лекц

Page 1

ЛЕКЦ 2. УДИРДАХ ЭЛЕМЕНТҮҮД Боловсруулах асуудал: 1. Удирдах элементүүд 2. Command Button 3. Label удирдах элемент 4. Text Box удирдах элемент 2.1. Удирдах элементүүд Удирдах элементүүд нь форм, удирдах элементийн агуулагч тухайн програмын чухал бүрэлдэхүүн (5 дугаар зураг). Визуал бейсикийг ачааллан шинэ прожектийг нээж, удирдах элементүүдийг байрлуулан I сонголт: шаардлагатай шинжийг тодорхойлох, тус бүрд нь үзэгдэлт процедурыг бичнэ. II сонголт: Удирдах элементүүдийн цонхноос тухайн элемент дээр хоѐр дарж эсвэл зөөх үйлдлээр форм дээр байрлуулна. Энэ хоѐр сонголт нь өөр хоорондоо ялгаатай. Эхний сонголтоор удирдах элемент формын төвд стандарт хэмжээтэйгээр гарах бол хоѐр дахь сонголтоор өөрийн сонгосон удирдах элементээ хүссэн хэмжээтэйгээр форм дээр байрлуулж болно. Жишээ нь форм дээр товч тавиад түүнийхээ шинжийн утгуудыг (name, 4 талын зайны хэмжээ, харагдах үсгийн фондын хэлбэр, хэмжээ гэх мэт) тодорхойлно. Жишээлбэл Name шинжийн утгыг cmdExit болгон өөрчлөөд

Сlick буюу дарах үзэгдэл хийснээр тухайн програмыг дуусгах кодыг бичнэ. File => Alt+X болгохын тулд Caption шинжэд E&xit гэж бичнэ: Private Sub cmdE&xit_Click() End End Sub Тухайн удирдах элемент нь үзэгдлээ хүлээн авсан буюу идэвхтэй байвал уг “удирдах элемент фокустай байна” гэнэ. Фокус нь тухайн програм ажилласан үеийн зарчим юм. Нэг цонх, нэг форм эсвэл форм дээр нэг удирдах элемент байрласан үед тэр нь фокустай байх нь тодорхой. Харин олон цонх форм ба удирдах элемент байгаа үед тэдгээрт фокусны буюу удирдлагын шилжилтийн асуудал үүсдэг. Фокустай байгаа форм болон цонхны TitleBar (гарчгийн мөр) гэрэлтэж харагддаг. Удирдах элементийн хувьд жишээлбэл, команд товчин дээрх тасалдсан хүрээтэй TextBox дээр курсор байрласан зэрэг нь тухайн удирдах элементийг фокустай байгааг илэрхийлнэ. Удирдлагыг шилжүүлэхдээ Tab эсвэл Shift+Tab товчыг ашиглана. Фокустай байгаа товч нь өөр дээрээ тодорхойлсон үзэгдлийг хүлээн авна. Хэрвээ дэлгэц дээр олон товч байрлуулсан бол програмыг ажиллуулахад алийг нь эхэлж удирдлагыг авахыг тодорхойлохдоо шинж чанарын цонхонд TabIndex-д 0-ээр эхлэн удирдлага шилжүүлэх дарааллыг заана. Өөрөөр хэлбэл TabIndex-ны 0 байгаа товчин дээр удирдлага байх ба түүнээс програм ажиллаж эхэлнэ гэсэн үг.


Хулгана ба Hotkey-ийн хувьд фокусын талаар хүндрэл байхгүй. Өөрөөр хэлбэл хулганы Help-тэй ямар нэгэн товчийг дарах нь түүн дээр удирдлага шилжсэн эсэхээс хамаарахгүй. Hotkey-ийн хувьд ч тус бүрт харгалзуулсан Alt+X товчны хослолоор гүйцэтгэх тул удирдлага шилжүүлэхээс хамаарахгүй тухайн үйлдэл хийгдэнэ. Гэхдээ бүх удирдах элементэд фокус тодорхойгүй. Жишээ нь: Hotkey-ийг Text цонхонд хийж болохгүй.

5 дугаар зураг. Удирдах элементүүдийн хэрэгсэл

2.2. Command Button Команд товч (Command button) нь ямар ч програм болон харилцан цонхонд тодорхойлдог, хамгийн ерөнхий хэрэглэгддэг удирдах элемент юм (6 дугаар зураг). Команд товч нь нийтдээ 36 шинж, 15 үзэгдэлтэй боловч ихэнх тохиолдолд дараах зүйлийг тодорхойлдог: 1. Форм дээр байрлуулж хэмжээг тодорхойлох; 2. Name ба Caption шинжийг өөрчлөх; 3. Түүнийг дарах үзэгдэл дээр програмын код бичих.


6 дугаар зураг. Команд товч (Command) байрлуулах Гэхдээ зарим шинж нь зөвхөн дизайны үед, зарим шинжийг дизайн болон ажиллах үед тодорхойлдог. Түүнчлэн ажиллах явцад зөвхөн ListBox-д тодорхойлдог шинжүүд бий. Команд товчны ерөнхий шинж Шинж

Тайлбар

BackColor

Команд товчны арын өнгийг тодорхойлно

Text

Товчин дээрх нүдэнд харагдах нэрийг тодорхойлно

Cancel

Товчин дээр дарах үзэгдлийг Esс товчоор гүйцэтгэнэ.

Default

Хэрвээ фокус өөр объект дээр байгаа үед Еnter товчийг дарахад хариу өгөх эсэхийг тодорхойлно.

Enabled

Товчийг програм ажиллах үед тодорхой нөхцөлтэйгөөр идэвхтэй байхыг тодорхойлно. False - товч ямар ч удирдлага авахгүй.

Font …

Caption хэсгийн фонт, фонтны хэмжээ, хэлбэрийг тодорхойлно.

Height

Товчны өндрийг twips нэгжээр тодорхойлно.

Left

Товчийг формын цонхны зүүн ирмэгээс ямар хэмжээтэй байхыг twips нэгжээр тодорхойлно.

Mouse Pointer

Програм ажилласны дараа форм дээрх курсорын заагчийн хэлбэрийг өөрчилнө.

Picture

Товчин дээр тавигдсан зургийн нэрийг тодорхойлно. Style шинжийг Graffical болгоход зураг товчин дээр тавигдана. Windows-ын стандарт команд товчны өнгө эсвэл өнгөтэй юмуу зурагтай болгоно. 0 - стандарт өнгө, 1 –

Style

өнгө, зураг. TabIndex

Товчнуудын удирдлагын дарааллыг тодорхойлно.

Tabstop

Товч удирдлагыг хүлээн авах эсэхийг тодорхойлно. Тrue - хүлээж авна, False - хүлээн авахгүй

Tool Tip

Програм ажиллах үед тухайн товчин дээр хулганыг байрлуулахад товчны гүйцэтгэх үүргийн тухай текстэн мэдээлэл гаргана.

Top

Товч формын цонхны дээд ирмэгээс ямар зайд байрлахыг тодорхойлно.

Visible

Товчийг хэрэглэгчид харуулах эсэхийг тодорхойлдог. Тrue - харагдана, False харагдахгүй.

Width

Товчны уртыг twips хэмжээсийн нэгжээр тодорхойлно.

2.3. Label удирдах элемент Label

(тэмдэглэгээ)буюу

нь объектыг зааж байгаа зүйлсийн тайлбар

тэмдэглэгээг харуулдаг. Тэмдэглэгээ дээр үзэгдэлт процедурыг ховорхон бичдэг.


Label удирдах элементийн ерөнхий шинж Шинж 1. Alignment

Тайлбар Бичигдсэн текстийн байрлалыг тодорхойлно. Зүүн тал руу шахсан, төвд байрлуулсан, баруун тал руу шахсан хэлбэртэй.

2. Autosize

Энэ шинж үнэн (true) утгатай бол бичигдсэн текстийн хэмжээнээс хамаарч өөрчлөгдөнө. Худал (false) утгатай бол стандарт хэмжээтэй байх ба бичигдсэн текст багтахгүй бол харагдахгүй.

3. BackColor

Фоны өнгийг тохируулна.

4. BackStyle

Фоны текст, өнгө зэргээр бүрхэгдсэн байвал түүнийг тодорхойлно.

5. BorderStyle

Хүрээний хэлбэрийг тодорхойлно.

6. Text

Бичигдэх текстийг тодорхойлно.

7. Enabled

Идэвхтэй ба идэвхигүй хэлбэрийг тодорхойлно.

8. Font …

Бичигдэх текстийн хэлбэр, хэмжээ зэргийг тодорхойлно.

9. ForeColor

Caption дээрх текстийн өнгийг тодорхойлно.

10. Height

Өндрийн хэмжээг тодорхойлно.

11. Left

Зүүн ирмэг формын цонхны зүүн талаас ямар зай байрлахыг тодорхойлно.

12. Mouse Pointer

Хулганы заагчийн харагдах хэлбэрийг тодорхойлно.

13. Tool Tip

Програм ажиллахад тухайн товчинд хулганы заагчийг байрлуулахаар товчны гүйцэтгэх үүргийг тухайн текстийн мэдээлэл гаргана.

14. Word Wrap

Caption дээрх харагдах текстийн мөрийг зохицуулна.

2.4. Text Box удирдах элемент TextBox нь хэрэглэгчийн гараас оруулсан утгыг хүлээн авах үүрэгтэй. Түүнчлэн хэд хэдэн хэрэглэгчээс утга хүлээн авдаг хэд хэдэн удирдах элемент байх боловч хамгийн хялбар, өргөн хэрэглэгддэг нь TextBox юм. TextBox-д бичигдэх анхны бичилтийг програмын дизайн ба ажиллах үед ижил байхаар бичдэг. Харин тэмдэглэгээ ба команд товчинд тодорхойлсон Caption шинж TextBox-д байхгүй ба түүний “Тext” шинжид анх бичигдэх текст мөрийг оруулна. TextBox удирдах элементийн ерөнхий шинж Шинж

Тайлбар

1.Alignment

Teкстt мөрийг зүүн, дунд, баруун талд тэгшлэхийг тодорхойлно.

2.BackColor

Фон ба дэвсгэр өнгийг тодорхойлно.

3.BorderColor

Хүрээний өнгийг тодорхойлно.

4.Enabled

Идэвхтэй байх эсэхийг тодорхойлно. Энэ шинжийг програмын кодоор өөрчилж болно.

5.Font …

Фонт, хэмжээ, хэлбэрийг тодорхойлно.

6.ForeColor

Бичигдэх текстийн өнгийг тодорхойлно.

7.Height

Өндрийг тодорхойлно.

8.Left

Зүүн талын байрлалыг формын зүүн ирмэгээс ямар зайд байрлахыг тогтооно.

9.Locked

Бичигдсэн текстийг хэрэглэгч засварлах эсэхийг тодорхойлно.

10.Max Length

Бичигдэх текстийн тэмдэгтийн уртыг тодорхойлно.

11.Mouse Pointer

Курсорын заалтын өөрчлөлтийг тодорхойлно.

12.Multiline

Олон мөрөөр бичих боломж олгоно.


13.Password char

Хэрэглэгч нууц үгээ оруулахад түүнийг text нүдэнд харагдахуйц болно.

14. Scroll Bar

Олон мөртэй үед хэрэглэнэ.

15.TabIndex

Олон TextBox-уудын удирдлагыг шилжүүлнэ.

16.TabStop

Удирдлагыг хүлээн авах эсэхийг тодорхойлно.

17.Text

Анхны текстийн утгыг оруулна.

18. Tool Tip text

Хулганы заагчийг байрлуулахад харагдах мэдээллийг тодорхойлно.

19. Top

Дээд ирмэгээс формын цонхны дээд ирмэг хүртэл ямар зайд байрлахыг twips-ээр тодорхойлно.

20. Visible

Хэрэглэгчээс нуугдмал эсвэл харагдах хэлбэртэй байлгах эсэхийг тодорхойлно.

21. Width

Өргөнийг тодорхойлно.

Семинар 1. Application үүсгэх Зорилго: Килограммыг грамм руу шилжүүлэх програм зохиох. Онолын хэсэг: Програм бичих явц нь үндсэндээ гурван алхамтай: o

хэрэглэгчийн

интерфейс

буюу

харагдах

хэлбэрийг

үүсгэж,

бъектуудыг формд байрлуулан шинжүүдийг тодорхойлох; o

програмын кодыг бичих;

o

алдаа шалгаж, засварлах.

Визуал бейсикийг ажиллуулж стандарт шинэ прожект үүсгэнэ (7 дугаар зураг).

7 дугаар зураг. Шинэ прожект үүсгэх Үүсгэсэн прожектоо File => Save командаар хадгална. Одоо шинжүүдийг тодорхойлъѐ: 1. frmKilo формын шинж Шинж

Утга

(Name):

FrmKilo

Text:

The Kilo Program

Font:

Arial, Bold, 11

Height:

4800


Left:

1995

Top:

1500

Width:

6000

Формд хоѐр Label, хоѐр TextBox ба хоѐр Command товч байрлуулна. 2. Label шинж Шинж

Label1

Label2

(Name):

lblKilos

lblGramms

Alignment:

1-Right Justify

1-Right Justify

Text:

Weight in Kilos:

Weight in Gramms:

Font:

Arial, Bold, 11

Arial, Bold, 11

Height:

255

255

Left:

720

720

Top:

600

1200

Width:

1935

1935

3. TextBox шинж Шинж

Text1

Text2

(Name):

txtKilos

txtGramms

Font:

Arial, Bold, 10

Arial, Bold, 10

Height:

360

360

Left:

3360

3360

Text:

(blank)

(blank)

Top:

600

1080

Width:

600

600

Calculate товч дарагдсан бол килограммыг грамм руу шилжүүлнэ. Command товч дарагдсан бол програмыг дуусгах үүрэгтэй: 4. Command button шинж Шинж

Command1

Command 2

(Name):

cmdCalculate

cmdExit

Text:

&Calculate

E&xit

Font:

Arial, Italic, 11

Arial, Italic, 11

Height:

600

600

Left:

2280

2280

Top:

1920

2600

Width:

1335

1335

Програмын кодыг бичихийн тулд “Calculate” ба “Exit” товчнууд дээрх хулганы зүүн товчлуурыг хоѐр товшино: Private Sub cmdCalculate_Click() txtGramms.Text = txtKilos.Text * 1000


End Sub Private Sub cmdE&xit_Click() End End Sub


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.