sumo tour last

Page 1

СУМО АЯЛАЛ Амжилтыг хамтдаа баталгаажуулья

2015.01.23~2015.01.26

Ерөнхий зохион байгуулагч МОНГОЛЫН СҮМО БӨХИЙН ХОЛБОО

Аялал зохион байгуулагч НЬЮ ВАЛЬЮ ТРЭЙВЭЛ ХХК ХОЛБОО БАРИХ: УТАС: 88112975, 99103264


Сумо үзэх аялал Токио хотын аялал+шоппинг+Сумо үзэх Аяллын үргэлжлэх хугацаа: 4 өдөр, 3 шөнө Аяллын маршрут: УБ-Токио-УБ Аяллын үнэ: 2,950,000₮

Аяллын хөтөлбөр

15.01.23

Тэмдэглэл

8:20 цагт УБ-Токио чиглэлийн шууд нислэгээр Япон орныг зорино. Нислэг 4.5 цаг үргэлжилж өдөр 13:10 минутанд Нарита-д газардана. Аяллын хөтөчтэй хамт аяллын автобусаар зочид буудал руу явах бөгөөд ойролцоогоор 1.5 цаг зарцуулна. Зочид буудалд хүрсний дараа ачаа тээшээ үлдээгээд алдарт Sky Tree цамхаг дээрээс шөнийн Токиог үзэх боломжтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа очиж амарна. Өглөө: Өглөөний цайгаа зочид буудалд уусны дараагаар брендүүд нэг дор байдаг Venus Fort Outlets-д хөтчийн хамт шоппинг хийх боломжтой.

Оройн хоол

 

Зочид буудал Өглөө, оройн хоол Зочид буудал

Өдрийн хоолыг өөрсдөө иднэ. Өдөр 2.

Хэрвээ алжаалаа тайлахыг хүсвэл халуун рашаан, саун бүхий амралтын газар луу явах боломжтой. Орой: Орой хоолны дараа буудалдаа амарна.

Өдөр 3.

Өдөр 5.

Өглөө: Өглөөний цайны дараа сумо үзэх хүртэл цаг байгаа тул алдарт электрон барааны гудамж Акихабарагаар дайрах боломжтой ба та эндээс төрөл бүрийн цахилгаан барааг худалдан авч болно. Өдөр : Сумо үзнэ. Орой: Сумо үзэж дууссаны дараагаар хүлээн авалтын үдэшлэгт оролцох боломжтой. Өглөө: Өглөөний цайны дараа Нарита ОУ-ын нисэх онгоцны буудал руу хөдлөнө. Өдөр: 14:55 цагаас хөөрөн 19:45 цагт Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудалд газардсанаар аялал өндөрлөх болно.

Аяллын үнэнд хамаарах зүйлс:       

УБ-Токио-УБ онгоцны тасалбар Хөтөлбөрт заагдсан буудлын үнэ Хөтөлбөрт заагдсан хоолны үнэ Аяллын унаа Аяллын хөтөч Визний хураамж Сумо үзэх тасалбар

 

Өглөө, өдөр, оройн хоол Зочид буудал

Өглөөний хоол

Аяллын үнэнд хамаарахгүй зүйлс:    

Халуун рашаанд орох төлбөр Зарим үзвэр, үйлчилгээний төлбөр Аяллын даатгал Хувийн хэрэглээний зардал


Аяллын дэлгэрэнгүй танилцуулга Японы сумо бөхийн домогт Их аварга Тайхогийн амжилт болох 32 түрүүтэй эн зэрэгцээд байгаа энэ цагийн эгэлгүй хүчит Их аварга Хакухо Даваажаргалын Японы Сүмо бөхийн түүхэнд байхгүй амжилт гаргах түүхэн мөчийг хамтдаа хуваалцацгаая. Тэртээх 40 гаруй жилийн өмнө 1971 онд тогтоогдосон СҮМОгийн түүхэн дэх хамгийн олон түрүүлсэн амжилтыг Монгол хүү, Мөнхбатын Даваажаргал эвдэж урьд хожид байхгүй АМЖИЛТ гаргаж түүхийг шинэчлэхийн өмнө ирээд байна. Шинэ жил, шинэ оны анхны БАШЁ гэдэг утгаараа 1-р сарын тэмцээн маш онцлогтой байдаг бөгөөд Их аварга Хакүхо ч энэ үеэр түүхэн амжилт тогтоохыг хүсч, бэлтгэл сургуулилтаа хийж байна. Монголын Сүмо Бөхийн Холбоо нь сүмо сонирхогч Монгол түмэндээ хүний нутгийн дэвжээнд амжилтын оргил өөд тэмжүүлж байгаа элэгт нэгт Их аваргынхаа баяр бахдлыг хуваалцаж, Монголоороо омогших, Монголоороо бахархах мөчийг хамтдаа угтахыг урьж байна. Мөн та Япон улсад аялсанаар: Эртний түүх дурсгалын бүтээлүүдийг хадгалан үлдсэн, энэ цагийн дэлхийн хамгийн амар амгалан, хүний амьдрах орчныг бүрдүүлсэн, хөгжил цэцэглэлтийн өндөр оргилд гарсан, шинэ техник технологийн үсрэнгүй хөгжилтэй Япон руу таныг аялж, амрахыг урьж байна. Япон улс дараах зүйлсээрээ жуулчдын анхаарлыг ихээр татдаг:     

Япон үндэсний хоол Шоппинг Байгаль Уламжлалт зан заншил Өндөр хөгжил

Харин танд эдгээрийг нэг дор үзэх боломжийг бид олгож байна.

“Рёогокү Кокүгикан” Сумогийн Ордон Тус ордонд 1985 оны 1 сараас эхлэн ашиглагдаж байгаа бөгөөд 11098 хүний багтаамжтай. Сүмогийн 1, 5, 9-р сарын БАШЁ зохион байгуулагддаг, Үндэсний Спортын Ордон юм.


SKY TREE TOWER Цамхагийн нийт өндөр 634м ба Дэлхийд хамгийн өндөрт тооцогддог. Цамхагийн 450 м-н өндөрт байрлах шилэн тавцангаас та агаар дээр алхаж буй мэт мэдрэмжийг авах ба эргэн тойрноо бүхэлд нь харах боломжтой. Тасалбарын үнэ 350 м хүртэл 2570 иен буюу 40,000 төгрөг, 450м хүртэл +1,030 буюу 16480 төгрөг

Одайба Venus Fort Outlets Энэхүү худалдааны төвөөс та дэлхийн брэндүүдийг нэг дороос худалдан аваад зогсохгүй гайхамшигтай усан оргилуурт гудамж, чидүн жимсний талбай, Одри Хепберний “Ромд өнгөрүүлсэн амралт” кино дээр гардаг “үнэнийг өгүүлэгч ам”-ний баримлын жинхэнээсээ ялгарахгүй баримал зэрэг сонирхолтой үзвэрүүд ч мөн бий.

Акиахабара

1955 онд анх гэр ахуйн цахилгаан хэрэгслийн жижиглэнгийн худалдаа төвлөрч байгуулагдсан энэхүү гудамжнаас цахилгаан барааны худалдаа эрхлэгч томоохон компаниуд төрж гарчээ. Монголчууд төдийгүй дэлхийн аялагчид ирж ТВ, Камер, зургийн аппарат зэрэг дэлхийн хамгийн чанартай цахилгаан барааг АКИХА БАРА-гаас худалдаж авдаг.


Халуун рашаан Японд ирсэн бол халуун рашаанд оролгүй буцна гэдэг харамсалтай. Халуун рашаан нь өөртөө олон төрлийн эрдэс бодисыг агуулдаг бөгөөд ядаргаа, стресс тайлдаг увьдастай. Мэдээж олон давтамжтай орох нь сайн ч, ердөө нэг удаа орох төдийд таны алжаал ядаргааг хангалттай тайлж чадна.

АЯЛЛЫН ЗӨВЛӨГӨӨ БА САНАМЖ Тус аялал нь Япон улсын Токио хотод явагдана. УБ-Токио-УБ шууд нислэгээр аялах бөгөөд УБ-Нарита чиглэлд 4.5 цаг нисэх ба буцах үед агаарын урсгалаас хамаараад 5.5 цаг нисэх болно. Аялалд гарахын өмнө та дараах зүйлсийг анхаарна уу.       

 

Аялагч таны гадаад паспорт зөрчилгүй байх ба хүчинтэй хугацаа нь дор хаяж 6 сарын нөөцтэй байна. Виз гарахад шаардлагатай материалыг шаардлагын дагуу бүрдүүлж өгнө үү. Японд худалдаа, үйлчилгээний төлбөрийг иенээр хийх нь тохиромжтой ба өөр улсын валют авч явсан тохиолдолд солиулах хүндрэлтэй байдгийг анхаарна уу. Та аяллын үеэр харилцааны соѐлтой байж, бусад аялагчидтайгаа эвтэй байх. Аяллын туршид тамхийг зөвшөөрөгдсөн газарт нь татах, хог хаягдлыг зориулалтын хогийн саванд хийх зэргээр нийтийн дэг журмыг баримталж, аяллын хөтчийн зааврыг биелүүлэх. Гэрээний дагуу аялах бөгөөд гэрээнд тусгаагүй зүйлийг шаардахгүй байхыг анхаарах. Өөрөөс хамаарах хувийн бэлтгэлээ сайтар бэлтгэж хангасан байх. Цаг агаарын хувьд харьцангуй дулаан бүс хэдий ч өвлийн улиралд жавартай учраас хувцсаа тохируулан ачаа болохооргүй хөнгөн байдлаар бэлдэх. Авч явах үүргэвч ачаа нь овор хэмжээ ихгүй, зөөвөрлөх ачиж буулгахад хүндрэлгүй байх. Хил гаалиар гарах үед хувцасныхаа халаасанд хумсны хутга, хайч, хутга, тонгорог гэх мэт үзүүр иртэй зүйлүүд, 100мл-ээс дээш хэмжээний шингэн зүйл зэргийг авч явахгүй байхыг анхаарах. Тэдгээр зүйлсийг авч яваа том тээшиндээ хийсэн байх. Элдэв хууч өвчинтэй бол эмчээс зөвлөлгөө авах, байнга уудаг эм зэргийг марталгүй авч явах. Ойр зуур эм бэлдэж авч явах шаардлагатай ба эмнэлгийн үйлчилгээ нэлээд үнэтэй байдаг гэдгийг санах. Аялагч та гар тээшээ 5 кг, хадгалуулах ачаагаа 20 кг-д тохируулах нь зүйтэй бөгөөд илүү гарсан тохиололд 1 кг тутамд Улаанбаатараас Токио нисэх үед 10,000 төгрөг, Токиогоос Улаанбаатар нисэх үед 1400 иен буюу ойролцоогоор 23,000 төгрөг төлөх хэрэгтэй болно гэдгийг анхаарна уу.

Аялалтай холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээллийг: 88112975, 99103264 утсаар лавлана уу.


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.