2010/2 (48)
1
2010/2 (48)
"ÌÀÍÄÓÕÀÉ ÕÀÒÀÍ" ÕÕÊ-ÍÈÉ ÇÀÕÈÐÀË Í.ØÈÍÝÃÝÐÝË:
"¯ÍÄÝÑÍÈÉ ¯ÉËÄÂÝÐËÝËÝÝ ÄÝÌÆÄÝÃ, ÌÎÍÃÎËÎÎ ÃÝÑÝÍ ÑÝÒÃÝËÒÝÉ ÕÝÐÝÃËÝÃ× ÍÀÐÒÀÀ ÁÀßÐËÀËÀÀ" Ìîíãîë õ¿íèé ãàðààð á¿òýýãäñýí ç¿éëä õºðºí㺠îðóóëâàë ¿íäýñíèé ¿éëäâýð áîëîí Ìîíãîëûí õºãæèëä îðóóëæ áóé òàíû äýìæëýã áîëíî. Ãîî ñàéõíû á¿òýýãäýõ¿¿í ¿éëäâýðëýëýýðýý àíõäàã÷ "Ìàíäóõàé õàòàí" êîìïàíèéí 20 æèëèéí îé ýíý ºäð¿¿äýä òîõèîæ áàéãààòàé õîëáîãäóóëàí êîìïàíèé óäèðäëàãà, àæèëòàíóóäòàé óóëçàæ á¿òýýãäýõ¿¿í, ¿éë àæèëëàãààíû òàëààð ñîíèðõñîí àñóóëòàíäàà õàðèóëò àâëàà. "Ìàíäóõàé õàòàí" Í.Øèíýãýðýë:
ÕÕÊ-íèé
çàõèðàë
- Êîìïàíèé íýðíýýñ ÿðèàãàà ýõëýå. Ìàíäóõàé õàòàí áîë ìîíãîë ýìýãòýé õ¿íèé ¿ëãýð æèøýý áîëñîí ¿çýñãýëýí ãîî, óõààíò õàòàí áèëýý. Êîìïàíèà ýíý íýðýýð íýðëýõ áîëñîí òýð ó÷èð òîõèîëûí òóõàé? - Ìàíàé êîìïàíè àíõ 1990 îíä "Ìàíäóõàé" ï¿¿ñ íýðòýé áàéãóóëàãäñàí. Ýíý ¿åä àðä÷èëàë, ººð÷ëºëò ýõýëæ áàéñàí ¿å. Ãîî ñàéõíû á¿òýýãäýõ¿¿í ¿éëäâýðëýäýã, ãîë õýðýãëýã÷èä ìààíü ýìýãòýé÷¿¿ä áîëîõîîð ýíý ò¿¿õýí õàòíû íýðýýð íýðëýñýí. Õîæèì 1995 îíä Óëñûí á¿ðòãýëèéí àëáàíààñ êîìïàíèéí îíîîñîí íýðèéã äàâõàðäàõã¿é áîëãîæ öýãöëýõýä áèä "Ìàíäóõàé õàòàí" íýðèéã ñîíãîñîí ò¿¿õòýé. Óõààíò õàòíû íýðýýð êîìïàíèà íýðëýñýíäýý áèä èõ áàÿðëàæ, îìîãøèæ ÿâäàã. Õàðèóöëàãàà ÷ óõàìñàðëàäàã. - "Ìàíäóõàé õàòàí" ÕÕÊ ìîíãîëä àíõäàã÷ ãîî ñàéõíû á¿òýýãäýõ¿¿í ¿éëäâýðëýæ, 20 æèëèéí òóðø òîãòâîðòîé ¿éë àæèëëàãàà ÿâóóëæ áàéíà. Êîìïàíèéõàà àìæèëò, îëîëòûã ìàíàé óíøèã÷èäòàé õóâààëöàíà óó? - Õàìò îëîí ìààíü íýãýí ¿ç¿¿ðò ñýòãýëýýð õèéæ á¿òýýå ãýæ çîðüæ àæèëëàäàã, ñàéõàí õàìò îëîí á¿ðäñýí. Àëèâààä òóóøòàé õàíäàæ, òîãòâîðòîé ¿éë àæèëëàãàà ÿâóóëñíààð ¿ð ä¿í ãàðñàí ãýæ áîäîæ áàéíà. - ªºðñäèéí àìæèëòàà þóòàé õîëáîæ òàéëáàðëàõ âý? - Òåõíîëîãèéí ãîðèìûã ÷àíä ìºðäºæ ÷àíàðòàé ò¿¿õèé ýäýýð á¿òýýãäýõ¿¿íýý ¿éëäâýðëýäýã. Áàéíãûí æèãä àæèëëàãààòàé áàéõ, àëü áîëîõ ¿íýý òîãòâîðòîé áàðüæ áàéõ çýðãýýð õýðýãëýã÷äèéã ¿íèéí õººðºãäºë, áàðààíû õîìñäîëîîñ àíãèä áàéëãàí õýðýãëýã÷ýý Эрхлэгч Ж.Лувсандорж Зөвлөхүүд Ж.Бэгзсүрэн (НСМТХ-ы тэргүүн) Ж.Хорлоо (Хүүхдийн төлөвшил судлаач) Сэтгүүлч Э.Энхсайхан Хүндэт нийтлэлчид Зохиолч, гүн ухаанч Боловсрол судлаач Зохиолч, сэтгүүлч Зохиолч, сэтгүүлч
2
Д.Урианхай Г.Галбадрах Х.Болор-Эрдэнэ А.Амарсайхан
õààíä ºðãºìæèëñººð èðñýí ÿâäàë íü ìàíàé á¿òýýãäýõ¿¿íèéã ñîíãîõ õýðýãëýã÷äèéí òîî æèëýýñ æèëä ºñºõºä õ¿ðãýñýí áàéõ. ¯íäýñíèé ¿éëäâýðëýëýý äýìæäýã, Ìîíãîëîî ãýñýí ñýòãýëòýé ¿íýí÷ õýðýãëýã÷èääýý áàÿðëàëàà. - 20 æèëèéí îéãîî òîõèîëäóóëàí ¿éë÷ë¿¿ëýã÷, õýðýãëýã÷äýý õýðõýí áàÿðëóóëàõ âý? ßìàð àæèë çîõèîí áàéãóóëæ áàéãàà âý? - 20 æèëèéí îéãîî òîõèîëäóóëàí áèä îð÷èí òîéðíîî òîõèæóóëàõààñ ýõëýýä íèëýýä àæèë çîõèîí áàéãóóëëàà. ¯éë÷ë¿¿ëýã÷ áîëîí àæèë÷èä ìààíü òîõèëîã öýâýð îð÷èíä ¿éë÷ë¿¿ëýõ, àæèë ¿¿ðãýý õýâèéí ÿâóóëàõ áîëëîî. ̺í Ìîíãîëûí èðýýä¿é áîëñîí ºñâºð ¿åèéí õ¿¿õä¿¿äèéã èðýýä¿éä ìýäëýã ÷àäâàðòàé, óõààëàã èðãýí áîëãîí òºëºâø¿¿ëýõýä õóâü íýìðýý îðóóëàõ çîðèëãîîð "Ìàíäóõàé õàòàíû ¿ðñ" àÿíã ÅÁÑ- èóäèàð ºðí¿¿ëæ áàéíà. ̺í çàëóóñûí ãýð á¿ëèéí áîëîâñðîëûã äýìæèõ "Ìàíäóõàé õàòàí ýýæ¿¿ä" õ¿ì¿¿íëýãèéí àÿã ñàíàà÷ëàí ãýð á¿ë ñóäëàà÷ ýðäýìòýí ìýðãýäòýé õàìòðàí îëîí àæëóóäûã ýõë¿¿ëýýä áàéíà. Ãýõ ìýò÷èëýí íèéãìèéí ñàéí ñàéõíû òºëºº áîäèòîé, íèéãýìäýý õýðýãòýé áàãà ÷ áîëòóãàé àæèë õèéõèéã çîðüæ áàéíà. - Òàíàé á¿òýýãäýõ¿¿íèé õóâüä ìîíãîë õ¿íèé îíöëîãò òîõèðñîí ãýäãýýðýý äàâóó ñàíàãääàã. Ñóäàëãàà, øèíæèëãýýíèé àæëàà õýðõýí ÿâóóëäàã âý? - Ñ¿¿ëèéí ¿åä õ¿íèé í¿¿ðíèé àðüñ èõ ýìçýã ìýäðýìòãèé áîëæ, õàðøëûí øèíæòýé ºâ÷í¿¿ä èõýýõýí íýìýãäýõ õàíäëàãàòàé áàéãàà. Ýíý òîõèîëäîëä ìàíàé á¿òýýãäýõ¿¿í¿¿ä ñàéí íºëºº ¿ç¿¿ëæ áàéãàà íü àðüñíû ýì÷ íàðûí ñóäàëãàà øèíæèëãýýíèé ¿ð ä¿íãýýð áàòëàãäàæ áàéãàà. Àðüñ ñóäëàà÷ ýðòýìòýä áîëîí ãîî ñàéõíû ìýðãýæëèéí òºâ¿¿äòýé òîãòìîë õàìòàð÷ àæèëëàæ áàéíà. - Ìîíãîë÷óóä ãîî ñàéõíû á¿òýýãäýõ¿¿í õèéõ ò¿¿õèé ýä, íººö èõòýé. Òèéìýýñ öààøèä ãîî ñàéõíû á¿òýýãäýõ¿¿íèé ñóäàëãàà øèíæèëãýýã ýð÷èìæ¿¿ëæ, ¿éëäâýðëýõ, äýëõèéí çàõ çýýë äýýð ºðñºëäºõ áîëîìæòîé ñàíàãääàã. Ýíý òàëààð òàíû áîäîë?
“Яруу сэтгэгч” клубын хүндэт гишүүд Д.Эрдэнэбаатар, М.Номинсувд, Х.Номинзол Б.Хандмаа, Г.Насанцэцэг, Б.Халиун, О.Булганхангай, Б.Дашхүү, Т.Чимэддагва, Б.Норовсүрэн Утас: 88708980, 99278174 Ц-шуудан: yaruus@gmail.com Ц-хуудас: www.yaruusetgegch.posterous.com www.luvsandorj.blogspot.com Хаяг: БГД, 4-р хороолол Fohow төв 202 тоот
- Ìàíàé á¿òýýãäýõ¿¿íèé ¿íäñýí ò¿¿õèé ýä íü ìîíãîë çºãèéí áàë, çºãèéí ëàâ, ã¿¿íèé ñààì, ÷àöàðãàíû òîñ áàéäàã. Ñ¿¿ëèéí ¿åèéí øèíý òåõíîëîãèéã íýâòð¿¿ëæ, ìàðêåòèíã äýýðýý ñàéí àíõààðâàë äýëõèéä ºðñºëäºõã¿é ãýõ ãàçàðã¿é. - ¯íäýñíèé ¿éëäâýðëýë áîë óëñ îðíû õºãæëèéí òóëãóóð õ¿÷èí ç¿éë áèëýý. Öààøäàà ¿íäýñíèé ¿éëäâýðëýëýý ýð÷èìòýé õºãæ¿¿ëýõèéí òóëä þóí äýýð àíõààðàõ ¸ñòîé âý? - Ìîíãîë õ¿í á¿ð õàðèóöëàãàòàé áàéæ, õýëñýí õèéñýí á¿õýíäýý ýçýí áàéãààñàé, ýõ îðíîî õàéðëàí ¿íäýñíèé ¿éëäâýðýý äýìæýýñýé ãýæ õ¿ñäýã. Òýð õýðýýð ¿íäýñíèé ¿éëäâýðëýã÷èä ìààíü íàéäâàðòàé, õàðèóöëàãàòàé, èòãýëòýé, òîãòâîðòîé ¿éë àæèëëàãàà ÿâóóëæ, õýðýãëýã÷äýý äýýäýëñýí áîäëîãî ÿâóóëáàë Ìîíãîë óëñ ìààíü õºãæèíº ãýæ áîääîã. ̺í çàëóó ¿åäýý èéì õ¿ì¿¿æèë òºëºâøèë ñóóëãàõ õýðýãòýé ãýæ áîäîæ ÿâäàã äàà. Ìîíãîë õ¿í ìîíãîë õ¿íýý äýìæèõã¿é áîë õýí Ìîíãîë õ¿íèéã äýìæèõ âý. Õèéæ á¿òýýæ áóé íýãíýý äýìæýýä ºãâºë, ìîíãîëûí áàÿëàã ãàäàãøàà óðñàõã¿é. Ìîíãîë õ¿íèé îþóí óõààí, ãàðààð á¿òýýãäñýí á¿õýíä õºðºí㺠îðóóëâàë ¿íäýñíèé ¿éëäâýð áîëîí Ìîíãîëûí õºãæèëä îðóóëæ áóé òàíû äýìæëýã òýð áîëíî. - Õýðýãëýã÷, ¿éë÷ë¿¿ëýã÷èääýý áîëîí öààøèä õýðýãëýã÷ áîëîõ ìîíãîë ò¿ìýíäýý õàíäàæ þó õýëýõ âý? - Ñîíèíû õóóäñààð äàìæóóëàí ìàíàé êîìïàíèéã àíõ ¿¿ñãýí áàéãóóëæ, òóëãûí ÷óëóóã òàâèëöñàí Ö.Áàãìèä ãóàéäàà, îäîî àæèëëàæ áàéãàà õàìò îëîí áîëîí ºìíº íü àæèëëàæ áàéñàí á¿õ õ¿ì¿¿ñòýý áàÿðëàæ òàëàðõàæ ÿâäãàà èëýðõèéëæ îéí áàÿðûí ìýíä äýâø¿¿ëýí àç æàðãàë, ýð¿¿ë ýíõ ñàéí ñàéõàí á¿õíèéã õ¿ñýí åðººå. Ìàíàé á¿òýýãäýõ¿¿íèéã ñîíãîí õýðýãëýäýã ýðõýì õýðýãëýã÷èä ìºí õàìòðàí àæèëëàäàã áîðëóóëàã÷ õàðèëöàã÷ íàðòàà, Òà á¿õýíäýý 20 æèëèéí îéí áàÿðûí ìýíèéã Ñàð øèíèéí áàÿðòàé õàìòàä íü õ¿ðãýå. - ßðèëöëàãà ºãñºíä áàÿðëàëàà.
НОМЫН САН БА МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХОЛБОО, “ЯРУУ СЭТГЭГЧ” КЛУБ эрхлэн гаргав. Улсын бүртгэлийн дугаар 1536, Индекс 101536, ISSN 1995- 0004 Сонины нэрийг дурьдан нийтэд түгээхийг зөвшөөрнө
ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА * “Индиго” Хүүхдийн хөгжлийн төв * “Сортоо” хүүхэд залуусын нийгэмлэг * “Mind Freedom” г/х сургалтын төв * Монголын эко зохистой хөгжлийн холбоо * Лавайн эгшиг FM 97.5 * “Genius” оюутан залуучуудын төв * Америкийн соёл мэдээллийн төв
2010/2 (48)
Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээний "Мандухай Хатан" ХХК нь эрхэм хүндэт хэрэглэгч болон харилцагч Та бүхэндээ үүсгэн байгуулагдсан 20 жилийнхээ ололт амжилтаар дүүрэн ойн баярын мэндийг дэвшүүлж байна. Бид байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол хүний арьсны онцлогт тохирсон, төрөл бvрийн амин дэм, биологийн идэвхит эрдэс бодисоор баялаг чацаргана, гүүний саам, зөгийн бал, зуун наст зэрэг байгалийн гаралтай цэвэр түүхий эд ашиглан 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манай бүтээгдэхүүнүүд арьсыг сэргээх, залуужуулах, чийгшүүлэх, хамгаалах, нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй бөгөөд чанарын стандартыг хангадаг учраас хэрэглэгчдийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд бүрэн нийцэж, талархлыг нь зүй ёсоор хvлээдэг. Эрхэм хүндэт хэрэглэгч болон харилцагч Та бүхэндээ бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж байдагт гүн талархал илэрхийлж, амьдралд тань аз жаргал, ажилд тань өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Сар шинэдээ Сайхан шинэлээрэй ! 3
2010/2 (48)
ГОО САЙХАН
Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хуурай арьстай байх нь элбэг байдаг. Тийм ч учраас манай компани Монгол хүний арьсны онцлогт тохируулан ланалин суурьтай тосыг үйлдвэрлэн гаргаж байна. Үйл ажиллагааны менежер Ө.Наранзул Борлуулалтын ажилтан Одончимэгтэй бүтээгдэхүүний онцлогийн талаар ярилцлаа. - Танай бүтээгдэхүүний онцлог юу вэ? - Манай бүтээгдэхүүний онцлог гэвэл Монгол орны эрс тэс хуурай уур амьсгалд нийцсэн Монгол хүний хуурай арьсанд тохирсон байдагаараа бусад ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс ялгарах давуу талтай. - Насны хувьд ямар насны хүмүүс танай бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой вэ? - Манай бүтээгдэхүүнийг 8 настай балчраас 80 настай буурал хүртэл бүх насныхан хэрэглэх боломжтой. Жишээлбэл: 8-15 насныхан хүүхдийн тос, 16-23 өсвөр насны хүүхдүүд зуун настын цэвэрлэгч, нүүрний тос, зуун настын маск, батганы эсрэг өглөө тос, бусад насны хүмүүс цайруулах, нарнаас хамгаалах, хөгшрөлтийн эсрэг зөгийн балтай цувралууд, хэт хуурай арьстай хүмүүс гүүний саамтай цувралууд болон манай бусад шөнийн тэжээлийн тос, цагаан шөнө зэрэг бүтээгдэхүүнүүдийг ямар ч насны хүмүүс хэрэглэх боломжтой. Өөрийнхөө арьсны онцлогыг тодорхойлуулж биднээс зөвлөгөө аваад тогтмол хэрэглэвэл маш сайхан үр дүнд хүрнэ дээ. - Танайх эрэгтэй хүмүүст зориулсан ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ? - Манай бүтээгдэхүүнүүдийг бүсгүйчүүдээс
4
гадна эрчүүд залуучууд маань эрчимтэй хэрэглэж байгаа. Залуучууд маань үсний тэжээлийн тос, нүүр цэвэрлэгч, шөнийн тэжээлийн тосыг түлхүү авч хэрэглэдэг. - Монгол хүний арьсны онцлог ямар байдаг вэ? - Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хуурай арьстай байх нь элбэг байдаг. Тийм ч учраас манай компани Монгол хүний арьсны онцлогт тохируулан ланалин суурьтай тосыг үйлдвэрлэн гаргаж байна. - Танай бүтээгдэхүүнүүдийг хаанаас худалдан авах вэ? - Манай бүтээгдэхүүнүүд бүх аймаг, Эрдэнэт, Дархан, Багануур, Улаанбаатар хотын Нарантуул, “Бөмбөгөр” худалдааны төв, Эвридэй, Оргил, Смарт супермаркетуудаар худалдаалагдаж байгаа. Мөн 4-р Хороололын эцсийн 12-р байранд байрлах компанийн дэргэдэх нэрийн барааны дэлгүүртээ үйлдвэрийн үнээр худалдаа хийдэг. - Мандухай хатаныг сонгосон хэрэглэгчиддээ юу амлах вэ? - Манай “Мандухай Хатан” компанийн бүтээгдэхүүнийг байнга хэрэглэдэг хэрэглэгчид болон нийт харилцагч нартаа 20 жилийн ойн мэнд дэвшүүлж аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бид цаашдаа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, чанарыг улам сайжруулан хэрэглэгч та бүхний арьсыг үргэлж толигор, залуу байлгах талаар онцгой анхаарал тавьж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хямд үнээр та бүхний гар дээр тавина гэдгээ амлаж байна. Ярилцсан: Сэтгүүлч Э.Энхсайхан
2010/2 (48)
ГОО САЙХАН
Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээний
“Мандухай Хатан” компани Тус компани нь анх 1990 онд "Мандухай" пүүс нэртэйгээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээний "Мандухай Хатан" ХХК нь нүүр цэвэрлэгч сүүн шингэн, өдрийн болон шөнийн тэжээлийн тос, нүүрэнд иллэг массаж хийх зориулалттай маск, үсний тос, гар хөлийн тос, хүүхдийн тэжээлийн тос, үсний шампунь, ангижруулагч зэрэг нийт 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Эдгээр бүтээгдэхүүн нь манай орны хуурай, эрс тэс уур амьсгал, Монгол хүний арьсны онцлогт тохирсон байдгаараа онцлогтой. "Мандухай Хатан" ХХК нь "Хүн арддаа чанартай, хямд бүтээгдэхүүнээр үйлчлэх" эрхэм зорилго тавьж ажилладаг. Төрөл бүрийн амин дэм, биологийн идэвхит эрдэс бодисоор баялаг чацаргана, гүүний саам, зөгийн бал, зуун наст зэрэг цэвэр байгалын гаралтай түүхий эд ашиглан арьсыг сэргээх, залуужуулах, чийгшүүлэх, хамгаалах, нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь хүмүүсийн эрэлт хэрэгцээнд нийцэж, тэдгээрийн талархлыг зүй ёсоор хүлээж байдаг юм. "Мандухай Хатан" ХХК нь 1998 оны Олон улсын үзэсгэлэн яармагийн хүрэл медалийг “Яргуй” гарын тосоор хүртсэн. 1999 онд "Хэрэглэгчдийн найдвартай түнш" байгууллагаар шалгарсан. 2000 онд Олон улсын хаврын үзэсгэлэн яармагаас ХААҮЯ-ны дурсгалын медалиар тус тус шагнагдсан. Цаашид тус компани нь шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн шинэ дэвшилтэт технологи ашиглан байгалийн цэвэр түүхий эдээр хэрэглэгчдийн хүсэл сонирхол, таашаалд нийцсэн шинэ бvтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүний чанар болон тоо хэмжээг нэмэгдvvлэх зорилт тавин ажиллаж байна.
5
2010/2 (48)
МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
ИНДИГО Шинэ зууны хүүхдийн хөгжлийн төв Хүүхдийн ДӨРВӨН АСУУДАЛ-ыг ДӨРВӨН БОЛОМЖ болгоно “ИНДИГО” шинэ зууны хүүхдийн цогц хөгжлийн төв нь хүний төлөвшлийн 90% нь явагддаг, хүний амьдралын хамгийн чухал үе болох бага насны хүүхдүүдийн өсөлт хөгжилтөнд нь саад болон бул хар чулуу мэт дээрээс нь даран өөртөө итгэх итгэлийг мохоон, амьдралын хүсэл тэмүүлэлгүй болгодог дөрвөн асуудлыг арилган, тэдэнд цоо шинэ дөрвөн боломжийг олгохоор байгуулагдан өдөр өнжүүлэх болон клубын систем гэсэн хоёр үндсэн хэ Нарт ертөнцийг харах гэж тэсч ядан хүлээнэ, би. Намайг төрснийг сонсог гэж тэнхээ мэдэн чарлана, би. Анхныхаа амьсгалаа аваад эрх дураараа суниахдаа алтан дэлхийн уудмыг алдалж нэг үзнэ, би. Жаргалтай ээжийнхээ царайг сэтгэлдээ би төсөөлнө. Жавхаалаг сайхан аавыгаа хамгийн мундагт тооцно. Хөхүүн инээдээ сэтгэлдээ тээн хөрвөлзөхөд минь Хүйтэн мэсээр биеийг минь тасчих байсан гэж үү. Өвдөхийн эрхэнд би хэчнээн тийчлэн цовхчивч өөрийгөө би үнэхээр аварч чадахгүй нь ээ. Ээж ээ, намайг бүү голооч. Энгэрийг тань үнэрлэх жаргал хайрлаач. Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би гуйя. Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя. Аав аа, та намайг амьд үлдээгээч. Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач. үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би гуйя. Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя. Орчлонгийн энэхэн зайд хамгийн тайван газарт одоохондоо би торниод амар тайван нойрсоно. Хайрт эхийнхээ хэвлийн бат бэхэд найдаад хүний амьдралын сайхныг тааж ядан төсөөлнө. Зүүд мөрөөдөлдөө умбан ганцаараа инээн суухад, зүү шиг хурц төмөр биеийг минь сүлбэн ороод Хөөрч баярлахдаа л тийрчихдэг бяцхан хөлийг минь. Хүйтэн ирээрээ хөрөөдөн өршөөлгүй тасчихад өвдөхийн эрхэнд би хэчнээн тийчлэн цовхчивч үнэхээр өөрийгөө би аварч чадахгүй нь ээ. Ээж ээ, намайг бүү голооч. Энгэрийг тань үнэрлэх жаргал хайрлаач. Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая. Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя. Аав аа, та намайг амьд үлдээгээч. Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач. Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би. Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя лбэрээр үйл ажиллагаагаа явуулаж байна. Бидний хүүхдүүдэд элбэг тохиолддог ДӨРВӨН АСУУДАЛ юу вэ? 1. Эцэг, эхчүүд бидний ихэнх нь хүүхдээ
6
судалдаггүй, төрөлх зан араншин, хүүхдийн хүсэл сонирхлыг хүндэтгэдэггүй, шинэ зууны хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх, хөгжүүлэх арга барил байдаггүй. Бараг л хүүхэдтэйгээ адилхан аашилж, хүүхдээ уурлахаар нь өөрөө уурлаж, зөрүүдлэхээр нь өөрөө зөрүүдэлж, ажил ихтэйгээрээ шалтаглаж бага ярилцаж, юм хийх гэхэд нь “болохгүй”, “чадахгүй” хэмээн хориглож, буруу зөв, сайн муугийн ойлголтыг өгөөгүй, тэр тухай ярилцдаггүй мөртлөө зэмлэж, тэнэг мулгуугаар нь дууддаг... Энэ бүхэн хүүхдийн хувьд хамгийн том асуудал бөгөөд х ү ү х э д аз жаргалгүй, сэтгэхгүй, ажлаас хойш суусан, хүсэл тэмүүлэлгүй а м ь т а н болж хувирдаг. 2 . Өнөөгийн хо т ж и л т, хуурайшилт, т о о с ж и л т, агаарын
бохирдол, хүнс тэжээл, амьдралын хэв маяг, хүүхдүүдийн эрүүл мэндийн дадал хэвшил муу зэрэг олон учир шалтгаанаас улбаалан хүүхдийн эрүүл мэндэд олон асуудлууд үүсч байна. Тухайлбал хүүхдийн биед маш олон янзын шимэгчид үүрлэн амьдарч байдаг. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн анхаарал тогтворгүй болж, хэт их хөдөлгөөнтэй болон годгонож, уур уцаартай болох, хэт турах гэх мэт олон асуудлууд үүсдэг. 3. Хүүхдийн зан чанар, хандлагад нөлөөлдөг зүйл бол орчин нөхцөл, түүнийг тойрон амьдарч буй аав ээж, ах эгч, эмээ өвөө, асран хамгаалагч нар байдаг. Хэдийгээр хүүхэд боловсролын байгууллагаас маш олон хэрэгтэй, зөв зүйлийг сонсож, өсөж хөгжиж байгаа ч гэсэн тэдний хувьд хамгийн их хугацааг өнгөрүүлдэг орчин бол гэр бүл нь байдаг. Тиймээс шинэ зууны хүүхдүүдтэй хэрхэн харьцах аргаа мэддэггүй, өөрсдийхөө тухайн үеийн сэтгэлзүйн байдлаас шалтгаалан харьцдаг ах эгч, эцэг эх, эмээ өвөө нарын буруу, туйлширсан харилцаа хожим маш том асуудлыг үүсгэдэг.
4. Манай эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн бага нас, өсвөр нас, залуу нас, жирэмсэн үе, залуу гэр бүл зэрэг хүний амьдралын тодорхой нэг мөчлөг тус бүрт харилцан ялгаатайгаар тохиолддог сэтгэлзүйн хямрал болон асуудал бэрхшээлд хүүхдээ бэлтгэдэггүй, тэр талын мэдлэг хомс байдагтай холбоотой олон асуудлууд үүсдэг. Тэгвэл дээрх дөрвөн асуудлыг шийдвэрлэж, та болон таны хүүхэд, гэр бүлийн тань байнгын зөвлөх, үнэнч, дотны анд тань байж асуудлыг тань шийдвэрлэж, амжилтыг тань хамт тэмдэглэхээр ИНДИГО хүүхдийн цогц хөгжлийн төв үүдээ нээн уръж байна. ИНДИГО шинэ зууны хүүхдийн цогц хөгжлийн төв та бүхэнд дараах ДӨРВӨН БОЛОМЖ-ийг олгож байна. 1. Хүүхдийг багшийн удирдлаган дор, баг болгон, олон янзын оюуны тоглоомоор, баяр жаргалтайгаар тоглох явцдаа хөгжих цоо шинэ цогц хөгжлийн хөтөлбөрүүдтэй өдөр өнжүүлэх. /3-5нас, 6-9нас/ 2. Хүүхэд бүрийг ОХУ-н хамгийн сүүлийн үеийн аурагаар, эсийн түвшинд оношилдог аппаратаар үзлэг оношилгоонд хамруулан, зөвлөгөө өгч, эрүүл аж төрөх дадал хэвшилд сургах. 3. Хүүхдийн зан чанар, харилцаа, хандлага, төлөвшилд хамгийн ихээр нөлөөлж байдаг эцэг эх, өсвөр насны болон оюутан ах эгч, асран хүмүүжүүлэгч нарыг нь сар бүр хүний хөгжлийн болон шинэ зууны хүүхдүүдтэй хэрхэн харилцах, тэднийг хэрхэн хүмүүжүүлэх арга барилыг санал болгосон лекц сургалтанд хамруулах. 4. Хүүхдийн тань бага насанд төдийгүй өсвөр нас, залуу насны чухал, хэрэгцээтэй үеүдэд нь хамт байж, сэтгэлзүйн өөрчлөлт, өсөлт хөгжилд нь тохирсон сургалт хөтөлбөртөө хамруулж байх клубын системийг тус тус санал болгож байна. “Индиго” хүүхдийн хөгжлийн төвийг “Яруу сэтгэгч” клубын хүүхдийн хөгжлийн чиглэлээр ажиллаж байсан 3 жил гаруй хугацааны судалгаа, сургалтанд тулгуурлан энэ чиглэлийн мэргэшсэн багш нартай хамтран “Өв тэгш төлөвшсөн, өөртөө итгэлтэй, амьдралын зорилготой, үнэт зүйлээрээ нэгдсэн хүчирхэг үеийг төрүүлнэ” гэсэн эрхэм зорилгыг өвөрлөн байгууллаа. Хүүхэдтэйгээ хамт манай төвөөр зочлон хүүхдийн цогц хөгжлийн хөтөлбөртэй өдөр өнжүүлэх болон “Ирээдүйн эзэд” клубын гишүүн болохыг уръж байна. ИНДИГО-той хамт эх орныхоо ИРЭЭДҮЙН ЭЗЭД-ийг БЭЛТГЭЦГЭЭЕ! Утас: 88177575, 99158825 Ц-шуудан: indigo_tuv@yahoo.com Хаяг: Ялалтын талбай, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын байрны урд, “Тэрх цагаан нуур” компанийн байрны 4-р давхар. Блог: http://indigohuuhed.blogspot.com/
2010/2 (48)
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
“МАНДУХАЙ ХАТАН ЭЭЖҮҮД” ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ХҮМҮҮНЛЭГИЙН АЯН Өнөөдөр Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг бол гэр бүлийн боловсролын асуудал яах аргагүй мөн билээ. Гэр бүлийн боловсрол мэдлэг дутмаг байгаагаас залуу гэр бүлийн салалт нэмэгдэж хүүхдүүд өнчирч байна. Хүүхдээ хүмүүжүүлэх арга барил дутмаг байгаагаас хүүхдийн хүсэл зорилгыг мохоож өөртөө итгэлгүй, сул дорой иргэн төлөвшиж байна. Цаашилвал бэлгийн замын халдварт өвчин, үр хөндөлт, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц олон асуудал бий болсоор. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Мандухай хатан” компани 20 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн сайн сайхны төлөө “Мандухай хатан Ээжүүд” аянг өрнүүлж байна. Аяны хүрээнд гэр бүл судлаач эрдэмтэн мэргэд, нийгмийн зүтгэлтэн хүмүүс болон олон нийтийн байгууллагуудтай хамтран монгол ээжүүдэд тэр тусмаа залуу ээжүүдэд зориулан хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан, гэр бүлийн боловсрол олгох, бат бэх гэр бүлийг цогцлоон бүтээх арга ухааныг өвлүүлэх зорилгоор цуврал лекц, нэвтрүүлэг бэлтгэх, DVD бүтээж тараах, Интернет орчинд цуврал нийтлэл, видео хичээлүүд байршуулах гэх мэт олон талт ажлуудыг зохион байгуулж байна. Хугацаа: 2011 оны 1 сарын 1- 3 сарын 1
МОНГОЛ ЭЭЖ Дэлхий дээр маш олон эмэгтэйчүүд байгалийн жамаар төрөхөөс айж эмээн хагалгаа хийлгэн төрцгөөж байна. Ингэж байгалийн жамаар тодорхой хэмжээний даралтыг тэсвэрлэн төрөх ёстой байсан байгалийн хуулийг зөрчсөнөөр тархины даралттай хүүхдүүд ихээр төрж байгаа билээ. Тэгвэл манай эмэгтэйчүүдийн хувьд ямар ч хүнд өвдөлтийг тэсвэрлэн байгалийн жамаар нь хүүхдээ төрүүлдэг тэвчээр, хатуужилтай байдал нь өөрийн хувийн эрх ашигаас илүүтэй үр хүүхдээ боддог холч ухааныг харуулж байдаг. Монгол ээжүүдийн үрээ энгэртээ тэврэн, бүүвэйн дуу аялж, өсгөдөг зан үйл нь хүүхэддээ багаас нь хайрыг мэдрүүлэх, улмаар хорвоо ертөнцөд итгэх итгэл найдварыг төрүүлж, өөртөө итгэлтэй нэгэн болж төлөвших үндсийг бүрдүүлдэг. Энэ тал дээр эрдэмтэн судлаачид нэг хүртлэх нас бол хүний амьдралын хамгийн чухал үе бөгөөд энэ хорвоод итгэх, эс итгэхийн суурь тавигддаг үе гэж үзэж эх хүн үрээ нэг хүртлэх насанд нь хэдий чинээ энхрийлэн тэвэрч, хайраа мэдрүүлж чадна төдий чинээ хүүхэд нь хүрээлэн буй хорвоо ертөнцдөө итгэдэг гэж үздэг. Гадаадын ихэнх оронд эмэгтэйчүүд бие галбир, гоо сайхнаа хадгалах үүднээс үр хүүхдээ хөхөөрөө хооллодоггүй. Харин Монгол ээжүүд үзэгдэл төдий гадаад гоо сайханд хуурталгүйгээр үр хүүхдээ хөхөөрөө хооллодог нь тэдний дотоод хүчирхэг байдлыг илтгэдэг. Хүүхдийг нялх нярай үед нь хөхөөрөө сайн хооллох нь хүүхдийн хөхөх хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чаддаг бөгөөд энэхүү хэрэгцээг нялх үедээ бүрэн хангаж чадаагүй хүүхэд том болоод түрэмгий авиртай, ширүүн зантай болох магадлал өндөр байдгийг эрдэмтэд тогтоогоод байгаа билээ. Энэ хэдхэн жишээнээс харахад Монгол хүний холч ухаан, бусдыг болон байгаль дэлхийгээ хайрлах их хайр, уужуу тайван зан чанар манай эх орны сайхан ээжүүдтэй шууд холбоотой гэж хэлж болно. Тиймээс Монгол эх хүний дээрх шинжүүдийг цаашид уламжлан хадгалж явцгаая. Эх хүн та гайхамшиг Эх хүн та ясаа заадсаараа салтал өвдөж байсан ч энхрий үрээ төрүүлэхийн тулд тэвчээрийн дээдийг гаргаж чаддаг гайхамшиг... Хичнээн шөнө нойргүй хоносон ч нүдээ арай ядан нээн, босч үрээ хуурайлаад, элгэндээ тэвэрдэг гайхамшиг... Хөхний толгой хагараад янгинатал өвдөж байсан ч шүд зуун гүрийж үрээ хөхүүлдэг гайхамшиг... Үрийнхээ төлөө өөрийгөө зориулж чаддаг, үнэхээр агуу хайрын эзэн “эх хүн” та “гайхамшиг”. “Индиго” хүүхдийн хөгжлийн төвийн захирал Ж.Хорлоо 7
2010/2 (48)
ХҮНИЙ ХӨГЖИЛ “Яруу сэтгэгч” клубын Тэргүүн Ж.Лувсандорж
МЭДЭЭЛЛИЙН ДАЙН !!!
ОЛОН АЖЛЫГ ЗЭРЭГ АМЖУУЛАХ МИНИЙ АРГА БАРИЛ “Өөрийн мэдлэгийг олон хэлбэрт хувиргах” энэ бол миний ажлын арга барил. Мэдлэгээ олон хэлбэрт хувиргах гэдэг нь маш сайн эзэмшсэн мэдлэгээ сонин эсвэл телевизийн нэвтрүүлэг болгох, эсвэл лекц, сургалт, зөвлөгөө болгох, эсвэл маркетингийн арга хэрэгсэл болгох гэх мэт байж болно. Бас мэдээлэл цэгцтэй байх нь хурдтай, бүтээмжтэй ажиллах гол үндэс юм. Лаптоп дээр байгаа мэдээлэл цэгцгүй бол мэдээлэлээ хайгаад хамаг цагаа барна, стресдэнэ, ажил хийхээс дургүй хүрнэ. Мэдээлэл цэгцтэй бол ажил ч цэгцтэй, өөрөө ч цэгцтэй болно.
Дэлхий дээр хамгийн хүчтэй зүйл буу, мөнгө, мэдээлэл 3 гэдэг. Харин энэ зуунд буу сумаар биш мэдээллээр дайтаж байна. Хэн мэдээллийн хүчирхэг сувгийг эзэмшинэ тэр хүчтэй байна. Дайн 1. АМЕРИК МӨРӨӨДӨЛ: Америкийн сүр хүчийг тодруулж буй зүйл нь цөмийн зэвсгээс илүүтэйгээр Америкийн талаарх дэлхий нийтэд төрүүлж чадаж буй сэтгэгдэл биз. Америк хүчирхэг хэвлэл мэдээлэлээрээ дэлхийн тархийг “Америк мөрөөдөл”-өөр угааж чадаж байна. Дэлхий нийтэд “Америк орон бол мөрөөдлийн орон” гэсэн ойлголтыг суулгаж чадсан байна. Зарим нэг жижиг улс орны газар нутаг, өв соёлоо хамгаалж буй тэмцэл нь терорист ажиллагаа болж харагдтал дэлхий нийтийн тархийг угааж байна. Хүмүүс юу бодож, юу сэтгэхийг хэвлэл мэдээлэл тодорхойлж байна. Нэгэнт дэлхий нийтийн тархийг угааж сэтгэл зүйг нь байдан дагуулж чадаж байгаа бол хүчтэй байх нь ойлгомжтой. Үүнийг мэдээллээр эзэгнэж байгаа хэрэг гэж ойлгож болно. Дайн 2. СОЁЛТОЙ СОЛОНГОС: Солонгос олон ангит киногоороо мөн л бидний амьдралыг үрж тархи угааж байна. “Солонгос бол агуу их соёлтой ард түмэн, солонгос бол хамгийн үнэнч хайрлаж дурладаг хүмүүс, солонгосд хамгийн сайхан залуус байдаг, солонгосчуудтай гэрлэвэл жаргана” гэсэн өрөөсгөл ойлголтуудыг олон ангит киногоороо сэтгэхүйд суулгаж байна. Солонгос киноны араас солонгос хувцас, солонгос хоолноос эхлээд солонгосын бизнесүүд орж ирнэ. Цаашилвал кино үзсэн бяцхан охин “Солонгос хүн ямар гоё зантай юм бэ, солонгос хүн ямар сайхан халамжтай юм бэ, ер нь солонгос хүнтэй гэрлэвэл жаргах юм байна” гэсэн бодолд автаж солонгос хүнтэй гэрлэхээр бүртгүүлнэ. Нас нь хамаагүй ээ, солонгос хүн л байвал... Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ байна. Хөдөөгийн тосгоны гахайчин сэтгэцийн өөрчилттэй Со Му өвөө монгол бүсгүйг дарамталж, зодож, хүчирхийлнэ. Мөрөөдөж явсан аз жаргал нь харийн нутгийн шавар балчиг дунд эмгэнэлтэйгээр дуусна. Дайн 3. АГУУ ИХ ХЯТАД: Хятадын сүр хүчийг илэрхийлсэн баатарлаг түүхтэй кинонууд, хурал, үзэсгэлэн, экспо. Хятад бол агуу их түүхтэй ард түмэн, хятад баатар ялагдашгүй, хятадууд дэлхийг төвхнүүлж байсан, төвхнүүлнэ гэсэн ойлголтуудыг дэлхий нийтэд тунхаглахыг зорьж сая саяыг кинонд зориулж, тэрбум тэрбумыг мэдээлэлд цацаж байна. 8
Хятад кино урлагаа хөгжүүлээд байна уу?! Эсвэл хятадын сүр хүчийг дэлхийд зарлан тунхагласан тархи угаах бодлогоо хэрэгжүүлээд байна уу?! Хятадыг сонирхсон аялал жуулчлал, ажиллах хүчний эрэл, үйлдвэрлэл, ... Хятадын гадагш цацах мэдээлэл нь нээлттэй дотогш оруулах зарим мэдээллийн суваг хаалттай жишээ нь: youtube, facebook, twitter, blogger хаалттай байна. Хятад улс мэдээлэлд яагаад ийм чухал бодлоготой хандаж байна вэ? Яагаад гэвэл мэдээллийн дайн болж байна!!! Яагаад гэвэл youtube, facebook, twitter, blogger Хятадын бодлогод нөлөөлж чадахуйц хүчтэй байна... БИД ДАЙНД ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ? Тэгээд бид яах уу? Хүссэн хүсээгүй дэлхий даяар мэдээллийн өрсөлдөөн, хүчирхийлэл, тархи угаалт явагдаж байна. Энэ тулаанд бид хэрхэн оролцож байна вэ? Бид ялагч байж чадах уу? 1. Ямартай ч мэдээлэлд шүлтүүртэй хандах, хүүхдүүдийнхээ тархинд мэдээлэлд шүүлтүүртэй хандах чадвар суулгах, олон нийтийн хэвлэл мэдээллээр юуг түгээх, ямар киног гаргах гэх мэт олон зүйлд бодлоготой хандах шаардлага тавигдаж байна. 2. Дэлхий нийтийн мэдээллийн өрсөлдөөнд бид хэрхэн оролцох вэ? Улаанбаатарын FM радио, сумын төвийн телевизээрээ дэлхийтэй өрсөлдөх үү? Хором бүрд хувьсан хөгжихийн хэрээр дэлхийг хавтгайлж буй мэдээллийн пуужингуудтай хойд хананд өлгөөтэй байгаа цахиур буугаараа өрсөлдөж чадах уу? Интернетээр “Mongolia” гэж хайхад хэдэн траншений хүүхэд, нүцгэн хүүхнүүд биш, харин монголын байгаль, монгол хүний хийж бүтээж буй ажил, бүтээлүүд гарч ирдэг байхын тулд бид яах ёстой вэ? Монголчууд Америкийг мөрөөддөг биш, америкчууд Монголыг мөрөөддөг болгохын тулд Монголын дүр төрхийг илэрхийлсэн мэдээллийг бодлогын чанартай тогтмол нийтэлж байх нь чухал. Үүний тулд new media-д суурилсан мэдээлэл түгээх боломжоо ашиглацгаая. New media мэдээлэл түгээх боломжийг бүгдэд адил тэгшээр олгосон. Сумын төвийн нусгай хүү, Билл Гейтс аль аль нь ялгаваргүйгээр ашиглах боломжтой. Харин одоо бид мэдээллийн зэвсэглэлээр хөөцөлдөх, бүрэн зэвсэглэх, мэдээлэл түгээх арга хэрэгсэлээ бүрэн эзэмшиж ашиглах шаардлага тавигдаж байна!!! БИД ЯЛНА
Энэ бүхнийг сурахын тулд мэдээж чармайлт хэрэгтэй. Эхлээд амжуулж чадахгүй зовж нэг ажлаа ч хийж чадахгүй өдөр олон. Хэдэн өдөр хоолгүй явж, хэдэн шөнө нойргүй хонох бол юу ч биш. Гэхдээ ажил амралтаа маш сайн зохицуулж, хөдөлгөөнтэй болон суугаа ажлаа ээлжлэн хийж бас зөв зохистой хооллож чадвал стрессгүй, өвчингүй амьдарч болно. Би эм ууж үзээгүй, бас эмнэлэгт хэвтэж үзээгүй. Залуу насандаа ихийг хийж бүтээх ирмүүн хүслээр өөрийгөө хөглөж, болж бүтэхгүйг шүүмжилж суухын оронд нэг ч гэсэн зүйл сурахыг, шалтаг тоочиж гонгинохын оронд нэг ч гэсэн зүйл сэтгэж бүтээхийг, чадахгүй гэхийн оронд чадаж мэдэхийг, бусдаас бурууг хайхийн оронд өөрийгөө хөгжүүлэхийг, өөрөөсөө чадалтай хүмүүст атаархахын оронд тэднээс суралцахыг хичээдэг. Хамгийн гол нь ирээдүйгээ итгэл төгс харж, хийж бүтээхийн хязгааргүй их хүсэл тэмүүлэлээр жигүүрлэн хоногийн 24 цаг багадах шахам завгүй явах нь биднийг илүү хүчирхэг болгоно. Өглөө бүр дасгал хийнгээ алсын бараа ширтэж, орой бүр гэррүүгээ алхангаа дасгалаа хийж, шүдээ угаангаа мэдээ үзэж, нэвтрүүлэг хийнгээ хамтран зүтгэгчидээ олж, хоол идэнгээ хүнтэй танилцаж, сургалт хийнгээ хүмүүсээс суралцаж, гудамжаар алхангаа шинэ санаа цуглуулж, ажлаа дүгнэнгээ өөрийгөө цэгнэж, зөвлөгөө өгөнгөө өөрийгөө зоригжуулж, шөнө унтангаа ирээдүйгээ зүүдлэж зэрэг зэрэг л амжуулж явна даа. Зовж зүдэрч, тэмцэж тэмүүлсэн энэ амьдралдаа би хайртай... Залуу хүн бүр хийж бүтээдэг, тэмцдэг байгаасай. Өөрийнхөө гараар амьдралаа бүтээн босгодог байгаасай гэж би хүсдэг. Монгол Залуу хүн танд амжилт хүсье.
2010/2 (48)
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ
Local Business буюу бидний хэлэх дуртай Үндэсний Үйлдвэрлэл гэх ойлголт АНУ-ын хувьд хэд хэдэн утгаар ойлгогддог. Жишээлбэл:
ЭХ ОРОНЧ Ямар хүнийг эх оронч гэх вэ?
Эх оронч гээд хил дээр очиж зогсож, үйлдвэр байгуулж, ядуу хүмүүсийг баян болгож чадахгүй ч гэсэн. Юм хийж бүтээж байгаа хүмүүсээ чадлаараа дэмжье гэж боддог юм. Монгол хэзээ нэгэн цагт сайхан болно доо, бүтээгдэхүүн нь дэлхийн жишигт хүрэхээр нь хэрэглэнэ дээ гэж хүлээдэггүй. Аль болох Монгол хүний хийсэн зүйлийг л хэрэглэхийг хичээдэг. Хүнсээ сонгохдоо МОНГОЛ гэсэн тодотголтой бүтээгдэхүүн байвал авахыг хичээдэг, хувцас байвал өмсөхийг боддог. Эх оронч гэж хоосон орилохын оронд, нэг шилтэй ногоо дараад түүнийгээ гудамжинд бариад зогсож байгаа ногоочин хүүг, литр сүү саачихаад түүнийг зарж яваа бөгтөр эмээг, эсгий таавчиг оёчихоод зарах гээд байшингийн буланд сууж байгаа жирэмсэн эмэгтэйг, солонгосд сурч ирсэн зүйлээрээ сиймгэрч гэсэн 00-ийн цаас хийчихээд, түүнийгээ борлуулж чадахгүй машиныхаа хажууд уйлж суугаа Монгол залууг би ХАЙРЛАДАГ ЮМ. Тэр чинь МОНГОЛ ХҮН. Нэг МОНГОЛ нөгөө МОНГОЛДОО ЭХ ОРОН. Та үнэхээр эх оронч гэж өөрийгөө боддог бол дэлгүүрт ороод харц чинь юун дээр тусаж, гар чинь юуруу явдаг вэ? Та юу сонгох нь таны эрх. Би бол сиймгэр муу ч гэсэн монгол залуугийн хөлсөө шингээж хийсэн 00-ийн цаасыг сонгодог. Энэ бол миний л сонголт. Чадлаараа МОНГОЛ ХҮНЭЭ ДЭМЖЬЕ. Монгол хүн Монгол хүнээ дэмжихгүй бол хэн Монгол хүнийг дэмжих вэ? Бид эх оронч байж арай үнэтэй ч, чанар арай муу ч монголчуудынхаа хийж бүтээсэн зүйлийг худалдан авбал цаана нь хэдэн монголчуудын маань амьдрал дээшилж, тэдний хийх бүтээгдэхүүний чанар ч сайжирна. Гадны өнгө дизайн сайтай хувцасд хуурталгүйгээр монгол эзэнтэй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авч тэднийгээ дэмжие. Импортын цайнуудын оронд Их тайг, Чага гээд цайнуудаа сонгоё. Хятад биш үндэсний эсгий таавчиг өмсье. Цайны жигнэмэгүүд амтаараа бусдыг гүйцэхгүй ч, гэхдээ бид л авч байж үйлдвэрлэгч орлогоороо технологио сайжруулж нэг л өдөр үнэхээр амттайг хийх болно. Одоохондоо манай үйлдвэрүүд тоног төхөөрөмж муутай л даа. Гэхдээ Монгол хүн бид л хэрэглэгчдийн тоог нь нэмж байж л тэр компани оршин тогтнож үйлдвэр нь хөгжинэ шүү
дээ. Монгол ресторанд орье, монгол хувцас авч өмсье, монгол гоо сайхны бүтээгдэхүүнээрээ гоёж гангаръя. Монгол ногоогоо идье, монгол эзэнтэй банкаар үйлчлүүлье. Ингэж байж л Монгол улс маань жинхэнэ утгаараа хөгжинө шүү дээ. Тун удахгүй үндэсний их баяр Цагаан сар болно. Цагаан сарын баярын үеийн барааны эргэлт, мөнгөний урсгалаар Эрээн хот хэрхэн хөгжсөнийг хүн бүр ярьдаг. Тэгвэл энэ жил бид яах вэ? Хятадын нүд хуурсан чанар муутай бараагаар сэтгэлээ зогоож, нэгнээ хуурсаар байх уу? 10 хүнд чанаргүй 10 бэлэг өгсөнөөс, тухайн гэр бүл дунд нь үндэсний үйлдвэрийн үнэхээр чанар чансаатай нэг бүтээгдэхүүн бэлэглэчихсэн ч болно шүү дээ. Цагаан сарын ширээгээ ч бас үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр дүүргэчихвэл бахархал биз дээ. - Чихэр, жигнэмэг - Талх, нарийн боов - Сүү, сүүн бүтээгдэхүүн - Даршилсан ногоо, жимс - Гоо сайхны бараа бүтээгдэхүүн - Бээлий, оймс - Хүүхдийн тоглоом - Малгай, ороолт - Ноос ноолууран эдлэл - Бэлэг дурсгалын зүйлс - Ширэн эдлэл - Нэхий эдлэл - Хивс, хивсэнцэр - Жинсэн өмд, ажлын хувцас - Гутал - Монгол хувцас гээд л бүгдийг нь монгол хүмүүс хийж чадаж байна шүү дээ. Өнөөдөр та үндэсний үйлдвэрийнхээ юу худалдаж авсан бэ? Маргааш, нөгөөдөр юу авах вэ? Бид бүгд Монгол хүн биз дээ. Тэгвэл үндэсний үйлдвэрээ дэмжиж хамтдаа хөгжүүлцгээе. Бүх нийтээрээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих цаг болсон. Улс бүр л үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж байж хөгжлийн шинэ шатанд дэвшсэн байдаг. Бид хэдий болтол ингэж явах юм бэ? Нэгийг бодох цаг болжээ, Монгол хүмүүс бид. Та ЭХ ОРОНЧ Ж.Лувсандорж
1) АНУ-ын автомашины үйлдвэрлэгч компаниудын хувьд Япон, Герман болон бусад орны автомашин үйлдвэрлэгч компаниудтай өрсөлдөх үүднээс АНУ-д үйлдвэрлэгдсэн машинаа худалдан авахыг уриалдаг. 2) АНУ-ын муж болон хот бүрт өөрсдийн салбараа нэгжээ нээж чадсан түргэн хоолны газруудын хувьд хаана анх үүссэн гэдгээсээ шалтгаалан салбар нэгжийн тоо нь өөр байдаг: Бостон хотоос үүсэлтэй Dunkin Donuts гэх софе-кафе нь Калифони мужийн Сан Бернардино хотоос үүсэлтэй McDonalds түргэн хоолны газрын ижил өөрсдийн муж хотууддаа харьцангуй их салбартай байдаг. 3) АНУ-ын тухайн муж болон хотод төрж өссөн уугууль иргэд өөрсдийн жижиг ресторан, мухлаг, цэцгийн дэлгүүр, мөн автомашин засварын газар гэх мэт жижиг дунд бизнес эрхлэгчид нь бусад глобал францайз болж хөгжиж чадсан үйлдвэрлэл, үйлчилгээтэй өрсөлдөх үүднээс мөн л Local Business-ээ дэмжиж байхыг уриалдаг. 4) АНУ нь өөрөө цагаачдын улс учраас хүмүүс аль болох үндэс угсаа нэгтнийхээ бизнесийг дэмжиж байхыг уриалдаг, бараг шаарддаг. Тэхээр АНУын хувьд Local Business буюу Та бидний хэлэх дуртай Үндэсний Үйлдвэрлэл гэх ойлголт улсын, мужийн, хотын, дүүрэг, үндэстэн ястны гэх мэт олон санаагаар ойлгогддог. Харин манай орны хувьд хэдий олон үндэстэн ястан байдаг хэдий ч бидний хувьд Үндэсний Үйлдвэрлэл гэх ойлголт нэг л байдаг болов уу гэж би хувьдаа боддог. Оюутан бүрийн л адил Би Компьютер Техник Менежментийн Сургуульд суралцаж байх хугацаандаа “Дорны хар үүл” гэх оюутны клуб мөн “Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг" бүрдүүлэн багаараа олон үндсэрхэг ажлуудыг санаачлан хийж байсан (магад нэрнээс нь л харагдаж байгаа болов уу). Одоо тэгээд ч Монголын ихэнх аж ахуйн нэгж байгууллагууд гадаадын бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээтэй “Монгол Үйлдвэрлэв”, “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихтүн” гэх мэт олон төрлийн уриа лозонг амжилттай ашиглан хэрхэн тэмцэх аргаа мэддэг болжээ. Мөн Монголчууд бид ч өөрсдөө аль болох үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэдий сав баглаа бодоол нь гялтганасан биш ч, хэдий үнийн хувьд импортын бараанаас үнэтэй ч, мөн хэдий бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, шаардлага нь ихэнх компаний хувьд өрсөлдөх чадвар муутай байдаг ч Үндэснийхээ Үйлдвэрлэлийг дэмжие гэсэн сэтгэл, зүрхдээ хөтлөгдөн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь сонгодог. Энэ бол улсын хөгжилд оруулж буй хувь нэмэр гэж боддог. А.Мэнд-Орших 9
2010/2 (48)
ГОО САЙХАН
"Golden Beauty" салоны гоо сайханч Б.Отгонбаяр:
Хуурай арьсаа арчилдаггүйгээс Монгол хүн амархан хөгширдөг Монголчуудын дунд хөгшрөлт хурдан явагддаг гэдэг. Үүнийг эрс тэс уур амьсгалтай холбон тайлбарлах нь бий. Гэхдээ уур амьсгал гэхээсээ хоол хүнс, хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүн ч арьсны хөгшрөлтөд чамлахааргүй хувь нэмэр оруулдаг байна. Хаврын хахир улиралд арьсаа хэрхэн хамгаалах вэ? Залуу сайхан байхыг хүсэхгүй хэн байх билээ. Хэтэвч нимгэн нэгэн бол тэр бүр гоо сайхны газарт тухлаад байж чадахгүй. Хэн бүхний санааг зовоож байгаа энэ асуудлаар "Golden Beauty" саланы гоо сайханч Б.Отгонбаяртай уулзаж түүний зөвлөгөөг уншигчдадаа хүргэж байна. СҮЛЖЭЭНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН АРЬСЫГ ГЭМТЭЭДЭГ Ямар нэгэн сүлжээний гоо сайхны бүтээгдэхүүнийг бүсгүйчүүд маань дагнан хэрэглэх нь элбэг болжээ. Учир нь сүлжээний гоо сайхны бүтээгдэхүүнийг байнга хэрэглэх нь нүүрний арьсыг сайхан болгодог гэсэн ойлголт бүсгүйчүүдэд байдаг. Бүтээгдэхүүнээ борлуулахын тулд сүлжээний бизнесийнхэн ч ийн сэнхрүүлэх нь бий. Тэгвэл өөрт тохироогүй бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хэрэглэх нь тийм ч таатай зүйл биш аж. Өөрийн арьсанд тохироогүй, буруу бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсыг маш хурдан гэмтээдэг байна. Өөр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх гэхлээр арьс нь хүлээн авах чадваргүй болчихдог аж. Дээр нь нэгэнт гэмтсэн арьс эргэн сэргэхдээ маш удаан хугацаа шаарддаг байна. БУРУУ ХООЛЛОЛТ АРЬСЫГ ЭРТ ХӨГШРҮҮЛНЭ Азийн орнууд дотроос Монгол хүүхнүүд овор ихтэй харагддаг. Бараг л үеийнхнээсээ 10 насаар эгчмэд харагддагийн гол буруутан нь эрс тэс уур амьсгал гэхээсээ буруу хооллолтод байдаг байна. Хүний дотор эрхтэн эрүүл эсэх нь нүүрний арьсан дээр илэрдэг. Гэтэл монголчууд хоол хүнсэндээ махыг өргөн хэрэглэнэ. Ингэхдээ орой унтахдаа махан хоол идээд унтчихдаг. Гэтэл хүний ходоод тэрхүү махыг шингээж чаддаггүй. Max нь ходоодонд ялзардаг гээд хэлчихэд хэтрүүлсэн зүйл болохгүй. Хоолны ялзмагаар дүүрсэн ходоод хүний нүүрний арьсыг саарал, хөх өнгөтэй болгодог. Ингэснээр арьс маш эрт хөгширдөг байна. Тэгэхлээр арьсаа хамгаалах хамгийн эхний арга бол эхлээд арьснаа ямар төрлийнх вэ гэдгээ тодорхойлуулах. Арьс тань тослог, хуурай, холимог, ердийн гэсэн төрлийн аль нь вэ гэдгийг мэдсэн байх шаардлагатай гэсэн үг. Дараа нь ямар гоо сайхны бүтээгдэхүүн арьсанд тань тохирохыг шийднэ. Ингэхийн тулд дурын нэг дэлгүүрт очоод хүний сайн гэсэн бүхнийг нүүрэндээ нялаад байж болохгүй нь ээ. Хэрэглэх гэж байгаа бүтээгдэхүүнийнхээ тестыг эхлээд хэрэглэж үзэх хэрэгтэй. Хэрвээ арьсанд тань тохирч байвал бүтээгдэхүүнийг том савлагаатайгаар нь худалдан авч, зааврын дагуу хэрэглээрэй. Мөн гоо сайхны төвийн ажилчидаас зөвлөгөө авах хэрэгтэй.
10
СОЛОНГОСЫН БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН ЯАГААД ХУЛХИ БАЙНА ВЭ? Сүүлийн үед хүүхнүүд маань Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнийг шүтэх боллоо. Өндөр үнэтэй нь ч байна. Бас хямдхан нь ч бий. Гэхдээ үр дүн нь яг адилхан байдаг. Яагаад тэр юм бол. Хятадаас бараа зөөхдөө үнэ хямд, хулхийг нь түүдэгтэй адил Солонгосоос гоо сайхны бараа авчрахдаа мөн л тус улсдаа огт танигдаж, мэдэгдээгүйг нь аваад ирдэг байна. Нөгөөтэйгүүр нэртэй том фермийн гоо сайхны бүтээгдэхүүн манайд зарагдахдаа үнийн хувьд яг адилхан байдаг. Гэхдээ арьсанд үзүүлж байгаа үйлчлэлээрээ хоёр янз. Монголд зарагдаж байгааг нь хэрэглэхээр үр дүн муутай. Гэтэл Солонгост зарагдаж байгааг нь захиалж авчраад хэрэглэхээр үр дүн өндөр байгаад байдаг. Үүний нууц нь юунд байна вэ? Солонгосчууд гоо сайхны бараагаа зарахдаа тухайн бүтээгдэхүүнд орсон орц бүрийг чанараар нь граммлан зардаг байна. Хүний арьсанд сайн хүн орхоодойн орц илүү байх тусам үнэ өндөр болоод явах жишээтэй. Гэтэл манайхан тухайн бүтээгдэхүүнийг захиалан авчрахдаа хамгийн сайн гэсэн үнэтэй орцыг нь хасуулаад аваад ирнэ. Гаднах сав баглаа нь брэндийнх байдаг. Харин доторх найрлага нь дутуу байдаг байна. Ингэхдээ хүний арьсанд аль л сайн гэсэн найрлага нь байдаггүй аж. Монгол хүний арьсны онцлогт тохирсон үндэсний гоо сайхны бүтээгдэхүүнүүд ч бас байна. ХАВРЫН УЛИРАЛД АРЧЛАХ ВЭ?
АРЬСАА
ХЭРХЭН
Тослог арьс Хавар, зун, намрын улиралд тослог арьсны батгашилт нэмэгддэг байна. Ялангуяа хаврын улиралд. Хаврын шороо тоос нүүрний арьсанд нэвчин орсноор батга улам идэвхждэг байх юм. Тийм учраас тослог арьсны хамгийн гол анхаарах зүйл бол цэвэрлэгээг маш сайн, зөв хийх. Буруу цэвэрлэх юм бол батгажилтыг улам идэвхжүүлнэ. Тослог арьсыг савангаар угаах нь буруу. Үүний оронд долоо хоногт хоёр удаа гуужуулагч, дөрвөн удаа хөөс хэрэглэж заншаарай. Тэгээд өөрт тохирсон тослог арьсны эсрэг шөнийн тосыг зөв сонгон хэрэглээрэй. Хуурай арьс Хаврын уртад хүний биеийн дархлаа эрс сулардаг. Дээр нь ядрахын хэрээр элдэв төрлийн зүйл идэх нь нэмэгддэг. Тиймээс ямар ч хүн өөрийнхөө хооллолтод онцгой анхаарах хэрэгтэй. Мөн ганц тослог гэлтгүй бүх төрлийн арьсанд хаврын улиралд нүүрнийхээ арьс цэвэрлэгээг сайн хийх нь чухал. Хаврын улиралд хуурай арьстай хүний арьсанд хөгшрөлт хурдан явагддаг байна. Тиймээс тэжээлийг маш сайн өгөх хэрэгтэй. Ингэхдээ хуурайшилтын эсрэг тэжээлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв. Долоо хоног бүр арьсаа сайн цэвэрлэсний дараа сальфеткан маскийг тавина. Мэдээж өөрт тохирсон тос чухал үүрэгтэй.
Холимог арьс Арчлахад хамгийн түвэгтэй нь холимог арьс. Тийм учраас зарим бүсгүйчүүдэд энэ нь түвэгтэй санагддаг. Гэрийн нөхцөлд нэг биш хоёр төрлийн маск тавина. Тослог хэсгээрээ тослог арьсны эсрэг маск хэрэглэнэ. Мөн тослог хэсэгтээ хөөс, гуужуулагчийг хэрэглэдэг байна. Бусад хуурай хэсгээрээ хуурайшилтын эсрэг тос, маска хэрэглэх жишээтэй. Ердийн арьс Тослог хуурай нь тэнцүү арьсыг ердийн гэдэг. Номер нэг арьс ч гэж ярьдаг. Гэхдээ ийм төрлийн арьстай хүн Монголын нөхцөлд дийлэнх биш. Монголчуудын тухайд хуурай арьс давамгайлдаг. Ердийн арьсны тухайд сайн тэжээл өгөөд байхад болдог байна. Долоо хоногт хоёр удаа маск тавина. Бүсгүйчүүдийн тухайд маскийг зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Маск гэхлээр нүүрэндээ л тавиад байдаг. Гэтэл зовхи ч бас тэжээл шаарддаг. Тийм учраас зовхины маскийг нүүрний масктай хамт тавьж байгаарай. Хуулдаг маскаас илүү сальфеткан маск арьсанд сайн. Учир нь хуулдаг маск арьсыг ихээр гэмтээдэг байна. Эх сурвалж: http://www.medee.mn/
2010/2 (48)
ГОО САЙХАН
Нүүрний арьс юуг илэрхийлдэг вэ? Нүүр царай нь сэтгэлийн толь гэдэг. 20 нас хүртэл нүүр нь эхээс ямар төрсөн тийм л байдаг. Харин 40 орчим наснаас эхлэн нүүр нь хүний зан төлөв, эрүүл мэндийг илэрхийлдэг байна. Тухайн хүн тусархаг сайхан сэтгэлтэй, баяр баясгалантай, атаач жөтөөч, муу санаатай, амьдралдаа сэтгэл ханамжгүй зэрэг нь нүүрэн дээр бичээтэй байдаг ажээ. А.М.Тартак “Хүний нүүр царай миний хувьд түүний буруу зуршил, өвчин эмгэгийг илэрхийлсэн рентген зураг гэсэн үг. Нүүрнээс ямар нэгэн шинж тэмдгийг арилгахын тулд бүх организмыг эмчлэн эдгээх хэрэгтэй болдог юм” гэжээ. - Цонхигор нүүр: цусны эргэлтийн дутмагшил, цус ба даралт бага - Шаргалдуу арьс: элэг, бөөр эсхүл цөсний хүүдийн эмгэг өөрчлөлт - Улаан: согтууруулах ундаа, архи дарс хэтрүүлэн хэрэглэдэг эсхүл цусны даралт ихтэй - Нүүрэн дээрх хүрэн толбо: элэгний өвчин, эмгэг - Цагаасаа өмнө үрчийх: нойр булчирхайн өвчин - Уруул, хацар, дух хөхөлбөр туяатай: зүрхний дутагдалтайг илэрхийлнэ
Хүн яагаад хөгширдөг вэ? Хүнийг эрт хөгшрүүлдэг зүйлсийн жагсаалтыг архи, тамхи, нарны туяаны үйлчлэлээр хязгаарлаж болохгүй юм. Таны гоо сайхан, залуу насыг юу үрэн таран хийдгийг анхны харцаар ч шинжиж болно. Хэрвээ сайн анзаарвал, буруу зуршил гээч нь хүний залуу насыг “үгүй хийдэг” байна. Тухайлбал, Нарны шил, бээлийг үргэлж биедээ авч явж байх хэрэгтэй Нартай өдөр байнга шил зүү. Яагаад гэвэл нарны хэт ягаан туяа нь арьсыг хамгийн хурдан хөгшрүүлдэг. Гэтэл ихэнх хүмүүс зун биш болохоор, ердөө 15 минут л гараад ирнэ, жолоо барьж байгаа гэсэн шалтгаанаар нарнаас хамгаалах шилгүй
явах нь элбэг. Нарны хэт ягаан цацрагийн тусахгүй газар гэж үгүй. Машины шил түүнд ямар ч саад биш. Тиймд аль болох том хүрээтэй нарны шил сонго. Учир нь жижиг хүрээтэй шил нь нүдний орчмын эмзэг хэсгийг огтхон ч далдалж чаддаггүй. Бас та SPF-нарны хамгаалалттай тосыг сонгож хэрэглээрэй. Бээлий бол нар болон салхинаас арьсыг хамгаалах хамгийн сайн хэрэгсэл. Түүнийг үл ойшоодог хэний боловч гарын арьс үрчлээтэн, толботож, сэвхтэй болоход гайхах зүйлгүй юм. Соруулаар шүүс, коктейл уух Та соруулаар ундаа уухаас татгалзах хэрэгтэй. Ийнхүү байнга уувал уруулын эргэн тойронд нарийн үрчлээсүүд үүсдэг. Энэ үрчлээ нь нүдэнд ил тусахаар, гүн байдаг. Ийм үрчлээ бас тамхи татах үед ч үүсдэг. Тэгвэл яах хэрэгтэй вэ? Тамхи болон соруулаа л хаячих. Зурагтын өмнө, компьютерын ард, кино театрт байнга ундаа сордог зуршлаасаа татгалз. Өглөө болон оройдоо зориулалтын уруул өнгөлөгч, тос түрхэн арчилж бай. Бас зөгийн бал түрхэж байх хэрэгтэй шүү. Арьс суларч буй шинж тэмдгийг үл анзаарах Тухайлбал, таны хүзүүний арьс ямар ч энгэсэг түрхээгүй байхад намуу цэцэг шиг л улайгаад байхыг юу гэж ойлгох вэ? Энэ бол таны арьс суларч буйн шинж. Заримдаа энэ удмын шинж тэмдэг нь нар болон стрессийн үйлчлэлийн үр дүнд бүр эрт илэрдэг. Цаашдын дүр төрх гэвэл үрчлээс үүсч, батга, толбо нэмэгдэнэ. Өөрийн гадаад төрхөнд гарч буй өөрчлөлтийг хянамгай сонж. Хэрвээ хэвийн бус улайлт үүсэх, ялангуяа нар, хурц хоол идэх, алкоголь, кофеин агуулсан кофе цай уусны дараа нүүр улайгаад байвал эдгээрийг хэрэглэхээс аль болох зайлсхийж, оронд нь хүйтэн ус уух хэрэгтэй. Долоо хоногт нэг удаа тайвшруулах бигнүүр нүүрэндээ тавь. Хэрвээ арьсны улайлт арилахгүй бол эмчид ханд. Тэд судасны үйл ажиллагааг тогтворжуулах эмчилгээ хийх болно. Үе үе хүчтэй гуужуулагч хэрэглэх Эмзэг арьстай хэр нь долоо хоног тутамд арьсаа гуужуулагчаар хайр найргүй үрээд байвал та арьсныхаа хамгаалалтын тогтцыг алдуулж, эпидермисийг эвдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Ийм “арчилгаа” хийснээр батга гарах, арьс хогжруутах, арьс цочрох зэрэг олон сөрөг үр дагавар илэрнэ. Хэрвээ та ийм эмзэг арьстай бол жимсний хүчил найрлагад нь орсон бүтээгдэхүүнийг болгоомжтой хэрэглэ. Хүчтэй бус дунд зэргийн үйлчлэлтэй
гуужуулагчийг сонго. Гуужуулагч хэрэглэсний дараа чийгшүүлэгч бүхий тос заавал түрхээрэй. Хуурай арьсанд бол оливын тос, харин тослог арьсанд гиалуроны хүчил бүхий зориулалтын бүтээгдэхүүнээс хэрэглэ. Нүүрний хөдөлгөөн ихтэй ярих Сэтгэл хөдлөлөө нүүрийн хөдөлгөөнөөр илэрхийлж ярьдаг хүний нүүрний арьс амархан үрчлээ суудаг, Хөмсгөө зангиддаг бол хөмсөгний хооронд, хөмсгөө өргөж ярьдаг бол духанд гээд нүүрний аль хэсэг илүү хөдөлгөөнд орно тэр хэсэгт нь эрт үрчлээ тогтдог. Хэрвээ та залуу насандаа жигнэсэн алим шиг царайтай болох хүсэлгүй л бол: - Утсаар ярих үедээ духаа үрчлээтүүлж, хөмсгөө зангидан ярьдаг зуршлаасаа татгалз. -Ретинолтой тос нь арьсыг бэхжүүлж, толигор болгодог тул ретинолын найрлагатай тосыг хэрэглэж занш. Мимик буюу нүүрний хөдөлгөөн ихтэй ярьдаг бол түүнийгээ хяна. Аль болох нүүрний хөдөлгөөн багатай ярихыг хичээ. Хамраа оролдох зуршил Таны гарны хөдөлгөөн тэр бүр танд захирагдахгүй. Дуулгаваргүй гар хэдийнээ л хамар амыг оролдчихсон байдаг, Тухайлбал, зурагт үзэх үед, нийтийн унаанд явах үед гээд өөрөө мэдэлгүй л … Гэтэл хамар нь маш эмзэг мэдрэмтгий эрхтэн. Арьс нь амархан улайж, батга гарч, бохирдоно. Тиймээс та хамрын ханиад хүрсэн бол хамгийн зөөлөн, эвтэйхэн салфеткийг сонгон хэрэглэ. Хамар улайвал яах вэ? Суурь крем түрхэж бүдгэрүүлэхийн зэрэгцээ мэргэжилтэнд хандаж эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Ийм тохиолдолд судсыг бэхжүүлэх үйлчлэлтэй аскорутин зэрэг эм бэлдмэлийг авч хэрэглэ. Гол нь тамхи, архи хэрэглэдэг муу зуршлаасаа сал. Мөн нарны цацрагийн хортой үйлчлэлийг ч мартаж болохгүй. Нүдээ байнга нухлах Хэрвээ таны нүдний доор сэлхэрч, үрчлээ суун сүүдэртсэн мэт хөх туяа үүсээгүй бол тун сайн хэрэг. Хэрвээ үүссэн бол: -Зовхины арьсыг чангаруулах, цайруулах үйлчлэлтэй тосон түрхлэгийг гоо сайханчийн зөвлөгөөний дагуу өөрт тохирохыг сонгон хэрэглэ. -Нүдний эргэн тойрны арьсанд зориулсан бигнүүрийг хэрэглэж бай. Энэ урьдчилан сэргийлэх арчилгаа нь наснаасаа эрт үрчлээ суухаас хамгаалж өгдөг. Хэрэв та нүдээ нухлах зуршилтай бол амархан үрчлээ суудаг. Үүнээс зайлсхийхийн тулд нүдний хүрээлэгч харандаа, сормуусны будаг хэрэглэ. Ингэвэл нүдээ нухлах хүсэлгүй болно. 11
2010/2 (48)
СУУТНУУД
МАНДУХАЙ ХАТАНЫ ҮРС АЯН “Мандухай Хатан” компани 20 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн сайн сайхны төлөө, өсвөр үеийнхэнд зөв мэдлэг өгөх зорилгоор “МАНДУХАЙ ХАТАНЫ ҮРС” аянг өрнүүллээ. Өсвөр насны дүү нар маань ухаалаг үерхэж, зөв найзалж Монголын ирээдүй үр хойчис эсэн мэнд өсөн торниход хувь нэмрийг оруулж, дүү нартаа бид оюуны хөрөнгө оруулалт хийж ирээдүйд гарч болох алдаанаас урьдчилан сэргийлэхэд бага ч болов туслаж байгаадаа баяртай байна. Хүн хэлэхээс наашгүй гэдэг шүү дээ. Бэлгийн боловсролгүйгээсээ болоод хэдэн мянган монгол үрс эх дэлхийдээ ирэхгүй устгагдаж байгааг бид мэдэхгүй. Үр хөндөлт их байна гэж орилж хашгирахын оронд дүү нартаа цаг зав гаргаад хэрхэн алдахгүй байх тухай ухааруулж ярилцдаг билүү? Тэгвэл “Мандухай хатаны үрс” аянгаар залуус бид Монголын ирээдүй болсон мянга мянган дүү нартайгаа мэдлэгээ хуваалцаж ухаарал хайрлалаа. Аяны хугацаанд ухаарлын нулимсаар дүүрэн хүүхдүүд, талархалын үгээр дүүрэн багш нарын сэтгэгдэлийг сонсоод бидний зохион байгуулж байгаа аян бага ч болтугай үр дүнгээ өгч байгаад баяртай явлаа. Үзэсгэлэн гоо, цэцэн билэгт Мандухай хатаны үрс маш олон болтугай.
Нарт ертөнцийг харах гэж тэсч ядан хүлээнэ, би. Намайг төрснийг сонсог гэж тэнхээ мэдэн чарлана, би. Анхныхаа амьсгалаа аваад эрх дураараа суниахдаа алтан дэлхийн уудмыг алдалж нэг үзнэ, би. Жаргалтай ээжийнхээ царайг сэтгэлдээ би төсөөлнө. Жавхаалаг сайхан аавыгаа хамгийн мундагт тооцно. Хөхүүн инээдээ сэтгэлдээ тээн хөрвөлзөхөд минь Хүйтэн мэсээр биеийг минь тасчих байсан гэж үү. Өвдөхийн эрхэнд би хэчнээн тийчлэн цовхчивч өөрийгөө би үнэхээр аварч чадахгүй нь ээ. Ээж ээ, намайг бүү голооч. Энгэрийг тань үнэрлэх жаргал хайрлаач. Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би гуйя. Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя. Аав аа, та намайг амьд үлдээгээч. Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач. үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би гуйя. Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя. Орчлонгийн энэхэн зайд хамгийн тайван газарт одоохондоо би торниод амар тайван нойрсоно. Хайрт эхийнхээ хэвлийн бат бэхэд найдаад хүний амьдралын сайхныг тааж ядан төсөөлнө. Зүүд мөрөөдөлдөө умбан ганцаараа инээн суухад, зүү шиг хурц төмөр биеийг минь сүлбэн ороод Хөөрч баярлахдаа л тийрчихдэг бяцхан хөлийг минь. Хүйтэн ирээрээ хөрөөдөн өршөөлгүй тасчихад өвдөхийн эрхэнд би хэчнээн тийчлэн цовхчивч үнэхээр өөрийгөө би аварч чадахгүй нь ээ. Ээж ээ, намайг бүү голооч. Энгэрийг тань үнэрлэх жаргал хайрлаач. Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая. Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя. Аав аа, та намайг амьд үлдээгээч. Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач. Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би. Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя 12
2010/2 (48)
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Их Монголын түүхэнд эмэгтэйчүүд Монголын түүх судар, сурвалж бичиг, баримт сэлтэд тулгуурлан төр ёсонд тэргүүлж байсан тэргүүн хатагтай нарын эмэгтэйчүүдийн түүхэн үүрэг, манлайлан удирдаж байсныг өнөөгийн монголын нийгмийн зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн орон зай үгүйлэгдэж байгааг түшиглэн шийдвэрлэх арга замыг нэхэн хайхдаа энэхүү өгүүллийг тэрлэн бичлээ. Түүх шастир арвин Монгол угсаатны он цагийн тэртээгээс газар дэлхийн донсолгох цаг хугацааны хаанчлал дор дуурсагдан үлдсэн баатарлаг эрс олон боловч тэдний мандан бадрахад тэргүүлэх үүргийг хүлээж, чимээгүй түүхийг бүтээгч хатад, эмэгтэйчүүд өөрсдийн орон зайгаа хэдийнээ эзэлжээ. Өэлүн эхийн гэр бүл хүүхдээ хүмүүжүүлэх нандин далд ухаан, Бөртэ үжиний тэвчээр, алсын стратегийн бодлогын илрэл, Чин Тайхал хатны ёс зүйн зарчим, билэг оюун, С.Удвал хатагтайн нийгмийн зүтгэлтэн чанар, Д.Мөнхөө гуайн хичээнгүй зан чанар, зангарага үе үеийн төр нийгэмд өөрийн байр сууриа хэдийнээ эзэлж, он жилүүдийн тоосонд үл торон өртөөлжээ. Гэтэл бид өөрсдийн түүхэн дэх эмэгтэй удирдагчдынхаа тухай мэдлэгээр маруухан хэдэн бор төгрөг, эд юмхан, хол явахгүй хорон үг шидэлцэн байх үед бидний оюуныг улам ядуурч, хайрцаглагдаж байгааг хөндлөнгөөс дуугүйхэн хараад суух чадахгүй учир түүхийн шар хуудас эргүүлэх шалтгаан боллоо. Бидний эх түүхийн гэрч, алтан сурвалж бичиг “Монголын Нууц Товчоо“ болон холбогдох сурвалж бичигт Алан Гоа хатан бол X зууны үед амьдарч байсан түүхэн бодит хүн байсан талаар дурьдсан байдаг. Тэрээр Хори түмэдийн ноён Хорилардай мэргэний гэргий, холхи газрын Баргужин төхөмийн эзэн Баргудай мэргэний охин Баргужин Гоагаас Хори түмэдийн нутаг Ариг ус хэмээх газар мэндэлжээ. Түүний ааль нөхөр Добу мэргэний тухай “Монголын нууц товчоо”-нд өгүүлснийг дурьдвал Добу мэргэний гэр нь “Боролдой, Соёолби хэмээх залуу зарцтай, Дайр бор хоёр хүлэгтэй, зарахаас зарцтай, унахаас унаатай баян чинээлэг амьдралтай айл байв.” /МНТ § 3/ Тэрээр нилээд чинээлэг айлын хүү байсан бололтой бөгөөд 25 настайдаа тэнгэрт хальсан байдаг. /Урадын мэргэн гэгээн Лувсандамбажалцангийн зохиосон “Алтан товч”-д Добу мэргэнийг хорин тавтайдаа тэнгэр болсон гэж бичжээ. Түүний эхнэр Алон Гоа хатан Бүгнүтэй, Бэлгүнүтэй хэмээн хоёр хүүтэйгээ бэлбэсэн үлддэг. Алон Гоа хатан бэлбэсэн үлдсэнийхээ дараа Буха хатаги, Бухату Салжи, Бодончар мунхаг гэсэн нэртэй гурван хөвгүүн төрүүлж таван хүүгээ хоорондоо эв найртай, нягтрахын учир холбогдол, мөн хагацаж бутрахын аюулыг таван сумаар төлөөлүүлэн сургасан нь зуун зуун жилийн туршид түгэн дэлгэрч эдүгээг хүртэл үнэ цэнээ алдаагүй билээ. Тэрээр Алон Гоа хатанг талийгаачийн гэрээсээр /Илтгэгчийн хувийн судалгааны өгүүлэл/түүний ураг төрөл болох овогтоо үлдээж, ураг төрлийн хэн нэг нь түүнтэй гэрлэж хүүхдийг овгийн хамгаалалтанд авдаг ёсоор гурван хүү төрүүлсэн нь түүхэнд тэмдэглэгджээ. Тэгээд ч тэр үед язгуур угсаатай хүн харц хүнтэй суухыг хатуу хориглодог байсан нь тэмдэглэгдэн үлдсэн нь бий. Тухайн үеийн монголчуудын дунд ураг хуримын заншил булаалгын ба гуйлгын ураг гэж байсан
бөгөөд булаалгын ургийн заншил нь овгийн байгууллын үлдэгдэл хүртэл уламжлагдаж ирсэн нь бий. Тэр үед Есүхэй баатар Мэргэд аймгийн их Чилэдүгийн эхнэр болгохоор аваад явж байсан замд нь Өүлэнийг булаан авч булаалгын ургаар авааль эхнэрээ болгожээ. Тэр үед булаалгын ургийн улмаас овог аймгууд харгалдан тэмцэлдэж, өшөө хорсол бутарган сарнихын эх үндэс нь болж байсан их өрнөлийн үе байлаа. Их Чилэдүгийнхээ амийг аврахын тулд, монгол хоёр аймгийн цусан өшөө зангидахыг зайлуулж, өөрийн хурц сэргэлэн арга ухаанаараа Өүлэн булаагдах үедээ “Саяын тэр гурван хүний санаа юу болж байхыг мэдэв үү? Халдвал аминд чинь хор хүргэж мэднэ. Эр хүн амьд мэнд үлдвэл эхнэр бүсгүй мундахгүй олдоно. Тэрэг тутам хатад бий. Хэрвээ намайг санах аваас дахин авах гэргийгээ миний нэрээр нэрлэж яв. Одоо амьд мэнд гарахыг хичээн миний үнэрийг үнсэж яваарай . ” гээд цамцаа тайлж Их Чилэдүд өгдөг. Ийнхүү Өүлэн Есүхэй баатрын авааль гэргий болсны дараа Онон мөрний Дэлүүн болдог гэдэг газар нутаглаж байхад нь ууган хүү Тэмүжин мэндэлжээ.Ийнхүү түүний Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ хөвүүд, Тэмүлэн охин нь хорвоод мэндэлж есөн жилийг ардаан үдлээ. Есүхэй есөн настай Тэмүжин хөвүүнийг дагуулж Өүлэн эхийн төрхөм Олхонуд аймгаас бэр гуйж, сүй тавихаар явж байгаад эгэх замдаа татаруудад хорлогджээ. Есүхэй баатар нас бараад арван жилийн дараа Хамаг Монголын олон аймгууд тарж бутарсан төдийгүй Өүлэн эх хэдэн хүүхэдтэйгээ ураг төрлийнхөндөө хүртэл гадуурхагдан хаягдаж, өстөн дайснуудын довтолгоонд байн байн өртдөгдсөөр... Энэ л Хамаг Монголын бутралын үеийг нүдээр харан суухдаа Өүлэн эх өөрийн биеэр есөн хөлт тугаа барин очоод өөрийн харьяат ардынхаа нэг хэсгийг буцаан авчирч ч байсан. Хамгийн анх Тайчууд нарын урван гарсан үйл явдал нь улс төрийн ов явуулга буюу Амбагай хааны Өүлэн эхтэй маргалдсан маргаан Амбагай удмын хан суурийг булаах бодлого явж байгааг ухаант Өүлэн хатан маш сайн ухаарч байдаг. Тэрээр Есүхэйн алтан ураг, төрт ёсны ариун үүргийг ухамрсарлан байсан ч “Цээлийн ус ширгэж, цэгээн чулуу хагарав” гэж хэлсэн нь Есүхэй тэнгэрт хальж, тулгуур хүч үгүй болсныг илтгэсэн байдаг.Өүлэн эх амьдралын хатуу хүтүүд түүний зориг шантраагүй юм. Тэрээр хүүхдүүдээ эрэлхэг ухаалаг хүн болгож төлөвшүүлэхэд , өөрөө хүчирхэг болъё гэвэл анд найз олж, нөхөр ханийн хүчинд түшиглэх хэрэгтэйг сургаал үгээрээ өлгийдэн бүүвэйлж , хамтын хүчээр амжилтанд хүрдгийг эртний Алон Гоа эхийн сургаал ёсоор эв найртайг сургаж, загас болжмор булаацалдсанаас болж Тэмүжин Хасар хоёр эцэг нэгт, эх өөр дүү Бэгтэрээ харваж алхад Өүлэн эх машид хилэгнэн өгүүлэхдээ: “Ханиа барагсад Ижлээ идэгсэд Халуун хэвлийгээс гарахдаа Хар нөж атган төрсөн билээ Хавиргаа хазах Хар нохой мэт Хаданд довтлох Харцага шонхор мэт… …Нялх үрээ гилэн /хөөн/ ядаж Нядлан идэх Нүгэлт ангир мэт Балмад амьдат Сүүдрээс өөр нөхөргүй Сүүлнээс өөр ташуургүй байхад Тайчууд нарын
хөнөөлийг хүлээж, өшөөгөө яаж авах вэ гэж байхад та нар юунд ийм хэрэг хийв ? “ гэж өвгөдийн үгийг иш болгон ихэд буруушаан зэмлэв./МНТ. §78/ Улс орон төдийгүй гэр бүлд шудрага ёс, ёс зүй, зөв буруугийн хэмжүүр алдагдахвий гэсэн түүний уужим ухааны илрэл болой. Өөрөөр хэлбэл хүний зөв үйл ажиллагааны зарчмын цогц алдагдаж, ёс суртахууны үнэлэмж уланд гишгэгдэж өнөөгийн нийгэмд улам илүү мэдрэгдэх болоод байгаа улс төрчдийн хооронд болж байгаа олон шалгаант зөрчил улс хооронд төдийгүй хамт олон гэр бүл, жирийн иргэдийн эв эеийг алдагуулахад хүргэж, улмаар биеийн хүчээр тулалдах нь ойрхон байгаа нь байгалийн жам ёсны зарчим алдагдаж биднийг хагалган бутаргаж хөгжлийн замд хөндөлсүүр болсон түүхийн гашууныг давтах хэрэггүй гэдгийг хэдэн мянган жилийн тэртээх үед саатан Өүлэн эх сургаж байжээ. Өүлэн эх өөрийн хүүхдийг өсгөн хүмүүжүүлээд зогсохгүй өрөөлийн өнчин хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлж хожмоо Тэмүжиний бүх Монголын аймгийг хураах аугаа үйлсэд үнэнч найдвартай анд, өрлөг жанжин, хамтран зүтгэх чадварлаг багийн гишүүдийг бэлтгэсэн Өүлэн эхийн улс төрийн стртатеги алсын харааг илчилнэ. Тиймээс ч элбэрэлт эх Өүлэнийг Чингис хааны багын анд байгаад хожим түүнтэй тэрсэлсэн Жамуха цэцэн хүртэл насныхаа эцэст гэм гамшлийг тоочин өгүүлэхдээ: “Сэргэлэн андад Цэцэн эх заяажээ Эрэлхэг баатар андад Эрдэмтэн дүү нар төржээ…” Энэ нь Өүлэн эхийн алдар гавьяа манлайлан удирдах ухааныг сургагч гавъяаг давхар нотолж байдаг юм. Ийнхүү түүхийн хэлхээсэнд тухайн үеийн нийгэмд хүчирхэг, сод мэргэн, гарамгай удирдагч ямар их хүнд өөртөө ахадсан гэмээр хариуцлагыг хүлээж, энэ биеийн жаргалыг хойш тавьж их үйлсэд энэ амьдралаа зориулж чаддаг байсныг үйл явдлууд өртөөлөн үзүүлдэг. Тэмүжин өсөн торниж, эцгийн хуучин анд Тоорил хан, багын анд Жадраны Жамуха нартай хүчээ хавсран, Хамаг Монголын ханлигийг сэргээсэн бөгөөд улмаар монгол олон аймаг, ханлигийг нэгтгэн хаан ширээнд сууж Их монгол улсын Чингис хаанаар өргөмжлөгдсөний дараахан Өүлэн эх өвчний улмаас нас нөгчив. Газар нутаг , хил хязгаартай, бичиг үсэг, өвөрмөц хэл соёлтой Монгол үндэстний эх суурийг тавилаа. Чингис хааны хамгийн дотны зөвлөгч хүмүүжүүлэгч, ухааныг хайрлагч хайрт ээж нь хорвоогоос хальж түүний орон зайг ухаант хатан Бөртэ нь нөхөн эзэн хаанд хамгийн сайн ухаант хатан төдийгүй улс төрийн зөвлөхийн үүргийг гарамгай биелүүлж байсан нь түүхэнд баримт болон хөвөрдөг. “Бүтээхийн урьд учирсан Бөртэ үжин их хатан минь Эрдэнэ эцгийн минь зөөсөн эх мэт гэргий бөлгөө” хэмээн Чингис хаан авааль гэргий, төрийн их хатнаа магтсан байдаг. Есүхэй баатар Тэмүжинийг есөн настай байхад Өүлэн эхийн төрхөм хөвүүний нагац олхонуд нараас охин гуйя гээд хүүгээ авч яваад замдаа хонгирадын Дай цэцэнтэй тааралдаж хэрэг зориг хаана хүрч яваагаа хүүрнэхэд тэрбээр: “Манай Хонгирад хэдийнээс хацар гоо хатадтай, өнгө сайн охидтой тул зээгийн зүсээр охидын өнгөөр явна. Нуган хүүхэд нутгаа эзэмшинэ.Охин хүүхэд өнгө шилэгдэнэ. Есүхэй худ миний гэрт оч.Надад өчүүхэн охин бий. Та 13
2010/2 (48)
ХҮНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ
үз.” Есүхэй охиныг үзвэл нүүрэндээ гэрэлтэй, нүдэндээ галтай охин тул санаанд нь нийцжээ. Ийнхүү Есүхэй баатар хөвүүнээ тухайн үеийн ураг барилдах ёсний дагуу эцэг нь хүүгээ охины гэрт бэлэг сэлтийн хамт хүргэж өгдөг заншлаар Дайн сэцний гэрт хүүгээ үлдээж бас хөтөлж явсан морио бэлэг болгон өгдөг.Дээрх уламжлалаас харахад гэр бүл болох худ ураг барилдах үеэс үед уламжилсан чанд дэг жаяг нь эмэгтэй хүнийг хэдий гоо сайхан, царай зүсээр магтан дуулах нь өнгөц харагдах мэт боловч Дай сэцэн бэр гуйлгын хариуд ”Олон удаа гуйлгаж өгвөл эрхэмлэгдэх, цөөн удаа гуйлгаж өгвөл доромжлогдох гэх боловч, охин хүний заяа, төрсөн үүдэнд өтлөхгүй тул охиноо өгье.Чи хөвүүнээ хүргэн болгож манайд үлдээ.” /МНТ, § 65/ хэмээн зөвшөөрч охин хүргэнээ хуримласны дараа бэлэг сэлтийн хамт хүргэний гэрт хүргэж өгдөг хэв заншил байсан нь эмэгтэй хүнийг хэрхэн эрхэмлэж байсны баримт бөгөөд өнөөгийн бэр буулгах ёсноос арай өөр ёслол үйлдэж байгаа нь нилээд сонирхол татаж байгаа юм. Тийм ч учраас хүүгээ хүргэж өгч хүргэн болгоод бэрээ буулгаж авчирдаг үг үүссэн бололтой.Ингээд буцах замдаа Есүхэй баатар татар аймгийнханд хорлогдон Өүлэн эх тэргүүтэй өнчин хоцорсон тэд аюул зовлон, бартаат амьдралын найман жилийг ардаан үдлээ. Тэмүжин 17 настайдаа урьд тогтоосон ургын явдлаа гүйцэтгэн дүү Бэлгүтэйгээ дагуулан очоод Бөртэ Үжинтэй хуримын ёсоо гүйцэтгэж, Дай сэцэн болон Дөрвөн түмэн Хонгирад аймгийн дэмжлэг тусламжийг олох давхар зорилго агуулж байлаа. Ийнхүү Бөртэ Үжин Тэмүжинг тэнхрээгүй, нилээд гачигдалт амьдралтай үед нь ханилан нийлж, жаргал зовлонг хуваалцахаар болжээ. Түүний инжинд ирсэн булган дахаас авахуулаад Бөртэ Үжин Тэмүжингийн агуу их үйлст хүчин чадлаараа тусалж дэмжсэнээр барахгүй, онч мэргэн холч ухаанаараа төр улсыг нэгтгэн эе эвийг сахих стратегийн санаа боловсруулах, хэлэлцэхэд нь томоохон үүрэг гүйцэтгэж байлаа.
түүний өмөг түшиг болохуйц байхыг сануулаад сонгох эрхийг нь өөрт нь нээлттэй үлдээсэн тухай үлгэрлэн хэлсэн нь түүхэн сурвалжид баримт болон үлджээ.
Тэмүжиний багын анд Жадран аймгийн Жамуха далдуур өөрөө Хамаг Монголын эзэрхэх эрх олохоор санаархаж эхэлснийг хамгийн түрүүн Бөртэ Үжин мэдэж “Жамуха анд амархан уйддаг гэдэг бөлгөө. Эдүгээ биднээс уйдах цаг нь болсон буй за. Саяын Жамуха андын хэлсэн үг бидэнд сонсгосон үг байхаа, бид бүү бууя, явсан чигээрээ шууд замнаж Жамухаас салж шөнө турш явъя.” / МНТ, § 118/ гэжээ. Энэ нь урваа, шарваа хүнтэй эвлэн ядаж байхаар өөрийн шийдвэрээр ирээдүйгээ харсан нь дээр гэсэн Бөртэ Үжингийн зөвлөлгөө нь оновчтой байсныг хожмыг түүхэн олон явдал баталдаг. Ийнхүү төр улсыг төвхнүүлэх агуу үйлсэд эмэгтэйчүүд эрчүүдийн нэгэн адилаар голлох үүргийг биелүүлж байсныг “Монголын нууц товчоо”-нд:
“Бэрхдэн явахуй цагт чинь Бэлнээ учирч сайтар нөхцөн Бэрх үйлийг чинь бүтээж өгөөд Бие амиа эс хайрласан Боорчи биш билүү Хүний эзэн хаан чи Хүлэг морио Боорчио мартав уу ” гэж сануулах төдийгүй улс орныг бутарган сарниулах үйлдлийг давхар санаа агуулж байгаа өрсөлдөгч дайснуудад тухай бүр цохилт өгч, хаант Монгол улс төрийн суурийг батжуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нь олон түүхэн явдлаар хожмоо нотлогджээ.Ийнхүү Чингис хааны насан туршийн хань, төрийн дөрвөн хатны манлай, дотны зөвлөгч байлаа. Бөртэ Үжин хатны амьдрал хэдий хатуу хүтүү байдлаар эхэлсэн боловч ухаантай хүн заяа төөрөгтөө захирагдах гэхээсээ илүү хувь заяаныхаа жолоог гартаан атгаж зөв залж чадсан төдийгүй эр хүний зүдэргүү зөрүү занд дөр болж, ухаанд нь урам нэмж, бодолд нь хүн ёсны үрийг суулган, хатууг нь зөөллөж, хазайхад түшиж тулж явсан түүнийг хожмоо Хаан Монгол улсын тавдугаар үеийн их хаан Хувилай 1265 онд Бөртэ Үжин хатанд “Богдын түшээ, гэгээн явдалт хатан” цолыг нэхэмжлэн өргөмжилж, мөн олон эрдэмтэд “Бөрт хатан бол Чингис хааны гадаад үйлийн гол зөвлөх,төрийн түшээ мөн.” гэж үнэлсэн байдаг. /Далай Ч.Монголын түүх Дэд дэвтэр, т 71/
“Хаан богд эзэн минь… Улны хөлсийг урстал Улсаа хурааж явахад… Хайрт хатан эх чинь Хамт зовж явжээ.” хэмээн өгүүлсэн байна. Хэдий хаант төрийн явдалд олон гэргийтэй байх нь эмэгтэй хүний хувьд нийцэшгүй шудрага бус мэт харагдавч эмэгтэй хүний наран мэт гэгээн, далай мэт дэлгэр сэтгэл улс орныг хураан нэгтгэх их үйлсэд эмэгтэй хүний ухааны чадал хэрэгтэйг Чингис хаан үлгэрлэн үзүүлж ухаант Бөртэ Үжин хатнаасаа 3 жил хол байх хугацаандаа Мэргэд иргэнийг эзлэгдэхэд Увас мэргэдийн Дайр Үсүн гэгч хүн өөрийн охин Хуланг Чингис хаанд өгсөн учир Бөртэ Үжинд болсон явдлыг урьдчилан сонсгодог. Тэрээр энэ явдлыг сонсоод эзэн хаан олон эхнэр авдаг заншлыг дээдлэн нөгөө талаар 14
Бөртэ Үжин хариу өгүүлэхдээ : “Хаан эзний минь хүчин буй за Нармай Монголын дур буюу Эзэн богдын минь хүчин буй за Эд бүгдийн дур буюу… Эрхий мэргэн Эргэ нугас хоёрыг хамт харвана гэнэ Эр хүн дурлавал Эгч дүү хоёрыг авна гэнэ Эмнэг морь тэр дээрээ Эмээл тохтугай гэмүү Илүүд муу буюу Дутууд сайн буюу Дээлний давхар үл дааруулнам Дээсний гурамсан үл тасрам гэжээ” Энэ нь тухайн үеийн эрчүүдийн эрх дархыг ёгтлон шүүмжилсэн аяс харагдаж, дутуугаа гүйцээж буй бол сайн хэрэг харин илүүдэхүйц байвал анхаараарай гэж давхар сэрэмжлүүлэг өгч байгаа нь түүний ухааны илрэл гэлтэй.Тэрээр өөрийн эрх ашгийг тэргүүн тавихаас илүү гэр бүлийн дотоод эв нэгдлээс улс орны эв нэгдлийг эрхэмлэн түүний төлөө маш ухаалаг, уужуу тайвнаар ханддаг байсан нь түүний шилдэг сайхан нэг чанар байлаа. Чингис хааны мартсаныг сануулж, эв эе улс орны ирээдүйд учрах аюул дохиоллоос аварч чаддаг гайхалтай ухаантай хатан бол Бөртэ Үжин байсан юм. 1206 оны Чингис Их Монголы улсын хаан болмогц улс байгуулахад үнэнчээр зүтгэсэн хүмүүсээ сайшаан шагнаж ганц хүлэг Боорчийн гавъяа зүтгэлийг дурьдсангүй өнгөрснийг Бөртэ Үжин ажин, хэлэхдээ:
Өүлэн Үжин бол төр нийгмийн томоохон зүтгэлтэн төдийгүй үр хүүхэд, гэр бүл, ураг төрөл, хожим хойчийн хатдуудад үлгэр үзүүлж чадсан сайн ээж, сайн эмэг эх байлаа. Энэ нь хүн төрөлхтөний оюуны гэхээсээ илүү хэт ахуйжсан, матeриалагжсан нийгмийн хөгжлийн чиг хандлага биелэлээ олж буй энэ цагт оюунлаг хэрэгцээг хангахад түүний үлгэр томоохон байр эзэлж байгаа үгүйсгэх аргагүй
юм. Хүмүүс хөрөнгө хуримтлуулах үнэт зүйлдээ холбоотой үйл ажиллагаагаа хэдийчинээ идэвхтэй явуулна төдийчинээ аюулгүй байдалдаа илүү анхаарал тавьдагаас болж түүнийг зохицуулах гэр бүлийн боловсрол бидэнд юунаас чухал болж байгаа билээ.Сүүлийн үед хүмүүсийн амьдралын түвшний ялгаатай байдал бий болсноор хөрөнгө мөнгө, аюулгүй байдлаа үнэт зүйл болгох хандлага нэгэнтээ бий болж буй учир түүхийн зарим үнэнийг хүүхэд залуучуудад орчин үежүүлэн хүргэх нь чухал байна. Чингис хаан татаарчуудыг эзлэсний дараа татаар эмс охидын дотроос Есүгэн хэмээх үзэсгэлэн эмэгтэйг хатнаар авч түүний үнэнч шудрага байдлыг онцгойлон үзэж хожмоо Есүй хатан Чингис хааныг нас барах үед асран тойлж, их хаан түүнд их хэмжээний эд хөрөнгө, харьяат албатаа уламжлуулж үлдээсэн байдаг. Ийнхүү тухайн үеийн нийгэм, улс төрийн амьдралд манлайлан ороцлож байсан их Бөртэ Үжин хатны охин, Богд Чингис хааны хайрт охин гуравдугаар гүнж Аллахи Бэхи агаад тэрээр цэрэг удирдан, төр захирч эцгийн сургаалыг хүндлэн дагадаг нэгэн байлаа. /Бөртө Үжин хатнаас Зүчи, Цагадай, Өгөэдэй, Тулуй хэмээх хөвүүд, Алахи бэх, Алалтун бэхи, Сэчэйхэн бэхи хэмээх гурван гүнжтэй./ Чингис хаан Алултун бэхид сургаал айлдахдаа: “Хатагтай хүнд гурван эр бий Анхны эр нь алтан төр Түүний дараах эр нь ариун нэр Түүний дараах эр нь авсан эр мөн билээ Алтан төрийг хатуужин дагавал Ариун нэр бэлэн болно Ариун нэрийг бэхэлбэл Авсан эр ангид үл одно” /Чингис эзний сургаал гэрээслэл, УБ, 1991 он/ Энэ нь улс төр, шийдвэр гаргах түвшинд түшиц тулгуур нь болж явахад ариун нэрийг эмэгтэй хүн өөрөө буй болгодог түүнийхээ эзэн нь болбол дараа таны авсан эр хүн таниас ангид үл одно хэмээн тэдний нийгэм гүйцэтгэх үүргийг онцгойлон гаргаж ирсний жишээ юм. Монголын түүхэнд хань нөхрөө хаан эзэндээ тусалсан олон хатад байдгийн Өүлэн Үжиний хөвүүдийн авааль эхнэр, хатдын түүхээс бэлхнээ харж болно.Эзэн Богд Чингис хаан Бөртэ Үжиний гутгаар хөвүүн Өгэдэй 1229 онд их хааны ширээнд заларчээ. Өгэдэй хааны Дөргөнэ хатан нөхрийгөө нас барсны дараа 1242-1246 он хүртэл Их Монголын Улсын төр барьсан хамгийн анхны эмэгтэй юм. Тэр үед бидний алтан түүх, соёлын үнэт бүтээл “Монголын нууц товчоо” хааны ордонд зохиогдож байсан түүхтэй. Дөргөнэг төр барьж байхад гадаад дотоодын хувийн үзэл сонирхолтой хов жив зөөсөн хүмүүс цөөнгүй байсныг сурвалжууд өгүүлдэг. Дөргэнэ хатны ажил явуулагад түүний дотны хамсаатан лалын шашинт Фатима хэмээх эмэгтэй идэвхийлэн нөлөөлж байсан боловч төр барих хугацаандаа хааны алтан ургийн дотоод зөрчил хямралыг дэглэн цэглэхийн төлөө халшралгүй тэмцсэн хаант төрийн шатар зүтгэлтэн хатан хаан хэмээн тооцсон нь бий. Өүлэн Үжин эхийн гутгаар хөвүүн Тулуйн хатан Сорхогтань-ий хэдийгээр загалмайн шашин шүтдэг байсан ч гэсэн тэрээр шашны бодлогот нилээд нээлттэй олон төрлийг шашныг дэмждэг нь тухайн нөхцөлд маш олон үндэстэн ястны шүтлэг, үнэт зүйлд тохирсон үйл ажиллагааг ухаалгаар шийдвэрлэж, хүн арддаа өглөг буян түгээж байсныг судлаачид тэмдэглэсэн төдийгүй Христийн шашныг түгээн дэлгэрүүлэхэд үнэт
2010/2 (48)
ХҮНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ
хувь нэмэр оруулсан гэж Францийн судлаач Плано Карпини “Татаар хатдын дотроос хамгийн алдартай нь Хувилай хааны эх Сорхогтань” гэж тэмдэглэсэн нь бий. 1246 он буюу Гүег хааны эзэнт гүрэн Ази, Европын олон улстай харилцаатай болсон үе байлаа.Тэр үед Алтан ордны улс захирагдахгүй байх далд санааг мэдэж урьдчилан дайлаар мордохдоо гэнэт тэнгэрт хальж, төрийг хоёрхон жил барьжээ. Ийнхүү түүний Огул Хаймаш хэмээх их хатан хаан төрийг Гүег хааныг тэнгэрт хальснаас хойш 3 жил төр барьсан хоёр дахь хатан байлаа. Их хатан Дөргөнэ төр хамаарч байсанд нөлөө бүхий ноёд түшмэд, улс орон даяар дургуйцэх явдал ихэд гардаг байлаа ч түүний төрийн холч ухаанаар төр улсыг дөрвөн жил удирдсан түүхэн гавъяатай билээ. Тэр түүхэн он жилүүдэд алтан ургын удмын таслахгүйн төлөө, улс орны эв нэгдлийг бататган хойч үеийг бэлтгэхэд хааны хатад тэргүүлэх зэргийн үүргийг гүйцэтгэж байсны баталгаа энэ буюу. Их гүрэн Их хатан Дөргөнэ, Оул Хаймаш нарын төрийг барьж байх үед нийгэм, эдийн засгийн хувьд ган ганчигт нэрвэгдэн аж ахуй эдийн засгийн уналтад орсон түүхэн хариуцлагатай хэцүүхэн үе байсан юм. Тухайн үед хаан хүний адилаар хатан суудалд заларч тэднийхээ үгүйд гэр орон төдийгүй улс орны өмнө хүлээх хариуцлагатай хүнд ачааг дангаар үүрдэг байсныг судлаачдын өгүүллээс нэхэн хөөж болно. Магадгүй их өвгөд өтгөс маань мандан бадарч байсан зуун зуун жилийн бэдэртэн эх түүхээ бидэндээ илгээхдээ үнэхээр эрх, эрх чөлөөг дээд зэргээр эрхэмлэдэг байснаас зарим зөрчил гарч байсныг түүх гэрчилдэг. Өнгөц харахад хоорондоо эв нэгдэл муутай, гагцхүү эрх мэдлийн төлөөх тэмцэл мэт харагдавч энэ нь хүн бүр эрх чөлөөг хүссэний илэрхийлэл болохыг үгүйсгэх аргагүй юм. Эрх чөлөөнд дуртай монголчуудын хувьд эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурь тэртээгээс гэр бүл, хүүхдийн хүмүүжилд тэргүүлэх үүрэг хүлээж байсан ажээ. Эхнэр хүн энэ талаар эрэгтэйтэй эрх тэгш болохоор эх бологч хүн бүр үр хүүхдийнхээ нүдэнд эцэгтэй адил эрх мэдэлтэй тэднийг үлгэрлэн дагуулах, манлайлагчид байсныг Өгэдэй хаан нас нөгцсөний дараа зургадугаар хатан төрийн эрх эрхэлж байсан, Тулуй нас барсны дараа Тулуйн бэлэвсэн хатан Сорхогтань хааныг төлөөлж байсан явдлуудаас ч харж болох юм. Дээрхээс үзэхэд Бөртэ Үжиний хүмүүжүүлсэн хөвүүд, тэдгээрийн сонгосон хатагтай нарын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг өртөөлөхөд түүний үлгэрлэл Алтан ургыханд бичигдээгүй хууль болон өвлөгдснөөр төр эзгүйрээгүй төдийгүй ганц сэрэмж алдахад гэр бүл эвгүй бол улс орон эв нэгдэлгүй болдог гашуун үнэн монголын эх түүхэнд бий. Иймд өнөө үеийн хүн төвтэй хүний эрхийг дээдэлсэн нийгмийг цогцлооход Өүлэн Үжин эхийн холч ухаан түүний сургаалыг орчин үежүүлэн олон нийтэд хүргэх нь чухал ач холбогдолтой. Ийнхүү Монголын нийгмийн төдийгүй хүн төрөлхтний нийгэм улс төрийн хөгжлийн хүрээнд гарч ирж буй өөрчлөлтүүд хэдэн зуун жилийн тэртээх түүхэнд давтагдаж яаж шийдвэрлэж ямар үр дүнд хүрч байсан баримт байна. Тэгэхээр хүвь хүн бүрийн өөрийн үнэт зүйлсийг хүндэтгэн, ард иргэдээ хэрхэн хангалуун амьдаруулах талаар зуун зуун жилийн туршид ээж, эмэгтэйчүүд маань бидэнд өвлүүлж үлдээснийг эергээр ашиглах нь бидний давуу тал. Хүнд эрх, эрх чөлөөг эдлүүлэхгүй байгаа нөхцөлд тодорхой нэг хувь хүний эмгэнэл болоод зогсохгүй нийгмийн болон улс төрийн эмх замбараагүй байдал үүсэх нөхцлийг бүрдүүлж, нийгэм төдийгүй улс хоорондын зөрчил хүчирхийллийн үрийг суулгадаг түүхийн гашуун
ч гэлээ үнэн баримт бий. Ийм ч учраас 1948 оны 12-р сарны 10-нд НYБ-ын Eрөнхий асамблeйгаас гаргасан Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүний эрхэмсэг оршихуйг - Эрх чөлөө, Шударга ёсыг энх тайван, амгалан байдлын үндэс хэмээн тунхагласан байдаг.Хүний эрх бол түгээмэл, өөрөөр хэлбэл түүнийг хүн бүр ямар нэгэн ялгаварлан гадуурхалтгүйгээр эдэлж хэрэглэнэ гэсэн үг.Хүн бүр гэдэг нь тухайн улсын иргэн төдийгүй гадаадын иргэн,ямар нэгэн улсын харьяалалгүй хүн, насанд хүрээгүй хүүхдүүд, эмэгтэйчүүд,тахир дутуу хүн, эрэгтэй эмэгтэй хүний хоeулангийнх нь эрхийг хамгаална гэсэн үг. Хүний эрхийн хязгаарлалт нь тухайн эрхийн хэрэгжилт бусдын эрхийг хөндөж байгаа ганцхан тохиолдолд байдаг байна. Ийм ч учраас хүний эрхийн хязгаарлалтыг Өүлэн эх Чингисийг Хавт Хасарыг баривчлах гэж байхад Өүлэн эх сүйх тэргэнд цагаан цагаан тэмээ хөллөж шалавлан хүрч очоод Хасарын хүлээсийг тайлж хоёр хөхөө гарган Чингис хаанд: “Үүнийг харж байна уу Хөхсөн хөх чинь энэ байна Хавиргаа хадран хазагсад Хүйгээ хүчирхэн таслагчид Хасар яав? Тэмүжин энэ нэгэн хөхний сүүг хөхөж үл барах билээ.Хасар бол хоёр хөхний минь сүүг дуустал хөхөж, цээжийг нь амирлуулдаг байсан билээ. Тэмүжин цээжиндээ эрдэмтэй Хасар хав хүчтэй тул Хатгалдаж зайлсныг Харвах сумын хүчээр Хамж авчирдаг билээ Огшиж дутаагсдыг Онох сумын хүчээр Орвуулан авчирдаг билээ гэж Хасарыг үзэн ядаж байна уу? ” гэж хилэгнэж сургаж байсан. Өүлэн эхийг тайтгарсны дараа Чингис хаан: “Эхийг хилэгнэсэнд би айхын ихээр айж, ичихийн ихээр ичив. Бид одоо ингэхээ больё” гэв. Дээрх үйл явдал нь Агуу их удирдагч Чингис хаанд “ичих ёс зүйн хүмүүжлийг байгалиас заяасан мэт оршоож, мартсан үед нь ээж нь сануулж, ээж үгүйд үнэнч хатадууд нь сануулж байсан нь өнөөгийн хууль дүрмээс илүү гэр бүлийн их боловсролын суурийг тавьснаараа Өүлэн эх, Бөртэ хатан зэрэг үе үеийн түүхийг чимээгүй бүтээсэн эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэсэн түүхэн үүргийг үлгэрлэн байдаг юм. Монгол эрэгтэй эмэгтэй хүмүүс, гэр бүлийн ёс суртахууны олон үнэт зүйлс дотроос “сургаал”-ын үнэ цэн нилээд чухалд тавигдсаар ирсэн нь бий. Монголчуудын оюун санааны амьдралд тодорхой үүрэг гүйцэтгэж, хүмүүжилд эeрэг нөлөө үзүүлж байсан манай Гоо Марал, Өүлэн Үжиний сургаалаас гадна томоохон сургаал бол Буддын шашны сургаал юм.Буддын шашны сургаал нь тухайн үeийн ард түмний амьдралын хэм хэмжээ, дэг жаягийн хэлбэрээр өвлөгдөж иржээ.Буддын шашны гол үзэл бол нигүүлсэхүй үзэл. Нигүүлсэхүйн үзэл бол гол цөм нь амьтан бүхнийг өөрийн эх мэт үзнэ. Өөрийн ээжийг яаж хайрлана амьтай бүгдийг адилхан хайрлана гэдгээс үүсгэн амьтан ургамал, амьтай бүгдийг ялгал үгүйд үүсгэх сэтгэлийг үүсгэснээр Бурхны мөн чанар хутгийг олох замд хөдлөшгүй оршино гэж үздэг байна.Yүнээс үзэхэд Аав болсон хамаг амьтны тусын тулд хэлдэггүйтэй адил Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд хүн төрөлхтний хамгийн дээд төлөөллийг ЭХ, эмэгтэй, ЭЭЖ хүнээр төлөөлүүлэн сургасан нь Буддизмийн сургаал өөрөө үнэ цэнэтэйг харуулсан явдал юм.. (Зургаан зүйлд сайн, муу гурван төрөл багтдаг бөгөөд сайн гурван төрөл нь ХYН /төрдөг, өтөлдөг өвддөг,үхдэг үндсэн зовлонтой/, ТЭНГЭР /од гариг эрхэс-хойд төрөлдөө муу заяанд унахын зовлонтой/, ТЭНГЭР БУС / асур-байлдан тэмцэлдэхийн
зовлонтой/. Муу гурван төрөл АДГУУС /хэлгүй тэнэгийн зовлонтой/, БИРД- /өлсөх ундаасах, цангахын зовлонтой/, ТАМ /халуун, хүйтэн зовлон бүхнийг амсана.) Иймд хүн төрөлхтний зовлонгийн үрийг тарьж буй эс мэдэхүйг арилгахад “сургаал”ын үнэ цэнийг урлаг, утга зохиол судлаачдын анхаарлыг татдаг ч биe даасан судалгаа хомосхон байгааг тэмдэглэж байна.Эмэгтэй хүний үүрэг хариуцлага, итгэл хүндэтгэл, эрх тэгш байдал, уламжлал, зан заншил зэргийг эртний урлаг уран зохиол болох Цагаан Дара эхийн тууж, Ногоон Дара эхийн тууж, Чойжо дагины тууж, Оюун төгөлдөр эхийн намтар, Өүлэн эхийн сургаал, Мандухай цэцэн хатны тууж, зэрэгт эмэгтэй хүний биe даасан, зоригтой , баатарлаг,төрийн жолоог хамтран баригч төдийгүй манлайлагч эeрэг түүхэн бодит дүрээр гарган үзүүлсэн нь бий. Харин орчин үeийн уран зохиол болох С.Удвал “Одгэрэл”, Д.Цэвэгмид “Анхны багш “,С.Дашдооровын “Талын цуурай”,”Өндөр ээж”, Ч.Лодойдамба “Энэ хүүхнүүд үү” зэрэг эмэгтэй гол баатрын дүртэй зохиолуудад хүнлэг энэрэнгүй ээж, хөдөлмөрч эмэгтэйчүүдийн дүрээр төлөөлүүлэн үзүүлсэн болохоос биш манлайлагч, шийдвэр гаргагч, биe даагч үлгэрлэн дагуулагч байх бодитой дүрээр илэрхийлэн гаргасан уран бүтээл байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ. Эмэгтэйчүүдэд хандах соёлоор нөхцөлдсөн уламжлалт хэвшмэл сэтгэлгээ нь уран бүтээлүүдээр дамжин төлөвшин батждаг ба улс төрийн шийдвэр боловсруулагч нь гагцхүү эрэгтэй хүмүүсийн хийдэг ажил мэтээр нийгмийн сэтгэл зүйд тулган ойлгуулдаг нь эмэгтэйчүүдийг нийгэмд гүйцэтгэх үүргийг бүдгэрүүлдэг сул талтай. Энэ нь өнөөдрийг хүртэл эмэгтэйчүүдийн талаарх тогтсон хэвшмэл сэтгэлгээнд шууд нөлөөлөх томоохон хүчин зүйл болсон төдийгүй гэр бүлийн хүмүүжлээс гадуур хүүхдэд энэ eртөнц эрэгтэйчүүдэд зориулагдаж бүтээгдсэн харин эмэгтэй хүн үүнд зөвхөн туслагч үүргийг гүйцэтгэдэг хэмээн ойлгодог байна. Энэхүү ойлголт нь түүхийг эмэгтэйчүүд сүр дуулиангүй бичилцсэн төдийгүй зарим алдарт туурвилыг шинжлэх ухааны судалгааны эргэлтэнд оруулж олонд хүртээгүйтэй холбоотой. Учир нь XII-XYI зуун, XYIII-XIX зууны үeийн соeл, иргэншилтэй шууд хамааралтай бөгөөд нийгмийн боловсролыг монгол бичиг, төвд зэрэг хэлээр авч байсан юм. Тийм ч учраас Бурхны шашны сургаалын уншлага, eрөөлийг эх хэлээрээ явуулах нь манай хэл , соёлын хөгжил болон залуучуудын ёс суртахуун, үнэт зүйлд эeргээр нөлөөлөхийг Далай лам Монголд морилохдоо зөвлөж хэлснийг мартаж боломгүй. Түүнчлэн Буддын шашны буян нүглийн тухай ойлголт нь монгол хүн бүрийн баримтлах ёс заншил, ёс суртахууны хэм хэмжээ, үр хүүхдээ зөв төлөвшүүлэх нэг арга болж байв.Энэ ухагдахууныг хойч үeдээ ухааруулахдаа биeэр үлгэрлэн, үг хэлээр сургамжлан, буянт өгөөмөр сэтгэлээр үлгэр дууриал болох аргыг хэрэглэж байсан. Буян, нүглийн тухай ойлголт нь хувь хүмүүсийн хоорондоо харилцах, амьдралдаа баримтлах зан үйл ёс горим болж байсныг тэмдэглэж эл өгүүллээ өндөрлөе. Эрхэмсэг монгол бүсгүйчүүддээ Сар шинийн баярын мэнд хүргэе. Судлаач Ц.Налиндарь
15
2010/2 (48)
БИ МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ЗАЛУУС ДЭЛХИЙГ ДАХИН БАЙЛДАН ДАГУУЛЖ БАЙНА Дэлхийн өнцөг булан бүрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан дагуулал Оюун санааны байлдан дагууллаар одоо ч үргэлжилсээр... Бидний байлдан дагуулал бол оюун ухаанаа хөгжүүлэх, бие биеийг дээдлэх, цаг хугацаа, орон зайг эзэгнэх байх болно оо. Эверестийн амжилтыг эвдсэн монгол охин Д.Золзаяа Доржболд овогтой Золзаяа Энэтхэг улсын Бангалорын Их сургуульд бизнесийн удирдлагын докторын зэргээ горилж буй жирийн нэгэн бүсгүй бөгөөд тэрээр өөрийн мөрөөдөл болсон Эверест ууланд гарах хүслээ биелүүлж явганаар 5550 метр хүртэл аялж, хүнд хүсэл зориг байвал хүрэхгүй газар үгүй гэдгийг харуулжээ. Монгол хүний хурдан дасан зохицох чадвар, тэсвэр хатуужил, зорьсондоо хүрэх эрмэлзэл, байгальд ойр, уул усаа дээдлэн шүтдэг энэхүү бүх чанар нь залуу бүсгүйг Монгол үндэстэн гэдгээрээ омогшин бахархах сэтгэл төрүүлж, заавал мэргэжлийн тамирчин, уулчин гэлтгүй энгийн нэгэн хүн ч гэсэн энэхүү аяллыг адал явдалт явган аялал байдлаар хийх боломж байна гэдгийг харуулсан байна. Энэхүү тойрон аялалыг хамгийн багадаа 12 хоногт хийх дүрэмтэй байдаг ажээ. Тэгвэл Д.Золзаяа 5550 метрийн аяллыг 9 хоногт бүрэн хийж рекордыг эвдлээ. Шинжлэх ухаанч залуу эрдэмтний шагналт М.Болорцэцэг 2008 оны олон улсын шинжлэх ухаанч таван эмэгтэйн нэгээр шалгарч байсан залуу эрдэмтэн М.Болорцэцэгийг палеонтлогийн шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж “National Geographic” 2010 оны шинжлэх ухаанч залуу эрдэмтний шагналыг олголоо. Гадныхны хувьд Монголыг динозаврын гайхамшигт олдворуудаар нь мэддэг. Гэтэл Монголчууд өөрсдөө үндэсний баялгаа тоож ойлгодоггүй сэтгэхүйг М.Болорцэцэг өөрчилж Монголын палеонтлогийн музей байгуулахыг мөрөөддөг. Одоогоор мөрөөдөл нь биелэлээ олоход ойртсон бөгөөд зураг төслөө бэлдэж хөрөнгө хайх замдаа гарчээ. “Би Нью-Йорк хотноо докторын зэрэг хамгаалж байхдаа үзсэн Байгалийн түүхийн музейг үзээд үнэхээр гайхамшигтай сэтгэгдэл төрсөн. Яг тийм музей Монголдоо байгуулахыг хүсч байна” хэмээн мөрөөдлөө хуваалцсан байна Гоц авьяастай Монгол хүүгийн тухай нэвтрүүлгийг дэлхийн 1 тэрбум хүн үзлээ 13 хан настайдаа Их сургуульд элсэж, 21 насандаа докторын зэрэг хамгаалах гэж байгаа Энхпүрэвийн талаар дэлхийн олон улс сонирхож байна. Түүний тухай богино хэмжээний баримтат кино Японы NHK –ийн дэлгэцээр цацагдсан цагаас хойш Ази даяар Монголын электрон жаалын тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн байх юм. 2009 оны хавар Энхпүрэвийн 16
амьдралыг харуулсан 25 минутын кино 12 давталттайгаар гарсаныг дэлхийн нэг тэрбум хүн үзэж, өвчтэй ээжийгээ с а х и х ы н хажуугаар бие даан суралцаж 16хан настайдаа хувийн сургууль байгуулсан б я ц х а н хүүгийн тухай нэвтрүүлгийг дахиж гаргаж өгөөч хэмээн 1 сая таван зуун мянган хүн хүсэлтээ илгээж, NHK –г сандаргажээ. Мэргэжлийн хөгжимчдийг манлайлсан морин хийлч Д.Амармэнд Италийн Дэлхийн нэгдсэн коллежийг төгссөн. Одоо АНУ-ын Бостон хотод үргэлжлүүлэн суралцаж байна. ОХУ, БНХАУ, Италид болсон олон улсын мэргэжлийн хөгжимчдийн уралдааны тэргүүн байрын шагналт. Зөвхөн Монголдоо биш, дэлхийд Монголын хөгжимчин Амармэнд гэж мэдрүүлэх мөрөөдөлтэй. “Memoriam-2009″ аварга Х. Хатанбаатар Х. Хатанбаатар Турк улсын Анкара хотод болсон “Memoriam-2009″ Ой тогтоолт, түргэн уншлагын аварга шалгаруулах тэмцээнд оролцож нэг алт, гурван мөнгөн медалийн эзэн боллоо. Нийт найман төрлөөр зохиосон уг тэмцээний зургаан төрөлд нь оролцож, дөрвөн төрөлд медал хүртсэн түүний амжилт Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сэдэв болж байна. Анх өнгөрсөн онд оролцохдоо мөнгөн медаль хүртэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд наймдугаар байрт
орж байсан. Харин энэ удаагийн тэмцээнээс түүний амжилтын буухиа улам бүр зузаарч, медалийн чанар нь тооны чанартай хамт өссөн түүнийг ирэх арваннэгдүгээр сард Англи улсад болох дэлхийн аваргын тэмцээн хүлээж байгаа. Энэ бол түүний гурван жилийн хөдөлмөрийн үр дүн бөгөөд
цаашид Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргах оюуны спортын тамирчдыг бэлтгэхээр боломж бололцоогоо дайчилж байгаа. Ингэхдээ тэрээр өөрийнхөө гаргасан амжилтыг хүн бүрт байдаг чадавхи хэмээн зааварчлах бөгөөд “Би онцгой биш ээ” гэж даруухан тайлбарласаар буй. Иймээс ч өөрийн байгуулсан “Монголын ой тогтоолт, оюун ухааны төв”-өөр дамжуулан олон олон хүүхдийг онцгой чадвараа нээхэд нь туслахаар ажиллаж эхэлсэн байна. Дэлхийд тэвчээрийн рекорд Л.Оюунгэрэл Дэлхийн дээд амжилтуудыг тэмдэглэн мөнхөлдөг "Улаан ном" буюу Геннисийн номонд Монгол бүсгүйн нэр дурайж байна. Түүнийг Лувсандоржийн Оюунгэрэл гэдэг. Тэрбээр 33 секундын т у р ш
биеийнхээ бүх жинг аман дээрээ төвлөрүүлж чадсанаар Ге н н и с и й н н о м о н д бичигдсэн ю м . Түүнийг "Авьяаслаг Британичууд" шоунд оролцож олон мянган хүмүүсийг алмайруулахад Монголын үзэгчид бахархал дүүрэн үзэж байсан. Нийтдээ 100 гаруй мянган хүнээс шалгарч, сүүлчийн шалгаруулалтад үлдсэн түүний хувьд есөн настайгаасаа эхэлж уран нугаралтаар хичээллэж байгаа бөгөөд одоо Лондонгийн их сургуульд хуульч мэргэжлээр суралцаж байна. Канадын Хатан сургуулийн багш монгол залуу Г.Базарсүрэн Хатан хааны их сургуулийг төгссөн монгол залууд сургуульдаа үлдэж, багшлах санал тавьсан байна. Г.Базарсүрэн Хатан хааны их сургуулийн Уул уурхайн ангид 2008-2010 онд мэргэжил дээшлүүлж амжилттай төгсжээ. Түүнийг сургуулийнх нь удирдлагын зүгээс “Их хичээнгүй, хийж байгаа зүйлдээ маш хянамгай, аливаа зүйлийг ухаан зарж хийдэг” хэмээн үнэлжээ. Тэрбээр нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Би Хатан хааны их сургуульд багшилж, ажлын дадлага, туршлагатай болсныхоо дараа Монголдоо ирж ажиллана” гэж ярьсан байна. Солонгосын сонгуульд анх удаа гадаад хүн ялсан нь Монгол эмэгтэй БНСУ-д 6 сарын 2-нд болсон сонгуулиар эрх баригч Их Үндэстний Нам-ын төлөөлөгчөөр
2010/2 (48)
БИ МОНГОЛ ХҮН Монгол эмэгтэй Ли Ра сонгогдсон байна. Ли Ра нь 33 настай, Монголд байхдаа солонгос нөхөртэйгөө гэрлэж, 2003 онд тус улсад иржээ. Ирснээсээ хойш гэрлэсэн цагаач нарын эрхийн төлөө тэмцэж байгаа бүсгүй юм. Түүнээс гадна орон нутгийн сонгуульд “Ард Түмний Оролцоо Нам”-аас Галбадрахын Цэцэгсүрэн хэмээх бүсгүй өрсөлдсөн тухай мэдээлэл байна. Дэлхийн шилдэг дизайнер залуус Г.Дариа & Ч.Ганболд Дэлхийн таван тивээс шалгарч, ур ухаанаа уралдуулсан дэлхийн дизайны урлагийн мастеруудын цугларсан тэмцээнд монгол залуус тэргүүллээ. Уг тэмцээнийг компьютер график,
дизайны ихэнх шилдгийн шилдэг программ хангамжийг зах зээлд нийлүүлдэг “Адобе” компаниас жил бүр зарлаж, фотошопын гайхамшгийг нээн таниулахыг зорьдог түүхтэй. Түүний ур ухаанаа шингээн хийсэн олон веб сайт Интернэт ертөнцөд Монгол гэдэг өнгө төрхийг нэр төртэй төлөөлдөг билээ. Одоо Ч.Ганболд АНУ-ын Ерөнхийлөгч Брак Обомагийн дизайнераар ажиллаж байна. Мөн түүний эхнэр Гомбожавын Дариа “Istokcbhoto” компанийн нэрэмжит фото эвлүүлгийн урлан дизайны тэмцээнд оролцож, 200 гаруй мэргэжилтнээс шалгаран “Photoshop artist” төрөлд тэргүүн байр эзэлжээ. Ийнхүү “Yahoo” группын салбар компанид мэргэжлээрээ ажилладаг энэхүү гэр бүлийн хоёр уран бүтээлч залуус Монголын нэрийг дэлхийд гаргаж, салбарынхаа тэргүүлч болохоо баталлаа. Мөсөн дээрх гүнж Ч.Наранрагчаа Түүнийг дэлхийн хамгийн алдартай телевизийн сэтгүүлч, хөтлөгч Опра өөрийн шоундаа урьж оролцуулан Монголын тал нутгаас ирсэн “Мөсөн дээрх гүнж” хэмээн нэрийдсэн нь америкуудын гайхшрал, бахархалыг хамтад нь төрүүлсэн түүхтэй. Өдгөө 15 настай Наранчагаа охин Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний тусгай шагнал, Америкийн ирээдүйн аваргуудын цуврал тэмцээнээс алт, мөнгө гээд олон шагналын эзэн болоод байгаа. Гэхдээ энэ бол түүний хувьд мөсний дээрх театрт үзүүлсэн амжилтын ердөө л түрүүч нь бөгөөд ирэх он жилүүдэд Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргах их амжилтын салхийг хагалж, нисэн дүүлж буй жаахан охин юм. “Бостон балет”-ийн гол дүр Д. Алтанхуяг Монгол залуу Дугараагийн Алтанхуяг Нью-Йорк хотын сонгодог урлагийн төв театр болох “Бостон
балет”-д гол дүр бүтээж байна. Тэрээр сонгодог урлагийн төв болох Итали улсын Милан хотын “Ла Скала” театрт, орчин цагийн балетийн урлагийн загалмайлсан эцэг хэмээн үнэлэгддэг Роланд Пүтигийн урилгаар “Pink Floyd” рок балетийн гол дүрийг бүтээсэн юм. Мөн тэрээр дэлхийн шилдэг найман бүжгэн жүжигчний нэгээр тодорч, дэлхийн нэр хүндтэй театрын тайзнаа урилгаар тоглох болсоор олон жилийг үдсэн. Зөвхөн Японы сонгодог у рл а г и й н тоглолтын зарлал дунд Алтанхуягийн оролцсон бүжгэн жүжиг хамгийн их үзэгчтэй, хамгийн үнэтэй тоглолтод тооцогдож буй. Ингэхдээ тэрээр дэлхийн балетын урлагг Монгол ардын тэр дундаа баруун Ойрдын биелгээний уран нарийн хөдөлгөөн, ер бусын сэтгэл хөдлөлийн илэрхийлэл болсон бүжгийн дүрслэлийг оруулж өгсөнийг онцлох нь зүйн хэрэг.
санаачлага, итгэл найдвар, зорилго тэмүүлэл, цаг үеийн дуудлага!!! Бид энэ цаг үедээ эзэн нь байх ёстой!!! Өөрийн авъяас чадварыг бүрэн дайчилж, өөртөө эзэн байж, өөрийн гараар өөрийнхөө амьдралыг цогцлоон босгож, Агуу их үйл хэргийг бүтээхийн учиртай!!! Бид агуу их түүхээрээ бахархах эрхтэй байхын тулд өөрсдөө БАХАРХАЛЫГ БҮТЭЭХ УЧИРТАЙ!!! Бахархалыг хоосон орилж хашгирч бүтээхгүй, шаналж суугаад босгохгүй... Тиймээс УХААНТАЙ БАЙ, 2 ГАРААРАА АМЬДРАЛАА ЦОГЦЛОО, ТОМ СЭТГЭ, ТОМ АМЬДАР, хөлсөө дуслуул, нойргүй хоно, сэтгэлээ хатамжил!!! Монгол залуус дэлхийг байлдан дагуулж байна. Бидний цаг ирсэн. Бидний санаачлага, сэдэл тэмүүлэлээс Монгол улсын ирээдүй шалтгаална. Та ч бас чадна. Та МОНГОЛ ЗАЛУУ ХҮН Монгол залуу хүн бүр ХҮЧИРХЭГ байж МОНГОЛ УЛС мандан бадрана! “Яруу сэтгэгч” клубын тэргүүн Ж.Лувсандорж
Шатрын оюутны дэлхийн аварга Б.Мөнгөнтуул, Хүүхдийн олимпын аварга Г.Эрдэнэболд, Б.Батцэцэг, Пара олимпын аварга Д.Баатаржав, Шилдэг цөмийн физикч Чүлтэм, Намсрай, Харвардад багшилж, г е н е т и к и й н шинжлэх ухаанд шинэ нээлт хийсэн Ж.Амарсанаа, Мэргэжлийн сүмогийн их аварга Д.Дагвадорж, Б.Даваажаргал, Олимпын аварга Н.Тvвшинбаяр, Э.Бадар-Ууган, Таеквондогийн ДАШТ-ий хатуу биет хугалах төрлийн аварга баг, Италийн дуурийн од Уртнасан, “Yahoo”-ийн М.Сувдмаа, Microsoft-ийн Мягмар-Өлзий, Харвардын их сургуулийн Ч.Энхтайван, Стэнфордын Их Сургуулийн багш Агваанлувсангийн Ундраа, Францийн а втома ш и н ы үйлдвэр “Рено” –ийн дизайнер Тунгаагийн Эрдэнэчулуун, Германы “Supertаlенt 2009″ шоуны шилдэг хөөмийч Д.Хосбаяр, морин хуурч Э. Цолмон, ... Монголын билиг авьяаст залуучууд улсынхаа нэрийг хорвоогийн цээжинд өргөж дэлхийг бишрүүлж, өвөг д э э д с и й н х э э суу алдрыг үргэлжлүүлсээр байна. Эх орны эзэн болсон ЭРХЭМ МОНГОЛ ЗАЛУУ ХҮН ТАны хүсэл мөрөөдөл, бүтээлч 17
2010/2 (48)
БОЛОВСРОЛ
БИДНИЙ ХОГ ХААЧДАГ ВЭ -Монгол Улс жилд 4.434.418 кг хуванцар сав, лаазан хаягдал экспортолж байна10 төгрөгөөр худалдаж авах юм байхгүй шахам болтлоо энэхүү мөнгөн дэвсгэрт “хог” болчихож. Үүнийг зөвхөн “хог”-оор л сольж болдог гэнэ лээ. Орон сууцны нэг иргэн өдөрт хоёр кг орчим хог “үйлдвэрлэдэг” бол гэр хорооллынх үүнээс хоёр дахин их. Бид тийм ч баян ард түмэн биш л дээ. Гэхдээ бидний хогон дунд 200, 300 төгрөг “хэвтэж” байдгийг анзаардаггүй. Хогийн саваар нь дүүрэн “мөнгө” байх ч түүнийг ашиглах хэн нэгэн ирдэггүй, бид ч нэг их баян хүн шиг зарах гэж хичээдэггүй. Гэсэн мөртлөө халаас хоосон явдаг тансаг “борчууд” манайхаас өөр оронд ер нь байдаг болов уу. Байдаг эсэхийг мэдэхгүй ч манайхаас эдийн засгийн хөгжлөөр хэд дахин том арлын япончууд хогоо ангилан ялгаж, мөнгө болгох ухааныг гаргууд мэддэг нь гайхалтай. Бараг 99.9 хувийг нь дахин боловсруулдаг гээд бод доо. Хогон дундаас 10 төгрөгөөр сольчихмоор юм юу байна гээд өнгөлзөж үзэх үү? Эндээс өөд нь татчих хамгийн энгийн зүйл нь хуванцар сав, шил, лааз. ХОГ ХААНА ҮНЭТЭЙ ВЭ Япончууд байгаль орчинд ээлтэй, цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлж байгаагаа дуулгав. Шатахуун хэрэглэдэггүй уг такси тун ч хээнцэр загвартайг гайхан шагших зуур тэд бас нэг нууцаа дэлгээдэхэв. Таксины их биеийн материал, суудал зэргийг хуванцар сав боловсруулан хийсэн аж. Гайхалтай гэж гаднынхныг бишрэн суутал манайд ч бас ийм үйлдвэр байдгийг мэдэв. Хуванцар сав гээч эд хог болон хаягдахаараа хэдэн зуун жил газрын хөрсөнд шингэхгүй “тас гүрийчихдэг” гэсэн. Бас зүгээр ч байхгүй эргэн тойрныхоо байгаль орчныг хордуулж, ургамал ургах бололцоо олгодоггүй. Жижиг чулуугаар том чулуу доргиохдоо гаргуун япончууд бидний хогийг тэнд мөнгө болгочихсон, шагшигдаж байх зуур Монголд секундэд 20 тонн хог “Улаанчулуут”-ын цэгт очдог байна. 10 төгрөгийн үнэтэй хуванцар сав машины түүхий эд болохоороо үнэ нь хэд дахин өсдөг сурагтай. Хог боловсруулах үйлдвэрлэл байхгүй манайхаас өөр газар энэ зэргийн хог өндөр рейтингтэй байдаг аж. Тэр ч бүү хэл япон машинууд “хогон хоол”-той гэнэ лээ. Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн, хог хаягдлыг боловсруулж нэг төрлийн шатахуун гаргаж аван машинаа тэжээдэг аж. Тэндхийн хог тэндээ “од” болдог ю м
18
байж. Харин биднийх… НЭГ КГ ТҮҮХИЙ ЭД 700 ТӨГРӨГ, ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН 70000 ТӨГРӨГ “Хүмүүс цэвэрхэн орчинд байх дуртай ч цэвэрлэгчид дургүй” гэх үг бий. Бидний ад үздэг хог түүгчид өдөрт 20.000-30.000 төгрөгийн орлого элбэг олдог тухай сонсоод чихэндээ ч итгэсэнгүй. Зүгээр л хөсөр хаясан хогон дотроос тийм их мөнгө олох арга байдаг юм уу. Үл итгэсэн би өөрийн биеэр харах хүсэлдээ автан гэрт байсан хогоо уутлаад гарав. Явсаар “Бөмбөгөр” худалдааны төвийн ойр байх түүхий эдийн цэгт очлоо. Энд нэг ширхэг хуванцар сав болон лааз 10 төгрөг хүрдэг бөгөөд кг нь 400-700 төгрөгийн үнэтэй гэж байгаа. Өө шалихгүй юм байна. Ийм юмаар их мөнгө олно гэж юу байдаг юм гэтэл үгүй юм аа. Энд өдөртөө 2-3 тонн хуванцар сав, лааз ирдэг гэнэ. Эднийх энэ төрлийн бизнес эрхлэгчдийн дунд бас ч гэж томд тооцогдох юм гэдгийг тэдний ярианаас мэдэж авлаа. Тэд хогоо 20 кг хуванцар багтах том шуудайнд хийгээд “Портер” машинд ачин хөдлөх нь тэр. Үүнийг хэрхэх гэж байгаа тухай асуувал хятад ченжүүдэд зардаг тухайгаа хэллээ. Дахиад л хятадууд. Монголд хуванцар сав, лааз цуглуулдаг хятад ченжүүд цөөнгүй байдаг аж. Миний хог хятадуудын гараар дамжих нь тодорхой боллоо. За дүүрсэн хэрэг. Хятадууд нэг кг хуванцар савыг 800, лаазыг 500 төгрөгөөр худалдан авдаг юм байна. “Монгол” түүхий эд авах газрынхан нэг кг-аас 100-200 төгрөгийн ашиг олдог аж. Ийнхүү бидний хог хилийн цаана гараад явчихав. Одоо хаачих бол??? 10 ТӨГРӨГИЙН ХУВАНЦАР 10 ДОЛЛАРТ ХУВИЛАХ УУ Өнгөрсөн онд 4.434.418 кг хуванцар сав, лааз Монголын хилийн цаана гарсан тухай Гаалийн ерөнхий газрын статистик мэдээ байна. Тэр нь Хятадын хуванцар боловсруулах үйлдвэрүүд рүү хуваарилагдан очиж, залхуу монголчуудын хогийг бэлэн бүтээгдэхүүн болгох үйлст хүчин зүтгэдэг аж. Хаягдал боловсруулах үйлдвэр Хятадын тосгон бүрт шахам бий. Хогийг хог биш, мөнгө гэсэн нүдээр харвал 10 төгрөгийн хуванцар 10 долларт хувилах бололцоо байдаг аж. Монголоос гарсан хог (тэдний дунд минийх ч байгаа) Хятадад хаягдал боловсруулж бэлэн бүтээгдэхүүн хийх үйлдвэр, хуванцар сав бэлтгэх газрын аль нэгэнд түүхий эд болон очно. Сандал, машины тоноглол, эсвэл эргээд хуванцар болох эсэхийг нь шийдэх дамжлага гэсэн үг. Бидний хог одоо бэлэн бүтээгдэхүүн болж байгаа. Үүний дараа хаачих
вэ. Инээдтэй нь эргээд л Монгол руу хагас боловсруулсан хуванцар, аль эсвэл эцсийн бүтээгдэхүүн болж ирдэг гэнэ. Гэхдээ мэдээж дамжлага бүрийнхээ тоогоор өртөг нэмэгдэнэ л дээ. Хуванцраар хийсэн гудамжны сандал 150.000-200.000 төгрөг байдаг бол үүнийг хийхэд ердөө 50 кг хуванцар сав ордог байна. Ийнхүү бидний хог эргэн ирэхдээ бэлэн бүтээгдэхүүн болсон байх нь гайхалтай (Миний тушаасан хуванцрууд ч сандал болсон гэж бодохоор сэтгэл өег байв). ХОГОО БОЛОВСРУУЛЖ МӨНГӨ ОЛЪЁ Сураг дуулах нь ээ, хуванцар боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж 200 орчим сая төгрөг байдаг гэнэ лээ. Манайд ийм үйлдвэр ганц нэг бий л дээ. Дархан-Уул аймагт байх “СанОргиу” компани өдөрт 350 кг буюу жилд 800 тонн хуванцар боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийдэг аж. Гэвч энэ нь манай хог хаягдал болж буй хуванцар савны тун өчүүхэн хэсэг нь. Бид хийвэл чаддаг гэдгийг баталж буй нь сайшаалтай ч, төр нь өөрөө нанхиад түмний талд ажиллахаар яаж ч хөгжих билээ дээ гэж тэндхийн ажилчид халаглаж сууна. Наад захын тооцоо хийхэд иргэн бүрт өгөх гээд байгаа “Хүний хөгжил сан”-гийн 50.000 төгрөгийг хүн амынхаа тоонд үржүүлбэл 625 ширхэг хаягдал боловсруулах үйлдвэр барьчих хэмжээний мөнгө болж байна. “Өмнө нь тэтгэмж авахгүй болоод л байсан юм, хоёрын хооронд 50.000 төгрөг авснаас хагас сая үйлдвэр бариад монгол хүн бүр ажилтай байвал хэчнээн тустай вэ” гэж бодож суугаа монгол хүн цөөнгүй бий гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн хог ч биш. Хог мэт үнэлэгдэж буй түүхий эдүүдээ эцсийн бүтээгдэхүүн болгож гаднынхныг биш юм аа гэхэд ядаж хоёрхон сая хүнээ өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнээр хангачих боломж уул нь бий л дээ. ДЭЛХИЙ ДААХГҮЙ ХОГИЙГ… Нэг хүн өдөрт дор хаяж хоёр кг хог тарьдаг тухай дээр өгүүлсэн. Ийн тооцоолбол 24 цагийн дотор дэлхийд 1.2 тэрбум тонн хог бий болох нь. Өдрөөс өдөрт “өнгө зүсээ гээж”, тарчлан буй дэлхий ийм их хогийг элгэндээ шингээж чадахгүй. Тиймээс л хогийг мөнгө болгох гарцыг хүн төрөлхтөн хайж байна. Хиймэл зүлэг ургуулж, хаймран цэцэг “тарьж” бие сээ хуурахын оронд эх дэлхийнхээ төлөө хогоо боловсруулах хэрэгтэй байна. Хогийг мөнгө гэж хардаг болсон цагт л Монгол хөгжинө.
2010/2 (48)
БОЛОВСРОЛ Яруу найрагч Доосмаагийн ЦЭЦЭНБИЛЭГ
ӨР ТӨЛӨӨСГҮЙ ӨГЛӨГ ГЭЖ ҮГҮЙ ЭЭ Огтол, тайр , тул энэ мод чинийх Орил, хашгир, тийчил энэ жаргал чинийх Оволзсон шуналаа дийлэхгүй олсон бүхнээ ав Одоо харин төлөөсөнд нь өрөөсөн нүдээ өг Уу, залги, ширгээ энэ гол чинийх Унт, хэвт, эзэмд өрөөлийн хүн чинийх Уутал, савла, ав энэ мөнгө чинийх Улам ихийг хүс, хайртай бүхнээ буцаан барь Ух, нүхэл, сүвлэ энэ газар чинийх Уйл, инээ, хөрвөө энэ өдөр чинийх Хуур, мэхэл, даажигна ард түмэн чинийх Хүрч авсан бүхнээ харин одоо буцааж өг Авсан хүртсэн болгоноо алганы салаагаараа алдаж Амь тэмцэн хурааснаа аяганы амсраар цалгиаж Аяа чи юу ч үгүй хорвоогоос буцахаас хойш Ахархан бодлын үзүүрт хор бүү тээгээч ИЙМ Л БАЙХСАН Уйтгар байсан ч чи хувцсаа тайлах шиг сал Уйлмаар байсан ч чи унтаад сэрэх шиг март Уумаар байсан ч чи унаад босох шиг сатаар Урамгүй болсон ч ухаан заагаад урагшил Инээмээр байсан ч чи хөмхий зуугаад тэс Ичмээр байсан ч чи зүрхээ чангалаад тайтгар Илд сугалах мөчийг гараа атгаад өнгөрөө Ирээд л буцах хорвоод хүн шиг амьдраад нөгч Бүтэхгүй дурлал ирвэл бүлээцүүлж өлгийдөөд буцаа Бүлэх мэсийн өмнүүр бүтэн юм шиг өнгөр Бүсгүй хүний зовлонгоос хэлтэлж аваад амс Бүрхүүлгүй орчлонгийн мананд бүдэрч хийсэлгүй амьдар Эмнэг цагаан хүслээ ухамсар юундаа нуу Эр хүний алдаанд эзэн битгий суу Эргэлдэх бусармаг бодлоос энэ биеэ тусгаарла Эзэнгүй налайх сэтгэлд эрэг бүү барь Аяс аясаар садрах гачланд бүү авт Ар араасаа цуврах зовлонд бүү нэвч Аргагүй дөхөөд ирсэн нүүр тулах бэрхшээлийг Арга мэхээ хэрэглэн бөхийн ёсоор унага Ганцхан заяах бүхэндээ аяа хайхрамжтай ханд Гал дээшээ өрддөг шиг асаад л унтарвал яана Гундуу алхах нэгний замын нүхийг бөглөж Гуравхан үгийн гайхамшгийг бусдад түгээн амьдар УХААРАХУЙН ЭГШИНД Туйлбартай чин сэтгэлийг хайгаад ч олох биш Туйлын үнэн гэж тоост орчлонд байх ч биш Тунгааж гашилгаад ч тамаас зугтах биш Тавилангаар заяасан бүхнээ л ухаантай эдлээд төгсөх минь
Мууг зүхээд мунхагаас салах биш Муухай хэмээн жигшээд дайснаа дарах ч биш Маньд заяасан бүхнээ нандигнан хайрлаад л Манарсан хорвоогийн жамаа дагаад дуусах минь Бусдаас онцгойрлоо гээд булагдах үед ялгаа алга Будлаа гоодлоо гээд бүхний сонирхлыг татах ч биш Өрөөлд нэмэр болох гавъяагүй ч гай дараа бололгүй Өнгөт орчлонд хуруу нэмээд хувьдаа л ухаантай амьдрах минь Идэж уух, эд хөрөнгөөр тансаглаж чамирхаад Эрхэм ухаан, эрүүл бие цогцос, эх эцэг заяах биш Иймхэн хэмээн чамлалгүй, эрдэнэт биеэ гололгүй Энэ байгаатайгаа эвлэрч, эрвийх дэрвийхээрээ хичээх минь Хүсэл хяслын зэвэргэн шуурганд хэдэнтэй өртөж Хүнд хэцүү ташуурын гөвдрүү, цэврүүд идэгдсэн ч Хүн чанар минь хат даан тэвчин үлдэхүй Хэний хүү болохыг энэ биеэрээ харуулан бахархах буй Гарцаагүй итгэж байна би бүрэн дүүрэн Гэмээ засаж, биеэ таних эрлийн үзүүрт олдох Гэгээлэг мэдрэмжээр дүүрэн нэг л өдөр Гэдийж маадайгаад тэнэгэр алханаа хүмүүн бид Олны магтаалд бялуурч, од мэт гялалзаж, орчлонгоос тасрах нь Уйтгарлан гутарч, уруудан доройтож, унаж босох нь Аз эсвэл эз дайрч, аврагдах яллагдахын аль нь ч Аавын хүү, ээжийн охин хэнийг ч ялгахгүй Эргүүлэгт орж, эрэг эвдэрч, эндэж алдсан ч Сэлсээр, самардсаар, тэмцсээр хүн төрхөө л авч үлдэхийн цагт Эх орон, элэг нэгтнээ энгүй хайр энэрлээр тэтгэн Эе эв, энх тунх оршихуйг тунхаглан мандуулмой Бодрол ухаарал шингэсэн шүлгээ тунгаан шүүхүй Бусдад санаж сэрэх, дохио захиа агуулжихуй Биелж амьдралд хэрэгжих өдий байнаа хэмээхүй Бага ч болов урагшлах дөхөм дэм болжихуй ХУДАЛ БОЛОХООР Худал үг тархи руу хатгаад нэг л хэцүү Хуурмаг инээд чихэнд хангинаад бас л чийртэй Хуудуутай үйлдэл нь зүрх зүсээд бүр ч таагүй Хуумгай бүхэндээ өөрөө живсэн чи хээгүй Хумсалсан хөрөнгөөр гэдсээ цатгах нь цаанаа л өлөн Хуурамч хайраар гэр дүүрэхгүй хонхийсон хоосон Хүйтэн тэврэлт сэтгэл хөдөлгөхгүй дэндүү гунигтай Хайргүй хүний гарыг дэрлэх даан ч жихүүн Худал нь илэрсэн дурлал хайр биш хар болох юм Худал үнсэлтийн мэдрэмж цаанаа л хачин хөндий юм Худал энгэсэгний үнэр хаа сайгүй өмхий хамхай Худал атгасан гар мөлхөн бөгөөд сулхан юм Худал сэтгэлийн дэргэд хоол ч хор болох юм Худал амлалтын гай бусдыг зовлонд унагах юм Худал оршлоор бүхний эхлэлийг тавьсан бол Худал хуурмагийн багаа тайлавч хэдийнэ хожимдоно оо
19
2010/2 (48)
20