ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН 2011-2012 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН 2011-2012 оны хичээлийн жилд Шинжлэх ухаан, технологийн номын сан нь нээлттэй мэдээллийн орчинд 2654 суудал бүхий 41 уншлагын танхим, гэрээр ном олгох фонд, онлайн үйлчилгээгээр профессор багш, оюутан, сурагчдад үйлчилгээний журмыг мөрдлөг болгон 63 номын санч үйлчилгээ явууллаа. Хичээлийн жилийн хугацаанд онлайн мэдээлийн сан, онлайн үйлчилгээг /онлайн лавлагаа, туслах, танхимын захиалга, ном сунгалт гэх мэт/ үйлчилгээндээ нэвтрүүлсэн нь шинэлэг байлаа. Номын сангаа орчин үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр ханган ажиллаж байгаагийн зэрэгцээ уншлагын танхимуудад оюутнуудын хэрэгцээт сургалтын материалыг чанарын өндөр түвшинд түргэн шуурхай олшруулах, сканнерын үйлчилгээг үзүүллээ. Дижитал номын сангийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах явцад олон улсын техник технологийн мэдээллийн сан, тоног төхөөрөмж програмын гэх мэт шаардлагатай 50 гаруй төрлийн судалгааг хийж “Дижитал номын сангийн хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулан батлуулж төлөвлөгөө гарган шат дараатай хэрэгжүүлж, ректоратаар нийт 4 удаа асуудал оруулан хэлэлцүүлж шийдвэрлүүлэв. 2011-2012 оны хичээлийн жилд Монголын их дээд сургуулиудын номын санчдын сургалт-арга зүйн төв болох зорилт тавьж, төрийн ба хувийн хэвшлийн 14 сургууль, орон нутгийн МСҮТ-ийн нийт 90 гаруй номын санч-мэдээллийн ажилтан, сургалтын албаны ажилтнуудын дунд 12 удаа, 80 цагийн “Номын сан дахь инноваци” сургалтыг зохион явууллаа. Олон улсын мэдээллийн сангуудад судалгаа хийж “Онлайн мэдээллийн санг сургалт, судалгаанд ашиглах нь” сургалтыг бүрэлдэхүүн сургуулиудад явуулж 780 гаруй багш, судлаач, доктор, магистрын оюутнууд хамрагдлаа. Сургалтын үр дүнд EBSCO, Springer-ийн мэдээллийн сангийн эрхийг авсан нь уншигчид олон улсын шинэлэг мэдээллийг нэг дороос авч сургалт, судалгаандаа ашиглах нээлттэй мэдээллийн орчин бүрдлээ. Оюутнуудын дунд “Шинэ номын баяр”, “Номын сан-Ногоон орчин”, “Зохиогч уншигчдын уулзалт”-ыг зохион уламжлал болгон явуулж байна. ШУТНС-ийн мэдээллийн нээлттэй орчны үйл ажиллагааны хүрээнд бүрэлдэхүүн сургуулиудаас зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр төрөлжсөн номын үзэсгэлэн, “Дэлхийн номын өдөрт зориулсан номын үзэсгэлэн”, БИАС-ийн архитектурын ангийн оюутнуудын бүтээлийн үзэсгэлэн болон хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээний хүрээнд номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээг сурталчилсан сургалт “Номын сангийн нээлттэй хаалга” өдөрлөг зохион байгуулсан. Монгол Улсын Үндэсний номын сан байгуулагдсаны 90 жилийн ойг угтаж улсын хэмжээнд "Шилдэг номын санч" уралдаан зарлаж 9000 гаруй номын санчдаас ахлах номын санч Ж.Баатарсүрэн тэргүүн байр эзэлсэн. Их Британи Умард Ирландын Нэгдсэн улсад төвтэй Шинжлэх Ухааны Бүтээлийн Хүртээмж Олон Улсын Сүлжээ /INASP-International Network for the Availability of Scientific Publications/ байгууллагаас өөрийн сүлжээний болон хамтрагч 100 гаруй орны номын сангуудын дунд анх удаагаа “Олон улсын Нээлттэй Мэдээллийн долоо хоног” уралдаан зарлагдаж Шинжлэх Ухаан Технологийн номын сан амжилттай оролцож шалгарсан. http://www.must‐library.edu.mn
Page 1
Уншлагын танхим, хурлын танхимууддаа сургуулийн захиргаа, бүрэлдэхүүн сургууль, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын зохион байгуулсан 172 удаагийн 9763 хүнийг хамарсан (давхардсан тоогоор) эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөн, сургалт семинар, уулзалтуудыг явуулахад тохилог, тав тухтай орчин бүрдүүлэн, үйлчилгээ үзүүлж хамтран ажиллав. ШУТНС-д гадаад, дотоодын 22 байгууллагын нийт 436 зочид, төлөөлөгчид, номын санчид хүрэлцэн ирж, номын сангийн бүтэц, зохион байгуулалт үйл ажиллагаа, үйлчилгээтэй танилцаж, санал солилцон, туршлага судлан сургалтанд хамрагдсан. Үйлчилгээний талаар уншигчдын дунд онлайн санал асуулга, судалгааг тогтмол явуулж, тэдний санал, хүсэлтийг үйлчилгээндээ тусган ажиллалаа. “Архив номын фонд”-ны номыг актлуулахаар 50717 ширхэг ном, сурах бичиг, сэтгүүлийн жагсаалтыг гаргаж холбогдох газарт хүлээлгэн өгсөн. Ректорын 2010 оны 12-р сарын 06-ны өдрийн А-154 тоот тушаал, 2012 оны 01р сарын 18-ны өдрийн А-12 тоот тушаалаар батлагдсан журмыг мөрдлөг болгон танхимын болон бусад төлбөрт үйлчилгээг үзүүллээ. Номын сангийн уншлагын танхимуудыг цэцэгжүүлэн, номын санч бүр ногоон, тохилог орчинд уншигчдадаа соёлч, боловсон, нээлттэй мэдээллийн орчин, ханагүй үйлчилгээг үзүүлэхийг эрхэмлэн ажиллаж байна. 7.1. Номын сангийн үйлчилгээ, фонд бүрдүүлэлт 2011-2012 оны хичээлийн жилд ШУТНС, бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн / ДаТС, ЭрТС, ӨвТС, СүТС, / номын сангийн нийт 511159 номын фонд, 2654 уншигчийн суудалтайгаар 63 номын санч уншигчдад үйлчилж, үйлчилгээндээ еКаталог, е-Ном, е-Сэтгүүл, онлайн мэдээллийн сангуудыг ашиглаж байна. ШУТНС нь уншигчдад веб сайтаар дамжуулан мэдээ мэдээлэл, үйл ажиллагаа, дүрэм журам, шинэ номын мэдээ, электрон сэтгүүл унших зөвлөмж, хуулийн сан, статистикийн эмхтгэл, барилгын норм ба дүрэм, лавлагаа номзүйн онлайн үйлчилгээг үзүүлж байна. Сургалтын бодлого, зохицуулалтын газартай хамтран бүрэлдэхүүн сургуулийн профессор багш, оюутнуудын дунд хэрэгцээт ном, сурах бичгийн судалгааг байнга явуулж, түүний үндсэн дээр номын сангийн фондын баяжуулалтыг хийж байна.
http://www.must‐library.edu.mn
Page 2
2011 он, 2012 оны эхний хагас жилийн номын фонд бүрдүүлэлт /2012 оны 6-р сарын 15-ны байдлаар/ № 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 1 2 3 4 5 6
Номын сан
2011 онд Төрөл Ширхэг 80 203 4 30 41 1304 33 1191 23 724 38 1427 35 745 38 298 15 218 16 211 27 246 5 35 3 50 3 105 26 219 387 7006 91 1571 184 1866 192 2040 108 1080 126 1382 132 1848
Хүснэгт 7.1 2012 оны эхний хагас жилд Төрөл Ширхэг 51 179 25 93 20 499 20 441 13 230 7 222 20 278 30 246 5 118 14 188 2 40 1 10 1 10 209 2554 22 274 53 438 60 293 83 456 57 402 73 1498
7
ШУТНС (40%) Хандиваар : БИАС (60%) УУИС (60%) ХИБС(60%) ЭХИС (60%) ГГТС (60%) НТС(60%) МТС (60%) МС (60%) ХБС (60%) КТМС (20%) МХТС (20%) МИС (20%) ҮТДС (20%) ДТС (20%) ШУТТөв номын сан МИС номын сан ҮТДС номын сан МХТС номын сан КТМС номын сан ДТС номын сан ЭрТС номын сан
8
СүТС-ийн номын сан
42
1173
40
883
ӨвТС-ийн номын сан Дархан дахь Политехник 10 коллежийн номын сан УБ дахь Политехник 11 коллежийн номын сан НИЙТ :
97
2164
7
63
21
214
10
106
36
446
93
1074
1416
20790
707
8041
9
EBSCO мэдээллийн сангийн 20000 гаруй мэдээллийг http://searchebscohost.com хаягаар ШУТИС-ийн хэмжээнд жилийн хугацаанд ашиглах эрх авсан.
http://www.must‐library.edu.mn
Page 3
ШУТНС-ийн 2011 оны номын фонд бүрдүүлэлт ШУТТөв номын сан
Тоо, ширхэгээр
Нэр, төрлөөр
МИС номын сан ҮТДС номын сан
3%
7%
1% 3%
27%
10%
МХТС номын сан
9%
КТМС номын сан
9%
1% 2%
6%
34%
5%
7%
9%
ДТС номын сан 6%
8% 14%
13%
7%
ЭрТС номын сан СүТС-ийн номын сан
10%
ӨвТС-ийн номын сан
9%
Дархан дахь Политехник коллежийн номын сан УБ дахь Политехник коллежийн номын сан
ШУТНС-ийн 2012 оны эхний хагас жилийн номын фонд бүрдүүлэлт
ШУТТөв номын сан МИС номын сан
22
МХТС номын сан
60
ҮТДС номын сан
53
КТМС номын сан
83
ДТС номын сан
57
ЭрТС номын сан
73
СүТС-ийн номын сан
40
ӨвТС-ийн номын сан
63 7
Дархан дахь Политехник коллежийн номын сан УБ дахь Политехник коллежийн номын сан http://www.must‐library.edu.mn
2554
209 274 293 438
Тоо, ширхэг 456
Нэр, Төрөл
402 1498 883
106 10 93
1074
Page 4
2011-2012 оны хичээлийн жилийн номын сангийн үйлчилгээ Хүснэгт 7.2. Д/д 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
Номын сан ТНС- Уншлагын танхим 1 ТНС- Уншлагын танхим 2 ТНС- Уншлагын танхим 3 ТНС- Үндсэн фонд ТНС- Эрдэм шинжилгээний фонд ТНС- Тогтмол хэвлэл ТНС- Эрдэм шинжилгээний уншлага КТМС МИС ҮТДС МХТС Да ТС ӨвТС СүТС УБПК Нийт
Уншигчийн тоо /давхардсан тоогоор/ 70255 49898 70500 123199 54611 21317 4627 36491 44707 25822 41295 85385 16046 2319 4863 651335
Олгосон номын тоо 58989 37488 54559 127203 43556 24328 4992 60708 45139 29328 42121 87012 12895 1883 5184 635385
Энэ хичээлийн жилд номзүйн аман болон онлайн лавлагаа, мэдээллийг профессор багш, судлаач, уншигчдад 2380 удаа өгч, электрон каталогоор 1657665 уншигч хандаж, номын хайлт хийсэн байна. Тогтмол хэвлэлийн уншлагын танхимаар 93 төрлийн гадаад сэтгүүл, 18 төрлийн монгол хэвлэл захиалан уншигчдад хүргэжээ. 7.2. Номын сангийн автоматжуулалт, програм хангамж ШУТИС-ийн е-Номын сангийн хөгжлийн хөтөлбөрийн төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд МХТС-ийн мэргэжлийн баг олон улсад ашиглагддаг номын сангийн GREENSTONE програм хангамжийг монгол хэлнээ хөрвүүлэх, ШУТИС-ийн номын сангийн онцлог, хэрэгцээнд түлгуурлан үйлчилгээний програм хангамжийг шинэчлэхээр ажиллаж байна. ШУТНС-ийн Вэб сайтыг е-Нээлттэй сургуультай хамтран байнгын үйл ажиллагаатай болголоо. Түүнчлэн шинэ мэдээ болон номын сангаас зохион явуулж буй арга хэмжээний мэдээллийг профессор багш, холбогдох ажилтнуудын майл хаягаар илгээж, хэрэглэгчид шинэ мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болсон. Уншигчид үйлчилгээний захиалгын мэдээллийг веб сайтаар дамжуулан онлайнаар авах боломжийг бүрдүүлсэн. ШУТИС-ийн номын сангууд нь электрон каталогийн нэгдсэн сүлжээ, төрөлжсөн мэдээллийн сан бүрдүүлж, электрон ном, сэтгүүлээр фонд бүрдүүлэн ажиллалаа. Номын санд профессор багш, судлаачдын судалгааны ажлыг цаасан болон электрон хэлбэрээр хүлээн авч, электрон хэлбэрт хөрвүүлж байна.
http://www.must‐library.edu.mn
Page 5
7.3. Соёл, олон нийтийн ажил Энэ хичээлийн жилд Шинжлэх Ухаан Технологийн номын сан нь “Нээлттэй хаалга” ажлын хүрээнд 2011 оны 8-р сарын 29-аас 2011 оны 9-р сарын 08-ны хооронд ЮНЕСКО-гоос ШУТИС-ийн номын санд бэлэглэсэн бодлогын баримт бичгүүд, статистикийн тоон эмхэтгэлүүд, боловсролын мэдээлэл, судалгааны ном хэвлэлүүд, лавлах материалууд, мөн түүнчлэн техник технологи, нанотехнологи, мэдээлэл харилцаа холбоо, инновацийн чиглэлийн нийт 391 нэр төрлийн 500 гаруй ном, гарын авлага, сургалт судалгаа арга зүйн лавлах, танилцуулах материал, нэвтэрхий толь бичгүүд болон 100 гаруй танин мэдэхүйн CD, DVD-ийг англи, орос хэл дээр дэлгэн тавьсан. Мөн шинээр элсэгчдэд зориулсан ерөнхий эрдмийн болон мэргэжлийн ном, сурах бичгийн үзэсгэлэн гаргаж нийтэд сурталчилж “Номын сангийн үйлчилгээ - Онлайн мэдээллийн сан” сэдэвт сургалтыг 2011 оны 9-р сарын 07-оос 28-ны хооронд явууллаа. ШУТИС-ийн номын санч-соёлын ажилтнууд Соёл, урлагийн ажилтны єдрийг тэмдэглэн єнгєрvvлэх ажлын хүрээнд Номын санч, мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалтыг Дарханы Технологийн Сургуулийн номын санд зохион байгуулж, номын сантай танилцах, туршлага солилцох зэрэг арга хэмжээ боллоо. Сургалтын бодлого зохицуулалтын газартай хамтран профессор багш нараас авсан захиалгын дагуу ШУТНС нь олон улсын сургалтын стандартад нийцэх е-Ном, сурах бичгийн үзэсгэлэнг 2011 оны 10-р сарын 03-аас 10, 2012 оны 02-р сарын 14-өөс 17ны өдрүүдэд зохион байгуулж, профессор багш, судлаачид, уншигчдад танилцуулав. Шинжлэх ухаан технологийн номын сан нь уламжлал болгон тэмдэглэдэг “Дэлхийн номын өдөр”-ийг угтан зохиолч Ж.Батноовын “Харж баясахын жаргал” сэдэвт сонирхолтой ярилцлагыг 2012 оны 04-р сарын 10-нд Монголын хараагүйчуудын үндэсний холбоотой хамтран зохион явуулсан бол 2012 оны 04-р сарын 15-23-нд Дэлхийн суу билэгт Италийн агуу зохион бүтээгч Леонардо Да Винчигийн мэндэлсэний 560 жилийн ойд зориулан “Соён гэгээрэл ба суутны амьдрал” өдөрлөгийг “Хэн их хөдөлмөрлөнө түүнд аз жаргал үүдээ нээнэ” уриан дор БИАС-ийн Архитектурын профессорын баг, Данте Алегрийн Монгол дахь салбар хороотой, 2012 оны 04-р сарын 18-нд ”Амьдрал яруу найрагт дуртай” чөлөөт уулзалт ярилцлагыг НТС-ийн Философи, улс төр, соёл судлалын профессорын багтай тус тус хамтран зохион байгуулж 2012 оны 4-р сарын 23-нд Монголын болон дэлхийн шилдэг номоор үзэсгэлэн гаргаж уншигчиддаа таниулан сурталчиллаа. 2012 оны 5-р сарын 11-ний өдөр Х.Бурмаагийн “Түүх өгүүлэх дуунууд” номын баярыг хийж урилгаар МУГЖ В.Долгор оролцож уран бүтээлээ танилцууллаа. ШУТНС-д Хүн төрөлхтний оюуны гайхамшигт өв Ганжуур Данжуур их хөлгөн судрыг 2012 оны 6-р сарын 06-ны өдөр залах ёслол болж “Эрдэм шинжилгээний уншлагын танхим”-д хүндэтгэлтэйгээр заллаа. Цаашид энэхүү судрын хэвлэгдэх ботиудыг гэрээний дагуу авч уншигчдын хүртээл болгох болно.
http://www.must‐library.edu.mn
Page 6
Шинжлэх ухаан технологийн номын сангийн онцлох үйл явдлын хураангуй •
2011.08.29-09.08. ШУТИС-ийн Номын сангийн нээлттэй хаалганы єдєр
•
2011-2012 оны хичээлийн жилд: o Номын сангийн уламжлалт үйлчилгээг онлайн хэлбэрт шилжүүлэн /онлайн лавлагаа, туслах, танхимын захиалга, ном сунгалт гэх мэт/ үйлчилгээндээ нэвтрүүлэв. o ШУТНС-д профессор багш нар бүтээлйиг электрон хувилбараар авч мэдээллийн сан баяжигдав. o Нэг хувьтай, зохиогчийн эрх нь шийдэгдсэн гадаад, дотоодын ном, сурах бичгийг электрон хэлбэрт хөрвүүлэх ажлыг эхлүүлэн тогтмолжуулав. o ШУТНС-ийн вэб сайтыг е-Нээлттэй сургуультай хамтран шинэчлэн хийж нийтийн хүртээл болгож, одоогийн байдлаар нийт 62 орноос 50817 удаа хандалт хийсэн байна.
•
2011.09.08. ШУТНС-ийн номын санчид мэргэжлийн баярын өдрийг хөтөлбөрийн дагуу тэмдэглэн өнгөрүүлэв.
•
2011.10.03-10, 2012.02.14-17. ШУТНС нь олон улсын сургалтын стандартад нийцэх еНом, сурах бичгийн үзэсгэлэнг анх удаа зохион байгуулж, уншигчдад таниулан сурталчлав.
•
2011.10.28-30. Монгол Улсын Үндэсний номын сан байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд улсын хэмжээнд зарлагдсан спорт, соёлын арга хэмжээнд ШУТНС-ийн номын санчид тэргүүлж, алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.
•
2011.11.15. “Дижитал номын сан” хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв.
•
2011.12.15. Олон улсын номын сангийн GREENSTONE програмын төсөлд МХТС-ийн мэргэжлийн багтай хамтран ажиллаж байна.
•
2011.11.08-2012.02.15. ШУТНС нь “Онлайн мэдээллийн санг сургалт эрдэм шинжилгээнд ашиглах нь” сургалтыг Монголын Номын Сангуудын Консорциумтай хамтран бүрэлдэхүүн сургуулиудын профессор багш судлаачдад зориулан зохион явууллаа.
•
2012.01.12. Төлбөрт үйлчилгээний 2012 оны 01-р сарын 18-ны өдрийн А-12 тоот тушаалаар батлагдсан журмыг мөрдлөг болгон үйлчилгээнд нэвтрүүллээ.
•
2012.03.14. ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн олон улсын “Springer” хэвлэлийн газрын Ази хариуцсан захирал Маурис Квонгтой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
•
2012.04.04. EBSCO мэдээллийн санг ШУТИС ашиглах эрх авлаа.
http://www.must‐library.edu.mn
Page 7
•
2012.01.10-12, 2012.04.18-20, 2012.03.19-21. ШУТНС-аас Монголын 30 гаруй их дээд сургуулийн номын сангийн удирдлага, мэдээллийн ажилтан, сургалтын албаны ажилтнуудын дунд “Номын сан дахь инноваци” сэдэвт 80 цагийн сургалтыг зохион явууллаа.
•
2012.04.12. ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн хөгжлийн бэрхшээлтэй уншигчдад зориулсан холбогдох тоног төхөөрөмжийг Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн удирдлагад хүлээлгэн өглөө.
•
2012.04.08-04.23. “Дэлхийн номын өдөр”-ийг бүрэлдэхүүн сургуулиудтай хамтран тусгай хөтөлбөрөөр тэмдэглэн өнгөрүүллээ.
•
2012.04.15-24. Дэлхийн суу билэгт Италийн агуу зохион бүтээгч Леонардо Да Винчигийн мэндэлсэний 560 жилийн ойд зориулан “Соён гэгээрэл ба суутны амьдрал” өдөрлөгийг “Хэн их хөдөлмөрлөнө түүнд аз жаргал үүдээ нээнэ” уриан дор БИАС-ийн Архитектурын профессорын баг, Данте Алегрийн Монгол дахь салбар хороотой хамтран зохион байгууллаа.
•
2012.05.20. INASP-International Network for the Availability of Scientific Publications олон улсын байгууллагаас анх удаагаа “Олон улсын Нээлттэй Мэдээллийн долоо хоног” уралдаан зарлагдаж Шинжлэх Ухаан Технологийн номын сан амжилттай оролцож шалгарав.
•
2012.06.06. ШУТНС-д Хүн төрөлхтний оюуны гайхамшигт өв Ганжуур Данжуур их хөлгөн судрыг залах ёслол болж “Эрдэм шинжилгээний уншлагын танхим”-д хүндэтгэлтэйгээр заллаа.
http://www.must‐library.edu.mn
Page 8