуу өргөдөл, гомдлоо төрийн байгууллага, албан тушаалтанд гаргаснаар тэдний хооронд материаллаг харилцаа үүсэх бөгөөд өргөдөл, гомдлыг хүлээн авсан төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх явцад процессын харилцаа үүсдэг байна. Өөрөөр хэлбэл харилцаа үүсэхэд эрх зүйн хэм хэмжээ, хууль зүйн факт, субъект байх чадвар гэсэн бүрдэл шаардлагатай бол процессын харилцаанд материаллаг төдийгүй процессын хэм хэмжээ шаардагдана. Нийтийн /захиргааны/ эрх зүйн процессын харилцаа үүсэх үндэслэл нь дан ганц захиргааны төдийгүй экологийн, гэр бүлийн, хөдөлмөрийн, татварын зэрэг материаллаг эрх зүйн бусад салбарын харилцаа нэгэн адил үндэслэл болдгийг анхаарах нь зүйтэй. Нийтийн /захиргааны/ эрх зүйн процессын харилцаа үүсэх үндэслэл нь : 1. Захиргааны хэрэг маргаан хянан шийдвэрлэх 2. Захиргааны акт гаргах 3. Захиргааны эрх тодорхойлох явдал юм. Нийтийн /захиргааны/ эрх зүйн процессын харилцаа бусад салбар эрх зүйн харилцааны адил өөрийн гэсэн бүрэлдэхүүнтэй байна. Өөрөөр хэлбэл захиргааны процессын харилцаа нь объект, субъект, хууль зүйн факт, агуулга гэсэн бүрэлдэхүүнтэй байна. Нийтийн /захиргааны/ эрх зүйн процессын харилцааны субъект нь / нийтийн /захиргааны/ эрх зүйн процессын тодорхой эрх үүрэг бүхий нийтийн /захиргааны/ эрх зүйн харилцааны субъект / нийтийн /захиргааны/ эрх зүйн процессын харилцаанд оролцогч талууд байх ба үүний нэг тал нь заавал нийтийн захиргааны буюу бусдыг 82


засаглах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байгууллага , албан тушаалтан байна. Жишээ нь: төрийн гүйцэтгэх байгууллага, албан тушаалтан нар. Тэдгээр нь засаглах акт гаргах, эрх зүйн баримт бичиг , протокол бүрдүүлэх, шийдвэр гаргах, түүнийгээ өөрчлөх, хүчингүй болгох, шийдвэрийг биелүүлэх гэх мэт үүрэгтэй байдаг. Нийтийг засаглах буюу бусдыг хууль зүйн хувьд засаглах үйл ажиллагааг төрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтан нар дараахь 2 хэлбэрээр нийтийн /захиргааны/ эрх зүйн процессын харилцаанд оролцдог. Үүнд: 1. Хэргийг шийдвэрлэгч талын хувиар 2. процессын ердийн оролцогчийн хувиар тус тус оролцох хамаарна. Нөгөө тал нь өөрийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхолоо зөрчигдсөн гэж үзэж өргөдөл, гомдол гаргаж, эсхүл маргаж буй иргэн, төрийн ба төрийн бус байгууллага, тэдгээрийн албан тушаалтан , захиргааны ба сахилгын зөрчил үйлдсэн этгээд байна. Нийтийн /захиргааны/ эрх зүйн процесст оролцогчдын эрх, үүрэг , түүний хэрэгжих журам нь тухайн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нийтийн /захиргааны/ эрх зүйн процессын хэм хэмжээнд нарийвчлагдан тусгагдсан байдаг. Нийтийн /захиргааны/ эрх зүйн процессын харилцааны агуулга нь энэхүү харилцаанд ороцогчдын эдлэх эрх, хүлээх үүргийн нэгдлээр илэрхийлэгдэнэ. Нийтийн /захиргааны/ эрх зүйн процессын харилцааны хууль зүйн факт нь тухайн харилцаа буюу хэрэг , маргаан үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход чиглэгдсэн нөхцөл байдал юм. 2. Нийтийн эрх зүй дэх хэрэг маргаан, түүний эрх зүйн зохицуулалт Эрүүгийн болон иргэний хэрэг нь тухайн холбогдох хуулиудад заасан хүний ухамсартай үйлдэл, эс үйлдэхүй байдал бол захиргааны хэрэг гэдэгт чухам юуг оруулахыг тусгайлан заасан хууль тогтоомжийн заалт байхгүй. Зөвхөн зөрчлийн талаархи зохицуулалт байдаг бөгөөд энэ нь Зөрчлийн тухай хууль юм. Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан нь гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ олон төрлийн хэрэг, маргааныг шийдвэрлэдэг тул нийтийн /захиргааны/ эрх зүйн процесст нийтийн захиргааны төдийгүй өөр материаллаг салбарын эрх зүйн хэм хэмжээний хэрэгжилтийг хангаж байдгаас дээрхи асуудлын хүрээг тодорхойлоход түвэгтэй байдаг. Нийтийн /захиргааны/ эрх зүйн процесст хамаарч, түүний бүрэлдэхүүн хэсэг болдог ажиллагаануудын төрлөөс хамааруулан дараах үйл ажиллагаануудыг нийтийн /захиргааны/ эрх зүйн хэрэг гэсэн ойлголтод хамааруулан үзэж болно. Ер нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтан, төрөөс эрх олгосон субъектээс нийтийн 83


/захиргааны/ эрх зүйн процессын хэм хэмжээний дагуу хянан шийддвэрлэж байгаа тухайлсан тодорхой ажил хэрэг, маргааныг нийтийн /захиргааны/ эрх зүйн процесст нийтэд нь захиргааны хэрэг гэж тодорхойлж болно. Үүнд : 1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа 2. Төрийн албатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа 3. Сахилгын зөрчилтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 4. Зөрчилтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 5. Захиргааны тухайлсан бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хамаарна. Эдгээр ажиллагаа нь тус бүрдээ өөр өөрийн онцлог, тодорхой үе шат, түүнд хийгдэх ажиллагаануудаас бүрдэж байдаг. Захиргааны хэрэг маргаан нь дараахь онцлогтой. 1. нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой 2. хянан шийдвэрлэгдэх хугацаа нь богино 3. захиргааны хэрэг маргаан хянан шийдвэрлэх эрх бүхий субъектын тоо нь олон 4. захиргааны процессын хэм хэмжээгээр зохицуулагддаг зэрэг онцлогтой. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн 16-р зүйлийн 12-т Монгол Улсын иргэн “Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэнээс гаргасан өргөдөл, гомдлыг хянан шалгаж шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасан байдаг бөгөөд Монгол Улсын иргэний энэ эрхийг улам баталгаажуулж, Монгол Улсын Их Хурлаас 1995 онд баталсан “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай Монгол Улсын хууль”-иар энэхүү ажиллагаа зохицуулагдаж байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа нь өргөдөл, гомдол хүлээн авах, хугацаанд нь шалгаж барагдуулах, хэргийн талаар шийдвэр гаргах, түүний биелэлтийг хангах гэсэн үе шатаар дамжин хэрэгжинэ. Хуульд заасны дагуу: "өргөдөл" гэж ИТБАТГӨГХШ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг хэлэх ба өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно.

84


"санал" гэж төрийн ба нутгийн удирдлагын байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх талаар гаргасан иргэний хүсэлтийг; "мэдэгдэл" гэж Үндсэн хууль, бусад хууль тогтооомжид заасан хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдон иргэдээс гаргасан хүсэлтийг; "гомдол" гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг; "өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг хэлнэ. Өргөдөл, гомдол гаргагч дараахь эрх эдэлнэ: 1/гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах; 2/өргөдөл, гомдолтойгоо холбогдуулж тайлбар, нотлох баримт гаргах; 3/өргөдөл, гомдлоосоо татгалзаж буцаан авах; 4/өгсөн хариуг зөвшөөрөөгүй тохиолдолд зохих дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах; 5/ төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх Харин өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: 1/иргэдээс өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангах; 2/харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах; 3/өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх; 4/өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах; 5/өргөдөл, гомдолд дурдсан төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах; 6/өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх; 7/ өргөдөл, гомдлын талаар гаргасан шийдвэрийн дагуу харъяа байгууллага, доод шатны албан тушаалтны авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийг шалгах 8/ иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаархи мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол хугацаанд мэдээлэх 9/ хууль тогтоомжоор тогтоосон өөрийн эрхлэх асуудлын хүрээг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлах Тухайн байгууллага, албан тушаалтан өөрийн эрх хэмжээнд хамаарах өргөдөл, гомдлыг үндэслэлгүйгээр өөр байгууллага, албан тушаалтанд шилжүүлж болохгүй. 85


Өргөдөл, гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана түүнчлэн өргөдөл, гомдлыг цахим сүлжээгээр дамжуулан гаргаж болно Төрийн албан ёсны хэлийг мэдэхгүй бол төрөлх хэлээрээ өргөдөл, гомдол гаргаж болно. Амаар биечлэн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа этгээд тэмдэглэн авч, өргөдөл, гомдол гаргагчийн гарын үсгийг зуруулна. Гарын үсгээ зурж чадахгүй бол энэ тухай тэмдэглэнэ. Иргэд радио, телевизээр явуулж байгаа шууд нэвтрүүлгээр болон тусгайлан ажиллуулсан утсаар дамжуулан өргөдөл, гомдол гаргаж болно. Өргөдөл, гомдолд амаар хариу өгч болох бөгөөд шаардлагатай бол шалгаж тодруулан бичгээр хариу өгч болно. Бичгээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлөөлүүлэн зурж болно Өргөдөл, гомдлыг иргэд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана. Өргөдөл, гомдол гаргахад үүнд зааснаас бусад зүйл шаардахыг хориглоно. Иргэд өргөдөл, гомдлоо төрийн тухайн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хууль тогтоомжоор тогтоож, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргана.Төрийн байгууллага, албан тушаалтны хууль тогтоомжоор тогтоосон эрхлэх асуудлын хүрээг албан ёсоор нийтэд зарлаагүй нь тухайн асуудлаар гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авахгүй байх үндэслэл болохгүй Гомдлыг түүнд холбогдож байгаа байгууллага, албан тушаалтныг харьяалсан дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргана. Иргэдээс төрийн байгууллага, албан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа

тушаалтанд

гаргасан

1. өргөдөл гомдлыг хүлээн авах. Өөрөөр хэлбэл, төрийн бүх байгууллага өргөдөл, гомдол гаргагчийг хүлээн авч уулзах байр, өргөдөл, гомдол хүлээн авах цагийн хуваарийг тогтоож, нийтэд мэдэгдэнэ. Хол газраас ирсэн иргэнийг хүлээлгэлгүйгээр хүлээн авч уулзана. Иргэдийг хүлээн авах байранд ирж амаар гаргасан өргөдөл, гомдлыг түүнийг хүлээн авах үүрэг бүхий ажилтан тэмдэглэн авч, тусгай бүртгэлд бүртгэнэ Бичгээр болон цахим сүлжээгээр дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан 86


хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ Ийнхүү бүртгэсэн өргөдөл, гомдлыг түүнийг шийдвэрлэх албан тушаалтанд өдөрт нь багтаан шилжүүлнэ. Гомдлыг түүнд холбогдож байгаа албан тушаалтанд өөрт нь шилжүүлэхийг хориглоно. Өргөдөл, гомдлыг албан тушаалтан шууд хүлээн авч болно. "Нууц", "гарт нь" гэж хаягласан өргөдөл, гомдлыг тухайн албан тушаалтанд шууд өгнө. 2-р үе шат . Хянан шалгах үе шат. Өргөдөл, гомдлыг хүлээн авсан албан тушаалтан дараахь байдлаар хянан үзнэ: 1/өргөдөл, гомдол нь тухайн байгууллага, албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах болон албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргасан эсэхийг тогтооно 2/өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй бөгөөд албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргаагүй өргөдөл, гомдлыг харьяалах газар нь 3 хоногийн дотор шилжүүлнэ 3/өөрийн харьяалан шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажиллагаа явуулна; 4/өргөдөл, гомдол гаргагчаас тодруулах боломжтой баримт сэлтийг шаардан авч болно. Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно: 1/өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй; 2/бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол; 3/ төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй 4/ өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа Өргөдөл, гомдол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, захиргааны хариуцлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар гаргаагүй бөгөөд үүний улмаас өргөдөл, гомдлыг шийдвэрлэх боломжгүй бол уг шаардлагыг хангахыг мэдэгдэж, түүнийг өргөдөл, гомдол гаргагчид З хоногийн дотор буцаана 3-р үе шат өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх үе шат. Өргөдөлд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой бол зохих шийдвэрийг гаргана. 87


Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудал /орон сууц олгуулах гэх мэт/-аар гаргасан өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавина. Гомдлыг шийдвэрлэнэ.

албан

тушаалтан

өөрийн

бүрэн

эрхийн

хүрээнд

Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл өөрийн бүрэн эрхийн хүрээнд арга арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ. Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ. Саналын шинжтэй өргөдлийг хүлээн авч хэрэгжүүлэх боломжтой эсэхийг судалсны үндсэн дээр зохих арга хэмжээ авах буюу зохих журмаар хариу өгнө. Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө. 4-р үе шат Шийдвэрт гомдол гаргах Өргөдөл, гомдол гаргагч өргөдөл, гомдлын талаархи шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол гомдлыг зохих дээд шатны нь байгууллага, албан тушаалтанд гаргана. 5-р үе шат. Өргөдөл, гомдлын талаархи шийдвэрийг биелүүлэх Өргөдлийг шийдвэрлэсэн шийдвэрийн биелэлтийг түүнийг шийдвэрлэсэн буюу эрх бүхий бусад албан тушаалтан хариуцна. Гомдолд дурдсан зөрчигдсөн эрхийг сэргээлгэх талаар гаргасан шийдвэрийг холбогдох этгээд биелүүлэх үүрэгтэй. Төрийн байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд тухайн байгууллагын эрх баригч болон эрх бүхий албан тушаалтан хяналт тавина. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад өргөдөл, гомдол шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж удирдах үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хүлээнэ.

88


Төрийн албатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа Төрийн албаны тухай хуульд зааснаар дараах төрлийн хэрэг маргаанууд энэ ажиллагаанд хамаарна. Үүнд : Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан дараахь маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ: 1. төрийн жинхэнэ албан тушаалд орох, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах, захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах, төрийн албанаас халах, сахилгын шийтгэл оногдуулах асуудлаар төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн өөрийнх нь гаргасан маргаан; 2. төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргаан. Мөн яам, агентлаг, аймаг, нийслэлийн засаг даргын ажлын албаны дэргэд төрийн албаны салбар зөвлөл байгуулагдан ажилладаг. Салбар зөвлөл нь дараах маргааныг хянан шийдвэрлэнэ. 1. Төрийн захиргааны албан хаагчийн мэргэжлийн шалгалтын талаар уг шалгалтын төв комиссоос бусад байгууллагатай холбогдож гарсан маргаан 2. Дээр дурьдсанаас бусад асуудлаарх маргаан орно. Төрийн албатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа нь :  Хэрэг үүсгэх  Хэргийг хянан шалгах  Шийдвэрийг гаргах  Шийдвэрийг давж заалдах  Шийдвэрийг биелүүлэх гэсэн үе шаттай. Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны албан хаагч түүнд нэр дэвшигч эрх ашгаа зөрчигдсөн тухай гаргасан гомдолдоо маргаан үүсгэх болсон үндэслэл шалтгааныг дурьдаж , өөрийн тавьж буй шаардлагын талаар нотолгоо, бусад бичиг баримтын хуулбарыг хавсаргана. Төрийн жинхэнэ албан хаагч, түүнд нэр дэвшигч нь төрийн албатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэсэн тухай төрийн албаны төв байгууллагын шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж болно. Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмыг Улсын Их Хурал тогтооно. 89


Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзвэл гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор, уг шийдвэрийг зөвшөөрөхгүй бол шүүхэд 15 хоногийн дотор тус тус гаргана. Төрийн захиргааны албаны зөвлөлийн удирдлага бичгээр ирүүлсэн годмлыг шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж үзвэл түүнийг хянан шалгах 3-5 хүний бүрэлдэхүүнтэй комиссыг томилж ажиллуулна. Комисс нь гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шалгалтыг явуулж дуусгах бөгөөд шаардлагатай бол зөвлөлийн даргын захирамжаар хугацааг дахин 30 хүртэл хоногоор сунгаж болно. Төрийн захиргааны албаны зөвлөл нь асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж дүгнэлт, тогтоол гаргах, эсвэл нэмэлт шалгалт хийлгэхээр комисс шийдвэр гаргана. Төрийн албаны зөвлөл нь маргааны талаар гаргасан шийдвэрээ ажлын 3 өдөрт багтаан маргагч талуудад мэдэгдэх бөгөөд зөвлөлөөс гарсан тогтоолыг төрийн байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй. Төрийн албатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэсэн тухай төрийн захиргааны албаны салбар зөвлөлийн шийдвэрийг маргалдагч талууд үл зөвшөөрвөл гомдлоо Төрийн албаны зөвлөлд, Төрийн албаны зөвлөлөөс гарсан шийвдэрийг үл зөвшөөрвөл гомдлоо шүүхэд тус тус гаргаж болно. Сахилгын зөрчлийн тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Төрийн захиргааны албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл болон байгууллагын дотоод дүрэм, журам зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол тохиолдолд төрийн албан хаагчийг томилсон албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна. Энэ ажиллагаа нь:  Хэрэг үүсгэж, албаны шалгалт хийх  Хэргийг хэлэлцэж шийдвэр гаргах  Шийдвэрийг давж заалдах  Биелүүлэх гэсэн үе шаттай. Төрийн захиргааны албан хаагчид дараах сахилгын шийтгэл ногдуулна. Үүнд: 1. Сануулах 2. Албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах 3. Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах 90


Энэхүү сахилгын шаардлагагүй.

шийтгэлийг заавал дэс

дараалан

хэрэглэх

Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж, эсвэл нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй. Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно. төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд бичгээр гаргаж болно. Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно Гомдолд сахилгын шийтгэл ногдуулах болсон шалтгаан, түүнийг үндэслэлгүй буюу буруу ногдуулсан гэж үзэж байгаа үндэслэлээ товч тодорхой дурьдсан байна. Шаардлагатай гэж үзвэл түүнд холбогдох бусад баримт бичгийг хавсаргаж болно. Харъяалах дээд шатны төрийн байгууллага гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Гомдол гаргагч харъяалах дээд шатны төрийн байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор Төрийн захиргааны албаны зөвлөлд, эсвэл шүүхэд гаргаж болно. Захиргааны тухайлсан бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Зөрчлийн тухай, захиргааны таслан зогсоох зарим албадлага хэрэглэх тухай хэрэг хянан шийдвэрлэх болон захиргааны хууль тогтоомжийн дагуу хийгдэх хойшлуулшгүй ажиллагааг энд хамааруулан үзнэ. Эдгээр хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл журмыг тодруулбал: архидах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх асуудлыг “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”, түүнд нийцэж гарсан акт, гадаадын иргэнийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргах тухай хэргийг “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”, захиргааны хууль тогтоомжийн дагуу хйигдэх

91


хойшлуулашгүй ажиллагааг “Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хууль”- д тус тус тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг, зөрчил үйлдэж байгаа болон үйлдсэн тухай үндэслэлтэй сэжиг байгаа үед цагдаагийн эрх бүхий алба хаагч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эсэхийг шийдвэрлэхийн тулд дараахь хойшлуулшгүй ажиллагаа явуулж болно: 1/ хүний нэр, хаягийг тодруулах зорилгоор бичиг баримтыг үзэж шалгах; 2/ хүний бие, тээврийн хэрэгсэл, ачаа тээшид үзлэг хийх; 3/ иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын эд зүйл, хөрөнгө, мөнгө агуулсан байр, савыг битүүмжлэх; 4/ гэмт хэрэг, захиргааны зөрчлийг шалгаж шийдвэрлэхэд ач холбогдол бүхий тээврийн хэрэгсэл, эд зүйл, мөнгийг түр хугацаагаар хураан авах; 5/ шүүх эмнэлэг, криминалистикийн болон бусад шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мөрний хэв авах; 6/ согтууруулах ундаа, мансууруулах, хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах; 7/ гэмт хэрэг, захиргааны зөрчлийг илрүүлэхэд ач холбогдол бүхий мэдээ өгч чадна гэсэн үндэслэл байгаа нөхцөлд иргэнээс тодорхойлолт авах, энэ зорилгоор түүнийг цагдаагийн байгууллагад урьж ирүүлэх; 8/ гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах, иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах аюулыг таслан зогсоох зорилгоор замын хөдөлгөөний чиглэлийг өөрчилж энэ тухай орон нутгийн засаг захиргааны байгууллагад илтгэх; 9/ тодорхой нутаг дэвсгэр, орон байранд нэвтрэн орох, гарахад хяналт тогтоох; 10/ гэмт хэрэг, захиргааны зөрчлийг таслан зогсоох, гэмт хэрэг захиргааны зөрчил үйлдсэн этгээдийг мөрдөн хөөх, отолт хийж баривчлах үед байгууллага, иргэдийн орон байранд орох. Yүний 2, 3, 4 –т заасан ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гүйцэтгэж, тэмдэглэл хөтөлж, түүнд цагдаагийн алба хаагч, сэрдэгдсэн этгээд, гэрч гарын үсэг зурна. Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдсэн этгээдийн нэр, хаягийг тодруулах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоохын тулд уул этгээдийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болно. Уг хойшлуушгүй ажиллагааг хууль бусаар хийсэн гэж үзэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага прокурор буюу цагдаагийн дээд шатны байгууллагын даргад гомдол гаргах эрхтэй. Гомдлыг хүлээн авсан албан тушаалтан 14 хоногийн дотор хянан шийдвэрлэж, хариу өгнө. 92


СЭДЭВ 8. НИЙТИЙН ЭРХ ЗҮЙ ДЭХ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА 1.

Нийтийн эрх зүй дэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, түүний зорилт, шинж Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа ЗШША нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино. ЗШША-ны эрх зүйн үндэслэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн 93


хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актад тодорхойлогдонь. Зөрчил шалган шийдвэрлэх гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг хэлнэ. Зөрчлийн хэрэг бүртгэлтэнд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг ойлгох ба зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтад эрх бүхий албан тушаалтны шууд харьяалах дээд шатны албан тушаалтныг хамааруулна. Зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцогч гэнэ. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр болон хуульд заасан харьяаллын дагуу явуулна. Хуульд заасан тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийн тодорхой ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр харьяалах нутаг дэвсгэрээс гадна явуулж болно. Зөвшөөрөл олгох ажиллагаа Нийгмийн аюулгүй байдлыг хангах нь төрийн нэг үндсэн үүрэг бөгөөд төрөөс энэ чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд тодорхой зөвшөөрөл, түүний хяналтын тогтолцоог бий болгодог. Зөвшөөрлийн тогтолцоо гэдэг нь захиргааны эрх мэдэл бүхий субъектээс иргэн, байгууллагад тодорхой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, зөвшөөрөлтэй ажиллагааны нөхцөл журмын биелэлтэнд хяналт тавихтай холбогдон эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж буй нийгмийн харилцааны нийлбэр юм. Энэ нь дараахь бүрэлдэхүүн хэсгүүдээс тогтоно. 1. тодорхой хориглолт хязгаарлалтыг бий болгох 2. зөвшөөрөл олгох ажиллагаа - хүсэлт гаргах, шалгаруулалт явуулах - шийдвэр гаргах үе шатуудтай 3. зөвшөөрлийн биелэлтэнд хяналт тавих 4. зөвшөөрлийн нөхцөл зөрчигдсөн тохиолдолд цуцлах гэх мэт үйл ажиллагаа хамаарна. Тодорхой үйл ажиллагаануудыг зөвшөөрөлд хамруулах шаардлага нь: а/ иргэд нийгмийг бусдын хууль бус үйл ажиллагаанаас хамгаалах б/ иргэн хуулийн этгээдээс хууль ёсыг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих явдал юм.Зөвшөөрлийг холбогдох төрийн захиргааны байгууллагаас тухайн үйл ажиллагааг эрхлэх болзол шаардлагыг хангасан иргэд байгууллагад олгоно. Тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл 94


олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу: 1. ” аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” гэж тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг; 2. “тусгай зөвшөөрөл эзэмшигч “ гэж тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан этгээдийг хэлнэ. Тусгай зөвшөөрлийн ажиллагаа нь Иргэний хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. Түүнчлэн Газар, байгалийн баялгийг ашиглахтай холбогдож олгох зөвшөөрлийг Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Байгалийн ургамлын тухай, Ан агнуурын тухай, Амьтны аймгийн тухай, Ойн тухай, Усны тухай, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, Ашигт малтмалын тухай, Цөмийн энергийн тухай, Хувиргасан амьд организмын тухай хуулиар тус тус зохицуулна. Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөл 1. Банкны үйл ажиллагааны чиглэлээр: 1.банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх. 2.Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр: 1.банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх; 2.арилжааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх; 3.даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх; 4.банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх; 5.үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх; 6.хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах; 7.барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн үйл ажиллагаа эрхлэх; 8.хөрөнгөөр баталгаажсан үнэт цаастай холбоотойгоор хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх; 9.зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх. 3.Санхүү, эдийн засгийн чиглэлээр: 1.нийгмийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх; 2.аудитын үйл ажиллагаа эрхлэх; 3.үнэт цаас үйлдвэрлэх; 4.эд мөнгөний хонжворт сугалаа гаргах; 5.гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх; 6.гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх; 7.хөрөнгийн үнэлгээ хийх; 95


8.татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх. 4.Хууль зүйн чиглэлээр: 1.нотариатын үйл ажиллагаа эрхлэх; 2.галт зэвсэг, сум импортлох, нийтэд худалдах; 3.галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл үйлдвэрлэх; 4.галт зэвсгийн сум үйлдвэрлэх, дахин цэнэглэх; 5.галт зэвсгийн сум импортлох, нийтэд худалдах; 6.галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх; 7.хуулийн этгээд харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх; 8.төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх; 9.тамга, тэмдэг үйлдвэрлэх. 5.Байгаль орчны чиглэлээр: 1.озон задалдаг бодис, түүнийг агуулсан бүтээгдэхүүнийг импортлох, худалдах, ашиглах; 2.тэсэрч, дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх; 3.тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах, устгах; 4.стандартаар хүлцэх хэмжээг нь тогтоогоогүй бохирдуулах бодис агаарт гаргах; 5.байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх; 6.байгаль орчинд онцгой хор хөнөөл учруулж болзошгүй нөлөө бүхий химийн хорт болон аюултай бодис импортлох, худалдах, үйлчилгээ эрхлэх. 6.Боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр: 1.их сургууль, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаа эрхлэх; 2.магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх; 3.түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэх; 4.дээд боловсролын шинэ мэргэжлээр сургалт явуулах; 5.мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхлэх; 6.мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ мэргэжлээр сургалт явуулах; 7.гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээ; 8.олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийг байгуулах; 9.гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургууль байгуулах; 10.соёлын өвийг сэргээн засварлах, палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх. 7.Түлш, эрчим хүчний чиглэлээр: 1.эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах; 2.эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, диспетчерийн зохицуулалт хийх, түгээх, хангах, борлуулах үйл ажиллагаа эрхлэх; 96


3.зуух, даралтат сав, шугам хоолойн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх. 8.Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр: 1.гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах, хөдөлмөр эрхлүүлэх талаар иргэдэд зуучлах үйлчилгээ эрхлэх. 9.Үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр: 1.үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэх; 2.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, экспортлох, худалдах үйлдвэрлэх, тэсэлгээний ажил явуулах; 3.ашигт малтмалын хайгуул хийх; 4.ашигт малтмал ашиглах; 5.согтууруулах ундаа импортлох; 6.газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх; 7.тамхи импортлох; 8.төмөрлөг боловсруулах, машины үйлдвэрлэл эрхлэх; 9.үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх; 10.бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх; 11.газрын тос хайх; 12.уламжлалт бус газрын тос хайх; 13.газрын тос ашиглах; 14.уламжлалт бус газрын тос ашиглах; 15.үүсмэл орд ашиглах. 10.Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр: 1.тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх; 2.сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архинаас бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх; 3.таримал ургамлын үр үйлдвэрлэх; 4.малын эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох; 5.ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, борлуулах; 6.шинээр зохион бүтээсэн болон гадаадаас авсан мал, амьтны эм, үр, үр хөврөлийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, гадаадаас сайжруулагч мал, амьтан авах, үржлийн мал, амьтныг гадаадад гаргах. 11.Эрүүл мэндийн чиглэлээр: 1.хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез үйлдвэрлэх, худалдах, импортлох; 2.эмнэлгийн тусламж үзүүлэх бүх төрлийн үйлчилгээ эрхлэх; 3.мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодис, тэдгээрийн угтвар бодис болон эмийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэх, импортлох, экспортлох; 4.өвчин үүсгэгч нян, түүний хорыг өсгөвөрлөх, үржүүлэх, хадгалах, нөөцлөх, тээвэрлэх, худалдах, улсын хилээр нэвтрүүлэх; 5.ахуйн шавьж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх үйлчилгээ эрхлэх; 6.биологийн идэвхт үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйлчилгээ эрхлэх; 97


7.улсын хэмжээний болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах. 12.Зохиогчийн эрх, патентийн чиглэлээр: 1.оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах. 13.Барилга, хот байгуулалтын чиглэлээр: 1.цахилгаан шат, өргөх краны угсралт, засвар үйлчилгээ эрхлэх; 2.нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх; 3.барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх; 4.геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх. 14.Зам, тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр: 1.төмөр замын суурь бүтэц барих, ашиглах; 2.иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх; 3.төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх; 4.автозам, замын байгууламжийг барих, засварлах; 5.авто зам, замын байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх; 6.автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх; 7.усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх; 8.төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах; 9.тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэх. 15.Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр: 1.радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах; 2.харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх; 3.контентийн үйлчилгээ эрхлэх; 4.тоон гарын үсгийн гэрчилгээ олгох. 16.Стандарчлал, хэмжил зүйн чиглэлээр: 1.хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах. 17.Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлээр: 1.цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглалтаас гаргах; 2.цөмийн төхөөрөмж ашиглах; 3.цөмийн бодис эзэмших, ашиглах; 4.цөмийн бодис импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах; 5.цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх; 6.цацраг идэвхт ашигт малтмал ашиглах; 7.цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах, ашиглалтын дараа газар сэргээх; 98


8.цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах, угсрах, байрлуулах, түрээслэх, үйлдвэрлэх, ашиглалтаас гаргах, задлах, хадгалах, тээвэрлэх, импортлох, экспортлох, хаягдлыг булшлах, аюулгүй болгох болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа. 18.Батлан хамгаалах чиглэлээр: 1.цэргийн зориулалттай зэвсэглэл, техник, галт хэрэглэлийг экспортлох, импортлох; 19.Гамшгаас хамгаалах чиглэлээр: 1.гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх. Дараахь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгоно: 1.эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах; 2.ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах; 3.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх; 4.эмчилгээний гоо заслын үйлчилгээ; 5.түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах. Дараахь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд сум, дүүргийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгоно: 1.агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэх, суурин эх үүсвэр ашиглах; 2.тамхи худалдах. Чөлөөт бүсийн захирагч нь ААҮАТЗт хуулийн 16.2.2, 16.2.5, 16.2.6, 16.3.4-т заасан тусгай зөвшөөрлийг олгоно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа ЗХШХША нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Энэ ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ. Хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг “нэхэмжлэл” гэнэ. Хуульд зааснаар Захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж хуулиар эрх олгогдсон этгээд, 99


хуульд заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг, хүн гэж Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгоно. Харин хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл, шүүгчийн захирамж, тогтоол, анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянуулахаар гаргасан өргөдөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг гомдол гэнэ. Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ.Захиргааны ерөнхий хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй. Нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана. Захиргааны хэргийн анхан шатны шүүх заасны дагуу захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар харьяалуулсан захиргааны хэргийг анхан шатны журмаар, анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ. Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэнэ. 16.4.Улсын дээд шүүх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ. 16.5.Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын талаар анхан шатны шүүхийн хооронд гарсан маргааныг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч хянан шийдвэрлэнэ. 16.6.Хуульд заасан тохиолдолд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүх хуулиар тусгайлан харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны болон давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг хэргийн оролцогч, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нь захиргааны хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж, өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн. Нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ. Эдгээр нь ЗХШХШ-х хуулийн 18-30 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан 100


шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл, цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. .Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ. 2.Нийтийн эрх зүй дэх хэрэг шийдвэрлэх ажиллагааны үе шат, түүнд хийгдэх ажиллагаа Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үе шат, түүнд хийгдэх ажиллагаа ЗШША нь хоорондоо уялдаа холбоо бүхий дэс дараалсан үе шатаар хийгдэнэ. Үүнд: 1. хэрэг үүсгэх 2. хэрэг хянан шалгах 3. хэрэг хянан шийдвэрлэх 4. гомдол гаргах эрхээр хангах 5. шийдвэрийг биелүүлэх Дараахь тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй: 1.зөрчлийн шинжгүй; 2.Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн; 3.тухайн зөрчилд хариуцлага тооцсон хуулийн зүйл, хэсэг, заалт хүчингүй болсон; 4.зөрчил үйлдсэн хүн нас барсан; 5.тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол. Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна: 1.хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн; 2.хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн; 3.зөрчил үйлдсэн хүн өөрийгөө илчилж ирсэн; 4.байгууллага, албан тушаалтнаас харьяаллын дагуу зөрчлийн талаархи холбогдох баримтыг шилжүүлэн ирүүлсэн. 101


Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 1.гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх; 2.гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах; 3.хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх; 4.зөрчлийн хэрэг нээх. Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ. Эрх бүхий байгууллага нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргасан зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг амаар, бичгээр болон харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан хүлээн авна. Гомдол, мэдээллийг бичгээр гаргасан бол гомдол гаргагч эцэг /эх/ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, эсхүл шуудангийн хаяг, утасны дугаараа бичиж, гарын үсэг зурсан байна. Амаар шууд, эсхүл харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг тэмдэглэл үйлдэн хүлээн авна. Тэмдэглэлд энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдээллийг тусгаж, хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурна. Албан тушаалтан, хуулийн этгээд гомдол, мэдээллийг бичгээр гаргах бөгөөд түүнд холбогдох баримтыг хавсаргаж болно. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан зөрчлийн талаархи гомдлыг хүлээн авахдаа дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ: 1.гомдол гаргагчид эдлэх эрх, үүргийг танилцуулах; 2.гомдлыг амаар гаргаж байгаа бол энэ талаар тэмдэглэлд тусган гомдол гаргагчийг санал оруулах, гарын үсэг зурах боломжоор хангах; 3.харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан гомдлыг хүлээн авсан бол тэмдэглэл үйлдэн, эсхүл дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэх; 4.хүлээн авсан гомдолд тухайн гомдол гаргагч гарын үсэг зурсан эсэхийг нягталж, хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэн бүртгэх. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан гомдол гаргагч, мэдээлэл өгсөн хүн, мэдээллийн нууцыг хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна. Зөрчлийн талаархи мэдээллийг төлбөртэй авч болно. Мэдээллийг төлбөртэй авах журмыг санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг бичгээр болон амаар гаргаж болно. Зөрчил үйлдсэн хүн өөрийгөө илчилж ирсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан түүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй болохыг танилцуулна. 102


Зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл тухайн байгууллагын харьяаллын бус болох нь тогтоогдвол зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан ажлын 3 өдрийн дотор харьяаллын дагуу шилжүүлж, прокурорын нэгдсэн бүртгэлд даруй бүртгүүлнэ. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хянан шалгах явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол холбогдох баримтыг харьяаллын дагуу шалгуулахаар прокурорт даруй шилжүүлнэ. Эрх бүхий албан тушаалтан гомдол, мэдээллийг шилжүүлэхдээ шаардлагатай бол зөрчлийг таслан зогсоох, зөрчлийн ул мөрийг хамгаалах, бэхжүүлэх арга хэмжээ авна. Илэрсэн зөрчил нь зөрчлийн хэрэг бүртгэх хэд хэдэн байгууллагад харьяалагдахаар бол прокурорт танилцуулж, өөрийн харьяалах зөрчлөөс бусад гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шалгуулахаар даруй шилжүүлнэ. Хуульд заасан нөхцөл байдал тогтоогдвол хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж, прокурорын нэгдсэн бүртгэлд даруй бүртгүүлж, шийдвэрийг гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэнэ. Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: 1.зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол; 2.зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол; 3.зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилтхяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдсэн нь тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна. Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно. Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна. Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно. Зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн тохиолдолд хэрэг бүртгэлтийн хугацааг үргэлжлүүлэн тоолно. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана. 103


Арван найман насанд хүрээгүй оролцогчид зөрчлийн хэргийг танилцуулахад түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчийг оролцуулна. Арван найман насанд хүрээгүй оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болзошгүй гэж үзвэл зөрчлийн хэргийг танилцуулахад түүний хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүй. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 1.зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох; 2.шийтгэл оногдуулах; Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа бол шийтгэлээс чөлөөлөх. Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ. Эрх бүхий албан тушаалтан үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана. Прокурор гэмт хэргийн шинжтэй, илтэд зөрчил үйлдсэн үндэслэл тогтоогдвол эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, эсхүл зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаана. Эрх бүхий албан тушаалтан хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ. Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ. Оролцогч зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд амаар эрх бүхий албан тушаалтанд гаргаж болно. Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдлыг бичгээр гаргаж болно. Прокурор гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэж, шийдвэрийг гомдол гаргасан оролцогчид биечлэн танилцуулах, эсхүл харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ. Оролцогч прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргаж болно. Тухайн нэгжийн дээд шатны прокурор гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ. Прокурор шаардлагатай гэж үзвэл гомдлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж болно. Энэхүү прокурорын шийдвэрт гомдол гаргахгүй. Гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан 104


шийдвэрлэх тухай хуулийн Арван тавдугаар бүлэгт заасан нийтлэг журмыг баримтална. ЗШШт хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1.хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх; 2.зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх; 3.хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, эсхүл зөрчлийн хэрэг нээх; 4.зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналыг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтанд гаргах; 5.зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах; 6.шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийх; 7.прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргах; 8.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх; 9.хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх хязгаарлах арга хэмжээг авах; 10.хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах; 11.зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, зардлыг нөхөн төлүүлэх; 12.зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд шийтгэл оногдуулсан шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, зөрчлийн үр дагаврыг арилгахтай холбоотой зардлыг нөхөн төлөөгүй бол албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргах; 13.шүүхээс зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох; 14.хуульд заасан бусад. Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасан прокурорын зөвшөөрлөөр явуулах ажиллагааны саналыг тухайн ажиллагааг явуулахаас 24 цагийн өмнө прокурорт хүргүүлнэ. ЗШША-ны оролцогчид холбогдогчид, хохирогч, өмгөөлөгч, орчуулагч, хэлмэрч, хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч хамаарах ба ЗШШт хуулийн 3 дугаар бүлэгт заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. ЗШША-ны явцад албадлагын арга хэмжээ авч болно. Тухайлбал: Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор орон байранд прокурорын зөвшөөрлөөр, хүний бие, эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийнэ. 105


Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган тогтоох зорилгоор зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого, эд зүйл, зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, уналга, эсхүл зөрчил шалгах ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийг хураан авна. Хураан авах эд хөрөнгө нь овор хэмжээ, эсхүл бусад шалтгаанаар зөрчлийн хэрэгт хадгалах боломжгүй бол байгаа газарт нь битүүмжилнэ.Эд хөрөнгийг битүүмжлэхдээ эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, устгах, өөрчлөх, захиран зарцуулах, хөдөлгөхийг хориглож, тухайн хүнд өөрт нь, эсхүл бусад боломжтой хүнд хадгалах, хамгаалах үүрэг хүлээлгэж хуульд заасан хариуцлагыг сануулж гарын үсэг зуруулна. Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, эсхүл зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байвал прокурорын зөвшөөрлөөр үл хөдлөх болон эдийн бус хөрөнгө, санхүүгийн хэрэгсэл, зохиогчийн эрх, патент, гэрчилгээ, лиценз, тусгай зөвшөөрөл, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк болон бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг зохих байгууллагад даалгана. Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор тухайн хүнийг эрх бүхий байгууллагад ирүүлэн, эсхүл тухайн хүний байгаа газар мэдүүлэг авна. Арван найман насанд хүрээгүй хүнээс авах мэдүүлгийг 1 цагийн хугацаагаар тасралтгүй явуулж болно. Мэдүүлгийг 1 цагаас илүү хугацаагаар явуулах бол 30 минутын завсарлага авна. Нэг удаагийн мэдүүлэг авах нийт хугацаа 2 цагаас илүүгүй байна. Шинжилгээ хийх зорилгоор хүн, эд зүйл, баримт бичиг, ургамал, мал амьтнаас хэв загвар, дээж авч болохын зэрэгцээ эрх бүхий албан тушаалтан хүн, эд зүйл, баримт бичиг, ургамал, мал амьтанд шинжилгээ хийлгэнэ. ЗШША-ны явцад ажиллагааг баримтжуулах үүднээс тэмдэглэл үйлдэнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол тэмдэглэлд зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болон дараахь нийтлэг зүйлийг тусгана: 1.ажиллагааг явуулсан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал; 2.ажиллагааг явуулсан газар, эхэлсэн, дууссан он, сар, өдөр, цаг, минут, хэрэгжүүлэх явцад хугацаа тасалдсан бол түүний шалтгаан, хугацаа; 3.ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулж байгаа бол зөвшөөрлийн дугаар, хүчинтэй хугацаа; 106


4.ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулж байгаа бол үндэслэл бүхий нөхцөл байдлын талаар; 5.зөрчил шалгах ажиллагаанд оролцсон хүний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, байршил; 6.ажиллагаанд байлцсан бусад хүний хувийн баримт бичиг дэх мэдээлэл; 7.ажиллагаанд оролцсон хүнд эрх, үүргийг тайлбарласан тухай; 8.оролцогч, гэрчээс санал, хүсэлт гаргасан эсэх, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн. Тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан, ажиллагаанд оролцсон хүн гарын үсэг зурна. Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон хүн хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурна. Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ.Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно. Иргэд, байгууллагаас прокурор, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгах, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцно. Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.Эрх бүхий албан тушаалтан, прокурор нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор хуульд заасан журмын дагуу эрх хязгаарлах дараахь арга хэмжээг авна: 1.хүнийг саатуулах; 2.үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох; 3.холбогдогчийн баримт бичгийг хураан авах; 4.Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх. Эрх хязгаарлах арга хэмжээг давхардуулан хэрэглэж болно. Эрх бүхий албан тушаалтан, прокурор, эрүүгийн хэргийн шүүгч хуульд заасан тохиолдолд эрх хязгаарлах арга хэмжээг цуцална. Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан үндэслэл, хугацаагаар хүнийг саатуулна: 1.тагнуулын болон цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч, хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч холбогдогчийг хэн болохыг тогтоох зорилгоор 6 цаг хүртэл хугацаагаар; 107


2.цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч зөрчил үйлдсэн согтуурсан, мансуурсан холбогдогчийг 24 цаг хүртэл хугацаагаар; 3.хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах хилийн дэглэм зөрчсөн хүний хувийн байдлыг тогтоох зорилгоор 7 хүртэл хоногийн хугацаагаар; 4.гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн гаргасан хүсэлтээр холбогдогчийн хувийн байдлыг тогтоох, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй бол эрүүгийн хэргийн шүүх тухайн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг 14 хүртэл хоногийн хугацаагаар. Эрүүгийн хэргийн шүүх гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн гаргасан хүсэлтээр гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг саатуулах хугацааг 30 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно. Хүнийг саатуулсан бол хаана байгаа талаар түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, төрөл, садангийн хүн, өмгөөлөгчийн хэн нэгэнд, эсхүл түүний мэдэгдэхийг хүссэн хүнд 8 цагийн дотор болон прокурорт даруй мэдэгдэнэ. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд, эсхүл шууд бусаар хор хохирол учруулж байгаа, эсхүл учруулж болох нөхцөл байдал үүссэн үед холбогдогчийн ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн, эсхүл барилга байгууламж, машин, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ашиглалтыг прокурорын зөвшөөрлөөр түр зогсооно. Эрх бүхий албан тушаалтан холбогдогчийн жолоодох эрхийн үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл зэрэг баримт бичгийг хураан авч, хураан авсан тухай баримтыг холбогдогчид өгнө. Прокурор зөрчил шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй талаархи эрх бүхий албан тушаалтны саналыг үндэслэлтэй гэж үзвэл Зөрчлийн тухай хуульд арван мянгаас дээш нэгжтэй тэнцэх, эсхүл хөрөнгө, орлого, хохирлын тодорхой хувиар тооцсон торгох шийтгэлийн хэмжээ нь арван мянгаас дээш нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд холбогдогчийн Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлж болно. Холбогдогчийн Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх арга хэмжээний нийт хугацаа зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаанаас хэтрэхгүй байна. Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна: 1.тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх; 2.Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу зөрчил үйлдсэн хуулийн этгээдийн хариуцлагыг нөхөн хүлээх этгээд байгаа эсэх; 3.тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх; 108


4.торгох шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй эсэх; 5.Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох; 6.Зөрчлийн тухай хуулийн 3.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрх хасах шийтгэл оногдуулах үндэслэлтэй эсэх. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна. Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана. Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ. Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх зэрэг арга хэмжээ авч болно. Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцна. Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлнэ. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд торгох шийтгэлд заасан торгуулийг бэлэн, эсхүл бэлэн бус хэлбэрээр төлнө. Оролцогч ЗШШт хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.8, 6.9, 6.13, 6.26 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргана. Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ. 109


Зөвшөөрөл олгох ажиллагааны үе шат, түүнд хийгдэх ажиллагаа Зөвшөөрөл олгох ажиллагаа нь: 1. зөвшөөрөл олгох хүсэлт гаргах 2. зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргах 3. зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хяналт тавих 4. зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох гэсэн үе шаттай. Зөвшөөрөл олгох хүсэлтийг иргэн, хуулийн этгээд холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон АНСД-ийн засаг даргад гаргана. Тусгай зөвшөөрөл хүсэгч дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ : 1. тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/; 2. тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ; 3.тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар; 4. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт; 5. тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос шалтгаалан хуульд заасан бусад баримт бичиг; 6. ААҮАТЗ-ийн тухай хуулийн 15.5.7; 15.5.8; 15.6.1-15.6.3; 15.6.5; 15.8.3; 15.8.8; 15.8.18; 15.8.20; 15.10.4-15.10.6; 15.10.14; 15.11.1; 15.11.2; 15.12.115.12.6-д заасан аж ахуйн үйл ажиллагааг эрхлэхэд аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг авсан байна. 7.үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх; Бусад баримт бичиг, төлбөр, хураамж шаардаж болохгүй. Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно: 1. хар тамхи, хуульд өөрөөр заагаагүй бол мансууруулах бодис үйлдвэрлэх, импортлох, худалдах 2. садар самуун явдлыг зохион байгуулах, түүнийг аливаа хэлбэрээр сурталчлах, дэмжих; 3. казиногийн үйл ажиллагаа эрхлэх; 4. олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа. Гэхдээ 3 дахь заалт нь чөлөөт бүсийн тухай хууль тогтоомжид хамаарахгүй Тусгай зөвшөөрөл олгох Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, тусгай 110


зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг хуульд өөрөөр заагаагүй бол өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэнэ. Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол татгалзсан үндэслэлийг зааж бичгээр хариу өгнө. Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь шаардлагатай бол өргөдөл гаргагчийн баримт бичгийг холбогдох байгууллагаар нягтлан шалгуулах, магадлан шинжилгээ хийлгэх эрхтэй. Магадлан шинжилгээ хийлгэх тохиолдолд өргөдлийг шийдвэрлэх хугацааг 14 хоногоор сунгаж болно. Бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг холбогдох мэргэжлийн холбооны гишүүн хуулийн этгээдэд олгоно. Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно. Тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол анх олгосон хугацаанаас нь доошгүй хугацаагаар сунгаж болно. Эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрөл олгохдоо дараахь зарчмыг баримтална: 1. улс орныг батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах; 2. аж ахуй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх; 3. ил тод, шуурхай байх ; 4. зөвхөн хуульд заасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох . Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь дараахь эрхтэй : 1. хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох; 2. тусгай зөвшөөрлийг бүртгэх; 3. тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаад хяналт тавих; 4. тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх; 5. тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох. ААҮАТЗ-ийн тухай 15.10.5, 15.10.6-д заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход аймаг, нийслэлийн Засаг дарга саналаа 30 хоногийн дотор Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй бол зөвшөөрсөн гэж үзнэ. Тусгай зөвшөөрөлд дор дурдсан зүйлийг тусгана: 1. тусгай зөвшөөрлийг олгосон байгууллагын нэр; 2. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг; 3. эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөл; 4. тусгай зөвшөөрлийн хугацаа; 5. тусгай зөвшөөрлөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага; 6. тусгай зөвшөөрлийн дугаар, олгосон он, сар, өдөр; 7. тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга /тэмдэг/. Тусгай зөвшөөрөл шаардах аж ахуйн үйл ажиллагааг хэрэв тусгайлан заасан бол тухайн нутаг дэвсгэрт явуулна. Тусгай зөвшөөрөл шаардахаас 111


бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно.Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно. Тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ. Тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгоно. Хуульд заасан бол хүнсний чиглэлийн үйл ажиллагааг зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхэлнэ. Тухайн төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмыг тус тусын хуулиар зохицуулна. Эрх бүхий байгууллага шаардлагатай гэж үзвэл сонгон шалгаруулалтын үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгож болно. Хэрэв хуульд өөрөөр заагаагүй, хуульд заасан нөхцөл байдал илрээгүй тохиолдолд зөвхөн зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 3 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно. Тусгай зөвшөөрлийг олгосон эрх бүхий байгууллага нь түдгэлзүүлсэн шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ. Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уул зөвшөөрлийг сэргээнэ. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараахь тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно: 1. тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан; 2. хуулийн этгээд татан буугдсан; 3. тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон ; 4. тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; 5.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй. 112


Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд бичгээр мэдэгдэнэ. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан маргааныг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын холбогдох дээд шатны байгууллагад нь тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх үе шат, түүнд хийгдэх ажиллагаа ЗХШХША нь  Хэрэг үүсгэх  Хянан шалгах  Хянан шийдвэрлэх  Давж заалдах гомдол гаргах эрхээр хангах  Шийдвэрийг биелүүлэх гэсэн үе шаттай. ЗХШХША-г анхан шат, давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэнэ. Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд түүнд нэхэмжлэгч, эсхүл түүний төлөөлөгч гарын үсэг зурсан байна. Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгана: 1.нэхэмжлэлийг захиргааны хэргийн аль шүүхэд гаргаж байгаа; 2.нэхэмжлэгчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол нэр, оршин байгаа газрын хаяг; 3.хариуцагчийн нэр, оршин байгаа газрын хаяг; 4.нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл; 5.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл чөлөөлөгдөх хүсэлт, түүнийг нотлох баримт; 6.хавсаргасан баримт бичгийн жагсаалт; 7.холбоо барих утас, факс, цахим хаяг. Нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан бол төлөөлөх эрх олгосон баримт бичиг болон итгэмжлэлийг хавсаргана. Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна: 1.захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн; 2.хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх; 113


3.нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг; 4.захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн; 5.нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй; 6.захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн. Захиргааны байгууллагаас гаргах захиргааны хэм хэмжээний акттай холбогдох нэхэмжлэлийн хувьд энэ хуулийн 3.1.3-т заасан хуульд тусгайлан заасан байх нөхцөл хамаарахгүй. Нэхэмжлэлийг тухайн захиргааны хэргийн шүүх хүлээн авч, хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минут, нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудасны тоог тэмдэглэн нэхэмжлэл бүртгэх дэвтэрт бүртгэж баримтжуулна. Нэхэмжлэл нь ЗХШХШт хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно. Нэхэмжлэгч тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол уг нэхэмжлэлийг шүүгч буцаана. Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 1.захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус; 2.тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус; 3.Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой; 4.нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй бөгөөд түүнийг төлөөлсөн этгээд байхгүй; 5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан; 6.нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа; 7.нэхэмжлэгч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан боловч эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй; ЗХШХШт хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн. 114


Нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана. Шүүгч дараахь үндэслэлээр гомдол хүлээн авахаас татгалзана: 1.энэ хуулийн 54.1.1, 54.1.2, 54.1.4-54.1.7-д заасан шаардлагыг хангаагүй; 2.хуульд тусгайлан заасан тохиолдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлээгүй; Шүүгч хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана. Хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагаа явуулна: 1.хариуцагчийг дуудан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулж, энэ тухай баримтжуулах; 2.хэргийн оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухайгаа баримтжуулах; 3.хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагаа явуулах; .4.шаардлагатай бол холбогдох шүүхэд шүүхийн даалгавар явуулах; 56.1.5.эвлэрүүлэх арга хэмжээ авах; 56.1.6.шаардлагатай бол гуравдагч этгээдийг оролцуулах захирамж гаргах; 56.1.7.хуульд заасан бусад ажиллагаа. Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш нийслэлд долоо, орон нутагт 14 хоногийн дотор шүүх нэхэмжлэлийг хариуцагчид гардуулна. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ. Сөрөг нэхэмжлэл Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх явцад захиргааны гэрээтэй холбоотой үндсэн нэхэмжлэлтэй хамтатган хянан шийдвэрлүүлэхийн тулд шүүх хуралдаанаар хэлэлцэхийн өмнө сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэл гаргах нийтлэг журмыг баримтална. Сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох, хэргийн оролцогчдын хүрээнд шийдвэрлэгдэхээр байна. Шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх болон шүүх хуралдаанд дуудан ирүүлнэ. Мэдэгдэх хуудсыг түүнд заасан этгээдэд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг удирдах албан тушаалтан, холбогдох ажилтанд 115


гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газартаа болон ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна. Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд түүнд нэхэмжлэгч, эсхүл түүний төлөөлөгч гарын үсэг зурсан байна. Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгана: 1.нэхэмжлэлийг захиргааны хэргийн аль шүүхэд гаргаж байгаа; 2.нэхэмжлэгчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол нэр, оршин байгаа газрын хаяг; 3.хариуцагчийн нэр, оршин байгаа газрын хаяг; .4.нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл; 5.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл чөлөөлөгдөх хүсэлт, түүнийг нотлох баримт; 6.хавсаргасан баримт бичгийн жагсаалт; 7.холбоо барих утас, факс, цахим хаяг. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна: 1.захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн; 2.хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх; 3.нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг; .4.захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн; 5.нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй; 6.захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн. Нэхэмжлэлийг тухайн захиргааны хэргийн шүүх хүлээн авч, хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минут, нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт 116


бичгийн хуудасны тоог тэмдэглэн нэхэмжлэл бүртгэх дэвтэрт бүртгэж баримтжуулна. Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 1.захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус; 2.тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус; 3.Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой; 4.нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй бөгөөд түүнийг төлөөлсөн этгээд байхгүй; 5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан; 6.нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа; 7.нэхэмжлэгч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан боловч эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй; Шүүгч дараахь үндэслэлээр гомдол хүлээн авахаас татгалзана: 1.ЗХШХШт хуулийн 54.1.1, 54.1.2, 54.1.4-54.1.7-д заасан шаардлагыг хангаагүй; 2.хуульд тусгайлан заасан тохиолдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлээгүй; 3.гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн. Шүүгч ЗХШХШт хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана. Хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагаа явуулна: 1.хариуцагчийг дуудан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулж, энэ тухай баримтжуулах; 2.хэргийн оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухайгаа баримтжуулах; 3.хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагаа явуулах; 4.шаардлагатай бол холбогдох шүүхэд шүүхийн даалгавар явуулах; 5.эвлэрүүлэх арга хэмжээ авах; 6.шаардлагатай бол гуравдагч этгээдийг оролцуулах захирамж гаргах; 7.хуульд заасан бусад ажиллагаа. Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш нийслэлд долоо, орон нутагт 14 хоногийн дотор шүүх нэхэмжлэлийг хариуцагчид гардуулна. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг 117


зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх явцад захиргааны гэрээтэй холбоотой үндсэн нэхэмжлэлтэй хамтатган хянан шийдвэрлүүлэхийн тулд шүүх хуралдаанаар хэлэлцэхийн өмнө сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй.Сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох, хэргийн оролцогчдын хүрээнд шийдвэрлэгдэхээр байна. Шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх болон шүүх хуралдаанд дуудан ирүүлнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараахь тохиолдолд шүүгч захирамж, шүүх тогтоол гарган түдгэлзүүлнэ: 1.хэргийн оролцогч нас барсан, хуулийн этгээд татан буугдсан үед маргаантай байгаа шаардлага болон үүрэг эрх залгамжлагчид шилжих ёстой байвал; 2.хэргийн оролцогч онц ба дайны байдал зарласан нөхцөлд цэргийн алба хааж байгаа; 3.эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй; 4.хэргийн оролцогч хүнд өвчний учир эмчлүүлж байгаа бөгөөд төлөөлөгч томилох боломжгүй; 5.хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй тухай асуудлаар Улсын дээд шүүхэд санал оруулсан; 6.хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн; 7.ЗХШХШтхуулийн 33, 35, 40 дүгээр зүйлд заасан ажиллагаа явуулж байгаа. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр дараахь хэлбэртэй байна: 1.анхан шатны шүүхийн шийдвэр; 2.магадлал; 3.тогтоол; 4.шүүгчийн захирамж; 5.шийтгэвэр. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэж гаргасан шийдвэрийг анхан шатны шүүхийн шийдвэр, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүнээс гаргасан болон хяналтын шатны шүүхээс захиргааны хэргийг хянан хэлэлцэж гаргасан шийдвэрийг шүүхийн тогтоол, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс захиргааны хэргийг 118


хянан шийдвэрлэж гаргасан шийдвэрийг магадлал, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс дангаараа гаргасан шийдвэрийг шүүгчийн захирамж, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил гаргасан этгээдэд хуульд заасны дагуу хариуцлага оногдуулсан шийдвэрийг шийтгэвэр гэнэ.

Ашигласан материал: 1 Rene David. Major legal systems in the world today. 1985. p 24 2 Х.Шоллер. “Эрх зүйн ангилал ба соёлын тухай”. “Эрх зүй” сэтгүүл. УБ., 2000. ¹1-2. 26 дахь талд 3 Б.Чимид. “Зохистой тогтолцоог баримжаалах нь эрх зүйн шинэтгэлийг үр нөлөөтэй хийх үндэс болох нь” илтгэл. Эрх зүйн шинэтгэл ба үндэсний эрх зүйн тогтолцоо. УБ., 2000. 14 дэх талд 4 Ф.Бастиа. Хууль. УБ., 2001. 9 дэх талаас дэлгэрүүлэн үз. 5 Н.Лүндэндорж. Төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. УБ. 2002. 61 дэх талаас дэлгэрүүлэн үз. 6 Х.Сэлэнгэ. “Эрх зүйг танин мэдэх арга зүй” нийтлэл. “Эрх зүй” сэтгүүл. 8-9/2002. 16 дахь талаас дэлгэрүүлэн үз. 7 Austin. Lectures on Jurisprudence or the Philosophy of Positive law. L.. 1873. p 89 /дам ишлэв/ 119


8 Г.Ф.Шершеневич. Общая теория права. М., 1910. вып. 1. стр 281. /дам ишлэв/ 9 Монголын төр ёс, эрх зүйн сэтгэлгээний зарим асуудал. УБ. 2002. 19 дэх талд 10 Н.Лүндэндорж. Төр эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. УБ 2002. 224 дэх талд 11 Майский И.М. “Орчин үеийн Монгол” /автономит монгол 20-р зууны гараан дээр/, УБ. 2001.102 дахь талд 12 Ж.Болдбаатар, Д.Лүндээжанцан. Монголын төр, эрх зүйн түүхэн уламжлал, шинэчлэл”. УБ., 1998. 224 дэх талд 13 С.Нарангэрэл. Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо. УБ., 2002, 102 дахь талд 14 Н.Лүндэндорж. Төр эрх зүйн сэтгэлгээний чиг хандлага. УБ 2002. 237 дэх талд 15 Б.Чимид. Зохистой тогтолцоог баримжаалах нь эрх хөгжлийн зүйн шинэтгэлийг үр нөлөөтэй хийх үндэс болох нь. /олон улсын симпиозумд тавьсан илтгэл. Эрх зүйн шинэтгэл ба үндэсний эрх зүйн тогтолцоо. УБ., 2001. 16 дахь талд 16 Ж.Амарсанаа нар. Хууль зүйн тайлбар толь. УБ., 2003. 374 дэх талд 17 Ю.М.Козлова, Л.Л.Попова. Административное право. М., 2001. стр 52.

120


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.