Бзт

Page 1

Жинхэнэ нэр: Angelina Jolie Voight Төрсөн өдөр: 1975-06-04 Төрсөн газар: Los Angeles, California, USA Өндөр: 1,70м Мэргэшил: жүжигчин, загвар өмсөгч Боловсрол: Lee Strasberg Theater Institute (11 настайдаа орсон.) New York University (киноны ангид, 1997 онд элссэн.) Аав: John Voight (жүжигчин; 1971-12-12 гэрлээд хожим салсан. Ээж: Marcheline Bertrand (жүжигчин байсан) Хүү: Maddox (өргөмөл) Нөхөр: Billy Bob Thornton (жүжигчин, “Pushing Tin” кинонд хамт тоглосон. 2000-05 сард гэрлэж 2003-05 сард салсан.) Jonny Lee Miller (жүжигчин, “Hackers” кинонд хамт тоглосон. 1996-03-28нд гэрлэж 1999-02-03нд салсан.) Дэлгэрэнгүй намтар: Angelina Jolie Voight 1975 оны 6-р сарын 4-нд АНУ-ын California мужийн Los Angeles хотод төржээ. Angelina-г нэг настай байхад нь түүний аав болох “Midnight Cowboy” (1969),”Coming Home” (1978) зэрэг кинонуудаар олны танил болсон оскарын шагналт жүжигчин Jon Voight нь түүний ээж болох загвар өмсөгч жүжигчин Marcheline Bertrand нар нь салцгаасан байна..Ээж нь Angelina болон түүний ах James Haven хоёрыг дан ганцаараа Palisades, New York-д өсгөжээ. Анхны киноныхоо дебют дүрийг 1982 онд “Lookin’ to Get Out” хэмээх амжилт багатай кинонд бүтээжээ. 11 настайгаасаа эхлэн New York хотын алдарт Lee Strasberg Theater Institute-д албан ёсоор сурч эхэлжээ. Тэрээр


таван жилийн дараагаас эхлэн мэргэжилийн загвар өмсөгчөөр ажиллан Rolling Stones, Lenny Kravitz, Meat Loaf, Lemonheads нарын клипэнд гарч бие даан амьдрах болжээ. Angelina Jolie Los Angeles-д буцаж ирэн Southern California-ийн их сургуульд киноны мэргэжилээр сурч байсан ахынхаа найруулсан хэд хэдэн оюутны кинонд тоглохын хажуугаар Met Theater Group-д элсэж Ed Harris Holly Hunter нарын хамтаар ажиллах болжээ. Angelina Jolie нь олны танил хараахан болж чадаагүй хэд хэдэн кинонуудад тоглосоны эцэст 1995 онд киберь-триллер Hackers хэмэээх олны таашаалыг сайн хүртээгүй ч түүний авьяасыг олонд бишрүүлж, түүнийг хамтран тоглогч Jonny Lee Miller-д дурлуулсан кинонд тогложээ. 1996 оны 3 сард болсон тэдний хуриман дээр сүйт бүсгүй маань бусдын өмнө нь өмсөж байгаагүй хар резинээр хийсэн өмд цамцны хослол өмсөж цамцан дээрээ өөрийн цусаар сүйт залуугийнхаа нэрийг бичжээ. Харамсалтай нь Jolie, Miller хоёр жил хүрэлгүй 1999 онд салжээ. Түүнээс хойш хэдэн жилийн дотор түүний нэр хүнд Холливуудийн шинэ “bad girl” хэмээгдэж мөн уран бүтээл нь түүнийг шилдэг оддын жагсаалтанд оруулжээ. 1997 онд Emmy-д нэр дэвшиж, Golden Globe шагнал хүртжээ. Дараа жил нь HBO-ын тайзан дээр тавигдсан, үнэн түүх дээр суурилсан “Gia” жүжигт гол дүр болох хар тамхинд орж ДОХ-оор нас бардаг завар өмсөгч Gia Carangi-н дүрийг бүтээснийхээ төлөө мөн шилдэг жүжигчиний шагналыг хүртжээ. Angelina Jolie-ын “Foxfire” (1996) мөн “Playing God” (1997), зэрэг кинонуудаас илүү Sean Connery, Gena Rowlands нартай хамтран тоглосон “Playing By Heart” (1998), хэмээх инээдмийн кино нь түүнд илүү их амжилтыг авчирчээ. 1999 онд тэрээр John Cusack, Billy Bob Thornton, Cate Blanchett нартай хамтран “Pushing Tin”, Denzel Washington-той хамтран “The Bone Collector”, Winona Ryder-тай хамтран “Girl, Interrupted” гэсэн амжилттай кинонуудад тогложээ. Түүний сүүлийн киноны Лизагийн дүр нь түүнд 3 дахь Golden Globe-ын шагнал, Academy Award-ын шилдэг туслах дүрийн шагналуудыг авчирсан байна. 2000 онд тэрээр Nicolas Cage-тэй хамтран “Gone in Sixty Seconds” хэмээх адал явдалт кинонд, 2001 онд Lara Croft: Tomb Raider-н гол дүрд, мөн Antonio Banderas-тай хамтран “Original Sin” кинонуудад тогложээ. Angelina Jolie нь Miller-ээс салсаныхаа дараа Timothy Huttonтай 1999 он хүртэл холбоотой байжээ. 2000 оны хавраас эхлэн Pushing Tin киноныхоо хамтран тоглогч Оскарын шагналт Billy Bob Thornton-той холбогдож эхэлжээ. 2000 оны 5 сарын 5-ны өдөр тэр хоёр Las Vegas-т гэрлэсэн нь Angelina Jolie-ын хувьд хоёр дахь, Billy Bob Thornton-ны хувьд тав дахь гэрлэлт нь байжээ. Тэд 2002 онд Angelina Jolie-г салах өргөдлөө өгөхөөс өмнөх нь Maddox хүүг өргөж авчээ. 2002 оны 9 сард хөндийрсэн аав Jon Voight-ын овгийг солиж нэрээ Angelina Jolie болгосон байна. 2001 онд Angelina Jolie нь НҮБ-ын дүрвэгсдийн асуудлыг хариуцсан төлөөлөгч болжээ.Тэрээр Pakistan, Tanzania, Sierra Leone зэрэг мөргөлдөөн болж буй орнуудаар явсаны эцэст 2002 оны 9 сард НҮБ-ын баруун Sahara-ын дүрвэгчидийг хоол хүнсээр хангах програмд $100,000 хандивлажээ. 2003 оны 5 сард Billy Bob Thornton-с салжээ. Тэрээр 2002 онд Life or Something Like It, 2003 онд Beyond Borders, Lara Croft Tomb Raider: The Cradle of Life зэрэг киноннуудад тоглосон юм. “Sky Captain and the World of Tomorrow” кинонд нисгэгчийн дүр, Oliver Stone-н Alexander кинонд Alexander-н ээжийн дүрийг тус тус 2004 онд бүтээсэн нь түүний амжилтыг бататгасан кинонууд болсон юм. 2004 онд тэрээр мөн Shark Tale, Taking Lives кинонуудад тоглосон. Харин түүний жүжигчин Brad Pitt-тэй хамтран тоглосон Mr. & Mrs. Smith кино нь 2005 оны эхээр дэлгэцэнд


гарсан бөгөөд уг хоёр жүжигчин маань кинонд тоглох явцдаа романтик харьцаатай болсон юм. Ингэснээр Brad Pitt эхнэр Jennifer Aniston-оос тусдаа амьдарх болж, тэд 2005 оны 3 сард албан ёсоор салан Joli- той суух болсон нь тодорхой болсон. Ингээд тэд одоо зургаан хүүхдийн хамтаар аз жаргалтай амьдарч байгаа ба тэдний гурав нь л Брэдийн хүүхдүүд харин гурвыг нь өргөж авсан аж. Харин энэ жил томоохон гарз тохиолдож дэлхийн бүх хүмүүс Жолигийн төлөө залбирч байлаа, энэ нь Америкийн сайхан бүсгүй, олны анхаарлыг өөрийн төгс бие галбир, мэргэжлийн өндөр чадвараараа татаж чадсан алдарт жүжигчин Анжелина Жоли хөхөө авахуулжээ. Түүний ийнхүү хөхөө авахуулах болсон шалтгаан нь тэрээр хөхний хорт хавдраас сэргийлсэн явдал юм. Жүжигчин бүсгүйн хэлж байгаагаар эмч нар түүнийг 87 хувь хөхний хавдар, 50 хувь өндгөвчний хавдартай болох магадлалтай хэмээн оношилсон гэжээ. Хагалгаа гурван сарын туршид үргэлжилсэн бөгөөд 4 сарын 27-нд бүрэн дуусчээ. Харин өөрийнх нь хөхний оронд хиймэл хөх суулгаж өгсөн байна. Жолигийн хэлж байгаагаар гадаад төрхөнд нь хагалгаа огтхон ч нөлөөлөөгүй гэнэ. Холливудын шилдэг хосууд болох Brad Pitt, Angelina Jolie нар үнэхээр хүчирхэг хос бололтой. Angelina Jolie 2009 оны Гиннесийн дээд амжилтад “Хамгийн хүчирхэг эмэгтэй жүжигчин”-ээр нэрлэгдсэн бол түүний нөхөр Brad Pitt мөн л “Хамгийн хүчирхэг эрэгтэй жүжигчин” болжээ.


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.