ЭЛДЭВ ҮЛГЭРИЙН ДАЛАЙ ХЭМЭЭГДЭХ СУДАР ОРШИВ НАМО БУДДА ЯА НАМО ДАРМА ЯА НАМО САНГА ЯА Хотол чуулганд сайн буян сая живаа тоот лагшинтай Хязгаарлашгүй олон амьтны горилыг хангах зарлигтай Хоцроолгүй мэдэгдэхүүн бүгдийг болгоох таалалтай Хаан Шагжийн язгуур түүн дор мөргөм үү ДАДЯТА УМ МҮНИ МҮНИ МАХА МҮНИ ЕЙ СУУХА ТЭРГҮҮН БӨЛӨГ ЭЛДЭВ ҮЛГЭРИЙГ ҮЗҮҮЛСЭН ХЭМЭЭХ НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс төгчсөн Бурхан 1 Магадагийн 2 улс дахь маш ялгуусан мандалд одож бүрүүн. Илт туулсан Бурханы хутгийг олоод үүр үл удан нэгэн цагт ийн хэмээн сэтгэрүүн: «Эдгээр нь хэмээвээс өнө буруу алжаас сэтгэлээр огоот түйдэж л үзүүлэн засахуйяа маш бэрхийн тулд хэзээд ертөнц дэх улсад сууваас тус хүргэж үл болох ажгуу. Өдгөө нирваан3 болсугай» хэмээн сэтгэв. Сац Эсэрүн4 язгуурт тэнгэр нар Ялж төгс нөгчсөн Бурханы сэтгэсэн сэтгэлийг ухаж бүрүүн огторгуйгаас бууж ирээд Ялж төгс нөгчсөн Бурхан хаана бүхий тэр оронд хүрч хөлд нь тэргүүнээрээ мөргөөд алгаа хамтатгаж: ―Номын хүрдийг орчуулан соѐрх‖ хэмээн өчсөнд Ялж төгс нөгчсөн Бурхан ийн хэмээн зарлиг болов: ―Эсэрүн язгуурт тэнгэр нар аа! Эдгээр амьтан нь гэмт хирээр огоот түйдэж ертөнц дэх жаргаланд тачаагаад билэг лүгээ төгөлдөр сэтгэл үгүйн тул хэдийгээр ертөнцөд сууваас тус хүрэхгүй болмуй за. Тиймийн тул өдгөө нирваан болвоос зохьюу хэмээн сэтгэмүй‖ хэмээсэнд төдий бас Эсэрүн язгуурт тэнгэр нар Бурханаа ийн хэмээн өчив: ―Ялж төгс нөгчсөн Бурхан аа! Номын далайг огоот дүүргэсэн, номын тугийг байгуулсныг үзүүлээд номхотгохуй цагт хүрэв. Өдгөө амьтнаас туйлж бултах нь маш олон бөгөөс Ялж төгс нөгчсөн Бурхан нирваан болохыг сэтгэх чинь юун? Маш мунхагаар түйдсэн эдгээр амьтанд ивээл итгэл болон суун соѐрх! Эрт тоо томшгүй галав5 нөгчсөний урьд Ялж төгс нөгчсөн Бурхан чи бээр Замбутивд6 Ганашинабали нэрт их хаан болон төрлөө. Тэр хаанд харъяат өчүүхэн хаад олон бөлгөө. Хатан ба хорин мянган тоот орд харш, арван мянган тоот их ноѐд бөлгөө. Тэр хаан маш нигүүлсэгчийн тул хүмүүн тэргүүтэн олон иргэний эцэг эх мэт боллоо. Тэр цагт тэр хаан ийн хэмээн сэтгэв: «Би хамаг амьтны манлай эрхэн болоод энэ олон ард намайг биширэн баясах тул би богдсын ном чандмань эрдэнэсээр энэ хамаг амьтанд тус хүргэсүгэй» хэмээн сэтгэж бүрүүн, ийн хэмээн зарлиг болруун: ―Хэн хүн богдсын номыг надад үзүүлвээс л түүнд ав аль хэрэглэх эд таваарыг өгсүгэй‖ хэмээн тунхаг тархаав. Тэр цагт Лиудуча хэмээн нэгэн бярман7 багш орд харшийн хаалганд ирээд ийн хэмээн өгүүлрүүн: ―Богдсын номыг хэрэглэх бөгөөс надад буй‖ хэмээсэнд хаан түүнийг сонсоод сац гадна гарч угтан залаад тавцанд суулгав. Төдий хаан нөхөд сэлт мөргөөд алгаа хамтатгаж ийн хэмээрүүн: 1
Ялж төгс нөгчсөн –(Са: Бхагавана) Шигэмүни Бурханы илт өгүүлэх нэр бөгөөд зургаан эрдэм төгсөж, хоѐр хязгаараас хагацан, дөрвөн шулмыг дарсан учир тийнхүү нэрийдсэн ажээ. Дөрвөн шулам нь: -Хүсэл тачаал, уур хилэнгийн эрхээр буянд барцад үйлдэх нисваанисын шулам -Өвдөх, өтлөх, доройтохын эрхээр буянд барцад хийх цогцсын шулам -Амь насыг егүүтгэж, буяны үйлийг таслах үйлийн шулам -Атаа хорсолын эрхээр буян барцад үйлдэх тэнгэрийн хөвгүүний шулам Төгс хэмээн нэрийдсэн учир нь зургаан эрдэм төгссөний учир буюу. Зургаан эрдэм нь: Эрх баялаг төгс, дүрс төгс, цог төгөлдөр, алдар төгөлдөр, бэлгэ билэг төгс, хичээнгүй төгс. Нөгчсөн хэмээсэн нь сансар хорвоогоос ангижирч, нирваан дүрийг үзүүлж амирлисан хэмээсэн утгатай. 2 Магада- (Са:Магадха) Орчин цагийн Энэтхэг улсын Бенарес, Бихар, Аллабад зэрэг нутаг орныг хамарсан, Бурхан Годамын амьдралтай холбоотой эртний газрын нэр. 3 Нирваан- Гаслангаас нөгчих буюу орчлонгийн хүлээснээс ангижрах хэмээсэн утгатай санскрит үг. 4 Эсэрүн язгуурт тэнгэр-(Төвд, Санскрит: брахма Мон:Ариун) тэнгэрийн орны эзэн Эсэрүн тэргүүтэй тэнгэр нар. 5 Галав- Нэн урт хугацааг үлэх хэмжээний нэр. Буддагын номд зургаан зүйл галав байна гэж үзнэ. Галав тогтох, орших, завсрын галав ба их галав, эвдрэх, хоосрох галав эдгээр болно. Анхдугаар галавт сав шимийн ертөнц үүсэж тогтсон гэж үзнэ. 6 Замбутив- Буддагын шашны номд гарах дөрвөн тивийн нэг бөгөөд Сүмбэр уулын өмнө зүгт оршино. 7 Бярман-(Са: Брахмана) Эртний энэтхэгт ноѐрхож байсан нийгмийн дөрвөн зүйл давхаргын нэг.
1
―Ай их багш аа! Их мунхагаар түйдсэн маньд богдсын номын ялгалыг үзүүлэн соѐрх‖ хэмээн дурдсанд Лиудуча бярман хаанд ийн хэмээн зарлиг болов: ―Ай их хаан аа! Миний мэдсэн энэ номыг сурахуйяа бэрхийн тул сонсоод таалах бөгөөс өдийхнөөр үл болъюу‖ хэмээн өгүүлсэнд хаан: ―Ай багш ав аль хэрэглэх бөгөөс түүнийг зарлиг болтугай. Тэр бүгдийг багш чиний тааллаар өргөсүгэй‖ хэмээн өчсөнд тэр бярман багш хаанд ийн хэмээн зарлиг болруун: ―Ай их хаан. Номыг үнэнээр хэрэглэх бөгөөс биед чинь мянган гол хатгаж зул шатааж тахин чадваас номыг үзүүлсүгэй‖ хэмээн өгүүлсэнд төдий хаан үлэмж баясан бишрээд тэндээс нэгэн хүнийг зуун мянган дуун сонсохуй газарт1 хүрэгч тийм нэгэн заанд унуулж Замбутивийн хамаг улсанд ийн хэмээн тунхаг тархаав: ―Өдгөө долоо хоногт Ганашинабали хаан нь номын тулд биеэ нүхэлж гол хатгаж зул шатаан тахих буй‖ хэмээн өчүүхэн хаад ба хамаг хүнд тунхаг өгсөнд тэдгээр нь тэр тунхагийг сонсоод гаслалцан зовж төдий хаан хаана бүхий тэр зүгт хүрээд хаанд мөргөж ийн хэмээн өчив: ―Ай их хаан! Энэ ертөнц дэхь бүхий л амьд амьтан чамд шүтсэн буюу. Адилтгаваас балай хүн нүдэт хүнд шүтсэн ба өчүүхэн нялх хөвгүүн эхэд шүтсэн адил буй атал хаан чи үгүй болвоос хойно хэнийг шүтэх . Хэрвээ биедээ мянган зул шатааваас лавтай аминаас ангижрах буй атал нэгэн бярманы тул ертөнц дэхь өдий чинээ амьтныг тэвчих чинь юун?‖ хэмээн өчсөн тэр цагт хатад ба их хөвгүүн тэргүүтэн таван зуун хөвгүүн ба мянган тоот ноѐн бүгд алгаа хамтатгаж залбиран өчвөөс хаан нь чин бат тангаргаас харилгүй ийн зарлиг болруун: ―Ай та нар надад саад үл хийтүгэй. Хэзээ Бурханы хутгийг олвоос би та нарыг сэжиггүй лавтай тонилгосугай‖ хэмээн зарлиг болсонд төдий олон хүн хааны чин батад ам авсныг мэдэж сэтгэлээр маш их зовон уйлаад хөсөр унав. Төдий хаан нь бярман багшид ийн хэмээн өчив: ―Ай багш! Өдгөө биед минь мянган зул шатаах цагт хүрэв. Биеийг минь нүхлэ!‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр багш хааны биеийг нүхлэж мянган гол тосонд дүрэхийг олон нөхөд бүгдээр үзээд уул унасан мэт биеэ хөсөр дэлдэн унав. Төдий хаан бярман багшид ийн хэмээн өчрүүн: ―Ай багш! Нигүүлсэхүй сэтгэлээр урьд надад номыг үзүүлээд түүний хойно гол хатгаж зул шатаатугай. Хэрвээ урьд зул шатааваас үхээд номыг сонсож үл болмуу‖ хэмээн өчсөнд бярман багш энэ шүлгийг өгүүлэв: ―Хамаг хураасан бүгд барагдъюу Өндөр болсон тэрбээр эцэст унаюу Хурах буй л бөгөөс хагацах болъюу Төрөх буй л бөгөөс үхэх болъюу‖ хэмээн өгүүлээд сац хаан маш баясан биширч гэмших сэтгэлгүй бөгөөтөл ийн хэмээн тангараглав: ―Миний ном эрсэн энэ нь Бурханы хутгийг олохын тулд буй за. Би хэзээ Бурханы хутгийг оловоос бэлгэ билгийн гэрлээр мунхагт автсан хамаг амьтныг маш гийгүүлэх болтугай‖ хэмээн тангарагласанд сац огторгуй газар маш дэнслэв. Ариун орон дахь тэнгэр нарын орд харш хүртэл дэнсэлсэнд тэнгэр нар огторгуйгаас бууж ирээд Бодьсадва2 хааны тэр биеийг эвдэрснийг үзээд тэдгээр тэнгэр нар уйлаад нулимс нь хур мэт ороод тэнгэр нарын эдийн цэцгүүдээр хур оруулаад тахив. Тэр цагт тэнгэр нарын хаан Хурмаст3 бээр хаан хаана бүхий тэнд ирээд элдэв үйлээр сайшаан магтаад ийн хэмээн өгүүлэв: ―Ай их хаан! Ийм маш их зовлонгоор маш зовсонд сэтгэлд чинь гэмшил буй буюу?‖ хэмээн асуусанд хаан зарлиг болруун: ―Гэмших сэтгэл надад үгүй‖ хэмээв. Хурмаст өгүүлрүүн: ―Их хаан аа! Энэ мэт бие чинь чичрээд амаргүй суун атал гэмших сэтгэл үгүй хэмээн өгүүлэх үүнийг хэн итгэмүй?‖ хэмээсэнд хаан өгүүлрүүн: ―Хэрвээ би тэргүүнээс эцэс хүртэл үнэн гэмших сэтгэлгүй бөгөөс бие дэхь энэ ярс эдгэж урьд ѐсоор болтугай‖ хэмээн өгүүлвээс сац бие дэхь ярс нь эдгэж урьд бие мэт болов. Тэр цаг тэр учир дахь тэр хаан нь хэмээвээс ай Бурхан чи бөлгөө. ‖ ―Бурхан аа! Чи эрт урьд амьтны тулд баршгүй зовлонгуудыг хатуужиж богдсын номыг эрсэн бөлгөө. Өдгөө хамаг амьтныг тэвчиж нирваан болсугай хэмээн сэтгэх чинь юун ? «Бас ч эрт нөгчсөн цагт Бурхан чи энэ Замбутивд Жилингарли нэрт их хаан болон төрлөө. Тэр хаанд харьяат олон өчүүхэн хаад бөлгөө. Найман түмэн дөрвөн мянган балгаст бөлгөө. Хатан хийгээд хорин мянган тоот орд харшит бөлгөө. Их хан хөвгүүн тэргүүтэн таван зуун хөвгүүнт бөлгөө. Арван мянган ноѐн бөлгөө. Тэр хаан нь 1
Дуун сонсдохуй газар- (Са: Кроша) Таван зуун нум буюу нэг км орчим уртын хэмжээний санскрит нэр. Бодьсадва-(Са: Бодхисатва. Мо: Бодь сэтгэлт баатар) Их хөлгөний мөрт суралцах бодьгалийг хэлнэ. Их бодийг олохын тулд галавын өнө хугацааг үл ажран хамаг амьтны тул тэргүүн хийгээд үе гишүүнээ өглөгт өгөхөд сэтгэл үл мятрах учир тийнхүү нэрийджээ. 3 Хурмаст-(Са:Индра. Мо:Зуун өглөгт) Тэнгэрийн эрхэтийн илт өгүүлэх нэр. 2
2
нигүүлсэгч бүхийн тулд хамаг улс иргэнийг ганц хөвгүүн лүгээ адил сэтгэмүй. Тэр цагт тэр их хаан нь богдсын номыг бишрэн хүсэхийн тулд ийн хэмээн тунхаг тархаав: ―Хэн бээр надад богдсын номыг үзүүлэн соѐрхвоос түүнд ав аль эд таваарыг тааллын ѐсоор өгсүгэй‖ хэмээн тунхаг өгсөн төдий Лиудча нэрт нэгэн бярман багш орд харшийн хаалганд ирээд ийн хэмээн өгүүлэв: ―Хэн бээр надаас богдсын ном сонсохыг таалах бөгөөс богдсын номыг үзүүлсүгэй‖ хэмээн өгүүлсэнд хаан түүнийг сонсоод сац маш баясан бишрээд гадна гарч угтаад хөлд нь мөргөөд сайн үгээр магтан орд харшдаа залж бэлдсэн тавцанд суулган алгаа хамтатгаж ийн хэмээн өчив: ―Ай их багш. Надад богдсын номыг үзүүлэн соѐрх‖ хэмээн өчсөнд бярман багш өгүүлрүүн ―Би өнөд хотол элдэв зовлонг хатуужиж сурсан бөлгөө. Хаан чи сонсохыг дуршаах бөгөөс өдийхнөөр болох бус!‖ хэмээн өгүүлэсэнд хаан алгаа хамтатгаж: ―Ай их багш! Чи ямар ямрыг хэрэглэх бөгөөс зарлиг болтугай. Хайрлалгүй хамгаа багш чамд өргөсүгэй‖ хэмээв. Бярман багш өгүүлрүүн: ―Тийм бөгөөс хаан чиний биед мянган төмөр хадаас шаагаад түүний хойно номлосугай‖ хэмээн өгүүлсэнд хаан нь: ―Долоон хоногт зарлигаар бүтээсүгэй‖ хэмээн өчөөд төдий тэр хаан нь нэгэн хүнийг найман түмэн дуу сонсдохуй газарт явагч тийм нэгэн заанд унуулж хотол Замбутивд ийн хэмээн тунхаг тархаав: ―Өдгөө долоон хоногт Жилингарли хаан биедээ мянган төмөр хадаас шаах буюу‖ хэмээн өгүүлсэнд төдий хамаг ноѐн ба олон иргэн сонсоод хамаг бүгдээр хааны дэргэд ирээд ийн хэмээн өчив: ―Ай хаан эзэн минь! Дөрвөн зүгт агсан бид бүгдээр чиний эрдэм хийгээд зарлигийн ачаар өөр өөрийн оронд жаргалангаар ихэд жаргаж суух бөлгөө. Ай их хаан! Их нигүүлсэж биедээ мянган хадаас шаах тийм муу үйлийг тэвчин соѐрх!‖ хэмээн өчсөнд тэр цагт хатад ба их хөвгүүн тэргүүтэн хамаг хан хөвгүүд ба хамаг түшмэд ийн хэмээн өчив: ―Ай их хаан! Манийг үл нийгүүлсэх чинь юун буй? Нэгэн хүний тулд биеэ эвдээд хамаг улс иргэнээ яахин тэвчмүй чи‖ хэмээн өчсөнд хаан зарлиг болруун: ―Би урьд орчлонд биеэ тоо томшгүй гавьяа тусгүй болгосон буюу за. Заримд нь тачаангуй, уур мунхагийн эрхээр үхсэн цагаан ясыг минь овоолвоос Сүмбэр1 уулаас өндөр болой. Тэргүүн огтолсноос цуварсан цус нь таван их мөрнөөс их буюу. Уйлсан нулимс минь дөрвөн их далайгаас их буюу. Тэр мэт элдэв зүйлийн үүднээс биеэ гавьяа тусгүй болговоос заримдаа ч номын тулд буюу. Заримдаа номын тулд бус буюу за. Өдгөө биедээ хадаас шаагаад Бурханы хутгийг бүтээсүгэй. Хэзээ илт туулж Бурханы хутгийг олвоос билгийн илдээр таны хамаг нисваанисын2 өвчнийг огтлох бөгөөтөл миний тийм сайн үйлд саад зэтгэр хийх чинь юун?‖ хэмээн өгүүлсэнд төдий хамаг бүгдээр юу ч өгүүлэлгүй суув. Төдий хаан нь бярман багшид өчрүүн: ―Ай их багш! Их нигүүлсэхүй сэтгэлээр урьд надад номыг үзүүлж түүний хойно хадаас шаатугай. Эс тэгвэл ном сонсохгүй үхэх болмуй‖ хэмээн өчсөнд бярман багш энэ шүлгийг номлов: ―Хамаг үүдсэн нь мөнх бус буюу Хамаг төрөл нь зовлонт буюу Хамаг ном нь хоосон бөгөөд Минийх үгүй буюу Минийх хэмээх ч буй бус‖ хэмээн энэ шүлгийг өгүүлээд биед нь мянган төмөр хадаас шаав. Тэр цагт өчүүхэн хаад ноѐд ба олон нөхөд түүнийг үзээд их уул унасан мэт биеэ хөсөр дэлдэн уйлаад санаа алдсан тэр цагт огторгуй газар зургаан зүйлээр дэнсэлсэнд Амармагийн3 ертөнц дэхь тэнгэр нар ба өнгөт ертөнц дэхь тэнгэр нар их гайхамшигт болоод төдий тэдгээр хамаг тэнгэр нар огторгуйгаар бодьсадва хаан хаана буй тэнд хүрч ирээд номын тулд хааны биеийг ихэд зовохыг үзэж хамаг тэнгэр нарын уйлсан нулимс нь хур мэт орж бүрүүн, тэнгэр нарын эдийн цэцгүүдээр тахив. Тэр цагт тэнгэрсийн хаан Хурмаст нь тэр хааны хаана бүхий тэр оронд хүрч ирээд ийн хэмээн өгүүлэв:
1
Сүмбэр уул-(Са: Сүмерү, Мо: Их уул) Зүүн талдаа мөнгө, өмнөдөө биндэрьяа, баруундаа улаан болор, хойт талдаа алт зэрэг эрднэсийн дөрвөн өнгөөр гийгүүлдэг. Далайн усанд найман түмэн бээр гүн оршиж, усны төвшнөөс дээш найман түмэн бээр илүү гарсан хэмжээтэй их уул. 2 Нисваанис-Зовлонгийн уг шалтгаан, орчлонгийн үйлийн үрийн хүлээс хэмээх утгатай Санскрит үг. 3 Амармаг-(Мо: Хүсэлт орон) Буддагын номд гарах гурван зүйл тэнгэрийн орны нэг. Хүсэлт орны идэх ба хурьцахад тачааж таван хүслийн эрдмийг эдлэдэг. Хүсэл төгөлдөр амьтан орших тул тийнхүү нэрийджээ.
3
―Ай их хаан! Ийм их зовлонг хатуужих чинь юун сэтгэх буй? Номын тул буюу. Эс бөгөөс Хурмастын төрийг хүсэх буюу. Чакравардын 1 хааны төрийг хүсэх буюу. Түүнчлэн Шулмын 2 хаан ба Эсэрүн хаан Махешварын 3 төрийг хүсэх буюу?‖ хэмээн өгүүлсэнд хаан өгүүлрүүн: ―Миний энэ үйл нь гурван ертөнц дэхь жаргалыг хүссэн бус буюу. Энэ үйл минь Бурханы хутгийг олохын тулд болой‖ хэмээн өгүүлэсэнд Хурмаст өгүүлрүүн: ―Хаан аа! Биеэ ийн зовохуйд сэтгэлд чинь гэмшиглэн буй буюу?‖ хэмээн асууваас хаан өгүүлрүүн: ―Надад гэмших сэтгэл үгүй буюу‖ хэмээвээс Хурмаст өгүүлрүүн: ―Бие чинь чичрээд үл тэсэх бөгөөтөл гэмших сэтгэл үгүй хэмээснийг хэн итгэмүй?‖ хэмээн өгүүлсэнд хаан өгүүлрүүн: ―Хэрвээ өгүүлсэн минь үнэн болоод надад гэмших сэтгэл үгүй бөгөөс бие минь урьд ѐсоор эдгэх болтугай!‖ хэмээн өгүүлээд сац бие нь урьд ѐсоор болсонд тэнгэр хүн бүгд баясалцан бишрэв». Басхүү өчрүүн: ―Ялж төгс нөгчсөн Бурхан чи номын далайг огоот төгсгөөд цаглашгүй эрдэмт буй атал юуны тулд хамаг амьтныг огоот тэвчиж, номыг номлохгүй нирваан болохыг сэтгэх чинь юун ажгуу?‖ «Бас ч эрт нөгчсөн цаг дахь цаглашгүй тоо томшгүй галвуудын урьд Бурхан чи энэ Замбутивд Эсэрүн тэнгэр нэрт их хааны Богд нэрт хан хөвгүүн болон төрлөө. Тэр хан хөвгүүн нь богдсын номыг эрвээс эс олоод сэтгэл нь гутаж маш зовон суун бүхийд тэнгэрсийн хаан Хурмаст нь тэр хан хөвгүүний сэтгэлийг ухаж төдий нэгэн бярман болон хувилаад хааны орд харшийн хаалганд ирж ийн өгүүлрүүн: ―Надад богдсын ном буй. Хэрэглэх бөгөөс үзүүлсүгэй!‖ хэмээн өгүүлсэнд хан хөвгүүн тэр үгийг сонсоод сац угтаж хөлд нь мөргөөд орд харшдаа залраад тавцанд суулгаж алгаа хамтатган ийн өчрүүн: ―Ай их багш! Их нигүүлсэхүй сэтгэлээр надад богдсын номыг үзүүлэн соѐрх!‖ хэмээн өчсөнд бярман багш зарлиг болруун: ―Сургаваас ч сурхуйяа маш бэрх болоод багшийг эрээд хичээвээс ч хялбар сурах бусын тул өдийхнөөр болох бус буй за. Үнэн номыг сонсохыг хүсэх бөгөөс ихэд хатуужиж сурах бөлгөө‖ гэсэнд Хан хөвгүүн өчрүүн: ―Ай их багш! Аливаа хэрэглэх эд таваарыг тааллаар зарлиг болтугай. Миний бие ба гэргий, хөвгүүн, охин тэргүүтнийг таалах бөгөөс түүнийг ч зарлиг болон соѐрх. Зарлигаар өргөсүгэй!‖ хэмээн өчив. Бярман багш зарлиг болруун: ―Тийн бөгөөс арван тохой төдий гүн гууг галын цогцсоор дүүргээд түүний дотор биеэ түлж тахин чадваас богдсын номыг үзүүлсүгэй‖ хэмээн зарлиг болсонд төдий хан хөвгүүн нь багшийн зарлигаар их галын гуу ухсанд их хаан ба хатан, ноѐд түшмэд бүгдээр түүнийг сонсоод бие сэтгэл нь амаргүй болж хамаг бүгд хан хөвгүүний орд харшид зорчиж хан хөвгүүнд өчин залбираад тэр бярманыг хүрээлж ийн өчрүүн: ―Ай хутагт багш! Бид бүгдийг ихэд нигүүлсэж энэ хан хөвгүүнийг үл түлүүлэн соѐрх! Улс ба эмс, хөвгүүн бидний биеийг таалах бөгөөс тэд бүгдийг хайрлалгүй өргөсүгэй бид‖ хэмээн өчсөнд бярман багш зарлиг болруун: ―Тийм юм надад хэрэггүй буй за. Хан хөвгүүн нь тиймийг үйлдэн чадах бөгөөс номыг үзүүлсүгэй. Үл чадах бөгөөс номыг үзүүлэх бус‖ хэмээн зарлиг болсонд тэнд чуулсан бүгдээр «Тэр багшийн зарлигаас урвахгүй» хэмээн тангарагласныг ухаж бүрүүн юун ч үл өгүүлэн суув. Төдий их хаан нь нэгэн хүний найман түмэн дуун сонсдохуй газар хүрэгч тийм нэгэн заанд унуулж хотол Замбутивд тунхаг тархаахаар илгээв. Төдийг тэр хүн одоод ийн хэмээн тунхаг тархаав: ―Өдгөө долоон хоногт хан хөвгүүн нь номыг хүсэхийн тул галт гууд биеэ түлэн тахих буй. Та бүгд золгохоор ирэх бөгөөс үтэр ир‖ хэмээсэнд төдий өчүүхэн хаад, их улс ба өтөлсөн доройтсон шантрагсад нэгэн нэгнээ хөтлөж хан хөвгүүний дэргэд ирээд өвдгөө хөтөр сөгдөөд алгаа хамтатгаж хамаг бүгд нэгэн үгээр ийн хэмээн өчив: ―Аяа бид бүгд хан хөвгүүн чамд дулдуйдсан бөлгөө. Чи манай эцэг эх лүгээ адил бөгөөтөл галт гууд түлэгдвээс энэ хамаг улсыг аврагч итгэл хэн болмуй? Нэжгээд хүний тул өдий чинээ хамаг улсыг өдий чинээ хамаг улсыг яахин тэвчих буй?‖ хэмээв. Төдий хан хөвгүүн тэдгээр иргэнд ийн хэмээн зарлиг болов: ―Та бүгд сонс! Би урьд олон төрөлд орчлонд орчиж тоо томшгүй төрөл авсан буюу за. Хүн болж төрөөд нэгэн нэгнээ урин4 хилэнгээр хөнөөж алалцсан нүгэлт үйл олон бөлгөө. Сайн төрөлт тэнгэр нарт төрж тэнгэрийн насыг барж хүсэлт жаргалангаас хагацах зовлонгуудыг үзэв. Амьтны тамд төрж галд түлэгдээд тогоонд чанагдсан ба
1
Чакравард-(Са:Чакравартинража, Мо:Хүрдэн орчуулагч буюу эргүүлэгч хаан) Хүн төрөлхтөн найман түм наслах үед оршиж байсан хийгээд алт мөнгө зэс төмөр зэрэг хүрдийг эргүүлэн дөрвөн тивийн амьтныг эрхшээсэн домогтой. 2 Шулам-(Са: Мара) Амьтанд хор хөнөөл учруулан буян заяанд саад тотгор хийгч хүсэлт тэнгэрийн орны нэг зүйл амьтан. 3 Махешвара-(Мо:Их эрх баялаг) Буддагын домогт өгүүлсэнээр Махешвара төвдийн Кайлас оронд орших ажээ. 4 Урин- Уур.
4
илд мэсээр цавчуулж хэрчүүлсэн, хорт мөрөнд урссан хийгээд илдсийн ууланд 1 давах тэргүүтэн тоо томшгүй зовлон үзэв. Ясанд тултал өвдөхүй өвчин зовлонг ч үзэв. Бирдэд 2 төрж тэсэшгүй элдэв зүйл зовлонг үзэв. Адгуусанд төрж дааж ядтал ачаа ачаад нэгэн үмх өвсийг идэх эрхгүй болоод алагдах тэргүүтэн тоо томшгүй зовлон үзэв. Тэр мэт биеэ олонтоо хор хомс болговоос ч богдсын номын тулд буянт сэтгэл өчүүхнийг ч үүсгэсэнгүй бөлгөө. Өдгөө муу үнэрт энэ буртаг биеийг минь номын тулд тахих буй за. Би дээр үгүй бодь хутагт сэтгэл үүсгэхэд та саад зэтгэрийг үл хийтүгэй! Бурхан бүтээхэд минь энэ биеэр огоот тахил тахих буй за. Би хэзээд илт Бурханы хутгийг олвоос та нарт номын биеэр өглөг өгсүгэй‖ хэмээн өгүүлсэнд тэр олон нөхөд юун бээр үл өгүүлэн суув. Төдий хан хөвгүүн галт гууны амсарт босож байгаад бярман багшид ийн хэмээн өчив: ―Ай их багш! Урьд надад богдсын номыг үзүүлэн соѐрх! Хэрвээ галд түлэгдэж үхвээс номыг сонсон үл чадмуу!‖ хэмээн өчсөнд тэр бярман багш энэ хоѐр шүлгийг өгүүлэв: ―Ай асрах сэтгэлийг бясалгатугай Урин хилэнт сэтгэлийг тэвчтүгэй Их нигүүлсэхүйгээр амьтныг ивээтүгэй Хотол хамгийг нигүүлсэхгүйгээр өршөөтүгэй Их баясгаланг бясалгатугай Бусдад ч өөр лүгээ зохилдох Ном бодичид3 сэтгэлээр үзүүлвээс Бодисун нарыг явдал буюу. Эдгээр шүлгүүдийг өгүүлвээс ханхүү сац харайсанд Хурмаст ба Эсэрүн хаан хоѐр нэжгээд гараас нь бариад ийн хэмээн өгүүлэв: ―Замбутивийн хамаг амьтан нь хаан чиний ачаар жаргасан бөлгөө. Өдгөө хаан чи галд түлэгдвээс хамаг харцас, улс иргэн, эцэг эхээс хагацсан лугаа адилын тул энэ хамаг амьтныг огоот тэвчиж галд унах чинь юун буй?‖ хэмээн өгүүлсэнд төдий хан хөвгүүн нь тэнгэрсийн хаан ба олон нөхдийг үзээд ийн хэмээн өгүүлэв: ―Би дээр үгүй бодь хутагт сэтгэл үүсгэхэд та бүгд саад зэтгэрийг үл үйлдтүгэй!‖ хэмээн өгүүлсэнд тэд бүгд юун бээр үл өгүүлэн суув. Төдий хан хөвгүүн галт гуунд унасанд огторгуй газар сайтар дэнсэлсэнд огторгуй дахь тэнгэр нарын уйлсан нулимс нь хур мэт оров. Тэр галт гуу нь цэцэрлэгт харш болов. Тэр хан хөвгүүн нь лянхуан дээр суун ажгуу. Тэнгэр нар цэцгийн хурыг өвдөг далдартал оруулав». ―Тэр учир тэр цаг дахь Эсэрүн тэнгэр нэрт хаан нь Судадана4 хаан бөлгөө. Түүний хатан нь Махамай5 хатан буюу. Тэр цаг тэр учир дахь хан хөвгүүн нь Ялж төгс нөгчсөн Бурхан чи бөлгөө. Ай Бурхан багш тэр цаг тэр учирт олон амьтныг ивээхийн тулд ном эрж өдгөө огоот тонилж Бурханы хутгийг олсон бөгөөтөл юуны тулд мунхагт маш бүрхэгдэн хамаг амьтныг номоор гийгүүлэхгүй нирваан болсугай хэмээн сэтгэх чинь юун буй?‖ ―Бурхан аа! Бас ч тоо томшгүй галав өнгөрсний урьд энэ Варанаси6 оронд таван зуун арш нар суун бөлгөө. Тэдгээр аршийн багш нь Удвал нэрт багш бөлгөө. Тэр нь богдсын номыг сураад бясалгатугай хэмээн хүсэж бэдэн яваад ―Хэн хүн надад богдсын номыг үзүүлвээс л ямар зүйл таалах бөгөөс тэрхүү ѐсоор өргөөд зарц болсугай‖ хэмээн тунхаг тархаасанд нэгэн бярман багш түүнийг сонсоод ирж тэр аршид ийн хэмээн өгүүлэв: ―Богдсын ном надад буй. Хэрэглэх бөгөөс үзүүлсүгэй!‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр арш нь бярман багшид мөргөөд алгаа хамтатгаж ийн хэмээн өчив: ―Ай их багш! Нийгүүлсэхүй сэтгэлээр богдсын номыг надад үзүүлэн соѐрх!‖ хэмээн өчсөнд бярман багш өгүүлрүүн: ―Номыг сурах бөгөөс маш их бэрх буй за. Их зовлонгоор хатуужиж номыг сурах бөлгөө. Төдийхнөөр номыг суран яахан чадмуй. Үнэн номыг сонсохыг хүсэх бөгөөс миний үгсээр үйлдэгтүн чи!‖ хэмээн өгүүлсэнд тэр арш өчрүүн: ―Ай их багш! Чиний зарлиг ямар бөгөөс түүгээр бүтээсүгэй‖ хэмээн өчив. Төдий бярман багш нь: ―Тийн бөгөөс чиний арьсыг өвчөөд цаас хийж, ясаар чинь үзэг хийгээд цусыг чинь бэх болгон номыг бичээд чамд үзүүлсүгэй‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр арш тэр зарлигийг сонсоод даруй маш баясан биширч бүрүүн. Бурханы шашныг хүндлэхийн тулд биеийн арьсыг өвчөөд ясаар үзэг хийж, цусаар бэх зуурч: 1
Илдсийн уул- Ойр орчимын Тамд байх ба бүхий л газар, мод өвс нь илд байх тул нүгэл хийсэн хүмүүс нь тэр илдэнд цавчигдаж зүсэгдэж үхээд дахин амилж нүгэлээ бартал зовдог байна. Бич 2 Бирд-(Са: Прета) Ямагт өлсөн цангах зовлон эдлэгч гурван муу заяат амьтны нэг. 3 Бодичид- Бодь 4 Судадана-(Са: Шудхадана, Мо: Ариун идээт) Шигэмуни Бурханы эцгийн алдар. 5 Махамай-(Мо: Үзэсгэлэнт тэнгэр) Шигэмуни Бурханы эхийн алдар. 6 Варанаси-(Са: Варанаси) Эртний Энэтхэгийн хотын нэр. Орчин цагийн Бенарес хот.
5
―Ай их багш! Цагт хүрэв. Үтэр номлон соѐрх! Зарлигийг чинь бичсүгэй‖ хэмээн өчсөнд тэр бярман багш энэ хоѐр шүлгийг өгүүлэв: ―Биеийн явдлыг маш арвилан бэхлээд Амь нядлахуй, хулгай хийгээд үл хурьцтугай Хуурмаг худал үгс хийгээд ширүүн үгс үл өгүүлтүгэй Хүсэхүй жаргаланд үл тачаагаад Урин сэтгэлийг тэвчтүгэй Хамаг муу үзлийг тэвчвээс л Бодьсатваа нарын дээд явдал буюу‖ хэмээн эдгээр шүлгийг төдий бичээд хотол Замбутивд дуурсгасанд үзүүлсэн ѐсоор хамаг хүн хичээж түүнийг сураад нүгэлт үйлсийг тэвчлээ» ―Бурхан аа! Тэр цаг тэр учирт ч олон амьтны тулд хатуужих явдлаар ном эрэхэд гэмшихүй сэтгэлгүй бөгөөтөл өдгөө номыг үзүүлэхгүй хамаг амьтныг огоот тэвчээд нирваан болсугай хэмээн сэтгэх чинь юун ажгуу?‖ «Бас эрт нөгчсөн, цаггүй тоо томшгүй галвуудын урьд нь Бурхан чи бээр энэ Замбутивд Шивсэ нэрт хаан болон төрсөн бөлгөө. Тэр хаан Дэваварда нэрт орд харштай бөгөөд цаглашгүй эд агуурст бөлгөө. Тэр хаан нь Замбутив бүгдээрийг эзэлсэн буюу. Тэр хаанд нь харьяат найман түмэн дөрвөн мянган өчүүхэн хаад бөлгөө. Ерэн мянган тоот орд харш бөлгөө. Найман түмэн тоот балгас ба хатад хийгээд хорин мянган тоот орд харш бөлгөө. Таван зуун хан хөвгүүн ба түмэн тоот их ноѐд буюу. Тэр хаан нь хамаг бүгдийг асран нигүүлсэж суун бүхий цагт тэнгэрсийн хаан Хурмаст нь бие дэхь таван эрдмээс хагацаж үхэхэд ойртсонд маш зовон гаслаж суун бүхийд Вишвагарма үзээд Хурмастад: ―Маш зовон гаслах учир юун буй?‖ хэмээн өчсөнд Хурмаст өгүүлрүүн: ―Би үхэхэд ойртоод үхэх бэлгэ илт болсонд энэ ертөнцөд Бурханы ном нь устаж Бодьсатва нар ч ертөнцөд суусангүй бөгөөтөл өдгөө хэнийг бээр шүтэж итгэл явуулах хүнгүй тул зовон гасласан нь тэр бөлгөө‖ хэмээн өгүүлвээс Вишвагарма өгүүлрүүн: ―Ай Хурмаст аа! Өдгөө Замбутивд Бодьсатва нарын явдлаар явагч Шивсэ нэрт хаан суун амуй. Тэр хаан нь маш чин бат болоод их хичээнгүйн тул магад лавтай Бурханы хутгийг олмуй за. Түүнд итгэл явуулбаас үхлээс маш тонилоод амарлиюү‖ хэмээн өгүүлсэнд Хурмаст өгүүлрүүн: ―Тийн бөгөөс тэр хаан Бодьсатва мөн бусыг болгоох хэрэгтэй буй за. Өдгөө болгоохоор одсугай. Вишвагарма чи хүүрзгэнэ шувуу болон хувилтугай. Би нэгэн харцага болон хувилаад чиний хойноос хөөсөөр одсугай. Чи тэр хаан хаана бүхий тэр орд харшид орвоос л тэр хааны ѐсыг үнэнээр ухаж мэдэх буюу‖ хэмээн өгүүлсэнд Вишвагарма өгүүлрүүн: ―Ай Хурмаст аа! Бодьсадва хаан нь маш бэрх үйлээр аргадваас үл болмуй‖ хэмээн өгүүлсэнд тэнгэрсийн хаан Хурмаст энэ шүлгийг өгүүлрүүн: ―Түүнийг хорт сэтгэлээр аргадах бус буй за би Алт мэт шарваас илт болъюу Үнэнийг ухсугай хэмээн хүсэж Бодьсатвааг сорьсугай би‖ хэмээн өгүүлээд сац Вишвагарма хүүрзгэнэ болон хувилаад Хурмаст нэгэн харцага болон хувилж хүүрзгэнийг гүйцэн ядаж хөөсөөр одсонд хүүрзгэнэ нь маш айн эмээгээд хааны суганд ороод: ―Ай их хаан! Амийг минь авар!‖ хэмээн өчин атал даруй дээр харцага хүрч ирээд хаанд ийн хэмээн өчив: ―Ай их хаан! Энэ хүүзгэнэ миний идэш бөлгөө. Хаан чамд хоргодсон ажгуу. Үтэр надад өгөн соѐрх! Би өлссөн тул зовмуй‖ хэмээн өчсөнд хаан зарлиг болруун: ―Хэн надад хоргодвоос «Аварсугай» хэмээн ам авсан бөлгөө. Энэ хүүрзгэнийг чамд үл өгмүү‖ хэмээсэнд харцага бас өчрүүн: ―Ай хаан! Чи хамгийг аврах бөгөөс миний хоолыг таслаж амийг минь таславаас хамгийн дотор харьяагүй буюу би?‖ хэмээн өчсөнд хаан зарлиг болруун: ―Чамд өөр бус мах өгвөөс идмүү чи?‖ хэмээн зарлиг болсонд харцага өгүүлрүүн: ―Шинэхэн нядласан нойтон махыг хэрэглэмүү би‖ хэмээн өчсөнд хаан ийн хэмээн сэтгэрүүн «Шинэхэн амттай нойтон махаар үүнийг тэжээвээс л нэгий нь алаад нэгий нь тэжээвээс гавьяа тусгүй болмой. Бүх амьтан өөр өөрийн амиа хайрламуй за. Гагцхүү миний биеийн махаар тэжээсүгэй» хэмээн сэтгэж хурц хутгаар гуяны махаа огтлож харцгад өгөөд хүүрзгэний амийг аварсанд харцага өгүүлрүүн: ―Ай хаан чи өглөгийн эзэн минь болов. Хамаг бүгдийг тэгш сэтгэх бөгөөтөл өчүүхэн шувуу намайг ч тэгш сэтгэх л бөгөөс хүүрзгэний бие ба хааны биеийн мах хоѐрыг тэнгийн модонд1 цэнлэж тэнцүү болгон надад өгөн соѐрх!‖ хэмээн өчсөнд хаан: 1
Тэнгийн мод- Жинлүүр, цэнлүүр, жин, дэнс зэргийн нуруу мод. Годил ч гэнэ.
6
―Тэнгийн мод авч ир!‖ хэмээн зарлиг болсонд төдий тэнгийн мод авчраад цөм огтлож тэнлэвээс бээр хүүзгэнийг тавиад нэгэн нэгэн үзүүр хааны гуяны махыг цөм огтлож тэнлэвээс бээр хүүрзгэнэ лүгээ эс тэнцэв. Хоѐр мөрний мах ба хоѐр этгээдийн хавирганы мах ба бүх бие дэхь махыг бартал огтлож тэнлэвээс хүүрзгэнэ лүгээ эс тэнцсэнд хаан: ―Өөрийн бүх биеэ тэнгийн модонд тэнлэсүгэй!‖ хэмээн сэтгээд босвоос муужирч үхэтхийн унав. Төдий хоромхон атал санаа орж бүрүүн. Өөрийн сэтгэлээ ийн хэмээн муушаав. «Ай сэтгэл чи! Тэргүүлэшгүй цагаас өдгөө болтол эс чадсаны тул би гурван ертөнцөд очиж элдэв зовлонг үзвээс ч гавьяа тус болсонгүй буй за. Өдгөө сэтгэл чи хичээнгүй цаг чинь хүрэв. Залхуурах цаг энэ бус болой» хэмээн элдэв зүйлээр сэтгэлээ муушаагаад шамдан хичээж босоод тэнгийн модонд тэнлээд: ―Өдгөө сэтгэл минь амрав‖ хэмээн баясав. Тэр цагт огторгуй газар зургаан зүйлээр дэнсэлсэнд тэнгэр нарын орд хаш бээр дэнслэн хөдөлсөнд өнгөт ертөнц дэхь тэнгэр нар тэргүүлэн хамаг тэнгэр нар ирээд дээр огторгуйд суугаад Бодьсатва хаан нь номын тулд бие амиа хайрлалгүй маш хатуужих явдлыг үзээд уйлсан нулимс нь хур мэт ороход тэнгэр нарын эдийн цэцгүүдээр хур оруулж тахив. Төдий тэнгэрсийн хаан Хурмаст нь харцага шувууны биеийг гээж өөрийн биед хувилаад хаанд ийн хэмээн өгүүлэв: ―Хаан аа! Энэ мэт маш бэрх явдлаар юу хүсмүй чи? Чакравардын хааны төрийг хүсэх буюу? Хурмастын төрийг хүсэх буюу? Шулмын хааны төрийг хүсэх буюу? Гурван ертөнцийн эрхтийг хүсэх буюу? Юуг хүсэх буюу?‖ хэмээн өгүүлсэнд Бодьсатва хаан: ―Би гурван ертөнцийн жаргаланг хүссэн бус буй за. Дээр үгүй үнэн төгс туулсан Бурханы хутгийг хүсмүү би‖ хэмээн өгүүлсэнд Хурмаст өгүүлрүүн: ―Энэ мэт бие чинь чичрээд ясанд хүртэл тэсэшгүй зовсонд гэмших сэтгэл чамд төрж байна уу?‖ хэмээн өгүүлсэнд хаан нь: ―Надад гэмших сэтгэл үгүй буюу‖ хэмээв. Хурмаст өгүүлрүүн: ―Өдгөө бие чинь чичрээд аминд хүрч өгүүлэн үл чадах бөгөөтөл гэмшилгүй хэмээх тэр үгэнд чинь хэн итгэмүй?‖ хэмээвээс хаан өгүүлрүүн: ―Би эхнээсээ эцсээ хүртэл нэгэн хялгасны төдий ч гэмших сэтгэл надад үгүй буй за. Ав аль аливаа хүссэн хүсэл минь магад бүтмүй за. Өгүүлсэн эдгээр үг минь үнэн бөгөөс бие дэхь эдгээр шарх аниж бие минь урьд ѐсоор болтугай!‖ хэмээн өгүүлмэгц тэр даруй хааны бие нь урьдахаас үлэмж сайн болсонд тэнгэр хүний ертөнц дэхь бүгд маш баясалцан бишрээд гайхамшигт болов» Тэр цаг тэр учир дахь Шивсэ нэрт хаан нь өдгөө Бурхан чи бөлгөө. Бурхан чи эрт нөгчсөн цагт биеэ хайрлалгүй хамаг амьтанд тусласан буй атал өдгөө Ялж төгс нөгчсөн Бурхан чи номын далайг огоот төгсгөөд номын тугийг байгуулж, номыг хэнгэргээр сайтар дэлдээд, номын зулыг ч шатааж, туслахуй цагт хүрсэн бөгөөтөл юуны тулд номуудыг үзүүлэхгүй хамаг амьтныг огоот тэвчиж нирваан болсугай хэмээн сэтгэх чинь юун ажгуу?‖ Тэр цагт Эсэрүн хаан нь Бурханы өмнө алгаа хамтатгаж: ―Бурхан аа! Эрт цагт номыг эрж амьтны тул тэргүүнээ мянгантаа өгсөн бөлгөө‖ хэмээн сайшаан магтаад басхүү ийн хэмээн өчрүүн: ―Ялж төгс нөгчсөн Бурхан аа! Өдгөө хамаг амьтны тул номыг хүрдийг орчуулан соѐрх!‖ хэмээн өчин залбирсанд төдий Ялж төгс нөгчсөн Бурхан нь Эсэрүн хааны өчсөн ѐсоор Варанаси нэр улс дахь гөрөөс айх аюулгүй орших 1 хэмээх оронд одоод номыг хүрдийг орчууллаа. Тэр мэт номын хүрдийг орчуулснаар гурван эрдэнэ2 ч ертөнцөд илт боллоо. Тэр цагт тийн хэмээн зарлиг болсонд тэнгэр хүн ба лус3, ягшас4 ба асури5 нар ба найман аймаг6 тэргүүтэн хамаг бүгдээр баясан бишрээд сайшаан магтав. ИХ АМЬТАН НЭРТ ХАН ХӨВГҮҮН ӨЛӨГЧИН БАРСАД БИЕЭ ӨГСӨН ХОЁРДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн сонссон миний нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун 7 балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг Итгэлгүй идээн өглөгтийн 8 хотол баясгалангийн хүрээнд суун бөлгөө. Тэр цагт Ялж төгс 1
Гөрөөсөнд айх аюулгүй орших-Орчин үеийн Энэтхэг орны Бенарес хотын ойролцоох газрын хуучин нэр. Гурван эрдэнэ-Чухаг дээд гурав хэмээн төвд хэлнээс орчуулах бөгөөд энэ нь: Бурхан, Ном буюу Бурханы сургааль, Хувраг. 3 Лус-( Са: Нага) Гол горхи, цөөрөм, нуур усанд оршигч хүн толгойтой могой биетэй нэгэн зүйл амьтан. 4 Ягшас- (Са: Якша) Хүн бус тэнгэр, чөтгөрийн төрлийн амьтан. 5 Асури- (Мо: Тэнгэр бус) Тэнгэр нартай тэмцэлдэх зургаан зүйл хамаг амьтны нэг. 6 Найман аймаг-Тэнгэр, лус, ягшас, үнэр идэштэн, асури, огторгуйгаар халигч гарьд, хүмүүн буюу юун, хэвлээр мөлгөгч эдгээр болно. 7 Ширавасун балгас-Годам Бурханы сууж байсан эртний Энэтхэгийн Кошала улсын нийслэл. Орчин үеийн Сарнатх хот. 8 Итгэлгүй идээн өглөгт-Годам Бурханы өглөгийн эзэн гэрийн эзний нэр. 2
7
нөгчсөн Бурхан бинваад1 идээнд одохуй цагт хүрсэнд хормогч ба номт дээл өмсөөд бадар аяга2 барьж Ананд3 лугаа бинваад гуйхаар одов. Тэр цагт балгасан дахь нэгэн эмгэн хүмүүнд хоѐр хулгайч хөвгүүн бөлгөө. Тэр хоѐр хулгайчийг эдийн эзэн бариад засгийн ноѐны дэргэд аваачиж үгий нь аваад хүлж алах газар авч одтол тэр хулгайчийн эх нь Ялж төгс нөгчсөн Бурханыг холоос үзээд түүний зүгт мөргөөд: ―Ай тэнгэрийн тэнгэр Бурхан! Их нигүүлсэхүй сэтгэлээр миний энэ хоѐр хөвгүүний амийг авран соѐрх!‖ хэмээн холоос залбирсанд Ялж төгс нөгчсөн Бурхан холоос сонсож их нигүүлсэхүй сэтгэлээр өршөөж тэдний амийг аврахын тулд Анандад зарлиг болруун: ―Ананд аа! Чи хаанд одож энэ хоѐрын амийг гуйтугай!‖ хэмээн зарлиг болсонд төдий Ананд одоод хаанд өчвөөс хаан нь Бурханы зарлигаар тэднийг тавив. Тэдгээр хоѐр хүн Бурханы өршөөн аварсанд маш баясаж бүрүүн Бурхан хаана бүхий тэнд хүрээд оройгоороо хөлд нь мөргөөд алгаа хамтатгаж ийн хэмээн өчив: ―Ялж төгс нөгчсөн Бурхан аа! Их нигүүлсэхүйгээр бидний амийг аварсан нь таны ач буй за. Ай тэнгэр хүний дээд манлай их нигүүлсэхүй сэтгэлээр биднийг тойн болгон соѐрх!‖ хэмээн өчсөнд Ялж төгс нөгчсөн Бурхан: ― Сайн, сайн‖ хэмээн сайшаасанд даруй тэдний сахал үс нь өөрөө унаж тойн болоод улбар дээлт болов. Тэдгээр нь маш чин бишрэлт болоод Ялж төгс нөгчсөн Бурхан ямарваа номыг үзүүлснээр тоос ба хирийг арилгаад дайныг дарсны хутгийг4 олов. Тэр хоѐр хулгайчийн эх бээр номыг сонссоноор нэгэнт харин үл ирэгчийн хутгийг5 олов. Тэр цагт тийм гайхамшигт болсныг Ананд үзэж бүрүүн. Түүнчилэн ирсэн Бурханы6 эрдмийг: ―Тийм цаггүй ажгуу‖ хэмээн магтаад бас ийн хэмээн сэтгэрүүн «Энэ эх хөвгүүн гурвуул ямар сайн үйл үйлдсэнээр Ялж төгс нөгчсөн Бурхан лугаа учирч их гэмээс тонилоод нирвааны хутгийг олж бүрүүн. Нэгэн биед туст ийм сайн жаргалан олсон нь маш сайн болой» хэмээн сэтгэсэн сэтгэлийг Ялж төгс нөгчсөн Бурхан ухаж Анандад ийн хэмээн зарлиг болов: ―Ананд аа! Энэ эх хөвгүүн гурвуулыг би гагцхүү өдгөө авасан бус буюу за. Эрт нөгчсөн цагт ч эднийг авран тэтгэсэн бөлгөө‖ хэмээв. Ананд Бурханд ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Эрт нөгчсөн цагт эх хөвгүүн гурвуулыг хэрхэн аварсан ѐсыг номлон соѐрх!‖ хэмээн өчвөөс Ялж төгс нөгчсөн Бурхан Анандад зарлиг болруун: «Эрт тоо томшгүй нөгчсөн галвын урьд Замбутивд Их тэрэг нэрт хаан бөлгөө. Тэр хаанд харьяат мянган тоот өчүүхэн хаад буюу. Гурван хөвгүүн буюу. Их хөвгүүн нь Маханада нэрт буюу. Дунд хөвгүүн нь Махадэва нэгт буюу. Отгон хөвгүүн нь Махасатва нэрт буюу. Тэр отгон хөвгүүн нь өчүүхнээс асрахуй, нигүүлсэхүй сэтгэлт болоод хамаг бүгдийг ганц хөвгүүн лүгээ адил сэтгэмүй. Тэр цагт тэр хаан, ноѐд түшмэд, хатад сэлтээр ой уулыг гайхахаар үзэн одоод суун бүхийд гурван хөвгүүн бээр ой дотор гайхахаар одсонд нэгэн барс зулзагалсан тул маш өлсөн ундаасч зулзагаа идэхээр завдахыг үзэж төдий отгон хөвгүүн нь хоѐр ахдаа ийн өгүүлрүүн: ―Ай хоѐр ах минь! Энэ өлөгчин барс өлгүй болсноор зулзагаа идмүй‖ хэмээн өгүүлсэнд хоѐр ах нь өгүүлрүүн: ―Энэ барс маш өлссөнөөр магад зулзагаа идмүй за‖ хэмээн өгүүлсэнд бас отгон хөвгүүн нь хоѐр ахдаа өгүүлрүүн: ―Энэ барсын идэш нь юун?‖ хэмээн асуусанд хоѐр ах нь өгүүлрүүн: ―Аливаа шинэ алсан амьтны нойтон мах цус бөгөөс барсын идэш буюу за?‖ хэмээн өгүүлсэнд бас отгон хөвгүүн өгүүлрүүн: ―Хэн өөрийн мах цусаар үүний амийг авран чадмуй?‖ хэмээн асуусанд хоѐр ах нь өгүүлрүүн: ―Тийм маш бэрх үйлээр үүний амийг хэн авран чадмуй‖ хэмээн өгүүлвээс төдий отгон хөвгүүн нь ийн хэмээн сэтгэмүй «Би өнө орчлонд орчиж амь биеэ тоо томшгүй хор хомс болголоо. Заримд нь тачаангуй тул, заримд нь урины(уур) тул, заримд нь мунхагийн тулд гавьяа тусгүй болгосон буюу за. Номын тулд өглөг өгөх орон лугаа эс учирч бөлгөө. Өдгөө гавьяа тус болгохын тулд биеэ үүнд өгсүгэй!» хэмээн сэтгэж бүрүүн. Төдий гурвуул харьж ирэхүй зуур отгон хөвгүүн нь хоѐр ахдаа ийн хэмээн өгүүлрүүн: ―Та хоѐр урьдханаа явтугай. Би өөрийн нэгэн үйлийн тул ойд одоод хэргээ бүтээж үтэр ирсүгэй‖ хэмээн өгүүлээд тэр мөрөөр өлөгчин барс хаана бүхий тэр зүгт хүрээд барсын өмнө хэвтсэнд барс ам нь зуурч идэн эс чадав. Төдий хан хөвгүүн нь нэгэн хугархай модоор биеэ хатгаж цус гаргасанд барс бээр цусыг нь долоогоод амаа нээн чадаад бие дэхь махыг нь бартал идэв. Өнө удсанд хоѐр ах нар нь: ―Лүү маань удав. Юуны шалтгаан болов‖ хэмээн хэлэлцээд мөнхүү тэр мөрөөр эрэн одтол ийн сэтгэрүүн: «Дүү минь магад биеэ өлссөн барсад өгөхийн тул одсон буй за» хэмээж тэр барсын дэргэд хүрсэнд хөвгүүнийг 1
Бинваад-(Са: Пайндапаатика) Өглөгийн эздийн өгсөн идээ буюу бадар барьж олсон идээний нэр. Бадар аяга-(Са: Патра. Мо: Унасныг тосох) Лам хуврага нарын биедээ авч явж өглөг тосох аяга. 3 Ананд-(Са: Ананда, Мо: Хотлыг баясгагч) Годам Бурханы дотны шавийн нэр. 4 Дайныг дарсны хутгийг олох- Их хөлгөний ѐсонд нисваанисын уг шалтгааныг дарж, Бодьсатвын мөрт орохыг хэлнэ 5 Нэгэнт харин үл ирэгчийн хутаг- Дахин төрөл авах хүлээснээс ангижирч нирваан болох мөрт буцалгүй орох. 6 Түүнчлэн ирсэн Бурхан- (Са: Тадхагата) Годам Бурханы илт өгүүлэх нэр. 2
8
барс идэж яс нь цайж бүхийг үзээд биеэ хөсөр дэлдэн үхэтхийв. Түр болоод амьдарч их дуунаар өгүүлэн хөсөр хөрвөн басхүү үхэтхийв. Тэр цагт их хатан нь ийн зүүдлэрүүн: Гурван хүүрзгэнэ нь хотол наадаж нисэн явтал нэгэн өчүүхнийг нь харцага барьсныг зүүдлээд сац сэрмэгц маш айн эмээгээд хаанд өчрүүн: ―Ай их хаан! Хуучин үгэнд хүүрзгэнэ шувуу хөвгүүний сүнс буй хэмээн сонслоо. Би хоромхон унтсанд зүүдэнд минь гурван хүүрзгэнэ наадаж яван атал нэгэн өчүүхэн хүүрзгэнийг харцага авч одсоныг зүүдлэв. Магад отгон хөвгүүнд минь муу болов за‖ хэмээн өгүүлээд сац хамаг бүгдийг эрэхээр илгээсэнд хором нэгэн болсонд хоѐр ах нь ирээд отгон нь эс ирсэнд ―Махасатва аль?‖ хэмээн асуусанд хоѐр ах нь юу ч өгүүлэн ядаж хором агаад: ―Барсад идэгдэв‖ хэмээн өгүүлвээс төдий хатан эх нь тийм муу үгсийг сонсоод сац хөсөр унан үхэтхийв. Хором нэгэн болоод сэргэн босож хамаг нөхөд сэлт бүгдээр хөвгүүний нирваан болсон тэр оронд одвоос барс хөвгүүний махыг цөмийг идэж цус нь газарт дусаж, яс нь цайж бүхийг үзээд төдий хатан эх тэргүүнээс нь бариад, хаан нь гараас барьж их дуугаар уйлаад үхэтхийн унав. Тэр Махасатва хөвгүүн нь тэндээс үхээд сац Төгс баясгалангийн оронд1 тэнгэрийн хөвгүүн болон төрөв. Тэр тэнгэрийн хөвгүүн нь: «Би ямар сайн үйл үйлдсэнээр энд төрөв» хэмээн сэтгээд тэнгэрсийн нүдээр таван заяанд2 шинжлэн үзвээс өөрийн үхсэн яс нь нэгэн ойн дотор байх бөгөөд эцэг эх тэргүүлэн хамаг нөхдөөр хүрээлж их дуунаар энэлэн гаслахыг үзээд тэр тэнгэрийн хөвгүүн ийн сэтгэрүүн: «Миний тэр эцэг эх хоѐр нь миний тул маш их зовбоос бие насанд нь тотгор болмуй за. Тэдний сэтгэлийг сэргээхийн тулд одсугай би» хэмээн сэтгэж төдий огторгуйд байж элдэв зүйл сайн үгсээр эцэг эх хоѐрын сэтгэлийг сэргээв. Эцэг эх хоѐр нь огторгуйд дээш үзээд: ―Ай тэнгэр чи хэн бэ? Манд зарлиг болтугай!‖ хэмээн өгүүлсэнд тэр тэнгэрийн хөвгүүн өгүүлрүүн: ―Би таны хөвгүүн Махасатва буюу за. Би өөрийн биеэ өлөгчин барсад өгсний ачаар Төгс баясгалант орон дахь тэнгэрийн хөвгүүн болон төрөв. Ай хаан эцэг, хатан эх минь, та бүгд сонс! Заяасны эцэст магад эвдэрмүй за. Төрвөөс магад үхэх буй. Нүгэлт хилэнц үйлдвээс амьтан тамд унаюу. Буян үйлдвээс дээд сайн төрөлд төрьюү. Ер төрөх ба үхэх нь хамаг бүгдэд буюу атал ганцхан миний тулд та бүгдээр маш ихэд бүү зовтугай. Би энэ мэт сайн төрөл олсонд та нар ч даган баясалцаад буяны зүгт хичээтүгэй! Өөгүй гашуун зовлон юун хэрэг‖ хэмээн өгүүлсэнд эцэг эх хоѐр өгүүлрүүн: ―Ай хөвгүүн чи! Их нигүүлсэхүй сэтгэлээр биеэ барсад өгөөд хамаг бүгдийг нигүүлсэхүй буй л бөгөөс өдгөө биднийг тэвчээд үгүй болсонд бид чамайг санаж махаа огтолсон мэт зовон атал, ай их нигүүлсэгч чи маныг юуны тул тэвчмүй?‖ хэмээв. Төдий бас тэр тэнгэрийн хөвгүүн элдэв сайн үгээр эцэг эх тэргүүтэн бүгдийг сэргээсэнд эцэг эх нь өчүүхэн сэргээд долоон зүйл эрдэнэсээр авдар хийж ясы нь тэр авдар дотор оруулж газарт нуугаад дээр нь суварга босгов. Тэнгэрийн хөвгүүн ч орондоо харив. Хаан хатан нөхөд сэлт бүгдээр орд харшдаа ирэв. Ялж төгс нөгчсөн Бурхан Анандад ийн зарлиг болруун: ―Ананд аа! Чи тэднийг юун хэмээн сэтгэмүй. Тэр цагт тэр учир дахь Их тэрэг нэрт тэр хаан нь өдгөө дэхь миний эцэг Судадана хаан, хатан нь Махамай хатан, их хөвгүүн Маханада нь Майдар3, дунд хөвгүүн Махадэва нь хэмээвээс Васумитра, отгон хөвгүүн Махасатва нь өдгөө би буюу. Тэр цаг тэр учир дахь барсын зулзага нь энэ хоѐр хүн буюу за. Би эрт цагт ч эднийг тотгороос тонилгоод амийг аварч жаргаланд оршуулсан бөлгөө. Өдгөө би бээр илт Бурханы хутгийг олоод эднийг тотгороос тонилгоод орчлонгийн их зовлонгоос огоот хагацууллаа‖ хэмээн зарлиг болсонд Ананд ба олон нөхөд бээр Ялж төгс нөгчсөн Бурханы зарлигийг сайшаан бишрээд илт баясав. БЭДЭН ЯВАГЧ ШАГШААБАД САХИСНЫ ГУРАВДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун балгас дахь Ялгууч хан хөвгүүний цэцэрлэг Итгэлгүй идээн өглөгтийн баясгалант хүрээнд суун бөлгөө. Тэр цагт шөнө дөлийн урьдхан хоѐр тэнгэр Бурханы дэргэд ирлээ. Тэр тэнгэрийн бие дэхь гэрлээр Ялгууч хан хөвгүүний цэцэрлэгийг алтны өнгө лүгээ адил гийгүүлэв. Тэр хоѐрт Ялж төгс нөгчсөн Бурхан ямарваа богдсын номыг үзүүлснээр сэтгэл нь маш алдраад хоѐул бодь хутгийн үрийг олоод тус нь бүтэж бүрүүн, Ялж төгс нөгчсөн Бурханы хөлд тэргүүнээрээ мөргөөд тэнгэрийн оронд харив. Үүр гийхэд сац Ананд Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив:
1
Төгс баясгалангийн орон (са: тушита) Ирэх цагийн Бурханы оршиж хотол жаргаланг эдлэх орон. Тэнд оршигчид дөрвөн мянган жил наслах бөгөөд тэнгэрийн орны нэгэн өдөр хүний дөрвөн зуун жилтэй тэнцэх ажээ. 2 Таван заяанд шинжих” хан хөвгүүн тэнгэрийн оронд төрсөн учир тэнгэрийн орноос бусад төрөл (асури, хүн, адгуус, бирд, тамын)‖ийг таван төрлийг шинжсэн гэсэн утгатай байна. 3 Майдар- (са: Майтреяа) Шигэмуни Бурханы дараа ертенцөд залрах ирээдүй цагийн Бурхан.
9
―Бурхан аа! Энэ шөнө хоѐр тэнгэр ирээд Ялж төгс нөгчсөн Бурхан чамайг хүндлээд тэр хоѐрын гэрлээр хамаг хотол ордыг үзэсгэлэнтэйеэ гийгүүлэв. Тэр хоѐр тэнгэр нь эрт ямар үйл үйлдсэнээр тийм болов?‖ хэмээн өчвөөс Ялж төгс нөгчсөн Бурхан Анандад ийн хэмээн зарлиг болов: ―Эрт Гашиб1 Бурхан нирваан болж богдсын ном эцлэхүй ойртсонд хоѐр бярман нэгэн хоногийн найман үест санваар2 -ыг авч сахиад нэг нь «Тэнгэр болон төрөх болтугай» хэмээн хутаг гуйв. Нэг нь «Хаан болон төрөх болтугай» хэмээн хутаг гуйгаад харьж ирсэнд түүний эм нь үдшийн идээ өгсөнд тэр бярман өгүүлрүүн: ―Би Бурханы номоос үдшийн идээ үл идэхийн санваарыг авсан бөлгөө‖ хэмээн өгүүлсэнд эм нь өгүүлрүүн: ―Чи бэдэн явагч бярман буй за. Бидэнд номын шагшаабад3 буй бөгөөтөл юуны тул бус багшаас санваарыг авав. Хэрвээ чи эм лүгээ хамт идээ үл идэх бөгөөс чиний өгүүлсэн ѐсоор үл яван бусад бэдэн явагч лугаа ханьцаж чамтай хамт суухгүй‖ хэмээн өгүүлсэнд тэр бярман ихэд айн цочоод эмтэйгээ хамт цаг бусын идээ идэв. Тэр хоѐр бярман насны цагт хүрээд өөр өөрийн оронд нөгчсөнд хаан төрийг хүсэж санваар сахисан тэр бярман нь хаан болон төрөв. Тэнгэрийн дүрийг хүсэж санваар сахисан тэр бярман санваараа эвдсэний тул нэгэн нага4 болон төрөв. Тэр цагт хааны жимс идээний хүрээг сахигч нэгэн хүн өдөр бүр элдэв жимс идээг хаанд хүргэх бөлгөө. Хойно нэгэн дагт тэр хүн нэгэн булгийн дотроос сайн үнэрт, өнгө сайт тийм нэгэн алим олсонд тэр хүн ийм хэмээн сэтгэрүүн: «Би жимс хүргээд нааш цааш одохуйд хаалгач хаалгыг хааж зоргоор минь үл илгээмүй. Энэ алимыг тэр хаалгачид өгсүгэй» хэмээн сэтгэж хааны хаалгачид өгөв. Хаалгач тэр жимсийг аваад ийн хэмээн сэтгэмүй. «Би өөрийн хэргийн тулд нааш цааш явахуйд дотоод хаалгач хаалга хааж миний зоргоор үл илгээмүй. Энэ алимыг дотоод хаалгачид өгсүгэй» хэмээн сэтгээд дотоод хаалгачид өгөв. Дотоод хаалгач түүнийг аваад хатанд өргөн барив. Хатан нь хаанд өргөн барив. Хаан тэр алимыг зооглосонд маш амттай болоод үлэмж үнэрт болсонд хаан хатнаас: ―Энэ алимыг хаанаас олов?‖ хэмээн асуусанд хатан бээр олсон шалтгааныг хаанд өчвөөс нэгэн нэгнээ эшилж, эцэст жимсний хүрээг хадгалсан хүнээс авсныг мэдэж хаан тэр хүнийг дуудаж ирүүлээд ийн хэмээн зарлиг болруун: ―Миний жимсний хүрээнд ийм сайн жимс буй атал надад үл өгөн бусдад өгөх чинь юун?‖ хэмээсэнд тэр хүн урьд олсон шалтгаанаа хаанд өчив. Хаан зарлиг болруун: ―Үүнээс хойшид онц ийм алимыг авчир‖ хэмээсэнд төдий тэр хүн маш айн эмээгээд хаанд ийн өчрүүн: ―Ай эзэн минь! Тэр хүрээнд тийм жимс үгүй буй за. Тэр жимсийг би нэгэн булгийн дотроос оллоо. Өдгөө тийм жимс надад үл олдмуй‖ хэмээв. Хаан зарлиг болруун: ―Чи тийм жимсийг үл олох бөгөөс биеийг чинь хэсэг хэсэг огточмуй‖ хэмээсэнд тэр хүн маш айн эмээгээд гэртээ харьж ирээд гашуун зовлонт болж их дуунаар уйлсанд, нэгэн нага лус сонсож нэгэн хүн болон хувилаад тэр хүний дэргэд ирж: ―Ай хүн! Чи ийм их гашуун зовлонгоор уйлах юуны шалтгаан буй?‖ хэмээн асуусанд тэр жимс сахигч хүн хэр болсон шалтгаанаа дэлгэрэнгүй өгүүлсэнд тэр нага лус үл үзэгдэн одоод үл удан нэгэн алтан тэвш дүүрэн жимс авч ирээд тэр хүнд өгөөд ийн өгүүлрүүн: ―Ай хүн, чи энэ жимсийг авч одоод хаанд өргөж миний эдгээр үгийг хаанд ийн өчтүгэй! «Хаан, чи бид хоѐр ураг бөлгөө. Чи бид хоѐр урьд төрөлд бэдэн явагч бярман бөлгөө. Бид хоѐр нэгэн хоногийн санваарыг авч сахиад өөр өөр хутаг гуйж бөлгөө. Хаан чи санваараа алдалгүй сахисны тул хаан болон төрөв. Би санваараа хадгалж эс чадсан учир нага лус болон төрөв. Өдгөө санваар сахиад биеэс тонилохыг хүсмүй. Хаан чи нэгэн хоногийн найман үест санваарыг сахих хөлгөн судрыг надад өгч илгээн соѐрх. Хэрвээ үл соѐрхох бөгөөс хаан чиний улсыг далайн усаар авхуулмуй»‖ хэмээн үгсээ өчин илгээсэнд төдий тэр жимс сахигч хүн тэр жимсийг авч одоод хаанд өргөн түүний үгсийг хаанд дэлгэрэнгүй өчсөнд хаан маш айж, үл баясан ийн хэмээн сэтгэмүй: «Өдгөө энэ ертөнцөд Бурхан үл сууж богдсын номыг эцэлж үгүй бөгөөтөл нэгэн хоногийн найман үест санваарын бичгийг хаанаас олмуй. Түүний тусыг эс бүтээвээс усаар улсыг минь магад авмуй» хэмээн сэтгэл нь маш зовж тэр хаан нь их түшмэлдээ ийн хэмээн зарлиг болруун: ―Ай түмшэл ээ! Нэгэн нага лус надаас нэгэн хоногийн санваарын номыг гуйж ажгуу. Түүнийг чи хичээж эрээд өгтүгэй!‖ хэмээн зарлиг болсонд түшмэл өчрүүн: ―Ертөнцөд номгүй бөгөөтөл би түүнийг хаанаас олмуй?‖ хэмээн өчвөөс хаан нь тэр түшмэлд:
1
Гашиб Бурхан- Годам Бурханаас өмнө хүний ертөнцөд заларсан Бурхан. Амьтан хоѐр түм наслах үед ирсэн гэдэг домогтой. Нэгэн хоногийн найман үест санваар- Амь таслах, эс өгснийг авах, ариун бусаар явах, худал өгүүлэх, архи уух, өндөр суудалд суух, дуулах, хөгжимдөх, үдшийн зоог барих тэргүүтнийг нэгэн өдөр тэвчих сахил. 3 Шагшаабад- (са: Шила, мо: ѐс цааз) Лам хувраг хүний даган мөрдөх сахил. 2
4
Нага- (са: нага, мо: лус) Лус. 10
―Түүнийг эс олвоос чамайг магад алмуй‖ хэмээн зарлиг болсонд тэр түшмэл маш айн эмээгээд өөрийн гэртээ одоод маш зовон сууж бүхийд тэр түшмэлд маш өтөлсөн эцэг буй ажгуу. Тэр өвгөн ийн сэтгэрүүн: «Урьд миний энэ хөвгүүн инээмсэглэн царай нь өнгөтэй бөлгөө. Өдгөө хөвгүүн минь царай юугаан хорхойж маш зовж суун ажгуу. Энэ юуны шалтгаан болов» хэмээн хөвгүүнээсээ асууваас хөвгүүн нь эцэгтээ хааны зарлиг ѐс шалтгааныг дэлгэрэнгүй өгүүлсэнд эцэг нь өгүүлрүүн: ―Ай хөвгүүн минь! Гэр дэхь нэгэн тулах баганад насад, үргэлжид гэрэл бадармуй. Түүний дотор юу буйг үзэгтүн!‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр түшмэл тулах баганыг хагалсанд түүний дотор нь арван хоѐр шүтэн барилдуулснаас болсон судар1 ба нэгэн хоногийн найман үест санваарын хөлгийн ном гарсанд төдий тэр түшмэл маш баясаад авч одоод хаанд өгвөөс хаан маш ихэд баясаж, тэр бичгийг алтан хуурцагт дүрж, тэр нага лусад өгч илгээв. Нага лус түүнийг аваад маш баясаж тэр их хаанд олон эрдэнэсийг өргөв. Тэр нага лус бээр нэгэн хоногийн санваарыг сахиад бусдыг ч сахиулсанд тэндээс төрөл егүүтгэж тэнгэрийн хөвгүүн болж төрөв. Тэр хаан бээр номын ѐсоор шагшаабадыг сахисны тул төрөл егүүтгэж түүн лүгээ хамт тэнгэрийн газар төрөв. Ананд аа! Энэ шөнө дөлийн урьд миний дэргэд ирээд би ямарваа номыг үзүүлсэнд тэр хоѐр тэнгэр үргэлжид орсны үрийг2 олоод гурван муу заяа3-наас огоот хагацаад тэнгэр хүний эд таваарыг эдлэн жаргаж эцэст нирвааны хутгийг ч олъюу. ‖ Ялж төгс нөгчсөн Бурхан тийн хэмээн зарлиг болсонд хамаг нөхөд нь илт баясан бишрэв. БИЕЭ ХУДАЛДААД ТАХИСНЫ ДӨТГӨӨР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун балгас дахь Ялгууч хан хөвгүүний цэцэрлэг дэхь Итгэлгүй идээн өглөгт гэрийн эзний баясгалангийн хүрээнд суун амуй. Тэр цагт тэр газар дахь нэгэн гэрийн эзэнд гоо үзэсгэлэнт өнгө сайт тийм нэгэн хөвгүүн төрөв. Тэр хөвгүүн нь өнө үл удан өгүүлэн чадав. Тэр хөвгүүн бээр эцэг эхдээ ийн өгүүлрүүн: ―Ай эцэг эх минь, Ялж төгс нөгчсөн Бурхан өдгөө суун амуй юу?‖ хэмээн асуусанд эцэг эх нь: ―Өдгөө мэнд суунам‖ хэмээн өгүүлсэнд ―Тийм бээр бөгөөс тойн Шарийн хөвгүүн4 ба Ананд тэргүүтэн сууна уу?‖ хэмээн асуусанд ―Тэд бээр өдгөө буй бөлгөө‖ хэмээн өгүүлсэнд эцэг эх хоѐр нь ийн сэтгэрүүн: «Энэ хөвгүүн төрөөд сац ийн өгүүлэх ѐсы нь шинжилвээс энэ хүн бус буюу» хэмээн маш гайхан сэтгэж Ялж төгс нөгчсөн Бурханаа өчвөөс Бурхан: ―Хөвгүүн чинь бэлгэ лүгээ төгссөн буюу за! Үл сэжиглэтүгэй‖ хэмээн зарлиг болсонд тэр хоѐр маш баясан бишрээд гэртээ харьж ирсэнд хөвгүүн нь өгүүлрүүн: ―Ай эцэг эх минь! Бурхан ба аяга тахимлигууд4 хуврагуудыг уриад залтугай‖ хэмээв. Эцэг эх хоѐр өгүүлрүүн: ―Ай хөвгүүн! Идээ тэргүүтэн хэрэглэгдэхүүнийг бэлдсэнгүй бөгөөтөл Бурхан нөхөд сэлтийг яахин залмуй?‖ хэмээн өгүүлсэнд хөвгүүн өгүүлрүүн: ―Байшингийн дотрыг арчаад ус шүршиж цардаад, гурван их тавцан бэлдэн застугай. Зуун амтат идээ бээр өөрсдөө бүтьюү. Миний урьд төрлийн эх бээр өдгөө Варанаси оронд бөлгөө. Тэр эхийг минь залтугай‖ хэмээн өгүүлсэнд эцэг эх хоѐр бээр хөвгүүний үгээр нэгэн хүнийг заан унуулж илгээгээд, Варанаси орон дахь тэр эхий нь урьж ирэв. Тэр хөвгүүн өгүүлрүүн: ―Энэ гурван тавцангийн нэгэн тавцанд нь Бурхан суутугай. Нэгэн тавцанд нь урьд төрлийн эх минь суутугай. Нэгэн тавцанд нь өдгөө биеийг минь төрүүлсэн эх суутугай‖ хэмээв. Төдий Бурхан нөхөд сэлт ирээд тавцанд зэргээр сууж бүрүүн. Сайн идээг Бурханд өргөөд хамаг бүгдэд ханатал түгээв. Ялж төгс нөгчсөн Бурхан тэр хөвгүүнд номыг үзүүлсэнд тэр хөвгүүний эцэг ба хоѐр эх лүгээ сэлт бүгдээр номыг сонсоод маш баясаж, тэд бүгдээр үргэлжид орсны үрийг олов. Тэр хөвгүүн бээр өсөж, тойн болоод номыг хичээсээр дайныг дарсны хутгийг олов. Төдий Ананд Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчрүүн: ―Бурхан аа! Энэ аяга тахимлиг нь эрт урьд ямар сайн үйлсийг үйлдсэнээр ийм дээд сайн язгуурт төрөөд, өчүүхнээс өгүүлэн чадаад, тойн болж зөн билгийг үтэр түргэнээ олсны шалтгаан юун буй?‖ хэмээн өчвөөс Ялж төгс нөгчсөн Бурхан Анандад ийн хэмээн зарлиг болов:
1
Арван хоѐр шүтэн барилдуулснаас болсон судар- Мунхаг, хуран үйлдэх, тийн мэдлийн үе гишүүн орчлонд тусах, нэр дүрсийн үе гишүүн, төрөн түгэхүй, мэдрэхүй, хүрэлцэхүй, шунан тачаах, авах, орших, төрөхүй, өтлөх үхэх тэргүүтэн зовлонгийн уг шалтгааныг 12 шүтэн барилдлагаар өгүүлсэн судар. 2 Үргэлжид орсны үр- Бодьсатвын мөрт орох дөрвөн үрийн нэг бөгөөд гэгээрэх мөрт нэгэнт орж үрийг олсон гэсэн утгатай. 3 Гурван муу заяа- Там, бирд, адгуусны төрөл авахыг хэлнэ. 4 Аяга тахимлиг- (са: бхикшү, мо: буян гуйх) 1. Буяны гуйлгачин, буян бодож бие, хэл, сэтгэлийн гэмийг тэвчихийн тул буян гуйх хэмээсэн үг бөгөөд ертөнцийн хүний амьдралыг орхин бэдэн явах тойн хувраг хүнийг хэлнэ. 2. Шашны ѐсны 253 эүйл сахил сахигч лам хуврагийг гэлэн гэнэ.
11
―Ананд аа! Энэ хүн урьд төрөлд Варанаси газар дахь нэгэн ноѐны хөвгүүн бөлгөө. Тэр эцгээ үхсэний хойно үгүйрч ертөнцөд суусан Ялж төгс нөгчсөн Бурхан лугаа учирваас бээр ч тахил өргөх тийм эд таваар үгүйн тул сэтгэл нь маш зовон гутаж их сайн язгуурт атал хүнд хөлслөн хүчээ өгч нэгэн жилд мянган лангийн төдий алт олсонд тэр хөвгүүнд нэгэн ноѐн язгуурт хүн өгүүлрүүн: ―Ай хөвгүүн, чи эм авах буюу?‖ хэмээн асуусанд хөвгүүн: ―Эм авах бус‖ хэмээн өгүүлсэнд ―Тийн бөгөөс чи энэ өдий чинээ алтаар юун хиймүй?‖ хэмээн асуусанд хөвгүүн өгүүлрүүн: ―Ялж төгс нөгчсөн Бурхан нөхөд сэлтэд нэгэн бинваад идээ өргөсүгэй хэмэээн сэтгэмүй би‖ хэмээн өгүүлсэнд их язгуурт тэр ноѐн өгүүлрүүн: ―Чи Ялж төгс нөгчсөн Бурхан нөхөд сэлтийг залах бөгөөс би алтаар идээ тэргүүтнийг бэлдсүгэй. Миний гэрт залтугай!‖ хэмээн өгүүлсэнд тэр гуйланч хөвгүүн бээр: ―Тийн болтугай‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр ноѐн идээ тэргүүтнийг бэлдээд Ялж төгс нөгчсөн Бурхан нөхөд сэлтийг залж ирүүлээд хүндлэн. тахив. Түүнийхээ ачаар төрөл егүүтгэж тэр ноѐны хөвгүүн болон төрөөд өдгөө Бурхан нөхөд сэлтийг залаад номыг сонсоод сац бодь хутгийг олсон буюу. Ананд аа! Урьд тэр гуйланч хөвгүүн нь хэмээвээс гэрийн эзний хөвгүүн энэ аяга тахимлиг буюу. ‖ Ялж төгс нөгчсөн Бурхан тийн хэмээн зарлиг болсонд хамаг нөхөд бүгдээр маш баясан таалав. ДАЛАЙ ДАХЬ ТЭНГЭРИЙН АСУУСНЫ ТАВДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун балгас дахь Ялгууч хан хөвгүүний цэцэрлэгт Итгэлгүй идээн өглөгт гэрийн эзний баясгалангийн хүрээнд суун амуй. Тэр цагт тэр газар дахь таван зуун төдий худалдаач хүн далайд эрдэнэ авахаар явахуйд ийн зөвлөрүүн: ―Бидний дотор нэгэн сайн удирдагч хүн үгүй бөгөөс үл болмуй‖ хэмээлдээд «Тэр газар дахь нэгэн увш1-ийг удирдагч болгон аваад далайд одсугай» хэмээн зөвшилдөж төдий тэр увшийг аваад далайд ороод төв дунд хүрсэнд далай дахь тэнгэр нь маш айх мэт хав хар өнгөт, соѐогоо дээш ярзайлгасан, тэргүүндээ гал шатаагч тийм нэгэн рагшас2 болон хувилаад тэдний дэргэд ирээд: ―Ай хүн! Та энэ онгоц юугаа надад өг!‖ хэмээн өгүүлээд басхүү ийн хэмээн асууруун: ―Ай танай улсад надтай адил маш айлгагч ийм хүн буй буюу?‖ хэмээн асууваас удирдагч увш өгүүлрүүн: ―Чамаас нэн маш айлгагч тийм хүн манай улсад буй‖ хэмээн өгүүлэв. Далайн тэнгэр өгүүлрүүн: ―Тийм буй бөгөөс тэр хэн гэгч буй?‖ хэмээн асуусанд увш өгүүлрүүн: ―Манай тэр улсад мунхаг тэнэг, нүгэлт үйлсийг дураар үйлдэгч амь нядлах ба эс өгснийг булаагч, буруу хүслээр тачаагчид, худал өгүүлэгчид, эндүү үгсийг өгүүлэгчид, хуурмаг өгүүлэгчид, ширүүн өгүүлэгчид, их урин тачаангуйт ба муу үзлээр явахуй тийм хүн төрөл егүүтгэж амьтны тамд төрөөд тамын сахиус эрлэгүүдэд баригдаж, заримыг нь мэсээр цавчин эсгээд заримыг нь тэргэнд хүлж хэсэг хэсэг огтчин, заримыг нь ууранд хийж нүдээд, заримыг нь тээрэмд тээрэмдэн, заримыг нь илдэт уул давуулан, зарим нь галын цогцост түлэгдэж, зарим нь зэс тогоонд мөс ба муу буртаг усанд чанагдаж, зуун мянган жил болтол тэсдэх үгүй тийм элдэв зовлонг үзэгч тэр хүн чамаас үлэмж айх мэт болой‖ хэмээн өгүүлсэн үгсийг далайн тэнгэр сонсоод сац үл үзэгдэн одов. Басхүү далайд яван атал далай дахь тэр тэнгэр нь маш хатсан, шөрмөс нь ясанд тулсан тийм нэгэн хүн болон хувилан ирээд ийн өгүүлрүүн: ―Ай хүн та! Энэ онгоц юугаа надад өг!‖ хэмээн өгүүлээд бас ийн асууруун: ―Ай хүн, таны улсад ядан хатсан, шөрмөс нь ясанд тулсан ийм хүн бий юу?‖ хэмээн асуусанд тэр удирдагч увш өгүүлрүүн: ―Манай улсад чамаас үлэмж ядан хатсан тийм олон бөлгөө‖ хэмээн өгүүлвээс далай тэнгэр өгүүлрүүн: ―Тийм буй бөгөөс хэн гэгч буй?‖ хэмээн асууваас увш өгүүлрүүн: ―Манай улсад мунхаг тэнэг, харам сэтгэлт, атаа сэтгэлт, өглөг үл өгөгч тийм хүн төрөл егүүтгэж бирдэд төрөөд бие нь их уулын төдий, хоолой нь тэвний сүвийн төдий, үс ороолдож ядан хатсан, олон зуун мянган он болтол усны нэр үл сонсогч тэдгээр нь чамаас маш үлэмж буюу‖ хэмээн өгүүлсэнд сац үл үзэгдэн одов. Тэндээс бас чанагш одон атал далай дахь тэнгэр маш гоо үзэсгэлэнт тийм нэгэн хүн болон хувилж ирээд ийн өгүүлрүүн: ―Ай хүн, та энэ онгоц юугаа надад өг!‖ хэмээн өгүүлээд бас ийн асууруун: ―Ай хүн, таны улсад миний мэт сайн үзэсгэлэнт хүн бий юу?‖ хэмээн асуусанд увш өгүүлрүүн:
1
Увш- (са: упасака, мо: буянд ойр) Буддагын ѐсны нэгэн зүйп сахилын нэр. Амьтан алах, худал хэлэх, хулгай хийх, архийг тэвчих зэрэг таван сахил сахих хүнийг хэлнэ. 2 Рагшас - (са: ракшаса) Ад шулмын ерөнхий нэр. Энэтхэг, төвд домогт гардаг улаан нүд, улаан хүзүүтэй, амьтны цусыг ууж, үхдэлээр хооллох, асар том биетэй бөгөөд шөнийн цагаар амьтанд хор хөнөөл учруулагч нэгэн төрлийн шулам.
12
―Чамаас зуун мянга илүү үлэмж сайн үзэсгэлэнт хүн манай улсад буй‖ хэмээн өгүүлвээс далай дахь тэнгэр өгүүлрүүн: ―Надаас нэн үлэмж сайн үзэсгэлэнт хэн гэгч буй?‖ хэмээн асууваас увш өгүүлрүүн: ―Манай улсад төгс мэргэн оюут, хотол төгс буяныг үйлдсэн, бие, хэл, сэтгэлийн үйлс огоот ариун болсон, гурван эрдэнэсийг маш сүслэн бишрэгч, ямарваа эд буй л бөгөөс тэднийг тахилын эд болгон тахигчид тэдгээр хүн нь төрөл егүүтгээд сайн төрөлт тэнгэр нар болон төрөөд маш гоо үзэсгэлэнт өнгө сайт, чамаас зуун мянга үлэмж буй за. Түүн лүгээ чамайг адилтгаваас балай бичин арслан хоѐрыг адилтгасантай адил болой. ‖ Төдий далай дахь тэнгэр нэгэн алга дүүрэн ус аваад ийн өгүүлрүүн: ―Ай увш аа! Далайн ус их буюу, алган дахь ус их буюу?‖ хэмээн асуусанд увш өгүүлрүүн: ―Алган дахь ус их буй за, далайн ус өчүүхэн буюу‖ хэмээн өгүүлвээс далайн тэнгэр өгүүлрүүн: ―Ай увш, далайн ус өчүүхэн болоод алган дахь ус их хэмээх чинь худал буюу за‖ хэмээн өгүүлвээс увш өгүүлрүүн: ―Миний энэ үг үнэн буй за! Худал бус буй. Үнэн ѐсыг өгүүлсүгэй, чи бээр сайтар сонс! Ер далайн ус их хэмээгч нь үнэн буй атал цагтаа хүрвээс магад ширгэмүй. Галав эвдрэхүй цагт энэ нарнаас өөр бас нэгэн наран гараад булаг ба хамаг өчүүхэн ус ширгэмүй. Гутгаар наран гарваас хамаг өчүүхэн мөрөд ширгэн хатмуй. Дөтгөөр наран гарваас хамаг их урсах мөрөд ширгэмүй. Тавдугаар наран гарваас их далайн усны зарим нь бууръюу. Зургаа, долдугаар наран гарваас их далай ч ширгэн хатаад Сүмбэр уул бээр ч тулэгдэн шатаад нэгдүгээр дияанаас 1 янагшид түлэгдэн шатьюу. Хэн хүн маш чин бишрэлт сэтгэлээр алга дүүрэн усаар Бурханд тахил өргөөд бурсан хуврагуудыг тахисан ба эцэг эхэд өргөөд, үгээгүү гуйланч ба араатан хийгээд өгвөөс түүний буян нь галавт хүртэл баршгүй болохын тул буюу за. Тиймийн тул далайн ус өчүүхэн болоод алган дахь ус их болох ѐсон тийм болмуй. ‖ Төдий далай дахь тэнгэр маш баясаад тэр увшид олон эрдэнийг өргөөд дээд сайн эрдэнэсийг Бурхан ба бурсан хуваргуудад өгч илгээв. Тэр увш тэргүүтэн худалдаач иргэн эрдэнээр ханаж, амгалангаар өөрийн газартаа харьж одов. Төдий тэр увш тэргүүлэн таван зуун худалдаачин Бурхан хаана бүхий тэр оронд хүрээд, Ялж төгс нөгчсөн Бурханы хөлд оройгоороо мөргөөд, өөр өөрийн эрдэнэсийг өргөөд далай дахь тэнгэрийн өгч илгээсэн эрдэнэсийг Бурхан хийгээд бурсан хуваргуудад өргөж бүрүүн. Тэд бүгдээр өвдгөө хөсөр сөгдөж Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Чиний шашинд биднийг тойн болгон соѐрх!‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ай увш! Сайн, сайн‖ хэмээн сайшаасанд сац сахал үс нь өөрөө унаж, номт дээл өмссөн аяга тахимлиг болов. Тэр увшид Ялж төгс нөгчсөн Бурхан ямарваа номын ялгалыг үзүүлснээр хамаг нисваанис нь барагдаад дайныг дарсны хутгийг оллоо. Тэдгээр хамаг нөхөд Ялж төгс нөгчсөн Бурханы зарлигийг сайшаан биширч баясав. ХОЁРДУГААР БҮЛЭГ ТЭНГЭРИЙН ХӨВГҮҮН ГАНГАДАР НЭРТИЙН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Галандага2 шувуу оршсон Гэрэлт модны ойд3 суун авай. Тэр шгт тэр улсад нэгэн баян ноѐн бөлгөө. Тэр ноѐн нэгээхэн бээр хөвгүүнгүй ажгуу. Тэр цагт Ганга мөрний хязгаарт Манибадра нэрт нэгэн тэнгэрийн шүтээн бөлгөө. Хамаг бүгд түүнд мөргөөд тахигч бөлгөө. Тэр их ноѐн бээр тэр тэнгэрийн дэргэд одоод ийн залбиран өчив: ―Ай тэнгэр, чамайг цаггүй эрдэмт хэмээн сонсов. Хамгийг ивээгч тэнгэр ээ! надад хөвгүүн үгүй бөлгөө. Нэгэн хөвгүүн өгөн соѐрх! Чи бусдын эгээрлийг ханган чадах л бөгөөс миний эгээрлийг ханган соѐрх! Хэрвээ чи надад нэгэн хөвгүүн өгөн соѐрхвоос л чиний биеийг алт, мөнгөөр бүрээд суух орныг чинь бээр хүж хийгээд сайн үнэрээр сүрчсүгэй. Хэрвээ хөвгүүн өгч эс чадваас шүтээнийг чинь эвдээд биеийг чинь түймэрдээд муу буртгаар биед чинь сүрчмүй‖ хэмээн өгүүлвээс тэр тэнгэр түүнийг сонсоод ийн сэтгэмүй. «Энэ ноѐн бээр баян болоод их эрх хүчтийн тул дорд язгуурт муу хүн үүнд хөвгүүн болвоос үл зохимуй. Хүчин минь өчүүхний тул үүний эгээрлийг ханган үл чадмуй. Хэрвээ үүнийг эгээрлийг эс хангаваас магад муу болмуй» хэмээн сэтгээд тэр шүтээн сахигч тэр тэнгэр Манибадраад шалтгаанаа өчвөөс Манибадраад тийм хүчин үгүй тул Бисман тэнгэр4 хаана бүхий тэнд одоод шалтгаанаа ийн хэмээн өчсөнд Бисман тэнгэр ийн сэтгэрүүн: «Түүнд би хөвгүүн өгөн үл чадмуу» хэмээн сэтгээд Бисман тэнгэр Хурмаст тэнгэр хаана бүхий тэнд одоод ийн хэмээн өчив:
1
Дияан- (са: дхаяна, мо: нотлох санах) Сэтгэл оюунаа нэгэн үзүүрт төвлөрүүлэн бясалгал хийхийг хэлнэ. Галандага- (са: каландака) Бор богширго, гургалдай. 3 Гэрэлт модны ой — (са: ванувана, мо: зэгст ой, хулст ойн цэцэрлэг) Энэтхэгийн Бимбиеара хаан энэ цэцэрлэгийг Бурханд өргөн барьсан гэсэн домогтой бөгөөд Ражагрха балгасын ойролцоо оршиж байжээ. 4 Бисман тэнгэр- (са: вайшравана) Намсрай. Хойт зүгийг сахин хамгаалах эд баялгийн тэнгэр. 2
13
―Хурмаст аа! Манибадра нэрт түшмэл минь надад ийн хэмээн өгүүлэв. Хааны балгас дахь нэгэн ноѐн хүн надаас хөвгүүн гуйгаад ийн хэмээн өгүүлжээ. «Ай, тэнгэр, чи эрэл хүслийг минь хангаваас өргөн хүндлэн тахисугай. Эрэл хүслийг минь эс хангаваас шүтээнийг чинь эвдээд үгүй болгомуй» хэмээн тангарагласан ажгуу. Тэр тангаргаас үл даван магад шүтээнийг эвдмүй. Тийн хэмээлдмүй. Ай тэнгэрсийн хаан Хурмаст, чи түүнд нэгэн хөвгүүн өгөн соѐрх!‖ хэмээн өчвөөс Хурмаст өгүүлрүүн: ―Тийм үйлс бэрх буй за, бэрх буй бөгөөтөл өдгөө нэгэн шалтгаан буй ажгуу. Тэр цагт нэгэн тэнгэрийн хөвгүүн таван хүсэхүй жаргалангаас хагацаж1 үхэхүйд ойртсон бөлгөө. ‖ Түүнд Хурмаст өгүүлрүүн: ―Ай хөвгүүн ээ! Чи төрөл егүүтгэвээс хааны балгасан дахь тэр ноѐны хөвгүүн болон төртүгэй!‖ хэмээн өгүүлвээс тэр тэнгэрийн хөвгүүн өгүүлрүүн: ―Тойн болоод богдсын номоор явахыг хүсмүй. Хэрвээ тийн сайн язгуурт болон төрвөөс тойн болох нь бэрх буй. Муу язгуурт болон төрвөөс тойн болохуйяа хялбар болмуй‖ хэмээн өчвөөс Хурмаст зарлиг болруун: ―Ай тэнгэр! Чи түүний хөвгүүн болон төрөөд тойн болохыг хүсэх бөгөөс түүнд чинь би нөхөрлөе‖ хэмээн зарлиг болов. Төдий тэр тэнгэрийн хөвгүүн насан егүүтгээд тэр ноѐны хатны умайд оров. Цагт хүрч төрсөнд маш гоо үзэсгэлэнт, өнгө сайт тийм нэгэн хөвгүүн бүхийг үзээд төдий нэгэн шинжигч багшийг авч ирээд шинжилж ийн өгүүлрүүн: ―Энэ хөвгүүн урьд юуны шалтгаанаас болсон буй?‖ хэмээн асуусанд эцэг нь өгүүлрүүн: ―Ганга мөрний хязгаар дахь нэгэн тэнгэрээс гуйсан бөлгөө‖ хэмээн өгүүлсэнд багш нь тэр хөвгүүнийг Гангадар хэмээн нэрийдэв. Хойно их болсонд хөвгүүн эцэг эхдээ өчрүүн: ―Ай эцэг эх минь! Намайг тойн болгон соѐрх‖ хэмээн өчвөөс эцэг эх нь өгүүлрүүн: ―Бид ийм баян болоод овог язгуур маань их бөлгөө. Чамаас өөр хөвгүүн үгүй бөгөөтөл чи маныг тэвчээд хаашаа одмуй?‖ хэмээн өгүүлсэнд тэр хөвгүүн нь өөрийн дураар эс болсонд дур гутаж ийн хэмээн сэтгэрүүн: «Би гавьяагүй энэ биеийг үгүй болгоод нэгэн муу язгуурт болон төрвөөс хялбар тойн болох болмуй» хэмээн сэтгэж нууцаар гадагш гарч нэгэн өндөр хаднаас харайж хөсөр унаваас юун ч эс эвдэрч амгалан амуй. Тэндээс бас нэгэн их мөрний хязгаарт одоод мөрөнд харайж унаваас усанд живэхгүй, хязгаарт нь гарав. Бас нэгэн хор идвээс ч эс үхэв. Бас ийн сэтгэрүүн: «Би хааны засгаас ангид болвоос хаан магад алмуй» хэмээн сэтгээд хааны хатан хийгээд хөвгүүн нөхөд сэлтээр гадаа бие угаах цэцэрлэгт одоод биеийн дээл чимгүүдээ тайлж модонд өлгөөд биеэ угаах цагт Гангадар хөвгүүн тэр цэцэрлэгт одоод хатны дээл чимгийг хулгайлж аваад өргөж иртэл хаалгачин бариад Ачитасадуру хааны өмнө аваад одож, шалтгааныг өчвөөс төдий хаан маш хилэгнэж нум сумаа аваад тэр хөвгүүнийг харвасанд харвасан сум нь тэр хөвгүүнийг үл онон хааны дэргэд унав. Гурвантаа харваваас мөнхүү тэр мэт болсонд хаан бээр айгаад нум сумаа орхиж бүрүүн: ―Ай хөвгүүн, чи тэнгэр буюу? Лус буюу? Бирд буюу? Ягшас буюу? Рагшас буюу хэн болов?‖ хэмээн зарлиг болвоос тэр хөвгүүн өчрүүн: ―Ай хаан минь! Нэгэн гуйлга буй түүнийг соѐрхох л бөгөөс сайтар өчсүгэй!‖ хэмээн өчсөнд хаан нь: ―Чиний гуйлгыг өгсүгэй‖ хэмээн зарлиг болсонд хөвгүүн өчрүүн: ―Ай эзэн минь! Би тэнгэр ч бус, лус ч бус буюу за, би хааны балгасан дахь нэгэн их ноѐны хөвгүүн бөлгөө. Би «Тойн болсугай» хэмээн хүсэж, эцэг эхдээ өчвөөс эс болсонд «Энэ биеэ егүүтгэж бус төрөл авсугай» хэмээн сэтгээд их өндөр хаднаас харайваас ба мөрөнд унаваас ба хор ч идвээс эс үхэв. Хааны засгаас этгээд явбаас хаан засагламуй хэмээн сэтгэж хатдын чимгүүдийг хулгайлсанд хаалгачид баригдаж хаанд харвагдваас ч эс үхэв. Ай хаан аа! Өдгөө их нигүүлсэхүй сэтгэлээр өршөөж, намайг тойн болгон соѐрх‖ хэмээн өчвөөс хаан бээр тэр хөвгүүний үгийг зөвшөөж төдий тэр хөвгүүнийг Ялж төгс нөгчсөн Бурханы нүдний өмнө авч одоод, учир шалтгааныг нь Ялж төгс нөгчсөн Бурханаа өчвөөс төдий Ялж төгс нөгчсөн Бурхан тойн болгон соѐрхоод биедээ номт дээл өмссөн аяга тахимлиг болгов. Түүнд Ялж төгс нөгчсөн Бурхан ямарваа номыг үзүүлснээр сэтгэл маш алдарч дайныг дарсны хутгийг олж бүрүүн. Гурван ухаан2 ба зургаан зөн билэг3 ба найман маш тонилсон4 хийгээд төгөлдөр болжээ. Төдий Ачитасадуру хаан Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: 1
Таван хүсэхүй жаргалангаас хагацах- Тэнгэр нарт байх таван эрдэм, таван шинж чанараас хагацсан гэсэн байна. Гурван ухаан- Урьд төрлөө мэдэх, хойт төрлөө мэдэх, цувралыг барах буюу бие, хэл, сэтгэлийн аливаа гэмийг тэвчиж чадах буюу орчлонгоос гэтлэх аргыг мэдэх 3 Зургаан зөн билиг-Рид хувилгааны зөн билиг, тэнгэрийн нүдний илт харах чадал төгсөх, тэнгэрийн чихний зөн билиг төгсөх, бусдын сэтгэлийг мэдэх, урьдын орныг даган дурьдахуй, цувралыг барах зөн билиг төгсөх 4 Найман маш тонилсон - дүрсийн маш тонилсон гурав, дүрсгүйн маш тонилсон таван зүйл байна. Дүрсийн маш тонилсон гурав нь: -дүрстийг дүрсэд үзэх, дүрсгүйг дүрсэд үзэх, гоо тийн тонилох Дүрсийн маш тонилсон тав нь: Огторгуй хязгаарлашгүй төрөн түгэхүй маш тонилох, тийн мэдэхүй хязгаарлашгүй төрөн түгэхүй, юухан бээр үгүй төрөн түгэхүй, сансрын үзүүрийн маш тонилсон, түрэтхүйн маш тонилсон 2
14
―Бурхан аа! Энэ залуу хөвгүүн урьд ямар буян үйлдсэнд хаднаас халтирч гулсваас ч үл үхмүй, мөрөнд урсваас ч үл үхмүй, хор идвээс ч үл үхмүй, харваваас үл даагдмуй. Ялж төгс нөгчсөн Бурхан лугаа учирч орчлонгийн хязгаараас тонилсон юуны шалгаан буй?‖ хэмээн өчвөөс Ялж төгс нөгчсөн Бурхан хаанд ийн хэмээн зарлиг болруун: ―Нэн урьд нөгчсөн тоо томшгүй галвын урьд Варанаси нэрт улсад Ариун өглөгт нэрт хаан бөлгөө. Тэр хаан хатан нөхөд сэлт бүгдээр цэцэрлэгт одсонд тэр цэцэрлэгт хүрээд наадан дуулсанд цэцэрлэгийн гаднаас нэгэн хүн их муу дуунаар дуулсанд хаан бээр түүнийг сонсоод хилэгнэж зарлиг болруун: ―Тэр хүнийг алагтун!‖ хэмээн зарлиг болоод сац барьж авч ирээд хүлж бүхийд нэгэн түшмэл гаднаас хааны дэргэд ирэхийн зуур тэр хүнийг хүлж бүхийг үзээд нөхөддөө: ―Энэ ямар гэмт буюу хэмээн асууваас тэдгээр нь түүнийг барьсан шалтгааныг өгүүлвээс түшмэл нь: ―Түүнийг хоромхон зуур бүү ал! Би хаанд өчсүгэй‖ хэмээн өгүүлээд хааны дэргэд одоод хаанд ийн хэмээн өчив: ―Ай хаан! Чиний засагт торж барьсан тэр хүн бээр гэм хийсэнгүй ажгуу. Дуулсан дууныг дарвиснаас өөр бус гэм үгүй ажгуу. Ай хаан аа! Үүнийг амийг надад өгөн соѐрх‖ хэмээн өчвөөс хаан бээр ч зандалчныг захирч: ―Тэр хүнийг бүү ал, тавь!‖ хэмээн зарлиг болсонд төдий тэр хүнийг тавиад тэр хүн тэр түшмэлд зарц болжээ. Олон он болсоны хойно ийн сэтгэрүүн: «Би урьд наадан тоглох үйлд дурлаж дуун дарвисанд ийм муу болов. Өдгөө бээр тачаангуй сэтгэлээр явж үл болох ажгуу» хэмээн сэтгээд төдий тэр хүн тэр түшмэлд өчрүүн: ―Ай ноѐн минь! Намайг тойн болгоод Бурхан болох мөрт оруулан соѐрх!‖ хэмээн өчвөөс тэр түшмэл өгүүлрүүн: ―Чи тонилохуйн мөрийг үнэнээр хүсэх бөгөөс би үл тотгордмуй. Чи тойн болсны хойно надад ир‖ хэмээн өгүүлэв. Тэр хүн аглагт одоод үнэмлэхүй сэтгэж1 хичээсээр брадигабудын2 хутгийг олж, харин (харьж) балгасанд одоод түшмэл хаана бүхий түүнд одсонд их түшмэл маш баясаад бинваад идээ ба дөрвөн зүйл хэрэглэгдэхүүн эдээр хүндлэв. Төдий тэр брадигабуд бээр огторгуй хальж суугаад биеэс ус урсгаад, гал бадрах ба их гэрэл гарахуй тэргүүтэн арван найман зүйл рид хувилгаан үзүүлэв. Тэр их түшмэл түүнийг үзээд цаггүй маш их баясаж ийн хэмээн сэтгэрүүн: «Энэ хүн миний ачаар ийм болов за. Үүнээс хойш би хааны оронд төрвөөс баян болоод их овог язгуурт болж, урт наслаад бусад иргэнээс маш үлэмж хэтэрхий болоод, бэлгэ билиг ба буян нь ч үүн лүгээ сацуу болтугай» хэмээн хутаг гуйв. Ялж төгс нөгчсөн Бурхан хаанд зарлиг болруун: ―Ай хаан аа! Тэр цаг тэр учир дахь тэр түшмэл тэр хүний амийг авраад үрийг олсон тэр хүн нь энэ хөвгүүн буюу. Тийм тийм шалтгаанаар хав хаана оронд төрвөөс бээр аминд түйтгэр үгүй болоод, өдгөө надтай учирч дээд үрийг олов. ‖ Ялж төгс нөгчсөн Бурхан тийн хэмээн зарлиг болсонд хамаг нөхөд бүгдээр маш бишрэн илт баясав. СУСАДИ НЭРТ ХАН ХӨВГҮҮНИЙ ДОЛДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан галандага шувуу оршсон Гэрэлт ойд суун амуй. Тэр цагт Ялж төгс нөгчсөн Бурхан хормогч ба номт дээл өмсөөд бадар аяга бариад Ананд лугаа бинваад гуйхаар одов. Тэр балгасанд ямарваа идээ, эд таваар ч үгүй, суух орон ч үгүй, онц хүний хаалгын саравчинд хэвтэгч сохор өвгөн эмгэн хоѐр гуйланч бөлгөө. Тэр хоѐрт долоон наст нэгэн хөвгүүн ажгуу. Тэр хөвгүүн нь насан турш идээ гуйж авч ирээд эцэг, эх юүгээн тэжээх бөлгөө. Ямар сайн идээ олвоос эцэг эхдээ өгөөд муу идээ олвоос өөрөө идьюү. Ананд тэр хөвгүүн эцэг эх юүгээн хүндлэн тэжээхийг үзэж маш сайшаан таалав. Төдий Бурхан бинваадаас харьж ирээд олон нөхдөд богдсын номыг үзүүлэв. Тэндээс Ананд өвдгөө хөсөр сөгдөж алгаа хамтатгаад Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Бинваадад одсон цагт нэгэн өчүүхэн хөвгүүн нүдгүй өвгөн эмгэн хоѐрыг өргөн хүндлээд чанагш янагш гуйж, идээ ба жимс тэргүүтнийг олвоос бээр сайныг нь эцэг эхдээ өгөөд мууг нь өөрөө идмүй. Нэгэн өдөр бус нас турхар эцэг эх юүгээ хүндлэгч тэр хөвгүүн ай таалагдах мэт бус уу?‖ хэмээн өчвөөс Ялж төгс нөгчсөн Бурхан Анандад зарлиг болруун: ―Ананд аа! Тойн ба гэргийтэн хийгээд аль хэн бөгөөс эцэг эх юүгээ хүндлэн тахиваас үүний буян нь дээд манлай болоод олохуйяа маш бэрх болой. Тэр юуны тул хэмээвээс би урьд төрлөө дурдваас эрт нөгчсөн цагт асрахуй сэтгэлээр эцэг эх юүгээ хүндлэн өөрийн махыг ч өгч тахисны тул тотгороос тонилоод тэр буяны үндсээр Хурмаст ба Чакравардын хааны төрөөс гурван ертөнцийн манлай болсон Бурханы хутгийг бээр түүгээр олсон бөлгөө. ‖ Ананд Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив:
1
Үнэмлэхүй сэтгэж - гэсэн нь тонилох мөр буюу нирваан болохыг сэтгэсэн гэсэн утгатай байна. Бол буюу тонилох гэсэн үгийн илт өгүүлэх нэр болно. 2 Брадигабуд- (са: пратьекабуддха) Багшид шүтэлгүй өөрийн хүчин чармайлтаар шүтэн барилдахуйн мөн чанарыг шинжин, бодгаль хийгээд номын би үгүйг ялган онож улмаар үрийг олсон архад.
15
―Бурхан эрт нөгчсөн цагт эцэг эх юүгээ хүндлэхийн тул би амиа хайрлалгүй өөрийн биеийн махаар эцэг эх юүгээ тахиад үхэхийн түйтгэрээс хэр мэт тонилгов?‖ хэмээн өчвөөс Ялж төгс нөгчсөн Бурхан Анандад зарлиг болруун: ―Ананд аа! Сайтар сонсоод оюундаа тогтоо. Би чамд бээр номлосугай хэмээн зарлиг болвоос Ананд: ―Түүнчилэн сонссугай би‖ хэмээн өчвөөс Ялж төгс нөгчсөн Бурхан Анандад зарлиг болруун: ―Ананд аа! Эрт нөгчсөн тоо томшгүй, цаггүй, дэнсэлгүй галвын урьд энэ Замбутивд Ширибадра нэрт улсад Тэнгэр нэрт хаан бөлгөө. Тэр хаанд мянган хөвгүүн буюу. Тэр мянган хөвгүүнээ зүг тутамд өчүүхэн хан болгон суулгав. Отгон хөвгүүн нь Буян оршсон хэмээх нэрт буюу. Түүнийг нэн үлэмж баян улсад суулгав. Тэр их хаанд Рахули нэрт нэгэн их түшмэл бөлгөө. Тэр түшмэл хорт сэтгэлээр тэр их хааныг алаад хааны оронд суугаад бус зүг тутамд цэргүүдээр отож тэр хааны өчүүхэн хан хөвгүүн бүгдийг алав. Буян оршсон нэрт отгон хөвгүүнийг тэнгэр нар өргөн хүндлээд сахигч бөлгөө. Тэр хан хөвгүүн нь нэгэн өдөр цэцэрлэгт гайхахаар одсонд газрын завсраас нэгэн ягшас гарч ирээд өвдгөө хөсөр сөгдөж хан хөвгүүнд ийн хэмээн өчив: ―Ай хан хөвгүүн ээ! Рахули нэрт түшмэл хорт сэтгэлээр хаан тэргүүтэн хамаг бүгд ах нарыг чинь алаад өдгөө ч хан хөвгүүн чамайг алахаар цэргүүд айсуй ажгуу. Өдгөө ямарваа аргаар ч түүнээс зайлтугай‖ хэмээн өчсөнд төдий тэр хаан сэтгэл нь маш зовж тэр шөнө ганц биеэр дутаасугай хэмээн сэтгэн одон атал түүнд Сайн төрөлт хэмээх долоон наст нэгэн хөвгүүн буй ажгуу. Тэр хөвгүүн нь маш гоо үзэсгэлэнт бүхийн тул эцэг хаан нь тэр хөвгүүнээ өргөж яаран явахыг хатан нь үзэж ийн хэмээн өчив: ―Ай тэнгэр минь, царай юугаа хорхойж, маш түргэнээ одохуй чинь юуны шалтгаан буй?‖ хэмээн өчвөөс хаан зарлиг болруун: ―Чамд үл мэдэгдмүй‖ хэмээвээс хатан өгүүлрүүн: ―Ай эзэн минь, сэтгэлийг минь амруулахын тул аливаа үйл бөгөөс тийм үйлсийг үл нуун зарлиг болон соѐрх!‖ хэмээн өчвөөс хаан зарлиг болруун: ―Би цэцэрлэгт одсонд газрын завсраас нэгэн ягшас гарч ирээд өвдгөө хөсөр сөгдөж ийн хэмээн өгүүлэв. «Ай хаан! Рахули түшмэл хорт сэтгэлээр хаан эцэг тэргүүлэн хамаг ах нарыг чинь алаад чамайг алахаар цэргүүд айсуй ажгуу. Өдгөө дутаахуй цагт хүрэв» хэмээн өгүүлсэнд би түүнийг сонсоод цэрэг хүрч ирүүзэй хэмээн үтэр яаран явмуй‖ гэсэн төдий хатан нь өвдгөө хөсөр сөгдөж, ―Ай хаан, би бээр чамайг дагаж одсугай! Намайг бүү тэвч‖ хэмээн өчсөнд төдий хаан нь долоон хоногийн хүнс авч хүнсээ үүрээд хатнаа дагуулж явсанд явах нэг нь долоон хоногийн зам, нэг нь арван хоѐр хоногийн зам ажгуу. Яаран явахдаа замаа эндүүрч арван хоѐр хоногийн замд орсон ажгуу. Төдий яван атал нэгэн хүний хүнсийг гурван хүн идсэний тул хүнсээ барсанд хаан бээр ийн сэтгэрүүн: «Өөр бусад ямарваа арга үгүй, энэ хатнаа алаад түүний махаар өөрийн биеэ тэжээгээд хөвгүүнээ тэжээн явсугай» хэмээн сэтгээд хатнаа өмнө урьд явуулж хаан бээр хөвгүүнээ үүрээд хойноос яван атал илдээ гаргаж хатнаа цавчихыг завдтал төдий хөвгүүн нь алгаа хамтатгаж хан эцэгтээ ийн хэмээн өчив: ―Ай хаан эцэг ээ! Хатан эхийг минь бүү алан соѐрх‖ хэмээн бас бас тэвдэн өчиж хатан эх юүгээн амийг аварч, хан эцэгтээ ийн хэмээн өчив: ―Ай хан эцэг минь, намайг үл алан махыг минь хэмлэн огтлож бид гурвуул хүнс хийж одсугай. Амийг тасалваас махан үүрд хэрэггүй болон халуунаа үгүй болмуй‖ хэмээн өчсөнд хаан хатан хоѐр хоног тутам хэмлэж огтлож идээд махы нь барж ясанд хүрвээс бээр газар нь холын тул ясны завсар үесийн махыг авч, эцэг эх хоѐр хөвгүүнийг орхиод одохуйд хөвгүүн нь ийн хэмээн өчив: ―Ай, хаан эшг, хатан эх минь, бие минь доройтсоны тул өчүүхний нь надад тавин, ихэнхий нь авч одон соѐрх хэмээн өчвөөс эцэг эх хоѐр бээр тэр махы нь гурван хувь болгон нэгэн хувийг нь эцэг эх хоѐр нь авч одов. Төдий тэр хөвгүүн ийн хэмээн хутаг гуйв: ―Миний биеийн махыг эцэг эхдээ өргөн тахисны энэ буянаар илт туулаад Бурханы хутгийг олж бүрүүн. Арван зүгийн хамаг амьтныг маш олон зовлонгоос тонилгоод нирвааны хутагт оруулах болтугай‖ хэмээн хутаг гуйсанд сац гурван мянган, их мянган энэ ертөнцийн орон бүгд зургаан зүйлээр дэнсэлсэнд амармагийн ертөнцийн тэнгэр нарын орд харшаас өнгөт тэнгэрийн орд харшид хүртэл дэнслэн хөдөлсөнд тэдгээр орон дахь тэнгэр нар «Ийн бэлгэ нь юун болов» хэмээн сэтгэж тэнгэрийн нүдээр үзвээс ертөнцсийн Бодьсатва биеийн махаа огтлоод эцэг эхдээ өргөж бүрүүн. Илт туулаад Бурханы хутгийг олж, хамаг амьтныг тонилгох минь болтугай хэмээн хутаг гуйснаар огторгуй газар дэнсэлнийг мэдэж, төдий тэр тэнгэр нар огторгуйгаар бууж ирээд дээр огторгуйд байж, уйлсан нулимс нь хур мэт оров. Тэр цагт тэнгэрсийн хаан Хурмаст тэр хөвгүүнийг тэнсэхийн тулд нэгэн гуйланч болон хувилж ирээд тэр хөвгүүний гарт барьсан махыг гуйсанд хөвгүүн бээр тэр махаа өгөв. Төдий бас барс арслан болон хувилж хөвгүүнийг идэхээр хүрэхүйд тэр хөвгүүн ийн сэтгэрүүн: «Эдгээр араатан нь намайг идэхийг таалваас бие дэхь үлдсэн мах ба яс чөмөг тархи хийгээдийг өгсүгэй» хэмээн сэтгээд маш баясаж 16
гэмшиглэн сэтгэлгүй болов. Төдий Хурмаст түүний урваагүй чин бат сэтгэлий нь ухаж бүрүүн. Хурмастын бие болон хувилж тэр хөвгүүнээ ийн хэмээн өгүүлэв: ―Ай хөвгүүн чи! Хүндлэхүй сэтгэлээр бие дэхь махаа эцэг эхдээ өргөн тахисан тэр буянаар тэнгэрсийн хаан Хурмастын төрийг хүснэ үү? Эс бөгөөс шулмын хааны төрийг хүснэ үү? Эсэрүн хааны төрийг хүснэ үү?‖ хэмээн асууваас хөвгүүн өгүүлрүүн: ―Ай, Хурмаст аа! Би гурван ертөнцийн 1 жаргалангуудыг хүсэх бус буюу за. Тэр буяны ачаар илт тулж Бурханы хутгийг олоод цаггүй амьтныг тонилгохыг хүсмүй би‖ хэмээн өгүүлвээс Хурмаст өгүүлрүүн: ―Чи бие дэхь махаа эцэг эхдээ өгснөөр чамд гэмшиглэн сэтгэл төрөв үү? хэмээн асууваас хөвгүүн өгүүлрүүн: ―Би чин ариун сэтгэлээр эцэг эх юүгээ тахиснаар хялгасны чинээ гэмшиглэн сэтгэл бээр үгүй буюу‖ хэмээн өгүүлвээс Хурмаст өгүүлрүүн: ―Би үзвээс бие дэхь мах чинь барагдаж үгүй болсон бөгөөтөл гэмшиглэн сэтгэл үгүй хэмээн өгүүлснийг хэн зэ биширмүү‖ хэмээн өгүүлвээс хөвгүүн өгүүлрүүн: ―Хэрвээ надад гэмшиглэн сэтгэл үгүй болоод илт туулж Бурханы хутгийг олох бөгөөс бие дэхь ярс минь эдгэж урд ѐсоор болтугай‖ хэмээн тангарагласанд сац түүний бие нь урьд ѐсоор болов. Тэр цагт тэнгэрсийн хаан Хурмаст ба бусад тэнгэр нар лугаа нэгэн аялгуугаар ―Сайн, сайн‖ хэмээн магтав. Тэр цагт тэр хөвгүүний эцэг эх ба тэр улс дахь хамаг хүн бээр тэр хөвгүүний дэргэд ирээд ―Ийм гайхамшигт ажгуу‖ хэмээн гайхалдав. Тэр газар дахь хаан нь тэр хан хөвгүүний тийм гайхамшигт үйлсийг үзэж маш баясан бишрээд эцэг, эх, хөвгүүн лүгээ сэлтийг орд харшдаа залж авч одоод цаггүй өргөн хүндлэв. Тэр хаан нь тэр хөвгүүнийг нигүүлсэж, төдий цэргийн аймгаар Буян оршсон хаан ба Сайнтөрөлт хан хөвгүүн лүгээ сэлтийг өөрийн газарт нь хүргээд Рахули нэрт түшмэлийг үлдэж хааны оронд суулгав. Хааны оронд суугаад сац тэр улс дахь тариа төмс дэлгэрээд тэр улс бээр энх жаргав. ‖ Ялж төгс нөгчсөн Бурхан Анандад зарлиг болруун: ―Ананд аа! тэр цаг тэр учир дахь Буян оршсон нэрт тэр хаан өдгөө дэхь эцэг минь Судадана хаан бөлгөө. Тэр цаг тэр учир дахь тэр хатан нь өдгөө дэхь эх минь Махамай хатан буюу. Тэр цаг, тэр учир дахь Сайнтөрөлт хан хөвгүүн нь өдгөө би буюу. Ананд аа! Эрт нөгчсөн цагт асрахуй сэтгэлээр өөрийн махаар эцэг эх юүгээ хүндлэн тахиж эцэг эх юүгээ тотгороос тонилгосон буяны хүчээр тэнгэр хүн болон төрвөөс бээр дээд их сайн язгуурт болоод цагтүй буян лугаа төгөлдөр болжээ. Тэр буяны хүчээр илт туулж Бурханы хутгийг оллоо. Тэр цагт хамаг нөхөд бээр Бурханаас эртний цадиг үлгэрийг сонсож бүрүүн. Тэдгээр олон нөхөд нь Ялж төгс нөгчсөн Бурхан асрахуй сэтгэлээр эцэг эх юүгээ өргөн хүндлэн тахисныг сонсоод гайхан биширсэнд заримууд нь үргэлжид орсны үрийг олов. Заримууд нь харилгүй газрыг олов2. Тэдгээр хамаг нөхөд Ялж төгс нөгчсөн Бурхан зарлиг болсонд бишрэн баясав. ГЭГЭЭНЭЭ ЯЛГУУГЧ ХААНЫ ОЧИР НЭРТ ОХИНЫ НАЙМДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан нь Ширавасун балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг дэхь Итгэлгүй идээн өглөгт хааны баясгалант хүрээнд суун амуй. Гэгээнээ ялгуугч хаанд Барли нэрт их хатан бөлгөө. Тэр хатнаас нэгэн охин төрсөнд тэр охины нэрийг Очир хэмээн нэрийдэв. Тэр охины өнгө царай нь маш муу зүст болоод бие дэхь мах нь морины арьс мэт ширүүн бөлгөө. Үс нь морины дэл лүгээ адил ширүүн тархай үст бөлгөө. Хан эцэг эх нь тэр мэт муу зүсийг нь үзэж маш жигшин үл таалах ажгуу. Хүмүүнд үл үзүүлэн харшийн дотор нууж тэжээв. Муу зүст боловч их хатнаас төрсний тул хүнд үл үзүүлэн хайрлан тэжээв. Хойно их болж хүнд өгөхүй цаг болсонд хаан бээр сэтгэл нь маш зовж нэгэн түшмэлдээ ийн хэмээн зарлиг болов: ―Ай түшмэл чи, ноѐлог язгуурт болоод гэргий ба эд таваар үгүй тийм нэгэн хүнийг эрж олж ир!‖ хэмээн зарлиг болсонд тэр түшмэл эрвээс бээр урьд ноѐн язгуурт болоод хойно үгүйрч гуйланчилж явах тийм нэгэн хүнийг олж ирээд хаанд өргөв. Хаан нь хүнгүй нэгэн аглаг газарт тэр хүнийг авч ирээд: ―Ай гуйланч хөвгүүн ээ! Надад нэгэн муу зүст охин бөлгөө. Хүнд эс өгсөн бөлгөө. Чамд эд таваар юун бээр үгүй боловч язгуур чинь сайны тул охиноо чамд өгсүгэй‖ хэмээн зарлиг болвоос төдий тэр хүү өвдгөө хөсөр сөгдөөд алгаа хамтатгаж ийн хэмээн өчив: ―Ай их хаан! Чиний зарлигаар болтугай! Ай, их хаан, чиний үрээс бээр байтугай нэгэн өлөгчин нохой лугаа хошоолвоос болох бөгөөтөл хааны охиныг соѐрхвоос өгүүлэх юун, зарлигаар чинь авсугай би‖ хэмээн өчвөөс хаан тэр охиныг гуйланчид өгөөд долоон давхар хаалгат харшид хүнд ѐсоор суулгаад хаан хүргэнд зарлиг болруун: 1
Гурван ертөнц- Үүнд: Хүсэлт тэнгэрийн орон, дүрстийн орон, дүрсгүйн орон 2 Харилгүй орныг олох - Нирваан болох мөрт буцалтгүй орж, орчпонд эргэж, үл төрөх үрийг олох.
17
―Ай хөвгүүн, чи ангид бусад газарт одохдоо хаалга юугаа цуургалж тулхүүрээ аваад одтугай. Миний энэ муу зүст охиныг бээр гадаад бусад хүнд үл үзүүлэн хаалга юугаа баталтугай‖ хэмээн зарлиг болоод эд агуурс тэргүүтэн хамаг хэрэглэгдэхүүнийг өгөөд ноѐн болгон суулгав. Тэр нь эрдэнэ ба их эд агуурст болов. Хойно нэгэн цагт бус нэгэн сайн язгуурт ноѐд лугаа хуримлалдаж урьсанд ―Өөр өөрийн эм хөвгүүнээ авч ирэгтүн!‖ хэмээн урьсанд бус бүгд хөвгүүн эмсээ аваад одов. Гагахүү тэр ноѐны эм нь үгүй ганцаар ирсэнд тэд бүгдээр сэжиг төрж ийн өгүүлэлдэв: ―Үүний эм нь гоо үзэсгэлэнт өнгө сайт буй за. Эс бөгөөс үзэшгүй муу зүст буй за. Тиймийн тул үл ирмүй за. Өдгөө бид тэр авхайг үзэхүй арга үүсгээд энэ ноѐнд дарс ихэд өгч согтоосны хойно түлхүүрий нь хулгай хийж аваад таван хүнээр тэр авхайг үзүүлэхээр илгээе‖ хэмээн зөвлөлдөв. Тэр цагт тэр авхай ийн сэтгэрүүн: «Би урьд ямар нүгэлт үйлсийг үйлдсэнээр муу зүст болоод ийм харанхуй гэрт сууж наран сарныг бээр үл үзэн бус хүн лүгээ үл золгох ийм зовлонт болов» хэмээн сэтгээд басхүү ийн сэтгэв: «Өдгөө Ялж төгс нөгчсөн Бурхан ертөнцөд сууж бүрүүн. Зовлонт амьтныг зовлонгоос тонилгон аваръюу» хэмээн сэтгээд Ялж төгс нөгчсөн Бурханаа холоос мөргөж: ―Ай Бурхан аа! Нигүүлсэхүй сэтгэлээр миний өмнө ирэн биеэ надад үзүүлэн соѐрх‖ хэмээн залбиран сэтгэсэнд төдий Ялж төгс нөгчсөн Бурхан тэр охины чин үнэн сэтгэлийг ухаж бүрүүн. Ялж төгс нөгчсөн Бурхан түүний гэрт ирээд тэр охинд оройн үснэрийг үзүүлсэнд тэр охин бээр Ялж төгс нөгчсөн Бурханы оройн үснэрийг үзээд сац маш үлэмж баясан бишрээд сэтгэл нь маш ариун болсны тул тэр охины үс нь маш зөөлөн болоод харавтар өнгөт болов. Бас Ялж төгс нөгчсөн Бурхан нүүрээ илт үзүүлсэнд тэр охин үзээд сац маш баясан биширснээр тэр охины царай нь маш гоо үзэсгэлэнт болов. Ширүүн муу зүс нь үгүй болов. Бас Ялж төгс нөгчсөн Бурхан гялбалан гийгүүлэгч алтан өнгөт цээжээ үзүүлсэнд тэр охин үзээд сац Бурханд маш чин сүсэгт сэтгэлээр биширсэнд үлэмж муу зүс нь үгүй болоод өнгө зүс нь тэнгэрийн охиноос бээр нэн үлэмж болов. Бас Ялж төгс нөгчсөн Бурхан тэр охиныг нигүүлсэхүйн тул бүх биеэ үзүүлсэнд тэр охин нүдээ цавчилгүй Ялж төгс нөгчсөн Бурханы сайхныг үзээд урьдахаас ч нэн үлэмж биширсний тулд биеийн хир нь өчүүхэн ч үгүй болоод биеийн хамаг бэлгэ лүгээ төгөлдөр болоод ертөнц дахин лугаа адилтгашгүй үлэмж болов. Ялж төгс нөгчсөн Бурхан түүнд ямарваа номыг үзүүлснээр хамаг нүгэл хилэнцийг арилгаад үргэлжид орсны үрийг олгуулаад, Ялж төгс нөгчсөн Бурхан өөрийн орондоо өөд болон одов. Төдий тэр даруй тэр таван хүн хаалгыг нээж дотор нь орж ирээд хэнтэй ч адилтгаж үл болох маш үзэсгэлэнт бүхийг үзээд нэгэн нэгэндээ өгүүлэлдрүүн: ―Тэр ноѐн авхайгаа ийм үзэсгэлэнтийн тул хүнд үл үзүүлэн нууж суух ажгуу‖ хэмээлдээд харьж ирж цуургалаад хуримлагч газарт хүрч ирээд түлхүүрийг бээр биед нь зүүж тавив. Тэр ноѐн согтосноосоо сэрсэнд хамгаар тархаж гэр гэртээ одсонд тэр ноѐн нь өөрийн харшдаа орвоос маш гоо үзэсгэлэнт нэгэн эм суун бүхийг үзээд сэтгэл нь маш баясаж: ―Ай охин, чи хэн буй?‖ хэмээн асуусанд тэр өгүүлрүүн: ―Би чиний эм бөлгөө‖ хэмээн өгүүлвээс: ―Тийм бээр бөгөөс чи маш муу зүст бөлгөө. Юуны шалтгаанаар ийм сайн үзэсгэлэнт болов?‖ хэмээн асууваас авхай өгүүлрүүн: ―Би Бурханыг үзсэнээр ийм үзэсгэлэнт болов‖ хэмээн үгсийг дэлгэрэнгүй өгүүлээд өдгөө би хаан эцэгтэй уулзахыг хүсмүй. Миний эдгээр үгсийг хаанд дэлгэрэнгүй өчтүгэй‖ хэмээв. Тэр ноѐн нь хааны дэргэд одоод авхайн үгсийг дэлгэрэнгүй өчвөөс хаан зарлиг болруун: ―Үтэр хурднаа яваад гадагш бүү гарга, хаалгыг бэхлэтүгэй‖ хэмээн зарлиг болвоос бас тэр хүргэн өчрүүн: ―Ай хаан! Охин чинь Ялж төгс нөгчсөн Бурханы нигүүлсэхийн өршөөл авралаар маш үзэсгэлэнт тэнгэрсийн охин лүгээ адил болов‖ хэмээн өчвөөс хаан зарлиг болруун: ―Чиний өгүүлсэн үнэн бөгөөс үтэр хурднаа яваад миний дэргэд авч ир‖ хэмээн зарлиг болсонд сац маш үзэсгэлэнтэйеэ чимсэн тэргэнд суулгаж хааны дэргэд авч ирсэнд хаан бээр тэр охины өнгө зүс нь маш үлэмж үзэсгэлэнт болсныг үзээд маш таалан баясав. Төдий хаан, хатан, охин, хүргэн лүгээ сэлт Ялж төгс нөгчсөн Бурхан хаана бүхий тэнд одоод Бурханы хөлд мөргөөд хамт нэгнээ суув. Төдий тэр Гэгээнээ ялгуугч хаан баруун өвдгөөр хөсөр сөгдөөд алгаа хамтатгаж Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Ай Бурхан аа! Энэ охин минь урьд ямар буян үйлдсэнээс дээд сайн язгуурт болон төрөөд эрдэнэ тэргүүтэн их эд таваарт болоод ямар нүгэл үйлдсэнээс муу өнгө зүст болоод арьс үс нь адгуусан лугаа адил болсон тэдгээр шалтгаан нь юун буй?‖ хэмээн өчвөөс Ялж төгс нөгчсөн Бурхан зарлиг болруун: ―Их хаан аа! Энэ охин нь урьд буян ба нүгэл хоѐр зүйл үйл үйлдсэний шалтгаанаар ийм хоѐр зүйл өнгөт болсон ажгуу. Хаан аа! «Эрт нөгчсөн цагт Варанаси нэрт тэр улсад цаггүй эд агуурст нэгэн гэрийн эзэн бөлгөө. Тэр гэрийн эзэн гэр дэхь хамаг эд агуурсаа нэгэн брадигабудад тахил өргөмүй. Тэр брадигабудын бие нь маш ширүүн муу зүст болсон 18
тийм муу өнгөт ажгуу. Тэр брадигабуд өдөр бүр түүний гэрт ирэх бөлгөө. Тэр гэрийн эзний нэгэн өчүүхэн охин бөлгөө. Тэр охин нь брадигабудыг «Муу зүст ширүүн арьст ийм хүнээр юун хиймүй» хэмээн доромжилсон ажгуу. Тэр брадигабуд нь нас турхар түүний гэрт ирээд тахилгыг нь амсаад өнө болсонд «Нирваан болсугай» хэмээн сэтгэж тэр өглөгийн эзний тулд дээр огторгуйд хальж байгаад биеэсээ гал бадрах ба ус урсах ба дорно зүгт буй атал өрнө зүгт үзэгдэж, өрнө зүгт буй атал дорно зүгт үзэгдэж, өмнө зүгт буй атал умар зүгт үзэгдэж, умар зүгт буй атал өмнө зүгт үзэгдэж огторгуйд хэвтэх ба суух тэргүүтэн элдэв зүйл рид хувилгааныг тэр гэрийн эзэн нөхөд сэлтэд үзүүлээд огторгуйгаас бууж гэрийн эзний гэрт ирсэнд тэр гэрийн эзэн бээр урьдахаас нэн үлэмж баясан бишрэв. Тэр охин бээр урьд доромжилсондоо маш гэмшиж тэр брадигабудад ийн хэмээн наманчлан өчив: ―Ай хутагт, би чамайг урьд өөдгүй муу үгсээр доромжилсон нүглээ чиний өмнө наманчлан арилгасугай. Хутагт чи бээр намайг нигүүлсэн соѐрх!‖ хэмээн өчвөөс брадигабуд бээр ―Тийн болтугай‖ хэмээн зарлиг болов. » Бурхан зарлиг болруун: ―Ай их хаан, тэр цаг, тэр учир дахь тэр охин нь өдгөө дахь чиний энэ охин буюу. Тэр цагт бээр нүгэлт сэтгэлээр хутагт брадигабудыг доромжилсны уршигаар тэр цагаас хойш муу зүст болсноор зовсон буй. Хойно рид хувилгааныг үзээд гэмшээд наманчлан тахисны тул гоо үзэсгэлэнт, өнгөт оюун лугаа төгөлдөр болов. Брадигабудыг тахисны тул хаана, ямар оронд ч төрсөн эд агуурст, дээд сайн язгуурт болон төрөөд эцэст маш тонилов. Ай, их хаан! Тиймийн тул амьтны зүйлд харьяат хэдий л бөгөөс тэд нь бие хэлний гэмүүдийг сахиад бусдыг басамжлан үл доромжилтугай. ‖ Төдий Гэгээнээ ялгуугч хаан нөхөд сэлт бүгдээр Ялж төгс нөгчсөн Бурхан ач үрийн номуудыг үзүүлснийг сонсож бүрүүн. Маш үнэн чин сүсэгт сэтгэлт болсноор зарим нь үргэлжид орсны үрээс дайныг дарсны үр хүртэл олов. Зарим нь дээр үгүй бодь хутагт сэтгэл үүсгэв. Зарим нь харилгүй оронд оршив. Хаан хамаг нөхөд сэлт бүгдээр Ялж төгс нөгчсөн Бурханы зарлигийг илт сайшаан магтав. АЛТАН ЭРДЭНЭТИЙН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан нь Ширавасун балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг дэхь Итгэлгүй идээн өглөгтийн баясгалант хүрээнд мянга хоѐр зуун тавин их аяга тахимлигуудын хуврагууд лугаа нэгнээ хамт суун авай. Тэр цагт тэр балгаст нэгэн гэрийн эзний эмээс өнгө зүс нь маш гоо үзэсгэлэнт болоод үзэж ханашгүй, эртний буяны ачаар хоѐр гараа атгасан тийм нэгэн хөвгүүн төрөв. Тэр хөвгүүний нэрийг Алтан-Эрдэнэт хэмээн нэрийдэв. Эцэг эх хоѐр нь гайхаад: ―Маш өлзийт болов‖ хэмээлдээд хоѐр алгы нь нээж үзвээс хоѐр алганд нь хоѐр алтан зоос буй ажгуу. Эцэг эх хоѐр нь маш баясаад алган дахь хоѐр алтан зоосы нь авав. Авсны орноос басхүү хоѐр алтан зоос гарав. Түүний хойно эцэг эх хоѐр алтан зоосыг улам улам авсаар хөвгүүний алган дахь алтан зоосоор сангийн гэрийг дүүргэвээс бээр эс барав. Тэр хөвгүүн хойно их болсонд эцэг эхдээ ийн өгүүлрүүн: ―Ай эцэг эх минь, намайг тойн болгон соѐрх!‖ хэмээн өчвөөс эцэг эх нь, ―Тийм болтугай‖ хэмээн зөвшөөрсөнд төдий Алтан-Эрдэнэт хөвгүүн нь Ялж төгс нөгчсөн Бурхан хаана бүхий тэнд одоод Бурханы хөлд оройгоороо мөргөөд ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Нигүүлсэхүй сэтгэлээр намайг тойн болгон соѐрх‖ хэмээн өчвөөс Ялж төгс нөгчсөн Бурхан нь Алтан-Эрдэнэт хөвгүүний өчлийг зөвшөөсөнд Алтан-Эрдэнэт хөвгүүн сахал үсээ тойлж номт дээл өмсөөд тойн болов. Түүний хойно хорин насанд хүрч архадын санваар авахуй цаг болсонд бурсан1 хуврагуудад биширлээр залбираад архадын санваар авахуйд хуврагуудад зэргээр мөргөсөнд хоѐр алга хаана хүрсэн газарт нэжгээд алтан зоос гарав. Санваар авч хичээгээд бясалгаснаар дайныг дарсны хутгийг олов. Төдий Ананд Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Энэ Алтан-Эрдэнэт аяга тахимлиг урьд ямар буян үйлдсэнээр тэргүүн төрснөөс өдгөө болтол алган дахь алтан зоос нь баршгүй болсон учир шалтгааныг үзүүлэн соѐрх‖ хэмээн өчвөөс Ялж төгс нөгчсөн Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! Оюундаа тогтоон сонс, би чамд үзүүлсүгэй‖ хэмээн зарлиг болсонд Ананд ―Бурхан аа! зарлиг болон соѐрх, сонссугай би‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: «Эрт нөгчсөн цаг дахь ерэн нэгэн галвын урьд нь Гашиб Бурхан ертөнцөд ирээд богдсын номоор тусалсан нь сэтгэшгүй болой. Гашиб Бурхан хуврагууд лугаа сэлт хамаг улсад одохуй цагт эд агуурс лугаа төгөлдөр болсон их дээд язгуурт нэгэн гэрийн эзэн элдэв зүйл идээ бэлдээд Бурхан нөхөд сэлтийг залан тахив. Тэр цагт ямарваа эд таваар үгүй нэгэн гуйланч хүн насан туршид уулнаас мод авч худалдан бөлгөө. Мод худалдсанаас хоѐр зоос авав. Тэр гуйланч хүн Бурхан хуврагууд лугаа сэлтийг хааны орд харшид залж одохыг үзээд маш баясан бишрээд тэр хоѐр зоосыг Бурханд өргөсөнд Бурхан нигүүлсэхүйгээр тэр хоѐр зоосыг авав» хэмээн зарлиг болоод бас Ялж төгс нөгчсөн Бурхан Анандад ийн хэмээн зарлиг болов: 1
Бурсан хувраг - Бурсан гэдэг нь уйгар гаралтай, лам хувраг нарыг хэлсэн утгатай үг байна.
19
―Ананд аа! тэр цаг дахь тэр гуйланч нь хоѐр зоосыг Бурхан сэлтэд өргөсөн буяны ачаар ерэн нэгэн галав хүртэл нас турхар гараас нь алтан зоос гарах болов. Эд ба эрдэнэ ба хэрэглэгдэхүүн эд таваар нь баршгүй боллоо. Ананд аа! тэр цаг тэр учир дахь тэр гуйланч хүн нь өдгөө дэхь энэ Алтан-Эрдэнэт аяга тахимилиг буюу. Энэ хүн даруй дээр үрийг эс олвоос бээр ирээдүй үрийг боловсон болгосон нь цаггүй, тоо томшгүй болой. Ананд аа! тиймийн тул хамаг амьтан бээр өглөг өгөх үйлд хичээтүгэй!‖ Тэр цагт Ананд ба олон нөхөд нь Бурханы зарлигийг сонсож бишрэн сүсэглэсэнд зарим нь үргэлжид орсны үрийг олов. Зарим нь нэгэнтээ харин ирэгчийн үрийг олов. Зарим нь харин үл ирэгчийн үрийг олов. Зарим нь дайныг дарсны үрийг олов. Зарим нь дээргүй, үнэн төгс туулсан бодь хутагт сэтгэл үүсгэв. Зарим нь харилгүй оронд оршив. Бурхан тийн хэмээн зарлиг болсонд хамаг нөхөд илт баясав. ТЭНГЭРИЙН ЦЭЦГИЙН АРАВДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан нь Ширавасун балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг Итгэлгүй идээн өглөгтийн баясгалант хүрээнд мянга хоѐр зуун тавин аяга тахимлигууд, хуврагууд лугаа хамт суув. Тэр цаг тэр улс дахь нэгэн сайн язгуурт гэрийн эзний гэргийгээс маш гоо үзэгсгэлэнт, өнгө сайт тийм нэгэн хөвгүүн төрөөд сац огторгуйгаас тэнгэр нарын эдийн цэцгүүд хур мэт ороод байшингуудыг дүүргэсэнд хөвгүүний нэрийг Тэнгэрийн цэцэг хэмээн нэрийдэв. Тэр хөвгүүн хойно их болсонд Бурхан хаана бүхий тэнд одоод Бурханы бие өнгө ба үлэшгүй сайн бэлгэс үлгэрээр чимснийг үзээд маш сайтар баясаад ийн сэтгэмүй: «Би энэ ертөнцөд төрөөд хутагтны эрхин лүгээ учирсан ажгуу. Бурхан ба аяга тахимлигууд хуврагудыг залсугай» хэмээн сэтгэж Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Маргааш миний гэрт нэгэн бинваад идээнийг бэлдсүгэй! Буян үүсгэхийн тулд Ялж төгс нөгчсөн Бурхан хутагтан нөхөд лүгээ сэлт өөд болж ирэн соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан түүний чин сэтгэлийг ухаж бүрүүн. ―Залсанд чинь одсугай‖ хэмээвээс баярлан одов. Төдий Тэнгэрийн цэцэг нэрт хөвгүүн гэртээ харьж ирээд харшийн дотор эрдэнэсийн их тавцан хувилгаад бас ч олон дэвсгэр хувилгаж бүрүүн. Элдэв зүйл чимгээр харшийг чимж бэлдсэнд хойт маргааш нь Бурхан нөхөд сэлт ирээд зэргээр сууриндаа суув. Төдий Тэнгэрийн цэцэг нэрт хөвгүүн «Элдэв зүйл идээг Бурхан нөхөд сэлтэд тахисугай» хэмээн сэтгэсэнд сац түүний буянаар элдэв зүйл идээ өөрөө төгсөв. Төдий Бурхан нөхөд сэлтэд өргөн тахив. Төдий Бурхан Тэнгэрийн цэцэгт олон ном дэлгэрэнгүй үзүүлсэн төдий тэнгэрийн цэцгүүд гэрээр дүүрсэнд хамаг бүгд үргэлжид орсны үрийг олов. Тэнгэрийн цэцэг хөвгүүн бээр эцэг эхдээ өгүүлрүүн: ―Ай эцэг эх минь! Би тойн болоод Бурханы нөхөд болсугай‖ хэмээн өчвөөс эцэг эх бээр ―Тийн болтугай‖ хэмээн зөвшөөсөнд даруй тэр хөвгүүн Бурхан хаана бүхий тэнд одоод Бурханы хөлд оройгоороо мөргөж ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Намайг тойн болгон соѐрх‖ хэмээн өчвөөс Ялж төгс нөгчсөн Бурхан нь: ―Ай аяга тахимлиг! Ирсэн чинь сайн‖ хэмээн зарлиг болсонд сац сахал үс нь өөрөө унаж улбар дээл өмсөөд Бурханы зарлигийн ѐсоор хичээсэнд дайныг дарсны хутгийг олов. Төдий Ананд тийн болсныг үзээд өвдгөө хөсөр сөгдөж Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Энэ Тэнгэрийн цэцэг аяга тахимлиг эрт ямар буян үйлдсэнээр тэнгэрийн цэцгийн хур ороод эрдэнэт тавцан дэвсгэр ба элдэв зүйл идээ бээр өөрөө бүтэх шалтгаан нь юун буй? Бурхан номлон соѐрх!‖ Ялж төгс нөгчсөн Бурхан Анандад зарлиг болруун: ―Ананд аа! Сонсохыг дуршаах бөгөөс сайтар сонстугай. «Эрт нөгчсөн цагт Гашиб нэрт Бурхан ертөнцөд ирээд амьтанд туслах тэр цагт олон аяга тахимлиг балгадад явахуй цагт дээд сайн язгуурт нэгэн гэрийн эзэн бурсан хуврагуудыг хүндлэн тахив. Тэр цагт ямарваа эд таваар үгүй тийм нэгэн гуйланчин тэдгээр бурсан хуврагийг үзээд маш сайн бишрэл төрж ийн сэтгэрүүн: «Эдгээр хуваргийг тахих мэт ямарваа эд таваар надад үгүй болой» хэмээн сэтгээд өлөн ба элдэв зүйл зүлгэнээс элдэв зүйл цэцэг түүж, чин сүсэг сэтгэлээр тэдгээр хуваргад цацан мөргөөд одов. Ананд аа! Тэр цаг, тэр учир дахь цэцгүүдээр тахигч тэр гуйланч хүн нь Тэнгэрийн цэцэг нэрт энэ аяга тахимлиг буюу. Тэр мэт эрт нөгчсөн цагт чин сүсэг сэтгэлээр цэцэг түүж хуваргуудад цацаад хутаг гуйсан тул ерэн нэгэн галав хүртэл аль газарт хүрвээс бээр гоо үзэсгэлэнт, өнгө сайт болоод хүссэн ѐсоор идээ ба ундаа тэргүүтэн төгөлдөр болжээ. Тэр буяны ачаар хутгийг олов. » Ананд аа! Түүгээр хамаг амьтан бээр өчүүхэн өглөгт ач үр үгүй хэмээн үл цэнэтүгэй. Тэнгэрийн цэцэг хөвгүүн мэт ач үр нь өөрөө бүтьюү. Төдий Ананд ба олон нөхөд Ялж төгс нөгчсөн Бурханы зарлигийг илт бишрэн баясав. ТЭНГЭРИЙН ЭРДЭНИЙН АРВАН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг Итгэлгүй идээн өглөгтийн баясгалант хүрээнд суун амуй. Тэр цагт нэгэн гэрийн эзний 20
гэргийгээс нэгэн хөвгүүн төрөөд сац огторгуйгаас долоон эрдэнэ хур мэт ороод түүний гэрийг огоот дүүргэв. Төдий эцэг эх нь шинжигч багшийг урьж ирээд хөвгүүнийг шинжлэн үзүүлвээс: ―Энэ хөвгүүний бэлгэс сайн болой‖ хэмээн эцэгт нь өгүүлвээс эцэг нь маш баясаж: ―Ай шинжигч багш, энэ хөвгүүнд нэр өгтүгэй!‖ хэмээн өчвөөс багш өгүүлрүүн: ―Энэ хөвгүүнийг төрөхүй цагт ямар бэлгэ болов?‖ хэмээн асуусанд эцэг нь өгүүлрүүн: ―Энэ хөвгүүнийг төрөх цагт огторгуйгаас долоон эрдэнэ мэт хур ороод гэрийг минь огоот дүүргэв‖ хэмээн өчвөөс шинжигч багш зарлиг болруун: ―Тийн бөгөөс буянаас туурвиж нэр өгөх хэрэг ажгуу‖ хэмээгээд Тэнгэрийн эрдэнэ хэмээн нэрийдэв. Тэр хөвгүүн нь хойно их болсонд олон эрдмийг мэдээд аугаа хүчин нь бээр дэнсэлгүй болсонд эцэг эхдээ ―Тойн болсугай‖ хэмээн өчвөөс эцэг эх нь зөвшин соѐрхсонд төдий Бурхан хаана бүхий тэнд одоод Бурханы хөлд оройгоороо мөргөж Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! намайг тойн болгон соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан нь: ―Ай аяга тахимлиг! Ирсэн чинь сайн‖ хэмээн зарлиг болоод сац сахал үс нь өөрөө унаж биедээ номт дээл өмссөн тойн болж бүрүүн. Бурхан ном үзүүлснээр дайныг дарсны хутгийг олов. Төдий Ананд Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Тэнгэрийн эрдэнэ хэмээх энэ аяга тахимлиг эрт ямар буян үйлдсэнээс төрөөд сац огторгуйгаас долоон эрдэнэ хур мэт ороод, хэрэглэгдэхүүн эд таваар өөрөө бүтсэний шалтгаан юун буй?‖ хэмээн өчвөөс Бурхан Анандад ийн хэмээн зарлиг болруун: ―Ананд аа! «Эрт нөгчсөн цагт Гашиб нэрт Бурхан ертөнцөд ирээд ертөнц дэхь хамаг амьтанд сэтгэшгүй туслав. Тэр цагт олон бурсан хувраг балгадад одон явах цагт балгадад оршсон олон гэрийн эзэд бурсан хуврагуудыг урьж элдэв зүйлээр тахив. Тэр цагт нэгэн гуйланч хүн баясан бишрэх сэтгэл төрвөөс бээр хэрэглэгдэхүүн, ямарваа эд тавааргүй тул цагаан чулуунаас үүдсэн эрдэнийг алга дүүрэн бурсан хуврагуудад цацаж их хутаг гуйв. » Ялж төгс нөгчсөн Бурхан Анандад зарлиг болруун: ―Ананд аа! Тэр цаг, тэр учир дахь алга дүүрэн чулуун эрдэнийг хуврагуудад цацагч тэр гуйланч нь энэ Тэнгэрийн эрдэнэ аяга тахимлиг буюу. Нөгчсөн цагт бээр чин сүсэг сэтгэлээр алга дүүрэн цагаан чулуун эрдэнийг хуврагуудад тахин цацсаны ачаар ерэн нэгэн галав хүртэл даггүй буянаар олон эрдэнэт болоод хэрэглэгдэхүүн ба эд агуурс өөрөө бүтэж үл ангижиръюу. Тэр цагт чин сүсэг сэтгэлээр биширсний ачаар өдгөө над лугаа учирч хутгийг оллоо. ‖ Тэр цагт олон нөхөд бээр Бурханы тэр зарлигийг сонсож ариун сэтгэлээр сүсэг сэтгэл төрсөнд зарим нь үргэлжид орсны үрээс дайныг дарсны үрийг хүртэл олов. Зарим нь харил үгүй газар оршсон сэтгэлийг үүсгэв. Тэдгээр хамаг нөхөд бээр Бурханы тэр зарлигт даган бишрээд илт баясалцав. ХҮЛЦЭГЧИЙН АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан нь хааны балгас дахь галандага шувуу оршсон Гэрэлт модны ойд суун авай. Тэр цагт Ялж төгс нөгчсөн Бурхан нь илт Бурханы хутгийг олоод өнө үл удан нэгэн дагт Гаудиньяа тэргүүтэн таван аймаг нөхдийг тойн болгов. Түүний хойно Ади Гашиб мянган ах дүү лүгээ сэлт бүгдийг тойн болгов. Тэндээс өөр олон аймгийг тойн болгосонд номыг хичээгчид бээр олон болсон цагт хааны балгас дахь хамаг хүн цагтүй баясаад ийн хэмээн магтаруун: ―Ай Түүнчилэн ирсэн Бурхан ертөнцөд ирсэн нь маш их гайхамшигт болоод хамаг улс иргэнээ туслав‖ хэмээн сайшаан магтав. Бас тэдгээр: ―Тэргүүн тойн болсон Гаудиньяа ба Ади Гашиб тэргүүтэн нөхөд сэлт бүгд эрт Ялж төгс нөгчсөн Бурхан лугаа учирсан тул өдгөө тэргүүн номын рашааныг амсав‖ хэмээн өгүүлэлдэв. Эдгээр аяга тахимлиг тийн хэмээн өгүүлэхийг сонсоод Ялж төгс нөгчсөн Бурханд дэлгэрэнгүй өчвөөс Ялж төгс нөгчсөн Бурхан тэдэнд ийн хэмээн зарлиг болов: ―Эрт урьд нөгчсөн цагт эдний тулд би их чин бат сэтгэлээр хэзээ илт Бурханы хутгийг олвоос бээр тэргүүн эдэнд туслах болтугай хэмээн тангарагласан болой‖ хэмээн зарлиг болсонд тэдгээр аяга тахимлиг Бурханы зарлигийг сонсож ийн өчрүүн: ―Бурхан аа! Эрт хэр мэт батад тангарагласныг нигүүлсэхүй сэтгэлээр дэлгэрэнгүй үзүүлэн соѐрх‖ хэмээн өчвөөс Ялж төгс нөгчсөн Бурхан аяга тахимлигуудад зарлиг болруун: ―Та сайтар сонсож, ойндоо тогтоо! Танд үзүүлсүгэй би‖ хэмээн зарлиг болоод бас ийн хэмээн зарлиг болруун: ―Аяга тахимлигууд аа! «Эрт нөгчсөн цаггүй, тоо томшгүй, дэнсэлгүй, сэтгэшгүй, өгүүлж үл барагдахуй галвуудын урьд Варанаси нэрт оронд Тэмцэгч нэрт нэгэн хаан бөлгөө. Тэр цагт тэр улс дахь ууланд Хүлцэгч нэрт арш таван зуун шавь нар лугаа сэлт оршоод хүлцэнгүйг бясалгамуй. Тэр цагт тэр хаан хатад түшмэд нөхөд сэлт ууланд цэнгэлдэн гайхахаар одсонд тэр хаан бээр чилж нойрссонд хатан нөхөд сэлт ойн дотор цэцгүүдийг гайхахаар үзэн одсонд тэр ойн дотор Хүлцэгч арш нь биеэ үл хөдөлгөн төвшнөө жавхлантайяа суухыг үзээд төдий 21
тэр хатан нөхөд сэлт бишрэх сэтгэл төрж элдэв зүйл цэцгээр цацан тахиад тэдгээр хатан нь аршийн өмнө сууж ном сонсов. Хаан сэрээд үзвээс хатад нь үгүй ажгуу. Хаан ойд орж хатдыг эрж яван атал тэдгээр хатан нь аршийн өмнө суусныг үзэж хаан тэр аршид ийн хэмээн өгүүлэв: ―Чи хязгаарлалгүй дөрвөн төрөлхийн самадийг1 олсон буюу?‖ хэмээвээс арш өгүүлрүүн: ―Эс оллоо‖ хэмээн өгүүлсэнд ―Тийн бөгөөс чи дөрвөн цаглашгүй2 олсон буюу?‖ хэмээвээс ―Эс оллоо‖ хэмээн өгүүлсэнд ―Тийн бээр бөгөөс чи дөрвөн дияаныг3 олсон буюу?‖ хэмээн өгүүлсэнд ―Тэрээр эс олов‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр хаан хилэгнэж: ―Чи аливаа эрдмүүдийг эс олсон бөгөөс танхай хүн ажгуу. Ийм аглаг оронд хатад лугаа хамт ахуйг чинь хэн за итгэмүй. Турхар энэ оронд суун оршсон чи хэн хэмээх буюу?‖ хэмээн асуусанд тэр арш бээр хаанд ―Би энэ ууланд хүлцэнгүйг бясалгамуй‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр хаан илдээ гаргаж ―Чи хүлцэнгүйг бясалгах бөгөөс алсугай. Чамайг хүлцэх, үл хүлцэхийг чинь үзсүгэй‖ хэмээн аршийн хоѐр гары нь огтлоод, ―Чи хэн буй?‖ хэмээн асуусанд арш өгүүлрүүн: ―Би хүлцэгч болой‖ хэмээн өгүүлсэнд бас хоѐр хөлий нь огтлоод, ―Чи хэн буй?‖ хэмээн асуусанд, ―Би хүлцэгч болой‖ хэмээн өгүүлэв. Тэр цагт огторгуй газар зургаан зүйлээр дэнсэлсэнд таван зуун шавь нар нь огторгуйгаар нисэж тэр арш хаана бүхий тэр оронд ирээд багшдаа ийн өгүүлрүүн: ―Ай багш! Ийм тэсдэшгүй зовлонг үзсэнд хүлцэхүй сэтгэлээс ангижрав уу?‖ хэмээн өчсөнд арш зарлиг болруун: ―Сэтгэл минь өчүүхэн бээр хүлцэнгүйгээс ангижирсангүй‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр хаан маш айн эмээгээд аршид ийн өгүүлрүүн: ―Ай арш, чи би хүлцэгч буй хэмээн өгүүлэхүйд хэн за итгэмүй‖ хэмээн өгүүлвээс арш өгүүлрүүн: ―Миний өгүүлсэн эдгээр үг худал бус буй за. Хэрвээ үнэн болвоос цус минь сүү болж, огтолсон үес гишүүн минь урьд ѐсоор болтугай‖ хэмээн өгүүлээд сац цус нь сүү болж, үес гишүүн нь ч урьд ѐсоор болов. Тэр хаан нь түүнийг үзээд маш ихэд айн эмээгээд ийн өчрүүн: ―Би мунхаг нүглээр их арш чиний биед хор хийсэн эдгээр нүглээ ай их арш, чиний өмнө наманчлан арилгасугай! Ай их арш, их нигүүлсэхүйгээр намайг нигүүлсэн соѐрх‖ хэмээн өчвөөс арш өгүүлрүүн: ―Чи хатны тулд мэсээр үес гишүүнийг огтолсон буюу за. Түүнд надад гэм үл болмуй. Хүлцэл минь газарт адил бүхийн тулд хойно би илт туулж Бурханы хутгийг олвоос билгийн илдээр таны гурван хорыг 4 огтлох болтугай хэмээн өгүүлэв. Тэр цагт тэр уулан дахь тэнгэр лус бүгдээр тэр хаан тэр их аршид хор хийснийг үзээд тус тусын орноос маш уурлан хилэгнэж үүлсийг үймчүүлэн хураагаад төдий лус ихэд донгодоод, их мөндөр ба огторгуйгаас төмрийн аянга буулгаж хаан нөхөд сэлтийг алахуй завдах цагт төдий хаан нөхөд сэлт маш айж: ―Ай их арш аа! Нигүүлсэхүй сэтгэлээр маныг авран соѐрх‖ хэмээн өчвөөс тэр арш ийн захиран зарлиг болруун: ―Ай тэнгэр лус, та бүгдээр миний тулд ийм айх мэт үйлсээр амьтанд хор үл үйлдтүгэй!‖ хэмээн зарлиг болсонд сац тэдгээр амарлиж арилав. Төдий тэр хаан ч үйлдсэн нүглүүдийг аршийн өмнө наманчилж бүрүүн. Тэр аршийг бээр турхар орд харшдаа залаад элдэв зүйл тахилаар тахив. Тэр цагт бусад сурагчдад орсон мянган бэдэн явагчид нь тэр хаан нөхөд сэлтийг Хүлцэгч аршийг бишрэн тахиж суусныг үзээд найдангуй сэтгэл төрөөд муу буртаг товрогыг тэр аршид цацав. Тэр цагт надад муу буртаг товрогыг цацагч тэдгээр арван зуун тоотон бэдэн явагч иргэн нь өдгөө дэхь Маха Гашиб тэргүүтэн арван зуун тоотон эдгээр аяга тахимлиг буй за. Тэр цагт би чин хүлцэн бясалгасан нь ―Энэ бээр хэзээ би илт туулж Бурханы хутгийг олвоос рашааны усаар таны хирийг угааж, тачаангуй буртгийг огоот арилгах болтугай‖ хэмээн тангарагласан болой. » Аяга тахимлигууд аа! тэр цаг, тэр учир дахь Хүлцэгч тэр 1
Дөрвөн самади - Самади нь санскрит үг бөгөөд төвд хэлнээс орчуулбал тогтоон барих гэсэн утгатай, дөрвөн самади нь дөрвөн зүйл бясэлгалын нэр бөгөөд эдгээр нь: Баатар мэт одохын самади, огторгуйн сан мэт самади, хиргүй самади, арслан архирах мэт самади 2 Дөрвөн цаглашгүй - Асрахуй, нигүүлсэх, баясах, тэгш сэтгэлээр орших 3 Дөрвөн дияан - дияан нь бясалгал, оюун ухааны төвлөрөл гэсэн утгатай санскрит гаралтай үг бөгөөд төвд хэлнээс орчуулбал нутлан санах гэсэн үг. Дөрвөн зүйл дияан нь хүсэл жаргалд шунахыг тэвчих анхдугаар дияан, атгаг сэжгийг тэвчих хоѐрдугаар дияан, сэтгэл баясахыг тэвчих гуравдугаар дияан, амгалан хийгээд зовлонг тэвчих дөрөвдүгээр дияан эдгээр болно. 4 Гурван хор - Хүсэл шунал, уур хилэн, мунхаг
22
арш нь бусад хэн буй хэмээн тийн үл сэтгэтүгэй. Тэр нь өдгөө дэхь би буюу. Тэр цаг, тэр учир дахь Тэмцэгч хаан ба дөрвөн түшмэл нь хэмээвээс өдгөө дэхь Гаудиньяа тэргүүтэн таван аймаг аяга тахимлиг буюу. Тэр цагт би хүлцэн бясалгахуй цагт би хэзээ Бурханы хутгийг олвоос тэргүүн эднийг зовлонгоос тонилгосугай хэмээн тангарагласнаар түүгээр өдгөө би Бурханы хутгийг олоод тэргүүн эднийг зовлонгоос тонилгов. ‖ Төдий тэр аяга тахимлигууд Ялж төгс нөгчсөн Бурханы зарлигийг бишрээд илт баясав. АСРАГЧ ХҮЧИТ ХААНЫ ӨГЛӨГ ӨГСНИЙ АРВАН ГУРАВДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан нь Ширавасун балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг дэхь Итгэлгүй идээн өглөгтийн баясгалант хүрээнд суун авай. Тэр цагт Ананд бинваад идээний үйлийг үйлдэж бүрүүн. Нэгэн аглаг цэцэрлэгт сууж ийн хэмээн сэтгэрүүн: «Ялж төгс нөгчсөн Бурхан бээр ертөнцөд ирсэн их гайхамшигт болоод олон амьтныг жаргаланд оруулаад Гаудиньяа тэргүүтэн эдгээр таван аяга тахимлиг нь эрт буян үйлдсэнээр номын хаалгыг нээгээд сац оров. Номын хэнгэргийг дэлдээд сац анх тэргүүн сонсов. Номын рашааныг анх урьд хангуулав» хэмээн сэтгэж суун атал босож Бурхан хаана бүхий тэнд одоод сэтгэсэн ѐсоор Бурханаа ийн хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! Гаудиньяа тэргүүтэн таван аяга тахимлигийг эрт урьд нөгчсөн цагт би өөрийн биеийн мах цусаар эдний өлссөн ундаассаныг нь хангуулж жаргуулсан болой. Түүгээр өдгөө би илт туулж Бурханы хутгийг олоод тонилохуй мөрт оруулав за. Шалтгаан нөхцөлгүй зүйл байхгүй болой. ‖ Төдий наснаа төгөлдөр Ананд Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Эрт нөгчсөн цагт хэр мэт өлссөн ундаассаныг хангуулаад жаргаланд оруулсныг үзүүлэн соѐрх! Энэ олон нөхөд бээр сонсож мэдэх буюу‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! «Эрт нөгчсөн цаг дахь тоо томшгүй галвын урьд нь энэ Замбутивд Асрагч хүчит хаан бөлгөө. Түүнд харьяат найман түмэн дөрвөн мянган өчүүхэн хаад бөлгөө. Хорин мянган тоот хатад бөлгөө. Арван мянган тоот ноѐд бөлгөө. Тэр хаан нь асрахуй ба нигүүлсэхүй лүгээ төгөлдөр болоод дөрвөн цаглашгүйгээр явж хамаг амьтныг нигүүлсэхийн тулд арван буяны төрийг баригч буюу. Тэр хааныг хамаг бүгдээр хүндлээд түүний ачаар түүний улсад дайсангүй болоод жаргалан лугаа төгөлдөр болжээ. Хижиг өвчний эзэн бирд чөтгөр хийгээд хүний цус ба өнгө булаагчид бээр тэр цагт тэр улс дахь хамаг хүн бээр бие, хэл, сэтгэлээ сахиж арван буянд оршсоны тул тэдгээр чөтгөр бээр халдаж эс чадаад арга хүчээр үгүй болов. Тэр цагт таван ягшас хааны дэргэд ирээд ийн хэмээн өчив: ―Хаан аа! Бид өлсөж аминд хүрч хүний мах цус эрвээс бээр хаан чиний хамаг улс арван буянд оршсоны тул бид тэдний өнгө зүсийг булааж эс чадав. Идээ ундааг эс олсны тул өдгөө аминд маань хүрэв. Их хаан аа! Нигүүлсэхүй сэтгэлээр биднийг үл өршөөх юун буй?‖ хэмээн өчвөөс төдий хаан ийн сэтгэрүүн: «Бусад идээ эд үл хэрэглэн, онц нойтон мах хэрэглэмүй за. Эдэнд шинэ мах олж өгөхгүй, өдгөө бие дэхь таван үеэс таван судас огтлож цус аваад эдэнд өгсүгэй» хэмээн сэтгээд төдий хаан биеийн цусаа авч тэдгээр ягшсыг ханатал уулгав. Тэдгээр ягшас ханаж маш баясан бишрэв. Тэр ягшас нь: ―Ай хаан, чи арван буяны үйлсийг аль чадах чинээгээр үйлдтүгэй!‖ хэмээн өгүүлвээс хаан зарлиг болруун: ―Өдгөө миний энэ биеэс цус авч танд өгөөд ханган жаргуулсны ѐсоор хэзээ бээр би Бурханы хутгийг олвоос номын биеийн шагшаабад ба самади ба билгээр таны гурван хорыг арилгаад тачаангуйгаар зовогсдыг маш жаргуулах нирвааны хутагт оруулах болтугай‖ хэмээн өгүүлэв. » Ананд аа! Тэр цаг тэр учир дахь Асрагч хүчит хаан нь өдгөө би болой. Таван ягшас нь Гаудиньяа тэргүүтэн таван аяга тахимлиг буюу. Би хав хаана оронд төрвөөс тэднийг анх урьд тонилгосугай хэмээн хутаг гуйсан болой. Түүгээр би эдэнд тэргүүн ном үзүүлээд сац маш тонилгов. ‖ Наснаа төгөлдөр Ананд ба олон нөхөд бээр Бурханы зарлигийг бишрэн илт баясав. ГУРАВДУГААР БҮЛЭГ ЗУРГААН ТИРТИГЭ1 БАГШ НАРЫН АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан хааны балгас дахь галандага шувуу оршсон Гэрэлт модны ойд мянга хоѐр зуун тавин аяга тахимлиг ихэс хуврагууд лугаа нэгнээ хамт суун авай. Тэр цагт Убагамби хаан ном сонсохын тул бишрэх сэтгэл ба хүндлэхүй сэтгэл нь урьдахаас үлэмж болж бүрүүн. Ялж төгс нөгчсөн Бурхан ба аяга тахимлигууд, хуврагуудад дөрвөн зүйл хэрэглэгдэхүүн эд таваараар нас турхар тахин мөргөөд олон ард бээр буяны зүгт хичээж амуй. Тэр цагт тэр улсад Төгсгөгч нэрт тиртигэ нарын багш тэргүүтэн
1
Тиртигэ - (са: тиртика) Бурхантан бус буюу Буддагын шашныг үл шүтэгч, өөр шашинтныг хэлнэ. Хуучны ном зохиолд буруу номтон, тэрсүүд хэмээн орчуулсан байдаг.
23
тиртигэ нарын зургаан багш 1 ирээд муу буруу алжаас үзлээр олон амьтныг аргадсаны тул олонхи амьтан нь түүний муу үзэлд ороод нүгэл хилэнцсийн буруу үзэл ихэд дэлгэрэв. Тэр хааны нэгэн дүү нь тэр зургаан багшийн буруу үзлийг «Тонилох мөр буй» хэмээн итгэж ямарваа эд агуурсыг тэр тиртигэ нарын зургаан багш нарт тахил өргөн суув. Ургасан наран мэт Ялж төгс нөгчсөн Бурхан нь билгээр хамгаа гялбалан гийгүүлвээс бээр хааны дүү нь муу үзлээр түйдсэний тул Бурханд бишрэхүй сэтгэл үгүй болов. Төдий Убагамби хаан аргаар дүү юүгээн: ―Бурханыг өргөн хүндлэ!‖ хэмээн дурдваас бээр тэр буруу үзэлд автаж хорлогдсон тул эс болов. Хаан бас: ―Бурханыг тахь!‖ хэмээн зарлиг болсонд тэр нь: ―Надад бээр багш буй атал Годамыг хүндлэх хэрэггүй‖ хэмээн өгүүлсэнд хаан бээр бас буруушааж ихэд хичээсэнд тэр нь хааны зарлигийг үл таслан их тахилын хурим бэлдээд их тавцан засаж ийн өгүүлрүүн: ―Урилгагүй ирсэн тэдэнд бинваад идээ өгсүгэй‖ хэмээн өгүүлээд төдий зургаан багш нарыг урихаар илгээсэнд төдий тэр багш нар ирээд суух орныг сонгон суув. Бурхан нөхөд сэлтийг эс урисны тул эс ирэв. Төдий тэр дүү нь Убагамби хаанд ирээд ийн хэмээн өчив: ―Ай хаан, чи намайг Годам 2 тойныг урь хэмээн бас зарлиг болсонд чиний зарлигаар тахил бэлдээд цагт хүрвээс юуны тул үл ирмүй‖ хэмээн өчвөөс хаан зарлиг болруун: ―Чи өөрөө урихаар үл одох бөгөөс нэгэн хүн урихаар илгээтүгэй‖ хэмээн зарлиг болсонд төдий тэр хааны дүү нь Бурхан нөхөд сэлтийг урихаар илгээсэнд Ялж төгс нөгчсөн Бурхан хутагтан хуврагуудаар хүрээлүүлж ирээд зэргээр суув. Бурханы адистидийн3 хүчээр тэдгээр зургаан тиртигэ нарын багшийн урьд сонгож суусан орон нь адаг болсонд тэд бээр ичиж босоод дээр сууваас мэдээгүй зэргийн доор суун ажгуу. Түүнчилэн гурвантаа босож одоод дээр сууваас басхүү урьд ѐсоор доор суун ажгуу. Төдий арга олон ядаж ичсээр зэргийн адагт суув. Төдий өглөгийн эзэн нь гар угаах усыг зэргээр гарт нь хийн өгөхүйд Бурхан зарлиг болруун: ―Урьд таны багш нарт өгтүгэй‖ хэмээн зарлиг болсонд өглөгийн эзэн сав дүүрэн ус аваад зургаан багш нарын гарт хийвээс бээр алганд нь эс орсонд Бурханаас эхлэж зэргээр ус өгсөнд бүгдээр гараа угаав. Төдий хааны дүү нь бинваад идээ бэлдээд ерөөл гуйн өчвөөс Бурхан өглөгийн эзэнд ийн хэмээн зарлиг болов: ―Чи багшаасаа ерөөл сонстугай‖ хэмээн зарлиг болвоос төдий тэр өглөгийн эзэн тиртигэ нарын өмнө одоод ерөөл гуйн өчвөөс тиртигэ нарын зургаан багш ам нь зуурч өгүүлэн үл чадаад: ―Бурханд өч‖ хэмээн гараар дохив. Төдий өглөгийн эзэн Бурханы өмнө одоод өчвөөс Бурхан нь Эсэрүн эгшиг мэт зарлигаар ерөөл ерөөв. Ерөөгөөд сац өглөгийн эзэн нь бинваад идээ өргөн барихуй цагт Бурхан зарлиг болруун: ―Урьд таны багш нарт өргөтүгэй‖ хэмээн зарлиг болсонд өргөгч иргэн зургаан багш нарт өргөөд одсонд идээ нь дээр огторгуйгаар хальж одов. Төдий Бурхан нөхөд сэлтэд өргөн завдаад сац огторгуйгаар одсон тэдгээр элдэв зүйл идээ өөр өөрийн гарт нь харин ирэв. Төдий тэдгээр идээг өргөгч иргэн нь Бурханд өргөөд зэргээр хуврагуудад өргөж бүрүүн. Тэд бүгдээр зооглоод амаа зайлаад гараа угааж бас зэргээр сууваас тэр өглөгийн эзэн Бурханд ―Надад ном үзүүлэн соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Таны багш нараас номыг үзүүлтүгэй‖ хэмээн зарлиг болвоос төдий тэр өглөгийн эзэн зургаан багшид ―Ном үзүүлэн соѐрх‖ хэмээн өчвөөс зургаан багш бээр ам нь зууралдаж: ―Бурханд өч‖ хэмээн гараар дохив. Төдий Ялж төгс нөгчсөн Бурхан маш зөөлөн сонсох мэт эгшгээр олон нөхдөд номын чанарыг маш нээн үзүүлсэнд олон нөхөд бээр сэтгэлээ ханаж, Бурханы зарлигийг сонсоод хамгаар ухаад дотроо оруулав. Убагамби хааны тэр дүү нь номд номын маш ариун нүдийг олов. Бусад нөхөд нь тэргүүн үрээс гутгаар үр хүртэл олоод, цуврал барав4. Зарим нь дээр үгүй газарт суун хүссэн ѐсоор огоот төгсгөж, өөр өөрийн аль үнэнийг мэдэж ухаад, гурван эрдэнийг хүндлэн бишрээд, зургаан багш нарыг үл таалаад тэднийг хүндлэх сэтгэл бээр үгүй болов. Төдий тэр зургаан багш нар нь сэтгэлээ маш гутаж хилэгнэж аглаг оронд одоод сэтгэн суув. Төдий нүгэлт шулам ийн сэтгэрүүн: «Би өнө болтол Годам тойнд тотгордвоос чөлөө хаалга эс оллоо. Өдгөө хичээж тотгордсугай» хэмээн сэтгэж төдий нүгэлт шулам тиртигэ нарын Төгсгөгч багш болон хувилж Эдийн Тэнгэрийн хөвгүүн Мангари ба Маш өгүүлэгчийн хөвгүүн Бүхийгээс ялгуусан ба Үсэн дээлтийн хөвгүүн Үл Ялагдагчид ба Гадаяаны хөвгүүн Хэтүүт ба Хатудын хөвгүүн Нүцгэн хөвгүүн хийгээд хаана бүхий тэнд одоод тэдгээрийн өмнө нь гал бадрах ба ус урсах ба гялбалан гэлбэлэх тэргүүтэн рид хувилгааныг үзүүлсэнд тэдгээр өгүүлрүүн: 1
Тиртигэ нарын зургаан багш- Тэрс үзэлтэй зургаан багш нь: Эдийн тэнгэрийн хөвгүүн Мангири, маш өгүүлэгчийн Бүхийгээс ялгуусан, үсэн дээлтийн хөвгүүн Үл ялагдагчид, гадаяаны хөвгүүн Хэтүүд, садны хөвгүүн Нүцгэн, Төгсгөгч 2 Годам - Бурханы Буддагын алдар. 3 Адистид - (са: адхистхана) Багшийн тус дэм, бясалгалын хүчээр олох билиг оюуны чадавхийг хэлнэ. 4 Цуврал барах - Гэм нүглийг барах, архад болох гадэгтэй утга адил.
24
―Ай Төгсгөгч багш, чи ийм олон зүйл эрдмийг олсон буюу?‖ хэмээн өгүүлсэнд тэр өгүүлрүүн: ―Олов би‖ хэмээн өгүүлвээс тэдгээр нь тус тусдаа ийн сэтгэрүүн: «Ганц биднээс өөр эдгээр нь их рид хувилгааныг үзүүлмүй» хэмээн сэтгэв. Тэндээс бас хойно нэгэн цагт Төгсгөгч багш тэргүүтэн зургаан багш нар нэгэн харшид хураад ийн хэмээн өгүүлмүй: “Урьд биднийг хаан, түшмэд, бярман, баялагууд, гэрийн эзэн худалдаачны тэргүүлэгч хийгээд бүгдээр өргөн хүндлэн тахиад, бидэнд дээл ба идээ ба орон дэвсгэр ба өвчнийг анагаахуй эм ба хэрэглэгдэхүүн эд таваарыг олох бөгөөс өдгөө энэ Годам тойныг өргөн хүндлэсэнд бид дээл ба идээ ба орон дэвсгэр ба өвчнийг анагаахуй эм ба хэрэглэгдэхүүн эд таваар олохгүй ажгуу. Өдгөө Годам лугаа хүний номын рид хувилгааныг тэнссүгэй. Тэр Годам тойн нэгэн рид хувилгааныг үзүүлвээс бид хоѐрыг үзүүлсүгэй. Годам тойн хоѐрыг үзүүлвээс бид дөрвөн рид хувилгааныг үзүүлсүгэй. Годам тойн дөрвөн рид хувилгааныг үзүүлвээс бид наймыг үзүүлсүгэй. Годам тойн наймыг үзүүлвээс бид арван зургааг үзүүлсүгэй. Годам тойн арван зургааг үзүүлвээс бид гучин хоѐрыг үзүүлсүгэй. Годам тойн хэдий бүх хүний номын рид хувилгааныг үзүүлвээс бид түүнээс хоѐр гурвыг илүү үзүүлсүгэй‖ хэмээлдээд төдий Төгсгөгч тэргүүтэн зургаан багш нар нь Убагамби хаан хаана бүхий тэнд одоод Убагамби хаанд ―Ялах болтугай! Урт наслах болтугай!‖ хэмээн өгүүлээд ийн хэмээн айлтгав: ―Тэнгэр ээ! Бид рид хувилгаант болоод мэргэн мэдэхүй буй атал Годам тойн өөрийгөө рид хувилгаант бөгөөд мэргэн буюу хэмээн мэргэмшигч түүн лүгээ бид хүний номын рид хувилгааныг тэнссүгэй. Ай хаан, Годам тойныг бид лугаа хамт хураах хэрэгтэй‖ хэмээн өгүүлвээс Убагамби хаан инээгээд ийн хэмээн өгүүлэв: ―Тэнэг болой та! Цаггүй эрдэмт, цаггүй хувилгаант, цаггүй аугаа хүчит Бурхан лугаа яахин тэнсэн чадмуй та. Галт хорхой наран саран лугаа тэнсэж үл болмуй, үхрийн гишгэсэн мөрт тогтсон ус далай лугаа тэнсэж яахин болох ажгуу. Цочимдох үнэг арслан лугаа яахин тэнсмүй, оготны хоргол Сүмбэр уулын өндөр богино лугаа яахин тэнсэн чадмуй. Муу үзэлт та тийм их үгсээр дээд богдсыг доромжлох тань юун буй?‖ Бас зургаан багш нар өгүүрүүн: ―Ай хаан, чи эс үзээд зарлиг болох буюу за, бэлгэ нь хойно үзвээс тэнд мэдмүй за, бид магад түүн лүгээ тэнссүгэй! Тэнссэний хойно тэнд мэдэгдмүй‖ тийн хэмээн өгүүлсэнд хаан өгүүлрүүн: ―Магад тэнсэх бөгөөс хэзээ бээр бөгөөс тэнсвээс болмуй за, та гэнэт ичих болов уу за. Та Бурхан лугаа рид хувилгаан тэнсэх л бөгөөс надад мэдүүлэх хэрэг. ‖ Зургаан багш өгүүрүүн: ―Ай хаан аа! Өдгөө долоо хоносны хойно рид хувилгаанаа тэнсэлдье, хаана тэнсэх газрыг ариунаа арчтугай‖ хэмээн өгүүлээд одов. Тэдгээрийг одсоны хойно Убагамби хаан Бурхан хаана бүхий тэнд одоод ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Тиртигэ нарын зургаан багш нь Бурхан чам лугаа рид хувилгаанаа тэнссүгэй хэмээлдэв. Тэднийг буруушааж ятгаваас үл болох ажгуу. Ялж төгс нөгчсөн Бурхан рид хувилгаан үзүүлж тэднийг муу үзлээс хариулж буянд оруулан соѐрх. Рид хувилгааныг үзүүлэх бөгөөс надад бээр үзүүлж соѐрх‖ хэмээн өчвөөс Ялж төгс нөгчсөн Бурхан Убагамби хаанд ийн хэмээн зарлиг болов: ―Хаан аа! Тэнсэхүй цагийг би өөрөө мэдсүгэй, агуу их нэгэн газрыг арчтугай! Түүнд тэнссүгэй‖ хэмээн зарлиг болсонд Убагамби хаан нь түшмэдэд агуу нэгэн төвшин газрыг арчаад ариун болгож түүний төв дунд нь арслант тавцан бэлдэн засаад түүнийг тойрон дуаз 1 тэргүүтэн элдэв зүйл тахилын эдээр чимэв. Тэр мэт рид хувилгааныг тэнсэхүй цагт хамаг бүгд түүнийг гайхахаар үзэхээр хурж буй атал төдий Бурхан нөхөд сэлт бээр хааны балгаснаас Вайшали2 оронд одов. Вайшали орон дахь Лизажи тэргүүтэн олон хүн Бурханыг утган залав. Хааны балгасан дахь хамаг хүн бээр Бурхан нөхөд сэлт бүгдийг явж одсоны хойно мэдэв. Төдий зургаан багш омогшиж ийн өгүүлрүүн: ―Годам тойн бид лугаа рид хувилгааныг тэнсэж үл чадах хэмээвээс та үл итгэх ажгуу. Өдгөө рид хувилгаан тэнссүгэй хэмээн болзоо буй атал зайлаад Вайшали оронд дутаан одов‖ хэмээн өгүүлээд төдий тэд зургаан багш нар их омог төрж, Бурханы хойноос нэхэн одов. Тэр цагт Убагамби хаан таван зуун хөлөг бэлдээд хаан тэргүүлэн арван дөрвөн түмэн нөхөд лүгээ сэлт бүгдийн хүнс аваад Вайшали орон дахь Бурхан хаан бүхий тэнд одов. Тиртигэ нарын зургаан багш нар Вайшали оронд ирээд Лизажид ийн хэмээн өгүүлэв: ―Бид Годам тойн лугаа рид хувилгаан тэнссүгэй хэмээн болзон атал эс тэсэж энэ оронд зайлж ирсэн ажгуу. Өдгөө долоо хоногт рид хувилгаан тэнссүгэй бид‖ хэмээн өгүүлвээс төдий Лизажи нар Бурханы дэргэд одоод ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Тиртигэ нарын зургаан тэнэг багш нар эрдэмгүй бөгөөтөл эрдэмт мэт мэргэмшиж Бурхан чам лугаа рид хувилгаан тэнссүгэй хэмээлдмүй. Ай Бурхан аа! Тэднийг рид хувилгаанаар мохоон соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: 1 2
Дуаз - (са: патаака) нэг зүйл тахилын эд болох туг хиур. Вайшали -(са: Вайсали) Бурхан Буддагын номын хүрд эргүүлсэн Энэтхэг орны газрын нэр.
25
―Цагийг би мэдмүй за, тийн болтугай‖ хэмээн зарлиг болсон төдий Лизажи хийгээд тэр улс дахь хүн бүгдээр хамаг хэрэглэгдзхүүн бүгдийг Убагамби хаан лугаа адил бэлдэв. Хойт өдөр тэнсэх бөгөөтөл урьд өдөр Ялж төгс нөгчсөн Бурхан хуврагууд лугаа сэлт Гаушамби нэрт улсад одов. Гаушамби нэрт улс дахь Удаяана нэрт хаан түшмэд лүгээ сэлт Бурханы өмнөөс угтаад залав. Вайшали улс дахь хамаг хүн хойт өдөр Түүнчилэн ирсэн Бурханд мөргөхөөр одсонд Бурхан нөхөд сэлт Гаушамби улсад одсоныг мэдэв. Төдий зургаан багш нар бээр Ялж төгс нөгчсөн Бурханыг Гаушамби улсад одсоныг сонсож урьдахаас нэн үлэмж омог төрж бас Бурхан хаана бүхий тэр оронд нэхэн одов. Тэр цагт Лизажи бээр зуун тэрэг бэлдээд долоон түмэн нөхөд лүгээ сэлт нь Убагамби хаан нөхөд сэлт хамаг Гаушамби улсад Бурхан ба зургаан багш рид хувилгааныг тэнсэхүй оронд гайхахаар үзэхээр одов. Зургаан багш бээр Гаушамби улсад хүрээд Удаяана хаанд ийн хэмээн өгүүлэв: ―Бид энэ Годам тойн лугаа рид хувилгаан тэнссүгэй хэмээн болзсон буй атал айж энэ улсад дутааж ирсэн ажгуу. Ай, хаан аа! Өдгөө бид түүн лүгээ тэнсэхүй цаг болзтугай‖ хэмээн өгүүлвээс төдий Удаяана хаан Бурханы дэргэд одоод ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Тиртигэ нарын зургаан багш нь Бурхан чам лугаа рид хувилгаан тэнссүгэй хэмээлдмүй. Бурхан чи түүнийг мэдсэн буюу?‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Цаг хүрээгүй, цагийг би мэдмүй за‖ хэмээн зарлиг болсонд төдий Удаяана хаан, Убагамби хаан лугаа адил хэрэглэгдэхүүн эд таваарыг бэлдэв. Ялж төгс нөгчсөн Бурхан хуврагууд лугаа сэлтээр Очир нэрт улсад одов. Очир нэрт улсын хаан Шунзидала хаан нөхөд сэлт Түүнчилэн ирсэн Бурханыг утгав. Гаушамби улс дахь хамаг хүн Бурхан нөхөд сэлт Очир нэрт улсад одсоныг хойно сонсоод төдий Удаяана хаан найман түмэн дөрвөн мянган тоот нөхөд ба Убагамби хаан нөхөд сэлт бүгдээр лүгээ хамт Очир нэрт улсад одов. Тиртигэ нарын багш бээр Бурхан тэр оронд одсоныг сонсож төдий их омогшиж Бурханы хойноос одоод тэр улс дахь Шунзидала хаанд ийн хэмээн өгүүлэв: ―Хаан аа! Бид Годам тойн лугаа рид хувилгаан тэнсэхүй бөлгөө. Годам тойн улам манаас зайлж одмуй. Хаан чи магад биднийг тэнсэлдүүлтүгэй‖ хэмээн өчвөөс төдий Шунзидала хаан Бурханд өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Цагийг мэдмүй за би‖ тийн хэмээн зарлиг болоод Бурхан нөхөд сэлт Тидчашири нэрт улсад одсонд тэр улс дахь Индравами нэрт хаан нөхөд сэлт Бурханыг угтав. Тэр цагт Шунзидала хаан хэрэглэгдэхүүн эд таваар бэлдээд таван түмэн тоот нөхөд сэлт лугаа Убагамби хаан нөхөд сэлт лугаа хамт Тидчашири нэрт улсад одов. Төдий зургаан багш бээр Бурханы хойноос нэхэн тэр оронд хүрээд их дуунаар Индавами хаанд өгүүлрүүн: ―Годам тойныг бид лугаа тэнсэлдүүлтүгэй‖ хэмээн өгүүлсэнд төдий Индравами хаан Бурханы дэргэд одоод Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Тиртигэ нарын зургаан багш тан лугаа рид тэнсэлдье хэмээн энд ирсэн ажгуу. Бурхан түүнийг мэдэв за‖ хэмээн өчив. Бурхан: ―Түүнийг мэдэв‖ хэмээн зарлиг болоод бас Ялж төгс нөгчсөн Бурхан Варанаси улсад өөд болов. Варанаси орон дахь Ариун өглөгт нэрт хаан нөхөд сэлт бээр Ялж төгс нөгчсөн Бурханыг утгав. Тидчашири нэрт улс дахь олон хүн иргэн Түүнчилэн ирсэн Бурханы одсоныг мэдээд төдий Индравами хаан хамаг хэрэггэй эд таваарыг бэлдээд зургаан түмэн нөхөд лүгээ сэлт Убагамби хаан тэргүүтэн лүгээ хамт Варанаси улсад одов. Тиртигэ нарын зургаан багш бээр Бурханы хойноос нэхэн одоод Ариун өглөгт хаанд урьд ѐсон бүгдийг өгүүлсэнд хаан бээр тэр ѐсоор Бурханд өчвөөс Бурхан: ―Би цагаа мэдмүй за‖ хэмээн зарлиг болоод бас Ялж төгс нөгчсөн Бурхан хуврагууд лугаа сэлт Габали нэрт улсад одов. Тэр Габалийн улс дахь Шакьяалигууды 1 язгууртан нэгэн нэгэндээ тунхаг тархааж хамаг бүгдийг хураагаад Бурханыг угтав. Варанаси улс дахь хамаг хүн Ялж төгс нөгчсөн Бурхан нөхөд сэлтийг одсоныг мэдээд төдий Ариун өглөгт хаан нь хамаг хэрэглэгдэхүүн эд таваарыг бэлдээд наян түмэн тоот нөхөд лүгээ сэлт Убагамби хаан тэргүүтэн зургаан хаад нөхөд сэлт бээр Ялж төгс нөгчсөн Бурхан хаана одсон тэнд одов. Тиртигэ нарын зургаан багш бээр тэнд одоод Шакьяалигуудын язгууртанд ийн хэмээн өгүүлрүүн: ―Тодам тойн бид лугаа рид тэнсэлдье хэмээн улам улам болзоод манай аугаа хүчинд эс тэсэж улам улам зайлан одон ажгуу‖ хэмээн өгүүлсэнд төдий Шакьяалигуудын язгууртан тэр ѐсыг Бурханаа өчвөөс Бурхан нь: ―Би цагаа мэдмүй за‖ хэмээн зарлиг болоод Бурхан аяга тахимлигууд лугаа сэлт Ширавасун балгаст одвоос төдий Ширавасун балгас дахь Гэгээнээ ялгуугч хаан нөхөд сэлт бээр Түүнчлэн ирсэн Бурханыг угтав. Шакьяалигууд язгууртан бээр Бурханы одсоныг мэдээд хамаг хэрэгтэн эд таваарыг бэлдээд Шакьяалигуудын язгууртан нь есөн түмэн тоот нөхөд лүгээ сэлт Убагамби хаан тэргүүтэн тэдгээр хаан лугаа хамт Ширавасун балгасанд одов. Тиртигэ нарын зургаан багш бээр басхүү тэр оронд одоод Гэгээнээ ялгуугч хаанд ийн хэмээн өгүүлрүүн:
1
Шакьяалигууд - (сэ: шакьяа) Эртний энэтхэгийн овгийн нэр бөгөөд Бурхан Будда энэ овгийн хүн ажээ.
26
―Ай хаан аа! Годам тойн бидэн лугаа рид тэнсэлдье хэмээн болзон тогтоосоор энд ирж амуй. Өдгөө чиний оронд олон хаад тэргүүлэн их улс чуулж ажгуу. Ай, их хаан, биднийг тэнсэлдүүлтүгэй‖ хэмээн өчвөөс Гэгээнээ ялгуугч хаан инээгээд ийн хэмээн өгүүлрүүн: ―Цаг үгүй, сэтгэж үл барагдах гайхамшиг эрдэмт Бурхан лугаа та яахин тэмцэлдмүй? Их номын хаанд харц хүн яахин тэнсэлдмүй‖ хэмээн өгүүлээд төдий Гэгээнээ ялгуугч хаан Бурханы дэргэд одоод Бурханаа ийн хэмээн өчвэй: ―Бурхан аа! Тиртигэ нарын зургаан багш чам лугаа рид тэнсэлдье хэмээн улам улам дурдан амуй. Ай, Ялж төгс нөгчсөн Бурхан тэднийг хувилгаанаар ичээн соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан нь: ―Тийн болтугай‖ хэмээн зарлиг болсонд төдий Гэгээнээ ялгуугч хаан түшмэддээ захиран зарлиг болов: ―Түшмэд та, рид тэнсэхүй ордыг засан арчаад цэцэг хүжсээр сүрчээд арслант тавцан бэлдээд хиур ба дуаз тэргүүтнээр сайтар чимээд олон нөхдийг хураатугай!‖ Гэгээнээ ялгуугч хаан тахилын олон хэрэгтэн эд таваар ба олон идээний зүйлийг бэлдээд хаврын тэргүүн сарын нэгэн шинээр Бурхан нөхөд сэлтийг тэр рид тэнсэлдэхүй оронд уриад арслант тавцанд суулгаад хүндлэн тахив. Төдий Ялж төгс нөгчсөн Бурхан шүдний чигжлүүрийг газарт хатгав. Хатгамагц сац таван зуун бээрийн төдий гишүүн навчис дэлгэрсэн тийм том мод ургав. Тэр модны гишүүн навчис нь таван зуун бээр хүртэл түгээмэл бүрхэв. Төдий тэр модноос тэрэгний тойруулын төдий цэцэг дэлгэрээд тэр цэцгээс таван шанц1 багтах бумбын төдий олон жимс гарав. Тэр модны үндэс ба гишүүн навчис нь долоон зүйл эрдэнэээр бүтээд элдэв зүйл өнгө гийгүүлэн бадарснаар наран сарны гэрлийг сүрээр дарав. Тэр жимсийг хэн идвээс рашааны амтаас үлэмж амтат болоод үнэр нь хэнд хүрвээс жаргалангаар ханах болов. Гишүүн навчсанд салхи хүрээд сац зохист номын дуун гаръюу. Хамаг хүн бээр тэр модыг гайхан үзэж, чин сүсэг сэтгэлт болсонд төдий Ялж төгс нөгчсөн Бурхан ном үзүүлснээр хамаг бүгд сэтгэл лүгээ найралдаад үрийг олсон ба тэнгэр нарын төрөлд төрөгчид бээр маш олон болов. Түүний хойд өдөр Удаяана хаан Бурхан нөхөд сэлтийг залсанд Бурханы баруун зүүн этгээд хоѐр эрдэнэсийн уул хувилаад тэр уул нь маш өндөр үзэсгэлэнтэй, элдэв зүйл эрдэнэсээр чимсэн, өнгө нь бадран гялбалагч тэр уулнаас элдэв зүйл мод ургаад цэцгүүд ба үрс сайтар дэлгэрсэн, сонсох мэт сайхан дуун гаргагч тийм бөлгөө. Нэгэн уулын оргилд маш зуун амт лугаа төгөлдөр зөөлөн амтат үрс гарав. Хамаг хүн бээр түүнийг ханатал идэв. Нэгэн уулын оргил дээр маш зөөлөн амтат өвс ургаад хамаг адгуус бээр түүнийг ханатал цадтал идэв. Төдий Ялж төгс нөгчсөн Бурхан тэдэнд ямарваа номыг үзүүлснээр төдий сэтгэл бээр маш тонилоод дээр үгүй бодь хутагт сэтгэл үүсгэсэн ба дээд язгуурт тэнгэр болон төрөгчид тоо томшгүй болов. Түүний хойт өдөр Шунзидала хаан нь Бурхан нөхөд сэлтийг залаад тахил өгсөнд Ялж төгс нөгчсөн Бурхан амаа зайлсан усыг газарт цацсанд их эрдэнэт нуур болон тогтов. Тэр нуурын орчин тойрон хоѐр зуун бээрийн төдий болоод долоон зүйл эрдэнэсээр маш чимсэн элдэв зүйл өнгийг маш бадруулж найман эрдэмт тэр нуурын ѐроолд долоон эрдэнэсийн хумхат тэр нуураас тэрэгний тойруулын төдий лянхуа гарсан нь ийн буюу. Хөх ба шар ба улаан ба цагаан ба элдэв өнгөт лянхуагаар дүүрсэн болой. Тэдгээр лянхуан үнэр бээр амтат болоод тэр үнэрээр хүрэлцсэн амьтны биед бээр гэрэл бадраад тэр гэрлээр огторгуй газар хотлыг гийгүүлэв. Хамаг олон нөхөд бээр тэр эрдэнэт нуурыг гайхан үзээд маш баясан магтав. Төдий олон нөхөд бээр хэрэглэгдэхүүн эд таваараар тахил өргөсөнд Бурхан бээр элдэв зүйл номыг үзүүлээд, тэр хаад ухсанд зарим нь дээргүй бодь хутагт2 сэтгэл үүсгэв. Зарим нь үрийг олж дээд төрөлт тэнгэр болон төрөх болов. Үйлдэгч бээр цаглашгүй болов. Түүний хойт өдөр Индравам хаан хамаг хэрэглэгдэхүүн эд таваарын тахилуудыг бэлдээд Ялж төгс нөгчсөн Бурхан нөхөд сэлтийг залсанд Бурхан нь тэр их эрдэнэт нуурын талд наймаад их усыг урсгав. Тэр ус нь урсаад мөн тэрхүү нуурт цутгав. Урсахуй усны дуунаас таван эрх3 ба таван хүч4 ба Бодьсатвын долоон үес5 , хутагтны найман үест мөр 6 ба гурван маш тонилсон 7 , зургаан зөн билиг ба зургаан барамид 8 ба их асрахуй ба их нигүүлсэхүй ба дөрвөн цаглашгүй тэргүүтэн элдэв зүйл номын дуун гарав. Тэр номын дууг сонсоод дотроо
1
Шанц - Шингэн бодис, тариа будаа хэмжих нэг литр гаруй багтаамж бүхий хэмжүүрийн нэр. Дээргүй бодь хутаг - Дээд гэгээрэл, дээд бодь хутаг гэсэн утгатай. 3 Таван эрх - Таван хүчтэй утга адил. 4 Таван хүч - Бурханы таван хүч нь: Сүсэглэхүй, хичээнгүй, дурдахуйн, бясалгахуйн, билгийн 5 Бодьсатвын долоон үес буюу Бурханы хутгийг олох зам мөр нь: Дурдахуй, билиг, хичээнгүй, баясгалан, маш судалсан, тогтоон барих буюу самади, тэгш 6 Хутагтны найман үест мөр - Зөв үзэл, зөв онол, эөв хэл, зөв үйл, зөв амьдрал, зөв чармайлт, зөв дурьдал, зөв бясалгал. 7 Гурван маш тонилсон - энэ нь тийн тонипохын гурван үүдийгхэлж байгаа бололтой. Эдгээр нь Хоосон чанар, бэлгэ чанаргүй, хүсэл үгүй 8 Зургаан барамид - (тө: , мо: оюун билгийн чанад хяэгаар хүрэх зургаан мөр) Эдгээр нь: өглөг, шагшаабад буюу сахил, хүлцэнгүй, хичээнгүй, дияан буюу бясалгал, билиг. 2
27
оруулан ухсанд зарим нь Бурханы хутгийг олохын үрийг олоод, зарим нь дээд язгуурт тэнгэр болон төрөхүйг хүсэж буяны чуулганыг үүсгэгч бээр маш олон болов. Түүний хойт өдөр Ариун өглөгт хаан хэрэглэгдэхүүн тахилын эд таваарыг бэлдээд Ялж төгс нөгчсөн Бурхан нөхөд сэлтийг залав. Тэр өдөр Ялж төгс нөгчсөн Бурханы амны үүднээс алтан өнгө мэт гэрэл гарч их мянган ертөнцийн хотол орныг гийгүүлэв. Тэр гэрэл хүрсэн хамаг амьтан гурван зовлон1 ба таван түйтгэрээс2 хагацаж, бие сэтгэл маш амарлисан нь хэмээвээс хэр мэт гутгаар дияаныг олсон аяга тахимлиг лугаа адил болов. Хамаг олон нөхөд бээр Бурханы тийм гайхамшиг эрдмүүдийг маш үзээд Бурхан нь тэдгээр хамаг амьтанд ном үзүүлээд дээргүй бодь хутагт сэтгэл үүсгэсэн ба дээд төрөлт тэнгэр болон төрсөн ба буяныг үйлдэгчид бээр тоо томшгүй болов. Түүний хойт өдөр Лизажи нар тахилын хэргүүдийг бэлдээд Ялж төгс нөгчсөн Бурхан нөхөд сэлтийг залсанд тэр өдөр Бурхан нь тэдгээр хамаг нөхдийг нэгэн сэтгэснийг мэдэхүй адистид өгөв. Төдий тус тусын буян ба буян бусыг ухсанд тус бүр баясгалант болоод Бурханы эрдмүүдийг сайшаан магтав. Бурхан бээр тэдэнд богдсын номыг үзүүлсэнд дотроо оруулан ухаж бүрүүн. Хүсэн хутаг гуйгчид ба үр олсон ба тэнгэр болон төрсүгэй хэмээн хүсэгчид бээр тоо томшгүй болов. Түүний хойт өдөр Шакьяалигууд язгууртан тахилын эд бэлдээд Бурхан нөхөд сэлтийг залсанд тэр өдөр Бурхан нь тэдгээр хамаг нөхдийн тус тусад нь Чакравардын хаан болон хувилж долоон эрдэнэ ба мянган хөвгүүнт болон хувилж бүрүүн. Олон өчүүхэн хаад ба хамаг ноѐд бээр өргөн хүндлэхүй бээр үзэгдэв. Тус тусын амьтан бүгд маш гайхамшиг баяссанд Бурхан нь тэдэнд номуудын ялгалыг үзүүлсэнд тус тусад сэтгэлээ ханав. Төдий тэр бүгдээр дээр үгүй үнэн төгс туулсан бодь хутагт сэтгэл үүсгэж үрийг олсон ба тэнгэр хүн болон төрөгчид нь тоо томшгүй болов. Түүний хойт өдөр Хурмаст нь арслант тавцанг бэлдэн засаад эд таваарыг бээр бэлдээд Бурханыг тэр арслант тавцанд залан суухуйд Хурмаст нь Бурханы зүүн этгээдэд суун тахимуй. Эсэрүн хаан Бурханы баруун этгээдэд суун тахимуй. Хамаг нөхөд нь юун бээр үл өгүүлэн суун бүхий цагт Ялж төгс нөгчсөн Бурхан баруун мутраар арслант тавцанг дарсанд арслант тавцангаас зааны дуун мэт их дуун гараад сац айх мэт таван мангас гарч ирээд тиртигэ нарын зургаан багшийн тавцанг цуцлан хэмхлэв. Очирваань3 үзүүрт гал бадрагч очироор тиртигэ нарын зургаан багшийн тэргүүнд далайсанд зургаан багш маш айн эмээн ичээд зарим нь усанд урсан үхэв. Тиртигэ нарын зургаан багшийн ерэн мянган тоот нөхөд нь Бурханы дэргэд одоод ийн өчрүүн: ―Ай Бурхан, маныг авраад тойн болгон соѐрх‖ хэмээн өчвөөс Ялж төгс нөгчсөн Бурхан: ―Ирсэн тань сайн‖ хэмээн зарлиг болсонд сахал үс нь өөрсдөө унаж аяга тахимлиг болов. Төдий Ялж төгс нөгчсөн Бурхан тэдэнд ямарваа ном үзүүлсэнд хамаг цуврал барсан, нисваанисаас маш тонилж дайныг дарсан болов. Тэндээс Ялж төгс нөгчсөн Бурханы биеийн найман түмэн шар үсний нүх бүрээс гэрэл гарч огторгуйг огоот дүүргэн гийгүүлэв. Тэдгээр гэрэл тутмын дээр нэжгээд тутам их лянхуа хувилгаж тэдгээр лянхуа цэцэг бүрийн дээр нэжгээд тутам хувилгаан Бурхан нөхөд сэлт богдсын номыг үзүүлэхийг хувилгаж бүрүүн. Тэдгээр хамаг нөхөд тэр мэт хувилгааныг үзүүлсэнд тэд бүгдээр маш баясаж: ―Ай ийм гайхамшигт Бурханы рид хувилгааныг үзсэн нь гавьяат болов‖ хэмээн маш баяссанд Бурхан бээр тэдэнд ямарваа номыг үзүүлсэнд зарим нь дээр үгүй бодь хутагт сэтгэл үүсгэв. Зарим нь үрийг олов. Зарим нь тэнгэр хүн болон хүсэгчид ба буян үйлдэгчид бээр тоо томшгүй болов. Түүний хойт өдөр Эсэрүн хаан тахил бэлдээд Бурхан нөхөд сэлтийг залсанд Бурхан нь Эсэрүн тэнгэрийн оронд хүртэл маш өндөр тодорхой гэрэл гялбалан суун бүхийд хувилж бүрүүн. Тэр их гэрлээр хотол огторгуй газар бүгдийг гийгүүлэв. Хамаг бүгд түүнийг үзээд зарлигийг бээр сонсож бүрүүн. Төдий тэдэнд Ялж төгс нөгчсөн Бурхан ямарваа элдэв зүйл номыг үзүүлсэнд тэдгээр олон нөхөд дээр үгүй, үнэхээр туулсан бодь хутагт сэтгэл үүсгэж үрийг олсон ба тэнгэр хүний төрлийг хүсэж буян үүсгэгчид бээр тоо томшгүй болов. Түүний хойт өдөр дөрвөн махранз4 тэнгэр нар тахилын эд бэлдэж Бурхан нөхөд сэлтийг залсанд тэр цагт Ялж төгс нөгчсөн Бурханы тэдгээр хамаг нөхөд бээр Бурханы бие нь дөрвөн махранзын язгуураас сансрын үзүүр хүртэл биеэр огоот дүүргэсэн тэдгээр биеэс гэрэл гараад хамаг нөхдөдөө богдсын ном үзүүлэхийг бээр тодорхой сонсон үзээд тэдгээр нөхөд үлэмж баясан биширсэнд Бурхан бээр тэдэнд ямарваа номыг үзүүлснээр дээр үгүй үнэн төгс туулсан бодь хутагт сэтгэл үүсгэж хутаг олсон ба тэнгэр хүний буяны үндэсийг үүсгэгчид бээр тоо томшгүй болов. 1
Гурван зовлон - Зовлонгийн зовлон, урвахын зовлон, түгээмэл хуран үйлдэхүйн зовлон Таван түйтгэр - Хэрцгий догшин, хорон сзтгэл, мунхаг будангуй, хүсэл шунал, эргэлзээ сэжиг 3 Очирваань- Бурханы шадар найман хөвгүүдийн нэг бөгөөд хамаг Бурханы сэтгэлийн чанарыг бэлгэдсэн, хүч ихт, очир барьсан Бурхан. 4 Дөрвөн махранз - Хүсэлт тэнгэрийн анхдугаар оронд орших тэнгэр буюу ягшас. Дөрвөн махранз нь: дорно зүгийн орныг сахигч, өмнө зүгийг тэтгэгч Үлэмж төрөлт, өрнө зүгийг тэтгэгч Мэлмий сайн буст, умар зүгийн эзэн Сайтар сонсогч хөвгүүн эдгээр болно. 2
28
Түүний хойт өдөр Итгэлгүй идээн өглөгт ноѐн Бурхан нөхөд сэлтийг залсанд тэр өдөр Бурхан арслант тавцанд суусаар бие үл үзэгдээд их гэрэл гаргаж маш зөөлөн сонсох мэт сайн эгшгээр богдсын номыг маш ялган үзүүлснээр тэдгээр олон нөхөд сонсож бүрүүн. Зарим нь дээр үгүй бодь хутагт сэтгэл үүсгээд харилгүй газарт оршив. Зарим нь үрийг олов. Зарим нь тэнгэр хүний төрлийг хүсэж буян үүсгэгчид бээр тоо томшгүй болов. Түүний хойт өдөр Варда нэрт ноѐд Бурхан нөхөд сэлтийг залсанд тэр өдөр Бурхан асрахын самадид тэгш оруулж алтан өнгө лүгээ гэрлийг гаргаад их мянган ертөнцийн хотол орныг тэр гэрлээр гийгүүлж бүрүүн. Тэр гэрэл хүрсэн тэдгээр хамаг амьтны гурван хор амарлиж нигүүлсэхүй сэтгэл төрж, хамаг амьтан нэгэн нэгэндээ эцэг эх мэт ба ах дүү мэт таалан баясалцсанд төдий Ялж төгс нөгчсөн Бурхан элдэв зүйл номыг үзүүлснээр тэдгээр нь дээр үгүй бодь хутагт сэтгэл үүсгээд харилгүй газарт оршсон ба үрийг олсон ба тэнгэр хүний төрлийг хүсэж буян үүсгэгчид бээр тоо томшгүй болов. Түүний хойт өдөр Шунзидала хаан Бурхан нөхөд сэлтийг залсанд Бурхан тэр өдөр арслант тавцанд сууж биеийн хүйснээс хоѐр гэрэл гаргаад тэр гэрэл нь биеэс долоон алдын төдий огторгуйд хальж байгаад түүний дээр нэжгээд лянхуа оршоод тэр лянхуад Бурхан хувилгаан хувилж тэдгээр хувилгаан Бурханы хүйснээс бээр хоѐр зүйл гэрэл гаргаад бас долоон алдын төдий огторгуйд байж түүний дээр нэжгээд бадам оршиж бадмын дээр нэжгээд хувилгаан Бурхан суужухуй за. Түүнчилэнхүү улам улам их мянган ертөнцийн оронд хүртэл онц тийм хувилгааныг хувилгасанд хамаг нөхөд бээр тэр мэтийг үзэж маш их гайхамшигт болов. Төдий Ялж төгс нөгчсөн Бурхан ямарваа номыг үзүүлснээр дээр үгүй бодь хутагт сэтгэл үүсгэсэн ба харилгүй газарт оршсон ба үрийг олсон ба тэнгэр хүний төрлийг хүсэгчид бээр тоо томшгүй болов. Түүний хойт өдөр Удаяана хаан Бурханыг залж Удаяана хаан Бурханд цэцэг цацсанд тэдгээр цэцэг цацмагц сац хоѐр зуун тавин эрдэнэсийн тэрэг болон хувилгаад гурван мянган их мянган ертөнцөд хотол оронд оршсоныг хамаг бүгд үзэж маш тунгалаг сэтгэлт болсонд төдий Ялж төгс нөгчсөн Бурхан өвчнийг анагаахуй эм өгсөн мэт ямарваа богдсын ном үзүүлсэнд зарим нь дээр үгүй үнэн төгс туулсан бодь хутагт сэтгэл үүсгээд харилгүй оронд оршсон ба тэнгэр хүний төрлийг хүсэгчид тоо томшгүй болов. Түүний хойт өдөр Убагамби хаан Бурханыг залсанд Бурхан тэр хаанд ийн хэмээн зарлиг болов. ―Хаан аа! Идээг бэлдэх цагт хүрэв‖ хэмээн зарлиг болмогц сац хамаг савд зуун амтат элдэв идээ өөрөө дүүрэв. Төдий хамаг бүгд нөхөд түүнийг ханатал идэв. Түүнийг идээд сац бие сэтгэл амгалант болов. Төдий Ялж төгс нөгчсөн Бурхан мутраа газар хүргэсэнд арван найман тамын орон 1 дахь цаггүй амьтан зовохыг үзэв. Тэдгээр амьтан ийн хэмээн өгүүлэв: ―Ай бид урьд ийм нүгэлт үйлийг үйлдсэнээр энэ мэт тэсдэх үгүй зовлонгуулыг үзэв‖ хэмээн өгүүлсэнд төдий тэдгээр хамаг нөхөд бээр түүнийг сонсоод сац шар үс нь сэрвийгээд маш айн цочоод тэдгээр хамаг амьтанд хөөрхий хэмээн нигүүлсэхүй сэтгэл төрсөнд төдий Ялж төгс нөгчсөн Бурхан ямарваа ном үзүүлсэнд тэдгээрийн сэтгэл ханаж бүрүүн. Зарим нь дээр үгүй үнэн төгс туулсан бодь хутагт сэтгэл үүсгэв. Зарим нь харилгүй газарт оршив. Зарим нь тэнгэр хүний төрлийг хүсэж буян үүсгэхүй нь тоо томшгүй болов. Амьтан там дахь тэдгээр хамаг амьтан нь Бурханыг үзээд ном сонссоны шалтгаанаар маш бишрэх сэтгэл төрж тэдгээр хамаг амьтан нь төрөл егүүтгэж тэнгэр хүн болон төрөв. Тэндээс Убагамби хаан хоѐр өвдгөө хөсөр сөгдөж Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Ялж төгс нөгчсөн Бурхан аа! Их гайхамшигт гучин хоѐр бэлгэ2 төгссөн биеийн бэлгэсийг үзүүлж болох бөгөөс үзүүлсүгэй хэмээн Түүнчилэн ирсэн Бурхан аа! Чиний хөлийн өлмий дэхь бэлгэт хүрдийг хамаг нөхөддөө үзүүлэн соѐрх‖ хэмээн өчвөөс төдий Бурхан хөлөө сунгаж бүрүүн. Хөлийн өлмий дэхь төгс бэлгэт хүрдийг нөхөддөө үзүүлсэнд хамаг нөхөд бээр хөлийн өлмий дэхь хүрд нь зурсан мэт тодорхойяа буйг үзэж, гайхан үзээд үлэмж сэтгэл төрж бүрүүн. Бас Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Эрт ямар буян үйлдсэнээр ийм хүрдэн бэлгэ лүгээ төгөлдөр болов?‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Эрт нөгчсөн цагт арван буяны үйлсийг өөрөө үйлдээд бусдад бээр үйлдүүлэн дурдсанаар энэ мэт бэлгэс маш тодорхойяа болов. ‖ Төдий бас хаан Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Арван буяны үйлсийг хэр мэт үйлдсэн ба бусдыг арван буян үйлдүүлснийг нигүүлсэхүй сэтгэлээр үзүүлэн соѐрх‖ хэмээн өчвөөс Ялж төгс нөгчсөн Бурхан хаанд ийн хэмээн зарлиг болов: ―Хаан аа! Сонсон оюундаа тогтоотуай! Үзүүлсүгэй би.
1
Арван найман тамын орон - Гурван муу заяат амьтны орших халуун найм, хүйтэн найм, хэсэг бусаг, ойр орчмын там лугаа сэлт арван найман орны нэр. 2 Гучин хоѐр бэлгэ - Хөл гар хүрдний бэлгэт, зөөлөн, идэр залуугийн шинжтэй, гар хуруу урт, өсгий уужим, бие шулуун цэх, том, шар үсний нүх дээш сэрвийсэн, алтан арьстай, цээжин бие арслантай адил, хэл урт нимгэн, Эсэр тэнгэрийн эгшиг мэт зарлигтай, шүд машид цагаан, тэгш, 40 шүд төгс, үзэсгэлэнтэй зэрэг 32 бэлгэ төгссөнийг хэлж буй.
29
«Эрт урьд нөгчсөн тоо томшгүй галвын урьд нь энэ Замбутивд найман түмэн дөрвөн мянган өчүүхэн хаадын эзэн болсон Шуданими нэрт их хаан бөлгөө. Тэр хаанд арван түмэн балгас бөлгөө. Арван мянган тоот ноѐд бөлгөө. Арван мянган тоот хатад буй атал нэгээхэн хөвгүүн бээр үгүй болсны тул хаан сэтгэл нь маш үл баясан, хаан оронд минь суух хөвгүүн надад үгүй хэмээн гаслан зовж хөвгүүн олохын тулд гурван эрдэнийг тахиад ямарваа буянт үйлсийг үйлдсэнд нэгэн цагт Сулибала хатан шалтагтай болсонд төдий тэр хатан нь оюун билэг дэлгэрээд олон амьтныг бээр буяны үйлд оруулан суун атал төдий сар гүйцсэнд тэр хатнаас маш гоо үзэсгэлэнт, өнгө сайт, шар үсний нүхэн бүрээс гэрэл гаргагч үлэмж хэтэрхий болсон тийм нэгэн хөвгүүн төрсөнд хаан их баясав. Төдий хаан нь шинжигч багшийг урьж ирээд тэр хөвгүүнийг шинжилсэнд тэр багш нь ийн өгүүлрүүн: ―Энэ хөвгүүн нь маш их гайхамшигт болой. Энэ хөвгүүнийг бэлгэ лүгээ адилтгаваас дөрвөн тивийг1 эзлэгч хаан болох болмуу‖ хэмээн өчвөөс төдий хаан маш баясаад: ―Ай багш, хөвгүүнд минь нэр өгтүгэй‖ хэмээн өгүүлвээс багш нь хаанд өчрүүн: ―Ай хаан, энэ хөвгүүн умайд орохуйд ямар гайхамшигт бэлгэ болов?‖ хэмээн асууваас хаан зарлиг болруун: ―Энэ хөвгүүн умайд орохуй цагт эхийн оюун дэлгэрч билэгт болоод буяны үйлсийг таалах тийм бэлгэс болов‖ хэмээн зарлиг болсонд шинжигч багш тэр хөвгүүнийг Билэгтгэрэл хэмээн нэрийдэв. Тэр хөвгүүн хойно их болсонд оюун билиг нь мэргэн болоод бусдаас үлэмж хэтэрхий болов. Түүнээс хойшид нэгэн цагт хаан төрөл егүүтгэсэнд ноѐд түшмэд бүгдээр хан хөвгүүнд ийн хэмээн өчив: ―Ай хан хөвгүүн, эцэг чинь нөгчив. Чамаас өөр хөвгүүн үгүй. Ай хан хөвгүүн, чи эцгийнхээ оронд суун соѐрх‖ хэмээн өчвөөс хан хөвгүүн зарлиг болруун: ―Би хаан оронд сууж үл чадах‖ хэмээн зарлиг болсонд бас ноѐд түшмэд улам улам өчвөөс хан хөвгүүн зарлиг болруун: ―Эдгээр улс нь ѐсон үгүй нүгэлт үйлсээр алах ба хүлэх тэргүүтэн өөдгүй үйлсийг үйлдмүй за. Тийм нүгэлт үйлсэд би үл оролдмуй. Хэрвээ та улс иргэн арван буяны үйлс үйлдэх л бөгөөс би бээр хаан оронд суусугай‖ хэмээн зарлиг болсонл ноѐл түшмэд ийн өчрүүн: ―Ай хаан, зарлигаар чинь болсугай‖ хэмээн өчөөд хан хөвгүүнийг хааны оронд суулгаж бүрүүн. Хамаг улсдаа тунхаг тархаав. «Улс иргэн та бээр нүгэлт үйлсийг тэвчиж арван буянт үйлсэд ортугай» хэмээн тунхаг тархаасанд төдий улс иргэн нүгэлт үйлсийг тэвчиж буянт үйлсэд жаргалангаар суун бүхийд тэр цагт шулмын хаан найдангуй сэтгэл төрж хааны төр ѐсыг муу болгохын тулд төдий тэр шулмын хаан нь хааны зарлиг болгож ийн бичиг бичээд бичгээр улсад тунхаг өгсөн нь энэ мэт буюу. ―Урьд би та бүгдэд нүгэлт үйлсийг тэвчээд буянт үйлсэд ортугай хэмээн тунхаг тархаасанд та улс иргэн нүгэлт үйлсийг тэвчиж буянт үйлсэд орвоос бээр буяны ачаар надад тус хүргэсэнгүй буй за. Өдгөө та бүгдээр ямарваа нүгэлт үйлийг дураар үйлдтүгэй‖ хэмээн худал хуурмаг бичгээр тунхаг өгсөнд тэр бичиг өчүүхэн хаадын гарт хүрсэнд төдий бичиг үзээд сац сэтгэл нь маш зовж, баясгалангүй болж ийн сэтгэрүүн: «Ай их хаан, юуны тул ийм нүгэлт үйлд оруулнам. Энэ нь үнэнхүү бус буй за. Энэ ѐсыг хаанд өчсүгэй» хэмээн сэтгээд төдий хаан хаана бүхий тэнд одоод хаанд өчсөнд хаан тэр үгийг сонсоод сац цочин гайхаж, ―Би ийм тунхаг өгсөнгүй бөгөөтөл юуны тул ийм айх мэт үгс сонсдов. Төдий хаан хамаг улсад болгоохоор одсонд шулмын хаан нь их тэргүүр дээр их галын цогцос хувилгаж тэр галын дотор нэгэн хүн түлэгдэж өчүүхэн дуунаар гаслахыг хаан сонсож бүрүүн. Төдий хаан түүний дэргэд одоод: ―Чи хэн хэмээх буй? Ямар гэмээр галд түлэгдэхүй?‖ хэмээн асуусанд тэр хүн өгүүлрүүн: ―Би эрт урьд хамаг хүнийг арван буянд оруулсны тулд өдгөө галын цогцсын дотор түлэгдэж ийм үл тэсдэхүй зовлонгуудыг үзэв‖ хэмээн өгүүлвээс хаан зарлиг болруун: ―Буянт үйлс үйлдсэнд ач нь зовлон болох тийм номгүй бөлгөө. Буянт үйлсийг үйлдсэнээр чи ийм зовлонт болвоос л буянт үйлсийг үйлдүүлсэнд тэдгээр буяны ач үр олох буюу?‖ хэмээн өгүүлсэнд тэр өгүүлрүүн: ―Буян үйлдвээс ач үр сайн болох буй за. Би буянт үйлийг үйлдүүлсэнд тэсдэшгүй ийм зовлонт болов‖ хэмээн өгүүлвээс хаан түүнийг сонсоод маш үл баясахуйгаар ийн хэмээн өгүүлэв: ―Чанадсын хүн буяны үр олох бөгөөс гагц зовбоос бээр гай үгүй болоод гэмших үгүй болой‖ хэмээн өгүүлсэнд шулмын хаан түүнийг сонсож төдий тэр галын цогцос үл үзэгдэн одов. Тэндээс хаан хамаг улсыг тойрон одоод ―Арван буяны үйлсийн мөрийг хичээ!‖ хэмээн хамаг улсад тунхаг тархаасанд хамаг улс иргэн бие, хэл сэтгэлийн үүднээс буяны зүгт хичээгээд онц хааны эрдмүүдийг сайшаан магтахуй цагт тэр хаанд нь алтан хүрдэн тэргүүтэн долоон эрдэнэ2 төгс болоод хотол дөрвөн тивд одоод хичээж хамаг амьтныг номд оруулав. » Тэр цаг 1
Дөрвөн тив: Сүмбэр уулын дөрвөн зүгт далайд тогтсон дөрвөн их тив: Зүүн зүгийн үлэмж биет, өмнө зүгийн Замбуулин, өрнө зүгийн Үхэр эдлэгч, умар зүгийн Муу дуут тив 2 Долоон эрдэнэ- Хаан төрийн долоон эрдэнэд хүрд, чандмани, хатан, түшмэл, заан, морь, цэрэг орно.
30
тэр учир дахь тэр их хаан нь хэмээвээс өдгөө дэхь эцэг минь Судадана хаан бөлгөө. Тэр цаг тэр учир дахь тэр хан хөвгүүний эх нь өдгөө дэхь эх минь Махамай хатан буюу. Тэр цаг учир дахь хамаг хүнийг арван буянд оруулагч Билигтгэрэл хэмээгдэх тэр хаан нь өдгөө би буюу. Тэр цаг тэр учирт би бээр өөрөө арван буяныг хичээж бусдыг бээр арван буянд оруулсан түүний тул өдгөө хөлийн өлмийд минь мянган хигээст хүрдний бэлгэс лүгээ төгөлдөр болов. Төдий Убагамби хаан бээр Ялж төгс нөгчсөн Бурханаа ийм хэмээн өчив. Тиртигэ нарын зургаан багш согтуурч мунхагтаа түйдэж өөрийн чинээгээ үл мэдээд олз омог ба алдарт тачааж, найдангуй сэтгэл төрж Бурхан лугаа рид тэнсэлдье хэмээн өчөөд Ялж төгс нөгчсөн Бурхан нэгэн рид үзүүлвээс бид хоѐр үзүүлсүгэй хэмээх тэргүүтэн олон өгүүлсэн л бөгөөс өдгөө Ялж төгс нөгчсөн Бурхан сэтгэж үл барах тийм рид хувилгаан үзүүлвээс бээр тиртигэ нарын зургаан багш ганцхан ридийн төдий бээр үзүүлж эс чадаад айн ичингүйрч усанд унаж үхсэн эдгээр нь сэтгэвээс халдашгүй Бурханд халдав хэмээн сэтгэмүй би‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Их хаан аа! Тиртигэ нарын энэ зургаан багш нь олз ба алдрын тул над лугаа тэнссүгэй хэмээн хүсэж аминаасаа хагацсан нь гагцхүү энэ бус буюу. Эрт урьд нөгчсөн цагт бээр над лугаа тэмцэх цагт тэдний бие аминд бээр хор болсон олон бөлгөө хэмээн зарлиг болсонд төдий Убагамби хаан хоѐр өвдгөө хөсөр сөгдөж Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Эрт урьд нөгчсөн цагт тиртигэ нарын зургаан багш лугаа тэмцсэнийг манд номлон соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Их хаан аа! сонсон оюундаа тогтоотугай, би номлосугай. «Эрт урьд цаггүй. тоо томшгүй галвын урьд нь энэ Замбутивд таван зуун өчүүхэн хаадыг эзлэгч Махасагули нэрт их хаан бөлгөө. Тэр хаанд таван зуун хатан буй атал хан оронд суух нэгээхэн бээр хөвгүүн эс төрсөнд тэр хаан нь ийн хэмээн сэтгэмүй. «Өдгөө би өтлөж үхэхүйд ойртсонд хаан орныг минь хадгалагч ганц хөвгүүн бээр надад үгүй. Хэрвээ би нөгчсөний хойно эдгээр өчүүхэн хаад нь нэгэн нэгнээ эед үл орон эсрэг тэсрэг цэрэглэлдээд улс иргэн бээр машид зовж эвдрэх болмуй» хэмээн сэтгэж, гаслан сэтгэл гутаж маш их зовж суун бүхий цагт тэнгэрсийн хаан Хурмаст холоос тэр хааны сэтгэлийг машид зовж суун бүхийг үзээд төдий огторгуйгаас бууж ирээд нэгэн оточ болон хувилж хааны дэргэд одоод хаанд ийн хэмээн өгүүлрүүн: ―Ай хаан аа! Өнө болтол сэтгэл чинь зовох юун ажгуу?‖ хэмээн асууваас хаан нь зовсон шалтгаанаа дэлгэрэнгүй өгүүлвээс хувилгаан оточ хаанд өгүүлрүүн: ―Хаан аа! Сэтгэлээ үл зовтугай. Чиний тулд би цаст ууланд одоод цаст уулнаас олон эмийг түүж авч ирээд чиний хамаг хатанд өгсүгэй. Түүнийг идээд сац хамаг хатан чинь шалтагтай болмуй‖ хэмээн өгүүлвээс төдий хаан тэр үгийг сонсож, хаан нь маш сайтар баясаж ийн хэмээн өгүүлэв: ―Ай оточ оо! Чи энэ мэт эгээрлийг минь хангаваас маш сайн болой‖ хэмээн өгүүлвээс төдий тэр хувилгаан оточ нь цаст ууланд одоод олон зүйлийн эм түүж аваад, хааны орд харшид харин ирээд тэдгээр эмийг сүүнд чанаж их хатанд өгсөнд их хатан тэр эм хурц үнэртэй болсонд жигшиж үл идэн, эс уув. Бусад хатанд өгөөд төдий тэр оточ тэнгэрийн газарт одов. Тэр хатад тэр эмийг уусанд өөрөө тус тусад шалтагтай болсонд тэдгээр хатан нь их хатанд тэдгээр ѐсыг өчвөөс төдий хатан гэмшин гомдож сэтгэл нь зовоод өгүүлрүүн: ―Танд өгсөн тэр эмээс баахан үлдсэн буюу?‖ хэмээн асууваас ―Үлдсэнгүй‖ хэмээн өгүүлсэнд ―Тийм бөгөөс эмийн шавхараас хоцорсон буй бөгөөс надад өчүүхэн авчир!‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр эмийн шавхарыг авч ирээд сүүнд чанаж их хатан уусанд үл удан шалтагтай болов. Эм урьд уусан хатад нь сар гүйцэж, тус тус бүр онц хөвгүүн төрөв. Тэдгээр хөвгүүн нь гоо үззсгэлэнт, өнгө зүс сайт болсонд хаан нь маш баясаад «Миний энэ их хатнаас хэзээ хөвгүүн төрмүй» хэмээн ямагт тийнхүү сэтгэн атал их хатан бээр сар гүйцэж нэгэн хөвгүүн төрсөнд тэр хөвгүүн нь өнгө зүс муу болоод хожуул мод лугаа адил бүхийд хаан хатан хоѐр тэр хөвгүүний муу зүсийг үзээд эс баясав. Төдий тэр хөвгүүнийг Хожуул хэмээн нэрийдэв. Төдий тэдгээр хөвгүүн нь их болсонд ах нар тус тус эм аваад Хожуул нэрт хан хөвгүүнд эм эс авав. Түүний хойно нэгэн цагт бус өөр нэгэн хаан цэргийн аймаг лугаа сэлт эсрэг байлдахаар ирсэнд төдий таван зуун хан хөвгүүн нь олон цэргээ хураагаад чанадсын тэр хааны өмнөөс угтаж одсонд төдий хоѐр цэргүүд золгоод эсрэг тэсрэг байлдсанд, чанадсын тэр хаан нь нэн олон болж тэднийг дарсанд төдий янад таван зуун хан хөвгүүн айн эмээгээд орд харшдаа дутааж ирсэнд төдий Хожуул хан хөвгүүн ах нарынхаа өмнөөс угтаж ийн өгүүлрүүн: ―Та юуны тулд маш айн эмээгээд дутааж ирсэн буй?‖ хэмээн асууваас ах нар нь өгүүлрүүн: ―Бид цэрэг лүгээ сэлт чанадсын хааны өмнөөс байлдахаар одсонд тэр нэндэж манай цэргийг дарсанд бид дутааж ирэв‖ хэмээн өгүүлсэнд Хожуул хан хөвгүүн өгүүлрүүн: ―Чанадсын төдийхөн дайсан маныг яахин даран чадах буй. Та муусийн тул тэр нэндсэн буй за‖ хэмээн өгүүлээд ―Өдгөө өвөг эцгийн маань нум ба бүрээг авч ир. Би байлдахаар одсугай‖ хэмээв. Тэр хааны өвөг эцэг нь Чакравардын хаан агсан ажгуу. Түүний нумыг хэн бээр хөвчлөн дааж үл чадмуй за. Олон хүн тэр нумыг хөвчлөөд 31
хан хөвгүүнээ өгсөнд хан хөвгүүн тэр нумыг аваад татаад хөвчний дуун гаргасанд тэр дуун нь дөчин бээрийн төдий газар хүртэл луун дуун мэт сонсдов. Төдий хан хөвгүүн нумыг бүрээтэй нь аваад ганцаар дайсанд байлдахаар одож урьд бүрээ татсанд огторгуйн төмрийн аянга буусан мэт их дуун гарсанд чанадсын цэрэг маш айн эмээгээд төдий дутаан одов. Хан хөвгүүн харин ирсэнд хаан хатан хоѐр хөвгүүний баатар эрдмүүдийг мэдээд төдий хан хөвгүүнд эм авах болсонд зохистой охиныг эрэхийн тулд тунхаг тархаасанд Лишибаза нэрт хаанд гоо үзэсгэлэнт, ертөнцөд чухаг болсон тийм охин бүхийг сонсож төдий тэр хаанд гуйхаар элч илгээсэнд Лишибаза хаан зарлиг болруун: ―Охиныг минь аль хөвгүүнд эрэх бөгөөс тэр хөвгүүнээ манд үзүүлтүгэй. Сайн болвоос охиноо өгсүгэй, муу болвоос өгөх бус‖ хэмээн зарлиг болсонд төдий тэр элч харьж ирээд учир шалтгааныг хаанд өчвөөс хаан нь хөвгүүдийн дотроос нэгэн сайныг сонгож илгээлтэй хэмээн сэтгэж, төдий нэгэн сайхан хөвгүүнийг тэр хаанд илгээгээд ―Хүргэн чинь энэ буюу‖ хэмээн үзүүлсэнд хаан баясаж, охиноо өгөх болсонд төдий Махасагули хаан маш баясаж, төдий охиныг авахаар элчсийг илгээгээд тэр охиныг авч ирсэнд хаан нь захирч хаан хөвгүүнээ тэр охин лүгээ өдөр тутам үл үзүүлэн шөнө тутам хамт хонуулав. Түүний хойно нэгэн цагт тэр охин нь ах нарын хатан лугаа хамт учирч нэгэн нэгний эр юүгээн эрдмийг магтан хөөрсөнд бусад хатан өгүүлрүүн: ―Эр чинь айх мэт маш муу өнгө зүст болоод хожуул мод лугаа адил буй за. Чи өдөр үзвээс маш айн эмээх болмуй за‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр охин тэдгээр хатдын үгийг сонсож «Энэ үнэн буюу» хэмээн сэтгээд төдий шөнө хонохуй цагт зул шатааж, нууж тавиад эр нь унтаж хоцорсонд төдий тэр зул авч үзсэнд маш айх мэт зүсийг үзээд охин айн эмээгээд эцэг эхийн газарт дутаан одов. Хожуул хан хөвгүүн нь маргааш үүр цайсанд мэдээд ―Эм минь хаана одов?‖ хэмээн эрвээс эс олоод газартаа одсоныг сонсож, төдий тэр хөвгүүн нь нум бүрээгээ аваад эм юүгээн хойноос нэхэн одов. Төдий тэр газарт хүрээд нэгэн түшмэлийн гэрт суун атал бус өөр зургаан өчүүхэн хаад нь Лишибаза хааны тэр охин харин эцэг эхдээ босож ирснийг сонсоод, төдий тэр зургаан хаан өөр өөрийн цэрэг лүгээ сэлт тэр охиныг гуйхаар ирэв. Тэр цагт Лишибаза хаан сэтгэл нь маш зовж хамаг түшмэдээ хурааж ийн өгүүлрүүн: ―Түшмэд ээ! Хэрвээ энэ охиныг минь нэгэн хаанд өгвөөс нэг нь үл таалмуу, хэрүүл болмуй. Өдгөө хэрхвээс энэ дайсныг хариулан чадмуу?‖ хэмээн зөвлөсөнд нэгэн түшмэл нь ―Энэ охиныг зургаан хэсэг болгон тэдгээр зургаан хаанд өгвөөс сайн болмуу‖ хэмээн өгүүлвээс зарим түшмэл үүнийг буруушааж ийн өгүүлрүүн: ―Өдгөө энэ цэргүүдийг хэн хариулан чадваас охиноо тэр хүнд өгөөд улсаа заримыг өгвөөс сайн болмуу‖ хэмээн өгүүлсэнд хаан бээр тэдний үгсийг зөвшөөж улсад тунхаг тархаасанд түүнийг Хожуул хан хөвгүүн сонсоод нум бүрээгээ авч балгасны гадна дайсны цэргүүд хаана бүхий тэнд одоод бүрээ татаад нумны хөвчний дуун гаргасанд чанадсын хамаг цэргүүд тэр дууныг сонсоод маш айн эмээгээд хөдлөн эс чадав. Төдий тэр хан хөвгүүн тэдгээр цэргийн дотор ороод зургаан хаадын тэргүүнийг огтлож ѐст малгасыг 1 аваад цэргүүдийг нь оруулав. Төдий Лишибаза хаан маш баясаад, түүнд охиноо өгч хан болгон өргөөд, тэр зургаан хааны төр ѐс ба улс цэргүүдийг хан хөвгүүнд өгсөнд төдий тэр хан хөвгүүн тэр бүгдийг өөрийн хатан лугаа сэлт газарт авч харьж ирэв. Эцэг хаан нь хөвгүүнээ харьж ирэхийг сонсоод хаан нөхөд сэлт өмнөөс угтан авч ирээд төдий тэр хөвгүүнийг хан оронд суулгаваас хан хөвгүүн эс болж урьд ѐсоор өөрийн хатан лугаа хамт харшдаа суув. Нэгэн цагт тэр хан хөвгүүн хатандаа: ―Чи намайг алслаж газартаа одсоны шалтгаан юун буй?‖ хэмээн асууваас хатан нь өгүүлрүүн: ―Чиний муу өнгө зүсийг үзээд энэ хүн бус буюу хэмээн маш айж газартаа одлоо. ‖ Төдий тэр хан хөвгүүн толь аваад толинд өөрийн муу зүс өнгийг үзээд өөрийн биеэ голж «Ийм биетэй байснаас үхвээс сайн буй за» хэмээн сэтгээд төдий нэгэн ой дотор одоод үхэхийг завдсанд тэнгэрсийн хаан Хурмаст түүнийг холоос үзээд үтэр бөгөөд түүний дэргэд ирээд ийн өгүүлрүүн: ―Ай хөвгүүн, юуны тул үхмүй чи?‖ хэмээн асууваас төдий тэр хан хөвгүүн урьд учир шалтгаанаа дэлгэрэнгүй өгүүлсэнд Хурмаст өгүүлрүүн: ―Ай хөвгүүн, түүний арга надад буй. Чи бүү үх‖ хэмээгээд нэгэн чандмань эрдэнийг өгөөд ийн соѐрхов: ―Ай хөвгүүн, чи энэ чандаманийг оройдоо зүүвээс надтай адил гоо үзэсгэлэнт, өнгө зүс сайт болох буй‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр хан хөвгүүн тэр чандманийг оройдоо зүүгээд сац өөрийн биеэ сайхан болсныг мэдээд харшдаа одоод нум ба бүрээ юүгээн аваад гаднаа наадан одохуйд хатан нь түүнийг эс таниад ийн хэмээн өгүүлрүүн: ―Ай хүн! Чи хэн буй? Эдэнд гар бүү хүр! Эр минь ирээд чамайг алах болуузай‖ хэмээн өгүүлвээс тэр өгүүлрүүн: 1
Ёст малгай - Титэм.
32
―Эр чинь би бус буюу‖ хэмээн өгүүлсэнд хатан нь эс итгэж ийн өгүүлэв: ―Миний эр маш айх мэт муу зүст бөлгөө. Чи ийм сайхан хүн миний эр бус буюу‖ хэмээн өгүүлвээс төдий тэр хан хөвгүүн орой дахь чандмань юугаан авбаас урьд мэт муу өнгө зүст болсонд төдий итгэж, маш баясаад ийн хэмээн өгүүлэв: ―Ийм болсон шалтгаан чинь юун буй?‖ хэмээн асууваас тэр хан хөвгүүн нь тийм болсон шалтгаанаа хатандаа дэлгэрэнгүй өгүүлвээс түүнээс хойшид эр эм хоѐр зохицон амраглав. Тэр хан хөвгүүний Хожуул нэрий нь арилжиж, Шолашана хан хөвгүүн хэмээн нэрийдэв. Тэндээс бас нэгэн цагт тэр хан хөвгүүн ийн сэтгэмүй: «Би тусдаа нэгэн орд харш үүдэн босгосугай» хэмээн сэтгэж, тэгш болоод агуу их тийм нэгэн тэгш газарт одоод улсдаа ―Та энэ оронд нэгэн өндөр харш босготугай!‖ хэмээн захирсанд дөрвөн лусын хаан хүн болон хувилж ирээд ийн өчрүүн: ―Ай хаан, чи энд орд харш босгох бөгөөс шороогоор барих буюу ямраар барих буюу?‖ хэмээн асуусанд Шолашана хан хөгүүн өгүүлрүүн: ―Шороогоор барих буюу? хэмээн өгүүлвээс дөрвөн лусын хаан нь, ―Эрдэнээр үл барих чинь юун буй?‖ хэмээн өгүүлсэнд хан хөвгүүн өгүүлрүүн: ―Их орд харш барих тийм эрдэнэсийг хаанаас олмуй?‖ хэмээн өгүүлвээс тэр дөрвөн лусын хаад: ―Чи эрдэнэсээр барих бөгөөс эрдэнэсийг бид өгсүгэй‖ хэмээн өгүүлээд тэр орны дөрвөн зүгт дөрвөн булаг хувилгаад ийн өгүүлрүүн: ―Ай хаан, дорнод булгаас ус авч хийвээс биндэръяа болъюу. Өмнөд булгаас авч хийвээс алт болъюу. Өрнөд булгаас авч хийвээс мөнгө болъюу. Умард булгаас авч хийвээс болор болъюу‖ хэмээн өгүүлсэнд хан хөвгүүн бээр тэдний өгүүлсэн ѐсоор булгаас ус аваад тойрон дөрвөн зуун бээрийн төдий орд харш барив. Түүний тэр орд харшийн дотор нь дөчин бээрийн төдий орд харш босгов. Хотын дөрвөн их тэргүүрт олон байшин бариад модон эрдэнээс бүтсэн тунгалаг усыг урсгав. Түүний орд харш нь тэнгэрийн орд харш лугаа адил болов. Тэр орд харш нь дөрвөн зүйл эрдэнээс бүтсэн болой. Бүтээд сац тэр хаан долоон эрдэнээр өөрөө төгсөж, дөрвөн тивийг эзлээд дөрвөн тивийн хамаг амьтныг буяны үйлд оруулав. » Их хаан аа! Тэр цаг, тэр учир дахь Махасэгүли хаан нь өдгөөгийн эцэг минь Судадана хаан бөлгөө. Тэр цаг тэр учир дахь их хатан нь өдгөөгийн эх минь Махамай хатан бөлгөө. Тэр цаг тэр учир дахь Хожуул хан хөвгүүн өдгөө би буюу. Тэр Хожуул хааны хатан нь өдгөөгийн есөн төрөлхтний эзэн эх буюу. Тэр хатан эх нь өдгөөгийн Гашиб буюу. Тэр цаг, тэр учир дахь тэр охиныг хүсэж булаагч тэр зургаан хаан нь өдгөөгийн тиртигэ нэрт зургаан багш буюу. Тэр цаг, тэр учирт бээр над лугаа өнгийг тэмцэн булаасанд би тэднийг алаад цэргүүдийг оруулж авсны тул өдий болтол олз ба алдарт тачааж, над лугаа тэмцэн тэнсэлдвээс бээр рид хувилгаан үгүй болоод сэтгэлээр нь эс болсонд усанд унаж үхсэн шалтгаан нь тэр бөлгөө. Өдгөө бээр тэдний есөн түмэн тоод нөхдийг тойн болгоод нөхөр болгов. Төдий Убагамби хаан Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Тэр Хожуул хаан нь эрт ямар буян үйлдсэний ачаар тэр мэт аугаа хүчит болоод муу зүст болсон буюу?‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Хаан аа! Учир шалтгааны нь номлосугай би. Сайтар сонс! «Эрт урьд нөгчсөн цаг дахь тоо томшгүй дэнсэлгүй галвын урьд энэ Замбутивд Варанаси нэрт улсад Аршийн уул хэмээгдэх ууланд нэгэн брадигабуд суун ажгуу. Тэр брадигабуд хийн өвчнийг хүртсэнд хийн өвчинд тарианы тос ууваас хий өвчинд тус болохыг сэтгэж, төдий тэр арш нь тарианы тос шахаж авагч хүний гэрт одоод тарианы тос гуйсанд тос шахагч тэр хүн хилэгнэж аршид ийн донгодруун: ―Тэргүүн чинь хожуул мод лугаа адил, гар хөл чинь хорхой лугаа адил ийм хүн чи хүнд хүчээ гаргаж, хөлсөө авч идэж үл болох, онц гуйж идэх чинь юун?‖ хэмээн дайран донгодсонд өчүүхэн тосны шавхар аваад гадагш гарч явахуйд тэр хүний эм лүгээ учирч тэр эм аршид бишрэл төрж: ―Ай хутагт, чи хаанаас ирэв. Энэ тосны шавхараар юун хийх буй?‖ хэмээн асуусанд тэр брадигабуд бээр урьд ѐсоор дэлгэрэнгүй өгүүлсэнд тэр эм тэр аршийг гэртээ залж ирээд бадар аяга дүүрэн тос өргөж, эрдээ ийм хэмээн өгүүлэв: ―Чи ийм богдод тосны шавхарыг өгөөд доромжлон дайрсан гэмээ энэ хутагтын өмнө наманчилтугай!‖ хэмээн өгүүлвээс тэр хүн бээр гэмших сэтгэл төрж эр эм хоѐулаа брадигабудад мөргөөд гэмээ наманчлан ийн хэмээн өчив: ―Ай лам, үүнээс хойш тос хэрэглэх бөгөөс насад биднээс тос аван соѐрх!‖ хэмээн өчвөөс тэр арш бээр насан туршид түүний гэрээс тос аваад тэдэнд тус хүргэхийн тулд тэдгээрийн өмнө рид хувилгааныг үзүүлэв. Дээр огторгуйд хальж сууж, биеэсээ ус урсгах ба гал бадруулах тэргүүтэн элдэв рид үзүүлэв. Төдий тэр тос баригч эр 33
эм хоѐр нь тийм гайхамшигт рид хувилгааныг үзэж, үлэмж маш тунгалаг бишрэл төрж бүрүүн. Тэр хүн эмдээ өгүүлрүүн: ―Чи аршид тос өргөсний буян хэдий л бөгөөс тэр буяны ач үрийг бид хоѐр нийт болгож бидэн хоѐр хав хаана төрвөөс хагацалгүй, эр эм болтугай!‖ хэмээн өгүүлсэнд эм өгүүлрүүн: ―Чи их богд төрөлхтөнд тосны шавхарыг өргөөд доромжлон дайраад бишрэх сэтгэлгүйн тул хав хаана оронд төрвөөс муу зүст болох буй атал чи бид хоѐр яахин эр эм хоѐр болох буй?‖ хэмээн өгүүлсэнд эр нь өгүүлрүүн: ―Миний нас турхар зовж шахсан тосны буян нь юуны тул бид хоѐрт нийт (нийтийн) үл болмуй. Тэр буяны ачаар бид хоѐрт тус болж төрөл тутамд эр эм болох буй «»‖а хэмээн өгүүлвээс эм нь өгүүлрүүн: ―Хэрвээ чи бид хоѐр хамт эр эм бололцвоос зүс өнгө чинь муу болохын тул би чамайг гээж шөнө дутаан одмуй. Дутааж одвоос чи миний хойноос нэхэж ирээд, намайг авч харин газартаа харьж ирмүй за‖ хэмээн эр, эм хоѐр нэгэн нэгэндээ өгүүлэлдэж тэр брадигабудад бие амиа өргөж наманчлав. Төдий тэр цагт брадигабуд тэр эмд зарлиг болов: ―Та хоѐр надад тос өргөсний тул хий өвчин минь эдгэв. Өдгөө та хоѐр юу хүсэх бөгөөс хүслийг тань хангасугай‖ хэмээн зарлиг болсонд эр эм хоѐр маш баясаж, өвдгөө хөсөр сөгдөж, ийн хэмээн хутаг гуйв: ―Ай хутагт! Бид хоѐр тэнгэр ба хүний оронд хаана төрөх бөгөөс «Бидэн хоѐр эр эм бололцтугай» хэмээн хүссэн сэтгэл минь бүтэх болтугай‖ хэмээн хутаг гуйв. » Их хаан аа! Тэр цаг, тэр учир дахь тос шахагч тэр хүн хэмээвээс Хожуул нэрт хаан бөлгөө. Тэр тос шахагч хүний эм нь Хожуул хааны хатан нь буюу. Тэр цаг, тэр учир дахь тэр хүн хутагт брадигабудыг хожуул мод лугаа адил хэмээн доромжлоод хилэгнэж тосны шавхарыг өргөсөнд хамаг төрөлд муу зүст болон төрөв. Хойно тэр хутагтын өмнө гэмшин наминчлаад сайн тос өгсний тул төрөл тутамд гоо үзэсгэлэнт болов. Тос өгсний хүчээр хамаг төрөл тутамд аугаа хүчит болоод хэн бээр үл чадъюу. Тэр буяны ачаар Чакравардын хаан болоод дөрвөн тивийг эзлэгч таван хүсэхүй жаргаланг ѐсоор эдлэв. Ай, хаан аа! Буян ба нүгэлт үйлсийн ач үр нь хэзээ бээр үл барагдмуй за. Биеийн сүүдэр мэт хагацалгүй явмуй. Түүгээр бие, хэл, сэтгэлийн үйлсийг сахин хичээтүгэй!‖ Бурхан тийн хэмээн зарлиг болсонд Убагамби хаан тэргүүтэн хамаг хаад ноѐд ба дөрвөн зүйл нөхөд ба тэнгэр хүн тэргүүтэн сонссоноор зарим нь үргэлжид орсны үрийг олов. Зарим нь нэгэнтээ харин ирэгчийн үр ба харин үл ирэгч ба дайныг дарсны үрийг олов. Зарим нь брадигабудын хутгийг хүсэж буян үүсгэв. Зарим нь дээр үгүй үнэн төгс туулсан бодь хутагт сэтгэл үүсгээд харилгүй газарт оршив. Тэд бүгдээр маш сайтар баясан бишрэв. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ГУНДА ГӨРӨӨС БИЕЭ ӨГСНИЙ АРВАН ТАВДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан хааны балгас дахь Гандаригуд1 ууланд суун авай. Тэр цагт Бурханы бие хийн чилээ хүртэж оточ нь гучин хоѐр зүйл эмийг тосонд хольж өдөр бүр гучин хоѐр лан эмийг Бурханд өргөн зооглуулав. Тэр цагт Дэвадад2 найдангуй сэтгэл төрж ―Би Бурхан лугаа адил бөлгөө‖ хэмээн өгүүлээд Бурханы эм зооглосныг сонсож төдий эм хүсэж оточид өгүүлрүүн: ―Бурханы зооглосон тэр эмээс надад бээр өгтүгэй‖ хэмээн өгүүлсэнд тэр оточ нь өдөр тутам дөрвөөд лан эм өгсөнд Лэвадад өгүүлрүүн: ―Оточ оо! Өдгөө чи Бурханд нэгэн өдөр хэдэн лан эм өгнөм?‖ хэмээн асууваас оточ өгүүлрүүн: ―Гучин хошоод лан эм өргөн зооглуулмуй‖ хэмээн өгүүлвээс Дэвадад өгүүлрүүн: ―Тийн бөгөөс надад бээр өдөр тутам гучин хошоод лан эм өгтүгэй‖ хэмээн өгүүлсэнд оточ өгүүлрүүн: ―Бурханы бие чам лугаа адил бус, чамд их эм өгвөөс үл шингэн магад өвчит болмуй‖ хэмээн өгүүлвээс Дэвадад өгүүлрүүн: ―Бурхан бид хоѐрт ямар ялгаа буй? Тэр төдий чинээ эм даан атал би юуны тул үл даамуй. Надад бээр Бурхан лугаа адил өгтүгэй‖ хэмээн өгүүлвээс төдий оточ Бурхан лугаа адил гучин хошоод лан эм уулгасанд эмүүд нь хамаг судсанд тархаж, маш энэлэн зовж их дуугаар гаслав. Ялж төгс нөгчсөн Бурхан түүнийг нигүүлсэн холоос 1
Гандаригуд- (мо: тас шувуу цогцолсон уул) Шигэмуни Бурхан Ширчин (оюун билгийн чанд хязгаарт хүрэх) хэмээх номыг айлдсан энэтхэг орны нэгэн уулын нэр. 2 Дэвадад - Шигэмуни Бурханы ураг төрлийн хүн бөгөөд Бурханд ямагт тэрслэгч хорон санаатан. Түүний тухай Буддагын домогт олонтоо өгүүлэх бөгөөд орчин цагийн монгол хэлний тайлбар тольд энэ үгээс үүсэлтэй Диваададлах гэсэн үг тааралдаж байна. Дэвадад гэсэн үгийг монгол хэлний тайлбар тольд "Үйл үйлдвэр хийхэд тотгар хөнөөл бологч" гэж тайлбарлажээ.
34
гараа сунгаж Дэвададын тэргүүнийг илбэсэнд төдий эмүүд нь шингэж, өвчин зовлонгоос тонилсонд Дэвадад Бурханы тэр гар бүхийг мэдэж ийн хэмээн өгүүлэв: ―Тус бүтсэн хаан (Сиддхартха) 1 нь эм сураад эмд мэргэн болвоос түүнийг би үл хэрэглэмүй‖ хэмээн өгүүлсэнд Ананд түүнийг сонсоод үл таалан, үл баясан өвдгөө хөсөр сөгдөж Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан нигүүлсэхүй сэтгэлээр Дэвададын өвчнийг анагааваас бээр Дэвадад нь Бурханы ачийг үл хариулан муу үгсээр насан туршид чамд харшлах юун буй?‖ хэмээн өгүүлвээс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! Дэвадад нь гагцхүү өдгөө надад харшлалдсан бус буй за. Эрт урьд нөгчсөн цагт надад нүгэлт сэтгэлээр хор хүргэсэн нь олон бөлгөө‖ хэмээн зарлиг болвоос Ананд Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Нөгчсөн цагт Дэвадад хэрхэж Бурхан чамайг хөнөөсөн шалтгааныг үзүүлэн номлон соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! «Эрт урьд тоо томшгүй, дэнсэлгүй галвын урьд нь энэ Замбугивд Варанаси нэрт улсад маш догшин хилэнт, тачаангуй, урин ихт, нүгэлт үйлсийг баясан таалахуй Ариун өглөгт хэмээгдэх тийм нэгэн хаан бөлгөө. Тэр цагт тэр хаан зүүдэндээ алт лугаа адил үст, үсний нь үзүүрээс алт лугаа адил гэрэл бадрагч, зүүн, баруун этгээдийн хотол орныг алтан өнгө лүгээ адил гийгүүлэгч тийм нэгэн Гунда гөрөөс үзэн зүүдлэв. Сэрээд сац ийн сэтгэрүүн: «Миний зүүдэнд зүүдэлсэн тэр гөрөөс магад буй за. Гөрөөч иргэнээр түүнийг эрээд арьсыг авахуулахаар илгээсүгэй» хэмээн сэтгэж хамаг гөрөөчнийг хурааж ийн хэмээн зарлиг болруун: ―Ай гөрөөчид та сонс! Зүүдэнд минь алт лугаа адил өнгөт, үсний нь үзүүрээс алтан өнгө лүгээ адил гэрэл бадруулагч тийм нэгэн гөрөөсийг зүүдлэв би. Тэр гөрөөс лав нэгэн газар буй за. Та бүгдээр хотлоос ирээд түүний арьсыг өвчиж надад авч ир. Долоон үед тань хүртэл жаргуулмуй за. Хэрвээ хичээж эс ирээд, эс олвоос үндэснээс тань эцэлгэсүгэй‖ хэмээн зарлиг болсонд төдий тэдгээр гөрөөч маш ихэд зовож тийм нэгэн аглаг элчилгүй газар хонож ийн хэмээн зөвлөлдрүүн: ―Хааны зүүдэнд орсон тэр гөрөөсийг нь ер сонсож үзсэнгүй бөлгөө. Түүнийг бид хаанаас олмуй. Өдгөө хаан маныг магад алах болов‖ хэмээн ихэд гаслалцаж бас ийн өгүүлэлдрүүн: ―Энэ хамаг ойд аварга могой ба айх мэт араатнаар дүүрсэн тийм хол газар амиа хайрлалгүй бидэн бүгдээр явж үл чадмуй. Хэрвээ бидний дотор амиа үл хайрлагч тийм нэгэн хүн буй л бөгөөс түүнийг илгээвээс сайн болмуй‖ хэмээн өгүүлсэнд бас нэгэн хүн өгүүлрүүн: ―Тийм аюулгүй одогч хүн буй болвоос тэр хүн аюулт тийм газарт одоод олж ирвээс түүнд олон эд таваар өгсүгэй. Хэрвээ үхэж, эс ирвээс түүний эм хөвгүүнд өгсүгэй‖ хэмээн өгүүлсэнд тэдний дотроос нэгэн хүн ийн сэтгэрүүн: «Энэ олон хүний тулд би ганцаар үхвээс сайн болмуй» хэмээн сэтгэвээс тэр хүн ийн өгүүлрүүн: ―Та бүгдийн тулд би ганцаар үхсүгэй‖ хэмээгээд төдий тэр хүн хүнс аван одоод олон хамаг газрыг гэтлэж яван атал өнө болсонд хүнсээ бараад маш энэлэн зовж явтал зуны халуун цагт өвдөшөө халуун хумхинд хүрч яван одтол чилэн алжаагаад идээ ундаа эс олж аминд хүрсэнд ийн хэмээн гаслан дуудав: ―Ай их нигүүлсэгч хэн нь л буй бөгөөс ийм зовлонт миний амийг авран соѐрх‖ хэмээн их дуунаар уйлснаар тэр цагт тэр ууланд бие дэхь үс нь алтны адил зүст, үсний үзүүрээс нь алтны адил гэрэл бадрагч Гунда гөрөөс буй ажгуу. Тэр гөрөөс холоос тэр дууныг сонсож, маш нигүүлсэхүй сэтгэлээр биеэ хүйтэн усанд норгоод гүйж, төдий тэр хүний дэргэд одоод тэр хүнийг тэврээд өчүүхэн сэрүүцүүлээд төдий тэр хүнийг усны захад авч ирээд усанд оруулж, жимс түүж идүүлсэнд тэр хүн амьдарч тэр гөрөөсийг үзээд ийн сэтгэрүүн: «Хааны зүүдэлсэн гөрөөс магад энэ буй за, би аминаасаа хагацан атал амийг минь аврав. Үүнд өчүүхэн ачийг хариулж эс чадваас бээр үүнд яахин хор хүргэмүй» хэмээн сэтгээд «Хэрвээ хор эс хийвээс тэдгээр олон хүний үр үндэс бүгдийг таслах ажгуу. Хэрхсүгэй» хэмээн сэтгэл нь маш зовж царайгаа гутаж суун бүхийд тэр гөрөөс өгүүлрүүн: ―Ай хүн, чи юуны тулд зовон амуй?‖ хэмээн асуусанд тэр хүн нулимсаа асгаруулж, ирсэн шалтгаанаа дэлгэрэнгүй өгүүлвээс Гунда гөрөөс өгүүлрүүн: ―Ай хүн, тийн бөгөөс чи үл зовтугай! Миний энэ арьс нь авахуйяа хялбар буй за, би сэтгэж санаваас урьд төрөл тутамдаа биеэ тоо томшгүй үхвээс бээр буяны үйлсийг нэгээхэн бээр үйлдсэнгүй буюу. Өдгөө энэ арьсаа чамд өгч таны амийг аварсугай. Чи миний амийг үл таслан арьсыг минь өвчиж автугай, гэмшиглэн үгүй сэтгэлээр өгсүгэй. Төдий тэр гөрөөч хүн алуураар арьсыг нь өвчиж авсанд Гунда гөрөөс ийн хэмээн хутаг гуйв: ―Арьсаа чамд өгч олны амийг аварсан энэ буянаар хамаг амьтанд зорин ерөөгөөд дээргүй бодь хутгийг, илт туулсан Бурханы хутгийг олж, хамаг амьтныг орчлонгийн зовлонгоос тонилгоод, нирвааны хутагт оруулах минь болтугай‖ хэмээн хутаг гуйв. Тэр цагт гурван мянган их мянган ертөнцийн 2 орон зургаан зүйлээр дэнсэлж 1
Тус бүтээгч (са: Сиддхартха)- Бурхан Буддад эцгээс нь хайрласан алдар. Гурван мянган их мянганы ертонц- Энэ нь дөрвөн тивээс Эсэрүн ертөнцийн орон хүртэлх 100 живаа тоот орныг хэлж буй. 2
35
хөдлөсөнд тэнгэрсийн хамаг орд харш бээр дэнслэн хөдлөж хамаг тэнгэр нар цочин айгаад үзвээс Бодьсатва биеийн арьсаа өглөгт өгснийг үзэж төдий огторгуйгаас бууж, Гунда гөрөөс хаана бүхий тэнд ирээд тэнгэрсийн цэцгээр цацан тахиж, уйлсан нулимс нь хур мэт оров. Арьсаа өвчиж одсоны хойно тэр нойтон махнаас цус цуварсанд шумуул шоргоолж тэргүүтэн олон тоотон түүний биед хурж, махы нь идэхүйд тэднийг үхүүзэй хэмээн сэтгэж биеэ үл хөдлөн идүүлэв. Идүүлээд төдий үхэв. Бодьсатвын махыг идсэн шумуул шоргоолж тэргүүтэн тэндээс төрөл егүүтгэж дээд төрөлт тэнгэр болон төрөв. Тэр гөрөөч тэр арьсыг аваад одож, хаанд өргөсөнд хаан маш баясан: ―Зөөлөн болоод үүн лүгээ адил юун бээр үгүй‖ хэмээгээд тавцан дээр дэвсэж насад түүний дээр унтав. » Ананд аа! Тэр цаг тэр учир дахь Гунда гөрөөс нь өдгөө би буюу. Тэр цаг тэр учир дахь Ариун өглөгт хаан өдгөө Дэвадад буюу. Тэр цагийн махыг идэгч наян мянган тоот хорхой нь хэмээвээс би тэргүүтэн Бурханы хутгийг олоод номын хүрдийг орчуулсанд үрийг олсон найман түмэн тэдгээр тэнгэрийн хөвгүүн буюу. Дэвадад тэр цагт намайг алаад өдий болтол нүгэлт сэтгэлээр надад хор сэтгэмүй. ‖ Бурхан тийн хэмээн зарлиг болсонд наснаа төгөлдөр Ананд ба олон нөхөд нь буянт номыг биширсэнд зарим нь үргэлжид орсны үр ба нэгэнт харин ирэгчийн үр хийгээдийг олов. Зарим нь брадигабудын буяны үндсийг үүсгэв. Зарим нь дээр үгүй бодь хутагт сэтгэл үүсгээд харилгүй газарт оршив. Тэдгээр нөхөд сэлт бүгд Бурханы зарлигийг сайшаан баясалцав. ТОЙН БОЛСНЫ ЭРДМИЙГ МАГТСАНЫ АРВАН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ Алимад тойн болвоос түүний буян нь маш их олон буй. Өөрийн хөвгүүн ба охин ба боол шивэгчин хийгээдийг тойн болговоос ба өөрөө бээр тойн болвоос түүний буян нь цаглаж үл болъюу. Алимад өглөгийн тэр буянаар арван төрөлд хүртэл эд агуурст болоод зургаан зүйл тэнгэрийн төрөлд улам улам мянган үе төрснөөс бээр нэгэн хүнийг тойн болговоос ба өөрөө тойн болвоос үүний буян нь урьд буянаас маш үлэмж дээд болой. Тэр юуны тул хэмээвээс өглөг өгсний буян нь барагдахын эцэс буй за. Тойн болсны буян нь цаглашгүй, эцэсгүй болой. Бас ч шагшаабад сахисны буянаар таван зөн билигт арш нар ба төгс эд агуурст Эсэрүн ертөнцөд хүртэл жаргаж болмуй за. Бурханы шашинд тойн болсны буян нь сэтгэшгүй бөгөөд нирвааны хутаг хүртэл буян нь баршгүй болой. Хэрвээ заримууд өндөр нь гучин гурван тэнгэрийн оронд1 хүртэл долоон эрдэнээр үүдсэн суварга үүдвээс буян нь тойн болсны буяны төдий үл болъюу. Тэр юуны тул хэмээвээс долоон эрдэнэт суваргыг мунхаг тэнэг хүн эвдэж болмуй за. Тойн болсны буяныг хэн бээр эвдэж үл болмуй. Буянт номыг хүсэх бөгөөс Бурханы номоос өөр тойн болсноос бус үлэмж ном үгүй болой. Адилтгаваас нэгэн мэргэн оточ зуун сохор хүний нүдийг анагааж, нэгэн цагт хамт нэгнээ нүдтэй болгосон ба бусад зуун хүний нүд авахуйд хүрвээс нэгэн хүчит хүн нэгэн хүнийг нүд ухахаас тонилговоос энэ хоѐрын буян нь цаггүй атал бусдыг тойн болгосон ба өөрөө тойн болсны буян нь урьд тэр хоѐроос үлэмж болъюу. Тэр юуны тул хэмээвээс урьд тэр хоѐр хүн нүд өгвөөс ертөнцөд тус ба жаргалангийн төдий бөгөөд махан нүдний мөн чанар нь ертөнцсийн мөн чанар болой. Бусад иргэнийг тойн болгосон ба өөрөө тойн болвоос л нэгнээ нэгэнд үзүүлж, зэргээр амьтныг галвын эцэст дээргүй билгийн нүдэт болгоод, билгийн нүдний мөн чанар нь хэмээвээс галав болтол үл эвдэрьюү. Түүний буяны ачаар тэнгэр хүний дотор баршгүй эд таваараар жаргалцаж эцэст Бурханы хутгийг олъюу. Тэр юуны тул хэмээвээс тойн болсон ном нь хэмээвээс шулмын аймгийг үгүй болгоод Бурханы язгуурыг дэлгэрүүльюү. Буян бус нүгэлт номуудыг үгүй болгоод, буянт номыг төрүүльюү. Өөдгүй хир нугуудыг үгүй болгоод, дээр үгүй буяны үйлсийг төрүүльюү. Түүгээр Бурхан нугууд бээр ―Тойн болсны буян нь Сүмбэр уулнаас өндөр буюу. Далайн ѐроолоос гүн буюу. Огторгуйгаас агуу их болъюу‖ хэмээн сайшаан номлов. Хэрвээ хэн хүн тойн болохыг түйдэж саад хийвээс түүний нүгэл хилэнц нь маш хүнд болъюу. Адилтгаваас нэгэн хүн хав харанхуй байшинд орвоос юун бээр үл үзэхүй лүгээ адил. Түүний нүглийн ач үр түүн лүгээ адил бөгөөд маш хав харанхуйт амьтан тамд унаюу. Адилтгаваас хамаг мөрөн далайд цутгах мэт нүглийн ач үр түүн лүгээ адил бөгөөд хамаг нүглээ тэр хүний биед хурааж адилтгаваас галвын эцэст гал бадарваас л жавхлант Сүмбэр уул түлэгдэхүй лүгээ адил. Тэр хүн бээр амьтан тамын галд хоцролгүй түлэгдэхүйд адил болой. Бусдыг тойн болгосон ба хэрвээ өөрөө тойн болвоос түүний буян нь маш их болъюу. Тойн болсон нь судрын аймгийн усаар огоот ариун болгоод бүхийгээс нисваанист хамаг хир нугуудыг угааж орчлонгийн зовлонгуудыг огоот арилгаж, нирвааны хутгийн шалтгаан болъюу. Номхотгохын хөлөөр огоот арилсан шагшаабадын газарт гишгээд илт номын нүдээр хамаг ертөнц дахины буянт үйл ба нүгэлт үйлсийг үзээд сэтгэсний ѐсоор хутагтын найман үесийн мөрт одоод нирвааны балгасанд хүрэх болой. Түүгээр эмгэн ба залуу иргэнийг тойн болгосон ба өөрөө тойн болвоос түүний ач их болмуй.
1
Гучин гурван тэнгэрийн орон- Сүмбэр уулын дээд зүгт орших эдийн 8 тэнгэр, догшин 10 тэнгэр, 12 нар, 2 одон гариг, мөн тэнгэрийн эрхт Хурмастын орон лугаа сэлт 33 тэнгэрийн орон.
36
Тэр цагт Ялж төгс нөгчсөн Бурхан хааны балгас дахь Галандага шувуу оршсон ойд суун амуй. Тэр цагт тэр хааны балгасанд Цогт төрөлхт хэмээгдэх зуун насласан тийм нэгэн гэрийн эзэн бөлгөө. Тэр гэрийн эзэн нь тойдын эрдэм цаггүй бүхийг сонсож бүрүүн. Ийн хэмээн «Бурханы шашинд би юунд тойн эс болов» хэмээн сэтгэж, эм хөвгүүн ба боол шивэгчинд ―Би тойн болсугай‖ хэмээн өгүүлсэнд тэдгээр хамаг хүн тэр өвгөнийг өтөлсөнд уйдаж, тойн болохыг сонсож, тэдгээр маш баясаад ―Өдгөө чи тойн болохуй цагт хүрэв. Үтэр одтугай‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр гэрийн эзэн Бурханы суух орон Гэрэлт модны ойд одоод аяга тахимлиг нугуудаас ийн асууруун: ―Тэнгэр хүнд тус хүргэсэн их нигүүлсэгч Ялж төгс нөгчсөн Бурхан хаана суун амуй?‖ хэмээн асууваас аяга тахимлигууд зарлиг болруун: ―Ялж төгс нөгчсөн Бурхан нь олон амьтанд туслахын тулд бусад оронд зорчин одов‖ хэмээн өгүүлсэнд тэр гэрийн эзэн өгүүлрүүн: ―Аяга тахимлигууд аа! Бурхан багшийн шавь нарын дотор дээд манлай билэгт хэн буюу?‖ хэмээн асууваас аяга тахимлигууд өгүүлрүүн: ―Тойн Шарийн хөвгүүн буюу‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр өвгөн таягаа тулж Шарийн хөвгүүн хаана бүхий тэнд одоод таягаа тавьж мөргөөд ийн хэмээн өчив: ―Ай хутагт! Намайг тойн болгон соѐрх‖ хэмээн өчвөөс тойн Шарийн хөвгүүн ийн сэтгэрүүн: «Энэ өвгөн гэрийн эзэн нь сурах ба дияан ба хуврагуудын үйл хийгээдийг үл чадмуй за» хэмээн сэтгээд ийн өгүүлрүүн: ―Ай гэрийн эзэн! Чи өтлөсөн тул цагаас өнгөрч тойн болж үл чаднам. Харин гэртээ харьтугай‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр өвгөн зэргээр Маха Гашиб, Убали тэргүүтэн тэдгээр хутагтын дэргэд одоод: ―Намайг тойн болгон соѐрх‖ хэмээн өчин залбирсанд тэдгээр хутагтан зарлиг болруун: ―Чи урьд бусад хутагтанд тойн болсугай хэмээн өчсөн буюу?‖ хэмээн асууваас төдий тэр өвгөн: ―Би урьд тойн Шарийн хөвгүүнд намайг тойн болго хэмээн өчин залбирваас эс боллоо‖ ―Тийн бөгөөс тойн Шарийн хөвгүүн чамд юун өгүүлэв?‖ Тэр өгүүлрүүн: ―Өвгөн чи цагаас өнгөрсний тул тойн болж үл чадмуй хэмээн өгүүлэв. ‖ Тэр аяга тахимлигууд өгүүлрүүн: ―Тийн бөгөөс мэргэн ба билэгтний манлай болсон Шарийн хөвгүүн чамайг ятгаж байлгасанд бид бээр чамайг яахин тойн болгомуй. Адилтгаваас мэргэн оточ хүн өвчит хүний өвчнийг болгоож, эдгээюү. Үл болох өвчнийг үл эмчлэн тэвчих бөгөөс бусад өчүүхэн оточ түүнийг яахин эдгээмүй. Түүнийг магад үхүүлэхийн тул болой. Мэргэн оюут Шарийн хөвгүүн чамайг ятгасанд бусад аяга тахимлиг яахин тойн болгомуй‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр гэрийн эзэн цөхөрч Гэрэлт модны ойгоос гарч хаалганы босгонд суугаад их дуунаар гаслан уйлаад ийн өгүүлрүүн: ―Би тэргүүн төрснөөс янагшид их гэм үйлдсэнгүй бөгөөтөл намайг тойн үл болгохуй юуны шалтгаан буюу? Зандалч язгуурт Убали мэт тойн болсон ба муу буртгийг арчигч иргэн ба тоо томшгүй хүнийг алсан Хуруун эрхт ба Ашийн хөвгүүн догшин хэрцгий хийгээд нь тойдын санваар хүртэн атал ямар гэмтийн тул намайг тойн эс болгов‖ хэмээн өгүүлсэнд төдий Ялж төгс нөгчсөн Бурхан тэнгэрсийн хаан Хурмастын долоон эрдэнэтийн бэлгэд адил бэлгэс үлгэрээр биеэ чимж, гялбалзахуй биеэр сайн Цогт төрөлхт гэрийн эзний дэргэд ирээд: ―Гэрийн эзэн ээ! Юуны тул гаслан зовном?‖ хэмээн зарлиг болсонд төдий гэрийн эзэн Эсэрүн эгшиг мэт Бурханы зарлигийг сонсож төдий маш баясан бишрээд хөвгүүн эцэг эх юүгээн үзсэн мэт маш баясаад алгаа хамтатгаж өвдгөө хөсөр сөгдөөд Бурханд мөргөж ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Хүний дотор зандалчин ба догшин хэрцгий хүн ба худалч ба гүжирч муу язгууртныг тойдын зэрэгт оруулах атал ямар гэмтийн тул намайг тойн үл болгомуй? Гэрээр дүүрэн хүн намайг өтлөсний тул уйдаж, хэргээс гаргав. Өдгөө хэрвээ тойн эс болвоос гэртээ харьж үл болмуй. Надад суух оронгүй бөгөөд өдгөө энэ оронд үхэх би‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Чамайг тойн болохуйд хэн ятгав?‖ хэмээн зарлиг болсонд гэрийн эзэн өчрүүн: ―Номын хүрд орчуулагч номын хаан чиний нөхдийн дотроос мэргэн билэгтний манлай ертөнц дахиныг удирдагч Шарийн хөвгүүн намайг тойн эс болгов‖ хэмээн өчвөөс төдий эцэг эх юүгээн хүндлэхүй хөвгүүнд эцэг эх нь сайн зөөлөн үгс өгүүлэхийн ѐсоор их нигүүлсэгч Бурхан багш тэр гэрийн эзэнд ийн хэмээн зарлиг болов: ―Ай гэрийн эзэн! Сэтгэлээ үл зовоотугай. Чамайг би тойн болгосугай. Шарийн хөвгүүн хэмээвээс гурван асанга1 галавт хүртэл хатуужин, явдлаа хичээж зуун галав хүртэл буян үйлдсэн бус. Шарийн хөвгүүн хэмээвээс хамаг төрөлд маш бэрх явдлаар тэргүүн ба нүд ба яс ба чөмөг ба мах ба цус ба арьс ба хөл ба гар ба чих ба хамар хийгээдийг огтлож өглөг өгсөн бус. Шарийн хөвгүүн нь барсад биеэ өгсөн ба галын гууд түлэгдсэн ба биед төмөр хадаас шаасан ба бие мянган гол хатгаж зул шатаасан бээр бус. Шарийн хөвгүүн нь орон ба балгас ба эм хөвгүүн ба боол шивэгчин ба заан ба тэргэн ба долоон эрдэнэ хийгээдийг өглөг өгсөн бус. Шарийн хөвгүүн нь тэргүүн тоо 1
Асанга- (са: асамхья, мо: тоолшгүй) 60 оронтой тооны санскрит нэр.
37
томшгүй галавт зуун мянган тоотон голти1 Бурхан нугуудыг өргөн хүндэлсэн ба дунд тоо томшгүй галавт есөн түмэн есөн мянган Бурханыг хүндэлсэн ба эцсийн тоо томшгүй галавт арван түмэн тоотон Бурхан хийгээдийг хүндлээд тэдний өмнө тойн болж, шагшаабад барамидыг огоот төгсгөсөн бээр бус. Шарийн хөвгүүн номыг дураар номлогч бус. Юуны тулд иймийг тойн болгох, иймийг тойн үл болгох хэмээн өгүүлмүй. Ямагт би номыг дураар эрхэндээ оруулсан бөгөөд зургаан барамидаар өргөж, хүлцэнгүйт хуягыг өмсөөд бодь модны дэргэд очирт сууринд сууж, шулмын аймгийг дарж, илт туулсан Бурханы хутгийг олсны тул надтай адил хэн бээр үгүй болой. Түүгээр чи миний хойноос иртүгэй. Би чамайг тойн болгосугай‖ хэмээн тэр мэт Ялж төгс нөгчсөн Бурхан элдэв аргаар түүний сэтгэлийг баясгасанд түүний гашуут сэтгэл нь амарлиж бүрүүн. Маш баясгалант сэтгэл төрөөд Бурханы хойноос даган сүм хийдэд одов. Ялж төгс нөгчсөн Бурхан Маха Мугалаяанид2 зарлиг болруун: ―Ай чи, энэ гэрийн эзнийг тойн болготугай! Заяа чамд буюу. Чи үүнийг тойн болгохуй тэр юуны тул хэмээвээс амьтан нь хэнтэй учрах заяат бөгөөс тэр л түүнийг номхотгон чадах, Бурхан лугаа заяат бөгөөс бөгөөс бусад бээр түүнийг номхотгон үл чадмуй. Алимад Шарийн хөвгүүн лүгээ заяат буй Мудгалаяани ба Гашиб ба Эс түрдсэн 3 ба Навун тэргүүтэн нөхөд бээр түүнийг номхотгож үл чадмуй. Түүнчлэнхүү алин алин лугаа заяа нийлэлдвээс тэр түүнийг номхотгоюу‖ Тийн хэмээн зарлиг болсонд Мудгалаяани ийн сэтгэрүүн: «Энэ гэрийн эзэн өтлөж номыг сурах ба дияан ба хуврагуудын үйлийг үл чадмуй за хэмээн сэтгэвээс бээр номын хаан Бурханы зарлигийг яахин давмуй. Давбаас үл болмуй» хэмээн сэтгэж тэр гэрийн эзнийг тойн болгоод аяга тахимлиг болгов. Тэр хүн урьд төрөлд буян хийсний хүчээр номын гохоор баригдсан нь ийн буюу. Төмөр гох загасны тагнайд торвоос магад гадагш гарах мэт тонилгоод буяны чуулганыг бээр хураагаад өдөр шөнөд хичээж унших ба сурах ба уншихуй үйлд орж хичээсэнд судрын аймаг ба номхотгохын аймаг ба илт номын аймаг 4 хийгээдийг дэлгэрэнгүйеэ дотроо багтааж ухваас л өтлөсний тул ламыг өргөн хүдлэхүй ба үдэн угтахуй ба үнэн өгүүлэхүй ба мөргөхүй тэргүүтнийг эс чадсанд түүнээс урьд санваарь авсан дээр суугч залуу аяга тахимлигууд ийн сэтгэрүүн: «Энэ өвгөн аяга тахимлиг унших ба сурсандаа омогшиж маныг үл хүндлэх ажгуу» хэмээн сэтгэж, насад түүнийг хөнөөв. Аяга тахимлиг өвгөн ийн өгүүлрүүн: ―Би өөрийн гэртээ суух цагт эм хөвгүүн намайг хөнөөмүй. Өдгөө тойн болсонд эдгээр залуу аяга тахимлиг намайг хөнөөн ажгуу. Эрт ямар нүгэл үйлдсэнээр ийм зовлонт болов? Ийм болж суун атал үхвээс сайн болмуй‖ хэмээн сэтгэж төдий тэр ойн захад их урсах мөрний хязгаарт одоод номт дээлээ тайлж модны гишүүнд өлгөж өвдгөө сөгдөж нүднээс нулимс цувруулж ийн хэмээн батад тангараглав. ―Би Бурхан, ном, хуврагуудыг огоот тэвчих бус буй за. Ямагт энэ биеийг минь талбимуй. Би өглөг өгсөн ба шагшаабад сахисан ба хичээнгүйг хичээсэн ба судрын аймгийг уншсан буяны ачаар энэ биеэс хагацаж төгс эд агуурст, бэрх өмөгт, нөхдөдөө хүндлэгдэгч тийм язгуурт болон төрөөд буянт номд орохуйд үл төрвүүлэгч, турхар гурван эрдэнэ лүгээ учраад тойн болж номыг хичээх ба мэргэн багш лугаа учирч дээд хутгийг бээр надад үзүүлэх болтугай‖ хэмээн батад тангараглаж гүн болоод түргэн урсагч ойлт мөрөнд харайхуй тэр цагт Мудгалаяани тэнгэрийн нүдээр өөрийн тэр өвгөн шавийг «Өдгөө юу хиймүй» хэмээн сэтгэж үзвээс тэр өвгөнийг усанд харайхыг үзээд төдий усанд үл унаган рид хувилгаанаар усны захад тавьж ийн өгүүлрүүн: ―Номын хөвгүүн ээ! Юуны тул усанд унаж үхмүй?‖ хэмээн асууваас тэр өвгөн ичгүүрт болж ийн сэтгэрүүн: «Өдгөө ямар үг өчвөөс сайн болмуй. Хэрвээ би худлаар багш юугаа мэхлэвээс төрөл тутамд хэлгий мунхаг болон төрмүй. Хэрвээ би худал өгүүлвээс багш зөн билгээр мэдмүй. Алимад ертөнцөд мэргэн билэгт болоод ааль зан минь шударга болж, арга заль үгүй болов. Хамаг тэнгэр нар бээр хүндлэх болъюу. Мэргэн билэгт эс болоод арга зальт болвоос бусдын багш үл болон хүндлэгдэх үгүй болмуй. Хэрвээ мэдэхүй үгүй болвоос бээр, арга заль үгүй сайн аальт болвоос бусдын тус үйлдэн чадваас бээр өөрт туст болъюу. Хэрвээ мунхаг тэнэг болоод арга зальт болвоос л хамаг бүгд түүнийг үзээд, энэ бээр арга зальт болоод худал өгүүлэх буюу хэмээн дайран өгүүлэх болъюу. Хэрвээ тэр хүн үнэнийг өгүүлвээс хамаг бүгдэд үл итгэгдмүй. Би багш юугаа худлаар аргадваас зохисгүй болъюу. Үнэнийг өгүүлсүгэй» хэмээн сэтгээд багшдаа ийн хэмээн өчив: ―Ай багш аа! Гэргий хөвгүүн минь надаас уйдаж эс хэрэглэсэнд би тойн болж хийдэд оршвоос бээр намайг бусад бээр хөнөөж амаргүй суухад үхсүгэй хэмээн сэтгэж усанд унах минь тэр бөлгөө‖ хэмээн өгүүлвээс Мудгалаяани тэдгээр үгийг сонсож ийн сэтгэрүүн: «Үүнийг төрөх ба үхэхийн аюулаар эс айлгаваас тойн болсон нь тусгүй болмуй» хэмээн сэтгэж түүнд ийн өгүүлрүүн:
1
Голти - (са: котах) 10 сая буюу живаа. Маха Мудгалаяани - Бурхан Буддагын дотны арван шавийн нэг. 3 Эс түрдсэн - (са: Анитудхах) Бурханы арван шавийн нэг. 4 Судрын аймаг, номхотгохын аймаг ба илт номын аймаг - (са: сутра, винай, абхидарма) нь Бурхан Буддагын айлдсан сургаал номлолын их цуглуулга буюу гурван аймаг савын номын нэр. 2
38
―Ай шавь минь, чи миний энэ номт дээлийн захнаас үл алдан чанд барь‖ хэмээн өгүүлээд дээр огторгуйд хальж хийнд хийсгэгдсэн хивэгт 1 адил рид хувилгаант хүн гартаа нэгэн хялгас авахуй адил, харцага шувуу болжморыг авахуй лугаа адил, хүн гараа атираад сунгасанд адил, огторгуйгаар одоод далайн хязгаараа хүрсэнд далайн хязгаарт маш гоо үзэсгэлэнт билэг лүгээ төгссөн тийм нэгэн эм хүний шинэ үхсэн хүүр ажгуу. Нэгэн могой тэр хүүрийн амаар ороод хамраар нь гармуй. Нүдээр нь ороод чихээр нь гармуй. Мудгалаяани түүнд үзүүлээд басхүү чанагш одсонд Цогт төрөлхт аяга тахимлиг өчрүүн: ―Ай хутагт! Ийм бэлгэ лүгээ төгссөн энэ эм хэн хэмээх ажгуу?‖ хэмээн өчвөөс багш нь: ―Цагтаа хүрвээс өгүүлсүгэй‖ хэмээгээд басхүү одсонд нэгэн эм их зэс тогоо нэрж түүний дотор ус хийж, түүнд их гал түлээд усыг оргилгон буцалгаад дээлээ тайлж, тэр тогоонд ороод сац үс нь зулгарч, мах нь болж, үс яснаас хагацаж, ус дэвлэн буцлахад яс нь гадагш гарав. Тэдгээр яс хийнд хийсгэгдээд сая нэгэн хүн болж, зэс тогоон дотроос мах авч идэхийг үзэв. Төдий Цогт төрөлхт аяга тахимлиг хуйх үсээ сэрвийлгээд маш айн эмээгээд ийн өчрүүн: ―Ай багш, энэ мах идэгч хэн буюу?‖ хэмээн өчвөөс багш нь, ―Цагт хүрвээс тэнд өгүүлсүгэй‖ хэмээн өгүүлээд басхүү одсонд нэгэн их модон навч ба гишүүн үесийн завсарт зүү хатгахын төдий зайгүй олон хорхой идэхэд их дуунаар дуудах дуун гарсанд амьтан тамын дуунд адил бүхийг сонсож бүрүүн. Ийн өчрүүн: ―Багш аа! Ийм муу дуун хэнийх буй?‖ хэмээн өчвөөс багш нь: ―Цагтаа хүрвээс тэнд өгүүлсүгэй‖ хэмээгээд бас одсонд бие нь хүний биет, тэргүүн нь араатны тэргүүт олон бирд нэгэн хүнийг хүрээлж энд тэндээс сумаар харвахад сумнаас нь гал бадарч тэр хүний биеийг түлэгдүүлэн бүхийг үзээд ийн өчрүүн: ―Ийм тэсдэхгүй зовлонгоор зовж дутаах орон хаана бээр үгүй. Энэ хэн буюу?‖ хэмээн өчвөөс багш нь: ―Цагтаа хүрвээс тэнд өгүүлсүгэй‖ хэмээгээд басхүү одоод нэгэн хол газар хүрвээс нэгэн их уулын дэргэд нэгэн хурц илдийг ир дээш хандуулж хатгасанд нэгэн хүн уулын оргилоос уруу гүйгээд тэр илдний ирэнд огтлогдоод басхүү ирт мэсэсээр газарт хатгаж, түүнчлэнхүү өчүүхэн бээр амрах чөлөө үгүй басхүү гүйн бүхийг үзэж ийн өчрүүн: ―Багш аа! Ийм зовлонт хүн хэн буюу?‖ хэмээн өчвөөс багш нь: ―Цагтаа хүрвээс тэнд өгүүлсүгэй‖ хэмээгээд басхүү чанагш одсонд долоон зуун бээрийн төдий нарыг бээр халхлагч сүүдрээр далайг харанхуй болгогч тийм их ясан уул бөлгөө. Тэр ясан уулын нэгэн хавирганы ясанд Мудгалаяани янагш чанагш явахуйд хойноос нь өвгөн аяга тахимлиг дагаж одон атал «Би явсаар багшаас төөрөн хагацмуй. Урьд үзсэн тэдгээрийг үзсүгэй» хэмээн сэтгэж ийн өчрүүн: ―Багшаа! Урьдах үзсэн тэдгээрийг надад номлон соѐрх‖ хэмээн өчвөөс багш нь: ―Өдгөө цагт хүрэв. Чамд үзүүлсүгэй‖ хэмээн ийн зарлиг болруун: ―Урьд үзсэн тэр эмийг мэдсүгэй хэмээн хүсвээс тэр нь Ражагрха2 балгас дахь Их сартваахи3 нэрт хүний эм бөлгөө. Тэр эмийн өнгө үзэсгэлэн нь сайн болоод эр лүгээ амраг бөлгөө. Тэр сартваахи далайд эрдэнэ авахаар одохдоо эм юүгээ аваад таван зуун худалдаач хүн онгоцонд ороод, далайд одсонд тэр эм нь нас турхар гурван модыг солбиж тавиад тэр модонд толь уяж, биеэ толинд үзвээс маш сайн гоо үзэсгэлэнг үзээд өөрийн биедээ маш тачаав. Тэр цагт далай дотор нэгэн их лаг мэлхий лүгээ учирч онгоц нь эвдрээд таван зуун хүн үхэв. Ер далайн чанар нь хүн үхээд хүүр нь үүр үл удан далайн захад гарах ажгуу. Тэр эм үхээд сац далайн захад гарсан тэр бөлгөө. Ер амьтан үхэх цагт юунд тачааваас түүнд төрьюү‖ ―Тийн бөгөөс амьтан тамд унахыг хэн бээр хүсэхгүй бөгөөтөл амьтан тамд олон төрсөн юун буюу?‖ хэмээн өчвөөс багш зарлиг болруун: ―Гурван эрдэнэсийн эдийг хулгайлсан ба эцэг эхийн эдийг хулгайлсан ба хүний амь нядалсан тэргүүтэн их нүгэл үйлдсэн амьтан нь үхээд сац маш түймэрдэгч амьтан тамд унаж, тэр хүн хий ба хүйтэн өвчнөөр энэлэж, сэтгэлдээ гал хүсээд галын дотор одоод сац төрөл егүүтгэж, маш бадрангуй амьтан тамд төрьюү. Хэн Бурханд өргөсөн зул ба бурсан хуврагуудын зул ба эд таваар хийгээдийг хулгайлсан ба бурсан хуврагуудын чуулах харшийг эвдэлсэн ба ном номлохуй харшийг эвдсэн ба өвлийн хүйтэн болсон цагт бусдын дээлийг булаасан ба хүчит бүхийн тул хүйтэнд даарах цагт боол шивэгчин ба бус иргэний дээлийг булаагаад биед нь ус хийх тэргүүтэн өөдгүй их нүгэлт үйлсээр мөст тамд төрмүй за. Тэр амьтан халуун өвчнөөр энэлж, насад сэрүүн хүйтнийг хүсмүй за. Хүсээд сац тэдгээр хүйтэн тамд төрмүй. Удвал ба бадам ба Гүмүда ба бундарига мэт 1
Хивэгт – будааны хальс Ражагрха — (са: ражагриха) Энэтхэгийн Бодьгаяагийн зүүн зүгт орших Буддын ариун орны нэр. Бурхан Буддагын үед хаан Бимбисарагийн ордон оршиж байсан гэж үздэг. Энэ орноо Бурхан багш билиг барамидын олон ном судрыг айлдаж Буддын анхны чуулган энэ орноо хуран чуулсан ажээ. 3 Сартваахи - (са: сартхавааха) Худалдааны тэргүүн буюу онгоцны удирдагч. 2
39
дэлбэрэгч бээр1 амьтан там түүн лүгээ адил болой. Хүйтэн тамд оршсон зовлон нь хэмээвээс арвай хуурахуйд адил дэлбэрэн хагарах мэт, тэргүүн, яс хийгээд зуун мянган анги болон хагарах болъюу. Аль хэн бээр амьтан харамлах сэтгэлээр бусдын тэжээл хоолыг таслаад цагаар тэдэнд идээ үл өгөгч бөгөөд харам сэтгэлт тэр хүн нь буртаг өвчнөө хүртэж идээн бээр аманд идэж үл чадах цагт эм хөвгүүн ба ураг садан олон зүйл идээнийг бэлдээд ―Энэ идээ нь амтат, энэ нь хүчит болой. Энэ нь гашуун болой. Энэ нь шингэхүй хялбар. Ай чи үүнийг идтүгэй‖ хэмээн хичээж өгвөөс тэр хүн уурлаад хилэгнэж: ―Ийм идээнийг нүдэнд бүү үзүүлтүгэй!‖ хэмээн сэтгэгч тэр хүн үхээд сац бирдэд төрьюү. Алимад гурван эрдэнийг үл бишрэгч хутагтан хуврагуудыг доромжлогч тийм амьтан нь энэ заяаны муу буртаг өвчнөө хүртэгдэж хэвтэж бээр үл болон буяны зүгийн үгсийг сонссон ч үл таалагч тэр өвчит хүнд нь дэргэд сахигч хүн нь түүний үхэхийг магад мэдэж ийн өгүүлрүүн: ―Өдгөө чи ном сонсоод шагшаабад сахитугай. Бурханы хөрөг ба аяга тахимлигууд хийгээдийг залж ирээд чин сүсэг сэтгэлээр мөргөөд буяныг өргөтүгэй‖ хэмээн хичээж дурдсанд тэр хүн маш үл таалан үл баясан уурлан хилэгнэж: ―Би гурван эрдэнэ ба буяны нэрийг бээр үл сонсох тийм оронд одвоос маш сайн болмуй‖ хэмээн сэтгэгч тэдгээр хүн үхээд сац муу төрөлт адгуусны төрөлд төрьюү. Тэнгэр хүний шалтгаан бологч буяны зүгт хичээгч амьтан нь өвчнөө хүртвээс үл зовох болоод, үхэхүй цагт бээр сэтгэл нь хямрахгүй болоод төвшнөө суун амуй. Сахигч хүн ба ураг садан бээр түүний үхэхийг мэдэж бүрүүн ийн өгүүлрүүн: ―Ай чи! Богдсын номыг сонсохыг хүсмүй үү? Бие хөргийг үзэхийг хүсмүй үү? Аяга тахимлигуудын судрын аймаг ба шүлгүүдийг сонсохыг хүсмүй үү? Шагшаабад санваарыг авахыг хүсмүй үү? Бурхан ба хуврагуудад эд агуурсны тахил өргөхийг хүсмүй үү?‖ хэмээн дурдваас тэр хүн нь: ―Тэр бүгдийг юуны тул үл хүсмүй? Хүсэх би‖ хэмээн өгүүлмүй. Бас ч ―Бурханы хөрөгт тахил өргөвөөс Бурханы хутгийг олъюу. Номыг тахиад эд агуурсыг өргөвөөс хав хаана оронд төрвөөс мэдэхүй билиг лугээ төгөлдөр болж номын чанарыг дотроо багтаан ухах болъюу. Бурсан хуврагуудыг өргөн хүндлээд эд агуурсыг өргөвөөс хав хаана оронд төрвөөс бээр эрдэнэт ба их эд агуурт болон төрөх болъюу‖ хэмээн өвчит хүнд олон үгсээр дурдваас тэр хүн маш баясан бишрээд ийн хэмээн хутаг гуйруун: ―Би хамаг төрөл тутамд гурван эрдэнэ лүгээ учирч ном сонсох ба сонсож дотроо оруулан ухах болтугай‖ хэмээн хутаг гуйгаад сац үхвээс хүний төрөлд төрьюү. Алимад тэнгэрийн төрлийг хүсэж, агуу их буяныг үүсгэгчид өглөг ба шагшаабад ба ном сонсохыг таалагчид арван буяныг үйлдэгч тэр хүн нь төрөл егүүтгэхүй цагт амгалангаар хэвтсээр Бурханы бие ба тэнгэрсийн орд харш ба тэнгэрийн охидыг үзээд тэнгэрсийн хөг дууныг бээр сонсож, өнгө зүс нь сайн болоод гараа дээш өргөөд, үхээд сац дээд төрөлт тэнгэрийн оронд төрьюү. Ай аяга тахимлиг! Сартваахи нэрт гэрийн эзний тэр эм нь өөрийн биед тачаасны тулд үхээд сац могой болон төрөөд, тэр могой төрөл егүүтгэж их амьтан тамд төрж, цаггүй зовлонт болъюу‖ хэмээн зарлиг болсонд тэр аяга тахимлиг ийн өчрүүн: ―Багш аа! Өөрийн махаа идэгч тэр эм хэн буюу?‖ хэмээн өчвөөс багш өгүүлрүүн: ―Ширавасун балгасанд нэгэн увсанзад 2 нэгэн зарц охин бөлгөө. Тэр увсанз ариун санваарт нэг аяга тахимлигийг залж, зуны гурван сард нэгэн харшид суулгаад тахил өргөх бөлгөө. Өдөр тутам амт үнэр төгссөн элдэв зүйл идээнийг бэлтгээд, үд цагт зарц охиноор тахилын идээг өргөн илгээсэнд тэр охин нэг аглаг оронд хүрээд амтат идээг идээд үлдсэн хишгээ аяга тахимлигт өргөв. Хойно тэр увсанз нь шивэгчин охиноо өнгө зүс сайн болоод мариалсаныг үзээд шивэгчин охинд ийн өгүүлрүүн: ―Ай охин, чи аяга тахимлигт өргөсөн тахилын идээг хулгайлж идэв үү?‖ хэмээн асуусанд шивэгчин охин өгүүлрүүн: ―Би бээр өчүүхэн сүсэг сэтгэлт бөгөөтөл ламын зооглох идээг юуны тул хулгайлж идмүү би. Лам зооглож үлдсэн хишгээсээ надад өгнөм. Хэрвээ би ламын зооглох идээг хулгайлж идвээс бээр хаана төрвөөс бээр өөрийн махаа идэх болтугай‖ хэмээн өгүүлэв. Тэр шалтгаанаар өдгөө эм хүн болон төрөөд өөрийн махаа өөрөө идэж, тэсдэшгүй зовлонг үзээд, эндээс үхээд сац их амьтан тамд төрж цаглашгүй зовлонт болъюу!‖ Бас тэр өвгөн аяга тахимлиг өчрүүн: ―Ай багш, нэгэн их модыг олон хорхой идээд сонсохуй муу их дуун гаргагч тэр хэн буй?‖ хэмээн өчвөөс багш өгүүлрүүн: ―Хуврагуудын үйлсийг захиран дэмнэгч Балади нэрт тойн бөлгөө. Тэр нь бурсан хуврагуудын эдийг эдлээд цэцэг ба үр ба идээ ба ундаа хийгээдийг балгадын дэргэд бүхий ардад өгсөнөөр тийм муу дуут болон төрсөн ажгуу. Нүглийн ач үрээр баршгүй зовлонгоор зовж, эндээс үхээд сац их амьтан тамд төрмүй за. Модыг идэгч 1 2
Удвал ба бадам ба гүмүда ба бундарига мэт дэлбэрэгч- хүйтэн тамын орнуудын нэр. Увсанз - Амьтан алах, худал хэлэх, ариун бус явах, хулгай хийх, архи уухыг тэвчих таван зүйл сахил сахигч эм хүн.
40
тэдгээр хорхой нь тэр бурсан хуврагуудын эдийг хулгайлж өгсөн түүнийг идээд амьтан хорхой болон төрөв. ‖ Бас тэр аяга тахимлиг өчрүүн: ―Нэг хүнийг олон хүн тойрч зэрэг зэргээр харваж байх тэр хэн буюу?‖ хэмээн асууваас багш зарлиг болруун: ―Тэр эрт гөрөөч хүн ажгуу. Тэр олон гөрөөсийг алсны үрээр олон хүнд эндээс тэндээс харвагдаж, баршгүй зовлонгуудыг үзмүй. Эндээс төрөл егүүтгэж их амьтан тамд төрж, үлэмж маш их зовмуй. Түүнд тонилох мөр хаана буй. ‖ Бас тэр аяга тахимлиг өчрүүн: ―Ай багш, их уулын дээрээс уруу олон ирт мэсэнд унаад бас босож унагч тэр хэн буюу?‖ хэмээн өчвөөс багш зарлиг болруун: ―Тэрээр нэгэн хааны баатар түшмэл ажгуу. Тэр олон хүнийг алсны тулд өдгөө хурц мэсийн ирэнд улам бөгөөд унах шалтгаан нь тэр буюу. Эндээс төрөл егүүтгээд их амьтны тамд төрөөд баршгүй зовлонт болъюу!‖ Бас аяга тахимлиг өчрүүн: ―Ай багш! Ясны тэр их уул хэнийх буй?‖ хэмээн өчвөөс Мудгалаяани зарлиг болруун: ―Ай аяга тахимлиг! Чи түүнийг мэдсүгэй хэмээн хүсвээс чиний урьд төрлийн яс бөлгөө‖ хэмээн зарлиг болсонд төдий тэр аяга тахимлиг хуйх үсээ сэрвийлгээд маш айн эмээж багшдаа ийн хэмээн өчив: ―Ай багш, зүрх минь хагарахуй болмуй. Үүний шалтгааныг зарлиг болон соѐрх!‖ хэмээн өчвөөс багш зарлиг болруун: ―Ай аяга тахимлиг! Орчлонгийн төрөх үхэх нь хязгаарлашгүй, үзүүлэшгүй болмуй. Нүгэл буяны үйлс эвдэрч, үгүй болох бус буй за. Ямар ямарваа үйл үйлдвээс тэр тэрхүү ѐсоор ач үр нь болмуй. Ай аяга тахимлиг чи сонс! «Эрт нөгчсөн цагт энэ Замбутивд Номын хутагт нэрт нэгэн хаан бөлгөө. Тэр хаан нь өглөг ба шагшаабадыг сахин таалж, сүсэг сэтгэлээр их нигүүлсэхүй сэтгэлт бөгөөд ааль авир сайн чанарт, амьтны амь үл нядлагч, хааны бэлгэ лүгээ төгөлдөр болсон богдсын номын төрийг хадгалахуй тийм бөлгөө. Тэр хаан хорь насласан цагт нэгэн чөлөө болсонд шатар наадаж суун бүхийд засагт торсон нэгэн хүнийг нэгэн түшмэл авч ирээд хаанд өчрүүн: ―Ай хаан! Энэ гэмт хүнийг яахин засагламуй?‖ хэмээн өчвөөс хаан шатарт саатаж эс анхаарч ―Засаглатугай!‖ хэмээн зарлиг болсонд төдий тэр түшмэл түүнийг засаглан алав. Хаан шатар дуусаад түшмэлд зарлиг болруун: ―Түшмэл ээ! Тэр гэмт хүнийг авч ир, үгий нь авъя‖ хэмээн зарлиг болсонд түшмэл өчрүүн: ―Бид түүнийг засгаас ангид болсонд алав‖ хэмээн өчвөөс хаан түүнийг сонсоод сац хөсөр унан үхэтхийсэнд түшмэд сэрүүн ус үсэргэвээс сэргээд нулимсаа цувруулж ийн хэмээн зарлиг болов. ―Миний энэ орд харш ба улс нөхөд ба заан ба морь ба долоон эрдэнэс тэргүүтэн хамаг бүгд хойно хоцорч надад тусгүй буй за. Намайг бээр ганцаар одож их амьтан тамд төрүүлэх үйлийг түшмэл чи үйлдэв. Би урьд хааны оронд эс суусан цагт бээр хааны төр ѐсыг ѐсоорхүү байлаа. Өдгөө би өнө үл удан үхвээс бээр хааны төр ѐсон ѐсоорхүү амуй за. Би хүн алсны тулд муу язгуурт хаан болмуй за. Төрөл тутам хаана одмуй би. Өдгөө би хаан оронд үл суумуй‖ хэмээн өгүүлээд хааны төрийг тэвчээд ууланд өөрийн биеэ сахин суун атал тэр хаан төрөл егүүтгэж, их далайн дотор долоон зуун бээрийн төдий биет нэгэн их матар зөгий болон төрөв. Хаан ба түшмэд лүгээ хүчит хэн л бөгөөс амьтныг амь нядалсан ба тачаангуй, урин хилэнгээр нүгэл үйлдсэн ба амьтныг хөнөөхүй үйлс үйлдсэн хийгээд үхээд сац зарим матар зөгий болон төрөх болъюу. Тэр их далайн доторх тэр их биет матар зөгийн биед олон хорхой оршсонд тэр матар зөгий биеэ загатнасанд болрын ууланд шөргөөснөөр олон хорхой үхсэнд цусаар таван зуун алдын төдий далай улаан болов. Тэр нүгэлт үйлсээр төрөл егүүтгээд сац их амьтан тамд төрөх болъюу. Тэр матар нэгэн цагт унтваас зуун оны цаана нэгэнт сэрээд өлссөн ундаасснаар зовж, амаа ангайсанд их мөрөн далайд цутгахуйд адил тэр их далай бээр түүний аманд цутгав. Тэр цагт таван зуун худалдаачин хүн далайд ороод эрдэнэ аван одсонд матар зөгий амаа ангаахуй лугаа учирч, онгоц лугаа сэлт түүний аманд урсаж одохуй цагт худалдаачид их дуунаар уйлж, нэгэн нэгэндээ ийн хэмээн өгүүлэлдэв: ―Ай, халаг! Бид бээр магад үхэх болов. Өөр өөрөө юун сэтгэвээс түүнийг дурдан залбиртугай‖ хэмээн өгүүлэлдсэнд тэдгээр зарим нь Бурхан ба ном ба бурсан хуврагуудыг нэрийдэн залбирав. Зарим нь ертөнц дахь тэнгэр нар ба уул ба мөрөн ба эцэг эх ба эм хөвгүүн ба ах дүү ба ураг сададын нэрийг нэрийдэн дуудан дуудаж: ―Ай өдгөө бид магад үхмүй за. Хайран Замбутивийг яахин үзмүй‖ хэмээн өгүүлэлдэв. Тэр цагт тэр матрын аманд хүрч орон атал хамаг бүгдээр чин сүсэг сэтгэлт их дуунаар ―Бурханд мөргөмүү!‖ хэмээх дууг сонсоод сац ангайсан амыг хамхисанд ус урсахуй бээр тогтож, тэдгээр худалдаачин үхлээс тонилов. Тэр матар зөгий төдий өлсөж үхэв. Үхээд сац Ражагрха балгасанд нэгэн хорхой болон төрөв. Тэр үхсэн матар зөгийн яс далайн хязгаарт гарч наранд хатаж, хуранд норж, мах нь барагдаж яс нь тэр уул буюу за!» Цогт төрөлхт чи түүнийг мэдтүгэй. Тэр цаг тэр учир дахь номын хутагт хаан чи бөлгөө. Тэр цагт хүн алсны шалтгаанаар далайд матар зөгий болон төрөв. Өдгөө чи хүний бие олсон энэ биеийг гавьяагүй болговоос үхээд сац амьтан тамд унаад тонилхуйяа маш бэрх буюу‖ хэмээн зарлиг болсонд төдий Цогт төрөлхт өөрийн хуучин ясыг үзээд тийн хэмээн номлосныг бээр сонсож бүрүүн. Орчлонгоос маш айн эмээгээд алинд 41
дуршаах бөгөөс тэр номыг нэгэн үзүүрт сэтгэлээр чанд бясалгаад өөрийн хуучин ясыг үзсэний тул мөнх бус номыг дотроо оруулж орчлонгийн гэмүүдийг тэвчээд бүхийгээс нисваанисын хамаг цуврал бараад дайныг дарсны хутгийг олов. Төдий Маха Мудгалаяани маш баясаад ийн хэмээн өгүүлрүүн: ―Ай номын хөвгүүн! Чи хамаг үйлсийг сэтгэлдээ төгсгөв за. Урьд энд ирсэн нь миний хүчинд дулдуйдаж ирсэн бөлгөө. Өдгөө чи өөрийн хүчээр миний хойноос дагаж иртүгэй!‖ хэмээн өгүүлээд төдий Мудгалаяани дээр огторгуйгаар нисэж ирэхүйд Цогт төрөлхт аяга тахимлиг нь шувууны зулзага эхийнхээ хойноос дагаж ирэхүйд адил багш юугаан хойноос дагаж Бурхан хаана бүхий тэр оронд хүрч ирэв. Тэр цагт залуу аяга тахимлигууд Цогт төрөлхтнийг дайныг дарсны хутгийг олсныг үл мэдэн урьд ѐсоор хөнөөсөнд тэр бээр сайн авирт болоод хайхрахгүй суув. Бурхан түүнийг мэдэж бүрүүн. Залуу аяга тахимлигууд үүнийг үл хөнөөхийн тул ба өвгөн аяга тахимлигийн эрдмийг алдаршуулахын тулд олон нөхдийн дотроос ―Цогт төрөлхт аяга тахимлиг янагш ирэгтүн!‖ хэмээн зарлиг болоод ―Чи далайн хязгаарт хүрсэн буюу!‖ хэмээн зарлиг болсонд Цогт төрөлхт өчрүүн: ―Бурхан аа! Далайн хязгаарт хүрэв би‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Аяга тахимлиг! Чи далайн хязгаарт одож, ямар ямрыг үзвээс түүнийг өгүүлтүгэй!‖ хэмээн зарлиг болсонд тэр аяга тахимлиг үзсэн тэд бүгд юүгээн Бурханд өчвөөс Бурхан нь: ―Сайн, сайн. Ай Цогт төрөлхт чиний үзсэн тэдгээр нь үнэн бөлгөө. Өдгөө чи орчлонгийн зовлонгуудыг огоот тэвчээд нирвааны хутгийг олсны тулд тэнгэр хүн лүгээ сэлт ертөнц дахинаа тахилын орон болъюу. Ай аяга тахимлиг, чи хамаг үйлсийг огоот төгсгөв‖ хэмээн зарлиг болсонд тэдгээр залуу аяга тахимлиг Бурханы тийм зарлигийг сонсож маш гэмшиглэнт болоод басах үгүй сэтгэлээр ийн өгүүлэлдрүүн: ―Энэ мэт мэргэн билигт хутагтыг бид эс мэдэж хөнөөв. Өөдгүйгээр хөнөөсөн үүний ач нь бидэнд магад болмуй за‖ хэмээн өгүүлээд төдий Цогт төрөлхт аяга тахимлиг хаана бүхий тэнд одоод таван гишүүнээр хөсөр сөгдөн мөргөөд ийн хэмээн өчив: ―Ай хутагт аа! Богд төрөлхт нь их нигүүлсэхүйт болмуй. Хутагт чи бээр их нигүүлсэхүйт буй за. Их нигүүлсэхүй сэтгэлээр маныг нигүүлсэн соѐрх. Чиний биеийг хөнөөсөн нүглээ чиний өмнө наманчилсугай‖ хэмээн өгүүлсэнд тэр аяга тахимлиг бээр: ―Таны хөнөөсөнд надад хорсох сэтгэл үгүй буй за. Ариунаа ариун болтугай!‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр залуу аяга тахимлигуудыг үлэмж гэмшихийг нь мэдэж тэдгээр аяга тахимлигт богдсын номыг үзүүлж тэдгээр аяга тахимлиг бээр орчлонгоос харихуй номд дулдуйдаж, шамдан хичээсэнд бүхийгээс нисваанисын хамаг цувралыг барж, дайныг дарсны хутгийг олов. Тэндээс Цогт төрөлхт гэрийн эзэн хэмээн Ражагрха балгасанд маш алдаршив. Хамаг бүгдээр гайхаж: ―Ай юун бээр үл чадахуй ийм өвгөн Бурханы шашинд тойн болж, дайныг дарсны хутгийг олоод энэ мэт богдсын номыг үзүүлэв‖ хэмээн гайхалдан өгүүлэлдэв. Тэр дагт Ражагрха балгасан дахь олонхи хүн ариун сүсэг бишрэл төрж, зарим нь хөвгүүн охин ба зарим нь боол шивэгчнийг тойн болгов. Зарим нь өөрөө тойн болсонд хамаг бүгд маш сайтар баясан бишрэв. Түүгээр тойн болсны эрдэм нь цаггүй, үзүүр хязгааргүй болой. «Зуун насалсан Цогт төрөлхт цаггүй эрдэмт болж бөгөөтөл өчүүхэн залуу идэрт тойн болвоос их дээд хутгийг олохыг өгүүлэх юун» хэмээн номыг хичээгчид эдгээр нь тойн болтугай. ТАВДУГААР БҮЛЭГ ЁСТ БУЯНТ ТОЙН ШАГШААБАД САХИСНЫ АРВАН ДОЛДУГААР ЗҮЙЛ Шагшаабад сахигч хэмээвээс бие аминд хүрсэн ч шагшаабадыг үл шантруултугай. Тэр юуны тул хэмээвээс шагшаабад нь бодь хутагт орох үндэс буюу. Цувралгүй манлай нирваанд хялбар орохын мөр болой. Үнэнээр шагшаабадын буян нь цаггүй, дэнсэлгүй болой. Шагшаабадыг сахисны буян бээр цаггүй, тоо томшгүй болой. Үлгэрлэвээс асури нар ба лаг мэлхий ба матар зөгий тэргүүтэн усны язгуур харьяат амьтан оршсон далай мэт. Шагшаабад бээр түүн лүгээ адил бөгөөд гурван хөлгөнд1 оршсон их төрөлхтөн олон оршмуй. Адилтгаваас далайн дотор нь алт мөнгө, биндэрьяа тэргүүтэн олон эрдэнэ оршсон мэт. Шагшаабадын далай бээр түүн лүгээ адил бөгөөд дөрвөн мөнх бус2 ба бодь зүгийн гучин долоон ном3 ба дияан ба самади тэргүүтэн олон эрдэнэ болой. Адилтгаваас их далайн ѐроолоор очирт болоод хязгаараар очирт уулсаар хүрээлээд дөрвөн их мөрөн цутгаваас 1
Гурван хөлгөн- Шарвага, брадигабуд, Бодьсатвын гурван хөлгений нэр. Дөрвөн мөнх бус - Энэ нь хутагтын дөрвөн үнэнийг мөн чанараар нь нэрлэсэн нэр. 3 Бодь зүгийн гучин долоон ном - Эдгээр нь: Дурьдал чухал агуулсан дөрвөн тэвчилгэ, дөрвөн рид хувилгаан, сайтар ариудсан таван эрхтэн, таван хүч, Бодьсатвын долоон үе, хутагтын найман мөр. 2
42
бээр үл бууран, үл нэмэх мэт. Шагшаабадын далай бээр түүн лүгээ адил бөгөөд номхотгохуй ном мэт очир дор адил ѐроолт болоод илт номын уулаар орчин хүрээлүүлээд дөрвөн судрын аймаг, дөрвөн мөрөн мэт цутгаваас нэмэх бээр үгүй, буурах бээр үгүй, их далай юуны тул үл дэвэрмүй хэмээвээс завсаргүй амьтан1 тамын галаар далайг ширгүүлснээр далай үл дэвэрмүй. Мөрөд насад цутгаваас бээр үл нэмэн, шагшаабадын далай бээр мэдэхүйгээр үл нэмэн эрдэм лугээ төгссөнөөр үл бууръюу. Түүгээр хэн хүн шагшаабад сахигч түүний эрдэм нь маш олон бүхийг ухтугай. Бурхан нирваан болсны хойно Андиа нэрт улсад хийдэд агсан бинваадач, сайн авирт нэгэн аяга тахимлиг бөлгөө. Тэр бинваадач аяга тахимлиг хэмээвээс хамаг Бурхадын олонх магтагдсаны дотор оршсон бус болой. Тэр юуны тул хэмээвээс бинваадач аяга тахимлиг нь өчүүхэн хүсэлт болоод болихыг мэдэгч, юун бээр үл хураагаад нэгэн идээт болоод орон бээр үгүй, гурван номт дээл2 тэргүүтнээр эдлэж, тойд ба эрхэн ба хуврагуудын дотор оршсон аяга тахимлигууд нь хүсэлт ихт болоод болилохуйг үл мэдэхүй харамлан тачаагчид болсны тул их алдарт үл болъюу. Бинваадат тэр аяга тахимлиг нь эрдэм ба авиртын тул аяга тахимлигийн үрийг олж зургаан зөн билиг ба гурван ухаан ба найман маш тонилсонд оршоод ааль авир нь маш зохилтын тул хамгаа алдаршив. Тэр цагт Уда нэрт улсад гурван эрдэнийг маш бишрэгч, амин үл нядлагч, эс өгсөнийг үл авагч, буруу тачаалаар үл хурьцагч, худал үг үл өгүүлэгч, дарс үл уугч, таван үест шагшаабадыг сахигч тийм нэгэн увш бөлгөө. Тэр увш нь «Тэр бинваадат аяга тахимлигийг насан эцэст хүртэл өргөн хүндлээд идээ бэлдэн тахиваас буян нь их болмуй» хэмээн сэтгэж бас ийн сэтгэрүүн: «Хэрвээ би гэртээ залваас зуурт халуун хүйтнээр зовоод бясалгалд нь саад болоод надад бээр гавьяа тус үл болъюу. Хэрвээ суух оронд нь тахил идээ хүргэн тахиваас бээр ач үр нь маш их болмуй» хэмээн сэтгэж, тэр увш тунгалаг сэтгэлээр өнгөт элдэв зүйл идээг бэлдээд өдөр тутам хүргэн тахив. Тойдыг сайн муу дөрвөн зүйлээр шинжлэх нь ийн буюу. Болсон ба түүхий алим лугаа адил болгоогдохуй бэрх болой. Зарим тойд нь ааль авир үзэсгэлэнт болоод алгуураар алхан явагч, нүдэнд чанагш янагш үл үзэх л бөгөөс бээр дотор нь тачаангуй урин мунхагт болоод номоос ангид яваад шагшаабадыг шантруулагч болъюу. Тэр хэмээвээс гадна нь болсон, дотор нь түүхий алим лугаа адил. Зарим нь гадна ширүүнээр яваад ааль авир муут болвоос бээр дотор нь тойдын явдал ба эрдэм лүгээ төгөлдөр болоод дияан ба самади ба билигт болсон тэр нь хэмээвээс дотор нь болсон, гадна нь түүхий алим лугаа адил болой. Зарим нь явдал ширүүн болоод гэмт явдалт шагшаабадаар шантарсан, дотор нь тачаангуй, урин, мунхаг, харам, найдангуйт тэр хэмээвээс гадна дотор ч эс болсон алим лугаа адил. Зарим нь зохист явдалт шагшаабад лугаа төгөлдөр болоод дотор нь шагшаабад ба самади, билиг лүгээ төгссөн тэр нь гадна дотор болсон алим лугаа адил болой. Бинваадат аяга тахимлиг нь гадна дотор хоѐр бүр бээр төгссөн түүн лүгээ адил бөгөөд эрдэм ба явдлыг огоот төгссөнөөр өргөн хүндлэгдмүй. Тэр цагт тэр улсад гурван эрдэнийг маш бишрэгч нэгэн гэрийн эзэнд нэгэн хөвгүүн бөлгөө. Тэр гэрийн эзэн ийн сэтгэмүй: «Би энэ хөвгүүнээ тойн болгоод нэгэн мэргэн багшид шавь болгосугай. Тэр юуны тул хэмээвээс дээд богд багшийг шүтвээс л буян бээр нэмьюү. Нүгэлт нөхдөд шүтвээс нүгэл бээр нэмьюү. Адилтгаваас хийн мөн чанар нь хоосон буй атал зандан модны ой ба замбага цэцгийн ойгоос хий хийсэж ирвээс тэр хийгээс сайн үнэр үнэсдмүй. Хэрвээ буртагт орон ба өмхий үхээрээс хий хийсэн ирвээс түүнээс маш муу үнэр үнэсдмүй. Адилтгаваас шинэ дээлийг хүжит саванд тавьбаас тэр дээлээс хүжсийн үнэр үнэсдмүй. Хэрвээ муу буртаг өмхий оронд тавьбаас бээр муу үнэр үнэсдмүй. Дээд богд багшид шүтвээс буян нь улам нэммүй за. Нүгэлт нөхдөд шүтвээс нүгэлт үйлс нэмэн арвидмуй. Түүгээр би энэ хөвгүүнээ энэ тойн аяга тахимлигт шавь болгож тойн болгосугай» хэмээн сэтгэж тэр аяга тахимлиг хаана бүхий тэр оронд одоод ийн хэмээн өчив: ―Аяга тахимлиг аа! Би энэ хөвгүүнээ тойн болгосугай хэмээн хүсэж чамд авч ирэв. Нигүүлсэхүй сэтгэлээр тойн болгон соѐрх. Хэрвээ тойн эс болвоос харин гэртээ аваад одсугай‖ хэмээн өчвөөс төдий тэр аяга тахимлиг хувилгааны нүдээр бэлгэдэж тэр хөвгүүнийг тойн болговоос шагшаабад сахиад Бурханы номуудыг дэлгэрүүлэхийг ухаж, төдий тэр хөвгүүнийг тойн болгов. Тэр цагт тэр увшид элдэв зүйл идээ бэлдэн тахигч нэгэн амраг гэрийн эзэн бөлгөө. Тэр гэрийн эзэн нь нэгэн цагт хурим бэлдэж, тэр увш ба эм хөвгүүн, охин ба боол шивэгчин хийгээдийг урив. Хойт өдөр ирэх цагт тэр увш ийн өгүүлрүүн: ―Бид бүгдээр жуулчлан одвоос энэ гэрийг хэн хадгалан сахимуй. Хэрвээ нэжгээд хүнийг хадгалан суулгаваас хуримаас хождоод хишиг нь тасалдмуй. Өдгөө хэн суухыг дуршаах бөгөөс бид харьж ирээд түүнийг сайтар ачилсугай‖ хэмээн өгүүлсэнд тэр увшид нэгэн охин буй ажгуу. Тэр охин нь эцэг эхдээ ийн хэмээн өгүүлрүүн: ―Эдгээр гэрээр дүүрэн хамаг хүн та явтугай! Гэрээ би ганцаар сахисугай‖ хэмээн өгүүлсэнд эцэг нь: ―Маш сайн сайн. Чи бээр гэрээ сахиваас чи эх лүгээ адил болмуй за! Ямарваа гэмт үйл үл болох‖ хэмээн өгүүлээд төдий тэр бүгд одов. Төдий тэр охин бээр хаалгыг батад хааж ганцаар байшинд суув. Тэр өдөр увш яарсны тул тэр ламд идээн хүргэхийг мартаж эс хүргэсэнд тэр аяга тахимлиг ийн хэмээн сэтгэмүй: «Наран бээр 1 2
Завсаргүй амьтан - Нас нөгчсөн даруй зуурдын төрлийг алгасаж тамд төрсөн амьтан. Номт дээл - Тойн хувраг хүний өмсөх хувцас.
43
үдээс өнгөрөх цаг болов. Гэрийн хүн үйл олны тул мартсан болмуй за. Цагийн идээ эс идвээс үл болох, авахуулахаар илгээсүгэй» хэмээн сэтгэж тэр тойн шавийг бинваад идээ авахаар илгээхүйдээ: ―Ай тойн! Чи ааль авир юугаа маш бэхлээд Бурханы номлосон зарлигийн ѐсоор балгадаас бинваад идээнийг авахаар одтугай. Хэр мэт зөгий үнэрт амтат цэцэгт хурьцах мэт хурьцахуй сэтгэл үгүй балгадаас бинваад идээнийг авч иртүгэй. Өнгө, дуун, үнэр, амт, хүртэхүй хийгээд тачаалгүй эрхтнээ сахитугай. Хэрвээ шагшаабад сахиваас магад үрийг олох болмуй за. Дэвадад мэт олон судар аймгийг уншваас бээр их гэмт нүглийг үйлдсэн ба шагшаабад шантарснаар завсаргүй амьтан тамд төрөв. Гогал1 мэт богдсыг доромжлоод шагшаабад шантарснаар амьтан тамд төрөв. Зулибанда мэт нэгэн шүлгийг бээр үл мэдэн атал шагшаабад сахиснаар дайныг дарсны хутгийг олов. Шагшаабад хэмээвээс нирвааны хаалганд ороод маш жаргахуй шалтгаан болмуй за. Адилтгаваас номт бярман гурван сар ба дөрвөн сар хүртэл тахилын хурим үйлдмүй. Тэрээр ухаан лугаа төгссөн ариун явдалт шагшаабад сахигч мэргэн бярманыг уримуй за. Бусдыг урих хаана болмуй. Хуримд ирсэн хүний гарын бугуйгаар хууль тамга дармуй. Эрдэм лүгээ төгссөн нэгэн бярман бээр мөн чанараар хурьцахуй бүхий тул амтат балд тачаан бугуй дахь тамга юугаа долоож үгүй болгов. Хойт өдөр бас хуримд цуглахуйд хаалгач бээр тамгалсан тэмдгээ үзэхүйд тэр бэдэн явагч дор тэмдэг нь үгүй ажгуу. Хаалгачин түүнийг эс оруулав: ―Чиний тэмдэг аль?‖ хэмээн асууваас ―Амт нь маш сайны тул долоосонд үгүй болов‖ хэмээн өгүүлсэн ажгуу. Тэр мэт тэр бэдэн явагч өчүүхэн амтанд тачаасны тул сар бүр идэх олон зүйл сайн үнэр амтат идээ барих, олон зүйл эрдэнээс бээр хождов. Ай тойн, чи бээр түүнд адил өчүүхэн үйлд тачааж шагшаабадын тэмдэг үл арчтугай! Тэнгэр хүний таван хүслийн олон амт ба цувралгүй ба бодь зүгийн гучин долоон ном ба нирвааны хутгийн жаргалан ба цаглашгүй эрдэнэ номуудыг тэвчих болуузай. Гурван цагийн Бурхадын шагшаабадыг шантруулаад гурван эрдэнэ ба багш ба хуврагуудын язгуур хийгээдийг үл доромжилтугай‖ хэмээн захиран илгээсэнд тэр тойн багшийнхаа хөлд мөргөөд балгадад одов. Одоод хаалга дэлдэн байсанд охин нь ―Хаалга дэлдэгч хэн буй?‖ хэмээн асуусанд ―Би багшдаа бинваад идээ авахаар ирлээ‖ хэмээн өгүүлвээс төдий тэр охин баясаж ―Өдгөө эрснээ олов‖ хэмээн хаалга нээж өгөв. Тэр тойн гэрт оров. Тэр охин бээр арван зургаан наст болоод маш гоо үзэсгэлэнт ажгуу. Тэр охин хурьцахуй сэтгэлээр олон зүйлээр аргадсанд тэр тойн нь ийн сэтгэмүй: «Энэ охин нь хий өвчин хүртсэн буюу галзуурсан буюу эс бөгөөс тачаангуй хурьцахуй зтгэлийг үүсгэж, тачаангуй галаар шагшаабадыг түймэрдэх буюу» хэмээн сэтгэж авир ааль юугаан бэхлэн суухуйд тэр охин нь таван гишүүнээрээ газарт сөгдөж тэр тойнд ийн хэмээн егүүлэв: ―Ай тойн! Би насан турш эрснээ энэ өдөр олов. Би чамд нэг үг өчсүгэй хэмээн сэтгэсэн ч чөлөө эс олов. Чи намайг өршөөн эгээрлийг минь ханган соѐрх! Энэ гэр дотор эрдэнэ ба алт мөнгө ба олон сан нь Бисман тэнгэрийн санд адил бөгөөтөл эзлэгч хүнгүй буюу. Өдгөө чи эднийг эзлэн суун соѐрх. Би чиний зарц болж,өргөн хүндэлсүгэй. Эдгээр өчсөн үгээс минь үл даван эгээрлийг минь ханган соѐрх" хэмээн өгүүлбээс тэр тойн ийн сэтгэрүүн: «Би ямар нүгэлт үйл үйлдсэнээр ийм тонилошгүй зовлон лугаа учрав. Аминдаа хүрвээс бээр хялбар буй за. Гурван цагийн Бурхадын шагшаабадаас шантарваас үл болмуй. Эрт тойн аяга тахимлиг хуурч эмс дотор одвоос ба галын дотор унаваас бээр шагшаабадаа алдсангүй бөлгөө. Бас ч аяга тахимлигууд нь дайсан дээрэмд баригдаж, өвснөөс уяад нарнаа түлэгдүүлэн, хийд хийсгэгдсэн ба олон хорхой идсэн ч шагшаабадаа эвдрүүзэй хэмээн тэр өвсийг таслаж үл одмуй. Аяга тахимлиг цударсан онгоцны хавтгай модонд ноцвоос бээр шагшаабад сахихын тул тэр хавтгай модыг ах аяга тахимлигг өргөөд өөрөө далайд үхсэн ажгуу. Буяны нөхөд шагшаабад сахигч бөгөөтөл үл сахигч бид буюу. Түүнчилэн ирсэн Бурхан багш тэдэнд багш болоод бидэнд багш үл болох бус буюу за. Адилтгаваас замбага цэцгийг маалинга лугаа хамт шааваас бээр маалингын үнэр нь замбагын үнэр мэт болъюу. Би тэр мэт бус буй за. Дээд богд багшид огоот баригдваас юуны тул энэ өдөр нүгэлт номыг үйлдмүй. Бие аминд хүрвээс бээр хялбар буюу. Хэзээ бээр шагшаабад шантраад Бурхан ба ном ба бурсан хуврагууд ба эцэг эх ба багш ба ламын язгуурыг яахин доромжлох» бас ийн сэтгэрүүн: «Хэрвээ би дутааваас энэ охин нь ихэд тачаасны тулд ичгүүргүй бөгөөд гадна намайг бариваас гүтгэн өгүүлмүй. Балгадын хүн үзвээс язгуурыг доромжлох болмуй. Өдгөө магад энэ байшинд төрлөө егүүтгэсүгэй» хэмээн сэтгэж тэр охинд ийн хэмээн өгүүлэв: ―Ай охин, чи хаалгыг бэхлэн хаатугай. Би нэгэн байшинд хоромхон суугаад чам лугаа учирсугай‖ хэмээн захирваас төдий охин хаалгыг хаахын тулд одсоны хойно тэр тойн нь нэгэн байшинд ороод хаалгыг бэхэд хааж, тэр байшингийн дотроос нэгэн үсний хутга олсонд маш баясав. Төдий бие дэхь дээлээ тайлж, дамнах модонд өлгөж алгаа хамтатгаад Бурханы нирваан болсон Гүши балгас хаана бүхий тэр зүгт өвдгөө хөсөр сөгдөж, ийн хэмээн тангараглав:
1
Гогал - Годам Бурханы үед амьдарч байсан Дэвададтай нэг үзэл баримтлагч хуврагийн нэр.
44
―Би Бурхан ба ном ба хуврагуудыг тэвчих бус, үндэс багш ба сургуулийн багшийг тэвчих бус буй за. Шагшаабад сахихын тулд энэ биеэ тэвчсүгэй. Би хаана төрвөөс бээр Бурханы шашинд тойн болоод ариун явдлаар явж, цуврал барж, үрийг олох болтугай‖ хэмээн хутаг гуйгаад өөрийн хүзүүгээ огтлож үхэв. Цус нь газарт урсаж, бие нь улаан цус болов. Төдий тэр охин нь «Юунд удав» хэмээн сэтгэж, хаалганы дэргэд одоод дуудваас дуун эс гарсанд охин хаалга нээж үзвээс төрөл егүүтгэснийг үзэж сэтгэлээр нь эс болсонд тачаангуй үгүй болоод төдий тэр охин үл баясан маш зовж, үсээ сандруулж, өөрийн нүүрээ хумсаар маажаад, газарт өнхрөн уйлан суухуйд тэр охины эцэг эх бээр хуримаас харьж ирээд хаалга дэлдэж дуудваас тэр охин дуун эс гарсанд нэгэн хүн хүрээний дээгүүр ороод хаалга нээж орвоос охин тэр мэт болсныг үзээд охиноос асууруун: ―Ай охин! Чи хэр мэт болов. Бусад чамайг доромжлов уу? Юу болов?‖ хэмээн асууваас тэр охин юун бээр үл өгүүлэн ийн хэмээн сэтгэрүүн: «Би шударга өгүүлвээс ичгүүрт болмуй. Хэрвээ тойн надад хүч хийв хэмээн гүтгэвээс хутагтныг доромжилсны тул тамд унаад маш их зовлонт болмуй за. Өдгөө арга зальгүй өгүүлсүгэй» хэмээн сэтгэж ийн өгүүлрүүн: ―Ай эцэг эх! Би энэ байшингаа хадгалан суун бүхийд тэр тойн багшийн шавь бинваад идээг авахаар ирсэнд би тачаангуй сэтгэлээр тэр тойныг занаж бариваас тэр тойн шагшаабадыг сахихын тул сэтгэлээ чин батад болгоод аргаар энэ байшинд ороод аминдаа хор хийв. Энэ буртагт бие минь ариун савт үл болохын дээр өөдгүй үйл үйлдсэнд эс баяссан минь тэр бөлгөө. ‖ Төдий тэр үгсийг эцэг эх нь сонсож, маш гайхамшигт болов. Тэр юуны тул хэмээвээс бүхийгээс нисваанист амьтан нь номын чанарыг түүн лүгээ адилтган онохын тул болой. Охиндоо өгүүлрүүн: ―Хамаг ном мөнх бус буй за! Үл зовтугай ― хэмээгээд байшинд орж үзвээс тэр тойны яс нь улаан зандан мод мэт цусаар халдасныг үзээд мөргөж ―Бурханы шагшаабад сахихын тул бие амиа үл хайрлах сайн‖ хэмээн магтав. Тэр газрын хааны зарчим нь тойн хүн гэргийт хүний гэрт төрөл егүүтгэвээс хаанд мянган алтан зоос өргөх бөлгөө. Төдий тэр увш бээр мянган алтан зоосыг аваад хааны орд харшид одоод ийн өчрүүн: ―Ай их хаан! Надад нэгэн гэм болов. Эдгээр алтан зоосыг аван соѐрх‖ хэмээн өчвөөс хаан зарлиг болруун: ―Энэ улсад минь гурван эрдэнийг бишрээд богдсын номыг сүсэглэгч сайн ааль авирт шударга өгүүлэгч ганц чи бөлгөө. Чи ямар гэм хийв?‖ хэмээн зарлиг болсонд тэр увш өчрүүн: ―Охин минь шагшаабадат нэгэн тойныг тачаангуй сэтгэлээр барин өчвөөс тэр тойн чин сэтгэлээр шагшаабадын тул өөрийн аминдаа хор хийжээ‖ хэмээн хаанд өчвөөс хаан зарлиг болруун: ―Тийн бөгөөс тойн шагшаабадын тулд аминдаа өөрөө хор хийсэн ажгуу. Чи бээр гэм хийсэн үгүй бүхийн тул энэ зоосыг чи авч харьтугай! Би бээр чиний гэрт тэр тойны хүүрийг тахихын тул одсугай‖ хэмээн зарлиг болоод алтан хэнгэрэг дэлдэж, хамаг нөхдөө хураагаад: ―Бид бүгдээр тэр увшийн гэрт одсугай‖ хэмээн зарлиг болж, төдий хаан нөхөд сэлт түүний гэрт одсонд тэр тойны хүүр улаан зандан мэт цусаар халдаж бүхийг үзээд мөргөж,эрдмүүдийг нь магтаад төдий долоон эрдэнэсээр чимсэн тэргэнд тэр хүүрийг тавьж чирээд хамаг бүгдэд үзэгдэх нэгэн тэгш талд авч одоод хүжсийн модоор хайлж тахив. Тэр охин бээр маш гоо үзэсгэлэнт, ертөнцөд чухаг болсон ажгуу. Тэр охиныг бээр хамаг бүгд үзэх нэгэн өндөр дээр тавьж, хамаг бүгдэд үзүүлээд ийн хэмээн зарлиг болов: ―Ийм гоо үзэсгэлэнт охинд хэр үл тачаамуй. Энэ тойн нь үрийг бээр эс олоод үхэх ба эвдрэх энэ биеийг бээр шагшаабадын тулд төрөл егүүттэсэн нь маш гайхамшиг болой‖ хэмээн хамаг бүгдэд сонсуулаад тэр тойны багшийг залж ирээд ийн хэмээн өчрүүн: ―Ай лам! Чи бид бүгдэд богдсын номыг үзүүлэн соѐрх‖ хэмээн өчсөнд төдий тэр лам олон бүгдэд ном үзүүлсэнд хамаг бүгд түүнийг сонсоод маш сүсэглэн бишрээд зарим нь ―Тойн болоод шагшаабад сахисугай!‖ хэмээн өчив. Зарим нь дээр үгүй үнэн төгс туулсан бодь хутагт сэтгэл үүсгэв. Хамаг бүгдээр даган биширч илт баясав. ЭРХТЭНГҮЙ ГЭРИЙН ЭЗНИЙ АРВАН НАЙМДУГААР ЗҮЙЛ Тэр цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэгт Итгэлгүй идээн өглөгтийн баясгалангийн хүрээнд их аяга тахимлигуудын хуврагууд лугаа хамт нэгнээ суун ном үзүүлмүй. Тэр улсад алт мөнгө ба долоон зүйл эрдэнэ ба заан ба морь ба үхэр ба хонь ба үйлс үйлдэгч боол шивэгчин ба олон эд таваарт сан хийгээдийг төгссөн тийм нэгэн баян гэрийн эзэн бөлгөө. Тэр гэрийн эзэнд нуган хөвгүүнгүй бөгөөд маш гоо үзэсгэлэнт бэлгэ лүгээ төгссөн таван охин бөлгөө. Нэгэн цагт тэр гэрийн эзний гэргий жирэмсэн болвоос л тэр гэрийн эзэн төрөл егүүтгэв. Тэр газрын хааны цаазанд нуган хөвгүүнгүй хүний хамаг эд таваарыг хаан авах бөлгөө. Хаан нэгэн их түшмэлийг захирч: ―Тэр гэрийн эзний хамаг эд агуурсыг тоолж автугай!‖ хэмээн зарлиг болвоос тэдгээр охин ийн сэтгэрүүн: 45
―Эхийн биеийн умайд оршсон үүний нуган, охин алиныг бээр ялгаж үл мэдмүй. Хэрвээ нэгэн охин төрвөөс эд агуурсыг хаан авахаас өөр аргагүй буй за. Хэрвээ хөвгүүн төрвөөс эдгээр эд агуурсын эзэн тэр болмуй‖ хэмээн сэтгэж, хаанд ийн өчив: ―Ай хаан аа! Бидний эцэг үхээд хөвгүүнгүй тулд эд агуурсыг хаан авах болов за. Өдгөө эхийн бие шалтагтай ажгуу. Хэрвээ охин болвоос эд агуурсыг хаан авах буй за. Нуган болвоос эд агуурсын эзэн тэр болмуй. ‖ Гэгээнээ ялгуусан тэр хаан бээр шударга болоод номын дүрээр явахын тулд тэдгээр охины өчсөн ѐсоор болгов. Тэндээс өнө үл удан есөн сар төгссөнд нүд бээр үгүй, чих бээр үгүй, хамар бээр үгүй, хэл бээр үгүй, гар хөл бээр үгүй, ганцхан эрийн бэлгэт, дүгрэг биет тийм нэгэн хөвгүүн төрсөнд түүний нэрий нь Манзижили хэмээн нэрийдэв. Төдий тэдгээр охин: ―Нэгэн хөвгүүн төрөв‖ хэмээн хаанд өчвөөс хаан ийн сэтгэрүүн: «Нүд ба чих ба хамар ба хэл ба гар, хөл тэргүүтэн буй л бөгөөс эрийн бэлгэ үгүй л бөгөөс эд таваарыг эзлэж үл болмуй за. Аль хэн бээр эрийн бэлгэ лүгээ төгсвөөс тэрээр эд таваарыг эзлэж чадмуй за. Энэ хөвгүүнд эрийн бэлгэ буйн тул эцгийнхээ эд таваарыг эзлэж болмуй за» хэмээн сэтгэж тэдгээр охинд зарлиг болруун: ―Эцэг юүгээн эд таваарыг дүү лүгээ та бүгдээр эзлэтүгэй‖ хэмээн зарлиг болсонд эд таваараа эзлэв. Тэр цагт их охиныг адил язгууртанд бэр буулган өгч буулгаж одсонд тэр охин нь өөрийн эрдээ дэвсгэр дэвсэх ба ор засах ба мөргөх ба сайн идээ бэлдэн өргөх ба үдэх ба угтах ба хамаг боол шивэгчин нь ноѐн хатнаа хүндлэх ѐсоор өргөн хүндэлсэнд эр нь эмдээ ийн өгүүлэв: ―Ер эр эм бологсод ийм хүндлэхгүй бөгөөтөл ганц чи бээр намайг хүндлэх юун буй?‖ хэмээн асуусанд эм нь өгүүлрүүн: ―Миний эцэг тоо томшгүй эд таваар буй бөгөөтөл эцэг юүгээ үхсэний тул хойно бид таван охин буй бөгөөс бээр хамаг эд агуурсыг хаан авахуйд эхийн умайгаас сар гүйцээд нүд ба чих ба хамар ба хэл ба гар хөлгүй эрийн бэлгэт тийм нэгэн хөвгүүн төрсөнд эд таваар бүгдийг тэр эзлэв. Түүгээр эрхтэн төдий буй л бөгөөс эр хүний нэгэн бэлгийн төдий үгүй бээр үл болох ажгуу. Түүний тул би чамайг хүндлэмүй‖ хэмээн өгүүлвээс тэр гэрийн эзэн эм юүгээн үгийг сонсож, маш гайхамшигт болж эм лүгээ хамт Ялж төгс нөгчсөн Бурхан хаана бүхий тэнд одоод Ялж төгс нөгчсөн Бурханд ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Юуны тулд тэр гэрийн эзэнд нүд ба чих ба хамар ба гар хөл үгүй тийм нэгэн хөвгүүн төрөөд эцэг юүгээн баршгүй эд таваарын эзэн болсны шалтгаан юунаас болов?‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ай гэрийн эзэн! Өчсөн чинь сайн. Оюундаа тогтоо! Чамд учир шалтгааныг нь номлосугай‖ хэмээн зарлиг болсонд тэр гэрийн эзэн: ―Бурхан аа! Зарлигийг чинь сонссугай! Номлон соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Гэрийн эзэн ээ! «Эрт урьд нөгчсөн цагт нэгэн гэрийн эзэнд хоѐр хөвгүүн бөлгөө. Нэгний нэрий нь Өглөг хэмээн нэрийдэв. Нэгний нь Шагшаабад хэмээн нэрийдэв. Тэр хоѐр хөвгүүн нь өчүүхнээс ааль авирт болоод ичгүүр мэдэгч, үнэн үгсийг өгүүлэгч, турхар өглөгт баясагч,үгээгүү гуйланчийг аврагч, их бишрэлт тул улс иргэн нь тэр хоѐрыг магтах бөлгөө. Хаан нь тэр их хөвгүүнийг түшмэлийн зэрэгт явуулж, заргач ноѐн болгов. Тэр цагт тэр хааны зарчим нь улс иргэн нь нэгэн нэгэндээ юм өгөхөд заргач түшмэдэд үзүүлж өгөх ажгуу. Тэр цагт нэгэн худалдаач хүн далайд одох цагт тэр худалдаач хүн нь Шагшаабад нэрт хөвгүүнээс ―Надад олон эд таваар өгтүгэй! Хойно төлж өгсүгэй‖ хэмээн өгүүлвээс тэр Шагшаабад хөвгүүнд нэгэн хөвгүүн буй ажгуу. Тэр хөвгүүн лүгээ эд таваараа аваад ах юугаан дэргэд одоод ахдаа ийн өгүүлрүүн: ―Ай ах минь! Энэ худалдаач хүн надаас өдий чинээ эд таваарыг хойно ашиглаж төлж өгсүгэй хэмээн авах болов. Энэ далайд одоод ирэхийн зуур би үхвээс энэ эд таваарын төлөөсийг минь энэ өчүүхэн хөвгүүнд өгтүгэй. Түүнийг ах минь чи мэд!‖ хэмээн өгүүлвээс ах нь: ―Тэрхүү ѐсоор болтугай!‖ хэмээн өгүүлэв. Төдий үл удан тэр Шагшаабад нэрт хөвгүүн төрөл егүүтгэв. Худалдаач бээр далай дотор орсонд хий хийсдэж, онгоц нь цуцарсанд гагцхүү тэр худалдаач ноѐн нэгэн хавтгай мод тэвэрч гадагш гарав. Тэр худалдаач ноѐн ганцаар гэртээ харьж ирсэнд тэр хөвгүүн нь: ―Миний эцгийн эд таваарыг энэ хүн үгүй болгож энэ хүн ганц биеэр ирсэн ажгуу. Үүнээс юун авмуй‖ хэмээн сэтгэж эс нэхэв. Тэндээс бас тэр худалдаач бус нэгэн хүнээс эд таваар авч харин далайд одсонд тэр явдалд олон эрдэнэсийг хялбар авч ирсэнд тэр худалдаач ийн хэмээн сэтгэв: «Тэрийн эзний хөвгүүн урьд надаас эд таваараа эс нэхэв. Би урьд үүний эцгээс эд таваар авсныг энэ хөвгүүн өчүүхэндээ эс мэдэв үү, өдгөө түүнийг мэдэхийг болгоосугай» хэмээн сэтгэж, нэгэн их эрдэнэт торгон дээлийг өмсөж, нэгэн сайн морь унаад худалдаачны их чуулганд одсонд гэрийн эзний тэр хөвгүүн нь тэр худалдаач хүн сайн дээл өмсөөд, сайн морь унаж явахыг үзээд «Энэ худалдаач их эд агуурст болсон ажгуу. Үүнээс эд таваараа ашиглаж авсугай» хэмээн сэтгэж, нэгэн хүнийг илгээж нэхсэнд тэр худалдаач:
46
―Тийн болтугай!‖ хэмээн өгүүлээд төдий тэр худалдаач ийн сэтгэрүүн: «Би урьд гэрийн эзнээс тоо томшгүй эд авсны тулд өдгөө миний хэдий бүхий эд таваарыг өгвөөс үл гүйцэм. Би нэгэн арга сэтгэсүгэй» хэмээн сэтгэж, төдий тэр худалдаач нэгэн чандмань эрдэнийг аваад тэр заргач ноѐны эмийн дэргэд одоод ийм хэмээн өчив: ―Ай хатан минь! Үгийг айлдан соѐрх. Би урьд гэрийн эзэн Шагшаабадаас өчүүхэн эд таваарыг ашиглаж авч бөлгөө. Өдгөө гэрийн эзний хөвгүүн надаас нэхэж заргач ноѐнд заалдахаар ирвээс бид эс үзэв хэмээн зарлиг болон соѐрх. Таны зарлигийн ачийн тулд түмэн лангийн үнэт энэ чандманийг өргөсүгэй‖ хэмээн өргөв. Тэр эм өгүүлрүүн: ―Эр минь маш шудрага болоод худал өгүүлэхгүй бөлгөө. Тийм бээр бөгөөс үгийг чинь өргөсүгэй‖ хэмээн чандмань эрдэнийг авав. Төдий тэр шөнө гэрийн эзэн нь ирвээс эм нь тэр худалдаачийн үгсийг дэлгэрэнгүй өчвөөс тэр заргач ноѐн өгүүлрүүн: ―Би ичгүүрт болоод төр ѐсыг сэтгэж, худал эс өгүүлсний тулд хаан намайг зарганд явуулав. Хэрвээ худал өгүүлвээс үлгэр ѐсноос этгээд болсон болмуй‖ хэмээн өгүүлэв. Хойт өдөр бас тэр худалдаач ирсэнд эм нь заргач ноѐны үгсийг өгүүлээд чандманийг нь харин өгвөөс тэр худалдаач хорин мянган лан үнэт чандманийг өргөөд ийн өгүүлэв: ―Ай хатан! Өчүүхэн нэгэн хэргийн тулд нэгэн үг өгүүлвээс гурван түмэн лан тоот чандмань эрдэнийг авбаас сайн болмуй. Ачид чинь эд агуурсыг ашиглаж төлвөөс танд нэгэн зоос бээр хүртэхгүй буй за‖ хэмээн өгүүлсэнд тэр эм нь чандмань эрдэнэд тачааж, түүнийг зөвшөөгөөд: ―Чиний эгээрлийг хангасугай‖ хэмээн ам өгөв. Шөнө гэрийн эзэн ирсэнд эм нь урьд үгсийг бас гэрийн эзэнд хичээж өчсөнд гэрийн эзэн зарлиг болруун: ―Ийм буруу үгэнд худал эс өгүүлсний тул намайг заргач болгов. Өдгөө хэрвээ би худал өгүүлвээс энэ төрөлд хамаг бүгд намайг үл итгэмүй. Хойт төрөлд тоо томшгүй галавт хүртэл зовлонгуудыг үзмүй‖ хэмээн өгүүлэв. Тэр гэрийн эзэнд мөлхөж явах нэгэн хөвгүүн буй бөлгөө. Тэр эм нь гэрийн эзэнд ийн хэмээн өгүүлэв: ―Чи бид хоѐр эр эм хоѐр бололцож, миний өдий чинээ хичээж өчсөнийг үл сонсмуй. Өдгөө миний үгсийг эс зөвшөөвөөс би хөвгүүнээ алаад өөрөө бээр үхмүй‖ хэмээн өгүүлсэнд тэр гэрийн эзэн тэр үгсийг сонсоод ийн сэтгэрүүн: «Адилтгаваас хахсан хүн чанагш залгаваас үл болон янагш гаргаваас үл болохуй адил надад энэ хөвгүүнээс өөр хөвгүүн үгүй бөлгөө. Хэрвээ энэ хөвгүүн үхвээс эд таваарыг минь эзлэгч хүнгүй болмуй. Энэ эм юүгээн үгсийг зөвшөөвөөс энэ ертөнцөд хамаг улс намайг үл итгэмүй. Хойт заяанд тоо томшгүй олон зовлонт болмуй» хэмээн сэтгэж үл таалан бөгөөтөл эмийнхээ үгсийг зөвшөөсөнд төдий тэр эм маш баясаж, худалдаачид өгүүлрүүн: ―Ай худалдаач, чиний үгсийг бүтээв. Өдгөө хэзээ заргалдваас чи өөрөө мэдтүгэй‖ хэмээн өгүүлэв. Төдий тэр худалдаач маш баясаад гэртээ харин одож, нэгэн зааныг элдэв чимгээр чимэж, эрдэнэт дээл өмсөөд тэр зааныг унаж худалдаачны газарт одов. Гэрийн эзний тэр хөвгүүн түүнийг үзээд баясаж ийн сэтгэрүүн: «Өдгөө энэ хүн их эд агуурст ажгуу. Өдгөө урьд өгсөн эд таваарыг ашиглаж авсугай» хэмээн сэтгэж түүний дэргэд одоод ийн өгүүлэв: ―Ай гэрийн эзэн, чи мэдмүй за. Миний эцгээс ашиглаж авсан тэдгээр эд таваарыг надад өгтүгэй‖ хэмээн өгүүлсэнд тэр хүн гэнэт цочсон мэт болоод: ―Чиний ашиглаж өгсөн эд таваарыг би үл мэдмүй. Яасан бөлгөө?‖ хэмээн өгүүлсэнд гэрийн эзний хөвгүүн өгүүлрүүн: ―Ийм сар, ийм жилд миний эцгээс ашиглаж авсан эд таваарыг заргач ноѐн бээр мэдэх атал юуны тул гүжирдмүй чи‖ хэмээн өгүүлсэнд худалдаач өгүүлрүүн: ―Би чиний эд таваарыг ашиглаж авснаа үл мэдмүй, гэрч буй л бөгөөс түүнээс асуухаар одьѐ‖ хэмээн өгүүлээд тэд хоѐул заргач ноѐны дэргэд одоод тэр хөвгүүн авгадаа ийн өгүүлрүүн: ―Энэ хүн урьд миний эцгээс ашиглаж авсан эдийг авга минь чи бээр мэдэх бөгөөтөл энэ хүн авснаа үл мэдэн гүжирлэмүй‖ хэмээн өгүүлвээс авга нь өгүүлрүүн: ―Би бээр мэдсэнгүй бөлгөө‖ хэмээн өгүүлсэнд тэр ач нь маш цочиж ийн өгүүлрүүн: ―Тэр цагт миний эцгийн эд таваарыг чи гараар тоолж өгснийг үл мэдмүй үү?‖ хэмээн өгүүлсэнд тэр авга нь өгүүлрүүн: ―Тиймийг би эс мэдэв‖ хэмээн өгүүлвээс төдий тэр хөвгүүн авгадаа уурлаж ийн AOHfoAooA, ―Чамайг шударга хүн хэмээж хаан заргад явуулж хамаг улс иргэн бээр чамайг шударга хүн хэмээн магтах бөгөөтөл чи өөрийн ачдаа ийн худал гүжир үг өгүүлэх бөгөөс бус хамаг улс иргэний заргыг гүжирлэхийг юун өгүүлтэл. Үүний үнэн худал нь хойно мэдэгдмүй за‖ хэмээн өгүүлэв. » Бурхан тэр гэрийн эзэнд зарлиг болруун: ―Гэрийн эзэн ээ! Тэр цаг дахь тэр заргач ноѐн аль буй хэмээвээс хэн байх буй хэмээн тийн үл сэтгэтүгэй. Тэр хэмээвээс чиний хүр дүү эрхтэнгүй Манзижили нэрт хөвгүүн бөлгөө. Тэр цагт худал өгүүлсэнд их амьтан тамд төрөөд, элдэв зовлонгуудыг үзэв. Тамаас тонилж, таван зуун төрөлд эрхтэнгүй дүгрэг биет болон төрөв. Тэр цагт 47
тэр учирт өглөг өгөхүйд дуртайн тул төрөл тутамд эрхтэнгүй баян болон төрж. эд таваарын эзэн болов. Буян нүглийн ач үр нь өнө болвоос бээр үл барагдъюу. Түүгээр бүгдээр хичээж бие, хэл, сэтгэлээ бэхлээд нүгэлт үйлсийг тэвчтүгэй. Тэр цагт олон нөхөд бүгдээр Ялж төгс нөгчсөн Бурханы зарлигийг сонсож сүсэглэн биширсэнд зарим нь тэргүүн үрээс дөтгөөр үр хүртэл олов. Зарим нь дээргүй бодь хутагт сэтгэл үүсгээд бишрэн илт баясав. ГУЙЛАНЧ ЭМИЙН БӨС ӨРГӨСНИЙ АРВАН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ Тэр цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун балгас дахь Ялгуугч хан хөвгүүний Итгэлгүй идээн өглөгтийн баясгалангийн хүрээнд аяга тахимлигийн их хуврагуудад ном үзүүлэн суун авай. Тэр цагт тэр улсад нэгэн гэрийн эзний гэргийгээс нэгэн охин төрөв. Тэр охин нь маш гоо үзэсгэлэнт, бусдаас нэн үлэмж болсон зөөлөн цагаан бөсөөр ороосоор умайгаас төрсөнд эцэг эх нь маш гайхамшигт болж, шинжигч хүнд үзүүлвээс үзээд ийн өгүүлрүүн: ―Энэ охин нь буянт болой‖ хэмээн өгүүлээд тэр охины нэрийг Цагаагчин хэмээн нэрийдэв. Тэр Цагаагчин охин нь хэдий чинээ их болвоос бээр тэр бөс бээр төдий чинээ их болов. Тэр охин хойно их болж, эцэг эх нь хүнд өгөхүй хэмээн сэтгэж, алт мөнгөөр чимэг хийж уран хүнийг эрд ирээд алт мөнгө эрэхүйд охин нь өгүүлрүүн: ―Ай эцэг эх минь! Энэ алт мөнгөөр юун хиймүй?‖ хэмээн асуусанд эцэг эх нь өгүүлрүүн: ―Чамайг хүнд өгье хэмээн чимэг хийлгэмүй‖ хэмээн өгүүлсэнд охин өгүүлрүүн: ―Эрд одох дур надад үгүй буй. Би тойн болох буй‖ хэмээн өгүүлвээс төдий эцэг эх нь охины үгийг зөвшөөрч бөсүүдээ гаргаж номт дээл хийхүйд охин нь: ―Энэ бөсөөр юун хиймүй?‖ хэмээн асуусанд эцэг эх нь ―Чамайг тойн болохуйд өмсөх дээл хийх бөлгөө‖ хэмээн өгүүлсэнд охин өгүүлрүүн: ―Надад өмсөх дээл буй, түүгээр юу хийнэ‖ хэмээн өгүүлээд: ―Ай эцэг эх минь! Та намайг Ялж төгс нөгчсөн Бурхан хаана бүхий тэр оронд авч одон соѐрх‖ хэмээн өгүүлсэнд эцэг эх нь охины үгийг зөвшөөж Ялж төгс нөгчсөн Бурхан хаана бүхий тэр оронд авч одоод Ялж төгс нөгчсөн Бурханд оройгоороо мөргөөд алгаа хамтатгаж: ―Тойн болгон соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан бээр түүнийг зөвшөөж: ―Ирсэн чинь маш сайн‖ хэмээн зарлиг болсонд тэр охины үс нь өөрөө унаад, биед өмссөн тэр цагаан бөс бээр таван улбар номт дээл болов. Тэр охиныг есөн төрлийн эзэн1 шамнанцад шавь болгов. Тэр охин шамнанц бээр маш хичээсэнд өнө үл удан дайныг дарсны хутгийг олов. Ананд Бурханд ийн хэмээн өчрүүн: ―Бурхан аа! Энэ Цагаагчин шамнанц эрт урьд ямар буян үйддсэнээр биедээ цагаан бөс өмссөнөөр гэрийн эзний охин болон төрөөд өнө үл удан дайныг дарсны хутгийг олсны шалтгаан нь юун буй?‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! «Эрт урьд нөгчсөн цагт Буян ивээлт нэрт Бурхан нөхөд сэлт амьтны тусын тул ертөнцийн улсад өөд болон ирсэнд хамаг улс иргэн нь агуу их тахилаар тахив. Тэр цагт нэгэн аяга тахимлиг олон амьтны тулд хамаг улсад одоод ―Бурханаас ном сонсохоор буян өргөхөөр ир!‖ хэмээн тунхаг өгсөнд тэр цагт тэр улсад Ланига нэрт нэгэн гуйланч эр эм хоѐр бөлгөө. Тэр хоѐрт ганцхан бүхэл бөс бөлгөө. Тэр бөсийг эр нь гуйланчлахаар одохуйд эр нь өмсөөд одож, эм нь өвсөөр хучиж хэвтэн ажгуу. Эм нь гуйланчлахаар одохуйд, эм нь өмсөж одоод, эр нь өвсөөр хучиж хэвтэн ажгуу. Тэр цагт тэр тунхаг тархаагч аяга тахимлиг тэр хоѐрын үүдэнд ирсэнд тэр эм лүгээ учирч ийн зарлиг болруун: ―Ай эм, чи Бурханд мөргөн одтугай! Буянаа бээр барьтугай‖ хэмээн өглөгийн эрдмүүдийг магтаад хармын ач үрийг муушаагаад: ―Эм ээ! Бурхан ертөнцөд учрахуйяа бэрх, ном сонсохуйяа бэрх, хүний биеийг олохуйяа бэрх бөгөөтөл чи юуны тул Бурханд мөргөн үл одмуй‖ хэмээн зарлиг болсонд тэр эм өгүүлрүүн: ―Ай өчүүхэн тойн, хоромхноо энд суун соѐрх. Би гэртээ одоод ирсүгэй‖ хэмээн өгүүлээд гэртээ одоод эрдээ ийн хэмээн өгүүлэв: ―Манай хаалганд нэгэн аяга тахимлиг ирээд чи Бурханд мөргөн одтугай! Ном сонстугай! Өглөг өгтүгэй! хэмээн өгүүлмүй. Бид урьд заяанд өглөг эс өгснөөр ийм гуйланч болов. Өдгөө ямраар хойт төрөлд ямар ач олгогдохуй‖ хэмээн өгүүлсэнд эр нь өгүүлрүүн: ―Түүнд өгөх ѐс буй бөгөөтөл бид үгүйрч юун бээр үгүй бөгөөтөл өдгөө юун өгмүй?‖ хэмээн өгүүлсэнд эм нь өгүүлрүүн: 1
Есөн төрөлхтөн - Хүсэлт тэнгэрийн орон, дүрстийн орон, дүрсгүйн орон тус бүрээс нас егүүдэж, төрсөн хамаг төрөлхтөний ерөнхий нэр.
48
―Урьд өглөг эс өгснөөр энэ мэт гуйланч болвоос л өдгөө бээр өглөг эс өгвөөс хойт төрөлд хаана одмуй? Би нэгэн өглөгийг өгсүгэй, чи бээр баястугай‖ хэмээн өгүүлсэнд эр нь ийн сэтгэрүүн: ―Үүнд өглөг өгөх өөр нэгэн юм буй ажгуу‖ хэмээн сэтгэж ―Чамд өглөг өгөх эд буй бөгөөс тийн хийтүгэй!‖ хэмээн өгүүлвээс эм нь өгүүлрүүн: ―Би энэ бөсөө өргөхийг таалмуй‖ хэмээн өгүүлсэнд эр нь өгүүлрүүн: ―Бид эр эм хоѐрт үүнээс өөр өмсөх юун бээр үгүй буюу за, энэ бөсийг өмсөж хоолоо эрж амиа тэжээн бөлгөө. Энэ бөсийг өргөвөөс бид хоѐул юу өмсмүй?‖ хэмээн өгүүлвээс эм нь өгүүлрүүн: ―Энэ бөсөө өргөөд үхвээс бээр юун хор буй. Энэ ертөнцөд тус эс болвоос хойд төрөлд ач үр нь болмуй за. Өглөг өгч үхвээс бээр жаргалант болмуй‖ хэмээн өгүүлвээс эр нь үл таалан бөгөөтөл ―Тийн болтугай‖ хэмээв. Төдий тэр эм гадагш одоод аяга тахимлигт ийн хэмээн өгүүлэв: ―Ай тойн! Намайг харж үл үзтүгэй. Би өглөг өргөсүгэй‖ хэмээн өгүүлвээс аяга тахимлиг зарлиг болруун: ―Чи өглөг өгөхүй л бөгөөс илт гараар өгтүгэй! Шүлэглэж ерөөсүгэй!‖ хэмээн зарлиг болсонд эм өгүүлрүүн: ―Биед минь энэ бөсөөс өөр өмссөн юм үгүй, миний буртаг биеийг тойн хутагт аа! Чи яахин үзмүй. Гэр дотроос өргөсүгэй‖ хэмээгээд дотор ороод тэр өмссөн бөсөө тайлаад аяга тахимлигт өргөв. Аяга тахимлиг тэр бөсийг аваад ерөөл ерөөж, Ялж төгс нөгчсөн Бурхан хаана бүхий тэнд одсонд Бурхан тэр аяга тахимлигт: ―Эмийн өргөсөн бөс буюу хэмээн зарлиг болсонд төдий тэр аяга тахимлиг тэр бөсийг Бурханд өргөн бариваас Бурхан бээр тэр бөсийг гартаа авсанд олон нөхөд ийн сэтгэрүүн: «Хуучин хиртсэн бөсийг гартаа авсныг нь хаан нөхөд сэлт бээр сонжмуй» хэмээн сэтгэн атал Бурхан тэдний сэтгэлийг ухаж ийн хэмээн зарлиг болов: ―Би үзвээс нөхрийн дотор нь маш арилсан энэ өглөгөөс үлэмж үгүй болой‖ хэмээн зарлиг болсонд олон нөхөд гайхамшигт болов. Төдий тэр хааны хатан маш баясаад биедээ өмссөн дээл ба чимгүүдийг тайлж тэр эмд өгч илгээв. Хаан бас дээл ба чимгээ тайлж, тэр гуйланч хүнд хүргэв. ―Та эр, эм хоѐр нөхөд дотор иртүгэй‖ хэмээн захирав. Тэтгэн ивээгч Бурхан олон нөхдөд ном үзүүлснээр ихэнхи нь маш тонилов. » Бурхан Анандад зарлиг болруун: ―Ананд аа! тэр цаг тэр учир дахь тэр гуйланч эм нь хэмээвээс өдгөөгийн Цагаагчин шамнанц буюу. Тэр цагт чин сүсэг сэтгэлээр бөсийг өгсний тул ерэн нэгэн галав хүртэл хав хаана төрвөөс бөс өмссөөр төрөөд үлэмж эд агуурст болоод тэр Бурхнаас богдсын номыг сонсож, маш тонилохуй хутгийг гуйсан тул өдгөө над лугаа учирч дайныг дарсны хутгийг оллоо. Тиймийн тул чи бээр номыг сонсох ба өглөгийг хичээтүгэй‖ хэмээн зарлиг болсонд олон нөхөд Бурханы тийм зарлигийг сонсоод бишрэн илт баясав. ГАДАЯАНА1 ХУТАГТАД ЗАРЦ ЭМ ҮГЭЭГҮҮ ЮҮГЭЭ ХУДАЛДСАНЫ ХОРЬДУГААР ЗҮЙЛ Тэр цагт Их Гадаяана тойн Аба нэрт тэр улсад суун атал тэр улсад их эд агуурст болоод харам сэтгэлт, нигүүлсэхүй үгүй тийм нэгэн гэрийн эзэнд нэгэн зарц эмгэн бөлгөө. Тэр зарц эмгэн хамаг муу үйлсийг үйлдвээс бээр биед нь өмсөх дээл ба идээн бээр үл өгөн нас турхар ашгин2 занчсанд тэр эмгэн эс тэсэж «Амиа тэвчсүгэй» хэмээн сэтгэж суулга аваад усны хязгаараа одоод их дуунаар уйлсанд Гадаяана тойн тэнд ирээд ийн асууруун: ―Ай эмгэн! Юуны тулд уйлмуй?‖ хэмээн асууваас эмгэн өчрүүн: ―Ай хутагт! Би өтлөсний дээр их үйлд оруулж идээн ба дээлээр үл өгөн ядсаны тул өдгөө ийм болон атал үхвээс сайн буюу хэмээн сэтгэж уйлсан минь тэр буюу. ‖ Гадаяана тойн өгүүлрүүн: ―Ай эмгэн! Чи үгээгүүг худалдаж юм аваасай‖ хэмээн зарлиг болсонд эмгэн өгүүлрүүн: ―Ай хутагтаа, үгээгүүг яахин худалдмуу? Хэн авмуу?‖ хэмээн өчвөөс Гадаяана хутагт зарлиг болруун: ―Үгээгүүг худалдаж болох буй‖ хэмээн гурвантаа зарлиг болсонд тэр эмгэн өчрүүн: ―Тийн бөгөөс яахин худалдах буй?‖ хэмээн өчвөөс Гадаяана өгүүлрүүн: ―Эмгэн чи үгээгүүг үнэнээр худалдах бөгөөс би зааж өгсүгэй. Тэр ѐсоор үйлдтүгэй‖ хэмээн зарлиг болсонд эмгэн өчрүүн: ―Ай хутагт! Чиний зарлигаар үйлдсүгэй! Зарлиг болон соѐрх‖ хэмээн өчвөөс Гадаяана хутагт зарлиг болруун: ―Ай эмгэн чи урьд гараа угаасны хойно өглөг өгтүгэй‖ хэмээн зарлиг болсонд эмгэн өгүүлрүүн: ―Ай хутагт! Надад өчүүхэн бээр юмгүй бөгөөтөл юуныг өгмүү. Энэ хумх нь ноѐных минь буй за. Надад хамаагүй‖ хэмээн өчвөөс Гадаяана зарлиг болруун: ―Эмгэн чи бадар аягыг усаар дүүргэж надад өргөтүгэй. Би ерөөл ерөөсүгэй. Төдий тэр эмгэн бадар аягыг усаар дүүргээд өргөсөнд Гадаяана усыг гартаа авч, ерөөл ерөөгөөд Бурханы нэрийг бээр түүнд сургаж уншуулав. ―Бурханы өдий чинээ эрдмүүдийг чин сүсгээр сэтгэж залбиртугай‖ хэмээн сургаад ―Ай эмгэн чамд суух орон буюу‖ хэмээн асууваас эмгэн өчрүүн: 1
Гадаяна - Шигэмуни Бурханы дотны шавь нарын нэг. Ашгин - Зодох гэсэн санааг илтгэнэ.
2
49
―Надад суух орон үгүй буй за. Тээрэмдэх, идэх үйлс хийгээд орж өчүүхэн бээр амрах чөлөөгүй суумуй за. Гадаяана хутагт зарлиг болруун: ―Чи тийм муу үйл үйлдэхүйд зовох ба гэмших сэтгэлийг тэвчээд сайтар хичээгээд шөнө хатныгаа унтсан хойно алгуураар хатныхаа хаалгыг нээж, дотор ороод нэгэн буланд ариун өвс дэвсэж, түүнд суугаад бус юун бээр үл сэтгэн ямагт Бурханыг сэтгээд залбиртугай‖ хэмээн зарлиг болсонд төдий тэр эмгэн бээр тэр хутагтын зааж өгсөн ѐсоор үйлдсэнд нэгэн шөнө төрөл егүүтгэж, гучин гурван дахь тэнгэр нарт төрөв. Маргааш хатан нь босож үзвээс гэрийн дотор зарц эмгэн үхсэнийг үзээд хилэгнэж өгүүлрүүн: ―Энэ эмгэнийг гэрт эс тахиваас энэ гэрт юуны тул үхмүй? Үүнийг чирч гарга‖ хэмээсэнд төдий тэр эмгэний хөлөөс өвсөн дээсээр уяад чирч үхээрт хүргэв. Тэр цагт тэнгэрийн нэгэн хөвгүүн таван зуун тэнгэрсийн охидоор хүрээлүүлж наадахуй цагт тэр эмгэн тэр охидын дотор төрөв. Хурц оюутан тэнгэр нар юуны шалтгаанаар тэнгэр болон төрснийг мэдьюү. Бядуу оюутан нь үл мэдьюү. Тэр эмгэн бээр тэнгэр болон төрснийг үл сэтгэн онц жаргаланд тачаав. Тэр цагт Шарийн хөвгүүн гучин гурван тэнгэр нарын орноо суун ажгуу. Шарийн хөвгүүн өгүүлрүүн: ―Чи ямар буяны ачаар тэнгэр болон төрөв?‖ хэмээн өгүүлвээс тэр өгүүлрүүн: ―Би үл мэдмүй‖ хэмээн өчвөөс Шарийн хөвгүүн тэнгэрсийн нүдээр үзээд хэр мэт буяны ачаар тэнгэр болон төрснийг түүнд үзүүлвээс төдий тэр таван зуун охин лүгээ хамт эмгэний яс хаана бүхий тэр үхээрт одоод эмгэний хүүрийг тэнгэр нарын цэцгүүдээр цацан тахив. Тэнгэр нарын гэрлээр тэр их улсыг гийгүүлсэнд тэр эмгэний хатан тэргүүтэн гайхамшигт болж, олон хүн үхээрт үзэхээр одвоос олон тэнгэрсийн охид тэр эмгэний хүүрийг тахихыг үзэж, ийн өгүүлрүүн: ―Тэнгэр нарын охид оо! Та юуны тулд энэ эмгэний ясыг тахимуй? Амьд цагт бээр хамаг бүгд жигших бөгөөс л үхсэн ясанд нь юун өгүүлтэл‖ хэмээн өгүүлсэнд тэр цагт тэнгэр нарын охид нь хэр мэт тэнгэр болон төрсөн үгсийг дэлгэрэнгүй өгүүлээд хутагт Гадаяана хаана бүхий тэнд одсонд Гадаяана хутагт нь тэдгээр тэнгэрийн охидод өглөг ба шагшаабад ба дээд язгуурт төрөх тэргүүтэн богдсын номыг дэлгэрэнгүй номлосонд тэдгээр тэнгэрийн охид нь тоосноос хагацаад, хирээс хагацаж, номоос ариун номын нүдийг олж бүрүүн, тэнгэрийн оронд харин одов. Хамаг нөхөд бээр үзүүлсэн номыг сонсож л тус тусаас тэргүүн үр ба дөтгөөр үр хүртэл олсонд биширч илт баясав. АЛТАНТЭНГЭРИЙН ХОРИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг дэхь Итгэлгүй идээн өглөгтийн хотол баясгалант хүрээнд суун авай. Тэр цагт тэр улсад эрдэнийн сан төгссөн их эд агуурст их баялаг гэрийн эзэн бөлгөө. Тэр гэрийн эзэн нь адил язгуурт хүнээс эм аваад тэр эмээс алтан өнгөт нэгэн хөвгүүн төрөв. Эцэг эх нь тэр хөвгүүнийг шинжигч багшид үзүүлвээс тэр шинжигч багш нь тэр хөвгүүний бэлгэсийг шинжилж Алтантэнгэр хэмээн нэрийдэв. Тэр хөвгүүн төрөөд сац тэр хөвгүүний гэрт гүнээр найман тохойн төдий, агуу нь найман тохойн төдий нэгэн худаг гарав. Тэр худгийн дотроос ус авбаас ямар хүссэний ѐсоор гарсан нь ийн буюу. Дээл ба идээн ба ундаа ба алт мөнгө ба чандмань эрдэнэ тэргүүтэн хамаг хэрэглэгдэхүүн эд таваар хүссэн ѐсоор гарав. Тэр хөвгүүн их болсонд ухааны оронд суралцаад мэргэн болсонд, тэр гэрийн эзэн маш баясан тэр хөвгүүндээ «Нэгэн эм гуйж өгсүгэй» хэмээн сэтгэж «Тэр хөвгүүн лүгээ адил маш гоо үзэсгэлэнт, алтан өнгөт тийм охиныг эрсүгэй» хэмээн сэтгээд хамаг улсад эрсэнд тэр цагт Замбага нэрт улсад маш баян гэрийн эзэнд Алтангэрэл хэмээх нэрт нэгэн охин бөлгөө. Тэр охин бээр алтан өнгөт зүст маш гайхамшигт үлэмж болсон гоо үзэсгэлэнт тийм нэгэн охин бөлгөө. Тэр охин бээр төрөхүй цагт түүний гэрт уртлаг нь найман тохойн төдийн нэгэн худаг гарсан ажгуу. Тэр худгаас бээр элдэв зүйл эрдэнэ ба дээл ба идээ ба ундаа тэргүүтэн ямар ямрыг хүсвээс тийм тийм өөрөө гарав. Тэр охины эцэг эх бээр ийм сэтгэрүүн: «Миний энэ охин адил маш гоо үзэсгэлэнт алтан өнгө бадрагч тийм нэгэн хөвгүүн олвоос түүнд энэ охиныг өгсүгэй» хэмээн бас улсад тийм хөвгүүнийг эрэв. Улам тэр охины үгийг хөвгүүн сонсож, төдий тэр хоѐр гэрийн эзэн худ болоод тэр охиноо Ширавасун балгасанд Алтантэнгэр хөвгүүнд авч ирэв. Төдий Алтантэнгэр хөвгүүн Бурхан ба хуврагуудыг гэртээ залж ирээд өргөн хүндлэв. Бурхан нь тэр Алтантэнгэр эр эм хоѐрт богдсын номыг дэлгэрэнгүй үзүүлэв. Алтантэнгэр эр эм ба Алтантэнгэрийн эцэг эх хоѐр бээр Бурханы номыг сонссоны ачаар хорин түмэн тоот галвын маш хүнд нүглүүдийг амирлиулж, сэтгэл маш арилснаар номыг ухаж, үргэлжид орсны үрийг олов. Төдий Ялж төгс нөгчсөн Бурхан нөхөд сэлт харьж одов. Тэндээс Алтантэнгэр хөвгүүн ба Алтангэрэл охин хоѐр эцэг эхдээ ийн өчрүүн: ―Ай эцэг эх! Бид хоѐрыг тойн болгон соѐрх‖ хэмээн өчвөөс эцэг эх бээр тэр хоѐрын үгийг зөвшөөж: ―Тийн болтугай‖ хэмээн өгүүлсэнд тийн тэр эр эм хоѐр Ялж төгс нөгчсөн Бурхан хаана бүхий тэр оронд одоод Бурханы хөлд оройгоороо мөргөж, алгаа хамтатгаж ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Нигүүлсэхүй сэтгэлээр бид хоѐрыг тойн болгон соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан нь: 50
―Ирсэн тань сайн‖ хэмээн зарлиг болоод сац сахал үс нь өөрөө унаж, улбар дээл өмссөн аяга тахимлиг болж бүрүүн. Алтантэнгэр нь аяга тахимлиг хуврагуудын дотор одов. Алтангэрэл нэрт шамнанц нь есөн төрөлхтний эзэн шамнанц лугаа хамт суув. Тэр хоѐр өнө үл удан дайныг дарсны хутгийг олж бүрүүн. Гурван ухаан ба зургаан зөн билиг ба найман маш тонилсон тэргүүтэн хамаг эрдэм лүгээ төгөлдөр болов. Төдий наснаа төгөлдөр Ананд Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Энэ Алтантэнгэр аяга тахимлиг ба Алтангэрэл шамнанц хоѐр эрд ямар буян үйлдсэний хүчээр төрөөд сац энэ мэт эрдэнэ ба их эд агуурст болоод хоѐр худгаас хамаг хүссэн нь ѐсоор гарах шалтгаан юун буюу?‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! «Эрт урьд нөгчсөн цаг дахь ерэн нэгэн галвын урьд Маш үзэгч Бурхан ертөнцөд ирээд ном номлож нирваан болсны хойно тэр Бурханы шашинд орсон аяга тахимлигууд хамаг балгад ба улс иргэнд туслан одон явмуй. Тэдгээр улс дахин хотол их язгуурт ноѐд баялагууд тэдгээр аяга тахимлигт идээ ба номт дээл хийгээдээр тахин тавиглан хүндлэмүй. Тэр цагт тэр улсад эр эм хоѐр гуйланч гэрийн эзэн бөлгөө. Тэр гуйланч хүн ийн хэмээн сэтгэмүй: «Бид хоѐрын эцэг эх буй тэр цагт чандмань эрдэнэ ба их эд агуурст баян болоод тийм төгссөн цагт бурсан хуврагууд лугаа эс учрав. Өдгөө үгээгүү ядуу гуйланч болж юун бээр үгүй цагт хутагтан хуврагууд хамаг амьтанд туслан ирсэнд хамаг хотол ноѐд баялагууд тэдгээр бурсан хуврагуудад хэрэглэгдэхүүн эд таваар ба номт дээл хийгээдийг өргөн хүндлэвээс манд өргөх юун бээр үгүй» хэмээн сэтгэж, сэтгэл нь маш зовж уйлав. Уйлсан нулимас нь эмийн гарт туссанд эм өгүүлрүүн: ―Ай чи юуны тул уйлав?‖ хэмээн асууваас эр нь өгүүлрүүн: ―Ай эм чи эс мэдэв үү? Хутагтан хуврагууд энэ балгасанд ирээд хамаг ноѐд баялагууд өргөн хүндлэж, тахин атал ганц бидэнд юун бээр өргөх үгүй ажгуу. Энэ төрөлд буян юун бээр эс өргөвөөс хойт төрөлд хаана одохыг мэдээгүй хэмээн сэтгэж уйлсан минь тэр бөлгөө‖ хэмээн өгүүлсэнд эм өгүүлрүүн: ―Чи эцэг эхийн хуучин сангийн орноос юм эртүгэй! Хэр өчүүхэн олох буй за. Олвоос түүгээр хутагтан хуврагуудыг өргөн тахисугай‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр гуйланч одоод газар малтаж эрсэнд нэгэн алтан зоос олов. Эмд нэгэн толь буй ажгуу. Тэр эр эм хоѐр нэгэн шинэ хумх худалдаж аваад тэр хумхад асар ариун ус хийж дүүргээд тэр алтан зоосыг хумхад дүрээд толиор хумхыг бүрхэж, тэр хумхыг аваад хутагтан хуврагууд хаана бүхий тэнд одоод хуврагуудад өргөсөнд хуврагууд тэр хумхыг авч, зарим нь тэр хумхын уснаас уув. Зарим нь гараа угаагаад бадар аягаа угаасанд тэр хоѐр үзэж, маш баясаж бишрээд харьж ирэв. Тэндээс өнө үл удан хоѐул өвчин хүртэж хоѐр бүр төрлөө егүүттээд гучин гурав дахь тэнгэр нарын дотор төрөв. » ―Ананд аа! Тэр цагт тэр учир дахь усаар дүүргэсэн хумх, алтан зоос ба толь хийгээдийг барьсан эр эм хоѐр гуйланч нь өдгөө дэхь Алтантэнгэр, Алтангэрэл нэрт энэ хоѐр бөлгөө. Эрт хумх дүүрэн ус, нэгэн алтан зоос, нэгэн толь барьсан тэр буяны ачаар ерэн нэгэн галав хүртэл үзэсгэлэнт болоод алтан өнгө лүгээ адил гэгээн болов. Тэр цагт маш чин сэтгэлээр өчүүхэн буян өргөснөөр өдгөө орчлонгийн хязгаараа хүрээд дайныг дарсны хутгийг олов. Ананд аа! Буяны үйл тийм бүхийн тул хичээтүгэй! Тэр гуйланч эр эм өчүүхэн өглөг өгснөөр энэ мэт цаггүй буяны цогц лугаа төгөлдөр болов. ‖ Тэр цагт Ананд тэргүүлэн олон нөхөд Бурханы тийм зарлигийг сонсоод биширч өглөгийн буяны чуулган хураахуй сэтгэл төрөөд даган биширч илт баясав. ХОЁР ЯЗГУУРТЫН ХОРИН ХОЁРДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэгт Итгэлгүй идээн өглөгтийн хотол баясгалант хүрээнд суун амуй. Тэр цагт тэр улс дахь нэгэн баялаг гэрийн эзэн нь адил язгууртаас эм аваад хөвгүүн эс төрсөнд сэтгэл маш эс баясаад, хамаг тэнгэр нарт залбирснаас хойно нэгэн цагт тэр эм жирэмсэн болов. Сар гүйцээд нэгэн хөвгүүн төрсөнд тэр хөвгүүн бээр маш гоо үзэсгэлэнт болоод эцэг эх тэргүүтэн ураг садан бүгд баясаад нэгэн мөрний хязгаарт мялаагаад хурим хийж, хамаг бүгд хуримд чуулж бүрүүн. Хурим хийхүй цагт хамаг бүгд тэр хөвгүүнийг таалж нэгний өврөөс нэг нь авч чанагш янагш үзэн атал тэр хөвгүүнийг нэгэн хүний гараас алдаад усанд унан одов. Тэр хөвгүүн буяны хүчээр заяа эс барсны тулд үхэлгүй нэгэн загас залгиж, загасны дотор амьд агаад тэр мөрний адагт нь нэгэн балгасан бөлгөө. Тэр балгасанд хөвгүүнгүй нэгэн баялаг гэрийн эзэн бөлгөө. Тэр гэрийн эзний нэгэн зарц хүн нь тэр мөрөнд загас барихаар одсонд хөвгүүнийг залгисан тэр загас баригдаж, тэр загасны гэдсийг хагалсанд нэгэн хөвгүүн гарав. Тэр зарц хүн нь тэр хөвгүүнийг авч одоод хатандаа өргөн барьсанд гэрийн эзний гэргий бээр тэр хөвгүүнийг авч үзвээс сайн бэлгэ лүгээ төгссөнийг үзээд маш баясаж, ийн сэтгэрүүн: «Бид хамаг тэнгэр нарт залбирсны хүчээр ийм бэлгэ болсон буй за» хэмээн сэтгэж, тэр хөвгүүнийг асрагч нэгэн эхэд өгөөд тэжээв. Тэр цагт тэр голын эхэнд суусан гэрийн эзэн нь голын адгийн балгасанд суусан гэрийн эзэн загасны дотроос нэгэн хөвгүүн олсныг сонсож бүрүүн: «Тэр олсон хөвгүүн нь усанд унасан миний тэр хөвгүүн магад мөн буй за» хэмээн сэтгээд төдий түүний дэргэд одоод ийн өгүүлрүүн: 51
―Ай гэрийн эзэн ээ! Чиний олсон энэ хөвгүүн миний хөвгүүн буй за. Харин надад өгтүгэй‖ хэмээн өгүүлсэнд тэр гэрийн эзэн өгүүлрүүн: ―Энэ чиний хөвгүүн бус буй за. Над хөвгүүнгүйн тул хамаг тэнгэр нарт залбирсны хүчээр загасны гэдэснээс олсон бөлгөө‖ хэмээн өгүүлсэнд тэр хоѐр гэрийн эзэн нь эсрэг тэсрэг татлалдан булаалдаж эвдэрсэнд хаанд одоод заргалдахуйд хөвгүүний эцэг эх хоѐр нь ийн өгүүлэв: ―Ай хаан! Энэ миний хөвгүүн бөлгөө. Мөрний хязгаарт хурим хийж суун атал усанд унасан бөлгөө. Лавтай миний хөвгүүн буюу‖ хэмээн өгүүлсэнд олсон гэрийн эзэн нь өгүүлрүүн: ―Яасан таны хөвгүүн буй? Бид загасны дотроос олсон буй‖ хэмээн татлалдсанд хаан нь тэр хоѐрын заргыг хагалах бэрх болсонд ийн зарлиг болруун: ―Та хоѐр нэгэн нэгнээ үгээр бүү булаалд. Та хоѐр энэ хөвгүүнийг нийт тэжээгээд их болвоос та хоѐр нэжгээд эм авч өгтүгэй! Аль эмээс хөвгүүн төрвөөс хэний өгсөн гэргийгээс төрвөөс тэр автугай‖ хэмээн зарга хагалсанд тэр хоѐр гэрийн эзэн бээр хааны зарлигаар тэр хөвгүүнийг нийт тэжээж, их болсон цагт тэр хөвгүүн нь эцэг эхдээ ийн хэмээн өчив: ―Ай эцэг эх минь ээ! Би төрөөд сац усанд унаад, загас залгисан тэргүүтэн элдэв зовлонг үзвээс бээр эс үхэв. Өдгөө би тойн болохыг хүсмүү! Намайг тойн болгон соѐрх‖ хэмээн өчвөөс эцэг эх нь тэр хөвгүүний үгийг хариулан эс чадаад тойн болохыг зөвшөөсөнд төдий тэр хөвгүүн Бурхан хаана бүхий тэнд одоод Бурханы хөлд мөргөөд алгаа хамтатгаж, ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Намайг тойн болгон соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан нь: ―Ирсэн чинь сайн‖ хэмээн зарлиг болоод сац сахал үс нь өөрөө унаж аяга тахимлиг болов. Нэрий нь Хоѐр язгуурт хэмээн нэрийдэв. Тэр Хоѐр язгуурт аяга тахимлигт Бурхан богдсын номыг үзүүлсэнд эрдмийн хязгаарт хүрээд зовлонгийн хязгаараас гарч дайныг дарсны хутгийг олов. Төдий наснаа төгөлдөр Ананд Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Энэ аяга тахимлиг нь эрт ямар буян үйлдсэн ачаар усанд унаад, загас залгиваас бээр үл үхэн өдгөө Бурхан лугаа учирч тойн болсон шалтгаан юун буй?‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! Чи сайтар сонстугай! Би номлосугай. Ананд аа! «Эрт урьд Маш үзэгч нэрт Бурхан ертөнцөд өөд болж ирээд олон ардад номыг үзүүлмүй. Тэр цагт нэгэн гэрийн эзэн бээр Бурханаа өглөг өгсөн, буян ба шагшаабад сахисны эрдэм тэргүүтэн дэлгэрэнгүй номлосныг сонсож, маш баясан бишрээд чин сүсэг сэтгэл төрж, тэр Бурханы өмнө амин үл нядлахуйг ам аваад нэгэн алтан зоос өргөв. Тэр буяны ачаар хав хаана оронд төрвөөс бээр их эд агуурст эрдэнэт болоод үгээгүү дутуу үгүй болов. » ―Ананд аа! Тэр цаг, тэр учир дахь тэр гэрийн эзэн нь хэмээвээс өдгөөх энэ Хоѐр язгуурт аяга тахимлиг буюу. Тэр цагт тэр гэрийн эзэн Бурханд чин сүсэг сэтгэлээр нэгэн алтан зоос барьснаар ерэн нэгэн галав хүртэл их эд агуурст болон төрөөд, хоѐр эхийн гэрт их эд агуурст болов. Өдгөө энэ төрөлд бээр усанд унаж, загас залгиваас бээр үхэхгүй болоод гурван эрдэнийг итгэн явсаны тул өдгөө над лугаа учирч дайныг дарсны үрийг олов. Тэр цагт Ананд ба олон нөхөд Бурханы тэр зарлигийг сонсож, даган бишрээд илт баясав. ЗУРГАДУГААР БҮЛЭГ САРАНГЭРЭЛ НЭРТ ХААН ТЭРГҮҮНЭЭ ӨГСНИЙ ХОРИН ГУРАВДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан нь Вайшали улс дахь алимны жимст ойд суун амуй. Тэр цагт Бурхан наснаа төгөлдөр Анандад зарлиг болруун: ―Ананд аа! Дөрвөн рид хөл 1 олвоос нэгэн галав төгстөл ертөнцөд оршин суумуй за. Би бээр дөрвөн рид хөлийг маш бясалгаж, өдгөө ертөнцөд хэдий чинээ суух болмуй?‖ хэмээн гурвантаа зарлиг болвоос тэр цагт Ананд шулмын арганд орсоноор Бурханы зарлигт ямарваа хариу үл өчин суумуй. Бас Бурхан Анандад зарлиг болруун: ―Ананд аа! Чи аглагт одоод зарлигийг минь сэтгэтүгэй‖ хэмээн зарлиг болсонд Ананд сууринаасаа босоод аглагт одов. Ананд одсон хойно нүгэлт шулмын хаан ирээд Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан өнө ертөнцөд суугаад Ганга мөрний хумхын тоотон амьтныг номхотгож огоот ивээн тонилгов. Өдгөө Бурхан бээр насжиж амуй. Нирваан болвоос сайн болмуй‖ хэмээн өчвөөс төдий Ялж төгс нөгчсөн Бурхан өчүүхэн шороо аваад мутрын хумсан дээр тавьж нүгэлт шуламд зарлиг болруун: ―Газар дахь шороо олон буюу. Миний энэ хумсан дахь шороо олон буюу?‖ хэмээн асуун зарлиг болсонд нүгэлт шулам өчрүүн: 1
Дөрвөн рид хөл - Рид хувилгааны дөрвөн мөр нь: Дуршлын рид, хичээнгүйн рид, сэтгэхүйн рид, шинжлэхүйн рид
52
―Бурхан аа! Их газар дахь шороо олон буй за. Хумсан дээрхи шороо олон бус болой. ‖ Бурхан зарлиг болруун: ―Миний номхотгон тонилгосон амьтан нь хумсан дээрх шороо лугаа адил болой, эс номхотгосон амьтан нь энэ их газрын шороо лугаа адил болой. ‖ Бурхан нүгэлт шуламд зарлиг болруун: ―Чиний дурьдсанаар өдгөө гурван сар болвоос нирваан болсугай би‖ хэмээн зарлиг болов. Төдий нүгэлт шулам түүнийг сонсоод маш сайтар баясаад харив. Тэр цагт Ананд нэгэн аглагт унтсанд ийн зүүдлэв. Гишүүн ба навч ба цэцэг ба үр маш дэлгэрсэн хамаг амьтанд тус болох огторгуйгаар түгээмлээр дүүрсэн тийм нэгэн их мод буй ажгуу. Элдэв зүйл эрдэм лүгээ төгссөн тийм мод нь хоромхон их салхин хөдлөөд гишүү навчис бүгд хэр хугараад товрог мэт тархаж, тэр их мод бээр унаж үгүй болоод хамаг амьтан бээр маш их гаслахыг зүүдлээд, сэрээд сац сэтгэл нь үл амран ийн хэмээн сэтгэрүүн: «Би хамаг тэнгэр хүн лүгээ төгссөнийг зүүдлэвээс хоромхоноо их хий болоод тархааж үгүй болов. Ай Ялж төгс нөгчсөн Бурхан нь их мод лугаа адил хамаг бүгдийн итгэл ивээл болвоос Бурхан нирваан болохыг үл сэтгэмүй» хэмээн сэтгэж маш айн эмээгээд Ялж төгс нөгчсөн Бурхан хаана бүхий тэнд одоод хөлд оройгоороо мөргөөд Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Би аглаг бүхийдээ ийн нэгэн зүүд зүүдлэв. Аяа, Бурхан нирваан болсугай хэмээн үл сэтгэмүү!‖ Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! Тэр түүнчилэн буюу, өгүүлсэн ѐсоор чинь болой. Би өдгөө гурван сар болвоос нирваан болох буй. Хэн л дөрвөн рид хөл олвоос нэгэн галав төгстөл оршмуй за. Би бээр дөрвөн рид хөлийг маш бясалгаваас хэдий чинээ өнө болтол суумуй?‖ хэмээн чамаас гурвантаа асууваас бээр чи юун бээр хариу үл өчин суун амуй. Чамайг одсоны хойно нүгэлт шулмын хаан ирээд «Намайг нирваан болтугай» хэмээн өчвөөс би бээр «Тийн болтугай» хэмээн ам авав. ‖ Бурханы тийм зарлигийг Ананд сонсож, маш үл баясан гаслан зовж, бие нь тэсдэхүй үгүй зовом. Хамаг нөхөд бээр нэгэн нэгэндээ өгүүлэлдээд хамаг бүгд маш гаслалцаж Бурхан хаана бүхий тэнд одов. Бурхан нь Ананд ба хамаг нөхдөд ийн хэмээн зарлиг болов: ―Ай нөхөд, таны мөнх нь хэн буй. Хамаг бүгд мөнх бус буюу. Таны тул хотол үйлс төгсгөв. Би шашны үйлсийг бээр төгстөл үйлдэв. Та бүгд үл зовон шамдан хичээтүгэй‖ хэмээн зарлиг болов. Тэр цагт наснаа төгөлдөр Шарийн хөвгүүн Бурхан нирваан болохыг сонсоод их гашуун зовлонт болж ийн сэтгэрүүн: «Ялж төгс нөгчсөн Бурханы нирваан болох маш үтэр түргэн болов. Мунхагаа түйдсэн тэнгэр лүгээ сэлт бүгдийн итгэл ивээл хэн болмуй» хэмээн сэтгэж Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Би Бурхан нирваан болохыг үзвээс үл тэсэм, урьд би нирваан болсугай‖ хэмээн гурвантаа өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Өдгөө цагт хүрсэнийг мэдвээс чи өөрөө мэдтүгэй! Хамаг хутагтан нь амарлисан нирваан болох буй‖ хэмээн зарлиг болсонд Шарийн хөвгүүн бээр Бурханы зарлигийг сонсож, бие дэхь дээлээ засаад Бурханыг зуунтаа эргээд, олон шүлгээр магтаад, Бурханы хөл гараас тэврээд, гурвантаа орой дээрээ тавиад, алгаа хамтатгаж ийн хэмээн: ―Би Ялж төгс нөгчсөн Бурханд золгов‖ хэмээн өгүүлээд хүндлээд мөргөж бүрүүн. Жунди нэрт тойн лугаа хамт Ражагрха балгасны урьд төрсөн орон хаана бүхий тэнд одон хүрээд, Жунди тойнд зарлиг болруун: ―Жунди! Чи балгас ба шилтгээн ба хааны орд харш ба түшмэдийн орд ба өглөгийн эздийн орд хийгээд одоод тэнд ийн өгүүлтүгэй: «Хутагт Шарийн хөвгүүн нирваан болох буй. Та мөргөхөөр ир‖ хэмээн тунхаг тархаатугай. » Төдий тойн Жунди нь багшийн зарлигаар хамаг бүгдэд одоод ийн хэмээн тунхаг тархаав: ―Ай хутагт Шарийн хөвгүүн энэ оронд ирээд нирваан болсугай хэмээн зарлиг болов. Та золгохоор ирэх бөгөөс үтэр одтугай‖ хэмээн тэр тойн тунхаг тархаасанд Ачитасадуру хаан ба өглөгийн эзэд их язгуурт ноѐд ба гэрийн эзэд бүгд тэр тунхагийг сонсож, хамаг бүгд үл баясан сэтгэл нь маш зовов. Хамаг бүгд нэгэн үгээр ийн хэмээн өгүүлэлдэв: ―Аяа, номын эрхэн манлай олон амьтныг удирдагч, хутагт Шарийн хөвгүүн нь өдгөө нирваан болвоос хэрхсүгэй‖ хэмээн өгүүлээд тэд бүгдээр үтэр Шарийн хөвгүүн хаана бүхий тэнд одоод мөргөж, ийн хэмээн өчив: ―Хутагт аа! Чи бээр нирваан болвоос бид тэргүүтэн хамаг амьтны итгэл ба аврагч хэн болмуй. Төдий Шарийн хөвгүүн хамаг нөхдөдөө ийн сургаруун: ―Ер хамаг бүгд мөнх бус бөгөөд төрөхийн эцэст үхэх буй за. Гурван ертөнц нь зовлонт бүхий тул та л үхэлгүй ашид үл суумуй. Та бүгд урьд буяны хүчээр ертөнцөд Бурхан лугаа учирсан буй за. Судрын аймаг ба ном сонсохуйяа маш бэрх, хүний бие бээр олохуйяа маш бэрх буй за. Буяны чуулган хураагаад орчлонгоос тонилох үйлсэд хичээтүгэй та‖ хэмээн өвчтөнд эм өгөхүйд адил, мэргэн аргаар олон нөхдөд агуу их номыг үзүүлсэнд тэдгээр нөхөд баясан бишрээд, зарим нь нэгдүгээр үрээс гутдугаар үр хүртэл олов. Зарим нь тойн болж дайныг дарсны үрийг олов. Зарим нь брадигабудын хутгийг хүсэж, хутаг гуйв. Тэд бүгдээр хутагтын өмнө ном сонсоод мөргөж, өөр өөрийн орондоо тархав. Тэндээс тэрхүү шөнө дөл өнгөрсөнд Шарийн хөвгүүн бие сэтгэлээ тэгш агуулж нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдүгээр дияанд оров. Нэгдүгээр дияанаас босоод хоѐрдугаар дияанд оров. Хоѐрдугаар дияанаас босоод гутгаар дияанд оров. Гутгаар дияанаас босоод дөтгөөр дияанд оров. Дөтгөөр дияанаас босоод хязгаарлалгүй огторгуйн төрөлхийн самадид оров. Хязгаарлалгүй огторгуйн төрөлхийн 53
самадигаас босоод хязгаарлалгүй мэдэхүй төрөлхийн самадид оров. Хязгаарлалгүй мэдэхүй төрөлхийн самадигаас босоод юун бээр үгүй төрөлхийн самадид оров. Юун бээр үгүй төрөлхийн самадигаас босоод, сэтгэх бусын төрөлхийн самадид оров. Сэтгэх үгүй, сэтгэх бусын төрөлхийн самадигаас босоод түрдэхүй самадид оров. Түрдэхүйн самадигаас босоод нирваан болов. Тэр цагт тэнгэрсийн хаан Хурмаст Шарийн хөвгүүн нирваан болсныг мэдэж, олон зуун мянган тэнгэр нөхөд лүгээ хамт цэцэг хүж тэргүүтэн олон хэрэгтэн тахилыг аваад тэр зүгт ирээд дээр огторгуйд зай завсаргүй суугаад нулимсаа хур мэт асгаруулан, өвдөгцөө цэцгийн хур оруулаад ийн хэмээн өгүүлэв: ―Аяа билиг нь далай мэт гүн болоод, ухааны хаалга лугаа төгөлдөр болсон, зарлигийн самбаа нь булаг лугаа адил, шагшаабад ба самади ба билиг лүгээ төгөлдөр болсон, номын их манлай эрхэм их хутагт Шарийн хөвгүүн нь Түүнчилэн ирсэн Бурханы хойно номыг номлох үгүй өдгөө нирваан болсон нь асар урьтсан ажгуу‖ хэмээн өгүүлэв. Тэр балгасны гадна дотор суусан хамаг хүн бээр ―Шарийн хөвгүүн нирваан болов‖ хэмээн сонсоод хамаг бүгдээр тос ба сайн үнэрт тарианы тос ба хүжис ба цэцэг тэргүүтэн тахилын эд тэргүүтэн хэрэглэгдэхүүнийг аваад тэнд ирээд тэсдэхүй үгүй маш зовлонгоор гаслалцаад, тус тусын гартаа барьсан тахилаар тахив. Төдий тэнгэрсийн хан Хурмаст нь Вишвагармад захируун: ―Чи олон эрдэнэсээр чимсэн тэргийг бэлдтүгэй! Шарийн хөвгүүний хүүрийг түүнд тавьсугай‖ хэмээн захирсанд төдий Вишвагарма олон эрдэнэсээр чимсэн тэрэг бэлдээд түүний дотор хутагт Шарийн хөвгүүний хүүрийг суулгаад тэнгэр, лус, ягшас, хаан ба ноѐд түшмэл улс дахь хамаг хүн бээр их дуунаар уйлаад сайхан талд хүрээд тэнгэрийн хан Хурмаст ягшаст захируун: ―Та далайн хязгаараас үхэр тэргүүт зандан мод авч иртүгэй‖ хэмээн захирсанд төдий ягшас одоод далайн хязгаараас занданг авч ирээд, овоолж тавиад түүний дээр хүүрийг тавьж, тос ба тарианы тос хийж галаар хайлаад, тэдгээр хамаг нөхөд бүгд мөргөөд, тус тус газартаа харив. Гал сөнөсний хойно тойн Жунди нь багшийн хүүрийг хайлсан шарил ба бадар аяга ба гурван номт дээлийг аваад, Бурхан хаана бүхий тэнд одож, Бурханы хөлд оройгоороо мөргөөд, өвдгөө хөсөр сөгдөж, ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Багш минь нирваан болсны шарил ба номт дээл ба бадар аягы нь авч ирсэн энэ бөлгөө‖ хэмээн өчвөөс Ананд тойн Жундийн үгийг сонсож, маш их зовоод Бурханаа ийн өчив: ―Бурхан аа! Нөхдийн их манлай Шарийн хөвгүүн нирваан болвоос бид хэнийг шүтэж, эрэн ивээн баримуй?‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! Шарийн хөвгүүн нирваан болвоос бээр шагшаабад ба самади ба билиг ба маш тонилсны бэлгэ билиг үзсэн ба номын бие нирваан эс болов. Ананд аа! Шарийн хөвгүүн нь ганц өдгөө миний урьд нирваан болсон бус буй за. Эрт нөгчсөн цагт бээр би нирваан болохын урьд Шарийн хөвгүүн эс тэсэж, тэр урьд нирваан болов‖ хэмээн зарлиг болсонд төдий Ананд алгаа хамтатгаж Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Эрт Бурханыг нирваан болохын урьд Шарийн хөвгүүн нирваан болсон шалтгааныг дэлгэрэнгүй номлон соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан Анандад зарлиг болруун: ―Ананд аа! «Эрт урьд нөгчсөн цаг дахь, цаг үгүй, сэтгэш үгүй галвын урьд нь энэ Замбутивийг эзлэгч Сарангэрэл нэрт хаан бөлгөө. Тэр хаанд нь найман түмэн дөрвөн мянган өчүүхэн хаад ба ерэн мянган тоотон улс ба найман түмэн тоотон балгас ба хорин мянган тоотон хатан бөлгөө. Их хатны нэр нь Цэцэг өгөгч хэмээгдьюү. Түүний дэд хатан нь Их нүдэт хэмээгдьюү. Тэр хаанд нь таван зуун хан хөвгүүн бөлгөө. Их хан хөвгүүний нэр нь Сайн шагшаабад хэмээгдьюү. Их хан хөвгүүний суух орд харш нь Сайн тэжээлт хэмээгдьюү. Тэр харш нь таван зуун бээрийн төдий болой. Тэр орд харш нь алт, мөнгө, биндэрьяа, болор хийгээдээр үүдсэн болой. Цэцэрлэгийн ой дотор нь алт мөнгө ба биндэрьяа хийгээдээс бүтсэн модны дөрвөн цэцэрлэг ой бөлгөө. Зарим гишүүн нь алт, навч нь мөнгөөс бүтсэн буюу. Зарим гишүүн нь мөнгө, навч нь алтаар бүтсэн, зарим гишүүн нь биндэрьяа, навч нь болроор бүтсэн, зарим гишүүн нь болор, навч нь биндэрьяагаар бүтсэн буюу. Эрдэнэ тунасан ус, алт, мөнгө, биндэрьяа, болроос бүтсэн. Усны ѐроол нь дөрвөн зүйл эрдэнэ хумх буюу. Тэр хааны орд харшийн орчин тойрон дөчин бээр хүртэл алт, мөнгө, биндэрьяа, болрын цэцгээр түгээмэл бүрхсэн буюу. Тэр улс дахь хамаг хүн жаргалант болоод, тариа төмс дэлгэрээд, их эд агуурст болж, тоо томшгүй эрдэнэт болов. Тэр цагт тэр хаан нь орд харшид суухуйд нас турхар ийн хэмээн сэтгэмуй: «Ертөнц дэхь хүн нь омог өчүүхэн их болоод, дээд язгууртныг хүндлэхүй болмуй» хэмээн сэтгээд, сац таван хүсэхүй жаргалангийн эд таваар өөрсдөө бүтсэнд ийн сэтгэрүүн: «Энэ мэт дээд манлай үр олсон нь эрт буяны хүчнээс болсон буюу за. Адилтгаваас тариач хүн хаврын цагт хичээж, олон хөрөнгө цацваас л намрын цагт олон тариа авмуй хэмээн эрэгч дор адил би бээр эрт буян хураасны хүчээр өдгөө ийм хотол төгссөн буй за. Өдгөө цагт хөрөнгө эс цацваас хойт төрөлд ирэх хаана буй» хэмээн сэтгэж, хамаг түшмэдэд ийн хэмээн зарлиг болруун: ―Түшмэд та балгасны хаалга ба худалдаачны чуулах орон хийгээд миний эрдэнэ ба хамаг эрдэнэсийг овоолж хураа. Хамаг амьтанд өглөг өгсүгэй‖ хэмээн зарлиг болруун. Бас ч найман түмэн дөрвөн мянган хаадад тунхаг тархааж 54
―Та хэдий чинээ сант болвоос хамаг амьтанд өглөг өгтүгэй!‖ хэмээн тунхаг өгөв. Тунхаг өгөөд алтан дуазыг байгуулаад, алтан хэнгэрэг дэлдэж, хотол хамаг зүгт сонсон алдаршив. Тэр цагт тэр улс дахь тойн ба бярман ба гуйланч ба аврагч үгүй ба эд агуурсаас үгүйрсэн хамаг хүн үүл хурсан мэт чуулж ирсэнд, тэдэнд дээл хүсэгчдэд дээл, идээ хүсэгчдэд идээ өгөөд, алт мөнгө ба эрдэнэ хүсэгчдээр алт мөнгө эрдэнэ ханатал өгөв. Өвчтөн хүнд өвчнийг анагаахуй эм тэргүүтнээр тэжээгээд, хамаг амьтны юун хүсвээс тэрхүү ѐсоор хүслийг нь хангав. Тэр цагт Замбутивийн амьтан хааны ачаар амгалан жаргалант болсонд дуулан, наадан, бүжиглэн, шүлэглэн магтав. Тэр хааны нэр алдар арван зүгт түгээмэл алдаршиж хааны зарлигаар үл явагч хүнгүй болов. Тэр цагт хязгаар дахь улсад Шимасана нэрт нэгэн өчүүхэн хаан бөлгөө. Тэр өчүүхэн хаан нь Сарангэрэл хаанд найдангуй сэтгэл төрж, жарган унтах нойр бээр үгүй болоод ийн хэмээн сэтгэж: «Сарангэрэл хааныг үгүй эс болговоос нэр алдар минь үл алдаршмуй. Би өөрийн газар дахь хамаг бэдэн явагчид иргэдийг урьж ирүүлээд, тэр хааныг үгүй болгохуй арга үүсгэсүгэй» хэмээн сэтгэж, өөрийн газар дахь бэдэн явагч иргэдийг урьж ирээд, зуун амтат элдэв зүйл идээнээр арван сар болтол өргөн хүндлээд тахиж, тэдгээр бэдэн явагчдад ийн хэмээн өгүүлэв: ―Би өдөр шөнө тутам үл жарган, зовон суумуй. Номоор явагч нэгэнт тахих орон минь болвоос л өдгөө миний зовлонг арилгах аргыг сэтгэтүгэй та‖ хэмээн өгүүлсэнд бэдэн явагч бярман өгүүлрүүн: ―Ай хаан, юуны тулд сэтгэлээ зовох шалтгааныг манд зарлиг болтугай. Бид чадан ядан хааны сэтгэлийн зовлонг арилгасугай‖ хэмээн өгүүлсэнд хаан өгүүлрүүн: ―Сарангэрэл нэрт тэр хааны эрдмүүд хамагт алдаршсаны тул хамаг бүгд онц түүнийг хүндлээд тахин суун амуй. Ганц миний эрдмүүд алдарших үгүй ажгуу. Тэр хааныг үгүй болгох бэрх буй л бөгөөс түүнийг үгүй болгох арга танд буюу?‖ хэмээн өгүүлсэнд тэдгээр бярман тэр үгийг сонсож өөр зуураа нэгэн нэгэндээ өгүүлэлдрүүн: ―Аяа, Сарангэрэл хаан хэмээвээс их нигүүлсэхүйт болоод хамаг амьтан тэр хааны ачаар жаргаж суун ажгуу. Хамаг гуйланч хүнд эцэг эх мэт болсон, бид түүнийг аминд хүрвээс бээр тэр хаанд яахин хор хиймүй‖ хэмээн өгүүлээд төдий тархаж одов. Төдий Шимасана хаан тэдгээрийн үгсийг сонсож үл таалан, үл баясан хамаг улсад ийн тунхаг тархаав: ―Аль хүн Сарангэрэл хааны тэргүүнийг огтлож авч ирвээс түүнд хааны төрийг заримлан өгөөд охиноо өгсүгэй‖ хэмээн тунхаг тархаасанд тэр цагт уулсын балгадад Лиудача нэрт бярман тэр тунхагийг сонсож л, тэр хаан хаана бүхий тэнд одоод, баясан царайгаар хаанд ийн өчив: ―Ай хаан, чиний хүссэн сэтгэлийг бүтээн чадмуу би‖ хэмээн өчвөөс тэр хаан өгүүлрүүн: ―Чи түүнийг бүтээн чадах бөгөөс аль өдрөөс явах?‖ хэмээн өгүүлсэнд тэр бярман өгүүлрүүн: ―Надад хүнс зохиож өгөн соѐрх, өдгөө долоо хоноод зорчсугай‖ хэмээн өчөөд, бярман долоо хоног хүртэл өөрийн биеийг сахих тарни бүтээж, төдий тэр бярман одов. Тэр цагт Сарангэрэл хааны улсад элдэв зүйл муу ѐр бэлгэ болов. Хотол газар хагарсан ба цахилгаан цахилахуй ба од унахуй ба өдөр шөнө ойрсох ба луу тачигнан ихэд донгодох ба мөндөр ба аянга буух ба олон шувуун бээр огторгуйд уярах мэт муу дуун гараад өөрөө газарт унах ба барс, ирвэс, чоно, араатан ба гөрөөс тэргүүтэн муу дуун гаргаад гаслах ѐр бэлгэ болов. Найман түмэн дөрвөн мянган хаад бээр ийн зүүдэлрүүн: «Их хааны алтан дуаз хугарсан ба алтан хэнгэрэг цоорсныг зүүдлэв. » Маха Чандра нэрт түшмэл ийн зүүдлэв: «Нэгэн бирд ирж, хааны алтан малгай булаасныг зүүдлэв. » Төдий хамаг бүгд тийм муу ѐр бэлгэсийг үзэж, маш зовов. Тэр цагт тэргүүнийг гуйгч нэгэн бярман хааны хаалганд хүрч ирсэнд балгасны хаалга сахигч тэнгэр нь тэр бярманыг согтууруулан төөрүүлээд, балгадын дотор эс оруулав. Тэр бярман нь балгасны гадуур долоонтоо эргэж, дотор орон эс чадаад гадна суув. Тэндээс ариун орон дахь тэнгэр нар бээр Сарангэрэл хаан тэргүүнээ өгвөөс өглөг барамид төгсгөхийг мэдэж, хаанд зүүд өгөв. ―Их хаан хамгаа өглөг өгсүгэй хэмээн тангарагласан бөлгөө чи. Өдгөө нэгэн гуйланч балгасны хаалганд орон эс чадаж, гадна суунам. Түүнийг хаан чи мэдтүгэй!‖ хэмээн зүүд өгсөнд хаан сэрээд сац их гайхамшигт болж, Маха Чандра түшмэлд зарлиг болруун: ―Ай түшмэл, чи балгасны хаалгад одоод үзтүгэй! Хэн ирвээс саадгүй дотор оруултугай!‖ хэмээн зарлиг болсонд Маха Чандра нэрт түшмэл балгасны хаалганд одсонд хаалга сахигч тэнгэр биеэ илт үзүүлж, Маха Чандра түшмэлд ийн хэмээн өгүүлэв: ―Түшмэл ээ! Хязгаарын улс дахь хорт сэтгэлт нэгэн бярман хааны тэргүүнийг гуйхаар ирж энд суунам. Би түүнийг хааж, дотор эс оруулав. Өдгөө хэрхсүгэй?‖ хэмээн өгүүлсэнд түшмэл өгүүлрүүн: ―Хэрвээ тэр үнэн бөгөөс хорт их муу ѐр ажгуу. Тийн атал хааны зарлигийг давбаас үл болмуй‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр балгас сахигч тэнгэр бээр тэр бярманыг үл саад хийн балгасанд оруулав. Төдий Маха Чандра түшмэл ийн сэтгэрүүн: «Энэ бярман нь лав хааны тэргүүнийг гуйх болмуй за. Долоон зүйл эрдэнэсээр таван зуун тэргүүн хийлгэсүгэй. Тэдгээр эрдэнэ тэргүүнээр хааны тэргүүнийг зольж авсугай» хэмээн сэтгэж хийлгэв. Төдий тэр бярман хааны орд харшийн дэргэд ирээд, их дуунаар ийн хэмээн өгүүлэв:
55
―Ай хаан аа! Би хязгаар дахь газраас ирсэн нэгэн гуйланч бөлгөө. Холоос их хаан чи чанадсын хүмүүсийг юун хүсвээс түүнийг өгсүгэй хэмээн тангарагласныг сонсож, хол газраас чамаас юм гуйсугай хэмээн ирлээ. ‖ Хаан түүний үгийг сонсож баясаад, түүнд мөргөж: ―Ай багш, хол газраас ирж чилэн алжаав уу?‖ хэмээн асуугаад: ―Ай багш! Чи эд хүсэх буюу? Улс хүсэх буюу? Хааны төрийг хүсэх буюу? Балгасыг хүсэх буюу? Эм хөвгүүн хүсэх буюу? Эрдэнэ ба хөлгөн хүсэх буюу? Заан ба морь хүсэх буюу? Долоон зүйлийн эрдэнэ хүсмүү? Боол шивэгчнийг хүсмүү? Юу хүсвээс чамд өгсүгэй‖ хэмээн зарлиг болсонд бярман өгүүлрүүн: ―Хаан аа! Эд агуурс өгсөн өглөг нь их ач буй атал агуу их ачит өглөг үл болмуй за. Хэн хүн бие дэхь махаа өгвөөс дээд манлай тэр бөлгөө. Ай хаан! Би хол газраас чиний тэргүүнийг гуйхаар ирлээ. Гуйсан сэтгэлийг минь хариулан өгөн соѐрх‖ хэмээн өчвөөс хаан түүнийг сонсоод үлэшгүй баясаад: ―Тийн болтугай!‖ хэмээн ам авсанд бярман өчрүүн: ―Ай хаан! Тэргүүнээ надад соѐрхох бөгөөс хэзээ соѐрхмуу?‖ хэмээн өчвөөс хаан зарлиг болруун: ―Өдгөө долоон хоногт тэргүүнээ чамд өгсүгэй‖ хэмээн зарлиг болсонд төдий Маха Чандра түшмэл нь долоон эрдэнээр үүдсэн тэдгээр тэргүүнийг авч ирээд овоолж ийн хэмээн өгүүлэв: ―Ай багш! Хааны тэргүүн нь мах цус ба ариун бус үүгээр юу хийнэм. Долоон эрдэнэсээр бүтсэн эдгээр тэргүүнийг чамд өргөсүгэй! Эдгээр долоон эрдэнэсийн тэргүүнээр чи энэ төрөлдөө баян болмуй за. Эдгээр тэргүүнийг аваад хааны тэргүүнийг үл гуйтугай‖ хэмээн өгүүлсэнд тэр бярман өгүүлрүүн: ―Надад эдгээр тэргүүн хэрэггүй, хааны тэргүүнийг хэрэглэмүй. Ай түшмэл, өглөгт саад үл хийн, эгээрлийг минь ханган соѐрх хэмээн өгүүлсэнд Маха Чандра түшмэл элдвээр залбирваас бээр тэр бярман эс болсонд тэр түшмэл айн зовж, зүрх нь долоон анги хагарч үхэв. Тэр цагт тэр хаан нь нэгэн түшмэлийг зуун мянган газарт гүйгч заанд унуулж, хамаг өчүүхэн хаадад тунхаг өгөн илгээв. Төдий тэр түшмэл хурднаа одоод: ―Өдгөө долоо хоногт Сарангэрэл хаан тэргүүнээ бярманд өгөх буй. Золгохоор ирэгч хүн үтэр иртүгэй!‖ хэмээн тунхаг тархаасанд төдий найман түмэн дөрвөн мянган өчүүхэн хаад Сарангэрэл хаан хаана бүхий тэнд ирээд, их хаанд мөргөөд, өвдгөө сөгдөж, алгаа хамтатгаад ийн хэмээн өчив: ―Хаан аа! Замбутивийн хамаг амьтан их хаан чиний ачаар хамаг бүгд жаргаж, хоргүй суун атал нэг хүний тулд хаан аа! Хамаг амьтныг огоот тэвчих чинь юун буй? Бид бүгдийг их өршөөхүй сэтгэлээр нигүүлсэж, тэргүүнээ үл өгөн соѐрх‖ хэмээн өчив. Наян мянган тоотон түшмэд бээр өвдгөө хөсөр сөгдөж, алгаа хамтатгаж: ―Бид бүгдийг нигүүлсэж, тэргүүнээ үл өгөн соѐрх‖ хэмээн өчив. Хорин мянган тоотон хатад бээр хөсрөө сөгдөж, алгаа хамтатгаж ийн хэмээн өчив: ―Ай их хаан! Биднийг нигүүлсэж, тэргүүнээ үл өгөн соѐрх‖ хэмээн өчив. Таван зуун хан хөвгүүн бээр сөгдөж, алгаа хамтатгаж ийн өчив: ―Ай хаан эцэг минь! Чамайг үгүй болвоос бид хэнд шүтмүй? Их нигүүлсэхүй сэтгэлээр тэргүүнээ үл өгөн соѐрх‖ хэмээн өчвөөс төдий их хаан нь хаад түшмэд ба хатад хөвгүүддээ ийн хэмээн зарлиг болов: ―Та бүгд сонс! Тэргүүлшгүй цагаас энэ бие минь орчлонд орчиж, өнө амьтан тамд унасан цагт үнс, усанд буцлахуй, халуун усанд ба галын суваг тэргүүтэнд бие минь чанагдаад түлэхүй тэргүүтэн тоо томшгүй зовлонг үзэв. Нэгэн өдөр бээр тоо томшгүй үхээд, энэ бие минь онц нүгэлт үйлд орж, гавьяа тус болсонгүй бөлгөө. Адгуус болон төрж, нэгэн нэгнээ алж идэлдсэн ба мах нь хамаг бүгд идсэн ба үхээд өмхий мах болоод тоо томшгүй тэр мэт энэ биеийг минь хомсотгож буян үйлдсэнгүй бөлгөө. Бирдийн оронд төрвөөс бээр биеэс гал шатаж, хүрдний мэссээр тэргүүнийг огтлоод, сац жич бас эдгэх тэргүүтэн тоо томшгүй зовлонгуудыг үзвээс бээр буянт болсонгүй буюу. Эд таваар, эмийн тул хомхолзохуй сэтгэлээр нүдээ гөлийж, нэгэн нэгнээ хөнөөж алсан ба байлдаанд одож, бас нэгэн нэгнээ алалцаж, тачаангуй, урин, мунхагийн эрхээр тоо томшгүй, үхвээс гавьяа тус болсонгүй бөлгөө. Өдгөө энэ биеийг огоот тэвчсүгэй би. Буртгаар дүүрсэн энэ бие мөнхгүй үтэр эвдрэх буй за. Тиймийн тул энэ тэргүүнээ ач тус болох их бөгөөтөл юуны тул үл өгмүй. Энэ тэргүүн минь бярманд өгвөөс тэр буяны ачаар дээргүй бодь хутгийг бүтээгээд, хэзээ илт туулж, Бурханы хутгийг олвоос хотол эрдмүүд төгөлдөр болмуй за. Тэр цагт мэргэн аргаар би таныг зовлонгоос тонилгосугай. Дээргүй үнэн төгс туулсан бодь хутгийн тулд тэргүүнээ өгөхүйд та саад зэтгэр үл хийтүгэй!‖ хэмээн зарлиг болсонд өчүүхэн хаад түшмэд ба хатан хөвгүүд бээр хааны тэр зарлигийг сонсож юун бээр үл өгүүлэн суув. Төдий их хаан нь бярманд зарлиг болруун: ―Ай багш! Тэргүүнийг минь авах цаг болов. Өдгөө автугай‖ хэмээн зарлиг болсонд бярман өчрүүн: ―Хаан аа! Чамайг олон нөхдөөр хүрээлүүлж суун бүхийд би ганцаар хаан чиний тэргүүнийг яахин огтлож чадмуй. Тийм хүч над үгүй. Ай хаан чи, тэргүүнээ надад соѐрхох үнэн бөгөөс хөдөө ойд ганцаар одоод надад өгөн соѐрх‖ хэмээн өчвөөс төдий их хаан нь өчүүхэн хаад ба хан хөвгүүнд зарлиг болруун: ―Ай та бүгд, намайг үнэнээр хүндлэх л бөгөөс энэ бярманд ямарваа хор үл үйлдтүгэй‖ хэмээн зарлиг болоод хаан бярман хоѐул ой дотор одов. Төдий тэр бярман хаанд ийн хэмээн өчив: 56
―Ай хаан, бие чинь их хүчит болоод, гай хүрэхүйд үл тэсэх гэмшиглэн сэтгэл төрөх болуузай. Хаан чи тэргүүнээ модонд уя! Би огтлож авсугай‖. Төдий хаан нь гишүүн чин бат болоод, навч цацэг төгссөн тийм нэгэн модонд тэргүүнээ уяж, өвдгөө хөсрөө сөгдөөд бярманд ийн хэмээн өгүүлэв: ―Ай багш тэргүүнийг минь огтлоод гарт тавь! Би чамд өгсүгэй. Би тэргүүнээ чамд өгсөн энэ буян нь шулам ба Эсэр ба Хурмаст ба Чакравардын хаан хийгээдийн төрлийг хүссэн бус, гурван ертөнцийн жаргаланг хүссэн бус буй за. Дээргүй үнэн төгс туулсан бодь хутгийг хүсээд, хамаг амьтныг нирвааны хутагт оруулахын тулд болой. ‖ Төдий тэр бярман илдээ далайж цавчихуйд, тэр модны тэнгэр үл баясаад ―Юуны тулд нүгэлт үйл үйлдмүй?‖ хэмээгээд бярманы нүүрийг алгаар дэлдсэнд хөлөө тэмтэрхийлэн хөсөрт унав. Төдий хаан нь тэр модны тэнгэрийг үзээд өгүүлрүүн: ―Би эрт цагт энэ модонд есөн зуун ерэн есөнтөө тэргүүнээ өгсөн буюу за. Өдгөө үүн лүгээ мянга гүйцвээс өглөг барамид огоот төгсмүй за. Дээргүй бодь хутагт минь саад зэтгэр үл үйлдтүгэй!‖ Тэр модны тэнгэр хааны зарлигийг сонсож, бярманыг харин амьдруулсанд бярман босоод илдээр тэргүүний нь огтлоод гарт өгсөнд их газар бээр зургаан зүйлээр дэнсэлснээр тэнгэрийн орд харш бээр хөдлөн дэнсэлсэнд хамаг тэнгэр нар маш гайхалдаж: ―Ийм шалтгаан юун буй?‖ хэмээн өчвөөс Бодьсатва хамаг амьтны тул тэргүүнээ өгснийг мэдэж, хамаг бүгд чуулж: ―Аяа ийм гайхамшигт болов‖ хэмээн уйлсан нулимс нь хур мэт ороод ийн хэмээн өгүүлэлдэв: ―Сарангэрэл хаан тэргүүнээ өгснөөр өглөг барамидыг огоот төгсгөв‖ хэмээн хамгаа алдаршсанд Шимасана хаан тэр үгийг сонсоод, зүрх нь хагарч үхэв. Тэр бярман нь хааны тэргүүнийг авч одвоос өчүүхэн хаад ба түшмэд ба хатад ба хан хөвгүүн тэргүүтэн нь биеэ газар дэлдхийлэн их дуунаар уйлав. Зарим нь үсээ үгтээв. Зарим нь хоѐр гараар нүүрээ маажиж, хөсөрт өнхрөн их дуунаар уйлмуй. Тэр цагт тэр бярман нь хааны тэргүүнийг авч одтол өмхий болсонд орхиж одов. Зарим бярман түүнийг үзээд ийн өгүүлэв: ―Чи маш хорт хүн ажгуу. Хааны тэргүүнийг юуны тул авав‖ хэмээн эс халгаав. Бас тэр бярман мөрт орж одсонд зуураа учирсан бүгд түүнийг муушааж, идээ эс өгсөнд маш өлсөж яван атал Шимасана хааны үхсэнийг сонсож, урьд ирсэн сэтгэлээр эс болсонд маш айн цочоод зүрх нь долоон анги хагараад цусаар бөөлжиж үхэв. Шимасана хаан ба тэр бярман хоѐр үхээд сац завсаргүй амьтан тамд төрөв. Хаан бээр гашуунаар явж үхсэнээр дээд язгуурт тэнгэр болон төрөв. » Ананд аа! Тэр цагт тэр учир дахь Шимасана хаан нүгэлт шулам бөлгөө. Тэр цаг учир дахь тэр бярман нь Дэвадад бөлгөө. Тэр цаг тэр учир дахь модны тэнгэр нь Маха Мудгалаяни бөлгөө. Тэр цаг тэр учир дахь Маха Чандра түшмэл нь Шарийн хөвгүүн бөлгөө. Тэр цагт бээр би үхэхийн урьд эс тэсэж, урьд тэр үхлээ. Өдгөө бээр намайг нирваан болохуйг сонсож, эс тэсэж урьд тэр нирваан болсон буюу. Ялж төгс нөгчсөн Бурхан тийн хэмээн зарлиг болсонд наснаа төгөлдөр Ананд ба хамаг нөхөд бээр нэгэн аялгуугаар Бурханы эрдмүүдийг ―Маш гайхамшигт болой‖ хэмээн сайшаан магтаад бясалгалыг хичээснээр зарим нь дөрвөн үрийг 1 олов. Зарим нь дээргүй үнэн төгс туулсан бодь хутгийг олов. Бурханы зарлигийг хамаг бүгд биширч илт баясав. ТҮШМЭЛИЙН ДОЛООН ЯЗГУУРТ ХӨВГҮҮНИЙ ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг Итгэлгүй идээн өглөгтийн хотол баясгалангийн хүрээнд суун авай. Тэр цагт Гэгээнээ ялгуусан хаанд Гөрөөс нэрт нэгэн түшмэл бөлгөө. Тэр түшмэл маш их эд агуурст баян бөлгөө. Тэр түшмэлд долоон хөвгүүн бөлгөө. Зургаан хөвгүүн нь эм аваад, отгон хөвгүүн нь эм эс авсанд эцэг нь ийн сэтгэрүүн: «Өдгөө би өтлөж үхэхүйд ойр болов. Энэ отгон хөвгүүндээ нэгэн сайн охин эрж өгсүгэй» хэмээн сэтгэж бүрүүн. Тэр цагт тэр түшмэлд нэгэн амраг бярман буй. Тэр бярман лугаа учирч үгийн улмаас дурдаад бярманд өгүүлрүүн: ―Ай бярман минь! Энэ отгон хөвгүүнд эм эс гуйж бөлгөө. Өдгөө хэнээс гуйхыг эс мэдэв. Ай бярман чи хамаг улсад одоод миний хөвгүүн лүгээ буян хишиг ивээлт, мэргэн оюут, гоо үзэсгэлэнт тийм нэгэн охиныг шинжилж үзээд, миний энэ хөвгүүнд гуйсугай. Чамайг би ачилсугай!‖ хэмээн өгүүлсэнд тэр бярман: ―Тийн болтугай!‖ хэмээн өгүүлээд хамаг улсад эрэхээр одсонд Ширидигда нэрт улсад таван зуун охид хамт наадаад, сайн цэцгүүдийг түүгээд Бурханыг тахин бүхийг үзэв. Тэр бярман нь тэдгээр охидыг хаана одвоос хойноос нь дагаж үзвээс нэгэн өчүүхэн усанд хүрсэнд тэдгээр хамаг охид гутлаа тайлж, усыг гэтлэв. Тэдний дотор нэгэн охин гутлаа үл тайлан гуталтай гэтлэв. Бас чанагш одон атал нэгэн мөрөнд хүрсэнд бус хамаг охид дээлээ тайлж, усыг гэтэлвээс урьд тэр охин дээлээ үл тайлан гэтлэв. Түүнээс чанагш нэгэн модны ойд хүрсэнд бусад
1
Дөрвөн үр- Үргэлжид орохын үр, чанагш ирэхийн үр, чанагш үл ирэхийн үр, архадын үр 57
охид модон дээр авирч цэцэг авав. Урьд тэр охин хөсрөөс цэцэг түүж, бусдаас үлэмж олов. Төдий тэр бярман тэр охины дэргэд одоод ийн өгүүлрүүн: ―Ай охин, чамаас нэгэн сэжиг асуух бөлгөө. Чи сайтар хариу өгүүлтүгэй‖ хэмээн өгүүлсэнд охин өгүүлрүүн: ―Чамд ямар сэжиг буй л бөгөөс асуутугай‖ хэмээн өгүүлсэнд бярман өгүүлрүүн: ―Ай охин та ус гэтлэхүйд бус охид гутлаа тайлж гэтэлвээс чи ганцаар гуталтай гэтлэхүй шалтгаан чинь юун буй?‖ Охин өгүүлрүүн: ―Ай бярман! Чиний тэр сэжиг их гайхамшиг бус болой. Ай бярман би хуурай газарт явах цагт нүдээр үзэж, өргөс ба чулуу ба тоосго тийм мууг үзэж зайлж, явах бөлгөө. Хэрвээ усан дотор өргөс ба могой ба хорт хорхой буй л бөгөөс үл үзэн гишгэвээс хөлд хорт болмуй хэмээн сэтгэж, гутлаа эс тайлсан тэр бөлгөө. ‖ Бярман өгүүлрүүн: ―Бусад охид дээлээ шууж, ус гэтэлвээс чи ганцаар дээлээ үл шуун гэтлэх юун буй?‖ хэмээн асууваас охин өгүүлрүүн: ―Охин хүний биед сайн муу бэлгэ олон бүхийн тул дээлээ шууж орвоос бусад хүн сайн бэлгийг үзвээс юун бээр үл өгүүлмүү. Муу бэлгийг үзвээс элэглэхийн тулд миний дээлээ эс шуусан тэр бөлгөө. ‖ Бярман өгүүлрүүн: ―Тийн бээр бөгөөс бус охид модон дээр авирч цэцэг түүн атал чи ганцаар модонд үл авирах шалтгаан юун буй?‖ хэмээн асууваас охин өгүүлрүүн: ―Хэрвээ модон дээр авирваас модны гишүү хугарч хөсрөө унаваас биед хор болохын тул модонд эс авирсан минь тэр бөлгөө. ‖ Тэр охины эцэг нь Гэгээнээ ялгуугч хааны дүү бөлгөө. Тэр хааны дүү нь урьд нэгэн гэм хийсэнд тэр улсаас хөөгдөж энд ирээд Ламчма охин авч, төрсөн хөвгүүн буй ажгуу. Тэр бярман охинд өгүүлрүүн: ―Ай охин, чи маш шулуун ухаант бөгөөтөл чамд эцэг эх буй буюу?‖ хэмээн асууваас охин өгүүлрүүн: ―Эцэг эх буй‖ хэмээсэнд бярман өгүүлрүүн: ―Тийн бээр бөгөөс би чам лугаа хамт чиний гэрт одсугай‖ хэмээн нийлж одоод, хаалганд хүрсэнд охин гэртээ ороод, эцэг эхдээ өгүүлрүүн: ―Бидний хаалганд нэгэн бярман ирээд чамд золгосуу хэмээн суун амуй. ‖ Эцэг нь гадна гарч танилдаад эсэн мэнд юүгээн асуулдаад бярман өгүүлрүүн: ―Сайхь охин чинийх буюу?‖ хэмээн асууваас ―Миний охин буй‖ хэмээн өгүүлсэнд бярман өгүүлрүүн: ―Тийн бөгөөс хүн гуйсан буюу?‖ хэмээн асууваас ―Гуйсангүй бөлгөө‖ хэмээн өгүүлэв. Бярман өгүүлрүүн: ―Тийн бөгөөс Ширавасун балгас дахь Гөрөөс нэрт түшмэлийг чи танимуй уу?‖ хэмээн асууваас: ―Бид хоѐр ураг бөлгөө‖ хэмээн өгүүлсэнд бярман өгүүлрүүн: ―Тэр түшмэлд долоон хөвгүүн бөлгөө. Түүний дотор отгон хөвгүүн нь гоо үзэсгэлэнт буюу. Түүнд чиний охиныг гуйваас өгөх үү?‖ Тэр хүн өгүүлрүүн: ―Тэр түшмэл их сайн язгуурт бөлгөө. Хэрвээ охиныг минь гуйх бөгөөс чиний үгээр өгсүгэй‖ хэмээн өгүүлсэнд тэр бярман харьж ирээд шалтгаан учир бүгдийг дэлгэрэнгүй тэр Гөрөөс нэрт түшмэлд өгүүлсэнд төдий тэр түшмэл бэр юүгээн авах морь тэрэг тэргүүтнийг бэлдээд өөрөө нөхөд сэлт бүгдээр Ширитигда нэрт улс хаана бүхий тэнд одов. Тэр улсад ойртсонд «Нэгэн хүнийг урьд илгээе» хэмээн сэтгэж, тэр хүнийг ийн захируун: ―Ай хүн чи урьд одоод охины эцэг эхэд бид бүгдээр айсуй хэмээн сонсготугай. ‖ Тэр хүн хүрээд сонсгуулсанд, төдий тэр хүн агуу их хурим бэлдээд ―Охиноо буулгаж өгсүгэй‖ хэмээн завдав. Төдий даруй дээр бүгдээр хүрч ирээд чанагш янагш хуримлалдаж, охиныг нь буулгаж авч ирэхүйд тэр охины эх нь олон хүний дотор охиноо ийн сургаруун: ―Ай охин минь! Чи энэ өдрөөс хойшид насан турш сайн дээл өмсөөд сайн амтат идээ идтүгэй! Өдөр бүр тасралгүй толиндоо үзтүгэй‖ хэмээн сургасанд охин бээр: ―Тийн хийсүгэй‖ хэмээн өгүүлсэнд, хадам эцэг эх нь үл таалан ийн сэтгэрүүн: «Хүн нэг насан дээр зовлон жаргалан бээр мөнх бус бөгөөтөл нас турхар сайн дээл, сайн идээ хаанаас олдмуй. Үргэлжид толинд үзвээс бээр хэрэг нь юун» хэмээн сэтгэв. Төдий эсрэг тэсрэг дайлалдан хуримлаад тархав. Төдий тэд бүгд мөрт орж, харьж ирэхүйд зуур нэгэн сайн сэрүүн байшин буй ажгуу. Урьд хадам эцэг нь тэр байшинд хүрээд, гайхан суун ажгуу. Шинэ бэр нь хойноос ирээд хадам эцэгтээ ийн өчрүүн: ―Энэ байшинд сууж үл болмуу. Үтэр бөгөөд гадна өөд болон соѐрх‖ хэмээн өчвөөс төдий бэр юүгээн үгээр гадна гарав. Нэгэн хэдэн хүн гадна үл гаран суун бүхийд хоромхон зуур морь үхэр байшингийн баганыг шөргөөсөнд байшин унаад дотор суусан хүн нь үхэв. Хадам эцэг нь ийн сэтгэрүүн «Намайг бээр зовлонгийн амнаас энэ бэр минь гаргав» хэмээн сэтгэж, бэр юүгээн үлэмж асран хайрлав. Бас тэндээс явтал ус, өвс төгссөн нэгэн голд суун атал бэр нь хойноос хүрч ирээд, 58
―Энэ голд сууж үл болмуй. Үтэр зөөтүгэй‖ хэмээн өгүүлвээс бэр юүгээн үгээр нэгэн этгээд зөөж, суун атал их түргэн хур ороод гол дүүрэн их үер болсонд хадам эцэг нь ийн сэтгэрүүн: «Энэ бэр минь намайг хоѐр зовлонгоос тонилгов» хэмээн сэтгэв. Бас тэндээс яваад газартаа хүрч ирээд, сац хамаг ураг тариг бүгдээр нэгэн өдөр дуустал хурим хийж наадан баясав. Зочдыг тархсаны хойно бэрүүдээ хурааж ирээд ийн өгүүлрүүн: ―Өдгөө би өтлөж үйлс захирч үл чадмуй, эд таваар үйл бүгд юүгээ танд хадгалуулан өгсүгэй. Түлхүүр оньсыг хэн хадгалмуу?‖ хэмээн асууваас зургаан бэр нь ―Бид хадгалж үл чадам‖ хэмээн өчсөнд отгон бэр нь, ―Би хадгалж чадмуй‖ хэмээн өчвөөс төдий тэр гэрийн эзэн оньсон түлхүүр бүгдийг түүнд өгч үйлсийг захируулав. Тэр бэр нь маргааш нь бүр эрт босоод харш байшинг арчаад ус үсэргэж, тэндээс элдэв идээг бэлдээд, урьд хадам эцэг эхдээ өгөөд түүний хойно их багад зэргээр өгөөд, түүний хойно боол шивэгчинд өгөөд үйлсийг захираад тэнд бээр өөрөө иджээ. Хадам эцэг нь ийн сэтгэрүүн: «Энэ бэр минь бусад лугаа адил бус буй за. Энэ бэр буулгаж ирэхүйд эх юүгээн сургасан үгээр үл явах буй» хэмээн сэтгэж ийн өгүүлрүүн: ―Ай бэр чи эцэг эхээсээ буулгаж ирэхүйд эх чинь чамайг сургаж нас турхар сайн дээл өмсөж, сайн амтат идээ идтүгэй хэмээн сургасан тэр ямар битүү үг буй?‖ хэмээн асууваас бэр нь өвдгөөрөө хөсөр сөгдөж ийн өчрүүн: ―Эхийн минь сайн дээл өмс хэмээх нь дээр өмсөх дээлээ хайрлаж, үл хиртээн жуулчин харь хүн ирвээс өмстүгэй хэмээсэн буюу. Насад сайн амтат идээ ид хэмээсэн нь идээг бүгдийн хойно идвээс амтат болмуу хэмээн өгүүлсэн буюу. Толийг үз хэмээсэн нь хүрэл ба төмрийн толь бус буй за. Эрт манагаар босоод гадна дотор ариунаа арчаад ус үсэргээд тавцан дэвсгэр тэргүүтнийг бэлдтүгэй хэмээн эхийн минь сургасан тэр бөлгөө‖ хэмээн өчвөөс хадам эцэг нь тэр бэр юүгээн үлэмж асарсанд нөхөд сэлт бүгд маш амгалан болов. Тэр цагт нэгэн шувуу далайн хойгоос нэгэн тутарга иштэй тэргүүтэй авч ирээд хааны орд харшийн тус дээр нисэж атал, тэр тутарга юугаан иштэй алдаж, орд харшид унагасанд нэгэн хүн түүнийг олоод хаанд өргөсөнд хаан бээр «Ийм сайн тутарга нь эм буюу за. Үүнийг цацаж үрийг арвижуулсугай» хэмээн сэтгэж, хамаг түшмэддээ хувааж: ―Та үүнийг тарьтугай!‖ хэмээн зарлиг болсонд тэр Гөрөөс нэрт гэрийн эзэн бээр өчүүхэн хүртэж, харьж ирээд бэрдээ өгөөд ―Үүнийг тарьтугай хэмээн захирч өгсөнд тэр бэр бээр хадам эцэг эх юүгээн зарлигаар боол шивэгчнээ захирч тариаланг сайтар зохистой хагалж, хичээж тарьсанд тэр тутарга ургаж, үлэмж их үр авав. Тэр цагт тэр хааны хатан өвчин хүртсэнд оточ эмнэхүйд өвчнийг шинжилж хаанд өчрүүн: ―Ай хаан, энэ хатны өвчнийг бус эмээр эмнэж үл болом. Далайн хойгийн тутарга идвээс эдгэмүй за‖ хэмээн өчвөөс хаан бээр далайн хойгийн тутаргыг тус тус бүр тариулахаар өгснөө санаж түшмэддээ зарлиг болруун: ―Ай түшмэд, танд тарихаар өгсөн дутарга гарав уу?‖ хэмээн асууваас зарим түшмэд нь ―Тарьсанд эс гарав‖ хэмээн өчив. Зарим нь, ―Хулгана идэв‖ хэмээн өчив. Тэр цагт тэр гэрийн эзэн харьж ирээд бэрдээ: ―Би урьд чамд тарихаар өгсөн тэр тутарга гарав уу? Хааны хатан өвчин хүртсэнд эм болох ажгуу?‖ хэмээн өгүүлсэнд бэр нь өчрүүн: ―Сайтар гарч бөлгөө. Нэгэн хүнийг эмнэхээс хамаг улсыг эмнэвээс болох буй‖ хэмээн өчвөөс төдий тэр гэрийн эзэн тэр тутаргаас авч хаанд өргөсөнд хааны хатан түүгээр эмнээд эдгэсэнд хаан маш баясаад тэр түшмэлд олон өглөг өгөв. Тэр цагт тэр хаан бээр Ширидигдагийн улс дахь хаан хоѐр нь нэгэн нэгнээ үл таалан насад тэмцэлдэгч бөлгөө. Нэгэн цагт Ширидигдагийн тэр хаан нь «Ширавасун балгас дахь хаанд мэргэн шулуун билигт тийм түшмэл буй буюу үгүй буюу тэнссүгэй» хэмээн сэтгэж, нэгэн хүнээр маш адил зүст эх охин хоѐр гүү өгч илгээж ―Энэ хоѐрын эх нь алин буй? Охин нь алин буй? Үүнийг таньж илгээтүгэй" хэмээн өгүүлсэнд хаан түшмэд бүгдээр чуулж үзвээс хэн бээр эс танив. Төдий гэрийн эзэн гэртээ харьсанд бэр нь хадам эцэгтээ: ―Шинэ үг сонсов уу?‖ хэмээн өчвөөс хадам эцэг нь ―Ийм нэгэн үг сонсдов‖ хэмээн дэлгэрэнгүй бэрдээ өгүүлсэнд бэр нь өчрүүн: ―Түүнийг мэдэх маш хялбар буюу! Тэр хоѐр гүүг хамт уяад сайн өвс өгвөөс эх нь өвсний сайныг нь хошуугаараа охиндоо түлхэж өгмүй. Түүгээр мэдтүгэй. ‖ Төдий тэр гэрийн эзэн бэрийнхээ үгээр хаанд өчвөөс хаан бээр хоѐр гүүнд хамт өвс өгч үзвээс тэрхүү ѐсоор болсонд эх охин хоѐрыг таньж, элчид нь өгвөөс тэр элч бээр таньсныг ―Таны мөн‖ хэмээн өгүүлээд газартаа хариад хаандаа тэрхүү ѐсыг дэлгэрэнгүй өчвөөс бас тэр хаан хоѐр адил тэн чацуухан могой өгч илгээж: ―Үүний эр, эм хоѐрыг ялгаж таньтугай!‖ хэмээн өгүүлж илгээв. Тэр Гэгээнээ ялгуугч хаан түшмэд бүгдээр үзэж эс танив. Бас тэр гэрийн эзэн гэртээ хариад бэрээсээ асууваас бэр нь өгүүлрүүн: 59
―Түүнийг таних хялбар буй. Нэгэн зөөлөн бөсийг дэлгээд түүний дээр хоѐр могойг хамт тавьтугай. Эм могой нь үл хөдлөн баймуй, эр могой нь үл тогтон янагш чанагш явмуй. Тэр юун буй хэмээвээс эм язгууртан зөөлөн хөнгөнд суух дурт болмуу. Эр язгууртан зөөлнийг үл таалан хатуу ширүүнд дурт болмуу. Түүгээр мэдтүгэй‖ хэмээн өчсөнд төдий тэр гэрийн эзэн хаанд өчсөнд хаан тэрхүү ѐсоор үзвээс танигдаж: ―Энэ нь эр, энэ нь эм буюу‖ хэмээн ялгаж өгвөөс төдий тэр элч нь, ―Эс эндүүрэв‖ хэмээн өгүүлээд газартаа харив. Тэр хаан маш баясаж, тэр гэрийн эзэнд олон эрдэнэсийг өгөв. Тэр элч газартаа харьж хаандаа дэлгэрэнгүй өчвөөс бас тэр хаан сүх ойлоор цавчсангүй, гишүүн бээр үгүй, бүдүүн нарийн үгүй, тэргүүн сүүл үгүй тийм хоѐр алд модыг ―Үүний үзүүр ѐроолыг ялгаж таньтугай‖ хэмээн өгч илгээсэнд хаан түшмэд бүгдээр үзвээс эс танив. Бас тэр гэрийн эзэн харьж ирээд, бэрээсээ асууваас бэр нь өгүүлрүүн: ―Түүнийг таних хялбар буй. Тэр хоѐр модыг усанд тавиваас тэргүүн нь дээш хөвөөд, язгуур нь живж урсмуу‖ хэмээн өчвөөс төдий тэр түшмэл хаанд өчвөөс хаан тэрхүү ѐсоор таньваас тэр элч: ―Таны таньсан мөн буй‖ хэмээн өгүүлээд улсдаа харив. Хаан бээр тэр түшмэлд олон эрдэнэсийн өглөг өгөв. Тэр элч газартаа хүрч тэр хаанд тэр шалтгааныг дэлгэрэнгүй өчвөөс тэр хаан «Гэгээнээ ялгуугч хаан шулуун ухаант буй ажгуу» хэмээн сэтгээд, тэр элчээрээ олон эрдэнэсийг өгч илгээгээд: ―Бид хоѐр үүнээс хойно гэмгүй зохицсугай‖ хэмээн илгээсэнд Гэгээнээ ялгуусан хаан маш баясав. Тэндээс төдий хаан нь тэр гэрийн эзнээс ―Тэд бүгдийг чи яахин ялгаж мэдэв?‖ хэмээн асууваас гэрийн эзэн өчрүүн: ―Ай хаан аа! Би өөрөө мэдсэн бус буй. Миний нэгэн ойт мэргэн бэр бөлгөө. Тэр мэдэв‖ хэмээн өчвөөс хаан түүнийг сонсоод маш баясаж ―Чиний тэр бэрийг би охин дүү болгосугай‖ хэмээн зарлиг болов. Тэр бэр шалтагтай болж, есөн сар гүйцсэнд гучин хоѐр өндөг төрөв. Өндөг дутмаас гоо үзэсгэлэнт тийм гучин хоѐр хөвгүүн төрөв. Тэр хөвгүүд нь их болсонд хэн бээр тэнцэлгүй, мянган хүн бээр нэгэнд нь хүч үл хүрэх тийм болов. Түүний эцэг нь тэдгээр хөвгүүнээ маш таалан баясмуу. Тэр улс дахь хамаг хүн тэднээс маш айн эмээх бөлгөө. Төдий тэр хөвгүүддээ адил язгууртан хүний охиныг гуйж авав. Тэр цагт тэдгээр хөвгүүний эх нь бишрэл сэтгэл лүгээ төгссөний тул Бурхан хуврагууд нөхөд сэлтийг урьж ирж, өргөн хүндлээд тахив. Бурхан бээр тэдэнд номыг үзүүлсэнд тэдгээр гэрээр дүүрэн хүн үргэлжид орсон үрийг олвоос бээр ганцхан отгон хөвгүүн нь үрийг эс олоод, тэр хөвгүүн заан унаж, балгасны гадна наадахаар одсонд гүүр тавьсан их мөрөн бөлгөө. Тэр хөвгүүн гүүрний дээр явахуйд нэгэн их түшмэлийн хөвгүүн тэрэг хөллөж, гүүрээр ирэхүйд учирч хоѐул адил язгууртын тул нэгэн нэгнээсээ эс зайлсанд Ламчмагийн хөвгүүн уурлан хилэгнэж, заан унасаар тэр их түшмэлийн хөвгүүнийг гүүрнээс түлхэж, усанд унагав. Тэр хөвгүүний хөл гар нь эвдэрсэнд уйлаад гэртээ харьж, эцэг эхдээ ийн хэмээн өгүүлрүүн: ―Ай эцэг эх минь! Ламчмагийн хөвгүүн намайг гүүрнээс түлхээд унагаж, хөл гарыг минь эвдэв‖ хэмээн өчвөөс тэр их түшмэл маш эс баясваас бээр тэдгээр хөвгүүн маш их хүчит болоод хаанд хайрлагдсаны тулд халдаж эс чадаад «Өдгөө би тэдэнд нэгэн арга хийсүгэй» хэмээн сэтгэж, долоон эрдэнээр гучин хоѐр бэрээ хийж бэрээ тутам нэжгээд хурц илд хийж, гучин хоѐр хөвгүүнд нэжгээд нэжгээд өгөөд ―Ай хөвгүүд! Та залуу идэр бүхийдээ наадмыг таалмуй за. Би таны наадахын тул эдгээр бэрээсийг хийж танд өгмүй. Та бээр эдгээр бэрээсээр сайтар наадтугай!‖ хэмээсэнд төдий тэдгээр хөвгүүн маш баясаж, тэдгээр бэрээсийг авав. Хааны зарчимд хаан лугаа хамт явах нөхөд мэсэс үл барих ажгуу. Тэдгээр хөвгүүд бэрээсийг бариад хааны дэргэд явав. Тэр их түшмэл хаанд ховлон өчив: ―Ай хаан аа! Ламчмагийн гучин хоѐр хөвгүүн нь залуу идэр болоод, их аугаа хүчит буй. Хаанд хор сэтгэх болуузай‖ хэмээн өчив. Тийн атал хаан тэднийг итгэж гэмгүй яван атал бас тэр түшмэл өчрүүн: ―Миний урьд өчсөн үг худал бус үнэн бөлгөө. Үнэн худлыг нь хаан чи болгоогтун. Тэдгээр хөвгүүний гарт барьсан бэрээсийн дотор илд буй ажгуу. Магад хор сэтгэх болмуу. Тэдний бэрээсийг үзтүгэй!‖ хэмээн өчсөнд төдий тэр хаан тэр түшмэлийн үгээр тэдгээр хөвгүүний бэрээсийг үзвээс түшмэлийн өчсөн үг үнэн бүхийг мэдээд төдий тэр хөвгүүдийг нэжгээд нэжгээд ирүүлж бөхчүүдээр тэднийг цөмийг алуулав. Тэдгээр хөвгүүний гучин хоѐр толгойг нэгэн авдранд дүрж, амсрыг нь хавхаглаж охин дүүдээ өгч илгээв. Тэр цагт тэдгээр хөвгүүний эх нь Бурхан нөхөд сэлтийг залж, гэртээ тахиж суун ажгуу. Хаан тэр авдрыг өгч илгээсэнд ―Хаан Бурханы тахилд нэмэр өгч илгээсэн ажгуу‖ хэмээн сэтгэж, авдрыг нээхүйд Бурхан зарлиг болруун: ―Авдрыг хоромхон бүү нээтүгэй! Идээ идсэний хойно нээтүгэй!‖ хэмээн зарлиг болов. Төдий идээг бэлдээд зооглуулж бүрүүн. Бурхан бээр тэдгээр хөвгүүний эхэд ийн ном үзүүлэв: ―Энэ бие нь мөнх бус буй за. Зовлонт болоод хоосон, минийх үгүй, өнө үл агч бүхийгээс нисваанист хүлэгдсэн зовлонгоор хөнөөгч амрагаас хагацахуй, зовлонгоор энэ бие гавьяа тусгүй болгомуй за. Мэргэн билэгтэн эдгээр утгасыг онох болой‖ хэмээн зарлиг болсонд Ламчма бээр утгасыг ухаж, харин үл ирэгчийн үрийг олоод, маш баясан бишрээд алгаа хамтатгаж Бурханаа ийн хэмээн өчив: 60
―Ай Бурхан! Би дөрвөн үйлсийг өчсүгэй. Бурхан намайг энэрэхүй сэтгэлээр надад өгөн соѐрх! Өчих нэгэн үйл минь өвчтэй аяга тахимлигт өвчнийг анагаахуй эм ба идээ ундааныг өргөсүгэй. Хоѐрдугаар нь өвчит аяга тахимлигуудын зарц болон идээ ундаа өргөсүгэй. Гутгаар нь аяга тахимлигийн хэрэглэгдэхүүнийг бэлдэн өргөсүгэй. Дөтгөөр нь аяга тахимлигийн хол жуулчлан явахуйд хүнс ба хэрэгтнийг өргөсүгэй. Тэр юуны тул хэмээвээс өвчит аяга тахимлиг нь өвчнийг анагаахуй эм ба идээ ундаа үгүй бөгөөс өвчин анагаахуйяа бэрх болоод аминд хор болмуй. Өвчит аяга тахимлигт зарц үгүй болвоос идээн үгүй тул бинваад гуйхаар одмуй. Цагтаа эс олоод хэрвээ хождож, эс олвоос өвчит хүнд урин төрж өвчин анахуйяа бэрхийн тул түүнд бээр идээ өргөсүгэй. Холоос ирсэн улс дахь иргэн лүгээ эс ижилдсэн, ураг төрөлгүй аяга тахимлиг бинваад идээ гуйн буй за. Бинваад идээ гуйхуйд гэргийтэн хүн, ард хөнөөвөөс хүлцэнгүй нь шантрахуй болмуй. Түүгээр түүнд идээ өргөсүгэй. Аяга тахимлиг хол газарт жуулчлан одохуй цагт хүнсгүй бөгөөс ханьцахуй нөхөдгүй болмуй. Нөхөргүй ганцаар явбаас зуур бээр олон араатан ба дээрэм хулгай лугаа учирч аминд хор болмуй. Тиймийн тулд хүнс өргөсүгэй!‖ Тэр цагт бээр Бурхан нь Ламчмагийн өчсөн тэр дөрвөн номыг соѐрхож: ―Маш сайн‖ хэмээн магтаад ―Чиний өчсөн энэ дөрвөн номын буяны ач нь агуу их болоод Бурханыг тахисан лугаа адил болой‖ хэмээн зарлиг болоод нөхөд лүгээ сэлт Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэгт одов. Бурхан морилсны хойно авдраа нээж үзвээс гучин хоѐр хөвгүүний тэргүүнийг үзвээс хүслээс хагацсаны тул зовохгүй болж ийн хэмээн: ―Аяа нэгэн хөвгүүн төрвөөс насаа бармуй за. Мөнх бус түргэн болой. Өдгөө тэдгээр хөвгүүн таван заяаны1 аль оронд төрж, зовлонг үзмүй‖ хэмээн өгүүлэв. Тэр хөвгүүний эхийн ураг тариг тийм муу үгсийг сонсож, маш үл таалан урин төрж ийн өгүүлрүүн: ―Энэ их хаан нь энэ мэт ямарваа гэмгүй бөгөөтөл эдгээр хөвгүүнийг юуны тул алав. Өдгөө бид цэрэглэж, хааныг муу болгосугай‖ хэмээн зөвшөөлдөөд төдий цэргийн аймгийг хураагаад хааны орд харшийг хурааваас тэр цагт хаан маш айгаад Бурхан хаана бүхий тэнд дутаан одов. Тэдгээр цэрэг хааныг тэнд одсоныг мэдэж, Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэгийг бээр хүрээлэн хураасанд тэр цагт Ананд Гэгээнээ ялгуусан хаан Ламчмагийн гучин хоѐр хөвгүүнийг алсанд эхийн төрхмийнхөн цэрэглэж ирснийг сонсож бүрүүн. Өвдгөө хөсөр сөгдөөд алгаа хамтатгаж Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Гучин хоѐр хөвгүүн нэгэн цагт үхсэний шалтаан учир нь юун буй?‖ хэмээн өчвөөс Бурхан Анандад зарлиг болруун: ―Анандаа! Ламчмагийн эдгээр гучин хоѐр хөвгүүнийг нь хаан ганц өдгөө алсан бус буй за. Гучин хоѐр хөвгүүнийг нэгэн цагт алсан шалтгааныг чамд дэлгэрэнгүй номлосугай! Чи сайтар сонсож оюундаа тогтоотугай!‖ хэмээн зарлиг болсонд Ананд бээр: ―Зарлигийг сайтар сонссугай‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! «Эрт урьд нөгчсөн цагт эдгээр нь гучин хоѐр хүн болон төрсөнд нэгэн нэгнээ таалалдан сэтгэлээ найралдан явахуйд тэд бүгдээр эедэж, нэгэн хүний үхрийг хулгайлаад тэр улс дахь хөвгүүн үгүй үгээгүү гуйланч эмгэний гэрт аваад одож алахуйд тэр эмгэн маш баясаж, мах чанах түлээг бэлдэв. Тэр үхэр бээр алахыг мэдэж ―Өдгөө та намайг алах бөгөөс ирээдүй цагт бээр ямарваа үрийг олвоос би бээр таныг алах болтугай‖ хэмээн тангараглаад сац төдий тэдгээр хүн тэр үхрийг алаад зарим нь чанаад, зарим нь шарж идэв. Эмгэн бээр үхрийн мах идээд цадсанд маш баясаж, ийн өгүүдэв: ―Урьд ямарваа ноѐн хүн бээр хоновоос ингэж тусалсангүй бөлгөө‖ хэмээн өгүүлэв. » Ананд аа! Тэр цаг тэр учир дахь тэр үхэр нь өдгөө Гэгээнээ ялгуугч хаан бөлгөө. Тэр цаг тэр учир дахь үхэр хулгайлагч тэдгээр хүн нь өдгөө цаг дахь Ламчмагийн гучин хоѐр хөвгүүд буюу. Тэр цаг тэр учир дахь тэр эмгэн нь өдгөө дахь Ламчма бөлгөө. Тийм ач үрээр таван зуун төрөлд насад алуулав. Тэр цагт тэр эмгэн баяссаны шалтгаанаар насад тэдний эх болон гаслан зовбоос өдгөө над лугаа учирч үрийг олов. ‖ Төдий Ананд алгаа хамтатгаж Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Тэдгээр хөвгүүн урьд ямар буян үйлдсэний ачаар их язгуурт болоод олон эд агуурст хийгээд хүчин аугаа ихт болсон шалтгаан нь юун буй?‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! «Эрт урьд Гашиб Бурхан ертөнцөд ирсэн цагт гурван эрдэнэсийг маш сүсэглэгч нэгэн эмгэн бөлгөө. Тэр эмгэн олон хүжис худалдаж аваад тосон лугаа хамт нухаад нас турхар суварганд сүрчих бөлгөө. Тэр цагт тэр эмгэн замын уулзварт суварганд сүрчиж суун атал гучин хоѐр хөвгүүн түүнд ирээд эмгэн лүгээ нөгчиж, суварганд хүж сүрчсэнд тэр эмгэн баясаж,
1
Таван заяа- Там, бирд, адгуусны төрлийг авсан муу заяа. Тэнгэр болон хүний төрлийг олсон сайн заяаг ерөнхийд нь нэрлэсэн нэр
61
―Гучин хоѐр хүн та над лугаа нөгчиж, суварганд хүж сүрчсэн буяны ачаар хав хаана оронд төрвөөс маш өнгө зүс сайт болоод аугаа хүчин лүгээ төгөлдөр болон төрөх болтугай‖ хэмээн өгүүлсэнд тэдгээр маш баясаж, ийн өгүүлэв: ―Бид энэ эмгэний ийм буян лугаа учирч эмгэн лүгээ нөгчиж суварганд хүж сүрчсэний ачаар хав хаана оронд төрвөөс язгуур овог ихт, үлэмж эд агуурст баян болоод, энэ эмгэн бээр насад манай эх болж нас турхар Бурхан ба ном сонсохуйгаас хагацалгүй болоод, үрийг бээр үтэр бөгөөд олох минь болтугай!‖ хэмээн хутаг гуйсанд эмгэн бээр: ―Тэрхүү ѐсоор болтугай‖ хэмээн хутаг гуйсны тул таван зуун төрөл төгстөл язгуур овог ихт болон төрөв. » Ананд аа! Тэр цагт тэр учир дахь тэр эмгэн өдгөө дэхь тэдгээр хөвгүүний эх бөлгөө. Тэр цагт тэр учир дахь тэр гучин хоѐр хүн нь өдгөө дэхь тэдгээр гучин хоѐр хөвгүүл буюу‖ хэмээн зарлиг болсонд тэдгээр цэргийн аймаг Бурханы зарлигийг сонсож, урин сэтгэлээ амирлиулж ийн хэмээн өгүүлэв: ―Ай их хаанд гэмгүй ажгуу. Тэдгээр хөвгүүний урьд үйлдсэн буяны ач буюу. Урьд нэгэн үхэр алсны ачаар ийн болов‖ хэмээн өгүүлээд: ―Аяа, энэ Гэгээнээ ялгуусан хаан бидний хаан бөгөөтөл юуны тулд бид үүнд хор сэтгэмүй‖ хэмээн өгүүлээд зэр зэвсгээ тавиад хааны өмнө одоод гэмүүдээ наманчилсанд хаан бээр өст сэтгэлгүй болов. Ялж төгс нөгчсөн Бурхан нь эртний үгсийг дурдсанаар дөрвөн зүйл нөхдөд богдсын номыг дэлгэрэнгүй үзүүлэв. Үзүүлээд бас буяны зүгт хичээхүй, буян бус нүгэлт номыг тэвчихүй тэргүүтэн хутагтын дөрвөн үнэнийг 1 дэлгэрэнгүй үзүүлсэнд хамаг нөхөд Бурханы зарлигийг сонсож биширсэнд үрийг олоод Бурханы зарлигийг сайшаан, илт баясав. ДОЛДУГААР БҮЛЭГ МАХА ГАБИНЫ ХОРИН ТАВДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг Итгэлгүй идээн өглөгтийн баясгалангийн хүрээнд суун авай. Тэр цагт тэр улсын хаан нь Гэгээнээ ялгуусан хаан хэмээгдьюү. Түүний өмнө зүгт Алтан газар нэрт нэгэн улс бөлгөө. Тэр улсын хааны нэр Габина хэмээгдьюү. Тэр хааны их хөвгүүний нэр нь Маха Габина хэмээгдьюү. Маха Габина хөвгүүн нь хан эцэг юүгээн оронд суув. Тэрээр шударга аальт болоод их аугаа хүчит бөлгөө. Түүнд гучин зургаан мянган тоот цэргийн аймаг бөлгөө. Түүний цэрэг хаана одвоос их салхин лугаа адил хүчтийн тул хэн бээр эсэргүүцэн чадагч үгүй бөлгөө. Тэр газрын төв дундын хаан лугаа янагш чанагш үл танилцах ажгуу. Тэр хааны тэр улс дахь нэгэн худалдаач хүн Габали нэрт балгасанд одоод дөрвөн бүхэл сайн зөөлөн бөс авч ирээд Габина хаанд өргөсөнд хаан бээр тэр бөсийг авч үзээд ийн зарлиг болруун: ―Ийм сайн эд хаанаас гармуу?‖ хэмээн асууваас тэр худалдаач өчрүүн: ―Хаан аа! Ийм сайн бөс газрын төв дундын улсад буй‖ хэмээн өчвөөс хаан зарлиг болруун: ―Газрын төв дунд хэмээх хаана буй?‖ хэмээн асууваас худалдаач хүн өчрүүн: ―Газрын төв дунд нь Ражагрха балгас дахь Ширавасун нэрт балгас бөлгөө. Тэр балгас тэргүүтэн бус олон нэрт балгас буй бөлгөө‖ хэмээн өчвөөс тэр хаан өгүүлрүүн: ―Юуны тулд тэдгээр хаан надад мөргөн золгохоор үл ирмүй?‖ хэмээн зарлиг болсонд тэр худалдаач өчрүүн: ―Ай хаан аа! Тэдгээр хаан тус тусдаа хааны төрийг хадгалаад улсаа захиран суумуй за. Энд ирэх хаанаас буй‖ хэмээн өчвөөс тэр хаан ийн сэтгэрүүн: «Миний аугаа хүчээр хамаг бүгдийг даран чадах бөгөөтөл юуны тул тэдгээр хаан надад золгохоор үр ирмүй. Өдгөө би аугаа хүчээр тэднийг бууруулсуай» хэмээн сэтгэж, тэр худалдаач хүнд зарлиг болруун: ―Төв дунд газар дахь улсын аль хаан их буюу?‖ хэмээн асуусанд худалдаач өчрүүн: ―Тэдгээр хааны дотор Ширавасун балгас дахь хаан их бөлгөө‖ хэмээн өчвөөс төдий тэр хаан Ширавасун балгасан дахь хаанд ийн хэмээн өгүүлж элч илгээв. ―Миний аугаа хүчээр хотол Замбутивийг эзлэсэн бөгөөтөл чи юуны тулд надад элч үл илгээмүй. Өдгөө би чамд элч илгээгч энэ буй за. Чи унтсан цагт миний нэрийг сонсвоос босож байтугай! Суух цагт миний нэрийг сонсвоос босож явтугай! Идээ идэхүй цагт миний нэрийг сонсвоос залгихын зуур бөөлжтүгэй. Үсээ самнахуй цагт миний нэрийг сонсвоос харин зангидтугай. Босож суухуйд сонсвоос гүйтүгэй. Өдгөө долоо хоногт надад золгохоор иртүгэй. Хэрвээ эс ирвээс цэргээр одож, чиний улсыг товрог мэт болгомуй‖ хэмээн илгээсэнд тэр элч
1
Дөрвөн үнэн- Шигэмуни Бурхан анх номын хүрдийг эргүүлэх үедээ айлдсан дөрвөн үнэний тухай сургаал нь: Зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, зовлонгоос ангижрах нь үнэн, зовлонгоос ангижрах зам мөр үнэн.
62
хүрээд Гэгээнээ ялгуусан хаанд өчвөөс тэр хаан маш үл баясан, айн цочоод Бурхан хаана бүхий тэнд одоод Бурханд мөргөөд алгаа хамтатгаж, тэр хааны үгсийг дэлгэрэнгүй өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Хаан аа! Түүнд чи үл айтугай! Чи бээр тэр элчид нь ийн өгүүлтүгэй «Эндэх улсад их хаан би бус буй. Надаас их хаан буй буюу» хэмээн өгүүлтүгэй!‖ Тэр хаан бээр Бурханы зарлигаар тэр элчид ийн өгүүлэв: ―Ай элч ээ! Эндээс хол бус нэгэн газарт ертөнц дэхь хувилгааны их хаан буй бөлгөө. Чи тэр хаанд одоод хааныхаа үгсийг өчтүгэй!‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр элч Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэгт одохуй цагт Бурхан нь Чакравардын хаан болон хувилаад Маха Мудгалаяани их түшмэл болон хувилж, хотол баясгалангийн хүрээг эрдэнийн хүрээ болгож, хүрээний гадна долоон давхар эрдэнэсийн суваг ба сувгийн завсар бүр долоон зүйл эрдэнийн мод ургуулаад, элдэв өнгөт тоо томшгүй бадам лянхуасыг гэрлийн гялбалан тодорхойяа гэрэл бадарч, хүрээний дотор элдэв зүйл эрдэнээр үүдсэн орд харшийн дотор нь аугаа хүчит их хаан болон хувилж суув. Төдий тэр элч хувилгааны орд харшид ирээд «Миний хааны аугаа хүчнээс энэ хааны аугаа хүч их буюу. Бид үүн лүгээ яахин тэмцэн чадмуй. Тийн атал өгч илгээсэн бичгийг өргөсүгэй» хэмээн сэтгэж, бичгийг өргөв. Өргөсөнд тэр хувилгаан хаан нь тэр бичгийг аваад хөлийн доороо тавьж тэр элчид ийн зарлиг болов: ―Би дөрвөн тивийг эзэгнэгч их хаан бөгөөтөл танай муу тэнэг хаан юуны тулд миний зарлигийг давмуй. Чи үтэр хариад миний энэ зарлигийг тэр хаанд өгүүлтүгэй. Хаан чи бээр миний энэ зарлигийг энэ мэт хэвтэхүйд сонсвоос босож байтугай. Суухуйд сонсвоос явтугай, явахуйд сонсвоос гүйн явтугай хэрэг буй за. Өдгөө долоо хоногт надад мөргөн золгохоор эс ирж, зарлигийг минь давбаас чамайг засагламуу би‖ хэмээн тэр элчид зарлиг болсонд тэр элч өөрийн газартаа хүрээд Алтан газар дахь өөрийн хаандаа тэр хааны зарлигийг дэлгэрэнгүй өчвөөс тэр хаан нь тийм зарлигийг сонсож, гэмшиглэнт болов. Төдий өөрт харьяат өчүүхэн хаад лугаа сэлт «Хааны дэргэд одсугай» хэмээн сэтгээд бас ийн сэтгэрүүн: «Өдгөө бээр би бас болгоосугай» хэмээн сэтгэж, ийн өч хэмээж элч илгээв. ―Их хаанд би мөргөн золгохоор ирэх бөгөөс надад харьяат гучин зургаан түмэн тоот өчүүхэн хаад бөлгөө. Тэд бүгдээр золгох буюу зарим нь золгох буюу?‖ хэмээн өчвөөс их хаан зарлиг болруун: ―Тийн бээр бөгөөс чи харин хариад заримлаж иртүгэй!‖ хэмээн зарлиг болсонд тэр элч харьж ирээд хаандаа ийн өчвөөс төдий Алтан газрын улс дахь хаан нь олон зуун мянган тоот өчүүхэн хаад лугаа сэлт бүгдээр Ширавасун балгас дахь хувилгаан хаан хаана бүхий тэнд одоод их хаанд мөргөөд ийн сэтгэрүүн: «Энэ их хаан нь өнгө зүс, цог жавхлан нь надаас нэн үлэмж буй за. Аугаа хүч нь бөгөөс над лугаа үл тэнлэмүй» хэмээн сэтгэсэнд хувилгаан хаан их түшмэлдээ зарлиг болруун: ―Их түшмэл ээ! Чи нумаа Алтан газар дахь хаанд өгтүгэй‖ хэмээн зарлиг болсонд түшмэл нумаа өгсөнд тэр хаан дааж аван эс чадав. Төдий хувилгаан хаан аваад чигчий хуруугаараа хөвчлөөд Алтан газар дахь хаанд өгч: ―Чи энэ нумыг татгугай!‖ хэмээн зарлиг болсонд Алтан газар дахь хаан нь нумны хөвчийг нь хөдөлгөж эс чадав. Төдий хувилгаан хаан аваад татаж, хөвчийг нь дуун гаргаад сац гурван мянган ертөнцсийн ордыг дэнсэлгэн хөдөлгөв. Төдий нэгэн сумыг аваад харавбаас сац таван сум болов. Тэдгээр сумны үзүүрээс тоо томшгүй гэрэл гарав. Үзүүр тутамд бээр тэрэгний тойруулын төдий лянхуас тогтов. Тэдгээр лянхуа тутамд бээр долоон эрдэнэ лүгээ төгссөн нэжгээд Чакравардын хаан болон хувилав. Тэдгээр гэрлээр гурван мянган их мянган ертөнцийн ордыг түгээмэл гийгүүлэв. Таван заяадын хамаг амьтанд ийн туслав. Тэр гэрлийг тэнгэрийн орд дахь бээр ном номлохуй зарлигийг бээр тодорхой сонсож тэр тэнгэр нарын бие сэтгэлийг огоот арилгаж, зарим нь үргэлжид орсноос дайныг дарсан хүртэл олов. Зарим нь дээргүй үнэн төгс туулсан бодь хутагт сэтгэл үүсгэв. Зарим нь харилгүй газарт оршив. Хүнд харьяат амьтан тэр гэрлийг үзээд, ном номлохуй зарлигийг сонсоод, сац маш баясан биширсэнд зарим нь үргэлжид орсноос нэгэнт харин үл ирэгч хүртэл үрийг олоод тойн болоод дайныг дарсны хутгийг олов. Зарим нь тоо томшгүй амьтныг дээргүй үнэн төгс туулсан бодь хутагт сэтгэл үүсгээд харилгүй газарт оршив. Бурханы тэр гэрэл бирдэд хүрэлцээд ном сонссоны тул хамаг бирд цадаж, бие сэтгэл нь зовохгүй ханаж, хамаг бирдэд нигүүлсэхүй төрөөд Бурханыг хүндэлсэнд бирдээс тонилж, тэнгэр, хүн болон төрөв. Адгуусны төрөл оронд харьяат хамаг амьтан нь Бурханы тэр гэрлийг үзсэний тул тачаангуй, урин сэтгэл амирлиж мунхагт дарагдсан хамаг амьтан мунхагийн нойрноос сэрж Бурханыг баясан биширснээр адгууснаас тонилж, тэнгэр хүн болон төрөв. Амьтан там дахь хамаг амьтанд Бурханы тэр гэрэл хүрэлцсэнд даарсан амьтан дулаан болоод зовлонгууд нь арилж үгүй болоод маш баяссан сэтгэлээр Бурханыг биширсэнд амьтан тамаас тонилж тэнгэр хүн болон төрөв. Тэр цагт Маха Габина хаан ба Алтан газар дахь өчүүхэн хаад бүгдээр Бурханы тийм рид хувилгааныг үзэж, маш гайхаж, чин сүсэг сэтгэлээр биширсэнд тоос хирээс хагацаад, маш ариун номын нүдийг олов. Олон зуун мянган тоотын өчүүхэн хаад бээр сэтгэл нь ханав. Төдий Бурхан рид хувилгаанаа хураагаад жич бас Бурханы бие болон хувилаад аяга тахимлигуудын хуврагуудаар хүрээлүүлж суув. Төдий Алтан газрын хаан бээр алгаа хамтатгаж, ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Намайг тойн болгон соѐрх!‖ хэмээн өчвөөс Бурхан 63
―Ирсэн чинь сайн‖ хэмээн зарлиг болоод сац сахал үс нь өөрөө унаж, улбар дээл өмссөн аяга тахимлиг болж, ном сэтгэснээр цуврал бараад дайныг дарсны хутгийг олов. Тэндээс Ананд алгаа хамтатгаж Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Алтан газар дахь энэ хаан нь эрт ямар буян үйлдсэнд энэ мэт дээд сайн язгуурт болон төрөөд хэтэрхий үлэмж эрдмүүд төгсөөд өдгөө Ялж төгс нөгчсөн Бурхан лугаа учраад сац цуврал барсан шалтгаан нь юун ажгуу?‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! Амьтан нь ямар үйлийг үйлдвээс тэрхүү үйлийн ач үр болмуй за! «Эрт урьд нөгчсөн цагт Гашиб Бурхан ертөнцөд ирээд амьтанд туслаад нирваан болсны хойно нэгэн гэрийн эзэн суврага босгоод бурсан хуврагуудын суух хийд болгож бүрүүн. Дөрвөн зүйл хэрэглэгдэхүүн эд таваараар өргөн тахиад өнө болсонд тэр суврага бээр эвдрээд бурсан хуврагуудыг хүндлэх дөрвөн зүйл эд таваар тасрав. Тэндээс тэр гэрийн эзэнд нэгэн аяга тахимлиг хөвгүүн буй ажгуу. Тэр аяга тахимлиг олон хүнд ном номлоод, жич бас тэр суваргыг шинэтгэж засаад, дээл ба орон хувцад ба идээ ундаа ба тавцан суурин тэргүүтнийг шинэтгэн бэлдэв. Тэдгээр олон хүн бээр тэр аяга тахимлиг тэргүүтний сэтгэл лүгээ найралдахуйяа хэрэглэгдэхүүнийг тасралгүй бэлдээд ийн хэмээн хутаг гуйв. ―Бид бээр ирээдүй цагт язгуур овог их болоод баян болж, урт наслах ба Бурхан ертөнцөд ирэхүй лүгээ учирч ном сонсоод үрийг олох минь болтугай!‖ хэмээн хутаг гуйв. » Ананд аа! Тэр цаг, тэр учир дахь гэрийн эзний хөвгүүн аяга тахимлиг нь өдгөө дэхь Алтан газрын Маха Габина хаан бөлгөө. Тэр аяга тахимлиг тэр цагт олон хүнд ном үзүүлсэнд тэдгээр хүн суварганд хэрэглэгдэхүүн, эд таваар өргөж хүндэлсэн нь өдгөө дэхь олон мянган тоотон өчүүхэн хаад бөлгөө. ‖ Бурхан тийн хэмээн зарлиг болсонд олон нөхөд харилгүй сэтгэл үүсгээд биширч илт баясав. УДВАЛ НЭРТ ШАМНАНЦЫН ХОРИН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэгт Итгэлгүй идээн өглөгтийн хотол баясгалангийн хүрээнд суун авай. Гэгээнээ ялгуусан хаан нирваан болсонд Биндэрьяа нэрт хөвгүүн нь хан оронд суув. Хаадын дотор нь ном лугаа найралдах хаан үгүй тул зааны туурайгаар гишгэж алсан амьтан нь тоо томшгүй болов. Тэр цагт дээд язгуурт олон эм тэр мэтийг үзэж, ертөнцийн үйлсийг тэвчиж шамнанц болов. Тэдний зарим нь Шакъяалигуудын язгуурт бөгөөд зарим нь хан язгуурт бөгөөд маш гоо үзэсгэлэнт, өнгө зүс сайт, үлгэрлэж үл болох тийм таван зуун эм хүсэхүй жаргалангуудыг огоот тэвчиж, тойн болсонд улс дахь хамаг хүн баясаад тэдэнд хэрэглэгдэхүүн эд таваарыг өгөв. Тэдгээр шамнанц нэгэн нэгэндээ ийн хэмээн өгүүлэлдрүүн: ―Бид тойн болвоос бээр номын сайныг бээр эс амсав. Тачаангуй, урин мунхгийг эс амарлиулваас үл болох ажгуу. Өдгөө Есөн төрөлхтаий эзэн шамнанцын дэргэд одоод ном сонсьѐ‖ хэмээлдээд төдий бүгдээр Есөн төрөлхтний эзэн шамнанц хаана бүхий тэнд одоод мөргөж ийн хэмээн өчив: ―Ай шамнанц аа! Бид тойн болвоос бээр номын рашааныг эс амсав. Өдгөө бидэнд номын рашааныг өгөн соѐрх‖ хэмээн өчвөөс есөн төрөлхтний эзэн шамнанц ийн сэтгэрүүн: ―Би эдгээрийг ном ба ѐс ба шагшаабадаас хариулаад номт дээл ба бадар аягы нь авбаас сайн болмуу‖ хэмээн сэтгэж, ийн зарлиг болов: ―Та бүгдээр дээд их сайн язгуурт болоод долоон эрдэнэ ба заан ба морь ба түшмэд ба боол, шивэгчин ба тариалан ба ямарваа хэрэглэгдэхүүн эд таваараас хагацаж, юуны тул тэднийг огоот тэвчээд шамнанц болж миний мэт нисваанист зовлонгоос зайлж, шашинд орж үл чадмуй. Харин гэртээ хариад эр ба охин хөвгүүн лүгээ төгөлдөр хамт наадан баясалцан энэ төрөлд жаргаваас сайн буй за‖ хэмээн өгүүлсэнд тэд бүгдээр түүнийг сонсоод уйлж харив. Төдий тэдгээр шамнанц нь Удвал нэрт шамнанц хаана бүхий тэнд одоод Удвал шамнанцад мөргөөд, номын ѐсоор эсэн мэндийг асуугаад ийн хэмээн өчив: ―Ай шамнанц аа! Бид ертөнцийн үйлсийг тэвчиж, тойн болвоос бээр хүсэх жаргалангийн эрхээр болж, нисваанисаас тонилж үл чадах л болвоос бидэнд нигүүлсэхүй сэтгэлээр богдсын номыг үзүүлэн соѐрх‖ хэмээн өчвөөс Удвал өгүүлрүүн: ―Та ямар ямрыг хүсэж нөгчсөн ба ирээдүй ба өдгөө дэхь ямарваа хэрэглэгдэхүүн л бөгөөс асуусугай. Би үзүүлсүү‖ хэмээн өгүүлсэнд тэдгээр нь ийн өчрүүн: ―Ай шамнанц аа! Нөгчсөн ба ирээдүйг хоромхон байлгаад өдгөөгийн номыг үзүүлсэн манай сэжгийг огтлон соѐрх‖ хэмээн өчвөөс Удвал өгүүлрүүн: ―Тачаангуй нь гал лугаа адил болоод хамаг гол уул түлэгдьюү. Өвсөн лүгээ адил бөгөөд улам улам түлэгдмүй. Тачаангуй эрхээр хөнөөж нэгэн нэгэндээ хор хүргэснээр гурван муу заяанд унаад тонилох эрхгүй болъюу. Гэргийд оролдвоос зовлонд ороолдсон буй за. Амрагаас хагадахуй зовлон, төрөх, өтлөх, өвдөх, үхэхийн зовлон ба хааны засагт тороод тасаршгүй зовлонт болоод үхвээс бээр тамд төрөөд тоо томшгүй зовлонт болмуй за. Ер 64
гэргийт хүн зовлонгоос өөр өчүүхэн бээр жаргалан үгүй бөлгөө. Миний эцэг эх бээр дээд сайн язгуурт бэдэн явагч бөлгөө. Эцэг эх хоѐр бээр намайг олон сонссон ухаант бэдэн явагч язгуурт нэгэн хүнд өглөө. Тэр бид хоѐр ханилсанд хөвгүүнт болж бөлгөө. Хойно нэгэн цагт хадам эцэг эх хоѐр минь нөгчсөний хойно би бээр шалтагтай болов. Сар гүйцэхүй цагт эрдээ ийн өгүүлэв: ―Би бээр хөвгүүн төрүүлэхүй цаг болов. Хэрвээ энд төрвөөс муу буртаг болмуй за. Би өөрийн эцэг эхийнхээ газарт одож төрвөөс сайн болмуу‖ хэмээн асууваас эр минь зөвшөөрснөөр бид эр, эм, хөвгүүн гурвуул миний эцэг эх хаана бүхий тэнд одсонд газрын төв дунд хүрсэнд би өвчтэй болсонд нэгэн модон доор хэвтсэнд шөнө дөлд төрөв. Эр минь ангид нэгэн газарт хэвтэж бөлгөө. Шөнө хорт могойд зуугдаж, дуудваас юун бээр хариу үгүй байв. Маргааш нь үүр цайсны хойно үзвээс эр минь могойнд зуугдан үхэж, бие нь эвдэрсэн ажгуу. Төдий би үхэтхийж, хөсөрт унаваас, хөвгүүн бээр эцэг юүгээн могойд зуугдаж үхсэнийг үзээд их дуугаар уйлсанд түүний дуунд би сэрээд босож их хөвгүүнээ үүрээд, өчүүхэн хөвгүүнээ өвөрлөж уйлж одсонд нэгэн аглаг элчилгүй газарт ханилах нөхөр сүүдэр бээр үгүй яван атал зуур нэгэн их мөрөн урсаж байн ажгуу. Тэр мөрөн маш гүн өргөн бөлгөө. Тэр хоѐр хөвгүүнээ эс дааж, их хөвгүүнээ энэ этгээд тавиад өчүүхэн хөвгүүнээ өргөж, тэр этгээд гаргаж, харин янагш их хөвгүүнээ авахаар ирсэнд намайг үзээд усанд орж, урсан одов. Би хойноос нь нэхэж авч эс чадав. Харин чанагш одвоос өчүүхэн хөвгүүнийг минь чоно идэв. Өчүүхэн цус нь хөсрөө дусаж ажгуу. Төдий би үхэтхийж унаад, үүр болсонд харин сэрж мөрд орж одвоос эцэг эхэд минь ургийн сүлбээт тийм нэгэн бэдэн явагч хүн лүгээ учирч тэр надаас асууруун: ―Чи ганцаар явж, хаана одмуу?‖ хэмээн асууваас би урьд үгсийг дэлгэрэнгүй өгүүлвээс тэр бэдэн явагч бээр маш ихэд уйлав. Би түүнээс ийн асууруун, ―Ай ураг аа! Эцэг эх минь эсэн мэнд буй за?‖ хэмээн асууваас тэр өгүүлрүүн: ―Чиний эцэг эхийн гэрт түймэр шатаж, гэрээр дүүрэн хүн цөм үхэж үгүй болов. ‖ Түүнийг сонсоод би үхэтхийж, хөсөрт унав. Тэр ураг минь намайг босгоод гэртээ авч одоод намайг хөвгүүн лүгээ адил асран тэжээж тийн жарган суун атал бас бэдэн явагч хүн намайг гуйж аваад, түүн лүгээ хамт сууж жарган атал би бас хөл хүнд болж, сар гүйцээд хөвгүүн төрөхүй цагт эр минь бусад өөр хүний хуримд одсон бөлгөө. Түүний хойно би төрөхүй цагт хаалга хааж, биеэ зовж суун атал эр минь согтож ирээд хаалга дэлдсэнд хаалга нээгч хүнгүйд хаалга юугаан эвдэн ирээд намайг бээр жанчсанд: ―Ай намайг бүү жанч, би хөвгүүн төрөхүйдээ эс мэдэв‖ хэмээн өгүүлвээс бээр эс болж, харин ихэд хилэгнэж, төрсөн хөвгүүнийг минь алаад тосонд хуурч надад идүүлэв. ―Би хөвгүүнийхээ махыг яахин идмүй?‖ хэмээн өгүүлвээс бээр эс болж намайг занаж сууж идүүлэв. Идсэний хойно согтосноос сэрсэнд: ―Би буян үгүй муу заяат ажгуу‖ хэмээн сэтгэж эр юүгээн тэвчээд Варанаси улсад дутаан одов. Би Варанасийн гадна нэгэн модны доор суун бүхийд тэр балгас дахь нэгэн залуу гэрийн эзний эм нь шинэхэн үхсэн ажгуу. Тэр гэрийн эзний эмийн ясыг балгасны гадна булсан буй ажгуу. Тэр гэрийн эзэн тэр үхсэн эмдээ тачааж уйлж суун атал намайг үзээд, миний дэргэд ирж: ―Ай эм, чи ганцаар энд суух шалтгаан чинь юун буй?‖ хэмээн асууваас би урьд бүгд юүгээн дэлгэрэнгүй өгүүлвээс тэр гэрийн эзэн намайг цэцэрлэгт авч одоод надад ―Бид хоѐр эр эм бололцсугай‖ хэмээн өгүүлвээс би бээр: ―Тийн болтугай‖ хэмээн өгүүлээд бид эр эм хоѐр болж, өнө үл удан эр минь өвчин хүртээд үхэв. Тэр газрын зан зарчим нь амраг эр нь үхвээс эмийг нь хамт булж орхих бөлгөө. Тиймийн тул намайг эр лүгээ нэгэн үхээрт хамт булж орхив. Шөнө хулгайч хүн ирж, үхээр дэхь эд таваарыг хулгайлсугай хэмээн тэр үхээрийн газрыг ухаж, намайг олж авч үзээд биедээ авав. Авч суун атал бас хулгай хийхээр одсонд хааны засагт алагдав. Түүний ах дүү нь түүний яс лугаа намайг бээр газарт булав. Гурван хоногт чоно ухсанд би бээр гарав. Тэр цагт би ийн сэтгэв: «Би эрт урьд ямар нүгэлт үйл үйлдсэнээр ийм олонтоо үхвээс бээр улам эдгэв» хэмээн сэтгээд «Би урьд сонслоо. Шакъяалигуудын хөвгүүн бодь хутгийг илт туулж нэр нь бээр Бурхан хэмээгдэх, нөгчсөн ба ирээдүй бүгдийг тодорхой мэдмүй хэмээн алдаршмуй. Өдгөө би түүний дэргэд одвоос намайг авармуй» хэмээн сэтгэж, төдий Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг хаана бүхий тэнд одвоос холоос үзвээс Түүнчлэн ирсэн Бурхан цэцэг дэлгэрсэн мод мэт оддын дотор саран мэт суун бүхийг үзэв. Тэр цагт Бурхан бээр түрвэл үгүй бэлгэ билгээр намайг бээр номхотгохуй цагт хүрснийг мэдээд Бурхан босоод намайг бээр ―Ир‖ хэмээн зарлиг болсонд би нүцгэний тул ичингүйрч хоѐр хөх юүгээн гараараа халхлаж хөсөр суув. Төдий Ялж төгс нөгчсөн Бурхан Анандад зарлиг болруун: ―Ананд аа! Энэ эмд дээлээ өмсгөтүгэй‖ хэмээн зарлиг болсонд Ананд бээр надад дээлээ өгсөнд би өмсөөд Бурханы хөлд оройгоороо мөргөөд алгаа хамтатгаж, ийн хэмээн өчив. ―Бурхан аа! Нигүүлсэхүй сэтгэлээр намайг тойн болгон соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан Анандад зарлиг болруун: 65
―Энэ эмийг есөн төрөлхийн эзэн шамнанцад өгөөд тойн болготугай‖ хэмээн зарлиг болсонд тэндээс есөн төрөлхийн эзэн шамнанц намайг тойн болгож, надад дөрвөн үнэний номыг үзүүлсэнд би сонсоод сац шамдан хичээсэнд дайныг дарсны хутгийг олоод нөгчсөн ба ирээдүй өдгөө дэхь хамаг үйлсийг ухав. Төдий тэдгээр шамнанц ийн хэмээн өчив. ―Ай шамнанц аа! Эрт ямар үйл үйлдсэнээр тэр мэт ач үр олов‖ хэмээн өчвөөс Удвал шамнанц зарлиг болруун: ―Ай та бүгдээр сонсож ойндоо тогтоо. Танд номлосугай би‖ хэмээгээд «Эрт нөгчсөн цагт маш баян болсон нэгэн гэрийн эзэн бөлгөө. Түүнд хөвгүүнгүйн тул бас нэгэн эм авсан ажгуу. Гэрийн эзэн тэр өчүүхэн эмээ маш асарсны тул өнө үл удан хөл хүнд болов. Сар гүйцээд нэгэн хөвгүүн төрсөнд эцэг эх хоѐр түүнийг асран тэжээв. Төдий их эм нь ийн сэтгэрүүн: «Миний овог язгуур их болвоос бээр язгуур овог хадгалах нуган хөвгүүн үгүй бөлгөө. Хэрвээ энэ хөвгүүн их болж, эд агуурсыг эзлээд надад үл өгвөөс би зовох болмуй» хэмээн атаа сэтгэл төрж, тэр хөвгүүнийг алсугай хэмээн сэтгэн тэр хөвгүүний зулайг нь зүүгээр хатгаваас яргүйгээр өнө үл удан үхэв. Тэр өчүүхэн эм нь их жөтгөөрдөө: ―Миний хөвгүүнийг алав‖ хэмээн хэрэлдсэнд тэр их жөтгөөр нь гүжрээр ийн хэмээн ам алдав: ―Би чиний хөвгүүнийг алваас хамаг төрөл тутамд эрийг минь хорт могой хатгаж алах болтугай. Хэрвээ надад хөвгүүн буй болвоос тэр хөвгүүн нь усанд үхэх ба чононд идэгдэх болтугай. Миний биеийг амьдаар газарт булаад хөвгүүний махыг идэх болтугай. Эцэг эхийн минь гэр түлэгдэж хамгаар үхэх болтугай‖ хэмээн ам алдав. » Тэр цаг тэр учир дахь ам алдагч тэр их эм нь өдгөө би бөлгөө. Тэр ам алдсан нүгэл бүгд өдгөө илт болов‖ хэмээн өгүүлсэнд тэдгээр шамнанц өчрүүн: ―Ай шамнанц аа! Чи урьд ямар буян үйлдсэнээр өдгөө Бурхан чамайг угтаж, тойн болгож, орчлонгийн хязгаарт хүрсэн шалтгаан нь юун буюу?‖ хэмээн өчвөөс Удвал өгүүлрүүн: «Эрт урьд энэ Варанаси оронд Үлэмж арш нэрт уул бөлгөө. Тэр ууланд брадигабуд шарвакууд ба зөн билэгт олон тэрс үзэлтэн нар оршин амуй. Тэр цагт нэгэн хотод брадигабуд балгадад бинваад гуйхаар ирсэнд нэгэн гэрийн эзний эм түүнийг үзээд маш баясан өргөөд тахив. Тэндээс тэр брадигабуд огторгуйд хальж, биеэс гэрэл бадрах ба ус урсах ба явах ба суухуй ба хэвтэх рид хувилгааныг үзүүлсэнд тэр гэрийн эзний эм бээр: ―Ай хутагт, ирээдүй цагт чам лугаа адил болтугай‖ хэмээн хутаг гуйв. » Тэр цагт тэр учир дахь хутаг гуйгч тэр эм өдгөө дэхь би бөлгөө. Тэр хутаг гуйсны хүчээр өдгөө Бурхан лугаа учирч сэтгэл маш алдраад дайныг дарсны хутгийг олохын урьд маш улайлгасан цоолтуур төмрөөр оройгоос улд хүртэл нэвт нүхлэсэн мэт зовлонгуудыг машид үзэв би‖ хэмээн өгүүлсэнд тэр цагт дээд сайн язгуурт таван зуун шамнанц нь тэр зарлигийг сонсож хүсэхүй жаргаланг галын цогц мэт бүхийг ухаж бүрүүн. Тачаангуйн сэтгэлийг огоот бараад ертөнцийн ордыг гуут байшингаас үлэмж болсныг мэдэж тэвчээд, хамаг хир нугууд барагдаж, гурван цагийн самадид тэгш агуулсанд дайныг дарсны хутгийг олов. Тэдгээр шамнанц нэгэн үгсээр Удвал шамнанцад өчрүүн: ―Тачаангуйд хотол хүлэгдсэн бидэнд чи ном үзүүлсэн тул орчлонгийн хязгаарт хүрэв бид‖ хэмээн сайшаан магтав. Ялж төгс нөгчсөн Бурхан Удвал шамнанцад номыг сайтар үзүүлэв. ―Үзүүлсэн номуудыг нь нэгэн нэгэндээ үзүүлж, үрийг олвоос үнэнхүү Бурханы хөвгүүн буюу‖ хэмээн сайшаан магтав. Бурхан тийн хэмээн зарлиг болсонд олон нөхөд даган биширч илт баясав. СУДОЛАГАРНИЙН ХОРИН ДОЛДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн дагт Ялж төгс нөгчсөн Бурхан хааны балгас дахь галандага шувуу оршсон Гэрэлт ойд суун авай. Тэр цагт наснаа төгөлдөр Ананд сууринаасаа босоод дээлээ засаж, өвдгөө хөсрөө сөгдөж, алгаа хамтатгаж Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Чи ертөнцөд номын хүрлийг орчуулахуйд Гаудинъяа тэргүүтэн эдгээр таван аяга тахимлигт тэргүүн номын рашааныг амсуулсан шалтгааныг үзүүлэн соѐрх!‖ хэмээн өчив. Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! Энэ таван аяга тахимлиг нь эрт урьд бээр миний махыг идсэнээр жаргуулсан бөлгөө. Өдгөө бээр тэргүүн номын рашааныг амсаад тонилгов. ‖ Ананд өчрүүн: ―Бурхан аа! Энэ аяга тахимлигууд эрт ямар үйл үйлдсэнийг үзүүлэн соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! «Эрт урьд нөгчсөн цаг дахь тоо томшгүй, сэтгэшгүй, галвын урьд нь энэ Замбутивд Судолагарни нэрт хаан бөлгөө. Тэр хаан Замбутивийн найман түмэн дөрвөн мянган өчүүхэн хаадыг эзлэмүй. Тэр цагт ѐр бэлгэчин нь: ―Арван хоѐр он болтол хур орохгүй буюу‖ хэмээн өгүүлсэнд тэр хаан тийм үгсийг сонсож, маш зовож, ийн сэтгэрүүн: «Энэ мэт их ган болж, их зуд болвоос төдий чинээ онд хамаг амьтан яахин идээ олж идмүй» хэмээн сэтгэж, олон өчүүхэн хаад ба ноѐд түшмэдийг хурааж ийн зөвлөлдөв: ―Хэдий бүхий тарианы санг гаргаж, арван хоѐр жил болтол хүн тутамд нэжгээд битүү болгон тоолж өгвөөс сайн буюу?‖ хэмээн зөвшилдөж, 66
―Арван хоѐр жил болтол өгсүгэй‖ хэмээн тунхаг тархаасанд жич харин их зуд болж, олон амьтан үхсэнд тэр хаан «Хэрхэж олон амьтаы амийг авармуй» хэмээн сэтгэж, төдий хаан, садан нөхөд сэлт бүгдээр цэцэрлэгт үзэхээр одсонд хотол хүн бүгдээр нэгэн сайн газарт унтсанд хаан босож, дөрвөн зүгт мөргөөд энэ мэт чин сэтгэлээр тангараглав: «Энэ улсад их зуд болсноор хамаг амьтанд идээн үгүй болов. Өлсөж үхэх ажгуу. Би энэ бие юүгээн егүүтгээд их загас болон төрж, хамаг амьтан миний махыг идээд цадах болтугай!» хэмээн хутаг гуйгаад модны дээр авирч харайгаад унаж, төрөл егүүтгэв. Егүүтгээд сац их мөрний дотор таван зуун бээрийн төдий биет их загас болон төрөв. Тэр цагт тэр улс дахь таван модоч хүн мөрний захад мод авахаар ирсэнд загас тэднийг үзээд хүний дуунаар ийн дуудан өгүүлэв: ―Ай хүн та өлсвөөс миний махыг огтлож цадтал идтүгэй. Цадсаны хойно хэдий чинээ даах чинээгээр авч одтугай. Та тэргүүн миний энэ махыг идэж цадваас, ирээдүй цагт би илт туулж Бурханы хутгийг олоод тэргүүн номын рашааныг танд амсуулсугай‖ хэмээгээд: ―Энэ улс дахь хүмүүст тунхаг тархааж, махыг минь авч идүүлтүгэй!‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр таван хүн загасны махыг огтлож идээд даах чинээгээрээ гэртээ одож, нэгэн нэгэндээ тунхаг тархаасанд хамаг хүн бүгдээр чуулж ирээд тэр загасны махыг идэв. Нэгэн этгээд дэхь махыг барваас бас нөгөө этгээд дэхь махаа урваж өгч идүүлэв. Бас тэр махы нь барваас нөгөө өрөөл биеэ бас урваж идүүлэв. Нуруу хийгээд өвчүүний махыг тэрхүү ѐсоор арван хоѐр он болтол идүүлэв. Төдий тэр хамаг хүн тэр загасны махыг идээд энэрэхүй нигүүлсэхүй сэтгэл төрсөнд тэдгээр хамаг хүн үхээд дээд язгуурт тэнгэр нар болон төрөв. » Ананд аа! Тэр цаг тэр учир дахь загас болон төрөгч хаан нь өдгөө би буюу. Тэр цаг тэр учир дахь анхны урьд нь мах идэгч таван модоч хүн өдгөө Гаудинъяа тэргүүтэн таван аяга тахимлиг буюу. Хойно мах идэгч олон амьтан өдгөөх найман түмэн шавь нар ба маш тонилсон эдгээр нөхөд буюу. Тэр цагт би махаараа тэдгээр олон амьтны амийг аварсны тул өдгөө бээр (ч) урьд тэргүүн ном үзүүлж, номын биеийн гишүүнээр гурван хорын галыг сөнөөв. ‖ Бурхан тийн хэмээн зарлиг болсонд Ананд ба олон нөхөд даган биширч илтэд баясав. АШОКА ХААНЫ ХОРИН НАЙМДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан нь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэгт Итгэлгүй идээн өглөгтийн баясгалангийн хүрээнд суун авай. Тэр цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ананд лугаа нэгнээ бинваадад одсонд тэргүүрт нь нэгэн хэдэн өчүүхэн хөвгүүн сангийн гэр ба байшин хийгээдийг босгож, эрдэнэсийн санг тоолж наадан суун амуй. Нэгэн хөвгүүн нь Бурханыг холоос ирэхийг үзэж, маш баясаад «Буян өргөсүгэй» хэмээн сэтгэж, шороогоор сан болгон тавьсанд тэр шорооноос нэгэн атга шороо аваад Бурханд өргөвөөс хөвгүүн өчүүхний тул эс хүртэв. Тэр хөвгүүн нөгөө хөвгүүнээ: ―Чи бөхийж байтугай! Би чиний дээр гишгэж, энэ шороог бадар аяганд хийсүгэй‖ хэмээн өгүүлсэнд тэр хөвгүүн түүний үгээр бөхийж байсанд тэр хөвгүүн түүний мөрөн дээр гараад нэгэн атга шороог Бурханд өргөхүйд Бурхан бээр өмнөөс нь угтаж бадар аягандаа хийлгэж авав. Аваад Анандад өгч: ―Чи энэ шороог ухаж сүм хийдэд сүрчтүгэй!‖ хэмээн зарлиг болоод: ―Ананд аа! Энэ өчүүхэн хөвгүүн баясгалант сэтгэлээр надад атга дүүрэн шороо өргөсөн үүнийг сүмд сүрчсэний буяны ачаар нирваан болж зуун он болсны хойно тэр хөвгүүн Ашока нэрт хаан болон төрж, бөхийн байсан хөвгүүн түүний түшмэл болон төрж, Замбутивийг эзлээд гурван эрдэнэсийн эрдмүүдийг хамагт алдаршуулж бүрүүн. Шарилд бээр дэлгэрэнгүйеэ тахимуй за. Замбутивд бээр найман түмэн дөрвөн мянган суваргыг нэгэн цагт үүдэх болъюу‖ хэмээн зарлиг болсонд, Ананд баясан биширч Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Түүнчилэн ирсэн Бурхан эрт ямар буян үйлдсэнээр шарилд бээр төдий суварга үүдмүй?‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Сайтар сонсоод оюундаа тогтоотугай. Би чамд номлосугай. «Эрт тоо томшгүй галвын урьд нь энэ Замбутивд Тахин чадагч нэрт хаан бөлгөө. Тэр хаанд найман түмэн дөрвөн мянган өчүүхэн хаад бөлгөө. Тэр хааны цагт Бурса нэрт Бурхан ертөнцөд өөд болж ирсэнд, тэр хаан нь түшмэл лүгээ сэлт дөрвөн зүйл хэрэглэгдэхүүнийг бэлдээд Бурхан ба аяга тахимлигуудын хуврагуудад өргөв. Тэр цагт тэр хаан ба улс дахь хамаг хүмүүс нь нас турхар Бурханыг тахин мөргөөд, өргөн хүндэлмүй за. Бусад өчүүхэн хаад нь буяныг үл үйлдэх ажгуу. «Тэдгээр хязгаар дахь өчүүхэн хаадад өгсүгэй» хэмээн сэтгэж, олон зураачийг хурааж зарлиг болруун: ―Та бүгд Бурханы биеийг сайтар зуртугай‖ хэмээн зарлиг болсонд төдий тэдгээр зураач нь Бурханы нүдний өмнө одоод Бурханы бэлгийг үзэж зурахдаа бэлгийг зурваас нэгнийг адил эс болсонд зураач нь зурж эс чадав. Төдий Бурхан өөрөө будгуудыг бэлдээд нэгэн хөргийг зурж өгсөнд тэдгээр зураач тэр хөргийг үзээд, найман 67
түмэн дөрвөн мянган төгс бэлгэт хөргүүдийг зурж өчүүхэн хаад тутамд нэжгээд тутам хөргийг өгч илгээгээд ийн тунхаг тархаав: ―Та хаад ба хамаг улс иргэн бүгдээр эдгээр Бурханы бие хөргийг цэцгүүдээр ба хүжсээр ба хамаг хэрэглэгдэхүүнээр тахиад мөргөтүгэй‖ хэмээн тунхаг тархаасанд тэдгээр улс иргэн нь Түүнчлэн ирсний биеийн хөргийг үзээд маш баясан биширч, өргөн хүндлэн тахив. » Ананд аа! Тэр цаг тэр учир дахь Тахин чадагч хаан хэмээвээс өдгөө би буюу за. Тэр цагт найман түмэн дөрвөн мянган Түүнчлэн ирсэн Бурханы биеийг зурж, хамаг өчүүхэн хаадад өгсөн буяны ачаар хав хаана төрвөөс дээд язгуурт тэнгэрийн хаан Хурмаст болон төрөөд зүс өнгө лүгээ төгөлдөр болоод, гучин хоѐр бэлгэ ба наян сайн үлгэрээр чимсэн, илт туулсан Бурханы хутаг олсон бөлгөө. Нирваан болвоос бээр шарилд найман түмэн дөрвөн мянган суварга үүтгүүльюү!‖ Бурхан тийн хэмээн зарлиг болсонд Ананд ба олон нөхөд илт баясаж, даган бишрэв. АЛТАН ХУМХЫН ХОРИН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж тегс нөгчсөн Бурхан нь Ширавасун балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэгт Итгэлгүй идээн өглөгтийн хотол баясгалант хүрээнд суун авай. Тэр цагт аяга тахимлигууд зуны ахуй ѐсоор сууж, ѐсоор гараад Ялж төгс нөгчсөн Бурхан хаана бүхий тэнд одов. Бурхан нь тэдгээр аяга тахимлиг өнө эс учирсны тул тэдгээр аяга тахимлигт нигүүлсэж бүрүүн. Мянган хигээс лүгээ төгссөн хүрдэт мутраа дээш өргөөд тэдгээр аяга тахимлигийг хүндлээд: ―Өвчин тахал үгүй юу? Амгалан уу?‖ хэмээн зарлиг болсонд их эрдэм лүгээ төгссөн Бурхан нь тэдгээр аяга тахимлигийг хүндэлснийг Ананд нь үзэж, маш гайхаад Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Ертөнц дахины эрхин, дэнсэлгүй эрдэмт, сэтгэшгүй бэлгэ билигт буй атал юуны тул өчүүхэн сэтгэл барьж, аяга тахимлигуудийг хүндэлсэн нь юун буюу?‖ хэмээн өчвөөс Бурхан Анандад ийн хэмээн зарлиг болов: ―Ананд аа! «Эрт нэгэн цагт тоо томшгүй, сэтгэшгүй галвын урьд нь Замбутивийн Варанаси нэрт улсад зөөн хураахуйд уран болсон тийм нэгэн гэрийн эзэн бөлгөө. Ямарваа эд таваар буй л бөгөөс тэдгээр эдээ хувилгаж, алт болгож, нэгэн алтан хумх хийгээд дэрний доор булав. Түүнчилэн ямар эд таваарыг биедээ үл эдлэн онц алт болгон хувилгаж, хойно болсонд урьд хожид хураасан нь долоон хумх болсонд тэр бүгдийг газар доор булав. Хойно нэгэн цагт тэр гэрийн эзэнд өвчин хүртэж үхсэнд тэдгээр алтан хумхандаа тачааж, нэгэн хорт могой болон төрөөд тэдгээр алтыг сахин суув. Хойно өнө болсонд тэр балгас бээр эвдэрч хэн бээр суухгүй болж, хоосон газар болов. Тэр могой бээр олон жил болсонд үхэж, басхүү тэр оронд могой болон төрөөд тэдгээр алтан хумхыг ороож хэвтэв. Түүнчилэн олон түмэн тоотон он болтол могой болон төрөөд тэдгээр алтыг сахин байв. Тэдгээр төрлийн эцэст басхүү могой болон төрөөд тэдгээр алтан хумхыг сахин уйдаж, ийн хэмээн сэтгэрүүн: «Би нь эдгээр алтанд тачааснаар энэ мэт муу төрөлт могой болон төрж зовсон буй за. Өдгөө эдгээр алтыг буяны оронд өргөвөөс сайн болмуй за» хэмээн сэтгээд бас ийн сэтгэрүүн: «Бүгдийн явах зам дээр зузаан өвсөн дотор биеэ нууж суугаад чанагш янагш явах хүн үзвээс дуудсугай» хэмээн сэтгэж, төдий тэр могой тэргүүрийн дээр нууж суухуйд тэр тэргүүрээр нэгэн хүн ирэхийг үзээд могой нь тэр хүнийг дуудсанд тэр хүн дуудсан дууг сонсож, ийн тийн үзвээс юун бээр эс үзэгдсэнд тэргүүрээр яван атал тэр могой бас дуудаад: ―Ай хүн, чи дэргэд минь ир!‖ хэмээн дуудсанд тэр хүн өгүүлрүүн: ―Чи намайг дуудаж, юу хийнэм. Чи маш хорт бүхийн тул намайг алах болуузай‖ хэмээн өгүүлсэнд могой өгүүлрүүн: ―Би үнэнээр чамд хор хийх болвоос чи миний дэргэд эс ирвээс бээр хор хийж чадах буюу‖ хэмээн өгүүлсэнд тэр хүн айж, могойн дэргэд одсонд могой өгүүлрүүн: ―Надад нэгэн алтан хумх буй. Тэр хумхыг буян хийхийн тулд чамд өгвөөс буян хийн чадмуй чи? Хэрвээ буян эс хийвээс би чамд хор хиймүй‖ хэмээн өгүүлсэнд тэр хүн: ―Би буян хийж чадах буй‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр могой нь тэр хүнийг алтан хумхын дэргэд авч одоод нэгэн алтан хумх өгч илгээхүйд ийн хэмээн өгүүлэв: ―Чи энэ алтан хумхыг авч одоод бурсан хуврагуудад тахил өргөн буян хийтүгэй. Тэр буян хийхүйд чи намайг авахаар ир‖ хэмээн захирсанд төдий тэр хүн алтыг аваад одож, бурсан хуврагууд ба аяга тахимлигуудад тэр алтыг өргөөд ийн хэмээн өчив: ―Энэ алт нь нэгэн хорт могойн алт бөлгөө. Энэ алтыг надад өгч илгээгээд бурсан хуврагуудад тахил өргөөд буян түгээтүгэй хэмээн өгч илгээсэн бөлгөө. Энэ алтаар идээ ба хэрэглэгдэхүүн эд таваарыг бэлдээд буян хийх өдөрт тэр могой бээр энд ирэх бөлгөө‖ хэмээн өчсөнд төдий бурсан хуврагууд бээр түүний үгийг зөвшөөж тэр алтаар идээ ба хэрэглэгдэхүүнийг бэлдээд, буян хийх өдрөө тэр хүн нь нэгэн их аргийг үүрч тэр хорт могой хаана бүхий тэнд одсонд тэр хорт могой бээр тэр хүний ирэхийг үзээд маш баясав. Тэр хүн тэр могойг арагтаа тавьж үүрч иртэл замд нэгэн хүн учирсанд тэр хүн асууруун: 68
―Чи хаанаас ирэв. Үүрсэн чинь юун буй?‖ хэмээн гурвантаа асууваас бээр могой үүрсэн тэр хүн юун бээр хариу эс өгсөнд тэр могой хилэгнэж ийн хэмээн сэтгэж «Энэ хүнд юу болов. Чанадсын хүн гурвантаа асууваас хариу үл өгүүлэх юун буй» хэмээн сэтгэ, «хор хийсүгэй» хэмээн сэтгэн атал бас ийн сэтгэрүүн: «Энэ хүн миний тулд буян хийх л бөгөөс үүний ач хариулахгүй хор хийвээс үл болмуй. Энэ хүн надад тус хүргэсэн буй за. Хүн надад гэм үйлдвээс бээр хүлцсүгэй» хэмээн сэтгээд одсонд нэгэн аглаг газраа хүрээд могой өгүүлрүүн: ―Намайг хоромхноо хөсрөө тавьтугай‖ хэмээн өгүүлсэнд тэр хүн тэр могойн хилэгнэснийг мэдэж, өчүүхэн сэтгэлээр могойд өгүүлрүүн: ―Эс мэдэж гэм хийснээ наманчилсугай‖ хэмээн өгүүлээд, харин бас могойг үүрч бурсан хуврагуудын оронд одсонд хуврагууд бээр идээний цаг хүрсэнд чуулж байсанд тэр хүн бээр хуврагуудад идээгээ өргөөд алтаа өргөн тахисанд тэр могой бээр бишрэхүй сэтгэл төрөв. Тэр хүн нь зэргээр цэцгүүдийг түгээсэнд тэр могой түүнийг гайхан үзмүй. Төдий бурсан хуврагууд идээг зооглож дуусаад гараа угаагаад амаа зайлж, тэр могойд ном номлосонд тэр могой маш баясаж, бас зургаан алтан хумхыг авч ирээд хуврагуулад өргөв. Буян үйлдэж дууссаны хойно тэр могой төрөл егүүтгэв. Төрөл егүүтгээд сац тэр буяны ачаар гучин гурав дахь тэнгэр нарын дотор тэнгэр нар болон төрөв. » Ананд аа! Тэр цаг тэр учир дахь тэр могой үүрэгч тэр хүн нь өдгөө би бөлгөө. Тэр хорт могой хэмээвээс өдгөө дэхь Шарийн хөвгүүн бөлгөө. Нөгчсөн цагт бээр үүрч явахад тэр могой хилэгнэсэнд түүнд өчүүхэн сэтгэл барьж, хүндлээд наманчилсан бөлгөө. Өдгөө бээр аяга тахимлигт өчүүхэн сэтгэл барьж, хүндэлсэн буюу!‖ Төдий Ананд тэргүүтэн олон нөхөд Бурханы зарлигийг биширч илт баясав. ЖАРГУУЛАГЧ БЯРМАНЫ ЭМИЙН ГУЧДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ражагрха балгас дахь галандага шувуу оршсон Гэрэлт модны ойд Ялж төгс нөгчсөн Бурхан тоо томшгүй аяга тахимлиг лугаа хамт суун авай. Тэр цагт тэр улсад юун бээр үгүй маш үгээгүү нэгэн бярман бөлгөө. Тэр бярман нь хамгаас ийн асууруун: ―Ямар үйл үйлдвээс энэ төрөлдөө эд агуурст болмуй?‖ хэмээн асуусанд нэгэн хүн тэр бярманд өгүүлрүүн: ―Ай бярман, чи үл мэдмүү. Ялж төгс нөгчсөн Бурхан нь өдгөө ертөнцөд ирээд хамаг амьтанд туслаж суун амуй. Тэр Бурханы нөхөд нь Маха Гашиб ба Маха Мудгалаяни ба Шарийн хөвгүүн ба Эс түрдсэн тэргүүтэн дөрвөн хутагт бээр нас турхар үгээгүү гуйланчид туслахуй бөлгөө. Хэрвээ чи бишрэх сэтгэлээр тэдгээр хутагтныг идээгээр тахиваас тэдгээр хутагт нь энэ төрөлд чамайг ав аль хүссэн тийм тийм хүслийг хангамуй‖ хэмээн өгүүлсэнд тэр цагт тэр бярман нь тэр хүний үгийг сонсож маш баясаад, бэдэн яваад гуйсан ба хөлслөн авсан ба өчүүхэн эд олоод харин гэртээ харьж ирээд, идээ бэлдээд энэ ертөнцөд жаргахуйг хүсэж хутагтныг залж ирээд, идээнээр тахив. Тэр цагт тэр бярманы Жаргалант хэмээх тэр эм нь хутагтан хуврагууд идээ зооглосны хойно нэгэн хоногийн санваарыг авч сахив. Тэр цагт Гэгээнээ ялгуусан хаан нь хөдөөд одож харьж ирэхүй мөр дээр нэгэн гэмт хүнийг модонд хүлж байсныг үзэв. Тэр хүн хааныг үзээд идээ гуйгаад уйлсанд хаан бээр ―Идээ өгсүгэй‖ хэмээн зарлиг болж, орд харшид одоод тэр хүнд идээ өгч илгээхийг мартаж эс өгч илгээв. Тэр шөнө дөл цагт хаан нь тэр хүнд идээ өгөхийг гэнэт санаад «Би бээр өдгөө тэр хүнд ―Идээ өгч илгээсүгэй!‖ хэмээн сэтгэвээс явахуй зуур мөрт нь ад чөтгөр ба рагшас тэргүүтэн олон аюултан буй ажгуу. Тэр аюулаас айж, хэн бээр явж үл чадах буюу. » Тэр цагт хаан нь онц тэр хүнийг өлссөнийг сэтгэж, тэр хүнийг маш нигүүлсээд ийн зарлиг болруун: ―Миний энэ улсад хэн хүн тэр хүлэгдсэн хүнд идээ хүргэн чадваас мянган лан алт өгсүгэй‖ хэмээн тунхаг тархаасанд хааны зарлигаар хэн бээр одох хүн эс гарав. Тэр цагт бярманы Жаргалант нэрт тэр эм хааны зарлигийг сонсож, ийн сэтгэрүүн «Аяа, ертөнц дэхь хэн л бөгөөс нэгэн хоногийн санваар авч сахисны ачаар ад чөтгөр тэргүүтэн хамаг хор хийн үл чадах хэмээн сонслоо. Өдгөө би хааны зарлигаар одсугай» хэмээн сэтгэж, хааны дэргэд одоод ийн өчрүүн: ―Ай хаан, тэр хүнд идээ би өргөсүгэй‖ хэмээн өчвөөс төдий хаан нь тэр хүнд өгч илгээхүй идээг тэр эмд өгөөд: ―Ай эм чи эдгээр идээг авч одоод тийм нэгэн газарт модонд хүлэгдсэн нэгэн хүн бөлгөө. Тэр хүнд өгтүгэй. Үүнийг хүргэвээс чамд мянган лан алт өгсүгэй‖ хэмээн ам авав. Төдий тэр эм нь хааны зарлигаар идээг аваад санваараа сэтгэж, мөрт ороод явсанд балгасны гадна хүрсэнд мөр сахигч нэгэн эм рагшаст золгов. Тэр эм рагшас нь шинэхэн таван зуун зулзага төрүүлээд, өлсөн ундаасан зовж суун бүхийд тэр Жаргалант эмийг үзэж, маш баясаад «Үүнийг идсүгэй» хэмээн сэтгэж завдсанд тэр эм санваарыг эс шантарсны тул эм рагшас түүнийг үзээд харин айж: ―Ай эм, чи гар дахь идээнээс надад өчүүхэн өгөн соѐрх‖ хэмээн гуйсанд Жаргалант эм өчүүхэн өгөв. Өчүүхэн өгсөн тэр идээг эм рагшас олон идээ болгон хувилгаж, эх зулзагатайгаа цадтал идэв. Төдий тэр эм рагшас нь: ―Ай эм, нэр чинь хэн буй?‖ хэмээн асуусанд тэр эм нь ―Нэр минь Жаргалант буюу?‖ хэмээн өгүүлсэнд эм рагшас өгүүлрүүн: 69
―Тийн бээр бөгөөс өлссөн эх хөвгүүн бидэнд идээ өгч тэжээсэн бөлгөө чи. Миний энэ суух оронд хумх дүүрэн алт буй за. Чи харьж ирэхдээ авч одтугай. Чиний чанагш явах зам дээр Аламба нэрт охин дүү минь бөлгөө. Лавт чи түүн лүгээ учрах буй за. Чи миний үгийг хүргэ. Ай охин дүү, чи мэнд суумуй. Энд надаас таван зуун зулзага төрж мэнд амуй за. Тийн хэмээн өгүүлтүгэй!‖ Төдий тэр эм нь тэргүүрээр яван атал Аламба нэрт эм рагшас лугаа учирсанд тэр эм рагшасын үгсийг бүрнээ Аламба нэр рагшаст өгүүлсэнд Аламба нэрт эм рагшас маш баясаж: ―Ай эм, чи миний эгчийн үгсийг надад хүргэсэн чинь сайн, миний энэ суух оронд хумх дүүрэн алт бөлгөө. Чамд өгсүгэй. Харин дайрч ирээд автугай. Чиний чанагш одохуй тэргүүр дээр миний нэгэн дүү суун бөлгөө. Чи түүн лүгээ золговоос бид хоѐр эгчийн үгсийг хүргээд таван зуун хөвгүүн төрснийг бээр мэдүүл‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр эм тэргүүрт орж яван атал тэр хоѐр эм рагшасын дүү лүгээ золгосонд түүнд тэр хоѐр рагшасын үгийг бүрнээ өгүүлээд эгчээс таван зуун хөвгүүн төрснийг мэдүүлсэнд, тэр рагшас маш баясаж ийн өгүүлрүүн: ―Ай эм чи миний хоѐр эгчийн үгсийг надад хүргэсэн чинь маш сайн. Миний энэ суух оронд хумх дүүрэн алт бөлгөө. Чамд өгсүгэй. Чи харин дайрч ирээд автугай‖ хэмээн өгүүлэв. Төдий тэр эм нь мөрт орж чанагш явж, тэр хүлэгт хүний дэргэд хүрээд идээгээ өгсөнд тэр хүн маш баясав. Тэр эм харин харьж ирэхүйд гурван хумх дүүрэн алт авч ирэв. Хаан бээр тэр эмд өглөг мянган лан алт соѐрхов. Тэр бярман эр эм хоѐр тэр улсад маш баян болоод олон эрдэнэт болов. Хаан бээр тэр хоѐрын буянаас болсныг мэдэж, түшмэдийн зэрэгт оруулж, маш баян болоод жаргаж суун бүхийд үлэмж чин бишрэл сэтгэл төрж Бурхан ба бурсан хуврагуудыг залж, агуу их тахилаар тахив. Бурхан бээр тэр хоѐрт ном үзүүлсэнд сэтгэл нь маш гийж, үргэлжид орсны үрийг олов. Төдий олон нөхөд ба Ананд тэргүүтэн нь Бурханы зарлигийг даган биширч илт баясав. НАЙМДУГААР БҮЛЭГ ИХ ӨГЛӨГТ ДАЛАЙД ОРСНЫ ГУЧИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан нь Ражагрха балгас дахь Гандаригуд ууланд мянга хоѐр зуун тавин их аяга тахимлигуудын хуврагууд лугаа хамт суун авай. Тэр цагт Ялж төгс нөгчсөн Бурхан нь наснаа төгөлдөр хотол мэдэгч Гаудинияа тэргүүтэн нөхдөд зарлиг болруун: ―Намайг өргөн хүндлэгч нэгэн зарцыг та бүгд зөвшөөн дэргэд минь явуултугай‖ хэмээн зарлиг болсонд төдий хотол мэдэгч Гаудиньяа сууринаасаа босоод номт дээлээ мөрөндөө хумиад Бурхан хаана бүхий тэр зугт алгаа хамтатган мөргөж ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Би чиний дэргэд яваад номт дээл ба бадар аягыг чинь барьсугай‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Гаудиньяа чи бээр өтөлсний тул чамд бээр нөхөр хэрэгт атал чи дэргэд минь явж юм хадгалан үл чадмуй. Гаудиньяа чи сууриндаа суутугай‖ хэмээн зарлиг болсонд түүнчлэн Гашиб ба Шарийн хөвгүүн ба Маха Мудгалаяни тэргүүтэн таван зуун нөхөд бээр ―Бурханыг хүндэлсүгэй‖ хэмээн өгүүлвээс бээр Бурхан тэднийг эс зөвшөөсөнд төдий наснаа төгөлдөр Эс түрдсэн нь Бурханы дэргэд хэнийг явуулахуй, хэнийг таалмуй хэмээн сэтгэн оновоос Бурхан нь Анандыг дэргэдээ явуулахуй тааллыг мэдэж, энэ мэт дорно зүг дэхь давхарлиг харшийн цоорхой нүхээр нарны гэрэл гарваас өрнө зүгийн хавирганд тодорхойяа ургасанд адил, Ялж төгс нөгчсөн Бурхан бээр хотол нөхдийн дотор нь сэтгэлдээ Анандыг дэргэд явахыг таалахыг хамаг нөхөд мэдэж бүрүүн. Наснаа төгөлдөр Шарийн хөвгүүн ба Маха Мудгалаяни тэргүүтэн Ананд хаана бүхий тэнд одоод Ананд лугаа хамт баясгалант олон үгийг өгүүлэлдээд хамт суув. Хамт суугаад Шарийн хөвгүүн ба Маха Мудгалаяни хоѐр нь наснаа төгөлдөр Анандад ийн хэмээн өгүүлэв: ―Наснаа төгөлдөр Ананд чи Бурханы дэргэд явж, Бурханыг өргөн хүндэлтүгэй. Бурхан бээр чамайг дэргэдээ явахуйг таалах ажгуу. Бурханыг хүндэлвээс чамд ач нь их болмуй‖ хэмээн өгүүлсэнд Ананд өгүүлрүүн: ―Тойн Шарийн хөвгүүн ээ! Бурханы дэргэд сууж юм хадгалахыг үл таалмуу би. Тэр юуны тул хэмээвээс Ялж төгс нөгчсөн Бурхан нь бүтээхүйеэ бэрх болой. Хүлцэхүйеэ бэрх болой. Энэ мэт гал бадрах нь бүтээхүйеэ бэрх, хүлцэхүйеэ бэрх буй за. Тэрхүү ѐсоор Ялж төгс нөгчсөн Бурханд бутээхүйеэ бэрх, хүлцэхүйеэ бэрхийн тул Ялж төгс нөгчсөн Бурханы дэргэд яваад хүндлэхийг үл таалмуу би. ‖ Төдий наснаа төгөлдөр Маха Мудгалаяни Анандад ийн хэмээн өгүүлэв: ―Ананд аа! Бурхан чамайг дэргэдээ явахыг таалахыг адилтгаваас ийн буюу. Дорно зүгээс давхарлиг харшийн цоорхойгоор нарны гэрэл гарваас бээр өрнө зүгийн хавиргаа тодорхой гийсэн мэт Бурханы сэтгэлээр олон нөхдийн дотор ямагт чамайг дэргэд явахыг таалмуй. Чи бээр Бурханы дэргэд явж, өргөн хүндэлвээс чамд их тус болмуй‖ хэмээн өгүүлсэнд Ананд өгүүлрүүн: ―Тойн Маха Мудгалаяни аа! Хэр мэт намайг Бурханы дэргэд явуулах л бөгөөс миний гурван тааллыг Бурхан надад соѐрхвоос Бурханы дэргэд явж, өргөн хүндэлсүгэй би. Гурван таалал минь энэ мэт буюу. Бурхан өмссөн 70
дээлээ надад үл өмсгөх ба Бурхан зооглосон хишгээ надад бээр үл өгтүгэй. Миний үгүйд ном үл номлох, энэ гурван тааллыг надад соѐрхвоос би Бурханы дэргэд явж өргөн хүндэлсүгэй‖ хэмээн өгүүлсэнд төдий наснаа төгөлдөр Шарийн хөвгүүн ба Маха Мудгалаяни хоѐр наснаа төгөлдөр Ананд Бурханы дэргэд явахыг зөвшөөсөнд төдий тэр хоѐр Бурхан хаана бүхий тэнд одоод Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Бид наснаа төгөлдөр Анандыг Бурханы дэргэд яваад Бурханыг хүндэлтүгэй хэмээн өгүүлвээс, Ананд Бурханаа ийн хэмээн өчнөм: «Миний гурван тааллыг Бурхан соѐрхох бөгөөс би Бурханы дэргэд суугаад Бурханыг хүндэлсүгэй» хэмээн тийн өчнөм‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Маха Мудгалаяни, Шарийн хөвгүүн ээ! Сайн, аяга тахимлиг Ананд хэмээвээс мэргэний тул ариун явдлаар явагчид бээр доромжлох үг ба муу үгс хойно гарахын тулд надад ариун явдлаар явагчид нь ийн хэмээн, аяга тахимлиг Ананд нь дээл ба идээний тул Бурханыг хүндэлсэн болой хэмээн өгүүлэхийн тулд Маха Мудгалаяни аа! Тэр нь аяга тахимлиг Анандын гайхамшигт ном болой. Аяга тахимлиг Ананд хэмээвээс мэргэн бөгөөд цагийг мэдэгч буй за. Цагийг мэдэгч нь хэмээвээс ийн буюу. Дөрвөн зүйл нөхөд нь Бурханыг гайхан үзэхээр явахуй цагт хүрсэн ба бус бээр бэдэн явагч тэрс үзэлтэн нар Бурханы нүдний өмнөд одохуй цагт хүрсэн ба цагт эс хүрсэн ба бус бээр эдгээр бэдэн явагч тирти нар Бурханы зарлигийг хариулан чадъюу. Эдгээр нь хариулан үл чадъюу. Эдгээр сайн идээнийг Бурхан хялбараа зоогломуй за. Эдгээр нь Бурхан үл зоогломуй хэмээн мэдэхийн тул бөгөөд Маха Мудгалаяни аа! Энэ хэмээвээс аяга тахимлиг Анандын гайхамшигт ном болой. ‖ Төдий Шарийн хөвгүүн ба Маха Мудгалаяни хоѐр нь наснаа төгөлдөр Анандыг Бурханы дэргэд яваад хүндлэхүй болсонд Бурхан бээр: ―Ананд хэмээвээс мэргэн бөгөөд цагийг мэдээд цагийг ухсан болой‖ хэмээн магтсанд аяга тахимлигууд сэжиг төрж, Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Аяга тахимлиг Ананд нь ямар шалтгаан, ямар учраар цаг хийгээд хугацаанд мэргэн болмуй?‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Шарийн хөвгүүн ээ! «Эрт нөгчсөн цаг дахь тоо томшгүй, цаггүй галвын урьд нь Замбутивд найман түмэн дөрвөн мянган хаадыг эзлэгч нэгэн их хаан бөлгөө. Тэр цагт Баруда нэрт балгаст Груда нэрт нэгэн бярман бөлгөө. Тэр бярман нь мэргэн болоод ухаан лугаа төгссөн, зөнч ба тоо ба одод хийгээд мэргэн болсон бөлгөө. Тэр хаан нь тэр бярманыг багш болгон хүндэлсэнд найман түмэн дөрвөн мянган өчүүхэн хаад бээр түүнийг их хаанд адил хүндлээд зарлигийг сонсох бөлгөө. Тэр бярманы баян нь хэмээвээс Бисман тэнгэр лүгээ тэнцмүй за. Тэр бярман хөвгүүн үгүйн тул насад үл баясан сэтгэл нь гутаж «Хэр мэт үйлдвээс хөвгүүн олмуй» хэмээн сэтгэж, төдий Эсэрүн ба хурмаст ба эрхт ба нар сар ба одод ба уул ба ус ба ой дахь хамаг тэнгэр хийгээдийг тахин залбирсанд арван хоѐр жил болсонд их эм нь жирэмсэн болов. Тэр эм мэргэний тул умай дахь тэр хөвгүүн буюу охин буюу хэмээн ухваас хөвгүүн бүхийг мэдэж бярманд өгүүлэв. Тэр бярман тэр үгийг сонсож, маш баясаад эм юүгээ үлэмж ихэд хүндлэв. Тэндээс сар гүйцсэнд харавтар үст, алтан өнгөт, гоо үзэсгэлэнт бэлгэ лүгээ төгссөн тийм нэгэн хөвгүүн төрөв. Төдий мялаагаад хурим хийж, шинжигч багшийг авч ирж шинжлүүлээд нэрийг нь Их өглөгт хэмээн нэрийдэв. Тэр хөвгүүн зэргээр их болсонд зун, өвөл ба намар хаврын суух орныг өөр өөр үүдэж, тэдгээр оронд хөвгүүнээ жаргалангаар суулгав. Тэр хөвгүүн бээр маш их билигт болоод ой нь мэргэн болоод ухаан ба элдэв арван найман зүйл тоо тэргүүтнийг түрвэлгүй мэдэв. Хойно нэгэн цагт Их өглөгт хөвгүүн нь эцэг эхдээ ийн хэмээн өчив: ―Ай эцэг эх ээ! Гадагш гайхахаар одсугай‖ хэмээн өчвөөс эиэг эх бээр хөвгүүний үгийг зөвшөөж, төдий хөвгүүний одохуй мөрийг ариунаа арчаад, дуаз ба орон хийгээдийг байгуулж, цэцгүүдийг цацаад, утах хүжсийн үнэр тэргүүтнээр бэлдэж бүрүүн. Долоон эрдэнэсээр чимсэн нэгэн заанд Их өглөгт хөвгүүнийг унуулж, олон зуун мянган тоотон нөхдөөр хүрээлүүлж, хэнгэрэг ба цан дэлдэн, олон хөг дуунаар тэр хөвгүүнийг өмнөөс удирдаж, балгасны гадагш одсонд хамаг улс иргэн замын зүүн этгээд, баруун этгээд дахь давхарлиг байшингийн дээрээс хамаг бүгдээр нүдээ үл цавчин гайхан үзээд ийн өгүүлэлдрүүн: ―Аяа, үүний адистид ба цог жавхланг шинжилвээс Эсэрүн тэнгэр лүгээ адил болой" хэмээн алдаршив. Тэндээс цааш одсонд навтархай дээл өмссөн, хагархай савс барьсан ядуу иргэн тэр хөвгүүний дэргэд ирээд их дуунаар гуйсанд Их өглөгт тэдний дууг сонсож тэдэнд: ―Та юуны тулд энэ мэт зовлонт болов?‖ хэмээн асуусанд зарим нь ийн хэмээн: ―Бидэнд эцэг эх ба ах дүү ба эм хөвгүүн ба ураг тариг үгүйн тул зовсон бөлгөө‖ хэмээлдэв. Зарим нь: ―Би өнө өвчин хүртсэнд ийм зовлонт болов хэмээлдэв. Зарим нь: ―Бид дээрэмд булаагдаж юм бээр үгүй тул гуйнам‖ хэмээлдэв. Их өглөгт нь тэдний гуйсан үгсийг сонсож, нулимсаа асгаруулаад тэндээс бас чанагш одвоос зандалч иргэн адгуусыг алаад арьсыг өвчиж суун бүхийг үзсэнд Их өглөгт хөвгүүн тэдэнд: ―Аяа, та ийм муу үйлээр юун хийнэм?‖ хэмээн асуусанд тэд өгүүлэлдрүүн: ―Миний өвөг эцгийн үйл нь ийм бүхийн тул бид үүнийг эс үйлдвээс амь хоолойгоо үл тэжээн чадмуй. Тиймийн тул алах минь тэр бөлгөө‖ хэмээлдэв. Төдий Их өглөгт хөвгүүн тэднийг үл таалан чанагш одвоос тариач 71
иргэн газар хагалсанд олон хорхой гарсанд олон шувуу ба могой тэргүүтэн тэдгээр хорхойг түүж идэхийг үзээд тэндээс ийн асууруун: ―Та ийм үйлээр юун хийх буй?‖ хэмээн асуусанд тэдгээр тариач өгүүлрүүн: ―Бид газар хагалаад хөрөнгө цацаад хойно тариа их гарваас түүгээр амин хоолойгоо тэжээгээд хааны албыг бээр түүгээр үзмүй‖ хэмээн өгүүлэв. Их өглөгт нь төдий гайхан эс болж, чанагш одсонд шувуучин иргэн тор ба урхи зүүсэнд олон шувуу торж баригдаад хоѐр жигүүр нь хөсрөө дэлдэн, маш айх эмээх дуун гарч хэвтэн бүхийг Их өглөгт хөвгүүн үзэж ийн өгүүлрүүн: ―Та эдгээр амьтанд хор хийж юу хийнэм?‖ хэмээн асуусанд шувуучин өгүүлрүүн: ―Бидний язгуурын үйл ийм бүхийн тул бид бээр эднийг алж амиа тэжээмүй хэмээн өгүүлсэнд Их өглөгт хөвгүүн тэдгээрийн үгсийг сонсож маш ихэд уярч тэндээс бас чанагш одсонд загасчин өөш татаж, загас барьж хөсрөө цогцлож тавьсанд зарим загас нь хөдлөн хэвтэхүйг үзэж загасчнаас ийн асууруун: ―Эдгээр загасаар юун хийх буюу?‖ хэмээн асуусанд загасчин өгүүлрүүн: ―Бидний урьд үндэс бээр өөр бусад үл үйлдэн, онц загас барьж амиа тэжээмүй‖ хэмээн өгүүлэв. Их өглөгт нь тэр мэтийг үзэж, ийн сэтгэрүүн: «Аяа, эдгээр амьтан нь үгээгүү ядсан амин хоолойгоо тэжээхийн тул энэ мэт өөдгүй үйлээр алах тэргүүтнийг үйлдсэнд эдгээр амьтан үхээд сац гурван муу заяанд унаад, харанхуйгаас харанхуйд одоод тонилохуй заяа хаана болмуй» хэмээн сэтгэж, харин харшдаа ирээд өдөр шөнө тэдний зовлонг сэтгэж, үл баясан эцэг юүгээн дэргэд одоод: ―Ай эцэг минь! Би нэгэн үг өчин айлтгах бөлгөө. Өчсөнийг минь үл эвдэн өгөн соѐрх‖ хэмээн өчвөөс эцэг нь өгүүлрүүн: ―Ай хөвгүүн чи юу гуйх бөгөөс гуйлтыг чинь өгсүгэй‖ хэмээсэнд хөвгүүн өчрүүн: ―Ай эцэг минь би урьд гадагш гарсанд олон хүн дээл ба идээ үгүйн тул маш ядан зовж, нэгэн нэгнээ алах ба худал өгүүлэх тэргүүтэн элдэв зүйл нүгэлт үйл үйлдэхийг үзсэнд тэдгээр амьтанд өглөг өгсүгэй хэмээн сэтгэж суун амуй. Аяа, чи их сангуудаа надад өгөн соѐрх. Би үгээгүү ядуу амьтанд ханатал өгсүгэй‖ хэмээн өчвөөс эцэг өгүүлрүүн: ―Би эдгээр олон эрдэнэ ба их санг чиний тул хураасан буй за. Чиний үгийг яахин давмуй. Өдгөө чи ямар тааллаар бээр өглөгийг өгтүгэй‖ хэмээн тэр Их өглөгт хөвгүүнээ эцэг нь зөвшөөрөн зарлиг болсонд төдий Их өглөгт хөвгүүн нь хамаг улсад ийн тунхаг тархаав: ―Аяа! Их өглөгт хөвгүүн их өглөг өгөх бөлгөө. Иртүгэй!‖ хэмээн тунхаг тархаасанд хамаг улс иргэн ба тойн ба бярман ба гуйланч ба идээн үгүй ба хамаг өвчтөн хурж ирээд балгасны гадна завсаргүй дүүргэв. Тэдгээр хүн нь зуун бээрийн газраас, хоѐр зуун бээрээс, гурван зуун бээрээс, дөрвөн зуун бээрээс, таван зуун бээрээс, мянган бээрийн газраас хоѐр мянга ба гурван мянга ба дөрвөн мянга ба таван мянган бээрийн газраас, түмэн бээрийн газраас хамаг хүн бүгд үүл мэт хурж байв. Тэдгээр дээл хүсэгчдэд дээл ба идээ хүсэгчдэд идээ өгмүү. Эрдэнэ ба алт ба мөнгө ба биндэрьяа ба мусарга ба уналга ба хөлөг ба сандал, цэцэрлэг ба орон ба адгуус тэргүүтнийг юуныг хүсвээс тэрхүү ѐсоор өгөв. Тэр мэт өглөг өгч өнө болсонд санг гурван хувь болгож, нэгэн ангийг барсанд сан сахигч хүн бярманд ийн хэмээн өгүүлэв: ―Ай хөвгүүн чинь сангуудыг өглөгт өгч гурваас нэгэн хувийг өгч баржээ. Өдгөө хоѐр хувь үлдсэн бөлгөө. Санг өглөгт өгч барваас зочид ба ураг тариг ирвээс юугаар дайлмуу. Худалдаж хувилгах эд үгүй болвоос хэрхмүү?‖ хэмээн өгүүлсэнд бярман өгүүлрүүн: ―Би энэ хөвгүүнийг асарсны тул түүний өглөг өгөхийг яахин байлгамуй. Сан хоосон болвоос яахим‖ хэмээн өгүүлсэнд тэндээс бас өглөг өгч өнө болсонд хоѐр хувь барж, нэгэн хувь үлдэв. Төдий тэр сан сахигч тэр хүн бярманд ийн өгүүлрүүн: ―Ай ноѐн минь! Хөвгүүн чинь өглөг өгсөөр хоѐр хувь санг барж нэгэн хувь үлдэв. Өдгөө ураг тариг ба зочид иргэн ирвээс яахин дайлмуу. Худалдаж хувилгах ямар эд таваар хоцрохгүй ажгуу, хэрхсүгэй‖ хэмээн өчвөөс бярман өгүүлрүүн: ―Би хөвгүүний өглөг өгөхийг таслаж үл чадмуй. Сан сахигч чамд арга буй бөгөөс чи аргалтугай‖ хэмээн өгүүлсэнд төдий сан сахигч хүн ноѐны зарлигаар сангийн хаалгыг хааж, цааш нааш хэргээ бүтээн одсонд гуйгч хүмүүс Их өглөгт хөвгүүний дэргэд ирвээс заримд сан хадгалагч хүнийг үл олон хэрвээ олвоос бээр таалснаар өглөгийг эс өгүүлсэнд Их өглөгт хөвгүүн ийн хэмээн сэтгэрүүн: «Сан хадгалагч хүн ийн буруулж, өглөгийг минь саад хийж үл чадмуй. Магад эцгээс минь зарлигтай буй за. Эцгийн санг хоосон болговоос үл болох, өдгөө би ямар арга сэдвээс чандмань эрдэнэ олоод хүнд туслах болмуу» хэмээн сэтгэж, хамаг хүнээс ийн асууруун: ―Ертөнцөд ямар үйл үйлдвээс чандмань эрдэнэ олмуу. Олон эрдэнэт болоод баршгүй болох хэмээн асууваас зарим нь ―Тариа тариваас олон эрдэнэт болъюу‖ хэмээлдмүй. Зарим нь ―Адгуусыг тэжээвээс арвижуулваас олон эдэт болмуй‖ хэмээлдмүй. Зарим нь 72
―Хол газраа одоод худалдаж хувилгаваас олон эдэт болмуу‖ хэмээлдмүй. Зарим нь ―Далайд ороод чандманийг авбаас олон чандманьт болмуу‖ хэмээлдмүй. Төдий тэр Их өглөгт хөвгүүн нь тэдний үгийг сонсож, ийн сэтгэрүүн: «Тариа тарих ба адгуусыг арвитгах ба хол газраа худалдаа хийх тэргүүтэн миний үйл бус буй за. Ямагт далайд орж чандманийг авахуй нь миний үйл буюу» хэмээн сэтгэж, эцэг эхдээ ийн хэмээн өгүүлэв. ―Ай эцэг эх минь ээ! Би далайгаас олон чандмань эрдэнийг авч ирээд олон үгээгүү ядууд өглөг өгсүгэй. Би далайд эрдэнэ авахаар одсугай. Намайг илгээн соѐрх‖ хэмээн өчсөнд эцэг эх хоѐр нь түүнийг сонсоод, маш айн цочиж хөвгүүндээ ийн хэмээн өгүүлэв: ―Ай хөвгүүн ээ! Ертөнц дэхь үгээгүү дутуу нь заяанаас болов за. Чи бие амиа үрж яахин одмуй. Чи юуныг хүсэж, тийн сэтгэмүү. Чи өглөг өгөх бөгөөс харш дахь хэдий бүхий эд таваарыг өгтүгэй! Далайд одож үл болмуу. Далай дотор нь орвоос усны аюул, долгион давалгааны аюул ба матар зөгий ба хорт лус ба эм ягшас ба усан өнгөт уул тэргүүтэн маш жигших мэт олон аюулаас яахин тонилмуй. Чи юуныг хүсэж, бие амиа үрэх буй. Чи өөрөө сэтгэтүгэй‖ хэмээн өгүүлсэнд Их өглөгт хөвгүүн нь сэтгэсэн ѐсоор эс болсны тул ийн тангарагларуун: «Миний сэтгэсэн энэ сэтгэлийг хэзээ бүтээхээс нааш эцэг эх юүгээн өмнө элэг уруу хэвтэж бүү боссугай» хэмээн сэтгэж, ийн өчрүүн: ―Ай эцэг эх! Та хоѐр мэдтүгэй. Миний сэтгэсэн сэтгэлээр эс болвоос элэг уруу хэвтсэн үүнээс хэзээ бээр үл босмуу би‖ хэмээн өгүүлсэнд төдий эцэг эх хоѐр нь үл баясан атал ураг садан амрагуудаа бүгдийг хурааж зөвлөлдөөд далайн дотор олон аюул бүхийг бээр өгүүлрүүн: ―Ай хөвгүүн! Чи минь арван хоѐр он болтол хамаг тэнгэр нарыг тахисны ачаар төрсөн ганц хөвгүүн бөлгөө. Тийм аюулт газар одох чинь юун буй?‖ хэмээн нэг хоног, хоѐр хоног, зургаа хоног хүртэл элдэв зүйл үгсээр саатуулан өгүүлвээс бээр урьд өгүүлсэн үгээс эс давсанд эцэг эх хоѐр маш айж, ийн хэмээн зөвлөлдрүүн: ―Өдгөө энэ хөвгүүний сэтгэсэн ѐсоор эс илгээвээс үл болох ажгуу! Далайд илгээвээс хэзээ ирэх болмуй за. Эс илгээвээс долоо хоногт хагацах болмуу. Өдгөө хөвгүүнээ илгээсүгэй‖ хэмээн сэтгэж хөвгүүний дэргэд одоод гараас нь бариад: ―Ай хөвгүүн! Босож идээ идтүгэй. Чандманийг авахуулахаар илгээсүгэй‖ хэмээн өгүүлсэнд төдий Их өглөгт хөвгүүн босоод идээ идэж ундааг уув. Тэндээс гадагш гараад олон хүнд ийн тунхаг тархаав. ―Аяа, би далайд эрдэнэ авахаар одмуу. Эрдэнэ авахаар хэн одох бөгөөс мөрийг бээр би удирдсугай. Хэрэглэгдэхүүнийг би бэлдсүгэй‖ хэмээн тунхаг тархаасанд тэр цагт таван зуун хүн одсугай хэмээн ам авч тус тусдаа хэрэглэгдэхүүнийг бэлдээд явахуй цагаа болзоод мөрт орохуй цаг болсонд Их өглөгтийн эцэг эх хаан ба хан хөвгүүн ба түшмэд тэргүүтэн хамаг улс иргэн үдээд, бэлэг өгч мордуулав. Эцэг эх нь маш их дуунаар уйлаад харьж ирэв. Олон хоног болсны хойно элчилгүй нэгэн аглаг цөл газар хүрсэнд дээрэм иргэд хамаг эд таваар бүгдий нь булааж одов. Түүнээс чанагш одсонд Совир нэрт балгасанд хүрээд «Тэр балгаст Габили нэрт бярман бөлгөө. Тэр бярманы гэрт одож, тэр бярманаас гурван мянган лан алт ашиглан авсугай» хэмээн сэтгэж одохуйд тэр цагт тэр бярманд харавтар үст, алтан өнгөт тийм нэгэн охин буй ажгуу. Тэр охиныг нь найман түмэн дөрвөн мянган өчүүхэн хаад гуйваас бээр эс өгсөн ажгуу. Төдий Их өглөгт хөвгүүн тэр бярманы хаалганд хүрээд: ―Габили бярман буюу?‖ хэмээн асуусанд тэр охин гэрийн дотроос Их өглөгт хөвгүүний дууг сонсоод ийн өгүүлрүүн: ―Гадна дуун гарагч тэр хөвгүүн миний эр бөлгөө‖ хэмээн эцэг эхдээ өгүүлсэнд төдий тэр бярман хаалга нээж золгосонд тэр бярман ийн сэтгэрүүн: «Энэ хөвгүүн магад бусад хүнээс үлэмж хэтэрхий болсон хөвгүүн ажгуу» хэмээн сэтгэв. Тэр хөвгүүн бярманаас алт гуйваас бярман бээр: ―Алт өгсүгэй‖ хэмээн ам авав. Нэгэн гартаа алтыг бариад, нэгэн гартаа охиноо барьж: ―Ай хөвгүүн минь! Энэ охиноо бээр чамд эм болгон өгсүгэй‖ хэмээн өгүүлсэнд Их өглөгт хөвгүүн өгүүлрүүн: ―Би их далайд эрдэнэ авахаар одох бөлгөө. Их далайн дотор олон аюул бүхий тул би мэнд харьж ирэх, үлдэх мэдээгүйн тул чиний охиныг авч явах хүчин надад үгүй бөлгөө. ‖ Бярман өгүүлрүүн: ―Чи эсэн мэнд харьж ирвээс энэ охиныг эм болгон автугай‖ хэмээн өгүүлсэнд Их өглөгт хөвгүүн өгүүлрүүн: ―Би эсэн мэнд харьж ирвээс чиний зарлигаар болсугай‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр бярман бээр гурван мянган лан алтыг өгөөд бус бээр хамаг хэрэглэгдэхүүнийг бэлдэж өгөөд, тэр балгаснаас яваад далайн хязгаарт хүрсэнд онгоцыг засаад онгоцыг долоон чагтагаар чагтлаад онгоцонд суугаад, далайд орж ийн өгүүлэв: ―Аяа, далайн дотор энэ мэт аюул бөлгөө. Хар салхи ба ягшас ба усны долгион давалгаан ба хорт лус ба усны өнгө мэт уул ба матар зөгий тэргүүтэн олон түйдэгч аюул буй бөлгөө. Явах дур үгүй иргэн үүнээс харьтугай. Хойно гэмших болуузай. Хэрвээ амь биеэ үл хайрлан эцэг эх ба ах дүү ба эм хөвгүүн ба ураг таригт үл тачаах бөгөөс бид хамт одсугай. Хэрвээ эсэн мэнд хүрч долоон эрдэнийг авбаас долоон үеэс янагш баян болоод баршгүй эд агуурст болъюу хэмээн өгүүлээд нэгэн чагтагыг огтолов. Түүнчлэнхүү долоон хоног болтол өдөр тутам тийн хэмээн өгүүлээд нэжгээд чагтагасыг огтлож дууссанд салхинаа хийсэж, онгоц нь харвасан сум мэт хурднаа одов. 73
Тэндээс тэдгээр худалдаачин эрдэнэт хойгт хүрсэнд Их өглөгт хөвгүүн нь олон сонссон бөгөөд эрдэнэсийг шинжлэхүйд мэргэн бүхийн тул эрдэнэсийн сайн муу ба хэдий чинээ үнэт эрдэнэсийг хамаг худалдаачинд ийн хэмээн зааж өгөв: ―Ийм өнгөт эрдэнэ нь хөнгөн болсон ч их үнэт буюу, эдгээр эрдэнэ нь хүнд болвоос бээр үнэ нь өчүүхний тул үл автугай. Үлэмж их авбаас бээр онгоц усанд живэх болмуу. Асар өчүүхэн авбаас сэтгэл үл ханахын тулд төдий чинээ нь зөв болой‖ хэмээх тэргүүтнээр зааж өгөөд тэдгээр эрдэнэсийг онгоцонд тавиад: ―Эд эрдэнэсийг үл хөндөгтүн‖ хэмээн өгүүлээд янагш харьж ирэх цагт Их өглөгт хөвгүүн нь хамаг худалдаачинд ийн хэмээн өгүүлэв: ―Ай худалдаачид! Та эсэн мэндээр харьтугай. Би лусын хааны орд харшаас чандмань эрдэнийг авахаас нааш үл харьмуй‖ хэмээн өгүүлсэнд төдий хамаг худалдаачин их дуунаар уйлаад гаслалцан ийн хэмээн өгүүлэв: ―Ай их удирдагч богд! Чиний зарц болоод бид хамаг худалдаачин ирсэн бөлгөө. Өдгөө чи ийм газарт биднийг тэвчиж (орхиж), үл явах бөгөөс бид бүгдээр эсэн мэнд гэртээ үл хүрээд төөрч үхэх болмуу!‖ Тийн хэмээн өгүүлсэнд Их өглөгт хевгүүн өгүүлрүүн: ―Ай худалдаачин! Та бүгдийг аюулгүй эсэн мэнд гэрт тань хүргэхийн тул би хутаг гуйсугай‖ хэмээн өгүүлээд, хүжсийн сав гартаа бариад дөрвөн зүгт тахиж, ийн хэмээн өгүүлэв. ―Би эрдэнийг аваад үгээгүү амьтанд өглөг өгөх буй за. Тэр өглөгийн буянаар Бурханы хутаг олохын тул болой. Миний өгүүлсэн энэ үг үнэн болоод хутаг гуйсны ѐсоор бүтэх бөгөөс эдгээр худалдаачин эрдэнэ лүгээ сэлт гай зэтгэргүй эсэн мэндээр Замбутивд хялбар хүрэх болтугай. Тийн хэмээн хутаг гуйгаад дарвалгыг дэлгээд чагтагыг огтолсонд салхинаа хийсдэж, түргэнээ Замбутивийн зүгт одов. Тэдгээр одсоны хойно Их өглөгт ганцаар далайд орж, долоон хоног болтол өвдөгөөр татах усанд явж, түүнээс чанагш бас долоон хоног гуяар татах усанд явав. Түүнэзс чанагш бас долоо хоног бэлхүүсээр татах усанд явав. Түүнээс чанагш бас долоон хоног болтол мөрөөр татах усанд явав. Түүнээс чанагш бас долоон хоног болтол усчлан үймж явав. Түүнээс нэгэн уулын дэргэд хүрсэнд нэгэн модонд ноцоод ууланд давж долоо хонож, уулын үзүүрт хүрэв. Уулын дээр бээр бас долоо хоног явж уулын дээрээс долоо хонож, далайн захад хүрсэнд усны дотор алтан өнгөт лянхуан ѐроолд хорт могойсоор ороосон байхыг үзэв. Төдий тэр Бодьсатва завиллаар сууж, нэгэн үзүүрт сэтгэлээр асрахуй самадид ороод «Эдгээр хорт могой бээр урьд уур ба найдангуйн шалтгаанаар энэ мэт муу төрөлд төрөөд зовох ажгуу» хэмээн тэдгээр могойг үлэмж сэтгэлээр нигүүлссэнээр тэдгээр могойсын хамаг хорт сэтгэл амарлисанд төдий тэр Бодьсатва тэдгээр лянхуасын дээр гишгэсээр долоон өдөр явж, тэдгээр хорт могойгоос чанагш гэтлэв. Тэндээс бас чанагш одсонд хорт хорхой лугаа учирч хүний үнэрийг мэдэж хотол эрмүй. Төдий тэр Бодьсатва нэгэн үзүүрт сэтгэлээр асарснаар тэдгээр хорт хорхойг нигүүлссэнээр тэдгээр хорхойн хорт сэтгэл нь амарлиад ийн өгүүлрүүн: ―Ай богд, чи хаанаас ирэв. Хаана одмуу?‖ хэмээн асуусанд Их өглөгт өгүүлрүүн: ―Би чандмань эрдэнийг эрэхээр ирлээ‖ хэмээн өгүүлсэнд төдий тэдгээр хорт хорхой маш баясаад «Энэ хэмээвээс их буянт болой» хэмээн сэтгээд «Эндээс лусын хааны орд харш маш хол болоод хэзээ бээр үл хүрэн зовох болмуй за. Үүнийг бид аугаа хүчээр хүргэсүгэй» хэмээн сэтгэж огторгуйгаар авч яваад дөрвөн зуун бээрийн газрын цаана хүрээд бас хөсөр буулгаж тавив. Төдий тэр Их өглөгт хөвгүүн тэр орноос чанагш одсонд өнө үл удан нэгэн мөнгөн хотыг үзээд «Энэ лусын хааны орд харш буюу» хэмээн сэтгээд ойр одсонд тэр хотын гадуур долоон сувгаар хүрээлүүлсэн ажгуу. Тэдгээр суваг тутамд хорт могойгоор дүүргэсэн бөлгөө. Их өглөгт түүнийг үзэж «Эдгээр хорт могой нь эрт урьд уур ихтийн шалтгаанаар ийн айх мэт төрөлд төрж, маш зовох ажгуу» хэмээн сэтгээд төдий могойсыг бээр ганц хөвгүүнийг асрахуй лугаа адил их нигүүлсэхүй сэтгэлээр өршөөсөнд тэдгээр могойны хорт сэтгэл амарлисанд тэдгээр хорт могойг гишгэсээр лусын хааны орд харшид одсонд, тэр хотыг хоѐр могой ороож, хоѐр могойн тэргүүн нь хаалганд тулж байх ажгуу. Тэр хоѐр могой Их өглөгтийг үзээд, толгой юугаан өндийж хор хийхийг завдсанд Их өглөгт хөвгүүн асрахуй сэтгэлийг бясалгасанд тэр могой бээр тэргүүнээ урьд ѐсоор үл хөдөлгөн хэвтнэм. Төдий Их өглөгт могойн тэргүүнийг гишгэж хот дотор орсонд, хотын дотор нь долоон эрдэнэ үлэшгүй харшид нэгэн лусын хаан суун бүхийг үзэв. Тэр лусын хаан бээр Бодьсатваг үзэж цочоод ийн хэмээн сэтгэмүй: «Миний энэ орныг долоон давхар сувгаар хүрээлүүлээд, суваг тутам хорт могойсоор дүүргэсэн бөлгөө. Лус ба ягшасаас өөр хэн бээр ирж үл чадах буй атал, ирсэн энэ хэн буюу» хэмээн сэтгэж, сууринаас босож, угтан хүндлээд мөргөж, эрдэнэт тавцан дээр суулгаж, элдэв зүйл идээнийг өргөн зооглуулав. Зооглосны хойно лусын хаан өгүүлрүүн: ―Чи юуныг сэтгэж энд ирэв? Газрын бэрхсийг яахин туулж ирэв?‖ хэмээн асуусанд Бодьсатва өгүүлрүүн: ―Замбутивийн олон үгээгүү ядуу хүн эд ба дээл ба идээний тул нэгэн нэгнээ хөнөөж алалцаад үхээд сац гурван муу заяанд унах бөлгөө. Би тэднийг нигүүлсэж аврахын тулд тийм хол бэрх замуудыг туулж амь биеэ үл хайрлан их хаан чамаас чандмань эрдэнийг гуйхаар ирсэн бөлгөө. Чандмань эрдэнийг гуйж, хамаг амьтанд 74
тусалваас тэр буяны ачаар илт туулж, Бурханы хутгийг олмуй за. Ай хаан, чи хүссэн сэтгэлийг минь үл таслан чандмань эрдэнэсийг надад өгөн соѐрх‖ хэмээн өгүүлбээс Нага Ража1 өгүүлрүүн: ―Чандмань эрдэнэ олохуйяа маш бэрх буй за. Тийм атал чи бээр чандмань эрдэнийг авахаар энд ирсэн ажгуу. Өдгөө чи бээр миний энэ харшид нэгэн сар болтол суугаад, миний өчүүхэн тахилыг бээр амсаад бидэнд номыг соѐрхвоос чамд чандмань эрдэнийг өргөсүгэй‖ хэмээн өгүүлсэнд Бодьсатва бээр ―Тийн болтугай‖ хэмээн өгүүлэв. Төдий Нага Ража нь өдөр бүр зуун амтат идээнийг бэлдээд Бодьсатвад зооглуулаад цан тэргүүтэн олон хөг дуунаар Бодьсатваг тахив. Бодьсатва бээр тэдэнд нэгэн сар болтол дурдахуй ойр агуулсан номын гишүүн үзүүлж бүрүүн: ―Өдгөө би харьсугай‖ хэмээн өгүүлсэнд Нага Ража маш баясаж, орой дахь чандмань юугаа тайлж Бодьсатвад өргөөд ийн өгүүлрүүн: ―Ай их богд төрөлхит! Чи амьтны тусын тулд сэтгэл маш чин бат болсон ажгуу. Чи магад Бурханы хутгийг олмуй за. Хэзээ чи илт туулж Бурханы хутгийг олвоос чиний нөхдийн манлай би болсугай‖ хэмээн хутаг гуйв. Бодьсатва өгүүлрүүн: ―Ай Нага Ража! Энэ чандмань эрдэнийн аугаа хүч нь юун буй?‖ хэмээн асуусанд Нага Ража өгүүлрүүн: ―Энэ чандмань эрдэнэ нь хоѐр мянган бээрийн төдий орчин тойрон хэрэглэгдэхүүн бүгдийг хур мэт оруулах бөлгөө‖ хэмээн өгүүлсэнд Бодьсатва ийн сэтгэрүүн: «Энэ чандмань эрдэнэ их аугаа хүчит буй атал миний хүссэн их тусыг бүтээж үл чадах буюу» хэмээн сэтгээд харьж ирэхүйд, Нага Ража нөхөд сэлт Бодьсатваг хол газраа үдэж одов. Төдий Бодьсатва ганцаар явахуйд холоос хөх өнгөт биндэрьяан нэгэн хот үзээд тэр хотыг чиглэн одоод тэр хотын дэргэд хүрсэнд тэр хотыг долоон давхар сувгаар хүрээлүүлээд суваг тутамд хорт могойсоор дүүрсэн буй ажгуу. Бодьсатва тэр могойсыг үзээд их асрахуй сэтгэлээр нигүүлссэнд тэдгээр могойны хорт сэтгэл амарлисанд тэдгээр могойг гишгэсээр одоод хотын хаалганд хүрсэнд хоѐр могой бээр тэр хотыг ороож, хоѐр могойн тэргүүн нь хотын хаалганд тулсан ажгуу. Бодьсатва асрахуй, нигүүлсэхүй сэтгэлээр нигүүлссэнээр тэр хоѐр могойн хорт сэтгэл амарлисанд могойн тэргүүнийг гишгэсээр хотын дотор орвоос долоон эрдэнэсийн үлэшгүй харшийн дотор нэгэн Нага Ража суун ажгуу. Тэр Нага Ража Бодьсатваг холоос үзээд ийн сэтгэмүй: «Миний энэ орон нь долоон давхар суваг тутмын дотор нь хорт могойсоор дүүрсэн бөлгөө. Лус ба ягшасаас өөр хэн бээр ирж үл чадах бөгөөтөл энэ хүн хэн буюу, хаанаас ирэв?» хэмээн их гайхамшигт болж угтаад, мөргөн хүндлээд эрдэнийн тавцанд суулгаад элдэв зуун амтат идээнийг бэлдээд Бодьсатвад өргөн зооглуулав. Идээ зооглосны хойно ийн өгүүлэв: ―Чи юуныг сэтгэж энд ирэв? Хэрэг чинь юун буй?‖ хэмээн асуусанд Бодьсатва өгүүлүүн: ―Би хол газраас хаан чамаас чандманийг гуйхаар ирлээ‖ хэмээн өгүүлсэнд Нага Ража өгүүлрүүн: ―Тийн бөгөөс чандмань эрдэнийг олохуйяа маш бэрх буй за. Тийн атал өдгөө чи миний энэ орд харшид хоѐр сар болтол суугаад бидэнд Бодьсатвын явдлыг үзүүлж, бидний тахилыг амсваас чандмань эрдэнийг өгсүгэй‖ хэмээн өгүүлсэнд Их өглөгт нь: ―Чиний өгүүлсэн ѐсоор болтугай‖ хэмээн өгүүлэв. Тэндээс Нага Ража хоѐр сар болтол элдэв зүйл хөг дуунаар тахивай. Бодьсатва бээр тэдгээрт хоѐр сар болтол дөрвөн рид хөлийн номын зүйлийг үзүүлээд: ―Харьсугай‖ хэмээн өгүүлсэнд Нага Ража орой дахь чандмань эрдэнэ юүгээ тайлж өргөөд ийн хутаг гуйв. ―Ай чин бат сэтгэлт их богд төрөлхт! Чи магад Бурханы хутгийг олмуй за. Чи хэзээ Бурхан болвоос би бээр чиний нөхөр болсугай‖ хэмээн хутаг гуйсанд Бодьсатва бээр: ―Тэрхүү ѐсоор болтугай‖ хэмээн өгүүлээд: ―Ай Нага Ража! Энэ чандмань эрдэнийн аугаа хүчин хэдий чинээ буй?‖ хэмээн асуусанд Нага Ража өгүүлрүүн: ―Дөрвөн мянган бээрийн төдий газрын орчин тойрон хүссэн ѐсоор хур мэт оруулан чадъюу. ‖ Бодьсатва бээр ийн хэмээн «Энэ чандманийн хүч нь их буй атал, миний хүссэн ѐсоор бүтээж үл чадмуй» хэмээн сэтгэж төдий харьж ирэхүйд Нага Ража нөхөд сэлт бүгдээр тэр хотын гадна хүртэл Бодьсатваг үдээд харив. Төдий Бодьсатва явсанд холоос гилбэлэн бадрах тийн нэгэн алтан хотыг үзээд, Бодьсатва тэр хотод чиглэн одоод хүрсэнд тэр хотыг долоон давхар сувгаар хүрээлүүлээд суваг тутмын дотор хорт могойсоор дүүрснийг үзэв. Тэр Бодьсатва нь асрахуй сэтгэл үүсгэсэнд тэдгээр могойсын хорт сэтгэл амарлисанд тэдгээр могойг гишгэсээр одсонд тэр хотыг бээр хоѐр могой ороож, хоѐр могойн тэргүүн нь хаалганд тулсан ажгуу. Тэр хоѐр могой Бодьсатваг үзээд толгой юугаа дээш өндийлгөж, хор хийхийг завдсанд Бодьсатва нь өршөөж асрахуй сэтгэл үүсгэсэнд тэр хоѐр могойн хорт сэтгэл амарлиж тэргүүнээ урьд ѐсоор хэвтсэнд Бодьсатва тэр могойн тэргүүнийг гишгэж дотор нь орвоос хотын дотор үлэшгүй орд харшид суусан Нага Ража нь Бодьсатваг холоос үзээд ийн хэмээн «Миний энэ орон долоон давхар сувгаар хүрээлүүлээд суваг тутам хорт могойсоор дүүрсэн бөлгөө. Лус ба ягшасаас өөр бусад хэн 1
Нага Ража – Лусын хаан
75
бээр ирж үл чадах буй атал энэ хүн хэн буюу, хаанаас ирсэн буюу?» хэмээн гайхаж, холоос угтан мөргөн хүндлээд эрдэнийн тавцанд суулгав. Төдий тэндээс элдэв зүйл зуун амтат идээнийг бэлтгээд өргөн зооглуулав. Идээ зооглосны хойно: ―Ай богд төрөлхт! Чи хэн буюу? Юун хэрэглэн явмуй?‖ хэмээн асуусанд ―Би Замбутив дэхь хүн буй за. Замбутивийн өчүүхэн хишигт амьтан нь эд ба идээ ба ундааны тул нэг нэгнээ хөнөөж алаад арван нүгэлт1 үйлсийг үйлдэхийн тул үхээд сац гурван муу заяанд унаж зовмуй за. Би тэднийг нигүүлсэн аврахын тулд их хаан чамаас чандмань эрдэнийг гуйхаар ирлээ‖ хэмээн өгүүлсэнд Нага Ража өгүүлрүүн: ―Чандмань эрдэнэ олохуйяа хялбар бус буй за. Тийн атал богд чи надаас гуйхаар ирсэн ажгуу. Өдгөө манай энэ оронд дөрвөн сар болтол суугаад бидэнд ном үзүүлээд, бидний эдгээр тахилыг амсваас бээр чандмань эрдэнийг өргөсүгэй‖ хэмээн өгүүлсэнд Бодьсатва бээр: ―Чиний өгүүлсэн ѐсоор болтугай‖ хэмээн өгүүлэв. Төдий Нага Ража нь дөрвөн сар болтол элдэв зуун амтат идээнийг бэлдээд өргөж, олон хөг дуунаар тахин суув. Бодьсатва бээр аугаа их номыг үзүүлсэнд Нага Ража маш баясаад, бусад лус ба бусад ягшаст үл зөвлөлдөн хамаг хэрэгтнийг сэтгэсэн ѐсоор өргөв. Дөрвөн сар болтол суугаад Бодьсатва: ―Харьсугай‖ хэмээн өгүүлсэнд Нага Ража орой дахь чандмань эрдэнийг тайлж Бодьсатвад өргөөд ийн хутаг гуйруун: ―Ай чин бат сэтгэлт богд төрөлхт өө! Чи магадаар Бурханы хутгийг олмуй за. Чи хэзээ Бурханы хутгийг олвоос би бээр чиний нөхдийн манлай болж чамайг тахигч болсугай‖ хэмээн хутаг гуйсанд Бодьсатва бээр: ―Тийн болтугай‖ хэмээн ерөөгөөд ―Ай Нага Ража! Энэ чандмань эрдэнийн аугаа хүчин хэдий чинээ буй?‖ хэмээн асуусанд Нага Ража өгүүлрүүн: ―Найман мянган бээрийн төдий газрын орчин тойрон эрдэнэсийг хур мэт оруулаад ав аль хүссэн өөрөө бүтьюү‖ хэмээн өгүүлсэнд Бодьсатва маш баясаад ийн хэмээн «Замбутивийн ахуй нь долоон мянган бээрийн үлэхгүй буюу за. Энэ чандмань эрдэнэ нь эгээрлийг минь хангав» хэмээн сэтгэж, урьд хожид олсон гурван чандмань эрдэнийг дээлнийхээ захад цоолж, харьж ирэхүйд Нага Ража нөхөд сэлт үдээд харив. Төдий Бодьсатва нэлээн газраа хүрээд чандмань эрдэнийг гартаа барьж ийн хэмээн хутаг гуйв. ―Эдгээр чандмань эрдэнэ нь үнэнээр чандмань эрдэнэ мөн л бөгөөс огторгуйгаар нисэж явах минь болтугай‖ хэмээн өгүүлээд сац огторгуйгаар нисээд далайн аюулаас тонилж хязгаарт хүрсэнд өчүүхэн амран суугаад нойрсож унтсанд далай дахь өчүүхэн лус ийн хэмээн зөвлөлдөв. ―Энэ далайд энэ гурван чандманиас нэн үлэмж чандмань үгүй буй за. Ийм эрдэмт чандманийг энэ хүн аваад одож үл болмуй. Энэ гурван чандманийг бид хулгайлж авсугай‖ хэмээн зөвлөлдөөд Бодьсатваг унтсан цагт тэр гурван чандманийг лус хулгайлж авав. Бодьсатва сэрж үзвээс чандмань үгүй ажгуу. Төдий Бодьсатва ийн сэтгэрүүн: «Энэ чандманийг магад далай дахь лус хулгайлсан буй за. Надад хэдий чинээ хүчин буй л бөгөөс би далайг гадагш асгаж ширгээсүгэй. Тэр чандмань юугаа гартаа оруулахаас нааш хоосон үл харимуу» хэмээн чанд тангараглаад далайн захад одоод лаг мэлхийн хөндий ясаар далайг утгаж асгахуйд далай дахь лус түүний сэтгэлийг ухаж ийн хэмээн өгүүлэв. ―Ай хүн чи энэ далайг юуны тул утгамуй. Энэ далайн гүн хязгаар агуу их бөгөөд гучин мянган бээрийн төдий бөлгөө. Хөвчин замбутивийн хамаг хүн ширгээж үл чадах бөгөөтөл чи ганцаар яахин чадмуй? Тусгүй, бүү зов‖ хэмээн өгүүлсэнд Бодьсатва өгүүлрүүн: ―Нэгэн хүн үйлийг үйлдвээс ямарваа үйлийг үл бүтээхгүй буй за. Миний олсон тэдгээр эрдэнээр хамаг амьтныг туслах ба жаргуулах болоод түүний ачаар Бурханы хутгийг олмуй за. Тиймийн тул сэтгэлийг зүдэхгүй энэ далайг хөсөр асгаваас юуны тул далайг ширгээж үл чадмуу‖ хэмээн өгүүлэв. Тэр цагт Виншү тэнгэр тэргүүтэн холоос Бодьсатва ганцаар олон амьтны тул хатуужихыг үзэж, тэдгээр нь «Бодьсатваг гайхахаар үзсүгэй» хэмээн сэтгээд нэгэн нэгэндээ зарлаж, хамаг бүгдээр Бодьсатвын дэргэд хүрч ирээд Бодьсатвын тэр усыг асгахыг үзээд төдий тэр хамаг тэнгэр нар тус тусын тэнгэрийн дээлийг тайлж, усанд дүрээд татаж гаргасанд, далайн ус дөчин бээрийн төдий ширгэв. Хоѐронтоо дүрж татваас наян бээрийн төдий ширгэв. Гурвантаа татаж авбаас зуун хорин бээрийн төдий ширгэсэнд тэдгээр лус маш айн эмээгээд Бодьсатвын дэргэд ирээд ийн хэмээн өгүүлэв: ―Ай Бодьсатва чи далайг үл ширгүүлтүгэй‖ хэмээн өгүүлсэнд төдий Бодьсатва байв. Тэр лус нь: ―Ай чи, тэдгээр чандманиар юун хиймүй?‖ хэмээн өгүүлсэнд Бодьсатва өгүүлрүүн: ―Хамаг амьтанд тус хүргэхийн тулд би бээр хэрэглэх бөлгөө‖ хэмээн өгүүлсэнд тэдгээр лус өгүүлрүүн: Арван хар нүгэл - Биеэр үйлдэх гурав нь: Амь таслах, эс өгснийг авах, буруу хүсэл эдлэх. Хэлний дөрвөн нүгэл нь: Худал өгүүлэх, хов хэлэх, ширүүн үг, чалчаа үг. Сэтгэлийн гурван нүгэл нь: хомголзох сэтгэл, хорлох сэтгэл, буруу үзэл, эдгээр болой.
76
―Тийн бээр бөгөөс далайн дотор олон амьтан буй л бөгөөтөл юуны тулд эдэнд үл тусалмуу‖ хэмээн өгүүлсэнд Бодьсатва өгүүлрүүн: ―Далай дотор олон амьтан буй л бөгөөс бээр тэдэнд үгээгүү зовлон үгүй буй за. Замбутивийн хамаг амьтан эдийн тулд нэгэн нэгнээ хөнөөж хор хүргээд, арван нүглийг төгсөөр үйлдэж үхээд сац амьтан тамд төрмүй за. Би тэднийг аврахын тулд эдгээр эрдэнийг авахаар ирсэн бөлгөө‖ хэмээн өгүүлвээс тэдгээр лус бээр чандманийг авч ирээд Бодьсатвад харин өгөв. Далай дахь тэдгээр тэнгэр Бодьсатвын тийм чин бат сэтгэлт хичээнгүйг ухаж «Энэ магад Бурханы хутгийг олмуй за» хэмээн сэтгээд ийн хутаг гуйруун: ―Ай Бодьсатва чи хэзээ Бурханы хутгийг олвоос бид бээр чиний нөхдийн манлай болтугай‖ хэмээн хутаг гуйв. Тэндээс Бодьсатва тэр чандманийг аваад дээр огторгуйгаар нисэж, газартаа хүрч ирээд урьд ханилж одсон худалдаачдыг: ―Амгалангаар хүрч ирэв үү? хэмээн асуув. Тэдгээр ханилсан худалдаачин бээр Бодьсатваг үзээд маш гайхан баясав. Төдий Габили бярманы гэрт туслан одсонд тэр бярман Бодьсатваг харьж ирснийг мэдээд хамаг бүгдээр хаалгаас гарч угтаад маш баясаж, хамаг ханилсан худалдаачин лугаа хуримлалдав. Тэр цагт Бодьсатва чандмань эрдэнийг аваад гэртээ орсонд тэр эрдэнийн ачаар тэр бярманы хамаг санг бээр дүүргэв. Төдий Габили бярман нь элдэв зүйл эрдэнэсээр охиноо чимж эрдэнийн савд усаар дүүргэж, Бодьсатвын бие гар хөлийг угаагаад охиноо гараас нь бариад Бодьсатвад өгөв. Бодьсатва бээр авсанд бярман маш баясаад таван зуун инж охин ба таван зуун зааныг бээр эрдэнэсээр чимж олон хөг дуунаар Бодьсатва нөхөд сэлтийг мордуулав. Тэр цагт Их өглөгтийн эцэг эх хоѐр хөвгүүнээс хагацсаны тул нас турхар уйлснаар эцэг эх хоѐрын нүд бээр сохор болсон ажгуу. Төдий Бодьсатва гэртээ хүрээд эцэг эхдээ мөргөөд гараас нь барьсанд эцэг эх хоѐр нь хөвгүүнээ мөн бүхийг мэдэж ийн өгүүлрүүн: ―Ай Их өглөгт! Чи маныг тэвчиж одсоны хойно бидний нүд бээр сохор болов. Чи далайд одоод юун олж ирэв?‖ хэмээн асуусанд Их өглөгт тэдгээр чандманийг эцэг эхийнхээ гарт өгөөд: ―Миний олсон энэ бөлгөө‖ хэмээн өгүүлсэнд эцэг эх нь тэр чандманийг гартаа авч дарж үзээд: ―Энэ мэт чулуу миний санд олон бөлгөө. Үүний тул чи өдий чинээ бэрх явдлаар зовсон чинь юун ажгуу?‖ хэмээн өгүүлсэнд төдий Бодьсатва тэр чандманийг харин аваад эцэг эх хоѐрын нүдийг арчсанд их салхинаар үүлсийг хөөн арилгасан мэт эцэг эх хоѐрын нүд бээр тодорхойяа үзэх бодов. Төдий эцэг эх хоѐр маш баясаад: ―Ай хөвгүүн, чиний энэ магад чандмань мөн ажгуу. Зовбоос бээр тус нь их ажгуу‖ хэмээн өгүүлсэнд төдий Их өглөгт эрдэнэсийг гартаа бариад: ―Ай, чи үнэн магадаар чандмань эрдэнэ мөн л бөгөөс эцэг эхийн минь доор бээр долоон зүйл эрдэнэсээр бүтсэн тавцан болоод дээр бээр эрдэнэсийн цоморлиг тогтох болтугай‖ хэмээн хутаг гуйгаад сац тэрхүү ѐсоор бүтээд хааны хамаг сан бээр дүүрэв. Төдий наян бээрийн төдий газарт хүрэгч тийм нэгэн заанд хааны элчийг унуулж, Замбутивийн хамаг улсад ийн тунхаг тархаав: «Ай, Их өглөгт далайгаас үлэмж эрдэмт чандмань эрдэнийг олж авч ирээд өдгөө долоон хоногт эрдэнэ тэргүүтэн дээл ба идээ ба хамаг хэрэглэгдэхүүн эд таваарыг хур мэт оруулах буй за. Та бүгдээр тус тусдаа таалагдахууныг автугай» хэмээн тунхаг өгөв. Төдий Их өглөгт биеэ угаагаад шинэ дээл өмсөж, тэгш сайхан талд дуаз туг байгуулж, дуазын үзүүрт чандмань эрдэнэсийг уяж, гартаа хүжсийн сав бариад тахиж ийн хэмээн хутаг гуйв: ―Ай энэ Замбутивийн хүн нь ямагт үгээгүү дутуу буй ажгуу. Би тэдэнд тус хүргэмүй за. Ай чандмань эрдэнэ, чи худал бус үнэнээр чандмань мөн л бөгөөс амьтан тус тусдаа ямар ямрыг хүсвээс тийм тийм хүссэн ѐсоор хур мэт оруулах болтугай!‖ хэмээн хутаг гуйгаад сац, дөрвөн зүгээс догшин хий хөдлөөд хамаг муу буртгуудыг арилгаж ариун болов. Түүний хойно нарийн хур ороод тоосыг дарсны хойно анх тэргүүн идээ ба ундаа ба элдэв зүйл зуун амтат хур мэт оров. Түүний хойно тарианы үр хур мэт оров. Түүний хойно дээл ба торгос хур мэт оров. Түүний хойно эрдэнэс хур мэт ороод Замбутивд эрдэнэсийн цогцсоор огоот дүүргэж бүрүүн. Эрдэнэсийн хайрга ба тоосго чулуу мэт болгов. Бодьсатва тэр мэт хамаг бүгдийг хангуулж Замбутивийн хамаг хүнийг ийн хэмээн захирав: ―Ай Замбутивийн хамаг амьтан, та дээл ба идээ ба эдийн тул нэгэн нэгнээ хөнөөж, ямагт нүглийг үйлдэж, энэ төрөл егүүтгээд сац гурван муу заяанд унаад харанхуйгаас харанхуйд одмуй за. Би та бүгдийг нигүүлсэж аврахын тулд олон аюул ба олон зовлонгоор зовж, далайгаас чандмань эрдэнийг авч ирээд, өдгөө таныг ямарваа эд таваараар мундалгүй болгов. Өдгөө та бүгдээр муу нүгэлт үйлсийг тэвчээд арван буяны1 үйлсийн мөрт ороод бие, хэл, сэтгэлээ бэхлээд, дээд буяны зүгт хичээтүгэй" хэмээн элдэв аргасын үүднээс тэдгээр хамаг амьтныг дээд буяны мөрт удирдан оруулав. Тэдгээр нь арван буяны үйлсийн мөрт хичээснээр, Замбутивийн тэдгээр хамаг хүн төрөл егүүтгээд дээд язгуурт тэнгэр нар болон төрөв. » Тэр цаг тэр учир дахь түүний эцэг Нягрода нэрт бярман нь Арван буян - Арван нүглийг тэвчвээс арван буян болмуй
77
өдгөө дэхь миний эцэг Судадана хаан бөлгөө. Тэр цаг тэр учир дахь түүний тэр эх нь өдгөө дэхь эх минь Махамай хатан бөлгөө. Тэр цаг тэр учир дахь Их өглөгт нь өдгөө би бөлгөө. Тэр цаг тэр учир дахь мөнгөн хотод суусан Нага Ража нь өдгөө Шарийн хөвгүүн бөлгөө. Тэр цаг тэр учир дахь Биндэрьяан хотод суусан Нага Ража нь өдгөө Мудгалаяни бөлгөө. Тэр цаг тэр учир дахь алтан хотод суусан Нага Ража нь өдгөө Ананд болой. Далай дахь тэнгэр нь Эс Түрдсэн бөлгөө. Энэ Ананд нь Нага Ража болон төрсөн тэр цагт бээр намайг хүндлээд цагт мэргэн болсон болой. Өдгөө хүртэл бээр мэргэн болсны тул гурван тааллыг бээр түүний сэтгэсний ѐсоор би соѐрхлоо. ‖ Тийн хэмээн зарлиг болсонд Ананд баясан биширч, баруун өвдгөөрөө хөсөр сөгдөөд алгаа хамтатгаж ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Би хэзээ амьд нас турхар чамайг хүн дэлсүгэй‖ хэмээн өчвөөс Бурхан бээр баясаад түүнийг зөвшөөсөнд олон нөхдийн зарим нь үргэлжид орсны үрээс дайныг дарсны үр хүртэл олов. Зарим нь брадигабудын хутагт сэтгэл үүсгэв. Зарим нь няцалгүй газрыг олж, даган баясаад илт баясав. ТОЛИН ЦАРАЙТ ХААНЫ ГУЧИН ХОЁРДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан хааны балгас дахь Нягродагийн ойд суун авай. Тэр цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Эсэрүн тэнгэр ба Хурмаст тэргүүтнээр хүрээлүүлж суун бүхийд Бурханы бие нь бэлгэс ба үлгэрээр чимсэн, алтны өнгө мэт бадран бүхийг олон хамаг нөхөд үзэж гайхалдаад, сайшаан магталцав. Тэр мэт Ялж төгс нөгчсөн Бурхан хамаг нөхдөөс хэтэрхий дээд манлай эрхин болон цог жавхлантайяа суун бүхийд олон аяга тахимлигууд сүсэгт болж алгаа хамтатгаж ийн өчив: ―Өдий чинээ нөхдийн дотор цог жавхлантайяа хэтэрхий болон суусан нь юун буй?‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Аяга тахимлигууд аа! Ямагт өдгөө бээр хамаг нөхдөөс манлай эрхин болсон бус буй за! «Эрт нөгчсөн цагт бээр тоо томшгүй дэнсэлгүй, сэтгэшгүй галвын урьд энэ Замбуттивд найман түмэн дөрвөн мянган өчүүхэн хаадыг эзлэгч тийм нэгэн их хаан бөлгөө. Тэр хаанд таван зуун хөвгүүн бөлгөө. Хойно нэгэн цагт их хатнаас нэгэн хөвгүүн төрөв. Тэр хөвгүүний бие нь алтан өнгөт болоод үс нь хав хар үст, гарын алганд мянган хигээст хүрдний бэлгэт, зүүн хөлийн өлмийд морины зурхайт, баруун хөлийн өлмийд зааны зурхайт, буян ба бэлгэ лүгээ төгссөн тийм нэгэн хөвгүүн бөлгөө. Тэр хөвгүүний нэрийг Толинцарайт хэмээн нэрийдэв. Тэр их хаан нь өвчин хүртэж төрөл егүүтгэхүй ойртсонд хамаг түшмэд ийн хэмээн өчрүүн: ―Ай их хаан аа! Чи хэрвээ нирвааны дүр үзүүлвээс хааны оронд аль хөвгүүнийг суулгамуй?‖ хэмээн өчсөнд хаан зарлиг болруун: ―Ай хөвгүүн арван зүйл бэлгэт эрдэм лүгээ төгсгөвөөс түүнийг хаан оронд суулгатугай. Арван аль буй хэмээвээс ийн ухтугай. Бие нь алтан өнгө мэт болоод үс нь харавтар бүхий ба хоѐр гарын алганд хүрдний бэлгэт, баруун хөлийн өлмийд зааны бэлгэт, зүүн хөлийн өлмийд морины бэлгэт, хааны дээл өмсвөөс урт охоргүй бие лүгээ сацуу болох, хааны тавцанд сууваас цог жавхлант болох, хамаг өчүүхэн хаадад ихэд хүндлэгдэгч, хатан ба нөхөд сэлт бүгд үзээд баясан мөргөх ба хамаг тэнгэр нарын оронд одвоос бээр тэнгэр нар эсрэг мөргөх ба эрдэм ба буяны хүчээр долоон зүйл эрдэнэсийн хур оруулаад хамаг амьтны сэтгэлийг хангуулагч их хатнаас төрсөн тийм эрдэм лүгээ төгссөн тийм хөвгүүнийг хан оронд суулгатугай‖ хэмээн зарлиг болоод мөнх бусын ѐсоор төрлөө егүүтгэв. Төдий хан хөвгүүн ба ноѐд түшмэд бүгд чуулж хан хөвгүүдийн дотор их хан хөвгүүнээс эхлэн зэргээр тэдгээр арван зүйл эрдмүүд хэнд бүхийг шинжлэн үзвээс бусад хамаг хан хөвгүүний бие нь алтны өнгө мэт үгүй, үс нь харавтар бус, гарын алганд хүрдний бэлгэ үгүй, хөлийн өлмийд заан ба морины бэлгэ үгүй, хааны дээл өмсвөөс зохихгүй, хааны тавцанд сууваас цочсон мэт босох бөлгөө. Өчүүхэн хаад ба түшмэд хүндлэн мөргөх бус болоод хатан ба орд харш дахь нөхөд сэлт баясах ба мөргөх бус, тэнгэр нарын ертөнцөд одвоос бээр тэнгэр нар мөргөх бус, эрдэнэсийн хурыг оруулж үл чадан бөлгөө. Тэдгээр таван зуун хан хөвгүүнд тэр бэлгийн нэгээхэн бээр үгүй ажгуу. Тэдгээр хөвгүүний дотроос ямагт отгон хөвгүүний бие нь алтны өнгө мэт болоод үс нь харавтар бүхий ба хоѐр гарын алганд хүрдний бэлгэт, баруун хөлийн өлмийд зааны бэлгэт, зүүн хөлийн өлмийд морины бэлгэт, хааны дээл өмсвөөс урт охоргүй бие сацуу болох, хааны тавцанд сууваас цог жавхлант болох, хамаг өчүүхэн хаадад ихэд хүндлэгдэгч, хатан ба нөхөд сэлт бүгд үзээд баясан мөргөх ба хамаг тэнгэр нарын оронд одвоос бээр тэнгэр нар эсрэг мөргөх ба «Эрдэнэсийн хур ортугай» хэмээн өгүүлээд сац хур мэт оруулагч, хатны дотор нь их хатнаас төрсөн тийм бэлгэс лүгээ төгссөн тэр хөвгүүнийг нь өчүүхэн хаад ба ноѐд түшмэд бүгдээр, хан оронд суулгаж бүхийд арван таван өдөр эрт манагаар наран ургасанд нэгэн бээрийн төдий чинээ мянган хигээст алтан хүрдэн дорно зүгээс ирээд, өмнө огторгуйд байн тогтов. Төдий тэр хан хөвгүүн нь өвдгөө хөсөр сөгдөж ийн өгүүлрүүн: ―Хэрвээ би эрдэм лүгээ төгссөн хаан мөн л бөгөөс хүрдэн бээр миний дэргэд ойртох болтугай‖ хэмээн өгүүлээд сац тэр хүрдэн огторгуйгаас ойртов. Заан эрдэнэ нь хүжис анхилагч уулаас ирэв. Сүүлийг нь чандманиар чимсэн, тэр заанд хаан бээр хөлөглөж огторгуйгаар нисэж өдөр дөл болтол дөрвөн тивийг эргэв. Хэрвээ хөлөөр 78
гишгэж явбаас хөл нь хаана гишгэвээс алтан хумх болъюу. Морин эрдэнэ нь харавтар өнгөт, дэл сүүл нь улаан болоод долоон зүйл эрдэнэсээр чимсэн бөлгөө. Хаан нь тэр моринд хөлөглөөд нэгэн идээ идэхүй цагт дөрвөн тивийг эргэвээс чилэх алжаахгүй болой. Чандмань эрдэнэ нь өдөр шөнөгүй гийгүүлэх болоод зуун хорин дууны газраас нааш гийгүүлэх болоод долоон зүйл эрдэнэ хур мэт ороод хамгийн хүслийг хангуулъюу. Хатан эрдэнэ нь гоо үзэсгэлэнт болоод хааны сэтгэлийг хангуулъюу. Ноѐн эрдэнэ нь хааны долоон эрдэнэ ямар хэрэглэх бөгөөс тэрхүү ѐсоор бэлдээд баршгүй болгомуй. Цэргийн ноѐн эрдэнэ дөрвөн аймаг цэргүүдийг үзээд сац цэргийн аймаг хураад аугаа хүчин лүгээ төгөлдөр болж чанадсыг дарав. Тэр цагт тэр хаан нь ийн сэтгэрүүн: «Би энэ мэт долоон эрдэнэс лүгээ төгссөн нь урьд буянаас болсон буй за. Өдгөө бээр буяны язгуур үндсийг бүү тасалсугай» хэмээн сэтгэж, хүжсийн усаар угааж, шинэ дээл өмсөөд гартаа хүжсийн сав барьж, дорно зүгт өвдгөө хөсөр сөгдөөд ийн хэмээн өчин залбирав: ―Ай дорно зүгт суусан богд хутагтан та миний өчсөн ѐсоор ирэн соѐрх!‖ хэмээн өчин залбирсанд дорно зүгийн хоѐр түмэн тоотон хутагтан хааны орд харшид ирэв. Өмнөд ба өрнөд ба умард зүг хийгээд түүнчилэн өчин залбирваас бээр хошоод түмэн хутагтан брадигабуд хааны орд харшид ирэв. Тэндээс хаан ба ноѐд түшмэд бүгд дөрвөн зүйл хэрэглэгдэхүүн, эд таваараар тэдгээр хутагтныг өргөн тахив. Тэндээс найман түмэн дөрвөн мянган өчүүхэн хаад ―Өөр өөрийн газартаа харьсугай‖ хэмээн өчөөд хаанд эсрэг мөргөөд хамаг хутагтанд бээр мөргөн тахиад одов. Хаан ба ноѐд түшмэд бүгдээр найман түмэн дөрвөн мянган он болтол дөрвөн түмэн тоотон хутагтныг тахин хүндлэв. Тэдгээр нь төрөл егүүтгээд сац дээд төрөлт тэнгэр болон төрөв. » Аяга тахимлигууд аа! Тэр цаг тэр учир дахь Толинцарайт хаан нь өдгөө би буюу. Тэр цаг тэр учир дахь Толинцарайт хааны эцэг нь Судадана хаан буюу. Тэр цагт тэр учир дахь их хатан эх нь Махамай хатан буюу. Тэр цаг тэр учир дахь таван зуун хан хөвгүүн нь өдгөөх таван зуун Шакъяалигуудын язгууртан бөлгөө. Тэр цаг тэр учирт бээр би хамгийн манлай эрхин болоод өдгөө би Бурхан болж бэлгэ лүгээ төгөлдөр болоод дээд манлай эрхин боллоо!‖ Хамаг нөхөд бээр Бурханы зарлигийг даган бишрэн баясав. ЕСДҮГЭЭР БҮЛЭГ САЙН ЭРЭГЧ БА МУУ ЭРЭГЧИЙН ГУЧИН ГУРАВДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг Итгэлгүй идээн өглөгтийн хотол баясгалант хүрээнд суун авай. Тэр цагт Дэвадад тойн болвоос бээр олзод тачааснаар завсаргүй үйлсээр Бурханыг дарах ба хөлд нь модны хугархайгаар хатгах ба тариачийн зааныг тавих ба бурсан хуврагуудыг ховлох ба цуврал барсан аяга тахимлигуудад хор үйлдсэн ба тэдгээр нүгэлт үйлээр хойт төрлийн ач үрийг санаж айгаад тэрс үзэлтэн нарын зургаан багш нарын дэргэд одоод ном айлтгасанд тирти нарын зургаан багш бээр нүглийг үйлдвээс бээр нүгэл үл болох, буян үйлдвээс буян үл болох тийм муу үзлийн номыг үзүүлсэнд тэдэнд итгэл барьж, буяны үндсийг таслав. Тэр цагт Ананд ах дүү юүгээн нигүүлсэхийн тул маш үл баясан уйлаад Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Мунхаг чанарт Дэвадад нь өөдгүй нүгэлт үйлсийг үйлдэж, буяны үндсийг таслаад Шакъяалигуудын язгууртныг сонжин доромжлов‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! Энэ Дэвадад нь гагцхүү энэ төрөлд олз ба алдрын тул буяны үндсийг тасласан бус буй за. Эрт нөгчсөн цагт олз ба алдрын тул бие ба амиа тэвчсэн үйл олон бөлгөө. ‖ Тийн хэмээн зарлиг болсонд түүнд аяга тахимлигууд сэжиглэсэнд Ананд Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Энэ Дэвадад нь эрт нөгчсөн цагт олз ба алдрын тул бие ба амиа хэр мэт тэвчлээ?‖ хэмээн өчвөөс Бурхан Анандад зарлиг болруун: ―Ананд аа! «Эрт урьд нөгчсөн цаг дахь тоо томшгүй, дэнсэлгүй, сэтгэж баршгүй галвын урьд нь энэ Замбутив дахь Варанаси улсад Махамая нэрт нэгэн бярман бөлгөө. Тэр бярман нь адил язгууртнаас эм аваад өнө үл удан тэр эм жирэмсэн болов. Сар гүйцээд нэгэн хөвгүүн төрөв. Төрөөд сац их мялаагаад хурим хийв. Тэр хөвгүүний нэрийг бээр Сайн эрэгч хэмээн нэрийдэв. Тэр хөвгүүнээ нэгэн асрагч эмд тэжээлгэв. Тэр бас жирэмсэн болов. Тэр эм урьд сайн аальт бөгөөтөл тэр цагт уур хилэнт догшин авирт болов. Төдий сар гүйцээд нэгэн хөвгүүн төрөв. Тэр хөвгүүний нэрийг Муу эрэгч хэмээн нэрийдэв. Тэр хөвгүүнийг нэгэн эмд асруулан тэжээлгэв. Тэр хоѐр хөвгүүн хойно их болсонд ах дүү хоѐул «Далайгаас чандмань эрдэнэ авсугай» хэмээн сэтгээд төдий хоѐул тус тусдаа таван зуун нөхөд лүгээ сэлт урьд хожид мөрт оров. Мөрт ороод долоон хоногт хүнсээ барж, аминд хүрсэнд Сайн эрэгч тэргүүлэн олон худалдаачин ядаад хамаг тэнгэр нарыг тахив. Тэндээс элчилгүй нэгэн цөл газарт хүрсэнд холоос нэгэн сайн модыг үзээд хамаг бүгдээр тэр модны дэргэд одсонд тэр модны дэргэд нэгэн сайн булаг буй ажгуу. Хамаг худалдаачин тэр булгаас уугаад: ―Бид тэнгэрийг тахисны бэлгэ энэ буюу‖ хэмээн өгүүлсэнд тэр тэнгэр биеэр ил болж ийн өгүүлэв: 79
―Ай худалдаачийн хөвгүүн та бүгд энэ модны гишүүг огтолвоос таны хамаг хүсэл ханах болъюу‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр худалдаачин нэгэн гишүүг огтолвоос амтат ундаа гарав. Бас нэгэн гишүүг огтолвоос зуун амтат элдэв идээ гарав. Төдий хамаг бүгд тэр идээг идэв. Ундааг ханатал уув. Бас нэгэн гишүүг огтолвоос элдэв зүйл дээл гарав. Тэдгээр эрдэнээр хамаг ачааг гүйцээв. Тэндээс Муу эрэгч тэргүүлэн худалдаачин хүрч ирэв. Эд урьд худалдаачид тэр модны гишүүг огтолсноос хамаг ачаа гүйцэл элдэв эрдэнэ гарсаныг үзээд ийн сэтгэрүүн: «Миний ах тэрүүлэн эдгээр урьд худалдаачин бүгдээр энэ модны гишүүг огтлож ханатал эрдэнэсийг олсон ажгуу. Энэ модны ѐроолд үндсийг гаргаваас элдэв олон эрдэнэ гармуй» хэмээн сэтгэж, модны ѐроолыг гаргахыг завдсанд Сайн эрэгч ах үл баясан өгүүлрүүн: ―Ай дүү минь, энэ модны ѐроолыг гаргаж юу хийнэм? Бид хүнсээ барж аминд хүрсэнд энэ мод манийг аварсан буй за. Тэр модны ѐроолыг бүү гарга‖ хэмээн өгүүлвээс тэр Муу эрэгч эс болж ѐроолыг гаргасанд төдий Сайн эрэгч тэргүүтэн таван зуун худалдаачин эрдэнэсийг ачиж одов. Төдий тэдгээр худалдаачныг одсоны хойно тэр модны ѐроолоос таван зуун рагшас гарч ирээд Муу эрэгч тэргүүтэн таван зуун худалдаачныг цөмийг идэв. » Ананд аа! Тэр цаг тэр учир дахь Сайн эрэгч хэмээх нь өдгөө би буюу. Тэр цаг тэр учир дахь Сайн эрэгчийн эцэг нь өдгөө дэхь эцэг минь Судадана хаан буюу. Тэр цаг тэр учир дахь Сайн эрэгчийн эх нь Махамай хатан буюу. Тэр цаг тэр учир дахь Муу эрэгч өдгөө дэхь Дэвадад буюу. Ананд аа! Дэвадад нь гагц өдгөө надад хор хийсэн бус буй за. Олз ба алдрын тул хамаг төрөлд надад хор хийвээс би түүнд туст ном үзүүлж тусалсан ч Дэвадад нь намайг дайсан болгон сэтгэмүй. ‖ Бурхан тийн хэмээн зарлиг болсонд олон нөхөд даган баясаад илт бишрэв. БУЯНТ ХАН ХӨВГҮҮНИЙ ГУЧИН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан нь хааны балгас дахь хачир шувуу цогцолсон ууланд аяга тахимлигуудын хуврагууд лугаа хамт суун авай. Тэр цагт наснаа төгөлдөр Ананд нь Дэвадад бээр элдэв зүйл аргаар Бурханд хор хийхийг сэтгэвээс бээр Бурхан нь Дэвадад ба Рахули хоѐрыг үл ялган сэтгээд насад Дэвададыг нигүүлсэхийг үзэж бүрүүн. Төдий Ананд нь Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Дэвадад чамд хор хийвээс бээр харин Бурхан түүнийг нигүүлсэхүй шалтгаан юун буй хэмээн өчвөөс, Бурхан Анандад ийн хэмээн зарлиг болов: ―Ананд аа! Дэвадад нь гашхүү өдгөө надад хор хийсэн бус буй за. Бусад төрөлд бээр надад хор хийсэн олон буй хэмээн зарлиг болсонд тэдгээр аяга тахимлигууд сэжигт болсонд Ананд Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Дэвадад нь бусад төрөлд Бурханаа хэр мэт хор үйлдэв хэмээн өчвөөс Бурхан Анандад зарлиг болруун: ―Ананд аа! «Эрт урьд нөгчсөн цагийн тоо томшгүй, дэнсэлгүй, сэтгэшгүй галвын урьд нь энэ Замбутивд Эрдэнэхуяг нэрт хаан бөлгөө. Тэр хаанд таван зуун хот ба таван зуун орд харш буй атал, ганц ч хөвгүүнгүй бөлгөө. Тэр хаан нь хөвгүүнтэй болохын тулд наран саран тэргүүтэн хамаг тэнгэр нарт залбирч олон он болсон ч хөвгүүн эс төрсөнд хаан нь маш зовж, ийн сэтгэрүүн: «Надад ганц бээр хөвгүүн үгүй. Хэрвээ би ийн тийн болвоос, таван зуун өчүүхэн хаад бээр нэгэн нэгнээ эед үл орон хамаг бүгд хямарч улс минь зовмуй за» хэмээн гараар хацраа тулж, зовж суун бүхийд тэр цагт нэгэн тэнгэр хааны сэтгэлийг мэдэж, хаанд ийн зүүд өгөв. ―Ай хаан, чиний орд харшийн гадна ойд хоѐр арш суун бөлгөө. Нэгэн аршийн бие нь алтан өнгөт бөлгөө. Түүний дэргэд одоод залбирваас хөвгүүн төрьюү‖ хэмээн зүүдлээд сац нойроос сэрээд хоѐр арш хаана бүхийг эрэхээр одоод тэр арш лугаа учирч хаан өгүүлрүүн: ―Ай арш аа! Миний хан оронд суух хөвгүүн надад үгүй бөлгөө. Ай арш чи хөвгүүн минь болон төрөөд төрийг минь хадгалтугай‖ хэмээн залбирсанд тэр арш нь: ―Хаан аа! Тийн сэтгэсэн ѐсоор чинь болтугай‖ хэмээн өгүүлэв. Нөгөө арш нь: ―Би бээр чиний язгуурт төрөх болтугай‖ хэмээн өгүүлсэнд хаан маш баясаад: ―Чи бээр миний язгуурт төрөх болтугай‖ хэмээн өгүүлэв. Тэндээс хаан орд харшдаа харьж ирэв. Хойно нэгэн цагт Алтан өнгөт арш төрөл егүүтгээд тэр хааны их хатны умайд оров. Мэргэн ухаант эм нь хэвлий дэхь хүүхдийн нуган, охиныг мэдэхийн тул тэр хатан нь хэвлий дэхь хүүхдээ шинжилвээс нуган хөвгүүнийг мэдээд хаанд өгүүлвээс хаан бээр хатан юугаан хүндлэн суув. Есөн сар гүйцээд харавтар үст, алтан өнгөт, билиг лүгээ төгссөн тийм нэгэн хөвгүүн төрсөнд хаан нь маш баясаж, их хурим хийгээд шинжигч хүн бээр тэр хөвгүүнийг шинжилж, хөвгүүнийг Буянт хэмээн нэрийдэв. Тэндээс бас өөр арш бээр төрөл егүүтгэж бас бээр нэгэн хатны хэвлийд оров. Тэрээр сар гүйцээд төрсөнд бас хурим хийгээд шинжигч багшийг урьж ирэээд шинжилж Нүгэлт хэмээн нэрийдэв. Тэр хаан бээр хөвгүүнээ маш таалахын тулд хавар, зун, намар, өвөл суух орныг өөр өөр зохиож түүнд суулгав. Буянт хөвгүүн их болоод арван найман ухааны оронд мэргэн болов. Хойно нэгэн цагт Буянт хөвгүүн эцэгтээ ийн хэмээн өчив: ―Ай эцэг минь ээ! Би харшийн гадна гайхахаар үзэхээр одсугай‖ хэмээн өчвөөс хаан нь хөвгүүний үгсийг зөвшөөж, хан хөвгүүний харшаас гарах мөр ба гадна зам бүгдийг ариун болгон засан арчив. Тэндээс дуаз ба хиур 80
дарвуулга хийгээдийг байгуулж, цэцгүүдээр цацаад хүжсээр сүрчин хамаг тахилыг бэлдээд Буянт хан хөвгүүн элдэв эрдэнэсээр чимсэн нэгэн заанд хөлөглөөд хөг дуун, цан хэнгэрэг хийгээдээр дуурсган өмнөөс удирдаад олон зуун мянган тоотон нөхдөөр хүрээлүүлж балгадаас гадагш гарав. Тэр цагт тэр улс дахь хамаг хүн замын зүүн баруун этгээд давхарлаг байшин дээр чуулж гараад нүдээ цавчилгүй гайхан үзээд ийн өгүүлэлдрүүн: ―Энэ хан хөвгүүний цог жавхлан ба адистидыг шинжилвээс Эсэрүн тэнгэр лүгээ адил болой‖ хэмээн дуурсгав. Тэндээс чанагш одвоос навтархай дээл өмсөөд хагархай сав барьсан танхай хүмүүс: ―Өчүүхэн юм өгөн соѐрх‖ хэмээн их дуунаар дуудсанд Буянт хан хөвгүүн түүний дууг сонсож тэндээс: ―Та юуны тулд ийм зовлонт болов?‖ хэмээн асуусанд тэдгээрийн зарим нь ийн хэмээн өчив: ―Бидэнд эцэг эх ба эм хөвгүүн, ураг тариг үгүйн тул ийн зовмуй‖ хэмээн өчив. Зарим нь: ―Бид өнө өвчин хүртэж зовов‖ хэмээн өчив. Зарим нь: ―Бид дээрэмдэн булаагдаад юмгүйн тул гуйнам‖ хэмээн өчив. Буянт хан хөвгүүн тэдний үгийг сонсоод, нүднээс нулимс цувраад чанагш одсонд зандалч иргэн амьтны амийг нядлаад, арьсыг нь өвчөөд махы нь идэхийг үзээд Буянт хан хөвгүүн: ―Аяа та ийм муу үйл үйлдэж юу хийнэм?‖ хэмээн асуусанд тэдгээр өчрүүн: ―Бидний өвөг эцгийн үндэс журам ийм бөлгөө. Бид бээр (ч) ийм үйлсээр амиа тэжээмүү‖ хэмээн өчив. Хан хөвгүүн тэднийг үзэхийг үл таалан одов. Тэндээс чанагш хаана хүрвээс тэнд тариач иргэн газар хагалсны дотроос олон хорхой гарсанд шувуу ба могойс бээр хорхой түүж идэхийг үзээд: ―Эдгээр юун буй?‖ хэмээн асуусанд тэдгээр өчрүүн: ―Бид газрыг хагалаад хөрөнгө цацваас олон үржиж, түүгээр амиа тэжээгээд хааны албыг өргөмүй‖ хэмээн өчив. Буянт хан хөвгүүн тэднийг гайхаж, чанагш одсонд шувууч иргэн урхи ба тор зүүж, олон шувууд барьсанд далавчаа газарт дэлдээд эс алдуулан муу дуун гаргаж бүхийг үзэж Буянт хан хөвгүүн нь: ―Та ийм үйл үйлдэж юу хийнэм?‖ хэмээн асууваас: ―Бид бээр урьдын журмаар ийн алах үйлсээр амиа тэжээмүй‖ хэмээн өчвөөс Буянт хан хөвгүүн тэдний үгийг сонсоод маш уяран зовж, бас чанагш одсонд загасчин өөшөөр олон загас бариад талд овоолсонд хөдлөн бүхийг үзээд: ―Эдгээрээр юу хийнэм?‖ хэмээн асуусанд тэд өгүүлрүүн: ―Бид урьдын журмаар ийм алах үйлсээр амиа тэжээмүй‖ хэмээн өчвөөс, Буянт хан хөвгүүн тэд бүгдийг үзээд ийн хэмээн сэтгэмүй: «Эдгээр амьтан нь үгээгүү ядуу болсонд идээ ба дээлийн тулд энэ мэт өөдгүй үйл үйлдмүй. Эдгээр нь төрөл егүүтгээд сац гурван муу заяанд унаад харанхуйгаас харанхуйд одоод тонилохуй цаггүй болой» хэмээн сэтгэж, харин гэртээ ирээд өдөр шөнө сэтгэл нь зовж, хаан эцэг юүгээн дэргэд одоод ийн өчрүүн: ―Ай хаан эцэг минь надад нэгэн хэрэгт үйл бөлгөө. Өгөн соѐрх‖ хэмээн өчвөөс хаан нь хөвгүүндээ: ―Чи юу хэрэглэх бөгөөс өгүүлтүгэй‖ хэмээн зарлиг болсонд хөвгүүн өчрүүн: ―Ай хаан эцэг минь би урьд балгаснаас гадагш гарсанд хамаг хүн дээл ба идээний тулд зовож, нэгэн нэгнээ алаад худал өгүүлэх ба элдэв зүйл нүгэл үйлдэхийг үзэж, тэдгээрт өглөг өгсүгэй хэмээн сэтгэсэн бөлгөө. Ай хаан чи их сангаа надад өгөн соѐрх, тэдгээр үгээгүү ядууд өгсүгэй‖ хэмээн өчвөөс хаан эцэг зарлиг болруун: ―Би эрдэнэ ба сангуудыг чиний тул хураасан буй за! Өдгөө чиний ямар таалал бөгөөс тэрхүү ѐсоор болтугай‖ хэмээн бошго соѐрхсонд төдий Буянт хан хөвгүүн эцэг юүгээн бошго өгсөнд төдий хамаг улсад ийн тунхаг тархаав: «Өдгөө Буянт хан хөвгүүн их өглөг өгөх бөлгөө. Та хамаг улс иргэн авахаар ир» хэмээн тунхаг илгээсэнд тэр цагт тойн ба бярман ба үгээгүү ядуу ба авралгүй ба өвчтөн тэргүүтэн балгасны гадна дүүрэв. Тэдгээр хүн нь зуун бээр ба гурван зуун бээр ба дөрвөн зуун бээр ба таван зуун бээрийн газраас ирэв. Зарим нь хоѐр мянга ба таван мянга ба түмэн бээрийн газраас ирээд, үүл мэт чуулж байв. Тэдгээр хамаг хүнд дээл эрэгчдэд дээл, идээ эрэгчдэд идээ, эрдэнэ ба мөнгө ба алт ба биндэрьяа ба мусараги ба уналга ба хөлөг ба сандали ба цэцэрлэг ба тариалан ба адгуус тэргүүтнийг эрсний ѐсоор ханган өгөв. Тэр мэт өглөг өгч өнө болсонд санг гурван хувь болгож, нэгэн хувийг барсанд санг сахигч хүн хаанд ийн хэмээн өчив: ―Ай хаан аа! Хөвгүүн чинь сангуудыг өглөгт өгч гурван хувиас нэгэн хувийг өгч барав. Өдгөө хоѐр хувь үлдэж бөлгөө. Санг өглөг өгч барваас зочид хийгээд ураг тариг ирвээс юугаар дайлмуй. Худалдаж ашиглах эд тавааргүй бөгөөс хэрхэмүй?‖ хэмээн өгүүлсэнд хаан зарлиг болруун: ―Би энэ хөвгүүнээ маш асарсан бөлгөө. Түүний өглөгийг яахин байлгамуй. Сан хоосон болвоос бээр болтугай‖ хэмээн өгүүлсэнд тэндээс бас өглөг өгч өнө болсонд хоѐр хувийг барж, нэгэн хувь нь үлдэв. Төдий тэр сан хадгалагч хүн хаанд ийн хэмээн өчив: ―Ай их хаан хөвгүүн чинь өглөг өгсөөр хоѐр хувь санг барж, нэгэн хувь үлдэв. Өдгөө ураг тариг ба зочид иргэн ирвээс яахин дайлмуй. Худалдаж ашиглах ямарваа эд таваар хоцрохгүй ажгуу. Хэрхсүгэй?‖ хэмээн өчив. Хаан зарлиг болруун: 81
―Би хөвгүүнээ өглөг өгөхийг таслаж үл чадмуй. Сан хадгалагч чи бээр өөрөө аргалтугай‖ хэмээн зарлиг болвоос төдий тэр сан хадгалагч хүн хааны зарлигаар сангийн хаалгыг хааж, чанагш янагш хэргээ бүтээн одсонд гуйгч хүн Буянт хан хөвгүүний дэргэд ирвээс заримд сан хадгалагч хүнийг эс олон, хэрвээ олвоос тааллаар өглөг эс өгүүлсэнд Буянт хан хөвгүүн ийн сэтгэрүүн: «Сан хадгалагч хүн ийн буруулж өглөгт минь саад хийж үл чадмуй. Магад эцгээс минь зарлигтай буюу за. Эцгийн минь санг хоосон болговоос үл болох тул өдгөө би ямар арга сэдвээс чандмань эрдэнийг олоод олон хүнд туслан чадмуй» хэмээн сэтгэж, хамаг хүнээс ийн асууруун: ―Ертөнцөд ямар үйл үйлдвээс чандмань эрдэнэ олоод олон эд таваарт болж баршгүй олон эрдэнэт болмуу?‖ хэмээн асууваас зарим нь: ―Тариа тариваас олон эрдэнэт болъюу‖ хэмээлдмүй. Зарим нь: ―Адгуусыг тэжээн арвижуулваас эдэт болъюу‖ хэмээлдмүй. Зарим нь: ―Хол газраа одоод худалдаж ашиглаваас олон эдэт болмуу‖ хэмээлдмүй. Зарим нь: ―Далайд ороод чандманийг авбаас чандманийг олмуу хэмээлдмүү. ‖ Төдий тэр Буянт хан хөвгүүн нь тэдний үгсийг сонсож, ийн сэтгэрүүн: «Тариа тарих ба адгуусыг арвитгах ба хол газраа худалдаа хийх тэргүүтэн миний үйл бус буй за, ямагт далайд орж чандманийг авахуй нь миний үйл буюу» хэмээн сэтгэж, эцэг эхдээ ийн хэмээн өчив: ―Ай эцэг эх минь! Би далайгаас олон чандмань эрдэнийг авч ирээд, олон үгээгүү ядууд өглөг өгсүгэй. Би далайд эрдэнэ авахаар одсугай. Намайг илгээн соѐрх!‖ хэмээн өчсөнд эцэг эх хоѐр нь түүнийг сонсоод маш айн цочиж, хөвгүүндээ ийн хэмээн өгүүлэв: ―Ай хөвгүүн ээ! Ертөнц дэхь үгээгүү ядуу нь заяанаас болов за. Чи бие амиа үрж яахин одмуу? Чи юуныг хүсэж, тийн сэтгэмүү. Чи өглөг өгөх бөгөөс харш дахь хэдий бүхий эд таваарыг өгтүгэй. Далайд одож үл болмуй. Далай дотор нь орвоос усны ойл ба долгио давалгааны аюул ба матар зөгий ба хорт лус ба эм ягшас ба усан өнгөт уул тэргүүтэн маш жигших мэт олон аюулаас яахин тонилмуй. Чи юуг хүсэж бие амиа үрэх буй. Чи өөрөө сэтгэтүгэй‖ тийн хэмээн өгүүлсэнд Буянт хан хөвгүүн нь сэтгэсний ѐсоор эс болсны тул ийн тангарагларуун: «Миний сэтгэсэн энэ сэтгэлийг хэзээ бүтээхээс нааш эцэг эх юүгээн өмнө элэг уруу хэвтэж бүү боссугай» хэмээн сэтгэж, ийн өчрүүн: ―Ай эцэг эх та хоѐр мэдтүгэй! Миний сэтгэлээр эс болговоос элэг уруу хэвтсэн үүнээс хэзээ бээр үл босмуу‖ хэмээн өгүүлсэнд төдий эцэг эх хоѐр үл баясах атал ураг садан амрагууд бүгд юүгээ хурааж зөвлөлдөөд хөвгүүндээ далайн дотор олон аюул бүхийг өгүүлээд: ―Ай хөвгүүн чамайг арван хоѐр он болтол хамаг тэнгэр нарыг тахисны ачаар төрсөн ганц хөвгүүн чи бөлгөө. Тийм аюулт газраа одох чинь юун буй?‖ хэмээн нэгэн хоног ба хоѐр хоног ба зургаан хоног хүртэл элдэв зүйл үгсээр саатуулан өгүүлвээс бээр урьд өгүүлсэн үгээс эс давсанд эцэг эх хоѐр маш айж, ийн хэмээн зөвлөлдрүүн: ―Өдгөө энэ хөвгүүнийг сэтгэсэн ѐсоор эс илгээвээс үл болох ажгуу. Далайд илгээвээс хэрхэн ирэх болмуй за. Эс илгээвээс долоон хоногт хагацах болмуу. Өдгөө хөвгүүнээ илгээсүгэй‖ хэмээн хөвгүүний дэргэд одоод гараас нь барьж: ―Ай хөвгүүн босож идээ идтүгэй. Чандманийг авахуулахаар илгээсүгэй‖ хэмээн өгүүлсэнд төдий Буянт хан хөвгүүн босоод идээ идэж ундааныг уув. Тэндээс гадагш гараад олон хүнд тунхаг тархаав. Тэр цагт тэр улс дахь таван зуун худалдаачин хүн: ―Бид бээр далайд эрдэнэ авахаар одсугай‖ хэмээн өчөөд төдий хамаг бүгд хурж, явахыг завдав. Тэр цагт тэр улсад урьд далайд эрдэнэ авахаар олонтоо явсан мөр удирдагч тийм нэгэн өвгөн худалдаач буй ажгуу. Буянт хан хөвгүүн нь түүний дэргэд одоод ийн хэмээн өгүүлэв: ―Ай түшмэл ээ! Би далайд эрдэнэ авахаар одох бөлгөө. Чи надад мөр удирдан одтугай‖ хэмээн зарлиг болсонд тэр удирдагч ийн өчрүүн: ―Ай хан хөвгүүн ээ! Би өтлөж мунасан бөгөөд хоѐр нүд минь үл үзэхийн тул явж үл чадьюу‖ хэмээн өгүүлсэнд төдий хан хөвгүүн эцэг хааны дэргэд одоод ийн хэмээн өчив: ―Ай хаан эцэг минь! Манай улсад урьд далайд олонтоо эрдэнэ авахаар одсон тийм нэгэн түшмэл буй ажгуу. Далайн ѐс шалтгааныг тэр мэдмүй за. Миний мөр удирдахаар түүнийг илгээн соѐрх‖ хэмээн өчвөөс их хаан нь удирдагч түшмэлийн дэргэд одоод, ийн хэмээн зарлиг болов: ―Ай удирдагч аа! Хан хөвгүүн минь бид ямарваа үгээр саатуулваас үл болох, далайд эрдэнэ авахаар одох болов. Чи бээр хан хөвгүүнд минь мөр удирдахаар одтугай‖ хэмээн зарлиг болсонд тэр мөр удирдагч хаанд ийн хэмээн өчив: ―Ай хаан аа! Би өтлөж мунасны тул хоѐр нүд минь үл үзэх бөгөөтөл хаан чиний зарлигийг яахин давмуй? Одсугай!‖ хэмээн өчив. Төдий хаан орд харшдаа ирээд ийн зарлиг болруун: ―Ай хөвгүүн минь далайд эрдэнэ авахаар одох бөлгөө. Хөвгүүн лүгээ хэн ханьцаж одох болмуу?‖ хэмээн зарлиг болвоос Нүгэлт хан хөвгүүн ийн өчрүүн: 82
―Би ахдаа зарц болон одсугай‖ хэмээн өчвөөс хаан ийн сэтгэрүүн: «Энэ дүү нь одвоос бээр ахдаа тус болмуй за» хэмээн сэтгээд одохыг зөвшөөв. Төдий хан хөвгүүн нь гурван мянган лан алт сангаас аваад нэгэн мянган лан алтыг нь онгоцны тул болгов. Хоѐр мянган лан алтыг зуурд хэрэглэгдэхүй эд болгон хувилгаж, тэр хан хөвгүүн тэргүүтэн хамаг худалдаачин мордохуй цагт хаан хатан тэргүүтэн хамаг улс бүгд үдээд харьж ирэв. Төдий хан хөвгүүн тэргүүтэн хамаг бүгд далайн хязгаарт хүрээд салхины зүгт онгоцонд долоон чагтагаар чагтаглаж хамаг бүгд онгоцонд ороод хан хөвгүүн хамаг худалдаачинд ийн хэмээн өгүүлэв: ―Энэ далай дотор нь элдэв зүйл аюулт бөлгөө. Дургүй иргэн эндээс харьтугай. Одсон ч мэнд эсэн хүрч ирэх нь цөөн бөлгөө. Тийм үйлд сэжиглэх буй л бөгөөс эндээс харьтугай. Хэрвээ бие ба амиа үл хайрлан, эцэг эх ба ах дүү ба эм хөвгүүн ба ураг тариг хийгээд эс тачаагаад эрдэнэт хойгт хүрээд, эсэн мэндээр харьж ирвээс долоон үед хүртэл эдээр үгүйрэх үл болмуу‖ хэмээн өгүүлээд нэгэн чагтагыг огтлов. Түүнчилэн долоон хоног болтол өдөр бүр тийн хэмээн захираад долоон чагтагасыг огтолсонд төдий тэр онгоц нь салхинаа хийсдэж, харавсан сум мэт түргэнээ одов. Төдий эрдэнэт тивд хүрээд хан хөвгүүн нь эрдэнэсийг шинжлэхүйд мэргэний тулд хамаг худалдаачинд эрдэнэсийн сайн муу ялгал ба хүнд хөнгөний ялгалыг зааж өгсөнд тэдгээр худалдаачин тус тусад эрдэнэсийг авав. Хан хөвгүүн ба удирдагч түшмэл хоѐр нэгэн онгоцонд суугаад тэдгээр худалдаачныг тэнд тавиад тэр орноос хоѐулхнаа чанагш одсонд удирдагч түшмэл өгүүлрүүн: ―Өдгөө нэгэн цагаан уул үзэгдэв үү? хэмээн асуусанд хан хөвгүүн нь: ―Тийм үзэгдэн амуй‖ хэмээн өгүүлсэнд тэр удирдагч өгүүлрүүн: ―Үзэгдэгч тэр уул нь мөнгөн уул болой‖ хэмээн өгүүлэв. Түүнээс бас чанагш одсонд өдгөө нэгэн хөх уул үзэгдэв үү? хэмээн өгүүлсэнд хан хөвгүүн: ―Тийм нэгэн үзэгдмүй‖ хэмээн өгүүлсэнд: ―Тэр нь биндэрьяа уул буй‖ хэмээн өгүүлэв. ―Өдгөө нэгэн шар уул үзэгдэв үү? хэмээн асууваас: ―Тийм нэгэн шар уул үзэгдмүй‖ хэмээн өгүүлсэнд: ―Тэр нь алтан уул болой‖ хэмээн өгүүлэв. Тэндээс алтан уулын дэргэд хүрээд алтан хумхын дээр суугаад удирдагч нь ийн хэмээн өгүүлэв: ―Ай хан хөвгүүн ээ! Би өтлөж мунасны тул үүнээс чанагш одон үл чадмуу. Энэхүү оронд төрлөө егүүтгэсүгэй би. Ай хөвгүүн чи эндээс чанагш одвоос өмнө чинь долоон зүйл эрдэнээр бүтсэн нэгэн хот лугаа учирмуй за. Хэрвээ тэр хотын хаалга нь хаасан бөгөөс хаалганы дэргэд нэгэн очирт нүдүүр буй. Тэр очирт нүдүүрээр хаалгыг дэлдвээс тэр хотын дотроос таван зуун тэнгэрсийн охид нь тус тус гартаа эрдэнэ бариад чамд өргөн ирмүй. Тэндээс нэгэн охин тэнгэр бээр нэгэн хөх эрдэнэ авч ирээд чамд өргөмүй. Тэр хөх эрдэнэ нь чандмань эрдэнэ бөлгөө. Түүнийг чи чин батад барьтугай. Бусад охидын тэдгээр чандманийг бээр автугай. Таван эрхтнээ сайтар бэхлээд тэдгээр охин лугаа үл өгүүлтүгэй‖ хэмээн өгүүлээд: ―Би мунасны тул энэ оронд төрөл егүүтгэвээс чи миний ачийг сэтгэж ясыг минь нуугаад одтугай‖ хэмээн өгүүлээд сац төрөл егүүтгэв. Төдий хан хөвгүүн нь удирдагчийн хүүрийг алтан хумхын дотор булаад түүний үгээр одвоос өнө үл удан долоон эрдэнээр бүтсэн нэгэн хотын дэргэд хүрсэнд тэр хотын хаалгыг хаасан ажгуу. Хан хөвгүүн тэр очирт нүдүүрийг аваад дэлдсэнд хотын хаалга өөрөө нээгдэв. Тэр хотын дотор таван зуун тэнгэрсийн охин тус тусдаа гартаа эрдэнэс авч ирээд өргөв. Тэдгээр охины дотор нэгэн охин нь хөх чандмань эрдэнэ барьсанд тэр чандманийг аваад тэр чандманийг дээлдээ цуглаад төдий харьж ирэв. Хан хөвгүүнийг одсоны хойно Нүгэлт хан хөвгүүн нь хамаг худалдаачинд: ―Олон эрдэнэ автугай‖ хэмээн өгүүлсэнд хамаг худалдаачин бээр түүний үгээр олон эрдэнэ аваад онгоцонд оруулсанд эрдэнэ хүндийн тул онгоц нь нэгэн нэгэнт живээд, нэгэн нэгэнт гармуй. Ямагт Буянт хан хөвгүүний эрдэнэ усанд эс живсэнд Нүгэлт хан хөвгүүн маш айгаад Буянт хан хөвгүүнд: ―Ай ах минь намайг авартугай‖ хэмээн өгүүлсэнд Буянт хан хөвгүүн, Нүгэлт хан хөвгүүнийг хөтлөөд тэр этгээдийн хязгаарт хүрэв. Бусад нь далайд одов. Нүгэлт хан хөвгүүн ахдаа ийн хэмээн өчив: ―Ай ах минь бид хоѐр эцэг эхээсээ хагацан далайд эрдэнэ авахаар ирсэн бөлгөө. Өдгөө эрдэнээс хагацаж хоосон хариваас ичгүүрт болмуу‖ хэмээн өгүүлсэнд Буянт хан хөвгүүн нь шударга аальтын тулд эрдэнэ юүгээ үл нуун дүүдээ өгүүлрүүн: ―Бидэнд эрдэнэ буй бөгөөтөл юуны тулд ичгүүрмүү‖ хэмээн өгүүлсэнд дүү нь өгүүлрүүн: ―Ах минь олсон эрдэнэ юүгээн надад үзүүлтүгэй‖ хэмээн өгүүлсэнд ах нь дээлэндээ цугласан тэр эрдэнийг тайлж дүүдээ үзүүлсэнд дүү нь тэр эрдэнийг үзээд ийн хэмээн сэтгэмүү: «Бид хоѐр адил ах дүү бөгөөтөл эцэг эх минь ахыг минь хайрлаад намайг үл хайрламуу. Өдгөө бид хамтаар эрдэнэс авахаар одсонд ах минь эрдэнэ олж, би эрдэнэ эс олоод хариваас эцэг эх бидний урьд намайг үл хайрлах бөгөөтөл өдгөө түүнээс үлэмж үл хайрлах болмуй за. Өдгөө ах юугаа унтваас алаад чандманийг нь авч одсугай. Хэрвээ эцэг эх минь ах чинь хаана одов хэмээн асууваас далайд одов хэмээн өгүүлсүгэй» хэмээн сэтгээд ахдаа ийн хэмээн өгүүлэв: 83
―Ай ах минь бидэн хоѐрт ийм эрдэнэ буй бөгөөтөл бид хоѐр зэргээр унтваас үл болмуй за. Бид хоѐрын нэгэн биднийг унтваас үл унтан эрдэнэ юүгээ хадгалсугай‖ хэмээн өгүүлсэнд ах нь, ―Тийн болтугай‖ хэмээн өгүүлсэнд төдий ах дүү хоѐр улирч унтах болов. Тэндээс нэгэн шөнө ах нь манаж, дүү нь унтсанд төдий дүү юүгээ манахуй цаг болсонд ирж сэрүүлвээс эс болж, үүр болтол унтаад хойно босож манаваас ах нь үүрд манасны тул үл сэрэн унтав. Төдий дүү нь ой дотроос хоѐр урт үзүүрт өргөсийг авч ирээд хоѐр нүдийг хатгаад эрдэнийг нь аваад дутааж одов. Ах нь сэрээд сац дээрэм ирэв хэмээн сэтгэж, дүү юүгээн дуудваас дуун эс гараад төдий модны нэгэн тэнгэр өгүүлрүүн: ―Бусад дээрэм үгүй, дайсан чинь Нүгэлт дүү чинь буюу‖ хэмээн өгүүлэв. Төдий Буянт хан хөвгүүний нүд нь өвдөж үл тэсэн атал алгуураар явсанд Лишивар нэрт улсад ойртсонд таван зуун зааныг адуулагч хүн зааныг услахуй лугаа учрав. Тэр зааны дотор нь нэгэн бух заан нь хан хөвгүүний нүд сохорсныг үзээд хан хөвгүүний дэргэд ирээд нүдийг нь долоов. Төдий хамаг заан түүний дэргэд хурсанд зааныг хадгалагч хүн «Энэ юу болов» хэмээн сэтгээд төдий тэр зааны дэргэд ирж үзвээс нэгэн хүн хөсрөө өнхрөн бүхийг үзээд дэргэд нь ирж үзвээс хоѐр нүдэнд нь өргөс бүхийг үзээд алгуураар хоѐр нүдэн дэхь өргөсийг авч өөрийн гэртээ аваад одов. Сүү ба тосоор нүдний ярд сүрчээд идээнээр тэжээн суув. Хойно өнө болсонд нүдний яр нь эдгэвээс: ―Өдгөө одсугай би‖ хэмээн өгүүлвээс зааныг хадгалагч хүн эс илгээв. Тэндээс бас өнө ярс маш сайтар эдгэсэнд: ―Өдгөө би Лишивар балгасанд одсугай‖ хэмээн өгүүлсэнд түүнийг Лишивар балгасанд ойр болгон хүргэв. Тэр хөвгүүн бээр: ―Надад нэгэн хуур өгөн соѐрх‖ хэмээн өгүүлсэнд тэр заан хадгалагч нэгэн хуур өгөв. Төдий тэр хан хөвгүүн нь сонсох мэт сайн эгшиг дуунаар дуулан хуурдаж суухуйд балгасны хамаг хүн түүний сонсох мэт дууныг сонсож, түүнд идээ ба ундааныг мундалгүй хүргэж ирсэнд хан хөвгүүн нь таван зуун гуйланчийг тэжээж суув. Хойно нэгэн цагт тэр жимсний модыг сахигч хүн түүний дэргэд ирээд сонсох мэт хөг дууныг сонсоод маш баясаж, ―Ай хүн, чи миний цэцэрлэгт одоод хөг дуунаар цэнгээд жимсийг минь сахин чадмуу?‖ хэмээвээс хан хөвгүүн өгүүлрүүн: ―Би эс сохорсон бөгөөс сахиж чадах бөлгөө‖ хэмээн өгүүлсэнд тэр хүн өгүүлрүүн: ―Нүд чинь сохорсонд гай үгүй. Модны үзүүрт дээс уяад дээсэнд хонх унжуулаад мод тутам уясан дээсний үзүүрийг чиний гарт бариулваас шувууд айгаад одмуй. Тийм арга хийхийн тул чи бээр миний цэцэрлэгт одтугай‖ хэмээн өгүүлээд авч одов. Тэр хан хөвгүүн бээр цэцэрлэгт хуурдан дуулан суув. Тэр цагт Нүгэлт хан хөвгүүн эцэг эхдээ хүрвээс хаан асууруун: ―Чиний ах хийгээд бус хамаг худалдаачин хаана одов?‖ хэмээн асуусанд тэр Нүгэлт хөвгүүн өчрүүн: ―Бид олон эрдэнэсийг олж онгоцонд ороод далайд харьж ирэхийн зуур ах тэргүүтэн хамаг худалдаачин усанд одов. Би ганцаар ирэв‖ хэмээн өгүүлсэнд хаан хатан хоѐр үхэтхийн хөсрөө унав. Хамаг бүгдээр тэр үгсийг сонсоод гаслалцан уйлав. Хаан хатан хоѐр сэргээд: ―Ай Нүгэлт хөвгүүн чи бээр ахтайгаа үхвээс сайн бөлгөө‖ хэмээн зарлиг болов. Буянт хөвгүүний буй бүхий цагт тэжээсэн нэгэн ангир шувуу буй ажгуу. Хаан нь тэр ангир шувуунд өгүүлрүүн: ―Ай ангир шувуу, Буянт хан хөвгүүн минь далайд эрдэнэ авахаар одсонд далайд живж одов хэмээн сонсдов. Чи одоод түүний үхсэн эссэнийг болгоож иртүгэй‖ хэмээн зарлиг болоод нэгэн бичиг бичиж ангирын хүзүүнд уяж өгөв. Тэндээс тэр ангир хотол газарт нисэж ирээд хан хөвгүүний суусан цэцэрлэгийн модны дэргэд хүрсэнд хан хөвгүүн түүнийг таньж, хан хөвгүүний дэргэд одсонд хан хөвгүүн бээр ангирын дууныг таниад хүзүүн дэхь бичгийг тайлж уншуулаад хан хөвгүүн бээр тэр бичгийн доторхи эцэг эхийнхээ үгсийг ухаж бүрүүн. Төдий хан хөвгүүн бээр Нүгэлт дүү юүгээн хэр мэт нүдээ өргөсөөр хатгасан бүгдийг дэлгэрэнгүйеэ бичигт бичиж, ангирын хүзүүнд уяж илгээв. Лишивар нэрт тэр хаанд ертөнцөд чухаг болсон нэгэн сайн охин буй ажгуу. Тэр нь хан хөвгүүний суух ой модны цэцэрлэгт одсонд Буянт хан хөвгүүн нь үсээ сэрвийлгээд царай нь хиртэй, муу дээлийг өмсөж модны дэргэд суун бүхийд тэр охин үзээд түүнд тачааж, хаашаа ч үл яван хан хөвгүүний дэргэд суугаад өгүүлэлдэв. Идээ идэхгүй цагт хаан нь охиноо урихаар илгээсэнд охин нь: ―Идээнийг минь энд авч ир‖ хэмээн өгүүлсэнд идээнийг авч ирэв. Охин бээр тэр хан хөвгүүнд: ―Бид хоѐр хамт идсүгэй‖ хэмээн өгүүлвээс хан хөвгүүн өгүүлрүүн: ―Би сохор гуйланч буюу, хааны охин лугаа хамт идвээс зохисгүй болмуй. Хэрвээ хаан сонсвоос надад гэм болмуу‖ хэмээн өгүүлсэнд охин өгүүлрүүн: ―Чи бид хоѐр хамт үл идэх бөгөөс би бээр үл идмүү‖ хэмээн олонтоо өгүүлвээс төдий тэр хоѐр хамт идээд сайн үгсийг өгүүлэлдсэнд тэр охин нь тэр хан хөвгүүнд хурьцаж, бусад нэгээхэн алхам бээр явах дур үгүй болон суув. Төдий наран орохуйд ойртсонд хаан нь охиноо ир гэсэнд охин ийн хэмээн өчиж илгээв: ―Би энэ цэцэрлэг сахигч хөвгүүний гэргий нь болмуй. Хан эцэг минь намайг бүү буруушаан соѐрх‖ хэмээн өчиж илгээсэнд хаан түүнийг сонсоод «Энэ юун гайхамшигт үг болов. Энэ охиныг нь Эрдэнэхуягт хааны 84
хөвгүүнд гуйсан бөлгөө. Тэр хан хөвгүүн далайгаас ирэхийн урьд ийм муу гуйланчид гэргий болсугай хэмээн өгүүлэх нь язгуурыг минь доромжлоод хамаг бүгдээс ичгүүрэх мэт ийм гайхамшигт үг сонсдов» хэмээгээд бас урихаар илгээсэнд охин нь урьд үгнээсээ үл даван эс ирсэнд хаан бээр охиндоо амрагийн тул охиныхоо үгсийг үл муушаан хоѐуланг орд харшдаа авч ирээд эр эм болгов. Тэндээс нэгэн хэдэн хоног болсонд охин нь өдөр тутам яваад шөнө нь ирсэнд хан хөвгүүн сэжиглэж тэр охинд ийн хэмээн өгүүлэв: ―Чи миний эм болсугай хэмээн бид хоѐр эр эм боллоо. Чи өдөр тутам яваад шөнө энд ирэх ажгуу. Чи намайг доромжилж бусыг эрмүй за‖ хэмээн өгүүлсэнд охин өгүүлрүүн: ―Би чамаас өөр бус хялгасны төдий бээр сэтгэсэн надад үгүй бөлгөө. Миний өгүүлсэн эдгээр үг үнэн болвоос өгүүлсэн эд үнэн үгсээр чиний нэгэн нүд үзэх болтугай‖ хэмээн өгүүлээд сац нэгэн нүд үзэх болов. Тэндээс хоѐул янагш чанагш өгүүлэлдээд охин нь хан хөвгүүнээс асууруун: ―Эцэг эх ба газар чинь хаана буй?‖ хэмээн асуусанд хан хөвгүүн өгүүлрүүн: ―Эрдэнэхуяг нэрт хааныг сонсол уу чи‖ хэмээн өгүүлсэнд тэр охин өгүүлрүүн: ―Түүнийг би сонслоо‖ хэмээн өгүүлсэнд хан хөвгүүн өгүүлрүүн: ―Түүнийг сонссон бөгөөс тэр эцэг минь бөлгөө. Тэр хааны Буянт хан хөвгүүнийг сонслуу?‖ Охин өгүүлрүүн: ―Сонслоо би‖ хэмээн өгүүлсэнд: ―Буянт хан хөвгүүн нь би бөлгөө‖ хэмээн өгүүлсэнд тэр охин цочин айгаад ийн асууруун: ―Юуны тул ийн зовов чи?‖ хэмээн асуусанд хан хөвгүүн нь далайд эрдэнэ авахаар одсон урьд үгсийг дэлгэрэнгүйеэ өгүүлсэнд охин нь хан хөвгүүнд өгүүлрүүн: ―Нүгэлт хан хөвгүүн нүдийг чинь тэсэлсэн нь хамгаа ертөнцөд бээр үл болох үйл буй ажгуу. Өдгөө түүнийг үзвээс хэр үйлдмүй?‖ хэмээн өгүүлвээс хан хөвгүүн өгүүлрүүн: ―Нүгэлт хөвгүүн нь нүдийг минь тэсэлсэнд гэм үгүй буй за. Би түүнд өчүүхэн бээр үл баясах ба хэрүүл үл үүсгэмүй‖ гэсэнд Охин өгүүлрүүн: ―Энэ үг чинь итгэхүйеэ маш бэрх буй за. Энэ мэт хор хийсэнд үл хорсох хэмээн өгүүлсэн чинь яахин үнэмшмүй?‖ хэмээн өгүүлсэнд хан хөвгүүн өгүүлрүүн: ―Би Нүгэлт хан хөвгүүнд хялгасны төдий бээр зэмлэхгүй болой. Миний эдгээр үг үнэн бөгөөс үнэн үгсээр миний нэгэн нүд бээр үзэх болтугай‖ хэмээн өгүүлсэнд нөгөө нүд бээр тодорхойяа үзэх болов. Тэр мэт хоѐр нүд нь төгссөнд бэлгэ ба цог жавхлан бусдаас үлэмж болсонд охин нь маш баясаж, хан эцгийнхээ дэргэд одоод ийн хэмээн өчив: ―Ай хан эцэг минь, Эрдэнэхуяг хааны Буянт хан хөвгүүнийг мэдмүү?‖ Хаан өгүүлрүүн: ―Би мэдэх буй за‖ хэмээн зарлиг болсонд охин өчрүүн: ―Тэр хан хөвгүүнийг чи үзэхийг таалмуу?‖ хэмээн өчсөнд хаан зарлиг болруун: ―Тэр хан хөвгүүн өдгөө хаана буй?‖ хэмээн асуусанд охин өчрүүн: ―Тэр хан хөвгүүн нь өдгөө миний нөхөр болсон тэр бөлгөө‖ хэмээн өчвөөс хаан инээгээд: ―Энэ охин нь галзуу буй за. Эс бөгөөс үл санах буй за. Хэр болов. Тэр хан хөвгүүн нь далайд чандмань эрдэнэ авахаар одоод харин янагш ирээгүй атал гуйланч хүнийг Буянт хан хөвгүүн буй хэмээн егүүлэх чинь юун буй?‖ хэмээн зарлиг болсонд охин өчрүүн: ―Ай хаан эцэг, үгийг минь үл итгэх бөгөөс үзэхэзр одон соѐрх!‖ Төдий хаан нь үзэхээр одсонд тэр хан хөвгүүний цог жавхлан бүхийг хаан үзээд Буянт хан хөвгүүн мөн бүхийг лавт мэдэж, ийн зарлиг болруун: ―Ай хан хөвгүүн, чамайг эс мэдэж доромжилсон нь гэмшиглэнт болов би‖ хэмээн зарлиг болоод төдий хаан нь Буянт хан хөвгүүнийг нууж хол газар хүргэж суулгаад, хаан ийн зарлиг болов: ―Ноѐд түшмэд та бүгд сонстугай. Өдгөө Буянт хан хөвгүүн далайгаас харьж ирсэн ажгуу. Та бүгд угттугай!‖ хэмээн зарлиг болсонд тэд бүгд угтаж авч ирээд охиноо өгөв хэмээн алдаршив. Тэр цагт тэр ангир шувуу нь хан хөвгүүний хариу бичгийг авч яваад Эрдэнэхуяг хааны орд харшид хүрсэнд тэр бичгийг тайлж уншсанд хаан хатан тэргүүлэн их улс Буянт хан хөвгүүн тийм зовлонт болж, суун бүхийг сонсоод маш их гаслалшв. Төдий Нүгэлт хан хөвгүүнийг бариад гуут байшинд оруулаад төдий Эрдэнэхуяг хаан нь Лишивар хаанд элч илгээгээд: ―Буянт хан хөвгүүн минь чиний улсад ирээд зовж суунам хэмээн сонсдов. Хөвгүүний ирснийг надад үл мэдүүлэх тань юун буй. Өдгөө заан ба олон морьдоор хөвгүүнийг минь янагш хүргэтүгэй. Эс хүргэвээс би угтан одох буй‖ хэмээн бичиг илгээвээс тэр цагт Буянт хан хөвгүүн нь: ―Урьд цагт сайн хийгч заан адуулагч хүн бөлгөө. Түүнд их өглөг өгөн соѐрх‖ хэмээн өчвөөс төдий түүнд заан ба морь ба дээл ба суух орон ба тариалан ба алт мөнгө ба эрдэнэ ба зарц боол шивэгчин тэргүүтэн олныг өгөөд нэгэн төрөлд төгсөөр жаргуулав. Тэр цагт Эрдэнэхуяг хааны элч бээр ирээд Лишивар хаанд дэлгэрэнгүйеэ өчвөөс тэр хаан нь таван зуун зааныг эрдэнэсээр чимээд зардас хүн ба таван зуун залуу инж охид ба таван зуун тэрэг хийгээдийг бээр инж болгон өгөөд хаан ба түшмэд, боол сэлт олон зуун мянган нөхдөөр хүрээлүүлээд, элдэв хөг дуунаар бэлдээд охиноо хүргэв. Төдий урьд элч илгээсэнд Эрдэнэхуяг хаан ба хатан нөхөд сэлт хан хөвгүүний 85
өмнөөс угтав. Хан хөвгүүн лүгээ учирсан цагт хан хөвгүүн нь хөлөгнөөс буугаад эцэг эхдээ мөргөж, гараас бариад мэнд эсэхийг асуун өчив. Төдий эцэг эх нь баясаад хөг дуугаар удирдаж харшид одсонд Буянт хан хөвгүүн: ―Нүгэлт дүү минь хаана буй?‖ хэмээн асуусанд: ―Өдгөө гуут байшинд оруулсан бөлгөө‖ хэмээн өгүүлсэнд Буянт хан хөвгүүн өчрүүн: ―Нүгэлт дүүг минь тавьтугай‖ хэмээн өчвөөс хаан зарлиг болруун: ―Нүгэлт хөвгүүн тийм гэм үйлдсэнд яахин тавимуй?‖ хэмээн зарлиг болсонд Буянт хан хөвгүүн өчрүүн: ―Нүгэлт хан хөвгүүнийг эс тавиваас орд харшид яахин суумуй би‖ хэмээн өчсөнд төдий хаан нь Нүгэлт хан хөвгүүнийг гуугаас гаргав. Нүгэлт хан хөвгүүн ах ахынхаа дэргэд ирээд мөргөж, ах дүү хоѐул нэгэн нэгнээ тэврэлдээд ах нь дүүгээ урьдахаас нэн асарсанд хамаг бүгд гайхалдав. Төдий Буянт хан хөвгүүн нь Нүгэлт хан хөвгүүнийг аргадаж алгуур аашаар: ―Чиний авч ирсэн эрдэнэ хаана буй?‖ хэмээн асууваас дүү нь өгүүлрүүн: ―Ирсэн мөртөө газар нууж тавилаа‖ хэмээн өгүүлсэнд: ―Тийн бээр бөгөөс чи одоод авч ир‖ хэмээн зарлиг болсонд, Нүгэлт хан хөвгүүн яван эцээд эс олж, харьж ирсэнд ах дүү хоѐул эрдэнэ нуусан газарт одсонд Буянт хан хөвгүүн эрдэнийг олов. Орд харшид ирээд таван зуун өчүүхэн хаад тутамд нэжгээд эрдэнийг өгөв. Төдий хан хөвгүүн нь тэр хөх чандмань эрдэнийг гартаа бариад ийн хэмээн хутаг гуйв: ―Ай чандмань эрдэнэ! Чи үнэн магад чандмань мөн л бөгөөс эцэг эхийн минь суусан тавцан нь долоон эрдэнэсээр бүтсэн тавцан болоод, эцэг эхийн минь дээр нь долоон эрдэнэсээр бүтсэн шүхэр буй болтугай‖ хэмээн өгүүлээд сац тэрхүү ѐсоор болов. Тэндээс бас ийн хэмээн хутаг гуйв: ―Ай би урьд хааны санг өглөгт өгч барагдсан, тэдгээр хамаг сан харин дүүрэх болтугай‖ хэмээн өгүүлээд чандмань эрдэнийг тэдгээр сангийн зуг хандуулсанд тэдгээр хамаг сан эрдэнэсээр огоот дүүрэв. Тэндээс Буянт хан хөвгүүн ийн тунхаг тархаав: ―Та бүгд хамаг улс иргэн сонс. Өдгөө долоо хоногт Буянт хан хөвгүүн долоон эрдэнэсийн хур оруулах буй за. Та хамаг хүн хуртугай‖ хэмээн тунхаг тархаагаад Буянт хан хөвгүүн хүжсийн усаар биеэ угааж, шинэ дээл өмсөөд чандмань эрдэнийг дуазын үзүүрт уяад гартаа хүжсийн сав бариад дөрвөн зүгт мөргөөд ийн хэмээн хутаг гуйв: ―Ай чандмань эрдэнэ, чи үнэн магад чандмань эрдэнэ мөн л бөгөөс хамаг улсад хамаг хүслийг хур мэт оруултугай‖ хэмээн өгүүлээд сац дөрвөн зүгээс үүл гараад салхи хөдлөж, муу буртгийг ариун болгов. Түүний дээр нарийн хур ороод хамаг тоосыг дарав. Түүний дээр элдэв зүйл зуун амтат идээний хур оров. Түүний хойно дээл торго хур мэт оров. Түүний хойно долоон эрдэнэ хур мэт орж хамаг улсад дүүрэв. Тэр цагт хамаг бүгд эрдэнэ ба алт лугаа адил сэтгэлт болсонд Буянт хан хөвгүүн тэдэнд ийн хэмээн захив: ―Өдгөө та бүгдийн хүсэл ханаж, юугаар бээр дутахгүй буй за! Өдгөө та бүгд өөр өөрийн бие, хэл, сэтгэлээ хадгалаад арван буяны үйлсийн мөрт хичээтүгэй та‖ хэмээн зарлиг болсонд хамаг улс нь хан хөвгүүний зарлигаар муу нүгэлт үйлсийг тэвчээд, арван буяны үйлсэд шамдан хичээсэнд тэдгээр хамаг улс төрөл егүүтгээд, дээд төрөлт тэнгэр болон төрөв. » Ананд аа! Тэр цаг тэр учир дахь Эрдэнэхуяг хаан нь хэмээвээс өдгөө эцэг минь Судадана хаан бөлгөө. Тэр цаг тэр учир дахь хатан нь өдгөө дэхь эх минь Махамай хатан бөлгөө. Тэр цаг тэр учир дахь Буянт хан хөвгүүн нь өдгөө би буюу. Тэр цаг тэр учир дахь Тишивар хаан нь хэмээвээс өдгөө Гашиб бөлгөө. Тэр цаг тэр учир дахь Лишивар хааны охин нь хэмээвээс өдгөө есөн төрөлхийн эзэн шамнанц буюу. Тэр цаг тэр учир дахь Нүгэлт хан хөвгүүн хэмээвээс өдгөө Дэвадад буюу. Миний ачаар жаргасан тэдгээр Замбутивийн хүн нь өдгөө би тэргүүн Бурханы хутгийг олсонд дэргэд минь ирсэн найман түмэн тэнгэрийн хөвгүүн ба бивангирд1 өгөгдсөн эдгээр нөхөд минь буюу. Ананд аа! Энэ Дэвадад нь тэр цаг тэр учирт надад тэр мэт их хор хийвээс бээр би түүнийг харин нигүүлсэж, асарсан бөлгөө. Өдгөө би нисваанис түйтгэрийг барж, илт туулж Бурханы хутаг олж нигүүлсэхүйгээр түгээмэл болсонд тэр надад өчүүхэн хор хийвээс бээр харин түүнийг би нигүүлсэхийг өгүүлэх юун!‖ Бурхан тийн хэмээн зарлиг болсонд олон нөхдийн зарим нь үргэлжид орсны үрийг олов. Нэгэнт харин ирэгчийн үр ба харин үл ирэгчийн үр ба дайныг дарсны хутаг хийгээдийг олов. Зарим нь дээр үгүй үнэн төгс туулсан бодь хутагт сэтгэл үүсгэв. Тэр цагт хамаг бүгд Бурханы зарлигийг сонсож, баясан бишрэв. ЭЕДЭГЧ ГЭРИЙН ЭЗНИЙ ГУЧИН ТАВДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун балгас дахь Ялгуугч хан хөвгүүний Итгэлгүй идээн өглөгтийн хотол баясгалант хүрээнд мянга хоѐр зуун тавин аяга тахимлигуудын их хуврагууд лугаа хамт суун авай. Тэр цагт тэр улс дахь таван зуун гуйланч нь ашид Бурхан ба бурсан хуврагуудад шүтэж, амин хоолоо тэжээв. Хойно нэгэн цагт тэдгээр гуйланч ийн хэмээн «Бид Бурханы шашинд тойн болсугай» хэмээн сэтгэж, Бурхан хаана бүхий тэнд одоод Бурханаа ийн хэмээн өчив: 1
Бивангирд - Эш зарлиг үзүүлэх
86
―Бурхан аа! Бид Бурхан ба бурсан хуврагуудын нигүүлссэнээр амиа тэжээн авай. Өдгөө биднийг тойн болгон соѐрх‖ хэмээн өчвөөс Ялж төгс нөгчсөн Бурхан зарлиг болруун: ―Үзүүлсэн ном минь маш ариун бөгөөд овог язгуур ба баян үгээгүү ялгалгүй бөлгөө. Үлгэрлэвээс, тунгалаг усаар угааваас овог язгуур ба баян үгээгүү ба сайн муу бүгдээрийг ялгалгүй арилгахуй лугаа адил болой. Үлгэрлэвээс гал лугаа адил буюу. Галаар уул ба хад ба огторгуй газар хүртэл их ба өчүүхэн аль бээр бодисыг үл түлүүлэгч үгүй болой. Бас ч миний ном огторгуй лугаа адил бөгөөд эр ба эм ба хөвгүүн ба охин ба баян ба үгээгүү бээр үл багтах үгүй болой‖ хэмээн тэдний сэтгэсэн ѐсоор бошго соѐрхсонд гуйланч маш баясан бишрээд Бурханд, ―Тойн болгон соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан нь: ―Ирсэн тань сайн‖ хэмээн зарлиг болоод, сац сахал үс нь өөрөө унаж, улбар дээл өмссөн аяга тахимлигууд болов. Бурхан нь тэдэнд ном үзүүлсэнд бие ба сэтгэлээ маш тонилгож, цуврал бараад дайныг дарсан болов. Тэр цагт тэр улсад оршсон гэрийн эзэд ба их язгуурт худалдаачны ноѐд сайн язгууртан нугууд нь ядуу гуйланчийг Бурхан тойн болгосныг сонсож, тэднийг басамжлан доромжлоод ийн өгүүлэлдэв: ―Хэрвээ бид Бурхан ба хутагтан хуврагуудыг урьж, буян үйлдэхүйд муу язгуурт ядуу гуйланч тойн бологсод тэднийг хэр мэт бидний дээр суулгаад савсыг буртагламуй‖ хэмээн өгүүлэлдэв. Тэр цагт Ялгуугч хан хөвгүүн Бурхан ба хуврагуудыг залахуйд Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Би Бурхан ба хуврагуудыг залах буй за. Сая тойн болсон үгээгүү гуйланч тойныг залах бус болой‖ хэмээн өчсөнд хойт өдөр Бурхан нөхөд сэлт түүний гэрт одохуй цагт Бурхан нь эс урьсан тэдгээр аяга тахимлигуудад ийн хэмээн зарлиг болов: ―Таныг бээр өглөгийн эзэн эс урьсан ажгуу. Өдгөө та муу дуут умард тивд одоод хөрөнгө эс цацсан, эс тарьсан, өөрөө ургасан дутаргыг аваад өглөгийн эзний гэрт идэхээр иртүгэй‖ хэмээн зарлиг болсонд тэдгээр аяга тахимлиг Бурханы зарлигаар дайныг дарсны ридийн хүчээр муу дуут тивд одоод тус тусдаа бадар аягандаа тутарга дүүргэн аваад үзэсгэлэнт явдлаар дээрх огторгуйгаас ангирын хаан мэт нисэн Ялгуугч хан хөвгүүний харшид ирээд зэргээр сууж тутаргаа идэв. Тэр цагт Ялгуугч хан хөвгүүн нь тэдгээр аяга тахимлиг үзэсгэлэнт явдлаар ирд хувилгааны хүчээр огторгуйгаар ирснийг үзээд, үлэмж баясан бишрээд гайхамшигт болж Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Энэ мэт цог жавхлант ба эрдэмт ба үзэсгэлэнт явдалт эдгээр хутагт аль зүгээс ирсэн буюу?‖ хэмээн өчвөөс Бурхан Ялгуугч хан хөвгүүнд ийн хэмээн зарлиг болов: ―Чи эдгээрийг мэдсүгэй хэмээвээс сайтар сонс, би эдний учрыг сайтар номлосугай. Эдгээр аяга тахимлиг нь чиний эс урьсан аяга тахимлигууд бөлгөө. Ай хан хөвгүүн чамайг эс урьсанд эдгээр тус тусдаа муу дуут умард тивд одоод, тутаргыг авч ирээд идэх нь энэ буюу‖ хэмээн зарлиг болсонд төдий Ялгуугч хан хөвгүүн Бурханы зарлигийг сонсоод үлэмж маш ичгүүрч гэмшээд: ―Би бээр мунхагаа дарагдсаны тул эдгээр хутагтны утгасыг эс мэдээд эс урив‖ хэмээн өгүүлээд Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Чиний эрдэм сэтгэшгүй бөгөөд эдгээр гуйланч нь энэ улсад муу язгуурт буй атал Бурханы ачаар эдгээр нь энэ ертөнцөд жаргаланг олоод өнө уртадын тусыг олсон ажгуу. Бурхан чи ертөнцөд өөд болж ирсэн нь ямагт эдний тул ирсэн ажгуу‖ Бас ийн өчрүүн: ―Бурхан аа! Эдгээр гуйланч нь эрт ямар буяны үндсийг сахиад аль буянд хичээсний ачаар өдгөө Бурхан лугаа учирч тонилсны шалтгаан ба ямар нүгэл үйлдсэнээр тэргүүн төрөөд үгээгүү гуйланч болсон шалтгааныг Бурхан номлон соѐрх‖ хэмээн өчвөөс, Бурхан зарлиг болруун: «Эрт урьд цаг үгүй, тоо томшгүй, сэтгэшгүй галвын урьд нь энэ Замбутивд Варанаси нэрт улсад Үлэмж арш нэрт уул бөлгөө. Тэр ууланд эрт бээр олон брадигабуд бээр суугаад Бурхан ертөнцөд эс ирвээс бээр, тэр брадигабуд тэр ууланд оршмуй за. Тэр ууланд брадигабуд эс оршсон ч зөн билигт арш нар суун оршмуй. Тэр цагт тэр ууланд хоѐр мянган арш нар суун оршихуйд хойно нэгэн цагт төлгөчин ―Арван хоѐр жил болтол хур үл орох буй‖ хэмээн өгүүлсэнд тэр цагт тэр улс дахь нэгэн эд агуурст баян Эедэгч хэмээгдэх нэрт гэрийн эзний дэргэд одоод ийн өгүүлрүүн: ―Ай гэрийн эзэн ээ! Бид эдгээр хоѐр мянган арш лам нарыг арван хоѐр он болтол идээ ундаагаар тахимуй, эдгээр хутагтныг эс тахиваас бид өөр нэгэн газарт одмуй за‖ хэмээн өгүүлвээс тэр гэрийн эзэн бээр, ―Өдгөө арван хоѐр он болтол тахисугай‖ хэмээн өгүүлэлдээд хутагт арш нарын дэргэд одоод: ―Ай хутагт та өөр газар үл одон энд суун соѐрх. Тахисугай бид‖ хэмээн өчвөөс, хоѐр мянган арш бээр Эедэгч гэрийн эзний гэрт одоод ийн хэмээн зарлиг болруун: ―Арван хоѐр он болтол биднийг идээ ундаа хэрэгтнээр тахитугай‖ хэмээн зарлиг болсонд гэрийн эзэн сан хадгалагчдаа ийн хэмээн өгүүлэв: ―Эдгээр хутагтныг арван хоѐр он болтол тахих эд буй буюу?‖ хэмээн асууваас, сан хадгалагч нь: ―Буй‖ хэмээн өчвөөс, төдий тэр эзэн нь: 87
―Хоѐр мянган арш нарыг тахитугай‖ хэмээн таван зуун хүнийг захирав. Тэр цагт тэдгээр таван зуун хүн арш нарыг өнө тахисанд уйдаж өөр зуураа ийн өгүүлэлдэв: ―Бид бээр энэ мэт насад явсан эдгээр гуйланчийн тулд зовов‖ хэмээн өгүүлэлдэв. Тэр цагт тэдгээр аршийг идээний цагт уригч нэгэн хүн ажгуу. Тэр хүнд нэгэн нохой буй ажгуу. Тэр хүн арш нарыг залан одохуй тутам тэр нохой нь хойноос дагаж яван бөлгөө. Нэгэн өдөр тэр залахуйгаа мартсанд тэр нохой нь идээний цаг хүрсэнд тэдгээр арш нарын дэргэд одоод, их дуугаар улин хуцсанд тэдгээр арш нохойн дууг сонсоод идээний цаг хүрснийг ухаж, бинваад идээг идэхээр одов. Хойно нэгэн цагт арш нар өглөгийн эзэнд ийн хэмээн өгүүлэв: ―Ай өглөгийн эзэн ээ! Өдгөө хур орохуй цаг болов. Тариа хичээн таритугай‖ хэмээн зарлиг болсонд тэр гэрийн эзэн тариач иргэнийг захирч тарианы үйлд оруулаад арвай, буудай тэргүүтэн олон зүйл тариа тарив. Тарьсан тэдгээр хөрөнгөөс бумба мэт битүү тэргүүн гарсанд гэрийн эзэн хариад арш нарт ийн өчрүүн: ―Үүнд их гавьяа туст үр болмуу‖ хэмээн өчвөөс арш нар зарлиг болруун: ―Гавьяа тус буй болъюу, та бээр цаг цагт ус татаж оруултугай‖ хэмээн зарлиг болсонд тэр тариа нь хэр хойно болсон цагт хагалж үзвээс ямар ямар үрс тарьсан тэрхүү ѐсоор гараад гэрийн эзний хамаг сангууд дүүрсэнд гэрийн эзэн маш баясав. Тэр арш нарыг тахигч таван зуун хүн тэр мэтийг үзэж гэмшихүй сэтгэл төрж, ―Бид муу үгсээр хутагт арш нар таныг доромжилсон тэр нүглээ ай хутагт, таны өмнө наманчилсугай‖ хэмээн наманчлаад тус тусдаа ийн хэмээн хутаг гуйв: ―Ай хутагт, бид бээр ирээдүй цагт хутагт танаа учирч маш тонилох болтугай‖ хэмээн хутаг гуйв. Тэдгээр таван зуун хүн нь тэдгээр хутагтныг муу үгсээр доромжилсны тул таван зуун төрөл тутамд үгээгүү гуйланч болон төрөв. Хойно бээр доромжилсны гэмүүдээ наманчлаад хутаг гуйсны хүчээр өдгөө над лугаа учирч орчлонгийн хязгаарт хүрэв. » Хан хөвгүүн ээ! Энэ мэт ухтугай. Тэр цаг тэр учир дахь Эедэгч баян гэрийн эзэн хэмээвээс өдгөө би буюу, тэр цаг тэр учир дахь сан хадгалагч тэр хүн өдгөө Удаяана чи буюу, тэр цаг тэр учир дахь өдөр бүр залагч тэр хүн нь өдгөө Ялгуугч хан хөвгүүн буюу. Тэр цаг, тэр учир дахь тэр нохой нь өдгөө сайн дуут гэрийн эзэн буй за. Тэр цагт улин хуцаж, хутагтныг залсны хүчээр хамаг төрөлд сайн дуут болов. Тэр цаг тэр учир дахь хүндлэгч таван зуун хүн нь өдгөө дэхь таван зуун гуйланч болой. ‖ Бурхан тийн хэмээн зарлиг болсонд олон нөхөд зарим нь тэргүүн үрээс дөтгөөр үр хүртэл олов. Зарим нь дээргүй бодь хутаг дор сэтгэл үүсгээд Бурханы зарлигийг даган илт баясав. АРАВДУГААР БҮЛЭГ НҮДЭН НЭЭСЭН ХАН ХӨВГҮҮНИЙ ГУЧИН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг Итгэлгүй идээн өглөгтийн хотол баясгалант хүрээнд суун агаад олонхи ардад ном үзүүлмүй. Тэр цагт балгасан дахь хамаг улс иргэн ном сонсохоор одсонд нэгэн балай бярман замд нь суун ажгуу. Тэр балай бярман тэд иргэнийг түргэнээ явахыг сонсоод: ―Та үтэр хааш одох буй?‖ хэмээн асуусанд тэдгээр хүн өгүүлрүүн: ―Ай бярман чи эс сонсов уу? Бурхан ертөнцөд ирээд өдгөө энэ улсад суугаад ном үзүүлмүй. Бурхан ертөнцөд учрахуйяа маш бэрхийн тулд бид бээр Бурханаас ном сонсохоор одмуй‖ хэмээн өгүүлсэнд тэр бярман нь найман зүйл дуунд маш мэргэн болсон ажгуу. Хүний дуун гараад сац хишиг ба хэдий чинээ өнө наслахыг ухах бөлгөө. Найман зүйл дуун аль хэмээвээс хатан хараа шувууны дуун мэт ба хэрээ мэт дуун ба сөөсөн дуун ба зааны дуун ба морины дуун ба луун дуун ба хонхны дуун ба Эсэрүн дуун лугаа найман ба хатан харааны дуун мэт өгүүлэгчид нь няцахаар үгүй бөгөөд үйлдсэн ачийг үл хариулъюу, хэрээний дуун мэт өгүүлэгчид нь хилэнт авирт болоод алахуйд баясаад нигүүлсэхүй үгүй болой. Сөөсний дуу нь эр хүн, эм хүний дуунаар өгүүлэхүй ба эм хүн эрийн дуунаар өгүүлэх бөгөөд тэр нь хишиг үгээгүү болоод муу язгуурт болой. Зааны дуунаар өгүүлэгчид бүхэн мөн чанараар шударга болоод ураг садандаа тус хүргэн сэтгэгч болой. Морины дуунаар өгүүлэгчид өгүүлэхүй мэргэн ухаан баригч бөгөөд хааны багш болой. Луун дуу мэт өгүүлэгчид нь ой лугаа төгөлдөр болоод номд мэргэн болой. Хонхны дуун мэт өгүүлэгчид эд таваарт баян болоод олон зуун мянган лан алтыг хадгалагч болой. Эсэрүн дуун мэт өгүүлэгчид нь буян хишиг лүгээ төгөлдөр болоод гэргийт хүн бөгөөс Чакравардын хаан болъюу. Тойн болвоос магад Бурханы хутгийг олъюу. Тэр цагт тэр бярман тэдгээр хүнд ийн өгүүлрүүн: ―Би дуунд маш мэргэн буй за. Үнэн магад Бурхан буй л бөгөөс Эсэрүн дуунаар зарлиг болмуй за. Та намайг бээр хөтлөж авч одтугай‖ хэмээн өгүүлсэнд тэдгээр иргэн тэр балай бярманыг хөтлөж одсонд тэр Бурханы тэр зүгт ойр хүрсэн цагт Бурхан Эсэрүн эгшгээр номлохыг сонсож сохор бярман маш баясан биширснээр хоѐр нүдэн нээж, гучин хоѐр бэлгэсээр чимсэн алтан мэт Бурханы бие наран мэт маш тодорхой бүхүйг үзэж бүрүүн. Бурханы хөлд оройгоороо мөргөөд, цаглашгүй баясгалан үүсгээд Бурхан бээр түүнд ном үзүүлснээр тэрээр Бурханыг маш биширсэнд хорин түмэн нүгэл хилэнцсийг бараад үргэлжид орсны үрийг олж, билгийн нүдэн лүгээ төгөлдөр болсонд тэр бярман нь Бурханд ийн хэмээн: 88
―Намайг тойн болгон соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан ийн хэмээн зарлиг болруун: ―Ай бярман аа! Ирсэн чинь сайн‖ хэмээн зөвшөөсөнд төдий тэр бярман аяга тахимлиг болсонд Бурхан бээр түүнд ямарваа номыг үзүүлснээр дайныг дарсны хутгийг олов. Тэр цагт олон нөхөд сэжигт болсонд наснаа төгөлдөр Ананд сууринаасаа босоод алгаа хамтатгаж Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Олон амьтанд тусалсан дотор сохор бярманыг үлэмж нигүүлссэнд тэр сохор бярман нь махны нүдийг бээр олоод билгийн нүдийг бээр олов. ‖ Бурхан Анандад зарлиг болруун: ―Энэ сохор бярманыг ганц өдгөө нүдэт болгосон бус буй за. Нөгчсөн цагт бээр нүдэт болгосон буюу!‖ Ананд өчрүүн: ―Бурхан аа! Нөгчсөн цагт хэр мэт нүдэт болгосныг сайтар номлон соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―«Эрт урьд тоо томшгүй, дэнсэлгүй, сэтгэшгүй галвын урьд нь Замбутивд Бугалада нэрт нэгэн улсад Нүдэн нээсэн нэрт нэгэн хаан бөлгөө. Тэр хаан нь хад ба уул ба давхар хүрээ хийгээд дөчин бээрийн газраас янагш үзэхийн тул Нүдэн нээсэн хэмээн нэрийдэв. Тэр хаан найман түмэн дөрвөн мянган өчүүхэн хаадыг эзлэгч бөлгөө. Тэр хаанд нь хоѐр түмэн орд харш хийгээд хатад бөлгөө. Таван зуун хан хөвгүүн бөлгөө. Их хан хөвгүүний нэр нь Сайн шагшаабад хэмээгдьюү. Тэр хаан нь ѐсоор төрийг тэтгэхийн тул хамаг улсыг ганц хөвгүүн лүгээ адил сэтгэх бөлгөө. Тэр цагт бээр цаг цагт хур ороод, тариа төмс элбэг болоод хамаг улс иргэн энх жаргав. Тэр цагт хаан нь нэгэн аглагт суугаад ийн сэтгэмүй. «Би урьд заяа буяны ачаар хүний хаан болон төрөөд эрдэнэ ба их эд агуурст болоод хамаг бүгд зарлигийг минь үл даван ажгуу. Тэр мэт зөөлөн өвсийг салхиар хийсгэвээс салхины эеэр унахуй лугаа адил болой. Энэ төрөлд би хойт төрлийн үйлийг эс үүсгэвээс магад зовох болмуй за. Үлгэрлэвээс тариач хүн хавар эс тариваас намарт авахгүйд адил, би бээр энэ төрөлд хавар эс цацваас хойд төрлийн намарт авахуй үгүйн тулд өдгөө би залхалзваас үл болмуй. Буяны тариаланд хөрөнгө цацсугай» хэмээн сэтгэж, түшмэдэд ийн хэмээн зарлиг болов: ―Ай түшмэд ээ! Та бүгд хамаг сангуудыг балгасны хаалга ба их олон хүний хурахуй зам дээр зөөж овоолж тавиад хамаг амьтанд өглөг өгтүгэй!‖ Найман түмэн дөрвөн мянган өчүүхэн хаадыг ―Хамаг сангууд бээр өглөг өгтүгэй‖ хэмээн захираад, алтан дуаз байгуулаад их тунхаг тархаав. «Замбутив дахь тойн ба бярман ба гуйланч ба өвгөн ба өвчтөн хамаг хүн иртүгэй. Та ав алийг хүсвээс хамаг сангаас таны хамаг хүслийг хангах бөлгөө» хэмээн тунхаг тархаасанд төдий хамаг бүгд тэр оронд хураад өглөгөөр хангуулсанд тэд бүгдээр хааныг магтаад сайн эгшиг дуурсгав. Тэр цагт Баладаварна нэрт хязгаар дахь нэгэн өчүүхэн хаан нь Нүдэн нээсэн хааны зарлигаар үл яван нүгэлт үйлийг үйлдэгч хаан бөлгөө. Тэр өчүүхэн хаанд Лодари нэрт мэргэн ойт нэгэн түшмэл бөлгөө. Тэр түшмэл нь өөрийн хаанд ийн хэмээн өчив: ―Ай хаан эзэн минь догшин авирт болоод урьд хойтыг үл сэтгэх ажгуу. Хойно гэмшиглэнт болмуй. Нүдэн нээсэн хаан нь хэмээвээс их нигүүлсэхүй бүхийн тул Замбутивийн хамаг хүн бүгд тэр хааны ачаар жаргаж, хамаг өчүүхэн хаад бээр түүний зарлигаас үл даван ямагт түүний зарлигаар явснаар найман үест хүртэл жаргалант болъюу‖ хэмээн өчвөөс тэр хаан нь тэр түшмэлд уурлаад түүний үгээр эс явсанд тэр түшмэл сэтгэлээ үл баясан ийн хэмээн сэтгэв: «Хаан минь нүгэлт үйлийг үйлдэхүйд би бээр туст үгсийг өчвөөс үгийг минь буруушаан уурлах ажгуу. Өдгөө бээр хамаг улс иргэн лүгээ зөвлөн эедэж, хааны зарлигаар бүү явтугай» хэмээн сэтгээд хамаг хүн лүгээ зөвлөлдөн үгсийг хаан сонсож, төдий хаан цэрэг хураагаад тэр түшмэлийг барихуйд тэр түшмэл бээр түүнийг мэдээд, нэгэн сайн морь унаад дутаав. Түүний хойноос цэргүүд нэхэж хөөгөөд гүйцсэнд тэр түшмэл мэргэний тул арван таван хүнийг харваж алав. Төдий тэдгээр хэлж эс чадсанд тэр түшмэл бээр Нүдэн нээсэн хааны улсад хүрээд Нүдэн нээсэн хааны дэргэд одоод мөргөж, алгаа хамтатгаж үгсийг дэлгэрэнгүйеэ өчсөнд хаан бээр маш баясаад түүнийг түшмэдийн зэргэд оруулав. Тэндээс тэр түшмэл хаанд ийн хэмээн өчрүүн: ―Ай хаан аа! Хязгаар дахь тэр өчүүхэн хаан нь хаан чиний зарлигийг давж, онц нүгэлт үйлийг үйлдэх бөлгөө‖ хэмээн өчвөөс хаан хамаг түшмэдэд зарлиг болруун: ―Хязгаар дахь тэр нүгэлт хаан нь манд харьяат буюу?‖ хэмээн асууваас түшмэд өчрүүн: ―Ай хаан эзэн минь! Тэр нүгэлт хаан чиний улс бөлгөө‖ хэмээн өчвөөс төдий хамаг түшмэд эедэн зөвшөөж, хамаг цэргийг хураагаад тэр хаанд мордсугай хэмээлдээд их хаанд тэр учир шалтгааныг өчсөнд хаан зөвшөөсөнд төдий босож ирсэн тэр түшмэл удирдаж цэрэг мордохыг завдсанд хязгаар дахь тэр хаан бээр цэрэг ирэхийг сонсож, сэтгэлээ маш зовоод ямарваа арга сэдэхгүй болоод хирт дээлээ өмсөөд харанхуй байшинд орж суув. Тэр цагт тэр улсад нэгэн муу бярман тэр хааны дэргэд ирээд: ―Ай хаан чи юуны тул зовмуй?‖ хэмээн асуусанд хаан өгүүлрүүн: ―Ай бярман чи эс мэдэв үү. Лодари нэрт түшмэл минь босож, Нүдэн нээсэн хааны улсад одоод тэр хааны цэргийг аваад бидний улсад цэрэглэн ирэхийг сонсоод сэтгэл зовохуй минь тэр буюу за. Хэрвээ цэрэг ирвээс маныг товрог болгомуй‖ хэмээн өгүүлсэнд тэр бярман өгүүлрүүн: 89
―Ай хаан та хамаг түшмэлээ хурааж эедэн зөвлөлдсүгэй.‖ Төдий тэр хаан нь хамаг түшмэдээ хурааж ирсэнд бярман өгүүлрүүн: ―Та бүгд сонс. Нүдэн нээсэн тэр хаан нь өөрийн эцэг хөвгүүн хоѐроос өөр бусад юуныг бээр үл тэжээн онц өглөг өгөгч буй хэмээн сонсдов. Энэ улсад нэгэн сохор бярман буй бөлгөө. Тэр бярманыг тэр хааны нэгэн нүдийг гуйхаар илгээсүгэй. Хэрвээ нүдээ өгвөөс цэрэг үл ирэх болмуй‖ хэмээн өгүүлсэнд тэр хаан бээр түүнийг зөвшөөгөөд төдий тэр сохор бярманыг урихаар илгээв. Тэр бярманыг урьж ирсэнд хаан нь тэр сохор бярманд ийн хэмээн өгүүлрүүн: ―Бярман аа! Надад нэгэн бүтээх үйл буй бөлгөө. Чи түүнийг бүтээх хэрэгтэй‖ хэмээн өгүүлсэнд тэр сохор бярман өгүүлрүүн: ―Ай хаан аа! Хоѐр нүд минь сохорч ямар үйл бүтээн чадмуй?‖ хэмээн өчвөөс хаан зарлиг болруун: ―Нүдэн нээсэн тэр хаан нь цэргийн аймаг хураагаад энд ирэхүй чимээ сонсдов. Хэрвээ цэрэг ирвээс бид нүдтийн тул тонилмуй за. Нүдгүй бярман чи хаана дутаан чадмуй. Тэр Нүдэн нээсэн хаан нь чанадсын хүн юун гуйваас түүнийг өгсүгэй хэмээн ам авсан буй хэмээн сонсдов. Чи тэр хааны дэргэд одоод нүдийг нь гуйтугай. Хэрвээ тэр нүдээ чамд өгвөөс цэрэг бээр үл ирэх болмуй за. Чи түүний нүдийг гуйхаар одтугай‖ хэмээн өгүүлсэнд тэр бярман өгүүлрүүн: ―Нүд минь зам үл үзэх л бөгөөс яахин одон чадмуй би?‖ хэмээн өчвөөс тэр хаан өгүүлрүүн: ―Ай бярман чи магадаар одох хэрэгтэй. Хүнс ба хэрэглэгдэхуунийг бэлдсүгэй би. Хэрвээ нүдийг чамд өгвөөс би чамд их өглөг өгсүгэй‖ хэмээн захираад тэр бярманыг нүд гуйхаар илгээв. Тэр цагт Нүдэн нээсэн хааны улсад элдэв зүйл муу ѐр болов. Энэ мэт огторгуйгаас дуун гарах ба огторгуйн төмөр аянга буух ба од унах ба ой ухаан мунхрах ба огторгуйн төмөр аянга буугаад хамаг газруудыг хагалах ба огторгуйгаар нисэгч шувуу муу дууныг гаргаад хөсөрт унах ба арслан ба барс ба чоно хийгээд улих дуун гараад хүний дэргэд ирээд өнхрөх тэргүүтэн элдэв зүйл муу ѐр болов. Тэндээс тэр сохор бярман бээр зэргээр тэр улсад хүрээд орд харшийн хаалганд ирээд их дуунаар ийн өгүүлэв: ―Ай хаан аа! Би өөр бус газраас гуйхаар ирсэн гуйланч бөлгөө. Хаан чиний нэр алдар хотолд ийн сонсдов. Бусад гуйланч хүн юуныг гуйваас түүний хүслийг хангасугай хэмээн тангарагласан ажгуу хэмээн сонсдов. Би хол газраас амиа хайрлалгүй зовж, хаан чамд гуйхаар ирсэн бөлгөө. Ай хаан эгээрлийг минь ханган соѐрх!‖ Төдий хаан бээр түүнийг сонсоод сац тэр бярманы дэргэд ийн хэмээн зарлиг болруун: ―Ай бярман чи холоос ирсэнд чилэн алжаав уу? Зовов уу? Эсэн мэндээр хүрч ирэв үү?‖ хэмээн баясгалангаар өгүүлээд бас ийн зарлиг болруун: ―Ай бярман чи хааны төрийг хүсмүү? Эрдэнийг хүсмүү? Морь ба дээлийг хүсмүү? Идээ ундааныг хүсмүү? Өвчнийг анагаахуй эмийг хүсмүү? Ав аль хэрэглэх бөгөөс тийм тиймийг надаас гуйтугай. Би чиний эгээрлийг хангасугай‖ хэмээн зарлиг болсонд бярман өгүүлрүүн: ―Ай хаан! Тэнгэрийн тэнгэрт гадаад эд таваарын өглөг өгвөөс их буян үл болмуу, дотоод өглөг өгвөөс их ач үрт болмуу. Ай хаан аа! Нүд минь сохорч өнө зовов би. Өдгөө хааны нүдийг гуймуу би‖ хэмээн өчвөөс хаан бээр сонсоод маш баясаж: ―Ай бярман, нүдээ чамд өгсүгэй би‖ хэмээн зарлиг болсонд бярман өчрүүн: ―Ай хаан та нүдээ надад соѐрхох бөгөөс хэзээ соѐрхох буй?‖ хэмээн өчвөөс хаан зарлиг болруун: ―Өдгөө долоон хоногт өгсүгэй‖ хэмээгээд төдий найман түмэн дөрвөн мянган өчүүхэн хаадад зарлиг тархаав: ―Өдгөө долоон хоногт Нүдэн нээсэн хаан бярманд нүдээ өгмүй. Та бүгдээр золгохоор иртүгэй‖ хэмээн тунхаг тархаасанд Замбутивийн хүн тэр тунхагийг сонсоод бүгдээр асар яараад хааны орд харш хаана бүхий тэнд одов. Найман түмэн дөрвөн мянган өчүүхэн хаад бээр тус тусын нөхөд сэлт лүгээ түргэнээ хааны дэргэд одоод өвдгөө хөсөрт сөгдөж нүднээс нулимс цувруулж, алгаа хамтатгаж, ийн хэмээн өчив: ―Ай хаан эзэн минь! Замбутивийн хамаг хүн гагцхүү хаан чамд шүтэж энх амгалангаар суумуй. Хаан аа! нэгэн хүний тулд хамаг бүгдийг тэвчих чинь юун буй?‖ хэмээн өчвөөс төдий бас түшмэд ба хатан ба орд харшийн хамаг нөхөд сэлт тэргүүнээ хөсөрт дэлдээд: ―Ай хаан аа! Ганц хүний тулд хамаг их улсаа тэвчих чинь юун болов?‖ хэмээн их дуунаар уйлав. Таван зуун хан хөвгүүн нь уйлаад ийн өчрүүн: ―Аяа халаг хохой. Хаан эцэг минь юуны тул ийм муу үйлийг сэдмүй. Маныг бээр аврагч хэн болмуй. Их нигүүлсэхүй сэтгэлээр нүдээ өгөхүй ийм муу үйлийг тэвчин соѐрх!‖ хэмээн өчив. Бас Сайн шагшаабад нэрт их хаан хөвгүүн нь ийн хэмээн: ―Ай хаан эцэг минь чиний тулд би нүдээ өгсүгэй. Миний мэт хүн үхвээс алзахгүй болмуй. Хаан чиний нүд үгүй болвоос Замбутив дэхь итгэл авралгүй хамаг амьтан хэнд шүтмүй?‖ хэмээн өчвөөс төдий их хаан бээр өчүүхэн хаад ба хатад ба түшмэд ба хамаг хан хөвгүүнд ийн хэмээн зарлиг болов: 90
―Ай, та бүгд сонс. Би өнө орчлонд орчиж, тоо томшгүй төрлийг авлаа. Төрөл тутамд үхсэн тэдгээр яс минь овоолвоос Сүмбэр уулаас бээр өндөр буюу. Цуварсан цус нь дөрвөн их далайгаас их буюу. Хөхсөн эхийн сүү минь дөрвөн их мөрнөөс их буюу. Амрагаас хагацаж уйлсан нулимс минь их далай лугаа сацуу буюу. Амьтан тамд төрөөд түлэх ба чанах ба огтлох ба хурц мэсээр цавчих ба жадаар жадлах ба нүдээ ухагдсан бээр тоо томшгүй буюу. Бирдийн оронд төрж, биед гал бадраад бүгд юүгээ түлэгдэх тэргүүтэн тоо томшгүй элдэв зовлонг үзэв би. Адгуусанд төрөөд нэгэн нэгнээ идэх тэргүүтэн тоо томшгүй биеэ хор хомс болгосон буюу. Хүнд төрж бээр цаг бусын үхлээр үхсэн нь тоо томшгүй олон буюу. Насанд хүрч үхсэн нь цөөн буюу. Заримд тачаангуйн тул нэгэн нэгнээ алалдан хор хийсэн олон буюу. Ер гурван ертөнцийн зургаан зүйл амьтанд1 төрөөд тачаангуй урин мунхагийн эрхээр биеэ хор хомс болгож, өдий төдийгөөр өглөг өгч Бурханы хутгийг эрсэнгүй бөлгөө. Маш гэмт муу буртгаар дүүрсэн муу үнэрт энэ биеэ өглөгт өгвөөс маш сайн буюу за. Миний энэ махан нүдийг өгөөд хамгийг мэдэгч Бурханы нүдийг авсугай би. Би хэзээ Бурханы хутгийг олвоос танд бээр маш арилсан номын нүдийг өгсүгэй, би. Та бүгдээр дээргүй хутагт минь саад үл хийтүгэй‖ хэмээн зарлиг болсонд хамаг бүгд ээр цөхөрч юун бээр үл өгүүлэн авай. Төдий хаан нь түшмэдийн дотроос нэгэн түшмэлд: ―Миний нүдийг авч өгтүгэй!‖ хэмээн зарлиг болсонд тэдгээр түшмэд ийн хэмээн өчрүүн: ―Ай хаан эзэн минь! Бидний биеийг товрог болговоос бээр хааны нэгэн шар үсний төдийг бээр авч үл чадах бөгөөтөл хааны нүдэнд гараа яахин хүргэмүй?‖ хэмээн өчвөөс бас хаан ийн хэмээн зарлиг болруун: ―Та бүгдээр нэгэн хав хар өнгөт, газар шагайж үзэгч тийм нэгэн хүнийг эрж авч иртүгэй‖ хэмээн зарлиг болсонд төдий хамаг түшмэд ийн тийн эрж тийм нэгэн хүнийг олж авч ирсэнд хаан бээр түүний гарт хутга өгөөд: ―Нүдийг минь гарт талбитугай: хэмээн зарлиг болсонд төдий тэр хүн хааны нүдийг ухаад гарт нь тавив. Төдий хаан нүдээ гартаа бариад ийн хэмээн хутаг гуйв: ―Би нүдээ бярманд өгсний ачаар илт туулж, Бурханы хутгийг олох минь болтугай. Хэрвээ би илт туулж Бурханы хутгийг олох минь үнэн бөгөөс л миний нүдийг сохор бярман нүдэндээ дүрээд сац бярманы нүд үзэх болтугай‖ хэмээн хутаг гуйгаад сац хаан нүдээ бярманы нүдэнд оруулаад тэр бярман сац нүдэт болон үзэв. Төдий тэр бярман хаанд ийн хэмээн өчив: ―Ай хаан аа! Нүдээ надад соѐрхсоноор нүд минь үзэх болов‖ хэмээн өчсөнд тэр цагт огторгуй газар дэнслэн хөдөлснөөр хамаг тэнгэр нар гайхамшигт болж үзвээс ертөнц дэхь Бодьсатва хаан нүдээ өглөгт өгснийг үзэж, дээрх огторгуйгаар ирээд тэнгэрсийн эдийн цэцгүүдээр тахиад: ―Сайн, сайн‖ хэмээн магтав. Тэнгэрсийн хаан дэргэд ирээд Бодьсатва хаанд ийн хэмээн өчив: ―Ай хаан аа! Ийм маш бэрх явдлаар ямар ач үрийг хүсмүү?‖ Бодьсатва хаан өгүүдрүүн: ―Миний ийм бэрх үйлсээр шулмын хаан ба Эсэрүн хаан ба Хурмаст ба дөрвөн махранз ба Чакравардын хаан тэргүүтний гурван ертөнц дэхь жаргаланг хүссэн бус буюу за. Энэ буянаар илт туулж, Бурханы хутгийг олоод, хамаг амьтныг нирвааны жаргаланд оруулахын тулд болой.‖ Хурмаст өгүүлрүүн: ―Хаан чи бээр нүдээ авсанд сэтгэлд чинь гэмшиглэн ба хилэн болов уу?‖ хэмээн асууваас хаан өгүүлрүүн-. ―Надад ямарваа гэмшиглэн ба хилэнт сэтгэл үгүй болой‖ хэмээн өгүүлсэнд Хурмаст өгүүлрүүн: ―Би үзвээс хоѐр нүднээс чинь нулимс цувраад өнгө зүс чинь гутамшиг болсон бөгөөтөл гэмшиглэнгүй хэмээн өгүүлэхүйг чинь хэн итгэмүй?‖ хэмээн өгүүлвээс хаан зарлиг болруун: ―Нүдээ өгсөн үүнд гэмшиглэн сэтгэл үгүй болоод, дээргүй бодь хутгийг үнэнээр олох л бөгөөс эдгээр үнэн үгсээр хоѐр нүд минь урьд ѐсоор үзэх болтугай‖ хэмээн өгүүлээд сац хоѐр нүд нь урьд нүднээс нь нэн үлэмж тодорхойяа үзэв. Тэр цагт тэнгэр ба хамаг хүн маш баясан бишрэв. Тэндээс хаан бярманд ийн хэмээн зарлиг болруун: ―Би чамд нүдээ өгснөөр чи бээр үзэх болов. Би хэзээ бээр Бурханы хутгийг олвоос бээр чамд номын нүдийг өгсүгэй‖ хэмээн зарлйг болоод олон эрдэнэ өгөөд: ―Ай бярман чи эдгээр эрдэнийг аваад өөрийн газартаа зорчтугай‖ хэмээн зарлиг болсонд төдий тэр бярман тэдгээр эрдэнийг аваад газартаа одсонд тэр хаан нь өмнөөс угтаж ирээд: ―Ай бярман, эрэл чинь бүтэв үү?‖ хэмээн асууваас бярман өгүүлрүүн: ―Ай хаан, эгээрэл минь бүтэж хоѐр нүд минь үзэх болов.‖ Хаан өгүүлрүүн: ―Тийн бээр бөгөөс тэр хаан төрөл егүүтгэв үү? Үгүй юу?‖ хэмээн асууваас тэр бярман өгүүлрүүн: ―Өдгөө хамаг тэнгэр нар тэр хааны дэргэд ирээд хааныг сайшаан магтаад ерөөсөнд хааны хоѐр нүд урьдахаас нэн үлэмж тодорхойяа үзэх болов.‖ Төдий тэр Баладаварна хаан тэр үгийг сонсож, маш ихэд айгаад зүрх нь хагарч үхэв.» Ананд аа! Тэр цаг тэр учир дахь Нүдэн нээсэн тэр хаан нь өдгөө би буюу. Тэр цаг тэр учир дахь Баладаварна хаан нь Дэвадад буюу. Тэр цаг тэр учир дахь нүд гуйгч тэр бярман нь өдгөө дэхь дайныг дарсны хутгийг олсон энэ сохор бярман буюу. Эрт урьд бээр нүд өгснөөр өдгөө болтол билгийн нүдийг олоод, номын 1
Зургаан зүйл амьтан- Тэнгэр, асури, хүн, адгуус, бирд, там
91
тулд хамаг төрөл тутамд бэрх хатуужлаар хатуужиж, өдгөө илт туулж, Бурханы хутгийг оллоо. Та бээр ийм сайн үйлд хичээтүгэй!‖ Бурхан тийн хэмээн зарлиг болсонд олон нөхөд зарим нь үргэлжид орсон ба нэгэнт харин ирэгч ба харин үл ирэгч ба дайныг дарсан хийгээдийн үр олов. Зарим нь дээргүй бодь хутаг дор сэтгэл үүсгэв. Ананд ба олон нөхөд Ялж төгс нөгчсөн Бурханы зарлигийг даган бишрээд илт баясав. АНГУЛМАЛИ ХУРУУН ЭРХТИЙН ГУЧИН ДОЛДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг дэхь Итгэлгүй идээн өглөгтийн хотол баясгалант хүрээнд суун авай. Тэр цагт Гэгээнээ ялгуусан хаанд мэргэн ухаант, овог язгуур ихт нэгэн баян түшмэл бөлгөө. Түүний гэргий нь жирэмсэн болов. Сар гүйцсэнд өнгө зүс сайт, адилтгашгүй бэлгэ лүгээ төгссөн нэгэн хөвгүүн төрөв. Төдий шинжигч хүнийг урьж ирээд хөвгүүнээ үзүүлсэнд шинжигч хүн бээр баясгалант царайгаар ийн хэмээн өгүүлэв: ―Энэ хөвгүүн буяны бэлгэ лүгээ төгссөн ажгуу. Хамгаас хэтэрхий болоод мэргэн оюут болъюу.‖ Тэр хөвгүүний эцэг нь: ―Шинжигч багш аа! Энэ хөвгүүнд нэр өгтүгэй‖ хэмээн өгүүлсэнд шинжигч өгүүлрүүн: ―Энэ хөвгүүн төрөхүй цагт ямар гайхамшиг бэлгэ болов?‖ хэмээн асуусанд түшмэл өгүүлрүүн: ―Энэ хөвгүүний эх урьд зөөлөн аальт болоод бусдын эрдэм ба сайныг өгүүлвээс баясан, гэм мууг өгүүлвээс үл таалан, үгээгүү гуйланчийг асраад маш нигүүлсэхүйт болов.‖ Шинжигч багш өгүүлрүүн: ―Энэ хөвгүүний эрдэм лүгээ туурвиж нэр өгтүгэй‖ хэмээн тэр хөвгүүний нэрийг Ангулмали хэмээн нэрийдэв. Тэндээс тэр хөвгүүн их болсонд аугаа хүчин нь их задаас1 үлэмж хүчит болов. Ганцаар бөгөөд мянган хүнийг чадах болов. Огторгуйгаар ниссэн шувуудыг бээр дүүлээд баримуй. Хурдан нь морин лугаа сацуу бөлгөө. Тэр хөвгүүнийг эцэг эх нь үлэмж асрах бөлгөө. Тэр цагт тэр улсад ухааны оронд мэргэн болсон бярман бөлгөө. Тэр бярман багшид таван зуун шавь нар насад дагаж эрдэм суралцан явахуй цагт тэр түшмэл нь хөвгүүнээ авч одоод тэр бярманд шавь болгов. Ангулмали хөвгүүн нь бусдын нэгэн жил сурсныг нэгэн өдөр сурав. Төдий тэр бярман багш бээр түүнийг сайшааж турхар тэр Ангулмали лугаа хагацалгүй хамт суугаад бусад шавь нараас түүнийг ихэд хүндлэв. Тэр бярманы эм нь тэр хөвгүүнийг өнгө зүс сайн болоод бусдаас үлэмж мэргэнээ сурсаныг үзэж бүрүүн. Тэр эм тэр хөвгүүнд хурьцваас тэр Ангулмали бярман лугаа насад хамт суусанд үг өгүүлэхүй чөлөө эс болов. Сэтгэсэн ѐсоор эс болсонд нас турхар түүнийг сэтгэх бөлгөө. Хойно нэгэн цагт нэгэн өглөгийн эзэн тэр бярман багш шавь нар лугаа сэлтийг залсугай хэмээн сэтгэж, гурван сар болтол хэрэглэгдэхүүнийг бэлдээд тэр бярман багш шавь нар лугаа сэлтийг залахаар илгээсэнд тэр цагт тэр бярман багш эмдээ ийн өгүүлэв: ―Өглөгийн эзэн намайг шавь нар лугаа сэлтийг гурван сар болтол суутугай хэмээн залмуй. Нэгэн шавь юугаа энд үйлсийг захирахын тул суулгаваас ямар болмуу?‖ хэмээн асууваас эм нь баясаж, бярман багшид ийн хэмээн өгүүлэв: ―Таныг одсоны хойно ямарваа үйл олон тул нэгэн мэргэн оюут шавийг суулгах хэрэгтэй. Бус шавь нар үйлсийг захирч үл чадмуй за. Энэ Ангулмали хөвгүүн нь төвшин сэтгэлт болоод мэргэн оюутын тул энэ сууваас сайн болмуй‖ хэмээн өгүүлсэнд төдий бярман багш бээр Ангулмали хөвгүүнд өгүүлрүүн: ―Ай Ангулмали хөвгүүн, чи энд суугаад гадна дотны үйлсийг захиртугай. Би бээр шавь нар лугаа сэлт одсугай‖ хэмээн өгүүлсэнд Ангулмали бээр багшийн зарлигаар суув. Төдий бярман шавь нар лугаа одсоны хойно тэр бярманы эм нь маш баясаад биеэ чимж, хурьцахуй сэтгэлээр хөвгүүнд өгүүлсэнд Ангулмали хурьцахуй сэтгэлээ хүлцэж төвшнөө суусанд тэр тачаангуй юугаа даран эс чадаж, ил бөгөөд өгүүлэв: ―Ай Ангулмали, би нас турхар чамайг сэтгэвээс өгүүлэх чөлөө эс болж бөлгөө. Өдгөө багш чинь чамайг тавьж одов. Өдгөө ийм чөлөө аглаг болсонд бид хоѐр хамт жаргалдья‖ хэмээн өгүүлсэнд Ангулмали өгүүлрүүн: ―Язгуур овог минь бярман бүхийн тул бярманы номын багшийн эм лүгээ хамт сууваас ѐсон үгүй болмуу. Хэрвээ ийм үйлсэд орвоос бярман бус буй за. Би үхсэн ч бярман багшийн амраг лугаа хамт яахин суумуй‖ хэмээн өгүүлсэнд тэр бярманы эм санасан ѐсоор эс болсонд маш ичгүүрч «Үүнийг хэр өгүүлж хөнөөсүгэй» хэмээн сэтгээд төдий багш шавь нар ирэхүй цагт тэр эм дээлээ хагачиж нүүрээ маажаад биеэ шороо тоосонд өнхөрч маш гутамшиг болон хэвтэв. Төдий тэр бярман багш шавь нар лугаа ирээд гэртээ орсонд эм юүгээ тийн бүхийг үзэж ийн өгүүлрүүн: ―Чи юуны тул ийм болов?‖ хэмээн асуусанд эм нь нулимсаа цувруулж ―Ичгүүрт үгийг яахин өгүүлье‖ хэмээн өгүүлэв. ―Гэмгүй өгүүлтүгэй‖ хэмээн өгүүлсэнд эм нь уйлаад, ийн хэмээн өгүүлэв:
1
Зад- хүчит бөх гэсэн утгатай эртний хэллэг.
92
―Чиний насад магтагч Ангулмали шавь чинь чамайг одсоны хойно надад хүч хийвээс би эс болов. Намайг эс болов хэмээн дээлийг хагалаад ийм болгов. Энэ мэт муу шавь чамд юун хэрэг?‖ хэмээн өгүүлвээс тэр бярман багш ихэд хилэгнээд эмдээ ийн өгүүлэв: ―Энэ Ангулмалийн хүчнийг мянган хүн бээр үл чадах, язгуур овог нь их ноѐны хөвгүүн бөлгөө. Үүнийг аргаар мууд оруулсугай‖ хэмээн өгүүлээд төдий Ангулмалийн дэргэд одоод сайн зөөлөн үгсээр өгүүлээд баясгаж, ийн өгүүлрүүн: ―Ай Ангулмали, намайг одсоны хойно чи их үйлс захирсны тул зовов за‖ хэмээн асууваас Ангулмали өгүүлрүүн: ―Ай багш, чиний ачаар зовох үгүй амгалангаар суув‖ хэмээн өгүүлсэнд тэр бярман өгүүлрүүн: ―Ай Ангулмали, чи урьд хойно миний үйлсийг бүтээж, их ачит болов. Өдгөө надад гагцхүү нууцын ном бөлгөө. Урьд би хэнд бээр эс өгүүлсэн бөлгөө. Өдгөө чамд өгүүлсүгэй, чи түүгээр явбаас магад Эсэрүн тэнгэр болон төрьюү‖ хэмээн өгүүлсэнд Ангулмали хөвгүүн өвдгөө хөсөр сөгдөж: ―Ай багш, тийм номыг надад номлон соѐрх‖ хэмээн өчсөнд тэр бярман багш Ангулмалид ийн хэмээн өгүүлэв: ―Ай Ангулмали, чи өдгөө долоо хонотол идээн үл идэн, мянган хүний тэргүүнийг огтлож, хүн тутмын нэжгээд хурууг аваад хуруугаар эрих хийж, хүзүүндээ зүүвээс эндээс төрөл егүүтгээд сац Эсэрүн тэнгэр болон төрьюү‖ хэмээн өгүүлсэнд төдий Ангулмали багшийнхаа тэр үгийг сонсоод сэжиглэж, ийн хэмээн өчив: ―Ай багш аа! Амин нядалснаар Эсэрүн тэнгэр болон төрөх ѐсон үгүй бөлгөө‖ хэмээн хэлсэнд Бярман өгүүлрүүн: ―Чи үнэнээр миний шавь мөн бөгөөс миний үзүүлсэн увдисыг үл итгэх чинь юун? Чи бээр үгийг минь сэжиглэх бөгөөс энд үл суун бусад газарт одтугай‖ хэмээн өгүүлээд нэгэн илдийг тарнидаад газарт хатгаж тавив. Тарнидсанд тэр Ангулмали хөвгүүнд уур хилэн төрөв. Төдий тэр бярман Ангулмалийн уурласныг мэдээд, илдээ гарт нь өгөв. Төдий тэр Ангулмали илдийг аваад гадна гүйж гараад хором зуураа ерэн хүнийг алаад тэдний хуруугаар эрих хийж, хүзүүндээ зүүсэнд хамаг бүгд Хуруун эрхт хэмээн нэрийдэв. Төдий алсаар долоо хоног хүрсэнд есөн зуун ерэн есөн хүнийг алж, нэгэн хүн дутуу цагт түүний чимээг сонсож, хамаг хүн ил явах ганц бээр үгүй болов. Хаана эрвээс ганц хүнийг эс олов. Төдий долоо хоног болтол идээ эс олж идсэнд Ангулмалийн эх нь идээ хүргэж өгсүгэй хэмээвээс хүмүүс айж, нэгэн хүн бээр эс одов. Төдий эх нь идээ бариад хөвгүүний дэргэд одвоос тэрээр эх юүгээн холоос ирэхийг үзээд, илдээ далайж, эх юүгээ алахаар одохуйд эх нь өгүүлрүүн: ―Ай хөвгүүн, чи эхийгээ алаад завсаргүй үйлийг үйлдэх чинь юун буй?‖ хэмээн өгүүлсэнд тэр хөвгүүн эхдээ ийн хэмээн өчрүүн: ―Багш минь долоон хоног болтол мянган хүнийг алаад, хурууг огтлож биедээ зүүвээс Эсэрүн тэнгэр болон төрьюү хэмээн зарлиг болов. Түүний үгээр есөн зуун ерэн есөн хүнийг алав. Өдгөө нэгэн хүн алваас гүйцэх бөлгөө. Эс гүйцвээс үл болохын тул чамайг алмуй би‖ хэмээн өгүүлсэнд эх нь өгүүлрүүн: ―Ай хөвгүүн чи намайг үл алан хурууг минь автугай‖ хэмээн чанагш янагш өгүүлэлдэхийн зуур Ялж төгс нөгчсөн Бурхан холоос түүнийг номхотгохуй цаг хүрснийг ухаж бүрүүн, нэгэн аяга тахимлиг болон хувилж тэр зүгт одсонд Хуруун эрхт тэр аяга тахимлигийг үзээд эхээ алахыг байж аяга тахимлигийг алахаар түргэнээ одохуйд, Бурхан бээр түүний ирэхийг үзээд алгуураар гишгэн явбаас бээр Хуруун эрхтийн аугаа хүчин буурч, хурдан явбаас бээр эс гүйцсэнд, тэр Хуруун эрхт: ―Ай аяга тахимлиг, чи өчүүхэн суутугай‖ хэмээн холоос дуудсанд Бурхан зарлиг болруун: ―Би нас турхар суух бөлгөө, чи муу нүглээр дүүрсний тул үл суух ажгуу‖ хэмээн зарлиг болсонд Хуруун эрхт өгүүлрүүн: ―Хэр мэт чи насад суун, миний насад үл суух юун буй?‖ хэмээн өгүүлсэнд, Бурхан ийн хэмээн зарлиг болов: ―Миний хамаг эрхтэн насад номхдоод самадисийн эрхийг олсны тул суумуй би. Чи бээр муу багшаас буруу увдисыг сурсанд, нүгэлт үйлсийг итгэж, сэтгэлийг чинь аргадсанд өдөр шөнө үгүй алахуй үйлд оролдож, цаглашгүй нүгэлт үйлсийг үйлдмүй‖ хэмээн зарлиг болсонд төдий Хуруун эрхт санаа олж, тэр илдээ хөсөр орхиод холоос мөргөөд: ―Ай богд та намайг нигүүлсэн соѐрх!‖ Төдий Ялж төгс нөгчсөн Бурхан бээр гучин хоѐр бэлгэсээр чимсэн, гялбалан гийгүүлэхүй гэрэлт Бурханы бие болон хувилаад үзүүлсэнд Хуруун эрхт хөвгүүн гэрэл ба бэлгэс лүгээ төгссөн Бурханы биеийг үзээд, гэмшиглэнт болоод биеэ хөсөр дэлдэн үйлдсэнд нүглээ Бурханы өмнө наманчлан гэмшсэнд, Бурхан бээр түүнд ном үзүүлсэнд тэр нь номын ариун нүдийг олов. Төдий тэр Амгулмали нь чин бишрэлт болоод ийн өчрүүн: ―Ай Бурхан аа! Намайг тойн болгон соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан нь: ―Ирсэн нь сайн‖ хэмээн зарлиг болоод сац, түүний сахал үс өөрөө унаад, аяга тахимлиг болов. Төдий Ялж төгс нөгчсөн Бурхан түүнд ямарваа номыг үзүүлснээр сэтгэлийн хир нугууд барагдаад дайныг дарсан болов. Ялж төгс нөгчсөн Бурхан нь Ангулмали хөвгүүнийг Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэгт авч одов. Тэр цагт тэр улс дахь 93
хүн тэргүүтэн хамаг амьтан Хуруун эрхтийн нэрийг сонсоод, сац айн эмээх буюу жирэмсэн хүн ба амьтан бээр түүний нэрийг сонсоод айн эмээгээд төрөн ядав. Тэр цагт нэгэн үнээ заан төрөн ядсанд, Бурхан Хуруун эрхэтэд зарлиг болруун: ―Ай Хуруун эрхэт ээ! Чи төрөн ядах эм заанд одоод ийн өгүүлтүгэй: «Би тэргүүн төрөөд өдий болтол нэгэн хүн бээр алсан үгүй буюу» хэмээн үнэн үгсийг өгүүлтүгэй!‖ тийн хэмээн зарлиг болсонд Хуруун эрхт нь Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Би олон хүн алсан буй бөгөөтөл эс алав хэмээвээс хэр зохимуй?‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ай Хуруун эрхт, чи хутагтны номд шинэхнээ төрсний тул тийн өгүүлвээс гэм үл болмуй‖ хэмээн зарлиг болсонд төдий Хуруун эрхт аяга тахимлиг номт дээлээ өмсөөд Бурханы зарлигаар эм зааны дэргэд одоод, тийн хэмээн өгүүлээд төдий бээр Хуруун эрхт орондоо харьж ирэв. Харьж ирээд суусан тэр цагт Гэгээнээ ялгуусан хаан цэргийн аймаг лугаа сэлт Хуруун эрхтийг эрэхээр одсонд Ялгуугч хан хөвгүүн тэр цэцэрлэгт нь муу зүст, охор биет нэгэн аяга тахимлиг байсан ба сүмд суугаад сайн эгшгээр ном уншихыг тэдгээр цэргийн аймаг сонсох мэт тэр эгшгийг сонсож явахгүй бөгөөд түүнийг сонсохыг хүсэж заан ба морьд бээр чихээ тавьж, тэр дууг сонсож, эс явсанд хаан их гайхамшигт болоод ийн хэмээн зарлиг болруун: ―Заан ба морь тэргүүтэн юуны тул үл явмуй?‖ хэмээн зарлиг болсонд нөхөд нь өчрүүн: ―Заан морь тэргүүтэн нь сайн үгсийг сонсоод дураа түүнд өгч үл явмуу‖ хэмээн өчвөөс хаан зарлиг болруун: ―Адгуус нь энэ мэт ном сонсохуйг дурлаваас хүн бид яахин үл дурламуу. Үүний эгшиг дууг сонссугай‖ хэмээн Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэгт одоод заанаасаа буугаад зэр зэвсгээ тайлж тавиад, Бурханы дэргэд одоод, оройгоороо мөргөж, алгаа хамтатгаж, Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Сонсохуй мэт эгшигт тэр аяга тахимлиг хэн буюу үзсүгэй, дөрвөн мянган гаршабанийг1 түүнд өргөсүгэй‖ хэмээн өчвөөс Бурхан бээр хаанд ийн хэмээн зарлиг болов. ―Хаан аа! Чи урьд түүнээ өглөг өгтүгэй, түүний хойно чамд үзүүлсүгэй. Урьд чи түүн лүгээ уулзваас нэгэн гаршабанийн төдий бээр үл өгөх болъюу‖ хэмээн зарлиг болсонд хаан гаршабани өргөсний хойно авч ирээд хаанд үзүүлсэнд түүний бие охор болоод муу зүстийг үзээд нэгэн гаршабани өгөх дургүй болов. Төдий хаан алгаа хамтатгаж, өвдгөө газар сөгдөж, Ялж төгс нөгчсөн Бурханд ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Энэ аяга тахимлигийн бие нь охор хийгээд өнгө зүс нь маш муу болоод, энэ мэт сайн дуут болсон шалтгаан нь эрт ямар үйл үйлдсэний ачаар энэ мэт маш сайн дуут болсон шалтгаан юун?‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Хаан аа! Сайтар сонсоод тогтоотугай. Учрыг нь чамд номлосугай. «Эрт урьд нөгчсөн цагт Гашиб нэрт Бурхан ертөнцөд ирээд амьтанд туслаж нирваан болсны хойно Гэливэши нэрт хаан нь шарилыг хураагаад суварга үүдэхүй цагт дөрвөн Нага Ража хүн болон хувилж хааны дэргэд ирээд ийн өчрүүн: ―Хаан аа! Чи шарилыг оршуулахуй суварга үүдэх бөгөөс эрдэнээр үүдэх буюу шороогоор үүдэх буюу?‖ хэмээн өчвөөс хаан өгүүлрүүн: ―Би өндөр нь хорин таван бээрийн төдий дөрвөлжин ѐст, тал тутам таваад бээр бүхий тийм суварга босгохын тулд түүнийг гүйцээх эрдэнэ хаана буй, шороогоор босгох буй за‖ хэмээн өгүүлсэнд тэр дөрвөн Нага Ража нь хаанд ийн хэмээн өгүүлэв: ―Бид дөрвүүл лусын хаан бөлгөө. Хаан чи эрдэнээр суварга үүдэх бөгөөс бид эрдэнэ өгсүгэй‖ хэмээн өгүүлвээс хаан түүнийг сонсоод маш баясаад ийн хэмээн өгүүлэв: ―Ай дөрвөн Нага Ража аа! Тийн бээр бөгөөс та надад тийм эрдэнэ өгөх бөгөөс сайн‖ хэмээн өгүүлсэнд тэдгээр дөрвөн Нага Ража ийн хэмээн өчив: ―Энэ балгасны дөрвөн талын гадна их булаг бөлгөө. Дорно зүгийн булгаас ус авч тоосго хийвээс тэдгээр хамаг тоосго хөх өнгөт биндэрьяа болъюу. Өмнө зүгийн булгаас ус авч тоосго хийвээс тэдгээр хамаг тоосго алт болъюу. Өрнө зүгийн булгаас ус аваад тоосго хийвээс тэдгээр хамаг тоосго мөнгө болъюу. Умар зүгийн булгаас ус аваад тоосго хийвээс тэдгээр хамаг тоосго цагаан болор болъюу.‖ Тийн хэмээн өгүүлсэнд хаан маш баясан бишрээд суварга хийх дөрвөн талд дөрвөн захирагч ноѐдыг тавив. Гурван талын захирах хүн суварга хийж гүйцээсэнд нэгэн талын захирагч хүн зальхайрснаар суварга дутуу болсонд хаан нэгэн өдөр суварга үзэхээр ирсэнд гурван тал үдэрч, нэгэн тал эс үдэрсэнд хаан нь тэр зальхай хүнд ―Чи эс хичээсэнд чиний үйл дутуу болов. Чамайг баалмуй‖ хэмээн зарлиг болсонд тэр хүн хаанд хилэгнээд: ―Энэ мэт дуусашгүй суварга хийсэнд үйл дутуу болов‖ хэмээн өчив. Төдий хаан нь:
1
Гаршабани- Эртний энэтхэгийн нэгэн зүйл зоосны нэр.
94
―Тийн бөгөөс үтэр хичээж хийтүгэй‖ хэмээн зарлиг болсонд төдий тэр захирагч ноѐн өдөр шөнө хичээж нэгэн цагт дуусав. Тэр суварга нь өндөр болоод эрдэнэ гялбалзан, үлэмж сайн зүст болсонд тэр зэмлэгдэж уурлах ноѐн нь маш баясаж, урьд гэмээ арилган наманчлаад нэгэн алтан хонхыг суварганы үзүүрт уяад ийн хэмээн хутаг гуйв: ―Би хав хаана оронд төрвөөс дуу минь сайн эгшигт болоод хамаг амьтан сонсвоос баясан таалах болтугай! Ирээдүй цагт Шигэмүни Бурхан лугаа учрах болтугай‖ хэмээн хутаг гуйв.» Хаан аа! Тэр цагт тэр учир дахь суварганы нэгэн тал захирч бариулагч тэр ноѐн нь ийм өндөр их дуусашгүй суварга хэмээн уурласан тэр нь өдгөө энэ аяга тахимлиг буюу. Тэр нь тэр суварга өндөр хэмээн үл таалан хилэгнэсний ачаар нас турхар охор биет болоод муу өнгө зүст болов. Хойно суварга барьж дууссанд баясгалант сэтгэлээр суварганд алтан хонх уяж, хутаг гуйсны тул таван зуун төрөлд сонсох мэт сайн эгшиг дуут болон төрөөд өдгөө над лугаа учирч дайныг дарсны хутгийг оллоо‖ хэмээн зарлиг болсонд төдий тэр их хаан нь Бурханы зарлигийг сонсоод харихыг завдсанд Бурхан зарлиг болруун: ―Ай их хаан, чи хааш одмуй?‖ хэмээн зарлиг болсонд хаан алгаа хамтатгаж Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Энэ улсад Хуруун эрхт хэмээх үл болох нэгэн муу дайсан нь хамаг хүнийг алаад нүгэлт муу үйл үйлдэхийг сонслоо. Өдгөө бид түүнийг номхотгохоор одмуу‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Хаан аа! Хуруун эрхт нь өдгөө тойн болж хамаг гэмүүдийг арилгаад дайныг дарсан болж, өдгөө миний суух оронд суун бөлгөө. Хаан чи түүн лүгээ уулзсугай хэмээн хүсвээс түүн лүгээ уулзтугай!‖ хэмээн зарлиг болсонд төдий хаан нь Хуруун эрхтийн суух оронд одоод хаалганд хүрсэнд Хуруун эрхт аяга тахимлиг байшингийн дотор ихэд ханиасанд түүний ханиасан дууныг сонсоод сац урьд олон хүнийг алсныг сэтгээд айн эмээн үхэтхийн хөсөр унав. Төдий хоромхноо харин босоод Ялж төгс нөгчсөн Бурхан хаана бүхий тэнд одоод, хэр мэт болсон ѐсыг Бурханаа өчвөөс Бурхан хаанд ийн хэмээн зарлиг болов: ―Хаан аа! Сайтар сонстугай. «Эрт урьд нөгчсөн цагт Варанаси нэрт улсад нэгэн маш хорт шувуу бөлгөө. Тэрээр онц хортон хорхойсыг идэгч бөлгөө. Түүний бие маш хортын тул ойртвоос үл тэсьюү. Хаана нисэж явахуйд сүүдэрт нь дайрагдваас өвчин хүртээд, модон бээр хатах болъюу. Тэр цагт тэр хорт шувуун ойн дотор нисэж яваад, нэгэн модны дээр суугаад дуун гарсанд тэр модны доор зааны нэгэн хаан ажгуу. Тэр заан нь тэр хорт шувууны дууныг сонсоод үхэтхийж унав.» Их хаан аа! Тэр цаг тэр учир дахь тэр хорт шувуу нь өдгөөгийн Хуруун эрхт аяга тахимлиг буюу. Тэр цаг тэр учир дахь тэр заан нь өдгөө хаан чи буюу.‖ Төдий хаан Бурханаа ийн хэмээн өчрүүн: ―Бурхан аа! Маш хилэнгээр төдий чинээ амьтныг алсан энэ Хуруун эрхтийг Бурхан чи буянд оруулсан ажгуу‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ай их хаан! Олон хүнийг алсан Хуруун эрхт энэ аяга тахимлигийг ганц өдгөө би номхотгосон бус буй за. Эрт нөгчсөн тагт бээр Хуруун эрхт нь эдгээр хүнийг алсанд би түүнийг номхотгоод, буянд оруулсан болой‖ хэмээн зарлиг болсонд хаан бас өчрүүн: ―Бурхан аа! Эрт нөгчсөн цагт эдгээр хүнийг алсан ба Бурхан бээр түүнийг номхотгосон шалтгааныг дэлгэрэнгүйеэ номлон соѐрх‖ гэвээс Бурхан зарлиг болруун: ―Хаан аа! «Эрт нөгчсөн цаг дахь тоо томшгүй галвын урьд нь энэ Замбутивд Варанаси нэрт улсад нь Баламдан нэрт нэгэн хаан бөлгөө. Тэр хаан нь дөрвөн аймаг цэрэг лүгээ сэлт нэгэн ойн дотор наадахаар одсонд гөрөөсийг үзээд гөрөөсөнд довтолсонд хаан нөхдөөсөө хагацаж, ганцаар зузаан шугуйд орсонд хаан гөрөөсөнд довтлоод алжааснаас мориноос бууж суусанд тэр зузаан ойд нэгэн өлөгчин арслан буй ажгуу. Тэр өлөгчин арслан тачаангуйяа эс тэсэж одсонд, ойн дотор хаан ганцаар суун бүхийд учраад тэр өлөгчин арслан маш хурьцахуй сэтгэл төрж, хаанд шадарлаад сүүлээ дээш өргөөд, шаравсанд хаан бээр тэр өлөгчин арсланд хурьцахуй сэтгэл төрснийг мэдэж, ийн хэмээн сэтгэмүй: «Би өлөгчин арслан лугаа эс нийлвээс энэ араатан бүхийн тул намайг алмуй» хэмээн сэтгэж, маш айснаар өлөгчин арслан лугаа нийлэлдэв. Тэндээс өлөгчин арслан одсоны хойно хааны олон нөхөд ирээд хааныг угтаж орд харшид авч одов. Тэр цагт тэр өлөгчин арслан босож, сар гүйцээд нэгэн хөвгүүн төрөв. Тэр хөвгүүний бүхэл бие нь хүн лүгээ адил бөгөөтөл ямагт хөл нь эрээн болов. Тэр өлөгчин арслан хааны хөвгүүн бүхийг мэдэж өргөөд хааны дэргэд хүргэв. Хаан бээр өөрийн хөвгүүн бүхийг мэдэж авч тэжээв. Түүний хөл эрээний тул Эрээн хөлт хэмээн нэрийдэв. Их болсонд маш их баатар зүрхт болов. Тэр эцэг юүгээн төрөл егүүтгэсэнд түүний хан оронд суугаад хоѐр хатан авав. Нэгэн хатан нь хан язгуурт болоод, нэгэн хатан нь бярман язгуурт болов. Хойно нэгэн цагт тэр Эрээн хөлт хаан цэцэрлэг ойд гайхахаар одохуйд хоѐр хатандаа ийн хэмээн өгүүлэв: ―Та хоѐр хойноос минь түргэнээ иртүгэй, хэн надал урьд хүрч ирвээс түүн лүгээ нэгэн өдөр болтол наадан жаргаюу. Хэн хойно хүрч ирвээс түүн лүгээ үл золгомуй би‖ хэмээн захираад төдий хаан явсны хойно хоѐр хатан бие биеэ чимээд хөлгөө бэлдээд нэгэн цагт мордов. Явахуй мөр дээр чулуугаар үүдсэн нэгэн тэнгэрийн шүтээн буй ажгуу. Бярман язгуурт хатан түүнийг үзээд, хөлөгнөөс бууж мөргөөд түргэнээ явж одтол нөгөө хатан урьд 95
хүрсэнд хаан түүн лүгээ хамт суугаад хойно хүрэгч хатныг дэргэдээ эс хүргэв. Төдий тэр хатан тэнгэрт уурлаад ийн хэмээн өгүүлэв: ―Ай тэнгэр би чамд мөргөх зуур нэгэн хатан урьд хүрээд намайг дэргэд эс хүргэв. Хэрвээ чи хүчит тэнгэр мөн л бөгөөс намайг үл ивээх чинь юун буй‖ хэмээн маш уурлаад, тэр шүтээнийг эвдсүгэй хэмээн сэтгээд харин орд харшдаа одохуйд тэр хатан хаанд ийн хэмээн өчив: ―Ганц өдөр миний дураар тавь. Би нэгэн үйл үйлдэх бөлгөө‖ хэмээн өчвөөс хаан: ―Тийн болтугай‖ хэмээн зөвшөөсөнд тэр хатан олон хүнийг хурааж тэр шүтээнийг эвдэж газрыг төвшин болгов. Тэндээс тэр тэнгэрийн шүтээнийг сахигч тэнгэр маш үл таалан хямарч бүрүүн. Хаанд хор хүргэсүгэй хэмээн сэтгэж, орд харшид одвоос орд харш сахигч тэнгэр нь тэр тэнгэрийг дотор эс илгээв. Тэр цагт Үлэмж арш нэрт ууланд нэгэн арш суун ажгуу. Тэр арш нь өдөр бүр огторгуйгаар нисэж, Эрээн хөлт хааны орд харшид ирээд Эрээн хөлт хаан бээр түүнийг тахиж суун ажгуу. Тэр арш нь сайн идээнийг үл идэн, муу боол ардын идэх мэт идээнийг идээд харих болмуй. Нэгэн өдөр тэр арш эс ирсэнд тэр тэнгэр аршийн эс ирснийг мэдээд тэнгэр тэр аршийн бие болон хувилж, орд харшид одсонд орд харш сахигч тэр тэнгэр түүнийг мэдээд гэрт эс оруулсанд тэр гаднаас дуудсанд хаан түүний дууныг сонсоод: ―Үтэр гарч гэрт оруул!‖ хэмээн зарлиг болсонд орд харш сахигч тэнгэр бээр хааны зарлигаар эс хааж, гэрт оруулав. Төдий тэр ирээд аршийн тавцанд суув. Хаан бээр аршийн ямарваа идэх идээнийг бэлдэн өргөсөнд тэр арш бэлдсэн тэр идээнийг идэж эс чадаж хаанд ийн хэмээн өгүүлэв: ―Ийм идээнийг би үл идмүү. Мах ба загасыг идмүү би‖ хэмээн өгүүлсэнд хаан өгүүлрүүн: ―Ай их арш аа! Чи урьд ийн үл сэтгэн хүн ард бээр идэх идээнийг бээр идэн бөлгөө. Мах ба загасыг үл идэх бөлгөө. Энэ өдөр мах ба загасыг юуны тул эрмүй?‖ хэмээн өгүүлсэнд тэр хувилгаан арш өгүүлрүүн: ―Үүнээс хойшид муу сайн идээнийг үл идмуу би. Мах ба загасыг бэлдтүгэй‖ хэмээн өгүүлээд одов. Төдий хаан нь тэр аршийн өгүүлснээр мах ба загасыг бэлдэн тавиад, хойт өдөр урьд үнэн арш ирсэнд хаан нь бэлдсэн мах ба загасыг өргөсөнд тэр арш хаанд уурлаж өгүүлсэнд хаан аршид ийн хэмээн өгүүлэв: ―Ай их арш чи урьд өдөр ирээд ийм идээнийг бэлдтүгэй хэмээсэн үгсээ мартав уу?‖ хэмээн өгүүлсэнд арш өгүүлрүүн: ―Би өчигдөр энэ идээнийг идэхийг байж, эс ирсэн бөлгөө. Би тийн захирсан үгүй. Чи намайг энэ мэт доромжилсны тул хаан чи арван хоѐр он төгстөл онц хүний мах идэх болтугай‖ хэмээгээд одов. Түүний хойно нэгэн өдөр хааны идээн баригч багш нь хааны идэх мах үгүй болсонд мах эрэхээр одсонд мах эс олов. Ирэхүй мөрт нь нэгэн үхсэн хүүхдийн мах буй ажгуу. Түүнийг үзээд «Үүнийг авч одвоос болмуй» хэмээн сэтгээд тэргүүн ба хөл гарыг огтлож орхиод, бусад махыг авч ирэв. Авч ирээд усанд угааж, элдэв эм лүгээ хольж чанаад хаанд өргөөд хаан бээр тэр махыг идсэнд урьд идэгч махаас үлэмж амттай болсонд идээн баригчдад ийн зарлиг болов: ―Урьд чиний надад бэлдсэн маханд ийм амт үгүй бөлгөө. Энэ мах тэдгээр махаас үлэмж амтат буюу. Энэ юуны мах буй?‖ хэмээн асууваас тэр идээ баригч айгаад сөгдөж ийн өчив: ―Ай их хаан аа! Намайг үл гэмлэх бөгөөс үнэний нь өчсүгэй‖ хэмээн өчвөөс хаан зарлиг болруун: ―Чи үнэнийг өгүүлтүгэй, үл гэмлэмүү би‖ хэмээн зарлиг болсонд төдий идээн баригч өчрүүн: ―Би их хааны зооглох мах барж, эс олсонд нэгэн үхсэн хүүхдийн мах олж, түүнийг угааж арилгаад, элдэв эм лүгээ хольж болгоод хаанд өргөсөн бөлгөө‖ хэмээн өчвөөс хаан зарлиг болруун: ―Энэ мах нь маш үлэмж амтат ажгуу. Үүнээс хойшид онц ийм мах бэлдэж өгтүгэй‖ хэмээн захирваас идээ баригч хүн ийн хэмээн өчив: ―Ай их хаан! Урьд нь үхсэн хүүхдийн мах олж хаанд бэлдсэн буй за. Үүнээс хойно ийм мах хаанаас олмуу би?‖ хэмээн өчвөөс хаан зарлиг болруун: ―Үүнээс хойш хүнээс нууж, сэмээр хүний хүүхдийг хулгайлж автугай‖ хэмээн зарлиг болсонд идээ баригч хүн хааны зарлигаар шөнө бүр хүний хүүхдийг хулгаж алаад, өдөр бүр хэмлэж эм лүгээ хольж чанаж өгөв. Тэр цагт тэр балгасан дахь олон иргэд хүүхдээ завхаж үгүй болсонд их дуунаар уйлалдаад нэгэн нэгэндээ ийн хэмээлдэв: ―Аяа, бидний хүүхэд хааш одов?‖ хэмээн гаслалдав. Төдий хамаг түшмэд хураад зөвлөлдөж, тэргүүрийн уулзварт хүн суулгаж манасанд хааны идээ баригч хүн нэгэн хүүхдийг хулгаж одохыг бариад хааны дэргэд авч одоод ийн хэмээн өчив: ―Ай хаан эзэн минь ээ! Урьд хойно манай өдий чинээ хүүхэд завхаж бөлгөө. Тэдгээр хүүхдийг маань энэ хүн алсан ажгуу. Үүнийг засаглатугай‖ хэмээн өчвөөс хаан нь юун бээр эс өгүүлэв. Бас бас дахиж гурвантаа өчвөөс бээр юун бээр эс өгүүлсэнд бас ийн өчрүүн: ―Ай хаан! Бид гэмт хүнийг бариад дэргэд чинь авч ирвээс зарлиг үл болох чинь юун?‖ хэмээн өчвөөс хаан зарлиг болруун: 96
―Энэ хүнд гэм үгүй, миний зарлигаар явсан буй‖ хэмээн өгүүлсэнд төдий түшмэд хилэгнэж гадагш гараад чуулж ийн зөвлөлдөв: ―Энэ хаан нь бидний хамаг хүүхдийг идэгч дайсан буй за. Ер хүний мах идэгч хаан лугаа хамт явбаас үл болмуу. Ийм хорт дайсныг үгүй болговоос сайн болмуу‖ хэмээн хамаг бүгд эедэж, үгээ нэгтгэж тэр хаанд муу хийх болов. Балгасны гадна цэцэрлэгт нэгэн тунамал ус бөлгөө. Тэр хаан өдөр тутам тэр усанд биеэ угаан одох ажгуу. Төдий нэгэн өдөр хаан тэр тунамал усанд орж суун бүхийд төдий тэр түшмэл цэрэг хураагаад цэцэрлэгийг томоолон хүрээлж, хааныг барихуйд хаан маш айн эмээгээд тэдгээр цэрэгт ийн хэмээн өгүүлэв: ―Юуны тулд намайг томоолон хурааж баримуй?‖ хэмээсэнд түшмэд хаанд өгүүлрүүн: ―Хаан хүн харцсын хөвгүүнийг идвээс хамаг харцас яахин тэсмүй. Ийм нүгэлт үйл үйлдсэний тул чамайг алах болов‖ хэмээн өгүүлсэнд хаан өгүүлрүүн: ―Эдгээр гэм үйлдсэн минь үнэн буй за. Үүнээс хойно ийм муу явдлаа тэвчсүгэй. Та миний амийг авармуу?‖ хэмээн өгүүлсэнд түшмэд өгүүлрүүн: ―Хэрвээ энэ оронд хар цас орвоос, тэргүүнд хар могой ороовоос яахин тавимуу? Тавихгүй‖ хэмээн өгүүлсэнд төдий Эрээн хөлт хаан нь тэдгээр түшмэдийн үгийг сонсож, аминаасаа ангижрахыг магад мэдэж түшмэддээ ийн өгүүлэв: ―Ай түшмэд, та намайг магад алах ажгуу. Би хоромхон юм сэтгэтүгэй. Түүний хойно намайг алтугай‖ хэмээн өгүүлсэнд төдий түшмэл өчүүхэн түдэн хулээж байсанд тэр хаан ийн хэмээн тангараглав: ―Би урьд буян хийсний ач ба хааны төрийг номын ѐсоор тэтгэсэн ба арш ламд өргөн хүндэлсэн тэдгээр буяны хүчээр би огторгуйгаар нисэж явах мангас болох болтугай‖ хэмээн өгүүлээд сац нэгэн мангас болж дээр огторгуйд хальж, түшмэдэд ийн хэмээн өгүүлэв: ―Та намайг алах бөгөөс бээр буяны ачаар тонилов би. Үүнээс хойшид таныг бээр алах болтугай. Аливаа хайрлах мэт эм хөвгүүнийг тань идтүгэй би‖ хэмээн өгүүлээд нисэж, ууланд одоод орон засаж суугаад улам улам улсад ирж хүн идэв. Тэр цагт улс маш айн нууж суув. Тэндээс олон мангас түүний дэргэд ирж, түүнийг өргөөд түүний нөхөд болон суув. Хойно нэгэн цагт тэдгээр мангас Эрээн хөлт мангаст ийн хэмээн өчив: ―Бид чиний нөхөд зарц бөлгөө. Бидэнд нэгэн их хурим хийтүгэй‖ хэмээн өчвөөс Эрээн хөлт хаан бээр тэдний үгийг зөвшөөгөөд ийн өгүүлрүүн: ―Өдгөө бид бүгд мянган хан хөвгүүнийг бариад алж түүний махаар хуримлая‖ хэмээв. Төдий тэдгээр мангас тус тус бүр хан хөвгүүнийг бариад хадны нүхэнд оруулж, бүгдийг тоолвоос есөн зуун ерэн есөн хүн болж ганц дутуу болов. Тэр цагт тэдгээр нүхэнд оруулсан хан хөвгүүд нэгэн нэгэндээ ийн өгүүлэлдэв: ―Өдгөө биднийг аварч энэ нүхнээс гаргагч хэн бээр үгүй буй за. Хэрвээ мэргэн аргат Судасомын хөвгүүн энд ирвээс маныг тонилгомуу. Судасомын хөвгүүнийг барьтугай‖ хэмээн зөвшөөгөөд мангасын хаанд ийн хэмээн өчив: ―Ай хаан, чи их хурим хийх бөгөөс эдгээр хааныг алж хурим хийвээс сайн хурим үл болмуй за. Их эрдэмт Судасомын хөвгүүнийг авч ирвээс сайн хурим болмуу‖ хэмээн өчвөөс төдий мангасын хаан тэдний үгээр огторгуйгаар нисэж Судамосын хөвгүүнийг авахаар одов. Тэр цагт Судасомын хөвгүүн нь олон залуу хөвгүүн охид ба олон цэргээр хүрээлүүлж, гадагш цэцэрлэгт наадан гайхахаар одоод суун бүхийд нэгэн бярман багш ирсэнд тэр хан хөвгүүн: ―Ай чи, хаанаас ирэв. Ирсэн чинь сайн‖ хэмээн магтаад: ―Ай багш, чи бидэнд ном номлон соѐрх‖ хэмээн өчвөөс тэр багш ном номлон атал гэнэт их дуун гарсанд хамаг улс маш айн дутаан хан хөвгүүн ганцаар байж хоцорсонд төдий Эрээн хөлт мангасын хаан хүрч ирээд хан хөвгүүнийг авч мөрөн дээрээ өргөөд одов. Одоод орондоо хүрсэнд тэр цагт Судасомын хөвгүүн үл баясан нулимсаа асгаран бүхийд Эрээн хөлт мангас ийн хэмээн өгүүлэв: ―Ай богд, чиний хэнээс бээр үл айх, үлэмж их эрдмийг чинь сонслоо. Нялх хөвгүүн мэт уйлахуй чинь юун буй? Надаас айсан буюу?‖ хэмээн асууваас Судасомын хөвгүүн өгүүлрүүн: ―Ай мангасын хаан аа! Би өөрийн биеэ хайрлаад мангасын хаан чамаас айсан бус буй за. Төрсөн өдрөөс янагш өдгөө хүртэл худлаар өгүүлэхгүй буюу. Чиний хүрч ирэхийн урьд миний дэргэд нэгэн бярман багш ном үзүүлж суун атал, чи намайг авч ирсэнд би тэр бярман багшаас эрлээ эс ханасанд уйлсан минь тэр буй за. Өдгөө мангасын хаан чи нигүүлсэж газарт минь хариултугай. Тэр бярман багшид буянаа өргөөд түүний эрлийг хангаж долоо хоногт дэргэд чинь ирсүгэй‖ хэмээн өгүүлсэнд мангасын хаан өгүүлрүүн: ―Чиний энэ үгс үнэн бус, миний гараас чи алдуулсан хойно, харин дэргэд минь ирэх чинь худал буй за. Тийм үгийг чинь хэн за итгэх?‖ хэмээн өгүүлсэнд Судасомын хөвгүүн өгүүлрүүн: ―Би чиний гараас тонилон ядаж аргадах бус, үнэнээр өгүүлсэн буй за, хэрвээ би дэргэд чинь эс ирвээс чи намайг авах юун бэрх ажгуу?‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр мангасын хаан тэр үгийг зөвшөөж илгээв. Судасомын хөвгүүн орд харшид хүрвээс тэр бярман суун ажгуу. Түүнийг үзээд маш баясаж, түүнд өглөг их өгөөд хамаг бүгд 97
баясалцан суугаад хан хөвгүүн харин мангасын дэргэд амиа хайрлалгүй одохыг сэтгэсэнд бярман бээр түүнийг үтэр одохыг мэдэж, эдгээр шүлгийг номлов: ―Галвын эцэст тулваас л огторгуй ба мөрөн бээр сайтар бадраад, Сүмбэр уул далай тэргүүтэн хамаг бүгд товрог болон хоцоръюу. Тэнгэр ба лус, асури нар хамгаар эвдэрч үгүй болоод огторгуй ба газар бээр үгүй болох л бөгөөс хааны төр ѐс хаана мөнх болмуй. Төрөх, өтлөх, өвдөх, үхэхийн орчлонгийн хязгаар нь үл барагдахуй. Хүссэн эгээрлээ эс бүтээвээс л гашуун зовлонгоор их зовж хүслээс маш их гэмт болмуй за, бус хаанаас гэм үл төрьюү, гурван ертөнц зовлон бүхийн тул хүсэлт жаргалан нь хэр мөнх болмуй, буй л бөгөөс үгүй болмуй за. Шалтгаан нь нөхцсөнөөс бүтмүй. Дэлгэмэр буй л бөгөөс шантармуй. Үнэн магад бээр худал болъюу, илбэ мэт ѐсонд агсан мунхагт түйдсэн ард тэргүүтэн гурван ертөнц бээр хэр мэт хоосон болохуй ѐсоор улс ба төр бээр хаана мөнх болмуу. Мэдэхүйд бээр өнгөгүй буюу, хорт дөрвөн могойд бээр оршоод мунхгаас төрсөн иргэн жаргалант хэмээн хотлыг баримталмуй. Өнгө биед мөнхгүйн тул сэтгэлд мөнх хаана л болох, бие сэтгэл бээр ангид хагацах буй атал улс төрөөс хагацахыг юун өгүүлтэл‖ хэмээн өгүүлсэнд Судасомын хөвгүүн тэдгээр үгийг сонсож. түүний утгыг сэтгэж, маш баясаад дүүгээ хаан оронд суулгаад, түшмэдээ дайлаад сурган захирч ―Мангасын дэргэд харьсугай‖ хэмээн зарлиг болсонд түшмэд бүгд ийн хэмээн өчив: ―Ай халаг хохой, мангасын дэргэд одохыг чинь юун сэтгэмүй. Ай хаан чи бие сахихын тул, нэгэн төмөр байшин барьж, хаан тэр төмөр байшинд сууваас Эрээн хөлт мангас ямарваа хүчит болвоос яахин чадмуй‖ хэмээн өчвөөс Судасомын хөвгүүн түшмэд ба олон хүнд ийн хэмээн зарлиг болов: ―Ийм сайн төрөл олсонд худал өгүүлвээс бээр яахан зохимуу? Худал өгүүлэн атал үхвээс тэр дээд буюу, тэр бид хоѐр батад тангараглаж энд илгээсэн бөлгөө. Өдгөө би эс хариваас яахин зохимуу, та бүгд надад үл саад хийтүгэй‖ хэмээн зарлиг болсонд тэр бүгд гашуунаар гаслаж юун бээр өгүүлэн эс чадав. Төдий хан хөвгүүнийг хамаг бүгд ихэд уйлалдан үдээд хагацахуйд хамаг бүгд үхэтхийн унав. Төдий хоромхноо сэргээд, хагацаж харьж ирэв. Судасомын хөвгүүн ганцаар замд орж явахад Эрээн хөлт мангас «Өдгөө Судасомын хөвгүүн ирэхүй цаг болов» хэмээн сэтгэж, уулын оргилд гарч харахуйд Судасомын хөвгүүн холоос ирэхийг үзэв. Төдий дэргэд хүрч ирсэнд Судасомын хөвгүүний урьдаас нэн үлэмж баяссан царайг бээр үзээд мангасын хаан Судасомын хөвгүүнд ийн хэмээн өгүүлэв: ―Чи амиа хайрлалгүй дэргэд минь ирсэн чинь сайн, чи гэрт харьж долоон хоног болтол ямар үйл бүтээсний тул энэ мэт баясгалант болов?‖ хэмээн өгүүлсэнд: ―Ай их хаан, чи айлдан соѐрх! Гэртээ харьж бярман багшид их буян өгч ном сонсоод сэтгэлийг минь хангуулсанд өдгөө амьд суун атал үхвээс сайн болой хэмээн баясав‖ хэмээн өгүүлсэнд Эрээн хөлт хаан: ―Чи түүнээс ямар ном сонсвоос түүнийг надад өгүүлтүгэй‖ тийн хэмээн өгүүлсэнд төдий Судасомын хөвгүүн бярман багшаас сонссон шүлгүүдийг өгүүлээд түүнээс ангид өөр амь нядласан айх мэт нүглээ мэргэн аргаар түүнд айх мэт номлоод, амь эс нядлаваас агуу их ач үр болохыг дэлгэрэнгүйеэ номлосонд Эрээн хөлт маш баясан бишрээд босож мөргөсөнд Судасомын хөвгүүн: ―Ай их хаан! Амь нядлахуй муу нүглээ тэвчиж үүнээс хойшид аминд хүрсэн ч тийм муу үйлсийг үл үйлдтүгэй‖ хэмээн өгүүлсэнд Эрээн хөлт хаан өгүүлрүүн: ―Ай Судасомын хөвгүүн чиний үгээр болтугай‖ хэмээн ам алдав. Бас Судасомын хөвгүүн өгүүлрүүн: ―Ай их хаан аа! Чи хадны нүхэнд оруулсан тэдгээр хан хөвгүүнийг газар газарт тархаатугай‖ хэмээн өгүүлвээс тэр Эрээн хөлт хаан Судасомын хөвгүүний үгээр тэдгээр хааныг хадны нүхнээс гаргаж газар газарт хариулав. Төдий тэр цагт Эрээн хөлт хааныг номхотгож, амин нядлахыг байлгаж, номд оруулсанд Судасомын хөвгүүн гэртээ хариад олон цэргүүдээ хураагаад ирж Эрээн хөлт хааныг аваад урьд хааных нь оронд хүчээр суулгав. Тэндээс аршийн ерөөсөн арван хоѐр жил болтол хүний мах идэхүй ерөөл дууссанаас хойшид хүний мах үл идэн урьд ѐсоор хааны төрийг тэтгэв»‖ Ялж төгс нөгчсөн Бурхан Гэгээнээ ялгуусан хаанд ийн хэмээн зарлиг болов: ―Их хаан аа! Тэр цаг тэр учир дахь Судасомын хөвгүүн нь өдгөө би буюу. Тэр цаг тэр учир дахь Эрээн хөлт хаан өдгөө Хуруун эрхт буюу. Тэр цаг тэр учир дахь Эрээн хөлтийг алсугай хэмээгч тэдгээр хүн өдгөө Хуруун эрхтийн алагч эдгээр хүн буюу. Эдгээр хүн хав хаана оронд төрвөөс бээр энэ Хуруун эрхт тэднийг нас турхар алах бөлгөө. Би бээр хамаг төрөл тутамд тэднийг нүгэлт үйлээс хариулж, дээд жаргаланд хүргэсэн буюу. Өдгөө би хамаг түйтгэрийг тэвчээд хотол төгссөн эрдмүүдийг туулж, Бурханы хутаг олсонд таныг номхотгохуй юун өгүүлтэл‖ бас тэр хаан Ялж төгс нөгчсөн Бурханаа мөргөөд ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Эдгээр хамаг хүн ямар нүгэл үйлдсэн ачаар хамаг төрөлдөө Хуруун эрхтэд алагдав?‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ай их хаан, сайтар сонс, шалтгааныг нь чамд номлосугай. Ай хаан аа! «Эрт урьд нөгчсөн цаг дахь, тоо томшгүй галвын урьд нь энэ Замбутивын Варанаси улсад Баладор нэрт нэгэн их хаан бөлгөө. Тэр хаанд нь өнгө зүс сайт аугаа хүчин лүгээ төгссөн хоѐр хан хөвгүүн бөлгөө. Тэр цагт отгон хөвгүүн нь ийн сэтгэрүүн: «Хэрвээ 98
эцэг минь төрөл егүүтгэвээс ах минь хан оронд суумуй за. Хан төр надад үл хүрмүй за. Хан язгуурт төрсөнд хааны төр эс хүртээд харцын дүрээр сууваас хэр зохимуу. Би аглагт одоод аршийн ѐсоор явсугай» хэмээн сэтгэж, хан эцэг юүгээ дэргэд одоод ийн хэмээн өчив: ―Ай хаан эцэг минь би аглаг ойд одоод аршийн ѐсоор оршсугай‖ хэмээн өчвөөс хаан нь түүнийг эс зөвшөөсөнд бас бас дахин өчвөөс хаан бээр: ―Аглагт одтугай‖ хэмээн зөвшөөсөнд төдий тэр хан хөвгүүн ууланд одоод олон жил болсонд хаан эцэг нь төрөл егүүтгэсэнд их хөвгүүнийг хан оронд суулгав. Тэр хаан бээр өнө үл удан төрлөө егүүтгэсэнд хааны оронд суух төр хадгалах хөвгүүн үгүй болсонд хамаг түшмэд чуулж эедэн зөвлөлдөхөд нэгэн түшмэл ийн өгүүлэв: ―Бидний их хааны отгон хөвгүүн ууланд аршийн ѐсоор оршин бөлгөө. Түүнийг залж ирээд хан оронд суулгаваас маш сайн буюу‖ хэмээн өгүүлсэнд зарим түшмэд өгүүлрүүн: ―Тийм буй бөгөөс түүнийг авч ирээд хан оронд суулгаваас маш сайн буй за‖ хэмээн зөвшилдөж, ууланд хан хөвгүүнийг эрэхээр одсонд тэр хан хөвгүүн лүгээ уулзаж ийн хэмээн өчив: ―Ай хан хөвгүүн ээ! Хаан эцэг ба ах хоѐр чинь төрөл егүүтгэж хан оронд суух хөвгүүн үгүй болов. Өдгөө хан хөвгүүн чи өөд болж, хан эцгийнхээ төрийг хадгалан соѐрх‖ хэмээн өчвөөс тэр арш тэдгээр үгийг сонсон цочоод, айн эмээн ийн зарлиг болруун: ―Би ийм аглаг оронд сууж, ямар бээр гаслан үгүй бөлгөө. Би үүнээс одоод хан оронд сууваас ертөнц дэхь хүн та эс номходсоны тул намайг бээр алах болмуу. Би хааны оронд сууж үл чадмуу‖ хэмээн зарлиг болсонд бас түшмэд ийн өчрүүн: ―Ай хан хөвгүүн ээ! Хааны үр тасарч ганц чамаас өөр үгүй буюу. Хамаг олон иргэний итгэл аврагч үгүй бөлгөө. Хамаг амьтныг энэрэхийн тул хан орныг барьж, суун соѐрх‖ хэмээн өчсөнд арш бээр эс тэсэж түшмэдийн өчсөн ѐсоор газартаа харьж хан оронд суув. Тэр нь өчүүхнээс тачаангуйг тэвчсэний тул хан оронд суугаад хатан лугаа учирсанд тачаангуй нь ихдэж, өдөр шөнө үл сэнхрэн тачаангуй эрх дор оролдов. Тэр цагт тэр хаан нь улсад ийн тунхаг тархаав: ―Миний энэ улс дахь хэдий бүхий охин буй л бөгөөс нөхөрт нь өгөхийн урьд надад золгуултугай. Надад золгуулсан түүний хойно газарт нь өгтүгэй‖ хэмээн тунхаг тархаав. Бас тэр улс дахь аль гоо үзэсгэлэнт эмс бөгөөс түүнд хурьцаж явав. Тэр цагт нэгэн эм нь хамаг чуулганы дотор шээхүйд хамаг иргэн инээлдэн элгэлсэнд тэр эм өгүүлрүүн: ―Эм хүн эмс дотор усан асгахад юуны тул инээмүй. Та бас нэгэн нэгнээ үзтэл тийн үл хянамуу. Би эмсэд адилын дотор шээхэд яахин домог болгомуу та?‖ хэмээн өгүүлсэнд олон хүн ийн өгүүлрүүн: ―Ай эм, чиний өгүүлэх ямар үг буй?‖ хэмээн өгүүлсэнд: ―Энэ улсад ганц хаан эр буй за. Бусад улс цөм эм буй за. Та бүгд эр мөн бөгөөс тийм үйлийг ганцаар үйлдэх ажгуу‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр олон хүн ичингүйрч: ―Энэ эмийн үг зөв ажгуу. Ёсон лугаа ангид үйлдэгч энэ хааныг үгүй болгосугай‖ хэмээн эедэн өгүүлэлдэж, ―Хаан нь ангид цэцэрлэгт бие угаан одохуйд барья‖ хэмээн зөвдөж, төдий цэцэрлэгт цэргүүд нууж байсанд хаан цэцэрлэгт ирээд усанд орсонд хамаг цэргүүд томоолоод барив. Хаан маш айн эмээгээд учирыг асуусанд түшмэд ийн хэмээн өгүүлэв: ―Хаан чи номын ѐсоор үл яван тачаангуйд согтуурч хамаг улсыг доромжилж, ѐсон үгүй үйлсийг үйлдсэнд өдгөө бид чамайг үгүй болгож мэргэн ухаант хан хүнийг эрж, хан оронд суулгамуу‖ хэмээн өгүүлсэнд хаан тэдний үгийг сонсоод, маш айж түшмэддээ ийн хэмээн өгүүлэв. ―Урьд би тийм гэмт явдлаар муу үйлсийг үйлдсэн минь үнэн буй за. Өдгөө тийм гэмт үйлсийг тэвчсүгэй. Намайг авармуу та?‖ хэмээн өгүүлсэнд түшмэд өгүүлрүүн: ―Өдгөө улсад хар цас орж, тэргүүндээ хорт могой ороовоос тавихгүй, дуугүй суу‖ хэмээн өгүүлсэнд тэр хаан: ―Өдгөө намайг магад алах болов‖ хэмээн сэтгэж хилэгнээд түшмэдэд ийн хэмээн өгүүлэв: ―Би урьд ертөнцийн үйлсийг тэвчиж, ууланд суун бүхийд та намайг хүчээр хан оронд суулгав. Өдгөө намайг алах болвоос үүнээс хойно хав хаана оронд төрвөөс тан лугаа учирч та бүгдийг би алах болтугай‖ хэмээн тангараглав. Тийн тангараглан өгүүлвээс бээр үл болгон алав.» ―Ай их хаан, тэр цаг тэр учир дахь тэр хаан хэмээвээс өдгөө дэхь Хуруун эрхт буюу. Тэр цаг тэр учир дахь олон хүн зөвлөлдөж, тэр хааныг алсан хүн нь өдгөө Хуруун эрхтэд алагдсан эдгээр хүн буюу. Төрөл тутамд Хуруун эрхт тэднийг алав. Төдий хаан нь өвдгөө хөсөр сөгдөж, алгаа хамтатгаж, Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Хуруун эрхт аяга тахимлиг нь өдий чинээ хүнийг алаад өдгөө үрийг олсны хойно тэдний ач үрээр зовох буй буюу?‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ай их хаан аа! Нүгэл үйлдвээс нүглийн ач үр магад болмуй за. Энэ Хуруун эрхт аяга тахимлиг бээр өдгөө өөрийн суух байшинд суун атал түүний биеийн шар үснээс тамын гал бадарч суун амуй.‖ Төдий Ялж төгс 99
нөгчсөн Бурхан хамаг нөхдөдөө нүгэл үйлдвээс нүглийн ач үр магад болохыг үзүүлэхийн тулд нэгэн аяга тахимлигт ийн хэмээн зарлиг болов: ―Ай аяга тахимлиг чи одоод түлхүүрийг Хуруун эрхт аяга тахимлигийн хаалганы завсар дүрж үз!‖ хэмээн зарлиг болсонд төдий тэр аяга тахимлиг түлхүүрээ авч Бурханы зарлигаар одоод түлхүүрийг хаалганы завсар дүрээд сац тэр түлхүүр бээр хайлж одов. Төдий тэр аяга тахимлиг айн цочоод, яаран Бурханы дэргэд одоод тэдгээр ѐсыг өчсөнд төдий Бурхан олон нөхдөдөө ийн хэмээн зарлиг болов: ―Нүгэл үйлдсэний ач үр нь энэ буюу‖ хэмээн зарлиг болсонд хаан ба нөхөд итгэв. Төдий наснаа төгөлдөр Ананд Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Энэ Хуруун эрхт аяга тахимлиг эрт ямар сайн үйлсийг үйлдсэнд аугаа хүчин их, бөх зад лугаа сацуу болоод шувуу мэт хурдан болсон ба өдгөө Ялж төгс нөгчсөн Бурхан лугаа учирч орчлонгоос тонилсон шалтгаан хийгээдийг олон нөхдөд номлон, энэрэн нигүүлсэж үзүүлэн соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! Сайтар сонстугай. «Эрт урьд нөгчсөн Гашиб Бурханы цагт нэгэн аяга тахимлиг аяга тахимлигуудын өмнө үйлсийг захирч яван атал нэгэн өдөр тариа ачиж явахуйд зуур хур ороод нөмрөг үгүйд тариа нь их норов. Тэр аяга тахимлиг үтэр явсугай хэмээн сэтгэж, яван атал усан уугаад хашин болж, хурдан явж эс чадсанд ийн хэмээн хутаг гуйв: ―Би ирээдүй цагт аугаа хүчин минь мянган хүн лүгээ сацуу болоод хурд нь түргэнээ нисэх шувуун мэт болох болтугай. Ирээдүй цагт Шигэмүни Бурхан ертөнцөд ирсэн лүгээ учирч орчлонгоос тонилох минь болтугай‖ хэмээн хутаг гуйв.» Ананд аа! Тэр цаг тэр учир дахь хутаг гуйгч тэр нь бус буюу хэмээн үл сэтгэтүгэй. Тэр цагт бодгалийн үйлийг үйлдэгч тэр аяга тахимлиг нь өдгөө дэхь энэ Хуруун эрхт аяга тахимлиг буюу. Тэр цагт тойн болж, шагшаабад сахиад хуврагуудын үйлийг үйлдэж бүрүүн. Хутаг гуйсны ѐсоор хав хаана оронд төрвөөс өнгө зүс сайт болоод аугаа хүчит болон төрөв. Өдгөө над лугаа учирч орчлонгоос тонилов.‖ Тэр цагт Ананд ба аяга тахимлигууд ба хаан ба олон нөхөд Ялж төгс нөгчсөн Бурхан ач үрийн ном үзүүлснийг сонсож, хамаг бүгд хичээнгүй үүсгээд дөрвөн үнэнийг сэтгэсэнд зарим нь үргэлжид орсон ба нэгэнтээ харин ирэгчийн ба харин үл ирэгчийн ба дайныг дарсны үрийг олов. Зарим нь брадигабудын буяны үндэс үүсгэв. Зарим нь дээр үгүй бодь хутагт сэтгэл үүсгэв. Зарим нь няцалгүй газарт оршив. Хамаг бүгд бие, хэл, сэтгэлээр буяныг зорьж л Бурханы зарлигийг даган бишрээд илт баясав. АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ БАЯСГАЛАН ШҮТЭГЧ ГУЙЛАНЧ ЭМИЙН ГУЧИН НАЙМДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг Итгэлгүй идээн өглөгтийн хотол баясгалангийн хүрээнд суун авай. Тэр цагт тэр улсад идээ гуйн идэгч Баясгалан шүтэгч нэрт нэгэн эм бөлгөө. Тэр эм нь хаан ба ноѐд ба олон хүний тус тусдаа Бурхан ба хуврагуудыг тахихыг үзэж, ийн сэтгэрүүн: «Би эрт ямар буян үйлдсэнээр энэ мэт үгээгүү болоод муу язгуурт болон төрөв. Өдгөө буяны орон Бурхан лугаа учирваас хөрөнгө цацах юун бээр үгүй» хэмээн сэтгээд, маш цөхөрч гэмшиглэн төрж нэгэн өдөр дуустал гуйваас нэгхэн зоос олдов. Тэр ганц зоосоо аваад тос худалдагчийн гэрт одож, тос худалдахуйд тос худалдагч хүн өгүүлрүүн: ―Ай эм, чи ганцхан зоосоор яахин тос авмуу. Чи тосоор юун хиймүй?‖ хэмээн асууваас тэр эм өгүүлрүүн: ―Ай гэрийн эзэн ээ! Надад юун бээр үгүйн тул хүнээс гуйж авсан ганц энэ зоос буй бөлгөө. Энэ зоосоор тос авч Бурханыг тахисугай хэмээн сэтгэж, тос авмуу би‖ хэмээн өгүүлвээс тэр хүн тэр эмийг маш их нигүүлсэж, тосоо илүү их өгөв. Төдий тэр эм маш баясаж, тэр тосоо аваад сүмд одоод: ―Ялж төгс нөгчсөн Бурханд өргөсүгэй‖ хэмээн өчөөд Бурханы өмнө тавиад ийн хутаг гуйв: ―Өдгөө надад яв юм тахигдах эд үгүйн тул энэ өчүүхэн зулаар Бурханыг тахимуй. Энэ буяны ачаар ирээдүй цагт билгийн зул лугаа төгөлдөр болоод хамаг амьтны харанхуй хирийг арилгаж гийгүүлэх минь болтугай‖ хэмээн хутаг гуйгаад харив. Тэр шөнө бусад зулын тос барж унтарсан ажгуу. Гагцхүү Баясгалан шүтэгч эмийн шатаасан зул үүр цайтал бадран шатаж бөлгөө. Тэр цагт Мудгалаяни тахил хураах хишиг хүрсэн ажгуу. Үүр гийгүүлээд сац Мудгалаяни зулыг хураахаар одсонд ганцхан зулын тос ба гол шинэхэн хийсэн мэт бадран бүхийг үзээд ийн сэтгэмүү: «Өдрийн зулаар юун хиймүй. Унтраасугай» хэмээн сэтгэж унтрааваас эс унтрав. Төдий гараар унтрааваас бээр унтрааж эс чадав. Төдий дээлээр унтрааваас бээр басхүү эс унтрав. Төдий Ялж төгс нөгчсөн Бурхан үзээд ―Мудгалаяни аа! Чи энэ зулыг унтраасугай хэмээн сэтгэмүү, энэ зулыг чи бээр унтрааж үл чадмуй. Хэрвээ чи дөрвөн далайн ус урсваас ба усан тоорин хэдий бүхий мөрөн бээр энэ зулыг унтрааж үл болъюу. Тиймийн тул энэ зул нь хотолд тусын тул агуу их чин сэтгэлээр өргөсөн бөлгөө.‖ Бурхан тийн хэмээн зарлиг болсонд Баясгалан 100
шүтэгч эм бээр Ялж төгс нөгчсөн Бурханы нүдний өмнө ирээд хөлд нь оройгоороо мөргөсөнд Ялж төгс нөгчсөн Бурхан бээр тэр эмд ийн хэмээн бивангирд өглөө: ―Ай эм чи ирээдүй цагт хоѐр тоо томшгүй галав нөгчвөөс илт туулж, Зулынгэрэл нэрт Бурханы хутгийг олоод арван эрх лүгээ төгөлдөр болъюу!‖ Тэр цагт Баясгалан шүтэгч эм Ялж төгс нөгчсөн Бурхан бивангирд өгсөнд маш баясаж, өвдгөө хөсөр сөгдөж, ийн өчрүүн: ―Тэнгэрийн тэнгэр Бурхан аа! Намайг тойн болгон соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан бээр түүнийг тойн болгов. Төдий наснаа төгөлдөр Ананд ба Мудгалаяни хоѐул тэр гуйланч эмд бивангирд өгөөд тойн болгосныг үзэж, өвдгөө хөсөрт сөгдөж, алгаа хамтатгаж, Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Энэ Баясгалан шүтэгч эм нь эрт ямар нүглийг үйлдсэнд хэзээд болтол гуйланчилж, идээнийг бээр үл олох шалтгаан ба эрт ямар буян үйлдсэнээр өдгөө Ялж төгс нөгчсөн Бурхан лугаа учирч тонилсон шалтгаан хийгээдийг Бурхан номлон соѐрх‖ хэмээн өчвөөс Ялж төгс нөгчсөн Бурхан Анандад ийн хэмээн зарлиг болов: ―Ананд аа! «Эрт урьд нөгчсөн цагт Гашиб Бурхан ертөнцөд ирсэн цагт нэгэн ноѐны гэргий нь Бурхан ба хуврагуудыг залахуйд түүн лүгээ хамт бас нэгэн гуйланч эм залсан ажгуу. Бурхан нөхөд сэлт урьд тэр эмийн гэрт одсонд тэр гуйланч эм бээр нэгэнтээ харин ирэгчийн үрийг олсон ажгуу. Тэр цагт тэр ноѐны эм нь маш баян болоод язгуур овог нь их бүхийн тул ийн өгүүлрүүн: ―Юуны тулд урьд миний гэрт үл ирэн гуйланч эмийн гэрт урьд одов‖ хэмээн уурлан өгүүлээд түүний хойт өдөрт Бурхан нөхөд сэлтийг залж тахив. » Тэр эм урьд өдөр Бурхан нөхөд сэлтэд уурлахуй сэтгэл төрсний ачаар таван зуун төрөл тутамд муу язгуурт болон төрөөд үгээгүү ядуу гуйланч болов. Хойт өдөр Бурхан нөхөд сэлтийг залж тахисны тул өдгөө надад учирч тойн болоод бивангирд өгөгдсөн болой.‖ Бурхан тийн хэмээн зарлиг болсонд хамаг нөхөд сайтар баясан бишрэв. Тэр цагт хаан ба ноѐд ба олон хүн нь гуйланч эм ганц зул Бурханд өргөснөөр Бурханы хутгийг олоод бивангирд өгөгдсөнийг сонсож бүрүүн. Хамаг бүгдээр дөрвөн зүйл хэрэглэгдэхүүн дээд эд таваараар Ялж төгс нөгчсөн Бурханыг өргөн хүндлэв. Тэр цагт тэр улс дахь сайн муу язгуурт хөвгүүд охид бээр сайн амт үнэрт дээд зулсыг бэлдэж, аван одоод Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэгт Ялж төгс нөгчсөн Бурханаа өргөв. Тэр олон хүний өргөсөн зулаар Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэгийг хотлоо огоот дүүргээд дөрвөн зүгээс огторгуй дахь одод лугаа адил өдөр бүр өргөөд тэр мэт тасаршгүй долоон хонотол өргөв. Тэр цагт Ананд маш баясаад гайхамшигт болж "Ялж төгс нөгчсөн Бурханы эрдэм нь сэтгэшгүй болой" хэмээн Ялж төгс нөгчсөн Бурханыг сайшаан магтаад, Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Эрт ямар сайн үйл үйлдсэний тул энэ мэт цаггүй олон зул лугаа төгөлдөр болсныг номлон соѐрх хэмээн өчвөөс Ялж төгс нөгчсөн Бурхан Анандад зарлиг болруун: ―Ананд аа! «Эрт урьд нөгчсөн цагт энэ Замбутивд Басага нэрт нэгэн хаан бөлгөө. Тэр хаанд харьяат найман түмэн дөрвөн мянган өчүүхэн хаад бөлгөө. Тэр хааны их хатнаас нэгэн хөвгүүн төрсөн буюу. Тэр хөвгүүний бие нь алтан өнгө лүгээ адил гучин хоѐр бэлгэ ба наян сайн үлгэрээр чимсэн, оройдоо маш тунамал эрдэнэ оршсон, гоо үзэсгэлэнт, үзвээс ханашгүй тийм хөвгүүн буюу. Шинжигч багшийг урьж ирээд сайн мууг шинжилвээс тэр багш маш гайхаж: ―Сайн сайн‖ хэмээн өгүүлээд: ―Энэ хан хөвгүүний ѐсон нь хэмээвээс ертөнц дэхь тэнгэр ба хүн үүн лүгээ адилгүй болой. Хэрвээ гэргий дор оршвоос Чакравардын хаан болъюу. Хэрвээ тойн болвоос илт туулж, Бурханы хутгийг олъюу‖ хэмээн өчсөнд хаан маш баясаж: ―Ай шинжигч багш, энэ хөвгүүнд минь нэр өгтүгэй‖ хэмээн зарлиг болсонд шинжигч багш нь, ―Энэ хөвгүүн төрөхөд ямар бэлгэ болов?‖ хэмээн асуусанд хаан зарлиг болруун: ―Энэ хөвгүүн төрөхөд оройд эрдэнэт бөлгөө‖ хэмээн зарлиг болсонд төдий хан хөвгүүний нэрийг Эрдэнэ үснирт хэмээн нэрийдэв. Тэр хөвгүүн хойно их болоод, тойн болж, бодь хутагт хичээснээр илт туулж Бурхан болоод тоо томшгүй амьтанд туслав. Тэр цагт эцэг хаан нь Бурхан ба аяга тахимлигууд лугаа залж гурван сар болтол хүндлэв. Төдий олон нөхөд дотор нь хутагт Убасига нэрт нэгэн аяга тахимлиг нь «Бурхан нөхөд сэлт бээр гурван сар болтол зулыг өргөхүй өглөгийн эзэн болсугай» хэмээн ам аваад тэр аяга тахимлиг өдөр тутам балгасанд одоод худалдаачны ноѐн ба гэрийн эзэн ба олон хүнээс тос ба тарианы тос хийгээдийг гуйж авав. Тэр хаанд Чадагч нэрт охин авхай бөлгөө. Тэр авхай орд харш дээрээс аяга тахимлигийн балгадад өдөр бүр зовж явахыг үзэж, нэгэн хүнийг асуун илгээсэнд тэр хүн аяга тахимлигийн дэргэд хүрээд: ―Ай тойн, чи өдөр бүр ийн зовж явахуй юун буй?‖ хэмээн асуусанд тэр аяга тахимлиг ийн хэмээн өгүүлэв: ―Би гурван сар болтол Бурхан нөхөд сэлтэд зул өргөсүгэй хэмээн ам авсан бөлгөө. Тиймийн тул би балгадад бэдэн явж тос ба хэрэглэгдэхүүнийг гуйнам‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр хүн одоод авхайд өчсөнд авхай маш баясаж, хутагт Убасига нэрт аяга тахимлигт ийн хэмээн өгүүлэв. ―Үүнээс хойшид балгадад үл яван хэрэглэгдэхүүн ба тос хийгээдийг би өгсүгэй‖ хэмээн захирсанд тэр аяга тахимлиг: 101
―Түүгээр болтугай‖ хэмээн өгүүлээд одов. Түүнээс хойшид авхай зулын тос ба аль хэрэглэгдэхүүнийг өгч илгээн явав. Хутагт Убасига аяга тахимлиг нь энэ мэт өдөр бүр зулыг өргөөд хамагт туслахуй агуу их сэтгэл үүсгэсэнд Ялж төгс нөгчсөн Бурхан түүнд ийн хэмээн бивангирд өгөв: ―Ай аяга тахимлиг, чи ирээдүй цагт тоо томшгүй галав нөгчвөөс илт туулж, Ливангара Бурхан болоод гучин хоѐр лагша бэлгэ лүгээ төгөлдөр болъюу‖ хэмээн бивангирд өглөө. Хааны Чадагч нэрт охин нь хутагт Убасига нэрт аяга тахимлигт бивангирд өгөгдсөнийг сонсож, ийн хэмээн сэтгэмүү: «Тэр аяга тахимлиг надад дурдсанаар би өөрөө зулын тос ба аль хэрэглэгдэхүүнийг бэлдэж, Бурханд өргөсөн бөлгөө. Дурдсан аяга тахимлигт бивангирд өгч амуу. Надад бивангирд эс өгөв» хэмээн сэтгээд Бурхан хаана бүхий тэнд үгсийг шудрагаар өчвөөс Бурхан ийн хэмээн бивангирд өгөв: ―Ай Чадагч охин оо, чи ирээдүй цагт тоо томшгүй ерэн нэгэн галав нөгчвөөс илт туулж, Шигэмүни Бурхан нэрт болоод гучин хоѐр бэлгэс лүгээ төгөлдөр болъюу.‖ Тэр мэт хааны тэр охин бээр Бурхан бивангирд өгсөнд маш баясаад Бурханы хөлд оройгоороо мөргөж: ―Ай Бурхан аа! Намайг тойн болгон соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан түүнийг зөвшөөж, тойн болгосонд юунд бээр үл алгасан онц хичээнгүйг хичээмүй.» Бурхан Анандад зарлиг болруун: ―Ананд аа! Тэр цаг тэр учир дахь хутагт Убасига аяга тахимлиг нь хэмээвээс эрт нөгчсөн Ливангара Бурхан буюу. Тэр цаг тэр учир дахь хааны охин нь өдгөө би буюу. Би эрт зул өргөсний тул тоо томшгүй галав хүртэл тэнгэр ба хүний ертөнцөд буян лугаа учирч өнгө зүсээр бусдаас үлэмж нэн сайн болж бүрүүн. Өдгөө би илт туулж Бурхан болж бээр олон зул лугаа төгөлдөр болов.‖ Бурхан тийн хэмээн зарлиг болсонд олон нөхөд зарим нь тэргүүн үрээс дөтгөөр үрд хүртэл олов. Зарим нь брадигабудын буяны үндэс үүсгэв. Наснаа төгөлдөр Ананд ба олон нөхөд Ялж төгс нөгчсөн Бурханы зарлигийг даган бишрээд илт баясав. БИСАЧИЙН ГУЧИН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ражагрха балгас дахь Гандаригуд ууланд суун амуй. Тэр цаг тэр улсад нь маш эд агуурст олон эрдэнэсийн сан лугаа төгссөн Шижир нэрт гэрийн эзэн бөлгөө. Тэр нь адилхан язгууртнаас гэргий авч, тэр гэргий нь хойно нэгэн цагт жирэмсэн болоод сар гүйцсэнд үнэлж үл болох маш гоо үзэсгэлэнт нэгэн хөвгүүн төрөв, Эцэг эх нь тэр хөвгүүнийг маш таалж шинжигчийг урьж ирээд хөвгүүнээ шинжлүүлвээс шинжигч өгүүлрүүн: ―Энэ хөвгүүн нь буяны бэлгэ лүгээ төгөлдөр болоод язгуур үндсийг бээр тэтгэгч болъюу‖ хэмээн өгүүлсэнд тэр хөвгүүний эцэг эх бээр маш баясан, ―Ай шинжигч багш, хөвгүүнд минь нэр өгтүгэй‖ хэмээн өгүүлсэнд шинжигч багш нь өгүүлрүүн: ―Энэ хөвгүүн тэргүүн төрөхүйд ямар гайхамшиг болов?‖ хэмээн асуусанд, ―Энэ хөвгүүний эх урьд мэргэнээр өгүүлж үл чадах бөгөөтөл энэ хөвгүүн хэвлийд ороод сац сэцэн ухаант бөгөөд мэргэнээ өгүүлэхүй болов‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр шинжигч багш нь тэр хөвгүүний нэр нь Бисачи хэмээн нэрийдэв. Тэр хөвгүүн нь их болсонд шударга мэргэн ухаант болоод хүчин лүгээ төгөлдөр болов. Хойно нэгэн цагт тэр хөвгүүн нь хааны хөвгүүн лүгээ хамт наадахаар одсонд нэгэн муу язгууртын гэрт өнгө зүс сайт, ѐсон лугаа зохист тийм нэгэн охин буй бүхийг үзэж тэр охинд тачааж «Энэ охиныг би эм болгон авсуу» хэмээн сэтгэж, харьж ирээд эцэг эхдээ өгүүлрүүн: ―Ай эцэг эх минь, тэр охиныг надад авч өгтүгэй!‖ Эцэг эх өгүүлрүүн: ―Манай язгуур овог их бүхийн тул муу язгуурт хүний охиныг яахин авмуу?‖ хэмээн өгүүлсэнд хөвгүүн маш үл баясаад эцэг эхдээ ийн хэмээн өгүүлэв: ―Ай эцэг эх минь язгуур овгоор юу хийнэм. Тэр охиныг авч өгтүгэй. Хэрвээ тэр охиныг надад эс авч өгвөөс үхмүү би‖ хэмээн өгүүлсэнд эцэг эх бээр хөвгүүний үгсийг үл таслан тэр охиныг гуйхаар илгээсэнд охины эцэг эх өгүүлрүүн: ―Та их язгуур овогт бөгөөд бид муу язгуурт буй за. Яахин тан лугаа тэнлэмүү. Ямар учраар охиныг минь гуйнам?‖ хэмээн өгүүлсэнд тэр элч өгүүлрүүн: ―Манай тэр хөвгүүн таны охинд дурлаж эцэг эхийн үгээр эс болж гуйхаар илгээсэн бөлгөө‖ хэмээн өгүүлсэнд охины эцэг эх өгүүлрүүн: ―Хэрвээ тэр хөвгүүн миний хүргэн болох л бөгөөс элдэв зүйл аугаа хүчин ба таалахуй бүжгээр наадан тэргүүтнийг хаан ямрыг таалсан тэр бүхийг чадах бөгөөс охиноо өгсүгэй‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр хөвгүүн хөг дуун тэргүүтэн аугаа хүчин хийгээдийг өнө үл удан түргэнээ сурав. Тэр цагт хаан бээр олон хөг дуун ба аугаа хүчит иргэнийг хурааж, модонд авирах ба харайх ба дээсэн дээр явах тэргүүтэн элдэв зүйл наадах цагт гэрийн эзний тэр хөвгүүн бээр тэнд одоод дээсэн дээгүүр янагш чанагш гүйгээд дээсэн дээр наадахад хаан нь бус юмд саатаж эс үзсэнд хаан 102
―Удаахнаа наад‖ хэмээн зарлиг болсонд тэр хөвгүүн чилэн атал хааны зарлигаар дээсэн дээр авираад дээсний төв дунд хүрч дээснээс унахад маш айгаад ―Аврагч үгүй болой‖ хэмээн өгүүлсэнд төдий Мудгалаяни тэнд хүрч ирээд тэр хөвгүүнийг хөсрөө унагалгүй бариад ийн хэмээн өгүүлэв: ―Ай хөвгүүн чи өдгөө үхэлгүй тойн болох уу? Эс бөгөөс хөсрөө унаж үхэх үү?‖ Хөвгүүн өгүүлрүүн: ―Амийг минь аварваас эм үл авмуу‖ хэмээн өгүүлсэнд төдий Мудгалаяни тэр хөвгүүнийг огторгуйгаас аваад хялбараа газар тавьсанд тэр хөвгүүн маш баясаж, тэр хөвгүүн нь Мудгалаянийн хойноос дагаж Ялж төгс нөгчсөн Бурхан хаана бүхий тэнд одоод Бурханы хөлд оройгоороо мөргөөд, Бурханыг тахив. Тэр цагт Бурхан нь «Өглөг өгсөн ѐс цаазын үг ба ѐсон үгүй ба дээд язгуурт тэнгэр нар болон төрсөн үгс ба хүсэхүй жаргалан нь буртаг ба, тойн болсон нь жаргалант болой» хэмээн дэлгэрэнгүйеэ үзүүлсэнд тэр хөвгүүний сэтгэл нь уярч, чин сэтгэлээр биширсэнд үргэлжид орсны үрийг олоод, алгаа хамтатгаж, ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Намайг тойн болгоод богдсын ном сургана уу‖ хэмээн өчвөөс Бурхан нь түүний үгийг зөвшөөсөнд тэр хөвгүүний сахал үс нь өөрөө унаж, аяга тахимлиг болов. Аяга тахимлиг номд хичээсэнд хамаг цуврал бараад, дайныг дарсны хутгийг олов. Тэндээс наснаа төгөлдөр Ананд Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Энэ аяга тахимлиг тэр охин хоѐр нь урьд ямар заяагаар энэ аяга тахимлиг тэр охиныг тачаасан шалтгаан ба ямар буяны үндэс үүсгэсний тул Мудгалаяни түүнийг аварсан ба эцэст Бурхан лугаа учирч дайныг дарсны үрийг олсон шалтгааныг номлон соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! «Эрт нөгчсөн цаг дахь цаггүй галав нөгчсөний урьд энэ Варанаси оронд нэгэн гэрийн эзний гэргийгээс үлгэрлэшгүй маш гоо үзэсгэлэнт нэгэн хөвгүүн төрөв. Тэр цагт далайгаас нэгэн хүн нэгэн шувууны өндөг авч ирээд тэр гэрийн эзэнд өгсөнд тэр гэрийн эзэн өндгийг аваад өнө эс удаад тэр өндгөөс нэгэн сайхан шувуу төрөв. Гэрийн эзэн тэр шувууны зулзагыг тэжээж их болсонд нэгэн нэгэндээ дур өгч тэр гэрийн эзний хөвгүүн янагш чанагш явахуйд тэр шувууг унаад огторгуйд нисэж явж, хэзээ уйдваас харин гэртээ ирж түүнчлэнхүү өдөр бүр тэрхүү ѐсоор одож, тэндээс үүр болсон нэгэн цагт бусад өөр нэгэн хааны улсад наадан цэнгэлдэхийг сонсож, тэр хөвгүүн тэр шувууг унаад тэр хааны улсыг гайхахаар үзэхээр одоод тэр шувууг модны дээр тавиад тэр хөвгүүн нь ганцаар гайхахаар үзэхээр одсонд хааны охин лугаа учирч тэр хөвгүүн хааны охинд хурьцаж охин лүгээ хамт нийлсэнд хаан хойно түүнийг сонсож, тэр хөвгүүнийг бариад алахуйд тэр хөвгүүн ийн хэмээн өчив: ―Ай хаан аа! Мэсээр намайг үл алтугай, үнэнээр намайг алах бөгөөс модон дээр гаргаад модон дээрээс унагаж алваас сайн буюу‖ хэмээн өчвөөс хаан бээр тэр хөвгүүний үгийг зөвшөөгөөд тэр хөвгүүнийг модон дээр гаргасанд тэр хөвгүүн тэр шувууг унаад нисэж одов. Тэр шувуу нь түүний амийг аврав. » Ананд аа! Тэр цаг тэр учир дахь гэрийн эзний тэр хөвгүүн хэмээвээс өдгөө Бисачи хэмээх буюу. Тэр цаг тэр учир дахь хааны тэр охин нь өдгөөх энэ хааны охин буюу. Тэр цаг тэр учир дахь тэр шувуу нь өдгөө Маха Мудгалаяни буюу. Нөгчсөн цагт бээр тачаангуйн тул энэ хөвгүүний амийг аварсан бөлгөө. Өдгөө бээр тачаангуйн эрхээр бүхийд бас Мудгалаяни аварсан энэ бөлгөө. Энэ аяга тахимлиг нь төвшин ойт болоод цувралгүй үрийг олсон нь эрт урьд нөгчсөн цагт энэ Варанаси улсад нэгэн гэрийн эзнээс урьд нэгэн брадигабуд нэгэн бинваад авсанд тэр гэрийн эзэн нь бинваад өргөөд, ―Ном үзүүлэн соѐрх‖ хэмээн өчвөөс тэр цагт тэр брадигабуд: ―Ном үзүүлж үл чадмуу‖ хэмээн өгүүлээд бадар аягаа огторгуйд орхиод нисэж одов. Төдий тэр гэрийн эзэн нь ийн хэмээн сэтгэмүү: «Энэ богд төрөлхтөн нь ийм рид хувилгаан буй атал богдсын ном үзүүлж үл чадмуу. Би ирээдүй цагт хутагтан лугаа учирч энэ хутагт брадигабудаас нэн үлэмж ном үзүүлэхүйд баршгүй ном номлох болтугай» хэмээн хутаг гуйв. Тийм шалтгаанаар төвшин ойт болоод дайныг дарсны үрийг олов.‖ Ялж төгс нөгчсөн Бурхан тийн хэмээн зарлиг болсонд олон нөхөд сэлт илт баясаад, зарим нь үргэлжид орсны үр ба нэгэнт харин ирэгчийн үр ба харин үл ирэгчийн үр ба дайныг дарсан үр хийгээдийг олов. Зарим нь брадигабудын буяны үндсийг үүсгэв. Зарим нь бодь хутагт сэтгэл үүсгэв. Хамаг олон нөхөд Бурханы зарлигийг сонсож, илт баясав. ИЛДАНДИ НЭРТ ГЭРИЙН ЭЗНИЙ ДӨЧДҮГЭЭР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг Итгэлгүй идээ өглөгтийн хотол баясгалант хүрээнд суун авай. Тэр цагт Шинду Лошаша нэрт нэгэн бярман бөлгөө. Тэр бярманы эм бээр муу зүст болоод нүд нь бээр үл үзьюү. Түүнд бээр нуган хөвгүүн үгүй, долоон охинтой бөлгөө. Тэр нь юун бээр үгүй үгээгүү хүн бөлгөө. Бярманы тэдгээр охиныг тус тус эрд буулгаж өгөв. Хойно нэгэн цагт хамаг хүргэн нь хурж ирсэнд тэр бярманы эм нь маш догшин хилэнт болоод охид ба хүргэдээ зүхэж хөнөөх тийм бөлгөө. Тэр цагт тариан бээр авахуй цаг болсонд дэргэд айл суусан хүнээс нэгэн үхэр олоод тариагаа хадахаар одсонд сайтар эс сахиснаар тэр үхэр нь завхрав. Тэр цагт Шинду Лошаша ийн хэмээн 103
сэтгэмүй. «Би урьд ямар гэм үйлдсэнээр өдгөө гэртээ одвоос эм минь намайг насад хөнөөмүй. Долоон охин ба хүргэд минь намайг үл суулгамуй. Өдгөө айл суусан хүнээс авсан үхрээ алдав. Эрвээс бээр эс олов. Өдгөө хэрхсүгэй» хэмээн гашуун зовлонгоор зовж, суун бүхийд холоос түүнчлэн ирсэн Бурхан модны дэргэд хамаг эрхтнээ амарлиулж суун бүхийг үзэв. Тэр бярман нь бэрээгээр дулдуйдаж, ийн хэмээн сэтгэмүү: «Энэ Годам тойн аяга тахимлиг нь маш сайн амгалан жаргалант болой. Эм бээр хөнөөхгүй муу охид муу хүргэд бээр хөнөөн сэтгэгдэхгүй, тариа хадахуй цагт үхэр хадгалах гаслангүй ажгуу» хэмээн сэтгэн атал Ялж төгс нөгчсөн Бурхан түүний сэтгэсэн сэтгэлийг ухаж түүнд ийн хэмээн зарлиг болов: ―Ай өвгөн, чиний сэтгэсэн тэр үнэн буюу. Надад ямарваа гэмгүй бөлгөө. Муу эм бээр үгүй бөгөөтөл хөнөөн сэтгэгчид хаана болох, долоон охин бээр хөнөөхгүй, хүргэд хурж ирэхгүй, тариа хадах цагт үхэр завхрах гаслан бээр үгүй болой. Чи тойн болохыг хүсч байна уу?‖ хэмээн зарлиг болсонд тэр бярман Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Ай Бурхан аа! Би гэрээ үхээр мэт сэтгэмүү. Эм ба охиноо дайсан мэт сэтгэмүй. Бурхан та намайг тойн болгон соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан: ―Сайн, сайн‖ хэмээн зарлиг болоол сац сахал үс нь өөрөө унаж аяга тахимлиг болов. Төдий тэндээс Ялж төгс нөгчсөн Бурхан түүнд ямарваа ном үзүүлж, төдий бөгөөд түүний хамаг хир нүгүүд барагдаад дайныг дарсан болов. Тэндээс Ананд Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Амьтны тусыг сэтгэшгүй зохиосон сайн болов. Энэ бярман эрт ямар сайн үйл үйлдсэнээр өдгөө хамаг гэм, хир нүгүүдээс хагацаад ариун цагаан бөс будсан лугаа адил туст буян олсон юун ажгуу‖ хэмээн өчвөөс төдий Бурхан Анандад зарлиг болов, ―Ананд аа! Энэ бярманд ганц өдгөө тус хүргээд жаргуулсан бус буй за. Эрт нөгчсөн цагт бээр хамаг гэмээс тонилгоод жаргуулсан бөлгөө‖ хэмээн зарлиг болвоос Ананд өчрүүн: ―Бурхан аа! Нөгчсөн цагт энэ бярманд хэр мэт тус хүргэн жаргуулсныг дэлгэрэнгүйеэ номлон соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! чи маш сайтар сонсоод оюундаа тогтоотугай, чамд номлосугай. Ананд өчрүүн: ―Бурханы зарлигийг сонссугай би хэмээн өчвөөс Бурхан Анандад ийн хэмээн зарлиг болруун: ―Ананд аа! «Эрт нөгчсөн цагт тоо томшгүй галвын урьд нь Үзэсгэлэнт нэрт нэгэн хаан бөлгөө. Тэр хаан нь номын ѐсоор хааны төрийг хадгалагч бөлгөө. Тэр цагт тэр улсад нь идээ ба эд үгүй, маш ядсан Илданди нэрт нэгэн бярман ажгуу. Тэр нь нэгэн гэрийн эзнээс нэгэн үхрийн хүчнийг гуйж, хэргээ бүтээгээд тэр үхрийг авч одсонд тэр гэрийн эзний идээ идэхүйд учирсанд бярман тэр үхрийг хүрээнд тавьсанд үхэр хаалгаар гадагш гарч завхрав. Тэр үхрийн эзэн идээнээ идээд, босож үзвээс үхэр нь үгүй ажгуу. Төдий үхрийн эзэн Илдандид өгүүлрүүн: ―Үхрийн минь чи хааш илгээв‖ хэмээн асууваас тэр бярман өгүүлрүүн: ―Би үхрийг чинь хүрээнд оруулж тавилаа‖ хэмээн өгүүлсэнд тэр гэрийн эзэн өгүүлрүүн: ―Чи үхрийг минь завхаасан ажгуу. Үхрийг минь авч ир‖ хэмээн өгүүлвээс тэр бярман өгүүлрүүн: ―Би нэгэнт үхрийг чинь гэрт хүргэлээ. Өдгөө би хаанаас авч ирмүй?‖ хэмээн өгүүлэв. Төдий тэр хоѐул янагш чанагш татлалдаж, хаанд заргалан одсонд зуур нэгэн хүний морь алдаж дутаасанд тэр хүн Илдандид өгүүлрүүн: ―Гүүг минь нааш хариул‖ хэмээн өгүүлсэнд тэр бярман хариулан нэгэн чулуугаар цохисонд онож морины хөл хугарав. Тэр хүн өгүүлрүүн: ―Морийг мнь юу гэж алав. Чи морийг минь ац‖ хэмээн өгүүлсэнд тэр бярман өгүүлрүүн: ―Би юуны тул морь өгөх буй. Бид хааны дэргэд асуун одъѐ‖ хэмээн өгүүлээд хааны дэргэд гурвуул одсонд бярман айж дутаасугай хэмээн сэтгэж, нэгэн давхар хүрээний дээр харайсанд тэр хүрээний дотор нэгэн хүн цэмбэ нэхэн суухад түүний дээр унаж, тэр цэмбэ нэхэгч хүн үхэв. Тэр цэмбэ нэхэгчийн эм тэр бярманыг бариад, ―Чи нөхрийг минь юуны тул алав. Өдгөө эдгээж ац‖ хэмээн өгүүлсэнд тэр хүн өгүүлрүүн: ―Үхсэн хүнийг яахин эдгээмүй?‖ хэмээн өгүүлэв. ―Янагш ир! Бид хааны дэргэд асуухаар одъѐ, хаан заргыг бидэнд хагалж өгмүй за‖ хэмээн өгүүлээд одсонд мөр дээр нэгэн мөрөн ажгуу. Тэр мөрнөөс нэгэн модоч хүн нэгэн шуу ооль зууж айсуй ажгуу. Бярман тэр модчоос, ―Энэ усны гүн хэдий чинээ буй?‖ хэмээн асуусанд усны хүн, ―Их ажгуу‖ хэмээн өгүүлэхэд шуу оолио усанд алдаад эс олсонд тэр модоч өгүүлрүүн: ―Чи шуу оолийг минь төлж авчир‖ хэмээн өгүүлсэнд Илданди өгүүлрүүн: ―Шуу оолийг чи өөрөө алдаад, би юуны тул төлнөм. Янагш ир, бид хаанд асуун одъѐ. Хаан заргыг хагалмуй за‖ хэмээн өгүүлээд зорчсонд тэр бярман чилэн алжааж ундаассанд нэгэн дарс худалдаачийн гэрт орж ундаа гуйхаар одсонд тэр дарс худалдаачийн нэгэн нуган хөвгүүн нь дээлд хучиж унтсан ажгуу. Илданди тэр хөвгүүний дээр суусанд тэр хөвгүүн үхэв. Тэр эм Илдандийг бариад, ―Хөвгүүнийг минь юунд алав. Хөвгүүнийг минь эдгээж авчир‖ хэмээн өгүүлсэнд тэр бярман өгүүлрүүн: 104
―Чиний хөвгүүнийг би алсангуй. Үхсэн хөвгүүнийг яахин эдгээмүү. Бид хаанд заалдахаар одъѐ. Тэр маны заргыг хагалмуй за‖ хэмээн өгүүлсэнд төдий тэд бүгд хамт одсонд зуур Шагодага нэрт модон дээр нэгэн хон хэрээ суун ажгуу. Тэр хон хэрээ нь тэр Илдандийг олон хүн авч одохыг үзээд өгүүлрүүн: ―Ай Илданди, чи хаана одох буй?‖ хэмээн асуусанд Илданди өгүүлрүүн: ―Хон хэрээ ээ! Надад явдалгүй бөгөөтөл эдгээр хүн намайг эрх бус авч одном‖ хэмээн өгүүлсэнд хон хэрээ өгүүлрүүн: ―Хаана одмуу?‖ хэмээн асуусанд Илданди өгүүлрүүн: ―Би хаанд одмуу‖ хэмээвээс, ―Тийн бээр бөгөөс миний энэ үгийг чи хаанд хүргэ. Ийм нэгэн оронд Шагодага нэрт модонд нэгэн хон хэрээ суун ажгуу. Би бусад модон дээр суух цагт дуун минь сайхан үл гармуу. Энэ Шагодага модон дээр ирж сууваас дуун минь гайхамшигт гармуу. Тийм юун буй? хэмээн хаанаас асуутугай‖ хэмээн өгүүлэв. Бас түүнээс чанагш одсонд нэгэн могой лугаа учраад тэр хоѐр янагш чанагш урьд ѐсоор өгүүлэлдээд тэр могой нь: ―Ай бярман чи миний энэ үгсийг хаанд өгүүлтүгэй. Би нүхнээс гарах цагт жаргамуу. Нүхэнд ороход зовмуй. Тэр юуны тул буй хэмээн асуутугай‖ хэмээн өгүүлэв. Түүнээс бас чанагш одвоос нэгэн залуу эм лүгээ учирч хоѐул янагш чанагш өгүүлэлдэж тэр эм нь: Ай бярман, миний энэ үгсийг чи хаанд өгүүлтүгэй! Би эцэг эхийн гэрт суух цагт хадам эцэг эхийн гэрт одохыг таалнам, хадам эцэг эхийн гэрт суух цагт эцэг эхийн гэрийг хүсмүү, тэр юуны тул буй хэмээн асуутугай‖ хэмээн өгүүлэв. Тэндээс зорчоод хааны дэргэд хүрсэнд хаанд мөргөөд асуусанд хаан нь: ―Та юуны тул ирсэн буй?‖ хэмээн асуусанд төдий тэд бүгд хааны өмнө заргалдсанд хаан Илдандид зарлиг болруун: ―Чи үхрийг эзний гарт өгсөн буюу дэмий орхисон буюу‖ хэмээн зарлиг болсонд Илданди өгүүлрүүн: ―Би үхрийг тавихуйд гэрийн эзэн Нүдээр үзэв. Би хэлсэнгүй‖ хэмээн өгүүлсэнд төдий хаан зарлиг болруун: ―Эс хэлсэн энэ Илдандийн хэлийг огтол. Гэрийн эзэн үхрийг үзээд эс хадгалсан түүний нүдийг ухтугай‖ хэмээн зарлиг болов. Гэрийн эзэн өгүүлрүүн: ―Энэ Илданди нэгэн бөгөөс үхрийг минь булаан атал бас миний нүдийг ухах бөгөөс хялбар зарга болой. Ийм зарга хэр зохих‖ хэмээн өгүүлэв. Бас нэгэн хүн , ―Ай хаан, энэ Илданди миний гүүг алав‖ хэмээн өгүүлсэнд, ―Илданди чи морийг яахин алав‖ хэмээн асуусанд Илданди өчрүүн: ―Ай хаан, би мөрөөр явтал энэ хүн морио хариул хэмээн өгүүлсэнд би нэгэн чулуугаар цохисонд үхэв‖ хэмээн өгүүлсэнд хаан өгүүлрүүн: ―Тийм бөгөөс морио хариул хэмээсэн морины эзний хэлийг огтол. Илданди чулуугаар цохисон түүний гарыг огтол‖ хэмээв. Морины эзэн өгүүлрүүн: ―Тийм бөгөөс энэ Илданди морийг минь алаад бас миний хэлийг огтлох бөгөөс хялбар болой‖ хэмээв. Бас модоч хүн өгүүлрүүн: ―Ай хаан, би шуу оолио шүдээр зууж, уснаас үймж иртэл энэ Илданди усны гүн ямар хэмээн асуусанд би түүний хариу өгүүлтэл шуу оолио усанд алдав‖ хэмээн өчвөөс хаан зарлиг болруун: ―Ер хүн юмыг гараар барьж явах бөгөөтөл ѐсонгүй шүдээр зууж явах тийм буюу, модчийн хоѐр үүдэн шүдийг хугал, Илданди ус гүн буюу хэмээн асуусан түүний хэлийг огтол‖ хэмээн хагалсанд модоч өгүүлрүүн: ―Илданди шуу оолийг минь алдуулаад бас миний үүдэн шүдийг хугалах бөгөөс хялбар зарга болой‖ хэмээв. Бас дарс худалдаач эм өгүүлрүүн: ―Ай хаан, Илданди хөвгүүнийг минь алав‖ хэмээн өгүүлсэнд Илданди өгүүлрүүн: ―Ай хаан би чилэн алжааж дарс гуйхаар одсонд хөсөр үзэлгүй хөвгүүн дээр сууж, хөвгүүн үхэв‖ гэсэнд Хаан зарлиг болруун: ―Дарс худалдаач эм хөвгүүний тэргүүнийг бүрхсэнд эс үзсэн гэм болсон ажгуу. Илданди гэнээр сууж хөвгүүнийг алсан ажгуу. Өдгөө та хоѐр нөхцөж нэгэн хөвгүүн төрүүлтүгэй‖ хэмээн зарлиг болов. Төдий дарс худалдаач эм өгүүлэв: ―Энэ Илданди миний хөвгүүнийг алаад бас намайг авах бөгөөс хялбар зарга болой‖ гэв. Бас цэмбэ нэхэгчийн эм заргаларуун, ―Ай энэ Илданди эрийг минь алав‖ хэмээвээс Илданди өгүүлрүүн: ―Ай хаантаан, надад дайсан олны тул би айн эмээгээд хүрээн дээрээс харайн дутаахад эс үзээд дээр нь унасанд миний доор учирч үхэв‖ хэмээв. Хаан зарлиг болруун: ―Тийм бөгөөс энэ эмийн эр болтугай‖ хэмээн өгүүлсэнд эм өгүүлрүүн:
105
―Миний эрийг алаад бас намайг авах бөгөөс ямар зохих‖ хэмээн өгүүлэв. Тэдгээр тус тус заргыг хагалж өгсөнд Илданди хамаг гэмээс тонилов. Бас хоѐр эм нэгэн хөвгүүнийг минийх чинийх хэмээн булаалдаад хаанд заргалдсанд хаан мэргэн оюунаар ухаж, тэр хоѐр эмд ийн хэмээн өгүүлэв: ―Та хоѐр бээр хөвгүүний хоѐр гараас бариад янагш чанагш булаалдаж хэн бээр таны хүчин нэндэж авбаас тэр тань автугай‖ хэмээв. Төдий тэр хоѐр эм тэрхүү ѐсоор булаалдсанд нэгэн эм нь хөвгүүний амийг үл хайрлан хүчин чадлаар булаалдав. Нөгөө эмийн хүчин их бөгөөтөл хөвгүүнийг хайрлаж их эс хүчилсэнд хаан түүнийг мэдэж тэр эмд зарлиг болруун: ―Энэ хөвгүүн чиний бус нөгөө үл хүчлэгч эмийнх буюу‖ хэмээн зарлиг болсонд төдий тэр эм өөрийн хөвгүүнээ авч одов. Бас хоѐр эм нэгэн бүхэл бөс булаалдаж, хааны дэргэд ирсэнд хаан нь урьд хөвгүүний ѐсоор зарга хагалав. Тэндээс бас Илданди хаанд өчив: ―Хаан аа! Тэдгээр хүн намайг авч ирэхэд нэгэн могой өгүүлрүүн: ―Миний энэ үгийг хаанд өчтүгэй хэмээн, би нүхнээс гарахад хялбар буюу, нүхэнд ороход зовмуй. Тэр юуны шалтгаан буй?‖ хэмээн өчтүгэй хэмээв.‖ Хаан зарлиг болруун: ―Илданди аа! Чи тэр могойд ийн өгүүлтүгэй. Чи нүхнээс гарахад уургүй бөгөөс өлссөний тул хялбар гарах буй за. Гарсны хойно идээнийг их идээд шувуунаа хөнөөгдсөнд бүдүүн болсонд нүхэнд орохдоо торж зовох бөлгөө. Чи өдгөө идээнийг цэнэж ид, эс уурлаваас гарах ороход адил хялбар болъюу, тийн хэмээн өгүүлтүгэй. Бас Илданди тэр залуу эмийн үгсийг өчсөнд хаан зарлиг болруун: ―Чи тэр залуу эмд ийн өгүүлтүгэй. Чи хадам эцэг эхийн гэрт суух цагт эцэг эх юүгээ санаж эцэг эхийн гэрт одохыг дурламуу. Эцэг эх юүгээ гэрт суух цагт уйдаж, эр юүгээ санаж хадам эцэг эхийн гэрт одохыг дурламуй за. Өдгөө нэгэн орныг тэвчээд нэгэн орныг нутлан сууваас сайн болж, сэтгэлээ үл зовъюу. Тийн хэмээн өгүүлтүгэй.‖ Бас тэр Илданди нь Шагодага нэрт модонд суусан хон хэрээний үгийг хаанд өчсөнд хаан зарлиг болруун: ―Чи тэр хон хэрээнд ийн өгүүлтүгэй. Чиний суусан тэр модны доор алт бүхийн тул дуу чинь яруу гарах тэр бөлгөө. Бусад модны доор алтгүйн тул яруу дуун үл гаръюу. Тийн хэмээн өгүүлтүгэй.‖ Хаан зарлиг болруун: ―Ай Илданди аа! Чи олон гэмд торвоос бээр би чамайг аварч тавив. Чи тэр модны доорхи алтыг аваад үгээгүү ядуугаас тонилоод сайн үйлд орж суутугай‖ хэмээн зарлиг болсонд төдий тэр Илданди нь хааны зарлигаар модны доорхи алтыг авч одоод, түүнээс хойшид их эд агуурст болж, нэгэн насандаа жаргаж суув.» Ананд аа! Тэр цаг тэр учир дахь тэр Үзэсгэлэнт хаан нь бусад буюу хэмээн үл сэтгэтүгэй. Тэр өдгөө дэхь би буюу. Тэр цаг тэр учир дахь тэр Илданди бярман нь энэ Шинду Лошаша бярман буюу. Би эрт бээр энэ бярманыг зовлонгоос тонилгож, эрдэнэ өгөөд жаргуулсан буюу. Өдгөө би илт туулж, Бурханы хутгийг олж бээр энэ хүнийг зовлонгоос тонилгоод номын эрдэнэ сан өгсөн бөлгөө.‖ Бурхан тийн хэмээн зарлиг болсонд наснаа төгөлдөр Ананд ба олон нөхөд Ялж төгс нөгчсөний зарлигийг сүслэн бишрээд илт баясав. ШИЖИР НЭРТ БЯРМАНЫ ДӨЧИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг Илтгэлгүй идээн өглөгтийн хотол баясгалангийн хүрээнд суун амуй. Тэр цагт тэр улсад нэгэн сайн язгуурт баялаг Шижир нэрт нэгэн бярман бөлгөө. Тэр бярманд хөвгүүн үгүй ажгуу. Тэр бярман зургаан багшийн дэргэд одоод хөвгүүнтэй болох эсэхийг асуусанд зургаан багш өгүүлрүүн: ―Чамд хөвгүүнтэй болох хувь үгүй‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр бярман харьж ирээд муу хирт дээл өмсөөд гаслаж зовоод ийн хэмээн сэтгэмүй «Хөвгүүний хувь надад үгүй ажгуу. Хэрвээ би хойно үхвээс гэр бараа тэргүүтнийг хаан авмуй» хэмээн сэтгэж, маш үл баясан зовон суумуй. Тэр цагт тэр бярманы эм нь нэгэн шамнанц лугаа танилцсан бөлгөө. Тэр шамнанц тэр бярманы гэрт одсонд тэр бярман маш гаслан зовохыг үзээд тэр шамнанц нь тэр эмд: ―Эр чинь юуны тул гасламуй‖ хэмээн асуусанд бярманы эм өгүүлрүүн: ―Бид хөвгүүнгүйн тул зургаан багшаас бидэнд хөвгүүнтэй болох эсэхийг асуусанд «Танд хөвгүүний хувь үгүй» хэмээн өгүүлсэнд түүнийг сонсоод үл баясан зовох ажгуу‖ хэмээн өгүүлсэнд шамнани өгүүлрүүн: ―Зургаан багш нь юу ч үл мэдэх бөгөөтөл тэдгээр тийм үйлсийг хаана ухмуй. Өдгөө Түүнчлэн ирсэн Бурхан ертөнцөд сууж нөгчсөн ба ирээдүйг тодорхойяа төрвөлгүй мэдэх бөгөөтөл, Бурханаас хөвгүүн буй үгүй болохыг юуны тул эс асуув?‖ хэмээн өгүүлэв. Төдий тэр шамнанц харьсны хойно бярманы эм эрдээ тэр үгсийг өгүүлсэнд тэр бярман маш баясан биширч, гаслахгүй болоод төдий тэр шинэ дээлээ өмсөөд Бурхан хаана бүхий тэнд одоод Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Надад хөвгүүнтэй болох хувь буй буюу үгүй буюу хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ай бярман, чи хөвгүүнтэй болох буй, тэр хөвгүүн нь буян лугаа төгөлдөр болоод их болвоос тойн болохыг дурлаюу!‖ Тийн хэмээн зарлиг болсонд тэр бярман Бурханы зарлигийг сонсож маш баясан бишрээд, 106
―Хөвгүүнтэй болвоос тойн болох бөгөөс бээр юун ажгуу. Гаслан минь арилав‖ хэмээгээд төдий тэр бярман Бурхан ба аяга тахимлиг хуврагуудыг өөрийн гэртээ урьсанд Бурхан нь юун бээр үл зарлиг болон түүний үгийг зөвшөөгөөд хойт өдөр идээний цаг хүрсэнд Бурхан ба хуврагууд лугаа сэлт тэр бярманы гэрт өөд болоод бэлдсэн тавцанд суулгав. Бярман эр эм хоѐр Бурханыг өргөн хүндлээд элдэв зүйл идээ өргөв. Бурхан нөхөд сэлт идээ зооглож, Бурхан ба хуврагууд лугаа харьсанд зуур нэгэн сайн зүлгэт газар бөлгөө. Тэр зүлгэнд маш тунгалаг нэгэн булаг буюу. Бурхан ба аяга тахимлиг хуврагууд лугаа тэр булгийн дэргэд суугаад тус тус бүр тэр булгаас бадар аягаа бариад ус авсанд гэнэтхэн нэгэн бич ирээд Анандаас: ―Бадар аягаа ац‖ хэмээн гуйсанд Ананд бадар аягаа хагармуу хэмээн сэтгэж, бадар аягаа эс өгсөнд Бурхан Анандад зарлиг болруун: ―Ананд аа! Бадар аягыг бичинд өгтүгэй!‖ хэмээн зарлиг болоод төдий Ананд бадар аягыг өгсөнд тэр бич бадар аягыг аваад модон дээр авирч гараад бадар аяга дүүрэн бал авч ирээд Ялж төгс нөгчсөн Бурханаа өргөв. Бурхан: ―Бал доторх буртгийг арилга!‖ хэмээн зарлиг болсоонд тэр бич бал доторхи үхсэн хорхойг арилгаж өргөсөнд Бурхан бээр тэр бадар аяга дүүрэн балыг аваад зарлиг болруун: ―Балыг энэ усанд зуурч идсүгэй‖ хэмээн зарлиг болсонд төдий балыг усанд зуураад Бурханд өргөсөнд Бурхан бээр амсаад аяга тахимлиг хуврагууддаа түгээж өгсөнд хамаг бүгд ханав. Тэр цагт тэр бич балыг Бурхан тэргүүтэн зооглосонд маш баясаад харайлгасанд эрэгт унаад үхэв. Үхээд сац хөвгүүн үгүй тэр бярманы гэргийн хэвлийд оров. Сар гүйцээд нэгэн гоо үзэсгэлэнт хөвгүүн төрөв. Төрөөд сац тэр гэрийн эзний гэр доторхи хамаг савнуудыг балаар дүүргэв. Тэр гэрийн эзэн эр эм хоѐр маш баясаад шинжигч багшийг авч ирээд хөвгүүнийг шинжлүүлсэнд шинжигч багш өгүүлрүүн: ―Энэ тэргүүн төрөхөд ямар бэлгэ болов?‖ хэмээн асууваас, ―Энэ хөвгүүн төрөхөд хамаг савнуудыг балаар дүүргэв‖ хэмээн өгүүлсэнд шинжигч нь Дээд балт хэмээн нэрийдэв. Тэндээс тэр хөвгүүн их болсонд эцэг эхдээ ийн хэмээн өчрүүн: ―Ай эцэг эх минь намайг тойн болгон соѐрх‖ хэмээн өчвөөс эцэг эх хоѐр нь хөвгүүнээ тойн болох үгсийг эс зөвшөөсөнд хөвгүүн нь бас бас өчөөд ―Эцэг эх минь намайг тойн үл болгох л бөгөөс би ийм үймэх оронд үл суун үхмүү би‖ хэмээн өгүүлсэнд эцэг эх нь ийн зөвлөлдрүүн: ―Эрт урьд Бурхан бээр танд хөвгүүнтэй болвоос бээр тойн болох буй хэмээн бивангирд өгсөн бөлгөө. Өдгөө энэ хөвгүүнийг ятгаваас магад үхэх буюу. Үүнийг тойн болгоѐ‖ хэмээн зөвлөж хөвгүүндээ өгүүлрүүн: ―Ай хөвгүүн чи сэтгэлээ бүү зов. Чамайг тойн болгоѐ‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр хөвгүүн маш баясан бишрээд Ялж төгс нөгчсөн Бурхан хаана бүхий тэнд одоод Бурханы хөлд оройгоороо мөргөөд ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Намайг тойн болгон соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан нь: ―Хөвгүүн ээ! Ирсэн чинь сайн‖ хэмээн зарлиг болоод сац сахал үс нь өөрөө унаад аяга тахимлиг болов. Тэндээс дөрвөн үнэний номуудыг дэлгэрэнгүйеэ үзүүлсэнд зарим нь сэтгэл маш тонилоод хамаг цувралыг барж архад болов. Аяга тахимлигууд чанагш янагш амьтны тул явах цагт хэрвээ ундаасан чилвээс огторгуйд бадар аяга өргөвөөс балаар өөрөө дүүрэхийг хотол бүгдээр үзэв. Тэндээс Ананд Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Энэ Дээд балт аяга тахимлиг эрт ямар буян үйлдсэнээр өдгөө тойн болоод үл удан дайныг дарсны хутгийг олоод ямарваа сэтгэсэн ѐсоор бүтэх шалтгаан нь юун буй?‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! Урьд Шижир нэрт бярман биднийг урьсныг мэдмүү?‖ хэмээн зарлиг болсонд Ананд өчрүүн: ―Бурхан аа! Түүнийг мэдмүү би.‖ Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! Тэр цагт бид бинваад идээ идэж дуусаад ирсэн зуурт мөрт зүлгэт газрын нэгэн булаг дээр амарч суухуй цагт нэгэн бич чиний бадар аягыг авч одоод балаар дүүргэж авч ирээд надад өргөөд тэр балыг би идээд хуврагуудад түгээж өгсөнд тэр бич нь маш баясаад бүжиглэн харайсанд эрэг гулсаж үхсэнийг мэдмүү чи?‖ Ананд өчрүүн: ―Бурхан аа! Түүнийг мэдмүү би‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! Тэр цагт бал өргөсөн бич нь энэ Дээд балт аяга тахимлиг буюу. Бурханыг үзэж баясгалант сэтгэлээр бал өргөсний ачаар гэрийн эзний хөвгүүн болон төрөөд өнгө сайт болоод, тойн болж цуврал барсан тэр бөлгөө‖ хэмээн зарлиг болсонд төдий Ананд баруун өвдгөө газарт сөгдөж, алгаа хамтатгаад Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Энэ аяга тахимлиг ямар гэмт үйлсийн ачаар бичин болон төрсөн буюу?‖ хэмээн өчвөөс Бурхан наснаа төгөлдөр Анандад зарлиг болруун: ―Ананд аа! «Эрт нөгчсөн цагт Гашиб Бурхан ертөнцөд ирсэн цагт нэгэн шинэхэн тойн болсон залуу аяга тахимлиг нь нэгэн аяга тахимлиг сувгаас харайхыг үзэж ийн хэмээн: ―Ай аяга тахимлиг, чи бич лүгээ адил бушуу ажгуу‖ хэмээн өгүүлсэнд тэр аяга тахимлиг өгүүлрүүн: 107
―Чи намайг эс танив уу?‖ хэмээвээс ―Чи Гашиб Бурханы тойн бүхийн тул яахин үл таним‖ хэмээн өгүүлвээс тэр аяга тахимлиг өгүүлрүүн: ―Чи намайг үл элэглэтүгэй, би нэрийн төдийхөн тойн бус буй за. Би тойдын дөрвөн үрийг бээр олсон болой‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр залуу аяга тахимлиг маш айн эмээгээд шар үсээ сэрвийлгэж, өвдгөө хөсөрт сөгдөж, алгаа хамтатгаж: ―Ай аяга тахимлиг, чамайг элгэлсэн нүглээ наманчилсугай. Нигүүлсэн соѐрх‖ хэмээн гэмүүдээ наманчилсны ачаар амьтны тамд эс төрөв. Элгэлсний хүчээр таван зуун төрөл тутамд ямагт бич болон төрөв. Эрт бээр тойн болоод санваарыг сахисны тул өдгөө над лугаа учирч хамаг зовлонгууд нь барагдав.» Ананд аа! Тэр цаг тэр учир дахь элгэлэгч тэр залуу аяга тахимлиг нь хэмээвээс өдгөөх энэ Дээд балт аяга тахимлиг буюу. Бурхан тийн хэмээн зарлиг болсонд Ананд ийн хэмээн өчрүүн: ―Бие, хэл, сэтгэлийн үйл нь сахиж үл болох бөгөөтөл аяга тахимлиг бээр хэлний үйлийг эс сахисны тул тийм ач үрээр зовсон ажгуу‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! Чиний өгүүлсэн ѐсоор болой‖ хэмээн зарлиг болоод дөрвөн үнэнийг дэлгэрэнгүйеэ үзүүлсэнд бие, хэл, сэтгэлийн үйл маш арилаад сэтгэлийн хир арилж бүрүүн. Зарим нь үргэлжид орсон ба нэгэнт харин ирэгч ба харин үл ирэгч ба дайныг дарсны хутгийг олов. Зарим нь дээргүй үнэн төгс туулсан бодь хутагт сэтгэл үүсгэв. Бурхан тийн хэмээн зарлиг болсонд олон нөхөд даган бишрээд илт баясав. ДАНЖИЛА НЭРТ ГЭРИЙН ЭЗНИЙ ДӨЧИН ХОЁРДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан хааны балгасан дахь галандага шувуу оршсон Гэрэлт ойд суун авай. Тэр цагт Госала улсад язгуур овог ихт их эд агуурст Тала Машижир нэрт нэгэн гэрийн эзэн бөлгөө. Түүнд хөвгүүнгүйн тул тэнгэр лус тэргүүтэн хамаг тэнгэрийн шүтээнд тахиж хөвгүүн гуйв. Тэр гэрийн эзэн чин сэтгэлээр хамаг тэнгэр лусыг тахиж, хөвгүүн гуйсны тул хойно нэгэн цагт түүний гэргий нь жирэмсэн болоод сар гүйцээд ертөнцөд чухаг гоо үзэсгэлэнт нэгэн хөвгүүн төрөв. Шинжигчид үзүүлвээс шинжигч бээр бэлгэ лүгээ адилтгаж, Данжила хэмээн нэрийдэв. Тэр хөвгүүн хойно их болсон цагт тэр гэрийн эзний хамаг байшингууд бүгд долоон эрдэнэт болов. Хамаг сангууд огоот дүүрч хамаг хэрэглэгдэхүүнийг төгсгөв. Тэр цагт Гэгээнээ ялгуугч хааны Биндэрьяа нэрт хан хөвгүүн өвчин хүртсэнд өвчин эмнэх цагт оточ өгүүлрүүн: ―Энэ хөвгүүний биеийг нь горширша1 занднаар угааваас эдгэх‖ хэмээн өгүүлсэнд хаан их улсад ийн тунхаг тархаав: ―Хэнд горширша зандан буй бөгөөс надад өргөтүгэй, мянган лан алт өгсүгэй‖ хэмээн тунхаг тархаасанд хамаг улсад үгүй ажгуу. Тэр цагт нэгэн хүн хаанд ийн хэмээн өчив: ―Хаан аа! Госала улсад Данжила нэрт гэрийн эзэнд тийм зандан олон бөлгөө‖ хэмээн өчвөөс хаан нөхөд сэлт зандан гуйхаар одоод тэр гэрийн эзний хаалганд хүрсэнд тэр гэрийн эзний хаалга сахигч хүн гэрийн эзний дэргэд одоод: ―Ай ноѐн минь! Гэгээнээ ялгуусан хаан бээр манай хаалганд ирж амуй‖ хэмээн өгүүлсэнд тэр гэрийн эзэн маш баясаад хааныг угтаж гараад гэртээ залж ирэв. Хаан хаалга нээж үзвээс нэгэн хаалга нь мөнгөөр үүдсэн буюу түүний дотор нь ертөндад чухаг болсон нэгэн гоо үзэсгэлэнт эм хүн мөнгөн тавцанд сууж, мөнгөн утас ээрч суун ажгуу. Арван зургаан өчүүхэн залуу эмс түүний үйлсийг бүтээх ажгуу. Хаан тэр эмийг үзээд хаан бээр тэр гэрийн эзнээс, ―Энэ чиний гэргий буюу?‖ хэмээн асууваас тэр гэрийн эзэн өгүүлрүүн: ―Энэ миний эм бус, хаалгач зарцын эм буюу‖ хэмээн өгүүлсэнд хаан зарлиг болруун: ―Тийн бээр бөгөөс эдгээр сайн эмээр юун хийлгэмүй?‖ хэмээн асууваас гэрийн эзэн өгүүлрүүн: ―Эдгээр эм нь гадар дотрын үйлийг бүтээгч болой‖ хэмээн өгүүлсэнд түүний цаана бас хаалганд үзвээс тэр хаалга нь хөхөмдөг биндэрьяагаар үүдсэн хаалга ажгуу. Тэр хаалганы дотор нь урьд эмээс нэн үлэмж нэгэн эм суун ажгуу. Тэр эмийн зарц нь урьд эмийн зарц төдий хоѐр ажгуу. Тэндээс бас нэгэн хаалга нээж үзвээс тэр хаалга бээр алтаар үүдсэн хаалга буюу. Тэр хаалганы дотор нь урьд хоѐр эмээс үлэмж нэгэн эм алтан тавцанд сууж, алтан цэмбэ нэхэж суун ажгуу. Тэр эмийн зарц охид нь урьд хоѐр эмээс маш олон бүхийг үзэж хаан ийн өгүүлрүүн: ―Ай гэрийн эзэн, энэ чиний эм буюу?‖ хэмээн асуусанд гэрийн эзэн өгүүлрүүн: ―Энэ миний эм бус буй за‖ хэмээн өгүүдэв. Тэндээс гэрийн эзний гэрт хүрээд үзвээс хотол газар дэлхий нь биндэръяагаар үүдсэн маш тунгалаг усны өнгө лүгээ адил буюу. Тэр харшийн дээвэр дахь өнгө хөрөг ба загас тэргүүтний биеийг хөрөглөөд тэр хөрөг салхинд хийсдэж хөдөлвөөс тэр харшийн газар дэлхийд тодорхойяа үзэгдмүй. Хаан түүнийг үзээд энэ магад ус буюу хэмээн сэтгэж, ийн хэмээн өгүүлэв: 1
Горширша- зандан модны нэгэн төрөл зүйл. Сэрүүцүүлэгч зандан хэмээх нь бий.
108
―Ай гэрийн эзний харшийн дотор юуны тул ус тогтов?‖ хэмээн өгүүлсэнд гэрийн эзэн өгүүлрүүн: ―Хаан аа! Энэ ус бус хөхөмдөг биндэрьяа буюу‖ хэмээн өгүүлсэнд хаан эс итгэж, гар дахь бугуйвчаа аваад түүнд орхиж, ус бус ажгуу хэмээн мэдээд хаан харшид нь ороод долоон эрдэнэсийн харшийн дотор хөхөмдөг биндэрьяан тавцан бэлдээд түүнд хааныг суулгав. Тэр гэрийн эзний гэргий нь тэнд суун ажгуу. Тэр эмийн нүднээс нулимс асгарав. Хаан асууруун: ―Юуны тулд уйлав? Намайг ирснийг эс таалсан буюу?‖ хэмээн асууваас: ―Ай хаан, чамайг ирсэнд маш баясан бөгөөтөл юуны тул үл таалмуу, хаан чиний дээлд өчүүхэн утаа шингэсний тул нулимс гарсан минь тэр буюу‖ хэмээн өчвөөс хаан зарлиг болруун: ―Танай айлын хүн бүгд гал үл түлэх буюу?‖ хэмээн асууваас эм өчрүүн: ―Гал түлэхгүй буюу‖ хэмээв. Хаан бас асууруун: ―Тийн бээр бөгөөс идээгээ яахин идмүү?‖ хэмээн асууваас тэр эм өгүүлрүүн: ―Бид идэх идээгээ сэтгээд сац зуун амтат идээ өөрөө бүтмүү‖ хэмээн өгүүлвээс хаан зарлиг болруун: ―Тийн бээр бөгөөс харанхуй шөнө галгүй яахин суумуу?‖ хэмээн өгүүлвээс тэр гэрийн эзэн өгүүлрүүн: ―Чандмань эрдэнийн гэрлээр суумуу бид. Хаалга хааваас бээр цуурганы нүхээр чандмань эрдэнийн гэрлээр өдөр адил гийгүүлмүй‖ хэмээн өчөөд төдий Данжила нэрт гэрийн эзэн өвдгөө хөсөр сөгдөж, ―Ай их хаан, юун тулд энд өөд болж ирэв?‖ хэмээн асууваас хаан өгүүлрүүн: ―Биндэрьяа нэрт хөвгүүн минь халуун өвчин хүртэж эмнэхүй эмд горширша нэрт зандныг хэрэглэхийн тулд түүнийг чамаас гуйхаар энд ирэв би‖ хэмээн өгүүлвээс тэр гэрийн эзэн маш баясаад, хааныг санд өөд болгоод олон эрдэнэ тэргүүтэн хамаг эрдэнэ ба эд таваарыг үзүүлэв. Цаггүй зандны цоцосыг бээр үзүүлж ийн хэмээн өчрүүн: ―Ай хаан аа! Гэгээндээ юуныг таалах л бөгөөс автугай!‖ Хаан өгүүлрүүн: ―Надад хоѐр лан өгтүгэй‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр гэрийн эзэн хааны зарлигаар өргөв. Тэндээс хаан харих цагт ийн өгүүлрүүн: ―Гэрийн эзэн ээ! Чи Бурханд золгохоор иртүгэй‖ хэмээн өгүүлсэнд гэрийн эзэн өчрүүн: ―Ай хаан аа! Бурхан хэмээх ямар буй?‖ Хаан зарлиг болруун: ―Чи эс сонсов уу? Габали балгасан дахь Судадана хааны хөвгүүн төрөх ба өтлөх ба өвдөх ба үхэхэд уйдаж, тойн болоод бодь хутгийг хичээсний тул илт туулж Бурхан болоод гучин хоѐр бэлгэс ба наян сайн үлгэрээр биеэ чимж рид хөл ба дэнсэлгүй бэлгэ билиг лүгээ төгөлдөр болоод тэнгэр хүний манлай эрхэн болсны тул Бурхан хэмээгдэж‖ хэмээн зарлиг болсонд төдий тэр гэрийн эзэн түүнийг сонсоод, маш баясаж бишрэхүй сэтгэл төрөөд, ―Ай хаан! Өдгөө Бурхан хаана суун амуй?‖ хэмээн өчвөөс хаан зарлиг болруун: ―Бурхан өдгөө хааны балгас дахь Гэрэлт ойд суун амуй. Хааныг мордуулаад сац тэр гэрийн эзэн Бурхан хаана бүхий тэр зүгт одоод Бурханы биеийг шинжилж үзвээс хамаг хаадаас маш үлэмж биеийг үзэж баясан бишрээд тэргүүнээрээ мөргөөд эсэн мэндээ асуулцав. Бурхан бээр түүнд ямарваа ном үзүүлснээр тэр гэрийн эзэн үргэлжид орсны хутгийг олов. Төдий тэр гэрийн эзэн хоѐр өвдгөө хөсөр сөгдөөд алгаа хамтатгаж Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Намайг тойн болгон соѐрх хэмээн өчвөөс Бурхан бээр: ―Тиймийн тул ирсэн чинь сайн‖ хэмээн зарлиг болоод сац сахал үс нь өөрөө унаж аяга тахимлиг болов. Тэндээс бас Бурхан түүнд дөрвөн үнэний номыг үзүүлснээр сэтгэлийн хир нүгүүд огоот арилаад дайныг дарсны хутгийг олов. Төдий Ананд ба олон нөхөд Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! энэ Данжила аяга тахимлиг нь эрт ямар буян үйлдсэний ачаар өдгөө хүн болон төрвөөс бээр тэнгэрийн эд агуурс лугаа төгөлдөр болоод гэрт үл төрөн, тойн болоод хутаг олсон шалтгаан юун буй?‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! Маш сайтар сонстугай. «Эрт урьд нөгчсөн цагт ерэн нэгэн галвын урьд нь Маш үзэгч нэрт Бурхан ертөнцөд ирээд амьтанд туслаж бүрүүн. Тэр Бурхан нирваан болсны хойно тэр Бурханы шашны түрүүхэн номд явах цагт таван зуун аяга тахимлиг ийн хэмээн батад тангараглалдав: ―Бид нэгэн аглаг орныг эрж, бодь хутгийн мөр бясалгасугай‖ хэмээн өгүүлэлдээд нэгэн ой дотор одвоос хайргат нэгэн булагт газарт орон засаж суун бүхий цагт тэдгээр аяга тахимлиг найралдахуй сэтгэлээр нэгэн аяга тахимлигт ийн хэмээн залбирав: ―Аяга тахимлиг аа! Бидний энэ аглаг орон нь балгаснаас хол бүхийн тул бид бүгдээр бинваад гуйхаар явахуй цагт зовмуй за. Чи ганцаар бинваад гуйхаар одоод бидэнд өгөлцтүгэй‖ хэмээн өгүүлсэнд тэр аяга тахимлиг бээр ―Тийн болтугай‖ хэмээн ам авч нас турхар балгасанд одоод олон гэрийн эзэнд ном үзүүлж, бинваад гуйж, тэдгээр аяга тахимлигт өргөв. Тэдгээр аяга тахимлигийн дотроос дөрвөн хүн нь маш хичээж бясалгасанд арван есөн хоногт үрийг олов. Тэдгээр хамаг аяга тахимлиг найралдахуй сэтгэлээр бинваад гуйгч тэр аяга тахимлигт ийн өгүүлрүүн: 109
―Аяга тахимлиг аа! Бид чиний ачаар сайн амгалант болоод хүссэн самадийг бээр олов. Өдгөө чи юуныг хүсэх бөгөөс бидэнд өгүүлтүгэй! Эгээрлийг чинь хангасугай‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр аяга тахимлиг бээр маш баясаж, ийн хэмээн хутаг гуйв: «Би бээр ирээдүй цагт тэнгэр хүн болон төрвөөс маш үлэмж эд агуурст баян болоод хамаг хүссэн хүсэл минь өөрөө бүтэх болтугай. Богд хутагтан лугаа учирч танаас зуун мянган нэн үлэмж номыг сонсож, сэтгэлийг огоот арилгаад хутгийг олох минь болтугай» хэмээн хутаг гуйв.» Ананд аа! Тэр цаг тэр учир дахь Данжила аяга тахимлиг дөрвөн нөхөд аяга тахимлигт бинваад идээнээр хүндэлсний тул ерэн нэгэн галав хүртэл тэнгэр хүний дотор язгуур овог ихт болон төрөөд үгээгүү язгуурт эс төрөв. Өдгөө бээр намайг бээр үзээд сац хутгийг олсон шалтгаан нь энэ буюу!‖ Төдий Ананд ба аяга тахимлигууд Бурханы зарлигийг сонсож бүрүүн. Тус тусын хичээнгүйг хичээснээр тэргүүн үрээс дөтгөөр үр хүртэл олов. Зарим нь агуу их сэтгэл үүсгэв. Зарим нь эцэл үгүй газарт оршив. Бурхан тийн хэмээн зарлиг болсонд олон нөхөд илт бишрэн баясав. ЗААН ТЭТГЭГЧИЙН ДӨЧИН ГУРАВДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг Итгэлгүй идээн өглөгтийн хотол баясгалант хүрээнд суун авай. Тэр цагт Магада улсад нэгэн гэрийн эзэнд бэлгэ лүгээ төгссөн гоо үзэсгэлэнт нэгэн хөвгүүн төрөв. Тэр хөвгүүн төрөөд сац сангаас нэгэн алтан зулзаган заан өөрөө бүтэв. Төдий тэр хөвгүүний эцэг эх нь тэр зааныг үзээд маш баясаж шинжигч багшийг авч ирээд шинжлүүлвээс шинжигч хөвгүүний бэлгэ лүгээ төгссөнийг мэдэж өгүүлрүүн: ―Энэ хөвгүүн тэргүүн төрөөд сац ямар бэлгэ болов?‖ хэмээн асууваас тэр хөвгүүний эцэг эх өгүүлрүүн: ―Энэ хөвгүүн төрөөд сац сангийн дотор нэгэн алтан зулзаган заан өөрөө бүтэв‖ хэмээн өгүүлсэнд тэр шинжигч нь тэр хөвгүүнийг заан тэтгэгч хэмээн нэрийдэв. Тэр хөвгүүн хэдий чинээ их болвоос тэр заан бээр түүнчлэн өсөв. Хөвгүүн явахуй цагт зулзаган заан бээр явав. Нас турхар ханьцав. Зулзаган зааны баас шээс бээр алт болъюу. Заан тэтгэгч хөвгүүн их болсонд улс дахь гэрийн эздийн таван хөвгүүн лүгээ хамт наадан нэгэн нэгнээ таалмуу. Хойно нэгэн цагт гадагш наадан очсонд тэдгээр хөвгүүд өөр өөрийн гэртээ ямарваа гайхамшигг эрдэнэ бүхүйг янагш чанагш өгүүлэлдэв. Зарим хөвгүүн ийн өгүүлрүүн: ―Миний эцгийн гэрийн тавцан ба орон дэвсгэр хийгээд тэргүүтнийг хамаг бүгд долоон эрдэнээс бүтсэн болой‖ хэмээн өгүүлэв. Зарим нь ―Бидний гэр ба цэцэрлэг тэргүүтэн эрдэнээс бүтсэн болой‖ хэмээн өгүүлэлдэв. Зарим нь ―Бидний сан нь нас турхар дээд эрдэнэсээр огоот дүүрсэн буюу‖ хэмээн өгүүлэлдэв. Тэдгээр хөвгүүн тус бүр гэр дэхь ямар бүхий гайхамшигт эд таваарыг нэгэн нэгнээ хөөрчлөн өгүүлсэнд тэндээс Заан тэтгэгч хөвгүүн өгүүлрүүн: ―Би төрөхүй лүгээ сац нэгэн зулзаган заан өөрөө бүтсэн бөлгөө. Би хэдий чинээ их болвоос тэр зулзаган заан бээр төдий чинээ их болъюу. Тэр бээр миний санаагаар явъюу. Тэр заанд би унаад гайхахаар явахуй тэргүүтэн явмуй. Хаана явбаас сэтгэлээр минь хурднаа явмуй. Баас шээс алтан болъюу. Надад ийм заан буюу‖ хэмээн өгүүлсэнд тэр цагт тэдгээр хөвгүүний дотор Ачитасадуру нэрт хан хөвгүүн суун ажгуу. Тэр хан хөвгүүн нь Заан тэтгэгч хөвгүүний үгийг сонсож, ийн сэтгэрүүн: «Би их болж хааны оронд сууваас түүний зааныг булаасугай» хэмээн сэтгэв. Хойно хан оронд суугаад Заан тэтгэгч хөвгүүнийг урьж авч очиж ийн өгүүлрүүн: ―Ай заан тэтгэгч ээ! Чи тэр зааныг надад өгтүгэй‖ хэмээн өгүүлэв. Тэндээс Заан тэтгэгч харьж ирээд эцэг эхдээ тэр учрыг өгүүлсэнд эцэг эх нь хөвгүүндээ ийн хэмээн өгүүлэв: ―Ай авай минь, Ачитасадуру хаан нь маш догшин хилэнт болоод их тачаангуйт бөлгөө. Тэр өөрийн эцэг эх юүгээ алсан бөгөөтөл бусдыг алах наадам буй за. Өдгөө ай хөвгүүн зааныг чинь булаах буй за. Зааныг чи өгтүгэй‖ хэмээн өгүүлсэнд хөвгүүн өгүүлрүүн: ―Ай эцэг эх, миний зааныг хэн бээр булааж үл чадмуй‖ хэмээн өгүүлээд эцэг хөвгүүн хоѐул тэр зааныг унаад хааны орд харшид одоод хаалганд хүрсэнд хаалгач нь тэр эцэг хөвгүүн хоѐр заан унаж ирсэн учрыг хаанд өчсөнд хаан зарлиг болруун: ―Заан тэтгэгч эцэг хөвгүүн хоѐулыг харшид оруултугай‖ хэмээн өгүүлсэнд төдий Заан тэтгэгч эцэг хөвгүүн хоѐул заан унасаар орд харшийн дотор ороод заанаас буугаад тэр хаанд мөргөөд, ―Амгалангаар нь болтугай‖ хэмээн өчсөнд хаан маш баясаад тавцан дээр суулгаад идээ ба ундаа өгөв. Төдий чанагш янагш өгүүлэлдээд хаан Заан тэтгэгчид ийн өгүүлрүүн: ―Чи алтан заанаа надад өгөөд та эцэг хөвгүүн хоѐр харьтугай‖ хэмээн зарлиг болоод төдий Заан тэтгэгч бээр хааны зарлигаар зааныг тавиад эцэг хөвгүүн хоѐр явганаар яваад гадагш гарваас өнө үл удан тэр заан газар доогуур шургаад Заан тэтгэгч хөвгүүний өмнөөс гарав. Төдий Заан тэтгэгч эцэг хөвгүүн хоѐул тэр зааныг унаад гэртээ одоод ийн хэмээн сэтгэмүү: «Ачитасадуру хаан номын ѐсоор үл явахын тул хэрвээ энэ зааны тул хилэгнэвээс намайг гэмд оруулмуу. Өдгөө Ялж төгс нөгчсөн Бурхан ертөнцөд олон амьтанд туслан жаргаланд оруулан суун ажгуу. Түүний дэргэд одоод тойн болсугай» хэмээн сэтгэж, эцэг эхдээ ийн өчрүүн: 110
―Ай эцэг эх минь, намайг тойн болгон соѐрх‖ хэмээн өчвөөс эиэг эх нь хөвгүүний үгсийг зөвшөөсөнд төдий тэр хөвгүүн эцэг эхдээ мөргөөд алтан заанд унаж, Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг хаана бүхий тэнд одоод Бурханы хөлд оройгоороо мөргөөд алгаа хамтатгаж ийн өчив: ―Бурхан аа! Намайг нигүүлсэхүй сэтгэлээр тойн болгон соѐрх‖ хэмээн үгсээ дэлгэрэнгүй өчвөөс Бурхан бээр ―Ирсэн чинь сайн‖ хэмээн сайшаагаад сац сахал үс нь өөрөө унаж, аяга тахимлиг болов. Бурхан бээр түүнд дөрвөн үнэний ямарваа ном үзүүлсэнд архадын хутгийг олов. Заан тэтгэгч тэр аяга тахимлиг бээр бусад нөхөд аяга тахимлигууд лугаа хамт сууваас алтан заан бээр түүний дэргэд нас турхар суун авай. Тэр цагт Ширавасун балгас дахь хамаг хүн бээр тэр алтан зааныг гайхахаар үзэхийн тул түүний дэргэд хурав. Бясалгахуйд саад болохын тул аяга тахимлигууд Ялж төгс нөгчсөн Бурханаа тэр шалтгааныг өчвөөс Бурхан Заан тэтгэгч аяга тахимлигт ийн хэмээн зарлиг болов: ―Ай аяга тахимлиг чиний энэ зааныг гайхахаар хамаг хүн хурваас бясалгалд саад болмуу. Энэ зааныг үтэр тэвчтүгэй‖ хэмээн зарлиг болсонд Заан тэтгэгч өчрүүн: ―Бурхан аа! Би урьдаас тэвчвээс бээр үл болмуу, хэрхсүгэй‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ай аяга тахимлиг чи тэр заанд гурвантаа ийн өгүүлтүгэй! ―Ай заан аа! Би гэртээс гараад тойн боллоо. Өдийгөөс хойшид чи надад хэрэггүй буюу‖ хэмээн өгүүлвээс заангүй болъюу‖ хэмээн зарлиг болсонд Заан тэтгэгч аяга тахимлиг бээр Бурханы зарлигаар заанд тийн хэмээн захирсанд төдий тэр алтан заан бээр газрын доор живж одов. Хамаг аяга тахимлиг түүнийг үзээд маш гайхамшигт болж, Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Энэ Заан тэтгэгч аяга тахимлиг нь урьд ямар буян үйлдсэний ачаар энэ мэт ач үрийг олсон шалтгаан нь юун буюу?‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ер аль бээр хүн тус тусдаа гурван эрдэнэсийн буяны тариалан газарт буяны өчүүхэн хөрөнгө цацваас цаггүй үрийг олох болъюу. «Эрт нөгчсөн цагт Гашиб Бурхан ертөнцөд ирээд амьтанд туслах цагт хүний нас хорин мянган тоот наслаж, тэр Бурхан амьтанд туслаад нирваан болсны хойно шарилд олон суварга үүдэв. Тэр цагт нэгэн суваргын дотор нь Бодьсатва анх урьд Төгс баясгалант орноос бууж ирээд, эхийн хэвлийд орсон цагийн хөлөглөсөн зааны нэгэн суварга бээр буй ажгуу. Тэр цагт тэр зааны хөрөг нь өчүүхэн эвдэрсэн буюу. Нэгэн хүн тэр суварганд мөргөхөөр ирээд тэр зааны хөргийг өчүүхэн эвдэрснийг үзээд ийн хэмээн сэтгэрүүн: «Энэ нь Бодьсатвын унасан хөлгөн буй за. Үүнийг шинэтгэсүгэй» хэмээн сэтгэж, шавраар эвдэрснийг нь сэлбээд түүний дээр үзэсгэлэнтэйеэ илж сүрчээд ийн хутаг гуйв: ―Би ирээдүй цагт нас турхар овог язгуур ихт болоод баршгүй эд агуурст болтугай‖ хэмээн хутаг гуйв. Тэр хөвгүүн төрөл егүүтгээд сац дээд язгуурт тэнгэр болон төрөв. Тэнгэрээс төрөл егүүтгээд сац хүний ертөнцөд төрвөөс бээр нас турхар овог язгуур сайт болоод маш их эд агуурст болж үлэмж сайн өнгөт болон төрөөд алтан заан бээр нас турхар сахисны шалтгаан тэр буюу.» Ананд аа! Тэр цаг тэр учир дахь зааны хөргийг шинэтгэгч тэр хүн нь өдгөөгийн Заан тэтгэгч тэр аяга тахимлиг буюу. Тэр цаг тэр учирт хөргийг шинэтгэснээр түүнээс янагшид тэнгэр хүмүүний дотроо тэр хөвгүүн нь их эд агуурст болон төрөв. Гурван эрдэнэд сүслээд хүндэлсний тул өдгөө над лугаа учирч тойн болоод сэтгэлийн хамаг хир барагдаад архадын хутгийг олсон нь тэр буюу.‖ Наснаа төгөлдөр Ананд ба олон нөхөд Бурханы зарлигийг сонсож, хамаг бүгд утгасыг ухаж дотроо оруулсанд зарим нь үргэлжид орсон ба нэгэнтээ харин ирэгч ба харин үл ирэгч ба дайныг дарсны үрийг олов. Зарим нь дээргүй боль хутагт сэтгэл үүсгээд няцалгүй газарт оршив. Бурхан тийн хэмээн зарлиг болсонд олон нөхөд илт баясаад даган бишрэв. АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ БЯРМАНЫ НӨХӨӨС БАРЬСНЫ ДӨЧИН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг Итгэлгүй идээн өглөгтийн хотол баясгалангийн хүрээнд суун авай. Тэр цагт Бурхан бээр Анандыг дагуулж бинваадад одсонд Бурханы өмссөн дээлд өчүүхэн цоорхой нүх буй ажгуу. Тэр нүхээр амьтныг номхотгохуйд тус болохыг сэтгэв. Бинваад гуйгаад харьж ирэхүйд нэгэн бярман ирж Бурханд оройгоороо мөргөөд Бурханы бэлгэсийн гэрэл гэлбэлэн тодорхойяа бүхийг ухаж бүрүүн. Бурханы дээлд өчүүхэн цоорхойг үзээд түүнийг нөхсүгэй хэмээн сэтгэж, нэгэн цагаан бөсөөс нэгэн хэсэг огтлож ирээд Бурханд өргөөд: ―Энэ өргөсөн бөсөөр дээлээ нөхөн соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан бээр түүнийг нигүүлсэхийн тул авсанд тэр бярман маш баясан бишрэв. Бурхан бээр түүнийг нигүүлсэхийн тул бивангирд өгөв: ―Бярман чи ирээдүй цагт тоо томшгүй зуун галав нөгчвөөс Сайн зөн билигт нэрт Бурхан болоод арван хүчийг төгсөх болъюу‖ хэмээн бивангирд өгсөнд тэр бярман маш баясаад одов. Тэр цагт тэр улс дахь дээд сайн язгуурт сартваахь ба гэрийн эзэн тэргүүтэн ийн хэмээн сэтгэмүй: «Юуны тулд Бурхан өчүүхэн өглөг өгсний хариуг сайтар 111
өгөв» хэмээн сэтгэмүү. Тус тусдаа цагаан бөсөөр элдэв зүйл дээл хийж Бурханаа өргөв. Ананд Бурханаа ийн хэмээн өчрүүн: ―Бурхан аа! Эрт ямар буян үйлдсэнээр хамаг бүгдээр олон дээл өргөмүү?‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! Сайтар сонсоод оюундаа тогтоотугай, чамд номлосугай би. «Эрт урьд нөгчсөн цагт тоо томшгүй, цаггүй галвын урьд нь Маш үзэгч хэмээх Бурхан ертөнцөд ирж, ерэн мянган тоот нөхөд лүгээ хамт суув. Тэр цагийн тэр хааны их түшмэл Бурхан нөхөд лүгээ сэлтийг урьж, гурван сар болтол суулган хүндэлсүгэй хэмээн өчвөөс Бурхан бээр түүнийг зөвшөөрсөнд тэр түшмэл харьж ирээд хэрэглэгдэхүүн бүгдийг бэлдэв. Тэр цагт тэр хаан бээр Бурхан нөхөд лүгээ сэлтийг урьсугай хэмээн сэтгэж Бурхан хаана бүхий тэнд одоод Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Хутагтан хуврагууд лугаа сэлтийг гурван сар болтол би орд харшид хүндлэн тахисугай‖ хэмээн өчвөөс Бурхан хаанд ийн хэмээн зарлиг болов: ―Ай хаан аа! Их түшмэл урьд намайг урьж бөлгөө. Их богд номын тул урьд ам авбаас түүнээс давж үл болмуй‖ хэмээн зарлиг болов. Төдий хаан нь орд харшид харьж ирээд их түшмэлд ийн хэмээн зарлиг болов: ―Энэ улсад надаас их үгүй бөлгөө. Бурхан миний улсад суун бөлгөө. Би Бурханыг урьж тахисугай хэмээн залваас чи урьд залсан ажгуу. Өдгөө намайг залсны хойно чи залтугай‖ хэмээн зарлиг болвоос тэр их түшмэл хаанд ийн хэмээн өчив: ―Ай тэнгэр минь ээ! Миний бие амин бээр чинийх бөлгөө. Хаан чиний зарлигаар юуны тул үл болмуу. Түүнчлэн ирсэн бээр насад суух ба хааны улс бээр насад энх жаргахын тул би бээр хойно залсугай‖ хэмээн өчвөөс хаан зарлиг болруун: ―Бид хоѐр Бурханыг өдөр бүр улирч залсугай‖ хэмээн зарлиг болсонд хааны зарлигаар хоѐул улирч залсанд Бурхан бээр тэр хоѐрын эгээрлийг хангав. Тэр цагт тэр их түшмэл нь Түүнчлэн ирсэнд гурван номт дээл өргөж ерэн мянган тоот хуврагуудад нэжгээд номт дээлийг өргөв.» Ананд аа! Тэр цагт тэр учир дахь Бурхан хийгээд хуврагуудад номт дээл өргөсөн тэр түшмэлийг бус буюу хэмээн үл сэтгэтүгэй. Тэр өдгөө би буюу. Би хамаг төрөлдөө буян үйлдэхүйд үл уйдахын тул тэд бүгдийн ач үрээр хор хомс эс болов. Ананд тэргүүтэн олон нөхөд Бурханы зарлигийг сонсож, буяны үйлд хичээх болоод илт баясаад даган бишрэв. БУРХАН АНХ УРЬД АСРАХУЙ СЭТГЭЛ ҮҮСГЭСНИЙ ДӨЧИН ТАВДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг Итгэлгүй идээн өглөгтийн хотол баясгалангийн хүрээлэнд суун авай. Тэр цагт аяга тахимлигууд зуны ѐсноос гарч бүрүүн. Бурхан хаана бүхий тэнд одоод Бурханд мөргөөд эсэн мэндийг асуун өчвөөс Бурхан бээр асрах сэтгэлээр баясгалан үүсгээд: ―Аяга тахимлигууд аа! Та эс зовсон буюу?‖ хэмээн маш нигүүлсээд асрах сэтгэлээр зарлиг болсонд Ананд Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Энэ мэт Бурхан бээр аяга тахимлигуудыг нигүүлсээд асрах сэтгэл үүсгэж, хэдий чинээ өнө удав?‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! Чи түүнийг мэдсүгэй хэмээн дуршаах л бөгөөс чамд номлосугай! «Эрт нөгчсөн цагт тоо томшгүй үлэшгүй галвын урьд нь нэгэн нүгэлт хүн амьтан тамд төрсөнд там дахь эрлэгүүд тэр хүнд төмөр хасаг хүлэв. Төмөр алхаар цохиод амаргүй чанагш янагш хөлөг хүлэв. Түүнд нэгэн хүн хүчин өчүүхний тул хасаг хүлж эс чадсанд төмөр алхаар цохиж алаад жич бас эдгээв. Тэр хасгийг чирэгч хүний нөхөд хань нь түүний тийм зовлонг үзэж асрахуй нигүүлсэхүй сэтгэл төрж, тамын сахиулс эрлэгүүдэд ийн хэмээн өгүүлэв: ―Би ганцаар энэ хасгийг хүлсүгэй! Энэ хүнийг тавьтугай!‖ хэмээн өгүүлсэнд тэр эрлэг маш хилэгнэж төмөр алхаар цахиод алсанд тэр хүн төрөл егүүтгээд сац гучин гурван тэнгэрийн газраа төрөв. » Ананд аа! Тэр цаг тэр учир дахь амьтан тамд суун атал асрахуй нигүүлсэхүй сэтгэл үүсгэгч тэр амьтан өдгөө би буюу. Тэр цагт амьтан тамд анх урьд нигүүлсэхүй сэтгэл үүсгээд хамаг амьтанд бээр өдгөө болтол асрахуй нигүүлсэхүй сэтгэл үүсгэв. Ананд ба олон нөхөд Бурханы зарлигийг сонсож даган бишрээд илт баясав. ОРОЙГООС ТӨРСӨН ХААНЫ ДӨЧИН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг дэхь Итгэлгүй идээн өглөгтийн хотол баясгалангийн хүрээнд мянга хоѐр зуун тавин их аяга тахимлиг, хуврага лугаа хамт суун авай. Тэр цагт Ялж төгс нөгчсөн Бурхан нь аяга тахимлигууд олз ба алдарт тачааж олон үйл болоод үл болилох болсонд Бурхан нь аяга тахимлигуудыг олзод тачаасны эдгээр гэмийг номлов. 112
―Хэн олзонд тачааваас энэ бие эвдрээд сац гурван муу заяанд унаад цаг үгүй олон зовлонт болмуй за. Тиймийн тул муу үйлсийг тэвчтүгэй! Би бээр эрт нөгчсөн цагт хүслийн эрхээр алдал болж, их зовлонг үзэв‖ хэмээн зарлиг болсонд төдий Ананд хөсөр сөгдөж, алгаа хамтатгаж, Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Эрт хүсэлд жаргаланд тачаасны эрхээр алдал болсон нь хэр мэт буй?‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―«Эрт нөгчсөн цаг дахь цаггүй, хязгаарлалгүй, дэнсэлгүй, тоо томшгүй галвын урьд нь энэ Замбутивд Гусали нэрт нэгэн их хаан бөлгөө. Тэр хаанд найман түмэн дөрвөн мянган өчүүхэн хаад бөлгөө. Хатан хийгээд орд харш нь хорин мянган тоот бөлгөө. Арван мянган тоот түшмэд буюу. Тэр цагт хааны оройд өндөг лүгээ адил нэгэн цөврүү гарав. Тэр цөврүү нь тодорхойяа огоот арилсан бөгөөд өвчингүй буюу. Тэр цөврүү нь улам улам их болж хагарсанд дотроос нь харавтар үст, бэлгэ лүгээ төгссөн, бие нь алтны өнгө лүгээ адил маш гоо үзэсгэлэнт тийм нэгэн хөвгүүн гарав. Шинжигч багшийг авч ирээд хөвгүүнээ үзүүлвээс шинжигч өгүүлрүүн: ―Энэ хөвгүүн нь их гайхамшигт, эрдэм бэлгэ лүгээ төгссөн буюу. Магад Чакравард хаан болж дөрвөн тивийг эзэлмүй‖ хэмээн өгүүлээд тэр хөвгүүнийг нь Оройгоос төрсөн хэмээн нэрийдэв. Тэр хөвгүүн их болоод эрдэм лүгээ төгссөнд эцэг хаан нь нэгэн улсад өчүүхэн хан болгон суулгав. Хойно нэгэн цагт их хаан өвчин хүртсэнд хамаг өчүүхэн хаад бүгд хурж ямарваа арга шүтвээс бээр тус эс болж төрөл егүүтгэв. Тэндээс хамаг өчүүхэн хаад эедэлдэн зөвшөөж, Оройгоос төрсөн хаан хаана бүхий тэнд одоод ийн хэмээн өгүүлэв: ―Их хаан нь төрлөө егүүтгэж халив. Өдгөө чи их хааны оронд суун соѐрх‖ хэмээн өчвөөс Оройгоос төрсөн хан хөвгүүн ийн хэмээн өгүүлэв: ―Хэрвээ хаан болох буян хишиг буй л бөгөөс дөрвөн Махранз ба Хурмаст тэргүүтэн надад залбираад эрх өгөх болтугай‖ хэмээн өгүүлээд сац дөрвөн Махранз хаан бууж ирээд, хүжсийг усаар дүүргэсэн хумх бариад оройд нь авшиг өгөв. Тэнгэрсийн хаан Хурмаст бээр бууж ирээд эрдэнэсийн титэм оройд нь өмсгөөд эрдмүүдийг нь магтав. Тэндээс хамаг өчүүхэн хаад хаанд ийн хэмээн өчив: ―Ай их хаан аа! Өдгөө төв дундад улсад өөд болон соѐрх‖ хэмээн өчвөөс Оройгоос төрсөн хаан ийн хэмээн зарлиг болов: ―Надад хаан болох хишиг буй л бөгөөс улс газар дэргэд минь ирэх буй за. Улс газрын тулд би үл одмуу хэмээн зарлиг болоод сац их улс дахь орд харш ба цэцэрлэг, тунгалаг ус тэргүүтэн хамаг хэрэглэгдэхүүн бүгд тэнд одов. Алтан хүрд ба заан эрдэнэ ба морин эрдэнэ ба хатан эрдэнэ ба түшмэл эрдэнэ ба гэрийн эзэн эрдэнэ тэргүүтэн тэнд ирээд дөрвөн тивийг эзлэгч Чакравардын хаан болов. Хааны төр ѐсыг номын ѐсоор тэтгэв. Төдий тэндээс олон хүн газар хагалж, тариа тарихыг үзэж түшмэдэд ийн зарлиг болов: ―Түшмэд ээ! Эдгээр хүн юун хиймүй?‖ хэмээн асууваас түшмэд өчрүүн: ―Эдгээр хүн амиа тэжээхийн тулд газар хагалж, тариа тариад үрсийг авч амиа тэжээмүү‖ хэмээн өчвөөс төдий хаан ийн хэмээн зарлиг болов: ―Хэрвээ надад хаан болох буян хишиг буй л бөгөөс үйл үйлдэлгүй зуун амт лугаа төгссөн идээ өөрөө бүтээд хамаг бүгд цадаж өлсөх ба унаасахгүй болтугай‖ хэмээн зарлиг болоод сац идээ ба ундаа өөрөө бүтэв. Тэндээс хаан бас гайхахаар одсонд цэмбэч иргэн цэмбэ нэхээд утас ээрч суун бүхийг үзээд: ―Эдгээр юун хиймүй?‖ хэмээн асууваас түшмэд өчрүүн: ―Идээ өөрөө бүтэж элбэг буй атал биеийн чимэг дээлгүйн тул үүгээр дээл хиймүй‖ хэмээн өчвөөс төдий хаан бас ийн хэмээн зарлиг болов: ―Хэрвээ надад хаан болох буян хишиг буй л бөгөөс хамаг бүгдийн биед өмсөх дээл өөрөө бүтэх болтугай! Хамаг үгээгүү ядуу бээр дээлээр ханах болтугай!‖ Тийн хэмээн зарлиг болоод сац хамаг модноос элдэв зүйл торго дээл хийгээд ургаад хамаг хүн баршгүй дээлт болов. Тэндээс бас хаан гайхахаар одсонд олон хүн цангууд барьж хөг дуунаар наадаж байх ажгуу. Хаан үзээд: ―Эдгээр хүн юун хиймүй?‖ хэмээн асууваас түшмэд өчрүүн: ―Идээ ба дээл өөрөө бүтэж, элбэг атал хөг дуун үгүйгээр үл жаргах буюу‖ хэмээн өчвөөс хаан зарлиг болруун: ―Хэрвээ надад хааны буян хишиг буй л бөгөөс хамаг хөг дуун, цангууд өөрөө бүтэх болтугай‖ хэмээн зарлиг болоод сац хамаг модны гишүүнээс олон цан тэргүүтэн унжуулаад тэдгээр цангаас элдэв хөг дуун өөрөө гарав. Тэндээс хааны буяны хүчээр огторгуйгаас долоон эрдэнэ хур мэт ороод хамаг улс дүүрэв. Тэр хаан түшмэлдээ зарлиг болруун: ―Энэ мэт болсон хэний эрдэм буй?‖ хэмээн асууваас түшмэд өчрүүн: ―Ай хаан аа! Эдгээр гайхамшиг нь хааны буян ба амьтны хишгээс болов‖ хэмээн өчвөөс хаан зарлиг болруун: ―Хэрвээ амьтны хишиг буй л бөгөөс хамаг улсад түгээмэл ортугай. Хэрвээ гагцхүү миний буян хишиг буй л бөгөөс ямагт миний орд харшид орох болтугай‖ хэмээн зарлиг болоод сац хамаг улсад орохыг таслаж ямагт хааны орд харшид долоон хоног болтол оров. Оройгоос төрсөн хаан нь Замбутивд найман түмэн дөрвөн мянган он 113
болтол хүслийн жаргалангаар жаргаж суун ажгуу. Нэгэн цагт нэгэн ягшас хааны орд харшийн хаалганд ирээд их дуунаар ийн хэмээн өгүүлэв: ―Ай их хаан аа! Дорно зүгт Үлэмж биет хэмээгдэх тив бөлгөө. Тэр тив үлгэргүй төгс жаргалант бөлгөө. Ай их хаан, тэр оронд цэнгэлдэхээр одвоос сайн буюу‖ хэмээн өчвөөс төдий хаан бээр тэр тивд одохыг таалаад сац алтан хүрд огторгуйгаар халин одов. Түүний хойноос хаан түшмэд лүгээ сэлт ба долоон эрдэнэ тэргүүгнээр хальж одоод дорно зүгийн Үлэмж биет тивд одов. Эс мөргөсөн хамаг өчүүхэн хаад бээр мөргөж бүрүүн. Үлэмж биет тивд таван хүсэхүй жаргалангуудаар наян мянган тоот он болтол жарган суув. Тэндээс бас ягшас ирээд ийн хэмээн өчив: ―Ай их хаан аа! Өрнө зүгт Үхэрт хэмээх тив бөлгөө. Тэр тив нь маш жаргалант тив бөлгөө. Ай их хаан аа! Тэр тивд сайн буюу‖ хэмээн өчвөөс бээр түүнийг зөвшөөж төдий Үхэрт тивд одоод тэр тивд дөрвөн мянган тоот он болтол жаргалангаар суув. Тэндээс бас ягшас ийн хэмээн өчив: ―Ай их хаан аа! Умард Муу дуут хэмээх тив бөлгөө. Тэр тивд оршсон хүн бээр төгс их эд агуурст буй за. Ай их хаан аа! Тэр улсад одвоос сайн ажгуу‖ хэмээн өчвөөс төдий хаан нөхөд сэлт Муу дуут тивд одоод таван хүсэхүй жаргалангаар арван найман мянган тоот он болтол жарган суув. Тэндээс бас хойно нэгэн цагт ягчис ийн хэмээн өчив: ―Ай их хаан аа! Дөрвөн махранз язгуурт тэнгэрсийн орны жаргалан цаггүй бөлгөө. Хаан аа! Тэр оронд одвоос сайн буюу‖ хэмээн өчвөөс төдий хаан түшмэд ба дөрвөн аймаг цэргүүд лүгээ сэлт огторгуйгаар нисэж одов. Дөрвөн махранз хаан холоос үзээд маш айн эмээн цэргийн аймгуудыг хурааж гадагш гараад юун бээр хийж эс чадаад харин гэртээ одов. Оройгоос төрсөн хаан нөхөд сэлт махранзын оронд арван мянган тоот он болтол жаргалангаар жаргаж суун авай. Тэр цагт тэр хаан ийн сэтгэрүүн: «Гучин гурав дахь тэнгэрийн дотор одсугай» хэмээн сэтгээд нөхөд сэлт дээрх огторгуйгаар нисэж, гучин гурав дахь тэнгэрийн оронд одов. Тэр цагт таван зуун арш нар Сүмбэр уулын бэлд суун ажгуу. Хааны заан ба морины шээс баас асгараад тэдгээр аршийн биед хүрвээс арш нэгэн нэгнээсээ ―Энэ юун буй?‖ хэмээн асууваас тэдгээр аршийн дотроос мэргэн ухаант нэгэн арш нь бусад арш нарт ийн хэмээн өгүүлэв: ―Оройгоос төрсөн хаан нь гучин гурав дахь тэнгэрийн оронд одов хэмээмүү. Энэ магад түүний морь хийгээд зааны буртаг буюу‖ хэмээн өгүүлсэнд төдий тэр арш нар уурлан хилэгнээд нууц тарни, арвис тарнисаар1 хүлж, Оройгоос төрсөн хаан нөхөд сэлт явж эс чадав. Төдий хаан бээр түүнийг мэдээд ийн хэмээн тангараглав: ―Хэрвээ надад буян хишиг буй л бөгөөс тэдгээр арш миний дэргэд ирээд намайг тахих болтугай‖ хэмээн өгүүлсэнд хааны их эрдмийн адистид ба аугаа хүчээр таван зуун арш хааны дэргэд ирээд хааныг хүндлэв. Төдий хаан нөхөд сэлт гучин гурав дахь тэнгэр нарт одвоос холоос маш цав цагаан гэрлийн гэлбэлэх маш таалах мэт тэнгэр нарын орд харшийг үзэв. Сэтгэлд зохист тэр орд харш нь мянга хоѐр зуун тоот их хаалга буй бөлгөө. Тэнгэр нар маш айн эмээгээд хаалгыг хааж, гурван давхар төмөр булсаар хаалгаа хаав. Оройгоос төрсөн хаан нөхөд сэлт төрвөлгүй хүрээд хаан бүрээ татаад нумын хөвчний дуу гаргаснаар тэнгэрсийн орд харшийн мянга хоѐр зуун хаалга нь өөрөө нээгдсэнд төдий Хурмаст гаднаа угтаж гараад орд харшдаа аваад одож, тэнгэрсийн хаан Хурмаст ба хүний хаан хоѐул нэгэн тавцанд суув. Тэнгэрсийн хаан ба хүний хаан хоѐрын өнгө зүс адил бөгөөд түргэнээ үзвээс ялгал нь үл танимуу. Удаанаа үзэгчид бээр ялгалы нь мэдмүү. Хаан нөхөд сэлт тэнгэрсийн оронд Хурмастын тавцанд зургаан үе болтол таван хүсэхүй жаргалангаар жаргаж суув. Тэр Хурмастын эцсийн Хурмаст нь Гашиб Бодьсатвын хувилгаан буюу. Тэр цагт асурийн хаан цэрэг нөхдөөр гучин гурав дахь тэнгэрийн оронд хүрч ирээд Хурмаст лугаа байлдсанд Хурмастын цэрэг дийлдэж, цэргийн аймаг бүгд орд харшдаа дутааж ирэв. Төдий Оройгоос төрсөн хаан нь бүрээ татаад нумны хөвчийн дуун гарсанд асури нарын цэргүүд маш айж дутаан одов. Тэр цагт Оройгоос төрсөн хаан ийн хэмээн сэтгэмүү: «Миний энэ аугаа хүч хэнд бээр үгүй бөгөөтөл би энэ Хурмаст хоѐр хамт суух юун болов. Үүнийг алаад би ганцаар эзлэсүгэй» хэмээн нүгэлт сэтгэл үүсгээд сац тэнгэрийн орноос унаад орд харшийн дэргэд унав. Аминаас хагацах цаг болсонд хамаг хүн хаанаас ийн асууруун: ―Хэрвээ ертөнц дэхь хүн ирээд «Оройгоос төрсөн хаан хэр мэт халив?» хэмээн асууваас бид тэдэнд юун өгүүлмүү?‖ хэмээн өчвөөс хаан зарлиг болруун: ―Хэрвээ тийн асуух л бөгөөс тэдэнд ийн хэмээн өгүүлтүгэй. Оройгоос төрсөн хаан нь хүсэх жаргалангийн эрхээр халив хэмээн өгүүлтүгэй. Тэр хаан бээр дөрвөн тивийг эзлэж олон мянган зуун тоот он болтол суун жаргав. Урьд Замбутивд долоон хонотол эрдэнэсийн хур бээр ороод дээрх тэнгэрсийн оронд хүрч хүсэхүй жаргалд ханахыг эс мэдсэн тул огторгуйгаас унаж халив хэмээн өгүүлтүгэй‖ хэмээн зарлиг болов.» Тиймийн тул аяга тахимлигууд аа! Олз ба алдар нь маш их гэм буй за. Тэднийг тэвчээд үнэнээр бодь хутгийг хичээтүгэй. Тийн хэмээн зарлиг болсонд төдий Ананд Ялж төгс нөгчсөн Бурханд ийн хэмээн өчив: Арвис тарни- арвис нь шившлэг уншдаг гэсэн санскрит гаралтай үг.
114
―Бурхан аа! Оройгоос төрсөн тэр хаан нь эрт ямар буян үйлдсэнээр тийм үрийг олов?‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! «Эрт урьд нөгчсөн цагийн тоо томшгүй, сэтгэшгүй галвын урьд нь Бурса нэрт Бурхан ертөнцөд ирээд ертөнц дэхь амьтанд туслав. Тэр цагт нэгэн бярманы хөвгүүн эм авсугай хэмээн сэтгэж, ертөнц дэхь улсын номын ѐсоор эм авах бөгөөс нэгэн битүү дүүрэн буурцгийг өглөг өгөх ѐст бөлгөө. Тэр хөвгүүн битүү дүүрэн буурцгийг цацахаар одсонд зуур мөрт Бурхан лугаа учирч тэр хөвгүүний сэтгэл маш тунгалаг болон биширч гар дахь буурцгаа Бурханд цацсанд дөрвөн буурцаг бадар аяга дотор оров. Нэгэн буурцаг нь оройн үснирт тогтов.» Ананд аа! Тэр буян нь их ач үрт болов. Дөрвөн буурцаг нь бадар аяга дотор орсны тул дөрвөн тивийг эзэлсэн нь тэр бөлгөө. Нэгэн буурцаг оройн үснирт тогтсоны ачаар оройгоос төрөөд сац тэнгэр хүн хоѐрын эд агуурсаар жаргаж суун авай‖ хэмээн зарлиг болсонд олон нөхөд Бурханы зарлигийг сонсож, зарим нь нэгдүгээр үр ба хоѐрдугаар үр ба гутгаар үр ба дайныг дарсны үр хүртэл олов. Олон нөхөд Бурханы зарлигийг даган бишрээд илт баясав. СУМАНА ОХИНЫ АРВАН ХӨВГҮҮНИЙ ДӨЧИН ДОЛДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг Итгэлгүй идээн өглөгтийн хотол баясгалангийн хүрээнд суун авай. Тэр цагт Итгэлгүй идээн өглөгт гэрийн эзний Маха нэрт отгон охин нь бөлгөө. Тэр охин бээр маш гоо үзэсгэлэнт буюу. Охидын дотроос тэр отгон охиноо маш таалахын тул эцэг нь хаана одвоос тэр охиноо авч одмуй. Хойно нэгэн цагт гэрийн эзэн Бурханаа мөргөхөөр одсонд охин бээр хойноос дагаж одсонд тэр охин Бурханыг үзээд үлэмж баясгалан сэтгэл төрж: «Бурханы суух орныг хүжсээр сүрчсүгэй» хэмээн сэтгэв. Тэр цагт тэр охины гарт нь амар модны нэгэн жимс барьсан ажгуу. Бурхан бээр: ―Тэр жимсээ надад өргө!‖ хэмээн зарлиг болсонд төдий тэр охин Бурханы гарт өргөв. Бурхан тэр амар жимсийг амсаад дээд хүжсийн нэрсийг бичиж, охины гарт харин (буцаан) өгөв. Тэндээс охин эцэгтэйгээ гэртээ харьж одож, худалдаачийн газарт одоод Бурханаа амсах элдэв хүжсийг худалдаж аваад харин Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэгт одоод өдөр тутам хүжсийг тээрэмд тээрэмдэж суун авай. Бас нэгэн цагт Тагжашири улс дахь хааны нэгэн хөвгүүнийг Ражагрха балгаст илгээсэнд тэр хөвгүүн бээр улам зэргээр ирээд Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэгт хүрсэнд тэр охин хүжсийг тээрэмдэж суун бүхийг үзээд тэр охинд тачааж: «Энэ охиныг би авсугай» хэмээн сэтгэж, Гэгээнээ ялгуусан хаанаа ийн хэмээн өчив: ―Ай хаан аа! Тэр охиныг надад өгөн соѐрх‖ хэмээн өчвөөс хаан зарлиг болруун: ―Тэр тийм хэний охин буй?‖ хэмээн асууваас тэр хөвгүүн өчрүүн: ―Ай хаан аа! Тэр охин Итгэлгүй идээн өглөгтийн охин буюу?‖ хэмээн өчвөөс хаан зарлиг болруун: ―Тийм бээр бөгөөс надаас асуух хэрэггүй, охины эцгээс гуйтугай‖ хэмээн зарлиг болвоос тэр хан хөвгүүн хаанд ийн өчрүүн: ―Ай хаан аа! Тэр охиныг би өөрөө аргаар авсугай, хаан бээр намайг бүү зэмлэн соѐрх‖ тийн хэмээн өчвөөс хаан бээр: ―Тийн болтугай‖ хэмээн зарлиг болсонд төдий тэр хан хөвгүүн нь өөрийн хамаг нөхдөө хариулж өөрөө ганцхан заан авч суув. Нэгэн цагт тэр хан хөвгүүн заанаа унаж, Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэгт одож Сумана охиныг бээр олоод заанд унуулж аваад дутаав. Итгэлгүй идээн өглөгт гэрийн эзэн хойноос нь нэхэж эс гүйцэв. Тэр охиныг газартаа авч одож хатан болгов. Тэр хатан нь үл удан жирэмсэн болоод сар гүйцвээс арван өндөг төрөв. Тэр өндгийг хагалаж үзвээс өндөг тутмаас маш гоо үзэсгэлэнт бусдаас үлэмж хэтэрхий болсон тийм хөвгүүн гарав. Тэдгээр хөвгүүн их болсонд их баатар, аугаа хүчит болоод авлахыг дуршаасанд тэдгээр хөвгүүний эх нь хөвгүүддээ ийн хэмээн сургав: ―Ай хөвгүүд та нар гөрөөсийг үл алтугай!‖ хэмээн өгүүлсэнд тэдгээр хөвгүүн эхдээ өгүүлрүүн: ―Ай эх минь гөрөөс алахаас бус сайн үгүй бөгөөтөл тийм үйлээс биднийг юуны тул ятгамуу? Биднийг үл хайрлах чинь тэр буюу?‖ хэмээн өгүүлсэнд эх нь өгүүлрүүн: ―Ай хөвгүүд таныг би үл хайрлах бус буй за, таныг хайрлаж асрахын тул тийм муу үйлээс ятгасан буюу за. Ай хөвгүүд минь амь нядалсан нүглээр амьтны тамд бугын тэргүүт ба хонины тэргүүт ба туулайн тэргүүт ба олон элдэв зүйл тэргүүт болон төрөөд амьтан там дахь эрлэгүүд тоо томшгүй он болтол тоо томшгүй алж зовоох болъюу. Хэрвээ тийм зовлонгоос тонилохыг хүсвээс бээр нүглийн ачаар тонилж үл болъюу. Ай хөвгүүд ээ! тиймийн тулд таныг ятгасан минь тэр бөлгөө.‖ Хөвгүүд өгүүлрүүн: ―Ай эх тийм үгсийг бусдаас сонссон буюу, өөрөө мэдсэн буюу?‖ хэмээн өчвөөс эх нь өгүүлрүүн: ―Би энэ үгсийг Бурханаас сонссон буюу‖ хэмээн өгүүлсэнд хөвгүүн өгүүлрүүн: ―Ай эх минь Бурхан хэмээх ямар буй? Бидэнд үзүүлтүгэй?‖ хэмээн өгүүлсэнд эх нь өгүүлрүүн: 115
―Ай хөвгүүд та эс сонсов уу? Судалана хааны хөвгүүн маш үзэсгэлэнт болоол Чакравард хаан буй атал өтлөх ба өвдөх ба үхэхийг эс таалаад тойн болоод мөрийг бясалгаж, хүссэний ѐсоор бүтээд дээр үгүй бодь хутгийг олов. Арван зургаан тохой төдий биеэ бэлгэ үлгэрээр чимээд, гурван ухаан ба зургаан зөн билиг лүгээ төгөлдөр болоод нөгчсөн ба ирээдүй ба өдгөөгийн гурван цагийг гарын алган дахь амьтан мэт тодорхойяа мэдмүү‖ хэмээн өгүүлвээс тэдгээр хөвгүүн нь тэр үгсийг сонсоод маш баясаж, ―Ай эх! Тэр Бурхан өдгөө эндээс хэдий чинээ хол буй? Бид золгохоор одвоос болох уу?‖ хэмээн өгүүлвээс эх нь өгүүлрүүн: ―Ай хөвгүүн! Бурхан өдгөө Ширавасун балгаст суун амуй‖ хэмээн өгүүлсэнд хөвгүүд нь өгүүлрүүн: ―Тийн бээр бөгөөс бид Бурханд золгохоор одсугай‖ хэмээн өчвөөс эх нь, ―Тийн болтугай‖ хэмээн зөвшөөсөнд төдий тэр хөвгүүд Ширавасун балгаст одон хүрсэнд нагац эцэг нь гэрийн эзэн тэдгээр хөвгүүнийг үзээд тэдгээр хөвгүүнээ авч Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг дэхь Бурханы дэргэд одов. Тэдгээр хөвгүүн нь Бурханы бэлгэсийг үзээд урьд сонссоноос үлэмж бүхийг үзэж маш баясав. Төдий Бурхан бээр тэдгээр хөвгүүнд ямарваа ном үзүүлснээр тэдгээр хөвгүүн нэгэн цагт ариун номын нүдийг олж бүрүүн: ―Ай Бурхан аа! Биднийг тойн болгон соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Хөвгүүд ээ! Та эцэг эхээсээ зарлигтай буюу‖ хэмээн асууваас хөвгүүд өгүүлрүүн: ―Бурхан аа! Бид эцэг эхээсээ асуусангүй бөлгөө‖ хэмээн өчвөөс, ―Эцэг эхээс үггүй бөгөөс тойн болж үл болмуу‖ хэмээн зарлиг болвоос төдий Итгэлгүй идээн өглөгт гэрийн эзэн Бурхнаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Би эдгээр хөвгүүний нагац эцэг бүхийн тул би эднийг эзэлмүй за, Бурхан эдгээрийг тойн болгон соѐрх‖ хэмээн өчвөөс, Бурхан бээр: ―Тойн болтугай‖ хэмээн зөвшөөгөөд сац сахал үс нь өөрөө унаж аяга тахимлиг болов. Тэдгээр нь аяга тахимлигуудын мөрийг хичээсний тул дайныг дарсны хутгийг олов. Тэдгээр аяга тахимлиг нь нэгэн нэгнээс үл хагацан явахуй бөгөөс хамт яваад сууваас бээр хамт суув. Улс дахь хамаг хүн түүнийг үзээд даган биширмүй. Төдий Ананд Ялж төгс нөгчсөн Бурхнаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Эдгээр арван аяга тахимлиг нь урьд ямар буян үйлдсэний ачаар язгуур овог сайтар болон төрөөд өдгөө Бурхан лугаа учирч дайныг дарсны хутгийг олсны шалтгаан нь юун буй?‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! «Эрт урьд нөгчсөн цагт ерэн нэгэн галвын урьд нь Хамгийг ивээгч нэрт Бурхан ертөнцөд ирээд амьтанд туслаж нирваан болсонд шарил дэлгэрэнгүй нэмсэнд цаггүй суварга үүсгэв. Тэр цагт тэр суварга эвдэрсэнд нэгэн эмгэн хүн шинэтгэж суун бүхийд арван жуулчин яван атал тэр эмгэн лүгээ учирч ийн: ―Ай эмгэн чи юун хиймүй?‖ хэмээн асууваас эмгэн өгүүлрүүн: ―Энэ суварга тахилын орон бөлгөө. Үүнийг засваас үлэмж буяны үрийг олохын тул би үүнийг засмуу‖ хэмээн өгүүлсэнд тэдгээр залуу хүн бээр эмгэний тэр үгсийг сонсож, маш баясаад, ―Бид бээр чам лугаа хүч хамтарч зассугай‖ хэмээн өгүүлээд тэд бүгдээр суваргыг засав. Зассан хойно тэдгээр арван хүн нь, ―Бид энэ эмгэний хөвгүүн болон төрөх болтугай‖ хэмээн хутаг гуйсанд түүнээс янагшид ерэн нэгэн галав болтол тэнгэр хүн дотор хамт төрөөд жаргалангаар жаргаж, энэ гурван бодсоор бусад хүнээс үлэмж хэтэрхий болов. Гурван аль буй хэмээвээс өнгө зүс сайн болоод үзэсгэлэнт ба хамгаа хүндлэгдэх ба насан турхар урт наст болоод хэзээ бээр амьтан тамд үл унаюу. Өдгөө над лугаа учирч хамаг хирүүдээ арилгаж дайныг дарсны хутгийг оллоо.» Наснаа төгөлдөр Ананд аа! Тэр цаг тэр учир дахь тэр эмгэн нь хэмээвээс өдгөө дэхь энэ Сумана охин буюу. Тэр цаг тэр учир дахь арван хөвгүүн нь өдгөөгийн энэ арван дайныг дарсан буюу.‖ Бурхан тийн хэмээн зарлиг болсонд олон нөхдийн зарим нь үргэлжид орсон ба нэгэнтээ харин ирэгч ба харин үл ирэгч ба дайныг дарсны хутгийг олов. Зарим нь дээргүй бодь хутагт сэтгэл үүсгээд няцалгүй газарт оршив. Олон нөхөд Бурханы зарлигийг даган бишрээд илт баясав. УБАГУБДАГИЙН ДӨЧИН НАЙМДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг Итгэлгүй идээн өглөгтийн хотол баясгалант хүрээнд суун авай. Тэр цагт тэр удсад Убагубда нэрт бэдэн явагч нэгэн бярман бөлгөө. Тэр бээр төвшин ойт болоод нөгчсөн ба өдгөөгийн үйлсийг мэргэнээ мэдэгч бөлгөө. Тэрээр Бурхан хаана бүхий тэнд одоод, ―Бурхан аа! Намайг тойн болгон соѐрх‖ хэмээн өчөөд, ―Хэрвээ намайг тойн болговоос билиг ба самбаа минь Шарийн хөвгүүн лүгээ адил болох бөгөөс тойн болсугай, тийм үл болох бөгөөс харин гэртээ харьсугай‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: 116
―Тийм үл болмуу‖ хэмээн зарлиг болсонд тэр бэдэн явагч тойн үл болон гэртээ харив. Бурхан хойно нэгэн цагт олон нөхдөдөө ийн хэмээн зарлиг болов: ―Би бээр нирваан болж зуун он болвоос энэ бярманыг тойн болговоос зургаан зөн билиг ба билигт болоод тоо томшгүй амьтанд тусалъюу!‖ Бурхан нирваан болох цагт Анандад ийн хэмээн зарлиг болов: ―Ананд аа! Би хамаг судрын аймгуудыг чамд даалгав. Чи бээр тогтоож сайтар дэлгэрүүлтүгэй‖ хэмээн зарлиг болоод Бурхан нирваан болсны хойно Ананд хотол судрын аймгуудыг тогтоов. Ананд нирваан болох цагт Яшиги шавьдаа ийн хэмээн зарлиг болов: ―Ай Яшиги, би нирваан болох болов. Энэ судрын аймгийг чамд хадгалуулан даалгав, тогтоогоод дэлгэрүүлтүгэй‖ Бас ийн өгүүлрүүн: ―Варанаси улсад Губда нэрт нэгэн гэрийн эзэн бөлгөө. Тэр гэрийн эзэнд Убагубда нэрт нэгэн хөвгүүн буй за. Түүнийг чи гуйж аваад тойн болготугай. Чи бээр нирваан болохдоо хамаг судрын аймгуудыг түүнд хадгалуултугай!‖ Ананд нирваан болсны хойно Яшиги нь богдсын ном тогтоож ертөнцөд амьтанд их туслав. Тэндээс Яшиги Варанаси улсад одоод тэр гэрийн эзэн лүгээ амраглаж, түүний гэрт одоод сэтгэлээр найралдав. Тэр гэрийн эзнээс нэгэн хөвгүүн төрсөнд гэр хөвгүүнийг Убагубда хэмээн нэрийдэв. Тэр хөвгүүн их болоогүй бөгөөтөл Яшиги: «Тэр хөвгүүнийг гуйж тойн болгосугай» хэмээн сэтгэж, гэрийн эзэнд ийн хэмээн өгүүлэв. ―Ай гэрийн эзэн ээ! Чи энэ хөвгүүнээ надад өг! Би тойн болгосугай‖ хэмээн өгүүлвээс гэрийн эзэн өгүүлрүүн: ―Миний таалсан энэ хөвгүүн миний орныг барих буй за. Тойн үл болгомуу би. Хэрвээ хойно нэгэн хөвгүүн төрвөөс чамд өгсүгэй хэмээн өгүүлэв. Хойно нэгэн цагт бас нэгэн хөвгүүн төрсөнд нэрий нь Андагубда хэмээн нэрийдэв. Тэндээс Яшиги тэр гэрийн эзнээс тэр хөвгүүний нь гуйваас гэрийн эзэн ийн хэмээн өгүүлэв: ―Их хөвгүүн минь гадаад үйл бүтээгээд өчүүхэн хөвгүүн минь дотоод үйл бүтээвээс жаргах буюу, тойн үл болгомуу би, үүнийг чамд үл өгмүү. Хэрвээ хойно бас нэгэн хөвгүүн төрвөөс өгсүгэй‖ хэмээн өгүүлвээс Яшиги нь дайныг дарсны дотор гурван ухаан лугаа төгссөн бөгөөд амьтны эрхийг мэргэнээ ухах буюу. Тэр хоѐр хөвгүүний тойн болох хувь буй үгүйг шинжилвээс тойны хувь үгүйг мэдэж дурдалгүй тавив. Түүнээс хойно бас тэр гэрийн эзнээс маш гоо үзэсгэлэнт нэгэн хөвгүүн төрсөнд Убагубда хэмээн нэрийдэв. Яшиги бас тэр гэрийн эзний гэрт одоод хөвгүүнийг нь гуйсанд гэрийн эзэн өгүүлрүүн: ―Энэ хөвгүүн өчүүхний тул өдгөө зарж үл болмуу. Хойно их болвоос өгсүгэй‖ хэмээн өгүүлэв. Тэндээс тэр хөвгүүн их болж мэдэхүй лүгээ төгөлдөр болсонд эцэг эд таваараа тэр хөвгүүндээ өгч худалдааны үйлд оруулав. Хойно нэгэн цагт Яшиги түүний гэрт одоод номыг үзүүлж нэгэн үзүүрт сэтгэл сэтгэхүйд оруулж, ийн өгүүлрүүн: ―Буянт онол төрвөөс нэгэн цагаан чулуу тавь, нүгэлт онол төрвөөс нэгэн хар чулуу тавь, хоѐрын алиныг олон болохыг тоолтугай‖ хэмээн захирсанд Убагубда бээр түүний зарлигаар буян ба нүглийн онолыг төрөх тутам чулууг тавьж тоолвоос урьд нь хар олон болоод цагаан цөөн болов. Тэндээс бас улам улам тоолсноор хар цагаан хоѐр сацуу болов. Тэндээс бас хичээж бясалган тоолсноор хар чулуугүй болоод ямагт цагаан чулуу болов. Тэндээс буянт онол бүтэж тэргүүн үр олов. Тэр цагт тэр балгасанд нэгэн хуурч эм нэгэн зартаа Убагубдагаас цэцэг худалдахаар илгээв. Убагубда шударга авиртын тул тэр зарцад түүний худалдаанаас илүү өгөв. Тэр зарц охин цэцэг аваад одож, өөрийн хатандаа өргөсөнд тэр эм маш гайхаж, зарц охиндоо ийн өгүүлэв: ―Урьд цэцэг худалдаж авсан үнэ ба энэ цэцэг худалдан авсан үнэ хоѐр сацуу бөгөөтөл юуны тул урьд цэцэг цөөн болоод энэ цэцэг олон болов. Урьд цэцгийн үнийг чи хулгайлж авсан ажгуу‖ хэмээн өгүүлсэнд тэр зарц охин өгүүлрүүн: ―Энэ өдрийн цэцэг худалдагч хүн их гайхамшигт болоод арга зальгүйн тул үлэмж өгөв. Тэр хүний өнгө зүс нь маш сайны тул хатан минь чи үзвээс маш баясах болъюу‖ хэмээн өгүүлвээс төдий тэр хуурч эм тэр хөвгүүнийг урихаар илгээсэнд Убагубда эс ирэв. Бас бас уриваас эс ирэв. Тэр цагт тэр хуурч эм нэгэн хан хөвгүүн лүгээ амраглаж явах ажгуу. Тэр хан хөвгүүний чимэгт тачааж, хүнд үл үзүүлэн тэр хөвгүүнийг нууж алаад ясы нь гэртээ булж, тэндээс хаан хамаг хүний гэрийг нэгжсэнд тэр хуурч эмийн гэрээс хан хөвгүүний ясыг олов. Төдий тэр хуурч эмийн гар хөлийг огтлоод, хамар чихийг нь бээр огтлоод модны үзүүрт өлгөж үхээрт хатгав. Тийн хийж явтал амь нь эс тасарч бүхийд Убагубда түүний дэргэд одсонд хуурч эм өгүүлрүүн: ―Урьд миний зүс эвдрээгүйд эс ирлээ. Өдгөө намайг эвдэрсний хойно хаана одмуу‖ хэмээн өчвөөс Убагубда өгүүлрүүн: ―Би чиний өнгөд тачаахын тул энд ирсэн бус буй за, чамайг нигүүлсэхийн тул ирсэн буюу‖ хэмээн өгүүлээд эдгээр дөрвөн зүйл мөнх бусын номыг үзүүлэв: ―Энэ бие бээр өмхий буртаг болоод зовлонгийн мөн чанарт хоосон бөгөөд минийх үгүй буй за, үзээд шинжлэн оновоос итгэл үгүй буюу, энэ бие мунхаг тэнэг хүн биед тачаамуй за. Ай эм чи ийм буртаг биед үл тачаатугай‖ хэмээн өгүүлсэнд хуурч эм тэр номыг сонсож, номоос маш ариун номыг нүдийг олов. Убагубда нь харил үгүй үрийг олов. Тэндээс Яшиги нь тэр гэрийн эзнээс хөвгүүнийг нь гуйж, тойн болгосугай хэмээн өгүүлсэнд гэрийн эзэн бээр түүнчилэн өгөв. Тэр хөвгүүний нь сүмд авч одоод тойдын санваар өгөв. Тэндээс 117
хорин насанд хүрсэнд архадын санваар өгөв. Архад болсон цагт өчих ба дөрвөн үйлийг үйлдэж, дайныг дарсан болов. Гурван ухаан ба зургаан зөн билиг лүгээ төгөлдөр болов. Өгүүлэхүйд баршгүй самбаат болж, олон хүнийг хураагаад ном үзүүлэх тагт нүгэлт шулам нь олон нөхдийн дотор алтан зоос хур мэт оруулав. Хамаг хүн алтан зоос булаалдан номыг сонсохгүй болов. Түүний хойт өдөр бас олон нөхдийг хурааж, ном үзүүлэхүй цагт бас нүгэлт шулам цэцгийн эрхсийн хур оруулаад хамаг бүгд сэтгэл нь үймрэв. Түүний хойд өдөр бас олон нөхдийг хурааж ном үзүүлэхүй цагт нүгэлт шулам зургаан соѐот хөхөмдөг зааныг хувилгаж, соѐо тутамд нэжгээд тунгалаг ус хувилгаж, тунгалаг ус тутмын дотор долоон долоон цэцгүүдийг хувилгав. Цэцгүүд тутмын дотор нь долоон долоон болрын охиныг хувилгаж, тэдгээр охид бээр хөг дуунаар дуулав. Тэр зааныг бээр алгуураар алхаж яван бүхийг үзүүлсэнд хамаг нөхөд бүгд түүнийг гайхан үзэж, номыг эс сонсов. Түүний хойт өдөр хамаг нөхдийг хурааж, ном үзүүлэхүй цагт нүгэлт шулам маш гоо үзэсгэлэнт тийм нэгэн эм болон хувилж, нөхдийн дотор ирсэнд хамаг нөхөд нүдээ цавчилгүй тэр эмийг үзэж ном сонсохыг мартав. Төдий Яшиги тэр эмийг хувхай цагаан яс болгон хувилгасанд хамаг нөхөд түүнийг үзээд цөхөрч чин сэтгэлээр номыг сонссонд тэргүүн үрийг олсон бээр олон болов. Тэдгээр тойдод нэгэн нохой бөлгөө. Тэр нохой бээр өдөр бүр ном үзүүлэхүйд чихээ өгч сонссоны ачаар тэр нохой нь төрөл егүүтгэж тэнгэр болон төрөөд нүгэлт шулам лугаа нэгэн тавцанд суув. Шулмын хаан нь ийн сэтгэрүүн: «Энэ их эрдэмт болоод над лугаа сац болсон энэ хаана төрөл егүүтгээд энд ирсэн буюу үүнийг болгоосугай» хэмээн сэтгэж шинжлэн үзвээс нохойноос төрөл егүүтгэснийг мэдээд ―Тойн аяга тахимлигууд намайг доромжилж шинжилсэн ажгуу‖ хэмээн холоос Убагубда тойн нь самадид суусныг үзээд нэгэн эрдэнийн титмийг тэр тойны тэргүүнд өмсгөв. Тэр тойн самадигаас босвоос тэргүүнд титэм бүхийг ухаж ―Үүнийг хэн өмсгөв?‖ хэмээн шинжлэн үзвээс нүгэлт шулам өмсгөснийг ухаж бүрүүн. Төдий рид хувилгааны хүчээр нүгэлт шулмыг авч ирээд нэгэн нохойн хүүрийг тэргүүний эрих болгон хувилгаж нүгэлт шуламд ийн хэмээн өгүүлэв: ―Чи надад титэм өгсний хариу би эрих өгсүгэй, түүнийг автугай‖ хэмээн өгүүлсэнд нүгэлт шулам тэр эрихийг аваад орондоо харив. Хариад үзвээс тэргүүн дэхь эрих нь нохойн нэгэн хүүр ажгуу. Төдий маш үл таалан орхивоос бээр эс чадав. Төдий Хурмастын дэргэд одоод: ―Ай Хурмаст, энэ буртгийг авч орхитугай‖ хэмээн өгүүлвээс Хурмаст өгүүлрүүн: ―Үүнийг хэн тавибаас тэр хүн аван чадмуй‖ хэмээн өгүүлэв. Бас нүгэлт шулам хамаг тэнгэр ба асурийн хааны дэргэд одоод: ―Миний орой дээрх энэ буртгийг авч орхитугай‖ хэмээн өгүүлсэнд тэд бээр Хурмастын үг мэт өгүүлээд, ―Бидэнд үүнийг аван чадах хэн бээр үгүй буй‖ хэмээн өгүүлсэнд цөхөрч харин тэр тойны дэргэд одоод ийн хэмээн өгүүлэв. Ялж төгс нөгчсөн Бурхан нь их эрдэм лүгээ төгссөн үнэн буй. Асрахуй сэтгэл хамгаа түгээмэл болсон буюу, та шравак нь айх мэт болой. Эрт бөгөөс би урьд наян түмэн тоот шулмын цэргээр Бодьсатвыг хүрээлж, бодь хутгийг шантруулсугай хэмээн эсэргүүлвээс тийн атал намайг дайсан хэмээн үл сэтгэн нигүүлсэн бөлгөө. Би өчүүхэн наадсанд ийм муу хариулах юун буй?‖ хэмээн өгүүлсэнд Убагубда өгүүлрүүн: ―Тэр чинь үнэн буй за, Бурхан лугаа адил атаархах бөгөөс яахин үлэмж болмуу. Сүмбэр уулыг гич лугаа яахин адилтгаж болмуу. Их далайг үхрийн харигийн усан лугаа яахин адилтгамуй. Гөрөөсний хаан арсланг цочимхой үнэгэн лүгээ яахин адилтгамуй. Бурхан лугаа яахин тэнцмүү би, цагийн эцэст төрөөд Түүнчлэн ирснийг бээр эс үзсэн бөлгөө. Чи рид хувилгаанаар Бурханы биеийг хувилган чадмуй хэмээн сонсов би, өдгөө чи Бурханы биеийг хувилгаад надад үзүүлтүгэй хэмээн‖ өгүүлвээс шулмын хаан өгүүлрүүн: ―Би Бурханы биеийг хувилгасугай. Чи бээр үл мөргөтүгэй‖ хэмээн өгүүлвээс Убагубда: ―Би үл мөргөмүү‖ хэмээн өгүүлсэнд төдий шулмын хаан бээр арван зургаан тохойн төдий алтан өнгөт Бурханы бие болгон хувилгаад гучин хоѐр бэлгэс ба наян сайхан үлгэрээр чимсэн гэрлийн гэлбэлэх гэрэл нь наран сарнаас үлэмж болсон тийм Бурханы биеийг хувилгаад үзүүлсэнд Убагубда өгүүлрүүн: ―Би Бурханд мөргөмүй за, чамд хэр мөргөмүү‖ хэмээн өгүүлсэнд шулмын хаан өгүүлрүүн: ―Ай тойн Убагубда, намайг нигүүлсэхийн тулд миний орой дахь нохойн хүүрийг аван соѐрх‖ хэмээн өчвөөс Убагубда өгүүлрүүн: ―Ай шулмын хаан чи бээр нигүүлэхүй сэтгэлийг үүсгээд хамаг амьтныг авран ивээвээс нохойн хүүр бээр эрдэнийн эрих болъюу. Хэрвээ буян бус нүгэлт сэтгэл үүсгэвээс мөнхүү нохойн хүүр болъюу‖ хэмээн өгүүлсэнд шулмын хаан маш айн эмээгээд нас турхар нүглийг тэвчиж буянт сэтгэлийг үүсгэвэй. Тэр цагт тойн Убагубда нь үрийг олсны хойно амьтныг номхотгож, үрийг олсон амьтан олон бөлгөө. Үрийг олсон амьтан бүр дөрвөн хурууны төдий ѐст модоор жаран хувийн төдий өндөр болоод эн нь огторгуй сацуу болсон тийм байшингуудыг огоот дүүргэв. Тэр цагт хамаг хүн бүгдээр Убагубдаг сайшаан магтаад: 118
―Ай чиний эрдэм агуу ихийн тул тоо томшгүй, дэнсэлгүй амьтныг номхотгосон болой‖ хэмээн өгүүлэв. Убагубда өгүүлрүүн: ―Би адгуус болон төрсөн цагт амьтныг номхотгоод хутагтны үрийг олсон бөгөөтөл өдгөө цагт номхотгохуй юун өгүүлтэл‖ Олон нөхөд өчрүүн: ―Ай хутагт та эрт хэр мэт амьтаыг номхотгосон шалтгааныг манд номлон соѐрх‖ хэмээн өчвөөс Убагубда өгүүлрүүн: ―«Эрт нөгчсөн цагт энэ Варанаси орон дахь Үлэмж Арш нэрт ууланд таван зуун брадигабуд суун оршмуу. Тэр цагт нэгэн бич өдөр бүр тэдгээр арш нарыг тахин хүндэлмүү за. Тэдгээр брадигабуд хойно бус нэгэн оронд одов. Басхүү тэр оронд таван зуун бэдэн явагчид ирээд суун оршмуу. Тэдгээр бэдэн явагчийн зарим нь наран сарныг тахимуй. Зарим нь галын тэнгэрийг тахимуй. Наран сарныг тахигчид нь наран сарны зүгт нэжгээд хөлөө жийн сууна. Галын тэнгэрийг тахигчид нь манагаар тутам гал түлнэ. Тэр цагт тэр бич нь тэдгээр жийсэн нэжгээд хөлийг нь хураагаад шударга суулгав. Гал түлэгчдийн галы нь унтрааж бүрүүн, бич өөрийн биеэ шударгад суугаад бясалган сэтгэв. Төдий тэдгээр бэдэн явагчид нэгэн нэгэндээ ийн хэмээн өгүүлэв. ―Энэ бич бидний явдлыг тэвчээд өөрийн ѐсоор явтугай хэмээхүй дохио буюу‖ хэмээлдээд, ―Бид бээр өөрийн явдлаа тэвчээд үүний явдлаар явсугай‖ хэмээн өгүүлэлдээд бичний ѐсоор сэтгэв. Тэдгээр тэр мэт сэтгэгчид сэтгэлээ номхотгоод утгасыг ухаж, брадигабуд болов.» Тэр цаг тэр учир дахь бич нь өдгөө би буюу. Олон нөхөд өчрүүн: ―Ай хутагт, юуны тул чи бич болон төрлөө?‖ хэмээн асууваас Убагубда өгүүлрүүн: ―Эрт нөгчсөн ерэн нэгэн галвын урьд нь Маш үзэгч Бурхан ертөнцөд ирсэн аяга тахимлигууд нь Варанаси улс дахь Үлэмж аршийн ууланд оршив. Тэр цагт үрийг олсон нэгэн аяга тахимлиг нь уулын оргилд түргэнээ одсонд нэгэн аяга тахимлиг нь: ―Ай аяга тахимлиг, хурднаа явах чинь бич дор адил‖ хэмээн өгүүлсэнд түүний шалтгаанаар таван зуун төрөл тутамд бич болон төрөв‖ хэмээн өгүүлсэнд тэдгээр дөрвөн зүйл нөхөд бээр хэлний муу үйлсийг тэвчиж зохист үгс өгүүлэв. Убагубда энэ номыг үзүүлсэн цагт олон нөхөд зарим нь үргэлжид орсон ба нэгэнтээ харин ирэгч ба харин үл ирэгч ба дайныг дарсны үрийг олов. Зарим брадигабудын буяны үндсийг үүсгэв. Зарим нь бодь хутагт сэтгэл үүсгээд, аюулгүй болсон бээр цаггүй болов. Тийн хэмээн өгүүлсэнд олон нөхөд даган бишрээд илт баясав. ТАВАН ЗУУН АНГИР ТЭНГЭР БОЛОН ТӨРСНИЙ ДӨЧИН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Варанаси улсад суун авай. Тэр цагт Бурхан нь нэгэн ой дотор зүлгэт сайн өлөнт газар тэнгэр ба хүн ба дөрвөн нөхдөд богдсын номыг үзүүлэх цагт таван зуун ангир дээр огторгуйд нисэн явтал Бурханы зарлигийг сонсож баясан хүсээд огторгуйгаас эргэж Бурханы дэргэд буухуй цагт шувуучин тэр газар урхи зүүгээд тэдгээр таван зуун ангирыг барьж алав. Тэдгээр ангир үхээд сац тэнгэрийн улсад эцэг эхийн өвдгөөс арван зургаан наст хөвгүүн төдий болон төрөв. Тэдгээр тэнгэрийн хөвгүүн маш гоо үзэсгэлэнт болоод гэрлээр хотол гийгүүлэгч алтан уул мэт тунамал тодорхой болсонд тэдгээр тэнгэрийн хөвгүүд ийн сэтгэрүүн: ―Бид ямар үйл үйлдсэний ачаар тэнгэр болон төрөв?‖ хэмээн урьд төрлөө шинжилвээс Бурханы номлосон номыг сонссоны ачаар тэнгэр болон төрснийг мэдэж, төдий тэдгээр тэнгэрийн хөвгүүн нь тэнгэрийн цэцэг ба хүж тэргүүтнийг аваад Замбутивийн Варанаси улсын орон дахь Бурхан хаана бүхий тэнд одсонд тэдгээр тэнгэрийн гэрлээр Бурханы суухуй орныг гэгээн гэрлээр гийгүүлэв. Тэдгээр тэнгэрийн хөвгүүд Бурханы хөлд мөргөөд алгаа хамтатгаж, ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Бид бээр Бурханы номлосон номыг сонссоны ачаар тэнгэр болон төрсөн ажгуу. Өдгөө бээр нигүүлсэхүй сэтгэлээр бидэнд богдсын номыг үзүүлэн соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан бээр тэдгээрт дөрвөн үнэний номыг үзүүлсэнд тэдгээр тэнгэрийн хөвгүүн бээр утгасыг ухаж үргэлжид орсны үрийг олов. Түүнээс хойшид тэдгээрт гурван муу заяагүй болов. Тэдгээр тэнгэрийн хөвгүүн тэнгэрийн улсад одоод долоон төрлийн хамаг цувралыг барав. Төдий Ананд Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Энэ шөнө тэдгээр тэнгэрийн гэрлээр хотол орныг гийгүүлж Бурханы хөлд мөргөхөөр одсон тэдгээр тэнгэр хаана буй, үзүүлэн соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! Чи сайтар сонсоод ойндоо тогтоотугай, сайтар номлосугай би. Тэр өдөр нэгэн цагт нэгэн ойн дотор тэнгэр хүн ба дөрвөн зүйл нөхдөд ном үзүүлэхүй цагт таван зуун ангир номын дууныг сонсоод миний дэргэд ирэхүй цагт шувуучинд баригдаж хамаг ангирыг алав. Тэр ангир нь номын дууныг сонсоод, чин бишрэл сэтгэл төрснөөр үхээд сац гучин гурав дахь тэнгэрийн оронд төрөв. Тэдгээр тэнгэрийн хөвгүүн надаас ном сонссоны ачаар тэнд төрснөө мэдээд энэ шөнө надад мөргөхөөр ирсэн буюу‖ хэмээн зарлиг болсонд төдий Ананд Ялж төгс нөгчсөн Бурханы зарлигийг сонсож, маш баясан бишрээд ―Гайхамшигт болой‖ хэмээгээд ийн хэмээн өчив: 119
―Бурхан ертөнцөд ирсэн гайхамшиг болой. Номын хураар машид ханав бид. Адгуус төрөлт амьтан бээр ном сонсоод дээд үрийг олсон бөгөөтөл хүн амьтныг юун өгүүлтэл, чин сүсгээр биширсний буян нь үлэшгүй болмуй‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! Сайн сайн, чиний өгүүлсэн ѐсоор болой. Бурхан ертөндад ирсэн нь хамаг амьтанд туслах ба жаргуулахын тул бөгөөд хамгаа номын рашааны хурыг оруулаад хамаг амьтныг хангуулав. Ананд тиймийн тул чи бээр нэгэн үзүүрт сэтгэлээр Бурханы шашинд хичээтүгэй!‖ Бурхан тийн хэмээн зарлиг болсонд Ананд ба олон нөхөд даган бишрэн баясав. БАТ СЭТГЭЛТ АРСЛАНГИЙН ТАВЬДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан хааны балгас дахь Гандаригуд ууланд суун авай. Тэр цагт Дэвадад Бурханд нас турхар муу сэтгэж «Өдгөө Түүнчлэн ирснийг үгүй болгоод Дэвадад Бурхан болой хэмээн алдаршсугай» хэмээн сэтгэж, Ачитасадуру хан хөвгүүнд өгүүлрүүн: ―Ай хаан аа! Чи эцгээ алаад хан оронд сууваас сайн ажгуу. Шинэ Бурхан ба шинэ хаан хоѐр улсын төр ѐсыг сайтар засаж сууваас сайн болмуу.‖ Төдий Ачитасадуру хаан түүний үгээр эцэг юүгээ алаад хааны оронд суув. Тэр цагт тэр улс дахь хамаг хүн аяга тахимлигуудыг үзвээс үл таалах болов. Хойно нэгэн цагт аяга тахимлигууд балгаст бинваад гуйхаар одвоос улс дахь хамаг хүн хилэгнэж, юун бээр эс өгсөнд бадар аягаа хоосон авч ирэв. Төдий тэдгээр аяга тахимлиг Гандаригуд ууланд одоод Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Дэвадад нь хамаг өглөгийн эздийг нүгэлт үйлд оруулж аяга тахимлигуудыг үл таалан бинваад эс өгөв‖ хэмээн өчвөөс Бурхан Анандад зарлиг болов: ―Ананд аа! Зарим амьтан улбар дээл өмссөн аяга тахимлигуудад муу сэтгэл үүсгэвээс нөгчсөн Бурхан ба брадигабуд ба дайныг дарсанд муу сэтгэл үүсгэсэн болой. Ирээдүй ирэх цагийн Бурхан ба брадигабуд ба дайныг дарсанд муу сэтгэл үүсгэсэн болой. Тэр мэт гурван цагийн хутагтанд муу сэтгэл үүсгэвээс тэр нүглийн ач бүр сэтгэж баршгүй болой. Тэр юуны тул хэмээвээс номт дээл нь гурван цагийн ялгуугсдын дуаз туг буюу. Аливаа хүн сахал үсээ тойлж, будсан номт дээл өмсвөөс тэдгээр нь өнө үл удан хамаг зовлонгоос маш тонилоод цувралгүй бэлгэ билгийг олж, хамаг амьтны итгэл ба ивээл аврал болъюу. Аливаа амьтан тойн болоод будсан номт дээл өмсөгсдөд хэн хүн бишрэл үүсгэвээс цаггүй буяныг олъюу. Ананд аа! Би бээр урьд будсан номт дээлт тойдод бишрэл сэтгэлээр хүндэлсний ачаар туулж Бурхан боллоо‖ хэмээн зарлиг болсонд Ананд өчрүүн: ―Бурхан аа! Эрт урьд будсан дээлт тойдыг хэр хүндэлсэн шалтгааныг номлон соѐрх, сонссугай би‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! Сайтар сонсоод ойндоо тогтоотугай, чамд номлосугай би. Ананд аа! «Эрт урьд нөгчсөн цагт цаггүй, тоо томшгүй галвын урьд нь энэ Замбутивд Таши нэрт нэгэн хаан бөлгөө. Тэр хаан нь найман түмэн дөрвөн мянган өчүүхэн хаадыг эзлэгч буюу. Тэр цагт ертөнцөд Бурханы номгүй, брадигабудын номгүй болой. Уул ба ойд агсан брадигабуд бээр огторгуйд одоод амьтанд туслахуй тэр цагт гөрөөс бээр тэр брадигабудыг хүндэльюү. Тэр цагт биеийн үс нь алтан өнгө мэт маш гилбэлэгч Бат сэтгэлт хэмээх арслан ууланд суугаад жимс ба өвсийг идэж, амьтанд хор үл хиймүй. Нэгэн гөрөөч хүн түүнийг үзээд маш баясаад «Өдгөө би маш жаргах ажгуу. Энэ арсланг алаад хаанд өргөвөөс надад магад их өглөг өгмүү, би бээр баян болмуй за» хэмээн сэтгээд сахал үсээ тойлж номт дээл өмсөөд, нум сумаа сугандаа нууж арслан хаана бүхий тэнд одсонд арслан унтсаныг үзээд даруй тэр хүн хорт сум харвав. Төдий арслан сэрээд тэр хүнд довтлохуй цагт номт дээл өмссөнийг үзэж ийн хэмээн сэтгэмүү. «Энэ хүн нь ертөнцөд өнө үл оршмуй за. Үтэр бөгөөд хамаг зовлонгоос маш тонилмуй. Тэр юуны тул хэмээвээс будсан энэ дээл нь нөгчсөн ба ирээдүй ба өдгөөгийн хамаг хутагтны дуаз бүхийн тул би үүнд хор хийвээс гурван цагийн хутагтанд хор хийсэн буюу» хэмээн сэтгээд алахуй сэтгэлийг тавьж хорт сум туссанаар аминаас ангижрахуй цагт хүрсэнд ийн хэмээн өгүүлэв: ―Жа ла ла ба са ша сува ха‖ хэмээн өгүүлээд сац хотол огторгуй газар хөдлөөд үүлгүй бөгөөтөл хур оров. Тэнгэр нь тэнгэрийн нүдээр шинжлэн үзвээс ертөнцөд арслангийн ѐсоор суусан Бодьсатвыг гөрөөч хүн алсныг үзээд төдий огторгуйгаас тэнгэрсийн эдийн цэцгүүдээр хур оруулаад арслангийн хүүрийг тахив. Тэр хүн нь арслангийн арьсыг өвчиж аваад одож, Таши хаанд өргөөд өглөг эрвээс тэр хаан ийн сэтгэрүүн: «Судар бичигт алтан өнгөт үст адгуус нь магад Бодьсатва бөгөөд их богд төрөлхтөн буй хэмээн сонслоо. Ийм хүнд юуны тул өглөг өгмүй. Хэрвээ өгвөөс би алсан лугаа адил болмуу» хэмээн сэтгэмүй. Бас тэр хүн гуйлга эрсэнд хаан тэр хүнд өчүүхэн өглөг өгөөд тэр хүн д ийн хэмээн өгүүлэв. ―Энэ арсланг алахуй цагт ямар бэлгэ болов?‖ хэмээн асууваас, тэр хүн өгүүлрүүн: ―Тэр арслан үхэхуй цагт жа ла ла ба са ша сува ха найман үсгийг өгүүлээд, сац огторгуй газраар хөдлөөд үүлгүй бөгөөтөл хур оров. Тэнгэр нар бээр цэцгийн хур оруулав‖ хэмээн өчвөөс хаан түүнийг сонсоод маш үл баясан сүсэг бишрэл төрж, түшмэд ба хуучдыг мэдэгч мэргэн өвгөдийг хурааж, арслангийн өгүүлсэн үгсийг 120
асууваас нэгээхэн хүн бээр эс мэдэв. Нэгэн аглаг газарт мэргэн ухаант Саман нэрт арш бөлгөө. Хаан бээр тэр аршийг залж ирээд түүний утгасыг асууваас арш ийн хэмээн өгүүлрүүн: ―Жа ла ла хэмээх утга нь ямагт үсээ тойлж будсан номт дээл өмссөн хүн төрөх үхэхээс үтэр тонилов хэмээн өгүүлсэн буюу, ба са ша хэмээх утга нь үсээ тойлж будсан номт дээл өмссөн бүгдээр хутагтын бэлгэ бөгөөд нирвааны хутаг лугаа ойртсон буюу хэмээсэн бөлгөө. Сува ха хэмээх утга нь үсээ тойлж будсан номт дээл өмсвөөс тэнгэр хүн ба хамаг ертөнц дахинаа хүндлэгдэх утга буюу.‖ Тэр цагт тэр арш түүний утгасыг дэлгэрэнгүйеэ өгүүлсэнд хаан маш баясаж найман түмэн дөрвөн мянган өчүүхэн хаадыг хураагаад долоон эрдэнэсийн өндөр тэрэг хийж арслангийн арьсыг түүний дээр тавиад хамаг бүгдэд үзэгдүүлээд хүж ба цэцгүүдээр тахиж мөргөв. Тэндээс алтан авдар үүдэж тэр арслангийн арьсыг түүний дотор тавьж, суварганд оруулав. Тэр цагт тэдгээр буяныг сэтгэгч хамаг хүн хойно төрөл егүүтгээд дээд язгуурт тэнгэр болон төрөв.» Ананд аа! Тэр цаг тэр учир дахь тэр арслан нь будсан номт дээлт тэр хүнд буянт сэтгэл үүсгэсний тул арван түмэн тоот галав болтол ямагт Чакравардын хаан болон төрж, хамаг амьтанд жаргаланг өгч буяны үйлсийг үйлдэж, илт туулаад Бурхан боллоо. Тэр цагт тэр учир дахь тэр чин Бат сэтгэлт арсланг бус хэмээн үл сэтгэтүгэй. Тэр бээр өдгөө би буюу. Тэр цаг тэр учир дахь арслангийн арьсыг тахигч Таши хаан нь арван тоот галав хүртэл тэнгэр хүний манлай болон төрөөд хотол буян үйлдсэн тэр нь өдгөө Майдар Бодьсатва буюу. Тэр цаг тэр учир дахь тэр арш нь өдгөө Шарийн хөвгүүн буюу. Тэр цаг тэр учир дахь арсланг алагч хүн өдгөө энэ Дэвадад буюу.‖ Бурхан тийн хэмээн зарлиг болсонд олон нөхөд маш баясаж, Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Бид Бурханы эрдмүүдийг үл мэдэн Бурханы өмнө гэмт үйлсийг үйлдвээс Түүнчлэн ирсэн Бурхан чиний өмнө наманчилсугай‖ хэмээн өчвөөс Бурхан их нигүүлсэхүйгээр дөрвөн үнэний номыг үзүүлсэнд олон нөхөд тус тусдаа урьд шалтгаан лугаа найралдахуй ѐсоор зарим нь үргэлжид орсон ба нэгэнтээ харин ирэгч ба дайныг дарсны хутгийг олов. Зарим нь дээргүй бодь хутагт сэтгэл үүсгэв. Төдий Ананд ба дөрвөн зүйл нөхөд Бурханы зарлигийг даган бишрээд илт баясав. ХОРХОЙН ШАЛТГААНЫГ ҮЗҮҮЛСНИЙ ТАВИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан хааны балгас дахь Гандаригуд ууланд суун авай. Тэр цагт тэр балгаст хол бус нэгэн газар нэгэн их ус буй ажгуу. Тэр усанд олон хүн өмхий буртгуудыг орхин ажгуу. Тэр усны дотор могой лугаа адил бөгөөтөл дөрвөн хөлт нэгэн их хорхой буй ажгуу. Тэр хорхой усны дотор чанагш янагш гүйгээд нэгэн нэгэнтээ гадна гаран, нэгэн нэгэнтээ усны дотор орж, олон он болтол тэр усны дотор оршоод цаггүй зовлонт болов. Хойно нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан олон аяга тахимлигаар хүрээлүүлж, тэр усны дэргэд өөд болсонд Бурхан тэр хорхойг үзээд нөхдөдөө зарлиг болруун: ―Энэ хорхойн урьд шалтгааныг та нар мэдэх үү?‖ хэмээн асууваас аяга тахимлигууд сэтгэж, хэн бээр эс мэдээд Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Бид бээр энэ хорхойн урьд шалтгааныг эс мэдэв. Бурхан өөрөө номлон соѐрх‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Та сайтар сонсоод ойндоо тогтоотугай. Энэ хорхойн урьд шалтгааныг сайтар номлосугай. «Эрт урьд нөгчсөн цагт Маш үзэгч Бурхан ертөнцөд өөд болж ирээд амьтанд туслаж хойно нирваан болов. Тэр Бурханы шашинд ариун явдлаар явагч арван түмэн дөрвөн мянган тоотон аяга тахимлиг бөлгөө. Тэр тэдгээр аяга тахимлиг нь уулсын бэлд нэгэн аглаг хийдэд оршмуу. Тэр хийдийн зүүн баруун этгээдэд цэцгийн мод ба жимст мод дэлгэрсэн бөлгөө. Модны завсарт булаг ба тунгалаг ус маш таалагдах мэт орон бөлгөө. Тэр цаг тэр учирт аяга тахимлигууд явдлыг шамдан хичээснээр хамаг бүгдээр тэргүүн үрээс дөтгөөр үр хүртэл олов. Эс олсон ард үгүй болов. Хойно нэгэн цагт таван зуун худалдаачин хүн далайд эрдэнэ авахаар одсонд мөр эндэж тэр ууланд одсонд тэдгээр аяга тахимлиг явдалд маш шамдан хичээхийг үзэж, тэд худалдаачин эедэлдэж «Тэдгээр аяга тахимлигуудыг тахисугай» хэмээн сэтгэсэнд өглөгийн эзэн олны тул тахих чөлөө эс олов. Хүссэн хүсэл нь эс бүтсэний тул аяга тахимлигуудад хойшид мөргөөд ийн хэмээн өгүүлэв: ―Хэрвээ бид далайгаас гэмгүй эсэн мэнд харьж ирвээс хутагтныг тахисугай‖ хэмээн өчвөөс хуврагууд юун бээр зарлиг эс болов. Төдий тэдгээр худалдаачин далайд одоод олон эрдэнэсийг олоод эсэн мэндээр харьж ирээд үлэшгүй дээд их эрдэнэсийг тэдгээр хутагтан хуврагт өргөв. Тэдгээр хутагтан хувраг тэр эрдэнэсийг авч хуврагуудын үйлийг захирагч нэгэн аяга тахимлигт хадгалуулан өгөв. Хойно нэгэн цагт хуврагуудын бинваад цөөн болон барагдсанд тэр эрдэнээр «Бинваад худалдаж авъя» хэмээн сэтгэж, үйл захирагч тэр аяга тахимлигт ийн өгүүлрүүн: ―Ай аяга тахимлиг аа! Худалдаачны барьсан тэр эрдэнийг авч ир, бинваад худалдъя‖ хэмээн өгүүлвээс тэр аяга тахимлиг өгүүлрүүн: ―Тэр эрдэнийг худалдаачин ганц надад өгсөн буюу, танд юун хамаа‖ хэмээн өгүүлсэнд хуврагууд тэр аяга тахимлигт өгүүлрүүн: 121
―Тэр эрдэнийг худалдаачин хуврагуудад нийт өгч чамд хадгалуулсан бөлгөө. Чамд өгсөн бус буюу‖ хэмээн өгүүлвээс тэр аяга тахимлиг хилэгнэж: ―Та цадтал идэж суу. Тэр эрдэнийг биднийх хэмээн үл өгүүлтүгэй‖ хэмээсэнд төдий тэдгээр бурсан хувраг бээр тэр аяга тахимлигийг хилэгнэж, муу сэтгэхийг мэдээд тус тусдаа өөр өөр тархав. Тэр мэт тэр аяга тахимлиг бурсан хуврагуудад муу сэтгэсний ачаар тэр биеэ егүүтгээд сац завсаргүй их амьтан тамд унаад, муу буртгийн дотор ерэн нэгэн галав болтол сэтгэшгүй зовов. Түүнээс тонилоод энэ мэт буртгийн дотор төрөөд олон он болтол зовов.» Энэ мэт эрт нөгчсөн цагт Бурхан бээр аяга тахимлигууд хуврагууд лугаа сэлт энэ усны захад ирээд энэ хорхойн урьд үйлдсэнийг нөхдөд номлосон буюу. Тэндээс бас Хамгийг ивээгч Бурхан бээр аяга тахимлигууд лугаа сэлт энэ усны захад ирээд урьд тэр ѐсыг нөхдөдөө номлов. Тэндээс төрөл егүүтгээд, жич бас амьтан тамд төрөөд, тоо томшгүй түмэн тоотон онд зовов. Бас энэ усанд төрсөн буюу. Түүний хойно Орчлонг эвдэгч Бурхан нөхөд сэлт энэ усны захад ирээд энэ хорхойн шалтгааныг нөхдөдөө үзүүлэв. Түүний хойно Алтан чадагч Бурхан бээр энэ усын захад ирээд үүний шалтгааныг нөхдөдөө номлосон буюу. Долоон Бурханы эцсийн Шигэмуни би бээр энэ хорхойн шалтгааныг танд үзүүлсэн нь энэ буюу. Түүнчлэнхүү ирээдүй сайн цагийн мянган Бурхан улам улам зэргээр энэ усны захад ирээд энэ хорхойн шалтгааныг номлох буюу!‖ Төдий хамаг аяга тахимлигууд Бурханы тийм зарлигийг сонсоод маш айн эмээж, биеийн шар үс нь сэрвийгээд тус тусдаа бие, хэл, сэтгэлийн үйлсийг маш сахин хадгалав. Төдий олон нөхөд Ялж төгс нөгчсөн Бурханы зарлигийг илт бишрээд, даган баясав. ЖҮНДЭ НЭРТ АЯГА ТАХИМЛИГИЙН ТАВИН ХОЁРДУГААР ЗҮЙЛ Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг Итгэлгүй идээн өглөгтийн баясгалангийн хүрээнд суун авай. Тэр цагт наснаа төгөлдөр Шарийн хөвгүүн өдөр шөнө гурван цагт тэнгэрийн нүдээр хамаг амьтанд номхотгож буй үгүйг шинжлээд номхотгохуй амьтан буй бүхийг үзвээс тийм оронд одоод номхотгомуу. Хойно нэгэн цагт худалдаачин иргэн бус өөр улсад худаддаа худалдахаар одохуйд нэгэн нохой дагаж одов. Тэр нохой бээр зуурт нэг худалдаачийн хүнсний махыг хулгайлж идсэнд тэр худалдаач хилэгнээд нохойн хөлийг хугалаж элчилгүй газар орхиж одов. Төдий Шарийн хөвгүүн тэнгэрийн нүдээр тэр нохойг өлсөж зовж суун бүхийг үзээд төдий Шарийн хөвгүүн номт дээлээ өмсөөд бадар аягаа барьж бинваад гуйгаад төдий огторгуйгаар нисэж, тэр нохойн дэргэд одож асрахуй нигүүлсэхүй сэтгэл үүсгээд тэр нохойд идээ өгөв. Тэр нохой идээ идээд, үлэмж маш баяссанд Шарийн хөвгүүн тэр нохойд богдсын номыг үзүүлэв. Төдий тэр нохой төрөл егүүтгээд Ширавасун балгасны нэгэн бярманы хөвгүүн болон төрөв. Хойно нэгэн цагт Шарийн хөвгүүн ганцаар бинваад гуйхаар одоод тэр бярманы хаалганд хүрсэнд тэр бярман бээр, ―Чи юуны тул ганцаар явмуу? Тойн нөхөд үгүй буюу?‖ хэмээн асууваас Шарийн хөвгүүн өгүүлрүүн: ―Надад тойн нөхөр үгүйн тул ганцаар явмуу, чамд хөвгүүн буй л бөгөөс надад өгнө үү!‖ хэмээн өгүүлвээс бярман өгүүлрүүн: ―Надад Жүндэ нэрт нэгэн хөвгүүн бөлгөө. Өдгөө өчүүхний тул ямарваа үйлийг үйлдэж үл чадмуу. Хойно их болвоос чамд өгсүгэй‖ хэмээн өгүүлсэнд Шарийн хөвгүүн түүний үгсийг сэтгэлдээ сэтгээд харин Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэгт ирэв. Түүний хойно долоон он болсонд Шарийн хөвгүүн тэр бярманы гэрт одоод хөвгүүнийг гуйваас бярман бээр тэр хөвгүүнээ Шарийн хөвгүүнд өргөв. Төдий Шарийн хөвгүүн тэр хөвгүүнийг Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэгт авч одоод, тойн болгож элдэв зүйл богдсын номыг үзүүлснээр сэтгэл маш тонилоод дайныг дарсны хутгийг олж таван зөн билиг ба хамаг эрдэм лүгээ төгөлдөр болов. Хойно нэгэн цагт тэр Жүндэ нэрт тойн нь билгийн хүчээр ―Урьд төрөлд ямар үйл үйлдсэнээр өдгөө хутагт Шарийн хөвгүүн лүгээ учирч тойн болсон энэ юуны шалтгаан ажгуу‖ хэмээн шинжлэн үзвээс урьд төрөлдөө нэгэн нохойн төрөл бүхийг мэдэж, тэр нохойд өөрийн багш Шарийн хөвгүүн ном үзүүлсний ачаар хүний биеийг олоод, хутгийг олсныг ухаж, маш баясаад ийн хэмээн сэтгэмүй «Би энэ багшийн ачаар зовлонгоос тонилсон ажгуу. Өдгөө би нас турхар энэ багш юугаан хүндлэхийн тул архадын санваарыг бүү авсугай» хэмээн сэтгэв. Тэр цагт Ананд Бурханаа ийн хэмээн өчив: ―Бурхан аа! Энэ тойн Жүндэ нь урьд төрөлд ямар нүглийг үйлдсэнээр нохой болон төрсөн буй? Ямар буян үйлдсэнээр зовлонгоос тонилсон буй?‖ хэмээн өчвөөс Бурхан зарлиг болруун: ―Ананд аа! «Эрт урьд нөгчсөн Гашиб Бурханы цагт нэгэн өвгөн аяга тахимлиг буй бөлгөө. Нэгэн яруу сайхан дуут залуу аяга тахимлиг нь магтаалыг эгшиглэн уншваас сонссон бүгдээр баясах болъюу. Тэр цагийн өвгөн аяга тахимлиг бээр дуун нь сайн бус бөгөөс бээр магтаал ба шүлгийг эгшиглэн унших бөлгөө. Тэр өвгөн аяга тахимлиг бээр тойдын хамаг эрдэм лүгээ төгссөн дайныг дарсан буюу. Нэгэн цагт сайн эгшигт залуу аяга тахимлиг нь муу эгшигт тэр өвгөн аяга тахимлигийг ийн дайран өгүүлрүүн: ―Ай аяга тахимлиг, чиний эгшиг бээр нохой хуцсан лугаа адил буюу‖ хэмээн доромжлон өгүүлэв. Тэр өвгөн аяга тахимлиг залуу аяга тахимлигт өгүүлрүүн: ―Ай аяга тахимлиг, чи намайг эс танив уу?‖ хэмээн асууваас тэр аяга тахимлиг өгүүлрүүн: 122
―Би чамайг таних буй. Чи Гашиб Бурханы цагийн бат агч аяга тахимлиг буюу‖ хэмээн өгүүлсэнд өвгөн аяга тахимлиг өгүүлрүүн: ―Би дайныг дарсан болоод аяга тахимлигуудын хамаг эрдэм лүгээ төгссөн буюу‖ хэмээн өгүүлсэнд тэр залуу аяга тахимлиг маш айн эмээгээд гэмшиглэн төрж, дайрсан гэмээ тэр аяга тахимлигийн өмнө наманчлав. Тэр өвгөн аяга тахимлиг бээр ―Гэм чинь арилах болтугай‖ хэмээн ерөөж бөгөөтөл муу үгээр доромжилсны ачаар таван зуун төрөлд ямагт нохой болон төрөв. Тэр цагт тойн болж шагшаабад сахисны тул өдгөө над лугаа учирч маш тонилов.»‖ Бурхан тийн хэмээн зарлиг болсонд Ананд ба олон нөхөд илт бишрээд даган баясав. Шулуун онолт хэмээгдэх элдэв үлгэрийг үзүүлсэн судар төгс туулав. Намува Шакья муни яа1 Агуу их буяны хүчээр Аливаа нүгэлт үйлсийг тэвчиж Амгалант дөрвөн биеийг олсон Амьтны итгэл Бурхан багшид сөгдмүү Туулсан Бурхан багш бидний Төв энэтхэгийн Магада газарт Түгээмэл улс иргэдийн эзэн Долоон эрдэнэ Бурханыг төгссөн Судадана хааны хөвгүүн болж төрж Сүмбэр уул мэт хааны төрөө Сүн далай мэт хатан нөхдөө Сохруулан эзэнгүй болгон тэвчиж бүрүүн. Үхэхүй тэргүүтэн дөрвөн далайгаас Үтэр гараад дээдсийн хутгийг Үнэн магадаар эрж бүрүүн Үлэмж ариун явдлаар тойн болж л Аливаа эрдмүүдийг төгс туулж Алтан жавхлант биеийг олоод Арслангийн дуунаар номыг дуурсгаж Алжаас буруу үзэлтнийг эцэлгэж бүрүүн. Ханалгүй номын рашааныг Хамаг амьтанд тэгш сайтар цацаад Харанхуй мунхаг оюут амьтныг Хангуулан зохиов дээд хутагт. Ачит тэр Бурхан багш бидний Агуу их олон нөхдөдөө Ариун шулуун онолт энэ судрыг Агуу дэлгэрэнгүйеэ номлосонд Тэдгээр цаг үгүй олон нөхөд нь Туулсан Бурханы зарлигийг сонсож Дотор муу нүглийг тэвчээд Дээд номд шамдан хичээжээ. Эрдэнэт Бурхан багшийн номлосон Элдэв үлгэртийн судрыг Энэтхэгийн хэлнээс уламжлан Эндүүрэлгүй төвдийн хэлээр Дэлгэрэнгуйеэ сайтар орчуулж бүрүүн Дээд номын төрийг байгуулж Дотор нүгэлт үйлийг тэвчээд Тэмдэгтэйеэ гийгүүлэв энэ үлгэрээр Энэ үлгэрийн далай бичиж сийлсний хүчээр 1
Намува Шакья муни яа- Шагжамунид мөргөм үү!
123
Эцэг эх тэргүүлэн зургаан зүйл амьтны тусын тул Эрхэм сүсэгт Элгэ бич хэмээн дурдсанд Эгнэгт далан долоон наст өвгөн Билэгт бичиж бүтээв. Сацлалгүй үнэн төгс туулсан Бурхан нь Сааралгүй шашин эрдэнэ минь Сэтгэшгүй зүүн этгээд улсад Сайтар дэлгэрмүй хэмээн номлосон ѐсоор Дэнсэл үгүй Монгол улсад нь Тэнгэрлэг богд Лигдэн хутагт хаан төрж Дэлхий дахинаа тусыг сэтгэж Дияаны дээр байгуулав номын дуазыг Агуу их энэ Монгол улсад нь Ариун номын төр ѐс Агуут маш сайтар дэлгэрээд Насад тасралгүй орших болтугай. Үйлсийн ач үр аргадалгүй үүнийг Үзээд сац дотроо оруулан чадаж Үргэлжид тасралгүй хичээн үйлдэж Үлэмж амгалан газарт төрөх болтугай! Егүүтгэлгүй цог жавхлант биеийн өлзий хутагт орштугай! Жаран үест зарлигийн өлзий хутаг орштугай! Хязгаараас хагацсан хиргүй сэтгэлийн өлзий хутаг орштугай! Ялгуусдын бие зарлиг сэтгэлийн өлзий хутаг орштугай! Мангаалам1. Дайчин улсын Энх Амгалангийн тавин гуравдугаар он, хөх морин жилийн намрын дунд сарын шинийн найман, сайн өдөр бичиж дүүргэв.
1
Мангаалам- Өлзий хутаг орштугай!
124