FABULOUS WOMEN’S MAGAZINE ISSUE NO5
KAREN MILLEN: 208, 2nd floor, Central Tower FACEBOOK: Innovstyle INSTAGRAM: Innovstyle PHONE NUMBER : 7744-8899 V FASHION HOUSE: 2nd floor, Zaisan Square FACEBOOK: V FASHON HOUSE PHONE NUMBER : 8005-2015 MCDAVID MONGOLIA: 2nd floor, Zaisan Square
FACEBOOK: McDavid Mongolia
IMAGE CONSULTING: INNOVSTYLE (Миний хувийн стильист)
© INNOVSTYLE 2012 Innovstyle сэтгүүлийн хэвлэмэл болон бусад онлайн албан ёсны бүх хувилбарт нийтлэгдсэн өгүүлэл, зураг болон бусад материалуудыг редакцийн бичгээр баталгаажуулсан зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр нийтлэхийг хатуу хориглоно.
CONTENTS
CONTRIBUTORS MEET THE CREATIVE TEAM
ЭРХЛЭГЧИЙН ЗУРВАС
5
INNOVSTYLE ЛОЯЛТИ КАРД
6
KAREN MILLEN ACCESSORIES
7
ШҮҮГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛТ
8
THE STYLE FILE
Бүтээлч Редактор Creative Director
ОТГОНБАЯРЫН ЭНЭРЭЛ Enerel Otgonbayar
12
Бүтээлч Мэргэжилтэн
2017 ОНЫ ХАВАР ЗУНЫ
Creative Specialist
ЧИГ ХАНДЛАГА
14
2017 ОНЫ ХУРИМЫН ЧИГ ХАНДЛАГА
16
ЦОГТЫН НАМУУН Namuun Tsogt
АЯЛАЛ: ГАЙХАМШГИЙН ОРОН САНТОРИНИ
18
Гэрэл Зурагчин
ДУГААРЫН ЗОЧИН: МУГЖ, ДУУЧИН Т.АРИУНАА
20
KAREN MILLEN SS16 FASHION SHOW
28
V FASHION HOUSE
29
МИНИЙ ХУВИЙН СТИЛЬИСТ
30
Photographer
ОТГОНЦЭЦЭГИЙН ТӨМӨРБААТАР Tumurbaatar Otgontsetseg
Дизайнер Designer
СҮХБААТАРЫН МӨНХ-ОЧИР Munkh-Ochir Sukhbaatar
SPRING SUMMER 2017
KAREN MILLEN
ЭРХЛЭГЧИЙН ЗУРВАС
I
NNOVSTYLE бол сүүлийн үеийн загварын чиг хандлагыг тодорхойлдог, шинэлэг амьдралын хэв маягийг эрхэмлэдэг, өөртөө итгэлтэй, хүчирхэг эмэгтэйчүүдэд зориулагдсан сэтгүүл юм. Энэхүү сэтгүүл тухайн хувь хүний хэв маяг, оюун санаа, зан чанар, дүр төрх, стиль имиджид чиглэсэн загварын хэв маягийг сонирхол татам байдлаар илэрхийлж таниулахад оршиж байдаг. Өөрөөр хэлбэл салбартаа манлайлагч, амжилттай яваа, бусдыг урам зоригоор тэтгэж байдаг зоримог бүсгүйчүүдэд бид энэхүү сэтгүүлээ зориулан гаргадаг. Энэ дугаарынхаа онцлох зочноор гал цогтой дайчин бүсгүй, монголчуудын хайртай дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ийн Хүүхдийн элч дуучин Төмөрийн Ариунааг урьж, түүний сэтгэл хөдөлгөм ярилцлагыг хүргэж байна. Тэрээр “KAREN MILLEN” брэндийн 2017 oны хавар, зуны цуглуулгын Монгол дахь нүүр царай болж SMART WORKWEAR, SMART DAYWEAR, SMART WEEKEND & DRESS UP загваруудыг олонд танилцуулж, ажил хэрэгч, чөлөөт, эрхэмсэг дүр төрхийг бүрдүүлж ажиллалаа. Манай компани дэлхийн хувцас загварын чиг хандлагыг Монголынхоо хэрэглэгчдэд танилцуулах, соён гэгээрүүлэх ажлыг загварын худалдаа, хувь хүний имидж зөвөлгөө & хувцас загварын чиглэлтэй хослуулан амжилттай явуулж байна. “Яг түүн шиг” шоуны зочин шүүгчээр оролцсон МУГЖ, НҮБ- ийн элч дуучин Төмөрийн Ариунаагийн хувийн стиль, имидж, хэв маяг, дүр төрхийг нь London стильээр хувиргаж, өөрчиллөө. Таны ч гэсэн хувийн стиль, имидж, хэв маяг, дүр төрхийг цогцоор нь бүрдүүлэхийн тулд бид “Миний хувийн стильист” үйлчилгээг танд зориулж байна.
Отгонбаярын
ЭНЭРЭЛ
4
5
Энновстайл Loyalty Card нь гишүүдийн лайфстайл хэрэгцээнд зориулан харилцагч байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөнгөлөлт урамшуулалтай үнээр гишүүддээ санал болгож байна.
ЭННОВСТАЙЛ LOYALTY CARD -НЫ ГИШҮҮНЧЛЭЛИЙН ДАВУУ ТАЛ Innovstyle-ын харилцагч брэндүүдийн хөнгөлөлт урамшууллаал тогтмол эдлэх
Innovstyle -ын хүрээнд зохиогддог Fashion Show, Event үүдэдуригдах
Хувийн стильистийн үйлчилгээ, сургалт семинаруудад үнэ төлбөргүй оролцох
Innovstyle cэтгүүлд суртчилгаагаа байршуулах
Innovstyle брэнд дэлгүүрээс хөнгөлөлт, урамшууллыг эдлэх
Онцгой хямдралтай худалдаанд уригдах боломж
Энновстайл Loyalty Card хөтөлбөрт хамрагдаж хэрэглэгчийн урсгалыг нэмэгдүүлэж хамтран ажиллахыг хүсвэл та бидэнтэй доорх утсаар холбогдоорой. УТАС: 7740-8899 FACEBOOK: INNOVSTYLE WEBSITE: INNOVSTYLE.COM
THE ACCESSORIES Карен Миллен бренд 2017 оны xавар зуны гоёл чимэглэлийн цуглуулгандаа минимал хэв маягийг шингээсэн, ганган хээнцэр зүйлгүй атлаа донжтой загваруудыг бүтээжээ.
6
7
SMART
WORK WEAR Хүчирхэг илэрхийлэл буюу хувцсаар дамжуулан байр сууриа илэрхийлэх эмэгтэйчүүдэд зориулсан ажил хэрэгч хэв маяг 1980-аад онд оргилдоо хүрчээ. Жиоржио Армани, Кэлвин Клейн зэрэг дизайнерууд анхаарал татахааргүй, ажил хэрэгч хэв маягийг эмэгтэйчүүдэд санал болгов. Энэ нь завсрын өнгө, үнэтэй материал, минимал хийцээр эрх мэдэл, авьяас чадварыг илэрхийлэх явдал байлаа. Хаана ч хэзээ ч өмсөх боломжтой пажам хослол. Хэрэв чөлөөтэй хэв маягийг бүрдүүлэхийг хүсвэл зузаан ултай гутал эсвэл кэттэй хослуулж, ИЛҮҮ ажил хэрэгч харагдахыг хүсвэл өндөр өсгийт өмсөөрэй. Коко Шанелийн 1920-иод оны стиль имиджээс санаа авсан өргөн өмд. Өмдний цагаан имжээр нь пажамыг илүү тодотгож өгнө. Өндөр суудалтай учраас богино загвартай топ эсвэл кофтон цамцаа дотуур нь хийж өмсөөрэй.
Цүнх бол эмэгтэй хүний хувьд хамгийн чухал хэрэгцээтэй зүйл байдаг. Цүнх, гутал, бүсний өнгө болон материал ойролцоо байх нь хамгийн шилдэг бөгөөд дэгжин зохицол байдаг.
KAREN MILLEN PYJAMA WRAP JACKET CODE : JA018 PRICE 759.000₮
KAREN MILLEN CONTRAST TROUSERS CODE : PA043 PRICE 579.000₮
KAREN MILLEN LEATHER EYELET LOAFERS CODE : FA054 PRICE 359,000₮
Ажил хэрэгч бүсгүй албан ёсны байдалд 3-6 см өндөр өсгийтэй хар, хүрэн болон бараан өнгийн гутал өмсөх нь хамгийн зохимжтой.
Эрчүүд давамгайлсан улс төр бизнесийн ертөнцөд эрэгтэй эсгүүртэй өмдний хослол нь өөртөө итгэлтэй байдлыг илтгэж чадах ба гоёл чимэглэлийг ашиглан илүү онцгой харагдаж болно.
1960, 70-аад онд хүйсийн хувьсгал эмэгтэйчүүдийн дунд хүчээ авч, ажил хөдөлмөр эрхэлж, эцсийн дүнд тэд эрчүүдийн загвараас санаа авах болсон байна. Загварлаг эмэгтэйчүүд өмд, хүрэм зэргийг дэгжин бөгөөд загварлаг байдлаар өмсөх болсон ба энэ нь орчин цагийн чиг хандлагын нэгээхэн хэсэг болох гэх тодотголтой загварууд билээ.
KAREN MILLEN TRENCH COAT CODE : CA016 PRICE 989,000₮
KAREN MILLEN BOYFRIEND JEANS CODE : PA046 PRICE 399,000₮
Karen Millen брендийн 2017 оны хавар, зуны онцлox загварын нэг “3 янз”-аар өмсөх боломжтой цув. Boyfriend загварын jeans-ийг нимгэн кофт, өндөр өсгийттэй хослуулсанаар ажил хэрэгч дүр төрхийг бий болгоно.
KAREN MILLEN NAVY HEELS CODE : FA705 PRICE 519,000₮
Ажил хэрэгч хирнээ чөлөөт хэв маягыг бүрдүүлэхэд өнгөний тоглолтыг хийж болдог. Албан ажил хэрэгч хувцаслалт хар, саарал, цагаан гэсэн өнгөнүүдээс бүрддэг бол чөлөөт ажил хэрэгч хэв маягийг загварын хувьд албаны хэв маягтай хирнээ тод болон завсрын өнгөтэй хувцаслалтаар бүрдүлж болдог.
Хувцас өмсөхөд өнгө болгон хоорондоо тэр бүр зохицдоггүй учир өнгөний хослолыг зөв сонгох нь хамгийн чухал. Өнгө бүр олон хувирдаг учраас нэг өнгийн нэн олон хувирлыг ашиглаарай.
Алчуурын өнгө хээг пиджак, цамц, пальто зэрэг аль нэг хувцасны өнгөтэй хослуулан сонгоход анхаарах хэрэгтэй. Ажил хэрэгч эмэгтэйтэйчүүд өөрийн биеийн галбираас шалтгаалж гол төлөв урт, богино юбка, цамцны хослол өмсөх нь зүйтэй ..
8
9
SMART KAREN MILLEN DENIM JACKET CODE : JA022 PRICE 599,000₮
Амралт, чөлөөт цаг хэмээх ухагдахуун 1950иад оны загварын хөгжил цэцэглэлийн гол чиг хандлагын нэг болов. Цаг зав ихтэй, баян чинээлэг хүмүүс амралт зугаалгаар явдаг хэмээх ойлголт хоцрогдож, нийтийн агаарын тээвэр өндөр үнэтэй байхаа больсон энэ үед хүмүүс олноороо гадагш аялж эхэллээ. Амралт аялалаар хэрхэн хувцаслах урлаг нь нийгмийн дээд ангид хэдийнэ танил зүйл ба өнөө үед энэ давалгаа дунд ангийхнийг хамарч байна.
KAREN MILLEN SKINNY JEANS CODE : PA037 PRICE 429,000₮
80, 90-ээд оны хэв загварыг шингээсэн жийнсэн жакет болон ноосон нөмрөг нь хаврын сэрүүн өдрүүдэд дулаан бас загварлаг байхад туслана. Биед эвтэйхэн өндөр суудалтай алдарт скинни жийнсийг ямар ч үед, ямар ч хувцастай хослуулахад таны хүссэн дүр төрхийг бий болгож чадна.
Хурдацтай хөгжиж буй энэ зах зээлийг загварын салбар соргог хүлээн авч аялал амралтад зориулсан хувцасны шинэ ангилалыг бий болгон, амралтын төрөл бүрийн хувцас, чимэглэлийг үйлдвэрлэж эхэллээ.
KAREN MILLEN BROGUE TRAINER CODE : FA040 PRICE 519,000₮
Карэн Миллен бренд энэ улиралд амралтын өдөрт зориулсан загварууддаа деним болон энгийн загвартай арьсан кетнүүдийг онцолжээ.
2017 оны амралтын хувцасны чиг хандлага илүү чөлөөтэй, уян хатан болсон ба залуу нас, эрч хүч, эрх чөлөөг илэрхийлнэ.
Коко Шанелийн урласан хар даашинз 1920-иод онд дэлхийн загварын ертөнцөд танигджээ. Гэвч тэр үедээ бүсгүйчүүд тийм ч ихээр сонирхоогүй гэнэ. Зууны сайхан эмэгтэй, кино жүжигчин Одри Хепбурн “Тиффанигийн уусан өглөөний цай” кинон дээр жижиг хар даашинз өмссөн нь ийнхүү алдар хүндийг авчирч үе үеийн эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээнд байх болжээ. Өнөө үед ч алдартай хар даашинзыг та үдэшлэг, хүлээн авалт гээд ямар ч үед өмссөн хамгийн зөв сонголт байж чадна. Харин биеийн галбираа илүү тодотгохыг хүсч байвал шулуун загвартай хар даашинзыг сонгоорой. Мөн гоёл чимэглэлийг ч мартаж болохгүй. Сувдан зүүлт илүү тансаг харагдуулах бол, том ээмэг, коктейл бөгж зэрэг нь илүү цоглог, эрч хүчтэй харагдуулна.
KAREN MILLEN BLACK DRESS CODE : DA049 PRICE 850,000₮
KAREN MILLEN RING CLUTCH CODE : GA028 PRICE 399,000₮
KAREN MILLEN RED HEELS CODE : FA705 PRICE 519,000₮
Жил ирэх бүр гоёлын даашинзны хэв загвар улам бүр энгийн даруу байх болжээ.. Харин биеийн галбирыг илүү тодотгож өгсөн, цэгцтэй цэмцгэр харагдуулах даашинз тренд болж байна.
Энэ жил мөр, эгэмний яс ил гарсан бардот загвар, цээж энгэрийн хэсгийн V хэлбэрийн ухлаадас, хатгамалтай деталиудыг онцлон гоёлын даашинзанд шингээж өгчээ.
Болор шигтгээтэй цулгуй өнгийн ээмэг, торгон ороолт, том шүрээр хийсэн бугуйвч, гээд гоц гойд харагдах нэг л гоёлыг чухалчлан сонгож бусад зүйлсээ аль болох даруу байлгаарай
10
11
ЭНЭ ЗУН ТАНЫ ШҮҮГЭЭНД БАЙХ ЁСТОЙ ЗҮЙЛС
ДЕНИМ ЮБКА
ДӨРВӨЛЖИН ХЭЭТЭЙ ДААШИНЗ
2016 онд мини деним юбканууд тренд болж байсан бол энэ улиралд өвдөг хүрсэн урттай Индого загварын юбка мода болохнээ. KAREN MILLEN DENIM SKIRT SA038
Сонгодог хээний нэг болох дөрвөлжин хээтэй даашинз энэ зун таны шүүгээнд байх зүйлсийн нэгээр нэрлэгдэж байна.
70-ААД ОНЫГ САНАГДУУЛАМ ИНДОГО STYLE
ЮУТАЙ ӨМСӨХ ВЭ? “А” хэлбэрийн загвар учраас хөндлөн судалтай бариу топ сонгож өмсөхийг зөвлөж байна.
MIU MIU SUNGLASSES
ЮУТАЙ ӨМСӨХ ВЭ?
KAREN MILLEN OFF SHOULDER KA030
Винтаж загварын богцон хэлбэртэй цүнх юбканы загварыг илүү тодотгож өгнө. 3,1 PHILIP LIM SHOULDER BAG
MARY JANA EMBELISHED PUMPS
Моданд эргэн орж байгаа намхан өсгийтэй сандаал таныг илүү загварлаг харагдуулах болно.
Бэлхүүс тодотгосон эмэгтэйлэг загварын даашинзыг намхан ултай, шовх хоншоор-той гуталтай өмсвөл илүү дэгжин төрхийг бүрдүүлнэ.
КОМБИНЗОН
MILITARY
Хүлээн авалт, үдэшлэг, өдөр тутамдаа гээд ямар ч үед өмсөх боломжтой классик загвартай кобинзон. Хамгийн чухал нь классик загварыг илүү тодотгож өгөх акксесуар сонгоорой.
ДААШИНЗ Энэ зуныг өнгөлөг болгох зүйлийн нэгээр юниформ загварын хувцсууд тодорч байна. Цэргийн загвартай жакетыг хаврын улиралд харин зуны улиралд даашинзыг санал болгож байна.
ЮУТАЙ ӨМСӨХ ВЭ? “Less is more” дүрмийн дагуу аль болох энгийн хувцастай өмсөх нь тохиромжтой.
STILETTO HEELS
GIANVINTO ROSSI SUEDE HEELS
ЮУТАЙ ӨМСӨХ ВЭ? Кеттэй өмсвөл хотын охин шиг, өндөр өсгийт өмсөөд үдшийн төрхийг бий болгож чадах Хамелеон шиг чадвартай конбинзон учраас юутай хослуулах талаар санаа зовох зүйлгүй.
АКСЕСУАРЫН ТУХАЙД: KAREN MILLEN NAVY JUMPSUIT PA078
АКСЕСУАРЫН ТУХАЙД: Нарны шил CHLOE ACETATE SUNGALASS
Цагираган ээмэг
АРЬСАН ГАР ЦҮНХ KAREN MILLEN MILITARY DRESS DA201
PUMA SNEAKER
ҮСЛЭГ ООСОР STELLA MCCARTNEY KEYCHAIN
12
13
2017 ОНЫ ХАВАР ЗУНЫ
ОНЦЛОХ ТРЕНДҮҮД Загварын ертөнцийн хувьд 2017 оны хавар зуны улирал өмнөх жилүүдээс илүү баялаг, илүү өнгөлөг байх бололтой. Хээний хувьд график судал, нүд гялбуулсан тод өнгө тренд болж байгаа бол аксесуарын тухайд гэвэл илүү жижигхэн, намхан өсгийт цүнх анхаарал татаж байна.
“МУУЖГАЙ” ӨСГИЙТ 1960-аад оны тренд болох намхан өсгийтэй гутал эргэн ирлээ. Хэрэв та Одри Хепбурны шүтэн бишригч бол түүний имиджийн гол хэсэг болох муужгай өсгийт (kitten heels) буюу намхан өсгийтэй гутлыг олон харсан байх. Эмэгтэйлэг байдлыг тодотгож өгөх энэ гутал Прада, Кристиан Диор зэрэг алдартай загварын орднуудын онцлох загваруудын нэг болж байна.
PRADA
PIERRE HARDY
ГРАФИК СУДАЛ CHRISTIAN DIOR
GUCCI
Хэзээ ч хуучиршгүй хээний нэг болох судал. Энэ жилийн хувьд судалтай хээг тодотгож буй зүйл нэг давтамжтай бус харин хөндлөн, нарийн, өргөн гээд олон төрлийн судалнуудыг холих явдал юм.
МИКРО ЦҮНХ ХУРЦ ТОД ӨНГӨ FENDI 2017 оны хавар зуны runway-ээс тод өнгийг урьд өмнөх жилүүдээс илүү их харж болохнээ. Balenciaga, Valentino, Chloe гэх мэт алдартай загварын орднууд тод өнгүүдийг ямар ч хээ, хатгамалгүйгээр хавар зуны коллекцидоо шингээж өгчээ.
FENDI CHLOE
Түлхүүрний оосор шиг жижигхэн цүнхнүүд энэ жилийн онцлох трендийн нэг болж байна. Дөнгөж л утас багтах хэмжээний энэ цүнхийг дан ганцаар нь биш, харин аксесуар болгон зүүх нь илүү тохиромжтой.
РОМАНТИК ЦАЦАГ Усны урсгал мэт харагдах романтик хэв маягтай хуниас, цацаг энэ улирал ахин тренд болж байна. Chloe, Zimmerman брендүүд цацган деталыг пастел өнгөтэй хольж өгсөн нь илүү эмэгтэйлэг харагдана.
ТУНГАЛАГ ЛИНЗ 60-аад оныг санагдуулам тунгалаг линзтэй нарны шил ихэнх брендүүдийн цуглуулгад багтсан байна. Хэлбэр загварын хувьд янз бүр байгаа ч тунгалаг линзтэй байгааг анзаарсан байхаа.
УГЛААШ Сэргэн мандалтын үеийн загварын ертөнцөд тансаглал гэгддэг байсан углааш энэ жилийн онцлох трендийн нэг болж байна. Торгон даавуун зангилаа, шүр болон цэцгэн хатгамалаар чимэглэсэн, хуниастай гэх мэт гоёлтой углаашыг энэ зуны онцлох хувцасны нэгээр сонгогдож байна.
14
15
Хурим гэдэг хүний амьдралд тохиох
сайхан
нэг
билээ.
хийхээр
мөчүүдийн Хуримаа
төлөвлөж
буй
хосууддаа зориулан энэ жил хуримын
ертөнцөд
загварын
цэцгийн
ямар баглаа,
чимэглэл, бялуу тренд болж байгаа бэлтгэн
талаар хүргэж
мэдээлэл байна.
WHAT TO WEAR Биеийн галбирыг тодотгож өгсөн пенсил загвартай даашинз. Цэцгэн хатгамал болон битүү энгэрийн хэсэг нь тус даашинзны онцлог юм. Эмэгтэйлэг хирнээ цоглог, дэгжин харагдахыг хүсч байвал доорх даашинзыг сонгоорой.
ATELIER
1. ВИНТАЖ ЗАСАЛ ЧИМЭГЛЭЛ Сүүлийн жилүүдэд хуримын арга хэмжээг тодорхой сэдэв, хэв маягтай хийдэг болжээ. 2017 оны хувьд лаа, дэнлүү, амьд цэцэгс гээд байгалийн уур амьсгалыг бүрдүүлсэн гламорвинтаж хэв маяг давамгайлахыг хурим зохион байгуулагч экспертүүд хэлж байна. ЗӨВЛӨГӨӨ: Хурим төлөвлөлт хийхдээ хамгийн түрүүнд өнгөний набороо сонгохыг алдартай хурим зохион байгуулагчид болох Michelle Leo зөвлөж байна. Учир нь өнгөний набороо тодорхойлсоноор чимэглэл, урилга, бялуу, цэцэг гээд бүхий л зүйлийг хийхэд тун амар болдог байна.
2. ЧИМЭГЛЭЛ БАГАТАЙ БЯЛУУ Хуримын өнгө төрхийг тодорхойлох чухал зүйлсийн нэг болох бялуу. Өндөр бялуунууд моодноос гараагүй ч чимэглэлийн хувьд илүү даруухан болжээ. Гантиг чулуун хээтэй бялуу, мөн крем нь урсаж байгаа юм шиг харагдах бялуу энэ жил тренд болж байна. 3. КАСКАД БАГЛАА Диана гүнжийн хуримын ёслолдоо барьж байсан каскад загвартай баглаа цэцэг энэ жил эргэн ирлээ. Бусад цэцгийн баглааг бодвол илүү олон төрлийн цэцгийн ашиглаж болхоос гадна гарт барихад эвтэйхэн байдгийг мэргэжилтнүүд онцоллоо.
4. ГАРААР УРЛАСАН УРИЛГА Хуримын тань талаар зочдод анхны сэтгэгдэл өгөх зүйл бол урилга билээ. Сүүлийн жилүүдэд усан будгаар зурсан цэцэг навч, калиграф ашиглан бүтээсэн урилга моод болж байна. Мөн тууз болон хатаасан цэцэгсээр чимэглэхээ битгий мартаарaй. 5. ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН Ширээн дээрх чимэглэлээс авхуулаад суух сандал тань хүртэл тэр чигтээ амьд цэцэгсээр чимэглэгдсэн байвал ямар вэ? Энэ трендийг “Их тусмаа илүү үзэсгэлтэй” хэмээн хурим зохион байгуулагчид зөвлөжээ. ЗӨВЛӨГӨӨ: Цэцгэн чимэглэлийг зөвхөн ширээн дээр тавилгүйгээр таазнаас унжуулан гэрлийн чимэглэл болгон ашиглах нь илүү романтик уур амьсгал бүрдүүлнэ.
KAREN MILLEN БРЕНД ХУРИМЫН УЛИРАЛ ИРЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ХУРИМАНД УРИГДСАН БҮСГҮЙЧҮҮДДЭЭ ЯМАР ХУВЦАС СОНГОХ ТАЛААР БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨГ БЭЛТГЭСНИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.
V хэлбэрийн зах болон бардот загварын мөртэй энэ даашинз нь хүлээн авалт, ёслолын арга хэмжээнд хамгийн зөв сонголт байж чадна. V хэлбэрийн зах нь хүзүүг урт харагдуулдаг болохоор гоёмсог хүзүүний зүүлт сонгохыг зөвлөж байна.
FEMININE
Хэрэв та бусдаас өөр харагдахыг хүсч байвал эмэгтэй смокинг загварын хослол өмсөхийг зөвлөж байна. Гэхдээ хар өнгөнөөс татгалзан, завсрын аль эсвэл цагаан цайвар өнгөтэй хослол сонгоорой.
TUXEDO 16
17
А
мьдралыг улам илүү амттай болгож, баяр баясал нэмдэг зүйлсийн нэг аялал. Энэ удаагийн дугаартаа бид урлаг соёл, утга зохиолын өлгий нутаг болсон Бүгд Найрамдах Грек улсын Санторини арлыг онцолж байна. Санторини арал нь дэлхийд үзэх хэрэгтэй газруудын жагсаалтад дээгүүр ордог ба байгалийн сонин тогтоцоороо жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг. Санторини арал өндөр уулан дээр тогтсон байрлалтай ба галт уулын дэлбэрэлтээс үүсчээ. Эгц хад, гантиг чулууг тэр чигт нь засварлан орон байр, ресторан байгуулсан нь Санторини арлыг улам үзэсгэлэнтэй харагдуулж, сонирхол татна.
ХААНА БАЙРЛАХ ВЭ?
САНТОРИНИД ХИЙХ ЗҮЙЛС
САНТОРИНИ ДАХЬ ХОТУУД ФИРА
АРЛУУДТАЙ ТАНИЛЦАХ
Бүхэлдээ цав цагаан байшингаар хүрээлэгдсэн Санторинигийн төв хот болох Фира. Энэ хотод өглөөнөөс үдэш хүртэл хөл хөдөлгөөнөөр тасардаггүй бөгөөд хэрвээ та шоппинг хийн, тэндхийн кафе, ресторануудтай танилцахаар зорьж байгаа бол Фира хотод буудаллахыг санал болгож байна. ИМЕРОВИГЛИ Бусад хотуудаас жижигхэн, хөл хөдөлгөөн багатай энэ жижигхэн тосгон өндөрт оршдог болохоор Cанториниг бүхэлд нь харахад тань туслана. Санторинид нар хэрхэн мандахыг харахыг хүсч байвал та Имеровиглиг зориорой. ИЯ Санторинигийн хамгийн үзэсгэлэнтэй хот Ия. Цэнхэр дээвэр бүхий сүмүүд, хараа булаасан өнгөлөг байшингуудаар хүрээлэгсэн энэ хот бал сар тэмдэглэхэд хамгийн тохиромжтой газрын нэг ба тансаг зэрэглэлийн зочид буудлууд, инфинити усан сан зэргийг төвөггүйхэн олж чадна. ФИРОСТЕФАНИ Фирагаас 15-20 минутын зайд орших Фиростефани. Хөл хөдөлгөөн, үйлчилгээний газар багатай ч Фира хоттой ойрхон тул жуулчид энэ хотод буудаллах сонирхолтой байдаг гэнэ.
Санторинигийн арлууд тийм ч алдартай биш ч, сонирхолтой тогтоц, бүтцээрээ жуулчдын анхаарлыг татдаг. Периса, Камари, Периволос зэрэг арлууд нь хар элстэй байдаг бол Улаан эрэг (яг нэр шигээ) улаан элстэй байдаг гэнэ шүү. ӨГЛӨӨНИЙ ЦАЙ Санторинид очоод зайлшгүй хийх зүйлсийн нэг бол нар ээсэн зуны өглөө Эгейн тэнгисийг ширтэнгээ өглөөний цай барих. Өглөөний цайндаа жимсний цуглуулга, аль эсвэл хөнгөн чанарын зоог сонгохыг зөвлөж байна. ТАВЕРНД ЗООГ БАРИХ Улс орон бүрт тухайн орны онцлогыг шингээсэн гадаах кафе байдаг билээ. Грект ч бас бий. Тэд үүнийгээ Таверн гэж нэрлэдэг бөгөөд мэдээж Грек Тавернд оройн зоог барихыг танд санал болгож байна. ИЛЖИГ УНАХ Санториничуудын шүтээн нь илжиг. Учир нь гантиг чулуун энэ хотыг байгуулахад уул өөдөө илжиг тэр бүгдийг зөөсөн болохоор аргагүй биз ээ. Хэрэв та аралтай танилцан, уулын орой гарахыг хүсвэл илжиг унаарай.
Зургаадугаар сараас есдүгээр сарын хооронд Санториниг зориход хамгийн тохиромжтой үе бөгөөд дунджаар 26 хэмийн дулаантай байдаг байна. 18
19
МУГЖ, ДУУЧИН Т.АРИУНАА “ГАДААД ҮЗЭМЖ, ДҮР ТӨРХ ХУВЦАСЛАЛТ БОЛ ТУХАЙН ХҮНИЙ ДОТООД ЕРТӨНЦИЙН ТУСГАЛ”
Каren Millen брэнд нь өөртөө итгэлтэй, дур булаам, хүчирхэг эмэгтэйчүүдийн сонголт байдаг. Таны хувьд? Миний хувьд аливаа хүний гадаад үзэмж, дүр төрх ,хувцаслалт, зан чанар нь тухайн хүнийхээ дотоод ертөнцийн ТУСГАЛ гэж үздэг. Karen Millen-ийн загваруудын бие даасан, эрч хүчтэй, ажил хэрэгч, чөлөөт хэв маяг нь миний амьдралын бүхий л цаг үеүүдэд зохицдог. Каrren Millen-ийн “Smart Every day”, “Smart Weekday”, “Smart Weekend”,” Dress Up” гэсэн 4 хэсгээс бүрдсэн коллекцийн зураг авалтууд хийгдсэн байгаа. Танд аль хэв маяг нь илүү таалагдсан бэ? Smart, Dress, Up коллекц нь надад илүү таалагдсан. Учир нь Karen Millen-ий хувцаснуудыг олон хувилбараар өмсөж болдог онцлогтой, биеийн галбирыг минь тодотгож харуулдаг. Та өөрийн хувь хүний хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ? Өөрийнхөө амьдралаа зөв зүйтэй авч явхад амьдралыг тэтгэгч дөрвөн хүчин зүйлс нөлөөлдөг. Энэ нь дотоод тогтвортой байдал, зөв чиг хандлага, цэгц ухаан, хүч юм. Дээрх дөрвөн зарчмаа хөгжүүлж, илүү ихийг сурах тусам ертөнцөд хаашаа явах, очих газраа харах чадвар илүү тод нэмэгддэг. Та айл гэрийн эзэгтэй, эх хүний хувиар өөрийгөө илэрхийлбэл? Би нийгэмд нөлөөлөхүйц зөв үлгэрлэл өгдөг “Дуучин мэргэжилтэй” – “Эх хүн”. Энэ хоёр ойлголтыг тус тусад нь илэрхийлэх ёстой гэж бодож байна. Намайг хэр дуучин бэ гэдгийг үзэгч, сонсогч, уншигч та үнэлж дүгнэнэ. Эх хүн, гэргий хүн байна гэдэг гэр бүлээ хатан тэвчээр, бат журмаараа, уян зөөлөн сэтгэлээрээ уяж, сүлжиж, уужим ухаанаараа өрх гэрээ түшиж, үр хүүхдүүдийхээ энэрэл, гэгээрлийн эзэн нь байх ёстой гэж боддог. Ингэж л хичээж амьдарч байна даа. Таны уншиж байсан хамгийн сайхан ишлэл юу вэ? Ардын уран зохиолч, төрийн соёрхолт, хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж гуайн хэлсэн ишлэл. “Өөрийгөө эвдэж сур, Эвлэрүүлж сур! Өөрийгөө хаяж сур, авч сур! Асаж сур, номхорч сур!” Таныг чимдэг зүйл юу вэ? Үнэн төрх, залуулаг зан чанар. Хүмүүсийн огт мэдэхгүй таны тухай гайхаж магадгүй зүйл юу вэ? Илбэчин мэт сюрприз барих дуртай, ямар нэг шинэлэх зүйлийг хийх хүсэлтэй учраас надаас юу ч гарч магадгүй мөн ямар ч шийдэлд хүрч магадгүй. Жишээ нь, 2005 онд өөрийн бие даасан тоглолтон дээрээ агаарын иогийн үзүүлбэр үзүүлж байлаа.
Таны хувцасны шүүгээнд ямар төрлийн хувцаснууд зонхилдог вэ? Ертөнцийн бүх өнгийн, бүх төрлийн, бүх загварын, бүх хэв маягийн хувцаснууд миний шүүгээнд байдаг. Жишээ нь, 2001 онд “Санааны чимээ” дууны клипд өмсөж байсан могойн арьсан гутал одоо хүртэл хадгалагдаж байгаа. “Яг түүн шиг” шоуны зочин шүүгчийн хувцсыг Karen Millen, стиль имидж дээр “Innovstyle” институт ийн хувийн стильистийн баг амжилтай ажилласан гэсэн. Таны хувьд Мэргэжлийн хувийн стильистийн цогц үйлчилгээ хэр санагдсан бэ? Өмнө нь би мэргэжлийн хувийн стильистгүй байсан. Энэ салбар одоо л Монголд хөгжиж эхэлж байна. Одоо яг энэ чиглэлийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг ганц институт бол “Innovstyle”. Хувийн стильистийн цогц үйлчилгээ үзүүлдэг баг хамт олонтой хамтарч ажиллахад надад их амар байлаа. Бидэнд энэ чиглэлээр хөгжиж боловсрох, хувийн стильистийн хэрэгцээ маш их байгааг би ойлгож мэдсэн. Бүхий л эмэгтэйчүүдэд хувийн стильистийн цогц үйлчилгээ ажил амьдралых нь нэгээхэн хэсэг байх ёстой юм болов уу гэж бодогдож байсан. “Эрдэм чадалгүй хүнд их эрхийг бүү өг!” гэж Чан Чун бумбын хэлсэн үг байдаг шиг Европт боловсорч мэргэшсэн, соёлыг нь суралцсан мэргэжлийн хувийн стильисттэй хамтарч ажиллах сэтгэл ханамжтай байлаа.
20
21
BRAND: KAREN MILLEN BRAND AMBASSADOR: T.ARIUNAA STYLING BY INNOVSTYLE МИНИЙ ХУВИЙН СТИЛЬИСТ PHOTOGRAPHER O.TUMURBAATAR LOCATION: OLYMPIC RESIDENCE
22
23
24
25
26
27
Энновстайл компанийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг загварын шоу 2016 оны 5 сарын 7-ны өдөр олон улсын Shangri-La зочид буудлын Ballroom танхимд болсон билээ. KAREN MILLEN брэндийн 2016 оны хавар зуны онцлох загваруудыг Топ модель Д.Болормаа, Г.Урнаа, Х.Бадамгэрэл нар өмсөж ажил хэрэгч, өөртөө итгэлтэй, хэрсүү, эрхэмсэг дүр төрхийг монгол эмэгтэйн хэв маягаар төгс илэрхийлж, амилуулсан бол шоу үдэшлэгийг Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн хөтлөгч Ч.Ичинхорлоо хөтөлсөн нь олны анхаарлыг татаж байлаа.
Шоуны зочид
Хөтлөгч, нэввтрүүлэгч Ч. Ичинхорлоо
INNOVSTYLE компанийн үүсгэн байгуулсан V FASHION HOUSE нь шинэ үеийн Монгол дизайнеруудын шинэлэг, содон, загварлаг бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчиддээ хүргэж байна. Бид Монголд үйл ажиллагаагаа эрхэлж буй бренд, дизайнерууд, уран бүтээлчдийг дэмжин ажиллах зорилготой. M.P.D.U-ийн (Mongolian Professional Designers Union) Muse Art House, Queen Fashion House, Monalun, Ovdog брендүүдтэй хамтран ажиллаж байна.
Бидэнтэй нэгдсэнээр улирал тутам зохион байгуулагддаг загварын шоу, сэтгүүл бусад энтертайнмент, өдөрлөг, арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах боломжтой юм.
Хаяг: Зайсан Скуэр худалдааны төв, 2-р давхар. Холбогдох дугаар: 7740-8899, 8005-2015
28
29
Сайхан харагдах гэдэг нь заавал үнэтэй эсвэл хамгийн сүүлийн үеийн загвараар хувцаслана гэсэн үг биш. Харин өөрийн арьсны өнгө, биеийн галбирт тохирсон хувцаслалтыг олж мэдэх нь чухал юм. Доорх зөвөлгөөнүүдийн дагуу арьсны өнгө зэргээ тодорхойлон, өөрийн стил имиджээ бүрдүүлээрэй.
1. БИЕИЙН ГАЛБИРАА ЗӨВ ТОДОРХОЙЛОХ
2. ӨНГӨӨ ЗӨВ ТОДОРХОЙЛОХ
Зөв хувцаслана гэдэг нь өөрийн биеийн галбирт зохих хувцсыг сонгоно гэсэн үг билээ. Хүн болгон өөрсдийн онцлог төрхтэй мөн өөр өөр биеийн галбиртай. Тиймээс биеийн өөгөө далдалж, давуу талаа тодруулж хувцаслах нь чухал юм.
Таны арьс, үс, нүдний өнгөнд хувцасны чинь өнгө зохицох ёстой. Та өөрийн арьс, үсний өнгөнд тохирох өнгийн хувцсыг сонгосоноор нүүр царай, биеийн хэлбэрийг зөв харагдуулж болдог ба худалдан авалт хийхдээ үргэлж зөв сонголтыг хийх болно.
3. ӨНГӨӨ ЗӨВ ЗОХИЦУУЛ
4. ЗӨВ ХУВЦАСЛАЛТ СОНГОХ.
Өөрт зохих зөв өнгөнүүдийг тодорхойлсоны дараа тэдгээр өнгөнүүдээ хооронд нь хэрхэн зохицож байгааг тодорхойлоорой. Ингэснээрээ өөрийн гэсэн имиджээ бүрдүүлэхэд амар хялбар болох болно.
Хаана ч, хэзээ ч таны хувцаслалт таны амьдралын хэв маягийг тодорхойлж байдаг учраас тухайн нөхцөл байдалд тохируулан хувцаслаж байгаарай.
Энэ удаагийн Хувийн Стильист-ийн буланд “Яг түүн шиг” шоуны зочин шүүгчээр оролцсон МУГЖ НҮБ-ийн элч дуучин Төмөрийн Ариунаагийн хэв маяг, дүр төрхийг нь хувь хүний онцлог, зан чанар, амьдралын хэв маягт нь тохируулан стильийг нь бүрдүүлж ажиллаа.
AUTUMN WINTER 2017