МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код 01.140. 40 Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага Requirements to the library environment conditions and activity
MNS 5742 : 2007
Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2007 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаар тогтоолоор батлав. Энэхүү стандарт нь 2007 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчинтэй. 1
Хамрах хүрээ
Энэхүү стандарт нь нийт номын сангуудын орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих үндсэн шаардлагыг тогтооно. 2
Норматив ишлэл
1) ISO 11799: 2003 Information and Documentation- Document storage requirements for archive and library materials: Мэдээлэл ба баримтжуулалт- Архив, номын сангийн өв санг хадгалж хамгаалахад тавигдах шаардлага. 2) ISO 11620: 1998 Information and Documentation- Library Performance Indicators: Мэдээлэл ба баримтжуулалт- Номын сангийн үзүүлэнгийн заалтууд. 3) MNS 5634: 2006 Гар урлал болон урлагийн зориулалттай зүйлс. Музейн үйл ажиллагаанд тавих шаардлага. 4) IFLA/UNESCO-гийн удирдамж: Нийтийн номын сангийн тунхаглал.1994он. 5) Монгол Улсын Соёлын тухай хууль.- 1996 он. 6) МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль.- 1999 он. 7) Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах хууль.- 2001он. 8) МУ-ын Засгийн Газрын 1994 оны 23-р тогтоол: Номын сангийн талаар авах арга хэмжээний тухай. 9) Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлого.- 1996 он. 10) МУ-ын Гэгээрлийн сайд, Сангийн сайдын 1998 оны 15/30 дугаар хамтарсан тушаал: Аймаг, нийслэл төв номын сангийн үлгэрчилсэн дүрэм. 11) Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын 2005 оны 441дүгээр тушаал 12) Гэгээрлийн сайдын 1997 оны 170 дугаар тушаал: Аймаг, нийслэлийн боловсрол, соёлын салбарын үйлчилгээний чанар, үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөх шалгуур үзүүлэлтүүд 3
Нэр томьёо, тодорхойлолт -
Лк- люкс - лат. lux(lx)- гэрэл: СИ систем дэх гэрэлтэцийн нэгж. 1 лк нь 1м2 талбайн
гадаргууд эгц унах гэрлийн урсгал (цацрал)-аас 1 люминтэй тэнцүү цацраг гарах үеийн гэрэлтэцтэй тэнцүү байна. Байгууламжийн төрлөөс хамааруулан авах нэг маягийн гэрэлтүүлгийн норм. - дБ - децибел - decibel(dB)- decem - аравтын, деци+бел: системийн гадуур хэрэглэгдэх логарифм хэмжигдэхүүний нэгж (дууны даралтын түвшин, хүчитгэл ба сулралт). Тооцоонд дБ гэж тэмдэглэх ба 1дБ=0.1Б болно.
MNS 5742: 2007 4
Номын сангийн орчны нөхцөл
4.1 Нийтлэг шаардлага 4.1.1 Номын сангийн барилга байгууламжийг барих орчин, газар, номын санг болзошгүй аюулаас сэргийлэх, хамгаалах тоног төхөөрөмж, тэдгээрийг суурилуулах болон байгалийн гамшгийг даван туулах, галын дохиоллын системийн тухайд олон улсын стандарт ISO 17799: 2003 “Архив, номын сангийн өв санг хадгалж хамгаалахад тавигдах шаардлага стандарт”- ыг мөрдлөг болгоно. 4.1.2 Барилга 8 баллын газар хөдлөлтийг даах шаардлага хангасан байна. Ялангуяа ховор номын фондын өрөөг газар хөдлөлт, гал, усны аюулаас хамгаалах тусгай бүтцээр барьж байгуулна. 4.1.3 Номын сангийн галын аюулгүй байдлыг хангах үүднээс 50м2 талбай бүрд 1 гал унтраагч, өрөө тасалгаа бүрд нэгээс цөөнгүй гал унтраагч байна. 4.1.4 Номын сангийн цахилгааны монтаж, сантехникийн шугам, сүлжээний угсралт нь аюулгүй байдлыг бүрэн хангасан байна. 4.1.5 Байгалийн гамшиг (газар хөдлөлт, усны үер, салхи шуурга г.м.) бусад болзошгүй аюул (гал, усны аюул, хулгай г.м.)-аас сэргийлэх, даван туулах төлөвлөгөөг номын сан бүр хийсэн байх шаардлагатай бөгөөд бүх ажилтан ажиллагсад уг төлөвлөгөөтэй танилцсан байна. Байгалийн болзошгүй аюулаас сэргийлэх төлөвлөгөөнд орох агуулгыг Хавсралт А-гээс үзнэ үү. 4.2
Номын сангийн байрны гэрэлтүүлэг
4.2.1 Номын сан (хүн)-д ажиллах байрны гэрэлтүүлэг – 200 люкс (лк) байна. 4.2.2 Уншлагын танхимуудад байгалийн ба хиймэл гэрэлтүүлэг заавал хосолсон байна. 4.2.3 Номын фондод байгаа баримтын гадаргуу дээр тусах гэрэлтүүлгийн хэмжээ 50 лк-ээс хэтрэхгүй байна. 4.2.4 Номын фондод байрлах чийдэн, гэрэл, номын тавиур, шкаф, баримтын гадаргуунаас 0.5 метрээс багагүй зайнд байрласан байна. 4.2.5 Номын фондод байгалийн ба хиймэл гэрэлтүүлэг хосолсон байхыг зөвшөөрнө. Баримт материалд нарны гэрэл шууд тусахааргүй байвал зохино. 4.3
Номын сангийн барилгын дулаан, чийгшил
4.3.1. Номын фондын байрны дулаан +18±2°С; агаарын чийгшил 55±5% байна. 4.3.2 Номын сангийн уншлагын танхим, бусад өрөө тасалгааны дулаан +20±1.5°С; харьцангуй чийгшил 45±7% байна. 4.3.3 Шөнө ба амралтын өдрүүдэд +17-гоос +18°С-аас хэтрэхгүй байна. 2
MNS 5742 : 2007 4.3.4 Номын сангийн барилгад агааржуулалтын систем заавал хийгдсэн байна. 4.3.5 Номын санд зориулсан агааржуулалтын бичил төхөөрөмж ашиглахыг зөвшөөрнө. Барилгын доторх дулаан, чийгшлийн хэмжээ, агаар солилцоог нэмэгдүүлэх, тоосжилт, бохирдлын түвшинг бууруулах хэвийн нөхцлөөр хангах асуудлыг иж бүрнээр шийдсэн байна. 4.3.6 Номын нөөц хадгалалтын өрөөнүүдэд агаарын чийг тохируулагч, шавьж устгагч, мөөгжих, тоосжих, чийгшихээс хамгаалах тоног төхөөрөмжтэй байна. 4.3.7 Номын сангийн барилгын агаар солилцооны норм хэмжээг 1 цагт агаар солилцох хэмжээгээр тодорхойлно. Номын сангийн барилгын агаар солилцох давтамжийн хэмжээг Хавсралт B- д тусгасныг үзнэ үү. 4.4
Номын сангийн байрны эрүүл ахуйн нөхцөл
4.4.1 Тоосжилт бохирдлын түвшинг багасгах зориулалттай номын сангийн орчны тоноглолыг зөв шийдэж, борооны усыг түргэн зайлуулагчаар хангасан байна. 4.4.2 Номын санд сар бүрийн төлөвлөгөөт их цэвэрлэгээний өдөртэй байна. 4.4.3 Номын сангийн байр нь чимээ, шуугианаас хамгаалагдсан байна. 4.4.3.1 Номын сангийн байран дахь чимээ, шуугианы зөвшөөрөгдөх хэмжээ авианы түвшний “А” шатлалаар 40 дБ байж болно. 4.4.3.2 Нэмэлт болгож авиа шингээх зориулалтын дотроор хана доторлохыг зөвшөөрнө. 4.4.3.3 Номын санд дуу авиаг шингээх тавилгыг хэрэглэнэ. 4.4.3.4 Номын сангийн барилгын засварт хиймэл ба нийлэг материалыг хэрэглэж болохгүй. Хүний эрүүл мэндэд хортой ба номын өнгө будагт харш нөлөө үзүүлэх материалыг ашиглахыг хориглоно. Зөвхөн байгалийн гаралтай материал ашиглана. 5
Уншигчдад үйлчлэх байрны орчин
Номын сангийн уншлага үйлчилгээний орчин дараах шаардлагыг хангасан байна. 5.1 Уншлагын танхим 100 уншигчийн суудлаас илүүгүй байна. Уншлагын танхим нь бусад үйл ажиллагааны хэсэгтэй дамжихгүй зохион байгуулагдсан байна. 5.2
Уншлагын танхимын талбайн хэмжээ 250-300 м2-аас дээшгүй байна.
5.3 Уншлагын танхимын төлөвлөлтөд чөлөөт сонголтын фонд, уншигчдад хяналт тавих жижүүрийн номын санчийн ажлын байрыг тусгасан байна.
3
MNS 5742: 2007 5.4 Танхимын сул орон зайг тусгаарлан номын сангийн тоног төхөөрөмж байрлуулах, байнгын бус халхлагч гүйлгээ хана, чимэглэлийн торон халхавч зэргийг байрлуулахыг зөвшөөрнө. Ингэхдээ уншлагын танхимд ноогдох талбайг 100 -150м2 -аас багагүй байхаар тооцно. 5.5 Номын сангийн үйлчилгээний хүрээнээс хамааран хүүхдэд зориулсан уншлагын танхимгүй байхыг зөвшөөрнө. 5.6 Лавлагаа- мэдээллийн аппаратад зориулсан өрөө, тасалгааг 2-р давхраас дээшгүй, шинэ ном, хэвлэлийн болон сэдэвчилсэн үзэсгэлэн гаргахад тохирсон орчинг бүрдүүлсэн байна. Уншигчдад үйлчлэх байр, уншлагын номын санчид ба үйлчлүүлэгчдэд ноогдох талбайн хэмжээг Хавсралт C ба C.1.-ээс үзнэ үү. 6
Фонд хадгаламжийн орчин
Номын сангийн фонд хадгаламжид дараах шаардлагыг тооцсон байна. 6.1 Үндсэн хадгаламж нь ном олгох ба боловсруулах хэлтэс, тасаг, сэлбэн засах хэсэг, лабораторитай уялдсан байна. 6.2
Солилцооны ба бэлтгэл фондыг тусдаа байранд байрлуулахыг зөвшөөрнө.
6.3 Гар бичмэл, барын ном, судрууд болон ганц хувь, ховор ном зохиолыг микрофиш, микрофильм, диск, дижитал хэлбэрт буулган, эхийг тусад хадгална. 6.4 Том хэмжээний газрын зураг, зураг, сонин г.м. баримтуудыг хадгалахад зориулсан байрыг тусад нь эсвэл бие даалган тусгайд нь байрлуулахыг зөвшөөрнө. 6.5 Томоохон номын сангуудад (200 мянгаас 5 сая хүртэлх нэгжийн хадгаламж) үндсэн фондоос ашиглалтын дагуу ойрын фондыг ажиллуулж болох боловч үндсэн фондын 20 хувиас хэтрүүлж болохгүй. 6.6 Фондын ажилтны ажлын байр нь фонд хадгаламжтай цуг байна. Ажилтны ажлын байрны талбай 6 м2 байна. 6.7 Номын сангийн фонд хадгаламжийн байр болон түүний ажилтны ажлын байраар бусад үйл ажиллагаа эрхэлдэг хэлтэс тасгийнхан дамжин өнгөрдөг байхыг хориглоно. 6.8 Баримт хадгалах байрыг модон эсвэл төмрөөр байнгын ба хөдөлгөөнт тавиураар тоноглоно. 6.9 Тавиуруудыг хананд перпендикуляраар, цонх ба дулааны шугамнаас 0.6 метрээс багагүй зайтай байрлуулна. 6.10 -
Тавиур хооронд заавал нэвтрэх замтай байна: тавиуруудын хоорондын зай – 0.75м; фондын гол хэсэг дэх зай - 1.20м; хана ба тавиур хоорондын зай нь (хананд параллелаар) - 0.75м; хана ба тавиурын эгнээ хоорондын зай - 0.45м; Чөлөөт сонголтын тавиур хоорондын зай -1.0м. (1.5м-ээс ихгүй) 4
MNS 5742 : 2007 6.11 Нэг ба хоёр талтай тавиурын өндөр 215 см-ээс ихгүй байна. Тавиурын тавцан хоорондын зай 26 - 31 см байна. Шалнаас тавиурын доод тавцан хүртэлх зай 0.15м, доод давхарт (подвал) бол 0.30м-ээс багагүй байна. 6.12 Фонд хадгаламжийн шалны даацын хэмжээ 1 талтай тавиур ашиглахад зориулагдсан бол 850 кг/м2-аас багагүй; 2 талтай тавиур ашиглахад зориулагдсан бол 1600 кг/м2-аас багагүй даацтай байна. Фонд хадгаламжийн номын тавиурт ноогдох норм, хэмжээг Хавсралт D-д үзнэ үү. 7 Албан ба туслах байранд тавих шаардлага Номын сангийн албан ба туслах байрны төлөвлөлтөд дараах шаардлагууд тусгагдсан байна. 7.1 Ном бүрдүүлэх, шинжлэх ухаан- техникийн боловсруулалт, албаны каталог ба бусад каталог зохион байгуулах хэлтэс, тасгийн ажил нэгэн цогцоор барилгын доод давхарт байрлана. 7.2 Номын сангийн албан өрөө, тасалгааны эзлэх талбайн хэмжээ ИФЛА-гийн удирдамжийн дагуу уншигчид зориулсан бүсийн талбайн 20 хувиас багагүй байна. Хэрэв тухайн номын сан хэд хэдэн салбартай бол албан тасалгааны талбай 25 хувь хүртэл нэмэгдэж, салбаруудад бол 10 хувь хүртэл буурна. 7.3 Номын санд ажилтнуудад зориулсан амралтын өрөөг заавал гаргасан байна. Хэрэв том номын сан бол холбогдох хэсэг тус бүрт амралтын өрөөтэй байна. Амралтад зориулсан 1 суудалд ноогдох талбайн хэмжээ 2.5м2, гал тогооны тоног төхөөрөмж байрлуулах талбайн хэмжээ 2.0м2 байна. Жишээ нь: 6 10 ажилтны амралтын өрөө, тасалгааг зохион байгуулахад 12м2 талбай хангалттай. Албан ба туслах байранд ноогдох норм, хэмжээг Хавсралт E- гээс үзнэ үү. 8
Номын сангийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэлд тавих шаардлага
8.1 Номын сангийн тоног төхөөрөмж ба тэдгээрийг суурилуулах ба галын дохиоллын системийг ашиглах тухайд олон улсын стандарт ISO 17799: 2003 “Архив, номын сангийн өв санг хадгалж хамгаалахад тавигдах шаардлага стандарт”- ыг мөрдөнө. 8.2 Номын сангийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлт нь энэхүү стандартын 4.3.3.3. ба 4.3.3.4-д заасан шаардлагатай нийцсэн байна. 8.3 Бүх төрлийн номын сангуудын үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглана. Интернетийн холболт бүхий уншигчдад зориулсан хайлтын компьютер, принтер, хувилан олшруулагч, сканнер, дохиолол хамгаалалтын техник хэрэгсэл (камер, баркод уншигч, соронзон хаалга г.м.), аудио, видео төхөөрөмжүүд мөн тусгай хэрэгсэл (төрөл бүрийн тавиур, каталогийн шүүгээ, ширээ, сандал, үзэсгэлэнгийн хорго, газрын зургийн зориулалтын өлгүүр, хайрцаг, ном зөөх тэргэнцэр г.м.), түүнчлэн нийтийн номын сангуудад хэрэглэгчдийн биеийн болон мэдрэхүйн дутагдалтай хүмүүст зориулсан үйлчилгээний тоног төхөөрөмжөөр хангасан байна.
5
MNS 5742: 2007 8.4 Номын сангийн тоног төхөөрөмжийг байнгын найдвартай ажиллуулахын тулд тэднийг засвар сэлбэгээр хангах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх төлөвлөгөөг хамтад нь боловсруулсан байна. 8.5 Номын сангийн уншлага үйлчилгээнд зориулсан тавилга, тоног төхөөрөмжийн хурц ирмэг нь илүү гараагүй, баримт бичигт шүргэхдээ гэмтээхээргүй байвал зохино. 8.6 Уншигчдын ширээ нь модон тавцантай, сандал нь зөөлөвчтэй түшлэгтэй, эрүүл мэндэд харш нөлөөгүй, цэвэр хөвөн даавуун материалаар хийгдсэн бүрээстэй байна. 8.7 ЕБС-дын номын сангийн ширээ, сандлын хэмжээг 1 дүгээр хүснэгт -ээс үзнэ үү. 1-р хүснэгт Сурагчдын нас Сандлын өндөр Ширээний өндөр 6-7 320 мм 550 мм 8-9 10-13 13-аас дээш
360 мм 390 мм 445 мм
600 мм 650 мм 700 мм
8.8 Номын сангийн номын тавиурын холбогдох норм хэмжээнүүдийг энэхүү стандартын 6.7 - 6.11-ээс үзнэ үү. Номын сангийн зарим тоног төхөөрөмж байрлуулахад ноогдох талбайн хэмжээг Хавсралт C.2.-оос үзнэ үү. 9
Номын сангийн ажилтанд тавих шаардлага
9.1 Номын санч нь хэрэглэгч үйлчлүүлэгчдэд шаардлагатай эх сурвалж мэдээллээ олж авахад нь идэвхтэй зуучлагч байна. 9.2 Мэдлэг боловсролоо үргэлж дээшлүүлэх нь номын санч хүний ажлын шаардлагын тасралтгүй нэг хэсэг байна. 9.3 Номын санч нь тухайн нийгмийн нөхцөл байдлыг мэдэрч ажиллах чадвартай, өөрийгөө удирдан зохион байгуулах чадвар, хөдөлмөрлөх дадал зүйг эзэмшсэн байна. 9.4 Номын сангийн ажилтнууд нь хэрэглэгчидтэй соёлч боловсон харьцах харилцааны өндөр чадвартай, уншигчдын мэдээллийн эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангахуйц ур чадвартай, олон нийттэй багаар хамтран ажиллах чадвар дадалтай, соёл боловсролын олон талт хэрэгцээ шаардлагыг мэдрэх чадварыг эзэмшсэн байна. 9.5 Номын сангийн ажилтан нь номын сангийнхаа фондын талаар мэдлэгтэй, номын сангийн үйлчилгээний зарчмыг ойлгож дэмждэг, үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэхийн тулд бусадтай хамтран ажиллах чадвартай, мэдээлэл харилцааны техник технологийн талаар тодорхой мэдлэгтэй байна.
6
MNS 5742 : 2007 9.6 Номын сангийн ажилтан нь зохион байгуулах авьяастай, аливаад уян хатан ханддаг, ойрын ирээдүйн чиг хандлагыг мэдэрдэг, шинэ санаа, ажлын шинэлэг арга барилыг хүлээн авах чадвартай байна. Номын санд шаардлагатай орон тооны жишгийг Хавсралт F-ээс үзнэ үү. Номын сангийн ажлын норм, хэмжээг Хавсралт J-ээс үзнэ үү.
ТӨГСӨВ.
7
MNS 5742: 2007 Хавсралт А (мэдээллийн) Байгалийн гамшиг, болзошгүй аюулаас сэргийлэх төлөвлөгөө нь доорх зүйлсийг агуулсан байна. Үүнд: -
Номын сан бүр галын аюулаас хүн, өв сан, эд хогшилоо аврах нарийвчилсан төлөвлөгөө, зурагтай байна. Гал унтраах албадтай нягт холбоотой ажиллана. Барилга байгууламжийн схем, бүдүүвч зураг нь бэлэн байна. Фонд хадгаламж дахь сан хөмрөгийн үнэт, ховор зүйлсийн байрлалыг нарийвчлан үзүүлсэн бүдүүвч зурагтай байна. Болзошгүй аюулын үед холбоо барих шаардлагатай албан байгууллагуудын утасны жагсаалтыг гаргасан байна. Үүнд: Онцгой байдлын алба; Ажлын бус цагаар холбоо барих шаардлагатай ажилтнуудын утасны дугаар; Гэмтсэн архив болон номын сангийн хэрэглэгдэхүүнийг аврах шинжээч, сэргээн засварлагчид; Хөрш зэргэлдээ байгууллага, цагдаагийн хэлтэс, шаардлагатай үед хүн хүчний туслалцаа үзүүлэх бололцоотой байгууллагууд; Гэмтсэн хэрэглэгдэхүүнийг зөөх, хөлдөөх контейнерээр тусалж чадах байгууллага компаниуд; Гүн хөлдөөх тоноглол хэрэгслээ ашиглуулж болох байгууллага компаниуд; Чийгийг хатаах тоног төхөөрөмжөө ашиглуулж болох байгууллага компаниуд; Ороох, баглаж боох, баринтаглах материалаар тусалж чадах компаниудын утасны жагсаалт зэрэг болно.
8
MNS 5742 : 2007 Хавсралт B (мэдээллийн) Номын сангийн барилгын агаар солилцох давтамжийн хэмжээ: 1 цагт агаар солилцох хэмжээ Байр, өрөө, тасалгаа Оруулах Татах Уншлагын танхимууд 3 2 Каталогийн өрөө 2 1 Вестибюль 2 Өлгүүр 2 Номын фондууд 2 Аудио-видео баримтын хадгаламж 2 Номын сангийн техник үйл ажиллагааны байр 2 1
9
MNS 5742: 2007 Хавсралт C (мэдээллийн) Уншигчдад үйлчлэх байрны талбайд ноогдох өгөгдлүүд:
д/д
Байр, өрөө, тасалгаа
1. 2.
Нийтийн уншлагын танхим Эрдэм шинжилгээний уншлагын танхим Төрөлжсөн уншлагын танхим Мэдээлэл - лавлагааны танхим (уншигчийн каталог) Гэрээр ном олгох Уншихад зориулсан кабин Сэдэвчилсэн үзэсгэлэн гаргах байр Шинэ ном, хэвлэлийн үзэсгэлэн гаргах байр Вестибюль Өлгүүр Амралтын орчин
3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11.
Ноогдох талбай кв.метрээр чөлөөт 48 нүдтэй 1 номын 1 сонголтоор каталогийн санчид шүүгээнд уншигчид 1000 нэгжид
2.4
5
3.5
4.5
3 2.7-3.0
5 5-6
3.5 3.5
4.5 5
1.8 1.8 3
5 -
3.5 -
4.5 6 -
1.5 1.5 0.2 0.12 0.2
10
4.5 -
-
4.5 -
MNS 5742 : 2007 Хавсралт C.1 (мэдээллийн) Номын сангийн уншлагын танхим, уншлагын номын санчид ба үйлчлүүлэгчдэд ноогдох талбайн хэмжээ: д/д 1.
2.
3. 4. 5. 6. 7. 8. 9. 10.
Номын сангийн байр
Хэмжих нэгж
Хэмжих нэгжийн кв.м-т ноогдох талбай
Уншигчийн суудал: - төрөлжсөн уншлагын танхим 1 суудал 2.7 (3.0)1 - ЕБС-ийн сурагчид, залуучууд, насанд хүрэгсдэд зориулсан 1 суудал 2.4 нийтийн уншлагын танхим, шинэ ном хэвлэлд зориулсан танхим - залуучууд, насанд хүрэгсдэд 1 байр 2.4 зориулсан нийтийн уншлагын танхим - шинэ ном хэвлэлд зориулсан 1 байр 2.4 танхим - 5-11-р ангийн сурагчдад 1 байр 2.4 зориулсан уншлагын танхим - тогтмол хэвлэлийн уншлагын 1 байр 3.0 танхим, урлагийн танхим г.м. - сургуулийн өмнөх насныханд ба 1 байр 1.9 (2.0) 1-4-р ангийн сурагчдад зориулсан уншлагын танхим Уншлагын танхим дахь гэрээр ном олгох, чөлөөт сонголттой үйлчилгээний талбай - залуучууд, насанд хүрэгсдэд 1000 нэгж 4.5 зориулсан танхим - 5-11-р ангийн сурагчдад 1000 нэгж 8.0 зориулсан - сургуулийн өмнөх насныханд ба 1000 нэгж 8.5 1-4-р ангийн сурагчдад зориулсан танхим Хорготой үзмэрийн талбай /шинэ 1000 нэгж 32.0 баримтын үзэсгэлэнд зориулсан/ Уншлагын танхим, гэрээр ном 1 үйлчлүүлэгч 2 1.0 олгох тасгаар үйлчлүүлэгчид ноогдох талбай Чөлөөт сонголтоор ном зохиолыг 1 суудал 3 1.5 үзэхэд зориулсан байр Ном олгох, хүлээн авахад 1 байр 5.0 (4.5) зориулсан байрын талбай Ойрын фонд 1000 нэгж 2.5 Уншлага үйлчилгээний дотоод ажил явуулах ажилтны ажлын 1 байр 6.0 байр 48 нүдтэй 1 шүүгээ Уншигчдын каталогт зориулсан 3.5 (3.0) талбай Яриа, сонсголын танхим 1 байр 0.7 11
MNS 5742: 2007 11. 12. 15.
Хүүхэдтэй ажиллах олон нийтийн ажилд зориулсан байр, танхим Цүнх, сав хадгалах өлгүүр, хадгаламж Уншлагын танхим, гэрээр олгох тасгийн ажилтанд зориулсан ажлын байр
1 байр
25.0-аас багагүй
1 үйлчлүүлэгч 4 1 байр
0.12 4.5 (5.0)
1
Тайлбар : Хаалтанд зөвшөөрөгдөх дээд ба доод хэмжээг заасан болно. 2
Тайлбар : чөлөөт сонголтод 2000 нэгж тутамд 1 үйлчлүүлэгч байхаар тооцно. 3
Тайлбар : чөлөөт сонголтоор ном зохиол үзэхэд зориулан 4000 нэгж тутамд 1 суудал байхаар тооцно. 4
2
2
Тайлбар : Өлгүүрийн 1 дэгээнд 0.08 м , цүнх хадгалах нүхтэй хадгаламжийн 1 байр 0.04 м байна.
12
MNS 5742 : 2007 Хавсралт C.2 (мэдээллийн) Номын сангийн тоног төхөөрөмж байрлуулахад тавих шаардлага: д/д 1. 2.
Тоног төхөөрөмж
Хэмжих нэгж
Ноогдох талбай
Каталогийн шүүгээ хоорондох хамгийн бага зай - уншигчийн каталог дахь шүүгээ м 2 - албаны каталогийн шүүгээ м 1.5 Уншлагын танхим дахь хоёр суудалтай ширээ хоорондох хамгийн бага зай - уншигчийн ширээний хоёр талд см 75 - эгнээ хоорондын зай см 60 - уншигчийн ширээ, хана хоорондын зай см 1.1 - уншигчийн ширээ, тавиур хоорондын зай см 1.5
13
MNS 5742: 2007 Хавсралт D (мэдээллийн) Фонд, хадгаламжийн номын тавиурт ноогдох норм, хэмжээ: д/д 1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9.
Баримтын төрлүүд
Хэмжих нэгж
Нэгжид ноогдох талбай м2-аар
Ном, сэтгүүл 1 - 1 талтай тавиурт 1000 нэгж 2.5 - 2 талтай тавиурт 2 1000 нэгж 1.4 Хавтаслаж, үдсэн сонин (сонинд зориулсан тавиурт) - том хэмжээний 1000 хавтас 14.0 - жижиг хэмжээний 1000 хавтас 7.0 Тусгай төрлийн ном, зохиол 1000 0.25 Нотууд - хуудас 1000 0.25 - дэвтэрлэсэн 1000 2.1 CD 1000 CD 1.1 Микрофильм, диафильм 1000 ороомог 0.65 Аудио кассет 1000 кассет 1.8 Видео кассет 1000 кассет 5.0 Дискет 1000 дискет 3.3 1
Тайлбар : Төрөл ангиар байрлуулсан ном, сэтгүүлд зориулсан. 2 Тайлбар : Модон ба төмөр тавиурын өндөр 215 см-ээс ихгүй байна.
14
MNS 5742 : 2007 Хавсралт E (мэдээллийн) Номын сангийн албан ба туслах байранд ноогдох норм, хэмжээ: д/д 1.
2. 3. 4.
Хэмжих нэгж
Зориулалт
Хэмжих нэгжид ноогдох талбай 2 м -аар
Бүрдүүлэх, боловсруулах, каталог зохион байгуулах хэлтэс, номын сан хоорондын ном, хэвлэл солилцооны хэлтэс, тасагт - ажилтны ажлын байр 1 байр 6.0-(8.0)1 - албаны каталог 1 шүүгээ 2.5 - автоматжуулалт, механикжуулалтын тоног төхөөрөмжтэй ажиллах инженер 1 байр 8.0 техникийн ажилтны ажлын байр - компьютерээр ажиллахад зориулсан 1 байр 2.5 ажлын байр хувилан олшруулагч техник 1 байр 4.5 хэрэгслээр ажиллахад зориулсан ажлын байр Захирал, дэд захирлын албан өрөө (50-200 мянган номтой номын байр 18.0 сангийн) Номын сангийн салбарын эрхлэгчийн байр 12.0 албан өрөө Эрүүл ахуйн, сэлбэн засах, хувилан байр 12.0 2 олшруулах ба бусад өрөө 1
Тайлбар : Хаалтанд зөвшөөрөгдөх дээд хэмжээг заасан болно. 2
Тайлбар : Тухайн номын сангийн талбайн хэмжээнээс хамаарна.
-
1 уншлагын танхимд ноогдох дээд хэмжээ 250-300м2 байна. Гэрээр олгох танхимыг 300-400м2-аас хэтрүүлэхгүй байна. Уншлагын танхимын хэрэглэгчдэд хамгийн тохиромжтой талбай 100150м2 байна. Олон нийтийн үйл ажиллагаа явуулахад зориулсан танхимын талбайн дээд хэмжээ 200м2; доод хэмжээ 50-60м2 байна.
15
MNS 5742: 2007 Хавсралт F (мэдээллийн) Номын сангийн үйлчилгээний хүрээ, мэргэжлийн албан тушаал, орон тооны жишиг
1. Сум, албан байгууллагын номын сан Д/д
Албан тушаал
1. 2.
Номын сангийн эрхлэгч Мэдээллийн ажилтан - номын санч
Орон тооны доод хязгаар 1 1- 2
Үйлчилгээний хүрээ Жилд 500-гаас доошгүй байнгын уншигчдад 7800-гаас дээш ном олгож үйлчлэхээр тооцох
Тайлбар: - Орон нутгийн онцлог, хүн амын тоо, нягтрал, номын сангийн хэмжээ, уншигчдын тоо, төсөв, хөрөнгө зэргийг харгалзан орон тоогоо тогтоож болно. - Сумын номын санч нь зөвхөн номын сангийн үүрэгт ажлыг гүйцэтгэнэ.
2. Аймаг болон УБ хотын дүүргийн нийтийн номын сан Д/д
Албан тушаал
Орон тооны доод хязгаар 1 1
1. 2.
Номын сангийн захирал Ахлах номын санч
3.
Арга зүйч
1
4.
Ном зүйч
1
5.
Мэдээллийн технологич
1
6.
Бүрдүүлэгч, ажиллагч номын санч
1
7.
Ном сэлбэн засагч
1
8.
Мэдээллийн ажилтан - номын санч
Үйлчилгээний хүрээ Жилд 3800-гаас доошгүй байнгын уншигчдад 55000-гаас дээш ном олгож үйлчлэхээр тооцох
6-8
Тайлбар: Орон нутгийн онцлог, хүн амын тоо, нягтрал, номын сангийн хэмжээ, уншигчдын тоо, төсөв, хөрөнгө зэргийг харгалзан орон тоогоо тогтоож болно.
16
MNS 5742 : 2007 Хавсралт F (үргэлжлэл) 3. Хотын нийтийн номын сан Д/д
Орон тооны доод хязгаар 1 1 4 2 1 2
Албан тушаал
1. 2. 3. 4. 5. 6.
Номын сангийн захирал Мэргэжил хариуцсан дэд захирал Тасгийн эрхлэгч Ахлах номын санч Арга зүйч Ном зүйч
Үйлчилгээний хүрээ
Жилд 7500-гаас доошгүй байнгын уншигчдад 112.500гаас дээш ном олгож үйлчлэхээр тооцох
7. Бүрдүүлэгч номын санч 1-2 8. Ажиллагч номын санч 2-3 9. Каталогч 2 10. Программист 1 11. Компьютерийн инженер 1 12. Ном сэлбэн засагч, хэвлэгч 2-3 13. Мэдээллийн ажилтан - номын санч 16-18 Тайлбар: Хот суурин газар, дүүргийн 100.000 хүн ам тутамд тогтворжсон нийтийн номын сан байгуулна.
4. Үндэсний номын сан Албан тушаал
1. 2. 3. 4. 5. 6.
Ерөнхий менежер Мэргэжил хариуцсан дэд захирал Эрдэм шинжилгээний ажилтан Гадаад харилцааны мэргэжилтэн Хэлтэс, тасгийн эрхлэгч Ахлах номын санч
7. 8. 9. 10. 11. 12. 13. 14. 15. 16. 17. 18. 19. 20. 21. 22. 23. 24. 25.
Аргазүйч Номзүйч Бүрдүүлэгч номын санч Мэдээллийн сан бүрдүүлэгч Ангилагч номын санч Бүртгэлийн номын санч Ажиллагч номын санч Гадаад солилцооны номын санч Каталогч Хяналтын номын санч Программист Компьютерийн инженер Фондын номын санч Уншлага-үйлчилгээний номын санч Инженер химич Ном сэргээн засварлагч Ном сэлбэн засагч Тогтмол хэвлэл хавтаслагч Хэвлэгч
1 1 3 1 7 7 5 5 2 1 1 1-2 1 1-2 4 3 2 2 13 14 1 1 2 2 1
17
Үйлчилгээний хүрээ
Жилд 8000-гаас доошгүй байнгын уншигчдад 130.000-гаас дээш ном олгож үйлчлэхээр тооцох
д/д
Орон тооны доод хязгаар
MNS 5742: 2007 Хавсралт F (үргэлжлэл) 5. Их, дээд сургуулийн номын сангийн орон тооны доод хязгаар Үйлчилгээний хүрээ Захирал
1500 хүртэл оюутан
1500-аас 5000 хүртэл оюутан -
-
5000-аас дээш оюутан 1
Эрхлэгч - арга зүйч 1 1 Ахлах номын санч 1 2 3 Номзүйч 1 1 2 Каталогч 1 2 3 Программист 1 1 Компьютерийн инженер 1 1 Мэдээллийн ажилтан - номын 2-7 7-13 13-18 санч Ном сэлбэн засагч 1 1 1 Тайлбар:- Их, дээд сургуулийн номын сан нь номын сангийн мэргэжлийн чиглэлээр бэлтгэгдсэн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй боловсон хүчнээр хангагдсан байна. Их дээд сургууль анх байгуулахад номын санчийн 2-3 орон тоотой байна. - Жил тутамд нэг оюутны сургалтын төлбөрийн 15-аас доошгүй хувийг шинэ ном хэвлэл, сурах бичиг, хэвлэмэл бус материал худалдан авахад зарцуулсан байх
6. ЕБС-ийн номын сангийн орон тооны доод хязгаар Үйлчилгээний хүрээ Мэдээллийн ажилтан номын санч
500-аас доош сурагчидтай 1
500-аас дээш сурагчидтай 2
Цогцолбор сургуулиуд 3
Жил тутамд сургуулийн нийт төсвийн 3%-ийг хичээлээс гадуурх уншлагын ном худалдан авахад зарцуулна.
7. Эрдэм шинжилгээний төв номын сангийн орон тооны доод хязгаар Албан тушаал
Номын сангийн эрхлэгч Ахлах номын санч Номзүйч Ажиллагч - номын санч Мэдээллийн ажилтан номын санч
800-аас дээш байнгын уншигчдад 12000-аас дээш ном олгож үйлчлэхээр тооцох
1500-аас дээш байнгын уншигчдад 22500-аас дээш ном олгож үйлчлэхээр тооцох
1 1 1
1 1 1 1
2-4
6-7
Тайлбар: Орон нутгийн онцлог, хүн амын тоо, нягтрал, номын сангийн хэмжээ, уншигчдын тоо, төсөв, хөрөнгө зэргийг харгалзан орон тоогоо тогтоож болно. Тайлбар: Дээрх орон тооны жишигт номын сангийн мэргэшсэн болон туслах ажилтан, ажилчдыг /ня-бо, нярав, архив-бичиг хэрэг, оператор, харуул, сантехникч, цахилгаанчин, үйлчлэгч, мужаан, жолооч/ тусгаагүй бөгөөд эдгээр албан тушаал нь бие даасан орон тоотой байна.
18
MNS 5742 : 2007 Хавсралт J Номын сангийн ажлын норм, хэмжээ д/д 1. 1.1.
1.2.
1.3.
1.4. 1.5. 1.6.
1.7. 1.8. 2. 2.1. 2.2.
2.3.
2.4.
Хэмжих нэгж
Ажлын нэр, агуулга Номын сангийн бүрдүүлэлтийн ажил Захиалгат хэвлэлийн картын санд карт бичилт хийх /зохиогч, номын нэр, гаралтын мэдээ, захиалгын хуудас ба товч агуулга бүхий хэвлэлийн сэдэвчилсэн 1 карт төлөвлөгөөнд дугаарлалт хийх, зайлшгүй тэмдэглэгээг хийх зэрэг/ Захиалгат хэвлэлийн картын санд ялгалт хийх. Картыг үсэг дарааллаар ялгах: - орос хэл дээр 1 карт - гадаад хэл дээр 1 карт Захиалгат хэвлэлийн картын санд карт байрлуулах /хэвлэх газрын ба байгууллагын нэрсийн үсэг 1 карт дарааллаар байрлуулах, дотор нь зохиогч ба нэрийн үсэг дарааллаар байрлуулах/ Хэвлэлийн бүтээгдэхүүний захиалга хийх / захиалгын 1 нэр тоо ширхэг, үнэ, сар, өдөр, хаяг бичих/ Захиалгат хэвлэлийн картын санд захиалгын дагуу хэвлэл ирсэн эсэхэд шалгалт хийх /захиалгат номын 1 нэр картыг олж, хэвлэлтэй тулган зохих тэмдэглэгээг хийх/ Ном хэвлэлийг дагалдах баримтын хамт хүлээн авах /тооцоо, падаан, чекийн хуулбар, акт/ Ном хэвлэлийг 1 үсэг дарааллаар эсвэл ирүүлсэн дугаараар ялгах, ном дагалдах баримттай тулгах /тоо ширхэг ба үнийг тулгах/ Сонин, сэтгүүлийг бүртгэх, хүлээн авах /сонин, 1 нэр сэтгүүлийг үсэг дарааллаар болгох, хүлээн авсан хэвлэлийн дугаарыг тавих/ Бүрдүүлэлтийн жил, улирлын төлөвлөгөө гаргах /жилийн үндсэн ажлыг тодорхойлох, ажлын цагийн Төлөвлөгөө ерөнхий тооцоо гаргах, фонд баяжилтын төсвийг хэвлэлийн төрөл, хэлбэрээр тооцох /улирлаар/ Ном хэвлэлд номзүйн бичилт хийх Электрон мэдээллийн санд хэвлэлийн бүтээгдэхүүнийг оруулах 1 нэр Ном, хэвлэлийг электрон хэлбэрт оруулах - скайнераар 1 нүүр - дижитал аппаратаар 1 нүүр Ном, хэвлэлийг каталогтой тулгах /тус ном давхардаж буй эсэхийг шалгах, каталогийн картаас номын 1 нэр сангийн шифр, бүрэн заалт, гарчиг, номын сангийн тэмдэглэгээ зэргийг хуулан бичих/ Ном, хэвлэлд үндсэн бичилт хийх /ном, хэвлэлтэй танилцах, бичилт хийх, нэмэлт карт ба нэмэлт бичилтийн тухай тэмдэглэх/ - Бичилтийг бие даан хийх. Номзүйн бичилтийн 19
хугацаа минутаар
4
1 1 1 3 1
1.30
1.30
30
15 4 0.10 3
MNS 5742: 2007
2.5. 2.6. 2.7. 2.8. 2.9. 3.1. 3.2. 3.3. 3.4. 3.5. 3.6. 3.7. 3.8. 3.9. 3.10. 3.11.
3.12.
4.1. 4.2. 4.3.
4.4.
элементийн тоо: 5-6 7-9 10-13 14-19 20-28 - Хэрэв хэвлэмэл бэлэн карттай бол Ном, хэвлэлд нэмэлт бичилт хийх /үндсэн бичилтэд нэмэлт бичих/ Ижлээс хуулах /каталогоос картыг олж дансны дугаарыг тавьж, номонд шифрийг буулгах/ Ном, хэвлэлийн товч танилцуулга хийх /ном хэвлэлтэй танилцах, тодорхойлолт хийх/ Карт хувилах Ном, хэвлэлийн номзүйн бичилтийг хянах 3. Ном, хэвлэлийн техник үйл ажил Уут наах Ярлык наах Уут хайчлах Ярлык хайчлах Бар код шивэх Бар код хайчлах Бар код наах Дохиоллын мэдрэгч соронзон ялтас байрлуулах Шифр бичих Номын формуляр бөглөх /зохиогчийн нэр , овог, номын нэр, үнэ, хэвлэгдсэн он, дансны дугаар бичих/ Номын сангийн фонд, хэлтэс, тасгуудад ном тушаахад бэлтгэх /ном хэвлэлийг төрөл ангиар ялгах, дансны дугаараар ялгах, тоо, ширхэгийг тооцох, хүлээн авсан фонд, хэлтэс. тасгийн тэмдгийг шалгах/
1 нэр 1 нэр 1 нэр 1 нэр 1 нэр 1 нэр
8 9 11 13 15 4
1 карт
2
1ш
1
1 нэр 1 карт 1 нэр
6 2 2
1ш 1ш 1ш 1ш 1ш 1ш 1ш 1ш 1 ярлык
0.20 0.20 3 0.30 5 0.30 0.20 5 0.40
1ш
1.00
1 нэр
0.20
- Ном хэвлэлийг хэлтэс тасаг, дансны дугаар, номын 1 хэмжээгээр ялгах - Ном хадгаламжид зориулж ном хэвлэлийг хэмжээ, 1 дансны дугаараар ялгах, номын сангийн хэлтэс, тасгаар ном хэвлэлийг олгон хувиарлах 4. Ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн цэгцлэх Албаны каталогт бэлэн карт ялгах /бэлэн картыг үсэг дарааллаар болгон, албаны каталогт байрлуулах/ Карт ялгах /картыг ном хэвлэлтэй тулган, бүрдүүлэлтийн картын сангаас картыг авч шалган номонд хавчуулах/ Хэвлэмэл картгүй ном хэвлэлийг ангилах /ном хэвлэлтэй танилцах, картын санд хэрэглэдэг ангиллын номноос индексийг олох, ном хэвлэлд индекс бичих/ Зохиогчийн тэмдэгтийг тодорхойлох /зохиогчийн таблицаас зохиогчийн тэмдгийг олох/ 20
0.30 0.30
1 карт
0.40
1 карт
1
1
15
1 нэр
1
MNS 5742 : 2007 4.5. 4.6. 5.1.
5.2. 5.3. 5.4. 5.5. 5.6. 5.7. 5.8. 5.9. 5.10. 5.11. 5.12. 6.1. 6.1.1. 6.1.2. 6.1.3.
6.2. 6.3. 6.4. 6.5.
Ном хэвлэлийн нүүр хуудас ба 17-р хуудсанд дансны дугаарыг бичих, данслах 1 нэр Форматын байрлалын ном хэвлэлийг шифрлэх /ном хэвлэлийн хэмжээг тогтоох, шифр тавих/ 1 5. Номын сангийн каталог зохион байгуулалт Каталогт байрлуулахаар картыг ялгах /үсэг дарааллын каталогт зориулан үсэг дарааллаар ялгах, төрөл анги, зүйлчилсэн каталогт зориулан төрөл анги 1 карт дотор нь үсэг дарааллаар ялгах/ Каталогт карт байрлуулах /урьдчилан ялгасан картыг 1 карт үсэг дараалал, төрөл анги, зүйлчилсэн каталогт байрлуулах/ Үсэг дарааллын каталогт редакц хийх /ном зүйн бичилт зөв эсэхийг шалгах, буруу байрлагдсан картыг 1 карт авах, нэмэлт картуудыг тулгах/ Төрөл ангийн каталогт зүйлчлэл - үсэг дарааллын заалтыг тодотгох 1 карт Төрөл ангийн ба зүйлчилсэн каталогт редакц хийх /каталогийн ангийн заалтаар алдааг шалгах/ 1 карт Үсэг дарааллын каталогт ялгагч бичих /үсэг, үе бичих/ 1 ялгагч Төрөл анги, зүйлчилсэн каталогт ялгагч бичих / анги, бүлэг, дэд бүлэг, үндсэн анги, эшлэл зэргийг бичих/ 1 ялгагч Үсэг дарааллын каталогийн ялгагчийг үсэг дарааллаар ялгах, ялгагчийн байрыг олж байрлуулан, шоголын сүмбийг бэхлэх 1 ялгагч Төрөл анги ба зүйлчилсэн каталогт ялгагч байрлуулах Үсэг дарааллын каталогоос карт хасах /үсэг дарааллын каталогоос алдагдаж үрэгдсэн ном хэвлэлийн картыг хасах/ Төрөл ангийн каталогоос карт хасах /алдагдаж үрэгдсэн номын картыг төрөл ангийн каталогоос хасах/ Зүйлчилсэн каталогоос карт хасах /алдагдаж үрэгдсэн ном, хэвлэлийн картыг зүйлчилсэн каталогоос хасах/ 6. Фондын ажил Ном хэвлэлийг фондод байрлуулах Ном байрлуулах /төрөл ангийн байрлалтанд зориулж номыг шифрээр ялган, тавиурт байрлуулах/ Сэтгүүл байрлуулах /сэтгүүлийг хэлээр, нэрээр, дугаараар, оноор байрлуулахад зориулан ялгалт хийх, тавиурт байрлуулах/ Сонин байрлуулах /сонин байрлуулахаар дугаар, он, сар, нэрийн үсэг дарааллаар ялган, тавиурт байрлуулах/ Фондын байрлалыг шалгах /ном хэвлэлийг фондод зөв байрлуулсан эсэхийг шалгах/ Сонинг хавтсанд бэлтгэх /нэгж болгон ялгах/ Хавтаслалтаас сонин хүлээн авах /хавтаслагдсан сонинг жагсаалттай тулгах/ Тавиурын ялгагч хийх 21
10 1
0.40 0.50
1 3 1 1 2 0.45
1 ялгагч
1
1 карт
1
1 карт
0.30
1 карт
0.40
1
2
1
1
1 нэгж
1.20
2
1
1 нэгж 1 нэгж
15 6
MNS 5742: 2007 6.5.1. 6.5.2. 6.6. 6.7. 7.1.1. 7.1.2. 7.2. 7.3. 7.4. 7.5. 7.6. 7.7. 7.7.1. 7.7.2. 7.7.3. 7.8. 7.9. 7.10. 7.10.1.
Фондын төрөл ангийн байрлалтад зориулсан ялгагч хийх Үсэг дарааллын байрлалтад зориулсан тавиурын ялгагч хийх Татгалзалтай ажиллах /фонд, каталогт уншигчийн шаардлагын дагуу шалгалт хийх/ Үйлчилгээний хэлтсээс фондын хэлтэс ном хэвлэл хүлээн авах /ном ашиглалтыг шалгах, хүлээн авах. Номонд формулярыг олох, хийх/ 7. Уншигчдад үйлчлэх ажил Уншигчийн соронзон үнэмлэх нээх ба бүртгэх хуудас бөглөх Номын санд уншигч бүртгэх /уншигчийн карт бичих, бүртгэх хуудас бөглөх/ Á¿ðòãýë òîîöîîíû êàðò áàéðëóóëàõ /óíøèã÷èéí îâãèéí ¿ñýã äàðààëëààð ÿëãàõ, áàéðëóóëàõ/ Óíøèã÷ äàõèí á¿ðòãýõ /óíøèã÷èéí êàðò äýýð ñóíãàëò õèéæ, á¿ðòãýõ õóóäñàíä óíøèã÷èéí òóõàé áà ñóíãàëòûã áè÷èõ/ Á¿ðòãýõ õóóäàñ áàéðëóóëàõ /á¿ðòãýõ õóóäàñíû äóãààð, ¿ñýã äàðààëëààð ýñâýë õóãàöààãààð áàéðëóóëàõ/ Á¿ðòãýõ õóóäñûã õÿíàõ /óíøèã÷èéí ñîíèðõîëä á¿ðòãýõ õóóäñààð õÿíàëò òàâèõ/ Íîìûã õóãàöààíäàà ýðã¿¿ëæ ºãººã¿é óíøèã÷äàä ìýäýãäýõ õóóäàñ áè÷èõ / áóöààõ õóãàöààíäàà ýðã¿¿ëýí ºãººã¿é òîõèîëäîëä ñóðãóóëü, ãýð, àëáàí ãàçðûí õàÿãààð áè÷èõ/ Íîì õýâëýëèéã øàëãàí àâàõ Øèíý íîì øàëãàõ Øèíý ñýòã¿¿ë øàëãàõ Øèíý ñîíèí øàëãàõ Íîìûí ¿çýñãýëýíã õÿíàõ, áàÿæóóëàõ Óíøèã÷äàä ñàíàìæ ºãºõ /óíøèã÷äàä íîì ñîíãîõ, íîìûí òóõàé ÿðèëöëàãà ÿâóóëàõ/ Ãýðýýð íîì îëãîõ /óíøèã÷äàä íîì îëãîõ, íîìûã ôîðìóëÿðò òýìäýãëýí óíøèã÷èéí êàðò ýñâýë õÿíàõ õóóäñàíä áóöàõ õóãàöààã áè÷èõ/
7.12.
4
1 ялгагч 1 татгалзал
3 3
1
1.25
1ш
8
1 уншигч
5
1 êàðò
1
1 óíøèã÷
1
1 õóóäàñ
1
1 õóóäàñ
5
1 õóóäàñ
2
1ø 1ø 1ø 1
4 3 2
¿çýñãýëýí
10
1 óíøèã÷
4
1 óíøèã÷ 1 óíøèã÷
- Íàñàíä õ¿ðýãñýä
7.10.2. - Õ¿¿õýä 7.11.
1 ялгагч
Íîìûí ñàí÷èéí ºäðèéí òýìäýãëýë õºòëºõ /óíøèã÷äûí ñîíèðõîë, óíøëàãûí ÿâöûí òóõàé íàðèéâ÷ëàí òóñ á¿ðýýð á¿ðòãýõ/ Ãýðýýð îëãîñîí íîìûã õ¿ëýýí àâàõ /íîì õýâëýëèéã óíøèã÷ààñ õ¿ëýýí àâàõ, á¿ðòãýõ õóóäñàà ýðã¿¿ëýí ºãñíèéã òýìäýãëýõ, ôîðìóëÿðûã íîìîíä õèéõ, õóóäñûã øàëãàõ/ 22
1 áè÷èëò
4 5 5
MNS 5742 : 2007 7.12.1. - Íàñàíä õ¿ðýãñýä 1 óíøèã÷ 7.12.2. - Õ¿¿õýä 1 óíøèã÷ Óíøëàãûí òàíõèìä óíøèã÷èéí çàõèàëãûã õ¿ëýýí àâàõ 1 çàõèàëãà 7.13. /óíøèã÷èéí çàõèàëãà õ¿ëýýí àâàõ, çºâ áºãëºñºí ýñýõèéã øàëãàõ/ Óíøëàãûí òàíõèìä óíøèã÷ààñ íîì õýâëýëèéã õ¿ëýýí 7.14 . àâàõ /íîì õýâëýëèéã çàõèàëãûí õóóäàñòàé íü òóëãàí 1 ýñâýë á¿ðòãýõ õóóäàñòàé íîì àøèãëàëòûã øàëãàí, õ¿ëýýí àâñàí òóõàé òýìäýãëýãýý õèéõ/ 8. Íîìûí ñàí õîîðîíäûí ñîëèëöîîãîîð ¿éë÷ëýõ 1 Ãýðýýò áàéãóóëëàãà, àëáàí ãàçðûã á¿ðòãýõ, äóãààð ñèãë 8.1. Õàðèëºãºõ, êàðò, äýâòýð õºòëºõ, áºãëºõ öàã÷ 8.2. 8.3. 8.4. 8.5. 8.6. 8.7.
8.8. 8.9.
9.1. 9.2. 9.3. 9.4. 9.5.
10.1.
Çàõèàëãûã á¿ðòãýõ /çàõèàëãûí õóóäñûã äóãààðëàõ, õ¿ëýýí àâàõ ñàð ºäðèéã çààõ, øàëãàõ õóóäàñ áè÷èõ/ Çàõèàëãûã òîîëîõ /êàðò, äýâòýðò õ¿ëýýí àâñàí çàõèàëãûã òîîöîõ/ Çàõèàëãûã øèôðëýõ /çàõèàëãûí õóóäñûã ¿ñýã äàðààëëààð áîëãîõ, êàòàëîãò øàëãàõ/ Çàõèàëãûí íîìç¿éí àæëûã ã¿éöýòãýõ /ëàâëàãààíû õýâëýëýýñ íîìç¿éí ìýäýýëëèéã òîäîòãîõ/ Òàòãàëçëûí àæèë /íîìûí ñàí õîîðîíäûí ñîëèëöîîíû òàòãàëçëûã á¿ðòãýõ, ìýäýãäýõ õóóäàñ èëãýýõ/ Õóâèëàí îëøðóóëàõ øààðäëàãàòàé õýâëýëèéí ñîíãîëò õèéõ /òóñãàé õýâëýë, ºã¿¿ëýë/ /Ìèêðîôèëüì áà õóâèëàí îëøðóóëàõ ìàòåðèàëóóäûã øèëæ ñîíãîõ, áýëòãýõ, çàõèàëãà õèéõ, á¿ðòãýõ/ Ìèêðîôèëüì áà õóóëáàðûã õ¿ëýýí àâàõ /çàõèàëãûí äàãóó çºâ õóâèëñàí ýñýõèéã øàëãàõ, çàõèàëãûí õóóäñàí äýýð ìèêðîôèëüìèéí øèôðèéã çààæ îëãîñîí ñàð ºäºð, ºãñºí õàëüñíû òîîã áè÷èõ/ Õîòîîñ àëñëàãäñàí õàðèëöàã÷äàä íîì õýâëýëèéã èëãýýõ /ñàâëàõ, áîîõ, æèãíýõ, ìàðê íààõ, õàÿã áè÷èõ, õýâëýëèéí áè÷èëò õèéõ/ 9. Ëàâëàãàà íîìç¿é, ìýäýýëëèéí àæèë Ìàòåðèàëûí àíõàí øàòíû ñîíãîëò õèéõ çîðèëãîîð ëàâëàãàà - ìýäýýëëèéí íîì, õýâëýëýýñ õàéëò õèéõ Íîìç¿éí êàðòûí ñàíä íîì, ñîíèí, ñýòã¿¿ë, ýìõòãýëèéí ºã¿¿ëýëä êàðò áè÷èõ Òîäîðõîé ñýäâýýð áè÷ãèéí ëàâëàãàà áýëòãýõ Àìàí ëàâëàãàà ºãºõ Àìàí ëàâëàãààíû äýâòýð õºòëºõ 10. Íîì, õýâëýë òîîëëîãûí àæèë Òîîëëîãûí òýìäýã òàâèõ - íîìîíä 23
1 çàõèàëãà 1 çàõèàëãà 1 çàõèàëãà 1 çàõèàëãà
2 3 1
1.30
10 1 0.40 4 5
1 çàõèàëãà
4
1 íýð
3.30
1 çàõèàëãà
3
1 èëãýýìæ
10
1 íýð
3
1 ºã¿¿ëýë 1 õàéëò
7
1 õàéëò 1 ëàâëàãàà 1
15 8 1 0.30
MNS 5742: 2007
10.2. 10.3. 10.4.
- ñîíèí, ñýòã¿¿ëä - íýã б¿ð÷èëñýí á¿ðòãýëä Áàð êîäîîð óíøóóëæ, áààçàä á¿ðòãýõ Íîìûí æàãñààëò ýñâýë íîìûí ôîðìóëÿðûã íîìûí äàíñòàé òóëãàæ, íîì áàéãàà ýñýõ òóõàé òýìäýãëýëèéã õèéõ Íîì õýâëýëèéã ôîíäîîñ õàñàõ àêòûí æàãñààëò ãàðãàõ /íîì õýâëýëèéí æàãñààëò ãàðãàõ, ¿íèéã òîîöîí àêò ¿éëäýõ/
24
1 1 1
0.20 0.40 0.10
1
1
1
5