“Зориг” сан нь “Байгаль орчны манлайлагч" хөтөлбөрийг жил бүр зохион байгуулдаг билээ. 4 дэх жилдээ зохион байгуулж буй 2014 оны “Байгаль орчны манлайлагч" хөтөлбөрт оролцогч "Ногоон ирээдүй - Хүүхдийн оролцоо" төслийн багийн залуучууд “Цэлмэг, Цэнгэг, Цэвэр гурвын аялал” нэртэй хүүхдийн комик номыг туурвин, бүтээлээ хүүхэд багачуудад хүргэж байна. Комикс ном нь Байгаль Хамгаалах Сангын санхүүжилтээр бүтсэн бөгөөд хүүхэд багачуудын гар дээр үнэгүй хүрэх юм.