JesusChrist

Page 1

Цор ганц аврагч

Есүс Христ Дагалдагч бэлтгэх шинэ гэр бүлийн хичээл

МУГПУ ХАЙРЫН ЦУГЛААН МОНГОЛ МӨРГӨЛ 1


МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм ах дүүс та бүхэнтэй уулзуулсан Бурхандаа талархал, магтаалыг өргөе. Сүм цуглаан бол Есүс бол Бурханы хүү, миний Аврагч хэмээн хүлээн зөвшөөрч итгэсэн хүмүүсийн ариун чуулган юм. Бурхан хөтөлж авч ирэхгүй бол өөрийн хүчээр хэн ч зориглож ирэхгүй ивээлийн газар билээ. Тиймээс цуглаанд ирсэн ахан дүүс та бүхэнтэй ийнхүү уулзах болсон нь Бурханы зөвшөөрсөн бэлэг гэж итгэж байна. Аливаа хүн сүм чуулганд анх удаа хөл тавих нь тийм ч амар хэрэг биш. Мөн удаан явсан чуулганаа орхиод өөр чуулганд явах ч бас хэцүү. Шинэ гэр бүлийн хичээл бол цуглаанд анх удаа ирж буй болон бусад чуулганаас ирсэн хүмүүст өчүүхэн тус дэм болох зорилгтой хичээл юм. Энэ хичээлийг судалж дуусахад зүгээр ирж очдог хүмүүсийг бодвол чуулганд маш хурдан дасан зохицож, Бурханыг таньж мэдэх болно.

2


Сүм чуулганд явж эхэлсэн бол юуны түрүүнд цуглаанд ямар учраас явж байгаа билээ гэдгээ тодорхой мэдэх хэрэгтэй. Мөн Есүстэй хамт хэрхэн итгэлийн амьдралаар амьдрах ёстойг сурах хэрэгтэй. Үүнээс гадна өөрийнхөө явж буй цуглаанаа ямар чуулган болохыг богино хугацаанд таних нь чухал. Сүм чуулган бүр тэргүүн пасторийн удирдах арга барилаас хамаарч өөрийн гэсэн өнгө аястай, ялгаатай байдаг. Айл өрх бүр өрхийн тэргүүний амьдралд хандах хандлагаас хамаарч амьдралын хэв маяг нь өөр өөр байдагтай ижил гэж ойлгож болно. Тиймээс шинээр ирж буй хүмүүс аль болох хурдан эдгээр зүйлийг ойлгон, хурдан дасвал цаашдын итгэлийн өсөлтөнд том түлхэц болно. Тэгж байж байр сууриа хурдан олж, чуулганы нэг гишүүн гэдгээ мэдрэх болно. Шинэ гэр бүлийн хичээл нь дээр өгүүлсэн олон асуудалд туслахын тулд таны өмнө үргэлж нээлттэй байх болно. Энэ хөтөлбөрөөр

дамжуулан

сайн

мэдээг

хүлээн

авч,

аварлын

баталгаатай болох боломжтой. Мөн итгэлийн амьдралд гарч болох олон асуудлуудыг шийдвэрлэх боломжтой. Түүнээс гадна тус Мугпу Хайрын чуулганыг илүү сайн таньж улам хайрлах болно. Эцэст нь энд уулзсан хүмүүстэйгээ Христийн хайрыг хуваалцаж сайхан нөхөрлөхийг хүсье.

3


Contents GROWING DISCIPLESHIP

Мэндчилгээ

1

I Долоо хоног. Есүс Христ бол цор ганц аврагч

5

II Долоо хоног. Итгэл гэж юу вэ?

10

III Долоо хоног. Библи бол Бурханы үг

15

IV Долоо хоног. Чуулган яагаад чухал вэ?

20

V Долоо хоног. Хэрхэн итгэлээр зөв амьдрах вэ?

25

4


Есүс Христ бол цор ганц Аврагч

1

Цуглаанд явдаг хүн бүр Есүс гэж хэн болох, Түүний хийсэн зүйлсийг тодорхой мэдэж байх хэрэгтэй. Хэрэв таныг Есүс гэсэн сэдэвтэй эссэ бич гэвэл хэр дэлгэрэнгүй, тодорхой бичиж чадах вэ? Харамсалтай нь олон хүмүүс буруу ойлгож, буруу ярьдаг хүн олон байдаг. Ийм үзэгдэл нь тухайн хүний төлөө харамсахаар зогсохгүй Есүсийг буруу муугаар хэлүүлж буй хэрэг юм. Учир Бурхан хүмүүний аврагч Есүс Христийг бүрэн дүүрэн таньж мэдэж болох бүх материалыг өгсөн юм. Өнөөдөр энэ цаг дээр тодорхой хүрээний чухал сэдвээр сэтгэлээсээ ярилцацгаая.

5


Есүс Христ бол цор ганц Аврагч

1 

I

Долоо хоног

Хүмүүст яагаад заавал Аврагч хэрэгтэй вэ?

Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ! хэмээн айлдав. (Эхлэл 2:17)

 Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй.(Ром 3:23)

2 

Бурханы илгээсэн цор ганц Аврагч нь Есүс мөн үү?

Есүс, - Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.. (Иохан 14:6)

 Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй гэв.(Үйлс 4:12)

6


Есүс Христ бол цор ганц Аврагч

3 1

бүрэн

Долоо хоног

хангасан

Тэр бол Бурхан 

2

Есүс Аврагчийн шаардлагыг болохыг хэрхэн мэдэх вэ?

I

Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан. (Иохан 1:1)

Тэр бол Хүн 

Үг нь махан бие болж бидний дунд оршин, бид Түүний алдрыг харцгаасан. Энэ нь Эцэгийн цорын ганц Хүүгийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байсан юм. (Иохан 1:14)

3

Түүнд гэм нүгэл байсангүй 

Нүглүүдийг зайлуулахын тулд Тэр үзэгдсэн гэдгийг та нар мэднэ. Түүнд ямар ч нүгэл байхгүй. (1 Иохан 3:5)

7


Есүс Христ бол цор ганц Аврагч

4 1

Долоо хоног

Есүс биднийг аврахын тулд юу хийсэн бэ?

Загалмайн үхэл 

2

I

Христ бидний төлөө хараал болсноороо биднийг Хуулийн хараалаас зольсон юм. Учир нь "Модон дээр өлгөгдөгч хүн бүр хараагдсан юм" гэж бичигдсэн байдаг. (Галат 3:13)

Дахин амилалтын ялалт  Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн бөгөөд оршуулагдан, Судрын дагуу гурав дахь өдөртөө амилуулагджээ. (1 Коринт 15:3-4)

Есүс бидний нүгэл хилэнцээс болж тушаагдсан бөгөөд бидний зөвтгөлийн төлөө амилуулагдсан юм. (Ром 4:25)

8


Есүс Христ бол цор ганц Аврагч

3

I

Долоо хоног

Дээш өргөгдсөн алдар 

Ингээд Эзэн Есүс тэдэнд айлдсаны дараа тэнгэр өөд авагдаж, Бурханы баруун гарт залрав. (Марк 16:19)

5

Есүс Христэд итгэгчдэд Бурхан юуг бэлэг болгов?

Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана гэлээ. (Үйлс 4:25)

Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв. (Иохан 1:12)

Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Итгэдэг хүн мөнх амьтай. (Иохан 6:47)

9


Итгэл гэж юу вэ?

Итгэл гэж юу вэ?

II

Долоо хоног

2

Цуглаанд явж эхлэх үед итгэл гэдэг үг хамгийн их сонсож, хэрэглэдэг үг болохыг ойлгоно. Итгэлгүй бол аврал авч чадахгүй, мөн итгэлгүйгээр Бурханд таалагдаж, дэлхийг ялах боломжгүй. Ийм учраас итгэл гэж чухам юу болохыг мэдэж цэвэр бат бөх итгэлтэй итгэгч болох нь чухал. Библийг нарийн судлавал хуурамч итгэлтэй хүмүүс ямар олон болох, эрүүл бус итгэлээр амьдарч байгаад чухал үед бүх зүйлээсээ залж буй өрөвдөлтэй хүмүүс олон гардаг. Бид тэдний адил болохгүйн тулд итгэлийн тухай чухал зүйлсийг судалцгаая.

10


Итгэл гэж юу вэ?

1 1

II

Долоо хоног

Хэнд хэрхэн итгэхийг жинхэнэ итгэл гэх вэ?

Хэнд итгэх вэ? 

Симон Петр, Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв. (Матай 16:16)

2

Хэрхэн итгэх вэ? 

Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно. (Ром 10:9)

2

Итгэл ба Авралын хамаарал, ач холбогдол.

Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрөн авралд хүрнэ. (Ром 10:10)

Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно. (Ефес 2:8-9)

11


Итгэл гэж юу вэ?

3 1

Итгэл бол шийдвэр бөгөөд өөрийгөө бүрэн даатгах үйлдэл юм. Таны итгэл хэр байна вэ?

Ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла. Хэрэв нэгэн нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор Эцэгийн хайр байхгүй. (1 Иохан 2:15)

Даатгах 

Тэд Түүн уруу очиж сэрээгээд, Эзэн минь, Эзэн минь, бид сүйрч байна гэхэд Тэр босож, салхи ба оволзох давалгааг зэмлэхэд, салхи намдаж, нам гүм болов. Тэр шавь нартаа Итгэл чинь хаана байна? гэхэд тэдний айх гайхах зэрэгцэж, нэг нэгэндээ салхи, усанд хүртэл тушаахад тэд захирагдаж байдаг энэ ер нь хэн бэ? гэцгээж байлаа. (Лук 8:24,25)

4 1

Долоо хоног

Шийдвэр 

2

II

Жинхэнэ итгэлтэй хүн ямар ерөөл хүртэх вэ?

Баяр хөөр, амар тайван 

Ариун Сүнсний хүчээр та нар найдвараар бялхсан байхын тулд найдварын Бурхан та нарыг итгэл дотор бүх баяр баясгалан болон амар тайвнаар дүүргэх болтугай. (Ром 15:13)

12


Итгэл гэж юу вэ?

2

Та нар итгэлтэйгээр залбиран гуйсан бүх зүйлсээ хүлээн авах болно гэж айлдав. (Матай 21:22)

Бурхантай харилцах харилцаа 

4

Долоо хоног

Залбирлын хариу 

3

II

Бид Христэд итгэх итгэлээрээ дамжуулж Түүнд зоримог байдал ба бат итгэлтэйгээр очиж болно. (Ефес 3:12)

Хамгаалалт 

Энэ бүгд дээр муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай. (Ефес 6:16)

13


Итгэл гэж юу вэ?

5

II

Долоо хоног

Жинхэн итгэлтэй хүнд байх ёстой чанар?

Намайг "Эзэн минь, Эзэн минь" гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. (Матай 7:21)

Иймээс ч итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм. (Иаков 2:17)

Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг. (Матай 5:16)

14


Библи бол Бурханы үг

3

Библи хэчнээн гайхалтай ном бэ? гэх асуултын хариу хэзээд бий. Харин библи гайхалтай ном болохыг мэддэггүй учир нь тэд библийн талаар мэдлэггүй учраас тэр юм. Библийг хэр их шүүмжилж байна төдий чинээ мэдэхгүй байна гэсэн үг.Библийг мэдэхгүйн хэрээр библи жижиг харагддаг. Библи бол Бурханаас хүмүүнд өгсөн цор ганц үнэн юм. Бурхан үүнийг бидэд өгөхийн тулд 1600 гаруй жилийн хугацаанд 40-өөд хүнээр тэмдэглүүлжээ. Мөн өнгөрсөн 2400 жилийн турш гайхалтай хадгалагдсаар иржээ. Хэчнээн олон хаад, ноёд библийг утсгах гэж оролджээ. Библийг булшлах тохиолдол олон байсанч библи авсаа онгойлгон дахин амилсан юм. Энэхүү гайхалтай номны тухай судалцгаая. 15


Библи бол Бурханы үг

1

Библийг хэн бичсэн бэ?

Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. (2 Тимот 3:16)

Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ. (2 Петр 1:21)

Шинэ ба хуучин гэрээний сэдэв нь юу вэ? тэдний ялгаа юу вэ?

Хуучин гэрээ 

2

Долоо хоног

2 1

III

Та нар Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. (Иохан 5:39)

Шинэ гэрээ 

Эрт үед эш үзүүлэгчдээр дамжуулан эцэг өвгөдөд олон хэсгээр болон янз бүрийн арга замаар айлдсан Бурхан эдгээр эцсийн өдрүүдэд Өөрийн Хүүгийн дотор бидэнд хандаж айлдав. Тэр Хүүгээ бүхний өвлөгчөөр томилсон бөгөөд Хүүгээрээ ертөнцийг бүтээсэн билээ. (Еврей 1:1-2)

16


Библи бол Бурханы үг

3 1

Долоо хоног

Бурханы библийг өгсөн зорилго нь юу вэ?

Мөнх амь 

2

III

Харин эдгээр нь Есүс бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд ингэснээр итгэлээр дамжуулан та нар Түүний нэрээр амьтай болох юм. (Иохан 20:31)

Амьдралын хөтөч 

Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм. (2 Тимот 3:16-17)

4 

Библийн эрх мэдэлд хандах Есүсийн хандлага ямар байсан бэ?

Үнэнээр Би та нарт хэлье, тэнгэр газрыг алга болтол, бүгд биелэгдтэл Хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй. (Матай 5:18)

17


Библи бол Бурханы үг

5 

Долоо хоног

Итгэгчид ямар хандлагатай байх нь зөв бэ?

Энэхүү эш үзүүллэгийн үгсийг уншигч болон сонсоод, үүнд бичигдсэн зүйлсийг сахигчид нь ерөөлтэй еэ! Учир нь цаг ойрхон байна. (Илчлэлт 1:3)

6 

III

Библийн үгний онцлог ба хүч чадлыг авч үзэцгээе.

Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм. (Еврей 4:12)

 ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг. ЭЗЭНий гэрчлэл нь баттай, гэнэнийг ухаантай болгодог. (Дуулал 19:7)

18


Библи бол Бурханы үг

III

Долоо хоног

1. Хуучин гэрээ ① Хуулийн ном : Эхлэл, Египетээс гарсан нь, Левит, Тооллого, Дэд хууль ② Түүхийн ном : Иошуа, Шүүгчид, Рут, 1 Самуел, 2 Самуел, Хаадын Дээд, Хаадын Дэд, Шастирын Дээд, Шастирын Дэд, Езра, Нехемиа, Естер ③ Яруу найргийн ном : Иов, Дуулал, Сургаалт үгс, Номлогчийн үгс, Соломоны дуун ④ Эш үзүүллэгийн ном : A. Их зөнгийн ном : Исаиа, Иеремиа, Иеремиагийн гашуудал, Езекиел, Даниел B.

Бага зөнгийн ном : Хосеа, Иоел, Амос, Обадиа, Иона, Мика, Нахум, Хабаккук, Зефаниа, Хаггаи, Зехариа, Малахи

2. Шинэ гэрээ ① Сайн мэдээний ном: Матай, Марк, Лук, Иохан ② Түүхийн ном: Үйлс ③ Захидал: Паулын захидал A. Энгийн захидал: Ром, 1Коринт, 2Коринт, Галат, 1Тесалоник, 2Тесалоник, Еврей B.

Шоронгийн захидал: Ефес, Филиппой, Колоссай, Филемон

C.

Хоньчлогчийн захидал: 1Тимот, 2Тимот, Тит

D. Хамтарсан захиа : Иаков, 1Петр, 2Петр, 1Иохан, 2Иохан, 3Иохан, Иуда ④ Эш үзүүлэгийн ном: Илчлэлт

19


Чуулган яагаад чухал вэ?

4

Аливаа хүн Есүст итгэсэн тэр мөчөөс эхлэн тэнгэрт одох хүртлээ чуулгантай бат холбоотой болдог. Бурханы хүүхдэд чуулган бол итгэлийн эх өлгий юм. Эх эцгээсээ хагацсан нярай, хүн болж чадахгүйн адил чуулганаа орхивол итгэлээр амьдрах боломжгүй юм. Зарим нэг чуулганд бохир зүйлс байдаг ч энэ нь чуулган оршин тогтнох утга учрыг үгүй хийж хүчрэхгүй. Бид чуулганд эерэг эсвэл сөргөөр нөлөөлсөн ч нэгэнт итгэлийн амьдралаа эхэлсэн бол түүн нэг гишүүн болж Бурхан чуулганаараа дамжуулж ажлаа хийдэг. Учир нь чуулган бол Христийн бие, бид бол тэр биеийг бүрдүүлэгч эд эрхтэн юм. Тиймээс чуулганыг зөв ойлгосон хүний хувьд чуулган гэдэг нь түүний ажил амьдралын төвд байхыг талархалтайгаар хүлээн авдаг. 20


Чуулган яагаад чухал вэ

1

IV

Долоо хоног

Чуулганыг хэн байгуулсан бэ?

Би мөн чамд хэлье. Чи бол Петр. Энэ хадан дээр Би Өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. (Матай 16:18)

Бурхан Өөрийн цусаар Өөртөө худалдаж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь. (Үйлс 20:28)

2 

Чуулганы жинхэнэ мөн чанар нь юу вэ?

Коринт дахь Бурханы чуулганд, хаа сайгүй бидний Эзэн Есүс Христийн нэрийг дуудагч бүгдтэй хамт ариун хүмүүс болохоор дуудагдан, Христ Есүс дотор ариусгагдсан хүмүүст (Эзэн бол тэднийх болон биднийх юм) илгээв. (1 Коринт 1:2)

21


Чуулган яагаад чухал вэ

3 1

2

IV

Долоо хоног

Есүст итгэсэн хүн бүр чуулганы нэг гишүүн болдог.. Яагаад?

Есүс болон итгэгчдийн харилцаа 

Тэр мөн бие болох чуулганы тэргүүн мөн. Тэр бол эхлэл мөн, үхэгсдээс анх төрсөн нь мөн. Энэ нь Тэр Өөрөө бүх юмсын тэргүүн болохын тулд юм. ( Колоссай 1:18)

Эдүгээ та нар Христийн бие бөгөөд тус тусдаа үүний эрхтнүүд нь юм. (1 Коринт 12:27)

Итгэгчид хоорондын харилцаа 

Учир нь иудейчүүд эсвэл грекчүүд, боолууд эсвэл эрх чөлөөт хүмүүс ч ялгаагүй бид бүгдээрээ нэг Сүнсээр нэг бие уруу баптисм хүртсэн бөгөөд нэг Сүнсийг уусан юм. (1 Коринт 12:13)

22


Чуулган яагаад чухал вэ

Долоо хоног

Ингэснээр бие дотор хагарал гарахгүй, харин эрхтнүүд нь бие биедээ адилхан халамжтай байх юм. (1 Коринт 12:25)

4 

IV

Чуулганы хийх хамгийн чухал ажил юу вэ?

Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. (Матай 28:19)

5 

Чуулганд үйлчлэг, багш хэрэгтэй шалтгаан?

Тэр заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээг тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгожээ. Эдгээр нь ариун хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм. (Ефес 4:1112)

23


Чуулган яагаад чухал вэ

6 

IV

Долоо хоног

Үеийн төгсгөлд чуулганы хүртэх алдар юу вэ?

Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад түүнийг ямар ч толбогүй, ямар ч үрчлээсгүй бөгөөд тиймэрхүү ямар ч зүйлгүй, харин ариун, гэм зэмгүй байлган Өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн ажээ. (Ефес 5:26-27)

7

Мугпу Хайрын чуулганы алсын хараа юу вэ?

24


Хэрхэн итгэлээр зөв амьдрах вэ?

5

Итгэлийн амьдрал гэж бүтэн сайн өдөр чуулганд ирээд мөргөл өргөөд буцахыг хэлэхгүй. Есүсийг өөрийн Эзэн, өөрийн Бурхан гэж хүлээн зөвшөөрч, хэрхэн энэ дэлхийг ялж амьдрахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл зөвхөн чуулган дотор бус чуулганаас гарсан ч итгэгч хүн шиг амьдрах амьдралыг хэлнэ. Үүнийг буруу ойлговол буруу замаар явах болно. Тухайлбал гэр бүл, ажилдаа цаг зав гаргахгүй сэргэлтийн цуглаан, залбирлын өргөө гэж хэт явдаг хүмүүс бий. Ингэж байж итгэлийн амьдралаар амьдарч байна гэж ойлгодог. Энэ нь библи өгүүлсэн итгэлийн амьдрал биш. Бурханыг баярлуулдаг итгэлийн амьдрал бол өөрийн амьдралын бүх хэсгээ Бурханд тааламжит тахил болгон өргөх юм. Өөрөөр хэлбэл чуулганы ажил ч бай, компаний ажил ч бай Бурханы өмнө гэсэн сэтгэлээр итгэмжтэй хийж амьдрахыг хэлнэ.

25


Хэрхэн итгэлээр зөв амьдрах вэ?

1 1

Эцсээ хүртэл итгэлээ сахихад хэрэгтэй болон анхаарах зүйлс

Та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй. "Учир нь айсуй Нэгэн тун удалгүй ирнэ. Тэр саатахгүй. (Еврэй 10:36-37)

Тууштай байдал 

Харин Миний зөвт нэгэн итгэлээр амьдрах бөгөөд Хэрэв тэр ухрах аваас Миний сэтгэл түүнийг таалахгүй" Харин бид сүйрэл уруу ухралт хийдэг хүмүүс бус, харин итгэж, амийг хадгалдаг хүмүүс билээ. (Еврэй 10:38-39)

2 1

Долоо хоног

Тэвчээр 

2

V

Итгэлийн амьдралд саад болох зүйлс

Мөнгө 

Учир нь мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс мөн. Зарим хүмүүс үүнийг хүссэнээр итгэлээсээ төөрөн одож, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ. (1Тимот 6:10)

26


Хэрхэн итгэлээр зөв амьдрах вэ?

2

V

Долоо хоног

Бардам зан 

Тийм ээ, тэд итгэлгүйгээс болж тастагдсан. Харин та итгэлээрээ зогсож байна. Бүү ихэмсэг бай, харин эмээгтүн. (Ром 11:20)

3

Нэр алдар 

Та нар цорын ганц Бурханаас алдрыг хайдаггүй атлаа бие биеэсээ алдрыг хүлээн авдаг. Тийм байж та нар яаж итгэж чадах юм бэ? (Иохан 5:44)

3 1

Итгэлээр сайн амьдрах идэвхитэй аргууд

Бурхан төвтэй амьдрал 

Хэрэв бид амьдарвал, Эзэний төлөө амьдардаг. Хэрэв бид үхвэл Эзэний төлөө үхдэг. Тиймээс амьдрах ч бай, үхэх ч бай бид Эзэнийх. (Ром 14:8)

27


Хэрхэн итгэлээр зөв амьдрах вэ?

2

V

Долоо хоног

Бурханы үг унших 

Гэвч Есүс -"Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна" гэж бичигдсэн байдаг гэж хэлэв. (Матай 4:4)

3

Залбирал 

4

Нөхөрлөл 

5

Өөрсдийгөө залбиралд зориул. Залбирахдаа талархалтай, сэрэмжтэй байгтун. (Колоссай 4:2)

Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, баяр хөөртэйгөөр, чин сэтгэлээсээ хооллоцгоон. Бурханыг магтаж..., (Үйлс 2:46-47)

Сайн мэдээ тараах 

Есүс тэдэнд -Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун. (Марк 16:15)

28


Хэрхэн итгэлээр зөв амьдрах вэ?

6

V

Долоо хоног

Үйлчлэл 

Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын нөр их хөдөлмөр Эзэн дотор хоосон зүйл биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэрэгт үргэлж бялхсан бай. (1Коринт 15:58)

4

Итгэлээр амьдрагч зүйрлэж болох вэ?

нэгний

амьдралыг

юутай

 Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ. Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд Навчис нь ч хатдаггүй. Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй. (Дуулал 1:3)

29


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.