МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ МАТЕМАТИК-БАЙГАЛИЙН УХААНЫ СУРГУУЛЬ ГАЗАРЗҮЙН ТЭНХИМ
ХЭНТИЙ АЙМГИЙН ЖАРГАЛТХААН СУМЫН ГАЗАРЗҮЙН ТОДОРХОЙЛОЛТ Г.Оджав /ГЗАЖ-4/
Улаанбаатар 2015
1
ГАРЧИГ Зургийн жагсаалт Товчилсон үгийн жагсаалт ОРШИЛ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ФИЗИК ГАЗАРЗҮЙН ТОДОРХОЙЛОЛТ 1.1. ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ...............................................................................................................3 1.1.1. Үнэмлэхүй байрлал..............................................................................................................3 1.1.2. Харьцангуй байрлал..............................................................................................................3 1.2. ГАЗРЫН ГАДАРГА.......................................................................................................................4 1.2.1. Геоморфологийн хэв шинжүүд............................................................................................3 1.2.2. Гадаргын эгц налуу...............................................................................................................4 1.2.3. Гадаргын хэрчигдлийн шигүү.............................................................................................4 1.3. ГЕОЛОГИЙН ТОГТОЦ, АШИГТ МАЛТМАЛ...........................................................................8 1.3.1. Геологийн хэв шинж.............................................................................................................5 1.3.2. Ашигт малтмал......................................................................................................................5 1.3.3. Тектоникийн нөхцөл байдал................................................................................................6 1.3.4. Газар чичирхийллийн мужлалт...........................................................................................7 1.3.5. Дөрөвдөгчийн хурдас...........................................................................................................7 1.3.6. Цэвдэгийн мужлалт..............................................................................................................8 1.4. УУР АМЬСГАЛ............................................................................................................................11 1.4.1. Уур амьсгалын мужлалт.......................................................................................................9 1.4.2. Нарны нийлмэл цацраг.........................................................................................................9 1.4.3. Агаарын температур...........................................................................................................10 1.4.4. Хур тунадас..........................................................................................................................11 1.4.5. Агаарын даралт ба салхи....................................................................................................11 1.4.6. Харьцангуй чийг.................................................................................................................11 1.5. УСЗҮЙ...........................................................................................................................................12 1.5.1. Гадаргын ус ........................................................................................................................12 1.5.2. Рашааны тархалт.................................................................................................................13 1.6. ХӨРС..............................................................................................................................................13 1.6.1. Хөрс, түүний бүтэц, бүрэлдэхүүн......................................................................................13 1.6.2. Цөлжилтийн байдал............................................................................................................13 1.7. УРГАМАЛШИЛ............................................................................................................................14 1.7.1. Ургамлан бүрхэвч...............................................................................................................15 1.7.2. Ой..........................................................................................................................................15 1.8. АМЬТНЫ АЙМАГ........................................................................................................................16 1.9. ЛАНДШАФТ БА БАЙГАЛИЙН МУЖЛАЛТ...........................................................................17 1.9.1. Ландшафтын хэв шинж......................................................................................................17 1.9.2. Байгалийн мужлалт.............................................................................................................18 ДҮГНЭЛТ
2
ХОЁРДУГААР БҮЛЭГ. НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ГАЗАРЗҮЙН ТОДОРХОЙЛОЛТ 2.1. ЗАСАГ ЗАХИРГААНЫ ХУВААРЬ……………………………………………………………22 2.2. ХҮН АМ………………………………………………………………………………………….22 2.2.1. Хүн ам, хөдөлмөр эрхлэлт болон амьжиргааны түвшин……………………………….22 2.2.2. Хүн амын нас, хүйсийн бүтэц, дундаж наслалт…………………………………………23 2.2.3. Эдийн засгийн идэвхтэй хүн ам…………………………………………………………..24 2.2.4. Хүн амын шилжих хөдөлгөөн…………………………………………………………….24 2.2.5. Хүн амын боловсролын түвшин………………………………………………………….24 2.3. ХӨДӨӨ АЖ АХУЙ……………………………………………………………………………..25 2.3.1. Мал аж ахуй………………………………………………………………………………..25 2.3.1.1. Малын тоо, төрөл…………………………………………………………………25 2.3.2. Бэлчээрийн даац ба хадлангийн газар……………………………………………………25 2.3.3. МАА-н бүтээгдэхүүн, үйлдвэрлэл………………………………………………………..26 2.3.4. Газар тариалан……………………………………………………………………………..26 2.4. АЖ АХУЙ ……………………………………………………………………………………….26 2.5. НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАР……………………………………………………..27 2.5.1. Боловсролын үйлчилгээний байгууллага………………………………………………..27 2.5.1.1. Сургууль…………………………………………………………………………...27 2.5.1.2. Цэцэрлэг…………………………………………………………………………...27 2.5.2. Эрүүл мэндийн байгууллага……………………………………………………………...28 2.5.2.1. Хүн эмнэлэг……………………………………………………………..………...28 2.5.2.2. Мал эмнэлэг………………………………………………..……………………...28 2.5.3. Зам тээвэр, харилцаа холбоо……………………………………………………………...28 2.5.3.1. Бензин колонк……………………………...……………………………………...28 2.5.3.2. Цаг уурын алба……………………,,,,,,,,,………………………………………...28 2.5.4. Ахуйн үйлчилгээний байгууллага………………………………………………………..29 2.5.4.1. Цагдаагийн хэлтэс…………………………………………………………….......29 2.5.4.2. Банк………………………………………………………………………………...29 2.5.4.3. Дэлгүүр………………………………………………………………………….....29 2.5.4.4. Соѐл урлагийн байгууллага………………………………………………………29 2.6. ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД……………………………………………………………29 ДҮГНЭЛТ ХАВСРАЛТ АШИГЛАСАН МАТЕРИАЛ Зургийн жагсаалт Зураг 1.1.2. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын байрлал Зураг 1.2.1. Геоморфологийн хэв шинж Зураг 1.2.2. Гадаргын эгц налуу Зураг 1.2.3. Гадаргын хэрчигдлийн шигүү Зураг 1.3.1. Геологийн хэв шинжүүд Зураг 1.3.2. Ашигт малтмалын тархалт Зураг 1.3.3. Тектоникийн хэв шинжүүд Зураг 1.3.4. Газар чичирхийллийн мужлалт Зураг 1.3.5. Дөрөвдөгчийн хурдас Зураг 1.3.6. Цэвдэгийн мужлалт Зураг 1.4.2. Нарны нийлмэл цацраг Зураг 1.4.2.1. Цэлмэг болон бүрхэг өдрийн дундаж тоо Зураг 1.4.3. Агаарын темдератур Зураг 1.4.3.1. Агаарын дундаж темдератур Зураг 1.4.4. Хур тунадас Зураг 1.4.4.1. Хур тунадасны дундаж хэмжээ 3
Зураг 1.4.5. Салхины дундаж хурд Зураг 1.4.6. Харьцангуй чийгийн дундаж хэмжээ Зураг 1.6. Хөрсний хэв шинж Зураг 1.7.1. Ургамлан бүрхэвч Зураг 1.7.2. Ойжилт Зураг 1.8. Хөхтөний тархалт Зураг 1.9.1. Ландшафтын хэв шинжүүд Зураг 1.9.2. Байгалийн мужлалт Зураг 2.2.1. (а) Хүн амын тооны өсөлт Зураг 2.2.1. (в) Багуудын хүн ам Зураг 2.2.2. Хүн амын нас хүйсийн бүтэц (2013 он) Зураг 2.2.3. Ажиллагчид ба ажилгүйчүүдийн үзүүлэлт Зураг 2.2.4. Хүн амын шилжих хөдөлгөөн Зураг 2.3.1.1. Малын тоо толгой Зураг 2.3.2. Бэлчээрийн даацын байдал Зураг 2.3.3. Түүхий эд болон боловсруулсан бүтээгдэхүүн Зураг 2.5.1.1. Жаргалтхаан сумын ЕБС Зураг 2.5.1.1. Цэцэрлэгийн хүүхдийн тооны өсөлт Хүснэгт 2.2.1. (б) Ажиллах хүч (салбараар) Товчилсон үгийн жагсаалт Х.Ө Хойд өргөрөг З.У Зүүн уртраг Км Километр мм Миллметр МДж Миллжоуль м/сек Метр/секунд д.т.д Далайн түвшинээс дээш м Метр квт.цаг/м2 Киловатт.цаг/метр2 гПа Гектопаскаль ХАА Хөдөө аж ахуй МАА Мал аж ахуй ОРШИЛ Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын физик газарзүйн тодорхойлолтыг газарзүйн байрлал, газрын гадарга, геологийн тогтоц, ашигтмал, уур амьсгал, усзүй, хөрс, ургамалшил, амьтны аймаг, ландшафт ба байгалийн мужлалт гэсэн бүлгүүдийн хүрээнд, харин нийгэм эдийн засгийн газарзүйн тодорхойлолтыг засаг захиргаа, хүн ам, хөдөө аж ахуй, аж ахуй, нийтийн үйлчилгээний салбар, тулгамдаж буй асуудлууд гэсэн хүрээнд хийлээ. Зорилго: Монгол орны газарзүйн байрлал, газрын гадарга, геологийн тогтоц, ашигт малтмал, уур амьсгал, усзүй, хөрс, ургамал, амьтны аймаг, ландшафт ба байгалийн мужлалтын хүрээнд материал судлан Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын физик газарзүйн тодорхойлолт гаргах болон хүн ам, засаг захиргаа, хөдөө аж ахуй, нийтийн үйлчилгээ, боловсрол соѐлын газрууд, мөн сумын хөгжилд тулгамдаж буй асуудлуудтай холбогдох ном, статистик мэдээ баримтыг судлан нийгэм эдийн засгийн газарзүйн тодорхойлолт гаргаж, газарзүйн судалгааны арга зүйд суралцах
4
Зорилт: -
Сэдэвтэй холбоотой ном, материал судлах, цуглуулах Цуглуулсан материалаа боловсруулах Зураглал хийх Боловсруулсан зураглалдаа үндэслэн Жаргалтхаан сумын физик газарзүйн тодорхойлолт гаргах Эдийн засгийн статистик мэдээ баримт цуглуулах Статистик мэдээ материалаа боловсруулах Боловсруулсан мэдээ баримтдаа үндэслэн Жаргалтхаан сумын нийгэм эдийн засгийн газарзүйн тодорхойлолт гаргах
Судалгааны арга: -
Мэдээлэл цуглуулах арга Анализ, боловсруулалт хийх арга Нэгтгэн дүгнэх арга Статистик мэдээ баримтыг боловсруулах арга
Аргазүй: -
-
“Үндэсний атлас”-аас Жаргалтхаан сумын газрын гадарга, геологийн тогтоц, ашигт малтмал, уур амьсгал, усзүй, хөрс, ургамал, амьтны аймаг, ландшафт ба байгалийн мужлалтын зураглалыг хийх Зураглал тус бүрийг ном, зохиолтой харьцуулан тодорхойлолт бичих Статистик мэдээ баримтыг цуглуулан, график, диаграмм хэлбэрт шилжүүлэн боловсруулах Тодорхойлолтыг үндэслэн ерөнхий дүгнэлт бичих
5
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ФИЗИК ГАЗАРЗҮЙН ТОДОРХОЙЛОЛТ 1.1. ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ 1.1.1.
Үнэмлэхүй байрлал
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төв Жаргалт нь Х.Ө.47029, З.У.109028 солбицолд д.т.д 1350 м өндөрт оршдог. Сумын хүйс цэг Х.Ө.47030, З.У.109026-ын солбицолд оршдог. 1.1.2.
Харьцангуй байрлал
Баруун урдуур, баруунаараа Дэлгэрхаан, Цэнхэрмандал, хойгуураа Өмнөдэлгэр, зүүнээрээ Мөрөн, урдуураа Баянмөнх сумдтай хиллэдэг. Улаанбаатараас 235 км, Өндөрхаанаас 96 км, зайтай оршино. Сумын тахлгат уул нь Баянцогт хан уул. Сумын нутаг нь Хэнтийн нурууны захын уулсад оршино. Энд 2023 м өндөр Баянхаан уул орших бөгөөд энэ нь сумын нутгийн хамгийн өндөр цэг нь болно. Нутгийн хойд хэсэгт 1882 м өндөр Модонхан, 1895 м өндөр Бумбат, 1755 м өндөр Бугат, 1760 м өндөр Модот, 1895 м өндөр Их даваа, 1368 м өндөр Таван, 1740 м өндөр Цэдэв, 1625 м өндөр Тахилт уулууд оршино. Нутгийн өмнөд ба зүүн хэсэгт нь 1564 м өндөр Байц, 1470 м өндөр Эзэн, 1360 м өндөр Готор, 1454 м өндөр Нүүрэнтийн овоо, 1448 м өндөр Майхант, 1738 м өндөр Дашравдангийн овоо, 1714 м өндөр Дэлгэр овоо, 1463 м өндөр Хөхчулуун овоо зэрэг уулс оршино. Хойд ба урд хэсгийн уулсын хоорондуур Тардагийн, Хэрэмийн, Тэнгэлэгийн тал, Нүүрэн, Шийрмийн зэрэг том хөндий нутагтай. Сумын нутгийн хамгийн нам цэг нь нутгийн зүүн урд захад орших Гичгэний ус 1150 м өндөрт оршино. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 275154 мян.км2 бөгөөд үүнээс 261049 га талбайг хөдөө аж ахуйн газар, 9800 га талбайг ойн сан бүхий газар, 67 га талбайг тусгай хэрэгцээний газар, 1402 га талбайг хот, тосгон, суурингийн газар, 2836 га талбайг зам, шугам сүлжээ эзэлдэг байна (Лувсанжамбаа. Н, Цогтбаатар. Б, 2013) (Зураг 1.1.2).
Зураг 1.1.2. Хэнтий аймгийн Жаргалтхаан сум
1.2. ГАЗРЫН ГАДАРГА 1.2.1. Геоморфологийн хэв шинжүүд Монгол орны газрын гадарга янз бүрийн хэлбэр дүрстэй өндөр, нам уул, ухаа гүвээ, цав толгод, өргөн уудам тал хөндий хослон оршдог. Жаргалтхаан сум нь Сибирийн геоморфологийн их мужийн Хэнтийн мужийн Хэнтийн зүүн дэд мужид хамаарагддаг. Геоморфологийн хэв шинжийн хувьд төвийн багийн нутгаар хөндийн ѐроолын, татмын болон нам дэнжийн, Гичгэнэ 6
багийн нутагт дунд зэрэг хэрчигдэлтэй нуруу, нуур пролювийн, үлдмэл нам уулс, Чулуут багийн нутгаар адайр газар, голын хурдаст пролювийн, хэрчигдэл ихтэй нуруу, Баянцогт багийн нутагт буюу Цэнхэрийн голын хөндийгөөр голын хурдсан пролювийн, гүвээт болон тэгш тал хосолсон онцлогтой (Зураг 1.2.1). Масштаб 1:1000000 Таних тэмдэг -Хөндийн ѐроолын, татмын, нам дэнжийн -Голын хурдаст пролювийн -Хэрчигдэл ихтэй нуруу -Дунд зэрэг хэрчигдэлтэй нуруу -Үлдмэл нам уул -Адайр газар -Нуур пролювийн -Гүвээт тэгш тал Зураг 1.2.1. Геоморфологийн хэв шинж шинжшинжүүд
1.2.2. Гадаргын эгц налуу Нутгийн ихэнх хэсгээр гадаргын эгц налуу 30 хүртэл, Баян-Эрдэнэ болон Чулуут багийн нутгаар 120-200, Баян-Эрдэнэ болон Гичгэнэ багийн нутгаар (Тавангийн нуруу) 60-120 мөн төвийн болон Гичгэнэ баг, Баянцогт багийн хил залгах нутгаар 30-60-ын налуу (Номгоны тал) ажээ. Ерөнхийдөө тус сумын нутаг дэвсгэр тэгш тал үргэлжилсэн онцлогтой (Зураг 1.2.2).
Масштаб 1:1000000
Таних тэмдэг -30 хүртэл -30-60 -60-120 -120-200 Зураг 1.2.2. Гадаргын эгц налуу
7
1.2.3. Гадаргын хэрчигдлийн шигүү Нийт нутгаар хэрчигдлийн шигүү их буюу 500-4000 м хүртэлх гүн байгаа нь зургаас харагдаж байна. Нутгийн төв хэсгээр хэрчигдлийн шигүү 1000-2000 м, хойд болон баруун хэсгээр 5001000 м, мөн зарим хэсгээр 3000-4000 м (Жаргалтхаан уул, Үзүүр толгой уул г.м), өмнөд хэсгийн багахан газар 2000-3000 м гүн юм (Зураг 1.2.3). Масштаб 1:1000000
Таних тэмдэг Голын голдрил хоорондын болон нам дор газрын хоорондох дундаж зай (метр) -500-1000 -1000-2000 -2000-3000 -3000-4000 Зураг 1.2.3. Гадаргын хэрчигдлийн шигүү
1.3. ГЕОЛОГИЙН ТОГТОЦ, АШИГТ МАЛТМАЛ 1.3.1. Геологийн хэв шинжүүд Геологийн тогтоц бүрэлдэн тогтох нь олон үе шат бүхий урт удаан хөгжлийн эцсийн үр дүнд бий болсон нэн ээдрээтэй бүтцийг бүрдүүлдэг ажээ. Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрт тунамал, хувирмал чулуулгууд тархсан байна. Тус сумын нутагт дараах үеүд ялгардаг (Зураг 1.3.1). Үүнд: - Цэрдийн галавын дээд нэгтгэлгээ (Төвийн багийн нутаг дэвсгэрээр ) - Юрийн галавын дээд нэгтгэлгээ-Цэрдийн галавын доод нэгтгэлгээс (Гичгэнэ багийн нутгаар ) - Триасын галавын ангилагдаагүй чулуулаг (өмнөд болон зарим хэсгээр алаг цоог) - Девоны галавын доод, дунд нэгтгэлгээ (нутгийн зүүнээс өмнөд рүү тархсан) - Венд-Кембрийн галавын доод нэгтгэлгээ (төв нутгийн багахан хэсэг) - Дунд төрмөлийн гранодиерит, боржин, лейкоборжин, литий-фторт боржин, граносиеннит, сиенит, шүлтлэг боржин (Баян-Эрдэнэ болон Чулуут багийн нутгаар алаг цоог) - Архейн эриний диорит, гранодиорит, боржин, граносиенит (нутгийн баруун хойд хэсгээр) тус тус ялгарчээ.
8
Масштаб 1:1000000
Таних тэмдэг -Архейн эриний дунд, доод рифей -Цэрдийн галав, дээд нэгтгэлгээ -Юрийн галавын дээд нэгтгэлгээцэрдийн галавын доод нэгтгэлгээ -Триасын галавын ангилагдаагүй чулуулаг -Девоны галав доод, дунд нэгтгэлгээ -Венд-Кембрийн галавын доод нэгтгэлгээ -Дунд төрмөлийн гранодиерит, боржин, лейкоборжин, литий-фторт боржин, граносиенит, сиенит, шүлтлэг боржин
Зураг 1.3.1. Геологийн хэв шинжүүд
1.3.2. Ашигт малтмал Жаргалтхаан сумын нутагт тархсан ашигт малтмалууд нь пегматитын, скарны, гидротермаль хэв шинжийн гарал үүсэлтэй юм. Ашигт малтмалын төрлийн хувьд нутгийн хойд хэсгээр скарны болон гидротермаль хэв шинжийн ашигт малтмал зонхилж, баруун хэсгээр барилгын материалын түүхий эд тархсан. Мөн нутгийн төв хэсгээр пьезооптикийн ба оптикийн түүхий эд тархжээ. Мөн цагаан тугалга, хар тугалга, алт, хайлуур жонш, нүүрс зэрэг баялагтай (Зураг 1.3.2). Уг сумын нутаг Бөөний уурхайд нүүрс, Гичгэнэ багийн нутагт хар тугалга, хүрэн нүүрс, Баянцогт, Баян-Эрдэнийн нутагт жонш, Чулуут багийн нутагт алт, цахиур, мана, гялтгануур, оюу, мавайкан шалны түүхий эд, өөхөн цагаан чулуу гэх мэт эрдэнэс баялагтай (Лувсанжамбаа. Н, Цогтбаатар. Б, 2013).
Масштаб 1:1000000
Таних тэмдэг
Ашигт малтмалын гарал үүслийн хэвшинж -Скарны -Гидротермаль Ашигт малтмалын төрөл /металл биш/ -Пьеооптикийн ба оптикийн түүхий эд -Барилгын материал
Зураг 1.3.2. Ашигт малтмал
9
1.3.3. Тектоник Хотгор гүдгэрийн орчин үеийн хөгжилтийн ерөнхий төрх байдал нь геологийн түүхэн урт хугацаанд дэлхийн дотоод, гадаад хүчин зүйлсийн хавсарсан үйл ажиллагааны үр дүнд бүрэлдэн тогтдог. Дотоод хүчин зүйлсийн улмаас газрын гадарга дээр уул тогтож гадаргад ихээнхэн өөрчилдөг ажээ. Гадаад хүчин зүйлс элэгдүүлэн эвдлэх, элээж өөрчлөх үйл явц учраас үүнд олон зүйлс хамаарагддагаас урсгал ус, мөсдөл, байгалийн өгөршил зэрэг элэгдүүлэх бүхий л үйл явц орно (Санжмятав.З, 2007) (Зураг 1.3.3). Жаргалтхаан сумын хувьд: - Галт уулын шургамал чулуулаг бүхий дээд, дунд төрмөлийн эриний малассоид галт уул-тунамал чулуулгийн нэгдэл (Гичгэнэ болон Төвийн багийн нутгаар тархсан) - Доод, дунд төрмөлийн эриний малассоид галт уул-тунамал чулуулгийн нэгдэл, малассиод хурдас (Баянцогт болон Гичгэнэ багийн нутгаар тархсан) - Боржин чулуулгийн нэгдэл (Чулуулт багийн нутгаар алаг цоог хэлбэрээр бага зэрэг тархсан) - Шүлтлэг боржин чулуулаг, агенит, хуурмаг лейцитэт сиенитийн нэгдэл (Баян-Эрдэнэ багийн нутгаар) - Девоны галт уул-гүний чулуулгийн бүслүүр (Чулуулт багийн нутгаар тархсан) Мөн нутгийн иргэдийн тахидаг Жаргалтхаан уул нь 1614 м өндөр унтарсан галт уул юм.
Масштаб 1:1000000
Таних тэмдэг -Девоны галт уул-гүний чулуулгийн бүслүүр -Доод, дунд төрмөлийн эриний малассоид галт уул-тунамал чулуулгийн нэгдэл, малассоид нэгдэл -Галт уулын шургамал чулуулаг бүхий дээд, дунд төрмөлийн эриний малассоид галт уултунамал чулуулгийн нэгдэл -Боржин чулуулгийн нэгдэл -Шүлтлэг боржин чулуулаг, сиенит, хуурмаг лейцитет, сиенитийн нэгдэл
Зураг 1.3.3. Тектоникийн хэв шинжүүд
1.3.4. Газар чичирхийллийн мужлалт Газар чичирхийллийн 2 мужид хамаарагддаг бөгөөд энэ 5 балл ба 6 баллын муж юм. Энэ нь доргилтын эрчим 6 баллаас доош байдгаар тодорхойлж болж байна. Чичирхийллийн идэвхжилийн түвшин 0,01А10-аас доош үзүүлэлттэй. Газар хөдлөлтийн давтамж 10000 жилд нэг удаа ажээ (Зураг 1.3.4).
10
Масштаб 1:1000000
Таних тэмдэг Газар чичирхийллийн муж (MSK-64 шатлалын баллаар)
-5 -6 72 73-Газар хөдлөлтийн балл, давтамж 2-1000 жилд нэг удаа 3-10000 жилд нэг удаа
Зураг 1.3.4. Газар чичирхийллийн мужлалт
1.3.5. Дөрөвдөгчийн хурдас Нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Цэнхэрийн голын сав газраар голын гарал үүсэлтэй дунд, дээд дөрөвдөгчийн хурдас, баруун хойноос зүүн өмнөд хүртэл нутгаар голын гарал үүсэлтэй орчин үеийн хурдас, нийт нутгаар алаг цоог байдалтай дефлюкцийн, десерпцийн, делювийн, коллювийн гарал үүсэлтэй дөрөвдөгчийн ангилагдаагүй хурдас, мөн баруун хойноос зүүн өмнөд хүртэл элювийн, дефлюкцийн, десерфцийн, делювийн гарал үүсэлтэй дөрөвдөгчийн ангилагдаагүй хурдас, баруун хэсгийн багахан газар зарим хэсэгтэй коллювийн хурдас бүхий дөрөвдөгчийн өмнөх үеийн чулуулгийн гарал үүсэлтэй дөрөвдөгчийн хурдас тархсан байна (Зураг 1.3.5). Масштаб 1:1000000
Таних тэмдэг -Голын гарал үүсэлтэй дунд, дээд дөрөвдөгчийн хурдас -Пролювийн гарал үүсэлтэй дээд дөрөвдөгчийн орчин үеийн пролювийн ба делювийн хурдас -Голын гарал үүсэлтэй орчин үеийн хурдас -Элювийн, дефлюцийн, десерпцийн, делювийн гарал үүсэлтэй дөрөвдөгчийн ангилаагүй хурдас - Дефлюцийн, десерпцийн, делювийн, коллювийн гарал үүсэлтэй дөрөвдөгчийн ангилаагүй хурдас -Зарим хэсэгтээ коллювийн хурдас бүхий дөрөвдөгчийн өмнөх үеийн чулуулаг, дөрөвдөгчийн ангилагдаагүй хурдас
Зураг 1.3.5. Дөрөвдөгчийн хурдас
11
1.3.6. Цэвдэгийн мужлалт Олон жилийн цэвдэг чулуулаг нутгийн зүүн болон төвийн зарим хэсгээр тархсан бол нутгийн баруун хэсгээр алаг цоог ба ховор алаг цоог, хойд хэсгийн багахан газар үргэлжлэн ба тасалданги тархсан байна. Улирлын цэвдэг чулуулгийн хувьд нутгийн ихэнх хэсэг буюу төвийн, баруун, хойд хэсгээр хажуу газар ба усны хагалбарын чулуулаг тархсан. Энэ нь жилийн дундаж температур 0- +30С, улирлын хөдөлтийн гүн 2.5-4.5 м гүн ажээ. Нутгийн зүүн хэсэгт хажуу газар болон усны хагалбарын улирлын цэвдэг чулуулаг тархсан бөгөөд энэ нь жилийн дундаж температур +2-+50С, улирлын хөлдөлтийн гүн 2.0-4.1 м юм. мөн баруун өмнөд болон хойд хэсгээр хажуу газар ба усны хагалбарын олон жилийн цэвдэг чулуулаг тархсан бөгөөд жилийн дундаж температур 0- -20С, 100 м-ээс доош зузаан зонхилно. Улирлын хөлдөлтийн гүн 1.5-4.5 м аж. Өмнөд болон зүүн зүгийн зарим нутгаар хөндий, хотгорын ѐроолын олон жилийн цэвдэг тархсан байх бөгөөд жилийн дундаж температур 0-+20С, улиралын хөлдөлтийн гүн 3.0-4.5 м байдаг байна. Эндээс харахад нутгийн ихэнх хэсгээр улирлын цэвдэг чулуулаг тархаж, энэ нь температур хөлдөлтийн гүнээрээ ялгаатай харагдаж байна (Зураг 1.3.6).
Масштаб 1:10000000
Таних тэмдэг Олон жилийн цэвдэг чулуулаг -Хажуу газар ба усны хагалбар (а)
Улирлын цэвдэг чулуулаг -Хажуу газар ба усны хагалбар (а) -Хөндий, хотгорын ѐроол (б) - Хажуу газар ба усны хагалбар (а)
Зураг 1.3.6. Цэвдэгийн мужлалт
4.1. УУР АМЬСГАЛ 1.4.1. Уур амьсгалын мужлалт Уур амьсгалыг бүрдүүлэгч олон хүчин зүйлсийн дотроос нарны цацраг, агаарын орчил урсгал, байгалийн газарзүйн нөхцөл чухал юм. Эдгээрийн харилцан үйлчлэлийн нөлөөгөөр тухайн газар орны уур амьсгалын нөхцөл бүрэлдэн тогтон (Санжмятав.З, 2007). Жаргалтхаан сум нь уур амьсгалын мужлалын хувьд нутгийн хойд хэсэг нь чийглэг зэврүүн зуны бүсийн хахир өвлийн мужид хамрагддаг. Энэ бүс нь бүхэлдээ хахир хатуу өвлийн мужид багтах бөгөөд өвөл агаарын температур -250С-аас хүйтэн, зун нь 150С-аас сэрүүн байна. Хөрсний гадаргын 100Саас дээшэх температурын нийлбэр 15000С-аас бага, жилийн нэмэх, хасах температурын нийлбэрийн зөрүү -5000-10000С хооронд хэлбэлздэг ажээ. Харин нутгийн төв хэсэг нь чийглэгдүү, зэврүүвтэр зуны бүсийн хахир өвлийн мужид багтах бөгөөд агаарын температур өвөл нэн хахир хүйтэн газартаа -250С-аас -300С, зундаа 150-200С байна. Чийгийн хангамж нь 1.1-2.5 £d/P, дулаан хангамж 1500-2000 £t0/100 гэсэн үзүүлэлттэй юм. Нутгийн өмнөд хэсэг нь хуурайдуу, зэврүүн зуны бүсийн хахирдуу өвлийн мужид хамрагдаж байна. Энэ нь 2.6-4.0 £d/P чийгийн хамнгамжтай, дулаан хангамж нь 2000-2500 £t0/100 юм. 12
1.4.2. Нарны нийлбэр цацраг Энэхүү цацрагийг нарны цацраг судлалын салбаруудад шууд хэмждэг. Нийлбэр цацрагийг шууд ба сарнисан цацрагийг хэмжээд тэдгээрийн нийлбэрээр тодорхойлж болно (Санжмятав.З, 2007). Сумын хувьд нарны нийлбэр цацрагийн жилийн дундаж нутгийн хойд хэсгээр 1200 квт.цаг/м2, төв хэсгээр 1200-1300 квт.цаг/м2, зүүн өмнөд хэсгээр 1300-1400 квт.цаг/м2 гэсэн үзүүлэлттэй байна. Мөн нарны гийгүүллийн үргэлжлэх хугацааг тодорхойлж болно. Энэ нь тухайн орон нутгийн өргөрөг, тэнгэрийн хаяаны хаагдал, үүлшил зэргээс ихээхэн шалтгаална. Тус сумын хувьд нэг жилд нар гийгүүлийн дундаж хугацаа нутгийн хойд хэсгээр 2600-2700 цаг, төвийн хэсгээр 2700-2800 цаг, өмнөд хэсгээр 2800-2900 цаг байдаг байна. Нийлмөл цацраг 6 сард 650 МДж/м2, 12 сард 150 МДж/м2 бөгөөд жилд 4500 МДж/м2-ээс бага байдаг байна. Өдрийн урт улирал бүр өөр өөр байдаг бөгөөд дунджаар 6-9 цаг үргэлжилдэг. Үүлшил зуны улиралд буюу 7-р сард хамгийн их бөгөөд 6-8 балл, хамгийн багадаа өвөл буюу 1-р сард 2-4 балл байдаг (Зураг 1.4.2). Масштаб 1:1000000
Таних тэмдэг Нарны нийлбэр цацрагийн жилийн дундаж (кв цаг/м2) доош 1200
1300
1400
(Өдрийн тоо)
Зураг 1.4.2. Нарны нийлбэр цацраг 16 14 12 10 8 6 4 2 0
Цэлмэг өдөр Бүрхэг өдөр
(Улирал)
Цэлмэг болон бүрхэг өдрийн тоо нь улирал бүр өөр өөр байна. Жаргалтхаан сумын хувьд цэлмэг өдрийн тоо жилд 27, бүрхэг өдрийн тоо 23 байна. Эндээс харахад цэлмэг өдрийн тоо өвлийн улиралд их буюу 14 өдөр , хаврын улиралд бага буюу 2 өдөр байна. Харин бүрхэг өдөр зуны улиралд их буюу дунджаар 10 өдөр, өвлийн улиралд бага буюу 3 өдөр байна (БНМАУ-ын уур амьсгал, гадаргын усны нөөцийн атлас1985) (Зураг 1.4.2.1).
Зураг 1.4.2.1. Цэлмэг болон бүрхэг өдрийн дундаж тоо
13
1.4.3. Агаарын температур Агаар мандлын дулааны горим бол агаар мандал дахь температурын хуваарилалт, хувьсал өөрчлөлтийн явцаар тодорхойлогдох бөгөөд энэ нь тухайн газар нутгийн уур амьсгалын үндсэн элемент болж агаар, хүрээлэн буй орчны хоорондох дулааны солилцоогоор илэрдэг зүй тогтолтой. Монгол орон эх газрын гүнд, далайн төвшнөөс дээш ихээхэн өргөгдсөн, хотгор гүдгэрийн эрс ялгаатай байдал нь агаарын температурын горимд ихээхэн нөлөө үзүүлдэг (Санжмятав.З, 2007). Жаргалтхаан сумын агаарын жилийн дундаж температур нутгийн өмнөд хэсгээр -20С, төв хэсгээр -40С, хойд хэсгээр -60С байдаг байна. Агаарын хоногийн дундаж температур +100С ба түүнээс дээш байх өдрийн тоо 90-110 өдөр юм (Зураг 1.4.3).
Масштаб 1:1000000
Таних тэмдэг Агаарын жилийн дундаж температур (0C) доош -8
-6
-4
-2
Зураг 1.4.3. Агаарын температур
30
10 0 -10
I II III IV V VI VII VIII IX X XI XII
Температур (t0)
20
Жаргалтхаан сумын агаарын дундаж температур I болон XII сард хамгийн хүйтэн байх буюу 230С, VII сард хамгийн дулаан буюу 180С байна. Энэ нь тус сумын байрлал, нарны тусгалын өнцөг зэргээс шалтгаалдаг (БНМАУын уур амьсгал, гадаргын усны нөөцийн атлас1985) (Зураг 1.4.3.1).
-20 -30 (Сар) Зураг 1.4.3.1. Агаарын дундаж температур (жилээр)
14
1.4.4. Хур тунадас
Хур тунадас бол тус орны нутаг дэвсгэрийн уур амьсгалын нөхцөлийг илэрхийлэгч чухал хүчин зүйлийн нэг юм (Санжмятав.З, 2007). Жаргалтхаан сумын хур тунадасны жилийн дундаж хэмжээ нутгийн хойд хэсгээр 300-400 мм, төвийн хэсгээр 250-300 мм, өмнөд хэсгээр 200-250 мм байна. Хүйтний улирлын хур тунадасны дундаж хэмжээ 10-20 мм, дулааны улирлын хур тунадасны хэмжээ 200-300 мм байна. Нийт унах хур тунадасны ихэнх дулааны улиралд унадаг. Цасан бүрхүүл ханзарч эхлэх дундаж хугацаа III.01-III.20 ажээ. Мөн тогтвортой цасан бүрхүүл үүсэх хугацаа XI сараас эхлэдэг байна. Тогтвортой цасан бүрхүүлтэй өдрийн тоо 100-120 хоног бөгөөд цасан бүрхүүлийн дундаж зузаан 10-15 см ажээ (Зураг 1.4.4). Масштаб 1:1000000
Таних тэмдэг Хур тунадасны жилийн дундаж хэмжээ (мм) 200
250
300
400
Зураг 1.4.4. Хур тунадас 80
Хур тунадас (мм)
70
Жаргалтхаан сумын хур тунадсаны дундаж хэмжээг IV-X сарын дунджаар авч үзэхэд хамгийн их буюу 70 мм байх үе нь 7-р сар юм. Харин 10-р сард хамгийн бага утгатай буюу 8 мм байдаг байна. Тус суманд жилд 258 мм тунадас унадаг байна (БНМАУ-ын уур амьсгал, гадаргын усны нөөцийн атлас1985) (Зураг 1.4.4.1).
60 50 40 30 20 10 0 IV
V
VI
VII
VIII
IX
X (Сар)
Зураг 1.4.4.1. Хур тунадасны дундаж хэмжээ
15
1.4.5. Агаарын даралт ба салхи Агаарын даралт газрын гадарга дээр жигд бус хуваарилагдсанаас болж салхи буюу агаарын урсгал үүсч тэр нь дулаан хүйтэн, чийг, цас, бороо гэх мэт олон үзэгдлийг нэг газраас нөгөөд зөөж байдгийн хувьд агаарын даралт уур амьсгалын чухал элемент болдог. Манай орны газарзүйн онцлог, динамик хүчин зүйлсийн нөлөөгөөр тус орны нутгаар эсрэг циклон тогтдог (Санжмятав.З, 2007). Жаргалтхаан сумын хувьд агаарын 1-р сарын дундаж даралт нутгийн баруун хойд хэсгээр 846-848 гПа, бусад нутгаар 844-846 гПа. Харин 7-р сарын байдлаар 842844 гПа байдаг байна. Жилд 15 м/с ба түүнээс дээш хүчтэй салхитай өдрийн тоо нутгийн хойд хэсгээр 10 хоногоос бага, харин төв болон өмнөд хэсгээр 10-20 хоног юм. Шороон шуургатай өдөр 10 хоногоос бага, цасан шуургатай өдөр 5 хоногоос бага, явган цасан шуургатай өдөр 5 хоногоос бага байдаг байна. Мөн цасан шуургаас илүү шороон шуургийн давтамж их байна. Цочир хүйтрэх хугацаа хавар IV.1-IV.11, намар IX.1-IX.11 ажээ. 7
Жаргалтхаан суманд салхины хурд 4-р сард хамгийн их буюу 6 м/с байна. Энэ нь хаврын хавсаргын үетэй давхцаж байна. Харин хамгийн бага хурдтай байх үе буюу 1-р сард 2 м/с хүрдэг байна (БНМАУ-ын уур амьсгал, гадаргын усны нөөцийн атлас1985) (Зураг 1.4.5).
Дундаж хурд (м\с)
6 5 4 3 2 1
.
0 I
IV
VII
X
(Сар)
Зураг 1.4.5. Салхины дундаж хурд
1.4.6. Харьцангуй чийг Агаар мандал, усны уурын үндсэн тэжээл нь далай, тэнгис, нуур, гол мөрөн, мөс, ургамал, газрын гадарга зэргээс тасралтгүй байнга ус уурших процесс юм. агаарын чийгийн хэмжээ усны ба газрын гадаргаас хэдий хэмжээний ус ууршилтын явцаар агаарт дэгдэн гарч байгаа хэмжээгээр тодорхойлогдоно (Санжмятав.З, 2007). Жаргалтхаан сумын агаарын харьцангуй чийгийн дундаж 1 сард 60-70%, 4 сард 40-50%, 7 сард нутгийн хойд хэсгээр 50-60%, өмнөд хэсгээр 40-50% бол 10 сард 40-50% байдаг байна. Мөн 1 сард 30%-аас бага байх өдөр ажиглагддаггүй бөгөөд 7 сард энэ нь 1-10 өдөр ажээ. Дутмаг чийг 1-р сард 0,3-0,5 мб, 4-р сард 2-3 мб, 7-р сард 5 мб-аас бага, 10-р сард 2-3 мб байна.
(Хувь)
100 50
Харьцангуй чийг
0 I
IV
VII
X
Харьцангуй чийг 55%-75%-ийн хооронд байх бөгөөд хамгийн их үе нь 1-р сард 75%, хамгийн байх нь 4-р сард 55% байна (БНМАУ-ын уур амьсгал, гадаргын усны нөөцийн атлас1985) (Зураг 1.4.6).
(Сар)
Зураг 1.4.6. Харьцангуй чийгийн дундаж хэмжээ
16
1.5. УСЗҮЙ 1.5.1. Гадаргын ус Монгол орны гадаргын ус бүрэлдэхэд бороо, цас, мөс, гүний ус оролцох боловч байгалийн газарзүйн онцлогоос шалтгаалан тэдгээрийн эзлэх хувь хэмжээ газар бүрд харилцан адилгүй байна (Санжмятав.З, 2007). Монгол орны голууд Хойд мөсөн далайн ай сав, Номхон далайн ай сав, Төв Азийн гадагш урсгалгүй ай сав гэсэн гурван ай савд багтдаг бөгөөд Жаргалтхаан сумын голууд нь Номхон далайн ай савд багтдаг юм. Сумын нутгаар Цэнхэр, Уугийн, Агуйтын, Тэнгэлэгийн, Гичгэнэ зэрэг олон гол горхи урсах бөгөөд Жаргалантын цагаан, Тавангийн нуур, Цагаан нуур, Холбоо нуур, Ар мушгуу булаг, Хорхойн бүрдэн булаг, Наймаа худаг булаг, Чандмань харз зэрэг олон булаг, нууртай. Гидрокарбонат-кальц-натрийн найрлагатай Шийрийн рашаан, мөн гидрокарбонат магни-кальцийн найрлагатай Уртын рашаан бий. Нэгж талбайд ногдох голын нийлбэр урт нутгийн хойд болон өмнөд хэсгээр 0,01-0,06, төв хэсгээр 0,01-ээс доош байна. гадаргын урсац нутгийн хойд хэсгээр 25-50 мм, төв хэсгээр 10-25 мм, өмнөд хэсгээр 5-100 мм юм. Гол мөрний нийлбэр урсац хойд хэсгээр 5-25 мм, төв болон өмнөд хэсгээр 5 мм-ээс доош байна. Гол мөрний мөсний горим буюу хөлдөлт үргэлжлэх хугацаа 160-180 өдөр. Гол мөрний усны горим хавар усны шар усаар үерлэдэг бөгөөд голын тэжээлийн хувьд 35% нь газар доорх ус, цасны усаар 60%, хур борооны усаар 5% нь тэжээгддэг байна. 1.5.2. Рашааны тархалт Газрын гүний эрдэсийг шингээсэн өвчин эмгэгийг илааршуулахад тустай байгалийн ундарга усыг рашаан гэдэг. Манай орны рашааныг дараах 4 мужид хуваадаг. Үүнд: 1. 2. 3. 4.
Нүүрсхүчлийн халуун рашааны муж Цахир хүчилтэй халуун рашааны муж Эрдэсжилт ихтэй хүйтэн рашааны муж Шилжилтийн муж
Хэнтий аймгийн рашаан нь нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашааны муж, цахир хүчилтэй халуун рашааны мужид багтдаг бөгөөд Жаргалтхаан сумын рашаанууд нь нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашааны мужид хамаарагддаг байна. Жишээ нь Гидрокарбонат-кальц-натрийн найрлагатай Шийрийн рашаан, мөн гидрокарбонат магни-кальцийн найрлагатай Уртын рашаан бий.
1.6. ХӨРС 1.6.1. Хөрс, түүний бүтэц, бүрэлдэхүүн Монгол орон газарзүйн байршлын хувьд Дорнод Сибирийн цэвдэгт тайгаас Төв Азийн хуурай цөлд шилжих завсрын нутгийг эзлэх тул байгалийн нөхцөлийн ялгаа маш эрс тэс, нөгөө талаар гадаргын төрх байдал жигд биш өндөр нам уул нуруу, хотос хонхор, ухаа гүвээ, хяр толгод, хөндий хоолой, нүд алдам тал газар хосолсон учраас хөрсөн бүрхэвчийн бүтэц, бүрэлдэхүүн ихээхэн ярвигтай, олон янзын өвөрмөц маягийн хөрс үүсэж, хөгжих нөхцөл бүрджээ (Доржготов.Д, 2003). Жаргалтхаан сумын хувьд нутгийн Гичгэнэ болон Баян-Эрдэнэ багийн нутгаар нунтаг карбонатлаг хар хүрэн хөрс тархсан. Уг хөрс нь уулын хээрийн хөрсний хэв шинжийн хөрс бөгөөд ялзмагт үеийн доороос эхлэн нунтаг карбонатын нэвчмэл цайвар өнгөр толботой, ихэнхдээ А-АВ-Вса-ВСса-Сса гэсэн үе давхаргуудтай, давсны хүчилд 30-50 см гүнд, хааяа 1520 см-ийн гүнээс бургиж карбонатын давсны хуримтлалтай байна. Сайр чулуунуудын гадарга дээр нунтаг карбонатын шинэхэн өнгөр толбо үүссэн нь элбэг. Карбонатын давхарга дахь СО217
ын хэмжээ 3-4%-иас 10-17% хүртэл их хэлбэлзэлтэй байна. Заримдаа карбонатын хуримтлал зөвхөн эх чулуулгийн дотор (Сса) илэрч дээдэх үеүд нь карбонатгүй байх үеүд бий (Доржготов.Д, 2003). Харин Төвийн багийн нутгаар нунтаг карбонатлаг нугат хүрэн хөрс зонхилно. Нутгийн хойд болон баруун зүгийн нутгийн зарим хэсгээр карбонатгүй хар шороон хөрс тархсан. Энэ дэд хэв шинжийн хөрс нь карбонатын хуримтлалын давхарга байхгүй, А-В-ВС-С гэсэн профильтой, бүх үе давхарга нь сулавтар хүчиллэгорчинтой, давсны хүчилд огт бургиж хөөсрөхгүй байна. Харин хөрсний хамгийн гүн давхаргад сайр чулууны доод талд карбонатын хатуу хальслаг хучаас тогтсон нь заримдаа ажиглагдана. Энэ хөрсний гол онцлог нь урвалын орчин нь хүчиллэг шинжтэй болох явдал, энэ нь угтаа харшороон хөрсний алдрах үйл явцын анхан шатны илэрэл гэмээр шинж тэмдэг юм (Доржготов.Д, 2003). Нутгийн зүүн өмнөд хэсгээр нунтаг карбонатлаг хүрэн хөрс тархсан ажээ. Уг хөрс нь уулын хүрэн шороон хөрсний хэв шинжтэй бөгөөд ердийн, дээр карбонаттай, доор карбонаттай, хурмал үетэй, утуу хөгжилтэй, элсэн хучаастай гэх төрлүүдтэй (Доржготов.Д, 2003). Хойд зүгийн зарим нутгаар нугат ойн гүн хөлдөмтгий хөрс тархсан. Баруун хойд болон төвийн нутгийн зарим хэсгээр нунтаг карбонатлаг ба карбонатгүй нимгэн хар хүрэн хөрс зонхилжээ (Зураг 1.6).
Масштаб 1:1000000
Таних тэмдэг -Нугат ойн гүн хөлдөмтгий -Карбонатгүй хар шороон -Нунтаг карбонатлаг хар хүрэн -Нунтаг карбонатлаг хүрэн -Нунтаг карбонатлаг нугат хүрэн -Уугуул хэлбэрийн мараа -Нунтаг карбонатлаг ба карбонатгүй нимгэн хар хүрэн Зураг 1.6. Хөрсний хэв шинж
1.6.2. Цөлжилтийн байдал Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа хавсарсан олон янзын хүчин зүйлсийн нөлөөгөөр хуурай, заримдаг хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутаг оронд газар орчин доройтохыг цөлжилт гэнэ. Цөлжилтийг доройтол илрээгүй, сул, дунд зэрэг, хүчтэй, нэн хүчтэй гэсэн 5 зэрэглэлд хуваадаг байна. Жаргалтхаан сумын хувьд харьцангуй цөлжилт бага бөгөөд ихэнх нутаг доройтол илрээгүй зэрэглэлд багтах бөгөөд нутгийн өмнөд хэсэг буюу Баянмөнх сумтай хиллэх хэсгээр сул зэрэглэлд багтах ажээ. Цөлжилтийн үйл явц нь орон зай, цаг хугацааны туршид хувьсан өөрчлөгдөх янз бүрийн хүчин зүйлээр тодорхойлогддог. Энд хүн амын өсөлт, нийгэм-эдийн засгийн, улс төрийн, олон улсын худалдааны зэрэг дам хүчин зүйлс болон газар ашиглалтын хэлбэр, уур амьсгалын өөрчлөлт зэрэг шууд хүчин зүйлс багтана. Орчин үед цөлжилтийн асуудал нь байгалийн хязгаарлагдмал нөөцийг зохисгүй ашиглахаас үүдэлтэй гэж хэлж болно. Харин үүссэн нөхцөл байдал уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр улам даамжирах хандлагатай болдог.
18
1.7. УРГАМАЛШИЛ 1.7.1. Ургамлан бүрхэвч Ургамлын бүлгэмдэл, тэдгээрийн бүрэлдэхүүний газарзүйн тархалтын зүй тогтол нь уулархаг нутаг оронд босоо бүслүүрээр тод илэрч, харин тал нутагт өргөргийн бүсээр хувьсан өөрчлөгдөж байдаг (Санжмятав.З, 2007). Жаргалтхаан сумын нутгийн ихэнх хэсгээр чулуусаг алаг өвс-хялгана зонхилж, хойд болон баруун хэсгээр баялаг алаг өвс-улалж-биелэг өвст, нугын алаг өвс-үетэнт тархсан. Харин Гичгэнэ багийн нутгаар харгана бүхий жижиг бутлаг үетэн-хиаг-хялганат, хиагт ургамал тархаж, өмнөд хэсгээр жижиг бутлаг үетэн-хялганат ургамал зонхилно. Мөн нутгийн баруун хойд хэсгийн багахан талбайд алаг өвс-улалжит, алаг өвс-үетэнт, шинэсэн ой ба түүний оронд ургасан хусан ой үзэгдэнэ (Зураг 1.7.1). Масштаб 1:1000000
Таних тэмдэг -Алаг өвс-улалжит, алаг өвс-үетэнт, шинэсэн ой ба түүний оронд ургасан хусан ой -Баялаг алаг өвс-улалж-биелэг өвст, нугын алаг өвс-үетэнт -Чулуусаг алаг өвс-хялганат -Харгана бүхий жижиг бутлаг үетэн-хиагхялганат, хиагт -Жижиг бутлаг үетэн-хялганат
Зураг 1.7.1. Ургамлан бүрхэвч
1.7.2. Ой Монгол орны ой нь Сибирийн ойн нөлөөгөөр бүрэлдэн тогтсон бөгөөд ойг бүрдүүлэгч үндсэн төрлийн мод нь Сибирь шинэс юм. Ой хөвч нь Төв Азийн цөл, хээрийн хуурай уур амьсгалын нөхцөлд байдаг учраас ойн нөхөн сэргэх чадвар сул, шатамхай чанар өндөр, аж ахуйн үйл ажиллагаанд хялбар өртдөг онцлогтой (Санжмятав.З, 2007). Жаргалтхаан сумын нутгийн баруун хойд болон зүүн хойд хэсгээр ойтой бөгөөд дээр дурьдсанчлан Сибирь шинэс модтой. Баруун хойд хэсгийн ойг баруун Баян, зүүн хойд хэсгийг зүүн Баян хэмээн нэрийддэг (Зураг 1.7.2). Бамбай, шар ба цэнхэр дэгд, лидэр, таван салаа, нохойн хошуу, ганга, чихэр өвс, хамба шарилж, цөс өвс, гоньд, уулын төмс зэрэг эмийн ургамлын түүхий эд олборлох боломжтой (Лувсанжамбаа. Н, Цогтбаатар. Б, 2013).
19
Масштаб 1:1000000
Таних тэмдэг -Сибирь шинэс Зураг 1.7.2. Ой
1.8. АМЬТНЫ АЙМАГ Монгол орны амьтны аймгийн зүйлийн бүрэлдэхүүний үүсэл, хөгжилт, тархалтад тус орны хотгор гүдгэр, уур амьсгалын нөхцөл, ургамал нөмрөг ихээхэн нөлөө үзүүлжээ. Амьтдын тэжээл ургамлын аймгийн бүрэлдэхүүнтэй нягт холбоотой учраас байгалийн бүс бүслүүрийг дагаж нэг бүс, бүслүүрт тодорхой амьтад зонхилж байхад зарим төрлийн амьтад шилжин амьрах нь ч бий. Тус оронд хөхтний 136 зүйл, шувууны 426 зүйл, загасны 75 зүйл, хоѐр нутагтны 8 зүйл, мөлхөгчийн 22 зүйл, хавч хэлбэртний 210 зүйл, шавжийн 10000 гаруй зүйл, зөөлөн биетний 26 зүйл, хорхойн 456 зүйл, эгэл биетэн 24 зүйл тэмдэглэгдсэн ажээ (Санжмятав.З, 2007). Эдгээр зүйлийн амьтдаас Жаргалтхаан сумын нутгаар: -
-
Хөхтний бүлгэмдлиййн амьтад: Монгол огодой, Монгол тарвага, дагуур зурам, орог зусаг, Дорнодын шишүүхэй, дагуурын сохор номин, хэргэлзэй оготно, үлийн цагаан оготно, монгол чигчүүл, хярс, цагаан үен, цагаан зээр гэх мэт (Зураг 1.8) Шувуу: Тураг гогой, цагаан дэглий, ангир, сохор элээ, боролзой болжмор, монгол болжмор, хон хэрээ, улаан хушуут, хурган тодол, үхэр цахлай гэх мэт Зэрлэг туурайтан: Мануул, дорго, чоно, хярс зэрэг амьтад амьдарна.
20
Масштаб 1:1000000
Таних тэмдэг Зонхилох хөхтөн -Огодой -Тарвага -Оготно Зураг 1.8. Хөхтөн
1.9. ЛАНДШАФТ БА БАЙГАЛИЙН МУЖЛАЛТ 1.9.1. Ландшафтын хэв шинжүүд Жаргалтхаан сум нь ландшафтын хувьд Төвийн баг буюу Хан уул, Үзүүр толгой уулын хормойгоор хуримтлалын гаралтай умард хуурай хээрийн, баруун өмнөд болон хойд хэсгээр ойт хээрийн, зүүн хэсгээр өмнөд хуурай хээрийн, өмнөд хэсгээр буюу Номгоны талаар хуритлалын гаралтай өмнөд хуурай хээрийн ландшафт зонхилж буй нь уулын ландшафтын хэлбэр болох нь харагдаж байна (Зураг 1.9.1). Масштаб 1:1000000
Таних тэмдэг Уулын ландшафт -Ойн-уулын -Ойт хээрийн -Өмнөд хуурай хээрийн -Умард хуурай хээрийн Зураг 1.9.1. Ландшафтын хэв шинжүүд
21
1.9.2. Байгалийн мужлалт Монгол орны байгалийн мужлалтыг боловсруулахдаа бие биендээ холбогдон багтах их муж, муж, дэд муж, район, дэд район гэсэн шатлалаар ялгадаг. Байгалийн мужлалыг тогтоохдоо түүний байгалийн нөхцөл, хил зааг бүрэлдэн тогтоход хэлбэр, бүтцийн хувьд нэгдмэл шинжтэйгээс гадна уур амьсгалын бүс, бүслүүрийн бүрдэл, ландшафтын бүтэц бүрэлдэн тогтох байдлыг тодорхойлогч чийглэг уур амьсгал, хэлбэр бүтэц хоѐрын харилцан үйлчлэлийн хувьд ч нийтлэг нэгдмэл байдлыг үндэс болгосон байна (Санжмятав.З, 2007). Жаргалтхаан сум нь Хангай-Хэнтийн уулархаг их муж, Хэнтийн хөмбөн уулт өндөрлөгийн муж, Хэнтийн уулт өндөрлөгийн зүүн хэсгийн ойт хээр, уумард хуурай хээрийн дэд мужид хамаарагдана. Бүсбүслүүрийн ландшафтаар умард хуурай хээрийн, ойт хээрийн, өмнөд хуурай хээрийн, Алтайн уулын хээрийн бүсэд, бүсийн бус ландшафтаар нугын, мараа-марзат хам бүрдэл гэсэн бүсүүдэд багтаж байна (Зураг 1.9.2). Масштаб 1:1000000
Таних тэмдэг Бүс бүслүүрийн ландшафт -Умард хуурай хээрийн -Ойт хээрийн -Өмнөд хуурай хээрийн -Алтайн уулын хээрийн Бүсийн бус ландшафт -Нугын -Мараа-марзат хам бүрдэл Зураг 1.9.2. Байгалийн мужлалт
ДҮГНЭЛТ Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын физик газарзүйн тодорхойлолтыг газарзүйн байрлал, газрын гадарга, геологийн тогтоц, ашигтмал, уур амьсгал, усзүй, хөрс, ургамалшил, амьтны аймаг, ландшафт ба байгалийн мужлалт гэсэн бүлгүүдийн хүрээнд хийлээ. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын хүйс цэг Х.Ө.47030, З.У.109026-ын солбицолд д.т.д 1358 м өндөрт оршдог. Геоморфологийн хувьд Сибирийн геоморфологийн их мужийн Хэнтийн мужийн Хэнтийн зүүн дэд мужид хамаарагддаг. Нийт нутгаар хэрчигдлийн шигүү их буюу 500-4000 м хүртэлх гүн ажээ. Мөн тунамал, хувирмал чулуулгууд тархсан байна. Газар чичирхийллийн 5 балл, 6 балл гэсэн 2 мужид хамаарагддаг. Олон жилийн цэвдэг чулуулаг нутгийн зүүн болон төвийн зарим хэсгээр тархсан бол нутгийн баруун хэсгээр алаг цоог ба ховор алаг цоог, хойд хэсгийн багахан газар үргэлжлэн ба тасалданги тархсан байна. Уур амьсгалын мужлалын хувьд нутгийн хойд хэсэг нь чийглэг зэврүүн зуны бүсийн хахир өвлийн мужид хамрагддаг бол нутгийн төв хэсэг нь чийглэгдүү, зэврүүвтэр зуны бүсийн хахир өвлийн мужид багтах бөгөөд өмнөд хэсэг нь хуурайдуу, зэврүүн зуны бүсийн хахирдуу өвлийн мужид хамрагдаж байна. Тус сумын голууд нь Номхон далайн ай савд багтдаг юм. Сумын голуудаас нэрлэвэл Цэнхэрийн гол, Гичгэнэ гол, Тэнгэлэгийн гол зэрэг голуудаас гадна Тавангийн нуур, Цагаан нуур, Холбоо нуур, Ар мушгуу булаг, Хорхойн бүрдэн булаг, Наймаа худаг булаг, Чандмань харз зэрэг олон гол, булаг, нууртай. Нутгийн ихэнх хэсгээр чулуусаг алаг өвсхялгана, хийг, харгана, бутлаг өвс зонхилно. Ойн хувьд нутгийн багахан талбайг хамарсан Сибирийн шинэсэн ойтой. Амьтны аймгийн хувьд оготно, огодой, тарвага, зурам зэрэг хөхтний бүлгэмдлээс гадна, чоно, хярс, мануул, дорго зэрэг зэрэглэг туурайтны бүлгэмдэл, шавьжны 22
төрлүүд бий. Байгалийн мужлалтын хувьд Хангай-Хэнтийн уулархаг их муж, Хэнтийн хөмбөн уулт өндөрлөгийн муж, Хэнтийн уулт өндөрлөгийн зүүн хэсгийн ойт хээр, уумард хуурай хээрийн дэд мужид хамаарагддаг өргөн уудам нутагтай сум юм. ХОЁРДУГААР БҮЛЭГ. НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ГАЗАРЗҮЙН ТОДОРХОЙЛОЛТ 2.1. ЗАСАГ ЗАХИРГААНЫ ХУВААРЬ Хэнтий аймгийн Жаргалтхаан сум 2751 кв.км нутаг дэвсгэртэй. Засаг захиргааны хувьд Гичгэнэ, Баянцогт, Баян-Эрдэнэ, Чулуут, Төв гэсэн 5 багт хуваагддаг. Нийт 2007 хүн амтай. Хэнтий аймгийн төв Чингис хотоос 100 км, Улаанбаатар хотоос 230 км зайд оршдог. Хүн амын дийлэнх хэсэг нь Халхчууд бөгөөд цөөхөн тооны буриад ястан байдаг ба нүүдлийн мал аж ахуй, мод түлээ бэлтгэх, аян жин тээх, ан ав хийх зэрэг аж ахуйг эрхлэдэг байсан байна. 1960аад оноос мал аж ахуй, гаар тариалан, барилга байгууламжийн аж ахуйг хавсран эрхлэх болсон (Лувсанжамбаа. Н, Цогтбаатар. Б, 2013). 2.2. ХҮН АМ 2.2.1. Хүн ам, хөдөлмөр эрхлэлт болон амьжиргааны түвшин Жаргалтхаан сум нь 2014 оны байдлаар 624 өрхийн 2007 хүн амтай. Үүний 47% нь буюу 299 өрх малчин өрх байна. Хүн амын нягтшил 1 км2 талбайд ногдох хүн 2014 оны байдлаар 1,3 байна.
2500
(Хүний тоо)
2000
Тус сумын хүн ам 20 гаруй жилийн хугацаанд 14%-иар өссөн бөгөөд нийт хүн амын 51%-ийг эрэгтэй, үлдсэн хувийг эмэгтэй хүмүүс эзлэж байна.
1500 1000 500 0 1990 2000 2005 2010 2011 2012 2013 2014 (Он) Нийт хүн ам
Эрэгтэй
Эмэгтэй
Зураг 2.2.1. (а) Хүн амын тооны өсөлт Хүснэгт 2.2.1. (б) Ажиллах хүч (салбараар)(Лувсанжамбаа. Н, Цогтбаатар. Б, 2013)
2012 он Салбар Аж үйлдвэр Хөдөө аж ахуй Үйлчилгээ Нийт
Хэмжих нэгж Хүн Хүн Хүн Хүн
Сумын төвд 16 56 254 326
Хөдөөд 7 556 0 563
Нийт 23 612 254 889
23
Хүн амын тоо (мян.хүн) 20%
29%
16% 19%
Гичгэнэ
Баянцогт
Чулуут
Төв
Төвийн баг нь хамгийн их буюу 532 мянган хүн амтай. Э нэ нь сумын нийт хүн амын 29%-ийг эзлэж байхад БаянЭрдэнэ баг нь хамгийн цөөн буюу 283 мянган хүн амтай байна.
16% Баян-Эрдэнэ
Зураг 2.2.1. (в) Багуудын хүн ам
2.2.2. Хүн амын нас хүйсийн бүтэц, дундаж наслалт Хүн амын газарзүйн нэгэн үзүүлэлт бол хүн амын нас, хүйсийн бүтэц юм. Энэ үзүүлэлт хүн амын өсөлт, хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй. Хүн амын нас, хүйсийн бүтцийг суваргаар үзүүлдэг. Суварга гэдэг нь хүн амын дотор аль хүйсийн хэдэн насны хүмүүс олон, цөөн байгааг нэгтгэн үзүүлдэг дүрслэл юм. 2013 оны байдлаар сумын төрөлт өмнөх жилүүдээс өссөн бөгөөд нийт хүн амын ихэнх хувийг 0-4 насны хүүхэд эзлэж байна. Энэ тус сумын хүн ам залуужиж буйг илтгэж байна. Мөн 65-аас дээш насны хүн амаас эмэгтэй хүн дийлэнх нь байна.
Зураг 2.2.2.Хүн амын нас хүйсийн бүтэц (2013 он)
2.2.3. Эдийн засгийн идэвхтэй хүн ам Хөдөлмөр эрхэлж байгаа хүн ам, хөдөлмөрийн зах зээлд бүртгүүлсэн ажил идэвхтэй хайж байгаа ажилгүйчүүдийг эдийн засгийн идэвхтэй хүн ам гэнэ. Эдийн засгийн идэвхтэй хүн амд ажилгүйчүүдийн эзлэх хувийг ажилгүйдлийн төвшин гэнэ.
24
(Хүний тоо)
1200 1000 800 600 400 200 0 1990 1995 2000 2005 2010 2011 2012 2013 (Он) Ажиллагчид
Ажилгүйчүүд
Зураг 2.2.3. Ажиллагчид ба ажилгүйчүүдийн үзүүлэлт
1990 онд Жаргалтхаан сумын нийт хүн амын 34% ажил эрхлэдэг байсан бол 2013 онд 48% ажил эрхлэдэг болсон байна. Үүнээс үзэхэд 23 жилийн хугацаанд ажиллагчдын тоо 300 хүнээр буюу 14%-иар нэмэгдсэн байна. Харин 1990 онд нийт хүн амын 0,3% нь ажилгүйчүүдийн эгнээнд байсан бөгөөд 2013 оны байдлаар 0,2%-ийг ажилгүйчүүд эзлэж байна. 1990-2013 оны хооронд ажилгүйдлийн төвшин 0,1%-иар буурсан. 2011 онд ажилгүйчүүд 1,9%-ийг эзлэж байсан ч удалгүй багассан байна.
2.2.4. Хүн амын шилжих хөдөлгөөн
(Хүний тоо)
Нэг улсаас нөгөө улсад буюу нэг газраас нөгөө газар нутагт нүүдэллэн очиж суурьшихыг хүн амын шилжих хөдөлгөөн гэнэ. Шилжих хөдөлгөөн улс хооронд үүсэж байвал гадаад шилжилт, улс дотроо буюу засаг захиргааны аль нэгэн нэгжээс нөгөөд шилжиж байвал дотоод шилжилт гэнэ. 100 80 60 40 20 0 2010
2011
2012
(Он) Шилжиж ирсэн
Шилжин явсан
2013
Жаргалтхаан сумын хувьд өнгөрсөн 5 жилийн хугацаанд хүн амын шилжин явах хөдөлгөөн давамгайлж байна. 2010 онд нийт хүн амын 2,7% буюу 57 хүн шинжин явж, 46 хүн шилжин ирсэн бөгөөд хүн ам 0,5%-иар буурсан. Харин 2013 онд нийт хүн амын 4% буюу 84 хүн шилжин явж, 25 хүн шилжиж ирж хүн ам эрс буурсан байна. Өөрөөр хэлбэл 2010 онтой харьцуулахад 2,3%-иар илүү буурчээ.
Зураг 2.2.4. Хүн амын шилжих хөдөлгөөн
2.2.5. Хүн амын боловсролын төвшин Тус сумын иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл уг суманд дээд боловсролтой-135, тусгай мэргэжлийн дунд-55, техник мэргэжлийн анхан шат-42, бүрэн дунд-642, бүрэн бус дунд-204, бага-97, боловсролгүй-88 иргэн байдаг байна. Одоогоор 400-аад оюутан Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Сайншанд зэрэг хотуудын их, дээд сургуулиудад суралцаж мөн 20-иод хүүхэд Хэнтий болон Бор-Өндөрийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралца байна.
25
2.3. ХӨДӨӨ АЖ АХУЙ 2.3.1. Мал аж ахуй 2.3.1.1. Малын тоо, төрөл Жаргалтхаан сум нь таван хошуу малыг өсгөн, үржүүлдэг бөгөөд 2014 оны байдлаар нийт 172550 мянган толгой мал тоолуулжээ. Үүний 51,9%-ийг хонь, 36,2%-ийг ямаа, 6,3%-ийг адуу, 5,3%-ийг үхэр, 0,3%-ийш тэмээ эзлэж байна.
Мянган толгой
200 150 100 50 0 1970 1980 1990 2000 2005 2010 2011 2012 2013 (Он) Малын тоо
Хээлтэгч малын тоо
Малын тоо 1970-2013 оны хооронд 58%иар өссөн байна. 1970 онд нийт 69,2 мян.т малын 44% нь хээлтэгч мал, үүнээс 22,3 мян.т төл бойжуулан авсан. Харин 2013 онд нийт 165,6 мян.т малын 46% нь хээлтэгч мал, үүнээс 56,3 мян.т төл бойжуулан авсан нь 1970 оныхтой харьцуулахад 60%-иар илүү төл бойжуулсан байна.
Бойжуулсан төл
Зураг 2.3.1.1. Малын тоо толгой
2.3.2. Бэлчээрийн даац ба хадлангийн газар Жаргалтхаан сумын хадлан, бэлчээрийн нийт талбай 1987 оны байдлаар 200-400 мян.га байжээ. Үүний 10-аад хувь нь хадлангийн газар юм. Нэг толгой малд ногдох бэлчээр 5-6 га талбай. Улсын хэмжээнд авч үзэхэд Жаргалтхаан сумын бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн байна (хараар дугуйлсан хэсэг).
Зураг 2.3.2. Бэлчээрийн даацын байдал
26
2.3.3. МАА-н бүтээгдэхүүн, үйлдвэрлэл Тус суманд “Хонины ноос”-ны үйлдвэр ажилладаг. Зуны улиралд малчдаас хонины ноос худалдан авч гэрийн дээвэр, туурга үйлдвэрлэдэг. 1 кг ноосыг 150 төгрөгөөр худалдан авдаг бөгөөд нэг бүтэн туурга хийхэд 25 кг уртын ноос ашиглагддаг. Бэлэн болсон бүтээгдэхүүн буюу тээвэр, туургаа 45000-50000 төгрөгөөр борлуулдаг. Нутгийн малчдаас гадна хөрш сумдын малчид ирж ноосоо тушаадаг.
Зураг 2.3.3. Түүхий эд болон боловсруулсан бүтээгдэхүүн
2.3.4. Газар тариалан Сумын хэмжээнд нийт 15,2 га-д газар тариалан эрхлэдэг. Үүнээс 60,5%-д нь төмс, хүнсний ногоо, 19,7%-д нь жимс, жимсгэнэ, 19,8%-д нь малын тэжээл тариалж байна. Энэ нь улсын нийт тариалсан талбайн 0,01%-ийг эзэлж байна (Лувсанжамбаа. Н, Цогтбаатар. Б, 2013). 2.4. АЖ АХУЙ Цахилгаан хангамж. Жаргалтхаан сум нь Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1994 онд баригдсан 160 квА, 250 квА-ын 2 дэд станцтай, 10 квт-ын эрчим хүчний шугамтай. 2012 онд 1 дэд станцад өргөтгөл хийж хүчин чадлыг нэмэгдүүлсэн (Лувсанжамбаа. Н, Цогтбаатар. Б, 2013). Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1,5 квт-ын 4 м3 /цаг, 0,75 квт-ын 2 м3 /цаг хүчин чадалтай насос бүхий 2 гүний худаг, 1 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмжтэй. Төвлөрсөн усны системд холбогдоогүй, иргэд, байгууллагуудын өмчлөлийн 6 гүний худгийг өөрсдийн хэрэгцээнд ашиглаж байна (Лувсанжамбаа. Н, Цогтбаатар. Б, 2013). Дулаан хангамж. Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй. Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Соѐлын төв, Цагдаагийн хэсэг болон аж ахуйн нэгжүүдийн харьяа нийт 15 ширхэг нам даралтын зуух ажиллаж байна (Лувсанжамбаа. Н, Цогтбаатар. Б, 2013).
27
2.5. НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАР 2.5.1. Боловсролын үйлчилгээний салбар 2.5.1.1. Сургууль Жаргалтхаан сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1946 онд байгуулагдсан. Төвийн багт байрладаг. 2014 онд 276 суралцагчтай, 19 багш, сурган хүмүүжүүлэгчтэй үйл ажиллалгаагаа явуулж байна. тус сургууль нь 2002-2003 оны хичээлийн жилд 314 суралцагч, 17 багш, сурган хүмүүжүүлэгчтэй байсан нь одоогийнхоос суралцагчдын тоо 13%-иар илүү байжээ. Жилд дунджаар 45-50 хүүхэд шинээр элсэн орж, 30 гаруй суралцагч төгсдөг байна. захирал 1, хичээлийн эрхлэгч 2, нийгмийн ажилтан 1, аж ахуйн 8 ажилчинтай. Сургуулийн дотуур байр 40 ортой. Спорт заал 1, 700 м2 биеийн тамирын талбайтай (Лувсанжамбаа. Н, Цогтбаатар. Б, 2013).
Зураг 2.5.1.1. Жаргалтхаан сумын ЕБС
2.5.1.2. Цэцэрлэг
хүүхдийн тоо
Жаргалтхаан сумын хүүхдийн цэцэрлэг нь 1963 онд байгуулагдсан. Төвийн багт байршилтай. 50 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 2 бүлэгт 66 хүүхэд, гэр цэцэрлэгт 25 хүүхэд хүмүүжиж байна. эрхлэгч 1, багш 4 болон аж ахуйн 8 ажилчинтай. 200
Цэцэрлэгийн хүүхдийн тоо жилээс жилд өсч байна. 2009-2013 оны өсөлтийг харьцуулахад 4 жилийн хугацаанд цэцэрлэгт явдаг хүүхдийн тоо 64%-иар өссөн үзүүлэлттэй байна.
150 100 50 0 2009
2010
2011
2012
2013
(Он) Цэцэрлэгийн хүүхдийн тоо
Зураг 2.5.1.1. Цэцэрлэгийн хүүхдийн тооны өсөлт
28
2.5.2. Эрүүл мэндийн байгууллага 2.5.2.1. Хүн эмнэлэг Эрүүл мэндийн төв нь тус сумын Төвийн багт харьяалагдах бөгөөд иргэд хэвтэн эмчлүүлэх боломжтой 6 ортой. 6 эмч, 5 сувилагч бүхий нийт 21 ажиллагсадтай. Үүнээс их эмч 1, хүүхдийн их эмч 1, эх баригч 1, мэс заслын эмч 1, шүдний эмч 1 байна. Эмнэлгийн хажууд эмийн сан ажилладаг. Уг эмийн сан нь 2 эмийн санч, нэг эрхлэгчтэй (Лувсанжамбаа. Н, Цогтбаатар. Б, 2013). 2.5.2.2. Мал эмнэлэг Сумын Төвийн багт харьяалагддаг. Зун, хавар, намрын цагт нийт малыг вакцинжуулж, малын гаралтай халдарт өвчнөөс цаг тухайд урьдчилан сэргийлэхэд иргэдэд туслан ажилладаг хамт олон (Лувсанжамбаа. Н, Цогтбаатар. Б, 2013). 2.5.3. Зам тээвэр, харилцаа холбоо Жаргалтхаан суманд анх 1946-1956 онд УБ-Цэнхэрмандал-Жаргалтхаан-Мөрөн-Өндөрхаан хэмээн холбосон холбоны шугам тавигдсан. 1954 онд сумын төвд радио узель тавигдаж иргэд рапио, хүлээн авагч хэрэглэх болсон. Сумын газар нутгаар Мянганы замын хэвтээ тэнхлэгийн 63,7 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Шилэн кабель, өндөр хурдны интернэт тавигдсан, сумын богино догионы FM радиотой, үүрэн холбооны Мобиком, Жи-Мобайл, Юнител, Скайтел зэрэг операторын сүлжээнд холбогдсон, дэд бүтэц сайтай сум юм. Эдгээр үзүүлэлтүүд нь Жаргалтхаан сум Хэнтий аймгийн баруун бүсийн төв болж хөгжих бүрэн боломжтойг харуулж байна (Лувсанжамбаа. Н, Цогтбаатар. Б, 2013). 2.5.3.1. Бензин колонк Тус сумыг Мянганы зам дайран өнгөрдөг нь олон давуу талтай. Жишээ нь суманд нийт Шунхлай, МТ, Петровис гэсэн шатахуун түгээх газрууд байх бөгөөд 15 иргэнийг ажлын байраар хангаж байна. Шатахуун түгээх газар тус бүр эрхлэгч 1, 4 ээлжийн ажиллагчидтай. 24 цагаар ажилладаг (Лувсанжамбаа. Н, Цогтбаатар. Б, 2013). 2.5.3.2. Цаг уурын алба 1961 оны 6 сард Жаргалтхаан суманд анх Хөдөө аж ахуйн харуул нэртэйгээр 1 хүний орон тоотой байгуулагдаж байжээ. Одоогоор Д.Пунцагдулам ажиллаж байна. тус харуул нь агаар, хөрсний температур, салхины хурд, агаарын чийгшил, үүл, хур тунадас, цасан бүрхүүл, алсын барааны харагдац, цаг агаарын үзэгдэл, төлөв байдал зэрэг үзүүлэлтийг өдөрт 3 удаа ажиглан хэмжиж, мөн бэлчээрийн ургалтын ургац, ургалтын үе шат, байгаль орчны хувьсал, үзэгдэл зүйн ажиглалтыг хийдэг. Мөн сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, багийн Засаг дарга нар, сумын Онцгой комисс, аж ахуйн нэгжүүд, малчид, иргэдэд цаг агаарын урьдчилсан мэдээ, 7 хоногийн мэдээ, сарын урьдчилсан мэдээг тогтмол өгч байна (Лувсанжамбаа. Н, Цогтбаатар. Б, 2013).
29
2.5.4. Ахуйн үйлчилгээний байгууллага 2.5.4.1. Цагдаагийн хэлтэс Уг цагдаагийн хэлтэс нь 2004 онд хэсгийн дарга, хэсгийн төлөөлөгч, замын цагдаагийн байцаагч, хэв журмын байцаагч, жолооч цагдаа, үйлчлэгч гэсэн нийт 6 хүний орон тоотойгоор байгуулагдсан. 2014 оны байдлаар нийт 11 албан хаагчтай Хэнтий аймгийн Баруун бүсийн хэв журам сахиулах байгууллагаар үйл ажиллагаагаа явуулж байна . (Лувсанжамбаа. Н, Цогтбаатар. Б, 2013) 2.5.4.2. Банк Төвлөрсөн хот суурин газруудын эдийн засгийн хүчин чадлыг илэрхийлэх гол үзүүлэлт бол банк санхүүгийн тогтолцоо гэж үздэг. Хаан банк. Жаргалтхаан суманд 1991 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа. Санхүүгийн бүхий л төрлийн үйлчилгээг сумын иргэд болон зорчин явагсдад үзүүлдэг 2500 гаруй харилцагчтай, төсөвт байгууллага, аж ахуйн нэгжийн ажиллагсдад цалингийн картын болон зээлийн үйлчилгээг үзүүлдэг. Одоогоор эрхлэгч 1, эдийн засагч 1, ахлах теллер 1, теллер 2 нийт 5 жиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна (Лувсанжамбаа. Н, Цогтбаатар. Б, 2013). Төрийн банк. Жаргалтхаан суманд анх 2007 онд үүсгэн байгуулагдсан. 2400 гаруй харилцагчтай. Эрхлэгч 1, теллер 2 нийт 3 ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна (Лувсанжамбаа. Н, Цогтбаатар. Б, 2013). 2.5.4.3. Дэлгүүр Одоо тус суманд эдэлж хэрэглэх, өмсөж зүүх, идэж уухаас эхлээд иргэд хөдөлмөрчдийн зүгээс шаардах эрэлт хэрэгцээг худалдааны байгууллага хангана. Одоогийн байдлаар 10-аад хүнс, барааны дэлгүүр, зам зуур цайны газар 3, зочид буудал 2 зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. 2.5.4.4. Соёл урлагийн байгууллага 2013 оны байдлаар эхлэгч 1, хөгжмийн багш 1, бүжгийн багш 1, номын санч 1, үйлчлэгч 1, гэрээт ажилчин 1 нийт 6 ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 13000 гаруй номын фондтой, 250-аад байнгын уншигчтай ба явуулын үйлчилгээг хөдөөгийн малчдад хүргэж байна (Лувсанжамбаа. Н, Цогтбаатар. Б, 2013). 2.6. Тулгамдаж буй асуудлууд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд - Хус модны үндсээр хийсэн эмээл - Хэрчсэн гурилын цех - Хөрөнгөөр исгэсэн буриад талх - Ноосны үйлдвэрийг иргэд ажиллуулж байна. Иргэд үйлдвэрлэл явуулж байгаа ч Монголын зах зээлд гаргахад эрэлт муу байна. Мөн сумын хүн амын шилжих хөдөлгөөн ихэссэний улмаас хүн амын тоо багасаж байна. ЕБС 12 жилтэй бүрэн дунд сургууль болон өргөжихөд хүүхдийн тоо цөөрсөөр байгаа нь тулгамдаж буй асуудлууд болоод байгаа аж.
30
ДҮГНЭЛТ Жаргалтхаан сумын нийгэм эдийн засгийн газарзүйн тодорхойлолтыг засаг захиргааны хуваарь, хүн ам, хөдөө аж ахуй, аж ахуй, нийтийн үйлчилгээний байгууллага, тулгамдаж буй асуудлууд гэсэн дэд бүлгүүдийн хүрээнд хийлээ. Хэнтий аймгийн Жаргалтхаан сум 2751 кв.км нутаг дэвсгэртэй. Засаг захиргааны хувьд Гичгэнэ, Баянцогт, Баян-Эрдэнэ, Чулуут, Төв гэсэн 5 багт хуваагддаг. Нийт 2007 хүн амтай. Хэнтий аймгийн төв Чингис хотоос 100 км, Улаанбаатар хотоос 230 км зайд оршдог. Жаргалтхаан сум нь 2014 оны байдлаар 624 өрхийн 2007 хүн амтай. Үүний 47% нь буюу 299 өрх малчин өрх байна. Жаргалтхаан сумын хувьд өнгөрсөн 5 жилийн хугацаанд хүн амын шилжин явах хөдөлгөөн давамгайлж байна. Жаргалтхаан сум нь таван хошуу малыг өсгөн, үржүүлдэг бөгөөд 2014 оны байдлаар нийт 172550 мянган толгой мал тоолуулжээ. Үүний 51,9%-ийг хонь, 36,2%-ийг ямаа, 6,3%-ийг адуу, 5,3%-ийг үхэр, 0,3%-ийш тэмээ эзлэж байна. Сумын хэмжээнд нийт 15,2 га-д газар тариалан эрхлэдэг. Үүнээс 60,5%-д нь төмс, хүнсний ногоо, 19,7%-д нь жимс, жимсгэнэ, 19,8%-д нь малын тэжээл тариалж байна. Мөн дулаан хангамж, усан хангамж, цахилгаан хангамж сайн. Боловсролын үйлчилгээг явуулах ЕБС, цэцэрлэг чанартай боловсрол эзэмшүүлж байна., Хаан банк, төрийн банк тогтмол үйл ажиллагаа явуулж, цагдаагийн хэлтэс иргэдийн амгалан тайван байдлыг хамгаалан ажиллаж байна. Сумын газар нутгаар Мянганы замын хэвтээ тэнхлэгийн 63,7 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Шилэн кабель, өндөр хурдны интернэт тавигдсан, сумын богино догионы FM радиотой, үүрэн холбооны Мобиком, ЖиМобайл, Юнител, Скайтел зэрэг операторын сүлжээнд холбогдсон, дэд бүтэц сайтай сум юм. Эдгээр үзүүлэлтүүд нь Жаргалтхаан сум Хэнтий аймгийн баруун бүсийн төв болж хөгжих бүрэн боломжтойг харуулж байна. ХАВСРАЛТ Жаргалтхаан сумын нэр томьёоны тайлбар Байц овоо. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хэрэмийн талын урд орших 1564 м өндөр уул (Шагдар.Ш, 2007). Бумбат уул. Хэрлэнбаян-Улаан уулын зүүн захад Жаргалтхаан сумын төвөөс баруун хойшдуу орших 1895 м өндөр уул (Шагдар.Ш, 2007). Дашравдангийн овоо. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвөөс зүүн хойш Их хөндийн урдуур орших 1738 м өндөр уул. Дуутын даваа. Хэнтий аймгийн Жаргалтхаан болон Цэнхэрмандал сумын хооронд их замд орших даваа (Шагдар.Ш, 2007). Жаргалтхаан уул. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төв. Эндээс баруун хойш холгүй ууланд Х.Ө.47030, З.У.109026-д энэ сумын хүйс цэг оршдог (Шагдар.Ш, 2007). Жаргалтхаан уул. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт орших 1614 м өндөр унтарсан галт уул (Шагдар.Ш, 2007). Ихдаваа. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг Баянхааны нуруу уулын зүн захад орших 1895 м өндөр уул (Шагдар.Ш, 2007). Иххар нуур. Дашравдан уулын урд дор орших нуур (Шагдар.Ш, 2007).
31
Майхант. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутгийн өмнөд хэсэгт Нүүрэнтийн оьооны баруун хойно орших 1448 м өндөр уул (Шагдар.Ш, 2007). Модот. Цагаан тугалганы ордтой (Шагдар.Ш, 2007). Номхоны нуур. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутгийн өмнөд хэсэгт Цэнхэрийн голын зүүн эрэгт ойрхон орших нуур (Шагдар.Ш, 2007). Таван. Хэнтийн аймгийн Жаргалтхаан сумын нутгийн баруун хэсэгт Модот уулнаас урагш тасархайдуу орших 1368 м өндөр толгой (Шагдар.Ш, 2007). Цэнхэр гол. Хэнтийн нурууны салбар Борхын даваанаас эх авч 160 км урсаад Хэрлэн голд нийлнэ. Усаа цуглуулах талбай нь 4150 ам км юм. МНТ-д Сэнгүр горхи гэж гардаг гол гэж үздэг. Энэ хавийн нутгаас эртний төрмөлийн эриний шим үлдэгдэл олддог. Энэ голын хөндийд Х.Ө.47048, З.У.108058-д Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын хүйс оршдог (Шагдар.Ш, 2007). АШИГЛАСАН МАТЕРИАЛ 1. Авхинсүх.Ж, Содномваанчиг.Г, Амгалан.А, (2010) “ Монгол Улсын НЭЗГЗ” УБ., 2. Батчулуун.Е (2014) “Физик газарзүйн нэр томьёоны тайлбар толь” УБ., 3. БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн ус цаг уурын албаныг удирдах ерөнхий газар, ус цаг уурын шинжилгээний институт (1985) “БНМАУ-ын уур амьсгал, гадаргын усны нөөцийн атлас” УБ., 4. Доржготов.Л, (2003) “Монгол орны хөрс” УБ., 5. Лувсанжамбаа.Н, Цогтбаатар.Б (2013) “Жаргалтхаан дэвшил хөгжлийн 90 жил” УБ., 6. Санжмятав.З, (2007) “Монгол орны байгалийн газарзүй” УБ., 7. Шагдар.Ш, (2007) “Монголын газарзүйн нэрийн товч толь бичиг” УБ., 8. Шинжлэх ухааны академи (1990) “Үндэсний атлас” УБ., 9. ЗДТГ, (2013) “Статистикийн эмхэтгэл” 10. http://hentii.nso.mn/ 11. http://hentii.gov.mn/data/main/main1396514300.pdf
32