Миний жор

Page 1

Миний ЖОР

NO. 02 / 2018

1- Р САР

ЭРҮҮЛ МЭНД • ГАЛ ТОГОО • ХЭРЭГЛЭЭ • АЯЛАЛ • МЭДЛЭГ • ХҮНС • ЖОР • БИЗНЕС

Мисс Т.Батцэцэг: Шинэ жилийн баяр таамаглашгүй догдлолыг авчирдаг нүүр 44

Баярын тусгай жорууд нүүр 28

Яргай загас ШИНЭ ЖИЛИЙН АМТТАН!

нүүр 48

нүүр 18

1


Редакцын бүрэлдэхүүн Үүсгэн байгуулагч: Кинг Ентерпрайс ХХК Эрхлэгч: Мижидийн Ариундөш Ерөнхий редактор: Буяннэмэхийн Бурмаа Сэтгүүлч редактор: Баттогтохын Солонго Дизайнер: Баттогтохын Солонго Маркетингийн менежер: Баттогтохын Солонго Гэрэл зургийг: Миний жор студи

Веб сайт: www.miniijor.com, facebook хаяг: Миний жор, Редакцын утас: 70000795, 80020795, 89079087 Хаяг:“Рокмон Бьюлдинг” оффис 504 тоот, Баянгол дүүрэг, Үндсэн хуулийн гудамж-24

2


Хэрэглэх тусам сэтгэлд нийцэх KitchenAid Нэмэлт хошуунууд нь таны үнэнч туслах байх болно

fb:KitchenAid Mongolia www.mixer.ru

3


Нийтлэлийн гарчиг Энэ Дугаарт!!! • Хvслийн жагсаалт /Home boutique дэлгүүр/ • Миний асуулт, хариулт • Хvслийн жагсаалт /Сасаки брэндийн шилэн эдлэл/ • Хүнсний аюулгүй байдал гэж юу вэ? • Ярилцлага: “Тамирчин байх амаргүй ажил, маш их тэвчээр хатуужил шаарддаг” Фитнеcсийн Бикини модел Ж.Солонго

4

• Цэцэгт байцааны гайхамшиг • Ярилцлага: “Шинэ жилийн баяр догдлолыг дагуулдаг” мисс Т.Батцэцэг • “Би эмэгтэй” Т.Одбайгал (НӨАГ-ын эмэгтэйчүүдийн их эмч, АУ-ны доктор) • Шинэ жилийн баярыг халуун дарсны амтаар • Шоколадтай Парапин • Гадаад орноор /Сингапур/ • Ярилцлага: “Би хооллолтын хувьд их монголжсон” Ибүрүки Томоко


РЕДАКЦИЙН ЗУРВАС Уншигч та бүхний гарт "Миний жор" сэтгүүлийн хоёр дахь дугаар хүрч буй Цас гялтагнаж, баяр хөөр цалгилсан, шинэ жилийн баярын өдрүүд тохиож буй 12 дугаар сарын мэндийг дэвшүүлье. Энэ удаагийн дугаартаа бид “Шинэ жилийн баяр”-ын АМТАТ ЖОРУУД, мисс Б.БАТЦЭЦЭГтэй хийсэн сэтгэл татам ярилцлага, ХҮНС-ний аюулгүй байдал гэж юу болох, ШОКОЛАДТАЙ ПАРАПИН, ТӨМӨР ХАТАГТАЙ СОЛОНГОын тамирчны замнал хийгээд Шинэ жилийн баярыг “ХАЛУУН ДАРС”ны амтаар, улс орнуудын уламжлалт хоолны талаарх сэтгэгдэл, Монголд зөгийн аж ахуй эрхлэгч ИБҮРҮКИ ТОМОКО хэмээх япон эмэгтэйтэй хийсэн ярилцлага зэрэг нийтлэл, мэдээ, мэдээллийг бэлтгэлээ. Амралтын ширээний ард үргэлж тантай хамт байх "Миний жор"-ын амттай ертөнцөөр хамтдаа аялцгаая

5


Жорын гарчиг

24

“Кап Кэйк”

48-49 нүүр. Нимбэгтэй яргай загас 56-58 нүүр. Франц маягаар шарсан тахиа 76-77 нүүр Гахайн махан давхраат 51-52 нүүр Жингээ хасах хялбар жор 6

22

“Кэйк поп”

15 нүүр. Пикан самар, нимбэгтэй зууш 36-37 нүүр. Цэцэгт байцаатай төмсний зууш” 35 нүүр. Өндөгний эрүүл зууш 78 нүүр. Яргай загас болон авакодатай зууш


8-13

“Халуун дарс”

28

“Макарон”

86

Амтат бялуу

28-30 нvvр. “Макарон” “Дан Дан”-ы энэ дугаарын жор... 18-25 нүүр. “Амтатны Үдэшлэг” З.Хонгорзулын жороос.. 38-41 нүүр. “Шоколадтай суфлэ”, “Шоколадтай мүүс” Б.Эрдэнэбулганы жороос...

68-69 нүүр. Туна загастай шпагетти 33 нүүр. Өвлийн өвгөний коктэйль 34 нүүр. Цэцэгт байцааны нухаш 7


Уух зүйлс

8


Халуун

Эрхэм

уншигчдадаа зориулаад

ширээний шинэхэн амт болох

дарс

шинэ жилийн бая рын

Австрали, Герман, Швед, Орос

зэрэг дөрвөн орны“Халуун дарс”-ны жорыг хүргэхээр бэлтгэлээ.

“Халуун

дарс” нь амтат жүрж, алим болон

амт хачир нэмсэн дарстай ундаа билээ. сарын бая р”-ын уламжлалт ундаа

ч

Уг

үзмээр

дарсыг

гэж нэрлэдэг.

“Зул

Европт

анх ханиаднаас сэргийлэн дарсан дээр жүрж нэмж халааж ууснаар халуун дарсны түүх эхэлсэн гэдэг. я всаар

“Халуун

дарсны соёл” болтлоо

Энэхүү

өргөжсөн

хэрэглээ нь

байна.

9


Уух зүйлс

Швед шинэ жЦилийн баярын ширээний "Халуун дарс”

Австрали Шинэ жилийн баярын ширээний “Халуун дарс” ЦАГ: 45 МИНУТ, ПОРЦ: 2 ХҮНИЙХ

ЦАГ: 20 МИНУТ ПОРЦ: 3 ХҮНИЙХ

Орц 1 лонх (750 мл) Улаан дарс ¾ аяга Ус ¾ аяга цагаан Элсэн чихэр 1 ш Синнамон 1 ш Жүрж 10 ш Лиш цэцгийн үр

Орц 2 лонх (750 мл) жимсний Улаан дарс 1 лонх (750 мл) Порто дарс 3 ш (3 инч) Синнамон 14 ш Лиш цэцгийн үр 1 ш Жүрж /Хальсыг нь уртаар нь хальслах 1 аяга цагаан Элсэн чихэр, эсвэл 3/4 Ром архи 1 аяга бор Үзэм 1 аяга хэрчсэн Бүйлс 3/1 аяга Брэнди

Хийх арга: Дарсаа буцалгах савандаа ус, элсэн чихэр, синнамоныг хийж нэг удаа буцалгаад, галаа зөөлрүүлнэ. /Дахин буцалгахгүй/ Энэхүү холимог дээрээ жүржийн шүүсийг нэмнэ. /Жүржээ сайтар угааж, шүүсийг шахна/ Мөн жүржийн хальсандаа лиш цэцгийн үрээ зоож дарсан дээрээ нэмж 30 минут орчим өтгөн сироп маягийн болтол нь зөөлөн гал дээр халааж өгнө. /Буцалгахгүй/ Ингээд лиш цэцгийн үртэй жүржийн хальсаа гаргаж улаан дарсаа нэмснээр таны халуун дарс бэлэн болно. /Дарсны хундгаа халаахаа мартуузай/

Хийх арга: Зөөлөн гал дээр улаан дарсаа халааж синнамон, лиш цэцэг, жүржийн хальс зэргээ нэмнэ. Элсэн чихэр, Ром архи, брэндигээ дээрээс нь хийж 5 минут орчим буцалгаaд чихрээ уустал нь хутгана. Хамгийн сүүлд Швед маягийн кофены эсвэл аяга юм уу шавар аяганд дарсаа хийж, жижиглэсэн бүйлс самар болон үзмээрээ чимэглээрэй.

Орос шинэ жилийн баярын ширээний “Халуун дарс”

Герман улсын шинэ жилийн баярын ширээний “Халуун дарс” ЦАГ: 1 ЦАГ 10 МИНУТ, ПОРЦ: 4 ХҮНИЙХ

Ору 2 лонх (750 мл) Улаан дарс 1 лонх (750 мл) Цагаан дарс 1 (3 инч) Цагаан гаа/ хальсалж, нимгэн хэрчсэн/ ½ Синнамон ½ Лиш цэцэг 1/3 аяга бор Элсэн чихэр Хийх арга: Ногоо хальслагчаар жүржээ хальсаа хальслаад, шүүсийг нь шахаж улаан,

ЦАГ: 40 МИНУТ, ПОРЦ: 3 ХҮНИЙХ

Ору 1 лонх (750 мл) хагас чихэрлэг Дарс 10 ш Үзэм 2 см Цагаан гаа /хатаасан/ 2 ш Далиу 4 ш Лиш цэцгийн үр Чимх Кардмон Чимх Хар перец Чимх Хушга /нунтаглах/ 1 ш Жүрж 1/3 аяга Элсэн чихэр

цагаан дарсаа холино. Дээр нь жүржийн хальс, синнамон, цагаан гаа, лиш цэцгийн үрээ холиод зөөлөн гал дээр халаана. /Буцалгахгүй/ Нэг цагийн турш халааж, элсэн чихрээ уустал нь хутгана. /өөрсдийн амтлах мэдрэмжээс хамаараад элсэн чихрээ тохируулаарай/

Хийх арга: Жүржээ 4 хувааж шүүсийг нь шахна. Дарсаа халаах савандаа хийж бүх орцоо нэмж, зөөлөн гал дээр буцлах хүртэл нь халаана. /Буцалгахгүй/ Ингээд галаа унтрааж40 орчим минут байлгасны дараа амтархан уугаарай.

10


11


Шинэ “Халуун Т

өрөл бүрийн амтлагчаар амт хачир нэмсэн халуун дарсыг өдгөө Европын орнуудад өвлийн цагт, ялангуяа Зул сарын баярын үеэр өргөнөөр хэрэглэж заншсан байдаг билээ. Үүнийг архитай, архигүйгээр янз бүрээр хэрэглэж болдог аж. Анх II Зуунд Ромын эзэнт гүрний үед дарсыг халааж, амталж хэрэглэж байсан тухай тэмдэглэл хадгалагдан үлджээ. Дараа нь ромчууд Европоор хөндлөн гулд, эзлэн түрэмгийлж явахдаа соёлын үрийг тарьсаар байсан гэдэг. Тэр үед цэргүүд Рейн мөрөн, Дануб гол, Шотландын хил дагуу ийнхүү явахдаа усан үзмийн тариалан, дарс хийх туршлагаа ч үлдээгээд явжээ. Тэртээ 1390-ээд оноос уламжлагдан ирсэн Дундад зууны үеийн англи хоолны “The Forme of Cury” номонд тэмдэглэснээр халуун дарсыг шанцай, цагаан гаа, гуалин, сармисны хумс, урт чинжүү, задь, маржорам, кардамон, диваажингийн үр тариа зэргийг нунтаглан халуун дарсандаа хийж, чихрээр амт оруулдаг байв. Европ даяар тархсан тэрхүү гайхалтай амт өдгөө Англи, Герман, Францад жинхэнэ утгаараа уламжлагдаж, Чех, Унгар, Болгар, Итали, Польш, Латви, Ливти, Турк, Орос, Португаль, Румын, цаашлаад Канад, Бразил, Чилид ч өргөн тархжээ. Ингэхдээ улс орон бүр өөр өөрийн онцлогт тохируулж, амтлах таашаалдаа нийцүүлэн хэрэглэх болсон байна. мтат халуун дарс нь Англид нэлээд алдартай бөгөөд Зул сарын баяр, өвлийн улиралд уламжлал болгон хэрэглэдэг. Тухайлбал тэд архигүй халуун дарсанд алимны шүүс нэмэх зэргээр уламжлалт орцыг нь бага зэрэг өөрчилж, халуун ногоо гээд өөр бусад амтат хачруудыг нэмдэг аж. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр халуун дарсны амт, түүнийг хэрэглэх соёл улам бүр өргөжин хөгжсөөр байгаа билээ. Гэхдээ үндсэн найрлага нь тун энгийн, нэг шил дарсанд нэг аяга ус, элсэн чихэр, амтлагч хачир хийгээд болох нь тэр. Үүн дээрээ хүн өөрийн хүссэн амт найрлагыг нэмж болно. Нэг хүний таашаадаг амт нөгөө нэгэнд нь онцгүй санагдаж ч болох шүү дээ. Усандаа халуун ногоог хийж буцалгаад, дээр нь дарс болон элсэн чихрээ нэмж буцлах хүртэл нь халаах юм.

А

12


жилийг дарс”-ны хамт Х

алуун дарсанд ашигладаг халуун ногооны амтлагчид сармисны хумс, нунтагласан самар, шанцай болон задь зэргийг хэрэглэдэг. Дарсны тухайд ямар ч төрлийнхийг ашиглаж болох бөгөөд ихэвчлэн улаан болон бордо маягийн дарсууд тохиромжтой. Харин тэдгээрийг халаахдаа элсэн чихрийг их хэмжээгээр хийдэг аж. Дарс буцалгаж буй савыг сайтар цэвэрлэж ариутгах бөгөөд энэ нь хадгалахад тохиромжтой байвал бүр сайн. Хоолны савыг бодвол арай эвтэйхэн жижиг тугалган сав худалдан авсан ч болно. Үүнийгээ зөвхөн дарсаа халаахад л ашиглаж байгаарай. Түүнчлэн халуун дарс нь “Glint wine” гэх нэрээрээ Герман хэлтэн орнууд болоод Францын Алсаст ихээхэн алдартай. Зул сарын үеэр Алсасын дэлгүүрүүдэд зөвхөн алкохолтой уух зүйлс худалдаалдаг уламжлалтай. Хүйтний улиралд дулаацуулдаг учраас алкохолны бага зэрэг орцтой ундааг хүүхдүүдэд цагаан гаатай талх, нарийн боовны хамт хэрэглэхийг зөвшөөрдөг гэнэ. Халуун дарсны хамгийн эртний сав нь усан үзмийг анх тариалахыг санаачилсан Германы язгууртан Каценеленбогены IV Коунт Жонд байсан хэмээн тэмдэглэгджээ. нэхүү алтан бүрмэл цоожтой мөнгөн сав нь 1420 оных аж. Мөн л бусад оронд хэрэглэдгийн нэгэн адил “Glint wine” буюу халуун дарсыг бэлтгэхдээ улаан дарсандаа шанцай, сармисны хумс, цитрус, элсэн чихэр, ванилийн хальс хийж халаадаг. Зарим тохиолдолд архитай хольж хэрэглэх нь ч бий. Германы зарим нутагт улаан дарсны оронд нэрс болон интоор гэх мэт жимсний дарсыг өргөн хэрэглэдэг. Цагаан дарсаар ч халуун дарс хийх тусгай жорууд байдаг аж. Мөн Германд нэлээд алдартай халуун дарсны нэг төрөл нь Фойерцангеньбоуле юм.

Э

13


Онцлох хүнс

Бая рын Исгэлэн Амт Шар

өнгөтэй исгэлэн амтат жимс гэхээр танд

ямар хүнс бодогдож байна вэ? Тийм ээ, таны зөв. Мэдээж хэрэг энэ бол “НИМБЭГ” шүү дээ. Бид шинэ жилийн баярын ширээгээ амтат нимбэггүйгээр хэзээ ч төсөөлшгүй. Амтат зоог, шүүс, жимсний зууш, тэр ч байтугай хатуухан “Ундаа”нд түүний гүйцэтгэх үүрэг дэндүү их юм. Нимбэгний шүүсэнд хүчил таван хувь, устөрөгчын хүчил 2-3 хувь агуулагддаг учраас С амин дэмээр баялаг, дархлааг дэмжигч хаан ч гэж хэлж болно. Маш исгэлэн, амтлаг учраас загасны махан хоол, зууш, төрөл бүрийн ундаа, цай, коктейль зэрэгт хэрэглэдэг. Энэхүү улбар шар исгэлэн жимсээр бид баярын ширээндээ өнгө нэмэх, баялаг жорыг уншигчдадаа хүргэе ээ.

14


ОРЦ: 3 ширхэг Алим 50 грамм Пикан самар 1 ширхэг Нимбэг 100 грамм Арагула 50 грамм Үзэм 25 гр Оливийн тос 20 гр Нимбэгний шүүс

Пикан самар, Нимбэгтэй Зууш

ХИЙХ АРГА: Орцод орж байгаа хүнснүүдээ сайтар угаана. Алим, нимбэгээ зургаа хуваан хэрчиж дээрээс нь Арагула, үзэм, Пикан самар, зэргийг хийнэ. Сүүлд нь нимбэгний шүүс болон оливийн тос нэмж хутгаснаар таны Шинэ жилийн амтат зууш бэлэн болно. 15


А амин дэмээр баялаг салатны жорын дэлгэрэнгүйг 56-58 нүүрнээс

Цагаа хэмнэ холиод л болно Орцоо саванд холиод, амтлагчаа хутгаад, давс перцээр амтаа тохируулна. 4 хүний порц

16


Хэрэглэх тусам сэтгэлд нийцэх KitchenAid Уух зүйлийнхээ амтыг төгс мэдрэхийн тулд халууны хэмийг тохируулах боломжтой ус буцалгагч

fb:KitchenAid Mongolia www.mixer.ru

17


“Макарон” Бундук самар болон шоколадтай

Амттаны Үдэшлэг

Lily буюу З.Хонгорзулын “Онцлох жорууд”

“Кап Кэйк” Ванилтай

18


“Кэйк Поп” Шоколадтай

“Спартак” Чийз крем болон шоколадтай

“Күүки буюу Жигнэмэг”

19


Тогоочийн булан

Күүки буюу Жигнэмэг Цаг: 45 минут Порц: 4 хүнийх Орц: Өндөг 2 ш /Өндөгний шар цагааныг салгах/ Элсэн чихэр 120 грамм Гурил 180 гр Ваниль 1 ц/х Масло 180 грамм Хийх арга:

1

Өндөгний шар дээр элсэн чихрээ нэмээд сайтар хутгана. Мөн ваниль, масло нэмж холино. Эдгээр орцыг гуриландаа нэмж зуурна. Ингэснээр таны жигнэмэгний гурил бэлэн болно. Гурилаа өөрийн хүссэн өнгөнд оруулсан ч болно. Үүний тулд гурилаа зуурч байхдаа хүссэн өнгийг гаргах, хүнсний будгаа хийгээрэй.

2

Гурилаа 30 минут орчим амраасны дараа 5 мм-ийн зузаантай элдэж, хүссэн хэвэндээ хэвлэж листэндээ өрнө.

3

Шарах шүүгээгээ 180 градуст 5 орчим минут халааж хэвлэсэн гурилаа хийж 1015 минут шарна.

4

Шарах шүүгээнээс гаргасан жигнэмгээ 5 минут хөргөөд чимэглэх ажилдаа орно.

20


5

Шарыг нь ялгаж авсан өндөгний цагаан дээрээ ваниль болон чихрийн хийж өтгөн цагаан болтол нь хутгана.

6 7

Ингээд бэлэн болсны дараа тасалж өрийн дуртай өнгө будгаа хийнэ.

Үүний дараа гурвалжин уутанд хийж жигнэмгээ өөрийн хүссэн загвараар чимэглээрэй.

21


ЗАГДСҮРЭН ОВОГТОЙ ХОНГОРЗУЛ БАГШ МЭРГЭЖИЛТЭЙ, БЯЛУУ НАРИЙН БООВ, ТӨРӨЛ БҮРИЙН ДЕСЕРТ БОЛОН АМТАТ ХООЛ ХИЙХ ХОББИТОЙ. ХОНГОРЗУЛ БУЮУ ЛИЛИГИЙН ШИНЭ ЖИЛИЙН ДУГААРТ ОНЦОЛЖ БУЙ КАП КЭЙК, КЭЙК ПОП, КҮҮКИ ЗЭРЭГ АМТТАНУУДЫГ ТАНИЛЦУУЛАХДАА БАЯРТАЙ БАЙНА. FB: “KHONGOROO’S SWEET CORNER” ФЭЙСБҮҮК ПЭЙЖ ХУУДСААР ТА БҮХЭН ШИНЭ ЖИЛИЙН АМТТАНЫХАА ЗАХИАЛГЫГ ӨГӨӨРЭЙ

Кэйк поп Цаг: 60 минут Порц: 24 ширхэг Орц: 200 грамм бүх төрлийн гурил 1/2 ц/х хөөлгөгч /бэйкинг павдер/ 1/4 ц/х сода 1/2 ц/х давс 115 грамм цөцгийн тос /масло/, өрөөний температурт зөөлрүүлнэ. 200 гр элсэн чихэр 1 том өндөг, өрөөний температурт байлга 2 ц/х цэвэр ванилийн ханд 240 мл сүү Простинг :100 гр цөцгийн тос, өрөөний температурт зөөлрүүлнэ 210 чихрийн нунтаг 2-3 ц/х цөцгий тос /масло/ 1 халбага цэвэр ванилийн ханд Бүрхүүл: 40 унци чихэр хайлуулах, эсвэл бүрэх (эсвэл цэвэр цагаан шоколад)

22


23


Амтат “Аяган бялуу” Ванилийн амтанд дурлагсдад зориулж ванильтай “Кап кэйк”-ний жорыг танилцуулъя. Энэхүү жорын дагуу хийсэн бялуу нь өөртөө ванилийн тансаг амтыг шингээсэн, зөөлөн, чийглэг байдаг нь олон хүний таашаалд нийцдэг. Орц:

Хийх арга: :

Шигшсэн гурил 1/4 аяга Элсэн чихэр 3/4 аяга Давстай цөцгийн тос, эсвэл масло 3/4 аяга Сүү 1 аяга (тасалгааны хэмд) Өндөг 2 ш (тасалгааны хэмд) Хөөлгөгч 1/4 цайны халбага (baking powder) Ваниль 2 а/х Цөцгийн тос Бэлэн крем 200 гр (“Tatty” байж болно)

1. Савандаа гурил болон “baking powder”-аа хийж бүгдийг хооронд нь сайтар хутгана. 2. Өөр нэг саванд өндөгнийхөө зөвхөн цагааныг ялгаж холигчоор цав цагаан өнгөтэй болж хөөсөртөл нь холино. 3. Өөр нэг саванд цөцгийн тос, элсэн чихрээ хамт хийж холчигчоор уустал нь холино. 4. Ваниль болон өндөгний шарыг хамт нэг саванд хийж, мөн сайтар хутгана. 5. Хуурай гурилан дээрээ сүүгээ хийж холигчоор хутгана. Холигчоо хэт хурдан болголгүй нь тавилгүй зөөлөн хутгана шүү. 6. Бусад холимгоо гурилын зуурмаг дээр зөөлөн хийж өгнө. Ингэснээр зуурмаг илүү өтгөн болно. 7. Ингээд зуурмагаа бэлтгэсэн хэвэндээ хийж 350 хэмд 20 минут жигнэнэ. Шүдний чигчлүүр хийж үзэхэд наалдахгүй бол болсон гэсэн үг 8. Эцэст нь өөрийн хүссэн загвараар чимэглээрэй

Энэхүү орцоор ойролцоогоор 16 ширхэг “cupcake” хийж болно шүү. Мөн гурилаа шигшихээ мартаж болохгүй. Эс тэгвээс бялуу тань хөвсгөр зөөлөн болохгүй гэдгийг анхаараарай.

24


25


Цайны иж бүрдэл Хоёр хүний цайны иж бүрдэл Үнэ: 76.000 төгрөг /Нэг ширхэг гүц, хоёр ширхэг аяга/ Дөрвөн хүний цайны иж бүрдэл Үнэ: 106.000 төгрөг /Нэг ширхэг гүц, дөрвөн ширхэг аяга/ Зургаан хүний цайны иж бүрдэл Үнэ: 136.000 төгрөг /Нэг ширхэг гүц, зургаан ширхэг аяга/

26


Хүслийн

жагсаалт

HOME BOUTIQUE Хаяг: Салбар 1: Улаанбаатар шилэн банк, Зоос гоёлын арын HOME BOUTIQUE дэлгүүр УТАС: 9111-3477 Салбар 2: Хурдын Рапид харш хороолол, 21-р байр, HOME BOUTIQUE дэлгүүр УТАС: 9999-3144

27


Бялуу хашраагч “Дан Дан”-ы онцлох бүтээгдэхүүн “МАКАРОН”

28


29


Тогоочийн булан

Мөрөөдлийн МакАрон Бялуу хашраагч “Дан Дан” буюу Б.Мягмарнарангийн энэ удаагийн онцлох жор бол шинэ жилийн баярын салшгүй нэгэн чухал амттан бол Макарон юм. /facebook: Tort Zahialga Dan Dan/ хаягаар захиалга өгөөрэй

Цаг: 60 минут Порц: 24 ширхэг Орц: Бүйлсийн гурил 100 грамм/Алмонд гурил/ Чихрийн нунтаг 80 грамм /Сахарын пудр/ Элсэн чихэр а/х 2 Ваниль 1 ц/х Өндөг 2 ш /Өндөгний цагааныг салгаж авна/ Хүнсний будаг /өөрийн хүссэн өнгө/

ХИЙХ АРГА:

1 2

Бүйлсийн гурил болон чихрийн нунтаг хоёроо шигшиж бэлдэнэ.

Салгаж авсан өндөгний цагаанаа өтгөртөл нь холигчоор хутгаад 2 ц/х чихрийн нунтгийгбага багаар хийж хутгана.

3 4

Саваа доош харуулахад өндөгний цагаан унахааргүй өтгөн байх ёстой.

Ингээд бэлэн болсон өндөгний цагааны хөөсөн дээрээ шигшсэн бүйлсийн гурил болон чихрийн нунтаг хоёроо 3/1-ээр хувааж хийнэ.

5 6 7

Хөөсийг нь унагахгүйгээр жигд хутгана. Хэт их хутгавал шингэрээд бүтэлгүйтэхийг анхаараарай. Өндөгний цагааний хөөсөн дээрээ өөрийн хүссэн өнгийн хүнсний будагаа хийнэ.

Мөн адил хөөсөө унагахгүйгээр жигд зөөлөн хутгана.

30


8 9

Бэлдсэн зуурмагаа зориулалтын гурвалжин уут уруу хийнэ. Макароны зориулалтын дэвсгэр дээрээ дээрх зуурмагаа жигд шахаад 10 минут орчим амраана.

10 11

Хэвлэсэн зуурмагаа бага зэрэг доргиож хийг нь гаргана.

Шарах шүүгээгээ 160 хэмд 5 минут орчим халаагаад, хэвлэсэн макароны зуурмагаа 15 минут шарна.

31


Онцлох хүнс

ӨНДӨГ бол төгс хүнс Хүнсэнд хамгийн өргөн хэрэглэгддэг нь тахианы өндөг Эрт цагаас өндөг нь шим тэжээлийн эх булаг, амьдралыг vvсгэгч хэмээн тооцогдож иржээ. Ардын эмнэлэгт өндөгний уургийг эмчилгээнд голлон хэрэглэж ирсэн учир уураг нь тамирдсан бие махбодыг хамгийн тvргэн сэргээж чаддагт л оршдог. Гэтэл уураг нь хvний бие махбодод нөөцлөгдөн хуримтлагддаггvй учраас дутагдсаныг нь өөр хvнсний зvйлээр орлуулах, нөхөх боломжгvй. Иймд уураг багатай хvнс хэрэглэснээр уургийн дутмагшилд орж vлэмж тамирдах, хvндээр өвчлөх, тэр ч байтугай vхэж болзошгvй байдаг. Нас бие гvйцсэн хvн элдэв гаж өөрчлөлтөнд орохгvйн тулд хоногт 90-100 грамм, хvнд хvчир ажил хийж буй бол 150 грамм уураг хэрэглэх учиртай. Тэгэхээр өндөг гэж чухам ямархан ашигтай, тустай зvйл болохыг ойлгосон бол одоо тахианы өндөгний тухай арай нарийвчлан тодорхой өгvvлье.

32

Өндөгний vр шимийн тухай Нэг өндөг нь нэг унци өөхгvй хар мах болон загас, тахиа, шувууны махтай тэнцдэг. Иймд өндөг нь махыг орлох, хоол хvнсэн дэх уургийн чухал эх vvсвэр болсон vр шимтэй хvнс юм. Өндгөнд А, В, В12, D, E гэх мэт 13 төрлийн витамин, юугаар ч орлуулшгvй амин хvчлvvд агууллагддаг. Мөн хvний биед зайлшгvй хэрэгтэй байдаг эрдэс бодисууд болох фосфор, төмөр, кальци, кали, селен, иод, медь, кобальт зэрэг микроэлементvvд агуулагддаг. Өндөгний уураг /протеин/ нь чанарын хувьд эхийн сvvний дараа ордог ашиг тустай. Зарим бvтээгдэхvvний уургийн чанарын vзvvлэлттэй харьцуулбал: Бvтэн өндөг – 93.7 Сvv – 84.5 Загас – 76.0 Vхрийн мах – 74.3 Шар буурцаг -72.8 Цайруулсан будаа -64.0 Арвай – 64.0 Эрдэнэ шиш – 60 Хуурай вандуй -58.0 хувьтай байдаг.


Уух зүйлс

Өвлийн өвгөний коктэйль ХИЙХЭД ХЯЛБАР ТАНСАГ АМТ

Орц Эрдэнэ шишийн өтгөрүүлсэн шүүс Наргил модны үйрмэг /Шилэн эдлэлийг чимэглэхэд/ 8 аяга мөс (өөрийн хүслээс хамааран их, багыг тааруулаарай) 1 аяга Хан боргоцойн шүүс 1/2 аяга Blue curacao ликёр 1/2 аяга Цагаан архи 1/2 аяга Наргил модны тос

Хийх арга: Коктэйльний шилэн аягыг чимэглэхдээ эхлээд эрдэнэ шишийн өтгөрүүлсэн шүүсэндээ амсар хэсгийг нь дүрнэ. Хэсэг хугацааны дараа дахин Наргил модны самрын үйрмэгтээ дахин дүрж чимэглэнэ. Дараа нь мөс, хан боргоцойн шүүс, Blue curacao ликёр, цагаан архи, наргилын тос зэрэг бүх орцоо холигчинд хийж хутгаснаар таны Өвлийн өвгөний коктэйль бэлэн болно.

33


Цэцэгт байцааны нухаш ( Төмсний нухашнаас эрүүл) Орц 1 ширхэг цэцэгт байцаа 1 а/х оливын тос 2 ширхэг жижиглэсэн сармис Жижиглэсэн розмарин, яншуй, жууцай ногоон сонгино аль алийг нь ашиглаж болно. Хийх арга: Цэцэгт байцаагаа жижиглээд 6-8 минут жигнэнэ. Жижигхэн хайруулын тавганд тосоо хийж 30 секунд болгоно. Жигнэсэн цэцэгт байцаандаа сармистай тосоо нэмж сайн нухшилна. Өөрийн дурын ногоон амтлагч ногоог хийнэ. Давс перцээр амтална.

34


Өндөгний Эрүүл зууш Бид үдийн хоол буюу оройн хоолондоо ач холбогдол өгдөг ч өглөөний хоолоо тэр бүр анхаараад байдаггүй. Монголчуудын дунд “Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолоо найздаа, оройн хоолоо дайсандаа” гэсэн үг байдаг хэдий ч тэр бүр хэрэгжүүлээд байдаггүй. Өглөө ихэнх хүмүүс ус уугаад гардаг гэдэгт эргэлзэх зүйлгүй. Тиймээс өглөө тухайн өдрийнхөө эрч хүчийг авахуйц уургаар баялаг, богино хугацаанд, хялбархан орцтой “Өндөгтэй эрүүл зууш”-ийг бэлтгэх боломжтой.

Орц: 4 ширхэг Өндөг /чанасан өндөгний цагаан/ 3/4 аяга Цоохор майлз (ойролцоогоор 3 ширхэг дунд зэргийн мөчир 1/4 аяга тослоггүй тараг 1 халбага гич 1/2 халбага давс 1/4 халбага хар перц 1 халбага жижиглэсэн ногоон гоньд 20 гр Арагула 70 гр Улаан лооль /жижиг/ Бүхэл үрийн талх Хийх арга: Өндөгний цагаан, цоохор майлзыг шоо дөрвөлжин, үрлэн улаан лоолио хоёр хувааж хэрчинэ. Тараган дээр гич, давс, перц, ногоон гоньд, өндөгний цагаан, цоохор майлз, үрлэн улаан лооль зэргээ нэмж хутгана. Дараа нь талхан дээрээ Арагула ногоогоо дэвсэн бэлтгэсэн зуурмагаа хийж амттай зууштай талхаа зооглоорой

35


Цэцэгт байцаа төмсний зууш Орц Цэцэгт байцаа 1 ширхэг 1а/ халбага чидун тос 1/4 халбага давс, улаан хатаасан чинжүү 150 гр майонез 50 гр шар гич 50 гр укроп жижиглэн хэрчсэн 50 гр жижгэлж хэрчсэн ногоон сонгино 50 гр жижгэлсэн шанцай, эсхүл дарсан өргөст хэмх 3 ширхэг чанасан өндөг 1 халбага цагаан цуу Чимх паприка буюу чихэрлэг улаан нунтаг чинжүү Хийх арга Зуухыг 180 хэмд урьдчилан халаана. Мөн цэцэгт байцааг шоо дөрвөлжин хэрчээд чидүн жимсний тос, давс, чинжүү нэмнэ. Сайтар хутгаж холиод жигд тараана. 30 минут болгож, дээд тал нь шаргал өнгөтэй болоход болсон гэж үзнэ. Өндгөө чанана. Том саванд үлдсэн орцуудыг холиод, цэцэгт байцаа, 2 ширхэг өндгөө жижиглэн холино. Шаардлагатай бол давс, чинжүүг нэмж болно. Зуушаа таваглаад дээр нь таллаж хэрчсэн өндгөөр чимээд паприка цацна

36

Цэцэгт байцааг болгохдоо анхаараарах зүйлс: Цэцэгт байцааг хэрхэвч буцалгаж болгохгүй. Харин буцалсан усанд 10 минут орчим байлгаж болгоорой. Эсвэл цэцэгт байцаагаа 6-8 минут жигнэж хэрэглэхэд тохиромжтой Мөн шарах шүүгээнд болгож болно. Энэ нь сайхан амттайгаас гадна, 2-3 дахин богино хугацаанд болдгоороо давуу талтай. Энэхүү байцааьай сармис нэн зохицдог. Цэцэгт байцааны өөрийн амт их сул учраас шинэхэн амтлагч ногоог бага зэрэг цөцгийн тос, шар тос, эсвэл чидун жимсний тостой хамт холиход сайхан амттай болдог.


сн

ий

а

ца

эгт

й ба

м тө

ш

зуу

ц Цэ

37


Орц: Кэкс: 250 грамм гурил 100 грамм масло 100 грамм элсэн чихэр 50 грамм ургамалын тос 10 грамм ваниль 3 ширхэг өндөг

Б.Эрдэнэбулга жил гаруй хугацааны өмнөөс гэрээр бялуу хийж эхэлсэн авьяаслаг нэгэн. Тэрээр Аваргарди хэв маягаар бялуугаа урлах дуртай. Түүний урласан Шоколадтай суфли болон Чийзкэйк бялуунуудыг тус тус танилцуулъя

Суфлэ: 400 грамм крем чийз 10 грамм желатин 150 грамм элсэн чихэр 150 грамм цөцгийн тос 10г ваниль Бүрхүүл: 100 грамм ус 130 грамм элсэн чихэр 200 грамм цэвэр шоколад. 30грамм Какао 50 грамм ус ,300 грамм жимс болон жимсний чанамал

Хийх арга: Кэкс нь: Өндөг 3ш, масло, элсэн чихэр, ваниль, ургамлын тосоо бүгдийг нь нийлүүлж хутгаад, дараа гурилаа шигшиж хийгээд урьдчилж бэлдсэн хэвэнд хийнэ. Ингээд зуурмаг зуурч эхлэхийн өмнө шарах шүүгээгээ 180 хэмд халаана. Халсан зуухандаа зуурмагийг хийгээд 30-40 минут болгоно. Жич: Айл бүрийн шарах шүүгээ өөр учир жигнэх хугацаа ч мөн ялгаатай. 50 грамм усанд 50 грамм элсэн чихэр хийж буцалгаад, дээр нь чанамал, бас 5 грамм желатин хийнэ. Хоёр минут орчим буцалгаад хэвэнд хийж хөргөгчиндөө хадгална. Суфлэ: Желатинаа гурван халбага хүйтэн усан дээр дэвтээнэ. Үүний дараа өрөөний хэмд гэссэн, крем чийзээ холигчоор холиод дээр нь бэлдсэн материалуудаа нэг нэгээр нь хийнэ. Зуурмагаа зуурч дуусах үед желатинаа хайлуулж зуурмаг дээрээ нэмж хутгана. Ингээд зуурмагийг хэвэнд хийх үед бэлэн болсон чанамал болон кэксээ дунд нь хавчуулна. Бэлэн болсон суфлээ хөргөгчинд хамгийн багадаа 2-3 цаг байлгана. Бүрэх: 100 грамм усыг буцалгаад дээрээс нь сахар какао шоколадаа хийж хутгаад жигд хайлсны дараа хөргөнө. Ингээд бүлээн болсоны дараа бүрэхэд бэлэн болно.

38


Б.Эрдэнэбулганы онцлох жор

39


“Шоколадтай Мүүс”

ОРЦ: 200 грамм жигнэмэг 60 грамм масло 4 грамм желатин 20 грамм ус 300 грамм крем 140 грамм цэвэр шоколад ХИЙХ АРГА: Сонгосон жигнэмэгээ нухаад маслотайгаа хутгаж хэвэнд хийж, 15минут хөргөгчинд байлгана Хүйтэн усанд желатинаа хийж дэвтээнэ. Энэ хооронд шоколадаа хайлуулж, тал кремний хийж хутгана. Халуун бүлээн болоход нь дэвтсэн желатинаа хийнэ. Үлдсэн кремээ тусад нь өтгөн болтол хутгаад 2/1-ийг хэвэн дээр хийнэ. Үлдсэн 2/1 дээрээ шоколадтай зуурмагнаас 3/1-ийг хийж хутгаад өмнөх хэвэндээ хийнэ. Үлдсэн шоколадтай зуурмагаа хийгээд хамгийн сүүлд нь жигнэмгийг нэмж хөргөгчинд 4 цаг байлгана. Гаргаж ирээд хүссэнээрээ чимэглэлээ болно.

40


41


веб сайт: www.miniijor.com, facebook хаяг: Миний жор, Редакцын утас: 70000795, 80020795, 89079087 Хаяг:“Рокмон Бьюлдинг” оффис 504 тоот, Баянгол дүүрэг, Үндсэн хуулийн гудамж-24

Миний

42

ЖОР

Хамтран ажилласан байгууллага болон хувь хүмүүст талархал илэрхийлье. Polaris Их дэлгүүрийн 2 давхар Сасаки Брэнд Home Boutique дэлгүүр Декор Арт Галлерей The Nomadic Soul Бялуу захиалга Б.Мягмарнаран Бялуу захиалга З:Хонгорзул Бялуу захиалга Б.Эрдэнэбулга “Миний жор” студи Хамтран ажиллах санал Зоогийн газар /Ресторан/ Зочид буудал Мастер тогооч Хоол хийх сонирхолтой хувь хүмүүс Үйлдвэрлэгч Тариалагч Импортлогч Хүнсний сүлжээ дэлгүүр зэрэг байгууллага болон хувь хүмүүстэй хамтарч ажиллахад нээлттэй.


•••---УРАЛДААН---•• ••••

"Миний жор" сэтгүүл Шинэ жилийн дугаартаа зориулан 14 хүртэлх насны хоол хийх сонирхолтой хүүхэд багачуудын дунд "Шинэ жилийн амттан" сэдвийн хүрээнд хоол болон амттан хийх уралдаан зарласан. Уралдаанд идэвхтэй оролцсон бүх хүүхдүүддээ баярлалаа. Шилдэг 1: Хувийн дугаар 10 Г.Даваасалмаа, 13 настай /291 лайктай/ Шилдэг 2: Хувийн дугаар 05 Б.Энх-Орчлон, 11 настай /280 лайктай/ Хувийн дугаар 15 Э.Ингүүн, 8 настай /178 лайктай/ тус тус шалгарлаа

Хувийн дугаар 10: Г.Даваасалмаа 13 настай

Хувийн дугаар 05: Б. Энх-Орчлон 11 настай

Хувийн дугаар 15: Э.Ингүүн /8 настай

43


Ярилцлага

Г

Т.Батцэцэг: Шинэ жилийн баяр таамаглашгүй догдлолыг авчирдаг

оо сайхан төрхөөрөө олон сурталчилгааны нүүр царай болж, загварын ертөнцөд амжилттай ажиллаж яваа, залуу бүсгүйчүүдийн үлгэр дуурайлал мисс Т.Батцэцэгтэй ярилцлаа. Түүнийг “Дэлхийн мисс 2014” тэмцээнд эх орноо төлөөлөн, амжилттай оролцсоноор нь бид сайн мэдэх билээ. -Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Таны нэг өдөр хэрхэн эхэлдэг вэ?” гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье. -Юуны өмнө маш гоё сэтгүүл олон нийтэд хүргэж байгаа танай хамт олонд баяр хүргэмээр байна. Хоол бол амьдралын салшгүй нэг хэсэг, түүнтэй холбоотой өргөн мэдээллийг уншигчдад хүргэж байгаад баярлалаа. Мөн сэтгүүлийн уншигчид та бүхэнд Шинэ оны баярын мэнд дэвшүүлье. Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад ихэнх өдөр ачаалалтай, завгүй байдаг болохоор миний хувьд аль болох эрт босохыг хичээдэг дээ. Өглөө босоод хамгийн түрүүнд тасалгааны хэмд байлгасан 2-3 аяга нимбэг эсвэл зөгийн балтай бүлээн ус ууж, ариун цэврийн өрөөндөө ордог. Өглөө бүр хэвшил болгосон энэ л дадлаараа шинэ өдрийг эхлүүлдэг дээ. - Таны өдөр тутмын хооллолт их сонирхолтой санагдаж байна, энэ талаар? - Аль болох эрүүл хоол идэхийг хичээдэг. Хоолны цэсэнд минь ихэвчлэн “Шөлтэй хоол” зонхилдог. - Зочин болгоноосоо асуудаг уламжлалт асуулт байдаг. Хоолтой холбоотой хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу? - Хүүхэд байхдаа даруу, бүрэг, үг цөөнтэй байсан. Мах идэх дургүй байсан болохоор ах, эгч нар маань хоол идүүлэх гэж араас нэлээд хөөцөлддөг байж /инээв/. Яваандаа өсөж торнихын хэрээр мах гайгүй иддэг болсон шүү. - Хамгийн анх ямар хоол хийж байв? - Айлын хэнз хүүхэд, олон ах, эгчтэй болохоор хоол хийдэггүй байлаа. Харин нэг өдөр найзтайгаа хоёулхнаа үлдчихээд гамбир хийж байснаа тодхон санадаг. Найз маань айлын том хүүхэд учраас намайг бодвол туршлагатай, юм юманд гарын дүйтэй хүүхэд байсан. Гамбир хийх ажлаа хуваарилж авахад надад тосонд шарах үүрэг оногдсон юм. Хамгийн хөгжилтэй нь гамбираа халуун тосонд шидэж хийгээд духаа түлж байсан минь одоо ч санаанаас гардаггүй/инээв/. - 15-аас 20 минутын богино хугацаанд хоол хийх шаардлага гарвал ямар сонголт хийх бол? - Ажлын онцлогоос болоод хоол хийх цаг нэх их гараад байдаггүй юм аа. Хурдан хугацаанд хоол хийе гэвэл шөлтэй хоол л хийн.

44

- “Гоо сайхан-төгс төгөлдөр”-ийн талаарх таны бодол? - Ер нь хүний дотоод, гадаад гоо сайхан хоёулаа л чухал. Гэхдээ ихэнх эмэгтэйчүүд гадаад гоо сайхандаа л илүүтэй анхаараад байдаг. Миний хувьд хүнд байх ёстой эрхэм нандин чанарууд, шударга үнэнийг эрхэмлэх, боловсрол мэдлэгээ дээшлүүлэн өөрийгөө цаг ямагт хөгжүүлэхэд анхаарал хандуулдаг гэх үү дээ. Дотроосоо гэрэл цацруулсан, гоё энергитэй, хүнлэг хүмүүс цаанаа л өөр харагддаг шүү. Гэхдээ энэ нийгэмд тийм зөв, сайхан хүмүүс ховордсон юм уу даа гэж бодох үе бий. Хүний бүхий л үйлдэл, зан чанар далд ч бай, ил ч бай зөв, ариун байгаасай гэж хүсэж явдаг хүмүүсийн нэг. - Хоолны дэглэм таны ажлын онцлогтой холбоотой юу? - Монгол хоолнууд маань илчлэг ихтэй учраас аливаа уралдаан тэмцээн, шоунд оролцох үедээ багасгадаг. Түүнээс биш өөр янз бүрийн дэглэм барьдаггүй. Хамгийн гол нь өөрийн биеийн онцлогтоо тохирох хүнс хэрэглэвэл бие хөнгөрөөд, хэвийн жингээ хадгалаад л байна шүү дээ. - Монгол үндэсний хоолноос хамгийн дуртай нь? - Цуйван гэхээр “нүдээ ухаад өгөхөөс” ч буцахгүй шүү. Ялангуяа тос багатай, аргуу, ногоо ихтэй цуйванд их дуртай. - Таны мөрөөдлийн гал тогоо... - Би өөрийн байгаа орчноо аль болох цагаан, гэгээлэг байлгахыг хүсдэг. Юун түрүүнд маш гоё хөргөгчтэй, дээр нь шарах шүүгээгээ байрлуулна. Ер нь гал тогооны өрөө том байх нь дэмий. Жижгэвтэр, авсаархан мөртлөө цав цагаан өнгөөр дагнасан гал тогоог л төсөөлж байна даа. - Гадаадын улс орнуудад Монгол хоолтойгоо төстэй хоол идэж байв уу? - Саяхан Төвд рүү ажлаар явсан. Төвд хоол монгол хоолтой төстэй, амт нь арай л ондоо байсан. Сүүтэй цай, чанасан гэдэс гэх мэтчилэн тоочоод байвал олон. Урьд нь Лондонд нэг сар орчим байхдаа Монгол айлд цуйван захиалан хийлгэж идэж байсан минь их сайхан байсан шүү. - Шинэ жилийн баяр гэхээр хамгийн эхний төсөөлөл... - Цаанаа л их гоё мэдрэмж, бас догдлол... - Шинэ он гарах мөч удахгүй тохиох гэж байна. Таны ирэх онд хийхийг хүссэн зүйл юу байна? - 2018 онд худалдааны чиглэлээр хэд хэдэн бизнес хийхээр төлөвлөчихсөн. Эхнээсээ бэлтгэлээ базаагаад, хийгээд эхэлсэн. Тун удахгүй уншигчдадаа хүргэх болно оо. - Шинэ оныг хамгийн сонирхолттойгоор гаргасан мөчөө дурсахгүй юу? - Шинэ оныг гэр бүлийнхэнтэйгээ гаргах дуртай. Харин хоёр жилийн өмнө тайзан дээр шинэ он гаргаж үзсэн, сонирхолтой юм байна лээ Шинэ жилийн баярын мэндийг дахин дахин хүргэе. Ярилцсанд тань баярлалаа


Гадаад хэлбэр хөөцөлдөлгүй, дотоод гоо сайхнаа амилуулах хэрэгтэй Т.Батцэцэг

45


СОНИРХОЛТОЙ 5 ХАРИУЛТ Дуртай

Дургүй

1. Цуйван

1.Удаан хүмүүст

Цуйван гэхээр нүдээ ухаад өгөхөөс буцахгүй шүү /инээв/

Удаан хөдөлгөөнтэй хүмүүст дургүй /Нэг л сэтгэлгүй, аргалъя гэсэн нь анзаарагдаад байдаг

2.Аялах Аялах дуртай. Боломж гарвал олон шинэ зүйлийг үзэж харж, мэдэхийг хүсдэг.

3.Танилцах Шинэ хүмүүстэй танилцаж, ярилцах нь шинэ ертөнцийг өөрөөр харахын нэг илрэл

4.Сагсан бөмбөг Хүүхэд байхаасаа л энэ спортоор хичээллэдэг байсан. Би чинь Сагсан бөмбөгийн мастер шүү дээ.

5.Загварын ажилдаа маш их дуртай Ажилдаа их дуртай шүү. Яагаад ч юм миний эрч хүчийг сэлбэдэг нэгээхэн хэсэг минь болдог

46

2.Зөгий Зөгийг харахаараа хүнээ байдаг даа, орилж чарлаад яагаад ч юм их эвгүй санагддаг.

3.Замбараагүй Эмх замбараагүй байдал таалагддаггүй. Харахаараа л эмхлээд цэгцлээд суудаг гэхэд болно.

4.Далайн хүнс

Далайн хүнсэнд тийм сайн биш амнаас уначих гээд эвгүй мэдрэмж төрүүлээд байдаг.


47


Супер хүнс

Хийх арга: 1. Цөцгий, нимбэгтэй сүмс хийх арга. Нимбэгний шүүс, зөөхийгөө жижиг саванд хийж халаана буцалгахгүй гэдгийг анхаараарай 10 минутын дараа давс, перцээ хийж амтлаад сүмсийг бага зэрэг өтгөрүүлнэ. 2. Сүмсийг бэлдэх хоорондоо яргай загасыг хүйтэн усаар угааж жижиг яснуудыг салгана. Угаасан усыг цаасаар авч усгүй болгоно. Хайруулын тавгандаа тосоо халааж загасаа хийгээд галыг нэмж 90 секунд орчим шарна./загасны хэмжээнээс хамаараад 5-6 минут шарна/. Загасаа нөгөө тийш эргүүлж 5-6 минут шарна. Хайруулын тавагтай загасанд дээрээ сүмсээ нэмж холиод таваглах ажилдаа орно. Ийнхүү тавагласаны дараа үлдсэн сүмсээ нэмээд өгөөд яншуйгаар чимэглэнэ. 48


Нимбэгтэй яргай загас

Цаг: 25 минут Порц: 2 хүнийх ОРЦ: 3 а/х нимбэгний шүүс 60 грамм тахианы шөл, загасны шөл, эсвэл цагаан вино ус 200 грамм Зөөхий 1 а/х ургамлын тос Давс Хар перц 600 грамм Яргай загас Яншуй 49


Цэцэгт байцаа

Монголчууд хоол хүнсэндээ олон төрлийн ногоо хэрэглэдэг болсны нэг нь цэцэгт байцаа буюу брокколи. Цэцэгт байцаа нь С, D амин дэмээр баялаг. Мөн витамин В1, В2, В6, В12 зэрэг олон төрлийн амин дэм агуулдаг ислэг ихтэй ногоо юм. Брокколиг хавдрын эсрэг үйлчилгээтэй олон бодис агуулдаг, хавдрын эсийн өсөлтийг зогсоох үйл чилгээтэй гэж үздэг. Мөн жингээ хасах хүсэлтэй хүмүүст энэхүү хүнсийг хэрэглэхийг зөвлөдөг. Ингээд цагаан “Цэцэгт байцаа”-аар хийсэн жоруудаа хүлээн авна уу.

50


Жингээ хасах хялбар жор

МЖ СБ атл ав

Жорын дэлгэрэнгүйг дараагийн нүүрнээс... 51


Хийхэд хялбар Амин дэмээр баялаг Эрүүл хоол /Жингээ хасахад тань нэн тустай/

Жингээ хасах хялбар жор

Орц: 800 гр /1 ширхэг Цэцэгт байцаа/ 50 гр Ургамлын тос Давс ц/х 3/1 Перц ц/х 3/1 50 гр Ногоон сонгино Хийх арга: Цэцэгт байцааг угаасны дараа ургамлын тос, давс, перцээ жигд түрхээд 180 хэмийн шарах шүүгээнд 30 минут орчим жигд болгоно. Шарах шүүгээнээс гарсан халуун байцаан дээр ногоон сонгино нэмж чимэглээрэй.

52


Çóð

ñýòãýëèéã íýýäýã àã çóðàõ íü

ЗУРГИЙН БАГШ:

О.Номин (зураач)

“Art Decor” галерейд аíгèйíõаíòайгаа ;-)

ЗОРИЛГО: 1 Цэцэрлэгийн (4-6) насны хүүхдүүдэд түлхүү өнгөний мэдрэмж дээшлүүлэхэд чиглэж сургалт явуулах.

*Музе й үзл ээ*

2 Сурагчдад (6+) насны хүүхдүүдэд рэсүнк, байгуулалт сайжруулахад чиглэж ажиллах. 3 Гүнзгийрүүлэн сурах сонирхолтой ямарч хүнд ур чадварыг дээшлүүлэхэд тулгуурлаж түвшин ахиулах сургалт явуулах

ЗУРГИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА I.

Хар зураг гаргах (байгуулалт сайжруулах, дүрслэлийг сайжруулах)

II.

Өнгөний найрамж (Үндсэн гурван өнгөнөөс бусад бүх өнгийг үүсгэх, өнгөний дагнаас, өнгөний тонн ялгаж сурах)

III.

Хуулбар зураг (Хүн бүр өөрийн хүссэн зургаа дуурайн зурах)

IV.

Хар зураг (Натюрморт) биет дүрслэлийг зурах

V.

Уран зураг (Натюрморт) биет дүрслэлийг зурах

VI.

Цөөн дүрст зохиомж (Сэдвийн дагуу зураг )

VII.

Олон дүрст зохиомж (Чөлөөт сэдвээр зурах)

VIII.

Дэлхийн бүтээлтэй танилцах (Алдартай зургуудийн тайлбар хичээл)

IX.

Этюд (Хотын этюд, байгалийн этюд) харааны хязгаар тэлэх

X.

Галерей үзэх, театр үзэх, музей үзэх

XI.

Бүтээлч ажил (хаягдал бүтээгдэхүүнээр хийх, наамал)

XII.

Ярилцлага (сэтгэлзүйн ярилцлага) хичээлийн дундуур

Хèчээлèйí үеээр :-)

Эòю дэíд , Туу л гол ыí д агуу :-)

4+

насныхан

1-151, ТАЙМ ТАУЭР, 217-р барилга, Хүннүгийн гудамж, 26-р хороо, БЗД, Улаанбаатар, Монгол улс

FB: art decor gallery ulaanbaatar

|

91510231

53


Эрүүл мэнд

Би Эмэгтэй

Т.Одбайгал (НӨАГ-ын эмэгтэйчүүдийн их эмч, АУ-ны доктор)

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮРЭВСЭЛТ ЭМГЭГ ГЭЖ ЮУ ВЭ?

54


Э

мэгтэйчүүдийн өвчлөлийн дунд эмэгтэй эрхтэний үрэвсэлт эмгэг дийлэнх хувийг эзэлж байна. Энэ эмгэгийн тохиолдол нь жилээс жилд өсч байгаа ба залуу охид, бүсгүйчүүд илүүтэй өвчилж байгаа нь эмч нарын анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Эмэгтэйчүүдийн үрэвсэлт эмгэгийн нэрийн дор эмэгтэйн нөхөн үржихүйн эрхтэний эмгэгүүд хамаарагддаг. Өөрөөр хэлбэл: умай, өндгөвч, үрийн хоолой, умайн хүзүүний эмгэгүүд хамрагдана. Эдгээр эрхтэнд бэлгийн замаар халдвар тархаж өвчлүүлдэг. Эхний үед эмэгтэйчүүд ямар нэг зовиур хэлэхгүй байж болно. Гэхдээ үрэвсэлт эмгэг даамжраад ирэхээр дараах шинжүүд илэрдэг. Үүнд: • Умдаг орчмоор өвдөх • Үтрээнээс эвгүй үнэртэй ялгадас гарах • Биений юмны мөчлөг хооронд цуслаг ялгадас эсвэл цус гарах • Бэлгийн харьцааны үед өвдөх • Халуурах, бие чихүүцэх • Шээс ойр ойрхох хүрэх • Бэлэг эрхтэн, умдаг орчим тууралт гарах • Цавины булчирхай цочих

Эмэгтэйчүүд дээрх зовиураас илүүтэй жирэмслэхгүй байх, эсвэл олон дахин үр зулбах үед л эмчид ханддаг байна. Хэрвээ эмэгтэйчүүдийн үрэвсэлт эмгэгүүдийг эмчлэхгүй бол дээрх байдалд хүргэж болдог. Эдгээр нь эмгэгүүдийг үүсэхэд бэлгийн замаар дамждаг халдварууд их нөлөөтэй. Тухайлбал: микоплазм, уреплазм, энтеробактер, хламид, мөөгөнцөр, гарднерелл, хүний папиллом вирус, бэлгийн хомхойн вирус. Бэлгийн замаар дамждаг өвчнийг эмчлэхгүй бол эмэгтэйчүүдийн үрэвсэлт эмгэгийг үүсгэдэг. Энэ үрэвслийг эмчлэхгүй бол умай, өндгөвч, үрийн хоолойн идээт буглаа үүсдэг ба цаашид энэ нь эмийн эмчилгээнд үр дүн өгөхгүй болохоор мэс засал хийх болдог. Үүний улмаас үргүйдэлтэй болох, үр зулбах, дутуу төрөх, ураг хэвлийдээ амьгүй болох, төрсний дараа нярайн шарлалт удаан үргэлжлэх эрсдэлтэй байхаас гадна бусад эрхтэн тогтолцоог өвчлүүлдэг сөрөг талтай.

Бэлэг эрхтэний мөөгөнцөр. Энэ эмгэгийн үед бэлгийн уруул орчим загатнах, хорсох, улайх, маажсаны улмаас зулгарах, эрчүүдийн бэлэг эрхтэний толгой, эсвэл хошногоны амсар орчим улайж хорсдог. Үүнийг эмчлэхдээ хосуудыг хамтад нь эмчлэхгүй бол зөвхөн эмэгтэйчүүд эмчлүүлбээд үр дүнд хүрэхгүй. Учир нь эрчүүд тээгч болсон байдаг болохоор дахин халдварлуулах магадлалтай. Бэлэг эрхтэний ургацаг. Энэ нь бэлгийн замаар дамждаг вирусээр үүсгэгддэг ба арьсан дээр ургацаг гарах хэлбэрээр илэрдэг. Үүнийг өөлж эсвэл түлж авснаар бүрэн эмчлэгдэхгүй. Харин вирусийнн эсрэг бэлдмэлийг удаан хугацаагаар уух, шулуун гэдсээр лаа хэлбэрээр хавсарч эмчлэх ёстой. Ингэж эмчлэхгүй бол ургацаг дахин гардаг. Дээрх бүх үүсгэгчийг PCR буюу полимеразын гинжин урвалаар илрүүлдэг ба ердийн наацын шинжилгээгээр илэрдэггүй. Иймээс ердийн наацын шинжилгээгээр хангалттай бүрэн оношилж чадахгүй.

Дээрх бичил биетэн нь эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүдийг ч өвчлүүлдэг. Гэхдээ эрчүүдэд зовиур мэдрэгдэхгүй байдаг учраас тэднийг нян тээгч гэж нэрлэдэг ба түрүү булчирхайн үрэвсэл үүсгэхээс гадна эрэгтэй

гаралтай үргүйдэл, бэлгийн сулралд хүргэж болох учраас хосуудыг заавал хамтад нь эмчлэх нь зүйтэй. Охид бүсгүйчүүдэд анхааруулахад дээрх зовиур илэрсэн даруй мэргэжлийн эмчид хандах естой. Хэрэв гэрлэх төлөвлөгөөгүй бол байнга бэлгэвч хэрэглэж хэвшихийг зөвлөж байна.

55


Франц маягаар шарсан тахиа ба Цагаан луувангийн зууш

Бяцхан хүүхдүүдийн амтархан иддэг, амархан жор

56


Зуушны шүүс нь ходоодны үйл ажиллагааг дэмжиж, хаван буулгах ач холбогдолтой

Цагаан луувангийн зуушны орц:

Франц маягаар шарсан тахианы махны орц: Тахианы гуя 6-7 ширхэг ,Тасалгааны хэмд байлгах Алим 2-3 ширхэг, Улаан бол чихэрлэг, ногоон бол исгэлэн амт ордог Бөөрөнхий сонгино 2 ширхэг Нунтаг улаан, хар перц 30-40 грамм Давс, Амсахад нэлээн шорвог амтагдахаар хийх Майонез 150-200 грамм

Цагаан лууван 200-300 грамм Нунтаг хар перц 5 грамм орчим Давс /Амталгаагаар/ Майонез 100-150 грамм Ногоон сонгино 5-10 грамм Шар лууван дөнгөж өнгө хувиргах төдий

Үргэлжлэлийг дараагийн нүүрнээс...

57


Франц маягаар шарсан тахиа, Цагаан луувангийн зууш

1

Тасалгааны хэмд байсан тахианы гуяыг давс, перцээр сайтар амталж 2 цаг орчим таглаатай саванд хийнэ.

2 3

Шарах шүүгээгээ 200 хэмд 10 минут халаах

Сонгино, алимыг хуруу зузаантай өргөн хэрчих

Сүхбатын Сарантуяа гэдэг багш-сэтгэл судлаач мэргэжилтэй, Техник мэргэжлийн боловсролын салбарт тасралтгүй 15 жил ажиллаж байгаа, айл гэрийн эзэгтэйн үүрэг гүйцэтгээд 12 жил болсон. Ам бүл 6 нөхөр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Хоол, амттан хийх хоббитой болоод 3 жил орчим болсон. Сараагийн энэ удаагийн онцлох хоол Франц маягаар шарсан тахиа болон Цагаан луувангийн салат. Энэхүү жороор та гэр бүлийнхээ баярын ширээндээ өнгө амт нэмээрэй.

4

Листээ ургамлын тосоор тослоод гуяыг дээш нь харуулж өрөөд, сонгино болон алимыг дээрээс нь тавих Бэлэн болсон орцон майонезондоо жигд түрхэж өгнө

5

6

Эхний 180 хэмд 1015 минутанд шарах шүүгээнийхээ хамгийн доод хэсэгт байрлуулан шарах

7

Шарсан гуянаас гарсан шүүсийг 10 минут орчмын зайтайгаар махан дээрээс асгаж, амталгаагаа шингээж өгнө.

8

Үлдсэн 35-40 минутын хугацаанд шарах шүүгээнийхээ дунд хэсэгт байрлуулан, бэлэн болсон зураг дээрх шиг өнгөтэй болтол нь шарна.

Зууш хийх арга: Цагаан луувангаа арилгаад ногоо үрэгчний том хэсгээр нь уртааш нь үрнэ. Бусад орцыг нэмж хийгээд, сэрээгээр зөөлөн хутгана /Гарсан шүүсийг ууж болно. Ходоодны үйл ажиллагааг дэмжиж, хаван буулгах ач холбогдолтой/. Эцэст нь майонезаараа хутгаад нүд ирмэх зуур зууш бэлэн болно.

58


Миний

асуулт, хариулт

Бялуу чимэглэх хамгийн хялбар аргыг хэлж өгнө үү?

Шоколадыг удаан хугацаанд хэрхэн хадгалж болох вэ?

Цагаан дарсны хадгалалтын горим чухал уу?

Бялууг онцгой

Хөлдөөгчинд

Бөглөөг нь

гоёмсог

18 сар хүртэл

харагдуулдаг

хадгалж

хамгийн энгийн

болно, гэхдээ

чимэглэл бол

зориулалтын

цэцэг юм. Хийж

тусгай саванд

буй бялуугаа

(таган дээрээ агаар нэвтрүүлэх зориулалттай хуванцар сав) хийж, бага хэмд хөлдөөх хэрэгтэй. Хөргөгчинд нэг жил, тасалгааны хэмд 6-9 сар хүртэл

Оргилуун дарсны гашуун амтыг юугаар дарж болох вэ?

задалсан

Он солигдох

цагаан дарсыг

тэрхүү торгон

хөргөгчинд 3-5

мөчид айл бүр

хоног, харин

оргилуун өөдөө

онгойлгоогүй

явахыг бэлгэдэж

цагаан дарсыг

оргилуун дарс

тасалгааны хэмд

буудуулдаг. Гэвч

гурван жил

гэр бүлийн зарим

хүртэл хадгалж

гишүүд оргилуун

болдог. Мөн

дарсны гашуун

улаан дарсны

амттай байдаг нь

адил зарим

хүн бүрт таатай

төрлийн цагаан

санагддаггүй.

дарсыг 100

Гэхдээ хундагалсан

жил ч хадгалах

оргилуун дарсан

боломжтой.

дээрээ бага

хүний хараа

хадгалж болно.

булаам амттай,

Тасалгааны хэмд

үзэмжтэй

хадгалахдаа

шүүс хийж уувал

гоёмсог, цагаан

хуурай, нарны

илүү чихэрлэг,

дэлбээтэй мэт

гэрэл тусахгүй

амтлаг болж

харагдуулахыг

харанхуй газар

таатай мэдрэмж

хүсвэл “кастер”

байлгана.

төрүүлдэг.

зэрэг жүржийн

Сармистай хоол идсэний дараа амнаас эвгүй үнэр үнэртдэг энэхүү асуудлыг хэрхэн шийдэх үү? Сармисны үнэрийг дарах хамгийн энгийн арга бол хоол идэхийн өмнө нэг аяга сүү уух явдал юм! Кальци нь сармисны эвгүй үнэрийг дардаг.

элсэн чихрийг цацаж өгөөрэй.

59


Ш. СОЛОНГО 2010 оноос хойш долоон жилийн туршид фитнессээр хичээллэж, Монголын болон Азийн Фитнеcсийн Бикини модел төрлөөр амжилт гарган, эрүүл зөв хооллолт болоод дасгал хөдөлгөөнтэй идэвхтэй амьдралыг сурталчилж, дэлгэрүүлж яваа эрхэм бүсгүйтэй ярилцлаа.

Т

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигч бүсгүйчүүдэд өөрийн нууц тураах жороосоо хуваалцаач. - “Миний жор” сэтгүүлийн уншигчдадаа шинэ жилийн баярын мэнд хүргэе. Охид, бүсгүйчүүддээ аминчлан зөвлөхөд ямар нэг баяр ёслол дөхөхөөр турах ёстой гэсэн ухагдахууныг бодол санаанаасаа авч халъя. Үүнтэй зэрэгцээд хурдан хугацаанд үр дүн гаргахын тулд бүсгүйчүүд тураах эм бэлдмэл гээд биедээ хортой, эрүүл мэнддээ сөрөг нөлөөтэй зүйл хэрэглэх нь элбэг байдаг. Харин эм бэлдмэл гэхээсээ илүүтэйгээр тогтмол зөв хооллож, байнгын дасгал хөдөлгөөн хийж, эрүүл аргаар жингээ хаяж, галбиржих нь зөв. Ингэхийн тулд дадлага туршлагатай мэргэжлийн багшаас зөвлөгөө авч, өөрийн биеийн онцлогт тохирох дэглэмийг тогтоох нь зүйтэй. - Хурдацтай хөгжиж байгаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүн хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөгөө авдаг болсон цаг. Ийм цаг үед их мөнгө төлж, хувийн дасгалжуулагч авах нь илүүц гэж үздэг хүмүүс цөөнгүй. Энэ тал дээр таны бодол... - Одоогоор хувийн фитнессийн багш манайд тийм ч их дэлгэрээгүй, энэ талаарх ойлголт бага байдаг. Гэтэл гадны улс орнуудыг хараад, судлаад үзвэл сүүлийн үед хамгийн эрэлт хэрэгцээтэй, дэлхийн номер нэгт тооцогдох ажил мэргэжил “фитнессийн хувийн багш” болсон. Учир нь орчин цагийн хүмүүс нийгэм, цаг үеэсээ шалтгаалаад юун түрүүнд эрүүл мэнддээ их анхаардаг болсон байна. Эрүүл аж төрөхөд зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, стрессгүй амьдрал зэрэг нь ихээхэн үүрэгтэй. Тийм учраас та бүхэн эхлээд мэргэжлийн, дадлага туршлагатай хүнээс зөвлөгөө заавар авах ёстой юм. Ер нь хувийн фитнесс багш хүн өөрөө олон талын мэдлэгтэй байх учиртай. Спининг, иог, фитнесс, эрүүл хооллолт, сэтгэл судлалын талаар өөрөө цогц мэдлэгтэй байж, түүнийгээ бусдад зааж зөвлөхөд сайтар бэлтгэгдсэн байх хэрэгтэй. - Хувийн багшийн давуу тал юу вэ? - Зааланд олон хүн зэрэг дасгал хийхэд тухайн багш бүх хүнд тусгайлан хүрч үйлчилж чаддаггүй. Харин мэргэжлийн багш тухайн хүний биеийн онцлог, эрүүл мэндийн байдал зэргийг судалж мэдэж байж, дасгалын хичээлийг системтэйгээр заадгаараа онцлог. Нэг сумаар гурван туулай буудаж байгаатай адил богино хугацаанд маш хурдан үр дүнд хүрнэ гэсэн үг. Хувийн багшийн тусламжтайгаар жингээ хасахад маш олон давуу тал байдаг.

60

өмөр хатагтай

Эхлээд тухайн суралцагчийн сэтгэлзүйг нь бэлтгэж байж дараагийн шатны хичээлүүд үр дүнтэй болж, богино хугацаанд хүссэн амжилтандаа хүрнэ. Та нэг удаа хувийн багш авчихсан байхад өөрийн зөв амьдралын хэвшлийг эхлүүлж чадлаа гэсэн үг. - Эрүүл аргаар жингээ хэрхэн хасаж болох вэ? - Турах гэж байгаа нэгэн байхад, туранхай мөртлөө галбиржих хүсэлтэй, бүр галбиртай хэдий ч сунгалт сайтай болох гэсэн янз бүрийн хүмүүс бий. Жин ихтэй байж байгаад хурдан турвал арьс унжих сөрөг талтай. Үүнээс шалтгаалаад хувийн багш дасгалын систем боловсруулж, тухайн хүнд өөрт нь тохирсон дасгалыг үе шат тус бүрээр ахиулж, булчингийн массыг нэмж, зөв аргаар жинг нь хасуулдаг. Тиймээс эрүүл аргаар турахыг хүсэж байгаа бол та заавал фитнесс дасгалыг хослуулах хэрэгтэй. Хүн зөв дэглэм, эрүүл хөдөлгөөнөөр турахад арьс, үс, хумс хүртэл сайхан болчихдог. - Зөв хооллолт гэж юу вэ? - Нүүрс ус их хэрэглэдэг хүмүүсийг харахад андашгүй байдаг. Арьс мах нь цүлхийж унжаад, хавагнаад таагүй харагддаг. Та нүүрс усаа хасаад, уургаар баялаг хүнс түлхүү хэрэглэвэл хөх, өгзөгний масс томордог. Хоол, дасгалыг хослуулж байж гоё сайхан болно гэдгийг анхаараарай. Багшгүйгээр өөрийн дураар дасгал хөдөлгөөн хийж, буруу хоолны дэглэм, тураах бүтээгдэхүүн хэрэглэх нь сөрөг үр дагавартай. Энгийн жишээ гэхэд тураах цай хүнд хэрэгцээтэй бүхий л амин дэм, эрдэс бодисуудыг биеэс гадагшлуулж орхидог. Ингэснээр дархлаа муудаж өвчин тусах нь олширдог. Хүний бие дотор олон жилийн турш чулуужсан төрөл бүрийн бохирдол бий. Эдгээрийг багшийн зааварчилсан системийн дагуу биеэс гадагшуулах нь чухал. Та тураах бэлдмэл авахаасаа урьтаж зөв хооллолтын зөвлөгөө авч, түүнийгээ дагаж мөрдөх гээд үзээрэй. - Дэглэм барих эсвэл дасгал хийхэд тэсвэр алдах, шантрах тохиолдол их гардаг. Энэ тал дээр та юу гэж зөвлөх вэ? - Намайг багшаар сонгосон хүмүүсийнхээ сэтгэл зүйг нь юун түрүүнд бэлтгэж, тэдний ухамсарт нь зөв дадал хэвшлийг суулгах эхлэлийг тавих гэж хичээдэг. Сэтгэл зүйн бэлтгэлгүйн улмаас эхний булрааг давж чадахгүй хүмүүс ч олон. Тиймээс эхлээд сэтгэл санааг нь бэлтгэчихсэн байхад ямар нэг хүндрэл гарахад амархан шантарч няцаад байдаггүй. Тухайн хүний онцлогоос хамаараад аль болох сонирхолтой байдлаар хичээллэхийг эрмэлздэг.


“Тамирчин байх амаргүй ажил, маш их тэвчээр хатуужил шаарддаг” Ш.Солонго

61


- Монгол хоолыг их хүнд гэж ярьдаг. Тэгвэл таны бодлоор манай хамгийн эрүүл хоол юу юм бол? - Монголын 60 настай нэг иргэнийг Солонгос, Японы ижил насныхантай харьцуулахад эрс ялгаатай. Манай эрчүүд “аварга том” гэдэстэй, хүүхнүүд нь хав дөрвөлжин биетэй байх жишээний. Эндээс бидний хооллолт ямар байдаг нь илт харагдана. Бидний хүнсний хэрэглээнд малын мах, цагаан гурил зонхилдог. Малын гаралтай мах өөх тос хүний цусан дахь холестринийг ихээр нэмэгдүүлдэг учраас таргалуулдаг. Харин үхэр, адууны хар мах болон тахианы цээж мах өөх тос багатай учир хүнсэндээ түлхүү хэрэглээрэй. Мөн цавуулаг ихтэй цагаан гурилын оронд бүхэл үрийн болон хоёрдугаар гурил сонгохыг зөвлөж байна. - Та тусгай бэлтгэлийнхээ үеэр ямар хүнс түлхүү хэрэглэдэг вэ? - Тамирчны бэлтгэлийг долоо хоногийн зургаан өдөрт өглөө, оройдоо хийдэг. Хооллолтын хувьд тахианы цээж мах, өндөгний цагаан, чихэрлэг төмс, брокколи , нимбэгтэй ус, ногоон цай, ус гэх мэтийн илчлэг багатай, шингэц сайтай хүнс хэрэглэх ёстой. Эдгээрийг өдөрт гурван цагийн зайтай тав хувааж иддэг. Тамирчин байх амаргүй ажил, маш их тэвчээр хатуужил шаарддаг. Олон улсын түвшний тэмцээнд нэг жилийн өмнөөс бэлтгэдэг. Тамирчин хүний биеийн онцлог маш хурдан хугацаанд өөрчлөгддөгөөрөө давуу талтай. Миний хувьд одоогоор хувийн дасгалжуулагч багшийн ажлаа түлхүү хийж байна даа. Мөн фитнесс бикини төрөл олимпод бүртгэгдсэн болохоор энэ чиглэлээр бэлтгэл хийж байна. Энэ дашрамд, олимпийн бэлтгэлд намайг дэмжин ажиллах албан байгууллага байвал хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлье.

62

- Ярилцлагынхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Сэтгэл догдлуулсан, хэзээ ч мартагддаггүй шинэ жилийн дурсамжаасаа бидэнтэй хуваалцаач. - Баяр баярын дотроос хамгийн гоё нь Шинэ жил юм шүү дээ. 2014 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны шинэ жилийн баярт уригдаж, “Шилдэг тамирчин”-аар тодорч, шагнуулсан тэр нэгэн баяр миний хамгийн сайхан дурсамжуудын нэг болон сэтгэлд тодхон үлджээ. Эргэн дурсахад догдлолоор дүүрэн сайхан өдөр байсан. Сайхан мөчөө эргээд дурсахад тааламжтай байна. Шинэ жилийн баярын өдрүүдэд зуслангийн модон байшиндаа сүлд модоо засаж, хайртай дотны хүмүүстэйгээ ширээгээ тойрч суун, хөөрөлдөх дуртай. Энэ жилийн хувьд найз залуутай болох төлөвлөгөөтэй байгаа /инээв/. Тийм болохоор энэ шинэ жилээр найз залуутайгаа шинэ оноо хамтдаа угтахыг хүсэж байна. - Харин баярын ширээгээ хэрхэн засдаг вэ? - Мэдээж амтат бялуу, оргилуун дарс, ширээ дүүрэн жимс, аав ээжийн минь хийсэн амттай хоол, мах, зуушаар ширээгээ засдаг. Хуучин бүхэн ард үлдэж, шинэ оны календарь дээрээ шинэхэн ажлын төлөвлөгөөгөө бичиж эхэлдэг дээ. Таны 2018 онд хийхийг бодож яваа гол зүйл юу вэ? - Ирэх онд монгол бүсгүйчүүддээ “Эрүүл мэнд”-ийн сэдвийг хөндсөн лекц тавина. Мөн сайн дурын ажил хийх дуртай учраас цусаа хандивлах, бусдад тус нэмэр болж хүмүүсийг баярлуулах ажлаа ч үргэлжлүүлнэ. Монголын Бодибилдинг, Фитнессийн нэгдсэн холбооноос одоогоор Монголын Фитнесс Бикини төрлөөр дэлхийн аварга болсон эмэгтэй хүн байхгүй. Тиймээс энэ төрөлд амжилт гаргаж Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөхийн төлөө шаргуу хичээллэх болно оо. ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА.


Шоколад 2000 онд дэлгэцнээ гарсан “Шоколад” хэмээх гайхамшигт дэлгэцийн бүтээлийг үзээгүй хүн гэж үгүй. Бидэнд шоколадны тансаг амтыг мэдрүүлсэн кино бүтээл бол Шведийн найруулагч Лассе Налльстрёмын “Шоколад” бүтээл юм. Уг кинонд Францын алслагдмал бяцхан хотод шоколадтай холбоотой сонирхолтой үйл явдлууд өрнөдгийг бид андахгүй. Харин гол дүрүүдэд францын алдарт жүжигчин Жьюлет Бинош, Жонни Дэпп нар тоглосон бөгөөд хүмүүсийн сэтгэлийн нарийн учгийг хөндсөн өгүүлэмжтэй, амтлаг сайхан пралин шоколадаараа кино урлагт өндөр үнэлэмж авсан байдаг. Шинэ жилийн баяр тохиож буй эдгээр өдрүүдэд, хайртай дотнын хүмүүсдээ өөрийн гараар “Шоколадтай пралин” хийж дайлаарай.

“Кофе, вискитэй пралин” Орц: 100 гр цөцгий 2 ц/х нунтаг кофе 125 гр хар шоколад (70% какаотой) 125 гр сүүтэй шоколад 50 гр Виски /40 алкохолтой/ 25 гр Цагаан шоколад Энэхүү орцноос 35 ширхэг пралин гарна. Хийх арга: Цөцгий кофегоо холин халаагаад гал дээрээс авч жижиг буталсан хар болон сүүтэй шоколад, вискитэй холин шоколадаа хайлтал сайтар хутгана. Гялгар цаас дэвссэн дөрвөлжин хэвэнд 1 см зузаантай хийж 4 цаг хөргөгчинд тавина. Хөрсөн шоколадаа гаргаж жижиг дөрвөлжин хэлбэртэй зүсээд цагаан шоколадаа хайлуулан гялгар уутанд хийж үзүүрийг нь хайчлаад шахаж чимэглэнэ.

63


Асуудал

Хүнсний аюулгүй байдал гэж юу вэ? Хүнсний аюулгүй байдал гэдэг Хүнсний бүтээгдэхүүний хүртээмж, Чанар аюулгүй байдал болон хүнсний бүтээгдэхүүнээс авах Шим тэжээлийн нийлбэр цогц юм. Монгол улсын хувьд хүнсний голлох бүтээгдэхүүн болох мах, гурил, будаа, сүү, хүнсний ногоо зэргийг дотоодын үйлдвэрлэлээс дийлэнх хувийг хангаж байгаа ба 2016 оны байдлаар мах махан бүтээгдэхүүний 98,8 хувь, гурил будааны 82 хувь, хүнсний ногоо 63 хувь, төмсний 99,6 хувийг хангаж байгаа судалгаа гарсан байна. Голлох хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоосоо хангаж байгаа нь хүнсний аюулгүй байдлын нэг үндэс болох ч хангамж байгаа боловч 10 жилийн өмнөх хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал сайжирсан гэвэл үгүй юм. Хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын үндсэн зохицуулалтыг улс орны төрийн эрх баригчид ерөнхийлөн анхаарах ёстой. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүн, нийлүүлэгч импортлогч байгууллагуудад тавигдах шаардлагыг өндөр тавьж өгснөөр өдөр тутамд нэмэгдэж байгаа бараа бүтээгдэхүүнийг Монгол улсын зах зээлд нийцүүлэн хэрэглэгчдийн эрхийг хангаж чадна.

Гэвч одоогийн хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд хэрэглэгч өөрөө л сайн анхаарахгүй бол чанар аюулгүй байдлын баталгаа өнөөгийн нийгэмд алга гэхэд хэлсдэхгүй байна. Одоогоор хүнсний бараа бүтээгдэхүүнийг хянахдаа эрсдэлтэй, дунд эрсдэлтэй, эрсдэлгүй гэсэн гурван бүлэгт хуваан үзэж зөвхөн эрсдэлтэй бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд хамруулж хил гаалиар нэвтрүүлж байгаа ба бусад хүнсний бүтээгдэхүүнийг импортолж, үйлдвэрлэж, худалдаалж байгаа иргэн аж ахуй нэгж байгууллагууд өөрөө л зарж борлуулах шалтгаанаар хүсэлтээрээ шинжилгээнд хамруулж байгаа нь цаана үлдэж буй олон бүтээгдэхүүнээс үүсэх эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Шим тэжээлийн хувьд мэдээж бидний уламжлалт хэрэглэж заншсан хүнсний бүтээгдэхүүнүүд болох мах, сүү, цагаан идээ, тариа будаа гурил хүнсний ногооноос монгол хүнд шаардлагатай шим тэжээлийг бүрэн авах боломжтой ч хүн амын, хүнс тэжээлийн шимт чанар муугаас үүсэх өвчлөл, жингийн илүүдэл улам ихсэж байна. Арван жилийн өмнө нийслэлд гадаадын түргэн хоолоор үйлчлэх цэг төдийлөн олон байсангүй. Гэтэл өнөөдөр хотын өнцөг булан бүрт түргэн хоолны цэг шинээр нэмэгдэж байгаа нь хүнсний бүтээгдэхүүний

хүртээмж хангамж сайжирч байгаа мэт харагдавч хүнсний чанарт асуудал тулгарч буйн нэг хэлбэр юм. Өрх гэрийнхээ хүнсний аюулгүй байдлыг хангахад юуг анхаарах вэ? - хүнсний хэрэглээнд зонхилох бүтээгдэхүүнээс авах илчлэг болон шимт чанарыг анхаарах - хүнсний бүтээгдэхүүний хадгалах горимыг мэддэг байх - хурдан мууддаг бүтээгдэхүүний хаяг, шошго үйлдвэрлэсэн хугацааг сайн анхаарч байх - шаардлагагүй хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглээнээсээ хас ч багасгах. Жишээлбэл: сахар орлуулагч, транс тос, генийн өөрчлөлт бүхий бүтээгдэхүүн болон хямд үнэтэй лаазалсан вандуй, эрдэнэ шиш хиам утсан мах - аль болох хүнсний нэмэлттэй бэлэн каш, хуурай сүү, эхийн сүү орлуулагчаас татгалзах - уламжлалт аргаар боловсруулсан ааруул, бяслаг, сүү, зөөхий, аарц болон аньс, нэрс, чацаргана тэдгээрийн шүүсийг түлхүү хэрэглэх -өөрийн ажлын онцлогт тохирсон хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж занших. Биеийн хүчний ажил хийдэг хүмүүс уургийн агууламж өндөр бүтээгдэхүүн, харин оюуны хөдөлмөр эрхэлж буй хүмүүс самар, жимс, хүнсний ногоо, сүү, таргийг түлхүү хэрэглэх нь зүйтэй.

ЭХ СУРВАЛЖ: Ж.Номиндарь МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Хөдөлмөр аюулгүй байдал, Эрүүл ахуйн мэргэжилтэн

64


65


66


Зөгийн балтай сүмс

60 секунд

ОРЦ 40 гр Зөгийн бал 40 гр Гич 10 гр Нимбэгний шүүс Давс чимх Перц чимх ХИЙХ АРГА: Гичиндээ зөгийн бал нимбэгний шүүсээ хийж хутгаад давс перц хийж амтлаад таны амтат сүмс бэлэн болно. 67


Туна Загастай “Шпагетти Э

нэхүү буланд Италийн уламжлалт, хоол хүнсийг эрхэм уншигчдадаа таниулахыг зорилоо. Юуны өмнө Итали хоолны жорууд маш баялаг байдаг. Харин энэ удаагийн дугаарт тэдний алдартай хоолны нэг болох “Шпагетти”-г онцолж байгаадаа таатай байна. Энэхүү хоол нь олон оронд 350-иад төрөл болгон хийж заншжээ.

68


Порц: Дөрвөн хүнийх Цаг: 15 минут Орц: - Лаазалсан Туна загас - Шпагетти гоймон 450 гр - Улаан лоолийн сүмс 280г ( ) - Оливын тос - Сармисний 2-3 хумс - Кейперс 10-15 ширхэг /Итали давслаг амтлагчийг хэргэлэхгүй ч байж болно./ Хийх арга: 450 гр гоймонг буцалгахад 3-4 литр ус хэрэгтэй бөгөөд томоохон саванд давс хийж буцалгана. Ус буцлах хооронд сармисаа хутганы хавтгай талаар нь бяцалж, 2 хуваагаад халаасан хайруулын тавган дээр тос хийж шарна. Хэрэв та Кейперс ашиглаж байвал усанд угааж шарж буй сармисандаа нэмж 2 орчим минут болгоно. Шпагетти хийхэд давсны үүрэг маш чухал юм. Гоймонгоо буцалгахдаа давс хийнэ, кейперс нь давсархаг амттай, лаазалсан туна загас давстай учир давсаа бага хийх хэрэгтэй. Давсыг дараа нь хэзээд нэмж болно гэдгийг анхаараарай. Хэрэв та Итали хэлээр ярьдаг бол туна загасыг хайруулын тавган дээр нэмж болгох эсвэл хамгийн сүүлд сүмсэндээ нэмэх үү гэдэг төгсгөлгүй мэтгэлцээнд хүрнэ. Одоо сармисаа гаргаад, хайруулын тавгандаа улаан лоолийн сүмсийг хийнэ. Улаан лоолийн сүмс өтгөн байдаг учир халуун ус нэмж шингэлнэ. Жаахан удаан буцалгаж, усыг нь ууршуулаарай. Ерөнхийдөө 3-5 минутын дотор сүмс бэлэн болно.

69


Гадаад орноор

Хоол Сингапур нь олон орны хоолны өвөрмөц нэгэн зэрэг соёлыг агуулсан улс учраас Хятад, Малайз, Энэтхэг, Япон, Тайланд, Итали, Франц, Америк маягийн амт чанар сайтай хоолыг хаанаас ч олох боломжтой. Ихэнх тохиолдолд хоолоо халбага сэрээгээр идэх бөгөөд, Хятад хоолонд савх ашиглаж, Энэтхэг, Малайз хоолыг баруун гараар иддэг. Жил бүрийн 7 дугаар сард Сингапурын хоолны Фестиваль зохион байгуулж жуулчдад зориулан халуун ногоотой хавчны үнэгүй купон тараадаг ажээ.

Сингапур улс Сингапур нь Зүүн Өмнөд Азид орших хот улс юм. 1819 онд Их Британийн худалдааны колони улсаар анх үүсгэн байгуулагдсан бөгөөд тусгаар тогтносныхоо дараа дэлхийн хамгийн чинээлэг улсуудын нэг болж чадсан, дэлхийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй далайн боомттой улс юм.

Шинэ жил Барууны орнуудын нэгэн адил “Шинэ жил”-ийн баярыг өргөн тэмдэглэж бөгөөд салют буудуулж үдэшлэг зохион, цаг тоолон минут бүрийг шинэ оноо гаргадаг. Үүний сацуу Сентоза арал дээр маш том хөөсний баяр болдог юм. Сингапурын хүн амын ихэнх хэсгийн нэг Хятад иргэд цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэдэг жижиг дэлгүүр, хоолны газрууд 2-3 хоног үүдээ барьдаг. Энэ үеэр нутгийн иргэд халуун тогооны шөл, чихэрлэг гахайн махан шорлог, түүхий загасны зууш, жигнэсэн бялуу зэргийг ихэвчлэн зооглодог.

Тэнгэрт тулсан өндөр барилгууд, орчин үеийн метронууд, Хятад, Энэтхэг, Малайз гаралтай хүн ардаас бүрдсэн энэхүү улс дулаан уур амьсгалаараа, амттай хоол, гайхам шөнийн амьдрал жуулчдын анхаарлыг ихэд татдаг.

70


Үндэсний хоол Дээр дурдсанчлан Сингапур нь Малайз, Хятад, Энэтхэг болон барууны хэв шинжийг агуулсан амт сайтай хоолнуудаараа алдартай. Тэдний брэнд болсон хоол хүнснээс нэрлэвэл, • Халуун ногоотой хавч /Chilli crab/ Бүтэн хавчийг чилиний наалдамгай сүмстэй холин аягалж өгдөг. Эхэндээ халуун ногоо нь хурц мэт санагдавч бөгөөд идэх тусам амттай болно • Каяа /Kaya/ Каяа нь өндөг, кокосноос бүрдсэн жимсний чанамал бөгөөд тун амттай өвөрмөц амтыг мэдрүүлнэ. Үүнийг өглөөний цайнд шарсан талхтай иддэг ба шарсан өндөг, чихэрлэг, өтгөн кофетой тунчиг сайн зохицдог.

• Лакса /Laksa/ Сингапурын хамгийн алдартай хоол Лакса нь Katong laksa, laksa lemak гэх 2 төрөлтэй. Цагаан гоймонг кокос, цөцгийн тос, их хэмжээний карритай шөлөнд чанаж, дээр нь дун эсвэл сам хорхой нэмж иддэг. Ихэвчлэн халуун ногоо ихтэй байдаг. • Ми сиам /Mee siam/ Ми сиам нь чихэрлэг-исгэлэн цагаан будааны гоймонтой шөл юм. Энэхүү шөлийг дүпү, хатууртал нь чанасан өндгөөр хачирладаг. • Сатай би хоон /Satay bee hoon/ Энэ нь будааны гоймонг самар, халуун чинжүүний соус, satay-тай хольж болгодог. • Зайрмаг /Ice cream/ Ерөнхийдөө барууны зайрмагтай төстэй боловч өмхий жимс Дуриан, улаан шош зэргээр хийсэн зайрмаг элбэг байдаг Мөн гудамжинд нь талхтай зайрмаг түгээмэл зарагддаг.

71


Хүслийн

жагсаалт

Код: RN-10254 CS Үнэ: 1ш- 45000₮ Цооногийн хэмжээ: 44см, өндөр 227, тойрог: 67 мм Багтаамж: 170 мл Материал: Тунгалаг болор (болор шил) Үйлдвэрлэсэн улс: Японы Toyo Sasaki брэнд

Код: RN-11242 CS Үнэ: 1ш- 51000₮ Цооногийн хэмжээ 55см, өндөр 194см тойрог: 75 мм Багтаамж: 300 мл Материал: Тунгалаг болор (болор шил) Үйлдвэрлэсэн улс: Японы Toyo Sasaki брэнд 72


Код: RN-10236CS Үнэ: 1ш- 51000₮ Цооногийн хэмжээ:59см, өндөр 213см тойрог: 79 мм Багтаамж: 355 мл Материал: Тунгалаг болор (болор шил) Үйлдвэрлэсэн улс: Японы Toyo Sasaki брэнд

Хаяг: Polaris Их дэлгүүр 73


Баварийн “вант улсад” хийсэн миний аяллын амтат 5 дурсамж С э т г ү ү л ч , редактор Б.Бурмаа: Д ө н г ө ж сургуульд ордог жил ээж минь Москвагаар д а м ж и н Чех, Унгар, Герман руу явах болж билээ. Тэр л үед ээжийнхээ бичсэн захидал нэг бүрийг өөрөө аминчлан унших гэж үсэг холбон дуудаж, үг холбон бичиж сурах гээд яаран догдлон байсансан. Битүүхэндээ тээр алсад

орших Европ тивийг ширээн дээрх бяцхан бөмбөрцөг дээрээ зааж, хэзээ нэг өдөр тэнд очихсон гэсэн нууцхан хүсэл төрсөн билээ. Нэгэнтээ хүүхэд насныхаа дурсамжинд хадгалж орхисон буурал Европоор аялах мөрөөдлийнхөө эхлэлийг тавьж, олон зууныг элээж түүхийн гэрч болсон уран барилгууд, хуучны сүм хийдүүд, амтат дарс, шарз, зайдсаараа алдартай Бавари нутгаар аялах боломж өнгөрдөг жилийн намар надад тохиосон юм. Бавари мужийн нэрийг Германд төдийгүй дэлхийд гаргасан олон сайхан зүйл бий ч, хүн гэдэг амьтан хаа явсан газраа сайхан хоол, сайн дарсыг чухалчилж явдаг

бололтой. Тиймдээ ч урд зүгийн хэдхэн хотоос өөр хил дамнан аялж үзээгүй надад Европ соёл, түүхийн тод жишээ болсон Баварийн аялал мартагдашгүй дурсамжийг үлдээжээ. Гэхдээ олон зүйлийг нуршиж уншигч таныг чилээлгүй, аяллыг минь амттай болгосон таван дурсмажийг л онцлохоор шийдлээ. Мундаг тогооч ч юм уу, аль эсвэл тив дэлхийгээр хэрэн аялчихсан орон орны соёлыг нэвт шувт мэддэг мэргэн нэгэн биш учир сийрүүлэн бичсэн амтат дурсамжуудыг минь нэг их гүнзгийн шүүмжгүйгээр сонирхон болгооно уу.

Амтат зайдасгүйгээр төсөөлшгүй оройн зоог Мужийн нийслэл Мьюнхен хотоос эхэлсэн аяллын хамгийн эхний зоог мэдээж шар айргаар даруулсан амтат зайдас бүхий оройн хоол байлаа. Улаанбаатараас арван есүүлээ хөдөлсөн учир биднийг хүлээж авсан германчууд маань юун түрүүнд нутгийнхаа хамгийн алдартай хоол болох зайдасны цуглуулгаар дайлах санал тавьсан юм. ... Эгээ л хүүхэд байхдаа кинон дээрээс харж байсан модон хаалгатай хуучны хэв маягийг санагдуулам уушийн газарт, үндэсний хувцсаа донжтойхон өмссөн ахимагдуу насны зөөгч эмэгтэй бидэнд үйлчлэв. Бараг л эмээгийн минь үе тэнгийн гэмээр тэр эмэгтэйн бавари аялга, чанга дуу анх удаа очиж буй миний чихэнд сонин содон байлаа. Түүний чангаар хашхичин ийш тийш том том шилэн аягатай шар айргийг сурмаг зөөж, ширээн дээр шидлэх шахам тавих нь сонихон бөгөөд зугаатай харагдсаныг яана. Түүнийх шиг үндэсний хувцсыг зардаг дэлгүүрүүд худалдааны гудамжинд, тав алхаад л таарах аж.

74


Дунд ангийн сурагч охин байхдаа л дэггүй дүүгийнхээ Герман хэлний хичээлийг давтуулах хүндхэн үүргийг хүлээж байсны хувьд цээжинд үлдсэн хэдэн герман үгээ хэрэндээ мартаагүй гэж бодож явсан минь эндүүрэл байжээ. Тэдний чанга дуугаар ярилцах хооронд мэдэх ганц ч үгийг шүүрч сонсож чадсангүй. Гэлээ ч англиар ойлголцоод, тав гурван үг солиод байвал санаагаа боломжийн илэрхийлчих янзтай шүү.

Шар айраг бол тэдний нэрийн хуудас Мьюнхен хот юугаараа алдартай вэ гэж үү? Мэдээж тэднийг Октоберфестгүйгээр төсөөлшгүй юм. Жилдээ зургаан сая гаруй жуулчдыг авчирч чаддаг, 10 дугаар сард уламжлал болгон тэмдэглэдэг энэ баярт дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс зөвхөн шар айраг уух гэж ирдэг гэхийг анх сонсоод ихэд гайхаж билээ. Улаан буудайн тааламжит амт бүхий Баварийн уламжлалыг хадгалсан шүүлтүүргүй шар айраг... Үнэхээр үүнийг л шар айраг гэхгүй юм бол өөр юуг шар айраг гэх вэ гэмээр л. Нэг удаа ууж үзээд л хүмүүс яагаад Октоберфестийг зорин ирдгийг ойлгосон доо. Германд хөл тавьсныхаа дараа очсон хоёр дахь хот болох Хофт ийнхүү магтан дуулах нь холгүй бичиж суугаа шүүлтүүргүй шар айргийг хэр хэмжээндээ амталсаар явсан юм.

Европ өглөөний цай хамгийн гоё нь Гайхалтай шар айраг, амтат зайдсаар дайлуулсан ч аяллын эхний шөнө мэдээж хүндхэн байсан шүү. Цагийн зөрүүнээс болж шөнөдөө бараг 3040 минутын зайтай л ойр ойрхон сэрж, харин босох цаг болоход нойрмоглож ядарсан царайтай хүн өрөөнөөсөө гарч ирсэн юм. Бусад маань ч ялгаагүй, миний нэгэн адил хэд дахин сэрсээр ядарч орхижээ. Гэсэн ч бид амрах гэж биш, харийн соёлтой танилцангаа газар үзэхээр ирсэн шүү дээ. Харин нойрноос минь сэрээх хамгийн гоё зүйл зочид буудлын өглөөний цай байна гэж би яаж таахав дээ... Дор хаяж арван төрлийн бяслаг, нөгөөх зайдаснууд, өнгө алагласан жимсний чанамлууд, шүүснүүд, гахайн утсан мах гээд Европ өглөөний цай дэлхийн хаана ч байхгүй хамгийн сайхан нь юм байна гэдэг бодол эрхгүй төрөхөөр байсан юм даа. Одоо ингээд бичээд суухад ч нүдэнд харагдаж, дөнгөж чанасан кофенийх нь үнэр хамар цоргих ч шиг... Өө уучлаарай, гэхдээ би хамгийн чухал нэг зүйлийг мартаж орхиж. Мэдээж энэ бол Герман талх. Эртнээс нааш газар тариалан эрхэлж, хөдөө аж ахуйг жинхэнэ утгаар нь хөгжүүлж ирсэн энэ мужид өглөөний цайндаа өнгө өнгийн талхан дээр зүсэн зүйлийн, түмэн төрлийн бяслагийг нь дэвсэж тавиад багахан зайдастай холиод идэх нь жинхэнэ жаргал юм шиг. “Өглөөний цайг өөртөө” гэдэг үгийг манай өвөг дээдэс зүгээр ч нэг хэлээгүй бололтой.

Онцлохгүй байхын аргагүй онцгой амтат бяслаг Буурал Европын язгууртнуудын хэрэглэж ирсэн хамгийн нандин хүнснүүдийн тоонд зүй ёсоор ордог бяслагны тухай бишгүй олон зүйл сонсож байлаа. Гэвч чихнийхээ хажуугаар урсгаж орхисон тэрхүү бяслаг гээч хүнсийг тэгтэл нь олон янзаар, бүр нарийн уламжлалт аргаар нандигнан хийдгийг нь төсөөлж ч байсангүй. Тэр тусмаа миний зорьж очсон Герман улс Франц, Нидерланд, Итали, Швейцарь, Английн нэгэн адил дэлхийд бяслагаараа танигдсаныг нь нэг их анхаараагүй явжээ. Тэгэхээр миний шагшин магтаж дуу алдаад байсан тэр сайхан өглөөний зоогийн гол хүнс нь ч бяслаг байсан шүү дээ. Зөвхөн Германд л гэхэд хэдэн арван төрлөөрөө байх аж. Хамгийн эртний музей, өдгөө хүртэл хадгалагдан ирсэн сүм хийдүүдийн нэгэн адил бяслаг ч гэсэн тэдний өнө эртнээс уламжлагдан ирсэн гол хүнс гэдэг. Тийм ч болохоор аяллын амтат дурсамжийн тэмдэглэлдээ би бяслагийг онцлохгүй байж чадахгүй нь.

Баварийн мартагдашгүй дарс Яагаад мартагдахгүй байна гэж үү? Эмэгтэйчүүд бид шар айргийг гоё хэмээн мянгантаа магтавч эцсийн дүндээ дарсыг л илүүд үзнэ шүү дээ. Тэгээд ч эрчүүд шиг шар айргийг хүссэнээрээ их ууж чадахгүйгээс хойш аяллын сүүлийн өдрүүдэд бүсгүйчүүд маань санаа нийлж, очсон газар бүрийнхээ дарсыг шимтэн амталж явсан билээ. Харин урьд өмнө хараагүй, бяцхан атлаа донжтойхон шилтэй дарс бидэнд бүгдэд нь таалагдсан юм даа. Тухайн үед нэрийг нь тогтоож чадаагүй байсан ч, амтыг нь бол огт мартаагүй шүү. Аялал минь арваадхан хоног үргэлжилсэн ч, амтат дурсамжууд минь үргэлжилсээр л...

75


Би Монгол хоолонд дуртай болсон ”Михачи” компанийн гүйцэтгэх захирал Ибукуро Томоко Арлын орноос тал нутагт минь, нүүдэлчний уламжлалт хоолонд маань идээшин дасаж, өдгөө зөгийн балны аж ахуй эрхлэн ажиллуулж буй Япон бүсгүйтэй сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэж байна. Юуны өмнө манай сэтгүүлийн уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? Монголд анх хэзээ ирсэн бэ? - Намайг Ибикүра Томоко гэдэг. 2015 оны хавраас “Михажи” ХХК-ийн захирлаар ажиллаж байна. Манай компани зөгийн аж ахуй эрхэлдэг. Одоогоор зөгийн 200-аад бүлтэй. Анх 1997 онд Монголд ирсэн, 18 жил эндээ амьдарч байна даа. Яагаад Монголд

зөгийн хөгжүүлэхээр

аж

ахуйгаа болов оо?

- Урьд нь Японд телевизийн нэвтрүүлгүүдэд орчуулагч хийдэг байлаа. Тэр үедээ дэлхийн олон улс орны зөгийчдийг танилцуулах нэгэн нэвтрүүлэг хийсэн юм. Олон зөгийчидтэй холбоо барьж, тэдэнтэй уулзахаар тэр зун Төв аймгийн Эрдэнэ, Бат-Сүмбэр сумаар явж, мөн Хөвсгөлд очсон. Тэгж явахдаа Монголд зөгийн аж ахуй сайн хөгжөөгүйг мэдэрч, цаашид хөгжүүлэх хэрэгтэй юм гэж бодсон доо. Тэгээд ч зөгийчний ажил надад их сайхан санагдсан. Хамгийн гол нь би өөрөө цэцгэнд дуртай болохоор байнга цэцгэн дунд байх боломжийг олгодог энэ ажил надад таалагдсан. Тэгээд л өөрийнхөө хэмжээнд бэлтгэлээ базааж, гурван сарын дараа зөгийн аж ахуйгаа эхлүүлсэн -

Анх

хэдэн

бүл

зөгийтэй

эхэлж

байв?

- Сэлэнгэд зөгийн олон аж ахуй төвлөрсөн байдаг. Та бусад зөгий үржүүлэгчидтэй уулзаж, туршлага солилцов уу? - Японоос мэргэжлийн хүмүүс ирээд зөгийн маллагааны талаар заавар зөвлөгөө өгч, гурван жил дараалан сургалт явуулсан. Тэдний заавар, технологиор зөгийгөө маллаж, зөгийн балаа үйлдвэрлэн Япон руу экспортолж байна. - Хэзээнээс ийнхүү экспортоор гаргах болов? Япон, Монгол стандартын хооронд хэр зөрүү байдаг бол?

- Эхний жил манайх 30 бүл зөгийтэй байсан. - 30 бүл зөгийнөөс хэр хэмжээний бал гарах вэ? - Хүмүүс “10 кг бал авбал их юм” гэж байсан ч бид нэг тонн гаранг хураасан. Маллагаа сайн хийж, бэлчээрээ зөв сонгон, мөн цаг агаар нь сайхан байвал бал их хурааж чаддаг. - Танай бэлчээр хаана байрладаг юм бэ? - Эхний жил манайх Архангай, Өвөрхангайгаар бэлчээрлэсэн. Дараа жилээс нь хотод ойр байх үүднээс Төв аймгийн Цээл суманд нүүж очсон. Энэ жил Цээл суманд наймдугаар сар гартал гандуу байсан болохоор Сэлэнгэд зуссан даа.

76

- Стандартын хувьд ерөнхийдөө ойролцоо. Харин стандартаа ягштал мөрдөж байгаа эсэх нь чухал. Бүтээгдэхүүний стандартын шаардлагыг хангаж ажиллаж байгаа газар цөөхөн байна. Энэ нь маллагаанаас ихээхэн шалтгаалдаг. - Авгалдай зөгий болтол хэр хугацаа ордог юм бэ? - Хорин нэг орчим хоног болдог. Нялх зөгий гарч ирээд нүхнийхээ цэвэрлэгээг хийж, хэд хоногийн дараа дүү нараа, бусад авгалдайнуудыг асарч эхэлнэ. Жаахан том болоод бие гүйцсэн зөгийнүүдийн авчирсан балыг амаар хурааж аваад, нүх рүү хураадаг нярвын ажлыг хийж эхэлнэ. Насанд хүрэхээрээ бал хураахаар явна, хамгаалагч хийнэ, манаач болно гэх мэтээр нас насаараа үүрэг хариуцалга нь өөр.


- Нэг хайрцагт хэдэн зөгий амьдардаг бол? - Зуны цагт гучаад мянган зөгий нэг хайрцагт амьдардаг. Мөн ажилчин зөгий нь зуны цагт 45 хоногоос илүү амьдардаггүй. Танай зөгийн аж бусдаас ялгарах онцлог юу

ахуйн вэ?

Нэгдүгээрт бид балаа цэцэг тус бүрээр нь ангилж, ялган хураадаг. Хоёрдугаарт маллагааны хувь нэлээд ялгаатай. Тухайлбал бид зөгийнүүдээ аль болох алж хороохгүйгээр балаа хураадаг. Харин ихэнх аж ахуйнууд балаа хураахдаа авгалдайтайгаа хамт сэгсрэгч машин руу хийчихдэг тал бий. Мөн технологийн ялгаа нэлээд гардаг. Бид өдрийн цагт биш, үүрээр балаа хураадаг. Тухайн өдрийн шинэхэн цэцгийн шүүсийг зөгийнөөс урьтан хурааж байна гэсэн үг. Тэгэхээр зөгийн бал их өтгөн, сайн чанартай гардаг. Ярианыхаа сэдвийг өөрчлөөд хоол гэдэг сэдэв рүү оръё. бодлоор хоол гэдэг зүйлийг

Та өөрийнхөө тодорхойлбол...

- Миний бодлоор хоол бол өдөр тутмын баяр баясгалан юм. Монгол үндэсний алийг нь хамгийн сайн -

“Гурилтай

шөл”-ийг

их

сайн

хоолнуудаас хийдэг вэ? хийдэг

дээ.

- Таны гэр бүлийн хүн та хоёрын хооллох хэв маягт асуудал тулгарч байв уу? - Япон хоолонд ихэнхдээ амт сул бүтээгдэхүүнүүд ордог. Будааг тосгүй, давс хийхгүйгээр агшаана. Дүпү их иднэ, онцлог нь өөрийн гэсэн ямар ч амтгүй. Тийм болохоор Япон хүнсэнд манай нөхөр дургүй байсан. Харин би цагаан идээ идэхдээ тааруу, айраг ч ууж чаддаггүй байлаа. Гэхдээ одоо бол айрганд зөгийн бал хийгээд уучихдаг болсон. Би төмсөнд их дургүй, гэтэл нөхөр маань нэлээд дуртай, төмсний хучмал идэх гээд байдаг. Анх гэрлэж байхад энэ мэтчилэн олон асуудал тулгардаг байлаа. Харин арван хэдэн жил хамт амьдарч байж бид хоёр одоо л нэг нэгнийхээ дуртай хоолонд уусаж байна даа Шинэ жилийн баярын ширээгээ ямар маягаар засдаг вэ? Монгол, Япон хоолыг хэрхэн хослуулж хийдэг вэ? - Япончууд шинэ жилээ нэгдүгээр сарын 1, 2, 3-ны өдрүүдэд, харин монголчууд 12 дугаар сарын 31нд тэмдэглэдэг. Тиймээс зохицуулахад амархан. 31ндээ монгол хэв маягаар, дараа өдрүүдэд нь япон уламжлалаар баярын ширээгээ засч тэмдэглэдэг.

- Япон хүнтэй уулзсаных сушины ярилцалгүй өнгөрч болохгүй

талаар байх.

- Би сушинд их дуртай, тааруухан сушиг ч голохгүй идчихдэг. Японд, тэр тусмаа Токиод үнэтэй сушины газарт нэг удаа үйлчлүүлэхэд 500 мянгаас нэг сая гаруй төгрөг төлдөг. Тийм газар ороход ертөнц шал өөр болдог шүү. Энэ загасыг яаж идвэл, яаж зүсвэл, юутай идвэл, будааг нь яаж базвал тохирох вэ гэдгийг маш няхуур бодож хийдэг. Үнэхээр гайхамшигтай. -

Монгол

хоолонд

хэр

хурдан

дассан

бэ?

- Монгол хоолыг гололгүй иддэг болтол гурван жил болсон дог. Энд гурван жил болоод Японд очоод хоол идтэл нэг л биш ээ. Аргагүй шүү дээ, тэнд яснаас шөл гардаггүй юм чинь. Тэгээд амт нь сул санагдах тэр үед л өөрийгөө монгол хоолонд дассанаа мэдсэн дээ. -

Танай

гэр

бүлийн

гол

хүнс?

- Хонины мах. Манай гэр бүл шөлтэй хоолонд их дуртай, яснаас шөл гаргаад амтлагчгүй хоол хийж иддэг. Япон хүмүүсийн хонины махны хэрэглээг үзвэл нэг жилд нэг хүнд нэг кг ч хүрэхгүй ногддог. Тэгэхээр би хооллолтын хувьд их монголжсон байгаа биз. - Хүүхэд насны хоолтой холбоотой дурсамж - Хоёр, гуравдугаар ангид сурдаг байхдаа Японы сурах бичиг дээр амралтын өдрийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлсэн тухай сэдэвт хүүхдийн хоол хийж, аав ээжийгээ баярлуулсан тухай эх байсан. Түүнийг уншаад аав, ээжийгээ амарч байхад нь эрт босоод хоол хийж өгсөн дөө. Тэд маань ч баярлаж, би ч хоол хийхийн сайхныг анх мэдэрч ойлгосон. Бас манай аав, ээж хоёрын нутаг өөр, өөр газар байдаг. Ээжийн нутаг Японы урд хэсэгт Мияазаки гэдэг дулаан газар, миний төрсөн нутаг. Харин аавын нутаг хойд хэсэгт орших Ямагада гэдэг цастай газар /Ошин олон ангит кино хийгдсэн газар/. Япончуудын бүс нутаг байршлаасаа хамаараад хоол хүнс ихээхэн өөр байдаг. Аавын талын өвөө, эмээ дээрээ Ямагада очихоороо огт хоол идэж чаддаггүй байсан ч бас л гоё дурсамж. Их ядуу бүс нутаг, тэндхийн оршин суугчид баян ч бай, ядуу ч бай шарилж иддэг. - Шинэ оны шинэхэн мөрөөдлөөсөө хуваалцаач. - Ирэх онд зөгийн аж ахуйгаа өргөжүүлэн 350 бүл хүргэхийг зорьж байна. Одоогоор 200 бүл зөгий байгаа. Энэ жил ганга өвсний бал гаргаж авсан, ган ихтэй байсан болохоор хангалттайг авч чадаагүй ээ. Гангын бал олон улсад судлагдсан маш сайн чанарын зөгийн балны сортын нэгд зүй ёсоор ордог. Ховор зөгийн балны нэг. 2018 ондоо энэ сортын балнаас ахиухан гаргахыг хүсэж байна даа. Цаг гарган бидэнтэй сонирхолтой яриа өрнүүлсэнд тань баярлалаа:

77


Г

АХАЙН МАХАН ДАВХРААТ

ОРЦ Цаг: 90 минут Порц5 хүн /10 ширхэг/ Гурил 520 гр Ус бүлээн 207 гр Элсэн чихэр 30 гр Масло 30 гр Хөөлгөгч 10 гр Өндөг тал Давс 3гр Хуурай сүү 30гр Хавчуурга: Масло 180 гр Гахайн мах 30 гр Мозерела сир 200 гр /хуудсан бяслаг байж болно/

78

Бялуу Хашраагч “ДАН ДАН”-ы тусгай жор


Хийх арга

Х

алуун бүлээн усан дээрээ элсэн чихэр, масло, хөөлгөгч, давс, хуурай сүү зэргээ нэмээд, 10 минут орчим байлгана. Шингэн бэлдэц дээрээ гурилаа хийгээд зуурч, сайтар нухаж, 15 минут амраана. Бэлэн болсон гурилаа 4 дэлбээтэй дундаа зузаан болгож элдээд дотор талд нь масло хийж 4 дэлбээгээ эвхэнэ. Гараараа зөөлөн дараад, дэлбээтэй хэсэг дээрээ гурил цацаад, доош харуулан зөөлөн даралттай элдэнэ. Ийм маягаар 2-3 удаа давтана. лдэж дууссаны дараа тэг дөрвөлжин хэрчээд, сийрээ зууван хэрчиж хөндлөн дэвсээд гахайн махаа мөн адил хэрчиж, хөндлөн дэвсээд хоёр талын үзүүрийг сайтар нааж өлгийднө. Булангийн илүү гарсан гурилнуудаараа бэхлэж бооно. Бэлэн болсон бэлдцээ 15 минут амрааана. Давхраатыг өндгөөр өнгөлнө. Шарах зуухаа 170 хэмд халааж гахайн махан давхраатаа хийж 22 минут шарна.

Э

79


Й АМТТА ЭРҮҮЛ ӨГ ӨНГӨЛ

ЯРГАЙ ЗАГАС БОЛОН АВАКОДАТАЙ ЗУУШ ОРЦ: 50 грамм Утсан Яргай загас 1 ширхэг Авакода 2/1 ширхэг Ягаан сонгино 100 грамм Бууцай давс ц/х 3/1 перц ц/х 2/1 20 грамм Оливийн тос 10 грамм Нимбэгний шүүс ХИЙХ АРГА: Авакода болон яргай загасаа зураг дээрх шиг хэрчинэ. Сонгиноо дугуй хэрчих ба бууцайг бүтнээр нь хийнэ. Ингээд жижиглэсэн орцуудыг саванд хийж оливийн тос болон нимбэгний шүүсээ хийж давс, перц шиг өөрийн идэх хэмжээгээр нэмж амтална

80


Миний ЖОР Цагаан сарын баярын тусгай жорууд

Валентины жорууд

Гүзээлзгэнэ

81


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.