Барилгын хаягдал боловсруулах технологи I

Page 1




Энэхүү гарын авлагыг Европын болон Чехийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэйгээр Каритас Чех Репаблик ТББ-ын “Монгол Улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл” -ийн хүрээнд боловсруулан хэвлүүлэв.


Зохиогчийн эрх нь тухайн бүлгийг бичсэн зохиогчдод хадгалагдах бөгөөд цааш хувилж олшруулахдаа зохиогчоос зөвшөөрөл авна.

Зохиогчид: Бүлэг 1. Бүлэг 2. Бүлэг 3. Бүлэг 4. Бүлэг 5. Бүлэг 6. Бүлэг 7. Бүлэг 8. Бүлэг 9. Бүлэг 10. Бүлэг 11. Бүлэг 12.

Б. Лхагвадулам Б. Лхагвадулам Д. Мөнхцэцэг Д. Сүнжидмаа Б. Лхагвадулам Б. Нарантуяа Б. Нарантуяа Б. Нарантуяа Б. Нарантуяа Р. Болормаа Б. Лхагвадулам Ц. Оюунцацрал

Доктор (PhD) Доктор (PhD) Магистр Доктор (PhD), дэд профессор Доктор (PhD) Доктор (PhD) Доктор (PhD) Доктор (PhD) Доктор (PhD) Доктор (PhD), дэд профессор Доктор (PhD) Доктор (PhD)

Хянан тохиолдуулсан: Э. Нинжгарав Д. Сарантуяа

Доктор (PhD), дэд профессор Магистр, Барилгын хөгжлийн төвийн ТӨҮГ мэргэжилтэн

Техник редактор: Х. Ганцэцэг

Төслийн техникийн зөвлөх

Дизайнер: Г.Ашиг Цаасны хэмжээ: В5 Хэвлэлийн хуудас: 13 хх ISBN: 978-9919-506-10-0 “Таван богд пресс” ХХК-д хэвлэв. Хэвлэгдсэн он: 2020

КАРИТАС ЧЕХ РЕПАБЛИК ТББ Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Дельта төвийн байр, 503 тоот, Шуудангийн хаяг: Улаанбаатар 15160, Шуудангийн хайрцаг-44 Утас, факс: +976 7013 5899


ЭРХЭМ УНШИГЧ ТАНАА, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн ууган сургууль болох Барилга Архитектурын Сургууль нь 1959 онд байгуулагдан Барилгын инженер, Архитектур, Хүрээлэн байгаа орчин гэсэн 3 чиглэлээр инженерүүдийг бэлтгэдэг 181 профессор, багш ажилтантай бакалавр, магистр, доктор нийлсэн 4000 орчим оюутантай томоохон сургууль билээ. Манай сургуулийн эрхэм зорилго нь эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц шилдэг шинэ технологийг бүтээн бий болгох, дэлхийн олон их сургуулиуд болон эрдэмтэдтэй хамтран ажиллах, шинжлэх ухаан технологийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг шийдэх чадвартай боловсон хүчин бэлтгэх, судалгаанд суурилсан тэргүүлэх бүрэлдэхүүн сургууль болон хөгжихөд оршино. Энэхүү эрхэм зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд Европын холбооны санхүүжилттэй Нидерланд Улсын Делфтийн Технологийн Их Сургууль - Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга Архитектурын Сургуультай хамтран Монгол улс дахь Каритас Чех Репаблик ТББ-ын дэмжлэгтэйгээр 2016-2020 хугацаанд “Монгол Улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл” –ийг хийж гүйцэтгэлээ. Манай оронд барилга, хот байгуулалт, зам гүүрийн салбар эрчимтэй хөгжиж, нийслэл, аймаг, хотыг дахин төлөвлөх, хуучин барилгыг буулгах шаардлага гарч байгаа ч хог хаягдлын хууль дүрэм журам, менежмент сул, дахин боловсруулах үйлдвэр байхгүй, бэлтгэгдсэн хүний нөөц бага, тэдгээрийн ур чадвар дутмаг зэргээс шалтгаалж үндэсний боловсон хүчин, инженер техникийн ажилтныг бэлтгэх шаардлага тулгарч байна. Иймээс бид 2010 онд Хүрээлэн байгаа орчны инженерийн салбарт “Хаягдал боловсруулах технологи” мэргэжлээр инженер бэлтгэж эхэлсэн бөгөөд манай сургуулийг төгссөн инженерүүд энэ салбарт амжилттай ажиллаж байна. Түүнчлэн энэ төслийн хүрээнд Монгол Улсын барилгын салбарт тулгамдаад байгаа барилгын ухаалаг буулгалт ба барилгын хог хаягдлын асуудлыг хариуцсан инженер бэлтгэх зорилгоор “Барилгын хаягдал боловсруулалт I” хичээлийн хөтөлбөрийг боловсруулж Барилга Архитектурын Сургуулийн бакалаврын сургалтын хөтөлбөрт сонгон суралцах хичээлээр оруулж мөн манай багш нар Нидерланд улсад мэргэжил дээшлүүлж, барилгын хаягдлыг боловсруулах лабораторитой болсон бөгөөд барилгын хог хаягдлын менежмент сэдвээр МООС (Massive Open Online Course)-ыг хөрвүүлж сургалтанд нэвтрүүлэх, “Барилгын хаягдал боловсруулах технологи” гэсэн энэхүү гарын авлага боловсруулах гэх мэт ажлуудыг хийж байна. Энэхүү гарын авлага нь ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн дэмжигдэж, “Барилгын хаягдал боловсруулалт I” ба “Барилгын хаягдал боловсруулалт II”, “Хог хаягдал боловсруулалт I”, “Ногоон барилгын төлөвлөлт” зэрэг хичээлд бакалаврын ба магистрын оюутнууд хэрэглэх болно. Мөн Монгол Улсын боловсролын байгууллагууд болон барилгын салбарын компаниудад барилгын хог хаягдлын менежмент, барилгын ухаалаг буулгалт, барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагааг хэрэгжүүлж, барилгын салбарын огцом өсөлтийн хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөг багасгах мөн нөөцийн үр ашигтай байдлыг дээшлүүлэхэд ач холбогдолтой гарын авлага болно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэхүү төслийг эхлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн профессор багш нар болон Делфтийн Технологийн Их Сургуулийн профессор багш нар, Каритас Чех Репаблик ТББ-ын төслийн хамт олонд талархсанаа илэрхийлж цаашдын эрдэм судлалын ажлын амжилт хүсье. Хүндэтгэсэн,

Э.Нинжгарав /Доктор (PhD), дэд профессор, Барилга Архитектурын Сургуулийн захирал, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль/


ЭРХЭМ УНШИГЧ ТАНАА, Каритас Чех Репаблик (КЧР) ТББ нь Монгол улсад 2006 оноос хойш боловсрол, нийгэм, эрүүл мэнд, гамшгийн менежмент, байгаль орчин болон хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг БНЧУ-ын ашгийн бус, хүмүүнлэгийн байгууллага юм. Манай байгууллага нь ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран 2015 онд “Ногоон барилга” сурах бичгийг хэвлэн гаргасан бөгөөд энэ үеэс “Ногоон барилга” хичээлийг Барилга, Архитектурын Сургуулийн оюутнууд болон барилгын компаниуд судлан хэрэглэж байгаа билээ. Каритас Чех Репаблик байгууллага нь “Монгол Улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийг (2016-2020) Нидерланд Улсын Делфтийн Технологийн Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга Архитектурын Сургууль, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд барилгын хог хаягдлын тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд бэлтгэх, барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүн гаргаж стандарт батлуулах, зах зээлд гаргахад бэлтгэх, гаргасан бүтээгдэхүүн, стандартын талаар таниулж сурталчлах, барилгын хог хаягдлын менежментийн хууль эрх зүйн тогтолцоог сайжруулах ажлуудыг хийж байна. Түүнчлэн төслийн хүрээнд “Барилгын хаягдал боловсруулалт I” хичээлийн хөтөлбөрийг ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн бакалаврын сургалтын хөтөлбөрт сонгон суралцах хичээлээр оруулж мөн сургагч багш нарыг Нидерланд улсад мэргэжил дээшлүүлэх туршлага судлах хөтөлбөрт хамруулж, БАС-д барилгын хаягдлыг боловсруулах лаборатори байгуулсан бөгөөд барилгын хог хаягдлын менежмент сэдвээр МООС (Massive Open Online Course)-ыг хөрвүүлж сургалтанд нэвтрүүлэх, гарын авлага боловсруулах гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Энэхүү гарын авлагыг бүтээлцэхэд өөрийн эрдэм мэдлэг, цаг заваа харамгүй зориулсан КЧР-ын төслийн хамт олон болон хянан тохиолдуулсан ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн захирал Э.Нинжгарав, Барилгын хөгжлийн төвийн ТӨҮГ мэргэжилтэн, магистр Д.Сарантуяа, номын зохиогчид Барилга Архитектурын Сургуулийн дэд профессор Д.Сүнжидмаа, Р.Болормаа, доктор Б.Лхагвадулам, Б.Нарантуяа, Ц.Оюунцацрал, магистр Д.Мөнхцэцэг нарт талархсанаа илэрхийлье. Хүндэтгэсэн,

Яна Зилкова Суурин төлөөлөгч

Н. Үүрийнцолмон Төслийн менежер


ГАРЧИГ БҮЛЭГ 1. ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ЭХ ҮҮСВЭР, ТӨРӨЛ, МЕНЕЖМЕНТ

11

1.1. Хог хаягдлын эх үүсвэр, төрөл

11

1.2. Хог хаягдлын менежмент

12

1.3. Хог хаягдлын хууль, эрх зүй

14

1.4. Эх үүсвэр дээр хадгалах систем

16

1.5. Цуглуулах, тээвэрлэх, дамжуулах систем

21

1.6. Хог хаягдал боловсруулах, устгах технологи

24

БҮЛЭГ 2. БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ

31

2.1. Барилгын хаягдлын эх үүсвэр, шинж чанар

32

2.2. Барилгын хог хаягдлын тоо хэмжээ, бүтэц

34

2.3. Барилгын материал, хог хаягдлыг зохицуулах хууль дүрэм

42

2.4. Барилгын хог хаягдлын менежмент

44

2.5. Барилгын хог хаягдлын менежментийн төлөвлөгөө

48

БҮЛЭГ 3. БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛАМЖ, ЭДИЙН ЗАСАГ

53

3.1. Боловсруулах үйлдвэрийн шаардлагатай талбайн хэрэгцээ, хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны зардал

53

3.2. Суурин үйлдвэр

54

3.3 Хосолмол үйлдвэр

55

3.4 Зөөврийн боловсруулах байгууламж

56

3.5. Барилгын сонгомол болон задлан буулгалтын боловсруулалтын эдийн засгийн үр ашгийн харьцуулалт

57

БҮЛЭГ 4. БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ

61

4.1.Тоосго дахин боловсруулах технологи

61

4.2. Шил дахин боловсруулах технологи

66

4.3. Мод дахин боловсруулах технологи

72

4.4. Хуванцар дахин боловсруулах технологи

76


БҮЛЭГ 5. БАРИЛГА БУУЛГАЛТ

78

5.1. Сонгомол буулгалтын ерөнхий үйл явц

78

5.2. Буулгалтын ажил төлөвлөлт

80

5.3. Задлах ажил төлөвлөлт

83

5.4. Барилгын нураан буулгах ажил

90

5.5. Барилгын буулгалтын ажлын үеийн эрүүл ахуй, аюулгүй байдал

104

5.6. Барилгын нураан буулгах ба задлан буулгах ажлын харьцуулалт

105

БҮЛЭГ 6. БАРИЛГЫН ХАЯГДЛААС БЕТОНОН ДҮҮРГЭГЧ БЭЛТГЭХ ТЕХНОЛОГИ

110

6.1. Бетоныг дахин боловсруулах технологи

110

6.2. Бетоныг дахин боловсруулах технологийн асуудлууд

111

6.3 Барилгын хог хаягдлаас боловсруулсан материалын хэрэглээ

121

6.4. Бетоны дахин боловсруулсан дүүргэгчийн хүрээлэн буй орчны нөлөө

123

БҮЛЭГ 7. ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧ МАТЕРИАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ПРОЦЕСС

126

7.1. Дахин боловсруулсан бетонон дүүргэгчийн шинж чанар ба зуурмагийн агуулга

127

7.2. Дахин боловсруулсан бетонон дүүргэгчийг боловсруулах орчин үеийн аргууд

128

7.3. Механик аргаар дахин боловсруулсан бетонон дүүргэгчийн шинж чанар

136

7.4. Дахин боловсруулсан бетонон дүүргэгчийн эдийн засгийн ба хүрээлэн буй орчны үнэлгээ

137

БҮЛЭГ 8. ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ ШИНЖ ЧАНАР

140

8.1. Дахин боловсруулсан бетонон дүүргэгчтэй бетоны шинж чанар

140

8.2. Дахин боловсруулсан бетонон дүүргэгчтэй бетоны бэхжсэн үеийн шинж чанар

143

БҮЛЭГ 9. ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧИЙГ БЕТОНД ХЭРЭГЛЭХ

150

9.1. Дахин боловсруулсан дүүргэгчийн стандарт, төрөл, ангилал

150

9.2. Бетоны удаан эдэлгээнд нөлөөлөх хүчин зүйл

154

9.3. Дахин боловсруулсан дүүргэгч хэрэглэсэн бетоны бат бөх ба удаан эдэлгээ

160


БҮЛЭГ 10. ДАХИН БОЛОВСРУУЛСАН МАТЕРИАЛЫГ АВТО ЗАМЫН БАРИЛГАД ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ

165

10.1. Автозамын бүтээцийн талаар товч танилцуулга

165

10.2 Авто замын барилгад хэрэглэх дахин боловсруулсан дүүргэгч материалын физик-механик, химийн шинж чанар

166

10.3. Дахин боловсруулсан дүүргэгч материалыг автозамын хучилтанд хэрэглэх нь

174

10.4. Асфальт бетонд дахин боловсруулсан дүүргэгч материал хэрэглэх боломж

180

БҮЛЭГ 11. БАРИЛГЫН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ

183

11.1. Барилгын аюултай хог хаягдлын жагсаалт

183

11.2. Барилгын салбарт асбест ашиглах нь

184

11.3. Аюултай материалын хяналт шалгалт

187

11.4. Асбест зайлуулах ажлын чанарын стандарт, дүрэм журам

188

11.5. Аюулгүй ажиллагааны сургалт

189

БҮЛЭГ 12. ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ АМЬДРАЛЫН МӨЧЛӨГИЙН ҮНЭЛГЭЭ

191

12.1 Амьдралын мөчлөгийн үнэлгээ

191

12.2 Дахин боловсруулсан дүүргэгчтэй бетон

192

12.3 Дахин боловсруулсан дүүргэгчтэй бетоны шинж чанар

193

12.4 Бетоны амьдралын мөчлөгийн үнэлгээ: хуваарилалтын асуудал

194

12.5. Кейс судалгаа: Байгалийн бетонон дүүргэгчтэй бетоны үйлдвэрлэлийг дахин боловсруулсан бетон дүүргэгчтэй бетоны үйлдвэрлэлтэй харьцуулсан амьдралын мөчлөгийн үнэлгээ

203

ТОВЧИЛСОН ҮГ

208

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

209


ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ЭХ ҮҮСВЭР, ТӨРӨЛ, МЕНЕЖМЕНТ БҮЛЭГ 1. ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ЭХ ҮҮСВЭР, ТӨРӨЛ, МЕНЕЖМЕНТ 1.1. Хог хаягдлын эх үүсвэр, төрөл Өмчлөгч этгээд хэрэглэхгүй болсон эд юмс, материалыг “хог хаягдал” гэнэ. Эдгээр хэрэглэхгүй үлдэгдлийг хаяж, устгаж байгааг хог гэж нэрлэнэ. Ангилж, боловсруулж ашиглавал нөөц материал болно. Хог хаягдал нь хатуу, шингэн, хийн төлөвтэй. Хатуу хог хаягдлыг эх үүсвэрээр нь дараах байдлаар ангилна (Хүснэгт 1.1). Хүснэгт 1.1. Хатуу хог хаягдлын эх үүсвэр, төрөл Хог хаягдал үүсгэгч

Хатуу хог хаягдлын төрөл

1 Орон сууц

Нэг ба олон айлын орон сууц

Хүнсний хаягдал, цаас, картон хайрцаг, хуванцар, даавуу, ургамал ногооны хаягдал, мод, шил, металл, үнс, онцгой хаягдлууд (том оврын хаягдал, электрон бараа, цахилгаан бараа, баттерей, янз бүрийн тос, дугуй) ба гэр ахуйн аюултай хаягдал.

2 Худалдаа

Дэлгүүр, буудал, ресторан, Цаас, картон хайрцаг, хуванцар, мод, зах, оффис бүхий барилга хүнсний хаягдал, шил, метал, онцлог хаягдлууд, аюултай хаягдлууд.

3 Байгууллага

Сургууль, эмнэлэг

Худалдааны хог хаягдалтай адил.

4 Барилга угсралт ба буулгалт

Шинэ барилга, зам засвар, барилгын засвар, барилгын буулгалт

Мод, төмөр, бетон, шороо гэх мэт

5 Нийтийн үйлчилгээ

Гудамж талбайн цэвэрлэгээ, орчны тохижилт, парк, далайн эрэг, бусад амралтын газар

Гудамжны цэвэрлэгээ, орчны тохижилт, парк, далайн эрэг, бусад амралтын газраас гарсан хог хаягдал

Д/д

Эх үүсвэр

6 Боловсруулах Ус ба бохир ус цэвэрлэх үйлдвэр байгууламж, үйлдвэрийн боловсруулах процесс Хотын хатуу хог хаягдал

Цэвэрлэх байгууламжийн хог хаягдал, лаг

Дээрх бүгд

Дээрх бүгд

7 Үйлдвэр

Хөнгөн ба хүнд үйлдвэр, барилгын талбай, цахилгаан станц, химийн үйлдвэр

Ахуйн, баглаа боодол, хүнсний хаягдал, барилгын ба нурангийн материал, аюултай хаягдал, үнс, онцгой хаягдлууд.

8 Хөдөө аж ахуй

Тариан талбай, хүлэмж, жимсний талбай, фермер, мал аж ахуй гэх мэт

Муудсан хүнсний хаягдал, хөдөө аж ахуйн хаягдал, аюултай хог хаягдал (пестицид) гэх мэт

11


ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ЭХ ҮҮСВЭР, ТӨРӨЛ, МЕНЕЖМЕНТ Хүснэгт 1.2. Хотын хатуу хог хаягдлын тархалт, (үйлдвэрийн ба хөдөө аж ахуйн хаягдал ороогүй) Жингийн хувь

#

Хог хаягдлын категори

Хязгаар

Дундаж

1

Орон сууцны (тусгай ба аюултай хог хаягдал ороогүй)

50-70

60

2

Тусгай хог хаягдал (том оврын хаягдал, цахилгаан электрон барааны хаягдал, цэцэрлэгийн хаягдал, баттерей, тос, дугуй)

2-12

5

3

Аюултай хог хаягдал

0.01-1.0

0.1

4

Байгууллагын

3-5

3.4

5

Барилга угсралт ба буулгалт

8-20

14

6

Нийтийн үйлчилгээ, гудамж талбайн цэвэрлэгээ

2-5

3.8

7

Ногоон байгууламж ба ландшафт

2-5

3

8

Парк ба амралтын газар

9

Септик танк

10 Боловсруулах үйлдвэрийн лаг Нийт

1.5-3

2

0.5-1.2

0.7

3-8

6 100.0

Аюултай хог хаягдал Тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг, байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг хог хаягдлыг аюултай хог хаягдал гэнэ. Засгийн газрын 2015 оны 264 дүгээр тогтоолын хавсралтаар аюултай хог хаягдлын жагсаалтыг хог хаягдлын эх үүсвэрээр 19 бүлэг, хог хаягдлын эх үүсвэрийн дэд бүлэг, бүлгийн код, хог хаягдлын код, аюултай хог хаягдлын нэр, аюулын зэрэглэлийн дагуу жагсаалтыг гаргасан байна. 1.2. Хог хаягдлын менежмент Орчин үеийн хатуу хог хаягдлын менежментийн хамгийн чухал 3R буюу эх үүсвэр дээр нь хог хаягдлыг багасгах (Reduction) буюу дахин ашиглах (Reuse), дахин боловсруулах (Recycling), сэргээн ашиглах (Recovery) зэрэг хог хаягдлын хэмжээг багасгах арга хэмжээнүүд авч үлдсэн хог хаягдлыг ландфилийн цэг дээр дарж булах шаардлагатай байдаг.

12


ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ЭХ ҮҮСВЭР, ТӨРӨЛ, МЕНЕЖМЕНТ

Зураг 1.1. Хог хаягдлын менежментийн ерөнхий шатлал 1. (Reduction) “Эх үүсвэр дээр нь багасгах”. Боломжтой бол хог хаягдал үүсэхээс зайлсхийх арга хэмжээ авахыг, 2. (Reuse) “хог хаягдал дахин ашиглах” гэж ашиглагдаж байсан зорилгоор нь хог хаягдлыг эргүүлэн хэрэглээнд оруулахыг; 3. (Recycling) “хог хаягдал дахин боловсруулах” гэж хог хаягдлаас шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг; 4. (Recovery) “хог хаягдал сэргээн ашиглах” гэж хог хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэх, эсхүл нэрэх, цэвэрлэх, сэргээх зэрэг аргаар анхны хэлбэрт оруулж, ашиглахыг тус тус хэлнэ. Дахин хэрэглэх боломжгүй цаас, мод, төмөр, хуванцар, шил гэх мэт материалыг дахин боловсруулж ашиглана. Дэлхийн улс орнуудад хог хаягдлаас материал боловсруулах үйлдвэр буюу хог хаягдлыг ангилан боловсруулах үйлдвэр (MRF), дулааны боловсруулалт-хог хаягдлаас эрчим хүч болгох, биологийн ба химийн боловсруулах үйлдвэрүүд хурдацтай хөгжиж байна. Одоогоор Монгол улсад хог хаягдлыг дахин боловсруулах боломж хязгаарлагдмал, боловсруулах үйлдвэр цөөн, сэргээн ашиглах үйлдвэр байхгүй байна. 5. (Landfill) “Устгах”. Дээрх аргуудын аль нь ч боломжгүй эсвэл боловсруулаад үлдсэн хог хаягдлыг ландфилдэх аргаар булж устгана. Европын холбооны улсуудын хотын хог хаягдлын менежментээс харахад (Нидерланд, Герман, Австрали, Бельги, Ирланд, Швед гэх мэт улсууд) 3R буюу хаягдлыг багасгах арга хэмжээнүүдийг авч үлдсэн бага хэмжээний хог хаягдлыг ландфилээр устгаж байгааг Зураг 1.2-ээс харж болно.

13


ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ЭХ ҮҮСВЭР, ТӨРӨЛ, МЕНЕЖМЕНТ

Зураг 1.2. 2010 онд ЕU27-Европын холбооны улсуудын хотын хог хаягдлын менежмент Үйлдвэрлэгчийн өргөтгөсөн үүрэг хариуцлага Сүүлийн үед дэлхий даяар “үйлдвэрлэгч нь хог хаягдлаа эргүүлэн татах”, “бохирдуулагч нь төлдөг зарчим” зэрэг механизмуудыг үндэсний хууль эрх зүйн зохицуулалтад оруулж мөрддөг болсон. Энэ нь бүтээгдэхүүнээ борлуулж, хэрэглэгчийн гар дээр очсоны дараах үе шатанд үйлдвэрлэгч нь хариуцлага хүлээх бодлогын механизм бөгөөд ихэвчлэн үйлдвэрлэгч, импортлогч нь өөрийн бүтээгдэхүүнтэй холбоотой үүсэж буй хог хаягдлаа тусдаа цуглуулах, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах хөтөлбөртэй байх шаардлага тавигддаг болсон. Манай орны хувьд одоогийн байдлаар Улаанбаатар хотоос гарах хог хаягдлын хэмжээ 2010 онд 400.000 тн, 2011 онд 465.600 тн, 2012 онд 550.000 тн, 2013 онд 850.000 тн (Төвлөрсөн хогийн цэг дээр ирсэн хог хаягдлын мэдээнээс) бөгөөд жилээс жилд хүн ам, хэрэглээ өсөн түүний хэрээр хог хаягдлын хэмжээ улам нэмэгдсээр байна. Эндээс үзэхэд одоогоор хотын орон сууцны нэг иргэн өдөрт 650 гр, гэр хорооллын нэг иргэн өдөрт 800 гр хог хаяж, жилдээ 800-850 мянган тонн ахуйн хог үүсэж байна. Үүнээс цаас, гялгар уут ба хуванцар, үнс, хүнсний хог хаягдал хамгийн их үүсч, орчныг бохирдуулж байгаа бөгөөд эдгээрийг боловсруулах шаардлагатай байна. Нэн түрүүнд барилгын хог хаягдлыг дахин боловсруулах, гэр хорооллоос гарч байгаа үнс боловсруулах, гялгар уут ба хуванцар, цаас боловсруулах, малын сэг зэм устгах үйлдвэрүүдийг байгуулах шаардлага тулгарч байна. 1.3. Хог хаягдлын хууль, эрх зүй Олон улсын хог хаягдлын тухай хууль, журам Олон улсад хатуу хог хаягдал (аюултай хог хаягдал), түүнийг дахин боловсруулах, устгахтай холбоотой асуудал дараах хууль эрхзүйгээр зохицуулагдаж байна. Үүнд: Resource Conservation and Recovery Act (1976 оноос хойш шинэчлэгдсэн) - Нөөцийг хадгалах, сэргээн ашиглах хууль 14


ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ЭХ ҮҮСВЭР, ТӨРӨЛ, МЕНЕЖМЕНТ Comprehensive Environmental Response, Compensation, and Liability Act (1980оноос хойш шинэчлэгдсэн)--Байгаль орчны цогц арга хэмжээ, нөхөн төлбөр ба хариуцлагын акт Toxic Substances Control Act (1976 оноос хойш шинэчлэгдсэн)--Хортой бодисын хяналтын тухай хууль Solid Waste Disposal Act (1965оноос хойш шинэчлэгдсэн)-- Хатуу хог хаягдлыг устгах тухай хууль Clean Air Act (EPA) - Цэвэр агаарын тухай хууль Clean Water Act (EPA) - Цэвэр усны тухай хууль National Environmental Policy Act and Council on Environmental Quality (EPA) Үндэсний байгаль орчны бодлогын тухай хууль ба Байгаль орчны чанарын зөвлөл Federal Aviation Administration (FAA) guidelines- Холбооны агаарын тээврийн холбооны удирдамж гэх мэт. Монгол улсын хог хаягдлын тухай хууль, журам Манай улсад мөрдөгдөж буй хог хаягдалтай холбоотой хууль,тогтоомж, журмыг доор нэгтгэв. Үүнд: Байгаль орчныг хамгаалах хууль (1995) Хог хаягдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2017.5.12 Аюултай хог хаягдлын жагсаалт. Засгийн газрын 2015 оны 264 дүгээр тогтоол, Эх үүсвэрээс гарах хог хаягдлын кодчилсон жагсаалт, тэдгээрийн зэрэглэл, 2017.12.12. A/349. Энгийн хог хаягдлын норматив хэмжээг тогтоох аргачлал, 2017.06.20. А/368. Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, үйл ажиллагаа явуулах, хаах аргачилсан заавар, 2018.11.19, А/445. Аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага болон олгох журам, 2018.01.30. A/18. Аюултай хог хаягдлын дагалдах бичиг 2018.02.02. A/21 Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай ЗГ-ын тогтоол, 2018.6.20. Дугаар 189 Хог хаягдлын мэдээллийн нэгдсэн сангийн тогтолцоо, бүрдэл болон мэдээлэл төвлөрүүлэх журам, 2018.11.11. A/428. Үүсэх хог хаягдлыг үйлдвэрлэгч болон импортлогч хариуцах зарим бүтээгдэхүүний жагсаалт, 2018.11.13. A/429. Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэх бүртгэлийн хуудас 2018.11.19. A/444. Норм дүрэм, стандарт Манай улсад мөрдөгдөж буй хог хаягдалтай холбоотой норм дүрэм, стандартыг доор нэгтгэв. Үүнд: MNS BS 5906:2018 Барилга доторх хог хаягдлын менежмент-Ашиглалтын дүрэм 15


ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ЭХ ҮҮСВЭР, ТӨРӨЛ, МЕНЕЖМЕНТ БНбД 31-01-10 Орон сууц, олон нийтийн барилгын хог хаягдал дамжуулах хоолой MNS 6507:2015 Компостын техникийн шаардлага MNS 5344:2011 Ахуйн хог хаягдлыг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага MNS 5606-1:2016 Байгаль орчны хамгаалал. Чандарлах зуух (крематор)-ны яндангаар агаар мандалд хаягдах утааны найрлага дахь агаар бохирдуулах зарим бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ; MNS 6501:2015 Байгаль орчин. Арьс шир, үслэг боловсруулах үйлдвэрийн хаягдлын ерөнхий ангилал, код; MNS 6487:2014 Байгаль орчин. Газрын тос боловсруулах үйлдвэрийн хаягдлын ангилал. Хаягдлын байгууламжид тавих ерөнхий шаардлага; MNS 6342:2012 Агаарын чанар. Аюултай хог хаягдал шатаах зуухны яндангаар агаар мандалд хаягдах утааны найрлага дахь агаар бохирдуулах зарим бодисын зөвшөөрөгдөх хэмжээ; MNS 5479:2005 Аюул учруулах барааны эсрэг хамгаалалт. Химийн хорт бодисын хаягдлыг устгахад тавих шаардлага; MNS 3483:1983 Хоёрдогч түүхий эд өнгөт төмөрлөгийн Техникийн ерөнхий нөхцөл; Манай улсад хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд норм дүрэм, стандарт дутагдалтай байгаа бөгөөд энэ чиглэлийн инженер, мэргэжилтнүүд үүнийг даруй хийх шаардлагатай байгаа юм. 1.4. Эх үүсвэр дээр хадгалах систем Хатуу хаягдлын менежментэд цуглуулах системийн өмнө эх үүсвэр дээр хатуу хаягдлыг нь боловсруулах, ангилах, хадгалах нь чухал шат юм. MNS BS 5906:2018 Барилга доторх хог хаягдлын менежмент-Ашиглалтын дүрэм стандартын дагуу зохицуулах ёстой. Орон сууцны барилга дээр хог хаягдлыг зөөвөрлөх, ангилах Орон сууцны барилгын төрлийг янз бүрээр ангилах бөгөөд давхрын тооноос үндэслэн дараах байдлаар ангилж болно. Цөөн давхартай: 4 давхар хүртэл; дунд давхартай: 4-7 давхар; олон давхартай: 7-оос дээш давхартай гэж ангилна. Хог хаягдлыг зохицуулах, ангилах талаар ярихад цөөн давхартай: 4 давхар хүртэл барилга нэг ба олон айлтай гэж бас ангилж болно.

16


ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ЭХ ҮҮСВЭР, ТӨРӨЛ, МЕНЕЖМЕНТ Хүснэгт 1.3. Эх үүсвэр дээр нь хатуу хог хаягдлыг зохицуулах, ангилахад хэрэглэдэг туслах төхөөрөмж ба хариуцах хүн Эх үүсвэр

Хариуцах эзэн

Туслах төхөөрөмж ба байгууламж

Орон сууцны барилга Орон сууцны 4 давхар хүртэл

Оршин суугчид, түрээслэгчид

Ахуйн нягтруулагч, том дугуйтай контейнер, жижиг дугуйтай тэрэг

4-7 давхар

Түрээслэгчид, байрны засварын баг, орцны үйлчлэгч, нэгжийн менежер

Хог дамжуулах босоо хоолой- бункер, үйлчилгээний лифт, цуглуулах тэрэг, хийнпнематик конвейр

7 давхраас дээш

Түрээслэгчид, байрны засварын баг, орцны үйлчлэгч

Хог дамжуулах босоо хоолой- бункер, үйлчилгээний лифт, цуглуулах тэрэг, хийнпнематик конвейр

Худалдааны

Ажилчид, үйлчилгээний алба

Дугуйтай цуглуулах тэрэг, цуваа контейнер, тааран даавуун уут,үйлчилгээний лифт, конвейр, хийн-пнематик конвейр

Үйлдвэрийн

Ажилчид, үйлчилгээний алба

Дугуйтай цуглуулах тэрэг, цуваа контейнер, үйлчилгээний лифт, конвейр

Нийтийн үйлчилгээний

Газар эзэмшигч, паркын албан хаагчид, хотын захиргааны ажилчид

Зориулалтын контейнер

Боловсруулах үйлдвэрийн талбай

Үйлдвэрийн операторууд

Янз бүрийн конвейрүүд, бусад гараар удирддаг төхөөрөмж, байгууламж

Хөдөө аж ахуйн

Газар эзэмшигч, ажилчид

Тухайн нөхцөлд таарсан янз бүр байна.

Цөөн ба дунд давхартай барилга Ихэнх цөөн ба дунд давхар барилгын хувьд цөөн давхартай барилгад хэрэглэдэг хог хаягдлын зохицуулах аргатай төстэй боловч хог хаягдал хадгалах байршил, цуглуулах аргаас хамаарч янз бүр байна. Ердийн хог хадгалах байршлууд нь барилгын доод хонгил, гадаа хадгалах газар, мөн зарим тохиолдолд нягтруулан хадгална. Хог хаягдал нь хадгалах талбайн нийт хог хаягдлын жингийн 30 хувь, эзлэхүүний 50 хувийг эзэлж байвал зохимжтой. Хог хадгалах газар нь тухайн барилга дотор буюу гадна барилга бүрээс 30 метрийн дотор байрлана. Барилгын доод хонгилд хадгалах/замын дагуу цуглуулах. Замын дагуу цуглуулах үйлчилгээ нь ихэнх цөөн ба дунд давхрын барилгад түгээмэл байна. Энэ системийг хэрэглэхэд байрны эзэн нь хатуу хог хаягдлыг байрны доод хонгил эсвэл өөр тусдаа газар хог хадгалах газарт хадгална. Ерөнхийдөө, дахин боловсруулах хог хаягдлын чингэлгүүд нь хог хадгалах газрын зэргэлдээ буюу дотор нь байрлана. Оршин суугчид хог ба дахин боловсруулах материалыг аваачин тохирох саванд хийнэ. Үйлчилгээний ажилтан нь замын дагуу цуглуулах гудамж руу контейнерыг зөөх үүрэгтэй. Мөн өндөр барилгын үйлчилгээний 17


ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ЭХ ҮҮСВЭР, ТӨРӨЛ, МЕНЕЖМЕНТ ажилчин нь хог хаягдлыг цуглуулаад, давхар бүрд байрлах нийтийн өрөөнөөс эсвэл хаалганы гадаа үлдээсэн хог хаягдлыг цуглуулах үүрэгтэй. Гадаа хадгалах/механикаар цуглуулах. Олон бага ба дунд зэргийн барилгад хог хаягдал хадгалах чингэлгийг тусгай хашаа, хаалт байна. Зураг 1.3. Дахин боловсруулах материалын чингэлгийг хадгалах газрын дотор ба зэргэлдээ байрлуулна. Оршин суугчид хог ба дахин боловсруулах материалыг аваачин тохирох саванд хийнэ. Хэрэв хэрэгтэй бол үйлчилгээний ажилтан цуглуулах цэг рүү контейнероор зөөж аваачна. Дээр дурдсанчлан зарим барилгын үйлчилгээний ажилчин нь хог хаягдлыг цуглуулаад, давхар бүрд байрлах нийтийн өрөөнөөс эсвэл хаалганы гадаа үлдээсэн хог хаягдлыг цуглуулах үүрэгтэй. Буулгах механизмуудтай цуглуулах машиныг хэрэглэн механикаар ачна Зураг 1.6, Зураг 1.7.

Зураг 1.3. Орон сууцны барилгын комплекс дэх хатуу хог хаягдлыг хадгалах хашаа ба чингэлгийн ердийн жишээ. Дахин боловсруулах материалын жижиг чингэлэгүүд. Холимог хог хаягдлын том чингэлэг. Өндөр барилга Өндөр барилгын хувьд хог хаягдлыг цуглуулах хэд хэдэн арга байна. 1. Давхар бүрээс барилгын үйлчилгээний хүмүүс доод подвал болон камерт аваачна. 2. Оршин суугчид, түрээслэгчид хогыг доош нь подвал болон камерт аваачна. 3. Давхар бүрд байрласан хогны бункерт ихэвчлэн ууттай хогыг хийнэ. Хогны бункерээс гарсан хогыг том чингэлэгт цуглуулж, том чингэлэгт нягтруулан эсвэл шууд пресслэнэ. Дахин боловсруулах материалыг давхар бүр дээр байрлуулсан камерт оршин суугчид аваачиж өгнө. Хог хаягдлын бункерийн орох хаалга нь камерт байрлана. Том овор ихтэй материалыг оршин суугчид болон барилгын засварын хүмүүс ихэвчлэн камерт аваачиж өгнө. Камерт хуримтлагддаг хогийг боловсруулах болно. Олон өндөр барилгад хатуу хог хаягдлын бункер нь том нягтруулагчтай холбогдсон байдаг. Байрны үйлчилгээний хүн нягтруулсан хогыг зөөх үүрэгтэй бөгөөд бусад дахин боловсруулах материалуудыг оршин суугчид үйлчилгээний газар аваачна. Сүүлийн үед зарим өндөр барилгад газар доорх хийн-пнематик дамжуулах системийг тус тусдаа байгаа барилгуудыг холбож хэрэглэж байна Зураг 1.4-д үзүүлснээр хогийн бункерээс гарах цэгээс төв боловсруулах байгууламж руу газар доорх хийн дамжуулах системээр очно. Энэ хэрэглээнд агаарын даралт ба вакум дамжуулах системийг ашиглаж болно. Худалдааны барилга Ихэнх оффис ба худалдааны барилгад хог хаягдлыг дугуйтай харьцангуй том чингэлэгт хуримтлуулдаг. Эдгээр чингэлэг дүүрэхээр лифтээр өргөж зайлуулна. 1. том хадгалах чингэлэг, 2. том хадгалах чингэлэгт нягтруулагч холбосон, 3.суурин нягтруулагч нь тусгай чингэлэг ба пресслэгчийг холбосон суурин нягтруулагч байна 4. Бусад боловсруулах төхөөрөмжүүд байна. Зарим хуучин оффис ба худалдааны барилгад хатуу хог хаягдлыг тухайн газар дээр нь боловсруулах систем төлөвлөөгүйгээс хадгалах зай талбай хязгаарлагдмал асуудал үүсдэг. 18


ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ЭХ ҮҮСВЭР, ТӨРӨЛ, МЕНЕЖМЕНТ Олон оффистой, худалдааны барилгад дахин боловсруулах боломжтой цаас ихээр үүсдэг. Дахин боловсруулах боломжтой материалыг тусдаа чингэлэгт хадгалах хэрэгтэй бөгөөд том худалдааны барилгад цаас пресслэгч, хөнгөн цагаан лаазыг хавтгайлагч байх шаардлагатай. Үйлдвэр Үйлдвэрийн газар үйлдвэрийн биш хог хаягдлыг зөөх, ялгах нь худалдааны газартай адил. Үйлдвэрийн хаягдал дээр тухайн үйлдвэрээс хамаарч янз бүр байна. Эх үүсвэр дээр боловсруулалт хийх Хог хаягдлыг 1. Эзлэхүүнийг багасгах, 2. Хэрэглэж болох материалыг дахин боловсруулах, 3. Хатуу хаягдлын физикийн хэлбэрийг өөрчлөх гэх мэт эх үүсвэр дээр боловсруулалт хийж болно. Цөөн давхар орон сууцны хувьд хэрэглэдэг хамгийн энгийн арга бол хүнсний хаягдлыг тусад нь цуглуулах, хог хаягдлыг бүрэлдэхүүн хэсгээр нь ангилах, нягтруулах, шатаах /тусгай зориулалтын зуух/, бордоо хийх орно. Хашаанд зориулалтын зууханд шатаах нь хог хаягдлын Эзлэхүүнийг багасгах хамгийн энгийн арга боловч хотын суурин газарт хүлээн зөвшөөрөгддөггүй. Цөөн, дунд, олон давхар орон сууцанд хүнсний хаягдлыг тусад ялгах, бүтцээр нь ангилах, нягтруулах зэрэг боловсруулалт хийнэ. Хүснэгт 1.4-д эх үүсвэр дээр нь боловсруулах үйл ажиллагаа, байгууламжийг үзүүлэв.

19


ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ЭХ ҮҮСВЭР, ТӨРӨЛ, МЕНЕЖМЕНТ

Зураг 1.4. Өндөр барилгын хог хаягдлыг цуглуулахад зориулсан бункерийн дамжуулах хоолойн систем. (a) нэг барилгын хог дамжуулах хоолойн систем нь подволд дуусаж байгаа нь (b) хэд хэдэн том барилгын комплекс систем. Нэг барилгын хог хаягдал газар доогуурх хийн-пнематик системээр дамжин төв хаягдал боловсруулах байгууламжид хүрэх систем . 1.4(a) дугаар зургийн тайлбар. 1. Агаар орох рельеф 2. Өндөр барилгын хийц 3. Хог дамжуулах босоо хоолой 4. Хог хаягдал хийх нээлхий 5. Хог гаргах хавхлаг 6. Агаарын оролтыг хянах хавхлаг 7. Намхан барилгын хийц 8. Агаар орох хэсэг 9. Газрын түвшин 10. Дуу намсгагч 11. Агаар шүүгч 12. Хог хаягдал цуглуулах бункер 13. Боловсруулах, дамжуулах төхөөрөмж 14. Агааржуулагч 15. Хоолойн хавхлаг 16. Төхөөрөмж ба үйлчилгээний өрөө 17. Материал дамжуулах хоолой. 20


ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ЭХ ҮҮСВЭР, ТӨРӨЛ, МЕНЕЖМЕНТ

Зураг 1.5. Худалдааны барилгад хог хаягдлын том чингэлэгтэй холбосон суурин нягтруулагч Хүснэгт 1.4. Эх үүсвэр дээр нь хатуу хог хаягдлыг боловсруулах үйл ажиллагаа ба байгууламж Эх үүсвэр

Хариуцах хүн

Үйл ажиллагаа ба байгууламж

Оршин суугч

Ангилах, нягтруулах, бордоо хийх

Оршин суугч

Ангилах, нягтруулах, шатаах

Байрны үйлчилгээний ажилтан, гэрээт үйлчилгээ

Нягтруулах, ангилах, бордоо хийх

Оршин суугч

Ангилах, нягтруулах, шатаах

Байрны үйлчилгээний ажилтан, гэрээт үйлчилгээ

Нягтруулах, ангилах, шатаах, жижиглэх, зутан хийх

Орон сууцны барилга 4 давхар хүртэл 4-7 давхар

7-оос дээш давхар Худалдаа

Байгууллагын үйлчилгээний Ангилах, нягтруулах, жижиглэх, ажилтан шатаах, зутан хийх

Үйлдвэр

Үйлдвэрийн үйлчилгээний ажилтан

Ангилах, нягтруулах, жижиглэх, шатаах, зутан хийх

Нийтийн үйлчилгээний Газар эзэмшигч, паркын газар ажилтан

Ангилах, нягтруулах

Бохир ус цэвэрлэх Үйлдвэрийн ажилтан байгууламжийн талбай

Усгүйжүүлэх байгууламж

Хөдөө аж ахуй

Чиглэлээс хамаарч янз бүр байна

Эзэмшигч, ажилчин

1.5. Цуглуулах, тээвэрлэх, дамжуулах систем Хог хаягдлын нэгдсэн менежментийн нийт өртгийн ойролцоогоор 50-70 хувийг цуглуулах систем буюу тээвэрлэлтэд зарцуулдаг. Эх үүсвэр дээр ангилаагүй холимог хогийг цуглуулах системийг дараах байдлаар ангилна. 4 давхар хүртэл орон сууцны хувьд: 1. Замын хашлагийн дагуу (curbside) байрлуулсан чингэлэгтэй хог хаягдлыг ачих. 2. Гудамжны замын дагуу (alley) чингэлэгтэй хог хаягдлыг ачих 3. Хашаанаас хог хаягдлыг ачиж, савыг хоослон буцаан аваачих (set out-setback) 4. Хашаанаас хог хаягдлыг ачиж, савыг ачсан газраа үлдээх (set out

21


ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ЭХ ҮҮСВЭР, ТӨРӨЛ, МЕНЕЖМЕНТ 4-7 давхар хүртэл орон сууцны хувьд: Замын хашлагийн дагуу (curbside) байрлуулсан чингэлэгтэй хог хаягдлыг гараар буюу механикаар ачих үйлчилгээ ихэвчлэн байна.

Зураг 1.6. Орон сууцны барилгын комплекс дах холимог ба эх үүсвэр дээр ялгасан хог хаягдлыг чингэлгийн ачилтын жишээ (механик ба гараар ачих). Энэ тохиолдолд цуглуулагч нь тээвэрлэх машин руу хог хаягдлыг буулгахаар хог хаягдалтай чингэлгийг авчирч байна. 7-оос дээш давхар орон сууцны барилгын хувьд: Энэ тохиолдолд том чингэлгүүд хэрэглэх бөгөөд хэмжээ ба төрлөөс хамааран ачихгүй шууд тээвэрлэх механизм- эсвэл машин өөрөө ачих, чингэлгийг ачвал өргөгчтэй машин хэрэглэнэ.

Зураг 1.7. Механикаар өргөж ачдаг цуглуулах машин. (a) дотоод нягтруулагчтай урдаасаа ачдаг машин (b) холимог ба эх үүсвэр дээр ялгасан хог хаягдлыг цуглуулахад хэрэглэдэг машин. Энэ нь орон сууцны байр ба худалдааны газар дах том чингэлгийг ачихад хэрэглэдэг цуглуулах машин юм. Худалдаа ба үйлдвэрийн барилгын хувьд: Энэ тохиолдолд өмнөхтэй төстэй гараар ба механикаар ачих ба замын түгжрэлээс шалтгаалж өглөө ба оройн цагаар цуглуулна. Хэрэв замын бөглөө багатай бол зөөврийн чингэлэг, том суурин чингэлэгтэй холбож болох ба том багтаамжтай дээд тал нь онгорхой байж болох бөгөөд хэмжээнээс хамааран механикаар эсвэл шууд ачиж болно. Эх үүсвэр дээр ангилсан хог хаягдлыг цуглуулах: Замын хашлагийн дагуу (curbside) байрлуулсан чингэлэг бүхий хог хаягдал ба материалыг уламжлалт ба тусгай зориулагдсан цуглуулах машинаар цуглуулна. Мөн сайн дурын байгууллага, дахивар материал цуглуулах төвүүд (Drop-off program / Pay-back) цуглуулна. Замын хашлагийн дагуу (curbside) дагуу ангилсан материал бүхий чингэлгийг цуглуулах, ачих арга нь бусад аргуудаас илүү ихийг цуглуулдаг давуу арга юм. 22


ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ЭХ ҮҮСВЭР, ТӨРӨЛ, МЕНЕЖМЕНТ Эх үүсвэр дээр ангилах нь цаашид материал боловсруулах үйлдвэрийн төлөвлөлт хийхэд шууд нөлөөлнө.

Зураг 1.8. Эх үүсвэр дээр ангилсан хог хаягдлыг цуглуулахад хэрэглэдэг энгийн машинууд Цуглуулах системийн төрөл: Хог хаягдлыг тээвэрлэх системийг зөөврийн чингэлгийн систем (Hauled container systems HCS ) ба суурин чингэлгийн систем (Stationary container systems SCS) гэж ерөнхийд нь хоёр ангилна. Зөөврийн чингэлгийн систем нь хог хаягдлын хадгалж байсан чингэлгийг боловсруулах газарт аваачиж хоослоод буцаагаад уг байсан газар нь эсвэл өөр газарт чингэлгийг байрлуулна. Суурин чингэлгийн систем нь хог хаягдлыг хадгалахад хэрэглэсэн чингэлгийг хог үүсэх цэг дээр үлдээгээд хог хаягдлыг машинд тээвэрлэх юм.

Зөөврийн чингэлгийн систем (Hauled container systems HCS)

Суурин чингэлгийн систем (Stationary container systems SCS)

Зураг 1.9. Хог хаягдал цуглуулах систем Дамжуулан тээвэрлэх байгууламж Хог хаягдлыг ангилан боловсруулах үйлдвэр болон устган зайлуулах талбай руу шууд тээвэрлэлт хийснээр эдийн засгийн хувьд ашиггүй, нэмэлт ажиллагаа, ажиллах хүчин шаардлагатай болдог тул нэгдсэн дамжуулах байгууламж, тээвэрлэлт хийх болдог. Энэ байгууламж нь шууд ачих, хадгалж ачих, хосолсон гэсэн ерөнхий гурван төрөл байна.

23


ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ЭХ ҮҮСВЭР, ТӨРӨЛ, МЕНЕЖМЕНТ Шууд ачих байгууламж дээр нягтруулахгүй, нэмэлт дахин боловсруулах материалыг ангилахгүй, том тээвэрлэлтэд зориулж шууд буулгана. Хадгалж ачих байгууламж нь үйл ажиллагаа явуулах зай, эрүүл ахуйн тодорхой шаардлагыг хангасан байна. Дээрх хоёр байгууламж нь тухайн нөхцлөөс хамаарч хосолж ажиллаж байвал хосолсон байгууламж гэж үзнэ.

Зураг 1.10. Хог хаягдал дамжуулан тээвэрлэх байгууламж (шууд ачих, хадгалж ачих, хосолсон байгууламж) 1.6. Хог хаягдал боловсруулах, устгах технологи Хог хаягдлын нэгдсэн менежментийг хэрэгжүүлэхийн тулд хог хаягдал ангилах, цуглуулах, боловсруулах, устгах гэсэн хоорондоо уялдаа холбоо бүхий цикл систем дээр үндэслэсэн байна.

24


ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ЭХ ҮҮСВЭР, ТӨРӨЛ, МЕНЕЖМЕНТ

Зураг 1.11. Хог хаягдлын менежментийн систем Эх үүсвэр дээр ангилах, хадгалах, цуглуулах, тээвэрлэх системийн талаар өмнө нь өгүүлсэн бөгөөд одоо боловсруулах, устгах технологийн талаар товч авч үзье. Материал боловсруулах үйлдвэр (MRF): Энэ нь эх үүсвэр дээр ангилаагүй ба ангилсан хог хаягдлыг хүлээн авч төмөр, цаас, хуванцар, шил гэх мэт ангилан дараагийн дахин боловсруулах үйлдвэрийн түүхий эд материалыг бэлдэнэ. Энэ үйлдвэр нь гараар ба механик, автомат аргаар ангилах, туузан дамжуулагч, жижиглэгч, нягтруулан багасгах, багцлах зэрэг системүүдээс бүрдэнэ.

25


ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ЭХ ҮҮСВЭР, ТӨРӨЛ, МЕНЕЖМЕНТ

Зураг 1.12. Материал боловсруулах үйлдвэрийн бүдүүвч Биологийн ба химийн боловсруулах технологи: Бордооны үйлдвэр нь био хог хаягдлыг хүлээн авах, түүхий эд бэлтгэх, далангийн ба дотор орчинд боловсруулах систем, агааржуулах систем, биошүүлтүүр, бохир шингэн шүүрүүлэх систем, бүтээгдэхүүн бэлдэх хадгалах хэсгүүдээс бүрдэнэ.

Зураг 1.13 . Хог хаягдлаас бордоо үйлдвэрлэх бүдүүвч 26


ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ЭХ ҮҮСВЭР, ТӨРӨЛ, МЕНЕЖМЕНТ Биохийн үйлдвэр нь био хог хаягдлыг хүлээн авах, механик боловсруулалт хийх, агааргүй нөхцөлд задралд оруулах танк, хий цэвэрлэх систем гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Зураг 1.14. Хог хаягдлаас биохий үйлдвэрлэх бүдүүвч 1.14 дугаар зургийн тайлбар.1. Малын баас ба цэвэрлэх байгууламжийн лаг 2. Үйлдвэрийн хаягдал 3. Хүнсний хаягдал 4. Хөдөө аж ахуйн хаягдал 5. Урьдчилан боловсруулалт 6. Агааргүй задралын танк 7. Хий хадгалах танк 8. Дулаан ба цахилгаанд хувиргагч 9. Хийн түлш 10. Дулаан 11. Цахилгаан эрчим хүч 12. Хүлэмжийн бордоо 13. Хатуу ба шингэнийг ялгах хэсэг 14. Шингэн бордоо 15. Хатуу хуурай бордоо 16. Хөдөө аж ахуйн ургацын нэмэлт 17. Борлуулалт. Дулааны аргаар боловсруулах технологи: Хог хаягдал шатаах үйлдвэр нь хог хаягдал хүлээн авах, шаталт ба уур, энерги үйлдвэрлэх систем, хий утаа цэвэрлэх систем, уурын турбин ба генератор бүхий эрчим хүчний үүсгүүр, үнс болон үлдэгдлийг тээвэрлэх, зайлуулах систем, хяналтын төв хэсгүүдээс бүрдэнэ.

27


ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ЭХ ҮҮСВЭР, ТӨРӨЛ, МЕНЕЖМЕНТ

Зураг 1.15. Хог хаягдлыг шатаах үйлдвэрийн бүдүүвч Зураг 1.15 дугаар зургийн тайлбар.1. Жин 2. Хог хаягдал буулгах 3. Кран 4. Цэнэглэх бункер 5. Хог хаягдал хадгалах хэсэг 6. Сараалж 7. Зуух 8. Шохойн чулуу 9. Аммони шахна 10. Уур 11. Бойлер 12. Шохой 13. Уурын турбин 14. Генератор 15. Циклон 16. Үнс 17. Цемент, ус 18. Бетонжуулж ландфилруу ачина 19. Бетон холигч 20. Уутан фильтр 21. Утаа хянах төхөөрөмж 22. Яндан. Дахин боловсруулалт Хөнгөн цагаан лааз: Хатуу хог хаягдлын бүтцэд бага хэмжээгээр агуулагдах (~ 0.5%) боловч хамгийн түрүүнд авч ашигладаг, үнэт материал бөгөөд байгалийн нөөцөөс гаргаж авах энергиэс дахин боловсруулж гаргаж авахад нилээд бага энерги зарцуулдаг байна. Хэр цэвэр хольцгүй цуглуулснаас материалын үнэ шалтгаална. Эзлэхүүнийг нь багасган тээвэрлэж тухайн металлын үйлдвэрт хэрчиж жижиглэн, халаан, бүрхүүл хэсгээс салган, хайлуулж боловсруулна. Цаас, цаасан хайрцаг: Хатуу хог хаягдлын бүтцэд хаягдал цаас нь их хэмжээгээр (~ 25-40%) агуулагдах бөгөөд дахин боловсруулах цаасыг сонингийн цаас, цаасан хайрцаг, өндөр зэргийн цаас, холимог цаас гэх мэт төрөлд ангилна. Цаасны дахин боловсруулах үйлдвэр нь нилээн нарийн технологитой бөгөөд зутан хийх, цэвэрлэх, будгийг арилгах, цайруулах, хатаах, насос, хэвлэх, зүсэх гэх мэт системээс бүрдэнэ. Мөн гадны орнуудад хаягдал цаасаар хийсэн түлшийг (RDF) энерги гаргах үйлдвэрт их хэмжээгээр ашиглаж байна. Хуванцар: Хатуу хог хаягдлын бүтцэд хаягдал хуванцар нь их хэмжээгээр (~ 7-10%) агуулагдах бөгөөд хуванцрыг 7 ангилна. Үүнд: PETE, HDPE, PVC, LDPE, PP, PS ба холимог хуванцар гэсэн төрлүүд байна. Хуванцар боловсруулах үйлдвэр төрлөөр нь ангилах, грануль хийх, угаах, хатаах, агаараар ба цахилгаан статик ангилах, цувих, үрэл мөхлөг болгох гэх мэт системээс бүрдэнэ. Шил: Хатуу хог хаягдлын бүтцэд хаягдал шил нь (~ 8%) бүтэц хэмжээгээр агуулагдах бөгөөд өнгөгүй, бор, ногоон гэх мэт өнгөөр ангилж цуглуулах ба, шилийг үйлдвэрт угааж цэвэрлэн дахин хэрэглэх мөн боловсруулж барилгын материалд ашиглах, хайлуулж дахин ашиглах боломжтой. 28


ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ЭХ ҮҮСВЭР, ТӨРӨЛ, МЕНЕЖМЕНТ Металл, хар ба өнгөт төмөр: Хатуу хог хаягдлын бүтцэд төмөр, ган (~ 6%) ба бусад өнгөт металл (~ 3%) агуулагдана. Эзлэхүүнийг нь багасган тээвэрлэж тухайн металлын үйлдвэрт хэрчиж жижиглэн, хайлуулж боловсруулна. Ургамал ногооны хаягдал: Хатуу хог хаягдлын бүтцэд ургамал ногооны хаягдал нь (~ 18%) бүтэц хэмжээгээр агуулагдах бөгөөд бордоо, хөрсний нэмэлт, биомасс түлш, ландфилын дундын хучаас болгон ашиглана. Органик хог хаягдал: Хатуу хог хаягдлын бүтцийн (~ 70-80%) агуулагдах бөгөөд хүнсний хаягдал, цаас, цаасан хайрцаг, даавуу, хуванцар, резин, савхи, ургамлын хаягдал, мод гэх мэт орно. Бордоо, метан хий, органик бүтээгдэхүүн, түлш (RDF) гэх мэтийг хийж боловсруулна. Барилгын угсралт ба буулгалтын хог хаягдал: Барилга угсралт ба буулгалтаас үүсэх төрөл бүрийн хаягдлууд орох бөгөөд асфальт, бетон, мод, гипс, металл зэргийг дахин боловсруулж ашиглана. Энэ гарын авлагын бусад бүлгүүдэд дэлгэрэнгүй өгүүлэх болно. Хаягдал тос: Авто машин, бүх төрлийн тээврийн хэрэгслээс хаягдал тос гарах бөгөөд аюултай хог хаягдалд орно. Эдгээрийг химийн ба дулааны аргаар дахин боловсруулалтанд оруулж тос, шинэ бүтээгдэхүүн, түлш болгох зэргээр дахин боловсруулна. Хаягдал дугуй: Хаягдал дугуйг механик аргаар ба химийн аргаар задлан боловсруулна. Металлаас нь салган, хэрчиж жижиглэн, дахин боловсруулж олон янзын бүтээгдэхүүн мөн дугуйнаас нэрж гаргасан түлш, резин, боловсруулсан асфальт зэргийг боловсруулна. Батерей: Авто машины (Хар тугалга-хүчлийн) ба гэр ахуйн батерей гэж хоёр ангилах бөгөөд аюултай хог хаягдалд орно. Автомашины аккумлятор буюу батерейг бутлаад хар тугалга, хуванцар, хүхрийн хүчил гэсэн хэсгүүдээр ангилаад 70-80 хувийг дахин боловсруулах боломжтой. Гэр ахуйн батерей нь шүлт, лити, мөнгөн усны оксид, мөнгөний оксид, цайрын оксид, никелькадми гэх мэт химийн бодис агуулсан маш хортой учраас дахин боловсруулахад хэцүү, аюулгүй болгосны дараа аюултай хог хаягдлын ландфилд устгах ёстой. Хог хаягдлын устгал, ландфил Хог хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр газарт булшилж хадгалах байгууламжийг ландфил гэнэ. Ландфил нь батлагдсан зураг, стандартын дагуу байгуулах, шүүрлийг цуглуулах, хуримтлуулах, цэвэршүүлэх системтэй, хог хаягдлын ялзралаас үүсэх хийг зайлуулах, хуримтлуулах системтэй, газрын доорхи усны хяналт-шинжилгээний худагтай, үерийн хамгаалалтын далан, хур борооны ус зайлуулах системтэй, хог хаягдлын хучилтын хөрс нөөцлөх талбайтай, ландфилийн үйл ажиллагаанд шаардлагатай машин механизм, техник, тоног төхөөрөмжтэй; ландфилийн суурь нь шүүрэл нэвчихээс хамгаалсан доторлогоотой; хог хаягдал тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг цэвэрлэх нөхцөлөөр хангагдсан цогц байгууламж байна.

29


ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ЭХ ҮҮСВЭР, ТӨРӨЛ, МЕНЕЖМЕНТ

Зураг 1.16. Хог хаягдлыг устгах ландфилийн бүдүүвч

30


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ БҮЛЭГ 2. БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 2017 онд баталсан Хог хаягдлын тухай Монгол улсын хуульд Барилгын суурь бэлтгэх, барилга барих, засварлах, буулгах болон авто зам барих, засварлахад үүсэх хог хаягдал, явган хүний зам талбай, ногоон байгууламжийн тохижилт, инженерийн шугам сүлжээ тавих, засварлах, солих үед үүсэх хог хаягдал болон барилгын материалын худалдаа, үйлдвэрлэлээс гарах хог хаягдлыг “барилгын хог хаягдал” гэж заасан байдаг. Байгалийн нөөцийг ашиглан удаан эдэлгээтэй, хүний хэрэгцээг хангах бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэх явдал нь Барууны улс орнуудад улам бүр нэмэгдэж байна. Энэ нөөц баялгийн ашиглалт нь түүний сэргэх чадавхаас их, хэрэглээнээс үүсэх хог хаягдал нь байгаль орчны өөрийнх нь шингээх чадавхаас илүүтэйгээр үүсэн бий болгоход хүргэж байна. Барилгын хог хаягдлыг олон улсад барилга угсралт болон буулгалтын хог хаягдал (Б&Б хог хаягдал) буюу ихэвчлэн (Construction and demolition waste) “C&D Waste” гэж товчилдог боловч эдгээр нь хоорондоо ялгаатай үйл ажиллагааны үр дүнд бий болдог учраас тоо хэмжээ, бүтэц, дахин боловсруулах боломж зэрэг олон шинж чанараараа огт адилгүй байдаг. Барилга угсралтын хог хаягдал нь (шинэ барилга барих явцад үүсдэг) ихэнхдээ харьцангуй бага холилдсон, бохирдол багатай байдаг учир буулгалтын хог хаягдалтай харьцуулахад дахин боловсруулах боломж өндөртэй байна. Нөгөө талаас, Б&Б хог хаягдлын ихэнх хувийг эзэлдэг буулгалтын хог хаягдал нь илүү их холилдсон, бохирдол ихтэй байдаг нь дахин боловсруулахад хүндрэлтэй байдлыг үүсгэдэг байна. Б&Б хог хаягдлын хэмжээ нь олон хүчин зүйлээс хамаардаг ба голлон хүн амын өсөлт, хот ба бүс нутгийн төлөвлөлт, барилга үйлдвэрлэлийн нөхцөл, хог булах ажлын төлбөр зэргээс хамаарна. Европын Холбоо нь 1990-ээд оны эхээр гишүүн орнуудын Б&Б хог хаягдлын менежментийн бодлогыг чиглүүлэх, зохицуулах стратеги төлөвлөгөөгөө батлан гаргасан. Нидерланд улс Б&Б хог хаягдал ашиглалтаараа хамгийн сайн үр дүнд хүрч чадсан улс юм. Ялангуяа Б&Б хог хаягдлыг дахин боловсруулах хөгжлийн арга нь Нидерландын нутаг дэвсгэрийн үндсэн шинжтэй холбоотойгоор Европын бусад орнуудаас ялгаатай бөгөөд Нидерландад байгалийн дүүргэгч хомс, хогийн цэг болгон ашиглах газар хүрэлцээгүй байдлаас үүдэлтэй. Эдгээр бүх асуудал нь Нидерландын засгийн газар инертний хог хаягдлыг устгахыг хориглох, Б&Б хог хаягдлын дахин боловсруулалтыг тууштай дэмжихэд чиглэсэн улс төр, эдийн засгийн арга хэмжээ авахад хүргэжээ. Нидерланд улс нь 30 жилийн тэртээгээс Засгийн газар болон нийгмийн түнш байгууллагуудын хоорондох хууль тогтоомж, гэрээ хэлэлцээрийн шийдвэрийн тусламжтайгаар энэ салбарыг удирдан зохицуулж байна. Эдгээр хууль дүрмийн дагуу өмнө нь шууд хаягддаг байсан мод, металл, хуванцар зэрэг материалуудыг дахин боловсруулж байна. Ингэснээр асфальт, мод, шилэн шал, хуванцар цонх, гөлтгөнө, бетон, тоосго зэрэг материалыг өндөр түвшинд дахин боловсруулах боломжийг олгожээ. Б&Б хог хаягдалд барилга, бүх төрлийн барилгын засвар (орон сууцны хороолол, бусад бүх төрлийн барилга) болон зам, гүүрний засвар, байгалийн болон хүний буруутай үйлдлээс үүдсэн, байгалийн гамшгаас үүссэн нурангиас үүссэн хаягдлууд орно. Ердийн Б&Б хог хаягдлын бүтэц нь бетон, асфальт, мод , металл, гипсэн хана болон дээвэр зэрэг багтана. Ерөнхийдөө, Б&Б хаягдлын 40-50 хувь нь хог шороо (бетон, асфальт, тоосго, блок болон шороо) 20-30 хувь нь мод болон модон бүтээгдэхүүн (модон суурь, бэлтгэсэн мод, янз бүрийн хүрээ рам, боловсруулсан банз болон дээврийн банз мод), 20-30 хувь нь холимог хаягдал (будсан эсвэл бохирдсон мод, металл, давирхай, гипс, шохой, шил, электрон барааны хаягдал, асбест, бусад дулаан тусгаарлах материал, сантехникийн ба дулааны цахилгааны материалууд) байна. АНУ-д барилгын буурь суурь хийхээс гарсан модны үлдэгдэл хог, чулуу, шороо зэрэг Б&Б хог 31


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ хаягдалд ордог. Сүүлийн 10 гаруй жилийн чухал алхам бол барилгын болон буулгалтын хог хаягдлыг дахин боловсруулж ашиглаж байна. Цаашид дахин боловсруулалт хийсний дараах хогийг ландфилдэх ёстой гэсэн хууль тогтоомжийн дагуу Б&Б хог хаягдлыг боловсруулах хэмжээг өсгөх шаардлагатай бөгөөд, эх үүсвэр дээр ялгах мөн холимог хог хаягдлыг боловсруулснаар бизнес эрхлэгчид амжилттай ажиллаж байна. Олон ландфилууд хог хаягдлын тухай хуулийн дагуу барилгын том чулуун хаягдлыг зам барих, ландфилын өдөр тутмын хучилт хийх зэргээр хэрэглэж байна. Хотын захиргаанаас ландфилын насыг уртасгах мөн хог хаягдлын хуулийг биелүүлэхийн тулд одоогоор Б&Б хаягдлыг гэр ахуйн хаягдалтай хамт дахин боловсруулж байна.

Зураг 2.1. Барилгын хог хаягдал 2.1. Барилгын хаягдлын эх үүсвэр, шинж чанар Б&Б хог хаягдлын эх үүсвэр ба бүтэц нь жил, улирал, эдийн засгийн байдлаас шалтгаалан хувирч байдаг. Б&Б хог хаягдлын ердийн эх үүсвэрүүд ба харгалзах төрлүүдийг Хүснэгт 2.1-т үзүүлэв. Өмнөх I бүлэгт дурдсанчлан, хотын цэвэрлэх байгууламжаас гарах лаг, шаталтаас гарах үнс гэх мэт аюултай хаягдал, үйлдвэрлэлийн аюултай биш хог хаягдал, Б&Б хог хаягдал, автомашины хаягдал гэх мэт нь голдуу хотын хог хаягдал гэдэг тодорхойлолтод ордоггүй бөгөөд хотын хатуу хог хаягдлын хамт ландфилдэж устгахгүй юм.

32


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ Хүснэгт 2.1. Б&Б хог хаягдлын эх үүсвэр ба шинж чанар Эх үүсвэр

Шинж чанар

Барилга угсралт (дахин хэрэглэх боломжтой материал)

Цэвэр тоосго,бетонон блок, бетон буюу чулуун фасад, плита, керамик, дээврийн хавтан, гэмтээгүй цонх, дээврийн болон металл /хулдаасан хавтан, модон тавиур, лангуу, шалны материал, шат/эмжээр, сантехникийн/цахилгаан хэрэгсэл, шалны материал, цэвэр дулаалгын материал, модон дүнз/ фасад гэх мэт.

Барилга угсралт ба нураан буулгалт (дахин боловсруулах боломжтой материал)

Эвдэрсэн тоосго, бетон блок, бетон буюу чулуун фасад, керамик, мөн дээврийн хавтан, гэмтсэн буюу хагархай цонх шил, бэхэлгээний хэрэгсэл, модны тайрдас, эмжээр, мод, металл, дээврийн материал, хөнгөн цагааны хаягдал, хаалга болон цонхны хүрээ.

Барилга угсралт (дахин хэрэглэх боломжтой материал)

Асфальтан дээврийн материал, линолинуим шалны хулдаас, асбест гэх мэт аюултай хаягдлууд холилдвол холимог хаягдлаас ялгах боломжгүй, дахин ашиглах, дахин боловсруулах боломжгүй болдог. Модны хаягдалд хүрээ рам, боловсруулсан мод, фанер болон шахмал банз ба будаг, асбест, тусгаарлагчаар бохирдсон мод байна.

Бетонон бүтэцтэй байгууламжийн нураан буулгалт

Бетон (метал арматур байхгүй), бетон (метал арматуртай), дүүргэгч материал (шороо, хайрга, элс), төмөрлөг материалууд (гуалин, шон, хоолой), тоосго, чулуу, модон бүтээгдэхүүн, цахилгаан ба сантехникийн материалууд, цахилгааны утас ба холимог утаснууд, холимог хог хаягдал байна.

Газар шорооны ажил хийх (газар тэгшлэх)

Ухах явцад шороо, шороогоор бохирдсон мод, элс, чулуу болон холимог материалууд байна.

Хүнд барилга

Модон бүтээгдэхүүн, дээврийн материал, хана, тусгаарлагч материал, төмөр ба төмөрлөг металл (ханын шон, хоолой, төмөр утас,төмөр хоолой ) ба шалны материал зэрэг холимог хаягдал.

Хүний хийсэн гамшиг (хорлон сүйтгэх болон террорист үйл ажиллагаа)

Асфальтан хавтан, хулдаасан шал, аюултай хаягдал болох асбест зэрэг холимог хогийг ялгах боломжгүй ба дахин ашиглах боломжгүй. Бетон (металл арматуртай ба арматургүй), дүүргэгч материал (шороо, хайрга, элс), холимог хог хаягдал, өмнө ярьсан бусад нурангиас үүссэн хаягдлууд бас байна.

Байгалийн гамшиг (далайн хүчтэй салхи, хар салхи, газар хөдлөлт)

Мод, асфальтан хавтан, хулдаасан шал, аюултай хаягдал болох асбест зэрэг холимог хогийг ялгах боломжгүй ба дахин ашиглах боломжгүй. Бетон (металл арматуртай ба арматургүй), дүүргэгч материал (шороо, хайрга, элс), холимог хог хаягдал, өмнө ярьсан бусад нурангиас үүссэн хаягдлууд бас байна.

33


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ Зам барилгын ажил

Асфальт, бетон (төмөр арматургүй), бетон (төмөр арматуртай), дүүргэгч материал (шороо, хайрга, элс), бусад холимог (ялгасан метал артамур, метал тэмдэгт самбар, замын тэмдэгтүүд, замын хажуугийн хашлагын төмөр, замын доор байх ус дамжуулах хоолой).

Барилгын талбайн цэвэрлэгээ

Дүнзэн мод, модны мөчир, бут, шороо, бетон, ган,том чулуу болон бусад хаягдал материал (цаас, хуванцар, тоосго, органик материал) байна.

Барилга буулгалтын хог хаягдлын бүтэц нь буулгасан буюу буулгах гэж буй барилгын угсралтын технологи, ашигласан материал зэргээс хамаардаг. Энэ төрлийн хаягдал нь үндсэн дөрвөн ангилалд хуваагддаг. Үүнд:

Барилга угсралтын хог хаягдлын бүтэц нь барилгын ажлын төрөл болон ашиглагдсан техник ажиллагаанаас хамаарна. Энэ нь үндсэн дөрвөн ангилалд хуваагдана.

Асуулт: Аль хүснэгтэд буулгалтын болон барилга угсралтын хог хаягдлын ялгааг зөв харуулсан байна вэ? (A)

(Б)

(В)

Буулгалтын хог хаягдал

Барилгын хог хаягдал

Чулуулаг хог хаягдал Хортой хог хаягдал Сав, баглаа боодлын хаягдал Барилгын материалын үлдэгдэл

Чулуулаг бус хог хаягдал Хөрс Аюултай хог хаягдал Бусад хог хаягдал

Буулгалтын хог хаягдал

Барилгын хог хаягдал

Хортой хог хаягдал Хөрс Сав, баглаа боодлын хаягдал Чулуулаг бус хог хаягдал

Барилгын материалын үлдэгдэл Хортой хог хаягдал Чулуулаг хог хаягдал Бусад хог хаягдал

Буулгалтын хог хаягдал

Барилгын хог хаягдал

Чулуулаг хог хаягдал Хортой хог хаягдал Чулуулаг бус хог хаягдал Бусад хог хаягдал

Сав, баглаа боодлын хаягдал Хөрс Хортой хог хаягдал Барилгын материалын үлдэгдэл

2.2. Барилгын хог хаягдлын тоо хэмжээ, бүтэц Орон сууцны барилгаас гарах Б&Б хог хаягдлын ангилал нь заримдаа төөрөгдөлд оруулдаг. Ердийн нөхцөлд, Б&Б хаягдал нь хотын хог хаягдлын тодорхойлолтод ордоггүй юм. Барилга ба орон сууцны барилгаас гарах Б&Б хаягдлын хэмжээг Хүснэгт 2.2-д үзүүлэв. Хүснэгт 2.2-д 34


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ байгаа хаягдлын хэмжээний утга нь барилгын төрөл, барилгын практик, газар зүйн байршлаас хамаарч хэлбэлзэнэ. Америкийн Нэгдсэн Улсад 1996 онд Б&Б хог хаягдал 136 сая орчим тонн буюу ойролцоогоор 1.27 кг /нэг хүн• өдөр үүссэн байна (АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг, 1996). Үүний 43 хувь нь орон сууцны эх үүсвэрээс, 57 хувь нь орон сууцны бус эх үүсвэрээс үүссэн байна (Хүснэгт 2.2). Хүснэгт 2.2 Барилга,орон сууцны барилгаас гарах барилгын хог хаягдлын хэмжээ Нийт хаягдлын хэмжээ хувиар

Төрөл

Хязгаар*

Дундаж

Бэлтгэсэн гуалин мод (боловсруулсан ба боловсруулаагүй)

20-35

28

Дээврийн материал (хар цаасан дээвэр)

15-30

20

Ханын материал

15-20

14

Том чулуу (бетон блок, чулуун хана, чулуу зэрэг холимог хог)

10-25

18

Металл (төмөр болон төмөр биш)

4-10

8

Холимог цаас / цаасан хайрцаг, хуванцар

2-12

14

Хөрс шороо

2-10

5

1-5

2

Ногоон хаягдал (мод, бут, өвс)

* Хязгаар нь улирал, бүс нутаг, эдийн засгаас хамаарч хэлбэлзэнэ.

Цаашилбал нийт хаягдлын барилга нураалтаас 48 хувь, барилга засварын ажлаас 44 хувь, шинээр барьж буй байшингаас 9 хувь нь гарч байна. Барилга, орон сууцны барилгын буулгалтаас гарсан Б&Б хог хаягдлын тархалтыг Хүснэгт 2.3-д өгсөн байна. Хүснэгт 2.3. Барилгын ажлын Б&Б хог хаягдлын хэмжээ Нийт хаягдлын хэмжээ хувиар

Төрөл*

Хязгаар**

Дундаж*

Орон сууцны биш нураан буулгалт

30-40

33

Орон сууцны нураан буулгалт

20-30

23

Орон сууцны биш засвар

15-25

21

Орон сууцны засвар

10-20

15

Орон сууцны шинэ барилга

3-10

5

Орон сууцны биш шинэ барилга

2-10

3

*АНУ-ын Байгаль орчныг хамгаалах байгууллагын 1996 ба 1998 оны баримтыг хэрэглэв. **Хязгаар нь улирал, эдийн засгаас хамаарч хэлбэлзэнэ.

Харамсалтай нь орон сууцны биш, худалдааны барилга мөн бетон бүтээц, ган гүүр, замын суурь, талбай ба газрын цэвэрлэгээ гэх мэт барилга буулгалтаас гарсан ижил төстэй нарийвчилсан Б&Б үнэлгээ байхгүй байна. 35


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ Олон эх үүсвэрийн баримт дээр үндэслэн барилга барихаас бусад үед үүссэн Б&Б хаягдлыг 0.91 кг /нэг хүн• өдөр гэж үнэлсэн байна. Үүнээс үндэслэн 280 сая хүн амтай АНУ-д жилд 100 сая тонн орчим Б&Б хаягдал үүсэж байна. Манай орны хувьд Каритас Чех Репаблик байгууллагын 2016-2020 онд хэрэгжүүлж буй “Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл”ийн судалгаагаар тогтоосон барилгын хог хаягдлын тоо хэмжээг Улаанбаатар хотын 3 хогийн цэгт хуваарилагдах байдлыг Зураг 2.2-т үзүүлэв. Барилгын хог хаягдлын дийлэнхийг Нарангийн энгэр, Морингийн даваанд хаядаг бол Цагаан давааны хогийн цэгт харьцангуй бага хэсэг нь хаягддаг байна. 50000 45000 40000 35000 30000 25000 20000 15000 10000 5000 0

2013

2014

Цагаан даваа

2665

15

5146

Нарангийн энгэр

17575

46231

26267

Морин даваа

8620

42932

34450

Цагаан даваа

Нарангийн энгэр

2015

Морин даваа

Зураг 2.2. Хогийн цэгүүдэд хаягдаж буй барилгын хог хаягдлын хэмжээ, тонн Барилга угсралтын хог хаягдлын тоо хэмжээ, бүтэц тодорхойлох Барилгын талбай дээр үүсэх хог хаягдлын төрөл ба хэмжээ нь материалын ангилал, материалын шинж чанар, барилга угсралтын технологиос хамаарна. Түүнчлэн барилга угсралтын ажлын үеийн хог хаягдал нь төсөл тус бүрийн хувьд ялгаатай байдаг. Дараах дарааллаар барилга угсралтын ажлын үеийн хог хаягдлын хэмжээг тооцоолно.

1. Хог хаягдлын хүснэгтийг ашиглан ойролцоогоор тооцох. 2. Төсөл тус бүрд зориулж тусгайлан тоо хэмжээг тооцоолох.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх төсөл нь барилга угсралтын ажлын үед материал тус бүрээс гарах хог хаягдлын хэмжээг “Барилга угсралт ба буулгалтын ажлын хог хаягдлыг тооцох аргачлал 2013”-д үзүүлсэн Хүснэгт 2.4 ашиглан тооцож гаргадаг. Энэ 36


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ хүснэгтийг ашиглан тооцохдоо дараах дарааллыг баримтална. Алхам 1: Төслийн төрлөөс хамааран ангилсан хүснэгтийг олж авах (орон сууцны, орон сууцны бус, үйлдвэрийн, олон нийтийн гэх мэт), төсөлтэй ижил төрлийн бүтээцийн хүснэгт байх (өрөгт гэх мэт). Алхам 2: Төслийн гол шинж тэмдгүүдийг олж харах: төслийн төрөл (орон сууцны, орон сууцны бус: үйлдвэрийн, олон нийтийн гэх мэт), гол технологи (голдуу бүтээцэд хамаарах: металл, бетон, өрөгт гэх мэт). Алхам 3: Төслийн гадаргуугийн талбайг тооцох (м2). Алхам 4: Нийт хаягдлын хэмжээ (эзлэхүүн/жин)-г талбайгаас хамааруулж тодорхойлно. Алхам 5: Хаягдлын бүтцийг тодорхойлно (хог хаягдлын төрлөөр). Судалсан материалаас олж авсан хог хаягдлын хэмжээг тодорхойлохыг 2.4 ба 2.5-р хүснэгтэд үзүүлэв. Хүснэгт 2.4 Хог хаягдлын жигнэсэн дундаж (кг/м3) (Барилга угсралт ба буулгалтын ажлын хог хаягдлыг тооцох аргачлал, C. Лиатас, 2013) Барилгын төрөл Шинэ барилга байгууламж

Хүнд жингийн

Хөнгөн жингийн

Орон сууцны

Орон сууцны бус

Орон сууцны

Орон сууцны бус

120-140

100-120

20-22

18-200

Барилгын хог хаягдлын нийт хэмжээ, нийт гадаргууг тооцоолох: Барилга угсралтын ажлын нийт хог хаягдлын хэмжээг дараах томьёогоор тооцно. CWj=SC*WG

(2.1)

CWj - нийт хог хаягдлын хэмжээ j - барилгын төрөл SC - нийт гадаргуугийн талбай, /м2/ /тонн/жил/ WG - хог хаягдлын жигнэсэн дундаж Эцэст нь, барилга угсралтын үеийн хог хаягдлыг материал тус бүрээр нь тодорхойлохдоо нийт үүсэх хог хаягдлын хэмжээг материалын эзлэх жигнэсэн дундаж хувь Xij -аар салгаж тооцно. CWi=∑jCWj*Xij

i-материал

(2.2)

37


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ Хүснэгт 2.5 Буулгалтын хог хаягдлын дундаж түвшин (кг / м ) (Барилга буулгалтын хог хаягдлыг тооцоолох арга) 3

Барилгын хог хаягдал

Барилгын төрөл

Хүнд жингийн барилгын хувьд: чулуун ба тоосгон өрлөг, бетон гэх мэт 15. Сав баглаа боодлын хаягдал

0.6-0.7

15.01.01. Цаас, картонон хайрцаг

0.02-0.04

15.01.02. Хуванцар сав баглаа боодол

0.05-0.07

15.01.03. Модон сав баглаа

0.5-0.55

15.01.04. Метал сав баглаа

0.02-0.03

15.01.06. Холимог сав баглаа

<0.01

17. Барилга угсралт ба буулгалтын хог хаягдал

0.3-0.4

17.01.01. Бетон

0.15-0.2

17.01.03. Керамик-тоосго

0.1-0.13

17.01.07. Холимог бетон керамик

0.02-0.03

17.08.02. Гипсэн хана 17.09.04. Барилга угстралт ба буулгалтын холимог хог хаягдал

0.03

Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд бодит байдал дээр 700м дундаж гадаргуу бүхий 60 гаруй барилгын ажил эхэлсэн байна. Дээрх аргачлалын дагуу нийт гадаргуугийн талбайг WG = 130 кг/ м2-аар үржүүлж барилга угсралтын үеийн хог хаягдлын нийт хэмжээг тодорхойлсон. 2

Нийт хэмжээнээс материал тус бүрийн CWj хэмжээг тооцов. Хүснэгт 2.6 Барилга угсралтын ажлаас гарах хог хаягдлын хэмжээ (материал тус бүрээр) Барилга угсралтын

Орон сууцны бус

Бетон

1.092

20%

Тоосго

709.8

13%

Бетон хольц

436.8

8%

Металл

109.2

2%

273

5%

Шил

0

0%

Мод

2839.5

52%

Нийт

5460

100%

Хуванцар

БАРИЛГА УГСРАЛТЫН ХОГ ХАЯГДЛЫН БҮТЭЦ

Бетон 20%

Мод 52%

Тоосго 13%

Холимог бетон 8% Хуванцар 5% Метал 2%

Хүснэгт 2.6-д эцсийн үр дүнг хажуугийн графикт бүтцийг үзүүллээ. Үүссэн хог хаягдлыг хогийн цэгт хаях ба барилгын талбай дээр хэв хашмал болгон хэрэглэсэн мод дийлэнх хэсгийг эзэлж байна.

38


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ Барилга буулгалтын хог хаягдлын тоо хэмжээ, бүтэц тодорхойлох Улаанбаатар хот дахь барилгуудаас тоосго болон бетонон бүтээцтэй, буулгах хамгийн өндөр магадлалтай нөхцөл байдлын анализ хийх загварыг эхлүүлсэн. Түүнчлэн төрөл бүрийн j бүтээцтэй барилгын буулгалтын хог хаягдлын хэмжээг DWj тогтоох хэрэгтэй. DWj – г тодорхойлохдоо бүсийн ба төслийн түвшинд төрөл бүрийн аргуудыг судаллаа (Барилга угсралт ба буулгалтын ажлын хог хаягдлын хэмжээг тогтоох: Аналитик дүгнэлт; З.Ву; 2014). Аргуудаас барилгын хог хаягдлын хэмжээг тодорхойлох хамгийн тохиромжтой тооцооллын арга нь Үүсэх Хэмжээг Тодорхойлох Тооцоолол (ҮХТТ) байна. ҮХТТ-г ашигласан янз бүрийн загваруудыг (Шанхай хотын барилга угсралт болон буулгалтын хог хаягдлын тооцоолол, T.Ding, 2014; “Тайваны барилга угсралт болон буулгалтын хаягдлаас хаягдал бетон зуурмагийн загварчлал хийх”, T. Hsiao, 2002; Грекийн барилга угсралт болон буулгалтын хог хаягдлын ерөнхий тооцооллын арга, Fatta ба бусад, 2003) судалсны дүнд Монголын нөхцөлтэй ойролцоо байсан учраас Фаттагийн загварыг сонгож авав. Буулгалтын ажилд ашигласан модель нь дараах хэлбэртэй: DWj=ND*NF*SD*WD*D

(2.3)

DW - Буулгалтын хог хаягдал, тонн ND - Буулгалтын тоо хэмжээ NF - Давхаржилтын дундаж тоо SD - Буулгах барилга тус бүрийн гадаргуу WD - Буулгалт тус бүрээс үүссэн хэмжээ D - Хогны нягт Тооцоолсон i -р материал тус бүрийн эзлэх хувийг боломжийн хирээр нарийвчлахын тулд Улаанбаатар хотын ерөнхий архиваас төрөл бүрийн барилгын зургийг авч нарийвчлан судалсан. Тоосго ба угсармал бетон бүтээцээс хамаарч материал тус бүрийн эзлэх хэмжээг Хүснэгт 2.7-д үзүүллээ. Хүснэгт 2.7 Улаанбаатар хот дахь барилгын бүтээцээс хамаарах i -р материалын эзлэх хувь Барилгын материал/ Барилгууд

Тоосгоны бүтэц, %

Бетоны бүтэц,%

Чулуун материал

91

90

Бетон

7

50

Керамик/Блокны хольц

74

25

Бетон/Керамик

10

15

Металл

2

3

Хувцанцар

1

1

Шил

3

3

Мод

3

3

39


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ Сүүлийн шатанд i-р материал тус бүрийн тоон хэмжээ DWi -г дараах тэгшитгэлээр тооцож гаргасан. DWi=∑jDWj*Xij i-р материал

(2.4)

Жишээ. Барилга буулгалтын хог хаягдлын тоо хэмжээ Барилга буулгалтаас үүсэх хог хаягдлын хэмжээг ашиглалтын хугацаа дуусаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас буулгах барилгын тоогоор тооцлоо. Дээр дурдсан аргачлалын дагуу 32 угсармал, 275 тоосгон барилгыг авч үзэв. • Тоосгон барилгын буулгалтын хог хаягдал = 1.359.072.00 тонн NF - буулгах барилгын давхаржилтын дундаж тоо = 3.96 SD - буулгах барилгын гадаргуугийн талбай = 975 м2 WD - буулгалт тус бүрээс гарах хог хаягдлын хэмжээ = 0.8 м3 / м2 D - хогийн нягт = 1.6 тонн / м3 • Угсармал барилгын буулгалтын хог хаягдал = 97.335.71 тонн NF - буулгах барилгын давхаржилтын дундаж тоо = 3.69 SD - буулгах барилгын гадаргуугийн талбай = 644 м2 WD - буулгалт тус бүрээс гарах хог хаягдлын хэмжээ = 0.8 м3 / м2 D - хогийн нягт = 1.6 тонн / м3 Материал тус бүрийн хэмжээг Хүснэгт 2.7-д үзүүлэв. Хүснэгт 2.8 Буулгалтын ажлаас гарах хог хаягдлын хэмжээ /материал тус бүрээр/ Барилга Барилга буулгалтын буулгалтын хог хаягдал хог хаягдал тонн % Бетон

130,373.95

9%

Тоосго

937,099.62

64%

Бетон хольц 136,815.87

9%

Металл

30,101.51

9%

Хуванцар

14,564.08

1%

Шил

43,692.23

3%

Мод

43,692.23

3%

Нийт

5460

100%

БАРИЛГА БУУЛГАЛТЫН ХОГ ХАЯГДЛЫН БҮТЭЦ Хуванцар 1%

Шил Мод 3% 3%

Бетон 9%

Метал 9%

Холимог бетон 9%

Тоосго 64%

Нөгөө талаас барилгын хог хаягдлын хэмжээ ба бүтцийг тодорхойлохын тулд материал ханган нийлүүлэлт буюу үйлдвэрлэн нийлүүлсэн хэмжээгээр тооцож болно. Гэвч манай улсын хувьд импортлогч орон учраас энэ аргаар зарим бүтэц, хэмжээг тооцох боломжгүй байна. Материал ханган нийлүүлэх сүлжээний тухай Монголд барилгын үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор бүх төрлийн барилгын материалын /бетоноос металл хүртэл/ эрэлт өсөх хандлагатай 40


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ байна. Одоогийн байдлаар барилгын материалын 50 гаруй хувийг импортоор авдаг. Дахин боловсруулсан бус, шинэ түүхий эдээр үйлдвэрлэгдсэн барилгын материалыг импортлох процесс нь эдийн засгийн зардал ихтэйгээс гадна, хүлэмжийн хийн ялгарлыг ихэсгэж улмаар дэлхийн дулааралд нөлөөлж байна. Хэдийгээр Засгийн газар дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг өсгөх бодлого баримталж байгаа ч асуудалтай тулгарсаар байгаа. Дотоодын бүтээгдэхүүн нь үнэ болон ашгийн хувьд импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадваргүй байна. Хүснэгт 2.9-д дотоодод үйлдвэрлэсэн болон импортолсон барилгын материалын тоо хэмжээг үзүүлэв. Хүснэгт 2.9 Барилгын материалын импортын эзлэх хувь Дотоодод үйлдвэрлэж буй хэмжээ, %

Импортоор орж ирсэн хэмжээ, %

Бетон,төмөр бетон, цутгамал бетон, химийн нэмэлттэй бетон

100

0

Керамик тоосго, блок

100

0

Хөнгөн бетон, хөнгөн дүүргэгч, хийжүүлсэн хөнгөн бетон блок

100

0

Бетон дүүргэгч, элс, хайрга

100

0

Бүх төрлийн хуванцар цонх хаалга

100

0

Дулаалгын материал, эрдэс хөвөн, EPS, XPS, PUR, полистерин хөөсөн хавтан, магни болон OSB хавтан, сэндвич хавтан

75

25

Гадна шугам сүлжээ, цахилгаан, сантехникийн бүх төрлийн хуванцар хоолой

100

0

Цемент, элс, эрдэс нунтаг

30

70

Ширэм, төмөр хийц

30

70

Дотор заслын хуурай болон нойтон хольц

30

70

Ган ширмэн хоолой, холбох хэрэгслүүд

0

100

Сантехникийн тоноглол, плита, керамик бүтээгдэхүүн, хиймэл чулуу

0

100

Бүх төрлийн шил

0

100

Шал болон хаалганууд

25

75

Төмөр бэлдэц, хадаас, боолт

70

30

Материалын нэр

Монголд ойролцоогоор 770 орчим барилгын материал үйлдвэрлэгч байгаагийн 571 нь Улаанбаатар хотод байна. Энэ нь нийт үйлдвэрлэгчдийн 60% орчим гэсэн үг юм. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй барилгын материал үйлдвэрлэгчдийг дүүрэг дүүргээр нь Зураг 2.3-т харуулав.

41


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 300

240

250

200

150

100 56

75

64 43

50

20 0

Бетон, Холимог бетон Керамик тоосго, Хөнгөн бетон, хүчитгэсэн бетон блок хөнгөн дүүргэгч

12 Цементийн дүүргэгч материал

12 Элс, хайрга

4

Бүх төрлийн Дулаан PVC, HDPE, хуванцар, цонх, тусгаарлагч PPR,PE төрлийн хаалга эрдэс хөвөн (EPS, хуванцар XPS, PUR) хоолойнууд

2

0

Цемент

Шохойн үйлдвэрүүд

7 Ган цутгамал багана

Зураг 2.3. Улаанбаатар хот дахь барилгын материал үйлдвэрлэгчдийн тоо 2.3. Барилгын материал, хог хаягдлыг зохицуулах хууль дүрэм АНУ-д Б&Б хаягдлыг ландфилдэх муж улсын хөтөлбөрүүд нь янз бүр байна. 11 муж улсад Б&Б хаягдлыг ландфилдэхдээ хотын хатуу хог хаягдлын хуулиар зохицуулж байна , 24 муж улсад Б&Б ын ландфилын тусгай журам байна, 8 муж улсад барилгын хаягдлын зарим хэсгийг устгах заримыг нь боловсруулах тухай тусдаа журам байна, мөн 7 муж улсад Б&Б хаягдлыг боловсруулахад хөнгөлөлт үзүүлэх тухай журам байна. Европын холбоо 1990-ээд оны эхээр Европын Холбоо нь гишүүн орнуудын Б&Б хог хаягдлын менежментийн бодлогыг чиглүүлэх, зохицуулах стратеги төлөвлөгөө гаргасан. Европын холбооны төлөвлөгөөнд дараах зарчмыг тусгажээ: Урьдчилсан арга хэмжээ: сургалт, мэдээлэл солилцох үйл ажиллагаанаас гадна байгаль орчинд ээлтэй материал үйлдвэрлэхтэй холбоотойгоор дахин ашиглах боломжтой материалын хөгжлийн загварыг боловсруулах, хог хаягдлыг багасгах тухай асуудлыг хамруулах. Хог хаягдлыг ялгах: материалыг нөхөн сэргээхэд чиглэсэн сонгомол буулгалтыг нэвтрүүлэх, дахин боловсруулалтыг дэмжих, хог хаягдлыг булахыг хориглох зэрэг ажлыг хамруулах Боловсруулалт: Б&Б боловсруулдаг компаний зөвшөөрөл буюу эрх олгох асуудлыг шийдвэрлэдэг системийг танилцуулах зорилготой. Жил бүр хуримтлагдаж буй их хэмжээний хаягдал материал нь дахин боловсруулагдах, дахин ашиглагдах өндөр чадамжийг агуулсан байдаг тул дахин боловсруулах, дахин ашиглах боломжийг бий болгодог байна. 2008/98/EC удирдамжид хаягдлын менежменттэй холбоотой тодорхойлтууд болон үндсэн ойлголтууд /жишээ нь хог, түүний дахин ашиглалт, дахин боловсруулалт гэж юуг хэлэх /-ыг 42


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ тусгасан байна. Уг удирдамжид хог хаягдал нь хаягдал биш хоёрдогч түүхий эд (хаягдлыг эцэслэх шалгуур) болсон бөгөөд хог хаягдал болон дайвар бүтээгдэхүүнийг хэрхэн ялгах тухай тайлбарласан. Мөн түүнчлэн 2020 он гэхэд хэрэгжих хаягдлыг дахин боловсруулах болон материалыг нөхөн сэргээх гэсэн хоёр шинэ зорилтыг багтаасан. Ахуйн болон бусад ижил эх сурвалжаас гарч буй тодорхой хаягдал материалын 50 хувийг дахин ашиглалт, дахин боловсруулалтад бэлтгэх Б&Б-ийн 70 хувийг дахин ашиглалт, дахин боловсруулалт, нөхөн сэргээлтэнд бэлтгэх зорилт тавьсан байна. Монгол улс Монголд хог хаягдлын зохистой менежмент байхгүй, хог хаягдлыг устгах систем хангалтгүй байгаагаас байгаль орчин болон хүний эрүүл мэндэд их хэмжээний асуудал учруулж байна. Хог хаягдлын одоогийн нөхцөл байдалд барилгын хог хаягдлын дийлэнх хувийг эзэлж байгаа ч үүнийг зохицуулах хууль тогтоомж хангалтгүй байна. Барилга,хот байгуулалтын яам (БХБЯ), Нийслэлийн захирагчийн алба зэрэг төрийн байгууллагууд барилгын хог хаягдлын менежменттэй холбоотой зохицуулалт, дүрэм журмыг боловсруулах шаардлагатай байна Хог хаягдлыг бууруулах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах үйл ажиллагаа эрхэлсэн болон хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сурталчилж, урамшуулал олгох журам (2015)-аар ахуйн болон аж ахуйн нэгжээс гарах хатуу хог хаягдалд авах менежментийн үйл ажиллагааг зохицуулна. Гэвч энэ журам нь аюултай болон барилгын хог хаягдалд хамаарахгүй юм. Монголд барилгын хог хаягдлын хяналт зохицуулалт муу байна. Жишээлбэл, барилгын хог хаягдалтай холбоотой албан ёсны бичиг баримт байхгүй. Байгаль орчин, Аялал жуулчлалын яамаас (БОАЖЯ) барилга угсралтын болон буулгалтын ажлаас гарсан хог хаягдал нь байгаль орчинд аюултай хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой хэмээн заасан боловч ямар нэгэн арга хэмжээ авдаггүй. Одоогийн байдлаар Монголд хог хаягдлын менежментийн талаар Улаанбаатар хотын захирагчийн 2012 онд баталсан “Барилгын хог хаягдлыг хогийн цэг рүү тээвэрлэх” 94-р тогтоол мөрдөгдөж байна. Хог хаягдлын менежменттэй холбоотой дараах хууль эрх зүйн баримт бичиг болон стандартуудыг мөрдөж байна. Үүнд: Хог хаягдлын тухай хууль нь 2012 онд батлагдсан өмнөх хуульд суурилан шинэчлэгдэн 2017 онд батлагдсан байна. Норм дүрэм, стандарт БД 82-104-12 Барилгын материалын хаягдал, хорогдлын норм, түүнийг тогтоох аргачлал БНбД 3.01.06.-90 Барилгын орчны тохижилтын ажил БНбД 31-01-10 Орон сууц, олон нийтийн барилгын хог хаягдал дамжуулах хоолой БД 20-101-12 Барилга байгууламжийг буулгах үйл ажиллагааны дүрэм Барилгын хог хаягдлын хувьд дээрх норм, стандартууд байгаа боловч дутагдалтай байна. Барилгын хог хаягдлыг барилга барих төлөвлөлтөөс эхлэн хог хаягдлыг багасгах стандартыг гадны орнууд хэрэглэж байна. Мөн эх үүсвэр дээр боловсруулах, тээвэрлэх, дахин 43


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ боловсруулах үйлдвэрийг дэмжих, ландфилд устгахыг хориглох зэрэг хууль журам, дүрэм, стандарт дутагдалтай байна. 2.4. Барилгын хог хаягдлын менежмент Б&Б хог хаягдлыг барилга байгууламж барих, засварлах, нураан буулгах үйл явцад үүссэн хаягдал материал гэж тодорхойлж болно. Б&Б хог хаягдал нь хотын нийт хатуу хог хаягдлын 20-30%-ийг эзэлдэг ба зарим тохиолдолд нийт хог хаягдлын 50% -иас илүү хувийг эзэлдэг. Барилга угсралт, буулгалтын хог хаягдал нь ихэвчлэн модон бүтээгдэхүүн, асфальт, гипсэн хана, бетон, өрлөг зэргээс бүрддэг. Бусад бүрэлдэхүүн хэсэгт ихэвчлэн металл, хуванцар, заамал хавтан, тусгаарлагч, цаас, картон гэх материалууд нь нэлээд хэмжээгээр багтдаг. Б&Б хог хаягдал нь гол төлөв загварын алдаа, буруу худалдан авалт ба төлөвлөлт, материалын үр ашиггүй зарцуулалт, түүхий эдийн үлдэгдэл, барилгын загварын гэнэтийн өөрчлөлт зэргээс шалтгаалан үүсдэг. Нөгөөтээгүүр, барилгын талбайн үйл ажиллагаа болон барилгын дизайныг сайжруулах нь хог хаягдлыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулж болно. Барилгын ажил нь дэлхийн нөөц баялгийн 32%-ийг, түүний дотор 12% ус, 40% хүртэлх эрчим хүч хэрэглэдэг. Ойролцоогоор бүх түүхий эдийн 40 орчим хувийг байгалиас олборлодог бөгөөд ой модны 25% нь барилгын ажилд ашиглагддаг. Б&Б хог хаягдал нь хүрээлэн буй орчин (агаар ба хөрсний бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, ургамал, амьтны аймагт), эдийн засаг (үндсэн нөөц баялаг, олон улсын нэр хүндээ алдах, аялал жуулчлал, тээврийн хэрэгслийн шатахууны хэрэглээнд нөлөөлөх), нийтийн эрүүл мэнд , нийгмийн амьдралд (эрүүл мэндэд учруулах хор хөнөөл, олон нийтийн газар ашиглах, хортон шавж үржих, хөдөлмөрийн аюулгүй байдалд үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх) сөрөг нөлөө үзүүлж байна. Дэлхийн II дайн дууссаны дараа хөгжингүй орнуудад мөрдөгдөж буй ихэнх журам нь барилга угсралт ба буулгалтын хог хаягдлын менежментийг дэмжсэн. Эдгээр журмын дийлэнх нь байгаль орчны нөлөөллийг буруулах тухай зарлан тунхагласан байна. Өндөр татвар, торгууль оногдуулснаар байгалийн гаралтай түүхий эдийг ашиглахаас зайлсхийлгэх, барилга угсралт, буулгалтын хог хаягдлыг шатаах, булах ажлыг хориглох зэргийг дэмжсэн урамшууллын ажлыг удаа дараа нэвтрүүлсэн. Барилга угсралт, буулгалтын хог хаягдлын менежментийн анхдагч систем нь хог хаягдлаас зайлсхийх, дахин боловсруулах / дахин ашиглах замаар багасгах, хог хаягдлыг эрчим хүчний хувилбарт (боломжтой бол) оруулах, хамгийн сүүлчийн арга болох аюулгүй байдлаар зайлуулах зэргийг багтаасан байдаг. Дэлхий хэмжээнд засгийн газрууд хог хаягдлыг багасгах хэрэгцээ шаардлагад хариу болгон барилга угсралт, буулгалтын хог хаягдлаас үүсэх бүтээгдэхүүн, барилгын материалын зах зээлтэй холбоотой хууль тогтоомж, журам гаргасан. Одоогийн байдлаар, барилга угсралт, буулгалтын хог хаягдлаас ашигтай нөөц гаргах замаар бизнес, аж үйлдвэрийн салбарын ашиг орлогыг бий болгож, байгаль орчны үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийх боломж тодорхой харагдаж байна. Засгийн газар цаашид экологийн шинэ эрин үед бий болсон ирээдүйн бүтээн байгуулалтыг барьж байгуулахын тулд байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хууль тогтоомж, журмыг дагаж мөрдөх, аж үйлдвэрийн нүүрстөрөгчийн хэрэглээг багасгах, нөөцийн хомсдолыг даван туулах ёстой. Ашигтай, өсөн дэвжиж буй бизнес нь эдгээр шинэ сорилтод дасан зохицсоны дүнд хэвшмэл арга барилыг өөрчилж хог хаягдлыг барилгын салбарын хэрэгцээг хангах үр ашигтай нөөц болгон хувиргах шинэ нээлтийг бий болгожээ. Сонгомол буулгалт /selective demolition/ -ын аргын тусламжтайгаар барилгын бүрдэл тус бүрийг дахин ашиглах буюу дахин боловсруулах боломжтой болох ёстой.

44


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ Асуулт: Барилга угсралт ба буулгалтын хог хаягдлын зохистой менежментийн тогтолцоог бий болгох зөв дарааллыг нэрлэнэ үү (A)

аюулгүй устгах, зайлуулах, эрчим хүч үйлдвэрлэл, хог хаягдлаас зайлсхийх ба багасгах

(Б)

хог хаягдлыг багасгах, хог хаягдлаас зайлсхийх, аюулгүй устгах ба зайлуулах

(В)

хог хаягдлаас зайлсхийх, хог хаягдлыг багасгах, эрчим хүч үйлдвэрлэл, аюулгүй устгах ба зайлуулах

Б&Б хог хаягдлын менежментэд ерөнхий дөрвөн сонголт байна. Үүнд: 1) эх үүсвэр дээр багасгах, (2) дахин ашиглах (3) дахин боловсруулах (4) ландфилдэж устгах юм . Сүүлийн үед нэлээд олон газруудад Б&Б хог хаягдлын эх үүсвэр дээр нь багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах гэсэн менежментийн эхний гурван сонголтыг хэрэглэж байна. АНУ-д 2002 оны байдлаар Б&Б хог хаягдлыг боловсруулах, дахин ашиглах 3500 орчим байгууламж байна. Эх үүсвэр дээр нь багасгах. Энэ нь хог хаягдлын хэмжээг багасгахын тулд илүү анхааралтай, тооцоотой, удирдлага зохион байгуулалттайгаар хэрэглэсэн материалын хэмжээг бууруулах явдал юм. Б&Б хог хаягдлыг ландфилдэж устгах үнийг нэмэгдүүлэх шинэ хууль журам гарснаар ийм төрлийн хог хаягдлын хэмжээ буурахад чухал нөлөө үзүүлж байна. Дахин ашиглах. Ямар ч барилга угсралт ба буулгах ажил дээр дахин ашиглаж болох, ашиглах боломжгүй олон материалууд гардаг. Тухайлбал янз бүрийн хэмжээтэй бэлтгэсэн мод (ерөнхийдөө, 2-4 төрлийн хэмжээтэй), фанер, асфальтан материал буюу хар цаас, тусгаарлагч, будаг, халаалтын материал ба агааржуулах хоолой байна. Түүнээс гадна, эвдэрсэн бетон блок ба тоосго гэх мэтийг дүүргэгч материал болгон нэлээд өргөн ашигладаг. Гипсэн ханын богино хэсгийг жижиг хэсэг шаардлагатай үед дахин ашиглаж болно. Энэ нь материалыг дахин ашиглах олон аргын жагсаалт гаргах нь чухал биш боловч дахин ашиглаж болох материалуудын жагсаалт (paradigm shift) гаргаж болно. АНУ-д бараг бүх муж улсын дахин ашиглах боломжийн талаар мэдээлэл сайн хөгжсөн байна. Цаашилбал ихэнх муж улсууд дахин ашиглах, дахин боловсруулах материалын солилцооны хөтөлбөр боловсруулж байна. Дахин боловсруулах. Б&Б хог хаягдлын дахин ашиглах, дахин боловсруулах боломж нь хог хаягдлыг бүрдүүлж буй тухайн материалын зах зээлээс хамаарах ба тухайн материалыг тусад нь ялгасан эсвэл холимог хаягдлыг боловсруулах уу гэдгээс хамаарна. Одоо Б&Б хог хаягдлын боловсруулж байгаа үндсэн материал нь бетон, мод, хар цаас (asphalt shingles), гипсэн хана, металл ба хөрс шороо юм. 1996 онд эдгээр Б&Б хог хаягдлын 20-30 хувийг дахин боловсруулж байжээ (АНУ, Байгаль орчныг хамгаалах байгууллага,1996). Дахин ашиглах, дахин боловсруулах энгийн аргыг Хүснэгт 2.9-д үзүүлэв. Б&Б хог хаягдлыг боловсруулдаг аргууд нь харьцангуй энгийн бөгөөд жишээ нь: (1) Мод, бетон блок, тоосго, метал зэргийг гараар ялгах ; (2) Бетоныг цохих, бутлах, нунтаглах, шигших; (3) Альфалтыг бутлах, нунтаглах ;(4) Модыг бутлах, нунтаглах ба шигших(Зураг. 2.4); (5) соронзонгоор ялгах ба (6) хөрс шороог олон шатаар шигших (Зураг. 2.5). Ландфилдэх. АНУ-д үүссэн Б&Б хог хаягдлын ихэнхийг тусад нь Б&Б хаягдлын ландфилд устгаж байна. Одоогоор (2002) Б&Б хог хаягдлын 35-45 хувийг Б&Б хаягдлын ландфилд устгаж байна. Барилгын хог хаягдлын хагас нь ландфилын дээр ба доор байрлуулсан эсвэл хотын хатуу хог хаягдалтай хамт байна. Учир нь Б&Б хог хаягдлыг RCRA-ын хуульд ангилж ялгаагүй, ихэнх Б &Б хаягдлын ландфил нь хотын хатуу хог хаягдалтай хамгаалах түвшин адил байх шаардлагагүй. Цөөн тооны хамгаалалт хийдэг учраас орох өртөг нь Б&Б хаягдлын ландфилд харьцангуй бага байна.

45


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ

Зураг 2.4.Туб хэлбэрийн бутлуур. Боловсруулалтад оруулахын тулд ердийн модны хаягдлыг ялгана. Нүүрэн талд нь тавиур, модон хаягдал болон барилгын талбайгаас гарсан том хаягдал моднууд байна. Ар талд нь модны хаягдлыг боловсруулалтад оруулах туб хэлбэрийн бутлагч машиныг үзүүлэв. Дахин боловсруулсан бүтээгдэхүүнийг бойлорын түлш болгохоор худалдана.

Зураг 2.5. 2 үе шаттай чичиргээт шигшүүрээр ялгаж байна. Эхний шатанд бетон , тоосго болон мод зэргийг шорооноос шигшиж ялгана. Эхний шигшүүрээс гарсан шороог хоёрдох руу нь зөөж дараагийн шигшүүрээр шигшинэ. Сүүлийн шигшүүрээс гарсан бүтээгдэхүүнийг дахин ашиглахаар нөөцөлнө.

46


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ Хүснэгт 2.10 Б&Б хаягдлыг боловсруулах, дахин ашиглах боломж Материал

Боловсруулах

Импортоор орж ирсэн хэмжээ, %

Мод

Гараар ангилж, туб буюу бусад худалдаанд байгаа модны бутлуураар хэрчиж жижиглэн, хүрдэн шигшүүрээр оруулж том хэсгийг нь ялгаж авна. Төмөр металлыг нь соронзонгоор ялгаж, жижиг хэсгийг нь (ялгасан жижиг хэсгийг бордоо буюу хөрсний нэмэлт болгохоор худалдана ) шигшүүрээр ялгана.

Модны жижиглэсэн хэсэг мөн үртсийг орчны тохижилтод бордоо хийхэд, амьтны дэвсгэр, бордоо хийхэд, бойлорын түлшний эх үүсвэр, барилгын бүтээгдэхүүн, ландфилын дундын хучаас материалаар хэрэглэж болно.

Бетон

Бетоны хаягдлыг цохиж бутлаад, арматур төмрийг салган авч, үлдсэн хэсгийг нь төрөл бүрийн хэрэглээнд зориулж тохиромжтой хэмжээгээр шигшинэ.

Буталсан ба жижиглэж ялгасан бетоныг шинэ барилгын хэрэглээнд бетон зуурах хольц болгоно, энэ нь ASTM-ын стандартын шаардлагыг хангасан байх шаардлагатай. Буталсан бетоныг бас замын хоёрдох суурь болгож хэрэглэнэ. Том материалуудыг нь замын нарийн хайрга, үерийн хамгаалалтад хэрэглэнэ.

Асфальт материалхар цаас

Асфальт материалыг хэрчиж, алхан тээрмээр хэмжээг нь багасган, хадаас ба бусад төмрийн материалыг соронзонгоор ялгана. Сүүлийн материалыг шигшинэ.

Жижиглэсэн асфальт материалыг 1. Шинэ дээврийн материал хийхэд нэмж болно. 2.шинэ зам хийхэд халуун ба хүйтнээр асфалттай хольж хэрэглэнэ 3. Замын хотгорыг нөхөх, засахад хэрэглэнэ.

Гипсэн хана (гипс)

Дотор гипсийг нунтаглаж, цаасыг нь дахин зуурмаг бэлдэн цаас хийнэ.

Нунтагласан гипсийг 1. Шинэ гипстэй хольж дахин үйлдвэрлэнэ. 2. Амьтны хэвтэр суурь, хөрсний нэмэлт (зүлэгт шохойг зайлуулах бодисоор) хэрэглэнэ. Зуурмаг цаасыг шинэ ханын цаас дахиж хийнэ.

Металл

Металлын төрлөөр тус тусад нь ангилна. (төмөр, хөнгөн цагаан, зэс, гууль)

Металл боловсруулах үйлдвэрт хэрэглэнэ.

Хөрс шороо Мод, төмөр, чулуу, бусад төрөл бүрийн материалыг ялгахын тулд шигшинэ.

Шигшсэн шороог хөдөө аж ахуй болон тухайн газрыг дүүргэж орчны тохижилтод мөн ландфилын хучаасаар хэрэглэнэ.

Хэдийгээр Б&Б хаягдлын ихэнх хэсэг нь инертний байдаг боловч орон сууцны хог хаягдалтай холилдоход асуудал үүсдэг. Жишээ нь, ахуйн хог хаягдалтай гипсэн хана холилдох эсвэл чийг орох үед Б&Б хаягдал нь бүхлээрээ инертний байх боломжгүй ба анаэроб задралын дүнд хүхэрт устөрөгч хий үүснэ. Ийм шалтгаанаар олон хотуудад хуучин гипсэн ханыг устгахын тулд уутанд хийх, тусад нь хайрцагт хийх шаардлага гардаг. Б&Б хаягдлын органик материал нь харьцангуй бага чийгтэй (жишээ нь: хуурай модны чийг нь 5-6 хувь) учраас инертний гэж 47


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ тооцдог. Гэвч чийгийн хэмжээ 14-16 хувь болж өсөхөд биологийн идэвх эхэлнэ. Энэ үед Б&Б хаягдлын органик материалын ихэнх нь биологийн задралд орно. Зарим тохиолдолд Б&Б хаягдлын органик материалын биологийн задралын дүнд тунамал бохир ус үүсдэг бөгөөд энэ нь тухайн нутгийн гүний усыг бохирдуулах бодис үүсгэнэ. Ийм тунамал бохир ус үүсдэг учраас хотын хатуу хог хаягдлын хууль журмын дагуу улсын Б&Б хаягдлын ландфилын тоог нэмэх шаардлагатай байна.

Зураг 2.6. Барилгын ба буулгалтын хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн схем Барилгын хог хаягдлын боловсруулах материалын онцлог Б&Б хог хаягдал боловсруулах үйлдвэр адил шаардлага тавьдаггүй. Дахин боловсруулах үйлдвэрийн материалын шаардлага нь ялгасан материалын худалдан авагчтай тохиролцсоны үндсэн дээр хийгддэг. Мод ба алфальтан материал- хар цаас жишээгээр авч үзье. Модыг дахин боловсруулах үйлдвэрийн хувьд бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлээс хамаарч түүхий эд болгож буй хаягдал модны шаардлага нь янз бүр байна. Бойлорын түлш үйлдвэрлэж буй дахин боловсруулах үйлдвэр нь барилгын ба буулгалтын хаягдал, модон суурь, контейнер, бут сөөг, модны тайрдас зэргийг цэврээр авахыг илүүд үздэг. Даралтаар боловсруулсан мод, цахилгааны утасны шон ба төмөр замын дэр мод (давирхай буюу креосоттой (creosote) хамт боловсруулдаг учир), фанер, навч, өвс, бохир үлдэгдэл зэрэг материалууд бойлерийн ажиллагаанд нөлөөлж мөн агаарын бохирдлыг үүсгэдэг учраас дахин боловсруулагчид авах дургүй байдаг. Асфальтан материал- хар цаас нь асфальтыг 30 хувь агуулдаг бөгөөд хэд хэдэн асфальт замын үйлдвэрлэгчид хэрэглэгдсэн жижиглэсэн хар цаасыг замын суурь ба замын бүрээс хийхдээ тодорхой хувиар хольж хэрэглэдэг. Асфальтан материалын дахин боловсруулах хязгаарын фактор нь зам тавих ба дээврийн материал хийхэд нийцдэг. Ирээдүйд Б&Б хаягдлыг илүү ихээр дахин боловсруулахад материалын шаардлага нь илүү чухал байх болно. 2.5. Барилгын хог хаягдлын менежментийн төлөвлөгөө Барилгын хог хаягдлын ландфилд устгах хэмжээг багасгах зорилгоор барилгын хог хаягдлын менежментийн төлөвлөгөө хийгдэнэ. Энэ төлөвлөгөөнд барилгын хог хаягдлын урсгал хэмжээ, бүтэц, материалын үнэ, хог хаягдлыг тээвэрлэх үнэ, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах материалын хэмжээ, ландфилд устгах хог хаягдлын хэмжээ, цуглуулах чингэлэг, ачих 48


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ машин механизм, хандив ба материалын солилцоо, жин, үнэ зэргийг тус бүрд нь тусгана. Хог хаягдлын менежментийн төлөвлөгөөнд барилгын талбай дээр хог хаягдлыг ангилж хадгалах (Зураг 2.7) бөгөөд хог хаягдал боловсруулах байгууламжид цуглуулах, тээвэрлэх давтамж, ашгийн бус цуглуулах агентлаг, хот тохижилтын газар, материал солилцоо ба ландфилд устгах зэргийг оруулна. Хог хаягдлыг ангилсан, дахин боловсруулсан хэмжээг батлах баримт бичиг, дахин боловсруулах компанид борлуулсан баримт зэргийг хавсаргана. Барилгын компани материалын төрлийг тодорхойлох ба барилгын процессын явцад тусад нь ангилж ялгах ба холимог хог хаягдлын чингэлгийг байрлуулна. Барилгын ба буулгалтын хог хаягдлын менежментийн төлөвлөгөөнд дараах стратегиуд байж болно. • Дахин боловсруулах ба үйрмэг хог хаягдал хийх чингэлгийг барилгын талбайн гадна ба дотор төлөвлөнө. • Ажилчдад хог хаягдлын менежментийн талаар сургалт хийнэ. • Сав баглаа боодолгүй том хэмжээгээр нь худалдана. • Тээвэрлэх материал, сав баглаа, тавиур, барилгын төхөөрөмж зэргийн хаягдлыг тухайн үйлдвэрт буцаан өгөх бөгөөд ингэснээр дахин боловсруулах мөн үйлдвэрлэгчийн хариуцлага нэмэгдэнэ. • Бүтэн урт шинэ модны оронд хэрчим модыг дахин хэрэглэнэ. • Архитектур ба инженерийн төлөвлөлтийн шатанд материалыг үр ашигтай төлөвлөх нь чухал ба олон зорилгоор нэг бүтээгдэхүүнийг хэрэглэж болох юм. • Холимог хог хаягдлыг материал боловсруулах үйлдвэр дээр авч ангилан боловсруулах боловч энэ нь үр ашиг багатай, барилгын хог хаягдлын өмнөх төлөвлөлт муу хийсэнтэй холбоотой ба ландфилд устгахгүй нөөц материалыг ялгахад ихээхэн хөдөлмөр зарцуулан боловсруулах юм. • Мөн материалын хандив, материалын солилцоо, материалыг дахин хэрэглэх, цэвэр материалыг хандивлах зэргээр хог хаягдлын урсгалыг багасгана. • Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах эхний зорилго нь барилгын талбай дээр дахин боловсруулах нөөц материалыг их хэмжээгээр ангилан авч, ойрхон боловсруулж, боловсруулах үйлдвэрт аваачих дэд бүтэц логистик ба хог хаягдлын сайн бичигдсэн төлөвлөгөө юм. Барилгын үйрмэг хог хаягдлыг сэргээн ашиглах төлөвлөгөөний жишээг ард үзүүлэв.

Зураг 2.7. Барилгын талбай дээр материалыг ангилан хадгалах 49


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ Манай орны хувьд барилгын хог хаягдлын менежмент дараах байдалтай байна. Каритас Чех байгууллагын “Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл” -ийн тайланд дараахыг оруулсан байна. Барилгын хог хаягдлыг машин хөлсөлж хамгийн ойр хогийн цэг рүү тээвэрлэдэг боловч дээр дурдсанчлан хогийн цэгийн ойролцоох талбайд асгадаг. Ачааны машинд ачсан хогийн төрөл барилгын бүтээцийн төрлөөс хамаарч янз бүр байдаг. Жишээ нь 9-12 давхар орон сууцны барилгын хог хаягдлыг дараах байдлаар ангилж болно. Үүнд: • Шороо: 7 хоногт 3-4 ачааны машин • Каркас/ төмөр араг угсралт: 1-2 сард 2-3 ачааны машин • Барилга угсралтын үед: 7 хоногт 1-2 ачааны машин Хэд хэдэн барилгын талбай дээр очиж үзсэний дараа барилгын хог хаягдлын талаар дараах зүйлийг олж тайлагнав: • Нэг ч барилга дээр хог хаягдлын төлөвлөгөө байгаагүй. • Хог хаягдлын тоо хэмжээ ямар материал, ямар хэмнэлттэй технологи хэрэглэж байгаагаас хамаардаг. • Барилгын хог хаягдлыг бусад үйл ажиллагаанд саад болохооргүй машинд ачиж боломжтой газар асгадаг. • Томоохон барилгын төслүүд дээр барилгын хог ачих гэрээ хийхийн тулд хогийн цэгт төлбөр тушаасан баримт өгөхийг шаарддаг. • Ажил тус бүрээс гарсан хогийг хууль бусаар хаяхыг оролддог. Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр Улаанбаатар хотод байдаггүйтэй холбоотой бүх барилгын хог албан ёсны хогийн цэгт эсвэл хууль бусаар энд тэнд хаягддаг. Дахин боловсруулах үйлдвэрийн хувьд: Монголд өнөөгийн байдлаар нийт 21 дахин боловсруулах үйлдвэр ажиллаж байгаагийн 20 нь Улаанбаатар хотын 7 дүүрэгт байрладаг байна. Жишээ.

БУУЛГАЛТЫН ҮЙРМЭГ ХОГ ХАЯГДЛЫГ БОЛОВСРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ МАЯГТ Барилгын ба буулгалтын (Б&Б) үйрмэг хог хаягдлыг боловсруулах хөтөлбөр Сан Франциско хот ба муж Хүрээлэн байгаа код Бүлэг 14. Тогтоол No.27-06; SFE Журам 06-05-CDO Барилгын төрөл:

__| Шинээр зөвшөөрөл олгох анкет __| Эцсийн тайлан

Хувилбарын дууссан өдөр: ___________

Ерөнхий заавар: • Буулгалтын үйрмэг хог хаягдлыг боловсруулах төлөвлөгөөний (БҮХБТ) ажлын хуудсыг буулгалт хийх компанийн мэргэжилтэн бөглөх ёстой бөгөөд буулгалтын зөвшөөрлийн анкетыг (Хэлбэр #6) Francisco;s Department of Environment (SFE). Department of Building Inspection (DBI) –д мэдүүлнэ. • БҮХБТ нь буулгалтын төслийн хувьд ландфилд устгах бүх хог хаягдлын хамгийн багадаа 65 хувийг боловсруулан ашиглах ёстой. Сан Франциско хотын (Б&Б) боловсруулах байгууламж нь холимог (Б&Б) үйрмэг хог хаягдлыг 65 хувь боловсруулах боломжтой. (Б&Б) үйрмэг хог хаягдлыг шууд ландфилд устгахгүй, ил хаяж болохгүй. • SFE нь БҮХБТ-г баталсны дараа буулгах зөвшөөрөл олгохоос өмнө үүнийг DBI –д мэдүүлнэ. Эцсийн тайланг хийх дэлгэрэнгүй заавар БҮХБТ-тай хамт байгаа болно. • БҮХБТ батлахгүйгээр DBI нь буулгалтын зөвшөөрлийг олгохгүй. • Буулгалт дууссаны дараа 30 хоногийн дотор эцсийн тайланг хүлээлгэн өгөх ёстой.

50


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ Буулгалтын зөвшөөрлийн анкетын дугаар: _______________________________

Зөвшөөрлийн анкетыг мэдүүлсэн өдөр: ___________________________

Төслийн хаяг: _______________________ Буулгалтын зөвшөөрлийн анкет мэдүүлэгч: _______________________________ Буулгалтын зөвшөөрлийн анкет мэдүүлэгчийн хаяг : _______________________________ Холбоо барих нэр: ____________________ Хаяг: ____________________________ Буулгах барилгын тодорхойлолт: Төрөл: _______

Барилгын төслийн дугаар : ___________ Утас: ________________________

Утас:________________________ Факс: _______________________ Талбайн хэмжээ: _________________

Бүх төслийн материалыг төрлөөр нь төлөвлөгөөг гаргасныг энэ ажлын хуудасны арын хуудсан дахь Дахин боловсруулах материалын хэмжээ тооцсон хүснэгтийг бөглөнө. Материалын зах зээл болон боловсруулах үйлдвэрийн талаар www.sfenvironment.org/c&d-ээс харж болно. Шинээр зөвшөөрөл олгох анкетад тонноор тооцох хэрэгтэй. Эцсийн тайланд боловсруулах байгууламжаас авсан баримт бичиг дээр үндэслэн бодитоор тооцож оруулна. Энэ ажлын хуудасны ар талд буй хүснэгтийг бөглөх тайлбар: Бүх материалуудын хэмжээг тонноор тайланд оруулна. Багана 1: тухайн төслөөс үүссэн материалуудын төрлийн жагсаалт гаргаж, нийт хэмжээг тн-оор гаргана. Багана 2: тухайн барилгын талбай дээр дахин хэрэглэхээр ангилан ялгаж авсан материал ба үлдэгдэл. Энд бас модон материалууд, дүүргэгч шороо г.м тухайн талбайд дахин хэрэглэх материалууд орно. Багана 3: боловсруулж шинэ бүтээгдэхүүн хийх үйлдвэрт өгөх материалыг талбай дээр ангилж авсан материалууд. Багана 4: эх үүсвэр дээр ангилаагүй. Сан Франциско хотын (Б&Б) боловсруулах байгууламжид холимог (Б&Б) үйрмэг хог хаягдлыг боловсруулна. Энэ байгууламж нь ийм төрлийн хог хаягдлыг 65 хувь боловсруулах боломжтой. Бүртгэлтэй боловсруулах байгууламжуудыг www.sfenvironment.org/c&d эндээс харж болно. Багана 5: ангилсан. дахин боловсруулах боломжгүй, задрахгүй үйрмэг хог хаягдлыг ландфил рүү тээвэрлэнэ. Аль ландфилийг тодорхой бичих. Багана 6: төслөөс гарч буй материал бүрийг дахин хэрэглэх, дахин боловсруулах, устгалд зориулсан байгууламжийн нэрийг бичнэ. Мэдүүлэг өргөн барих заавар: Энэ анкетыг бөглөж, гарын үсэг зурсны дараа Department of Environment (SFE).1455 Market Street. # 1200. San Francisco. CA 94103 хаягаар явуулна. Асуулт байвал дараах утсаар холбоо барьж болно. SFE. (415) 355-3700 буюу www.sfenvironment.org/c&d. Дахин боловсруулах материалын хэмжээ тооцсон хүснэгт (баганын тайлбарыг өмнөх хуудаснаас харна уу)

Материалын төрөл (тонн)

Жишээ: Мод

1 Үүсэх нийт хэмжээ / тн

2 Үлдэгдэл ба дахин хэрэглэх

50

5

3 Дахин боловсруулах (эх үүсвэр ангилсан материал)

4 Байгууламж руу нийлүүлэх холимог Б&Б үйрмэг 45

5 Ландфилд устгах хэмжээ

6 Байгууламж эсвэл нийлүүлэх газрын нэр Б&Б боловсруулах байгууламж SFR&D

Мод, тавиур, зүсмэл банз (цэвэр будаггүй, даралтаар боловсруулаагүй мод) Шүүгээ, бэхэлгээ, хаалга, цонх, тоног төхөөрөмж Метал Шал Шалны жийргэвч

51


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ Цаасан хайрцаг Таазны хавтан Зоргодсон хавтан Ногоон хаягдал Бетон Асфальт Тоосго. чулуун ба тоосгон өрлөг Чулуу, шороо.хөрс Холимог үйрмэг Бусад. (тодорхой заах) Ангилсан, дахин боловсруулахгүй, задралд орохгүй үйрмэг (тодорхой заах) A

НИЙТ

B

C

*D

Дараах томьёог ашиглан дахин боловсруулах хэмжээг тооцно. B + C

Dx.65 (БХ)*

=

/

A

=

x100 =

Таны боловсруулсан хэмжээ

%

Тайлбар: (БХ* барилгын хог хаягдлыг боловсруулах байгууламжид зориулсан үйрмэг холимог Б&Б материалаас 65%-ийг дахин боловсруулах болно). Хэрэв дахин боловсруулах хэмжээ нь 65%-аас бага бол тухайн төслийн дахин боловсруулах хэмжээг 65%-д хүрч чадаагүй үндэслэл гаргах хэрэгтэй. ______________________________________________________________________________________ Материалыг барилгын талбайгаас тээвэрлэсэн жагсаалт гаргана (Хэрэв шаардлагатай гэвэл илүү нэг хуудас хэрэглэнэ үү). Зөвхөн холимог үйрмэг хог хаягдалд зориулан бүртгүүлсэн тээврийн хэрэгслийг хэрэглэнэ. 1) __________________

2) __________________

3) ______________________

Энэ барилгын буулгалтын төслийг дууссаны дараа 30 хоногийн дотор энэ буулгалтын зөвшөөрлийн дагуу эцсийн тайлан өргөн мэдүүлэхийг зөвшөөрч байна. Эцсийн тайланд бодитоор хэдэн хувийн материалын боловсруулалт хийсэн мөн боловсруулах байгууламжид хүлээлгэн өгсөн баримт зэргийг баталгаажуулах ёстой. Ажил дуусах өдөр:__________ Хүлээлгэн өгсөн хүний нэр, гарын үсэг: _________________________________

Өдөр: _____________________

Байгууллагын нэр: _____________________________________________

Хаяг: ______________________

Дараах ХУУДСЫГ ЗӨВХӨН ХОТЫН ЗАХИРГАА ХЭРЭГЛЭНЭ. SFE Төлөвлөгөө / тайлан хүлээн авсан өдөр: _________________________________________________ Баталсан: ______________________ Батлаагүй:_______________________ Өдөр: ____________ Санал: _______________________________________________________________________ ___________________________________________________________________________ __________________________________________________________________________ Баталсан хүний нэр. гарын үсэг:________________________ Хаяг:____________________________

52


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛАМЖ, ЭДИЙН ЗАСАГ БҮЛЭГ 3. БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛАМЖ, ЭДИЙН ЗАСАГ Барилгын ба буулгалтын хаягдлыг боловсруулах үйлдвэрийн эдийн засгийн байдалд янз бүрийн хүчин зүйлийн нөлөөлөл байх бөгөөд үүнд: • • • • •

Үйлдвэрийн байршил Тухайн үйл ажиллагааны хэсэгт барилга байгууламж байх тоо Боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны болон капитал хөрөнгийн зардал Ландфилын аргаар устгагдаж буй хог хаягдлын төлбөрийн хэмжээ Анхдагч түүхий эдийн материалтай өрсөлдөх бололцоо гэх мэт

Эдгээр нэгж хүчин зүйлүүдийг хөрөнгө оруулалтын хэмжээг шийдвэрлэхдээ тухайн тохиолдол бүрд хэрхэн анхаарч байх хэрэгтэйг тухай дараах дэд бүлгүүдэд тусгав. 3.1. Боловсруулах үйлдвэрийн шаардлагатай талбайн хэрэгцээ, хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны зардал Тухайн үйлдвэрт боловсруулахад бэлэн байгаа урьдчилсан судалгаагаар материалын тоо хэмжээнээс гадна бололцоотой байршил бүхий эдэлбэр газар, хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардал зэрэг нь цаг үеийн зах зээлийн өрсөлдөөнд үр ашигтай байх нь чухал юм. Суурин байршилтай боловсруулах үйлдвэрийн хувьд хамгийн бага шаардлагатай талбай нь 10000 м2 байх нь практикаар батлагдсан байдаг (Drees, 1989). Талбайг дараах зориулалтанд хуваарилна. • • • •

Үйлдвэрлэлийн барилга 1500 м2 Түүхий эдийн агуулах 4000-5000 м2 Гарц бүтээгдэхүүний агуулах 1500-2000 Тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөний талбай 1500-2000 м2

Үйлдвэрийн хүчин чадал нь 100000 тн/жил байх үед сарын дундаж хүчин чадал нь түүхий эдийн агуулахын талбайн хувьд 6000-8000 м2 хүрдэг байна. Суурин байршилтай үйлдвэрт үйлдвэрийн бүсийн хязгаарлалтад дуу чимээний тусгаарлагчтай хана бүхий хашаа мөн ус хангамж, ариутгах татуургын систем, цахилгаан хангамж, үйлдвэрт хүрэх хатуу хучилттай зам, талбай бэхжүүлэгч, авто тээврийн пүү, хангамжийн барилга байгууламж (оффис, нийтийн хэрэгцээний, засвар үйлчилгээний гэх мэт) бүхий дэд бүтцийг шийдсэн байх шаардлагатай (Drees, 1989). Зөөврийн болон хосолмол боловсруулах үйлдвэрийн байгууламжийн хувьд дээрх хөрөнгө оруулалтын хэмжээг багасгасан байх генератор, ажлын тоног төхөөрөмж, ажилчдын байр гэх мэт зүйлүүдэд хөрөнгө шаардлагатай болдог. Үйлдвэрийн эдийн засгийн үр ашгийг тооцохдоо дараах зардлын хүчин зүйлүүдийг анхаарах хэрэгтэй: 1. Капитал зардал: - барилга байгууламжийн талбай - тоног төхөөрөмжийн элэгдэл - санхүүгийн зардал, - хүүгийн ачаалал, - татвар, - даатгал гэх мэт

53


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛАМЖ, ЭДИЙН ЗАСАГ 2. Үйл ажиллагааны зардал: Ажиллах хүчин Үйлдвэрлэлийн болон туслах материал Засвар үйлчилгээ Эрчим хүчний зарцуулалт Оффисын зардал Хоёрдогч түүхий эдийн хөндлөнгийн хяналт Үлдэгдэл хаягдлын устгалын зардал Маркетинг Чөлөөт эрсдэл гэх мэт Барилгын хог хаягдлыг ландфилд устгахад хэмнэсэн зардал, хоёрдогч түүхий эд материалын тухайлбал үнэтэй төмрийн хаягдлын худалдааны орлого зэрэг нь багтана. Барилгын хог хаягдал боловсруулах үйлдвэрийн хувьд тухайн зардлын зориулалт бүр дээр хүчин чадлаас нь хамааруулан анхаарч авч үзэх боломж байдаг. 3.2. Суурин үйлдвэр Барилгын хог хаягдал боловсруулах 2 үе шатлалтай суурин үйлдвэрийн жишээг авч үзье.

Зураг 3.1. Хуурай боловсруулалттай суурин үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээ (Offermann, 1988) Энэхүү тооцоололд шигшүүр бүхий 2 шатлалтай бутлах төхөөрөмжүүд, дундын болон бүтээгдэхүүний шигшүүр, гар ангилал, салхин салгагч, задгай агуулах талбай, ажилтны байр, пүү, ангилсан материалын агуулах зэргийг багтаасан болно. Зураг 3.1-д Капитал хөрөнгийн хэмжээнд түрээсийн тоног төхөөрөмжийн үнэ /хэрчигч/ төсвийн 10%-ийн ажлын зардал зэрэг мөн багтаасан байгаа болно.

54


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛАМЖ, ЭДИЙН ЗАСАГ

Зураг 3.2. Үйлдвэрийн хүчин чадлаас тооцоолон гаргасан хувийн зардал Зураг 3.2 нь дээрх тоноглол бүхий үйлдвэрийн боловсруулалтын хувийн зардлыг хүчин чадлаас нь хамааруулан тооцсоныг харуулав. Эндээс харахад жилийн дундаж хүчин чадал 100000 тн байхад боловсруулах хувийн зардал 12 евро/тн байхад хүчин чадлыг 250000 тн хүртэл нэмэгдүүлэхэд ойролцоогоор 8.8 евро/тн хүртэл зардал буурч байна. Энэ нь хэрэв үйлдвэр бүрэн хүчин чадлаараа тасралтгүй ачаалалсан тохиолдолд гарах үр дүн юм. 3.3 Хосолмол үйлдвэр Ижил аргаар хосолмол үйлдвэрийн зардлын тооцоог хийхэд тодорхой хүчин чадлын хэмжээнээс хамааран үр ашигтай ажиллаж чаддаг байна. Дараах зурагт өндөр хүчин чадалтай ажиллаж байгаа нөхцөлд машин техник болон тоног төхөөрөмжийн харьцааг харуулсан байна. Бага материалын орцтой ажиллаж байгаа тохиолдолд тоног төхөөрөмжийг аль болох суурин бус, зөөврийн аргаар сонгох нь зөв байдаг.

55


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛАМЖ, ЭДИЙН ЗАСАГ

Зураг 3.3. Хосолсон зөөврийн үйлдвэр 3.4 Зөөврийн боловсруулах байгууламж Зөөврийн байгууламжийн онцлог нь хол байрлалтай буулгах барилгын талбайд байрлаж, шууд ангилан ялгах үйл ажиллагааг хийж хаягдал материалыг зайлуулах зардлыг хэмнэх давуу талтай. Гэхдээ тухайн зөөврийн техник хэрэгсэл хангалттай байрлуулах боломжтой болон үйл ажиллагааг хэвийн явуулахад зөвшөөрөгдсөн байх ёстой. Жишээ нь дуу чимээний хориг, агаарын чанарын хориг, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг зөвшөөрсөн байх зэрэг. Давуу тал: • Байршуулах талбайн бэлтгэлийн зардал бага гардаг. • 12 сараас бага хугацаанд үйл ажиллагаа явуулах шаардлагатай бол газар эзэмшлийн зөвшөөрлийн үйл ажиллагаа хүндрэл багатай • Барилгын талбайгаас барилгын хог хаягдлыг боловсруулахаар тээвэрлэх зардлыг эрс багасгадаг. • Боловсруулан гаргаж буй материалыг ашиглах ойрхон байрлах үйлдвэрлэлд хүргэх таатай боломжийг бий болгоно. Тухайлбал зам гүүрний ажил явагдаж байгаа газарт ойрхон зайд байрлах боломжтой болсноор уг бүтээн байгуулалтын зардлыг давхар хэмнэх талтай байдаг. Сөрөг тал: • Хэрэв ажиллах барилгын талбай хол бол зөөврийн байгууламжийг тээвэрлэх зардал өндөр гардаг. • Тодорхой хязгаарлагдмал тоо хэмжээний бүтээгдэхүүн боловсруулагдана. • Хүргэгдэн ирэх хог хаягдалд хяналт тавих байдал хүндрэлтэй болдог. • Үйл ажиллагааны явцад үүсэж бий болох тоосжилт болон дуу чимээг багасгах арга хэмжээ авахад хүндрэл үүсэх эсвэл илүү зардал гаргах хандлагатай. • Тодорхой хязгаарт хүчин чадлаар ажиллах боломжтой байдаг. 56


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛАМЖ, ЭДИЙН ЗАСАГ

Зураг 3.4. а. Зөөврийн дахин боловсруулах байгууламж. 100-120тн/цаг хүчин чадалтай дугуйт техник бүхий байгууламж, в. Зөөврийн гинжит техник бүхий зөөврийн байгууламж с. Гинжит зөөврийн байгууламжийг тээвэрлэх доор байрлалтай чирэгчтэй хүнд даацын авто тээврийн хэрэгсэл. 3.5. Барилгын сонгомол болон задлан буулгалтын боловсруулалтын эдийн засгийн үр ашгийн харьцуулалт Буулгалтын ажлын зардал өсөхийн зэрэгцээ хог хаягдлыг ландфилын аргаар устгах зардал нэмэгдэж байдагтай холбоотойгоор барилгын хог хаягдлыг ямар аргаар буулгаж байгаа, мөн хяналттай буулгах процесс ихээхэн чухал байдаг. 1. Задлан буулгах аргаар барилгын бүхий л хийцээс аль болох хамгийн боломжит хэмжээгээр цааш боловсруулагдах боломжтой хаягдлыг гарган авах нь чухал юм. Өөрөөр хэлбэл ангилан ялгах процесс буулгах үйл ажиллагаатай хамт зэрэгцэж явагдана. 2. Уламжлалт буулгалтын аргаар барилгыг бүхэлд нь буулгах явц ангилан ялгах процессыг зэрэгцүүлэхгүйгээр шууд буулгадаг. Өөрөөр хэлбэл бүх хаягдал материал холигдоно. Дараах хүснэгтэд нэгэн жишээ үйлдвэрийн үйл ажиллагааны болон капитал зардлын тоймыг харуулсан болно. Үйлдвэрлэлийн ерөнхий зардалд тооцогддог гол зардлуудыг тусгасан байгаа болно. Харин үлдэгдэл хаягдал зайлуулахад зарцуулагдаж буй зардлын хэмжээ нь үйлдвэрлэлийн технологийн үе шатлал, хаягдлыг зайлуулан устгахад шаардлагатай ландфилын байрлалаас хир хол байгаа болон тухайн бүс нутагт тогтоосон хог хаягдлыг устгах кодлогдсон хог хаягдлын төрлөөс хамааруулан тогтоосон тарифаас шууд хамааралтай байдаг. Ажиллах хүчний зардал нь тухайн үйлдвэрийн үйл ажиллагаа нь суурин тоног төхөөрөмж хэр олон 57


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛАМЖ, ЭДИЙН ЗАСАГ байгаа, зөөврийн техник дээр ажиллах шаардлагатай хүний тоо, болон үйлдвэрийн тасралттай болон тасралтгүй ажиллагаатай байгаа зэргээс шууд зардлын өсөлт хамаарч байдаг болно. Хүснэгт 3.1. Барилгын хог хаягдал боловсруулах үйлдвэрийн зардлын ерөнхий задаргаа I.Капитал зардал, евро Жилийн зардал Санхүү

288 000

Барилга байгууламж

2 416 000

Машин тоног төхөөрөмж

2 253 000

Авто тээврийн хэрэгсэл

190 000

Нийт жилийн

5 147 000

Даатгал болон Татвар

376 000

Эргэлтийн хөрөнгө (5%)

1 585 000

I. Нийт капиталаас хамааралтай зардал

7 108 000

II.Үйлдвэрлэлийн зардал 1. Ажиллах хүчний зардал /80 хүн/

4 200 000

2. Засвар үйлчилгээний зардал Барилга байгууламж

95 000

Машин тоног төхөөрөмж

262 500

Авто тээврийн хэрэгсэл

22 500

Нийт засвар үйлчилгээ

380 000

3. Туслах материал болон үйлдвэрлэлийн материал

77 000

4. Түлш бензин

195 000

5. Эрчим хүчний зардал -үндсэн үнэ 140, евро/кВт

176 000

-ажлын үнэ

220 000

-Нийт эрчим хүч

397 000

6. Үлдэгдэл хаягдал зайлуулах зардал

4 170 000

7. Ерөнхий захиргааны болон аж ахуйн зардал - Ажиллах хүчний зардлын 5%

210 000

- 2 болон 3-р жагсаалтын зардлын 4%

209 000

Нийт

419 000

II. Нийт үйлдвэрлэлийн зардал

9 838 000

III. Нийт зардал (Нийт I + II) Боловсруулалтын хувийн зардал буюу өртөг (евро/тн)

16 946 800 154

58


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛАМЖ, ЭДИЙН ЗАСАГ Барилгын хог хаягдлыг боловсруулах зардлыг ерөнхийд нь харьцуулж гаргах боломжтой юм. Учир нь барилга байгууламжийн хийц, бүтээц нь цаг үеийн дизайн, ашиглагдаж буй материалын тухайн үеийн технологиос ихээхэн хамааралтай. Мөн барилгын зориулалтаас хамааран үүсэж болох хог хаягдлын бүтцийн өөрчлөлтийн хязгаар их өргөн хэмжээнд байдаг тул боловсруулалтын зардал харьцангуй өөр өөр байдаг. Иймд барилгын хог хаягдлыг боловсруулдаг аж ахуйн нэгжүүд нь гол төлөв төрөлжсөн байдлаар үйл ажиллагаагаа эрхлэн явуулбал зардлын өөрчлөлтийн хязгаарыг харьцангуй бага хүрээнд зохицуулах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл буулгаж буй барилгын төрлөөр нь: • Орон сууц, олон нийтийн барилгын, үйлдвэрийн барилгын буулгалтын хог хаягдлыг авч боловсруулдаг. • Барилгын хөрс шорооны хаягдлыг боловсруулдаг • Барилгын материалын хаягдлыг боловсруулах гэх мэтийн чиглэл төрлөөр материалыг хүлээн авч боловсруулдаг болбол үр ашиггүй үйлдвэрлэлийн зардлуудаас зайлсхийх боломж их байдаг. Жишээ нь нэгэн зочид буудлын барилгыг буулгасан үйл ажиллагааны зардлыг харьцуулбал

Зураг 3.5. Жишээ. Зочид буудлын барилгыг буулгах аргаас хамаарсан зардлын харьцуулалт Хагас задаргаатай болон нураалттай хосолсон аргаар боловсруулалт хийхэд дахин боловсруулагдах болон устгах хаягдлыг зайлуулах зардал өндөр байгаа ч тээвэрлэлтийн зардал бага гарч байгаа нь их хэмжээгээр устгалыг үйлдвэр рүү ачдаг ачилтын тоо болон хэмжээг эрс бууруулсан байна. Энэ нь үр ашиггүй зардалд ордог бөгөөд энэ зардал багассан нь өөр бусад дахин боловсруулах үйлдвэрт материалыг нийлүүлэхээр тээвэрлэх, урьдчилан боловсруулах зардал нэмэгдэж буй ч чанартай материалыг бага зардлаар бий болгож, орлогын хэмжээг нэмэгдүүлж буй хэрэг болно. Дахин боловсруулагдсан барилгын материалын эдийн засгийн үзүүлэлтэд: • Байршил • Дэд бүтэц • Зах зээлийн асуудал /борлуулагдах боломж, анхдагч барилгын материалтай зах зээл дээр өрсөлдөх байдал/ • Үйлдвэрлэлийн болон хөрөнгө оруулалтын зардал зэрэг нь гол нөлөөтэй байдаг. 59


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛАМЖ, ЭДИЙН ЗАСАГ Барилгын хаягдлыг боловсруулах үйлдвэрлэлийн гарах зардлын тооцоо, орлогын хэмжээ зэргийг урьдчилсан таамаглал дээр суурилсан ашгийн дүн шинжилгээнд үндэслэн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэдэг. Зах зээлийн дүн шинжилгээнүүд нь мөн үүн дээр нэмэлт мэдээллийг өгч үр ашгийн урьдчилсан тооцоололд чухал байдаг. Бүс нутгийн ландфилын төлбөрийн тухай мэдээлэл, боломжит борлуулалтын орлого, түүнчлэн ойролцоох хамгийн бага эсвэл хамгийн их бүртгэгдэж буй түүхий эдийн буюу материалын оролт, гаралтын тоо хэмжээний байдал нь материалын зардалд чухал юм. Эерэг ололттой тал нь хүнд үйлдвэрлэлийн салбараас бий болдог тухайлбал металлургийн үйлдвэрлэлд ихээхэн ашиг тустай талуудыг бий болгодог. Тухайлбал ашигт малтмал ашигласны төлбөрийг бууруулах, дахин боловсруулсан материал ихээхэн бага өртөгтэйгөөр үйлдвэрлэгдэн гарна. Барилгын хог хаягдал боловсруулах үйлдвэр нь үйлчилгээ үзүүлэгч байгууллага төдий биш харин барилгын эсвэл нураах үйл ажиллагаанаас үүсэж бий болсон хаягдал материал үнэ өртөггүй газарт буюу ландфилд устгагдаж байгаа хэмжээг бууруулах гол давуу талтай байна. Асуулт: (1) Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах зардал анхдагч материалтай зах зээл дээр өрсөлдөх бололцоонд ямар хүчин зүйлүүд нөлөөлдөг вэ? (2) Том хот суурин газар суурин боловсруулах үйлдвэр ажиллах ашигтай байхад ямар үзүүлэлтүүд давуу, ямар үзүүлэлтүүд сөрөг талтай болдог вэ? (3) Зөөврийн боловсруулах байгууламжийн үйл ажиллагаанд сөргөөр буюу үр ашиггүй ажиллахад нөлөөлдөг ямар зах зээлийн нөлөөлөл байна вэ? (4) Жижиг суурин газрын барилгын хог хаягдлыг хэрхэн устгах вэ? Дахин боловсруулж материал гарган авахад зардал нь орлогын хэмжээнээс их байдаг уу эсвэл бага байдаг уу? Үр ашигтай байлгах үүднээс суурин эсвэл зөөврийн хувилбар хоёрын аль нь илүү тохиромжтой вэ?

60


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ БҮЛЭГ 4. БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ 4.1.Тоосго дахин боловсруулах технологи Тоосго ба хаягдал тоосго Хуучин барилгын буулгалтаас үүссэн хаягдал тоосгыг дахин ашиглах нь хүрээлэн буй орчныг бохирдолтоос хамгаалахаас гадна СО2-ийг бууруулах ач холбогдолтой. Нэг тонн тоосго үйлдвэрлэхэд 258 кг СО2 агаарт хаягдах ба харин 1 тонн хуучин тоосгыг дахин боловсруулахад 2,7 кг СО2 ялгардаг бөгөөд шинэ тоосгоноос 95 дахин бага нүүрсхүчлийн хийг ялгаруулна. Тоосго үйлдвэрлэх процесс нь түүхий эд олзворлох, худалдан авах, тээвэрлэх, эрчим хүчний зарцуулалт өндөртэй технологиор үйлдвэрлэх, савлах, дотоод тээвэрлэлт, хаягдлыг зайлуулах ажилбаруудаас тогтох бөгөөд харин буулгалтаас үүссэн хаягдал тоосгыг боловсруулах технологи нь буулгасан барилгаас цуглуулах, дахин боловсруулах үйлдвэр рүү тээвэрлэх, цэвэрлэх, хаягдлыг хаях гэсэн цөөн ажилбараас бүрдэнэ. Байгалийн эрдэс түүхий эд - шаврыг ашиглан тоосго үйлдвэрлэх технологийг Зураг 4.1-д барилгын буулгалтаас үүссэн тоосгыг боловсруулах технологийг Зурагт 4.2-т харуулав.

Зураг 4.1. Шавар тоосго үйлдвэрлэх технологи Барилгын буулгалтын хаягдал тоосгыг барилгаас хуучин тоосго боловсруулах үйлдвэр лүү зөөн ирж бүтэн тоосгыг зуурмагаас нь салган чанарын ялгалт хийн ангилан агуулахад хураан шавар тоосгоны нэгэн адил ашиглах боломжтой. Харин хагархай тоосгыг бутлан дүүргэгч болон асгаас материалаар ашиглана. 61


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ

Зураг 4.2. Хаягдал тоосго боловсруулах технологи Барилгаас дараах төрлийн хаягдал тоосго үүснэ. Үүнд: 1. Угсралтын үед үүсэх хаягдал тоосго 2. Хуучин барилгын буулгалтын үед үүсэх хаягдал тоосго. Тоосгоны ачилт болон буулгалтыг буруу хийснээс мөн чанарын шаардлага хангаагүй тоосго худалдан авсан зэргээс шалтгаалан барилга угсралтын үед бохирдолгүй хаягдал тоосгонууд гарна. Харин хуучин барилгын буулгалтын үед үүссэн хаягдал тоосго нь зуурмагаар бохирдсон, эдэлгээний нөхцлөөс шалтгаалан чанарын хувьд буурсан байна. Энэ төрлийн тоосгыг: 1. Дахин ашиглах, 2. Дахин боловсруулан ашиглах боломжтой. Гэхдээ: • Тоосгыг зуурмагаас цэвэрлэн чанарын үзүүлэлтээр нь ангилах нь хөдөлмөр зарцуулалт өндөр, • Буулгахдаа болгоомжтой, зөв, ухаалгаар буулгах хэрэгтэй гэхдээ энэ нь мөн хөдөлмөр зарцуулалт өндөртэй. Улаанбаатар хотод одоогийн байдлаар 32 бетонон, 275 тоосгон хуучин барилгыг буулгах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Эдгээр барилгаас 1,359,072.00 тонн хаягдал тоосго үүснэ гэж тооцоолжээ. Нидерланд улс 1993 оны ISBN 90-5239-095-9 тоот стандартандаа үйлдвэрлэгдэж байгаа барилгын материал бүрийн байгал орчинд үзүүлэх нөлөөллийг тогтоохын тулд 3 баллын үнэлгээтэй 18 хуваарьтайгаар дүгнэж байхаар заажээ. Үүнд: • 3 балл —хамгийн их сөрөг нөлөө үзүүлэх; • 2 балл — дунд түвшинд сөрөг нөлөө үзүүлэх: • 1 балл — хамгийн бага сөрөг нөлөө үзүүлэх: Дундаж үзүүлэлт 6 баллаас бага бол үзүүлэх нөлөө багатай, 7-12 балл бол дунд, 13-18 балл бол нөлөө ихтэй буюу хортой материалын тоонд ордог байна. Энэ стандартаар дүгнэсэн керамик материалын үнэлгээг Хүснэгт 4.1-д харуулав. Керамик материал гэдэг нь шавраар хийсэн бүтээгдэхүүн бөгөөд шавар тоосго нь керамик материалд хамаарна.

62


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ Хүснэгт 4.1 Хүрээлэн буй орчинд үзүүлэх керамик материал үнэлгээ Барилгын материал

Эко системийн нөлөөлөл

Ховордолт

Эрэлт

Эрчим хүч

Эрүүл мэнд

Хаягдал

Байгал орчны үнэлгээ, балл

Керамик материал

2

1

1

3

1

1

9

Хүснэгтийн үзүүлэлтээс харахад керамик материал нь хүрээлэн буй орчинд дунд зэргийн сөрөг нөлөө үзүүлдэг байна. Хаягдал тоосгоны хэрэглээ. Буталсан тоосгыг явган болон дугуйн зам, орчны тохижилт зэрэгт хэрэглэх боломжтой. Дугуйн болон явган замд хэрэглэх тохиолдолд зам нь харьцангуй тэгш болохоос гадна усыг нэвчүүлж, ус тогтохоос хамгаална. Хаягдал буталсан тоосгыг замд хэрэглэх тохиолдолд дараах давуу талтай. Үүнд: • • • •

Налуу замд гулсалт үүсэхгүй, Амархан цэвэрлэгдэхээс гадна өнгөө алдахгүй, Хөрсөнд ямар нэгэн сөрөг нөлөөтэй бодис ялгаруулахгүй, Өртөг хямд гэх мэт.

Зураг 4.3. Хаягдал буталсан тоосгыг ашиглах жишээ. Мөн намагтай хөрс (Зураг 4.4 “а”) болон түр барилгын суурьт (Зураг 4.4 “б”) ашиглах боломжтой (Зураг 4.4).

63


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ

Зураг 4.4. Буталсан тоосгоны ашиглалт Хаягдал бүтэн тоосгыг зуурмагаас нь хусах байдлаар гараар эсвэл механик багажаар салган зориулалтаар нь дахин ашиглаж болно. Гэхдээ бат бэх, ус шингээлт зэрэг чанарын үзүүлэлтүүдийг нь стандартын дагуу тодорхойлж, чанарт нь баталгаа өгсний дараа ашиглана. Тоосгоны хэмжээ ба чанарын үзүүлэлт. Стандарт тоосгоны хэмжээ 250x120x65 мм байна. Энэ нь тоосгоны урт, өргөн, өндөр юм. Харин стандартаар дээрх хэмжээ, хэлбэрийн хазайлт нь хэтрэх ёсгүй. Үүнд: –– –– –– –– ––

Уртад ± 5 мм, өргөнд ± 4 мм, зузаанд ± 3 мм; 6 мм-ээс их гүн хагарал, 3-10 мм урттай хагарал гурваас их үүссэн байвал ийм тоосгыг хэрэглэж болохгүй. Гадаргуу нь тэг, ирмэг нь тэгш өнцөгтэй байна. Ус шингээлт нь 6-16 % байна. Түүнийг тодорхойлохдоо тогтмол жинтэй болтол хатаасан тоосгыг жигнэн авч 48 цаг усанд байлган тодорхойлно. Шахалт ба гулзайлтын бат бэхийн үзүүлэлтийг тодорхойлж, шахалтын бат бэхийн үзүүлэлтээр марклана. Шахалтын бат бэхээр нь М75, 100, 125, 150, 200, 250, 300 гэж марклана.

М 100 марк хамгийн өргөн хэрэглэгдэх ба 1-5 давхар барилгыг барих боломжтой. Гэхдээ тоосгон барилгын чанарын 60 % нь хэрэглэж буй зуурмагаас хамаардгийг санах хэрэгтэй.

Зураг 4.5. Хаягдал бүтэн тоосгоны ашиглалт 64


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ Буталсан тоосгыг бетононд дүүргэгчээр ашиглах нь Бетон нь том, жижиг дүүргэгч, цементийг зохистой харьцаагаар хольж бетон хольц үүсгэн хэвэнд хэвлэж, нятруулан, бэхжүүлэх замаар гаргаж авсан хиймэл чулуун материал юм (Зураг 4.6).

Зураг 4.6. Бетоны найрлага Бетоны 70-80%-ийг дүүргэгч эзлэх (Зураг 4.6) бөгөөд түүний чанараас бетоны чанар ихээхэн хамаарна. Дүүргэгчийн өртгийг бууруулснаар бетоны өөрийн өртгийг бууруулах боломжтой. Буталсан хаягдал тоосгыг бетонд дүүргэгчээр ашиглах боломжтой (Ivana Kesegić). Дүүргэгчийн гол шинж чанарт түүний сүвэрхэг байдал, ус шингээлт орно. Энэ хоёр шинж чанар нь дүүргэгчийн цементийн зуурмагтай барьцалдалт болон бетоны хүйтэн тэсвэрлэлт, мөн химийн тогтвортой байдал, үрэлт тэсвэрлэлтэнд нөлөөлнө. Буталсан хуучин тоосгоны ус шингээлт болон сүвэрхэг чанар нь дайрганаас ихээхэн хамаарна (Khaloo,1995). Энэ нь бетон хольцын хөдөлгөөнт чанарт нөлөөлнө. Буталсан тоосгоны жингийн ус шингээлт 22-25% байна (Ivana Kesegić). Харин түүнийг 30 минут усанд байлгахад усаар бүрэн ханадаг байна. Усаар бүрэн ханасан буталсан тоосгыг бетонд дүүргэгчээр хэрэглэх үед бетон хольцын усны орц бага байх бөгөөд бэхжиж буй бетоны чийгийн хэмжээ багасахад усаар ханасан дүүргэгч усаа ууршуулж бетон бэхжих таатай нөхцлийг бүрдүүлнэ. Буталсан тоосгон дүүргэгч нь нарийн тоосоор бохирдсон байх магадлалтай бөгөөд энэ тохиолдолд бетон хольцын хөдөлгөөнт чанар муудна. Бетон хольцын хөдөлгөөнт чанарыг сайжруулах зорилгоор цементийн зуурмагийн хэмжээг нэмнэ. Буталсан тоосгон дүүргэгчтэй бетон нь ердийн дүүргэгчтэй бетонтой харьцуулахад цементийн зарцуулалт 20% их байдаг байна (Hansen, 1992). Харин ердийн бетонтой харьцуулахад нягт нь 8-17% бага байна. Буталсан тоосгон дүүргэгчийг байгалийн дүүргэгчтэй хольж хэрэглэж болно. Буталсан тоосгон дүүргэгчтэй бетоны бат бэх ердийн дүүргэгчтэй бетоны бат бэхээс бага байна. Эрдэмтдийн тогтоосноор ердийн дүүргэгчээр хийсэн бетоны бат бэхээс 10-35% байга байдаг байна (Debieb,2008). Энэ нь буталсан тоосгон дүүргэгчийн ус шингээлт их, бат бэх нь бага байдгаас хамаарна. Судлаачид хаягдал тоосгоны бат бэхээс хамааран буталсан хаягдал тоосгоор 20-40 МПа бат бэхтэй бетон гарган авсан байна (Ivana Kesegić). 65


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ 4.2. Шил дахин боловсруулах технологи Барилгын буулгалтаас үүссэн шилийг дахин ашиглах боломж Хаягдал шил хөрсөнд бүрэн задрахад 1000 жил шаардагддаг байна. Манай улс өнөөдрийн байдлаар шил, шилэн бүтээгдэхүүнийг 100 хувь гадаадаас импортолж, ихээхэн хэмжээний шил хаягдаж байна. Шилний онцлог нь түүний шинж чанар өөрчлөгддөггүйд оршино. Мөн шилийг дахин дахин боловсруулан ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл шилийг хаягдалгүй ашиглах боломжтой байна. Хаягдал шилийг шилний үйлдвэрийн түүхий эдээр ашиглахаас гадна боловсруулалтанд оруулан төрөл бүрийн барилгын болон бусад зориулалтын материал хийх боломжтой. Жишээ нь: • • • • •

Хөөсөн шил Жижиг дүүргэгчтэй бетон Барьцалдуулагч Шилэн хөвөн Өнгөлгөөний материал гэх мэт.

Зураг 4.7. Шилний амьдралын мөчлөг. Шил үйлдвэрлэх технологид хаягдал шил 10% ашиглахад CO2-ын ялгаруулалт 5% буурч, шил үйлдвэрлэх эрчим хүчний зарцуулалт бага байдаг байна. Хаягдал шилээр шилэн мозайк хийх энгийн технологи Хаягдал шил ашиглан төрөл бүрийн шилэн мозайк хийх боломжтой. Энэ төрлийн материалын шахалтын бат бэх 70-80 МПа, гулзайлтын бат бэх 14-16 МПа хүртэл байна

Зураг 4.8. Хаягдал шилээр хийсэн шилэн мозайк Шилэн мокайкны үйлдвэрийн үндсэн түүхий эд нь хаягдал шил бөгөөд гэхдээ түүнийг төрлөөр нь ангилах хэрэгтэй. Хаягдал шилийг төрөл бүрийн бутлуур ашиглан бутална. Энэ бутлуур нь шилийг 0,1-3 мм хүртэл бутална. Цахилгаан болон механик төрөл бүрийн бутлуурыг хэрэглэж болно. ОХУ-д үйлдвэрлэсэн ДС 300 загварын бутлуур их тохиромжтой байдаг (Зураг 4.9).

66


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ

Зураг 4.9. Хаягдал шилний бутлуур Бутлуурын техникийн үзүүлэлтийг Хүснэгт 4.2-т харуулав. Хүснэгт 4.2 Хаягдал шилний бутлуурын техникийн үзүүлэлт

Техникийн үзүүлэлт Роторын диаметр

300 мм

Хөдөлгүүрийн хүчин чадал

7,5 кВт

Хүчин чадал

200 кг/цаг

Жин

280 кг

Роторын эргэлтийн хурд

1000 эрг/мин

Ачаалах хэсгийн хэмжээ

300х320 мм

Хэмжээ: УРТ х ӨРГӨН х ӨНДӨР

500х1000х1500 мм

Энэ төрлийн бутлуур нь 2019 оны байдлаар 95000 рубль байна. Шилэн мозайкын чанарт түүнд агуулагдах агаар их нөлөөлнө. Агаар нь гадаад үзэмжийг муутгана. Төрөл бүрийн аргаар агаарыг зайлуулж болно. Жишээ нь халааж доригиулах аргыг хэрэглэж болно. Гэхдээ хамгийн тохиромжтой арга нь шилэн мозайкыг вакум төхөөрөмжинд байрлуулах юм. Энэ зорилгоор түүхий эдийг хэвний хамт вакум төхөөрөмжинд байрлуулна. Жишээ нь Militech MT V70 загварын вакум төхөөрөмж жижиг хүчин чадалтай үйлдвэрт тохиромжтой (Зураг 4.10).

67


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ

Зураг 4.10. Вакум төхөөрөмж Төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг Хүснэгт 4.3-д үзүүлэв. Хүснэгт 4.3 Вакум төхөөрөмжийн техникийн үзүүлэлт

Техникийн үзүүлэлт Хийсэн материал

Болд

Өндөр

500 мм

Дотоод диаметр

415 мм

Жин

35кг

Эзлэхүүн

70 л

Militech MT V70 нь 32 000 рублийн үнэтэй байна. Шилэн мозайкыг хэвэнд хэвлэх бөгөөд цохилтонд тэсвэртэй, уян налархай хуванцар хэв хэрэглэнэ (Зураг 4.11).

Зураг 4.11. Хуванцар хэв 68


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ Түүхий эд Түүхий эдийн хольц бэлтгэхэд дараах түүхий эдийг хэрэглэнэ. Үүнд: 1. Хаягдал шил – цонх болон лонхны шил хэрэглэж болно. 2. Барьцалдуулагч – полиэфирийн давирхай хамгийн тохиромжтой. Энэ нь шилний ширхгүүдийг хооронд нь барьцалдуулна. 1 кг энэ төрлийн барьцалдуулагчаар 20м2 хавтанцар хийхэд тохирно. 3. Полиэфирийн давирхайг хатууруулагч – энэ нэмэлтийг хийснээр давирхайн барьцалдах буюу бэхжих хугацаа 1-2 цаг болно. Энэ нь үйлдвэрлэлийн процессыг хурдасгана. 4. Өнгө оруулагч – өндөр адгезтай буюу тархалт сайтай өнгө оруулагч илүү тохиромжтой. Нунтаг хаягдал шилийг өнгө оруулагчтай сайтар холих хэрэгтэй.

Зураг 4.12. Хаягдал шил Үйлдвэрлэх технологи Хамгийн энгийн технологиор шилэн мокайк үйлдвэрлэх технологи нь дараах дамжлагаас бүрдэнэ. Үүнд: 1. Хаягдал шилийг сайтар бутална. 2. Оновчтой найрлагыг туршилтаар тогтооно. Тогтоосон хэмжээгээр түүхий эдийг жинлэнэ. Жишээ нь 1 кг хаягдал шил; 50 грамм полиэфирын давирхай; 30 грамм хатууруулагч; өнгө оруулагчийг хүссэн өнгөндөө тохируулан хийнэ. 3. 3Түүхий эдийг сайтар холино. 4. 4Түүхий эдийн хольцыг вакум төхөөрөмжинд хийж илүүдэл агаарыг арилгана. . 5. 5Түүхий эдийн хольцыг хэвэнд хийнэ. 6. Хольцыг барьцалдуулж хатууруулна. 1-2 цагийн хороонд барьцалдаж бэхжих ба энэ нь давирхай болон хатууруулагчаас хамарна. Шилийг нарийн нунтаглах бүр өнгө нь тодорно.

Зураг 4.13. 1 мм ширхэглэлтэй хаягдал шилээр хийсэн шилэн мозайк 69


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ Хөөсөн шил Хаягдал шил ашиглан дулаан тусгаарлах материал болох хөөсөн шил болон шилэн хөвөн үйлдвэрлэх боломжтой. Байгалийн эрдэс түүхий эд ашиглан үйлдвэрлэхээс эрчим хүчний зарцуулалт 30-40% бага байна. ШУТИС-ийн оюутнуудын хаягдал шилнээс гаргаж авсан хөөсөн шилийг Зураг 4.14-т харуулав.

Зураг 4.14. Хаягдал шил ашиглан хийсэн хөөсөн шил ба хөнгөн дүүргэгч Хаягдал тоосготой харьцуулахад хаягдал шилний нөөц үргэлж өсөн нэмэгдэх болно.

Зураг 4.15. Хөөсөн шилэн бүтээгдэхүүний давуу тал Шилийг барилгын цонх, хаалга зэрэг бүтээцэд хэрэглэх ба энэ төрлийн хэрэглээний мэдээллийг Хүснэгт 4.4 -д харуулав [18]. Хүснэгт 4.4 Цонхны шилний хэрэглээ Oн

2008

2009

2010

2011

2012

2013

2014

2015

Сая м2

1,44

0,96

0,92

0,82

1,85

2,73

2,65

1,92

Цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд хүмүүсийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хүчин зүйлийн нэг нь орон сууц, нийгмийн үйлдвэр үйлчилгээний барилгын дулаан хангамжийн асуудал юм. Манай оронд болон дэлхий нийтэд түлш, эрчим хүчийг хэмнэх асуудлыг голчлон анхаарч үүнтэй холбоотойгоор барилгын дулаан техникийн шаардлага хангахуйц үр ашигтай материал үйлдвэрлэх, дулаан техникийн шаардлага хангахгүй байгаа хуучин барилгуудыг нэмж дулаалах асуудал барилгын материалын үйлдвэрлэлийн хөгжлийн 70


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ хэтийн төлөвт тэргүүлэх зэрэгт тавигдаад байна. Энэ төрлийн хэрэгцээг одоогийн байдлаар Монгол Улсад хөнгөн хийт бетон болон хөөсөнцөрөн дулаан тусгаарлах материалаар хангаж байна. Харин хөөсөн шилэн бүтээгдэхүүн хөнгөн хийт бетонтой харьцуулахад хөнгөн төдийгүй бат бэхийн хувьд өндөр байна. Харин хөөсөнцөртэй харьцуулахад шатдаггүй. Хөөсөн шилний технологи Хөөсөн шилний технологид нунтагийн аргыг өргөн хэрэглэж байгаа бөгөөд хий үүсгэгч нэмэлттэй түүхий эдийг хольж нунтаглан халааж бэлтгэнэ. Зөөлөрсөн шилний масс өндөр температурт хий ялгаруулах нэмэлтийн тусламжтай түүний задралаар хөөж түүнд сүвэрхэг бүтцийг бий болгон хөргөлтийн явцад царцах замаар сийрмэг бүтэцтэй болдог юм. Хөөсөн шилний технологийг Зураг 4.16-д харуулав.

Зураг 4.16. Хөөсөн шил үйлдвэрлэх технологи 71


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ 4.3. Мод дахин боловсруулах технологи Хаягдал мод Барилга барих буюу бусад бүтээцийг буулгах үед үүссэн мод нь энгийн хог хаягдлын төрөл юм. Олон улсын жишээнээс харахад мод нь барилга барих, засварлах, буулгах үйл ажиллагаанаас гарсан хог хаягдлын 30-35 хувийг эзэлдэг байна. Б&Б үйл ажиллагаанаас гарсан модны хог хаягдлыг цаашид боловсруулахын тулд ихэвчлэн дахин боловсруулах компанид хүргэж өгөх эсвэл худалддаг. Хаягдал модыг худалдахаас өмнө модон материалын төрлөөс хамааран ангилан ялгах нь чухал ач холбогдолтой бөгөөд түүнийг дахин ашиглах боломжтой ба бохирдсон гэж ангилах нь илүү хялбар байдаг. Нидерланд улсад (ЕХ-д) хаягдал модыг чанарын үзүүлэлтээр нь А, В, С мод гэж гурав ангилдаг байна (Зураг 4.17).

Зураг 4.17. Б&Б үйл ажиллагаанаас гарсан модны ангилал. А. Ангилсан, В. зүсмэл банз, С. модны үртэс. А төрлийн мод нь ямар нэгэн цавуу болон бусад зүйлээр бохирдоогүй “цэвэр” модыг хэлэх бөгөөд түүнийг шууд дахин ашиглах боломжтой. В төрлийн мод нь цавуу болон будгаар бохирдсон, А ба С ангилалд ороогүй хаалга, рам, шахмал хавтан зэрэг “Бохирдсон мод” буюу “бохир мод” байна. Тэдгээрийг цэвэрлээд хэрэглэнэ. Харин С төрлийн мод нь бохирдолт ихтэй байх тул түүнийг гүн боловсруулалтанд оруулж хэрэглэх эсвэл шатаах хэрэгтэй. Энэ төрлийн мод нь металл , ялзралын эсрэг химийн бодисын боловсруулалтанд орсон байна. Ихэвчлэн энэ төрлийн мод нь дахин боловсруулах эсвэл дахин ашиглахад тохиромжгүй байдаг. Формальдегид суурьтай давирхай ба хар тугалгатай будаг зэрэг нэмэлтүүд нь маш их хортой бөгөөд модонд эдгээр байвал дахин боловсруулахад түвэгтэй болдог. Металл буюу ялзралын эсрэг химийн хамгаалагч бодисоор боловсруулсан модыг дахин боловсруулах эсвэл дахин ашиглахад тохиромжгүй байдаг. Модны гадны үйлчлэлийн тэсвэрлэлтийг сайжруулах зорилгоор нүүрсний шаар - creosote ба Chromatic Copper Arsenate (CCA)-ыг өргөн хэрэглэнэ. Эдгээр химийн бодисууд нь байгаль орчинд ээлтэй бус бөгөөд газрын доорх усыг бохирдуулна. Иймээс энэ төрлийн бодисоор боловсруулсан модыг устгах нь илүү сайн арга юм. Модны хог хаягдлыг дахин боловсруулахад хүндрэлтэй байдаг нэг хүчин зүйл нь Б&Б-ын хаягдал мод нь шинж чанарын хувьд өөр өөр байдагт оршино. Энэ асуудлыг шийдэж, дахин боловсруулалтыг дэмжихийн тулд модыг дахин ашиглах ба сэргээн ашиглах олон улсын сайн практик туршлагыг авч хэрэглэх хэрэгтэй. Барилгыг буулгах ба бүрэлдэхүүн хэсгүүдийг дахин ашиглахад хялбар болгох үүднээс барилгыг төлөвлөхдөө энэ талаар анхаарах хэрэгтэй. Дахин боловсруулсан модыг дунд нягтрал бүхий ширхэгтэй хавтан ба шахмал хавтан зэрэг нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглаж болно. Гэвч барилгын насжилт, нураах аргын ялгаатай байдал, модон материалын шинж чанар зэргээс хамаарч дахин боловсруулах үйлдвэрийг харьцангуй цэвэр хаягдал модоор хангах нь хүндрэлтэй байдаг. Б&Б -аас гарах модон хог хаягдлыг дахин боловсруулах өнөөгийн туршлага нь барилгыг хэрхэн сайтар анхааралтай буулгаж байгаагаас хамаарна. Европын холбооны улсуудад хуучин барилгын буулгалтаас үүсэх хог хаягдлын хэмжээг 72


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ Material Flow Analysis (MFA) буюу материалын урсгалын анализын аргаар тооцдог байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын захиргаанаас ашиглалтын хугацаа нь дууссаж нураах шаардлагатай 32 бетонон, 275 тоосгон барилгаас үүсэх хаягдал модыг дээрх аргаар тооцсон үр дүнг 4.5-р хүснэгтэд харуулав. Хүснэгт 4.5 Хаягдлын хэмжээ Хаягдлын төрөл

тн

Нийт хаягдалд эзлэх %

Мод

46692,23

3

Европын хог хаягдлын жагсаалт дахь ангилалын дагуу хаягдал модны төрлийг ангилахад Зураг 4.18-д үзүүлсэн схемийг ашиглана. Олон улсын туршлагаас харахад хаягдал модны 23% -ийг дахин боловсруулж, үлдсэн хэсгийг нь шатааж эрчим хүч гаргадаг байна. Б & Б – аас үүсэх хаягдал модыг ашиглах болон дахин боловсруулах дараах аргууд байна (Dovetail Partners,2013). Үүнд: • Эх үүсвэр дээр нь ижил төстэй бүтээгдэхүүн болгож сэргээн ашиглах. • Эх үүсвэр дээр ангилах ба боловсруулалтыг нэмэгдүүлэх: Модон материалыг хэмжээгээр нь ангилах, хадаасыг авах зэргээр талбай дээр боловсруулах нь өөр байршилд тээвэрлэж, боловсруулахаас илүү хялбар, хямд байдаг. • Нэгж бүтээгдэхүүн болгох: Модыг нэгж бүтээгдэхүүн гэж үзэн хурааж цуглуулан, цэвэрлэн, баглаж, “хаягдал цэвэр мод” байдлаар хадгална. Энэ нь түүнийг зах зээлд борлуулах боломжийг дээшлүүлэх хамгийн тохиромжтой арга юм. • Дээрх байдлаар ангилсан “хаягдал цэвэр мод”-ыг шахмал хавтан эсвэл хөрсний боловсруулалтанд нэмэлтээр хэрэглэнэ. • Холимог модыг биомассын зах зээлд нийлүүлэх боломжтой. • Хэт их бохирдсон модыг ландфилд устгана. Б&Б үйлдвэрүүдийн модны хог хаягдлыг дахин боловсруулах технологи нь барилга буулгах үйл ажиллагаанаас ихээхэн хамаарна. Барилгыг муу буулгах нь модны хаягдлын чанарыг муу болгох бөгөөд модыг үртэс болгон хувиргах эсвэл түлшээр ашиглана. Үртэсний чанар сайн үед нийлмэл модон хавтан үйлдвэрлэлд ашиглаж болно. Нураан буулгахаас өмнөх хог хаягдлыг ялгах ба задлан буулгах нь зарим бүрэлдэхүүн хэсгийг дахин хэрэглэх боломжоор хангана. Модны хаягдлыг дахин боловсруулах таван үндсэн зах зээл байдаг. Үүнд зүсмэл банзыг дахин хэрэглэх, боловсруулсан модон эдлэл болон хөрсний нэмэлт ба бордоо хийх, түлш болгох ба бусад төрөл бүрийн хэрэглээ (Gerald Andrew Schneider, 2013) гэх мэт орно.

73


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ

Зураг 4.18. Модны ангиллыг тодорхойлох схем Боловсруулсан модон эдлэл: Энэ нь модны хаягдлыг бутлаж жижиглэх болон үртэс болгон дахин боловсруулж модон хавтан, шахмал хавтан зэрэг бүтээгдэхүүн хийхийг хэлнэ. Модон материалын том хэрчмүүдийг нягтруулагч болон гидравлик хайч ашиглан жижиг хэсгүүд болгон жижиглэнэ. Дараа нь тодорхой хэмжээтэй ширхэглэл хүртэл багасгахад механик бутлуурын төхөөрөмжийг ашиглана. Усны уураар боловсруулах процесс (WVE) нь ангилсан модны хаягдлыг жижиг мөхлөг бүхий багц, ороомог болон үртэс болгон хуваадаг (Yasushi Hiramatsu,2002). Энэ нь өндөр даралт ба температурын нөхцөлд шахах замаар усны уурыг ашигладаг арга юм. Ямар ч зүсэлт байхгүй учраас модны хаягдлыг жижиг элемент, ширхэглэлийн багц болгох нь амархан бөгөөд түүгээр шинэ модон материал хийх боломжтой болно. Энерги гаргах: Б&Б үйл ажиллагаанаас гарсан модны хог хаягдлыг зохих ёсоор хадгалж, тээвэрлэн хямд түлшний эх үүсвэр болгон хэрэглэдэг. Модны хаягдлаас гаргасан биомассаар түлш хийн түүнийг шатааж, шингэн эсвэл хийн түлш болгон хувиргаж болно. Гэхдээ бохирдуулагчийн хэмжээг хянах агаарын бохирдолын хяналтын системтэй байх шаардлагатай. 74


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ Хөрсний нэмэлт ба бордоо: Хөрсний нэмэлт ба бордоог үйлдвэрлэхэд цэвэр мод хэрэглэх бөгөөд барилгын болон нураалтын хог хаягдал нь бордооны үйлдвэрийн түгээмэл биш эх үүсвэр болно (Townsend,2003). Хөрсний нэмэлт нь их эрэлттэй учир бохирдсон мод их хэмжээгээр орвол эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлнэ. Иймд хөрсний нэмэлт буюу бордоо үйлдвэрлэхэд бохирдсон модыг ашиглах нь хязгаарлагдмал байдаг (McMahon, 2008). Дахин хэрэглэх: Модны бүтэц нь хадгалагдсан модон рам, хаалга зэргийг эх хэвээр нь дахин хэрэглэж болно (Goverse, T,2001). Модон материал жишээ нь дам нуруу, шалны тавцан, цонхны хүрээ болон бусад модон материалыг нөхөн сэргээж зориулалтаар нь дахин ашиглаж болно. Б&Б үйл ажиллагаанаас бэлтгэсэн модон материалыг барилгын шинэ төслүүдэд ихэвчлэн дахин хэрэглэнэ (Winkler, G. 2010). Зарим тохиолдолд дахин сэргээн хэрэглэж буй модыг байцаагч зэрэглэл тогтоож баталгаажуулна. Архитектурын модон эдлэлийг анхны байдлаар нь дахин хэрэглэх үү эсвэл хаягдал уу гэдгийг шинж чанар ба гоо зүйн талаас нь Зураг 4.18-д үзүүлсний дагуу үнэлнэ. Дахин боловсруулсан модны бусад зах зээл нь ландфилын хучилт, малын дэвсгэр, хуванцар ба хөрсний нэмэлтэд зориулсан модны нунтаг дүүргэгч зэрэг болно.

Зураг 4.19. Буулгасан барилгаас гарсан мод (баруун талд) ба ширээний тавцанг янзлан дахин ашигласан мод (зүүн талд)

Зураг 4.20. Барилга буулгалтын хаягдал Үр дүнгээс харахад хаягдлын дийлэнх хэсгийг тоосго ба бетон эзэлж байна. Монгол Улсын хэмжээнд хаягдлыг дахин боловсруулдаг үйлдвэр ховор байна.

75


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ

Зураг 4.21. Монгол дахь дахин боловсруулах үйлдвэрийн тоо Зураг 4.21-ээс харахад хаягдал мод боловсруулах үйлдвэр байхгүй харин хуванцар боловсруулах үйлдвэр 9 байна. 4.4. Хуванцар дахин боловсруулах технологи Хуванцар хаягдал Хуванцар эдлэл нь хөрсөнд шингэж, устаж алга бололгүй 200 орчим жил байдаг байна. Хуванцар нь олон төрөл байх бөгөөд энэ нь олон тооны бага молекултай нэгдэл мономерээс тогтсон өндөр молекулт нэгдэл юм. Хуванцар материалыг бэлтгэхэд этилен, винилхлорид, винилденхлорид, винилацетат, пропилен, метилметакрилат, тетрафторэтилен, стирол, мочевину, меламин, формальдегид, фенол зэрэг мономерыг хэрэглэнэ. ОХУ-д хаягдал хуванцарын төрлийг дараах зурагт харуулав.

Зураг 4.22. Оросын Холбооны Улсын хаягдал хуванцарын бүтэц

76


БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ Хуванцарын төрлүүд Хуванцрыг дараах үндсэн 2 төрөлд хуваана. Үүнд: Термопластик полимерууд. Энэ төрөлд полиэтилен, полистрол, поливинилхлоридын хуванцарууд хамаарах бөгөөд органик уусгагчид сайн уусна. Халаах болон хөргөхөд зөөлөрч буцаад хатуурна. Термореактив полимерууд. Фенолформальдегид, карбомид, эпоксидын полимерууд хамаарах бөгөөд термопластик полимероос ялгаатай нь хатуураад буцаж зөөлөрдөггүй. Мөн илүү хатуулаг, бат бэхтэйгээс гадна ямар ч уусгагчид хийхэд буцаж уусдаггүй байна. Орчны температурыг өсгөхөд тодорхой температурт хүрээд задарна. Хуванцар материалыг дараах ангид хуваана. Үүнд: • полиэтилен (ПЭ) • полипропилен (ПП) • поливинилхлориды (ПВХ); • полистиролы (ПС – АБС-хуванцар); • полиамиды (ПА); • полиэтилентерефталат (ПЭТ). Хамгийн өргөн хэрэглэгддэг нь поливинилхлорид (ПВХ- PVC) термопластик хуванцар бөгөөд түүнийг винил гэж мөн нэрлэдэг. Төрөл бүрийн хоолой, машины эд анги хийхэд ашиглах бөгөөд хөдөө аж ахуй, барилгаас түүний хаягдал их гарна. Хаягдал хуванцрыг боловсруулахдаа дараах үндсэн дамжлагаар оруулна.

Зураг 4.23. Хуванцар боловсруулах технологи Технологийн эхний хэсэгт хаягдлыг гадаад байдлаар нь ялган хуванцар биш хэсгээс салгаж жижиглэнэ. Угаахдаа угаагч бодис ашиглана. Хайлуулахдаа шаардлагатай хэмжээний тогтворжуулагч, будагч бодис, дүүргэгч болон бусад нэмэлтийг хэрэглэнэ. Хайлуулсан хаягдлаа ширхэгжүүлэн хэрэглэгчид нийлүүлж болох ба мөн эдлэл хэвлэж болно.

77


БАРИЛГА БУУЛГАЛТ БҮЛЭГ 5. БАРИЛГА БУУЛГАЛТ 5.1. Сонгомол буулгалтын ерөнхий үйл явц Байгалийн болон бусад хүчин зүйлийн улмаас ашиглах бололцоогүй болсон, мэргэжлийн байгууллагаас цаашид ашиглах боломжгүй бөгөөд осол гарах нөхцөл байдал үүссэн, хүчитгэл, бэхэлгээ хийсэн ч эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тогтоогдон техникийн дүгнэлт гарсан, мөн түүнчлэн өмчлөгч нь буулгахаар шийдвэрлэсэн бол барилга байгууламжийг буулгах үндэслэл болно. Буулгах барилгын талаар мэргэжлийн зөвлөх компани, экспертээр барилгын төлөв байдал болон буулгалтын зураг хийлгэх, буулгах үеийн ажиллагаанд дүгнэлт гаргуулсан байх хэрэгтэй. Барилга байгууламжийг буулгах ажлыг дээд зэргийн төвөгтэй, дунд зэргийн төвөгтэй, түвэг багатай гэж зэрэглэнэ. Өндөр барилгын зэрэглэлд багтах, олон барилга байгууламжуудаас бүрдсэн, тэдгээр нь янз бүрийн технологи, эзлэхүүн төлөвлөлтийн төвөгтэй шийдэлтэй боловч нэг ижил цогцолбор болж төлөвлөгдсөн, барилгажилтын нягтрал ихтэй, зай талбай багатай орон зайд байгаа дээд зэргийн нарийн төвөгтэй бүтээцийн шийдэл бүхий барилга байгууламжийг буулгахад тусгай төрлийн туслах барилга байгууламж ба багаж, тоног төхөөрөмж болон олон тооны төрөлжсөн барилгууд оролцохоор байвал дээд зэргийн төвөгтэйд тооцно. Олон давхар, нэг буюу хэд хэдэн барилга байгууламжаас бүрдсэн бөгөөд ижилтгэсэн бүтээц ба эзлэхүүн төлөвлөлтийн нилээд төвөгтэй шийдэлтэй, барилгууд хоорондын зай талбай багатай хэд хэдэн төрөлжсөн барилгууд оролцон буулгах томоохон цогцолбор байвал дунд зэргийн төвөгтэйд тооцно. Эзлэхүүн төлөвлөлт ба бүтээцийн энгийн шийдэл бүхий цөөн давхар иргэний барилга байгууламжийг түвэг багатайд тооцно. Сонгомол буулгалтын ажил нь үндсэн дөрвөн үе шатад хуваагдана: 1. Тендер шалгаруулалтын шат 2. Задлах шат 3. Буулгах шат 4. Буулгалтын дараах шат

Зураг 5.1. Сонгомол буулгалтын үйл явцын тухай ерөнхий ойлголт Тендер шалгаруулалтын шат Буулгалтын ажил нь захиалагч барилгыг буулгахаар шийдвэр гаргаснаар эхэлнэ. Нураан буулгах гэрээт гүйцэтгэгчийг ажилд авна. Гэрээт гүйцэтгэгч барилгын талбайд очиж судалгаа хийсний дүнд барилгыг буулгах хамгийн шилдэг техник болон аргыг сонгоно. Задлах шат Дараагийн шат бол ашиглалтыг зогсоох шат юм. Үүнд: бүх асбест болон химийн бодисыг зайлуулах (зайн хүчил, тос). Үүний дараа хөнгөн хуулалтын /soft stripping/ шат эхлэх ба энэ үед даацын бус элементүүд болох бэхэлгээ, арматур, цонх, хаалга, яс мод, дүүжин тааз, дотор хана 78


БАРИЛГА БУУЛГАЛТ зэргийг зайлуулна. Хөнгөн хуулалтын үед гарсан зарим хэсгүүдийг дахин боловсруулан дахин ашиглах боломжтой. Буулгах шат Барилгын буулгалтын үндсэн 3 төрөлд: дээрээс доош буулгах, их хэмжээгээр нураах, дэлбэрэлтийн аргаар нураах зэрэг багтана Тендер шалгаруулалтын явцад гүйцэтгэгч эдгээр арга техникээс сонгон хэрэглэх боломжтой. Бетоны дахин боловсруулж дахин ашиглах ажиллагаа нь хийцийг буулгасны дараа эсвэл буулгалтын ажилтай нэгэн зэрэг хийгдэж болно. Буулгалтын дараах үе Сүүлчийн шат бол барилгын талбайн цэвэрлэгээ бөгөөд талбайг аюулгүй,найдвартай нөхцөлд орхих ёстой. Аливаа нүх, ус шавхуурга, суваг шуудуу, хоосон зайг дүүргэж найдвартай хучилт хийх ёстой ба барилгын талбайн ус зайлуулах системийг бүрэн цэвэрлэж ажиллагааг шалгасан байх шаардлагатай. Асуулт: Зохистой сонгомол буулгалтын зөв дарааллыг аль хүснэгт харуулж байна вэ? (A)

Тендерийн шалгаруулалтын шат

Задлах шат

Барилгын талбайтай танилцах

Аюултай хог хаягдлыг зайлуулах

Дахин боловсруулж дахин ашиглах боломжтой элементийн бүртгэл

Хөнгөн хуулалт

Буулгах шат Бүтээцийн буулгалт

Буулгалтын дараах шат Барилгын талбайн цэвэрлэгээ

Гарсан хог хаягдлын тооцоо (Б)

Тендерийн шалгаруулалтын шат Хөнгөн хуулалт

Задлах шат Барилгын талбайтай танилцах

Дахин боловсруулж дахин ашиглах боломжтой элементийн бүртгэл (В)

Тендерийн шалгаруулалтын шат Барилгын талбайтай танилцах

Задлах шат

Буулгах шат

Буулгалтын дараах шат

Бүтээцийн буулгалт

Барилгын талбайн цэвэрлэгээ

Аюултай хог хаягдлыг зайлуулах

Гарсан хог хаягдлын тооцоо

Буулгах шат

Аюултай хог хаягдлыг зайлуулах

Хөнгөн хуулалт

Бүтээцийн буулгалт

Гарсан хог хаягдлын тооцоо

Буулгалтын дараах шат Барилгын талбайн цэвэрлэгээ

Дахин боловсруулж дахин ашиглах боломжтой элементийн бүртгэл

79


БАРИЛГА БУУЛГАЛТ 5.2. Буулгалтын ажил төлөвлөлт Тендер шалгаруулалт Тендер шалгаруулалт нь дараах үе шатанд хуваагдана:

Зураг 5.2. Сонгомол буулгалтын тендер шалгаруулалтын урсгал диаграмм Үйлчлүүлэгч барилгыг буулгах шийдвэр гаргаснаар буулгах ажил эхэлнэ. Нураан буулгах гэрээт гүйцэтгэгчийг ажилд авахаар урина. Гэрээт гүйцэтгэгч нь эрсдлийн үнэлгээ гаргахаас өмнө барилгын талбайтай танилцах ёстой. Мөн барилгын талбайн ажилд нөлөөлж болох гадны хүчин зүйлийг тодорхойлсон байх ёстой. Дараагийн шат бол ажил эхлэхээс өмнө ажилтай холбоотой эрсдлийг тодорхойлох, түүнийг зайлуулах буюу бууруулах төлөвлөгөөг багтаасан эрсдлийн үнэлгээг явуулах юм. Буулгалтын ажлын чухал хэсэг нь буулгалтын ажилд хамгийн тохиромжтой техник хэрэгслийг сонгох явдал юм. Нураан буулгах гэрээт гүйцэтгэгч өөрийн ур чадвар, техникийн талаархи мэдлэг, эзэмшсэн туршлага дээр суурилан шийдвэр гаргана. Техник хэрэгслийг сонгосны дараа нураан буулгах аргачиллыг боловсруулна. Үүнд: барилгын талбайд тавигдах шаардлага (талбайг бэлтгэх), өмнөх буулгалтын ажилд сонгогдсон төлөвлөгөөт дараалал ба буулгалтын техник хэрэгслийн нарийвчилсан тодорхойлолт зэргийг багтаадаг. (Ихэнх буулгалтын компаниуд энэ тодорхойлолтыг программ хангамж ашиглаж хийдэг). Гэрээт гүйцэтгэгч үнэлгээ дүгнэлт авахын тулд үйлчлүүлэгчид буулгах аргачиллын талаарх тендерийн бичиг баримтыг танилцуулна. Хэрвээ гэрээт гүйцэтгэгч сонгон шалгарвал дараагийн шат болох Буулгалтын өмнөх шатыг эхлүүлнэ. Тендер шалгаруулалтын ерөнхий түвшинд компаниудын гүйцэтгэх үүргийг онцлон тодруулж өгөх нь чухал. Үүнд: • • • •

Буулгалтын үргэлжлэх хугацаа, өртгийг тодорхойлох Ажлын таатай орчин бий болгох Барилгын талбайд ажилчдын аюулгүй байдлыг хангах Дахин боловсруулалтанд төлөвлөгдсөн материалын тоо хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах

Тендер шалгаруулалтын үндсэн үүрэг нь барилгын онцгой нөхцөлд ажиллах буулгалтын шилдэг тоног төхөөрөмж сонгох явдал юм. (сонгомол задлах ба буулгах тоног төхөөрөмж). Ийм учраас буулгалтын төлөвлөгөөг гаргах, барилгын хэмжээ, шинж чанар, буулгах барилгын байршил, аюултай материалын илэрцийн тодорхойлолт, задлах, буулгах тоног төхөөрөмжийн тодорхойлолт, талбайг дүүргэх ажил болон ашиглагдах материалын жагсаалт зэргийг тодорхойлохын тулд барилгын талбайг сайтар судлах нь компаний хувьд зайлшгүй шаардлагатай.

80


БАРИЛГА БУУЛГАЛТ Асуулт: Тендер шалгаруулалтын гол үүрэг нь буулгалтын шилдэг тоног төхөөрөмж сонгох явдал юм. Иймээс барилгын талбайг судлах, буулгалтын зөв зүйтэй төлөвлөгөө гаргах нь маш чухал. Ямар асуудалыг урьдчилсан судалгаа болон газар дээрх чанарын үнэлгээнд авч үзэх шаардлагатай вэ? (A)

Барилгын байршил, аюултай материалын илэрц, буулгалтын тоног төхөөрөмжийн тодорхойлолт, материалын бүртгэл ба аргачлалын тодорхойлолтын бүрдүүлэлт

Барилгын байршил, бүтцийн хэмжээ ба шинж чанар, аюултай материалын илэрц, (Б) задлах болон буулгах тоног төхөөрөмжийн тодорхойлолт, талбайг дүүргэх ажил болон ашиглагдах материалын жагсаалт Бүтцийн хэмжээ ба шинж чанар, задлах болон буулгах тоног төхөөрөмжийн (В) тодорхойлолт, талбайг дүүргэх ажил болон ашиглагдах материалын жагсаалт ба буулгалтын өртгийн тооцоо Эд ангийн тооллого Ашиглалтанд байгаа барилгын хийцийн эд ангийг дахин ашиглахын тулд тухайн барилгын дахин боловсруулах, дахин ашиглах боломжтой эд ангийн тооллого хийх нь хамгийн чухал алхам юм. Дахин ашиглах боломжтой эд ангийн тоо хэмжээ, чанарыг нэмэгдүүлэхийн тулд тооллогыг маш хянамгай хөтлөн явуулах хэрэгтэй. Дээд зэргийн чанартай тооллого явуулахын тулд урьдчилсан шатны сайтар боловсруулсан төлөвлөгөө хэрэгтэй. Бүртгэл нь бетон хийцийг хөрөөдөх, өрөмдөх гэх мэт тодорхой хийгддэг туслах болон бүх үйл ажиллагааны үнэлгээнээс бүрдэнэ. Барилгын материалын нарийвчилсан тооллого нь дахин ашиглагдах материалын тоо хэмжээг тодорхойлоход чухал шаардлагатай. Ийм шинжилгээ нь бүрдэл эд анги бүрийн нөхцөл байдал, бүтцэд хэрхэн хадгалагдсан байдал зэрэгт үзлэг хийхийг шаарддаг. Тооллого нь барилга угсралтын арга, бөхлөх эд анги, байгаль орчны үнэлгээ хийх боломжгүй үед илрээгүй хортой материал зэргийг тодорхойлдог. Барилга байгууламжийн эдгээр бүх байдал нь хаягдлын зардлыг хэмнэхэд нөлөөлнө. Барилгыг буулгахад тохиромжтой гэж үзвэл дахин ашиглагдах боломжтой эд ангийн тоо хэмжээ хангалттай байх ёстой. Эд ангийн хэмжээ, жин, эзлэхүүн нь барилгыг буулгах цаг хугацаанд нөлөөлөхгүй. Эдгээр 3 шинж чанар нь өргөгч цамхагын даацын хүчин чадалд нөлөөлнө. Барилгыг буулгах ажил нь тухайн барилгын эд ангийн тоо хэмжээнээс хамаарна. Угсармал эд ангийн холбоосыг буцаан задлах /deconstruction/ шаардлагагүй, тэднийг шууд устгах ёстой. Учир нь шинэ барилга угсралтанд хуучин холбоос ашиглах боломжгүй тул холбоосыг шинээр хийх хэрэгтэй. Дахин ашиглагдах боломжгүй эд анги нэг ширхэг байсан ч бусад эд анги эвдрэхээс сэргийлэхийн тулд түүнийг зайлшгүй зайлуулах шаардлагатай. Энэ аргыг бага эвдрэл, зардал багатай буулгалтын ажилд хэрэглэнэ. Буулгалтын тохиромжтой аргын урьдчилсан дүн шинжилгээ төсөл бүрийн эхэнд хийгдэх шаардлагатай. Энэ нь төсөл бүр аливаа асуудал бэрхшээлийг нарийвчилсан үзлэгээр тодорхойлдог өвөрмөц шинжтэй байх ёстой гэсэн дүгнэлтэнд хүргэж байна.

81


БАРИЛГА БУУЛГАЛТ Асуулт: Барилгын материалын нарийвчилсан тооллого нь дахин ашиглагдах материалын тоо хэмжээг тодорхойлоход чухал шаардлагатай. Ийм шинжилгээ нь бүрдэл эд анги бүрийн нөхцөл байдал, бүтцэд хэрхэн хадгалагдсан байдал зэрэгт үзлэг хийхийг шаарддаг. Барилгын эзэмшигч ихэнх материалыг борлуулсан эсэхийг үзлэгийн явцад буулгалтын компани олж мэдэх боломжтой гэдгийг тооцох хэрэгтэй. Энэ нь дахин боловсруулах боломжтой материалын хэмжээ хязгаартай хэдий ч бетон болон улаан тоосго их хэмжээгээр байгаа гэсэн үг юм. Буулгалтын компани буцаан задлах ажлыг эхлүүлэх нь хэвээр байх нь хэрэгтэй юу? Тийм. Ямар ч нөхцөлд энэ нь ашигтай. Буулгалтын компани буцаан задлах (A) ажиллагаанаас гарсан их хэмжээний бетон болон улаан тоосгыг дахин боловсруулах боломжтой. Үгүй. Энэ нь ашиггүй. Дахин боловсруулах боломжтой материалын тоо хэмжээ буцаан (Б) задлах ажиллагааны хангалттай үндэслэл болж чадахгүй. Бүтээцийн буулгалтын явцад бетон болон улаан тоосгыг ялгах ажил заавал хийгдэх болно. Барилга угсралт ба буулгалтын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламжийн эдийн засгийн ашигтай ажиллагаа Сүүлийн жилүүдэд барилга байгууламжийн буцаан задлах ажлыг судалснаар эдийн засаг, материалын болон хүрээлэн буй орчны найдвартай мэдээллийг бий болгож байна. Гэвч, эдийн засгийн тоо баримтыг тусгайлан авч үзвэл үр дүн нь бүс нутгуудад цалин хөлс, материал дахин борлуулах үнийн үзүүлэлтээр харьцангуй их ялгаатай байгааг харж болно. Чөлөөт зах зээлийн нийгмийн орчинд барилга буулгах, буцаан задлах ажил нь тухайн бүсэд хамаарах хууль зүйн хязгаарлалтын хүрээнд эдийн засгийн ач холбогдолтой. Уламжлалт буулгах ба буцаан задлах ажлын ялгааг тодорхойлохын тулд дараах зүйлсийг анхаарах ёстой: Кейс судалгааны тодорхойлолт, гүйцэтгэх хугацаа, зардал, орчны нөлөө, устгалын төлбөр, задлах ажлаас гарсан материалын борлуулалт гэх мэт. Эцэст нь бид тэднийг харьцуулсан дүн шинжилгээний хувилбарыг гаргаж болох юм. Тодорхойлолт Буцаан задлах ажлын нэг хэсэг бол хөнгөн хуулалт бөгөөд энэ үед барилгын дотоод хучаас материалын ихэнх хэсгийг тус тусад нь зөөж гаргасан. Буулгалтаас гарсан материал нь хүнд жинтэй ба ялгахад бэрхшээлтэй байсан. Гэхдээ буулгалтын хаягдлаас мод, металл зэрэг материалыг дахин боловсруулах оролдлого хийгдсэн. Буулгах ажил хоёуланд нь ач холбогдолтой гэдгийг ойлгохын тулд хийх кейс судалгаанд: талбайн хамрах хүрээ, хаягдал, барилгын төрөл, барилгын давхрын тоо, материалын тоо хэмжээ, байж болох аюултай материалын хэмжээ зэргийг багтааж судална. Гүйцэтгэх хугацаа Бид барилгын 100м2 талбайг энгийн аргаар буулгах ба буцаан задлах ажлыг гүйцэтгэх хугацааг тооцоолох боломжтой. Энэ нь ажилчдын тоо, гэрээт гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийн үзүүлэлт, болон бусад мэдээллийг харгалзсан тооцоо байв. Буулгалтын компани нь буцаан задлах ажилд нэгтгэсэн мэдээллийг ашиглан төслийн менежментийн стандарт аргыг хэрэглэдэг. Энэ өгөгдлөөс ажлын менежментийн программ хангамжийг ашиглан барилгын буцаан задлах ажлын урсгал зохицуулалтын бүдүүвч зургийг гаргав.

82


БАРИЛГА БУУЛГАЛТ

Зураг 5.3. Буцаан задлах ажлын урсгал зохицуулалтын бүдүүвч (100м2 стандарт хэмжээ) Уламжлалт буулгалтын ажлыг 1 өдөрт гүйцэтгэнэ гэж тооцоолдог. Сонгомол буулгалтын арга нь уламжлалт аргаас илүү байдаг. Учир нь буулгалтын дараах ялгалт, цэвэрлэгээ, зөөвөрлөлтийн шат хийгддэггүй тул ижил төрлийн ажил гүйцэтгэх хугацааны талтай тэнцэх хугацаа зарцуулагдана гэж үздэг. Зардал, орчны нөлөө, устгалын төлбөр Хамгийн чухал зардлын төрлүүд: талбай, шууд ба шууд бус ажлын өртөг, тоног төхөөрөмж, тээвэрлэлт, устгал зэрэг орно. Ихэвчлэн сонгомол буулгалт нь уламжлалт аргаас 25 хувь илүү өртөгтэй байдаг. Барилгыг задлах, буулгах ажлын явцыг эргэн хянасны дараа дараах дүгнэлтийг хийх боломжтой. Сонгомол задлах арга /selective dismantling/ хэрэглэх нь уламжлалт арга хэрэглэснээс 15% илүү үнэтэй боловч дараах давуу талыг санал болгодог: дахин боловсруулалтанд 11 хувиас илүү ялгасан материал бий болгох, 44 хувиас илүү модны бохирдлыг зайлуулах, 35 хувиас илүү хуванцарын бохирдлыг зайлуулах, уламжлалт задлах аргаар барилга угсралт болон буулгалтын хог хаягдлын хольцын 80-85 хувийг зайлуулдаг байхад энэ аргаар 90-95 хувийг зайлуулдаг байна. Асуулт: Сонгомол буулгалтын ажил нь уламжлалт аргатай харьцуулахад 25 хувь илүү өртөгтэй гэж тооцогддог. Барилгыг буцаан задлах гэх мэт өөр төрлийн ажил гүйцэтгэхэд шаардагдах хугацаа нь энэ өсөлтийг бий болгодог. Зардлын тооцоонд авч үзэх гол хүчин зүйлүүд аль нь вэ? (A) тоног төхөөрөмж (Б) талбай бэлтгэх (В) шууд ажлын өртөг (Г)

тээвэрлэлт

5.3. Задлах ажил төлөвлөлт Буулгалтын өмнөх шатны нарийвчилсан төлөвлөлт Буулгалтын өмнөх шат дараах алхмуудад хуваагдана:

Барилгын талбайг бэлдэх нь буулгалтын өмнөх шатны хамгийн эхний ажиллагаа юм. Үүнд: 83


БАРИЛГА БУУЛГАЛТ хамгаалалтын хашаа барих, нийгмийн хангамжийн байгууламж барих (жишээлбэл, албаны өрөө, угаалгын газар, ариун цэврийн өрөө). Дараагийн шат бол ашиглалтыг зогсоох. Ашиглалтыг зогсоох /Татан буулгах гэдэг нь бүрэн үйл ажиллагаа бүхий барилгын талбайн цэнэглэгдсэн системийг идэвхгүй болгох мөн аюулын хамгийн доод түвшин хүртэл бууруулах ажиллагааг хэлнэ. Үүнд: бүх асбест буюу химийн бодисыг зайлуулах (зайн хүчил, тос), эрчим хүчний утасыг зайлуулах зэрэг үйл ажиллагаа орно. Ялгах ба ангилах ажиллагаа нь сонгомол буулгалтын гол хэсэг юм. Энэ ажиллагааг аюултай материалыг барилгаас гаргах, дахин боловсруулах боломжтой буюу ашигтай эд ангийг хуримтлуулах зэрэгт хэрэглэнэ. Хөнгөн/өнгөн хуулалт гэдэг нь бүтцийн бус эд анги болох арматур, холбогч эд анги, цонх, хаалга, шувуу нуруу, дүүжин тааз, дотоод хана зэргийг зайлуулахыг хэлнэ. Хөнгөн хуулалтаас гарсан зарим нэгэн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах буюу дахин ашиглах боломжтой. Цонх, хаалганы самбар зэргээс гарсан модон материалыг барилгын зүсмэл банз, байгалийн бордоо, зомгол үртэс, түлш болгон дахин ашиглаж болно. Тоосгыг цэвэрлээд дахин ашиглаж болох боловч ховор тохиолддог. Хөнгөн цагаан, зэвэрдэггүй ган хавтан, зэс зэрэг нь дахин боловсруулах боломжтой материалд ордог. Архитектурын бүтээл болох угаалтуур, хаалга, угаалгын тэвш зэрэг ашиглагдаж байсан барилгын материал ихэвчлэн дахин борлуулагддаг. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны тоног төхөөрөмж хүртэл олон улсын болон дотоодын зах зээлд борлуулагдах боломжтой. Асуулт: Дараах зурагт үзүүлсэн хог хаягдал буулгах ажлын өмнөх шатны ямар үйл ажиллагааны үр дүнд үүсдэг вэ? Ямар үйл ажиллагааны үр дүнд буулгалтын өмнөх шатанд дараах зураг үзүүлсэн хог хаягдал үүсэх вэ? (A) Ашиглалтыг зогсоох /Татан буулгах (Б) Барилгын талбайг бэлтгэх (В) Ялгах (Г)

84

Хөнгөн/өнгөн хуулалт

Тусгаарлах цаасан хавтан

PVC

Кабелийн сувгаас гарсан ган

Мод

Гипс

Хуйлмал дээвэр

Шалны хучлага

Кабел

Тусгаарлагч материал


БАРИЛГА БУУЛГАЛТ Буулгах ажлын арга техник Барилга байгууламжийг буулгах ажиллагаа дараах хүчин зүйлээс хамаарна. Үүнд: барилгын архитектур төлөвлөлт, бүтээц хийцлэлийн төрөл, түүний нөхцөл байдал, ашигласан барилгын материал, барилгын өндөр, барилгын үндсэн талбай, ашигтай талбайн орчин, ажил гүйцэтгэх хугацаа, цаг агаарын нөхцөл, барилга угсралт ба буулгалтын хог хаягдлын менежмент зэрэг орно. Буулгалтын ажлын аргачлалыг гэрээт гүйцэтгэгчид байгаа тоног төхөөрөмж, гүйцэтгэх зардал зэргээс хамаарч сонгоно. Буулгалтын аргачлал нь дараах төрлүүдэд хуваагдана: Гар ажиллагаа. Төрөл бүрийн багаж хэрэглэн өндрөөс эхлэн гар аргаар буулгаж зөөвөрлөх, Барилгын үндсэн хийцүүдийг хийн даралтат механик алхаар, гараар бутлан буулгах арга байна. Механик арга. Гэрээт гүйцэтгэгч маш олон төрлийн таслах огтлох төхөөрөмж /хөнгөн ажилд зориулсан/, сунадаг гартай экскаватор /хүнд ажилд зориулсан/ зэрэг багаж төхөөрөмжийг ашигладаг. Өргөн тээвэрлэх машин техникийг ашиглан гар ба механикжсан аргаар задлан буулгах технологи, барилгын даацын үндсэн хийцийг хөрөөдөн (механик болон цахилгаан хөрөө хайч, хийн доргиур ашиглан) салгах технологи, барилгын үндсэн хийцүүдийг экскаваторт тоноглосон механик хөрөө болон алхаар бутлан буулгах арга байна. Дулааны арга. Үр ашигтай буулгалт хийхэд өндөр температур чухал шаардлагагүй байдаг учраас дулааны боловсруулалтын хэрэглээ нь зарим талаараа онцлог байдаг. (жишээлбэл, ердийн ган хайлуулах температур 16000 С). Иймээс энэ аргыг онцгой барилга байгууламж болох атомын цахилган станц, нэвтрэх хориотой аюултай бүс зэргийг буулгахад ашиглах хандлагатай байдаг. Зүлгүүрийн арга. (Abrasive process) Зүлгүүрийн аргаар буулгалт хийхэд маш хатуу материал, жишээлбэл алмаз эсвэл өндөр даралттай ус ашигладаг. Энэ аргыг ихэнхдээ буулгалтын зардал хязгаартай үед хэсэгчилсэн буулгалт хийхэд хэрэглэдэг. Алмазаар огтлоход диск, цуултуурыг (coring) ашигладаг. Өндөр даралттай ус ашиглан буулгалт хийх нь маш үр дүнтэй арга юм. Энэ нь барилгыг бүхэлд нь нураахгүй, тоос, ууршилт, шаарга үүсдэггүй, чичрэлт өгөхгүй, урвалын хүч багатай өргөн хэрэглээний арга юм. Гэвч арматурчлалыг таслахад энэ аргыг ашиглах боломжгүй учир нь цууралт явцыг удаашруулах боломжтой. Лазерийн багаж ашиглах болон өндөр технологийн бусад техник хэрэгслээр буулгах арга орно. Тэсэлгээ хийх. Даацын хийцүүдийг тэсрэх бодис ашиглан нураах. Цэргийн ба үйлдвэрлэлийн гэсэн 2 үндсэн төрөл байдаг. Цэргийн тэсэлгээнд TNT, RDX, PETN зэрэг бодис агуулсан 60009000 м/с бүхий өндөр хурдтай тэслэгчийг ашигладаг. Үйлдвэрлэлийн тэсэлгээнд ихэнхдээ 3000-7000 м/с тэсэлгээний хурдтай динамит ашигладаг. Барилгын нуралтын үндсэн 3 төрөл байж болно: дотогшоо чиглэсэн (бас телескоп гэж нэрлэдэг), цохилтот ба аажим уналт гэж хуваана. Цахилгааны арга. Энэ аргыг буулгалтанд өргөн хэрэглэдэггүй боловч цахилгаан боловсруулалтын давуу талыг ашиглаж болох хэд хэдэн үр дүнтэй хэрэглээ байдаг. Түүний нэг нь халаахад буцаад хэвэндээ ордог материалын хайлуулах чадварыг бий болгох, нөгөө арга нь ферромагнетик материалыг халаахад тэлснээр цууралт өгдөг арга юм. Цахилгаан боловсруулалтын сүүлийн арга нь усыг цахилгаан түгээх орчин болгож ашигласнаар хүчтэй долгион үүсгэх арга юм. Энэ үзэгдэл нь бетон хольц дах дүүргэгч болон цементэн зуурмагийн хоорондын барьцалдалгааг эвддэг бөгөөд ихэвчлэн усан доорх байгууламжийг буулгах ажилд хэрэглэх нь илүү тохиромжтой. Химийн арга. Химийн бодисоор уусгаж задлах арга юм. Энэ аргад тодорхой нөхцөлд бетоны элементийг задлах өндөр хүчдэл бий болгодог химийн зарим урвалын давуу талыг ашигладаг. Үүний нэг нь бетоны элементийг дотроос нь буталдаг даралтат хий ашиглах арга ба (энэ нь 85


БАРИЛГА БУУЛГАЛТ төмөрбетон хийц эдлэлд хэрэглэхэд үр дүн багатай байдаг) ихэнхдээ СО2-г ашигладаг байна. Мөн түүхий шохойг ижил төстэй аргаар хэрэглэдэг. Гэвч энэ нь удаан явагддаг процесс учир цууралтын төлвийг хянах боломжгүй. Задлах ажил Буулгалтын ажил эхлэхээс өмнө бетон сууриас барилгын бүх материалыг нэг бүрчлэн гаргах ажил барилгын задлах стратегид орно. Буцаан задлах (задлах гэж хэлж болно) гэдэг нь их хэмжээний дахин ашиглах, дахин боловсруулах боломжтой материалыг дахин боловсруулах/ нөхөн сэргээх зорилгоор байгууламжийн эд ангийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн барилга угсралтын урвуу дарааллаар задлах буулгах ажиллагааг хэлнэ. Үндсэн 2 төрлийн буцаан задлах арга байдаг: бүтээцийн бус ба бүтээцийн буулгалт. Бүтээцийн бус буулгалт гэдэг нь тулгуур бус эд ангийг задлан буулгах ажлыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бүтээцийн буулгалт гэдэг нь барилгын бүтээцийн тогтолцоог задлахыг хэлнэ. Ерөнхийдөө бүтээцийн бус задлах ажил нь бүтээцийн задлах ажлаас илүү хялбар байдаг. Бүтээцийн бус буулгалт

Бүтээцийн буулгалт

Эд анги

Цонх, хаалга, тоноглол, хучаас гэх мэт

Шувуу нуруу, хавтан, багана гэх мэт

Багаж хэрэгсэл

Цөөн тооны багаж – ихэвчлэн гар багаж

Олон төрлийн багаж – голдуу техник хэрэгсэл

Ажиллах хүч

Мэргэжлийн бус

Мэргэжлийн ба мэргэжлийн бус

Аюулгүй байдал

Аюулгүй байдлын ерөнхий арга хэмжээ

Аюулгүй байдлын нарийвчилсан тодорхой арга хэмжээ

Хугацаа

Хэдэн өдрөөс хэдэн долоо хоног

Хэдэн долоо хоногоос хэдэн сар

Бүх буулгалтын ажилд ерөнхий гурван зарчим байна. Задлах ажил дээр холбоосын систем нь бүтээцийн бус эд ангийн гэнэтийн хүчний өөрчлөлтэй ихэвчлэн холбогддог ба гэнэтийн бүтээцийн нуралтаас ( Зураг 5.4) зайлсхийх хэрэгтэй. Хэрэв тодорхой хийц бүтээц эдлэлийг барилгаас шууд гаргах (Зураг 5.5) бол эсвэл нүүрэн талын хийц эдлэлийг авахад барилгын шат шаардлагатай. Дахин ашиглах, дахин боловсруулах, материалыг сэргээн ашиглахын тулд ажлын талбайн хувиарлалт маш чухал юм. Дахин ашиглах хийц эдлэлийг аль болох бага гэмтээвэл эдгээр материалыг илүү үнэтэй худалдаалах боломжтой. Барилга угсралтын эсрэг дарааллын дагуу бүх бүрээс хийц, эдлэлийг тулгуур элементээс эхлэж гадна талын давхраанаас доош буулгах, гэвч хэрэв тодорхой нимгэн бүрээс элементийг ачаалах эсвэл хэрэв эдгээр элементийн хүчдэлийн төлөв байдал эргэлзээтэй байвал, дээд түвшнийг бүтнээр нь задлахаас өмнө эдгээр элементүүдийг авч болохгүй (Зураг 5.6).

86


БАРИЛГА БУУЛГАЛТ

Зураг 5.4. Боломжит даацын хэсгийг задлах дараалал

87


БАРИЛГА БУУЛГАЛТ

Зураг 5.5. Барилгын нүүрэн талын элементийг дахин ашиглах зорилгоор задлах (барилгын шат угсарсан байдал) 88


БАРИЛГА БУУЛГАЛТ

Зураг 5.6. Бүрээс элементийг ачаалал даацын хэсгийг задлах дараалал Барилгыг буцаан задлах ялангуяа модон барилга ба барилгын модон эд ангийг буцаан задлахад зориулсан тусгай аргачлалыг боловсруулан гаргасан байна. Үүний нэг нь модон хавтанг задлах ажил бөгөөд бүх бүрдэл эд ангийг нураагаад зогсохгүй тэдгээрийг доош нь илүү тэгш гадаргуутай талбайд буулгах (ихэнхдээ газарт буулгах) ажил ордог. Үүнд дэгээтэй кран, экскаватор зэрэг хүнд техник хэрэгсэл шаардлагатай боловч энэ нь задлах явцыг харьцангуй хурдан болгохоос гадна тухайн ажил нь газрын гадаргуу дээр хийгддэг тул ажилчин болоод эд материал унах эрсдэл гарахгүй нь аюулгүй байдлын ерөнхий нөхцөлийг сайжруулдаг. Мөн түүнчлэн гар ажиллагаагаар буулгах арга нь ажилчдад тохиромжтой тэгш гадаргуу дээр хийгддэг болсноос хойш тодорхой дарааллаар буулгах арга /шидэх арга/ нь үйл явцыг хурдасгах тохиромжтой арга болсон хэдий ч материалын нөхөн сэргээх чанар алдагдах боломжтой байв. Хэрвээ хана нь базагч гартай экскаватораар зайлуулахад боломжийн хөнгөн, хангалттай нягт бол ханын хэсэгт энэ аргыг хэрэглэж болно. Өөр нэг арга нь дотор хананы хучаасыг гадна талаас эсвэл эсрэг хананы гадаргуугаас бутлаж хуулахад хэрэглэнэ. Энэ аргыг хэрэглэхдээ шанагат буюу базагч гартай экскаваторыг ашиглаж болно. Энэ арга нь үндсэн хучаас эд ялангуяа дахин ашиглах бус зөвхөн дахин боловсруулах зориулалттай модон самбар, шохой, гипсэн самбар зэргийг хурдан хугацаанд буулгах боломжтой. Мөн зарим нэг сайжруулалт хийсний үндсэн дээр шалны хучаасыг хуулахад энэ аргыг ашиглах боломжтой. Бутлах аргын бас нэг хэлбэр нь базагчтай, сунадаг гартай экскаватор ашиглан барилгын цонхыг гадна талаас татаж авахад ашиглаж болно. Энэ арга нь дахин боловсруулах шил, мод гаргаж авахын тулд түүхий эдийн ялгалт хийхэд хэрэглэдэг.

89


БАРИЛГА БУУЛГАЛТ Асуулт: Буцаан буулгалтын ямар арга барилгын бүх бүрдэл эд ангийг нураагаад зогсохгүй тэдгээрийг доош нь илүү тэгш талбайд буулгах (барилгын дундын давхар байсан ч газарт буулгах ёстой) ажлыг багтаадаг вэ? (A) Модон хавтанг задлах (Б) Шидэх (В) Бутлах 5.4. Барилгын нураан буулгах ажил Барилгын буулгалт ба буулгалтын дараах шат Барилгын буулгалтын ажил түүний бүрдэл эд ангийг буулгахаас эхэлнэ. Барилгыг буулгах 3 үндсэн арга байдаг. Үүнд: 1. Тогтвортой буулгалт, 2. Төлөвлөгөөт буулгалтын механизм, 3. Буцаан буулгах зэрэг орно. Тендер шалгаруулах явцад гэрээт гүйцэтгэгч ажил гүйцэтгэх аргачиллыг сонгоно. Тогтвортой буулгалт /Progressive demolition. Тогтвортой буулгалт гэдэг нь буулгах гэж буй барилгын үлдсэн хэсгийн тогтвортой байдлыг хангах, бүтээцийг бүхэлдээ болон хэсэгчлэн нурж сүйрэхээс сэргийлэх, бүтээцийг тусгай хяналтын дор хэсэгчлэн буулгах аргыг хэлнэ. Энэ арга нь давчуу хязгаарлагдмал талбайд хэрэглэхэд тохиромжтой бөгөөд барилгын талбайн дийлэнх хэсэгт хэрэглэх боломжтой. Тогтвортой буулгалтын ажилд гар арга, машин техник ашиглах ба бөөрөнцгийн /balling/ аргыг ашиглаж болно. Бөөрөнцгийн арга гэдэг нь өргөгч төхөөрөмжид дүүжилсэн төмөр бөөрөнцгөөр тухайн барилгын нэг болон өөр өөр байршилд давтамжтайгаар цохих арга юм. Төлөвлөгөөт буулгалтын арга /Deliberate collapse. Төлөвлөгөөт буулгалт гэдэг нь барилгыг бүхэлд нь нураахын тулд бүтээцийн үндсэн эд ангийг буулгах арга юм. Энэ аргыг салангид, тусгаарлагдсан, тэгш гадаргууд байрлалтай барилгыг бүхэлд нь буулгах ажилд хэрэглэнэ. Ажилчдын аюулгүй байдлыг хангах, техник хэрэгслийн хөдөлгөөнд шаардагдах хангалттай зай гаргаж өгөх ёстой. Энэ аргад тэслэх, тороос ашиглан татах аргууд багтана. Буцаан задлах арга/ Deconstruction. Буцаан буулгах арга гэдэг нь тухайн байгууламжийг барилга угсралтын урвуу дарааллаар задлах явцыг хэлнэ гэж тодорхойлдог. Мөн энэ аргыг дээрээс доош чиглэлээр буулгах арга /top down/ гэж нэрлэх бөгөөд ерөнхийдөө барилгын дээврээс доош суурь хүртэл буулгах ажил юм. Энэ аргыг ашиглах үед гэрээт гүйцэтгэгч нь арматур, бэхэлгээний хэрэгсэл /fittings, fixtures/ болон бусад материалын дахин ашиглах боломжийг тооцоолох ёстой. Энэ аргыг засвар үйлчилгээ болон сайжруулалтын ажлын нэг хэсэг болгон хэрэглэж болох бөгөөд өөрөөр хэлбэл төлөвлөгөөт буулгалтын бэлтгэл ажил болгон ашиглаж болно. Зайлуулах эд ангийг тодорхойлох шаардлагатай бөгөөд барилгын үлдэж буй хэсэгт үзүүлэх нөлөө, зайлуулах эд ангид тэмдэглэгээ хийсэн байдал зэргийг аргачиллын тодорхойлолтонд бүрэн тусгасан байх ёстой. Хэрвээ барилгын үлдэж буй хэсэг тогтвортой бус, талбайд ажиллаж буй ажилчид болон ойролцоо байгаа хүмүүст эрсдэл үүсгэх боломжтой бол тухайн эд ангийг буулгаж болохгүй. Буцаан задлах ажлыг гар арга, машин техник, бутлах, дулааны зүсэлт /hot cutting зэрэг аргаар гүйцэтгэж болно. Дахин ашиглах ба дахин боловсруулах ажил нь буулгалтын ажлын дараа буюу буулгалтын ажилтай нэгэн зэрэг хийгдэж болно. Гэрээт гүйцэтгэгч нь орчин үеийн тоног төхөөрөмж болох шүршигч суурилуулсан гидравлик экскаватор, бетон бутлагч, шигшигч машин зэргийг 90


БАРИЛГА БУУЛГАЛТ ашиглан барилгын хаягдлыг ялгах боломжтой. Энэ нь материалыг дахин борлуулах боломжийг нэмэгдүүлснээр хаягдал устгах зардлыг бууруулах юм. Ердийн дахин боловсруулах боломжтой материалд металл болон бетоны хаягдал ордог. Буулгалтын ажлын дараах шат Эцсийн шат бол барилгын талбайн цэвэрлэгээ бөгөөд талбайг аюулгүй найдвартай нөхцөлд орхих ёстой. Аливаа нүх, ус шавхуурга, суваг шуудуу, хоосон зайг дүүргэж найдвартай хучилт хийх ёстой ба барилгын талбайн зайлуулах системийг бүрэн цэвэрлэж ажиллагааг шалгасан байх шаардлагатай. Бүх бохирдуулагч бодисыг эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хор нөлөөгүй болгох буюу зайлуулсан байх шаардлагатай. Эцэст нь төслийн ахлагч ажил дууссаны дараа эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай бичиг баримтыг эмхэтгэж үйлчлүүлэгчид хүлээлгэн өгнө. Асуулт: Зөв тайлбарын сонгосноор буулгалтын ажлын аргачлал бүрийн ердийн хэрэглээг тодорхойлно уу? (A) Буулгалтын аргачлал Тогтвортой буулгалт

Энэ арга нь давчуу хязгаарлагдмал талбайд хэрэглэхэд тохиромжтой бөгөөд барилгын талбайн ихэнх хэсэгт хэрэглэх боломжтой.

Төлөвлөгөөт буулгалт Энэ аргыг салангид, тусгаарлагдсан тэгш гадаргууд байрласан барилгыг бүхэлд нь буулгах ажилд хэрэглэнэ. Дээрээс доош чиглэлтэй буулгалт

Энэ аргыг засвар болон сайжруулалтын ажлын нэг хэсэг болгон хэрэглэж болох бөгөөд өөрөөр хэлбэл төлөвлөгөөт буулгалтын бэлтгэл ажил болгон ашиглаж болно.

(Б) Буулгалтын аргачлал Тогтвортой буулгалт

Энэ аргыг засвар болон сайжруулалтын ажлын нэг хэсэг болгон хэрэглэж болох бөгөөд өөрөөр хэлбэл төлөвлөгөөт буулгалтын бэлтгэл ажил болгон ашиглаж болно.

Төлөвлөгөөт буулгалт Энэ аргыг салангид, тусгаарлагдсан тэгш гадаргууд байрласан барилгыг бүхэлд нь буулгах ажилд хэрэглэнэ. Дээрээс доош чиглэлтэй буулгалт

Энэ арга нь давчуу хязгаарлагдмал талбайд хэрэглэхэд тохиромжтой бөгөөд барилгын талбайн ихэнх хэсэгт хэрэглэх боломжтой.

(В) Буулгалтын аргачлал Тогтвортой буулгалт

Энэ арга нь давчуу хязгаарлагдмал талбайд хэрэглэхэд тохиромжтой бөгөөд барилгын талбайн ихэнх хэсэгт хэрэглэх боломжтой.

Төлөвлөгөөт буулгалт Энэ аргыг засвар болон сайжруулалтын ажлын нэг хэсэг болгон хэрэглэж болох бөгөөд өөрөөр хэлбэл төлөвлөгөөт буулгалтын бэлтгэл ажил болгон ашиглаж болно. Дээрээс доош чиглэлтэй буулгалт

Энэ аргыг салангид, тусгаарлагдсан тэгш гадаргууд байрласан барилгыг бүхэлд нь буулгах ажилд хэрэглэнэ.

91


БАРИЛГА БУУЛГАЛТ Барилга буулгалтын аргууд Дээрээс доош чиглэлтэй буулгалт /Top down demolition. Энэ арга нь өндөр барилгыг буулгах ажилд тэсэлгээний арга өргөн хэрэглэдэг АНУ-тай харьцуулахад Европ болон Ази тивийн улс орнуудад өргөн хэрэглэгддэг арга юм. Дээрээс доош чиглэлтэй буулгалтын арга нь ашиглагдаж буй машин техник хэрэгслээс хамаараад бусад аргуудтай харьцуулахад буулгалтын хянаж зохицуулах боломжтой аргад тооцогддог. Буулгах ажлын дарааллыг талбайн бодит нөхцөл байдал, хязгаарлалт, барилгын байршил, бүтцийн зураг төсөл дээр суурилан тогтооно. Үүнд: 1. Нийтийн үйлчилгээнээс тусгаарлах: цахилгаан, цэвэр ба бохир усны шугам гэх мэт. 2. Тухайн барилга болон түүний давхар бүрийн эд ангийг буулгахаас өмнө барилгын тавцан /cantilevered structure/, хаалган дээрх нарийн хаалт, нэг давхрын тагт, гадна хананд суурилуулсан засал чимэглэл зэргийг эхэлж буулгана. 3. Дээврийн хэсгийг буулгахдаа цахилгаан шатны хэсэг /lifting machine room/, усны нөөцлүүр зэргийг хамгийн дээд түвшингээс үндсэн дээврийн түвшин хүртэл дээрээс доош дарааллаар буулгана. Шалны хавтан хуулах ажил дундуур нь эхлэх ба тулгуур дамнуургын /supporting beam/ дагуу хийгдэх ёстой. 4. Шалны дамнуургыг буулгахдаа тавцангийн дамнуурга, туслах дамнуурга, үндсэн дамнуурга гэсэн дарааллаар хийгдэнэ. 5. Даацын бус ханыг даацын хана буулгахаас өмнө нураана. 6. Хэрэв нөхцөл байдал боломжтой бол зоорийн давхрын дээд талд байрлах нэгдүгээр давхрын шалыг буулгах ажлыг газрын гадаргуу дээр байрлах машинаар гүйцэтгэж болно. Өндөр барилгын буулгалт/High reach demolition. 20 метрээс илүү өндөртэй барилга буулгах ажилд энэ аргыг хэрэглэнэ. Энэ аргад хэрэглэгддэг үндсэн машин (экскаватор, танк, машин, эсрэг ачаа) нь 3 хэсгээс бүрдэх буулгагч гар буюу телескоп тэсэлгээ ба мөн бутлагч, таслагч, алх зэрэг энгийн багаж суурилуулсан машин хэрэглэнэ. Өндөр барилга буулгах машин техник нь буулгалтын ажлын гүйцэтгэлээс хамаараад төрөл бүрийн багажаар тоноглогдож болно. Энэ аргыг хатууруулсан бетон, өрлөг, ган, холимог материалаар хийгдсэн бүтээцийг буулгахад ашигладаг. Эдгээр машинаас гадна хоёр дахь боловсруулалт болох материалыг бяцлах зориулалтаар нэмэлт техник хэрэгслийг ашиглана. Барилгын талбайн нөхцөл байдал, барилгын хэлбэр зэрэг нь өндөр барилгыг буулгах ажлын гол нөлөөлөх хүчин зүйлс болдог. Энэ арга нь дэлхийн хэмжээнд барилга буулгалтын хамгийн түгээмэл аргын нэг юм. Энэ ажилд газрын гадаргуугаас барилгын оройн хэсэгт хүрэх боломжтой өргөгч цамхагийг /high reach/ ашигладаг. Нэгдүгээрт өргөгч цамхаг шувуу нуруу, модон хавтан болон бусад холбогч эд ангийг буулгана. Хоёрдугаарт салгаж газарт буулгасан гаднах болон шалны хавтанг зайлуулна. Тэсэлгээт буулгалт/Explosive demolition. Дотогшоо чиглэсэн тэсрэлт /Implosion гэдэг нь тэсрэх бодис байрлуулж, цагийн тохиргоо хийсний үндсэн дээр барилга хэдхэн секундын дотор өөрөө нуран унахыг хэлэх ба энэ нь хүрээлэн буй орчинд учруулах бодит аюулыг багасгадаг. Энэ аргын үндсэн зарчим нь гол тулгуур баганыг нурааж зайлуулсны дүнд хүндийн хүчний нөлөөгөөр барилга цаашид тогтох боломжгүй болж өөрөө нурахад хүргэдэг арга юм. Тэсрэх материал нь буулгалтын ажлыг зөвхөн эхлүүлдэг. Тэсрэх материал байрлуулсны дараа барилгын өөр өөр түвшинд үргэлжилсэн тэсрэлт болсноор хэд хэдэн байршилд барилга өөрөө нуран унах болно. Бүх зүйл төлөвлөгдөн зохих ёсоор гүйцэтгэсний дараа тэсрэх материалын үүсгэх эвдрэл, барилгын материалын нуралт зэрэг нь барилгыг бүхэлдээ нурахад хангалттай нөлөөлнө. Ингэснээр цэвэрлэгээний багийнхан нуранги овоог цэвэрлэх ажил л үлдэх юм. Барилгыг буулгах ажлын гол зүйл нь барилга унах чиглэлийг хянах асуудал юм. Хамгийн зөв арга нь тэсэлгээний баг тухайн барилгыг, машины зогсоол буюу бусад нээлттэй талбай руу чиглүүлэн нэг талдаа унагах боломжийг бүрдүүлэх юм. Энэ төрлийн тэсэлгээ нь гүйцэтгэхэд хамгийн хялбар бөгөөд аюулгүй аргад тооцогдоно. 92


БАРИЛГА БУУЛГАЛТ Асуулт: Доор өгөгдсөн дээрээс доош чиглэлтэй буулгалтын ажлын дараалал зөв эсэхийг тодорхойлно уу?

Дээрээс доош чиглэлтэй буулгалтын ажлын жишээ • Даацын бус ханыг даацын хана буулгахаас өмнө нураана. • Дээврийн хэсгийг буулгахдаа цахилгаан шатны хэсэг /lifting machine room/, усны нөөцлүүр зэргийг хамгийн дээд түвшингээс үндсэн дээврийн түвшин хүртэл дээрээс доош дарааллаар буулгана. Шалны хавтан хуулах ажил дундуур нь эхлэх ба тулгуур дамнуургын /supporting beam/ дагуу хийгдэх ёстой. • Тухайн барилга болон түүний давхар бүрийн эд ангийг буулгахаас өмнө барилгын тавцан /cantilevered structure/, хаалган дээрх нарийн хаалт, нэг давхрын тагт, гадна хананд суурилуулсан засал чимэглэл зэргийг эхэлж буулгана. • Нийтийн үйлчилгээнээс тусгаарлах: цахилгаан, цэвэр ба бохир усны шугам гэх мэт. • Шалны дамнуургыг буулгахдаа тавцангийн дамнуурга, туслах дамнуурга, үндсэн дамнуурга гэсэн дарааллаар хийгдэнэ. • Хэрэв нөхцөл байдал боломжтой бол зоорийн давхрын дээд талд байрлах нэгдүгээр давхрын шалыг буулгах ажлыг газрын гадаргуу дээр байрлах машинаар гүйцэтгэж болно. (A) Тийм (Б) Үгүй

93


БАРИЛГА БУУЛГАЛТ

А. Машин, механизмаар буулгах

Б. Бутлуур бөөрөнцөгтэй кранаар буулгах

В. Дээрээс доош чиглэлтэй экскаватораар буулгах Зураг 5.7. Барилга буулгалтын аргууд: Тогтвортой буулгалт/Progressive demolition. Механик буулгалт: машинаар, бутлуур бөөрөнцөг, дээрээс доош чиглэлтэй.

А. Ханыг экскаватораар түлхэх буюу татаж буулгаж байгаа нь

Б. Сонгомол буулгалтын аргад хэрэглэдэг бетон зүсэгчтэй роботон машин 94

Бетонон суурийг экскаватороор ухаж байгаа нь.

Сонгомол буулгалтын аргын үед энгийн гар багажаар шалны хучилтыг салгаж байгаа нь


БАРИЛГА БУУЛГАЛТ

В. Тэсэлгээт буулгалт Зураг 5.8. Барилга буулгалтын аргууд: А.Бүтээцийг салгах, татах, Б. Сонгомол буулгалт, В. Тэсэлгээт буулгалт Барилгын буулгалтын ажилд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж Бутлуур бөөрөнцөг/wrecking ball Бутлуур бөөрөнцгийг ашиглахад учрах бэрхшээл нь түүнийг хянах явдал юм. Энэ арга нь өрөгт ба бетон барилгыг буулгахад маш үр дүнтэй боловч нарийвчлалын хувьд дэлбэлэх, таслах, дотогшоо чиглэсэн тэсэлгээ хийх зэрэг аргуудаас дутагдалтай байдаг. Бутлуур бөөрөнцгийн дундаж хэмжээнд ялихгүй өөрчлөлт оруулах нь асар их үр дагавартай. Бөөрөнцөг ашиглах үеийн аюулгүй ажиллагаа нь нарийн нягт хяналтанд тулгуурладаг тул бөөрөнцгийн үүсгэх нуман хөдөлгөөнийг маш анхааралтай хянах шаардлагатай. Мөн өргөгч цамхагийг үр дүнтэй ашиглахын тулд ур чадвартай ажилчин шаардлагатай. Эдгээр шалтгааны улмаас ихэнх буулгалтын баг эрсдэл багатай хувилбар ашиглахыг илүүд үздэг бөгөөд ингэснээр тэднийг туршлага багатай ажилчин авч ажиллуулахыг зөвшөөрдөг. Бутлуур бөөрөнцгийн ашиглалт буурснаар энэ ажлыг гүйцэтгэх туршлагатай кранчны тоо цөөрсөөр байна. Аюултай техник хэрэгсэл ашиглах ажилд туршлага багатай кранчныг томилон ажиллуулах нь ирээдүйд үүсэх эрсдлийн хэмжээг нэмэгдүүлнэ. Бутлуур бөөрөнцгийг буруу ашиглах нь гамшгийн хэмжээний үр дагавар учруулж болно. Бөөрөнцөг өргөгч цамхагаас тасарсан үед барилгыг бүхэлд сүйтгээд зогсохгүй хүний амь нас хохирох аюултай. Зааварчилгаа буруу хийгдсэн тохиолдолд бутлуур бөөрөнцөг өргөгч цамхагийн ачааллыг хэтрүүлэх боломжтой. Хэрэв ийм тохиолдол үүсвэл бөөрөнцгийн чиглэлийг хянах боломжгүй болно. Энэ нь бутлуур бөөрөнцөг эргээд өргөгч цамхагийг мөргөх боломжтой гэсэн үг юм. Эдгээр ослын хэмжээ нь бутлуур бөөрөнцгийг буулгалтын ажилд ашиглах үед гарч болзошгүй хамгийн муу үр дагаврыг үзүүлж байна. Энэ аюул эрсдлээс гадна үр ашигтай тохиромжтой үйл ажиллагаа явуулах үүднээс ихэнх буулгалтын баг бутлуур бөөрөнцөг ашиглахаас татгалздаг. Хэдийгээр бутлуур бөөрөнцөг өрөгт болон бетон ханыг зохих ёсоор жижиг хэсгүүд болгон нураасан ч бүтнээр үлдсэн ган арматурыг хөндлөн огтлох нэмэлт ажилчин шаардлагатай хэвээр байдаг. Үүнээс гадна буулгаж буй барилга, ашиглаж байгаа кран хоорондын харгалзах хэмжээ тохирч байгаа үед бутлуур бөөрөнцгийг ашиглах нь үр дүнтэй ажиллагаа байж болох юм. Үүнээс гадна ойролцоох эрчим хүчний шугамыг анхаарч үзэх шаардлагатай бөгөөд бутлуур бөөрөнцөг ашиглан буулгалт хийхэд тохиромжгүй талбайг тодорхойлсон тайлбар хэрэгтэй. Эцэст нь бутлуур бөөрөнцөг ашиглах нь зэргэлдээ орших 95


БАРИЛГА БУУЛГАЛТ хөршүүдэд их хэмжээний дуу чимээ, тоос, чичиргээ зэрэг хүндрэл учруулах боломжтой. Буулгалтын таслагч /хайч /demolition shear Өнөө үед ихэнх буулгалтын ажил таслагч ашиглан эд ангийг цуулах/цав гаргах аргаар хийгдэж байна. Буулгалтын ажил нь барилга угсралтын ажлын эсрэг дарааллаар хийгддэг. Барилгын хавтанг нэгдүгээрт буулгадаг байхад багана болон бусад тулгуур хэсгийг хамгийн сүүлд буулгадаг байна. Цав үүсгэдэг таслагчийн тусламжтайгаар барилгыг дээрээс доош чиглэлээр буулгадаг. Энэ дарааллыг үл хэрэгсэх нь барилгыг тогтворгүй болгож түүнчлэн тохиолдлын нуралтанд хүргэнэ. Буулгалтын таслагч гэдэг нь дээд доод хоёр тал нь иртэй хөдлөх эрүү бүхий хатуу гангаар хийгдсэн багаж юм. Техникийн хувьд таслагч нь бетон болон өрөгт бүтээцийг зөвхөн ир бүхий хөдлөх эрүүний тусламжтайгаар нураах боломжтой. Энэ багажны давуу тал нь хянаж удирдах өндөр боломжтой. Бутлуур бөөрөнцөгтэй харьцуулбал буулгалтанд кинематик хүч оролцдоггүй учир хяналтаас гарах хөдөлгөөнт хэсэг гэж байхгүй. Буулгах хүчийг гидравлик шахуургын тусламжтай бий болгодог. Машины операторын хувьд буулгалт хийхэд таслагчийг хэрхэн үр дүнтэй ашиглах ерөнхий мэдлэгтэй байхад хангалттай. Таслагчийн хэрэглээ нь экскаваторын /өргөгч цамхагаас намхан/ өндрийн хэмжээгээр хязгаарлагдана. Ердийн экскаватор 12-15 м өндөртэй байдаг бөгөөд хэрэв түүнээс өндөр барилгыг таслагч ашиглан буулгах шаардлагатай бол тусгай зориулалтын экскаватор ашиглах хэрэгтэй. Орчин үеийн өргөн шанага /long front/ бүхий экскаватор нь сунадаг ишний /extension/ тусламжтайгаар 40 м хүртэл өндөрт хүрэх боломжтой боловч энэ үед нэмэлт хэрэгслийг ачаалах хүчин чадал буурах талтай. Үүнээс харахад өндөр барилгад зориулсан таслагч нь энгийн таслагчтай харьцуулахад хэмжээний хувьд жижиг, хүчин чадал бага учир үр ашиг багатайд тооцогдоно. Таслагч ашиглан буулгалт хийхэд бага зай хэрэглэдэг мөн чичиргээ бага үүсгэдэг учраас хүн ам их суурьшсан газарт ашиглах нь илүү үр дүнтэй. Барилгын хана түлхэх буюу татах/pushing and pulling walls Барилгыг бүхэлд нь буулгахад бутлуур бөөрөнцөг болон таслагчийг өргөнөөр хэрэглэдэг боловч онцлог шинжтэй хэсгийг буулгахад нэмэлт арга хэмжээ болох түлхэх буюу татах аргыг ашиглана. Таслагч зохион бүтээгдэхээс өмнө, барилга голдуу өрөгт бүтээцтэй байхад ханыг түлхэх, татах арга нь экскаватор ашиглан буулгалт хийх ганц арга байсан. Энэ арга нь тун хялбар. Тоосгон хана экскаваторын хүчийг эсэргүүцэх хүч багатай учир шанаганы тусламжтайгаар ханыг дотогш түлхэх эсвэл шанагыг хананы дээд хэсэгт байрлуулаад гадагш чиглэлтэйгээр татаж буулгах боломжтой. Барилгын өндөр нь хязгаарлах хүчин зүйл болдог учраас экскаваторын хамрах хүрээг өргөсгөхийн тулд уртасгагчийг татах /pulling extender/ аргыг ашиглах боломжтой. Энэ ажлыг гүйцэтгэх явцад ялангуяа ханыг татах үед эрсдэл үүсэх нь тодорхой. Хана нь ихэвчлэн дараагийн давхрын доод хэсгээр хагарах боловч нарийвчилсан хагаралыг урьдчилан тооцоолох боломжгүй. Буулгалтын баг хана хэрхэн хөдлөхийг нарийвчлан тодорхойлох ёстой. Үүний тулд ханыг гадагш чиглэлтэй татахаас өмнө экскаваторын жолооч хананы нарийвчилсан хагаралыг, байршлыг тодорхойлохын тулд бага хэмжээний татах туршилт явуулж хананы төлөв байдлыг турших ёстой. Аюулгүйн үүднээс барилгын бүрдэл хэсгийг татах буюу түлхэх үеийн аюулгүй байдлын удирдамжид /BG-Bau, 2010/ үлдэгдэл барилгын өндөрийг h гэж үзвэл h ба 1.5xh хооронд аюулгүй ажиллагаа явагдах боломжтойг зөвлөсөн байдаг. Хавчаар/Grabbing Барилгын бүрдэл хэсгийг хавчиж авах арга нь зөвхөн хөнгөн жинтэй буюу эсэргүүцэл багатай байгууламжийг буулгахад тохиромжтой ба бетон болон өрөгт барилгад тохиромжгүй. Модон барилгыг экскаваторт угсарсан хавчих төхөөрөмжийн тусламжтайгаар задлахад нэн тохиромжтой. Энэ аргын давуу тал нь чулуулгийн хаягдлыг хөнгөн жинтэй материал болох модтой холилдохоос сэргийлэх боломж олгодог. Энэ төхөөрөмжийг орон зайн хязгаарлалт өндөр орчинд буулгалтын ажилд үзүүлэх эсэргүүцэл багатай өрлөгийн зарим хэсгийг буулгахад ашиглах боломжтой. 96


БАРИЛГА БУУЛГАЛТ Гидравлик бутлуур/hydraulic breaker Барилгын бүрдэл хэсгийн ихэнх нь 1.0 метрээс зузаангүй байдаг бөгөөд эдгээрийг хавчаарын тусламжтай нурааж болно. Хэрэв бүрдэл хэсэг үүнээс зузаан байвал бутлуур бөөрөнцгийг ашиглах боломжтой. Бутлуур бөөрөнцөг ашиглах нь эрсдэл өндөр учир зузаан эд ангийг нураахад гидравлик бутлуурыг ашиглах нь хамгийн шилдэг арга юм. Таслагчийг тухайн барилгын газар дээрх ил хэсгийг буулгахад ашигладаг бол гидравлик бутлуурыг газар доорх хэсгийг буулгахад ашигладаг. Маш их хэмжээний дуу чимээ гаргадаг нь энэ төхөөрөмжийн гол дутагдалтай тал болдог. Бутлуурыг бүрэн хэмжээгээр ажиллуулахын тулд түүнийг экскаваторын жингээс илүү хэмжээтэй ачаалах шаардлагатай. Ийм учраас энэ төхөөрөмжийг газрын гадаргуу дээр ашиглах нь үр дүн багатай байдаг. Хүснэгт 5.1 Барилга буулгалтын аргуудын гол үзүүлэлт Шалгуур үзүүлэлт

Бутлуур бөөрөнцөг

Үр ашиг

Маш үр дүнтэй

Хяналтын түвшин

Хяналт бага шаардана

Ангилан ялгалт

Дуу чимээ Хязгаарлалт

Ялгалт шаардлагагүй Дуу чимээ ихтэй Хөрш барилга байх боломжгүй

Түлхэх/татах

Үр дүнтэй

Зөвхөн өрөгт барилгад тохиромжтой

Хөнгөн жинтэй барилга

Нарийвчилсан хяналттай буцаан задлах ажил

Өндрийн хэмжээ хязгаарлагдмал

Өндрийн хэмжээ хязгаарлагдмал

Ялгалт шаардлагатай

Ялгалт шаардлагагүй

Барилгын эд ангийг буулгахад тохиромжтой /хана/

Ялгалт шаардлагагүй

Нарийвчлалтай

Дуу чимээ багатай

Дуу чимээ ихтэй

Дуу чимээ багатай Хяналт удирдлага шаардлагатай барилгад тохирно

Дуу чимээ багатай Өндрийн хэмжээг нэмэх уртасгагч багаж

Хавчаар

Гидравлик бутлуур

Таслагч

Дээврийн бүтээц, ихэвчлэн модон болон хөнгөн ган

Дээд зэргээр хатууруулсан бетон/зузаан ханатай барилга

Барилгын буцаан буулгах ажил

97


БАРИЛГА БУУЛГАЛТ Асуулт: Буулгах аргачлал бүрийн онцлог шинж зөв эсэхийг шалгана уу? Шалгуур үзүүлэлт

1. Бутлуур бөөрөнцөг

2. Таслагч

Үр ашиг

Маш үр дүнтэй

Хөнгөн жинтэй барилга

Зөвхөн өрөгт барилгад тохиромжтой

Хяналтын түвшин

Хяналт бага шаардана

Өндрийн хэмжээ хязгаарлагдмал

Өндрийн хэмжээ хязгаарлагдмал

Нарийвчилсан хяналттай буцаан задлах

Ялгалт шаардлагагүй

Ялгалт шаардлагагүй

Барилгын эд ангийг буулгахад тохиромжтой /хана/

Ялгалт шаардлагагүй

Нарийвчлалтай

Дуу чимээ багатай

Дуу чимээ ихтэй

Ангилан ялгалт

Дуу чимээ Хязгаарлалт

Дуу чимээ ихтэй Хөрш барилга байх боломжгүй

Дуу чимээ багатай Дээврийн бүтээц, ихэвчлэн модон болон хөнгөн ган

3. Түлхэх/татах

Дуу чимээ багатай Өндрийн хэмжээг нэмэх уртасгагч багаж

4. Хавчаар

5. Гидравлик бутлуур

Үр дүнтэй

Дээд зэргээр хатууруулсан бетон/зузаан ханатай барилга

Хяналт удирдлага шаардлагатай барилгад тохирно

(A) Тийм (Б) Үгүй

Гидравлик хайчтай экскаватор

Бетон бутлууртай экскаватор

Хавчаар/баригчтай экскаватор

Бутлууртай экскаватор

Зураг 5.9. Барилга буулгалтанд хэрэглэдэг экскаваторын төрлүүд

98

Ялгалт шаардлагатай

Барилгын буцаан буулгах ажил


БАРИЛГА БУУЛГАЛТ Барилга буулгах дараалал Барилга буулгах дараалал нь тухайн барилгын талбайн нөхцөл байдал, хязгаарлалт, барилгын зураг, барилгын бүтээцийн зураг, угсралт зэргээс хамаарна. Ерөнхийдөө дараах дарааллаар хийгдэнэ. Үүнд: –– Үндсэн барилга ба түүний давхар бүрийн дотоод хийц бүтээц, эдлэлийг буулгахаас өмнө эхлээд бүх барилгын саравч, тагт, гадна ханын онцлог хийц, эдлэлийг буулгана. –– Дээврийн бүтээцийг буулгах үед дээд талд байгаа цахилгаан шатны өрөөн дэх машин тоног төхөөрөмж ба ус нөөцлөгч танк зэргийг буулгана. –– Хучилтын төв цэгээс хөндлөн дам нуруу /мidspan/ чигт эхлэн үндсэн дам нуруу руу /Supporting beams/ чиглэж буулгана. –– Давхар дундын хучилт, туслах дам нуруу, гол дам нуруу гэсэн дарааллаар буулгана.

Бетон нураан буулгах робот

Үйрмэг материалыг ачигч трактор

Бетон бутлуур робот

Материалыг ландфилруу тээвэрлэхээр ачиж байгаа экскаватор

Замын гадаргуу, бетоныг эвдэх цохилтот алх

Сонгомол буулгалтын үед төмөр бүтээцийг гагнуураар таслаж буй байдал

Зураг 5.10. Барилга буулгалтанд хэрэглэдэг тусгай ба гар тоног төхөөрөмж

99


БАРИЛГА БУУЛГАЛТ

1. Хучилт ба дам нурууг буулгана.

2. Хучилт ба дам нурууг буулгах үргэлжлэл

3. Доод давхарлуу ган бүтээцэн налуу замыг ашиглан экскаваторыг буулгана.

4. Дотоод баганыг буулгахад гадна ханыг буулгахад зориулсан орох хэсэг ба ажлын өрөөг ашиглана. Эхлээд баганы доод хэсгийг урьдчилан сулруулж буулгаад дараа нь экскаватораар болгоомжтой задлана.

6. Экскаваторт өрөм, хөрөө ашиглан ханын хэсгийн арматур төмрийг ухаж авна. Ханын хэсгийг хяналттай доош буулгана.

5. Баганыг урьдчилан суллан гадна ханыг зүсэж ухаж авах ба энэ ажлын үед гадна талруу үйрмэг унах учир анхааралтай хийх хэрэгтэй.

Зураг 5.11. Дээрээс доош чиглэлтэй экскаватороор буулгах дараалал Дам нурууны бүтээцийн тогтворжилтод нөлөөлөхөд хөдөлгөөнгүй бэхэлгээ алдагдаж, нөлөөлөлд орсон дам нуруу нь тулгуур эсвэл хөдөлгөөнгүй бэхэлгээ алдагдахаас өмнө тулгуур багана бэхлэх хэрэгтэй. Даацын хана буулгахаас өмнө даацын хана дээрх хэсгийг зайлуулах хэрэгтэй. Дам нурууг дээрхийг зайлуулсны дараа багана ба даацын ханыг буулгах хэрэгтэй. Зураг 5.11-т дээрээс доош чиглэлтэй экскаватораар буулгах дарааллыг харуулав.

100


БАРИЛГА БУУЛГАЛТ Барилгын саравч ба тагт буулгах Барилгын саравч ба тагтыг буулгах нь олон нийтийн аюулгүй байдалд нөлөөлөх нилээд осолтой бөгөөд маш болгоомжтой гүйцэтгэх ёстой. Түр зуурын тулгуур бүтээц, хамгаалалтын тавцанг саравч ба тагтны шууд доод хэсэгт байрлуулах хэрэгтэй. Саравч бүтээцийг буулгах процесс: (A) Саравч ба тагтны гадна ханатай холбоосыг эхлээд салгана. (B) Давхрын хавтан ба саравчны дам нурууг буулгана. Саравчны хавтанг буулгахыг Зураг 5.12-т үзүүлэв. (C) Экскаваторт бэхэлсэн багажаар хавтангийн хэсгийг таслаж байхад хавтангийн бүтээцийг тогтвортой байлгах ёстой. (D) Таслах ажлыг арматур ба бетонд зориулсан гагнуураар хийнэ. Арматурыг таслахаас өмнө бетоныг нь эвдэж зайлуулна. Төмөр бетон бүтээцэн хавтанг таслаж хөрөөднө. (E) Тасалсан хавтанг гинжит кранаар өргөж буулгана. Гадна хана, дам нуруу ба багана буулгах Гадна ханыг маш болгоомжтой буулгах хэрэгтэй. Гадна ханыг механик машин төхөөрөмжөөр хэсэг хэсгээр нь буулгана. Аюулгүй ажиллахын тулд ханын хэсгүүдийн жинг тохируулан механик машин төхөөрөмжөөр буулгана. Тоосгон хана, баганыг буулгах дараалал Тоосгон хана: Тоосгон ханыг эхлээд гадна талаас нь гар багажаар цохиж дээд талаас нь доош нь буулгаж, зайлуулна. Барилгын гадна талаас тоосгон ханыг өрөхөд хэрэглэсэн ажлын тавцанг энэ процесст ашиглана. Тоосгон ханыг зайлуулсны дараа төмөр бетон бүтээцийг эд анги хэсгээр нь задлаж буулгана. Тоосгон багана: Экскаваторт угсарсан цав үүсгэдэг таслагч, гидравлик бутлуур төхөөрөмжийн тусламжтайгаар баганыг хавчиж хэрэглэнэ. Энэ үед баганы ёроолыг урьдчилан сулласан байна. Урьдчилан сулласны дараа баганыг экскаваторын гараар барилга руу хяналттай хөдөлгөөнөөр түлхэж нураана. Гадаад төмөр бетон хүрээ ба ханыг буулгах Эхлээд таслах шугамын дагуу байгаа гаднах бетоныг эвдэнэ. Бүтээцийг тогтвортой байлгахын тулд арматур төмрийг үлдээнэ. Экскаваторын гараар төмөр бетон хүрээг болгоомжтой авна. Баганы ёроолыг урьдчилан сулласан байна. Экскаваторын гараар холбогдоогүй хэсгүүд дэх төмөр бетоныг таслах үед тогтвортой авч газарт болгоомжтой буулгана.

101


БАРИЛГА БУУЛГАЛТ

Давхарт байрлуулсан экскаватор

Саравчны хавтанг таслах

Газарт байрлуулсан экскаватор

Саравчны хавтанг өргөх

Зураг 5.12. Саравчийг экскаватораар буулгах /Зургын дээд хэсэгт: уламжлалт арга, Зургын доод хэсэгт: таслах ба өргөх арга/

Тоосгон ханыг буулгах

Тоосгон багана буулгах

Зураг 5.13. Тоосгон хана ба багана буулгах Шалны хавтан Шалны хавтанг экскаваторт бэхэлсэн төхөөрөмжийг ашиглан аажмаар бетоныг эвдэлж задлаж буулгана. Арматур төмрийг дараа нь таслана. Нэг талын хавтанг буулгаад, дараагийн тал, хавтгай хавтан гэсэн дарааллаар буулгана. Хавтанг бутлагч, гидравлик бутлуур ба тохирох төхөөрөмж бүхий экскаватороор буулгана. Дотоод дам нуруу Дотоод дам нурууны бетоныг аажмаар эвдэж бутлах ба дараа нь арматурын холболтыг таслан буулгана. Дотоод багана Гадаад баганыг буулгах процесстой ижлээр төмөр бетон баганыг буулгана.

102


БАРИЛГА БУУЛГАЛТ

Зураг 5.14. Урт гар бүхий гидравлик бутлуур кран ашиглан буулгах

Зураг 5.15. Механик буулгах арга

103


БАРИЛГА БУУЛГАЛТ 5.5. Барилгын буулгалтын ажлын үеийн эрүүл ахуй, аюулгүй байдал Барилгыг буулгах төслийн системчилсэн арга барил нь тус бүрдээ хариуцлага хүлээсэн олон хүнээс бүрдсэн багийн хүчин чармайлт юм. Үүнд: • Үйлчлүүлэгч нь холбогдох мэдлэг, чадвар, туршлагатай ажилтан, зохион байгуулалт сайтай, хангалттай нөөц бүхий байгууллагыг сонгох ёстой. • Үйлчлүүлэгч нь гол төсөл зохиогчийн тусламжтай төлөвлөлт хийгч, гэрээт гүйцэтгэгч зэрэг хүмүүсийг шаардлагатай мэдээллээр урьдчилан хангах ёстой. • Асбест байгаа эсэхийг шалгах, талбай дээрх барилга болон ойр орчмын барилгын тогтвортой байдал, ажил явагдах талбайд газар дээр ба доор явагдаж буй бодит үйл ажиллагааны байршлыг тогтоох зэрэг багц судалгаа, тайланг хийх хэрэгтэй. Эдгээр ажил нь барилгын ажил эхлэхээс өмнө хийгдэх ёстой бөгөөд буулгах ажил эхэлсний дараа үндсэн гэрээт гүйцэтгэгчид даалгаж болохгүй. • Гол төсөл зохиогч нь үндсэн гэрээт гүйцэтгэгчийг боломжит эрсдлээс сэргийлэх нөхцөлөөр хангахад шаардлагатай зохих ёсны мэдээлэл өгөхийн тулд эрүүл ахуй, аюулгүй байдлын асуудлыг удирдах, хянах, зохицуулах урьдчилсан төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай. • Үндсэн гэрээт гүйцэтгэгч буулгалтын ажлын явцын эрүүл ахуй, аюулгүйн асуудлыг удирдах, хянах, зохицуулах төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай. • Талбайн менежер ажилчдыг хянах, аюулгүйн ажиллагааг хангасан байх ёстой. • Туслан гүйцэтгэгч болон талбайн ажилчид хариуцлагатай албан тушаалтны өгсөн зааврыг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд хамтран ажиллагсдыг зохих үүргээ биелүүлж байгаа эсэхийг хянах ёстой. Үндсэн асуудлууд: өндрөөс унах, унаж байгаа материалд өртөж гэмтэл авах, тохиолдлын нуралт, холбогдох хангамж үйлчилгээнээс үүсэх эрсдэл, замын хөдөлгөөний менежмент, аюултай материал, дуу чимээ ба чичиргээ, гал түймэр, ажилчдын оролцоо зэрэг орно. Унаж буй материалд өртөж гэмтэл авах Ажилчид болон хажуугаар өнгөрч буй хүмүүс цагаас өмнө болон тохиолдлын нуралт, хийсэж байгаа барилгын хаягдал зэрэгт өртөж гэмтэл авах боломжтой. Ажлын аюулгүй байдлын систем нь хүмүүсийг эрсдэлд орохгүй байх нөхцөлийг хангадаг. Үүнд: хориотой бүс буюу каск заавал ашиглах талбайг тогтоох, хэрэв шаардлагатай бол тодорхой тэмдэглэгээтэй хаалт эсвэл түр хашлага барих, өндөр хурдтай машин ашиглах, явган хүний замыг хучих, жолооч гэмтэхээс сэргийлж машины бүхээгийг бэхжүүлэх, дасгал сургуулилт хийх, ажилчдыг хянах зэрэг орно. Тохиолдлын нуралт Бүтээцийн судалгаа дараах зүйлийг багтаасан байх шаардлагатай. Үүнд: барилгын насжилт, түүний өмнөх үеийн ашиглалт, барилгын зориулалт, ойролцоох байгууламж, зайлуулсан материалын жин, газрын гадаргуугаас дээш байрлах давхарт ашиглаж буй машин техник зэрэг орно. Буулгах ажлын аргачлалын тодорхойлолтод барилгыг тохиолдлын нуралтаас урьдчилан сэргийлэхийн тулд буулгах ажлын дарааллыг тодорхой заах ёстой. Холбогдох хангамж үйлчилгээнээс үүсэх эрсдэл Буулгалтын ажил эхлэхээс өмнө хий, цахилгаан, ус болон харилцаа холбооны үйлчилгээнээс тусгаарлах буюу салгасан байх шаардлагатай. Хэрэв тусгаарлах боломжгүй бол дамжуулах хоолой болон кабелийг гэмтэхээс хамгаалж ойлгомжтой шошго хийх хэрэгтэй. Аюултай материал Аюултай материалд тоос, асбест, амьсгалын замыг гэмтээх талст цахиур зэрэг орно. Түүнчлэн барилгын талбайд цэвэрлэгдээгүй үлдсэн үйлдвэрлэлээс гарсан хүчил, будаг, шатамхай 104


БАРИЛГА БУУЛГАЛТ шингэн, үл танигдах бортого, микробиологийн аюул /ялангуяа эмнэлгийн хуучин барилга/ зэрэг бохирдуулагч бодис болон материал байх боломжтой. Дуу чимээ ба чичиргээ Давтамжтай тэсэлгээнээс гарах чанга дуу чимээ нь хүний сонсголыг бүрэн гэмтээх боломжтой. Дуу чимээ нь ажилчид хоорондоо харилцан ойлголцоход бэрхшээл учруулах, аюулын дохио сонсох боломжийг хаах зэрэг эрсдлийг учруулах магадлалтай. Буулгалтанд ашигладаг чичиргээтэй гар багаж нь гар чичирхийллийн хамшинж үүсэх шалтгаан болдог. Ажилчдыг чичирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, өртөлтийг боломжтой хэмжээгээр багасгах шаардлагатай. Гал түймэр Оч, дөл, дулаан үүсгэдэг төхөөрөмж ашиглах үед гал түймрийн эрсдэл гарах боломжтой. Барилгын засварын ажлын явцад галын бэлтгэл ажил болох нүүлгэн шилжүүлэх маршрут, галын цэгийг өөрчлөх зэрэг ажлыг тогтмол шинэчлэн сайжруулах шаардлагатай. Түгшүүрийн дохиог нэмэгдүүлэх үр дүнтэй аргыг хэрэглэх шаардлагатай. Ажилчдын оролцоо Барилгын ажилд оролцож байгаа хүн бүр талбайд авах урьдчилсан сэргийлэх арга хэмжээг мэддэг байх ёстой. Ажилчид эрүүл ахуй аюулгүй байдлын талаар шийдвэр гаргахад оролцдог, түүнчлэн эрүүл бөгөөд аюулгүй орчинд ажиллах ёстой. 5.6. Барилгын нураан буулгах ба задлан буулгах ажлын харьцуулалт Барилгын нураан буулгалт ба задлан буулгалтын ялгаатай ба төстэй шинж чанарыг Хүснэгт 5.2д үзүүлэв.

105


БАРИЛГА БУУЛГАЛТ Хүснэгт 5.2 Барилгын нураан буулгалт ба задлан буулгалтын харьцуулалт

Шинж чанар

Нураан буулгалт

Задлан буулгалт

Тодорхойлолт

Барилгын бүтээц, хийц эдлэл нь үйрмэг, холимог чулуун овоолго болж өөрчлөгдөх бөгөөд үйрмэг холимогийг ангилж дахин боловсруулах материал гаргаж авах ба холимог чулуулгийг ландфил руу тээвэрлэнэ.

Барилга ба бүтээцээс хамгийн их хэмжээгээр дахин хэрэглэх ба дахин боловсруулах хийц эдлэл, материалыг задлан гаргаж авна.

Нөлөө

Нөөц материал хог хаягдал болох ба ландфилд устгах учраас байгаль орчинд муу нөлөөтэй.

Барилгын материалын нөөцийг хэмнэх, материалыг дахин хэрэглэх учраас байгаль орчинд ээлтэй. Шинэ материал ба энерги хэмнэнэ. Байгалийн нөөцийг хэмнэнэ.

Хүнд машин механизмаас хамааралтай учраас нийгэм олон нийтэд ашиг тусгүй.

Ажилчидаас их хамааралтай учраас шинэ ажлын байр бий болно.

Цэвэр талбай гаргах гэсэн хөрөнгө Үйл ажиллагааны зардал их боловч оруулсан захиалагч, өмчлөгчид хаягдал материалаас гарсан ашиг илүү хурдан хугацаанд гүйцэтгэдэг, нэмэгдэнэ. эдийн засгийн хувьд хэмнэлттэй . Төлөвлөлт

Машин ажиллуулахаар илүү төлөвлөнө.

Ажилчин ажиллуулахаар илүү төлөвлөнө. Ажилчнаа сургалтанд хамруулна.

Талбайн судалгаа

Бүтээц, материал, угсралтын арга, ойр орчмын барилга байгууламж, цахилгаан ба инженерийн шугам сүлжээний бүх хангамж, аюултай хортой материал, байрлал, хөрш, зам гэх мэт.

Бүтээц, дахин хэрэглэх, дахин боловсруулах ба устгах материалын ангилал, бүрэлдэхүүн хэсгүүд ба холболтууд, аюултай хортой материал, байрлал, зам гэх мэт

Аюулгүй байдал

Ажлын талбай дээрх ажилчид, явган зорчигч, тээврийн хэрэгсэл, ойр орчмын барилга гэх мэт Ихэнх тохиолдолд хүнд машин механизмыг аюулгүй зайд байрлуулж буулгах ажлыг гүйцэтгэнэ.

Ажилчдын аюулгүй байдал, сургалт, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, ажлын талбай. Ихэнхдээ барилгын дотор талд ажиллах учраас хувь хүний аюулгүй байдлыг илүү анхаарах хэрэгтэй.

Багаж тоног төхөөрөмж

Хүнд, том машин механизм, багаж төхөөрөмж ашиглан богино хугацаанд хийнэ.

Бүрэн бүтнээр нь материалыг анхааралтай салгаж авахын тулд жижиг гар багаж, тоног төхөөрөмжийг хэрэглэнэ.

Зарцуулах хугацаа Бага хугацаа шаарддаг Ажилчин

106

Хүнд машин механизм ашиглах учраас цөөн ажилчин шаардлагатай.

Их хугацаа шаарддаг Туршлагатай ажилчин шаардлагатай.


БАРИЛГА БУУЛГАЛТ Материал боловсруулалт

Дахин боловсруулах материалыг Бүх материалыг төрлөөр нь ангилах, тээвэрлэх ба устгахад хүнд ангилна. Дахин хэрэглэхэд зориулж машин механизмаар гүйцэтгэнэ. хадаасыг авах, цэвэрлэх ба дахин боловсруулалтанд зориулж ангилна.

Материал устгал

Ландфилд устгахаар хог хаягдал их Дахин хэрэглэх, дахин хэмжээгээр гарах ба тээвэрлэлтийн боловсруулахад зориулж материал зардал ихтэй. гарган авч, 75 хувь хүртэлх хэмжээгээр хог хаягдлын хэмжээг бууруулна.

Арга технологи

Хүнд машин механизм болон тусгай тоног төхөөрөмж ашиглах мөн зарим тохиолдолд тэсэрч дэлбэрэх гэх мэт олон аргууд байна.

Бүрэлдэхүүн хэсгүүдийг задлах арга нь ажилчдын хөдөлмөр, цаг хугацаа их шаарддаг. Задлах үед бүтээц, хийц эдлэлийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд анхаарлаа хандуулна.

Бүтээц

Бүх бүтээцийг нураан буулгаж үйрмэг чулуу үүснэ.

Задлах арга нь бүх барилгад тохиромжтой биш юм.

Талбайн аюулгүй байдал

Ажилчдын аюулгүй байдал, олон нийтийн болон ойр орчмын аюулгүй байдлыг хангахад анхаарна.

Ажилчдын аюулгүй байдлыг хангахаас гадна талбай дээрх задлан гаргаж авсан материалыг хулгайд алдахаас хамгаалах нь чухал юм.

Асбест агуулсан материал

Хэрэв барилгад асбест агуулсан материал байвал, их үнэтэй материалыг ялгаж авахгүйгээр чийгтэй нураан буулгалт хийнэ.

Хэрэв барилгад асбест агуулсан материал байвал ялгаж авахын тулд их зардал, цаг хугацаа зарцуулна.

Бохирдол

Талбайн цэвэрлэгээ хийх явцад их хэмжээний хог хаягдал үүснэ. Тухайн хэсгийн талбайн хөрс ба ургамлыг илүү хамгаална. Тоос болон дуу чимээ бага үүснэ.

Хүнд машин механизм, ашиглалттай холбоотой дуу чимээ, тоос шороо үүснэ.

Ирээдүй

Нураан буулгалт нь байгаль орчинд таагүй нөлөөлөл их учраас ирээдүйд аль болох нураан буулгах аргаас татгалзах болно.

Барилгын задлан буулгалтыг анхны угсралтын ажилтай холбоотойгоор төлөвлөх ба задлан буулгалтыг практикт их хэрэглэх болно .

Нураан буулгах ажлын төсөвт төрөл бүрийн өртгийг тооцох ёстой. Үүнд нураан буулгах гэрээт гүйцэтгэгчийн ажиллах хүч, тоног төхөөрөмж, мөн үйлчлүүлэгчийн төсөлд шаардагдах зардлыг (жишээ нь аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах, явган хүний хамгаалалт, замын хамгаалах хаалт гэх мэт) оруулж тооцно. Задлан буулгах тєсєл нь нураан буулгах төсөлтэй харьцуулахад цаг хугацаа, ажиллах хүч илүү шаардагдана. Иймд энэ нь өргөн хүрээтэй төлөвлөлт ба менежмент шаардлагатай. Хүснэгт 5.3 -д Барилга нураан буулгалт ба задлан буулгалтын төслийн өртөгийг үнэлэхэд шаардлагатай хамрах хэсгүүдийг нэгтгэн үзүүлэв. Хүснэгт 5.4 дээр үзүүлсэн жишээн дээр нэгж талбай дахь задлан буулгалтын нийт өртөг нь буулгалтын нийт өртөгөөс өндөр боловч дахин ашиглах материалын төрөл болон чанараас хамааран нэмэгдэж байна.

107


БАРИЛГА БУУЛГАЛТ Хүснэгт 5.3 Барилга нураан буулгалт ба задлан буулгалтын төслийн өртөгийг үнэлэхэд хамрах хэсгүүд Барилга буулгалтын өртөгт хамрах хэсгүүд

Барилга задлан буулгалтын өртөгт хамрах хэсгүүд

• Зөвшөөрөл • Зөөврийн ба зөөврийн бус машин механизм, тоног төхөөрөмж ба хүний үйл ажиллагаа • Талбайн судалгаа • Барилгын талбайн хамгаалалт ба аюулгүй байдал • Инженерийн ажил гүйцэтгэх төсөл • Байгаль хамгаалах үйл ажиллагаа • Цахилгаан, инженерийн шугам сүлжээний ажил • Хангамж (шат, хамгаалах модон материал, таслах гагнуурын хий) • Буулгах ажилчид ба машин тоног төхөөрөмж • Хувийн аюулгүй байдал • Материал зөөх, боловсруулах • Устгалын үнэ • Газар шорооны ажил • Цэвэрлэгээ • Шинэ барилга • Ерөнхий ба удирдлагын зардал • Үлдэгдэл хаягдал • Туслан гүйцэтгэгч

• Талбайн судалгаа • Байгаль хамгаалах, эрүүл ахуйн үйл ажиллагаа, дүрэм журам • Түүхийн дурсгалт барилгын хамгаалалт • Зөвшөөрөл ба нийтийн үйлчилгээний ажлууд • Инженерийн ажил гүйцэтгэх төсөл • Аюулгүй ажиллагаа • Материалын менежмент • Ажилчид, багаж төхөөрөмж, машин механизм, ландфил, ашиг зэргийн үнэлгээ • Дахин хэрэглэх, дахин боловсруулах материалын үнэлгээ

Хүснэгт 5.4 Орон сууцны барилгын нураан буулгалт ба задлан буулгалтын төслийн өртөгийн харьцуулалт Өртөг

Буулгалтын дундаж өртөг Задлан буулгалтын дундаж өртөг

Хэмжээ (SF)

1.476

1.476

Ажилчин/тоног төхөөрөмж ($/SF)

1.74

3.64

Асбест ба хар тугалга шалгах ($/SF)

0.97

0.97

Устгал ($/SF)

2.17

0.97

Бусад өртөг: зөвшөөрөл ($/SF)

0.48

0.89

Нийт өртөг: ($/SF)

5.36

6.47

Хаягдал: ($/SF)

0.00

3.28

Цэвэр өртөг: ($/SF)

5.36

3.19

Цэвэр өртөг: ($/SF) 50% хаягдал

5.36

4.83

108


БАРИЛГА БУУЛГАЛТ Жишээ: Барилга байгууламжийг буулгасан акт N

Маягт

..................... он .................... сар...................өдөр ......................................................................аймаг, хотын ................................................................................. нд

(дүүрэг, сум, бригад)

байрлалтай ................................................ барилгыг ..........................................(хэний, ямар зориулалттай)(хэний, ямар шийдвэрээр) Ерөнхий гүйцэтгэгч..........................................................................................................компани, мэргэжлийн баг, хэсгийг оролцуулан, зөвшөөрөл олгогч .............................................................................................................................................................. байгууллагуудын төлөөлөл ...............................................................нарыг байлцуулан ......................оны .......сарын..............-ний өдрөөс ..................оны ........... сарын .............. өдөр хүртэл буулгах ажлыг гүйцэтгэв. Барилга байгууламжийг захаилагч (шийдвэр гаргагч)-ийн шийдвэрийн да уу......................................................................................... ..................................................................................................................................................................................................................буулгав. (бүрэн, эсвэл аль нэг хэсгийг нь буюу дээрээс нь давхар хасаж буулгасныг бичнэ) Буулгах барилгын төлөв байдал:....................................................................................................................................................................... ............................................................................................................................................................(үндсэн хийцүүд нь ямар материалаар хийгдсэн, ямар хэмжээтэй, хэдэн давхар барилга болохыг тодорхойлж бичнэ) Буулгах ажлыг дараах байдлаар гүйцэтгэв.Үүнд: 1. Дээврийг................................................................................................................................................................................................... (хаанаас нь эхлэж, ямар багаж техникээр яаж буулгасныг) 2. Хучилтыг................................................................................................................................................................................................... 3. Ханыг......................................................................................................................................................................................................... 4. Дотор сантекникийн шугам хоолой бусад холбох хэрэгслүүдийг...................................................................................................... (хэдийд шугам хоолойн усыг юүлж, тоног хэрэгслийг салгаж, буулгах ажилд саадгүй болгосныг) 5. Цахилгаан, радио, телефоны шугам сүлжээг....................................................................................................................................... (гадны хүчдэлийг хэдийд салгаж, цахилгаан тоноглол, утас кабелийг хэрхэн авсныг) 6. Суурийг .................................................................................................................................................................................................... (хэдийд ямар багаж техник хэрэгслээр яаж гүйцэтгэснийг бичнэ) 7. Буулгасан барилгын хийц, бүтээц, эд анги, хог хаягдлыг .................................................................................................................. (хэдий хэмжээний буулгасан үйрмэг , хог хаягдлыг ямар техник, тээврийн хэрэгслээр хааш нь зөөж, хаана хаяж зайлуулсныг бичнэ.) 8. Гадна инженерийн шугам сүлжээ........................................................................................................................................................ (хэдийд ямар багаж техник хэрэгслээр яаж гүйцэтгэснийг бичнэ) Буулгах ажлыг шийдвэрийн хэмжээнд бүрэн гүйцэтгэж талбайг хүлээлгэн өгөв. Захиалагчийг төлөөлж:

........................................................................................................

Гүйцэтгэгчийг төлөөлж:

........................................................................................................

Зөвшөөрөл олгогч хяналтын байгууллагуудын төлөөлөл:

........................................................................................................

Өмчлөгчийн төлөөлөгч:

........................................................................................................ 109


БАРИЛГЫН ХАЯГДЛААС БЕТОНОН ДҮҮРГЭГЧ БЭЛТГЭХ ТЕХНОЛОГИ БҮЛЭГ 6. БАРИЛГЫН ХАЯГДЛААС БЕТОНОН ДҮҮРГЭГЧ БЭЛТГЭХ ТЕХНОЛОГИ 6.1. Бетоныг дахин боловсруулах технологи Б&Б хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлийг тэдгээрийн тоног төхөөрөмжийн боломж дээр тулгуурлан 1, 2, 3 гэсэн гурван түвшинд ангилал тогтоосон (Simond,1999 ). Энэхүү ангилалдаа 1-р түвшний үйлдвэрлэлээс 3-р түвшний үйлдвэрлэл хүртэлх технологи ажиллагаа, түүний хэрэглээ, бодитой хийгдэж байгаа үйл ажиллагааг тодорхойлжээ. Гэхдээ 1-р түвшний үйлдвэрлэлийн ажиллагаа нь 3-р түвшнээс илүү юм шүү гэсэн үнэлгээ өгөх гэсэн санаа биш юм. Тогтоосон түвшин нь тухайн дахин боловсруулах үйлдвэрийн техникийн ба эдийн засгийн чадамж, Б&Б хог хаягдлаар ханган нийлүүлэлт хийх хүчин чадлыг тогтоох зорилготой юм. Зураг 6.1 дээр ангиллын ерөнхий бүдүүвчийг үзүүлье. Саяхан болтол судлаачид дахин боловсруулах үйлдвэрлэл болон Б&Б хог хаягдлын менежментийн сүлжээний техникийн асуудалд төдийгүй эдийн засгийн үр дүнд анхаарал чиглүүлж байв. Гэхдээ Б&Б хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөллийн талаар судлаачид анхаарах нь зүйтэй юм. Хог хаягдлын менежментийн сүлжээн дотроос энэ чиглэлд цөөн судлаачид судалгаа хийж байжээ (Сhong and Hermreck, 2010). Одоогийн байдлаар орон сууц ба оффисын барилгын буулгалтаас гарсан нийт хаягдлын 75 гаруй хувийг бетоны дүүргэгч бэлтгэхэд ашиглаж байна. (Coel and de Brito, 2010). Хүснэгт 6.1 Б&Б хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлийн ерөнхий ойлголт, гурван түвшинд ангилал хийх зарчим (Симонд, 1999)

А.Бутлах, ширхэглэлийн хэмжээгээр нь ялгаж ангилах, тээвэрлэх

1-р түвшин тоног төхөөрөмж

В-А+ металл хольцыг ялгах + илүү олон бүрэлдэхүүнтэй болон олон ширхэглэлээр ангилах

С-В+ гар аргаар ялгаж хийх +угаах+ онцгой хийх (цаас, төмөр болон металл биш хольц, гөлтгөнө г.м)

Б&Б хог хаягдлын ялгалт - зөвхөн керамик болон бетоны дүүргэгч

110

Чанарын шаардлага хангаагүй материалын боловсруулалт

2-р түвшин тоног төхөөрөмж

Зардлын хязгаарлалт Б&Б хог хаягдлыг холих- гол төлөв керамик ба бетоны дүүргэгч

3-р түвшин тоног төхөөрөмж

Б&Б хог хаягдлыг гүйцэд холих


БАРИЛГЫН ХАЯГДЛААС БЕТОНОН ДҮҮРГЭГЧ БЭЛТГЭХ ТЕХНОЛОГИ Үүнээс гадна нийтийн үйлчилгээний байгууламж (зам) болон барилгын засвар, сайжруулалтын ажил гэх мэт нийт хаягдал бетоны 12% орчим ашиглагдаж байна гэсэн мэдээ байдаг (Coelho and Brito, 2012). Ер нь Б&Б хог хаягдал бол хэмжээ нь байнга өөрчлөгдөж байдаг их хэмжээний материал мөн. Бетоны үйлдвэрлэлд хэрэглэдэг бусад бүтээгдэхүүнүүдтэй харьцуулбал дахин боловсруулсан дүүргэгч бол хамгийн цэвэр бохирдоогүй материал мөн. Материалыг ангилан ялгах технологи бол сүүлийн таван жилд улам боловсронгуй болон хөгжиж байна. Одоогийн байдлаар дүүргэгчийг бохирдуулагч бүх хольцыг хатуу картон цаас, шил, гөлтгөнө, хар төмөрлөг, хар төмөрлөгийн бус бусад металл, мод хуванцар зэргийг дүүргэгчийн найрлагаас 98% хүртэл цэвэрлэж чаддаг автомат ялган ангилагч төхөөрөмж ашиглаж байна. (Mulderelal ба бусад., 2007) Жишээлбэл: агаараар үлээлгэн цацах, цахилгаан соронзон урсгалаар хуйлруулан ялгах, хүндийн жингээр нь ялгах, спираль, цуулах гэх мэт аргуудыг Б&Б хог хаягдлыг дахин боловсруулж ашиглахад хэрэглэж байна. Дээрхи аргуудыг материалыг холиход хэрэглэдэг уламжлалт аргуудтай хослуулан хэрэглэхэд материалын чанарт үр дүнтэй төдийгүй хүрээлэн байгаа орчинд ээлтэй нь батлагдсан байна (Coelho ба Brito, 2012). Уламжлалт түүхий эдийг үйлдвэрлэлийн процесст ашиглахаас аль болох зайлсхийж хаягдал боловсруулах үйлдвэрүүдэд дахин ашиглах боломжтой нөөцийг ашиглан ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжих үйлдвэрлэлийг боловсронгуй болгоход чиглэсэн бодлого-менежмент чухал юм. Итали улсын жирийн нэг хотын хатуу хаягдлыг судласан дүнгээс харахад нэг тонн хаягдал боловсруулахад 87 ба 115кг CO2 ялгаралтыг арилгах болно гэж судлаачид (Buttolec al. 2007) баталсан байдаг. Хэрэв дахин боловсруулах үйлдвэрүүд Б&Б хог хаягдлыг давамгай ашиглаж чадвал байгалийн түүхий эд ашиглах процесстой харьцуулахад нэгж процессын масс (жин) тус бүрд 5 коэффицентээр болон CO2-ын ялгаралт 10 коеффицентээр бууруулж чадна (Coelho ба Brito, 2012). 6.2. Бетоныг дахин боловсруулах технологийн асуудлууд Гуравдугаар түвшний үйлдвэрт 1 ба 2-р түвшний үйлдвэрлэлд хэрэглэдэг технологи, аргачлал цөм багтсан байхаас гадна өндөр түвшний тоног төхөөрөмж, чанарын хатуу хяналт, автоматжуулалтаас гадна ямар нэг хольцгүй дээд зэргийн цэвэр чанарын өөрчлөлтийг бүрэн хийгдсэн сайн чанарын мaтериал хэрэглэнэ. Хаягдал боловсруулах үйлдвэрийг суурин эсвэл зөөврийн гэсэн хоёр төрлөөр байгуулж болно. Гэхдээ эдийн засгийн болон хүрээлэн буй орчны нөлөөллийн асуудал ямар ч тохиолдолд ижил мэдрэмжтэй болох ёстой. Б&Б хог хаягдлыг боловсруулах 3-р түвшний үйлдвэр орон нутагт зөөврийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа бол хаягдлыг зөвхөн ангилан ялгах эсвэл орон нутгийн хэрэгцээнд дүүргэгч болон өөр өргөн хүрээтэй зориулалтаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа зохион байгуулж болно. Гэхдээ тээвэрлэлтийн зайг Б&Б хог хаягдал боловсруулах үйлдвэрийг суурин эсвэл зөөврийн гэсэн хувилбарыг сонгох шалгуур үзүүлэлт болгон авна. Зөөврийн үйлдвэр Б&Б хог хаягдал ашиглах зөөврийн үйлдвэрийн нэр хүнд нилээд өсч байгаа учир түүнийг байгуулах нь ашигтай юм. Яагаад гэвэл боловсруулах үйлдвэрт бутлах, соронзон ангилан ялгагч, доргиурт шигшүүр гэх мэт уламжлалт төхөөрөмжүүдийг ямар ч орон нутагт, жилийн ямар ч улиралд бууруулан ашиглаж болдог. Заримдаа Б&Б хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийг хялбаршуулсан байдлаар байгуулж болно. Хэрэв Б&Б хог хаягдлын хэмжээ их байвал зөөврийн хэлбэрийн оронд төхөөрөмжийг суурин байрлуулж болно. Зөөврийн үйлдвэр голдуу дизель станц ашигладаг бол суурин үйлдвэрүүд зөвхөн эрчим хүчний сүлжээнд холбогдсон байдаг учир их хэмжээний үйл ажиллагааг үр ашигтай хэрэгжүүлж чаддагаараа олон талаар давуу талтай байдаг. Автомашинд суурилуулсан цахилгаан хөдөлгүүр 111


БАРИЛГЫН ХАЯГДЛААС БЕТОНОН ДҮҮРГЭГЧ БЭЛТГЭХ ТЕХНОЛОГИ гурван улирал гаруйхан хугацаанд ажилладаг бол дизель хөдөлгүүр илүү үр ашигтай байдаг (Kendall, 2008). Үүнээс гадна ийм үйлдвэр нь эрчим хүч бага хэрэглэх бөгөөд тээвэрлэх материалын хэмжээ бага мөн учир дуу чимээ, тоос шороо, хортой хий ялгарч байгаа учир орчны бохирдолт бага байдаг. Зөөврийн үйлдвэрийн технологи ажиллагаа нь суурин үйлдвэрийн технологитой яг ижил боловч дамжуулах болон тэжээгүүр, бутлуур, доргиур шигшүүр, соронзон ялгагч гэх мэтийн төхөөрөмжийн тоо хэмжээ хязгаарлагдмал байна. Гэхдээ түүний хөгжлийн үе шат нь суурин үйлдвэрийнхтэй адил юм. Зөөврийн үйлдвэр голдуу төмөр зам дээр заримдаа дугуйт тээврийн хэрэгсэл дээр угсрах (бэлэн үйлдвэр) байдлаар зохион байгуулагдаж болно. Ийм үйлдвэрийн жин маш хүнд төдийгүй янз бүр байна. Жишээлбэл: үйлдвэрийн жин 14- 215 тонн хүртэл байдаг бөгөөд хамгийн өргөн хэрэглэгддэг үндсэн төхөөрөмжийн жин 30-50 тонн байна (Terex, 2008; Metso, 2009). Хүчин чадал нь 50-1200 тонн/цаг-ийн хооронд байна.

Зураг 6.1. Соронзон ялгагчтай зөөврийн бутлуур Энэ төрлийн бутлуур нь багаас дунд зэргийн хүчин чадалтай, дан туузан дамжуулга болон соронзон ялгагч, хацарт бутлуураас бүрдсэн байдаг. Зөвхөн буталж соронзон ангилалт хийдэг. Харин зөөврийн үйлдвэр нь бусад материалыг ангилдаггүй юм. Зөөврийн үйлдвэрийн хамгийн гол бүрэлдэхүүн хэсэг бол бутлуурын ам буюу конус, шингэний хөдөлгүүртэй бутлагч, хамгаалалтын механизм, хурдыг өөрчилж тохируулж болдог туузан дамжуулагч, бүрэн автомат ажиллагаатай тохиргооны систем, бөглөрөл, түгжрэлээс хамгаалах механизм, төмөр эд анги ялгагч, хяналтын дуут дохио, хамгийн хүнд металл ган эд анги төхөөрөмжийг зам дээр угсарч байрлуулах, тохижилтоос хамгаалах хэсэг гэсэн үндсэн хэсгүүд байна. Нэгдүгээр түвшний суурин үйлдвэр Нэгдүгээр түвшний суурин боловсруулах үйлдвэр нь технологи ажиллагаа, тоног төхөөрөмж ашиглагдах байдлын хувьд ч тэр зөөврийн үйлдвэртэй адилхан. Өөрөөр хэлбэл үйлдвэр 112


БАРИЛГЫН ХАЯГДЛААС БЕТОНОН ДҮҮРГЭГЧ БЭЛТГЭХ ТЕХНОЛОГИ бүтцийн хувьд бутлах, ширхэглэлээр ангилах дамжлагаас бүрдэнэ. Заримдаа металл хэсэг ялгах ажиллагаа бүрэлдэхүүнд нь орсон байдаг. Гэхдээ суурилагдсан төхөөрөмж дотор зөөврийн үйлдвэрт байх боломжгүй зарим чухал багаж болон гар аргаар ангилалт хийх зориулалттай кабин хийгдсэн байдаг. (Зураг 6.2)

Зураг 6.2 . Нэгдүгээр түвшний суурин боловсруулах үйлдвэр дахь гар аргаар ангилалт хийх кабин Б&Б хог хаягдал дахин боловсруулах зориулалттай 1-р түвшний үйлдвэрт агаараар үлээлгэж ангилдаг төхөөрөмж суурилуулсан байдаг. Мөн түүнчлэн төхөөрөмжийн бүрэлдэхүүн хямд үнэтэй, хөнгөн жинтэй зарим эд анги, төвөөс зугтаах хүчний сэнс, буулгалтын ямар нэг хольцыг зайлуулахад зориулагдсан хоолой хийсэн байдаг. Ангилан ялгалтын үе шат бүрд ангилагдаж байгаа материалаас гадны хольцыг (цаас, картон, хуванцар, зарим төрлийн мод болон хар төмөрлөгийн бус металл г.м) агаараар үлээлгэн цэвэрлэж зориулалтын саванд хийнэ. Цэвэрлэх хольцын жингээс хамааруулан үлээлгэх агаарын хурд, хүчийг тохируулна. Агаараар үлээлгэхэд хүнд жинтэй болон хөнгөн боловч бүдүүн ширхэгтэй хольц материалаас хийсэх байдлаар цэвэрлэгдэхгүй учир усаар цэвэрлэнэ. Илүү том ширхэгтэй хөнгөн хольцыг Б&Б хог хаягдлыг ангилах эхний үе шатанд даралттай агаараар үлээх явцдаа цэвэрлэнэ. Хоёрдугаар түвшний суурин үйлдвэр Хоёрдугаар түвшин бол 1 ба 3-р түвшний хоорондын завсрын үйлдвэр юм. Энэ үйлдвэрээс харьцангуй цэвэр бөгөөд ширхэглэлээр тус тусад нь ангилсан (том ба нарийн дүүргэгч) бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Гарч байгаа бүтээгдэхүүн нь дундаж шинж чанартай дүүргэгчийн шаардлага хангаж улмаар байгалийн дүүргэгчтэй техникийн шинж чанар болон эдийн засгийн үзүүлэлтээрээ өрсөлдөхүйц бүтээгдэхүүн болгож байна. Үүний тулд соронзонгийн арга, даралттай агаараар үлээх болон хөвүүлэн ялгах арга г.м зарим өвөрмөц арга ашиглаж байна. Сүүлийн үед том саванд ус дүүргээд дээр нь Б&Б хог хаягдал хольц хийж усан дээр хөнгөн 113


БАРИЛГЫН ХАЯГДЛААС БЕТОНОН ДҮҮРГЭГЧ БЭЛТГЭХ ТЕХНОЛОГИ буюу нягт багатай ширхэглэлийг хөвүүлэх замаар дүүргэгчийг ширхэглэлээр нь ангилдаг аргачлал боловсруулан хэрэглэж байна. Энэ арга бол том болон нарийн ширхэглэлтэй хөнгөн материалыг хүнд жинтэй бетонон болон керамик дүүргэгчээс амжилттай ялгаж чадна. Гэхдээ сул чөлөөтэй байгаа хөнгөн хольцууд боловсруулалтын эхний үе шат буюу даралттай агаараар үлээлгэх явцад цэвэрлэгдэнэ. Үйлдвэрийн явцад илүү их хэрэглэвэл ширхэглэлээр ангилах ажлын үр дүн илүү сайн байх төдийгүй наалдац үүссэн байвал цэвэрлэгдэж ямар нэг аюултай хольцгүй материал үйлдвэрлэх болно (de Jung et.al, 2004). Гуравдугаар түвшний үйлдвэр Б&Б хог хаягдал дахин боловсруулах 3-р түвшний үйлдвэрийн иж бүрэн үйл ажиллагааны системд Б&Б хог хаягдлын хольцыг ангилан ялгах процесс хамаарна. Ийм үйлдвэрийн технологийн хөгжил дэвшил эрчимтэй урагшилж байна. Бутлалтыг оновчтой болгох, ширхэглэлийн тоог олон болгох, хольцоос бүрэн цэвэрлэх алхмууд хамгийн тэргүүн зэргийн зорилт мөн. Үүний тулд даралттай агаараар үлээлгэх, доргиулах, мушгирсан спиралд оруулах гэх мэт боломжтой бүх аргыг хэрэглэх замаар дээд зэргийн цэвэр (99%-с багагүй) бөгөөд ширхэглэлээр ангилсан материал үйлдвэрлэнэ. Дахин боловсруулалтын 3-р түвшиний үйлдвэрийн нөхцөл байдлыг зөв тодорхойлж дараах төхөөрөмжүүд болон ажиллах хүчийг технологидоо тохируулан сонгож чадвал Б&Б хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт сайтар боловсруулж чадна. Хуваарилагч тэжээгүүр Уулын үйлдвэрийн хуваарилагч тэжээгүүрээс бутлагдсан материал тасралтгүй бөгөөд нэгэн жигд урсан гарах боломж хангагдах тохиолдлыг уламжлалт хэрэглээний хэмжүүр болгон авна. Үйлдвэрлэлд доргиурт хуваарилагч, тавган тэжээгүүр, торон ба хосломол хуваарилагч тэжээгүүр гэх мэт хамгийн энгийн хийц, ажиллагаатай хуваарилагч тэжээгүүр хэрэглэж байна. Үйлдвэрлэлийн процессын явцад ширхэглэлт материалыг эмх замбараагүй асгарахаас хамгаалах зорилгоор тэжээгүүрт өндөр чанарын гангаар хамгаалах хашлага хийж өгсөн байдаг, хамгаалах хашлагыг ихэвчлэн боолтоор боож (гагнаж болно) бэхэлсэн байх бөгөөд хуваарилагч бага зэрэг хэлбэлзэх хөдөлгөөн хийнэ. Мөн бутлагдсан материалыг жигд гоожуулах, ширхгийн бүрэлдэхүүнийг жигд хадгалах болон орж ирж байгаа шаардлагад нийцэхгүй хэсгүүдийг зайлуулах зорилгоор хуваарилагч тэжээгүүрийг тойрог, эллипс болон синусоид замын хөдөлгөөн хийхээр тохируулсан байна. Бутлуурын роторын толгойн тусламжаар хэлбэлзэл буюу тэнцвэргүй ачаа эксцентрик үүснэ. Төхөөрөмжийг пүрш дээр байрлуулна. Пүрш нь доргиураас үүссэн хэлбэлзлэлийг ямар нэг хэмжээгээр шингээнэ. (Зураг 6.3) Тавган хуваарилагч болон торон хуваарилагч тэжээгүүр зэрэг нь үндсэн суурь төхөөрөмжүүд мөн. Гэхдээ тавган болон торон хуваарилагч тийм ч сайн хуваарилагч биш боловч тодорхой ширхэглэлийн хязгаар дотор ангилан ялгаж чадна. Жишээлбэл: бетоны эвдрэлээс үүссэн дүүргэгч, цементэн зуурмаг, зарим чулуулгийн тодорхой хязгаарлалттай ангилалд хэрэглэнэ.

114


БАРИЛГЫН ХАЯГДЛААС БЕТОНОН ДҮҮРГЭГЧ БЭЛТГЭХ ТЕХНОЛОГИ

Зураг 6.3. Хөнгөн жингийн доргиурт тэжээгүүр Цахилгаан соронзон Б&Б хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд ба хар төмөрлөг ялгах үйлдвэрүүд тогтмол цахилгаан соронзон ялгагчийг ихэвчлэн Б&Б хог хаягдал дээр байрлуулна. Энэ төхөөрөмжийг хажуу талын туузан дамжуулагчтай ямар нэг завсар зайгүйгээр холбоно. Мөн туузан дамжуулагч дээр соронзон-соронзон дамар байрлуулна. Эдгээрийг зөөлөн гангаар эсвэл марганецтай гангаар өнгөлсөн дамар байдлаар хийнэ. (Энэ нь элэгдэл тэсвэрлэлтийг сайжруулах юм). Дамрыг хувьсах гүйдлийн мотортой холбосон байдаг. Тогтмол соронзон ба өөр өөр цахилгаан соронзонг тогтмол соронзонтой керамик материалаар (1-8 р ангилал) болон ямар ч идэвхгүй ба эрчим хүчний зарцуулалтгүй үйл ажиллагаагаар үйлдвэрлэнэ. Гэсэн хэдий ч цахилгаан соронзон үүсгэнэ гэдэг бол соронзонд татах хүч бий болгоно гэсэн үг юм. Үүний тулд соронзонгийн гадаргуу дээр 220о С хүртэл халуун үүсгэж чадах тийм цахилгаан гүйдлийг соронзонд дамжуулах хэрэгтэй. Үүний тулд даралтын хавхлагатай төхөөрөмж, хөнгөнцагаан дулаан солилцогч, цахилгаан хөдөлгүүр бүхий дулааны хэт ачааллын болон тосон хөргөлтийн систем гэх мэт тоног төхөөрөмжөөр хангалт хийнэ. Хангалттай их соронзон хүч үүсгэж чадах (Б&Б хог хаягдлыг бүрэн ангилж чадах) сайн халдаг металл, бас соронзлох чадвартай цахилгаан хөдөлгүүртэй дамар байх хэрэгтэй. Бутлуур Б&Б хог хаягдал боловсруулахад хацарт бутлуур хамгийн чухал юм. Бутлуур бол хамгийн хүнд жинтэй байгууламж боловч үйл ажиллагаа нь энгийн технологи техникийн үйлчилгээ бага шаардана. Дээд амсар нь том байдаг. Бутлуурыг ерөнхийдөө гангаар үйлдвэрлэх бөгөөд боолт болон гагнаасан холболтоор бүтээн босгоно. Элэгдэлд илүү ордог хэсгийг маргенацтай гангаар болон хром-молебдентой ган төмөр хромын хайлш зэрэг материалаар хүчитгэж хийнэ. Үйл ажиллагаа нь шингэний шахуургатай системээр дэмжигддэг бөгөөд овор хэмжээний хувьд өөр өөр боловч өндөр нягттай хатуу материалыг сонгон авч бутлуурыг угсарна. Бутлуурын төрөл загвар олон янз байдаг. Гэхдээ тэдгээрийг хурд, температур мэдрэх чадвар сууринд бэхлэсэн холбооны уян налархай байдлын баталгаа резинэн холбоосны мөн чанар, пүршний төлөв байдал, бутлалтын үед үүсэх доргилтыг намжаах түүнийг сууринд дамжуулах чадвараар үнэлгээ өгнө. Бутлуурыг хоёр том инерцийн дугуйгаар тоноглосон байдаг. Мөн өөр өөр хэрэглээнд зориулагдсан стандартын шүдтэй нэмэлт плат бий. Их оролттой (дээд ачаалах амсар) бутлуур (бүтээлээрээ адил төстэй бусад бутлуурыг бодвол бутлах цохих хүч сайтай) харьцангуй жижиг 115


БАРИЛГЫН ХАЯГДЛААС БЕТОНОН ДҮҮРГЭГЧ БЭЛТГЭХ ТЕХНОЛОГИ боловч нарийн ширхэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэж үнэлдэг юм. Тийм бутлуурын нэгийг 6.4-р зураг үзүүлэв.

Зураг 6.4. Хацарт бутлуур Доргиурт шигшүүр Б&Б хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэлд гол гурван төрлийн доргиурт шигшүүр ашиглана. 1. Ванан: тэгш эсвэл налуу тавцан, хамгийн багадаа хоёр хазайдаг ачаалах материалын ихэнх хувь нь нарийн ширхэглэлтэй байх бөгөөд бутлалтын үе шатуудын хооронд ангилан ялгалт хийхэд ашиглана. 2. Налуу шигшүүр: зөвхөн нэг налуутай гадаргуу бүхий тавцан бөгөөд нэлээд ерөнхий зориулалтаар ашиглана. 3. Хэвтээ шигшүүр: тэгш тавцан юм. Их хэмжээний чийг агуулсан (урсамтгай) болон их хэмжээний үйрмэг хэсэг агуулсан урсамтгай материал ангилан ялгахад илүү тохирно. Доргиур шигшүүрийг ихэвчлэн өндөр чанартай бүдүүн гангаар жааз хүрээний дотор гагнаж хийнэ. Жижгэвтэр хоёр тавцан бий.Түүний аль нэгийг нь толгой хэсэгт эксцентрик ротортой доргиур байрлана.Тавцангуудыг хүчитгэсэн эсвэл нийлэг резин буюу полиуретанаар хийж болно. Мөн тавцан голдуу хэлбэлзэх дайвалзах хөдөлгөөн хийх боломжтойгоор угсарна. Доргиурыг ус шүршигчтэй хамт эсвэл бутлуур болон хуваарилах тэжээгүүрийн хамт нийлүүлж хийнэ. Мөн пүрш болон резинэн холбогч хамт нийлүүлэгдэж болно. (Зураг 6.5)

116


БАРИЛГЫН ХАЯГДЛААС БЕТОНОН ДҮҮРГЭГЧ БЭЛТГЭХ ТЕХНОЛОГИ

Зураг 6.5. Налуу хавтгайтай доргиурт шигшүүр Үлээлгэн шигшигч (цацруулан ялгагч) Агаараар үлээлгэн шигшигч хэрэглэн 400мм-ээс том ширхэглэлтэй хөнгөн хэсгийг автоматаар ялган ангилах (Nihot, 2011) эсвэл 80мм-ээс том ширхэглэлтэй хэсгийг гар аргаар урьдчилан ялгахад хэрэглэнэ. Энэ арга бол хуурай ангилалтын нэг төрөл бөгөөд хөвүүлэх гэх мэт бусад аргуудыг бодвол арай хямд буюу хялбар гэхдээ бүтээмжийн хувьд адил юм. Барилгын ба нураалтын хаягдал дахин боловсруулах үйлдвэрт хэрэглэдэг энэ арга бол агаараар үлээгдэн цацагдсан материал их зам, их эсэргүүцлийг туулдаг учир үр дүн сайтай учир маш өргөн хэрэглэнэ.Түүнчлэн 2мм-ийн ширхэглэлээс эхлээд маш олон ширхэглэлээр ангилан ялгаж чадна. Үлээлгэн цацах аргыг дотор нь диагоналийн, босоо чиглэлийн ба мушгиралдсан чиглэлийн буюу хүрдний (Зураг 6.6)-т босоо чиглэлийн ангилан ялгагчийг жишээ болгон үзүүлэв) гэж гурав ангилана. Энэхүү ангилагч нь багана бүтээцийн эвдрэлд ороод нурж байдагтай адил юм.

117


БАРИЛГЫН ХАЯГДЛААС БЕТОНОН ДҮҮРГЭГЧ БЭЛТГЭХ ТЕХНОЛОГИ

Зураг 6.6. Босоо чиглэлийн ангилан ялгагч Хүнд жинтэй хэсгүүдийн хөдөлгөөнд юу ч саад хийж хөдөлгөөнийг өөрчилж чадахгүй. Харин ч хөнгөн ширхэглэлүүдийг ялгахад илүү тохиромжтой арга юм (Hamatec, 2011). Б&Б хог хаягдлыг боловсруулах үйл ажиллагаанд даралттай агаарын урсгал, агаарын эргэлдэх хөдөлгөөнийг хуваарилах зарчмаар материалыг ангилан ялгаж байгаад үлээлгэн цацагчийн чанар оршино. Агаар дамжуулах ган хоолойн даралт болон ангилан ялгагчийн жинг мэдрэгч хавхлага зэргийн үйл ажиллагаа агаарын урсгал ангилан ялгагчийн жин ба оролтын хурдаар бүх хяналтыг тохируулна. Хар төмөрлөгийн бус металл ангилагч Б&Б хог хаягдал дахин боловсруулалтанд төмрийн бус металл ялгагч ашиглаж төмрийн бус элементэд цахилгаан гүйдэл дамжуулахад соронзонгийн туйл өөрчлөгдөж тэнд хурдан эргэлт үүснэ. Эргүүлгийн үр дүнд үүсэж байгаа хүч нь (төвөөс зугтаах хүч) соронзонгийн төвөөс зугтаах хүчний тэнхлэгт перпендикуляр чиглэлтэй байна (Зураг 6.7). Төмрийн бус металлын тэр түлхэлт нь ирмэг булан дахь соронзонгийн хэвтээ чиглэлийн хурдан эргэлтийг хурдасгана. Үүний үр дүнд янз бүрийн ширхэглэлтэй хэсгүүд хүндийн жингээрээ доош унана. Энэ төхөөрөмж бол ерөнхийдөө өвөрмөц газардуулагч металл ротор тогтмол буюу хувирдаггүй соронзон (хувьсах туйлтай), тогтмол биш хурдтай хүнд жинтэй гол бүхий ротор болон тусгай полиуретанаар чанаржуулсан тээврийн татуурга (оосор) бүхий олон бүрдүүлэгчтэй төхөөрөмж мөн.

118


БАРИЛГЫН ХАЯГДЛААС БЕТОНОН ДҮҮРГЭГЧ БЭЛТГЭХ ТЕХНОЛОГИ

Зураг 6.7. Хар төмөрлөгийн бус металл ангилагчийн ажиллах зарчимийг харуулсан бүдүүвч Хийн доргиур Хийн доргиур (air jig) уламжлалт усан доргиурын нэг хэлбэр мөн. Энэ аргын мөн чанар нь Б&Б хог хаягдал дундуур агаарын урсгалыг тасралтгүй нэвтрүүлж чичиргээ доргилт үүсгэдэгт оршино. Энэ аргаар хаягдал материалыг ангилан ялгахдаа өгч байгаа агаарын урсгалд байнга хяналт тавьж тохируулга хийнэ. Жишээлбэл хаягдлаас бетон ба керамик тоосгоноос дүүргэгч гаргаж авахдаа аль болох олон давхраат үет агаарын урсгалаар үйлчилбэл үр ашиг сайн байх болно. Эдгээр машинуудад агаарын урсгал оруулагч хоёр байдаг. Агаар оруулагч ёроол дээр байрлаж материалыг дээш нь түлхэж хөндийрүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Мөн ёроол дээр ангилан ялгагдсан материалын үений зузааныг мэдрэгч байрласан байна. Энэхүү төхөөрөмжөөр ангилан ялгагдаж байгаа дүүргэгчийн зөвшөөрөгдөх хэмжээ нь 1мм-ээс 50 мм-ийн хооронд байна. Төхөөрөмжийг Зураг 6.8 дээр үзүүлэв.

Зураг 6.8. Хийн доргиурын ажиллагааны бүдүүвч 119


БАРИЛГЫН ХАЯГДЛААС БЕТОНОН ДҮҮРГЭГЧ БЭЛТГЭХ ТЕХНОЛОГИ Спираль Спираль бол идэвхгүй төхөөрөмж мөн бөгөөд гагцхүү хүндийн хүч болон инерцийн хүчний үйлчлэлээр дүүргэгчийг ширхэглэлээр нь маш сайн ангилан ялгаж чадна. Усаар ялгаж хийхэд дундаж ширхэглэл ангилагддаг бол спиралин ангилагчаар нарийн ширхэглэл тухайлбал 4мм-ээс нарийн ширхэглэлийг ангилж болно. Ангилан ялгах ажиллагааны явцад спиралийн гадна хүрээ орчмоор хөнгөн жинтэй ширхэглэлүүд ялгарч байхад спиралийн төвийн хэсэгт нягт буюу хүнд ширхэглэлүүд ялгагдана. Ширхэглэлүүдийн харьцангуй дундаж нягт 1-ээс бага байвал ангилан ялгалтын үр дүн сайн байна гэсэн үг юм. Усан дахь хатуу хэсгийн агууламж 20-40%-ийн хооронд байх ёстой. Ийм усыг усны оронд эргүүлэн ашиглана. Ангилан ялгагдсан ширхэглэлүүд голдуу шалган тохируулагч боксын дотор ёроолд хуримтлагдана. Спираль өөрөө маш энгийн хийц бөгөөд хоёр буюу гурван ижил (тэнцүү) спираль багана байх бөгөөд тэдгээрийн тус бүрийг нь өндөр хатуулагтай полиуретан болон шилэн фабераар (гал, халуун, үрэлт тэсвэрлэлтийг сайжруулагч) чанаржуулж үйлдвэрлэнэ.

Зураг 6.9. Энгийн, хоёрлосон, гурвалсан спираль Спираль баганын өндөр 1:2м байна. Цуглуулагч бокс болон оруулагч толгойг голдуу задалж, салгаж, тохируулж болдог, дамжуулах хоолойд залгаж болдгоор полиуретан хэвэнд үйлдвэрлэнэ. Дахин боловсруулсан бетонон дүүргэгчийн цэвэршилтийн түвшин болон шинж чанарууд Дахин боловсруулсан дүүргэгчээр олон бүрэлдэхүүнт бетон (керамик, байгалийн чулуу гэх мэт) барилгын зуурмаг, төрөл бүрийн хольц гэх мэт олон нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Гэхдээ бүтээгдэхүүн тус бүрд тавигдах чанарын шаардлагууд, стандартууд улс орон, орон нутаг бүрд өөр өөр байна. Тэдгээр стандартууд ба шаардлагуудыг хүснэгт 6.2-т нэгтгэн үзүүлэв. Бетоны үйлдвэрлэлд хэрэглэж байгаа дахин боловсруулсан дүүргэгчийн 90%-аас бага хувь нь цэвэр бетоноос гаргаж авсан байх ёстой ( Нидерланд, Дани улсад байгалийн дүүргэгчтэй бетоныг 95%-аас бага байхыг шаардана). Бохирдуулагч хольц, ямар нэгэн органик болон бусад эх үүсвэртэй хольцын агуулгыг 5% хүртэлх (Бразил), 1% хүртэлх (Герман , Бельги, Швейцар) гэсэн хатуу хязгаарлалт тавина. Дахин боловсруулсан дүүргэгчтэй бетон үйлдвэрлэхэд хэрэглэх дүүргэгчид агуулагдах бохирдуулагч 120


БАРИЛГЫН ХАЯГДЛААС БЕТОНОН ДҮҮРГЭГЧ БЭЛТГЭХ ТЕХНОЛОГИ хольцын дээд хэмжээ 1,5%-с ихгүй байхад зөвшөөрөгдсөн журам үйлчилнэ. Жишээлбэл зарим журамд Герман, Португалд хоёр дахин боловсруулсан бетоны чанарт анхаарал хандуулдаг бөгөөд өнгөлгөө, гагнаас (өрлөг)-ны зуурмагт хэрэглэх дахин боловсруулсан дүүргэгчийн агуулга 30%-с хэтрүүлэхгүй байхыг зөвшөөрнө. Мөн түүнчлэн органик хольц болон бусад бохирдуулагч хольц (хөнгөн материал) 1,5%-иас бага байхыг шаардана. Тэдгээр дүрэм журмын дагуух шинжилгээ дүгнэлтээс харахад дахин боловсруулсан бетоноор бетон үйлдвэрлэхэд стандарт нь маш нарийн төдийгүй Б&Б хог хаягдлын ангиллын ялгалт болон бетонон дүүргэгчийн ширхэглэлийн ялгалт, онцгой цэвэршилт зэрэгт чанарын иж бүрэн хяналт шалгалт хийж хэрэгжүүлэх ёстой. Өнөөдөр энэ түвшинд хүрнэ гэвэл хамгийн түрүүнд Б&Б хог хаягдал дахин боловсруулах 3-р түвшний үйлдвэрлэлийн технологид анхааран хамруулах ёстой. (Mulderetal 2007) нар өөрийн судалгаагаар голын усаар угаагдсан дүүргэгч 99,8%-ийн цэвэршилттэй болохыг тогтоогоод дараа нь хуурай нягт дүүргэгчийг автомат X-Rayаар уламжлалт ялгалт хийжээ. Weihong (2004) усаар угааж ангилсан бетонон дүүргэгчийн цэвэршилт 99%-иас их байсныг баталсан байна. (тоосго болон бетоны хаягдал дүүргэгч ашигласан). Бетоныг дахин боловсруулж гарган авсан дүүргэгч үндсэндээ байгалийн нягт дүүргэгчийг бодвол илүү сийрэгжилттэй учир цементийн зутантай сайн барьцалдана. Дахин боловсруулсан дүүргэгчтэй бетоны шинж чанар, ялангуяа механикийн ба удаан эдэлгээт шинж чанарт ганц биш өөр олон хүчин зүйл нөлөөлнө (deBrito and Alves, 2010). Дахин боловсруулсан бетонон дүүргэгч ба байгалийн дүүргэгч хоёрыг боловсруулах технологийн аргачлалын журам адилхан учир ямар нэг нэмэлт ажиллагаа шаардлагагүй. Харин барилгын зуурмаг бэлтгэх дүүргэгчийн тухайд гэвэл илүү сайн цэвэршилттэй төдийгүй ямар нэг бохирдуулагч хольцгүй байх ёстойгоос гадна нэмэлт ангилан ялгалт хэрэгтэй болно. Яагаад гэвэл цементийн зутан дүүргэгч болох жинхэнэ чулуутай шууд холбогдох ёстой юм. Mulder etal (2007) өөр өөр температурын тэлэлтийн илтгэлцүүртэй цементийн чулуу ба байгалийн чулуун дүүргэгч гэсэн хоёр материалыг 700 Celsius орчим температурт туршилт амжилттай хийсэн байна. Туршилтын үр дүнд чулуун дүүргэгч ба цементийн чулууг хооронд нь салгаж чаджээ. Өөрөөр хэлбэл чулууны гадаргууд нь наалдсан цементийн чулуу нь задарч эргээд цэвэр портланд цемент болон хувирна. 6.3 Барилгын хог хаягдлаас боловсруулсан материалын хэрэглээ Б&Б хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр юуны урьд хэмхэлж бутлах ёстой. Тэр материалаа дараа нь дахин ашиглахад зориулан нэмэлт дахин боловсруулалт буюу ангилан ялгалт хийнэ. Б&Б бүх хог хаягдлын 41%-иас илүү хэсэг нь бетоны дүүргэгч болж чаддаг, дахин боловсруулах үйлдвэрийн үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүний бараг 50% нь бетоны дүүргэгчтэй материал болдог гэсэн баримт байдаг (Сoelhe and Brito, 2012). Дүүргэгч бол Б&Б хог хаягдлууд дотроос дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг өөрчлөлтөд орсон цорын ганц материал мөн. Тоосгон өрлөгийн зуурмагийн керамик тоосгон дүүргэгч, мод, шил, хуванцар, металл зэрэг бусад материалуудыг Б&Б хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт мөн нэгэн адил ангилан ялгах ёстой. Үүний үр дүнд эдийн засагт буцаан төлөлт хийх ялангуяа хүрээлэн буй орчинд маш их ашиг өгөх болно. (Coelho 2012). Шил, цаас, картон, битумжсэн материал, хар төмөрлөгийн бус металл зэрэг бусад зарим материалыг ангилан ялгаж өөрчлөлтөд оруулаад орлуулах материал жишээлбэл гипс гарган авч болно.

121


БАРИЛГЫН ХАЯГДЛААС БЕТОНОН ДҮҮРГЭГЧ БЭЛТГЭХ ТЕХНОЛОГИ Хүснэгт 6.2. Дахин боловсруулсан дүүргэгчийн барилгын стандартын шаардлага 1. RCA : дахин боловсруулсан бетон дүүргэгч ДББД 2. Өрлөгийн зуурмагт зориулан керамик болон чулууг дахин боловсруулж гарган авсан дүүргэгч 3. RMA: RA болон RMCA хольц 4. Органик хольц ороогүй 5. Хязгаарлалт тодорхойгүй 6. Битумэн материал ороогүй 7. Байгалийн чулуун дүүргэгч 8. Битумэн материал ороогүй харин ханын материал орсон болно Бетон дүүргэгч Дахин боловсруулсан бетон дүүргэгчийг замын бүтээн байгуулалтанд ялангуяа замын суурь ба дээд суурь үе хийхэд маш өргөн хэрэглэнэ. Дундаж нягт 1950 кг/м3, завсар хоорондын зай 44% байх дахин боловсруулсан дүүргэгчийн замын дунд үе болон сууринд шаардагдах хэмжээ жил бүр нэмэгдсээр 83000 тонн болсон бөгөөд энэ хэрэгцээг бетонон дүүргэгчээр хангах захиалга маш өндөр байна. Португали улсад жил бүр 1640 мянган тонн бэлэн бетон зуурмаг үйлдвэрлэсэн тухай мэдээ байгаа нь бетон бүтээгдэхүүнийг (үйлдвэрлэлийг) ашиглах ямар их боломж байгааг харуулж байна (APEB, 2011). Үндэсний нийт хэрэглээний 35%-тай тэнцэх цементийг, мөн 1870 -2400 кг/м3 дундаж нягттай дүүргэгч болон бетоныг бэлэн бетон зуурмагийн үйлдвэрт үйлдвэрлэсэн байгаагийн 20%-ийг дахин боловсруулсан бетон дүүргэгч хэрэглэсэн шинэ бетоны үйлдвэрлэл байлаа гэж тайланд мэдэгджээ. Үүнээс дүгнэхэд их хэмжээний дахин боловсруулсан бетон дүүргэгч агуулсан бетон, түүнийг шинж чанарын хувьд хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм (Kou edal, 2004). Керамик (тоосгон) өрлөг Керамик (тоосгон) өрлөгийн хаягдлаас дахин боловсруулсан дүүргэгчийг барилгын суурийн доод (суурь) үе, дэвсгэр буюу туслах үе зэргийн үйлдвэрлэлд цементтэй хольж хэрэглэнэ. Зөвхөн суурийн дэвсгэр үе хийхэд жил бүр 4390000 тн материал шаардлагатай гэсэн тооцоо бий. Хэрэв дэлхийн хэмжээний жил тутмын барилгын суурийн дундаж талбайг тооцоолж үзвэл ойролцоогоор 1290 мянган м2 орчим байх болно. Энэ тооцоог хэрэглээд суурийн дэвсгэр үеийн зузааныг дунджаар 30 см гэж хуучинсаг байдлаар тооцоолсон бүтээгдэхүүн байсан бол дахин боловсруулсан керамик тоосгон дүүргэгчтэй бүтээгдэхүүний хэрэгцээ жил бүр 26500 тн-оор нэмэгдэх үр дүн гарах байжээ. Барилгын бусад хаягдал материалууд Мод Б&Б-ын модон хаягдлыг дахин боловсруулж нарийн утсархаг (файбер) хэсэг, наамал, зүсмэл бүтээгдэхүүн хавтан, сарампай, мал амьтны байр, дүүргэлтийн органик материал болгон ашиглана. Модны хаягдал түүхийн эдийг дахин боловсруулж зоргодос, шөрмөслөг ширхэглэл (файбер) гарган авч түүгээрээ 600кг/м3 дундаж нягттай банзыг орлуулах материал үйлдвэрлэж модны жилийн хэрэгцээ болох 55800 тн модны 30%-ийг орлуулах боломж байна гэж тооцоолсон байдаг. Малын хаашаа саравчинд жил бүр 8100 тн дахин боловсруулсан хаягдал модон материалын хэрэгцээ гардаг гэсэн тооцоо байдаг. Энэ бол жил бүр 30100 мал амьтны (орон нутагт) байраар хангана гэсэн үг юм. (Португалийн статистик, 2005). Энэ бол сар бүр малын байранд 22.5 кг/сар материал хэрэглэнэ гэсэн үг юм. Португалд жилийн туршид 425000 122


БАРИЛГЫН ХАЯГДЛААС БЕТОНОН ДҮҮРГЭГЧ БЭЛТГЭХ ТЕХНОЛОГИ тн органик хаягдал гардагийн 16900 тн үүнээс илүү хэсгийг нь олон органик бүтээгдэхүүн шингээж байна. (WE, 2010). Энэ хэрэглээний 15%-д дахин боловсруулсан модон бүтээгдэхүүн өөрийн хувь нэмрээ оруулж байна (Moта, 2002). Хуванцар Хуванцрыг дахин боловсруулах, ашиглах ажил үндсэндээ Португалид 2005 онд бодитой эхэлсэн гэж үздэг. Гэхдээ ахуйн нийт хэрэгцээний дөнгөж 1.8%-г хуванцарын үйлдвэр эргүүлж авсан юм.(Texugo de Sousa ,2008). Хуванцар дахин боловсруулах, эдлэл хэвлэх арга, технологийг эзэмшээгүй, мэдлэг хангалтгүй байсан зэрэг нь энэ материалыг өргөн хэрэглэх боломжийг хааж байсан. Мөн бэлэн бүтээгдэхүүн хямд, түүхий эд мөн хямд байжээ. Дахин боловсруулсан хуванцарын үйлдвэрлэлийн талаарх сөрөг дүгнэлтийн 20% нь зохицуулалттай холбоотой байсан гэж үздэг. Зохицуулалтад зааснаар үндэсний хэмжээнд 104000 тн, орон нутгийн хэмжээнд жил бүр 28000 тн байхаар хязгаарлалтыг тэмдэглэж өгсөн байдаг. Төмөрлөгийн бус металл Португалид жилдээ 1.800.000 тн хар төмөрлөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ (Eurostat, 2009). Гэвч удалгүй жилд 27700 тн болж өөрчлөгдсөн нь ангилан ялгалтын эх үүсвэр MSW-ийн хайлуулах үйлдвэрт шилжсэнтэй холбоотой юм (Magrihhoetal, 2006). Хамгийн ихдээ 9200 тн хар төмөрлөгийн металлыг барилгын ба нураалтын хаягдлаас шилжүүлэх боломжтой байжээ. Хэрэв хар төмөрлөгийн металлыг дахин боловсруулж хэрэглэвэл Португалийн үйлдвэрүүд Европын холбоотой тэмцэлдэж 50% орчим (Европын холбооны комисс, 2005) буюу 88200 тн материалыг жил бүр үндэсний үйлдвэрлэл шингээж орон нутгийн түвшинд 23400 тн-ийг жил бүр шилжүүлэх байсан. 6.4. Бетоны дахин боловсруулсан дүүргэгчийн хүрээлэн буй орчны нөлөө Б&Б хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулах, үйл ажиллагаа явуулахад хүрээлэн буй орчны нөлөөний асуудлууд олон гарна. Тэдгээр нөлөөллүүд нь Б&Б хог хаягдлын анх үүссэн газраас нь барилга нураалт, барилгын гурван давхраас гарсан хаягдлыг шинэ материал үйлдвэрлэгчид тээвэрлэн хүргэх, шаардлага хангахгүй хаягдлыг зориулалтын нүхэнд тээвэрлэн хүргэж булах зэрэг үйл ажиллагааны үед үүснэ. Энэ бүх үйл ажиллагаанд их хэмжээний төхөөрөмж, эрчим хүч шаардана. Б&Б хог хаягдлыг дахин боловсруулснаар мөн хүрээлэн буй байгаль орчноо их хэмжээний хог хаягдлаас цэвэрлэж байгаа ашигтай үйл ажиллагаа юм. Их хэмжээний бетоны хаягдлыг дахин боловсруулж өндөр цэвэршилттэй сайн чанарын материал болгон өөрчилж байгаагийн хувьд байгальд ээлтэй үйл ажиллагаа мөн. Хүрээлэн буй орчинд хаягдаж байгаа нүүрсхүчлийн хийг тодорхойлоход АМҮ судалгаа ашиглах цаашид эрчим хүчний зарцуулалтыг тооцоолох судалгаа хийх хэрэгтэй байна. Хүрээлэн буй орчны үр өгөөж болон түүний цэвэр ариун байх явдал мөн учраас ядаж анхдагч эрчим хүчний зарцуулалт нүүрсхүчлийн хийн ялгаралтын хамгийн бага түвшинд хадгалахыг хичээх ёстой юм. Гэхдээ дахин боловсруулалтын үр дүнд бетон ба керамик дүүргэгч гаргаж авч түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ дахин боловсруулсан нийт массын бараг 75% хүрчээ. Энэ бол хөнгөнцагаан хуванцар зэрэг материалыг тэр хэмжээгээр хэрэглээнээс шахан зайлуулж байгаа учир хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөтэй маш их хэмжээгээр холбоотой юм. Мөн түүнч байгалийн чулуун дүүргэгчийг хэмнэж байгаагийн хувьд ч хүрээлэн буй орчинтойгоо холбоотой юм. Энэ бол эцсийн эцэст байгалийн түүхий эдийг хомсдуулах, газар дэлхийн хэлбэр дүрсийг засагдашгүй өөрчлөлтөд оруулах гэх мэт бусад нөлөөллүүд илрэн гарч энэ талаар шүүн хэлэлцэгч асуудал гарч магадгүй (18 сая орчим тн байгалийн чулуу олборлож дүүргэгч үйлдвэрлэж байна (Malia, 2010). Жил бүр 44000 тн хөнгөнцагаан үйлдвэрлэж их хэмжээний эрчим хүч зарцуулж байна (World Aluminium, 2012).

123


БАРИЛГЫН ХАЯГДЛААС БЕТОНОН ДҮҮРГЭГЧ БЭЛТГЭХ ТЕХНОЛОГИ Хүрээлэн буй орчны мэдрэмжийн шинжилгээ Хүрээлэн буй орчны мэдрэмжийн шинжилгээний арга бол Б&Б хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн эдийн засгийн гүйцэтгэлийн судалгаатай төсөөтэй шинжилгээ бөгөөд дахин боловсруулах үйлдвэрлэлээс ялгарч байгаа нүүрсхүчлийн хийн CO2 ялгаралт, анхдагч эрчим хүчний зарцуулалтыг үр ашигтай зөв тооцоолохын тулд үйл ажиллагааны 5 үзүүлэлтийг (параметр) сонгож авна. Тэдгээр үзүүлэлтүүдийн өөрчлөлтүүд нь үйлдвэрлэлийн хүчин чадалтай хосолсон байх төдийгүй үзүүлэлтийн өөрчлөлтийн суурь үндэс болно. Нүүрсхүчлийн хийн CO2 ялгаралтад хамгийн их нөлөөтэй. Үзүүлэлтийг шинжлэн судлахад тээврийн хэрэгслийн шатахууны хэмжээ нь суурь хэрэглээнээс дунджаар 32%-ийн хязгаар дотор хэлбэлзэж байна (дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээр). Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд шаардагдах эрчим хүчний өөрчлөлтийн их үүсвэрийг тодорхойлох судалгаанд био түлшийг сонгосон шалтгаан нь бол нүүрсхүчлийн хийн ялгаралтыг хамгийн ихээр бууруулж чадсанд байна. Б&Б хог хаягдлаас их хэмжээний хэсэг өөрчлөлтөд орсон байх ёстой. Энэ өөрчлөлт бол CO2-ийн ялгаралтад хамгийн их нөлөө үзүүлдэг хоёрдугаар үзүүлэлт мөн. Энэ өөрчлөлт нь бүрэн хүчин чадлаар (350, 250, 170,85 тн/ цаг ) үйлдвэртэй харьцуулбал дунджаар 25% байна. CO2-ийн ялгаралтын өөрчлөлтөнд хамгийн их нөлөөлдөг гуравдагч үзүүлэлт тээвэрлэлтийн нийт зай юм. Энэ өөрчлөлтийг ±30% иас илүү гэж тооцоолжээ. Гэхдээ дунджаар 15% өөрчлөгдөж байжээ. Б&Б хог хаягдал боловсруулах үйлдвэрээс ялгарч байгаа CO2-ийн хэмжээгээрээ дэлхийн хэмжээнд хамгийн бага хамааралтай 2 үзүүлэлт бол цахилгаан хангамжийн нэгж бүрийн нүүрстөрөгчийн чадал болон Б&Б хог хаягдлыг хольц бэлтгэхэд ялган ангилалтад оруулж байгаа хувь хэмжээгээр бага юм. Эдгээр үзүүлэлтийн түвшин хадгалагдаж байх ёстой. Яагаад гэвэл зөвхөн цахилгаан нэгжүүдийн нүүрстөрөгчийн чадал болон CO2-ийн ялгаралтын үр дагаврыг яаж тодорхойлох анхдагч энергийн зарцуулалт тооцоолоход үзэл санаа нэгтгэж чадаагүй байна. 60 жилийн нийт баланс, CO2-ын ялгаралтыг багасгасан хэмжээ, эрчим хүчний зардлыг багасгасан хэмжээгээр хүрээлэн буй орчиндоо хамгийн сайн нөлөөтэй үйл ажиллагааны гүйцэтгэл 350 тонн/цаг хүчин чадалд байна гэж тогтоосон байна. Яагаад гэвэл тээврийн системдээ био түлшний хэрэглээг нэвтрүүлсэн байна. Үүний үр дүнд нүүрсхүчлийн хийн ялгаралтын нийт бууралт 16.7 дахинаас их болжээ. Үүний гол шалтгаан бол төхөөрөмжийн үйл ажиллагааны чадавх өндөр байсантай холбоотой юм. Хамгийн сайн үр дүн харин 85 тонн/цаг бүтээлтэй үйлдвэрт илэрчээ. Үүний шалтгаан нь боловсруулалтанд орж байгаа материалын хэмжээг 50% багасгаж үр дүн нь CO2-ын ялгаралт 5.3 дахин багассан байна. Мөн энэ бууралтанд эрчим хүчний дэлхийн баланс хамгийн бага ач холбогдол 3.2 байсантай холбоотой юм. Б&Б хог хаягдлыг хольц бэлтгэх эсвэл ангилан ялгалтад хэрэглэсэн хувь хэмжээнээс хамаарч 350 тонн/ цаг бүтээлтэй үйлдвэрийн хамгийн онц амжилт 30%-ийн өсөлттэй болжээ (Б&Б хог хаягдлын 91% орчмыг хольц бэлтгэхэд ашигласан байна). Дүгнэлт Өнөө үед Б&Б хог хаягдал дахин боловсруулах 3-р түвшний үйлдвэрүүд техникийн ба эдийн засаг, хүрээлэн буй орчны нөлөөллийн талаарх шинжилгээгээр өндөр хариуцлага хүлээх ёстой байхын зэрэгцээ бетоны үйлдвэрлэлд хэрэглэх дүүргэгчийг чанартай ангилан ялгадаг, дээд зэргээр цэвэрлэж чаддаг байх ёстой гэсэн шаардлага тавьж байна. Мөн түүнчлэн Б&Б хог хаягдал байдлаар ирж байгаа бусад материалууд ширхэглэлийн хувьд сайн байх хэрэгтэй. Судалгааны үр дүнгээс дараах дүгнэлтийг гаргаж болох юм. Б&Б хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдэд агаарын шигшигч, хар төмөрлөгийн бус металл ялгагч буюу спирал зэрэг шаардлагатай төхөөрөмжүүд байхгүй учраас Б&Б хог хаягдлыг шууд бетонд тохирох дүүргэгч болгон ялган ангилж чадахгүй. Иймд дээд зэргийн цэвэрлэгээ хийгдсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж амжилтад хүрэхийн тулд өөр арга хэрэглэх хэрэгтэй. 124


БАРИЛГЫН ХАЯГДЛААС БЕТОНОН ДҮҮРГЭГЧ БЭЛТГЭХ ТЕХНОЛОГИ Б&Б хог хаягдал дахин боловсруулах 3-р түвшний үйлдвэрлэлийг гүйцэд цэвэрлэсэн ширхэглэлтэй бетон дүүргэгч үйлдвэрлэх чадвартай болохын тулд юуны урд дахин боловсруулсан бетон дүүргэгчийг шинэ бетон бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэхтэй холбоотой журам, хууль тогтоомжийг дагаж мөрдөх хэрэгтэй. Б&Б хог хаягдал дахин боловсруулах зөөврийн болон суурин гэсэн хоёр үйлдвэрийг суурьшуулснаар аль аль нь өндөр ашигтай ажиллаж чадна (яагаад гэвэл урьдаас тооцоолж зориуд суурьшуулдаг, тухайн байрлаж байгаа нутагтаа хөрөнгө оруулалтаа 8-с цөөн жилд буцааж төлнө), ялангуяа зөөврийн үйлдвэрт тээврийн хүндрэл бага, суурин үйлдвэр хаана ажиллаж байна тэнд Б&Б хог хаягдал ашигласан хангалттай хэмжээний хольцын шаардлага гарна. Гэхдээ үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнд стандартаар чанарын өндөр шаардлага тавина. Б&Б хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт бодлогоор их хэмжээний материал оруулах эсвэл бетон дүүргэгчийг төлөөлж чадах бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажиллагаа явуулснаас борлуулалтын үнэнд өөрчлөлт орохуйц нөлөөлж чадахгүй. Б&Б хог хаягдлаас их хэмжээний хольц бэлтгэж бетоны дүүргэгчид зориулан ялгаж ангилбал чанарын хувьд шинэ бетон үйлдвэрлэхэд хангалттай байх болно. Гэхдээ хар төмөрлөгийг металлтай харьцуулахад эрчим хүч зарцуулалт, CO2-ын ялгаралтаар хүрээлэн буй орчинд өчүүхэн бага ашиг авчирна (хар төмөрлөгийн металл ангилан ялгах болж дахин боловсруулах 350 тонн/цаг хүчин чадалтай үйлдвэр 46% үүнээс илүү CO2-ын ялгаралтаас зайлсхийж чадна. Харин бетон дүүргэгч дахин боловсруулахад түр зуурын хугацаанд хуримтлагдсан нөлөөллийн 4% байна гэж тооцно. Б&Б хог хаягдал дахин боловсруулах зарим үйлдвэрүүд их хэмжээгээр ангилан ялгалт хийгээд бүтээгдэхүүнийхээ зарим хэсгийг бусад үйлдвэрт дахин боловсруулж хүрээлэн буй орчноос асар их ашиг олно. Дэлхийн CO2-ын баланс (нөлөөллөөс зайлсхийх ангижрах ажлыг нөлөөллийн эх үүсвэрээр хувааж үзнэ) өндөр буюу 10 бол эрчим хүчний түр зуурын баланс 8 болж өсжээ. Ирээдүйн чиг хандлага Б&Б хог хаягдал хольцоос чанартай цэвэр бетон дүүргэгч ялган авах техникийн боломж байгаа боловч түүний шинэ бетоны үйлдвэрлэлд хэрэглэх хэрэглээ болон хэрэглэх оролдлого аль ч газар алга байна. Замын ба барилгын бүтээн байгуулалтад дахин боловсруулсан бетон дүүргэгчийг бүрэн хэрэглэх нь одоо болтол тодорхойгүй байна. Нөгөө талаар 30-60 жилийн настай бетон барилга аль хэдийнээ хуучирч, өмхөрч муудаж эхэлсэн байна. Ийм барилгыг буулгаж хаягдал бетоныг шинэ бетон болгон өөрчлөх шаардлага гарч байна. Ер нь Б&Б хог хаягдал их хэмжээгээр хуримтлагдаж байгааг анхаарах зайлшгүй шаардлагатай.

125


ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧ МАТЕРИАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ПРОЦЕСС БҮЛЭГ 7. ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧ МАТЕРИАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ПРОЦЕСС Энэ бүлэгт дүүргэгчийн ширхэглэлийн хэмжээний тухай яригдана. Дахин боловсруулалтаар гаргаж авсан том ширхэглэлтэй дүүргэгчийг /ДББД=RCA/ гэж тэмдэглээд нийт гадаргуугаараа эсвэл хэсэгчилсэн байдлаар зуурмаг болон цементийн зуурмагаар бүрхэгдсэн байгалийн гаралтай нэг болон олон ширхэглэлүүдийг нэгтгэн цаашид ДББД –ийн 1-р төрөл /зураг 7.1.а,б байгалийн гаралтай жижиг ширхэглэлүүдийг янз бүрийн харьцаагаар агуулсан/ жижиг чулуу зуурмаг болон цементэн чулуунд шигдэн байрласан/ бүхэл зуурмаг ДББД 2-р төрөл зураг 7.1.с / гэж ангилан тэмдэглэнэ.

Зураг 7.1. ДББД –ийн олон төрөл: а/ I төрлийн бүрэн болон хэсэгчилсэн байдлаар гадаргуудаа зуурмагийн үетэй дүүргэгч б/ II төрлийн ихэнх хэсэг зуурмаг давамгайлсан ДББД ДББД-д агуулагдаж байгаа зуурмагийн хэмжээг тодорхойлох нь ДББД–ийн чанар байгалийн дүүргэгчээс муу байдгийн гол мөн чанарыг илрүүлэх олон хүчин зүйлийн нэг мөн. ДББД ба байгалийн дүүргэгчийн шинж чанар , хир хэмжээний ялгаа нь ДББД –д агуулагдаж байгаа зуурмагийн хэмжээнд шууд хамааралтай. Хэдийгээр ийм ангилал хийж байгаа боловч бүхэл зуурмаг буюу байгалийн гаралтай жижиг ширхэглэлүүдийг агуулсан том ширхэгтэй ДББД-г ялгах арга дахин боловсруулалт хийдэг үйлдвэрүүдэд байхгүй. Тийм учраас ДББД–ийн бетон зуурмагийн үйлдвэрт 1 ба 2-р төрлийн дүүргэгчид тохиромжтой харьцааг тогтоох оролдлого хийж байна. Том ширхэглэлтэй ДББД – ийг байгалийн дүүргэгчтэй харьцуулбал харьцангуй их ус шингээдэг, элэгдэл /үрэлт, тэсвэрлэлт муу зэрэг сул талтай. ДББД –ийн эдгээр сул талыг үндэслэн байгалийн дүүргэгчийг орлуулан хэрэглэх барилгын бетоны зэрэглэлийн ангилал хийнэ. Ангилалд орлуулалт хийх дүүргэгчийн найрлага дахь тохирохгүй хэсгийн хэмжээг анхаарах ёстой. Тийм учраас ДББД-д орсон зуурмагийн хэсгийн агуулгыг багасгахад саяханаас тодорхой анхаарал хандуулж байна. Зуурмагийн агуулгыг багасгахын тулд ДББД-г боловсруулах үйл ажиллагаанд шууд нарийн тохируулга хийх эсвэл зуурмагийн хэсгийн нэлээд хэсгийг цэвэрлэх нэмэгдэл үйл ажиллагаа хийх аргын аль нь эдийн засгийн боломжтой эсэхийг тодорхойлоход энэ анхаарал чиглэгдэж байна. Энэ арга бол ДББД-д хамгийн үр ашигтай аргаар ангилан тогтоох гэсэн сүүлийн үеийн хандлагатай холбоотой юм. ДББД болон дахин боловсруулсан дүүрэгчтэй бетоны чанарыг яаж сайжруулах вэ? ДББД –д агуулагдаж байгаа зуурмагийн агуулгыг яаж багасгах вэ? Дахин боловсруулсан бетонон дүүргэгчтэй бетон зуурмагийг яаж цутгах вэ? Цутгалтыг тасралтгүй цутгах ямар боломж байна вэ? гэх мэт асуудлууд судлаачдын төвд байна. Үйл ажиллагааг сайн гүйцэтгэхэд одоо мөрдөгдөж 126


ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧ МАТЕРИАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ПРОЦЕСС байгаа болон хүчинтэй зөвлөмж, сурах бичиг, мэдээллийн тойм, олон төрлийн нөхцөлүүдийн харьцуулалт, үр ашиг өгөх шинэ санаа гэх мэтийг судлах хэрэгтэй. 7.1. Дахин боловсруулсан бетонон дүүргэгчийн шинж чанар ба зуурмагийн агуулга Байгалийн гаралтай ердийн дүүргэгч хэрэглэсэн бетонтой харьцуулахад ДББД–тэй бетон нь цементэн зуурмагийн нягт бага, ус шингээлт их, үрэлт тэсвэрлэлт муу, сульфатын агуулгатай байдаг. Байгалийн гаралтай болон ДББД –тэй бетон зуурмагийн чанарт ялгаа үүсэж байгаа гол шалтгаан бол ДББД-тэй холбоотой юм гэж судлаачид тэмдэглэж байна. ДББД-ээр хийсэн бетон дахь зуурмагийн агуулалт нь нэг ижил дээж бүрд өргөн хязгаарт өөрчлөгдөж байна. Ердийн дүүргэгчтэй бетонд ч гэсэн өөр өөр байдал нь хамаатай байна. Өөрөөр хэлбэл бат бөхөд дүүргэгчийн ширхэглэлийн хэмжээ, бутлах арга, бутлах ажлын дамжлагын тоо нөлөөлнө. Үйлдвэрлэлийн процесс болон ДББД-тэй дундаж хэмжээний зуурмагийн хамруулан хийсэн мэдрэмжийн судалгааны үр дүн, хэвлэл, сурах бичигт үзүүлсэнээс 20-70%-иар зөрүүтэй байна. Ийм сөрөг үр дүн гарч байгаа нь зуурмагийн оролцоо ДББД –ийн шинж чанар тодорхойлсон үр дүнгийн нарийвчлалтай холбоотой боловч хамгийн гол нь зуурмагийн агуулалтад пропорциональ байна. Зуурмагийн шинж чанар болон дахин боловсруулсан дүүргэгчийн шинж чанарын хоорондын харьцаа /ДББД -ийн шинж чанар ба зуурмагийн агуулалт хоёрын тус тусын өөрчлөлт/ болох үйл ажиллагааны үндсэн үр ашиг нь тэрхүү өөрчлөлтөөр харьцангуй хүчтэй нөлөө үзүүлнэ. ДББД-тэй төсөөтэй түүний нэг төрөл болох дотроо шигдэж орсон байгалийн дүүргэгч бүхий зуурмаг, ДББД шинж чанарын хооронд шугаман хамааралтай байна. Дахин боловсруулсан бетон дүүргэгч /ДББД/ -ийн үндсэн шинж чанар болох ус шингээлт, нягт, элэгдэл тэсвэрлэлтийг байнга тодорхойлж байх нь хамгийн чухал. Нягт ба ус шингээлт Хольцын найрлага илэрхийлэгч гол үзүүлэлт бол түүний жин ба эзэлхүүн тогтвортой хадгалагдаж байх нөхцөл юм. Дүүргэгчийн ус шингээлт ба нягт энэ үзүүлэлтийн тогтвортой байдлыг хангах түлхүүр үзүүлэлт мөн. Үүнээс гадна ус шингээлт нягтыг тодорхойлох нь бетон зуурмагийн ба дахин боловсруулах үйлдвэрийн ДББД-ийн шинж чанарыг илүү сайн нарийвчлалтай тодорхойлоход шинжилгээ туршилтын ажлын холбоос болж чадна. Энэ хоёр шинж чанарыг дотоод бүтцийн холбоос гэж ерөнхийд нь үзэж болно. Гэхдээ бараг шугаман боловч эсрэг шугаман хамааралтай байна. Энэ хоёр шинж чанарын агуулгад өөрчлөлт гарах суурь үндэслэл болно. ДББД-ийн ус шингээлт нэмэгдэх, эзэлхүүний жин багасгах, байгалийн дүүргэгч, зуурмагийн нягт багасгах нь найрлагын тогтвортой байдлыг хадгалахад хүндрэл учруулна. ДББД-ийн ус шингээлт, эзэлхүүний нягтын өөрчлөлт бол ДББД-ийн хоёр төрлийн хувьд харьцуулах бетоны шинж чанар (байгалийн дүүргэгч агуулсан төрөл) ДББД-ээс бэлтгэсэн бетоны шинж чанар бол тус тусдаа үзүүлэлт мөн гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. ДББД-ээр үйлдвэрлэсэн ердийн бетоны зуурмагийн болон байгалийн гаралтай дүүргэгчтэй бетонд анхдагч шинж хамаагүй гэдгийг харж болно. Яагаад гэвэл зуурмагийн агуулалт, эзэлхүүний нягт (ус шингээлт) хоёр хоорондоо тун ойролцоо байна. Ижил бетонон эх үүсвэрээс бэлтгэсэн ДББД-тэй бүтээгдэхүүний ус шингээлт, эзэлхүүний нягт нь ДББД-ийн ус шингээлт ба эзэлхүүний нягт нэмэгдэх эсвэл буурах нь зуурмагийн агуулалт нэмэгдэхтэй хамт шугаман хамаарлаар өөрчлөгдөнө. Гэсэн хэдий ч өөр өөр бетон эх үүсвэрээс бэлтгэсэн ДББД хэрэглэсэн бол пропоционал байдал нь мэдэгдэхүйц буурахгүй. Нөгөө талаар байгалийн байдалтай дүүргэгчийн хэвийн нэг өөрчлөлт, зуурмагийн агуулалт нь анхдагч бетонон хаягдлыг хэрэглэсэн зуурмагийн шинж чанарт болон ДББД-ийн шинж чанарын өөрчлөлтөд ямарч гэсэн дэмжлэг болно.

127


ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧ МАТЕРИАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ПРОЦЕСС Элэгдэл тэсвэрлэлт Элэгдэл тэсвэрлэлт бол дүүргэгчийн маш чухал шинж чанар бөгөөд дүүргэгчийн чанарын ерөнхий хэмжүүр юм. Хольц бэлтгэх, ачаалал дор ашиглагдах, байнга үрэлт, цохилтод өртөх гэх мэт үйлчлэлийн улмаас материал элэгдэж цоорч болно. ДББД-ийн элэгдэл болон бусад үрэлтийн хүчний үйлчлэл тэсвэрлэх чадвар нь байгалийн гаралтай дүүргэгчид бага (жингийн алдагдал >30%) байна. Гэсэн хэдий ч ДББД-ийн элэгдэл ба хүчний үйлчлэл тэсвэрлэх чадвар нь ерөнхийдөө барилгад зориулан тогтоосон зөвшөөрөгдөх хязгаар дотор хамгийн их байна (Tabsh and Abdelfatah, 2009). ДББД-ийн байгалийн гаралтай дүүргэгчтэй харьцуулбал хатуулаг бага байна. Энэ нь найрлагад нь зуурмаг ордогтой холбоотой юм. Дүүргэгчийн хатуулаг тодорхойлох хамгийн түгээмэл арга бол Лос Анжелесийн элэгдэлийн туршилт мөн (ASTM C 131). ДББД-ийн зуурмагийн агуулалт нэмэгдэх тутам дүүргэгчийн элэгдэл тэсвэрлэх чадвар муудна. (Аkbarnezhadetal 2013) судалгаагаар ижил бетон үүсвэртэй ДББД-ийн зуурмагийн агуулалт ба элэгдэл тэсвэрлэх чадварын хоорондын шугаман хамаарлыг тодорхойлсон. Анхдагч бетоны шинж чанарын өөрчлөлт илүү өргөн хязгаар дотор хэлбэлздэг төдийгүй ус шингээлт, нягтын бууралтын байдалд ижил хандлага илэрнэ. ДББД-ийн үндсэн шинж чанар байгалийн дүүргэгчээс ялгаатай байгаа нь зуурмагийн агуулалттай шууд холбоотой юм. Тийм учраас ДББД-ийн үйлдвэрлэлд зуурмагийн агуулалтыг багасгах чиглэлд хүчин чармайлт гаргаж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд хоёр чиглэл дэвшүүлж гарах эцсийн үр дүнгийн туршилт хийжээ. 1-бутлах дамжлагын тоог нэмэх, 2-үр ашигтай (дэвшилттэй) үйл ажиллагаа нэмэх гэсэн чиглэл байна. Бутлах ажиллагааны дамжлагын тоог нэмэх санаачлагыг хэрэгжүүлэхэд гарах эерэг үр дүн их байх болно гэж өргөн хүрээнд дэмжсэн (Sanchez de, 2008). Бутлах дамжлагын тоог нэмэгдүүлэхэд ДББД-ийн зуурмагийн агуулалт мэдэгдэхүйц буурах төдийгүй хэрэглэж байгаа бутлуурын төрлөөс хамааран ДББД-ийн зуурмагийн бат бөх, ширхэглэлийн хэмжээнд өөрчлөлт гарна. Бутлах дамжлагыг нэмэгдүүлсэнээр зуурмагийн агуулгыг 10-40% бууруулж болох юм гэж судлаачид мэдэгдэж байна. Тиймээс бутлалтыг нэмсэнээр бутлах ажиллагааны хэвийн үр дүн үнэн хэрэг дээрээ буурна. Мөн ДББД-ийн том ширхэглэлийн үр ашиг ерөнхийдөө буурна. Яагаад гэвэл байгалийн дүүргэгч дэх чанар муутай ширхэглэл эвдэрч (хагарч) нарийн ширхэглэлтэй дүүргэгч болон хувирна. Бутлах дамжлагыг нэмэгдүүлэх санааг хэрэгжүүлснээр дахин боловсруулалтын үйл ажиллагаанд нэмэлт ажиллагаа үүснэ. Жишээлбэл: ДББД-ийн чанартай холбогдон худалдааны үнэ гэх мэт. Цаашид бутлах дамжлагын үр ашиг, зуурмагийн агуулгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, лавлах материал, унших ном ховор байна (Akbarnezhadet ба бусад, 2013). 7.2. Дахин боловсруулсан бетонон дүүргэгчийг боловсруулах орчин үеийн аргууд Дулааны боловсруулалт Зуурмаг ба байгалийн чулууны дулааны тэлэлтийн хэмжээ ялгаатай байдаг нь дулааны үйлчлэлд давуу тал бий болгоно. Зуурмаг чанарын хувьд байгалийн дүүргэгчээс муу учир түүнийг байгалийн чулуун дүүргэгчээс салгахад хялбар байх болно. Хэрэв ДББД-г дулааны боловсруулалтад оруулвал зуурмаг, чулууны аль алинд нь дулааны тэлэлтээс дотоод хүчдэл үүсэж байгалийн чулууны гадаргуугаас зуурмаг маш амархан ховхорно. ДББД-ийн мөхлөгийг ихэвчлэн 200-600°С-ийн температурт хоёр цаг халаахад зуурмаг нь хагарч бутарна (Shima). Байгалийн чулуу нь зуурмагийн дулааны тэлэлтийн итгэлцүүртэй харьцуулахад бараг 2 дахин өндөр учраас ижил температурт халаахад илүү их тэлнэ. Зуурмаг ба байгалийн чулуунд эрс их ялгаатай дулааны хүчдэл үүссэний үр дүнд тэлэлт үүсэж байгаа юм. Ийнхүү зуурмагийн сул дорой дотоод бүтцийг эвдэж бутраахад дулааны хүчдэлийн ялгаа буюу дулааны ашиг тусыг 128


ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧ МАТЕРИАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ПРОЦЕСС ашиглаж байгаа юм. Харин байгалийн дүүргэгчийн дотоод бүтцэд дулааны хүчдэл ямар нэг хор хохирол учруулах шалтгаан байхгүй. Дулааны хүчдэлийн мэдэгдэхүйц их ялгааны улмаас тэлэлт үүсэж тэр нь цаашдаа улам нэмэгдэх боловч шинж чанарт гэнэтийн өөрчлөлт гарахгүй. Харин 1-р төрлийн ДББД-ийн ширхэгүүд дахь зуурмагийн зууралт алдагдаж зуурмаг ба байгалийн дүргэгчийн завсрын үед шилжилт үүснэ. Энэ нь зуурмагийг эвдрэлд хүрэх, байгалийн дүүргэгчийн гадаргуугаас бүрэн ховхорч цэвэр дүүргэгч үүсэх шалтгаан болно. ДББД-г халаасны дараа том дүүргэгчээс зуурмагийн эвдэрч бутарсан хэсгийг шигшиж бүрэн (сайтар) ялгана. ДББД-г усанд 5 минутын турш байлгаж бүрэн норгоно. Зуурмагийн ус шингээлтээс тухайн ДББД-г усанд норгох тохиромжтой хугацаа хамаарна. Энэ бол зуурмагийн үр ашиг болон чанарыг сайжруулж байгаа арга мөн (Sanche2009). Зуурмагийг харьцангуй өндөр температурын үйлчлэлд оруулвал зуурмагийн дотоод бүтэц дахь ус хурдан уурших ёстой төдийгүй нүх сүвний дотор мэдэгдэхүйц өндөр даралт үүсэж тэр нь сүүлдээ зуурмагийн эвдрэл, бутралын цаашдын өсөлт хөгжилтийг дэмжих болно. Халаасны дараа халуун дүүргэгчийг хүйтэн усаар хөргөхөд ямар ч гэсэн дулааны хүчдэлийн ялгааг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна. Гэхдээ дулааны аргын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд өөр арга хэрэглэхийг санал болгосон байдаг (Sanchez, 2009). Дулааны боловсруулалтын аргыг зураг 7.2 дээр үзүүлэв. Өөр өөр температурт дулааны боловсруулалт хийхэд ДББД-ийн шинж чанарт ямар өөрчлөлт гарсан болон өгөөжийг судласан судлаачийн ажлын үр дүнг Хүснэгт 7.1 дээр нэгтгэн үзүүлэв. Найрлагынхаа 47%-д зуурмаг агуулсан ДББД-г 300, 500, 600°С температурт тус бүр хоёр цаг халаахад зуурмагийн агуулгын хэмжээ тохиолдол бүрд 6.4 орчим хувиар буурсан байна. Жишээлбэл: 300°С-т 44% болж 6,4% , 500°С-т 41% болж 12,8% (47-41%= 6 %), 600°C-т 38% болж 19 % -иар (47-38=19%) буурсан байна. Харин туршилтын явцад ДББД-ийн халаалтыг хэрхэн явуулсан талаарх мэдээлэл алга байна (халаалтын конвейкцийн төхөөрөмжөөр гүйцэтгэсэн). Мөн дулааны боловсруулалтын туршилтанд ДББД-ийн бүтцэд орсон байгалийн дүүргэгчид мэдэгдэхүйц дотоод хүчдэл үүсэж улмаар түүний тоон утга өссөн талаар тодорхойгүй байна. Тйим учраас ДББД-ийн бүтцэд орсон (зуурмагт орсон) байгалийн дүүргэгчийн чанарт алдагдал гарахуйц тийм сөрөг нөлөө дулааны боловсруулалтын явцад гараагүй байна. Гадаргуу дахь зуурмаган бүрхэвчтэй байгалийн бат бөх чулуу агуулсан ДББД-д дулааны боловсруулалт хийх арга хамгийн тохиромжтой арга мөн. Дулааны боловсруулалтын арга хэрэглэх, үйл ажиллагааг явуулахад хялбар гэх мэт олон давуу тал байгаа боловч эрчим хүчний зарцуулалт харьцангуй өндөр, наалдсан зуурмагийн ховхролт тааруу, боловсруулах ажиллагаа их хугацаа шаардах гэх мэт сул талтай юм. Мөн түүнчлэн 600°С хүртэл халаахад ДББД-д орсон байгалийн дүүргэгч чанарын доройтолд орох магадлалтай. Жишээлбэл: ДББД-д орсон байгалийн боржин чулуу дүүргэгчийг 400°С-т халаахад 16%, 600°C хүртэл халаах 44% хүртэл өөрийнхөө даралт тэсвэрлэх чадвараа алдах болно гэж судлаачид мэдээлж байна. Мөн түүнчлэн боржингийн гулзайлт буюу суналтын бат бөх 30 ба 60% тус тус буурна (Homand-Etieme and Houper, 1989)

129


ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧ МАТЕРИАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ПРОЦЕСС

Зураг 7.2. Дулааны боловсруулалтын процесс Хүснэгт 7.1 Өөр температурт дулааны боловсруулалт хийсэн ДББД-ийн шинж чанар ДББД-ийн шинж чанар

Халаалтын температур, °С

Халаалтын үргэлжилсэн хугацаа, цаг

24 цагийн ус шингээлт %

Эзэлхүүний нягт, кг/м2

Зуурмагийн агуулалт жин %

Боловсруулахаас өмнө

-

0

4.2

2370

47

Дулааны боловсруулалтын дараа

300 500 600

2 2 2

4.1 3.8 3.8

2380 2390 2390

44 41 38

ДББД-ийн төрөл

Механик боловсруулалт ДББД-ийн бүрэлдэхүүнд орсон байгалийн дүүргэгчээс наалдсан зуурмагийг үрэлтийн ба цохилт, бутлах гэх мэт хүч хэрэглэн ялгалт хийдэг аргыг механик боловсруулалтын арга гэнэ. ДББД боловсруулахад экоцентрикт ротор (Yonezawa et al, 2001) болон механик нунтаглагч (Yoda et 130


ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧ МАТЕРИАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ПРОЦЕСС al,2003) гэсэн хоёр аргыг хамгийн өргөн хэрэглэж байна. Экоцентрик роторт төхөөрөмж нь гадна ба дотор талын хоёр ган цилиндрт байрласан өндөр хурдны экоцентрик эргэлдэгч юм. ДББД материал хоёр цилиндрийн хоорондуур дээрээс доош чиглэлээр урсан дамжин орно. Орж ирж байгаа ДББД цилиндрийн хананд олон удаа цохигдож зуурмагийн хэсэг нь бутран нунтаглагдаж нарийн нунтаг болон хувирна. Дотор талын цилиндрийн ханаар 2-4 мм-ийн ба түүнээс нарийн ширхэгүүд шигшигдэн ялгарч нунтаг зуурмаг цуглуулагч саванд хуримтлагдана. ДББД дүүргэгчийн механикаар цохиж элээдэг арга бол дотроо чөлөөт уналтаар цохилт үүсгэдэг олон ган бөмбөлөгтэй эргэлдэгч дамар юм. Боловсруулалтын энэ төхөөрөмжинд орсон ДББД үрэлт, цохилт үүсгэгч ган бөмбөлөгүүдийн үйлчлэлээр зуурмагийн хэсгээсээ сална. Механик боловсруулалтын аргын үр өгөөжийг судлан туршсан судлаачийн үр дүнг хүснэгт 7.2 дээр үзүүлэв. Энэ туршилтыг 10 ширхэг ган бөмбөлөг ачаалдаг элэгдэл тодорхойлдог Лос Анжелес төхөөрөмж ашиглан гүйцэтгэсэн байна. ДББД-ийн дээжийг (тогтмол жинтэй болтол хатаасан 10 кг) Лос Анжелес ын элэгдэл тодорхойлох төхөөрөмж дээр элэгдэлд оруулахдаа дамрын эргэлтийн тоог 100, 200, 300 гэж өөр өөрөөр гүйцэтгэсэн байна. Туршилтын үр дүнгээс харахад ДББД-ийн зуурмагийн агуулгын бууралтын хэмжээ дамрын эргэлтийн тоо бүрд өөр байжээ. Жишээлбэл: туршилтын өмнө зуурмагийн агуулалт 47% байсан бол дамрын 100 эргэлтийн дараа 34% болж 28%-иар 200 эргэлтийн дараа 28% болж 40%-иар, 300 эргэлтийн дараа 17% болж 64%-иар тус тус буурсан байна. Элэгдэл тодорхойлох төхөөрөмжийн дамрын эргэлтийн тоог нэмэгдүүлэх тутам дүүргэгчийн цэвэршилт сайжрах буюу зуурмагийн агуулалтын хэмжээ багасч байгааг туршилтаар баталсан байна. Энэ үр дүнтэй дагалдаад эрчим хүчний зарцуулалт гарцаагүй өсөх учир ДББД-ий чанар, худалдааны өртөгт өөрчлөлт орно. Механик боловсруулалтын аргыг дулааны боловсруулалтын аргатай харьцуулвал ашиглахад хялбар, энгийн, эцсийн дүнд өгөх үр ашиг илүү, зуурмагийн агуулалтын багасгалт хамаагүй их гэх мэт олон давуу талтай юм. Гэвч эрчим хүчний зарцуулалт их, дуу чимээ их үүсгэдэг гэх мэт сул тал бий. ДББД-г механик аргаар боловсруултанд оруулсны үр дүнд дахин боловсруулсан том дүүргэгчийн гарц багасах магадлалтай. Яагаад гэвэл механик боловсруулалтын явцад байгалийн дүүргэгч хагарч (бөмбөлөгийн цохилт,үрэлтийн хүчний үйлчлэл) нунтаг хэсэгт шилжих магадлалтай юм. Хүснэгт 7.2 Механик боловсруулалтаар орсон ДББД-ийн шинж чанарыг Los Angeles элэгдэл тэсвэрлэлт тодорхойлох төхөөрөмжөөр тодорхойлсон үр дүн ББД-ийн шинж чанар Үргэлжлэх хугацаа, цаг

24 цагийн ус шингээлт %

Эзэлхүүний нягт, кг/м2

Зуурмагийн агуулалт жин %

Боловсруулахаас өмнө

0

4.2

2370

47

Механик боловсруулалтын дараа

100 эргэлт~0.1 200 эргэлт~0.2 300 эргэлт~0.3

3.5 3.0 2.8

2410 2420 2440

34 28 17

ДББД-ийн төрөл

Хүчлийн боловсруулалт Цемент өөрөө шүлтлэг шинжтэй учраас цементэн материалууд хүчтэй хүчлийн үйлчлэлд маш амархан өгөршилд орно (Mundessetal, 2003). Хүчлийн өгөршүүлэх чадвар дээр суурилсан 131


ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧ МАТЕРИАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ПРОЦЕСС боловсруулалтын энэ аргын мөн чанар нь хүчлийн хүч (өгөршүүлэх) хэдий чинээ сайн байна ДББД-ээс зуурмагийг төдий чинээ амархан салгаж цэвэрлэж чадна. Энэ аргыг хэрэглэж байгаа бол шингэрүүлсэн хүчлийн уусмалд ДББД хийж 24 цаг орчим байлгаад тэндээсээ авч цэвэр усанд бүрэн живүүлэх аргаар угааж хүчлээс нь цэвэрлэнэ (Зураг 7.3). Үүний дараа ДББД боловсруулах бусад аргуудад хэрэглэдэг шигшүүр ашиглан зуурмагаас цэвэрлэгдсэн том дүүргэгч, өгөршилөөс үүссэн зуурмагийн хэсэг гэсэн зарчмаар ангилан ялгана. ДББД-ийн бүрэлдэхүүнээс зуурмагийн хэсгийг ялгах туршилтыг олон төрлийн гүйцэтгэсэн мэдээллээс хархад ДББД-ээс зуурмагийн хэсгийг хамгийн сайн зайлуулж чадах хүчин бол хүхрийн хүчил (H2SO4), давсны хүчил (HCl) байна гэж судлаачид тогтоосон байна (Tametal,2007). ДББД-г хүчлээр боловсруулах арга хэрэглэхдээ юуны урьд ДББД-д агуулагдаж байгаа зуурмагийг хамгийн сайн цэвэрлэж чаддаг, тухайн ДББД-д агуулагдаж байгалийн дүүргэгчийн шинж чанарт сөрөг нөлөөгүй тийм хүчлийг тохируулан сонгох нь хамгийн чухал юм.

Зураг 7.3. Хүчлээр боловсруулалт хийх бүдүүвч ДББД-ийн эх чулуулаг нь үндсэндээ боржин чулуу байдаг. Харин ДББД-ээс зуурмагийг цэвэрлэхэд хүхрийн ба давсны (H2SO4,HCl) гэсэн хоёр хүчил хамгийн сайн тохирно. Боржинг бүрдүүлдэг эрдсүүд бусад хүчтэй хүчлүүдтэй харьцуулахад хамгийн муу уусна (Shephard, 1986). Тиймээс ДББД-ийн анхдагч дүүргэгч боржинг хайлуурын хүчлээр өгөршилд оруулах замаар боловсруулалт хийх сонголт хийж болохгүй, яагаад гэвэл хайлуурын хүчилд кварц, хээрийн жонш, гялтгануур зэрэг хамгийн чухал эрдсүүдийг агуулсан боржин (үйлдвэрлэхэд хамгийн өргөн хэрэглэнэ) хялбар уусна. Боловсруулалт хийдэг аргыг сонгохдоо химийн үйлчлэл тэсвэрлэлтэд анхаарах хэрэгтэй. ДББД-д цаашдын боловсруулалт хийхийн өмнө зуурмагийг урьдчилан өгөршилд оруулж, угаах дамжлагаар өгөршсөн зуурмагийг арилгахад үр дүн илүү сайн байх болно.

132


ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧ МАТЕРИАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ПРОЦЕСС Концентрацтай хүчтэй хүчлээр боловсруулалт хийсэн тохиолдолд ДББД-ийн боловсруулалтын аргын нөлөө хадгалагдана. Ийм учраас хүчтэй хүхрийн ба давсны хүчил хэрэглээд боловсруулалт хийсний дараа дүүргэгчийн найрлагад хангалттай хэмжээний хүхэр болон хлор агуулагдаж байх болно. Энэ нь эргээд бетоны эдэлгээний чанарт асуудал үүсэхэд хүргэнэ. Учир иймд харьцангуй бага концентрацитай хүчил хэрэглэхийг (~0.1моль) зөвлөдөг юм. Үүнээс гадна энэ аргыг боловсруулалтын үр ашигтай аргуудтай харьцуулвал урт хугацаа (24 цагаас илүү) шаарддаг арга юм. Өмнөх судалгаанууд дээр гарсан маргааны үндэс нь ДББДийн бүрэлдэхүүнд орж байгаа зуурмагийн агуулгыг хир зэрэг нарийвчлалтай хэмжиж байна гэдгээр өндөр концентрацтай хүчлээр боловсруулалт хийдэг аргын үр ашиг тодорхойлогдоно гэсэн ойлголт байв. Дулаан - механикийн хавсарсан боловсруулалт Дулаан-механикийн боловсруулалтын аргын мөн чанар нь ердийн аргаар 300-500°С хүртэл халаахад үүссэн дулааны хүчдэл болон ДББД-ийг цохилт, үрэлтэд оруулахад үүссэн механик хүчдэлийг дүүргэгчээс зуурмагийг нь салгахад ашиглаж байгаад орших (Shima et al.,2005) бөгөөд боловсруулалтын энэ аргыг “халаалт ба үрэлт” гэж нэрлэнэ. Бетоны хэлтэрхий, хагархайг уурхайн зууханд халаахад эхлээд цементийн чулуу бүтэц дотроо байгаа талст төлвийн химийн холбоотой усаа алдаж хэврэг төлөвт шилжинэ. Нэгэнт халсан бетон цаашаа үрэлт цохилтын төхөөрөмжинд шилжин орж том дүүргэгчийн гадаргуугаас зуурмаг ховхорч цэвэрлэгдэнэ. Үрэлт-цохилт үүсгэгч төхөөрөмж өөрөө гадна талын ба дотор талын цилиндр бүхий яндант тээрэм юм. Зураг 7.4-д халуун бетон нь тээрэм доторх олон тооны ган бөмбөлөгийн үрэлт, цохилтын үйлчлэлээр ДББД-ийн гадаргуугаас ховхорч тэндээсээ шууд шигшүүр дээр очиж ангилан ялгалтад орно. Энэ аргаар боловсруулсан ДББД-ийн чанар хангалттай сайн болдогийг Японы бетоны институт /JCI/-ийн өндөр чанарын ДББД стандартаар зөвшөөрөгдсөн байна. (Shima et al, 2005). Гэвч дүүргэгчийн богино хугацаанд халаах, үрэлт-цохилтын боловсруулалт хийхэд эрчим хүчний хэрэглээ өндөр байгаа нь энэ аргыг хүрээлэн байгаа орчинд ээлтэй аргаар тооцож болохгүй. Энэ аргаар боловсруулалт хийх ажиллагаанд гарах эрчим хүчний зохицуулалт, нүүрс хүчлийн хийн ялгаралтыг хүрээлэн буй орчинд ашигтай байдлаар хялбар тэнцвэржүүлж болно. Энэ бол хаягдлыг дахин ашиглаж байгаагаар тайлбарлагдана. Дулаанмеханикийн хавсарсан боловсруулалт туршилт-судалгааны ажлын үр дүнг нэгтгэн Хүснэгт 7.3 дээр үзүүлэв. Туршилт хийхдээ ДББД-ийн дээжийг ердийн хатаагуурт (зуух) хоёр цаг халаасан болно. Халаасан ДББД-г Лос Анжелесийн элэгдэл тодорхойлох төхөөрөмжинд хийж 10 ган бөмбөлөг ачаалаад 100 удаа эргэлтэд оруулав. Туршилтын дээжийг 300 ба 500°С гэсэн хоёр температурт халаасан болно. 300 ба 500°С-т дулаан-механик боловсруулалтад орсон дээж тус бүрийн зуурмагийн агуулалт 34 ба 55%-иар тус тус буурсан үр дүн гарчээ. Хэрэв төхөөрөмжийн (дамар) эргэлтийн тоог цаашид нэмэгдүүлвэл зуурмагийн агуулалт буурах нь тодорхой байв. Гэсэн хэдий ч боловсруулах процессын эдийн засгийн ба хүрээлэн буй орчинд үзүүлэх зарим нөлөө, үнэ, эрчим хүчний зарцуулалт зэргийн нийлбэр цаашид нэмэгдэх магадлалтай юм.

133


ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧ МАТЕРИАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ПРОЦЕСС

Зураг 7.4. Дулаан-механикийн боловсруулалт хийх бүдүүвч Хими-механикийн боловсруулалт ДББД-д хүхэрт натрын уусмал болон механик хүчдэлийн хавсарсан үйлчлэлд орсон ДББД хөлдөөлт, гэсгээлтийн давтамжит үйлчлэлд оруулбал чанарын доройтолд орно. Үүнийг химимеханикийн үйлчлэл гэх ба энэ үйлчлэлээс хамгаалах аргыг хими-механикийн боловсруулалт гэнэ. ДББД-аас зуурмагийн хэсгийг ялгахад боловсруулалтын энэ арга үр дүнтэй боловч нийтдээ долоо хоног шаардагдана. Гэхдээ их хэмжээний ДББД боловсруулахад ашигтай байна. Их хэмжээний материалын ДББД зуурмагаас нь цэвэрлэхийн тулд удаан хугацаагаар хөлдөөж гэсгээх мөчлөгт оруулах шаардлага гарна. Гэхдээ ДББД-г хурдан халаахад эрчим хүч нэмэгдэнэ. Тийм учраас энэ аргыг ихэвчлэн ДББД-ийн найрлагад орсон зуурмагийн хэмжээг тодорхойлоход болон материалын ангилал тогтоох, ДББД боловсруулах арга тодорхойлоход хэрэглэнэ. Хүснэгт 7.3 Дулаан-механик боловсруулалт хийсэн ДББД-ийн шинж чанар

ДББД-ийн төрөл Боловсруулахаас өмнө Дулаан-механик боловсруулсны дараа 134

ДББД-ийн шинж чанар

Халаалтын температур, °С

Ажлын үргэлжлэх хугацаа, цаг

24 цагийн ус шингээлт %

Эзэлхүүний нягт, кг/м3

Зуурмагийн агуулалт жин %

-

0

4.2

2370

47

300 500

~2.1 ~2.1

3.3 2.1

2430 2480

31 21


ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧ МАТЕРИАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ПРОЦЕСС Боловсруултад богино долгионы нөлөө оролцоо Байгалийн дүүргэгч, зуурмаг хоёулаа диэлектрик материал мөн боловч богино долгионоор халаахад диэлектрик чанар нь алдагдахгүй байх ёстой. Диэлектрик материалыг богино долгионоор халаахад үр дүн нь богино долгионы давтамж, богино долгионы чадал (хүч), ялангуяа материалын цахилгаан соронзон шинж чанартай холбоотой юм. Халаахад үүсэж байгаа халаалтын долгионы хэмжээнд үнэлгээ өгөхөд цахилгаан соронзон шинж чанарын замхралтын фактор маш чухал үзүүлэлт болно. Ерөнхийдөө жирийн халаалтын хэмжээ нэмэгдэхэд сарнилтын фактортой хамт халаалтын богино долгион өгнө. Байгалийн дүүргэгч ба зуурмагийн сарнилтын факторын харьцуулсан байдлыг харахад зуурмаг, байгалийн чулууг халаах хэмжээ ба сарнилын факторын ялгаа нь сүүлдээ усны агуулалт нэмэгдэхтэй хольж өснө. Ийм учраас мэдэгдэхүйц их шингээлттэй ердийн зуурмагийг байгалийн дүүргэгчтэй харьцуулах, ус нэвт шингэсэн ДББД-ийн ширхэглэл, богино хугацаагаар (5 мин) усанд байсан дүүргэгч хэрэглэсэн гэх мэт тохиолдлуудад зуурмаг ба байгалийн чулуу дүүргэгчийг халаасан үеийн богино долгион болон усны агуулгын ялгаа хэрхэн өсдөг болохыг харж болно. Судалгаанд хэрэглэсэн дүүргэгчийг зөвхөн 5 секунд (5-15) хугацаагаар богино долгионоор халаав. Туршилтанд 10Вт үйлдвэрийн богино долгионы халаалтын систем хэрэглэж зуурмаг ба байгалийн чулуун дүүргэгч хоёрыг хооронд нь салгахын тулд нилээд их татах хүчдэл (~10-16МПа) хэрэглэсэн болно. ДББД-ийн дахин боловсруулах технологид богино долгионы үзүүлэх нөлөөг зөв тодорхойлохын тулд хэт хурдан эсвэл хэт бага хурдаар халаахаас зайлсхийх хэрэгтэй. Байгалийн дүүргэгчийн суналтын бат бөх хэт өндөр учраас түүнийг зуурмагийн бат бөхтэй харьцуулахдаа байгалийн цэвэр, сайн дүүргэгч ямар нэг ан цав, гэмтэл байгаагүй бол зуурмагийн хэсэг түүний гадаргуугаас ховхрох, зуурмаг бутарч нунтагт шилжих зэрэг тохиолдолуудад дүүргэгч анхны сайн чанараа хадгалсан байна. ДББД-ийн боловсруулалтад богино долгионы нөлөөлөлийг судласан судлаачдын үр дүнг Хүснэгт 7.4 дээр нэгтгэн оруулав. Судалгаанд 2 кг ДББД, халаалтад 10Вт эрчим хүч, үйлдвэрийн халаалтын богино долгионы системийг (Зураг 7.5) нэг минут хэрэглэв. Халаасны дараа нь 25°С-ийн температуртай усанд далд ортол нь живүүлэв. ДББД-ийн усны агуулга, зуурмагийн ховхролт боловсруулалтын аргад богино долгионы үр ашгийг судлах туршилтад нойтон болон агаарын хуурай үлгэр хэрэглэв. Судалгааны үр дүнд (Хүснэгт 7.4) ДББД-ийн аль болох богино хугацаанд (1 мин) богино долгионы боловсруултад оруулахад дүүргэгч түүнд наалдсан зуурмагийн ховхролт хамгийн сайн байх бөгөөд нилээд ирээдүйтэй арга гэж үзэв. Мөн норгохоос өмнө дүүргэгч дээр үр дүн илүү байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Зураг 7.5. ДББД-ийн 10Вт богино долгионы нөлөөлөлөөр боловсруулалт хийх систем 135


ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧ МАТЕРИАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ПРОЦЕСС Хүснэгт 7.4 Богино долгионоор боловсруулсан ДББД-ийн шинж чанар ДББД-ийн шинж чанар Боловсруулалтын хугацаа, цаг

24 цагийн ус шингээлт %

Эзэлхүүний нягт, кг/м3

Зуурмагийн агуулалт жин %

0

4.2

2370

47

Богино долгион боловсруулалтын дараах ДББД

~0.22

2.8

2460

34

Агаарын хуурай ДББД

~0.22

3.4

2430

32

ДББД-ийн төрөл Боловсруулахаас өмнө ДББД

Урьдчилан норгосон ДББД-ийн богино долгионоор боловсруулсны дараа зуурмагийн агуулалт 48%-р буурсан болохыг ДББД-ийн дээжинд хийсэн шинжилгээний үр дүн харуулсан байна. Мөн түүнчлэн зуурмагийн агуулалт өндөр хэмжээгээс буурсан тохиолдолд бараг 33% (4.2%2.8%), ус шингээлт 3.8% хүртэл буурч харин ДББД-ийн эзэлхүүний нягт 2370кг/м3 байснаа 2460кг/м3 болж өссөн үр дүн гарчээ. Агаарын хуурай ДББД-г богино долгионоор халаахад зуурмагийн агуулалт дунджаар 32%, ус шингээлт 19% буурсан бол ДББД-ийн эзэлхүүний нягт 2.5%-р нэмэгдсэн үр дүн гарчээ. ДББД-ийг богино долгионы боловсруултанд оруулахад ДББД-ээс зуурмагийн хэсэг илүү сайн ховхорч байгаа нь судалгаагаар харагдаж байна. Нөгөө талаараа их хэмжээний материалд богино долгионы боловсруулалт хийх бол эдийн засгийн ба хүрээлэн буй орчинд үүсэх үр ашигт урьдчилан анхаарах хэрэгтэй. Боловсруулалтын энэ аргад хугацаа бага шаардагдаж байгаа нь мэдээжээр ашигтай боловч бетоны удаан эдэлгээт чанарын эрсдэл, эрчим хүчний харьцангуй бага зарцуулалтыг механик боловсруулалт, дулааны боловсруулалт, дулаан-механик боловсруулалтын гэх мэт аргуудтай харьцуулж эдгээр аргуудаас аль арга нь давуу талтай байгааг тогтоох хэрэгтэй. Байгалийн дүүргэгч орсон ДББД-д богино долгионы аргаар боловсруулалт хийхэд халаах температур бага байдаг бол дулааны аргаар боловсруулалт хийхэд хугацаа богино (5 мин) байна. Тийм учраас байгалийн дүүргэгчтэй бүтээгдэхүүнд хийх боловсруулалтын арга хоорондоо ижил биш төдийгүй байгалийн дүүргэгчийн чанарт сөрөг нөлөө үзүүлэх нь ч гэсэн өөр өөр байна. 7.3. Механик аргаар дахин боловсруулсан бетонон дүүргэгчийн шинж чанар ДББД-ийн үндсэн шинж чанар болох ус шингээлт, эзэлхүүний нягт, элэгдэл тэсвэрлэлт болон зуурмагийн агуулгын багасалтын үр өгөөжийн талаар бид 7.2-р хэсэгт тайлбарласан билээ. Судалгаанаас харахад ДББД-д боловсруулалтын технологи-арга хэрэглэсэн тохиолдолд ДББДийн зуурмагийн агуулга, ус шингээлт гэсэн хоёр үзүүлэлт пропороционалаар буурч байхад эзэлхүүний нягт, элэгдэл тэсвэрлэлт гэсэн хоёр үзүүлэлт нэмэгдэж байна. ДББД-д ашигтай аргаар боловсруулалт хийсний үр дүнд дахин боловсруулсан дүүргэгчээр үйлдвэрлэсэн бетоны чанар сайжрах тодорхой үр дүнд хүрэх нь мэдээжийн хэрэг юм. Саяханы хийсэн туршилт судалгааны ажлаар хүчлээр боловсруулсан ДББД-ээр үйлдвэрлэсэн бетоны шахалтын бат бөхөөс ижил төрлийн байгалийн дүүргэгч, зуурмаг агуулсан ДББД-ээр үйлдвэрлэсэн дахин боловсруулсан бетоны шахалтын бат бөх ерөнхийдөө буурсан бол ДББД-д агуулагдсан зуурмагийн хэмжээ нэмэгдсэн байна. Хэдийгээр ДББД-ийг хүчлээр боловсруулах арга сайн арга боловч их хэмжээний ДББД боловсруулахад тохирохгүй. Яагаад гэвэл бетоны удаан эдэлгээт 136


ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧ МАТЕРИАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ПРОЦЕСС чанар болон байгалийн дүүргэгчийн механик бат бөхөд тохирохгүй (бетоны ашиглалтын явцад эдгээр үзүүлэлт буурна). Харин хүчлийн төрлийг зөв сонгосон бол (дээрх хоёр үзүүлэлтэд сөрөг нөлөөгүй) тохирох төдийгүй үр дүн сайн байх болно. Тийм учраас ДББД-ийн зуурмагийн агуулгыг жаахан ч гэсэн багасгаж чадвал ДББД-ийн гүйцэтгэлийн буюу ажлын чанар сайжрах болно. Боловсруулалтын механик арга, дулааны арга эдгээрийн хосолсон аргуудыг хэрэглэж боловсруулсан ДББД дахь байгалийн дүүргэгчийн ширхэгт нилээд хэмжээний хүчдэл төвлөрдөг учир эцсийн бүтээгдэхүүний чанарт бас эерэг нөлөө үзүүлнэ. ДББД-д боловсруулалт хийх ажиллагааг анхааралтай сайн гүйцэтгэснээр гарах үр ашиг, боломжийг зөв үнэлэх нь нэн чухал төдийгүй ач холбогдлоо өгөх ёстой. Боловсруулалтын зөвшөөрөгдсөн аргуудын дундаас ДББД-г богино долгионоор боловсруулдаг аргаар үйлдвэрлэсэн бетоны шинж чанар тэр дундаа боржин дүүргэгчийн олон талын судалгааны үр дүн байдаг. Богино долгионоор боловсруулсан ДББД-ийг өөр хэмжээгээр авч бэлтгэсэн ДББД-тэй бетоны бат бөхийг ямар нэгэн нэмэлт боловсруулалт хийгээгүй ДББД-тэй бетоны бат бөхтэй харьцуулан үзэхэд байгалийн дүүргэгчийг өөр ДББД-тэй сольсон тохиолдолд сөрөг үр дүн гарчээ. Энэ мэдэгдэхүйц бууралт бол ДББД-ийн нэмэлт боловсруултад оруулсантай холбоотой. Байгалийн дүүргэгчийг 100% богино долгионы аргаар боловсруулсан ДББД сольсон тохиолдолд шахалтын бат бөх 10% орчим буурсан бол ямар нэг нэмэлт боловсруулалт хийгээгүй ДББД-тэй бетоноос бараг 30%-р буурчээ. Мөн богино долгионоор боловсруулсан бетоны бат бөхөөс илүү их буюу 40% хүртэл буурсан нь мэдэгдэж байна. Богино долгионоор боловсруулалт хийсэн ДББД-тэй бетоны налархайн модуль болон гузайлтын бат бөх сайжирсан мэдээлэл (Akbarnezhed, 2011) байдаг. Харин байгалийн дүүргэгчийг богино долгионоор боловсруулсан ДББД-ээр сольсон тохиолдолд налархайн модуль болон гузайлтын бат бөх ойролцоогоор 10% орчим буурдаг болохыг судлаачид тогтоожээ. Байгалийн дүүргэгчийг боловсруултад ороогүй ДББД-ээр сольсон тохиолдолд налархайн модуль 25%, тасралтын модуль 15% буурч байжээ. Богино долгионы боловсруулалт хийх тохиолдолд ДББД халж дотоод эзэлхүүний тэлэлт үүсэж дүүргэгчид агуулагдаж байгаа чанар муутай ширхэгүүд хагарч бутран зуурмагийн агуулга багасгана. Үр дүнд ДББД-ээр хийсэн бүтээгдэхүүн (бетоний) чанар сайжрахад багагүй дэмжлэг болно. Өөрөөр хэлбэл богино долгионоор боловсруулалт хийсэн ДББД-ийн механик шинж чанар сайжирна. 7.4. Дахин боловсруулсан бетонон дүүргэгчийн эдийн засгийн ба хүрээлэн буй орчны үнэлгээ Энэ сэдвийн дор ДББД-д сайжруулах боловсруулах бүх аргууд жишээлбэл механик ба дулааны боловсруулалтын халаалт, үрэлт-цохилт, шигшиж ангилах дамжуулах, тээвэрлэх гэх мэт хэдэн процессуудын тухай болон тэдгээрийн шаардлагын тодорхойлолтыг авч үзнэ. Боловсруулалтын процессын нэр заасан үйл ажиллагааны гүйцэтгэлийн үр дүнд бүтээгдэхүүний өртөг, эрчим хүчний зарцуулалт, нүүрс хүчлийн хийн ялгаруулалт нэмэгдэх болно. Тийм учраас юун түрүүнд сайжруулах процессыг сайтар нарийвчлан тодорхойлж нэмэлт процессуудын эдийн засгийн ба хүрээлэн буй орчны нөлөөллийг бусад боломжтой сонголтуудтай харьцуулан судлах хэрэгтэй. Ашигтай гэж тооцогддог боломжит сонголтуудад барилгын нөхцөл, тавигдах шаардлагууд, орон нутгийн нэг байрлалаас нөгөө байрлалд шилжих боломжууд хамаарна. Улс гүрэн, суурин жишээлбэл Сингапур мэтийн байгалийн нөөц хязгаардмал тохиолдолд бетоны дахин боловсруулах асуудал бол чухал үүрэгтэй байдгыг харгалзан үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бетоны үйлдвэрлэлд дүүргэгчийн эх үүсвэрийг сонгоход онцгой анхаарах хэрэгтэй. Энэ мэт тохиолдолд эдийн засгийн ба хүрээлэн буй орчинд үр ашгаа өгөх дахин боловсруулах 137


ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧ МАТЕРИАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ПРОЦЕСС ажиллагаанд аль болох дэмжлэг өгөх нь улс бүрийн стратегийн хэрэгцээ шаардлага мөн. Ялангуяа байгалийн дүүргэгчийг орлуулах, гадаадаас хангах, тээвэрлэн хүргэх боломжийг зөв сонгох нь маш чухал юм. Тийм учраас сайн чанарын ДББД-ийн үйлдвэрлэлийн процесст эдийн засгийн болон хүрээлэн буй орчны нөлөөлөлд ижил шаардлага тавина. Харин ДББД-д сайжруулах боловсруулалт хийхдээ өөр өөр процессын сонголт хийж байгалийн дүүргэгч олборлолт нийлүүлэгчтэй эх үүсвэрийн талаар тохиролцох хэрэгтэй. Түүхий эдийн олборлолт болон нийлүүлэлт олон янз байна. Жишээлбэл: далай тэнгисийн ёроолоос олборлож байхад заримдаа барилгын бетоны шаардлага хангаагүй материал, зөвхөн барилгын бетоны шаардлага хангасан байгалийн дүүргэгч материалыг нийлүүлэгчтэй харилцан тохирч авна. Байгалийн дүүргэгчээр хангах нийлүүлэгчийн чадамж харьцангуй найдвартай байвал бүх зүйл боломжтой болно. Эцсийн дүнд үндэсний хэмжээнд урт хугацааны сонголтын сайн стратеги байхгүй бол тогтвортой байдал байхгүй байна. Аливаа үйл ажиллагаанаас үүсэж хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөг хамгийн зөв буюу үнэн дөхүүлж тооцох тоон үзүүлэлт бол эрчим хүчний зарцуулалт, нүүрс хүчлийн хийн ялгаралтын хэмжээ юм. Хэрэглэсэн эрчим хүч, ялгаран гарсан нүүрс хүчлийн хий бол явуулсан үйл ажиллагааны хөгжил, бүтээгдэхүүний нийт хэмжээний нарийвчилсан дүнг (ихэвчлэн нийлбэр байдлаар гаргана) тус туст нь илэрхийлнэ. ДББД үйлдвэрлэхэд зарцуулсан эрчим хүчинд хаягдал-эвдэрхий, хагархай чулуулгийг тээвэрлэж, дахин боловсруулах үйлдвэрт хүргэж өгсөн зардал орно. Эвдэрсэн бетонд бутлалт, шигшилтээс гарсан жижиг мөхлөгүүдэд хийсэн сайжруулах боловсруулалтын зардал орно. Эдгээртэй адил төсөөтэй үйл ажиллагааны үед ялгарч байгаа нүүрс төрөгч, нүүрс хүчлийн хийн хэмжээг нийт эрчим хүчний зарцуулалтын тооцоонд оруулан тооцно. Харьцангуй сайн суурь үндэслэлд хүрэхийн тулд бетоныг дахин боловсруулах үйл ажиллагааны бүх үе шатны үнэ өртөг, эрчим хүчний хэрэглээ, ялгарсан нүүрс хүчлийн хэмжээнд үнэлгээ өгч дүүргэгчийн сонгосон бусад эх үүсвэрүүдтэй харьцуулах хэрэгтэй. Дахин боловсруултад орж байгаа нийт бетоны эзэлхүүн, бүх процессууд, ялгаран гарсан нүүрсхүчлийн хийн хэмжээ болон зарцуулсан эрчим хүчний хэмжээг тус бүрийн нэгжийг үнэлгээгээр үржүүлэх замаар шууд үр дүнг тодорхойлж болно. ДББД-д богино долгионоор нэмэлт сайжруулалт боловсруулалт хийхэд хэрэглэх эрчим хүч, ялгарах нүүрс хүчлийн хийн хэмжээг зэргэлдээ орон нутгаас зам дээр суурилсан тээврийн хэрэгслээр боржин дүүргэгчийг тээвэрлэн хэрэглэгчид нийлүүлэх зардлын харьцуулалтыг Хүснэгт 7.5 дээр үзүүлэв. Байгалийн дүүргэгчийг тээвэрлэх зайг 100 болон 200км-ээр тооцно. Нүүрс хүчлийн хийн ялгаралт,эрчим хүчний хэрэглээг бууруулахын тулд бетоны хаягдлыг булах газар ухахаас зайлсхийвэл зохино. Бетоныг хаягдалгүй ашиглах нь чухал юм. Яагаад гэвэл дахин боловсруулалтын боломжит сонголт бүрд нөлөөллийн хэмжээ өсч байдаг. ДББД-д богино долгионоор сайжруулах боловсруулалт хийхэд эрчим хүчний зарцуулалт өндөр, нүүрсхүчлийн хийн ялгаралт их боловч алс хол зайнаас байгалийн дүүргэгчийн хаягдлыг тээвэрлэн авч хэрэглэхэд гарах зардалтай харьцуулахад хүрээлэн буй орчинд ээлтэй технологи мөн гэж судлаачид үздэг юм. Ижил технологид олон төрлийн сайжруулах нэмэлт боловсруулалт хэрэглэхээс өмнө тухайн технологид тохирох эсэхэд үнэлгээ өгөх хэрэгтэй.

138


ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧ МАТЕРИАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ПРОЦЕСС Хүснэгт 7.5 Богино долгионоор нэг тонн ДББД-г боловсруулахад хэрэглэх эрчим хүч, ялгарах нүүрстөрөгчдийн үнэлгээ Эрчим хүчний хэрэглээ/ нүүрстөрөгчийн ялгарал

ДББД-ийн богино долгионы боловсруулалт

Байгалийн дүүргэгчийн нийлүүлэлт

Үйлдвэрлэлд орох дамжлагууд бутлах, дамжуулах, шигших гэх мэт

Нүүрстөрөгч (кг/тонн) Эрчим хүч (Mj/тонн)

2.5 27.3

4.8 83.0

Сайжруулах процесс

Нүүрстөрөгч (кг/тонн) Эрчим хүч (Mj/тонн)

56.5 600

Тээвэрлэлт (200км замаар)

Нүүрстөрөгч (кг/тонн) Эрчим хүч (Mj/тонн)

Хаягдал чулуулаг, үйрмэгийг устгах ландфил (100км ландфил)

Нүүрстөрөгч (кг/тонн) Эрчим хүч (Mj/тонн)

23.5 326.6

Нүүрстөрөгч (кг/тонн) Эрчим хүч (Mj/тонн)

35.5 300.7

Үйл ажиллагаа

Бүгд (зарцуулалт)

47.0 625.5

51.8 735.5

139


ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ ШИНЖ ЧАНАР БҮЛЭГ 8. ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ ШИНЖ ЧАНАР Иргэний болон үйлдвэрлэлийн барилгад өргөн хэрэглэдэг барилгын материалуудын нэг нь бетон юм. Бетон үйлдвэрлэлийн явцад үндсэн түүхий эдээр байгалийн чулуу материалыг өргөн хэрэглэдэг /ойролцоогоор 80 хувь хүртэл/ учир энэ нь байгаль ээлтэй материалд тооцогддоггүй. Сүүлийн 20 жилд бетоны үйлдвэрлэлийг илүү тогтвортой болгох, байгалийн баялагийн ашиглалтыг бууруулах тал дээр олон судалгаа шинжилгээний ажлууд хийгдэж байна. Эдгээр судалгааны нэг чиглэл нь дахин боловсруулсан дүүргэгчийг байгалийн дүүргэгчтэй хослуулан бетон үйлдвэрлэлд хэрэглэх явдал юм. 1994 онд RILEM –ээс олон улсын хэмжээний анхны хэвлэн танилцуулсан ДББД-ийг бетонд ашиглах зааварчилгаа болсон. Уг зааварчилгаанд ДББД том дүүргэгчийн ангилалыг дараах байдлаар танилцуулсан байна. • I төрөл : хаягдал чулуун өрлөгийн боловсруулалтаас гарган авсан ДББД • II төрөл : бетонын үлдэгдэлээс гарган авсан ДББД • III төрөл : байгалийн дүүргэгч болон ДББД хольц Мөн түүнчлэн судлаачдын санал болгож байгаагаар ДББД-ийг бетоны дахин боловсруултаас гарган авах нь чанартай дүүргэгч гарган авах боломжийг илүү бүрдүүлнэ гэж санал болгодог байна. ДББД том дүүргэгч нь илүү бетоны шинж чанарт сайнаар нөлөөлнө гэж судлаачид мөн зөвлөж байдаг учраас энэ талын судалгаа илүү хийгддэг байна. Сүүлийн 10 жилд ДББД –г бетон болон чулуу өргийн хольц хаягдлаас гарган авах тал дээр судлаачид нэлээд ажиллаж байна. Энэ холимог дүүргэгч нь шавар тоосго, гөлтгөнө, асфальт болон бусад хольцын агууламжтай байна. Олон зааварчилгааны дурьдаж байгаагаар холимог дүүргэгч нь ДББД бодвол чанарын хувьд бага үзүүлэлттэй байдаг. Холимог дүүргэгчийг хэрэглэж байгаа тохиолдолд чанарын хяналтыг өндөр түвшинд гүйцэтгэх шаардлагатайг анхааруулдаг байна. Орчин үеийн судалгаагаар байгалийн элсний оронд ДББД жижиг дүүргэгчийг орлуулан хэрэглэх тал руу нэлээд анхаарал хандуулж байгаа. Энэ төрлийн жижиг дүүргэгч нь ус шингээлт ихтэй, уусамтгай сульфатын хүчлийн агууламж өндөр, бетон хольцын хөдөлгөөнт чанарт муу нөлөөтэй гэх онцлогуудыг агуулдаг учир төдийлөн бетон үйлдвэрлэлд хэрэглэхгүй байна. Энэ хэсэгт дахин боловсруулсан том болон жижиг дүүргэгч мөн холимог дүүргэгч хэрэглэсэн бетоны хөдөлгөөнтэй байх үеийн болон бэхжсэний дараа үеийн шинж чанарын тухай танилцуулах болно. 8.1. Дахин боловсруулсан бетонон дүүргэгчтэй бетоны шинж чанар ДББД-тэй бетоны шинж чанарт ялангуяа хольцын хөдөлгөөнт чанарт ихээхэн нөлөөтэй. Дүүргэгчийн өндөр ус шингээх чадвар түүний олон төрөл нь бетон хольцын нэгэн төрлийн байдлыг хянахад ихээхэн хүндрэл учруулдаг байна. Дахин боловсруулсан бетонон дүүргэгчийн ус шингээлт бетон хольцын ус шаардалтанд нөлөөлөх нь Байгалийн дүүргэгч материалыг бодвол ДББД нь ус шингээлт өндөртэй, том дүүргэгчийн хувьд 12%-иас бага харин холимог дүүргэгчийн хувьд 20% хүртэл байх нь түүнд агуулагдах төрөл бүрийн хольцтой холбоотой. Бутлалтын явцад ДББД-ийн жижиг дүүргэгчид ихээхэн хэмжээний зуурмагийн хэсэг орсноос түүний ус шингээх чадвар нь ихэсдэг. / Зураг 8.1 ба 8.2 /

140


ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ ШИНЖ ЧАНАР

Зураг 8.1. ДББД болон холимог том дүүргэгчийн ус шингээлт болон нягтын хамаарал

Зураг 8.2. ДДБД ийн ус шингээлт болон нягтын хамаарал ДББД -ийн усыг хурдан шингээх чадвар нь бетон хольцын шинж чанарт шууд нөлөөлдөг. Эдгээр дүүргэгчийг бетон хольцод ашигласнаар нэмэлт усны хэмжээ шаардлагатай болох бөгөөд энэ тохиолдолд дараах аргуудыг хэрэглэнэ. • Бетон хольц дахь усны орцыг нэмэгдүүлэх • Химийн нэмэлтүүдийг өргөн хэрэглэх • ДББД –г урьдчилан чийгшүүлэх Бетон хольц дахь усны орцыг нэмэгдүүлэх Хуурай байдалд байгаа ДББД –г бетон хольцод хэрэглэх үед үүсэх усны алдагдалыг орц найрлагад нэмэлт усыг олгох замаар шийдвэрлэх боломжтой. EN 1097 6:2001 / A1:2006 / туршилтын стандартад зааснаар хуурай байдалд байгаа ДББД –г усанд хийж 10 минут болгосны дараа гадаргуун чийгийг нь алчуураар хөнгөн арчин жинг авна. Энэ аргыг ДББД-ийн жижиг дүүргэгчид хэрэглэх боломжгүй. Германы DIN4226-100:2002 стандартад зааснаар ДББ жижиг дүүргэгчийн 10 минутад ус шингээх хэмжээг тодорхойлох нарийвчилсан аргыг тодорхойлсон. Энэ аргад хуурай ДББД жижиг 141


ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ ШИНЖ ЧАНАР дүүргэгчийн сорьцыг 10 минутын туршид усаар шүрших замаар холилт хийн чийглэсний дараа жинг авна. Энэ 10 минутын ус шингээлтийн үзүүлэлт нь ДББД болон холимог дүүргэгчийн 24 цагийн дараах үзүүлэлтийн 83% -тай тэнцэх хэмжээг үзүүлдэг. Бодит байдалд дүүргэгч бүр өөрийн чийгийн агуулалттай байх бөгөөд чийглэгийг зөв тооцсоноор нэмэгдэл усны зөв тооцох боломжтой. Мөн түүнчлэн дүүргэгч бүр өөр өөрийн ус шингээх чадвартай, энэ утга нь өргөн хэлбэлзэлтэй байдаг учир бусад асуудлуудыг дагуулах хандлагатай. Тэгэхээр нэмэлт усыг тооцож оруулах нь асуудалыг бүрэн шийдэх шийдэл биш юм. Химийн нэмэлтүүдийг хэрэглэх ДДБД нь хуурай нөхцөлтэй, бетон хольцод нэмэлт усыг тооцоогүй тохиолдолд химийн нэмэлтийг хэрэглэн бетон хольцын усны хэмжээнээс хамаарах хөдөлгөөнт байдалын алдагдлыг нөхөх боломжтой. Үүний үр дүнд бетон хольцын ус-цементийн харьцаа багасахын хэрээр түүний механик шинж чанар болон удаан эдэлгээт байдал дээшлэнэ. Дүүргэгчийн агууламж нэмэгдэхэд химийн нэмэлтийн хэмжээ мөн өснө. Хэрвээ ДББД хэмжээ тодорхой хэмжээнд сонгогдсон бол /20%/ нэмэлтийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагагүй. Харин 100% ДББД хэрэглэж байгаа тохиолдолд химийн нэмэлтийн хэмжээ 2 дахин нэмэгдэх хандлагатай байдаг. ДББ жижиг дүүргэгч нь өндөр ус шингээх чадвартай учир өндөр ус багасгаж нэмэлт болон нэмэлт ус хийж бетон хольцын шаардлагат хөдөлгөөнт чанарыг бариулна. Пирэра болон бусад судлаачдын /2012/ үзэж байгаагаар ДББ жижиг дүүргэгч хэрэглэж байгаа үед өндөр ус багасгагчийн нөлөө бага хэдийгээр урьдчилан чийгийг өгсөн ч гэсэн, ердийн бетонтой харьцуулан ус цементийн харьцааг нэмэгдүүлэх нь зүйтэй. Жишээ нь, ус/цемент харьцаа 0,45 аас 0,49 болох, ус/цемент харьцаа 0,38 аас 0,41 болох / 0-100% ДББ жижиг дүүргэгчийн агууламжтай/ үед хоёр өөр төрлийн өндөр ус багасгагч хэрэглэсэн ч ижил хөдөлгөөнт чанар бүхий хольц үүсгэж байна.

Зураг 8.3. а,б Хоёр өөр бат бөх бүхий ДББ дүүргэгчтэй бетон хольцын ижил конусын суулттай байх нөхцөлийг хангах өндөр ус багасгагч нэмэлтийн агууламж Дахин боловсруулсан бетонон дүүргэгчийг урьдчилан чийглэх арга Бетон хольцын хөдөлгөөнт чанарыг хадгалах, усны хэмжээг тогтвортой байлгахад ДББД-г урьдчилан чийглэх арга нь ач холбогдолтой. Урьдчилан чийглэх аргыг бетон зуурмагийн үйлдвэр дээр материалыг хадгалах хэсэг болон материалыг тээвэрлэх туузан дамжуулгыг үед тусгай ус шүрших төхөөрөмжийн тусламжтайгаар гүйцэтгэх нь зүйтэй байдаг. Процессын үед мөн анхаарах асуудал нь илүүдэл усгүй байх, хэт норголтоос сэргийлэх шаардлагатай. Ингэснээрээ ус цементийн харьцааны өсөлтийг хянах боломжтой. Харин ДББ жижиг дүүргэгчийн хувьд тэдгээрийн гадаргуу дээр норолтын үед ихээхэн хэмжээний ус үлддэг учраас энэ процессыг хянахад илүү төвөгтэй байдаг. Нэгэн төрлийн бус дахин боловсруулсан бетонон дүүргэгчийн бетоны шинж чанарт үзүүлэх нөлөөлөл Гарган авч байгаа хаягдал түүхий эдийн төрөл, боловсруулж байгаа аргаас хамааран ДББД нь 142


ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ ШИНЖ ЧАНАР нэгэн төрлийн бус, шинж чанар нь өргөн хязгаарт хэлбэлзэж байдаг. Энэ байдал нь ердийн боловч дахин боловсруулалтын үйлдвэрлэлийн явцад ялган ангилалтыг сайн хийх, бусад хольцоос нь салгах , процессыг оновчтой гүйцэтгэвэл шинж чанарыг нь жигдрүүлэх боломж бас байдаг. Практик дээр ДББД-тэй бетоны шахалтын бат бөхийн вариацын коеффицент нь ердийн бетоноос ямагт өндөр байдаг. Судалгаанаас харахад ижил орц найрлага бүхий дараалсан 10 зууралтаас авсан 60% -ийн ДДБ том дүүргэгч бүхий бетон хольцын вариацын коэффицент нь 30%-ийн агууламж бүхий бетон хольцтой харьцуулахад 2 дахин их байсан. Мөн адил Зураг 8.5-т харуулж байгаагаар, хоёр өөр төрлийн хольцод У/Ц = 0,45 аас У/Ц = 0,55 болж нэмэгдэхэд ДББД агууламж өссөнөөр шахалтын бат бөхийн вариацын коэффицентүүд нь мөн өсөж байна. Түүнчлэн уг бетон хольцууд дахь нийт байгалийн дүүргэгчийг ДББД –ээр орлуулахад вариацын коеффицент нь мөн хоёр дахин нэмэгдсэн байна. Арчилгааны нөхцөл Төрөл бүрийн арчилгаа нь ДББД бетоны шинж чанарт нөлөөлөх тухай судалгааны ажил хомс байдаг. Саяханы нэг судалгаагаар /Фонсика болон бусад 2011/ 100% хүртэл ДББД хэрэглэсэн бетоныг дөрвөн өөр нөхцөлд арчилгааг /лабораторын орчин, гадна орчин, уурын банн, усан баннд байлгах/ хийж туршсан байна. Арчилгааны нөхцөл нь бетоны механик шинж чанаруудад /шахалтын болон суналтын бат бөх, уян налархайн модуль зэрэг / тодорхой нөлөөлөлүүдийг үзүүлээгүй гэж эцсийн дүгнэлтийг бичсэн байна.

Зураг 8.4. ДББД –ийн эзлэх хувь шахалтын бат бөхийн вариацын итгэлцүүрт нөлөөлөх нь 8.2. Дахин боловсруулсан бетонон дүүргэгчтэй бетоны бэхжсэн үеийн шинж чанар ДББД бетоны бэхжсэн үеийн механик шинж чанарыг ДББ жижиг болон холимог дүүргэгчээс илүүтэйгээр ДББ том дүүргэгч бүхий бетонд дээр илүүтэйгээр судалсан байдаг. Дараах шинж чанаруудыг судалгаанд өргөн ашигладаг. Үүнд: • • • • • •

Шахалтын бат бөх Суналтын бат бөх болон нугаралт эсэргүүцэл Эластик модуль Нягт Агшилт Удаан хугацааны тогтмол ачаалал доорхи хэмжээний өөрчлөлт

143


ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ ШИНЖ ЧАНАР Шахалтын бат бөх ДББ том дүүргэгчийг бетонд хэрэглэхэд ялангуяа хольцын агууламж өндөр болон холимог дүүргэгч хэрэглэж байгаа үед шахалтын бат бөх буурдаг. Учир нь: • Сульфатын агууламжтай, элэгдэл тэсвэрлэлт муу болон сийрэгжилт өндөр байгаа нь • Холилтын явцад ус шаардалт ихтэй, үүгээрээ У/Ц харьцаа нэмэгдэх • ДББД-ийн гадаргуу дах зуурмагийн хэсгийн агууламж тэдгээрийн цементэн зуурмагтай барьцалдах бүсэд нөлөөлж байгаа ньДББД- ийн төрөл болон агууламжийн хэмжээ ДББД-ийн агууламж байгалийн дүүргэгчийн 20-50% -д байх /бага түвшин/ ДББД-ийн агууламж байгалийн дүүргэгчийг бүрэн орлох /өндөр түвшин/ Холимог дүүргэгч бүхий бетон ДББД-ийн агууламж байгалийн дүүргэгчийн 20-50% -д байх /бага түвшин/ ДББД –ийг хязгаарласан хэмжээнд нь хэрэглэвэл бетоны шинж чанарт төдийлөн нөлөө үзүүлдэггүй. Мөн түүнчлэн ДББД –ийн чанар ихээхэн нөлөөлнө. Жишээ нь: сайн чанарын бетоны хаягдалаас дахин боловсруулан гарган дүүргэгч Мөн Испанийн бүтээцийн бетоны кодод /EHE-08/ хэрэв ДББД-г бүтээцийн бетонд ашиглах гэж байгаа бол анхдагч материал нь 25МПа болон түүнээс дээш бат бөх бүхий бетоны хаягдал байх нь зүйтэй гэж заасан байна. Бусад ДББД –ийн шаардлагыг Хүснэгт 8.1 –д үзүүлсэн байна. Байгалийн болон ДББД-ийн нягтууд нь өөр байдаг учраас бетоны орц найрлагыг тооцохдоо ялангуяа ДББД-ийн байгалийн дүүргэгчийг орлуулан хэрэглэх хувийг гаргахдаа эзэлхүүнээр нь тооцно. Орлуулалтын хэмжээ нэмэгдэхэд хольцын жин буурна. Энэ нь ДББД-ийн нягт нь байгалийн дүүргэгчээс бага байдагтай холбоотой. ДББД болон байгалийн дүүргэгч бүхий бетоны бат бөхийн харьцуулалтыг хийхэд хольцын У/Ц ижил байх нөхцөлд хийх нь зүйтэй /Катз, 2003/. Хэрвээ ашиглаж байгаа Хүснэгт 8.1 Бетоны үйлдвэрлэлд хэрэглэгдэх ДББД-ийн зөвшөөрөгдөх хэмжээ /EHE-08/ Шинж чанарууд

Зөвшөөрөгдөх хэмжээ /%/

Бетонон ширхэглэл

>90%

Керамик хольцын агууламж

<5%

Асфальт хольцын агууламж

<1%

Бусад хольц /гөлтгөнө+шил+бусад/

<1%

Ус шингээх чадвар

<7%

ЛА үрэлтийн коэффицент

<40%

Нимгэн үзүүрлэг хэсгийн агууламж

<35%

Хүчил-уусамтгай сульфатын агууламж / SO3 /

<0.8%

Нийт хүхрийн агууламж / S / Нийт органик хэсгийн агууламж

<1% <0.5%

ДББД нь хуурай нөхцөлтэй, шаардагдах нэмэлт усны хэмжээг тооцоогүй тохиолдолд бетон хольцын уснаас тодорхой усыг холилтын явцад өөртөө шингээх ба ингэснээр хольцын У/Ц харьцаа багасан бат бөх нь нэмэгдэх талтай. Зарим туршилтын явцад ДББД бетоны бат бөх нь 144


ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ ШИНЖ ЧАНАР ердийн бетоны бат бөхөөс өндөр гарсан үзүүлэлтүүд нь дээрхи нөхцөл үүссэнтэй холбоотой гэж тайлбарладаг байна. Дахин Боловсруулсан Холимог Дүүргэгчийг ашигласан бетон Ихэнх ДБХД нь барилгын нураалтын хаягдлын боловсруулалтаас үүсдэг. Энэ дүүргэгч нь харьцангуй бусад материалын /үүнд бетон, керамик, асфальт, гөлтгөнө, хуванцар, мод гэх мэт/ хольцын агууламжтай байдаг. Хольцын агууламж нь хаягдалыг ямар хэмжээний цэвэршилттэй гарган авсанаас хамаардаг. Дунджаар энэ төрлийн дүүргэгчийн жингийн 80 % нь бетон болон чулуу материал, 10-15% нь керамик материал, 3-8% нь асфальт материал, үлдсэн 2-6% ийг бусад хольц эзэлдэг. ДБХД-ийг даацын бус хийцлэлд хэрэглэх бетон хольцод хэрэглэнэ. Дараах Хүснэгт 8.2 –д зарим техникийн шаардлагыг үзүүлэв. (IHOBE- CEDEX, 2011) Хүснэгт 8.2 Бетоны үйлдвэрлэлд хэрэглэгдэх ДБХД-ийн зөвшөөрөгдөх хэмжээ Шинж чанарууд

Зөвшөөрөгдөх хэмжээ /%/

Бетоны хэсгүүд болон байгалийн дүүргэгч

75%

Керамик болон асфальтын хамгийн их хольцын агууламж

25%

Асфальтан хольцын агууламж

5%

Бусад хольц Нийт Гөлтгөнө Шил Бусад

2% 2% 1% 1%

Хүчил-уусамтгай сульфатын агууламж / SO3 /

1%

Ус шингээлт

12%

Зураг 8.5 болон 8.6 –д ДБХД –ийг бетон хольцод хэсэгчлэн болон бүрэн орлуулалт хийхэд бетоны бат бөхөд хэрхэн нөлөөлж байгааг Geraldes (2012) судалгааны үр дүн харуулсан. Графикаас харахад ДББД-тэй харьцуулахад бат бөхөд сөргөөр нөлөөлөх нөлөөлөл их байсан. Бетон хольцын том дүүргэгчийн агууламжийг 50 хувь хүртэл ДБХД- ээр орлуулахад 10% хүртэл бат бөхийн бууралтыг харуулж байсан. Харин 100% хүртэл орлуулахад 15% хүртэл бат бөхийн бууралтыг үзүүлж байсан байна. Хүснэгт 8.3 –д ДБХД бүхий бетоны бат бөхийн хөрвүүлэлтийн коэффицентийг үзүүлжээ.

Зураг 8.5. ДБХД-ийг 50% хүртэл орлуулсан бетон хольцын бат бөхийн үзүүлэлт (Geraldes, 2012) 145


ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ ШИНЖ ЧАНАР

Зураг 8.6. ДБХД-ийг 100% хүртэл орлуулсан бетон хольцын бат бөхийн үзүүлэлт (Geraldes, 2012) Хүснэгт 8.3 ДБХД бүхий бетоны бат бөхийн хөрвүүлэлтийн коэффицент Шахалтын бат бөх

ДБХД бетоны харьцангуй эсэргүүцэл 20-50% хүртэл орлуулсан

ДБХД бетоны харьцангуй эсэргүүцэл 100% хүртэл орлуулсан

0.90

0.86

20-70 N/mm2 Суналт болон гулзайлтын бат бөх

ДБХД бүхий бетоны суналт болон гулзайлтын бат бөх нь шахалтын бат бөхөөсөө бага байдаг. Судлаач Кой (2011) 50 болон 100 % ДБХД-тэй, тодорхой хэмжээний дэгдэмхий үнс агуулсан бетоны суналтын бат бөхийг тодорхойлсон байна. Судалгааны үр дүнд ердийн бетоны суналтын бат бөх нь ДБХД дүүргэгчтэй бетоныхоос илүү байсан /28 хоногт 10%- ийн бууралттай байсан / боловч 90 хоногийн үр дүн дээр аль ч бетоны хувьд ялгаа гараагүй байна.

Зураг 8.7. Ердийн болон ДБХД бүхий бетоны суналтын бат бөхийн харилцан хамаарал 146


ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ ШИНЖ ЧАНАР Зураг 8.7-аас харахад 100% ДБХД –тэй бетоны хувьд суналтын бат бөхийн бууралт 8% тай байсан. (Sanchez de Juan and Alaejos,2004) Өмнөх судлаачийн хэлснээс энэ бууралт багассан нь ДБХД ийн цементэн зуурмагтай илүү барьцалдсан байгаагаар холбон тайлбарлаж байна. Katz (2003), Poon (2006), Xiao (2012) гэх судлаачид үзэхдээ ДБХД бетоны суналтын бат бөхөд тухайн дүүргэгчийн өөрийн шинж чанар мөн түүний шинэ цементэн зуурмагтай барьцалдах холбоостой холбон тайлбарласан байна. Гулзайлтын бат бөхийг мөн ердийн болон ДБХД бетоны хувьд харьцуулан авч үзсэнийг Зураг 8.8-аас харж болно. Эндээс мөн 10 % - ийн бууралтыг харж болно. Уян налархайн модуль Ердийн болон 100 хувь ДБХД орлуулсан бетоны уян налархайн модулийг харьцуулан тодорхойлоход 20 хувийн бууралт ажиглагдсан байна. Харин энэ бууралт дахь хөрвүүлгийн коэффицентийг 0.8 байхыг RILEM,1994 –д зааж өгсөн байна. Энэ бууралт нь ДБХД –ийн гадаргуу дах хуучин цементэн зуурмагийн үлдэцтэй шууд хамааралтай гэж үзжээ. Хэд хэдэн судлаачдын үзэж байгаагаар ДБХД бетоны уян налархайн модуль нь ердийн бетоныхоос 30-45% -иар бага байгааг онцолсон байна.

Зураг 8.8. Ердийн болон ДБХД бүхий бетоны гулзайлтын бат бөхийн харилцан хамаарал Нягт ДБХД бетоны нягтыг онолын үүднээс дараах томьёогоор тодорхойлох боломжтойг тогтоожээ.

dRC = dCC – VRA VCA (dNA -dRA) dRC – ДБХД бүхий бетоны нягт dCC – ердийн бетоны нягт, дунджаар 2300 кг/м3 VRA- ДБХД – ийн эзлэх хувь VCA – ердийн бетон дах том дүүргэгчийн эзлэх хувь, 40% орчим dNA – байгалийн дүүргэгчийн нягт, дунджаар 2550 кг/м3 dRA – ДБХД –ийн нягт, дунджаар 2300 кг/м3 147


ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ ШИНЖ ЧАНАР Хэрэв бид зарим нэгэн дундаж үзүүлэлтүүдийг нь авч үзвэл дээрхи томьёог дараах хэлбэр рүү оруулан ашиглаж болно.

dRC / dCC = 1- VRA/ 100 0.4 (2.55 -2.3) / 2.3 = 1-0.00043 VRA Эзэлхүүний өөрчлөлт, агшилт ДБХД бетоны эзэлхүүний агшилт нь ердийн бетоныхоос их байна. Энэ нь түүний агууламжийн хэмжээ болон ус цементийн харьцаатай хобоотой. (Xiao et al, 2012) ДБХДийн хэмжээ 20 % байхад эзэлхүүний агшилт мэдэгдэхүйц, 50 % болоход 10% - иар нэмэгдэж байгааг Зураг 8.9-д харуулсан байна.

Зураг 8.9. ДБХД агууламж болон эзэлхүүний агшилтын хамаарал (Kou et al,2011; Alaejos and Sanchez de Juan, 2012 ) Удаан хугацааны тогтмол ачаалал доорх эвдрэл ДБХД – ийн агууламж нэмэгдэхэд тухайн бетоны удаан хугацааны тогтмол ачаалал дахь эвдрэл нэмэгддэгийг судалгаагаар тогтоожээ. Энэ үзүүлэлт нь мөн дүүргэгчийн гадаргуу дахь цементийн зуурмагийн үлдэгдэлийн хэмжээтэй шууд хамааралтай байна. Мөн туршилтын нөхцөл , хүчний өгөгдөлөөс хамаарч байгааг тогтоосон байна. (Xiao et al, 2012) Дахин боловсруулсан хаягдал дүүргэгчийг бетонд амжилттай хэрэглэх нь ДБХД –ийг бетонд хэрэглэснээр бат бөхийн бууралт үзүүлж байгаа ч байгалийн дүүргэгчийг орлуулан хэрэглэж байгаа ихээхэн ач холбогдолтой юм. Техникийн талаас нь авч үзвэл тухайн бетон хольц дахь цементийн агуулалтыг нэмэгдүүлэх, ус цементийн харьцааг багасгах замаар өндөр бат бөхтэй ДБХД бетон гаргаж авах боломжтой. Бүтээцийн бетоны хувьд харин шахалтын бат бөхөөс гадна ДБХД- тэй бетонд бусад механик шинж чанарууд болох уян налархайн модуль, удаан хугацааны тогтмол ачаалал доорхи эвдрэл, эзэлхүүний агшилт зэргийг авч үзэх шаардлагатай. Үүний тулд сайн чанарын ДБХД ашиглах, шахалтын бат бөхийн хэмжээг хязгаарлах, ДБХД ийн зохистой агуулалтыг тогтоож хэрэглэх нь зүйтэй. Эдгээр хязгааруудыг улс орон өөрсдийн стандарт болон техникийн шаардлагуудад тусгасан байна. Ихэнхдээ ДБХД–г бүтээцийн бус бетон болон бетон хольцод хэрэглэх ба энэ тохиолдолд бетон хольцын жигд байдлын итгэлцүүр, эзэлхүүний өөрчлөлт, насжилтанд нөлөөлөх байдлыг хязгаарлаж өгсөн техникийн шаардлагуудыг тодорхойлон зааж өгсөн байх шаардлагатай. Олон улсын стандарт шаардлагуудад ДБХД-ийн агууламж болон хэрэглэж болох бетоны бат бөхийн хязгаарыг зааж өгсөн байдгийг Хүснэгт 8.4–д үзүүлэв.

148


ДАХИН БОЛОВСРУУЛСАН БЕТОНОН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ ШИНЖ ЧАНАР Хүснэгт 8.4 Зарим орны бүтээцийн бетонд хэрэглэх ДБХД ийн зөвшөөрөгдөх хэмжээ болон шахалтын бат бөхийн хязгаар Стандарт

Дахин боловсруулсан том дүүргэгч ба түүнийг орлуулан хэрэглэх түвшин

Хэрэглэх бетоны шахалтын бат бөхийн хязгаар

Төрөл I (100% том дүүргэгч) Төрөл III (20% -иас бага буюу тэнцүү том дүүргэгч)

50 хязгааргүй

Хонг Конг

100% 20% иас бага буюу тэнцүү

20 25-30

Бэлги

100% 20% иас бага буюу тэнцүү

30 хязгааргүй

Голланд

100% ба 40 кг/м3-иар цементийг нэмэгдүүлэх 100% ба 50 кг/м3-иар цементийг нэмэгдүүлэх 20% -иас бага буюу тэнцүү

17.5-22.5 /шоон сорьц/ 27.5-45 /шоон сорьц/ хязгааргүй

Нэгдсэн Вант Улс

100% 20% иас бага буюу тэнцүү

40 хязгааргүй

Япон

I II III 20% -иас бага буюу тэнцүү

18-24 16-18 <16 -

100% <20%

40 хязгааргүй

RILEM

Австрали

(Эх сурвалж : Alaejos and Rueda,2012)

149


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧИЙГ БЕТОНД ХЭРЭГЛЭХ БҮЛЭГ 9. ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧИЙГ БЕТОНД ХЭРЭГЛЭХ 9.1. Дахин боловсруулсан дүүргэгчийн стандарт, төрөл, ангилал Дахин боловсруулсан буюу хоёрдогч дүүргэгчийн үйлдвэрлэлийн бүтээмж, хэрэглээг илүү дэмжиж улмаар байгалийн дүүргэгчийн зарим хэсгийг орлуулан сольж түүний хэрэглээ зарцуулалтыг багасгах нь нэн чухал асуудал болж байна. Энэ асуудлыг амжилттай шийдвэрлэхэд улсын болон хувийн хэвшлийн өрсөлдөөний бизнест хэрэглэх хууль журам ижил тэгш байх нь чухал юм. Англи улсад жилд 270 сая тонн орчим дүүргэгч хэрэглэсний 90 гаруй хувь нь барилгын үйлдвэрлэлд зарцуулагдсан гэсэн тайлан (Jones, et al 2010) байна. Буулгалтын хаягдлыг дахин боловсруулж гаргаж авсан дүүргэгчийн бүрэлдэхүүнд өөр өөр шинж чанартай олон төрлийн материал ордог нь түүнийг бетонд дүүргэгчээр өргөн хэрэглэхэд саад болж байна. Дахин боловсруулсан дүүргэгч хэрэглэсэн барилгын бүтээцийн удаан хэрэглээний талаар гарсан эрсдэлийн тогтвортой баталгаа хангалтгүй байгаа нь бетоны найрлага тогтоох, бүтээц, эдлэлийн загвар (дизайн) гаргах, хэрэглэгч нийлүүлэгчийн хооронд баталгаат гэрээ байгуулах зэрэг ажил хэргийн асуудалд хүндрэл учирна. Гэвч тоймчилсон хяналт, хэмжилтийн үр дүнгээс харахад ирээдүйтэй гэдэг нь харагдаж байна. Ердийн бетонд ордог дүүргэгч бол элс, хайрга эсвэл дайрга байдаг бөгөөд дүүргэгч өөрөө бетоны хамгийн чухал бүрдүүлэгч элемент мөн. Дүүргэгч бол бат бөх, хатуу бөгөөд шавар, тоосгүй, шавар бүрхүүлгүй төдийгүй бетоныг ашиглалтын явцад чанарын доройтолд оруулах бусад элемент агуулаагүй цэвэр байх ёстой. Нураалтын хаягдлыг бетоны дүүргэгчийн зарим хэсгийг орлуулагчаар хэрэглэхэд олон талын ач холбогдолтойг ойлгуулж улмаар дэмжлэг авах нь чухал юм. Юуны урьд хаягдал ашиглахад цементийн орц нэмэгдэнэ гэсэн сэжиг байдаг. Үнэн хэрэг дээрээ цементийн орц нэмэгдэхгүй нөгөө талаар дээд зэргийн уян налархайжуулагч нэмэлт хэрэглэх замаар ус-цементийн харьцааг багасгаж улмаар байгалийн дүүргэгчтэй ижил бат бөхтэй бетон үйлдвэрлэж болох асуудлыг батлан харуулах хэрэгтэй. Судлаач Ричардсон (2009, 2010 он) нураалтын хаягдлыг бохир хэвээр нь, цэвэрлэсэн гэсэн хоёр төрлөөр хэрэглэж дүүргэгч үйлдвэрлэхдээ боловсруулах ажлыг маш сайн хийж чадвал хаягдлыг сайн чанарын түүхий эд болгож болно гэдгийг баталсан байна. Гэхдээ боловсруулах үйл ажилгаанд зарцуулах хугацаа, үнэ чухал үүрэгтэй учир боловсруулах ажлын аргачилалыг зөв сонгоход анхаарахыг сануулжээ. Hanson UK дүүргэгчийн үйлдвэр ажиллуулж жил бүр 65 мянган тонн дахин боловсруулсан дүүргэгч (ДБД) үйлдвэрлэсэн байна. Үйлдвэртээ бүх дүүргэгчийг угааж цэвэрлэхэд саарал ус ашиглаж хөнгөн дүүргэгч, металл, цаас, мод, хуванцар гэх мэт бусад бүх материалыг ялгаж цэвэрлэсэн байна. Цэвэрлэгээнээс ялгарсан лаг шавар, шороог барилгын талбай тэгшлэх, сэргээхэд болон нягтаршуулахад ашиглажээ. (Сotton, 2011) Б&Б хог хаягдлыг дахин боловсруулсан дүүргэгч (ДБД) үйлдвэрлэхэд болон барилгад хэрэглэнэ. Илүү сайн цэвэрлэж чадвал өндөр чанарын дүүргэгч үйлдвэрлэж болно. Гэвч өндөр чанартай дүүргэгч өндөр үнэтэй, тухайн нутагтаа эдийн засгийн хувьд амьдрах чадваргүй байдалд хүрэх болно. Яагаад гэвэл байгалийн дүүргэгч хямд үнэтэй байна. Б&Б хог хаягдлаар орон нутагт бага хэмжээний үйлдвэрлэл явуулна. Гэхдээ ангилан ялгалтыг л дэлгэрэнгүй хийнэ. Тийм учраас авсаархан төхөөрөмж шаардагдах бөгөөд буулгалтын талбайд ямар нэгэн хаалт хамгаалалт хийнэ. Гэрээгээр ажил гүйцэтгэгч байгууллагуудад өөрийн эзэмшлийн төхөөрөмж байдаггүй. Нөгөө талаар хээрийн нөхцөлд Б&Б хог хаягдал боловсруулахаар ихэвчлэн шинэ ажилтан ирж ажилладаг нь гол хүндрэл болдог юм. Хаягдлыг хол зайд тээвэрлэсэн учир Б&Б хог хаягдал ашиглахад эдийн засгийн болон хүрээлэн буй орчинд үр ашиг гарахгүй. Б&Б хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагаанд учирч болох саад тотгорыг аль болохоор багасгахад үйлдвэрийн удирлагад туслах, дахин бутлалт хийх 150


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧИЙГ БЕТОНД ХЭРЭГЛЭХ анхдагч үйлдвэрийн байрлалыг хамгийн тохиромжтой байдлаар сонгох гэх мэт менежментийн асуудлыг бүрэн эрхтэй хороо шийдвэрлэнэ (Rao et al, 2007). Дахин боловсруулсан дүүргэгчийн технологи боловсруулсан зохион бүтээгч мэргэжилтний оролцоо, тасралтгүй бөгөөд тууштай ханган нийлүүлэлт хоорондоо нягт холбоотой байж чадвал тогтмол өндөр чанартай дахин боловсруулсан дүүргэгч үйлдвэрлэж хэрэглэгчид нийлүүлэлт хийх болно. Хэрэв Б&Б хог хаягдлын бүрэлдэхүүнд ямар нэг аюултай материал орсон байвал бүтээгдэхүүний хэрэглээнд өртгийг хэт нэмэгдүүлэх, ялган ангилалтын үед аюулгүй ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх гэх мэт олон сөрөг үр дагавар үүсэж болно. Б&Б хог хаягдлын ханган нийлүүлэлт бол үнэн хэрэг дээрээ барилгын үйлдвэрлэл, дэд бүтцийн өсөлт дэвшил болон үндэсний олон улсын эдийн засгийн ба татварын бодлогоос үүсэх улсын хэмжээний үр ашгаас хамаарна. Нэг хүнээс гарч байгаа хаягдал бусад хүнд маш үнэ цэнэтэй үүсвэр болж чаддаг учир хаягдлыг дахин боловсруулах соёл, аргыг сонгох болон тэр үнэ цэнэтэй гэж тооцогдсон эх үүсвэрийг гарцаагүй дахин ашиглах төдий биш иж бүрэн ашиглах нь хамгаас чухал юм. Хаягдлыг дахин боловсруулж ашиглах, дахин хэрэглэхэд маш олон давуу тал гарна. Гэхдээ хаягдлыг ангилан бүлэг болгон хуваасан тохиолдол байхгүй, хэн нэгэн хүн хог хаягдал ба түүний карьерт бүртгэл тооцоо, ашиглах журам боловсруулж мөрдөөгүй төдийгүй тээвэрлэх арга зам ч тодорхой бус байдаг. Өөрөөр хэлбэл хүн бүр өөрөө үйлдвэрлэж байгаа хаягдлаараа юу хийх, хаягдлаа бүртгэж хяналт тавих, тээвэрлэх бүртгэл, тооцоо байдаггүй. Энэ бүхэн бол зохион бүтээгч нарт маш ухаалаг байдлаар хуваарилалт хийх таатай боломж олгож байна. Дүүргэгч ба хаягдал байрлаж байгаа нутаг дэвсгэрийн татвар, Б&Б хог хаягдал боловсруулан ашигладаг болон ижил төрлийн материалыг газар ухаж олборлодог гүйцэтгэгч байгууллагын үр ашигт байдлыг хадгалах нь чухал юм. Дахин боловсруулсан дүүргэгч (ДБД) хэрэглэх стандарт Дүүргэгч ерөнхийдөө BS 8500-2:2006,4.3 стандартын жагсаалтын шаардлагад тохирч байх ёстой. Бүтээгдэхүүний тодорхойлолт бүрт лавлах бичиг баримтанд дүүргэгчид дагаж мөрдвөл зохих стандарт тэр дундаас бүтээгдэхүүний удаан эдэлгээт чанар, бохирдуулагч хольцын агуулалт, дүүргэгчийн зэрэглэл, ширхгийн хэмжээ болон бусад шинж чанарын зөвшөөрөгдөх үзүүлэлтүүд ба тусгайлан заасан хатуу шаардлагууд багтсан байна. BSEN12620 болон BSEN130551 стандартад байгалийн ба дахин боловсруулсан дүүргэгчийн үйлдвэрлэлийн асуудал бүрэн хамрагдсан байдаг. BS8500-2 стандартад дахин боловсруулсан дүүргэгчид тавигдах нэмэлт шаардлага багтсан байна. Эдгээр стандартуудын алинд нь “хоёрдогч” дүүргэгч гэсэн нэр томьёо хэрэглээгүй харин тэр ч байтугай эдгээр стандартын шаардлагаас доогуур үзүүлэлттэй дүүргэгчүүд өөр нэртэй байдаг (BS8500:1,2006). BSEN1744-6:2006 стандартай дүүргэгчийн химийн шинж чанар турших бүдүүвч болон боловсруулсан дүүргэгчийг гаргаж авахад цементийн барьцалдаж эхлэх хугацааны чөлөөллийг тодорхойлох туршилтын бүдүүвч заасан байдаг. BSEN933-11:2009 стандартад дүүргэгчийн геомерт шинж чанар болон дахин боловсруулсан (ДБД) том дүүргэгчийн бүрэлдэхүүнээр ангилах туршилтын схем тусгагддаг байна. BSEN1260:2002+A1:2008 стандартаар дүүргэгчийн 90 хувь хүртэлхийг бутласан дүүргэгчээр солих, бетон болон зуурмагт зэрэглэл тогтоохыг зөвшөөрнө. Дүүргэгчийн төрөл Дахин Боловсруулсан Дүүргэгч (ДБД) бол урд өмнө нь ашиглагдаж байсан барилгын буулгалтаас үүссэн материалыг дахин боловсруулах процессийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүн юм. Барилгын хаягдлаас бүтээгдэхүүн гаргаж авах хоёр арга байна. Хамгийн сайн арга бол хаягдлыг дахин боловсруулж бүтээн байгуулалтад хэрэглэх, дүүргэгч үйлдвэрлэхэд хэрэглэх арга юм. Хаягдлыг талбай тэгшлэх, нягтаршуулахад тохиромжтой эх үүсвэр гэж үздэг. Яагаад гэвэл тээврийн зардал бага тээвэрлэлт шилжүүлэлтийн үйл ажиллагаа багасах 151


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧИЙГ БЕТОНД ХЭРЭГЛЭХ учир хүрээлэн буй орчинд ээлтэй ашигтай байдаг. Өөр нэг арга бол хаягдлаас гаргаж авсан ДБД-ийг төвлөрсөн үйлдвэрт худалдах арга юм. Жишээлбэл: Б&Б хог хаягдлын чанар сайтай бетоныг дахин боловсруулж төмөр замын ул даланд буталсан чулуутай хольж хэрэглэж болно. ДБД-ийн 5мм-ийн шигшүүрийг нэвтэрдэг нарийн ширхэгтэй хэсгийн ус шаардалт их, магадгүй шинж чанарт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хортой хольц агуулагдаж байх магадлалтай учир түүнийг ердийн бетонд дүүргэгчээр хэрэглэхийг санал болгохгүй. Чанарын өндөр зэрэглэлийн хяналттай тусгай нөхцөлд элсний 10% орчмыг дахин боловсруулалтын элсээр хольж болно. Гэхдээ бүтээгдэхүүний чанарт ямар нэг сөрөг нөлөөгүй байх ёстой (BRE,1998). Хоёрдогч дүүргэгчийг гол төлөв бусад үйлдвэрлэлийн процесст дайвар бүтээгдэхүүн байдлаар хэрэглэнэ. Хоёрдогч дүүргэгчийг цаашид эх үүсвэрээс нь хамааруулан “үйлдвэрлэлийн” болон ”байгалийн” гэж хуваана. Байгалийн хоёрдогч дүүргэгчид шаазангийн шаврын стент, занараас бэлтгэсэн дүүргэгч хамаарна. Стент (stent) –ийг Colmon Places, London EC2 барилгын бүтээн байгуулалтад (2007 онд ашиглалтад орсон) амжилттай хэрэглэсэн бөгөөд BSEN12620 болон PD6682-1 стандартаар бетонд дүүргэгчээр хэрэглэхийг зөвлөсөн байна. Стент гэдэг нэр томьёог боржин чулууны өгөршлөөс үүссэн хаягдал материалаас шаазангийн шавар (каолин) ялгаж авахад хэрэглэсэн арга юм. Боржингийн гаралтай хаягдал (байгалийн) материалыг өндөр даралттай усаар цоргиулан угааж каолин ялгаж авдагт энэ аргын (стент) мөн чанар оршино. Нэг тонн стент материалыг бусад хаягдалтай хольж 4,5 тонн орчим стент бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Энэ бол хөрсний нуралтаас хамгаалахад хэрэглэдэг сайн чанарын материал юм. Чанарын шалгалт ДБД-ээс гадна бүтээгдэхүүний чанарыг сар бүр тодорхойлох туршилт хийх ёстой. Туршилтуудад “цементийн барьцалдаж эхлэх хугацааны нөлөө”, (EN1744-11) стандартууд багтана. Дахин боловсруулсан дүүргэгчийн найрлагад 100 кг тутамд 0,20 кг Na2O ногдож байвал тухайн ДБД шүлтийн үйлчлэлд тэсвэртэй байхаас гадна шүлт-цахиурын урвалаас өгөршил хамгаална (ASR) (BS8500-2:2002 нь BS206:1 стандартад нэн тохиромжтой стандарт мөн). ДБД-ийн хэрэглээнд шүлт-цахиурын урвал (ASR-ШЦУ)- ын талаар тавигдах шаардлагууд маш чухал ач холбогдолтой гэдгийг анхаарах хэрэгтэй. Бетонон эх үүсвэрээс гаргаж авсан ДБД-ийн мөхлөгүүд болон ДБД агуулсан зуурмаг хүрээлэн буй орчиндоо шууд шүлт цахиурын урвалд өртөх боломжтой байдаг. Хэрэв бетонон ДБД-ийн найрлагад урвалын идэвхитэй дүүргэгч орсон байвал ашиглалтын явцад урвалд орж эзэлхүүний тэлэлт үүсгэнэ. Энэ нь эцсийн дүндээ ДБД-тэй бүтээгдэхүүний бүтэц сийрэгжиж чанарын доройтолд орох эрсдэл бий болгоно. (Design Manual for Roads and Bridges, 2007). Цэвэр элсийг буталсан шилээр орлуулах Элсийг орлуулан сольж хэрэглэх боломжтой материал бол буталсан шил юм. Шилийг халаахад амархан, элсийг дахин боловсруулаад бетонд хэрэглэхэд тийм ч их амжилтанд хүрч чадахгүй. Элсний налархай модуль ойролцоогоор 70 кн/мм2 бол ердийн жинтэй дүүргэгчтэй харьцуулбал түүний ус шингээлт тэг байна. Иймд шилийг жинхэнэ удаан эдэлгээтэй материал гэж үзэж болно (Dhir et al,2005). Буталсан шилийг элсний орлуулагчаар болон пуццолан (идэвхтэй эрдэс материал) материалын үүрэгтэй хэрэглэх бол шилний ширхэглэлийн хэмжээ нэн чухал байдаг. Буталсан шилний бүрэлдэхүүнд нарийн нунтаг шил (1мм-ээс нарийн) орсон байвал тэр хэсэг нь бетон дахь шүлт-цахиурын урвалыг явцыг дэмжих нөлөө үзүүлнэ. Шилний шүлт-цахиурын урвалын чадамжийг идэвхтэй цахиур болон содын (натрий) ба поташийн (калий) уусмалын хоорондын урвалаар тодорхойлно. Туршилтын явцад дээрх давстай уусмал бетонд нэвчин орж их хэмжээний усыг шингээж байгаа учир эзэлхүүний тэлэлт үүсэж улмаар бетоны дотоод бүтцэд эвдрэл хагарал үүснэ. Хэрэв цементийн зарим хэсгийг ган хайлуулах үйлдвэрийн нунтаг шаараар соливол бетоны шүлт цахиурын урвалын сөрөг нөлөө багасана. Хэрэв нэг шоо метр (м3) бетонд шүлт-цахиурын урвалын идэвхтэй хэсэг 4,5кг ба үүнээс их хэмжээтэй орсон байвал 152


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧИЙГ БЕТОНД ХЭРЭГЛЭХ гангийн үйлдвэрийн нунтаг шаарга нэмэх цементийн зарцуулалтыг багасгах эсвэл шүлтлэг чанар багатай цемент сонгох шаардлагатай. Нэгдүгээр төрлийн цементэд (Ц-1) жингийн 70% хүртэлх хэсгийг гангийн үйлдвэрийн шааргаар орлуулах боломжийг зөвшөөрсөн журам байдаг. Энэ бол бетоныг шүлт-цахиурын урвалын сөрөг үйлчлэлээс хамгаалах арга мөн. Гэхдээ шүлт-цахиурын урвал явагдах тэр нөхцөлийг зөв тодорхойлох хэрэгтэй. Нөгөө талаар гангын үйлдвэрийн шаарга хэрэглэснээр гарах эерэг үр дүн, үр ашгийг ул суурьтай тооцох хэрэгтэй. Шүлт-цахиурын урвалын сөрөг үр дагаварыг багасгах зорилгоор гангийн үйлдвэрийн шааргыг нэмэлтээр сонгон авахдаа литийн нэг устай усан исэл болон литийн нитрат хэрэглэвэл тэлэлтийг 0.6мм –ээс бага болтол бууруулна. Энэ хэмжээг тэлэлтийн дээд хэмжээ гэж зөвшөөрнө. Литийн усан исэлийн оронд литийн нитратыг сонговол илүү зөв сонголт болж чадна. Яагаад гэвэл материалын өгөршилт бага, гар ажиллагаа бага, шүлт-цахиурын урвалын үр нөлөөнд харшлахгүй гэх мэт хэд хэдэн давуу тал байна. Лити өөрөө шүлт-цахиурын урвалын явцад саад болохгүй боловч урвалыг өөрчлөгч болж чадна. Өөрөөр хэлбэл материалыг тэлэлтэд ордоггүй болгоно. Энэ нь материалын бүтэц бүрэлдэн тогтох явцад дотоод бүтцийн даралт үүсэхгүй, бүтцийн эвдрэл гарахгүй гэсэн үг юм (Hooper et al.,2001). Бутласан шилийг шигшиж 1 мм-ээс том ширхэгтэй хэсгийг хэрэглэнэ. Яагаад гэвэл ийм ширхэглэлтэй ижил цементийн гидротацийн бүтээгдэхүүн болох шүлтлэг хэсэгтэй урвалд орохдоо муу боловч цахиурт кальцын усан ислийн гел үүсгэнэ. Энэ гел нь бетоны шахалтын бат бөхийг сайжруулах чиглэлд нөлөө үзүүлнэ. Шилийг 100% дахин боловсруулж 0.04-16 мм-ийн ширхэглэлтэй хөнгөн дүүргэгч үйлдвэрлэх сонголт хийж болно. Ийм хөнгөн дүүргэгчээр 450-800 кг/м3-ийн хооронд хэлбэлзэх дундаж нягттай хөнгөн бетон гарган авч барилгын дотор хана үйлдвэрлэж болно (Brdlik and Poraver,2010). Цэвэр элсийг орлуулсан материал (суурийн элс) Хар төмөрлөг ба хар төмөрлөгийн бус металл-цутгах үйлдвэрүүд дэлхийн хэмжээнд нилээд олон сая тонн элсэн бүтээгдэхүүн болон элсийг бетонд орлуулан хэрэглэсэн байна (Singh and Siddique, 2011). Soundsos al, (2010) судалгаандаа буталсан чанар сайтай бетон болон нарийн дүүргэгчийг тоосгоор орлуулаад чанар муутай орлуулсан элс хэрэглээд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэдгийг харуулсан байдаг. ДБД-ийн ангилал Зам болон гүүрийн дизайны лавлахад (2007) ДБД-ийн гурван зэрэглэл тодорхойлон заасан байна. • Дахин боловсруулсан бетон дүүргэгч (ДББД) (I)- чанар муутай материал. Харьцангуй бат бөх муутай, бохирдол ихтэй материал бөгөөд бүрдүүлж байгаа хатуу хэсгийн 100% хүртэлх нь тоосго, барилгын зуурмаг эсвэл гол төлөв бохирдолтой бетон байна. • Дахин боловсруулсан бетон дүүргэгч (II)- ихэвчлэн бетон, 10% хүртэл тоосго агуулсан харьцангуй өндөр бат бөхтэй материал. Бүрэлдэхүүнд нь бохир хольцын агуулалт бага, мод, асфальт, шил, хуванцар, металл зэрэг хольц 1.5%-иас бага байна. Зарим тохиолдолд байгалийн дүүргэгч нилээд их хэмжээтэй агуулагдсан байдаг. • Дахин боловсруулсан бетон дүүргэгч (III)- бүрэлдэхүүнд нь 50% хүртэл тоосго, багагүй хэмжээний бохирдолтой холимог материал. BS8500-2:2006 стандартад ДББД-ний тодорхойлолт өгсөн байдаг. Энэ тодорхойлолтод ямар ч гэсэн дүүргэгчийн чанар ба бохирдолтын хэмжээг заасан байна. Гэхдээ заасан хэмжээ нь замын BRE(1998) заалтаас бага зэрэг ялгаатай боловч зөвшөөрнө. Харин асфалтын хольц байх ёсгүй. Тийм учраас бетонд асфалтан хольц байгаа эсэхийг шалгаж илрүүлээд цэвэрлэх хэрэгтэй. Хэрэв асфалт орсон байвал түүний агуулалтыг 0.5% бага байхаар тохируулна. Барилгын зуурмагийн бохирдуулагч хольцын агуулалтыг 9.5%-иас хэтрэхгүй 153


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧИЙГ БЕТОНД ХЭРЭГЛЭХ байхаар хязгаарлалт хийх, 1000кг/м3 –с бага эзэлхүүний нягттай материал (зөвхөн усанд хөвдөг чулуун материал)-ын жингий 1%-иас хэтрэхгүй байх ёстой гэх мэт шаардлагуудыг BSEN12620 стандартаар зөвшөөрнө. Нийт бохирдуулагч хольцын хэмжээ дүүргэгчийн жингийн 11,5%-иас хэтрэх ёсгүй гэж BS8500 ба BRE Digest433 стандартаар тодорхойлон заасан байдаг. Хуурай үеийн нягт нь 2000 кг/м3 –с багагүй байх нимгэн хэсгүүдийн агуулалт 35%-иас хэтрэхгүй байх ёстой гэж ДББД 3-9%-ийг зөвшөөрнө. 9.2. Бетоны удаан эдэлгээнд нөлөөлөх хүчин зүйл Удаан эдэлгээ Удаан эдэлгээний асуудлыг Eurocode1, DDENV1911-1;1996-ийн 2.5-аар бүрэн тодорхойлно. Барилгыг урт настай, ашиглалтын туршид гүйцэтгэх үйл ажиллагаанд зохистой дэмжлэг үзүүлж чадахуйц байхаар төлөвлөлтийг нь хийх ёстой. Барилгын төлөвлөлтийг хийхдээ явцын дунд эвдрэлд орохгүй, удаан эдэлгээтэй байхад төдийгүй барилгын гүйцэтгэлд болон гүйцэтгэлийн дараах үр ашигт анхаарах ёстой. Удаан эдэлгээг цаашид Eurocode2 (BS EN1992-1-2004)-д заасны дагуу тодорхойлно. Барилгын удаан эдэлгээний талаар ярихдаа барилга бол эдэлгээ даадаг, бат бөх, бүх талаараа тогтвортой чанартай, хүн ажиллаж амьдрахад тохирсон байх шаардлагын тухай ярих ёстой. Ердийн портланд цемент (Ц-1) нь бетон удаан эдэлгээний шаардлагыг хангасан байх ёстой. Яагаад гэвэл дэлхийн бүх хүн төрөлхтөн бетоныг даацын материалаар хамгийн өргөн хэрэглэж байна. Барилга баригдсан орон нутаг, орон зайн зүгээс бетоны болон түүний материалын удаан эдэлгээт чанарт сөрөг нөлөө үзүүлдэггүй байх хэрэгтэй. Ялангуяа бетоны дүүргэгчийг орлуулан хэрэглэх боломжийг тооцоолж, боломжийг илрүүлэх, барилга барих шаардлага барилгын төлөвлөлт, ашиглалтын үед бетоны чанарыг доройтолд оруулахуйц хатуу, ширүүн нөхцөл, эрүүл ахуйн, гоо зүйн ба бүтээц эдлэлийн гүйцэтгэх үүрэгтэй холбоотой асуудлуудад онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй. Ажиллаж амьдрах хэв маягийг (design working life) BS EN1999:2002+A1:2005 стандартаар тодорхойлно. Ажиллаж амьдрах хэв маягийн шаардлагыг Хүснэгт. 9.1-д үзүүлэв. Бетоны ашиглалтын явцад төрөл бүрийн шалтгааны улмаас чанарын доройтолд орно. Мөн бетон олон давхарласан хүчин зүйлийн үйлчлэлийн уршгаар эвдрэлд орж болно. Энэ эвдрэл нь химийн урвалтай холбоотойгоор ан цав үүсэлтээр эхлэнэ. Ан цавны тоо хугацаа өнгөрөх тутам нэмэгдэнэ. Ан цав олширч байгаа нь ионы буюу молекулын шилжилт хөдөлгөөтэй холбоотой юм. Бетоны дотоод микро бүтцэд өөрчлөлт орсон учир бетоны физик шинж чанар болон зэрэглэл, арматурын зэврэлт эсэргүүцэх чадвар буурна. Хэрэв бетонд арматур орсон бол бетон дахь арматурт гаднаас ус, агаар нэвчиж орвол арматур гадаргуугаасаа исэлдэх процесст орж эзэлхүүнээрээ тэлнэ. Үүний үр дүнд арматур өөрөө эвдрэх төдийгүй эргэн тойрныхоо бетонд эвдрэл үүсгэнэ. Бетоны чанартай байх нь чийг шингээсэн, дулааны тэлэлт үүссэн, агшилт үүссэн гэх мэт шалтгаануудтай холбоотой юм. Бетон халуун хүйтэн хоёрын эрс өөрчлөлтөнд орвол зайлшгүй бүтцийн эвдрэлд орно. Бетон ус шингээж авбал эзэлхүүнээ тэлнэ. Харин температурын өөрчлөлтөөс болж чийгээ алдвал агшилтанд орох гэх мэтээр эзэлхүүний өөрчлөлтөнд орно. Агаарт дэгдсэн бохирдуулагч бодис хүчил, нүүрс төрөгчийн давхар исэл борооны устай урвалд орж бетоны гадаргууг доройтолд оруулах сөрөг нөлөө үзүүлнэ.

154


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧИЙГ БЕТОНД ХЭРЭГЛЭХ Хүснэгт 9.1 Ажиллаж амьдрах хэв маягийн даалт Дизайны шаардлага жилээр 1-5 25 50 100

Жишээ Түр зуурын барилга Орлуулж болох барилгын хэсэг Барилгын бүтээц болон бусад ердийн бүтээц Дурсгалт том барилгын бүтээц, гүүр болон барилгын инженерийн бүтээцүүд

Энэ сөрөг үр дагавар нь магадгүй Б&Б хог хаягдлыг дахин боловсруулж гарган авсан дүүргэгчийн бусад дүүргэгчийг орлуулах материалаар хэрэглэх процессд хүндрэл учруулж болох юм. Хэрэв ашиглах гэж байгаа хаягдал аль хэдийнээ хортой материал агуулсан байсан бол дээрх хүндрэлтэй тулгарна. Өөрийн гэсэн зөв найрлага, үйлдвэрийн зөв хаяглалт байхгүй тохиолдолд бетоны чанар хангалтгүйгээс болж барилгын бүтээцийн чанарын найдвартай байдал алдагдана. Тиймээс барилгын зориулалтанд төлөвлөлтийг зөв тохируулах нь олон талын ач холбогдолтой юм. Улирал бүрийн температурын өөрчлөлт, хөлдөлт гэсгээлтийн давтамж, хур борооны болон харьцангуй чийглэгийн өөрчлөлт, химийн ба атмосферийн усны хортой үйлчлэл гэх мэт хүрээлэн буй орчинтой холбоотой олон хүчин зүйл бетоныг хугацааны хувьд чанарын доройтолд оруулах шалтгаан болно. Бетоны удаан эдэлгээт чанарыг тооцоолоход газар зүйн байршил маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн түүнчлэн олон удаагийн хүчтэй хөлдөлт гэсгээлтийн мөчлөгт өртсөн бетоны дотоод бүтцийг эвдрэлд хүргэх дотоод хүчдэлтэй хамт тогтмол нам температур огцом өөрчлөгдөхөд бетон эвдрэлд орно. Найрлагад тохируулга хийхэд BS EN206-1/BS8500 стандарт тохирно. Энэ стандартад чанар муутай буюу тааруухан найрлагатай бетоныг эвдэрч хэмхрэхээс сэрэмжлүүлэх шалгуур аргыг заасан байдаг. Бетоны удаан эдэлгээг хангахад хэрэгжүүлэх ердийн аргуудыг BS EN206-д заасан байна. Энэ арга бол цементийн зарцуулалт, ус цементийн харьцаа цементийн чулууны агуулалт хамгийн бага байх нь бетоны удаан эдэлгээний шалгуур гэж стандартанд тодорхойлжээ. Орчин үеийн бат бөх, тэнцвэр сайтай барилга байгууламжийн хувьд энэ тодорхойлолт тийм ч хангалттай зөв тодорхойлолт биш гэж бодож байна. Тиймээс хамгийн зөв буюу оргил цэгээс эхлэх хэрэгтэй. Арматурын хамгаалалтын үеийн зузаан, бетоны найрлага болон бүрдүүлэгч хэсгүүдийн харьцааг бетоны удаан эдэлгээний шалгуур үзүүлэлт мөн гэж тооцдог ойлголт байдаг. Гэхдээ арматурын зэврэлтийг бетоны удаан эдэлгээний чанартай холбож үзэх нь хангалтгүй. Харин зэвэрсэн арматур ба бетоны бүтэц дотор үүссэн ан цав хагарлын талбай, арматураас ямар зайд байгаа эсэхтэй холбоотой юм. Бетон цутгах ажиллагааны хувьд арматур хөдөлж зураг төсөлд заасан байрлалаа алдах тохиолдол гардаг учир арматурын байрлалын зөвшөөрөгдөх хамгийн бага алдааг (-,+) Б&Б хог хаягдал дахин боловсруулж үйлдвэрлэсэн дүүргэгч хэрэглэх үед болон ДББД-тэй бетоны чанарын хэлбэлзлэлийг тодорхойлж заана. Бетоны чанарын доройтлын хэлбэрүүд Бетоны чанарын доройтол нь үндсэндээ түүний нэвчүүлэх үзүүлэлттэй холбоотой юм. Хэрэв бетоны найрлага зөв бөгөөд тохирсон, үйлдвэрлэл шаардлагын дагуу өндөр түвшинд гүйцэтгэсэн бетоны бүтэц дотор өөр хоорондоо холбоотой нүх сүв, ан цав байхгүй бол уг бетон ус нэвтрүүлэхгүй гэж олон судлаачид итгэж дүгнэж байдаг. Хэрэв бүтээц эдлэлд үйлчилж байгаа ачаалал ба хүрээлэн буй орчин цаг уур гэнэт өөрчлөлтөнд орох, болон физик химийн нөлөөгөөр бетонд ан цав хагарал үүссэний улмаас бетон чанарын доройтолд орно. Бетонд үүссэн ан цав хугацааны явцад томорч, урт болж өөр хоорондоо холбогдон ус-чийг, хий нэвчиж, 155


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧИЙГ БЕТОНД ХЭРЭГЛЭХ чийгний урсгал үүсэх зам бий болно. Энэ нь бетоны нэвчүүлэлтийг нэмэгдүүлнэ. Ан цав улам томорсны үр дүнд түүгээр бетонд ус болон химийн хортой ион нэвчин орж эцэстээ бүтцийн эвдрэлд хүргэнэ. Иймд бетоны чанарын доройтол гэдэг бол химийн урвал, ан цав, нэвтрүүлэх чанар гэсэн гурван гинжин холбоотой үзүүлэлттэй холбоотой байна. Өөрөөр хэлбэл бетоны чанарын доройтол гэдэг бол түүний бүтцийн эвдрэл юм (Richarson,2010). Бетоны гадаргуугийн чанар, төлөв байдалд үнэлгээ өгөх магадгүй хамгийн илэрхий бөгөөд хамгийн энгийн хэлбэр бол хөлдөлт гэсэлтээс үүссэн гэмтэл байж болох юм. Бетоны ан цаваар болон нүх сүвээр нэвчин орсон ус мөс болон хувирахдаа бетоны гадаргуугийн нимгэн үед татах хүчдэл нүх сүвний хананд даралт үүсгэнэ. Энэ хүчин зүйлийн нөлөөгөөр дүүргэгчийн бүрэлдхүүнд орсон жижиг ширхэглэлтэй хэсгүүд ил гарч хүрээлэн буй орчиндоо алдагдана. Хүрээлэн буй орчны температур бага байхад бетон дахь давстай ус мөс хайлсны улмаас гадаргуугийн нимгэн үед дулааны цочрол-дулааны цохилт үүсгэнэ. Энэ үед бетон дахь дүүргэгч чанарын доройтолд орно. Б&Б хог хаягдлыг хэрэглэхдээ угаах технологиор дамжуулан цэвэрлэх боломжтой боловч давстай бохир хольцыг цэвэрлэж чадахгүй. Хөлдөлтийн үр дүнд үүссэн дотоод даралтыг ашиглах, дүүргэгчийг норгох аргаар хагалж эвдрэлд оруулах гэсэн энэ хоёрыг доройтол тодорхойлох таспас дуугарах арга (1-р хэлбэр) гэж нэрлэдэг. Сайн цэвэршүүлсэн дүүргэгчийн суналтын бат бэх нь портланд цементийн чулуунаас нэлээд их байдаг. Тийм учраас хөлдөлт гэсэлтийн үед сайн цэвэрлэсэн дүүргэгч ба түүнийг хүрээлэн буй цементийн чулуу хоёрын хооронд цохилт, мөргөлдөөн үүсэхэд таспас хийх хэлбэрийн эвдрэл гарна. Бетон хөлдөх үед мөсний тэлэлтийн үед үүссэн даралтын дараа хөлдөөгүй байгаа ус даралтшахалтад орж (шингэний даралт) бүтцийн эвдрэл үүсгэнэ. Өөрөөр хэлбэл шингэний даралтаар үүсэх эвдрэл буюу таспас дуугарах (2-р хэлбэр) арга гэнэ. ACI-ийн бетоны практикийн лавлах дотор “D-Line”=D-шугаман” хагарал (2000) тодорхойлох тусгай бүлэг бий. Тэр бүлэгт бүтээц, эдлэлийн заадас (joint), ирмэг, хөвөө, нуруутай паралел боловч ширүүн биш хагарал юм. Хөлдөлт гэсэлтийн үеийн эзэлхүүний тэлэлттэй холбогдон үүссэн гадаргуугийн ан цав, хагарал параллел байдалтай хагарал бетоны нүүр тал дээр илэрч байгаагийн зэрэгцээ хагарлын гүний эрчим буурч байна. Түүнчлэн хагарлын шинж эмх замбараагүй бөгөөд хагарлын гүн ойролцоогоор 100-200 микро, үүнээс ч гүн байна гэж Ho, (2002) тодорхойлжээ. Бетоны гадаргуугийн ирмэг заадсын дагуу D-Line хагарал үүсэж улмаар томордог учир хөлдөлтгэсэлтийн үйлчлэлийг илүү хялбар мэдэрч заадастай төсөөтэй эвдрэл үүсгэнэ (Cordon, 1966). Бетон хавтангийн булан, ирмэг орчимд төвлөрч тэр хэсгийн бетоны гадаргуу долгионтох гэх мэт D-Line хагарлын өсөлтөнд дэмжлэг болно. Том дүүргэгчийн ширхэгийн дээд хэмжээг багасгавал D-Line хагарлын цаашдын өсөлт буурна гэж Stark and Klieger (1973) нарын судалгаагаар батлагдсан байна. Тиймээс D-Line хагарлыг бүрэн зогсоох шаардлага байхгүй. Хэрэв бетон өмнө нь хөлдөлт гэсэлтэнд орж байсан бол дараагийн хөлдөлтөөс үүсэх дотоод бүтцийн эвдэрлийн хэмжээд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл өмнө үүссэн эвдрэл, хагарал томорно. Б&Б хог хаягдал дүүргэгчийг D-Line хагарлыг багасгах зорилгод ашиглах гэж байгаа бол дүүргэгчийн ширхэгийн хамгийн том хэмжээг тооцож үзэх хэрэгтэй. Хүрээлэн буй орчны зүгээс үзүүлэх нөлөө, чанарыг доройтуулдаг олон хүчин зүйлийн үйлчлэлийн механизм зэргээс бетонд үүсэх ан цав хагарлын тоо, хэмжээ тасралтгүй өсч байдаг юм. Бетоны нэвтрүүлэх чадвар, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох тэргүүн зэргийн ач холбогдолтой арга бол бетон доторх чийг болон хортой ионы шилжилтийг тодорхойлох арга юм. Бетоны өөрийн эзэлхүүнээрээ ямар нэг бодисыг, тархаах чадвар өсч байвал түүний эвдрэлд өртөх хэмжээ нь нэмэгдэж байх болно. Тийм учраас бетоны ан цав, хагарлын тоо нэмэгдэх нь түүгээр хортой бодис нэвчин тархах хурд нэмэгдэж улмаар бүтцийн эвдрэл тасралтгүй үргэлжилнэ. 156


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧИЙГ БЕТОНД ХЭРЭГЛЭХ Карбонатжилт Дэлхийн дулаарал нэмэгдэж байгаа үндсэн шалтгаан бол агаар мандал дахь CO2–ийн концентраци ба температур мөн гэж Yoon atel (2007) мэдэгдсэн байдаг. Бетоны өгөршил, доройтлын хамгийн гол шалтгаан бол нүүрс хүчлийн хийтэй холбоотой учир энэ чиглэлд маш өргөн хүрээтэй судалгаа, үйл ажиллагаа хандуулах нь хамгийн том тулгуур бодлого мөн гэж Pacheco Torgaletal, (2002) мэдэгдсэн байна. Бетон карбонатжилтанд орно гэдэг бол хүрээлэн буй орчны агаараас CO2 цементийн бэхжилтийн (гидратац) процессоор үүссэн бүтээгдэхүүнтэй нэгдэж кальцын карбонат үүсэх процесс юм. Yoon etal (2007) үзэж байгаагаар карбонатжилтын процессын үр дүнд бетоны pHийн хэмжээ нь 13-9 хүртэл буурч байна. Бетоны pH буурах нь бетоны арматурын зэврэлтийг эрчимжүүлэх хүчин зүйл болно. Pacheco Torgaletal (2012) хэрэв шүлтлэгийн үзүүлэлт рН 8 хүртэл буурвал арматур илэрхий зэврэлтэнд орно. Бетоны рН 14-16 байвал харин арматурын зэврэлт зогсох буюу хамгийн тохиромжтой нөхцөл байх болно гэж илтгэлдээ дурьдсан байна. Арматурын ган зэврэх процесс бол бетонд CO2 нэвчин орж нүх сүв, ан цавд хадгалагдаж байгаа кальцийн усан уусмалтай (Ca(OH2)) болон CSH-ийн Ca(OH)2-той нэгдэж бетон дахь шүлтлэг үзүүлэлтийг эрс бууруулна. Бетон хугацааны явцад карбонатжилтын процесст орж үүссэн карбонатын хэмжээнд хяналт тавих арга бол бетоны сийрэгжилтийн систем ба орчны харьцангуй чийглэгийг тохируулах арга юм. Харьцангуй чийглэг 50-70% хязгаар дотор байвал хамгийн таатай нөхцөл болно. Дахин боловсруулсан дүүргэгчтэй бетоны дахин боловсруулсан дүүргэгчийн агуулалт нэмэгдэхийн хамт карбонатжилтын үений зузаан нэмэгдэнэ Levy (2007). Хлоржилт ДБД-ийн шинж чанарт хлор шууд хортой нөлөө үзүүлнэ. Гэхдээ дүүргэгчийн эх үүсвэрийн өмнөх үеийн хэрэглээнээс хамаарна. Мөс хайлуулахад хэрэглэсэн давс болон далайн давстай ус материалын дотор агуулагдаж байгаа нүх сүв, ан цавд хлорыг нэвчихэд хүчтэй нөлөөлнө. BS8500 стандартаар бетонд агуулагдаж байж болох хлорын дээд хэмжээг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч болохгүй гэж заасан байдаг. Бетоны удаан эдэлгээт чанарт хийн нэвчилтээс гадна хлорын хортой үйлчлэл хүчтэй нөлөөлнө. Бетонд ус хийн нэвчилтийн хэмжээг тодорхойлох ерөнхий дүрэм, журам байдаг. Хлорын зүгээс бетоныг өгөршилд оруулахад хоёр хүчин зүйл байна. Үүнд: бетонд нэвчиж байгаа чөлөөт хлорын хэмжээ ба түүнийг үнэлэх босго гэх хоёр хүчин зүйл буюу үзүүлэлт байдаг. Босго гэдэг нь өгөршил явагдахаас өмнөх хлорын ионы агууламж буюу концентраци юм. Хүчилтөрөгч ба ус хоёр арматурыг зэврүүлдэг чухал хүчин зүйл мөн. Чийгтэй орчинд арматурын ган хүчилтөрөгчтэй исэлдэх урвалд орж зэврэлт үүснэ. Арматурын гангийн зэврэлтэнд орж эхлэх хлорын шаардах хэмжээ нь цементийн жинд ноогдох хлорын атом 0,17-2,5м/м байх ёстой. Судлаачид (Nilsson and Tang, 1995) хлорын диффузээр нэвчих нэвчилт нэмэгдвэл бетоны цахилгаан талбай нэгэн адил нэмэгдэнэ гэж тодорхойлжээ. Энэ бол тухай материалын цахилгаан дамжуулах чадвар өндөр мөн ионы урсгалын тоо их өндөр байгааг харуулж байна (Lu, 1997). Энэ таамаглал сүүлийн үеийн судалгаагаар нотлогдож байна. Усан дахь хлорын үр дагаврын талаар дэс дараалалтай мэдээлэл хангалтгүй байна. Нөгөө талаар хлорын агууламж ба дамжуулах чадварын хэмжилт хоёрын хооронд шууд пропорциональ хамаарал байна гэж батлах боломж алга. Үрэлт тэсвэрлэлт ДБД нь үнэн хэрэг дээрээ маш хувирамтгай шинж чанартай материал бөгөөд энэ шинж нь магадгүй нарийн ширхэглэлтэй агууламжтай холбоотой байж болох юм. Тусгайлан 157


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧИЙГ БЕТОНД ХЭРЭГЛЭХ заасан барилгын бүтээц, эдлэлийн хувьд гадаргуугийн үрэлт тэсвэрлэлт чухал байх болно. Жишээлбэл: Үйлдвэрийн барилгын шалны үрэлт, элэгдэл тэсвэрлэлт нь ажлын гүйцэтгэлийн чанар, тухай шалны гүйцэтгэх үүрэг, ашиглалтын нөхцөл хамгийн гол үзүүлэлт байх ёстой. Элэгдэл тэсвэрлэлтээр тусгайлан шаардлага тавигдсан бүтээцийн шаардлага тодорхой байх ёстой. Үрэлт тэсвэрлэлтийг туршилтын үлгэрийн олон удаагийн үрэлтэд оруулж жингийн хорогдлоор тодорхойлно. Үрэлт тэсвэрлэлтийн туршилтыг ASTM C4189, ASTM C779, ASTM C944, ASTM C1138 стандартаар хийнэ (Soutsos , 2010). Бетоны эвдрэлийн шалтгаан ба үр дагавар Барилгын удаан эдэлгээт чанарыг баталгаажуулахад дор дурдах уялдаа холбоо бүхий хүчин зүйлүүд тохирно гэж тодорхойлжээ: • Ирээдүйд барилгад хэрэглэх боломжтой • Ажил гүйцэтгэлийн шалгуур шаардлагатай • Хүрээлэн буй орчны нөлөөлөл • Материалын найрлага, шинж чанар гүйцэтгэл • Барилгын системийн сонголт • Барилгын хэлбэр, эд анги • Хяналт шалгалтын түвшин, үр дагавар , чанар • Хэмжилтийн нарийвчлал, хамгаалалт Бетоны чанарын доройтлын механизм, доройтлын тоо хэмжээ, хүрээлэн буй орчны нөлөөллийн хяналт шалгалт, дэд бүтэц, бетоны хугаралын бат бөх, барилгын ба нураалтын хаягдал ашигласны үр ашгийг тодорхойлох хэрэгтэй. Энэ чиглэлийг Martin-Morales ба бусад, (2011) туршлага дээр тулгуурлан гаргав. Жижиг нунтаг хэсгийн агууламж их бол бетоны чанар муудна. Яагаад гэвэл хэвлэгдэх чанар муудаж бетоны бүтэц муудна. Мөн усны орц их байх тутам бетоны чанар доройтно. Бетоны бат бөх буурах нь цементийн орцыг нэмэх зайлшгүй шаардлага гарна. Тийм учраас мөхлөгүүд маш амархан эвдрэлд орно. Дүүргэгчийн бүрэлдэхүүнд агуулагдаж байгаа хавтгай-нимгэн хэсгийн хэмжээг тодорхойлох нь барилгын ба нураалтын хаягдлаас үйлдвэрлэсэн дүүргэгчийн мөхлөгийн хэлбэр, суналтын бат бөх буюу зэрэглэл тодорхойлох, чанарын тогтвортой байдал бүрдүүлэхэд зайлшгүй шаардлагатай үзүүлэлт мөн. Байгалийн дүүргэгчийн нимгэн хавтгай хэсгийн агууламж дахин боловсруулсан дүүргэгчээс илүү (5-9%) байдаг. Дахин боловсруулсан дүүргэгчийн төлөв байдал, мөхлөгийн хэлбэр тодорхойлоход нилээд бутлах төхөөрөмж хэрэгтэй. Туршлагажсан дахин боловсруулах үйлдвэрүүд хавтан хэлбэрийн бүтээгдэхүүн үүсгэхгүйгээр жижиг гулдмайг (блок) буталж дүүргэгч үйлдвэрлэнэ (Мартин-Моралес et al 2011). Бетон ба жижиг эд анги, бүрэлдэхүүн хэсгийн удаан эдэлгээнд ашиг өгдөг оролтын нөөц, өөрчлөлт болон бүтээмжийн хүчин зүйлүүдийг Хүснэгт 8.2 дээр үзүүлэв.

158


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧИЙГ БЕТОНД ХЭРЭГЛЭХ Хүснэгт 9.2 Бетоны доройтлын моделын үр ашиг, шалтгаан Гадаад орчин

Дотоод орчин

Ус

Бетоны Шахалт, сунгалт, гулзайлтын бат бөх. доройтлын холистик загвар Ус-цементийн харьцаа Ачаалалын төрөл, хэмжээ Агаарын агууламж Хлор

Температур

Цементийн төрөл

Бохирдуулах

Туццолан ба микро дүүргэгч

Химийн урвал

Олон бүрэлдэхүүнт найрлага

Шил

Цөмт найрлага Эзэлхүүний нягт Хольцын найрлага Сорбцлох чадвар Чийгийн агууламж Ус шингээлт Ионы урсгал Тэсвэрлэлт, дамжуулалт, багтаамж Дулаан дамжуулалт Дотоод температурын зөрүү Сулфат ба C-S-H оролцоо Эттрингитийн бүрдэлт Сийрэгжилтийн бүрдэлт Капилляр сийрэгжилт Шүлт-цахиурын урвал Нүх сүвэнд гел үүсэж бүрэлдэх Ан цавны хяналт микро ба макро ан цав Нэмэлт ажил Файберийн төрөл Ус багасгагч Ашиглаж байгаа материалын чанарын тогтворжилт Карбонатжилт Дүүргэгч дахь хавтгай нимгэн хэсэг Унжрамтгай буюу зуурамтгай байдлыг өөрчлөх нэмэлт Бүтээгдэхүүн (доройтол)

159


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧИЙГ БЕТОНД ХЭРЭГЛЭХ Дүгнэлт Б&Б хог хаягдлыг хэрэглэснээр гарах үр ашиг, цэвэр дүүргэгчийг орлуулах, угаах шаардлага, Б&Б хог хаягдал ашиглах эх үүсвэрийг дэмжих, дахин боловсруулсан буюу хагас дүүргэгчийн чанарын баталгаа, хортой хольц агуулаагүй эсэхийн баталгаа чухал юм. 9.3. Дахин боловсруулсан дүүргэгч хэрэглэсэн бетоны бат бөх ба удаан эдэлгээ Урьдчилсан судалгаанаас (Richardson ба бусад, 2009) харахад ДБД-ийг бетоны үйлдвэрлэлд хэрэглэхэд цэвэр дүүргэгчтэй харьцуулахад шахалтын бат бөх буурна гэсэн дүгнэлт гарчээ. MEYER-ийн судалгаагаар (2009) дахин боловсруулалтын том дүүргэгчтэй бетоны бат бөх цэвэр дүүргэгчтэй бетоны бат бөхөөс нилээд их (5-24%) буурчээ. Бетоныг дахин боловсруулж том ба нарийн дүүргэгчийн аль алийг гаргаж авч болно. Гэхдээ ДБД-тэй бетоны бат бөх байгалийн дүүргэгчтэй бетоноос даруй 15-40% доогуур байна. Тийм учраас ДБД-тэй бетоны найрлага сонгохдоо таарах, таарахгүйн учир холбогдол, олон ялгааг сайтар судлах хэрэгтэй. Sague ба Brown (2002) нар ДББД-ийн нягт нь бетоны цэвэр дүүргэгчээс бага байгаагийн учрыг шийдэхийг оролдож буулгалтын материалд агуулагдаж байгаа бөөн бөөн зуурмаг түүний нүх сүвтэй (сийрэгжилт) холбож үзсэн байна. Collins (1994) ДБД-ийн бүтцийг судлаад нилээд нүх сүв агуулагдаж байна. Тийм учраас стандартын шаардлага хангасан хэвлэгдэх чанартай бетон зуурмаг бэлтгэхэд нилээд их ус шаардагдаж байгааг батласан байна. Jones (2010) барилгын буулгалтын хаягдлын ус шингээлт 9,5% байна. Гэтэл байгалийн чулуухайрганы ус шингээлт 1,2% байна гэж мэдэгдсэн байна. Doon (2008) дахин боловсруулсан нарийн дүүргэгчтэй (5мм-с бага) овор хэмжээний тогтворжилт ба хэвлэгдэх чанарын бууралт байна. Гэхдээ ус шингээлт өндөр буюу 10%-с их байна гэж батласан байна. Rao (2007) Б&Б хог хаягдал ашиглан гаргаж авсан дүүргэгч агшилт их өгдөг ус шингээлт өндөр байна гэж батлав. Zaharieve (2004) ДБД-ийн ус шингээлт өндөр байгаа нь түүгээр бетон үйлдвэрлэхэд гол саад болж байна. ДББД-тэй шинэхэн бетон зуурмагийн анхны хэвлэгдэх чанар амархан алдагдаж байна. Тийм учраас суперпластификатор хэрэглэх шаардлагатай. Бэлэн болсон бетон зуурмаг дотор байгаа дахин боловсруулсан дүүргэгч зуурмагийн усыг өөртөө сорж авахаас урдьчилан сэргийлж ДББД-ийг урьдчилан шалба норгох хэрэгтэй. Дахин боловсруулсан дүүргэгчээр үйлдвэрлэсэн бетоны шинж чанар тодорхой биш байгаа нь БДБийн сийрэгжилт өндөр төдийгүй шинж чанар нь байгалийн дүүргэгчид наалдсан үлдэгдэл зуурмагийн шинж чанартай холбоотой (Rao 2007) бөгөөд дүүргэгчийн сийрэгжилт өндөр байгаа нь бетоны удаан эдэлгээний чанарыг тооцоолох (тодорхойлох) боломжгүй байдалд хүргэнэ. Rao (2007) хэрэв дахин боловсруулсан дүүргэгчтэй бетон зуурмагт силикафум, дэгдэмхий үнс нэмбэл бетоны удаан эдэлгээт чанар сайжирна гэсэн санаа дэвшүүлсэн байна. Ricardson (2009) чанарын тодорхой зэрэглэлгүй дахин боловсруулсан нураалтын хаягдал ашиглахад бат бөх 54% хүртэл буурч байгаа нь хяналтын үлгэрийн туршилтын үр дүнгээс тодорхой байна. Угааж дахин сайжруулсан барилгын нураалтын хаягдал дүүргэгчтэй бетоны бат бөх, дахин боловсруулсан дүүргэгч ба угаалтаас гарсан нарийн дүүргэгчийн хольцтой бетоны бат бөх цэвэр дүүргэгчээр үйлдвэрлэсэн бетоны бат бөхөөс даруй 28% хүртэл доогуур байна (Richardson , 2010). Угаасан хаягдал дүүргэгч бүхий хоёр өөр үлгэрийг туршихад шахалтын бат бөхийн өсөлт 26%-иас илүү байжээ.Том дүүргэгчийн 25%-ийг барилгын нураалтын хаягдалаас үйлдвэрлэсэн дүүргэгчээр солиход бетоны шахалтын бат бөхөд ямар нэг сөрөг (хортой) нөлөө үүсэхгүй гэж Etxeberria (2007) мэдэгджээ. Барилгын ба нураалтын хаягдлыг (Б&БХ) 50% орлуулан хэрэглэсэн бетоны үзүүлэлтийг дахин боловсруулсан дүүргэгчтэй бетоны үзүүлэлттэй харьцуулахад нураалтын хаягдлыг угаах зэрэглэлийг сайжруулсан ч гэсэн бат бөхийн бууралт 28%, бетон хольцын хэвлэгдэх чанарыг өөрчлөх нэмэлтийн үр дүн 30% байна. Энэ бүх үзүүлэлтүүд бол бүх зуурмагийн 11%-ийг, 160


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧИЙГ БЕТОНД ХЭРЭГЛЭХ хайрганы 50%-ийг дахин боловсруулсан дүүргэгчээр сольсон үр дүн юм. Бетон зуурмагийн технологийн үзүүлэлтүүд бүх хугацаанд жигд ижилхэн байжээ. Бетон зуурмагийн найрлага нь зуурмагийнхаа эзэлхүүнтэй тэнцүү байх арга (EMV) ДББД агуулсан бетон зуурмагийн найрлага дахь зуурмагт орсон материалын хувь болон бетон хольцын найрлага дахь түүний хэмжээг тохируулж чадвал ДББД хэрэглэсэн бетоны бат бөх байгалын дүүргэгчтэй бетоны бат бөхтэй ижил буюу илүү гарах ч магадлал бий. Зөвхөн сайн цэвэрлэгдсэн дүүргэгч хэрэглэсэн тохилдолд сая бетоны бат бөх нь стандартын бетоны бат бөхөд хүрч болох юм гэж Abbas (2009) өгүүлсэн байдаг. Ийм бетон хөлдөлт-гэсээлт, хлорын нэвчилт болон карбонизацийн процесст өндөр эсэргүүцэл үзүүлж чадна. Ийм дүгнэлт хийхдээ цэвэр дүүргэгчтэй бетоны найрлагыг хэвшмэл аргаар тогтоогоод ДББД-тэй хольцын найрлагын EMV аргаар тодорхойлж үр дүнг хооронд нь харьцуулсан байна. EMV арга хэрэглэж байгаа тохиолдолд голдуу найрлагад өөрчлөлт орно. ДББД-ийг өөр хооронд нь холбож наах зуурмагийг бетон зуурмагт шаардагдах нийт зуурмагийн нэгээхэн хэсэг гэж тооцох ёстой. Дахин боловсруулсан бетон дүүргэгчтэй бетоны эзэлхүүн цэвэр дүүргэгчтэйгээс илүү байжээ. Илүү гарч байгаа тэр хэмжээ нь ДББД-ийн үлдэгдэл зуурмагийн (наалдсан зуурмаг) хэмжээтэй тэнцүү байна. Хольцын найрлагыг маш хатуу баримтлах нь чухал юм. Ийм учраас ДББД-ийг өөр хооронд нь холбож байгаа үлдэгдэл зуурмагийн хэмжээг заавал туршилтаар өндөр нарийвчлалтай тодорхойлох хэрэгтэй. Гагцхүү бетон зуурмагийн найрлагад орж байгаа ДББД ба цэвэр дүүргэгчийн харьцааг зөв тодорхойлно. EMV арга хэрэглэсэн тохиолдолд тэгшитгэлээр гарах хэлбэлзлэлийн хэмжээг Carleton University (Fathifaze, 2008)-ийн журмаар шууд хүлээн зөвшөөрнө. Хаягдал бетоноос шинэ бетон гаргаж авах гэж байгаа бол барилгын ба нураалтын хаягдлын найрлагад(бүрэлдэхүүнд) агуулагдаж байгаа зуурмагийн хэмжээ дээр тулгуурлаж Mymrin and Correa (2007) нарын дэвшүүлсэн саналыг ашиглах боломжтой юм. Гэхдээ шинэ цемент сонгох шаардлага гарахгүй. Зөвхөн барилгын нураалтын хаягдал дүүргэгчийн 79%-ийн 11%-тэй тэнцэх хэмжээний дэгдэмхий үнс нэмж болно. Дахин боловсруулсан дүүргэгчтэй бетоны удаан хэрэглээ ба хөлдөөлт-гэсгээлт Зургаан бетон зуурмагаас тус бүр гурван шоо бэлтгэж хөлдөөлт-гэсгээлтийн давтамжийн туршилтад оруулаад бетоны эхний үеийн бат бөхийг тодорхойлж үр дүнг Хүснэгт 8.3 дээр үзүүлэв (Richardson, 2010) Хүснэгт 9.3 Туршилтын шооны найрлага Бетон

Хольцын тайлбар

Туршилтын шооны тоо

Цэвэр дүүргэгч

VP-Найрлага тодорхой VA- Агаар оруулагч нэмэлттэй VP-Полипропилен файбер нэмсэн

9 9 9

Дахин боловсруулсан дүүргэгч

RP-Найрлага тодорхой RA- Агаар оруулагч нэмэлттэй RP- Полипрорилен нэмэлттэй

9 9 9

161


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧИЙГ БЕТОНД ХЭРЭГЛЭХ

9.1 дүгээр зураг. Үйлдвэрлэлийн карт Туршилтын явцад бүх мэдээллийг BS15177:2006 стандартын дагуу мэдээлж байсан ба туршилтын ширхэглэлийг 56-аар хязгаарласан болно. Хольц тусд бүрээс 3 үлгэрийн хөлдөөлт гэсгээлтийн туршилтын дараах бат бөхийг харьцуулах зорилгоор үлдээсэн болно. Дахин боловсруулсан дүүргэгчээр өндөр бетон үйлдвэрлэж далайн ёроолоос олборлосон мөлгөр гадаргуутай хайрган бетонтой харьцуулжээ (Richardson, 2010). Дахин боловсруулсан барзгар гадаргуутай дүүргэгч (дайрга) ба хөх тоосгон дүүргэгчийг тэнцүү хэмжээтэй хольж хэрэглэхэд хөх тоосго орсон бүтээгдэхүүнд жижиг ширхэгтэй хэсгүүд нь зай завсрыг илүү сайн бөглөсөн учир нягт өндөртэй болж бетоны нягт ба бат бөхөд харьцангуй эерэг нөлөө үзүүлсэн байна. ДББД-тэй бетоны хөлдөлт-гэсэлтийн дараах удаан эдэлгээнд өгөх үнэлгээ нь цэвэр дүүргэгчтэй бетонтой харьцуулахад ялимгүй бага байжээ. Бетон зуурмаг бэлтгэхдээ дүүргэгчид урьд өмнө хийсэн боловсруулалт болон дүүргэгчийг оролцуулан солих ажилагаанд болгоомжтой сонголт хийх хэрэгтэй (Gokce, 2004). Хэрэв ДББД-ээр агаар оруулагч нэмэлттэй бетон бэлтгэж хөлдөөлт-гэсгээлтийн ширхэглэлд оруулвал хөлдөхөөс өмнө агаар орж болох бүх систем агаараар дүүрсэн байх учир шинэ маягийн бетон үүснэ. Тийм учраас тодорхой найрлагатай ДББД болон агаар оруулагч нэмэлт оролцсон бетон зуурмагт бүх агаарын орон зай бөглөгдсөн учир хүйтэн тэсвэрлэлтийн хувьд стандартын шаардлага хангахгүй. (хөлдөлтгэсэлтийн давтамжийг даахгүй муу бетон үүснэ) (Gokce, 2004). Gocke (2004)-ийн ерөнхий зааврын 162


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧИЙГ БЕТОНД ХЭРЭГЛЭХ дагуу ДБД-г наалдсан зуурмагийг цэвэрлэсэн бол түүгээр бэлтгэсэн бетоны гүйцэтгэлийн ажил хангалттай түвшинд гүйцэтгэсэн тохиолдолд хөлдөөлт-гэсгээлтийн мөчлөгт үр дүнтэй байх болно. Тодорхой найрлагатай ердийн бетоны гүйцэтгэлийн ажлын үр дүнг полипропилэн файбертай бетон, агаар оруулагчтай бетон, цэвэр дүүргэгчтэй бетоны гүйцэтгэлтэй харьцуулсан үр дүнг зураг 9.2 дээр харуулав.Хөлдөлт-гэсэлтийн 7 мөчлөг тус бүрийн дараа 56 мөчлөг дуустал үлгэрийн жингийн алдагдалыг тодорхойлж мэдээлж байв. Туршилтын эхний үеэс үлгэрийн ус шингээлт, ан цавны өсөлт ажиглагдаж байв.

9.2 дугаар зураг. Хөлдөөлт-гэсгээлтэд орсон шооны жингийн алдагдлын хувь (Richardson 2010b) Зураг 9.2 дээр үзүүлсэн үр дүнгүүдээс дахин боловсруулсан (ДБД) дүүргэгчтэй бетон цэвэр дүүргэгчтэй бетон шооны үзүүлэлтийг харьцуулахад хангалттай тоо харагдаж байна. Дүгнэлт Бетоны хаягдлыг бетонд дахин ашиглахдаа сонгож байгаа материалаа угаах буюу хялбар аргаар анхны төлөв байдалд буцааж оруулах аргыг зөв сонгох хэрэгтэй. Англид батлаж байгаагаар бол жил бүр ойролцоогоор 270 сая тонн дүүргэгч хэрэглэж байгаагийн дотор 70 сая тонн нь хагас болон дахин боловсруулсан дүүргэгчид (BRMCA, 2008) ноогдож байна.Хэрэв жил бүр 70 сая тоон материалыг дахин боловсруулалтад оруулна гэвэл үүнд тохирсон тасралтгүй ханган нийлүүлэлтийн гинжин холбоо үүсэж улмаар ДБД-ийн үнэ тогтворжиж нэгэн адил зах зээл тогтворжино. Дахин боловсруулсан дүүргэгчийг хэрэглэгчид хүргэж өгөх чадамж, ДБД-ийн тасралтгүй хангах сүлжээний баталгаа зэрэг нь ачаа тээвэрлэлтийн материалын багтаамжийг багасгах, гэрээт байгууллагын үнийг бууруулах, орон нутагт газрын төлбөр авах, байгалийн дүүргэгчийг орлуулсан дүүргэгч хэрэглэх, карьеруудаас гарах тоос, хүрээлэн буй орчинд үүсэх сөрөг нөлөөг бууруулах гэх мэт олон талын ач холбогдолтой үр дүн гарна.

163


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧИЙГ БЕТОНД ХЭРЭГЛЭХ Ерөнхий дүгнэлт Барилгын нураалтын хаягдал бетоноос том дүүргэгч гаргах авах, дахин боловсруулсан дүүргэгч хэрэглэснээр гарах үр ашгийн тооцоо, шинжилгээний үр дүнг нэгтгэхэд дүгнэлтийн зорилго оршино. • Шаардлага хангасан материалын тасралтгүй хангамжийг баталгаатай дэмжих • Бүтээгдэхүүний чанарт сөрөг нөлөө үзүүлэх хортой хольцоос түүхий эдийг цэвэрлэх, чанартай түүхий эдээр хангах баталгаа гаргах • Бетон зуурмагийн найрлага,бат бөхийн үзүүлэлтүүд шаардлага хангаж байгаа эсэх, ус шингээлт өөр өөр байгааг яаж тооцох, яаж тохируулж хэрэглэх гэх асуудлуудыг шаардлагад бүрэн нийцүүлэх • Удаан эдэлгээт чанар зөвхөн найрлага төдийгүй өөр олон хүчин зүйлээс хамаардаг тул хэрэглэх материалуудын шаардлагад нийцүүлэх • Барилгын даацын бүтээцэд ДБД хэрэглэх бол түүний бат бөхийг шаардлагатай хэмжээнд хүргэхийн тулд бетон зуурмагийн найрлагад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй болно. Зарим бетоны удаан эдэлгээт чанарыг хөлдөөлт-гэсгээлтийн мөчлөгт үнэлэх шаардлага тавигдана. Энэ тохиолдолд агаар оруулагч нэмэлт эсвэл полипропилэн файбер хэрэглэнэ.

164


ДАХИН БОЛОВСРУУЛСАН МАТЕРИАЛЫГ АВТО ЗАМЫН БАРИЛГАД ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ БҮЛЭГ 10. ДАХИН БОЛОВСРУУЛСАН МАТЕРИАЛЫГ АВТО ЗАМЫН БАРИЛГАД ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ 10.1. Автозамын бүтээцийн талаар товч танилцуулга Автозам, замын байгууламж нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд үйлчлэх зориулалттай инженерийн шугаман байгууламж юм. Иймд тээврийн хэрэгслээс ирэх статик болон динамик ачааллыг хүлээн авахаас гадна байгаль цаг уур, замын дагуух геологи-гидрологийн хүчин зүйлсийн үйлчлэлийг хүлээн авч байдаг. Автозамын байгууламж шороон далан, хучилт гэсэн үндсэн 2 элементээс тогтдог. Газрын гадарга, замын ангилал, хөдөлгөөний тооцоот хурд, дагуу төлөвлөлт зэргээс хамааран шороон далангийн өндрийг төлөвлөдөг. Хучилтын бүтээцийг хөдөлгөөний эрчим, ачаалал, нэг тэнхлэг дээрх даралт, ачааллын давтамж, газар нутгийн бүсчлэл, хөрсний төрөл, зэргээс төлөвлөдөг.

Зураг 10.1. Замын хучилтын үеүд Автозамын даланг шороон ордны материалаар хийдэг ба далангийн идэвхит үе буюу 0,51,0м зузаан үе нь тээврийн хэрэгслийн ачаалал хүлээн авах зориулалттай. Хучилт нь дэд суурь, суурь, хучлага гэсэн үеүдээс тогтоно. Хучилт тээврийн хэрэгслийн ачааллыг хүлээн авч даланд жигд дамжуулахаас гадна дугуйн үрэлтэнд тэсвэртэй байх, даланг ус чийгээс хамгаалах үүрэгтэй. Автозамын хучилтыг уян, хөшүүн, хагас хөшүүн /хагас уян/ гэсэн төрлүүдэд ангилдаг. Асфальт бетон болон органик материалаар бэхжүүлсэн хучилтыг уян хучилт гэнэ. Цементээр бэхжүүлсэн болон бетон хучилтыг хөшүүн хучилт гэж нэрлэдэг. Хөшүүн суурьтай, уян хучлагатай бол хагас хөшүүн төрөлд хамрагдана. Дэд суурь хүйтний овойлтыг сааруулах, ус чийгийг шүүрүүлэх зориулалттай ба түүнийг ихэнхдээ холбоосгүй чулуун материалаар хийдэг. Суурийг буталсан чулуу, цементээр бэхжүүлсэн чулуун материалаар хийдэг. Хучлагаас ирэх ачааллыг доош нь жигд дамжуулах үүрэгтэй. Авто замын барилгад байгалийн чулуун материал (ББД- CNA) хэрэглэхээс барилгын ажлаас гарсан болон барилга байгууламжийг буулгахад гарсан хатуу хаягдлын нэг болох дахин боловсруулсан дүүргэгчийг (ДБД -RA) хэрэглэх нь нилээд түгээмэл байдаг бөгөөд энэ нь байгаль орчин хор хөнөөл багатай юм. Дахин боловсруулсан дүүргэгч материалын физикмеханик шинж чанар болон химийн шинж чанарт тухайн материал түүхий эд, барилга байгууламж буулгах арга техник, дахин боловсруулах арга технологи зэрэг нөлөөлдөг. Дахин боловсруулсан дүүргэгч материалын бүтэц бүрэлдэхүүнээс хамааран хоёр үндсэн ангилалд хувааж болно. Үүнд: –– Дахин боловсруулсан бетонон дүүргэгч (ДББД-RCA); –– Дахин боловсруулсан холимог дүүргэгч (ДБХД-RMA); 165


ДАХИН БОЛОВСРУУЛСАН МАТЕРИАЛЫГ АВТО ЗАМЫН БАРИЛГАД ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ

Зураг 10.2. Дахин боловсруулсан дүүргэгч (ДБД) материалын төрөл Эхний ангилалд ихэнхдээ хагарч бутарсан бетоны хэсэг, үйрмэг ширхэг, чулуун материал ордог бол хоёр дахь ангилалд керамик материал, барилгын шавардлага, шохойн хэсэг, битум, барилгын олон төрлийн материалын хольц, гипс зэрэг орно. Энэ бүлгийн эхний хэсэгт битумын хаягдлаас бусад барилгын хаягдлын холимог дүүргэгч материалын физик-механик, химийн шинж чанарын тухай тусгасан. Авто замд барилгын хаягдлаас гарсан холимог дүүргэгч материалыг хэрэглэх норм стандарт боловсруулалтын шатандаа байна. Ихэнх оронд авто замд хэрэглэх байгалийн дүүргэгч материалыг нилээд өндөр шаардлага, бат бэхийн үзүүлэлтийн хязгаар тавьсан стандартыг баримталж хэрэглэдэг. 10.2 Авто замын барилгад хэрэглэх дахин боловсруулсан дүүргэгч материалын физик-механик, химийн шинж чанар Авто замын барилгад хэрэглэх ДБД материалын физик-механик шинж чанар Барилга байгууламж барихад болон нурааж буулгах ажлаас гарсан хаягдлыг дахин боловсруулж гаргасан дүүргэгч материалд бетоны бутарч эмтэрсэн хэсэг, шавардлагын материалын үйрсэн бутарсан хэсэг (Rc), керамик (Rb), асфальтбетон (Ra), цементтэй хольж бэхжүүлээгүй чулуу болон элс хайрган материал (Ru), шороо, тоосорхог материал (RL) зэрэг хамрагдахаас гадна гипс, мод, шил, хуванцар болон металл (X) гэх мэт материалын хагарч бутарсан том, жижиг хэсэг агуулсан хольц ордог. 4мм ба түүнээс том ширхэглэлтэй дахин боловсруулсан дүүргэгч материалыг EN 933-11:2009 стандартын дагуу шинжилнэ. Хольцын бүтэц бүрэлдэхүүн ДБД материалын хольц нь (бетон бүтээц, тоосгон чулуун өрөгт хийц, автозам гэх мэт) үндсэн материалын төрөл, барилга байгууламж нураах буулгах арга технологи, хаягдал боловсруулах үйлдвэрийн технологи дамжлагаас хамааран улс орон бүрд ялгаатай байдаг. Зарим нэг бүс нутагт тоосго барилгын үндсэн материал байдаг бол өөр бусад газарт бетон барилга байгууламж зонхилдог байна. Жишээлбэл, Финланд, Швед зэрэг хойд бүсийн орнуудад мод барилгын үндсэн материал болдог байна. Судалгаанаас үзэхэд дүүргэгч материалд цементээр бэхжүүлсэн материал зонхилох хувийг эзэлдэг ба түүний керамик, холбоосгүй дүүргэгч ба асфальтан материал орж байна (Европын Комиссын DG ENV, 2011).

166


ДАХИН БОЛОВСРУУЛСАН МАТЕРИАЛЫГ АВТО ЗАМЫН БАРИЛГАД ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ Дүүргэгч материалыг түүний хольцын бүтэц бүрэлдэхүүнээр дахин боловсруулсан бетонон дүүргэгч (ДББД-RCA), дахин боловсруулсан холимог дүүргэгч (ДБХД-RMA) эсвэл дахин боловсруулсан холимог керамик дүүргэгч (ДБХКД-RMCA) гэж ангилдаг. Эдгээр ангилалуудын бүтэц бүрэлдэхүүнийг хүснэгт 10.1-д үзүүлэв. Хүснэгт 10.1 ДБД материалын бүрэлдэхүүний ангилал Төрөл, Ангилал

Бүтэц бүрэлдэхүүн (EN 933-11 стандартын дагуу)

RCA

RMA

RMCA

Ангилаагүй – RA

Rc+Ru≥90%

Rc+Ru+Ra≥70%

Rc+Ru+Ra≤ 70%

-

Rb≤10%

Rb≤30%

Rb≥30%

-

Ra≤5%

Ra≤15%

Ra≤5%

-

X0+Xg≤1%

X0+Xg≤1.5%

X0+Xg≤1.5%

X0+Xg≥1.5%

Xg≤0.5%

Xg≤1%

Xg≤1%

Xg≥1%

FL≤0.2%

FL≤0.5%

FL≤0.5%

FL≥0.5%

Тайлбар. X0– мод, шил, хуванцар, металл болон бусад хольц. Xg– гипс Дөрөвдүгээр ангилалд бусад ангиллын шаардлагад нийцэхгүй хольц агуулсан дахин боловсруулсан дүүргэгч (ДБД-RA) материал орно. ДБД материалын түгээмэл хэрэглэгддэг ангиллын систем ихэнхдээ тэдгээр материалын ширхэглэлийн бүрэлдэхүүн дээр үндэслэдэг. Гэхдээ автозамын барилгад хэрэглэх ДБД материалын ангилалыг тэдгээрийн физик-механик болон химийн шинж чанарыг нэмж хамруулан сайжруулсан хэрэгтэй. Энэхүү судалгаагаар ангилал бүрд дэд ангилал бий болгох шаардлагатай эсэхийг судалсан болно. Учир нь бетон, шаварлагын материал, улаан тоосго, хавтан плитаны керамик материалын ширхэглэл бүр өөр өөр физик-механик шинж чанартай тул ДБД материалыг тухайн дүүргэгчийн орж буй хэмжээгээр нь дэд ангилалд хувааж боломжтой юм. Нягт ба ус шингээлт ДБД материалын ширхэгийн нягт болон ус шингээлтийг EN 1097-6:2000 Европын стандартын дагуу тодорхойлно. Хэрэв ДБД материал өөр өөр ширхэглэлүүдээс бүрдэж байвал түүнийг 0,063-4мм; 4-31,5мм; 31,5-63мм гэсэн ширхэглэл бүхий дээжүүд болгон ангилан хуваана. Нягт болон ус шингээлтийн үзүүлэлт ДБД материалын ширхэглэлийн бүрэлдэхүүнээс хамаардаг. Зураг 10.3-т үзүүлсэн автозамд хэрэглэдэг ДБД материалын хуурай үеийн (хатаах шүүгээнд хатаасны дараах ) нягт болон ус шингээлтийн үзүүлэлтээс харахад керамик материалын ширхэглэл хамгийн бага нягттай, өндөр ус шингээлттэй байгаа бөгөөд түүний дараа шавардлагын материал, бетоны ширхэглэл орж байна.

167


ДАХИН БОЛОВСРУУЛСАН МАТЕРИАЛЫГ АВТО ЗАМЫН БАРИЛГАД ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ

Зураг 10.3. ДБД материалын хуурай үеийн (хатаах шүүгээнд хатаасны дараах ) нягт болон ус шингээлтийн үзүүлэлт (8-31,5мм ширхэглэл бүхий хольц). ДББД материалд шавардлагын материалын ДБД агуулагдснаар тухайн материалыг мөлгөр (гадаргуу нь барзгар биш), сүвэрхэг шинжтэй болгодог бөгөөд үүний улмаас ийм хольцын нягт, ус шингээлтийн үзүүлэлт байгалийн буталсан дүүргэгчээс (ББД) бага болж буурдаг. Хатаах зууханд хатаасны дараах нягтын үзүүлэлт том ширхэглэлтэй материалд 2240-2430 Мг/м3, жижиг ширхэглэлтэй материалд 2130-2410 Мг/м3 хооронд хэлбэлздэг. Ус шингээлтийн үзүүлэлт том ширхэглэлтэй материалд 4-7%, жижиг ширхэглэлтэй материалд 6-9% хооронд байдаг. Эдгээр үзүүлэлт бетоны чанар болон түүнд орох ДБД материалд тавигддаг. Том ширхэглэлтэй ДБХД материалын нягт нь керамик ширхэглэлийн агууламжаас шугаман хамааралтай буурдаг бол ус шингээлт нь өөр байдаг болохыг энэхүү судалгаа харуулсан. Гэхдээ жижиг ширхэглэлтэй ДБХД материалын ширхэглэлийн бүрэлдэхүүний туршилт, нягт ба ус шингээлтийн хооронд хамаарал тогтоогоогүй байна. Ширхэглэлийн бүрэлдэхүүн ДБД материалын ширхэглэлийн бүрэлдэхүүний тархалтын муруйг (PSD) EN933-1:2006 Европ стандартын дагуу дүн шинжилгээ хийж болно. ДБД материалын ширхэглэлийн бүрэлдэхүүний тархалтын муруй нь тасралтгүй үргэлжилсэн байх бөгөөд нь ширхэглэл хоорондын харилцан үйлчлэлийг ихэсгэх, нягтралын өндөр зэрэгт хүрч нягтрах боломжийг илэрхийлдэг. Автозамын барилгад чулуун материал болгон хэрэглэсэн дахин боловсруулсан бетон дүүргэгч (ДББД -RCA), дахин боловсруулсан холимог дүүргэгч (ДБХД- RMA) болон байгалийн буталсан чулуун материалын ширхэглэлийн бүрэлдэхүүний тархалтын муруй, ширхэглэлийн жигд байдлын үзүүлэлт (Cu), зэрэглэл (Cg) зэргийг Зураг 10.4-т үзүүлэв. Жижиг ширхэглэлийн (<0.063мм) агууламж ихэнхдээ нийт жингийн 10%-иас бага байна. Мөн энэхүү графикт нягтруулсаны дараа дахин боловсруулсан бетонон дүүргэгч (RCA-ДББД) ширхэглэлийн бүрэлдэхүүний тархалтын муруйг үзүүлсэн. Материалыг нягтруулах явцад бат бэх багатай ширхэглэлүүд хугарч, бутарч ширхэглэлийн бүрэлдэхүүн өөрчлөгддөг. Барилгын ажлын явцад материалын ширхэглэлийн бутралт чухал асуудлын нэг байдаг. 168


ДАХИН БОЛОВСРУУЛСАН МАТЕРИАЛЫГ АВТО ЗАМЫН БАРИЛГАД ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ Ширхэглэлийн хэлбэр ДБД материал дахь том ширхэглэлтэй хэсгийн ширхэглэлийн хэлбэрийг Фракинесийн индекс болон бутлагдсан ширхэглэлийн агуулагдах хувь хэмжээгээр тодорхойлдог. Фракинесийн индексийг EN 933-3:1997 Европын стандартаар тодорхойлж болно. Энэ аргачлал нь номиналь ширхэглэлийн хэмжээсний 1,5-аас бага хэмжээстэй (ширхэглэлийн хамгийн жижиг хэмжээс нь) ширхэглэлийн эзлэх хувийг тодорхойлдог. Хавтгай, гонзгой ширхэглэл нь нягтруулалтын явцад нарийн хэсгээрээ хугарах, бутрах хандлагатай байдаг ба ингэж хугарч бутарснаар ширхэглэлийн бүрэлдэхүүний тархалтын муруй өөрчлөгддөг (Зураг 10.4). Эдгээр хавтгай, гонзгой ширхэглэлт нягтруулалтанд саад болдог ба материалыг заасан нягтад хүргэхэд хүндрэлтэй болдог.

Зураг 10.4. Дахин боловсруулсан бетонон дүүргэгч (RCA- ДББД ), дахин боловсруулсан холимог дүүргэгч (RMA–ДБХД), буталсан байгалийн дүүргэгчийн (CNA- ББД) ширхэглэлийн бүрэлдэхүүний тархалтын муруй (Cu-ширхэглэлийн жигд байдлын үзүүлэлт, Cg- ширхэглэлийн зэрэглэл) Дахин боловсруулсан бетонон дүүргэгчид (RCA- ДББД) мөлгөр гадаргуутай, зууван хэлбэртэй ширхэглэлийн хэсгийн агууламж дахин боловсруулсан холимог дүүргэгч материалтай (RMA-ДБХД) харьцуулахад их байдаг. Хэврэгшилийн индекс ДББД материалд 4 - 9%, ДБХД материалд 10 – 20%, ДБХКД материалд (RMCA) 15 – 30% байдаг. Тоосго, плитаны бутлагдсан ширхэглэлийн агууламж нэмэгдэхийн хэрээр хэврэгшилийн индекс өсдөг. Гэхдээ нягтруулах явцад гонзгой ширхэглэл хугарч бутран хэврэгшилийн индекс буурч, улмаар ДБХД материал (RMA) сайн нягтардаг. Энэ шинж чанар бусад төрлийн материалд ч ажиглагддаг, жишээлбэл нягтруулахын өмнө хэврэгшилийн индекс ойролцоогоор 40%-той байсан ДБХКД материал (RMCA) ч сайн нягтарсан. ДБД материал дахь бутлагдсан хэсгийн агууламжийг EN 933-5:1999 Европ стандартаар үнэлнэ. Барилгын буулгалтаар гарсан том хэмжээтэй хаягдлыг буталж гарган авсан ДБД материалд барзгар гадаргуутай ширхэглэлийн агууламж өндөр байдаг. Энэ шинж чанар нь ширхэглэл хоорондын үрэлтийг ихэсгэж, улмаар эвдрэл эсэргүүцэх хүчдэл өндөр болдог. ДБД материалд ийм ширхэглэлийн агууламж 70% ба түүнээс их байдаг бол ДББД материалд энэ агууламжийн хувь нь тухайн хаягдал бетоныг анх үйлдвэрлэхэд буталсан чулуу эсвэл хайрган материал хэрэглэсэн эсэхээс хамаардаг. Элэгдэл тэсвэрлэлт ДБД материалын том ширхэглэлийн элэгдэл тэсвэрлэлтийг EN 1097-2:1999 Европын стандартын дагуу Лос-Анжелосын элэгдлийн коэффициентоор тодорхойлно. Лос-Анжелосын элэгдлийн 169


ДАХИН БОЛОВСРУУЛСАН МАТЕРИАЛЫГ АВТО ЗАМЫН БАРИЛГАД ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ коэффициент нь ДБД материалын бүрэлдэхүүнээс хамаарна. ДБД материалын үндсэн бүрэлдэхүүний Лос-Анжелосын элэгдлийн коэффициентыг зураг 10.5-д үзүүлэв. Шавардлагын хольц зуурмагийн материал Лос-Анжелосын элэгдлийн коэффициент хамгийн өндөртэй байсан ба түүний дараа бетон, керамик материалын хаягдал орж байна. Учир нь бетоны хаягдлын ширхэглэлт наалдсан байсан шавардлагын материал бүгд энэхүү элэгдлийн туршилтын явцад нунтаглагдсан. Холбоосгүй чулуун материал хамгийн бага үзүүлэлттэй байна. Энэхүү график нь өөр өөр ДБД материалын Лос-Анжелосын элэгдлийн коэффициентыг үзүүлсэн байна.

Зураг 10.5. ДБД материалын бүрдүүлэгч хэсгүүдийн Лос-Анжелосын элэгдлийн коэффициент (10/14 ширхэглэлтэй хольц) Ихэнх ДББД материалын Лос-Анжелосын элэгдлийн коэффициент 40%-иас бага гардаг ба түүнийг ихэнх улс оронд автозамын хучилтын материалд ашиглахыг зөвшөөрдөг байна. Гэхдээ хэрэв ДББД материалд шаварлагын материалын агууламж их байвал Лос-Анжелосын элэгдлийн коэффициент ихэсдэг байна. Ихэнх судлаачид ДБХД материалын (RMA) Лос-Анжелосын элэгдлийн коэффициент нь түүнд агуулагдах керамик ширхэглэлийн хувь хэмжээнээс шугаман хамааралтай болохыг олж тогтоосон байдаг. Хэдийгээр керамик материалын элэгдэл тэсвэрлэлтийн коэффициент бетоны хаягдлаас бага байдаг ч керамик материалтай барьцалдаж наалдсан шавардлага, өрлөгийн материал наалдаж барьцалдсан байдгийн улмаар нийт материалын Лос-Анжелосын элэгдлийн коэффициент өндөр болдог. Зураг 10.6-д ДБХД материалын (RMA) 10/14 ширхэглэлийн бүрэлдэхүүн Лос-Анжелосын элэгдлийн туршилтын дараа хэрхэн сайжирсныг харуулав. Элэгдлийн туршилтын дараа чулуун материалын хольцонд агуулагдах керамик, бетон болон шавардлагын ширхэглэлийн агууламж буурч, холбоосгүй ширхэглэлийн агууламж мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Судлаачдын тогтоосноор ДБХД материалын Лос-Анжелосын элэгдлийн хувь 35-40% ба түүнээс их байгаа нь Европын стандартад заасан автозамын хучилтанд хэрэглэх шаардлагыг хангахгүй байна. Хучилтанд хэрэглэх байгалийн чулуун ББД материалд энэ үзүүлэлт нь 22-25% байхаар заасан байдаг.

170


ДАХИН БОЛОВСРУУЛСАН МАТЕРИАЛЫГ АВТО ЗАМЫН БАРИЛГАД ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ

Зураг 10.6. Лос-Анжелосын элэгдлийн туршилтын өмнөх ба дараах ДБХД материалын бүрдүүлэгч хэсгүүдийн агууламж (10/14 ширхэглэлтэй хольц) Автозамд хэрэглэдэг өөр өөр төрлийн ДБД материалын Лос-Анжелосын элэгдлийн коэффициентийг 10.2-р хүснэгтэд үзүүллээ. Нягтруулах явцад зөөлөн ширхэглэлүүд бутардаг тул нягтруулсан материалд Лос-Анжелосын элэгдлийн коэффициент мэдэгдэхүйц буурдаг. Энэхүү бууралт нь Лос-Анжелосын элэгдлийн коэффициент өндөртэй ДБД материал хэрэглэх боломжийг ихэсгэдэг болохыг бид дараах бүлгүүдэд үзэх болно. Хүснэгт 10.2 Лос-Анжелосын элэгдлийн коэффициент Судалгааны тайлан

RMCA

RMA

RCA

CNA

28-31%1

41-43%

37-38%

-

Санчес ба Алаежос (2009)

-

-

35-42%

Жименес ба бусад судлаачид (2011)

-

31-41%

33-34%

Вегас ба бусад судлаачид (2011)

39-41%

29-39%

35%

Барбудо ба бусад судлаач (2012)

30-34%

31-45%

32-34%

Вегас ба бусад судлаачид (2008)

20%

17-26%

Налархай чанар, хөөмтгий чанар болон элсний эквивалент үзүүлэлт ДБД материалын бүрэлдэхүүн хэсэг ASTM D4318 стандартад зааснаар налархай бус, EN17441:1998 стандартад зааснаар хөөмтгий бус байх ёстой. UNE 103601:1996 стандарт аргачлалын дагуу одометрээр тогтоосон чөлөөт хөөлтийн хэмжээ маш бага байх ба одометрт (NLT254) хийн норгосны дараа хаягдал чулуун материал эвдрэхгүй байна. Хэдийгээр хучилтын бүтээцийн үеүдийн тогтворжилтонд сульфат агуулсан ДБД материалын нөлөөллийг дүгнэсэн судалгаа хийгдээгүй боловч судлаачид өнөөдөр энэ чиглэлд анхаарлаа хандуулж байна.

100% керамик

1

171


ДАХИН БОЛОВСРУУЛСАН МАТЕРИАЛЫГ АВТО ЗАМЫН БАРИЛГАД ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ EN 933-8:2000 стандартын дагуу тодорхойлсон элсний эквивалент үзүүлэлт заасан хязгаарын 35%-ийг хангаж байх ёстой. Энэ нь бетон, шавардлагын материалын агууламж болон элсний эквивалент хоорондын хамаарлыг илэрхийлдэг. Бетон, шавардлагын материалын агууламж өндөр байвал элсний эквивалент өндөр байна. Нягт, чийгийн хамаарал ДБД материалын нягт-чийгийн хамаарлыг стандарт болон сайжруулсан Прокторын (ASTM D698 ба ASTM D1557) туршилтуудын аль алинаар нь тодорхойлж болно. Нягтралын муруйн оргил цэг нь хуурай үеийн хамгийн их нягт, зохистой чийгийн агууламжинд хамаарна. Энэ муруй нь төрөл бүрийн материалын нягт чийгээс их хамаардаг болохыг илэрхийлж байна. Зураг 10.7-д ДББД материал, ДБХД материал болон байгалийн чулуун ББД материал гэсэн гурван төрлийн материалын сайжруулсан Прокторын туршилтын үр дүнг харуулав. Байгалийн чулуун ББД материал нь бусад хоёр төрлийг бодвол илүү өндөр нягттай ба зохистой чийгийн агууламж харьцангуй бага байна. Хуурай үеийн нягт, зохистой чийгийн агууламжийн энэ ялгаа нь ширхэглэлийн нягтын ялгаа болон ус шингээлтээс хамаардаг байна. Байгалийн чулуун ББД материал, БББД материалын нягт нь ДБХД материалыг бодвол чийгийн агууламжаас илүү хамаардаг. 2.3

Хуурай үеийн нягт, мг/м3

2.2 2.1 2 1.9

"CNA" RCA-1

1.8

RCA-2

1.7

RMA-1

1.6 1.5

RMA-2

0

2

4

6

8

10

12

14

16

18

20

Чийгийн агууламж, %

Зураг 10.7. Буталсан шохойн чулуу болон ДБД материалын Прокторын туршилтын нягт-чийгийн хамаарлын муруй ДБД материал олон төрлийн материал агуулсан байдаг ба нягтруулах явцад хэврэг ширхэглэл бутарч нунтагардаг, тул түүний хуурайн үеийн нягт, зохист чийгийн агууламжийг тодорхойлох нь байгалийн чулуун ББД материалынхаа хүндрэлтэй байдаг. ДБД материал ус шингээлт өндөртэй байдаг тул Прокторын туршилтанд нягтруулахын өмнө усанд 1 цаг сойно. ДБД материалын ус шингээлт 30 минутын дараа явагдаж эхлэх ба түүний нүх сүвэнд ус нэвчүүлэхийн тулд 1 цаг усанд сойход хангалттай. Лабораторийн туршилтуудад урьдчилан норгосон дээжүүдэд хуурай үеийн нягт өндөр гарсан байна. Калифорний ачаа-даацын харьцаа буюу CBR-ийн үзүүлэлт Калифорний ачаа-даацын харьцаа нь хөрсний ачаа-даацын туршилтын үзүүлэлт бөгөөд үүнийг хучилтын хийц төлөвлөх зорилгоор тодорхойлдог. Энэ туршилтын аргачлалыг 1930-иад оны 172


ДАХИН БОЛОВСРУУЛСАН МАТЕРИАЛЫГ АВТО ЗАМЫН БАРИЛГАД ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ үед АНУ-ын Калифорни муж улсад боловсруулсан ба өнөөг хүртэл дэлхий даяар өргөн хэрэглэж байна. Ихэнх тохиолдолд материалыг зохист чийгтэйгээр хуурай үеийн хамгийн нягт болтол нягтруулж 4 хоног усанд сойно. ДБД материалын ус шингээлт 40%-иас их байхад хамгийн өндөр ачаа даацын (CBR) үзүүлэлттэй байна. Гэхдээ ус шингээлт 40%-иас их байгаа нь хучилтын суурь, дэд сууринд тавигддаг стандартын шаардлагаас хэтэрч (нийцэхгүй) байна. Байгалийн чулуун ББД материалын CBR үзүүлэлт ДБД материалаас өндөр байдаг. ДББД материалын CBR нь ДБХД материалаас өндөр байна. Эдгээр ялгаа нь бетон, керамик материалын ширхэгийн бат бэх бага байдагтай ихэнхдээ холбоотой юм. Сүүлийн үеийн судалгаагаар хагарч бутарсан шавар тоосгон материал хэрэглэснээр CBR-ийн үзүүлэлт буурдаг болохыг тогтоосон бөгөөд ийм төрлийн материал бүхий дэд суурийн CBR-ийн үзүүлэлт ДББД материалын жижиг ширхэглэл хэрэглэсэн сууриас доогуур үзүүлэлттэй байсан аж. ДБД материалын ачаа-даацын чадвар хоног хугацаа явахын хэрээр сайжирдаг байна. Жишээлбэл 90 хоногийн дараах CBR-ийн үзүүлэлт 4 хоног усанд сойсны дараах CBR-ийн үзүүлэлтээс өндөр гарсан байна. Энэ CBR-ийн үзүүлэлтийн өсөлт нь керамик материалын цахиур ба хөнгөн цагааны хооронд явагдах пуццоланын урвал, цементийн портланд гидратацийн урвал, эсвэл бетон болон шавардлагын материалын цементэнд үлдсэн гидравлик шинж чанаруудтай холбоотой юм. ДБД материалын 4 хоногийн дараах хөөлтийн хэмжээ маш бага байгаа нь автозамын даацын үеийн тогтворжилтыг хангах боломжтойг илтгэж байна. Хүснэгт 10.3 Материалын CBR-ийн үзүүлэлт Судалгааны тайлан

CBR-ийн үзүүлэлт RMCA

RMA

RCA

CNA

Вегас ба бусад судлаачид (2008)

64-91%2

69-90%

82-107%

-

Жименес ба бусад судлаачид (2011)

-

62-94%

97-138%

152%

Вегас ба бусад судлаачид (2011)

80-130%

90-111%

-

-

Барбудо ба бусад судлаач (2012)

45-155%

40-110%

55-109%

50-152%

Авто замын барилгад хэрэглэх ДБД материалын химийн шинж чанар ДБД материалын хольцыг бүрдүүлэгч материалын шинж чанараас түүний химийн шинж чанар хамаардаг. ДБД нь олон төрлийн материалаас бүрдсэн байх тул химийн шинж чанар маш өөр өөр байдаг. Химийн болон эрдэсийн анализ Бетон хаягдлын химийн бүтэц нь түүнийг үйлдвэрлэсэн эрдэс материалын шинж чанараас ихээхэн хамааралтай байна (шохойн чулуу эсвэл цахиурлаг дүүргэгч). Янз бүрийн ДБД материалын химийн бүрэлдэхүүнийг хүснэгт 10.4-д үзүүлэв. Химийн бүх төрлийн туршилтанд том ба жижиг ширхэглэлийг хамтанд нь нийлүүлж нунтаглана. Нунтагласан хольцны ширхэглэлийн хэмжээ 2 мм-ээс бага байна. Эхний үе шатанд рентген дифракцийн (XRD) аргаар ДБД материал дах кальцит болон кварцыг тодорхойлно. Эдгээр эрдэсийн агууламж их байх нь бусад эрдэсийг тодорхойлоход хүндрэл учруулдаг. Хүснэгт 10.5-д ДБД материалын эрдэсийн нэгдлийг үзүүлэв.

100% керамик

2

173


ДАХИН БОЛОВСРУУЛСАН МАТЕРИАЛЫГ АВТО ЗАМЫН БАРИЛГАД ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ Хүснэгт 10.4 Төрөл бүрийн ДБД материалын химийн шинж чанар Химийн нэгдэл

RCA - цахиурлаг

RCA – шохойн чулуу

RMA ба RMCA

SiO2

45-60%

4-5%

40-50%

Al2 O3

15-20%

1-2%

6-8%

FE2 O3

2-5%

1-2%

2-4%

CaO

5-7%

52-54%

20-28%

MgO

0,5-1,5%

0,2-0,8%

0-1% Эх сурвалж:CEDEX (2010) Хүснэгт 10.5

Төрөл бүрийн ДБД материал дахь эрдэсийн нэгдэл Эрдсийн фаз

RCA

(MRA) ба (CRA)

ХХХХХ

ХХХХХ

ХХХ

ХХХ

Доломит:CaMg(CO3)2

Х

Х

Плагиоклаз:(Ca,Na)(Si,Al)4 O8

-

Х

Шпат:(K,Na)AlSi3 O8

Х

ХХ

Мусковитч:KAl2 (Si3 Al)O10 (OH)2

-

ХХ

Гөлтгөнө:CaSO4*2H2 O

Х

Х

Эттрингит:Ca6 Al2 (SO4 )3(OH)12*26H2 O

Х

Х

Портландит:Ca(OH)2

Х

Х

Кальцит:CaCO3 Кварц:SiO2

10.3. Дахин боловсруулсан дүүргэгч материалыг автозамын хучилтанд хэрэглэх нь Автозамын хучилт тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, тав тухыг хангах, тээврийн хэрэгслээс ирэх ачааллыг хүлээн авч, жигд дамжуулах үүрэгтэй. Хучилт нь тээврийн хэрэгслийн статик болон динамик ачааллыг хүлээн авахын зэрэгцээ тээврийн хэрэгслийн дугуйн үрэлтийн хүчний үйлчлэлд ажиллаж байдаг. Мөн автозамын хучилт агаарын температур, хур тунадас, нарны цацрагийн үйлчлэлд тэсвэртэй байхаар төлөвлөгддөг. Хучилтын системын энэ үүрэг зориулалтыг хангахын тулд хучилтын системыг хэд хэдэн үе давхаргатай хийдэг бөгөөд түүний ажиллах онцлог, материалын шинж чанараар нь уян хучилт, хөшүүн хучилт, хосолмол хучилт гэж ангилдаг. Мөн орон нутгийн хөдөлгөөний эрчим багатай замыг хучилтгүй байгуулж болно. Хучилтын хийц Хөшүүн хучилтын үндсэн үеийг портланд цемент бүхий бетон (ПЦБ) хавтангаар хийнэ. Уян хучилтын төрөлд асфальтбетон үе болон битумээр бэхжүүлсэн бусад төрлийн үе давхаргууд хамрагдана. Хосолмол төрлийн хучилт гэж уян болон хөшүүн үе давхаргыг хослуулан дэвссэн хучилтыг нэрлэнэ. Ийм хучилт уян болон хөшүүн үе давхаргуудаас тогтдог. Жишээлбэл, цементээр бэхжүүлсэн суурь үе дээр асфальтбетон хучлага дэвссэн байх, эсвэл бетон суурь үе дээр битумээр боловсруулсан дайрган хучлага дэвсэх гэх мэт. Зураг 10.8-д уян болон хагас 174


ДАХИН БОЛОВСРУУЛСАН МАТЕРИАЛЫГ АВТО ЗАМЫН БАРИЛГАД ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ уян хучилтын хийцийг үзүүлэв. Автозамын хучилт нь далангийн идэвхит үе, дэд суурь, суурь, хучлага гэсэн үеүдээс тогтдог.

Зураг 10.8. Уян хучилт ба хагас уян хучилтын төрөл Далангийн идэвхит үе гэж шороон далангийн дээд үе давхаргыг нэрлэдэг. Энэ үе давхарга дээр хучилтын бүтээцийг барьж байгуулах бөгөөд хучилтаас ирсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг хүлээн авах, хучилтыг гадаргуун ус-чийгийн нөлөөнөөс хамгаалах зориулалттай. Далангийн идэвхит үе нь далан болон ухмал хэлбэрээр байна. Замын шороон далан болон далангийн идэвхит үеийг ухмалын болон шорооны орд газрын шороогоор барьж байгуулдаг. Шороог 0,2-0,35м зузаантайгаар үелүүлэн тарааж дэвсэн, зохист чийгтэй болгон усалж, дараа нь нягтруулах замаар шороон далан барьдаг. Хэрэв шаардлагатай бол далангийн идэвхит үеийг шороог шохой, цемент болон бусад гидравик төрлийн барьцалдуулагчаар бэхжүүлж түүний ачаа-даацын чадварыг сайжруулдаг. Далангийн идэвхит дээд үеийн дэвссэний дараа дэд суурь үеийг дэвсэнэ. Дэд суурь нь суурь үеийн тогтворжилт, найдвартай байдлыг хангах зориулалттай байдаг. Дэд сууринд холбоосгүй чулуун материалыг ихэвчлэн хэрэглэдэг ба материалын чанарын хувьд суурийн материалаас доогуур байна. Зарим тохиолдолд дэд суурийн бат бэх, хөшүүн чанарыг нэмэгдүүлэх зорилгоор портландцементээр бэхжүүлдэг. Дэд суурийн дээр суурь үеийг дэвсэнэ. Зарим тохиолдолд суурь үеийг шууд далангийн дээр дэвсдэг. Суурь үе хучлагаас ирэх ачааллыг дамжуулах, хучлагын тогтворжилтыг хангах үндсэн үүргийг гүйцэтгэдэг. Ялангуяа уян төрлийн хучилтанд суурь үе чухал үүрэгтэй. Суурийг шохойн чулуу, цахиурлаг төрлийн нягт өндөртэй, бат бэх чулуун материалаар барина. Хучлага тээврийн хөдөлгөөний ачаалал болон тээврийн хэрэгслийн дугуйн үрэлтийн үйлчлэлд тэсвэртэй байх шаардлагатай. Хучлага 1-2 үеэс тогтдог. Уян төрлийн хучилтын хучлага нь асфальтбетон болон битумээр бэхжүүлсэн чулуун материал байна. Хөшүүн хучилтын хучлага ихэнхдээ бетон хучлага байна. Байгалийн чулуун ББД материалыг ДБД материалаар орлуулах нь олон талын ашигтай юм. ДБД материалыг замын далан, суурь, хучлагын үеүдэд дангаар нь эсвэл цементээр бэхжүүлэн тэдгээрийн бүрэлдэхүүн, чанарыг сайржуулан хэрэглэж болох юм. ДБД материал байгаль цаг уурын нөлөөлөл тэсвэртэй, ашиглалтын хугацаанд физик-химийн шинж чанараа өөрчлөгддөггүй давуу талуудтай. Хэдийгээр ДБД материалд зориулсан олон улсын стандарт, норм, техникийн шаардлага байдаггүй ч автозамын даланд хэрэглэх хаягдал материалыг үндсэн хоёр ангилалд хувааж болох юм. Үүнд: 1-р ангиллын материал. Үүнийг далангийн дээд үе буюу идэвхит үенд хэрэглэж 175


ДАХИН БОЛОВСРУУЛСАН МАТЕРИАЛЫГ АВТО ЗАМЫН БАРИЛГАД ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ болно. 2-р ангиллын материалыг далангийн дүүргэлтэд хэрэглэж болно. Энэ хоёр ангиллын материалд тавигдах шаардлага ялгаатай байх ба дараах зөвлөмжийг журам болгон хэрэглэнэ. EN 933-11 стандартын дагуу 1-р ангиллын ДБД материалд гипсийн ширхэглэлийн эзлэх хувь 1%иас ихгүй, 2-р ангиллын материалд 2%-иас ихгүй байна. Хөнгөн тоосорхог хэсгийн агууламж 1-р ангиллын материалд 1%-иас багагүй, 2-р ангиллын материалд 2%-иас багагүй. Барилгын буулгалтын арга техник боловсронгуй бус, эсвэл дахин боловсруулах үйлдвэрийн боловсруулах ажиллагаа энгийн байх тохиолдолд ДБД материалд гипсэн материалын ширхэглэл 2%-иас их агуулагддаг. Автозамын даланд ДБД материал ашиглах нь ДБД материал (RA), ДБХКД материалын (RMCA) ангилалд хамрагдахгүй материал болон дахин боловсруулах үйлдвэрийн урьдчилсан шигшүүрийн материалыг хөдөлгөөний эрчим дунд зэрэг болон бага (<800 ач.машин/хоног) байдаг автозамын далангийн материалаар хэрэглэж болох юм. Энэ хэрэглээ нь нэмүү өртөг багатай боловч энерги бага зарцуулсан их хэмжээний хаягдал материалыг ашиглах боломжтой болгож байгаа нь давуу талтай юм. Ингэхдээ далангийн материалд хэрэглэх хаягдал материалын гипс, хөнгөн тоосорхог хэсгийн агууламжийг хязгаарлаж өгөх шаардлагатай. Материалын ширхэглэлийн бүрэлдэхүүн дараах шаардлагад нийцэж байх ёстой.Үүнд: 20мм шигшүүрээр өнгөрөх хэсгийн агууламж 70%-иас их эсвэл 0,08мм-ийн шигшүүрээр өнгөрөх хэсгийн агууламж 35%-иас их байх. Хэдийгээр дахин боловсруулсан материалд зориулсан олон улсын стандарт, норм, техникийн шаардлага байдаггүй ч автозамын даланд хэрэглэх дахин боловсруулсан материалыг үндсэн хоёр ангилалд хувааж болох юм. Үүнд: 1-р ангиллын материал. Үүнийг далангийн дээд үе буюу идэвхит үенд хэрэглэж болно. 2-р ангиллын материалыг далангийн дүүргэлтэд хэрэглэж болно. Энэ хоёр ангиллын материалд тавигдах шаардлага ялгаатай байх ба дараах зөвлөмжийг журам болгон хэрэглэнэ. EN 933-11 стандартын дагуу 1-р ангиллын хаягдал материалд гипсийн ширхэглэлийн эзлэх хувь 1%-иас ихгүй, 2-р ангиллын материалд 2%-иас ихгүй байна. Хөнгөн тоосорхог хэсгийн агууламж 1-р ангиллын материалд 1%-иас багагүй, 2-р ангиллын материалд 2%-иас багагүй байна. Барилгын буулгалтын арга техник боловсронгуй бус, эсвэл дахин боловсруулах үйлдвэрийн боловсруулах ажиллагаа энгийн байх тохиолдолд ДБМ-д гипсэн материал 2%-иас их агуулагддаг. Ийм төрлийн материалыг лабораторийн туршилт судалгаанд үндэслэн хөдөлгөөний эрчим багатай орон нутгийн замын даланд хэрэглэх боломжтой ба энэ тохиолдолд далангийн тогтворжилтыг хангах урьдчилсан арга хэмжээ авна. Гоо зүйн үүднээс хучилтгүй замын / сайжруулсан шороон зам/ далангийн дээд үенд хөнгөн тоосорхог хэсгийн агууламж 0,5%иас ихгүй байх хаягдал материалыг хэрэглэнэ. Гипсэн материалын хаягдал 5%-иас их агуулсан хаягдал чулуун материалыг замд огт хэрэглэхгүй болохыг анхаарна уу. Органик нэгдэл агуулсан хаягдал материалын хувьд хар шороон хөрс 1-р ангиллын хаягдал материалд 1%-иас ихгүй, 2-р ангиллын ДБМ-д 2%-иас ихгүй байна. Сульфатын агууламжийн хувьд, EN 1744-1 Европын стандартын 10.2-р зүйлд зааснаар 1-р ангиллын ДБМ-д 0,7%-иас ихгүй, 1-р ангиллын ДБМ-д 2%-иас ихгүй байна. Гэхдээ энэ хязгаарлалтын хэмжээг цаашид судалсаар байна. Сүүлийн үеийн судалгаагаар давсны агууламж ойролцоогоор 4% орчим байхад далангийн тогтворжилтонд муугаар нөлөөлөхгүй болохыг тогтоосон байна (Vegas et al., 2011, Jimenez et al., 2012). Замд хэрэглэх ДБМ-д ухлагаас гарсан их хэмжээний хөрс агуулагдах магадлалтай тул түүний налархайн тоо, хөлдөлт-гэсэлтийн үеийн овойлт –суулт болон хөрсний CBR –ийг тодорхойлох шаардлагатай юм. Автозамын даланд хэрэглэх ДБМ-д ухалтын ажлаас гарсан хөрс шороо их агуулагдсан байдаг тул ийм төрлийн материалын налархайн тоо хэмжээ, хөлдөлт-гэсэлтийн овойлт-суулт, 176


ДАХИН БОЛОВСРУУЛСАН МАТЕРИАЛЫГ АВТО ЗАМЫН БАРИЛГАД ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ хөрсний ачаа-даацын чадвар гэх мэт үзүүлэлтүүдийг (үүнээр хязгаарлагдахгүй) тодорхойлох шаардлагатай. Эдгээр үзүүлэлтэнд замын материалд тавьдаг шалгуур үзүүлэлтийг адил тавина. Замын дэд сууринд ДБД материалыг ашиглах боломж Хөдөлгөөний эрчим багатай буюу 800 ач.маш/хоног-оос бага эрчимтэй замын хучилтын холбоосгүй чулуун материал дэд сууринд 30% хүртэл керамик хаягдал агуулсан ДББД материал (RCA), ДБХД материал (RMA) зэргийг хэрэглэж болно. Гэхдээ ийм төрлийн дэд суурь нь заавал чулуун суурьтай байна. Дэд суурь хучилтын бүтээцийн үе болдог тул түүнд хэрэглэж буй ДБД материал даацын чадвар өндөртэй байх шаардлагатай. Өмнөх туршлагуудаас дүгнэхэд хучилтын (асфальтбетон, бетон хучлага) хучлагын үеүдэд 20%-иас их керамик хаягдал агуулсан ДБХД материал (RMA) хэрэглэхийг хориглодог. Хэдийгээр энэ үе давхаргад ДБД материал хэрэглэх талаар олон улсын журам, зохицуулалт байхгүй байгаа тул дээр дурдсан заалтуудыг баримтална. EN 933-11 стандартын дагуу тооцсон гипсийн агууламж 1%-иас, хөнгөн тоосорхог хэсгийн агууламж 0,5%-иас ихгүй байх ёстой. ДБД материал нь шаврын бөөгнөрч барьцалдсан хэсэг болон гадны материал агуулаагүй, элсний эквивалент модуль 30-аас их байх ёстой. ДБД материалыг дэд сууринд ширхэглэл /холбоосгүй/ материалаар ашиглах нь үр дүнтэй бөгөөд энэ төрлийн материалын ширхэглэлийн бүрэлдэхүүн нь 10.6-р хүснэгтэд заасан хязгаар дотор байх ёстой. Ихэнх ДБД материал энэ шалгуур нөхцөлд нийцсэн. Гэхдээ материал нягтруулалтанд хэврэг байх магадлалтай тул нягтруулалтын дараах материалд тавигдах шаардлагад нийцэх эсэхийг шалгах хэрэгтэй юм. Хоногийн хөдөлгөөний эрчим 200-800 ач.машин/хоног байх замд хэрэглэх материалын Лос-Анжелосын элэгдлийн коэффициент 45%-иас бага байх шаардлагатай. Гэхдээ орон нутгийн чанартай замд энэ үзүүлэлтийг 50% хүртэл ихэсгэж болно. Ихэнх ДБХД материал энэ шалгуур нөхцөлийг хангадаг. Замын дэд сууринд хэрэглэх ДБД материал налархайн бус шинж чанартай байх ёстой тул ухлагаас гарсан шороон материалыг хэрэглэхийг хориглодог. Калийн перманганатын аргаар дахин боловсруулсан материалд агуулагдах органик хольцны агууламжийг тодорхойлно. Үүний агууламж 1%-иас ихгүй байна. Замын сууринд ДБД материалыг хэрэглэх боломж ДББД материал (RCA) болон жингийн 20% хүртэл керамик агуулсан ДБХД материал (RMA) зэргийг 800 ач.маш/хоногоос бага хөдөлгөөний эрчимтэй замд суурийн холбоосгүй материал болгон хэрэглэж болно (хүснэгт 10.6). Хүснэгт 10.6 Хучилтын суурь болон дэд сууринд хэрэглэх материалын ширхэглэлийн бүрэлдэхүүн Дахин боловсруулсан материал

EN933-2 стандарт дээр үндэслэсэн ширхэглэлийн бүрэлдэхүүн, мм (шигшүүрээр өнгөрсөн %) 56

45

40

32

22

16

11,2

8

4

2

0,5

0,25

0,063

UL

100

-

99

-

87

-

-

63

45

35

23

18

9

LL

100

-

75

-

58

-

-

35

22

15

7

4

0

UL

-

100

-

99

-

84

-

68

51

40

26

20

11

LL

-

100

-

75

-

56

-

40

27

20

7

4

0

UL

-

-

-

100 99

-

82

75

61

50

32

24

11

LL - 100 75 52 45 32 Тайлбар: RM: дахин боловсруулсан материал; UL: Хязгаараас дээгүүр; LL: Хязгаараас доогуур.

25

10

5

0

RM 40/0 RM 32/0(F) RM 22/0 (F)

177


ДАХИН БОЛОВСРУУЛСАН МАТЕРИАЛЫГ АВТО ЗАМЫН БАРИЛГАД ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ Хучилтын сууринд хэрэглэх дахин боловсруулсан материалд зориулсан олон улсын стандарт, норм, техникийн шаардлага байдаггүй ч дараах зөвлөмжийг удирдамж болгон хэрэглэнэ. Гипсэн материалын агууламж ДББД материалд (RCA) жингийн 0,5%-иас бага, ДБХД материалд (RMA) 1%-иас бага байна. Мөн түүнчлэн энэ хоёр төрлийн дахин боловсруулсан материалд гипс, хөнгөн тоосорхог хэсэг бүхий холимогийн агууламж 1%-иас ихгүй байна. Органик хэсгийн агууламж 1%-иас бага байх ёстой. Эдгээр бүх үзүүлэлтийг EN 933-11 стандарт аргачлалаар тодорхойлно. Дахин боловсруулсан материал нь шавар, гадны биет агуулсан хог болон шороо агуулаагүй байх ба түүний цэвэр зэргийн коэффициент 2%-иас ихгүй байна. Элсний эквивалент модуль 35-аас их байх бөгөөд хаягдал материал нь налархай бус шинж чанартай байна. Хөдөлгөөний эрчим 200-800 ач.машин/хоног бүхий автозамын сууринд материалын хэврэгшилийн индекс 35-аас бага, бутлагдсан хэсгийн агууламж 75%-иас их байна. Орон нутгийн замд бутлагдсан хэсгийн агууламж 50%-иас их байж болно. Гэхдээ 20%-иас бага керамик хэсэг агуулж байгаа ДББД материал (RCA) болон ДБХД материалд (RMA) дээр дурдсан хязгаар тавигдахгүй. Лос-Анжелосын элэгдлийн коэффициент эдгээр хаягдал материалд 45%-иас бага байх ёстой, харин бат бэх багатай ДББД (RCA) эсвэл шавардлагын материал их агуулсан ДББД материал (RMA) зэрэгт энэ утгаас хэтрэх магадлалтай. Хэрэв энэ элэгдлийн коэффициент их байвал материалыг Прокторын туршилтаар нягтруулсаны дараа дахин Лос-Анжелосын элэгдлийн туршилтаар шалгана. Нягтруулсан сорьцонд Лос-Анжелосын үзүүлэлт 40%-иас бага байна. Суурийн холбоосгүй материалаар хэрэглэх ДББД материал (RCA) болон ДБХД материал (RMA)-ын ширхэглэлийн бүрэлдэхүүн 10.6 болон 10.7-р хүснэгтэд заасан хязгаар дотор байх шаардлагатай. Хүснэгт 10.7 Хучилтын сууринд хэрэглэх материалын ширхэглэлийн бүрэлдэхүүн Дахин боловсруулсан материал RM 32/0 (G) RM22/0 (G) RM 22/0 (D)

EN933-2 стандарт дээр үндэслэсэн ширхэглэлийн бүрэлдэхүүн, мм (шигшүүрээр өнгөрсөн %) 56

45

40

32

22

16

11,2

8

4

2

0,5

0,25

0,063

UL

-

100

-

99

-

84

-

63

45

32

21

16

9

LL

-

100

-

75

-

57

-

40

26

15

7

4

0

UL

-

100

-

-

99

-

82

73

54

40

24

18

9

LL

-

100

-

-

75

-

54

45

31

20

9

5

0

UL

-

-

-

100 99

-

70

58

37

15

6

4

2

LL

-

-

-

100 75

-

42

30

14

0

0

0

0

Тайлбар: RM: Хаягдал материал; UL: Хязгаараас дээгүүр; LL: Хязгаараас доогуур. Цементээр бэхжүүлсэн сууринд ДБД материалыг хэрэглэх боломж Цементийг холбогч болгон ашигласан хучилтын материалыг цементээр бэхжүүлсэн ЦБМ үе давхарга гэж нэрлэдэг. Цементээр бэхжүүлсэн хольц ЦБМ нь аргуун зуурмагийн төрөлд хамрагддаг. Иймд цементээр бэхжүүлсэн хольцыг индүүдэж нягтруулдагаараа онцлог юм. ЦБМ- ыг хагас хөшүүн үе давхарга болгон уян ба хөшүүн хучилтын аль алинд суурь болгон түгээмэл хэрэглэдэг. Хаягдал чулуун материалыг цементээр бэхжүүлсэн материал (ЦБМ) болгон хэрэглэх нь ийм төрлийн материалыг замд ашиглах хамгийн сонгомол хувилбар юм. Учир нь дахин боловсруулах үйлдвэрт материалыг боловсруулах, ялгах цогц ажиллагаа шаардагдахгүй, 178


ДАХИН БОЛОВСРУУЛСАН МАТЕРИАЛЫГ АВТО ЗАМЫН БАРИЛГАД ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ цементэээр бэхжүүлсэнээр ДБД материалын шинж чанар эрс дээшилдэг. ЦБМ-ын механик шинж чанарт цементийн төрөл ангилал, агууламж, чийгийн хувь хэмжээ, бэхжилтийн үеийн арчилгаа, нягтралын зэрэг, чулуун материалын төрөл зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг. ДБД материал хэрэглэх тохиолдолд түүний шинж чанарт дээр дурдсан хүчин зүйлсээс гадна хаягдал материал дах шавардлагын материалын агууламж, бетон материалын агууламжийн харьцаа нөлөөлнө. Орц найрлагыг юуны өмнө лабораторид тогтооно. ЦБМ-ын хольцны орцыг зохист чийгийн агууламж, хуурай үеийн хамгийн их нягт, хэвлэгдэх чанар, шахалтын бат бэхийн үзүүлэлт дээр үндэслэн тогтоодог. ДБД материалыг хэрэглэдэг хоёр хувилбар байдаг. Нэгдүгээр хувилбар нь ДБД материалыг бүгдийг нь хэрэглэх, хоёрдугаар хувилбар нь дахин боловсруулсан материалын зөвхөн том ширхэглэлийг хэрэглэж, байгалийн элсийг жижиг ширхэглэлийг оронд хэрэглэдэг байна. ДББД болон 20% хүртэл керамик агуулсан ДБХД материалыг нэгдүгээр хувилбарт ашиглаж болно. ДБД материалын бусад хэрэглээг заасан олон улсын норм стандарт байхгүй боловч доорх зааварчилгаа баримталж болно. Гипсэн материалын агууламж ДББД материалд (RCA) жингийн 0,5%-иас бага, ДБХД материалд (RMA) 1%-иас бага байна. Мөн түүнчлэн энэ хоёр төрлийн хаягдал материалд гипс, хөнгөн тоосорхог хэсэг бүхий холимогийн агууламж 1%-иас ихгүй байна. Органик хэсгийн агууламж 1%-иас бага байх ёстой. Бетон эдлэлийн үйлдвэрлэл болон зуурмагийн үйлдвэрийн дахин боловсруулсан материал ашиглах тохиолдолд ус шингээлт өндөр байвал зуурмагийн хэвлэгдэх чанарт сөрөг нөлөөлөх тул зуурмагийн суултыг удаашруулах нэмэлт хэрэглэж болно. Хэрэв ДББД материал (RCA), ДБХД материал (RMA) зэргийг нэгдүгээр хувилбараар хэрэглэх бол материалын ширхэглэлийн бүрэлдэхүүн 10.8-р хүснэгтэд заасан хязгаар дотор байх шаардлагатай. Хүснэгт 10.8 Цементээр бэхжүүлэх материалын ширхэглэлийн бүрэлдэхүүн (Нэгдүгээр хувилбар) Дахин боловсруулсан материал CTRAM-40 CTRAM-20

EN933-2 стандарт дээр үндэслэсэн ширхэглэлийн бүрэлдэхүүн, мм (шигшүүрээр өнгөрсөн %) 50

40

25

20

12,5

8

4

2

0,5

0,063

UL

100

100

100

100

100

89

65

52

37

20

LL

100

80

67

62

53

45

30

17

5

2

UL

-

-

100

100

100

100

100

94

65

35

LL 100 92 76 63 48 36 18 2 Тайлбар: CTRAM: цементээр бэхжүүлсэн ДБД материал; UL: Хязгаараас дээгүүр; LL: Хязгаараас доогуур.

Цементийн орц хэмжээ нь 7 хоногийн бэхжилтийн дараа 2.5-4.5 мПа шахалтын бат бэхийг хангах хамгийн бага орц хувь байна. Цементийн хувь 3%-иас багагүй, хэвлэгдэх чанар 180 минутаас багагүй байх ёстой. Гэхдээ туузан төхөөрөмж ашиглах тохиолдолд энэ хугацааг 240 минут хүртэл уртасгах боломжтой. Хоёрдугаар хувилбарт зөвхөн ДБД материалын том ширхэглэлтэй хэсгийг хэрэглэнэ. Үүнд мөн адил олон улсын стандарт норм хараахан байхгүй байна. Гипсэн материалын агууламж ДБД материалын жингийн 0,5%-иас бага, гадны хольцын агууламж 1%-иас бага байна. Органик хэсгийн агууламж 1%-иас бага байна. Физик-механик шинж чанарын хувьд хэврэгшилийн индекс 35-аас бага, бутлагдсан ширхэглэлийн эзлэх хувь 50%-иас их, Лос-Анжелосын элэгдлийн коэффициент 40-өөс бага байна. Материалын жижиг ширхэглэлтэй хэсэг нь зөвхөн буталсан дайрга, хайрганаас гарган 179


ДАХИН БОЛОВСРУУЛСАН МАТЕРИАЛЫГ АВТО ЗАМЫН БАРИЛГАД ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ авсан хэсгээс бүрдсэн байх ёстой. ДББД материалын (RCA) том ширхэглэлтэй хэсэг нь цементээр бэхжүүлэх материалын хоёрдугаар хувилбарт тохиромжтой бөгөөд түүний ширхэглэлийн бүрэлдэхүүн 10.9-р хүснэгтэд заасан хязгаар дотор байх шаардлагатай. Хүснэгт 10.9 Цементээр бэхжүүлэх материалын ширхэглэлийн бүрэлдэхүүн (Хоёрдугаар хувилбар) Дахин боловсруулсан материал CTRCAM-32 CTRCAM-20

EN933-2 стандарт дээр үндэслэсэн ширхэглэлийн бүрэлдэхүүн, мм (шигшүүрээр өнгөрсөн %) 45

32

22

16

11.2

8

4

2

0,5

0,063

UL

100

99

-

83

-

63

48

37

21

7

LL

100

75

-

53

-

38

25

16

6

1

UL

-

100

99

-

79

68

51

39

22

7

LL 100 75 52 44 28 19 7 1 Тайлбар: CTRCAM: цементээр бэхжүүлсэн ДББД материал; UL: Хязгаараас дээгүүр; LL: Хязгаараас доогуур.

Цементийн орц хэмжээ нь 7 хоногийн бэхжилтийн дараа 4.5 -7.0 мПа шахалтын бат бэхийг хангах хамгийн бага орц хувь байна. Цементийн хувь 3.5 %-иас багагүй, хэвлэгдэх чанар нь нэгдүгээр хувилбартай адил байна. 10.4. Асфальт бетонд дахин боловсруулсан дүүргэгч материал хэрэглэх боломж 1996 оноос эхлэн барилга байгууламжийн буулгалтаас гарсан бетон бүтээц, элементийн хаягдлыг автозамын асфальтбетонд хэрэглэх боломжийг эрдэмтэд судалж туршилт явуулж эхэлсэн байна. Судалгааны үр дүнгүүдээс үзэхэд барилгын буулгалтын хаягдал чулуун материал нь байгалийн чулуун материалаас илүү сүвэрхэг шинж чанартай байна. Энэ нь битумыг харьцангуй их шингээж, асфальтбетон хольцын битумын орцыг ихэсгэх талтай байна. Мөн түүнчлэн зарим нүх сүвийг тагласнаар сүвшилийн хувь хэмжээг ихэсгэх хандлагатай болох нь ажиглагдсан байна. Гэхдээ зарим судалгаанд битум чулууны сүвэрхэг гадаргууд нэвчсэнээр чулууны ширхэглэл хоорондын зай багасч нягт сайжрах хандлагатай байжээ. Ширхэглэлийн нягтын хувьд, ДБД материал байгалийн чулуун материалаас 9-14%-иар бага байна. Зарим эрдэмдтийн судалгаагаар байгалийн чулуун материалын нягт 2.310-2.620 хооронд хэлбэлздэг бол ДБД материалын нягт 1.290-1.470 хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд энэ нь түүнийг байгалийн чулуу, хөнгөн сийрэг чулуулаг хоёрын дундах ангилалд оруулж байна. ДБД материалд шавардлагын материал, тоосго заримдаа модны хэсгүүд орсон байдаг тул түүний шингээх /адсорби/ чанар харьцангуй өндөр байдаг. Карьерын чулуун материалын шингээх чанар 1.5%-иас бага байдаг бол жижиг ширхэглэлтэй бетоны хаягдлын шингээх чанар 4-10.3%, шавардлагын материалынх 8.8-30.9% хооронд байдаг аж. Битумын цийдмэгээр боловсруулсан хүйтэн асфальтбетон хольцод ийм ДБД материал хэрэглэхэд тохиолдолд шингээх чанарыг тооцон усны орц хэмжээг тогтоох шаардлагатай. Асфальт бетонд ДБД материалыг 25, 35, 50, 75%-ийн орцтойгоор хийж түүний ашиглалтын үзүүлэлтийг харьцуулахад 25%-ийн ДБД материал агуулсан асфальт бетон нь энгийн асфальт бетонтой хамгийн ойролцоо шинж чанартай байжээ. Асфальтбетоны ховил үүсэлтийг эсэргүүцэх чадварыг 520С хэмд тооцоот ачаалал бүхий дугуйгаар 8000 удаа үйлчилэхэд гарсан туршилтын үр дүнг доорх график үзүүлэв.

180


ДАХИН БОЛОВСРУУЛСАН МАТЕРИАЛЫГ АВТО ЗАМЫН БАРИЛГАД ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ

Зураг 10.9. Дугуйн мөрний ховилын туршилтын үр дүн. (RCA-ДББД) Туршилтын үр дүнгээс дүгнэхэд ДББД материал нэмснээр асфальтбетоны налархайн хэв гажилт эсэргүүцэх чадвар буурч байна. Иймд 35%-иас ихгүй ДББД материал (RCA) бүхий асфальтбетоныг сэрүүн бүс нутагт хэрэглэх боломжийг цаашид судлах шаардлагатай байна. 25, 35, 50, 75%-ийн ДБД материалын агууламжтай асфальтбетоны уян харимхайн модулийг 5⁰С, 25⁰С, 40⁰С-д тодорхойлоход 25% ДББД-RCA бүхий асфальтбетоны уян харимхайн модулийн температураас хамаарах өөрчлөлт харьцангуй бага байв.

Зураг 10.10. Уян харимхайн модуль тодорхойлох туршилтын үр дүн. ДБД материалыг дахин ашиглаж асфальт бетонд хэрэглэх нь байгалийн чулуун материалын хэрэглээгээ багасгаж, улмаар карьер ухах, түгээмэл тархацтай ашигт малтмалыг хэмнэх байгаль орчны чухал ач холбогдолтойгоос гадна хаягдлыг ил задгай хаяж байгаль орчныг бохирдуулахгүй болох бас нэг давуу талтай билээ. Өнөөгийн байдлаар эрдэмтэд хаягдал материалыг асфальтбетон хэрэглэх чиглэлээр туршилт судалгаа явуулсаар байна. Гэсэн хэдий 181


ДАХИН БОЛОВСРУУЛСАН МАТЕРИАЛЫГ АВТО ЗАМЫН БАРИЛГАД ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ ч өмнө дурдсан туршилт, судалгаанд тайлбарласнаар ДБД материалын шинж чанар өөр өөр байгаагаас шалтгаалан түгээмэл хэрэглэх боломжтой нэгдсэн дүгнэлт гаргах хараахан болоогүй байна. Иймд ДБД материалыг асфальт бетонд хэрэглэхийн өмнө физик-механик шинж чанар, ашиглалтын үеийн шинж чанарыг урьдчилан баталгаатай тогтоох нь чухал юм. Дээрх судалгааны үр дүн нь ДБД материалыг асфальтбетонд нэмснээр асфальтбетоны шинж чанарт нөлөөлж буй ерөнхий чиг хандлагыг ойлгох боломж олгож байна.

182


БАРИЛГЫН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ БҮЛЭГ 11. БАРИЛГЫН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ 11.1. Барилгын аюултай хог хаягдлын жагсаалт Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 264 дүгээр тогтоолын хавсралтаар аюултай хог хаягдлын жагсаалтыг хог хаягдлын эх үүсвэрээр 19 бүлэг, Хог хаягдлын эх үүсвэрийн дэд бүлэг, бүлгийн код , Хог хаягдлын код, Аюултай хог хаягдлын нэр, Аюулын зэрэглэлийн дагуу жагсаалтыг гаргасан байна. Аюултай хог хаягдлын жагсаалтын 17-р бүлэгт Барилгын аюултай хог хаягдлын жагсаалтыг оруулсан байна. Хүснэгт 11.1. Аюултай хог хаягдлын жагсаалт Хог хаягдлын эх үүсвэрийн бүлэг

Хог хаягдлын эх үүсвэрийн дэд бүлэг, бүлгийн код

17 01. Бетон, тоосго, өнгөлгөөний хавтан, 17. Барилга, керамикийн хаягдал барилгын 17 02. Мод, шил, хуванцрын материалын хаягдал (Бохирдсон хаягдал 17 03. Битумын холимог, газраас ухаж давирхай болон гаргасан хөрс орно) нүүрсний давирхайжсан бүтээгдэхүүний хаягдал

Хог хаягдлын код

Аюултай хог хаягдлын нэр

Аюулын зэрэглэл

17 01 04*

Хортой бодис агуулсан бетон, тоосго, өнгөлгөөний хавтан, керамикийн хаягдал

Х

17 02 04*

Хортой бодисоор бохирдсон мод, шил, хуванцарын хаягдал

Х

17 03 01*

Нүүрсний давирхай агуулсан битумын холимог

Х

17 03 03*

Нүүрсний давирхай болон бусад давирхайжсан бүтээгдэхүүний хаягдал

А

17 04 08*

Хортой бодисоор бохирдсон металлын хаягдал

Х

17 04 09*

Тос, давирхай болон бусад төрлийн хортой бодис агуулсан кабель

Х

17 05 01*

Хортой бодис агуулсан хөрс, чулуулаг

17 05 03*

Хортой бодис агуулсан хурдас

Х Х

17 05 05*

Хортой бодис агуулсан хайрга, шорооны хаягдал

Х

17 06 01*

Асбест бүхий дулаалгын материал

17 06 02*

Хортой бодис агуулсан дулаалгын материал

17 06 04*

Асбест агуулсан барилгын материал

Х Х Х

17 07 01*

Хортой бодисоор бохирдсон гипс суурьт барилгын материалын хаягдал

Х

17 08 01*

Мөнгөн ус агуулсан барилгын материал

Х

17 08 02*

Барилгаас гарах полихлортбифенил (PCBs) агуулсан чигжээс, резин шал, чигжээстэй шил, конденсаторын хаягдал

Х

17 08 03*

Барилгын хортой бодис агуулсан бусад хаягдал (холимог хаягдал орно)

Х

17 08 04*

Бүх төрлийн будаг, лак гэх мэт химийн бодис агуулсан хаягдал сав

Х

183


БАРИЛГЫН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ Тайлбар:

1. Аюултай хог хаягдлыг “А”, хяналттай хог хаягдлыг “Х” гэсэн тэмдэглэгээгээр тэмдэглэнэ. 2. “А” гэсэн тэмдэглэгээтэй хог хаягдлыг шууд аюултай хог хаягдал гэж үзнэ. 3. “Х” гэсэн тэмдэглэгээтэй хог хаягдлыг аюултай хог хаягдалд хамруулах эсэхийг шинжилгээгээ р тогтоох ба аюултай шинж чанар үзүүлэгч бүрэлдэхүүнийг босго түвшинтэй тэнцүү болон түүнээс дээш хэмжээгээр агуулж байвал “аюултай” гэж үзнэ. 4. Аюултай болон хяналттай хог хаягдлын код нь “*” гэсэн тэмдэглэгээтэй байна.

Барилгын аюултай хог хаягдлыг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн баталсан Хог хаягдлын тухай хуулийн 5 дугаар бүлэгт аюултай хог хаягдлыг савлах, түр хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах бүлэгт тусгасан дагуу устгах ёстой. (Хог хаягдлын тухай, 5 дугаар бүлэг, 22, 23, 24, 25, 33, 34, 35 дугаар зүйл, хуудас 19-29) Манай орны хувьд хуучин жижиг барилгуудын дээвэр, хамар хананд асбестийг голдуу ашигладаг байсан. Манайд хуучин барилгыг буулгахад дулаалгын бутрамтгай шилэн хөвөн, радиаци ихтэй үнс, элс-шохойн зуурмаг, хуучин үртэс гэх мэт материал гардаг. Ийм төрлийн хог хаягдлыг сэргээн ашиглахгүй, дахин боловсруулахгүй, хяналттайгаар устгах ёстой. Аюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх байгууламж, аюултай хог хаягдлыг устгах зориулалт бүхий ландфилын байгууламжид эцсийн устгал хийгдэнэ. 11.2. Барилгын салбарт асбест ашиглах нь Асбестаас хамааран үүсэх өвчин нь ажил мэргэжлээс шалтгаалсан бусад өвчнөөс илүү олон хүний амийг хөнөөж байна. Асбестын ширхэгүүд агаарт хөөрөх үед аюул бий болно. Эдгээр ширхэгүүд нь нүдэнд үл үзэгдэх нарийн тоос үүсгэдэг. Асбестын тоосоор амьсгалах нь уушгийг хүндээр өвчлүүлэн хавдар үүсэх шалтгаан болдог. Одоогоор асбестаас хамааралтай өвчнийг анагаах эмчилгээ хараахан гараагүй байна. Асбестын тоосоор хэр их амьсгална эрүүл мэнд төдий чинээ их эрсдэлд ордог. Саяхныг хүртэл зөвхөн их хэмжээний асбест үхлийн аюулд хүргэдэг гэж үздэг байв. Харин одоо бага хэмжээгээр давтамжтай өртөх эсвэл хааяа их хэмжээгээр өртөх нь асбестаас хамааралтай хавдрыг үүсгэдэг гэж үзэж байгаа боловч өртөх эрсдлийн доод түвшинг заах тодорхой хэмжүүр хараахан тодорхой болоогүй байна. Иймээс асбестын нөлөөнд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авч байх ёстой бөгөөд хэрвээ энэ нь боломжгүй бол асбестын агууламжийг тогтмол хамгийн бага хэмжээнд байлгах хэрэгтэй.

Зураг 11.1. Асбестын төрлүүд

184


БАРИЛГЫН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ Асбест нь маш тэсвэртэй мяндсан ширхэгүүд юм. Энэ нь дулаан ба химийн урвалд тэсвэртэй материал үйлдвэрлэхэд өргөн хэрэглэгддэг ба тусгаарлагч хавтан, дээврийн долгионтой хуудас, цементэн ус зайлуулах хоолой болон дамжуулах хоолой зэрэг цементэн бүтээгдэхүүнийг бат бөх болгоход өргөнөөр ашигладаг. Шүршдэг асбестан бүрхүүл нь дуу чимээг намсгахад хэрэглэгддэг. Дэлхийн жар гаруй улс бүхэлд нь болон тодорхой бүтээгдэхүүнд асбест хэрэглэхийг хориглосон байна. Швейцарын Базель хотод 1989 онд Базелийн конвенц: аюултай хог хаягдлын ангилалд асбестыг (Y36. Асбест /нунтаг, ширхэглэг/) оруулсан байна. 1998 оны 9-р сард баталсан Роттердамын Конвенц: зарим аюултай химийн бодис болон пестицидийг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх “Урьдчилан мэдээлж зөвшилцөх журам” –д 39 төрлийн химийн бодис орсноос хризотел асбест орсон байна. 2003 онд Германы Дрезденд Европын Холбооны улсын хэмжээнд асбестын асуудлыг тусгайлан хэлэлцэж асбестыг дэлхий нийтээр хориглохыг тунхаглан Дрездений тунхаг бичгийг гаргасан. Мөн 2009 оны 6-р сард Европын комисс, REACHRegulation “Химийн бодисын бүртгэл, үнэлгээ, хяналтын журам” –ын 17-р хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулж асбест бүхий бүтээгдэхүүнийг нэг орноос нөгөө оронд худалдаалахдаа зохих хяналтын дор явуулж байхаар заасан байна. Европын Холбоо 1999 оны 77-р удирдамжаар тус холбооны бүрэлдэхүүн улсууд асбест бүхий бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон байна. 2003 оны 18-р удирдамжаар асбестыг үйлдвэрлэх, олборлох ажиллагааг хязгаарлах, ажилчдыг асбестын хордлогоос хамгаалах үүднээс тэдгээрийг ажиллуулахыг хориглох заалтыг 2006 оноос хэрэгжүүлэх шийдвэр гарсан байна. Өнөөгийн байдлаар Европын Холбооны улсаас гадна Аргентин, Австрали, Бразил, Канад, Чили, Монгол, Хятад, Тайланд гэх мэт улсууд асбестыг үйлдвэрлэх буюу хэрэглээг хориглосон байна. Монгол Улс 2010 оны 7-р сарын 14-ний өдрийн 192 тоот тогтоолоор Хилийн мэргэжлийн хяналтын газар болон Гаалийн газарт импортоор орж ирж буй асбест болон асбестан бүтээгдэхүүнд тавих хяналтыг сайжруулах талаар үүрэг болгосон байна.

Зураг 11.2. Асбет агуулсан барилгын материалууд 2002 оны Хөдөлмөрийн хуулийн асбестын хяналтын тухай 4-р заалт нь 2004 оны 5 сард хүчин төгөлдөр болсон. Энэ үеэс хойш үйлдвэрлэлийн болон аж үйлдвэрийн эд хөрөнгийн 185


БАРИЛГЫН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ засвар, техник үйлчилгээ эрхэлж буй хэн боловч асбестыг урьдчилан тодорхойлох, эрсдлийг зохицуулах үүрэг хариуцлага хүлээх болсон. Үүнд: 1. Асбест байгаа эсэхийг шалгах 2. Түүний нөхцөл байдлыг шалгах 3. Эсрэг нотолгоо байхгүй тохиолдолд тухайн материалыг асбест агуулсан гэж үзэх 4. Асбест агуулсан материалаас үүсэх эрсдлийн хэмжээг тогтоох 5. Хэн нэгний алдаагаар асбест тархах үед эрсдлийг зохицуулах арга хэмжээ авах 6. Санамсаргүй байдлаас эрсдэл үүсгэж болох материалын талаарх мэдээллээр хангах зэрэг үүргийг хүлээх ёстой. Барилга ба засвар үйлчилгээний гэрээт гүйцэтгэгч нь үйлдвэрлэлийн барилга дотор асбест байгааг илрүүлсэн тохиолдолд байр доторх асбестыг зохицуулах үүргийн дагуу даруй арга хэмжээ авах бөгөөд байрны эзэн барилга доторх асбестын байршлын талаар мэдээлэл өгөх үүрэгтэй. Ихэвчлэн барилга дотор асбест байгаа нь тодорхойгүй байдаг бөгөөд харагдах байдлаар нь асбестыг тодорхойлох нь хялбар биш юм. Байрны эзэмшигч ажил гүйцэтгэх талбайн асбестыг зайлуулсан тухай тодорхой мэдээ баримт өгөөгүй тохиолдолд 1990-ээд оноос өмнө баригдсан барилга нь асбестад суурилсан материал агуулсан байх өндөр магадлалтай гэдгийг тооцоолох нь чухал юм. Асуулт: 2002 оны хөдөлмөрийн хуулийн асбестын хяналтын тухай 4-р дүрэмд заасан үйл ажиллагааны зөв дараалал аль вэ? (A)

• Санамсаргүй байдлаас эрсдэл үүсгэж болох материалын талаарх мэдээллээр хангах • Асбест агуулсан материалаас үүсэх эрсдлийн хэмжээг тогтоох • Асбест байгаа эсэхийг шалгах • Эсрэг нотолгоо байхгүй тохиолдолд тухайн материалыг асбест агуулсан гэж үзэх • Түүний нөхцөл байдлыг шалгах • Хэн нэгний алдаагаар асбест тархах үед эрсдлийг зохицуулах арга хэмжээ авах

(Б) • Асбест байгаа эсэхийг шалгах • Түүний нөхцөл байдлыг шалгах • Асбест агуулсан материалаас үүсэх эрсдлийн хэмжээг тогтоох • Санамсаргүй байдлаас эрсдэл үүсгэж болох материалын талаарх мэдээллээр хангах • Эсрэг нотолгоо байхгүй тохиолдолд тухайн материалыг асбест агуулсан гэж үзэх • Хэн нэгний алдаагаар асбест тархах үед эрсдлийг зохицуулах арга хэмжээ авах

186


БАРИЛГЫН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ (В) • Асбест байгаа эсэхийг шалгах • Түүний нөхцөл байдлыг шалгах • Эсрэг нотолгоо байхгүй тохиолдолд тухайн материалыг асбест агуулсан гэж үзэх • Асбест агуулсан материалаас үүсэх эрсдлийн хэмжээг тогтоох • Хэн нэгний алдаагаар асбест тархах үед эрсдлийг зохицуулах арга хэмжээ авах • Санамсаргүй байдлаас эрсдэл үүсгэж болох материалын талаарх мэдээллээр хангах 11.3. Аюултай материалын хяналт шалгалт Дараах Зураг 11.3 -т асбест агуулсан байж болох хамгийн нийтлэг материалын ерөнхий байршлыг үзүүлэв. Ерөнхийдөө эдгээр материал нь дараах хэлбэрээр илрэх боломжтой: задгай хуудас /bulk sheet болон хавтан, нэхмэлийн утас болон нэхмэл даавуу, асбест-цементийн бүтээгдэхүүн, төрөл бүрийн боолтын материалын бүрэлдхүүн хэсэг (давирхай, хар тос гэх мэт). Ийм учраас барилгын аль ч хэсэгт асбест агуулсан материалтай тааралдах боломжтой. Сантехникч, дамжуулах хоолойн слесарь, дулааны инженер, цахилгаанчин, дээвэрчин, дуураймал тааз угсрагч, өрлөгчин, будагчин, засал чимэглэгч, цахилгаан шатны инженер зэрэг бүх хүмүүс аюулгүй энгийн үйл ажиллагаа явуулж байгаа ч асбестын тоосоор амьсгалах боломжтой нь тодорхой байна. Ерөнхийдөө зөөлөн материал учир амархан гэмтдэг ба хэрвээ эвдэрч гэмтсэн үед жижиг ширхэглэлүүд ихээр дэгдэж орчин тойрондоо тархах аюултай. Ширхэгүүдийн дэгдэх хэмжээ ихсэх тусам эрүүл мэндэд илүү эрсдэл учруулдаг учраас эдгээр материалтай харьцах үед өндөр түвшний урьдчилсан арга хэмжээ авах шаардлагатай.

Зураг 11.3. Асбест агуулсан материалын ерөнхий байршил 187


БАРИЛГЫН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ Асбесттай хамааралтай засвар үйлчилгээний ажил гүйцэтгэхдээ зохих ёсны удирдах газарт мэдэгдэх ёстой. Хэрвээ ажилчин тохиолдлоор өртсөн, хурцадмал биш, эрсдлийн үнэлгээний дүн ажлын байрны агаарын найрлага дахь асбестын илэрцийн хэмжээ хэтрээгүй гэдгийг тодорхой заасан байвал мэдээлэх шаардлагагүй ажлуудыг дор дурдвал : • Үргэлжилсэн биш богино хугацааны, зөвхөн хөвсгөр, үйрмэг бус материал ашиглагдах засварын ажил • Асбестын ширхэгүүд матрицтай/сав нягт холбогдсон, задралд ороогүй материалыг гэмтээлгүйгээр зайлуулах • Асбест агуулсан, чанар алдагдаагүй материалыг хайрцаглах буюу битүүмжлэх • Онцлог шинжтэй материал асбест агуулсан эсэхийг тогтоохын тулд агаараас дээж авч хяналт шалгалт хийх 11.4. Асбест зайлуулах ажлын чанарын стандарт, дүрэм журам Европын барилга буулгалтын компаниуд асбестыг зайлуулахын тулд маш олон дүрэм журам дагаж мөрдөх ёстой бөгөөд тэдгээрийг “Удирдамж 2009/148/Европын Холбоо”-д багцлан оруулсан байдаг. Нэгдүгээрт, шинжилгээний компани барилгын талбайд асбест байгаа эсэхийг шалгах ёстой. Энэ нь буулгалтын компани хувьд маш чухал үе шат юм. Учир нь: 1. Шинжилгээний компани асбест илрээгүй гэдгийг баталгаажуулсан, 2. Барилгын техникийн бичиг баримтанд илэрц тэмдэглэгдээгүй, 3. Шалгалтын явцад дээжид асбест илрээгүй гэсэн баталгаа байгаа хэдий ч барилгын талбайгаас асбест илрэх боломжтой. Энэ удирдамж нь ажилчид ажлын явцад асбест буюу асбест агуулсан материалаас ялгарсан тоосонд өртсөн тохиолдолд гарах үр дагаврыг зохицуулдаг. Хэрэв аливаа үйл ажиллагаа нь ийм эрсдлийг илрүүлэх магадлалтай бол ажилчидтай зөвлөлдсөний үндсэн дээр эрсдлийн үнэлгээ хийх шаардлагатай. Эрсдлийн үнэлгээ нь ажилчдын асбест болон асбест агуулсан материалаас үүссэн тоосжилтод өртсөн хэмжээ, шинж чанарыг тодорхойлох бөгөөд хэрвээ нөхцөл байдал ноцтой өөрчлөгдвөл дахин хянах шаардлагатай. Хэрэв ажилтны тохиолдлын шинж чанар илт давтагдаагүй, хэмжээ өртлийн доод хязгаараас хэтрээгүй бол үйл явцыг мэдэгдэх шаардлагагүй бөгөөд ажилчдын эрүүл мэндийн үзлэг, эмнэлгийн хяналтанд авах, ажилчдыг бүртгүүлэх зэргийг хийх шаардлагагүй. Буулгах ажлын явцад асбестын нөлөөнд өртөх, асбестыг зайлуулах ажлыг бууруулахын тулд дараах ажлыг хийх ёстой. Үүнд: хамгаалалтын хэрэгсэлгүй ажиллах хүний тоог бууруулах, тоосжилтгүй ажиллагаа бүхий ажлыг эрэмбэлэх, барилгыг цэвэрлэх, материалыг зохих ёсоор хадгалах, тээвэрлэх, шошголох зэрэг ажил орно. Тогтоосон хэмжээнд нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд мэргэшсэн ажилтан агаарын найрлага дахь асбестын хэмжээг зохих журмын дагуу байнга хэмжих ёстой. Агаарт агуулагдах асбестын агууламжийн хамгийн дээд хэмжээ нь ажлын 8 цагт дунджаар 1 см3 тутамд 1.3 ширхэгүүд байна. Хэрвээ тогтоосон хэмжээнээс хэтэрсэн байвал шалтгааныг тодруулж, нөхцөл байдлыг зохицуулах зохих ёсны арга хэмжээ авах ёстой. Тогтоосон хэмжээг шалгах боломжгүй тохиолдолд ажил олгогч хамгаалалтын хэрэгслээр хангах ёстой. Эдгээр хэрэгсэл байнга ашиглагдахгүй бөгөөд зөвхөн онцгой тохиолдолд хангах боломжтой. Буулгалтын ажил ба засвар үйлчилгээг эхлэхээс өмнө ажил олгогч асбест агуулсан материал байх магадлалыг тодорхойлох шаардлагатай бүх арга хэмжээг авсан байх ёстой. Үүнд барилгын эзэмшигчээс авсан мэдээлэл багтана. Ажил эхлэхээс өмнө ажлын төлөвлөгөөнд эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны арга хэмжээг тодорхойлон зааж өгнө. Ажил олгогч ажилчдыг зохих ёсны 188


БАРИЛГЫН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ сургалтанд хамруулах ёстой. Үүнд: асбестын шинж чанар түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө; асбест агуулах боломжтой материал болон бүтээгдэхүүн, асбестын нөлөөнд өртөх боломжтой үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх шалгалтын ач холбогдол, аюулгүй ажиллагааны сургуулилт, хяналт шалгалт ба хамгаалалтын тоног төхөөрөмж, амьсгалын тоног төхөөрөмжийн үүрэг, төрөл, сонголт, хязгаарлалт, зөв ашиглах, яаралтай тусламжийн журам, ариутгах журам, хог хаягдлыг устгах, эмнэлгийн үзлэг хийх зэрэг болно. 11.5. Аюулгүй ажиллагааны сургалт Ашиглалт болон засвар үйлчилгээний ажлын /БЗҮА/ сургалтын хөтөлбөр нь хамгаалалт, засвар үйлчилгээ, барилга угсралтын ажилчид ажлын тусгай арга барил эзэмшихэд чиглэх ёстой. Ашиглалт болон засвар үйлчилгээний ажил (АЗҮА) • Боловсруулалт, засвар үйлчилгээний ажлын тусгай дадлагыг хэзээ явуулах вэ?: Арга барил эзэмших үндсэн сургалт нь асбест агуулсан материалын эвдрэл түүний ширхэг ялгаруулах магадлал дээр тулгуурлана. • БЗҮА-ын сургалтын үндсэн зарчим: асбест агуулсан материалтай хамааралтай хамгаалалтын тогтсон журам болон засвар үйлчилгээний ажилтай холбоотой ажил үүрэг гүйцэтгэхэд хэрэглэгдэнэ. • Ажилчдын хувийн хамгаалалтын тоног төхөөрөмж /АХХТТ/: Зохистой АХХТТ нь хамгаалалтын болон засвар үйлчилгээний ажилчдыг асбестын өртөлтөөс бүрэн хамгаалахад тусална. • БЗҮА-ын цэвэрлэгээний тусгай арга барил: асбестын ширхэгийг цэвэрлэх тусгай аргыг байнга хэрэглэх. • Асбестын ширхэгүүд дэгдэх тохиолдолд хийгдэх ажиллагаа: Хэрэв асбест агуулсан материал харьцангуй их хэмжээгээр эвдэрсэн бол барилгын эзэн аюулыг шийдвэрлэхийн тулд эдгээр аргыг ашиглах ёстой. Ашиглалт, засвар үйлчилгээний ажлын тусгай дадлагыг хэзээ явуулах вэ? Хамгаалалт, засвар үйлчилгээ, барилга угсралтын ажилчдын ажлын тусгай арга барил эзэмших дадлагын үндсэн шинж, арга хэмжээ нь асбест агуулсан материалын эвдрэл, түүний ширхэгүүд дэгдэх магадлалыг тусгасан байх ёстой. Засвар үйлчилгээний ажил нь асбест агуулсан материалын эвдрэлээс хамааран 3 ангилалд хуваагдана. • Асбест агуулсан материалын эвдрэлд шууд хамаарах боломжгүй: жишээлбэл тавиур болон тоолуурын дээд хэсгийг чийгтэй даавуугаар цэвэрлэх • Асбест агуулсан материалыг санамсаргүйгээр эвдэх боломжтой: жишээлбэл асбест агуулсан материалаар хийгдсэн таазны орчимд арматуртай ажиллах • Асбест агуулсан материалыг зориуд бага хэмжээгээр эвдэх: жишээлбэл дамжуулах хоолойн ус гоожилтыг засахын тулд дулааны системийн тусгаарлагчийн бага хэмжээтэй хэсгийг шилжүүлэх

189


БАРИЛГЫН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ АЗҮА-ын дадлагын үндсэн үйл ажиллагаа Асбест агуулсан материал эвдэрсэн тохиолдолд агаарт дэгдэх ширхэгүүдийг багасгах АЗҮА-ны үндсэн ажиллагаа: 1. Чийглэх арга (асбест агуулсан материалыг бага даралттай шүршигчээр услах) 2. Богино хашлага хэрэглэх 3. Орон нутгийн тусгай агааржуулагчтай хавсарсан зөөврийн цахилгаан хэрэгслийг ашиглах 4. Талбайг тусгаарлах 5. Асбест агуулсан материалыг хөрөөдөх, өнгөлөх, өрөмдөх зэрэг ажиллагааг цуцлах 6. Гол зарчим бол ариутгах гэж байгаа газар даралтын хүчний нөлөө байгаа эсэхийг шалгах Засвар үйлчилгээний ажлын явцад асбест агуулсан материалын эвдрэлийн талаар эргэлзээтэй байгаа бол ширхэг дэгдэлтийг бууруулах хангалттай арга хэмжээ авах ба энэ нь ажилчид болон барилгын орчинг хамгаалах болно. Aсуулт: Асбестыг ариутгах үйл ажиллагаанд ашиглагддаг хэрэгслийн нэрсийг зохих нүдэнд бичнэ үү. Ажилчдын хувийн хамгаалалтын тоног төхөөрөмж Чийглэх арга Агааржуулагчтай зөөврийн цахилгаан хэрэгсэл Талбайг тусгаарлах (A) • Ажилчдын хувийн хамгаалалтын тоног төхөөрөмж • Чийглэх арга • Талбайг тусгаарлах • Агааржуулагчтай зөөврийн цахилгаан хэрэгсэл (Б) Чийглэх арга Агааржуулагчтай зөөврийн цахилгаан хэрэгсэл Талбайг тусгаарлах Ажилчдын хувийн хамгаалалтын тоног төхөөрөмж

190


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ АМЬДРАЛЫН МӨЧЛӨГИЙН ҮНЭЛГЭЭ БҮЛЭГ 12. ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ АМЬДРАЛЫН МӨЧЛӨГИЙН ҮНЭЛГЭЭ 12.1 Амьдралын мөчлөгийн үнэлгээ Амьдралын мөчлөгийн үнэлгээ гэдэг нь ямар нэг бүтээгдэхүүний бүх амьдралынхаа туршид байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг системтэй шинжлэх явдал юм. Өнөөдөр бүтээгдэхүүн, процессын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг түүхий эдийг олж авах, материал үйлдвэрлэх, барих, ашиглах үе ба ашиглалт дуусах үе шат гэж бүхий л амьдралын мөчлөгийн туршид нь үнэлдэг болоод байна. Өнөөг хүртэл байгаль орчны үнэлгээний олон аргачлалыг боловсруулсан боловч хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн (стандартчилагдсан) нь амьдралын мөчлөгийн үнэлгээ (АМҮ) юм. Стандартчиллын олон улсын байгууллагаас ISO 14040 ба 14044 стандартын дагуу амьдралын мөчлөгийн үнэлгээ хийх удирдамж гаргасан байдаг. Амьдралын мөчлөгийн үнэлгээний үндсэн үе шатууд

1. Зорилго, хамрах хүрээг тодорхойлох

Үнэлгээ хийх бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлж, харьцуулах функциональ суурийг сонгож, шаардлагатай нарийвчлалын түвшинг тодорхойлно. Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн үе шатууд, судалж буй системийг таслах шалгууруудыг тодорхойлно.

2. Амьдралын мөчлөгийн тооллого (АМТ) хийх

Олборлолт, ялгаруулалтын тооллогын шинжилгээг хийнэ. Бүтээгдэхүүн, үйлчилгээний бүхий л орц, гарцын бараа материалын жагсаалтыг гаргана.

3. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх

Нөөц ашиглалт болон үүссэн ялгаруулалтын нөлөөллийг хэд хэдэн нөлөөллийн ангилалд хувааж, тоо хэмжээгээр ангилж, дараа нь ач холбогдлыг нь харгалзан үзнэ. Нөлөөллийг дараах байдлаар ангилна. Үүнд: • Дэлхийн дулааралд нөлөөлөх байдал, CO2-ийн эквивалент [кг] хэлбэрээр илэрхийлэгдэнэ; (Дэлхийн дулаарал) • Хүчиллэгжүүлэлтэнд нөлөөлөх байдал, SO2-ийн эквивалент [кг] хэлбэрээр илэрхийлэгдэнэ; (Хүчлийн бороо, ойн санг бууруулах) • Эвтрофикацийн нөлөөлөх байдал, PO4-ийн эквивалент [кг] хэлбэрээр илэрхийлэгдэнэ; (Ус, хөрсийг хэт бордох) • Озоны элэгдэлд нөлөөлөх байдал, R11-ийн эквивалент [кг] хэлбэрээр илэрхийлэгдэнэ; (Дээд агаар мандалд озоны давхаргыг нимгэрүүлэх) • Фотохимийн исэлдүүлэгч үүсгэх ("Зуны утаа"), C2H4 -ийн эквивалент [кг] хэлбэрээр илэрхийлэгдэнэ; (Доод агаар мандалд озон үүсэх;) • Анхдагч энерги [мЖ], сэргээгдэх болон малтмал эрчим хүчний эх үүсвэрүүд (оролтын талд)

4. Үр дүнг тайлбарлах

Үр дүнг хамгийн ойлгомжтой хэлбэрээр мэдээлэх ба бүтээгдэхүүн, үйлчилгээний байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах хэрэгцээ, боломжийг системчилэн үнэлдэг. Олон улсад амьдралын мөчлөгийн үнэлгээг дараах программ хангамжуудыг ашиглан хийж байна (Хүснэгт 12.1). 191


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ АМЬДРАЛЫН МӨЧЛӨГИЙН ҮНЭЛГЭЭ Хүснэгт 12.1. АМҮ-ний олон улсад хэрэглэгддэг программ хангамжууд Нэр

Гарал, үүсэл

Тайлбар

SimaPro

Голланд

GaBi

Герман

Umberto

Герман

TEAM

Франц

BEES

АНУ

АМҮ ба амьдралын мөчлөгийн зардлын шинжилгээг хамтатган хийдэг

LCAiT

Швед

Бүтээгдэхүүний дизайнер, үйлдвэрлэгч нарт зориулсан

TAKE-LCA

Финлянд

Энгийн анхан шатны тооцоог хийнэ.

ХАС-ийн бүтээгдэхүүнүүдийг харьцуулдаг АМҮ-ний програм Эх сурвалж: Reed Business Information, 2005

12.2 Дахин боловсруулсан дүүргэгчтэй бетон Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд эрчим хүч ба нөөцийн үр ашигтай технологи болон бүтээгдэхүүнийг хөгжүүлэх явдал тогтвортой хөгжлийг хангах үндсэн зорилт болжээ. Барилгын салбар ч зорилтын гадна үлдэхгүй юм. Энэ салбар байгалийн түүхий эдийн хэрэглээний 50%, нийт эрчим хүчний хэрэглээний 40% ба дэлхийн хэмжээнд үйлдвэрлэсэн нийт аж үйлдвэрийн хог хаягдлын бараг тал хувийг эзэлдэг (Oikonomou, 2005). Барилгын үйлдвэрлэлийн салбар дотроос бетоны үйлдвэрлэл нь хамгийн их байгаль орчинд нөлөө үзүүлдэг юм. Үйлдвэрлэсэн бетоны хэмжээ, барьсан бетон бүтээцийн тоо нь дэлхийн тогтвортой хөгжлийн асуудлын тодорхой хэсгийг бүрдүүлдэг. Бетон нь хамгийн өргөн хэрэглэгддэг барилгын материал бөгөөд түүний үйлдвэрлэл, хэрэглээ байнга нэмэгдэж байна. Дэлхийн бетоны үйлдвэрлэл одоогоор жилд 6 тэрбум тонн буюу жилд дэлхийн нэг хүн амд 1 тонн ногдож байна (ISO/TC 71, 2005). Бусад барилгын материалтай харьцуулахад хор хөнөөлийн нөлөөллийн түвшингээрээ бетон харьцангуй бага. Гэсэн хэдий ч бетоны үйлдвэрлэл их байгаа тул байгалийн нөөцийн их хэрэглээ (цемент, бетоны дүүргэгч болон эрчим хүч), их хэмжээний барилга угсралт ба буулгалтын хог хаягдал гэх мэтээр бетон бүтээцийн байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөлөл нь их хэмжээтэй байна. Дахин боловсруулалт хийх нь хаягдал бүтээгдэхүүнийг нөөц болгон хувиргах нэг арга юм. Энэ нь ландфилд хаягдсан хаягдлын хэмжээг багасгах, байгалийн нөөцийг хадгалах, байгаль орчинд учруулах хор хохирлыг хязгаарлахын зэрэгцээ эрчим хүч, зардал хэмнэх боломжийг бүрдүүлнэ. Иймд шинэ барилгуудад хаягдал бетоноос дахин боловсруулсан бетон дүүргэгч (ДББД) ашиглах нь тогтвортой барилгад хүрэхэд чухал ач холбогдолтой байж болох юм. ДББД нь арматур, цаас, мод, хуванцар, гипс зэрэг бохирдлыг бутлах, ялгах, арилгах замаар (соронзоор ялгах, усаар цэвэрлэх, агаараар үлээлгэх замаар) үйлдвэрлэгддэг. Анхан шатны болон хоёрдогч бутлалтыг шахалтат ба цохилтот төрлийн бутлуурыг (жишээ нь хацарт бутлуур, цохилтот бутлуур гэх мэт) хослуулан гүйцэтгэдэг. Нурсан бетоныг бутлахад анхны бетоноос тодорхой хэмжээний шавар, цементийн зуурмаг дахин боловсруулсан дүүргэгчийн чулуун хэсгүүдэд наалдаж үлддэг. Энэхүү наалдсан шавраас шалтгаалж байгалийн дүүргэгч (БД)-тэй харьцуулахад дахин боловсруулсан дүүргэгч нь дараах шинж чанартай байдаг (Маринкович нар, 2012). • 10% хүртэл бага нягттай; • Cүвэрхэг чанар ба усны шингээлт өндөр - том ДББД-ийн хувьд усны шингээлт 2.2-9% хооронд, жижиг ДББД-ийн хувьд 5.5-13% хооронд хэлбэлздэг; • 70% хүртэл Лос Анжелесын элэгдлийн коэффицент өндөртэй 192


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ АМЬДРАЛЫН МӨЧЛӨГИЙН ҮНЭЛГЭЭ Дахин боловсруулсан дүүргэгчийн эдгээр шинж чанарууд нь бетоны шинж чанарт нөлөөлдөг. Дахин боловсруулсан дүүргэгчийг ихэвчлэн чанарын шаардлага багатай бүтээгдэхүүний хэрэглээнд жишээ нь буцаан дүүргэлт, замын дэд суурь ба суурь гэх мэтэд ашигладаг. Гэсэн хэдий ч өнөө үед дахин боловсруулсан дүүргэгчийг бага хэмжээгээр бүтээцийн бетон гэх мэт өндөр чанартай бүтээгдэхүүний хэрэглээнд ашиглаж байна. Хэдийгээр олон улс орнуудын стандартад дахин боловсруулсан дүүргэгчийг бүтээцийн бетонд ашиглах боломжтой гэж заасан байдаг боловч бодит хэрэглээ нь бүтээцийн бетонд ашигласан дүүргэгчийн 1%-иас бага хэмжээтэй хэвээр байна (Маринкович нар, 2012). Бетоны үйлдвэрлэлээс байгаль орчинд үзүүлж буй ачааллыг бууруулахын тулд бетон зуурмагийг дахин боловсруулж ашиглах нь байгалийн дүүргэгчийг хамгийн их ашигладаг бүтээцийн бетон дахь байгалийн дүүргэгчийг дахин боловсруулсан дүүргэгчээр орлуулсан тохиолдолд л бүрэн боломжтой юм. Энэ бүлэгт бүтээцийн зориулалтаар ашиглах дахин боловсруулсан дүүргэгчтэй бетон (ДБДБ)-ы байгаль орчны үнэлгээнд амьдралын мөчлөгийн үнэлгээ (АМҮ)-ний аргачлалыг ашиглах талаар танилцуулж байна. 12.3 Дахин боловсруулсан дүүргэгчтэй бетоны шинж чанар Байгалийн дүүргэгчийн оронд дахин боловсруулсан бетон дүүргэгч ашигласан бетоныг дахин боловсруулсан дүүргэгчтэй бетон (ДБДБ) гэж нэрлэдэг. Байгалийн дүүргэгчийг дахин боловсруулсан бетон дүүргэгчээр бүрэн (100%) эсвэл хэсэгчилсэн (<100%) байдлаар сольж болно. Байгалийн дүүргэгчтэй бетоныг хийхэд ашиглагддаг хольцын стандарт аргуудыг дахин боловсруулсан дүүргэгчтэй бетонд ашиглаж болно. Гэсэн хэдий ч дахин боловсруулсан бетон дүүргэгч нь ус шингээх чадвар сайтай тул дахин боловсруулсан дүүргэгчтэй бетон хольцын ажиллах чадварт нөлөөлдөг. Дахин боловсруулсан дүүргэгчтэй бетоны хүссэн ажиллах чадварыг олж авахын тулд холихын өмнө эсвэл дараа нь дахин боловсруулсан дүүргэгчийг тодорхой хэмжээгээр усаар хангах шаардлагатай. Хүссэн ажиллах чадварт хүрэх зорилгоор ус багасгах нэмэлтийг хэрэглэвэл нэмэлт усны хэмжээг бууруулж болно. Дахин боловсруулсан бетон дүүргэгчтэй бетоны шинж чанаруудын туршилтын үр дүнгүүд маш их ялгаатай бөгөөд заримдаа хоорондоо зөрчилддөг. Нийтлэгдсэн туршилтын нотолгоонд үндэслэн дахин боловсруулсан том дүүргэгчтэй бетоныг (100% орлуулах харьцаа) ижил усцемент (у/ц) харьцаатай байгалийн дүүргэгчтэй бетонтой харьцуулахад дараах шинж чанартай байна гэж дүгнэж болно. (Маринкович нар, 2012,): • • • • • • • • •

шахалтын бат бэх 25% хүртэл буурсан; хуваагдал ба суналтын бат бэх 10% хүртэл буурсан; уян харимхайн модуль 45% хүртэл буурсан; хатаалтын үеийн суулт 70% хүртэл нэмэгдсэн; гулсалт 50% хүртэл нэмэгдсэн; ус шингээлт 50% хүртэл нэмэгдсэн; шохойжилтын гүн төстэй; хүйтэн тэсвэрлэлт ижил буюу буурсан; хлорын нэвчилт ижил буюу бага зэрэг нэмэгдсэн.

Энд өгөгдсөн утгууд нь ашигласан шинжилгээний бүх өгөгдлийн дээд хязгаар бөгөөд ашигласан дахин боловсруулсан бетон дүүргэгчийн чанараас хамааран ихээхэн ялгаатай байна. Энэ нь байгалийн дүүргэгчтэй бетонтой ижил төстэй шинж чанар бүхий дахин боловсруулсан дүүргэгчтэй бетон гарган авах боломжгүй гэсэн үг биш юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд сайн чанарын дахин боловсруулсан бетон дүүргэгч ашиглах шаардлагатай бөгөөд хольцын загварт ус цементийн харьцаанд бага зэрэг өөрчлөлт хийх шаардлагатай байна. Сайн чанарын дахин боловсруулсан бетон дүүргэгч нь цэвэр бетон хог хаягдлаас гарган авсан, ус шингээх чадвар 193


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ АМЬДРАЛЫН МӨЧЛӨГИЙН ҮНЭЛГЭЭ нь 5-6% хүртэл байх ёстой. Жижиг болон том дахин боловсруулсан дүүргэгчийг хоёуланг нь агуулсан бетоны шинж чанар нь зөвхөн том дахин боловсруулсан дүүргэгчийг агуулсан бетоны шинж чанараас доогуур байна. Жижиг дахин боловсруулсан дүүргэгч нь ус шингээх маш өндөр үзүүлэлттэй байдаг (13% хүртэл) ба өндөр нягтралтай тул бетоны чанарын хяналтыг маш хэцүү болгодог. Тиймээс зарим стандарт, тодорхойлолтууд (DAfStb, 2004; BSI, 2006) жижиг дахин боловсруулсан дүүргэгчийг бүтээцийн дахин боловсруулсан дүүргэгчтэй бетоны хувьд ашиглахыг зөвлөдөггүй. Европын холбооны бетон дүүргэгчийн EN 12620 (CEN, 2002) ба бетоны EN 206-11 (CEN, 2000) стандартууд нь "өмнө нь барилгын ажилд ашигласан органик бус материалыг боловсруулсны үр дүнд гарсан дүүргэгч" гэж тодорхойлогдсон дахин боловсруулсан дүүргэгчийг ашиглахыг зөвшөөрдөг. Дүүргэгч ба бетоны эдгээр стандарт шаардлагыг хангаж байгаа тохиолдолд тэдгээрийг хэлбэр хэмжээ, төрөл, тоо хэмжээнээс үл хамааран бетонд хэрэглэж болно. 12.4 Бетоны амьдралын мөчлөгийн үнэлгээ: хуваарилалтын асуудал Дээр дурдсанчлан бетоны үйлдвэрлэл, хэрэглээ нь асар их хэмжээтэй тул байгаль орчинд ихээхэн нөлөөлдөг. Тийм учраас бетоны байгаль орчны үнэлгээ нь тогтвортой нийгэм рүү чиглэсэн хүчин чармайлтын хувьд чухал ач холбогдолтой юм. Буулгасан бетоныг дахин ашиглах нь анхнаасаа "байгаль орчинд ээлтэй" сонголт биш юм. Дахин боловсруулсан дүүргэгчийг үйлдвэрлэх болон ийм дүүргэгч бүхий бетон үйлдвэрлэхэд үзүүлэх нөлөөллийг бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд үнэлэх ёстой. Зөвхөн ДББД ба ДБДБ-ийн байгаль орчны үнэлгээний АМҮ-ний хэрэглээний онцлог шинжүүдийг энд авч үзэх бөгөөд тэдгээрийн хамгийн чухал нь хуваарилалт юм. АМҮ дэх олон үйл явцтай харьцахдаа хуваарилалтын зарим аргыг ашиглах шаардлагатай. ISO стандартад (ISO, 2006) хуваарилалтыг судалж буй бүтээгдэхүүний систем дэх үйл явцын оролт ба гаралтын хуваалт гэж тодорхойлдог. Дахин боловсруулалт хийх нь олон талт үйл явц бөгөөд дахин боловсруулж буй бүтээгдэхүүний хувьд энэ нь хог хаягдлын менежментийн үйлчилгээ мөн дахин боловсруулсан материалыг хүлээн авсан бүтээгдэхүүний хувьд түүхий эд үйлдвэрлэх үйл явцын нэг хэсгийг бүрдүүлдэг. Ийм нөхцөлд байгаль орчны нөлөөллийг дахин боловсруулалтад хэрхэн хуваарилах вэ гэдэг асуулт гарч ирдэг. ISO 14041 (ISO, 2006) нь гурван үе шаттай процессоор тодорхойлдог. Нэгдүгээрт, үйл явцыг дэд процесст хуваах эсвэл холбогдох бүх бүтээгдэхүүнийг багтаах системийн хил хязгаарыг өргөтгөх замаар шаардлагагүй хуваарилалтаас зайлсхийх хэрэгтэй. Хоёрдугаарт, зайлшгүй хуваарилалтыг суурь, учир шалтгаан, бодит харилцааг харуулсан байдлаар хийх ёстой. Гурав дахь алхам бол зах зээлийн үнэлгээ (эдийн засгийн хуваарилалт) зэрэг бусад харилцааны тухай юм. ISO (2006) стандартын дагуу материалын төрлөх шинж чанар дахь өөрчлөлтийн хуваарилалтын процессыг анхаарч үзэх хэрэгтэй. Хоёр өөр ялгаатай нөхцөл байдал байна. Үүнд: 1. Материалын төрөлх шинж чанар нь бүтээгдэхүүний системийн явцад өөрчлөгдөхгүй бөгөөд материалыг ижил зорилгоор ашиглана; 2. Материалын төрөлх шинж чанар нь бүтээгдэхүүний системийн явцад өөрчлөгддөг бөгөөд материалыг бусад зорилгоор ашиглаж болно. Эхний тохиолдолд дахин боловсруулалт нь хаалттай систем гэж тооцогддог. Хаалттай систем нь нэг бүтээгдэхүүнийг онолын хувьд эцэс төгсгөлгүй дахин боловсруулагдах боломжтой бүтээгдэхүүн болгон дахин боловсруулах үед тохиолддог гэж үзнэ (Зураг 12.1 a) (Vigon нар, 194


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ АМЬДРАЛЫН МӨЧЛӨГИЙН ҮНЭЛГЭЭ 1993). Хоёр дахь тохиолдолд дахин боловсруулалт нь нээлттэй систем гэж тооцогддог. Нээлттэй дахин боловсруулалт нь анхдагч материалаар хийсэн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах боломжгүй өөр бүтээгдэхүүн рүү хувиргах тохиолдолд үүсдэг, харин урт хугацааны өөрчлөлтөнд оруулсны дараа устгадаг байна (Зураг 12.1 б) (Vigon нар, 1993). Буулгасан бетоныг уламжлалт хоёр үе шаттай бутлах процедураар дахин боловсруулсан бетон дүүргэгч болгон гаргаж авахад байгалийн дүүргэгчээс доогуур шинж чанартай байдаг. Ийм дүүргэгчээс бүрдсэн бетон нь ихэвчлэн ижил ус цементийн харьцаатай байгалийн дүүргэгчтэй бетонтой харьцуулахад сул шинж чанартай байдаг. Дахин боловсруулсан дүүргэгчтэй бетоныг давтан боловсруулах боломжийг хараахан судлаагүй байна. Судалгаа, ногоон худалдан авалт, зах зээлийг хөгжүүлснээр бетоны дахин боловсруулалт ойрын ирээдүйд хаалттай систем болох боломжтой боловч дээр дурьдсан шалтгааны улмаас үүнийг одоохондоо нээлттэй систем гэж ойлгож болно (Зураг 12.1 б). Зураг 12.1 б дэх Бүтээгдэхүүн 1 (дахин боловсруулсан бүтээгдэхүүн) бол байгалийн дүүргэгчтэй бетон байна. Бүтээгдэхүүн 2 (дахин боловсруулсан материалыг ашигладаг бүтээгдэхүүн) бол жишээлбэл, дахин боловсруулсан бетонон дүүргэгчийг дүүргэгч болгон ашигладаг бетон эсвэл дахин боловсруулсан бетонон дүүргэгчийг суурийн материал болгон ашигладаг зам юм. Зарим судлаачдын үзэж байгаагаар ISO-гийн санал болгосон эхний хоёр алхамын аль алиныг нь хэрэглэх боломжгүй байдаг учраас дахин боловсруулалтанд эдийн засгийн хуваарилалтыг хэрэглэдэг гэж үздэг (Вернер ба Рихтер, 2000; Вотглэнддер нар, 2001). Хоёр дахь алхам нь материалын физик болон механик шинж чанарын өөрчлөлтийг зөвхөн нэг параметрийг ашиглан тодорхой дүрслэх боломжгүй тул бодит харьцаанд үндэслэн хуваарилах нь бетоны нээлттэй системийн хувьд ховор тохиолддог.

195


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ АМЬДРАЛЫН МӨЧЛӨГИЙН ҮНЭЛГЭЭ

Зураг 12.1. Хаалттай хэлхээ (А), Нээлттэй хэлхээ(Б)-ний дахин боловсруулалт Эдийн засгийн хуваарилалт ба таслах дүрэм АМҮ-ний ихэнх программ хангамжид хэрэглэгддэг дахин ашиглалт, дахин боловсруулалтанд зориулсан хуваарилалтын уламжлалт дүрэм нь хуваарилалтыг огт хэрэглэхгүй байх явдал юм. Энэ бол энгийн таслах дүрэм бөгөөд анхан шатны материалаар хийсэн бүтээгдэхүүн нь тэдгээр анхдагч материалын ачааллыг үүрдэг бол хоёрдогч материалаар хийсэн бүтээгдэхүүн нь тэдгээр хоёрдогч материалуудыг дахин боловсруулснаас байгаль орчинд үзүүлж байгаа ачааллыг үүрдэг байна (Ekvall, Tillman, 1997 он). Бетоны хувьд энэ нь түүхий эд үйлдвэрлэхээс эхлээд дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг устгах хүртэлх бүх шатны байгаль орчинд үзүүлж буй ачааллыг судалж буй системд оруулсан гэсэн үг юм. Дараагийн бүтээгдэхүүний системд ачаалал болдог учраас дахин боловсруулалтын байгаль орчинд үзүүлж буй ачааллыг системээс хасдаг (Зураг 12.2) (Gervásio нар, 2009).

196


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ АМЬДРАЛЫН МӨЧЛӨГИЙН ҮНЭЛГЭЭ

Зураг 12.2. Таслах дүрэм

Зураг 12.3. Эдийн засгийн хуваарилалт 197


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ АМЬДРАЛЫН МӨЧЛӨГИЙН ҮНЭЛГЭЭ Таслах арга нь ерөнхийдөө практик дээр суурилсан, хэрэглэхэд харьцангуй хялбар зэрэг давуу талтай байдаг. Үүний гол хязгаарлалт нь дахин боловсруулалт хийх хүчин чармайлт гаргасан талдаа кредит өгөхгүй байх явдал юм. Эдийн засгийн хуваарилалт нь оролцогч талуудад кредит олгож байгаа боловч түүний гол сул тал нь дахин боловсруулсан материал болон зах зээлийн хувьд харьцангуй өндөр, тогтворгүй үнээс хамаардаг явдал юм. Хуваарилалтын асуудлыг шийдэх олон янзын шийдлүүдийг санал болгосон байдаг (Эквалл, Тиллман, 1997; Эквалл, 2000; Вернер ба Рихтер, 2000; Вотглендер нар, 2001; Гинэ, 2002, 2004). Энэхүү хоёр хуваарилалтын журмыг хэрэгжүүлэх дараах жишээнд Гинэ нарын санал болгосон аргыг танилцуулж байна. (2004). Эдгээр судлаачдын үзэж байгаагаар дахин боловсруулалтыг Бүтээгдэхүүн 1, Бүтээгдэхүүн 2-т (Зураг 12.3), эдийн засгийн нийт орлого дахь хог хаягдлын менежментийн үйлчилгээний болон дахин боловсруулсан материалын хэмжээнээс хамааруулан хэсэгчлэн хуваарилах ёстой. Эдийн засгийн орлогыг бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээ, зах зээлийн үнээс хамаарч тооцно. Кейс судалгаа: бетоны дахин боловсруулалтанд таслах дүрэм, эдийн засгийн хуваарилалтыг ашиглах нь Дараах жишээ судалгаагаар Сербийн БДБ-ы үйлдвэрлэлийн АМҮ-ний хүрээнд таслах дүрэм, эдийн засгийн хуваарилалтын аргыг ашиглан БДБ -ы үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг харьцуулсан болно. Харьцуулалт хийхийн тулд системийн хил хязгаарыг дараах байдлаар тодорхойлов. Амьдралын мөчлөгийн үнэлгээ хийсэн хэсэгт түүхий эд, бетон үйлдвэрлэх, тээвэрлэх, нураах, ашиглалтын эцсийн үе шат орно (Зураг 12.4). Барилга угсралтын болон ашиглалтын үе шатыг оруулж тооцоогүй. Яагаад гэвэл эдгээр үе шатуудын нөлөөлөл нь бетоны бүтээцийн төрлөөс ихээхэн хамаардаг. Амьдралын төгсгөлийн хувилбарын хувьд буулгасан бетоны 20%-ийг ландфилд хаядаг, 80%-ийг дахин боловсруулдаг гэж үздэг. Дахин боловсруулалтыг буулгах талбай дээрх зөөврийн дахин боловсруулах үйлдвэрт гүйцэтгэнэ гэж үзэв. Сэргээн ашиглах түвшинг 60% гэж үздэг (Нагатаки нар, 2004) бөгөөд энэ нь 1 кг буулгасан бетоноос 0.6 кг ДББД гарган авах боломжтой гэсэн үг юм; үлдсэнийг ландфилд хаядаг. Тиймээс "дахин боловсруулалт" гэдэг нь дахин боловсруулах процессоос гадна зөөврийн дахин боловсруулах үйлдвэрийг буулгалтын талбай руу тээвэрлэх, ДББД болгон ашиглах боломжгүй хаягдлыг ландфилд хаях зэргийг багтаана. Энэ ажилд 1м3 бэлэн бетон зуурмагийг жишиг болгон ашиглав. Бэлэн бетон зуурмаг үйлдвэрлэл нь Серби улсад явагдаж байгаа тул дүүргэгч, цемент ба бетон үйлдвэрлэх, буулгах, дахин боловсруулах үйл явцын бүх амьдралын мөчлөгийн бүрэлдэхүүн хэсэг (АМБХ)-ийн өгөгдлийг орон нутгийн ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгчдээс цуглуулсан (Маринкович нар, 2008). Орон нутгийн нөхцөлд цуглуулах боломжгүй дизель үйлдвэрлэл болон тээвэрлэлт, байгалийн хий түгээлт, тээвэрлэлтийн ялгаруулалтын мэдээллийг GEMIS мэдээллийн баазаас авсан (Оko Institut, 2002). АМҮ нь энэ тохиолдолд эрчим хүчний хэрэглээ болон агаарт ялгарах хийн асуудалд анхаарлаа хандуулдаг. Эдгээрийг АМБХ болон амьдралын мөчлөгийн нөлөөллийг тооцоолоход зориулагдсан Excel-д суурилсан программ ашиглан тооцоолно. Нөлөөллийн ангиллын тооцооллын хувьд CML аргачлалыг ашиглав (Гинэ, 2002). Энэхүү программыг энэ бүлэгт үзүүлсэн бүх тохиолдлын судалгаанд ашигласан болно. Тээврийн төрөл, зайг Сербийн нийслэл Белград хотод байрладаг барилга буулгах талбайн хувьд ердийн байдлаар тооцов (Хүснэгт 12.2). Серби улсад бетоны үйлдвэрлэлд ашигладаг голын дүүргэгчийг ихэвчлэн дунд оврын хөлөг онгоцоор тээвэрлэдэг юм. 2500 тн даац тутамд зөөврийн үйлдвэрийг (20 т) 200 км тээвэрлэдэг. Одоогийн байдлаар Серби улсад ганц зөөврийн дахин боловсруулах үйлдвэр байдаг тул ийм хол зайнаас авчирна гэж тооцсон. Бетоны хольцын хувь хэмжээг хоёр нөхцлөөс тодорхойлсон: Eurocode 2 (CEN, 2004)-ын дагуу зорилтот бетоны бат бэхийн анги нь C25/30 (цилиндрийн/ шооны шахалтын бат бэх нь 25/30 МПа-тай тэнцүү), 20 минутын дараах зорилтот конусын суулт 6 ± 2 см байв. 198


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ АМЬДРАЛЫН МӨЧЛӨГИЙН ҮНЭЛГЭЭ Зураг 12.5-д таслах дүрмийг харуулав: дахин боловсруулах процесст оруулсан бүх оролт, гаралтыг БДБ -ы системээс хасаж зөвхөн ландфилын нөлөөллийг тооцож үзэв. Зураг 12.6-д эдийн засгийн орлогоос үндэслэн хуваарилалтын хүчин зүйлүүдийг харуулсан эдийн засгийн хуваарилалтыг харуулав. Хог хаягдал нь эдийн засгийн хувьд сөрөг утгатай байдаг тул хог хаягдал үйлдвэрлэгч нь хаягдал хаясны төлөө ландфилын татварыг төлөх эсвэл дахин боловсруулагч нарт цуглуулж тээвэрлэх төлбөр төлөх ёстой. Хог хаягдал үйлдвэрлэгч нь ландфилын татварын өртгөөс илүү төлбөр төлөхгүй гэж таамаглах нь үндэслэлтэй тул ландфилын татварыг хог хаягдлын үнэ гэж тооцдог. ДББД-ийн дундаж үнийг тонн тутамд 10 евро гэж тооцдог (WBCSD, 2009). Тоо хэмжээ, үнэ, орлого, хуваарилалтын хүчин зүйлийг Хүснэгт 12.3-т харуулсан бөгөөд энэ нь дахин боловсруулалтын гарцанд оролтын 62.5 хувийг ДБДБ-ы системд хуваарилж, 37.5 хувийг ДББД, тухайлбал ДББД-ийг хүлээн авсан бүтээгдэхүүний системд хуваарилж байгааг харуулж байна. Хүснэгт 12.2. Тээврийн зай, төрөл Материал

Чиглэл Хаанаас

Хаашаа

Тээврийн зай (км)

Тээврийн төрөл

Голын дүүргэгч

Олзворлосон газраас

Бетоны үйлдвэр рүү

100

10000тн-ийн усан онгоц

Цемент

Цементийн үйлдвэрээс

Бетоны үйлдвэр рүү

150

28тн-ийн ачааны машин

Бетон

Бетоны үйлдвэрээс

Барилгын талбай руу

10

11тн-ийн миксер

Буулгасан бетон

Буулгалтын талбайгаас

Ландфил рүү

30

28тн-ийн ачааны машин

Дахин боловсруулалтаас гарсан хаягдал

Буулгалтын талбайгаас

Ландфил рүү

30

28тн-ийн ачааны машин

Буулгалтын талбай руу

200

28тн-ийн ачааны машин

Зөөврийн дахин боловсруулах үйлдвэр1

Тэмдэглэл: 120 тн-ийн зөөврийн дахин боловсруулах үйлдвэрийг 200км зайд зөөсөн. Тооцоолсон энергийн хуримтлагдсан хэрэгцээ ба ялгаруулалтыг таслах дүрмийн хувьд Хүснэгт 12.4-т, эдийн засгийн хуваарилалтын хувьд Хүснэгт 12.5-т үзүүлэв. Эдийн засгийн хуваарилалтын тохиолдолд эрчим хүчний ашиглалт, ялгаруулалтын хэмжээ нь таслах дүрмийн тохиолдолтой харьцуулахад өндөр байна (Хүснэгт 12.6). Хүснэгт 12.6-аас харахад N2O ба Метан бус дэгдэмхий органик нэгдлийн ялгаруулалт арай их хэмжээтэй, бусад нь эдгээрээс доогуур буюу 2.0% орчим өсөлттэй байна. Энэхүү өсөлтийг үл тоомсорлож болох бөгөөд бетоны дахин боловсруулалт энэ тохиолдолд энгийн таслах дүрмийг санал болгож болно. Хэрэв барилга угсралт, ашиглалтын үе шатыг авч үзсэн бол ялгаа нь бүр ч бага байх болно. Хэрэв бодит байдалд илүү дөхүүгээр дахин боловсруулалтын хэмжээг 80%-иас бага гэж үзвэл ялгаа нь бас бага байх болно. Цементийн үйлдвэрлэл нь бетоны байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлд хамгийн том хувь нэмэр оруулдаг (хэрэв ашиглалтын үе шатыг оруулахгүй бол); дахин боловсруулах үе шатанд оруулсан хувь нэмэр харьцангуй бага байдаг тул ерөнхийдөө ийм үр дүн гарч болох юм.

199


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ АМЬДРАЛЫН МӨЧЛӨГИЙН ҮНЭЛГЭЭ Хүснэгт 12.3 Буулгасан бетоны дахин боловсруулалтын хуваарилалтын хүчин зүйлс Функциональ урсгал

Тоо хэмжээ (тн) Үнэ (Евро/тн) Орлого (Евро)

Хуваарилалтын хүчин зүйл

1.920

10.00

19.20

19.20/30.72=0.625

Дахин боловсруулсан 1.152 бетон дүүргэгч

10.00

11.52

11.52/30.72=0.375

30.72

1.000

Буулгасан бетон

Нийт

Зураг 12.4. Байгалийн дүүргэгчтэй бетоны амьдралын мөчлөг

Зураг 12.5. Байгалийн дүүргэгчтэй бетоны амьдралын мөчлөг: Таслах дүрэм ашигласан үеийн системийн хязгаар

Зураг 12.6. Байгалийн дүүргэгчтэй бетоны амьдралын мөчлөг: Эдийн засгийн хуваарилалтын үеийн системийн хязгаар 200


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ АМЬДРАЛЫН МӨЧЛӨГИЙН ҮНЭЛГЭЭ Хүснэгт 12.4 Байгалийн дүүргэгчтэй 1м бетоны задаргаа - таслах дүрмээр 3

Цемент (кг) 315.00

Дүүргэгч (кг) 1879.00

Бетон 1м3

Буулгалт 1м3

Тээвэр 1м3

1920кг 480кг хаягдлыг хаягдлыг дахин ландфил боловсруулах (0%)

Нийт

Энерги (Мега жоуль) Нүүрс

1061.594

Дизель

7.676

Байгалийн хий

26.201

Цахилгаан эрчим хүч

159.917

1061.594 27.772

89.591

267.187

22.189

414.415 26.201

20.069

179.986

Ялгаруулалт (г) CO

1324.016

6.530

0.723

21.064

66.836

4.591

1423.759

NOx

717.906

29.273

13.224

94.435

175.220

14.175

1044.234

SOx

1148.789

10.235

98.754

33.016

75.587

6.206

1372.586

CH4

315.866

2.435

0.433

7.854

20.894

1.784

349.266

CO2

271278.882 2589.123

5698.210 8352.512

19257.738 1595.088

308771.553

N2O

0.238

0.029

0.557

1.301

HCI

21.357

2.680

24.037

HC

0.183

0.023

0.206

Метан бус дэгдэмхий органик нэгдэл

10.941

0.737

0.071

2.267

32.527

1.796

48.339

Бусад

224.274

2.734

11.991

8.819

42.377

2.783

292.978

0.103

0.331

0.042

201


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ АМЬДРАЛЫН МӨЧЛӨГИЙН ҮНЭЛГЭЭ Хүснэгт 12.5 Байгалийн дүүргэгчтэй 1м бетоны задаргаа - эдийн засгийн хуваарилалтын аргаар 3

Цемент (кг) 315.00

Дүүргэгч (кг) 1879.00

Бетон 1м3

Буулгалт 1м3

Тээвэр 1м3

1920кг 480кг хаягдлыг хаягдлыг дахин ландфил боловсруулах (0%)

Нийт

Энерги (Мега жоуль) Нүүрс

1061.594

Дизель

7.676

Байгалийн хий

26.201

Цахилгаан эрчим хүч

159.917

1061.594 27.772

89.591

267.187

22.189

34.099

448.514 26.201

20.069

179.986

Ялгаруулалт (г) CO

1324.016

6.530

0.723

21.064

66.836

4.591

7.308

1431.067

NOx

717.906

29.273

13.224

94.435

175.220

14.175

25.501

1069.735

SOx

1148.789

10.235

98.754

33.016

75.587

6.206

10.332

1382.918

CH4

315.866

2.435

0.433

7.854

20.894

1.784

2.806

352.072

CO2

271278.882 2589.123

5698.210 8352.512

19257.738 1595.088

2642.353

311413.906

N2O

0.238

0.029

0.557

0.081

1.382

HCI

21.357

2.680

24.037

HC

0.183

0.023

0.206

Метан бус дэгдэмхий органик нэгдэл

10.941

0.737

0.071

2.267

32.527

1.796

2.272

50.611

Бусад

224.274

2.734

11.991

8.819

42.377

2.783

4.035

297.014

202

0.103

0.331

0.042


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ АМЬДРАЛЫН МӨЧЛӨГИЙН ҮНЭЛГЭЭ Хүснэгт 12.6 Таслах дүрэм болон эдийн засгийн хуваарилалтын аргуудын нэмэлт зөрүү Таслах дүрмээр

Эдийн засгийн хуваарилалтын аргаар

Таслах дүрэм болон эдийн засгийн хуваарилалтын аргуудын нэмэлт зөрүү(%)

1682.196

1716.295

2.03

CO

1423.759

1431.067

0.51

NOx

1044.234

1069.735

2.44

SOx

1372.586

1382.918

0.75

Энерги (Мега жоуль) Ялгаруулалт (г)

CH4

349.266

352.072

0.80

CO2

308771.553

311413.906

0.86

N2O

1.301

1.382

6.22

HCI

24.037

24.037

0

HC

0.206

0.206

0

Метан бус дэгдэмхий органик нэгдэл

48.339

50.611

4.70

Бусад

292.978

297.014

1.38

12.5. Кейс судалгаа: Байгалийн бетонон дүүргэгчтэй бетоны үйлдвэрлэлийг дахин боловсруулсан бетон дүүргэгчтэй бетоны үйлдвэрлэлтэй харьцуулсан амьдралын мөчлөгийн үнэлгээ Жишээ кейсийг бүхэлдээ голын дүүргэгчээр хийсэн байгалийн дүүргэгчтэй бетон (БДБ), байгалийн жижиг дүүргэгч, дахин боловсруулсан том дүүргэгч (100% орлуулах харьцаа) бүхий ДБДБ гэсэн хоёр төрлийн бетон үйлдвэрлэхэд гарах байгаль орчны нөлөөллийг харьцуулах зорилгоор хийв. Энэ зорилгын үүднээс энэхүү судалгаанд системийн хил хязгаарыг дараах байдлаар тодорхойлсон болно (12.7 дугаар зураг). Дахин боловсруулсан бетон дүүргэгчийн үйлдвэрлэлийн хувьд таслах дүрмийг дагаж мөрдөх ба энэ нь анхны БДБ-ы үйлдвэрлэлээс үзүүлэх нөлөөлөл байхгүй зөвхөн дахин боловсруулалтаас гарах бүх нөлөөллийг ДББДийн үйлдвэрлэлд хуваарилна гэсэн үг юм. ДББД-ийн үйлдвэрлэл нь Сербийн хувьд өргөн ашиглагддаг зөөврийн дахин боловсруулах үйлдвэрт дахин боловсруулалт хийх, зөөврийн дахин боловсруулах үйлдвэрийг буулгалтын талбай руу тээвэрлэх, ДББД (сэргээн ашиглах түвшин 60%) болгон ашиглах боломжгүй хаягдлыг ландфилд устгах процессуудыг багтаасан байдаг. 2500 тн даац тутамд зөөврийн үйлдвэрийг (20 тн) 200 км-ийн зайд тээвэрлэдэг. Барилга угсралт, ашиглалт, буулгалтын үе шатыг оруулж тооцоогүй. Бетоны янз бүрийн төрлүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг харьцуулахын тулд бетоны хоёр төрөл ижил төстэй функциональ шаардлагыг хангаж байх шаардлагатай. Тэдгээр нь ойролцоогоор ижил бат бэх болон эдэлгээний шаардлагатай байна гэсэн үг юм. Тиймээс БДБ ба ДБДБ-ы хольцын харьцааг тодорхойлдог бөгөөд ингэснээр хоёр төрлийн бетон нь ижил шахалтын бат бэх, ажиллах чадвартай байдаг. Гэсэн хэдий ч реологийн болон эдэлгээтэй холбоотой шинж чанарууд нь ижил биш хэвээр байгаа бөгөөд ДБДБ нь БДБ-оос эдэлгээний хугацаа багатай байх магадлалтай юм.

203


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ АМЬДРАЛЫН МӨЧЛӨГИЙН ҮНЭЛГЭЭ Байгаль орчны нөлөөллийн харьцуулсан үнэлгээг хийхийн тулд шинжилгээг ердийн нөхцөлд ашиглагдаж буй бетон бүтээцээр хязгаарлана (жишээ нь орон сууцны болон оффисын барилгын дотор орчин). Үгүй бол хоёр бетоны бат бөх чанар нь ялгаатай байж болох тул ашиглалтын үе шатыг хасахыг зөвшөөрөхгүй. Эдгээр бүх таамаглалын дагуу барилга угсралт, ашиглалт, буулгалтын үе шатуудын нөлөөлөл нь бетоны хоёр төрөлд аль алинд нь ойролцоогоор ижил байна гэж үзэх бөгөөд тиймээс харьцуулалтын шинжилгээнд эдгээр үе шатуудыг авч үзэх шаардлагагүй юм. Хэрэв амьдралын төгсгөлийн хувилбар нь хоёр бетоны хувьд ижил байна гэж үзвэл түүний нөлөөлөл нь ижил байх бөгөөд энэ үе шатыг харьцуулсан шинжилгээнд авч үзэх шаардлагагүй юм. Дээр дурдсан таамаглалуудыг үндэслэн дараах энэ жишээнд 1 м3 БДБ ба ДБДБ-ыг авч үзэв. Байгалийн болон дахин боловсруулсан дүүргэгч, цемент, бетон үйлдвэрлэлд зориулсан амьдралын мөчлөгийн тооллогын бүх мэдээллийг орон нутгийн ханган нийлүүлэгчид, үйлдвэрлэгчдээс цуглуулав (Маринкович нар, 2008). Дизель үйлдвэрлэх, тээвэрлэх, байгалийн хий хуваарилах, тээвэрлэхэд гарсан хийн ялгаруулалтын мэдээллийг орон нутгийн нөхцөлд олж авах боломжгүй байсан тул GEMIS мэдээллийн сангаас цуглуулсан болно. Энэхүү ажилд багтсан байгаль орчинд нөлөөлөх ангиллууд нь: дэлхийн дулаарал, эвтрофикаци, хүчиллэгжүүлэх ба фотохимийн исэлдүүлэгч. Эдгээрийг дээр дурдсан программ хангамжийг ашиглан ялгарлын үр дүнг харгалзах шинж чанарын хүчин зүйлээр нь үржүүлэн тооцдог (CML аргачлал) (Гинэ нар, 2002). Амьдралын мөчлөгийн судлагдсан хэсгээс хуримтлагдсан энерги зарцуулалтыг эрчим хүчний хэрэглээ гэж тооцдог. Белград дахь барилгын талбай хүртлэх тээврийн зайг дараах байдлаар тооцов. • Цементийг цементийн үйлдвэрээс бетоны үйлдвэр хүртэл 150 км зайд хүнд даацын машинаар (28 т) тээвэрлэх; • Байгалийн голын дүүргэгч (элс, хайрга)-ийг олборлох газраас бетоны үйлдвэр рүү 100 км зайд дунд оврын усан онгоцоор (10 000 т) тээвэрлэх; • Дахин боловсруулсан дүүргэгчийг дахин боловсруулах үйлдвэрээс бетоны үйлдвэр рүү 15 км зайд дунд оврын ачааны машинаар (11 т) тээвэрлэх; • Бетон зуурмагийг бетоны үйлдвэрээс барилгын талбай руу 10 км зайд тээвэрлэнэ.

Зураг 12.7. Бетоны амьдралын мөчлөг ба кейс судалгааны системийн хязгаар БДБ ба ДБДБ-ы шинж чанар Энэ харьцуулсан шинжилгээний хувьд БДБ ба ДБДБ-ы холимог пропорцийг тодорхойлох шаардлагатай байсан бөгөөд ингэснээр хоёр төрлийн бетонд шахалтын бат бэх, ажиллах чадвар ижил байна. ДБДБ-ы холимогт зориулсан том дахин боловсруулсан дүүргэгчийг буулгасан төмөр бетон гүүрний бүтээц, хаягдлын лабораторийн бетон дээжээс авсан болно. Зөөврийн дахин боловсруулах үйлдвэрт нурсан бетоныг бутлах, гурван фракц болгон (4/8, 8/16 204


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ АМЬДРАЛЫН МӨЧЛӨГИЙН ҮНЭЛГЭЭ ба 16/31.5) ялгах ажлыг гүйцэтгэсэн. Дахин боловсруулсан бетонон дүүргэгчийн шинж чанарыг туршсан бөгөөд үр дүнг Хүснэгт 12.7-д үзүүлэв. Хүснэгт 12.7 Дахин боловсруулсан бетоны дүүргэгчийн шинж чанар Хэмжих нэгж

Фракц 4/8

8/16

16/31.5

Бутлах эсэргүүцэл (цлиндр)

Жингийн алдагдал(%)

23.0

26.1

32.7

Эзэлхүүний коэффициент

(%)

29.0

20.7

28.6

Бохир нягт

(кг/м )

1132

1260

1520

Жижиг ширхэглэлийн агууламж

(%)

0.38

0.38

0.0

30 мин дараах ус шингээлт

(%)

4.1

4.0

3.7

3

Бетоны хоёр төрөлд ашигласан материалууд нь: • Портланд цемент EN 197–1 - CEM I 42.5 R; • Жижиг дүүргэгч, фракц 0/4 мм (Морава голоос авсан дүүргэгч); • 4/8, 8/16 ба 16/31.5 мм хэмжээтэй том хоёр төрлийн дүүргэгч: БДБ-ы хувьд голын дүүргэгч (Морава гол), ДБДБ-ы хувьд дахин боловсруулсан дүүргэгч; • Ус. Хоёр төрлийн бетоны зорилтот шинж чанарууд нь: 28 өдрийн дараах шооны шахалтын бат бэх нь 42 МПа, 30 минутын дараах конусын суулт нь 8 ± 2 см. Эдгээр зорилтот утгыг олж авахын тулд БДБ ба ДБДБ-ы янз бүрийн хольцын харьцаатай лабораторийн туршилтыг хийв. Дахин боловсруулсан дүүргэгчийн ус шингээх чадвар өндөр байгаа тул хүссэн ДБДБ-ы ажиллах чадварыг олж авахын тулд дахин боловсруулсан дүүргэгчийг холихын өмнө эсвэл холих үед тодорхой хэмжээний ус нэмэх шаардлагатай байв. Энэ тохиолдолд хатаасан дахин боловсруулсан дүүргэгчийг ашигласан бөгөөд нэмэлт усны хэмжээг 30 минутын дараа дахин боловсруулсан дүүргэгчийн ус шингээлт дээр үндэслэн тооцов. Ус багасгах хольц ашиглаагүй. Эцсийн үр дүнд гаргаж авсан БДБ ба ДБДБ-ы хольцын харьцаа, шинж чанарыг Хүснэгт 12.8д үзүүлэв. Хүснэгтээс харахад ДБДБ-д харьцангуй их хэмжээний цемент, харьцангуй бага хэмжээний чөлөөт у/ц-ийн харьцаа (∼3%) шаардагддаг. Мөн дахин боловсруулсан бетон дүүргэгчийн нягт бага байдаг тул ДБДБ-ы нягт нь БДБ-оос арай бага (∼4%) юм. У/ц-ийн харьцаа (Хүснэгт 12.8) нь нэмэлт усыг оруулахгүйгээр чөлөөт усны агууламжийг илтгэнэ. Хүснэгт 12.8 БДБ болон ДБДБ-ы хольцын хэмжээ ба шинж чанар Дүүргэгч Цемент (кг/м3) БДБ

354

ДБДБ 365

Ус (кг/м3) 185 180+38

3

Ердийн (кг/м3)

Том (кг/м3)

у/ц1

д/ц2

Нягт (кг/м3)

30 минутын дараах конусын суулт (см)

600

1164

0.524

4.983

2400

8.0

43.7

576

1071

0.511

4.512

2310

9.7

42.5

4

28 хоногийн дараах шахалтын бат бэх (мПа)

у/ц - Ус-цементийн харьцаа д/ц2- Дүүргэгч- цементийн харьцаа 3 - Нэмэлт усны хэмжээ 4 - Дахин боловсруулсан дүүргэгч 1

205


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ АМЬДРАЛЫН МӨЧЛӨГИЙН ҮНЭЛГЭЭ Дүгнэлт Тооцоолсон тээврийн хувилбарын хувьд 1м3 бэлэн БДБ болон ДБДБ үйлдвэрлэх, тээвэрлэхэд шаардагдах энергийн хуримтлагдсан хэрэгцээ ба хийн ялгаруулалтыг Хүснэгт 12.9-д үзүүлэв. Орц материалын хэмжээ (цемент, байгалийн болон дахин боловсруулсан дүүргэгч) нь ижил шахалтын бат бөх, ажиллах чадвартай БДБ болон ДБДБ-ын холимог харьцааг тодорхойлохын тулд хийсэн туршилтын дагуу байна. Гэсэн хэдий ч ДБДБ-ы цемент болон дүүргэгч үйлдвэрлэлийн амьдралын мөчлөгийн үе шатуудын нөлөөлөл нь БДБ -ыхоос арай илүү байна. Тооцоолсон тээврийн хувилбарын хувьд БДБ-той харьцуулахад ДБДБ-ы байгаль орчны нөлөөллийн өсөлтийг Хүснэгт 12.10-т үзүүлэв. Хүснэгтээс харахад ангилал тус бүрт ДБДБ-ы нийт нөлөөлөл БДБ-ы нөлөөллөөс арай илүү бөгөөд 3.2-3.9% хооронд хэлбэлзэж байна. Тооцоолсон нөлөөллийн ангиллын хувьд ДБДБ болон БДБ-ы үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлж буй нийт нөлөөлөл ойролцоогоор ижил байдаг тул хог хаягдлыг бууруулах, байгалийн эрдэс баялгийн хомсдолыг багасгах үүднээс дахин ашиглалтын үр ашгийг тооцож болно. Энэхүү тодорхой тохиолдолд ДБДБ-ы 1 м3 тутамд 1071 кг бетон хаягдал, 1071 кг БД-ийг гаргаж авахаас зайлсхийж болно.

206


ДАХИН БОЛОВСРУУЛСАН ДҮҮРГЭГЧТЭЙ БЕТОНЫ АМЬДРАЛЫН МӨЧЛӨГИЙН ҮНЭЛГЭЭ Хүснэгт 12.9 1м БДБ болон ДБДБ-ы тооллогын хүснэгт 3

Цемент (кг/м3) БДБ 354.00

ДБДБ 365.00

Дүүргэгч (кг) БДБ БД: 1764.00

ДБДБ БД: 576.00

ДББД 1071.00

Бетон (1м3)

Тээвэр (1м3)

БДБ

БДБ

ДБДБ

ДБДБ

Нийт (1м3) БДБ

ДБДБ

1193.03

1230.10

304.00

327.37

29.45

30.36

199.78

205.37

Энерги (Мега жоуль) Нүүрс

1193.03

1230.10

Дизель

8.63

8.89

Байгалийн 29.45 хий

30.36

Цахилгаан эрчим хүч

185.30

179.72

26.07

8.51

56.90

269.30

20.07

20.07

253.06

Ялгаруулалт (г) CO

1487.94

1534.18

6.13

2.00

12.32

0.72

0.72

66.91

63.48

1561.71

1612.70

NOx

806.79

831.86

27.48

8.97

44.44

13.22

13.22

176.07

158.17

1023.57

1056.67

SOx

1291.02

1331.14

9.61

3.14

17.64

98.75

98.75

76.14

71.25

1475.52

1521.92

CH4

354.97

366.00

2.29

0.75

4.72

0.43

0.43

21.09

19.84

378.78

391.74

CO2

304865.79

314339.02 2430.66

793.69

4506.11

5698.21

5698.21

19406.78

18207.92 332401.44

343544.95

N2O

0.27

0.28

0.03

0.14

0.03

0.03

0.56

0.52

0.95

1.00

HCI

24.00

24.75

2.68

2.68

26.68

27.43

HC

0.21

0.21

0.02

0.02

0.23

0.23

0.10

Метан бус дэгдэмхий 12.30 органик нэгдэл

12.68

0.69

0.23

3.55

0.07

0.07

32.39

31.55

45.44

48.07

Бусад

259.87

2.57

0.84

6.61

11.99

11.99

41.76

27.02

308.36

306.33

252.04

Хүснэгт 12.10 БДБ-той харьцуулахад ДБДБ-ы байгаль орчны нөлөөллийн өсөлт Нөлөөллийн ангилал

БДБ-той харьцуулахад ДБДБ-ы байгаль орчны нөлөөллийн өсөлт (%)

Эрчим хүч Дэлхийн дулаарал Эвтрофикаци Хүчиллэгжүүлэлт Фотохимийн озон үүсгэлт

3.88 3.36 3.23 3.17 3.93

Эдгээр дүгнэлтүүд нь зөвхөн энэхүү судалгаанд ялангуяа ДБДБ болон БДБ-ы тээврийн зайг харгалзан үзсэний үндсэн дээр гаргасан таамаглалын хувьд хүчин төгөлдөр гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Хэрвээ байгаль орчны нөлөөллийг эерэг байлгая гэвэл ДБДБ болон БДБ-ы тээврийн зайны харьцаа нь 15 км: 100 км байх ёстой гэж үзсэн бөгөөд энэ нь дахин боловсруулах үйлдвэр нь БД олборлох газраас бетоны үйлдвэртэй харьцуулахад хамаагүй илүү ойр байх ёстой гэсэн үг юм. 207


ТОВЧИЛСОН ҮГ Товчлол

Англи хэлээр

Товчлол

Монгол хэлээр

MSW

Municipal solid wastes

ХХХ

Хотын хатуу хог хаягдал

RCRA

Resource Conservation and Recovery Act

НХСАХ

Нөөцийг хадгалах, сэргээн ашиглах хууль

EPA

Environmental Protection Agency

БOXA

Байгаль орчныг хамгаалах агентлаг

HCS

Hauled container systems

ЗЧС

Зөөврийн чингэлгийн систем

SCS

Stationary container systems

СЧС

Суурин чингэлгийн систем

MRF

Material recovery facility

МБҮ

Материал боловсруулах үйлдвэр

RDF

Refuse derived fuel

ХГТ

Хаягдлаас гарган авсан түлш

C&DW

Construction and demolition waste

Б&Б хог хаягдал

Барилга угсралт ба буулгалтын хог хаягдал

БХБЯ

Барилга хот байгуулалтын яам

БОАЖЯ

Байгаль орчин, Аялал жуулчлалын яам

CCA

Chromatic Copper Arsenate

ХЗХү

Хром зэс хүнцэлийн нэгдэл

MFA

Material Flow Analysis

МУА

Материалын урсгалын анализ

WVE

Water vapour explosion process

УУБ

Усны уураар боловсруулах процесс

RCA

Recycled concrete aggregates ДББД

RAC

Recycled aggregate concrete

ДБДБ

Дахин боловсруулсан дүүргэгчтэй бетон

RA

Recycled aggregates

ДБД

Дахин боловсруулсан дүүргэгч

RMA

Recycled mixed aggregates

ДБХД

Дахин боловсруулсан холимог дүүргэгч

RMCA

Recycled mixed ceramic aggregates

ДБХКД

Дахин боловсруулсан холимог керамик дүүргэгч

CNA

Crushed natural aggregates

ББД

Буталсан байгалийн дүүргэгч

CBR

Californian Bearing Ratio

KAДX

Калифорний ачаа-даацын харьцаа

PCC

Portland cement concrete

ПЦБ

Портландцемент бүхий бетон

RM

Recycled materials

ДБМ

Дахин боловсруулсан материал

CTM

Cement-treated material

ЦБМ

Цементээр бэхжүүлсэн материал

БЗҮА

Барилгын ашиглалт болон засвар үйлчилгээний ажил

АХХТТ

Ажилчдын хувийн хамгаалалтын тоног төхөөрөмж

Дахин боловсруулсан бетонон дүүргэгч

LCA

Life cycle assessment

АМҮ

Амьдралын мөчлөгийн үнэлгээ

NAC

Natural aggregate concrete

БДБ

Байгалийн дүүргэгчтэй бетон


АШИГЛАСАН МАТЕРИАЛ 1. Хог хаягдлын шинэчлэгдсэн хууль, 2017 2. Д.Сүнжидмаа, Б.Лхагвадулам, Б.Мөнхбаяр ба бусад “Ногоон барилга” сурах бичиг, УБ. 2015 3. Б.Эрдэнэ, Д.Ичинхорлоо, Хог хаягдлын менежмент, 2018 4. George Tchobanoglous, INTEGRATED SOLID WASTEMANAGEMENT, 1993 5. Каритас Чех Репаблик, Барилгын хог хаягдлын менежментийн суурь судалгаа, 2017 6. Каритас Чех Репаблик, Монгол улсад барилгын хог хаягдлыг боловсруулах боломжийн судалгаа, 2017 7. Каритас Чех Репаблик, Монгол орны барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл, a. Хог хаягдлын тогтвортой менежментийн туршлага b. “Ухаалаг” задлан буулгалт ба нураалт, онлайн хичээл MOOC (Massive Online Open Course), 2018 8. George Tchobanoglous, HANDBOOK OF SOLID WASTEMANAGEMENT, 2002 9. Offermann, H. Recycling von Bаuschutt-Technische und Ökonomische Kriterien bei der Verfahrensauswahl. Essen, Kuhne 1988. 10. Drees, G. Recycling von Baustoffen im Hochbau. Wiesbaden: Bauverlag.1989. 11. Bilitewski. B,Abfallwirtschaft Handbuch für Praxis und Lehre. Springler Vieweg,Berlin. 2011 12. Bilitewski. B, Recycling von Baureststoff, EF, Berlin.1994 13. Хог хаягдлын мэдээлэл 14. Ivana Kesegić, Ivanka Netinger, Dubravka Bjegović, RECYCLED CLAY BRICK AS AN AGGREGATE FOR CONCRETE: OVERVIEW. Reciklirana glinena opeka kao agregat za beton: pregled 15. Khaloo, A. R. Crushed Tile Coarse Aggregate Concrete. // Cement, Concrete and Aggregates.17(1995),pp.119-125. 16. Hansen,T.C.Recycling of demolished concrete and masonry. //RILEMRep. 6, E & FN Spon, London,1992 17. Debieb,F.&Kenai,S.The use of coarse and crushed bricks as aggregate in concrete.//Construction and Building Materials. 22(2008),pp.886-893. 18. Study of the Mongolian context and CDW recovery applications. 2018 он. Төслийн тайлан. 22-р хуудас. 19. Rick LeBlanc. The Importance of Wood Recycling in Construction and Demolition Management,https://www.thebalancesmb.com/wood-recycling-construction-2877760, accessed on May 2018. 20. Falk, R. H. &McKeever, D. B. (2004). Recovering wood for reuse and recycling: United States perspective. Proceedings European COST E31 Conference. 21. Alakangas, E., Koponen, K. Sokka, L. &Keränen, J. (2015), Classification of used wood to biomass fuel or solid recycled fuel and cascading use in Finland, Proceeding Bioenergy 2015, p. 79 –86, Finland.


22. Mulders L. (2013), High quality recycling of construction and demolition waste in the Netherlands,https://dspace.library.uu.nl/handle/1874/279530 (MSc thesis), accessed on 3/5/2018 23. Dovetail Partners (2013), the Current State of Wood Reuse and Recycling in North America andRecommendations for Improvements, http://www.dovetailinc.org/report_pdfs accessed on April 2018. 24. Gerald Andrew Schneider (2013), Construction and demolition recycled wood waste assessment inthe northwest United States (MSc thesis). Washington state university, Department of Civil &Environmental Engineering 25. Yasushi Hiramatsu, Yuko Tsunetsugu, Masahiko Karube, Mario Tonosaki, Tsuyoshi Fujii (2002),present state of wood waste recycling and a new process for converting wood waste into reusablewood material, Materials Transactions, Vol. 43, No. 3 , pp. 332 to 339 26. Townsend, T., Solo-Gabriele, H., Tolaymat, T., Stook, K.(2003).Impact of chromated copper arsenate (CCA) in wood mulch. The Science of the Total Environment, 309, 173–185w ood Recycling from C&D Wastes 27. McMahon, V., Garg, A., Aldred, D., Hobbs, G., Smith, R., Tothill, I. E. (2008). Composting andbioremediation process evaluation of wood waste materials generated from the construction anddemolition industry. Chemosphere, 71, 1617-1628. 28. Goverse, T., M.P. Hekkert, P. Groenewegen, E. Worrell, R.E.H.M. Smits. (2001). Wood innovation in the residential construction sector; opportunities and constrains. Resources, conservationand recycling 34,(1), 53-74 29. Winkler, G. (2010). Recycling construction and demolition waste: A LEED-based toolkit. NewYork, NY: McGraw-Hill. 30. БД 20-101-12. Барилга байгууламжийг буулгах үйл ажиллагааны дүрэм, 2012 он 31. Ж.Гэрэлхүү, Н.Баттүвшин, Барилгын процессын технологи, 2002 32. Fernando Pacheco-Torgal Yining Ding, “Handbook of Recycled Concrete and Demolition Waste”1st Edition,2013 33. ShershahZahir, Approaches and Associated Costs of Building Demolition and Deconstruction, MASTERS OF SCIENCE Construction Management, 04/07/2015 34. Buildings department, Code of practice for demolition of buildings.2004 35. Fundamentals of Integrated Design for Sustainable Building, 2nd edition, Marian Keeler, Prasad Vaidya, 2016 36. https://www.thinkstep.com/life-cycle-assessment




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.