МОНГОЛ ХЯТАД УРАГ БАРИЛДАХЫГ ҮҮРД ХОРИГЛОСОН ХУУЛЬ ЦААЗ , ЁС УЛАМЖЛАЛ ©Зохиогч : Г. Гэрэлбаатар Монголчууд нэгэн үе Хятадыг эзэлж бас нэгэн эрин Манжид эзлэгдэж байв. Хамгийн сонирхолтой нь нэг нь 100 орчим жил, нөгөө нь 300 гаруй жил оршин тогтнохдоо Монгол Хятад холилдон амьдарч байсан ч Монголчууд хайлж уусалгүй үндэс угсаагаа хамгаалж үлдсэн нийтлэг онцлогтой байдаг. Учрыг нь нягталж хужрыг тунгааж үзвэл бүгд Хятад хүнтэй суухыг цээрлэж, хориглож байсантай холбоотой байв. Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгээс шинээр найруулж 2003 он хэвлүүлсэн “Монгол Улсын түүх”-д “Юан гүрний хаад Монголчуудыг Хятадтай холилдон уусах явдлаас сэргийлж Монгол, Хятад хүмүүс ураг холбох, Монгол хүн Хятад хувцас өмсөх, Хятад зан заншилд орох зэргийг хуулиар чандлан хориглож байжээ”(1) хэмээн тэмдэглэсэн нь үндэслэл гүй зүйл биш юм. Рашпунцагийн “Болор эрих”-д тэмдэглэснийг үндэслэвэл, Юань гүрний үед шадар сайд Даштөмөр: "Монголын аливаа угт хүн бээр бэлэвсрэлийн хэрэг үйлдэхдээ Монголын язгуурын ёсоор болтугай. Эдүгээ заримууд хятадын ёсыг дуурайж бэлэвсрэгчид буй амуй. Үүнээс хойш, тийм ардыг цөм цаазалсугай” хэмээсэн айлтгасанд Есөнтөмөр хаан зөвшөөрч айлтгасан ёсоор явуулж байсан(2) нь үүний нэгэн жишээ юм. Рашпунцагийн ойлгож байгаагаар “Тэр цагт манай Монголын зарим нэгэн овт ард язгуурын бэлэвсрэх ёсоо гээж, Хятадын цагаан хувцас өмсөх тэргүүтэн элдэв зүйл ёсыг нь дуурайхуйд тийнхүү хаан жигшиж цаазлуулсан” (3) байна. Юан гүрний үед язгууртны дунд улс төрийн зорилгоор Хятадтай худ ураг бололцох явдал(Political marriage) мэр сар тохиолдож байсан боловч ерөнхийдөө Хятадтай гэр бүл бололцох явдал өдрийн од мэт байв. Учир нь тухайн үеийн нийгмийн гишүүдийг үндэс угсаа, газар орноор нь дөрвөн давхаргад буюу каст (4)-т хувааж, хамгийн дээд давхаргад нь монголчууд, түүний дараа шар нүдэн хүмүүн ордог бөгөөд доорд хоёр давхаргад нь умард ба өмнөд орны хятад иргэдийг хамруулан үзэж байжээ. Их засаг хуульд “Амь хагацуулсан ялд унавал анз\төлбөр, торгууль\ өгч ялаас мултарч болно. Үүнд мусульман хүний анз 40 алтан балыш \Монголын эзэнт гүрний валют\, хятад хүний анз 1 илжиг болой” (5) гэж заасан байдгаас үзсэн ч тухайн нийгэмд хятад хүний эзлэх байр суурь , үнэ цаныг нь ойлгож болох юм. 16-р зуунд үйлчилж байсан “Алтан хааны цааз”-д: “Гал усны аваар ослоос монгол хүнийг аварвал 20-н морь, хятад зарцыг аварвал 1 морь, жирийн хятад хүн бөгөөс 1 хонь, адгийн хятад 1 үхэр. Дуулга, сэлмийг гаргаваас 1 морь ав” (6) гэж заасан байдаг. Эндээс үзвэл 16-р зуунд монгол хүн хятад зарцаас 20 дахин үнэтэй байжээ. Хятад хүнийг бас дотор нь зарц, адгийн, жирийн гэж хувааж үздэг байсан бөгөөд сонирхолтой нь зарц хятад нь жирийн Хятадаас үнэтэй байжээ. Учир нь зарц хятад нь монгол хүнд үйлчилдэг байсан болохоор жирийн Хятадаас үнэтэй байсан байж болох юм. Мөн “Халх журам”-д “Ноёд харц хүний эмд орвоос (явалдваас) зуун тавин
анзаагаар эс бөгөөс малаар торго. Харц хүн хатан дор орвоос хамаг биеийг нь талаад халуун амийг нь цөм хатны ноёнд албатын дотор хятадын хятадад (боол болгох) барьж өгье. Хатад, авай нар нэг адил”(7) гэж заасан байдаг. Энд гарч буй “хятадын хятад ” гэдэг нь боол болгох гэсэн утгатай аж. Өөрөөр хэлбэл 18-р зууны эхнээс 20-р зууны эхэн хүртэл монголчууд боол зарцаа“хятадын хятад” гэж нэрлэж байжээ. Энэ мэт 3, 4-р ангилалд багтах хятад иргэд нь түүхэн турш монголчуудад “боолын боол бошгоны шороо” мэт үзэгдэж байсан болохоор давхарга алгасаж пирамидын оргил болсон дээд тэнгэрээс заяаж төрсөн монголчуудтай худ ураг бололцоно гэдэг нь сэтгэгдэшгүй явдал юм. Монгол үгэнд эртнээс уламжлагдаж ирсэн “өргөж үл болох үүдтэй , алхаж үл болох бошготой” (8) гэсэн хэлц үг байдаг нь давхарга алгасан ураглаж болохгүй гэсэн утгыг илэрхийлдэг. Монголчууд байлдаан дагуулсан таван өнгө, дөрвөн харийн улс дотор зөвхөн хятад иргэдэд ялгавартай хандаж байсан нь нэгэн цагийн халуурал төдий биш хэдэн мянган жилийн түүхэн шалтгаантай билээ. Арьсны үзэл (Racism )-гийн тухай 19-р зууны Францын зохиолч Жозеф Артюр ( Joseph Arthur Comte de Gobineau 1816–1882)-ын бичсэн зохиол (9) алдартай байдаг. Хятадыг давхаргад хувааж ялгавартай хандаж байсан нь зөвхөн Монголчууд төдий биш. Бүр 1741 онд Испанийн колоничлолын үед Филиппин дэх суугуул ардыг Испани, нутгийн уугуул иргэд, Хятадын эрлийз, Хятад хүн хэмээн дөрөв хувааж хамгийн доорд давхаргын Хятад иргэдээс авах алба татвар нь хамгийн хүнд байжээ(10). Бай янгийн “Муухай Хятад хүн” гэсэн зохиолд “Малайзад сууж байсан Английн нэгэн ажилтан < 19-р зууны үеийн Хятад хүн болно гэдэг гай түйтгэр мөн > гэж хэлсэн байдаг. Яагаад гэвэл тэрээр өмнөд тэнгисийн арлууд дээр Хятад хүн яг л гахайн торойтой адил юу ч мэдэхгүй мулгуу, аяндаа төрж, аяндаа мөхөж байдаг, тэр ч байтугай хүссэн цагтаа тэднийг олноор нь хүйс тэмтэрч болдгийг харсан аж. Миний бодлоор(бай янгийн) 20-р зуунд Хятад хүн 19-р зууныхнаас илүү их гай түйтгэр амсаж байна” (11) гэжээ. Чухам үнэн худал нь үл мэдэгдэх домгийн шинжтэй бас нэг уламжлагдсан яриа байдаг. Юань гүрний үед Хятад хүн гэрлэх болбол эхнэр болох онгон охиныг нь Хятадыг захирч байсан Монголын аравт зуутын дараа нар гэртээ авчирч гурав хонодог зуршилтай байжээ. Үүнийг “анхны шөнө эрх” (Droit du seigneur) гэж нэрлэдэг бөгөөд европын зарим оронд ч байсан(12) аж. Чингэж гэрлээд төрсөн анхны хүүхдээ Хятад эр нь цусаа бохирдуулахгүй хэмээн савж алдаг байж гэнэ. Энэ мэт Монгол Хятад хоёр цусан өшөөтэй, бие биеэ үзэн ядаж ирсэн нь цөөн Монголчууд шороон түмэн Хятадад хайлж уусахаас сэргийлсэн “цагаан хэрэм” болж Монголчуудын оршин тогтнолд эерэг үйлдэл үзүүлсэн билээ. “ Цаг нь болбол цагаан арсланг ч шоргоолж барина” гэгчээр 1368 оны 8 сарын 15 шөнө Хятадууд босолцов. Тэд Монголын толгойг авъя гэсэн бичгийг нууцаар еэвэнд хийж таран тэр шөнө сэрэмжгүй байсан Монголчуудыг ихээр хяджээ(13). “Баян хүн нэгэн зудыг, баатар хүн нэгэн сумыг даахгүй” гэсэн хэлц үг байдаг нь худал биш аж. Бослого улам гаарсаар Бээжинг Хятадад алдаж Тогоонтөмөр хаан эх нутагтаа эргэн ирснээр Хятадыг эзэлсэн Монголын төр
төгсгөл болов. Энэ тухай түүхч Рашпунцаг:“Тэр цагт, Хятад улс хэмээгч манд олзлогдсон улс тул, Дайду хотод суусаар барагдваас дээр өгүүлсэн тэдгээр хаадын ёсоор басхүү гутамшигт ичгүүрийг авмуй. Хэрээ үхвээс Монгол улсын товч хэлхээ тасарч эвдрэн самуураад Хятад улсын олз болмуй. Учир тиймийн тулд, огт Монгол улсаа үл анхааран олзны Хятад улсыг сахисаар осолдож, амиа тэвчих ч юун хэрэг амуй”(14) хэмээн олзны хятад улсыг орхин эх нутагтаа ирсэн явдлыг зөв хэмээн үзсэн байдаг. Түүнээс хойш тус өдрийг Хятад үндэстний гурван том баярын нэг болгон ихээр тэмдэглэх болсон бөгөөд 2008 онд БНХАУ-ын албан ёсны үндэсний баярын өдөр болгох тогтоол гаргаж, чухам “Хятад хярд гарч, Хярсны сүүл залаа болсон”\ “Алтан товч”\ юм. Жү Юаньжан\Zhu Yuanzhang\ Хятадын Мин улсыг байгуулж өөрөө хаан болоод Монгол хувцас өмсөх, Монгол хэлээр ярих , Монгол овог хэрэглэхийг хориглосон(15) бөгөөд хаан болсныхоо 5 дахь жил буюу 1472 онд “Монгол хүн ба Шар нүдэн хүн Хятад хүнтэй ураг барилдаж болох ба Монгол, шар нүдэн зэрэг үндэстэн хоорондоо суухыг хориглох хууль” (16) гаргаж цагаан хэрэмний дотор Хятадын нутагт үлдсэн Монголчуудыг Хятадчилах бодлого хэрэгжүүлжээ. Монгол зүйр цэцэн үгэнд “Сайн хүмүүн дээшилбэл хонь болж, муу хүн дээшилбэл чоно болно” гэсэн хэлц үг байдаг юм. Хэдий тийм байсан ч цагаан хэрэмний гадна Монголын нутагт “Эсэн тайши хаан сууж, Ойрад Монгол улсыг эзлэн Усны гурван түмэн Жүрчүүдийг эрхэндээ оруулан, Хятад Мин улс лугаа байлдаж, Чжэнтун хаан \ Ин Цзун Zhengtong Emperor 1427 1464 \-ыг барьж ирээд, Мухар Шүүс \манжаар hiyoozi\ хэмээх нэр өгч, Муу заяат нэрт охиныг гэргий болгон өгөөд, Юншээбуугийн Асасамид боол болгон өгөх”(17) зэргээр монголчууд хятадын даруулга хэвээрээ байж билээ. “ Ээлж нь даарвал илжиг ч түрүүлнэ” гэдгээр удалгүй Монголчуудад мөхөөгдөн дарагдаж байсан Алтан улсын хойч Манж мандан Хятадын Мин улсыг мөхөөсөн байна. Тэд улмаар элдэв башир хэрэглэн эцэг дээдсийн цусаа урсгасан газар, хөлсөө гуужуулсан шороог эзэлж эсэргүүцэн тэмцсэн Монголчуудад есөн эрүү тулгаж байв. Алтан улсыг Монголчууд 1234 онд мөхөөхдөө Хятадын Өмнөд Сүн улсын цэрэгтэй хамсаж байсан түүхтэй тул Манж нар энэ удаа Монгол Хятад дахин холбоотон болж тэд нарыг хөөн зайлуулахаас ихээхэн болгоомжилж байжээ. Ийнхүү тэд Хятад иргэдийг Монгол нутагт нэвтрэх, Монголчуудтай худ ураг бололцох зэргийг хориглосон олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлсэн байдаг. “Сайн муу хоёр талтай, сагаг бас гурван талтай” гэдгээр тус бодлогын үр дүнд Монгол Хятад холбоотон болж Манжийн эсрэг тэмцэж чадаагүй ч Хятадуудыг цагаан хэрмэнд нь хэдэн зуун жил тас тушиж Монголчууд газар нутаг, үндэс угсаагаа хамгаалж үлдэхэд эерэг үйлдэл үзүүлж чадсан билээ. Тухайлбал: Энх амгалан хаан 1683 онд анх хууль гаргаж Монгол Хятад гэрлэхийг албан ёсоор хориглосон (18) бол Найралт төв хаан 1733 онд дахин хууль гаргаж бүр хатуу шийтгэх болсон (19) байна. Харин “муу хүн хууль цаазад, мушгиа мод хөрөө сүхэнд харш” гэгчээр 1787 онд Манжийн Тэнгэрийн тэтгэсэн хааны үед Цой Мин Лиян хэмээгч этгээд Монгол эм авахын төлөө Манжийн хаанд “Дотоод гадаад нэг гэр. Монгол, Иргэн (Хятад) цөм нэг адил” хэмээн (20) бичиг өргөж “Монгол цаазын бичгийн дотор, Иргэд Монгол эмийг эм болгож
авахыг цаазалсан нэг зүйлийн хуулийг айлтгаж хасуулсан” (21) байна. Үүнээс болж “Иргэд илэрхий Монгол эмийг эм болгож авч явсан нь эл олон болсон” (22) бөгөөд “Иргэд Монгол эмийг авсны хойно цөм аймшиггүй дотор газар аваачихгүй хагацаж үл чадахгүйд даруй төрсөн хөвгүүд ач нарын хамт Монгол газарт сууснаас хоёр гурван үе нь цөм бий. Үүнд нэгэнд өөрийн учир хоргодож сууж, нэгэнд харин хөвгүүд эмийн учир биеэ татуулж хойш буцаж үл чадах нь их дундуур болж” (23), хэрвээ хууль тогтоож үл цаазлах болбоос “Иргэд Монгол газарт хоргодож суусан нь улам улмаар эл олонд хүрээд, тариа тарьж худалдаж бүхий зальт зусар Иргэд зүйл зүйлээр арга зохиогоод Монголчуудын мал адуулж аж төрөх хуучин ёсыг хохируулж хойч өдөр нэхэмжлэн хөөж нүүлгэвч магад будлиад аж төрхөө бодож, иргэд сууж удаад бас нүүж үл чадах явдал” (24) үүссэн байна. Учир иймийн тулд 1801 онд Улиастайн зөвлөх (Манжаар кэвэй) амбан Юнбүүгээс Сайшаалд ерөөлт хаанд айлтгал өргөж, хуучин хуулийг дахин сэргээж Монгол Хятадын ураг барилдахыг цаазлуулах хүсэлт гаргажээ. Үүнийг нь дээрээс байцааж үзээд хуучин хуулийг сэргээхээр болж (25) нэгэнт гэр бүл болсон тохиолдолд “тэдний хоёр этгээдийн дуртайг үзэж цөм дараа дараагаар уг нутагт нь авчруулах” (26)-аар болж хэрвээ хууль сэргээснээс хойш Монгол Хятад ураг болбол “ Гагцхүү цаазалсан хойно басхүү зоргоор монгол эмийг авах нь буй бөгөөс бусад хүнд заалдаж гаргасны хойно нэгэнт авсан эмийг ховхруулж төрхөмд нь тушааж эргэж эм өгсөн хүнийг гурван сарын дөнгө өмсүүлж өдөр дүүрсний хойно зуун ташуур ташуурдаж, хуулийг зөрсөн иргэнийг бас ч гурван сарын дөнгө өмсүүлж өдөр дүүрсний хойно зуун ташуур ташуурдаж таалуулан уг нутагт нь илгээх” (27) бөгөөд “Монгол эмийн Харъяат тайжийг гурван есний мал торгож, байцаахыг алдсан Харъяат засгийг зургаан сарын пүнлүү хасаад цээрлэл үзүүлсүгэй. Хэрэв Харъяат засаг тайж бие байцааж гаргаваас ял хэлэлцэхийг хэлтрүүлэх” (28)-ээр хуульчлан тогтоожээ. Ийнхүү “Зарлиг буулгасны хойно дотоод засгийн зургаан чуулган халхын дөрвөн аймагт нийтээр тушаан явуулж нэг адил дагаж явуулахаас гадна, үүнийг мөнхүү Монгол цаазын бичигт оруулж тогтоосон хууль болгож үүрд дагаж явуулах” (29)-аар болсон байдаг. Мөн энэ тухай “Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг”-гийн зүйл - 846-д “Дотоод газрын иргэд\хятад\ дотоод гадаад засгийн зэргийн\Ар, Өвөр Монголын\ газрын монгол эм, охиныг гэргий болгон авч болохгүй. Зоригоор өгөх ба авах нь буй бөгөөс хүнд гэрчлэн гаргаваас авсан гэргийг нөхрөөс хагацуулж төрхөмд эгүүл. Эзэрхэж ураг бололцуулсан монгол хуулиас зөрсөн иргэнийг өөр өөрийн гурваад сарын\тус бүр 3 сар\ дөнгө дөнгөлүүлж, өдөр дүүрсэн хойно зуун ташуур жанчиж иргэнийг\хятад\ дам дамаар уг нутагт нь хүргүүл. Харъяат захирах тайжаас гурван есөн мал ав. Харъяат засгийг байцаахыг алдсан хууль ёсоор зургаан сарын пүнлүү хас. Хэрэв харъяат тайж, засаг өөрөө байцаан гаргасан нь болбоос хэлэлцэхийг хэлтрүүлэхтүн.” (30) хэмээн тодорхой тэмдэглэсэн байдаг. “ Идсэн эрүү хувхайрч идэгдсэн дов ногоорно” гэгчээр 1912 онд Манж улс мөхөхөөс нэг жилийн өмнө Монгол улс тусгаар тогтнолоо сэргээлээ. Монгол улс тусгаар тогтноод “хойно ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх”
хэмээн авирлаж байсан Хятадуудыг цэвэрлэн хөөж, 1913 онд наран гэрэлт түмэн наст богд хаанаас Монгол Хятад ураг барилдахыг дахин үүрд хориглох хууль гаргаж хортон дайсныг дарангуйллаар, ховдог шунахайг цаазаар шийтгэх болсон юм. Тухайлбал: “ Монголын олон хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг нар Хятад хүн лүгээ ураг барилцан холбож, богтолж үүрд болохгүй болгогтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж хянаваас, ер монгол хууль бичигт Монгол, Иргэн\хятад\ харилцан ураг барихыг цаазалсан зүйл бий боловч өдөр удаж хааяа ёсыг цалгардах, хэлхээг самууруулах нь буйн тул одоогийн буулгасан Дээд зарлиг хуучин хуулийг журамлан дагаж, хичээнгүйлэн дагаж шийтгүүлбээс зохих, үүнийг дөрвөн аймгийн чуулганы дарга, жанжин нарт тушаан явуулаад бичиг хүрмэгц уг буулгасан зарлигийг бүрнээ хичээнгүйлэн дагаж уламжлан харъяат захирсан олон газраа зарлан тушааж үүрд журамлан дагаж шийтгүүлсүгэй. Дээд зарлигийг зөрчсөн хүнд нэгэн зүйлийг дагуулан ял хэлэлцэх явдлыг сайтар ухуулан тушаасугай. Үүнийг басхүү Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамнаа явуулаад байцаан үзүүлсүгэй. Үүний тул илгээв. Олноо өргөгдсөний гуравдугаар он таван сарын арван дөрвөн (1913.06.17) ” (31) гэжээ. Тус бичиг эдүгээ Монгол улсын үндэсний төв архивын газарт бүрэн эхээрээ хадгалагдаж байгаа аж. “Цаазад гүн санаа бий, хуульд гүн учир бий” гэдгээр Энх амгалан, Найралт төв, Сайшаалд ерөөлт зэрэг Манж Монгол Хятадын гурван том хаан ба тусгаар тогтносон Монгол улсын наран гэрэлт богд хаан зэрэг хаадын гаргасан Монгол Хятад иргэд ураг барилдахыг хориглосон цаазыг шинжилж үзвэл: Хуульд “дотоод засгийн зургаан чуулган халхын дөрвөн аймаг” гэж заасан байдаг нь өвөр Монголын Жирэм, Зост, Зуу-уд, Шилэн гол, Улаанцав, Их зуу гэсэн зургаан чуулганы 49 хошуу, Халхын Түшээт, Засагт, Сэцэн, Сайн ноён гэсэн дөрвөн ханы 86 хошуудыг зааж байгаа (32) буюу тус хуулийн үйлчлэх хүрээ нь Ар Өвөр Монголын нийт нутгийн бүх хүн амыг хамарсан байдаг. Монгол Хятад иргэд ураг барилдахыг хориглосон хуулийг анх 1683 онд Манжийн хааны санаачилсан шинэ зүйл гэж үзэж болохгүй юм. Тэр нь Монголчуудын дунд уламжлагдаж ирсэн олон мянган жилийн ёс заншил, хэв хуулийн үр дүн гэж ойлговол зохино. “Монгол хэлний тайлбар толь”(33)-д “хэв” гэдгийг “дадаж заншсан уламжлалт ёс журам” гэсэн бөгөөд “газар орны суртал, хүн ардын сэтгэлгээ, ёс заншлын дагуу тогтсон ёс суртал”-ыг “хэв хууль” гэж тайлбарласан байна. Ёс заншлаас хэв хууль бий болж, хэв хууль (customary law) нь хууль цааз болох явдал түгээмэл оршдог(34). Мөн үүний зэрэгцээ өнгөрсөнд хууль цаазын хүчтэй оршиж байсан зүйл хожим нь хууль цаазын албан ёсны байр сууриа алдсан ч ардын ёс заншил болон төлөвшиж ухамсар сэтгэлгээнд үйлчилсэн хэвээрээ байх тохиолдол цөөнгүй оршдог. Чингис хааны “Их засаг хууль ”-д зан заншил, шүтлэг бишрэлтэй холбоотой зүйл заалт байснаа (35) хожим нь хууль цаазын хүчнээ алдсан ч зан үйл, ёс заншил болон төлөвшсөн хэд хэдэн жишээ байдаг (36) юм. Ингэж заншил болж ард түмний зүрх сэтгэл, яс маханд шингэсэн зүйл нь тэдний сэтгэлд хууль цаазаас дутуугүй нөлөөтэй байдаг. Тийм ч учраас Монголчууд “заншлыг засагладаггүй”, “заншил нь
цаазаас ахмад” хэмээн хэлэлцэж иржээ. Мөн “сурсан занг сураар боож болохгүй ”, “хүн ёс дагадаг, нохой яс дагадаг” гэх мэт хэлц үг байдаг нь дээрх санааны бас нэгэн илэрхийлэл болдог билээ. Манж дайчин гүрний 1801 оны хуульд “үүнийг мөнхүү Монгол цаазын бичигт оруулж тогтоосон хууль болгож үүрд дагаж явуулах”, Богд хаант Монгол улсын 1913 оны хуульд “үүрд журамлан шийтгүүлсүгэй” гэснээс үзвэл тус хуулийн үйлчлэх хүчин төгөлдөр хугацаа нь “үүрд” буюу өнө мөнхийн хүчтэй аж. Түүхэн дээр энэ мэт наран адил гэгээн, нарсан адил мөнх үүрд дагаж мөрдөх хууль төдийлөн гарч байгаагүй билээ. “Учиргүй цааз, уггүй үр гэж байдаггүй” гэдгээр Хятадтай ураг барилдах асуудал дээр тийм хууль гарч байгааг үзвэл уг асуудал маш хүнд ноцтой болсныг харуулж байгаа хэрэг юм. Манай дээдэс Хятадтай худ ураг бололцвол Монгол үндэстэн мөхөж устана гэдгийг үе үе яс махаараа мэдэрч удам угсаа, цэвэр цусаа хамгаалж үлдэхийн тулд үүрдийн хуулийг гаргасан гэж ойлгож болно. Монголчууд “хөх мөнх тэнгэр хөвгүүнээсээ холбоотой, хүргэн хүүхэн хоёр хундагаараа холбоотой” (37) хэмээн өөрсдийнхөө язгуур гарлыг Мөнх тэнгэртэйгээ холбон ярих дуртай байдаг. “Монголын нууц товчоо” зохиол “Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяаж төрсөн Бөртэ чоно, Гуа марал” хэмээн эхэлдэг (38). Монгол хүн болж дүрсний хувьд цэвэр цусаа хамгаалж үлдэх нь зөвхөн хойч үедээ төдийгүй хөх мөнх тэнгэрийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэж үзэх сэтгэлгээ тэдний ухамсарт гүн шингэсэн байдаг. Оросын судлаач И.Майски (39), Америкийн эрдэмтэн Р.Эндрюс нарын тэмдэглэл (40) ба 1925 оны Улаанбаатар хотын захиргааны төлөөлөгч М.Баярын илтгэл (41) зэргийг үндэслэвэл тухайн үеийн нийслэл их хүрээнд Хятад иргэд үй олноор оршин амьдарч үндэстний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрч байжээ. Ийнхүү шинээр сэргээн байгуулагдсан Монгол улс Хятад иргэдтэй ураг барилдахыг үүрд цаазлах хатуу зарлиг гаргаснаар Монголчууд тэнгэрээс заяасан ариун цусаа хамгаалж үлдэж чадсан бөгөөд хэд удаагийн цэвэрлэдгээр дамжин Хятад иргэдийн олонхыг улс орноосоо үлдэн гаргаж тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхтэй юм. Харин өвөр Монголд байдал эсрэгээрээ эргэж, “чонын амнаас гараад барын аманд оров” гэгч болж Манжийн дарлалаас ангижирсан ч дахиад Хятадын колонид өрдөж “хар хятадаар ноён хийж, харанхуй шөнөөр өдөр хийх ” (42) болсон байна. Тийнхүү коммунист намын бодлого, их Хятадчилах үзэлд талхигдан “бялдууч хүн дийлсэн талд нь, бяцхан хүүхэд инээсэн талд нь” гэдэг шиг хэсэг бүлэг хүмүүсийн хувьд нэг үе бараг л Хятадтай суух нь яруу алдар мэт үзэгдэх болжээ. Үнэхээр Рашпунцагийн “Болор эрих”-д бичсэн мэт: “Эдүгээ болбоос, манай Монголын заримын нэгэн овт ард бээр Хятадын элдэв зүйл явдал ёсыг таалаад, түүнийг ямагт эрхэмлэж дуурайн, аяа би бээр ямар нэгэн шалтгаанаар хятад болон эс төрлөө хэмээн дотроо хорсон гэмшиж, өөрийн ёсноосоо урваж буруудсанаар үл дуусан , «Сайн үгт эрдэнийн шастир»-т бичнүүд хүнийг бариад сүүлгүй хэмээн гэмчилмуй (өөлж элэглэх) хэмээсэн мэт язгуурын Монголын ёсоо баригч төв шулуун зөв явдалт ардыг харин бүдүүн болхи хөшүүн цалгай хэмээн элэглэгчид” (43) буй болсон байдаг. Гэвч нутгийн Монголчуудын олонх нь уламжлалт ёс заншлаа хатуу барьсаар
ирсэн юм. Өвөр Монголын нэрт зохиолч Г.Шаравжамц “Хятад эхнэр авбал яс чинь харлана” гэсэн ном бичиж, тус номдоо “За, хүү минь, эрдэм сураад хожим хот орж айл гэр болон амьдрах ч юун магад, Хятад эхнэр л бүү аваарай, яс чинь харлана шүү!” гэж түүний өвөг мам нь захиж хэлсэн тухай (44) дурсан бичсэн байдаг. Мөн үүнтэй төсөөтэй явдал өнгөрсөн зууны гуч дөчөөд онд манай гэр бүлийн түүхэнд тохиолдож байв. Миний нагац өвгийг Лхамчиг гэдэг байсан бөгөөд түүнд гарын таван хуруу мэт Ишдагва, Лхамо зэрэг таван дүүтэй байлаа. “Хүнийг гай ч дууддаг, цай ч дууддаг” гэгчээр чухам яаж байгаад ч юм бүү мэд, нэг мэдэхэд Лхамо нь баяны адууг хариулж байсан Хятад адуучинтай далдуур явалцах болжээ. Үүнийг нь ах Ишдагва нь олж мэдээд “үхэвч Хятад хүнтэй суудаггүй юм” гээд “болихгүй бол цаад жанагтай (хар хятад гэсэн төвд үг ) чинь хамт тонилгоно шүү” гэж хатуу сануулсан байна. Лхамо тэр шөнөдөө татуур сүйх ба алд мөнгөн эдлэлээ авч өвөрлөөд нөгөө амраг хятадаа даган арилж өгсөн байв. “Чоно дагасан гичий, хужаа дагасан хүүхэн аюултай” гэсэн үг бий. Ишдагва буу барьж хойноос нь хөөн Долнуур\1691 оны чуулган болдог газар\ хүртэл яваад мөр алтан, сураг тасарч, морь цуцан, цөхрөө бараад харьж ирсэн байв. Хятад залуу адуучин байсан тул баяны адуунаас хамгийн хурдан хөлгийг сонгож оносон байжээ. Бүр хожим нь хувьсгалаас хойш Долнуур орж ирсэн хүн “Хятад гацаанд морио усалж байгаад худаг дээр нэг Монгол хөгшинтэй дайралдав өө. Лхамо шиг харагдахаар нь хэрэгт дурлаад асууж үзлээ. Тэгсэн чинь харин толгой сэгсрээд халгахгүй байна” гэжээ. Түүний дараа одоогоос хэдхэн жилийн өмнө Долнуураас “төрөл садангаа хайж байна” гэсэн хятад залуу манайханд ирсэн гэнэ. Тэгэхэд нь өөдөөс нь “мэдэхгүй, танихгүй” гээд нүүр өгөлгүй явуулжээ. Манай нутагт Хятадтай худ ураг бологсод ба тэдний үр удмыг урагт тооцдоггүй уламжлалтай байдаг юм. Энэ явдлаас хойш эдүгээ болтол манай нагацын талын садан төрлөөс Хятадтай суусан хүн ер гараагүй билээ. Манжийн хааны зарлигт Хятад иргэн Монгол эхнэр авахыг хориглосон байдаг бол 1913 оны богд хааны зарлигт “Хятад хүн лугаа ураг барилдаж, богтолж үүрд болохгүй болгогтун” ба “Ер Монгол хууль бичигт Монгол, Иргэн харилцан ураг барихыг цаазалсан зүйл бий” гэх зэргээр тэмдэглэсэн зүйл байгааг үзвэл зөвхөн Хятад хүн Монгол эхнэр авахыг хориглосон төдий биш Монгол хүн ч Хятад эхнэр авахыг үүрд цаазалсан гэж ойлгож болно. Энэ нь мэдээж Монгол Хятад ижил хүйстэн ч харилцан гэрлэж болохгүй нь тодорхой байна. Сүүлийн үед америк, Япон зэрэг олон улсад ижил хүйстэн гэрлэхийг зөвшөөрч урагт тооцогдохоор болж байгаа билээ. Манай дээдэс зөвхөн хятад хүнтэй худ ураг бололцохыг хориглоод зогсоогүй ойр дотно явалцахыг ч цаазалж байжээ. Тухайлбал: “Халх журам”-ын 1726 оны цаазад “Аль газраас ирсэн хувраг, хар хүн Хятадын хүрээнд хонохгүй. Хэрэв хоновоос юу авч явсан ба ...\унаа\-ыг нь цөм аваад таваар торгоё. Гэрчилсэн хүнд юу авсан ба ялын хагасыг өгье”(45) гэж заасан байдаг. Энд гарч буй “хувраг, хар хүн” гэдэг нь жирийн лам ба эгэл иргэдийг зааж байна. Мэдээж Монголын олон хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг ба хутагт хувилгаад бол хонох газар, идэх хоолоор дутахгүй тул Хятадын хүрээнд хонох асуудал гардаггүй байжээ. Гэвч энэ нь зөвхөн эдийн засаг, нэр төр, язгуур гарвал, цааз ёсны асуудал төдийгүй эртний
өшөөт хятадуудтай ойр дотно байх нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэж үзсэнээс болсон болгоомжлол, хар хайрцгийн бодлого байсан юм. “Халх журам”-ын 193-р зүйлд: “Бас ер нийт хэн хүн Хятад, Орост тэмээ бүү хөлслүүл”(46), “Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг ”-т: “Монголчууд Хятад үсгээр нэр өгч үл болох”(47) гэх зэргээр заасан байдаг. Энэ мэт ухаант дээдсийн хэрэгжүүлж ирсэн бодлогын үр дүнд бид өнөөдөр хүртэл эх нутаг, цэвэр үндэс угсаагаа алдаагүй явж ирсэн билээ. Цааз зөрчиж монгол хятад худ ураг болсон тохиолдолд торгууль шийтгэлийн хувьд голдуу хорих , дөнгөлөх , малаар торгох, 100 ташуурдах, нутагт нь хөөж явуулах зэрэг арга хэмжээг авч байсан бөгөөд зөвхөн нийлж суусан, гэр бүл болсон Хятад Монгол хоёр этгээдийг шийтгээд зогсохгүй “эм өгсөн хүн” ба “харъяат тайж” нарыг ч хатуу шийтгэж байжээ. Өнөөдрийн нөхцөлд бол нийлсэн суусан этгээдийг шийтгээд зогсохгүй танилцуулсан, зуучилсан этгээд ба тэдний эцэг эх, ах дүү садан, сургууль, албан байгууллага, хамт олноос нь бас хариуцлага нэхэмжилбэл зохих аж. “Монгол Ойрадын их цааз”-д хот айлд хулгай зэрэг гэм хэрэг гарвал айлын ах, засаг, зайсан нарыг нь давхар шийтгэх зохицуулалт орсон(48) байдаг. “Айлын ах” гэж хот айлын ахлагчийг нь заадаг байв. Тийм ч учраас Монголчууд эртнээс “Зуд ирвэл бух дээр, зэм ирвэл ах дээр” хэмээн хэлэлцэж иржээ. Анхны зарлигийг Энх амгалан хаан 1683 онд гаргаснаас хойш 1787 онд Манжийн тэнгэрийн тэтгэсэн хаан хүчингүй болгох хүртэл 104 жил, Сайшаалд ерөөлт хаан үүрд мөрдөх хуулийг гаргах болтол нийт 118 жил болсон бөгөөд түүнээс хойш дахиад 112 жил өнгөрөөд Богд хаан дахин үүрд хориглох хуулийг гаргасан байдаг. Богд хааны зарлигаас хойш өнөөдөр болтол ахиад 103 жил болов. Эндээс үзвэл 118, 112, 103 гэсэн үелэл харагдаж байна. Өөрөөр хэлбэл Монголчууд Хятадтай гэрлэхийг хориглох хуулийг зуун арваад жилд нэг удаа шинэчлэн гаргаж байжээ. Хятадтай гэрлэхийг хориглоод 100 гаруй жил болоход хууль мартагдан суларч “ёсыг цалгардуулах, хэлхээг самууруулах” явдал үүсэн Хятадтай гэрлэх нь олшрон үндэстний оршин тогтнолд аюул заналхийлэл нүүрлэж ирдэг байна. Ингээд аргагүйн эрхэнд шинэ нөхцөл байдалд тохируулан дахин хууль гаргаж журамлаж ирсэн түүхэн уламжлалтай ажгуу. Ташрамд өгүүлэхэд эртний Монголчууд өдөр наранд, шөнө саранд мөргөдөг уламжлалтай байсан тухай сурвалж бичгийн тэмдэглэл (49) бий. Үүнийг зүгээр л шүтлэг бишрэл, бүр цаашлаад мунхаг бишрэл гэж ойлгодог хүмүүс ч цөөнгүй байдаг. Гэтэл орчин үеийн шинжлэх ухаанаар бидний амьдралд нар олон талаар нөлөөлдөг болох нь тогтоогдож байна. Хачирхалтай нь Монгол хүүхдийн бөгсөн дээр хөх толбо байдгийн адил наран дээр бас үе үе хар толбо илэрдэг аж. Нарны хар толбо 11 жилийн идэвхжлийн мөчлөгтэй байдаг ба 55 жил дээрээ том идэвхжлийн мөчлөг бий болгодог болохыг хүмүүс ажиглаж мэджээ (50). Тухайлбал: Нарны хар толбо нь дунджаар 11 жил дээр нэг удаа идэвхэж бага мөчлөг бий болгодгийг анх Германы одон орон судлаач Генрих Самуэль Швабе (51) 1843 он илрүүлсэн бөгөөд түүний дараа 20-р зууны эхэнд Америкийн одон орон судлаач Жорж Эллери (52) нарны хар толбо цахилгаан соронзон орон үүсгэдгийг тогтоосон байна. Цахилгаан соронзон орны өөрчлөлтөөс болж нарнаас ирж бий
илч, энерги, цацраг, гэрэл, туяа, долгионд бас өөрчлөлт орж улмаар дэлхийн цаг агаар, амьд бодист нөлөөлөл үүсгэдгээр үл барам хүний биеийн эд эс, сэтгэл оюунд ч тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж, үүнээс үүдэн нийгэм нийтийн амьдралд ч тусгал гарч хувьсгал хөдөлгөөн, дайн дажин үүсэж, төр улс мөхөж мандах, улс үндэстэн өөдөлж уруудах үзэгдэлд хүрдэг аж. Энэ тухай Оросын эрдэмтэн Александр Чижевский (53) дэлхийн 72 улс үндэстний 2000 гаруй жилийн соёл иргэншлийн түүхийг өргөн дэлгэр материал дээр тулгуурлан нухацтай судалж үзээд нарны идэвхжилтэй ямар нэгэн байдлаар холбоотой болохыг тогтоосон(54) байдаг. Түүнээс гадна бүр олон хүний амь насыг бүрэлгэсэн халдварт томуу ба элдэв өвчин тахал хүртэл нарны идэвхжилтэй холбоотой (55) бөгөөд аль эрт өнгөрсөн зуунд хувьцаа, үнийн өсөлт бууралт зэрэг эдийн засаг, бизнесийн мөчлөг ч нарны идэвхжлийн үелэлтэй тохирч байгааг нотолж харуулсан олон сонирхолтой баримт судалгаанууд ч байдаг (56) билээ . Монголчуудын сэргэн мандаж байсан 13-р зуун бол нарны идэвхжил маш хүчтэй байсан үе тохиолдож байгаа бөгөөд харин Монголчууд шарын шашинд гүн автагдаж Манжид эзлэгдэж байсан 17-р зуун бол ойрын хэдэн зуун жил дотор нарны идэвхжил хамгийн сул дорой байсан Минимум Маундера (57)гийн үетэй давхцаж байна. Хятадтай худ ураг бололцох цаазыг анх гаргасан 1680-аад онд наран дээр ердөө ганцхан тусал хар толбо үүсэж байжээ. Тухай жилүүдэд Монголчууд хар амиа бөөцийлөхийн туйлд хүрч эр хүйстэй нь лам болох, эм хүйстэй нь Манж Хятадтай суух, эрч хүчтэн нь хоорондоо байлдах, эрх мэдэлтэй нь Дайчин гүрнийг дагаж орохын хүсэлд автаж, доройтол мөхлийн доорд чигт хүрч байжээ. Чухам Рашпунцагийн “Болор эрэх ”-ад бичсэн мэт: “ Боол хятадаар засгийг бариулан Борви хөхүүрт сархад хийнэ ” (58) гэгч болж байв. Түүнээс зуу орчим жилийн дараа хоёрдох удааны нарны идэвхжил хамгийн сул дорой байсан Минимум Дальтона(59)-гийн үе тохиолддог. Энэ үе нь Хятадтай худ ураг бололцохыг хориглосон хуулийг хүчингүй болгон толгой шийр сацуу болсон (60) тул дахин Сайшаалд ерөөлт хаанаар 1801 онд Монгол Хятад ураглахыг үүрд хориглосон хуулийг гаргуулахад хүргэж байжээ. Дараачийн идэвхжил сул үе нь түүнээс дахиад зуу гаруй жилийн дараа Манж сулдан Монгол доройтож Хятадууд толгой өндийсөн 19-р зууны сүүлч 20-р зууны эхэнд даардаг. 1910 онд Манж нар Хятадтай гэрлэхийг хориглосон цаазаа хүчингүй болгож (61) түүнээс хоёрхон жилийн дараа гүрэн улсаа мөхөөсөн юм. Энэ мэт Манж нар эртний хуулиа гууль болгож цаазаа цаас болгоод өөрсдөө Хятадад ууссанаар үл барам Хятад иргэдийг Монгол газар үй олноор нь нүүлгэн суурьшуулах зэрэг 14 зүйл бөхий арга хэмжээ (62) зэргийг багтаасан “Шинэ засгийн бодлого” (63) гэгчийг хэрэгжүүлж үхэхдээ үхэр буугаа тавьсан байна. Монголчуудын “хөрсөнд нь тариа тарьж хүйсэнд нь үрээ цацна” гэгч энэ үеэр гарсан үг болой. Ийнхүү нарны идэвхжил доорд чигтээ хүрч Монголчууд доройтон тарчигтаа тулсны эцэст босолцон тэмцэж Манж Хятадыг хөөн зайлуулж тусгаар тогтнолоо сэргээсэн бөгөөд 1913 онд Монгол Хятад ураг барилдахыг үүрд хориглосон цаазыг гаргасан байдаг.
Түүнээс хойш өнөөдөр дахин 100 гаруй жил өнгөрч нарны идэвхжил муудсаар цаг хувиран цааз сулраад Монголчууд “Буургүй тэмээ, Бухгүй үхэр, Азаргагүй адуу, Хуцгүй хонь” (64) мэт болж дураараа доргиж дунд чөмгөөрөө жиргэж, Хятад иргэдтэй эрээ цээргүй, эхлэл төгсгөлгүй сууж, дээд тэнгэрээс заяаж төрсөн Бөртэ чоно, Гоо маарлын ариун цус хаврын цас мэт харж барьж амжилгүй хайлж дуусгах боллоо. Өнөөдөр бол нарны идэвхжлийн 11 жилийн мөчлөгийн 24-р удаагийн бага идэвхжлийн эрин тохиолдож байгаа ч 2020 оныг чиглэсэн 110 жилийн гурав дах удаагийн том уналтын үе үргэлжилсээр байна. Энэ уналт цаашдаа нэлээд олон жил үргэлжлэх бөгөөд түүний дараа хүчтэй идэвхжлийн үе бага багаар эхэлнэ. “Тэмээн дээрээс наран ойрхон” (65) гэдгээр ус чийг багатай дотоод хуурайн хээр талын бүсэд ихэвчлэн харьяалагдах Монголын өндөрлөг нь нарны тусалт маш сайтай байдгийн зэрэгцээ Монголчуудын ахуй амьдрал, аж төрөх ёс нь “нараа дагавал даарахгүй, малаа дагавал өлсөхгүй” гэсэн үзэл сэтгэлгээгээр удирдлага болгож ямагт нарт байгальтайгаа хүйн холбоотой явж ирсэн тул нарны идэвхжлийн нөлөөлөлд бусдаас илүү автамхай аж. Нарны идэвхжлийн нөлөөлөлд хүчтэй автагдсан үедээ Монголчууд жирийн үеэсээ хэд дахин эх оронч үзэл, эрч хүчтэй болж хэнд ч ялагдашгүй хүч чадал, эрдэм билэгтэй болж удаа дараа Хятадтай ураг барилдахыг үүрд хориглосон хууль цааз гаргаж байсан ба “маарал илжигний туурай, маалинга шаахайн улыг хаалганы даваанаас хойш халхын нутагт бүү оруул” (66) гэх зэргээр байлдан тэмцэж Хятадын цагаачдыг цагаан хэрэмнийх нь дотор хуйлартал хөөн оруулдаг байжээ. “Цаг нь болохоор цасны доороос яргуй цухуйна” гэсэн Монгол ардын цэцэн үг бий. Өнөөдөр эртний цаазаа төрийн бодлогын хэмжээнд албан ёсоор сэргээх нохойн дуун ойрдож, цаг нь тулж цай нь буцаж байна. Монгол Хятад иргэд ураг барилдахыг хориглосон цааз анх 1683 онд, үүрд хориглосон цааз 1801 оны намрын дундад сарын шинийн долооны өдөр, Богд хааны зарлиг 1913 оны 5-р сарын 14-нд тус тус гарсан байна. Тухайлбал намрын дундад сарын шинийн долооны өдөр бол Монгол Хятад ураг барилдахыг үүрд цаазалсан өдөр болно. Энэ жил (2016 он) Монгол Хятад иргэд ураг барилдахыг хориглосны 333 жил, үүрд гэрлэхийг хориглосны 215 жилийн ой, Монгол улс тусгаар тогтносны дараа дахин үүрд хориглосон цааз гаргасны 103 жилийн ой болж байна. “Санаж саривал сайжрахын тэмдэг, унтаж мартвал уруудахын тэмдэг” гэдгээр тус ойг цаашдаа жил болгон дурсгалт өдөр болгон тэмдэглэж байх нь манай үндэстний оршин тогтнолд үлэмж ач холбогдолтой билээ. Ном зүй , зүүлт тайлбар : 1.“Монгол улсын түүх ” дэд бодь, нүүр- 209. Улаанбаатар 2003 он. Монгол улсын шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн
2.Рашпунцаг. “Болор эрих”. Харгуулан хөрвүүлсэн М.Баярсайхан, Ч.Нэргүй, Д.Будсүрэн. Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал. Боть XIII. УБ., 2006. 3.Дээрхтэй адил 4.casta-цусны угшил гэсэн портгал үг, castus- латинаар цэвэр хольцгүй гэсэн утгыг илэрхийлдэг. 5.Мирхонд (Mir-Khwānd 1433-1498) -ын зохиол “Ариун цэцэрлэг” ("Garden of Purity")- бичигдсэн Их засаг хуулийн заалт. 6.“Түмэдийн Алтан хааны хууль”. Монгол бичгээс кирилл үсэгт хөрвүүлсэн И.Дашням. УБ., 2002 7.“Халх журам”. Хянан тохиолдуулсан С.Жалан-Аажав. УБ., 1995 8. “Монгол хэлний хэвшмэл хэлцийн толь”, Эмхэтгэн боловсруулсан: С.Чулуунпүрэв, Б.Одончимэг. Улаанбаатар 2012 он 9.The Inequality of Human Races, G. P. Putnam's Sons, 1915. 10.吴凤斌主编:“东南亚华侨通史”,福州:福建人民出版社,1993年 11.柏杨 “ 丑陋的中国人” 人民文学出版社 2008 年 ISBN: 9787020065639 Монгол хэлэнд Д.Болдбаатар орчуулж нийтлэн, Монгол бичигт “Хараа сүлжээ” хөрвүүлэв. 12.Alain Boureau “The lord's first night: the myth of the droit de cuissage”. University of Chicago Press, 1998 13.徐大焯“烬馀录”, 刘伯温与“八月十五杀鞑子”故事考溯 / 陈学霖 14.Рашпунцаг. “Болор эрих”. Харгуулан хөрвүүлсэн М.Баярсайхан, Ч.Нэргүй, Д.Будсүрэн. Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал. Боть XIII. УБ., 2006. 15.“ 明太祖实录”卷 30 , “明太祖实录·洪武元年” 16.“明会典”卷 141 刑部十六“律令·婚姻”, “大明律”卷六 “ 蒙古色目从 婚姻” 17.Рашпунцаг “Болор эрих”. Бас Ломийн “Монгол боржигид овгийн түүх”-д “Алиман чинсан Чжэнтун хаанд Мухар сяоцзы хэмээх нэр өгөөд, Муу Ятуу нэрт эхнэрийг нийлүүлэв. Нэгэн хөвгүүн төрөөд Да Гэ Сэ хэмээн нэрлэв”\Ломи. “Монгол боржигид овгийн түүх”. Монгол бичигт хөрвүүлж, оршил бичиж, тайлбар хийсэн М.Баярсайхан, Р.Төрдалай. Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал. Боть XI. УБ., 2006.\ гэсэн бол Саган сэцэний “Эрдэнийн товч”-д: “Даймин Жинтай хааныг Асудын Алиман чинсанд Молу нэрт гэргий өгч, Цагаан Шэусэ хэмээн нэрийдээд, гэртээ зарж явахуйяа” \Саган сэцэн “Эрдэнийн товч”. Сонгомол эхийг бэлтгэсэн: М.Баярсайхан. Хянан тохиолдуулсан: Ш.Чоймаа. Улаанбаатар 2006 он\гэжээ. 18.乾隆朝“理藩院则例·录勋清吏司·婚姻”: “凡内地民人,出口于蒙古地方 贸易耕种,不得娶蒙古妇女为妻。倘私相嫁娶,察出,将所娶之妇离异,给还 母家,私娶之民,照内地例治罪。知情主婚及说合之蒙古人等,各罚牲畜一九 ”。 19.雍正事典: 清史事典 5 20.Оюун-Эрдэнэ “Хятад хүн Монгол эхнэр авахыг хориглосон тухай хууль, түүнийг мэдэгдэж зарласан бичиг”-Түүхийн Баримтын Төв 21.“清高宗实录”卷一二八二,中华书局 1986 年影印本
22.Оюун-Эрдэнэ “Хятад хүн Монгол эхнэр авахыг хориглосон тухай хууль, түүнийг мэдэгдэж зарласан бичиг”-Түүхийн Баримтын Төв 23.Дээрхтэй адил 24.Дээрхтэй адил 25.Дээрхтэй адил 26.Дээрхтэй адил 27.Дээрхтэй адил 28.Оюун-Эрдэнэ “Хятад хүн Монгол эхнэр авахыг хориглосон тухай хууль, түүнийг мэдэгдэж зарласан бичиг”-Түүхийн Баримтын Төв. Хятад хэлний сурвалж: 郭松义:“中国政治制度通史·清代卷”,人民出版社 1996 年版 嘉慶 六年(1801)《大清會典理藩院事例》:「嗣後將民人娶蒙 古婦女之處,嚴行禁 止。其業經娶過者,任伊等兩家情願,均令陸續帶回原籍。禁止後,仍有私 娶 蒙古婦女者,一經旁人告發,將所娶之婦離異,交還母家;將主聘婦女之人,枷 號三月,滿日 鞭一百;將違例之民,亦枷號三月,滿日鞭一百,解回原籍;失 察之該台吉,罰三九牲畜;該扎 薩克罰俸六月。儻該扎薩克自行查出,免其議 處。」 29.Оюун-Эрдэнэ “Хятад хүн Монгол эхнэр авахыг хориглосон тухай хууль, түүнийг мэдэгдэж зарласан бичиг”-Түүхийн Баримтын Төв 30.“Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг” ӨМ 1988 он 31.Оюун-Эрдэнэ “Иргэн хүн Монгол хүнтэй гэр бүл болохыг хориглосон Богд хааны зарлигийн тухай” 32.“Монгол улсын түүх” 4-р бодь, Улаанбаатар 2003 он, Монгол улсын шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн 33.Я.Цэвэл. Монгол хэлний товч тайлбар толь. УБ.,1966 34.伍江林“ 探讨法社会学下的法律与习俗” 中国法院国际互联网站 35.Улымжиев Д.Б., Ням-Осор Н. “О Великой Ясе (Их засаг) Чингис-хана”. Улан-Удэ, 1999. 36.1320 онд Египетийн түүхч Макризи Их засаг хуулийн хэд хэдэн заалтыг олж тэмдэглэж үлдээсэн байдаг. Жишээ нь: “Усанд ба үнсэнд шээвээс цаазалмой”гэх мэт 37.“Монгол хэлний хэвшмэл хэлцийн толь”, Эмхэтгэн боловсруулсан: С.Чулуунпүрэв, Б.Одончимэг. Улаанбаатар 2012 он 38.“ Монголын нууц товчоо ”. Баяр галиглав. ӨМ 1980 он 39.И.Майски “Орчин үеийн Монгол”-д “Хорьдугаар зууны эхэн үеийн Монголчуудын нийт хүн амын тоо 647 мянга, үүний 140 мянга буюу 21.6 хувийг хотын хүн ам эзэлж буйгаас 62 хувь нь Хятадууд, 36 хувь нь Монголчууд, 2 хувь нь Оросууд эзэлнэ” хэмээн бичжээ. Статистикийн газрын судалгааг үндэслэвэл дээрх хот суурин газар амьдарч бий 140 мянган иргэдийн 100 мянга буюу 71.4 хувь нь нийслэл хүрээнд амьдарч байсан бөгөөд нийслэл хүрээнд амьдарч бий иргэдийн олонх нь гадаадын буюу Хятад иргэд байжээ. Эх сурвалж: ulaanbaatar khotiin taniltsuulga ulaanbaatar 2013-09. PDF файл 40.Америкийн эрдэмтэн Р. Эндрюсээр ахлуулсан судалгааны багийн хориод онд Монголоор аялж хийсэн судалгааны тэмдэглэлд их Хүрээнд 50 мянган
Монгол, 10 мянган Хятад, 2 мянган Орос байдаг гэж тэмдэглэсэн бөгөөд 50 мянган Монголчуудын дотор 35 мянга нь лам нар байжээ. Andrews, Roy Chapman, This business of exploring. New York, London, G.P. Putnam's Sons, 1935 41.1925 оны 11 сард улсын хоёрдугаар их хуралд Улаанбаатар хотын захиргааны төлөөлөгч М.Баярын тавьсан илтгэлд “Хотын доторх бүгд гадаад дотоод хүмүүсийн амын тоо 61 мянга, үүнд Монголчууд 14750-аад, Гандан хүрээний лам нар 2000, Хятад 23919, Төвд 318, Өвөр Монголын Цахар, Сөнөд 161, Оросын харъяат 1772 ...” гэсэн байна. Эх сурвалж: ulaanbaatar khotiin taniltsuulga ulaanbaatar 2013-09. pdf файл 42.“Монгол хэлний хэвшмэл хэлцийн толь”, Эмхэтгэн боловсруулсан: С.Чулуунпүрэв, Б.Одончимэг. Улаанбаатар 2012 он 43.Рашпунцаг. “Болор эрих”. Харгуулан хөрвүүлсэн М.Баярсайхан, Ч.Нэргүй, Д.Будсүрэн. Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал. Боть XIII. УБ., 2006. 44.Г.Шаравжамц “ Хятад эхнэр аввал яс чинь харлана” ном ӨМ 45.“Халх журам”. Хянан тохиолдуулсан С.Жалан-Аажав. 1726 оны цааз 46.“Халх журам”. Хянан тохиолдуулсан С.Жалан-Аажав. Зүйл-193 47.“Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг ” ӨМ 1988 он 《理藩部则例》卷 5 - “内、外札萨克汗、王、贝勒、贝子、公、台吉、 塔布囊等生子,命名均应取满洲、蒙古字义,不得辄用汉字文义。违者,以违制论。 ”\清稗類鈔, 第 1 卷\ 48.“Ойрад цааз” ӨМ. Т.Алтангэрэл “Монгол-Ойрадын их цааз төр, эрх зүйн түүхэн эх сурвалж болох нь”. УБ., 2001 49.“史记·匈奴传”- “ 而单于朝于营,拜日之始生,夕拜月” 50.住田 紘 太陽黒点と歴史の脈動 太陽黒点数約 50 年周期と気候・経済変 動 文芸社 2010 51. Samuel Heinrich Schwabe 1789 -1875 52. George Ellery Hale 1868-1938 53.Александр Леонидович Чижевский 1897-1964 Alexander Chizhevsky, "Physical Factors of the Historical Process," (paper) Kaluga, 1924. Чижевский А. Л. Эпидемиологические катастрофы и периодическая деятельность Солнца. — М., 1930. 54.http://bewithgods.com/hope/doc20/27-ac.html 55.嶋中 雄二 太陽活動と景気 日本経済新聞社 1987 56.マウンダー極小期 Maunder Minimum 57.Рашпунцаг. “Болор эрих”. Харгуулан хөрвүүлсэн М.Баярсайхан, Ч.Нэргүй, Д.Будсүрэн. Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал. Боть XIII. УБ., 2006. 58.ダルトン極小期 Dalton Minimum 59.“ Монголын нууц товчоо ”. Баяр галиглав. ӨМ 1980 он 60.宣统政纪:第 60 册[M]. 北京:中华书局,1987 61.新政事宜十四条 62.清末新政 63.Лувсанданзан. “Алтан товч”. Монгол бичгээс хөрвүүлж, оршил бичиж, харгуулан тайлбар хийсэн Ш.Чоймаа. Монголын түүхэн сурвалж бичгийн
цуврал. Боть V. УБ., 2006. 64.П. Алдарсүрэнгийн дуу, Ж. Шагтарын шүлэг, Х.Сэргэлэнгийн ая 65.Хошой чин ван Ханддорж