Шинжлэх Ухаан Технологийн номын сангийн ахлах номын санч Жанчивдорж овогтой Баатарсүрэнгийн тодорхойлолт Жанчивдорж овогтой Баатарсүрэн нь 1984 т өрс өн, гэр б үлтэй, эхнэр охины хамт амьдардаг. 2006 онд Соёлын дээд сургуулийг номын санч-мэдээллийн ажилтан мэргэжлээр сурч төгссөн. 2006 онд ШУТИС-ийн номын сан д орж уншлагын танхимын номын санчаас эхлэн тогтмол хэвлэлийн номын санч, мэдээллийн ажилтан, номзүйч, ахлах номын санчийн албан
тушаалд дэвшин
ажиллаж байна. 2009 онд Nanоsoft компьютер, сүлжээ, програм хангамжийн 2 сарын сургалтанд сурч төгссөн. ШУТИС-ийнснийт уншигчдыг мэдээллээр хангахад ихээхэн анхаарч, гадаад дотоодын номын сан болон техник технологийн шинэ, соргог мэдээ, мэдээллийг түргэн шуурхай түгээж ирсэн. ШУТИС-ийн 50 жилийн ойд зориусан гаргасан профессор багш нарын нэгдсэн номзүйн бүртгэл 13 боть номыг эмхтгэсэн. 2011 онд Монголд орчин цагийн номын сан үүсэн х өгжс өний, Монголын Үндэсний
номын
сан
байгуулагдсаны
90
жилийн
ойд
зориулсан
эрдэм
шинжилгээний хуралд номын сангийн шинэчлэл сэдвээр эрдэм шинжилгээний илтгэл тавьсан. 2011 онд Монголын нийт номын санчдын дунд зарлагдсан шилдэг номын санч улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Монголын номын сангийн хөгжил, номын санчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар ихээхэн идэвхи чармайлттай ажиллаж байна. ШУТИС-ийн профессор багш нарт гадаадын онлайн мэдээллийн санг ашиглах талаар сургалтуудыг тогтмол зохион явуулж уншигчдыг мэдээллээр хангаж байна. ШУТИС-ийн дижитал номын сан байгуулахтай холбогдуулан гадаад дотоодын дижитал номын санг судлаж байна. Цаашид мэдээллийн технологийн чиглэлээр мэдлэгээ дээшлүүлэн, гадаадын дижитал номын сантай танилцаж ШУТИС-ийн электрон номын сан байгуулахад ихээхэн анхаарч ажиллаж байна. 2012 онд Монголын номын сангуудын консорциумын удирдах з өвл өлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2009.08.26