хүний хөгжил

Page 1

Аман харилцааны нийгэм сэтгэл зүйн үндэс ба арга хэрэгслүүд Сэтгэл судлалд хүний аливаа үйлдэл, үйл ажилгааны нэг адилаар харилцаа, тэр дундаа аман харилцаа 3 гол бүтэц, бүрэлдэхүүн хэсэгтэй байдаг хэмээн үздэг. Энэ нь: 1. Баримжаалах ба төлөвлөх үе шат 2. Гүйцэтгэх ба хэрэгжүүлэх үе шат 3. Хяналтын ба хдараагийн үйлийг өмнөх сургамжийг харгалзан төлөвлж, ахиц дэвшил үе шат байх болно. Чухам эдгээр үе шатуудыг л харилцааны үед хүн бүр анхааралдаа байлгаж нөгөө талтайгаа хамтран хэрэгжүүлхэд гүл утга учир нь оршино. Гэхдээ харилцааны бодит үйл явцад эдгээр үе шат эхнээсээ хойш чиглэсэн хатуу дарааллаар явагддаг гэсэн үг бишээ. Харилцааны нөхцөлбайдал оролцогчдын ур чадвар, сэтгэл зүйн бэлтгэл, зан, үйл, ханглагын онцлогоос хамаарч эдгээр үе ат янз бүрийн дарааллаар нэг нь нөгөөдөө уусч шигэн байдлаар юмуу урьдах нь дараах биш харин дараагийнх нь өмнөхөө нөхцөлдүүлэх гэх мэтээр янз бүрээр илрэн гарч болно. Судлаачид харилцааны эхлэл үндсэн хэсэг, төгсгөл зэрэгийг янз бүрийн өнцгөөс авч ёудалсан байх бөгөөд ингэхдээ харилцааны үйл явцыг сэтгэл зүйн талаас нь гол төлөв дараах байдлаар тайлбарлах ньнийтлэг тохиолддkг. Хүмүүс аман харилцааны үе сэтгэл зүйн түвшинд доорох үйлдлүүдийг аль нэг байдлаар гүйцэтгэнэ. Үүнд : 1. Оролцогчдын сэдлэгүүийн хоорондын хамаарал, хөдхлгөөнийг тохируулах болон аман харилцааны үйл ажиллгааны сэдлийг (motivation) цогц байдлаар авч үзэж бүрдүүлэхэд анхаарна. Ингэснээр харилцааны тухай үеийн нөхцөл байдлыг сайтар ухаарч, шийдэх асуудлыг томъёолох, уламаар тодорхой чиг баримжаатай болох асуудал дэвшигдэнэ. Ингэж харилцааны үйляцыг дотоодоос нь өдөөх, чиглүүлэх эрчим хүчээр хангах, удирдан хөтлөх нөхцөл бүрэлдэж, сэдэл сонирхол гарч, харилцааны ерөнхий чиг баримжаалал тодорхой болсноос аман харилцааны үе шатанд шилжих нөхцөл бүрэлдэнэ.

2. Энэ үеийг судлаачид “бүдэгдүү хүсэл тэмүүлэл”, “мэдрэхүйн зорилт” гэх зэрэг зүйлүүд төрж гарах буюу хэл ярианы харилцан үйлэлийн шат хэмээн нэрэлдэг. Амеркийн эрдэмтэн Дж.Миллерийн үзэл байгаагаар энэ шатанд


аман харилцаан оррлцож байгаа хүн “Үр дүнгийн дүр зуруаг буюу тодорхой төсөллийг өөртөө нэгэнт бий болгосон байдаг ажээ. Гэхдээ энэ нь төсөөлөл төдий байдаг тэрхүү үр дүн бодит байдлаар хараахан бий болоогүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тэрхүү дүрслэл төсөөлөл нь зан үйлийн түвшинд үүрэг гүйцэтгэх чиг шугам болж, тэдгээрийг зохих ёсоор гүйцэтгэх үндсэн тодорхой үр дүн хүргэх үйлдлийн төлөвлөлийн хэмэээн очоогүй гэсэн үг юм. Үүнийг дотоод нөхцөл, учир явц, сэтгэл зүйн учир, агуулгын талаас илүү тодорхой болгох гэмщвэл харилцааны гол дотоод нөхцөл, учир шалтгааны эх үүсвэр болж байдаг сэдлийн хөгжил хөдөлгөөнийг сайтар судлах хэрэгтэй болно. Энэ талаар оросын алдарт сэтгэл судлаач А.Н.Леонтьев сэдлэг, хэрэгцээ хоёрыг ийм нөхцөлд ялган салгах хэрэгтэй ба ер нь хэрэгцээний тусламжтайгаар сэдлэгүүд биежиж бодитой эхэлдэг гэсэн бий. Тэрээр сэдлэг гэдэг нь хэрэгцээний туламжтайгаар сэдлэгүүд биежиж бодитой болж эхэлдэг гэсэн бий. Тэрээр сэдлэг нь : “аль нэг хэрэгцээнд хамаарах бодит зүйл бөгөөд субъект түүнийг аль нэг байдлаар тусган хүлээн авах яцад эргээд түүний үйл ажилгаа чиглүүлж байдаг” хэмээ бичжээ. Эндээс үнднэслэн бид харилцааны дотоод нөхцөл болох сэдэл сонирхлын шатанд тэр бүр сэдлэггүүдтэй биш голдуу хэрэгцээний асуудалтай холбож байдаг гэсэн таанал ирнэ. Тэрхүү бүдэг бадаг төсөөлөл, хэрэгцээний “ноёхол” байдлааас дараа дараагийн шатанд шилжихийн үндэс нь атан харилцааны явцад хэл яриагаар дамжуулан идэвхтэй харилцан үйлчлэх мөн. Харилцааны сөрөг хандлагыг илэрхийлдэг өөр нэг нийтлэг зүйл бол дуу хоолойны өнгө аяс юм. Хүний дуу авиа чихэнд чимэг багатай, яхир, чанга болох нь харилцагчийн сэтгэл санааны таагүй байдлын нэг тод илэрхийлэл болж өгнө. Гэхдээ аман бус харилцааны ихэнх арга хэрэгслүүд төрөлхийн байх учраас хүүхэд төрөхөөсөө эхлэн зан үйл, сэтгэл хөдлөлийн түвшинд бусадтай ойлголцох, харилцан үйлчилж өөрийн амин чухал хэрэгцээгээ хангах, өөрийгөө таниулах чадвартай болж эхэлдэг. Энэ байдал зөвхөн ойр дотныхонтойгоо бус бусад хүмүүс, янз бүрийн амьд биетүүдтэй аман бус харилцаагаар дамжуулан харилцах боломжийг нөхцөлдүүлнэ. Түүгээр барахгүй олон төрлийн дээд амьтад тухалбал нохой, дельфин, сармагчин аман бус харилцааны хэлбэрүүдийг ашглан өөр хоорондоо болон хүмүүстэй харилцах чадвартай байдаг. Хамгаалалтын байрлал. Хоёр гараа зөрүүлэн цээжиндээ авах нь хамгийн түгээмэл хамгаалалтын байрлалын нэг хэмээн үздэг. Жижиг хүүхдүүд эцэг эхийнхээ хэлж байгаатай санал нийлэхгүй байх, ахмад настнууд үр ач нар нь өөрийн нь үгийг сонсохгүй, тоохгүй, байгааг мэдрэх үедээ ингэж гараа зөрүүлдэг болохыг судлаачид тогтоожээ.


Сэтгэл судлалд үүнийг “хамгаалалтын хана” гэнэ. Ийм хөдөлгөөний сэтгэл зүйн утга нь “хөдлөхгүй байх болно”, хөдөлгөөн хийх боломж алга гэсэн санааг млэрхийлнэ. Сонирхолтой нь тэрхүү байрлал бусад хүмүүст тэр дороо нөлөөлнө. Хэрэв та бусдыг сонсох юмуу бусдын өмнө үг хэлэхдээ гараа урдаа зөрүүлэх байрлалыг сонговол тун удалгүй тэр хавийн бүх хүн сэтгэл зүйн хаалттай байрлалыг сонгож, нээлттэй ажил хэрэгч байдал хоромхон зуурт алга болно. Гэхдээ тэнд байгаа хүмүүсийн ихэнх нь үүнийг хэрхэн хийх болсноо ухаардаггүй байна. Тэрхүү байрлал бид яриандаа хөндийрч, түүний “гадна” гарлаа шүү гэсэн нийтлэг утгыг илэрхийлэх болно. Хөлөө ачиж суух байдал нь америк болон европ маягийн гэж хоёр янз байдаг. Хэрэв харилцагч талууд хоёулаа хөлөө ачиж сууж байх юм бол зөрөлдөөн дээд цэгтээ хүрч, энэ янзаар цаашид харилцах боломж тун бага болж буйг харуулна. Гэрээ хэлцэл, уулзалт, ярилцлагын үед аль нэг тал нь хөлөө ачиж суух аваас тэд хамтын тохиролцоонд хүрч чадахгүй гэсэн үг. Харилцагч хөлөө ачиж сууна гэдэг нь тэр талын үзэл бодлыг бүрэн хэмжээгээр юм уу ихэнхдээ хүлээн авахгүй, ийм боломж байхгүй гэдгийг илтгэн харуулна. Тэр нөхцөлд харилцагчдаа зориуд нхаарлаа хандуулж, сэтгэлийг нь засах, өөртөө татах алхмуудыг зайлшгүй хийх шаардлагатай. Хэрэв тэр хүн хөлөө зөрүүлж, бас дээрээс нь гарын хуруунуудаа салаавчилсан байдлаар удаан суух аваас тэр бүх талаар таны эсрэг хүн байж таарна. Тийм хүмүүс богино хугацаанд харилцан ойлголцож, нэгдсэн байр сууринд хүрэх гэдэг тун ч амаргүй. Харин уулзалт ярилцлагын үед эмэгтэй хүн хөлөө нэгийг нөгөө дээр нь тавиад, дээд талын хөлөө савчин хөдөлгөж байх юм бол нөхцөл байдлаас уйдаж, шинэ сэргэг хандлагыг эрэлхийлж байна гэсэн үг. Гэхдээ хамгаалалтын байрлал тэр бүр гадна ил тод байдаггүй. Хэрэв та харилцагч маань хамгаалалтын байдалд орж уу үгүй юу гэдгийг мэдэхийг хүсч байгаа бол түүний гарын хуруунуудыг анхааралтай ажиглаххэрэгтэй. Зарим тохиолдолд хүмүүс гараа урдаа авч зөрүүлсэн харагдавч сэтгэл зүйн талаас хамгаалалтын байдалд орохгүй байж болно. Энэ юутай холбоотой вэ? Юуны өмнө харилцагч чинь гараа атгаж уу эсвэл гарын хуруунууд нь чөлөөтэй хөдөлж, ердийн байрлалтай байна уу гэдгийг анзаарах нь чухал. Гарын хуруунуудаа нэгийг нь нөгөө дээр нь дарах маягтай тавих юм уу чимхэж базсан байдалтай харагдвал тухайн хүн хамгаалалтын байрлалд оржээ гэсэн үг. Бодлогоширол. Аль нэг зүйлийн учрыг олохыг хичээх, бодлогоширох, эргэцүүлэн тунгаах зан байдлыг хүмүүс олон янзаар ойлгож тайлбарладаг. Учир нь тийм тохиолдолд юуны талаар яагаад ингэж бодлогоширов гэдгээс гадна үнэлгээний асуудал давхар сөхөгдөх байна. Хэрэв сурагч багшийнхаа зүг ширтэх аядаж, шалан дээр бүх биеэрээ тулан лаглайж, биеэ чангэлж зогссон байх юм бол үнэн чанартаа тэр багшийгаа огт сонсохгүй байна гэсэн үг.Уг сурагч сэтгэл зүйн хамгаалалтын байрлалыг ашиглан “ би өөрөөсөө хэтэрч чадахгүй


байна” хэмээн хэлж байгаа гэж ерөнхийд нь ойлгож болно. Өөр нэг сурагч сандлынхаа өнцөг дээр сууж, толгойгоо гарнаасаа урагш гартал бөхийлгөсөн байлаа хэмээн саная. Тэгвэл тэр жинхэнэ ёсоор багшийгаа сонсож байгаа юм байна. “ Гараа шанаан тус газраа авах” хөдөлгөөний хувьд тэр хүнд үнэхээр бодож эргэцүүлэх, учрыг нь олох асуудал тулгамдаад буйгийн илрэл хэмээн ойлгох хэрэгтэй. Яг үүнтэй төстэй хийх нөхцөлд “шүүмжлэлтэй хандах” байдлыг илэрхийлнэ. Тэрхүү шүүмжлэлт зан байдал голдуу алгаа эрүүндээ хүргэж, долоовор хуруу нь хацраа даган дээш гозойж, бусад хуруунууд нь эрүүний дороос тулсан байдалтай харагдана. Хэрэв хичээл сургалтын үед сурагч биеэ урагш түрж тонгойх байдлаар багшийгаа сонсох байдал ажиглагдахгүй бол тухайн ангийнханд хичээл нэг их чухал биш байх юм уу сонирхолгүй байна гэсэн үг. чухал байдаг. Хэрэв тэрхүү бодол санаа тэрний анхаарлаас алдагдах юм бол тэд эхлээд Сонсогчдод хичээл зааж байгаа хүмүүс, тэр дундаа бага цагт их зүйлийг мэдүүлэхийг зорьж байгаа хүн бүр энэ асуудлийг байнга анхаарах учиртай. Сургалтын үед сонсогчид хичээл зааж байгаа хүний “бодол санааг” анхааралтай байлгах, эрэгцүүлэн тунгаах зан байдал юу юунаас толгойгоо дээш өргөнө. Дараа нь тун удалгүй буулгана. Ингээд хэсэг хугацааны дараа харц нь тааз, хана, бусад хүмүүсийн зүг ээлжлэн чиглэж, эцэст нь биеийн урд тал нь хаалга руу чиглэсэн байдалтай болно. Ийм үед илтгэгч хүмүүсийн зүгээс өөрт нь “Болоош дээ, цааш сонсох хүсэл алга”гэсэн дохио өгч буйг ойлгож, хурдан арга хэмжээ авах шаардлагтай. Эрүүгээ барихын хамт эргэцүүлэн тунгаан байрлалыг давхар сонгосон бол “Би эхлээд учрыг нь олоод орхиё ” гэсэн утгыг илэрхийлнэ. Сэтгэл зүйн талаас бол энэ нөхцөлт таны харилцагч шийдвэр гаргахад бэлгэж байна, гэхдээ одоохондоо сонголтын үйл явц үргэлжилж байна хэмээн ойлгогдоно. Ийм нөхцөлт хүмүүс гол төлөв жишүү хасан маягтай харагдана. Үүний учир нь хаа нэгтэй байгаа асуудлын шийдийг олж харах, хараандаа төсөөлөх гэсэн оролдлогыг илэрхийлэл байх болно. Хамрынхаа үзүүр дээр өлгөсөн нүднийхээ шилний дээгүүр сүрхий “Харах нь ” нэг төрлийн тоомжиргүй, таагүй хандлагын илэрхийлэл гэж ойлгоно. Энэ байдалд сэтгэл зүйн утгаараа “Өөр бас юу гараад ирэв? ”, “чи яасан нойтон хамуу шиг нөхөр вэ” гэх зэрэг бодлын илэрхийлэл байж болно. Удирдагч хүн тун аажим удаан нүднийхээ шилийг авна нэг гартаа барьж, нөгөө гараараа шилээ арчиж эхлэх аваас тэр нь цаг хожих арга байдаг. Шилээ хэдий чинээ нямбай, удаан арчина цаг хожих төрлийн сэдлэгүүд төдий чинээ хүчтэй байна гэсэн үг. Зарим удирдах хүн нэг цагийн дотор ийм төрлийн хөдөлгөөнийг таван удаа гүйцэтгэдэгийг судлаачид олж мэджээ.


Хэрэв харилцагч чинь ямар нэг хариу хэлэхээсээ өмнө хамраа гараараа атгаж, нүдээ аних хөдөлгөөн хийх аваас түүний хувьд энэ шийдвэр маш чухал, гэхдээ тэр одоогоор бүхнийг тал талаас нь нягт нямбай бодож нягтлахыг хүсч байгааг илтгэн харуулна. Нүүр царайны хувирал. Хүний нүүр царайны хувирал, хөдөлгөөн аман бус харилцааны хэрэглүүрүүд дотроос хамгийн энгийн нь дотоод зарчил багатай илэрхийлэлд хамаарна. Ажил хэргийн уулзалт ярилцлага, зөвлөгөөн, гэрээ хэлцлийн үед түрэмгий зантай, “нэг бол ялна, нэг бол үхнэ” гэх аятай юм бүхнийг өөрийн санаа бодолд захируулах гэдэг хүмүүс тааралддаг. Тэд хүний нүүр лүү эрээ цээргүй хурц ширүүн харж, нүд нь байлгаараа томсч, уруулаа тас жимиихийн хамтаар, шүдээ зууж үгээ зөөж ярих үед тэдний уруул нь огт хөдлөхгүй байдал ажиглагддаг. Нөгөө талд ямар ч гэмгүй байдалтай, зовхи нь унжсан, нүд нь хүүхэд аятай гялалзсан, сэтгэл дотроо инээсэн, эхнийг архэмлэгч царайтай, духандаа нэг ч үрчлээгүй хүмүүс хүмүүс суусан харагдана. Ийм хүмүүс маш авъяаслаг, уралдаж тэмцэх дуртай хамтарч ажиллахын үнэ цэнийг хэнээс ч илүү мэддэг болсон байдаг. Джейн Темплтон нэгэн өгүүлэлдээ: “Хэрэв таны өмнө байгаа худалдан авагчийн нүд нь доошилж, нүүрээ өөр тийш нь эргүүлэх аястай байх юм бол тэр барааг худалдан авахаас талгалзана. Харин ам нь чөлөөтэй атлаа ердийн байдалтай харалдаж, нүүрэнд нь зориудын инээмсэглэл илрэхгүй, эрүү нь урагш сунах аятай бол худалдан авагч таны таны саналыг эргэцүүлэн тунгааж байгаа хэрэг болно. Хэрэв түүний харц хэдэн хормын хугацаанд таны нүүр лүү чиглэж, бага зэрэг инээмсэглэх байдал нь хамрын үзүүр хүртэлх хэсгийг хамарч байвал тэр таны саналыг хүлээн авч буй нь тэр. Хэрэв түүний толгой нь доошлон таны толгойны хэмжээнд ирж, чин сэтгэлээсээ инээж, урам зоригтой байх юм бол худалдан авагч барааг заавал худалдан авах болно” хэмээн бичсэн байдаг. Эндээс үзэхүл хүмүүсийн нүүр царайны хувирал, хөдөлгөөн нүдний харц зэрэг нь харилцааны агуулгыг тодорхойлох маш чухал хэрэгсэл ажээ. М.Эргайл “Бие хүн хоорондын зан үйлийн сэгэл зүй” бүтээлдээ харилцааны үед хүмүүс бүх цагийн 30-60% нь бие биенээсээ ажиглан харж байдгийг тэмдэглэжээ. Мөн тэрээр хоёр хүн харилцааний бүх цагийн 60%-иас дээш хугацаанд нэг нэгнээ ширтэн харж байх юм бол ярьж байгаа зүйлийн агуулга гэхээсээ бие биенээ илүүтэй сонирхож байгааг илтгэн харуулдаг гэсэн. Гэхдээ нэг анхаарах зүйл нь хүмүүс бие бие рүүгээ ширтэн харах шалтгаан заавал эерэг, нааштай байдаггүй. Бие биедээ сэтгэл татагдсан, хайр сэтгэлтэй хүмүүс харилцан эелдгээр ширтэлцдэг бол зодолдоход бэлэн байгаа хоёр нөхөр мөн л хараагаа салгахгүй шахам ширтэн хардаг байна. Тэрчлэн хүмүүс анхааралтай сонсож байх үедээ харилцагч руугаа маш анхааралтай харж, бараг нүдээ салгахгүй болсон байдаг бол өөрөө ярих үед тэр байдал нь ихэд өөрчлөгдөнө. Хэрэв таны харилцаг ч чинь ямар эг эгзэгтэй, санаа нийлэхгүй зүйлийн талаар асуулт асууж байгаа бол мөн л нүдээ


өөр тийш хандуулна. Харин харилцагч бие биенээ ажиглан харах, ширтэх байдал дагаж нэмэгддэг байна. Алхаа гишгээ. Хэрэв харилцагч чинь гараараа даллан түргэн түргэн алхаж байх юм бол тодорхой зорилгыг эрч хүчтэй хэрэгжүүлэхэд бэлэн буйг илтгэнэ. Хэн нэг нь гараа халаасандаа хийсэн байвал өөрт чинь ямар нэг байдлаар шүүмжлэлтэй ханддаг болохын илрэл болно. Ийм хүмүүс бусдыг дарамтлах, ялан дийлэх нэн дуртай байдаг. Хүмүүс сэтгэл санаагаар унасан үедээ мөн гараа халаасандаа хийж, зөвхөн явах зүгээ харж, толгойгоо бөхийлгөн алхах нь бий. Хоёр гараа ташаалдаж, хавирган тус газраа авч алхаж буй хүмүүс голдуу богино зайд уралдаж байгаа тамирчны адил сэтгэл зүйтэй болсон байдаг. Тэд маш богино хугацаанд хамгийн дөт замаар зорилгодоо хүрэхийг тэмүүлдэг онцлогтой. Гэхдээ энэхүү эрч хүчтэй байдал нь үе үе зогсох, эргэцүүлэн тунгаах байдлаар солигдоно. Ингэхдээ дараа дараагийн алхмаа төлөвлөж, зарим үед амнах шийдвэрээсээ татгалзах байдал ажиглагдана. Ямар нэг чухал асуудлыг шийдэх хэрэгтэй үед хүмүүс гол төлөв алхаа нь удааширч, толгойгоо зориуд унжуулан, гараа үүрэх байдалтай ажиглагдана. Тэд аажуу тайван алхахаас гадна үе үе зогсож, эргэлцсэн байдалтай харагдах ба нэг зүйлийг газраас авах, эргүүлж хаях зэрэг олон төрлийн хөдөлгөөн хийх нь олонтаа ажиглагддаг. Тэр бүхэн сэтгэл зүйн талаас “би асуудалд олон талаас нь хандах учиртай” гэсэн утга санааг илэрхийлнэ. Хэрэв тухайн хүн эрүүгээ эгцэлж гараа шулуун эрчтэй хөдөлгөж, хөлөө зориуд эгцлэн хурдан алхаж байх юм бол өөртөө хэт их итгэлтэй, магадгүй зарим талаар биеэ тоосны шинж байж болно. Тэр бүх хөдөлгөөн зориудын шинжтэй, бусдад сэтгэгдэл төрүүлэхэд чигэлсэн байдаг онцлогтой. Ялангуяа өөрийн нь үгнээс гардаггүй, хэлсэн бүхнийг нь ёсчлон биелүүлдэг “ захирагдагсдынхаа” урд алхаж, тэдний арааса дагуулж яваа удирдагчийн хөдөлгөөн ийм байдаг. Гар барих. Эрэгтэй хүн өөрийн найздаа бие чамд эр хүн хэрхэн “гар барьдаг”ийг үзүүдээд өгье гэж хэлж болно. Энэхүү хэллэгийн далд утга нь эрэгтэй хүн бусдын гарыг зүгээр нэг илэх, гар хүрэх байдлаар биш сүрхий “атгах” хэрэгтэй гэсэн санааг илэрхийлнэ. Гэтэл эмэгтэй хүмүүс гар барихдаа эрэгтэйчүүдээс эрс өөрөөр ханддаг байна. Эмэгтэй хүн өөр нэг эмэгтэйтэй гар барих хэрэгтэй болход ялангуяа тэр эмэгтэй энь өвдөж ядарсан юм уу, сэтгэлээр унасан байгаа нөхцөлд гарыг нь хоёр гараараа барьж илэх өөртөө наах зэргээр шууд л өөриймсөг дотно хандлагаа илэрхийлэх болно. Америкчууд, ялангуяа улс төрчүүд баруун гараа өгч гар барих үедээ нөгөө хүнийхээ мөрийг зүүн гараагаа алгаддаг онцлогтой. Ийм хөд өлгөөн өрсөлдөөнд ялах дуртай, эсвэл ялахыг хүсдэг сайн найзуудын хувьд ихээхэн нааштай үр дүн өгдөг. Харин ихэнх жирийн хүмүүсийн хувьд сэтгэл хямраах, “эвгүй санагдах” нь элбэг болохыг судлаачид олж илрүүлжээ.


Нуух ба сэжиллэх. Эдгээр нь гол төлөв зүүн гарын хөдөлгөөнөөр илрэнэ. Иймээс хүмүүс “зүүн гарын орлого” гэх зэргээр ярьдаг болжээ. Харилцааны үед хүмүүс санал нийлэхгүй байгаа зүйлээ тэр бүр нээлттэй хэлдэггүй. Гэтэл тэр нуугаад буй зүйл нь тэр дороо дохио зангаагаар нь тодорхой илэрч байдаг. Нэг удаагийн хэлэлцүүлгийн үеэр уг асуудал дэвшигдэн гарч ирэх тоолонд хэн нэгэн нь амаа зүүн гараараа дарах “хөдөлгөөн” хийж байжээ. Ингээд зөвлөгөөнийг удирдаж байгаа хүн “Та энэ талаар өөр бодолтой байна уу?” гэж асуух хүртэл нагаа хүн нэг ч үг дугарсангүй. Харин тэрхүү асуултын дараа нагаа хүн “энэ шийлвэртэй миний сэтгэл нэг л нийлж өгөхгүй байна” хэмээн ярьж гарчээ. Эндээс үзэхүл бид харилцагчийнхаа хөдөлгөөн, дохио зангааг тухай бүрт нь анзаарч, шаардлагатай үед түүнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн харилцаа, хамтын ажиллагааг цоо шинэ шатанд гаргах боломжтой ажээ. Хэрэв харилцагч чинь тань руу огт харахгүй юм уу харахыг хүсэхгүй бол түүнд танаас нуух юм байгаа хэрэг. Ер нь сэжиглэх, үл итгэх, өөртөө итгэлгүй байх, үгүйсгэх, эргэлзэх зэргийг илэрхийлсэн длхио зангаа үргэлж сөрөг шинжтэй, хэвийн биш байдлаар гаднаа илэрнэ. Аль нэг тал нь нөгөөдөө ийм байдлаар хандахад эргээд мөн тийм л хариу ирэх нь бараг хууль. Хамрынхааүзүүрийгбарихюмуудолооворхуруугаахамрынүзүүртээхүргэхбайдалса насандхүрэхгүйбайхюмуусэтгэлханамжгүйбайдлыгилэрхийлнэ.Нэгудаапрофессо роюутнааснэгэнсонгодогзохиолынталаарасуужээ.Оюутантэрзохиолнададмаших таалагдсангэжхэлэхдээсанаандгүйгараахамрынүзүүртээхүргэсэнбайна.Тэрүедпр офессортандтэрхүүзохиолтаалагдсангэдэгтбиихэдэргэлзэжбайнагэжээ.Гэтэлнөг өөоюутан “биүнэндээугзохиолынэхнийхэдэнхуудсыг л уншсан.Надад “огтсонирхолгүйсанагдсанучраасахиулжуншаагүй” хэмээнүнэнээхэлжээ.Эндээсүзэхүлбидхарилцагчийнхаагарынхөдөлгөөн, биеийнбайрлалыгсайтарбайхюмболтүүнийбодолсэтгэгдлийгбүрэнуншижчаддагб олохболомжтойажээ.Гэрээхэлцлийнүеднэгталньшинэсаналдэвшүүлэхюмууэсрэг саналгаргахнөхцөлдгараахамартаахүргэхбайдалажиглагддагбайна.Энэньнилээд хэмжээгээрцочирдсонэсвэлсөрөгхандлагатайбайгаагийнтодорхойилрэлбайдаг.С этгэлзүйнбэлтгэл.Хүнийсэтгэлдотортавьсанзорилгодоохүрэхасарихэрмэлзэлтэм үүлэлбуцлахынхамт, америкийнэрдэмтэнМаслоугийннээсэнөөрийгөөхэрэгжүүлэгчхүнийшинжонцлогб одитойилрэхийгсэтгэлзүйнбэлтгэлхангагдахгэнэ.Тэрхүүзанбайдалюуныөмнөама нбусхарилцааныхэлбэрээртодтомруунилэрнэ.Гарааташаандааавч, урагштэмүүлсэнбайдлаарзогсохньсэтгэлзүйнбэлтгэлийнанхнышинжтэмдгийннэг байна.Тэмцээндоролцожбайгаатамирчиддэвжээндээрголдууиймбайдлаарзогсож байгаахарагдааг.Сэтгэлзүйнбэлтгэлийнэнэхүүбайдалсуужбайгааүедмөн л тодорхойажиглагдана.Сандлынхааурдирмэгдээрсуугаадүйлдэл, үйлажиллагаанддариушилжихийгтэмүүлэхньмөнүүнийгэрчболно.Хүмүүсгэрээхэл цэлбайгуулжгарынүсэгзурахгэжбайхюмуугадагшгарахаартэмүүлжбайхнөхцөлдса


ндалдээрээингэжсуудгийгсудлаачидажиглажээ.Хоёргараадэлгэнширээндээртул жзогсохнь “намайганхааралтайсонсооч, нададхэлэхзүйлбайна” гэсэнутгасанаагилэрхийлнэ.Хэрэвтэрхүүнөлөөламжилтандхүрэхгүйболилтгэгчий нхувьдсэтгэлийнхөдөлгөөнөөбарихадхэцүүболно.Үүнийдарааголдуухурцширээн үгхэлэх, зангах, уурлахбайдлаар, харилцаанынөхцөлбайдалөөрчлөгддөгбайна.Сэтгэлсанааныиймэрхүүбайдалдба йгаахүндөөрийнсанаабодлыгчөлөөтэйилэрхийлэх, үгээхэлждуусгахболомжолгохньхамгийнзөвшийдэлболно.Яагаадгэвэлтухайнхүни йхувьдсэтгэлзүйнбэлтгэлньөвөрмөцбайдлааргаднааилрэнгарчбайгаатултүүнднь саадхийхгүйбайхньчухал.Дээрхбайдлаасхарахадсэтгэлзүйнбэлтгэлзаримүедтүрэ мгийзангийнхэлбэрээрилэрчболохбөгөөдтэртохиолдолдхарилцагччиньтандхалзт улжойртох, хувийноронзайдчиньнэвтрэхбайдалжирийнүзэгдэлболжхувирна.Мөнтэд “зөвхөнөөртчиньгэжхэлхэд” гэхзэргээрөвөрмөцүгхэллэгийгашиглахньолонтаабайдаг.Үүнийгсэтгэлзүйнбэлтгэ лнуугдмалбайдлаарилрэх, эгдүүтөрүүлэхдуухоолойныөнгөаясыгашиглаххэмээнсудлаачиднэрлэдэг.


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.