С.АНУДАР
4 БИШ 4
www.kiebooks.com
НЭГ
БҮХ ЮМ Бүх юмгүй Бүх юм байхгүй Цагдаагийн газар Давааг эрж илрүүлж байв. Даваа гэмт хэрэгтэн. Түүнийг баривчлахад Идэр туслав. Идэр Даваагийн найз. Цагдаа - . . . мэднэ биз дээ. Идэр – мэднэ . . . Даваа тэднийд байгаа Цагдаа, төр, хүч, засаглал. Тэнгэрт тулсан том төмөр, доор нь Идэр. Багаасаа. Ах, эгч, эцэг, эхийг аргалж болно. Том хар төмрийг болохгүй. Зун. Ногоон зүлэг. Шар нар. Ялаа ниснэ. Бөмбөгөөр тоглож байгаа хүүхэд. Гурван настай хүүхэд ганцаараа бөмбөгөөр тоглоно. Ногоон зүлгэн дээр. Хажуугаар хүмүүс явна. Хүүхэд бөмбөг өшиглөнө. Танихгүй хүүхэд. Идэр тэр хүүхдийг өрөвдөнө. Яагаад өрөвдөж байгаагаа өөрөө мэдэхгүй. Идэр өөрийн охиндоо их хайртай. Хүүхдэд хайртай. Охин эцэгтээ хайртай. Ажлаас ирэхдээ авчирсан чихэр. Баяр. Хүзүүн дээр сууж байгаа шар дээлтэй дөрвөн настай охин, өөрийн хүүхэд. Жижигхэн гараараа хүзүүг тэврэнэ. Аав нь: "За одоо буу" гэхэд "Аа ... юу гэнээ?" гэж сонсоогүй дүр үзүүлнэ. Ээж нь гал тогооноос орж ирээд "За миний охин нааш ир" гэнэ. - "Аа ... юу гэнээ?" Гурвуулаа инээлдэнэ. Идэр зурагт харна. Тэнд нэг юм үзүүлж байв. Утас дуугарсан. Идэр – байна. Даваа – Идэр үү? Идэр – Би байна. Даваа – Би тэднийд байна. Тэдэн төгрөг өгөхгүй юу? Би эндээс явах хэрэгтэй. Идэр – За ... Хэзээ хэрэгтэй юм? Даваа – Одоо Идэр – За Хөлстэй гараар утсаа тавив. Даваагийн хоолойг танингуут айдас төрсөн. Багаасаа. Мод хугалаад цагдаад баригдахад. Сургуульд дүнгээ хулгайгаар засаж байхад. Зүрх цохилдоно. Утас чагнаж байвал яана. Давааг утсаар ярьж байхад, баривчлаад – Хэнтэй ярьсан. Мөнгө өгөх гээд очиход цагдаа отоод сууж байвал. Аймшигт айдас. Чичирнэ. Мөнгө аваачиж өгнө гэдгээ мэднэ. Ганц сайн найз. Идэрийн дүү /Жаргал/ ирэв. – Тэгээд яахав. Яахав дээ аваачиж өгөх хэрэгтэй. Зүрх цохилно, том төмөр, цохилдож байгаа зүрхийг ирж атгав. Идэр – Чи тэднийхийг мэдэх үү? Жаргал – Мэднэ. Идэр – Тэгвэл ... чамайг хэн ч танихгүй, чи аваачаад өг. Намайг Даваагийн найз гэж мэднэ. Жаргал – За, за Идэр мөнгөө өгнө. Жаргал яваад өгөв. Зүрх цохилдоно. Яах гэж өгөв өө. Давааг баривчлана. Бүгдийг мэднэ. Намайг шоронд. Хар төмөр. Төр засаг. Айдас. Яах гэж өгөв дөө. Жаргалыг замаас нь буцаах уу? Одоо амжина. Жаргалаас зовно. Юунд нь зовсон юм. Шоронд орох болно. Буцаахаас зовно. Айна. Айдас. Авгай, хүүхэд, ажил, цэцэрлэгээсээ ирэв. Идэр хараад баярлана. Хоёулаа хувцасаа тайлна. Ээж нь охиндоо туслана. Том шар булангүй ханан дээр, баруун талд нь гэрэл асна, аз жаргалын гэрэл. Дараа нь оройн хоолоо идэцгээнэ, ярилцана. "Тэр байна ш дээ. Манай ангийн нэг хүүхэд ... харин тийм" Сайхнаа. Идэр сонсоно, үг
нэмэрлэнэ, дотор онгойно. Идэр ингэж гэр бүлээрээ цуглахад дуртай, жаргалтай. Сайхан царай, уруул дээрх мэнгэ. Охин юм асууна. Хариулна. Миний охин овоо том болж. Би эд нарт хайртай. Жаргал буцаж ирэв. Өндөр модон шал цуурайтна. Хоёул өөр өрөөнд оров. Идэр – За яав? Жаргал -Өгчихсөн. Идэр – Юу гэж байна? Жаргал – Олон юм яриагүй. Хотоос явна гэсэн. Идэр – Хэзээ? Жаргал – Маргааш. Жаргал яваад өгөв. Байж байтал утас дуугарав. Хэдэн хоног үхсэн зүрх ахиж үхэв. Идэр – Байна Цагдаа – Идэрийнх мөн үү? Идэр – Би байна Цагдаа цол нэрээ хэлээд – Би Даваагийн хэргээр ярьж байна. Даваа хаана байгааг мэдэх үү? Идэр - ... мэдэхгүй, үгүй Цагдаа – Маргааш таван цагт зургадугаар тасагт ир. Дүүргийн хэлтэст. Идэр – За. Маргааш таван цагт Маргааш нь болов. Маргааш таван цагт. – Даваа бид хоёр арваад жил найзалсан. Тэр хэзээд зүгээргүй хүн байсан. Айдас. Би юу хэлнэ ээ.Даваа баригдана. Шорон. Би юу хэлнэ ээ. Тэнгэрт тулсан төмөр багана. Бүх юм нэг ойртоно, нэг холдоно. Айдас. Гэмт хэрэгтэнд мөнгө өгч оргуулсан. Найз нь ямар хамаатай юм. Хүүхдийн бөмбөг. Би авгайдаа хайртай. Үдэшлэг. Бүжиг. Найзтайгаа хамт. Хувиргасан дүр. Лам. Анхны учрал. Би хайртай. - Нэг хүн найзаа аврахаар явна. Цагдаад мэдүүлэг өгч. Өөрийгөө золиосонд гаргаж найзаа аварна. Шар "Икарус"-аар явна. "Ёоё, хайран хөл. Ямар чихэлдээнтэй юм" Буух буудал. Цагдаагийн газар хүртэл хоёр минут алхана. Цагдаагийн газар. Байшин, дээр нь тэнгэр. Дүрэмт хувцастай харуул. Айдас. Мэдүүлэг. Дүрэмт хувцас. Хажуу дахь мухлагт орж хоёр дэвтэр авав. Хажууд такси хүн буулгав. Таксинд сууж гэртээ харина. Айдас. Багаасаа. Төмөр төр. Би авгайдаа хайртай. Үдэшлэг. Бүжиг. Найзтайгаа хамт. Хувиргасан дүр. Лам. Анхны учрал. Би хайртай. Дөрвөн цаг. Даваа. Том айдас, том төр. Эргэлзээ. Цаанаа бүгдийг хэлнэ гэдгээ мэдсэн эргэлзээ, очоод Давааг барьж өгнө гэдгээ мэднэ. Тэр хүртэл эргэлзээ. Жаргал ирэв. Идэр – Чамайг явсны дараа над руу цагдаагийн газраас утасдсан. Өнөөдөр таван цагт ир гэсэн. Жаргал – Яахав? Идэр – Харин ээ. Очихгүй байдаг юмуу? Очихгүй байж болохгүй. Намайг олно. Давааг олно. Жаргал – Даваа амжих байх. Идэр – Харин. Хоёул дуугүй болов. Зүлэг. Хүүхэд. Хүүхэд бөмбөгөөр тоглоно. Хажуугаар нь хүмүүс явна. Ялаа. Идэрийн айдас илт харагдана. Жаргал түүнийг ажиглаж зовно. Эргэлзээ. Даваа миний найз. Хажууд нь том багана. Үгүй. Би хэлэхгүй. Идэр – Би хэлэхгүй. Мэдэхгүй гэнэ. Чамайг байцаавал чи ч гэсэн. Жаргал – Тийм. Идэр – Би очно. Тэгэхдээ хэлэхгүй. Хоёулаа бие биеэ ойлгоно. Биширнэ. Өөдрөг марш хөгжим дуугарна. Нөхөрлөл. Баатарлаг үйл хэрэг гэрэлтэнэ. Зоригт Идэр. Зоригт Жаргал. Төгсөв. Бүх юм. Харахад бүх юм. Анихад бүх юм. Дандаа. Бүх юм. Дэлгэр. Цас, давс, цагаан өнгө урагшаа газар дээгүүр. Хоёр гэрэл. Хоёулаа чийдэн. Агаарт бас цас, жоохон цас гэрэлд гэрэлтэнэ. Шөнө. Дэлгэр нэг тийшээ. Нөгөө л тийшээ явна. Дотор нь тортог. Надаа юу ч байхгүй, хэн ч, тэгээд. Бүх юмтай, бүх хүнтэй болоход ч. Дандаа. Байна гэдгийг мэдээд гутарч болохгүй. Би гутрахгүй. Энд баймаар байна. Тэгээд би амьдарна. Би өөртөө "Жаргалтай байна"гэж хэлнэ, худлаа өөртөө "Зовж байна" гэж хэлнэ, худлаа. Бүх юм худлаа. Энд үнэн юм,
худал юм үгүй. Юу ч алга. Энд бүх юм нэг юм байдаг. Юу ч бодсон, хэлсэн, бодсон хэлсэн гэдэгтээ итгэхгүй. Бодлх хэрэггүй, үнэн биш, итгэл, Ставрогин, юуны ч тухай. Зүгээр л байж бай. Тийм. Бүх юм. Дандаа. Өрөөнд сууж байгаа хүн. Идэр. Дотор нь зөөлөн айдас бялхана. Гэрэлтэй өрөө. Модон шугам чимээгүй хугарна. Ялаа шиг аяархан бяцарна. Шугамыг аажим дарахад. Аятайхан өргөсгүйгээр хугарна. Гар өвдөнө. Бүх юм гайгүй сайхан. Гайгүй сайхан. Бүх юм. Цагдаагийн газар очих цаг болов. Явна. Ойртох тусам айдас хэвээрээ, хэвээрээ цутгаад ороод ирсэн. Даваа хаана байгааг хэлнэ. Хүрээд ирлээ. Тасалгаанд орж байцаагдав. Цагдаад хараад эсэргүүцэх дур хөдлөв. "Мэдэхгүй, би юу ч мэдэхгүй". Хэдэн үгийн дараа цагдаа "Тэгвэл тэгэхийг мэднэ биз дээ". Идэр –Мэднэ. Цагдаа – Тэгээд бод доо. Идэр – Тэддүгээр хороолол, тэддүгээр байр, давхар, хаалга, утас ... Хаврын гурван сарын сүүл үеэр Даваагийн хэрэг шүүхээр орж таслагдсан. Даваа шоронд. Идэрийг яагаа ч үгүй. Гэрч. Айдас. Төмөр багана. Цагдаа – Мэднэ биз дээ. Идэр – Тэднийд байгаа ... хаяг ... ... Идэрийн гэр. Ханан дээрх зураг, нар сар. Хажууд ялааны баасгүй цэвэрхэн толь. Зурагт. Диван дээр авгай хүүхэд нь сууж байна. Идэр тэр хоёрыг харж баярлана. Миний зөв. Би шоронд суусан бол энэ хоёр маань яах байсан. Би тэгж авгай хүүхдээ золиосонд гаргаж эрэлхэг гавъяа байгуулах эрхгүй. Гэр бүлгүй ганцаараа байсан ч ялгаагүй. Даваа хамаагүй. Айдсыг барах аргагүй. Багаасаа. Айдас хүний мах цус. Дэлгэц. Зам. Эргэж харж байгаа хүн. Нуруу нь цагаан. Хурдан явна. Өөрөө цусаа ханах хэрэгтэй болов. Нэг огцом хөдлөөд судсаа зүсэххэрэгтэй. Мэс баруун гарт. Огцом хөдлөхөд зүүн гар хөдлөнө, баруун гар нэг жаал хөдлөөд гацна. Дахиад. Дахиад холдов. Дахиад. Гар дээр хөлс. Хутгаа зүүн гар дээрээ таиад зүснэ. Хэтэрхий аяархан. Дарна. Хэтэрхий аяархан. ... Хэдэн жил. Идэр амар сайхан аж төрж байв. Эхнэр, хүүхэд, ажил төрөл. Дэлгэсэн хөшиг, ургасан жаргал. Бүх юм жаргал. Ганц л хорсол. Ганц сайн найз. Ганц найз шоронд. Ганц найзаа би барьж өгсөн. Бүх юмны бүх өнгөнд ганц хорсол. Жаргалтай уулзахад нэг л эвгүй. Хоёуланд нь. Явсан ирсэн хүн, гарт нь хүмүүс. Ганц хорсол. Айхдаа ганц сайн найзаа барьж өгсөн. Би тийм аймхай. Тэгэхдээ нэг л гэрэлтэй. Нэг л найдлага. Миний зөв. Зөв нь гэмт хэрэгтнийг илрүүлж өгсөнд биш, авгай хүүхдээ бодсондоо биш, хар амиа бодсондоо ч биш. Тэр найдлага, гэрэл. Тэр гэрэл миний зөв. Яаж ч сэтгэл зовж байлаа гэсэн сайн гэрэл туяарна. Цонхны тавцан. Цагаан рам. Рамны завсар олон ялааны сэг. Хар шороон дээр тэд нарын үлдээсэн мөр. Хөл, толгой, цээж, бүх юм нь саарал тоосонд дарагдсан. - Нэг хүн найзаа аврахаар явна. Цагдаад мэдүүлэг өгч өөрийгөө золиосонд гаргаж найзаа аврана. Шар "Икарус"-аар явна. "Ёоё, хайран хөл. Ямар чихэлдээнтэй юм" Буух буудал. Цагдаагийн газар хүртэл хоёр минут алхана. Цагдаагийн газар. Байшин, дээр нь тэнгэр. Дүрэмт хувцастай харуул. Айдас. Мэдүүлэг. Дүрэмт хувцас. Хажуу дахь мухлагт орж хоёр дэвтэр авав. Хажууд такси хүн буулгав. Таксинд сууж гэртээ харина. Айдас. Тэгэхдээ нэг л найдлага. Бөмбөг аяархан өнхрөнө. Хүүхэд хойноос нь гүйнэ. Гурван настай эрэгтэй хүүхэд. Идэр яагаад ч юм түүнийг өрөвдөнө. Даваад өршөөл үзүүлж ялын хугацаа дуусаагүй байхад чөлөөлөхөөр болов. Идэр, Жаргал хоёр Давааг удахгүй суллагдахыг
дуулаад баярлахын хамт бас зовно. Идэр – Хоёулаа яахав? Жаргал – Чи Давааг шоронд байхад нь захиа бичиж чадаагүй биз дээ? Идэр – Одоо уулзах л болно. Би уулзах ёстой. Жаргал – Тийм. Чи Давааг гарч ирэхэд нь угтаж ав. Идэр – Хоёулаа очьё. Ганцаараа хэцүү. Жаргал – Тийм. Даваагийн суллагдах өдөр. Хоёр найзын учралыг норгох ёстой шил юм хагарав. Жаргал унагаачихсан. Сандарсан харамсал. Ахиад нэгийг олов. Даваа гараад ирэв. Хавар. Гэрэлтэй шар тоос. Идэр, Жаргал хоёр Даваа руу дөхнө. Хэлэх үгээ, байх байдлаа олж ядна. Гэмшиж зовно. Нүдээрээ харна. Ялгаа алга. Даваа Идэрт – Би чамайг сайн ойлгож байна. Чамд буруу байхгүй. Чиний зөв байсан. Намайг барьж өгсөнд чинь би баярлаагүй. Тэгэхдээ чиний зөв. Би чиний оронд байсан бол яг адил. Чамд буру байхгүй. Хэн ч гэсэн ... Жаргал – Тийм. Даваа – Одоо хэдүүлээ өнгөрсөн юм санаж сэтгэлээ зовоогоод яахав. Та хоёрт гомдох зүйл надад алга. Би одоо шинэ амьдрал эхлэнэ ... Энэ ухаалаг сайхан үгийг сонссон Идэрийн сэтгэлд гэрэл цацарна. Найдлага биеллээ. Бүх м сайхан. Гэрэлтэй. Жаргал. Хоёр найз инээнэ. Идэр тоглоом хийсэн, доо гурвуулаа инээлдэнэ. Нар мандана. Аз жаргалын шар нар. Өнөөдрийн азжаргалын нар, дараагийн бүх өдрийн аз жаргалын нар. "Үнэнч анд нөхөртэй хүнээс гамшиг зовлон зугтаан явдаг ажээ". Төгсөв. Бүх юм. Харахад. Дандаа. Дэлгэр. Гэрлээ –Үгүй, сонирхол алга. /Гэрлээ миний сонирхол/. Би шууд асуусан – Надтай ахиж уулзах сонирхол байна уу? Хариулт –Үгүй надаа сонирхол алга. Миний сонирхол намайг сонирхсонгүй. Сонирхолгүй бол тэр л биз. Тэд нар ер нь падгүй. Гол нь бүх юм сайхан. Юу ч болсон, тохиолдсон бүх юм сайхан байх ёстой. Чи өөрийгөө холоос харж, санаж дурсаж байгаа юм шиг. Би ингэж тэгж байна. Намайг ингэж тэгж байна, бүх юм сайхан. Чи хоёр "Би"тэй, нэг нь нэр ус байхгүй, чанар, санаа бодол байхгүй, зүгээр л "Би", хэлбэлзсэн, цагаан өнгө, байгаадаа баярлана. Өөр юу ч байхгүй, хэрэггүй. Нөгөө нь Дэлгэр, хорин хоёр настай, сэтгэл санаатай, ийм тийм ааш зантай, махбодитой. Дэлгэр баярлана, зовно, унаж тусна. Дэлгэр яаж ч байсан нэргүй "Би"-д бүх юм сайхан. Дэлгэрийг яаж ч болно, алж хядаж, үе мөчөөр нь тасалж, одоо бүх юм сайхан. Тэгэхдээ бэлгийн эрхтнийг хаалганд хавчуулах, ил галыг суганд хоёр аравны таван сантиметрийн зайд ойртуулах юм бол, багаж хэрэгсэл ашиглавал, дээрх хоёр "Би" алга болж, ганц шинэ "Би" үүснэ өвчин, зөвхөн өвчин. Шинэ "Би" хоёр хуучнаасаа биеийг л уламжилж авна, бусад бүх юм ганц юм болно, өвчин. Өөр юу л үлдэхгүй, зүгээр л өвдөнө. Одоохондоо бүх юм сайхан. Одоохондоо гэж: нас төд, сурдаг. Хаана? Пад алга. Эцэг эхтэйгээ гэртээ. Энд бүх юм байна. Буудал байна. Автобусны буудал. Таньдаг хүмүүс – Юу байна – Юу байна. Автуус ирлээ. Хэдэн хүн орж амжих гэж гүйнэ. Бүгдээрээ амжина. Гэрт хэн ч байхгүй. Гал тогоо. Гал тогооны шал. Гал тогооны шалан дээр бүх юм. Өнөөдөр азгүй өдөр – үгүй, надаа сонирхол алга. Азгүй бол, азгүй л биз. Азгүй гэдэг ойлголт, ойлголтыг хүрээлсэн, дотроо оруулсан, томоос том – Тийм – Бүх юм сайхан. Хийх юм байхгүй. Хальс, хөгжим. Эцэг эх ирэв. Тэд нар сайн хүмүүс. Надаас юм асууна. Би хэлнэ. Тэд нар надаа падгүй.
Намайн хийсэнд, өсгөсөнд би баярлана. Падлий. Падтай юм – би, үйл хэрэг, миний үйл хэрэгтэй холбоотой зарим хүмүүс. Үйл хэрэг – байх, амьдрах, байж амьдарч чадах. Би чадна. Би байж л байвал өөрийнхөөрөө, уйдахгүй, сахйан. Бүх юм сайхан. Өглөө бүр, өдөр бүр. Үүл жаахан нимгэрч сарны гэрэл гучин лаагаар нэмэгдлээ. Сургуульд бас бүх юм. Энд ирэх дуртай. Сурах дуртайдаа биш, хийх юм, таньдаг хүмүүс, найз нар. "Хүнд явж болох газар байх ёстой" /Ф.М/ Нэг газар байснаас олон газар байсан нь дээр. Стипенди буух сурагтай. Багш нар наашаа цаашаа явна. Тэд хичээл заадаг. Би Баатартай дэмий ярина. Баатарын нуруу нь цагаан болчихож, шохойтой хана. "За яахав. Бүх юм сайхан". Цонхоор харна. УБ хотын байшингууд, дээр нь тэнгэр. УБ хотын оршин суугчид, тэднийг зөөдөг машин, хувийн болон албаны. Бусад бүх юм. Манай давхар дээр нэг сонин хүн харагдав, харагдаад наашаа ирэв. Надад нэлээн мөнгө өгөх ёстой. "Юу байна – Юу байна" - За сайн уу. Мөнгөө өгөв. Цонхны тавцан дээр сууж байгаад баяждаг юм байж. Баатар бид хоёр хийх юмтай боллоо. Баатар Ариунаатайгаа яриад маргааш надтайуулзахаар тохиролцов. Ангидаа орьё. Хичээл. Судлал. Бүх юм сайхан. Багаасаа. Арван дөрөв хүртлээ юу ч боддоггүй байсан, зүгээр сайхан. Наймдугаар ангидаа ойлгож эхэлсэн. Энд байгаадаа, энэ хичээл дээр сууж байгаад зүгээр байгаадаа баярлана. Тэгэхэд чи "Одоо жаргалтай байна, энийг санаад ав, энэнээс илүү юм байхгүй олдохгүй" гэж өөртөө хэлсэн. Тэрнээс хойш дандаа. Өглөө бүр, өдөр бүр. Яаж эхэлснийг санахгүй. Яг сайхныг сайн ойлгоод хичээл дээр сууж байсан. Ангийнхан гэр лүүгээ яарна. Надаа хэзээ тарах хамаагүй. Энд ч, тэнд ч. Ялгаагүй. Хажуу дахь хүүхэдтэй тоглож, бүх юм сайхныг санаж суусан. Тэрнээс хойш хэвээр. Хичээл эхэлнэ, дуусна, ирнэ, явна, амьдарна, үл амьдарна, гол нь бүх юм сайхан. Энд ч, тэнд ч. Гэр, эцэг эх. Тэд: - Чи энийг Золбаяр ахдаа аваачаад өг. –За. Тэднийх хол. Явган явна. Хавар. Гэрт нь хүн алга. Гэрлийн счётчик ширтэж тамхилж зогсоно. Одоохондоо ялаа алга. Золбаяр ах ирэв. – А ха – За – Тийм. Баяртай, Баяртай. Гадаа дулаахан, салхитай. Гэрт орой болчихсон байв. Шөнө, зүүд, хавар хааяа хар дардаг. Дарагдахгүй байх арга – гэрэл асаах. Өөр арга – айхгүй байх. Хар зүүдийг сонирхож ирэхийг нь хүлээвэл ирэхгүй. Нээрээ айхгүй, тоохгүй байвал дарагдахгүй. Дараа нь өглөө, дараа нь өдөр. Сургуульд сураад тарав. Баатар Ариунаа хоёр автобусны буудал дээр хүлээж зогсоно. – Хэзээ цуглах вэ? Сараагийнд бүтэн сайнд, зургаан цагт. Сараа Баатарын хамаатан. Царайлаг хүүхэн. Даанч нөхөр нь үхчихсэн. Би энэ тэр нь үхчихсэн хүнд дургүй. Миний суух автобус ирлээ. Баатар Ариунаа хоёр үлдэв. Баатар авгайгүй байхдаа сайн хүн байсан. Ариунаатай болсноос хойш надтай сургуулиас өөр газар бараг уулзалдаагүй. Тэгэхдээ тохитой томоотой болоогүй, хэдэн хогийн юмнуудтай нийлсэн сураг гарсан. Автобус – гудамж. Цэлмэг тэнгэр, доор нь хот, манай байр. Сайн дурын лифт өнөөдөр амарч байна. Гэр, өрөө. Усан будаг. Бүлээн усаар найруулсан. Өдрөөс өдөрт нэг л юм зурдаг. Дөрвөн юмтай нэг юм. Нар, сар, газар, тэнгэр. Эд нарын өнгө хэмжээ, өөр юм байхгүй. Бүх юм. Дандаа цэлмэг тэнгэр, дандаа хоосон газар, улаан нар, цагаан сар. Хамгийн дуртай юм – зураг зурах. Сублимаци. Улааныг жоохон нэм, газар жаал томдчихож, хайчилчихъя. Гортигоор хоёр тойрог тат. – Нар, сар, нэг хэмжээгээр зураад юу ч бодохгүй байж болно. Бүх юм сайхныг ойлгож, сууж байгаа шалаа, налж байгаа ханаа мэдэрч, нүд хараастай, дотор байгаа нэг юмыг – Бүх юмыг мэдэрч суух. Бүх юм сайхан. Жаргал. Сайхан юм боллоо гэж биш, сайн юм хүлээсэндээ биш, муу юмнаас салсандаа биш, байгаадаа, бүх юманд сайн. Юунаас ч айхгүй. Хоёр саад – үхэл, муу юм тохиолдож шаналал гарах. Үхлийг мэдэхгүй. Үхсэн гэдгээ харж харамсахгүй. Харин муу юм тохиолдвол би өөрөө өөр хүн болно. Өөр сонирхолтой, өөр бүх юммтай, тэрний бүх юм нь болсон юмнаас гарсан гутрал. Өөр амьдрал. Одоогийн надаа хамаагүй амьдрал. Тэр хүн надаа пад алга. Одоо, энэ Дэлгэрт бүх
юм сайхан. Би яасан, дараа яахыг би мэдэхгүй, аргагүй, мэдсэн ч ялгаагүй. Юу болно – тэр болно. Байгаагаараа бай, бүх юмны тухай битгий бод. Энэ жаргал туйлын жаргал, илүү юу ч үгүй. Намайг яасан ч би энэ жаргалыг эдэлнэ. Ямар ч муу юм болсон би жаргалтай байна. Ямар ч сайн юм болсон илүү жаргалтай болохгүй. Би яг тулсан. Энэ бүх юм. Сайхан бүх юм. Тэгэхдээ хажууд нэг л шаналал. Эхлээд энийг шалтгаантай гэж бодсон. Айх, юм хүсэх, нэг юм дутах, илүүдэх. Одоо айх юм алга, илүүдсэн дутсан юм алга. Тэр үед хүссэн бүх юм байна. Тортог. Тортогноос болж юм зурна. Хийх хамгийн дуртай юм шаналлаас гаралтай. Тэгэхдээ бүх юм сайхан байх ёстой. "Бүх юм сайхан" гэж хэлж чадаж байна., чадах хүсэл байна, чадаж байгаа цагт бүх юм сайхан. Одоо зүгээр унт. Шуудайтай баас шуудайнд байгаагаараа сайхан, хүн унтдагаараа сайхан. Өглөө гэрээс эрт гарав. Хоосон автобус. Хоосон гудамжинд би илүү дуртай. Сургууль бараг хүнгүй байна. Байгаа мөнгөө санахад дөрвөн шил юмны мөнгө. Хичээл, ахиад хичээл. Завсарлагаанаар Заяа надтай уулзав. Сайн танил. –Чи мөнгө зээлэх үү үгүй юу? – Хэд. – Таван зуу. Дэлгэр мөнгөнөөсөө таван зууг тоолж өгөв. Цагаан цаас барьсан хүн хажуугаар өнгөрнө. Дараагийн хичээл орсонгүй. Одоо дэлгүүр яваад нэг хагаст хүрээд ирье. Дэлгүүр. – Хоёр дарс, нэг архи – Тийм. Буцаад сургуульд очно. Сургууль. Дөрөвдүгээр пар орох орохгүй нь бүү мэд. Коридорт тамхилна. Нэг хүнтэй уулзах ёстой. Харагдахгүй л байна. Баатрыг олж маргааш болох юмны тухай, өнөөдөр, нөгөөдрийн тухай, бүх өдөр бүх юмны тухай ярьж болно. Яах вэ? Багшийг хүлээж болно. Хажууд цонх. Одоохондоо ялаа алга. Би тамхи дуусаад, тулаад ирэхэд нь хүчтэй сорох дуртай. Түлэгдсэн шүүлтүүрний амттай утааг уушиглах. Унах цогоор хувцсаа түлэхгүй байхыг анхаар. Нэг л сайхан. Бүх юм сайхан. Та нар бүгдээрээ яршиг. Яршиг. Харилаа. Харьж нэг шил юмаа ууяа. Бүх юм сайхан. Та нар яршиг. Гадаа дулаахан салхитай. Гэрт салхигүй дулаахан. Нэг шил, нэг аяга, нэг хүн. Бүх юм ганц байх ёстой. Бүх юм ганцаараа байдаг. Бүх юм сайхан гэж вино уух сайхан. Хамгийн. Тэгэхдээ нэг юм мэдрэгдэнэ, эвгүй юм. Зураг зурахад, яршиг гэхэд нэг юм, эвгүй юм мэдрэгдэнэ. Яршиг бол хэтэрхий хэтэрсэн, зайлсан, салсан жаргал. Нөгөө зүгээр эндээс холдсон жаргал биш, бүх юмнаас чөлөөлөгдөх гэсэн жаргал. Хэтэрхий, хэтэрхий юм тусгай төлбөртэй. Үүнийг төлнө. Тэгэхдээ яадгийм. – Яршиг. – Маргааш шил архиа аваачъя, энэ хоёрыг одоо уучихья. Бүх юм надаа сайхан байна. Бүх юм хэрэггүй гол нь өөрөө байна, тамхи байна, вино байна. Би үхнэ, чи үхнэ, бүгдээрээ үхнэ – дуртай юмаа хий. Хөшигний улаан гэрэл. Хоёр юмаа ууж дуусав. Согтуугаар зураг зурна. Зураг руугаа нулимна, хэлээрээ будна, улаан өнгийг долоогоод залгих. Нүүрээ будах. Дээшээ. Дээшээ. Доошоо. Бүх юм сайхан болно, болгоно. Эндзээс хэтрэх шахсан, тулчихаад цаашлах гэсний хариуг, төлбөрийг өгөх болно, чадна. Энэ хэтэрхий сайныг үргэлжлүүлэхэд ахиад – ахиад, ахилгүйгээр нэг юманд, бүх юманд тулаад доошилно. Юу ч бодохгүй, ганцхан хүсэл, будгаар будаж, өөрийгөө будна. Жаргал. Тэгэхдээ цаашаа цаашаа, бүр салъя, өөр юманд. Өөр юм байхгүй. Бүх юм байхгүй. Бүх юм дандаа хэвээр, би өөрөө хэвээр, өрөө хэвээр. Бүх юм хэвээрээс бөөлжис. Энэ төлбөр. Хараал. Тэгээд буцаж хэвийн жаргалдаа орно. Тэгээд байна, амьдарна. өдөр бүр шөнө бүр. Маргаашийн уулзалт. Бүтэн сайн өдөр зургаан цаг. Гэрээс гараад өмдний хармаанд байсан архийг курткиний хармаанд хийх гэж байгаад унагааж хагалав. Хармааны гадуур хийчихсэн. Чулуун шаланд цуурай байхгүй, спиртны үнэр. Хагалсан бол хагалсан л биз. Сараагийнд чиход бүгд цугларчихаж, бүх юм хангалттай, найз нартайгаа архи уух дуртай. Бүх юм хангалттай. Бид нарын яриа. Баатар – Надаа одоо бүх юм сайхан. Ариунаа, мөнгө төгрөг, ажил сургууль бүх юм сайхан. Тэгэхдээ энэ бүгдийн хариуг өгөх ёстой, өгсөн мөнгөнөөс нь илүү хариулт өгөх болно. Би
мөнгө төлнө. Төлөхөөс би айгаагүй. Би чадна. Бүх юм өмхийвтэр новш. Ариунаа – Бүх юм сайхан. Баатар сайхан эр, надад хайртай. Гэхдээ Баатар олиггүй л дээ. Би харин төлбөрөөс мултарч чадна. Надаас юуны ч төлбөрийг гүйцэд авч байгаагүй. Энэ өмхийвтэр новш. Сараа – Надаас юм болгоны төлбөрийг дандаа хэтэрхий хэтрүүлж авдаг. Би Нэргүйтэй жаргалтай байсан. Миний бүх хүмүүс үхдэг, алдаг, үхдэг, айж хулчийдаг. "Зарим хүмүүс хугарсан гарзаа бүр хатууждаг". Би хатуу хатуужилтай. Миний бүх хүн үхдэг болохоор. Тэд нар амьдардаг байсан бол би хатуужилтай байж чадахгүй. Би хатуужилтай, жаргалтай. Дэлгэр – Би нэг хэсэг өөрт байгаа юмаа хэнд ч хэлдэггүй байсан. Яг бодсон, итгэсэн юмаа хэнд ч хэлэхгүй байх. Зөвхөн өөртөө. Одоо пад алга. Хүн болгонд юм болгоноо. Бүгдийг хэлнэ. Тэгэхдээ би дуугүй байсан үеэс хойш дуугай байж сурсан. Хэлэхгүй юмаа хэлэхгүй. Тэгэхдээ тэрийгээ хэлвэл хэлнэ, хэлэхгүй бол хэлэхгүй. Энийг хэлсэн. Бүх юм сайхан. Юу ч мэдэхгүй. Бид нарт сайхан байсан. Бүгд жаргалтай. Бүх юм. – Уугаад бай, уу. Бүх юм сайхан. Тэгээд дараа нь маргааш болсон. Би хичээл дээр сууж зураг зурна. Ийм зураг би өөрөө ийм. Өөрийгөө яг тийм гэж хэлэх хэцүү, хэцүүгээс гадна боломжгүй. Боломжтой ч байж болно. Мэдэхгүй. Мэдсэн ч хэвээрээ. Тодорхой чанар гэвэл. Чанар гэж юу юм. Тодорхойлолт. Чанарын тодорхойлолт. Тодорхойлолт олон үгтэй. Үг болгоныг одорхойлох... Ингээд цаашаа. Яршиг. Би байгаагаараа байна. Би ийм. Ямар харагдаж байна, тэгж л харагдаж байг. Би тийм. өөр ч байж магадгүй. Хамаа алга. Тэгэхдээ би юмыг бодсоноороо хийдэг. Заримдаа илүү, заримдаа дутуу. Би дун хорхой тэжээдэг байсан. Ус нь өмхийрээд замагтаад дун хоолтой болсон. Далайн дун байсан болохоор би усанд давс хийсэн. Нэлээн ихийг. Тэгээд тэд нар үхчихсэн. Бүх юм новш. Хүн юу ч хийж байлаа новш л хийдэг. Хэн ч юу ч хийсэн новш л хийдэг. Өмхий жижигхэн. Бүх юм. Өөр хүнд өөр юм харагдаж болно, надаа новш харагддаг. Өмхий жижигхэн новш. Би өмхий жижигхэн новш хийнэ. Бусад адил. Тэд нар өөрсдийгөө өөр юм хийж байна гэж боддог байх, намайг л харахад нэг л өмхий үнэр. Энэ бүгд падгүй. Хүн юу ч бодож болно. Тэр хамаагүй. Гол нь хүсэл. Толгойнд захирагдахгүй. Би юу ч хийсэн хийгээгүйтэй адил хэрэггүй новш хийнэ, тэгэхдээ би хийнэ. Би хийх хүсэлтэй. Бүх юм новш. Тэгэхдээ би амьдармаар байна. Манайд хонх дуугардаггүй. Хичээл дуусав. Гадаа гараад харина. Гадаа хаврын нэг өдөр, хаврын олон өдөр, хаврын гурван сар, зуны гурван сар ... Тэгээд бүх өдөр. Салхигүй дулаахан. Бүх юм сайхан. Шар "Икарус", саяхан угаагдсан цэвэрхэн "Икарус". Хойно нь жоохон шар шороо наалдчихаж. Шар будган дээр нар тусна. Хажууд бүх юм гэрэлтэй. Очоод унтана, сэрнэ, зурна. Бүх юм. Өглөө. Өглөөний унд. Явмааргүй байна. Баймаар байна. Миний гэр, дотор нь би. Над руу зочид ирдэг. Зочид – сэтгэлийн байдлууд. Гуниг. Жаргал, тэд нарын танилууд, бүх юм. Хаалга тогшиж орж ирдэг, хаалга эвдэж ирдэг. Миний хаалга бөх цоожтой, эвдэх аргагүй. Хэн ч ирсэн би дургүйцдэггүй. Тэд адил. Бүх юм. Хэнийг ч урих хэрэггүй. Урилга байдаггүй, тэд ч байхгүй. Өөрсдөө ирдэг. Би хүлээж л байна. Чи цай уу. Явсных нь дараа аяга угаах дургүй. Тавигдсан газраа байж байг. Бүх юм байх ёстой газартаа. Чи цай уу. Тэд нарыг орж гарахад би дуртай. Нэг дургүй юм бол тэд нар явдаггүй. Явсан ч үлддэг. Би тэд нартай цуг амьдардаг байх. Бүгдээрэнтэй нь. Бүх юм. Хааяа харагдахаа больдог ч гэсэн, байгаа нь, ирэх нь, дандаа мэдрэгддэгТэд хаашаа ч явдагггүй. Тэд нар нэг нэгнийгээ хучдаг, алдаг, дараа нь сэхдэг, заримдаа өөрөөр. Хамаа алга. Мэдэхгүй. Би ганцаараа үлдмээр байна. Бүгдийг нь цоожлоод гэрээ шатаавал утаа болоод уушгинд орно. Би уушгинд байгаа тамхины утаанд дуртай. Нэг тамхи. Ахиад нэг. Эхний хичээлд хоцорч, дараагийнханд нь амжина. Ахиад нэгийг, бүх юм. Сургуульд Баатарыг эрээд олсонгүй. Ирэх ёстой. Хана налж зогсоно, хүмүүстэй ярина. Бүх юм. Хүрээд ирэв. Хоосон ангид орж тамхилна, ярина. Бүх юм сайхан. Баатар – Би нэг зүүд
зүүдэлсэн, хатаж сэмэрсэн ялааны далавч, мартчихаж. Дандаа мартдаг. Би одоохон дуусна гэдгээ мэднэ. Зайлсхийх гэж оролдохгүй, зайлсхийх хүсэлгүй. Бид хоёр нэг юм, бүх юм. Тэгнэ гэдгийг мэдээд, аргалж болохгүйг мэдээд гутарч болохгүй, байдгаараа бай, явдгаараа яв, бид нар дандаа явдаг. – Хоёулаа яг юу ч мэдэхгүй. – Тийм. – Тэгэхдээ дандаа нэг юм санагддаг. – Дандаа нэг юм. Тэгээд бүх юм сайхан. Хичээл дээр нэг ном харна. Тэнд чи өөрөө сайн байвал бүх юм сайн, чи өөрөө муу байвал бүх юм муу байна. Чи сайн байвал чамд сайн байна. Би тийм юм мэдэхгүй. "Сайн", "Муу", өөр юу байдаг билээ? Би мэдэхгүй, харагдаагүй. Тийм юм байхгүй. Жижигхэн өмхий баас сайн ч биш, муу ч биш. Зүгээр л байдаг. Бүх юм зүгээр байдаг. Зүгээр л. – За харья. Хүйтний хүйтэн агаар. Салхигүй. Дулаахан автобус. Дулаахан хүмүүс. Цөөхөн. Жолооч шилэн дээр зураг нааж. Киноны зураг. Гялалзсан. Би хэзээ ч юу ч ойлгодоггүй. Миний буудал, миний юм, миний бүх юм. Бүх өдөр. - Нэг өдөр. – Дахиад нэг өдөр. Бүх юм. Дараагийн өдөр. Баатар бид хоёр юм ярьж зогсоно, нэг нэгнийгээ явуулна, бүх юмыг явуулна. Инээнэ. Юм дооглох дуртай. Баатар Ариунаагаа хүлээнэ. Инээх сайхан. Эхлээд би Баатарын авгайг төсөөлөхөд, харахад нэг л дургүй хүрээд байсан. Авгай хүн нөхрийнхөө найз нарт нэг их сайн байдаггүй. Нөгөөдүүл нь бас адил. Танилцаад ирэхэр зүгээр л хүүхэн байналээ. Тэгэхдээ би бусад, би биш хүмүүсийн амьдралыг, байгааг, ойлгодоггүй. Надаас өөр амьдрал байна гэхэд нэг л сонин. Тэд нарт ч адилхан байх. Өөр амьдрал – итгэмээргүй. Хүн үхсэнийхээ дараа юу ч мэдрэхгүй, юу ч байхгүй болно гэж бодоход сонин болдог. Тэрэнтэй адил. Ариунаа дээрээс буугаад ирэв. Тэр хоёр харилаа. Цонхны рамны завсар шороо. Баатарын хажууд машин хүн буулгав. Машинд сууж харина. Заяа бас явах гэж байв. Заяа Цэрэнтэй ярив. Заяа – Чи Дэлгэрийг танина биз дээ? Цэрэн – Танина. Заяа – Хөгшин нь явлаа, чи энэ мөнгийг Дэлгэрт өгчих. Цэрэн намайг олж мөнгө өгөв. Гараад өнөөдөр татах тамхиа авна, дараагийн өдрүүдийнхийг авна. Дараагийн өдрүүд. Өнөөдрийн өнөөдөр. Зурагтаар хөл бөмбөг гарч байна. Хөл бөмбөг сонирхолтой. Энд хүчтэй баг нь заавал хождоггүй. Хүч - ? Тодорхойлолт. Шүүгч буруу шүүдэг, аз азгүй, хамгийн сайн довтлогчийн хөл нь хугардаг, бороо ордог. Гэрийнхэн бас зурагт үзнэ. Эндээс гараад – коридор, цэвэрхэн толь, шал, өрөө. Заяа, тавилан, жам гэж юу юм. Тахал авчирсан ялаа. Дугуй унасан цагдаа. Удаан, хөдөлж ядсан гэхдээ хүрээд ирдэг дун хорхой. Үер болгох бороо авчирч байгаа дулаан салхи. Тавилан. Заяа – тэр чамтай болоод, тохиолдоод, чи тэрийг болчихлоо гэж мэдэрсэн үе мөч чиний заяа. Унтаж байгаа хүн үхсэн хүний тал нь. Тэгэхдээ би амьдармаар байна. Бид хоёр ярьж зогсож байсан. Бид хоёр ярих дуртай, зогсох дуртай. – Хоёулаа юу ч мэдэхгүй. Тэгэхдээ дандаа нэг юм санагддаг. – Дандаа нэг юм. – Чи тийшээ хар даа. Би хэнд ч юу ч амлаагүй. Би зүгээр энд төрсөн. Хэнд ч өргүй. Тэгээд хажууд бүх юм. Бүх юм сайхан. Тэгээд Баатар яваад өгсөн, ахиад ирэхгүй. Тэр дандаа яваад өгдөг. Би явахлаараа явснаа мэдэхгүй. Мэдсэн юм өөр юм байдаг. Бүх юм өөр юм байдаг. Өөрөөс өөр юм байхгүй. Тэгээд яах вэ? Байж байгаад хария. Бүх юм эхлээд бүх юм сайхан дараа нь тийм биш харилаа. Нэг газар, нэг тэнгэр, нэг нар, нэг сар. Эд нар манддаггүй, жаргадаггүй, шинэ сар хуучин сар гэж байдаггүй – яах юм. Байгаагаараа л байдаг. Одоо бүх юм сайхан байна. Болсон юмыг би мартсан, болох юмыг би санахгүй. "Одоогоос өөр цаг байхгүй. Одоо ч чамайг ийшээ оруулсан хаашаа ч гаргахгүй". Би хаашаа ч ороогүй, нэг мэдэхэд энд байсан. Дандаа байсан. Байгаагүй байхдаа ч
байсан, байхгүй болохдоо ч байна. Хэзээ ч байгаагүй. Байна гэж байдаггүй. Мэдэхгүй, мэдэхгүй гэдгээ мэдэхгүй. Энд сайхан, муухай, тааламжтай, тааламжгүй юм байхгүй. Зүгээр нэг юм – бүх юм. Энд байгаа юмыг байгаагаар нь байлга, өөр аргагүй, хүсэлгүй. Нэг юм хийх ёстой юм шиг санагдаад байвал тэрийгээ хий, хийж байгаа юмаа хий, бүгдээрээ байгаагаараа байдаг. Байж л бай. Чамайг энд одоохон оршуулна. Энэ дөрвөн ханатай өрөө биш. Энэ нэг шулуун хана. Ханыг эвдэх, давах аргагүй. Энэ хана бүх юм. Бүх юмыг эвдэж, давж болохгүй. Эюдээд, даваад гараад ирсэн газар чинь бүх юм. Бүх юм бүх газарт. Тэгэхдээ эндээс жоохон холдож болно. – Жоохон наашаа. – Тийм. Холдоод өөрийгөө ажиглаж болно. Намайг ингэж байна, тэгж байна. Би эндээс хараад бүх юм сайхан байна. Ингэж холдож болно, холдож чадах ёстой. Чадвал бүх юм сайхан. Холдож болдог юм чинь чамайг түлхэж, өөрт чинь буцааж оруулж болно. Дандаа оруулдаг. Мэдээд гутарч болохгүй. Гутрахгүй байж чадах цаг дуустал, тултал нь, гутрахгүй бай. Дараа нь хамаагүй. Гол нь одоо. Бүх юм сайхан. Өнөөдөр бүх юм байж л байна. Би амьд. - Дээгий чамтай утсаар ярья гэж байна. - Хэн? - Баатар Утас. Одоо Баатар луу хэдэн хүн ирнэ. Тэгэхэд нь би Баатартай хамт байх ёстой, ганцаараа үхэх сонирхолгүй. Тэгээд Баатар намайг дуудаж байна. Хамт үхэх. Би очихгүй. Очих хэрэг байхгүй. Айдас байна. Тэгэхдээ айдасыг дарахад амархан. Надаа айх юм алга. Бусдын хэрэг бол бусдын хэрэг надаа хамаагүй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй. Хүүхэд болгон унадаг. Хүүхэд болгон уйлдаг. Би өөрийгөө үхэхээр үхмээр байна. Одоо би амьдарна. Наадахь чинь өнөөдөр минийх биш. Минийх одоо болоогүй. Хүн өөрийн үхлийг таньдаг байх ёстой. Өнөөдөр минийх биш. Тэгээд жирийн өдөр. Бүх юм. Баатарын яасанг би мартахгүй. Бүх юмыг мартах аргагүй. Миний бх юм дандаа байнга байдаг. Надтай болсон бүх юм, хийсэн хэрэг, хэлсэн үг бүх юмыг дотроо дандаа санадаг. Би байвал бүх юм байна. Юу ч хийж байсан, хүнтэй ярьж зогсоно уу, хаднаас үсэрнэ үү, энэ хийж байгаа юмны гадна, дотор, бүх юм дандаа. Энэ бүх юмны өнгө бүх юманд. Шаравтар шороон дээр саарал тоос. Дандаа мэдэгддэг. Гэнэт хийх үү, үгүй юу гэсэн хэрэг гарахад хийх үгүйгээ шууд мэддэг. Чадах чадахгүйгээ дандаа санадаг. Гурав хоног бодоод шинэ санаа гарахгүй. Дандаа. Өглөө бүр.Өдөр бүр. Бүх юм сайхан. Баатарыг алуулсан гэж надад хэлсэн. Би мэдэж байсан, гашуудал гуниг төрөөгүй. Энд бүх юманд гашуун, эс үгүй бол бүх юм сайхан. Нэг юманд гашуудвал бүх юманд гашуудах болно. Нэг сайхан бол бүх юм сайхан. Гашуудал нь илүү. Би гашуудаж гутардаггүй, жоохон холдоод л бүх юм сайхан. Сургуульд уулзах найзгүй болж. Тэгэхдээ би Баатартай ер нь танилцаагүй ч байж болох байсан. Би юмуу Баатар энд төрөөгүй байж болох байсан. Байхгүй байж болох байсан юм үгүй болоход юунд нь гашуудахав. Харин байгаа, байсан юм болгон байх ёстой гэж үзвэл бүх юманд гашуудах болно. Бүх юманд гашуудах юмуу гашуудахгүй байх бол нэг юм бүх юм. Гэр – Сургууль – Би – хоёр өдөр. Зүгээр л хоёр өдөр. Намайг яаж болохыг би мэднэ. Бүх юманд хэзээд бэлэн. Гэртээ ирэхэд гэр үгүй болчихсон байж болохыг мэднэ, бэлэн. Би гаргүй, хөлгүй, сохор болвол яахаа мэднэ, бэлэн. Энэ хоёр өдөр юу ч болоогүй. Дараа нь Гэрлээ ирсэн, нэг юм асуусан, би хариулсан, цуг явсан. Гэрлээ хөөрхөн охин. Бид хоёрын бүх юм сайхан. Бид хоёр хайртай. Бид хоёрын яриа. Дэлгэр – Би ийм тийм хүн, инэгэдг тэгдэг. Би ийм тийм юманд дуртай. Тэгэхдээ тийм хүн ийм тийм юманд дургүй ч байж магадгүй. Тэгэхдээ хэлсэн. Хэлснийг яаж ч ойлгож болно. Би өөрөөр хэлээд чи өөрөөр ойлгож болно. Энэ хамаагүй. Гол нь хэлсэн. Юунд ч ямар ч. Гэрлээ – Би дандаа нэг юм боддог.
Дэлгэр – Дандаа нэг юм. Гэрлээ – Чи яаж үхсэнийгээ яриач. Дэлгэр – Би юу ч санадаггүй Бид хоёр хурим найр хийхээр шийдсэн. Одоо биш, жоохон байж байгаад. - Дээгий чи хэтэрхий их тамхи тата жбайна. Ангиараа амралтын газар явав. Гэрлээ яваагүй. Дэлгэр газар дээр сууж тамхилна. Хажууд сайхан байгаль. Намхавтар нүцгэн уул. Богд уул. Хотынхоос өөр агаар. Сайхан байгаль. Би сайхан юманд дургүй. Хоёр жаахан хүүхэд бөмбөгөөр тоглоно. Бүх юм сайхан. Шөнөжин архидаж буу халав. Өглөөний хэдэн цагт билээ дээ нар ургаж эхэлсэн. Тэнгэрийн хаяанаас тархсан гэрэл хоёр давхар тоостой шилээр нэвтэрч миний манартсан толгойд орно. Уулын цаанаас цухуйж эхэлсэн жоохон нар бага багаар томбойно. Жоохон шархнаас гарсан бөөрөнхий дусал цус бага багаар. Цус нөжрөөд тогтоогүй бол дусал хэлбэрээсээ хальж бүх өдрийг гэрэлтүүлнэ. Дараа нь би унтсан байх. Өдөр бүх юм гэрэлтэй, бид автобусанд сууж гэрээ харина. Хотод ороод өөр автобусанд суув. Бүх юм сайхан. Харимаар байна. Өдөржин унтав. Маргааш хичээл. Хичээл тараад Гэрлээгийнд очив. Тэднийх ойрхон. Өндөр шар байшин. Бид хоёр идсэн, уусан, унтсан. Тэднийд сайхан байсан. Тэднийд бүх юм сайхан. Гэрлээ – Чи яагаад тэгэхэд Баатарынд очоогүй юм? Дэлгэр – Би айсан Гэрлээ – Чи айгаагүй. Чи юунаас ч айгаагүй. Дэлгэр – Тэгэхдээ надаа хэн ч хамаагүй … Би өөрөө байх ёстой. Надаа хэн ч хамаагүй. Гэрлээ – Би ч гэсэн хамаагүй юу? Дэлгэр – Чи ч гэсэн. Бид хоёр муудалцав. Миний будаг, зураг. Ахиж нэгийг зурав. Сүүлийн гурван зурганд, сая зурсан – хэтэрхий том нар, сар алга болж. Том хар, улаан нар. Сургуульд Гэрлээтэй уулзав. Хоёулаа тамхилна. Би буруугаа хүлээнэ, олон юм ярина. Нэг юм ярина. Дэлгэр – Дандаа нэг юм санагддаг. Юу ч мэдэхгүй. Заримдаа бодож болох юм шиг санагддаг. Хэрэггүй. Яагаад? Хэрэгтэй. Яагаад? Би Дэлгэр биш, би би биш. Байгаа байхгүйн хооронд дүүжлүүлсэн юмнууд. – Юу юуны хоорондоо? Байгаа гэж байхгүй, байхгүй гэж байхгүй. Аль нь ч. Би мэднэ. Бүх юм мэднэ, санагддаг. Гэрлээ – Дандаа нэг юм. Санагддаггүй, санагдлаа ч болоогүй байдаг. Хэрэггүй, зүгээр хэрэггүй. Чи дандаа өөр хүн байдаг. Дэлгэр – Тийм. Дэлгэр, Гэрлээ ахиад хоёулаа. Гадаа дулаан орж. Манай гэр. Бид хоёр зурагт үзнэ. Кино. Тэнд нэг хүн дайнаас буцаж ирнэ, түүнийг найз нар нь угтаж авна. Инээд. Цэцэг. Төгсгөл. Ийм юм үзэхэд миний инээд, дургүй хүрдэг. Гэрлээ ийм төгсгөлд дуртай. Бид хоёр өөр. Гэхдээ бид хоёр хайртай. Одоо бүх юм сайхан. Ганцаараа байхад ч сайхан байсан. Одоо ч сайхан. Бүх юм. Дандаа нэг амьдралтай. Эхний хичээл орохгүй юм шиг байна. Коридорт тамхилна. "ТУ-134". Заяа бас хичээлгүй. Би хүнийг харангуутаа найзлах уу зэвүүцэх үү гэдгээ мэддэг. Ихэнхдээ яадаг ч үгүй. Заяа сайн залуу. Цонхоор харахад тэнд бүх юм хэвээр. – Дандаа нэг юм. Гэрлээ өнөөдөр ажилдаа яваагүй. Нэг хагаст ийшээ ирэх ёстой. Тэр хүүртэл хоёр хичээл. Хичээл ер нь гайгүй. Гэрлээ бид хоёр энд байж байгаад орой жүжиг үзэв. Би жүжигт илүү дуртай. Жүжиг, хиймэл, хуурамч тэрийгээ нуудаггүй, хүмүүсийн ярьдаггүй яриа, театраасаа гардаггүй хувцас, нүүрээр дүүрэн будаг. Гэрлээг гэрт нь хүргэж өгчөөд явна. Гурван хүн намайг дуудав. Гурван
согтуу залуу. – Хүүе, нааш ир … зүгээр юм асууж болно биз дээ … Үүнийг хэлээд дараа нь мөнгө нэхэв. – Байхгүй. Надтай нэг нь ярина. Нөгөө хоёр нь жаал зайтай зогсож УБ хотын үдшийг ажиглана. … - Би зүгээр хэлж байна. – Байлгах нь алба уу. Хажууд хоёр чийдэн. Хэдэн гес гарч ирж наашаа түүргэн алхмаар ойртоно. Ажил гарсанд баярлаж нүүр гар нь хатуурна. Гурван банди нэг тийшээ, би өөр тийшээ мултрав. Ээж - Өчигдөр нэг хүүхэд ирээд чамд өгөөрэй гээд нэг хайрцагтай юм үлдээгээд явсан. Тэр юу юм? - Будаг. Шинэ будаг. Нэг газар, нэг тэнгэр, хэтэрхий томдсон улаан нар. Зураг – Чи чөлөөтэй болно. Өөр өнгөтэйулаан нар, хөх тэнгэр, хар хөх тэнгэр. Энэнээс илүү юм байхгүй, хэтэрхий жаргал. Чөлөө, эндээс зугтсан хальсан юм хүсэж эхэлдэг. Энэ хэтэрхий сайнаас бүр илүү ч байхгүй, цаашаа. Эндхийн жаргалд тултал нь хүрвэл төлбөрт нь тултал доошоо буулгана. Хэнийг ч, энд байна, эндээс гарч чадахгүйг мэдээд, байж чад, гутрахгүй байж. Ооо ийм байна. Бүх юм сайхан. Хэтэрсэн том улаан нар. Бүх юм. Орой Гэрлээгийнд очино. Тэнд бүх юм сайхан байна. Тэнд ч, энд ч. Дандаа. Гэрлээд энэ хоёр кассет авачиж өгнө. Мартав аа. Бүх юм сайхан. Маргааш – маргааш пад алга. Бүх юм. Өглөө нэг зүүднээс сэрнэ, ахиж сэрнэ, сэрнэ. Босоод харна. Юу ч хармааргүй байна. Гадаа дулаахан. Сургууль руу явах замдаа дулаан болсны тухай бодно, хурдан алх. Хүмүүс. Юу ч битгий бод. Ойртоно. Арай тулж ирээд дотор ороогүй байна. Араас дагаж явааг мэднэ., тэгэхдээ эргэж хараагүй. Ойротоно. Гадаа дулаахан, сургуульд нэлээн халуун байна. Цагаан халаттай хүн бууз зарж зогсоно, ялаа шавааралдана. Олон хүн – Дэлгэр чи хичээлдээ ор. Орьё. Багш сонирхолгүй юм ярина., сонирхолгүй бөгөөд үнэн биш юм. Би үнэн биш юманд дуртай биш. Тэгэхдээ энэ биш. Тамхи байхгүй, авах мөнгө байхгүй. Энэ ч биш. Өөр юм. Өөр бүх юм хэвээр. Сэтгэлийн бөөлжис удалгүй, одоохон бүх юм болно гэдгийг ойлгоно, мэдэрнэ, ойлгонгуут дотор цутгаад орж ирэв. Цутгаад бай, цутгаад бай. Хар. Яахав. Бүх юм бүрхсэн, нөжирсөн сэтгэлийн бөөлжис болчихсон байхад хуучин сайхан байсан гэж итгэх аргагүй. Бүх юм сайхан байхад бүх юм сайхан биш. Байдаг, байх ёстой. Ороод ирсэн зочныг хөөж болохгүй, тэр зочин чи өөрөө. Бөөлжсийг бөөлжсөөр арчих. Муу юм тохиолдоод шаналахад, дараа нь гайгүй болно, сайн юм болно гэж найдна. Одоо юу ч болоогүй, юу ч болсон ялгаагүй. Зүгээр л тортог, шингэсэн шигдсэн. Тэгэхдээ хэлбэлзэлтэй. Нэг нааш нэг цааш. Энд бүх юм нэг наашаа нэг цаашаа, ойртоно, холдоно. Нэг бөөлжсөөр хахна, нэг тортог хучина. Хүсэл байхгүй, юунд ч олигтой юм харагдахгүй. Харангуут бөөлжис, тэрнээс түрүүнд харж байгаа нүд бөөлжис. Хийж байгаа юм – амьдарч байна, амьдрах гэж мөнгө олно. Энэ мал. Сайхан бүх юм сайхан байсан. Бүх юм сайхан байлгах хүсэл байсан. Хүсэл байвал хүслээ биелүүлэх гэсэн хүсэл, тэмцэл, жаргал. Бүх юм сайхан байна. – Тортог – Хүсэл байхын тулд тулгуур байх ёстой. Бүх юм сайхан гэдэг тулгуур, намайг яасан ч би "надаа сайхан байна" гэж хэлэх чадал, тулгуур. Одоо үгүй. "Бүх юм сайхан" гэнээ? Сайхан гэж юу юм? Наадах чинь биш. – Хахна – Сайхан муухай байхгүй. Бүгд. Яасан ч бүх юм. Яасан ч байх юм чинь наадахаар чинь би яах юм. – Бөөлжис – Байх юм чинь хийж яах юм. Ахиад. - Бөөлжис – Байх юм чинь хийж яах юм. Ахиад. - Тортог – Номны хавтас, номын хуудас. К.Маркс. Э.Хемингуэй, Шашин – Ард түмний хар тамхи. Хар тамхи хэрэгтэй. Бүх юм хар тамхи. Энд хоёр зугаа байдаг. Архи, хүүхэн. Ринальдигийн хэлснээр, нэг нь ажилд садаа болдог, нөгөө нь хагас цаг л хэрэг болдог. Хагас цагаас гадна, байгалийнх, хэтэрхий байгалийнх, жамаар энд үлдээх арга. Тэгээд хоёр хүн
хэрэгтэй. Хоёр хүн – Хоёр новш. – Тортог – Тэгээд зөвхөн хагас цаг. Нэг л нойтон. Жаргал нь: ахиад – цаашаа – ахиад цаашаа тэгээд тулаад, хэдэн удаан мөч. Оргазм. Дараа нь ямар ч хэрэггүй. Нойтон тортог. Эндээс гараад чулуун хана налаад тамхилмаар. – Тортог. … Нөгөө нь ажилд садаа болдог… Надаа садаа болоод байх ажил алга. Хуучин би архийг хажууд чинь байгаа диваажин гэдэг байсан. Диваажинд бүх юм байна, хэрэггүй юм. Хааяа уухад хэдхэн цаг хэрэг болдог, ер нь хэрэггүй. Эмч нар юу гэдэг билээ. Архийг юмуу түүнээс хүчтэй зүйлийг – хероин, морфин, опий, ЛСД … Эд нарыг өдөр болгон хэрэглэвэл, өглөө бүр, тэгвэл чи эндээс чөлөөлөгдөж чадна. Хэдхэн цагаар биш, бүрмөсөн. / Их мөнгө хэрэгтэй. – Тортог -/Өдөр болгон ууж, татаж, тариа хийлгэвэл чи эндээс чөлөөлөгдөөд өөр маьдралтай болно. Өөр амьдралтай өөр хүн. Тэрөөр Дэлгэр надад падгүй. Би өөрөөрөө баймаар байна. Тэгэхдээ би архичин болохос айхгүй, тэр би биш, архичин Дэлгэр одоогийн Дэлгэрт хамаа алга. – Тортог – одоо ийм байна. Тэр өөр амьдралд согтуурал, сайхны сахйан үзэгдэл жаргал биш тэндхийн жирийн амьдрал болно. Бүх юм. Архи, хар тамхи энэ амьдралаас чөлөөлөөд өөр амьдралд барьж өгнө. Хааяа ч хэрэггүй, дандаа ч хэрэггүй, дандаа хэрэггүй. Бүгдээрэ нэг юм. Бүх юм. Би, Гэрлээ, тамхи хөгжимтэй миний өрөө, үг, яриа байхгүй. – Тортог – Миний тамхи баруун гарт, тамхиа зүүн гартаа дарж унтраав. – Бөөлжис – Гэрлээгийн айсан, инээх гэсэн юм шиг, гайхсан харц, хөдөлгөөн. Дараа нь олон тамхи, олон өдөр. Өглөө бүр, өдөр бүр. Бүх юм. Наашаа цаашаа. Надаа бүх юм байна. Нэг юм байхгүй байсан бол байлгах гэж зүдэрнэ. – Тортог – Эндээс өөр юм байхгүй. Байгаа бүх юм байна. Дандаа. Өлөн бол хоол, цадсан бол өөр нэг юм. Өөр нэг юм олдоно. - Зөвхөн хараал – Бүх юм жижигхэн өмхий новш гэж бичихэд амархан. Амархан бөгөөд гоё. Би ийм юманд дуртай. Новш гэж мэддэг, мэдэрдэг байсан. Тэгэхдээ "новш" гэлээ гээд яадгийм. Яадгийм. Надаа сайхан байна гэж хэлэх хүч, хүсэл байсан. Одоо байхгүй, байхын ч хэрэггүй. Дотор хатуу тортог. Дандаа дандаа байнга байдаг. Зовлон биш зовлон. Жаргал биш жаргал. Гашуудал биш гашуудал. Цуст нөжөөр бөөлжсөн инээд. Уйтгартай үхмэлээр үхсэн үхчихсэн хүүр. Амьдарна. - Тэгээд хараал – 1-р хэсэг нь төгслөө.
ЯДАЖ ЧАД, ТЭГЭЭД "И мы выродки крыс Да мы пасынки птиц И каждый на треть патрон" С.БАШЛАЧЁВ Байдал хялбар – аравдугаар анги. Улаанбаатар хот, гэрэлтдэг нар. Тэгээд нарийн төмөр. Тайрсан төмөр. Дөрвөн сум. Калибр 5,6 мм. Хөгжим дуугарна. Чанга хөгжим, ийм л дуу: Что не до смерти то ложь Кто не знает будет жив Кто узнает в спину нож Так и надо так и будет жить… Үхтлээ л биш бол худал Үүнийг мэдээгүй нь амьд Хэн мэдсэн - нуруу руу нь хутга Ингэх л хэрэгтэй ингэж л амьдарна. … Это родина смерть Это родина смерть … Энэ эх орон үхэл Энэ эх орон үхэл Өглөө. Гурван цаг. Гурван сар. Уртаа хөгжмөө унтраав. Хөгжим дууссан. Тэгээд унтраа. Гэрэл асаа. Эвдэрхий ширээний чийдэн. Сандал дээр хоёр аяга /өрөөг дүүргээгүй/, чүдэнз, кассет. Ширээн дээр төмөр гинж. Дунд зэргийн ширхэгтэй цагаан төмөр. Бугуйг дөрөв ороож хүрнэ. Нэг үзүүрийг нь шүдээрээ зуугаад нөгөөтөхийг нь гартаа барьж баруун гарынхаа бугуйг ороо. Тэгээд төмөр утсаар тогтоочих. Төмөрний эвтэйхэн амт. Сайн тогтоо, ахиад бэхэл. Өөрөө зүүсэн гинж. Хараад "Тийм" гэх юм. Тэгээд цээжинд нь тулгаж байгаад гохоо дар. Энэ бөгжийг хэдэн сарын өмнө зүүсэн. Тэгэхэд би яг одоогийнх шиг байсан. Яг тийм. Гэрэл асаа. Энэ хоёрыг тайлаагүй цагт би хэвээрээ. Би байна. Гинжээ хараад одоог санана, тэгээд хэвээрээ. Энэ хоёр үлдээд би хувирч болно. Би байхад энэ хоёр алга болж болно. Хамаагүй. Гол нь байна. Өнөөдөр "Үгүй", маргааш "Тийм" гэж байгаа. Уртааг нэг Уртнасан болгох. Тэгээд тулгаж байгаад гохоо дар. Хэн нь хамаагүй, нэг л хүн, хэд ч байж болно. Гол нь битгий дөтийг харж дөрөв хоно. Нэг юм шийд. Тэгээд битгий эргэлз. Зөв буруу шийдвэр гэж байхгүй. Бүгдээрээ нэг л үр дүнтэй. Эхлээд энэ шааранд хутгалдах үгүйгээ бод. Би энд амьдарна. Амьдарна гэсэн бол амьдрах зоригтой, чадалтай бай. Чамайг яаж ч зүссэн шийдвэртээ харамсаж эргэлзэж болохгүй. Үхнэ гэсэн бол үхэх зоригтой бай. Амьдрал ямар ч гайгүй санагдсан эргэлзэж болохгүй. Эргэлзээ бол адаг. Ямар ч ялгаагүй нэг бөөлжисний шаар. Чи нэгийг нь сонгож аваад тэрийгээ эргэлзээгүй биелүүл. Би амьдарна. Одоо аравдугаар ангид байна. Төгсөөд ажил, сургууль, авгай, хүүхэд, тэгээд "амар сайхандаа жаргажээ". Үгүй. Наадахь чинь биш, зөвхөн үзэн ядалт. Тэгээд тулгаж байгаад гохоо дар. Би зүгээр амьдарч чадахгүй. Зүгээргүй гээд панк болж болно, лам болж болно, өрөөсөн гараа хөрөөдөж болно. Эд нар тэгэхдээ аятайхан зөөлөн хэлбэрүүд. Би юмыг дуусгал нь, тултал нь юу ч үлдээлгүй хийх дуртай. Тэгээд та нараас нэгийг, хоёрыг, гурвыг … цааш нь харуулна. Чи амьд уу, үхсэн
үү, бүгдээрээ байна уу, үгүй юу ялгаагүй хэрэггүй. Юу ч, юунд ч хэрэггүй. Би алдлаа гээд юу чболохгүй. Тэгэхдээ би одоохондоо амьдрахаар шийдсэн, зүгээргүйгээр тултал нь. Тэгээд тайрсан калибр. Хэрэггүй, тэхдээ мийний шийд. Зөвхөн үзэн ядалт. Үзэн ядалт бол айдас. Чи хайрлана. Тэхэд чамайг хайрлахгүй гэдгээс айгаад үзэн яд. Амьдрал бол айдас. Тэгээд айдас, тэгээд амьдрал, тэгээд үзэн яд. Өглөө долоод бос, тэгээд сургууль, даалгавар, дүн, ангийн сурагчид. Идэр, Пүрвээ, Сайханаа, дээгий, тэгээд Уртнасан – би. Завсарлагаар жорлон, тамхи, тэгээд хичээл, хими. Чулуужсан шохой, би Идэртэй ходорно. Азтай байна. Хэдэн төгрөг, тамхины мөнгө, би архи уудаггүй, гэр лүүгээ явган явдаг. Явах цаг. Замд хүмүүстэй зөрнө, явж л байна. Гудамжаар явна, байж л байг, тэгээд наргүй өдөр, бүрхэг, сэтгэл шиг сайхан өдөр. - Ундаа аваарай. Бацаан орилж байна. Уранхай бор бацаан. Миний хөгшин наадахаа зарж байснаас нэг шилээ тэр байшингийн буланд цохиод, хагалаад, шилнийхээ ирмэгээр бид нарын нэгийн элгийг зүсвэл яасан юм. Даанч тэгэхгүй, хэрэггүй чиний хэрэг. Чиний зөв. Цас ч юмуу, бороо ч юмуу, эхлээд цас, дараа нь шавхай гутланд наалдана. Хүйтэн байна. Дулаахан хувцастай хүмүүс, монголчууд, гадаадууд. Гэртээ ирээд хувцсаа тайл.Гинж, бөгж тайлагдахгүй. Тэгээд калибр, тэгээд зориг. Зөвхөн зоригтой хүмүүс хэдхэн, тэд удаан байхгүй. Амьдрал тэдэнд харш. Зузаан өрөмтэй сүүнд хийсэн хүчил, харш, гашилна, гашуудал. Амьдралд зоригт зориулагдаагүй хүмүүс, амьдрах ёстой. Бид одоохон алуулна. Алуулахынхаа өмнө наад хоолоо идчих. Тэгээд хөгжмөө тавь: "Секс пистолз", "Нэгдсэн вант улсын анархистууд" гэдэг дуу. Сайн дуу, үгийг нь мэдэхгүй юм. Сараа – Чи хичээлээ хийсэн үү? Би – Хийсэн. Би юу ч хийж чадахгүй, хийх юмаа хийсний дараа гурван сум үлдэнэ. Үлдсэнээр нь яаж ч болно. Дараагийн юм дараа. Удахгүй. Шкафанд байгаа бууг санаж дөч наслахгүй, боломж гарангуут буудна. Одоо ч болно, удахгүй. "Иемай" гэдэг дуу явж байхад тог тасрав. Даваагийнд очъё. Нилээн удаан уулзалдаагүй. Тэднийд бас тог алга. Даваагийн дүү нь лаа авчирав. Хятад цагаан лаа. Даваа, би, олон яриа. Даваа – Чи конкурс өгөх үү? Би – Мэдэхгүй. Яасан ч яахав. Даваа – Хөгшин тэгээд юу хийж байна даа? Би – Юу хийх вэ, байж л байна. Даваа – Ер нь сайхан байгаа биз дээ? Би – Ер нь сайхан л байна. Яав л гэж. Чи ч бас гайгүй л биз дээ? Даваа – Тийм. Амьд л бол жаргал. Би – Тог ирэхгүй нь ээ. Даваа – Удахгүй ирэх байх. Би – Нэг өдөр амьдарсан бол нэг өөдгүйтсэн гэсэн үг. Даваа – Тийм, хүн болгон амьдарсан, амьдарсан бүгдээрээ адгийн новш. Дараа нь үхээд ч нэмэргүй. Би – Тийм. Ялангуяа хөгшчүүл. Гучаас илүү наслах бол өөдгүйтэл биш, завхай гэмт хэрэг. Даваа – Тийм. Би сайн өвгөн болно. Би – Миний яс сайн яс. Даваа – Тог ирэхгүй нь.
Иймэрхүү буу халж байгаад би харив. Тог тасраад харанхуй болоогүй, гэрэлтэй болоогүй, харанхуй биш, гэрэлтэй биш, гудамжаар явна. Явсан хүн яс зуудаг. Надад та нарын яс хэрэггүй, надад өөрийн цус байна. Тав дахь өдрийн гурав дахь хичээл, тоо, алгебр. Тэгшитгэл. Мэдэх юм алга. Манай анги, гайгүй анги. Зүгээр хүүхдүүд. Тэгэхдээ нэг л биш. Урд шаравтар урт үстэй охин сууж байна. Самбараас юм хуулах гэж оролдоно. Жаргалмаа. Миний "анхны хайр". Хайр миний үхэл биш, миний үхэл эхний сум. Дээгий – Чи уран зохиолоо хийсэн үү? Би – Үгүй. Дээгий – Юу өгсөн билээ? Би – Мэдэхгүй, хоюулаа гарч тамхилья. Би – Багш аа, гарч болох уу? Жорлонгийн цонхны тавцан. Тамхилж байхад хичээлийн эрхлэгч орж ирэв. "Хичээл дундуур гараад тамхи татаад ... Ээжид чинь ..." Шар пиджактай, харцтай, настай эрхлэгч. Би тамхиа унтраав. " ...Хичээлдээ ор ... Юу гэсэн үгэв ..." Эрхлэгч доошоо буугаад явчихав, би ч харья. Сургуулийн хашаа, зам, байшин. Байшин, тэгээд манайх. Гэрт ээж, эгч, Баатар гурав. Баатараа манай хамаатан. Би юм ярих дургүй. Ширээ. Бөгжтэй гарт аяга. Өрөөндөө оръё. Хийх юм байхгүй. Хорин дөрвөн цаг хавьцаа. Чихэвч, хөгжим, трэш, үгийг нь мэдэхгүй, ритмийг нь гараараа давтана. Тамхи асаав. Шалан дээр шүдэнзний мод шатаж байна. Сайн хөгжим. Далайгаатах. Энэнийг урагдтал нь. Далайлгаатах. Яг энэ. Миний хар гэрэл, миний гэрэл, миний зориг. Тэгээд хөгжмөө унтраа, унтраагаад тамхилж сууна. Одоо хэдэн мөр тавих сэтгэл, хүч байна. Хэдэн цаас гаргаад ир, дөрвийг, үзэг. "Арсландай мэргэн хааныг" янзалъя. Би уран зохиолоос ардын аман зохиолд л дуртай. Энд амьдралын зэвний амттай сэтгэл, үг таардаг. Үлгэр, цэцэн үг, ертөнцийн гурав, дөрөв, тав, зургаа ... Арсландай мэргэн хааны үлгэрийн мэргэн саарал бол заяагаа таньсан амьдрал, үхлээс мултрах аргагүй, хэрэггүйг ойлгосон эр зориг, саарал чоно. Ардаг хүрэн байж л байгаа. Ардаг хүрэн гүйцээд ирэг. Амьдралаа ч яалаа, үхлээ ч яалаа. Арслан бартай уралцаж байгаад үхэх, алгын чинээ адсаганд гүйцэгдээд үхэх ялгаагүй, нэмэргүй. Алахдаа алсан, үхэхдээ үхнэ. Уулзах гурван хэмжээгээ тайван хэл, тайван зүгээр үхнэ, саарал чоно. Зориг. Яаж алуулахаа мэднэ. Мэдээд мултрах гэж оролдохгүй, харгис соёо, алуурчин соёо. Харгис зориг, зориг харгис байх ёстой. Харгис саарал чоно. Харгис амьдрал. Өөр амьдрал хэрэггүй. Соёогоо ургуул, зоригтой бай. Тайрсан калибр, дөрвөн сум. Далайгаад огтол, амьдралыг, тэнгэрийн хоолойгий нь, судсыг нь, гохоо дар. Хатуу тамхи, хатуу гэрэл, цус, зориг. Өглөөний дөрөв, унт. Зүүд. Амьдралыг огтолсон зүүд. Миний зүүд. Миний амьдрал. Хагас сайн өдөр, дутуу сайн өдөр. Өглөөний хоол идмээргүй байна. Ямар ч байсан идчих, ямар ч байсан амьдар. Цадталаа хахталаа, үхтэлээ бөөлжтөлөө, алтлаа. Зургаан хичээл, цүнхээ ав. Өчигдөр Дээгий авчирч өгсөн. Гадаа дулаахан байна. Дулаахан агаар, дулаахан нар. Сайхан байна. Гайгүй өдөр. Тайван алх. Сургууль минь ойртож л байна. Арван жил сураад, тэгээд жаран жил амьдарч болно. Арван найм уу, далан нэг үү, нэг л сайр, нэг л дулаахан, дулаахан сар, дулаахан баас. Сургууль, өлгүүр баахан бацаанууд. Дээшээ гараад ангидаа ор. Физик, гайгүй багш. Нойр, зүүд, калибр 5,6 мм. Хонх дуугарав. Завсарлагаа. Жорлон, тамхи. Дээгийгийн чүдэнз. Цонх, хана, тааз, унитаз, ахиад хонх. Хичээлд сууна Хонх. Хагас сайн өдрийн өдөр дуусав. Дараа нь орой болсон, тэгээд дууссан. Ус байна, усанд ор. Шөнө, өнөө шөнө мэргэн саарлыг үргэлжлүүлэхийг оролдоно. Юм бичихэд уур, хор шар, эрч хэрэгтэй, тэгээд эрчтэй хөгжим тавь. "Алиса"-гийн "Красное на черном". Тамхи сор, сайн сор, тологойгоо хананд налаад үгийг нь давт. Сайн үг. Эндэхээс салгах гэсэн үг. "Босоод ир, бос" гэсэн үг. Тэгээд эндхийн манаач нарын царай нь харагдана, жад нь гялбалзан ард нь улаан сар. Тэр сарыг үзэн яд. Хүрээд оч, тэгээд жадаар нь элгээ уруул, жад бид нарыг заавал олно.
Олно гэдгийг нь мэдээд босож чад. Эндээс зайлж болохгүй. Зайлаад очих газар байхгүй. Тэгээд тйишээ яв, үх. Ингэж чадахгүй бол тэр л биз. Чиний хэрэг. Харин чадна, чадахгүй гэж битгий эргэлз. Бид чадна, ална, алуулна. Зүүн гар дээрээ тамхиныхаа цогийг тавь. Мянга мянга болж хуваагдсан секунд, цог харлаад унтрав. Алган дээр улаан толбо. Хөгжмөө унтраа. Гэрэл хэрэггүй, за асаачих, цаас, үзэг, хар бэхээр өдөр сар, гурван сар, бичихэд нэг л хэцүү байна. Одоо арай болоогүй байна. Хэд хоёр хоногийн дараа болно. Сайхан нойрс. Шар нар. Хот. Уул. Зүүн гарын алган дээр шар усаар дүүрсэн пүмбэгэр юм гараад ирж. Хэтэрхий нартай байна. Гэрэл, шкаф, ном, кассет, энд тэнд хаягдсан хэвисэн ном, нараар, тэр бөөрөнхий шар нараар харвадаг. Өдөр болгон, нар бол сум. Намайг оноогүй удаа байхгүй. Бүрхэг байлаа ч, харанхуй байлаа ч гэсэн. Нар бол сум, тиймэрхүү л зүйрлэл. Бүтэн сайны өглөө нэг л уйтгартай, уйтгартай бүтэн сайн. Цайгаа уугаад буцаад унтлаа. Лазуурсан сэтгэл, шаравтар гэрэл, тэгээд бугуйвч. Тэгээд хүлээж л бай. Таван цаг бүтэн сайн. Ээж Сараа хоёр зурагт үзэж байна. Би юу ч үздэггүй. Тамхилья. Тамхилаад арай дээр болно. Дээр, доор. Би нэг л дөрвөлжин, олон давхар дөрвөлжин, дөрвөлжин биш өрөө, дөрвөлжин өнцөг. Сэргээтэх. Сэргэх чадал алга. Тэгэхдээ оролд. Дуугарч байгаа хөгжим. Тамхи асаа. Тэгээд унтраа. Маргааш нэг дэх сайн өдөр. Хар бугуйвч. Ном харъя. Ямар ч ном хэрэггүй, тэгэхдээ зарим үг, хөгжмийг сонсоход цус хатуурдаг, нүд хурц болдог. Тэгээд гинж, бөгж цус болдог. Сургуулийн хашаа. Хичээлд хоцорсон, түүхийн хичээл, сургууль дотор ороод хэрэггүй. Газар дээр сууж харагдаж байгаа бүх юмыг харж сууна. Завсарлатал 15 минут. "Тохиролцоо" оръё. Мөнгө байхгүй. Тамхинаас өөр хэрэгтэй юм алга. Сургуульд манай анги хоёр давхарт. Ангийнхантайгаа мэндэлнэ. Тэд бүлэг бүлгээрээ, нэг нэгээрээ, миний хажууд байнга суудаг хүүхэд байхгүй, ихэнхдээ Заяа суудаг, одоо сууж л байна. Заяа – Эхний хичээл дээр яасан? Би – Яав л гэж. Хичээл эхлэв. Паартан дээр миний урласан хоёр бичиг: "Креатор", "Бид та нарыг оршуулна". Гараа дэрлээд хэвтэхэд гинж дух нухна. Заяа – Уртаа, бос, багш чам руу хараад байна. Өндийж багш руу, самбар луу, самбар дээр юм бичиж байгаа хүүхэд рүү харна. Хараад л бай, хараад л байна, тэгээд завсарлагаа, тэгээд ахиад хичээл. Жаргалмаа байж л байна. "Тийм", "Үгүй". Надад аль нь ч хэрэггүй. Миний хэрэг тайрсан калибр. Тав, зургаа дугаар хичээл. "Нийгмийн тухай мэддлэг". Багш Идэрийг аятайхан байцааж байна, гарт нь үзэг, доор нь журнал. Би паартан дээрх "Креатор" гэсэн бичгийг сэргээнэ. Сэргээж амжаагүй байтал хонх дуугарав. Жорлонд Дээгий Заяа хоёртой буу хална. Мөнгө, төгрөг, шалгалт, конкурс, хөгжим. Багш – За, сая үзсэн шинэ сэдвийн ... "Креатор"-ыг дуусгахаас залхуу хүрч байна. Миний зүүдэлмээр зүүрмэглэл. Хоосон тал газар, нар, сар байхгүй, цусан саарал гэрэлтэй хаяагүй тэнгэр, тал дунд зогсож урагшаа харж байгаа саарал чоно. Шар соёо далд, хэрцгий биш. Чонын харц. Талыг ширтэнэ. Чоно эр зориг. Өөрийгөө цэвэр эр зориг гэж хэзээ ч мэдэхгүй чоно. Хоосон талыг ширтэнэ. Чоно хэзээ ч өөрийн эр зоригийг шалгахгүй, хүч чадалдаа эргэлзэхгүй. "Зориг" "хүч" гэдэг юм мэдэхгүй. Өөрийгөө танихгүй чоно. Саарал чоно хоосон талыг ширтэнэ. Эр зориг, хүч чадал. Цусан саарал гэгээтэй ариун тал. Тэгээд сургууль тараад харьсан. Ээж. Гэр. Миний өрөө, цэнхэр хөшиг. Хөгжим, трэш сонсоход хүч мэдрэгдэж жаргал ойртдог. Миний калибр, цус болсон гинж. Тэгээд "Металлика". Үсээ хяргах болж. Ванны өрөөний угаагуур дээр сонин дэвсээд үсээ хяргаж эхлэв. Сайн тайр. Ардаасаа битгий ав,
ургаж л байг. Нэлээд их үс унасан. "Үг" сониныг хэд нугалаад, сэгсэрч үсээ бөөгөнрүүлээд жорлонд хий, шээс хүрч байвал дээрээс нь шээ. Усаа тат. Үсэнд их хийморь байдаг биз дээ. Харъя. Намайг хэн хийсхийн. Хамаа алга. Байгаагаараа л байна. Тэгээд усанд ор. Дуусаад хувцсаа өмс, хаалгаа хаа, чийдэн унтраа. Миний буу. Удаан хараад хэрэггүй. Одоо арай болоогүй, хэзээ: мэдэхгүй, удахгүй. Өнөөдөр Даваатай уулзах хэрэгтэй. Даваа 1992 оны "Нирвана" олсон гэсэн. 24753 дугаартай утас. Утас авсан хүн – Байна. Би – Даваатай яръя. Хэдэн секунд "Нирвана"-г төсөөлнө. Даваа – Байна. Би – За юу байна даа? Даваа – Уртаа юу? Би – Тийм. Даваа одоо завтай гэнэ. Очиж бичлэг хийе. Удахгүй ч гэсэн хөгжим хэрэгтэй. "Нирвана"-г сонсолгүй шууд бичнэ. Сайн хамтлаг. Тэгэхдээ тэд нарын тоглодог панк-рок трэшийг гүйцэхгүй. Заводки байга байхад найз нартайгаа буу халаад хажуудаа хангинуулж суухад панк-рок яг таарна. Өөрийн энергийг сайн, тултал нь мэдэрье гэвэл трэш сонс. Даваа бид хоёр дэмий ярина. Даваа бид хоёрт ярих юм олддог. Тэгэхдээ надад найз байхгүй. Миний цус зөвхөн минийх. Хэнд ч хэлэхгүй. Чи найзаасаа амьдрах амьдралаа, үхэх үхлээ нуудаг бол тэр чинь найз биш, сайн л бол сайн танил. Даваа сайн банди. Бичлэгээ хийгээд харив.Тэгээд. Тооны хичээл. Би дэвтэртээ бас тоо урлана, дараагийн хичээл физик. Самбарын өмнө жаал зогсож байгаад буцахад багш: "Уртнасан чи "хоёр" гарлаа шүү. Хичээлээ хий". Би толгойгоо дохино. Би сургуулиа төгсөхгүй байх. Төгслөө ч удахгүй, төгсөхгүй гээд гэртээ хэвтээд байх сонирхолгүй, явмаар санагдвал явж л бай. Сургуульд хамгийн яршигтай юм нь "Хүмүүнлэг шинжлэх ухааны үндэс тавьж байгаа хичээлүүд" түүх, нийгмийн тухай мэдлэг ... Би зурагт үздэггүй, сонин уншдаггүй, үзээд, уншаад ойлгоод ирэхлээр дотор муухай болдог. Энэ хичээлүүд дээр тийм л юм ярьдаг. Долоо, наймдугаар ангид байхад багштай маргадаг байсан. Дараа нь хэрэггүй. Сургуульд орчин, агаар, гэрт агаар, надгүй агаар агаар биш. Кассет "Креатор", "Металлика", "Детс", "Слэйер" ... хөгжмөө асаа. Тог тасарсан уу, тасраагүй юу хамаагүй, тамхи байна уу, үгүй юу, эрүүл саруул уу,өвдөж шаналсан уу хамаагүй, бид олон биш. Тэгэхдээ бид байна. Би олон биш, тэгэхдээ надад би байна. Нэргүй, Дээгий, Даваа, тэр Даваа биш, миний "Нирвана"-г бичсэн Даваа. Бид нэг гаралтай юмыг байгаагаар нь харах. Байгаагаар нь харах хүсэл, харсан юмаа хийх итгэл, өөр юм хэрэггүй. Өөр итгэл – заль, худлаа хэхэгцээтэй итгэл. Нэргүй эндээс мултрахаар шийдээд мултарсан. Дэлгэр яасан ч амьдарна. Би цээжинд нь тулгаж байгаад гохоо дарна. Бид нэг гаралтай, харсан юмаа харж чадна. Бид нарыг энэ ертөнц даахгүй. Энэ газар харийн газар. Тэгэхдээ бид энд төрсөн, шулуун цустай төрсөн, одоохон үхнэ, ална, амьдарна. Дэлгэр л амьдарна. Одоохон дуусна, дандаа инээ, тэгээд амьдардаг. Амьдартлаа үхдэг. Тог ирлээ. Цаг өглөөний дөрөв, хөгжмөө асаа, гэрлээ унтраа. Би гэрэлд дургүй. Гэрэл – үдээ анихад юу ч хармааргүй байхад нүдэнд тулгасан бүх юмыгулаан шар үзэгдэл болгосон гар чийдэн. Гэрэл – оргоход арван тавны сар. Гэрэл – чиний нэрийг дансанд оруулж байхад тэр шар цаасыг гэрэлтүүлж өгсөн чийдэн. Гэрэл – амьдаръя гэхэд үхэл, үхье гэхэд амьдрал. Би юмыг байгаагаар нь хараад тэрийгээ нуудаггүй. Тэгэхдээ тэгээд харсан юмаа гэрлээс
нуухгүй, өдөр болоход ч би хэвээрээ байна. "Креатор". Өөрөө дотроо эрх чөлөөгөө, зоригоо мэдрээд сайн сонс, сэтгэлд жаргалаас илүү хүйтэн, эгзэгтэй жаргал бялхаж эхлэн, бялхаж, хальж шөнө дунд хашгирч эхлэнэ. Энэ үед эндээс чөлөөлөгдсөн юм шиг санагддаг. Эрх чөлөө, зориг, үг ойлголт хэрэггүй болтол мэдрэгддэг. Яг энэ. Цаашаа. Цаашаа зайлцгаа. Бүгдээрээ. Дараа нь нойр хүрнэ. Юм бичих хүсэл алга. Хүсэлгүй бол тэр л биз. Би өөрийн эрх чөлөө зоригийг мэдэрсэн. Тэрийг цаасан дээр буулгах албагүй. Тэр ццасан дээр буухгүй. Өглөө сэрээд цагаа харахад зогсчихож. Одоо долоон цаг тавин хэдэн минут байх ёстой. Ванны өрөөнд орохдоо ханын цаг харахад долоо тавин хоёр. Би цаг андуурдаггүй. Тамхилаад унтлаа. Сэрээд сүүлчийн хичээлд очсон. Хармаанд хутга, чүдэнз, түлхүүр, есдүгээр анид дандаа хутгатай явдаг байсан. Хөзөр. Заяа – Би ханасан. Бид хоёр ходорч цаг барна. Гэрт бас цаг барна. Амьдралаа барна, үхлээ барна, би бүгдийг барна. Халуун, чийгтэй, хөлстэй, цэвэрхэн ванны өрөө, хөөстэй усруу тамхиныхаа үнсийг хаяж ваннд хэвтэнэ. Чихэвч, "Нирвана". Гараад трэш. Одоо хайрсан, эгзэгтэй жаргал цутгаж ирж байна. Ертөнцийг хэрчсэн гитарын утас, мэргэн саарлыг бодно. Шар соёо, улаан нүд өнөө шөнө бичнэ. Ардын аман зохиолоо харъя. "Алгын чинээ шар тосонд Амьтан бүхэн шингэнэ" /нар/ Нар шар тос. Энэ алгын чинээ шар тосонд амьд бүхэн шингэнэ. Шингээд алга болно, үгүй болно. Оньсгонд том ойлголтыг жижиг ердийн юмтай харьцуулах арга байдаг. Тэгэхдээ энэ оньсого зөвхөн арга биш, энэ жинхэнэ үгүйсгэл. Тэгээд шөнө болно, тэгээд "Металлика" мэргэн саарлыг дуусга. Гинжээ хар. "Ту лив из ту дай" – аьдрах бол үхэх. Мэргэн саарал. Гурван чоно. Алгын чинээ адсагыг идэхгүй ч гэсэн зулгааж алж болно. Тэгээд яах юм. Гурван удаа уулзана. Одоо би ганцаараа байх ёстой. Би ардаг хүрнээс зугтаахгүй, давхиад ирэхэд нь адайрахгүй хүлээж л байна. Нэг хуудас юм боллоо. Дараа нь цээжинд нь тулгаж байгаад дарахад би бичсэн хэдэн юмаа үгүй хийнэ. Энэ зөвхөн минийх. Үлдээсэн үлдээгээгүй ямар ч ялгаагүй, тэгэхдээ би энд амьдарсан. Хүссэнээрээ амьдарсан, тэгээд зөвхөн миний юм байх ёстой. Ахиад хөгжим, ахиад тамхи. Энэ дууг чангал, бүүрчангал, сэтгэлээ чангал. Миний эрх чөлөө. Зөвхөн миний хөндийрэх гэсэн жаргал, дараа нь Саша Башлачёв. Өглөөний зургаа. Унтаад хэрэггүй, нар дөхөж л байна. Усанд ор. Тэгээд сургуульдаа яв, юм идээд хэрэггүй, өлөн гэдсэн дээр бүх юм илүү байдаг. Гэрэл унтраа, зүүрмэглэл. Таван минут зүүд. Эмгэн. Дөрөвдэх өдөр. Гадаа сэрүүхэн байна. Химийн хичээл. Гадарладаг л байлаа. Одоо гадарладаг юм. Миний амьдрал, дөрвөн сум. Би сонирхолтой ном байдаг гэж дуулсан. Вийон, Рильке "Тэгэхдээ бид амьтан ургамалаас илүү эгзэг аюултай хамт нэг замаар явдаг". Надад энэ зохиолууд хэрэггүй, боломж гарангуут гохоо дарахад хэдэн үг хамаагүй. Ер нь хамаагүй. Сургуулийн хана – гудамжны хана – хөх тэнгэр, тэгээд гэр. Тэгээд унт. Сэрээд зүүдээ санах гэж оролдоод хэрэггүй. Тэнд ч энд ч. Ханан дээрх бичгийг хар.Сэрсэн, тэгээд сэрмээр байна, надад сэрэх хэрэггүй. Би дандаа бэлэн, яасан ч гохоо дарна. Өөр би яахав, яаж ч чадахгүй байгаа юмыг нусан дээр наасан цэр, тэгээд би цусаар найруулна. Өөр би яахав, тэгээд шөнө болохыг хүлээ. Тэгээд шөнө болно. Шөнө болохгүй байж болно. Тэгэхдээ гохоо дар, гохыг шавар болгож болно, намайг хувиргаж болно. Үзээтэх! За үзээтэх! Хувиргаатах! Тэгээд дар, наатхаа. Дар. "Слэйер", тамхины цог, бөгжтэй гар, сарыг халхалсан үүл. Энэ мөнхийн рашаанаар хахаж үхсэн амьдрал. Энэ сарыг хар, чийдэн. Тэгээд нүдээ ань, сайн хар, сайн хараа. Уржигдар шөнө бичсэн юмаа хар. Уншихад харц хатуурна. Цус цээж түлнэ. Яг. Илүү юм үгүй. Одоо жарга. Зөвхөн одоо, маргааш яаж ч болно. Одоо дандаа, ийм байна. Энд илүү юмтай
байхгүй. Тэгээд өөр юм хэрэггүй. Жаргаж чад. Чадахгүй бол энд элэнцгээ хийж байгаа юм. Тооны багш алга. Гэртээ харимааргүй байна. Дээгий, Пүрвээ, Идэр бид хэд гадаа сууж буу хална. Гэрэлтэй өдөр, цагаан сургууль. Бацаанууд гүйлдэнэ. Тамхи дууссан. Багш хүрээд ирлээ. Дөрвүүлээ хичээлдээ оров. Багш руу харж алхана, харимаар байна. Юу ч хэрэггүй, зөвхөн үзэн ядалт. Үзэн ядалт хэрэггүй санагдвал үх. Жинхэнээсээ үзэн ядахад удахгүй гохоо дарах болно. Одоо удахгүй. Өөр юм байхгүй. Тэгээд сандал, паарт, хөшиг. Ангийнхан хяналтын ажил хийнэ. Би бас хийнэ. Дээгий – Чи эхнийхийгээ хийсэн үү? Би – Үгүй. Чи дууссан бол хоюулаа гарч тамхилъя. Дээгий – Одоохон, нэг юм хараатхая. Би – Гаръя. Ахиж тамхилаад хичээлдээ оров. Нойр хүрч байна. Тараад Даваагийнд очно гэсэн болъё. Харилаа. Харих зам харийн зам. Харъя. Зургаан цагийн үед сэрсэн. Тамхиа зуу. Сайн өдөр, сайн шөнө болно. Цаг барж, ном харна. Үлгэр. Ванны өрөөг Майк магтсан. Бүгдийг мартаад усанд ор. Мартмаар юм аа. Халуун ус, бүүр халуун ус. Тэгээд хүйтэн душ. Уснаас гараад "Лэд Зеппелин" Тамхилна. Тайван жаргал, энэ хэтрээд цайсан хар болохыг мэднэ. Одоо яг сайхан байна. Тэгэхдээ би энэ жаргалыг мэдрэх гэж амьдрахгүй, сайхан байсан ч сайхан байдаггүй. Тэгээд би калибраа бодно. Хамгийн дуртай кассетаа тавь. "Креатор-89". Бөмбөр нь богинохон тасарсан хүчтэй ритм, зэв шиг иртэй гитар. Онгорхой цонх, тамхи, хэд хоног сар руу харахлаар дургүй хүрээд харж чадахгүй болсон. Уул – тэнгэр мар /15/ хэтэрхий уужим тайван, нэгдмэл цул юм. Би урагдсан тасарсан юм хармаар байна. Ураадах, ур! Одоо уул – тэнгэр сар. Тэд уранхай юмны нэг хэсэг. Тэр лүү хар, нулим. Уужим биш, тайван биш, хурц хэлтэрхий. Чи ч бас хатуу харгис байх ёстой. Сүүлчийн дуу, туйлсан жаргал. Багад уйлахад ийм сонин болдог байсан. Бүх юм өөр болно. За боллоо. Санаж болохгүй зэвүүн хүйтэн жаргал, тулсан. Цаашаа. Хутгаа гаргаад ир, хамаг хүчээрээ зүүн гараа зүс, "Эргэлзээ", "айдас" гэдэг юм санагдахгүй, зүс. Тэгээд тамхи. Хана руу хар, өөр юм харагддаггүй, алга болоогүй ч гэсэн харагдахгүй. Босоод гоожиж байгаа цусыг хар бэх рүүгээ дусаа. Гинж бөгжөө норго, сайн норго. Ханан дээр цусаараа хэдэн үг бич. Гоожиж байгаа цусыг хананд түрх. Гараа далайгаад цусаа цац. Өөр яахав. Шил – хана – шал – цус. Миний өнгө. Миний хар цус. Шал – хана – шал – цус. Дургүй хүрч эхлэв. Цус болсон тамхиа унтраа. Гараа боо. Цусаа тогтоо. Хармааргүй байна. Тамхи. Усанд оръё. Өрөөнд цул утаа. Тамхилаад унт. Энд тэнд цус, хармааргүй байна. Тэгэхдээ итгэж байна, итгэхгүй гээд хайчихав. Тэгээд цээжинд нь тулгаж байгаад гохоо дар. Сайхан байна. Гин бөгж хэрэггүй. Энэ хоёр төмөртэй төмөргүй би хийх юмаа хийнэ. Миний зориг – миний харсан бүх юм. Энэ хоёр төмөр хэрэггүй. Би өөрийгөө хэзээ ч санана. Дандаа санана. Гинж бөгжөө тайлаад хэрэггүй. Байж л байг. Би байвал л би байна, хэвээрээгээсээ илүү хэвээрээ. Тэгээд унт, яг одоо бүх юм хар төмөр. Найм аравт сургуульдаа очсон. Мөнгө алга – Дээгий тамхи байна уу? "Ту134". Хичээл, нойр хүрч байна. Бүх юм нэг л сонин, эрүүл биш юм шиг. Би есдүгээр ангидаа тайвшруулагч эм нэлээд сонирхдог байсан. Амьдрал нэлээн сонин сайхан байсан. Сайхан, уур хилэн алга болохоо дөхсөн. Тэгээд нэг хэсэг хоёр нүд тус тусдаа харж байсан. Бүх юм хоёр болж харагдана. Дараа нь хэвэндээ орсон. Тэгээд цус тогтохоо больсон байсан. Цагаан хувцастай
эмч нар цус тогтоох тариа хийнэ. Хамар руу метр метрээр хөвөн чихнэ. Тэгээд дараа нь сонирхолгүй болсон. Альгебр, биеийн тамир, би бегдээрэнд нь үзэгдсэн, арван хоёр өнгөрөөд харьсан. Хоол иднэ. Ном харна. Гайгүй хүний тухай бичиж. Энд бүгдээрээ сайн хүмүүс. Номын тавиур цус болчихож. Цагаан шкаф. Арчаад хэрэггүй. Өнгөнөөс цааш юмгүй. Миний дотор байгаа юмнаас өөр юм цааш юмгүй. Юмгүй, тэгээд би буудна. Заяа ирэв. Хоюул буу хална. Тамхи дуусчихаж. Би "Нирвана"-г ойлгуулах гэж оролдоно. Заяа инээнэ. Байж байгаад хоюулаа тамхинд гарав. Салхитай байна. Шар шороо, автобусны буудал, дүүрэн хүмүүс. Модон мухлаг, салхи. Хүмүүс сууна, зогсоно, явна. Бид хоёр явна. Дөрвөн тамхи. Эндээс холдож тамхилав. Заяа анагаахад конкурс өгнө. Зургаан жил сурна. Юуны эмч болохоо мэдэхгүй гэнэ. Зургаан жил. Энэ хэдэн амьдрал, хэтэрхий урт. Заяа – Чи яахав? Заяа – Хоюулаа кино үзье. Энэ сонирхолтой кино. Би – Мэдэхгүй. Би – Дараа болоё. Одоо би харьлаа. Гэрт чийдэн, ширээ, кассет, ном. Өнөөдөр эрт унтъя. "Нынче я порнаьше лягу Нынче отходну Убери же с глаз бумагу Дай дорогу сну" В.Шаламов. Орчуулга нь энэ байна. Одоо би эртхэн унтлаа, амарлаа, цаас нүүрнээс аваатах. Энэ нойронд зам тавиатах, энийг санаад хэвт. Сайн сана. Маргааш бүтэн сайн. Уртаа, босоорой. Сараа намайг талханд явуулах гэж оролдов. Өөрөө явна биз. Би юу ч хийдэггүй, зөвхөн иднэ, унтана, ээж эгч хоёр л бүгдийг хийдэг. Би сонсож л байна. Одоо эгч ээж хоёр хэрэлдэж эхлэнэ. Буцаж унтах гэсэн чинь болсонгүй. Босоод хувцаслаад, тэгээд Даваагийн очъё. Зах гарах гэсэн хүмүүс, захаас ирсэн хүмүүс. Тэд нарыг харж автобус хүлээнэ. Тэд бас хүлээнэ. Даваагийнд цай, хөгжим "Секс пистолз". Бид хоёр сонсож магтана. Даваа – Жонс сайн хоолойтой. Би – Тийм. Өгсөн юмыг нь урдаас нь цац. "Үгүй" гэх, Даваа – "Тийм". "Үгүй" гэх. Кассет дуусаад Даваагийн дүү нь кассетаа тавив. Надтай чацуу баньд. Би хөгжим сонсохгүйг хичээж Даваатай ярина. Би – Сайханаа яасан? Даваа – Бид хоёр салсан, нэлээн дээр үед. Хайр дуусаа. Ариун хайр ч хэрэггүй. Жийб ч хэрэггүй. Аль нь илүү заваан юм! Би – Бодох хэрэгтэй. Даваа – Шороо илүү шороо юу, ус илүү ус уу? Би – Сайн илүү муу, муу илүү муу юу? Даваа – Бодох юм их байна. Би – Сайн бодохгүй бол болохгүй. "Металлика" тавьчих. Дүүгээс нь тамхи авав. Тэгээд яриа. Зургаа хавьцаа тэднийхээс гарсан. Автобусны буудал. ЗСБНХУ-ын нэг хотод үйлдвэрлэсэн автобус намайг хүргээд өгөв. Ээж эгч хоёр алга. Хүн байхгүй байх нь дээр. Байхгүй байж байгаад байх гэж ирдэг. Байхгүй болсноо санахгүй. Унтлаа. Шөнийн нэг. Гал тогоонд орж байхуу цай ууя. Ус буцлахыг хүлээж тамхилна. Цонхоо онгойлгоод цонхон дээр суухад тамхины үнэр өрөөрүү орно. Урагшаа хар даа. Эндээс мултарч
болох юм шиг санагдахад мултарч болохгүй нь илүү мэдрэгддэг. Хамаагүй илүү. Ус шуугина. Цайгаа хандал, тэгээд өрөөндөө ор. Ширээний чийдэн, цаас, эрх чөлөө бол чамтай тохиолдож болох хамгийн муу юм болоод тэгээд чи арай үхээгүй үе. Тэгээд энэ үеийн тухай бич. Бид та нарыг оршуулна. Бэхэнд цус байгааг санана. Цус хэрэггүй, тайван бай, тайван. Тэгээд цээжинд нь тулгаж байгаад гохоо дар. Тамхи алга. Орон дээрээ сууж нэг дэх өдрийн тухай бодно. Өнөөдөр нэг дэх өдөр. Одоо очих сургууль, энэ гудамж. Энэ хүмүүсийг бүгдийг үзэн яд. Амьдрал – бүгдийг алах аллага. Нэлээн гэрэлтэй байна. Өглөөний арван цаг. Энэ хотод харж болох ганц юм – уул. Ойртоход намхан болдог. Шар шороо, жижиг чулуунууд. Холоос ч хараад хэрэггүй. Альгебр, физик, утга зохиол, биологи. Нийгмийн тухай мэдлэг. Завсарлагаанаар Пүрвээтэй уулзана. Пүрвээд сум байгаа гэнэ. Маргааш авчирч өгнө, калибрийн сум. Би баярлана. Би маргааш ирнэ ээ. Ангийн хурал болохсурагтай. Бид явлаа. Засмал зам. Шороо, хоёр зүлэг, тэгээд шороо, тэгээд мод, тэнгэр. Надад зам үгүй, байсан бол цусаараа зураад, та нарын хүүрээр хучна, тэгээд явна. Замын уулзвар дээр бацаанаас тамхи авав, ширхэг нь зургаан төгрөг, шороон шуурга, дотор нь нар. Доор нь шуурга. Манайд Баатар ирж. Ээж, эгч, Баатар гал тогоонд цай ууж сууна. Баатар манай хамаатан, баян залуу. Хийх юм алга. Одоо Пүрвээгийнд очиж сум авъя. Автобусны цонхоор харна. Хөрсний саарал шар, шороо, чулуу. Хэдэн давхар шаравтар байшингууд, хүүхдүүд шороонд дарагдаж, хатаж байгаа даавуу, хувцас, шороо, жалган дээр байшингууд. Энэ хот биш. Үхсэн хөрсөн дээр хэдэн хашаа барьсан, цемент угсарсан, амьдарсан хүмүүс, зургаан зуун мянган хүн. Автобуснаас буугаад тамхи. Пүрвээгийнх энд ойрхон. Ойрхон. Одоохон. Пүрвээ хаалгаа тайллаа. Мөнгө, би сумаа авсан, тэгээд харьсан. Таван сум. Надад дөрөв байгаа, нийлээд ес. Буугаа шалгах хэрэгтэй. Би ганц ч удаа буудаж үзээгүй. Маргааш үзнэ. Гал тогоо, ширээ, бүтээлэг. Баатар явчиж, ээж эгч хоёр сууж л байна. Ээж миний сургууль соёлыг сонирхоно. Би тэр хоёрыг харна. Би баяртай үгүй болно. Эгч – Нөхөр нь хаднаас үсэрсэн, дүү нь одоохон будаа. Өдөр гэрэлтэй байхад цагаавтар цулцгар, тунгалаг байдаг. Шөнө л жинхэнэ байж болно. Өдөр өөр хүмүүс байдаг, амьд хүмүүс тэдэнтэй шударга байдаггүй. Амьд юм шударга байдаггүй. Шөнө ганцаараа өөрөө өөртөө шударга байна гэдэгт итгэж болно. Өдөр хүмүүс байдаг, шөнө хэн ч байх ёсгүй. Би, тайрсан калибр. Амьдрал надад хэтэрхий үхтлээ хайртай. Тэгээд би өөрийнхөөрөө байх ёстой. Өөрөөсөө өөр юм байлгаж болохгүй. Надаас өөр юм байлгаж болохгүй. Надаас өөр юм харгисаа ойлгохгүй, худал, харин чи энийг ойлгоод цээжинд нь тулгаж байгаад гохоо дар. Яаж ч жаргасан гохоо дарна. Яаж ч гашуудсан гохоо дарна. Хараандаа сайн оруулаад сайн бууд. Маргааш калибраа шалгана. 12 цагийн хавьцаа сэрсэн. Тэгээд сургууль. Онцгүй өдөр. Байгаль хэвээрээ. Би бараг хэвээрээ, калибр хэвээрээ. Хиртэй шал. Тэнгэр. Сургуульд хоёрдугаар ээжлийн бацаанууд. Таньдаг хүн алга. Дэлгүүр орж тамхи авъя. Тохиролцооны дэлгүүр бараан бараа, бараан биш бараа. - Хайрцаг "ВТ". Гараад асаа. Тэгээд харь. Эзнээсээ зугтаасан тоглоомын чихмэл нохойны тухай юм бичье. Зугтаагаад шүдтэй болоод зэрлэг болох гэсэн нохой. Хаячих. Дараа нь машины тухай, хүнтэй, хүнгүй. Бичиж дуусаад усанд ороод унт. Халуун ус. "Зеннелин" Хөгжмөө унтраа. Халуун байшин. Нойр хүрэхгүй, халуун байна гэж зүүрмэглэнэ, сэрнэ. Тамхилаад босьё. Калибраа шалгана. Би ганц ч буудаж
үзээгүй. Надад мэргэн буудах хэрэггүй, би тулгаж байгаад гохоо дарна. Одоо нэг бууда үзье. Калибраа гарга. Шкафны эвдэрхий цоож, хувцас, энэ тэр байна гаргаад ир, хошуу бөгсийг нь эвтэйхэн тайрсан калибр. Өөр хүн тайрсан, тэгээд миний эвтэйхэн буу. Эгч түрүүн ирсэн, хаалгаа түгж, хөгжмөө чангал "Сепултура". Тэгээд цэнэгэл. Есөн сум. Хуучин, найдваргүй буу, шалгах хэрэгтэй. Хэрэггүй буу байвал хутга байна. Өрөөний буланд жижиг сандал тавиад дээр нь ном тавь. Номны тавиур руу харахад хамгийн зузаан түрүүнд нүдэнд туссан нь Достоевский. Тэр буланд хананд тулгаад тавь. Тэгээд жаахан холд. Тэгээд гохоо дар. Дарьны үнэр. Номны зүүн талын буланд цоорхой. Ном унаагүй, хөгжим дуугарна. Очиж үзэхэд номны ар талд нүх, сум хананд шигдчихэж, ахиад хоёр ном ав, нимгэдээд байна. Гурвыг давхарлаж байгаад бууд. Гохоо дарахад зүүн булан. Номнууд сандал дээрээс унав, хөгжим дуусчихаж, эргүүлээд тавь. Ном руу бууд, яг голд нь. Цэнэглээд хана руу. Гохоо дарахад буудсангүй. Ахиж цэнэглээд гохоо дар, буудсангүй. Ахиад буудсангүй. Ахиад. Дарины үнэр, зүгээр болно. Халцарсан хана. Зүгээр. Буугаа далд хий. Таван сум үлдсэн. Хэд ч байж болно. Номоо байранд нь тавь, урд нь байсан хоёр ном сэг болчихож, гурав дахьд нь хоёр сум. Тамхилна. Сэгний тухай шүлэг уншина. Буян үйлдэх, буяныг хүсэх – хүний хамгийн адгийн тачаал, дараа нь шөнө болсон, тэгээд унт. Гудамж, талбай, хичээл, сургууль. Манай анги, халуун байна, лазуу. Хүн энергитэй хүчтэй байх үгүй нь хоол хүнс, хийсэн юмнаас хамаарагддаггүй, нэг харахад хүрээд ирдэг, дараа нь алга болдог. Энэ хүчийг хадгалах, хүлээх хэрэггүй, байвал сайн л биз. Хүч жаргал өгдөг. Өөр олон юм жаргал өгдөг. Надад жаргал хэрэггүй, надад би хэрэгтэй. Би тэгээд миний үзэн ядалт. Энд тэмцэх хэрэггүй. Тэмцсэн л бол ялагдсан, амьдарсан л бол ялагдсан. Зөвхөн үзэн ядалт, өөр юм нэмэргүй, өөр юмыг үзэн яд. Хичээл дуусав. Миний гэр. Халуун ус тасарчихаж. Сараа нүдээ будна, тэгээд: - Чи өнөөдөр сургуульдаа явсан уу? Би – Явсан. Сараа -Өөрийн яс юм байх ёстой. Тэрийгээ өдөр болгон дага. Яасан ч хойшлуулж болохгүй. Өдөр болгон байлга. Би – Заримдаа хойшлуулж болно. Сараа – Яг итгэдэг бол жаахан хойшлуулж болно, тэгэхдээ хэрэггүй. Би – Нэргүй хэдэн жил. Сараа – Тэгэхдээ яг байсан. Чи хоолоо хийгээд идчихээрэй, би явлаа. Цаг дөрөв болж байна. Цаг удаан явж байгаа юмуу хурдан явж байгаа юмуу, мэдэхгүй. Дөрөв, тав, зургаа, долоо. Нэргүй, Уугий, Даваа, Баатар – бүгд шаар. Сараад хэлбэл дургүйцнэ. Нэргүй яах гэснийг би мэдэхгүй. Тэгээд яс юм байх ёстой. Хөгжим эвдэрсэн, тамхи байна. Өглөө эмгэн "Болгоомжтой яв, чанга гишгэвэл намаг задарна" гэсэн. Өрөөгөө ширтэнэ, ном, кассет, хог, цонх. Тэгээд энд цдаан амьдарч болохгүйг бодно. Энд явах газар байхгүй. Газаргүй газар байхгүй. Тэгээд сууж л бай. Буугаа бэлдээд сууж л бай. Одоохон тамхинд гаръя. Цэлмэг тэнгэр, саарал шат. Одоо гэртээ ороод буугаа авч болно. Тэгэхдээ хэрэггүй. Яагаад? Мэдэхгүй, хэрэггүй бол тэр л биз. Танихгүй хүн надаас шаг асуув. Байхгүй. Байранд зардаг айлыг ч мэдэхгүй. Халуун ус алга, унтлаа. Шөнө. Сургуульдаа очсон. Физикийн хичээл дээр багш юм асууна. Надад хэлэх юм алга. Хагас цагийн дараа ахиад хичээл. Заяа Дээгий хоёр сургуулиа төсөхөө хүлээнэ. Өнөөдрөөс илүү юмыг дандаа хүлээдэг. Илүү юм болохгүй гэж мэдлээ ч хүлээдэг. Чи ч хүлээнэ. Надад илүү сайн юм хэрэггүй. Өдөр болгон илүүдэл. Тэгээд дараагийн хичээл. Заяа электрон тоглоом авчирч, чимээгүй тоглож болдог тоглоом, нэлээн том анги, хөшиг, цонх, хонх дуугарав. Сургуулиас ирээд тамхи татна. Ялагдал бүх юманд. Юу ч болоогүй. Энд л байна. Намайг
"зайл" гэж байна. Зайл. Би явлаа.., калибраа аваад явлаа, дөрөв биш таван сум, хэд ч хамаагүй. Байгаа л бол ялагдал. Тэгээд буугаа цэнэглэнэ. Одоо хэрэггүй. Одоо баймааргүй байна. Тэгээд одоохон. Ийм өдрүүд байдаг. Байж болохгүй өдрүүд. Даваагийнд очиж хөгжим сонсъё. Бороо, цас ороогүй. Надад харагдсан эмнэлэг, мод, байшин. Энэ хотыг би угсраагүй. Даваа – Юу сонсоох вэ? Би – "Слэйер 86 он". Бид хоёр ярина. Юу байх ёстойв Чононы арьс, хатуу соёо, хөгжим ялна, түүнээс айх юмгүй, түүнийг магтах хүн үгүй болно, тэгэхэд тэгээд ялна. Дандаа сайхан байсан. Тэгээд – мэдэхгүй. Ингэж ярихдаа өөр юм бодно, хэнтэй ч ярьсан өөр юм бодогддог. Тэгээд "Креатор"-г тавьчих. Даваа – Чи энийг /орос магнитафон/ авбал ав. Сонсож байгаад өгнө биз. Би – Хэрэггүй. Ахиад яриа, тэгээд би харьсан. Гадаа байшин, дотор, байшин, манай гэр. Монгол ардын үлгэр уншмааргүй байна. Гал тогоонд ороход Сараагийн шинэ нөхөр надтай юм ярих гэж оролдоно. Асууна. Би хариулна. Тэгээд хоол иднэ. Сараа – Ахиж идэх үү? Би – Үгүй. Шөнө. Миний бичсэн саарал чоно. Хармааргүй байна. Нойр хүрэхгүй, харах юм алга. Цаг хар даа. Арван хоёр. Ялсан ялагдал. Шөнө болоод ч хэвээрээ. Тэгээд калибраа сана, тэгээд Даваагаас хөгжим авна. Одоо ялгаагүй. Одоо гэрлээ унтраа. Тэгээд хэлэх юм алга. Надад тэнгэр нүх биш гэдгийг итгүүлэх юм бол би эхлээд "Калашников" олно. Өглөө зургаад сэрээд буцаад унтсан, дараа нь ээж сэрээсэн. Ээжээс тамхины мөнгө авъя. Мөнгө байхгүй гэнэ. Хорин төгрөг дөрвөн тамхи. Хичээлд явахгүй. Тамхи "ВТ", өрөө, тамхи. Цаг бол хүлээлт. Би хурдан хүлээнэ. Хүлээлтийг хүлээж байна. Өөр яамаар байна. Тэгээд номын завсар чүдэнзний хайрцаг, таван сум, найдвар муутай буу, тэгээд. "Халх ардын тууж /УБ. 91 он/". Аваад усанд оръё. Халуун ус. Өшөө халууныг нэм. Өшөө. Нойтон сандал дээр ном. Гараа арчаад, тэгээд номоо ав. Дараа нь хүйтэн душ. Үнэргүй цагаан саван. Цонх онгойчиж, цаг тав болох гэж байна. Гэрт хүн алга. Сүүлчийн тамхи. Хэн бэ гэдгийг ойлгох аргагүй. Бусдын тухай бүүр битгий бод. Тэгэхдээ тэд наргүй болохгүй. Үе үе, мөч мөчөөр хуваагдаад байж л байг. Нэг, ахиад нэг, аль нь алиных. Пүрвээгээс ахиж сум асуудаг юм уу, хэрэггүй. Тог тасарчихаж. Тог тасрах хувиартай тэр нь тэгээд биелэгддэггүй. Тамхилмаар байна. Сараа хүрээд ирлээ. Сараа ес гэхэд ирсэн. Сараа ирээд Баатарыг алуулсан гэж хэлсэн. Эхлээд баахан асуулт, дараа нь ээж эгч хоёр Баатарыг өрөвдөнө, алуурчдыг хараана – Болгоомжтой байх хэрэгтэй. – Уусан архиа даадаггүй муусайн юмнууд. Өшөө олон үг, зэмлэл, бараг нулимс, буурал толгойгоо сэгсэрнэ. Баатар өнгөрчихөж. Манай хамаатан, найз. Баатар будаа. Одоо болсон. Би Баатарын алуурчдыг алах ёстой. Ингэхэд сэтэлсэн айдас гарсан, сэрүүн түгшүүр бүх юмыг задалсан нээсэн. Түгшүүр. Энэ л яг. Тайрсан төмөр, одоо болно, илүү юм хэрэггүй. Би – Тэгээд. Сараа – Тэд нарыг бүгдийг барьсан. Өнөөдөр баривчилсан. Бүгдийг хэзээ ч барихгүй. Үлдсэнийг нь би үлдэхгүй. Би бэлэн байсан. Тэгэхдээ яг тулаад ирэхэд айдас байна. Сонин айдас тэгээд жаргал яг болсон, хаалганы булингартай шил, цул цагаан өнгө. Булингартай шил, сэрүүн цагаан өнгө. Одоо яг болсон. Дэлгэрээс асууна. Дэлгэр мэднэ. Автобус зогсчихож. Дэлгэрийнх ойрхон. Харанхуй гудамж автобусны буудал дээр хэдэн хүн. Одоохон.
Дэлгэр байна уу? - Байхгүй. Гэрэлээгийнд байгаа. Тэднийх хол, хэтэрхий орой болно. Маргааш болъё. Миний яс яг тулаад ирсэн, сайхан түгшүүр. Энэ яг. Орой Гэрэлээгийнд очно. Дэлгэрийг би танина. Баатарын найз байсан. Гэрт хийх юм алга, хийх юм хэрэггүй. Болсон. Дараа нь дараа байна. Юу болох хамаа алга. Гэрэлээгийнд очих замдаа тамхи авна. Модон мухлаг, олон янзын тамхи. Сайн тамхи авна. - Нэг "Дэлл Мэлл". Хайрцаг тамхи бараг болох биз. Ахиад нэг илүүдэхгүй. Гэрэлээгийн байшингийн хажууд бацаанаас "ВТ" авав. Тэднийд Дэлгэр Гэрэлээ хоёр л байна. Дэлгэр – Хоюулаа ийшээ оръё. Бид хоёр том өрөөнд оров. Бүтээлэггүй өндөр ширээ. Хатуу сандал. Дэлгэр – Баатарт хэдэн танил байсан. Тэд Баатартай таардаггүй. Тэр өдөр архидаад Баатарынд очсон. Зодоон нүдээн, тэгээд Баатар үхсэн. Гурвуулаа байсан. Одоо Ганц худагт байгаа. Баатар над руу утасдсан, би мэдэж байсан. Дэлгэр – Айсан. Тэгэхдээ яг утасдахад юу ч хиймэргүй, хөдлөх аргагүй байсан. Бүхюм жонхуурагдсан, хугацаа, хулдаас. Юу ч хийх, бодох аргагүй. Ийм үед би өөртөө хэрэгтэй юманд ч явдаггүй. Юу ч хамаагүй байдаг, хамаагүй жонхууралдсан байдаг. Дэлгэр – Тийм. Би очвол очих байсан. Айгаад очоогүй. Бүх юм айдас. Тэгээд айдас гол нь биш. Явахгүй, ямар ялгаатай юм, адилхан. Би – Тийм. Хийсэн юмаа хийсэн. Гэрэлээ ороод ирэв. - Хоол ид. Бид хоол иднэ. "Ардын эрх" харна, хуучин сонин. Дөрвөн сарын хоёрон. Гэрэлээг өрөөнөөс гарсны дараа. Дэлгэр – Баатарынд тэд гурвуулаа очсон. Нэг нь тэр өдөр байгаагүй. Байгаагүй ч гэсэн их баярласан. Дэлгэр – Мэдэхгүй. Нэр "..." Дэлгэр – Тийм, хаягий нь бичээд өгье. Тэгэхдээ би энэ хаягийг мэдэхгүй шүү дээ. Би – Тйим. Зүгээр хэлчих. Би тогтоочихно. Тэгээд – Баяртай – Баяртай. Бараг хоосон автобус, гурван төгрөг. "..."-ийд маргааш очно. Буугаа авсан бол одоо ч очиж болно. Тэгэхдээ яахав. Гэрт эвдэрхий хөгжим, тамхи байна. Чийдэн – хана. Одоо яг болсон. Яг энэ. Ахиад тамхи, шалан дээр үнс. Юугаа хүлээхэв. Бүх юм баяр баясгалан. Буугаа ав, сум эгзэгтэй хурц гэрэл, хурц эгзэгтэй жаргал. Калибраа энэнд ороо, хана өрөө өөр харагдаад байна, энд ийм байх ёстой. Автобус зогсчиж, зам дээр гарч машин барья. Шар "Москвич". Би "..."-ий хаягийг хэлэв. Тэднийх нэг их холгүй. Хүрээд ирэв. Машины гэрэл байшинг гэрэлтүүлнэ. Модны сүүдэр. Одоохон. Жолоочид мөнгө өгөв. Есөн давхар байшин, дал л гэсэн үг. Зүрх сайн цохилж байна. Энэ хаалга мөн байх ёстой. Цагаан товчлуур.Хонх. Нарийхан модон савхтай хаалга. Хонх. Шатаар хүн бууж байна. Хаалганы цаанаас айсан чанга дуу гарч байгаа хоолой – Хэн бэ? Би – "..." байна уу? Хөгшин хүний хоолой – Байхгүй.
Би – Би нэг юм асуух гэсэн юм. Хаалгаа онгойлгоод бөөн шар гэрэл. Цагаан майктай, намхавтар, тавиад насны эрэгтэй хүн. Цаана нь коридорын хэлтэрхий, зурагтын дуу, элдэв үнэр, гэрэл. Би – Би "..."-д нэг юм өгөх гэсэн юм. Хэзээ ирэх бол? Тэр хүн хаалгаа өшөө жаахан онгойлгов. Бор царай, цагаан майк, цаанаас эмэгтэй хүний дургүйцсэн хоолой –Хэн ирсэн юм? Тэр хүн авгайдаа – "..."-ийг асууж байна. Надад – Маргааш нөгөөдрөөс ирэх байх. Би – За за. Хаалганаас холдов. Пад харанхуй, лифт дуугарч байна. Лифтний улаан товч.Тамхил. Чи байж бай. Одоо яг болсон. Та нар боллоо. Калибраа гаргаад ир. Цэнэглэ, боллоо. Хонх. - Хэн бэ? Би – Би байна. Би нөгөө юмаа үлдээчихье. Хаалга онгойв. Цагаан майк, бөөн гэрэл. Цээжнийх нь зүүн талд тулгаж байгаад гохоо дарав. Нэг их тийрсэнгүй. Эргэж хараад явахад нөгөө хүн ард аахилаад унав. Дараа нь бөөн шуугиан эргэж очоод буудах уу, хэрэггүй. Доошил. Зарим давхар чийдэнтэй, зарим нь чийдэнгүй. Боллоо. Сэрүүн шөнө. Ахиж машин барьна. Сайн хатуу тамхи. Гох дарахад гар хөлстэй байсан, яадаг юм. Тэгээд дөрвөн сум үлдсэн. Одоохондоо хэрэггүй. Шөнө. Тэгээд. Юу ч битгий бод. Яг болсон. Гэрэлтэй зам. Шар өнгөөр гялалзсан хар зам. Саарал "хорин дөрөв". Хуучин зөөлхөн машин, жолооч, хажууд нь нэг залуу. Манай байшин. Жолооч – 250 төгрөг. Би 50 төгрөг өгөв. Жолооч - Өшөө 200 төгрөг. Би – Надад мөнгө байхгүй. /Мөнгө дуусаа. Мөнгө хамгийн чухал/. Урд сууж байсан залуу хараал тавиад наашаа харав. Би – Би гэртээ ороод аваад ирье. Хаалгаа онгойлгоход тэр залуу бас хаалгаа онгойлгов. Би – Чи байж бай. Манайх нэг давхарт. Тэр хаалгаа хаав. /дотроос нь/ Би орцонд орж буугаа цэнэглээд гараад ирэв. Хоёр дахь сум аманд. Эхлээд тэр залууг дараа нь жолоочийг буудав. Жолоочийг цээж рүү нь, нөгөөтхий нь хүзүү рүү нь. Тэгээд гэртээ орсон. Бид олигтой юм байхгүйг мэднэ, ялалт байхгүй, тэгээд жаргал, энийг сана, тэгээд унт. Өөрөө сэрэх шив дээ. Орны хажууд миний буу, цаг найм өнгөрч байна. Эгч алга. Ээж зурагт үзэж байна. Гал тогооны цонхоор харахад нөгөө "хорин дөрөв" алга. Цайгаа ууна. Цонх. Хэдэн цагдаа ирж байна. Боллоо. Өрөөндөө ор, тэгээд буугаа амандаа хийгээд гохоо дарна. Энэ ялалт, би ялна. Гялалзсан шал, богинохон коридор, өрөөндөө ор. Тэгээд буугаа ав, тэгээд дарины амттай төмөр амандаа хийгээд гохоо дарав. Болсонгүй. Ахиад дар, ахиад л байна. Ахиж цэнэглэ. Дар. Нэмэргүй. Цэнэглээд дар. Нэмэргүй. Ялагдал. Хаалга балбаж эхлэв. Ялагдал, тулаад, ороод ирсэн ялагдал. Миний хөгшин малийгаатах, инээгээтэх. Энэ жинхэнэ инээд, жинхэнэ ялагдал. Би байсан, зоригтой байсан, болоо, ялагдал бол байнга. 4 дүгээр сар. –И должны оставаться живыми. – 6-аан өдөр. Рок н ролл. Зүүдлэгдээгүй хоногууд, нойргүй. Банзаар, сэтгэлээр унасан тулсан, Тулсан блюз. Инээж байгаа гашуудал. Хайр. Өөрийгөө тэндээс харж байсан, сайн. 2-р хэсэг нь төгслөө.
ГУРАВ Өсгөгч, гитар олдсон. Тав хоног. Ариунаа. Өчигдрүүд, хайртай. Цэнхэр плейер. "Орион". Бид хоёрын хөгжим. Дуусчихсан, цэнэглэж болдоггүй зай. 1,5 вольт. Энд гутрах хэрэггүй, үзэн ядах хэрэггүй – байгаа царай нь. Туйпуугаар цохиулсан дебил. Тоглож л байдаг бацаан. Үхэхээ мартсан нүдтэй, хүүхэд. Ахиад нэг дуу. Зөвхөн зориг. Хайртай, итгэлтэй байх ёстой. Эд нарыг чинь угаадсаар угаана, болгоно. Чи чадтал нь зөрөх ёстой. Чиний хайр, чиний зориг чиний хүүр болно. Зөрж чадсан бол чадталаа үх. Чи зөрөх ёстой. Эгшиг, зургаан утастай банз. Хэтэрхий, хальсан, ая гэрэл, хайр бусад харцуудынхээс ирсэн ая, энэ бацааныг ойлгосон, өнгөрүүлсэн ая. Ариунаа руу утасдсан. Ээж нь утас авсан – "Ариунаа алга ажилдаа явсан". Уншсан ном. Орой Жаагий ирсэн. Жаагий – Хоюулаа өнөө шөнө халтуурдъя. Машинаа засуулчихсан. Саарал "24". - Тэгье Цус байгаагүй. 3-р хэсэг нь төгслөө.
ТЭГЭХДЭЭ ХАДЛАН "Рекламны плакат Последней весны"... Шинэ амьдрал үхэлд хайртай, хоног болгон шинэ. Өдөр болгон шинэ амьдрал. Энэ хана, санаа хамаагүй, шинэ юм – хайртай бүх юм ялгадас болохыг харсан, халцарсан. Хүнд хайр байх ёстой. Хүн болгонд. Санасан юм хэлэгддэггүй. - Үхлээ оршуулчихаад хүрээд ир. Бид чамайг ална. Би шархдахгүй. Айдас байхад айдаг, гараад явахад. Эвдэрсэн арьс тулсан. –Тийм –Үгүй. Хүнд юу ч байдаггүй хэлэх юм олдохгүй. Тэндээс гараад явж байсан. Тэгээд. Өөрөө үхнэ гэдгээ дандаа санадаг. Тэгэхэд. Би амьдармаар байсан. Хэдэн жил. Олон юм. Амь дарсан, сайхан байсан. Болоо. Тэгээд тэгэхдээ. Тэгээд надад энд таалагдаж байсан. Би, Сараа.Янз янз. Тэгээд хайр. Сараа – Явсан уу? Нэргүй – Мэдэхгүй. Сараа – Сайн ном байгаа биз? Нэргүй – Тийм ... Юм Энэ. Зөвхөн тэр. Хиймэл газар. Дандаа юм хийж байсан, хүн шиг, төрөхөөсөө, дандаа. Хүссэн хүслээ олох. Олим. Эрх чөлөө. Емес. Энд цэлмэг нар. Худалдаа, наймаа, худал. Мөч болгон наймаа чи өөрийгөө амьдралд худалддаг, шар төгрөгөөр. Боллоо. Би зарагдаж дууссан. 26-аан жил. Боллоо. Хамгийн хайртай, яс юмаа үнэр оруулж хямдхан өгдөг. "Аваач" гэж. Сараа – Би үхэхгүй. Тэнгэр үхэхийнхээ өмнө бүгдийг санаад, чамайг мартвал чи баярхана. Нэргүй – Тэнгэртэй тэнгэргүй бороо. Мэндэлж байсан. "Юу байна". Эелдэг. Тэр нь зүгээр. Санах. Хэн ч байгаагүй. "Юм-Үхэл" гэж гэж хэлэх юм байхгүй. Үг биш. Зөвхөн тэр. Энд хамгийн найдвартай юм-найдвар. Сайн үг. Сарааг харна. Дандаа хайр хүсдэг. Тэгээд алдана гэж айдаг, эсвэл уйддаг. Юунаас ч айхгүй, уйдахгүй, хүн бүр. Энд байхгүйг хүсэх, хэрэггүй юмыг. Эндхийн биш. Уртаа, тайрсан калибр. Сайн бууд. Өрөвдөх. За өрөвдөөтөх. Өрөвдсөн харааг зүсэх. Сайн бууд. Би, та нар-энэ илүү. Кумисай – Нэг хүн үгүй болсон бол, олуулаа бүгдээрээ, тэр амьдрал. Би – Наадах чинь. Кумисай – Ус төмөрнөөс зэвүүн. Би – Бүх юм сайн. Санаад хэрэггүй. Кумисай – "Адик как случай клинической некрофилий" Байх. Тэнгэрийн хаяан дээр, тэрний цасан өнгөөр ширгэх. Очиход эсвэл юм, эсвэл очихгүй. Өмөр, өлим – айдас. Ахйгүй болохоос айх. Амьдармаар байхад ал. Дөрөвдүгээр сар, түлсэн зүүд. Шөнө, өглөө. Уумаар юм – ус. Бөөлжмөөр. Хамгийн амтат. Нэргүй – Наашаа хар даа. Сараа – Юу? Нэргүй – Тэр "Адик как случай клинической некрофилий" гэдэг чинь ном юмуу? Сараа – Тийм. Нэргүй – Ном зохиогчийн сэтгэлийн хүүр.
Ор, хөгжим, сая хэхрсэнээ дурсана. Тэгээд.
Би – Нэг л сонин байх ёстой. Биш юм шиг. Сараа – Тийм. Шил, цонх. Шаравтар ягаан цас. Тэнгэр доор нь цас. -Мэдээж өвөл биш. -Үхэл текст биш. -Цас орохоо болиод цагаан агаар. Хар тэнгэрт чоно, хоёр хэрээ. Ээ биш. Тэднийг дандаа алдаг. Хайраар, төмөр, төгрөгөөр, үхлээр. Чамайг алж байгаа юмыг хутгал, чи амьдрах ёстой. Нэргүй – Сараа чи Сараа биш. Сараа – Тэнд хоёр шулуун байдаг. Нэг нь. Сараа – Би сар биш. Хааяа уудаг. Уухдаа яагаад дандаа уудаггүйгээ ойлгодоггүй. Маргааш болно, үгүй. Түгшүүр, яс жаргал. Бүх юм "тийм" гэж байхад, өөрөө "тийм" гэж байхад "үгүй" гэх. Жог. Хамгийн зоригтой, хамгийн хайрыг энд алдаг нь үнэн. Эхлээд шавар болгодог. Эрэлхэг байвал эхлээд ялгадас болгоно. Амтыг чинь мэдүүлнэ, ялагдлын амт. Дараа нь алдаг. Хэдий чинээ зоригтой шударга байна төдий чинээ өмхий. Тэгээд өөрийгөө орхихгүй бай, ясаа сана. Тэгээд. Тэр үхэхгүй. Үхэх аргагүй. Зоригтой хүн байдаггүй. Хүн хаяа зориг шиг болдог, хүн хаяа үхэл шиг байдаг. Тэгэхэд чи зориг байсан, чи хэзээ ч зоригтой хүн байгаагүй. Чамтай тохиолдоод, тэгээд хэвээрээ үлдсэн бол, урваагүй бол тэр чинь биш. Чи гуйх болно хэрэггүй, битгий. Ялалт. Муу үед сайхан зүүд – хамгийн хар зүүд. Чамтай тохиолдоогүй дурсамж,чиний. Хоолой байхгүй, газаргүй газар. Хад. Хар. Уртаа ялна гэж итгэж байсан. Ялна. Тэгээд. Тэгээд ялагдсан. Инээ. Жинхэнэ ялагдал жинхэнэ инээд. Баярлах юм алга. Тэгээд ялах зам заасан бол чи өөрийнхөөрөө явна. Тэгээд ялагдал, тэгээд харамсах юм алга. Яв миний хөгшин, ялагд миний хөгшин. Сайн инээ. -Надад намайг өг. -Май. -Энэ чинь. -Мөншт. -Би мэднэ. Хүмүүс – хонц. Хонц хонцоо үздэггүй хонуулсан айл хоюулангий нь. Айл – амьдрал. Бидний эх орон – үхэл. Амьдрал харийн газар. Эх орноо санана, дурсах, үлдэх. Крэйтор чи байсан бол сонирхолтой, чи чулуу шорооноос илүү, чамаар алуулах. Хүмүүс хаяа айдаг. Болсон юмыг болгох, энд байгаад, Сараатай. Хад руу явах.
Сар, нар, энэ газрыг байгаагаар нь, зураг болтол нь зураад, зурагнаас чинь өөр сар, газар үгүй. Тэгээд урах, ураад хоосон зай, тэр мэдрэгддэг. Хүн байдаггүй. Дандаа үхчихсэн. -Чи юу болмоор байна? -Би асуухгүй. Бууж өгөх. Нэргүй бууж өгсөн. Энэ байна. Буултаар юм олох хүсэл, нэгдэх, юу ч олдохгүй, чамайг гаргаад хаячихсан, чиний хамгийн айдаг юм чамайг энд олно. Маргааш. Хад, өглөө. Сараатай уулзая. Одоо гэртээ байх ёстой, байгаа. Уртаа хаалгаа тайлав. "Сараа ирээгүй". Гэртээ очихгүй. Орцны шат. Тамхи. Холдсон чөлөө, надега, хайрсан. Дэ-аагий ирнэ, юм ярина тэгэхдээ тамхилна. Дарах ёстой. Амь. Олон юм. Чимээгүй инээд. Өдрүүд байсан. Өнгөрсөн амьдралд сар шүтэгч. Гал, хол харанхуй уул. Сар /14, 15, 16, 17/. Нэргүй, тэгээд Ай.Ногоон биш тал. Тэгээд Нэргүйгийн Сар. Хэдэн үүл. Чи дагуул. Шороо. Энд суух. Амьдарцгаа, үргэлж-лээд. Байгаагаараа.Энэ биш мөн. Амандаа дуугай бай. Цагаа. Харсан, тулсан, цаашаагаа, цаашаа, сүүлийн хүсэл. Өглөөний үүр. Дөрвөн сар. Намхан уул хад. Үгээр нэмэргүй, амьдрал үхлээр нэмэргүй. Хайрсан гэрэл. Өглөө өөдрөг, хайр. Тийм. Сайн байсан. ТӨГСӨВ.