Landmark court decisions

Page 1


ЭРХ ЗҮЙН ХӨГЖИЛД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ШҮҮХИЙН ШИЙДВЭР “Шүүх эрх мэдэл” эмхтгэл

Зохиогч: Л.Галбаатар /Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач, хуульч/ Б.Ариунзаяа /Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач/ Эмхтгэсэн: Л.Галбаатар


Өмнөх үг 2015 оноос эхлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрхлэн гаргадаг мэдээлэл, арга зүйн улирал тутмын “Шүүх эрх мэдэл” эмхтгэлд эрх зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, түүхэнд эргэлт гаргасан шүүхийн шийдвэр, түүний ач холбогдлын талаарх мэдээллийг цуврал болгон толилуулж байгаа билээ. Энэхүү товхимлоор “Шүүх эрх мэдэл” эмхтгэлийн 2015 оны дөрвөн дугаар, 2016 оны эхний хоёр дугаарт хэвлэгдсэн нийт зургаан шүүхийн шийдвэрийн мэдээллийг сонгон оруулж, цахим хэлбэрээр хүргэж байна. Цаашид тус цувралыг үргэлжлүүлэн бэлтгэхэд бидэнтэй хамтран ажиллах нээлттэй бөгөөд уншигч та бидэнд өөрийн бэлтгэсэн эрх зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан шүүхийн шийдвэрүүдийн мэдээллийг judinstitute@judcouncil.mn хаягаар ирүүлэх боломжтойг дуулгахад таатай байна.

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн 2016.08.17


ГАРЧИГ

Miranda v. Arizona

“Шүүх эрх мэдэл” эмхтгэл (2015 он, дугаар №1, 149-152 дахь тал)

…………5

Marbury v. Madison

“Шүүх эрх мэдэл” эмхтгэл (2015 он, дугаар №2, 165-169 дэх тал)

…………8

Brown v. Board of Education of Topeka (1954)

“Шүүх эрх мэдэл” эмхтгэл (2015 он, дугаар №3, 169-171 дэх тал)

………12

Brown v. Mississippi (1936)

“Шүүх эрх мэдэл” эмхтгэл (2015 он, дугаар №4, 143-146 дахь тал)

………14

Riley v. California (2014)

“Шүүх эрх мэдэл” эмхтгэл. (2016 он, дугаар №1, 164-166 дахь тал)

………17

Gideon v. Wainwright

“Шүүх эрх мэдэл” эмхтгэл (2016 он, дугаар №2, 166-168 дахь тал)

………19


“Шүүх эрх мэдэл” мэдээлэл, арга зүйн улирал тутмын эмхтгэл (2015 он, дугаар №1, 149-152 дахь тал) ЭРХ ЗҮЙН ХӨГЖИЛД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ШҮҮХИЙН ШИЙДВЭР: Miranda v. Arizona Л.Галбаатар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач, хуульч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрхлэн гаргадаг мэдээлэл, арга зүйн улирал тутмын “Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн энэ дугаараас эхлэн эрх зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, түүхэнд эргэлт гаргасан шүүхийн шийдвэр, түүний ач холбогдлын талаарх мэдээллийг цуврал болгон толилуулж байна. Цуврал мэдээллийн эхэн болгож түүхэнд “Мирандагийн хэрэг” гэж нэрлэдэг, АНУ-ын Дээд шүүхээс 1963 онд гаргасан шийдвэрийг бэлтгэлээ.1 Хэргийн тухай: Эрнесто Миранда гэх 23 настай залууг 1963 оны 3 сарын 13-ны өдөр гэртээ байхад нь хүн хулгайлах, хүчиндэх гэмт хэрэгт сэжиглэн цагдаагийн ажилтан баривчилж, байцаасан байна. Байцаалт эхлэхийн түүнд өмнө өмгөөлөгч авах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь танилцуулаагүй бөгөөд 2 цаг үргэлжилсэн байцаалтын эцэст Э.Миранда хэргээ хүлээж, мэдүүлэг өгчээ. Хэргээ хүлээсэн мэдүүлгэн нотлох баримтад “өөрийн хууль ёсны эрхээ бүрэн ойлгож байгаа бөгөөд миний аливаа мэдүүлэг нь миний эсрэг ашиглагдаж болно гэдгийг ойлгож байна” гэжээ. Мирандагийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хурал дээр түүний өмгөөлөгч нь тус мэдүүлгэн нотлох баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан ч хүсэлтийг хангахаас татгалзсан байна. Улмаар шүүхийн шийдвэр гарч Эрнесто Мирандаг хүн хулгайлах, хүчирхийлэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 20 жилийн хорих ялаар шийтгэжээ. Үндсэн хуулийн эрх зүйн асуудал: Уг хэрэгт АНУ-ын Үндсэн хуулийн 5 болон 6 дугаар нэмэлтээр2 хамгаалагдсан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгч авах иргэний эрхийг эдлүүлсэн эсэх нь хамгийн маргаантай асуудал юм. Мөн “үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээх”-ийн стандарт нь ямар байх, яллагдагч өмгөөлөгч авах боломжгүй бол байцаан шийтгэх ажиллагааны аль үед өмгөөлөгч томилох зэрэг асуудал нь энэ хэрэгт хамааралтай юм. Үндэслэл: Энэ хэсэгт Э.Мирандаг дурдсан гэмт хэрэгт буруутгах болон цагаатгах үндэслэл, байр суурийг тодруулж авч үзье. Цагаатгах үндэслэл: Цагдаагийн байгууллага, албан хаагчийн хувьд Үндсэн хуулийн 5 дугаар нэмэлтэд заасан дуугүй байх эрх, 6 дугаар нэмэлтэд заасан өмгөөлөгч авахтай холбоотой Мирандагийн эрхийг эдлүүлээгүй, зөрчсөн гэж өмгөөлөгч, шүүгчид үзсэн. Аризона муж улсын хувьд Мирандаг яллахдаа “хууль бусаар цуглуулсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэх дүрэм3 болон “бүх гэмт хэргийн сэжигтэн, ©2005 Pearson Education, Inc., publishing as Pearson Prentice Hall. All rights reserved. Used by permission. http://www.infoplease.com/us/supreme-court/cases/ar23.html#ixzz3QahnzYWg 2 Тавдугаар нэмэлт …Хэн ч ямар нэгэн эрүүгийн хэрэгт өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх ёсгүй. Зохих ёсны эрх зүйн байцаан шийтгэх ажиллагааны журамгүйгээр хүний амь насыг бусниулж, эрх чөлөөг нь хасаж, өмчийг нь хурааж болохгүй. /... nor shall be compelled in any criminal case to be a witness against himself, nor be deprived of life, liberty, or property, without due process of law; / Зургадугаар нэмэлт ... Яллагдагч яллаж буй үндэслэл, шинжийн талаар мэдээлэл авах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгч буй гэрчтэй нүүрэлдэх, өөрт ашигтай мэдүүлэг өгөх гэрчийг албадан дуудан ирүүлэх, хамгаалуулахын тулд өмгөөлөгчийн туслалцааг авах эрхтэй. /... and to be informed of the nature and cause of the accusation; to be confronted with the witnesses against him; to have compulsory process for obtaining witnesses in his favor, and to have the Assistance of Counsel for his defence./ 3 Escobedo rule 1


яллагдагч нь өмгөөлөгч авах эрхтэй байх” дүрэм4-ийн аль алиныг нь зөрчсөн гэж үзсэн. Мөн Мирандагийн гэм бурууг тогтоосон байдал нь процессын хувьд алдаатай бөгөөд хэргийг дахин нягтлах шаардлагатай гэж үзсэн. Яллах үндэслэл: “Мирандагийн хувьд мөрдөн байцаах ажиллагааны талаар мэдлэгтэй, эрүүгийн процессын хувьд “цоо шинэ хүн” биш юм. Тэрбээр мэдүүлгийн явцад цагдаагийн ажилтантай харилцан ойлголцсон бөгөөд үүнийгээ ухамсарлаж, ойлгож байсан. Энэ үндсэн дээр хэргээ сайн дураар хүлээсэн баримтан дээр гарын үсэг зурсан. Яллах үйл ажиллагаа зохих ёсны шаардлагыг хангасан бөгөөд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, хорьсон нь Аризона муж улсын хуульд нийцсэн юм. Дээд шүүх түүний гэм бурууг үгүйсгэх ёсгүй бөгөөд цагдаагийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг доголдуулах ёсгүй” гэжээ. Дээд шүүхийн шийдвэр: 1963 оны 2 дугаар сарын 28, 3 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд хэргийг хянан хэлэлцэгдэж, мөн оны 5 дугаар сарын 18-нд илтгэгч шүүгчийн хууль зүйн дүгнэлтийг хүлээн авч, 6 дугаар сарын 13-нд Дээд шүүхийн шүүгчдийн 5:4-ийн саналаар Мирандаг гэм буруугүйд тооцжээ. Ерөнхий шүүгч Варен тус хэрэгт илтгэгч шүүгчээр ажилласан бөгөөд шүүгч Харлен тусгай санал бичсэн юм. Ерөнхий шүүгч Варений бичсэн хууль зүйн дүгнэлт шүүгчдийн олонхийн саналаар дэмжигдсэн юм. Мирандаг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нотлох баримтыг Дээд шүүхээс үгүйсгэсний дараа Аризона муж улсын цагдаагийн байгууллага хэргийг дахин сэргээсэн бөгөөд хоёр дахь шүүх хурлаар уг нотлох баримтыг шинжлэн судлалгүйгээр түүнийг дахин буруутгаж мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан бусад нотлох баримтанд тулгуурлан түүнийг 20-30 жил хорих ялаар шийтгэсэн байна. Шийдвэрийн үндэслэх хэсэг Энэ хэрэг нь манай улсын шүүхийн шүүгчид шийдвэрийнхээ үндэслэх хэсгийг бичих, нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэхэд арга зүйн ач холбогдолтой гэж үзлээ. Ингээд Ерөнхий шүүгч Варений бичсэн, Дээд шүүхийн шүүгчдийн олонхийн саналаар дэмжигдсэн 60 хуудас бүхий хууль зүйн дүгнэлтийг тоймлон танилцуулая. Ерөнхий шүүгч Варен дүгнэлтдээ “хүний эрхийг хамгаалах процессын баталгаа нь сэжигтэн, яллагдагч өөрийгөө буруутгаж мэдүүлэг өгөхийн эсрэг хамгийн үр дүнтэй хамгаалалт болдог” гээд “яллагдагчийг ганцаарчлан хорьж байцааж буй одоогийн практик нь манай үндэстний чухал зарчим болох хувь хүн өөрийгөө буруутгахгүй байх явдалтай харшилж байна” гэжээ. Тэрээр тус хэргийг нэгтгэн дүгнэж бичихдээ, “Мирандад өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөх боломж олгоогүй, байцаалтын үеэр эрхийг нь сануулах ямар нэг арга хэмжээ аваагүй нь өөрийгөө буруутгаж, гэм буруугаа хүлээсэн гэх үндэслэлээр яллах нөхцлийг үгүйсгэж байна. Эрх, үүрэг сануулаагүй нөхцөлд тэрхүү нотлох баримтыг шүүхээс үнэлж хэргийг шийдвэрлэх нь зүй ёс, шударга ёсонд үл нийцнэ. Түүний гарын үсэг зурсан мэдүүлэгт ‘хууль ёсны эрх, ашиг сонирхлоо бүрэн ойлгож байна’ гэж бичсэн байгаа нь Үндсэн хуулийн эрхээсээ татгалзаж байгаагаа мэдэж, ойлгосон гэж үзэхэд шаардлагатай хангалттай баримт-угтвар нөхцөл болж чадахгүй байна” гэжээ. Мөн эрхээсээ татгалзсан нь хүчин төгөлдөр байх стандарт нөхцлийн талаар Варен шүүгч “эрхээсээ татгалзсан явдал хүчин төгөлдөр байх нь эрх, үүрэг сануулсны дараа дуугүй байх, гэмт хэрэг үйлдсэн тухай нотлох баримт олж авсан нөхцөл хамаарах мэтээр хялбарчилж болохгүй. ... Үүнээс гадна дарамтлах, хуурч мэхлэх зэргээр олж авсан аливаа нотлох баримт нь эрхээсээ татгалзсан явдлыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд яллагдагчийн хувьд хэргээ сайн дураар хүлээсэн гэж үзэх нөхцлийг үгүйсгэнэ.”

4

Gideon rule


Тэрбээр мөн цагдаагийн эрх, үүрэг, хариуцлагын талаар бичсэн байна. “Цагдаа сэжигтэнд эрх сануулахдаа -Та дуугүй байх эрхтэй. Таны хэлсэн зүйл шүүхэд таны эсрэг ашиглагдаж болно. Өмгөөлөгч авах эрхтэй, хэрэв өмгөөлөгч авах бололцоогүй бол байцаалтын өмнө урьдчилж өмгөөлөгч томилуулна- гэх дарааллыг баримтлах нь зохистой” гэжээ. Шийдвэрийн ач холбогдол Эрнесто Мирандагийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан цаг үе нь хүн төрөлхтөн хүний эрхийн үнэ цэнийг ухамсарлаж, үндэсний болон олон улсын эрх зүйгээр хамгаалах механизм бүрдсэн цаг үед хамаарах хэдий ч эрүүгийн процессын ажиллагаанд хүний эрхийг зөрчихөөс сэргийлэх хангалттай хамгаалалтыг хараахан төлөвшүүлж чадаагүй байсан үе юм. Сэжигтэн, яллагдагчийн өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэргийг шууд бөгөөд бүрэн дүүрэн нотлох баримт болохгүй, шүүх хэргийг бүх талаас нь бүрэн бодитой шийдвэрлэхийн тулд бусад нотлох баримтад тулгуурлахыг зорьдог хэдий ч мэдүүлгэн нотлох баримт зарим хэргийг нотлох ажиллагаанд голлох байр суурьтай байдаг. Энэ тохиолдолд байцаалт авах ажиллагаа эрүү шүүлт, хууль бус дарамт, шахалт, ятгалга, хууран мэхлэлтээс ангид, гагцхүү хуулийн дагуу явагдаж, сэжигтэн, яллагдагчийн бодит мэдүүлгийг бэхжүүлж авах баталгааг бүрдүүлэх нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хүний эрхийг хангах нэг чухал хамгаалалт болно. АНУ-ын Дээд шүүхийн энэ шийдвэрийн үр дүнд “Мирандагийн анхааруулга” (Miranda Warning) хэмээх ойлголт хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд тавигдах нэг стандарт болж төлөвшсөн юм. Аливаа этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэж сэрдэн мэдүүлэг авахад өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, дуугүй байх, өмгөөлөгч авах эрхийг нь заавал урьдчилан танилцуулахын зэрэгцээ байцаалтын явцад эдгээр эрхийг нь хангаж мэдүүлэг өгөхөөс татгалзсан тохиолдолд байцаалтыг нэн даруй зогсоодог болсон юм. Өдгөө энэ стандартыг эрх зүйт ёс, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг төлөвшүүлэхээр зорьж буй бүх улсын Үндсэн хууль, Эрүүгийн процессын хууль тогтоомжид тусгаж, хэлбэрэлтгүй баталгаажуулсан бөгөөд эрх зүйн зайлшгүй процесс (Due Process of Law)ын стандарт болон хөгжсөн байна.


“Шүүх эрх мэдэл” мэдээлэл, арга зүйн улирал тутмын эмхтгэл (2015 он, дугаар №2, 165-169 дэх тал) ЭРХ ЗҮЙН ХӨГЖИЛД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ШҮҮХИЙН ШИЙДВЭР: Marbury v. Madison Б.Ариунзаяа (LL.M) Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн туслах судлаач Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрхлэн гаргадаг мэдээлэл, арга зүйн улирал тутмын “Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн өмнөх дугаараас эхлэн эрх зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, түүхэнд эргэлт гаргасан шүүхийн шийдвэр, түүний ач холбогдлын талаарх мэдээллийг цуврал болгон толилуулж байна. Цувралын үргэлжлэл болгож түүхэнд “Мэдисоны эсрэг Марбэригийн хэрэг” гэж нэрлэдэг, АНУ-ын Дээд шүүхээс 1803 онд гаргасан шийдвэрийг бэлтгэлээ.1 Тус шийдвэр нь шүүх эрх мэдэл болон хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн заагийг тодорхойлжээ. 1. Хэргийн тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн 1800 оны сонгуулиар Бүгд найрамдах ардчилсан намаас нэр дэвшсэн Томас Жеффэрсон нь Холбооны намын Жон Адамстай өрсөлдөн, АНУ-ын гурав дахь ерөнхийлөгч болсон юм. Хэдийгээр сонгууль 1801.02.17-нд дууссан ч Жэффэрсон 1801.03.04 хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээгүй байв. Энэ үед өмнөх ерөнхийлөгч Адамс болон түүний Конгресс эрх мэдлээ хэвээр хадгалж байв. Энэ мөчид Конгресс 1801 оны Шүүхийн тухай актыг баталж гаргав. Энэ нь 1789 оны Шүүхийн тухай актыг шинэчлэсэн байв. Энэ актаар дүүргийн 10 шинэ шүүхийг байгуулж, тойргийн 3 шүүх байсныг 6 болгож, тойрог бүрийн шүүхийн шүүгчийн тоог нэмж, Холбооны шүүгч болон дүүргийн шүүгчдийг томилох эрхийг ерөнхийлөгчид өгсөн. Мөн Дээд шүүхийн шүүгчийн тоо 6 байсныг 5 болгон багасгажээ. 1801.03.03-ны өдөр Адамсын бүрэн эрх дуусгавар болохын өмнөхөн 1801 оны Шүүхийн тухай актын дагуу шинэ тойргийн 16 шүүгч, шинэ дүүргийн 42 шүүгчийг шөнө дунд томилжээ. Эдгээр шүүгчдийг түүхэнд “Шөнө дундын шүүгчид” гэж нэрлэсэн ба эдний дунд Уйльяам Марбэри байсан юм. Марбэри нь Мэрилэндийн нутаг дэвсгэртээ Адамсыг дэмждэг улс төрийн нэр хүндтэй нэгэн байв. Тэрбээр Колумб дүүргийн шүүхийн шүүгчээр томилогдсон байв. Албаны хугацаа нь 5 жил байв. Дараагийн өдөр Марбэриг томилсон зарлигийг Сенат баталсан боловч тийнхүү баталсан тогтоолоо томилогдсон этгээдэд хүргүүлэх үүргээ гүйцэтгээгүй байна. Нөгөө талаар хэд хэдэн шүүгчийн томилгооны тогтоолыг хүргүүлж амжихааргүй байв. 1801.03.04-ний өдөр Томас Жэффэрсон ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв. Ингээд шинэ Төрийн нарийн бичгийн дарга Жэймс Мэдисоныг түр орлож буй Лэви Линкольнд “шөнө дундын шүүгчдийн” томилгоог баталсан тогтоолуудыг хүргүүлэхгүй байхыг даалгажээ. Учир нь хугацаандаа хүргэгдээгүй тогтоолуудыг хүчин төгөлдөр бус гэж Жэффэрсоны үзэж байв. Энэ тогтоолгүйгээр шинээр томилогдсон шүүгчид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байлаа. Шинээр байгуулагдсан Бүгд найрамдах ардчилсан намын 7 дугаар конгрэсс 1801 оны Шүүхийн тухай актыг хүчингүй болгож, 1802 оны Шүүхийн тухай актыг батлахаар Marbury v. Madison 5 U.S. 137 (1803), US Supreme Court https://supreme.justia.com/cases/federal/us/5/137/case.html 1


хэлэлцэж байв. Ингэснээр шүүх эрх мэдлийн салбарт 1789 оны Шүүхийн тухай актын зохицуулалт үйлчилж байв. Марбэри Дээд шүүхэд шууд өргөдөл гарган, түүнийг бүрэн эрхийг баталгаажуулсан тогтоолыг хүргүүлэхийг Мэдисонд даалгахыг шаарджээ. 2. Хэрэглэсэн хууль АНУ-ын Дээд шүүхээс тус хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэсэн буюу тайлбарласан хоёр хууль бий. Энэ нь 1/ АНУ-ын Үндсэн хууль, түүний 3 дугаар зүйл, 2 дугаар заалт2 болон 2/ Шүүхийн тухай 1789 оны акт, түүний 13 дугаар зүйл3 юм. 3. Эрх зүйн асуудал Юуны өмнө АНУ-ын Дээд шүүхээр хэрэг, маргаан хянан шийдвэрлүүлэх гурван арга зам бий. Үүнд: (1) Дээд шүүхэд шууд өргөдөл гаргах, (2) дүүргийн шүүх гэх мэт холбооны анхан шатны шүүхэд өргөдөл гаргаж явсаар Дээд шүүхэд давж заалдах, (3) мужийн шүүхээс эхлэн мужийн хамгийн дээд шатны шүүхээр дамжиж явсаар эцэст нь холбооны хуулийн асуудлаар Дээд шүүхэд хандах юм. Эхнийх нь бол анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явдлын тухай бол удаах хоёр нь Дээд шүүхийн давж заалдах журмаар шийдвэрлэх эрх мэдлийн тухай байна. Марбэри нь өөрийн нэхэмжлэлээ шууд Дээд шүүхэд гаргасан учир, Дээд шүүх хэргийг хэлэлцэхийн тулд анхан шатны журмаар тус нэхэмжлэлийг шийдвэрлэх эрх байна уу гэдгийг шалгах шаардлагатай. Марбэригийн гаргасан үндэслэл нь 1789 оны Шүүхийн тухай актад Конгресс нь Дээд шүүхэд даалгах нэхэмжлэлийг анхан шатны журмаар шийдвэрлэх эрхийг олгосон гэжээ. Үүнд Дээд шүүх шууд хариулж чадаагүй ч дараах асуултыг гаргаж тавив: - Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд шүүх эрх мэдлийн хүрээг зохицуулсаныг Конгресс нэмж өөрчилж болох уу? эсвэл энэ заалт нь Конгресс өөрчилж болохгүй бүрэн жагсаалтыг хуульчилсан уу? - Хэрэв Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх бүрэн жагсаалт юм бол Конгресс үүнийг өөрчлөхийг оролдсон тохиолдолд хэн нь энэ зөрчилдөөнд ялах вэ? Үндсэн хууль уу? Конгресс уу? - Хамгийн чухал нь хэн ялахыг хэн шийдэх вэ? Сүүлийн асуултыг дэвшүүлж тавьснаар Дээд шүүх нь шүүх эрх мэдлийн хүрээ, хязгаарыг эргэн харах шаардлагатай тулгарсан юм. Товчхондоо, энэхүү “Марбэри Нэгдүгээр хэсэг. Шүүх засаглал нь энэхүү Үндсэн хууль, Нэгдсэн улсын бусад хуулиуд болон Нэгдсэн улсаас байгуулсан болон байгуулах гэрээнээс үүдэн гарсан аливаа хэргийн тухайд хууль болон шударга ёсны дагуу хэрэгжинэ. Үүнд, Элчин сайд болон бусад Бүрэн эрхт сайд, Консул хамаарах бүх хэрэг, Далайн цэргийн дарга, далайн хэргийг шүүн шийдвэрлэхтэй холбогдсон бүх хэрэг, оролцогч тал нь Нэгдсэн улс болох маргаан, 2 болон түүнээс дээш муж улс хооронд үүссэн маргаан, өөр өөр муж улсын иргэд хоорондын, нэг муж улсын иргэд хоорондын өөр муж улсуудын баталгаатай газрын нэхэмлэлийн холбогдолтой үүссэн маргаан, муж улс буюу түүний иргэн, гадаад улс гүрэн, /иргэн буюу харьяатын/ хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэнэ. Хоёрдугаар хэсэг. Элчин сайд бусад Бүрэн эрхт сайд, Консул холбогдох бүх хэрэг болон оролцогч талын аль нэг нь Муж улс болох хэргийг Дээд шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ. Дээд дурдсанаас бусад бүх хэргийг Конгрэссээс тогтоосон журмын дагуу тодорхой хязгаарлалт тогтоосон бол эрх зүйн болон үйл баримтын талаас нь Дээд шүүх давж заалдах журмаар шийдвэрлэнэ. The Constitution of the United States: A Transcription http://www.archives.gov/exhibits/charters/constitution_transcript.html 3 Дээд шүүх нь бас тойргийн шүүхүүд болон муж улсуудын шүүхээс ирсэн хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэх эрхтэй. Бас Нэгдсэн улсаас олгосон эрх мэдлийн дагуу дүүргийн шүүхүүдэд /..../ хориглох тогтоол, мөн ямар ч шүүх болон хувь этгээдэд хандаж даалгах тогтоол/.../ гаргах эрх мэдэлтэй. The Judiciary Act of 1789 http://www.constitution.org/uslaw/judiciary_1789.htm 2


Мэдисоны эсрэг” хэрэгт хөндөгдсөн Үндсэн хуулийн эрх зүйн асуудал нь Конгрессын зүгээс Дээд шүүхийн шүүх эрх мэдлийн хүрээг өргөсгөж болох уу гэдэгт байсан. 4. Хэргийг шийдвэрлэсэн байдал ба шийдвэрийн ач холбогдол 1803.02.24-нд Ерөнхий шүүгч Жон Маршалын бичиж, боловсруулсан дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн санал нэгтэйгээр дэмжиж, дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд: - Марбэрид Мэдисоноос түүнийг томилсон зарлигийг баталгаажуулсан тогтоолыг хүргүүлэхийг даалгах эрхтэй. - Гэхдээ шүүхээс тус тогтоолыг хүргүүлэхийг Мэдисонд даалгах эрх хэмжээ байхгүй. Ерөнхий шүүгч Жон Маршал дараах гурван асуудлыг дүгнэлтдээ дэвшүүлж уг хэргийг эцэслэн шийдвэрлэжээ. Үүнд: - Марбэрид Сенатын тогтоолыг хүргүүлэхээр шаардах эрх бий юу? - Марбэрид учирсан хохирол хуульд заасан хохирол мөн үү? - Дээд шүүхээс даалгах тогтоол гаргуулахаар шаардах нь энэ хохирлыг арилгах зөв арга мөн үү? Маршал эхний хоёр асуудалд амархан хариулт өгсөн. Тогтоолыг илгээхээс татгалзаж буй нь “баталгаажсан хууль ёсны эрхийг зөрчсөн” гэж үзсэн. Марбэри хохирсон уу гэдэг талаар Маршал “АНУ-ын Засгийн газар нь хэн нэгэн хүний засаг биш бөгөөд хуулинд захирагдах ёстой. Хэрэв хууль нь баталгаажсан эрхийн зөрчлийг арилгаж чадахгүй бол хуулийн үйлчлэл үр нөлөөгүй байна” гэжээ. Харин Марбэригийн баримталж байсан нэг гол зарчим нь баталгаажсан эрхийг зөрчсөн бол тэр нь хохирол мөн гэж үзэж байсан. Дараа нь Маршал Гүйцэтгэх эрх мэдлийн салшгүй хоёр үүргийг тайлбарлав. Нэг нь улс төрийн үйл ажиллагаа, үүнд төрийн албан хаагч нь өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ ажиллах боломжтой. Харин нөгөөх нь гүйцэтгэх чиг үүрэг байдаг үүнд төрийн албан хаагч нь хуулиар ямар нэг үйлдэл хийхийг шаарддаг. Маршал тогтоолыг хүргүүлэх нь хуулиар төрийн албан хаагчид даалгасан зайлшгүй биелүүлэх үүрэг байсан гэж үзжээ. Тиймээс Марбэригийн хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж, хохирсон гэж үзсэн. Гуравдах асуултад хариулахдаа Маршал асуудлыг хоёр хуваасан. Нэгт, Марбэри өөрийн эрхийг сэргээхийн тулд даалгах нэхэмжлэл гаргах нь зөв үү. Хоёрт хэрэв зөв бол Дээд шүүхээс үүнийг хүсэх нь зөв үү гэжээ. Тэрбээр АНУ-ын төрийн албан хаагчаас ямар нэг үйлдэл хийлгэхийг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль ёсны арга мөн гэжээ. Харин Маршал анхаарлаа шаардлагын үлдсэн хэсэг болох “Энэ нь шүүхээр шийдвэрлэх асуудал мөн үү?” гэдэг дээр төвлөрүүлжээ. Ингээд Маршал эхлээд 1789 оны Шүүхийн тухай актыг шалгаж үзээд энэ актаар Дээд шүүхэд шүүх эрх мэдлийг олгохоор зохицуулсан болохыг тодорхойлсон. Дараа нь Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн Дээд шүүхийн шүүх эрх мэдэлтэй холбоотой хэсэгт анхаарал хандуулжээ. Энэ хооронд Марбэри Үндсэн хууль нь шүүх эрх мэдлийн үндэс суурийг л тодорхойлох ба Конгресс түүнийг нэмэн өөрчилж болно гэж маргаж байв. Маршал үүнтэй санал нэгдэлгүйгээр харин ч Конгресст Дээд шүүхийн шүүх эрх мэдлийг өөрчлөн засах эрх мэдэл байхгүй гэж тодорхойлов. Үр дүнд нь Маршал Үндсэн хууль болон Шүүхийн тухай акт хоёр зөрчилдөж байгааг илрүүлэв. Энэ зөрчлөөс цаашлаад томоохон асуулт гарч иржээ. Конрессийн баталсан хууль нь Үндсэн хуультай зөрчилдвөл яах вэ? гэдэг асуулт. Маршал үүнд Үндсэн хууль зөрчсөн Конрессийн хууль бол хууль гэж тооцогдохгүй гээд, шүүхүүд нь үүний оронд Үндсэн хуулиа дагах үүрэгтэй ба ингэснээрээ Шүүх эрх мэдлийн тулгуур зарчмуудыг батлан харуулж байх ёстой гэж хариулсан байна.


Энэ санаагаа дэмжихийн тулд бичмэл Үндсэн хуулийн үзэл санааг дэвшүүлж, хэрэв шүүх үүнийг үл тоох юм бол, бичмэл Үндсэн хууль байхын хэрэг юу билээ гэжээ. Маршал бас шүүх эрх мэдлийн гол мөн чанар бол шүүхүүдээс “хууль гэж юу болох” талаар тодорхойлохыг шаарддагт бий гэж маргажээ. Нэгэнт л хэрэг маргааныг шийдвэрлэх нь шүүхийн үүрэг болохоос хойш шүүхүүд хэрэг, маргаанд ямар хууль хэрэглэхийг шийдэх чадвартай байх ёстой. Тиймээс хэрэв хоёр хууль хоорондоо зөрчилдвөл шүүх алийг нь хэрэглэхийг шийдэх ёстой. Эцэст нь Маршал бусад шүүгчдээ Үндсэн хуулиа баримтлах нь зөв юм хэмээн итгүүлж, АНУ-ын хуулиудын дээр Үндсэн хууль байгаа гэсэн Үндсэн хуулийн дээд заалтыг удирдлага болгохыг онцолжээ. Тухайлбал тэрбээр шийдвэрийн үндэслэлдээ: “Хууль гэж юу болохыг харуулах нь шүүх эрх мэдлийн үүрэг юм. Хуулийг тодорхой хэрэг, маргаанд хэрэглэдэг тэдгээр хүмүүс нь тэр дүрэм журам, хуулийг тайлбарлах шаардлагатай. Хэрэв хоёр хууль зөрчилдвөл, шүүхээс хууль тус бүрийн зорилго, үүргийг тодорхойлох ёстой. Тэгээд хэрэв хууль нь Үндсэн хуулийн эсрэг байвал, хэрэв хууль болон Үндсэн хууль нь хоёул тухайн хэрэгт хэрэглэж болохоор байвал, шүүх тухайн хэрэг нь Үндсэн хуулиас үл хамааралтайгаар энгийн хуульд нийцэлтэй байна уу, эсвэл энгийн хуулиас үл хамаарч Үндсэн хуультай нийцэж байна уу гэдгийг шийдэх ёстой. Шүүх энэ хоёр зөрчилтэй хуулийн аль нь уг хэрэгт хэрэглэгдэх вэ гэдгийг тодорхойлох ёстой. Энэ бол шүүхийн хамгийн чухал амин үүрэг юм. Хэрэв шүүх Үндсэн хуулийг дээдэлж, Үндсэн хууль нь хэм хэмжээний хамгийн дээд түвшний хууль мөн л юм бол, Үндсэн хууль тухайн хуулийг захирах ёстой. Иймд шүүхэд Үндсэн хуулийг хамгийн дээд хүчин чадалтай хууль юм гэдэг зарчимтай мэтгэлцдэг хүмүүс эцэс сүүлдээ шүүх Үндсэн хуулин дээр нүдээ аниад зөвхөн жирийн хуулиуд, гэрээ, тогтоолуудыг л харах ёстой гэдэг шаардлага руу хальтарчихдаг. Энэ сургаал нь бичигдмэл Үндсэн хуулийн эх суурийг үндсээр нь тасалж байна” гэжээ. Иймээс шүүх нь уг хэргийг шийдвэрлэх эрх хэмжээгүй гэж үзэж Марбэригийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Учир нь Конгрессын баталсан 1789 оны Шүүхийн тухай актын 13 дугаар зүйлээр шүүхэд ийм нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх эрхийг олгосон нь Үндсэн хуулийг зөрчсөн бөгөөд тус хууль нь хүчин төгөлдөр бус гэж үзсэн байна. Ингээд Марбэри хэзээ ч Колумбын дүүргийн шүүхийн шүүгч болоогүй байна.


“Шүүх эрх мэдэл” мэдээлэл, арга зүйн улирал тутмын эмхтгэл (2015 он, дугаар №3, 169-171 дэх тал) ЭРХ ЗҮЙН ХӨГЖИЛД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ШҮҮХИЙН ШИЙДВЭР: Brown v. Board of Education of Topeka (1954) Л.Галбаатар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрхлэн гаргадаг мэдээлэл, арга зүйн улирал тутмын “Шүүх эрх мэдэл” эмхтгэл эрх зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, түүхэнд эргэлт гаргасан шүүхийн шийдвэр, түүний ач холбогдлын талаарх мэдээллийг цуврал болгон толилуулж байгаа билээ. Цувралын үргэлжлэл болгож түүхэнд “Топикагийн Боловсролын зөвлөлийн эсрэг Брауны хэрэг” гэж нэрлэдэг, АНУ-ын Дээд шүүхээс 1954 онд гаргасан шийдвэрийг бэлтгэлээ. 1. Хэргийн тухай1 АНУ-ын Канзас муж улсын Топикагийн Боловсролын зөвлөлөөс 1879 оны хуулийн дагуу 15,000-аас дээш оршин суугчидтай нутаг дэвсгэрт цагаан арьст болон Африкийн америк буюу хар арьст америкчуудын бага сургуулийг тусгаарласан шийдвэр гаргасан байна. Топика дахь өнгөт арьстнуудын эрх ашгийг хамгаалах үндэсний холбооноос (NAACP) сургуулийг тусгаарлах бодлогыг эсэргүүцэж 20 хүүхдийн 13 эцэг эхийг нэгтгэжээ. 1951 онд дээрх гэр бүлүүд тэдэнд хамгийн ойр орших цагаан арьстнуудын сургуульд хүүхдээ сургахыг оролдсон ч хүүхэд бүрийг элсүүлэхээс татгалзаж, тэдгээр хүүхдийг оршин байгаа газраас нь хол орших хар арьст америкчуудын бага сургуульд шууд шилжүүлсэн. Тухайлбал, нэгэн нэхэмжлэгчийн охин Линда Брауныг цагаан арьстнуудын сургуульд элсүүлэхийг хэд хэдэн удаа татгалзжээ. Топика дахь өнгөт арьстнуудын эрх ашгийг хамгаалах үндэсний холбооноос шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхэд амжилт олоогүй байна. 2. Шийдвэрийн үндэслэх хэсэг АНУ-ын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Эрл Варрены бичсэн дүгнэлтэд дараах зүйлийг дурджээ. Үүнд:

1

-

Муж улсын хуулийн дагуу зөвхөн арьс өнгөний үндсэн дээр цагаан болон негр хүүхдүүдийн нийтийн сургуулийг тусгаарлахад цагаан болон негр хүүхдүүд сургууль дээрээ нөхцөл, боломжийн хувьд тэгш байдалтай байлаа ч энэ нь Үндсэн хуулийн 14-р нэмэлтээр баталгаажсан негр хүүхдүүдийн хуулиар тэгш хамгаалуулах эрхийг үгүйсгэж байна. (486-496 дахь тал)

-

Үндсэн хуулийн 14-р нэмэлтийн түүхийг зөвхөн бүх нийтийн боловсролын асуудалд чиглэсэн гэж тайлбарлаж болохгүй (489-490 дахь тал)

-

Энэ хэрэгт үүсч буй эрх зүйн асуудлыг Үндсэн хуулийн 14-р нэмэлт батлагдсан үеийн нөхцөлтэй хольж тодорхойлох боломжгүй бөгөөд бүх нийтийн боловсролын асуудлыг америкчуудын одоогийн амьдралыг хөгжүүлэх гарц болох талаас нь үнэлбэл зохино (492-493 дахь тал)

-

Төрөөс нийтийн сургуульд боловсрол эзэмших бололцоог бүрдүүлэх нь тэгш нөхцөлөөр сурч боловсрол олгох эрхийг эдлүүлэхүйц байх ёстой (493 дахь тал)

Brown v. Board of Education of Topeka, 347 U.S. 483 (1954) https://supreme.justia.com/cases/federal/us/347/483/#annotation


-

Бүх нийтийн сургуульд хүүхдүүдийг тусгаарлах нь зөвхөн цөөнхийн бүлгийн хүүхдүүдэд боловсрол эзэмших тэгш эрхийг хэрэгжүүлэхэд л хэрэглэгдэж болно. (493494 дахь тал)

-

“Фергюсонын эсрэг Плесси” хэргийн шийдвэр дэх “тусгаарласан ч тэгш байх” номлол нь бүх нийтийн боловсролын салбарт хамааралгүй (495 дахь тал). 3. Шийдвэрийн түүхэн нөхцөл

Дээд шүүхийн энэ шийдвэр шүүгчдийн нэгдсэн саналаар гарсан нь АНУ-ын тухайн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой гэж зарим судлаач үздэг. Тухайлбал, тухайн үед өнгөрсөн дайнд олон хар арьст цэрэг АНУ-ын төлөө амиа өгсөн байжээ. Тиймээс, Плессигийн хэргийг шийдэж байсан үеийг бодвол олон хүн тийнхүү арьс өнгөний үндсэн дээр ялган тусгаарлах нь буруу гэж үзэх болсон байж. Мөн Дээд шүүхийн дээрх шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх нь маргаантай асуудал байжээ. Шүүхийн шийдвэрт өмнөдийн муж улсуудад сургуулиудыг ялган тусгаарлах явдлыг шууд зогсоохыг шаардсангүй, харин “боломжит хугацаанд” зогсоохыг даалгасан билээ. 2 4. Шийдвэрийн ач холбогдол Энэ хэрэг нь цагаан арьст болон өнгөт арьст хүүхдүүдийн сургууль тусдаа байх ч хүүхдүүд тэгш эрхтэй байхыг зөвшөөрч шийдвэрлэсэн 1896 оны “Фергюсонын эсрэг Плесси” хэргийн “тусгаарласан ч тэгш байх” номлолыг өөрчилсөн юм.3 Тодруулбал, 1868 онд АНУ-ын Үндсэн хуульд орсон 14-р нэмэлтийн 1-р хэсэгт заасан “хүн бүр хуулиар тэгш хамгаалуулах” зохицуулалтаар муж улсуудад бүх нийтийн сургуулиудад арьс өнгөний байдлаар нь ялгаварлан тусгаарлахыг хоригложээ. 4, 5 Энэ шийдвэрийн бас нэг ач холбогдол бол нийтийн эрх ашгийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах хамтын нэхэмжлэл (class action)-ийг шүүх харгалзан үзсэн бөгөөд хожим энэ нь нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн аливаа шийдвэр, үйл ажиллагааны эсрэг иргэд, олон нийтийн байгууллагууд хамтаараа нэхэмжлэл гаргах үндсийг тавьсан гэж үздэг. Нэгтгэн үзвэл, шүүгч шийдвэрийн төсөл боловсруулахдаа Үндсэн хууль, шүүхийн прецедентийг үндэслэж, шийдвэрийн үндэслэлээ нийгмийн шинжлэх ухааны судалгааны мэдээллээр бататган нотолж, сайтар эргэцүүлэн дүн шинжилгээ хийжээ. Мөн шийдвэрт дурдсан олон асуудал, тухайлбал “нийтийн” гэх тодотголтой ч үнэн чанартаа хэний ч мэдэл, хараа хяналтад байдаггүй “нийтийн ашиг сонирхол” (тэгш байдал, байгаль орчин, хүн амын эрүүл мэнд гэх мэт өргөн хүрээтэй)-ыг хамгаалах хууль зүйн механизмын үндсийг тавьсан байна. Байгаль орчин, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлууд, ашигт малтмалын лиценз тойрсон олон асуудал тулгарч байгаа энэ цаг үед манай эрх зүйн тогтолцоо ч нийтийн ашиг сонирхлыг шүүхийн хамгаалалтад оруулах талаар нухацтай авч үзэх шаардлага тулгарч буй санагдана.

Энэ тухай Роналд Дворкин “Хуулийн эзэнт гүрэн” бүтээлдээ дурджээ. Dworkin R.M. Law's Empire. 1986. Harvard University Press. p.29 http://www.filosoficas.unam.mx/~cruzparc/empire.pdf 3 Plessy v. Ferguson (No. 210) 163 U.S. 537 https://www.law.cornell.edu/supremecourt/text/163/537 4 14th Amendment to the U.S. Constitution https://www.loc.gov/rr/program/bib/ourdocs/14thamendment.html 5 Amendment XIV. Section 1. All persons born or naturalized in the United States, and subject to the jurisdiction thereof, are citizens of the United States and of the state wherein they reside. No state shall make or enforce any law which shall abridge the privileges or immunities of citizens of the United States; nor shall any state deprive any person of life, liberty, or property, without due process of law; nor deny to any person within its jurisdiction the equal protection of the laws. https://www.law.cornell.edu/constitution/amendmentxiv 2


“Шүүх эрх мэдэл” мэдээлэл, арга зүйн улирал тутмын эмхтгэл (2015 он, дугаар №4, 143-146 дахь тал) ЭРХ ЗҮЙН ХӨГЖИЛД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ШҮҮХИЙН ШИЙДВЭР: Brown v. Mississippi (1936) Л.Галбаатар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрхлэн гаргадаг мэдээлэл, арга зүйн улирал тутмын “Шүүх эрх мэдэл” эмхтгэлд эрх зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, түүхэнд эргэлт гаргасан шүүхийн шийдвэр, түүний ач холбогдлын талаарх мэдээллийг цуврал болгон толилуулж байгаа билээ. Цувралын үргэлжлэл болгож түүхэнд “Миссисипи мужийн эсрэг Брауны хэрэг” гэж нэрлэдэг, АНУ-ын Дээд шүүхээс 1936 онд гаргасан шийдвэрийн тухай бэлтгэн танилцуулж байна.1 1. Хэргийн тухай товч Рэймонд Стюарт гэх цагаан арьс тариачин 1934.03.30-ны өдөр алагдсан. Мөрдөн байцаагчид хүн амины хэргийг дээрмийн сэдэлтээр үйлдсэн гэж үзсэн байдаг. Шериф Эдкок нь аймхай, хулчгар этгээд тус хэргийг үйлдсэн гэдэгт итгэлтэй байсан бөгөөд мөрч нохойгоор хэрэгтнийг мөрдсөн ч хүйтэнд нохой ямар нэг мөр олсонгүй. Хэрэг үйлдсэн этгээдийг таних, илрүүлэх ямар нэг бодит нотлох баримт байгаагүй бөгөөд цагдаа нар Рэймонд Стюартын тариалангийн талбайд амьдарч байсан 30 настай негр Эд Брауныг тус хэргийг үйлдсэн байж болох юм гэж таамаглал дэвшүүлжээ. Ингээд Эд Брауныг буруутгасан шигээ Артур Элингтон, болон Хенри Шайлд нарыг мөн сэжигтнээр татаж, баривчилсан байна.2 Мөрдөн шалгалтын дүнд “хэргээ сайн дураар хүлээсэн” (confession) гэх үндэслэлээр хүний амь хөнөөсөн хэрэгт хоёр хүнийг буруутгасан бөгөөд хэргийн ганц нотолгоо нь тэднээс авсан мэдүүлэг байлаа. Ингэхдээ байцаалтыг хүч хэрэглэж явуулсан байна. 2. Цаг үеийн нөхцөл байдал Тухайн үеийн нөхцөл байдлыг зарим судлаач өнгөт арьстнуудын хувьд тэдний амьдрал цагаан арьстнуудынхаас ямагт хэмжээлшгүй муу байсан гэж үздэг.3 Эрүүдэн шүүх замаар яллагдагчаар хэрэг хүлээлгэсэн нь АНУ-ын Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлтэд заасан эрх зүйн зайлшгүй байх процессын заалтыг зөрчсөн гэж Дээд шүүхээс шийдвэрлэсэн юм.4 АНУ-ын Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлтийг Конгресс 1868 онд соёрхон баталсан бөгөөд тус нэмэлт нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг өөрчилсөн.5 Энэхүү 14 дүгээр нэмэлт нь 5 хэсэгтэй бөгөөд түүний 1 дүгээр хэсэгт эрх зүйн зайлшгүй байх процесс (Due Process) буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд хувь хүний олон төрлийн хамгаалалтын заалтыг тусгасан.6

1

Brown v. Mississippi 297 U.S. 278 (1936) https://supreme.justia.com/cases/federal/us/297/278/case.html 2 Chapter 5. Brown v. Mississippi (1936) and Fundamental Fairness. Martinez, J., Mar 28, 2014, Greatest Criminal Cases, the: Changing the Course of American Law ABC-CLIO, Westport, ISBN: 9781440828690. p. 67 3 Chapter 5. Brown v. Mississippi (1936) and Fundamental Fairness. Martinez, J., Mar 28, 2014, Greatest Criminal Cases, the: Changing the Course of American Law ABC-CLIO, Westport, ISBN: 9781440828690. p. 63 4 “due process” гэх ойлголтыг энэ өгүүлэлд эрх зүйн зайлшгүй байх процесс гэж орчуулав. 5 The Clauses of the Fourteenth Amendment http://constitutioncenter.org/interactive-constitution/amendments/amendment-xiv/common-interpretation-due-processclause-of-the-fourteenth-amendment/clause/12 6 The Fourteenth Amendment Due Process Clause by Nathan S. Chapman and Kenji Yoshino http://constitutioncenter.org/interactive-constitution/amendments/amendment-xiv/common-interpretation-due-processclause-of-the-fourteenth-amendment/clause/12


3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны товч Цагдаа нар Браун нарыг 1934.03.30-ны өдөр хүн амины хэрэгт буруутгаж баривчилсан. Ингээд тэднийг 1934.04.04-ны өдөр шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх дээр шүүгдэгчдийг зөвхөн тэдний хэргээ хүлээсэн мэдүүлэг дээр үндэслэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн. Шүүх хуралдааны үеэр шүүгдэгчид хэргээ хүлээсэн нь худлаа бөгөөд эрүүдэн шүүгдсэн болохоо мэдүүлсэн нь тус болоогүй юм. Тус хэрэг бүхэлдээ гэрлийн хурдаар шийдэгдсэн. Хэргээ хүлээсэн талаар 4 дүгээр сарын 2-нд шүүхэд мэдэгдсэн бөгөөд, шүүхээс тангарагтны шүүгчдийг 4 дүгээр сарын 3-нд томилж, тангарагтны шүүгчид 4 дүгээр сарын 4-нд ялын төлөвлөгөө гаргаж, шүүх хурал 4 дүгээр сарын 5-нд эхэлсэн бөгөөд 4 дүгээр сарын 6-нд шүүгдэгчийг хүн амины хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийдсэн юм.7 Шүүгдэгчид АНУ-ын Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт зөрчигдсөн үндэслэлээр Миссисипи муж улсын Дээд шүүхэд давж заалдсан бөгөөд тус шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Миссисипи муж улсын Дээд шүүх шийдвэртээ дараах үндэслэл гаргасан. Үүнд: 1. Өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх /хэргээ хүлээх/ эрх нь эрх зүйн зайлшгүй байх процессын чухал асуудал биш. 2. Нотлох баримтыг танилцуулсны дараа хэрэг хүлээлгэсэн нотлох баримтыг анхан шатны шүүх хасаагүй алдаа нь шүүгдэгчийн амьдрал, эрх чөлөөг эрх зүйн зайлшгүй байх процессын эрх зүйгүйгээр хязгаарлахад нөлөөлөхгүй бөгөөд шүүхийн гаргасан алдаа нь үндсэн эрхийг зөрчсөнд тооцогдохгүй. 4. Асуудал Төрийн хууль сахиулагчид зөвхөн харгислал, хүчирхийллийн замаар хэрэг хүлээлгэж ял шийтгэх нь АНУ-ын Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлтээр баталгаажуулсан эрх зүйн зайлшгүй байх процессын эрх зүйтэй нийцсэн эсэх? Өөрөөр хэлбэл, энэ хэргийн асуудал нь зөвхөн хүч хэрэглэж өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлсэн нь хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэхэд хангалттай, хууль ёсны нотолгоо болох уу? гэдэгт байгаа юм. Миссисипи мужийн шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль ёсны, зохих ёсоор цуглуулсан эсэхийг асуугаагүй буюу энэ талаар “мөрдөн шалгаагүй” нь шүүхийн үйл ажиллагаа бүрэн бус, хангалтгүй явагдсан гэж үзэхэд хүргэж байгаа юм.8 5. Шүүн хэлэлцсэн нь Миссисипи муж улсын Дээд шүүхээс “Twining v. New Jersey” хэргийн дагуу “Муж улсын шүүх дээр өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг зөвшөөрөхгүй байх асуудлыг Холбооны Үндсэн хуулийн аль ч хэсгээр баталгаажуулаагүй” гэж маргасан. Мөн “Snyder v. Massachusetts хэргийн дагуу АНУ-ын Дээд шүүхээс өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх дархан эрхийг хязгаарлаж болох бөгөөд төрийн гэрчийн хувиар яллагдагчийн эсрэг мэдүүлэг өгч болно гэж дүгнэсэн” гэжээ. Үүнийг АНУ-ын Дээд шүүхээс хүлээн аваагүй бөгөөд дээрх үндэслэлүүдэд “гэхдээ өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх дархан эрхийг төр хязгаарлах эрхийн асуудал нь уг асуудалтай холбоогүй. Иш татсан мэдэгдэлд дурдсан асуудал нь шүүхийн үйл ажиллагааны үе шатанд мэдүүлэг өгөх шаардлагатай гэрчийн тухай юм. Эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэх нь 7

Chapter 5. Brown v. Mississippi (1936) and Fundamental Fairness. Martinez, J., Mar 28, 2014, Greatest Criminal Cases, the: Changing the Course of American Law ABC-CLIO, Westport. p. 71 8 United States Supreme Court. Law ed. advance opinions 1935-1936. October term, 1935. © Lawyers co-operative pub. cЫo. 18539-18543. p.279, 280


тусдаа, өөр асуудал. Түүнчлэн шүүхийн процедурыг зохицуулах бодлогоо тодорхойлох эрхтэй хэдий ч төрийн үйл ажиллагааны эрх чөлөө нь эрх зүйн зайлшгүй байх процессын шаардлагаар хязгаарлагдана” гэжээ. Үүнээс гадна АНУ-ын Дээд шүүхийн шүүгчдийн ихэнх нь “анхан шатны шүүх нь хэргийн талаар өөр нотлох баримт байхгүйг мэдэж байсан ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оноосон байна. Гэм буруу, ял шийтгэл нь эрх зүйн зайлшгүй байх процессын чухал ач холбогдолтой хэсэгт нийцэхгүй байгаа тул хүчин төгөлдөр бус бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ямар нэг байдлаар зохих ёсоор явагдсан гэж үзэх үндэслэл болохгүй байна” гэж дүгнэжээ. Энэ хэрэг нь Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт дэх эрх зүйн зайлшгүй байх процессын заалтаар холбооны үндсэн хуулийн эрхийг хэрхэн муж улсад хэрэглэдэг болохыг харуулж байна. 6. Шийдвэр АНУ-ын Дээд шүүхийн бүх шүүгчийн саналаар “хүчээр хэрэг хүлээлгэсэн нь Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт дэх эрх зүйн зайлшгүй байх процессын заалтыг зөрчсөн” гэж үзэж Миссисипийн Дээд шүүх болон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шүүгдэгчдийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндсэн агуулга нь ямар ч тохиолдолд сэжигтэн, яллагдагчийн хэргээ хүлээсэн мэдүүлгийг хүч хэрэглэж, хууран мэхлэх зэргээр ямар ч хэлбэрээр хүсэл зоригоос нь гадуур авсан бол шүүх дээр нотолгооны шинжээ алдана гэдэг зарчмын өөрчлөлтийг гаргажээ. 7. Үр нөлөө, ач холбогдол “Миссисипийн эсрэг Брауны хэрэг” нь эрх зүйн зайлшгүй байх процессын Үндсэн хуулийн баталгааг зөрчих үед холбооны шүүх эрүүгийн хуулийн процессыг зохицуулах харьяаллыг тогтоосон. Ингэснээр сэжигтэн, яллагдагч, шүүгчид хүч хэрэглэж эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж авсан ямар ч мэдүүлэг нь нотолгооны чадвараа алдана гэдэг жишгийг тогтоож эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хүний эрхийг хангаж хамгаалахад том дэвшил болсон юм. Хожим өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Европын хүний эрхийн конвенц болон хүний эрхийн бусад олон баримт бичигт тусгалаа олж хамгаалагджээ. Монгол Улсын Үндсэн хуульд дээрх хэргийн хүрээнд тогтоосон эрх зүйн зарчмыг 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх; нотлох баримтыг шалгуулах эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэж тус тус баталгаажуулжээ. Мөн дээрх зарчим нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зарчим болж орсон бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны тухай хуульд зааснаар (10.5) сэжигтнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг заавал сануулна, (16.3) хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно, (35.3) сэжигтэн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, (36.4) яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй зэрэг болно.


“Шүүх эрх мэдэл” эмхтгэл. 2016 он, дугаар №1, 164-166 дахь тал ЭРХ ЗҮЙН ХӨГЖИЛД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ШҮҮХИЙН ШИЙДВЭР: Riley v. California (2014) Л.Галбаатар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрхлэн гаргадаг мэдээлэл, арга зүйн улирал тутмын “Шүүх эрх мэдэл” эмхтгэлд эрх зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, түүхэнд эргэлт гаргасан шүүхийн шийдвэр, түүний ач холбогдлын талаарх мэдээллийг цуврал болгон толилуулж байна. Цувралын үргэлжлэл болгож “Калифорни мужийн эсрэг Рилейгийн хэрэг” гэж нэрлэдэг, АНУын Дээд шүүхээс 2014 оны 6 дугаар сард гаргасан шийдвэрийг бэлтгэлээ.1 1. Асуудал Энэ хэрэгт үүсч буй эрх зүйн асуудал нь баривчлагдсан этгээдийн гар утсыг цагдаа хураан авч, зөвшөөрлийн бичиггүйгээр цахим мэдээлэл эрж, хайх нь АНУ-ын Үндсэн хуулийн 4 дүгээр нэмэлтийг зөрчих эсэх тухай юм. 2. Хэргийн тухай Гомдол гаргагч Рилей нь замын хөдөлгөөнийг зэвсэг хэрэглэн хүчээр зогсоосон хэргээр баривчлагдсан бөгөөд цагдаагийн ажилтан түүнийг баривчлахдаа өмдний халааснаас нь гар утсыг нь хураан авсан. Ингээд цагдаагийн ажилтан утаснаас нь мэдээлэл авсан бөгөөд түүнийгээ Рилейг гудамжны бүлэглэлтэй холбоотой хэрэгт дахин ашигласан. Цагдаагийн газарт хоёр цагийн дараа дээрмийн хэргийн асуудлаар мэргэшсэн мөрдөн байцаагч гар утсан дээрх мэдээлэл, өгөгдлийг нарийвчлан шалгасан. Ингэж олсон гэрэл зураг, дүрс бичлэгийн үндсэн дээр хэдэн долоо хоногийн өмнө болсон дээрмийн бүлгийн буудалцааны хэрэгт Рилейг дээрмийн бүлгийн гишүүн болохын хувьд хамаатай гэж үзэж буруутгасан. Рилейгийн хувьд түүний утаснаас цагдаагийн олж авсан бүх нотлох баримтыг үгүйсгэсэн бөгөөд үүнийг шүүх хуралдаан дээр хүлээн аваагүй бөгөөд түүнд ял оногдуулж шийдвэрлэсэн. Калифорни мужийн давж заалдах шатны шүүхээс тус шийдвэрийг баталгаажуулсан. Рилей нь мужийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаж Калифорни мужийн Дээд шүүхэд хандсан хэдий ч тус шүүхээс гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Үүний дараа Рилей нь Калифорни мужийн Дээд шүүхийн шийдвэрийг АНУ-ын Дээд шүүхэд давж заалдсан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлдээ АНУ-ын Үндсэн хуулийн 4 дүгээр нэмэлт нь тухайн этгээдийг баривчлахдаа зөвшөөрөл авалгүйгээр баривчлагдсан этгээдийн гар утсыг хураан авах, нэгжлэг хийхийг зөвшөөрсөн гэж тайлбарласан байдаг. 3. Эрх зүйн хэм хэмжээ “Хувь хүн, орон байр, бичиг баримт, эд хөрөнгө халдашгүй байх ард түмний эрхийг үндэслэлгүй нэгжлэг хийх буюу баривчлан зөрчиж болохгүй бөгөөд зөвшөөрлийн бичгийг тангараг буюу албан ёсны мэдэгдлээр баталгаажуулалгүйгээр нэгжлэг хийх газар, баривчлах хүн, хураах эд зүйлийг тодорхой заасан хангалттай үндэслэлгүйгээр олгож болохгүй” гэсэн АНУ-ын Үндсэн хуулийн 4 дүгээр нэмэлтийг Конгрессоос 1789.09.25-ны өдөр баталсан бөгөөд түүнийг 1791.12.15-ны өдөр соёрхон баталжээ.2 4. Шүүхийн шийдвэр Цагдаа тухайн этгээдийг баривчлах үед гар утсыг хураан авах, гар утаснаас мэдээлэл хайхын өмнө зөвшөөрөл авсан байх ёстой гэж АНУ-ын Дээд шүүхийн шүүгчдийн олонхийн 1

Riley v. California 134 S. Ct. 2473 (2014) https://supreme.justia.com/cases/federal/us/573/13-132/case.pdf The Fourth Amendment - Common Interpretation by Barry Friedman and Orin Kerr http://constitutioncenter.org/interactive-constitution/amendments/amendment-iv 2

1


саналаар буюу 8/9 харьцаагаар 2014.06.25-ны шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлийг Ерөнхий шүүгч Жон Роберт боловсруулж, түүнийг 7 шүүгч дэмжсэн бөгөөд шүүгч Алито хоёр үндэслэл бүхий тусгай санал гаргасан байна.3 Энэ хэргийг шийдвэрлэхдээ АНУ-ын Дээд шүүх тухайн этгээдийг баривчлах үеэр гар утсан дахь мэдээлэл нь хувь хүний халдашгүй байх тусгай ашиг сонирхол бөгөөд орчин үеийн технологийн төхөөрөмж нь Үндсэн хуулийн 4 дүгээр нэмэлтийн хамгаалалтын хүрээнд хамааралтай болохыг илэрхийлсэн байна. 5. Шүүхийн шийдвэрийн үндэслэл Хайх, нэгжихэд шаардлагатай зохих үндэслэлийн талаар Дээд шүүх дараах хоёр дүн шинжилгээ хийсэн.4 Үүнд: Нэгдүгээрт, засгийн газрын буюу цагдаагийн байгууллагын ашиг сонирхлыг шинжлэн дүгнэсэн. Ингэхдээ гар утасны цахим өгөгдөл нь Үндсэн хуулийн 4 дүгээр нэмэлтэд заасан халдашгүй байх зүйлийн “эд хөрөнгө” гэсэнд хамаарна. Цахим өгөгдөл нь бодит эд зүйл шиг цагдаад шууд аюул учруулж чадахгүй байна. Тодруулбал, баривчлагдсан этгээдийн гар утсыг хураах, нэгжлэг хийх нь тухайн этгээд оргон зайлж болзошгүй гэх нөхцөлд хамаарахгүй байна гэж дүгнэсэн. Хоёрдугаарт, нотлох баримтын хадгалалтын талаар шинжлэн дүгнэсэн. Засгийн газрын зүгээс цахим өгөгдлийн хувьд нотлох баримтыг устгахад алсын зайнаас устгах, өгөгдөл мэдээллийг шифрлэхийг хоёр төрөл бий гэж тодорхойлсон. Шүүхээс цахим нотлох баримт устгах “өргөн дэлгэрсэн” аргын талаарх тайлбарыг хүлээж аваагүй. Учир нь цагдаагийн зүгээс радио долгионоос тусгаарлах буюу утсыг унтраах замаар нотлох баримтыг зайнаас устгахаас сэргийлэх боломжтой гэжээ. Мөн онцгой тохиолдлын хувьд ч нотлох баримт цуглуулах, хадгалах өөр арга зам бий бөгөөд зөвшөөрөл авахгүй байх нөхцөл шалтгаан болохгүй байна гэж үзжээ. Мөн гар утсан дахь нарийвчилсан мэдээллээр газар зүйн байршлын мэдээлэл, хэрэглээний програм дахь хувийн мэдээлэл зэрэг тухайн хүний амьдралын бүх төрийн мэдээллийг олж авах боломжтой. Ийм мэдээллийг хайх, нэгжих нь тухайн хувь хүн, орон байр, бичиг баримт, эд хөрөнгөнд халдаж байгаатай адилтгаж үзэх нөхцөл мөн гэж дүгнэжээ. Ингэхдээ Ерөнхий шүүгч Роберт засгийн газраас гар утасны мэдээллийг хайх, нэгжих нь бодит зүйлд үзлэг хийхээс ялгарахгүй гэснийг “морь унах нь сар луу нисэхээс ялгаагүй гэж хэлж байгаатай адилхан сонсогдож байна” гэж зүйрлэжээ. 6. Үр нөлөө, ач холбогдол Өнөөдөр дэлхий нийтэд амьдарч буй хүн амын тооноос илүү гар утас хэрэглэгдэж байгаа бөгөөд гар утсанд банкны данс, эрүүл мэндийн мэдээлэл, зорчих замнал, захидал харилцаа зэрэг хүний хувийн нууц мэдээлэл бүрэн хадгалагдах болсон.5 Монгол Улсын хувьд мөн адил хүн амын тооноосоо илүү тооны гар утсыг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байна.6 Хувь хүний гар утсыг хураан авах, түүний мэдээллийг мөрдөн мөшгөх нь хүний эрхийн зөрчил болохыг АНУ-ын Дээд шүүхийн дээрх шийдвэрээрээ тодорхойлсон бөгөөд энэ нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг орчин үед баталгаажуулсан чухал ач холбогдолтой байна.

АНУ-ын Дээд шүүхийн саналын хуудас http://www.supremecourt.gov/opinions/13pdf/13-132_8l9c.pdf Fourth Amendment. Riley v. California. Leading Case: 134 S. Ct. 2473 (2014). Harvard Law Review, Nov 10, 2014 http://harvardlawreview.org/2014/11/riley-v-california/ 5 There are officially more mobile devices than people in the world by Zachary Davies Boren. 2014.10 http://www.independent.co.uk/life-style/gadgets-and-tech/news/there-are-officially-more-mobile-devices-thanpeople-in-the-world-9780518.html How Mobile Phones Are Changing the Developing World by Grace Dobush. 2015.07 http://www.cta.tech/Blog/Articles/2015/July/How-Mobile-Phones-Are-Changing-the-Developing-Worl.aspx 6 Country Comparison: Telephones - Mobile Cellular. Central Intelligence Agency of USA. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2151rank.html 3 4

2


“Шүүх эрх мэдэл” эмхтгэл. 2016 он, дугаар №2 ЭРХ ЗҮЙН ХӨГЖИЛД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ШҮҮХИЙН ШИЙДВЭР: Gideon v. Wainwright Л.Галбаатар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрхлэн гаргадаг мэдээлэл, арга зүйн улирал тутмын “Шүүх эрх мэдэл” эмхтгэлд эрх зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, түүхэнд эргэлт гаргасан шүүхийн шийдвэр, түүний ач холбогдлын талаарх мэдээллийг цуврал болгон толилуулж байна. Цувралын үргэлжлэл болгож “Гидеоны хэрэг” гэж нэрлэдэг, АНУ-ын Дээд шүүхээс 1963 онд гаргасан шийдвэрийг бэлтгэлээ.1 1. Асуудал Тус хэрэгт хөндөгдсөн асуудал нь эрүүгийн хэрэг үйлдсэн төлбөргүй чадваргүй хүнд төрөөс өмгөөлөгч томилж өгөх эсэх, ийнхүү улсын өмгөөлөгч томилоход хэргийн төрөл хамаарах эсэх, өмгөөлөгчийн туслалцаа авах эрхийг хангаагүй нь эрх зүйн зайлшгүй процесс буюу процесын шударга ёсыг зөрчих эсэх тухай байв. 2. Хэргийн тухай Энэ хэрэгт АНУ-ын Дээд шүүхээс “Үндсэн хуульд өмгөөлүүлэх эрхийг олгосон тул хуульчид төлбөр төлөх чадваргүй яллагдагч, шүүгдэгч улсын өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх боломжийг муж улсууд бүрдүүлэх ёстой гэж” шийдвэрлэсэн. Энэ хэрэг 1961 онд Кларенс Ийрл Гидеон гэх хүнийг баривчилснаар эхэлсэн. Гидеон Флорида мужийн Панам хот дахь жижиг танхимд хууль зөрчин нэвтэрч, танхим дахь автомат машинаас мөнгө хулгайлсан хэрэгт холбогдсон. Шүүх хуралдаан дээр Гидеон өөрийгөө хуульчаар өмгөөлүүлээгүй бөгөөд түүнийг төлөөлөх өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн байна. Гэвч Флоридагийн шүүгч түүнийг хүсэлтийг “мужийн хуулийн дагуу зөвхөн цаазаар авах ял шийтгүүлсэн шүүгдэгчид үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэхээр заасан” гэсэн үндэслэлээр хүлээж аваагүй бөгөөд өмгөөлөгчгүйгээр хэргийг шийдвэрлэж, Гидеонд таван жил хорих ял ногдуулсан байна. Үүний дараа Гидеон хууль бусаар хоригдсон шалтгаанаар суллуулах хүсэлтийг Флоридагийн Дээд шүүхэд гаргасан бөгөөд түүндээ шүүх хуралдаанд өмгөөлүүлэх эрхийг хангаагүй тул түүнд ногдуулсан ял шийтгэл нь Үндсэн хуульд нийцэхгүй гэжээ. Харин Флоридагийн Дээд шүүхээс Гидеоны хүсэлтийг хангаагүй тул Гидеон АНУ-ын Дээд шүүхэд гомдол гаргасан бөгөөд тус шүүхээс хэргийг 1963 онд хүлээн авч хянан хэлэлцсэн байна2. 3. Шүүхийн шийдвэр, түүний үндэслэл АНУ-ын Дээд шүүх тус хэргийг санал нэгтэйгээр шүүгдэгчдийн “шударга, тал хардаггүй шүүхээр шүүлгэх эрх, өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэйгээ шүүх хуралдааны өмнө зөвлөлдөх эрх”-үүдийг хангаагүй нь эрх зүйн зайлшгүй процессийг зөрчсөн явдал бөгөөд цаазаар авах ял шийтгэгдэж болзошгүй гэмт хэрэгт буруутгагдсан бол өмгөөлөгч заавал оролцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрт АНУ-ын Үндсэн хуулийн 6 дугаар нэмэлтийн заалтыг үндэслэл болгосон байна. Тус 6 дугаар нэмэлтэд “Эрүүгийн 1

Facts and Case Summary: Gideon v. Wainwright 372 U.S. 335 (1963) http://www.uscourts.gov/educationalresources/educational-activities/facts-and-case-summary-gideon-v-wainwright Full Text of the Majority Opinion: Gideon v. Wainwright https://www.law.cornell.edu/supremecourt/text/372/335 2Alex McBride, “Landmark Cases: Gideon v. Wainwright” http://www.pbs.org/wnet/supremecourt/rights/landmark_gideon.html

1


бүх мөрдөн байцаалтын явцад яллагдагч гэмт хэрэг үйлдсэн газрын Муж улс, дүүргийн Тангарагтны шударга шүүхээр хэргээ нийтийн өмнө ба хойшлуулалгүйгээр хянан шийдвэрлүүлэх эрхтэй. Энэхүү дүүргийн нутаг дэвсгэр нь хуулиар урьд нь тодорхойлогдсон байх ёстой. Ингэхдээ яллагдагч яллаж буй үндэслэл, шинжийн талаар мэдээлэл авах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгч буй гэрчтэй нүүрэлдэх, өөрт ашигтай мэдүүлэг өгөх гэрчийг ирүүлэх, өөрийгөө хамгаалуулахын тулд өмгөөлөгчийн туслалцаа авах эрхтэй.” гэж заасан.3 Энэхүү 6 дугаар нэмэлт дэх “өөрийгөө хамгаалуулахын тулд өмгөөлөгчийн туслалцаа авах эрхтэй” гэснийг Дээд шүүхээс зөвхөн цаазаар авах ял шийтгэж болох хэрэгт бус, бүх төрлийн эрүүгийн хэрэгт өмгөөлөгчийн туслалцаа авах эрхтэй холбон дүгнэсэн юм. Үүнээс өмнө Betts vs. Brady (1942) хэргийг шийдвэрлэхэд дээрмийн гэмт хэрэгт яллагдсан Betts төлбөрийн чадваргүй тул өмгөөлөгч томилуулж өгөх хүсэлт гаргахад мужийн шүүх хангаагүй бөгөөд Дээд шүүх мөн Powell vs. Alabama (1932)-ийн хэрэгт зөвхөн цаазаар авахуулах ял шийтгэгдэж болзошгүй шүүгдэгчид өмгөөлүүлэх эрхтэй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байжээ. 4. Үр нөлөө, ач холбогдол Дээд шүүх 1963 онд Gideon v. Wainwright-ийн хэргийг шийдвэрлэхдээ төлбөрийн чадваргүй этгээдэд хэрэв өөрөө хүсвэл шүүх хуралдааны явцад заавал хууль зүйн туслалцаа үзүүлэхийг тогтоосон байна. Дээд шүүх өмгөөлөгчийн туслалцаа авах эрх нь процессын ажиллагааны суурь эрх бөгөөд шударга шүүхээр шүүлгэх эрхийг хэрэгжүүлэх үндсэн арга тул зайлшгүй процессын журамласан талын баталгаа гэж үзжээ. Энэ хэргийг Дээд шүүх Үндсэн хуулийн XIV нэмэлтэд заасан зайлшгүй процессийг зөрчиж, төлбөрийн чадвартай болон чадваргүй этгээдэд тэгш бус байдлыг бий болгосон гэж үзжээ. Энэ утгаар эд баялаг, боловсрол, нийгмийн гарал угсаа үл харгалзан хэн ч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр шүүгдэгчийн хувиар шүүх хуралдаанд оролцож болохгүй. 1963 онд гарсан энэхүү шийдвэрийн нөлөөгөөр төлбөрийн чадваргүй этгээдийг өмгөөлөх нийтийн өмгөөлөгч (public defender) гэх ойлголт үүсч, тэднийг бэлтгэх, чадавхижуулах тогтолцоо бүрдсэн бөгөөд шийдвэр гарсан даруйд Флорида мужийн 16 тойргийн шүүхэд хүнд гэмт хэрэгт холбогдсон, төлбөрийн чадваргүй этгээдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх нийтийн өмгөөлөгч ажиллах болсон байна. 1963 оноос эхтэй төлбөргүй чадваргүй хүний холбогдсон эрүүгийн хэрэгт төрөөс өмгөөлөгчийн туслалцаа авах эрхийг нь хангах зохицуулалт нь Монгол Улсын хувьд нэгэн адил хангагдсан. Тодруулбал, 1994, 2002 оны Өмгөөллийн тухай хуульд “Хууль зүйн туслалцаа хүсэгч нь эрүүл мэнд, төлбөрийн чадвар болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар өмгөөлүүлэх эрхээ өөрөө хэрэгжүүлэх боломжгүй, түүнчлэн өмгөөлөгчөө сонгон авч чадаагүй тохиолдолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх, прокурорын байгууллага энэ тухай өмгөөлөгчдийн байгууллагад мэдэгдэн өмгөөлөгч томилуулах арга хэмжээ авах үүрэгтэй” гэж заасан бөгөөд төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж зохицуулсан юм. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэгэн адил тусгалаа олсон бөгөөд төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан бол түүний холбогдох хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны ажиллагаанд өмгөөлөгчийг заавал оролцуулна гэж заасан. Эдгээр заалт нь 2013 онд “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай” хууль болон батлагдаж, Stephanos Bibas and Jeffrey L. Fisher, “the Sixth Amendment” http://constitutioncenter.org/interactive-constitution/amendments/amendment-vi 3

2


төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үндсэн үүрэг бүхий, өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн, Хууль зүйн туслалцааны төвийн хуульч буюу “улсын өмгөөлөгч”-ийг бий болгожээ. Өдгөө Хууль зүйн туслалцааны төв нь ажлын алба, 31 салбартайгаар улсын хэмжээнд нийслэлийн 8 дүүрэг, 21 аймаг, 2 суманд төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэн ажиллаж байна. Хууль зүйн туслалцааны төвийн салбарын улсын өмгөөлөгчид 2015 оны эхний хагас жилд нийт 4059 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 1763 хэргийн 1903 холбогдогчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн улсын өмгөөлөгчид ихэвчлэн бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл санаатай учруулах, танхайрах, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих зэрэг гэмт хэрэгт өмгөөллийн туслалцаа үзүүлсэн байна4.

4

Хууль зүйн туслалцааны төвийн 2015 оны эхний хагас жилийн тайлан http://lac.gov.mn/?p=442

3



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.