Хэнтий Аймгийн “Хүнсний Ногоо”-ны Салбарыг Хөгжүүлэх Дэд Хөтөлбөр

Page 1

ХЭНТИЙ АЙМГИЙН “ХҮНСНИЙ НОГОО”-НЫ САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР


Улс: Монгол Төслийн нэр: Хэнтий аймаг дахь газар тариалангийн салбарийн иргэний нийгэм, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх төсөл Дэд хөтөлбөр боловсруулсан ажлын хэсгийн ахлагч: Д.Тамир, “Хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийн төв” ТББ-н гүйцэтгэх захирал, зөвлөх эдийн засагч Ажлын хэсгийн гишүүд: Д.Отгонтуул, “Хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийн төв” НҮТББ-н санхүүгийн менежер, С. Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн ИТХ-н нарийн бичгийн дарга, Ц.Мөнхзул, Хэнтий аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Газрын үйлдвэр, худалдаа үйлчилгээний албаны дарга, Д.Даваасүрэн “Хэнтийн Ногоочдын Нэгдсэн Сүлжээ” ГҮТББ-н гишүүн Ажлын хэсгийн зөвлөх гшиүүд: Н.Оюунсувд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ГТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн, С.Алтантуяа, Дарханы ургамал хамгааллын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Х.Мөнхтуяа, Хөдөө аж ахуйн их сургуулийн ИТС-ийн багш Б.Цэрэнчимэд, ХЭННЭС ГҮТББ-ын тэргүүн, 2018 оны 12 сар


Энэхүү хөтөлбөрийг Каритас Чех Репаблик болон хамтрагч байгууллагуудын хэрэгжүүлж буй “Хэнтий аймаг дахь газар тариалангийн салбарын иргэний нийгэм, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд боловсруулав. Хөтөлбөрт орсон агуулга нь Европын Холбооны байр суурийг илэрхийлээгүй болно.


“ХЭНТИЙН НОГООЧДЫН НЭГДСЭН СҮЛЖЭЭ” ГҮТББ

“ХЭНТИЙН НОГООЧДЫН НЭГДСЭН СҮЛЖЭЭ” ГИШҮҮДДЭЭ ҮЙЛЧИЛДЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА “ХЭННЭС” ГҮТББ богино хугацаанд амжилттай хөгжиж байна. Анх Хэнтий аймгийн газар тариалангийн салбарын 17 байгууллага 2016 оны 11-р сарын 9-ний өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг үсэглэж, хамтын ажиллагааны зорилго, чиглэл, оролцогчдын эрх, үүргийг тодорхойлсон . Үүний дараа “Хэнтий аймаг дахь газар тариалангийн салбарын Иргэний нийгэм, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн дэмжлэгтэй ИНБ-ийг чадавхижуулах 5-н багц сургалтанд хамрагдсан 5 ИНБ , 10 хоршоо, 7 бүл нэгдэж 2017 оны 07 дугаар сарын 1-ний өдөр Хэнтийн ногоочдын нэгдсэн сүлжээ “ХЭННЭС” ГҮТББ-ыг үүсгэн байгуулав. Түүнээс хойш тус ГҮТББ-ын удирдлага хууль, шударга ёсыг дээдлэн, гишүүдийн хамтын үйл ажиллагаанд түшиглэн бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн Одоогоор төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн чиглэлтэй 10 ИНБ, 11 хоршоо, компани, 18 бүл, бүлэг, нөхөрлөл, нийт 39 гишүүн байгууллага нэгдэж, давхардсан тоогоор 750 үр шим хүртэгчдийг хамруулан хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд дүрэм, журам, стратеги боловсруулах, ногоочдын зөвлөгөөн, сургалт, хамтарсан худалдан авалт, эрт ургацын болон намрын үзэсгэлэн худалдаа, “Ногоочин хүүхэд” болон “Лого”-ны уралдаан зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, гарын авлага материалаар хангах зэрэг олон хэлбэрийн ажил хэрэгжүүлж байгаагийн нэгээхэн хэсэг нь салбарын бодлогын баримт бичгийг боловсруулан орон нутгийн удирдлагад хүргүүлэхэд хамтран ажиллах байлаа . Энэхүү салбарын бодлогын баримт бичгийг хамтран боловсруулах үйл ажиллагаа нь гишүүдийн манлайлал, хамтын ажиллагааг дэмжих замаар төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн салбарыг хөгжүүлж, орон нутгийн хүнсний аюулгүй байдлыг хангах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах эрхэм зорилгоо хэрэгжүүлэх томоохон үйл явдал гэж дүгнэж байна . “ХЭННЭС” ГҮТББ –ын үйл ажиллагааны чиглэл стратеги төлөвлөлгөөний нилээдгүй хэсэг нь энэхүү баримт бичгийн биелэлт хүрэх үр дүнгээс хамаарах бөгөөд төр ИНБ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжүүлэхэд үндэсний хэмжээнд үлгэр жишээ болохуйц байхаар боловсруулан хүргүүллээ.

4


ХЭНТИЙ АЙМГИЙН “ХҮНСНИЙ НОГОО”-НЫ САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ Аймгийн хүн амын төмс, хүнсний ногооны хэрэгцээг хангах, өрхийн тариалан эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг сайжруулах болон Засгийн газрын 2017 оны 278 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү дэд хөтөлбөрийг Каритас Чех Репаблик байгууллагын Хэнтий аймагт хэрэгжүүлж буй “Хэнтий аймгийн газар тариалангийн салбарын иргэний нийгэм, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх” төслийн дэмжлэгтэйгээр боловсрууллаа. Хэнтий аймаг нь нийт 18 сум, 88 багтай, ойт болон тал хээр хосолсон 80.3 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай, 76.0 мянган хүн амтай. Чингис хотод 23.0 мянган хүн оршин суудаг. Хэнтийн нуруунаас Хэрлэн, Онон, Туул, Эг, Барх, Хурх, Улз, Балж, Цэнхэр зэрэг тунгалаг устай 70 гаруй том, жижиг гол эх авч урсдаг, Хэрлэн гол Монголын нутгаар 1090 км урсдагаас гуравны хоёр хувь нь Хэнтий нутгаар урсан өнгөрдөг, төмс, хүнсний ногоо тариалах байгаль цаг уур, газрын нөөцтэй аймаг юм. Мөн тариалангийн газрыг нэмэгдүүлж байгаа бөгөөд усалгаатай тариалангийн талбай 2017 онд 424,9 га байсан бол 2018 онд 619,8 га-д хүрч 93,8% буюу 398,7 га талбайд төмс, хүнсний ногоо тариалсан нь нийт усалгаатай талбайн 64,3%-ийг эзэлж байна. Бидний зах зээлийн судалгаагаар Улсын хэмжээнд 2018 оны байдлаар төмс тариалсан талбай Хэнтий (-2,7%), Дорнод (-33,9%), Говьсүмбэр (-24,8%), Дорноговь(-8.6%) аймгуудад 8.6-33.9 хувь буюу 202.6 га-гаар , жимс, жимсгэнэ тариалсан талбай Хэнтий аймагт 47,8 хувь буюу 1.1гааар, байцаа болон лууван тариалалт, 12.0 га-аар тус тус буурсан байна. Хүнсний ногооны тариалан эрхэлж буй иргэн, өрх, аж ахуйн нэгж 2017 оныг өмнөх онтой харьцуулахад тариалан эрхэлж буй өрхийн тоо 20,7% буюу 138- аар, ААНБ-ын тоо 17,8% буюу 10 нэгжээр тус тус буурсан үзүүлэлт нь сүүлийн жил тариалан эрхлэх сонирхолтой иргэн аж ахуйн нэгжийн тоо буурах хандлагатай байгааг харуулж байна. Төмс, хүнсний ногоо тариалж буй ногоочдын 98 хувь нь өрхийн хэмжээнд үйлдвэрлэлийг явуулж байгаа техник тоног төхөөрөмж муу борлуулалт маркетинг сул хөгжсөн ажиллах хүч, үр бордоо худалдан авах санхүүгийн боломж дутагдалтай гэх мэт нилээдгүй шалтгаанаас болж энэхүү салбарын үйлдвэрлэл цаашид буурах хандлагатай байна. Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь хүн амын хүнсний хангамжийн сайжруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих, өрхийн эдийн засгийн боломжийг өсгөх ач холбогдолтой салбар юм. Төрийн хөгжлийн бодлого зорилго чиглэлийн хүрээнд өрхийн болон 5


“ХЭНТИЙН НОГООЧДЫН НЭГДСЭН СҮЛЖЭЭ” ГҮТББ

хоршоод, төрөлжсөн аж ахуйн төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тариалангийн талбайн ашиглалтыг сайжруулах, ногооны төрөлжсөн агуулах, зоорь, борлуулалтын сүлжээ, нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин ажиллаж хүн амын хэрэгцээг хангах зайлшгүй шаардлага байна. Энэхүү дэд хөтөлбөрийг боловсруулахдаа 2 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж Хэнтий аймгийн агрономчид, тариаланчид, хэрэглэгчид-төрийн байгууллагын төлөөллөөс түүвэр судалгаа авч үр дүнг нэгтгэн шинжилгээ хийсэн болно.

Хоёр.Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа 2.1.Хөтөлбөрийн зорилго нь: Төмс хүнсний ногооны төрөлжсөн аж ахуйн нэгж, хоршоо, өрхийн тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангаж, гэр бүл, нийгмийн хөгжлийг дэмжихэд оршино. 2.2.Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ: 2.2.1.Тариалангийн талбайн хөрсийг сайжруулах, хамгаалах, үрийн чанар хангамжийг нэмэгдүүлэх, ургамал хамгааллын цогц арга хэмжээг хэрэгжүүлэн нэгж талбайгаас авах ургацыг дээшлүүлэх; 2.2.2.Таримлын нэр төрөл, хамгаалагдсан хөрсний болон усалгаатай тариаланг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологи, инновацийг нэвтрүүлэн хүнсний ногооны үйлдвэрлэлийн бүтээмжийг сайжруулах; 2.2.3.Төмс, хүнсний ногооны төрөлжсөн бөөний худалдааны сүлжээг бий болгох, зориулалтын механикжсан агуулах, зоорь байгуулахад чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх; 2.2.4.Хүнсний ногоо тариалах иргэдийн сонирхолыг өрнүүлэн, (нэмэгдэл орлоготой) өрх болон төрөлжсөн аж ахуйн нэгж, хоршоодын үйлдвэрлэлийг дэмжих замаар дотоодын хэрэгцээг хангах; 2.2.5.Салбарын мэргэжилтэн болон үйлдвэрлэл эрхлэгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах; 2.2.6.Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн төрийн үйлчилгээ, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, ногоочдын сайн дурын Иргэний нийгмийн байгууллагаар төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; 2.3.“Хүнсний ногоо” дэд хөтөлбөрийг 2019-2022 онд хэрэгжүүлнэ. 6


ХЭНТИЙ АЙМГИЙН “ХҮНСНИЙ НОГОО”-НЫ САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР

Гурав.Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа 3.1.Хөтөлбөрийн 2.2.1-д заасан зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 3.1.1.Хөрсний үржил шимийг сайжруулах, хамгаалах, нөхөн сэргээх, суурь судалгаа хийх,ээлжлэн тариалах системийг мөрдөх, хуульд заасны дагуу хөрсийг агрохимийн шинжилгээнд бүрэн хамруулж зөвлөмжийн дагуу органик болон эрдэс бордоог зохистой хэмжээнд хэрэглэж хөрсний үржил шимийг хамгаалах, 3.1.2.Чийгийн улаан хорхой болон бусад органик, био бордооны үйлдвэрийг бий болгоход санхүүгийн дэмжлэг үзүүлэх; 3.1.2.Таримлын үрийн чанар, хангамж, хяналтыг үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

сайжруулан

үр

3.1.3.Хүнсний ногооны үр үйлдвэрлэлийг дэмжин үр, үрсэлгээ бойжуулах, зориулалтын хүлэмжийн аж ахуй байгуулахад иргэд аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл болон сэлгээний талбай нэмж олгох; 3.1.4.Ургамал хамгааллын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, зохистой дадал, шинэ технологийг нэвтрүүлэн химийн бодисын хэрэглээг бууруулах, сургалт, талбайн өдөрлөг зохион байгуулах; 3.2.Хөтөлбөрийн 2.2.2-д заасан зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 3.2.1.Орон нутгийн хүнсний ногооны брэнд таримлыг бий болгох (Мөрөнгийн цагаан сармисыг тариалсан иргэдэд урамшуулал олгох) болон өвөл, зуны хүлэмжинд мөөг, ашигт таримал, гүзээлзгэнэ тариалж таримлын нэр төрлийг нэмэгдүүлэх; 3.2.2.Хамгаалагдсан хөрсний тариалангийн хэмжээг нэмэгдүүлэх; 3.2.3.Хүнсний ногоо тариалахад тохирсон эрчим хүчний зарцуулалт багатай, ус хэмнэлттэй, байгаль орчинд халгүй, усалгааны дэвшилттэй технологи нэвтрүүлэх усалгаатай талбайг нэмэгдүүлэх; 3.2.4.Хүнсний ногооны тариалан эрхлэхэд нэн тэргүүнд шаардлагатай байгаа өндөр бүтээмжтэй багаж, тоног төхөөрөмж, техникийг нийлүүлэх, хөнгөлөлттэй нөхцөлөөр дэмжих ажлыг зохион байгуулах; 3.2.5.Хүнсний ногоог боловсруулан шинэ нэр төрлийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх; 3.2.6.Хүнсний ногооны үйлдвэрлэлд дэвшилтэд технологи инновацийг нэвтрүүлэн бүтээгдэхүүний өртгийг бууруулах;

7


“ХЭНТИЙН НОГООЧДЫН НЭГДСЭН СҮЛЖЭЭ” ГҮТББ

3.3.Хөтөлбөрийн 2.2.3-т заасан зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 3.3.1.Төмс, хүнсний ногооны төрөлжсөн бөөний худалдааны сүлжээг ногоочдын үүсгэл санаачлагад тулгуурлан хот суурин газар байгуулж санхүүгийн дэмжлэг олгох; 3.3.2.Төмс хүнсний ногооны төрөлжсөн агуулах зоорь байгуулахад чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн дотоодын хэрэгцээг хангах; 3.3.3.Хүнсний ногоог ялгаж дугаарлах, сортлох, савлах стандартыг мөрдүүлэн зохистой дадлыг нэвтрүүлэх; 3.3.4.Өөрийн хөрөнгөөр 30-аас дээш тонны багтаамжтай зоорь барьсан иргэн, нөхөрлөл, хоршоодын урамшууллын системийг сайжруулан санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх; 3.4.Хөтөлбөрийн 2.2.4-т заасан зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 3.4.1.Хүнсний ногооны өрхийн тарилан эрхлэж буй иргэд, гудамж болон бүлгээр нэгдэн тариалалт хийх үүсгэл санаачлагыг дэмжин хөгжүүлэх, өрхийн тариалан эрхлэгчид сайн дураараа хорших, хуулийн этгээд байгуулахад эргэлтийн болон хөрөнгө оруулалтын санхүүгийн дэмжлэг үзүүлэх; 3.4.2.Хүнсний ногооны үйлдвэрлэлд ажиллаж байгаа залуу гэр бүл, залуучуудад гарааны бизнес эхлүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг олгож, ажлын байртай болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих; 3.4.3.Иргэдийг шинэ ургацын ногоогоор ханган үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд хүргэх, “Эрт ургацын баяр” үзэсгэлэн-худалдааг өргөжүүлэн сум бүрт зохион байгуулан дэлгэрүүлэх; 3.4.4.Хүнсний ногооны стандартад нийцүүлэн гарал үүсэл нь тодорхой, зориулалтын хаяг, шошго, сав баглаа боодолтой “Хүнсний ногоо” үзэсгэлэн-худалдааг зохион байгуулж, орон нутагт туршлага солилцох, үзүүлэх сургалт хийх; 3.5.Хөтөлбөрийн 2.2.5-т заасан зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 3.5.1.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд ногоочин, техникийн ажилтан бэлтгэх төрөлжсөн анги, сургалтын дадлагын талбайг бий болгож, сургуулиа төгсөөд ажиллах сонирхолтой залуучуудыг ажлын байранд зуучлах; 3.5.2.Хүнсний ногооны үйлдвэрлэлийн талаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд анхан шатны мэдлэг олгох сургалт явуулж, сургалтын байгууллагын дэргэд хүнсний ногоо тариалах талбай бий болгоход нь дэмжлэг үзүүлэх; 8


ХЭНТИЙ АЙМГИЙН “ХҮНСНИЙ НОГОО”-НЫ САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР 3.5.3.Хүнсний ногооны таримлын технологи, ач холбогдол, зохистой хэрэглээг сурталчлах ажлыг зохион байгуулах; 3.5.4.Статистикийн албан ёсны мэдээлэлд хүнсний ногоог таримлын нэр төрлөөр оруулж, мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдүүлэх; 3.6.Хөтөлбөрийн 2.2.6-т заасан зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 3.6.1.Ногоочдыг жилдээ нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах; 3.6.2.Хүнсний ногооны борлуулалтыг төрийн худалдан авалт (боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, хууль сахиулах болон уул уурхай)-аар дэмжих бодлого, зохицуулалтын арга хэмжээ авах; 3.6.3.Тухайн жилийн Орон нутгийн болон Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн 30-доошгүй хувийг хүнсний ногооны үйлдвэрлэлийн төсөлд зарцуулах ажлыг зохион байгуулах; 3.6.4.Газар тариалангийн салбарын төрийн зарим чиг үүргийг Иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

Дөрөв.Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт 4.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Аймгийн салбар зөвлөл ажиллана. Аймгийн салбар зөвлөлийг Засаг дарга тэргүүлнэ. Аймгийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нь ХХАА-н газрын дарга байна. 4.2.Аймгийн зөвлөлийн бүрэлдэхүүнд холбогдох орон нутгийн төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан, эрдэм шинжилгээ, сургалтын болон төрийн бус байгууллага, өрхийн тариалан, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчийн төлөөлөл оролцох бөгөөд зөвлөлийн гишүүдийг зөвлөлийн дарга томилж, чөлөөлнө.

Тав.Хөтөлбөрийн санхүүжилт 5.1.Хөтөлбөрийг хавралтад тусгасан үйл ажиллагааны төлөвлөгөөний холбогдох байгууллагууд санхүүжүүлэх ба санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ: 5.1.1.улсын болон орон нутгийн төсөв; 5.1.2.олон улсын болон хандивлагч орнуудын зээл, тусламж; 5.1.3.төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт; 9


“ХЭНТИЙН НОГООЧДЫН НЭГДСЭН СҮЛЖЭЭ” ГҮТББ

5.1.4.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив; 5.1.5.бусад эх үүсвэр.

Зургаа.Хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлт 6.1.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг дор дурдсан шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ: № 1

2

Үзүүлэлт Хүнсний ногооны хангамж: • Төмс • Хүнсний ногоо

Хэмжих нэгж Хувь

Хүнсний ногооны нийт ургацын Мян.тн хэмжээ • Төмс • Хүнсний ногоо 3 Сармисын үйлдэрлэлийг Тонн нэмэгдүүлэх 4 Хүнсний ногооны нэгж талбайн Цн/га ургац • Төмс • Хүнсний ногоо 5 Төрөлжсөн зоорины багтаамж Тн 6 Хүлэмжийн аж ахуйн ургац Тн 7 Өвлийн хүлэмж Га 8 Нарны халаалттай болон нийлэг м2 хальсан хүлэмж 9 Усалгаатай талбайн хэмжээ Га 10 Биологийн гаралтай бордооны Тоо үйлдвэрлэл 11 Урт болон дунд хугацааны Давхардсан сургалтад хамрагдсан тоо мэргэжилтний тоо 12 Өрхийн тариалан эрхлэгчид Тоо

Суурь түвшин (2018 он) 83,5 40,8

Зорилтот түвшин (2022 он) 100,0

3576,8 2331,0

4181,3 2960,4

26,6

33,5

10,8 8,9

13,0 12,2

2183,0 2450,0 7,8 14553,0

3274,5 3000,0 11,7 17460,0

619,0 1

750,0 2

847

1000

582

650

6.2.Хөтөлбөр хэрэгжих хугацааны шалгуур үзүүлэлтийн жил жилийн хүрэх түвшинг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.

10


ХЭНТИЙ АЙМГИЙН “ХҮНСНИЙ НОГОО”-НЫ САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР

Долоо.Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ 7.1.Орон нутагт хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээг бүх шатны Засаг дарга, салбар зөвлөлтэй хамтран гүйцэтгэж, хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. 7.3.Хяналт-шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах болон шаардлагатай бусад арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

11


12

Зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хэрэгжих хугацаа / он/ Хүрэх түвшин

Суурь түвшин

Хариуцах болон хамтран ажиллах нэгж

Баталгаажсан сортын үр, үрсэлгээний чанар стандартын аюулгүй байдлыг хянан зохистой дадлыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Мөрөн сумын цагаан сармисны үр үржүүлэх аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг үзүүлж сармисны үрээр хангах (га/тн) Төмс, хүнсний ногооны үрийн нэгдсэн худалдааны нэгж байгуулан гарал үүсэл нь тодорхой, стандартын шаардлага хангасан, баталгаажсан сортын чанартай үрийн хангамжийг нэмэгдүүлэх

2019-2022

2019

2019-2022

Тарималын үр үржүүлэгийн төрөлжсөн аж ахуй эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх (сая.төг)

1.3 Хүнсний ногооны үр үйлдвэрлэлийг дэмжин үр, үрсэлгээ бойжуулах, зориулалтын хүлэмжийн аж ахуй байгуулахад иргэд аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл болон сэлгээний талбай нэмж олгох;

Төмс хүнсний ногооны үрийн чанар, хангамж, худалдааны хяналтыг сайжруулах;

2019

Хөрсний үржил шимийг нэмэгдүүлэн чийгийн улаан хорхойг үржүүлэх болон бусад органик био, бордооны үйлдвэрлэлд хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгох (тоо)

2019-2022

2019-2022

1.2 Чийгийн улаан хорхой болон бусад био бордооны үйлдвэрийг бий болгоход санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

Хөрсний нөхөн сэргээлтийг нэмэгдүүлэх, зохиостой дадал, хэрэглээг нэвтрүүлэх (га)

Хөрсний үржил шимийг сайжруулах, суурь судалгааг хийх болон хөрсний дээжийн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах (хувиар)

Бодлогын хэрэгжилтээр

Баталгаажсан үрийн худалдаа нэмэгдсэн байна

2/30.7

100.0

Жилд 1-ээс доошгүй

14.6

50

ХХААГ болон Сумын Засаг дарга, сумын ногоочид ХХААГ болон иргэд аж ахуйн нэгж

Сумдын хөгжлийн сангууд болон Иргэн, аж ахуйн нэгж,

Аймгийн ХХААГ болон Аж ахуйн нэгж,

Аймгийн ХХААГ болон ТББ, гадаадын төсөл

Аймгийн ХХААГ болон иргэд ТББ

сумын түвшин Аймгийн МХГ болон хяналт ажлын ХХААГ зохицуулалтгүй

1

1.2/20.5

0

мэдээлэл байхгүй

мэдээлэл байхгүй

мэдээлэл байхгүй

Тариалангийн талбайн хөрсийг сайжруулах хамгаалах, үрийн чанар хангамжийг нэмэгдүүлэх, ургамал хамгааллын цогц арга хэмжээг хэрэгжүүлэн нэгж талбайгаас авах ургацыг дээшлүүлэх;

Хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний зорилт

1.1 Хөрсний үржил шимийг сайжруулах, хамгаалах, нөхөн сэргээх, суурь судалгаа хийх, ээлжлэн тариалах системийг мөрдөх, хуульд заасны дагуу хөрсийг агрохимийн шинжилгээнд бүрэн хамруулж зөвлөмжийн дагуу органик болон эрдэс бордоог зохистой хэмжээнд хэрэглэх;

1.

“ХЭНТИЙН НОГООЧДЫН НЭГДСЭН СҮЛЖЭЭ” ГҮТББ


2019-2022

2019-2022

2019-2022

Өвлийн хүлэмжийн тоо, талбайг нэмэгдүүлэн мөөг, ашигт таримал, гүзээлзгэний тариалалтыг нэмэгдүүлэх (өмнөх оноос\хувиар) Орон нутгийн хүнсний ногооны брэнд бүтээгдэхүүнийг бий болгож баталгаажуулах, сурталчлан таниулах 1-2 Зуны хүлэмж байгуулж буй иргэн аж ахуйн нэгжийг 2019-2022 хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлийн дэмжлэгт хамруулах ажлыг зохион байгуулж хүлэмжийн талбайг нэмэгдүүлэх (мян.м²)

Хулэмжинд тарьж буй ургамлын нэр төрлийг олшруулах (төрлийн тоо)

2.2 Хүнсний ногоо тариалахад тохирсон эрчим Хямд өртөгтэй байгальд ээлтэй дэвшилтэд хүчний зарцуулалт багатай, ус хэмнэлттэй, технологи нэвтрүүлж, усалгаатай талбайн хэмжээг хүрээлэн буй орчинд ээлтэй усалгааны нэмэгдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх (га) дэвшилттэй технологи нэвтрүүлэх замаар усалгаатай талбайг нэмэгдүүлэх;

2.2 Хамгаалагдсан хөрсний тариалангийн хэмжээг нэмэгдүүлэх;

2.1 Орон нутгийн хүнсний ногооны брэнд таримлыг бий болгох (Мөрөнгийн цагаан сармисыг тариалсан иргэдэд урамшуулал олгох) болон өвөл, зуны хүлэмжинд мөөг, ашигт таримал, гүзээлзгэнэ тариалахыг дэмжих;

2.

Ургамал хамгааллын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, сургал, талбайн өдөрлөш зохион байгуулах

Химийн гаралтай ургамал хамгааллын бодисын хэрэглээг хяналтад оруулах

0

0

Ургамал мэдээлэл хамгааллын байхгүй цогц арга хэмжээг хэрэгжүүлж эргэлтийн талбайн ашиглалт 100 хувьд хүрнэ.

10

Хүнсний ногооны үр, үрсэлүүлгийн аж ахуйн нэгж иргэнд тарималын сэлгээний талбай нэмж олгох ажлыг зохион байгуулах (га)

2019-2022

Жилд 1-ээс доошгүй

Хүлэмжийн аж ахуйг нэмэгдүүлэн үрсэлгээ 2019 бойжуулах төрөлжсөн аж ахуй байгуулахад хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх (төсөл сонгон шалгаруулах)

Аймгийн ХХААГ болон Мэргэжлийн хяналтын газар

Аймгийн Газрын алба болон ХХААГ

Сумдын хөгжлийн сангууд болон Иргэн, аж ахуйн нэгж,

40

398.7

14.6

1

2 21.6

6

10

Иргэн аж ахуйн нэгж болон аймгийн ХХААГ

Аймгийн ЗДТГ, ХХААГ, ХХААХҮЯ болон сумдын ЗД, тусгай сангуудын дэмжлэг

Иргэд аж ахуйн нэгж ХХААГ

Ургамал хамгааллын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх Орон нутгийн хүнсний ногооны брэнд таримлыг бий болгох (Мөрөнгийн цагаан сармисыг тариалсан иргэдэд урамшуулал олгох) болон өвөл, зуны хүлэмжинд мөөг, ашигт таримал, гүзээлзгэнэ тариалахыг дэмжих;

1.2 Ургамал хамгааллын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, зохистой дадал, шинэ технологийг нэвтрүүлэн химийн бодисын хэрэглээг бууруулах, сургалт, талбайн өдөрлөг зохион байгуулах;

1.4 Хүнсний ногооны үр үйлдвэрлэлийг дэмжин, үрсэлгээ бойжуулах зориулалтын хүлэмжийн аж ахуй байгуулахад хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл болон сэлгээний талбай нэмж олгох;

ХЭНТИЙ АЙМГИЙН “ХҮНСНИЙ НОГОО”-НЫ САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР

13


14 200.0

Тоног төхөөрөмжийн хангалт сүүлийн жилүүдэд хийгдээдгүй

1

тоног төхөөрөмжийн хүртээмж сул байна.

Суурь түвшин

Улсын төсөв, Аймаг орон нутгийн төсөв,тусгай сангуудын эх үүсвэр аймгийн ХХААГ

СумынЗДТГ болон аймгийн ХХААГ

Засгийн газрын болон Орон нутгийнтусгай сангуудын хөрөнгөөр

Хариуцах болон хамтран ажиллах нэгж

Худалдааны байгууллагуудыг хүнсний ногооны зоруиалтын зоорь байгуулах эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх

Төмс, хүнсний ногооны төрөлжсөн бөөний худалдааны төв байгуулах

2019-2022

1

1 байхгүй

Аймгийн ЗДТГ, ХХААГ, ХХААХҮЯ болон сумдын ЗД, тусгай сангуудын дэмжлэг

Төмс, хүнсний ногооны төрөлжсөн бөөний худалдааны сүлжээг бий болгох, зориулалтын механикжсан агуулах, зоорь байгуулахад чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;

3.1 Ургамлын гаралтай бүтээгдэхүүний төрөлжсөн бөөний худалдааны сүлжээг ногоочдын үүсгэл санаачлагад тулгуурлан хот суурин газар байгуулж санхүүгийн дэмжлэг олгох;

3.

Ногоочдын хөдөлмөр зарцуулалтыг бууруулах гар ажиллагааг хөнгөвчлөх техник тоног төхөөрөмжийн хангалтын нэмэгдүүлэн тарималын өөрийн өртгийг бууруулах (сая.төг)

2

120.0

2019-2022

Хүнсний ногоог боловсруулах бага дунд оврын цех байгуулах (Хэрлэн суманд сая.төг)

450.0

Хүрэх түвшин

4

2019-2022

Хэрэгжих хугацаа / он/

Техник дундын үйлчилгээний төвийг сумдад бий болгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэх (тоо, Хэрлэн Мөрөн, Өмнөдэлгэр)

Бага дунд оврын тоног, төхөөрөмж худалдан авах иргэд аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх (сая.төг)

Зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3 Хүнсний ногооны үйлдвэрлэлд дэвшилтэд Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн бүтээмжийг 2019-2022 технологи инновацийг нэвтрүүлэн нэмэгдүүлэх орчин үеийн техник, технологи, бүтээгдэхүүний өртгийг бууруулах; инновацийн бүтээгдэхүүний судлан турших .

2 Хүнсний ногоог боловсруулан нөөшлөх, хатаах, хөлдөөх нэмүү өртөг шингэсэн шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;

2 Хүнсний ногооны тариалан эрхлэхэд нэн тэргүүнд шаардлагатай байгаа өндөр бүтээмжтэй техник, тоног төхөөрөмж, техникийг нийлүүлэх, хөнгөлөлттэй нөхцөлөөр дэмжих ажлыг зохион байгуулах;

Хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний зорилт

“ХЭНТИЙН НОГООЧДЫН НЭГДСЭН СҮЛЖЭЭ” ГҮТББ


15.0

Хүнсний бүтээгдэхүүний савалгааны стандартыг мөрдүүлсэн байна.

200.0

3

жил бүр олгодог хөрөнгөтэй

Хүнсний ногоог савалгаагүй худалдан борлуулж байна.

0

Аймгийн ЗДТГ болон ХХААГ

Аймгийн ХХААГ болон Мэргэжлийн хяналтын газар_ сумдын ЗДТГ

Гадаадын төслийн хүрээнд болон Орон нутгийн болон сум хөгжүүлэх сан, ХХААХҮЯ

Залуу гэр бүл, залуучуудад хүнсний ногоо эрхлэх талаар сурталчлан таниулж, сургалт зохион байгуулах

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний төсвийн эх үүсвэр болон залуучуудын төслүүдийг дэмжсэн байна.

2019-2022

Хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой залуучуудыг Гарааны бизнес эрхлэх, ажлын байртай болгоход нь Хөдөлмөр эрхлэлтийн санаас дэмжлэг үзүүлэх

8\80 50

2019-2022

Жишиг гудамжийн хөтөлбөрт хамрагдаж буй өрхөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх (сая.төг)

Монгол ногоо төслөөс хэрэгжүүлж буй жишиг гудамж хөтөлбөрийн туршлагыг нэвтрүүлж урамшуулан дэмжих (Хэрлэн сумын баг\ сая.төг)

Залуучуудын идэвхи санаачлага байхгүй

байхгүй

ХХААХҮЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ТББ болон ХХААГ

Аймгийн ХХААГ болон Иргэний нийгмийн ТББ, тусгай сангуудын эх үүсвэр

Хүнсний ногоо тариалах иргэдийн сонирхолыг өрнүүлэн, (нэмэгдэл орлоготой) өрх болон төрөлжсөн аж ахуйн нэгж, хоршоодын үйлдвэрлэлийг дэмжих замаар дотоодын хэрэгцээг хангах;

4.1 Хүнсний ногооны өрхийн тарилан эрхлэж буй иргэд, гудамж болон бүлгээр нэгдэн тариалалт хийх үүсгэл санаачлагыг дэмжин хөгжүүлэх, өрхийн тариалан эрхлэгчид сайн дураараа хорших, хуулийн этгээд байгуулахад эргэлтийн болон хөрөнгө оруулалтын санхүүгийн дэмжлэг үзүүлэх; 4.2 Хүнсний ногооны үйлдвэрлэлд ажиллаж байгаа залуу гэр бүл, залуучуудад гарааны бизнес эхлүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг олгож, ажлын байртай болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;

4.

2019-2022

Урамшууллын системийг сайжруулан хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэн тариаланчдыг урамшуулах арга хэмжээг зохион байгуулах (хувиар)

3.4 Өөрийн хөрөнгөөр 30-аас дээш тонны багтаамжтай зоорь барьсан иргэн, нөхөрлөл, хоршоодын урамшууллын системийг сайжруулан санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх;

2019-2022

Хүнсний ногоог сортлох, ялган дугаарлах, савалгааг 2019-2022 стандартыг мөрдүүлэх арга хэмжээг зохион байгуулах

Өрхийн аж ахуйн эрхлэгчдэд зоорийг засварлах болон шинээр байгуулахад нь дэмжлэг үзүүлэх (сая. төг)

Хүнсний ногооны төрөлжсөн зоорийн аж ахуйг санхүү, хөрөнгө оруулалтаар дэмжих (тоо)

3.3 Хүнсний ногоог ялгаж дугаарлах, сортлох, савлах стандартыг мөрдүүлэн зохистой дадлыг нэвтрүүлэх;

3.2 Төмс хүнсний ногооны төрөлжсөн агуулах зоорь байгуулахад чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн аймгийн хүн амын хэрэгцээг хангах;

ХЭНТИЙ АЙМГИЙН “ХҮНСНИЙ НОГОО”-НЫ САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР

15


16

Хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний зорилт 2019-2022

Хэрэгжих хугацаа / он/

Үзэсгэлэн худалдаа зохион байгуулж ногоочдын туршлага судлах, (сум бүрт тоо)

Хүнсний ногооны стандартад нийцүүлэн гарал үүсэл 2019-2022 нь тодорхой, зориулалтын хаяг, шошго, сав баглаа боодолтой бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх

Үзэсгэлэн худалдаа зохион байгуулах талбай газрын асуудлыг шийдвэрлэн байнгын зориулалтын газартай болгох (сум бүрт тоо)

“Эрт ургацын баяр” үзэсгэлэн худалдаа зохион байгуулах (сум бүрт)

Зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

байхгүй

2018 онд 1 удаа зохион байгуулсан

Суурь түвшин

үйл тодорхой ажиллагааны хэмжээнд хэрэгжилтээр хэрэгжиж байгаа 1

Жилд 1-ээс доошгүй

Хүрэх түвшин

Аймгийн ЗДТГ болон ХХААГ, ТББ

Сумын ЗДТГ, аймгийн ХХААГ, ТББ

Аймгийн ЗДТГ болон ХХААГ, ТББ

Хариуцах болон хамтран ажиллах нэгж

Аймгийн ЗДТГ 2- оос доошгүй

Хүнсний ногоо хураах ажиллагаанд сургуулийн ахлах ангийн сурагчдыг татан орууцуулах ажлыг зохион байгуулах Хөдөлмөр зуслан бий болгох ажлыг зохион байгуулж тогтмолжуулах иргэн аж ахуйн нэгжийг дэмжин ажиллах.

21

50%

2019-2022

Сургуулийн насны хүүхдүүдэд хүнсний ногоо тариалах, талбайн аялал зохион байгуулах сургуулийн орчинд дадлагын талбай бий болгох

Бага насны хүүхдүүдэд хүнсний ногооны ач холбогдол, хэрэглээний талаар зурагт хуудас бэлтгэн, анхан шатны мэдлэг олгох (Сум бүрт\ цэцэрлэгийн тоо)

Аймгийн төвд 1 цэцэрлэг байна

Аймгийн ЗДТГ болон Боловсролын газар, ХХААГ болон ТББ

Салбарын мэргэжилтэн болон үйлдвэрлэл эрхлэгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах;

5.2 Хүнсний ногооны үйлдвэрлэлийн талаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд анхан шатны мэдлэг олгох сургалт явуулж, сургалтын байгууллагын дэргэд хүнсний ногоо тариалах талбай бий болгоход нь дэмжлэг үзүүлэх;

5.

4.4 Хүнсний ногооны стандартад нийцүүлэн гарал үүсэл нь тодорхой, зориулалтын хаяг, шошго, сав баглаа боодолтой “Хүнсний ногоо” үзэсгэлэн-худалдааг зохион байгуулж, орон нутагт туршлага солилцох, үзүүлэх сургалт хийх;

4.3 Иргэдийг шинэ ургацын ногоогоор ханган үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд хүргэх, “Эрт ургацын баяр” үзэсгэлэн-худалдааг өргөжүүлэн сум бүрт зохион байгуулан дэлгэрүүлэх;

“ХЭНТИЙН НОГООЧДЫН НЭГДСЭН СҮЛЖЭЭ” ГҮТББ


ХХААХҮЯ-ны нэгдсэнд албан ёсоор бүртгүүлсэн байна.

2/15.0

2/15.0

2/15.0

Аймгийн ЗДТГ, ХХААГ, болон олон улсын төсөл, ТББ

Хүнсний Аймгийн ХХААГ ногооны болон ХХААХҮЯ үйлдвэрлэлийн мэдээ мэдээлэл гаргаж байгаа

Жил бүр тодорхой хэмжээний сургалт явагдаж байгаа

2019-2022

Орон нутагт үйлдвэрлэсэн төмс, хүнсний ногооны худалдааг дэмжин Аймгийн засаг дарга болон Сумын засаг дарга нарын хооронд байгуулах үр дүнгийн гэрээнд тусгаж хэрэгжүүлэх Төмс хүнсний ногооны үйлдвэрлэлийн механикжуулж шинэчлэх, үр худалдан авах, үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг Орон нутгийнболон Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс санхүүжүүлэх талаар Аймгийн засаг дарга болон Сумын засаг дарга нарын хооронд байгуулах үр дүнгийн гэрээнд тусгаж хэрэгжүүлэх

6.2 Хүнсний ногооны борлуулалтыг төрийн худалдан авалт (боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, хууль сахиулах болон уул уурхай)-аар дэмжих бодлого, зохицуулалтын арга хэмжээ авах;

6.3 Тухайн жилийн Орон нутгийн болон Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн 30-доошгүй хувийг хүнсний ногооны үйлдвэрлэлийн төсөлд зарцуулах ажлыг зохион байгуулах;

2019-2022

2019-2022

сайн дураараа хамрагддаг

30% иас доошгүй

Аймгийн ХХААГ болон ХХААХҮЯ

Аймгийн Эрүүл мэндийн газкар ХХААГ, ТББ

Ямар нэгэн Аймгийн ХХААГ төслийн талаар болон ХХААХҮЯ мэдээлэлгүй

Үр дүнгийн Зарим хэрэгжилтээр сургуульд нийлүүлсэн

Жилд 2 удаа

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн төрийн үйлчилгээ, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, ногоочдын сайн дурын Иргэний нийгмийн байгууллагаар төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

6.1 Ногоочдыг жилдээ нэг удаа эрүүл мэндийн Ногоочид Эрүүл мэнд, Нийгмийн даатгалд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамрагдаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах; хамруулах (удаа)

6.

5.4 Статистикийн албан ёсны мэдээлэлд хүнсний ногоог таримлын нэр төрлөөр оруулж, мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдүүлэх;

2019-2022

Хүнсний аюулгүй байдал, зохистой дадлын талаарх суурь мэдлэг олгох сургалт зохион байгуулах ( удаа\ сая.төг) Ногоочдыг гадаад дотоодын үзэсгэлэн худалдаа, хурал зөвлөгөөнд оролцуулж туршлага судлах арга хэмжээг зохион байгуулах (тоо/сая.төг) Хүнсний ногооны үйлдвэрлэлийн талаар сумд албан 2020 ёсны мэдээллийг үнэн зөв өгөх, улсын нэгдсэн санд оруулах

5.3 Хүнсний ногооны таримлын технологи, ач Хүнсний ногооны ач холбогдол, түүнийг тариж холбогдол, зохистой хэрэглээг сурталчлах ургуулах, арчлах, хураан авах, хадгалах, ажлыг зохион байгуулах; боловсруулах, хэрэглэх талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулах (удаа\ сая.төг)

ХЭНТИЙ АЙМГИЙН “ХҮНСНИЙ НОГОО”-НЫ САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР

17


18

Хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний зорилт

6.4 Газар тариалангийн салбарын төрийн зарим чиг үүргийг Иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах үйл ажиллагаанд ИНБ төлөөллийг оруулах

Орон нутгийн болон Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг зарцуулах үйл ажиллагаанд ИНБ-ын төлөөлөл оруулах

Хүнсний ногоочдод сургалт зохион байгуулах

Зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа 2019-2022

Хэрэгжих хугацаа / он/ Төрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтээр

Хүрэх түвшин

Хариуцах болон хамтран ажиллах нэгж

Сургалт, Аймгийн ХХААГ үзэсгэлэн болон ТББ, гадаадын худалдааг төсөл хамтран зохин байгуулсан

Суурь түвшин

“ХЭНТИЙН НОГООЧДЫН НЭГДСЭН СҮЛЖЭЭ” ГҮТББ



“Хэнтийн Ногоочдын Нэгдсэн Сүлжээ” ГҮТББ

2019он


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.