№0002 2014.11.25
YLP ALUMNI
ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-ийг төгсөгчдийн холбооны
ЦАХИМ СЭТГҮҮЛ
ХОЛБООГООР СОНИН ЮУ БАЙНА?
ДУГААРЫН ЗОЧИН
НИЙТЛЭЛ
- Оюун сайдтай уулзав - Цуврал илтгэл эхэллээ - Менторшип диннерт оролцсон тэмдэглэл
- Г.Батдорж “Манай холбоо улс төр, авилгалаас хол, хараат бус эрүүл байгууллага юм”
-Л.Ганбат “ДОГОЛОН” ТӨМӨР НОЁНЫ ТУХАЙ
ЦАГ ҮЕ, ҮЗЭЛ БОДОЛ - Нийгэм, улс төрийн байдалд хандаж буй байрь суурь. Хувийн амьдралд улс төрийн нөлөөлөл хэрхэн мэдрэгддэг талаар.
МЭДЭЭЛЭЛ - “Иргүн” номын нээлт боллоо - Соёл урлагийн залуу манлайлал хөтөлбөрийн тухай - MASA-ийн тухай
ХОЛБООНЫ МЭДЭЭ - Гишүүнчлэлийн үнэмлэхээрээ хөнгөлөлт эдлэх байгууллагуудын тухай
1
2
Холбоогоор сонин юу байна?
Холбоогоор сонин юу байна?
YLP ALUMNI
3
YLPA&MYLP
С.ОЮУН САЙДТАЙ УУЛЗАВ
Залуу манлайлал хөтөлбөрийг төгсөгчдийн холбооны шинээр сонгогдсон удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 2014-2015 онд хийх ажлын төлөвлөгөөгөө Зориг сангийн Тэргүүн, Байгаль Орчин Ногоон Хөгжлийн сайд С.Оюунд танилцууллаа. Тэрээр хэрэгжүүлэх гэж байгаа ажлууд дээр өөрийн саналаа хэлж, шинэ бүрэлдэхүүнд ажлын өндөр амжилт хүслээ. Мөн тэрээр залуу манлайлал хөтөлбөрийн нийт төгсөгчдөөрөө их бахархдаг ба “YLP” хэмээх төсөл тасралтгүй үргэлжлэн, улам хөгжин төгсөгчид маань хоорондоо холбоотой, хамтран ажиллаж байгаад таатай байна гэж хэлэв.
Мэдээ бэлтгэсэн: Х.Энхбат /YLP-9/
ЗАНГИАГҮЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ
Бид өмнөх дугаартаа MYLP хөтөлбөрийн төлөөлөлтэй уулзаж санал бодлоо солилцсон тухай мэдээлэл хүргэсэн билээ. Тэр үед төлөвлөсөн ёсоороо 2014 оны 9 дүгээр сарын 12ны өдөр MYLP & YLPA хоорондоо зангиагүй танилцах уулзалт зохион байгууллаа. Уулзалтыг Залуу манлайлал хөтөлбөрийг төгсөгчдийн холбооны УЗ-ийн гишүүн Г.Баясгалан,“MYLP” талаас Э.Болормаа нар зохион байгуулсан юм. Тус уулзалтаар 2 холбооны залуус маань хоорондоо танилцан тус тусын холбооныхоо үйл ажиллагааг танилцуулсан болно. Үүнд: Залуу манлайлагч хөтөлбөрийг төгсөгчдийн холбооныүйл ажиллагаа болоод өнөөдрийг хүртэл хийгдсэн арга хэмжээнүүдийг УЗийн дарга Х.Энхбат танилцуулав. - Хөтөлбөрийн талаарх мэдээлэл. - Тогтмол зохион байгуулдаг үйл ажиллагаа. - Цахим сэтгүүлийн талаар мэдээлэл. - Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд. - Цаашдаа хамтарч юу хийх талаараа ярилцсан. Харин MYLP үйл ажиллагааны талаар Харвардын их сургуулийг бакалавраар төгссөн Монголын анхны оюутан Танан танилцууллаа. - МYLP хөтөлбөрийн талаарх мэдээлэл. - Тус хөтөлбөр нь Станбул, Бостон, Сан Франциско, Милан, Ванкувер, Вашингтон зэрэг хотуудад зохион байгуулаглаж байсан талаар мэдээлэл хүргэсэн юм. Уулзалтын үеэр залуучууд хоорондоо танилцаж санал бодлоо чөлөөтэй солилцож нэрийн хуудсаа солилцож байлаа. Залуу манлайлагч хөтөлбөрийг төгсөгчдийн холбоо нь намрын спортын арга хэмжээндээ MYLP-ийн залуусыг албан ёсоор урьж дахин уулзалдахаар боллоо. Мэдээ бэлтгэсэн: Г.Баясгалан /YLP-7/
4
Холбоогоор сонин юу байна?
Холбоогоор сонин юу байна?
ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧДЫН ЦУВРАЛ ИЛТГЭЛ ЭХЭЛЛЭЭ Ц.ОНОН, Хэл шинжлэлийн ухааны доктор Төгссөн сургууль: - 1997-2001 онд МУИС-ийг “Хэл шинжлэл” мэргэжлээр бакалавр зэрэг - 2004-2006 онд Японы Токио хотын GIRPS-ийн сургууулийг “Хэл соёл шинжлэл” мэргэжлээр магистр зэрэг
YLP ALUMNI
Аливаа улсын хэл нь тухайн улсын ард иргэд, үндэсний хэв маяг, онцлогоос хамааралтайгаар үүсэн хөгжиж, шинэчлэгдэж байдгийг Монгол, Япон хэлний жишээн дээр харьцуулан судалсан эрдмийн ажлаа доктор маань илтгэлийн агуулгадаа оруулсан байна. Үндэсний онцлог нь: - Эрт дээрээс нутаглан ирсэн газар нутгийнх нь байгалийн тогтоц, цаг уурын онцлог, амьтан, ургамал, орчин, байгалийн үзэгдэл зэргийн онцлог - Аж ахуй, түүнийг дагалдаж үүссэн ёс заншил, аж төрөх арга ухаан, ахуй соёлыг тээн цогцлуулж, уламжлан өвлүүлж ирсэн соёл - Байгаль, нийгмийн юм үзэгдэл, шинж чанар, хүний амьдрал, харилцааны хэв маягийг таньж мэдэн, ойлгон ухаарсан байдал зэргээр илэрдэг байна. Тухайлбал Япон хэлэнд адуу янцгаах, нохой хуцах хоёроос бусад тохиолдолд ямар ч амьтан байсан дуу авиаг нь “дуугарах” гэсэн ганц үйл үгээр илэрхийлж, малыг нас, хүйс, өнгө зүсээр нь ялган нэрлэдэггүй бол Монгол хэлэнд адуу морьтой холбоотой үг хэллэгээр тун баялаг байдаг байна. Илтгэлийг үзэж сонирхохоор нийт 25 хүн хүрэлцэн ирснээс YLP хөтөлбөрийн төгсөгч 10 төгсөгч, оюутан залуус 15 байлаа. Хүрэлцэн ирсэн залуус маань ихэнх нь хэл шинжлэл, орчуулгын чиглэлийн асуултуудыг асууж байсан нь энэ чиглэлээр суралцдаг оюутан залууст чухал ач холбогдолтой илтгэл байж чадлаа.
- 2010-2013 онд МУИС-ийг Хэл шинжлэлийн ухааны доктор зэрэг тус тус хамгаалсан. Судалгааны чиглэл:
Сар бүр зохион байгуулж явуулдаг “Alumni Speak-
- Хэл, соёл шинжлэл
er Series” буюу “Залуу манлайлагчдын цуврал илтгэл”ийн 2014-2015 оны эхний илтгэлийг YLP-1-ийн төгсөгч, хэл шинжлэлийн ухааны доктор Ц.Онон “Үндэсний онцлог хэл, соёлд нөлөөлөх” нь сэдвээр 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай тавьж эхлүүллээ.
Мэдээ бэлтгэсэн: М.Мөнхжаргал /YLP-2/
5
6
Холбоогоор сонин юу байна?
YLP ALUMNI
Холбоогоор сонин юу байна?
КАНАД САНГИЙН ТӨСЛИЙН САНАЛ БИЧИХ УРАЛДААНД ОРОЛЦЛОО
YLP-12 ХӨТӨЛБӨРИЙН ШАЛГАРУУЛАЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
Холбоогоор сонин юу байна?
Монгол дахь канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөр 20142015оны төслийн уралдаан нь орон нутгийн бүлэг, төрийн бус байгууллага, орон нутгийн төрийн институт болон Монголын орон нутгийн хөгжлийн чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын болон бүсийн байгууллагуудын санал болгож хэрэгжүүлэх төсөлд тэтгэлэг олгодог юм. Тус сан Монгол улсад 1997 онд байгуулагдсанаас хойш голлон ядуурлыг бууруулах болон засаглалын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр 400 орчим жижиг төслийг хэрэгжүүлээд буй. Энэ жил Монгол дахь Канад сан нь засаглалыг сайжруулах, ардчилалын хөгжлийг дэмжихээр дараах хоёр чиглэлд төсөл сонгон шалгаруулж байна. Энэ хүрээнд манай холбооны залуус 2 баг болон төслийн санал бичиж оролцлоо.
Үүнд: 1. Хорт хавдартай, хими эмчилгээнд хамрагддаг өвчтөнүүдийн эмнэлгийн тусламж авах үндсэн эрхийг баталгаажуулах үйлчилгээг боловсронгуй болгох төсөл 2. Иргэд, сууц өмчлөгчдийн холбоодын дунд уралдаант шалгаруулалт явуулах болон бусад арга хэлбэрээр сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах, иргэдэд орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгө, сууц өмчөгчдийн холбооны эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагааны талаар цэгцтэй ойлголт олгох төсөл
Мэдээ бичсэн: Э.Уранбилэг /YLP-11/
Уламжлал ёсоор Залуу манлайлал хөтөлбөр /YLP/-ийн шинэ элсэлт 9-р сард зарлагдсан бөгөөд нийт 270 гаруй залуус материал ирүүлснээс эхний шатанд Эссэ бичилтийн дүнгээр 70 орчим хүн шалгарсан байна. Шалгарсан залуучууд 10 дугаар сарын 2,3-ны өдрүүдэд хоёр дугаар шатны шалгаруулалт буюу ярилцлагад орлоо. Ярилцлагыг уг хөтөлбөрийн санаачлагч Волт Женкинс, Зориг сангийн хөтөлбөрийн зохицуулагчид болон манай төгсөгчдийн холбооны төлөөлөл Г.Энхзаяа, Э.Цогт нарын 5-6 хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр өдрийн турш зохион байгуулсан юм. Ийнхүү YLP-12 хөтөлбөрт 22 оролцогч шалгарлаа. Энэ жилийн шалгаруулалтад
санхүү эдийн засаг, мэдээллийн технологи, хууль эрхзүйн чиглэлийн мэргэжилтэй залуус түлхүү оролцсон бөгөөд өмнөх жилүүдээс ялгаатай нь ярилцлагын үеэр хэт сандралд орж, уйлсан тохиолдол гарсангүй хэмээн Зориг сангийн төлөөлөл сонирхуулсан юм. Түүнчлэн Зориг сангийн зүгээс манай төгсөгчдийн холбоо өөрсдөө санаачлан дараа дараагийн Залуу манлайлагч хөтөлбөртэй холбоотой ажиллаж, Зориг сангийн үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаж байгаад талархаж буйг уламжилъя.
Мэдээ бэлтгэсэн: Г.Энхзаяа /YLP-9/
7
8
Уолт Женкинс (Walt Jenkins)-тэй уулзсан Сонирхлын Бүлгийн уулзалт 2014 оны 10 сарын 13-нд Зориг Сан дээр “Уолттой уулзах Сонирхлын Бүлгийн уулзалт” зохион байгуулагдлаа. Энэ уулзалтаар Монголын эдийн засаг, нийгмийн хөгжил, Манлайлал, Монгол ирээдүйн удирдагчдад учрах сорилт, эзэмшвэл зохих ур чадвар, Манлайлагч хүний үнэт зүйлс зэрэг олон сонирхолтой сэдвээр ярилцсан юм. Уолт илтгэлдээ багаар ажиллах нь амжилтын үндэс бөгөөд манлайлагч хүн багийн гишүүдийн зан чанарын онцлогийг мэддэг байх нь чухал гэдгийг онцолсон. Хүн ихэвчлэн бүрэг дуугай (introvert) болон нүүрэмгий (extrovert) зантай байдаг. Нүүрэмгий зантай хүн бол нээлттэй, хурдан хөдөлгөөнтэй, яриа, эрч хүчтэй байдаг. Бүрэг хүн бол дуугай, ихэвчлэн ганцаараа байхыг илүүд үздэг. Гэхдээ
YLP ALUMNI
Холбоогоор сонин юу байна?
Холбоогоор сонин юу байна?
энэ хоёр зан чанарын нэг нь илүү гэсэн үг биш, дан ганц бүрэг дуугай хүмүүсийг ажилд авч болохгүй гэсэн үг биш. Жишээ нь Эйнштэйн, Стивен Спилберг, Вилл Гейтс зэрэг алдартай хүмүүс бүрэг гэсэн ангилалд багтдаг. Хамгийн чухал нь хүн бүрт тохирсон ажлыг нь өгөх нь чухал юм. Оролцогчдоос зарим нь өөрсдийгөө
бүрэг дуугай бүлэгт хамаардаг гэхдээ нийгмийн харилцаанд орох шаардлага их гардаг учир Залуу Манлайлагч Хөтөлбөрт хамрагдах нэг шалтгаан болсон хэмээн хэлж байв. Зарим нь энэ зан чанар хоёулаа надад байна, яг энэ нь бол би гэж хэлэхэд хэцүү байна гэх мэтээр саналаа солилцож харилцан ярилцлаа. Мөн Уолт энэ бүхнээс хамгийн чухал лидер хүний анхаарах зүйл бол эрүүл мэнд гэж онцолсон юм. Эрүүл мэнд бол хүний анхаарах хамгийн чухал зүйл. Өвчтэй байвал өөрийн бүх цаг, энергийг
эмчилгээнд зарцуулах болно. Харин эрүүл биед саруул ухаан оршдог гэсэн үгийг байнга санаж яваарай хэмээн бидэнд захисан. Уулзалт зөвхөн Уолтын ярианаас гадна харилцан саналаа солилцсон маш чөлөөтэй сайхан ярилцлагаар өрнөсөн. Тухайлбал Монгол орны эдийн засаг, болон Монголд тулгарч байгаа сорилт бол эдийн засгийн хүнд нөхцөл болоод авилгал юм. Авилгал, эдийн засгийн талаар бэлэн шийдэл, хариу нь энэ гэж хэлэх боломжгүй байна гэх зэргээр ярилцаж энэ сэдвийг нээлттэй орхисон. Энэ сэдэв дээр төгсөгчид саналаа солилцож байлаа.
Мэдээ бэлтгэсэн: Б.Эрдэнэчимэг /YLP-1/
9
10
Холбоогоор сонин юу байна?
Холбоогоор сонин юу байна?
YLP ALUMNI
The most popular
DISTINGUISHED SPEAKER SERIES Ерөнхий зохион байгуулагч Mitchell Foundation Ивээн тэтгэгч АНУ-ийн элчин сайдын яам Хамтран зохион байгуулагчид болон оролцогчид MASA Зориг Сангийн YLP MYLP Урлагийн зөвлөлийн YLP
2014 оны 10 дугаар сарын 17-ний өдөр “Distinguished Speaker Series 1” амжилттай зохион байгуулагдлаа. Тус цуврал лекцийн эхний зочноор Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат оролцон залуус бидэнд Монголын ардчиллын өнгөрсөн түүх, одоо үеийн хөгжлийн тухай маш сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Энэхүү цуврал лекц нь нийтдээ 9 удаа зохион байгуулагдах бөгөөд эхний
Цуврал лекцийн дараагаар залуус маань “Шилдэг удирдагч, манлайлагч залуусын танилцах уулзалт”буюу “Networking event”-д оролцон өөр хоорондоо танилцаж, нэрийн хуудсаа солилцон, цагийн зугаатай өнгөрөөх үүднээс хөгжөөнт тэмцээнүүд зохион байгуулагдаж байлаа. Үүнд: • Америкт төгсөгчдийн холбоо /MASA/, • Америкийн Худалдааны танхимын Залуучуудын клубын гишүүд, • Монголын Залуу удирдагч хөтөлбөр /MYLP/, • Зориг сангийн Залуу удирдагч хөтөлбөр /YLPA/, • Урлагийн зөвлөлийн Залуу удирдагч хөтөлбөрийн төгсөгчид. зэрэг олон залуучууд байсан юм.
гурав нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө сэдвээр, дараагийн гурав нь байгаль орчин, ногоон хөгжил сэдвээр, сүүлийн гурван цуврал нь бизнесийн чиглэл байх болно гэдгийг санаачлан зохион байгуулж буй А.Ундраа дурдсан юм. Лекцэнд нийт 200 залуу оролцсоны нэлээдгүй хувь нь манай Зориг сангийн Залуу манлайлагч хөтөлбөрийнхөн байлаа.
Энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон холбооны гишүүддээ талархсанаа илэрхийлье. Мэдээ бэлтгэсэн: Г.Баясгалан, Э.Уранбилэг
11
12
Холбоогоор сонин юу байна?
Холбоогоор сонин юу байна?
МЕНТОРШИП ДИННЕРТ ОРОЛЦСОН ТЭМДЭГЛЭЛ Болзож товолсон “Менторшип диннер”-ээр СТА Г.Ундармаатай уулзахаар 19:00 цагт миний хувьд хоцролгүй цагаа барихыг хичээн яарсаар очив. Оройн зоогийн хөтөлбөр дээр “BlUEMON”төвийн 3давхарт гэж байсан гэж бодоод яаран ороод ресепшинээс нь асуулаа “YLP эсвэл Ундармаа гэж захиалга өгсөн үү?” гэтэл “тийм захиалга байхгүй” гэдэг юм байна. Гайхан будилсан ч “Фэйсбүүк” гэх интернэтийн холбоо ашгүй тэр үед л үр ашигаа өгөв. Ингээд 5 давхарт 7 номерт гэдгийг нь мэдэж аваад яаран ортол өмнө нь уулзаж байгаагүй, заримийг нь харж ч байгаагүй YLP-чуудтайгаа таарсан нь тун сайхан үдшийн эхлэл байв.Бид зочиноо хүлээх зуураа ойр зуурын юм ярилцан сууцгаахад манай залуучууд их хошин шогийн мэдрэмжтэй мөн
урлагт хайртай залуучууд цугласан нь надад мэдрэгдэж байв.Удсан ч үгүй Ундармаа эгч орж ирлээ. Бид бүгдээрээ нар зөв тойрон өөрсдийгөө танилцуулцгааж “Залуу манлайлал хөтөлбөр” болон “Залуу манлайлагч хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо”ныхоо тухай танилцуулав.Их олон төрлийн мэргэжилтэй өөр өөр салбарын залуус байсан нь их сонирхолтой байсан. Ундармаа эгч тэр үед бидэнтэй байгаагаараа байж, биеэ барилгүй өөрийн мэргэжил, үзэл бодол,уран бүтээлийнхээ талаар сонирхолтой сайхан яриа өрнүүлсэн нь их бахархууштай байж, залуус бидний хувьд үлгэр дууриал болж байлаа. Намайг америк цэрэгтэй адилхан юм гэж хэлэхэд нь ичэнгүйрч жоохон улайтал, Ундармаа эгч:“Хүн хэлэх ёстой зүйл байвал тэр үедээ л хэлэх хэрэгтэй,
YLP ALUMNI
YLP-11 Б. Мөнбиш
учир нь чи тэр хүнтэй ахиж уулзахгүй ч байж мэднэ, тэгэхээр миний бодлоор хэлээд явчихдаг юм оо” гээд инээв. Мөн тэрээр өөрийн хийсэн нийгэмд хандсан ажлуудын талаар ярьсан юм. Тухайлбал 1-р төрөхийн өрөөг засварлаж янзалахдаа гарсан хөгжилтэй явдлууд, мөн их тэвчээр шаардсан үе, баяртай мөчүүдээ хийсэн сайн үйлсийн аяныхаа талаар дэлгэрэнгүй ярив. Бас “Ээж хад”-руу очиж хог цэвэрлэсэн тухайгаа хэлээд байгаль орчиноо хайрлах сэтгэлтэй байх хэрэгтэй хэмээн олон сайхан түүхээсээ хуваалцсан нь өчүүхэн миний хувьд нийгмийн сайн сайхны төлөө их зүйл хийх хэрэгтэйг ахин сануулсан зүйл болов. Уулзалтаар ердөө гурван эрэгтэй,
бусад нь бүгд эмэгтэй хүмүүс байсан нь эмэгтэй гишүүдэд маань их л олзуурхууштай байсан нь ярианы үеэр мэдэгдэж байв. Саяхан тэрээр нэгэн шинэ кинонд найруулагч продюсераар ажилласан, одоо дахин түүхэн ба инээдмийн биш жанарын кино хийнэ гэдгээ хэлсэн. Мөн тун удахгүй нээлтээ хийх киног мэргэжлийн биш эмэгтэй зохиолыг нь бичсэн гэв. Мэргэжлийн биш хүний хийсэн зохиолыг барьж аваад кино болгоно гэдэг нь үнэхээр эрсдэлтэй алхам бөгөөд энэ бүгдээс дүгнэхэд тэрээр ихээхэн мундаг манлайлагч эмэгтэй гэдэг нь мэдрэгдэж байсан. Бид бүгдээрээ Ундармаа эгчийн хэлсэнтэй санал нэгдэж байв.
13
14
YLP ALUMNI
Мэдээлэл
Холбоогоор сонин юу байна?
YLP-2-ИЙН ТӨГСӨГЧ С.ГАНТУЯАГИЙН “ИРГҮН” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
Ярианыхаа дундуур ухаарал хайрлаж, бодол дагуулсан их олон зүйлийг хэлж байв.Тухайлбал: - Энгийн хэрнээ эргээд ирээдүйд хэрэг болох хүн болгоны нийтлэг биш хийх ёстой тулгамдсан асуудлыг зориглон хийх хэрэгтэй, өөрөөсөө л өөрчлөлтийг эрэлхийлэх ёстой. - Манлайлагч хүн их хурц хараатай дайчин байх хэрэгтэй. Тухайлбал гудамжинд явж байхдаа шүлсээ хаяхгүй, хог тарихгүй, хараалын үг хэлэхгүй байхыг хичээж дандаа сайхан зүйл бодож эерэг бодол сэтгэлгээтэй байх нь зүйтэй. Ядаж өдөртөө гурван хүнд инээмсэглэл бэлгэлэвэл энэ чинь л чиний хийж чадах хамгийн том манлайллын илэрхийлэл юм. За тэгээд уулзалтын төгсгөлд Ундармаа эгч бидэнтэй холбоотой байя гэдгээ илэрхийлж, бид ч хариуд нь танд туслах зүйл байвал хэзээд бэлэн гэдгээ илэрхийлэв. Хүйтэн өдөр Ундармаа эгч их тод хувцаслахыг илүүд үздэг. Учир нь бэгнийж даарсан хар хувцастай хүмүүст дулаан уур амьсгал авчирдаг гэж ийн хувцасладаг гэсэн нь эмэгтэй гишүүдэд маань зөвөлгөө болсон байх. Хэрвээ энэ уулзалтанд ирснийхээ дараа хэн нэгэн “тод өнгийн хувцас”-тай явж харагдвал Ундармаа эгчийн зөвөлгөөг дагасан гэж ойлгоорой манайхаан. Бяцхан хошигнол шүү.
Тэмдэглэл бичсэн:Б.Мөнбиш /YLP-11/
Залуу манлайлал хөтөлбөрийг төгсөгчдийн холбооны гишүүн, YLP-2 хөтөлбөрийн төгсөгч С.Гантуяагийн “Иргүн” номын нээлт 2014 оны 9-р сарын 27нд Интерном их дэлгүүрт болж өнгөрлөө. Тэрээр номынхоо агуулгыг тодорхойлохдоо: “Монголдоо сайхан амьдрахыг мөрөөддөг хүн бүрийн заавал унших ном. Өнөөдрийн Монгол улсад мөнгө биш, идэвхитэй иргүн хүн хэрэгтэй байна. Энэ бол Монгол улсаа хөгжүүлэхийг хүссэн, Монголдоо сайхан амьдрахыг хүссэн хүн бүрт зориулсан ном юм. Бүгдээрээ давуу тал, боломжоо мэдэрч, шударга үнэний төлөөх тэмцлийн урт аялалд гарч нийгмээ жинхэнэ утгаар нь шинэчилж сайжруулъя” хэмээн хэлсэн юм.
15
16
Дугаарын зочин
Дугаарын зочин
YLP-2 Г.БАТДОРЖ: “МАНАЙ ХОЛБОО УЛС ТӨР, АВИЛГАЛААС ХОЛ, ХАРААТ БУС ЭРҮҮЛ БАЙГУУЛЛАГА ЮМ.”
• Эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу?, ямар мэргэжилтэй вэ, ямар салбарт ажиллаж байна вэ? Намайг Батдорж гэдэг. YLP2-ийн төгсөгч. Би санхүү, эдийн засгийн чиглэлээр боловсрол эзэмшсэн. Банк санхүүгийн салбарт ажиллаж байсан. Тэдгээрээс дурдвал Худалдаа Хөгжлийн Банк, Оюутолгой, Петровис зэрэг компаниудад ажиллаж байсан. Одоогийн байдлаар “Нүүдэлчин групп”-д үйл ажиллагаа хариуцсан дэд захиралаар ажиллаж байна. • Зориг сангийн YLP хөтөлбөртэй хэрхэн холбогдсон бэ? Тэр үеийн хөтөлбөрийн тухай ярихгүй юу?
Энэ хөтөлбөрийн тухай анх сонин дээрээс Young Leadership Program гэдэг нэртэй хөтөлбөр зарлагдсанг олж мэдсэн, энэ нь YLP-1 байсан юм билээ. Тэр үед, би энэ хөтөлбөрийн тухай их хожуу мэдсэн болохоор эссэ хүлээж авах хугацаанаас хэдийнээ хоцорсон байсан. Тэгээд Зориг сан дээр очиж уулзаад хойноос нь эссэ өгөөд оролцох сонирхолтойгоо илэрхийлж байсан боловч эссэгээ хугацаандаа өгч чадаагүй учраас хүлээж аваагүй. Дараа жил оролцох санал тавьсан. Тэгээд дараа жил хүртэл нь хүлээж байгаад, бэлдэж байгаад орж байсан. Тэр үед би 23 настай байсан. Дөнгөж ажлын байран дээр гараад 2 жил болчихсон, Худалдаа Хөгжлийн банкинд ажиллаж байсан юм байна. Тэр үед шинэ юм сурмаар санагдаж, манайд манлайлал гэдэг зүйл ямар байдгийг ид сонирхоод явж байх үед энэ хөтөлбөртэй таарсан юм. • Танай ангид хэдэн хүн байсан бэ?, бас ямар төсөл хэрэгжүүлж байсан бэ? Манайд 20 хүн оролцоод нэг нь дундаас нь гараад 19-үүлээ төгсөж байсан. Тэгээд дотроо гурван багт хуваагдаад төсөл хэрэгжүүлсэн. 5-6 хүн нэг баг болсон юм. Манай баг ЕБС-ийн төгсөгч ангийнханд зориулсан мэргэжлээ хэрхэн сонгох вэ? гэсэн өдөрлөг зохион байгуулъя гэсэн санааг сэдсэн. Тэгээд тэр өдөрлөгөө нэг ЕБС-ийг сонгож аваад “Эсээ хэрхэн бичих вэ?, яаж мэргэжлээ сонгох вэ?” гэх мэт сэдвээр
янз бүрийн мэргэжлийн хүмүүсээр лекц уншуулж, зөвлөгөө өгч байсан. Тухайн үед тэр төсөл маань нэлээн эрэлт хэрэгцээтэй болохыг бид тун удахгүй мэдсэн. Бусад сургуулиуд, хүүхдүүд энэ өдөрлөгийг өөр өөрийн сургуулиуд дээр хэрэгжүүлэхийг хүссэн саналууд ирсэн. Түүний үр дүнд бид Улаанбаатар хотын гурван сургууль, Дарханы 6,7 сургууль дээр өдөрлөгөө зохион байгуулаад 1500 гаруй төгсөгч ангийн хүүхдүүдийг хамруулж чадсан юм. Тухайн үед Дарханы УИХ-ын гишүүн бидний төслийг дэмжиж, манай өдөрлөгөөр дамжуулж төлбөрийн боломжгүй 2 хүүхдэд Их дээд сургуульд суралцах сургалтын тэтгэлэг олгож байсан. Энэ мэтээр маш их өргөн хүрээтэй, мундаг ажил хийсэн. Тэгээд хамгийн сонирхолтой нь бид маш их ажил хийчихээд тайлан бичихдээ маруухан хийгээд, тайлангаа муу хамгаалаад 3-р байранд орчихсон юм. / инээв/. Уг нь хамарсан хүрээгээрээ, хүрсэн үр дүнгээрээ хамгийн том нь байж чадсан. • Залуу манлайлал хөтөлбөрийг төгсөгчдийн холбоог үүсгэн байгуулж байсан тухайгаа, мөн анхны УЗ-ийн даргаар ажиллаж байсан талаараа ярихгүй юу? Төгсөгчдийн холбоо байгуулах санаа бол манай YLP-2-оос эхлээд яригдаж байсан юм. Тухайн үед манай төгсөгчид ийм санаа дэвшүүлж байсан. Тэр үед хоёр төгсөлтийн 40 хүн байсан ч гэсэн энэ хөтөлбөр үргэлжлээд явах учир залуучуудыгаа нэгтгэсэн, цуг байлгасан холбоотой болъё гэсэн санааг гаргаж байсан. Энэ санааг яг бодитоор хэрэгжүүлж эхэлсэн нь YLP 4 -ийн төгсөгчид байсан, тэд 2007 онд ТББ-ын гэрчилгээ авчихсан байсан. Хожим нь би АНУ-д сурчихаад эргэж ирээд 2009 онд YLP-ийн анхны нэгдсэн чуулган зохион байгуулж байхад нь таарч, оролцсон. Тэр үед төгсөгчдийн холбоог идэвхжүүлье,
YLP ALUMNI
17
холбооны тэргүүнийг сонгоё, УЗийг сонгоё гэсэн хэд хэдэн асуудлыг нийтээрээ ярьж шийдвэрлэж, намайг төгсөгчдийн холбооны УЗ-ийн даргаар сонгосон юм. Тэр үеэс идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэр үед бид дөнгөж шинээр байгуулагдаж байсан учраас дутагдалтай талууд их байсан л даа. Гэхдээ бид тэр хугацаандаа нийгмийн хөгжлийн хоёр төсөл амжилттай хэрэгжүүлсэн. • Цаашид манай төгсөгчдийн холбоо үйл ажиллагаагаа яаж өргөжүүлж хэрхэн ажиллах нь зүйтэй вэ? Анх биднийг сонгогдон ажиллаж байснаас хойш хоёр УЗ шинээр сонгогдсон байна. Эдгээр УЗ ажиллаад шинэлэг зүйлсийг их гаргаж ирсэн. Менторшип диннер, цуврал илтгэл, сонирхлын группын уулзалтууд зэрэг шинэ шинэ ажлууд арга хэмжээ, хөтөлбөрүүдийг зохион байгуулж ирсэн. Энэ ажлууд хүмүүст их хүрсэн байна лээ, хүмүүс нэлээн идэвхтэй оролцож ирсэн байдаг. Эдгээр үйл ажиллагааны зорилго бол нийт гишүүдээ идэвхжүүлэх байсан гэж би дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл тарж бутарсан, холбоо тасарсан гишүүдийгээ идэвхжүүлж нэгтгэх зорилготой байсан. Харин энэ жилээс бол энэ хөтөлбөрүүдээ тогтворжуулах, сууриа бэхжүүлэх ажлуудыг хийх хэрэгтэй гэж бодож байна. Дахиж шинээр олон ажил, хөтөлбөр зохиохоос илүүтэйгээр одоо байгаа арга хэмжээнүүдээ сайжруулах, цар хүрээг нь тэлэх, хамрах хүрээ хүртээмжийг ихэсгэх тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй болов уу. Тухайлбал, урьж байгаа зочдыг илүү нэр хүндтэй хүмүүсийг оролцуулах зэргээр ажиллавал олон хүн сонирхож, хамрагдах байх.
18
Дугаарын зочин
Дугаарын зочин
Зарим нэг шүүмжлэлийг сонсоход менторшип диннер бол маш цөөхөн хүнийг хамардаг, гэтэл цаана нь олон хамрагдах хүсэлтэй хүн үлдээд байдаг шүү дээ. Үүнийгээ өргөжүүлээд олон хүмүүсийг хамарсан Очирбат гуайн лекц шиг өргөн хүрээний ажил зохион байгуулж олон хүнийг хамарсан ажлуудаа өргөжүүлэх нь зөв болов уу. • 10-аад жилийн өмнөх хөтөлбөрт хамрагдаж байх үеийн залуучууд болоод одоо үеийн залуусыг ажиглахад ялгаатай тал хэр их байна вэ? Зөвхөн YLP-ийн хүрээнд ярьвал асар том ялгаа байна. Яагаад гэвэл би 2 дахь төгсөгчийн хувьд тухайн үед YLP-г мэддэг хүн маш цөөхөн байсан. Тиймээс дээд тал нь 30,40 хүний эссэ ирээд, түүнээсээ шигшээд 30 хүнийг ярилцлаганд оруулаад 20-г авдаг байсан. Тэгэхлээр тухайн үед өрсөлдөөн өнөөдрийнх шиг биш байсан. Өнөөдөр бол бараг 200 гаруй хүүхэд материал өгөөд түүнээсээ 50,60 хүнээс ярилцлага хийгээд 20 гаруй нь ордог болсон байна. Тиймээс энэ хүмүүсийн бичиж буй эссэ, өрсөлдөх чадвар нь шал өөр байгаа юм. Бид нарын үед энэ хөтөлбөр дөнгөж эхэлж байсан болохоор өрсөлдөөн бага байсан. Одоо бол өрсөлдөөн их болсон байна. Одооны сүүлийн төгсөгч залуучуудтай уулзаж үзэхэд мэдлэг сайтай, хэл сайтай, бас нэлээн амбицтай болсон байна. Би энэ насанд ийм байгаагүй дээ гэсэн бодол төрж байсан/инээв/ • Өнөөдөр манай нийгэмд залуучуудын эзлэх байр суурь, бидэнд байгаа боломж юу байна вэ? Тэдгээрийг хэрхэн ашиглах нь зүйтэй вэ?
Би 10 жилийн өмнө YLP-2-ийг төгссөн тэр үе, харин өнөөдрийн үеийг дүгнээд харахаар дэлхий нийтийн эдийн засгийн хөгжил, гадаад харилцаа, улс төр, техник технологийн хөгжлийг манай улс хоцрохгүй дагаад байгаа юм. Манайд сүүлийн үед ашиглаж байгаа утас, телевизэр, машин гээд бүх юм байна. Мөн бүгдээрээ л хэл устай болж байна, ур чадварууд нь сайжирч байна, гадны компаниудад ажиллаж байна. Гэтэл үүнийхээ зэрэгцээ “хүний хөгжил” гэдэг зүйл араас нь хоцорч яваад байгаа юм. Өөрөөр хэлбэл техник технологи, бизнесийн хөгжилтэйгээ адилхан хүмүүс нь хөгжиж чадахгүй байгаа юм. Энэ нь эргээд манай боловсролын системтэй холбоотой байж магадгүй. Мөн манай эцэг эхчүүдийн хүүхдүүддээ хандах хандлага, хүмүүжил зэрэг нийгмийн талын хөгжил, хүмүүжил хоцроод байгаа юм шиг санагддаг. Ялангуяа сүүлийн үед манайд хүнлэг чанар, хүнд итгэх итгэл алдагдаад байна уу даа гэж харж байна. Жишээ нь, энд тэнд очоод хүмүүстэй ярилцаж байхад, тухайн хүний ажлын үнэ цэнэ юу вэ? гэхээр ерөөсөө мөнгө, мөнгө олохын тулд хүнийг өдөр шөнөгүй ажиллуулж байна. Гэтэл жинхэнэ байх ёстой үнэ цэнэ бол “хүн” байгаад байдаг. Хүн чинь өөрөө том баялаг, шавхагдашгүй баялаг шүү дээ. Гэтэл сүүлийн үед хүн гэхээсээ илүү мөнгө рүү улайрсан сонирхол давамгайлаад байгаа юм болов уу. Тэгэхээр манлайлагч байна гэдэг зүйл хамгийн түрүүнд хүнлэг байх ёстой гэж би үздэг. Энэ чанар манлайлагч хүний эхний шалгуур байх ёстой. Иймээс манай залуучууд үүнд анхаараасай гэж хүсэж байна.
• Таны бодлоор манлайлал гэж юу вэ?, манлайлагч хүн ямар байх ёстой вэ? Манлайлагч, манлайлал гэж юу вэ гэдгийг би байнга өөрөөсөө асууж явдаг. П.Очирбат гуайн лекц дээр сууж байхад Очирбат гуай их гоё үг хэлсэн. “Сайн удирдагчаас сайн засаглал нь хэрэгтэй” гэж хэлсэн. Би энэ үгийг ойлгохдоо, жишээлбэл нэг компани юмуу, нэг сайн улс төр байлаа гэхэд ганцхан сайн хүн байлаа гээд тэр сайжрахгүй. Өөрөөр хэлбэл тэр засаглал нь буюу баг нь сайн байж байж тэр компани юмуу тэр улс дээшээ явна. Тэгэхээр нэг хүн мянга сайн байгаад тэр өөрчлөлт хэцүү. Багаараа л хамт дээшээ явахгүй бол үр дүн гарахгүй гэдэг санааг хэлсэн юм болов уу гэж би ойлгосон.
YLP ALUMNI Тэгэхээр манлайлагч байхын тулд бусдыг удирдах чадвар, бусдыг дэмжих чадвар сайн байх ёстой гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд, YLP төгсөгчдийн холбооны үйл ажиллааг би хувьдаа маш их дэмждэг, цаашид илүү идэвхтэй оролцоно гэсэн бодолтой явдаг. Энэ Холбоо маань өөрөө улс төр, авилгалаас хол, хараат бус эрүүл байгууллага юм, иймээс нийт YLP-чуудыг холбооныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамрагдаж байхыг уриалмаар байна. • Сонирхолтой сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Ярилцсан: Э.Уранбилэг /YLP-11/
YLP-2 төслийн үйл ажиллагааны зураг
19
20
YLP ALUMNI
Мэдээлэл
Мэдээлэл
ЗАЛУУСЫН МАНЛАЙЛАЛ Энэ буландаа бид ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг залуусын нэгдэл, холбоо, хөтөлбөрийн тухай танилцуулахыг зорьж байна. Энэ удаад бидэнтэй танилцсан бусад залуу удирдагчдын байгууллага холбооны тухай мэдээлэл хүргье!
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), АНУ-ын дахь Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийг 6 дах жилдээ зарлан хэрэгжүүлж байна.
АНУ-ын Засгийн Газрын Хөтөлбөрт Хамрагдагсдын Монгол дахь Холбоо (Mongolian Association of State Alumni) нь АНУ-ын Засгийн газрын санхүүжүүлэлттэй солилцооны хөтөлбөрт оролцсон бүх төгсөгчдийг нэгтгэх зорилгоор 2007 оны 9 сард анх байгуулагдсан юм. Манай холбоог АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөрийг 1989 оноос хойш өнөөг хүртэл дүүргэсэн 700 гаруй Монголчууд бүрдүүлдэг учир тухайн хөтөлбөрүүдэд оролцсон хэн бүхэн манай холбооны гишүүн мөн билээ. АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлдэг доорх хөтөлбөрүүдэд оролцож байсан болон байгаа бүх хүн үүнд багтана. Уг хөтөлбөрүүдээс дурдвал: • Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөр • Фулбрайтын шинжлэх ухаан технологийн тэтгэлэгт хөтөлбөр • Фулбрайтын гадаад хэлний туслах багшийн хөтөлбөр • Хьюбэрт Хамфрийн тэтгэлэгг хөтөлбөр • Бакалаврын шатны солилцооны хөтөлбөр (Глобал ЮГРАД) • Айзинхаурын тэтгэлэгт хөтөлбөр • Олон улсын манлайлагчдыг АНУ-тай танилцуулах хөтөлбөр • АНУ-ын дээд сургуулийн судалгааны хөтөлбөр Холбооны зорилт: Монгол, АНУ-ын хамтын ажиллагаанд зохих хувь нэмрээ оруулах, мөн АНУын Засгийн газрын хөтөлбөрт хамрагдагсад эх орныхоо, нийгмийнхээ хөгжилд оруулж буй хичээл зүтгэлийг хөхиүлэн дэмжих зорилготой.
Хөтөлбөрийн үндсэн зорилго:
•Нийгмийн ба соёл урлагийн салбарын залуу манлайлагчдын чадавхийг дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих
Хөтөлбөрийн хэрэгжүүлэх баг:
•Хөтөлбөрийн удирдагчаар АНУ-ын Денвер хотын “Инклюзив Солюшинс” компаний захирал Уолтер Женкинс ажиллаж, урилгаар олон улсын болон Монголын тэргүүлэх профессор, зөвлөхүүд тус хөтөлбөрт оролцоно. Хөтөлбөрийн үр дүн: •Хөтөлбөрийн хугацаанд манлайлал, урлагийн маркетинг, менежмент, төсөл хэрхэн бичих, стратеги төлөвлөлт, засаглал, сан бүрдүүлэлт, төслийн хэрэгжүүлэлт зэрэг 10 төрлийн Монголын болон олон улсын мэргэжилтэн багш нарын сургалтанд хамрагдах •Нийгэм, соёл урлагийн салбарын залуучуудтай танилцах, мэдээлэл солилцох, хамтран ажиллах •Өөрийн шинэлэг санаачилга бүхий төслийг хэрэгжүүлэх зөвлөгөө, санхүүгийн дэмжлэг авах •МУЗ-өөс зохион байгуулагдаж буй үйл ажиллагаанд уригдан оролцох •Соёл урлаг, бизнесийн салбарын томоохон төлөөлөгчидтэй уулзах, танилцах зэрэг боломжийг эдлэх болно.
Үндсэн шаардлага:
Нийгэм ба соёл урлагийн бүх салбарын 25-35 насны залуу менежер, удирдах ажилтан, уран бүтээлчид оролцох боломжтой.
21
22
Нийтлэл
Нийтлэл
“ДОГОЛОН” ТӨМӨР НОЁНЫ ТУХАЙ
Ертөнцөд мөнх юм гэж үгүй. Сайн нэр, алдар л үлдэнэ. “Ялалтын дуулал” зохиолоос. XV зууны эхэн. Монголын эзэнт гүрэн дөрвөн бүрэлдэхүүн улсуудад хуваагдаж улмаар цагийн эрхээр хүч нь сулран бууран доройтож,XIV зууны сүүл гэхэд тэдгээр улсын суурин дээр шинэ улсууд бий болов. Эдний нэг бол Дундад Ази дахь Цагадайн хаант улсын эзэмшил нутагт төвлөрөн байгуулагдсан Төмрийн улс байлаа. Энэхүү улсыг байгуулсан Төмөр бол Цагадайн хаант улсын дөрвөн томоохон овгийн нэгэн болох Барулас овгийн хүн байжээ. Төмөр гэж хэн болох, түүний Дундад Азийн хийгээд дэлхийн түүхэнд эзлэх түүний байр суурийн талаар нэлээдгүй сурвалжийн зохиолуудад дурдсан, судалгааны бүтээлүүд хэвлэгдсэн хэдий ч дахин нягтлан үзэх зүйл цөөнгүй байсаар байна. Түүнийг араб, перс,түрэг сурвалж бичгүүдэд “хазгар, доголон” гэх утга бүхий “аксак”, “ленк” гэх мэт “доромж” нэрээр тэмдэглэж ирсэн нь хожмын хэлнүүдэд энэ л нэрээрээ үлдэх шалтгаан болж зарим хэлэнд Тамерлан, Тимурленк гэж хэвшихийн үндэс болжээ. Түүний цол хэргэмээс үүдэлтэйгээр эмир Төмөр, Төмөр кураган гэгдэх нэрүүд ч бас тохиолдоно. Харин орчин үеийн судалгааны зарим бүтээлүүдэд “доголон” Төмөр гэж бичих хандлага байна. Төмөрийн улс нь үүсгэн байгуулсан хүнийхээ нэрээр нэрлэгдсэн төдийгүй богино хугацаанд Дундад Азийн хүчирхэг улс болж чаджээ.Гэвч Төмөрийн үхэлтэй зэрэгцэн улс төрийн хүчирхэг байдал нь суларсан ажээ. Гэвч бүс нутгийн төдийгүй дэлхийн түүхэнд арилшгүй ул мөр үлдээсэн юм. Төмөрийн улс нь монголчуудын төрт ёсны түүх, соёл, уламжлалыг хадгалсан зэрэг олон зүйлээрээ монголчууд бидний түүхтэй мөн холбогдоно.
ЛХҮНДЭВИЙН ГАНБАТ - YLP - 1 төгсөгч - 2000-2004 онд Монгол улсын их сургуулийн түүхийн ангийг бакалаврын зэрэгтэй төгссөн. - 2004 - 2006 онд Монгол улсын их сургуулийн Түүхийн салбарт магистрын зэрэг хамгаалсан. - ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажилласан, - 2013 оны хооронд Хэл, Түүхгазарзүйн факультетид “XIIIXV зууны үеийн Түрэг-Монгол ард түмнүүдийн нийгэмсоёлын түүх” сэдвээр түүхийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. - Одоо ШУА-ийн Түүхийн хүрээлэнд Дундад зууны Монголын түүхийн салбарт эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна.
YLP ALUMNI
23
Төмөрийн талаар Ибн. Арабшах(ХТ. 1450); Ибн. Халдун (ХТ. 1406); Низамеддин-и Шамигийн “Ялалтын дуулал” (Zafername);1 Клавихо-гийн (Ruy Gonzales De Clavijo) “Дундад Азид аялсан тэмдэглэл” 2; Сбильбергер-ийн (Schiltberger) “Түрэг ба Татаруудын дунд (1394-1427)”3 ; Бабурын (Zahirüddin Muhammed Babür. ХТ. 1530)“Бабурын дуртгал” (Babur’un Hâtıratı)4 , Шереф ад-Дин Ейзди (Şerefeddin-i Yezdî)“Ялалтын дуулал” (Zafernâme), Мирза Хайдер Дуглатийн (Mirza Haydar Duğlat)“Тарих-и Решидид” (Tarih-i Reşidi)5 зэрэг сурвалжийн зохиолуудад дэлгэрэнгүй тэмдэглэсэн байдгаас гадна XIX зуунаас өдгөөг хүртэл Төмөр хийгээд түүний улсын талаар маш олон судалгааны бүтээлүүд барууны орнуудад хэвлэгдэн гарчээ. Мөн Төмөрийн ордонд байсан ордны түүхчдийн бүтээл, Византи, Орос хийгээд арабын сурвалжуудад Төмөрийн талаар нэлээд Дундад зуунд Төмөр ноёныг арвин тэмдэглэсэн байх ажээ. ийнхүү дүрсэлдэг байжээ. Эдгээрийн дотроос Византийн түүхч Дукас, Лаоникос (Laonikos Khalkokondyles)-ын бүтээлүүдэд ховор сонин зүйлүүдийг гээлгүйгээр тэмдэглэснээрээ эрхгүй анхаарал татдаг. Тэдний хувьд Төмөр бол гал усны гашуун зовлонд учруулсан Баязит-аас чөлөөлж өгсөн бурханы илгээлт гэгддэг байсан гэдэг.6 Үүнчлэн Төмөрийн цэргийн Алтан Ордны Улс руу довтолсон довтолгооны талаар зарим мэдээг ч тэмдэглэсэн нь бий. Харин Оросын сурвалжийн дотор энэ талаар тусгай нэгэн бүлэг болгон тэмдэглэж байжээ.7 XV зууны Арабын сурвалжийн мэдээ нь ихэнхдээ Төмөрийг эвдэн сүйтгэх Төмөр ноёны бунханыг Дэлхийн II 8 дайны үед Оросын эрдэмтэд нээж дуртай нэгэн хэмээн дүрсэлсэн байдаг. Эдгээр зохиолуудад судлан догшин байлдан дагуулагчын Анатоли хийгээд Сирийн бүс нутагт явуулсан аян дайны талаар дүрийг дахин сэргээсэн дүр. өгүүлэхийн дээр шашны үзлийн талаар ч дурдсан байдаг. 1 Temir A. “Nizamüddin Şâmî: Zafername”, Bibliyografya, Belleten, Cilt XIII, Sayı 50, (Nisan), TTK, Ankara 1949, s.351-356; Nizameddin-i Şâmi.Zafernâme, Çev. N.Lugal, Ankara 1949. s.V-403. 2 Clavijo.Anadolu Orta Asya ve Timur. Çev. Ö.R.Doğrul. İstanbul 1993. s.5-208. 3 Schiltberger J.Türkler ve Tatarlar arasında (1394-1427). Çev. T. Akpınar. İstanbul 1995. s.9-215. 4 Zahirüddin Muhammed Babür,Babur’un Hâtıratı, Çev. R.Arat, Ankara 1985. s.9-622. 5 Mirza Muhammed Haider. Dughlat.The Tarikh-i-Rashidi, Çev. E.Denison Ross, London: Sampson Low, Marston and Company 1895; Mirza Haydar Duğlat.Tarih-i Reşidi, Çev. O.Karatay, İstanbul 2006. 6 Daş M. “Bizans Kaynaklarında Türk İmajı”, Tarih İncelemeleri Dergisi, Cilt XX, Sayı 2, (Aralık), Bornova-İzmir 2005. s.45, 54. 7 Kamalov İ. “Timur’un “Hayalî” Moskova Seferi”, Karadeniz Araştırmaları, Cilt VI, Sayı 23, Güz (2009), Ankara 2009. s.30. 8 Yüksel M.Ş. “Timurlular Devleti Tarihi Ana Kaynakları”, Ortaçağ Türk Tarihi Ana Kaynakları, İstanbul 2008. s.52-58; Yüksel M.Ş. “Arap Kaynaklarına Göre Timur ve Din”, Tarih İncelemeleri Dergisi, Cilt XXIII, Sayı 1, (Temmuz), Bornovaİzmir 2008. s.250.
24
Нийтлэл
Тэрээр бүх л Дундад Азийг эзэмшилдээ багтаасан гүрнийг байгуулж чадсан байлдан дагуулагч байв.
Төмөр ноёны уг гарал ба хүчирхэгжилт. Тухайн үед Дундад Ази нь улс төрийн хувьд ихээхэн ээдрээ төвөгтэй байсан агаад дорно зүгт Юань улс (1260–1368) мөхөж, түүний суурин дээр Мин улс байгуулагдаж байсан цаг үе байлаа. Юань улсын хаан Тогоонтөмөр 1369 онд нийслэл хотоосоо зугтан гарч хойш одсон нь монгол хаад, ноёд зарим ард иргэдийн хамтаар Монгол нутагтаа буцахын эхлэл болсон юм. XIV зууны хоёрдугаар хагасаас эхлэн Монголчуудын дунд эхлэсэн хаан ширээний төлөөх тэмцэл, дотоодын зөрчилт байдал бий болов. Энэ үед Дундад Азид Цагадайн хаант улсын уналттай зэрэгцэн улс төрийн нөхцөл байдал ихээхэн ээдрээтэй болсон хэдий ч 1360-1365 үеэс эхлэн Төмөрийн манлайлалд саад болох хүчин бараг л үгүй болоод байлаа.Цагадайн хаант улс нь нүүдлийн хийгээд суурьшмал хэмээгдэх хоёр хэсэгт хуваагдан байсны дотор нүүдэлчдийн амьдардаг бүс нутгийг Могулистан гэж нэрлэж байжээ. Энд Дуглат,
Нийтлэл
YLP ALUMNI
25
Дугту, Барулас, Барги, Орду-бэг, Итэржи, Кончи (Хоньч), Чорас, Бэгижик, Кушан, Арлат, Баарин, Киргиз, Нуяагут9 зэрэг түрэг болон түрэгжсэн монгол овгууд нүүдлийн амьдралын хэв маягаа хадгалан амьдарч байв. Цагадайн хаант улсын улс төрийн нөхцөл байдал доройтон мөхсөн нь тус бүс нутагт овгуудын нөлөө ихсэж тэд тоглоомын хан гаргаж ирэх тэдний нэрээр улсыг удирдах зэрэг хямралт байдлын үндэс болсон байна. Эдгээр овгуудын дотор Барулас овог нь нэр дурдагдаж буй боловч төдий л хүчтэй явж ирсэнгүй харин Төмөрийн улс төрийн хүчирхэгжилттэй зэрэгцэн ихээхэн алдарыг олсон юм. Төмөр ноён нь 1336 оны 4 сарын 9 нд Кеш (Şehr-i Sebz) хотын ойролцоох Илгар тосгонд мэндэлжээ. Эцэг Тарагай болбол Баруласийн ноён10 аж. Ибн. Арабшахийн өгүүлснээр, түүнийг эхээс мэндлэхүйд тэнгэрт төмрөөс нэгэн гэрэлт зүйл зүг бүрт цацарсан гэдэг. Мөн түүний гарт нөж байсан 11 талаар дурдсан байдаг. Түүнийг Чингис хааны мэндэлсэн талаар сурвалжид дурдсантай адилаар засаглалын бэлгэ тэмдэг болсон нөж атган төрсөн12 нэгэн хэмээн сурвалжууд өгүүлжээ. Төмөрийн зарлигаар бичигдсэн зохиолуудад түүний овгийг Чингис хааны урагтай холбон бичигддэг санамсаргүй хэрэг бус юм. З.В. Тоганы судалгаагаар бол, Төмөр ноёныг нас барсаны хойно Улуг-бэг-ийн зарлигаар Туркистаны хойд хэсэгээс Самарканд хотод авчиран Төмөрийн бунханд сийлэн үлдээсэн чулуун дээр “эмир Тимур Гуркан б. Эл-Эмир Тарагай б. Эл-эмир б. Эл-Эмир Бэркэл б. Эл-эмир Аялангиз б. Эл-эмир Ижил б. Карачар ноён б. Элэмир Сүгүччин б. Эл-эмир Ирдэмчи борула б. Эл-эмир Качулай б. Туманай хан”(Emir Timur Gürkân b. El-Emir Taragay b. El-Emir Berkel b. El-Emir Aylangız b. El-Emir İcil b. Karaçar Noyan b. El-Emir Suguççin b. El-Emir İrdemci Borula b. El-Emir Kaçulay b. Tumanay Han)13 гэж бичүүлэн үлдээсэн байна. Үүнээс үүдэн судлаачид Барулас овгийг Цагадайн хаант улсын ноёлох нэгэн Түрэг-Монгол14 овог болохыг тодорхойлохын хамтад зарим судлаачид Төмөр хийгээд түүний хөвгүүдийг нүүрний хэв шинжээр нь Түрэгүүдтэй илүү ойр болох15 эсвэл монгол 16 гэх зэргээр 9 Eiji M. “Part II Moghūlistān”, Acta AsiaticaBulletin of the Institute of Eastern Culture, Cilt XXXIV, Tokyo 1978. s.55. 10 Монголын нууц товчоонд Барулас гэж тэмдэглэсэн байдаг. Гэвч цөөнгүй судалгааны бүтээлд Барлас гэж бичсэн нь бий. Sumyabaatar B.The Secret History of the Mongols, Transcription, Ulaanbaatar 1990. т. 45. 11 İbn Arabşah.Acaib El-Makdul Tarihi Teymur, Çev. D. Akbulut, AÜ, Tarih Anabilim Dalı. Lisans Tezi, Ankara 1997. s.82. 12 Монголын нууц товчоон-ы § 59-д; “Өгээлүн үжин Ононы Дэлүүн болдогт бүхүйд, зөв тэнд Чингис хаан төржүхүй. Төрөхүйд, баруун гартаан шаан чинээ нөжин атган төржүхүй”хэмээжээ. Монгол сурвалжууд мөн үүнийг давтан өгүүлсэн байдаг. Mонголын нууц товчоон. Шинээр хөрвүүлж буулгаж тайлбар хийсэн Ш.Чоймаа. УБ., 2006. т. 27; Галдан.Эрдэнийн эрхи. Эрхэлсэн. Ж.Гэрэлбадрах, Д.Бүдсүрэн, П.Бямбахорол. УБ., 2006. т. 100; Лувсанданзан.Алтан тобчи. Эрхэлсэн. Ш.Чоймаа. УБ., 2006. т. 45. 13 Togan Z.V. “Emir Timur’un Soyuna Dair Bir Araştırma”, İÜ, Edebiyat Fakültesi, Türk Dili ve Edebiyatı Dergisi, Sayı 26, İstanbul 1972. s.75. 14 Haider M. “The Sovereign İn The Timurid State (XIV. th-XV. Th Centuries)”, Turcica, Tome VIII/2, Paris-Strasbourg 1976. s.62. 15 Ляпунов Б.В.Из глубины веков. Москва, 1953. s.88-91 16 Togan Z.V.Umumî Türk Tarihine Giriş. İstanbul 1970. s.64.
26
Нийтлэл
тайлбарласан байх нь бий. Ямар боловч Монголын нууц товчоонд тэмдэглэснээр Төмөрийн өвөг гэгдэх Туманай нь Чингис хааны таван үеийн дээд өвөг болох юм. Үүнээс дээш Чингис хийгээд Төмөрийн овог нэг овог болж бичигдэх ажээ. Чингис хааны өвөг нь Есүхэй баатар, Бартан баатар, Байшинхор догшин, Хайду хан, Тумбинай хэмээн дэс дараалан бичигдсэн байдаг. Төмөрийн дээд өвөг Тумбинайн хүү Хачулай хан өргөмжлөгдөөгүй тул заншил ёсоор хожим Төмөр хан цолыг авч хэрэглээгүй юм. Чингис хаан, өөрийн хоёрдугаар хөвгүүн Цагадайд Туркестаныг хувь болгон өгөх үед Барулас овгийг Карачар ноён тэргүүлж байгаад улмаар Баруласууд Туркистанд нүүдэллэн ирж амьдрах болсон ажээ. Энэ талаар Низамуддин Шами,“Сахиб Киран Эмирийн дээд өвөг нь Барлас овгийн Каражар юм. Чингис (хаан), Алтайгаас Сейхун (Сырдарьяа) мөрний дунд урсгал, Жейхун (Амударьяа) мөрнийг хүртэл нутгийг түүнд мэдүүлэв”17 гэж тэмдэглэсэн байдаг. Мөн Цагадайн үед Сырдарьяа мөрний сав газарт Жалайр, Хорезмд Хонгират, Хорезмын хойд хэсэгт Нукуз, Бухара хотын орчимд Сүлдүз, Бэлх хотын орчимд Тиет (Tiyit) болон Каравнас (Karavnas), өмнөд Туркестанд Дуглат болон дээр өгүүлсэн Барлас овгийнхон ноёлж байлаа.18 Клавихо
мөн үүнийг дурьдаад Барлас нь түүний (Төмрийн)овог болохыг19 давхар тэмдэглэсэн байдаг. Энэ бүхэн бол тэдний овгийнхон монголчуудын байлдан дагуулалын дүнд Дундад Азид ирсэн болохыг Монгол эзэнт гүрний бодлогыг тус бүс нутагт хэрэгжүүлэхэд ихээхэн үүрэгтэй оролцож ирсэний нотолгоо юм. Төмөрийг улс төрийн тавцанд гарч ирэхээс өмнө Цагадайн улсын хаан 17 Nizamüddin Şâmî.Zafername. Ankara 1949. s.16. 18 Kafalı M. “Timur”, İslam Ansiklopedisi.Cilt XII/I. İstanbul 1974. s.337. 19 Clavijo.Anadolu Orta Asya ve Timur. Çev. Ö.R.Doğrul. İstanbul 1993. s.137.
Нийтлэл
YLP ALUMNI
27
ширээний төлөөх тэмцэл, дотоодын тэмцэл хөдөлгөөн намжилгүй байсаар нэлээд удсан, хаант улс нэгэнт мөхөж нэр төдий л болоод байсан үе байлаа. Энэ үед өмнөд Туркестанаас Тоглаг-Төмөр хан (ХТ. 1358-1362) хүчирхэгжин улмаар өөрийн хүчинд дулдуйдан Маверанехир-д цэрэглэн орж ирэв.20 1361-1362 оны хооронд Тоглаг-Төмөр амжилттай довтолсон бөгөөд үүний үр дүнд олон ноёд түүнд даган орсоны дотор Төмөр ч байсан ажээ. 21 1364 онд Тоглаг-Төмөрийг нас барсаны дараа түүний хүү Илияс хожаг эмир Камерүд-Дин Дуглатийн дэмжлэгтэйгээр гаргаж ирэв. 22 Энэ үед 1364 онд Тоглаг-Төмөрийн үхэлтэй зэрэгцэн эмир Хусейнтэй хүчээ нэгтгэсэн Төмөр, 2.000 цэргийн хүчээр Гүлабд амжилттай довтлон цэргийн хүчээ 6.000 хүртэл зузаатгаж чадсан ажээ. Энэ талаар Төмөрийн тэмдэглэл зохиолд, “намайг түүний сайд, цэргийн удирдагч болгосон боловч миний сэтгэл амраагүй болохыг үзээд тэрээр миний эцэг Хабич баатар болон түүний эцэг Кубул хан-ы (Хабул хан) хооронд хийгдсэн ахиднамэ (ahidnâme) 23 үзүүлэв. Тэрхүү ахиднамэгээр бол, Хан суурь Хабулын хөвгүүдэд, цэргийн эрх нь Хабичийн хөвгүүдэд болог хэмээн төмөр ялтсан дээр бичиж үлдээсэн ажээ. Үүнийг уншсаны дараагаар өвгөдийн шийдвэрээр зарлигийг дагав. Гэвч Маверанахирд гал усны гашуун зовлон өдрөөс өдөрт улам л ихсэж байлаа”24 гэжээ. Энэ нь Илаяс Хожагийн төрийн хэрэгт дадлага туршлагагүй байсныг нь битүүхэн хэлсэн хэрэг байлаа. 1364 онд Төмөр, Вахш голын орчим Чулуун гүүр гэгдэх газар Илияс Хожатай дайтсан боловч хэн хэн нь ялалт олсонгүй. Илияс Хожагийн цэргүүд 1365 онд Баруун Туркестанд цөмрөн орсонд эмир Хусейн хийгээд Төмөрийн хамтарсан цэрэг Акар гэх газар цугларан, Сырдарьяа мөрний зүүн хойд зүгт одож 1365 оны 5 сарын 22-нд тулалдджээ.Энэ үед Цагадайн нүүдэлчидийн тэргүүн нь эмир Камерүд-Дин Дуглат байсан гэдэг. Энэ тулалдааны дараагаар Эмир Хусейн өөрийн цэргээ аван Энэтхэгийн хойд хэсэг Шибиртийн зүг, Төмөр, Бэлх хотын зүг ухарсан байна. 25 Кеш хийгээд Каршигийн (Харш)хооронд болсон хоёрдахь тулалдаанд Илияс Хожагийн 20.000 цэрэг, Төмөрийн гэнэтийн довтолгоонд хиар цохиулав.26 Төд удалгүй эмир Хусейн, Төмөрийн хооронд үл ойлголцол үүсч эмир Хусейн, Төмөрт хамаарах зарим нэгэн хот, тосгодыг эзлэн авсан байна. Харин Төмөр Карши хотыг эзлэн авчээ. 1366-1367 оны өвлийг Каршид өнгөрөөсөн Төмөр, эмир Хусейн өөрийн 20.000 цэргээр довтлон ирж байгааг мэдээд Бэлх хотын зүг ухарсан байна. Дундад Азид Эмир Караган хийгээд эмир Хусейны дараагаар сая нэг Төмөр гол хүн болж чадсан байна. Төмөр ноён 20 Kafalı M. “Timur”, İslam Ansiklopedisi. Cilt XII/I. İstanbul 1974. s.337. 21 Aka İ.Makaleleri. Cilt I. Ankara 2005. s. 5; Grousset R.Bozkır İmparatorluğu. Çev. M.R.Üzmen. VI. Baskı. İstanbul 2010. s.383. 22 Nizamüddin Şâmî. Zafername. Ankara 1949. s.22; Kafalı M. “Timur”, İslam Ansiklopedisi. Cilt XII/I. İstanbul 1974. s.338. 23 Тангарагийн гэрээ гэсэн утга бүхий араб-перс гаралтай үг. Türkçe sözlük. X. Baskı. Ankara 2005. s. 43. 24 Tüzükât-ı Timur, Haz. K. Şakirov, A.Aslan, III. Baskı, İstanbul 2010. s.28-29. 25 Kafalı M. “Timur”, İslam Ansiklopedisi. Cilt XII/I. İstanbul 1974. s.338. 26 Kafalı M. “Timur”, İslam Ansiklopedisi. Cilt XII/I. İstanbul 1974. s.338.
28
Нийтлэл
Нийтлэл
1370 онд Самаркандыг эзлэн авсан нь түүний засаглалын эхлэл гэгдэн Цагадайн хаад үүнээс хойш зөвхөн тоглоомын хаад болж хувирсан юм.
Төмөр ноён ба Тогтамиш хан
Эдгээр хаадын нэрийг Төмөр ноён улс төрийн үйл ажиллагаандаа ашиглахаас гадна тэдний нэр алдарыг бэхжүүлэхийн тулд зарим нэгэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байжээ. Тухайлбал, Суюургатмишийн нэрээр гайхалтай ордон, цайз хийлгэх зарлиг гаргаж байсан нь Самаркан цэцэглэн хөгжихийн эхлэл болсон гэдэг. Энэхүү Суюургатмиш хан бол хэдийгээр тоглоомын хан боловч Өгөдэй хааны удмын хүн байжээ. Төмөр Суюургатмишийг хаан ширээнд суулгасанд тэрбээр Төмрийг Улу эмир буюу Их ноён хэмээн өргөмжилсөн гэдэг ба энэ магадтай Төмрийн санаачилга, хүсэл зоригоор хийгдсэн зүйл байсан. Цагадайн улсын нэгэн овгийн ноёны хүү Төмөр их ноён гэгдэх болжулмаар Казан Халил ханы охин Сарай Мэлик хатантай гэрлэн Чингис хааны удмын хүнтэй гэрлэсэн тул хүргэн цол зүүх Тогтамиш анхандаа хаан ширээний эрхтэй болжээ. Тэрбээр энэ үеэс захиа, зарлиг төлөөх тэмцэлдээ Төмөр ноёны тусламжийг авч байсан хэдий ч улмаар гаргахдаа Суюургатмиш ханы зарлиг, Төмөр түүнтэй өрсөлдөхүйц хүчтэй нэгэн хүргэний үг27 гэж бичүүлэх болжээ. Дэлдүүлсэн болсон билээ. зооснууд дээрээ ханы нэрний дэргэд өөрийн нэрийг их эмир хэмээн дэлдүүлж байсан.28 Ийнхүү Төмөр ноён, Цагадайн хаант улсыг нэгтгэн авсаны дараагаар нэгэн томоохон баяр зохион байгуулж энд уламжлалыг даган иргэний болон цэргийн зохион байгуулалтыг шинээр зохион байгуулсан байна. Иргэний хэргийг хамаарах зүйлийг эмир Жаку Барулас, эмир Сейфуддин Нукус, эмир Аббас Кипчак, Кумари Инак Кавчин, ханхүү Эскэндр Оглан Таважи цэргийн хэрэг хамаарах хүмүүсийг томилсон байна. Эмир Сейфуддин Нукусыг “Tavacı dîvânı” тэргүүн болгон, цэрэг захирах ноёдыг тус тусын эмир-и туман (emiri tuman буюу түмт захирах); эмир-и хазара (emir-i hazârâ буюу мянгат захирах) 27 Mansura Haider. “The Sovereign in the Timurid State (XIVth-XVth Centuries)”, Turcica, Tome. VIII/2, Paris-Strasbourg 1976. s.69. 28 Hayit B.Türkistan Rusya ile Çin arasında, Çev. A.Sadak, Ankara 1975. s.2.
YLP ALUMNI
29
үe эмир-и шада (emir-i şâda буюу зуут)”29 болгон томилсон байна. Энэ үеэс Дундад Азид улс төрийн нөхцөл байдал тогтворжсон гэж хэлж болох хэдий ч бослого, дайн тулаан тасарсангүй. Тухайлбал, 1375 онд Жалайрууд хийгээд зарим ноёд Төмөр ноёны эсрэг бослого гаргав. Хожентын орчим нутагладаг Жалайрын удирдагч Адилшах Бэхрам болон Кипчакуудын удирдагч Сар-буханар хамтран Самаркандын зүг довтлов. Тэд амжилтгүй довтолгооны дараагаар Цагаан ордны (Ак орда) Урус ханы зүг одов. Төмөр ноён, 1371-1379 оны хооронд дөрвөн удаа Хорезм руу цэрэглэв. Энэ үед Урус ханы дэргэдээс Тогтамиш 1376 онд Самаркандад Төмөрийн дэргэд ирэв.30 Тогтамиш бол Алтан Ордны нөлөө бүхий хаан ширээ булаалдах эрх бүхий хүн байлаа. Төмөр ноён ч Тогтамишийг ашиглан Цагаан Ордныг эрхшээлдээ оруулахыг хичээж байсан бөгөөд энэ үүднээс түүнд дэмжлэг үзүүлж түүнийг хаан сууринд суухад нь дэмжлэг үзүүлж байжээ. Гэвч Тогтамиш түүний дэмжлэгтэйгээр Алтан Ордныг эрхшээлдээ оруулсны дараагаар “улсынхаа эрх ашгийн үүднээс” Төмөртэй зөрчилдөн түүний улсад удаа дараа довтолжээ. Тэдний хоорондохь зөрчилт байдал ч нэлээд олон жил үргэлжилсэн. Төмөр, Хорасаныг байлдан эзлэх үедээ Ираны байдлыг илүү тодорхой харж энэхүү улсыг эзлэн авахаар шийдвэрлэжээ. 31 Үүний дагуу 1386 онд Самаркандаас гарч 138688 оны хооронд энэхүү дайныг явуулав. Тухайн үед Тебризийн султан Ахмед, Төмөр ноёны цэрэг ирж яваа сураг авангуут Багдадын зүг зугтан одсон гэдэг. Төмөр, Тиблис-ийг эзлэн Ширваны бүс нутгийг өөрийн мэдэлд оруулсны дараагаар Карабахын зүг хөдлөв.32 Дараагаар нь султан Ахмед цэргийн хамтаар Тебризийн зүг довтолжээ. Энэ мэдээг сонссон Төмөр цэргийн хамтаар Тебризийн зүг эргэсэнд султан Ахмед дахин Багдадын зүг зугтав. Энэ хугацаанд 1388 онд Тогтамиш томоохон хүчээр Сырдарьяа мөрөн хүртэл давшин иржээ. Энэ үед Төмөр дайнд бэлтгэж байсан бөгөөд 1389 оны хавар Тогтамишийн эсрэг цэрэглэв. Энэ хоёр түүхэн хүн өмнө нь найрамдалт харилцаатай явж ирсэн болохыг өмнө дурдсан билээ. Тогтамиш нь Алтан Ордны хан болохын тулд эмир Төмөрөөс дөрвөн удаагын тус авсан гэдэг. Үүний нөгөө талд Алтан Орд, Цагаан Ордыг нэгтгэн нэгдсэн хүчирхэг улс болохыг Төмөр ч хүсэхгүй байсан нь тодорхой юм. 1391 оны 6 сарын 20 нд Тогтамиш болон Төмөрийн цэрэг Кундузжа гэгдэх газар тулгарч тулалдан Төмөрийн ялалтаар өндөрлөжээ.33 Гэхдээ Тогтамишийг энэ байлдаан бүрэн хүчийг нь сулруулж чадаагүй. Төмөр ноён, 1392 онд Бухарт хүрэлцэн ирэв. 1393 онд Ираны бүс нутгийг эзлэн авч улмаар эзлэн байлдахад бэлдэж эхлэв. Багдадыг эзлэн авсаны дараагаар Мусул, зүүн өмнөд Анатолид цөмрөн орж Ван нуурын орчим Аладага хүртэл урагшлав. Энэ үед Мамлюкийн султан ч Сирийн бүс нутаг руу хөдлөв. Яг энэ үед Тогтамиш, 1394-1395 оны хооронд Бэркуктай сайн харилцаатай болохыг эрмэлзэх болсонд Төмөрийн хувьд хоёр 29 Kafalı M. “Timur”, İslam Ansiklopedisi. Cilt XII/I. İstanbul 1974. s.339. 30 Alan H.Osmanlı Timur Münasebetleri, MSÜ, Tarih Anabilim Dalı, Y. Lisans Tezi, İstanbul 1992. s.10. 31 Alan H. Osmanlı Timur Münasebetleri, MSÜ, Tarih Anabilim Dalı, Y. Lisans Tezi, İstanbul 1992. s.11. 32 Aka İ.Makaleleri. Cilt I. Ankara 2005. s.200. 33 Aka İ.Makaleleri. Cilt I. Ankara 2005. s.203.
30
Нийтлэл
талдаа аюултай байдал бий болох магадлал гарч ирж байжээ.34 Төмөр, 1394 онд Азербейжаны нутагт байхад Тогтамишийн цэрэг, Ширваныг довтолсон тухай мэдээ ирэв. Энэ мэдээг аваад Тогтамишийн эсрэг цэрэглэн хоёр тал 1395 оны 4 сарын 15-нд Терек голын хөвөөнд тулгарсан ажээ. Низамууддин Шамигийн зохиолд дурьдсанаар, Тогтамиш, эмир Казанчийг манлай болгон илгээсэн аж. Төмөр ч цэргийнхээ нэг гарыг өөрөө, нөгөөг нь Бахадираар удирдуулсан ажээ. 35 Энэ тулалдаан мөн л Төмөрийн ялалтаар өндөрлөсөн байна. Алтан Ордны улс нь мөн л ихээхэн хохирол амсчээ.36 Төмөр ноён, 1395 онд эмир Мухаммед Султан, эмирзаде Эмираншах, Жиханшах Бахадир нарыг Черкесийн зүгт илгээн бүс нутгийг эзлэн авав.Төмөрийн цэрэг Алтан Ордны улстай хэд хэдэн удаа байлдан ялсан нь түүнийг байр суурийг улам бататгасан хэрэг байсан. Төмөр ноён, авч хэрэгжүүлсэн олон үйл хэрэг нь Чингис, Өгэдэй зэрэг их хаадаас үлгэр болгон авсан байх агаад ертөнцөд гагц мөнх зүйл үгүй, “сайн нэр, алдар” үлдэнэ гэдгийг сайтар ухаж байлдан дагуулагчдын мөрөөр замнасан хэрэг байлаа. Энд бид түүний уг гарал, улс төрийн үйл ажиллагаа, монголчуудын түүхтэй хэрхэн холбогдох тухайд цухасхан авч үзлээ. Гэхдээ цаашид дэлгэрүүлж, тодруулах зүйл цөөнгүй байна. Сурвалж, судадалгааны бүтээлүүдэд түрэг эсвэл монгол, түрэгжсэн монгол гэх зэргээр бичигдэн үлдсэн түүхэн зүтгэлтэн энэ хүний талаар өнөөдөр монголд ойрхи дорнодын түүх бичлэгээс баруунд, барууны түүх бичлэгээс манайд дэлгэрсэн “доголон” хэмээх тодотголтойгоор бичсээр байгаа нь төдийлөн зөв нэр томьёо биш юм. Сурвалжийн мэдээгээр бол тэрээр өөрийгөө монгол удмын хүн, Чингис хааны удмын гүнжийг авсан тул кураган буюу хүргэн гэсэн тодотголыг хэрэглэн өөрийн дэлдүүлсэн зоосон дээр улу-эмир (их ноён) гэж бичүүлдэг байснаас үзвэл түүнийг Төмөр ноён гэж бичэх нь зүйтэй болов уу. Төмөр ноён нь Дундад азийн улс төрийн нэгдэлийг бий болгож улмаар Чингис хааны мөрөөр замнан Монголын эзэнт гүрнийг дахин сэргээхийг чармайн Цагадайн хаант улсын нутгаас гадна Алтан Ордны улс, Юаны нутгийг ч өөртөө нэгтгэхийг хүсч байжээ. Үүний нотолгоо нь тэрээр Өгэдэйн удмын хүнийг хаан сонгон түүний нэрээр хамаг төрийн хэргийг хэрэгжүүлж, төрийн хэрэгт Чингис хааны Их засаг хуулийг гол үндэс болгодог байсан гэдэг. Иран, Тураныг өөртөө нэгтгэн улмаар тухайн үеийн Мин улсад ч цэрэглэн нэгтгэхийг зорьж байсан хэдий хэрэгжүүлж амжилгүйгээр тэнгэрт хальсан нь хятад орон бас нэгэн байлдан дагуулагчын хөлд сүйдэхээс аврагдсан юм. 34 Aka İ.Makaleleri. Cilt I. Ankara 2005. s.207. 35 Nizamüddin Şâmî, Zafername. Ankara 1949. s.193. 36 Kamalov İ.“Timur’un Hayalı Moskova Seferi”. Karadeniz Araştırmaları. Cilt VI. Sayı 23. Ankara 2009. s.30.
YLP ALUMNI
Нийтлэл НОМ ЗҮЙ
1. Aka İ. Makaleleri. Cilt I. Ankara 2005. 2. Alan H. Osmanlı Timur Münasebetleri, MSÜ, Tarih Anabilim Dalı, Y. Lisans Tezi, İstanbul 1992. 3. Clavijo.Anadolu Orta Asya ve Timur. Çev. Ö.R.Doğrul. İstanbul 1993. 4. Daş M. “Bizans Kaynaklarında Türk İmajı”, Tarih İncelemeleri Dergisi, Cilt XX, Sayı 2, (Aralık), Bornova-İzmir 2005. 5. Eiji M. “Part II Moghūlistān”, Acta AsiaticaBulletin of the Institute of Eastern Culture, Cilt XXXIV, Tokyo 1978. 6. Grousset R. Bozkır İmparatorluğu. Çev. M.R.Üzmen. VI. Baskı. İstanbul 2010. 7. Haider M. “The Sovereign İn The Timurid State (XIV. th-XV. Th Centuries)”, Turcica, Tome VIII/2, Paris-Strasbourg 1976. 8. Hayit B. Türkistan Rusya ile Çin arasında, Çev. A.Sadak, Ankara 1975. 9. İbn Arabşah.Acaib El-Makdul Tarihi Teymur, Çev. D. Akbulut, AÜ, Tarih Anabilim Dalı. Lisans Tezi, Ankara 1997. 10. Kafalı M. “Timur”, İslam Ansiklopedisi. Cilt XII/I. İstanbul 1974. 11. Kamalov İ. “Timur’un “Hayalî” Moskova Seferi”, Karadeniz Araştırmaları, Cilt VI, Sayı 23, Güz (2009), Ankara 2009. 12. Kamalov İ. “Timur’un Hayalı Moskova Seferi”. Karadeniz Araştırmaları. Cilt VI. Sayı 23. Ankara 2009. 13. Mirza Haydar Duğlat.Tarih-i Reşidi, Çev. O.Karatay, İstanbul 2006. 14. Mirza Muhammed Haider. Dughlat.The Tarikh-i-Rashidi, Çev. E.Denison Ross, London: Sampson Low, Marston and Company 1895 15. Mонголын нууц товчоон. Шинээр хөрвүүлж буулгаж тайлбар хийсэн Ш.Чоймаа. УБ., 2006. Т 16. Nizameddin-i Şâmi.Zafernâme, Çev. N.Lugal, Ankara 1949. 17. Schiltberger J.Türkler ve Tatarlar arasında (1394-1427). Çev. T. Akpınar. İstanbul 1995. 18. Sumyabaatar B.The Secret History of the Mongols, Transcription, Ulaanbaatar 1990. 19. Temir A. “Nizamüddin Şâmî: Zafername”, Bibliyografya, Belleten, Cilt XIII, Sayı 50, (Nisan), TTK, Ankara 1949. 20. Togan Z.V. “Emir Timur’un Soyuna Dair Bir Araştırma”, İÜ, Edebiyat Fakültesi, Türk Dili ve Edebiyatı Dergisi, Sayı 26, İstanbul 1972. 21. Togan Z.V.Umumî Türk Tarihine Giriş. İstanbul 1970. 22. Türkçe sözlük. X. Baskı. Ankara 2005. 23. Tüzükât-ı Timur, Haz. K. Şakirov, A.Aslan, III. Baskı, İstanbul 2010. 24. Yüksel M.Ş. “Arap Kaynaklarına Göre Timur ve Din”, Tarih İncelemeleri Dergisi, Cilt XXIII, Sayı 1, (Temmuz), Bornova-İzmir 2008. 25. Yüksel M.Ş. “Timurlular Devleti Tarihi Ana Kaynakları”, Ortaçağ Türk Tarihi Ana Kaynakları, İstanbul 2008. 26. Zahirüddin Muhammed Babür,Babur’un Hâtıratı, Çev. R.Arat, Ankara 1985. 27. Галдан.Эрдэнийн эрхи. Эрхэлсэн. Ж.Гэрэлбадрах, Д.Бүдсүрэн, П.Бямбахорол. УБ., 2006. 28. Лувсанданзан.Алтан тобчи. Эрхэлсэн. Ш.Чоймаа. УБ., 2006. 29. Ляпунов Б.В. Из глубины веков. Москва, 1953.
31
32
Цаг үе, үзэл бодол
Цаг үе, үзэл бодол
YLP ALUMNI
33
ЦАГ ҮЕ, ҮЗЭЛ БОДОЛ Залуу Манлайлал хөтөлбөрийг төгсөгчдийн багагүй хувийг эрх зүйч, хуульчид эзэлдэг билээ. Тэд нийгмийн олон салбарт ажиллаж байна. Тиймээс дараах дөрвөн зүйлийн талаар тэдгээр хуульч, эрх зүйч нарын нэгээхэн хэсэгтэй ярилцаж, үзэл бодлыг нь сонирхлоо.
1. Нийгэм, улс төрийн байдалд хандаж буй байр суурь. Хувийн амьдралд улс төрийн нөлөөлөл хэрхэн мэдрэгддэг талаар. 2. Засаглалын хэлбэрийн талаарх бодол. Ерөнхийлөгчийн засаглал ба парламентийн засаглал. 3. Хамгийн их эмзэглэж явдаг зүйл? 4. Хувьдаа баярлаж явдаг эерэг зүйлийг нэрлэвэл?
Ярилцлагын нэг онцлог зүйл нь залуус мааань өнөөгийн нийгмийн ёс зүйн асуудалд хамгийн их санаа зовниж явдагаа дор бүрнээ илэрхийлж байсны зэрэгцээ тэдний дийлэнх хэсэг нь ерөнхийлөгчийн засаглалаас илүү парламентийн засаглалыг дэмждэг, нийгэм маань өдрөөс өдөрт аажим аажмаар сайхан болж буйд баяртай байдгаа илэрхийлж байв. Д.Дэлгэрмөрөн YLP-5 төгсөгч Нотариатч, хуульч.
1. Миний хувьд өрнөж буй улс төрийн аливаа үйл ажиллагаанд төдийлөн өндөр ач холбогдол өгдөггүй. Харин 4 жил тутамд улс орноо удирдах парламентын гишүүдийг сонгох сонгуульд бол идэвхтэй саналаа өгдөг. Нэгэнт сонгогдсон төрийн төлөөлөгчдийн шийдвэрийг дагаж л амьдарна шүү дээ. Таалагдахгүй бол дараагийн сонгуулиар солих боломж бидэнд бий. Одоогоор улс төрөөс шалтгаалж миний амьдралд эерэг болон сөргөөр нөлөөлөөд байгаа “овоож оцойсон” зүйл
мэдэгдэхгүй байна. Ер нь төрд элдэв үүрэг хариуцлагыг үүрүүлэх хандлагыг дэмждэггүй, төрийн гол чиг үүрэг бол ард иргэдээ батлан хамгаалах явдал л гэж боддог. Харин сүүлийн үед улс төрөөс илүү Эбола вирусын талаар л зовниж байна. 2. Парламентын засаглалыг дэмждэг. 1992 оны манай улсын Үндсэн хуулийг баталсан Ардын их хурлын төлөөлөгчдийг хүндэтгэж явдаг. Үнэхээр сайн тулгуур хууль болсон гэж үздэгийн зэрэцээ тухайн үеийн сонголт мэргэн байсан гэдэгт эргэлздэггүй. Иргэд өөрсдийн төлөөлөгчдөө сонгож, сонгогдсон гишүүд нь олонхоороо хуулийг баталж байгаа нь ардчиллын сонгодог зарчим. Бидний үеийнхэн бол Монгол оронд өрнөсөн ардчиллын шууд бүтээгдэхүүнүүд шүү дээ, тиймээс зөв засаглалыг сонгож хэрэгжүүлсэн үед амьдарсан гэж бахархмаар байна. 3. Монголынхоо боловсролын тогтолцоонд л сэтгэл дундуур явдаг даа. Бид бага ангиасаа л сурах бичигт юу гэж бичсэнийг цээжилж, хуулсаар, хуулсаар, энэ нь үргэлжилсээр их, дээд сургуулиа төгсдөг. Өөрийн гэсэн сэтгэлгээ, санал, шийдэл гаргах чадварыг муу эзэмшдэгт эмзэглэж явдаг. 4. Монгол Улс минь сайхан хөгжиж, ард иргэд нь улам л гоё болж байна. Хүссэн бүхнээ хийх, хөдөлмөрлөвөл юунд ч хүрэх боломж миний эх оронд 100 хувь байна, үүнээс өөр юу хэрэгтэй гэж.
Л. Пагамсүрэн YLP-9 төгсөгч М СИ ЭС Холдинг ХХК-ийн Хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан менежер
1. Улс төрийн хувьд бүх процесст дүгнэлт өгч чадахгүйч өөрийнхөө хэмжээнд мэдээлэлтэй байхыг л хичээдэг. Залуус бид л анхаарч байхгүй бол анхааралгүй, мэдээлэлгүй байснаар бидний эрхийг зөрчсөн, нийгмийн шаардлагад нийцээгүй олон шийдвэр, хууль гардаг, тэр нь нэг бол хэрэгжихгүй “хууль”-ийн нэр хүндийг унагаах цаас болж хувирах эсвэл аль хэдийн бидний хяналтаас гарчихсан байдаг шүү дээ. Тиймээс надад хамаагүй гээд тоохгүй байх боломжгүй л гэж боддог. 2. Эрх зүйн онолын хувьд авч үзвэл Ерөнхийлөгчийн засаглал манай улс шиг жижиг, цөөн хүн амтай улсад тохиромжгүй гэж үздэг. Эв нэгдлийн үүднээс гэж хараад байх шиг байгаа юм, гэхдээ эв нэгдэл гэдэг засаглалын хэлбэрээс илүү нийгмийн нийт гишүүдийн нийтлэг үнэт зүйлийн нэгдэлээс илүү хамаарах ойлголт болов уу гэж бодож байна даа. Түүнээс засгийн газарт хэн хяналт тавихаас ганц шалтгаалаад улс орон гэнэт эв нэгдэл сайтай болох нь юу л бол. 3. Эмзэглэж явдаг зүйл олон л байна.
34
Цаг үе, үзэл бодол
Хамгийн ихээр гэвэл манайхан бусдыг хүндлэхдээ их муу юм шиг. Сайхан хандах хандлагын тухайд биш юм шүү. Харин бусдын цаг завыг хүндлээд цаг барих, хөдөлмөрийг хүндлээд хогоо хаяхгүй байх, аливаа дүрмийг мөрдөх тухайд их л маруухан юм даа. Тэгээд ийм байдлаа “за сүртэйшдээ” гэсэн үгээр хаацайлаад өнгөрдөг нь нэг л байж боломгүй санагддаг даа. 4. Сайшаах сайхан зүйлс олон байна аа. Залуу үе харьцангуй ухамсартай болж байна. Биеэ даах, өөрийнхөө үйлдэлд эзэн байх, сурч блловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд анхаардаг, мэдлэг, туршлагаараа “гангардаг” бүх л бүтэн үеийнхэн бий болж, ийм үе ирж байгаа нь үнэхээр бахархууштай санагддаг даа. Г.Пүрэвдорж YLP-10 Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар Шинжээч
Цаг үе, үзэл бодол
1. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт, улс төрийн намуудын төлөвшилт зэргээс өнөөгийн улс төрийн нөхцөл байдал үүсэлтэй. Төрийн алба хаагчийн хувьд нам бус байж, аливаа нам, улс төрийн байдлаас үл хамааран ажлаа гүйцэтгэж байна. 2. Би хувьдаа Монгол Улс парламентийн засаглалтай байсан нь дээр гэж үздэг. Өнөөдрийн засаглалын эрх мэдлийн алдагдсан тэнцвэрийг зөв байранд нь яаралтай тавих хэрэгтэй гэж боддог. 3. Манай Монголын залуучууд харьцангуй нийгэмд хандсан, бүтээлч үйл явдлууд их зохион байгуулдаг болсон байна. Сонирхлоороо нэгдэж, нийгэмд хэрэгтэй зүйлүүд хийнэ гэдэг сайхан. Нийгэмд эерэг хандлага үүсгэх зүйл идэвхтэй хийж байгаад их баярладаг. 4. Хамгийн их гэж тодотгохыг хүсэхгүй байнаа. Ойрд хүнд хариу санаж тусладаг тухай их бодох болсон. Дийлэнх хүмүүс хүнд тус хүргэсний хариуд дараа нь заавал туслалцаа авах гэдэг, эсвэл туслалцаа үзүүлснийхээ дараа ашиг хардаг, тэгээд үүнийгээ байх ёстой зүйл гэж боддог болсон байна. Бид өдөр бүр “найз нь танай гэрийг нүүлгэлцэхэд нь туслая, харин дараа нь машинаараа хөдөө яваад өгөөрэй”, “Би Батад маш их туслаж байсан, тэр одоо надад туслах ёстой” гэх мэт үгсийг сонсдог. Үүнийг туслалцаа биш, тохиролцоо гэвэл илүү онох байх.Хүнд чин сэтгэлээсээ, хариу нэхэлгүй туслах сайхан.
М.Мөнхжаргал YLP-11 төгсөгч MJL Attorneys хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, захирал
YLP ALUMNI
35
3. Саяхан “Зуун чухал сэдэв” нэвтрүүлгээр ёс зүй, ёс суртахууны асуудлыг хөндсөн байсан. Миний хувьд ч энэ асуудлыг одоогийн нийгмийн болохгүй байгаа зүйл гэж боддог. Ёс зүй, шударга ёсны талаар бидэнд зааж сургаж явсан, өөрийгөө ёс зүйтэй гэж ярьдаг байсан хүмүүс өнөөдөр ёс зүйгээ уландаа гишгэж, шударга бус зүйл хийгээд л явж байх жишээтэй. Миний бодлоор өнөөгийн ёс зүйн доройтлын шалтгаан нь нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжихдээ өмнөх социализмын үеийн хүн чанар, ёс суртахууны асуудлыг залгамжлан авч чадаагүйтэй холбоотой юм болов 1. Яг одоогоор бол миний амьдралд улс уу даа.Ер нь хүн бүхэн мөнгө, албан төрийн нөлөөлөл шууд байдлаар мэдрэгддэггүй. тушаалд тэмүүлсэн болохоос биш ёс зүй, Гэхдээ өнөөгийн төрөөс гарч буй шийдвэрүүд ёс суртахууны асуудлыг анхаараагүй, өнөөдөр биш юмаа гэхэд ирээдүйд надад үүнийг чухал гэж үзээгүйтэй л холбоотой болон миний үр хүүхдэд нөлөөлөх учраас улс байх. Энэ асуудал аяндаа засагдана гэж төрийн шийдвэр, үйл ажиллагааг анхааралтай бодохгүй байна. Тиймээс хүн бүхэн, баг ажиглахыг хичээдэг дээ. Ингэхдээ улс төрийн хамт олон, цаашлаад нийгмээрээ бид байдлыг нэг талаас нь биш аль болох олон ёс зүйтэй болох ёстой. Яаж вэ гэвэл бид талаас нь харахыг чухалчилдаг. өөрсдөөсөө л эхлэх хэрэгтэй. Тэгээд залуу үедээ, дүү нартаа үлгэр жишээ 2. Миний хувьд үүнийг их энгийнээр харж үзүүлэх нь бас чухал. байна. Хойд хөршөө харахаар ерөнхийлөгчийн засаглалтай, урд хөршид мөн адил нэг 4. Сүүлийн үеийн залуучууд удирдагч нь төрийн гол эрх мэдлийг атгаж харьцангуй соёлтой, боловсролтой байна. Газар нутаг, хүн ам, эдийн засгаараа бид болсон байна. Нэг нэгнээ хүндэлж чадаж хоёр хөршөөсөө ялгаатай ч ерөнхийлөгчийн байна. Энийгээ дагаад нийгмийн соёл засаглалын хувьд улс төрийн тогтвортой дээшилж байна. Нийгэмд олон сайн байдлыг бий болгож чадаж байна. Оросын зүйл байгаа ч миний хувьд залуучуудын жишээн дээр гэхэд Путин Оросыг шинэ зуунд соёлтой, боловсролтой байдлыг хүчирхэг болгож байна. Товчхондоо бол нийгэмд байгаа илүү чухал эерэг засаглал тогтвортой байх нь чухал учраас өөрчлөлт гэж харж байна даа. ерөнхийлөгчийн засаглалыг би хувьдаа дэмждэг. Бэлтгэсэн: П.Ундрах-Эрдэнэ /YLP-10/
36
Холбооны мэдээ
ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨРИЙГ ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮНИЙХЭЭ ҮҮРГИЙГ БИЕЛҮҮЛЖ ЖИЛИЙН ХУРААМЖАА ТӨЛСНӨӨР ТА “ГИШҮҮНЧЛЭЛИЙН ҮНЭМЛЭХ” ЭЗЭМШИГЧ БОЛОХ ЮМ.
ЭНЭХҮҮ ГИШҮҮНЧЛЭЛИЙН ҮНЭМЛЭХТЭЙ БОЛСНООР ДАРААХ БАЙГУУЛЛАГУУДААР ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛЭХ ЭРХТЭЙ БОЛНО.
Холбооны мэдээ
YLP ALUMNI
ХӨНГӨЛӨЛТ 1. ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭГЧ: YLP-11 Б.МӨНБИШ “The Ivy” ресторан & лоунжийн VIP MEMBERSHIP карт эзэмшигч болж 10 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Та манай VIP MEMBERSHIP картыг эзэмшсэнээр бидний зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд уригдах, тусгай санал, урамшуулалд хамрагдах боломжтой бөгөөд бид танд цаг алдалгүй бүхий л мэдээллийг цахим шуудангаар илгээх болно. Манай картыг эзэмшигч нь дараах эрхийг эдэлнэ: - Хоол болон уух зүйлсийн нийт тооцооны 10 хувийн хөнгөлөлт - V.I.P өрөөний төлбөрийн 10 хувийн хөнгөлөлт - Ширээний урьдчилсан баталгаат захиалгын үйлчилгээ - Төрсөн өдөрт зориулсан тусгай урамшуулал - Тусгай арга хэмжээнд оролцох урилга - Машины зогсоол хадгалах үйлчилгээ Карт хэрэглэх заавар 1. Та манай ресторан&лоунжоор үйлчлүүлэхдээ VIP MEMBERSHIP карт эзэмшигч гэдгээ танд үйлчилж буй зөөгчид тооцоо хийхийн өмнө мэдэгдэх хэрэгтэй. 2. Та тооцоогоо хийхдээ картаа зөөгчид өгснөөр таны тооцооноос 10 хувийг хөнгөлөх болно. Картыг хэрэглэх журам, нөхцөл 1. Тус карт нь байгууллагын хүлээн авалт, 12-оос дээш хүн болон өөр ширээний тооцоонд үйлчлэхгүй /карт эзэмшигч төрсөн өдрөө тэмдэглэж байгаагаас бусад тохиолдолд/. 2.Энэхүү карт нь “The Ivy” ресторан&лоунжийн өмч бөгөөд гээж үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд “The Ivy” ресторан&лоунжийн удирдлагад яаралтай мэдэгдэнэ үү. 3. Картыг хэрэглэх журам, нөхцөлд зөвхөн “The Ivy” ресторан&лоунжийн зүгээс нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. 4. Энэхүү карт нь хэрэглэж эхэлсэн эхний өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд карттай холбоотой асуудал гарсан тохиолдолд “The Ivy” ресторан&лоунжийн удирдлагад хандаж шийдвэрлүүлнэ үү. “The Ivy” ресторан&лоунж
37
38
Холбооны мэдээ
ХӨНГӨЛӨЛТ 2. ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭГЧ: YLP-7 Ч.АЗЖАРГАЛ “Гранд плаза” дэлгүүрийн 6 давхарт Ifurniture дэлгүүр 5%-ийн хөнгөлөлт эдэлнэ. Гишүүнчлэлийн үнэмлэхээ үзүүлээд үйлчлүүлнэ.
ХӨНГӨЛӨЛТ 3. ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭГЧ: Ч.БАЯРМАГНАЙ /RYLP/ Tiger men,s shop – хямдралаасаа хямдарч онцгой урамшуулал үзүүлнэ. 8-10 хувь. Хаяг. Гранд плаза их дэлгүүр, Хорооллын салбар. Гишүүнчлэлийн картаа үзүүлээд үйлчлүүлнэ.
Холбооны мэдээ
ХӨНГӨЛӨЛТ 4. ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭГЧ: YLP-9 – ХАЛИУНАА
YLP ALUMNI
39
40
YLP ALUMNI
Холбооны мэдээлэл
ХӨНГӨЛӨЛТ 5. ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭГЧ: YLP11- Э.УРАНБИЛЭГ “Нарийн гарц, жим” хэвлэлийн үйлчилгээ 20% хөнгөлөлт эдэлнэ.
ХЭВЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ: 1. Нэрийн хуудас хэвлэлт 2. Албан байгууллагын бланк, танилцуулга хэвлэлт 3. Аяган дээрх хэвлэлт /аяга, тавган дээр зураг, тэкст хэвлэх/ 4. Хувцсан дээрх хэвлэлт /фудволк, малгайн дээр хэвлэнэ/ 5. CD, DVD хувилж олшруулах үйлчилгээ 6. А3 хэмжээтэй өнгөт хэвлэлт /плакат, календар/
СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦ
ДУГААРТ ОРОЛЦСОН
Ерөнхий редактор:
Дугаарын зочин: Г.Батдорж /YLP-2/
Э.Уранбилэг /YLP-11/
Дизайнер:
Нийтлэлч:
Н.Цогтбаяр /YLP-11/
Л.Ганбат /YLP-1/
Мэдээ, булан бэлтгэсэн:
Цаг үе, үзэл бодол:
Б.Баясгалан /YLP-7/ Б.Мөнбиш /YLP-11/ Б.Мөнхжаргал /YLP-2/ П.Ундрах-Эрдэнэ /YLP-10/ Э.Уранбилэг /YLP-11/ Х.Энхбат /YLP-9/ Г.Энхзаяа /YLP-9/ Б.Эрдэнэчимэг /YLP-1/
41
Д.Дэлгэрмөрөн /YLP-5/ М.Мөнхжаргал /YLP-11/ Л. Пагмасүрэн /YLP-9/ Г.Пүрэвдорж /YLP-10/
Лавлах утас: 88098647 /YLP-11 Э.Уранбилэг/
№0002 2014.11.25
facebook.com/ylpalumni