1
ЖУУЛ
Ч
АЛ
АЯ
Л
Л
Л
А
ЖУУЛЧИН
1954 он
ЖУУЛЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КОМПАНИ
Аялахад алс хязгаар үгүй ... АГУУЛГА Номин хөх далайн арал ОКИНАВА . ...................4
ТОКИОГИЙН ШУВУУД: Аялагч С.Мөнхтөрийн
УСАН ДЭЭРХ ДИВААЖИН: Сэтгүүлч
нийтлэл..................................................................20
Н.Нандинцэцэгтэй хийсэн ярилцлага...................6
Дэлхийд алдартай ЭВЭНТ, ФЕСТИВАЛЬ...........23
ХӨЛӨГ онгоцны аялал..........................................9
НУУЦЛАГ Арабын ертөнц...................................24
ЕВРОПЫН тойрон аялал.....................................10
СОЛОНГОС аялал................................................26
АМЕРИК аялал.....................................................12
ОРОС аялал..........................................................29
Орон орны үндэсний ХҮҮХЭЛДЭЙ....................14
Зүүн өмнөд АЗИЙН аялал...................................30
Олон үндэстний сонирхолтой ХООЛ.................15
Аяллын ЗӨВЛӨМЖ.............................................33
Эрүүл мэндийн аялал – ЯПОН, ХОККАЙДО....16
ХҮҮХДИЙН аялал................................................34
МӨРГӨЛИЙН аялал............................................19
2015 - 2016 оны шууд нислэгтэй аяллууд..........35
Гүйцэтгэх захирал Ё.Ундраа Эрхэм хүндэт харилцагч, жуулчиддаа энэ өдрийн мэнд хүргэе! Дэлхий ертөнцөөр аялж, юм үзэж нүд тайлсан хүмүүс эх орныхоо үнэ цэнийг илүү ихээр мэдэрч, бүтээн байгуулах чин хүслээр улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж чаддаг. Бид ийм хүмүүстэй хамтарч ажилладагтаа талархдаг. Монголчууд аялах дуртай ард түмэн. Aялаад очсон газар оронтойгоо амархан танилцдаг онцлогтой. Энэ бол талын Монголд төдийгөөс өдий хүртэл өнгө төрхөө гээгээгүй оршсоор байгаа нүүдэлчин соёлын улбаа юм. “Жуулчин” компани өмнөх жилүүдэд сониуч, аялах дуртай монгол түмэндээ зориулж хямд төсөр зардлаар гадаадад аялуулах хөтөлбөрийг санал болгож байв. Чэжү, Хайнан, Дубай, Тайланд зэрэг олон чиглэлд тусгай нислэг бүхий аяллуудыг амжилттай зохион байгуулсан туршлага бидэнд бий. Энэ удаа манай улстай газар зүйн хувьд ойрхон оршдог, цагийн зөрөөгүй зорчоод ирэх Япон улсын ресорт бүс нутаг болох Окинаваг санал болгож байна. Мөн аяллын өртөг нь боломжийн, оношилгоо шинжилгээ нь найдвартай, хямд гэдэг утгаар нь Хоккайдо мужийн Обихиро эмнэлгийн оношилгооны аяллыг энэ удаагийн хөтөлбөртөө багтаалаа. XIV Далай багшийн Токио хотноо хийх айлтгал хуралд оролцох аялал танд сэтгэлийн гэгээ бэлэглэнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна. Мөн ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотуудын сонгодог аялал таны мэдрэмжийг хөглөхөөр сайхан аялал байх болно. Ирэх сар, жилүүдэд бид танд улам сонирхолтой аяллуудыг толилуулна гэдгээ амлая.
“Жуулчин” таны сонгох аяллын брэнд
М.ЭНХМАА Гадаад аяллын менежер
Д.БААСАНЖАРГАЛ Гадаад аяллын албаны дарга
Б.СОСОРБУРАМ Гадаад аяллын менежер
Э.ЭРДЭНЭБАТ Гадаад аяллын менежер
Т.БАТНОРОВ Гадаад аяллын менежер
Ц.НАМЖИРМАА Гадаад аяллын менежер
НОМИН ХӨХ ДАЛАЙН АРАЛ
ОКИНАВА
ОКИНАВА
4
www
juulchin.mn f
juulchin
outbound@juulch
Эйса-Японы, Окинава арлын Наха ард түмний үндэсний урлагийн сор болсон дуу, бүжиг, бөмбөрийн хослол бүхий урлагийн тоглолтыг бид хөтөлбөртөө багтаалаа.
Амьдралд ганцхан тохиох нандин өдрүүдээ Японы номин хөх далайн орон Окинава аралд өнгөрүүлэх хуримын хосуудад зориулсан тусгай хөтөлбөртэй аяллыг залуустаа санал болгож байна.
Churaumi аквариум: Дэлхийд ховордсон аварга халим загас болон Окинавагийн номин цэнхэр далайд амьдардаг олон төрлийн загас, далайн амьтдыг үзэх боломж таны өмнө байна.
Магуро загасны сүши: Япончуудын урт наслалтын нууц эрүүл зөв хооллолтод оршдог гэж та сонссон байх. Бид энэ удаа аялагчиддаа Японы Окинава арлын Магуро загасыг танилцуулж байна. Магуро загасны сүшиг идсэнээр бие эрүүлжиж, арьс толигор, чийглэг болдог хэмээн Окинава арлын Наха ард түмэн ярьцгаадаг юм.
Shuri Castle: Окинавагийн ард түмний нэгэн үеийн түүхийг өгүүлсэн Шүри сүм музейд эртний хаадын түүх, ард түмний ёс заншил, амьдралын хэв маягийг харуулсан өвөрмөц үзмэрүүдийг үзэх боломжтой.
5
УСАН ДЭЭРХ
ДИВААЖИН
Сэтгүүлч: Н. Нандинцэцэгтэй хийсэн ярилцлага -Таныг “Жуулчин” компанийн үйлчлүүлэгчидтэй “БИ ЖУУЛЧИН” сэтгүүлээр уулзуулж байгаадаа баяртай байна. Манай компанийн зохион байгуулдаг аяллын талаар сэтгэгдлээ хуваалцаач ? -Баярлалаа. Би “Жуулчин” компаниар үйлчлүүлэхдээ үргэлж таатай байдаг. Хариуцлагатай, ажил хэрэгч, зохион байгуулалттай, нийтэч зан чанар нь их таалагддаг юм. Жуулчны компани бүр ийм байж чадвал Монголд аялал жуулчлал хөгжих тийм ч асуудал биш гэж боддог шүү. -Таныг газар дундын тэнгисээр хөлөг онгоцоор аялаад ирсэн гэж сонслоо. Aяллын сонин сайхнаасаа манай уншигчидтай хуваалцах уу? -Би гэр бүлээрээ аялах хоббитой л доо. Энэ удаа газар дундын тэнгисээр хөлөг онгоцоор аяллаа. Монголчууд хөлөг онгоцны аялал гэхээр далай дээр олон хонох хэцүү, далайн өвчин тусч магадгүй гэх мэт жижиг сажиг зүйлд санаа зовоод байх шиг санагддаг. Гэхдээ хөлөг онгоцоор аялахад санаа зовох зүйлгүй. Европыг үзье, энэ тивийн үзэсгэлэнтэй сайхан бүхнийг жинхэнэ утгаар нь мэдэрье гэвэл хөлөг онгоцны аяллыг сонгооорой гэж зөвлөмөөр байна. Машинаар олон хот дамжиж ядартлаа явах тухгүй санагддаг. Буудлаас буудлын хооронд ингэж зүдэрч явж байхаар тав тухтай хөлөг онгоцон дээрээ амраад явах их гоё мэдрэмж өгдөг юм билээ. Өглөө сэрэхэд л шинэ газар, шинэ адал явдал. Aяллын сэтгэгдэл бол гайхалтай. Унтаад сэрэхэд өөр нэг шинэ хотод ирчихсэн байдаг гээд төсөөлөөд үзээрэй. Амарчихсан хүн сайхан газар үзэхээр төрөх мэдрэмж нь ч ондоо. Бас тав тух талаасаа үнэхээр амар санагдсан. Хөлөг онгоцонд суухаас эхлээд бүх л төрлийн үйлчилгээг
6
бүрэн утгаар нь үзүүлдэг юм билээ. Үнэхээр дээд зэрэглэлийн үйлчилгээг тэнд мэдэрсэн. Усан бассейн, жакузи, наран шарлагын талбай, хөл бөмбөгийн талбай, бага, өсвөр насны хүүхдийн цагаа өнгөрүүлэх орчин, иог, фитнессийн хичээл, SPA, гоо сайхан, дэлхийн нэртэй бүх брэндийн дэлгүүр, бүжгийн клуб, диско клуб, янз бүрийн гоё кафетериянууд, олон орны хоолнууд, төрөл бүрийн шоу тоглолтууд, кабера шоу гээд хүний амрах орчинг жинхэнэ утгаар нь бүрдүүлсэн байдаг юм билээ. Нэг үгээр хэлбэл УСАН ДЭЭРХ ДИВААЖИН гэж нэрлэмээр санагдсан шүү. -Хөлөг онгоц зогсох боомтууд дээр ямар ямар зүйл үзвэл аялагчдад таалагдах бол? -Манай гэр бүл долоо хоногийн хугацаанд хоёр тивийн, таван улсын, зургаан хотоор аялсан. Марселиас хөлөг онгоцонд суугаад өглөө сэрсэн чинь Барселонд ирчихсэн байсан. Орой болгон жуулчдын өрөөнд нь маргаашийн хөтөлбөрийг санал болгодог юм билээ. Та Барселонд энэ үзвэрүүдийг үзээрэй, ийм үйлчилгээ аваарай гээд бүгдийг нь сэтгүүл хэлбэрээр өгчихдөг болохоор сонголт хийхэд хэцүү биш л дээ. Бид гэхэд л Барселонд алдарт Саграда Фамилия сүмийг үзсэн. Үнэхээр гайхалтай урлагийн бүтээл. Валенсиад алдарт Жардин цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалсан. Амар амгалан гэж ийм л байдаг байх гэмээр гоё мэдрэмж төрсөн. Сэтгэгдэл төрүүлсэн өөр нэг гоё зүйл бол тэндэхийн усан парк. Ромд алдарт Ватиканы сүмийг үзсэн. Африкийн Тунис өөр мэдрэмж төрүүлсэн өвөрмөц сайхан улс байна лээ. Боомт хотууд дээр хөлөг онгоц зогсохоос өмнө тухайн хотын онцлог, аяллын үзмэр, үйлчилгээнүүдийг санал болгодог учраас алийг нь үзэх вэ гэдгээ хялбархан сонгохоор санагдсан. Зарим хот руу үнэгүй автобус хүртэл явдаг юм билээ. Автобусанд сууж хотын төв рүү ороод л 6-8 цагийн турш тухайн хотоор аялах боломжтой. Хүссэн сонирхсоноо үзэж, зугаалаад орой нь онгоцондоо ирдэг. Үнэхээр тав тухтай шүү.
-Та Европын хамгийн гоё гурван улсаар, тодруулбал Франц, Испани, Италиар аялсан. Энэ аяллуудаас сэтгэлд үлдсэн онцлог агшнууд гэвэл юуг онцлох вэ? -Газар дундын тэнгисийн хөлөг онгоцны аяллын хоол, дарсыг онцолмоор байна. Би энд тэнд аялахаараа тухайн орны хоолыг их сонирхдог хүн. Европ бол үнэхээр дарсны орон. Дарсны өндөр соёлыг хөлөг онгоц дээр жинхэнэ утгаар нь мэдэрсэн. Итали хоол бол үнэхээр урлагийн бүтээл. Испани их сайхан бүсгүйчүүлтэй улс байна лээ. Мэдээж уран барилга байгууламжууд нь дуу алдам сайхан. -Манай компани Монголдоо анх удаа энэ намар газар дундын тэнгисээр аялах хөлөг онгоцны аяллыг аялагчиддаа санал болгож байгаа. Энэ талаар таны сэтгэгдлийг сонсъё? -Бид хөлөг онгоцоор аялж байх үедээ Монголын уран нугараач охидтой тааралдсан. Тэнд ажилладаг гэсэн. Улсынхаа гайхамшигт урлагийг дэлхийд сурталчилж яваа охидоороо бахарсан шүү. Хөлөг онгоцон дээр нийтдээ 1370 хүн ажилладаг юм билээ. Тэд үйлчилгээг дээд хэмжээнд үзүүлж, зорчигчидтойгоо маш найрсаг, хүндэтгэлтэй харилцдаг. 4360 зорчигч нэгэн зэрэг тээвэрлэж аялуулдаг үнэхээр том хөлөг онгоц байсан. Танай компанийг ийм сайхан шинэ аяллыг аялагчидынхаа аяллын сонголтонд оруулж байгаад талархаж байна. Монголчууд сүүлийн үед их аялдаг болжээ. Танай компанийн зохион байгуулах хөлөг онгоцны аяллаар аялах гэж байгаа хүмүүст “УСАН ДЭЭРХ ДИВААЖИН-аар гэр бүл, найз нөхдөөрөө аялж, сонгодог үйлчилгээг мэдрээрэй, амьдралын тань үнэхээр мартагдашгүй мөчүүд байх болно” гэж хэлмээр байна.
-Aялал жуулчлалын компаниар үйлчлүүлэхийн давуу талыг та юу гэж боддог вэ? -Ер нь мэргэжлийн байгууллагаас үйлчилгээ авна гэдэг цаг, зардал хэмнэсэн шийдэл байдаг. Өөрсдөө аялахад наад зах нь нэлээд судалгаа хийх шаардлага гарна. Очиж үзээгүй газар учраас интернэтийн мэдээллээр зөв сонголт хийнэ гэдэг амар зүйл биш. Тэр бүхнийг мэргэжлийн аяллын экспертүүд бэлэн бэлдэж өгвөл өчнөөн цаг хэмнэнэ. Хэмнэсэн цагаа гэр бүлийнхэнтэйгээ зугаатай, тав тухтай өнгөрүүлбэл илүү дээр. Мөн аяллаа эрт төлөвлөж сурвал маш их зүйлийг сурна. Бидэн шиг цаг нартай уралдаж яваа XXI зууны хүмүүсийн хувьд алтан цаг хугацаагаа хэмнэнэ гэдэг хамгийн том боломж. -Хөлөг онгоцны аяллаар явахдаа юуг анхаарвал зүгээр вэ. Манай аялагчдад зөвлөгөө өгөөч? -Санаа зовоод байх зүйл огт байхгүй дээ, бүх зүйл тэнд бий. Хувийн бэлтгэлээ сайн хангаад явчихад л болно. Хүүхнүүддээ хэлэхэд гоёлын даашинзнаасаа хэд хэдийг аваад яваарай. Зарим орой тусгай хүлээн авалт болж зоог барих хэрэг гарна. Тэр үед заавал даашинз өмсөх шаардлага тавьдаг юм. Хөлөг онгоцон дээр алкохолын төрлийн зүйл, зарим нэг хотын төв рүү хүргэж өгдөг автобусны үйлчилгээ, аяллын үзмэрүүдийн төлбөр зэргээ нэмэлтээр төлнө гэж тооцоолоод явсан нь зүгээр. -Манай компаниас эрхлэн гаргадаг “БИ ЖУУЛЧИН” сэтгүүлийн уншигчидад газар дундын тэнгисээр аялсан гайхалтай дурсамжаасаа хуваалцсанд баярлалаа. Таны дараагийн аялал хаашаа вэ гэсэн асуултаар ярилцлагаа өндөрлөе? -Дараагийн аялал маань Карибийн тэнгисийн хөлөг онгоцны аялал байх болов уу гэж бодож байна. Маш их баярлалаа. Ярилцсан: ЖУУЛЧИН ХХК Ерөнхий менежер: Н.ЭГЧЖАРГАЛ Маркетингийн ахлах менежер: Б.СУВД-ЭРДЭНЭ
7
Таны сонгох аяллын брэнд 8
ХӨЛӨГ
ОНГОЦНЫ АЯЛАЛ ХӨЛӨГ ОНГОЦНЫ МЭДЭЭЛЭЛ Үйлдвэрлэсэн он: 2014 оны 10 дугаар сарын 25-нд бүрэн дууссан Өртөг: 550 сая еврогийн өртөгтэй Анх аялал хийсэн: 2015 оны 11 дүгээр сарын 1 Бүртгэлтэй газар: Итали улс Маршрут: Наполь, Специ, Савона, Марсейль, Барселона, Пальма Даац, хүчин чадал: 132.500 Урт: 306 м (1,003 фут 11) Дам: 37.20 м (122 фут 1) Хурд: 22.4 зангилаа (41км/цаг, 26 миль) Хүчин чадал зорчигч: 4.947 зорчигч Багийн ажилчид: 1.253 Давхрын хэмжээ: Нийт 19 давхар. Түүнээс 14 давхар нь олон нийт хэрэглэх зориулалттай. Өрөөний тоо: 1-4 дүгээр зэрэглэлийн нийт 1862 өрөөтэй. Зочид буудлаар зүйрлэвэл 6-7 одтой буудалтай дүйцэхүйц стандартай хөвдөг бяцхан арал гэж ойлгож болохуйц хөлөг онгоц юм.
9
ЕВРОПЫН ТОЙРОН АЯЛАЛ
ПАРИС МИЛАН
ЩВЕЙЦАРЬ 10
Европыг тойрсон сонгодог аяллыг сонгосоноор та Дурлалын хот Парис, цагны эх орон Щвейцарь, загварын ертөнцийн хаан Милан, усан дээрх Венец, уран барилгын эх, хөл бөмбөгийн хот болох Барселонатай танилцаж, хүн төрөлхтний соёлын төв болсон Европын бишрэм түүх соёлыг дэргэдээс нь мэдрэх боломжтой. Эрт цагийн түүх өгүүлсэн уран баримлуудтай, сонгодог урлагт тод нэртэй суутнуудыг төрүүлсэн Европ тивээс аяллын богц дүүрэн, шинэ санаа өвөртлөн ирэх боломжийг бид танд олгож байна.
ЕВРОПЫН АЯЛАЛ:
ВЕНЕЦ
БАРСЕЛОНА
11
АМЕРИК АЯЛАЛ
12
НЬЮ ЙОРК
ВАШИНГТОН ХОТ
Нью-Йорк хотыг Эрх чөлөөний хөшөөгүйгээр төсөөлөх аргагүй. Энэ хөшөөг Францын ард түмнээс 1886 онд Америкийн ард түмэнд найрамдал, эв нэгдлийн бэлгэдэл болгон гэрээслэн үлдээсэн юм. Эрх чөлөөний хөшөөг бүх дэлхийн ардчилал эрх чөлөөний илэрхийлэл гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрдөг.
Вашингтон гайхмаар нам гүм хот. Холливудын кинон дээр гардаг америк стилийн хот огт биш. Анх очсон хэн ч “Өндөр барилгууд нь хаана байгаа юм бол” гэж нүдээрээ сэмхэн хаймаар тийм даруухан хот. Вашингтон АНУ-ын бусад хотыг бодвол өндөр барилга цөөхөнтэй. Хуучны хотыг хуучнаар нь авч үлдэх бодлого баримталсан нь энэ. Хотын гудамжаар алхах хүмүүс нь голдуу ажил хэрэгч хувцастай. Вашингтончууд ганган хээнцэр, дэгжин гэхээс илүү даруухан хувцаслахыг илүүд үздэг. Охид хүүхнүүд нь нүүрээ будахгүй. Өндөр өсгийт өмссөн ганц нэг нь бусдаасаа нэлээд содон харагдана. Вашингтоноос ердөө дөрөвхөн цаг яваад хүрчихэж болох НьюЙорк хот залуусын зугаа цэнгэлээр бялхаж байхад энэ хот тэр чигтээ нам гүм байгаагийн шалтгаан ердөө л энэ. Та энд Вашингтон хотын бэлгэдэл болох “Харандаа”-н барилга, тус улсын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольнд зориулан босгосон “Линкольн Мемориал” хөшөөг үзэх болно. Хажууханд Потомак гол урсаж, Томас Жефферсоны дугана, Конгрессын ордон сүндэрлэдэг.
ХАВАЙ АРАЛ
ЛАС ВЕГАС ХОТ
Номхон далайн төвд орших байгалийн үзэсгэлэнт Хавай нь 1959 онд АНУ-ын 50 дахь муж болон нэгдсэн түүхтэй. Цэнхэр гариг дахь хамгийн үзэсгэлэнтэй төгс байгальтай газрын нэгэнд зүй ёсоор орох энэ газар нутаг жуулчдыг соронз мэт татдаг. Энэ арал дээр нутгийн уугуул иргэдээс гадна Ази, хойд Америкийн иргэд холилдож үндэснийхээ өвөрмөц өнгө төрх соёл иргэншлээ хэдийнэ бий болгожээ.
Алсын Америк орон руу аялахад амархан болжээ. Лас Вегас гэсэн нэрийг сонсоход л толгой эргэм дуу чимээ, өнгө өнгийн гэрэл анивчуулах өндөр өндөр барилга, өдөр шөнө нь ялгагдамгүй хөл хөдөлгөөнтэй гудамжууд, эргэн тойрон хөгжилдсөн хүмүүсийн дүр төрх таны санаанд бууж байна уу? Зорин ирэх жуулчдыг казино тоглоомоороо татдаг нь Лас Вегас хотын гол онцлог юм. Товчхондоо Лас Вегасыг зугаа цэнгэлийн диваажин гээд тодорхойлчиход хэтрүүлсэн болохгүй. ‘’Сахиусан тэнгэрүүдийн хот’’ буюу Лос-Анжелес бол хүн амын тоогоороо Калифорни муж улсын хамгийн том хот. Лос-Анжелес гэдэг нэр испани хэлний “сахиусан тэнгэрүүд” гэсэн үгнээс гаралтай. ЛосАнжелест жуулчдын зорин очдог газар олон.
13
ОРОН ОРНЫ ҮНДЭСНИЙ
ХҮҮХЭЛДЭЙ Олон улс үндэстний хүүхэлдэй цуглуулдаг хүн манай аялагчид дунд бий. Үндэстний хүүхэлдэй тухайн орныхоо үндэсний хувцас соёлыг харуулсан хэв загвартай байдаг нь аялагч таны ч мөн цуглуулгыг баяжуулж, өнгө нэмнэ.
14
МОНГОЛ
ТҮРК
АНГЛИ
СОЛОНГОС
ЯПОН
ХЯТАД
ХАВАЙ
ВЬЕТНАМ
БРАЗИЛ
ОРОС
ЭНЭТХЭГ
ИНДИАН
ОЛОН ҮНДЭСТНИЙ СОНИРХОЛТОЙ
ХООЛ
МОГОЙН ДАРС, ХЯТАД УЛС Могойг цагаан будааны дарсанд дарах, эсвэл могойн цусыг архитай хольж энэ өвөрмөц дарсыг гаргаж авдаг байна.
ТАКО, МЕКСИК
Хамгийн амттай хоолтой, хоолондоо амтлагч их хийдэг улс бол яах аргагүй Мексик.
ПО ШӨЛ ТАЙЛАНД УЛС Тайландын гоймонтой шөл по нь үхэр эсвэл тахианы мах, будааны гоймон болон хэдэн төрлийн ногоо орсон алдартай гудамжны хоол юм.
ШАРСАН ААЛЗ, КАМБОЖ УЛС
Сармистай хуурч элсэн чихэр болон давсаар амталсан шарсан аалзыг та Камбож улсын аль ч гудамжнаас олж идэх боломжтой.
ЗААНЫ ХАР ЯСАН КОФЕ
Уг кофег Тайланд улсын тосгонд гаргаж авдаг. Гаргаж авдаг арга нь их хачирхалтай. Кофены үрийг заанд идүүлж, гүйцэд боловсролгүйгээр гарах үед нь түүж авдаг юм. 1 килограм нь 1000 долларын үнэ хүрдэг.
ПИЦЦА, ИТАЛИ Итали бол хоолны соёлоороо дэлхийд тэргүүлдэг улс. Бидний амтархан иддэг пицца хэмээх гайхалтай хоол мөн л Италиас гаралтай хоол.
МОДНЫ ӨТ, АВСТРАЛИ УЛС
Уг өтний арьс нь шарсан тахиатай ижил амттай бол доторхи цайвар шаргал бие нь шарсан өндөгтэй төстэй амттай байдаг.
БУУЗ, ХЯТАД УЛС
Монголд төдийгүй дэлхий дахинд түгсэн хятад хоол болох бууз /Baozi/ нь маш олон төрлийн орц найрлагатай.
РАМЕН, ЯПОН УЛС
Ази төдийгүй дэлхий даяар түгсэн хоол бол рамен. Орчин үед раменийг халуун ус хийгээд л шууд идэхээр боловсронгүй болгосон.
ШАРСАН ЦАРЦАА, ДЭЛХИЙД ӨРГӨН ТАРХСАН
Халуун тогоонд сармистай хуурч давс, перц халуун ногоогоор амталж иддэг.
СҮШИ, ЯПОН УЛС Зөвхөн Япон гэлтгүй дэлхий даяар танигдсан хоол бол сүши. Хоолны урлаг, хоолны соёлыг энэ хоолноос мэдрэх боломжтой.
ЭНЭТХЭГ ХООЛ Энэтхэг хоолны онцлог бол бин болон түгээмэл амт оруулагч улаан чинжүү, цагаан гаа, гич, сармис, улаан лооль, сонгино, бүйлс зэргийн хольц карри юм.
15
Эд хөрөнгөө алдвал багыг алдсанд тооц Нэр хүндээ алдвал ихийг алдсанд тооц Эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооц ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОНОШИЛГОО ГЭЖ ЮУ ВЭ?
Урьдчилан сэргийлэх оношилгооны гол давуу тал нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэх боломж юм. Хавдар, зүрх судас, тархи мэдрэлийн амь насанд халтай олон өвчнүүд эрт үедээ ямар нэг шинж тэмдэггүйгээр архагшиж эцсийн шат хүрсэн үедээ илрэх тохиолдол элбэг байдаг. Жирийн иргэд өвчнөө оношлох чадвар байхгүй тул энгийн ханиад гэж явсаар амь насандаа аюул учруулах тохиолдол цөөнгүй. Үүнээс гадна эрт үед нь оношилгоонд хамрагдаж заншвал амь насанд халтай өвчнүүдээс урьдчилан сэргийлэх боломж бүрддэг сайн талтай. Эрүүл, өвчин зовиургүй хэрнээ биеийн ерөнхий эрүүл мэндийн байдлаа тодорхойлуулах хүсэлтэй хүмүүс олон байдаг. Шинжилгээнийхээ хариуг сонсоод цаашдын амьдралын хэв маягаа сайжруулж засах, архи тамхинаас татгалзах хүн ч цөөнгүй бий.
16
ХОКУТО ЭМНЭЛЭГИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОНОШИЛГООНЫ ТӨРЛҮҮД
ХОКУТО ЭМНЭЛГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАГЦ ОНОШИЛГООНЫ ДАВУУ ТАЛ
• Биеийн ерөнхий багц оношилгоо • Хавдрын багц оношилгоо • Тархины багц оношилгоо • Зүрхний багц оношилгоо
• Орчин үеийн эрүүл мэндийн дэвшилтэт тоног төхөөрөмж • Олон жилийн туршлагатай найрсаг хамт олон • Хавдрын PET төхөөрөмж • Зөв онош, оновчтой эмчилгээ • Япон чанар
ХААНА, ЯМАР ЭМНЭЛЭГТ ОНОШИЛГООНД ХАМРАГДАХ ВЭ? Япон улсын Хоккайдо арлын Обихиро хотын Хокуто эмнэлэг. Хокуто эмнэлэг нь сард 17500 хүн, жилд дунджаар 210000 хүнийг амбулаториор хүлээн авч нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулдаг. Жилд 7000 хүнийг хэвтүүлж эмчилдэг юм. Хокуто бол олон жилийн туршлагатай хамт олон, хамгийн орчин үеийн техник технологоор бүрэн тоноглогдсон Японы шилдэг эмнэлэгүүдийн нэг.
АЯЛЛЫН БУСАД ОНЦЛОХ ЗҮЙЛҮҮД Япон улсыг бүрдүүлэгч үндсэн дөрвөн арлын нэг Хоккайдогийн нийслэл Саппоро хотоор аялж Stellar Place Sapporo, Daimaru зэрэг худалдааны төвүүдээр үйлчлүүлэх боломжтой. Мөн та алдарт Саппоро рамен, Чингис хаан хоолуудыг амталж, Мойва уул, Токачикава байгалийн халуун рашаан гэх мэт аялал жуучлалын олон гайхалтай төвүүдээр зочилж мартагдашгүй дурсамжтайгаар эх орондоо ирэх болно.
17
“ЖИЛДЭЭ НЭГ УДАА Ч БОЛОВ ӨМНӨ НЬ ОЧИЖ ҮЗЭЭГҮЙ ГАЗРАА ЗОРИН ОЧИЖ БАЙ” Дээрхийн Гэгээнтэн XIV ДАЛАЙ ЛАМ
МӨРГӨЛИЙН АЯЛАЛ
ЯПОН ТОКИО 2016.04.08 ЭНЭТХЭГ ДАРАМСАЛА 2016.01.06
ТОКИОГИЙН ШУВУУД
Òîêèî. 2015.4.12.
Б
идний хэсэг жуулчид 6О жилийн түүхтэй “Жуулчин” компанийн шугамаар Далийн цэцэг дээлээ сэгсэрч буй цаг дор, Далай багшийн айлдварыг сонсохоор их наран улсыг зорилоо. Нарито олон улсын нисэх буудалд буухад, цэцэг навч нь анхилсан номин цэнхэр арлын орон шиврээ бороотой угтав. Цув байтугай малгай ч үгүй яваа бидэн, хувьтай хүн хур борооноор гэцгээн, шүхэр авахаар гүйлдлээ… Эрхэм уншигч авхай нар энэ орныг надаас илүүтэй мэдэх учир тэр болгоныг нуршилгүй зөвхөн сэтгэгдлээ бичиж, богино хугацаанд аль болохоор ихийг үзүүлэхийг хичээж, бололцоотой бүхнийг гүйцээж явсан Баасанжаргал, Болор-Эрдэнэ, И хатагтай, Энхмаа нартаа “Жуулчин” сэтгүүлийн хуудсаар дамжуулан баярласнаа илэрхийлэхийг хүссэн юм. Биднийг гэсэн сэтгэл нь алхам тутамд амтагдаж, миний хойч үе хаана явсан ч нүүр улайлгахгүй соёлтой боловсролтой, ямар сайхан ухаалаг хүмүүн болж өснө вэ гэж бодогдон, харийн оронд та нараараа бахархан баярлаж явлаа. Энэ бүхнийг бичихэд одоо ч гэсэн сайхан санагдаж байна. Энэ орон 12О сая хүн амтай. Дундаж наслалт 85. Тэтгэвэртээ 65-тай гардаг ажээ. Манайхан ахмад үетэйгээ хөгшин минь ард чинь шинэ хүн байгаа шүү гээд өрөвдөөд ч байгаа юм шиг, занаад ч байгаа юм шиг адармаатай харьцдаг даа. Энд харин огт өөр. Нэг нөхөр сургууль төгсөөд ирлээ гэхэд амьдралынх нь баталгааг хангаж 30-40 жилийн гэрээ хийж нэг хөгшинд дагалдангаар өгдөг гэнэ. Нөгөө хөгшин нь тэтгэвэрт гарлаа ч богиносгосон цагаар ч юм уу, долоо хоногт нэг ч юм уу, хоёр өдрөөр ажиллан, насан туршдаа хуримтуулсан арвин мэдлэг, арга
20
туршлагаа өвлүүлж, шавиа ажил мэргэжилдээ төгс боловсорсны дараа л сая нэг тэтгэвэртээ жинхнээрээ гардаг ажээ. Ингэж ахмад, залуу үеийн нь залгамж холбоо уламжлал болон мөнхөд үргэлжилдэгээрээ Япончуудыг ийм өндөр хөгжилд хүргэсэн ч байж болох юм. Тэгэхэд алтан ургийн садан гэж цээжээ дэлдэх бидэн, хэдэн хөгшчүүдтэйгээ ингэж харьцдаг бил үү? Бидний гээгдсэн өв соёл, ариунаар нь хадгалах ёстой нандин зүйлийн нэгээхэн хэсэг нь энд гадуурхагдан яваа ч юм болов уу? гэж санагднам. Гэтэл хөгжлийн дээд түвшинд хүрсэн Наран хүмүүс өв соёл, зан заншлаа хоцрогдсон гэж үзсэнгүй. Бидний хоцрогдсон гэж үздэг үндэсний үзэл, ёс зан заншлаа гээсэнгүй уламжлуулсаар, улс орон нь хөгжсөөр л. Далийн цэцэг эх газрын хуурай ширүүн уур амьсгалтай монгол нутагт хагдарч байхад, төрөл нэгтэй сакура нь далайн чанадын чийглэг энэ оронд мөн л адилхан унаж байх жишээтэй. Хүйн холбоотой, байгаль эхийн хуулиа гэж хол ойрын ялгаа үгүй ажээ. Далай багшийн айлдвар сонсохоор ирсэн, газар газрын жуулчид бараг км цуваа үүсгэн зогсч байхад, зохион байгуулагчид нь өөрийн орны иргэдээ бидний хажуугаар чөлөөтэй нэвтрүүлэн оруулж байсан нь, өөрсдийгөө биш гадаадынхныг хүндэлж сурсан бидэнд эвэртэй туулай үзсэн мэт содон сонин харагдах нь юун. Өөрсдийгөө үнэлдэг, үнэтэй бүхнийхээ үнэлэмжийг алдаагүй улс түмэн гэдэг ийм л хүчирхэг болдог ажээ гэж бодогдсоноо нуух юун. Тогтвортой хөгжлийн нь бас нэг үндэс үүндээ ч байж магад?... Далай багшийн айлдвар Токиогийн охидын их сургуулийн 1000 хүний суудалтай танхимд
мэдрүүлж өгсөн хань чамдаа ч бас баярлалаа. Эрхэм уншигч авхай нар сайн ажиглавал бидний дунд царай төрхөөрөө ялгаатай нэгэн эрхэм бий.
болж, сүсэгтнээр дүүрэн уйдах завгүй хоёр өдөр өнгөрлөө. Эгэл даруухан энэ их хүний үг сургаалийг Улаанбаатартаа анх удаа, хоёр дахиа Токиод сонсож буй минь миний хувьд ховорхон тохиох аз завшааних хувь заяа билээ. Далай багш Монголчуудад үнэн элэгсэг ханддаг, юм бүхэнд санаа тавьдаг нь харагддаг юм билээ. Манай нэг жуулчин багшаас адис авах гэж чихэлдэх зуур, хамгаалагчийнх нь гарт алтан зүүлт нь өлгөгдөн алга болов. Бид ч “За дүүрчээ. Энэ олон хүний хөлд гишгэгдээд алга болсон, хайран юм” гэж шаагилдцагаав. Гэтэл уулзалтын дараа ширээн дээрээ хүний нүдэнд анзаарагдахаар аятайхан тавьчихсан байсныг нь манай хөтөч олж өгсөн билээ. Гэгээнтэний дэргэд бас л адилхан гэгээнтэнүүд л байдаг ажээ. Монгол Япон, Хятад, Солонгос зэрэг олон орны сүсэгтнүүдээс биднийг тусгайлан хүлээн авч уулзсан нь энэ их хайр энэрлийнх нь бас нэгэн илрэл нь байсан биз. Далай багш “Хүн энэрэнгүй сэтгэлтэй байх ёстой! Сэтгэл нь догширвол үйлс нь ч мөн адил догширно. Сэтгэлээ амар амгалан байлгаж чадвал, хорвоогийн бүх юмс амар амгалан болно” гэж айлдсаныг дуулгахад таатай байна. Нэг анзаарах нь ээ Далай багш над руу ирмээд ч байх шиг, гайхах сандрах зэрэгцэн, хажуу тийш харвал гэргийтэй маань ирмэлцээд л сууж байх нь тэр. Манайхны сайд дарга нар жирийн иргэдтэйгээ эртний дотно танил мэт, элгэн садан лугаа ингэж суудагсан бил үү! Гэтэл эгэлгүй их хүнд, эгэл жирийн сүсэгтнүүд нь ч ахан дүүс, анд нөхөд нь байдаг ажээ. Чухам үүндээ л, хэнийг ч ялгалгүй хайрладагтаа, ямар ч үед эгэлхэн байдагтаа, энэ агуу их хүний шид оршдог буй за. Агуу их хүн гэдэг ямар энгийн байдгийг
Далай багш монголчуудтай уулзах уулзалтандаа орж ирэнгүүтээ л тоомсог шиг содон энэ хүнээс “Та хаанахын иргэн бэ” гэж асуусан юм. Гадаадын хүн ч гэлээ Далай багшийн асуултад “МОНГОЛ” хэмээн танхим дүүрэн хүнгэнүүлж, зүрхийг минь хөөргөж элгийг минь дэвтээсэн халуун сэтгэлт хүргэн билээ. Тэнд очсон ЗООаад хүнийг, Далай багшийг ч гайхтал Монгол гэж ам бардам хэлсэн танд баярлалаа. Таны үр хүүхдүүд энэ элгэмсэг сэтгэлийг чинь насан туршдаа мартахгүй биз ээ. Би гэсэн элгэн халуун сэтгэл огшоосон эрхэм хүн таныг дурсаж явах болно. Үүгээр миний аян замын сэтгэгдэл дүүрч байна. Надад энэ бүхнийг үзэж харах, ухаарах бахархах зэрэг ховорхон тохиох боломжийг бэлэглэж, сэтгэлийн цангаагаа тайлахад тусалсан та нартайгаа болон “Жуулчин” компанийн хамт олонтой, шинэ шинэ сонирхолтой аяллаар, ахин дахин учран золгохын ерөөлийг талбиж, баярласанаа илэрхийлэхийн ялдамд “Токиогийн шувууд”-аараа шүлгэн цацал өргөмүү. Та нарын минь ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, олон олон хүнд ухаарал баяр баясгалан бэлэглэж байх болтугай. Биднийг сайн сайхан учрал, ерөөл тавилангууд хүлээж байгаа гэдэгт итгэнэм. Талын хонь шиг цэмцгэр сакураг Тэнгэрийн солонготой зүйрлэм Азийн хорвоо сайхаан сайхан гэх шиг Ахарын ноос шиг цавцайн угтана… Токио.2О14.4.13. Бидний солонгос хөтөч И хатагтай танай оронд тэнгэрийн одод нь гялалзаж харагддаг гэсэн үнэн үү гэхэд “Миний халзан толгой шиг л гялалзаж байдаг даа” гэж хариулсан билээ. Улаанбаатар-Токио. С.Мөнхтөр-Ишананда.
21
ДЭЛХИЙД
ЭВЭНТ, ФЕ 1 САР
3 САР
4 САР
5 САР
6 САР
2016/01/23 2016/02/05 2016/02/09 2016/02/09 ИТАЛИ-ВЕНЕЦ ИСПАНИ
2016/03/01 2016/03/07 ЭНЭТХЭГ
2016/05/07 2016/05/14 ГОЛЛАНД
Венецийн багт наадам
2016/04/11 2016/04/17 ГЕРМАН МЮНХЭН
2016/06/29 2016/07/01 ХЯТАДЫН ГУАНЖУ
Олон улсын ИОГО “БАУМА” барилга, Алтан зул цэцгийн Олон улсын фестиваль техник тоног үзэсгэлэн хоолны 16 дахь төхөөрөмжийн үзэсгэлэн үзэсгэлэн
22
2 САР
Бухын Фестиваль
АЛДАРТАЙ
ЕСТИВАЛЬ 7 САР
8 САР
2016/07/07 2016/08/05 2016/07/10 2016/08/21 ТАЙЛАНД БРАЗИЛ РИО БАНГКОК ДЕ ЖАНЕЙРО Олон Улсын Зуны олимп хуванцар сав үйлдвэрлэх машин технологийн үзэсгэлэн
9 САР
10 САР
11 САР
12 САР
2016/09/17 2016/10/03 ГЕРМАН МЮНХЭН
2016/10 сар
2016/11/24
2016/12/31
СОЛОНГОС СӨҮЛ Гоо сайхны үзэсгэлэн
АМЕРИК
ДУБАЙ
Талархлын баяр
Шинэ жилийн галт наадам
Oktoberfest-Шар айрагны баяр
23
НУУЦЛАГ
АРАБЫН ЕРТӨНЦ ДУБАЙ - ТУРК АЯЛАЛ
24
ДУБАЙ БОЛОН АБУ ДАБИ Цөлийн диваажин гэгдэх Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби болон Дубай хотоор аялснаар та дэлхийн хамгийн өндөр алдартай барилга болох Бурж Халифа /BURJ KHALIFA/, 7 одны зэрэглэлтэй зочид буудал болох Бурж Ал Араб /BURJ AL ARAB/, алдарт лалын шашны томоохонд тооцогдох гайхамшигт Шейх Заедын сүмээр зочилж, Сахарын цөлөөр жийпний аялал хийж, алтны зах орж үнэт эдлэлийн уран хийцийг сонирхож, жинхэнэ диваажинг мэдрэх болно.
ТУРК-ИСТАНБУЛ Босфорын хоолойгоор зааглагдах тив дамнасан Турк улсын нийслэл болох Истанбул хотоор аялсанаар Ази Европын хосолмол соёлыг үзэх ховор боломж таны өмнө байна. Хотын дундуур урсах голоор усан онгоцоор зугаалж, турк маягийн оройн зоог барьж, дэлхийд танигдсан лалын сүм болох Хөх сүмээр зочлон, худалдаа наймаа хийж аяллын богцоо дүүргээрэй.
ТУРК-КАППАДОКИА Турк улсын Каппадокиа хотын аялалд хамрагдсанаар та хэзээ ч мартагдашгүй өдрүүдийг өнгөрөөх болно. Агаарын бөмбөлөгөөр хотыг тойрч, Каппадокиаг бүхэлд нь агаараас харах боломжтой.
ТУРК-АНТАЛЬЯА Турк улсын үзэсгэлэнт Анталяа хотын аялал танд номин цэнхэр далайн усыг ширтэнгээ алжаалаа тайлах боломжийг олгож байна. Таатай ээх наранд далайн эрэг дээр биеэ шаран тухалж, найз нөхөдтэйгөө амралтаа тухтай өнгөрүүлээрэй.
25
СОЛОНГОС АЯЛАЛ
КЁНБУГ ХААНЫ ОРДОН Сөүлд хааны ордон олон байдаг. Кёнбүг хааны ордон нь Жусоны үед баригдсан хааны таван ордон дундаас хамгийн том нь. Энэ ордон хааны амьдрах орон сууц төдийгүй түшмэдүүдийнхээ хамт төрийн ажил хэрэг явуулдаг өргөө байсан юм. 1392 онд Жусон улсыг байгуулсан их хаан И Сон Ге Сөүлийг улсын нийслэл болгон зарлаж, уг хааны ордныг 1395 онд бариулжээ. Кёнбүг хааны ордон нь 7225 өрөө тасалгаатай. Түүнээс гадна тусдаа 489 тасалгаатай ордон бас бий. Ийм том ордон учраас аялагчдад үзэх юм ихтэй. Уг ордоныг 1997 оны 12 дугаар сарын 3-нд Италийн Ниполлид болсон ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн холбооны 21 дэх чуулганаас хүн төрөлхтний төлөө хамгаалах ёстой соёлын өвд оруулснаар дэлхийн соёлын өвд бүртгэсэн юм.
26
ЧЭЖҮ АРАЛ Чэжү арал нь Солонгосын улсын хамгийн том арал бөгөөд цорын ганц бие даасан аймаг юм. Чэжү арал нь Япон тэнгис, Хятадын шар тэнгис, Дорнод Хятадын тэнгисээр хүрээлэгдсэн, олон сөнөсөн галт уулс бүхий хүрмэн чулуу, байгалийн үзэсгэлэнт хүрхрээтэй. Арлын эргэн тойрон усанд идэгдсэн үзэсгэлэнт хадтай. 2007 онд дэлхийн шинэ долоон гайхамшигт орсон “Мандах нарны оргил” бүхий үзэсгэлэнт арал юм. Чэжү аралд их байдаг гурван зүйл бол чулуу, салхи, эмэгтэй хүн, их байдаггүй гурван зүйл нь хулгайч, гуйлгачин, хашааны хаалга хэмээдэг...
ПУСАН ХОТ Пусан бол Өмнөд Солонгосын улсын доор шууд захирагдах, 767 км² нутаг дэвсгэрийг хамарсан том хот юм. Солонгосын хойгийн дорно өмнөд үзүүрт оршдог 3.6 сая хүн амтай, Солонгос улсдаа Сөүлийн дараах хоёрдугаар том хот билээ. Дэлхийд тэргүүлэх далайн эргийн боомт хот гэдгийг нь аялагчид андахгүй. Далайн эргээр дарвуулт завиар зугаалах хосууд, наран шарлагын газар биеэ шарах жуулчид бужигнасан, дэлхийд гайхагдах үндэсний уламжлалт барилга байшингуудаар хүрээлэгдсэн, жуулчдын очих дуртай брэндийн дэлгүүрийн гудамжинд бүтэн өдрийн турш цагийг зугаатай өнгөрүүлэх сайхан боломжоор дүүрэн хот юм.
СӨҮЛ ХОТ Солонгос улсын тухай мэдэхгүй монгол хүн гэж үгүй. Солонгос улс нь соёл, урлаг шоу цэнгээнээрээ алдартай төдийгүй та бидний сайн мэдэх караокэны эх орон. Сөүл хотод аялснаар эртний түүхтэй Хааны ордонд зочлон хаадын өргөөтэй танилцаж, үндэсний хувцас хамбуг өмсөн зургаа авахуулж, шөнийн Сөүл хотыг Намсайн тауэр дээрээс дүүжин гүүрээр харж, Солонгосын хамгийн өндөр барилга 123 давхар “Lotte world” орж гэр бүлийхэнтэйгээ бүтэн нэг өдрийн турш тоглоомын төвөөр зугаалах боломжтой. Алдарт Хан мөрний эргээр усан онгоцоор аялан, найз нөхөдтэйгээ Солонгос үндэсний хоол шарсан мах идэж, сөжү уун караоке орж хүссэнээр дуулах мөчүүдийн гайхамшгийг та мэдрэх болно. Америк хороолол Этивонд шоу үзэж, хөлийн улаа өвдтөл бүжиглэх ч бас сайхан мэдрэмж. Ийм мэдрэмжийг Сөүл хотоос өөр хаанаас ч мэдрэхгүй.
27
ОРОС АЯЛАЛ
ОХУ-ын Москва, Санкт-Петрбург, Иркутск болон бусад хотуудад сурч, амьдарч, очиж байсан зуу зуун монголчууддаа дурсамж сэргээн цаг хугацаагаар аялах ховорхон боломжийг олгож байна.
28
САНКТ-ПЕТЕРБУРГ Санкт-Петербургийг музей хот хэмээдэг. Давтагдашгүй уран хийц бүхий олон мянган барилга, ихэс дээдсийн хэдэн арван орд харш, цэцэрлэгт хүрээлэн, өвөрмөц шийдэл бүхий хэдэн зуун гүүр, урлагийн оргил болсон үнэт үзмэр бүхий музей зэргээрээ Санк-Петербург хот дэлхийд алдартай. Музей хотын үзмэрүүд улам бүр нэмэгдсэн гэсэн таатай мэдээг аялагч танд дуулгахдаа баяртай байна.
ИРКУТСК Дэрвэлзэнхэн нисээд одсон Дэрвэж цалгисан он жилүүд минь Дэвүүр жигүүр шиг сэтгэлийн уяатай Эргэн дурсахад нэг л уянгатай Эрхүүгийн хавар дэндүү сайхан Энэ л амьдралын минь гэрэл гэгээ Эрхүүгийн хавар, эрхүүгийн хавар аа
УЛААН-ҮҮД Буриад улсын нийслэл Улаан-Үүд хотоос холгүй байрлах Иволган дацанд Буддын шашны төдийгүй хүн төрөлхтний түүхэнд төгс гэгээрсэн гэгээн хутагт Итгэлийн Дашдорж хамба нэртэй “Итгэлт хөвгүүн” буюу ард олны дунд ам дамжин хэлэгдсээр эцгийнх нь нэрээр “Итгэлт хамба” гэж нэрлэсэн ариун шүтээн бий. Итгэлт хамбад мөргөхөөр улс, орон бүрээс жуулчид олноор ирдэг. Энэ шүтээнд мөргөснөөр гай барцад, осол гэмтэл, хүнд өвчин зэргээс гайхалтай хамгаалагдсан олон жишээ байдаг. Итгэлт хамбын зүрхэн тарни “Ум а гуру шаса дара ди мам суха”-г 5000 удаа, түүнээс дээш уншихад бүх ажил бүтнэ гэж айлджээ.
29
ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН АЯЛАЛ
30
БАЛИ
СИНГАПУР - МАЛАЙЗ
Бали нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй арлуудын нэг. Байгалийн өвөрмөц тогтолцоонд түшиглэсэн эртний соёл, ардын зан заншил, уран нарийн хийцтэй гар урлал, ардын дуу хөгжим бүжгээрээ алдартай хосгүй үзэмжит арал юм.
Сингапурын Сентоза арал бол жуулчдын сэтгэлийг соронзон мэт татдаг аялал жуулчлалын том төв. Үлгэрийн мэт ид шидийн ертөнцөөр дүүрэн, үзэсгэлэнт энэ арал дээр та зугаацах гэдгийг бодитоор нь мэдрээрэй.
ТУРШЛАГАТАЙ, НАЙДВАРТАЙ, БАТАЛГААТАЙ... Би “Жуулчин” компанийн шугамаар дэлхийг гайхшруулсан алтны орон Дубай, чөлөөт бүсийн өндөр хөгжилтэй Хонгконгд тус бүр хоёр удаа, мөн Их наран улс, арлын орон Япон, цагаан будааны эх орон Вьетнам, бурхны орон Энэтхэг, хоёр тивийг холбосон Турк, үзэсгэлэнт Чэжүд
аялан хорвоо ертөнцийн сайхныг мэдэрсэн. Аялахын гайхамшгийг, аялал бол амьдралын баяр баясгалан, эрүүл энхийн их эрч хүч юм гэдгийг ойлгосон. Зөвхөн “Жуулчин” компанийг сонгодог маань цаанаа шалтгаантай. Олон жилийн туршлагатай, найдвартай, баталгаатай, аяллын хөтөлбөр нь сонирхолтой, хөтөч нар нь өндөр боловсролтой, уриалгахан эелдэг учраас би “Жуулчин”-г сонгодог. Зочид буулдууд нь зэрэглэл өндөр, хүлээн авагч талууд нь бэлтгэлээ сайн хангасан байдаг гэсэн давуу талыг нь ч энд онцолмоор байна. Дараагийн шинэ шинэ аяллууддаа ч “Жуулчин”-тай хамт төлөвлөнө гэж бодож байгаа. Энэ дашрамд “Жуулчин” компанийн хамт олонд үргэлж баярлаж явдагаа дахин илэрхийлж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье. Хүндэтгэсэн, Монгол улсын соёл боловсрол, барилгын тэргүүний ажилтан “Шинэ зуун барилга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Хасхүүгийн Төмөр
ХОНГКОНГ
ВЬЕТНАМ
Дорнын сувд Хонгконг орноор хамт олон, гэр бүл, найз нөхдийн хамт аялахад хамгийн тохиромжтой. Таны амьдралын хамгийн гайхалтай дурсамж үлдээсэн аяллуудын нэг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь тэнд хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийн хүсэл болсон Диснэйлэнд, Далайн парк бий. Өндөр хөгжилтэй улс орнуудын төлөөлөл болсон орчин үеийн хотжилтыг та Хонгконгоос харах боломжтой. “Жуулчин” компани Хонгконгт аялах хамгийн шилдэг аяллын хөтөлбөрийг танд санал болгож байна. Бид аялагчдынхаа хүсэлд нийцэхээр төгс үйлчилгээг үзүүлэх болно.
Танд Вьетнам улс гэх үгийг сонсоод хамгийн түрүүнд санаанд буудаг зүйл юу вэ? Мэдээж будааны талбайд дэрсэн малгай өмссөн эмэгтэй, үзэсгэлэнтэйгээр жаргаж буй нар санаанд буудаг байх. Тиймээ, үүнийг та Ханой хотоос Халонг булан хүрэх замд харах боломжтой ба өөрөө ч гэсэн нутгийн өвөрмөц малгайг өмсөн нутгийн иргэдтэй хамт дурсгалын зураг авахуулах боломжтой. Мөн шөнийн цагаар далайд усан онгоцоор аялангаа далайд хөвөн хоноглох боломжтой.
31
АЯЛЛЫН
ЗӨВЛӨМЖ ВИЗТЭЙ ОРНУУДААР АЯЛАХ
ÀÍÓ, Åâðîïûí õîëáîîíû óëñóóä, Äóáàé, ßïîí, Ñîëîíãîñ, Èíäîíåçè, Ýíýòõýã, Âüåòíàì, Ôèëèïïèí çýðýã îðíóóäààð àÿëàõàä âèç ìýä¿¿ëýõ øààðäëàãàòàé áàéäàã. Õàðèí òà ìàíàé êîìïàíèéã ñîíãîñíîîð àÿëàë, âèçèéã õàìòàä íü öîãöîîð àâàõ áîëîìæòîé.
̪ÍêÍÈÉ ÕÀÍØ
Òà àÿëëààð ÿâàõ ¿åäýý ÎÓ-ûí öàõèì êàðò ýñâýë áýëýí ìºí㺠àâ÷ ÿâàõ áîëîìæòîé. Áýëýí ìºí㺠àâ÷ ÿâæ áàéãàà òîõèîëäîëä òóõàéí îðíû ìºíãºí òýìäýãòýýð ñîëüæ àâ÷ ÿâáàë èë¿¿ òîõèðîìæòîé. Õýðýâ î÷îîä ñîëèõ òîõèîëäîëä áàíêíààñ èë¿¿ çî÷èä áóóäàë íü èë¿¿ áàãà õàíøààð àâäàãèéã ìýäýõýä èë¿¿äýõã¿é áàéõ. Õýðýâ Ìîíãîëä òóõàéí îðíû âàëþò çàðàãääàã¿é áîë àìåðèê äîëëàð àâ÷ ÿâààðàé.
ÍÈÑËÝÃÈÉÍ ªÌͪ
Òà ãàäààäûí îðíóóä ðóó àÿëëûí çàìä ãàðàõûí ºìíº ïàñïîðò, âèç, òàðèëãûí áè÷èã çýðýã áàðèìò áè÷ãýý á¿ðýí ýñýõèéã øàëãàæ áàéõûã çºâëºæ áàéíà. Çîð÷èã÷ íèñëýã ýõëýõýýñ 3 öàãèéí ºìíº òóõàéí íèñýõ áóóäàëä õ¿ðýëöýí èðæ ãààëèéí ¿çëýã, çîð÷èã÷èéí òèéç áà òýýøíèé á¿ðòãýë áîëîí ïàñïîðòûí øàëãàëòàíä îðîõ ¸ñòîé. Õýðýâ çîð÷èã÷ òîãòîîñîí õóãàöààíû ºìíº íèñýõ áóóäàëä õ¿ðýëöýí èðæ ÷àäààã¿éãýýñ ýñâýë øààðäëàãà õàíãàõã¿é áàðèìò áè÷èãòýé èðñíýýñ áîëæ çàõèàëãàò ñóóäëàà àøèãëààã¿é òîõèîëäîëä ñóóäëûí òîðãóóëü, ¿éë÷èëãýýíèé õóðààìæèéã çîõèõ æóðìûí äàãóó òºëíº.
ÕÈËÝÝÐ ÍÝÂÒÐÝÕ
Ãàäààä ïàñïîðò õýðýãòýé áºãººä õ¿÷èíòýé õóãàöàà íü àÿëàõ ºäðººñ äîð õàÿæ 6 ñàðààñ äýýø áàéõ øààðäëàãàòàé. Îðîõ áîëîí ãàðàõ õóóäñûã îíãîöîí äîòîð òàðààæ ºãñíèé äàãóó áºãëºíº.
ÎÍÃÎÖÎÍÄ ÑÓÓÕÀÄ ÀÍÕÀÀÐÀÕ Ç¯ÉËÑ
Îíãîöîíä ñóóõàä ãàð òýýøèíäýý 100ìã-ñ èë¿¿ õýìæýýíèé øèíãýí ç¿éëñ àâ÷ îðîõûã õîðèãëîäîã òóë á¿õ øèíãýí ç¿éëñèéã à÷ààíä ºãñºí áàéõ øààðäëàãàòàé. Îíãîöíû áóóäàë äîòîðõ òàòâàðã¿é áàðààíû äýëã¿¿ðýýñ àâñàí ç¿éëñ õàìààðàõã¿é áîëíî.
ÎÍÃÎÖÎÍÄ ÒÝÝÂÝÐËÝÕ À×ÀÀÍÛ ÕÝÌÆÝÝ Ãàð òýýø: Çîð÷èã÷èéí ãàð òýýø íü îíãîöíû ñóóäëûí äîîð áîëîí òýýø õàäãàëàõ õýñýãò áàãòàõààð áàéõ áà 5 êã-ààñ õýòðýõã¿é áàéõ ¸ñòîé. Ãàð òýýøíèé 3 òàëûí õýìæýýñèéí íèéëáýð íü 115 ñì-ýýñ õýòýð÷ áîëîõã¿é. ªºðººð õýëáýë ãàð òýýøíèé 3 òàëûí õýìæýýñ íü áàðèóë, äóãóé ýýðýã íü îðîîä 55ñì õ 35ñì õ 25ñì-ààñ õýòðýõã¿é áàéâàë çîõèíî. ¯íý òºëáºðã¿é òýýâýðë¿¿ëæ áîëîõ òýýø Òà îëîí óëñûí íèñëýãýýð çîð÷èõäîî áèçíåñ çýðýãëýëèèí òèéçòýé áîë 30 õ¿ðòýë êã, ýíãèéí òèéçòýé áîë 20 õ¿ðòýë êã êã òýýøèéã á¿ðòã¿¿ëýýä ¿íý òºëáºðã¿é òýýâýðë¿¿ëýõ ýðõòýé. Õýðýâ òàíû íýã òýýøíèé æèí íü îëîí óëñûí íèñëýãò 35 êã -ààñ äýýø ýñâýë îâîð (ãóðâàí òàëûí íèéëáýð õýìæýý) íü 158ñì (62 èí÷)-ýýñ õýòýð÷ áàéâàë Òà óã òýýøèéã òýýâýðë¿¿ëæ áîëîõ ýñýõèéã çààâàðëàã÷ààñ óðüä÷èëàí ëàâëàõ øààðäëàãàòàé.
ÀßËËÛÍ ÕªÒªËÁªÐÒ ÎÐÎËÖÎÕ ÑÀÍÀÌÆ Àÿëëûí õºòºëáºðò öàãèéí õóâààðèéí äàãóó îðîëöîõ øààðäëàãàòàé. Àÿëëûí öàãèéã áàðèìòëààã¿é íºõöºëä òººðºõ, àÿëëààñ õîöðîõ çýðýã àþóëòàé.
ÀßËËÛÍ ÀÞÓËÃ¯É ÁÀÉÄÀË
32
Àÿëàã÷ òà ººðèéí áàéðëàñàí áóóäëûí íýðèéí õóóäñûã áèåäýý àâ÷ ÿâàõ íü ç¿éòýé áºãººä ýíý íü òàíûã òººðñºí òîõèîëäîëä ýðãýæ áóóäëàà îëîõîä òóñ áîëíî. ̺í øààðäëàãã¿é òîõèîëäîëä ººðèéí ¿íýò ç¿éëñ áîëîí ãàäààä ïàñïîðòûã áóóäëûí ºðººíèé ñåéô-íä õàäãàëàõ íü ç¿éòýé þì.
33
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
ХҮҮХДИЙН АЯЛАЛ
Aяллын зорилго: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх, соёл, аялал жуулчлалын үзмэр, хотын хөгжил, үндэсний үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаатай танилцаж, сурагчдын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийслэлийн соёлтой иргэн болж төлөвших, төрөлх хотоороо бахархах, хайрлах сэтгэлийг төрүүлэх юм.
Аяллын зураг та нд дурсамж болон үлдэнэ
34
ÌÎÍÃÎË ÖÝÐÃÈÉÍ ÌÓÇÅÉ
ØÓÓÄ ÍÈÑËÝÃÒÝÉ ÀßËÀË ÕÀÉÍÀÍ 5 ºäºð, 7 ºäºð
2015.11.15-2016.04.15
ÒÀÉËÀÍÄ 5 ºäºð
2015.11.15-2016.02.25
ÄÓÁÀÉ 5 ºäºð
2015.11.15-2016.02.25
×ÝƯ 5 ºäºð
2015.11.15-2016.02.25
ÂÜÅÒÍÀÌ 5 ºäºð
2015.11.15-2016.02.25
ÑÈÍÃÀÏÓÐ 5 ºäºð, 7 ºäºð
2015.11.15-2016.02.25
35
Ìîíãîë óëñ, Óëààíáààòàð 14-210, Ñ¿õáààòàð ä¿¿ðýã, 1-ð õîðîî, Элчингийн ãóäàìæ Óòàñ: 7000-9970, Ôàêñ: 976-11-320246 Ýëåêòðîí øóóäàí: outbound@juulchin.com Âýá õóóäàñ: www.juulchin.mn Фэйсбүүк: www.facebook.com/juulchin