ШИНЭ НОМЫН МЭДЭЭЛЭЛ Зохиогч: Ю.Бадамханд Хянан тохиолдуулсан: Ч.Нямсүрэн, Б.Нямдорж Номын нэр: “Хүүхдийн эсрэг гэмт явдал” УБ., 2014 он 116 хуудастай. Товч агуулга: Монгол Улсад хэвлэгдсэн ном бүтээлүүдэд насанд хүрээгүй этгээдийг өөрийн нь гэмт хэрэгтэн бие хүн гэсэн байдлаар судалгааны объект болгон авч үзэж насанд хүрээгүй хүмүүсийн гэмт явдал, насанд хүрээгүйчүүдийг гэмт явдлаас урьдчилан сэргийлэх тухай асуудал хөндлөн судалж ирсэн бөгөөд насанд хүрээгүй этгээдийн (хүүхдийн) эсрэг гэмт халдлага, гэмт явдлын талаар бие даасан судалгаа явуулсан, энэ чиглэлийг криминологийн шинжлэх ухааны бие даасан судлагдахуун болох талаас нь авч үзэх хандлага байхгүй байна. Зохиогч: Ж.Долгорсүрэн, Д.Булган Номын нэр: “Монгол улсын цагдаагийн эрх зүйн курс”зургаа дахь хэвлэлт УБ., 2014 он 272 хуудастай. Товч агуулга: Энэхүү курс нь 30 гаруй жил багшаар ажилласан хөдөлмөрийн үр дүн бөгөөд тухайн хичээлд холбогдох ном зохиолыг нэгтгэн үзэж, жишиж шинжлэн судалснаараа илүү шинэлэг, Хууль сахиулах сургуулийн мэргэжлийн голлох судлагдахуун юм. Шинэлэг гэдгийн учир нь өмнөх сурах бичиг, авлагад байгаагүй цагдаагийн эрх зүйн ойлголт, зохицуулах зүйл, арга, шинжлэх ухааны тогтолцоо, цогц тогтоц бүхий эх сурвалжтай, нийгмийн тусгай харилцааг зохицуулагч захиргааны эрх зүйн төрөлжсөн дэд салбар болохыг анх удаа нотолж, түүний агуулгыг тодорхойлсонд оршино.
Зохиогч: Б.Батжав Хянан тохиолдуулсан: Б.Бат-Эрдэнэ, С.Хаянгарваа Номын нэр: “Цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтын онолын үндэс” УБ., 2014 он 104 хуудастай. Товч агуулга: Уг номонд цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтын тухай ойлголт, уламжлалд хийсэн түүхчилсэн дүн шинжилгээ. Америкийн нэгдсэн улс, Оросын холбооны улс, Бүгд найрамдах Солонгос, Турк улсуудын цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэл сургалтыг хэрхэн явуулдаг талаар өгүүлсэн болно.
Зохиогч: С.Хасбаатар Зургийг: О.Төгсбилэг, Б.Одгэрэл Номын нэр: “Хэйн ката” УБ., 2014 он 68 хуудастай. Товч агуулга: Та бүхэнд толилуулж буй энэ ном нь каратегийн спортоор хичээллэгч, хичээллэхийг хүсэгч, сонирхогч хэнд боловч энэхүү тулааны урлагийн үүсэл хөгжил, дэг жаяг, философийн талаар цэгцтэй, үнэн зөв товч ойлголт өгөх, каратегийн техник, хийсвэр тулаан буюу катаг сурахад сургалтын үндсэн хэрэглүүр болон ашиглахад чиглэсэн болно Зохиогч: Д.Батдаваа, Г.Ганбаатар Номын нэр: “Цагдаагийн албаны үйл ажиллагааны эрх зүйн үндэс” УБ., 2014 он 100 хуудастай. Товч агуулга: Энэхүү бүтээлд цагдаагийн байгууллага, түүний төрөл мэргэжлийн албадын үүсэл хөгжил, үйл ажиллагааны онцлог, өөрчлөлт, шинэчлэл, түүнчлэн эрх зүйн зохицуулалтын асуудлыг хөндөн судалсан нь цагдаагийн мэргэжлээр анхлан суралцагчдад танин мэдэхүйн мэдлэг олгох, алба хаагчдад цагдаагийн албаны тухай хуулийг үйл ажиллагаандаа зөв хэрэглэх, энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг харьцуулан дэлгэрүүлэн явуулах, цагдаагийн албаны мэргэжлээр суралцагч, судлаачид, хэрэгжүүлэгч алба хаагчдад мэдлэг өгөх бүтээл юм.
Зохиогч: С.Буянзаяа Редактор: Б.Алтангэрэл Номын нэр: “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаа”хоёрдугаар дэвтэр УБ., 2014 он 80 хуудастай. Товч агуулга: Уншигч та бүхэнд хүргэж буй энэхүү номонд тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн акт, эрүүгийн хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, хууль зүйн сайдын тушаал, шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх арга ажиллагаа тусгаж оруулсан болно.
Зохиогч: С.Буянзаяа Редактор: Б.Алтангэрэл Номын нэр: “Эд хөрөнгө ажиллагаа” УБ., 2014 он 78 хуудастай.
хураах ял эдлүүлэх
Товч агуулга: Энэхүү номонд эд хөрөнгө хураах ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн акт, эрүүгийн хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, улсын дээд шүүхийн тайлбар, эд хөрөнгө хураах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагаа, мэдлэг шалгах сорилыг боловсруулан сонсогч, суралцагч нарт зориулсан гарын авлага юм. Зохиогч: Крис Матерс Орчуулагч: Д.Нямбат Редактор: Д.Эрдэнэбаатар Номын нэр: “Гэмт хэргийг танихуй мөнгө угаах” УБ., 2014 он 165 хуудастай. Товч агуулга: Мөнгө угаах ном нь бодит амьдралаас сэдэвлэсэн бүтээл юм. Бидэнтэй зэрэгцэн бас нэг ертөнц оршиж, цагдаа тэс өөр дүрд хувиран түүн рүү нэвтэрч, тэднийг таниж чадсан нь биширмээр юм. Бид түүний цагийг бүртгэх ч юм уу, ажлаа үнэхээр хийж буй эсэхийг хянах боломжгүй байсан боловч тэр цагдаагийн жинхэнэ шударга ажилтан гэдгээ олон зүйлээр нотолж байна. Номыг уншиж дуусаад уншигч та мөнгө угаах гэж ямар гэмт хэрэг байдаг юм, хэрхэн үйлдэгддэг юм, хэрхэн илрүүлдэг юм, та энэ хэргээс өөрийгөө сэргийлж чадах уу зэрэг мэдлэгийг авах болно. Зохиогч: М.Цогтоо Хянасан: Ч.Чулуунбаатар Редактор: Ц.Энхзаяа, Д.Бямбасүрэн Номын нэр: “Тагнуулын нэвтэрхий толь” УБ., 2014 он 582 хуудастай. Товч агуулга: Энэхүү нэвтэрхий толийг ТЕГ, Цэргийн тагнуул, Хилийн тагнуул, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, авлигтай тэмцэх газар, тахарын албаны холбогдох ажилтнууд судлаачид, тухайн чиглэлээр суралцаж буй залууст зориулан бүтээв. Тагнуулын мэргэжлийн нийтлэг нэр томёонуудаас гадна гадаадын тусгай албадын зарим нэрт тагнуулч, туршуул, зохиож байсан зарим нууц операцийн нууц нэр зэргийг уншигч та бүхэнд хүргэв.
НОМЫН САН