IELTS
IELTS FAQs IELTS ШАЛГАЛТ ГЭЖ ЮУ ВЭ? Олон Улсын Англи Хэлний Шалгалтын систем (IELTS) нь англи хэлийг анхдагч хэлээ болгон хэрэглэж байгаа улс орнуудад сурч, ажиллахад Англи хэлний ур чадварыг шалгаж тодорхойлох шалгалт юм.
IELTS-ИЙГ ЯАГААД СОНГОХ ЁСТОЙ ВЭ? IELTS нь сонсох, ярих, унших, бичих гэсэн 4 чадварыг шалгадаг. Энэхүү шалгалт нь тусгайлан бэлтгэгдсэн албан ёсны шалгалт авах эрх бүхий хүнтэй шууд харилцдаг, бодит байдал, амьдралтай илүү ойр шалгалт авагддаг тул үнэлгээ нь илүү бодит гардаг. Олон улсын хэмжээнд 9000 орчим төрийн болон бизнесийн байгууллагууд, их дээд сургуулиуд таныг амжилттай ажиллах болон суралцах боломжийг хангах үүднээс IELTS -ийн шалгалтыг өгч тодорхой оноо авах шаардлага тавьдаг. Жил бүр 2.5 сая гаруй хүн IELTS шалгалт өгч байна.
“ TAKING THE IELTS EXAM CHANGED MY LIFE ”
IELTS & TOEFL ХООРОНДОО ЯМАР ЯЛГААТАЙ ВЭ? IELTS академик болон TOEFL IBT нь англи хэлний хамгийн том стандарт тестүүд юм. Зарим ялгаануудыг доорх хүснэгтээс харна уу:
IELTS
TOEFL iBT Дуудлагын ялгаа:
Хойд Америкын дуудлагатай.
Олон улсад түгээмэл хэрэглэгдэх англи дуудлагатай
Шалгалт үргэлжлэх хугацаа:
4 цаг
2 цаг, 45 минут
Шалгалтын төлбөр
363,000 төгрөг
395,000 төгрөг
Унших хэсэг:
60–100 минут
60 минут
Сонсох хэсэг:
40-60 минут
30 минут
Ярих хэсэг:
20 минут. Шалгалт компьютер дээр чихэвч, микрофан ашиглан явагдана.
12-15 минут. Тусгайлан бэлтгэгдсэн албан ёсны хүнтэй бодитоор ярилцан шалгалтыг авна.
Бичих хэсэг:
50 минут. 2 асуулттай. Хариуг компьютер дээр бичиж өгнө.
60 минут. 2 даалгавар өгөгднө. Хариултыг гараар бичиж өгнө.
IELTS АКАДЕМИК БОЛОН ЕРӨНХИЙ СУРГАЛТ ХОЁР ХООРОНД ЯМАР ЯЛГААТАЙ ВЭ? IELTS академик нь их дээд сургуулиуд болон боловсролын чиглэлээр суралцахад англи хэлний чадварыг тодорхойлоход чиглэгддэг. IELTS ерөнхий сургалт нь өдөр бүрийн хэрэглээнд болон Австрали, Англи болон Шинэ Зиланд гэх мэт англиар ярьдаг улсуудад цагаачлах зорилгоор виз хүсэж байгаа хүмүүсийн англи хэлний чадварыг тодорхойлоход чиглэгддэг.
ҮНЭЛГЭЭГ ХЭРХЭН ГАРГАДАГ ВЭ? IELTS-н шалгалтанд тэнцсэн буюу тэнцээгүй гэсэн үнэлгээ байдаггүй. Таны шалгалтын гүйцэтгэлээс хамааран Сонсох, Унших, Бичих, Ярих 4 чадварыг тус бүр 1-9 оноогоор дүгнэдэг. 4 чадварын тус бүрийн онооны голчоор эцсийн оноог гаргадаг. IELTS - ийн шалгалтын оноог шаарддаг их дээд сургууль, байгууллага бүр элсэн ороход шаардагдах өөр өөрсдийн босго оноотой байдаг.
IELTS-ИЙН ШАЛГАЛТЫГ МОНГОЛД ХЭРХЭН АВДАГ ВЭ? Улаанбаатар хотод байх албан ёсны эрхтэй ESP Foundation төв дээр IELTS-н шалгалтыг өгнө. Улаанбаатарт жилд дунджаар 32 удаа IELTS-н шалгалт авах өдөр товлогддог.
TALK TALK ENGLISH ТӨВИЙН IELTS-ИЙН СУРГАЛТ СУРГАЛТ ХЭР УДААН ҮРГЭЛЖЛЭХ ВЭ? Talk Talk English төвийн IELTS-ийн шалгалтанд бэлдэх сургалт 68 цагийн хичээлийн хөтөлбөртэй 7 хоногт 2 цагаар 3 удаа мөн 20 цагийн ярих чадварын хичээл орно.
СУРГАЛТАНД ХЭН/ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ? Манай төвийн IELTS-н сургалтын түвшин тогтоох шалгалтанд тэнцэж эрчимтэй сургалтын ачаалалыг даах чадвар нь тогтоогдсон хүн бүр сургалтанд хамрагдах боломжтой .
ХИЧЭЭЛИЙГ ХЭН ЗААХ ВЭ? DELTA (Diploma in English Language Teaching to Adults) зэрэгтэй, мэргэшсэн унаган англи хэлтэй багш IELTS-н сургалтыг эхнээс нь дуустал удирдан явуулах тул манай суралцагчид хүсэж буй бодит шалгалтын оноогоо авах боломжтой.
АНГИ ДҮҮРГЭЛТ? Анги дүүргэлт цомхон буюу 10 - 16 суралцагчтай тул сургалтын явцад багш суралцагч нэг бүртэй тулж ажиллах, сургалтын ахиц үр дүнг хянан ажиллана.
TALK ENGLISH-Н IELTS-Н СУРГАЛТАНД ЮУ ЗААХ ВЭ? Talk Talk English-ийн IELTS-ийн сургалтын гол зорилтууд нь: IELTS-н шалгалтанд амжилттай оноо авах шаардлагын дагуу унших, бичих, сонсох, ярих чадварыг жигд хөгжүүлэх сургалт явуулна. IELTS-н шалгалтанд өгөгдөх даалгаваруудыг системтэйгээр, хурдан, өөртөө итгэлтэй гүйцэтгэхэд шаардагдах стратеги, техникүүдийг заана. Манай сургалтанд хамрагдсанаар сургалтын дараа цааш үргэлжлүүлэн биеэ даан болон найз нөхдийн хамт үргэлжлүүлэн IELTS-ийн шалгалтанд бэлтгэх арга барилд суралцана.
TALK TALK ENGLISH-ийн IELTS-н СУРГАЛТЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? Talk Talk English төвийн IELTS-ийн сургалт нь бусад IELTS-н сургалтуудаас дараах хэд хэдэн онцлогтой. Мэргэжлийн багш: DELTA боловсролтой, мэргэжлийн, чадварлаг 100% Англи багш нар хичээл зааж, найрсаг боловсролын зөвлөхүүд туслах үйлчилгээг үзүүлнэ. Хүн бүрт хүрч ажиллах: Анги дүүргэлт цомхон 10 -16 байх тул багш сурагч нэг бүртээ биечлэн эргэх холбоотой, нягт тулж ажиллах тул сургалт үр дүнтэй. Эрчимтэй сургалт: Сургалт оюутан төвтэй байж суралцагч бүрт шалгалтанд өгөгдөх даалгавруудыг амжилттай гүйцэтгэх техник, арга барилуудыг эзэмшүүлж хичээлийн цагийг хамгийн үр дүнтэйгээр өнгөрүүлнэ. Сургалтын төлбөр & Бусад: IELTS-ийн 60 - 70 цагийн сургалтын төлбөр 700,000 – 800,000₮ байдаг бол манай төв 68 цагийн төлбөр ердөө 590,000₮.
CONTACT US Add:
Sukhbaatar district, 8 khoroo, next to MUIS-IV, Ulaanbaatar Mongolia
Tel:
+976-70-135-135 / +976-70-135-134
E-mail:
info@talktalkenglish.mn
Web:
www.talktalkenglish.mn