Хийснээ ахиулж, Хөгжлөө хурдасгая

Page 1

Хийснээ ахиулж, Хөгжлөө хурдасгая

Дашзэвэгийн

ЗОРИГТ

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын сурталчилгааны штабаас гаргав.

|1


Хийснээ ахиулж, Хөгжлөө хурдасгая Дашзэвэгийн

ЗОРИГТ

өөдлөх улс, өрхийн амьдралаас ... 2 | өөдлөх улс, өрхийн амьдралаас ...

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын сурталчилгааны штабаас гаргав.


Хийснээ ахиулж, Хөгжлөө хурдасгая

Дашзэвэгийн

ЗОРИГТ

МЭНДЧИЛГЭЭ Би монгол хүн гэдгээрээ омогшдог. Миний биеэр монголын цус урсаж, миний сэтгэл монголын төлөө зовниж, миний зүрх монголын төлөө цохилдог. Намайг Дашзэвэгийн Зоригт гэдэг ч, би монголоороо овоглодог. Дэлхий нийтээрээ глобальчлагдаж буй энэ цагт Монголоороо гоёх бүр дуртай. Тиймээс би Монголдоо хайртай. Монголынхоо газар шороонд унаж, Монголдоо өсөж өндийж, энэ л улсынхаа эзэн нь болсон хувь тавилангаараа бахархдаг. Монголын хөгжлийг тодорхойлох агшин бүрт би таны хамт догдолдог. Монголчууд сонголтондоо алддаггүй, хэзээ ямагт зөв сонголт хийсээр ирснийг мэднэ. Өнөөдөр ч гэсэн монголчууд та бид үсрэнгүй хөгжих, ухарч гээгдэх гэсэн хоёр туйлын нэгийг сонгох салаа замын уулзвар дээр зогсож байна. Аль замаар нь явахыг таны сонголт л шийднэ. Би ард иргэд, монголчуудынхаа зөв сонголтод эргэлзэхгүй байна. Ардчилсан нам Монголын сонголт байсан, цаашид ч энэ сонголт үргэлжилнэ гэдэгт итгэдэг. Би АН-ыг анхнаас нь дэмжиж ирсэн. Дуудах бүрт нь хоёргүй сэтгэлээр улс орныхоо хөгжлийн төлөө зүтгэсэн. Монгол улсын төлөө өөрийн мэдлэг, чадвар, оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулсан үйл хэргээ ч монголчууд та нарынхаа дэмжлэг оролцоотойгоор одоо ч үргэлжлүүлж байна. Бидэнд алдсан зүйл бий ч, бүтээсэн, босгосон, оносон нь их юм. Дашзэвэгийн Зоригт, миний бие Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд энэ удаа Баянзүрх дүүрэгт дахин нэр дэвшиж байна. Би Монголын, монголчуудынхаа маргаашийг улам гэрэл гэгээтэй байна гэдэгт эргэлздэггүй. Таны сонголт ч мэргэн байна гэдэгт итгэж байна. Монголчуудын маань заяа тэнгэр мэт өөдөө билээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд

Дашзэвэгийн ЗОРИГТ

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын сурталчилгааны штабаас гаргав.

|3


Дашзэвэгийн

ЗОРИГТ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД

1959 он

Улаанбаатар хот

Боловсрол Орос хэл Англи хэл

1977 он

Улаанбаатар хотын 41-р сургууль

1982 он

Зөвлөлт Холбоот Улс, Ростов хотын Барилга инженерийн дээд сургуулийг тус тус төгссөн.

АЖЛЫН ТУРШЛАГА

1999-2000 он 1982-1986 он Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Комплексимпорт” нэгдэлд мэргэжилтэн

1986-1989 он

Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны Монгол барилга нэгдлийн орлогч дарга

1989-1991 он Материал импекс нэгдлийн нэгдүгээр орлогч захирал 1991-1996 он Одод ХХК-ийн захирал

1996-1999 он

Төрийн өмчийн агентлагийн дарга

Төрийн Өмчийн Хорооны дарга

2000-2008 он

Монгол шуудан банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга

2008-2012 он

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2009-2011 он

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга

2011-2012 он

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга 2013 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн 2014 оноос Эрчим хүчний сайд

ШАГНАЛ

2014 он

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

2010 он Төрийн хяналт шалгалтын тэргүүний ажилтан

4 | өөдлөх улс, өрхийн амьдралаас ...

2009 он Алтангадас одон

1999 он

Банк санхүүгийн тэргүүний ажилтан

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын сурталчилгааны штабаас гаргав.


Хийснээ ахиулж, Хөгжлөө хурдасгая

Дашзэвэгийн

ЗОРИГТ

Амгалангийн дулааны станц дахин 50-60 мянган айлын орон сууцны дулааны асуудлыг шийдэх хүчин чадалтай УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригттой ярилцлаа. -Арван жилийн турш улсаас татаас авч ирсэн эрчим хүчний салбар өнгөрсөн жил анх удаа ашигтай ажилласан таатай мэдээллээс ярилцлагаа эхлэх үү? -Эрчим хүчний сайдаар ажиллах хугацаанд энэ салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, олон жилийн алдагдлыг бууруулах, ирэх 20-30 жилийн цахилгаан дулааныг бүрэн хангах томоохон төслүүдийг түргэсгэх зорилт тавьж ажиллаа. Эрчим хүчний салбар жил бүр 40-60 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг байсан. Улсын төсвөөс татаас болгож татвар төлөгчдийн мөнгөөр тодорхой хувийг нь хааж ирсэн. Тухайлбал, сүүлийн жилүүдийн хуримтлагдсан 100-гаад тэрбум төгрөгийн алдагдалыг тэглэж 2015 онд 5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан үр дүнтэй 2016 оныг угтлаа. Эрчим хүчний салбарын төрийн бодлогыг тодорхойлсон баримт бичгээ батлуулсан. Өнгөрсөн оны тавдугаар сард Эрчим хүчний, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн өөрчлөлтийг хийсэн. Түүнчлэн Дулааны цахилгаан сүлжээ III, IV станцын өргөтгөлүүд ашиглалтад орлоо. ОХУ-аас авдаг эрчим хүчний хэрэглээгээ эрс бууруулж чадсан. Эрчим хүчний чадлын тариф сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф шинээр буй боллоо.

-Эдийн засаг хүнд байгаа ч эрчим хүчний салбарт бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж эхэлсэн. Тодруулбал, Амгалан дулааны станц богино хугацаанд ашиглалтад орсон нь хотын зүүн хэсгийг дулаанаар хангалаа? -2012-2016 онд эрчим хүчний салбарт нийтдээ 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь өмнөх 4 жилээс 3 дахин өссөн гэсэн үг. Хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр цахилгаан дулааны шинэ эх үүсвэрүүд, дамжуулах болон түгээх өргөтгөл хийсэн. Үүний нэг жишээ бол Баянзүрх дүүрэгт байгуулсан Амгалангийн дулааны станц юм. Баянзүрх дүүргийн зүүн хэсгийн айл өрх, аж ахуйн нэгжүүд өмнө нь халаалт муутайхан зутруухан өвөлждөг байлаа. Өнгөрсөн 2015 оноос эхлэн өвөлдөө дулаан тавтай өвөлжиж байна. Уг станц ашиглалтад орсноор 50-60 мянган айлын орон сууцыг дулаанаар найдвартай хангана. -Шөнийн тарифийг 50 хувь болгож бууруулсан. Энэ нь айл өрхийн төсөвт бодитой хэмнэлт болж чадсан уу? -Хоёр талын ач холбогдолтой. Шөнийн тарифын хөнгөлөлт Улаанбаатар төдийгүй говийн бүсийн 14 аймгийг хамарсан. Гэр хорооллын айлуудын шөнийн тарифийг 50 хувиар хөнгөлөх шийдвэр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэ нь айл өрх бүрийн санхүүд тодорхой хэмнэлт болж чадаж байгаа.

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын сурталчилгааны штабаас гаргав.

|5


ярилцлага

Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болно -Одоо манай улс нийт эрчим хүчнийхээ 20 орчим хувийг ОХУ, БНХАУ-аас импортлон авч байна. Тэгтэл цаашдаа гаднаас цахилгаан худалдаж авахгүйгээр барахгүй эрчим хүчээ экспорлогч улс болох боломж эрчим хүчний салбарт бий гэж яригдах боллоо? -Боломжтой байлгүй яахав. Манай улсын эрчим хүчний салбарын үндсэн бааз суурь 40, 50-иад жилийн өмнө бий болгосон эх үүсвэр дээрээ байна. Одоо нэгэнт хүчин чадал нь хүрэлцэхгүй болсон учир гадаадаас эрчим хүч өндөр үнээр худалдан авч байгаа нь үнэн. Эрчим хүчний салбар бол улс орны аюулгүй байдалтай холбоотой, хөгжлийн суурь салбарын нэг. Тоггүй, халаалтгүй бол амьдрах таатай нөхцөл яагаад ч бүрдэхгүй. Аливаа улс зайлшгүй эрчим хүчний давхар нөөцтэй байх шаардлагатай. Нөөцгүйдэж, бүүр болзошгүй ноцтой байдалд манай улс тулж ирсэн түүх бий. Бидний баримталж буй бодлогоор Монгол Улс дотооддоо цахилгаанаар бүрэн хангадаг болохын тулд томоохон хэд хэдэн төсөл хэрэгжиж байгаа. 700МВт-ын хүчин чадалтай Багануурын цахилгаан станц, 300МВтын чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Дархан, Эрдэнэтийн цахилгаан станцын өргөтгөл, Таван толгойн цахилгаан станц гэх мэт дурьдвал цөөнгүй төслүүдийг хэлж болно. Улсын маань ойрын зорилт бол дотоод хэрэглээгээ бүрэн хангадаг болох. Манай улс нүүрсний арвин их нөөц баялагтай. Нөөцдөө тулгуурлан эрчим хүчийг хэтдээ гадаад улс орон руу экспортлох зорилт тавин ажиллаж байна. УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдын Япон улсад айлчилах үедээ хийсэн гэрээ ч үүний эхлэл юм. Зорилт тавьж байна гээд хий хоосон мөрөөдөөд сууж болохгүй. Тиймээс зорилтот ажлуудын ТЭЗҮ хийгдэх, судалгааны ажлууд хэдийнэ эхэлсэн, үргэлжилж байна. 6 | өөдлөх улс, өрхийн амьдралаас ...

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын сурталчилгааны штабаас гаргав.


Хийснээ ахиулж, Хөгжлөө хурдасгая

Дашзэвэгийн

-Та өнгөрсөн найман жилийн хугацаанд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа нийт 98 хууль, тогтоол санаачлан ажиллаж батлуулсан байна. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд даацтай нөлөө үзүүлж чадах гол хуулиас нэрлэвэл? -УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны гишүүний хувьд эдийн засгийн хөгжлийн чиглэлийн хуулиудад түлхүү анхаарч ажилласан. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, эрчим хүчний салбарт төрөөс баримтлах бодлого гаргасан. Ашигт малтмалын хууль, Газрын тосны хуулийг шинэчлэх ажлын хэсгийг ажилласан. -Эдийн засаг уналттай байх үед энэ салбарыг удирдахад амаргүй байсан байх? -Төсвийн гол орлогыг бүрдүүлдэг уул уурхайн баялгийн үнэ дэлхийн зах зээлд 3-4 дахин унасан. Экспортын орлогын 90 хувийг бүрдүүлдэг бүтээгдэхүүний үнэ унасан хүнд нөхцөлд Засгийн газар ажиллаа. Санхүүгийн хүндрэлийг саармагжуулах цогц арга хэмжээ авч ажилласан гэж харж байна. Тиймээс мөнгө босгож бүтээн байгуулалт хийж, хүмүүсээ ажилтай орлоготой байхыг зорьж ажилласан. Хүндрэлийн үед шатахуун, эрчим хүчний үнэ, мах талх,тариа гэх мэт гол хэрэгцээний үнийг тогтворжуулах хөтөлбөрийг Засгийн газар Монгол банкнаас хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн. Аль ч улсад хүндрэл бэрхшээл тулгардаг. Хямралтай байлаа гээд бид хойш суугаагүй. Бүтээн байгуулалтын бүх салбарт дорвитой ажиллаж чадсан. Энэ дөрвөн жилд зам харилцаа сайжирч, олон эмнэлэг сургууль цэцэрлэгүүд шинээр баригдлаа. Улаанбаатар хотын өнгө зүс, ногоон байгууламж сайжирлаа. Дөрвөн жилийн хугацаанд 80 мянган хүн орон сууцанд орсон байна. “Сайн хашаа” , “Сайн оюутан”, “Сайн малчин” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Иргэдэд урам зориг өгсөн хөтөлбөр гэж хэлж болно. зээлийн ачааллыг бууруулахад чиглэсэн хөтөлбөрүүдээ урагшлуулахын тулд бидэнд хийх ажил их байна. Төлөвлөсөн, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэх хэрэгтэй.

Жижиг дунд үйлвэрийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар 500 тэрбум төгрөг эргэлдэж байна.

ЗОРИГТ

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг таныг “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, бизнесийн орчны хөрс суурийг сайжруулахад хөрөнгө оруулалт бодитой хувь нэмрээ оруулсан” гэж онцлон үнэлсэн байдаг. Таны санаачилсан ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөрт иргэд төдийгүй улс төрчид ч ам сайтай байх нь бий? -2008 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Баялаг бүтээгчдээ дэмжье”,“Монгол Улс дотооддоо хийж чадахаа хийе”, “100 үйлдвэр баръя” гэсэн санаачилга гаргаж байсан юм. Гэтэл өнөөдөр 1000 хол давсан үйлдвэрүүд баригдсан байна. 2008-2012 онд ЖДҮ-ийг дэмжих хоёр тэрбум төгрөгийн сан үүссэн байсан бол 2012 онд санхүүжилт нь 350 тэрбум төгрөг болж өслөө. Одоо энэ сангаар 500 тэрбум төгрөг эргэлдэж байна. ЖДҮ-ийн зээлд батлан даалт гаргадаг болсон, нь бизнес эрхлэгчдийн хувьд онцолж хэлэхээр давуу тал. Үйлдвэрлэл эрхлэгчид барьцаа хөрөнгөгүйгээр энэ сангаар дамжиж зээл авч үйл ажиллагаагаа явуулдаг болж байна. ЖДҮ эрхлэгчдэд тоног төхөөрөмжөө НӨАТ, гаалийн татварын чөлөөлөлттэй оруулж ирэх боломж нээгдсэн нь үйлдвэрлэл сэргэхэд бодитой нөлөө үзүүлж байгаа. Энэ мэтээр жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжсэн олон жишээг дурьдаж болно. -Улс төрд орохоосоо өмнө та бизнесийн салбарт амжилттай явсан. 30 орчим салбарт бизнесийн санаа олж амжилт гаргана гэдэг амаргүй. Ямар чиглэлүүдэд бизнесийн төслүүд хэрэгжүүлж байв? -1990-ээд онд төрийн ажлаа өгч хувийн хэвшилд найз нөхөдтэйгөө ажиллаж байлаа. Хувийн секторт 1991-1996 он, 2000-2008 онд ажилласан. Товчхондоо арав гаруй жил бизнесийн салбарт зүтгэсэн. Боловсрол, эрүүл мэнд, үл хөдлөх хөрөнгө, геологи хайгуулын гээд олон салбарт хүч үзсэн. -Бизнес эрхэлж байхдаа би үүнийг хийж болохгүй, надад зохихгүй гэж өөртөө хориг тавьж байв уу? -Би аль болох гэгээлэг талаас нь харж бизнесээ сонгохыг зарчмаа болгож байсан. Одоо ч тэр зарчим маань хэвээрээ. Боловсролын салбарт гэхэд л Америк дунд сургуулийг үүсгэн байгуулсан. “Интермэд” орчин үеийн эмнэлэгт найзуудтайгаа хөрөнгө оруулсан.

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын сурталчилгааны штабаас гаргав.

|7


ярилцлага

Сүүлийн үеийн шинэ мэдээ гэвэл Зайсанд орчин үеийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төсөл хийн ажиллаж байна. Иргэд чөлөөт цагаа эрүүл агаарт ая тухтай амарч өнгөрүүлэх хүрээлэн нэгээр ч болов нэмэгдэг дээ гэж санасан. Худалдаа арилжааны бизнесийг огт сонирхдоггүй. -Та олон салбарт бизнестэй байж яагаад заавал адармаатай улс төрд орох болов. Юугаараа таныг татчихав? -Улс төрийн сонголтоо 1990-ээд оны эхээр хийсэн. Шинэ дэвшилт холбоо Үндэсний дэвшлийн намд элссэн. Нэгэнт цаг хугацаагаа зориулаад улс төрд зүтгэж байгаа юм чинь олны төлөө гэсэн сэтгэлээр ажилладаг сайн улстөрч байя гээд зүтгэсэн. Бизнесийн зовлон жаргалыг хангалттай туулсан учраас бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг дэмжсэн хууль тогтоомж дээр түлхүү ажилласан. Жижиг дунд үйлдвэрийг дэмжихээс эхлээд миний ажилласан хууль тогтоомжууд ер нь эдийн засаг, бизнесийн орчинг сайжруулахад бүхэлдээ чиглэсэн. -Сонгууль, нэр дэвшихтэй чинь зэрэгцээд таныг оффшор данстан гэж зарлах боллоо? -Надад ямар ч оффшор данс байхгүй. Энэ бол гүтгэлэг. Оффшор данстай болгож, нэр хаяг зүүж, тодорхой хүнийг харлуулах зорилгоор энэ ажлыг сонгуулийн өмнө зохион байгуулалттай хийж байна. Дурьдаад буй Сансрын геологи хайгууль компанид хувийн бизнес эрхэлж байсан 20052008 оны үед тодорхой хувьцааг эзэмшиж байсан. 8 | өөдлөх улс, өрхийн амьдралаас ...

Энэ компани Монгол Улсад бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн татварын албанд харьяалалтай байсан. Тэгэхээр оффшорт хамааралтай байж таарах уу. -УИХ-ын 49 тойрог Баянзүрх дүүрэгт та энэ удаа нэр дэвшиж байна. Баянзүрх дүүргийн онцлог, гол хийгдэх ажил юу байна гэж харж байна вэ? -АН-ынхаа шийдвэр томилолтоор энэ удаа Баянзүрх дүүрэгт нэр дэвшлээ байна. Баянзүрх дүүрэг бол Улаанбаатар хот дахь эрчим хүчний гол эх үүсвэрүүд байрлах дүүрэг. Амгалан дулааны станц, Хонхор дахь “Дулааны цахилгаан станц 5” баригдах гэж байна. Эрчим хүчний салбартай холбоотойгоор энэ дүүргийг би судалгаанд суурилсан тоон мэдээллээр мэднэ. Баянзүрх дүүргийн нийт хүн амын 40 хувь нь орон сууцанд, 60 хувь нь гэр хороололд амьдардаг. Дүүргийн хүн амын дунд тулгамдсан асуудал байгаа. Өнгөрсөн 4 жил бүтээн байгуулалт, томоохон хөрөнгө оруулалтыг хийхэд голлон анхаарч ажилласан. Хүн амын нийгмийн асуудалд чиглэсэн тодорхой ажлуудыг мөн хийсэн. Үүнийгээ одоо улам эрчимжүүлж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг олноор бий болгох, иргэдээ ажилтай, орлоготой байлгах бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө бид ажиллана. Эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө олон “Сайн” хөтөлбөр хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Ярилцсан Б. Дорж

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын сурталчилгааны штабаас гаргав.


Хийснээ ахиулж, Хөгжлөө хурдасгая

Дашзэвэгийн

ЗОРИГТ

хэн юу хэлэв? Хүмүүсийн ярьдаг, хүссэн шалгууруудад нийцсэн хүн

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

Д.Зоригт бол туршлагатай, улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч ард иргэдийг төлөөлөөд ажиллах туршлагатай юм. Дээр нь өндөр боловсролтой. Д.Зоригт бол шинэ үеийн нөхцөл байдалд төрийн бодлогыг тодорхойлох хэмжээнд бэлтгэгдсэн хүн. Нөгөө талаасаа УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүсээс янз бүрийн асуудалд орооцолдоогүй цэвэрхэн хувь хүмүүсийг сонгоё гэж ярьдаг. Д.Зоригт бол санаа зовоосон асуудалд орооцолдсон зүйлгүй. Нэг үгээр хэлбэл хүмүүсийн ярьдаг, хүссэн шалгууруудад нийцсэн хүн юм.

Эрчим хүчний салбар анх удаа алдагдалгүй ажиллаж эхэллээ Би насаараа эрчим хүчний салбарт ажилласан, энэ салбарын мэргэжилтэн. Д.Зоригт сайд манай эрчим хүчний салбарыг удирдах болсноос хойш жил хагасын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд салбарын хамт олонтой гар нийлж, мэргэшсэн инженер, техникчид, эрдэмтдийн үгийг сонсч, тэр бүгдийг хэрэгжүүлж ажиллаж байгаад сэтгэл дүүрэн явна. Мэдээж эрчим хүчний салбарын өнөөдрийн амжилт удирдаж байгаа хүний ажлын үр дүн. Үүний үр дүнд миний амьдралаа 40 орчим жил холбосон салбар маань өөдтэй, өнгөтэй яваад баяртай байна. Гэхдээ Д.Зоригт сайдынх шиг салбарын амжилтыг урьд өмнө нь харж байсангүй.

УИХ-ын гишүүн А.Тлейхан

Аймаг, сум, нийслэл өөрийн өмчтэй болсон нь Д.Зоригтын хийсэн ажил

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал

Би Д.Зоригтыг их дээр үеэс танина л даа. Ялангуяа намайг Ерөнхий сайдын алба хашиж байхад манай Д.Зоригт ТӨХ-ны даргаар ажиллаж байсан. Би нэг зүйлд их баярлаж явдаг юм. Тэр их том ажил хийсэн. Тэр нь юу юм бэ гэхээр улсын өмчийг бүгдийг нь тоолсон хүн. Монгол Улсын түүхэнд байгаагүй маш том тооллого зохион байгуулж, тэрнийхээ үр дүнд орон нутаг руу өмч шилжүүлэх ажлыг зохион байгуулсан. Хэрвээ өнөөдөр орон нутаг, аймаг, нийслэл өөрийн өмчтэй болсон бол Д.Зоригтын хийсэн ажил л даа. Энэ маань өөрөө энэ хүний өөрийнх нь үйл ажиллагааных нь цар хүрээ, далайц, чадварыг харуулж байгаа том жишээ гэж хэлж болно. Ер нь аливаа юманд буурь суурьтай, ноён нуруутай ханддаг. Тэрэнд нь би бас их баярлаж, олзуурхаж явдаг.

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын сурталчилгааны штабаас гаргав.

|9


хөрөг нийтлэл

Эрчим хүчний Д.Зоригт Зоригтод энэ тодотгол томдохгүй. Эрчим “Шивээ Энержи” шиг ийм хэд хэдэн төсөл түүнийг хүчний сайдаар ажилласан жил хагасын сайд байхад “амь орж” эхэлснийг онцлох учиртай. хугацаанд өчнөөн ажил амжуулсны нэг Эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчинд нь зуун тэрбумаар яригдаж байсан хийсэн шинэчлэл ч түүнтэй холбоотой 2015 онд эрчим хүчний эрчим хүчний системийн алдагдлыг салбарын бодлогыг тэглэж ашигтай тодорхойлж, голлох ажиллуулсан явдал. хуулиудад томоохон Хотын зүүн хэсгийг өөрчлөлт орж,эрчим дулаанаар хангаж хүчний салбарын байгаа Амгалангийн төрөөс баримтлах цахилгаан станцыг бодлого батлагдсан. ашиглалтад оруулсан. Түүнийг сайдаар Багануур, Эгийн гол, ажиллаж буй энэ Бөөрөлжүүт зэрэг үед эрчим хүчний том станцуудын салбарт 2008-2012 төслийг бодитойгоор онтой харьцуулахад Гэрлэх еслолын ордонд 1983 он урагшлуулсан гэж ирээд дөрөв дахин их яривал Д.Зоригтын салбартаа хийсэн ажил их. хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг. Д.Зоригттой ойр Хэдэн парламент дамжиж улстөрчдийн ярианы ажилладаг, энэ хүнийг мэддэг хүмүүс инженерийн сэдэв болсон ч өнөөг хүртэл ажил болоогүй том сэтгэхүй, эдийн засгийн зөв тооцооллоор салбараа төслүүдийг урагшлуулна гэдэг амар биш. Гоё сэвхийтэл нь босгоод ирсэн гэж үнэлдэг. харагдахын тулд худлаа амлах дургүй, хэлсэн л бол хийдэг, хийлээ гээд өөрийгөө магтаж ярихыг эхэнд тавьдаггүй чанар нь Д.Зоригтыг энэ их ажлын ард гарахад нөлөөлсөн байх. Эрчим хүчний сайд Д.Зоригтын хөгжлийн гэж тодотгохоор том алхмуудыг үгээр биш үйлдлээрээ харуулсан жишээ олон. Өнгөрсөн хавар гэхэд л Бээжинд болсон “Дэлхийн эрчим хүчийн хэлхээ холбоо” чуулга уулзалтын үеэр Шивээ Овоогийн ТЭЗҮ-ийг эрчимтэй боловсруулж, төслийг хэрэгжүүлнэ гэж байв. Сайдыг ингэж мэдэгдсэнээс хойш ”Шивээ-энержи” эрчим хүчний цогцолборын төсөл амжилттай хэрэгжиж яваа. Монголд үйлдвэрлэж байгаа эрчим хүчнээс арав дахин их цахилгаан үйлдвэрлэх энэ аварга станц үнэ хямд хүрэн нүүрсийг үнэд оруулах хамгийн зөв гарц гэж эдийн засагчид онцолдог. Ямартай ч Д.Зоригт сайд дэлхийн зах зээлд тоогддоггүй хүрэн нүүрсээрээ цахилгаан үйлдвэрлэж Хятад руу цахилгаан зарах аварга төсөл манай улсын эдийн засагт том нөлөө үзүүлнэ гэдгийг олж харж, урагшлуулж чадсан гавьяатай эрхэм.

10 | өөдлөх улс, өрхийн амьдралаас ...

Эхнэр Д.Оюунсүрэн, охин З.Ганболор, З.Ариун, хүү З.Оргилын хамт

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын сурталчилгааны штабаас гаргав.


Хийснээ ахиулж, Хөгжлөө хурдасгая

Дашзэвэгийн

ЗОРИГТ

Д.Зоригт төрд хуучны хүн биш гэдгийг ная, ерээд онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Комплексимпорт” нэгдэлд мэргэжилтэн, тус хорооны “Монгол барилга” нэгдэлд орлогч дарга, Материалимпекс нэгдлийн нэгдүгээр орлогч захирлаар ажиллаж явсан он жилүүд нь гэрчилнэ.

Д.Зоригт ээж Л.Бүтэдийн хамт

Р.Амаржаргал гишүүн Ерөнхий сайд байхдаа түүнийг “Зоригт эдийн засгийн өргөн мэдлэг, зохион байгуулах өндөр чадвартай. Буурьтай, ноён нуруутай, ямар ч үед нүүр улайлгахгүй хүн дээ” гэж зүгээр ч нэг үнэлээгүйг эрчим хүчний салбарыг удирдсан хугацаанд амжуулсан ажлаас нь тод харагддаг.

ах зээл эхлэнгүүт компани байгуулж бизнесийн мөр хөөсөн ч АН “төрд хэрэгтэй зайран”-г зүгээр суулгахыг хүсэлгүй төрийн албанд урьсан. УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдохдоо Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажилласан. Тэр бизнес эрхлэгчдийн зовлон жаргалыг яс махаараа ойлгож туулсан цөөхөн хууль тогтоогчдын нэг. 1990 оноос хойш 30 орчим шинэ бизнес байгуулж байгуулалцаж, унаж босож явсан түүх Д.Зоригтын амьдралд бий. Бизнесээ тэгээс эхэлж өсч томорсон, “хөлсний амт”-ыг биеэрээ мэдэрсэн гэдгийг нь түүнийг мэдэх хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Тэр ч утгаараа баялаг бүтээгчдийг дэмжсэн бодлого шийдвэрүүдэд Д.Зоригтын нөлөө багагүй байдаг. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан түүнийг “Асуудлын эдийн засгийн мөн чанарыг олж эрчим хүч, хөрөнгө оруулалт, банк санхүүгийн тогтолцоо, үйлдвэрлэл, ажлын байр бий болгох чиглэлийн олон хуулиудыг гаргахад манай Зоригтын туршлага, санаачлага үнэтэй хувь нэмэр оруулсан” гэж үнэлсэн удаатай.

Оюутан Д.Зоригт

Сурагч Д.Зоригт

Д.Зоригт өмнө нь өвгөдийнхөө нутаг Өвөрхангай аймагт намаасаа нэр дэвшиж УИХ-д сонгогдож байв. Харин энэ жил АН түүнийг эрчим хүчийг хөгжүүлэх төв болсон Баянзүрх дүүргээс нэр дэвшүүлж байна. УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын сурталчилгааны штабаас гаргав.

| 11


Дашзэвэгийн

ЗОРИГТ

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХУУЛЬ ЭРХЗҮЙН ОРЧИН, ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛУУД Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг үечиллээ

“Сэргээгдэх эрчим хүчний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”

2015-2023 он: Түлш, эх үүсвэрийн чадлын нөөцийг бүрдүүлж,сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурийг бий болгох үе, 2024-2030 он: Эрчим хүч экспортлох, сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой хөгжүүлэх үе гэж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл бүрдсэн. Мөн үнэ тарифыг хөрөнгө оруулалттай нь уялдуулан тогтооход боломжтой нөхцөл үүсэв.

эрчим хүчний тухай хууль Эрчим хүчний салбарын институт хоорондын харилцан уялдаа, балансыг хангах зохицуулалтыг тусгаж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчтэй үүсэх харилцааг зохицуулах, дэмжлэг үзүүлэх, цахилгаан эрчим хүч худалдах,худалдан авах гэрээ байгуулахтай холбоотой үүсэх харилцаануудыг зохицуулж, зах зээлийн зарчмаар ажиллах нөхцөл бололцоо бүрдсэн.

эрчим хүч хэмнэлтийн тухай хууль Эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэх хэрэглээний бүхий л түвшинд эрчим хүчний хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх, зүй зохистой хэрэглээний дадал хэвшил бий болох,хөдөлмөрийн бүтээмж өндөр, байгаль экологид үзүүлж буй хүний хүчин зүйлийн сөрөг нөлөөллийг бууруулах боломжтой болов.

12 | өөдлөх улс, өрхийн амьдралаас ...

Гэр хорооллын хэрэглэгчдийн эрчим хүчний ШӨНИЙН ТАРИФЫГ 50 ХУВЬ ХӨНГӨЛөв

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний системийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаагуур хэрэглэх тогтолцоог дэмжиж нэг киловат цаг эрчим хүчний шөнийн тарифыг 50 хувь хөнгөлж, 38.55 төгрөгт хүргэсэн. Үнэ тарифыг хөнгөлснөөр шөнийн бага ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдэж эрчим хүчний технологи үр ашигтай ажиллахад нөлөөлсөн.

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын сурталчилгааны штабаас гаргав.


Хийснээ ахиулж, Хөгжлөө хурдасгая

Дашзэвэгийн

ЗОРИГТ

МОНГОЛ УЛС ЭРЧИМ ХҮЧ ЭКСПОРТЛОГЧ ОРОН БОЛНО “2015 он эрчим хүчний салбарын хувьд хууль, эрх зүйн орчноо боловсронгуй болгосон, үнэ тарифын бодлогод шинэчлэл хийсэн, зах зээлийн зарчмаар ажиллах, эрчим хүч импортлогч орноос экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан жил боллоо. Монгол-Хятадын эрчим хүчний хамтын ажиллагаа болон “Шивээ-Энержи” төслийн ТЭЗҮ-ийн зөвлөлдөх уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцож, үг хэлэхдээ: “Монгол Улс эрчим хүч импортлогч биш экспорлогч орон болоход ойрхон боллоо. Эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүднээс Засгийн газраас энэ чиглэлд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний нэг нь “Шивээ-Энержи” юм. Төслийн хүрээнд 9240 МВтын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай цахилгаан

станц, 2800 МВт-ын салхин цахилгаан станц, 1200 МВт-ын нарны цахилгаан станц баригдахаас гадна нийтдээ 1300 километр урттай, +800 Кв-ын тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах агаарын шугам тавигдаж, жилдээ 34 сая тонн нүүрс олборлох уурхай ашиглалтад орох юм. Ингэснээр Шивээ-Овоогийн нүүрсийг түүхийгээр нь биш нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон экспортлох боломж бүрдэх юм. Шивээ-Овоогийн нүүрсний орд нь 29500 га талбайг хамардаг, нийт 2708.7 сая тонн нүүрсний нөөцтэй, гурван үндсэн хэсгээс бүрддэг. Энэ ордыг түшиглэн “ШивээЭнержи” төслийг хэрэгжүүлснээр нийтдээ 3500 хүн тогтмол ажлын байртай болж, төсөл хэрэгжих явцад 20 мянган хүн түр хугацаагаар ажиллана.

эрчим хүчний алдагдлыг тэглэж, анх удаа ашигтай ажиллалаа

"Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтраад системийн зангилаа хэсэг болгон дээр зохицуулалтын болон бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 100 тэрбум төгрөгт хүрч байсан системийн алдагдлыг тэглэв.

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын сурталчилгааны штабаас гаргав.

| 13


их бүтээн байгуулалт өрнүүлсэн эрчим хүчний салбар Өнөөгийн байдлаар 21 аймгийн 332 сум, суурин газрыг төвлөрсөн эрчим хүчний системд холбож, нийтдээ 41152 км урт цахилгаан дамжуулах шугам, 5566 дэд станцаар дамжуулан хэрэглэгчдийг байнгын эрчим хүчээр ханган ажиллаж байна. Монгол Улсад цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн тоо 2015 онд 592449, дулааны эрчим хүч хэрэглэгчийн тоо 291749 болж 2012 онтой харьцуулахад цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн тоо 26 хувиар, дулааны эрчим хүч хэрэглэгчийн тоо 54 хувиар тус

14 | өөдлөх улс, өрхийн амьдралаас ...

тус өссөн нь бидний үйлчлэх хүрээ, үйлдвэрлэлийн хэмжээ хэрхэн нэмэгдэж буйг харуулж байна. Монгол Улсын эрчим хүчний салбарын нийт суурилагдсан хүчин чадал 2012 онд цахилгаанд 876 МВт, дулаанд 2120 Гкал/цаг байсан бол 2016 онд цахилгаанд 1140 МВт, дулаанд 2921 Гкал/цаг болж,цахилгаанд 30 хувиар,дулаанд 37 хувиар тус тус нэмэгдсэн.

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын сурталчилгааны штабаас гаргав.


Хийснээ ахиулж, Хөгжлөө хурдасгая

Дашзэвэгийн

ЗОРИГТ

“Амгалан” дулааны станц 60.000 орчим айл өрх, 700-аад орон сууцыг дулаанаар хангаж байна Амгалан дулааны станц түүний түгээх 2ф700 мм-ийн 4 км шугамын барилга угсралтын ажил дууссанаар Баянзүрх дүүргийн 60 000 айл өрх найдвартай дулаанаар хангах нөхцөл бүрдэнэ.

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын сурталчилгааны штабаас гаргав.

| 15


“Дулааны цахилгаан станц IV” -ийн суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар нэмэгдүүлэх төслийг 2012-2015 онд, “Дулааны цахилгаан станц-III”-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх төслийг 2013-2015 онд хэрэгжүүлж ашиглалтад оруулснаар цахилгаан, дулааны эрчим хүчний өсөлтийг дотоодын үйлдвэрлэлээрээ бүрэн хааж ажиллах боломж бүрдсэн.

Улаанбаатар хотод 220кв-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугам дэд станц болон 110кв 90км цахилгаан дамжуулах агаарын шугам 110 /35/ 10 кв-ын 7 ком дэд станц

нийт өртөг 126.7 тэрбум төгрөг 30 жилд нэмэгдүүлээгүй эрчим хүчний чадлыг 4 жилд 343 мвт -аар нэмэгдүүлэв.

16 | өөдлөх улс, өрхийн амьдралаас ...

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын сурталчилгааны штабаас гаргав.


Хийснээ ахиулж, Хөгжлөө хурдасгая

Дашзэвэгийн

ЗОРИГТ

ховд, хөвсгөл, увс, сүхбаатар Аймагт шинээр дулааны станц ашиглалтад оруулж Дахин 10 аймгийн дулааны станцыг Солонгос улсын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр барих асуудлыг шийдвэрлэв.

Ховд аймгийн дулааны станц - 30 Гкал/ц-ийн хүчин чадалтай, дулааны 7.2 км шугам сүлжээ, 7 ширхэг дулаан дамжуулах төвүүдтэй.

Хөвсгөл аймгийн дулааны станц - 30 Гкал/ц-ийн хүчин чадалтай, дулааны I хэлхээний 11.6 км, II хэлхээний 23.8 км буюу нийт 35.4 хос км шугам сүлжээ, 14 ширхэг дулаан дамжуулах төвүүдтэй.

Увс аймгийн дулааны станц - 30 Гкал/ц-ийн хүчин чадалтай, дулааны 2.7 км шугам сүлжээ, 8 ширхэг дулаан дамжуулах төвүүдтэй.

Сүхбаатар аймгийн дулааны станц -13 Гкал/ ц-ийн хүчин чадалтай мөн дулаан дамжуулах төв, дулааны шугам сүлжээтэй.

Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажил /2012-2016 он/ “ДЦС-4” ТӨХКийн дэргэд д у л а а н ы коллектор станцыг шинээр барив. 210МВтын хүчин чадалтай уур, усны дулааны дэд станц нь Баянголын амны дулааны шугам сүлжээ, шинээр баригдсан дулааны узель-18 хүртэлх шугам, Яармаг хорооллын Ф700 мм-ийн голчтой дулааны шугам сүлжээ зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудын горим ажиллагааг зохицуулах, ачаалал шилжүүлэх нөхцөл бүрдүүлсэн.

Яармаг орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтөөр баригдах орон сууц,барилга байгууламжыг дулааны эрчим хүчээр хангах боломжийг бүрдүүлээ. “ДЦС4” ТӨХК-иас Яармагийн гэр хороолол хүртэлх 2.4 км урт 2Ф700 мм-ийн голчтой дулааны шугамыг барилаа.

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын сурталчилгааны штабаас гаргав.

| 17


яг одоо хийгдэж буй томоохон төслүүд БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦ

Эгийн голын усан цахилгаан станц

Төв аймгийн Баян, Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн эл цахилгаан станцыг барихаар боллоо. Бодь интернэшнл болон Хятад улсын Power China Resourses компани санхүүжилтийг нь хийж, “Цэцэнс майнинг энд Энержи” компани гүйцэтгэлийг нь хэрэгжүүлнэ. 300 ажлын байр бий болно.

Он удаан жил ярьдсан Эгийн голын станц урагшиллаа. 315МВт хүчин чадалтай УЦС барих хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдэхээр болов. Эрдэнэт хотоос УЦС-ын талбай хүртэлх цахиалгаан дамжуулах агаарын шугам,авто зам, гүүрийн ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэж байна.

“Дулааны цахилгаан станц 5”

Багануурын цахилгаан станц

Улаанбаатар хотын дулаан хэрэглэгчдийн аюулгүй, найдвартай байдлыг хангах, Улаанбаатар хот болон Төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй цахилгаан хангамжийг дээшлүүлэх, тэргүүний дэвшилтэт техник, технологи ашиглан, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний шинэ эх үүсвэр болох “ДЦС-5”-ыг барьж байгуулах, Төрхувийн хэвшлийн түншлэлийг хамгийн оновчтой хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.

“Багануурын цахилгаан станц” төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр боллоо. Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий энэхүү станцыг барих гэрээгээр гүйцэтгэж эхэллээ. Энэхүү станц ашиглалтад орсноор Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн Улаанбаатар, Багануур-Чойрын район буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгааны ачааллын хэтийн төлвийг хангах эх үүсвэр бий болох юм.

18 | өөдлөх улс, өрхийн амьдралаас ...

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын сурталчилгааны штабаас гаргав.


Дашзэвэгийн

ЗОРИГТ

Фото зургийг Б.Эрдэнэбулган

Хийснээ ахиулж, Хөгжлөө хурдасгая

өвөрхангай аймагт хийсэн ажлуудаас Өвөрхангай аймгаас УИХ-ын гишүүнээр хоёронтоо сонгогдсон Д.Зоригт гишүүн өнгөрсөн хугацаанд тойрогтой хийсэн зарим ажлаас нь онцолвол:

Улс орон нутгийн төсөвийн хөрөнгө оруулалтаар /тэрбум төгрөг/ Баруунбаян-Улаан

3,036.00

Хайрхандулаан

1,420.90

Тарагт

1,779.60

Баян-өндөр

1,247.10

Өлзийт

1,092.00

Төгрөг

2,120.50

Уянга

7,962.10

Есөнзүйл

2,184.00

Бат-Өлзий

2,725.70

Гучин-ус

1,345.30

Богд

6,285.10

Сант

852.80

Бүрд

1,253.20

Баянгол

1,316.00

Хархорин

108,421.50

Зүүнбаян-Улаан

1,620.10

Нарийнтээл

1,164.70

Хужирт

1,974.20

Арвайхээр

23,289.40

Өнгөрсөн найман жилд Өвөрхангай аймагт хийгдсэн бүтээн байгуулалтын зарим ажлуудаас дурдъя. • 34 Ерөнхий боловсролын сургууль шинээр болон сэргээн засварлав • 26 эмнэлэг Шинээр болон сэргээн засварлав • 31 цэцэрлэгийг шинээр болон сэргээн засварлав УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын сурталчилгааны штабаас гаргав.

| 19


Санаачилсан батлуулсан хууль тогтоолууд нийт , ,

98

хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, хүрээнд хийсэн ажлуудаас: • • • • •

Хөрөнгө оруулалтын тухай хууль Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль Зээлийн мэдээллийн сангийн тухай хууль Компаний тухай хууль Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль

• Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай уих-ын 2014 оны 34-р тогтоол • Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого • Ашигт малтмалын тухай хууль • Газрын тосны тухай хууль

жижиг, дунд, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжсэн зээлийн бодлого 2012-2016 онд Засгийн газрын бонд, Чингис бонд, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас

1 680 төсөлд 419.7 тэрбум төгрөг зээл олголоо. Нийт зээлийн 83.5 хувь нь эргэлтийн хөрөнгө нэмэгдүүэх, тоног төхөөрөсж худалдан авхад зарцуулагджээ. Борлуулатын орлого дунджаар 20-30 хувь нэмэгджээ

5 529 ажлын байр хадгалагдан үлдэж

5 781 ажлын байр шинээр бий болжээ

засгийн газар 2015 оны 66 дугаар тогтоолоор үйлдвэржилтийг дэмжих зорилтын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг

2015 оны 149, 171 дүгээр тогтоолоор ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зээлийн

70 тэрбум

төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэв.

төгрөгөөр нэмэгдүүлэв. 20 | өөдлөх улс, өрхийн амьдралаас ...

100 тэрбум

2016 оны 37 дугаар тогтоолоор жижиг дунд үйлдвэроэоийг дэмжих зээлд

200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэв.

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын сурталчилгааны штабаас гаргав.


Хийснээ ахиулж, Хөгжлөө хурдасгая

Дашзэвэгийн

ЗОРИГТ

Улаанбаатар хотын замын шинэчлэлийн ажил

ДАРЬ-ЭХИЙН УУЛЗВАР

БӨХИЙН ӨРГӨӨНИЙ УУЛЗВАР

өмнө

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын сурталчилгааны штабаас гаргав.

| 21


“Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн хүрээнд 1656 айлын орон сууц ашиглалтад оржээ

“Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төсөл одоогоор Улаанбаатар хотын 8 дүүрэг, 37 хорооны 1506 га талбайд өрнөж байна.

Нийслэлийн гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувь нь дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдана. Энэхүү ажилд зориулж, 2013-2015 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт,бондын санхүүжилтээс 75 тэрбум төгрөг зарцуулжээ. Бүтээн байгуулалт эхэлсэн 2 жилийн хугацаанд нийт 7000 гаруй айлын барилга угсралтын ажил эхлүүлснээс 588 айлын орон сууцыг ашиглалтад оруулав. 2015 онд Баянзүрх, Сүхбаатар, СХД-үүдэд нийт 1068 айлын орон сууц ашиглалтад оруулснаар нийт 1656 айлын орон сууц ашиглалтад орлоо.

Ипотекийн зээлийн хүү буурлаа Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 3,4 их наяд төгрөгийн зээлийг 8 + 1 /орон нутагт 7+1/ хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай 77105 иргэнд олголоо. Улмаар зээлийн хүүг 5 хувь болгон бууруулаад байна.

5% хамрагдах бүс Эхний ээлжинд - Нийслэлийн аслагдсан гурван дүүрэг - Гэр хороололын дахин төлөвлөлтийн бүс - Монгол Улсын 21 аймаг - УБ хотын шинэ суурьшлын бүсэд орон сууц худалдан авах иргэд хамрагдана.

Япон улсад өндөр цалинтай дадлагажигч ажилчид гаргахаар боллоо Монгол, Японы эдийн засгийн харилцааг идэвхижүүлж, худалдаа, хөрөнгийн эргэлтийг нэмэгдүүлэх асуудлын хүрээнд манай улс Япон Улсаас өндөр технологи, ноу-хау импортлохоор боллоо. Үүний тулд монгол залуусыг тус улсад мэргэшүүлэх, дадлагажуулах шаардлагатай байгаа юм. Уулзалтаар Япон Улс Монгол Улсын хөгжилд шаардлагатай хэмжээгээр дадлагажигч хүлээн авахаар тохиролцсоныг Хөдөлмөрийн сайд дуулгалаа. 22 | өөдлөх улс, өрхийн амьдралаас ...

Хөдөлмөрийн яамны зүгээс Монгол залуусыг МСҮТ-өөр дамжуулан хэлний бэлтгэлд хамруулан, Япон Улсад дадлагажуулах аж. Энэ ажлыг яамны зүгээс даруйхан эхлүүлэх бөгөөд дадлагажигчид боломжийн цалинтайгаар Япон улсад ажиллах аж. Уг зорилтот ажил 8-10 жил үргэлжлэх бөгөөд Монгол Улс шаардлагатай боловсон хүчнээ тодорхой тоонд захирагдахгүйгээр Япон Улсад бэлтгэх боломжтой болсон байна.

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын сурталчилгааны штабаас гаргав.


Хийснээ ахиулж, Хөгжлөө хурдасгая

Дашзэвэгийн

ЗОРИГТ

бидний хэрэгжүүлэх “сайн“ хөтөлбөрүүд

“сайн оюутан” хэрэгжиж эхэллээ “Сайн оюутан” хөтөлбөр энэ тавдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Одоо оюутнууд маань өөрсдөө арилжааны банкнаас ямар нэг барьцаагүйгээр сургалтын төлбөрийн зээл авч ээж аавуудаа банкны зээлээс чөлөөлөх боломжтой боллоо.

Энэ хүрээнд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш дээд боловсролын сургалтын төлбөр санхүүжүүлэхээр авсан иргэдийн зээлийн одоогийн хүүг 5 хувь болгон бууруулна. 2. Оюутан өөрөө зээл авч болно. Урт хугацааны зээлд дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан хамрагдана.

Дараах хоёр төрлөөр зээл олгогдоно. 1. Дээд боловсролын

сургалтын төлбөрт зориулан авсан иргэдийн цалин, тэтгэврийн зээлийг “Сайн оюутан” хөтөлбөрийн зээлд шилжүүлнэ.

“Сайн хашаа” иргэдэд 10 сая төгрөг олгоно ЗГ-аас “Сайн хашаа” хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд иргэдэд 10 сая төгрөгийн зээл олгохоор болсон. Зээл ямар нөхцөл, хэмжээтэй вэ? Хашааны газрыг барьцаалж 10 сая хүртэлх төгрөгийн зээлийг жилийн 5 хувийн хүүтэй олгоно. Зээлээ эхний 2 жил төлөхгүй, гурав дахь жилээс эргэн төлөлт нь сард 100 мянган төгрөг төлнө. Зээлийн 50%-ийг улс, нийслэл хариуцна. Хэрхэн хамрагдах вэ? • Хүсэлтээ аймаг, нийслэлийн хот байгуулалт болон орон сууцны асуудал хариуцсан байгууллагад гаргана • Сайжруулсан гэр хорооллын бүсэд хамаарах тухай тодорхойлолт авна • Хөтөлбөрт оролцогч шаардлага хангасан компаниас сонголтоо хийн, банканд хүсэлтээ гаргаж зээлд хамрагдана

“Сайн бизнес” хөтөлбөр Улаанбаатар хотын өөрийн ажлын байр, орон сууцны нэгдүгээр давхарт худалдаа үйлчилгээ эрхлэж буй жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжинэ. Бизнес эрхлэгч үл хөдлөх хөрөнгөө барьцаалан 5 хувийн хүүтэй зээлийг 5 жил хүртэлх хугацаатай авах боломж бүрдэх юм.

“Сайн экспорт” хөтөлбөр Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор экспортод гаргах бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, компаниудад зорилсан “Сайн экспорт“ хөтөлбөр хэрэгжүүлнэ.

“Сайн малчин” хөтөлбөр Малчид, фермер эрхлэгчдийн орлого, амьжиргааг сайжруулах “Сайн малчин“ хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн хүүг 10 хувь болгосноор малчид жилд 13.9 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлт эдэлнэ. Тус хөтөлбөрт Төрийн банкнаас гадна Хаан банк хамрагдахаар боллоо.

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын сурталчилгааны штабаас гаргав.

| 23


24 | өөдлөх улс, өрхийн амьдралаас ...

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын сурталчилгааны штабаас гаргав.


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.