bmwarez.blog.gogo.mn 2012
.::Сvмтэй бударын чулуу::.
Гарчиг 1. ТУГ ШYЛЭГ 2. ХYН 3. ЗАЛУУ НАС 4. НУТГИЙН УУЛ БИД ХОЁР 5. НАМРЫН ТУХАЙ БОДОЛ 6. АМРАГТАА БИЧИХ ЗАХИДАЛ 7. БОДОЛ 8. ШYЛГИЙН ТУХАЙ ШYЛЭГ 9. МАРГААШ 10. ЭРДЭНЭЧИМГЭЭД ЗОРИУЛНА ШYЛГИЙН ШИВНЭЭ (Дууль наймтууд) 11. ВСТУПЛЕНИЕ 12. ЭПИЛОГ 13. ДУУЧНААС БИ ГАНЦХАН ДУУ ХYСНЭМ 14. 1957 ОНЫ ЗУН 15. Д.РАВЖААГИЙН ДУРСГАЛД 16. БУУДУУЛСАН ШУВУУНЫ ГАНГАНААН
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 17. НАЙЗ НАРТАА БИЧСЭН ЗАХИДАЛ 18. ШОРОНГИЙН МЄЧЛЄГЄЄС 19. ЄНГЄРСЄН ШЄНЄ ЗYYДЭНД ЮУ ОРОО ВЭ? 20. ЦЭРМАА 21. МИНИЙ АЛАГ НОХОЙХОН БОДОЛ БОДОЖ БАЙНА УУ ДАА 22. ЄВЛИЙН ХУВЦАС 23. YСЭЭ ХЯРГУУЛАХАД БОДСОН ШYЛЭГ 24. ЭВЛЭРЭЛ 25. ШОРОНГИЙН ДУУ 26. ТОД ХАРАА 27. ДУРЛАЛ 28. НУТГИЙН ДУУ 29. ЭХНЭР 30. БYСГYЙД 31. ЗАРИМ ОРОЙ 32. ШЄНИЙН САЛХИ 33. ЗАМ 34. МЭРЭГ 35. ГИЮYРЭЛ 36. YYРЭЭР БИЧСЭН ШYЛЭГ 37. М.ЦЭРЭНДУЛАМДАА 38. ЧИ БИДЭН ХОЁР УЧИРЛАА БАТНОРОВТ 39. БОДОЛ 40. НАМАЙГ ХYЛЭЭ 41. УЛААНБААТАРААС ЦЭРЭНДУЛАМДАА БИЧСЭН ЗАХИДАЛ 42. ЭЭЖДЭЭ АЙЛГАЖ ХЭЛСЭН YГС 43. ЗУСЛАНГИЙН УЯНГАТ ДУУ 44. ЗАРИМ ЗАРИМДАГУУДАД ЗОРИУЛСАН ШYЛЭГ 45. МУУР 46. ХYYХЭД МИНЬ 47. БИ ТИЙРЭН БОЛЖ ЗYYДЭЛЛЭЭ 48. БУХ 49. ЄВГЄН БОЛЛОО БИ 50. ЗYРХ МИНЬ 51. БЯЦХАН СУРГААЛ 52. МОРЬТОН БYСГYЙ 53. САЛХИТАЙ ШЄНИЙН БОДОЛ 54. БЯЦХАН СУРГААЛ 55. ЗYYДЛЭЭГYЙ ЗYРХ 56. ШYЛЭГЧ ТАНАА 57. ХОНГОР ЧАМДАА ХЭЛЭХ YГ 58. БЯЦХАН СУРГААЛ 59. ГЭРЭЭСЛЭЛ 60. ЧАМДАА 61. YYРЭЭР БИЧСЭН ШYЛЭГ 62. ХYЙТЭН ШЄНИЙН ЗУРАГ 63. ХYYХЭД БОЛ ХЄГЖИМ ЮМ
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 64. УРГАА МОД 65. КОНТРАСТ 66. АРХИ 67. ЦАС 68. УНШИГЧ ТАНАА 69. ХYЙТЭН ШЄНЄ 70. ХЭРЛЭН 71. МИНИЙ МОНГОЛ ТЄРХ 72. ЖАГСААЛ 73. МАНЦУЙТАЙ ЖААЛ 74. ЗАХИДАЛ 75. ФЕЙЕРВЕРК 76. ХYСЭЛ 77. ХУВИЙН ЄМЧ 78. БОРОО 79. ХАРУУСЛЫН ШYЛЭГ 80. ЯРУУ НАЙРАГ 81. ЭХНЭР 82. ЯРУУ НАЙРАГЧИЙН ЗYРХ 83. YГ 84. ДАНЗАННЯМЫН ИХ ХYY ШАГДАРСYРЭНГИЙН ДУРСГАЛД 85. ХУНДАГА ЄРГЄХ YГ 86. БЄМБЄГ 87. УУЛСЫН ОРГИЛ 88. САРАНЖАРГАЛ 89. БЯЦХАН СУРГААЛ 90. ЖАРГАЛ 91. ЄЄРТЄЄ ДУТУУГ ЄРЄЄЛЄЄС БИ ГУЙНАМ 92. НЭРГYЙ НЭГЭН ХYН 93. ГАНЦААРАА ЭР ХYН 94. ГОВИЙН ЖААХАН БYЖИДМААГИЙН ГУЙЖ ХЭЛСЭН YГ 95. БАДГУУД 96. ХОЛЫН СОЛОНГО 97. ИДЭР ЦАГИЙН ЗYYД 98. НАМТАР 99. ИХ YДИЙН СYYДЭР 100. ЗУНЫ ЄГЛЄЄ 101. ХYН ТАНАА 102. ЄВГЄН ХYНИЙ YГ 103. ШЄНИЙН ШYЛЭГ 104. МОНОЛОГ 105. YХЭЛ 106. АЛДАА 107. ЦАГ ИРВЭЭС 108. ТОЛЬ 109. СОНЕТ 110. ТЭР ХОЁР 111. ХЭН ГУАЙ
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 112. ЦЭРЭГ ЭРС 113. БYСГYЙ ТАНД 114. ГАРЗ (Зvvдэнд орсон шvлэг) 115. Д.НАЦАГДОРЖИЙН ХЄШЄЄНИЙ ДЭРГЭД 116. Ц.ГАЙТАВЫН ТУХАЙ БОДОЛ 117. ЗYРХНИЙ БИЧЛЭГ 118. МИНИЙ МОНГОЛ НАЙРАГЛАЛ 119. БУРИАД 120. МОНГОЛ БYСГYЙ 121. ОХИНДОО ИЛГЭЭХ ЗАХИДАЛ 122. НАНЧИДИЙН ШИРЭЭ ХАВЬД УНШИХ ЗАХИДАЛ 123. ЗАЛУУ НАС МИНЬ МАРГААШ ДУУСНА Оршил 124. БИ Ирээдvйд илгээх захидал - 1. Миний нэр - 2. Аав бидэн хоёр - 3. Залуу нас мину ! ШYЛЭГ ТУГ Тугийн тухай шvлэг намайг бичлээ гэж Тун олон хvн гайхаж магадгvй Уужим талын дураараа шvлэгч Улаан туг хоёр сэтгэлд нь хамт багтахгvй байж магадгvй Гэвч би туггvйгээр амьдрахгvй Гэгээн vнэний тулд туггvйгээр тэмцээгvй Энэ улаан тугийн дор сая саяараа жагссан Эгэл тvмний ижил эгэл ард байна. Гаднаас нь хараад юм бvхнийг дvгнэгчдэд Гартаа туг бариад хэзээ ч би харагдаагvй Талбай дээр их жагсаалын дэргэд Ташаа тулаад зогсож байсан байх Євлийн пальтоны энгэр задгай тавиад Єндєр гоголь малгай хазгай дараад Сахлаа засаж духаараа харсан хvн Савхин бээлийтэй дув дуугай явсан байх. Гэвч би ємссєн хувцас шигээн биш Гэр орон єссєн нутаг шигээн Эглийн эгэл хvн хvний л ижил хvн Эх оронтой ард тvмэнтэй иргэн. Гэртээ арван зургаан цагийн ажилтай
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Гэргийдээ хvvхэд шиг хайртай Айлдаа алаг бяруу шиг номхон Архи уудаг тамхи татдаг ийм л хvн. Зvрх сэтгэл дотор минь , гэвч улаан туг мандаж явдаг юм Зvйрлэшгvй хайраар би улс орондоон, туг шиг vнэнч явдаг юм Яруу шvлгийнхээ мєр бадаг бvхэн дээр Ялгуусан улаан тугаа сэтгэлээрээ би мандуулдаг юм. Хаа газрын айлд ороход Халуун цай хоолоор дайлдаг Харин би хvн тєрєлхтнийг Халх шvлгийн сайнаар дайлна. Сайн шvлгийг минь шилж байгаад Сараар сонирхоно уу жилээр сонсоно уу Гайгvй нэрэлхэлгvй ирж бай та – Гагцхvv миний нас богинохон Амьсгаа хураах єдрєє хvртэл Ард овгийг шvлгээр дайлах Аз заяандаа би бахархсаар Алдхан биеэ тамлаж яваа юм.
Хэнзхэн биетэй минь хамт тєрж Хэт нутгаас минь халин гарч Хэн гуайн ч ємнє намайг зоригжуулсан Хэвлэгдээгvй гvн ухаан мину. Єєртэй минь хамт бvv нєгчєєрэй Єнєр нєхдєд минь эхнэрт минь Єлгийтэй хvvд минь шvлэгт минь Єв болон vvрд vлдээрэй. Энэнээс єєр гvн ухаан хэрэггvй Эрхэм єдєр ирэхдээ л ирнэ * Эзэнт тєрийн хэмхэрхий банзан дээр Эрхэм нэрийг минь бичнэ * гэдэг шиг Ад vзэгдсэн номын минь гар бичмэлийг Алтаар vнэлэх цаг заавал ирнэ. ХYН Хєр цасан цавцайж тvлээ модгvй даарваас Хєдсєн дээлийн оронд хєдсєн дээл нь болж Хvндэт ээжийгээн нємєрлєхгvй бол
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хvv нь болж заяасны хэрэг юу билээ. Хэл ам дэгдэж манай гэрийг чиглэвээс Хэрэм хана нь болж Амьдралын ганц ханиа аврахгvй юм бол Амраг нь болж явсаны хэрэг юу сан билээ Аюулт дайн дэгдэж дайсан нааш єндийвєєс Алтан хилийн нь оронд амьд хил нь болж Ийм сайхан орноо хамгаалахгvй юм бол Иргэн нь болж тєрсний минь хэрэг юу сан билээ. Хvнд бэрх цагт нь хvнийхээ тєлєє зовохгvй бол Хvн болж тєрсний минь хэрэг юу сан билээ!
ЗАЛУУ НАС Хєрстийн амьдралд хєл алдсан Хєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр Шувууны сvvдэр шиг дайраад єнгєрсєн Шунхан улаан залуу нас мину.
Амттан бvхний амтыг мэдэлгvй Асгаж явсан залуу нас минь Єнгєтєн бvхний єнгийг бодолгvй Yрж явсан залуу нас минь. Зуны шєнийн нойрыг тоолгvй Зуун гурван учралыг мєрєєсєж Зураг шиг охидыг тэрэг шиг дайрч Зуурдхан мандсан залуу нас минь. Євлийн есийн жаврыг тоолгvй Єєр хvний авгайд сэтгэл хаяж Єрхний vзvvр шиг дэрвэж явсан Єлчирхєн тэнэг залуу нас минь Даанч чи минь удсангvй… Даавуу хvрэм савхин бээлий шигээ Дассан сурсан годон гэзэгтvvд шигээ Дардан зам дээр vлджээ – залуу нас минь! Улаанбаатарын чулуун засмалаар Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зvvн тийшээ
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Дотоод vйлдвэрийн хvнд шаахайг Долоохон хоногт точийлдож явахдаа Хvний сайн мууг зvvдлээ ч vгvй Хvvхэд шиг єссєн залуу нас минь Хvvхний сайхныг таниа нь vгvй Хvvрзгэнэ шиг єссєн залуу нас минь. Ангарайтсан нєхєдтэй vдшийн цагаар Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь Айлын чийдэн хага чулуудаад Авирлаж явсан залуу нас минь. Аавын хvvгийн шvр шиг хацрыг Алгадаж явсан залуу нас минь Адилхан нєхдийнхєє хамрын цусыг Асгаруулж явсан залуу нас минь. Yзсэнээ мартаж дуулснаа тогтоохгvй Yvрдийн юм шиг дургиж явахдаа Yймээнт хорвоогоос дахиад олдошгvй Yнэнч ханийнхаа дэргэдvvр єнгєрч
Хоног тєдий зуурдхан ханилах Хотын хvvхний єнгєнд хууртаж Ариухан цусаа тvvний тєлєє Асгаж явсан залуу нас минь. Оюутан ахуйн дэврvvн шvлгийн Онгод цадигаар бялхаж явахдаа Орчлон хорвоогийн нарийн учрыг Олчихлоо хэмээн тєєрч явсан Ариунаас ариухан залуу нас минь Арваадхан жилийн ханилгаатай байжээ Халуунаас халуухан залуухан цаг минь Хаврын vер шиг хугацаатай юмсанжээ. Аяа хєєрхий хvний залуу нас гэж Авч ч болдоггvй, єгч ч болдоггvй Хэлгvй байгалийн дуугvй зарлигаар Хэсэгхэн олддог шагнал юмуу даа. Бусдын лангуунд энэхvv шагналаа Бутархай мєнгє шиг тарааж хаясаар
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хvйтэн хорвоод нэг мэдэхнээ Хvмvvний vр нvцгэрдэг байна. Сайн ханиас хагацсан хойноо Санан санан гунихардаг шиг Болоод єнгєрсєн хойноо залуу насаа Бодон бодон харуусдаг байна. Баяртай, залуу зандан нас минь Барилдсан гэж бодвол би ойчжээ Уралдсан гэж vзвэл би хоцорчээ Арилжаа наймаа хийсэн юмсанж гэвэл харин Атархан биеийнхээ эрvvл мэндийг єгч Алдар шvлэг хоёрыг чинь авчээ. Хєрстийн амьдралд хєл алдсан Хєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр Шувууны сvvдэр шиг дайраад єнгєрсєн Шунхан улаан залуу нас мину! Баяртай!
НУТГИЙН УУЛ БИД ХОЁР Энэ уул бид хоёр Эр нєхєд шиг ижил дасал болсон юм Харийн газар уулаа би мєрєєсдєг Харин уул намайг мэддэггvй биз Энэ уулын энгэрт тєрсєн юм гэнэ билээ Эхний мєрєє шороон дээр нь гаргаж Эр хvн болж ууландаа би єслєє. Насанд хvрч хvvхэнд сэтгэл алдаад Намрын орой энд гэгэлзэнхэн сууж vзлээ Найрагч болж холын нутгаас ирээд Нанчид сєгнєнхєн бужигнаж бас vзлээ Элдэв єнгєєр би єсєж єтєлж хувирлаа Энэ уул харин огт хувирсангvй Эхээс мэндлэхэд минь ямар байсан тэр хэвээрээ Эцэг євгєдийн vед ийм л байсан байна. Тєрєхийн минь ємнє энэ уулын бэлд Тєрийн тєлєє хvн хvнээ буудсан байна
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Ангийн тэмцлийн хатуу ширvvн онуудад Ажиг ч vгvй энэ уул харж зогссон байна Магадгvй vvгээр цэл залуу Сvхбаатар Магсаржав вангийн цэрэгт байхдаа Yдэлж хооллож явсан байж мэднэ Хатан ахайгаа хvнтэй хардаж Хамраа огтолсон нvгэлт хаан Бvтэл нь хазайж тєрийн тамгаа ганзагалаад Бvрхэг шєнє энэ уулын бэлд уйлж явсан ч юм билvv Эзэн Чингисийн морьт цэрэг Энэ уулын бэлд тулалдаж явсан ч юм билvv Эртний Хvн улсын Тvмэн шаньюй гэгч Эр бор харцагаараа ан хийж явсан ч юм билvv Тэр байтугай насанд эртний олон галвыг vзээд Тэнгэрийн мянган оныг олон олноор vдээд Єєр болсон юмгvй энэ уул сvндэрлэн байна Євгєн болсон юмгvй энэ уул сvмбэрлэн байна. Євгєн болсон би харин энгэр бэлд нь нойрсон байна. Хан уулын нас уул шигээ их юм Хажууд нь миний нас Хатуу хvндийг туулаагvй над шигээ єчvvхэн юм. Халуун сэтгэлт хvн би хан ууланд дуулж явна.
НАМРЫН ТУХАЙ БОДОЛ Намар аа гэж юу сан билээ. Наран шарсан тал сан билvv Найранд барьсан ая сан билvv Нахийтал сойсон морь сон билvv Аяа хєєрхий Намар аа гэж юу сан билээ. Дуулъя даа би намар юугаа Дууланхан байж уйлъя даа Зvv шиг цэмцгэр ээжээс тєрсєн Зvрх шиг улаан хєвгvvн явахдаа Намар аа гэж юу байдгийг Насандаа мартамгvй ойлгож билээ. Алаг утсаар захалж оёсон
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Алга дарам алчуур дотор Дундуурхан бооход ч багтах байсан Дурлал – хагацал минь учирч билээ Намуухан зvрхийг минь анх сvлбэсэн Наалинхай харцны торгон vзvvрийг Нандигнанхан дурсахдаа би Намараа ! гэж шvvрс алднам. Намайгаа орхиод шувуу шиг буцсан Насан багын амрагаа бодохоор Найдваргvй хагацлыг анх vзvvлсэн Намрын салхин амтагднам даа. Дуулъя даа би намар юугаа Дууланхан байж уйлъя даа Ханагар тал тоосронхон байна Хамхуул євс торолзонхон гvйнэ л Хатсан євс тасранхан хийснэ л Хайран чиг зуны минь гурван сараа Аяа хєєрхий алтанхан шаргал мєртлєє Юугаар ч цэцэглvvлэшгvй намар Юутай чи уйтгартай юм бэ. Зvггvй насаа орхиод ирсэн Зvvн зvгийн уудам талд минь Зvрх нь эмтэрсэн монгол найраг Зvйтэйхэн дуугаа дууланхан гэгэлзэж Уулын оройг ширтдэгсэн дээ Уулын тэр оройд гишvvний Улаахан навч зvрх шиг Унан тусан сэржигнэнэм билээ Дуулъя даа би намар юугаа Дууланхан байж уйлъя даа Хусан модны нарийн vзvvр Хуурай салхинд уйлагнан байна уу даа Хун цэнгийн цагаахан жигvvр Yvлэн цаагуур дэвэнхэн одно уу даа Баяр баярын нь охь манлай Бат сэтгэлийн нь онгон сахиус – Бадамын талиман нvдтэй тєрсєн Миний л нэгэн алдрай.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Цагаа ирэхэд хунгийн далавч шиг Цайранхан далланхан одох болов уу даа Сэрvvн бvсийн нуур шиг би Сэнгэнэн уйрмагтаад vлдэх болов уу даа Аяа хєєрхий Намар аа гэж юу сан билээ. Амьдралын єдрvvд олон ч гэлээ Алагтай цоогтой байдаг юм. Амьтны vрс олон ч гэлээ Аягтай маягтай байдаг юм. Хvний амьдрал урт ч гэлээ Хvйтэнтэй халуунтай байдаг юм. Хєвгvvд охид олон ч гэлээ Хvслэнтэй хяслантай байдаг юм. Амаар балгасан архийг чинь дээ хє Хамраар гаргахад хатуухан байдагаа Аалиар учирсан амрагийг чинь дээ хє Хаяад явахад хэцvvхэн байдагаа
Жvнзээр уусан архийг чинь дээ хє Цунзаар уухад хатуухан байдаг аа Зvрхээр учирсан амрагийг чинь дээ хє Зуурдаар хаяхад хэцvvхэн байдаг аа. Эд бараа хуучрахад гарз нь vгvй яа Эдлээд єнгєрсєн хvний аз гэдэг юм аа Энхрий сэтгэл хуучрахад гарзтайханаа Энэхэн яваа насны эз гэдэг юм аа. Тєрсєн бие vхэхэд гашуудах нь vгvй яа Тєвєг багатай vхэхийг аз гэдэг юм аа Тєвлєрсєн сэтгэл мєхєхєд гашуудалтайхан аа Тєєрч явдаг хайрын эз гэдэг юм аа Зуны сэрvvхэн бороо Хєшиг татан зvсэрнэ Зулын гол шиг цэмцгэр Хєєрхєн бvсгvй зутарна Чулуун замгvй газраар Шулуун явахын аргагvй
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Алд хvрэхгvй шалбаагийг Алхаад гарахын эрхгvй Гадсан шєвгєр єсгийт нь Газар шигдэж зовооно Хєлєє тушсан банзал нь Хєдлєх аргагvй шарлаана. Хєдєлгєєн бvхэн хоригдож Хєгшєхєд бэлдсэнээ ухаарна. Орчлонд олон хvн мэндэлж Орчлонг олон хvн гэтэлж Орлого зарлага хоёр Ургах мєхєх хоёр Амсхийхгvй Алаглах юм даа! Даан ч гарзтай хvмvvс Дараа дараагаараа явчих юм. Огт хэрэггvй хvмvvс ч Олон мянгаараа тєрєх юм.
Yхэх ч яамай тєрєхийг л Yр дvнтэй болгомоор юм. Сургууль элээгээд ч Сурсан эрдэмгvй Сул цээжилж єнгєрєєдєг Суулга шиг хvмvvс байх юм. Ном уншаад ч Нотолсон ойлгоцгvй Нойрмоглон эвшээдэг Ногоорсон тэнэгvvд байх юм. Тэгсэн байтлаа бvжигт Тэлээгээ тасартал гvйж Дэлгvvрийн арын хаалганд Дэлvv шиг наалдах юм. Адгийн тэднийг том тогоонд Амьдаар нь чанаж болгох сон. Оддыг шєнє харахад Олон ч гэж жигтэйхэн
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Очтой гэж жигтэйхэн Одоохон нэг нь ирээд Орчлонг Икар шиг мєргємєєр Омголон хурц харагдах юм. Охидыг єдєр харахад Олон ч гэж жигтэйхэн Онгон ч гэж жигтэйхэн Одоохон нэг нь ирээд Зvрхийг минь зvсэн хатгах Зvv шиг хурц харагдах юм. *Монгол архины бєглєє* Модны хожуул шиг бєх юм Хавдаж хєштєлєє балбаад Хагалах нь холгvй онгойлгох юм *Московская* - гийн бєглєє Мєгєєрс шиг зєєлхєн юм Унжсан сэртгэрээс нь бариад Урах мєртлєє онгойлгох юм Монгол хvvхнийг бол Мориор элдээд ч барьдаггvй Ондоо зарим нь бол Оройхон єєрєє ирнэм билээ. Архи хvvхэн хоёр Адилхан гэдэг ортой ч юм уу даа. Хєгшин залуугvй уугаад л Хєдєє гадаагvй суугаад л Зон олон маань нэг л Зовсон шинжтэй байх юм Ажлын бvтээл багадаад л Арын хаалга ихсээд л Улс орон маань нэг л Унасан шинжтэй байх юм Дэгжин бvсгvйн цvнхэнд Дэвтэр харандаа байхгvй Yнэнч нєхрийн нь зvдрэл Yр дvнгvй зvтгэл. Оройн бvжгэн дээр гээгдэх Онгон улаан зvрх бий
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Ядуу шvлэгчийн євєрт Янчаан тєгрєг байхгvй. Залуу насны нь зvдрэл Жаргал vзээгvй зvтгэл Амьддаа єєрєє сонсохгvй Алдар гавьяа нь бий! Их хэргийг бvтээх гэж Их хvмvvс тєрдєг аж Иймгvйсэн бол орчлон Ингэж хєгжих ёсгvй санж. Манайхан шиг жирийн тэнэгийг Мандуулж орхиод эцэст нь Хамаг соёлоо даруулах юм бол Харанхуй бvдvvлэг байх юм санж. Хєдєл тэртээ уулс Хєх л буданд дуниарч Хєвчин их дэлхий Хєлєє жийгээд нойрсжээ Хємсєг байхгvй нvд шиг Хєлчvv наран дуниарч Хєх л манхан тэнгэр Хємєрч аваад ширтжээ. Хоёр их эрхсийн Хооронд хавчуулагдсан Утсан голтой бид нар Улайсанхан тарчилнам. Зохиол бичнэ гэж Зориуд хураасан цаасанд Золигийн муу бясаа Зоргоороо єндгєлжээ. Гэргий минь цэвэрлэж Гэмтэн бясааг цээрлvvлж Хэлэх муу vг олохгvй Хэтэрсэнийг нь гайхаж байна. Yгvй гэргий минь Yvнийг хараагаад яахав Цаасанд салхи оруулаагvй
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Цалгар намайг хараа. Яруу найраг єндєглєєгvй хойно Явуул бясаа єндєглєх нь тэр! Жолооч болъё гэвэл чи Жор номыг нь vзэхээсээ Зам дээр хэвтээ хадаасыг Зайлуулж сурах хэрэгтэй Амьдрал хэмээх гинжинд хєтлvvлж Авгай хэмээх жанжинд жадлуулж Алжаасаар гутарсаар харьж яваа Аягvй салхитай жихvvн єдєр Намайг гэнэт дуудлаа Наалинхай болоод ялдамхан Нас биед минь нэвт шингэсэн Нарийхан хонгор дуу байлаа. Эргэж харлаа…Аяа! Эр л залуу биеийн минь Эмгэнэл баясал хоёртой Эгнэгт холбоотой явсан Арабка минь чи Арван жил бодсон бодол Арван жил зvvдэлсэн зvvд Амрагхан найз минь байлаа! Аяа би ингэх гэж Арван жил мєрєєсєж Аглаг цєлийн аянчин шиг Ангаж цангаж явлаа Арван жилийн цангаагаа Алиман улаан хацар дээр Шатаж газардсан онгоц шиг Шархтай зvрхээрээ тайллаа. Гунихарч бодолд дарагдан Гудамжны сандалд удтал суулаа Yлээх салхинд бие зарайж Yгдэрсэн ханиад босож ирлээ Гэвч би хаашаа очих вэ Гэр орон vгvй боллоо
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Гэргий Нина байхгvй боллоо Гэгээн дурлал ийнхvv сєнєлєє. Єнєєдєр мартын найман Єєрийн амраг Нина чамдаа Єгєх бэлэг юу ч алга Єчvvхэн миний сэтгэл л байна Яруу найрагчийн сэтгэл гэвч Ямар ч эрдэнээс vнэтэй билээ Гардаж авах азтай хvн Галав эринд ховор билээ Май! Миний сэтгэл! Маргааш буцааж авна гэхгvй Yvрд чамдаа єглєє. Хvнд нэгийгээ муулж Хvсэл бахыг нь хангах гэдэг Дайчин хороогоо буруу захирч Дайсанд тугаа алдахтай адил Хурц мэс арьсыг зvснэ Хурц vгс сэтгэлийг зvснэ. Аажуухан нэг сар би Архины лонхонд гvйлээ Аяа хєєрхий Амьдрахын тавилан мину! Алдаа ослоос чиг Айгаа нь vгvй дээ Алдрайхан чамаасаа Уйдаа нь vгvй дээ Алсын зорилгоосоо ч Ухраа нь vгvй дээ Аялгуу дуунаасаа ч Урваа нь vгvй дээ Амгалан тэнэг сэтгэлийн л Алдаа гэмээ нь алдаа даа. Архины нєхрийг олоход Аравхан алхах хэрэгтэй Амьдралын нєхрийг олоход Арвинхан алхах хэрэгтэй.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Буруугий нь єєрєє ажаад Бусдадаа зєвийг нь хэлэх гэж Бугын гуна шиг насаа би Будан дунд бvрэлгэж явнам. Хэтэрхий тоогvй явна даа гэж Хэзээ ч намайг бvv єрєвдєцгєє Хэрэгтэй бол тvvх єрєвдєж Хэдэн нулимс хожим дусаана биз. Шvлгийн дэвтрээ улаанаар хавтасласан нь Шvрийг бус цусыг дvрсэлсэн юм Шvvн тунгаасан vг бvхний минь Yсэг тутамд миний цус буй. Хамаг бvхэн хаалттай Хатуу чанд заалттай Солгой хєгжим шиг vед Согтуурах шиг жаргал алга. АМРАГТАА БИЧИХ ЗАХИДАЛ 1. Yйлийн vртэй зvрх минь Yхлийн шарханд тарчиланхан Єргєст цэвдэг замбуулин дахь Єдрийн одон чамайгаа гэсээр Ухаан минь дэнтэй дунтай Урьхан хаврын салхи залгиж Ууж согтууран тэнvvчилж явнам Улсаас алдхан уйлж явнам. 2. Хатуухан тарчиг насны минь Ханьхан амраг Нина минь Хархан vс минь цайгаагvй байхад Хагацлын зовлонг амсцгаалаа даа. Хаврын сарын арван гурванд Хайран чиг зvрхээ нийлvvлцгээж дээ Хагацна гэж л хагацсангvй Хадмын муугаас хагацлаа даа. 3.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Намайг чи минь Насаараа ч харааж болох юм. Найргаараа би чинь Нартад чамайг дуулна. 4. Хамгийн сvvлд гудамжнаа Халуун нулимсаа унаганхан *Амаржихаар євдлєє* гэж хэлсэн Аяархан дууг чинь би сананам Зангираад гарсан тэр нулимс Залуудаа эдэлсэн зовлонгийн Хамаг гашууныг шингээсэн юм шиг Хачин булингартай байж билээ Аяархан гоморхосон дуу чинь Аварга бємбєрцєг бvхэлдээ Євдєнхєн шаналаж байх шиг Єр зvрхийг минь зvсэж билээ Аяа vvнийг чинь би санасаар явнам Алдрайхан бор нvдэн мину!
5. Далдын зовлонгоо мартах гэж Дарсны аагт сэтгэлээ хуурч Дараалан єнгєрєх хоног бvрийг Хєлчvvрэнхэн туулж явнам. Орчлон хорвоод сая мэндэлсэн Охин vрээ нvдэндээ vзэхгvй Онгон нvvрийг нь ганц vнсэхгvй Орох ч эрхгvй тэнэж явнам. Аяа миний бор нvдэн минь Алдаа бvхнийг минь уучлан давж Аргадан хайрлаж гоморхон уйлж явсан Амрагийн дээд амраг минь ээ! Yхэхээс минь наана уулзвал чи Yйлдсэн хэргийг минь уучлаарай даа.
6.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Зургаан хvнийн дунд бол Тэнэгийг нь намайг гээрэй Зуун хvний дунд бол Цэцнийг нь намайг гээрэй. Тэнэг цэцэнг хослуулж Тэрслvvд тєрєх vйлтэй Чиний муу Чойном чинь Чин vнэнч хvн юм сан даа. Эвдэрч дээ. Гэхдээ намайг Энхрий чи минь эвдээгvй Эрхэм нєхєд минь эвдээгvй Энэхэн vе минь эвдлээ дээ Хайрт чамдаа би улс тєр гэдэг Хар дарсан зvvдийг яриад ч яахав! 7. Нээрэн шvv улс тєр гэгчийг Нэвтэрхий цайлган санаатай Амраг чам шиг минь хvн Амар хурдан ойлгохгvй ээ! 8. Гарцаагvй хожимдсон тэр цагт Ганихарч битгий уйлаарай Гараад ирсэн нулимсаа Тас зуугаад залгиарай Нулимс цус хоёрт дуртай Нууцхан алдрын эздэд Єєрийнхєє болон миний мууг Єрсєж битгий vзvvлээрэй Уйлна гэдэг хуучин юм Урьд чинь олон эхнэр Ургах нар шиг хань амрагаа Улс тєрєєр залгиулж орхиод Зайсан толгойг ч урсвал урсмаар Залуу хєгшингvй уйлж явсан юм.
9.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Харин чи сэтгэлээ чангалж Хан хурмастын гурван дагина шиг Хайртай гурван охиныг минь Хамгаалж хvн болгоорой Будаг шунхаар хєєцєлдєєд єнгєрєх Булбарай тэнэгvvд болгоно уу Аавынхаа санааг гvйцээж єгєх Алдар цуутан болгоно уу Єєрєє мэдээрэй би чинь Єєр ертєнцєєс харж байя Зэмтэй бурууг хийвэл Зевс тэнгэр болж ниргэнэ шvv. 10. Амрагхан бор нvдэн минь Алагхан энэ хорвоо дээр Чин vнэнч юмгvй гэдгийг Чи нэгэн цагт ойлгоно Ойлгосон цагтаа тэнэгvvдтэй Олон vг солихоос дургvйцэж Хэн бvхэнд инээх инээдийг Хэрэггvй гэдгийг чи мэднэ Нойрноос єєр эрлэг дайсангvй Номоос єєр эрхэм ханьгvй Яг ийм болж чадвал чи Яахав дээ хvн болж гэж бодоорой. Аяа хайрт минь баяртай! Ахин учрах болов уу даа! ШУВТАРСАН ЦАГААН БУМБА Унтаад бослоо. Толгойноос Уусан юмны гэг арилжээ Уудлаад vзлээ. Хармаанаас Улаан мєнгєний сvvлч нь дуусжээ. Тєгрєг гуйлаа. Єгєхєєсєє Тєвєгшєєх хvн олон болжээ Сав гуйлаа. Айлуудаас Сайн санаатан ховор болжээ
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хоршоонд орлоо. Єгєхєєсєє Хойгуураа зарах нь их болжээ Арайхан оллоо. Уухаасаа Амьтанд алдах нь их болжээ Шууд хэлэхэд одоо vе Шувтарсан цагаан бумбандаа буужээ. Шvлэглэсэн роман бичлээ гэж Шvvмжид би бумбадуулсан Гайгvй хvн гэж намайг магтаад Гаадамба гуай бумбадуулсан Сvрхий хээгvй явлаа гэж Сvрэнжав маань бумбадуулсан Уух савах нь ихэдлээ гэж Улаан хамар бумбадуулсан Алга болоод ирсэнгvй гэж Авгайдаа Бадарч бумбадуулсан Ардач vзэлтэн байлаа гэж Ажлаасаа Нямдорж бумбадуулсан Дотроо бодолтой хvн бvхэн Дор дороо бумбадуулжээ. Хєшиг татсан сэрvvн бороонд Хєлрєх адил цонхны шил Усан дуслаар бєнжигнvvлэн Уйлж байгаа ч юм уу даа Хєгшид євгийн маань эл хуль нутаг Хєдєє сумын минь бєглvvхэн тєв Урьдын бага нас сэтгэлд орж Уйлмаар ч байгаа юм уу би. Бороо хураар тэнгэр уйлахуй Болор шил ч уйлдаг юм уу даа? Цонхыг уйлахад хvний сэтгэл ч Цочирдож бас уйлдаг юм уу даа.? Yvл цонх сэтгэл гурав Yерлэх усан хэлхээтэй ч юм уу даа! БОДОЛ
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Галбын салхинд элэнхэн Ганихран сvvмэлзэх толгод Газар тэнгэрийг тэлэнхэн Гангаран сvvтэлзэх зэрэглээ Санаа шvvрс алданхан Сайхан амраг гэгэлзэх шиг Цэвэрхэн чєлєєт салхин Цэлгэрхэн цэнхэр тал мину. Анх л багын насаа Амрагийн зєєлєн шивнээ Архаг тортог суугаагvй Алсын тухай мєрєєдєл Сархдын хор шингээгvй Санаа амархан хайр Бодлын хар санаагvй Ботго шиг торомгор vе. Ээжийнхээ идэр насан Энэ бvхнээ орхисон Эртний туульсын єлгий Ээрэм цайдам тал мину! Алсын холоос чинийхээ Алтанхан зэрэглээг ширтнэм Асар тагт шиг сvмбэрлэх Борхон толгодоо зvvдэлнэм. Яст мэлхийн зоо шиг Ялтсан хуягтай гvвээн дээр Салхидсан ганц тэмээ Салж нийлэн сvvмэлзнэм. Элсэн сайрт замхардаг Эрэг нь vгvй горхин Эрчлээд хаясан утас шиг Эвхэрч хєврєн гялалзнам. Говийн борхон дэрс Горхийн хєвєєнд сvvмийнэм Гоёхон амрагийн минь мєр Дэрсэн дунд замхарчээ. Орчлонг анх амсуулсан Онгон багын Дууяа минь
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Онгосон улаан алчуурыг чинь Одоо болтол харсангvй л. Хажууханд маань vvрссэн Хазаарт морины дуутай цуг Арван зургаатын минь инээд Арвин талдаа замхарчээ. Он жилийн алчуур Олон дахин далласаар Єнгєрсєн дуртгал дороос Євгєрсєн зvрх минь догдолном. Алтан бага нас єнгєрч Азай бууралтсан тэргvvнээ Архины шилтэй хамт Аваачиж нутаглуулна гэхээс Борлог манхан толгод минь Босон суун зэрэглээтнэм Болчимгvй явсан нас минь Тvvний дундаас тодорном. Аяа тал минь Аав л ижий хоёр шиг Амраг хагацал хоёр шиг Амьдрал мєхєл хоёр шиг Чи билээ… Намайг дуудах Нарийхан хонгор дуу Ард минь сонсотном Ард гэтэл хэн ч алга. Урд минь сонстов Урагш хартал бас алга. Унтах нойрт сонстов Унтаад сэрэхэд бас алга. Энэ юу сан билээ? Гэж Эргэн хурган чагнав Энхрий бор нvдэнгээ Санан байж л чагнав Намайг дуудах Нарийхан хонгор дуу Хашаа байшин бvхнээс
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хар зам мод чулуунаас Утасны шон бvхнээс Ургамал мод бvхнээс Уулнаас тэнгэрээс Уураг тархинаас цуурайлнам. Намайг дуудах Нарийхан хонгор дуут Амрагхан бор нvдэн минээ Айдаа юу ч гэхэв. Гэмшин гэмшээд хожимдож Гэртээ би харьж чадахгvй чиг Гагцхvv Намайг дуудсаар байна Нарийхан хонгор дуу…
ШYЛГИЙН ТУХАЙ ШYЛЭГ Хаанаас чинь ийм цэцэн цэлмэг vг гардаг юм бэ гэж Хачирхаж зарим нь тоглоом шоглоомоор асуух юм. Хаана гоё vг байна гэж эрж сурч яваагvй болохоор Хариулах vгээ л харин, єєрсдєєс нь гуймаар байна. Тохойн чинээ нялхаасаа хагацал єнчрєл vзэж Тоглоом ихтэй орчлонгийн хатуу дарсыг балгаж Тоост энэ хорвоогийн хар цагааны ялгааг Томоо суугаагvй мєрєндєє vvрч єссєний минь гэрч Эрх танхил насыг минь ээрvvл адил эргvvлж Эмзэг булбарай биед минь ааруул адил шохоорхож Эгчмэд бvдvvн биеийнхээ нууц бvхнийг таниулсан Эл дол хvмvvсээр энхрийлvvлж явсаны минь vлдэц Хол нутгийн усыг аяны замд залгилж Хорин хэлийн хєвгvvдтэй алаг цооггvй vерхэж Хор эм хоёрыг амсах асгах зэрэгцэж Хотын хvйтэн гудамжинд цэнгэж явсаны минь хvч Алд энэхэн биеийнхээ эрvvл мэндийг сvйтгэж Алт мєнгєєр vнэлэшгvй залуу насаа шийтгэж Анир чимээгvй шєнєєр нойргvй суусны минь ач Ардынхаа цэцэн vгийг дутуухан холбож сурсан юм.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 МАРГААШ Маргааш! Энэ ямар сонстож байна? Магад танд шинэ єдєр шинэ єнгє сонстоно уу? Мартсаныг санах vлдсэнийг бvтээх Маргааш гэдэг яруу єдєр – (тэгвэл) – Мандтугай! Эгэл шvлэгч би*тугай*- гий нь хэлэе Эрхэм нєхєр та*Ура*- гий нь хашгир! Энэ зуун маань лоозонд дуртай юм Эсэргэн vеэ л би мандтугай гэнэ! Єнєєдрийн залгамжлагч нь маргааш билээ! Єндрийн залгамжлагч нь намайг хэлнээ Єргєний залгамжлагч гэж нарийныг хэлнээ Єєрийн залгамжлагч гэж vр хvvхдээ хэльеэ! Yр хvvхэд гэж эл биеийн минь тасархай Yйл явдал алдар нэрийн минь хэлтэрхий Yзэж туулсан жаргал зовлонгийн минь Yргэлжлэл болж нэгэн охин мэндэлсэн юм. Цэнгэлээр дульхан энэ баргар єдрvvдэд Цэцэнд нь магтуулж тэнэгт нь зvхvvлж Торон цаана замхрах нэр юугий минь зvvсэн Тохойн чинээ охиноо би Хулан гэж нэрлэсэн Эмээлт морин гатлаагvй хонгор шар цєлийн Элсэн долгион дунд од зурах шиг дvvлж Эрмэг хумбан туураараа говийн судсыг ханаж Эрдэнэ болсон усыг нь олж хvртдэг амьтан Салхинаас бусад нь унаагvй атар онгон зоондоо Сансрын одыг тоолсон дэнсний суман судалтай Сартай хонгор духандаа самбай шингэн хєхєлтэй Сажлаа зєєлєн алхахдаа ч санаж сэрэхийн аястай. Байгалийн эрх чєлєєг унаган хошоортоо зууж Барын арьсан говьд унахдаа тэмцэж тєрсєн Уламжит энэ гєрєєсний домог болсон нэрийг Учир мэдэхгvй нялхсын зvvн чихэнд шивнэхдээ Алтан говийн хулан шиг эрх дураараа явахгvй ч Аав шигээ ингэж элдэв дээдэст дарлуулж Атомын энэ зуунд Ромын боол шиг бєхийх Ардын бор тавилангаас алхам урагшлаг гэсэн юм!.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Тэгэхдээ миний охин гэдэг миний бие учраас Тэрэг унаж торго ємсєж мандлаа ч гэсэн Тэнэг єсєж тэнэж єлсєж гандлаа ч гэсэн Тэмцэж зорьсон чигээс минь єєр зvгт явж болохгvй. Аз жаргалгvй энэ хар бор тавилангаас маань Алхам урагшлахдаан ардаан мартаж болохгvй Ард гэдэг энэ даруу боловч эрэлхэг хєрснєєс Анх ургаснаа хаа ч хэзээ ч мартаж болохгvй! Уян сэргэг бие чинь єдєр цагаар цэцэглэж Уран Тицианы зурсан єнгєт дагина шиг мандавч Зvрх судсанд чинь ядуу ардын цус Зvvд мєрєєдєл бийг мартах эрх байхгvй! Халиу булган дээлд хааны гvнж шиг булхаж Хар тэрэгний суудалд хайвж дайвж явсан ч Халуун хvйтэн хоёрт хувцастай хувцасгvй явсан Хазгай мурий эцгийгээ мариаж чи болохгvй! Эцэг чинь хэдийгээр хазгай мурий ч гэлээ Элэг зvрхний нь тэмvvлэл хазгай мурий байгаагvй Эхээс анх тєрєхдєє хазгай мурий байгаагvй Эрдэм бvтээл хоёрт эрvvл мэндээ єгсєн юм! Хаврын хавсарганд чи орос монголоор харааж Хамар амаа таглаад оцойж ярвайх хэрэггvй Хайр хяслын дундуур ээж бид хоёр чинь Халх нутгийн шороон дунд vнсэлдэн баярлаж явсан юм. Зvймэл царсан шалтай хан ордон шиг єрєєнд Зvйл зvйлийн цэцгэс цонхон дээр ярайлгахдаа Зvдvv ядуу бид хєлсний байр булаалдаж Зvvрмэглэн чичирч чамайг хєхvvлж суусныг бодоорой Тэгэхдээ охин минь чи эрх дураараа цэнгэ! Тэнгэрээр нисэж тэнгисээр хєвж зугаал! Уран цагаан туфли дээр ээрvvл адил бvжиглэ Усан болор жvнзэнд алтан сархад залгил! Согт инээ уйл! Харин хувцсаа бvv тайл! Солиор алиар цуур! Харин улсаа бvv муул! Амтлах сайхныг амтлаж, эдлэх сайныг эдэл! Алдхан биеэ жаргааж хэрэгтэй бол бас зовоо! Эл биеийн минь тасархай хуруун чинээхэн чамайг
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Эрх чєлєєт иргэн Хулан хvvхэн таныг Энэ хэсэг газар дээр эзэн хvн шиг яваг гэж Эх эцэг хоёр чинь хатуу ширvvнийг нь vvрсэн юм. Яруу найрагч байлаа гээд аав чинь энэ газраар Явган мацаж єссєнєєс авто хєсєг унаагvй Ял зэмлэл гэдэг сvvдэр шиг дагаж байснаас Янчаан мєнгєний хэрээр ч ууж ханаж vзээгvй. Хорин хэдтэй ээжид чинь гоёлын туфли олох гэж Холын зам туулж Дархан хотын дэлгvvрт Орос хvнийг царайчилж хаалгыг нь сахиж зогсоод Олж чадалгvй буцсан нь ганц бус шvv хvv минь! Хэдий тийм боловч єєрийнхєє энэ vеийг Хэт нь чиний vзэх єнєр баян цагаар Дуудлагын эдлэл шиг хэзээ ч би солихгvй Дутуу хатуу ч гэсэн цаг vедээ хайртай би! Ховор буурай ч гэлээ миний энэ цаг vе Хорвоогийн гvн ухааныг алд биед минь хvртээж Хорин хэдхэн насанд минь авьяас алдар шагнаж Хор эм хоёрыг хайр гамгvй амсуулсан юм. Дутуу дулим ч гэсэн шvлэгчийн жаргал эдлvvлж Дугуй хєлтэй ч гэсэн цэвэр монгол хvvхний Дур сэтгэлийн сайханд хvvхэд адил эрхлvvлж Дуутай минь цуг шороот гудамжаар алхуулсан юм. Аав чинь энэ vедээ хайртай байлаа Алдаг оног эрх чєлєєндєє хайртай байлаа Амьдрал тасраагvй боловч ээжид чинь хайртай байлаа. Архи ном vзэг…Хуландаан хайртай байлаа. Иргэн Хулан та миний маргааш мєн Ирээдvй єєд алхах миний хєл минь мєн Их хаалгыг нь татах миний гар минь мєн Ийм учраас Маргааш гэдэг цоо шинэ бvхэн Мандтугай! гэж би бичье.
ШYЛГИЙН ШИВНЭЭ (Дууль наймтууд) ЭРДЭНЭЧИМГЭЭД ЗОРИУЛНА ( )
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Цэнхэртээд байгаа хангай л хайрхан чинь Цээжин талдаа цастай л байна даа хє Цэвэрхэн чиг тєрсєн Эрдэнэчимгээтэйгээ Цэцгийг нь гарахаар уулзая даа хє Зvvн Сэлбийн ус нь болбол Зvvдэн дундаа нойрсож байнаа хє Зvйтэйхэн чиг тєрсєн Эрдэнэчимгээтэйгээ Зvлгийг нь гарахаар уулзая даа хє. ВСТУПЛЕНИЕ ( ) Хайрын уурхай нээх луужингийн зvv гэмээр Хав хархан цамцтай цагаан цээж дvvхэлзэв л Хатир жороо морь шиг усан тэлмэн нvдэнд нь Хатуу цемент хана халуу дvvгэх шиг санагдав Зvр шиг сайхан цогцос зvvн хєлєєрєє тэнцэж Зvv шиг цэмцгэр бэлхvvс хотос хотос гэв л Зvv шиг цэмцгэр тvvнээс дурлалын долгион тархаж Зvvн хєлийн нь єлмий зvрхэн дээр минь гишгэв л ВВЕДЕНИЕ Ёохор хатирах єлмий зvрхэн дээр минь нижгэнэвч *Ёо!* гэж vзээгvй эр хvний зvрх сэн Ёроол vгvй хагацал дээр тvлхэн тvлхэн бєхийлгєвч *Байя!* гэж хэлээгvй эл дол сэтгэл сэн Усан тэлмэн харцны чинь пулемёт адил шvршилтэнд Урьдын шархтай зvрх минь тэсээ гэж vv шvтээн минь! Уруул амны чинь интоорт, шvлс залгин хорхойсовч Учир зовлон тоочиж чєлєє гуйдаг юм билvv дээ … 1. Хонгорхон сэтгэл хичнээн зєєлєн байваас Хорвоогийн тоглоом тєчнєєн хатуу байдгийг Yзсэн цэцэн vзээгvй тэнэг хоёрын Yvрэх зовлон дvндээ дvн ч юм уу даа Учрыг мэдсэн хvн єєрийгєє захирах гэж Уураг тархин дотроо битvv зовлон эдэлнэм Учир мэдэггvй хvн єрєєлийн хойноос vхэж Улаан зvрхээ зvсэж ужиг зовлон амснам
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 2. Онолын цэц хаялаа гэж та битгий дургvйц Охин хонгор дvvгээс минь ялгаа юу байх вэ! Орчлонг чамаас нуугаад би хаана нь vлдэх вэ *Оонын хоёр эврийг ороож барьж болдоггvй юм* Хатуу хэцvv амьдралд намайг чамтай уулзуулсан нь Хаа холын ерєєл биш нас биеийн хяслан биз Хар сайхан мэлмийг чинь харахгvй явах нь яав гэж Халаг дурсан зовох урьд насны минь vйл байх яая гэхэв! 3. Зєрvvд хатуу цагийн минь зєгнєл зvvдэнд оролгvй Зєв буруу хоёрын минь зєрєг зам дээр учрах гэж Гурван навчис доороо нуугдаж ургасан гvзээлзгэнэ шиг Гунигтайхан гоо бvсгvйтэн єнгє зvстэй єсєє юv дээ? Учиръя гэж учраагvй чиний буруу ч юм уу Учирсанаа мартаж чадаагvй миний буруу ч юм уу Уул уулын оргил шиг залуу насны оргил хавьд Уруудах єгсєх хоёр ингэж учрах ч гэж дээ 4. *Чамгvйгээр би яаж амьдарна даа!*…гэж Час улаан торго шиг залуу насан гунихардаг *Надгvйгээр чи яаж ч амжина билээ!*… гэж Наргил зандан мод шиг ахимаг насан ганихардаг Одоо тэгвэл би аль ч гунигт нь хамаарахгvй Орон тоо завсардсан хороо хорины алдуул шиг Залуу хєгшин хоёрын заагт бэлчих наснаас Заавал биднийг уулзуулсан заяа тавиланд уурснам 5. Хажуу дахиа эзлэх гэдэг хаант тєрийн ёс юм Харснаа авах гэдэг хайр хvслийн жам юм. Ханагар энэ хорвоод хvний сувдаг сэтгэл Ханаж цадсан тvvх миний мэдэхэд байхгvй Учир иймээс чамайг амрагаа болгож авахаар Ужиг хvйтэн шєнvvдэд янз янзаар бодлоо би Угаас ер нь эрцvvл тvрэмгий зантай хойно доо
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Уучилна биз дээ миний аминч энэхэн яриаг? 6. . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . .: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ...................................... 7. Yнсэхээс эр нь буцахгvй, vнсvvлэхээс эм нь няцахгvй Yзэсгэлэн залуу насаа vрэн таран хийхээс ч буцахгvй Yхэх тєрєхийн завсар дахь vйлт цэнгэлд улайрдаг нь Yй тvмний ёс хойно гайхах нь ч юу байх вэ! Цаана нь гэтэл миний амь настай холбоотой Цагдаж зогсоож болохгvй алс хэтийн зорилт байна Цанхуй цэцэг шиг чиний амьдрал - дурлалтай холбоотой Цайруулж уучилж боломгvй айл гэрийн зєрєлт байна 8. Алиахан бага насны амгай зуузайнд хєтлvvлж Алтнаас vнэтэй цагаа цэцэрлэгт vрж болохгvй Анир чимээгvй дvнсийх ажил бvтээлийн єрєєнд Амрагжин гоогийн нулимсаар шvлэг бичиж болохгvй Хонгор чиний насанд vзэмж тэгширч єсєєд Хорвоогийн элдэв ёсыг vнэрлээд єнгєрч болохгvй Хоол нойроо ч хайрлалгvй бvжиглэж ханах сан гэхээс Хоёр хєл чинь загатнаж орон гэр чинь давчиднаа. 9. Агуу их хорвоогийн хууль гэдэг хатуу Ажил гоёл хоёрын хувцас хvртэл тусдаа Алтаар сэлэм давтаж, сувдаар шил зvсдэггvй Алмаасаар шvд бvрж, торгоор бєгж хийдэггvй. Жирийн харахад ялгаагvй ч тавилан гэдэг амаргvй Жимс самар хоёр нэгэн мєчирт ургадаггvй Чимхээр эс бол нэгэн савтай хоолонд Чихэр давс хоёрыг ханатал нь хийж болдоггvй. 10. Дагаж явахаас давж болохгvй миний ёс Дайрч гарахаас тойрч барахгvй чиний нас Арга ч vгvй ингэж ацан шалаанд оржээ.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Алтан сайхан хормоо алдаж уулзсан хохь нь ээ! Гудамж зээлийн газраар наргиж тургиж явахдаа Гуулин хєгжмийн аясаар найгаж найзалж байхуй даа Гурван навчис доороо нуугдаж ургасан жимсэнд Гутал шvргэн єнгєрч харалгvй явсан заяа минь 11. *Дурлал хvчтэй байдаг!* гэж номын цитат хашгирч Дуугvй ихэмсэг хорвоог духаараа мєргєєд дийлэхгvй Савангийн хєєс их ч хvн зодож болдоггvй Сахлын тонгорог хурц ч гуалин зvсэж дийлэхгvй *Байгалийг хvн захирна!* гэж ажлын лоозон давтаад Баригдах биегvй заяаг баглаж хvлж барахгvй Элбэг сархад байлаа ч цай чанаж болохгvй Эм тан байлаа ч хоол хийж болохгvй… 12. Орчлонг согтоох vзэмж шvлэг бичихэд нэмэргvй Орчлонг багтаах ухаан ч бvжиг хийхэд нэмэргvй Оноож єгсєн тавиланг зєрvvлж хэрэглэж болдоггvйгээс Од цэцэг хоёр нэг вааранд ургасангvй - Тэргvvлэгч цэцэг болоосой гэж од доошоо тонгойном - Тэнгэрийн од болоосой гэж цэцэг дээшээ єндийнєм. Тэр хоёр гэвч бараа бараагаа л харалцнам Тэнгэрийнх нь тэнгэртээ, газарынх нь газартаа… Халаг гэж!
ЭПИЛОГ Жилийн хугацаа арван хоёр сартай билээ дvvхэй минь Жирийн цаг арван хоёр тоотой билээ хvvхэй минь Жинхэнэ дурлалын аяганд жимсний дарс дvvргээд Жимийж тамшаасан шvлэг минь арван хоёр нугалаатай яа Баяртай хонгор минь би шvлгийн шувуу Бараахан мэлмийд минь бууж л шумбаад явлаа Насны минь намар навчсаа гєвєєд горьгvй нь Нарлаг холын тэнгэртээ ганганасхийгээд одъё уу даа.
ДУУЧНААС БИ ГАНЦХАН ДУУ ХYСНЭМ
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Гансарсан зvрхэнд минь яруухан vнэнийг ярих Ганцхан дууг би танаас сонсох сон гэсэн юм Ган тємєр уярам гучин хоёртын хэлбэлзэлээр Гангаран туналзах хоолойг чинь таалан чагнах сан гэсэн юм. Аравдугаар сарын хорин хоёрын наран Арван зургаан цаг дєчин минутыг зааж Алсын цэнхэр хэц дээр алтан мутраараа тулж *Радиогоор Цэвэлсvрэн дуулна* гэх шиг Сэвэлзсэн салхи ч чимээ чагнан тогтов Сэргэлэн болжмор ч дуу хvсэх шиг тогтов Сэтгэлийн минь барометр – олон шархтай зvрх ч Сэрvvн тунгалаг яваа даа дуу чагная гэж тогтов Тог тог гэсээр цагийн савлуур дайвалзана Тооцоо хэмжээт vе цааш цаашаа дайвалзана. Тольт зvрхэн дээр минь битvv гуниг зангирна Торгон тэнгэрт бас намрын будан замхарна Чихээ мушгиулсан радио чив чимээгvй духайна. Чийгт байшингийн хаалганд цоожны єнцєг цухуйна Цэнхэрлэж байгаа агаарт єргєст торны минь дээгvvр Цэвэлсvрэнгийн дуу єндєр аван цойлно… Ангир шиг нисэх дууны мянган метрээс шvvрэх Радио хэмээх шидтэн цоожны цаана чимээгvй Аюулхай зvрх минь давчидсан миний нэгэн сэтгэл Ая дуугаар цангаж энгэрээ маажин гансарна Гансарсан зvрхэнд минь яруухан vнэнийг ярих Ганцхан дууг би танаас чагная гэсэн юм. Уул ус тал та биднийг зааглаж Урлаг соёлын хагацлаар уйтгарт зvрхэн уйлж байна.
1957 ОНЫ ЗУН Холын тэр алтанхан зун Хойд нутгийн анхилуун салхи Хурц нар ширvvн бороо нь Хурамхан зvvдэлсэн зvvд юм сан уу? Улаанбаатарын дуу шуугиант Униар татсан цэнхэр єглєє Горхийн хєвєєн дэх vдийн халуун Гомбосvрэн, Бvдээ нар мину!
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хашааны ёроолд багсайж ургасан Халгай шарилж нь хvртэл нэг л ондоо Харийн орны анхилуун духинээс Хамаагvй дотно зvрхэнд шингэсэн Рашааны хєлийн нарийн гудамжнууд Айлын хаалганы таван номер Алтан шар торгон дээлтэй Амрагхан Роза санагдах нь юу вэ? Хорвоо ертєнцийн гижиг шиг явсан Хорин нэгхэн насан дээрээ Хоромхон амсаад орхисон зун минь Хожим нь ингэж vнэд орох гэж! Аяа хєєрхий энэ дэлхий дээр Амьдралын замыг муугvй тууллаа Гуниг баяслын алагхан дугарааг Гучин дєрєв амсаж тогтоолоо Зун шиг зун, хvvхэн шиг хvvхэн *Зуурдын цэнгэл нойргvй шєнє* Зураг шиг байгаль торго шиг зvлэг Зул шиг нєхєд олныг vзлээ Тэгтэл цємєєр тавин долоон оны Тэр зуныг гvйцэмгvй санагдана. Хамгийн энгийн хамгийн богинохон Хачин зун байжээ… Бодохоор одоо Зvрх сэтгэл уяраад ирэх юм. Зvйлийн бодол ундраад ирэх юм Уйлсан нулимс дотогшоо урсахдаа Улайссан зvрхэн дээр шар-р хийх юм. Олон зунаас тvvн шиг зун Орчлонд дахиад олдоо гэж vv Олон хvvхнээс Роза шиг нь Одоо дахиад учраа гэж vv…? Тэр зуны тэнэгхэн шvлэг шиг Тэмvvлэл итгэл цагаан санаа Тэнгэрлэг aйзам миний шvлэгт Тэгтлээ одоо дуулдаа гэж vv? Шувуу шиг явахдаа тvvнтэй учирсан Шургааг хашааны бєгчим талбар
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Шавар байшингийн чийгтэй сvvдрийг Ямар байгаль орлож чадах вэ?! Халх даяар дуурссан хойно минь Ханилсан нєхєд олон боловч Хаалга гаднаас тvгжиж єгсєн Хар Гомбосvрэнг гvйцээ гэж vv?! Зуны наранд цангахаас хашралгvй Зуурдын бороонд халшралгvй Хурганы багачуул шиг хєтлєлцєж явсан Хуруухан чинээ Роза мину! Холын тэр алтанхан зун Хойд нутгийн анхилуун салхи Хорин нэгэн настай минь хамт Хоромхон зуурын зvvд байж дээ…
Д.РАВЖААГИЙН ДУРСГАЛД Замбуутивийг элээсэн єв их тvvхийн Загал буурал санчиг болсон євгєн их найрагчаа! Зарчим их євгийн минь vхэшгvй мєнхийн хvслийг Залгамж бидэнд дуулсан євтэгш их ухаантан! Бийрийн торгон vзvvрээр чулуун янтайг цоортол Биеийн алжаалыг тэвчсээр, билvvдэн бодон сууж Билгvvн сэцэн найргийнхаа шад бvрийг хэлхэхдээ Биднийг гэсэн сэтгэлээ vсэг бvхэнд нь шингээжээ та! Арван ес дэх зууны феодалын балар vеэс Алт торгонд хучаастай ноён хутагтын суудлаас Атомын энэ зууны эрдэмт хvмvvсийг бишрvvлэх Агуу vнэнийг айлдсан уужим буурал євєє мину Онгон талын нvvдэлчний морин дэл дээр дамжиж Он цагийн шалгалтыг бvрэн бvтэн давсан Олон дуунд бараа сvр тань тод байна. Орчлонгийн мэргэд дотор яруу дvр чинь сод байна. Алдарт Гvр – Эмирийг Азийн магнайд духдуулсан Агра мєрний усан дээр Таж – махалыг цогцлуулсан Аравын догшин гvрэнд *Сархадын дууллыг* бvтээсэн Агуу тэр хvмvvстэй зэрэг булаалдах нь магад байна.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хорол тоонон дор аргал тvлсэн нvvдэлчин Хорвоогийн сонгодог цэцнийг ариун сvvгээрээ угжсаныг Хорин зууны тvvхэнд алтан бэхээр тэмдэглэж *Хоосон ядуу Дулдуйтын Данзанравжаа* гэж бичсvгэй.
БУУДУУЛСАН ШУВУУНЫ ГАНГАНААН Хэн мэдэх вэ дээ Хэн гуай л Дулаахан орондоон Дугжирч байсан юм байх Уяхан пvрштэй ор Усны давалгаан шиг намалзан Улаан торгон хєнжилд Ум зандан шиг авхайтайгаан Хvний орчлонг мартаж Хvслийн туйлд шартаж Одеколон хулмас хоёрын Онцгой vнэр єрсєлдєнє… Цэнгэлдэн согтож Цэмцийсэн дэрэн дээрээ Хоёр амтаар буудуулсан юм шиг Хос толгой нам унтав гэнэ. - * Эрхт тэнгэрт дураар цойлсон Энэхэн биеийг минь буудна билээ л Энэхэн биеийн минь хэлтэрхий дээр Эрvv толгой дугжирна билээ л Жижиг єдийг минь дэрлэлээ гээд Жигvvр урган нисэх vv дээ та! Атга махыг минь идлээ гээд Амьд мєнх явах уу даа та? Тэнгэрийн хvрээлэнд надруу цацсан Тэр vхэл єєрт чинь оногдоноо Усны шувуу хvн гуай хоёрын Утсан амь дvндээ дvнээ хє Єєрийг чинь тэгээд арилсан хойно Єд сєд минь хэвээр vлдэнэ ээ Муу хvний нэр нь ч vлдэхгvй газар Сайн шувууны єд нь vлдэх ёс бий!*
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хэн мэдэх вэ дээ Хэн гуай л Дулаахан орондоон Дугжирч байсан юм байх. Єєр амьтан бол би хvн болохсон гэхсэн Єєрєє хvн болохоор юу ч гэх билээ Хvн байх гэдэг бага хэргээ ! Хvслээ бvтээж илvv гарах хэрэгтэй Гэтэл хvнээс илvv явах цагт Гэтэж шагайх єстєн дайсан мундахгvй Эсвэл амьтны адаг явна аа гэхэд Эцэг эхийн алдар нэрийг хайрлах юм.
НАЙЗ НАРТАА БИЧСЭН ЗАХИДАЛ Найз л та нартаа би захидал бичихийн учир Нас л биеийн минь vдийн халуун єнгєрлєє Найраг шvлгийн минь vvлэн сvvдэр нимгэрлээ Наргиан даргиан vзэл бодол минь хувирлаа Yеийн та нартаа би захидал бичихийн учир Yзэх ёстойг vзэж дуулж болохыг дууллаа Yг цаг хоёроо хэмнэдэг цаг минь боллоо Yймээн аймаан багын зан минь хувирлаа Єєрийн гэсэн vедээ зэргийн нєхдєє олж Єглєє жиргэх болжморын єрєєсєн жигvvр болж Єнєр их найргийн тэнгэрээр цойлж явахдаа Єнєєдрийг бодвол би овоо л явсан байж магадгvй Намайг ямар байсныг яг л тэр єдрvvдийн минь Найраг шvлэгтэй хамт сэтгэлдээ vvрд хадгалаарай Найрын дугарааг орхиж найзын ёсыг огоорч Нам гvмхэн буланд нарлах цаг минь vлдлээ Саваагvй нь vнэн гэлээ ч шvлэгч хvний сэтгэл Салхины чиг заадаг дунд сургуулийн багаж шиг Єглєє заасан чигээ орой солих учиргvй ч Єсєх єтлєх хуульд хэмжээ гэж байдаг байна Хvний мєс гэж би хvнд сайныг боддог сон Хvмvvсийг гэсээр яваад єєрєє хохирох ёсон байна Хvртсэн энэ бие олдсон авьяас хоёртоо Хvнийрхvv явах юм бол амьдрсаны хэрэг юу вэ ?
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Амьдрал гэж би залуу цагийн мєрєєсєл Алдаа оноо алагласан алсын харгуй зам Амраг бvсгvйн хvзvvн дээрх цус хурсан толбо Архин дээр унших шvлэг найз нар гэж боддог сон Эдэлсэн хураасан юмгvй алдрын титэм ємсєх Эхнэрээ хоолгvй орхиод архидаж завхарч явах Эрх чєлєєний тухай ам мэдэн дэмийрэх Энэ бvхэндээн би єєрєєсєє ч хайртай явлаа Ингэж явлаа гээд гийсэн нь аль вэ ? гэж Ихэнх хvмvvс асуудагсан ( тэд ч бас тэнэг байж ) Эрэггvй урссан гол шиг хавийн газрыг чийглэж Элсэн биедээ хvртэл цэцэг ургуулж явсан юм. Залуу цагийн нєхєдтэй салхи залгиж явсных Замбуутивийг ойлгож хvмvvсийн ёсыг таньжээ Зvрхний тольтон дээр минь тонгочиж єсєх шvлгийн Зvvд зєнд багтамгvй онгод цадигийг олжээ. Саванд буцалсан юмны гарах нvхийг бєглєвєєс Санаандгvй нэг газраараа тэсэрч урагдах ёс бий Сагсуу залуу насандаа дэндvv задгай явсных Сайн бvхнийг ч оллоо муу нэрийг ч хvртлээ Одоо яахав надад эрлийн биш бvтээлийн цаг Олохын тєлєє бус олсон оо эдлэхийн тєлєє vе Овон товонтой замаар vсээ цайтал тэнэж Орчлонд гайхуулах юм шvлгийн тєдий vлдэж… Эсэн бусын дэвэргэл зугаа наадам хэрvvл Энд тэндхийн vдэшлэг гашуудал талархал дурлал Элбэг сэтгэл гаргах туслах услах цуслах Энэ бvхэн баяртай vймж дарвиж ханалаа Шидийг олох эрдэм хутгийг олох увидасыг ч Шимтэж сурах сан гэж нойргvй хонохын гарз Шинээр бичих шvлэгт л нэгэн шад нэмэхгvй юм бол Шинжлэх ухааны хойноос мацах цаг алга байна. Хэн нэгнийг гийгvvлэхгvй юм бол ялихгvй туслаад ч яахав Хэрэв єєрєє хохирох юм бол гийгvvлж туслах ч яамай Амьтанд балаггvй л явбал агуу тус минь тэр Аминдаа арчтай байвал алдар гавьяа минь тэр. Хvнд хvн хэрэгтэй гээд хvртсэн бvхэнтэй наалдсанаас
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хvндлэх ёстой нєхєр тоотойхон байвал дээр Хэтэрхий задгай нєхєр юу уруу ч тvлхэж магадгvй Хэт нь тэгээд хvнд зvсэм талх л vнэнч байна. Сайхан хvvхэн ч гэсэндээ цаанаа ямар хvн бэ Сар шиг гялгар мєртлєє хvйтэн цэвдэг бол яана Сав болоод хэмжээ нь бусдын л адил болохоор Саруул гэгээн дvр нь шvлэгт л хэрэгтэй юм шив. Шvлэг бие хоёрыг минь хумсын тєдий хvндэлдэг бол Шvдтэй шvдгvй хамаагvй хар цагаан ялгаагvй Нойрт жаахан сэргэг амьдралд жаахан vнэнч бол Номтой номгvй яамай бие нь л бvтэн бол Эцсийн эцэст тэгээд єєрєє єєртєє нєхєр Эрслээд ирэх аюулд єєрєє єєртєє vнэнч Энэнээс бусад нь цєм хуурамч байдгийг ухаарлаа Эрх чєлєє гэдэг хvнд биш єєрт байна Аргиж наргиж явсан урьдын нєхєр чинь хувирч Адайр зожиг євгєн улсын дунд замхарнаа Алтан сайхан єдрvvдэд миний ямар явсныг Алаг хонгор зvрхэндээ найз нар минь хадгалаарай Харин ганцхан юм vvрд хэвээрээ vлдэнэ Харанхуй шєнєєр очсон ч vvдээ яаран тайлж Хан хорвоогийн чихэнд чимэг болгон барих Халх шvлгээр би чинь хэнийг ч гэсэн дайлна. Урьдын адил би шvлгэндээн vнэнч явна Унан босон ханилсаных шvлэгтэйгээн vхнэ Уруулын тухай сархадын тухай хvний тухай бичнэ Улсын тухай засгийн тухай харин бичихгvй Найрагч явна гэдэг бусдын харахад сайхан ч Нас биед цєвтэй хатуу хєдєлмєр юм байна Хорин хэдэн насныхаа чємгийг дундартал суусан Хоолгvй єдєр нойргvй шєнєєрєє хорвоод би бахархана. Буруу ч бай зєв ч бай єврийн хулгар дэвтэр дээрхи Бусад хэний ч бичээгvй єєрийн шvлгээрээ баярхана Алдсан ч бай оносон ч бай шvлгийн минь зовлонг хуваалцаж Архидаж наргиж явсан нєхдєєрєє би омгорхоно. Насан бага л цагаас миний чиний гэлгvй Найраг хэмээх ээжийн нэгэн сvvгээр амласан Биеийн биш сэтгэлийн ахан дvvс минь Бишгvй их наргилаа жинхэнэ шvлгээн бичье!
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012
ШОРОНГИЙН МЄЧЛЄГЄЄС Тєрсєн бие эндэж Тєрийн хэрэгт чихэгдэж Тємєр сараалжны дотор Тєєрч будилж суухад Бусад бусдын дотроос Буурал ээж минь санагдана Охид охидын дундаас Отгонхуар минь бодогдоно.
ЄНГЄРСЄН ШЄНЄ ЗYYДЭНД ЮУ ОРОО ВЭ? Єнгєрсєн шєнє зvvдэнд юу ороо вэ ? Єнгєт хархан мэлмийгээр духайсхийж ирээд Єєдєєс минь дув дуугай ширтэсгээд Єнийн явдлаар зvрхийг минь яах гэж л хєндєнє вэ ? Хоёрхон бие хайргvйдээ салсангvй Холдон холдон алслах харгуй замын эрхээр Холширхон бага нас л биеийн зоригоор Хонгор гэнэн сэтгэлээ єнчрvvлэнхэн явсан сан Орчлон чинь оосор бvчгvй юмаа… Оноо алдаа хоёрын минь vзvvр харагдахгvй юм Олон даваатай хувьхан заяаны замаараа Ойчин босон мацсаар маргааш єєдєє зvтгэх юм Єнгєрсєн шєнє зvvдэнд юу ороо вэ ? Єдєт шувууны жигvvр шиг ижилдэнхэн явахдаа Єєртэй чинь би дэндvv дотно явсан юм байлгvй Євдєєд байна зvрх минь, євдєєд байна даа сэтгэл минь… ЦЭРМАА Хєєрхий дєє миний Цэрмаа Хєхрєєд байгаа их хотын Альхан байшингийн ямархан єрєєнд Амьдран суугаа болдоо миний Цэрмаа Торонд орсон шувуухай шиг Шоронд орсон найзынхаа тухай Дуулаа болов уу миний Цэрмаа
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Дуулаад уйлаа ч болов уу даа миний Цэрмаа. Амьдралын даваа єндєр юм даа Цэрмаа минь Арван тvмэн нугачаатай юм даа Цэрмаа минь Адал их хорвоогийн хvсэл хяслын талбарт Арай ч эрт уулзаж дээ чи бидэн хоёр Yд дундын сvvдэр шиг хоёр бага амьтан Yерхэн найгаж явсан хотын бор гудамж Yvр шєнийн зvvдэнд минь одоо ч гэсэн Yзэгдээд байх юм даа хонгорхон Цэрмаа минь Дээс харайж зураас гишгээд Дэвхцэж байсан мухар гудамж Гахай чулуудаж, кагор тоглоод Ганирч байсан зах газар Ээж аавынхаа тааруулсан мєнгийг Эвхэж атгаад талханд гvйсэн Усны гудамж, Тємєрчний гvvр Улаанбаатар минь санагдаж байна Эрвээхэй туузаа саяхан авч Эрээн даавуугаар гоёж явсан Хээрийн цэцэг шиг арван зургаахан насыг чинь Хэнээс ч илvv мэднэ ээ Цэрмаа минь Хєл бємбєгийн хаалга болдог Хєглєгєр цvнхээ саяхан орхиж Хєвчийн гацуур шиг ургаж явсан Хєвvvн насыг минь чи мэднэ ээ Ааруул шиг чулуугаар Туулын усанд Арван гурав долоолгон байж Амьдрал дурлал хорвоогийн тухай Анхан ярьсан миний Цэрмаа Цэнхэрлээд байгаа их хотын Цэлийгээд байгаа олон гудамжны Альхан талд нь ямархан байшинд Амьдран суугаа болдоо миний Цэрмаа.
МИНИЙ АЛАГ НОХОЙХОН БОДОЛ БОДОЖ БАЙНА УУ ДАА
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Yдшийн нам гvмд дэргэд минь зогсоод Yнэнч дагуулын нvдээр єлмийг минь ширтээд Yл мэдэг зєєлнєєр сvvл юvгээ ганхуулж Миний алаг нохой бодол бодонхон байна уу даа? Єнєєдрийн халуунд сvvдэр дор хєрвєєсєєр Єнгєт торгон зvс чинь баахан тоос болжээ дээ Саяхан зvvсэн улаан даавуу хvзvvвч чинь Салбайгаад бvр унжиж санжиж гvйцжээ дээ Эвий алаг минь сагсгархан шаазгай минь Эрхлэнхэн наадаж vvгээр тvvгээр гvйгээд Эр хонгор дуугаар гав гав гэж хуцаач Эзнийгээ дууриаж бодолд юунд дарагдаа вэ? Саяхан их цэхэр нvдэн гєлєг байсан даа Сагсалзсан хєдсєн бээлий шиг амьтан байж билээ Одоо тэгэхэд том нохой болчоод бодлогоширч суух юм. Орчлон гэдэг хурдан юм даа алаг минь Чи орчлон гэдгийг мэдэх vv дээ ингэхэд Чих ч vгvй сvvл ч vгvй бєєрєнхий юм бий шvv Чинээлэг ядуу хоёрт чадалтай дорой хоёрт Чиний зvс шиг алаг юм байдаг юм шvv Над шиг хvн ч гэсэн чам шиг нохой ч гэсэн Настай балчир эрдэмтэй тэнэг цємєєр Нарт орчлонгийн хэлгvй хуульд захирагдаж Наашаа инээн цаашаа уурлаж явдаг юм шvv дээ Эзэн чинь одоо vдшийн чимээгvйд ганцаараа Элгэндээ гараа зєрvvлээд бодлогоширч байна Алаг нохой минь чиний нvдээр намайг хэрвээ Анзаарч харвал ямар байгаа бол доо єдийд Дуу шуу баяр хєєр нь хэдийнэ арилаад Духаараа шагайж алсын алс єєд гєлрєєд Дундаа ганц нугарч хоёр хємсєг нь мєргєлдєєд Дуулим хорвоог огоорсон юм шиг суугаа болов уу Єнєєдєр эзэн минь юу болчих оо вэ гэж гайхна уу? Єрєвдєнхєн илбэж аманд минь ёотон хийж Євчvvг минь мааждагаа яачхаа вэ гэж бодно уу? Єєрєє тэгээд бодол бодонхон байна уу алаг минь Нээрэн би уйтгартай байна аа алаг минь нуугаад яахав Нэгэн сайхан хvнийг мєрєєсєнхєн сууна нэрэлхээд яахав Нойр хоолноос илvv хvчит нэгэн мєрєєсєл байдаг юмаа
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Нохой болохоор чи мэдэхгvй байна аа алаг минь Над шиг барааны саван адууны мах ханхлуулаагvй Нартад бас цэвэр цээл амьтан гэж байдаг юм. Анивчин хоёр хємсгєє салгасхийгээд мишээхээр нь Наалинхай аашинд нь сэтгэлийн шарх эдгэрдэг юм Єлєн суугаагvй унаган цагаан магнайг нь Єнгийж ирээд мушгирсан хилэн хар согсоотой Євлийн цасанд дуссан улаагана жимсний шvvсэрхvv Єнгє ягаан уруултай цэмцгэрхэн амьтан байдаг юм Нахилзах сайхан бэлхvvс нь зулзаган хусны хэвтэй Нарийн цээл хоолой нь минь лимбэний хєгтэй Найзтай зєєлєн ааш нь намрын салхины аястай Насанд ганцхан заяах цэвэрхэн амьтан байдаг юм Сайхан тийм хvнээс єртєє шуудан дамжиж Сарын газраас ирэх захидлыг би хvлээж сууна Сарын газраас ирэх захидал дотор хавчуулаастай Сархад адил согтоох энхрийлэлийг би хvсэж байна Ойлгох болов уу даа алаг минь ганцхан нохойд биш Орчин vеийн хvнд бас энхрийлэл хэрэгтэй Нээрэн шvv хvний сэтгэл энхрийлэлээр дутагдаж явдгийг Нэг настай нохой байтугай тавин хэдтэй хvн ухаараагvй юм Алаг минь дээ чамайг би энхрийлдэг шиг Амьд хvмvvс амьдыгаа энхрийлж сураасай Аргагvй л бид нэгэн сармагчингаас vvссэн юм гэж Амин голоосоо хайрлан энхрийлдэг болоосой Бvжиг дээрээс vдэш авчирсан хvvхнийг Бухэл шєнєжингєє энхрийлэх бага хэрэг л дээ Єглєє нь явуулчихаад хойноос нь нулимж Єнєєх даавууг нь сэжиглэж сольдог бол ямар энхрийлэл байх вэ? Yгvй бол амьдад нь аль мууг нь vзээд Yхсэн хойно нь хоосон энхрийлээд юу хийх вэ Yнэн бол vнэнээрээ энхрийлэл бол энхрийлэлээрээ Yvрд мєнх байгаасай даа алаг минь Анир чимээгvй vдэш оддын шивнээ дуулдам Арван зургааны саран ойрхон юм шиг харагдана Алаг нохой минь бас миний боддогийг бодоогvй ч Амин хувьдаа бас нэгийг сэтгэх мэт зогсоно уу даа !
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012
ЄВЛИЙН ХУВЦАС Хєєрхий хоригдлуудад євлийн норм Хєвєнтэй хувцас тавьж єглєє Эрх чєлєєний маань оронд засаг Энэ удаа бvлтийтэл гоёлоо Зvйдэл шиг алаг цоог болохоос Зvvнээсээ дєнгєж сая гарсан дээлvvд Хоригдол хvvхнvvдийн элдэв нэрийг Хойно ємнєєсєє зvvсэн дээлvvд Тортой хашааны уйдсан эрчvvлд Торго дурдангаас илvvтэй санагднам Бvгдээр дамжуулж эргvvлж тойруулж Бvтэн сайны зах шиг шуугилдана. Должин, Янжин, Цагаач ч гэх шиг Долгор, Дулам, Тогооч ч гэх шиг Цэрэннадмид, Ичинхорлоо ч гэх шиг Цэвээнсугар, Дуламсvрэн ч гэх шиг Эрдэнэчимэгээ, Нина, Сувдаа Эрэнцэнханд, Зина, Роза Энэ бvхэн єєрснєє ирчихсэн юм шиг Эр хvн гэдэг бас уяхан ч юм уу даа Шинэ даалимба хєвєн ханхалсан Ширvvхэн хувцас нємєрч байхдаа Тэртээ Луусангийн олон маануудаас Тэвэрч байх шиг аятайхан санагдана Хувцас тавиулсан анхны шєнє Хулгайч бvхэн амгалан нойрсоно Хорих газрын ядрал уйтгараа Хоромхон мартаж янагсан зvvдэлнэ Эрээн алаг ч гэсэн энэ хувцас Эмэгтэй хvний гараар бvтсэн юм Хоригдол ч болсон эмэгтэй хvн Хорвоогийн зовлонг хєнгєрvvлж єгнєм.
YСЭЭ ХЯРГУУЛАХАД БОДСОН ШYЛЭГ
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хадуур барьсан vхдэл мэт Харгалзагч та Халиурсан vсийг минь Авах сан гээд байвал Ав л даа Авсан vс ахиад ургана Ахиад авбал дахиад ургана Ургасан vсийг та нар авахаас Ургуулах толгойг та нар Авах сан гэж бодовч Авч чадахгvй ээ ! Эрх чєлєєтэй явахдаан Эрэлхэж Эмэгтэй хvний нvднээс бємбєрvvлсэн нулимс Энд амтагдана Эрэмгий залуу насандаан Эндvvрч Эр нєхрийн хамраас дуслуулсан цус Энд чамлагдана Ээжийгээн зовоохон Элгийг нь Эмтэлж явсан зовлон гуниг Энд амтагдана Талын шар тарвагыг Тарчлааж Тамлаж алсан нvгэл хилэнц Энд амтагдана Энэхvv шорон гэгч гашууны эх оронд Эрх чєлєєтэйдєєн нулимж явсан бvхний Эрдэнэ мэт сайхан амт амтагдана Эр нєхєр гэж Эндvvрч явсан дайсны Эхvvн муухай амт амтагдана Дэргэдээс нь хараад ойлгоогvй явсан ертєнцийн Гашуун vнэн амтагдана Дээрээс отсон сэлэмний ирнээс дуссан Нєхрийн цус амтагдана
ЭВЛЭРЭЛ
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Амьдралтай эвлэрээгvй явсан Атар онгон толгой би Аймшигт шорон тантай Албын хvчээр эвлэрье Булангаас онилсон харуулыг Буудчих вий гэж айсандаа биш Нуруу уруу чичсэн жадыг Нугасалчих вий гэж тэвдсэндээ бус Єлєн шээс шиг шєлийг чинь Єгєхєє болих вий гэсэндээ бус Yмхий зооринд чинь би Yvрд сууна гэсэндээ ч биш Гагцхvv vйлийн эрхээр Гашуун агаад vнэний хvчээр Тvмнийг залгисан их шорон чамтай Тvр ч гэсэн гар барьчихъя Халуун наранд явах цагт Хамраа чимхээд ч шагаймгvй Харанхуй ємхий хавчигт чинь Хавчигдахын эрхэнд эвлэрье Саруул чєлєєтэй явах vед Салхин доогуур нь ч оромгvй Ижлээ худалдсан хулгайчтай чинь Идэлцэхийн эрхэнд цуг сууя Тэнхлvvн амьдарч явахад Тэжээсэн нохой ч тоохгvй Єлєнгийн шvvс шиг бантанг чинь Єлбєрєхгvйн эрхэнд амсъя Наранд явахад дайралдсан газраа Намалдаглаж баймаар хуягтай чинь Гараа хvлээстэй дарлуулахгvйн тулд Гаран гартлаа эвлэрье Єгнє байхаа гэж горьдсондоо бус Єршєєнє байгаа гэж сєгдсєндєє бус Євдєнє зовно гэж айхдаа ч бус Єчvvхэн амиа аврахдаа ч бус Yсэн буурал ээждээ Yнсvvлэх юм vлдээх гэж
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Бvлтийтэл харсан амрагтаан Бvтэн бvрэн очих гэж Жаргасан нєхєдтэйгєєн дуулах гэж Зовсон тvмэнтэйгээн уйлах гэж Дутуу дуугаа тэдэндээ Дуулахын тулд би эвлэрье !
ШОРОНГИЙН ДУУ
Эль хуль - чимээгvйн дунд Ужиг хатуу шорон Эрлэг номун хааны орд мэт Улсын тєв шорон Энэ зууны чимээг єргєст тороор хориглож Энд гагцхvv хар тємєр ноёрхоно Хана хэрмийн тvгжээ тємєр харжигнанхан Хаалга vvд бvхэн нилдээ тємєр тас нясхийн Хатуу бат цоож цєм тємєр янхийж Халуун гарт хийсэн хvйтэн гавны тємєр шархийнэ Харуулын хутган жад тємєр хараалаар харааж Харгалзагчийн бууны замаг тємєр тушаалаар тушааж Хоригдол ачдаг тэрэгний тємєр чингэлэг цантаж Хоол ундны аяга тємєр инээдээр инээж Бос ! Суу ! гэсэн команд тємєр авиагаар цуурайлж Болохгvй ! Хортглоно ! гэсэн vгс тємєр амьсгалаар давтаж
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Бодит орчлонгоос ангид тєрийн чанга шоронд Босоо хэвтээ цєм тємрийн эрхшээлд сєгдєнє Хvн энд хэлгvй . . . . . . болон хувирч Хvйтэн тємєр энд хэмжээгvй эрхээ эдлэнхэн Гагцхvv энд л дуулж болох – Гав гинжний эртний дууг дуулж байна.
ТОД ХАРАА Нэрэлхэвч нэрийн номоор бага гэгчээр Нэрийг нь єгєхдєє ч эцэг эх нь Толгойдоо гэгээ багатайгаа нуталж Тодхараа гэж хvvгээ нэрлэсэн юм байх … Бvрэнхий хонгилд бууны нохой шиг єсєж Бvгчим ємхий агаараар нь хооллож суусаар Бvдэг хараатай болсон Тодхараа Бvрэн зэвсгээ агсаад намайг дуудав Євлийн шєнийн уртыг хороож Ємхий шоронгийн хонгилд шvлгээ уншихыг Ємнє нь эсвэл мод шиг номхон зогсож Єглєє болтол нvдээ ч цавчихгvй байхыг Хорин минут шаардаад бvтэхгvйд нь уурлав Хонзон болгож тvvний бvдvvлэг ааш нь дэндэв Хоригдол хvvхнvvдийн ємнє бvх хувцсыг нь тайчиж Хойш урагш нь алхуулан бvтэн цаг зугаацав Гуйх ёсгvй уучлалыг тvvнээс би гуйж Гудайх ёсгvй толгойгоо тvvнд би бєхийж Гучин гурван жил хуримтлуулсан соёл иргэншилээ Гутамшигтайгаар тvvний ємнє тайлж хаяв Гагцхvv та нарын ємнє би Гаран гартлаа араатан болон хувирахаас Yнэн шударгын ємнє та нар шиг Yvрд араатан болж чадахгvй ээ.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 ДУРЛАЛ Дурлал гэдэг энэ орчуулгын хачин vг Дуулиан ид хадааж байх тавиад онд Амраг хайрын тавцанд би гарч Аминыхаа * Ромео - Жульетт * - г би тоголсон Єрєєлийг би хэцvvхэн хайрладаг байсан юм Єєрєє тэр хайрандаан шатчихдаг байсан юм Єр зvрхээн олон дахин бусдад Єшиглvvлж хариуд нь єшиглєж явсан юм Хорвоод хvн vvссэн цагаас эхлээд Хорьдугаар зууны намайг хvртэл Дурлал хайр гэдэг ийм л байсан юм санж Дуурайснаас биш нээсэн юм алга аа ! Гэхдээ хvн хуучрахаас дурлал хуучирдаггvй Гэнэн сэтгэл элэгдэхээс дур хvсэл хуучирдаггvй Агаар хоол зvvд нойр шиг давтан давтан Амтлан жаргаж болдог ид шидтэй эд юм Дурлал гэгчээр би гэр барьж ч vзлээ Дун цагаан ордон харш ч бvтээлээ Дутуу дулим овоохой босгож ч явлаа Дуусаад нурахаараа бvгд адилхан юм санж Янаг хайрын тавцанд би олон удаа Янз бvрийн комеди ч тоглолоо, трагеди ч тоглолоо Ялж байна гээд ялагдаж ч vзлээ Ялагдах тусмаа амттай юм билээ Одоо бодоход тэр тавцан дээр би Олсон нь бага алдсан нь их байна Яамай тэгэхдээ хvн алсангvй хvнд алуулсангvй Ял ч vгvй хувь нэмэр ч vгvй харин Янаг дурлалын тавцан дээр Яго болоогvй гавьяа бий
НУТГИЙН ДУУ Дуулж чаддаггvй мєртлєє дуунд дуртай би Дуу дууны дундаас тvvнд л дуртай гэж Дуулим хээр талын ардын сайхан дууг Дурланхан бахарханхан чагнанаа би
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Босоо чихтэй шаргын нь янцгаах дуу шингэсэн Боржигин хєгтэй хуурын нарийн хялгасан дээгvvр Бор харцагын дэвэлт шиг суналзанхан дэгдэх Боргил чийрэг гарын дєрвєн єндгєн доороос До мажор хэмээх цэвэр сайхан эгшигтэй Дорнын уужим нутгийн цээлхэн дуу уянгалахад Дов сондуул дунд нь тоглож єссєн миний Дотор болоод сэтгэл догдлолгvй яах вэ Дєрвєлжин чихтэй торхоо тэмээн нуруунд тэгнэж Дємєн дємєн алхаагаар тэртээх замыг туулж Амны усанд алхуулдаг нутгийн бор хvvхэн Айргийн сєнгийн дэргэд хоолой засан суухад Хулсан алаг лимбэний зургаан нvхэн дээгvvр Хурын усан дусал шиг vсрэн дэгдэх хуруунаас Хун цэнгийн дуу шиг яруухан эгшиг дуулдахад Хуурчин хvvгийн зvрх булиглалгvй яах юм бэ Дууны нь жигvvр дор залуу насыг амсаж Дурлал жаргал хоёртоо хєлчvvрэнхэн єссєн би Дуулим тэр нутагтай судас бvхнээрээ холбоотойгоос Дуулж чаддаггvй мєртєє дуунд би дурлаж явдаг юм.
ЭХНЭР Сар шинийн єглєє айлын бvсгvй Шар дурдан бvсээ алдалж байгаад ороов Шанх тавьсан vсээ илбэж байгаад тольдов Шавхийсэн нуруугаа хотойж байгаад эргэв Дєрвєн босоо нугалаастай хvрэн торгон дээлийн Дєлєлзєхєєр нь vзэгдэх аржгар хурган дотор Хажуу талдаа товчтой шєвгєрдvvхэн хром Хазгайдуухан тавьсан хар минжин малгай Єндєрдvvхэн нуруунд нь зохино гэдэг нь ванлий Єчигдєрхєн энэ хvн ямаршуухан байлаа Єрх гэрийн ёроол дахь нэргvй нэгэн зарцаас Єнєєх харцуултай чацуухан иргэн болоод гарав Зочилж ирсэн айлдаа дуу шуутай угтуулж Зоог єрсєн ширээнээ суу суу гэж уриуллаа Ихэнх єдрийг дуусан эр хvнээс дутсангvй
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Инээж наргив гэнэ. Хундага єргєв гэнэ Эр нєхрийн хаанчлалт нэгэн хэмийн тэврэлт Энгэр хормой нь салбарсан тостой дан тэрлэг Эрх нь дэндсэн хvvхдvvдтэйгээ хашхичиж байдаг хэрvvл Єргєєд даагдаж єгдєггvй усны том хувин Єчнєєн шvvрдээд хэвээрээ хог шороотой шал Єдєржин дуусдаггvй ажил єнєєх хєє тортог Ард нь холоо хоцорч нуруу нь тэнийх шиг болов Ахиад тийшээ очихгvй эрх олсон шиг санав Наран тонгойх vед айлын бvсгvй харив Нарийн ширийн гоёлоо авдарт эвхэж хийв Хvрэн торгоны оронд халтар тэрлэг нємєрч Хvйтэн хар зуухны аман дээр нь бєртєгнєв Даарч зутарсан багачуул нь уйлан шуугьж бvслэв Далан задгай ажил гэрт гадаагvй угтав Даян дээрхийн єндрєєс далайн ёроолд унав Дараах цагаан сар хvртэл 365 хоног. Гуч хvрсэн бол та долоон жилийн хойно намайг ойлгоно Гуч хvрээгvй бол чи олон жилийн хойно намайг ойлгоно Гуравхан хаврын дараа дєч хvрнэ тэгэхдээ би Гуниа нь vгvй харин баярлахын учир гэвэл Залуу зандан явахын хор бvхнийг амсаж Зартай цуутай явахын тэр бvхнийг эдэлж Замбуутивийн нvvрэн дээрээс ховх арчуулах дєхсєн Задгай дураар амьдрал минь саяхнаас тогтож байна Цагаан жигvvрт цахлай далайн шуургыг хvсэх шиг Цайлган залуу насанд дарвин наргихыг мєрєєсєж Цаг хугацаа бvхнээ цаг vе шиг урсгаж Цагдаж зогсоох аргагvй цанхаалж явсан байх юм Алдаа оноо ихтэй эх орны минь євєг Алтны сайхан бvхнийг Хvннvгийн vед хаясан шиг Аминдаа арч багатай энэ нэгэн бие минь Амрагийн сайхан бvхнийг залуу насандаа гээжээ Нойр хоолны оронд хотын гудамж тvйвээж Ном эрдмийн оронд хортой шингэн залгилж Нохой явдаг жимийг бурхан явдаг замшиг Номин дэлхий дээрээс буруугаар шилж явсан Арван зургаан наснаас гучин гурвыг хvртэлх
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Аюултай тэр давааг ахин давахыг хvсэхгvй Амь дvйтэй шуурга ашгvй жаал намдах Азай буурал єдрvvд минь алтнаас vнэтэй байна Гуч хvрсэн бол та долоон жилийн хойно намайг ойлгоно Гуч хvрээгvй бол чи олон жилийн хойно намайг ойлгож магадгvй Гулсалт нуралт ихтэй амьдралын зам гэдэг Гуч бус дєчин даваа байж сая тэгширдэг байна.
БYСГYЙД Бvсгvй минь та гоо vзэмж гэдэг Бvтэн тоннын vрлэн бємбєгєє Р.Чойном гэдэг тусгаар тогтносон Энэ Бvгд Найрамдах Зvрхэн дээр минь хаялаа Биеэ даасан амьдралын минь Сvvлчийн цайз нуран уналаа Би шатаж байгаа туг шиг ганхлаа Битгий тамла бvр гvйцээгээд аль Алаг нvдний чинь учиртай харц Аюул ихтэй лазерын туяа шиг Эр биеийн минь тэнгэрт нэвтэрч Эрх чєлєєт амьдралын минь онгоцыг шатаалаа Бэлэн шvлгийнхээ тэнгэрээс би чинь Бэх шиг хар утаа татуулан Унаж явна хонгор бvсгvй минь ! Унахдаа чам дээр унах нь ! Энэ – Давхилт биш Зогсолт ! Энэ – Дайсагнал биш Дурлал ! Амраг дурлал гэдэг угаас Амттайхан дутуу vхэл билээ ! Онгон дурлалын дарсанд согтоод Орчлонг хvн мартдаг юм Халуун шvлэг хvйтэн компот болж Харах хараа алдагдан явах чиг хазайдаг! Хорвоо ертєнцийг би Хосгvй нарийн хардаг байлаа Хонгорхон vзэмжээрээ чи Хоёр нvдийг минь сох хатгалаа
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Yvрд чи хєтєлж явах юм бол Yнэн сохор болсон ч яамай Ариухан дvрийг чинь харж авснаасхойш Ахиад би юугаа ч харах гэх вэ ! Тархи толгойгоо ажиллуулахгvй бол Таргалж хамаг бие нь сэргэнэ Дотор ухаанаа vргэлж тордвол Долоон зовлого vргэлж турна Ядуу ард ихэмсэг сайд хоёр Яавч нэгэн гэрт багтдаггvй шиг Хvний бие толгой хоёрын Хvсэл нь хэзээ ч тохирдоггvй байна. Дээхнэ vед нэг хvvхэн надад Дэндvv сайхан харагдсан юм сан Дэргэдэх найзад минь улам ч илvv Дээдийн сайхан санагдсан байж Хувийн жаргалыг нь найзаасаа Хулгайлах зоригтой байснаас Замбуулингийн ёсыг хvндэлж Зайлж єгєх зvрхтэй байя даа гэсэн юм Эдvгээ гэтэл нэг хvvхэн надад Энхрий дотно харагдах юм… Эмэгтэй дvv минь тэр бvсгvйтэй Надаас ємнє муудсан юм санж Єстєн хvнийг нь дvvгийнхээ дэргэд Євєртєлж хэвтээд эвдрэлцсэнээс Єдий хvртэл болоод явсан юм Єгєр мод шиг ганцаар явахаас. Тэнд нэг бvсгvй … жишээлбэл та Тэнгэрийн дор ганцаараа юм шиг Идтэй дурлалын хvчтэй цэнгэлээр Илvvдэж хоёрдож гуравлаж явах юм Энд нэг хvн тухайлбал би Эрх жаргалаас хориотой юм шиг Дурлах дурлуулахын хvчит тэжээлээр Дутагдаж хоосон хєхийж явах юм Илvvгий чинь би харж байгаа шиг Дутуугий минь та бас ойлгоод
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Дундаа зохицож болохгvй гэж vv? Тэндэх илvv эндэх дутуу хоёрыг Тэгшитгэж єгдєг зоотехник Тэгэхдээ хvний зоотехник олдоосой … Хєдєлж юм оролдож байгаа хvн бvхэн Хєдєлмєрийн баатар мєн ! Хєдєлмєрийн баатрын алтан тэмдэг зvvгээгvй ч Хєлєрсєн хєлс нь алтан соёмбо мєн! Алтан соёмбыг Улсын Их Хурал Арав хорьхон гэж хэмжээ тогтоогоогvй Ахиад хичнээн л бол тєчнєєн бий Авах эзэд нь авах хєдєлмєрєє хийцгээж л авна Яруу хєдєлмєрєєс хэзээ ч ухралгvй Явж давшиж чадсан хэн хvн Ялж баатар болно дамжиггvй Хvн бvхэн харин Хvссэн зvтгэснийхээ зоргоор Хvндэт яруу найрагч болчихгvй !
ЗАРИМ ОРОЙ Тарчилж намайг яаж зовж байгааг Танил бvсгvй минь мэддэг ч болоосой Тайван сайхан орой гадаа уулзаад - Та яагаа вэ ? гэж асуудаг ч болоосой Хєндлєнгєєс нь чамайг хархад Хєл чинь газар хvрэхгvй л явах юм Хєгжилтэй цовоо аашны чинь цаана Хєндvvр гуниг байдаг ч юм уу хэн мэдэх вэ Бvстэй бvсгvй хvн бие биеийнхээ Бvр нарийнийг ямар мэдэх биш Алаг зvрхнийхээ ёроолыг шавхаж Аль алиндаа ямар хэлэх биш … Харин би л чамд яримаар байна Хайхарч хэрвээ сонсдог сон бол чинь Урьд харин сонсоё гэсэн хvн байхад Уудалж ярих дургvй байж билээ …
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Одоо би гэрээ санасан хvvхэд шиг Орой болохоор гадаа ганцаар зогсох юм Бутархай мєнгєє цувуулж гээсэн хvн шиг Буруу зєвгvй газар шагайгаад гэлдрэх юм Хэн нэгэнд єр алдчихсан юм шиг Хэнгэнэтлээ санаа алдах юм Хэнтийд биш цєллєгт байгаа юм шиг Хэцvvхэн ганцаардаж дээ би чинь Зураг шvлэг ном ч хэрэггvй Зуун нєхєд байгаад ч хэрэггvй Хааяа ингэж ганцаардан гиюvрэх Хачин євчин орчлонд байдаг юм Орчлон тэгээд адармаа гаргаж Ойртуулж биднийг дасгахгvй юм Орой оройдоо чи бид хоёр Нэг нь гялалзаж нэг нь бvvдийж явах юм. Сайна уу ? гэвэл Сайн ! гэчихдэг Сайхан инээвэл Муухан ярвайчихдаг Данхыг нь сэгсэрвэл Давсгvй цайтай Дахиад орвол Давгvй царайтай Наахнуур яривал Намжир хаямтгай Наалдаад ирвэл Євчин тоочимтгой Дээлтэй баримал шиг Дэрийсэн хvvхэнтэй Дэндvv найзалбал Дэмий дээ, дэмий.
ШЄНИЙН САЛХИ Байшингийн гэгээвчин цаана Бараан шєнє гиншиж байна Хартай хортой эхнэрийн дотор шиг
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хар салхин исгэрч байна. Уйтгарт бодлууд намайг бvслээд Унтах нойрыг минь зулгааж байна Уйлж vлдсэн хvvхнvvдийн сvнс Уурсаж нийлээд шуурч байна уу даа ?
ЗАМ Єлгийнхєє дэргэдээс би холын аянд гарсан Єнхєрч мєлхєж хєл нvцгэн гишгэж Єсєж дэгдэж єтєлж бєгтийж Єєрийн нэгэн замыг нэгэн насаараа хэмжиж явна Нялуунгvй vнэнийг хэлдэг болохоор Шулуунгvй бартаат зам оногджээ Бартаа бvхэнд амь нас минь Баларч сvйрэх шахаж явлаа Улс улсаас хаяа тусгаарласан Уулын орны хилийн зураг шиг Yй олноос туурга тусгаарласан Yзэл бодлын минь хил болсон Атираатай нарийхан улаан замаараа Амьдрал минь хvнд тэрэг шиг гэлдэрлээ Аралд нь хатсан ясан хэдрэг морь болж Аргагvй би биеийн туйлд хvрлээ Унаган багын цэцэг жимст зам Ус гаталж уул давсан зам Улаан галыг зvсээд гарсан зам Урьд минь биш хойно минь зурайжээ. Алтан навчис унах намрын ойд Амраг бидэн хоёрын зам салж Алхах тутам цас мєс нь зузаарсан Амьтан хvнгvй замд би ганцаардлаа Харалган буучид хєлєє буудуулсан чоно Хан ууланд шархаа хазлан хэмлэх шиг Хvнд сайн яваад хvнээс олсон шархаа Хvйтэн цєлд би ганцаар хэмлэж явна … МЭРЭГ
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Алтайн цаадах хасаг заншлаар Аз заяагаа би мэргэлэж сууна Тал нутгийнхаа дєчин нэгэн чулууг Таван толгойд хуваан тасалж сууна Энэ бvсгvйтэй уулзвал яах бол гэж Эрээ цээргvй танилцвал яах бол гэж Эрхэлж бvр дасалцвал ямар бол гэж Эцэстээ бvр ханилбал ямар бол гэж Гурав дахин татаж vзлээ Гурван гурвын ес тасаллаа Таслах болгонд сайн тєлєг Таван толгой дvvрэн буулаа Тэгсэн чинь гол юм аа мартчихаж Тэр намайг тоох эсэхийг мэргэлэсэнгvй.
ГИЮYРЭЛ Уужим тэнгэр vvрэглэн дунайж Уул толгод сvvмэлзэн дуниарч Улаан наран vvлэнд шингээд Утаа хvртэл хийсэлгvй тогтох Обломовын тєрсєн газар шиг Оройн нам гvмд би ганцаар Онгон сэтгэлт *Хvний хvvний* Очих ирэхийг ажиглан суунам Гайтай мєчийн тавилан дагаж Гал тогооны нь халаадан завсар Галзуу хайраа хавчуулаад орхивол Гарч орохдоо гээчихдэг болов уу Хол ойроос єглєє оройд Холхисон залуус тvvнийг минь олоод Хоорондоо жаахан инээлдэж шоолоод Хог дээр аваачаад хаядаг болов уу Амрагтай хvний амрагаас нууж Асман хуц шиг загная гэвэл Мєрєєдєл дэврэлээр ч юугаа хийх вэ Мєргєлдєх эвэр л хэрэгтэй юм сан Эзэд ихсийн зугаа гаргах Эртний Ромын гладиаторууд шиг
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Эр хvн байж эр хvнийхээ эсрэг Эмгэнэлийн илд єргєхєд хvрвэл Хээрийн тосгонд уйдсан эмсийн Хэл амны загатнаа гаргаж Улай хvссэн дэггvй багачуулын Уухай болоод єнгєрєхєєс цаашгvй … Дуулим хорвоогийн аль ч насанд Дурлал бvхэн хохирол нэхдэг Халх байтугай аль ч нутагт Хайр бvхэн гарз шаарддаг Тэглээ ч гэсэн нэр бие хоёроо Тэр чигээр нь гарзанд єгвєл Тэнгэрийн дагина шиг амраг байсан ч Тэврэх биегvй хохь нь болбол Торхтой дарь уруу шvдэнз хавирсан Томоогvй хvvхдийн vлгэр болох тул Том гунигийг зvрхэндээ vvрсээр Тойрохоос яахав энэхэн жаргалыг
YYРЭЭР БИЧСЭН ШYЛЭГ Yvрээр миний хошуу Yнсэлтэнд цуцаа юм уу Yзэг бэх хоёр минь Yvрэглэн нозоороо юм уу Ард шvлэгчийн зvрх Амрагийн євєрт vлдээ юv Ардаг онгон vгс нь Айлын гэрт хоцроо юу Хэлхье гэсэн шvлэг Хэцvv ч болсон байх шиг Хэлье гэсэн vг Хэрэггvй ч болсон байх шиг Урд хойд айлуудын Урт хошуутнууд байтугай Улин хуцдаг нохос хvртэл Унтаж байдаг цагаар
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хаалгаа тvгжихээр нvцгэн боссон Хайртай миний амраг бvсгvй Харанхуй тэнгэрийн зvvн хойд дээврийг Хатгаж цоолсон цолмон од Бид гурав л унтаагvй Бие биеэ гэрчлэн vлдэв Тэнд энд юу ч гэлцсэн Тэнгэрийн олмон хэнд ч хэлэхгvй Ам халаад яаж ч хуучилсан Амраг бvсгvй минь хvнд ярихгvй Харин би л шvлэгтээн хэлнэ Хайрт найзууддаа уншиж єгнє Нєгєєдєр нь болоход нууц задарч Нєхєр дайсан хоёр ялгагдахаа болино. Яахав тэглээ гээд бидний Яс махнаас хорох биш Хатан дэлхийд бидэн хоёр Хайрласан хайраараа бахархана Хонгор бvсгvйн дээрээс Yvл манан шиг нєсєрч Хорин нэгдvгээр зуунаар Yрлэн бємбєг цацсан Халх шvлэгчийн махан бод Хатуу зєєлєн ихийг vзсэн Хангай говь хvний єєрийнд Хайраас бусдыг нь дийлж vзсэн Намрын харз шиг мэл харцтай Наалинхай амрагаа хожим би Монгол шvлгээр залуу хэвээр нь Морьтон арддаа vлдээнэ.
М.ЦЭРЭНДУЛАМДАА Дасаж янагласан хонгор минь ээ Дахиад нэг шvлгийг минь уншаач Даанч би чамдаа хайртай шигээ Даанч бас богинохон настай шvv Амраглалын сайханд хууртаад Аюул бvхнийг мартаж болно
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Уран шvлгийн vгэнд хууртаад Урьдах хойтохоо мартаж болно Сайхан чамайгаа хараад би Сартай хорвоог мартаж болно Муухай хvvгээ хараад чи Муу бvхнийг мартаж болно Харин яруу найрагчийн ард Хариугvй ойрхон ирсэн vхлийг мартаж болохгvй Хорвоогийн ганц vнэн тэр болохоор Хоёр чихээ таглаад ч нэмэргvй Янаг хонгор минь бvv гайх Яанаа ийнээ гэж бvv гунихар Ярих юмаа олж ядаад vvнийг хэлээгvй Янгуурхаж vхлээр далайлгахдаан vvнийг хэлхээгvй Амьтан бvхэн хориглож байхад Амраглаж чи бидэн хоёр дассан Аргагvй амрагийн хориггvй сэтгэлийг Аймаг сумаараа дийлдэггvй юм билээ Одоо би чинийх хонгор минь Орчлонд би єєр хэнийх ч биш Олны ам сайн ч байсан муу ч байсан Осолгvй нэгэн шvлэгч чинийх болжээ Алагтай цоогтой энэ хорвоо дээр Авьяас адармаа хоёрыг vvрч тєрсєн Ард шvлэгчийн єнєєдрєєс хойших Амьдрал, алдаа, алдар, амраглал, амралт Цєм чиний юм ! Бvгдийг нь чи мэднэ Бvтээл бvтээлийн дээдээр ургуулна уу Бvтээлэг даавуун доогуур шургуулна уу Бvр гэр тэрэгний морь болгоно уу Бvгдийг нь чи мэднэ. Харин ганцхан юмыг чи мэдэхгvй Хайрлаж байсан ч Хайр нь хуучраад харааж байсан ч Хардаж, эсвэл чи єєрєє мэхэлж байсан ч Хайхралгvй нэг л аюумшигт єдєр Хагацал гэдэг сvрт аюул ирнэ Тvvнийг хойшлуулж урагшлуулж чи мэдэхгvй
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Чин зvрхний хэмжээ харгалзалгvй Чи vлдэж би явна Чивэл нvгэлт хорвоогийн бахыг хангаж Чи минь арчаагvй охин шиг уйлан хайлна. Тэгээд яруу найрагч алга болно Тэртээ Батноровын дулаахан харанхуй шєнvvд Тэмтэрч нуугдаж бие биедээн очдог байсан Тэсгэлгvй хайрт хvн чинь алга болно. Багтартлаан чамайг тэвэрч байсан цээж Баруун шон дээр нь 23/6 гэж сийлсэн тэр гар Байшингийн ханан дээр зvрх зурсан хуруу Байн байн чамайг муурч унатал vнссэн хошуу Байхгvй болно ! Єдєр сар жилvvд Єнгєрсєєр зузаан гуниг нимгэрнэ Єнєє зуны нар шиг халуун хайр Єнє эртний vлгэр домог шиг хоцрогдоно. Байдал ямар байлаа ч гэсэн тэр цагт чи Батноровын дэвтрийг минь сєхєх vv ? Орчлонд ганцхан чамайг гэж явсан шvлэгчийн Онгироо мєрvvдийг дахин унших уу ? Цонхыг чинь тогшиход наддаан Цочирдож байсан шигээ зvрх чинь Хорин настай бvсгvйн єндєр хvчдэлээр Хорвоог мартан догдолж чадах болов уу ? Хэрвээ чадах бол чинь би Хэцvv vхлийг зуун жилээр хойшлуулж чадна Чадахгvй гэвэл єнєєдєр ч би Чамайгаан орхиод нvд анихад бэлэн байна. Хайрт чинийхээ бєгжийг би чинь Хамгийн жижиг хуруундаа зvvлээ Хайр гэдэг vл vзэгдэх бєгжийг харин Хамгийн том тархиндаан хадгаллаа. Хvний сайхан vр Миний сайхан амраг минь ! Яахав бусдын нvдэнд чи Ямар харагддаг нь хамаагvй Яруу найрагчийн нvдэнд л чи Яруу найраг болж харагддаг юм
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Єєрийн минь харснаар хараагvй хvн Єєчлєєд єєчлєєд шvлэглэхгvй Єєрєєс минь илvvгээр харлаа ч тэд Єргєж бас илvv шvлэглэж чадахгvй Олж харснаараа би Онож чамайгаа шvлэглэнэ Зургаас амьд шvлгээрээн зурж Зуун зууныг давуулан vлдээнэ. Хvний сайхан vр Миний сайхан амраг минь !
БАТНОРОВТ ЧИ БИДЭН ХОЁР УЧИРЛАА Уйтгартай газар Батноров л гэх юм Усгvй модгvй хєгжилгvй л гэх юм Улаанбаатараас би чамайгаа олоогvй Учирч энэ л Батноровт даслаа даа Батноров устай байлаа гээд Балгах устай нь сэтгэл холбох биш Батноров модтой байлаа гээд Баахан модтой нь хайраа хуваалцах биш Эхнэр хvvхдийн хов жив ихтэй Эл хуль тєвд нь чамтайгаа даслаа Эрчтэй салхинд улаанаар эргэдэг Элсэн дээр нь чамтайгаа даслаа Хотод бол бульдозерын хусуурааар Ховх тvрмээр тэр муу байшин Хоёрхон биеийн минь учран жаргах Хорвоогийн ганц диваажин минь байлаа Хавар цагийн євєлжєє шиг клуб нь Харахад муухай ч тvvн дотор нь *Халуун цас*- ыг vзэж суухдаа Хамгийн анхны vvд минь нээгдсэн Харилцаа холбооны ємгєр байшин Хайстай мод нэгдлийн контор Харанхуй шєнє унтардаг гэрэл Энэ бvхэн биднийг учруулсан…
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Баяр, гуниг, аймшиг, тайвшрал Бараан шєнийн хомсхон жаргал… Бас гоморхол, хайрлалаа амссан Батноровыг бид мартаж чадахгvй. Хоёр жигvvрийнхээ нэгийг таслуулсан шувуу шиг Хонгор чамайгаа явуулчхаад би Энэ байшин клуб холбоог хараад Элэг зvрх шимшрэн гуниглах байхдаа Урьтаад би явчих юм бол Учран дассан уяхан чи минь Усан нvдэлж гав ганцаараа Уяатай ботго шиг vлдэх байхдаа Амраг дурлал маань урвах юм бол Аль ч газраас би Батноровт ирээд Анхан чамтай vнсэлдсэн газар дээр Амьсгал юугаа хураах болно.
БОДОЛ Єчигдєрхєн чи бид хоёр бие биенээ таньдаггvй байлаа Єнєр олны аль аманд vнэмшиж намайг чи, чамайг би Єєчилж эсвэл vл тоон, гэтэл бас сонирхон Єєр зуураа альбомын зураг шиг хааяа нэгнийгээ хардаг байлаа. Намайг чамтай дасгах хувь заяаны цаг нєхцєл бvрдэж Чамайг надтай дасгах хором мєчийн бололцоо бvхэн тохирч Ард найрагч хоёрын хоёр зvрх бие биеэ эрэлд дуудсан Агуу их єдрийн єчvvхэн агшинг би хэзээ ч мартахгvй Эхэлж гох мултлах азтай сугалаа чиний зvрхэнд таарч Рэнчиний хvvгийн зvрх Батноровын нэгэн байшингийн урд орон дээр нь унасаан Бууныхаа амыг эсрэг єргєх аргагvй уйлж унасан зvрх минь хєєрхий Буг ч болсон бурхан ч болсон чамайгаан гэж бємбєрлєє Найрагчийн зvрхийг хєсєр сєгдvvлсэн чиний зvрх Надад хосгvй чи єєрєє агуу гайхамшигтай хvн юм. Алаг нvдний чинь сормуусанд хєтлєгдєн хаашаа л бол тийшээ Аргагvй би чиний ємнє арчаагvй єчvvхэн амьтан юм. Тэгтэл зуун жилийн хойно хvн тєрєлхтєн Тэмдэглэж чиний тухай дуурсах болов уу хайрт минь Тэвчээр алдаж чамайгаа гэж гvйгээд чамдаа зэмлvvлж байсан
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Тэнэгхэн амраг миний тухай дурсаж хєшєє баримал бvтээнэ. Цемент чулуугаар ихэмсэгхэн боссон аварга бие минь Цэрэндуламыгаа vгvйлж ирэх зууны ертєнцєд ганцаардан зогсоод Амрагийг минь дурсаач, яруу шvлгvvд минь тvvний хvч шvv дээ гэж Ач гучдаа хэлье гэвч ам хєдлєх чадалгvй чулуун нvдэндээ чулуун нулимстай зогсоно. Гэвч хожмын хvмvvс надад хєшєє босгохоос би урьтаж Гэрэлт ховоод хонгор чамайгаа шvлгээрээ тунхаглалаа Гэмлэж зэмлэсэнч, дэврvvлж магтсан ч хэвээрээ байх миний шvлгvvд Гэрэл зургууд тайлбар зvvлтэйгээн ном болон vлдэнэ вий. Мэдээж тэр номд энэ зун надад дурсгасан чиний зураг хэвлэгдэнэ. *Мэндбаяр овогтой Цэрэндулам найрагчийн амраг* гэж Зургийн чинь ард наймтын vсгээр товч тайлбар хэвлэнэ. Зуун жилийн дараах зураг хуар шиг хvvхнvvд чамд минь атаархана. Азтай хvvхэн бэ гэж Эрэгтэй нь ч хэлнэ Эмэгтэй нь ч хэлнэ зургийг чинь шvтнэ. Агуу их хvн гэж намайг тэд бодно, бас шvтнэ гэвч Энэ биеийг минь бичсэн шvлэгтэйгээ адил байгаагvйг тэд мэдэхгvй Эглийн эгэл, ядуугийн ядуу нэгэн ард явсан гэж тэд бодохгvй Бас чамайг минь авааль нєхрєєсєє салж эс зvрхлэн Батноровын хєндийд уйлж явсан зовлонтон гэж тэд итгэхгvй Эмэгтэй нь нєхєртєє зодуулж Эрэгтэй нь цаг vедээ зодуулсан ядуу хос Энэ зуунд уйлж явсныг минь ирэх зуунд мэдэхгvй Тэдний мэдэх нь энэ хоёр ч ёстой жаргасандаа гэж шагшина. Тэр нь дээр, бvтээлчийн зовлонгоор бvтээлчийн жаргал олддог юм. Харин чи бид хоёрт энэ зууны маань єгсєн ганц жаргал бол Харанхуй пин, алд хvрэхгvй гэрт дэлэм хvрэхгvй модон ор Гучин гурван хоног билээ.
НАМАЙГ ХYЛЭЭ Гэнэхэн горьдлоор яах юм бэ Гэгэлгэн гунигаар ч яах юм бэ Гэргийн биш болзоотийн ёсоор Намайгаан хvлээ ! Элдэв цуурхал дурдсан ч хvлээ
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Этгээд таг чиг болсон ч хvлээ Энэ хорвоод чи минь эс бол Хэн намайг хvлээх юм бэ. Чийгтэй харанхуй шєнє ч Чимээ чагнан хvлээгээрэй Хурц нартай єдєр ч Хувьдаа харуулдан хvлээгээрэй Сумын бяцхан шуудан дээр Сураг тавин хvлээгээрэй Суудаг байшингийхаа цонхоор Хараа тавин хvлээгээрэй. Уух халуун цайгаа Yлээн vлээн хvлээгээрэй Унтах дулаан нойроо Yргээн vргээн хvлээгээрэй Хайрлаж байсан хайрыг минь Санан санан хvлээгээрэй Ханилж явсан газруудаа Дурсан дурсан хvлээгээрэй Зургаан сар болсон ч Ирнэ гэж хvлээгээрэй Зуун жил болсон ч Итгэл тасралгvй хvлээгээрэй Насанд ганцхан дурлалын Нандин бvхнээр хvлээгээрэй Намайг vхлээ ч гэсэн Цэвэр хэвээрээ хvлээгээрэй.
УЛААНБААТАРААС ЦЭРЭНДУЛАМДАА БИЧСЭН ЗАХИДАЛ Алагхан хорвоогийн учир таниагvй Арван зургаан насны минь зvvд шиг Ашидхан тайван хєдєє тэртээд Амрагхан чи минь сайн сууна уу Нуурын шувуу шиг ижилдэн дассан Нутгийн зуныг санан санан Нууцхан гунигаа ганцаараа vvрч Нулимс юугаа унагаж сууна уу.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Суусан явсан дурсгалт газар Сумын тєв эл хульхан Хvv чинь тэнд vгvй болохоор Хvйтэн баргар байгаа болов уу Амраглан дассан сэтгэл гэдэг Аргалж болдоггvй хэцvv болохоор Аймгаас очдог шуудангийн замыг Амьтнаас нууцгай ширтэн байна уу. Зvрх зvссэн шинэхэн шарх Зvйрлэж болом тэр замын Холын vзvvрт би чинь чамайг Хонон єнжин санасаар явна. Хvний хvнийг санана гэдэг Хvнд боловч амттай байдгийг Идэр насандаа анзаарах нь vгvй Ийм л хэцvv дасдаг юм байна. Атар талдаа дураар єссєн Ард шvлэгчийн уяхан зvрх Алагхан нvдэнд чинь vйж унах Аавын vеийн ерєєл юм байх Энэ хvртэл зоргоороо явсан Рэнчингийн хvvгийн бие сэтгэл Эрэвгэр хєєрхєн хємсгєнд чинь дэгээдvvлэх Ээжийн vеийн тєєрєг юм байх Бум бужигнасан хотын газар Бузгай охидын давалгаан дунд Заяаны эрхээр холбогдон урсах Завины адил ганцаардан явахад Эрэвгэр хємсєгтэй чамтай минь Эн зэрэгцэх нь vгvй байна. Дvрлэгэр нvдэн амрагтай минь Дvйж харагдах нь алга байна. Дvvжин холын цэнхэр уулсыг Дvvлээд гарах чадал байвч Дурласан зоргоор хайрт чамдаа Дуулаад хvрэх арга нь vгvй л … Уужим холын будант хєндийг Уухилаад гарах тэнхэл байвч
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Уярсан зоргоор чам юугаан Уулзан тэврэх боломж vгvй л … Алагтай цоогтой энэхэн хорвоод Азаар дутуу тєрсєн юм байлгvй Амраг чамтайгаа дураар жаргах Алхам газар ч олддог болоосой Хожих дуртай энэхэн замбуулинд Хоншоор дутуу тєрсєн юм байлгvй Хонгор чамтайгаа ханатал жаргах Хонхор хонгил ч олддог болоосой. Зvйтэй янагийн мєрєєсєл болж Зvдэрсэн зvдрэлээ хэлье гэвэл хє Зvvн тийшээ vлээх салхин дээр Зvрхээ тавиад явуулах юм сан. Нууцхан амрагийг санааширлаа Нутлан багтаан хэлье гэвэл хє Нутгийн vvлэнд нь бол Нулимсаа дайгаад илгээх юмсан Жаахан зургийг чинь ширтэн суухад Жаргалын дунд зовлон амтагдах юм. Золгож хааяа чамайгаа зvvдлэхэд Зовлонгийн дундах жаргал амтагдах юм. Єдрийн бодол шєнийн зvvдээ Єгvvлж чамдаа тоочъё гэвэл Бие сэтгэлийн зовол жаргал Бичгийн дэвтэрт багтахгvй юм.
ЭЭЖДЭЭ АЙЛГАЖ ХЭЛСЭН YГС Ээж ээ надад юу ч хэрэггvй Энхрийлэл ч хэрэггvй, зэмлэл ч хэрэггvй Эм тан ч хэрэггvй Хутга, туухай ч хэрэггvй Эхнэр ямар нь ч хэрэггvй Гагцхvv Цэрэндулам л хэрэгтэй. Амьдрал цэнгэл нь олдохгvй бол Адаглаад бараа нь хэрэгтэй Амраг хайр нь олдохгvй бол
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Алаг нvд нь хэрэгтэй. Алд бие нь олдохгvй бол Зураг хєрєг нь хэрэгтэй Амьд vхсэн сураг нь хэрэгтэй Єєр юу ч хэрэггvй, ээжээ Єрєвдєєч дээ намайг ээжээ Єрвийтєл харанхуй шєнєєр Хvvгий чинь гээд ирдэг байсан Єнчин янзага шиг тэр амьтныг Єрєвдєєч хайрлаач эжии минь Хvний бvсгvй vрийг та эс єрєвдвєл Хvй дэлхийд ямар ээж єрєвдєх юм бэ. Хvсэхгvй байгаа бол байг л дээ Хvvд чинь таны мянган энхрийлэл хэрэггvй. Амрагийн минь эсрэг хэлсэн ганц vг чинь Алаг зvрхийг минь зуу огтолж байгааг Аяа эжий минь та мэдэж байна уу Аавд минь та урьд хайртай байгаагvй гэж vv. Хонгор янагийн минь надад тэмvvлсэн хайрыг Хорин хэдэн насандаа та дайраагvй гэж vv Хоёр нvднийхээ нулимсыг арчин арчин явж Хотод хоригдсон аавруу минь очоо нь vгvй гэж vv. Єєрийг чинь тэгж явахад хэн нэгний ээжий Єєчилж ингэж хэлсэн бол танд ямар байх вэ. Хэлvvлэх єєтэй байгаа амрагийн минь буруу юм уу Хэрэгсэлгvй тэмvvлж байгаа нь миний буруу юм уу. Цэцэг єргєс алагласан энэ л хорвоо дээр ижии минь ээ Цэрэндулам vгvй бол хvvгий чинь зvрх цоо хатгуулаад байна аа. Цэцэн тэнэг холилдсон энэ л замбуулинд ижий минь ээ Цэрэндулам vгvй бол хvvгий чинь тархи юу ч бодож чадахгvй нь ээ. Муухай хvv гэж алаг vрийг чинь хvн хэлээгvй байхад Муу хvvхэн гэж амрагийг минь та хэлж яах нь вэ. Алдаа дутагдлын минь шарх бvхнийг та элгээрээ хаагаад Амьтанд хавчигдсан хvний vрийг ингэтлээ юунд єєчлєє вэ. Хан хорвоод цорын ганцхан ижии танаа би Хайрлах гомдох уурлах зэрэгцээд байна аа. Єссєн биеэ эвдэж уйлан хайлан эх хvн болохдоо та Єєрийнхийгєє хайрлая, єрєєлийнхийг хялайя гэж ээж болоогvй биз дээ.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012
ЗУСЛАНГИЙН УЯНГАТ ДУУ Зvйл зvйлийн цэцэг хуараа хє Зvлгээ дагаад ургаа юу даа хє Зvйтэй тєрсєн чи минь ээ хє Зvрхээ дагаад учраа юу даа хє. Хайтан сэндэр цэцэг хуараа хє Хангайгаа дагаад ургаа юу даа хє Халуун журмын чи минь ээ хє Хайраа дагаад учраа юу даа хє. Хvжийн vнэрт цэцэг хуараа хє Хvрээ татаад ургаа юу даа хє Хуний жаахан чи минь ээ хє Хvслээ дагаад учраа юу даа хє.
ЗАРИМ ЗАРИМДАГУУДАД ЗОРИУЛСАН ШYЛЭГ Загатнаагvй ч гэлээ миний гар Заримуудад зориулж ганц шvлэг бичилгvй горьгvй нь Замбараагvй дээ биш ч энэ хорвоо
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Зарим нэг юмсаар гуа биеэ гутаажээ. Замбуулин хэдий арвин тусмаа Заваан юм тєдий элбэг болжээ. Заримдаг гийгvvлэгч ес байтал Заримдаг хvн ерэн хувийг нь эзлэхэд хvрчээ. Єєрснийгєє тэд хэзээ ч мэдэж чадахгvй байж Єрєєл бусдыг тэд хэзээ ямагт Єєчилж муучилж ховлож амьдрах нь Єтєг шивхээр хооллогч єт хорхой мэт буюу. Дємгvvр ганган явбал дээрд vзэж нударган гэнэ. Дєнгєж хувцастай явбал доорд vзэж гуйлгачин гэнэ. Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ Орь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ. Улаан мєнгє єєрєєсєє харамлаад єєрснєє Ууж чадахгvй явж уусан хvнийг архичин гэнэ Уу ид гэж зvгээр яваа хvнийг шахаж шахчихаад Улаандаа гарсан ховдог гэж дэлхий дахинд зарлана. Авгайгаасаа саллаа гэж єєрєє хаягдсан юм шиг уурлана Авалгvй ганц бие явбал єєрєє суух албатай юм шиг муулна. Амар мэндийг нь асуувал ярвалдаад хариу дуугардаггvй байж Адилхан дуугvй єнгєрвєл их зан гаргалаа гэж уйлчих шахна. Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочно Доройхон явбал єєрєє дайрчих гээд хєл гар гишгэлнэ. Мєнгє харуулчихвал гуйж авчхаад эргvvлж єгєхгvй Мєнгєгvй цагтаа уулзвал нэг нvдээр харахгvй цааш эргэнэ. Гэтэл энэ маань єєрєє ямар хvн бэ ? Гэм буруугvй хазгай гишгэдэггvй ариухан амьтан уу ? Гэвэл бас vгvй ээ ! Энэ хорвоод тєрєєд Гэтэж, тагнаж, ховлож, хутгаж явахаас єєрийг сурсангvй. Ний нуугvй хэлэхэд булай бvхнийг vйлдээчин Нийгмийн бєєс болж бусдын талхыг vмхээчин. Зарим ийм заримдагчуудад зориулж єєрсєн шиг нь Заваан шvлэг нэгийг бичлээ хайран ч гар минь !
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 МУУР Айлын хаалга тэсгээдэггvй ногоон Доо гуай шиг Айхтар хулгайч муур хаяагаар шургав. Амьсгаадсан Доо гуай Хандтайгаа саймшрах шиг Ам чєлєєгvй муур шалир шалир зажлав Хэрэггvй ч гэсэн хэрэгтэйдээ хэрэгтэй Хэн гуайн Хандыг Доо гуай аваад явчсан шиг Хэт сайхан биш ч єчигдєрхєн чанасан Хэсэгхэн зайдсыг минь муур аваад явчлаа. Ирсэн шуудангаар над дээр Их бууны сум дэлбэрэв Ижий минь дарийг нь нухаж Дvv хvvхэн маань тусгалыг нь тааруулжээ. Гаргуундаа гарсан муу шvлэгчийг Газар дээр нь vнсэн товрог болгочихоод Эх охин хоёр єдийд тэнд Эрхэм гавьяатан шиг цайлж суугаа. Аальгvй хvvхэн хєхрєх шиг гєлгєн нохой Ам чєлєєгvй яргин хуцав. Архи уусан хvн хурхиран унтах мэт Алс бєглvvд *Иж* мотоцикл пажигнав. Нєхєр нь эзгvй явсан Халтар хvvхний Нєхєєстэй хаалга ёслолын буудлага мэт тас няс ! Нєгєєх мотоцикл тэр л хавьд дуугаа хурааж Нємєрсєн хєнжил шиг хэн хvнгvй таг чиг ! Элгэн тvмнийхээ зовлон зvдvvрийг цуглуулж Эгэл шvлэгч хуудас цаасан дээр зовдог юм. Ядуу чадуу бvхний жаргал цэнгэлийг нийлvvлж Яруу найрагч хvн хундага дарсан дээр жаргадаг юм. Бишид хvний нэгэн насандаа амсахыг Бичгийн хvн нэгэн суудал дээр амсдаг юм. Иймийн учир хєєрхий бидний нас богинохон Илvv харагчдад єєлvvлж чичлvvлэх нь хамгийн тvрvvнд !
ХYYХЭД МИНЬ ( ) Усны шувууны ангаахай шиг Улаан цурав нялхаас чинь
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Уцаарлаж vглэж явсныг минь Уучлаарай хvvхдvvд минь Дэргэд чинь байхад та нарын Дэггvй, зvггvй, бvтэлгvй, бодолгvй нь Дэндvv юм шиг санагдаад Дэглэж сургах гэж зvдэрсэн сэн Томоо суух чинь удаадаад Тоглож шуугих чинь ихдээд Барьсан тавьсан чинь дандаа л - Байг ! Битгий ! гэж зандчуулж Тарьсан хэрэг чинь тоо байхгvй Татсан асгасан чинь тойм байхгvй Хийсэн бvхэн чинь дутуудаад Хий л аав чинь уурладаг сан … Гэсэн атлаа та нарыг Гэрээс гаруутаа санадаг сан Хол ойр хєндий явахдаа Хоёр дахь шєнєєсєє зvvдэлдэг сэн. Томоогvй багын тэнэгхэн явдлууд чинь Том хvний цэцэрхэлээс ч сайхан Хашхираан, шуугиан, уйлаан чинь Хаанахын ч хєгжмєєс илvv санагддаг. Гадна бие минь тэртээд явавч Дотно бие минь гэртээ vлдээд Yдэш єглєєгvй намайг чангааж Yргэлж яарсаар гэрээн зvглэдэг … Хэрvvлийн нэмэр гэж мэдсээр байж Хэврэгхэн тоглоом, харандаа, цаас Элдэв чихэр цvнхэндээ чихэж Эцэг хvний ачаа хvндэрдэг … Харааж загнасанд минь гомдоо болов уу гэж Халуун байвал халаа болов уу гэж Хайрам хvйтэн бол даарч байгаа болов уу гэж Харанхуй байвал айж байгаа болов уу гэж Хувцас хунар нь хиртээ болов уу гэж Хуруу гараа тvлээгvй байгаа гэж Єлсєж цангаж суугаа болов уу гэж Єдєр шєнєгvй боддог юм.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Халыг минь та нар марталгvй гоморхож Хайрыг минь ойлгоогvй ч байж болно. Зvсийг минь та нар андахгvй ч гэлээ Зvрхийг минь таниагvй ч байж болно. Yглэдэг эрvv маань далд орлоо гэж Yvрд чєлєєтэй амар боллоо гэж Балчир цагийнхаа гэнэхэн ухаанаар Баярлаж ч болно миний хойноос … Надаас хойш алдаж оноход чинь Нартаас би олдохгvй ч байж болно Эсвэл надаас цэцэн аав ч олдож болно Энэ нь надад хамаагvй ээ ! Гарыг чинь ганзаганд Хєлийг чинь дєрєєнд хvргэж Одоо давгvй боллоо гэдгийг нvдээрээ vзээд Орхихдоо сэтгэл амар нvд аних гэсэн юм. Эцгийн энэхvv бодол минь биелбээс Эцсийн мєч хувийн vхэл минь яамай ! Энэхэн бие минь та бvхэн болоод Эргэх хорвоод залуусан vлдэх юм чинь ! Усны шувууны ангаахай шиг Улаан цурав нялхаас чинь Уцаарлаж vглэж явсныг минь Уучлаарай хvvхдvvд минь.
БИ ТИЙРЭН БОЛЖ ЗYYДЭЛЛЭЭ ( ) Би тийрэн болж зvvдэллээ Биеэсээ том алтыг єргєж байна гэж зvvдэллээ. Бишид хvмvvст тvvнийгээ хувааж єгч байна гэж зvvдэллээ. Би чи гэж хэрэлдэхийг нь чагнанхан зvvдэллээ. Алт авсан нь намайг vнсэж байна гэж зvvдэллээ. Алт аваагvй нь намайг vх гэж байна гэж зvvдэллээ. Алт хvнээс vнэтэй байдаг гэдэг Аанай л бас хэвээрээ л юм байна даа. Би тийрэн болж зvvдэллээ. Бийрээр зуршгvй гоо дvрийг олж зvvдэллээ. Билгvvн цагаан сарнай шиг бvсгvйд очиж байна гэж зvvдэллээ.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Битгий яваачээ гэж гуйхыг нь сонсож байна гэж зvvдэллээ. Надтай ойртсон нь учран хайж байна гэж зvvдэллээ. Надтай ойртох гэж бусад нь уралдаж байна гэж зvvдэллээ. Нарийн ухаанаас єнгє царай илvv байсан гэдэг Намдаагvй дордоо юм шив дээ. Би тийрэн болж зvvдэллээ. Бичсэн номоо єєрєє хэвлэж байна гэж зvvдэллээ. Бишид нєхєдийнхєє бvтээлийг ботилж байна гэж зvvдэллээ. Бишгvй олон мянгаар нь хувилж байна гэж зvvдэллээ. Шvлгийг минь дарж байсан хvмvvс vнсэж байна гэж зvvдэллээ. Шvvмжлэн дайрч байсан хvмvvс намын *Yнэнд* магтаж байна гэж зvvдэллээ. Зvтгэлээс зусар нь vнэтэй байсан гэдэг Зvгээр болоогvй улам дордоо юм шив дээ. Би тийрэн болж зvvдэллээ Бишид хvмvvсийг чадах гэж Далай тивийн эм мангастай Даамай амраг ханиллаа гэж зvvдэллээ.
БУХ ( ) Аадрын хар vvл шиг Аварга хар бух Арханд минь ирээд Аянга шиг хvржигнэв. Сvvдэр туссан уул шиг Сvрлэг хар бух Сvргээ харамлаж ирээд Сvнс зайлтал урамдав. Голын усанд хувцсаа угааж Гон биеэрээ нvцгэн суугаа Би бол бухын дэргэд Бичгийн харандаа шиг єчvvхэн амьтан. Сvрдэж айхдаа тохойн чинээ Сvvдэр минь ч арилах шиг Чимээ дуунд нь нам цохиулж Чих минь томорч, бие минь жижигрэх шиг Бухны сvр улам нэмэгдэж
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Бут сєєгийг эврээрээ онгилж Булга татсан шороо чулууг Булиа сэрвээн дээгvvрээ самран цацав. Дохионы гэрэл шиг час улаан нvдтэй Долоон тоннын самосвал шиг сvрт бух Хонины дайтай хуухнаг унжуулж Хот айлд хавтгайд нь агсам тавив. Олон жил сайд явсан эр шиг Овор бvдvvн тас хар бух Ойчтолоо уусан архаг бєх шиг Олиггvй тэнэг хар бух Yнээнvvдээ надаас биш Yржлийн зоотехникчээс харамлахаа Yнэхээр мэдэхгvй болохоор чи Yхрийн хvv vхэр юм даа!
ЄВГЄН БОЛЛОО БИ ( ) Нээрэн энэ чинь юv вэ ? Нэрэлхээд яах вэ Нэр тєр бие бялдар зvс царай Нэг vеэ бодвол євгєн болжээ. Yнэндээ нэг vе ч мєн Yдийн нар шиг явж гэм Yй олон шvлэгт тэр vе минь дvvрэн болохоор Yvн тухай vл єгvvлэн єгvvлэх нь : Хорьтой залуусын жавхаа Хонгорхон охидын инээдэм Хоорондоо хэлцэх дэврvvн хєнгєн яриа Хорвоогийн амьд толь энэ байна. Єчигдєрхєн би ийм явснаа Єнєєдєр би ийм байгаа юм шиг санаж Єнєд би ийм л байх юм шиг бодож Єдєж шуугих гээд тэднийг vргээв. Халуу дvvгсэн бvжгийн хvрээлэнд Хамт эргэх гээд хєл минь цуцав, хєлс минь дуслав. Хан уулын эгц оргил єєд Хамт авирах гээд тэнхээ минь дутав, тэндээ хоцров.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Ар талаас минь тvрж ургасан Атрын цэцэг шиг анхилуухан залуу vе Араггvй намайг гvйцэж тvрvvлэв. Архаг хайлаасархуу би vлдэж хоцров. Yс зvс ямар болж вэ гэж Yзэж тольдох хэрэггvй Yзэсгэлэнтэй залуусын гал хархан нvд Yнэнийг vзvvлэх толь шиг байна. Єєрєє би ийм явлуу ? Єєрийн маань vеийнхэн ийм байл уу ? Єнєєх шуугин цалгиж байсан миний тэнгис Єнєр єтгєн залуу найзууд минь хаа байна ? Нарны ганцхан сардаа улайран шаргалтсан арын мод шиг Найз л олон нєхєд минь зvс даран буурцгаажээ. Намрын ганцхан єглєє цавцайж ирсэн цагаан хяруу шиг Найз бидэн ялгаагvй vс даран бууралтжээ. Ган цvvц шиг шvлгээр хатуу хорвоог хэлтэлж Галзуу нохойн аманд гараа хиймээр явсан Гал дєлтэй нєхєд минь єрх гэр толгойлж Гадаа гэртгvй шуугисан, нусгай бяцхан иргэдийн аав болжээ. Гутлын єндєр єсгийгєєр мєндєр бороо шиг товшиж Гунихыг мэдэхгvй явсан лусын охин шиг хvvхнvvд Гурвалжин алчуур хийгээд vнэртэн єнгєтнєєн арчиж Гурав дахин бvдvvрээд гэрийн мухар сахижээ. - Эд маань ийм хойно би арга байж уу гэж Элэг зvрхний гvнд битvvхэн гуниг ундравч Эр хvн болохоор би єтєлснєєс vхсэн биш гэж Эргэж хурган уулзаж наргиан цэнгээнд єдлєє. Урьд сайхан зуны галзуу юм шиг наргиан Улайж байгаа хэр нь асаж єгєхгvй сvvмэлзэв. Улс орны байдал хvvхэд шуухдаа ярьсан Учир мэдсэн иргэд намуун дуугаар хvvрнэлдэв. Тэр жилийн бидний тєрхгvйтэж явсан газраар Тэгдэг ёстой насандаа хойч vе минь шуугив. Тэнэгхэн болоод амттайхан цэнгэл уруу Тэд яарч бид холдох нь зєв байна. Айлын найрт ємссєн туфли шиг яваад Аян дайныг туулсан бахиал шиг vлдэвч Азай буурал нас гэдэг ухааны нэр болохоор
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Алдсан оносон хоёроо боддог цаг минь энэ байна. Нас хэмээх шатны бvх л гишгvvр элээсэн Найз нєхєдтэйгєєн би хамт єтлєх ёстой. Эс тэгвэл би хойч vе дунд багтахгvй Эргээд очъё гэвч хуучин суудал зайгvй илvvдэл болно.
ЗYРХ МИНЬ ( ) Зvдрэл догдлолын хэмжvvр Зvрх минь чи уучлаарай Зvйтэй амьдралын зvйгvй єдрvvдэд би чамайг Зvгээр нэг ч байлгасангvй уучлаарай Єнєєдєр чи эмнэлэгийн vvдэнд Євчтєний бvртгэлд нэр бичvvлж Харь хийцийн цахилгаан багажийн Хариу хvлээж суух чинь аргагvй ээ! Yvлэн чєлєєний нар шиг амьдралд Yздэгээ чи vзлээ ядарлаа Yй олон учрал тохиол цvнхэлд Yхчихээгvй чинь их юм. Газрын єєд єгссєн хvний зvрх нь ядардаг бол Ганц олдсон нас минь тэр чигээрээ єгсєлт байсан юм чинь Яруу найргийн дуут єндєр єєд бvх насаар авирсаар Ядрах чинь тvмэн зєв миний зvрх. Аюулт дайнд орсон хvний Атгасан зvрх нь зовдог бол Амьдрал минь бvхлээрээ тулалдаан байлаа Алаг зvрх минь зовох нь зєвєє. Илэрхий магтаалд хvний зvрх хєєрч зовдог бол Ид насны минь гучин гурван хавар тэр чигээрээ Иж бvрэн магтаал, алга ташилт, цайллага байсан юм чинь Ингэж ядрах нь миний зvрхний тvмэн зєв. Байлдааны сум бємбєгєн дээр Балталзаж айсаар хvний зvрх євчилдєг бол Yзэл суртлын бємбєгєєр єдий их бємбєгдvvлсэн миний зvрх Yхчихээгvй нь их юм євчлєх бага хэрэг.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Зvдрэл догдлолын хэмжvvр Зvрх минь чи уучлаарай Зvйтэй амьдралын зvйгvй єдрvvдэд би чамайг Зvvгээр хатгуулж явсангvйг минь уучлаарай. Янаглах эрхийн vнэмлэх Ямар ч хvний урд байдаг гэвч Миний зvрхийг хайрлаж даахгvй Хvний хvvхэнд єгч байгаагvйг минь уучлаарай. Дайсагнаж єгсєн хvндэлж барьсан Дарсны амт адилхан боловч Хуурмаг гараас бялдуучлалын дарсыг Хувь илvv хvртсэнийг минь уучлаарай. Зvрх минь чамайгаан би нэг ч жаргаасангvй Зvрх минь чи намайг нэг ч зовоосонгvй Хорвоогийн vнэнд аргагvй гvйцэгдлээ Хоёул эмнэлэгийн хаалга татъя даа.
БЯЦХАН СУРГААЛ Тунгааж бодоогvй юуханд ч гэсэн Туйлын дvгнэлт битгий хий Тусдаа єєрєє толгойтойн учир Тулгарсан юманд сvvлд нь дуугар. Хvний амьдралд чухаë мєртєє Хvvхэд хэлдэггvй сургаал гэж бий Хvй ертєнцєд элбэг мєртєє Хvvхэнд хэлдэггvй vг гэж бий. Єнєє vдэш голсон хоол Єглєє босоход эрдэнэ болдог Єсєхийн цагт хайхраагvй янаг Єтлєхийн vед бурхан гэгддэг. Зун цагт новш болсон юм Зудтай євєл аминд орох ч бий Хот газар булаацалддаг зvйл Холын хєдєєд хог дээр хэвтэх ч бий. Хадтай газар хадуур хэрэггvй Модтой газар савар хэрэггvй Морьтой хvнд бензин хэрэггvй Мотоциклтой хvнд ташуур хэрэггvй.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Аргалын эвэр тэмээнд хэрэггvй Адууны сvvл ямаанд хэрэггvй Архины лонх шувуунд хэрэггvй Алтан бєгж сармагчинд хэрэггvй. Бєєгийн хэрэгсэл ламд гай Бєхийн зодог эхнэрт лай Бурхан тахил чєтгєрт дараа Буу саадаг чавганцад тєвєг. Байгаль болоод хvний ёсонд Байх байр зохицох зохицол гэж бий Амьдрал болоод номын ёсонд Арцаж болдоггvй орон зай гэж бий. Хэн бvхэн балчир хvvхдийг єхєєрдєвч Хээр тааралдвал айж зэвvvцнэм вэ Хэвтэж байхдаа амьтны яс сонин ч Хэл ороод босож ирвэл аюул гэдэг тэр. Ууланд байхад мод гэдэг vзэсгэлэн ч Унтаад босоход гэрт ургасан байвал ямар вэ ? Усанд байхдаа загас гэдэг хєєрхєн ч Уртын замд шєнє морьтой загас таарвал ямар вэ ? Оронд тэврэхэд бvсгvй хvн тааламжтай ч Олны газар тэр шалдан харагдвал ямар вэ Од мичид огторгуйдаа чимэг Ойчоод тvрвэл нь дэлхий юу болох вэ. Хєлийн оймсыг гарт ємсєгвєл ямар вэ Хєхєєний дуугаар нохой донгодвол ямар вэ Хєхний даруулгыг нvдэндээ зvvвэл яах вэ Хєрсний анжисаар дээл эсгэвэл яах вэ. Зохицохгvй юмыг зохицуулах гэвэл Зовлон болохоос ашиг болохгvй Зохицох ёсон гэвч дотроо бас Зориуд тааруулсан єєрийн цагтай. Yлгэрлэвээс єглєє галлах эхнэр Yд єнгєрєєж босвол хэрэг юун Yерхэж явсан нєхєр туслах тусаа Yхсэн хойно санавал тус юун. Yелзvvр залууд гоёж явсан гоёл Yсэн бууралтахад инээдэм тєдий
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Yймээний жил тvмнийг аварсан зэвсэг Yе нь єнгєрєхєд тvvхийн дурсгал тєдий. Учир иймээс амьд сэрvvн цагтаа Урьд хойныг нь бодож юм бvхнийг зохицуул Улс амьтны ёс горимыг дагаж Ул суурьтай зvйн дотор яв. Бусдыг хэлэхээсээ єєрийгєє урьтаж шинж Буруу зєвєє ухаант хvнээс асуу Цагийн юмыг цаг алдалгvй хэрэглэ. Цагаас урьтаж элдэвт битгий сvйд.
МОРЬТОН БYСГYЙ ( ) Залуу насны хорвоогоор зайж явсан миний Зам мєрийг хєндлєн чагт тавин дарах шиг Монгол тvмний жавхаа явган надад хvндэднэм Морьтой нэгэн бvсгvй дайрчих шахаад єнгєрлєє. Хар суран жолоог тас атгасан бvсгvй Хасаг ташуур шиг харцаар нvvр ороолгоод єнгєрєв Хангал тарган морины гучин градус ташааг Хагас тохой ташуураар зад гуядаад єнгєрєв Єлмийдvv жийсэн дєрєєнд нь нар тусаад ойхдоо Єнгє аархал хоёроор хамар сєргєх шиг санагдав Єндєр хээр морьтны нь давхиа доороос дэгдсэн Єлєн тоос нь намайг буурал болтол дарав. Шаавай тєрсєн бvсгvй намжир хаян одохдоо Шантгардуухан хамраараа нарыг єргєх шиг vзэгдэв Шар дурдам бvсээр хvрэн торгыг ороосон нь Шармал алтан цалмаар зvрхийг уургалсан мэт харагдав. Эрчлэн хийсэх газар морины сvvл хоёр Эртний дайчин гvрний жанжин туг шиг сvртэй Эмэгтэй тєрсєн атлаа эр л морийг захирсан нь Эрцvvл биднийг ялгаагvй унаад гуядсан шиг дvртэй. Хvрэн торгон дээлийн чинь сэжvvрийг нємєрье гэвэл Хvvхэн чамайг гvйцэх унаагvй юм шиг байна уу. Хvлэг цуцах газар шvлэг цуцаа гэж vv Хvсэл цуцах алсад бие чинь хvрээ гэж vv.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012
САЛХИТАЙ ШЄНИЙН БОДОЛ ( ) Дээвэр балбасан шуургыг Дэлсэх хєгжим гэж ая татъя Дэргэд байгаа ганц лааг Дэгжин бvсгvй гэж хань татъя Гадаах шуурга улам ширvvсэх нь Галзуу фокстрот наадах адил Гэр дэх лаа дєлєн урсах нь Гэнэхэн бvсгvй итгэн уйлах шиг Нэг байтугай нэг хэсэг лаа Нэмэн нэмэн урсаж дуусавч Аагтай шуурганы эрч сулрахгvй Арилах л хэмжээндээ арилна. Бvжигт донтож хичнээн ч хvvхэн Бvхэл амьдрал биеэн сvйтгэвч Дагшаа хєгжим тэднийг хайхрахгvй Дараа дараагийн аялгуугаа тоглоно. Салхи шиг хєгжимд лаа шиг бєнжигнєх Сайхан бvсгvйд нємєр нь болох гэж Энэ бие минь чилж явсаар Эргийн хайлаас шиг тахийсан байна.
БЯЦХАН СУРГААЛ ( ) Хvн болж тєрсний учир чи Хvн бvхнийг хvндэлж яв. Хvнээс хvчтэй амьтан энэ ертєнцєд vгvйн учир Хvнээс чи айж болгоомжилж яв. Буруу биш зєв сэтгэлтэй явбал Бурхан биш хvн чамайг аварна. Булзаж мэхэлж хорон санаатай явбал чинь Буг биш хvн чамайг ална. Цэцэн ч бай тэнэг ч бай хvний сэтгэл Цэцэглэн ургахдаа амархан хvчит хєрс юм. Хэрвээ чи єєрт хэрэггvй зvйлээр ч гэсэн Хэн нэгнийг ядарч явахад нь баярлуулсан бол Тэр хvний сэтгэлд чиний тєлєє цэцэрлэг ургаж
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Тэртээ хожим чи vр шимийг нь амсах болно. Алив бvхэн ганцхан єдрєєр дуусдаггvй Аавын хvvтэй ганцхан уулзаад єнгєрдєггvй Амьдралын олон давааны чухам ямархан оройд Азтай буюу эзтэй тааралдахыг мэдэхэд бэрх Зурвасхан тохиолыг vvрд vл мартан Зуун жилийн хойно ч гаргаж ирж болно Аар саархан юманд vл хайхран Аягvй нэгэн ул мєр хvний сэтгэлд vлдээвэл Он жилийн уртад тэр чиний эсрэг Ой хєвч болтлоо ургасаар явна Ярвагар явахдаа хэрхсэнээ чи мартан Ядрах нэгэн єдрєє тэр ойд орно Гарах газаргvй хорт ширэнгэнд мухардаж Гашуун бэрх шийтгэлийг хожимдсон хойноо амсана Хєрєнгє зєєр нэр алдар албан тушаал Хєгшдийн буян залуугийн тэнхээ найз нєхєд Аль нь ч гэсэн єнєє байвч, маргааш хоосон Алга дарамхан улаан нvvр л хэзээ ч хэвээр Дайсан нєхєр хоёрын аль нь ч гэсэн Дандаа уншиж явах амьд хуудас Yхэн vхтэл гагцхvv чиний нvvр мєн Yvний учир тэр хуудсанд инээмсэглэлээс єєр юм бvv бич
ЗYYДЛЭЭГYЙ ЗYРХ ( ) Анх багаас єнєєдрийг хvртэл би Айж, баясаж, сандарч, тайвширч Асар олон зvvдийг, vнэгvй кино шиг vзжээ Євгєрч, залуурч, хоёр хувь болж ч зvvдэллээ Євчилж, эдгэрч, ан амьтан болж ч зvvдэллээ Єндрєєс унаж, усанд живж ч зvvдэллээ Єєрєє vхэж, єєрийгєє оршуулж ч зvvдэллээ Хvний хvvхэн чамтай ханилж ч зvvдэллээ Хvvхэд багачуул тєрvvлэн найрлаж ч зvvдэллээ Харин чамайг тєчнєєн их хайр амлаад Хайхрахгvй болчихно гэж огт зvvдэлсэнгvй Уухилж байсан шуурга гэнэт намдах шиг
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Ургаж байсан мод оргvй шатах шиг Ундарч байсан булаг мєргvй ширгэх шиг Ужиг хатуу хувиралт чинь зvvдэнд хvртэл багтсангvй Авчрах жаргал чинь гэрт багтсангvй Алтанхан бие чинь євєрт багтсангvй Ааш зан чинь зvvдэнд багтсангvй Алс хожим чинь сэтгэлд багтсангvй Учир иймээс чи бид хоёрын Улсаас нууцгvй бяцхан дурлал Богинохон ч гэлээ, энэ насны минь Бодитой тvvхэнд минь бас багтсангvй
ШYЛЭГЧ ТАНАА ( ) Найргийн жигvvр ургасан шvлэгч танаа Найзын ёсыг бодож нэгэн зvйл хэлье Ард минь байгаа зам урд чинь байгаа учраас Ахын ёсыг барьж хоёр зvйлийг захъя Яруу найраг гэдэг мэргэжил биш Яв цав гvйцэтгэдэг цэрэгжил биш Яг баримтлан заалгадаг сургууль биш Яс маханд заяасан торгууль юм Алдрын зовлон эдлэх гэж шvлэгч хvн тєрдєг юм Алдар гэдэг єєрєє авьяасыг тvшиж ирдэг юм Авьяас гэдэг єєрєє онолыг дагуулж ирдэг юм Анхнаасаан чи бусдаар заалгах хэрэггvй Оноё гэснээ оносон анхны шvлэг яахав Овооны ганц наадамд тvрvvлсэн морины дайтай Ойр хавиар тvрхэрсэн ахиц муутай магтаал Онгироо багахан шvлэгчийн нvдийг боодог ёсон бий Дурлалт хvvхний сэтгэлд шvлгээр нэвтрэх нэг єєр Дугуйлангийн хэмжээнд шvтээн болох нэг єдєр Бvхэл бvтэн аймагт зар тарах бас нэг єєр Бvгд найрамдах улсад нэр гарах бvр ч єєр Ийм нэгэн vе шvлэгчийн насанд ирэхэд Идээний дээж архи, суусан газраас олдоно Идэрхэн явсан сэтгэлийн жолоог алдан архидаж Их хvн болох залуус багадаа сєнєснийг санаарай
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Улсын цаана улс бас бий Уужим дэлхийн таван их тив бий Урт удаан наслах тvvхийн чигнvvр гэж бий Урьтаж баясах явдал шvлэгчийн vхэл мєн Заавал чамайг хєнєєнє гэж Занасан дайсан байхгvй ч Зайлуул, чамайг тэтгэнэ гэж Залбирсан хvн байхгvй шvv Шvнгэнэж дvнгэнэж явлаа гээд Шvлгээ хулгайд алдахаасаа Шvvрхий мулгуу загнаад Шvлэгчээ алдаж болно шvv Аль ч уншигч, номыг чинь Амтархан уншиж байхдаа Танихгvй ч гэлээ чамайг Тагнай шогшрон магтана Уншиж дууссан номтой хамт Уншигч магтаалаа цааш нь тавина Гурав хоноход, унаа булаацалдаад Гудамжинд чамайг элдвээр хараана Залуу байгаад мандаж явахад Захидал зурвасаар хvvхнvvд булна Орой болохоор болзсон хонгорууд Орон тооны илvvдэлд орно Ганц удаа шvлэг чинь доголж Галтай шvvмжлэгч гуяа алагдахад Хайртай гээд уйлж байсан хvvхнvvд Хаврын турлиах шиг шуугилдан муулцгаана Эгэл уншигчид бол, шvлэгч хvний Эргvvлэг ихтэй хєлгvй тэнгис юм Євчvv завь шиг холбиромтгой шvлгээрээ Єєрєє чи єєрийгєє авч явна. Єнєр дэлхийд, шvлэгч хvнээс єєр Єєртєє эзэн болдог чадалтан ховор Єєрийгєє шvлэгч єєрєє тєрvvлдэг юм Єєрийгєє, аягvй бол єєрєє устгадаг юм
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 ХОНГОР ЧАМДАА ХЭЛЭХ YГ ( ) Хонгор чамдаа хэлэх vг минь Хосгvй хайрын тухай биш Хойд зуны амралтын тухай биш Хожид урьд бодож vзээгvй бодлын чинь тухай Yнэндээ, бvсгvй хvн, юу эс бодох вэ Yзэсгэлэн гоо баяр цэнгэл Гал тогоонд хэрэгтэй бvхэн бэлэн байх тухай Гар дээр нь хэдэн тєгрєг байнга байх тухай Эр нєхєр нь архиддаггvй байх ч тухай Элдэв хvн цувж, шалыг нь халтартуулахгvйн тухай Толгой шvд нь євдєхгvй байх тухай Толины урд хайрцагт аналгин бий эсэх тухай Дэргэдэх айлын нь бvсгvй, нєхрийг нь Дэндvv зєєлєн харсан тухай Ер нь тэгээд юу эс бодох вэ дээ Ертєнц заримдаа, Гал тогооны єрєєнд багтдаг юм чинь Одоо чи, намайг ноолоод эрхэлж байна Оройн нам гvмд, муурын зулзага шиг нялуурч байна Одод тэнгэрийг цонхоор хараад инээмсэглэж Орчлонд, хамгийн жаргалтай хvvхэн байна Тэгвэл, яг єдийд хонгор минь Тив дэлхийн хэчнээн олон аавын хvv Хань ижил, хамаатан саднаа орхиод Халуун зэвсэг барин хил манан зогсоно вэ Дэндvvлж хэлэх юм бол Дэлхийн бємбєрцєг бvхлээрээ Эсрэг эсрэг, хилээ манасан Эр цэргээр дvvрэн байна Янагхан чиний vсийг илбэж байгаа Яг миний гар шиг, хэчнээн сая гар Аюулт зэвсгийн гохон дээр бэлэн Амьсгал даран зогсож байна вэ Намуухан єрєєнєє тэврэлдэн суугаа Намайг, чамайг vнсэлдэж амжаагvй байхад Аль нэг хил дээр буу дуугарах юм бол Аймшигт 41 он, єндийж ирэхэд бэлэн байна
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Єнєє vдэш, чамтайгаан эрхэлж суусан би Єглєє гэхэд, чулуун царай царайлж Цэмбэ, тємєр хоёроор євч бvрэн тоноглосон Цэргийн их цуваагаар хил рvv явахад бэлэн байна Энэ тухай, хонгорхон чи минь уучлаарай Эрт орой ч гэсэн ер нь бодож vзсэн vv Эрхлэх, жаргах, хардах, хэрэлдэх юм бvхэн маань Энгvй их vнээр чи бидэнд олдож байна Олдсон энэ жаргалаа алдахгvйн тєлєє Орчлонд дахиад 41 оныг єндийлгєхгvй тєлєє Айлын бvсгvйг биш дайныг чи хардах хэрэгтэй Yvнийг, та нар л чадна Yнэндээ та нар биднийг дийлдэг шvv дээ
БЯЦХАН СУРГААЛ ( ) Булаг усны цутгалан сєргєж ордог жамгvй Буунаас гарсан сум сєєргєє ирдэг замгvй Булт олны ёсыг ганц бие зогсоохгvй Буруу зєв хоёр нэгэн дор шийдэхгvй Бузрын нvх рvv єєрийгєє єєрєє тvлхэх хэрэггvй Буян завшаан хоёроос мэдсээр зугтах хэрэггvй Алт алт гэвч алт хэвээрээ ургадаггvй Арслан, заан гэвч хvчтэй хэвээрээ тєрдєггvй Амьд байгалийн хуулийг хvний хvv тэрсэхгvй Алс одоо хоёрыг ганцхан орой шийдэхгvй Алдаа ослоос айж биеэ тамлах хэрэггvй Алдсан хойноо харин тvvнээ давтах хэрэггvй Би л айдаггvй хvн гэж сармагчин мэт загнасаар Бие амьдрал хоёроо дэмий сvйтгээд ч яахав Алдаж буруудах вий гэж юм бvхнээс айсаар Ахиж олдохгvй насаа аргамжиж хvлээд ч яахав Наргих ёстой газраа наргисан шиг нарги Найман настай балчир шиг бодох юмгvй жарга Сэргэх ёстой газраа сэргэсэн шиг сэргэ Сэхээ муутай юмсыг ниргэсэн шиг ниргэ Хvсэл бvтээл хоёртоо эзэн нь болж сур Хvн урьд нь бvтээснийг заавал давуулахыг зорь
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Мэдлэг бvхнээс амсаж мэдэхийн дайтай мэд Мэдсэн хvний дэргэд ч мэргэдийн дайтай зэрэгц Єєрєє тамхи татдаг бол бусдаас битгий гал гуй Єрєєл чинь хэрэв гуйвал ялихгvй битгий харамла Євєр тvрий хоосон бол шалигийн зvйл битгий шохоорх Єр ихтэй бол нэгэн газар бvv суу Архинд хэрвээ дуртай бол уухын эрдмийг бас сур Амьтан бvхний тvрvvнд унахын эрдэмийг бvv vзvvл Алган дахиа хоословч лонхон дахиа хоослолгvй Ахиад маргааш єглєє нь дотор засахаа бод Эхнэрт хэрэв дуртай бол энхрийлэхийн эрдмийг сур Эрэгчин адгуустай адил зайдагнахаа бvv яар Энэ шєнє єнгєрєвч ертєнцийн маргааш олон Эргээд хэзээ ч магадгvй уулзана гэдгээ бод Ав гэсний нь зоргоор хvнээс юм авахдаа чи Авдар савыг нь хоослоод бvгдийг нь авахгvйн учир Аль гэсний зоргоор хvнд юмаа єгєхдєє чи Ар талд нь бас єєртєє vлдээхээ бод. Єєрийн нутагт явахдаа хvний хvнийг хайрла Хvний газар явахдаа нутгийн нэрийг хайрла Эцэг нь vгvй хvvхэд хvнээс тєрєх ёсон байвч Нутаг нь vгvй хvн хорвоод байдаг учиргvй. Єєрєє цадах тусам єлєн хvнийг єрєвд Єлсєх цагтаа харин цатгаланд бvv хогзогно Єнгєтэй хувцас ємсєєд тостоос холуур яв Єєрєє тостой бол харин єнгєтєєс бvv дєл. Нэг идэх хоол бол хугас єдрийн хань Нэг ємсєх хувцас бол хагас жилийн хань Нэг олдох нэр бол хамаг насны хань Нэр vлдэж бие vхдэгийг бvv март !
ГЭРЭЭСЛЭЛ ( ) Yнэн шvv битгий гайхаарай Yхэл гуай нэгэн цагт Yvд тогшино тэгэхэд би Yлдэх хvмvvст ингэж гэрээслэнэ.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 - Єндєр жааны эрэмбэ хойно Єєрийн минь хойноос бvv уйлаарай Биеийг минь авсанд тааруулалгvй Биед минь авсыг тааруулаарай. Суусан бол суусан чигтээ Суниасан бол суниасан чигтээ Yvрд би оршихыг хvснэ ээ Yvнд минь нєхєр авс захирагдвал зохино. Хєгжим жагсаал хэрэггvй Хєлтэй цуглаан ч хэрэггvй Хєдєєний ард намайг Хєдєєний зангаар л Хєдєєлvvлээрэй * Хойлогийн найр * гэж архи дарс Хоосон гашуудлаар юу хийнэ Хоорондоо агсарцгаавал яс булаалдах Хотны ноходоос юуны єєр. Харин хєдєє булшин дээр минь Харахад сvр бараа багатай Эмтэлж засаагvй чулуу босгож Элгэн талд нь ингэж бичээрэй. * Дуусан амьдарч чадаагvй Дуучин Чойном энд нойрслоо. Тєдєєс тєдєн он. Цэг * Тєлєвхєн даруухан байг. Унаган биед минь бурхан багш Уянгат дуучны хоолой хайрлаагvй Учир иймээс амьддаан би Улсын ємнє дуулж яваагvй. Тэгэвч би сэтгэлээрээ Энэ зууныхаа дуучин явлаа Тив бvхэнд Поль Робсонтой Эсвэл Робертинотой цуг дуулж явлаа. Багад нутгийн ах нарыг минь авч одсон Балагт дайныг бvv гараасай гэж Эгнэгт би хvсэж явсан хvн Энэ л хvслийг минь Поль Робсон дуулсан юм. Зvдэг амьдралд vсэн бууралтавч Зvрх сэтгэл минь балчирхан хэвээр
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Эрх чєлєєгєєр дуурсаж явлаа Энэ л єнгєєр минь Робертино дуулсан юм. Мах цусанд минь хувьсгалын Марш ритм шуугьж явсан юм. * Магнаг vсэгтэй туг * болгон Манай партизан цэрэг дуулсан юм. Идэр насны минь гуниг Ихэнх амьдралд нь цуг явлаа. Ичинхорлоо гуай Гоолингоо гэж Ийм л гунигийг дуулсан юм. Ухаан бодол минь хvсэл минь Уурга шиг шулуун, тал шиг уужим байлаа. Уртын дуугаар Норовбанзад Уянгалуулж vvнийг минь дуулсан юм. Найраг шvлэг минь цагтаа Наран саран хэлбэлзтэл жороолж байлаа. Нарт хорвоод миний шvлгийг Нансалмаа морь болгож дуулсан юм. Єнєєдрийн амьдралын аар саарыг Єєрєє би єєртєє дуулсан Амрагийн болоод хувийн шогоо Архины ширээнд согтуу дуулсан. Дуу надгvйгээр тєрсєн гэвч Дуугvйгээр би тєрєхгvй байлаа “ Дуучин Чойном энд нойрслоо ” гэж Дурсаж яваг миний ард тvмэн.
ЧАМДАА ( ) Гэрэлт цагаан царайг чинь Гэтэж нууж хааяа харахад Гээгээд олоогvй амьдын жаргал минь Гэнэ гэнэхэн vзэгдэх шиг болох юм. Тормолзон харах нvдэнд чинь Тоотой насны минь алтан єдрvvд Тоонотой гэрийн амьдрал цэнгэл Тодрон тодрон ирэх шиг болох юм.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Ямархан нутгийн тэнгэр дор чи Янагхан хайрын амьд эрдэнийг Халхын шvлэгчид гардах ерєєлийг Хаа холоос євєртлєн тєрсєн юм бол. Уулын хормой Туулын хєвєєнд Унаган мєрєє гаргахаас эхлээд Учрах золгох єнєєдрєє хvртэл Урт нь эс ч ээдрээт замаар Заяаны намайгаа эрсээр ирсэн Жаахан хєлд чинь би хайртай Амрагаа хуурвал би энэ хєлєєр чинь Аман дээрээ гишгvvлэхэд бэлэн Зуурдын vхлийг тойрон тойрон Зууны газраас биесээн эрэхдээ Амрагхан жаргалын шидэт дарсыг Асгал vгvй єргєсєєр явж Учралын дайсанд хугалуулаад тэссэн Уяхан гарт чинь би хайртай Эцсийн удаа аз жаргалаар амьсгалж Энэ гар дээр нойрсохыг хvснэм. Тэмдэглэлийн дэвтэрт энэ шvлгийг Тэнгэрийн дуутай хольж бичлээ Залуу цагийн минь шvлэг шиг бороо Зам татуулан асгарч байна. Амраг минь чи бидэн хоёрын Амьдралын маань дуут бороо Аргагvй дєхлєє удаан ганг тайлж Ахиад хэнз зунаар цэцэглэнэ. Хvний жаргалд хvн жєтєєрхєж Хvйтэн vер урсгах нь зайлшгvй Yзэсгэлэнт хємсгєєр чинь гvvр тавьж Yерлэсэн урсгалыг гатлаад гарна. Аль ч хааны батлаагvй хуулиар Амьдралын хяслан биднийг цагдаж Хvслэн хайрын минь отгон галруу Хvйтэн ус цацаж магадгvй. Улсаас гуйгаагvй шинэ амьдралын Ууган хуулийг хоёулаа зохиож Улаан уруулаар чинь тамга даруулж
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Урдаас нь тулгаад ялж гарна. Батноровын уйтгарт гацааг Баяртай гээд vлдээхийн цагт Энхрий хайрынхаа єчvvхнийг нь ч гэсэн Энд харин vлдээчихэж болохгvй.
YYРЭЭР БИЧСЭН ШYЛЭГ ( ) Yvрээр бичсэн шvлгийн Yнэр нь ямар байдаг юм бэ ? Yнэнээр хэлхсэн vгсийн Єнгє нь ямар байдаг юм бэ ? Дуутай шуутай олны Дуг нойрон дундуур Дурлал хардлага хоёрын Дуу нийлэх газраар Тархи дvvрэн шvлэгтэй Танхай хархvv яваагvй Зvрх дvvрэн дурлалтай Зvдvv шvлэгч явлаа. Зуны дунд сарын Арван гурваны саран Зууван улаан мєнгє шиг Алсын хэц дээр тонгойж Жаваргvй єглєєний vvр Жаран мєнгєний сvv шиг Баахан цонхигор цагаан Бараг хойноос оньтоно. Бvрэг бараг єрєєндєє Бvсгvй хонгор нойрсон Бvтэн мєчийн vнсэлтийг минь Бvvр тvvрхэн ухаарна. Цав цагаан дэрэн дээр Задарч унасан гэзэг нь Цаасны энгээр дvvрэн Бэх асгасан шиг харлана. Хар бэх шиг гэзгэн дунд Хасын царай туяарна.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Амраг хvний явдал Амттай болоод хvндхэн. Тэмтэрч ємссєн хувцасны Тэлээ товч нь бултана. Тэдний хаалга дуутай Тэнд эндгvй цуурайлна. Байшин бvрийн цонх Бараан нvд шиг ширтэж Анир авав уу гэмээр Алсад нохой хуцна. Ахан дvvс минь унтацгаа ! Амар тайван нойрсоцгоо ! Амраг хоёрыг зовоолгvй Амин хувьдаа жаргацгаа !
ХYЙТЭН ШЄНИЙН ЗУРАГ ( ) Намрын хvйтэн бороо Нарийн ширхэгээр зvсэрч Єтгєн бараан шєнє Єрхєн дээрээс дарна Харанхуйн хvйтэн салхи Хаяан доогуур сэнгэнэнэ. Халширч залхуурсан нохой Хааяа хуцах сонстоно. Хоргогvй лааны гал Хойшоо урагшаа єдлєнє. Хоёр баганын сvvдэр Холдон ойртон хєдєлнє. Гэрийн дотор зэврvvн Гэгээ муутай зэврvvн Гэмтэй ялаад бээрэн Гэдрэг харан унана. Томоо нь vгvй жаал Тохь алдан уйлагнана. Орон дээрээ ээж нь Оймсоо тайлан бєртєгнєнє. Хаяаны намхан орон дээр
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хадам ээж нь нам Булга унасан хожуул шиг Буурал толгой нь сэгсийнэ. Энэтээ талын оронд Эрээн хєшиг татаастай Єдєн дэрний нь наагуур Єтгєн гэзэг унжаастай. Гучин долоон номерын Гутал гэмээ нь гутал Орны нь наана хоёулхан Оймс татуурга тєдийхєн Зутруу хvйтэн намар Эргэн тойрон сэнгэнэвч Зуны гуравхан сар Энэ л орон дээр vлдсэн мэт. Хvмvvс хонь алж иддэг Хvй балрын зуршил болохоор Утсан амийг нь инээлдэн тасалж Улаан гараа тоомсоргvй арчина. Хорвоод нэг удаа хонь Хэн нэгнийг барьж идвэл Хєдєє хотгvй тvрхрэн шуугиж Хєєрхий хонийг хvйс тэмтэрнэ дээ. Мєрєн гол бvхэн архи болчихоод Мєндєр бороо бvхэн спирт болчихоод Цэнхэр шилэнд архины оронд Цэнгэг ус худалдах юм бол Авгай хvvхнvvд хорин зургаан тєгрєгтэй Архины лангуунд шуугилдан шавж Харцуул баргаараа хувин бариад Хавийн ус уруу цувах байх даа. Орчлонд огт архигvй бол сайхан аа гэж Олон эхнэр санааширч явдаг байх даа. Олон харцуул тэгвэл уйтгар тайлах юмгvй болоод Оронд нь эхнэрээ зодож эхэлбэл сайхан уу даа ? Єнєє єглєє босоод Єєрийгєє тольдсон чинь Би алга! Єнєєх мурийсан хамар
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Єрєвгєр vс сахал Цєм алга ! Гагцхvv хоёр том далай Газар дээрх цэнгэл зовлон хоёроор давалгааланхан байв. Энэ нь миний хоёр нvд юм санж. Хорвоо гэдэг нарийн чигнvvрийн Хоёр таваг тэнцvvхэн байлаа. Хоёр тавгийн нэгэн дээр нь Хонгор чинийхээ зvрхийг тавилаа. Єєнтєгч хорвоогийн дэнсний нуруу Євсний толгой шиг бєхийгєєд явчлаа Єєрийнхєє зvрхийг тэнцvvлье гэтэл Єр зvрхийг минь чи аваад явчжээ. Дээшээ єргєгдсєн энэ хорвоогийн Дэнсний таваг дээр би зогслоо. Дэвтэр харандаа алдар хєрєнгєє Дэлгэж тавиад ч би дийлсэнгvй. Хэрвээ чинийхээ сэтгэл зvрхийг ойлгохгvй бол Хэзээ ч би ийм л хєнгєн явах нь дээ… Хvсэл мєрєєдєл ихээрээ гайхуулна. Хvртэх жаргал багаараан гайхуулна. Хvйтэн євєл цасаараа гайхуулна. Хvний хvvхэн хємсгєєрєє гайхуулна. Хожимдсон дурлал хяслаараа гайхуулна. Хоорондын хvмvvс соргогоороо гайхуулна. Хотын зам холоороо гайхуулна. Хоёрхон бие сэтгэлээрээ гайхуулна. Амьдралыг чи алтаар vнэлбэл Амьдрал чамайг алтаар мялаана. Эс тоож сохор зоос шиг хандвал Эргээд амьдрал чамайг бас Элсний ширхэг гэж vзээд vлээчихнэ.
ХYYХЭД БОЛ ХЄГЖИМ ЮМ Хvvхэд бол хєгжим юм Хvний жаргал тєєрєгдєл
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хvчит гуниг уйлалт Yхэл гомдол цємийг тоглодог Yнэхээр хосгvй хvvхэд бол хєгжим юм.
УРГАА МОД ( ) Алтан дэлхийд хаа яагvй ургадаг модны ижил Амьдралын хєрсєнд ургасан нэгэн мод буюу би. Учралын ногоон навч ургуулж хагацлын шар навч унагалж Урган ургасаар би гучин євлийг єнгєрєєжээ. Ойн модны аль цэмцгэрийг нь шилж бие дээр нь Овилгогvй зарим нь хутгаар элдвийг сийлдэг шиг Єєрийн минь ч гэсэн зvрхний минь vйсэн дээр Єдий тєдий дэмий балай зураас сорви бий. Хувиа бодож зарим нь нялх ногоон модыг Хулгайгаар хєрєєддєг шиг намайг ч хєрєєдсєн бий. Мєчир дээр минь дан ганц алтан гургалдай ч биш Мєхєсхєн шувууд хар хэрээ ч сууж байсан удаатай. Сvvдэрт минь дандаа амраг хос цэнгэн суугаагvй Сvvлтэй эвэртэй мал навчийг минь бас идэж vзсэн Эх газар байгаа цагт би vндсээрээ шим авч Энэ бvх гарзыг нєхєн нєхєн ургасан юм. Ургасан бvхэн тэнгэр тулах албагvй нь vнэн Унасан бvхэн авдарт хадгалуулах учиргvй нь vнэн Цэл ногоон хэвээрээ булгарч унахгvйг би хvсдэг Цэцэглэж нэгэнт дууссан ч ургаа хэвээрээ vлдэхийг би хvсдэг. Зэллэн ниссэн галуу шиг нvvдэл суудалт амьдрал минь Зэрвэд энэхэн насыг хє газар холдоо тараав аа Зэргийн олон нєхєдтэй шуугьж явсан сэтгэл нь Зэврvvн намрын салхиндаа гэгэлзэнхэн vлдэв vv дээ. Цанхуй цэцгийн адил гунхаж явсан нас минь Цаст цагаан хєндий уруу гудайсхийгээд орлоо доо Цаашаа яарах газаргvй сvvлчийн энэ єдрvvдэд Цаг бололцоо хоёроо сvйтгэж л байж наргия
КОНТРАСТ ( )
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Зvvдэнд ч ороогvй хvний нэгэн vр Зvрхэнд ч багтаагvй хайраар намайг хайрлав. Сэтгэлийн минь тогоо, зvрхний минь дєл дээр Сэвлэж болохгvй даргилж, бялхан бялхан дэврэв. Амьд явахдаа хvн гэдэг Алтан аяганаас ууж vздэг байна. Уурлаж болохгvй цор ганц хvн маань Уучилж болохгvй хар санаа гаргажээ. Сэмхэн цогцлуулсан итгэл хайрын минь суваргыг Сэтгэлийн минь аянга салам ниргэж нураав. Yхээгvй цагтаа хvн гэдэг Yзээгvй юм аа vздэг байна даа зайлуул … Торгон элсийг хичнээн vнэрлэвч Тоос vнэртэхээс тос vнэртэхгvй Тоомсоргvй дэгжинг хичнээн vнсэвч Торго vнэртэхээс хvн vнэртэхгvй. Зэвхий тємрийг хичнээн долоовч Зэв амтагдахаас жимс амтагдахгvй Зэрлэг зантай хvний vрийг хичнээн дасгавч Зэм гэм хоёр vзэгдэхээс хайр vзэгдэхгvй. Хєр цасыг хичнээн vмхлэвч Хєргєж хайрахаас хоол унд болохгvй. Хєлд нь салхи орсон амрагийг хичнээн аргадавч Хєнєєлийг нь амсахаас энхрийлэлийг нь амсахгvй. Барьснаа учир мэдэлгvй ам уруугаа хийдэг нь Балчир болоод тэнэг амьтны ёсон буй заа. Харснаа хэнийг нь мэдэхгvй дагаж гvйдэг Харанхуй болоод зорилгогvй хvний зан буй заа.
АРХИ ( ) Урт єдрийн наранд Умдаан болохгvй умдааныг Ужиг холын замд Хоол болохгvй идээг Урьсан зочилсон айлууд Уу хэмээн барив. Урьдын танил нєхєд
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Угж мээм шиг шахав. Шимэн шимэн суухад Шимийн идээний дээж Шилэн шилэн уухад Ширvvн хар архи Шижгэр залуу насны маань Шийтгэл болон тохиосон Шилэн лонхонд бєглєєстэй Шингэн биетэй чєтгєр. Аагий нь хэлэх юм бол гучин найман градус Аашийг нь хэлэх юм бол гучин найман алдаа Аядуухан хэлэх юм бол гучин найман нас Ахиухан хэлэх юм бол гучин найман vхэл ! Ууж эхлэх цагтаа би хамгийн цэцэн Улайж халах vедээ би хамгийн баян Унтаад сэрэх цагт мєнгє ч vгvй нєхєд ч vгvй Ухаан бидэн хоёр бие биенээ олохгvй.
ЦАС ( ) Тэр хvний орж ирэхтэй хамт Тэнгэр бvvдийн бvvдийн бvрхэв. Єєрт нь ч хэрэггvй надад ч хэрэггvй яриагаараа Єрхийг минь бvтээж орхих шиг санагдав. - Амраг чинь хотод тэгж явна билээ гэж Аминчилж хэлсэн vг бvхний нь тоогоор Энэ хvн бид хоёрын хооронд Эрэг ганга улам улам томров. Царцуу vгс шиг нь эмх цэгц муутай Цасны ширхэг гэрийн тооноор булав. Yгэнд нь итгээгvй миний зvрх шиг зууханд Yл хvрэн хайлан хайлан замхрав. Урилгагvй зочноон vдэж гаргаваас Унах цасанд газар шороо сааралтав. Ханиа итгэхгvй бол ганцаар євгєрнє гэх шиг Хар бараан хєрс орог буурал болжээ. Орог буурал газар дээгvvр тэр хvн Олон хар мєр vлдээсээр холдлоо.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Орчлонд хар мєр байх ёсгvй гэх шиг Орох цас улам зузааран дарлаа. Yйрмэг цасанд тэр хvний мєр дарагдахад Yгийг нь хvнтэй нь цуг би ч гэсэн мартлаа. Yймvvлж хутгасан зун байсан дорвол Yнэн шулуун євєл байсан нь дээр юм. Архи ууж суугаа хvн бусдын Алдааг ч бvv хяна оноог ч бvv дvгнэ. Хvний биш гагцхvv єєрийн чинь амьдрал Хvйтэн лонхон дотор ємнє чинь байгааг сана. Єєр бусад хvн алдаж байж болно. Єєр шиг чинь амь насаа уугаа ч билvv vгvй ч билvv. Хаа нэгтэй хvн худлаа хэлж явж болно. Халамцаад бусдад юм амладаг шиг чинь худал хэлээ ч билvv vгvй ч билvv Амраг хоёр нэг нэгэндээ vнэнч биш харагдаж болно. Авгайнхаа нулимс єєрийнхєє инээд хоёрыг Нэгэн хундаганд хийгээд цуг залгиа ч билvv vгvй ч билvv Нээрэн шvv хvнийг та биш таныг хvмvvс зэмлэх ёстой. Хатсан талх мэрж усан шєл оочивч Харамсаж би бусад хvмvvст атаарахдаггvй Хатуу бvхнийг бvтээж дутуу бvхнийг гvйцээдэг Хайрт тvмэн минь цатгалан явбал би цатгалан Гэтэл би єєрєє хоолны сайныг идэхдээ Гэм хийсэн юм шиг сэтгэл жаахан зовдог Нарлаг эх орондоо илvv ихийг бvтээсэн атлаа Надаас дор хооллож байгаа хvн хаа нэгтэй байвал яана ? Єєрийнхєє хайр сэтгэлийн тухай Євєєгєєсєє очиж битгий асуу Ээдрээтэй дурлалынхаа учрыг Эмээгээсээ битгий шалгаа Аль хэдийн тэд чинь vздэгээ vзэж Алддагаа алдаж ондогоо оносон юм. Орчлонг тэд бидэнгvйгээр туулсан юм Ойлгодог шийддэг цаг нь єєрсєнтэй нь цуг одсон юм. Єнгєрсєн хаврын нарыг авчирч Єнєє зуны цэцгийг ургуулж болохгvй Єчнєєн зам туулсан их нvvдлийг зогсоож Єєрийнхєє ачааг чи хvнээр vvрvvлж болохгvй.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012
УНШИГЧ ТАНАА ( ) Цаг уурын товчоо яагаад Цасгvй шуургагvй бороогvй Хорин градусын дулааныг vргэлж зарладаггvй юм бэ гэвэл Хорвоогийн vнэн гэдэг тэрээ. Yнэхээрийн яруу найрагч яагаад Yхэлгvй зовлонгvй уйтгаргvй Аз жаргалын магтаалыг дандаа бичдэггvй юм бэ гэвэл Амьдралын vнэн гэдэг тэрээ. Уяхан дуугаа ганцхан аяар жиргэдэг Улирлын дуучин шувуу би биш Уншсан хvнд шvлэг бvхэн маань нэгийг хэлэхгvй юм бол Урлаг бидэн хоёрын хэрэг юун Чин vнэний энээхэн хуулийг мэддэггvй бол Чи миний шvлгийг битгий уншаарай !
ХYЙТЭН ШЄНЄ ( ) Ганхирсан сэтгэл шиг их талын дунд Галзуу шуургатай тас харанхуй шєнє Далайгаасаан тасарсан нэгэн загас шиг Дассан чамаасаан хол миний нойр хулжив Гэр дээр єрх дэрвэнэ Дэр дээр зvрх шимширнэ Хар будаг шиг хар шєнийн дунд Шар цэг шиг итгэл минь сvvмийнэ Єргєн хєнжлийн буланд хохийж Євєр дотуур салхи сэнгэнэнэ Єчнєєн бодол од шиг єнгєц Єглєє болтол хот шиг хол оо.
ХЭРЛЭН ( ) Єссєн нутгийн минь дундаршгvй салхи Єргєн цэнхэр Хэрлэн мєрєн минь Єнє эртээс єнєєдрийг хvртэл
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Єнєр тvмний минь дуулсан дуу юм Цэцэн хааны нутаг уужим болоод Цээл сайхан хоолойт дуучин сайтай Цэцгийн гурван сардаа Хэрлэн мєрєн Цэнгэлийн сайхан дуугаар цэлэлзэн урсана Улсын наадам болохуй дор дуу хуур ихсэж Уяран хайлах сэтгэл, сормуус чийглэн баясана Урт сайхан Хэрлэн, тэр л дуугаар vерлэж Урд хойд эргээ даван даван мэлмэрнэ Алтан намрын хуучаар, гvv тавих цаг Ая дуу шингэрч ажил явдал ихсэнэ Амгалан цэнхэр Хэрлэн, усан биеэ татаж Аянчин олон шувуунд дуугаа хvртээж явуулна Цастай цагаан євєл, хvний дууг хvлээж Цантай эргэн дундаа хэрлэн мєрєн саатна Єнгєрсєн зуны дуу, удаах зунаа хvлээж Єргєн хєндийд дvvрэн, болор єнгєєр хатуурна Хvйтэн хvйтнээс айгаагvй, шинэхэн хоёр янаг Хvслийн дуугаа дуулахыг, хэрлэн мєрєн сонсоод Идэр есийн шєнє, мєсєє зад тийрээд Ижийн чанасан цай шиг уур савсуулаад бялхана. Наахнуур бодвол, амьдрал гэдэг Насалмаа Юндэн хоёр юм. Хойноос нь зvvлттэй хэрэгцээ нь Хоролмаа юм. Байнга зовоодог хєрєнгє нь Балган юм. Амьдралдаа энэ жvжгийг хэр найруулснаар Аж тєрєхийн нас сvvдэрт тооцогдоно. Аян замын алтан тоос хєдєлгєж Алс нутгаар би, наснаасаа олон явлаа Алжаал тайлж, бор хоног єнгєрєєх гэж Айлын хаалгыг мєн ч олон татлаа Идээ ундаа нь элбэг сайхан атлаа Ирсэн гийчэнд тансаг ор засавч
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Ихэмсэг хvйтэн, цэмцгэр айл байх юм Ийм айлд, алжаал улам нэмэгдэх юм Хоол унд нь хомс ядуухан атлаа Хоноцод дэвсэх илvv гудсаар маруухан ч Ядаж хvлээсэн садан тєрєл шиг айл байх юм Яг тийм айлд, ядаргаа бvрэн арилдаг юм Зуун зууны єнгєрєєсєн буурал уул Зургийн морины дэл шиг сvмбэрлэнэ Хагас зууныг ч наслаагvй би тэгэхэд Хашин морины сvvл шиг унжиж болох уу даа Эрин галавыг элээсэн хэрлэн мєрєн Эрэг дvvрэн мэлтийж урссаар байна Энэхэн залуу насандаа би тэгэхэд Эрмэлзэл зорилго vгvй ширгэж болох уу даа Та, миний хайр сэтгэлээс Татгалзах эрх байна уу Зvйрлэшгvй энхрийллээс зугтах Зvрх сэтгэл гэж байдаг юмуу Шугуйн мод, модноосоо зугтдаггvй байхад Шувуу, шувуунаасаа зугтана гэж vv Хvсэл, хvслээсээ зугтдаггvй байхад Хvн, хvнээсээ зугтана гэж vv Зугтах хэрэггvй битгий зугт Зугтсанаас, угтсан нь дээр Зургийг минь галд хийлээ ч гэсэн Зургаар улаан дєлvvд, хайртай гэж дvрэлзэнэ Зуун хэсгээр захидлыг минь ураад хаялаа ч гэсэн Зуу дахин бий хайртай гэж гасална Хvнд, хайраа єгєхєєс илvv Хvндтэй гавъяа гэж байхгvй Хар нvдэн минь, битгий эргэлз Хайрыг хайрлах хэрэгтэй юм шvv
МИНИЙ МОНГОЛ ТЄРХ ( ) Газрын зураг дээр биш Гар дээр минь миний монгол байна Гашуувтархан, говийн усаар чанасан цай Ганган шаазанд бус, модон аяганд байна
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хvрэн болтол хуурсан цулхир хийгээд Хvйт бvрдний ам нь хужраар амталсан Ингэний сvvтэй цай, эмээгийн нvvр шиг єрємтєн, Их утаа ханхалсан гэрийн сархинаг тооно тvvн дотор харагдана Баруун талд хажуулсан Мял богд шиг туранхай євєє Бараан царай, цагаан сахал, цагаан санаа нь Хєтєлгєє морь шиг хоёр том ээтэн гутал нь Хєндийд байгаа Дайчин улсын vеийн урт хар буу нь Урьдны их бурхдаас авдар дээр нь vлдсэн Утаанд баригдсан бойпор, зэс гэртэй хvрд Дэргэд нь байгаа, хотод суудаг охины нь Дэндvv биеэ барьсан, царай муутайхан хєрєг Уяан дээгvvр vvрсэж байгаа эмээлт морины дуу Унийн дунд оршиж байгаа оройн нар Урд гол дээр шуугьж байгаа хvvхэд мал хоёр Улаан хvзvvвчтэй улаан халтар нохой Миний монгол энэ.
ЖАГСААЛ ( ) Цэргийг яах гэж жагсаадаг юм бэ Багадаа би гайхдаг байлаа Цэгцтэй байлгах гэж жагсаадаг юм гэж Баруун гэрийн євєє хэлж єгч билээ Єнєєдєр би, дорнод хил дээр Єрєєстэй сум шиг, цэргийн булш vзлээ Яг л дуулаад жагсаж яваа юм шиг Ярайсан булшнууд дээр цэцэг ногоо ургажээ Хээр талын онгон агаад бяцхан цэцгvvд Хэд ургаж, хэд унасныг бvv мэд Харин энэ цэргvvд, нэгэн удаа жагсаж очоод Хамтдаа, нэгэн удаа унасан байна Бууны дайзанд жигдэлсэн сум шиг Булт олны тєлєє энэ цэргvvд, сум болон жагсжээ Буудчихсан хонгионууд биш, энэ дор Буудуулсан цэрэг эрс хэвтэж байна
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Тvvхэнд тэд vхээгvй, хэзээ ч vхэхгvй Тvргэний бvрээ чагнаад жагсаатайгаа байж байна.
МАНЦУЙТАЙ ЖААЛ ( ) Єлгий дотроо жаал, дээшээ харан хэвтэнэ Єлгийгий нь, нойрмогхон ээж нь хєдєлгєнє Єргєн далайн долгион адил хайвуулна Єндєр сансрын жингvйдэл мэт дайвуулна Yнэгчлэн байгаа, балчир хvvхдийн нvдэнд Yзvvр хязгааргvй, одот тэнгэр цэлийнэм болов уу Хонгор ээжийн нь, хамраараа гvнгэнэх бvvвэйн дуу Хол vлдсэн дэлхийгээс нь сонсдох цахилгаан хєгжим шиг байгаа болов уу Єсєєд энэ, ямаршуу хvн болох болдоо гэж Євєг дээдсийн vед, итгэж ядан хэлцдэг байсан гэдэг Єнєєгийн хvvхэд бол, одон медаль нь цээжин дотроо байгаа баатрууд юм Єчигдрийн мєрєєдєл, єнєєдрийн ард, маргаашийн Гагаринууд юм.
ЗАХИДАЛ ( ) Захидал гэдэг, баяр баясгалан Залуу хvний хайрын сэтгэл Заримдаа бас, хэн нэгэн дээр Задран дэлбэрэх хvнд бємбєг юм Хуудас хуудсаар их захидал дотор Хумхийн тєдий vнэн vггvй ч бий Хуруувчин чинээ нууцхан захидалд Хувьхан заяа багтаад ирэх ч бий Эрээлсэн цэцэгтэй дугтуйн дотор Бараалсан аянга зангираад ирэх ч бий Инээсэн зурагтай дугтуйн цаана Ирлэсэн хутга нуугдаад ирэх ч бий Yнэртэн шингээсэн анхилуун хуудсанд Ємхий санаа багтаад ирэх ч бий Yзэмж цэвэрхэн бичгийн мєрvvдэд Yхсэн заль шингээд ирэх ч бий
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Алга дарамхан захидлын дугтуйд Алах дайсан, аврах нєхєр Амрагийн дунд чулуудсан яс Амьдралын замд булсан хавх Хахууль амласан бялдуучлалын ембvv Халдвар ихтэй сэтгэлийн тэмбvv Ханилал, хагацал, инээд, нулимс Хамаг хорвоо бvгд багтдаг байна.
ФЕЙЕРВЕРК ( ) Тэнгэрт, галын наадам нижигнэж Тэр зvгт залуу хєгшин ширтэцгээнэ Замбуулинд ургаа нь vгvй цэцэг гэмээр Задран дэлгэрэх єнгє тєгс галын наадам Зурсан шvдэнз шиг ахархан гэрэлтээд замхраад Зуны шєнийн тас хар тэнгэр улам ч хар болох шиг Газарт, амьдын жавхаа тодруулсан Ганган бvсгvй уруу харцуул бvхэн нvдээ алдана Баян байгаль урд нь бvтээгvй гэмээр Бардам ихэмсэг цэвэрхэн тєрсєн авхай Галын наадам шиг зуурдхан мандаад гандахад Газар дээрх гашуун амьдрал улам ч гашуун болох шиг …
ХYСЭЛ ( ) “ Хэрвээ би нохой байх юм бол Хэний эхнэрт хэн очдогийг андахгvй болохоор Харанхуйгаар харанхуйг завшигч бvхнийг
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хага татчихаад єглєє нь гэмгvй царайлж хэвтэнэ” гэж Халамцаад нэгэн нєхєр маань надад ярив аа. “ Хэрвээ би хvн байх юм бол Хэний нь хоол хаанаа байдгийг андахгvй болохоор Хоол ихтийг хоосон хонотол цєлємчихєєд Хожим нь тvvнд булууны яс зээлдvvлнэ дээ” гэж Хог дээр хэвтээ нохой хэлж чаддаг сан бол ярьж байж магадгvй:
ХУВИЙН ЄМЧ ( ) Айл болж амь зууна гэдэг Амар ч эд биш юм амттай ч эд биш юм. Атрын унага шиг явсан эл биеэ Амьдралын аргамжаанд барьж єгнє гэсэн vг юм. Хана туурга тусгаарлаж гэр барина гэдэг Ханагар их ертєнцєєс ємчєє ялгана гэсэн vг Халуун журмын сэтгэлээ ураг тvмнээсээ салгаж Хаалга vvдээ хаагаад хувиа бодно гэсэн vг Гэрээ тойруулж хашаа барина гэдэг Гэргий нэгийг ємчилж биеийг нь бусдаас харамлаад Гэтэж мяраасан хулгайч шиг ємч хєрєнгє цуглуулсан Гэмт хэргийнхээ учир єєрийгєє шоронд хорьж байгаа нь тэр.
БОРОО ( ) Амгалан тэнгэрт зангирч гарсан vvлс болж Агуу их байгалийн бодол vймэрч байх шиг санагдав. Асгаран орох борооны жигд усан ширхэгvvд Алтан ятга хуурын нь утаснууд шиг харагдав. Нvд сохлом гялсхийх хvчит цахилгаан гал Нvсэр их байгалийн тархинаа зурсхийн vvсэх онгод санаа гэмээр Нvргэлэн дуурсах аянгын эрэмгий догшин чимээ Тvргэлэн товших хєгжмийн нь нэгэн аялгуу гэмээр … Тэнгэр газрыг холбосон ятгын тvмэн утсандаа Тэнхээ ихтэй байгаль ялалтын марш тоглоод Тэргэл дугуй солонгоор уул, vvлийг дамнуулан Тэр хєгжмийнхєє нотыг гэрлийн хуулиар бичив.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Yрчлээ ихтэй элэнц хуланцын минь нvvр шиг Yетэй дэржигнvvртэй эх орны минь замуудад Хєхvvл нялхсын зулай шиг болтлоо элэгдсэн Хєєрхий холын дугуйнуудыг би єрєвддєг юм. Бєхєшгvй зул шиг гал залуу цагаасаа Бvтэшгvй амьдралын ган зудыг туулсаар Бємбєгєн дугуйнаас дутуу нь vгvй элэгдсэн Бєгтєр буурал настангуудыг би єрєвддєг юм. Єчигдєрхєн би vйлдвэрээс гарсан дугуй шиг явсан ч Єглєєгvvрхэн би vхэшгvй мєнхийн зул шиг байсан ч Єтгєс буурлын хойноос зам нэмэх учиртай болохоор Єєрийн биеийг єєрєє би огт єрєвддєггvй юм. Халзан болтлоо давхих бєх дугуй болж чадахгvй ч Хага vсрээд гээгдэх хохь дугуй болохгvй юм сан Хvн тєрєлхтний эрхиний хэлхээ шиг энэ цуваанд Хvчээ нэмэхгvй ч хvчийг нь сорохгvй сэн гэж би хvсдэг юм. Єєрийгєє би яваа яваандаа Єдий чинээ сvйдэх юм гэж зvvдэлсэнгvй явлаа Зvvдлэлгvй явсаар, сvйрэл зарлаж Зvйрлэл vгvй бэрхээр энэ бvсгvйтэй даслаа Жаран зургаан онд Икар дэлхийг мєргєсєнгvй Далан зургаан онд энэ бvсгvй намайг онов Амарлингуй байдал минь бут vсэрч Амьдралын тойрог зам ерэн градус хазайв Хиншvv хярвас ханхалсан сэтгэлийн тогоог Хэчнээн халавч шvлэг буцлахаас єнгєрєв Эрчээрээ эрсэн солир шиг энэ хvvхнийг Эгдvvцээд эгдvvцээд єєрєє холдож чадахаас єнгєрєв Энэ дэлхий дээр, хvний гаргасан Эгэл амьдралын ул мєр дvvрэн бий Эрэмцэл тэмцэл биеллээ олон сvндэрлэвч Эргээд vнс болж явсан нь их бий Хvйтэн халуун зэвсгээр урссан цус Хvрэн улаан далай болмоор их гарсан бий Хvн тєрєлхтний эдгэдэггvй євчин шиг дурлалд Хvртсэн бvхэн балай болмоор давтагдсан буй Асаад унтрах чvдэнзний гал шиг баясал Алсын одод шиг сvvмэлзэж ирсэн нь зєндєє Аадрын vvл шиг нvсэр хар цєхрєл
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Атрын хєрс шиг, хорвоог бvрхсэн нь олонтаа Эртний галваас, эдvгээг хvртэл онгичвол Энэ дэлхий дээр, хvний мєр дvvрэн ч гэлээ Эзэндээ хэрэгцээгvй хий мєрєєдєл хамгийн элбэг Эрх чєлєє, хамгийн ховор байсан байна.
ХАРУУСЛЫН ШYЛЭГ ( ) Атархан ч гэсэн, энэ насаа эдэлсэн Атомын энэ зууны, єглєєг би мартахгvй Амьдрал, сэтгэл нэгтэй єссєний учир Ард тvмэн цаг vе хоёроо би муулахгvй Гэвч, сэтгэл нэг л дундуур байна Гэмших мэт ирээдvйн ємнє ичиж байна Шинжлэх ухааны єчнєєн их нээлтийн vед Шинэ костюмтай, хуучин хvн олон байна Єєрєє би, гэгээ багатай эгэл ард Єнгє нь тааруу ч, дотор нь цагаан эр хvн Єчvvхэн ийм амин хувийн олз эрэгчидтэй Єлгий нэгтэй, найз нєхєд байсандаа ичиж байна Аргагvй бид, нэгэн vед, нэгэн онд тєрсєн юм Арчаад арилахгvй, зугтаад холдохгvй чацуутан Аав нэгтэй хамаатан, ээж нэгтэй ихрvvд шиг Аянга нэгтэй єсєж, бэлчээр нэгтэй явлаа Гэвч, бэлчээд бэлчээр гvйцэхгvй, давхиад давхиад гvйцэхгvй Гар зуурын луус олонх нь байжээ Гэрт орж ирээд, гутлаа арчиж мэддэггvй шигээ Гэмгvй санасан хvнтэйгээ, нєхєрлєж ч тэд сурсангvй Уулзахдаа, бэл бэнчингий нь нvдээрээ бvртгэнэ Ууж идэхдээ, аяганы томыг нь бvгдээрээ шилнэ Уншсан шvлэг, урьсан гэр, ном судраас Урьд, хойдохоо бодохгvй, хулгай хийхээ ид болгоно. Найз юм даа гээд захиа бичихэд хариу бичихгvй (Наалтыг нь задлаад мєнгє биш захидал байхаар нулимдаг биз) Наргиан юм даа гээд нанчид єргєхєд, ууж даахгvй (Насаараа юм vзээгvй, шунаг улс, шуналдаа согтдог биз)
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Мєнгє харуулчихвал vнсэж vлгээд, галзуу амьтан шиг нvvр шvлстэнэ Мєнгєгvйгээ мэдэгдчихвэл vvдээ тvгжчихээд: -Байхгvй гэж хэл гээд багацуулаа турхирна Мєр шvлэг, нэр зэрэг, цалингийн тєлєє Мєрийтэй тоглоомч шиг аль ч найзаа хєнєєхєєс буцахгvй Бурхан тахил дарга нар хоёрт ил далд мєргєнє Бусдын гэр бvл, эхнэр хvvхдийг цаг ямагт гєрєєлнє Харийн байтугай єєрийн хэлийг сурах чадал хvрсэнгvй Харин тэгтлээ, булхай тоглоом, бузар бvхнийг сайн сурчээ Анги нийгмийн маань идээт євчин болсон ийм хvмvvст Арга ч vгvй, миний чацуутан, найз нараас минь багтаад Ажиг ч vгvй, тэгэх ёстой юм шиг сvрхий явах юм Аяа хєєрхий, ирээдvйн нvvрийг би яаж харнам билээ
ЯРУУ НАЙРАГ ( ) Залуугаараа єтєлсєн Зарим хvн, шvлэг сонирхдоггvй гэнэ. Яруу найргийг сонирхъё ч гэлээ Явцуухан ой тойнд нь багтдаггvй бололтой. Аргагvй ч юм уу даа Арын уулын модыг хувийн пинд багтааж болохгvй. Далайн усыг Данханд яаж багтаах вэ! Гэхдээ яруу найраг гэдэг Гэрт хана унийн ширхэг бvхэнд Ємссєн дээлд утас зvvний хатгаас бvхэнд Євєртєлсєн амрагийн уян шивнээний vг бvхэнд байдаг юм. Хол гvнзгий худгийн уснаа Ховоо хаяхад vvссэн долгис – яруу найраг мєн. Хонь сувд мэт бvрхсэн дэнжид Хоёр хvн уулзаад ширтэлцэх – яруу найраг билээ. Тэнvvн талд агийн ааг босгож Тэнхээт морьдийн довтолсон мєр – яруу найраг мєн. Тэнгэрийн хаяатай нийлсэн цєлд Тэмээн жингийн vлдээсэн мєр – яруу найраг билээ.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хvнийг чимсэн байгаль, байгалийг чимсэн хvн хоёр – яруу найраг билээ ! Хvчээр санаснаа зохиогоогvй, Бас бэлэн хуулаагvй дуу – яруу найраг билээ ! Сампингvй тоорцогийг малгайд тооцоод яах вэ, Сандалгvй ширээг ширээнд тооцоод яах вэ, Санаж сарвайх дотно найзгvй хvнийг Сайн муу цагт нєхєрт тоолоод яах вэ. Товчгvй дээлийг хувцсанд тооцоод яах вэ Тос нь vгvй техникийг техникт тооцоод яах вэ. Толгой байвч бодох бодолгvй хvнийг Том жижиг явдалд хvн гэж тоолоод яах вэ. - Єдий болтол миний мэдээгvй юмыг Хєдєє газар чи мэдсэн байх юм гэж Насаараа сургууль хэсэж боловсорсон Найз маань надад олонтаа хэллээ. - Ухаан эрдэм гэдэг их далай юм санжээ. Утгах саваа барьж багш нар чинь очжээ Багш нарынхаа авч ирснээс чи бас хэмжээгээрээ Балгаж чимхэж авч хоцорчээ. Харин би тэр далайд чинь єєрєє очсон юм. Хар багаасаа саваа хэлбэж байж очсон юм. Халуунд халж, хvйтэнд хєрч, нойр хоолоо хасаж очсон юм. Хамгийн гол нь хvнээр утгуулаагvй єєрєє утгаж авсан юм.
ШYЛГИЙН ТУХАЙ ШYЛЭГ ( ) Єєрийнхєє шvлгээс уншаач гэж Єнєєдєр та надад хэллээ. Ямар шvлэг унших вэ гэдгийг харин Ялгаж салгаж битгий захиалаарай. Зурсхийн орж ирэх шvлгийн санааг Зуушны газрын шєл шиг захиалж болдоггvй юм. Яруу шvлэг сэтгэлийг дарс мэт халаах боловч Янчаан мєнгєнд тохируулж граммаар аягалж болдоггvй юм. Шvлэг гэдэг дэгжин бvсгvйн ємсєж Шvvгч олны ємнє эргэлддэг хувцасны загвар биш Уншигч сонсогч олны ємнє эргэлдэж маяглалгvй шууд Ухаан бодлын нь тєвийг олж хатгах хэрэгтэй.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Сэтгэж чаддаг хvний сэтгэлд Сэрvvн сайхан цэцэрлэг ургуулах хэрэгтэй. Эс чаддаг цєлєрхvv хоосон нэгэнд нь Элсэн шуурга оволзуулах хэрэгтэй. Хєєрvv заримын цээжинд тvймэр тавих хэрэгтэй Хєлдvv хєшvvн зvрхэн дээгvvр vгэн тэшvvрээр гулсан наадах хэрэгтэй. Цэгнэж тунгааж чаддагт нь Цэвэр алтаар vнэн vгийг давтаж єгєх хэрэгтэй. Цэцэрхэж сvржигнэх дуртайд нь Цэцгийн сайхныг цаасаар хийгээд барих хэрэгтэй. Уян дурламтгай хvнд Уруул шиг шvлэг хэрэгтэй Угийн уурламтгай хvнд Зуруул шиг шvлэг хэрэгтэй. Тогтворгvй гангамсаг заримд нь Торго шиг шvлэг хэрэгтэй Тоомжиргvй ихэмсэг заримд нь Гар бууны сум шиг шvлэг хэрэгтэй. Єрєєлийг шvлгийн сумаар онох сайхан ч Єєр уруугаа эргэж тусдаггvй сумаар буудах хэрэгтэй. Хvний газрын чулуу нь Алт байгаад ч яах юм билээ. Хvсэл нь тусдаа хvн Амраг байгаад ч яах юм билээ. Эсрэг гvрний шороо нь Эрдэнэ байгаад ч яах юм билээ Элэг буруутай хvн Амраг байгаад ч яах юм билээ.
ЭХНЭР ( ) Тэдний эхнэр Алимаа Тэвдэх гэж байдаггvй Салхи шороо дэгдсэн ч Сандарна гэж мэддэггvй. Амраг нєхєртэйгєє тэр Ам мурийж vзээгvй
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Айлын авгайгаа тэр Аягvй харж ч яваагvй. Гэтэл нэг єдєр Гэнэт Алимаа сандрав Хажуулдаж байсан орноосоо Хатгуулсан юм шиг босов. Yер усанд хєєгдсєн мэт Yvд уруугаа ухасхийв Тэрлэг дээлдээ ороолдож Тэрий хадан босов. Авдар сав нь доргиж Артай толь нь дайвалзав. Хамаг шаазан хангинаж Халуун сав нь єнхрєв. Тэгэвч Алимаа хvvхэн Тэр бvхнийг тоосонгvй Тээр болон ороолдсон Тэрлэг дээлээ шидчихээд Аргалын хайрцгаа эргvvлж Авдрын єнцгєє мєргvvлж Yvдээр яаран шагайхдаа Yсээ тотгонд тээглvvлэв. Тэгснээ санаа алдаад Тэвдсэн байдал нь арилаад Зvрхээ гараараа дараад Зvvн орон дээрээ суув. Алимаа яагаад сандарсныг Амьтан мэдээгvй нь болж Надаас єєр хvн Наргихыг нь хараагvй нь яамай. Хэт сандарсны учир нь Хэн нэгэн хvvхэн Хажуу айлын нь авгайгаас Хар хvнийг нь сураглах дуулджээ. Хонгорхон чамдаа зориулж Хорвоогийн vнэнийг шvлэглэх юм сан. Хар vнэнийг цагаан цааснаа Харандаагаар сийлэх юм сан.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Даан ч чи минь уншихгvй л дээ Даруухан дууллыг минь ойлгохгvй л дээ. Хайрын андгай vнсэлт хоёр биш болохоор Хараад хараад чи vнэнийг олж харахгvй. Эрвээхэй шиг эргэн хурган тормолзсон Эрдэнийн усан тэлмэн нvдтэй тєрсєн ч гэлээ Эрийн сайхныг олж харахаас биш Ерийн vнэнийг огт харахгvй юм даа. “ Сайхан чамд хайртай “ гэдэг шивнээг Саахалтын газраас сонсдог байтлаа Чин vнэний яруу тунгалаг шvлгийг Чихэн дээр чинь уншивч сонсохгvй юм даа. Янаглах эрийн уруулын амтыг чи Ямар ч цахилгаан багажаас илvv мэдэрдэг атлаа Яруу найргийн насан уртасгах шимийг Аманд чинь хичнээн цутгавч амтыг нь мэдэхгvй юм. Тэгэхээр чи хvн биш Тэнгэрт vзэгдсэн хий vзэсгэлэн мєн єє дєє. Тэртээ доор эх газар дээр цэцэглэсэн Тэмцэл амьдралаас асар хол тасархай яа даа. Найрагч миний дэргэд чи Надад хэрэгцээгvй уран атлаа хvйтэн чулуун баримал, Наалинхай чиний дэргэд би Намуухан атлаа оёортоо шуургатай, оломгvй далай. Хэрвээ болдогсон бол Хээнцэрхэн чинийхээ хар нvдэн дээр Яруу найргийн шидэт vзгийн vзvvрээр Ялгуусан vнэний шvлгийг шингээнхэн сийлж єгєх юм сан. Тэгвэл чи амьдралыг Тэр шvлгээр харах болно. Єєрийгєє бас олж хараад Єрєвдєнхєн ичингvйрэх болно.
ЯРУУ НАЙРАГЧИЙН ЗYРХ Yгvй ээ, хvндэт дvv минь уучлаарай Yгээрээ яруу найрагч мєнхєрдєг ч Yг хэлдэггvй болохоор шvлэгчийн зvрх Yнэтэй байдаггvй юм хэнд ч.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Алаг зvрх нь цохилохоо болиход Авьяаст найрагч тєгслєє гэж Найргийг хоолноос арай дээрд боддог нь Нам гvм зогсож харуусдаг юм. Тэглээ гээд хэрэг нь юу вэ. Тэр чинь худлаа Зvрх зогслоо гээд найрагч vхдэггvй юм. Зvрх гэгч нохойд ч байдаг эрхтэн. Яруу найрагчийн зvрх гээд Ялгаатай нь юу вэ. Дуртай бvхэнд хэлэгдсэн Дурлалын хямдхан бай. Тэр зvрхэн дээгvvр Тэнэгvvд адуу мал шиг пижигнэж Хотын хvvхнvvд тэр зvрхийг чинь Хоногийн цувдайнаас хямдхан хvртэж Албан бичгийн хуучин хавтас шиг хvмvvс Алд биеийнхээ чилээг гаргах гэж Дууч найрагчийн бэлэн зvрхийг Дуртай буугаараа буудаж зугаацдаг юм. Yнэхээрийн найрагч гэдэг зvрх нь Yнэтэй бишээ, харин Хvмvvсийн зvрхийг хайрлаж явснаараа Хvндтэй улс – яруу найрагчид мєн. Хэрвээ шvлэг минь танд таалагдвал Хэн нэгэн танилдаа уншиж єгєєрэй Танил чинь бас таашаавал Тансаг шvлэг бvтээсэн монгол хvнд баярлаарай. Надтай харин уулзах гэж бvv хvсээрэй. Найраг шvлэг шигээ сайхан гэж бvv бодоорой. Байгаль зураач миний дvрийг бvтээхдээ Баруун гараараа бус солгой гараараа зурсан юм. Алт хар тугалга хоёр Адилхан жинтэй… Алтаар гоёл хийнэ Тугалгаар сум хийнэ.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хар тугалган сумаар Харагдсан амьтны ямрыг ч алж болно. Харин алтаар сум цутгалгvйгээр Гагцхvv хvнийг алж болно. Энэ хорвоод би Эдгvй тэнэг хvн тун олныг vзсээн. Тэгтэл чи уурлаж хардахаараа Тэнэгийн цаад тэнэг юм. Энэ хорвоод би Эрхэм мэргэд тун олныг vзсээн Гэтэл чи хэрэлдэх болохоороо Гэтлэх аргагvй цэцэн хvн юм.
YГ ( ) Хэн хvнтэй vг ярина гэдэг Хэрэг дээрээ тулалдаан юм. Халуун хvйтэн ямар ч зэвсгээс Хатуу зєєлєн vг хvчтэй. Yгээр хvнийг захирч болно Yхvvлж ч болно сэхээж ч болно. Шалдлуулж, инээлгэж, уйлуулж болно. Шархлуулж бас эдгээж болно. Ярина гэдэг харин чанга дуугарахын нэр биш Яруу уран илтгэхийн нэр биш Гал шиг бадарч ус шиг урсгахын нэр биш Гагцхvv зєв сэтгэж, зєв дуугарахын нэр. Эсрэг талаа судлалгvйгээр Эхэлж тулаанд ордоггvйн адил Ярьж байгаа хvнээ мэдэлгvйгээр Ямар vг тvvнд тохируулах вэ. Арслан заан шиг лут этгээдийг Ангийн калибр шиг vгээр загатнуулах ч vгvй. Танк эсэргvvцэх буу шиг хvчит vгээр бємбєгдвєл Тарвага шиг хvнээс юу нь vлдэх вэ. Эхээс тєрєхийн цорын ганцхан Эвхмэл хутга шиг яриатай хvнийг Дамаскийн илд шиг сvрт vгээр Далайсны гарз шvv дээ.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Байлдааны хуягт шиг хvний урьдаас Банз мод шиг vг хэлэх Барын урдаас Балиус барьсантай ижил. Дундуур шингэнтэй лонх Булгиж хэлбэлзэх дуртай. Дутуу эрдэмтэй хvн Бусдыг дvгнэх дуртай. Архины лонх хагарахад Архи уйлна. Архийг асгарахад Архичин уйлна. Архичныг vхэхэд Хэн ч уйлахгvй.
ДАНЗАННЯМЫН ИХ ХYY ШАГДАРСYРЭНГИЙН ДУРСГАЛД ( ) Энхрий нєхєр минь ээ, чинийхээ тухай Эмгэнэлээ тайлж шvлэг бичье. Анд нєхєртєє зориулж єєрийн л босгож чадах Амьд хєшєєний суурийг бадгаараа єрье. Орчлонгийн цэнгэлийн гашуун нуурт ганганаж байсан Олон шувууны нэг минь ээ Амьдралын жолоог атгаж ч явсан, алдаж ч явсан Арван хурууны нэг минь ээ. Ийм болохоо мэдэлгvй сайдаж муудаж явсан Ихэр биеийн єрєєсєн минь ээ Холдоод удвал саналаа гээд сандарч явсан Хос зvрхний нэг минь ээ. Баяртай ! Бараагий чинь дахин харахгvй Яриагий чинь дахин дуулахгvй Дэлхийн ямар ч шуудангийн захиа хvрэхгvй Дэндvv холд чи минь явчихлаа.. Yлгэр домгийн Yл vзэгдэх шидэт хєшиг шиг Yхэл хэмээх дєрвєн vсгийн цаагуур Yvрд чи минь бараа тасарлаа.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Харагдахаас зєвхєн Харууслын дугаарт хэвлэгдсэн Эрvvл саруулхан, залуухан хєрєг чинь Эгц урдаас ширтэнхэн vлдлээ. Аяа чи минь ямар сайхан залуу байгаа вэ. Арын хангайн шинэс шиг ямар сайхан эр байгаа вэ. Зураг хархан хємсєгт халхын олон хvvхэн Зуны шєнийн нойр алдаж хєнжил дотор холхимоор ямар сайхан эр байгаа вэ Энэ – миний найз гэж ямар ч газар танилцуулахад Эрийн хийморь сэргэж, дайсны зvрх шантармаар ямар сайхан эр байгаа вэ. Амьд сэрvvн цагт чинь гэвч Аргиж наргиж явахдаа бид Тэр сайхныг юманд бодохгvй явжээ. Тэгэхэд бид бvгдээрээ сайхан залуус явжээ. Газар тэнгэрийн завсарт багтаж ядан цалгиж Галзуу нохойн аманд гараа хийхээр насанд Хамт дуулж хамт уйлж явсан дундаа Хамгийн сайхан нь ганцхан чи байгаагvй. Гэвч орчлонгийн сайхан залуу насны Гэрэлт хєшєє шиг оргилуун сайхан тэр оройд нь Yvрд жолоогоо татаж мєнхєд зогсож vлдсэнээрээ Yеийнхэн дотроосоо чи хамгийн сайхан, хамгийн залуу нь боллоо. Дахиад дээр нь нэг ч єдрийн нас нэмэхгvй Дархлан зогсоосон энэ насан дээр чинь Хоёр нvднийхээ нулимсыг, чинийхээ тєлєє дусаагаад Хонгор багын найзууд чинь євгєн нас уруугаа явцгаалаа. Танил маань шинэ малгай ємсєєд Танихгvй хvн шиг дээгvvр харж явна. Хуучин малгайгаа сольсноос биш Хуучин муу толгойгоо солиогvй л баймаар юм. Хvйтрэх дулаарах тэнгэрийн явдал Хvний санасанаар болсонгvй гэж Дэмий ч гэсэн сэтгэлээ засаж Дээшээ хялалзан хялалзан муулцгаана. Орчлонд хvн гэдэг амьтан Овилго муутайгаараа гаргууд билээ.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хэрвээ тэнгэр хvний санаагаар загнах юм бол Хэдийнэ энэ ертєнц сєнєх байсан буй заа.
ХУНДАГА ЄРГЄХ YГ ( ) Эргэж буцахгvйн тєлєє Энэ хундагыг єргєе Урагшаа давшиж явна гээд Ухарч шившиг болохгvйн тєлєє ! Бусдаас дутуу байж илvv гэж Буруу ойлгоод инээдэм болохгvйн тєлєє Хєвчин дэлхийн хvчтэнтэй зиндаархах гээд Хєлд нь vрэгдэхгvйн тєлєє ! Хайртыгаа гээд дайсандаа Хаалгаа нээж єгєхгvйн тєлєє Бусдын доромжлон байгааг мэдсээр байж Буруу ойлгосон болж худлаа инээхгvйн тєлєє ! Товчоор хэлбэл хэн хvнгvй Толгой бєгс хоёроо солихгvйн тєлєє Эхний бєгєєд эцсийн Энэ хундагыг єргєе ! Хvvхэнд харагдах нуруу минь Нум шиг бєгтєр ч яамай Хvнд хэлсэн vгс маань Сум шиг шулуун байгаасай. Алдалж тавьсан сумыг Агаарт зогсоож болдоггvй Амнаас гарсан vгийг Арчаад арилгаж болдоггvй. Болчимгvй vгээр єєрийнхєє Олдомгvй нєхрийг жигшээх Харийн газарт морио Харваснаас юуны єєр вэ. Хvмvvст хэлэх vгс минь Хvнд пулемётын сум шиг онож байх албагvй. Yзэгдсэн бvхнээ хяргах Yс авдаг тонгорог шиг хурц байх албагvй. Гагцхvv цэцэн байхыг
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Гажиг байхгvй шулуун байхыг Yvрд хэзээ ч хуучрахгvй Yнэн байхыг хvснэ ! Би тэнэх дуртай хvн Бишгvй олон уул, усыг vзэж Бичигдээгvй шvлэг болсон зам харгуйг уншиж Би аялан жуулчлах дуртай. Yй олон хvн зонтой нvvр учирч Yйлдвэр завод хот сууринг vзэж Yхэгсдийн vг сонсож, тєрєгсдєд нэр єгч Yлгэр туульст итгэж явах дуртай. Хааны хувцаснаас, боолын хуулга хvртэл Харагдсан бvхнийг ємсєхийг би хvсдэг Хашралгvй дахин дахин дурлаж Хайр даах хvvхнийг хайрлахыг би хvсдэг. Амттан бvхнийг идэхийг би хvсдэг Архи ууж, тамхи татаж, дуулахыг би хvсдэг Айхтар их баярлаж, дэвхцэхийг би хvсдэг. Ан агнаж, байшин барьж, найрлахыг би хvсдэг. Хэрвээ би, энэ бvхэндээ дургvй болох юм бол Хэн хvнд єєрєє бас хэрэггvй болж байгаа нь тэр ! Анхан єлгийнєєсєє гарахад Амьдрал гэдэг Алхмын цаахна байсан ч гэлээ Алхаж очиж чадахгvй мєлхєж очсон билээ би Алд биеэрээ мєлхєж очсоны учир Амьдрал чамд хайртай би ! Амьдралын ханьдаа хvрье гэхэд Амрагхан чи Алхмын цаахна байсан ч гэлээ Анхны харанхуй шєнє Алхаад очиж болохгvй мєлхєєд очсон билээ би. Амьтнаас нуун мєлхєж очсоны учир Амраг чамдаа хайртай би ! Аюулт дайнд эх орноо хамгаалахад Алдар ялалт хоёр Алхмын цаахна байсан ч гэлээ Алхаж хvрэх нєхцєлгvй мєлхєж хvрсэн билээ би. Амь дvйн мєлхєж хvрсний учир Алдар гавьяандаа хайртай би.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012
БЄМБЄГ ( ) з жаргал чи Алаг бємбєг шиг ойж бууна Атархан залуугаасаа би Чамтай хєєцєлдлєє. Хєлсєє дуслуулж Хєлєє цуцаанхан гvйж хvрэхэд Гарын vзvvрээс чи Ганцхан ойгоод арилна. Дээр дээр ойно. Дэндvv хол vсэрнэ. Дэвхрээд дэвхрээд чамд Ихэнхдээ vл хvрнэ. Хэрвээ би амрах гэж Хэвтэх буюу суух юм бол Хэзээ ч чи гvйцэгдэшгvй Хэт хол арилна. Yvний учир элдэв Yхэн хатан элдэв. Наранд саранд элдэв Насан туршаа элдэв Чамайг гvйцсэнгvй Чадал одоо дуусжээ …
УУЛСЫН ОРГИЛ ( ) Уулсын оргил єндєр єє Ужиг зvvд мэт єндєр єє Эх газраас vvл манан дунд Эгнэгт тасархай єндєр єє Єндєр тvvний орчинд Євс ч vгvй, ус ч vгvй Гагцхvv vл арилах мєс… Ган хуяг мэт хатуу мєс… Мєсєн дээр амьдрал байдаггvй Мєнх цэвдэгийн хууль ноёрхоно.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хамаг бvхнийг vхлээр захирах Хатуу мєсєн чив чимээгvй. Єндєр оргилын дvлий мєсєнд Єрєвдєх тунгаах юу ч байхгvй. Тэндээ єєрийгєє дархалж Тэнгэрт царцсан хvvр !
САРАНЖАРГАЛ ( ) Багын нутгийн Саранжаргал Мєн vv, биш vv энэ чинь ? Балданцэрэнгийн Саранжаргал Мєн vv, биш vv та минь ? Бараа туруугvй vлдсэн Нутгийн борхон довцгоос Бараг гучин жил уулзаа нь vгvй юм. Гар хvрэхийн аргагvй Цэвэр цэмцгэр хувцас, Гангар шаазан адил Цав цагаан хэнхдэг Бvжгэн жvжгийн гоцлогч шиг Суналзсан сайхан бие Бvрэнхийд дэнлvv болмоор Нvдний нь хєєрхнийг хараач. Хэтэрхий сайхан тvvнийг Харах нvд далдирмаар Хэлцэх наргих гэхээр Ярих vг халтирмаар Ханилаад алхъя гэхэд Yе євдєг чичирмээр Хачин хувирч дээ миний Yзэсгэлэнт Саранжаргал Аашны нь зєєлєн гэтэл Хувираа нь vгvй байнам Амны хоёр тал дахь Хонхорхой нь хэвээр байнам. Алаг нvдний нь солбих Намжир хэвээр байнам
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Алтан хонхны дуу шиг Инээд нь хэвээр байнам. Унаган багын зан нь Хэвээр байгаа юм бол Усан бороонд нvцгэлж Гэрээ тойрон гvйгээсэй Уур савссан бие Гэзэг хємсєг бvхнээсээ Ус дуслуулан аахилсаар Манайд орж ирээсэй … Эр хvн болоход минь анх Энхрийлэн хайрлаж байгаа нь энэ гэж Хайр гэдгийг єєрєє ч мэдэхгvй байж Хар нvдэн Бурмаа хєглєж байдаг сан … Хєдсєн дээлийн сэжvvр доор Хєглєж байсан тэр цагаас хойш Улирах цаг миний нас хоёр Уралдан барилдан арилж єгчээ. Холын замд vдvvлж угтуулж Хосгvй ерєєл зєндєє сонслоо. Хотын охидод vнсvvлж уйлуулж Хорвоогийн дурлалын дээжийг амслаа. Цэнгээний газар дарсны сайныг амсаж Цэцэн мэргэний охь манлайг чагнаж Элдэв бэлэг, цэцэг, магтаалыг Энэ насандаа бишгvй нэг хvртлээ. Буурал болж элдэв цэнгэлээс залхаад Буцах дєхсєн энэхэн насны намар Эргээд бодвол олсон бvхэн алга аа Элдэв магтаал бэлэг цєм хоосон. Зуурдын амрагийн дурлал нулимс хоёр Зулын тос шиг ширгээд дуусаж Авсан бvхэн буцсан байнам Алдхан биед чухам юу vлдэв ? Єєрєє хайр гэгчийг vзээгvй байж Єрєєлийг хайрлах гэж ядаж байсан Хєєрхий хар нvдэнгийн минь хэлсэн vгс Хєдсєн дээл шигээ бvлээхэн vлдсэн байнам …
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012
БЯЦХАН СУРГААЛ ( ) Ямар ч юмыг хийж сур Ядаж хийснээ хэрэглэж сур. Єчнєєн зовж байж бvтээсэн юм даа гэж Єєрєє єєрєєсєє бvv харамла. Удаан оролдож бvтээсэн бvхнийг Удаан хэрэглэдэг албатай бус Арван жил бэлтгэсэн зvйлийг Агшин тєдийд ч дуусгаж болно. Гуч хоног бэлдэж зэхээд Гурав хоног наадам хийдэг Насанд хvртлээ тєхєєрч яваад Найр хурим ганцхан хийдэг. Их ажил болж хийсэн сумаар Ирмэх тєдийд буудаад дуусдаг Зуун цагаар бvтээсэн шvдэнз Зурах тєдийд нvvрс болдог. Учир иймээс бэлтгэсэн зvйлээ Удаан хэрэглэх гэж єєрийгєє бvv зовоо Єєрийн зэхсэнийг эзний эрхээр Єєрийгєє баясган хэрэглэж сур. Амьдралыг єгсєн эх орондоо ч бас Алд биеэ зориулж сур !
ЖАРГАЛ ( ) Хvчит амьдралын их дэвжээнд Хvчин буурай энэхэн насанд Хvслийн боол болж явахад Хvний жаргал мєн ч олон янзаа. Сайн морийг унаж Салхи шиг явах нэгэн жаргал байхад Сайхан бvсгvйн аашинд Сархад шиг хєлчин суух нэгэн жаргал бас бий. Єчvvхэн бараан амрагаа Єндєр цагаан гэж бодож явах нэгэн жаргал байхад
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Єчнєєн хvvхэд бужигнуулаад Єєрєє дунд нь дарагдаж суух бас нэгэн жаргал байна. Гэтэл морь ч vгvй, нохой ч vгvй, Гэргий ч vгvй, хvvхэд ч vгvй Гэр орон ч vгvй, засаг ч vгvй Цагаан зээр шиг явах нэгэн жаргал байдаг. Yгvй бол хэн ч хамаагvй нэгэнтэй Yнсэлдэж муурын зулзага шиг эрхэлж Yхлээ хатлаа гэж тунирхаж Yсээ цайтал балчир мэт явах бас нэгэн жаргал байна. Арай гэж олдсоноо хvнд тарааж Архи дарсаар бусдыг дайлж Амьтныг ганц удаа ч бол баярлуулахын тулд Алд биеэ цєлмєж явах нэгэн жаргал байнам. Хайртай гэснээс єєрєє зугтаж Харь холын хvнд сэтгэл алдаж Хаа хэзээ ч бvтэхгvй юмны тєлєє Хатаж санааширч явах бас нэгэн жаргал байна. Єдєр шєнєгvй унтдаг жаргал Єглєє vдэшгvй согтдог жаргал Єєрийгєє хуурдаг жаргал Єрєєлийг шулдаг жаргал Єчнєєн тєчнєєн жаргал … Хvйтэн жаргал, халуун жаргал Хvсмээр жаргал, хvсмээргvй жаргал Хvн байтлаа мал шиг явах жаргал Аяа жаргал юутай олон бэ ? Энэ олон жаргалыг Эдлэх гэж хvсэж яваа хvн цєм жаргалтай. Эдлээд ханасан хvн бvгд зовлонтой. Эцэстээ зовлонгvй жаргал хорвоод байсангvй. Аугаа их єчvvхэн хоёр Амраглан нєхцєх дуртай. Єчvvхнийгээ агуу их нь Єхєєрдєн єрєвдєнє. Агуу ихдээ єчvvхэн нь Айн биширнэ. Их бага хоёрын завсарт Инээдэмтэйгээр vрэгдэх вий гэж
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Дунд зэргийнх нь амиа бодно. Дув дуугай зайлан одно. Орчлонд дунд зэргийнхэн Овойх ч vгvй хотойх ч vгvй Их бага хоёрын vлдээснийг Идэж явдаг жамтай. Євлийн эхний цас сэм сэмхэн сэрвэгнэв Ємнєд нутгийн салхи сэвс сэвс эрвэгнэв Єтгєн дэрсний толгой сэрвэс сэрвэс бэрвэгнэв. Торх сав шиг авгай аргал авчрахаар майраганав Томдсон гуталтай жаал араас нь даган тайрганав. Тогоруу шиг зэгзгэр охин аашлан загнан сайрганав.
ЄЄРТЄЄ ДУТУУГ ЄРЄЄЛЄЄС БИ ГУЙНАМ ( ) Аварга их орчлонгийн ємнє Алгаа тосонхон би гуйлга гуйж байна. Алив надад эрх чєлєє гэгчийг Арван мєнгєний дайтай ч гэсэн хайрла! Yнэн гэгчийг гар дээр тавиач Yзээд буцааж єгье л … Хэтэрхий уян хvн та Хэдэн дусал нулимс хайрла.! Хэт эрт vхсэн найзынхаа Хэвлэгдээгvй шvлэг дээр дусаая Завхай хvvхэн та Зарим илvv шєнєєсєє надад хайрла.! Єр тєлєєсгvй цэнгэлээр нэг цэнгээд Єглєє нь эргэж харалгvй явж нэг vзье Хvн уншихгvй ном хэвлvvлж суудаг Хvндэт зохиолч та тєлєвлєгєєнєєсєє хайрла ! Буруу ч байсан амьдралын хэлтэрхий Бусдад хэрэг болох ганц шvлэг хэвлvvлье Єнгєтэй сайхан хvнээс Єгєєч гэж гуйх хэрэгтэй юмгvй. Харин хvн аймаар, хvн та муухай тєрсєндєє Харамсахгvй явдаг гуниггvй зангаасаа Хайрла.!
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Баян бєгєєд тэнэг хvнээс Бас би юугаа гуйх вэ. Yгээгvй ядуу хvний ємнє харин малгайгаа тосъё - Yг хайрла ! Нийгэм минь та Нинжин сэтгэл хайрла ! Хvчирхэг мандсан хорьдугаар зуун та Хvн чанар хайрла !. Єнєє vе архины хаанчлалаа Єєрийг минь єгєєч ! “ Yхнэм би ” гэж чи надад Сvр бадруулан тунхаглав Yнэдээ надад Юуны хамаа байна ? Yхжээ гээд би Сонгино хэрчсэний дайтай уйлахгvй биз ээ Yлджээ гээд би Сонин худалдаж авсны дайтай сонирхохгvй биз ээ “Yхнэм би” гэж Хvнд зарлаж явдаг тэнэгийн нэг Yнэдээ алга болбол Хvн тєрєлхтєнд аятай юу даа !
НЭРГYЙ НЭГЭН ХYН ( ) Хавар намрын зэврvvн салхи Хайргvй vлээх уужим талд Хатсан хялгана буурал vс шиг Хааяа сэрвэлзэх довцгийн энгэрт Yхрийн нvдний ухархай гэмээр Yл мэдэгхэн борог хонхорт Yхсэн тєрсєн он нь тодгvй Нэгэн хvний булш нойрсоно. Єдєрт хааяа чавхны чулуу шиг Єнгєрєх болжмор тэнд буусангvй Сард хааяа зvvдний юм шиг Сажлах морьтон тэнд очсонгvй … Зэлvvд бєглvv энэхэн газрын
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Зэрэглээнээс єєр зочин vгvй Зэрвэс vзэгдэх тав гурван Зээрнээс єєр ёслох амьтангvй. Дэндvv чимээгvйд мєнх дугжирсан Хэний хvv хэн бэ гэдгийг Дэрний нь чулуу мэдэх атал Хэлье гэсэн ч хэл байхгvй … Хамгийн сvvлд булшин дээр нь Харуусан зогссон хэдэн хvнээс Тав нь vхэж, гурав нь vхлvvт Талийгаачийг бодохтой мантай. Урьдаа, гэвч энэ хvн Уужим цэнхэр энэ л талд Улаан дєл шиг цовоо жаал Уургын цээж унаж єссєн юм. Марзтай тойромд биеэ угааж Майжиг эмээгээс хусам горьдож Малын захад дуугаа дуулж Мандах нар шиг єєдєлж явсан юм. Номхон мориноос ойчиж сурч байж Догшин морин дээр тогтож сурсан юм. Ногтны сур зангидаж сурч байж Агтны зан амьдрал сурсан юм. Yхрийн сvvл хугарам хvйтэнд Yнэгэн малгай буулгалгvй Yvрийн жавар vдшийн царцууд Yстэй дээлтэй зуух шиг явсан юм. Адууны хомоол уугим халуунд Атрын євсийг сэвэлзтэл исгэрч Амьтан бvхнийг давчдаж байхад Айраг нэвчсэн чулуу шиг явсан юм. Дуутай шуутай наадмын довон дээр Дуудах цолгvй тvрvvлж явсан юм. Дугарын хvvхэн Дулмаад дасаад Намрын салхинд гэгэлзэж явсан юм. Хугацаат цэргийн албанд тэнцээд Хуаран байранд бужигнаж суугаад Орос зэвсэг гартаа барьж Монгол нутгаа хамгаалж явсан юм.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хvнд пулемётын сумангийн даргын Хvvхэн жаахан Нинад татагдаж Албанаас халагдавч нутаг буцалгvй Амрагийн эрхээр хот орсон юм. Хот газрын олон Нинад Хоёр нvдээ алдах шахан Зохиох амьдрал vйлийн vртэйгээ Зодог ємсєлгvй барилдаж эхэлсэн юм. Ажиллая гэсэн ажилдаа орж Авъя гэсэн амрагаа авч Ахуй насныхаа ид зунаар Аархаж болом дємгvvр явсан юм. Хэдэн яамны нэгэнд удаж Хэлтсийн даргын нэгэн болж Хуучин Нинагаа шинээр сольж Хувийн хашаа байшин авч Yйтэнхуар, драп ємсєж Yдэш бvхэн дарс аягалж Yvдэндээ єглєє машин зогсоож Yvрдийн юм шиг гулгиж явсан юм. Хангайн нуур шиг цэлэлзэж яваад Хатах нас нэгэнт болоход Хавар ирсэн шувуу шиг нєхєд Намар нь болоод буцан зэллэв. Албан тушаал насанд ахдаж Аажим боловч зогсолтгvй уруудаж Yvгээр тvvгээр гуйсны хvчинд Yvдний жижvvрт арайхан тогтов. Гаднаас орох нь яв явсаар Гантай зуны бороо шиг цєєрєвч Гадагш гарах нь урьдын адил Ганга мєрний урсгал шиг байсаар Хашаа байшин эдлэн хєрєнгє Хайлах мэт нимгэрэн барагдав. Хар vс нь цайран цайрсаар Хазаар мэт vрчлээнд дарагдав. Олон амрагийн отгон болсон
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Овоо зантай залуу эхнэр Оломны цанхтай гvv шиг загнаж Олсон хэдийг нь аваад арилав. Насны эрхээр ажлаас огцорч Нартын жамаар алжааж єтлєхєд Наргиж явсан урьдын нєхєд Наашаа бус цаашаа гэлцэв. Хэлтсийн дарга явах цагт Хэлээ олохгvй магтаж явагсад Хєгшин болоод ядарсхийхэд Хєлєє олохгvй зугтах жишээтэй. Хvндлvvлж явсан цаг дуусаад Хvндэлье гэхэд хvмvvс тоохгvй Хvvхнvvд хvртэл загнах аядаад Хvvхдvvд хvртэл тоглоом хийхэд Тэмээ хvн хоёр ядрах цагтаа Тэмцэж нутгаа зорьдог vлгэрээр Эвдэрхий хуучин чемодан барьж Эх нутагтаа ирсэн юм … Ах дvv садан нь эрлэг хvрч Амьд заримын нь элэг хєрч Ажиггvй байвал наашаа гэхгvй Аргагvй очвол цаашаа гэхгvй … Таньдаг тvмэн vхэх нь vхэж Тарах нь тарж, зєнєх нь зєнєж Танихгvй хvмvvс мэдэхгvй айлууд Газар нь харин танил газар байв … Энэ газар тvvнийг тосож “ Эзэн нь юм аа мэднэ ээ ” гэх шиг Илч нь харьсан бєгтєр биеий нь Гунигтай хамт євєртєлсєн юм. Тэрний хойноос хvн уйлсангvй Тэгж явсан хvн гэж дуунд дуулсангvй. Ажлаас орон тоогоор хассан шиг Амьдралаас бас орон тоогоор хасжээ. Цагтаа хvн шиг хvн яваад Цагаа болоход хvнд хэрэггvй болоод
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Уйтгартай нь аргагvй єнгєрлєє. Уг нь энд тєрсєн юм эндээ vхжээ … Хатуу чанга шорон байсны Хаалгыг vvрд хаагаад Хар цоожоор цоожилсон байна. Харин тvлхvvрийг нь яагаа бол ? Залхаах шоронг устгах ч яахав Засарч єгдєггvй гэмт хэргийг харин Yvрд дотор нь цоожлоо болов уу Yлдээчихээд хоосон цоожилсон болов уу ? Хєєрхий энэ шорон Хєсрий болж дээ зайлуул Энд би нэлээд сар жил Эрх чєлєєгvй тарчилж билээ … Ядарсан цагт гэр болж байсан Явцуу шорон ч яахав сєнєж Ялыг минь далимдуулж дарлаж байсан Яргачин харин хаана яваа бол ?!
ГАНЦААРАА ЭР ХYН ( ) Yе vе нижгэнэдэг чив чимээгvй єрєє Yvдэн дээр нь ирдэг олон зочны Yлдээсэн элдэв тэмдэг Yнгэгдсэн шалны таархан…. Угаагаагvй удсан шал Услаагvй удсан цэцэг Унтарсан зуух шиг ор дэр Урьдын тансаг сvмийн балгас шиг гал тогоо … Тамхины бохь ханхалсан ширээ Тарааж хаясан сонин сэтгvvл Талхны хатсан vртэс(нэгэн хоёр удсан зvсэм) Таваг дээр хуучирсан шар тосны vлдэц… Олон халаасан зэлгээн цай Ойрмогхон долоо хоногт хиамыг Огтолж байсан хутга, Оёортоо ёотонгийн хогтой дийз …
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Угаагаагvй дотуур хувцас Удсан шєлний эхvvн vнэр Ханан дээр ялаа алсан мєр Хайчилж наасан хvvхний зураг… Сvрт хэрvvлийн vеэр нэгэн цагт Сvйрсэн толины хэлтэрхий Ємнє нь савангийн хєєсєнд зууралдаж Єнгєє алдсан сахлын машин … Цай давс гоймон авах тухай Цаасан дээр тэмдэглэсэн бичиг Цаана нь vнэнч хань болсон ганц тvлхvvр Цаг … арав хагас - “ Одоо босъё доо “
ГОВИЙН ЖААХАН БYЖИДМААГИЙН ГУЙЖ ХЭЛСЭН YГ ( ) Амьдралын ханиа чамайг болгож Авъя гэж та бичжээ. Амаар минь болъё гэж бодоод Асууж байгаа юм уу даа ? “ Эр хvний дотор Эмээлтэй морь багтана “ гэдэг Эргэцvvлж єєрєє бодсон юм байгаа биз Би юу гэх вэ дээ … Харсаар байж намайг Сайхан хvvхэн гэж шилээгvй нь лав Харин Бvжидмаа чинь танд Сайн хань байхыг хичээнэ. Єрх гэрийн чинь голомтыг би Єєд нь бадраахыг бодно. Ємссєн зvvснийг чинь бvтэн Єнгєтэй явуулахыг хvснэ. Хишгийн тогоог чинь тvшиж Хийморь жавхааг чинь дэмжиж Хэчнээн бэрхшээл тохиолдсон ч Ухарч цуцахгvйг бодно оо. Халуун байлаа гээд Халширч зугтахгvй нь магад Хvйтэн байлаа гээд
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хvнээс дутахгvй нь мэдээж Ажил vйлэнд Бvжидмаа чинь Айхтар гаргууд биш ч гэсэн Айл хєршийнхєє дотор Айргийн тавд орох байлгvй. Харин намайг та Хамаагvй дээгvvр хєтєлж Хатад дагинас шиг гангацуултай. Хамт битгий суулгаарай. Нvvр минь бараан билээ Нvд минь онигор билээ Хєдєєнийх болохоороо тэнд чинь Хєлс бурзайгаад байдаг юм. Бас та надад Бариу салбагар ємд Єндєр єсгийтэй шаахай Ємсгєсний хэрэггvй шvv. Майга болохоороо доогуураа Майхны ам шиг харагдах биз Гутлаар биш мориор Гоёж єссєн билээ би. Барагтай эмнэгийг авчрахад Байя гэж буцахгvй ээ. Шаахайнд харин булгиулаад Шагайгаа мулталж магадгvй. Эцэст нь танаас гуйхад Элдэв дээдийн бvжиг уруу Идшинд хєтєлсєн байдас шиг Ийш тийш нь бvv хєтлєєрэй. Сэвэлзсэн байдасны очсон газар Сэвс цус байдаг шиг Гоёж очсон бvжгийн цаана Голдуу хэрvvл зодоон байдаг гэж Арай худал хэлэхээргvй Ахмад настан ярьдаг юм Аливаа хэрvvлд ерєєс би Амин голоосоо дургvй. Єєрт чинь хэлэх юм
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Єєр юу сан билээ ? Єл хоолоо чамлахгvй Ємсєх эдлэхээ голохгvй … Бvрэгхэн ийм Бvжидмаа чинь Бvдvvлэг ч санагдаж магадгvй. Хэрвээ тиймэрхvv санагдвал Хэлээрэй надад эртхэн. Хань хэдий сайн ч Халуун элгэнд хvрээ билvv Хангай хэдий сайхан ч Ханагар говийг минь гvйцээ билvv… гэж Нутгийн минь дуу байдаг юм Нуугаад яах вэ танаас Алс нь ер нь говьдоо л Амьдарна гэж боддог шvv … Єєр юу ч хэлэх вэ Єєрєє бусдыг нь бодоо биз Бодоод надад хэлээ биз Болно л доо… Би зєвшєєрнє. Хvчтэй ганган явах цагт Хvн байтугай нохой хvртэл инээнэ. Ноорч ядуурахын цагт Нохой байтугай хvн хvртэл урах гэнэ … Аавын хvv нэгэнт доройтсон бол Аз жаргалтай vеэ олон битгий дурс Єлссєн хvн єєх яривал Єєрийн биеийг тамлахын нэмэр Зол жаргалыг нэгэнт эдэлсэн бол Зовж явсан vеэ битгий март Агшин тєдийд жаргалынхаа vнийг мартвал Амтгvй жаргал зовлонг болж хувирна. Гучин наймтай аавыг минь Амьд сэрvvн зvрх шиг Гуниг баяраа дэргэд нь Амсаж єссєн голомт минь Тунарч хєхрєх утааны Yнэр нь нэг л єєр Тулган доогуур шилээсэн Yнс нь хvртэл ондоо.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Ам бvлдээ хомсхон Хоол нь нэг л амттайхан Ахдаа шоглуулж уйлсан Нулимс хvртэл аятайхан Бурхан бага насны минь Буурал ганцхан диваажин Буургар талын дундах Бууц минь тэр байна. Жаахан тэр бууцан дээр Жаргалаа орхиж зовлонгоо vvрээд Илчгvй холын замд би Эр бие ганцаар гарч билээ …
БАДГУУД ( ) Жигvvртэй бvхэн шувуу мєн гэвч Жиргэдэг ч бий, гаагалдаг ч бий … Ухаантай бvхэн хvн мєн гэлээ ч Уйлдаг ч бий дуулдаг ч бий … Унтана гэдэг vхэхийн єєдєс Уйлна гэдэг дуулахын хэлтэрхий … Газрын холоос тэр хvн урьд Гал халуун тулаанд бие нь шархлаад ирж байсан юм Газар доор vvрд нойрсоход нь Гавьяаны олон одонгоор дээл нь шархлаад vлдэв ээ хєєрхий …
ХОЛЫН СОЛОНГО ( ) Аймгийн нутаг алгасан Арилж байгаа хурын Тэргэл алаг солонго Тэнгэрийн хаяа мєрлєнє. Ташиж холдох зайн Таяг тойргийн хуулиар
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Нарны гэрэл задарч Найман єнгєєр мєрлєнє. Ганган тунамал єнгєнд Гараа хvргэе гэвээс Багын сайхан зvvдийг Барьж уяхтай адилхан. Алсын тансаг солонго шиг Айлын танхил бvсгvй Зvрхний дэргэдvvр шvргэж Зvсний сайхнаар гайхуулна. Yгийн цэцнийг хангинуулж Yнэртний дээжийг ханхлуулж Дурлалын найман єнгєєр Дугуй солонго шиг туналзана. Солонго хэдий сайхан ч Сохор хvнд хvртээлгvй Булбарай дагинын ирмэлт Буурал надад хvртээлгvй …
ИДЭР ЦАГИЙН ЗYYД ( ) Идэр цагийн минь зvvд таяг тулан сажилна. Ирэх намрын євс шиг бєхєлзєнхєн бєртєлзєнє. Yрчлээ баян нvvрэнд нь будгийн vнэр сvvдэр холцруутаад Yс нь буурал хийгээд нvд нь цэнхэр цагирагтай. Саяхан энэ авгай газарт унасан од байв Сайхан тvvний хойноос аймгийн залуус хошуурч байв. Саруул талын дэвжээнд олон эрс єрсєлдєж Сарны хvйтэн туяанд олон хєвvvд гунихрав. Ирсэн шигээ буцдаг хорвоогийн ёс болохоор Идэр цагийн минь зvvд Таяг тулан буцав аа. Сайхан залуу явж хvнд би гайхагдаагvй ч Сайхан зvvдийг зvvдэлж хvний жишээ явжээ хє …
НАМТАР ( )
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Алд биеийн минь намтар гэвэл Амьдралын хатуу бvхэнтэй Аймшиггvй тулалдаж ирсэн Ард Чойномын тvvх юм. Энэ биеийн минь намтар гэвэл Эртдэж тєрvvлсэн хорвоотой Эрэгчин эмэгчинээ vзэлцсэн Рэнчиний Чойномын тvvх юм. Хонгор багын диваажинд Хотлын хvvхэд шиг байснаа Хорвоогийн “ vнэн ” хэмээх Хориотой модны жимсийг Арванхан хэдтэйгээ тасалж Амт, vнэрийг нь таньснаас Амьдралын баруун ёроол уруу Ад болон хєєгдсєн тvvх. Гарын бэлгvй тэнэж Гашуун vнэнээр хооллож Єнтэй жилийн чоно шиг Єлсєж єссєний минь тvvх . Монгол шvлгийн атарт Модон анжис vзгээр Мохошгvй шан татаж Морь мал шиг зvтгэж Сургууль vзээгvй биеийнхээ Жаргал vзээгvй хєлсийг Нарнаар сарнаар асгаруулж Найрагч болсны минь тvvх . Хорвоогийн цуут мэргэдийн Yхэж явсан замаар Хорьдугаар зуунд би Yрэгдсэн ч яахав, гэхдээ Шvлэг мэддэггvйчvvлийн ширээг Шvдээ элэгдтэл мэрж Нойтон хvйтэн шорон уруу Нохой шиг хєєгдсєн тvvх. Тэгэвч сэтгэлээр унаагvй Тэмцэж явсны минь тvvх Яруу шvлгийнхээ мєрvvдээр
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Ялж явсны минь тvvх. Утас шиг энэхэн биедээ Уул шиг зовлон чирэвч Харцын хvvхдийн гэрт Хаан шиг жаргаж явлаа.
ИХ YДИЙН СYYДЭР ( ) Ирээдvйн хvн та намайг Их vдийн сvvдэр байсан гэж Илvv дутуугvй зvйрлэж нэгэн бодоорой. Аагим зуны vд дунд Атан тэмээний сvvдэр хvртэл Алд хvрэхгvй жаахан болдог. Єєрийнхєє цаг vед би Єсєхєєсєє єтлєх хvртлээ Єчvvхэн нэгэн ард явлаа. Yдийн сvvдэр шиг ард миний Yгийг минь сонсохсон гэж Yеийнхэн булаацалдаж байлаа. Их vдийн сvvдэр Бага байлаа ч гэсэн Сэрvvхэн болоод ховорхон билээ … Та намайг удтал юунд ширтээ вэ ? Тааламж мууламж хоёр єрсєлдєн Ахуй сэтгэлийн чинь гоо сайхны Алтан зvv хэлбэлзэнхэн байна уу даа ? Надаас урьд учирсан сайхан сайхан хvний Наалинхай нvдтэй нvд юугий минь жишиж Царайгий минь гоо сайхан нэгний Цагаахан зvстэй харшууланхан байна уу ? Азийн шєнє шиг гvн хархан vсийг минь Алтан согсоо vстэй адилтган ядан Нуруу турууг минь циркийн тавцанд Нугарч байгаа охиныхтой зэрэгцvvлэн байна уу ? Битгий тэгж єєрийгєє та зовоо Би тэдэн шиг сайхан биш гэхдээ
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Тэднээс муухай биш дvндээ дvн Тэд бол тэд, би бол би ! Єєрийн минь юм бvхэн зєвхєн Єєртєє зохисон тусдаа хvн Байгаль намайг хvн дуурайлгаж хийгээгvй Баталж ганцхан хувь хэвлэсэн юм. Энэ ганцхан хувийг авъя даа гэвэл Эргэлзээд юу хийнэ надтай мэндэл !
ЗУНЫ ЄГЛЄЄ ( ) Мєнгєн цагаан будан нарны доогуур татаад Мєргєцєг ногоон хошуу халим загас шиг бараалаад Мєлvv хєтлийг даруулсан хvрэн утас шиг замаар Мєєр нойтон тэрэгтэй хєсєг хєлтрєг сажлаад Ар газрын дэвсэг дээр зусаал гэрvvд цайран Аргалын цэнхэр утаа нь зургийн юм шиг зурайн Алсад хуцах нохдын нь хэмнэл нэгтэй дуун Алх дєшний чимээ шиг хээрийн холд цуурайтана. Жигvvр нь нороо юу гэмээр усны хоёр шувуу Жигтэйхэн доогуур нисэж уйтгартай зєєлєн ганганаад Жижиг ногоон толгойд шvvдрийн усан гялалзаж Жирийн байтлаа хосгvй vлгэрийн єглєєг чимэглэнэ.
ХYН ТАНАА ( ) Бор зvрхний минь алтан ураг болж Бодлын хvйгээр холбоотой тєрєх Надаас хойчийн хvн танаа Найрагчийн эрхээр хэлэх vг байна. Амьдрах єдрvvд чинь ямар байхыг Алсаас би зєгнєж чадахгvй ч Эгэл шvлэгчийн амссан зовлонгоос Эрхбиш хагас нь vлдэж магадгvй. Насандаа миний vзээгvй жаргалаар Наадан тоглох азтай ч гэлээ Улиг болсон єнєєх л гачигдал Улан доороос чинь ургаж мэднэ.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Гэрэл байваас сvvдэр байдгийн хуулиар Гэнэхэн жаргал зовж болдог дуулиар Гэр бvл хийгээд сэтгэлийн уйтгар Гэтлэх аргагvй тулгарч ч мэднэ. Атрын цэцэг мэт идэр насанд Алтан зєгий мэт сархаданд хєлчєєд Анхны уналтыг гэтлэхэд бэрх Аймшигт єдєр ч ирж мэднэ. Сартай нартай энэ хорвоо дээр Сармагчин биш хvн гэгдэж явахад Санаа зvvдэнд ч багтаа нь vгvй Сайн саар учрал алийг тэр гэх вэ. Хойчийн хvн чи тэр бvхэнд Хотойлгvй бат зогсоорой Дайсны довтолгоог єнгєрєєсєн цайз шиг Дархан баатар чийрэг байгаарай. Хоёр байтугай хорин хєлтэй байлаа ч Хорвоод хvн бvдрэх vе байдаг юм. Хойно нь хичээвэл далавчгvй ч гэлээ Холхи єндєрт нисэх єдєр байдаг юм. Уйлан хайлан хагацах єдєр байхад Уяран баясан учрах єдєр байдаг юм. Єнчин ганцаараа бvртийх єдєр байхад Єнєр олуулаа бvжиглэх єдєр бас бий. Ойр хавийнхандаа хараалгах єдєр байхад Орчлон даяар ерєєлгєх єдєр ирдэг юм. Ор дэрэнд ёолон хэвтэх єдєр байхад Олны манлайд дуулан алхах єдєр бас бий. Буу тулгуулаад бор гэрээ нэгжvvлээд Буруут болон туугдаж гарах єдєр байхад Залагдаж ирэх харь орны элчин мэт Засгийн тэргээр хvргvvлж ирэх єдєр бий. Энэ учраас дvv минь хvv минь чи Элдэвт бат ажиршгvй зогсох хэрэгтэй. Бvдэрвэл босож алдвал онож Бvрэн тєгс ялж явах хэрэгтэй. Харин хэний хvv хэн ч тєрсєн нэг єдєр байхад
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хариуд нь хэзээ хаа боловч, vхэх нэгэн єдєр зайлшгvй. Yvний учир надаас хойших Хvн та Yр бvтээлтэй зєв жаргаж амьдраарай ! Ямар ч хvн хэрвээ Ялаа болж тєрсєн бол Хэдгэнэ болохсон гэдэг Хэдгэнэ болохдоо болжмор болох гэдэг Хэрвээ болжмор болчихвол Хэт нь заавал бvргэд болох гэдэг Хэн нэгнийгээ тэгээд багалзуурдахсан гэдэг Хэзээ ёзооны зуршил юм шив дээ ! Анх учирснаас хойш чиний дvрийг Ахуй сэтгэлдээ би зуу зуугаар нь бvтээв. Надаас єєр хэн ч орж vзэж чадахгvй Нандин тансаг чиний vзмэрийг байгуулав. Аугаа тэр дvрvvдийг єєр хvн бvтээх гэвээс Алт гантиг тэргvvтэн хаана нь ч хvрэхгvй. Амьгvй мєртлєє, амьдаас дээгvvр дvрийг Амраг сэтгэлээс єєр юу ч ингэж бvтээгээгvй. Одоо би чамтайгаа уулзая хэмээн яарч явна. Олон сайхан дvрvvдийг чацуулж vзэхийг яарч явна. Оносон алдсан хоёроо бушуу мэдэхийг яарч явна. Оносон бол би vр дvнгий нь vзэж Онгон хайрын туузаа чамаар хайчлуулж Орсон гарсан бvхэнд тансаг vзмэрээ толилуулъя. Шулмас хийгээд бурхан гэдгийг Шулуухан хэлэхэд би vзсэн хvн Дэлхий дээр бий юу гэх нь бvv хэл Дэргэдэх гудамд маань бий гэж хэлнэ. Авралт бурхан гэр зуурын тэрлэг ємсєж Аяга дvvрэн будаатай цай хийж Амраг минь, ганц минь гэж энхрийлэн Аав ээжээс ч илvv ивээн соёрхож байсаан. Ад шулмас гэр зуурын тэрлэгээ урж Аяга шаазангаа хага чулуудаж Аашилж хардаад намайг хєєх vедээ Аянга цахилгаанаас ч наанагvй гялалзаж байсан. Шулмас хийгээд бурхан гэдэг чинь Шулуухан хэлэхэд нэг хvний хоёр тал билээ л …
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012
ЄВГЄН ХYНИЙ YГ ( ) Хар Дуламсvрэнг та нар Хазгар чавганц л гэлцэх юм. Хазгар нь ч vнэн, чавганц нь ч vнэн Хар царайтай нь ч vнэн л дээ, гэвч - Та нарын насан дээр Дуламсvрэн ийм Тас хар байгаагvй юм шvv. Би юу андах вэ – Ээдээ Битгий л та нараас илvv байсан байг даа. Дун шиг цагаан царайтай Дуран шиг хар нvдтэй “ Дунд голын ногоо шиг “бvсгvй Дунийж явлаа шvv дээ - Базарваань Тэгэхэд би ч бас одоотой адилгvй Тэнхээтэй бол тэнхээтэй царайтай бол царайтай Ядаж исгэрэх шvдтэй, ирмэх нvдтэй Яаж ч болохгvй залуухан явлаа Хавийн залуусын нэгэн адил Хар нvдэн Дуламсvрэнгийн хойноос Харанхуй шєнийн нойроо алдаж Хатавчнаас нь зvvлттэй хонож явлаа. Дуламсvрэн гэдэг чинь манийг бодвол Дуутай бурхан, гуутай зураг Халхын сайхан эрцvvлийн Хажууд нь єргєсєн зул шиг байлаа. Гэнэ гэнэхэн инээд алдахад нь Гэр дvvрэн гэгээ татах шиг Гэрэлт цагаан шvд ярсхийн Гэсэрийн хатан шиг авхай явлаа. Нуруу гэж нуруу, бие гэж бие Нуманд татсан сум шиг шулуун Нууранд хєвсєн хун шиг цэмцгэр Нутаг цэлмэж лус баясмаар хvн сэн. Yс ч гэж vс Yзvvр ёзоор хоёртоо Yнэт сувдан даруулгатай
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Yйзэн мєрєн шиг суналзаж байдаг сан. Хоёр сайхан хєл гэдэг чинь Хоолны савх ч тvvний дэргэд юу ч биш Хотос хотос алхах нь бvжиг гэмээр Хосгvй сайхан амьтан явсандаа Дуламсvрэн. Сайхан хvний сайхан явахыг vзнэ гэдэг Сав ертєнцєд хvн болсны гавьяа гэдэг Ингэхээр би ч vздэгээ vзсэн Их ээ азтай хvн шvv хvvхэд минь. Яая гэх вэ цагийн эрх гэдэг Ямар ч улсын цааз хуулиас хатуу хойно. Ялалтын туг шиг явсан Дуламсvрэн Ялаа бээрсэн юм шиг болчихлоо Хар ч гэж, хєєтэй тогоо шиг, Хатингар ч гэж, говийн заг шиг Харсан амьтан, хєгшин залуугvй л Хазгар чавганц гэлцэх юм чухам даа Ийм ч хvн яваагvй сэн дээ… Гэвч Ийм л болчихдог юм байна даа хєєрхий… Олон жил намайг элдсэн vхэл Ойртсоор байгааг би алхам бvрээр мэдэрч Гарцаагvй, багалзуурдуулан унах Газар єєдєє дєхсєєр явна Одоо, бvх юм єнгєрсєн Оройтсон, шийдчихсэн… Гагцхvv Амьсгалын эцсийн хийг дуустал Амьтанд хэрэгтэй vг хэлэх… Гарцаагvй, хvмvvст надаас vнэтэй Ганц vг ч гэсэн vлдээх хэрэгтэй
ШЄНИЙН ШYЛЭГ ( ) Намаршиж байгаа дорнын тэнгэр дор Намуухан бороотой тас харанхуй шєнє Зvрхний алтан зул чам юугаан бодож Зvvрмэглэсэн шvлгээ нойрмоглосон шvлэгч бичлээ Єрх тошсон хvйтэнхэн хурын
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Єдий олон ширхэг шиг эмх цэгцгvй Нарийн ширхэгтэй зовуурт их бодлыг Найрагч би сэтгэлдээ тээж явнам Гэтэл чи минь миний тухай Гэнэ гэнэхэн учралынхаа тухай Зав гаргаж боддог ч юм уу-vгvй ч юм уу Захиа ч vгvй, сураг ч vгvй л байх юм Алтан єнгєт, гоёлын гутлын чинь Алхаа тэгшхэн, дэгжин мєрийг Асфальт зам дээр, хотын тэрэгнvvд Арзгар бємбєгєн дугуйгаараа даран даран єнгєрєх шиг Цэцэг цэврvv шиг ид насны минь Цэнгэлт шєнvvдийг, эрцvvлийн хорвоо чийрэг биеэрээ даран даран єнгєрч чиний минь гоо vзэмж бvдгэрэнхэн яваа болов уу Аз жаргалын єтгєн тоосон дунд Алтайн вансэмбэрvv цэцэг шиг Аргагvй содон ургасан чамайгаа Анх харсан тvvхт єдрийг би мартахгvй ээ Хас эрдэнэ мэт цав цагаан магнайдаа Хараацайн даль мэт хав хар шанх тавьж Халуу дvvгтэл ширтэх хоёр нvднийхээ Хан хотын дэвvvр шиг сормуус юугий нь єргєж Ягаан шунхан уруулаар vл мэдэгхэн мишээж Ярсхийсэн шvд давуулж мэндийн хариу чулуудсан Тэгш сайхан мєртэй нарийн гоолиг бие чинь Тэр хэвээрээ миний зvрхэн толинд vлдсэн юм Ус олныг гаталж би, чамтайгаа Учралын долоон сайхан жаргал амталлаа
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Уул олныг гэтэлж би, чамтайгаа Уяралын долоон утсаар холбогдлоо Хан хєвчийг дагуулж энэ долоон утсаа Хагас бvтэн єнгєєр жигдрvvлэнхэн чангаллаа Халуун хайрын тvлхvvрээр эгшиг авиа зохицуулж Харах биегvй утсан дээр барих биегvй дуугаа бичлээ Зvрхний минь дууны нот бvхэн дээр чи Зvггvйхэн гараараа бакар тэмдэг тавьж Хоёр хурууны vйлний цагаан хайчаар Холбоос лигатыг нь тас огтолсоор ирлээ Унагаах тусам єєдєє дахин авирах Ууц нь тасархай шоргоолж гэмээр би Чин сэтгэлийн итгэл цєхрєл орхилгvй Чинийхээ оргил єєд олон дахин авирлаа Балчир хvvхэдсэн бол аль хэдийнээ Байдаг нулимсаа дуусан уйлах сан Барьж тэссээр залгиж явсан нулимсыг минь Бараан шєнє нутгийн тэнгэр єрхєн дээр уйлж байна Зvрхний минь атрыг цоо хатгасан Зvv шиг цэвэрхэн алдрай минь Энэхэн шєнє энэхэн шvлгийг мэндлэх Эрэвгэрхэн алаг нvдээ аньж байгаа болов уу, харж байгаа болов уу. Намаршиж байгаа энэ их тал шиг
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Насны хорвоо хэнийг ч єршєєдєггvй болохоор Найзхан гоо минь нэгэн цагт vгvй болж Найрагчийн шvлэг л чамайг мєнхлєн vлдэх байх даа .
МОНОЛОГ ( ) Найз минь та нар минь Намайг битгий хараагаарай Найраг шvлэг нь, найрагчийн бие нь гомдоно. Намайг бvv хоосон магтаарай. Найрагчийн бие бялдар магтаалд жаргавч Найраг шvлэг нь зовно, євдєнє. Найрагч гэхдээ би Нацагдорж биш, Пушкин биш. Бага гарын авсаархан Баясал гомдлын бэлэн дуучин. Аугаа их чадал хvрээгvйдээ биш Алтан титмийг нь ємсєх заяа дутсандаа биш Аугаа тэр сод хvмvvсээс би Тэс єєр хvн. Зам минь тусдаа Зан минь ондоо. Мєлхєж єссєн шороо минь єєр Мєрлєж єссєн тэнгэр минь єєр Уусан ус, суусан ёс, цаг vе минь єєр Ууган хайр, ууган ном Уналт ялалт минь єєр. Алтан навчис хаялах Хангай ханы намар Аяны дуучин ангир шиг Уянгаар уйлж яваагvй. Аргал тvлсэн гэрийн Нvvдэл нvvдэлд тvvртэж Аугаа их дорно дахины Тvvхийг vvрэн бєхийсєн Ачаа зєєгч билээ би.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Унаган багын найзууд минь єєрсдєє Дорно дахины ардын дуу билээ. Учирсан амраг минь єєрєє Дорно дахины яруу найраг билээ. Уншигч сонсогч тvмэн минь єєрсдєє Дорно дахины гvн ухаан билээ. Ундааныг нь зєєгч миний бие Дорно дахины нэг шvлэгч билээ. Цусан тєрєлт та нартаа Цул алтнаас vнэтэй Бэлэн шvлгээ би єгнє Бэрх цагт хань чинь болог. Аргих наргихын чинь цагт Алтан шаргал сархад чинь болог Аймшиг тvгшvvрийн цагт Агсаж явах зэвсэг чинь болог. Унахын цаг ирвээс Таяг чинь болог Уйлахын цаг ирвээс Алчуур чинь болог. Учрахын цагт Хєгжим чинь болог Урт амьдралын чинь Газарчин болог. Амьдралын ай тvмэн нугачаанд Алаг зvрх чинь ганцаардахын цагт Хаашаа явах вэ гэж Бурхнаас битгий асуу Хан хэнтийн шvлэгчээс асуу. Найрагч миний бие Нацагдорж ч биш, Пушкин ч биш Орчлонд ганцхан хувь хэвлэсэн Онгон талын яруу найрагч билээ.
YХЭЛ ( ) Цэл залуугийн vзэмжээр Цэнгэж яваа амрагхан минь Газар дээр юунаас ч айхгvй
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Гагцхvv vхлээс айна. Yхэл гэж нэг тийм Yлэмжийн тас хар юм Хожмын нэг єдєр Холын холоос ирнэ гэж Тэнэгхэн насандаа эндvvрч Тэнгэрийн зvvдээр жаргана. Yхэл нь гэтэл тvvнтэй Yдэшлэгт хамт гvйнэ. Мєхєєлдєс хуваан идэж Мєсєн дээр цуг гулсан Завхуул харцуулыг єдєлцєж Зам хєндлєн гvйнэ. Онгоцонд хамт сууж Ононы амралтанд амарч Тоохгvй залуугаа бас Тоглож цуг гомдооно. Орчлон их дэлхий дээр Охид хvvхнvvд элбэг Охин хvний vхэл Оймсноосоо ч элбэг …
АЛДАА ( ) Амьд насандаа хийсэн Алдаануудын дотор Архи амсахаа больсон минь Аймшигтай алдаа байжээ. Хєгжилдєж явсан машинаас Хєдєє ганцаар хаягдсан юм шиг Олны цэнгэлээс заазлагдаж Орь ганцаар хоригдсон юм шиг Хєшvvн уйтгарт дарагдаж Хєлийн чимээ чагнаж Тоохоо байсан найз нараа Тоолон хvлээх хэцvv юм санж. Хувцастай мал шиг явсан
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хугацаа цагтаа харуусан Эрvvл саруул ухаанаар Эргэж єєрийгєє шигшинхэн Баяр ёслол болгоноор Балгасан улсаас зугатанхан Орох газраа олж ядахад Орчлон багадаад бэрх юм санж. Согтуу vзэгдэх найз нєхдийн Солиотой яриаг чагнанхан Амьсгалын нь муухай vнэрээс Амаа тагланхан бєгчимдєж Далд оруулахын тvvс болж Дахиад бvv vзэгдээсэй гэж Орон байр сэтгэл хоёр Ой гутан vлдэх гэж Эрvvл ухаантай найзаар дутаж Элэг цєсний євчин тооцож Эсгэлэн ундаанд нэвчсэн орчлонг Элдвээр зvхэн ганцаардах гэж Архинаас би гарсан байна. Адгуус шиг согтуу бусадтайгаа Адилхан завхраагvй минь миний Алдаа юм санж ! ЦАГ ИРВЭЭС ( ) Амраг минь чи намайгаа Амьд сэрvvн цагт нь Хайрласан шиг хайрлаарай. Эргээд олдохгvй эрдэнэ минь билээ гэж Энхрийлэл бvхнийхээ дээжийг зориулаарай. Энэхэн замбуулинд мєрєє гаргах нас минь Элгэн тvмэндээ дуугаа дуулах онууд минь Энхрий чамтайгаа эрхлэнхэн суух єдрvvд минь Эрхиний хэлхээ шиг тоо хэмжээтэй билээ … Амьдрах хугацаа дууссан тэр цагт Амрагаа чи vхэлтэй булаацалдаж дэмий битгий зовоорой Єгєх ёстой бvхнээ амьдад нь хайхралгvй яваад Єнгєрсєн хойно нь амаа барьж, биеэ бvv тамлаарай. Хорвоод ирсэн хvн буцдаг жамтай
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хоёр амрагийн нэг нь заавал тvрvvлдэг ёстой. Усны мандалд лянхуа цэцэг ганддаг цаг бий Ум зандан ургах vе байхад унах vе бас бий. Єглєє гарсан нар орой шингэдэг билээ Єндєрт ниссэн шувуу газарт буудаг билээ Єргєн мєрєн боловч ширгэх ёс байдаг юм Єчvvхэн минийхээ хойноос уйлаад уйлаад яахав. Хэзээ нэгэн цагт би чинь явлаа ч гэсэн Хэлж байсан vг минь чиний цээжинд vлдэнэ. Хэврэгхэн тєрсєн бие минь хээр хєдєє нойрсовч Хэлхэж байсан шvлэг минь амьд сэрvvн vлдэнэ !
ТОЛЬ ( ) Гангалж ядсан бvсгvй Гаравч оровч тольдоно Гаслах цэнгэх завгvй Босовч суувч тольдоно. Ганцхан газар уяатай мэт Толины ємнє эргэлдэнэ. Гавтай тушаатай юм шиг Тонгойж гэдийж зогсоно. Хvний нvvр харахаасаа Хvйтэн толь уруу ширтэнэ. Хєвvvд залууст дурлахаасаа Хvvхэн биедээ дурлана. Єєрєє єєртєє дурлаж Єнгє царайгаа ширтсээр Харцуул эрчvvлд харин Хайрлах зай гаргасангvй. Нэг мэдэхэд он цаг Нэвсийсэн цас шиг дарж Торомгор тэр бvсгvйтэн Толио тэврэн хєгшрєв. Хvний оронд ханилсан Хvйтэн шилтэйгээ цуг Сэргэлэн бие нь хєрєв Сэтгэл санаа нь хєрєв.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Нvvрийг нь тольддог толь Нvглийг нь тольдож чадсангvй Ганганыг нь хардаг толь Ганц ч vг хэлсэнгvй. Аягатай цай гашилсаныг Амсаад асгаж болдог Амрагийн сэтгэл гашилсаныг Амар мэдэж болдоггvй. Yvц хоол муудсаныг Yнэрлээд мэдэж болдог Yзэл санаа хувирсныг Yнсэвч мэдэх аргагvй …
СОНЕТ ( ) Уруул чинь аяа бvсгvй минь ээ Ув улаан нум юм санжээ. Ув улаан нумыг чи минь Урьдаас минь онилсон юм санжээ. Yг чинь аяа бvсгvй минь ээ Yл єршєєх сум юм санжээ. Yvл єршєєх сумыг чи минь Yйлтэй зvрх уруу минь онилсон юм санжээ. Уяхан инээдээр инээх чи минь Ув улаан нумаа чинээнд нь тултал татжээ. Уран наалинхай vгээ хэлэхдээ чи минь Уйтгарт зvрхийг минь халуун сумаар сvлбэжээ. Єєдєєс чинь би эсэргvvцэх нэгэнт оройтжээ. Єєрийнхєє оносон байг дурсгал болгон ав даа. Хутга элэгдэх тусмаа гэдийдэг Хvн єтлєх тусмаа бєгтийдєг. Яаж ч болохгvй дурлахаараа Ямар ч ухаантан тэнэг болдог. Амьтнаас ичих тэрхэн зуур Амрагаа ч хайрлах ухаангvй болдог.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Ард тvмний минь Ачааны хvндэд зvтгэдэг Автомашин Амьд хvнтэй тєстэй Уухилан цангах vед нь Ус умдаан хэрэгтэй. Унтарч сульдах цагт нь Тос шатахуун хэрэгтэй. Хvvхэн хvн шиг бас Єнгє vзэмж хэрэгтэй. Хvйтэн шєнє Хучлага хэрэгтэй. Эв дvй Энхрийлэл хэрэгтэй. Энэ бvхний аль нэг нь дутвал Эзгvй хээр vхнэ. Хvн бас машинтай тєстэй Хvндийн хvнд хувь заяагаа vvрч Уултай, устай, элстэй, мєстэй Уртын урт замыг туулна. Моторт тэргэнд Морины хvчээр хэмждэг поршин байдаг бол Хvнд бас зvрх бий Хvчийг нь харин мориор хэмждэггvй. Хvслийн замаар би Хяслын их мєрнийг гатлан Хvvхэн чамд Хvрэх гэж хєдєллєє. Сэтгэл хэмээх их ачааг ачаалж Итгэл хэмээх урт гvvрээр би Дурлалын будан дундаас хайрын гэрэл дохио гялалзах Дулаахан хот чам уруу яарахад Морины хvчээр зvрх минь цохилоогvй Монгол шvлгийн мянган мєрєєр уухилжээ. Хvvхнvvд єнгє єнгє байдаг шигээ Хvсэл нь бас янз янз гэнэ лээ. Хувийн тэрэгтэй болохыг ихэнх нь хvсдэг гэсэн
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хувийн шvлэгчтэй болохыг хонгор чи минь хvсэх болов уу ?
ТЭР ХОЁР ( ) Анхандаа тэр хоёр Хэлгvй юм шиг явцгаав. Аль алинаа хайхрахгvй Нvдгvй юм шиг байцгаав. Хоёр гэр нь айлсаад Гурван сар болоход Дєрвєн настай багачуул шиг Таван чєлєєгvй тоглов. Гар хєлєє шалбалж Гаравч оровч ноцолдоно. Болох болохгvйг хэлэлцэж Босовч суувч хєхрєлдєнє … Хоёул гадуур явахдаа Холбоотой юм шиг цуг Хэн нэгнийдээ орсон ч Хэлхээтэй юм шиг цуг. Хоёул тэгээд цугтаа Хойд ууланд гарав. Жимс тvvхээр яваад Жигтэйхэн удаж ирэв. Ядарч зvдэрсэн бололтой Яриа хєєрєє ч vгvй ирэв. Цангаж єлссєн байртай. Царай зvс ч жигтэйхэн … Маргааш нєгєєдєр нь болов Мань хоёр чимээгvй Удаах хоногууд улирав Урьдын шуугиан байдаггvй. Бие биеэсээ дєлж Бишvvрхсэн хvvхэд шиг байцгаана. Нvvр нvvрээ харахгvй Нvдээ буруулан сууцгаана … Онгон цайлган vерхлээ
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Ойд гээчхээд ирээ юу Хэтэрхий тоглож дэндээд Хээр хоёулаа зодолдоо юу ? Гэтэл бас vгvй бололтой Гэмгvй царайлсан хоёр Улсын нvднээс далд Учиргvй шивнэлдэж байв …
ХЭН ГУАЙ ( ) Зайлуул хэн гуай бас л Залуу авгай авсан гэнэ. Авсан тvvнээсээ бас л Асар удалгvй салсан гэнэ. Хєєрхий хэн гуай тэгээд Хєсрийн шон шиг vлдэж Залуу улс яахав Замаа дагаад .. Баяртай! Хэчнээн ч удаа ингэж Хийрхэж vзэв дээ хэн гуай Хий дэмий л єєртєє Хилэнц хураахаас цаашгvй. Буудлын гэр шиг єврєєр нь Бурмаа, Дариймаагаас эхлээд Алтаа, Шvрээ, Сувдаа Аля, Галя, Валя … Арван наймаас хорьтой Алтан баримал шиг охид Ороод гарах гийчид шиг Олон жил цувлаа. Олон жил хэн гуай Охидыг хуурч чадсан ч Орчлонг хуурч чадсангvй Орог буурал боллоо. Дээгvvр нисдэг шувууг Дэвхрэх тєдий мэлхийтэй Дэр нэгтгэн суулгах гэж Дэмий зовохын адил
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хавар намар хоёрыг Хамт байлгах гэж Хайран жилvvдээ, Хэн гуай Яирин болтол оролджээ.
ЦЭРЭГ ЭРС ( ) Цэрэг эрс минь хvvхдvvд минь Цэцэглэж амжаагvй цэцгvvд минь Цэнгэж амжаагvй эцгvvд минь Цэмбэн дугтуйтай сумнууд минь. Алтанхан амиараа єєр шигээ Аавын хvv уруу нэгэн удаа буудаад Дарийн утаа шиг замхарсан Дайчин эр минь. Эцэг минь ах минь болохоор тєрєєд Эдvгээ хvv минь болохоор vлдсэн Эр цэрэг минь Эх орны минь амьд зэвсэг минь. Бvх л насны чинь намтар тvvхийг Бvртгэх юм бол нимгэхээн … Эцгийн гэрээс дурсгалын хєшєє уруу Эгцхэн татсан бvдэгхэн шугам.
БYСГYЙ ТАНД (Наргиа шvлэг) ( ) Бvсгvй та намайг Бvтэлгvй эр гэж бvv бод Буурал болсон надад Буруу санасаны хэрэггvй. Би муу юм хийхгvй Битгий та цэрвээд бай. Заяа нь би таныг Заамдаж аваад зодчихгvй. Наашаа ойртлоо гээд Гоё хувцсыг чинь урчихгvй. Налаад суулаа гээд Гоолиг биеийг чинь идчихгvй.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Нэгэн биед чинь ч гэсэн Нэр тєрд чинь ч гэсэн Ямар ч гэм хийхгvй Яалаа гэж дээ, энэ чинь Гэхдээ би амьдралаас Гээгдэж vлдсэн хvн биш Хvний ёсыг ёслохгvй Хvйтэн сэтгэлтэн биш. Хувьсгалт засгаас ч нуухгvй Хувийн цэнгэлийн хєнжлийг Хучлага олдохгvй бол тантай Хувааж нємрєхєд бэлэн. Тоостод тєрсєн хvний vр Тойрохгvй дайрдаг жамтай Тансаг тэр цэнгэлийг Тантай хуваахад бэлэн. Таалан хvртээх хорвоогийн хишгийг Та хvлээж авах ёстой Би ч єгєх ёстой Битгий та гайх. Эх болсон байгалиас Эр эм хvйстэнд єгсєн Yvрэг энэ байна. Yгvй гэх газаргvй. Эмэгтэй таныг харин Дуртай ч гэсэн дургvй юм шиг бай гэж Эр хvн намайг Дуугvй ч гэсэн дуугарч хэлээ гэж Бурхан багшаас Буулгасан зарлиг Заавал биелvvлэх Захирамж бий. Нарийн учир ийм хойно Намайг битгий зэмлэ Нас биеийнхээ бийд Наашаа ойртож суу. Та бид хоёрын хийх
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Тааламжит энэ ажил Хэнд ч хэрэггvй сэн бол Хэрхэн би дурлах вэ. Эрэгтэй эмэгтэй хоёрын Эд мєрийн баримт Амьд гэрч нь болсон Анхны нь хvvхэд гармагц Засаг тєр биднийг Зад шийтгэх ёстой. Yзэл суртал таарахгvй гэж Yлдэн хєєх ёстой. Харин тэгтэл шийтгэдэггvй Халамжилж тосч авдаг Олон хvvхэд гаргах тусам Одонгоор хvртэл шагнадаг. Насаараа шvлэг бичээд бид Найрагчийн одон аваагvй байхад Алдарт эхийн одонтой Авгай хvvхнvvд тоймгvй. Учир иймээс энэ Уран шvлгээс ч илvv Улсад хэрэгтэй ажил юм. Уучлаарай та. Эцсийн эцэст Эрхэм танд зориулж “ Монголын vрс Маш олон болтугай ! “ гэж Надаас ємнє хэлсэн Нацагдоржийн гэрээс бий. Чандалж захисан гэрээсийг чинь Чадалтай дээрээ биелvvлье !
ГАРЗ (Зvvдэнд орсон шvлэг) ( ) Орчлонгийн тоос хєдєлгєж яваа Олон аавын хvvхдэд Єєр єєрийн хэрээр олз гарз хоёр Єдєр шєнє шиг ээлжилж байдаг юм.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Алддаг юм гээдэг юм Амаа барих байтугай тархиа балбаталаа Хонхойж хотойтлоо алддаг л юм Хожим нь овойж оцойтол олдог л юм. Энэ юу ч биш Эргэж нєхєгддєг гарз – гарз бишээ Ээжийгээ vгvй болоход харин Эргvvлж юугаар нєхєх юм бэ ? Санаа зvvдэнд багтаагvй аюул Салам ниргэх цагт Анзаараагvй явсан тэр эх хvний Аугаа ихийг та ойлгох болно. Таны сэтгэл зvрхэн дотор Тас харанхуй нvх онгойж Тансаг жаргал аль єнгєтэй бvхэн Талаар хоосон юм шиг санагдана. Єчигдєрхєн болтол энэ хvнийг Єнє мєнхєд байж л байх юм шиг Хайхрах ч vгvй хvндлэх ч vгvй Хар багаасаа одоо болтол зовоож Зовохын эрхэнд хэлсэн vгийг нь Зориуд тохуурхаж илvv vг хэллээ гэж Инээж наадаж явсан байна. Ижий гэдэг шvтээнээ газар хаяж явсан байна. Єнєєдєр гэтэл хорвоогийн Єгснєє авах єдєр болж Тив дэлхийд хаанаас ч олдохгvй шvтээнийг чинь Тэнгэр ниргэх мэт аван одлоо. Одоо болоход энэ єдрєєс ємнє Орчлонд та хамгийн баян хvн явжээ. Ерийн эхийн ер бусын хайранд цадаж Ертєнцєд та хамгийн танхи хvн байжээ. Тэр хvний дэргэд зовлон бvхэн зовлон биш Тэр хvнтэй жишвэл гарз бvхэн гарз биш Єєрєє ч мэдэлгvй жаргаж явсан алтан vе чинь Єчигдрєєр тасалбар болсон байна. Ээж … нэгэнт vгvй болсноос хойш Эд хєрєнгєєр яах юм бэ ? Мєнгєєр яах юм бэ ?
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Эхнэр хvvхэд юу юм бэ ? Найз нєхєд юу юм бэ ? Энэ бvхэн цєм … хэрэггvй санагдана. Одоо тэр хvнгvйгээр Орчлон дээр амьд явна гэдэг Утгагvй зvйл шиг бодогдоно. Уй гуниг ийнхvv сэтгэл зvрхийг бємбєгддєг юм. Чухам энд л таны зориг Чулуу юм уу, шавар юм уу гэдэг нь танигдана. Энэ гарзыг даасан эсэхээрээ та Эр хvн мєн биш ээ харуулах болно. Тэмцлийн хуультай амьдралын орон тоонд Тэнцэх эсэхийн шалгалт энэ ээ Ээжийн чинь хэлсэн vг бvхэн Энэ шалгалтын бэлтгэл байсан юм. Єнєєдрєєс урагших амьдрал чинь Амьдрал бус сургууль байсан юм. Єнєєдрєєс хойш та энэ Єрх айлын жинхэнэ багана болно. Эрчилсэн их гашуудал намдаж Эгшин зуурын цєхрєл арилж Эргэцvvлж та юм бvхнийг бодно. “ Эр хvний дотор эмээлт морь багтана “ Ухааран бодвоос юм бvхэн Урьдынхаасаа vнэтэй санагдана. Амьдралын жинхэнэ гарзыг хvн Амсаж байж сая ойлгодог юм.
Д.НАЦАГДОРЖИЙН ХЄШЄЄНИЙ ДЭРГЭД ( ) Олон удаа би тэр хєшєєний дэргэд Очиж толгой гудайн зогссон Хєєрхийлєх сэтгэлдээ дийлдэж Хєшєє юм даа гэлгvй шvvрс алдсан. Шvлэгчийн хєшєє тааруухан Шvлэг шиг нь даруухан Гадаах єнгє нь тааруухан Гаргасан ур нь маруухан Улсын гvйлгээнээс хасагдсан
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Улаан мєнгєнvvдийг хайлж Зургаан жил маргаж байж Жаран хоёр онд босгосон юм. Хvндэт шvлэгчийн хєшєє уруу Хvмvvс баяр хєєртэй очсон юм. Хар халтар зэсэн цутгамалыг Харж харж гунигтай буцсан юм. Хєшєєг цутгасан зэс мєнгє шиг Хєєрхий шvлэгч хямдхан амьдарч Жинлvvр муутай бvдvvлэг лангуун дээр Чимээ багатай тор гэж унажээ. Хєшєєний бие дотор талдаа Хєндий хийгээд гуниг шиг харанхуй Аранжин зэсийн ногоон бал Архи дарсны шарталт мэт гашуун Хєшєєний бие єнгєн талдаа Хєсрий мэт хєх саарал Царцуу зузаан цемент суурь Цаг vе шиг нь нvсэр хvйтэн. Буун дуу шиг огцомхон насандаа Бухимдаж явсан яруу найрагч Бутархай мєнгєний зэс нvдээр Бузрын хорвоог ширтсээр байна. Єнгєний хорвоод ид залуудаа Єнхєрч унасан тэр шvлэгч Мєнгєний хорвоод ийм дvрээр Мєнхєрч vлдсэн байна хєєрхий.
Ц.ГАЙТАВЫН ТУХАЙ БОДОЛ ( ) Єрєвдєхийг мэддэггvй орчлон Єр зvрхийг минь бас л дахиад цєм єшиглєлєє Єнхрєх ёстой, мєнхрєх ч ёстой хvндэт тэргvvн Єдєр судраасаа арай л эрт биднийг орхилоо. Яая гэх вэ байгалийн хууль манай хуулиас хатуу “ Ядаж майгаар нэг наргиад яв даа “ гэж бодох биш Яруу найргийн хуучин байлдагч чиний бие Ялалтын тєлєє фронтын шугамд нас барлаа.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Уулзаж учирч байсан онууд маань Уулзаж наргиж байсан vеvvд маань Уурлаж баярлаж хэлэлцсэн vгс Улирч бvгдээрээ тvvх болон vлдлээ. Угаасаа хєшvvн хийгээд баргар Ур муутай хєшєє шигээ барзгар Хvндэт дvр чинь сэтгэл зvрхэн дотор Хvндээс хvнд хvрэл дvр болж сvндэрлэн vлдлээ. Арвай хээрийн домогт буурал талд Авьяас билэг танхай тєрсєн эр хvн чи Амьдрал хийгээд хайр дурлалд євдєг сєхєрсєнгvй Архин далайд сэлсэн алтанхан завь шиг явлаа. Анх тєрєхдєє чи охин хvvхдээс томгvй тєрж Амьдрахдаа олон тvмнээс илvvгvй явж Yхэхдээ харин Нацагдоржоос томоор vхлээ Yлдэх хєшєє чинь ямархан хэмжээтэй болдоо Гайтав минь ! Хаад ноёдоос ч илvv баян тєрсєн байтлаа Хамаг насаараа би гуйлгачин явлаа. Хар толгой дотроо эрдэнийн сан агуулаастай Хатаж цангаж, єлсєж нvцгэрч явлаа. Алдарт дуртай хvмvvс ийм эрдэнийн санг мєрєєсєж Алт мєнгєє vvрсээр бас гуйлга гуйж явна. Харин би гагцхvv талхны тєлєє Хар багаас буурал болтлоо тэнэв. Yнэт эрдэнэс болсон яруу найргийн шvлгvvдээ Yмх талхнаас хэзээ ч солихгvйн учир Авьяасгvй тєрсєн тэр чинээлэг хvмvvс Алтан валютаа тэврэн гуйлгачин хэвээр vхнэ. Харин би vхэхгvй зуун зууны нvvр vзэж Халуун залуусын зvрхэнд Монгол шvлгээр мєнхжинє.
ЗYРХНИЙ БИЧЛЭГ ( ) Эмч - Зvрхний бичлэг хийлгэ ! гэж тушаав. Эрэвгэр нvдэт бvсгvй - Нvцгэлээд хэвт гэж тушаав.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Эртний Христос шиг дєрвєн мєчєє би оосорлуулж Эцсийн дvнг цахилгаан багажинд тушаав. Хавирган сараалжны цаана насаараа суух хоригдол шиг Харанхуйгаас зvрх єєрийн хэлээр єчив Хамгаалалт шилний цаана єчгийг хєтлєх байцаагч шиг Харь хийцийн аппарат єєрийн хэлээр бичив Шулуун чичигнэсэн зураас Шууд єгссєн ирмэгvvд Єндєр єндєр шовх орой Єргєн нарийн ангал Єнчин зvрхний єчиг энэ байна Єчгийг нь бичсэн бичиг энэ байна. Дотрын эмч зvрхийг минь євчтэй гэж Дор хаяад валидол бичих нь байна. Ахлах сувилагч лааны тос шиг царайлж Аль эртний Вавилон бичээс унших мэт Тааж ядан дув дуугай сууна уу даа - Танд би єєрєє тайлж єгье Энэ чичигнэсэн зураас чинь зэрэглээ татсан тал Эгц єндєр ирмэгvvд чинь миний нутгийн уул Асралт хайрхан оройтой Ахай таван Хан Хэнтий уул Арын жалга цэнхэр хєндийнvvдтэйгээ Арын мод ан гєрєєстэйгєє Агсам цэнхэр гол мєрєнтэйгєє Аль ч нутагт явахад зvрхэнд минь багтаж явдаг юм. Агшин бvхэнд зvрх минь тvvнийг дурсан цохилдог юм. Зvрхийг минь тайвшруулахад валидол хэрэггvй Зvйтэйхэн тєрсєн Балжиймаа хэрэгтэй !
НАЙРАГЛАЛ МИНИЙ МОНГОЛ ( )
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Олон єнгийн ялгаатай Олон хилийн залгаатай Орчин vеийн бємбєрцєгийн Улс тєрийн зураг дээрх Овор даруухан зvстэй Онгон улаан хилтэй Онцгой нэгэн дvрийг Газарзvйн багш нар Модон саваагаар тойруулан зааж “ МОНГОЛ “ гэж товчхон хариулдаг. Австралид ч гэсэн, Америкт ч гэсэн Африкт ч гэсэн, Европт гэсэн Азийн Монголтой ингэж танилцдаг. Харин : Дулмигхан тэр vгийг нь сонссон тєдийгєєр Дунд сургуулийн хvvхэд ч ханаа гэж vv. “ Тивvvдийн газарзvйн сурах “ – д бичсэн єгvvлбэрээр Тэр багш нар нь ч хангагдаа гэж vv. Морин туурайгаар эх тvvхийг тамгалсан Монголын тухай тэгвэл би дуулж єгье. Уужим энэ орны vvдийг нээж Унаган шvлэгчийн нь хувиар хууч хєєрье ! Гандаж, мандаж, цэнгэж, зовж явсан Газар газрын цэцэд мэргэд дундаас Ямар ч хvн нь шvлгээр ярьдаг энэ орны Яруу найрагч байх гэдэг амаргvй хэрэгээ. Цэнхэр хадагны мяндсан ширхэг тоолон Цэцэн ерєєлийн vгс нь асгаранхан гардаг Уужим цээжтэй ахас буурлынхаа дэргэд Уран vгээр тоогдоно гэдэг бэрхээ. Гэхдээ : “ Эрхийг сурахаар бэрхийг сур “ гэсэн Эцэг євгєдийнхєє хvндэт сургааль дагаж Эх болсон буурал Монголынхоо тухай Энэ дэлхийд дуулах иргэн нь би байна ! Алтан говь, ногоон тал, цэнхэр хангай нь Алагланхан тэнийсэн нарлаг тэнгэрийн орондоо Эртний туульсын билгvvн цагаан хєлгєєрєє Эзэн ард нь маргаашаа угтан довтлоосой. Тариа vйлдвэрийн бэлэг тэмдэг нь ургаастай Таван хошуу одыг зулай дээрээ єргєєстэй Тайван энх тєрийн сvлдээ євєрлєсєн Тавиун чєлєєт нийгэм журмын орны иргэн.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Монгол хэлэндээ Жангар, Гэсэрийг хуучилсан Морин хуурандаа Жонон харыг хуурдсан Зуун зуунтай гvндvv нь vгvй ханилсан Зузаан бор Монгол Ард гэгч би байна. Би – Туулын усыг урсаа нь vгvй байхад Тужийн нарсыг ургаа нь vгvй байхад Алтай ханыг даваа – гvвээ байхад Алтан говийг далай тэнгис байхад Сайн морийг салаа туурайтай байхад Сарлаг хайнагийг сарьдаг Химаалайд байхад Хонь ямаадыг уулын гєрєєс байхад Хонгор тэмээдийг Тангудын оронд байхад Задын чулууг биежээ нь vгvй байхад Зайран тэнгэрийг мэндлээ нь vгvй байхад Урьдын урд усан галавын тэртээд Эртийн эрт элир балрын тэртээд Удган ээжийнхээ уйлан дуулах онгодоор Улаан галыг vvлэн дээрээс залж Урцан гэрээ Монгол овогтны голомтыг Унхиалуулан асаасан буурал овогтон Би – Агуй хонгилын ханан дахь мянган наст чулуун дээр Арслан зааны цусаар бух гєрєєс зурж Ангийн хишиг гуйж, есєн тэнгэрт мєргєсєєр Анхны нумын хєвчийг алдалж татсан эр Би – Хєвчин Монгол омогтны хєх толбот vрийг Хєдєє хээрийн жаварт барсын арьсан дээр эх барьж Гvрэлзэж байгаа хvйг нь хvрэл хутгаар эсгэж Гvрэн их улсынхаа тулгын чулууг тулахдаа Гантай хєє хуягаар єссєн биеэ чигжиж Гянтат болд сэлмээр єрнє зvгийг чичиж Гал усыг туучин тэнгэрийн хаяа хvрч Галзуу догшин эзнийхээ нэрийг нэрлvvлсэн цэрэг. Би –
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Цайдам єргєн талаас шарга тахийг уургалж Цавчим єндєр уулсаас сvрэг малыг буулгаж Цас, бороо, шуургатай ширээсэн ган шиг тулсаар Цагийн саалтанд уярсан чєлєєт талын нvvдэлчин. Би – Отог омгийн дажинд Онон, Хэрлэн цалгихад Охин нойтон vрсээ хормой доороо нууж Одоо – хожмын тvvхэнд Монгол угсааг vлдээх гэж Одтой тэнгэрийг орчтол тэмvvлж тэмцсэн ижий. Би – Хvннv - Шаньюгийн vеэс хvч тэнхээтэй явлаа гэж Хvний нутгийн шажны хvлээс гинжинд баглуулж Хvvрнэн уйлах домогтоо эрх чєлєєг дээдэлж Хvйтэн чулуун шоронд зогсоо нєгчсєн аав ! Би – Хангайн дєрвєн мєрєн хага хєлдсєн євлєєр Ханагар уудам орноо харийн дайснаас чєлєєлж Харанхуй хуучин нийгэмийг гэгээн vеэр солих гэж Харц ардын хувьсгалд тангаргаа єргєсєн ах. Би – Будант тэр онуудад шинэ соёлыг тvгээх гэж Буун дуу намдаагvй шил талыг туулж Ирээдvйн жаргалын тєлєє амь биеэ зориулсан Ид залуу цагтаа цэнгэж амжаагvй эгч. Би – Орос ахын байгуулсан “ Арван сарын хувьсгалын “ Очноос бамбар асаан, Ази тивийг гийгvvлсэн Орчлон дэлхийн тvvхэнд хєрєнгєтєн нийгмийг алхахдаа Олон шалгалт туулсан Бvгд Найрамдах Монгол ! Бvгд Найрамдах Монголынхоо бvрэн алдрыг єргєлцье гэж Бvхий энэхэн биеэрээ шvлгийн моринд дєрєєлж Урт найргийн дєрєєнд уурга сунган мордъё Урд холын зам минь уужим саруул болтугай.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Нvдэн балай хааныг хувьсгалт намаар сєгтгєж Нvvдэлч задгай vндэстнийг шинэ нийгмээр нэгтгэж НYБ – н ширээнд хатгасан хєх халзан туг шигээ Нvvр бардам єндийсєн хєвчин Монгол овогтны Мянга мянган жилээр “ Миний “ гэж хэлцсэн Мяралзсан зэрэглээг хэрчиж морин туурайгаар хэмжсэн Алхаж хэн ч эзлээгvй алтан босгот єргєє Атар баян орон Азийн цээжинд байдаг юм. Бэлчээр тэлж налайсан энэ орныг туулахад Бидэрт хонгор хулангийн онгин туурай сэтрэм Билгvvн цагаан хунгийн онгон жигvvр таарам. Бичиж ханашгvй шvлгийн унаган жороо алдрам. Зуу зуун нvvдлийн Халх, Харчин алхаа бий Зуур зуурын даваа хангай говь нь алаглаж бий Зураг тоймонд автаагvй тvмэн горхины нь хєвєєнд Зузаан тvvхэнд багтаагvй буман домгийн мєр бий. Хартай Тайсун хаан, хатан Алтайг занчсан “Харганын зоо” хэмээх сэрvvн сайхан дэнж Хаан Чингисийн тамгыг, харц Цавдан чулуудсан Хар усны ёроол, Хэрлэн мєрний хєвєє Одтой тєрсєн Мандухай дуулж явсан Алтай Олон жилийн самууныг дуурсгаж дарсан хангай Орхон гvний хєндий дэх “ Эртний ихсийн газар “ Онон мєрний хєвєєн дэх эх Єэлvнгийн нутаг Тусгаар Монголын тєлєє Амарсанаа, Чингvнжавын Туурт мориор гэтэлсэн бор – Цонжын говь Тугийн тvмэн гилбэрт нь шувуу тээглэм дайсантай Тулж ялж явсан Зvvн гар, Кашгарын цєл. Яруу найрагч Равжаа ”Yлэмжийн чанар“ – аа аялсаар “Янзган зоотой шарга” – аараа Yзэмчин хошууг зорихдоо Явдал саадгvй туулсан Дайн – Даваагийн тал Явган зэрэглээ наадсан Молцог, Мэнэнгийн элс. Хангайн шувуу буцахдаа ханилсан ханиа санаж Халхаар сайн эр Торой хагасарч гэгэлзэж явсан Гал хар чулуутай газрын холын толгод Ганга нуурын усанд зайрмаг татсан шєнvvд. Yйзэн засгийн морьдыг vvрийн жингээр элдсэн Yзээ нь vгvй нутаг мэдээ нь vгvй ус.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Yлэг гvрвэлийн єндєгийг хєргєл vгvй хадгалсан Yлгэрийн vеийг элээсэн хєх Монголын нутаг. Хорьдугаар зууны єрнє зvгийн соёлд Хормой дэвсэн дагаж єєрийн жингээ алдаагvй Холын будант эртнээс Монгол хэлээр нэршиж Хєрвvvлж орчуулж болшгvй мєнхєрч vлдсэн газрууд. Хар – Шаарын хязгаар, Хасан – Туурын цєл Хатан – Сэврэй уул, Сэгс Цагаан Богд Хараа Ерєєгийн хєндий, Халх, Нємрєгийн гол Хангай, Булнайн нуруу, Хар – Азаргын зоо Алгуй Улаан цав, Алмасын улаан уул Атас Чингис хайрхан, Арвайхээрийн тал Ариг ус, Асмалжин сvvж, Аж Богд Алтан булаг, Мєнгєн дєш, Гуулин тал Захуй зарам, Элст мянган, “Гурван хvvхэд” Загдал зєєхий, Эрчимийн нуруу, Гуна гунж Завхан - Чигэстэй, Хєх тємєртэй, Хар ямаатай Захаар намагтай, цагаан чулуутай, Ар Бургалтай Нарийн Хєхийн говь, Тагна Соёны нуруу Нарс Шинэстийн даваа, Тамчийн шар тал Наранбулаг, Баян зvлэгтэй, Балж Улз Нагал – Навчтай, Гvн – Галуутай, Барх Хурх Хvйн долоон худаг, хvйтэн зургаан булаг Хvн нэрлэдэггvй ус, тэмээ буйлдаггvй хєтєл Хvрэн цармын євєлжєє, Хєндлєн гармын хаваржаа Хvvшийн хоолойн зуслан, Хvрдэт – Мааньтын намаржаа Монгол хvн бvхний дасаж суусан хєндийнvvд Морин сайвар явдлаар даруулж оёсон хєтлvvд Молцог цагаахан ишгээ тоглуулж єссєн бууцнууд Мойл хархан нvдтийн тойглож дассан хонинууд. Ан vзэмж тэгширсэн “Торгон шаргын нуруу” Ангал байц жигдэрсэн “Толбо хvний нуруу” Адууны євєг идээшсэн “Тахийн шар нуруу” Анчин мэргэний зvрх аргамжаатай vлддэг газрууд Хайнагийн бухны мундаа шиг дvvхийж тогтсон тайгууд Хаттай хэтний ган шиг дvнхийж тогтсон шилvvд Ороо хангалын дэл шиг од самнасан хангай Орсон буурын бєх шиг онь холбосон хайрхан.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хонины бєєр шиг болтол чулуу бvхний нь элээж Хоргой торгон хєрсий нь vйлийн хайч шиг эсгэж Хонуут єнжvvт замдаа хотол амьдралыг умдааж Холын далайг зорьсон жороо цэнхэр мєрнvvд Ижийн самрах сvv шиг хєєсрєн нvргэх хvрхрээнvvд Их найрын сєн шиг хєлгvй баян нуурууд Ид шидийн эм шиг хvйтэн халуун рашаанууд Ингэн тэмээний нvд шиг хєдєє цєлийн шанднууд. “Дидэг – Сахалтын” бургаасанд шивнэж vлдсэн домгууд Диван галавын мєрийг шингээж vлдсэн говиуд Дэрс хулс, хужиртай, дэндэл сондуул, тойрмууд Дээдэс євгєєс учиртай дэлгэр их орон мину. Тоньюкукийн хєшєєний Уйгараар сийлсэн бичээсний Танамал ган цvvцийг урж нийлсэн гуранз шиг Даруу гvдэсхэн болоод эршvvд хатуу хєрсєнд нь Даанч бага л насныхаа эхний мєрийг гаргаж Сvvн шvдээ ургатал хєрвєєж мєлхсєн шороо Сvн далай шиг тєвшинд нь хvлгээ дєрєєлсєн газар Сvнжидмаагийн аалинд нь сvрхий дассан нутаг Сvмтэй Бударын чулуунд нь шvлгээ хэлхсэн хязгаар. Аавын ямар ч хvvгийн алдаж оносон довууд Амрагийн ямар ч болзоонд адгаж яарсан нугууд Алс мянганд зурайсан амьдрал сургуулийн замууд Ард Монгол Улсын минь алтан єлгий энэ байна ! Дууч Гомерийн мєнхєлсєн, эртний Эллад орноос Дутуу нь vгvй замыг элээж туулж vлдэхдээ Дуулим энэ нутаг дээр хvний шинэ нийгмийг Дуудаж зєгнєж ирснийг арван есєн зуун мэднэ. Шинэ тєрмєлийн адгууснаас ам тангарагаа тусгаарлаж Шийдэм бороохой барьж, Кайнозейн галавыг доргиосон Дээд хvн тєрєлтний дэвшиж ирсэн тvvхийг Дэлгэр их Азид хvvрнэж vлдсэн vндэстэн. Євч дархан нутагтаа эзний ёсоор байх уу Євдєг бохирон сєгдєж боолын ёсоор суух уу Булт олны заяаг бурханд даатгаад єнгєрєх vv Буу барин босож буурай нийгмийг халах уу гэдэг Гарцаагvй тулсан асуултыг Монгол хvн хариулсан юм
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Гал мэсийн шалгалтыг ардын нам давсан юм Ган бат сахилга дор ганц хvн шиг нэгдэж Газар нутгаа хамгаалж шинэ vеийг байгуулсан юм. Хорвоо дэлхийн энгэр дээр таван эрдэнээр сийлсэн Хосгvй алдрын одон шиг тансаг баян нутагтаа Хоньчин малчин ардын улс – гэр тєвхнvvлэхийг Хорин нэгэн онд илдийн ирээр шийдсэн. Цэл залуу жанжны маань цэвэр гоолиг дvр Цэргийн тангаргаа єргєсєн малчин ардын сvр ! Азийн содон хувьсгалын алтан vсэгтэй ботид Аугаа баатар хєвгvvдийн ариун цусаар бичигдсэн юм. Ухаа хонгорын дэл дээрээс хувьсгалыг бvтээсэн жанжин Улс орноо тєлєєлсєн хурц содон хоолойгоор Уужим дэлхий дахинд – “Бvгд Найрамдах Монгол!” гэж Уламжит тусгаар тогтнолоо бvрэн эрхээр зарласан юм ! Хаан Богдыг залсан шиг жууз тэргээр авчраагvй Хангинах болд сэлмийн хатыг зааж авчирсан Харц ардын маань жаргал хамтын эрх чєлєє Хаалга бvхнийг нээж хvн бvхэнтэй золгоход Хойморт тавьсан хуураа буурал аав минь хєглєж Хорвоод туулсан зовлонгоо нэгэн хялгасанд нь дэглэж Хойч vеийнхний жаргалыг нєгєє хялгасанд нь тэгшилж Хосолж татсан чавхдсанд нь бvхэл симфони тоглосон юм. Гучин хоёр бvстэй шаргал хулсан лимбэний Гуниг баясал хоршсон зургаан нvхийг тоолон Yvрээр жиргэх шувууны єдєн жигvvрийн хэмээр Yхэшгvй мєнхийн аясыг адуучин ах минь vлээсэн юм. Намрын гурван сардаа навчин титмээ дэрлэж Наран хаан зvvрмэглэх гал халуун єдрvvдэд Нарийн суран зэлэн дээр унаганы зvvдэлсэн зvvдээр Найрын сєн бялхаж наян дугараа мэлтийхэд Эдийн дээж хадагны эвхээс юугий нь задалж Эрийн дээд настанд ерєєл магтаал айлтгаж Эртийн эртээс цэцтэй монгол шvлгийн бадгууд Эвлvvлж шахсан эгнээгээр аадар бороо шиг асгарнам. Онгон догшин байгальтай нvд цавчилгvй тулалдаж Он оны атираа нvvрэн дээр нь зурайлдсан
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Элсэн говийн манхан шиг хал vзсэн буурал Элээж ирсэн насныхаа харсан дуулсан бvхнийг Даавуу дээлэн дороо гvн ухаанаар цэцэлж Дааган зээрдийн хатираар гvйдэл тэгшилэн цэгцэлж Ус нутгийн олондоо шvлэглэж vлдээдэг заншлаар Уужим Монгол орон яруу найргаар ярьдаг юм. Ард тvмний бvтээсэн долоон гайхамшигийн нэг Африкийн пирамидыг єрсєн ам дєрвєлжин гантиг Aйзам хэмжээ тэгшилсэн монгол шvлгийн бадгууд Алдарт Вавилон хотын агаарт тарьсан цэцэрлэг шиг Мєндрийн цагаан vvл єєд мєр зэрэгцэн ургасан Мєчир салаа бvхэн нь мєрєєслийн жимсээр цэгцтэй Мєнх ногоон тєгєлд нь мєлхєє євс ургамгvй Мєнєє цагийн сонгодогт манийг тєрvvлсэн цэцтэй. Энэхvv сонгодог шvлгээр хvvхэд нь хэлд ордог Эхийн хайрын тухай хvvхнvvд дуугаа дуулдаг Эх орноо хамгаалахаар хєвvvд нь тангаргаа єргєдєг Эмгэд - євгєд гэрээслэлээ энхрий vрстээ vлдээдэг. Удаах vеийнхээ манцуй дээр ууган буурал нь ерєєдєг Удамт хурдан хvлгийнхээ жолоог єргєн цоллодог Угсраа дєрвєн оноон дээр уухай тvрлэг єргєдєг Улам нэмэх аваргын уламжит гуншинг дууддаг. Хорол тоонот нvvдэлчний морин дээр ирсэн заншлаар Холбоо цэц хэлдэггvй Монгол хvн байдаггvй юм. Хоёр загалын хатираа шиг явдал зvс нь нийлсэн Хосгvй сайхан шvлэг нь дуурсаагvй газар байдаггvй юм. Хvсэл хяслыг уралдуулж хvйтэрч халуусаж эргэсээр Хvрдэт тvvхээ бичсэн Монголын дєрвєн улиралд Хvн байгаль хоёрын ургийн vзvvр холбосон Хvйн алтан судас шиг Монгол шvлэг мєнхєрсєн юм. Хєвчийн цэнхэр уулс алтан хоргой нємєр Хєдєє цайдам талд мєнгєн хяруу цавцайж Хєх халзан оонын хєндий хvхээ хvнгэнэхэд Хєєсрєн дэврэх айраг яруу найргаар шуугина. Нуураа орхин зэллэсэн нугас галууны цуваа Нууцхан амрагаа санасан цэргийн дуунд илрэхэд Нутгийн борхон алдрай нь хадлан тариаланд тvvртэвч Нуруулдаж дvнхийх євснєєс нь халуун нэрмэл ханхална.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Уулын сонгинын аагинд гєрєєсний мэлмий тарж Улаагана жимсний шvvс ууган цасыг шунхдаж Тос даасан боргоцойгоор аварга хушнууд шиврэхэд Торгон шаргал навчсаар намрын уянга гэгэлзнэм. Зах нутгаас ирж сургуулийн хаалга татах Зандан модны мєчир шиг чийрэг борхон багачуудын Захидал vнсэлт хоёрт дєжрєє нь vгvй зvрхэнд Залуу сайхан цагийн алтан шvлэг буцална. Дуншиж євдєх тэнгэрийн сvvмгэр цагаан мандлаас Дуугvй унах цасны сvйх мєнгєн ширхэгт Дулаалж буусан айлын жаргал ханхлах утаанд Дун цагаан євлийн ууган шvлэг жигдэрнэ. Морины хондлой цантах vvрийн улаан жаварт Модны орой гинших vйрмэг цасан шуургат Буурын шавалт царцаж бугын зуулт хєлдєм Будан хvvрэг татсан идэр есийн шvлэг бий. Тєгрєг бараан нуурын тєвийж хєлдєх мандалд Тємєр дєрєєгєє хайрч єглєє цанхлах эмгэнд Тєрсєн vрээ бvvвэйлж шєнєєр чичрэх ижийд Тєв Азийн євлийг Монголоор дуулах aйзам бий Марал гурван цасыг тотгон дээрээ залсан Малчны дулаахан єргєєнд цагаан сараа ёсолж Идээ цагаалга амсаж ууц таллах єглєє Ижий бууралдаа золгох энх мэндийн шvлэг бий. Хєєрхєн хурганы дуугаар хєр цасан уярч Хєндий тал зэрэглээтэж хєх униар татаад Дэлхий байгаль нозоорох дэлгэр хаврын сардаа Дэлбээлж мишээх яргуйнд нь янаг амрагийн найраг бий. Охин хєхєє донгодох будан татсан єглєє Ойн цагдаагийн охин тvлээнд явахдаа шивэгнэсэн Орчин vеийн шvлэгчийн зvvдлээ ч vгvй vгсээр Онголж тахисан зvрхэнд монгол хавар багтдаг Нарны гурав дахь бємбєрцгийг мэлхийн замаар тойрдог Нандин хаврууд дотроос миний нутгийн хавар Хатуу ширvvн говийн арван галавыг сэртэл Хатуу зєєлєн уянгаар ингэн тэмээ буйлдаг. Буйлан хайлах дууны нь есєн тvрлэгийг єргєж Буурал халзан галуу зэл татсаар ирэхэд
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Бугын эвэрт чинэрэх орчлонгийн залуу шимээр Буцалж оргих цуснаа зуны шvлэг чинэрнэ. Нарны шижир цацрагийг газрын гvн уруу сvвэлье гэж Навчин алгаа тоссон зуны тvмэн бодис Дахин сэргэлтийн урчуудын бvтээгээ нь vгvй хєргийг Далайн тєвшнєєс дээш мянган алдад шаглана. Уран ээжийн зvvгээр утас ороосон хатгамал шиг Угалз хуараар алагласан ум зандан хангайдаа Усны хоёр ангир шиг ижилдэж яваа хосын Уруул уруулын улааханд уянгын шvлэг тунарна. Намар, євєл, хаврын гурван улиралд бичих Найраг шvлгийнхээ балыг зуны цэцэгсээр шимж Насан залуу цагийнхаа цэнгэлд хєлчvvрч яваа Найз л дотно нєхдийн минь инээдэм дуурссан улирал. Улирал улирал дундаа ус бvхэн хєгжимдєж Ургамал цэцэгс дундаа эрвээхэй бvхэн эргэлдэж “ Шугуй бvхэн шуугидаг, шувуу бvхэн шулганадаг” Судар номд бичээ нь vгvй амьд найргийн улирал. Мєєгєн цагаан малгайтай, миний охин Хулан Мєнгєн далавчит эрвээхэйг элдэж гvйдэг улирал Мєндєр цагаан бємбєг, од шиг зурах ширээнээ Єндєр борхон дvv минь, єд шиг дvvлдэг сарууд Эрхэс тэнгэрийг хавах мєнгєн сум шиг туфль дээр Эрдэнэчимэгээ бvсгvй, онгон согоо шиг гунхдаг Энх амар vдшvvдийн цэнхэр торгон гэгээн доор Эзлvvлж шахсан бадгууд минь парад гишгэдэг зун . Жир амьдралыг халааж жинхэнэ охийг нь тунгаах Жил хэмээх тогоог насны гал дээр тулсан Жигд дєрвєн тотго шиг энэ дєрвєн улиралд Жиргэж дэрвэж явах гэж монгол шvлэгч тєрдєг юм. Хvсэл хяслыг уралдуулж хvйтэрч халуурч эргэсээр Хvрдэт тvvхээ бичдэг Монголын дєрвєн улиралд Хvн байгаль хоёрын ургийн vзvvр холбосон Хvйн алтан судас болж монгол шvлэг мєнхєрдєг юм. “Уяхан замбуутивийн наран” доор цэцэглэж Уур цагаан гэрийнхээ унин доор цэцэлж “Шинийн хоёрны сарыг шил дээр очоод шингэтэл” Шилж шимтсэн янагтаа шивнэж нэгэн айлтгасан
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 “Манантай хєндийг туулдаг Мажигийн саарал алхаа” шиг Магнайн хєхлєє цацалсан шvлэг сайвар vгсээр “Мантайн тохойн шил дээр буугаа vvрээд бугаа намнахдаа” аялсан. Магтан гэгэлзэх эгшгээр амрагийн дуунууд нь тєрдєг Цэлгэр их Азийн гоцлон дуулагч vндэстний Цэцийг гvйцэж цэцлэх яруу найрагчийн алдрыг Хєнгєн хєгжмийн дууны хєвсєргєн vгээр олдоггvй Хєєсрєн бялхах айраг шиг монгол шvлгээр хvртдэг Дуулим талаас тодорсон жирийн ард Лувсангийн Дуулуулж уйлуулж явсан морин хуурын эгшиг Дугаржавын хоолойтой, Цэрэндоржийн лимбэний Дур булаам зохицсон “До мажорын” хоршил Амгалангийн жаахан бvсгvй Дашдэлэгийн ёочингоос Арван зургаатын хэмээр давхцаж гарсан аяс Анх удаагаа Монголд гэгэлгэн твист сэдэж “Амраг Гоолингоо” – гоо дуулсан Ичинхорлоогийн vес Говийн тэмээн дээр татсан Мєрдоржийн баянхуур Гомбын Сэр – Одыг догдлуулсан дуучин Тємєрийн “Дємєн” Гончигсумлаагийн симфони, Дамдинсvрэнгийн дуурь Гоёхон явсан Цогзолмаагийн уяхан явсан хоолой Шуманы “Бодол” – оор гэгэлзсэн Жамъянгийн морин хуур Шубертийн нотоор дэвэлзсэн Цэрэндолгорын хуучир “Yлгэрийн холбоог” бємбєрvvлсэн Мядагбадамын шанз “Yзэгслэн гоог” зангируулсан замчин Шаравын лимбэ Гавьяат Чулууны хийл шиг Дорждэрэмийн хоолой Галуу ганганах намар шиг Тvмэндэмбэрэлийн дуунууд Бvхэл найрлыг намдаасан Пvрэвдоржийн хvрхрэлт Бvжгийн хvрээлэнг доргиосон Жаргалсайханы хvнгэнэлт Хєдєєгийн агаар ханхлуулсан Норовбанзадын дуулалт Хєєрхий “Чио - Чио сан” – ыг авчирсан Найдалмаагийн уйлалт Хєвчин энэ Монголын хєгжиж дэгжин яваа Хєгжимчин дуучин бvхний алдраа зєгнєх замналд Амьд яруу найргаар алхам бvхнийг нь хангах Аугаа содон итгэлийг шvлэгч бид хvлээсэн юм. Алтан дэлхийн тvмэнд ахуй Монголоо дуулах
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Ард тvмнийхээ сэтгэлийг шvлэгч бид тєлєєлсєн юм. Олон зууныг царайчилсан отог омгийн нvvдэлчнээс Одоогийн шинэ нэгдлийн овог нэрийг нэрлvvлж Онгон хээрийн зэрэглээн дунд ордон харш ярайлгасан Оч шиг халуун зvтгэлтэй малчин ардын минь дуулах Уургын улааны замаар уурын тэрэг жолоодож Уулс vvлсийн онийг мєнгєн онгоцоор сvвлэж Улаанбаатарын мэндийг хязгаар нутагт хvргэж Ууган гавьяагаар дуурссан жолооч бvхний дуулах Yvлсийн нvvдэг замд гантиг уртаар хєндєлдєж Yйлдвэр завод жагсаасан барилгачин бvхний дуулах Yрэл сувдан хєлсєєр газрын гvн уруу замчилж Yнэт эрдэнэсийн давхарганд уурхайч хvний дуулах Ууган ахмад Чадраабалын усан дээр нээсэн замаар Уухилах ган хєлєг дээр удаах vе нь дуулах Умар ємнийг холбосон уянгын нот шиг замаар Улс хоорондын вагонд Уранчимгээгийн дуулах Аглаг уулсын шилд хєрс шинжээчийн дуулах Атрын бараан талбарт тракторч эрийн дуулах Аварга суурь машины дэргэд ажилчин хvvгийн дуулах Анхны шавиа vдэж багш бvсгvйн дуулах Тооцоо хэмжээт найрагт толгой холбож багтамгvй Томруун их хєдєлмєрийн тоо алдрам мэргэжилд Бvрэн эзэн нь болж нийгэм журмыг гардсан Бvгд Найрамдах Улсын маань иргэн бvхний дуулах Цагийг эзэлсэн дууны vгийг байлдан дагуулахаар Цаасан цагаан талбарт vзгэн зэвсгээр тулалдаж Энэ зууны шvлэглэлд эрэлхэг гавьяа байгуулсан Эрхэм цэц хєвгvvдээ эх орон нь мартахгvй ! Аяс нийцvv vгсээрээ уул талыг баясгаж Ард бvхний сэтгэлд унаган дvрээ vлдээсэн Алдарт ерєєлч Сандаг, Гэлэгбалсан нарыг Алтан гургалдай гэмээ нь гvйцэн донгодоо гэж vv. Гvрэн улс донсолсон гvжир хатуу онуудад Гvйдэл жороо шvлгээрээ удаах vеэ дагуулсан Гvнзгий тунгалаг ухаантай Ядамсvрэнгийн тухай Гvндvvгvй Монгол сэхээтэн Буяннэмэхийн тухай “Учиртай гурав” – ын цомнолоо чихрийн цааснаа бичсэн
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Уран vгсийн байлдагч Нацагдоржийн тухай Удаах vеийг нь дааж “Бэр цэцгээ” ургуулсан Улаан тэрмэн дээлтэй Ренчин євєєгийн тухай Харь холын нутгаас “Буурал ээжээ” дуулсан Хатгин овгийн шvлэгч Дамдинсvрэн гуайн тухай Хан Хэнтийн найрагч Цэдэнжав гуайн тухай Хагас зууны тvvх дэлхий дахинд ярьж байна. Дайны vеэр дуурссан залуу Чимидийн шvлгvvд Даруу зєєлєн аяст Лхамсvрэн гуайн найраг Давхиа дундаа жороолсон Явуухулангийн уянга Даваа олныг давсан Нямдоржийн бадгууд Хорьдугаар зууны жараад онуудын vес Хотын сєєсгєр охидтой жаргал зовлон хуваалцаж Хоньчин малчны хамт жавар салхи сєрєлцєж Ховдын єндєр даваанд жолоочийн кабинд суулцаж Цэнгэлийн алтан дарсанд хєєс сагатал уншиж Цэнхэр шилэн жvнзний хєвєє сэтэртэл тулгаж Цэцэн мэргэний одонд хориод насаа цацсан Цэвэр хєнгєн сэтгэлтэй хонгор найзуудын шvлэгт Шаравын Сvрэнжав, Шагдарсvрэн, Нямаа Шагдарын Дулмаа, Пvрэвсvрэн, Бадраа … Цайлган зvрхэн дунд минь мєнх дvрсээ сийлсэн Цаг vеийн чацуутнууд мєр мєрєєр ярайнам. Єнєє бидэнд эгэлхэн, маргааш тvvхэнд ховорхон Єнгє єнгийн аястай малчны энэ хvvхдvvд Єєр єєрийн алдраар vе цагаа эзэмдэж Єнєр дэлхийн тvмэнд Монголын тухай дуулсан юм. Цагаан хэрмээр гинжилсэн “Тэнгэр уулыг” хайж Цастан тундраар эмжvvлсэн Сибирь орныг мєрлєж “Ишиг хєл” нуураас Хайлаар мєрнийг тултал Идэр бєхийн цээж шиг ханхайж тэлсэн нутаг Ванчинбалын бийрээр Инжинашийн хэлхсэн Баатарлаг туульсын халаанд ээлжээ аван гарч Байгуулах их хєдєлмєрийн шинэ эринийг дуулах Байнгын хvндэт харуулд шинэ шvлэгч зогсож байна. Зуу зуун шvлэгчийн магтаж цэцэлж ирсэн Зуур зуурын тvvхэндээ мандаж гандаж vзсэн Зураг сайхан байгальтай борог даруу Монголын
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Зузаан намтраас хуучлах нь тvvхч бvхний зєв єє. Ургаа бие тэнхээтэй ч уулыг хараахан єргєхгvй Ухаан бодол тэнхээтэй ч урьдын тvvхийг єєрчлєхгvй Улирахыг, угтахыг, єнєєдрийг тус тусад нь Ул суурьтай тунгаах учир шалтгаан гэж бий. Наран шингэх далайд мориныхоо туурыг угаасан Найман зууны ємнєх Монгол євєг яахав. “Цагийн юм цагтаа” цалгиад халгиад єнгєрч Цаас чулуу хоёр дээр гvнзгий мєрєє vлдээсэн юм. Хатуу догшин євгєєсєє тэс єєр замд бид Хамтын хєгжлийн vнэнээ тэмцлийн цусаар баталж Хар цагаан хоёрыг ард тvмнээрээ ялгуулж Хаш цагаан барилгуудаар vеийнхээ тvvхийг бичсэн юм. “Отгон тэнгэрийн” зулай дээр тєрийн далбаагаа хатгаж “Орхон тvшээ гvн”- г тарианы сувгаар хєтєлж Ой хєвчийн модыг орон хотдоо жагсааж Овор хатуу цєлийг худгийн єрмєєр цоолж “Хєдєлмєрийн гавьяаныхаа улаан тугийн одон” болсон Хєдєє аж ахуйн тосгон ардын нэгдлийн тєвvvдээр Хєвчин их орныхоо алдрыг єргєн шагнасан Хєрслєг хатуу булчинтай залуу тvмний минь гар “Эрхт тэнгэр эздийн” vлдээж чадаагvй дурсгалыг Энэ Монголын шороонд vvрдийн болгон цогцлуулж Эрчим хvчээр суниах vй тvмэн хот юугаар Эл хуль талын зvvд нойрыг сэрээсэн юм. Шvлэг дуу тєдийгєєр шvтээн мєрєєсєж авчраагvй Хvлэг морин дээрээ хvч vзэлцэж авчирсан Ардын энэ хувьсгалын алтаар цэгнэшгvй vнийг Арван нэгдvгээр оны партизан ах нар гэрчилнэ. Мєнхийн энэ хувьсгалыг энхийн замд нь оруулах гэж Мєн ч олон бэрхшээлийг энэ vе минь тоолсон юм. Дэлхийн олон хувьсгалын дэвтэрлэж vлдээсэн ботид Дэвшvvлэх хувь нэмрээрээ євєрмєц замыг туулсан юм. Бурхныг халаад бид ганц хvнийг шvтэж vзсэн Будлиу тулгам алдаанаас цус ханхлахыг ч vнэртсэн Бушуу тvргэн хєгжих гэж яараад даарч ч vзсэн Бурууг зєвєєр нєхєж нийгэм журмыг байгуулсан.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Монгол гэдэг ийм орон байсан юм.! Морьтон эрчvvл нь Зодгон доор єсєж Зогсоогоороо нєгчдєг Зоримог эх орон байсан юм. Монгол гэж ийм орон байсан юм ! Саран гоо Саальчин хvvхнvvд нь Салхинд боролсон Сайхан эх орон байсан юм Монгол гэж ийм орон байсан юм ! Тэнгэр нь цэнхэр Тэгш тал нь цэлгэр Тэнд суугчид нь цэмцгэр Тив дэлхийд хосгvй эх орон байгаа юм ! Монгол гэдэг ийм орон байгаа юм. Уул нь єндєр Ус нь тунгалаг Ургамал нь єнгєлєг Уужим эх орон байгаа юм ! Монгол гэж ийм орон байх юм.! Тансаг цагаан єргєєндєє Таван тивийнхнийг Тараг айргаар зочилсон Тайван энхийн орон байх юм ! Монгол гэдэг ийм орон байх юм ! Хvний хийсэнд дадаж Хvний хийгээгvйг сэдэж Хvй энэ орчлонтойгоо Хvж барилцсан орон байх юм. Монгол гэж Байсан ч орон байгаа ч орон байх ч орон ! Байлгах ч гэж Байгуулсан юм бахдуулсан юм бид ! Байх байхдаа Баргийн юм биш Баатрууд билээ л ! Баатар гэж мэдэх vv ? “Олон єнгийн ялгаатай
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Олон хилийн залгаатай Орчин vеийн бємбєрцєгийн Улс тєрийн зураг дээрх Овор даруухан зvстэй Онгон улаан хилтэй Онцгой нэгэн дvрсэн дотор Мянган vеийг дархалж Ташуураа бариад босохдоо бvтэн нийгэм алхдаг Танай монгол ер нь ямаршуу хvмvvс вэ ?” гэвэл Таван тивийн чуулдаг vзмэр, тэмцээн, хурал дээр Танилцацгаа, Миний Монголын vр садтай ! Орчин vеийн хувцасны онцгой маяг шалгаруулах Олон улсын комиссыг амьсгал татан гайхтал Оёдлын ураар аархаж vнэт vсээр туйлсан Оноот монгол дээлтэй ойн согоо шиг бvсгvй Сарны мєнгєн туяа шиг тэгшхэн чийрэг хєлдєє Савхины дээдээр хийсэн дэгжин гутал жийж Сайхан хар гэзгээ мєрєн гол шиг суналзуулж Сансрын ганцхан цолмон шиг гялалзаж явааг хар ! Сайхан тэр бvсгvй чинь миний Монгол орны Саран гоо гэгдсэн уран цагаан бvсгvй Саяар тоолох сvргийнхээ сааль сvvг бялхуулж Сав ертєнцийн тvvхэнд Монголыг тєрvvлсэн ижий ! Алтан бамбар дvрэлзсэн “Олимп” наадмын талбарт Алга ташилт нижигнэсэн чєлєєт бєхийн дэвжээнд Арван зvгээс шалгарсан алдарт эрцvvлтэй тулж Арслан зааны тэнхээгээр ааглаж байгаа бєх чинь “Даншиг” наадмын оноонд хоёр зуун жил цоллуулсан Далай Даян Дархан, Хvдэр, Дугар аваргуудын Дараах vеийг эзэмдэх хvндтэй гавьяа хvлээсэн Даруу тvвшин Монголын давшиж яваа залуус ! “Эр бор харцага нь жигvvрэндээ хvчтэй” гэдэг Эртний цэцэн тvмний жирийн энэ хєвvvд Энх наадмын талбарт тєрийн тугаа єргєж - “Энэ миний Монгол” гэж дэлхийд харуулсан бєхчvvд ! Ертєнцийн заяаг шийдэх Нэгдсэн Yндэстний Байгууллагын Ерєнхий Ассамблейн хурал дээр таслах эрхтэй єндийж Даян дэлхийн амгаланг дархлан хамгаалж байгаа Даруухан тэр дипломат – миний Монголын иргэн !
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Цахиур чулуу хагарам нvсэр хатуу онуудад Цаг тєрийн шуургатай нvд цавчилгvй тулж Ахуй улсынхаа нэр ард тvмнийхээ хvндийг Аваад гардаг байсан монгол тєрийн зvтгэлтэн Ядуурал дарлал хоёрын гашуун бvхнийг хvлээж Ялалт ололт хоёрын гавьяа бvхнийг хvртэж Эрх чєлєє, тусгаар тогтнол, тэгш байдлын Эрхэм vнийг ухаарсан малчны хvv энэ байна ! Морин туураар эх тvvхийг тамгалсан Монголыг vзье гэвэл ийм орон байдаг юм ! Морьтон ардын хувьсгалаар шинэ тvvхэнд тодорсон Монгол тvмэн гэвэл ийм хvмvvс байдаг юм. Ханагар энэ Монголынхоо харьшгvй алдрыг vvрч Хан хурмастыг алхаж одны чулуунд сийлэх Хамгийн тvрvvчийн vгээр гарчиг тавьсан найргаа Хатан дэлхийн хvн ард та нартаа єргєе. Шvлэгч Гулрансын есєн намар анхилуулсан Сvмvн євсний vнэрийг гvйцээ нь vгvй гэвч Дэлгэр Монголынхоо тухай сэтгэл нээж дуулсан Дэндvv залуу найргийг минь зvрхэндээ хадгалаарай !
БУРИАД ( ) Хээрийн гєрєєс шиг насны минь Хээтэй хоргой шиг намтар дунд Арилшгvй мєрєє vлдээсэн Аяа миний буриад. Шvлэг бидэн хоёрын ханилсан Шvр сувд шиг жилvvдийн хэлхээнд Алтанхан эрх болж vлдсэн Аяа миний буриад. Дураар задгай амьдралын минь Дундуур дvvрэн хундаганууд дунд Аагтайхан сархад болж амтлагдсан Аяа миний буриад. Урган тєлжих насны минь Ум зандан шиг цогцсонд
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Эйдельбесийн цэцэг болж дэлгэрсэн Энэ миний буриад. Єндєр оройтой малгайд чинь Єргєн эмжээртэй дээлд чинь Утсан цацагтай бvсэнд чинь Улаан сєєхий гуталд чинь Ойд хангинах сvхэнд чинь Ононг гатлах бирваазанд чинь Мойлтой тос зєєхийд чинь Монцгор мєнгєн трубканд чинь Булиа хvрэн хvзvvнд чинь Бух юлдэн хутганд чинь Уяхан эршvvд аашинд чинь Угийн ажилсаг аясанд чинь Хадуур тармуур анжсанд чинь Хашаа амбаар бууцанд чинь Хатгуур мєєртэй тэргэнд чинь Хатирч морьтой чарганд чинь Нэр минь, зvрх минь, шvлэг минь Нэг л эрхгvй татагдаад байна л Мэнд амараа! Буриад зон. Тагш дvvрэн мэлтийлгэж барьсан Таван шимийн дээжнээс чинь Ядам хуруугаараа сvслэн єргєж Яруухан Онондоо сэржим цацаж Баавай та нарыгаа Хан Хэнтий шигээ Бат тvшин жаргаж суухад Ариухан ерєєлийг зvрхэндээ шившээд Амьсгал татан хєнтєрч орхиё. Халх гэдэг их сансарт Ард тvмэн гэдэг однууд дунд Буриад гэдэг нэгэн эрхсийн Будант мандалд алхан орж Євєрмєц гадаргуунд нь хєл тавьж Євєр гvн уруу нь нэвтрэн орох Эрдэнийн алтан тvлхvvр болсон Сэмжvvхэй Элэг зvрхнээс минь гарамгvй
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хол vнэнтэй ариун дуртгал Холдоо толирсон алтан Ононой Хонгиохон дуугаа намдаа дуулыш Холширхон зантай Сэмжvvхэй минь. Мvнгэн шєнийн наргиантай намиан соо Мvльхэн сэсэг хангир жингэр Мєрєєдєл дvvрэн юндэн соо нь Мэшид олон гялар ялар. Уучлаарай бусдын хэлэнд хуруу дvрж Ур муутайхан дєрвєн бадаг хэллээ. Буруу байх аваас жинхэнэ Буриадаар нь болгон хэлнэ биз. Ямар ч гэсэн хориод насандаа Ялалтын буудлага шиг бадарч явахдаа Чамбайхан басганы хайрын сэтгэлд Шатаж байсан тэртээх шєнvvд Цэнгэлийн дугарааг нэгмєсєн Цэлэлзvvлэн бялхаагаад хєлчvvрэх шиг Ааш болоод баяр гунигаар Арван жил шархалсан юм шиг Одоо хvртэл зvрхэнд хєндvvр Олон дуртгал сэтгэлээс єндийнє. Онон минь, буриад минь уучлаарай Овилгогvй ч явлаа, залуухан ч явлаа Хvрэн улаан тvvдэг галын туяанд Хєвгvvд охид цогтой шоволзож Хатираа бvжих хєлийн нь сvvдэр Ханын шийрний шvvдэр шиг цацарна. Тал бvр тийшээ хувь заяаны Таавар зєн шиг хувилан одож Тас харанхуй шєнийн хэвлийд Танай манайгvй уусаж байсан. Уран цэнгvvн ёохорын аяс Ургаа модны vзvvр дамжин Уран овоо хєлийн єлмийнvvд Угалзрах голыг тойрон дэвсэлж Намжир шидэх адтай нvдний Нарийн давхраанд зvрхээ хавчуулж Хархан гэзэг уургын хуйв шиг
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хацар дундуур шилбvvрдэн эргэж Аминдаа махлаг зєєлєн гар нь Ассан дєл шиг халуу дvvгэж Надтай хамт буриад басган Наадам зугаанаас албаар тєєрєв. Чийг даасан Ононгийн шєнєєр Чингэлэгтэй тэрэгний арал сандайлж Чийрэг болоод зузаан уруулаар Чимээ нь ихтэй таалж байсан Натгар жаахан Сэмжvvхэй нь Намайг одоо мартаа болов уу ? Насан ахиж vс нь бууралтсан ч Наалинхай зан нь хэвээрээ болов уу ? Харин би яасан ч мартаагvй Халуун залуу насны минь дуртгал Хал vзээгvй диваажингийн орон Харанхуй шєнvvд минь мандтугай ! Мєнгєн саран уулын цаанаас Мєрний усанд зоос цацахад Мєнхийн уснаас зvvдлэн тамшаалж Мєргєцєгийн эрэг уруу халит жийх нь Баргажин тєхємийн буриад самганы Балиусаар хуссан загасны хайрс Тунгалагхан уснаа бутрав уу гэлтэй Туссан гэрэл нь бvжиглэн байхад Зvрхэм ни, зvрхэм ни, инаг нь Зvгээр инеэхдээ яанавши Yжин Эльдэн баархамни Yглєєдєр бvv ябаарай гэж Ононой жаахан Сэмжvvхэй Онцгойхон надад шивнэж билээ Хацар нvvрээ зvрхэнд минь Халуун дvvгтэл наалдуулж билээ. Дуугvйхэн ингээд наалдаж байх нь Дух нь хамраасаа тєвгєрхєн ч юм уу даа. Хайрлан хайрлан гэмшихийг нь vзвээс Халхын хvvхнvvдээс эрххэн ч юм уу даа.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Аяа хєєрхий Сэмжvvхэй Алтан ононой Сэмжvvхэй Аашны чинь хєєрхєнд би чинь Арга ч vгvй автсан юм сан. Хайр хайрынхаа илчинд Хайлах шахам шатаж байдаг Самрын боргоцой шиг жаахан басган Сайн хvvхэн байж билээ. Эгзэгтэй цагт тvшиг болж Эргэж буцашгvй шийдэж чаддаг Эрэмгий зантай буриад басган Эгэлгvй хvн байж билээ. Сайхан сэтгэлтэй тэр бvсгvйтэй Сайн нєхєр минь танилцуулсан юм. Ам нээвэл уушиг нээнэ гэдэг Аавын минь vг vнэн юм байна. Дайны талбарт нэг нэгнийгээ vvрэх Дайчны ёсоор тэр бид хоёр Ярайсан шvлгэн сумаа бvсэлж Яруу найргийн талбарт гарсан юм. “Натгар жаахан Сэмжvvхэйд минь Зуун зvрх тэмvvлээ юм биз. Найзаас минь хойш Ерэн ес нь шархлах юм биз” Хэнтийн дунд сургуулийн Хээгvй найз минь хэлсэн сэн Заяаныхаа оргилыг байлдан эзлэх Замаа тэндээс эхэлсэн сэн. Харин би буриад биш ээ Халх Боржгоны vр сад Хаяа нь алдрах талын тэртээ Хазаарт морин дээр єссєн хvvхэд ээ. Тоглон дэвхцэх бяцхан хєлдєє Тоногт бойтог ємсєє нь vгvй Цанхаалж єссєн толгой дээрээ Цацагт малгай тавиа нь vгvй Би єєрєє буриад биш ээ Бишгvй дээ л би олон удаа Биндэр, Дадал, Батширээтийн
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Бяцхан буриад хєвгvvдтэй Хэнтийн сургуулийн довон дээр Хэмх нанчилдаж єссєн хvvхдээ Ялаа ч vгvй, ялагдаа ч vгvй Яамай тэр нь хамаатай биш. Буриад гэдэг чинь хэн бэ гэдгийг Буруу биш зєвєєр нь таньсан Дуутай шуутай тэр жилvvд минь Дунд сургуулиас ч илvv санагдана. Хими, физик, алгебрь, геометрийн Хэцvv томъёонуудаар яах юм бэ Хэрлэн Хэнтий хоёрын завсарт Хэнтэй нєхєрлєхєє мэдвэл болоо биш vv. Халх хvний бvдvvн бараг амьдралд Халбага шєлнєєс илvv vнэгvй Буруу номын vсгээр мэдрэлээ нvдvvлснээс Буриад нударгаар хамраа нvдvvлсэн нь Алсдаа дээр байсан юм нээрээ шvv Амьдрал гэдэг чинь ном биш шvv дээ Алтанхан Ононой буриад басганд Алгебраар захиа бичихгvй шvv дээ. Хайртай жаахан Сэмжvvхэйг минь тєрvvлсэн Халуун элгэн буриад зон Хан Хэнтий, Онон, Хурхын Хатуу сахиус буриад зон. Наалдаж дасахгvй цэрвvv явбал Нанчилдхаб гээд єрж ч мэднэ. Хуудуу гаргаж хундага залилбал Хутгалхаб гээд дvрж ч мэднэ. Зангий нь мэдэхгvй сониуч хvнд Зайдуу газраас сонжин харвал Тосон будгаар ур муутайхан Товшиж зурсан зураг шиг Дээлийнхээ арыг ганц нугалж Дэргэр суран бvс бvсэлж Дэрвэгэр шилтэй шовгор малгай ємссєн нь Дэрсэн овоохой шиг харагддаг биз.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хоёр гар нь тэрэгний мєєр шиг Холуур дугуйрч бээлий нь унжаад Хємєн гутлаа гадагш нь єшиглєж Хєвєєтэй мєрєє vлдээж алхахыг Хатуу мохоор хуурай зажилж Хаясан шvлс нь шарлаж хоцрохыг Энд тэнд харсан тєдийгєєр Эндvv хуудуу дvгнэж болохгvй Эл хуль хєвчийн эзэн болсон Эрдvv тvмэн тэд нар мєн. Балт сvхээ гэрнээс нь авч Бавайсан сахлаа нэг шувтарч Барвайсан алгаа хэд нулимснаа Баруун хєлєє гэдрэг нь гишгэж Аажуухан далайсан хvдэр эрийн Алиман сар шиг сvхний ир Агаар тэнгэрийг зvсэн бууж Арын модонд цуурай хадаж Хар модны дvнгэнэсэн биед Хагас сєєм шигдэх сацуу Хvч алдах тунгалаг давирхайгаар Хvний ємнє байгаль уйлна. Аглаг ууланд мод бэлдсэн Ажилсаг буриадын ємбvvл урцанд Аагтай цай, соодтой ёпоошигий нь Амтлан суух нэгэн жаргал аа. Зуны тэнгэр хураа татаж Зугаатай цэцгийн тоос дэгдэх Хадлангийн цагт нар хvн хоёр Халуунаа булаалдан тулгарч байдаг. Халиурсан євстэй цэнхэр талд Ханарсан жагсаал цэгцрэн давшиж Хадуурууд хагас гортиг татаж Ханарсан мєр гєвийн vлдэнэ. Нарны цацраг шугаманд бичсэн Наймтийн задгай нотууд шиг Хар ногоон бухлууд ярайж Ханхар том нуруунууд єндийхєд Сэрвээ сайтай буриад эрчvvд
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Сэрээ барьж євс шордоно. Бvдvvн улаан самгад нь Бvтэн бухлыг єргєх дєхнє. Орой болоход газар зуухнаас Олгойдох утаанаар цай ханхална. Єєрсдийн барьсан амттай талханд Єтгєн шаргал зєєхий тvрхэнэ. Хожуухан гарсан хоридын саран Хойргохон юм шиг мэлэрч байхад Майхны амны хоёр баадан Майга хєл шиг дугуйрч байхад Хэдийнэ унтсан Тєєдаагийн хамар Хэдгэнэ адил дvнгэнэж байхад Баавайн гаансны бохь нь буцлаад Батгана адил жингэнэж байхад Шvvдэр буусан ногоон дээгvvр Сvvдэр адил чив чимээгvй Халуун сэтгэлт нємгєн басган Хайрын болзоонд гvйгээд ирнэ: Хоёр хєлийнхєє бvдvvн шилбийг Хормой хотоороо ороон сууж Дураа єссєн хєвгvvний цээжинд Духаа нааж ийнхvv шивнэнэ. “Бууралхан бааваймни унтана vгvй л даа Буцалсан трубканий нь намжаа нь vгvй л даа Бодохо гэхэдэмни болно vгvй л даа Борхон зvрхэмни тэснэ vгvй л даа Ийгэж л би шамдаа ирээб Ирэх л гэж би заалхаа ирээб” “Аяа шамдаа л адил басганыг би Онон худар эреэд эреэд Олохгvйб даа “ гэж Омголон залуу санаа алдана. Хєндийн адаг уруу хадланч залуусын Хєгжилтэй ёохорын дуу хадна. Барх, Хурхын хатан урсгалыг Бялхаж vерэлтэл бvжин хатирна. “Yндэр хадын саанахаа
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Yvрэй сайтар хатаръя л Yе тэнгийн залуушууд Зугаалангvй яахам найб” Нарсны шилмvvс найган бvжнэ Наадам зугаа тэднийг дуудна. Наргиантайхан, долгиотойхон Энэ л буриад гэгч хэн бэ. Цагаан сараар эхнэр хvvхдvvд нь Цангинатал дуулж бєєн бєєнєєрєє Yvр цайтал айлаар наргиж Yхрийн халуун нэрмэл уудаг Уран цагаан хуруугаараа Утас ээрч оймс нэхдэг Ууж наргихдаа хvvхнvvд нь бэрх Угийн буриад гэгч хэн бэ ? Алтанхан тайгын ар шилийг Анчны нvдээр дуран шиг харж Идэр есєєр хvрэн баавгайг Ичээн дээрээс нь зангадан дардаг Баргажины хэрэм, Дагуурын сувд Байгалийн булга, Ярууны хандгайгаар Бахархан дуулах анчдыг тєрvvлсэн Энэ буриад гэгч хэн бэ ? Байгаль далайгаар нутагтай л гэдэг Баргажин тєхємєєс гаралтай л гэдэг Баялаг тvvхийн эртний бичгvvдэд Балар ойн иргэд гэдэг. Заншил нь содон, байдал нь сонин Зан нь эршvvд сэтгэл нь цагаан Заяаны энэ буриад зон Тvvхийн бэрхэд vvссэн билээ. Умар зvгийн ян хєвчид Ургасан удам, торнисон угсаа Уйлсан уянга, дуулсан дуу Урссан цус, дусалсан хєлс Якут, Тувагийн цус холилдож Яагаад тунгус, хамниган болж Ямар учраас баргууд тасарч
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Явдал нvvдэл vvсэн єнгєрснийг Хатуу жилvvдийн амьд гэрч Хашир баавайнууд хvvрнэнэ vv гэхээс Хадмын аясаар жолоо татсан Халхын тvvхчид мэдэхийн аргагvй. Адуу малын билчээр дагаж Амд тvвдийн уншлага цээжилж Арван долоогоос хорь дахь зуунд Аниастай ирсэн халх тvмэнд Эх дэлхийн соёлоос эмтэлж Энэ буриадууд vvрч ирсэн юм Оёдол тааруу тансар дээлдээ Орос хэлийг євєрлєж ирсэн юм. Бараан тоонотой хємєн гутлаараа Балрын ёсыг зориглон єшиглєж Тэрэгний тємєр ширгээдэг дєшиндєє Тэмцлийн илдийг давталцаж єгсєн юм. Зориг нь дэндэж цагаан, бароны Золиосонд давхиад буруутаж vзсэн юм. Зогсолт бол vхэл мєн гэсэн Ленины vгийг Зогсоогоороо орчуулж єгєєд буудуулж явсан юм. “Революция гэж мэдэхгvй бол Энэ маузерээр ярихаб, сархинсаг” гэж Монголоор хэлээд ойлгохгvй этгээдvvдтэй Модон хуйтаар ярьж явсан буриад, Гаминд ч буудуулж Баронд ч буудуулж Лам нарт бороохойдуулж Газар орныг минь чєлєєлєлцєж єгсєн юм. Газар орныг маань чєлєєлєлцсєний шанд Ганц морио унаад туугдаад явсан юм. Мянга есєн зуун гучин хэдэн оныг Миний бие нvдээр vзээгvй ч Євгєд хєгшдийнхєє тухай уйлан дурсах Єчнєєн олон Сэмжvvхэйг би vзсэн. Будантай манантай тэр жилvvдийн Буутай манаатай яам тамгуудын
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Буруу зєвийг нь тунгаах гэсэн юм биш Буриадыг ємєєрєєд тулах гэсэн юм биш. Гайхамшигт энэ тэмцлийн vед Гарыг нь ганзаганд, хєлийг нь дєрєєнд хvргэсэн Эрин цагийн соёл иргэншилд Эхний жигvvр нь бололцож єгсєн Хэлмэрч, сургагч, комиссар Хэл бичгийн ухааны доктор Ууган эмч, хєгжимчин, дуучин Улсын гавьяат багш Тэргvvний хадланч, агротехникч Тээврийн жолооч, автын механик Аварга саальчин, Ардын Их Хурлын депутат Амжилт бvтээлийн эздийг дуулнам. Халиурсан их талыг хагалана, хагалахгvй гэж Хамтрал коммун байгуулна, байгуулахгvй гэж Мархайн Бат сvр бадруулан дэвж Шархайн Болд сvх барин дэлж Буруу зєв хоёрын торгон зааг дээр Буриад нь буриадыгаа цавчиж унагасан Ангийн тэмцлийн ширvvн жилvvдэд Араас нь бид сажилж явсан Аягvй бол одоо ч гэсэн сэхээтний Анкетыг vзвэл буриад олон биз. Ажилсаг энэ буриад зонууд Ард тvмэнд минь ихийг єгсєнюм. Ид цэцэглэх хориод насанд минь Их зvйлийг ойлгуулж єгсєн юм. Хараацай гэдэг жигvvртэн шувуу Хадан дээгvvр нисээд байна аа хє. Хамгаас хайртай миний алдрай Хаахна газрын vр юм бол доо гэж Насны залуу, нарны эртэд Найзлан дассан миний алдрай Намайгаа санаж суугаа болов уу. Натгар жаахан Сэмжvvхэй минь.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 МОНГОЛ БYСГYЙ ( ) Зvтгэн зvтгэн тэмvvлж яваа Зvс нийлсэн алаг морьд шиг Галтай залуу насны минь солонгын єнгє Чи хаана байна аа Ган тємєр шиг сэтгэлийн минь соронзонгvр Чи хаана байна аа. Галавын далайгаас тvvсэн Сондор чулуун шvлгийн минь Галиглаж болдоггvй хэлхээг Соёрхон нэгэн таална уу даа. Мєрєєдєл их насны минь Мєнгєн сарнай чи хаана байна. Мєсєєр шаргих амьдралын Мєнхийн зун чи хаана байна. Мєчид гvехэн жаргалаа Мєлvv болтол элээсээр Мєхєс дархалсан шvлгээ Мєрєн дээр чинь тавья. Гvн мєрєн шиг амьдралын Гvvр болсон алдрай минь Хvн хэмээх алдрын Нvvр болсон амраг минь Хvvхэн хэмээх нэрийн Турьхан бvхнийг агуулж Тvvхт Монгол орны Тулгыг тvшсэн эхчvvд минь Мойл жимсний ширхэг шиг Тормолзсон нvдтэй Морин цэргийн сэлэм шиг Туялзсан нуруутай Монгол бvсгvй таныхаа Гэрэл сvvдрийг тодруулсхийж Монгол яруу найрагч Гэгэлзэн байж дуулах уу даа. Хvний хайрыг анхан амссан Хєвгvvн зvрхний тvгшилт гэмээр Хvслэн хосолж болзоонд ирсэн Хєєрхий нэгний тогшилт гэмээр
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Яаруухан бєгєєд эрчимтэй чимээ Хэцийн цаанаас тодрон байна. Яруухан бєгєєд хэмнэлттэй aйзам Хээрийн пянзанд бичигдэж байна. Тэнгэр газрын савслага нийлэх Тэртээ цэнхэр гvвээний цаанаас Тэнгис далайн долгио хавах Тийм гvн харанхуй гэмээр Нэр усгvй толгодыг даваад Нэг морьтон тодроод ирлээ. Єнгийн цэцэгтэй ногоон хєндийг Омголон морьтон тоосоор шугамдав. Багваахай цэцгийн єдєн малгайг Багц багцаар vргээн хийсгэж Харж зогссон миний нvдийг Халуун салхиар алгадаад єнгєрєв. Хээрийн тоос морины хєлс Хээнцэр хувцасны vнэртэн ус Хэсэгхэн зуур ханхийгээд Хэдэн гvвээ даваад одов. Навчин чихтэй суман хvлгийн Нарийн суран жолоог тvшин Насан залуу монгол бvсгvй Надад гайхуулж ийнхvv єнгєрєв. Хэмнэл нарийн давхиат морины нь Хэрлэнгийн хар ус шиг сайхан нvд Духны хєхєл, нарийн халз Дунгийн ам шиг хамрын нvх Зангиран товойх овгор булчин Загасны хайрс шиг гялтганах зvс Сэрвээнд зууралдах гурван хавирга Сvvлний нь хийсэлт тодроод єнгєрєв. Сайхан хvлгийг санаагаараа захирч Саран даруулгыг гэзгэндээ шигтгэж Саарал эсгий малгай духдуулж Салхин дарцаг шиг торойх бvсгvйн Холцруу унхиалган бор нvvр Холбирон бултах хар нvд
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хотгор нуруу гvдгэр цээж Хоромхон зуур харагдаад єнгєрєв. Сайн морины ширvvн давхилтаас Сайрын чулуу зvлгэн дээр шидэгдэнэ. Сайхан бvсгvйн ширвэх харцнаас Шvлгийн тоос зvрхэн дээр шингэнэ. Хvний сайхныг олж тєрєєд Хvслийн сайхныг дээжилж єсєєд Морины сайныг унах заяатай Монголын сайхан бvсгvй гэдэг Тив дэлхийн жаргал хуваалцаад Тэгш таван хvслэн гэмээр Талын дунд ингээд учрахад Дєлхєн таван тэнгэр гэмээр Хvний газар нутгаа санахад Хvслийн таван судас гэмээр Хvvгээ тэврээд бvvвэйлж суух нь Хєгжмийн таван утас гэмээр Эмээлийн дєрєє дархалж єссєн Эрийн сэтгэлийг уяруулдаг байна. Эрчлэн дэврэх омог бахархалаар Шvлэгчийн зvрхийг уяруулдаг байна. Цэнэгтэй пуужин газраар хавах шиг Цэцэгтэй талыг зvсээд єнгєрєєхдєє Цээлхэн бодлын онгод гvйдлээр Цэгцтэй шvлгийг хvсээд єнгєрєв. Айлаас эрэхээр авдраа уудлах Ардынхаа сургаалийг давтаж дуудваас Арга ч vгvй амраг минь гэсхийн Амьдралынхаа жаргалд автаж туйлбаас Уяхан тєрсєн хvний vрийг эрж Уул ус давалтгvй гэлээ Монгол бvсгvйд хайраа єгье гэж Морьтон авхайг дагалтгvй гэнэ. Монгол бvсгvй дэлхийд гайхуулж Морь унадагаараа гайхамшиг болсон Хvдэнтэй хєндийг мориор туулахаас Хvний сэтгэлийг мориор хэмждэггvй юм.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Холын замыг мориор туулахаас Хонгор амрагаа мориор хайрладаггvй юм. Єнєр хотын чулуун талбарт Єндєр єсгийтєєр бvжиглэж ядраад Єдєн дэр дулаан хєнжилд Єсєж тєрсєн цагаан бvсгvйн Хот хийцийн цагаан туфлиэр Хорь дахь зууны дэлхийг гишгэх Хєлийн чинь цэвэрхэн єлмийд Хоног дараалсан удам бий. Хєнгєн хєлтэй морио эмээллэж Хєдєє талдаа дvvлж єсєєгvй ч Мєнгєн цагаан тэшvvрээ хийж Мєсєн талбайд дvvлж єссєн Хаван тэших тэмээний нуруун дээр Халуун говийг туулж яваагvй ч Халин гулсах тэртээд улаалж Хангайн цасыг туулж явсан Майлах тєлєєр симфони тоглуулах Малчны хотонд дасаа нь vгvй Бvхэл оркестр танго vлээх Бvжгийн хvрээлэнд дутуу нь vгvй Хууранд хєтєлсєн хоёр чавхдас Хулсан лимбэний арван нvхэнд Уяхан цэгцтэй боржигин намбаар Уртын дуу дуулж vзээгvй ч Унаган хvлгийн хур дэл дээр Уртын дуугаа бvтээж ирсэн Урьдын олон євгєд эмгэдийнхээ Удмын санааг зvрхэндээ тээсэн Ийм нэгэн монгол бvсгvй Ирээч гэж намайг дуудав. Идтэй дурлалын шидтэй цэнэгээр Идэр зvрхийг нам буудав. Эмнэгийг сургаж унаатай явах Энэ монголын ёсон байвч Эдэлж чадахгvй нуруугий нь авбал Эмээлээ аваад зайлдаг ёсон бий.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хорвоо дэлхийн айл гэж явахад Хогшил хєрєнгє цуглуулдаг ч гэлээ Хожмоо хэрэггvй илvvдэж муудсаныг нь Хог дээр хаядаг ёсон бий. Дээрх зvйлийг дэмийд vзээд Дэгжирч тоохгvй гєлєрч явбал Дурлал хайрын хог дээр таныг Дуртай дургvй ч хаях л болно оо. Амьдрал яахав єєрийнхєє жамаар Алгуур эргэнэ vv, тvргэн эргэнэ vv Авдаг санж уу, хєєдєг санж уу Амраг минь байхад юугаар дутах вэ. Энийг авъя тэрийг олъё гэж Эдлэх минь, ємсєх минь, vзэх минь гэж Энэ дэлхийн зарим гангачуул шиг Эрдэнэт биеэ гутаах юм чи. Этгээд хачин элдэв аашаар Эрvvл євчтэй алин болох хийгээд Эцсийн эцэст чи хvн нэртэй л байх юм. Єсєхийн цагт чихэр шиг vгийг Єтлєхийн цагт таяг шиг vгийг Єлсєхийн цагт хоол шиг vгийг Євдєхийн цагт эм шиг vгийг Алс явахад унаа шиг vгийг Айхын цагт зэвсэг шиг vгийг Ядрахын цагт янчаан шиг vгийг Ямбалахын цагт тэрэг шиг vгийг Дээл олдоход хєнжил болох vгийг Энэхэн ганц насанд минь Ээж аав хэлдэг юм байна. Эр ганц биед минь харин Эхнэр хvн хэлдэг юм байна. Хvндтэй чадалтай монгол бvсгvйн Хvчтэй атлаа уяхан цогцос Хvлэг морины онгон зоон дээр Хvнийг хайрлаж тvvнийг тєрvvлнэм Шулуун бус адармаатай тvvхийн Чулуун хуудсууд эргэж байхад Халуун тэмцлийн тоосон дунд
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Бvлээн цус асгарч байхад Морин цэргийн сэтэрсэн эгнээг Монгол бvсгvй нєхєж явсан юм. Хайртыгаа тэвэрдэг уяхан гараараа Хаттай сэлэм атгаж явсан юм. Хар хилэн гэзгээ шууж Хаж мєнгєн дуулгаар даруулж Найр наадмын гоёлын оронд Нарийн ялтсан хуяг тааруулж Саалийн хувин барьдаг гартаа Саран дугараг бамбай атгаж Исгэрээд ирэх гилбэрт сумыг Ирмэх ч vгvй сєрж явсан Эртний цуут Монгол бvсгvйн Эрхэм алдрыг єргєхгvй бол Ээжээс тєрсєн монгол шvлэгчийн Энэхэн насны азанд муу. Ахуй энэ Монгол орныхоо Ариун тэмцлийг хvvгээрээ дэмжсэн Аугаа их маргаашийн тєлєє Амгалан тайвныг сvvгээрээ дэмжсэн Манай сайхан монгол бvсгvйд Хvний сайхан цєм бvрдсэн юм. Даруу сайхан зан чанарт нь Яруу сайхан увидас шингэсэн юм. Эвэр нум шиг хархан хємсєгтэй Эрвээхэй цэцэг шиг алаг нvдээрээ Талд бичсэн сvргээ тоолох шиг Таны миний сэтгэлийг уншдаг Тэнд эндхийн будаг тvрхэлгvй Тэнгэрийн хаяаны єнгєтэй тєрсєн Намуу цэцэг шиг ариухан уруулаар Насны жаргалыг шивнэн хэлдэг Єрх тоонот эсгий гэртээ Єглєєний нарыг авчирдаг гараараа Yйл оёдол цагаан идээ Yгvйршгvй баялаг бvтээж єгдєг.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Нуурын хун шиг намба дєлгєєн Нутгийн агаар шиг ааш ялдам Нуруу цэгц бие чийрэг Нууцгvй ил сайхан сэтгэлтэй Хорвоод хосгvй монгол бvсгvйн Хотол алдрыг єргєхгvй яах юм бэ ? Ганган ганган цэцгэсийн дундаас Гэрлийн цэцэг тодхон байдаг Газар газрын хvvхнvvд дундаас Монгол бvсгvй содон байдаг юм. Алдар алдраас єндєр алдрыг Ариухан бvхнээс ариун байг гэж Тэнэгэр ерєєлєє дэвшvvлж барья Тэгэвч бас хэлэх vг байна. Хорьдугаар зууны аяс дагаж Хот бараадах нь зєв боловч Хорвоод хосгvй монгол бvсгvй Хог самардах арай болоогvй. Хувьсгалын ачаар нvд тайлж Хуучнаа халах нь зєв гэлээ ч Хуурдах дуутай монгол бvсгvй чи Хулгаж эргэлзэх арай болоогvй Цаасан гутал нейлоны тєлєє Царай алдаж хєєцєлдєж явснаас Ноосон даавууны эх орондоо Хоосон хоносон ч яадаг юм бэ. Зажилдаг бохь твистийн хойноос Загас шиг давхиад дэгээдvvлснээс Нуур шиг хєдєєдєє гэдэс цатгалан Нугас шиг ганганаад цэнгэж vзээч ээ. Африк хэмээх халуун тивийн Аз муутай бараан хvvхдvvд шиг Зарц боол болж хэзээ ч та нар Зах дээр худалдагдах зовлон vзээгvй Идэх ємсєхєєрєє хэзээ ч дутаагvй Итгэх амраг хаанаас ч эрэхгvй Иргэн бvхний итгэлийг булаасан Ийм орныг хаанаас ч олохгvй.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Дэлгэр баян ийм орны Дэгжин дээшлэх vр ач нар нь Дээдийн зэрэгтэй сайн явъя гэвэл Дэлхий дахины эрдмийг сур ! Ємсєх зvvх, идэх уухаа Єєрийн гараар хийж сур Элгэн хайртай монгол эрчvvдээ Энхрийлэн хайрлаж хvндэлж яв. Хамтын жаргалаа нэгэнт ярьсан бол Ханилсан шиг ханилж сур Эртний сайхан заншил соёлоо Эргэж харалгvй хаяж орхивол Ирээдvй болсон залгамж халаа чинь Эцсийн эцэст гомдох цаг ирнэ шvv ! ОХИНДОО ИЛГЭЭХ ЗАХИДАЛ ( ) Зуурдхан жаргалт тэр нэгэн жилийн Зуны нарны хэлтэрхий болж vлдсэн Зулзаган жаахан охин минь сайн уу ? Зутруухан мэндээ аав чинь илгээе ! Эр хvн шиг эрвэлзэж явах цагийн Эрх чєлєєний минь эмтэрхий болж vлдсэн Эс таних охин та сайн байна уу Эцгийнхээ мэндийг хvлээн авна уу … Би шоронгоос бичиж байна Бичих бичихдээ чанга дэглэмээс бичиж сууна Битгий гайхаарай охин минь Бие сэтгэлийн бяцхан соронзон минь ! Жаахан тэр соронзонд татагдалгvй Жаргал зовол хоёрын хил алхахдаа Аав чинь зоригтой байж, тэнэг ч байж Архитай, нєхєдтэй, нэр тєртэй ч байж Хvн ер нь дэлхийн татах хуультай Хvч сорилцож хєл дээрээ босдог юм. Уул єєд авирч огторгуйд нисдэг юм. Унахдаа нєгєє л газартаа унадаг юм. Газарт унаад зогсохгvй, газар доор Гарцаагvй ноёлох таталтын хуулиар
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Эцсийн эцэст нойрсдог юм алаг vр минь Эцгийн зvрхний алтан соронзон минь. Тєвєєс зугтах хvч болж аав чинь Тємєр тор уруу солир шиг орсон юм сан. Зvггvй цаг дуусч vр чамдаа татагдан Зvрхний минь vлдэц хэлбэлзэнхэн байна. Єдийд миний охин том болоо биз ээ Єнгєрснийг шоглосон юм шиг, ирээдvйг зєгнєсєн юм шиг Єєр хvн ойлгохын эрхгvй зургуудын Єнгийн харандаагаар эрээлж суугаа биз ээ. Аавынхаа шvлэг бичдэг хэлийг Айхтар сураа биз дээ … Ээжтэйгээ Ач тач ярьж байгаа биз. Сайн сураарай Алдаагvй цэвэрхэн бичдэг болоорой. Харагдсан бvхнээ багшаасаа асууж Харагдаагvй, бодогдсон бvхнээ ээжээсээ асууж бай ! Харин охин минь “Аав яасан бэ ?” гэж Хаанахын хэнээс ч битгий асуугаарай. Энэнийг хэн ч чамд хэлж єгєхгvй Ээж чинь ч vнэн хэлэхгvй, бvv асуу Эцсийн эцэст цаг хугацаа чамд бvхнийг хэлнэ. Энэ дэлхий дахин хэлж єгєх болно. Магадгvй чи балчир хvvхдийн ухаанаар Маргааш ч юм уу, єнєє шєнє ч юм уу Аавыгаа ирээсэй гэж боддог байлгvй Аугаа сайхан эр бий гэж санадаг байлгvй Олимпийн чєлєєт бєхийн аварга шиг Омголон тэнхлvvн, єндєр, зузаан Онц гоё хувцастай, бас сайд шиг Одон тэмдэгтэй, гялалзсан машинтай Гэрэл цацарсан тийм лут аав Гэрийн чинь vvдэнд сvндэрлэн зогсож Олон тvмнийг шавуулж чанга дуугаар Охин минь хэмээн дуудна хэмээн бодно болов уу ? Эвий гэж дээ охин минь зєв єє Эцэг нь охиндоо хvн хvндээ Энхрий сайхан харагдах ёстой Энэ бол гэвч номын vг шvv.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Одоо би охиныхоо санаагаар Очжээ гэж бодъё. Yvдэн дээр чинь Чєлєєт бєхийн аварга шиг биш Чєтгєр шиг амьтан зогсож байх вий. Зvрхийг нь ухаад авчихсан юм шиг Зvvн тал нь хоосон … цээж нь хазгай Зvдрvv туранхай, нємгєн нvцгэн Зvс нь хувхай цагаан хvн харагдах вий. Хатаасан шарил шиг энэ хvнийг Хараад чи айна аргагvй зугтана Хаалган цаана орж ээжээ дуудна Ээж чинь ч айна. Гэр чинь ч айна. Хойд урд єрєєний чинь айлын аавууд Хорины дарга цэцэрлэгийн чинь багш Шилэн тэрэгтэй том дарга ч айна. Шинэ аав чинь бvр ч их айна. Айхын эрхэнд чи уйлан хайлан Аав биш яв гээж хашхирах байх Аргагvй шvv дээ, гэвч харыг цагаанаар Ариун цагааныг хараар нууж болдоггvй юм. Нэгэн цагт энэ муухай хvн Нэрийг чинь чамд єгсєн юм Бичгийн ширээнээ эзэн нь явах цагт Биеийг чинь чамд хайрласан юм шvv. Тєрєх газрын цонхоор анх чиний Тєє хvрэхгvй улаахан нvvрийг хараад Сансарт аялсан Гагариныг харсанаас илvv Сандарч баяссан хvн бол би билээ. Хатуу ааштай vйлчлэгч авгайг уярааж Халуун савтай цай барин хоргоож Арван єдєр – шєнє тєрєхийн vvдэнд Аргамжаатай байсан хvн бол би билээ. Гарах єдєр нь єлгийтэй чамайг Ганган сайхан ээжтэй чинь хоёуланг Энэ дэлхийн гурван миллиард хvнээс Эцэг нь гэж vнссэн нь би билээ. Єлгийг чинь тvшиж даавууг чинь хуурайлж Єглєє эртийн жавраар сvvнд зогсож
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Мєлхєх цагт чинь євєр дээрээ дэвхцvvлж Мєн ч олон ємдєє нэвтлvvлсэн юм сан … Ор тvшээд хєлд орж байхад чинь Орхиод аав чинь явсан юм сан Охиныхоо амаар хэлсэн нэг ч vгийг Одоо болтол сонсоогvй л явна даа. Тохойн чинээ бие нь хэрхэн єсєж Том болсны нь vзээгvй л явна даа. Хэнийг дуурайж, юу юу сурч Хэт нь яахыг хараагvй л явна даа. Гэвч євлийн энэ шєнє дєлєєр Гэрэл гэгээ болж алс газраас Даарсан зvрхийг минь ээх охин буй гэж Дандаан бодож сэтгэл бvлээсдэг юм. Бvлээсгээд зогсохгvй халуусгаж Бvр сэтгэлийн минь ганг тайлах Бvсгvй vр нэгэн ширхгийг би Бvх дэлхийн нэрийн ємнєєс хvснэ ээ. Дамжиггvй чи єснє охин минь Даарсан ч єснє, халууцсан ч єснє. Хаврын ногоог гишгэлсэн ч ургадаг юм. Хагасыг нь тас татсан ч ургадаг юм. Хайлаас шиг муу аав чинь эзгvй ч Хангай шиг сайхан ээж чинь байхад Миний охин юугаар дутах вэ Хvний охины л жишээ єснє. Ээж чинь чамд юм бvгдийг єгнє. Эмэгтэй хvний гоо сайхныг єєрєє Эзэмшсэнийхээ хэрээр чамд єгнє. Эрдмийг л харин єгч чадахгvй байх. Би ч гэсэн ээж чинь ч гэсэн чамд Биеийг чинь єгєхєєс ухааныг єгєхгvй Єгєх дургvй дээ єгєхгvй байгаа юм биш Єєрчлєн хєгжихийн хуулийг хvндэлнэм. Орчлонг сvvдэр талаас нь хардаг Одооны миний нvдээр чи Аугаа их хорин нэгдvгээр зууныг Аав шигээ танхай харж болохгvй.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Эсэргэн их хорин нэгдvгээр зуунд Ээж шигээ зvгээр сууж болохгvй Эрдмийг тэгэхдээ сурна уу, байна уу Энэ бол чиний хэрэг охин минь. Оюун эрдмийг зэрэмдэглэж сурснаас Огт сураагvй нь дээр байдаг юм. Муу жолооч тэрэгтэйгээ цуг Мухар ганга уруу онхолддог юм. Онхолдохдоо бас хамт явсан Олон хvнийг сvйд хийдэг юм. Оюун эрдэм тvvнтэй адилхан Огт сураагvй бол харин аюулгvй Эх орон ард тvмэн хоёртоо чи Эрдэмтэй ч зvтгэнэ, эрдэмгvй ч зvтгэнэ. Эгэл олноосоо юуг бvтээнэ тvvнийг Энд тэндээс нь дэмжилцэх ёстой. Халуунаас тасарсан vрийн хувьд Хайрт охин чамаасаа би Хvн тєрєлхтний нэрийн ємнєєс Хvсэх зvйл нэг байна. Сонсоно уу ? Yvрд чи хvvхэд хэвээрээ Yсэндээ туузтай, амандаа чихэртэй Yсэрч цовхорч явахгvй ээ. Мєдхєн Yйл явдалд оролцох нас чинь болно. Аав ээжийнхээ залуу насыг Ахин чи шинээр давтана Арай гэрэлтэй, арай уужим Алтанхан єдрvvд чамд ногдоно. Над шиг зураач бол гэхгvй Найз нар шиг минь шvлэгч бай гэхгvй Дамдимаа шиг барималч бол гэхгvй Дашдулам шиг хєгжимч бай гэхгvй. Ер нь тэгээд охин танхил бие чинь Ертєнцийн хvний олон нарийн эрдмээс Алины нь ч сурахгvй єнгєрч болно оо Аав чинь vvнд буруу єгєхгvй. Харин Сайн шvлэгчийн охины хувиар чи
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Сайнаас сайн уншигч байх хэрэгтэй. Ойлгуулдаг зохиолчоос гадна Ойлгодог уншигч байх хэрэгтэй юм шvv. Зураач хvний vр садын хувиар чи Зураг таньдаг нvдтэй байх хэрэгтэй Хvслийг нь ойлгож чанарыг нь танилгvйгээр Хvний бvтээлийг хvн дvгнэж чадахгvй ээ. Яаж ч чи гоёж гангаллаа гэсэн Яс угсаагаа далдартал гоёод хэрэггvй Ямар ч ном олон хэл сурлаа гэвч Яруу сайхан Монгол хэлээ мартаж болохгvй ! Энэ хэлээр аав чинь Эхнийхээ шvлгийг хэлхсэн юм. Энэ л хэлээр аав чинь Эцсийнхээ шvлгийг хэлхэх болно. Энэ хэлээр дуулж, энэ хэлээр уйлж Энэ хэлээр онож, энэ хэлээр алдаж Эцэг чинь єєрийнхєє хєшєєг єєрєє Эл Монгол хэлээр босгосон юм шvv ! Азийн цээжин дээр Монгол гэдэг Аугаа нэрийг сэлмээрээ сийлсэн Тал шиг сэтгэлтэй уул шиг хvмvvсийн Тасархай нь гэдгээ мартаж болохгvй ! Амаржих газрын хаалганы завсраар Амрыг нь асууж ээжийг чинь уяраасан Анхны бvvвэйг манцуй дээр чинь Аялан дуулсан энэ хэлийг чи Гарцаагvй сайн сурах ёстой. Гажиг бvхэнтэй нь тэмцэх ёстой. Ганцхан чамаас vvнийг хvснэ. Газар доороос ч гэсэн хvссээр байх болно !
НАНЧИДИЙН ШИРЭЭ ХАВЬД УНШИХ ЗАХИДАЛ ( ) Холбогдох хvний нь сонорт Хойшлуулалгvй хvргэх ёстой Энэ нэгэн ер бусын захидлыг Эзний нь амнаас буулгаж бичлээ.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Олон хvний элдэв намтар Оволзсон баяр хvлцсэн гуниг Онгон дурлал хєнгєн хагацал Охидын гоморхол, нєхдийн бахархал Сэтгэлт хосын уяхан дуудлага Сэмхэн атгуулах уран захидал Сэргэлэн инээдэм энэ бvхнийг Шvлэглэж суухад амар билээ. Эдvгээ гэтэл тэс єєр Энэхэн найргийг Долгор хvvхний Эмзэг сэтгэлийн догдолуун vгээр Эр нєхєрт нь дамжуулж єгєх Зайлж болохгvй vvрэг хvлээж Захидал болгон сийрvvлж бичлээ Зарим талаар Чулуунтай тєстэй Залуу нєхдєдєє зориулж бичлээ. Нєгєє муу Долгороос чинь Нєхєр Чулуун чамдаа бичлээ. “ Хавар – зуны зааг юутай сайхан Хангай дэлхий цэнхэрлэн цэцэглэж байна. Хайртай нєхєр чулуун чи минь Хаахна газар явнам бэ ? … Єєрийн чинь хойноос vргэлж ширтэх Єрєвч сэтгэлийн усан нvдэнд минь Єртєхєєс чи минь халширсан бол Єгvvлэн хэлэх vгийг минь сонс л доо ! Буурал болсон ч хагацахгvй гэж Буруу явсан ч хаяхгvй гэж “Бурууг хэлж зєвийг сонсоно” гэж Хvн хvнтэйгээ ханилдаг биш vv. Амьдын жаргалаар жаргана гэж Асарч нэгнийгээ хайрлана гэж Алтанхан сургаалийг нь сонсоно гэж Анхан бид ханилсан бус уу. Гэтэл чи минь ямархан учраар Гэрийн бараа харахыг болив. Гэргий намайгаа юунд зовоож Гэм зэмтэй алдаагаа давтав ?
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Олон жил дамнан гуйсан Охин зєєлєн итгэлийн минь vгийг Одоо болтол чамайгаа гэсээр Овоолж vvрсэн сэтгэлийн минь зовлонг Чиний тєлєєнєє нойргvй хонож Чилж зvдэрч, ичиж гуньж Чимхийсэн хvйтэн жаварт хєрч Чинэрэм гийсэн хурц наранд халж Уйлах газар нь уйлж явсан Уурлах газар нь уурлаж ядсан Учирлан гуйж аргадаж цєхсєн Намайгаа чи хайрлахаа яав даа. Хамгийн сvvлд гэрээсээ гараад Харагдалгvй чи, зургаа хонолоо Хамгийн сvvлчийн оддыг шууртал Хараа нойргvй би, зургаа хонолоо. Аагтайхан цайгаа хєргєлгvй дvvргэж Амраг чамдаа зургаа хоног зэхлээ. Аяганд чинь хоолныхоо дээжийг Амталж хийгээд зургаа хоног тавилаа. Yvрдийн гэсэн чамайгаа аятайхан угтах гэж Yс зvсээ янзлаад зургаан єдєр харлаа. Хєнжлийг чинь засаж орыг чинь зэхээд Хєлний нь дэргэд би, зургаан шєнє уйллаа. “Аав чинь шєнє ирнэ” гэж зургаан орой Алаг хонгор vрстээ худлаа хэллээ би. “Аав чинь эрт явсан” гэж зургаан єглєє Алаг хонгор vрсээ хуурч мэхэллээ. Эх хvн тєрсєн vрдээ худлаа хэлнэ гэдэг Энгvй хvнд нvглийг зургаан хоног vйлдлээ би. Энхрий vрсээсээ зургаан хоног нvдээ нуулаа би Эрээн даавуу алчуураа зургаан хоног нэвтэллээ би. Арван таван жил чинийхээ Айсуй яваа барааг баярлан харж Ахуй сэтгэлд дасал болсон газруудаа Зургаан єдєр би элэгдтэл нь ширтлээ. Арван таван жил чинийхээ Аяархан ханиасхийгээд ирдэг
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Аниран шингэсэн чимээг чинь Зургаан шєнє би хvзvvгээ хєштєл чагналаа. Тэгтэл чи минь алга аа. Тэнгэрт хийссэн утаа шиг Тэнгист шидсэн чулуу шиг Тэр чигтээ алга болчих юм ! … Хайртайхан амраг Чулуун минь ээ Найртайхан сэтгэлээс гуйн сєгдєх Нандинхан гэсэн хэдэн vгийг Насныхаа янагаас сонс л доо. Энэхэн захидлыг унших цагтаа чи Эрээд намайг олохгvй юм байна гэж Эрэмшиж битгий биеэ магтаарай Эхнэр намайгаа бvv шоолж vзээрэй. Єнєє болтол чамайг мэдээгvй дээ Єдєр шєнєгvй зовж суугаа юм биш ээ Єєрєєс чинь єєр тоох хvнгvй дээ би Єнчин хvvхэд шиг уйлж суугаа юм биш ээ. Амраг Долгор гэж гэмгvй нэгэн бvсгvй Ар талдаа хvлээж байгааг мартсан атлаа Архи харчихаад “Цагаан Долгор” гэж Намайг орлуулж яваад чинь би гомдох юм. Хаана наргиж унаж, шартаж явааг чинь Харснаас єєрцгvй мэдэж байна би. “Хайран чиг миний нєхєр дєє” гэж Харуусанхан бодож байна би. Амьдралын хань, vрийн минь эцэг Анхны янаг минь энэхэн хорвоод Аргагvй чи мєнєєс мєний тул Алдхан биеэ зовоож чамайг гэсээр суунам. Санаж байна уу Чулуун минь ээ Саяхан чи бидэн хоёрын Сандал дээр ихэр од шиг зэрэгцээд Сайхан гарсан цэл залуухан зураг бий еэ. Одоо би энэ зургаа хараад Олон хаврын цаадах арван найман насны Онцгойхон vеийг сэтгэлдээ дурсан Єєрєє єєртєє атаархаж суунам.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Тэгэхэд би зэгс хулс шиг биетэй Тэвхийсэн мєртэй, инээд алдсан харцтай Тэнvvхэн царайтай гал дєлтэй … Тэнгэр минь ! (ёстой хvvхэн шиг хvvхэн байж дээ) Хvvхэн шиг хvvхэн байхдаа бас Хvvхэд шиг хvvхэн байсан юм уу даа Хvссэн бvхэн сэтгэлчлэн бvтнэ гэж Хvний жаргаагvйгээр жаргана гэж Бvжиг эргэж дуу цээжилж Бvтэн сайнаар ууланд авирч Амаа цэнхэр болтол жимс идэж Амьдралыг жимс шиг л санаж явж дээ ! Тэр vеэр … санаж байна уу ? Чулуун Тэргvvн сарын урьхан тансаг Тэргэл єдєр байсан аа даа ?... Цэнгэлдэхэд Тэмцээн ид дундаа … сайхан аа ! Yелсэн суудалд хvмvvс пиг дvvрэн Yзэсгэлэнт цэцэгс шиг эрээн мяраан Yеийн хvvхнvvд нvцгэн сэлгvvцэж Yзэм зажилж мєхєєлдєс шимж байсан сан. Хєвгvvд залуус бие халаалтад Хvнд хєнгєн дасгал хийцгээж Хvрэл шиг биеийн нь булчин зангирч Хvрэн зандан шиг гялалзаж байсан сан. Олон єнгийн туг дарцаг Огторгуйн наахна аяархан дєлсхийж Арван найман насны минь сэтгэл шиг Агаар тэнгэр сэвгvй цэлмэг байлаа. Найман зуун метрийн кросс уралдаанд Намайг тvрvvлж ирээд цэцэг гардаж Амжилтдаа бvх биеэрээ инээмсэглэж байхад Анхан чи надтай учирсан шvv дээ. Тэгэхэд чи хорин нэгхэн настай Тэнхлvvн мєрєндєє цэргийн погонтой “Алдар” нийгэмлэгийн тамирчин гэгдэж Алга ташилтан доор мандаж байсан даа. Ширхэг нийлэн гялбах єтгєн хар vстэй
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Шил хангайн царс шиг єндєр гоолиг биетэй Шулуун зантай чадал тэнхээтэй Чулуун чамдаа би сэтгэл алдсан даа. Амьдын диваажин болсон тэр зуны Алтан єдрvvдийг би одоо санаж байна. Ахин дахин учирч нvvр хагаранхан Аяархан vнсэж байсан vе єчигдєр шиг санагдана. Гэтэл арван таван он єнгєрчээ Гэр бvлийн маань алаг эрээн амьдрал Намайг чамайг єнгєєрєє илбэдсээр Насны vд дунд єнєєдрийг хvргэжээ. Єнєєдєр би нvдэндээ нулимс хавчуулж Єнгєрсєн сайхнаа эргэцvvлэн бодож сууна. Єєрийн амсаж явсан залуу насан бус Єєр бусдын ярьсан амтат тууж шиг санагдана. Хар л даа Чулуун минь энэ жаазанд Хагас жилийн ємнє чи бид хоёр Хамгийн бага охиноо дундаа суулгаад Хаврын баяраар авахуулсан хvрэн зураг байна. Атираа тодорч мах нь шуусан нvvртэй Алжаасан дvртэй энэ хоёр хашруудад чинь Арван таван жилийн цаадах бидний дvрс Алга шvv дээ Чулуун минь ! Хаа байна миний Чулуун Хар хємсєгтэй, хар нvдтэй Хацар нь тэгш дух нь толигор Ханхар сайхан эр чи хаа байна. Оронд нь бvдэгхэн гvлмэр харцтай Овор ихтэй бvрсгэр ширvvн царай Шанаа нь хонхойж магнай нь атирсан Шал єєр хvн байна. - Чулуун минь Хайран тэр залуу насыг Хаана гээснийг би чинь мэдэж байна. Хамгийн анхан чи согттолоо уусан Тэр л ширээн дээр залуу нас чинь бий. Тэр л ширээний хулдаасан дээр Тэнд эндгvй архи пиво асгаж Норсон шvдэнз дутуу татсан тамхи
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Новширч vлдсэнийг санаж байна уу. Яг л тэрэн дунд чиний минь Ялалтын сахиус шиг залуу насан Янаг дулаан сэтгэл, нэр тєр чинь Яруухан хурц цог жавхаа чинь Єєрт чинь мэдэгдэлгvй vлдсэн байна. Єнєє болтол чи тэр л ширээнээс Єнхрєх утасны сул vзvvр хєвєх шиг Єчнєєн жил єєрийгєє хєвсєєр явна. Гайтай нэг єглєєг сэтгэлээсээ би Гаргая ч гэсэн гарч єгєхгvй юм Чулуун минь Ганцхан эмзэг єдєр бvхэл амьдралыг Ган хутга шиг шархлуулдаг юм байна шvv дээ. Алсын аймгаас найзыг чинь ирнэ гэж Алтан одтой коньяк хэмээх сархад Авдрандаа хадгалсанаа даа бид хоёр (Архи тэгэхэд ховор байсныг яана) Єдєр дунд би ажил уруу чинь утасдсан сан - “ Єнєєдєр ажилдаа ирээгvй” гэж хариу сонстсон сон. Єглєє нь чи ажилдаа яаран гарсан сан. Зуны нар шиг чиний минь дvр Зуу дахин єнгє орон санагдаж Зуурдын осолд єртєє юм уу гэхээс Хоёр нvд минь харанхуйлж билээ. Yдээс хойш ажлаа ч хийж чадсангvй Yvгээр тvvгээр асууж сураглаж ядаад Yvдтэй бvхнээр эрж шагайж цєхєєд Yдэш нь гэртээ уйлан хайлан буцсан сан Арван хоёрдугаар сарын хорин хоёрныхоос ч илvv Аймшигтай тийм урт шєнийг би vзээгvй Аажимхан цохилох цагийн цохилт бvхэн Аварга хvнд сvхээр зvрхийг минь цохих шиг … Нам гvм єнгєрєх агшин хором бvхэн Нас биеэс минь чимхэж аваад явчих шиг Хацар дээгvvр бємбєрєх нулимс бvхэн Хайран залуу vе минь урсаж байх шиг бодогдсон. Анхны хvv минь тэгэхэд хэвлийд байсан шvv дээ Алжааж чилэхдээ би хэвтэж амжилгvй vvрэглэж
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Аягыг чинь зэхээстэй, хоолыг чинь халаагаастай Авиа чимээ чагнасаар би зогсоогоороо унтсан. Гэтэл чи маргааш єглєє нь Гэрийнхээ хаалгыг маажиж малтан Дайнтай киноны шархадсан хvн шиг Даанч хачин амьтан орж ирж билээ. Ариухан зvс чинь зэвхий даан цайрчээ Алагхан нvд чинь зэс мєнгє шиг улайжээ. Амраг ханиасаа айн сэжиглэх Анхны сvvдэр тэгэхэд намайг дайрсан юм. Урьд хаврын дунд сарын Урьхан салхи шиг байсан амьсгал чинь Уусан архи татсан тамхи хоёрын Угаартаж унамаар аягvй vнэр ханхлуулж Жаргалын минь дайсан болсон тэр vнэр Жаахан зvрхийг минь сархдын зvvгээр Цээжийг минь хамгийн тvрvvчийн уураар Цэнгэлийг маань гоморхлоор хатгаж билээ. Зуурдын осолд ороо болов уу гэж чамайгаа Зуу дахин бодож уйлсан сан єчигдєр нь Yнэхээр чи зуурдын осолд єртжээ Yнэн амьдралаа хєнєєм хvнд осолд оржээ. Аягvй vгээр чи намайг загнаж Архи нэхэж шаазангаа хагалсан. Авдрын тvлхvvр гараас минь булааж Авах зуураа бас унатал минь тvлхсэн. Надад зовлон чамд цэнгэл болсон Нанчид хэмээх умдааны эхний салхи Нам гvм гэрийн маань босгыг тэгж алхсаан Найдаж итгэж явсан сэтгэлийг минь тэгж алсаан ! Асар удалгvй би хvvгээ тєрvvлэх гэж Амаржих газар чамаараа хvргvvлж очихдоо Ахиад битгий уугаарай гэж хvvхэд шиг Аргадаж ядан гуйж байсныг санана уу. Долоо хоног би тєрєх тасагт байхдаа Дотроо vргэлж чамайгаа бодсон сон Хамгийн хэцvv євдєхдєє бурхан шvтээн шиг
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хайрт чинийхээ нэрийг хашгиран дуудсан сан. Хvvгээ “Баяр” гэж бэлэгшээн нэрлээд Хvй нь цєглєсєн дор гэр єєдєє яарсаан Хvйт оргиж сархдын vнэр ханхалсхийсэн Хvнийх шиг гэртээ би єєрийнх гэж орсоон ! Шилний чимээ, инээд, хараал долоо хоног Шингэж тогтсон єрєєний агаарыг Шингэн дуугаар vр минь тэгэхэд сvлж Шинэ vеэ хоосон лонхны чинь дэргэд тунхагласаан ! Олон жилийн ємнє архины дээжийг Оочиж эхэлсэн анхны єдрєєс чинь Омог зориг тєгс эсэргvvцэн тэмцсэн сэн би Одоо болтол чи минь уурласаар яваа болов уу. Анхны босгосон амьдрал жаргалаа харуусаж Алаг vрийнхээ алтан маргаашийг хамгаалж Ариун vнэн сэтгэлийн аргаа барсан уураар би Архины зовлон мэдэхгvй мєн ч их зовоогоо доо. Яая гэх вэ ? эхнэр болгон ингэдэг хойно. Яваа яваандаа элдэв зовлонгий нь ухаарч Яриа цуурхал хэл амнаас хамгаалж Янаг нєхєртэйгєє хуйвалдаж хvртэл сурдаг юм. Ханийг минь уруу татах нь гэж айхдаа Хамт уудаг нєхдєєс чинь чам юугаа Харамлаж элдэв муухай ааш гаргаад Хар толгойгоо цайтал тэдэнд муулуулж суудаг юм. Архидахаар гарахад чинь сэтгэлийн зєнгєєр мэдээд Аргадаж саатуулж ядаад гэнэтийн уур хvрч - Ахиад битгий шагайгаарай гэж ! хаалгаа хаахдаа Араас чинь шороо цацмаар байдаг сан. Уур яах вэ мєчийн дараа л намдана Уугаад нєгєєх минь яаж яваа бол доо гэж Унаж тусаж, хєлдєж бэртээ болов уу гэж Уйлан єрєвдєн чамайг эрхээр гардаг сан. Таньдаг улсаас ичиж чамайг эрээгvй юм шиг Тайван баясгалантай явах шиг хэцvv юмгvй сэн. Тарчлан зовж мєрєєсєж явсан сэтгэл минь Чамайг хармагцаа гэнэт хувьсан уурладаг сан. Хумсын чинээ ч амралгvй миний яваа энэ
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хувийн жаргалаа бодоод vvний байгаа энэ. Хайран ч сэтгэл минь гэхээс уур минь хvрч Хамаагvй загнаж явсныг минь уучлаарай. Уух цагтаа гэртээ чи уу ! гэж Уусан хойноо гэртээ чи бай ! гэж Учирлан гуйж архи дарсыг чинь зэхээд Унах шартах гэгчийг нvдээрээ би vзсээн. Бvлэглэж уудаг нєхєд чинь манайд цуглаад Бvтэн хороо цэрэг шиг нижигнэж байхад Бvгчим vнэр тамхины утаа хоёроос Хvvгээ тэврээд би хавчигдан зайлж байсаан. Заваарч гvйцсэн єрєєг нойроо хугаслан цэвэрлэж Задгай мєнгєє хамж шарыг чинь тайлж єгєєд Захиж зєвлєх vгээ нулимстай хольж хэлээд Засрах болов уу гэж мєн ч их горьддог сон. Сайхан сэтгэлийн минь халуун дєлєн дээр Сархад асгаад чи олон удаа унтраасан Сав бvхэн єєрийн хэмжээ байдаг гэтэл Сархад уусан хvнд хэмжээ байдаггvйг мэдсэнгvй. Архийг чинь гарах бvхэнд чамдаа би Ахин давтахгvй байх гэж мєн ч олон итгэжээ. Ахин уух бvхэндээ намайгаа чи Аль сайхан vгээр тун ч олон мэхэлжээ. Дархан амьдралын vнэт эрдэнэ шиг холбоог Дарсны бєглєє анх vхэр буу шиг буудсан даа. Дахин эвлvvлэх гэж би мєн ч их ядсан даа Дахин эвлvvлсэн бvхнийг чи ч их эвдсэн дээ. Гэхдээ би Чулуун чамдаа єшрєє нь vгvй Гэргийн хувиар шулуун хайраа зориулсан хэвээр Гэгээн наран доор гэрэлт нvдээрээ харж Гэнэн сэтгэлээ єгсєн хойно єєр хэндээ гомдох вэ. Уруул давж бусдын сонорт алхсан vгийг Уурга цалам хаяад ч буцааж авдаг ёсон vгvй. Уян халуун хайрыг минь эрvvл цагтаа асаасан хойно Умдаан хэчнээн хvчтэй ч унтрааж чадах учиргvй. Надад хэлсэн vг чинь зvрхнээс минь уяатай Намрын шєнє сойсон хvлэг морь шиг бємбєлзєн Нам гvмийг эвдэж ууган хайраараа vvрсэж
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Наалинхай vгсийн туураараа сэтгэлийг минь цавчиж байна. Yнэн итгэл хугаралгvй зуун тvмэн удаа Yглэж чамдаа хэлсэн зvй ёсны vгс минь Yхэх сэхэх хоёрын чинь шийдийг хамгаалан тулалдаж байна. Энэний минь хариу болгож наддаа Энхрий нєхєр минь чи юу хийж яваа билээ ? Эрхэм нєхєд, албан газар, шударга ёсыг Эргэцvvлж бодооч! Намайг санаач ! Хатуу сархдаар єєрийгєє зугаацуулж Халаасан дахь мєнгєє тоолон зарахдаа Хайраа єгч хойноос чинь ширтсэн миний Халуун нулимсыг чи тоолон зарнам биш vv ! Чадалтай цагт мєнгє яахав олдоно. Чамайг гэсэн сэтгэл тvрийвчин дотроос олдоно гэж vv ! Хундаганд мэлтийж байгаа эхнэрийнхээ нулимсаар Хувьхандаа чи минь цэнгэн жарганам биш vv. Амраг нєхєр минь миний vгийг сонс л доо Архинд бус надад чи хэрэгтэй. Амьдралдаа, эх орондоо чи хэрэгтэй Алаг vрдээ єєртєє чи хэрэгтэй ! Исгэлэн ундаа хэдий амттай гэвч Эх орныхоо итгэлийг хундагалан ууж болохгvй Эр нєхєд наргих хэдий аятай гэвч Эр хvний сэтгэлийг худалдан ууж болохгvй. Орчлон хорвоог чагнаж байхад “ Хайртай “ гэж хэлсэн Охин хонгорынхоо итгэлийг чи хугалах ёсгvй Олдсон энэ насаараа дэнчин тавин байж Оролдож босгосон амьдралаа чи нураах ёсгvй. Хvнээс олдошгvй хайрыг уруул дээр минь андгайлж Хvчин буурай биеийг минь хvслийн галаар улайсгаж Нэлэнхий орчлонгийн хувь заяаны нvдэн дээр Нэгэн биеийг минь хоёр болгосоноо мартах ёсгvй. Энэ хvvхэд чи бидэн хоёрын Эн чацуухан биений амьд хэлтэрхий Эргээд хожим, єнєєдрийн маань амьдралд Эрс хатуу дvн тавих шvvгч маань биш vv ! - Аав минь яасан бэ ? гэж том болоод зайлшгvй
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Асуун тулгахад нь би юугаа хэлэх юм бэ ? - Архинд ороод гудамжны булан дэрлэж Адгуус шиг нєхцсєн ! гэж хариулах гэж vv. - Yгvй ! Чулуун минь яасан ч vгvй. Yг гэдэг баян vйлс гэдэг арвин ч Yvрдийн жаргал элэгдсэн чинийхээ тухай Yрд нь би тийм vг хэлж чадахгvй. Ирээч Чулуун минь хvvхдээ хараач Ижилдэн шуугилдаад гэрт гадаагvй Их галын оч шиг бужигнаж байна. Ийм амьтдыг хайхрахгvй байж болох уу. Гулсан єнгєрсєн он жилvvдийн архиваас Гучин євлийн цаадах хvvхэд насыг маань Авчраад дэргэд минь тавьсан юм шиг Амраг чи бидэн хоёр дахин тєрсєн юм шиг. Хvvхдvvд минь юутай сайхан харагдана вэ Хvнийг бий болгоно гэдэг бага хэрэг гэж vv. Хvчээ тавьж эднийгээ бойжуулах хэрэгтэй биш vv Хvндэтгэж эднээсээ бас зовох хэрэгтэй бус уу. Эд нар чинь чи бидэн хоёрын алдааг Эцсийн єдєр ялган тунгаах хvмvvс Эд нар чинь чи биднийг тєлєєлєн Эсэргэн зуунд биднээр овоглон очих хvмvvс. Аугаа их хорин нэгдvгээр зууны анкетанд чамайг “ Аав минь архичин “ гэж бєглvvлэх гэж vv. Аугаа их хорин нэгдvгээр зууны анкетанд намайг “ Аавыг минь татаж аваагvй “ гэж бичvvлэх гэж vv Yгvй ! Чулуун минь хань ижил минь. Yр хvvхдээ чи бид тєрvvлээд зогсохгvй Yнэн ёс тvvхийн ємнє хариуцаж Хvн шиг хvн болгох vvрэгтэй. Хоорондоо бид амьдарч чадаж байж Хожим эднийг амьдарч чаддаг болгоно. Хожмын ємнє чи бидэнд их шалгалт байна. Хонгор минь ир … Наддаа ир ! Халуун биеийн хэлтэрхий vрээ гэсээр Хайрт чамайгаа хvрээд ирнэ гэсээр
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хамгийн сvvлчийн оддын шууртал Хараа нойргvй би зургаа хонолоо. Аагтайхан цайгаа хєргєлгvй дvvргэж Амраг чамдаа зургаа хоног зэхлээ. Аяганд чинь хоолныхоо дээжийг Амталж хийгээд зургаа хоног тавилаа. Yvрдийн гэсэн чамайгаа аятайхан угтах гэж Yс зvсээ янзлаад зургаан єдєр харлаа. Хєнжлийг чинь засаж орыг чинь зэхээд Хєлний нь дэргэд би, зургаан шєнє уйллаа. Хайрт минь ир ! Наддаа ир ! Хараад ханашгvй vр хvvхдvvддээ ир ! Хатуу сархдаа орхиж хундагыг нь Хага шидчихээд эр хvн шиг ирээч !
ЗАЛУУ НАС МИНЬ МАРГААШ ДУУСНА Оршил ( ) Хавар зуны мєєгний мананд тєєрсєн Хангай нутгийн бор болжмор явлаа би. Хайлаас модны ногоон мєчирт туялзанхан Хатан дэлхийд хувийн дуугаа дуулж нэгэн явлаа би. Зvйдэл vгvй торго шиг, номин ногоон дэлхий Зvрхэн толио шиг навчнаа мєнгєн ус шиг бємбєлзєх Зун – дагинын нулимсыг мєнхийн юм гэж Зуун найман хоног жиргэж нэгэн суулаа би. Цээлийн загас зvvрмэглэх, гvн тунгалаг єглєє Цэнхэр дурдам мєрний гучин гурван тохойд Цэвэр танхил бvсгvйн хувин барин гунхалзахыг Цэцгээс наахнуур бодон, хайхраа нь vгvй явлаа. Идэрхэн ээжийн гэзэг шиг, зуны бараан шєнєєр Идтэй дурлалын шивнээ, зуун долгионд тархаж Ихэмсэг хангай нилдээ, сэтгэл алдран тачаахад Ирэх єдрийг бодолгvй, хєлчvvрч нэгэн цэнгэлээ би. Аяа тэгтэл єдєр гэдэг єрсєн ирдэг байна. Аугаа байгалийг захирсан хаан болон мєнхжиж Амьдрал єєрєє бидэнд хар цагааныг хослуулан Аваа єгєє хоёртоо хоногийн тоо тогтоожээ.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Ууган амрагийн хємсєг нууц болзоонд даллах шиг Уян ялдам бєхєлзєх хайлаас модны мєчир Улирах хоногийн эрхэнд бэрсvv тогтон хєшиж Уран ногоон навчсаа ганцхан орой сэгсрэв ээ. Шингэн сувдан дvрээр бєнжигнєж байсан шvvдэр Шилэн хяруу болж зvрх хайрам цавцайв аа. Ширэг ногоон хангай намрын салхинд хєрвєєж Ширvvн гилим хивс шиг навч ч vгvй барзайв аа. Хvний, єєрийн сэтгэлийг жигнэж vзэн хэлбэлзэх Хvсэл хайрын дэнс шиг хvvхэн хонгорын мєр Хангайн голын тохойгоос vvрийн зvvд шиг арилж Хатир дундаа зогссон мєсєн долгио гялалзав аа. Хvйтэн цагаан саран уулын сэрвээ хадарч Хvнд бараан шєнvvдийн уг шагийг огтолсоор Хvн байтугай морины зvрх шимшрэн янцгаах Хєхєє євлийн жаврыг шєнийн парадаар авчрав аа. Yvрээ ч засаж амжаагvй єнчин бор болжмор Yvр цvvрийн салхинд хэлгvй болтол чичрэв. Yглэн дуулах шvлэг хєлдvv бадгаар жагсаж Yе тэнгийн нєхдийн халуун сонор уруу гулсав. Нэг – ( ) Тоостойхон хорвоогийн алтан зул цэцгэн болж Тоотойхон хоногтоо адтайхан дэлбээлсэн Аавын хvvгийн жавхаа залуу халуун нас минь Алив, наашаа суу, энэ хундагыг єргє ! Єтєл энэ биеийг минь шинэ цусаар сэлбэж Єргєн нарийн судсыг минь шvлэг найргаар тэлж Єдєр дундаар дэлгэрсэн Бадамын цэцэг шиг явахдаа Ємнє зvгийн тал дунд Гvмдайн цэцгийг гишгэлсэн. Аяа залуу нас минь чи бидэн хоёрын Арга ч vгvй салах сvvлчийн єдєр туллаа. Амсар мэлмэрэх жvнзнээ шингэн алтыг хэмжиж Ай чєлєєгvй vерхсэн нарлаг єдрvvдээ дурсъя ! Хєвvvн балчир цагийн минь гvн нойрыг сэрээж Хєдсєн дээлийн доороос ган сэлэм шиг ширээж Хєдєє талын хvйсэнд гар барин золгож Хєрстийн халуун цэнгэлд намайг хєтлєн алхсан
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Омголон залуу нас минь чи бидэн хоёр Огторгуйд шувуу болж, усанд загас болж Орчлон хорвоод салхи залгисан хєвvvн болж Олон сайхан найзынхаа хамар сєргєж явлаа. Дардан замын энгээр шєнийн хотыг тойрч Давхар ширэн улны шєрмєс утсыг тасартал Шинэхэн хар шаахайг ханз гишгэн алхаж Шингэн дуутын хаалганд тvгжээ тэсгээхгvй явлаа. Євлийн тvрvv сарын хорин тавны vдэш Єтгєс буурлын єргєсєн хоргот зул шиг туяарч Єр л зvрхэн дунд шампанск дарс шиг хєєсрєх Євчин адил хvслийн шазруун аагаар дvрэлзэж Бvхэл хорвоог тvймэрдэм халуу шатаж явахдаа Бvжгийн танхимын шалнаа шєнийн танго хатирч Бvлтэгнэнхэн гэрэвшсэн зээрийн янзага шиг охиныг Бvтэн сайны vдшээр дуун алдуулж явлаа. Газар дэлхийн онгон болсон зvрхийг нь Галзуу хvслийн онгод орсон vгсээр Гартаа атгасан туялзуур жад шиг хатгахдаа Ганзай дарсанд согтсон дээрэмч адил явлаа. Yе тэнгийн нєхєдтэй vймээн дундаа мансуурч Yйсэн бєглєєнvvдээр vхэр буу шиг буудаж Yйлс бvтээлийн тэнгэрээ цоолж нэгэн явахдаа Yvлэн чєлєєний нарнаас халуун байжээ. Шvтээн минь ! Дєрвєн есийн хvйтэнд энгэр яран тэмvvлж Дєнєн согоо адил эрхэм бvсгvйг сєгдvvлж Дєвчигнєж бvхий цагтаа шvлэг – сэтгэл хоёрынхоо Дєлєн дээр нь би хорзыг нэрж явлаа. Мєнгєн жvнзтэй хорзоор хvний зvрх алдруулж Мєн ч олон амьтныг уйлууланхан орхиж явжээ. Мєрєн дээрээ vvрсэн хувь заяаныхаа ачааг Мєн ч олон газраар цувууланхан тарааж хаяжээ. Алив залуу нас минь, сvvлчийн хундага єргє ! Алдаа ихтэй замынхаа сvvмийх энэхэн даваанд Арван гурван жилийнхээ сvлдэн дуулал болсон Аманцар нэгэн найргаар хєшєє босгоод салъя. Yдэш шєнийг ялгалгvй намайг донтуулж явсаар Yрчихээ алдсан чамдаа гомдоо нь vгvй – Баярлалаа !
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Yvр – цvvрийг хайхралгvй, “пvрштэй чєтгєр” шиг босож Yvлгэрдэж явсан биед минь чи гомдохгvй биз ээ ! Арван оны хойно миний охинд очихдоо Аавын нь явсан замаас давуулуулан гишгvvлэхдээ Архи шvлэг хоёроос єєр бэлэг гардуулаарай Алив миний залуу нас … маргааш єглєє салъя даа ! Хоёр – ( ) Залуу цагийнхаа алтан єдрvvдийн шугуй дунд Загал буга шиг сэтгэлийн єнгє ижилдvvлсэн Задгайхан цэнгэл яруухан шvлгийн найзууд минь Зав гаргаж даруухан ширээнд минь морилно уу ! Тавхан vсгээр “нєхєд” гэж холбохдоо би Таван тивийг гар доороо холбосон юм шиг Таван хуруугаа зvрхэн дотроо атгасан юм шиг Тайван болоод ихэмсэг бардам явлаа. Сэтгэлийн минь оч итгэлийн минь од болсон Сэргэлэн нєхєд минь залуу насыг минь vдэж Сэргэх гандах хоёрын хар цагаан зааг дээр Сэржим болгон єргєх шvлэг хураа хайрла. Уйтгар ихтэй vеvvдийн уй ганихралыг хєєж Уран цэцэн бодлоор ухаан бодлыг минь нєєж Уушгийн халуун судлууд шиг нийлэн дассан та нарын Уянга сайхан шvлгээс амтлах хэмжээ дутуу байна ! Алтайн цас нурмаар инээлдэж явсан та нартайгаа Аагим зун шиг насны сvvл сарын шєнєєр Ахин нэг бужигнах зураг тавилан дутуу байна. Ам цуурам нижигнэх зуурдын жаргал vлдээд байна. Залуу насан явчих маргаашийн цаад єдрvvдэд Загал буурал тэргvvнтэй бvрэгхэн дорой євгєнд Гал шиг шvлэг, тал шиг сэтгэлээ яаж ойлгуулах юм бэ ? Ганцхан vдэш vлдлээ, одоо ярилцаж авая ! Зуу зуун шєнєєр хорвоог ичээж явсан Зуны дэлгэр инээдэм одоо надад хэрэгтэй байна. Зуур зуурхан алдаагаар хотлыг шvvмжилж явсан Зугаатай сэргэлэн философи, єнєє надад чухаг байна. Давирхай тvрхсэн бамбар шиг халуун магтаал хаа байна. Дагзан дундуур буулгах хараал зэмлэл хаа байна. Дампуурч явсан паян алиа наргиа хаа байна.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Дараа нь надад хэрэггvй би єєр болчихно. Болхи даруу гудмуудаар хувийн эргvvл хийж Бор л хоногийн тэнгээр эрх чєлєє исгэрч Бодлого багатай явсан эр нєхєр чинь маргааш Бодгаль дvрийг сахиж єрхийн тэргvvн болно. Давхар єрєєний мухарт гэрийн халаад нємєрч Далай ламын шуумал шиг гэдийн ярвайж суугаад Давилуун зантай эхнэрээр vvд хаалгаа мануулж Дангинасан тvгжээн цаанаас “завгvй !“ гэж хариулна. Арави бурхны дайтай бvvдгэр тэр єрєєнд Атархан залуу насны бvдэгхэн ч мєр vлдэхгvй Архи нєхєд хоёроос vvрдийн чєлєє гуйсан Ахимаг буурай би чинь гэрийн Богд болчихно ! Эр хvний насанд заавал учрах жамтай Эмгэнэлт тэр vе маргааш эхлэх нь лавтай Эрхэм хонгор нєхєд минь хундага юугаа єргєе Энэ сvvлчийн vдшийг та нартайгаа єнгєрєєе ! Yхэр чулууг сvлжсэн уулын олон горхиноос Yер харгиа нь татарч нэг нь ийнхvv зогсох нь Yлдэж байгаа бусдыг нь нэртэй том мєрєн болгох Yе цагийн аяс нэгдэл зориг хэрэгтэй шvv. Элбэг найрын далайгаас зам гажин хоцорч Эрэг ирмэг газарт зангуу хаян буусан Рэнчиний дунд хvvгийн залуу явсан єдрvvдийг Эцэс хожим та нар заавал дурсах нь магад. Аяа тэр єдєр шvлгийн унаган нєхєд минь Алдрын ширээг чинь тойрсон сандлаас нэг нь онгойно. Алтан сархдаар дvvрсэн хундаганаас нэг нь vлдэнэ Алтайн хасагийг элэглэдэг гитар хєгжим дуугай байна ! Єдєр єдєрт нь таталсан зугаа наадмын шvлэг Єнгє солгой ч гэсэн шvлгээ унших хоолой Єрвєгєр шар сахал аль аль нь эзгvй байна. Єнєєх Чойном алга аа гэж зvрх чинь тэгэхэд шивнэнэ . Гурав – ( ) Идтэй залуу насныхаа байгаа дээр нь амжиж Ирvvл тулааны талбарт дайсан чамайгаа дуудъя. Ирмvvн цовоо єдрvvдийг минь дарж байсны шагналд Ийм хvн явлаа гэдэг тэмдгээ зvрхэнд чинь vлдээе.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Арван хаврын тооцоот миний хvндэт дайсанд Амь шиг хайрлах ширээгээ мєчийн тєдий орхиод ир ! Аялгуут шvлгийг минь сvлбэдэг улаан харандаагаа бариад ир Ар л хонгоор шивнэлдсэн бараан vгсээ vvрээд ир ! Тєрсєн энэ биеийг минь илдээр сийчсэнээс єєрцгvй Тємєр vзгэн заазуураар шvлгийг минь хэрчиж суухдаа Тєрийн нэрийг барьж шударга нэгэн шvлэгчийн Тєвшин цагаан сэтгэлд юу унагааснаа хар. Эрээн хивс дэвсэж хvрэн мебель тавиагvй Эвхдэг толины ємнє хvvхдийн тоглоом єрєєгvй Эгэл даруу єрєєнд минь хvний сайн нь цувсаар Элэгдэж муудсан шал дээр хєл тавин морилж vз. Єнгєт чулуун шалтай хаан ордноос эрхэм Єргєст дэлхийн шvлэгчийн хаалга татах хэргэм Єєрт чинь дахиад олдохгvй – хайрт дайсан минь чи Єчнєєн их азтайгаа дотроо санаж vлдээрэй. Таван жилийн хугацаанд харийн ном заалгаагvй би Таван мянган настай халх тvмний цэцийг Тансаг баян дорнын хатир жороо шvлгийг Талын малчин ааваараа хэлvvлж єссєн шvлэгч Алдар гавьяа нурахаас айгаа нь vгvй явахад Амьдрал жаргал тарахаас ичээ нь vгvй байхад Албан тушаалын тєлєє зэвтэй хутга ханцуйлж Алтан гургалдайн хоолойг чичихээс чи зовсонгvй. Хvндэт дайсан минь гэвч чамд би хайртай Хvлэг морин адил чамайг би унаж Хvvхэд багын оюунаа чиний хvчээр єсгєж Хvний нийгэмийн дотор сvvдэр байдгийг ухаарсан юм. Єстєн дайсан маань нялх шvлгийг минь хєнєєхєєр Єсгий даран мєрдєж байгааг сэтгэлдээ сэрэмжилж Єдрєєр бус цагаар хурд мэдэн урагшилж Єнєр тvмнийхээ цэцийг хайрлаж хамгаалж сурсан юм. Хурд ихсэх тусам арын тоос ихэсдэг юм. Хуйлран гарах тоос минь дайсан та нар билээ. Тэртээ холын хvмvvс ч их тоосыг хараад Тэнд нэг юм хурдалж явна гэж хэлvvлэлтгvй мэднэ. Дайсан чиний хvчээр би єдий болтол ахилаа Даяар олонд нэрийг минь чи тарааж єглєє.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Дахиад чи хувь илvv чадалтай болооч Дарж орхиод би хорвоогийн сонгодогтой нийлье ! Дєрєв – ( ) Ганцхан шєнє vлдлээ, цадиггvйн хэмжээ дуусав Газарт тvгсэн одод минь, гийгvvлэнхэн соёрхооч Гантай хэт шиг насны минь сvvлчийн чєлєєт єрєєнд Галтай залуу цогцсоо гаргаж нэг мялаагаач. Аяа тэр залуу насыг та нар мэднэ шvv дээ Алаг нvдний чинь харцанд бие мэдэн єртєж Амьд бурхны хишгийг хvртээх ёстой цэцэгст Автобусны талон шиг толгой дараалан тvгээж Бутархай мєнгє шиг vнсэлтээр хариу шагнуулж явахдаа Буурал ихсээс ичсэнгvй булбарай нялхсаас зовсонгvй Будант энэ vеийнхээ цэл залуу хэвлийд Бурхан чєтгєрийн эрлийзийг цутгаж байсан бус уу ? Зvс таних, танихгvй, янагийн олон тэнгэр минь Зvрх гэгчээр чи бид тоглоом шиг наадаж Зvлэг ногоот зуны цэнхэр буданд хєлчvvрч Зvvд нойрын онгод шиг цэнгэж явсан бус уу ? Хорвоо дэлхийг жиндvvлсэн хоёр одны тохиол шиг Хотын єргєн зээлээр хотолзонхон гунхаж Алаг цоохор махтай газрын зураг шиг хуушуурыг Амьтны тоосон дунд хуваалцаж явсан бус уу ? Буурал алаг таксины арын суудалд тэврэлдэж Бужигнаан ихтэй хотоос алсын уул уруу зугтаж Бургаас модны гvнд амьдын жаргал эдэлж Буян нvгэл хоёроор тоглож явсан бус уу ? Шилэн торго адил залуу зєєлєн цогцсыг Шимэн vнсэж байхад цээр хориг байсангvй Шив шинэхэн зуны vvр цvvрийн шvvдэр шиг Шиврэн гарах хєлсєнд минь нvvр угаахаас буцсангvй. Одоо тэгвэл алдрай минь миний улирал солигдлоо Онгон зуны шєнє шиг бараахан vсэн дунд минь Одон солир зуржээ ! би чинь явах боллоо. Орхин одох цэнгэлтэйгээ салах ёсоо гvйцэтгэв. Хорвоог гижигдэм танхил уяхан нуруугаа Хорасан тахир сэлэм шиг нумлаж Хоёр мээмээрээ уушиг зvрхийг минь тэмтэрч Хорзын дээжийг чи уруулаараа над уулгаач !
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Ширмэн єнгєтэй хорвоод алтан хадаас шиг явахдаа Шилэн болор жvнзийг шимж амталж ханалаа. Шим сайтай сархдын зvрх тvлэм дээжийг Чиний амаар дамжуулж хvртэх нэгэн дутуу байна . Нанчдын ааганд би согтоё. Алдрай минь зєвшєєр Надаас харин чи согт алагхан нvдэн минь Насан залуугийн сvvлчийн дуслыг шавхан шимж Навчин улааны тамгаа хvзvvнд минь дарж хайрла. Улаа єртєє дамжсан их тєрийн зарлиг шиг Улаан тамга даруулсан хvчин тєгєлдєр хvн Уяхан та нарын сvргийг уйлууланхан орхиод Уймраа євгєний замаар салжилж одоход амар. Сормуусан цаанаа инээж дуугvй битгий суугаач Согоо сайхан дvрээ нvцэглэнхэн харуулаач Сохор заяат орчлонгийн хєлгvй цэнгэлийн дээжийг Согтууранхан амталъя. Надаас чи автугай. Залуу нас минь маргааш vгvй болно. Залуу цогцсын хэмжээ маргааш бас дуусна. Заарын vнэр, янагын амт, хайрын гал Энэ шєнийн орноо цагаан даавуун дотор vлдэнэ. Ав, хонгор минь, ав, чиний мэдлийн юм шvv. Аадрын vvл шиг шивэрч эх биеийн чинь дээгvvр Ахиад яруу найрагчийн залуу нас бvрхэхгvй! Аяа тэгэхэд зvрх чинь ганцхан намайг vгvйлж мэднэ! Yгvйлэн vгvйлэн санавч янагийн домен зууханд чинь Yнэтэй залуу насаа багц багцаар нь шатааж Yнсэн тамшаах аманд чинь диваажинг амлуулж явсан Yvлэн чєлєєний наран ахиж чамд харагдахгvй. Харин чиний зvрхнээс, рестораны хундаганаас Харанхуй шєнийн гудамжнаас, эзгvй хээрийн бургаснаас Хаш цагаан орны эргvvлж хаясан хєнжлєєс Халуун залуу єдрvvдийн шvлгийн мєрvvд сонстох бий ! Ухаан алдам хайрын мєнхийн усаар бичсэн Уурга алдам шvлгэнд миний залуу нас бий. Уужим энэ дэлхийд нэг хvн залуу явсан юм ! гэж Уяран сонсох болгондоо санаж яваарай алдрай минь !
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 БИ (Ирээдvйд илгээх захидал) ( ) Залуу насны цусыг, хєгшрєх насны хєлсийг Зарцуулж дусал дуслаар нь тоолсон. Зарим нь оносон, зарим нь алдсан, зарим нь бvр тєєрсєн Задгай шvлгvvд бол та нарын юм ! Та нарт єргєх миний бэлэг Та нарын эрин vед тєлєх миний тєлбєр Та нарын нийгэмд тавих миний Тайлан илтгэл, танилцуулах хуудас, хєшєє дурсгал мєн. Эгэл ардын эгэл шvлгэнд минь Эсгэсэн оёсон гоёл байхгvй. Эрээлсэн будсан чимэг байхгvй Эрээгvй бялдуучлал, гvтгэлэг байхгvй. Энд миний дотоод ертєнцийн Эхлэл тєгсгєл, эвдрэл хєгжил, хур тогтоц бий ! Буруу ч бай, зєв ч бай Бусад хэний ч гаргаагvй Будаагvй Будгийг нь халцлаагvй миний єнгє бий ! Миний шvлгийн цар Миллиметрээр ч юм уу, километрээр ч юм уу Нарийн єргєн ямар хэмжээг хамарсан байваас Намайг харах телевизийн дэлгэц тэр ! Оршил буюу омгорхол дууслаа Одоо намайг харцгаа ! 1. Миний нэр ( ) Євєг минь Монгол, омог минь Боржигон Овог минь Ренчин, єєрєє би Чойном. Хvрдний маань шиг энэ зургаахан vсэг Хvлээх газрын цонхны тоосон дээр байлаа. Хvндлvvлж номын нvvрэн дээр, хараалгаж ялын тогтоол дээр байлаа. Хvvхний аманд заримдаа тарни болсоор заримдаа хараал болсоор Хvнд цагт нь мєнгє болж ч явлаа Хvvхдэд нь овог болж ч явлаа.
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Хэрэгцээний бутархай мєнгє шиг Хээгvй мєртєє чухаг нэр болж Жараад оны эхээр Улаанбаатарын Жаал хvvхнvvдийн халаасаар дvvрч байлаа. Хот газрын хагссан залууст Хоолны оронд хоол, цайны оронд цай болж Ганц номны минь тєлєє хоёр залуу Гараа тулгартал зодолдож байлаа. Оюутан дvv нар миний нvдээр Олон хавар хийрхэж явлаа. Олон vдэшлэг дээр миний нэр Одтой барилдсан бєх шиг цоллуулж явлаа. Орох бороо шиг алга ташилтаар шагнуулж Овоо байлаа. Одоо ч хуучраагvй байна. Олон арван, зуун, мянган жилийн хойно ч Огцорч бvv хуучраасай гэж Энэ зууныхаа нэрийн ємнєєс Эрхбиш би хvсэх байна.
2. Аав бидэн хоёр ( ) Нэрийг минь хайрласан хvн – Аав Нэгэн биеийг минь заяасан хvн – Аав Нээгдэж амжаагvй єргєст цэцгийг орхиод Нэн эрт явсан – Миний Аав ! Цанид номын тарнийн vсгээр Цаст Гималайг давуулан авчирсан Хvн бvхэнд байдаггvй нэрийг баруун чих минь Х.Цэрэнсодном бус Гилогринчинээс Хэлж єгсєн юм гэсэн ( Санавал аав минь тэр зvгийн номд Саяхны оюутнаас арай дээр байсан байлгvй ) Сар жилvvд тэр vеэс хойш улирсаар Сахал ургаж би гучин намрыг vджээ. Эргэж бодоход миний бага нас Эрээн бараан болоод уйтгар гуниг ихтэй Илчилгvй нvvдлийн зэрэглээт зам дээр
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Эрт єнчирч орой бойжсон байна. Аав минь, хєєрхий аав минь Амьдрал хэмээх сархдын Алтанхан аягыг та Арай эрт хємєрч дээ ! Эрт намайг орхиж Ээжийг дvv нарыг минь орхиж Эдvгээ би орхисон настай чинь чацуу болоод Эл зэрэмдэг шvлгийг хэлхэж сууна. Алаг vрийн элэг євєрлєсєн болохоор Аавдаа би эгэлгvй хайртай билээ Анх vзсэн ертєнц минь гучин хэдэн он болохоор Аав бид хоёр нэгэн гэрт багтсангvй. Эрхэлж суусан чулуун тоглоом дээрээс минь Эцэг бид хоёр хоёр тийшээ явсан юм. Эргэж тэр хvн ч харсангvй, эргэж би ч харсангvй … Эргэж сvvлд харахад тэр хvн алга байлаа. Ємнєх vедээ би Єстэй тєрсєн ч юм уу. Сэлгэж vлдсэн vеийнхэндээ аав минь Сэтгэл дундуур ч байсан юм уу. Нарийн юмыг нь би ч залхуугvй сvйтгэж Намайг эцэг минь залхуугvй шийтгэж Эцсийн эцэст цэрэг суран бvсний Эр цунгийн зузаан хавдрууд vлдээгээд Энэ биеийг минь долоохон насан дунд Ээж дvv нарыг минь олоохон гачаал дунд Эх орноо дэлхийн дайны сvvдэрт Гучин долоохон насандаа орхисон. Тэр хvнийг байхад ач гавьяагий нь мэдсэнгvй Тээршээж бараг ад vзэхэд бэлэн байсан Тэнэг дуулгаваргvй балчир нас минь . Аавыг Амьсгаа хураасан 1943 оны гантай намар Алс єрнє зvгт Курскийн их тулалдаанд Ажилчин тариачны хvvхэд Аричуудын ган болд хоёр хутгалдаж
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Азай буурал Европ нойр хоолгvй чичирч байхад Арай эртдэж хугацаа нь дууссан юм. Адайр тэнэгхэн балчир нас мину ! Тэр хvнийг явчихаар ач гавьяагий нь Би ч ойлгосон юм. Биш нь ч ойлгосон юм. “ Тэнэгvvд нь vлдэж цэцэн нь явчих юм даа “ гэж Амьдад нь хэрэлдэж муулж явсан хvн Алгаараа нvдээ арчсан гэдэг. Алган дээр нь Арвайн vрэн чинээ доголон нулимс Байсан ч юм уу Байгаагvй ч юм уу – Бvv мэд ! Байсан л байх болтугай. Харин тэр хvнийг явчихаар Ханат гэрийн минь хоймор тал Харлан хонхойх шиг болсон юм. Айл хот даяар тэр хvний Аргилдуухан дуу нь vгvйлэгдэж Айл хотлоороо єнчрєх шиг болсон юм. Хээрийн бэлчээр сумын нутаг Хээр морин дээр Хэлтгийдvvхэн суусан тэр хvнээр дутаж Хэсэгтээ євєл болж єгєхгvй удаж Мэгдрэхдээ Мэнэрсэн тэнгэр манарсан газар хоёр Мэгшин гиншин орилох шиг Мичин жилийн их зуд болсон юм. Байгаль хэмээх догшин эцэг Баллуураараа Балрын зуршил Баячуудын омог дээрэнгvй зан Хоттой малыг нь Хоёр зуун сая хvргэ ! гэсэн тушаалтай хамт Арчаад єнгєрсєн юм. Адилхан дааруулж
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Адилхан єлсvvлж Алсын энэ нийгэмд Овоо дєхvvлж єгсєн юм. Олоон хvний Омгийг нь дарж єгсєн юм. Хvнийг муу хэлэх нь бус би ч гэсэн Хvvхэд байхдаа Олон удаа аавыгаа уурлуулсан Одоо гучин жилийн хойно магтаж сууна. Хаа ч гэсэн Хэзээ ч гэсэн, хэнийг ч гэсэн амьдад нь Харааж Хавчиж Хардаж Хазайлгаж Хажуу бєєрнєєс нь Єр хонгоноос нь, улнаас нь ухаж ухчихаад Yхэхээр нь Yvрд садаа болохгvй болохоор нь Єєрєєс нь урьтаж талхыг нь идэж чадахааргvй болохоор нь Єргєн олонд Арай дємгvvр харагдахгvй болохоор нь Ганц vгээр хэлбэл магтаал гарзгvй болсон цагт Гай ч болохгvй, нэмэр ч болохгvй болсон цагт Гашуудаж Газар хотойтол магтдаг юм байна. Yгvй ээ ! Yхсэн хvнд нэхэн олгох Yнэгvй алдар, vнэгvй магтаал хэрэггvй. Yнэн л хэрэгтэй ! Хvнийг хэнийг ч гэсэн vхэхээр нь Хрущев шиг авсыг нь ухахгvй л байвал болоо ! ( Чадалтай бол амьдад нь товлоно биз Чадалгvй бол хохь нь ) Авсаа тонуулсан тэр сахалт хvн шиг Аав минь тийм том гавьяатан биш Амьтанд хал балгvй Ард хvн байсан юм. ( Амьтанд хал балгvй явна гэдэг vнэндээ
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Айхтар том гавьяа юм шvv ! ) Хооронд маань яс хаясан тэр цаг vеийн Хол явахгvй мунхруулал арилж Хожуу би аавыгаа ойлгож Хосгvй єрєвдсєн юм. Аав минь эгэл нэгэн боловч Ааваас цааших бvх vеийг харах Аргагvй “миний цонх” тэр хvн билээ. Тэр хvнээр би хорьдугаар зууны эхэн vеийг харж Тэр хvнээр би арван есдvгээр зууныг харж Тэмцэл, цєхрєл, Амарсанаа, Чингvнжавыг харж Тэнvvн говийн ухаантан Равжаа хутагтыг харж Тэмvжин, Аттиль, Эртний Дорно дахиныг харж Тив дэлхийнхээ vсэн буурал эринийг Хvн тєрєлхтний хvvхэд vетэй нь ойлгоном !
3. Залуу нас мину ! ( ) Єнцєг нь мєлийсєн хиртэй ёотонгоо харамлаж Єсєхєд минь сульдаа, улаан эсэргэнэ, хамуу томуугаа Єгч гийгvvлсэн Єнєєх дайны хvнд жилvvд Єнєєх зуд турхант євлvvд Єнчрєл, нvvдэл Єлсєх, ядрах, бусдад ад vзэгдэх … Бас хvнд vрчлэгдэх бvгдээрээ нийлээд Балчир насыг минь тас огтолсон юм. Балчир насыг минь тас огтлоод Бага насыг алгасаад, залуу насыг хvчээр залгасан юм. Гундуухан сэтгэл, гандуухан цогцсонд Гутал нь цоорхой, дээл нь ноорхой Инээд хvрмээр тэр залуу нас Уур хvрмээр эрт эхэлсэн юм. Уурлахдаа би : Уурга дааж ядан, эргэцээ мориндоо мордож ядахдаа Ус багатай худаг дээр цангасан малыг цатгаж ядахдаа Урж идчих шахсан тахилчийн Очирын Бvтэдмаагийн
.::Сvмтэй бударын чулуу::.
bmwarez.blog.gogo.mn 2012 Уруул vг хоёрыг дийлж ядахдаа Урмыг нь, хvслийг нь хангаж ядахдаа Увайгvй энэ хорвоогийн Учрыг нь олж ядахдаа Улсын нvднээс далд Уйлж явсан юм …
.::Сvмтэй бударын чулуу::.