РЕДАКЦИЙН ЗУРВАС
ГАРЧИГ 01 Редакцийн зурвас
Түүхт ой маань тохиосон нэгэн зун улирахтай зэрэгцэн Увс аймаг даяар их ажлын үе эхлээд буй намрын эхэн сард “Шинэ тэмүүлэл” хэмээх сэтгүүлээ уншигч та бүхний гар дээр тавьж байна. Энэ сэтгүүлд Увс нутгийн хөгжил, ард түмний амьдрал, соёл, түүх гээд өргөн сэдвийг хамарсан мэдээ, нийтлэлүүд хэвлэгдэх юм. Өвөлжилт хүндрэх шинжтэй байгаа талаар хэн хүнгүй ярьж буй энэ цаг үед Увсчууд бидний өмнө хичээн зүтгэхээс аргагүй нэг жил тулж ирээд байна. Монгол орон хөгжлийнхөө нэн эгзэгтэй, чухал үед хүрэлцэн ирээд буй энэ цаг дор Увс нутгийн ард түмэн ч өөрсдийн нөөц бололцоо, зорилго чиглэлээ тодорхойлж, тэмүүлж амьдрах учиртай. “Шинэ тэмүүлэл” сэтгүүл та бүхний энэхүү хүсэл тэмүүлэлд хүч нэмж, ирээдүйгээ бодитой, гэрэлтэйгээр харахад хуудас бүхнээ зориулах болно. Уншигч та бүхнийг манай сэтгүүлийн талаар санал хүсэлт, өөрийн тэмүүлэлээсээ үргэлж бидэнтэй хуваалцахыг хүсье. Миний нутгийн ард түмний хүсэл тэмүүлэл нь биелэх болтугай. “Шинэ тэмүүлэл” сэтгүүлийн хамт олон
02 Том зураг: ХОТ БОЛЖ БУЙ УЛААНГОМ 04 Ярилцлага: О.ЦОГТГЭРЭЛ: МОНГОЛЫН АРДЧИЛАЛД ОНОО, АЛДАА БАЙГАА. ОЛОЛТ НЬ ТОД, АЛДАА НЬ ИЛ, ТУНГАЛАГ ЗАМААР БИД УРАГШИЛЖ БАЙНА 10 Онцлох нийтлэл: СЭТГЭЛДЭЭ БАГТААЖ ЧАДВААС... 14 Дугаарын сурвалжилга: ОЛОЛТ СОРИЛТ БОЛОМЖ (БАРУУН БҮСИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН) 20 ӨСӨН НЭМЖ, ӨРНӨН ДЭЛГЭРЭХ УВС 24 УУЛ УСНЫ ДИВААЖИНД ӨНГӨРҮҮЛСЭН 7 ХОНОГ 28 Ирээдүйгээ сонсох цаг: ХҮСЛИЙН ЗАХИА АЯН 30 Ном дотор зам буй: “ВООК СHALLENGE” АЯН 32 УЛС ТӨРИЙН ЭРХ АШИГ БИШ УЛС ОРНЫ ИРЭЭДҮЙ ЯРЬСАН ЧУУЛГАН 36 ХӨГЖЛИЙН УДИРТГАЛ БОЛСОН ХӨТӨЛБӨРҮҮД 37 ХӨГЖЛИЙН ГАЛТ ТЭРЭГ ХӨДӨЛЛӨӨ 38 1000 ХОНОГТ ХИЙСЭН 15 ОНЦЛОХ АЛХАМ 44 Ярилцлага: Д.ЦЭНДСҮРЭН: ХУВИЙН ХЭВШИЛДЭЭ БОЛОМЖ ОЛГОСОН НЬ БИДНИЙ ГОЛ ДЭВШИЛ
Эрхлэгч: Ж.Цэрэннадмид Редактор: Я.Баяраа Редакцын зөвлөл: Б.Норов На.Сүхбаатар Ж.Эрдэнэтогтох Б.Ган-Очир Дизайнер: Б.Төгсжаргал Дугаарт ажилласан: П.Энхмаа Э.Ариунтунгалаг Т.Есөн-Эрдэнэ Н.Дамдинжав
52 УВС АЙМГИЙН ОН ДАРААЛАЛ 59 БӨХМӨРӨН СУМААР СОНИН ЮУТАЙ БАЙНА? 62 Залуус: ГАЗРЫН ТӨЛӨВЛӨЛТӨӨС ХӨГЖЛИЙН БОДЛОГО ЭХЭЛДЭГ... 64 ХӨХӨӨГИЙН НЭГ ӨДӨР 66 УЛАМ НЭМЭХ “УВС НУУР” ГАЛ 70 Ярилцлага: Ш.БАТ-ОЧИР: БЭЛТГЭЛИЙГ УЛИРАЛ БҮРТ ТОХИРУУЛЖ ХИЙВЭЛ ҮР ДҮНТЭЙ 72 “ЗҮС БҮГЭГ АНДУУДЫН” ЯРУУ НАЙРАГ 76 МИНИЙ ТЭМҮҮЛЭЛ - СУРАГЧ ХӨТӨЛБӨР
1
ХОТ БОЛЖ БУЙ УЛААНГОМ Хот гэдэг хүн төрөлхтний хөгжлийн хамгийн түгээмэл хэв маяг билээ. Энэ хэв маягийг дагаж, хаанахын хэн ч ирсэн нүүр улайхааргүй хоттой болохыг Увсчууд хүсэж байна. Зүгээр ч нэг хүсээд суусангүй. Санаачлагатай, зоригтой хувийн хэвшлийнхний ачаар гурав хүрэхгүй жилийн дотор Улаангомын өнгө төрх танигдахын аргагүй болтлоо өөрчлөгджээ. Шинэ тутам хийгдэж буй “Гудамж төсөл” ч Улаангомыг өнгө төрхөө өөрчлөхөд хурдасгуур болжээ. Хэрэв та Улаангом хотдоо сүүлийн гурван жил ирж амжаагүй бол, зорин ирэх цаг болсоныг дуулгахад таатай байна. Энд хөдөлмөр буцалж, хөгжлийн “Шинэ тэмүүлэл” лугшиж эхлээд байна.
2
3
“
ЯРИЛЦЛАГА
О.Цогтгэрэл:
МОНГОЛЫН АРДЧИЛАЛД ОНОО, АЛДАА БАЙГАА.
ОЛОЛТ НЬ ТОД, АЛДАА НЬ ИЛ ИЙМ Л ТУНГАЛАГ ЗАМААР БИД УРАГШИЛЖ БАЙНА
„
Увс аймгийн Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлтэй ярилцлаа. Тэрээр Монгол улсын “ТОП 100” ААНийн нэг үндэсний үйлдвэрлэгч “ТЭСО” корпорацийн ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан, хийж бүтээх эрмэлзэл дүүрэн яваа залуу.
ГЭР БҮЛИЙН ХҮМҮҮЖИЛ МИНИЙ ХАМГИЙН ДЭЭДЭЛДЭГ ЗҮЙЛ Манай уншигчид ТЭСО компаний О.Цогтгэрэл, Ерөнхий сайдын зөвлөх О.Цогтгэрэл гэж мэдэхээс таны амьдрал, замналын талаар тэр бүр мэдэхгүй болов уу. Тэгэхээр яриагаа таны нутаг ус, хүүхэд наснаас эхэлье? Төрсөн нутгаас илүү сайхан газар гэж хаа байх билээ. Би чинь сүрлэг уулс, уудам тал, элсэн манхан, их нуурын цогцолбор болсон Увс нутгийн хүн. Өвлийн тэсгэм хүйтэн, зуны аагим халуунд зохицон амьдрахдаа хөдөлмөрч бүтээлч чанарыг ясандаа шингээсэн ард олны дунд өссөн гэж дотроо боддог. Хүүхэд нас маань Тэс сумын төв дээр өнгөрсөн. Сумын төв чинь хөдөө гэхэд хөдөө биш, суурин
4
гэхэд суурин биш, тэнд өссөн хүн л ойлгохоор онцлог орчин шүү дээ. Намайг хүүхэд байхад Тэс сум маань 10 мянга гаруй хүнтэй, Тэжээлийн аж ахуйгаа дагаад техник технологи харьцангуй нэвтэрсэн газар байсан. Аав маань Сүх-Очирын Одон гэж сумынхаа Тэжээлийн аж ахуйн ерөнхий инженерээр насаараа ажилласан хүн. Олон зүйл шинээр сэдэж, тухайн үеийнхээр бол ШБОС, одоогийнхоор бол инноваци нэвтрүүлдэг, техникт чин сэтгэлээсээ дуртай хүн байлаа. Аав, ээжийнхээ сонирхлыг дагаад ч тэр юм уу дунд сургуульд байхдаа байгалийн ухааны хичээлүүддээ гайгүй, аймгийн физик, математикийн олимпиадад түрүүлчихдэг л хүүхэд байсан. Бид эхээс есүүлээ, би айлын тав дахь хүүхэд. Тав дахь хүүхдийг чинь алдарт эхийн одон ээждээ авчирдаг одонгийн хүүхэд гэлцдэг байлаа. Ингээд бодохоор би чинь Одон овогтой одонгийн хүүхэд болж байнаа даа. Увс нутгийнхныг хөдөлмөрч, хөдөлмөрийн хүмүүжил сайтай гэж Монгол даяараа ярьдаг. Та айлын дундах хүүхэд хэр ажилч байв даа?
Хүүхдэд нас насанд нь таарсан ажлууд их хийлгэдэг, шаарддаг байж. Эргээд санахад аавын минь хүмүүжлийн арга байсан юм болов уу гэж боддог. Тэгээд нас нэмж бие даадаг болох тусам санаачлагатай байхыг, өөрөө сэтгэж ажил хийхийг шаарддаг байсан. Аав маань ах нарыг сургуулийн амралтаар ирэхдээ ямар ажлын санаатай ирж байгааг нь асуудаг, байвал их баярладаг, байхгүй бол дуугүй болчихдог байж билээ. Анх гуравдугаар ангид байхдаа давс гаргах ажилд туслахаар аавын хувийн Варшав машинд суугаад, ах нарыгаа дагаад явж байсан маань одоо ч сайхан дурсамжтай санагддаг. Зураг угаах, чацаргана түүх, туужуур хийх, төмс тарих гээд зөндөө л юм хийлгэдэг байсан. Тэр үед хөдөө суманд хувийн машин унадаг байсан гэхээр нэлээд боломжийн амьдралтайд орох байх. Хамгийн гол нь хөдөлмөрлөж мөнгө олохын үнэ цэнийг мэдүүлэх зорилготой байсан байх. Ажил их хийдэг байлаа гээд бид нар хичээлээ хойш тавьж байгаагүй ээ. Бүгдээрээ л төгсөлтөндөө түрүүлдэг, онц сурдаг байсан. Танайхны босгосон ТЭСО компани өнөөдөр Монголын ТОП 100 ААН-д тогтмол ордог болтлоо өргөжжээ. Энэ амжилтын нууцаас хуваалцаж болох уу? Нууцсаад байх юу байх вэ. Хүн аливаа ажлыг сэтгэлээсээ, орчин үеийн чиг хандлагынх нь дагуу хийвэл амжилтанд хүрнэ л гэж боддог. Дан ганц халуун сэтгэл бас хэцүү. Байгууллага гэдэг чинь бүтэн систем, амьд организм. Шийдвэр гаргах, гүйцэтгэх, ажлаа дүгнэх гээд бүгд л өөрийн арга барил технологиудтай. Өөрийн онцлогт тулгуурласан удирдлагын арга барилаа нээж олох шаардлагатай. Тэр нь заавал бусадтай адил байх албагүй. ТЭСО компаний амжилтын философийг багаар ажиллах болон шинэ зүйлд тэмүүлэх гэж тодорхойлж болох юм. Энэ хоёр үг ч өөрөө манай гэр бүлтэй салшгүй холбоотой. Тэр тусмаа багаар ажиллах гэдэг манай хөгшин аав Сүх-Очир гэдэг хүнээс эхтэй. Манай өвөө их сонин хүн байлаа. Сумын төв дээр ах дүү нар нийлсэн 10 гаруй айлыг
бүгдийг нь зэрэгцээ буулгаад, дундах хашаануудыг нь аваад өөрөө голд нь буучихна. Хаана л ойр дотны хүн байна, тэр бүгдийг тойруулж хамтарч амьдарч, ажиллах дуртай хүн байсан.
Манай өвөөгийн тухай нийтлэл хуучнаар Зөвлөлтийн Правда сонины 1954 оны дугаарт гарсан байдаг юм. Тэр үед Оросын цэргийн ангийнхан хилийн застав барихаар ирсэн юм байна. Гэтэл хил дээр Сүх-Очир гэж хүн нутгийн залуусыг цуглуулчихсан тариа тарьж байсан гэдэг. Тухайн үед Зөвлөлтөд ид хамтрал байгуулж байсан үе бөгөөд соёлгүй, бүдүүлэг гэж бодож байсан Монголчууд өөрсдийнх нь байгуулах гэж байгаа зүйлийг байгуулаад ажиллаж байгааг хараад их гайхжээ. Тэгээд л энэ тухай цааш нь дамжуулсан нь Правда сонинд хүртэл гарсан байгаа юм. Энэ багаар ажиллах чанарыг аав маань ч өвлөж, биднийг хүмүүжүүлсэн. Багаар ажиллана гэдэг маш том хариуцлага юм. Ямарч баг ажил үүргийн хуваарь тодорхой байх, зөвшилцөж байж шийдвэр гаргах, өөрөө дургүй байсан ч олонхийн шийдвэрийг дагах, түүнийхээ төлөө явж чаддаг хандлагыг шаарддаг. Эд мөнгө гэхээсээ энэ хүмүүжил, соёл, ТЭСО компаний эрхэмлэдэг хоёр том зарчмын нэг нь юм.
Нөгөө зарчмыг нь та инновацид тэмүүлэх гэж хэлсэн дээ? Түүнийгээ тайлбарлаач? Инноваци гэдэг чинь энгийнээр хэлбэл шинэ санааг амьдралд хэрэгжүүлэх гэсэн үг шүү дээ. ТЭСОгийн хувьд энэ чиг хандлагыг баримталж ажиллахыг хичээдэг. Манай улс чинь өөрөө цөөн хүн амтай, ажиллах хүч цөөнтэй, масс зах зээл багатай технологийн хувьд сайн биш, дэд
бүтцийн хувьд тааруу орон шүү дээ. Иймд аль болох шинэ техник, технологид суурилж хурдтай ажиллаж байж л амжилтанд хүрнэ. Ер нь бизнес эрхэлж байгаа хүн олон хүний хэрэгцээг хангаж, бүтээн байгуулалт хийж, түүнээсээ таашаал авч чадаж байвал урт хугацаанд мөнгө аяндаа дагаад ирдэг гэж боддог. Энэ хандлага ааваас маань бидэнд ирсэн хамгийн том өв байх. Аав маань “ШБОС” Одон гэж хүн байсан тухай түрүүн хэлсэн дээ. Хорь гаруй шинэ бүтээлийн патент эзэмшдэг үнэнхүү шинэлэг сэтгэлгээтэй хүн байсан юм. Тухайн үеийн ШБОС гэдэг чинь Шинэ Бүтээл Оновчтой Санал буюу одоогийнхоор бол инновацитай дүйх ойлголт. Таныг Харвардын их сургуульд суралцаж байгаа талаар дуулсан. Мөн өнгөрсөн жил Шинжлэх ухааны академид өөрийнхөө гаргасан онолын номоор хэлэлцүүлэг хийж байсныг МҮОНТВ мэдээлэхийг үзсэн. Ер нь боловсролтой хүн гэж хэнийг хэлээд байна вэ? Миний үндсэн мэргэжил бол инженер, эдийн засагч. Гэхдээ докторын судалгааны ажил маань засаглал хөгжилд хэрхэн нөлөөлдөг тухай юм. Гэвч миний боловсролын талаарх ойлголт бусдаас нэлээд өөр байх. Хүн өөрийнхөө сонирхсон зүйлээ нээн илрүүлж, түүндээ дур сонирхолоо шингээж чадвал Харвардын их сургуулийн босго, докторын судалгааны ажил гэдэг чинь тийм өндөр босго биш шүү дээ. Харин жинхэнэ боловсролыг би хувьдаа хоёр түвшинд хувааж ойлгодог. Тоо бодох, хэл сурах гээд академик боловсрол бол зоосны нэг л тал. Амжилт авчирдаг боловсрол бол бусадтай зөв боловсон харьцаж, бусдыг хүндлэх, өмнөө зорилго тавьж тэмүүлэх, амьдралын зөв хэвшилээр амьдарч сурах гэсэн гурван зүйл дээр тогтоно. Үүнийг орчин үеийн боловсролын систем EQ хэмээн тодорхойлж, сүүлийн 50 жил дэлхий нийтээрээ судалж байна. Ер нь хүнтэй зөв боловсон харьцаж чаддаггүй, биеэ тоосон, хүсэл мөрөөдөлгүй, архи дарс ууж, унтаж залхуурсан хүн мянган тоо бодож, томьёо цээжлээд хаа хүрэх билээ дээ.
5
ЗОРИЛГОО ХЭДИЙ ХЭР ТОДОРХОЙ ХАРЖ ЧАДНА ХҮРЭХ ЗАМ ТӨДИЙ ЧИНЭЭ ШУЛУУН БАЙЖ ТААРНА Та Увс аймгийн АН-ын даргаар томилогдоод бас ч гэж чамгүй хугацаа өнгөрлөө. Та чухам яагаад Ардчиллыг, Ардчилсан намыг сонгох болсон юм бэ? Ардчилал гэдэг зүйл миний хувьд бараг сонголтгүй сонголт байсан. Аав маань маш олон шинэ санаа гаргаж хөдөлмөрийг хөнгөвчилж, төсөв мөнгө хэмнэх санал гаргадаг байсан боловч тэрийг нь тухайн үеийн нийгэм огт дэмждэггүйд их урам муутай байдаг байлаа. Бүх зүйл 5 жилээр дээрээс төлөвлөгдөөд ирчихдэг нийгэм шүү дээ. Одоо ч бараг хувийн өмчтэй байх хориотой, нүүж суухдаа зөвшөөрөл авдаг, үг хэлэхдээ айдаг хянуулдаг нийгэм байсан гэдгийг ойлгохгүй нэг бүтэн үе төрөөд 25 нас хүрч байна. Аав Тэсийн ТАА нэг прессээ таван төгрөгөөр гаргаад гурван төгрөгөөр зараад байна гээд уг алдагдалтай тогтолцоог засах санаачилга гаргасан ч хүлээж авдаггүй байж л дээ. Энэ мэт олон санаачилга нь дарагдсан байдаг. Социалист орнууд бүтэн системээрээ ийм байсан шүү дээ. Тогтолцоо нэгэнт иймээс хойш сумын нэг байгууллагад ямар эрх мэдэл байх билээ. Ийм учраас л аав маань ардчилал, зах зээлийн эдийн засаг гэдэг зүйлийг анхнаас нь эхлээд мөнх бусыг
Увс аймгийн Ардчилсан намын удирдлагууд
6
үзүүлтлээ чин сэтгэлээсээ дэмжсэн нь үр хүүхдэд нь хүчтэй нөлөөлсөн гэж боддог. Нөгөө талаас би чинь жирийн нэг сумын төвийн хүүхэд. Гэхдээ энэ нийгмийн ачаар өнөөдөр 1000 гаруй ажилтантай компанийг үүсгэн байгуулалцаж, хамтын хүчээр урагшилж явна. Энэ чинь ардчилалын л ач тус. Иймээс ардчилалд талархахгүй байхын аргагүй. Танай ах О.Сайнбуян Монголын уул уурхайн хамгийн том компани болох “Эрдэнэс MГЛ“-ийг удирдаж байсан, АНын идэвхтэй гишүүн хүн. Энэ ч бас таны сонголтонд нөлөөлсөн биз дээ? Мэдээж хэрэг ахын зөвлөгөө байлгүй яахав. Миний том ах О.Сайнбуян бол Увсын ардчилалтай анхнаас нь холбогдсон хүн. Миний хувьд үе үеийн сонгуулиудад намаа дэмжиж оролцож байсан. Гэхдээ сүүлийн гурван сонгуульд идэвхтэй явсан юм байна. 2004 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт Ардчилсан намын багт ажиллаж байлаа. 2008 онд Тэс суманд Д.Дорлигжав сайдын сонгуульд өөрийн багтай очиж ажиллаж байлаа. 2012 онд АН-ын сонгуулийн төв штабын мониторингийн багийг ахалж ажилласан.
Харин 2015 оны эхээр Увс аймгийн АН-ын даргаар ажиллавал яасан юм бэ гэсэн саналыг Д.Цэндсүрэн дарга тавихад хүлээж авсан. Надад Ерөнхий сайдын зөвлөхийн ажлын дараа төрийн машин унасан даргын суудалд санаархах бодол огт төрөөгүй. Харин өөрийн чаддаг бүхнээ нутагтаа, АН-д зориулах эрмэлзлэл байсан. Нэг аймгийн АНын дарга гэдэг чинь хөрөнгө мөнгөтэй ямбаны суудал гэхээсээ, хийж бүтээх боломж дүүрэн хариуцлагын суудал шүү дээ. Энэ хугацаанд таны хийсэн гол ажлуудын нэг бол Увс аймгийн ДНБ-г нэг их наядад хүргэх хөтөлбөр. Зарим нь үүнийг том зорилго, зарим нь мөрөөдөл гэж хараад байх шиг. Энэ хөтөлбөрийг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүний хувьд үүнд ямар хариулт өгөх вэ? Монголын Ардчилалд оноо, алдаа байгаа. Ололт нь тод, алдаа нь ил ийм тунгалаг замаар бид өгсөж байна шүү дээ. Одоо юмыг нэг углуургатай, ул суурьтай харах, хийх цаг болжээ. Зүгээр нэг ерөнхий үзэл санаа яриад байх биш хүрэх зорилготой, хэмжих хугацаатай, тодорхой үр дүнтэй зүйл рүү тэмүүлэх хэрэгтэй болсон. Тодорхой юм ярьдаг, биелүүлж чадсан бол түүнийхээ төлөө шагнуулдаг, чадаагүй бол хариуцлага хүлээдэг болмоор байна. Угаасаа амьдрал дээр ч зорилгоо хэдий хэр тодорхой харж чадна хүрэх зам төдий чинээ шулуун байж таарна. Өнөөдөр Монгол Улсын аймгуудын дундаж дотоодын нийт бүтээгдэхүүн 350 тэрбум төгрөг. Баруун аймгуудын хувьд 290 тэрбум төгрөг байгаа. “Их наядУвс” бол Ерөнхий сайдын зөвлөх байх үеэсээ Эдийн засгийн форум, Өрсөлдөх чадварын судалгааны төв, Увс аймгийн ЗДТГ-тай хамтарч, судалгаа, эдийн засгийн дүн шинжилгээ багагүй хийсний үр дүнд гарч байгаа, буух эзэнтэй, буцах хаягтай хөтөлбөр л дөө. Одоо харин энэ хөтөлбөрөө иргэддээ ойлгуулж, тооцоо судалгааг нь тайлбарлаж, хүрэх цэгээ тодорхойлоод олноороо зорьж, зүтгэх цаг нь ирээд байна.
“Их наяд-Увс” хөтөлбөрт Увсын томоохон бизнесмен, судлаачид санаа оноогоо тусгасан. Тэгэхээр “Их
наяд-Увс” хөтөлбөрийг Увсад байгаа бизнесийн боломжуудыг ард иргэддээ ул суурьтай хэлж өгч буй хэрэг гэж ойлгож болно. Биднийг Их наядын тухай ярьж байгаа энэ үед Увсаас ОХУ руу гарах, БНХАУ улс руу гарахад төвийн районоос ч илүү дэд бүтцийн таатай нөхцөл бүрэлдсээр байна. Ийм хоёр том зах зээлийн огтлолцол дээр суугаагаа мэдэж, асуудлыг том харах цаг болсон. Увс аймгийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та юу гэж дүгнэх вэ? Бид хүрэх цэгээ тодорхойлсон бол ямар гараанаас гарч буйгаа бас мэдэж байх хэрэгтэй байх? Увсчуудыг хөдөлмөрч гэдгийг Монгол даяараа мэддэг, хүлээн зөвшөөрдөг. Нутагтаа хоёргүй сэтгэлээр зүтгээд л байдаг, амьдрал нь нэг л ахиж дэвшиж өгдөггүй. Үүний учрыг бид бие биенээсээ асуух цаг нь болсон. Хамтын зорилгоо тодорхойлж, түүнийхээ төлөө ажиллах цаг нь иржээ. Үнэндээ эдийн засгийн бүтэц, үр бүтээлээ сайжруулахгүй бол хөгжил дэвшлийн тухай ярихад хэцүү байна. Юуны өмнө амьжиргааны гол эх үүсвэр болсон мал аж ахуйгаа өөд татах талаар бодит ажил хийх хэрэгтэй. Малынхаа арьсыг шувтлаад тэр чигээр нь худалдчихдаг. Махаа эвдээд чанаад идчихдэг, эсвэл бүхлээр нь зарчихдаг. Ийм аргаар бэлтгэж байгаа бүтээгдэхүүн нь манай аймгийн эдийн засгийн тэн хагасаас илүүг эзэлж байгаа юм. Тэгсэн мөртлөө үйлдвэрлэлийн аргаар бүтээсэн зүйл нийт бүтээгдэхүүний тавхан хувийг эзэлдэг.
Энэ эдийн засгийн бүтцийг л задалж, бүтээмжийг нь өсгөх замаар хүрч болох өсөлтийг бид тооцож гаргасан хэрэг. Түүнээс биш нэг сайхан нартай өглөө их наяд гэдэг тоо бодож олоод хөтөлбөр боловсруулчихсан юм биш л дээ. Ер нь орчин үеийн дэлхийн хүн ард яаж амьдарч байнав, яаж ажиллаж байнав. Тэр хэмжээнд очъё. Тэгэхийн тулд ингэж ажиллая гэсэн л санаа.
Увсын ард түмний амьдралд дэм болсон олон төсөл, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн “Шинэчлэлийн Засгийн Газар”-ын тэргүүн Н.Алтанхуягийн эдийн засгийн бодлогын зөвлөхөөр О.Цогтгэрэл ажиллаж байв.
МАЛ АЖ АХУЙНХАА ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ БИДНИЙ ГАРЦ Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулган боллоо. Олон янзын форум, хэлэлцүүлэг болдог. Олонхи нь цаасан дээр зөвлөмж гаргаад орхидог. Энэ чуулганаас хүлээж байсан үр дүндээ хүрч чадав уу? Их наядын тайланг мэргэжилтэн судлаачдын дунд хэлэлцүүлж байлаа. Увсаас гаралтай улс төр бизнесийнхний дунд танилцуулж байлаа. Энэ удаа бол иргэд рүүгээ хандаж, бүс нутгийн хэмжээнд хэлэлцүүллээ. Мэдээж хэрэг чуулганаар байгуулагдсан гэрээнүүдээс үр ашиг хүлээнэ. Үүнээс гадна “Их наяд-Увс 2024” хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. Жишээлбэл, “Мах тарья” төсөлд тусгасан санаануудыг ажил хэрэг болгож, Увс аймаг малын тэжээлийн тариалан,
мал маллагааны үр ашгийг нэмэгдүүлэх талаар санаачилга гаргаж ажиллавал ойрын үед үр дүн харагдаж эхлэх ёстой. Зөвхөн энэ л гэхэд Увс аймагт эргэлтийн шинжтэй чухал үр дүн авч ирэх боломжтой төсөл. Нөгөөтэйгүүр, бидний боловсруулсан бодлогыг бүс нутгийн хэмжээнд сайшаан дэмжиж байгаа нь энэ чуулганы үеэр тодорхой боллоо. Увс бол МАА давамгайлсан эдийн засагтай аймаг. Мөн байгалийн давагдашгүй эрсдэл дор амьдарч байгаа хүмүүс. Эдийн засгийн энэ хэв маягийг өөрчлөх нь “Мах тарья” гэсэн санаачилгын гол зорилго гэж харж байгаа. Энэ зорилгодоо хүрэхийн тулд нэн түрүүнд ямар алхам, өөрчлөлт хийх хэрэгтэй вэ?
7
БИ АРДЧИЛАЛД ӨРТЭЙ ХҮН Увс аймагт 8000 малчин өрх, 40 гаруй мянган хүний амьдрал шууд малын буян, үржил шимээс хамаарч байна. Гэтэл бэлчээрийн даац чинээндээ тулчихлаа. Энэ 8000 айлын үр хүүхдүүд малаа таслаад өсгөлөө гэхэд багтаах бэлчээргүй боллоо. Тэгэхээр энэ ард түмэн ахуй амьдралаа яаж сайжруулах юм гэдэг асуудалд асуултын тэмдэг тавигдаж байна. Дэлхийн улс орнуудын МАА суурин маллагаа, фермерийн аж ахуйд шилжчихсэн. Харин манай малчид шууд эрчимжсэн мал аж ахуйтай фермерүүд болж чадах уу? Өнөөдрийн нөхцөлд бол ингэх боломж, бололцоо алга л даа. Тэгэхээр одоо байгаа нүүдлийн мал ахуйнхаа үр ашгийг нэмэгдүүлэх аргыг л хайж таарна. Ингэхээр малаа тэжээх, ноос ноолуур, мах сүүний гарцыг нь нэмэгдүүлэх арга хайх хэрэгтэй болно. Увс аймаг малын тэжээлийн асуудал дээр бусад аймгуудад бараг байхгүй том боломжтой. Социализмын үед байсан 10-аад мянган га усалгаатай газар тариаланг бид нураачихлаа. Усалгаатай газар тариалан маань одоо хүнд байдалд байна.
Манай малчид Улаанбаатараас, Оросын Алтай, Красноярскийн хязгаараас импортоор орж ирсэн тэжээлээр малаа тэжээж байна. Гэтэл хажуухан талд нь хэдэн мянган га талбай хоосон байж байдаг. Усалгааны систем нь эвдрээд, тонуулчихсан. Хувьчилж авсан хүн нь хаана яваа нь мэдэгдэхгүй. Гэтэл ард иргэд шуудуугаар ус татаад Улаангомын эргэн тойронд 2500 га-д царгас тариалж байна. Нэг га-д биш 2500 га-д шуудуугаар царгас тариад болж байгаа нь усалгааны системийг шийдээд, тэжээлээ тарьцгаавал бидэнд хичнээн их боломж байгааг харуулж байна аа даа. Ургуулах талбай нь байна. Авах эрэлт нь байна. Энэ чинь л бизнес шүү дээ.
8
Увс аймгийн 90 жилийн ой болж өнгөрлөө. Таныг энэ ойн баярт хамгийн өндөр хандив өргөсөн хүн гэж дуулсан. Юу юунд зориулж хэдий хэмжээний хандив өргөсөн бэ? Бид чинь гэрээс гарахдаа эцгийн нэрээр, нутгаас гараад Увсын нэрээр, эх орноосоо гараад Монголынхоо нэрээр дуудуулж явдаг хүмүүс. Тиймээс хүн бүр ажиллаж амьдарч байгаа газраа овоглож байгаа нэрээрээ бахархан, түүнийгээ сэвтүүлэхгүй, бусдын дунд нуруутай авч явна гэдэг л өмнөх үеийнхээ ачийг хариулж, ирээдүй хойчдоо зөв нэрийг үлдээж, нутаг орондоо өргөх яваа хамгийн том хандив болов уу. ТЭСО корпараци УВС нутгийнхаа 90 жилийн ойд зориулж 250 сая төгрөгний хандив өргөсөн. Гэхдээ би хувьдаа өгсөн хандиваа нутгийнхаа хөгжлийг дэмжсэн, хойч үеийнхээ боловсролыг дэмжсэн мөн уламжлал соёлоо дээдэлсэн гээд аль аль талыг харсан ажил хийхээр зорьсон. Нэлээд том хандив өргөжээ. Энэ хандив чухам ямар ямар ажилд зарцуулагдах талаар тодруулж болох уу? Мэдээж хүчит бөх, хурдан морьгүй баяр наадам гэж байхгүй. Нутгийн олноо баясгаж уламжлалаа дээдлэх үүднээс их насны морины бай, соёолон насны түрүү морины байг хандивласан.
Гэхдээ гол хандиваа Увсын ард түмэнд үлдэх хоёр зүйлд түлхүү зарцуулна. Нэг нь Баруун Бүсийн Хөрөнгө Оруулалтын Чуулганыг санаачилж, зохион байгуулж 55 сая төгрөгний хандив өгсөн Үүнээс илүү өөр нэг чухал ажил нь Увс аймгийн нийт оюутан залуучуудынхаа боловсролыг дэмжих зорилгоор 100 сая төгрөгний сантай ТЭМҮҮЛЭЛ тэтгэлгийг ТЭСО корпорациас зарлаж байгаа юм. Хүн гэдэг өөрт байгаа бүх л зүйлээ үр хүүхдийнхээ сайн сайханд зориулдаг шүү дээ. Манай аав, ээж хоёр есөн хүүхэд дээд боловсролтой болгох гэж бишгүй л зүтгэсэн. Тэр тусмаа манай
Увс аймгийн айлуудад оюутантай болно гэдэг бусад аймгаас илүү хүнд ачаа шүү дээ. Тэтгэлэгийн гол зорилго нь оюутан залуучуудаа дэмжих юм. Тиймээс оюутнуудыг амжилтыг үндэслэж сургалын төлбөр, замын зардал гээд хэд хэдэн сонголттой тэтгэлэг байгаа. Мөн цаашид ганцхан мөнгө өгөөд зогсохгүй тэтгэлэгээ аваад амжилттай суралцаж байгаа оюутнуудыг ТЭСО корпорацид дадлага хийлгэх, бүр өндөр амжилт гаргасныг ажлын байраар хангах зорилготой. Өнөөдөр ТЭСО-гийн ажилчдын 50 орчим хувь буюу 600 гаруй нь Увс аймгаас гаралтай залуучууд. Тэдний сарын цалин дунджаар нэг сая болон түүнээс дээш. Гурван сая төгрөгний цалин авдаг боловсон хүчин ч байна. Ингээд бодохоор ТЭСО корпораци жилдээ найм орчим тэрбум төгрөгийг нутгийнхандаа цалин болгож өгдөг болж байнаа даа. Тэр хүмүүс ганцхан цалингаас гадна компанийхаа барьсан байрыг боломжийн нөхцөлөөр худалдан авч амьдарч, хамт олонтой болж, өдөр бүр шинэ зүйлд суралцаж өсөн дэвжиж байна. Тиймээс энэ боломжийг улам бүр тэлж, оюутан залуустаа илүү сайн суралцах тэмүүлэл өгөх зорилготой юм. Ярилцлага маань өндөрлөх дөхөж байна. Хүмүүсийн сонирхолыг татаж буй нэг асуулт байна. Их улс төрд та ямар чиг баримжаатай орж байна вэ? Манай одоогийн залуусын амбиц нь ажлаасаа түрүүлсэн талаар сүүлийн үед шүүмжлэл их гарах боллоо? Миний амьдрал ер нь компани удирдаж, хамт олны дунд зөвшилцөл, хэлэлцүүлэг, санаа бодлоо уралдуулсан орчинд өнгөрсөн. Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх буюу төрийн албанд гурван жил ажиллажээ. Энэ үедээ нэг зүйлийг эргэцүүлж бодсон. Би шийдвэр гаргаж, хүний төлөө зүтгэж, илүү өргөн хүрээнд өнөөдрийг хүртэл хуримтлуулсан туршлага, ур чадвараа гаргах боломжтой юм байна гэж. Өөрөөр хэлбэл, улс төрд надад хэлэх үг, хийх ажил байгааг би олж харсан. Манайхан нам гэдэг эрх мэдлийн төлөө нэгдсэн хэсэг хүмүүсийн нэгдэл гэж ойлгодог. Онолын хувьд тийм. Гэхдээ ард түмний улс төржилт хэрээс хэтэрлээ, улс төр
гэдэг чинь бүлэглэж, албан тушаал эрх мэдэлд хүрэх арга зам гэсэн буруу ойлголт тогтчихоод байна.
Аливаа намд хүн арддаа санал болгох хөгжлийн бодлого байх ёстой. Урт болон дунд хугацаанд тохиолдох бэрхшээл боломжуудыг судалж, даван туулах арга замыг тодорхойлсон байх учиртай. Ийм бодлогыг боловсруулж, түүнийхээ ар мөрт орж, бусдаас илүү хийж чадна гэсэн итгэл надад төрсөн. Сэтгэлийн дуудлага гэж хэлж болох юм даа. Тийм учраас улс төр лүү идэвхитэй орж, орон нутгийг хөгжүүлэх, боломжуудийг нээж өгөх чиглэлээр ажиллаж эхлээд байна.
Аймгийн АН-аар ойрын үед сонин сайхан юутай байна вэ? Сонгуулийн чимээ сонсогдоод эхэлсэн энэ өдрүүдэд ямар ажил хийхээр төлөвлөж байна? Төв Ардчилсан намын зүгээс идэвхтэй ажиллаж буй аймгуудынхаа намууд дээрээ тулгуурлаад, хийсэн ажлынх нь ололт, тулгарч буй бэрхшээлийг жишээ болгон цаашдын бодлогоо боловсруулах зорилгоор чуулган зохион байгуулж байгаа. Өнгөрсөн наймдугаар сард энэ ажлыг Увс аймгаас эхэлж, баруун бүсийн 500 гаруй төлөөлөгчУвс нуурын хөвөөнд цуглан, 2012 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө үнэлж цэгнэж ярилцлаа. Ардчилсан нам дараагийн сонгуульд барих бодлого, хөтөлбөрөө хэлэлцсэн чухал ач холбогдолтой чуулган Увсаас эхэлсэн нь олзуурхууштай ажил боллоо. Энэ хавар бид зүүн бүсийн сумдаар 1000 хоногт хийсэн ажлаа
тайлагнаж явсан бол сая есдүгээр сард баруун бүсийн сумдад ажиллаа. Мөн Улаангомын 7000 гаруй айл өрхөөр олон багт хуваагдан орж, хийсэн ажлаа тайлагнахын сацуу санаа бодлыг нь сонслоо. Ер нь хаана ч уулзалт хийхэд хүн амын тун бага хувь нь хүрэлцэн ирдэг. Иймд айл бүрийн босгоор алхаж, хийсэн болон хийх ажлаа тайлбарлах нь зүйтэй гэж үзсэн.Ардчилсан засаглал гэдэг иргэдийн үзэл бодол, хүсэл тэмүүлэл дээр суурилж ажиллах ёстой учраас ингэж цаг хугацаа, хүч хөдөлмөр зарах нь ихээхэн үр дүнтэй ажил болно гэдэгт итгэж байна. -Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. -Танай сэтгүүлийн хамт олонд ч баярлалаа. Ажил үйлс тань дэлгэрэх болтугай.
Ярилцсан Я.Баяраа
9
“ИХ НАЯД-УВС 2024” ХӨТӨЛБӨР
СЭТГЭЛДЭЭ БАГТААЖ ЧАДВААС... Сэтгэлдээ багтааж чадвал их багын ялгал үгүй. Галдан Бошигт хаан
Бид бодлого боловсруулахдаа дээгүүр харж, хэнхэглэх биш, уг бодлого маань газар дээр хэрхэн буух вэ, эгэл жирийн ард түмний амьдралд ямар өөрчлөлт авчрах вэ гэдгийг ямагт өөрөөсөө асууж, бие биенээсээ лавлаж байх хэрэгтэй. Харамсалтай нь ийм сэтгэл дутагдсаны улмаас бид хоосон амлалт, хэрэгждэггүй хөтөлбөр, тайлангуудад дарагдчихаад байна. “Шивээ овоо” том цахилгаан станцын төслийн удирдагч О.Сайнбуян
ҮЙЛДВЭРЛЭЛ 20 ДАХИН ӨСӨЛТ • Дотоодын хүнсний хэрэглээгээ хангана • Чацарганы үйлдвэрлэл хөгжинө • Мах, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэл • Оёдол, нэхмэл, арьс ширний үйлдвэрлэлүүд байгуулагдана • Малын тэжээлийн үйлдвэр • Барилгын материалын үйлдвэрүүд, Барилга угсралт, засварын компаниуд бий болно • Уул уурхайн олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа эхлэнэ
10
2013 он
205
ТЭРБУМ
44.6%
ҮЙЛЧИЛГЭЭ
50% ХАА
5.4%
ҮЙЛДВЭРЛЭЛ
ХӨДӨӨ АЖ АХУЙ НЭМҮҮ ӨРТГИЙН 4 ДАХИН ӨСӨЛТ • Малын тоо 2,5 сая • 5000 малчин өрх • Тариалангийн талбай 45 мян.га • Загас агнуур, зөгийн аж ахуй болон бусад аж ахуйнууд хөгжсөн байна.
ҮЙЛЧИЛГЭЭ 4,3 ДАХИН ӨСӨЛТ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС ИЛҮҮТЭЙ БИЗНЕС ҮЙЛЧИЛГЭЭ ИЛҮҮТЭЙ ХӨГЖИНӨ. • Баруун бүсийн худалдааны төв • Санхүүгийн үйлчилгээний өндөр хөгжил • Аялал жуулчлалын салбарын хөгжлийг дагаж зочид буудал, зоогийн газар, тээврийн үйлчилгээ сайтар хөгжинө
Т
өвөөс алслагдсан, зах хязгаарын аймаг гэх ойлголт Увс нутгийн хүн зоны сэтгэлд гүн бат суужээ. Энэ үзэл хандлага маань магадгүй нийслэл хотоос алслагдсан байрлалаас ч илүү Увсын хөгжилд чөдөр тушаа болж байна. Хөгжил гэдэг хүн амын төвлөрлөөр биш, хөдөлмөр, идэвхи санаачлага, цагаа олсон алхам, бодлогын далайцаар хэмжигддэг. Хүрэх зорилгоо дотроо харчихсан хүний амьдрал дэвжиж дээшилдэг амьдралын хууль аймаг орон, бүс нутаг, улсын хэмжээнд ч адилхан үйлчилнэ. Чухам ийм л энгийн үүдэл санаанаас “Их наяд-Увс” хөтөлбөр урган гарчээ. Төрийн Соёрхолт, АУЗ Л.Түдэв: Би аймгийнхан (Говь-Алтай)-даа хэлдэг. Бид Увсынхан шиг нэг клуб болж явах ёстой шүү гэж. Тэгвэл хүчирхэгжинэ... Хүч нэгдэнэ гэдэг нэг л зүйлийн төлөө зорихыг хэлнэ.
2024 он
1
ИХ НАЯД
42%
Увсчууд бол хөдөлмөрч ард түмэн. Гэхдээ энэ хүч хөдөлмөр, тэмүүллийг зөв залж, үр ашгийг нь нэмэгдүүлэхэд “Их наяд” хөтөлбөрийн зорилго оршиж байна. Ерөөсөө 2024 он гэхэд л аймгаараа нийлж байгаад нэг их наяд буюу триллион төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэсэн зорилго. Энэ зорилгодоо хүрэхийн тулд Увсчууд бид юугаа өөрчилж, юуг сайжруулж, юуг шинээр бүтээх ёстойг бодитоор гарган тавьж буй юм. Гаргаж тавьснаар зогсохгүй нийслэл хотоос нааш өргөн хэлэлцүүлэг явуулж, эрдэмт мэргэд, ард олны санааг тусгаж явсаар “Их наяд-Увс” хөтөлбөрийг боловсруулж баталлаа. Зургадугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Улаангомд зохион байгуулагдсан “Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулган”-аар “Их наяд”-ын зорилтоо тал бүрээс нь задлан шинжилж, ярилцсан юм.
Нарийвчилсан 180 үзүүлэлтэд суурилан гаргаж ирсэн Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаагаар Увс аймаг улсдаа дундаж хэмжээнд, баруун бүстээ тэргүүлж байна. Увсад буй бизнесийн боломж болон сүүлийн жилүүдэд эдийн засаг нь эрчимтэй өсөж байгаа нь итгэл найдвар төрүүлж байна. Өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми
40%
ҮЙЛЧИЛГЭЭ
ХАА
18%
ҮЙЛДВЭРЛЭЛ
11
“МАХ ТАРЬЯ” ХӨТӨЛБӨР “Хэл, хил, мал гуравтайгаа байвал Хэн баян бэ? Монгол баян” гэх яруу найрагчийн үг Увсад чухам үнэнээр оршиж байна. Увсын ард түмний гол амь зуулга болсон мал сүрэг эдийн засгийн хувьд ч гол хөдөлгөгч хүч болж буйг албаны тоо баримт харуулна. Хөдөө аж ахуй Увсад бий болж буй нийт баялгийн тэн хагасыг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл малчид маань аймгийн эдийн засгийн тэн хагасыг хариулж байна. 10 жилийн өмнө бол бүр 80 хувьтай байжээ. Гэхдээ малын ашиг шимийн үйлдвэрлэлд нэвтрүүлж, Увсын гэх бүтээгдэхүүн гаргасангүй. Ердөө л тооны өсөлтөөс эдийн засаг маань хамаарч байгаа нь харамсалтай, бас эрсдэлтэй хэрэг юм. Тоо баримт: Увс аймгийн нийт бэлчээрийн даац 2.1 сая толгой мал. Гэтэл аймгийн малын тоо толгой хэдийнэ 2.6 саяыг даваад байна.
Бэлчээрийн даац ихдээд ирэхээр хангай дэлхий шилгээж, хатуухан хариу авдагийг малчид мах цусаараа мэдэрсэн хүмүүс. Байгаль дэлхий бидний малыг багтааж шингээх хэмжээ нь дүүрчээ. Тэгэхээр яадаг хэрэг вэ? Үүнийг шийдэх арга замыг л “Мах тарья”гэж томъёолоод буй юм. Сэлэнгийнхэн тариагаа тарьж
Экспортын гол нөхцөл болох эрүүл малын сан Увсад байгаа учраас баруун бүсийг махны экспорт хийх гол бүс нутаг гэж төрийн бодлогод тодорхойлсон. Увс аймагт байгаа хоёр махны үйлдвэр БНХАУ болон ОХУ-д мах экспортлох зөвшөөрөлтэй. Энэ үйлдвэрүүдэд түшиглээд бусад аймгуудад стандартад нийцсэн мал нядалгааны цехүүдийг байгуулж, түгээрээ дамжуулан нэг цонхоор мах экспортлох боломжийг ашиглах хэрэгтэй юм. Хэрэв өөр аймгуудад энэ хэмжээний үйлдвэр байгуулагдвал сул зогсолттой тоног төхөөрөмжүүд болж хувирах магадлалтай. ХХААЯ-ын МАА-н газрын дарга О.Ганибал
12
амьдардаг. Өмнөговьд уул уурхайгаа даган амьдарч байна. Харин Увсчууд бид “мах тарина”. Хамгийн товчхондоо мал аж ахуй, газар тариалангийн уялдаа холбоог сайжруулах зорилт. Увсад мал бэлчээх боломжтой 4,9 сая га талбайд 8,000 малчин өрхийн 16,300 малчин хөдөлмөрлөж байна. Харамсалтай нь эдгээр малчид нэг малаасаа дунджаар 44,424 төгрөгийн ашиг шим хүртэж буй юм. Буянт малаасаа бүтээж буй баялагийн маань ихэнхийг мах, ноос, ноолуур, сүүн бүтээгдэхүүнүүд эзэлж байгаа. Өнөө л төвөөс алслагдсан байдлаасаа болж үүнийхээ ихэнхийг өөрсдөө хэрэглээд жилийг тойрдог.
“Увс аймагт мал аж ахуй, газар тариаланг хослуулсан хөгжүүлэх төлөвлөгөө” гэсэн урт нэртэй төлөвлөгөөг бид товчилж, “Мах тарья” гэдэг санаанд хураангуйлсан. Бэлчээрийн даац хэтэрч, малын тоо толгойг өсгөх боломжгүй болсон, ашиг шимийг нь нэмэгдүүлэхээс өөр гарцгүй байдалд бид орчихоод байна. Ашиг шим нэмэгдүүлнэ гэдэг маань малаа хэрхэн тэжээх тухай энгийн ойлголт. Баруунтуруунд 40 мянган га, Улаангомын ойролцоо 8 мянган га сул байхад яагаад Улаанбаатараас хувьчилж аваад сураг нь алдарсан гэсэн услалтын системээ сэргээж, тэжээлийн ургамал тариалж болдогггүй юм бэ? гэсэн энгийн асуултад хариулах хэрэгтэй болж байна. Баруун бүсийн хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн О.Цогтгэрэл
Тоо баримт: Увс аймаг 2.5 сая толгой малтай, жилдээ 21.0 сая литр сүү бэлтгэж байгаа боловч бэлчээрийн хүрэлцээ хангамж, дэд бүтцийн хөгжил зэргээс шалтгаалж төвлөрсөн сум суурин газрын хүн амын сүүний хэрэгцээний 40-50 хувийг л хангаж байна.
Газар тариалангийн хувьд Увсчууд 50 мянган га-д тариа тариалж, баруун аймгаа гурилаар хангаж байсан нь өдгөө түүх болжээ. Одоо бол хуучин тарьж байсан газрөө дөрөв хуваасны нэгд л
Би Улаангомоос 15 километрийн зайтай, 500 толгой бог, 70 толгой үхэр, 20 гаруй толгой адуу маллаж амьдардаг. Үхрээсээ ашиг шим илүү хүртэхийн тулд өвөлд 5 машин бэд өвс, 10 машин зэгс өгч, чадвал 100 гаруй уут тэжээл базаадаг. Мөн бухаа өвөлд тусгайлан тэжээж, сүү үнэтэй үед үхрээ төллүүлж, ашиг шимийг нь хүртдэг. Манай багийн малчид ер нь энэ маягаар малаа маллаж, ашиг шимийг нь илүү хүртэх болсон. Ингэж тэжээсэн гунан үхэр намартаа 650-750 мянган төгрөгийн хооронд борлодог. Ингэхдээ ОХУ-д үйлдвэрлсэн малын тэжээл хэрэглэж байгаа юм. Манай Увсын гурилын үйлдвэрийн хивэг он гарахаас өмнө дуусчихдаг болохоор шимт чанар арай тааруухан Орос тэжээлээс өөр сонголт малчдад үлдэггүй. Улаангом сумын Есдүгээр багийн малчин Зугдар
Тэжээлийн өвс ургамал тарихдаа үр шим, гарцыг нь сайн бодох хэрэгтэй. Барууны өндөр хөгжилтэй орнуудад тэжээлийн ургамлуудаа хамтаар дагалдуулан тарьдаг. Мөн даршилж, хадгалж хамгаалах технологийн асуудал ч мөн босож ирнэ. Ерээд оноос малын үржил селекцийн бодлого суларсан. Мөн чанарын хяналтын лаборатори маш сул байна. Энэ тал дээр хөрөнгө оруулж байж, итгэлцэл үүснэ. Малдаа тариа тарьчихаад гурав хоногийн дараа махлаад зарчихдаг. Энэ бол эрүүл хүнс биш, эрүүл хандлага биш. “Бумномин” компанийн захирал М.Батцэнд
Мах тарья төслийн тойм үр дүн
тариалан эрхэлж байна. Гэхдээ энэ тариалан улсын дэмжлэг, татаас дээр л арай ядан тогтож байгаа. Мал аж ахуйн хувьд тоо толгой биш чанарыг чухалчлах цаг ирсэн. Ингэхийн тулд шууд л өндөр хөгжилтэй орнууд шиг ферм байгуулж, өндөр үнэтэй мал адгуулаад эхлэх боломжгүй. Харин одоо байгаа мал сүргээ хэрхэн үр ашигтайгаар ашиглах вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй болно. Үржил шимийг нь нэмэгдүүлж, дөрвөн улиралын турш хүртэхийн тулд тэжээл шаардлагатай болно. Харин энэ тэжээлийг нь ургуулах талбай, тариалах хүн Увсад хангалттай бий. Энэ уулзвараас л “Мах тарья” хөтөлбөр эхэлнэ. Тоо баримт: Монгол улс нүүрсээ тонныг нь 42 орчим ам.доллараар экспортолдог бол нэг тонн царгасны хорголжин тэжээлийн үнэ 310-330 ам.доллар.
Увсчууд өнөөдрийн байдлаар 815 га-д таримал тэжээл тарьж, 2000 тн ургац авч байна. Малчдын гар аргаар бэлтгэдэг хадлан бэлчээрийн даац чинээндээ тулсан ийм үед зудыг давах аргагүй болсныг бид бэлээхнээ харсан. Нэг тонн царгасны хорголжин тэжээлийн үнэ 310-330 доллар бөгөөд худалдан авах эрэлт Хятадад асар их байна. Гэтэл газар дээрээ бэлээхэн тариалах боломжтой малын тэжээлийн 1.1 хувийг л аймагт үйлдвэрлэж бусдыг нь ОХУ болон дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангаж байна.
Төлөв: ХХААЯ-ны мэдээлснээр баруун бүсэд орох хур тунадасны хэмжээ ойрын жилүүдэд нэмэгдэх төлөвтэй байна.
Их наяд хөтөлбөрийг боловсруулагчид тариалалтын үйл ажиллагааг эрчимжүүлэн өндөр ашигт таримал болон малын тэжээл тариалахад 10,0 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардах бол малын тэжээлийн үйлдвэрийг сайжруулахад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж тооцжээ. Увс аймаг нь Баруунтуруун, Улаангом, Тариалан, Тэс, Түргэн, Бөхмөрөн, Ховд сумуудад тэжээлийн ургамал тариалах, байгалийн хадлан бэлтгэх нөөцтэй. 30,000 га-гаас багагүй талбайд малын тэжээлийн таримлууд тарих бөгөөд дангаар царгас 15,000 га-гаас ихгүй талбайд тарьж, жилд хоёроос багагүй ургац авах зорилго тавьжээ. Тоо баримт: Баруун бүс нийт 100 мянган га эргэлтийн талбайтай. 10-аас дээш сая мал тогтмол байна. Эндээс хонин толгойд шилжүүлвэл 100 орчим сая мал, 20 мянга орчим тонн мах экспортлох боломжтой. Эх сурвалж: ХХААЯ
Азийн хөгжлийн банкнаас 15 сая долларын буцалтгүй тусламжийг ХАА хөгжүүлэх зорилгоор 12 аж ахуйн нэгжид олгосон. Цаашид энэ хэмжээг 150 саяд хүргэх боломжтой. Энэ төслийн хүрээнд ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, үйлдвэрлэх зорилготой жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд Монголын дөрвөн арилжааны банкаар дамжуулан зээл олгоно. АХБ-ны сууриан төлөөлөгчийн газар Андерс Петерсон
Завханчууд 62 мянган га тариалангийн эргэлтийн талбайгаасаа 8 мянга орчимыг л ашигладаг. Иймээс эргэлтийн талбайгаа бүрэн ашиглах “Мах тарья” санаачилгыг дэмжиж байна. Аймгийн засаг захиргаа “Завхан хүнс” групптэй хамтраад малын түүхий эд бэлтгэлийн системийн тогтолцоон дээр ажиллаж байна. Юуны өмнө бид сум болгон дээр мал нядалгааны цэг байгуулж, нэгдсэн журамд оруулсан. Эрдэнэт хивс компанийн зүгээс манай аймгийн хоршоодтой гэрээ байгуулж, Завханд жилдээ бэлтгэдэг 1400 тонн ноосыг бүгдийг нь авахаар болсон. Хамгийн чухал нь Тэлмэнд баригдах цахилгаан станцыг түшиглэж, БНХАУ-ын Ненши мужтай хамтран ХАА-н үйлдвэр технологийн парк байгуулахаар ажиллаж байна. Ненши муж хятадаас Араб руу мах экспортолдогоороо алдартай. Завхан аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Бат-Ундраа
Хөрөнгө оруулалтын чуулганаас хангалттай мэдээлэл авлаа. Боломжийн шинэ санаанууд ч гарч ирж байна. Ялангуяа “Мах тарья” хөтөлбөр миний бодож, хүсэж ирсэн зорилготой нийлж байна. Би ч гэсэн мах тарьж байгаа хүн. Газар тариалангийн үйлдвэрлэлийг 11 дэх жилдээ эрхэлж байна. Төмс хүнсний ногоо, эрдэнэшиш, царгас, чацаргана, үхрийн нүд гэх мэт газраас ургуулж болно гэсэн бүхнээ тарьж үзлээ. Малыг үр ашигтай тэжээж малласнаар нэг толгой малаас хоёр толгойн үр шимийг авах боломжтой гэдгийг одоо бид ойлгох цаг нь болсон. Зүүнговь сумын “Баян бөөрөг” хоршоо Д.Бадамсамбуу
13
ИХ НАЯДЫН УВС:
ОЛОЛТ
Э
БОЛОМЖ
нэ удаагийн Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулганаар баруун таван аймгийнхан зовлон жаргалаа ний нуугүй ярилцлаа. Чуулганд оролцогчид энэ хавар Увс аймгийн ИТХ-аас баталсан “Увс Их наяд2024 хөтөлбөр”-т багтсан эдийн засгийн томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх боломжтой эсэх тал дээр ухаан бодлоо уралдуулцгаасан юм. Увс аймагтай эдийн засгийн бүтэц болоод ирээдүйд олдож буй боломжийн хувьд тун төстэй Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан “Хоёр их наядын Ховд аймаг” гэсэн эдийн засгийн зорилт дэвшүүлж буйгаа чуулганы индрээс дуулгаснаас Их наядын санаачилга бусад аймгуудад хэрхэн нөлөөлж, идэвхжүүлж буйг харж болохоор байлаа.
14
Их наяд-Увс 2024 хөтөлбөрт нийт 35 төсөл сонгогдоод буйгаас, -Мах тарья -Чацарганажуулалт -Хуурай газрын далай-Увс нуур -Цахилгаанжуулалт -Санхүүч Увс гэсэн таван төсөлд нэн түрүүнд ач холбогдол өгч буй ажээ. Хөрөнгө оруулалтын чуулганы үеэр энэ төслүүдийг хэрэгжүүлэх бизнесийн орчинг хэрхэн бий болгох талаар төвлөрч ярилцсан юм. Их наяд ба ХАА, Аялал жуулчлал, Ложистик, Уул уурхай гэсэн сэдвээр хуралдсан салбар хэлэлцүүлгийн үеэр оролцогчид Их наядын тэмүүллийн өмнө тулгарч буй СОРИЛТ болон ОЛОЛТ, БОЛОМЖийг тодорхойлов.
СОРИЛТ 1 ОЛОЛТ 1
Төвөөс алслагдсан, зам харилцаа муу хөгжсөн
“Алс баруун хязгаар” гэдэг энэ алдарт үгийг хэн анх хэлсэн юм бүү мэд. Ямартай ч Монголчууд баруун таван аймгийг алслагдсан, аглагт суугаа хүмүүс мэтээр төсөөлсөөр иржээ. Энэ нь дэд бүтэц, зам харилцаа муу хөгжсөнөөс болсон хэрэг. Энэ бол Увсчуудын өмнө тулгарч буй хамгийн бодит сорилт. Чухам энэ л бэрхшээлээс болоод Увсчууд өдий болтол улсын төсвөөс татаас авч, өнөө маргаашаа аргацаасаар ирсэн нь гашуун ч гэсэн үнэн юм. Харин бид сорилтыг даван туулах талаар ямар арга зам эрэлхийлсэн бэ? Энэ асуултанд өгөх дорвитой хариулт бидэнд алга. Учир нь бид өнгөрсөн хугацаанд санаж сэдсэн зүйлээр тун маруухан явж иржээ. Хөгжил буурай байгаагийн шалтгааныг ямар нэг зам, дэд бүтэц рүү чихэж ирсэн нь магадгүй Увсчууд бидний хамгийн том алдаа.
ОХУ, БНХАУ-ТАЙ ЗАСМАЛ ЗАМААР ХОЛБОГДОЖ БАЙНА.
Их наяд хөтөлбөрийг боловсруулагчид чухам энэ алдаагаа засахыг уриалж буй юм. Нүдээ өргөж, их уулсынхаа дээгүүр давж сэтгэхийг л хүсээд байгаа хэрэг. Улаангомоос Улаанбаатар хүртэл 1500 километр. Дан ганц нийслэлийн зүг харах биш, эргэн тойрондоо 1500 километрт гортиг татаад харвал 40 сая хүнтэй, ид хөгжин цэцэглэж буй томоохон зах зээлүүд тодорч ирнэ. Энэ бол бага орны алслагдсан аймгийн иргэн биш, энэ дэлхий ертөнцийнхөө нэг хэсэг гэдгээ ухаарах тухай яриа юм. Гэтэл бидний энэ боломжийг биднээс түрүүлж олж хараад хүмүүс хөдлөөд эхэлчихлээ. Япончууд гол хөрөнгийг нь хянадаг Азийн хөгжлийн банк баруун бүсийг хөндлөн гулд зам тавьж байна. Ярант-Ховд-Өлгий-Улаан байшинт чиглэлийн баруун бүсийн босоо тэнхлэгийн 743 км зам барьж барих төслийн хоёрдугаар шатанд 125 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болсныг АХБ-ны зүгээс хөрөнгө оруулалтын чуулганы үеэр мэдэгдлээ. Баруун хязгаараар тавьж буй энэхүү зам ашиглалтанд орсноор Увсчууд ОХУ болон Хятад руу засмал замаар зорчих боломжтой болно.
Улсын хэмжээнд эдийн засгийн өсөлт 17-5 хувь болтлоо буурчихаад байхад Ховд аймгийн эдийн засаг 30 хувийг давж өслөө. Энэ бол баруун бүсэд боломж байгааг харуулж буй үзүүлэлт. Ховд аймгийн газар нутаг дээр нийт 950 км хатуу хучилттай зам баригдлаа. Монгол Алтайн нуруунд Монголын хамгийн хүнд нөхцөлтэй замын бүтээн байгуулалт өрнөж, 700 километрийг тавиад байна. Энэ зам бол зөвхөн тээврийн ач холбогдолтой төдийгүй орон нутгийнхаа нөөцийг зах зээлд хүргэх боломж. Увс аймаг ч энэ замаар дамжаад томоохон зах зээлүүдэд гарах боломжтой. Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан ОХУ-ын Холбооны зөвлөлийн зургадугаар сарын 16-ны тогтоолд Үндэсний фондоос төмөр зам тавих ажилд 86,0 тэрбум рублийн хөрөнгө оруулалт тусгагдсан. Барилгын ажил энэ онд эхэлнэ. Цаашдаа Монгол Улсын Засгийн газар дэмжвэл Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУын Шинжаан Уйгартай холбох бололцоотой . Энэ төмөр зам тавигдсанаар Ази Номхон далайг холбосон төмөр замын сүлжээнд холбогдоно гэсэн үг. Мөн түүнчлэн Кызыл Хандгайтын чиглэлд Холбооны М-54 зам тавихаар урьдчилсан тохиролцоонд хүрээд байгаа бөгөөд энэ ажилд 716 сая рублийг төсөвлөсөн.. ОХУ-ын Тувагийн ГЭЗХАА-ийн дарга Ч.Ондар:
Увс аймгийн хамгийн том давуу тал бол байрлал. Баруун таван аймгаас хойд хөрш рүү чиглэх гол замын уулзвар Увсад байгаа. Завхан аймгийн ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал Хуучин Улаанбаатар хотын тойрсон бүсэд хөгжлийн боломж их байсан бол одоо хил дагуу аймгуудад илүү боломж гарч ирээд байна. Германд айлчлах үеэр тэндэхийн бизнесменүүд Европын бүтээгдэхүүнийг заавал Улаанбаатараар дамжуулах биш, баруун бүсээр дамжуулаад Монгол болон Хятадын баруун мужуудад хүргэх боломжтой талаар ярьж байсан. Түүнчлэн Сибирийн бараа бүтээгдэхүүнийг Хятадруу, Хятадын бүтээгдэхүүнийг ОХУ-д гаргахад манай нутгаар дамжуулсан нь ашигтай. Энэ тал дээр гурван улсын зүгээс ихээхэн анхаарал хандуулж байгаа. Одоо Увс, Ховд аймгуудыг холбосон 160 километр замыг тавих шаардлагатай байна. Энэ зам шийдэгдвэл Увс аймаг Ази Европыг холбосон эдийн засгийн урсгалтай нэгдэнэ. Увс аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн: Увс дахь Хаан банкны салбарын зээлийн багц анх удаа 100 тэрбумд хүрсэн. Ер нь аймгийн хэмжээнд 150 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэлт байна. Үүний 50 орчим хувь нь бизнесийн , хөрөнгө оруулалтын зээл байгаа нь сайн үзүүлэлт. Хаан банкны баруун 5 аймаг хариуцсан Иргэдийн банкны захирал Ц.Батсайхан
15
БОЛОМЖ 2
Увс аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажил Шинэчлэлийн засгийн газрын үеэс эхлэн эрчимжсэн. Үүний үр дүнд Өвөрхангай аймагт ирээд зогсдог байсан хатуу хучилттай зам өнөөдөр Архангай аймгийг хөндлөн гулд туулж, ойрын хоёр жил хүрэхгүй хугацаанд Улаангом хотыг нийслэл хоттой холбохуйц ойртож ирээд байна. Өмнө нь пургон машин дор хаяж 48 цагт туулдаг байсан энэ замаар өнөөдөр жип машин 30 орчим цаг, нийтийн тээврийн автобус 36 орчим цаг явж буй юм. Хэвтээ тэнхлэгийн зам ийнхүү сайжирснаар Увсчууд төвийн бүсийн хөгжилтэй хөл нийлүүлэх үүд нээгдэнэ. Нийслэл хоттой засмал замаар холбогдсоноор үүсэх боломжуудыг тоочоод барахгүй юм.
Манай сумын дэргэдүүр тавигдсан шинэ замыг Монголд байхгүй зам гэж үнэлсэн. Энэ замаа дагаад төвлөрөл үүсгэх, сумын төвдөө дор хаяж 500 өрх суурьшуулах бодлого барьж байна. Энэ нь өөрөө зах зээл эрчимжихийн эхлэл болно. Наранбулаг сумын засаг дарга Ю. Баттулга
Увс нуур баазад төсвийн 323 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 43 ортой 7 гэр, 100 хүн хүлээн авах ресторан барьсан. Морьтны өргөө ХХК-с нэмж оруулж буй 615 сая төгрөгөөр 100 ортой нийт 25 гэр, рестораны суудал 150, боловсон бие засах газар, усанд орох газар, тоглоомын талбай, машины зогсоол зэрэг зүйлсийг хийнэ. Ном-Хур ХХК-ийн захирал Ч.Дүгэр
Нийслэлтэй хар замаар холбогдож байгаа энэ үед аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах нь том боломж. Увсчуудын хувьд эхний ээлжинд дотоодын аялал жуулчлалыг татах нь зөв гэж харж байна. Энд бий болгосон бааз суурь дээрээ тулгуурлан олон улсад гарах арга замыг эрэлхийлнэ. Хэрэв Боршоогийн боомтыг олон улсын статустай болговол жуулчлалд том гарц нээгдэнэ. Гэхдээ энэ боломжийг бий болгохын тулд бид эхлээд аялал жуулчлалын нэрийн хуудас болсон бүтээгдэхүүнтэй болох хэрэгтэй. Их наяд хөтөлбөрт үүнийг нуурын аялал жуулчлал гэж тодорхойлсон. Увс аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд
Франц жуулчдыг төвийн аймгуудаар тойроод буцах биш баруун хязгаарын энэ гайхамшигт байгалийг үзэх боломж бүрдүүлэх хэрэгтэй байна. Жишээлбэл Увс нууранд далбаат завьны спорт хөгжих бүрэн боломжтой юм. Гэхдээ аялал жуулчлал, үйлчилгээний чанар, үндэсний онцлог хоёрын уулзвар дээр хөгждөг гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Францын элчин сайд Ив Делунэ Угсаатны зүйн аялал жуулчлалын нөөц Баруун Монголд их байна. Өрнө дорнын өндөр хөгжилтэй орнуудад амьдарч байгаа Ойрад язгуурт олон хүний хувьд уугуул соёл, зан заншилтайгаа учрах хамгийн том боломж нь баруун хязгаарт байна. Увс аймгийн АН-ын дэд дарга Б.Бат-Амгалан БИЗНЕС САНАА
Манай нөхцөлд тохиромжтой байж болох, олон улсын туршлагаар батлагдсан нэг бизнес бол зам дагуух зогсоол буюу “road side station”. Хуучин цагаар бол өртөөний санаа. Энэ нь зөвхөн машинаа тавиад амрах зогсоол биш засвараас эхлээд бүх төрлийн үйлчилгээтэй бичил цогцолбор. Хувийн хэвшил хөрөнгөө оруулж, орон нутаг стандарт шаардлагаа тавьсанаар одоогийн зам зуурын гуанзнуудаас илүү ашигтай ажиллах боломж байна. Монголын ложистикийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд
Увс аймгийн хувьд газар зүйн байршил маань давуу тал болж буй юм. Ялангуяа Улаангомоос Хандгайт хүрсэн хатуу хучилттай зам маань шууд Баруун Европын олон улсын замтай холбогддог. Увс аймгийн ХБХ-ийн дарга З.Ганболд
ТӨСӨЛ
БОЛОМЖ 1 БИЗНЕС САНАА
16
Баруун бүсэд урдуураа Ховд аймгийн Манхан Дарви сумдын хооронд 100 км, Дарвиас Алтай хот хүртэл 250 км, Алтайгаас Баянхонгор хүртэл 250 км зам тавьсан. Хойгуураа Улаангомоос Үзүүрийн булаг хүртэл замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр бариад байна. Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга: Б.Шинэбаатар
НИЙСЛЭЛ ХОТТОЙ ЗАСМАЛ ЗАМААР ХОЛБОГДОНО
НУУРЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Хоёр сая төгрөгт багтаасан аялалын багцаар хотынхон Тайланд, Тайвань зэрэг улсууд руу их явдаг. Тэгвэл яагаад дотооддоо ийм багцыг санал болгож болохгүй гэж? Сум хоорондын нислэгийн төсөл хэрэгжиж эхэлсний дараа Отгонтэнгэр-Увс, Хяргас нуурАлтай таван богд гэх мэт долоо хоногийн багц санал болгоход маш олон хүн дуртай сонгоно. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав
БОЛОМЖ 3
СОРИЛТ 2
Эрчим хүчний хараат байдал
Эрчим хүчний хараат байдал бол зөвхөн Увс биш баруун таван аймгийн толгойны өвчин. Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2013 онд 127.1 сая кВт/ цаг байснаас нийт хэрэглээний 28.6 хувийг Дөргөний усан цахилгаан станц үйлдвэрлэж, үлдсэнийг ОХУ, БНХАУ-аас импортолж хангасан байна. Оргил ачаалал өнгөрсний дараа эрчим хүчээ эргээд экспортлохдоо 35 орчим төгрөг буюу гурав дахин хямд үнээр зардаг бөгөөд жил бүр улсын төсвөөс татаасаар 5 тэрбум төгрөгийг, баруун гурван аймгийн иргэдээс цахилгааны төлбөр 15 орчим тэрбум төгрөгийг ОХУ-д өгч байна. Гэтэл Увс аймгийн эрчим хүчний хэрэглээ жил бүр тогтмол 5-10 гаруй хувиар өссөөр буй юм.
60 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦ
Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт орших Нүүрст хотгорын ордыг түшиглэн 60 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийг Засгийн газар дэмжиж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлснээр Баруун бүсийн эрчим хүчний системийн хэрэглэгчид найдвартай цахилгааны эх үүсвэртэй болох юм. Улаангом хотод уг станцыг барихаа мэдэгдээд буй “Баруун Монгол Энержи” ХХК хөрөнгө оруулалтын чуулганы үеэр төслөө танилцуулсан юм. “Уг цахилгаан станцыг Бөхмөрөн суманд байрлалтай 564 сая тонн нүүрсний нөөцтэй уурхайн олборлолтын лицензийг эзэмшигч “Хотгор Шанага” ХХК-ийн охин компани болох “Баруун Монгол Энержи” ХХК нь 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар барихаар тооцоо судалгаа хийж байна. Бид станцыг барихад нийт 150-170 сая ам. долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзэж байгаа. Зөвхөн станцаар зогсохгүй Нүүрст хотгорын уурхайгаас Улаангом руу 100 км хатуу хучилттай зам тавина. Түүнчлэн ажилчдын хотхоныг ногоон байгууламжийн хамт барина . Станц, уурхайд ажиллах боловсон хүчнийг орон нутгаас бүрэн хангах ба ШУТИСтай хамтран бэлтгэхээр төлөвлөсөн”. Төслийн удирдагч Ц.Мөнхбаяр
Ямартай ч уг станц баригдсанаар Увсчууд төдийгүй баруун бүс ОХУ-аас эрчим хүчээр хараат байдлаас бүрэн гараад зогсохгүй, баруун аймгуудад хэрэгжиж буй Асгат, Хөшөөт зэрэг томоохон уул уурхайн төсөл, үйлдвэрүүд цахилгааны найдвартай эс үүсвэртэй болох боломж байгааг хөрөнгө оруулагчид олж харжээ. Станцыг дагаад 5001000 ажлын байр бий болоод зогсохгүй, дагалдах үйлчилгээний байгууллагууд ч бий болох нь ойлгомжтой. Төслийг хэрэгжүүлэгч компани Герман болон Хятадын томоохон банкнаас хөрөнгө оруулалтаа босгож, Засгийн газартай гэрээ байгуулж чадвал энэ онд багтан бүтээн байгуулалтын ажлаа эхлэхээр төлөвлөснөө Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулганы индрээс дуулгав.
17
Увс аймагт гадна болон дотоодын томоохон хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа нь хөгжил дэвшлээс хоцрох том шалтгаан болсоор ирлээ. Энэ нь дэд бүтэц сул хөгжсөнтэй холбоотой ч, түүнээс том нэг шалтгаан байна. Энэ бол сүүлийн 25 жилд бодлого тодорхойгүй, урсгалаараа явж ирсэн явдал. Бодлого сул, хөгжлийн хөтөлбөрүүдийн хүрээнд хийх ажлыг хэт нарийвчлан жижигрүүлснээс болж хариуцлага хүлээх хүнгүй болж, эрх мэдэл бүхий хязгаарлагдмал хүрээнд нийгмийн баялаг, бизнесийн үр ашиг хувиарлагддаг муу жишиг Увсад тогтоод байсан нь нууц биш. Энэ нь яваандаа авилга, хүнд суртлын ханыг үүсгэж, жирийн иргэдийн бизнес эрхэлж, амьдралаа өөд нь татах боломжийг хаагаад байсан юм.
УВС-ИХ НАЯД ХӨТӨЛБӨР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ДУУДАЖ БАЙНА
Харин Их наяд хөтөлбөр Увс аймагт энэ түрүүнд хөрөнгө оруулж, үр ашиг хүртэж болох төслүүдийг санал болгосон нь дээрх бэрхшээлийг шийдэхэд түлхэц өглөө. Мөн Увс аймгийн зам харилцаа, дэд бүтцэд дээр дурдсан нааштай өөрчлөлтүүд гарч эхэлсэн нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг зүй ёсоор татжээ. Их наяд хөтөлбөрийг сурталчилж, энэхүү шинэ тэмүүлэлийг бүс нутагтаа түгээх зорилготой Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулганы үеэр Увсад хөрөнгө оруулахаар шийдсэн цөөнгүй компани, аж ахуйн нэгжүүд сонирхолоо илэрхийлж, төслөө танилцууллаа. Бид сэтгүүлийнхээ энэ дугаарт ББХОЧ-ны үеэр танилцуулсан төслүүдээс онцлон, товч мэдээлэлийг хүргэж байна.
Сумдын тогтмол нислэгийг сэргээх төсөл:
Алслагдсан болон зам тээврийн сүлжээ хөгжөөгүй, зах зээлийн багтаамж багатайгаас агаарын тээврийн тогтмол үйлчилгээ хийдэггүй, алслагдсан бүс нутгуудыг холбох зорилгоор сумдын тогтмол нислэгийг сэргээх төслийг ИНЕГ-аас санал болголоо. Увс аймагт аймгийн төвөөсөө 100-аас дээш км зайтай 13 суманд нислэг хийхээр төлөвлөж буй буй бөгөөд нислэгийн тарифыг хөнгөлөлттэй нөхцөлөөр 30-69 мянган төгрөг байхаар тооцоолжээ. Хуучин царцаа ногооноор сум хооронд нислэгийн үйлчилгээ үзүүлдэг байсныг хүмүүс санаж байгаа байх. Харин сэргээж буй сум хоорондын нислэгт цагт 340 км/ц хурдтай нисдэг “Cessna Grand Caravan 208” гэдэг 11 хүний суудалтай онгоцыг сонгоод байна. Нислэгийн өртөгийн хувьд хагасыг нь төрөөс татаас маягаар олгоод, иргэдэд шуудангийн машины зардалтай адилхан ачаалал өгөхөөр тооцож байна. Бөхмөрөн сум руу л гэхэд 36.5 мянган төгрөгөөр ниснэ гэсэн урьдчилсан тариф гараад байгаа. “Чингис хаан” ОУНБ-ын Ерөнхий захирал М.Даваажав
Уг төслийн эхний шатыг 2016 онд багтаан хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ. Энэ төсөл хэрэгжсэнээр зөвхөн сум хооронд тогтмол нислэг үйлдэхээс гадна аялал жуулчлал, рашаан сувилал, яаралтай тусламж үзүүлэх гэх мэт олон чиглэлээр үйлчилгээ үзүүлэх ажээ.
18
Увс аймагт нийтдээ 1500 гаруй компани бүртгэлтэй байдаг. 1250 орчим компани үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн танхим дээр бол 80 компани бүртгэлтэй байгаа. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хөндсөн, бизнесийн шинэ гарц нээсэн аливаа арга хэмжээнд хуулийн дагуу МҮХАҮТ тэргүүлэн оролцдог. Иймээс Увсын бизнес эрхлэгчид танхимдаа нэгдэж, эрх ашгаа хамгаалах хэрэгтэй. Түүнчлэн энэхүү хөрөнгө оруулалтын чуулганаас гарсан үр дүн, төслүүдтэй танилцаж, бизнесийн цар хүрээгээ тэлэх тал дээр анхаарал хандуулахыг хүсье! МХАҮТ-ийн Ерөнхийлөгч: Б.Лхагважав Бидэнд сайхан байгаль орчин, дэлхийд танигдаагүй орон зай, хоёр том зах зээл гээд бүгд байна. Бидэнд юу дутагдаж байна вэ? Бидэнд зохион байгуулалт, хамтын ажиллагаа, зөв менежмент, зөв гаргалгаа дутагдаж байна. Засаг даргын орлогч Б.Цэцээ
БИЗНЕС САНАЛ
СОРИЛТ 3 ОЛОЛТ 2
Увсыг томоохон хөрөнгө оруулагчид тоодоггүй
Увс аймагт ирэх болгондоо шинэ барилга байшин, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг харж, илүү хурдацтай хөгжиж байгааг анзаарч байна. Бидэнд танай бизнес эрхлэгчдээс суралцах, туршлага судлах, хамтран ажиллах зүйл их байна. Ялангуяа ЗХУ-ын үед Тува улс эсгийний үйлдвэрлэлээ зогсоосноос хойш энэ чиглэлийн үйлдвэрлэл тасалдсан. Тиймээс эсгий, арьс шир, ноосны үйлдвэрлэлээ дахин сэргээх хүсэлтэй байгаа. Тува улсын Дээд хурлын “Үйлдвэрлэл, төсөв, санхүү хариуцсан хороо”-ны дарга: М.Чульдум www.zasag.mn
Аймгийн төвөөс 3.2 км зайд голын дээд талдаа байрлаж байгаа ус бохирдуулах аюултай Адарганы хогийн цэгт байгалийн нөхөн сэргээлт хийснээр Увс аймагт хог боловсруулах үйлдвэрийн ажил эхэлжээ. Хог боловсруулах үйлдвэртэй болсноор Улаангом хотод зөвхөн орон сууцны айлуудын хогийг цуглуулж авдаг байсныг больж, гэр хороололын хогийг ч цуглуулж авдаг болох ажээ. 2013 онд Улаангомын хогны менежмент, эдийн засгийн төлөвлөгөө, хогны үйлдвэрийн зураг төслийг маш сайн хийсэн нь бидний ажлыг хөнгөвчилж байна. Мөн иргэд маш сайн хүлээн авсан. Үйлдвэрийн барилга байгууламжид 450-460 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Ер нь дэлхийн жишгээр хог боловсруулах үйлдвэр гурван санхүүгийн эх үүсвэрээр ажилладаг. Энэ нь хогийн хураамж, ялгасан хогийг зарах, төрийн санхүүжилт юм. Төсөл Улаангомд амжилттай хэрэгжвэл сумдын хог руу орохоор төлөвлөөд байна. Элемент ХХК-ний захирал Г.Баярсайхан
Баруун бүсэд нэг л хог боловсруулах үйлдвэр хэрэгтэй гэдгийг З.Баярсайхан захирал онцолсон юм. Иймээс юун түрүүн Элемент ХХК-ний зүгээс Баян-Өлгий, Ховд аймгуудад хог ялгах цэгүүдээ байгуулж, хамтран ажиллах талаар эдгээр аймгуудын удирдлагатай зөвшилцөх ажээ. Хог хаягдлын төлбөрийг аймаг сумдын ИТХ-аас тогтоодог байсныг шинээр батлагдах хуулийн дагуу төрөөс тогтоож өгөх юм.
БОЛОМЖ 6
Хог боловсруулах үйлдвэр:
Газрын тосны хайгуул:
Увс аймаг нь уул уурхайн асар их нөөцтэй бөгөөд өнөөгийн байдлаар ашиглалтын 41, хайгуулын 48 лиценз олгогдсон байна. Цаашид ч хайгуул, геологийн ажлын дүнд нөөцийн хэмжээ өсөх боломжтойг хөрөнгө оруулалтын чуулганд оролцогчид онцолж байв. Өнгөрсөн хугацаанд энэ их нөөцөөс зөвхөн нүүрсийг ашиглаж, гар аргаар алт олборлогчид үр шимийг нь хүртэж байсан бол сүүлийн жилүүдэд Увс аймагт газрын тосны орд бий эсэхийг илрүүлэх сонирхолтой хөрөнгө оруулагчид гарч ирээд байна. ББХОЧ-ны үеэр Увс нутгийн ард иргэдийн анхаарлын төвд байгаа уг хайгуулын төслийг хэрэгжүүлэгч талаас мэдээлэл хийлээ.
Уул уурхай бол Баян-Өлгий аймгийн хөгжлийн гарц юм гэдгийг бид хүлээн зөвшөөрсөн. Аймгийн хэмжээнд байгаа 25 ашиглалтын лицензээс цементийн үйлдвэр барих, гянт болд олборлох асуудал болон олон жил яригдаж байгаа Асгатын мөнгөний орддоо найдлага тавьж, Засгийн газрын хэмжээнд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Баян-Өлгий аймгийн засаг дарга Х.Дармен
И.Сэлэнгэ: “Монголиа Гладвилл Увс Петролиум” ХХК-ний дэд захирал - “Манай компани 2011 онд “Увс 1” талбайд хайгуул явуулах тендерт ялалт байгуулж, хайгуул хийх эрхтэй болсон. Засгийн газар болон ҮАБЗ-ийн хурлаар удаа дараа орж, холбогдох яамдаас мэргэжил болон бодлогын зөвлөгөө авсны үндсэн дээр энэ оны тавдугаар сард бүтээгдэхүүн хуваах гэрээ хийсэн. Хэрэв энэ газар нутгаас эдийн засгийн үр ашигтай газрын тосны нөөц илэрвэл 13.6 хувийг нөөц ашигласны төлбөрт өгнө. Монголд Улсад нөөц ашигласны төлбөрийг дунджаар 7 хувиар өгдөг. Мөн гэрээний дагуу хайгуулын явцад байгаль хамгаалах ажилд 31 сая ам.доллар зарцуулна. Илэрцийн хэмжээ нэмэгдэх тусам Засгийн газрын эзлэх хувь ихсэхээр гэрээнд зааж өгсөн. Хэрэв 500 мянган баррелиас их бол манай компани 55 хувь, Засгийн газар 45 хувь эзэмших бол нөөцийн хэмжээ ихсэхийн хэрээр Засгийн газрын хувь нэмэгдэж, хэрэв 15 сая баррелийн нөөц илэрвэл 60 хувийг эзэмшдэг болно. Хайгуул энэ онд Малчин сумын нутагт эхэлнэ. Бид сүүлийн үеийн компьютержсэн технологиудыг ашиглаж, зүсэлт хийх MRI арга буюу CT scan технологиор хайгуулаа хийнэ. Энэ скандаж авсан мэдээллээ боловсруулах замаар газрын тосны агуулгын гурван хэмжээст зургийг гаргаж ирдэг. Уг зургийнхаа дагуу өрөмдлөгийн ажлыг төлөвлөдөг. Уламжлалт технолологоор ийм хайгуулыг 3 жилд хийдэг бол энэ технологиор бид 5-12 сарын дотор хайгуулын эхний үр дүндээ хүрэх боломжтой.
Дэлхийд Катар, Кувейт, Саудын Арабын иргэд хувцсан дээрээ улсынхаа нэрийг биччихээд явж байхад ямар ч зочид буудал, албан байгууллага өндөр хүндэтгэлтэй ханддаг. Яагаад гэвэл тэд төлбөрийн чадвартай. Тэд бол өөрийн газар нутгийн баялаг, ашигт малтмалаа зөв ашиглаж, баяжсан хүмүүс. Ирээдүй үеэ ингэж амьдраасай гэж хүсэж байгаа бол уул уурхайгаа хөдөлгөхөөс өөр замгүй. БИЗНЕС САНАА
БОЛОМЖ 5
Хамгийн чухал нь иргэдийн оролцоо юм. Увс аймгийн иргэд Их наяд хөтөлбөртэйгээ танилцаж, хөгжлийн чиглэлээ мэдэх авах хэрэгтэй. Энэ чуулганаар хэлэлцсэн асуудал, гарцуудыг иргэдэд хүргэж, аль болох олон хүнд амьдралдаа өөрчлөлт хийх боломж олговол бидний зорилго биелж буй нь тэр юм. Монголын эдийн засгийн форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ган-Очир
Баруун аймгуудад байгалийн өнгөлгөөний чулууны ордууд их бий. Газрын гүнд үүссэн, өнгө, чанар сайтай чулууны ордууд он цагийн эрхээр байгаль дээр ил гарчихаад байгааг бид анзаардаггүй. Гэтэл Монголд таван жилийн дараа өнгөө алдчихдаг Хятадад үйлдвэрлэсэн хиймэл чулуугаар өнгөлгөө хийж байна. Монголын Геологийн холбооны УЗ-ийн гишүүн А.Готовсүрэн:
19
ӨСӨН НЭМЖ, ӨРНӨН ДЭЛГЭРЭХ
УВС НУТАГ Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины “Увс хурд 2015” даншиг наадмын тэмдэглэл
УЛАМЖЛАЛ, ТЭМҮҮЛЭЛ ШИНГЭСЭН УТГА ТӨГӨЛДӨР НЭЭЛТ
Наадам гэдэг дан ганц хүн ард олон мянгаараа цуглаж, хөгсөж цэнгэхийн нэр биш билээ. Наадамд өөрийн учир шалтгаан, зорилго байх ёстой. 256 бөхөөс цолгорон түрүүлж буй аавын хүү, эсвэл 200 морьны дундаас хурдан хүлэг нь айрагт багтсан уяачийг хамаг наадамчид танихгүй ч бахдаж, бахархаж, сонин болгон хэлэлцдэгийн цаана томоохон учир шалтгаан бий. Үүний цаана монгол хүн гэдгээ мэдрэхийн, ёс уламжлал, эх түүхийнхээ эзэн гэдгээ санаж сэрэх, сэрээх зорилго бий юм. Басхүү ажил амьдралын эрхээр эх орны дөрвөн зүг найман зовхист, дэлхийн олон улсад амьдарч буй ах дүүс, анд нөхөд зорин уулзаж, дурсамж сэрээх, ирээдүйн сайн сайхны тухай итгэл зориг нэгдэх цаг хугацаа юм. 20
Газар газраас хуран ирсэн наадамчидын сэтгэлийг өргөн цэнгүүлэх, баяр бахдалыг төрүүлэх, ёс уламжлал, хөгжил дэвшилээ гайхуулах хамгийн чухал арга хэмжээ бол нээлт байдаг. Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тэмдэглэх комисс энэ удаа нээлтэндээ онцгой анхаарал хандуулж, сэтгэл тавин ажилласан нь харагдаж байлаа. Бөхийн амьд домог дархан аварга Х.Баянмөнх, хөдөлмөрийн баатар Б.Жанцансамбуу, 90 жилийн ойн баяр наадмын сурын харваанд тэргүүлсэн Улсын мэргэн Д.Нормжаа нар алтан соёмбот далбаагаа шинэ цэнгэлдэхдээ мандуулж, Увс аймгийн Засаг дарга Ц.Цэндсүрэн нээж үг хэлснээр, баяр наадам эхлэв. Наадмын нээлт Дөрвөн ойрадын бий биелгээний сүрлэг үзүүлбэрээр эхэллээ. 1000 хүүхдийн бүжиг, икэлийн чуулгын тоглолтыг дэргэдээс нь үзсэн наадамчид байтугай, дэлгэцээр үзсэн хүмүүс ч бахдан магтаж байв. Бүжигчин хүүхдүүдийн цовоо сэргэлэн, сүр жавхлантай, тайзны нэмж хачирласан хуурмаглалгүй үзүүлбэрээс ойрад бий биелгээ гэгч тэдний сэтгэл, яс маханд байгааг, харж болохоор байв.
Бий биелгээний үзүүлбэрийн дараа Цагаан шонхор, Увс нуур, чацаргана, бух ноолдоон зэрэг баяр наадамд зориулж, тусгайлан дэглэсэн бүжгийг толилуулсан. Монголчуудын цэнгэл нь бүжиг, тэд хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлцөртөл бүжин наадах бөлгөө гэсэн Нууц товчооны үгс чухам энэ л нээлтэн дээр амилж, цэнгэлдэх даяараа суудал дээрээ өндөлзөн баярлацгаав. Залгаад үндэсний хөгжмийн чуулбар тоглолт үргэлжилэхэд нутгаа тэмцэж ирсэн хүмүүс, баяр наадамдаа сэтгэл тавин бэлдсэн наадамчин олны сэтгэлд уярал, ухаарал, бахархал зэрэгцэн төрсөн нь дамжиггүй, . “Амьдралдаа
ийм сайхан наадмын нээлт үзсэнгүй” гэж нэрт бий биелгээч Зинаметрийн нулимс цийлэгнүүлэн хэлсэн үг, Монголын балетын урлагийн нэрт зүтгэлтэн Б.Жамьяндагвын “чадварлаг, чин сэтгэлээсээ байна”
гэх үнэлгээ, Увсын наадмын нээлтийн талаар нийгмийн сүлжээнд тавигдсан сэтгэгдлүүдээс энэхүү нээлт хүний сэтгэлд хэрхэн хүрсэн нь ойлгомжтой байв. Гурван сарын турш баяд, дөрвөд, захчин, хотон биелгээг хичээнгүйлэн бэлдсэн хүүхдүүд, ар гэрээ умартан тэднийг бэлтгэсэн багш нар, Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэсийн хамт олны зохион байгуулалтыг энд онцлон сайшаамаар байна. Үүн дээр нэмээд олон мянган хүн оролцсон бүжгийн үзүүлбэрийг нэгтгэн дэглэсэн төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатарын хөдөлмөр, туршлагыг тэмдэглэх хэрэгтэй болов уу. Нээлтийн ёслолын үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нутгийн зон олондоо хандан үг хэлсэн бол, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн Д.Дорлигжав мөн хүндэтгэлийн үг хэлж, төрөөс олгосон Хөдөлмөрийн гавьяаны Улаантугийн одонг гардуулсан юм. Уламжлалт урлаг соёл, төрт ёс, ёс заншилаа нэгэн талбайд, нэгэн цагт нэгтгэн үзүүлэхийг хичээж, хийж чадсан энэхүү нээлтийн ажиллагааг Увс нутгийн зон олон дараагийн тэгш ой хүртлээ бахархан ярина гэдэгт итгэлтэй байна.
МОНГОЛ БӨХИЙН ИХ БАЯР
Бөхөө дээдлэж, хүдэр бадархан эдгээр эрсийг хүндлэн хайрлахын шалтгаан нь өнөөх л ёс уламжлал, бахархал билээ. Монгол хүний нүнжиг, хатуужил, хүч чадал, овсгоо самбаа
гүндүүгүй цайлган зан чанараас эхлээд хувцаслах соёл, уртын дуу гээд бөх хүний нэгэн биедээ тээж яваа биет хийгээд биет бус соёлын өвийг тоочоод баршгүй юм. Увсчууд монгол их бөхийн их баярын заллага айлтгаж, зохион байгуулсан нь ч үүнтэй холбоотой. Олныг огшоосон нээлтийн үеэр Монголын бөхийн их баярыг хүндэтгэн хүрэлцэж ирсэн Улсын цолтой хүчит бөхчүүдэд Увс аймгийн ард түмний нэрийн өмнөөс хүндэтгэн үзүүлж, эмээл хазаартай морь бэлэглэсэн нь наадмын нэгэн чимэг байлаа. Увс аймгаас Хорьдугаар зууны Манлай монгол бөх, дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй улсын цолтой 55 бөх төрсөн байдгаас амьд сэрүүн байгаа 41 бөхөд, хорвоогийн мөнх бусыг үзсэн 14 бөхийн гэр бүлийнхэнд, бусад аймгаас ирж барилдсан улсын цолтой найман бөхөд, 60-аас дээш настай аймгийн арслан цолтой бөхчүүддээ тус тус хүндэтгэл үзүүллээ. Мөн бөхийн их баяраа хүндэтгэн, хүч үзэхээр хүрэлцэн ирсэн Дархан аварга А.Сүхбат болон энэ цагийн идэрмэг хүчтэнүүд болох Улсын харцага Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан тэргүүтэй бөхчүүдийг Увсын ард
түмэн халуун дотноор хүлээн авч, уухайлж байлаа. Бөх тайлбарлагч Батнасангаас сэтгэдлийг нь сонсоход, “Бөхдөө хайртай ийм ард түмний дундаас хүчтэнүүд төрдөг нь аргагүй юм” даа хэмээсэн юм. Ойн баяр наадамд зориулсан үндэсний бөхийн барилдаан, “Монгол бөхийн баяр”-т дархан аварга А.Сүхбат, аварга С.Мөнхбат, арслан Б.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын 256 бөх зодоглосноос Увс
аймгийн Улаангом сумын харьяат, улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын харцага Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ. Энэ жил бэлтгэл сайн байж, баяр наадмын сорилго барилдаан болон Увс нуур галын сорилгод түрүүлж, өнгөтэй байсан Улсын харцага Ө.Бат-Орших нутгийнхаа түүхт ойгоор ч босоо байлаа. Монгол бөхийн ариун нэрийг хов живээр гутаагчдын гүжир үгсийг шилгээж, баяр наадмаар “бөх хүн бүдүүн өвсөнд” гэгч болсон харамслыг тайлж, энэ цагийн манлай харцага нутгийнхаа наадамд түрүүллээ. Түрүүлэхийн тулд тэрбээр харцага А.Бямбажав, Ц.Содномдорж, Улсын арслан П.Бүрэнтөгс нарын хүчитнүүдийн илүүрхэн давж харагдав. Энэ наадамд Увсын хоёр Батсуурь, хүчит аварга С.Мөнхбат нарыг уран хурц барилдаанаар давж, үзүүрт хүрсэн харцага Б.Пүрэвсайханыг ч Увсын ард түмэн уухайлан дэмжиж байсан юм.
ХӨШӨӨ ТИЙШ ОЧИХ АРДЫН ЗАМ БАЛРАХГҮЙ...
Хорлоогийн Баянмөнх бол зөвхөн бөхийн зүтгэлтэн биш билээ. Анхдугаар үндсэн хуулиа батлалцаж, хэлсэн үг, хийсэн үйлдэл нь нийгэмд өдгөө ч хүч нөлөөгөө алдаагүй байгаа энэ буурлын хоёр зууныг дамнасан их үйлсийг нутгийн зон
21
олон нь хүндэтгэж, залуу насны дүрийг нь хөшөөнд мөнхөлж өглөө. Дэлхий дахинд, ялангуяа спортын алдартнуудад амьдад нь хөшөө босгох хүндэтгэлийн дээд хэлбэр бий. Гэхдээ ингэж хөшөө босгуулахын тулд тухайн спортдоо эргэлт, шинэчлэл хийж, эрин үеийг эзэлсэн хосгүй амжилтын эзэн болсон байх учиртай. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд Английн Манчестр хотод Манчестр Юнайтед клубийг удирдан Английн премьер лигт 13 удаа түрүүлсэн домогт дасгалжуулагч Сир Алекс Фергусоны хөшөө байна. Хөшөөг бүтээсэн уран барималч Б.Говьсайхан, “Монголын түүхт аваргын хөшөөг урлан бүтээх урилгыг хүлээж авахдаа маш их баярласан. Монголдоо төдийгүй дэлхийд нэр алдраа дуурсгасан алдартанг хэрхэн дүрсэлж гол нь юугаар товойлгож гаргах вэ гэдэгт анхаарлаа хандуулж санал бодлоо хуваалцсан. Дэлхийн их спортын түүхэнд түүний амжилт шуурга шиг дэгдэж мандан мандарсныг дүрсэлж арслан, заан, гарьдыг араасаа дагуулж буйг билэгдсэн юм” хэмээн өөрийн ажлаа тайлбарлалаа. Хөшөөний нээлтэн дээр Дархан аварга Х.Баянмөнхийн зон олондоо хандаж хэлсэн үг тэнд цугларагсдын сэтгэлийг хөдөлгөөд зогсохгүй, цахим сүлжээнд ч олон мянган хүн үзжээ. Наадам дууссан хойно ч өглөө оройдоо зочилж, зураг татуулах, үзэж сонирхох хүн зоны урсгал тасраагүй их аваргын хөшөө тийш очих ардын зам балрашгүй юм.
22
УЛСЫН ЦАРААТАЙ УРАЛДААН
Баруун бүсийн даншигийн хурдан морины уралдаан энэ удаа бүсээс давж, улсын цараатай боллоо. Учир нь Төв аймаг тэргүүтэй зүүн бүсийн аймгуудын цөөнгүй уяачид Увс нутгийг зорин ирж, уясан хүлэг нь тун амжилттай уралдсан юм. Наадмын монгол морьдын уралдааны айргийн тавын цувааг харвал 6 морь аман хүзүүдэж, 3 морь гуравт, 2 морь дөрөвт, хоёр морь айрагт хурдалсан Увс аймаг 30 медалиас 13-ыг авч, медалийн тоогоор тэргүүлжээ. Харин медалийн чанараар яривал, хязаалан болон их насны түрүүг авч, айргийн гурваас тавд 4 морь хурдлуулсан Төв аймгийн уяачид тэргүүллээ. Говь-Алтайн уяачид наадмын азарга, шүдлэн насны түрүүг авч, 1 морь айрагт хурдлуулснаар медалийн чанараар гуравт орлоо. Харин хөрш зэргэлдээ Ховд аймгийн уяачид соёлонгоо
түрүүлгэж, 3 морь айргаас урагш давхиулсан амжилтаар удааллаа. Завхан аймаг дааган насны түрүүг авсан бол Хөвсгөл аймаг их нас, хязаалан морьдын уралдаанаас хоёр айраг авч, Сэлэнгэ нутгаас нэг даага айрагдлаа. Харин наадмын эрлийз дээд насны морьдын уралдаанд Зүүнхангай сумын уугуул Н.Цэрэнтогтохын хүрэн, Зүүнговь сумын уугуул Улсын алдарт Уяач Б.Далайн хээр морьд түрүүлсэн нь энэ наадамд Увс аймгаас гарсан хамгийн өндөр амжилт байв. Энэ наадмын их насны морьдын уралдаанд сартай зээрд морио түрүүлгэсэн Төв аймагийн Жаргалант сумын уяач Б.Гантөмөр, шарга соёолонгоо түрүүлгэсэн Ховд аймгийн Буянт суын уяач Б.Отгонням нарт “Тэсо” групп, Увс аймгийн АН-ын дарга О.Цогтгэрэлийн ивээн тэтгэсэн УАЗ Пургон машиныг гардууллаа. Харин азарганы түрүүг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн мөн УАЗ ПУРГОН машинаар байлжээ.
АЙМАГТАЙГАА ЧАЦУУ СУМД
Энэ онд мөн Увс аймгийн Давст, Сагил, Түргэн, Тариалан, Малчин, Завхан сумдын 90 жилийн ой Хяргас сумын М.Парчины нэрэмжит ахлах сургуулийн 90 жилийн ой тус тус амжилттай зохион байгуулагдлаа. Аймгийн түүхт ойтой давхацсан эдгээр сумдын баяр наадам энэ удаагийн Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины “Увс хурд 2015” даншиг наадмын цар хүрээг улам өргөтгөснөөрөө онцлог байлаа.
УРЛАГААР АМЬСГАЛСАН ӨДРҮҮД
Энэ удаагийн баяр наадмын нэг онцлог нь өдөр алгасахгүй шахуу зохиогдсон урлаг соёлын томоохон арга хэмжээнүүд байв. Наадмын бүхий л урлаг соёлын асуудлыг Увс аймгаас гаралтай, урлагийн топ менежерүүд, УДЭТ-ын дарга Д.Цэрэнсамбуу, СТӨ-ний захирал Б.Байгалмаа, Улсын Филармоны захирал Ц.Даваасүрэн нар голлон удирджээ. Баяр наадмын соёлын арга хэмжээ “Шарс отгийнхон хаана байна” жүжгээр эхэллээ. Хоёр жарны турш манжийн ноёрхлыг эсэргүүцэн тэмцээд хүчин мөхөсдөж мөхлийн ирмэгт тулсан Зүүнгарын хаант улсын түүхээс сэдэвлэсэн бүжгэн жүжгийн цомнолыг доктор На.Сүхбаатар бичсэн бол гавьяат жүжигчин, бүжиг дэглээч Л.Ганчимэг дэглэн найруулж, Ойрад хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон амилуулжээ. Мөн наадмын өдрүүдэд ахмад уран бүтээлчдийн тоглолт болон Ээрэн хүрээ дуулалт жүжгийг төв теарт тоглолоо. Наадмын эхний өдөр шинэ баригдсан цэнгэлдэхийн жаврыг үргээсэн шоу тоглолт болж, Зууны манлай дуучин Б.Сарантуяа, АЖ Т.Ариунаа тэргүүтэй дуучид, Улсын филармони болон Увс нутгаас төрөн гарсан дуучид ая дуугаа өргөлөө. Баяр наадмын үеэр Улсын филармоний уран бүтээлчид, Баянмонгол, Морин хуур чуулгынхан Увс нутгийн зон олонд амьд, үндэсний хөгжмийн гайхамшгийг толилуулж, хоёр ч бүрэн хэмжээний тоглолтыг тоглосон юм. Харин наадмын сүүлийн өдөр Lemons, A sound хамтлагууд Увсад хүрэлцэн ирж, амьд хөгжмийн шоуг Ю.Цэдэнбалыг талбайд зохион байгууллаа.
УИХ-ын дарга З.Энхболд дарга “Увс аймаг үнэхээр сайхан хөгжиж, өнгө зүс нь ч өөдлөн дэвжсэн байна. Увсчууд 90 жилийн ойгоо угтаж их ажил хийжээ. Ажилсаг, хөдөлмөрч ард түмэн та бүхэнд халуун баяр хүргэе”
СЭТГЭЛ ШИНГЭСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Дархан аварга Х.Баянмөнхийн хөшөөт цогцолбороос гадна шинэ цэнгэлдэх хүрээлэн, Улаангом сумын зүүн хойд, баруун урд дөрвөн замын уулзварууд дээр баригдсан морин хуур, икэлийн хөшөө, гудамж төслийн тохижилтууд гээд онцолж болох олон арван бүтээн байгуулалтуудыг Увсын ард түмэн хийж амжуулжээ. Хамгийн олзуурхууштай нь 1985-1995 оны Увс аймгийн нийт төгсөгчдийн санаачлан байгуулсан “Увс залуусын амьдрал” ТББ-c 90 жилийн ойдоо зориулан бүтээлгэсэн “Чандмань Эх” цогцолбор буюу угталт үдэлтийн өндөрлөг байв. Аймгийн зүгээс 2015 онд “Миний гэрээс манай аймгийн хөгжил эхэлнэ”, “Миний Увс” гэсэн зорилтот аян зарлаж, иргэд эрвийх дэрвийхээрээ ойдоо хичээн бэлдсэнийг аймгийн төвөөс эхлээд сумын төвүүдийн тохижилт, өнгөө зассан байдлаас харж болохоор байлаа. Энэ хичээл зүтгэл, сэтгэлийнх нь төлөө нутгийн ойдоо зорьж очсон зочид бид талархах ёстой болов уу.
Аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ: Аймгийн ойд 30 гаруй мянган хүн хүрэлцэн ирсэн гэсэн урьдчилсан тооцоо гараад байгаа. Үүнээс гадна маш олон хүн ойн арга хэмжээнд хандив өргөсөн. Тэрхүү хандивын хүчээр ой сайхан элбэг дэлбэг боллоо. Аймгийн зүгээс тэдгээр хандивлагчиддаа хүндэтгэл үзүүлсэн. Танай сэтгүүлээр дамжуулаад ахин талархал илэрхийлье.
100 ЖИЛИЙН ОЙ ХҮРТЭЛ...
10 жилийн дараа 100 жилийн ойгоороо эргэн золгох хүртэл дурсан ярих зүйл арвинтай баяр наадам ийнхүү өндөрлөж, наадамчин олон хийж бүтээхийн өрнүүн хүсэл, орон нутагтаа хөрөнгө оруулж, хөдөлмөрөө шингээх шинэ санаа сэдэл, урам зориг тээсээр орон гэрээ зорьцгоолоо. Арван жил гэдэг нэг санахад богинохон юм шиг хэрнээ өнөөдөр төрсөн хүү тусад орох, тусад орж яваа нэгэн нь голомтоо бадраах, голомтоо бадрааж буй нэгнийх нь амьдрал тэгшрэх, амьдрал тэгширсэн нэгэн нь түмнийхээ төлөө хүчээ өргөх, өсөн нэмж, өрнөн дэлгэрэх цаг хугацаа юм. Энэ цаг хугацааны гэгээн эргэлтэнд эргэж баяртай учирхын ерөөл өргөн энэхүү тэмдэглэлээ жаргаая. Ш.Нүүдэл
23
УУЛ УСНЫ ДИВААЖИНД ӨНГӨРҮҮЛСЭН 7 ХОНОГ Тэр их усыг, тэр амар амгалан хязгаарыг орхиж үл төвдөхдөө би эргэн эргэн харсаар л байлаа. Хурдлан давхих машин намайг энэ нутгаас аваад зугатаж байгаа юм шиг л сэтгэгдэл төрөх бүрт би Хяргас нуурын зүг эргэн харсаар байсан юм. Тийн явсаар хар зам үзүүрийн булаг гэх газар дуусч, шороон замын дэржигнүүр Увс хэмээх диваажинд өнгөрүүлсэн гайхамшигт өдрүүд дууссаныг надад сануулав.
Долоохон хоногийн өмнө би яг энэ газраар давхин өнгөрч, толь шиг дардан замаар хурдлах тэрэгний цонхоор нар жаргах агшны Хяргас нуурыг анх алмайран ширтэж явсансан. Анхны энэ сэтгэгдэлээсээ салалгүй явсаар би их хотоо зорьж байна даа. Их сургуулийн найз минь нутагтаа ирж амрахыг хоёр ч жил шалсаны эцэст би гэдэг хүн Увс аймагт хөл тавьж байгаа нь энэ. Хөгжил буурай, алслагдсан хязгаарын аймаг гэх төсөөлөл минь буруу болох нь Үзүүрийн булгийн засмалаас эхлээд мэдрэгдэж эхлэв. Уул ус үзээгүй говийн хүү надад Хархираа, Түргэний уулсын хормойгоор дардан замаар давхиж явахад ямар нэг харь оронд, өнөө үзэсгэлэнт Швейцарт ч юм уу очсон юм шиг сэтгэгдэл төрж билээ. Мэдээж, шөнийн Улаангом миний төсөөлснөөс илүү том хот байсныг хэлэх хэрэгтэй. Увсад ирсэн анхны өдрийн өглөө би Улаангом хотын дээрээс дүнхийх мөнх цаст уулыг хараад алмайрч орхив. «Юунд хөшөөд зогсчихоов дээ» гэсээр гэрээс гарч ирсэн найз минь ямар үзэсгэлэнт нутагт амьдран суугаагаа анзаарахгүй байгаа нь илт. Увсын ард түмэн надад анхнаасаа л таалагдсан. Магадгүй энэ хүмүүс өглөө бүхэн эртлэн босож, энэ ариун дагшин уулсыг ширтдэг болохоор ийм цайлган сэтгэлтэй, найрсаг зочломтгой байдаг байх. Монголчууд бидний дунд улам бүр ховордсоор байгаа энэ чанарыг жинхэнэ үнэн төрхөөр нь би Увсад харлаа.
24
: Мөнх цаст
Анхны өдөр
Хархираан
уулс
Увсад байсан эхний өдөр найз маань намайг Улаангом хоттойгоо танилцуулав. Энэ ч хөшөө, тэр ч хороолол шинээр боссон. Энэ хороолол өмнө нь зэлүүд газар байсан гэж нүдээ гялалзуулан тайлбарлах найзынхаа ярианаас би Улаангом хот эрчимтэй хөгжиж байгааг мэдэж авав. Мэдээж хэрэг аймгийн ОНСМузейгээр орсон. Үзмэрийн хувьд баялаг ч дэглэлт нь нэг л хуучинсаг санагдсан. Ер нь манай бүх музей ийм л дээ. Музейгээр ормогц угтах Ю.Цэдэнбал даргын хэсгийг илүү эрхэмсэг байдлаар тохижуулж, гадаад дотоодын томоохон удирдагчидтай уулзаж буй дүрс, илтгэл тавьж буй дүрс бичлэгийг нь үзүүлдэг болмоор санагдсан. Увсын түүхийг үзэхээр орж ирсэн хэнбугайд ч энэ бүхэн л сонин болохоос биш их удирдагчийн нусны алчуур, эхнэрийнх нь даашинз төдий л чухал биш болов уу. Гадны музейгээр явахад тухайн цаг үеийнх нь дуу шуум, уур амьсгалыг бүрдүүлсэн танхимууд угтдаг. Үүнийгээ одоо бид зориглож хийх цаг болжээ. Хүрлийн үеийн олдворуудаараа алдартай Чандмань уулан дахь Тольдох толгойг сайхан тохижуулжээ. Дээш мацах үед шатыг нь арай л тохиромжгүй цутгасныг эс тооцвол энд гараад найзтайгаа элдвийг хүүрнэн Улаангом хотыг ширтэж суух сайхан байсан шүү.
Маргааш нь найз маань намайг гэрийнхэнтэйгээ суулгаж аваад төрсөн нутаг Зүүнговь сумаа зорьлоо. Зам улам элсэрхэг болсоор бид 100 км давхивуу үгүй юу говь, толгодын дунд ороод явчихлаа. Зүүнговь сумын төвөөс зүүншээ сунайж тогтсон Бөрөгдэлийн элс дэлхийн хамгийн хойд захын элсэн тогтоц аж. Тэнд үдлээд найз маань Өгөөмөр хайрханд гарахаар яаравчлан хөдлөв. Элсэн уулсын зулай дахь Өгөөмөрийн овооноос эргэн тойронд хараад өөрийн эрхгүй самсаа шархирсан даа. Тэндээс тал, хангай, говь байгалийн бүх л бүслүүрийг олж харсандаа биш, зүгээр л ийм хязгааргүй, элчилгүй байгалийн дунд зогсоодоо л гайхаж биширсэн байх.
25
Бид тэндээсээ Баян нуур гэх ер бусын тунгалаг нуурын хөвөөнд нэг хоноод цааш бас л элсэн толгодын дундуур аялаж эхлэв. Удалгүй найзын маань надад бэлдсэн бэлэг, элсэн цөлийн баян бүрд биднийг угтлаа. Урт булаг гэх энэ дагшин рашаанд өнгөрөөсөн хоёр хоногт би ёстой л амарсан шиг боллоо. Элсэн толгодын дундуур урсах урт булгийн ёроолоос би харин цөөнгүй олон ундааны сав гаргаж хаясан. Бидний хайнга зан энэ сайхан баянбүрдэд хүртэл хүрчихжээ.
ын эхэнд
нуур өр: Баян
ь өд Хоёр дах
Увсад байсан аялалын тав дахь өдөр бид Увс нуурын хөвөөнд ирлээ. Зүүнговь сумаас ийш ирэхэд Тарвагатай хөдөө гэж чилийсэн тал, Олон нуурийн үзэсгэлэнт хөндийг үзсэн. Биднийг Увс нуурын хөвөөнд ирэхэд жин үдийн нар шарж байлаа. Увс нуурын Тэс суманд хамаарах энэ хэсэг далайн эргээс ялгаагүй элстэй. Найз маань ч надад нутгаа гайхуулж, далайн эрэгт наранд шарж тарвалзах гэж заавал гадагшаа явах албагүй, Увсад хүрээд ирэхэд л болно гэж байлаа. Үнэхээр ч далайн эрэг дээр наранд шарж байгаагаас ялгаагүй нэг өдрийг Увс нуурын хөвөөнд тарвалзаж өнгөрөөсөн дөө.
Улаангомд эргэж ирээд би Увсад зургаа хоночихсондоо бараг л итгээгүй шүү. Нисэх мэт өнгөрсөн энэ зургаа хоногт би тал нутаг, говь цөл, баян бүрд, Увс гэж эх газрын далайг үзэж амжсан байгаа юм шүү. Хааш хаашаа 300 хүрэхгүй километрийн дотор ийм олон янзын байгалийн тогтоц байна гэж зүүдлээ ч үгүй юм байна. Зургаа дахь өдрөө би найзаасаа Увс нуур луу явъя гэж аминчлан гуйлаа. Надад нэг саваагүй нууц хүсэл байсныгаа л биелүүлэх гэж найзаасаа гуйсан хэрэг. Увс нуурын баруун урд хэсэгт шинэхэн жуулчны бааз барьжээ. 30 орчим гэртэй болов уу гэмээр энэ баазын олзуурхууштай нь нуураасаа багагүй зайтай юм. Ер нь дэлхийн жишигт аялал жуулчлалын бааз, зугаацлын орныг тухайн газраасаа тодорхой зайтай барьдаг. Ингэж байж байгалийн тогтоцыг хэвээр хадгалах, бааз, үзэх газрын хооронд нутгийн иргэд үйлчлэн орлого олох зэрэг багагүй ач холбогдолтой гэдэг. Тэр орой Увс нуурын хөвөөнд нар шингэхийг харж суухдаа би найздаа “Танайхан ч азтай юм аа” гэхэд тэр бахархалтай нь аргагүй толгой дохиж байна. Хариуд нь би, “Хөвсгөл нуурын ойр хавийг жуулчны баазууд нь
26
талхалж орхидог гэсэн. Танайд тийм биш юм” гэвэл найз минь, “Манайд хэзээ ч тийм юм болохгүй гэж санадаг байлаа. Гэтэл хэдэн жилийн өмнө Хяргас нуурын Хэцүү хад гэдэг үзэсгэлэнтэй газар нууранд тулгаж бааз барьснааc болоод, тэнд цугладаг байсан бүх шувууд нь үргэчихсэн” гэв. Улаангомыг нийслэлтэй холбосон хар зам тавигдаж дуусахаар Хөвсгөлийг талхалсан дотоодын жуулчид наашаа цувж эхэлнэ дээ гэж найз маань зовнингуй хэлж Зургаа дахь ө дөр: У вс нуур байсан юм. Харин би анхнаас нь л дэг журам сахиулж, наа на ран ж аргав стандартаа мөрдүүлж чадвал аялал жуулчлалаар Увсыг асар их мөнгө зорин урсах боломжтой юм гэж бодсон. Хоёр сая төгрөгөөр Хайнанд хэд хонох аялалд өчнөөн Монголчууд явдаг. Гэтэл хоёр сая төгрөгөөр Увс аймагийг хөндлөн гулд аялах маршрут гаргаж болох юм гэсэн бизнес санаа ч төрж, найздаа хэлж инээлдэцгээв. Гэхдээ тэр үдэш найз маань “наадах чинь баc боддог л бодол байна, манайд нуурын аялал жуучлал хөгжих бүрэн боломжтой. Хөвсгөл, Тэрхийн цагаан, Тэлмэн аль алинд хэтэрхий хүйтэн учраас сэлэх боломжгүй. Хар-Ус нууранд бол шумууланд идүүлэх гэсэн хүн л орно” гэж хэлээд учиргүй чанга инээж билээ. Нээрээ л надад ийм аялал санал болговол би дуун дээр зөвшөөрнө. Увсад ирсэн долоо дахь өдрийн өглөө би Увс нуурийн мандалаас наран мандахыг харж билээ. Нуурын мандал дээгүүр нарны туяа мөлхсөөр намайг гэрэл бүчээд авах шиг болоход би нүдээ аниад эх газрын тэр тэнгисийн үнэрийг биеэрээ дүүртэл амьсгаллаа. Их хотын чимээ шуугиан, стресс тэр л агшинд биеэс минь ор мөргүй хийсээд явчих шиг болсон. Ажлын чөлөө ч дуусаж, би хотдоо буцах болоход найз минь тун харамсаж байна. Надад үзүүлээгүй өчнөөн газар үлдсэн, “Вансэмбэрүү үзэх болохоор хосоороо ирээрэй” гэж цаашлуулсаар Улаангомынхон зочдоо үддэг хөтөл дээр хоцорч билээ. Хадаг барьсан эх хүний хөшөөтэй тэр толгойн дэргэдээс хөдлөх мөчид би энэ нутагт заавал эргэж ирнэ гэж өөртөө амласан юм. Аялалын цагийн Г.Бадамсамбуу сэтгүүлч нэг удаа Увс нутгаа “сүүлчийн диваажин” гэж магтахыг сонсоод “нутгархаг хүн юм даа” гэж шоолсхийгээд л өнгөрч билээ. Харин одоо би тэр үгтэй бүрэн санал нийлэх болсон. Увс гэдэг чинь нэг очсон хүн ахин очмоор, хоёр очсон бол дөрөв очмоор хосгүй сайхан нутаг даа. О.Элбэгтөгс
эр...
ын хойд эргэ
нуур өр: Хяргас
өд Долоо дахь
27
ИРЭЭДҮЙГЭЭ СОНСОХ ЦАГ
“Монголын ХАМГИЙН ОЛОН оролцогчтой ЗАХИДЛЫН УРАЛДААН”-д
ИРЭЭДҮЙГЭЭ СОНСОХ ЦАГ
Увс аймгийн ЕБС-ийн 17.000 сурагчаас 4 хүүхэд тутмын НЭГ нь “ХҮСЛИЙН ЗАХИА”-гаа илгээлээ. Бид ер нь үр хүүхдээ хэр сонсдог хүмүүс вэ? Энэ асуултанд “Тийм ээ, би хүүхдийнхээ үгийг сонсдог” гэж итгэлтэй хариулах эцэг эх хэд байгаа бол? Ийм нэг бодол эргэцүүлэлд хөтөлсөн үйл явдал энэ хавар Увс аймагт болж өнгөрлөө. Улс орон даяараа хүүхэд төвтэй боловсролын тухай ярьж, ирээдүйн иргэдэд зориулж буй бүхэн хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалт гэлцэж буй энэ үед “Хүслийн захиа” нэртэй аян Увс аймагт зохиогдов. Нэг аймгийг хамарсан ч цар агуулга, утга санаа нь улс орны шинжтэй уг арга хэмжээний үр дүнд хөдөөгийн хүүхдүүд өөрийн дуу хоолойгоо нийгэмд хүргэж болдог юм байна, би энэ нийгмийн тэгш эрхт гишүүн юм байна гэсэн итгэл үнэмшлийг олж авсан нь хамгийн том олз байлаа. Увс аймгийн АН-ын дарга О.Цогтгэрэлийн санаачлагаар “Миний Тэмүүлэл” сэдэвт “Хүслийн Захиа”-ны уралдааныг энэ оны хоёрдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 10-ныг хүртэл явуулжээ. Уралдаанд захидлаа ирүүлсэн 19 сумын 24 сургуулийн 3664 сурагчийн захидлаас хүүхдийн гэгээн ертөнц, тэмүүлж буй сэтгэлийн дуудлага сонсогдож байсан юм.
28
Онцлох таван захидлын хүслийг нэн түрүүнд биелүүлж, содон 50 захидлыг содон бэлгээр урамшуулсан бөгөөд үлдсэн 3600 захиаг олон нийтэд танилцуулан хүсэл биелүүлэх аяныг амжилттай явуулжээ. Тухайлбал Өлгий сумын 7а ангийн сурагч Ц.Даваасүрэн Хүслийн Захиандаа “Ард түмнээ хуулиар дарамталдаг хуульчид би дургүй. Харин хууль зааж өгдөг хуульчид би баярладаг. Монголдоо том хуулийн байгууллага нээхийг хүсдэг” гэж бичсэн нь УИХ-ын дарга АН-ын дарга З.Энхболдын сонорт хүрч, өөрийн гарын үсэг, сайн хуульч болохыг ерөөсөн “Монголын Нууц Товчоо”-г бэлэглэжээ. Улмаар Увс аймгийн АН-ын дарга О.Цогтгэрэл болон ҮЗХ-ийн гишүүд, Увс аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга, намын хорооны гишүүдээс эхлээд, сумын дарга нар, бусад намын гишүүд ч ялгалгүй аянд нэгдэн хүсэл биелүүлсээр байна. Ангиараа гар ариутгагчтай болж байгаа, ангиадаа номын сантай болж байгаа гээд хүсэл биелсэн хүүхэд бүрийн ард найзынхаа тэмүүлэлд нэгдэж буй хэдэн мянган хүүхэд бий. Хөгжимт драмын театрт болсон хүсэл биелүүлэх уулзалтад хүүхдийн хүсэл биелүүлэх хүсэлтэй олон хүмүүс оролцож яагаад хүсэл
биелүүлэх болсноо, захидлын эзэд яагаад үүнийг хүссэн талаар сэтгэлээ нээж ярилцлаа. Мөн нэгдүгээр сургуулийн 1г ангийн сурагч Г.Ерөөлт унадаг дугуйтай болохыг хүссэнийг аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн Тайваний GIANT брэндийн унадаг дугуйгаар биелүүллээ.
Энэ үеэр мөн өөр өөрийн өнгө төрх бүхий содон 50 захидлыг шалгаруулан Швед улсаас захиалгаар авчирсан мини лабораториор шагнаж урамшуулсан юм. Сүүлийн үед Европын багачуудыг байлдан дагуулж буй сэтгэн бодох, бүтээлч чадварыг хөгжүүлдэг энэхүү бяцхан лабораторио ашиглан хүүхдүүд физикийн 101 туршилтыг хийх боломжтой ажээ. Үүгээр хүүхэд өөрөө бие даан цахилгаан хэлхээ, соронзон, баттери, цахилгаан мотор зэрэг олон эд ангиудыг ашиглан физикийн
ШҮҮГЧДИЙН СЭТГЭГДЭЛ... МУБИС-ийн МоСС-ийн захирал, доктор (Sc.D), профессор, гавьяат багш Ц.Өнөрбаян: Эмч, багш болъё гэсэн хүсэлтэй хүүхдүүд их байна. Миний нутгийн хүүхдүүд хүний төлөө өөрийн мэдлэг чадвараа зориулъя гэсэн чин сэтгэлтэй амьдарч, түүнийгээ илэрхийлснийг уншихад сэтгэлд таатай байлаа. Хүүхдүүд томчууд бидний анзаараагүй нийгмийн суурь асуудлыг олж харж чаддаг. Захидал маш олон талтай байна. Хамгийн гол нь хүсэл мөрөөдөл, үзэл бодлоо бичиж илэрхийлж буй чадвар нь сайн байна. МУИС-ийн багш, хэлбичгийн ухааны доктор, профессор, гавьяат багш Ж.Баянсан: Дунд ангийн хүүхдүүд бол сургуулийн түвшний, гэр бүлийн хүрээний асуудлыг шийдэхийг голчлон хүссэн байна. Бага ангийн сурагчдын хувьд илүү гэнэн цайлган, хүсэл мөрөөдлөө хуваалцсан янзтай захидлууд голлож байна.. Ахлах ангийн хүүхдүүд улс, аймгийнхаа хөгжилд санаа зовж, орчныхоо тохижилтыг сайжруулах асуудлыг бараг захиа бүхэн дээр хөнджээ. “Тод номын гэрэл” ТББ-ын гүйцэтгэх захирал, МУБИС-ийн багш, доктор, профессор На.Сүхбаатар: Олон насны, олон хүүхдийн хүслийг уншлаа. Болдогсон бол бүгдийг нь шалгаруулчихмаар байна. Аймгийн төв орж үзэх, сармагчин харах хүслээ илэрхийлсэн балчир хүүхэд ч байна. Суманд нь 10 жил байхгүй болохоор ах эгчээсээ хол амьдрахаас өөр аргагүй болсноо учирласан захианы цаана орон нутгийн боловсролын хүртээмжийг сайжруулах асуудал хөндөгдөж буй юм. Гэртээ үйлдвэрлэл явуулдаг нэг айлын хүүхэд ээждээ цех байгуулж өгөх хүсэлтэй гэнэ. ЕР НЬ ХҮҮХДИЙН ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЦААНА
ТОМЧУУД БИДНИЙ ЭНЭ НИЙГЭМДЭЭ ХИЙХ ЁСТОЙ АЖИЛ Л ХАРАГДАЖ БАЙНА.
төрөл бүрийн сонирхолтой туршилтуудыг хийх боломжтой бөгөөд инженерийн сэтгэлгээ, бүтээлч хандлагыг төлөвшүүлэх зорилго бүхий тоглоом юм. Захидлын уралдаанд Бөхмөрөн, Тариалан, Өндөрхангай, Зүүнхангай, Өлгий сумын сурагчид бусдаасаа идэвхтэй оролцсон байна. Хүслийн Захиа уралдааны супер шагнал бол идэвхитэй оролцсон ангийнхныг “Мөрөөдлийн Анги”-аар тохижуулах билээ. Ангиудын оролцоо, идэвхи, захидлын чанар ойролцоо байсан тул ангиудын дундах 2-р шатны тэмцээнийг зарласан. Эндээс ялагчаар тодорсон “Цогцолбор хоёрдугаар сургууль” -ийн Гэрэлмаа багштай “11а” анги энэ намар мөрөөдлийн ангиа хүлээн авлаа.
Увс аймгийн АН-ын дарга О.Цогтгэрэл Увс аймгийн АН-ын дарга болоод хүүхдүүдийнхээ хүслийг сонсохоос ажлаа эхэлье гэж шийдсэн. Өнөөдөр сургуулиа төгсөж буй хүүхэд таван жилийн дараа амьдрал дээр гарна. ӨНӨӨДӨР ДУНД АНГИД СУРЧ БУЙ ХҮҮХЭД 10 ЖИЛИЙН ДАРАА УВСЫН ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛНО. 20 ЖИЛИЙН ДАРААХ АМЬДРАЛ ЭНЭ Л ХҮҮХДҮҮДИЙН ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ТУСГАЛ БАЙХ БОЛНО. Увс аймгийн 17 орчим мянган сурагчаас 1000 гаруй захидал ирэх байх гэж бид тооцож байлаа. Харин хүүхдүүд идэвхтэй оролцож 4000 орчим захидал ирүүлжээ. Үүнийг дагаад хүүхдийн хүслийг биелүүлэх хүсэлтэй хүмүүс ч ихээр хандаж байгаа нь урам өгч байна. Цаашид энэ аяныг жил бүр тодорхой сэдвүүдээр уламжлал болгон явуулна.
Ирээдүй судлалын нийгэмлэгийн тэргүүн, Гавьяат багш Ц.Дэмбэрэл: Хүүхдүүдээ шинжлэх ухаанч хандлагатай болгох хэрэгтэй нь захидлуудаас харагдлаа. Биднийг хүссэн хүсээгүй гарах ирээдүйн өөрчлөлтийн өмнө манай хүүхдүүд бэлэн байх ёстой. Ингэхийн тулд хэрхэн залж чиглүүлэх ёстойг томчууд энэ захидлыг уншсанаар ойлгох болов уу.
Гараг продакшны захираль зохиолч, сэтгүүлч Г.Бадамсамбуу Хоггүй орчинд амьдрах хүслээ илэрхийлж, зурагтай захидал илгээсэн хүүхэд байна. Улаангом хотыг гэрэлтэй хот болгохыг хүссэн захидал ч байна. Улаангом минь Утаангом болох вий гэж санаа зовниж буйгаа аймгийн удирдлагуудад хэлэхийг хүссэн хүүхэд ч байна. Зөвхөн амьдардаг орчноо бус ирээдгүйгээ гэрэлтүүлэх эрмэлзлэлийг тэр хүүхдийн захианаас би уншлаа. Хожим захидлын эзэд хүүхэд насныхаа дурсамжийг эргэн санах, 21 дүгээр зууны эхэн үеийн хүүхдүүдийн хүслийн архив болж үлдэх нь сайхан санагдаж байна.
Увс аймгийн АН-ын дэд дарга Бат-Амгалан: Захидлын агуулга, бичлэгээс өнөөгийн манай нийгмийн дүр зураг тодорч байна. Амьдрах орчин, сурах орчиноо сайжруулах талаар санаагаа бичсэн хүүхдүүд олон байна. Жишээлбэл, Зүүнхангай сумын нэг хүүхэд л гэхэд хөдөө амьдрах сайхан гэж онцлоод, малчны хотонд 24 цагийн цахилгаан, орчин үеийн тохилог орон сууцтай болвол бүр сайхан гэж бичжээ. Хүүхдүүдийн захиаг уншиж суухдаа өөрийнхөө гурван хүүхдээр ч бас Хүслийн захиа бичүүлье гэж бодлоо. Хүүхдүүд тоглож, наадаж эрхэлж байхдаа хэлээгүй үг, санаа, тэмүүлэлээ захидалдаа бичдэг юм байна. Ийм ч учраас “Хүслийн захиа” олзуурхууштай хөтөлбөр боллоо.
ардчилсан Монголд 25 жилийн хувьсгал ялсны эглэх үеэр ойг Увс аймагт тэмд долдугаар Тариалан сумын унчимэгийн ангийн сурагч С.Ою Оюунчимэг хүсэл биелэв. С. бие “Миний захиандаа буй ч гэсэн хэдийгээр өвдөж м эмчлэхийн тулд то р байна. Аавыгаа ээ лм а үү да чл ги эм ан а л ра а аавыга сурлагаа Иймээс би сайн сурч о. лн н бо ч ой эм йн йн ли са 25 жи болоод дчилсан хувьсгалын Ар . ээ эж мэ АН хэ н о” ий аймг 1-рт орно мүүсийн дунд Увс хү ан ас гл цу ар нд га үү ла баярын цэнг дах нарын санаач учин СТА Э.Төрман д цугласан ын удирдлагууд, ду Хандивын хайрцган а. ла ул лу ая г ца ивласнаас хандивын хайр д тус 1000 ханд гэ ир ч иг мж дэ , боллоо. АН-ын гишүүд үүлэх боломжтой чл эм в аа ы ин ох С.Оюунчимэг гүй захидал ил хүсэлтэй цөөн С.Оюунчимэгтэй ад слах анхааралдаа авч, ту ирсэн. Тэр бүхнийг уд гу ла санаач талаар тал талын гарч буй юм. 29 29
НОМ ДОТОР ЗАМ БИЙ...
О
дооны хүүхдүүд бүр ном уншихаа больжээ... гэж халаглах хүмүүс захаас аван таарах болжээ. Гэтэл номын дэлгүүрүүдийн хүүхдийн тасаг улам л өнгөтэй, улам л олон төрлийн сонголттой болоод байгааг юу гэж ойлгох вэ? Уншигчид байгаа болохоор л олон янзын ном хэвлэгдэж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ бас нэг асуулт байна аа? Хүн амын тэн хагас нь нийслэлд төвлөрсөн энэ цаг үед хөдөөгийн хүүхдүүдэд номын хүртээмж хэр байна вэ? БСШУЯ-наас “Ном” нэртэй тусгай хөтөлбөр хэрэгжүүлж буй ч хөдөөгийн номын сангууд хуучны номтойгоо хамт хуучирсан хэвээр л байна.
30
“Сумын номын сангийнхаа хамаг номыг дуусгасан” гэж ирээд л даналзаж өгдөг хүн манай үед олон. Ингэж даналзахгүй ч , сургуулийн номын сангаа тун дөхүүлчихсэн хүний хувьд хэлэхэд хөдөөний номын сан тун цөөхөн номтой, Лениний боть гэх мэт үзэл сурталын номууд ихээхэн зай эзэлдэг нь нууц биш. Ном унших хүсэл, боломж хөдөөгийн хүүхдүүдэд хотынхныг бодвол их. Нийгмийн элдэв сатааруулах хүчин зүйл харьцангуй багатай учраас төвлөрч суугаад ном унших соёл магадгүй хөдөөд л хүчтэй хэвээр үлдсэн. Гэтэл хүүхдүүддээ юу уншуулах вэ?
Энэ асуудалыг “Шинэ тэмүүлэл” Үр дүнд нь Увсчууд хүүхдийн нэртэй төрийн бус байгууллагынхан баярын өдрөөр Ю.Цэдэнбал олж харжээ. Олж хараад зогсохгүй даргынхаа талбайд есөн метр өндөр Увсын хүүхдүүдийг унших номтой номон сац суварга босгов. Номыг нь болгох үр дүнтэй аргыг ашигласныг алаг эрээн болтол нь хэд дахин уншиж, хараад олзуурхахгүй байж чадсангүй. үүр цүүр болтол бичгийн ширээндээ “Ice Bucket Challenge” буюу “Мөстэй ажилладаг байсан их удирдагчийн усны сорилт”-ыг анх АНУ-ын “ALS хөшөөтэй зэрэгцэн өндийсөн уг сац Association” сангаас хандив цуглуулах суваргыг босгосон номууд удахгүй з о р и л г о о р Увс аймгийн эхлүүлсэн нь өнцөг булан бүрт, BOOK CHALLENGE АЯНААР уншигчдын гар сайн үйлсийн 37 МЯНГА ГАРУЙ НОМ Пирамидын төгс дээр очино гэхээр загвар болсон ЦУГЛАРСНЫГ УВС АЙМГИЙН сэтгэлд таатай. билээ. Харин Аяны зохион 29 ДУНД СУРГУУЛЬД ЭНЭ б а й г у у л а г ч д ы н “Шинэ тэмүүлэл” ТББ уг загварыг ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН зүгээс номоо ашиглан Увсын зөвхөн хүргэж ЭХЭНД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ. өгөөд буцахгүй, хүүхдүүдэд нoм цуглуулж өгөв. у н ш и г ч и й н BOOK CHALLENGE аянаар 37 дэвтэр тарааж, тэргүүний уншигч мянга гаруй ном цугларсныг Увс хүүхдийг тэмдэглэлийг нь үндэслэн аймгийн 29 дунд сургуульд энэ шалгаруулахаа мэдэгдэв. хичээлийн шинэ жилийн эхэнд Өвөр Монголын нэрт яруу найрагч хүлээлгэн өглөө. Сайн санааны аянд Т.Энххад нэгэнтээ Улаанбаатарт хүмүүс өөрт хэрэггүй, бусдад ч хүрэлцэн ирээд, “Ном дотор зам бий...” хэрэггүй зүйлийг илүүчилж, оролцсон хэмээн дуу алдсан юм. Үнэхээр ч нэр зүүдэг бол BOOK CHALLENGE өнгөрсөн түүхийн сургамж, ирээдүйн аян тийм байсангүй. Хүн бүр хүүхдэд үйлс цөм номонд шингэсэн. Түүнийг хэрэгтэй, цаг үетэй хөл нийлүүлсэн, тайлж уншсан хүний гарт л шударга, эсвэл дэлхийн сонгодог ном өгөхийг бүтээлч амьдралын түлхүүр атгаатай эрмэлзэж байсан нь аян үр дүнтэй байдаг нь үнэн юм. болох бас нэг шалтгаан байв.
31
УЛС ТӨРИЙН ЭРХ АШИГ БУС
УЛС ОРНЫ ИРЭЭДҮЙГ ЯРЬСАН ЧУУЛГАН
Увс нуурын хөвөөнөө баруун бүсийн ардчилагчид хоёр өдөр чууллаа. “Монгол хүн-2020 Өнөөдөр, Маргааш...” сэдэвт Ардчилсан намын баруун бүсийн чуулган наймдугаар сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан юм. Уг чуулганы гол зорилго нь АН-аас 2012 онд дэвшүүлсэн “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөр хэрэгжсэн өнгөрсөн гурван жилийн ажлаа дүгнэх, алдаа оноогоо цэгнэх, 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийг хэрхэн баяжуулж, сайжруулах вэ гэдэг дээр намын гишүүд, орон нутгийн төлөөлөгчдийн санал, санаачлагыг тусгахад чиглэгджээ. Уг чуулганд УИХ-ын дарга, АН-ын дарга, З.Энхболд, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон УИХ, ЗГ-ын гишүүн, АН-ын Нарийн бичгийн дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарын албаны хүмүүс оролцож, намын гишүүд дэмжигчдийнхээ санал бодлыг сонслоо. Уг чуулга уулзалтыг Ардчилсан нам орон даяар зохион байгуулах юм. 32
“АРДЧИЛСАН НАМ БОЛ ХИЙСЭН АЖИЛ, ХЭЛЭХ ҮГТЭЙ НАМ”
Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, ГовьАлтай гэсэн таван аймгийн 500 гаруй төлөөлөгч оролцсон чуулга уулзалтыг
нээж АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэхдээ, “Ардчилсан нам засаг барих энэ хугацаандаа бодлогын томоохон шинэчлэл, бүтээн байгуулалт, үйлдвэржилтийн ажлуудыг эхлүүлсэн. Бид хийсэн ажилтай, хэлэх үгтэй. Зөвхөн Увс
аймгийг жишээ болгоход Ардчилсан хувьсгал ялснаас хойш 2012 оныг хүртэл орон нутагт Ардчилсан нам сонгуульд ялж үзээгүй. Харин 2012 онд Увсчууд анх удаагаа Ардчилсан намд итгэл үзүүлсэн. Үр дүнд зам харилцаа, дэд бүтэц сайжирлаа. Сүүлийн 22 жилийн туршид Улаангомд 100 гаруй орон сууц баригдсан бол сүүлийн 2 жилийн хугацаанд 650 айлын орон сууц баригдсан байна. Энэ бол оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүн” хэмээсэн юм. АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд “Монгол хүн-2020Өнөөдөр, Маргааш...” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлсэн бол оролцогчид “Ажилтай орлоготой Монгол хүн”, “Эрдэм боловсролтой Монгол хүн”, “Эрх чөлөөтэй Монгол хүн”, “Аюулгүй орчинтой Монгол хүн”, “Эрүүл чийрэг монгол хүн” гэсэн сэдвүүдээр салбар хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Цаашид Үдийн цай, хүүхдийн дүрэмт хувцас, ЭЕШ-ийг чанаржуулах, амжилттай суралцагчдад урамшуулал олгох, цэцэрлэгийн хүртээмжийн асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг намын удирдлагууд санаж ажиллах ёстойг олон гишүүд сануулж байв. Мөн түүх археологийн биет ба биет бус өвийн асуудал, сумын төвийн сургуулиудын барилгын асуудал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, 6 настай хүүхдийн амьдрах, сурах орчинг бүрдүүлэх, дотуур байр, интернет орчинг шийдвэрлэх зэрэг асуудал учир дутагдалтай байгааг оролцогчид шүүмжилсэн юм.
ХАМТЫН ТЭТГЭВЭРИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БАЙНА Баруун бүсийн чуулганд оролцогчид дээрх таван салбар хэсэгт аймаг, сум бүрийн төлөөллөөс оролцуулан санал бодлоо хуваалцаж, хамтран шийдвэр гаргах байдлаар хуралдсан юм. Үүний үр дүнд аймаг бүрийн хийж хэрэгжүүлсэн, улс орны ирээдүй, ард иргэдийн амьдралд түлхэц өгч эерэг үр дүн дагуулсан ажлуудыг нэрлэсэн юм. Тухайлбал баруун бүсэд бүтээн байгуулалтын ажил, дэд бүтэц сүүлийн гурван жилд эрчимтэй хөгжиж, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж эхэлсэнийг олзуурхах хүн олон байв.. Ажилтай орлоготой Монгол хүн салбар хуралдаанд оролцогчид, Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа олон түмэнд хүргэх, мэдээлэл түгээх ажил аль ч шатандаа дутагдалтай буйг онцолж байв. Ялангуяа нийгмийн салбарт сайн анхаарч ажилласныг чуулганы төлөөлөгчид гаргаж тавьлаа. Тухайлбал алдсан жил, нийгмийн даатгалаа нөхөн төлүүлэх тухай хууль нүдээ олсон ажил. Цаашдаа Хамтын тэтгэвэрийн тухай хууль нийгэмд хамгийн их хүлээлт үүсгээд байгааг сануулсан юм. Мөн эрчим хүчийг дотоодоосоо хангах, махны үйлдвэр барьж, экспортоо нэмэгдүүлэх бодлого барих, хөдөлмөрийн харилцааны эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай гэдгийг тус салбар хуралдааны оролцогчид ярьлаа.
нийт чуулганд оролцогчдоос 80 гаруй төлөөлөгч оролцлоо. Энэ салбарт “Авьяас”, “Ном” хөтөлбөр амжилттай хэрэгжсэн гэдэгтэй гишүүд санал нэг байв. Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон сургуулийн өмнөх боловсролын системд ихээхэн дэвшил гарч байгааг цөөнгүй гишүүд тэмдэглэлээ. Түүнчлэн Боловсролын салбарын удирдлага мэдээллийн систем боловсронгуй болсон, сургалтын хөтөлбөр нь орон нутагт өөрийн гэсэн ёс заншлыг өвлүүлэх агуулгатай байгаад талархах гишүүд ч байдаа. Уг хэлэлцүүлгийн үеэр, “Увс аймгийн
хувьд хүүхэд бүрийг хөгжүүлэх чиглэлээр боловсролын салбарт орон нутгаас хөрөнгө оруулалт хийж, “Нэг анги 1000 бодлого”, “Бяцхан санхүүч” зэрэг ажлууд нь бусад аймгуудад туршлага болохуйц ажил болжээ” хэмээн дүгнэсэн.
АРХИДАЛТТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ УРАГШТАЙ БАЙНА “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийн хүрээнд байгаль, нийгэм, хүнсний аюулгүй байдлын асуудлыг тодорхойлдог хөтөлбөр бол “Аюулгүй орчинтой Монгол хүн” юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 70 гаруй гишүүд хуралдаж хэрэгжүүлсэн олон ажил, шийдвэрлэх шаардлагатай ажлуудын санал гаргалаа. Аюулгүй орчны хамгийн өндөр үнэлгээ авсан ажлаар Гудамж төсөл, гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг онцолсон бол баруун бүсийн аймгууд битүү захтай болж ард иргэдийнхээ хүнсний аюулгүй байдалд анхаарч буй томоохон бүтээн байгуулалт болсон, хот суурингийн ойжуулалт, мод тарих ажил байгаль орчин, агаарын бохирдлыг бууруулах үр дүнтэй ажил болсоныг оролцогчид онцоллоо. Архидалттай тэмцэх ажил урагштай байгааг төлөөлөгчид уламжлав. Мөн Говь-Алтай аймагт ундны усны асуудлыг
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ОЛОЛТ БА АСУУДАЛ “Эрдэм боловсролтой Монгол хүн” мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, анхаарах шаардлагатай асуудлыг хэлэлцэхэд
33
хөтөлбөрийн хүрээнд Цахим засаглал хөтөлбөр амжилттай хэрэгжиж, иргэдийн энгийн хэрэглээ болсоныг цохон дурьдах төлөөлөгч цөөнгүй гарлаа. Харин төрийн бүх шатны албан хаагчидыг үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, цалин хангамжийг ажлын бүтээмжтэй уялдуулан, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах асуудлыг улам эрчимжүүлэх хэрэгтэйг хөндөн тавьлаа.
“БОНДЫН ТАЛААР ҮНЭНИЙГ ЯРИХ ЦАГ БОЛСОН”
шийдэх гарцаа тодорхойлж чаджээ. Харин хог хаягдлын асуудал буюу хогийг боловсруулах, дахин боловсруулах, үйлдвэрлэх шаардлагатайгаас гадна байгаль хамгаалах цогц арга хэмжээ, тусгай хамгаалалттай газрын байгаль орчны асуудалд анхаарлаа хандуулах тал дээр учир дутагдалтай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид шүүмжилж байв.
БАРУУН АЙМГУУД ОНОШИЛГООНЫ ТӨВТЭЙ БОЛЖЭЭ “Эрүүл чийрэг Монгол хүн” мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаас хамгийн үр дүнгээ өгсөн нь аймагт оношилгооны төв байгуулж, аймгийн нэгдсэн эмнэлгийн дуудлагын машины үйлчилгээг нэвтрүүлснээс гадна аймаг бүр өөрийн онцлогт тохирсон спорт хөтөлбөрт хамруулдаг болсон явдал гэж төлөөлөгчид онцлов. Цаашид сумдын эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах, иргэн бүрийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулж байх, усан бассейн, спорт талбай байгуулах ажлыг хийх шаардлагатай байгааг харин намын удирдлагуудад дуулгав.
ЦАХИМ ЗАСАГЛАЛАЛЫН ДАВУУ ТАЛЫГ ИРГЭД ОЙЛГОЖЭЭ Эрх чөлөөтэй Монгол хүн мөрийн
34
Импортыг орлосон бүтээгдэхүүний үйлдвэрүүд шинээр босч байна хэмээн чуулганд оролцогчид дүгнэв. Бүтээн байгуулалт, үйлдвэржилтийн ажлууд өнгөрсөн гурван жилийн хугацаанд сайн хийгдсэн. Чингис бондын мөнгийг үр ашигтай зарцуулж байгаагийг үр дүнд Монгол Улс үйлдвэрлэгч улс болох хөгжлийн шинэ шатанд гарлаа гэж тэд дүгнэлээ. Гэхдээ Бондын мөнгөөр юу юу хийв гэдгээ ард түмэнд тайлагнамаар байна. Сөрөг хүчний зүгээс хийсэн ажлыг харлуулах улс төржилтийг зохион байгуулалтайгаар хийж байна. Гэтэл Ардчилсан нам Засгийн ажил гэсээр хийсэн ажлаа тайлагнахгүй байна. Бондын мөнгөний зарцуулалтын талаар иргэдэд үнэн мөнийг ойлгуулах цаг болсоныг төлөөлөгчид онцоллоо.
“Одоогийн МАН буюу тухайн үед МАХН нэртэй байсан улс төрийн хүчин 2008 оны сонгуульд орохдоо иргэн бүрт 1.5 сая төгрөг өгөхөөр амласан. Тухайн үеийн тооцоогоор энэ нь 4.2 их наяд төгрөг болж байсан. Гэтэл манай улсын төсөв түүнээс хэдэн дахин бага 1.8 их наяд байсан. Эдийн засгийн байгаа боломжоос хэтийдсэн их мөнгийг нийлүүлж, популист амлалтаа биелүүлэхийн тулд Оюутолгойг барьцаалж 250 сая америк доллар, Таван толгойг барьцаалж 350 сая ам.доллар, Эрдэнэт үйлдвэрээс 200 сая доллар гэх мэтээр өр тавьж, үр ашиггүй мөнгө тараасан. Үүнийг нь 2012 оноос Ардчилсан намын Засгийн газар төлж байгаа. Харин Самурай, Чингис бондын хоёр тэрбум ам доллар үйлдвэр, зам, барилга болон эдийн засагт үр өгөөжөө өгч байна. Элсэнд шингээд алга болсон мэт хоёр тэрбум шахам ам доллар хаашаа орвоо гэдгийг МАН-аас асуух хэрэгтэй” хэмээн Ардчилсан намын эгэл жирийн гишүүд ярьж байлаа
ҮЛГЭР ЖИШЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
УВСААС ЭХЭЛЖ БУЙ “ШИНЭ ТЭМҮҮЛЭЛ”
Намын анхан шатны гишүүд, удирдах Ийнхүү Баруун бүсийн ардчилагчид ажилтан, аймаг сумдын төлөөлөгчид, засаг барьсан гурван жилийнхээ алдаа баг, сумдын Засаг дарга нар иргэдтэй оноог дүгнэж, амжилт ололтыг салбар хамгийн ойр ажилладаг. Тиймдээ ч тэд хэлэлцүүлгүүдээр дүгнэн нэгтгэж авсан улсын хэмжээний томоохон бодлого ард юм. иргэдэд хэрхэн хүрч, өгөөжөө өгөхөөс Үүний дараагаар аймгуудын Ардчилсан гадна алдаа намын дарга нар намаас дутагдал, зохион байгуулж О.ЦОГТГЭРЭЛ: ололт ажлуудаа танилцуулсан. “Увс аймгийн Ардчилсан намын амжилтыг Увс аймгийн Ардчилсан баримталж байгаа бодлого бол “Шинэ тодорхойлж, намын зүгээс хийж тэмүүлэл”. Аливаа зүйлийн эерэг сайн уламжлан хэрэгжүүлсэн ажил, талыг олж харж, түгээх. Хувь хүний тулгарч буй сорилтын хүргэх гүүр дотоод нөөцийг илрүүлж өөртөө итгэх талаар намын дарга болдог. Энэ итгэлийг бий болгох, хүсэл тэмүүлэлтэй, О.Цогтгэрэлийн гүүрэн дээр зорилготой амьдрахад туслалцаа үзүүлэх тавьсан “Ололт, цугларч буй явдал. асуудлуудыг сорилт, боломж” цэгцэлж, илтгэл оролцогчдын төрийн бодлогод тусгах зорилготой талархалыг хүлээв. О.Цогтгэрэл, “Увс “Монгол хүн 2020 –Өнөөдөр, Маргааш... аймгийн АН-ын баримталж байгаа “ бүсчилсэн чуулга уулзалт ийнхүү бодлого бол “Шинэ тэмүүлэл”. Аливаа Увс аймгаас амжилттай эхэллээ. Увс зүйлийн эерэг сайн талыг олж харж, аймгийнхны хувьд үзэж харуулах түгээх. Хувь хүний дотоод нөөцийг хийсэн ажилтай, тайлагнан таниулах илрүүлж өөртөө итгэх итгэлийг бий зөв бодлоготой байж Баруун бүсийн болгох, хүсэл тэмүүлэлтэй, зорилготой чуулганыг өндөр хэмжээнд зохион амьдрахад туслалцаа үзүүлэх явдал. байгууллаа. Энэхүү агуулга, үнэт зарчмын хүрээнд Увс нуурын хөвөөнд, 500 гаруй “Хүслийн захиа” хүсэл биелүүлэх, “Book оролцогчтой, чуулганыг богино хугацаанд challenge” ном хандивлах аяныг нийгмийн өндөр хэмжээнд зохион байгуулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж, цаашид Увс аймгийн Ардчилсан намын удирдлага, ч олон талт олон арга хэмжээг зохиохоор намын хэрэг эрхлэх газрынхан нугалсан. төлөвлөөд буйгаа журмын нөхөддөө 500 гаруй хүний суудалтай том асар дуулгасан юм. барьж, уулзалт хэлэлцүүлгийг урьдчилан Увс аймгийн Ардчилсан намын нийгмийг бэлтгэсэн гэрт зохион байгуулах сайн сайхан зүйлд уриалсан, зөв хандлага зэргээр орчныг бүрдүүлснээр чуулганд төлөвшүүлэх, нэгэн зорилгын дор нам, оролцогчид санал бодлоо чөлөөтэй үзэл суртал үл харгалзан нэгдэх шинэлэг илэрхийлж, ажил хэрэгч,бүтээлчээр ажлуудыг чуулганд оролцогчид сайшааж, оролцох нөхцлийг хангаж чадсан юм. орон нутагт явуулж ирсэн уламжлалт улс төрийн үйл ажиллагаанд бодит шинэчлэл хийж буйд нь талархал илэрхийлээд, нутаг нутгийн зүг жолоогоо залсан юм. Ж.Цэрэннадмид
35
ХӨГЖЛИЙН УДИРТГАЛ БОЛСОН ХӨТӨЛБӨРҮҮД
“Олуулаа Дэмжицгээе, Хөгжицгөөц” уриаг Увсын ард түмэн талархан дэмжиж Ардчилсан намд итгэл өгсөнөөс хойш 1000 өдөр улирчээ. Гурван жилийн өмнө “Шинэ БОДЛОГО, Шинэ БАГ, Шинэ УВС”, “БИД Ардчилсан Засгийн газартайгаа НЭГ БАГ” хэмээн зорилгоо тодорхойлсон нэр дэвшигчдийг Увсчуудын олонх нь сонгож ИТХ-д хуралд илгээсэн. Энэ сонголтын дагуу Монгол Улсын хуулиар эрх олгосон аймгийн ИТХ-ын 41 суудалд Увс аймгийн Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон 27 төлөөлөгч, МАН-аас нэр дэвшин сонгогдсон 13, МАХН-аас нэр дэвшин сонгогдсон 1 төлөөлөгч ажиллаж байна. Өнгөрөгч хугацаанд ИТХ аймгийн гүйцэтгэх засаглалд хяналт тавьж, олон төсөл хөтөлбөрүүдийг задлан хэлэлцэж, баталжээ. Энэ удаа бид тэдгээр шийдвэрүүдээс чухал ач холбогдолтойг нь түүвэрлэн нийтэллээ. Иргэдийн төлөөлөгчид маань ямар ажил хийж, орон нутгийн бодлогыг хааш нь залж буй нь эндээс харагдана гэж найдаж байна. Бид сэтгүүлийн дараагийн дугааруудад Увс аймгийн ИТХ-ын талаар дэлгэрэнгүй сурвалжлах болно.
Шинэ УВС: ▪▪ Ажилтай орлоготой иргэдийн ажлын байрыг олноор бий болгох “Шинэ дулаан”, “Шинэ цахилгаан” станц, “Шинэ зам”,
“Шинэ хороолол”, “Шинэ гудамж”, “Шинэ баялаг”, “Цахим Увс”, “Санаачлагатай, хариуцлагатай, бүтээгч Увс”, “Хоггүй ногоон орчинтой Увс” хөтөлбөр хэрэгжиж байна ▪▪ Хүн амын амьдрах орчин нөхцөл сайжирснаар 2014 оны байдлаар өмнөх дөрвөн жилийн дундажаас 2,3 промилээр өссөн байна. ДНБ 2012 онтой харьцуулахад 91.9 тэрбум төгрөгөөр буюу 44.8 хувиар өслөө.
ИТХ-аас баталсан ШИНЭ БОДЛОГО: ▪▪ 2012.12.26: Шинэчлэлийн Засгийн газар, Увс аймгийн Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан
зорилтуудыг хэрэгжүүлэх, эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх, орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, иргэдийн бүтээлч идэвхитэй оролцоо, шударга ардчилсан тогтолцоог бий болгох, Увс аймгийн ИТХын хурлын 2013-2016 оны бүрэн эрхийн хугацааны үндсэн чиглэл, ▪▪ 2012.12.26: Аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр ▪▪ 2013.04.12: Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх тухай ▪▪ 2013.07.17: Иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих ▪▪ 2013.07.17: Давсны хэрэглээг бууруулах аймгийн хөтөлбөр ▪▪ 2013.11.07: Увс аймгийн усны нөөцийн нэгдсэн менежмент ▪▪ 2014.02.07: Аймгийн концессийн зүйлийн жагсаалт ▪▪ 2014.02.07: Биеийн тамир спортыг хөгжүүлэх хөтөлбөр ▪▪ 2014.03.12: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчиныг сайжруулах хөтөлбөр ▪▪ 2014.11.18: Аймгийн газар зохион байгуулалтыг шинэчилж иргэд, аж ахуйн нэгжтэй холбоотой газрын харилцаа, тэдний үйл ажиллагааг дэмжих, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ, шинэ суурьшлын бүс бий болгох, Газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах бодлого ▪▪ 2015.03.30: Орчны болон агаарын бохирдлыг бууруулах, дулаан хангамжийг сайжруулах ▪▪ 2014.07.03: Улаангом болон сумдын хогны менежментийг боловсронгуй болгох, ▪▪ 2015-03-30:“Их наяд Увс-2024” хөтөлбөр болон батлагдлаа. ▪▪ Боловсролыг дэмжих “Авьяас”, “Ном” хөтөлбөр ▪▪ Эрүүл мэндийг дэмжих “Оношлогооны төв”, эмч нарийг нарийн мэргэжлээр давтан сургах аймгийн хөтөлбөр
36
Увсын ард түмэн Ардчилсан намд итгэл хүлээлгэснээс хойш үндсэндээ гурван жил өнгөрч байна. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн. Барианд орох цаг ч ойртож байна. Мянга дахь хоногтоо үргэлжилж буй аяллын үр дүнгээр Увс аймаг нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ 2013 онд IV байр эзэлж байсан бол 2014 оны ажлаараа баруун бүсээ манлайлж, Улсын шилдэг аймгаар шалгарсан үзүүлэлтээр хэмжвэл яах аргагүй хурдан гал тэрэг юм. ГАЛТ ТЭРЭГНИЙ ТОХЬ ТУХ:
НИЙГМИЙН САЛБАР ДАХЬ ӨӨРЧЛӨЛТ
Шилдэг аймгаар тодорсон нэг том шалтгаан нь нийгмийн суурь үзүүлэлтүүд баруун бүсийн аймгуудаас 20 гаруй пунктаар өндөр үнэлэгдсэн явдал. Тухайлбал Увс эхийн эндэгдэлгүй аймаг болжээ. Мөн “Бяцхан санхүүч”, “Амны хөндийн эрүүл мэнд” зэрэг боловсрол, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн ажлыг улсын хэмжээний бодлого болгон хэрэгжүүлэх сайн туршлага болсныг засгийн газар онцолжээ. ГАЛТ ТЭРЭГНИЙ ХҮЧ:
ӨРСӨЛДӨХ ЧАДВАР
Эдийн засгийн хөгжил бизнесийн үр ашгийн хувьд өрсөлдөх чадварын үнэлгээгээр Увс аймаг хоёр жил дарааллан баруун бүсээ тэргүүлсэн. Энэ нь төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн хэвшлийн үүсгэл санаачилгаар
хийсэн ажлууд үр дүнтэй байсныг харуулж буй юм. Увс аймаг нэг хүнд ноогдох хадгаламжийн орлогоороо улсад тэргүүлдэг. Энэ нь иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэн ажиллаж байгаа банкны салбарынхны хичээл зүтгэлтэй холбоотой.
ГАЛТ ТЭРЭГНИЙ ТҮЛШ:
ХЭМНЭЛТ БА НЭЭЛТТЭЙ ЗАРЦУУЛАЛТ
2014 онд төсвийн хүндрэлээс үүдэн ихэнх аймгууд өртэй гарсан бол Увс аймгийн төсөв 1.9 орчим тэрбум төгрөгийн төсвийг хэмнэж ажилласан. Энэ бол “Шилэн халаас” хөтөлбөрийг сайн хэрэгжүүлж, төсвөө үр ашигтай зарцуулж чадсаны үр дүн юм. ДАРААГИЙН ЗОГСООЛ:
ХУРД СААРААГҮЙ...
2015 оны эхний улирлын үзүүлэлтийг харахад Увс аймагт улсад дээгүүр үнэлэгдэж байна. Тухайлбал оны эхний ажилгүйдлийн түвшин баруун бүсийн дунджаас доогуур 3.8 пункт байгаа бол баруун бүс 7 хувьтай байна. Энэ бол ажилгүйдлийг бууруулах чиглэлээр баримталж ирсэн бодлогын үр дүн, хөдөлмөрч, бүтээлч ард олны хичээл зүтгэл билээ *** Ард олны итгэл дэмжлэг, төрийн албан хаагчдын хичээл зүтгэлээр зүтгүүр хийн, ТЭМҮҮЛЭХ энэ галт тэрэг Увсчуудын ирээдүй, хүсэл зорилгыг тээн урагшилсаар байна.
37
УВС АЙМАГ ДАХЬ АРДЧИЛСАН ЗАСАГЛАЛЫН 1000 ӨДӨР
ОРОН СУУЦНЫ САЛБАР ДАХЬ “ТЭСРЭЛТ”
ХОНОГТ ХИЙСЭН 1
ОНЦЛОХ АЛХАМ
Увс аймгийн хөгжил дэвшлийг нүдэн дээр илэрхийлж буй нэг үзүүлэлт бол аймгийн төвийн орон сууцны хороолол улам бүр хаяагаа тэлж буй явдал. Улаангом хотод 1990 оноос хойш 100 айлын орон сууц баригдсан бол 2012 оноос хойш 650 орон сууц баригдсан байна. ТОСК болон аймгийн Засаг Даргын Тамгын Газрын захиалгаар “Галдан бошигт” хороололыг орон нутгийн аж ахуйн нэгжүүд бие даан барьж байгаа бол Ховдын хязгаарын сайд, Төгс хүлэг Далай хан Г.Түмэндэлгэржаваар овоглосон 1110 айлын орон сууцны хороололын шавыг тавиад байна. Орон сууцны салбарын тэсрэлт зөвхөн Улаангомд ч бус сумдад өрнөж буйг дурьдах зүйтэй болов уу. Тоо баримт: 2015 оны эхний хагас жилд барилгын гүйцэтгэгч 31 аж ахуйн нэгжүүд барилгын 72 объектод 26.2 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2.4 дахин өссөн үзүүлэлт юм.
НЭЭЛТТЭЙ ЗАСАГ ХООСОН ЯРИА БИШ АЖИЛ ХЭРЭГ БОЛОВ
2
Нээлттэй байдлын талаар яриа ажил хэрэг болсоныг онцолж байна. Төрийн үйлчилгээ, мэдээлэлийг иргэдэд хүргэх, иргэдээ сонсох чиглэлээр 1000 хоногт олон бодитой өөрчлөлт гарчээ. Иргэдийн мэдээллэл хүсэлтийг чөлөөтэй авахаас гадна, төрийн албаны шалгалтыг онлайн хэлбэрт шилжүүлж, ажлын байрны мэдээллийг цахимд байршуулах болжээ.
38
-Төрийн байгууллагууд төсвийн зарцуулалт, худалдан авалтаа цахим хуудас олон нийтэд тайлагнах “Шилэн халаас” хөтөлбөрийн Увсад анх санаачиллаа. Өдгөө энэ хөтөлбөр “Шилэн дансны хууль”-ийн гол үзэл санаа болж, орон даяар хэрэгжиж байна.
-www.70452222.mn цахим хуудас ажиллах болсноор, Увс аймаг өргөдөл гомдолын нэгдсэн системтэй болов.
-www.uvstender.mn цахим хуудсаар дамжуулан Увс аймагт зарлагдсан тендер, худалдан авах ажиллагааны талаар цаг алдалгүй мэдэж, оролцох боломжтой болов.
3
ОНОШИЛГООНЫ ТӨВ
Увс аймаг оношилгооны төвтэй болов. Уг төвд нийт 5 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж суурилуулжээ. Оношилгооны төвтэй болсноор Увс аймгаас нийслэл хот болон хилийн чанадыг зорин өвчний оношилгоо эмчилгээ хийлгэдэг иргэдийн тоо 50 хувиар багасчээ. Энэ хэрээр иргэдийн цаг, санхүү хэмнэгдэж байгаа нь ойлгомжтой юм.
4
БИТҮҮ “ЗАХ”
300 гаруй бизнес эрхлэгчдийн бизнесийн орчин болон иргэдийн тохь тухтай үйлчлүүлэх боломжийг хангасан 3 тэрбум төгрөгийн өртөгтэй битүү зах буюу худалдааны төв ашиглалтанд оров.
Түүхч На.Сүхбаатарын зохиол “ЭЭРЭН ХҮРЭЭ” хэмээх дуулалт бүжгэн жүжгийг “Ойрад” хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид амилуулсан нь нийслэл хот болон хилийн чанадад тоглогдож, Увс аймаг язгуур урлагийн өвөрмөц онцлогуудыг шингээсэн нэгэн шинэ брендтэй болов. Дуулалт жүжгийн хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, бүжиг дэглээчээр М.Мөнгөнцэцэг, найруулагчаар нь Д.Энхбаяр нар ажиллажээ.
5
ЭЭРЭН ХҮРЭЭ ДУУЛАЛТ ЖҮЖИГ
39
ХҮҮХЭД ТӨВТЭЙ БОЛОВСРОЛ БУЮУ “АВЬЯАС”, “НОМ” ХӨТӨЛБӨР
6
БСШУ-ны сайд Лу.Гантөмөрийн боловсролын чанарын шинэчлэлийн хамгийн гол санаа нь хүүхдийн нөөц бололцоо, чадамжид суурилсан боловсролын үзэл санаа билээ. Увс аймагт энэ үзэл санаа зөвхөн яамны бодлогын төвшинд биш, орон нутгийн санаачлагаар баяжин хэрэгжиж буйг онцолж байна. “Бидний үеийнхэн амьдралын төлөө их явсан. Хүндхэн нийгэмд ажил хийж, наймаа хийж, амьдралаа өөд татахын төлөө зүтгэсэн. Бидэнд өөрийгөө хөгжүүлэх цаг барагтай байсангүй. Харин өнөөгийн хүүхэд залуучууд бол бидний найдвар.” БСШУ-ны сайд Лу.Гантөмөр ▪▪ -Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилготой Авъяас-2014
наадам боллоо. Наадмын 15 төрөлд 25 сургуулийн 2500 гаруй хүүхэд оролцож 136 баг, хамт олон байр эзэлжээ. “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд 38 төрлийн дугуйлан хичээллэдэг байна. ▪▪ -БСШУ-ны сайд Лу.Гантөмөр, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх асан О.Цогтгэрэл болон Увс аймгийн Засаг даргын тамгын газар хамтран “Бяцхан санхүүч” дэвтрийг сурагчдын гар дээр хүргэв. ▪▪ -“Ном” хөтөлбөрийн хүрээнд сургууль цэцэрлэгүүд 10044 ширхэг номоор номын фондоо баяжуулав. ▪▪ -Багш, эцэг эх, хүүхэд, сургууль бүр ном бүтээх хөдөлгөөн өрнүүлж 70 гаруй номыг бүтээв. Шилдэг бүтээлүүдээс бүрдсэн аймгийн багш, сурагч, эцэг эхийн бүтээлийн номыг хэвлэж олны хүртээл болгожээ.
ШИНЭ ДУЛААНЫ СТАНЦ
7
Улаангом хотод 35 мВт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц, шугам сүлжээ, дулаан дамжуулах төвийн хамт ашиглалтанд орлоо. Ийнхүү Улаангомчууд 2003 оноос хойш анх удаа дулаан өвөлжих боломжтой болж, хөлдүү хүйтэн орон сууцтай үе түүх болон үлдэв.
40
8
УЛСАД ГАЙХАГДСАН 190 КИЛОМЕТР ЗАМ
Зам бол хөгжлийн хөгжлийн тараагуур судас билээ. Олон жил яригдсан ч ажил хэрэг болж чадаагүй байсан НаранбулагҮзүүрийн булаг чиглэлийн 100 км хатуу хучилттай авто замыг 2014 онд ашиглалтанд орууллаа. Ингэснээр Улаангомоос Үзүүрийн булаг чиглэлийн 190 км хатуу хучилттай замтай боллоо. 2015 онд Засгийн газраас Үзүүрийн булаг-Сонгино чиглэлийн 135 километр замыг тавихаар шийдсэнээр Увс аймаг ойрын хоёр жилдээ нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдох боломжтой болов.
Аймгийн засаг дарга Д.Цэндсүрэнгийн анхны захирамж аймгийн төрийн байгууллагын төвшинд архидан согтуурахтай тэмцэх талаар байв. Архины хэрэглээг хязгаарлах тухай үеийн үед л ярьж ирсэн ч тусыг олсон нь ховор. Харин сүүлийн үед Увсад архидалтын хэмжээ багасаж байгааг олзуурхах хүн олон болжээ. Иргэдийн
ухамсар хандлагад гарч буй энэхүү өөрчлөлтийг бид онцолж байна. -Увс аймгийн ЭМГ, АЗХ-ны Эрүүл мэндийн хороо, ТЭСО корпораци”-тай хамтран “Цагаан сар-цагаан сэтгэлцагаан сүү” уриалга гаргаж, Архигүй Золголт-Архигүй Залуус 2014 арга хэмжээг зохион байгууллаа.
2014 оноос эхлэн Тэс суманд жишиг сум төсөл хэрэгжиж байна. Таван тэрбум төгрөгийн санхүүжилттэй тус хөтөлбөрөөр Тэс сумын өнгө төрх эрс өөрчлөгдөж буй юм.
9
АРХИНЫ ХЭРЭГЛЭЭГ ХУМИЖ ЧАДЛАА
10
ЖИШИГ СУМ: ТЭС
41
УВСАД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР СЭРГЭЖ БАЙНА
11
Увс аймгийн нийт баялгийн 20 хүрэхгүй хувийг үйлдвэрлэлийн салбар бүрдүүлж байгаа нь чамлалттай үзүүлэлт. Ардчилсан засаглалын 1000 хоногт аймгийн үйлдвэрлэлийн салбарыг хөл дээр нь босгох талаар хийгдсэн ажил, гарсан үр дүнг зүй ёсоор онцолж байна.
▪▪ “Энержи Импайр” компани бетон
зуурмагийн үйлдвэр байгуулав.
▪▪ “Увс хүнс” компани 500 тонн
багтаамжтай тэжээлийн элеватор, чацарганы үрнээс тос гаргаж авах Тайванийн тоног төхөөрөмж бүхий үйлдвэр байгуулав.
▪▪ “Увсын чацаргана эрхлэгчдийн
нийгэмлэг” байгуулагдлаа.
▪▪ “Арвижих Увс” компани сэндвич
хана, дулаалгын хөөсөнцөр, “С” төмрийн үйлдвэр байгуулав.
ЗОРИЛГО ТОДОРХОЙ БОЛОВ
ШИНЭ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН
12 13
Аймгийн 90 жилийн ойг угтсан морин хуур, икэлийн хөшөө, Дархан аварга Х.Баянмөнхийн хөшөөт цогцолбор зэрэг олон томоохон бүтээн байгуулалт өрнөсний дотроос Шинэ цэнгэлдэх хүрээлэнг онцолж байна.
42
2015 оны гуравдугаар сарын 30-ны даваа гаригт Увс аймгийн ИТХ түүхэн шийдвэр гаргалаа. ИТХ-аас баталсан “Их наяд-Увс 2024” хөтөлбөр бол Увс аймгийг ойрын найман жилд хөгжүүлэх бодлогын хөтөлбөр юм. Урьд нь уриа дуудлагын шинжтэй, эвсэл олон төрлийн төслийн жагсаалт хөлбэрээр батлагддаг байсан хөгжлийн хөтөлбөр энэ удаа нүдээ олсон, товч тодорхой бодитойгоор батлагдаж буй нь энэ.
▪▪ “Зэл говь” компани барилгын мод,
модон материалын үйлдвэрийг тус тус ашиглалтад оруулав.
14
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ШИНЭ ШАТАНД ГАРАВ
Газар зохион байгуулалт, газрын бодлого төлөвлөлтөнд суурилсан хөгжлийн бодлогыг Увс аймагт хэрэгжүүлж эхлээд байна. Улсын хэмжээнд анх удаа Увс аймагт газрын нэгдсэн мэдээллийн сан “Ланд менежер” програмыг бий болгожээ. Уг санд тулгуурлан Увс аймгийг 2030 он хүртэл хөгжүүлэх газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг гаргасан байна. Энэ талаар дэлгэрэнгүй өгүүлсэн нийтлэлийг манай энэ дугаарын 32 дугаар хуудаснаас уншаарай.
15
ГУДАМЖ ТӨСӨЛ
Шинэчлэлийн засгийн газрын 96 дугаар тогтоолоор “Гудамж” төслийг орон нутагт хэрэгжүүлэхээр болж, Увс аймагт нийтдээ 11.15 км авто зам, 10 уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил хийхээр төлөвлөсөн. Одоогоор Гудамж төслийн хүрээнд 8.4 километр зам тавигдаж, 8 уулзварыг шинээр засаад байна. Гудамж төсөл бол зөвхөн уулзвар янзалж байгаа хэрэг биш. Энэ бол Улаангомд иргэд тохь тухтай амьдрах, хотоо төлөвлөх, боломжийг өргөтгөж буй
хөгжлийн хэрэг юм. Монгол Улсын Ерөнхий сайд асан УИХын гишүүн Н.Алтанхуяг
43
Д.ЦЭНДСYРЭН:
ХУВИЙН ХЭВШИЛДЭЭ
БОЛОМЖ ОЛГОСОН НЬ БИДНИЙ ГОЛ ДЭВШИЛ “Шинэ тэмүүлэл” сэтгүүлийн анхны дугаарт Увс аймгийн засаг дарга Д.Цэндсүрэнг урилаа.
44
Увс аймгийн 90 жилийн ой саяхан болж өнгөрлөө. Увсын ард түмэн сайхан наадав уу? Сайхан наадацгаалаа. Төрөлх аймгийн маань түүхэн ой хийсэн ажилтай, дурсамжтай сайхан баяр наадам болж өнгөрлөө. Хол, ойр суугаа элэг нэгт ахан дүүс, нутгийн зон олон маань хүрэлцэн ирж, ураг саднаараа учирсан сайхан баяр боллоо. Ер нь тэмдэглэлт ойг хийнэ гэдэг бол тодорхой цаг хугацаанд юу хийж бүтээсэн, хэрхэн өөрчилснөө, хөгжүүлснээ үнэлж цэгнэнэ гэсэн үг. Холдоо 90 жилийн хугацаанд, ойрдоо 80 жилийн ойгоос хойшхи 10 жилийн хугацаанд бид юу хийж бүтээснээ Монгол орон даяар харууллаа. Аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойтойгоо хамтатгаж баруун бүсийн “Их хурд-2015” хурдан морины уралдаан, хүчит бөхөөрөө алдартай, хүчтэний өлгий нутаг Увсад Монгол бөхийн их баярыг зохион байгуулж, бөхийн амьд домог Х.Баянмөнх аварга болон Увс нутгаас төрөн гарсан алдарт бөхчүүддээ зориулан үндэсний бөхийн хөшөөт цогцолборыг барьж босголоо. Аймгийнхаа ойн хүрээнд “Миний гэрээс манай аймгийн хөгжил эхэлнэ”, “Миний Увс” гэсэн уриан дор ард иргэд маань ойдоо дор бүрнээ, эрвийх дэрвийхээрээ хичээж бэлдсэн. Бүтээн байгуулалт, наадмын зохион байгуулалтын зардлыг нутгаа гэсэн чин сэтгэлтэй хол ойрын иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, ард олныхоо дэмжлэгээр босгосон. Ирсэн зочид төлөөлөгчид, ард иргэд аймаг орныхоо хөгжил, ойн зохион байгуулалтад ам сайтай, сэтгэл дүүрэн байж, нутагтаа тавтай сайхан амарцгаагаад буцаж байгаад бид ч бас баяртай байна.
СЭТГЭЛЭЭ ЗОРИУЛЖ АЖИЛЛАВАЛ АРД ТҮМЭН ӨӨД НЬ ӨРГӨДӨГ Та Увс аймагт багийн засаг даргаас аймгийн засаг дарга хүртэл ажилласан хүн. Ярилцлагаа таны амьдралын замналаар эхэлье? 1990 онд би 21 настай залуу сумын захиргааны зааварлагч нарийн бичгийн дарга болж байлаа. Тэр үед МАХН –ын дарга байсан З.Баттөмөр гэж хүн намайг санал болгож, төрийн албанд ажиллуулсан. 21 настай нэг залуу багийн хурал хийгээд хөдөөгөөр явахаар хүмүүс “Энэ нусан бурантагтай юу ярьдаг юм” гэлцээд тоож суудаггүй. Тэгээд би хэдэн найзуудаасаа багийн хуралд ирж суухыг аминчилж гуйхдаа тулж явлаа. Анхны хурал дээр яриагаа эхлээд, нэг мэдэхэд хүмүүс нэмэгдэж ирж суусаар байгаад тэр багийн хурал гурван цаг үргэлжилсэн юмдаг. Тэрнээс хойш намайг очихгүй бол үгүйлдэг болчихсон байсан. Хэчнээн амьдралын туршлагагүй залуу байсан ч төрийн албыг аваад явчих болов уу гэж итгэл хүлээлгэсэн З.Баттөмөр гуайд би талархаж явдаг юм. З.Баттөмөр даргаас 2004 онд сумын засаг даргын ажил хүлээж авч байлаа. З.Баттөмөр дарга “Манай суманд сумын засаг дарга хийх хүн Д.Цэндсүрэнгээс өөр алга” гэчихсэнээс болж намдаа муу үзэгдэж явсандаа. Сүүлд нь би аймгийн удирдлагуудтай уулзаж, хөөцөлдөж байж ажилд оруулж байлаа. Ерээд онд жинхэнэ эдийн засгийн хямрал болж байсан. Өнөөгийн хямрал бол түүний хажууд юу ч биш, сэтгэлгээний л хямрал гэж таны ярилцлагаас уншиж байлаа...? 1990-ээд оны эхээр бид үнэндээ учраа олохоо больчихсон байсан. Бүх халаалтууд зогсоод, сургуулиуд 70-аад оны төвшиндөө буцаж, үхэр зуухаа галлахад хүрсэн. Аргагүй шүү дээ. 10 төгрөгийн долоог нь Орос ах нараас авдаг. Гэтэл Оросууд мөн л нийгмийн шилжилт хийж, манийгаа бодохтой манатай болсон үе. Лангуун дээр давснаас өөр юмгүй, картаар гурилаа авдаг, дүнсэн тамхи, шар цайгаа хоёр хувааж өгдөг,10 ширхэг шүдэнз өгдөг, 4-5 сараар
цалингаа тавьж чаддаггүй архиар тавьдаг, түүнийгээ бүгд уудаг тийм л хэцүү цаг үеийг бид даван туулсан. Энэ шилжилтийн хүнд үеийн дарга нар яаж улсын ажлыг залгуулдаг байсныг эргээд дурсахаар өнөөдрийн бэрхшээл юу ч биш санагддаг. 1992 оны Шинэ Үндсэн хуулиар засаг захиргааны нэгжүүд өөрчлөгдөхөд би багийн дарга болсон. Багийн даргын ажлыг жил гаруй хийгээд бизнест орсон. 2004 онд сумын засаг даргаар сонгогдсон. Ингээд Малчин сумынхаа засаг даргаар зургаан жил ажилласан. 2012 оноос хойш аймаг орноо удирдаж байна. “Яагаад энэ жилүүдэд ард түмэн намайг дэмжиж, багийн засаг даргаас 76 мянган хүнийг удирдах аймгийн засаг дарга хүртэл авч ирсэн юм бэ?” гэж би өөрөөсөө асуудаг. Би ажлаа сэтгэлээсээ хийж ирсэн. Олон түмэнд үнэнийг хэлдэг. Амьдралын үнэнийг хэлж, үнэн сэтгэлээсээ зүтгэж ирснийг минь үнэлсэн юм болов уу гэж боддог. Нэг баг болж ажиллаж байгаа сумын засаг дарга нартаа нэг л зүйлийг захидаг. “Улс төрийн бага сага ашиг олох гэж, нөлөөгөө алдахгүй гэж ганц нэг саналын хойноос зууралдах юм бол карьер чинь дуусна шүү” гэж. Харин төрийн албандаа сэтгэлээ зориулж ажиллавал ард түмэн өөд нь өргөдөг гэж захидаг. Ардчилсан хувьсгал ялж байхад та цэл залуухан байжээ. Нийгмийн энэ өөрчлөлтийг та хэрхэн хүлээж авав? Би тухайн үед эрх чөлөөний төлөө тэмцэж, тэмүүлж байсан мянга мянган жирийн монгол залуусын нэг. Эрх чөлөөний мэдрэмж, нийгэм болохгүй байна гэсэн тэр мэдрэмжээрээ бид нэгдсэн. Малчин суманд ардчиллыг анх эхлүүлсэн Цэндийн Эрдэнэ, Галсаны Чулуун нарыг дагаж ардчилсан үзлийг дэмжиж, АСХ-ны анхны зохицуулагчаар ажилласан. Хүмүүс надад “Та чинь партизан байна шүү дээ” гэж хэлдэг л юм. Би хэзээ ч партизан байгаагүй. Харин тухайн цаг үедээ ардчилсан үзэл санааг дэмжиж, нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтийг зүй ёсоор талархан хүлээж авсан хүний л нэг. Намынхаа партизануудад ч хэлдэг. Нийгмийн ардчилал, шинэчлэл, хөгжил дэвшлийг түүчээлсэн та бүхний зориг, алсын хараа, тэвчээрийг үнэлж баршгүй.
Гэхдээ дурсамжаараа амьдрахаа боль! Ардчилалын шинэ үеийг бэхжүүлэхийн тулд бусдаас ялгарч, хийж бүтээхийг эрмэлзэх учиртай. Малчин хүн малаа өсгөж болдоггүй, даргын өмнөөс үг хэлж болдоггүй, гадаад паспорт гэж ойлголт байхгүй, хувийн өмч гэж юм мэдэхгүй, социалист реализмын номноос өөр ном уншиж болдоггүй тэр хаалттай, тоталитар нийгэм, тэр амьдралыг мэдэхгүй бүхэл бүтэн нэг үе өсөж, өндийчихөөд байна шүү дээ. 1990 онд төрсөн хүүхдэд социализмын тухай ярьвал ойлгохгүй. Энэ үеийнхэн ардчилал эрх чөлөөг өөр нүдээр хардаг болчихсон байхад бид дурсамжаараа амьдраад байж болохгүй. Түүхийг түүхээр нь үлдээх хэрэгтэй. Болж өгвөл тэр үеийн тухай үр хүүхэддээ ойлгуулахыг хичээх учиртай. Түүнээс биш тэр дурсамжаараа тэтгэгдэж, тэр дурсамжиндаа дулдуйдан улс төрийн амьдралд хандаж болохгүй гэж боддог. Монголчууд бид хэтэрхий яардаг сэтгэхүйтэй ард түмэн. Тийм ч учраас ардчилалын жилүүдэд хүрсэн дэвшилээ чамалцгаадаг. Яг үнэндээ бид өнгөрсөн 25 жилд чамлахааргүй амжилтанд хүрсэн. 1990 онд нийгэм эдийн засгийн байдал ямар байсан. Одоо ямар байна. Жишээ нь сумын засаг даргаар сонгогдсон 2004 онд ямар байсан, одоо ямар байгааг харьцуулаад харахад асар их зүйл өөрчлөгджээ. 2004 онд сумын засаг дарга байхад нэг сая төгрөг олвол бөөн баяр болдог байлаа. Асуудал шийддэг мөнгө байлаа шүү дээ. 2010 онд төсвийн гадуурх дансанд 12 сая төгрөгтэй, тухайн үедээ нүүр бардам ажлаа өгч байлаа. Гэтэл одоо сумуудын Орон нутгийг хөгжүүлэх санд жилд доод тал нь 200 сая төгрөг очиж байна. Энэ хэмжээний мөнгөөр сум орноо өөд нь татах бүрэн боломжтой болсон байна. Та бизнесийн салбарт багагүй хугацаанд ажиллажээ. Хэр сайн бизнесмен байв? Би муу бизнесмен байсан. Олон төрлийн бизнес хийсэн. Зах зээл анх эхэлж байхад түүхий эдийн бизнес хийлээ. Үнэт цаасны зах зээл дээр ажиллаж үзлээ. Төрийн өмчит компани удирдаж үзлээ. Одоо бол надад бизнес байхгүй. 2004 оноос
45
хойш бизнесээс холдсон. Мань мэт нь бизнесийг өндөр түвшинд хийхэд ч хэцүү юм билээ. Бизнесийг нэгийг хоёр болгодог, хоёр болгосноо цааш нь хийж арвижуулдаг, хадгалдаг, түүнийхээ төлөө нойр хоолоо умартаж зүтгэдэг хүн хийдэг. Гэхдээ эндээс би нэг зүйлийг сайн ойлгосон.
Улс төр бизнес хоёр тохирохгүй. Аль нэгийг нь сонгох хэрэгтэй. Улс төр, бизнес хоёрыг хамт авч явна гэвэл нэгдүгээрт амжилт олохгүй, хоёрдугаарт хууль бус зам руу хальтрах хэрэгтэй болно. Өөр ямар ч гарц байхгүй. Үнэнийг хэлэхэд улс төрд ороод л миний бизнес нурсан. Тэгээд тэр чигт нь орхисон.
ШУДАРГА БУС БАЙДЛЫГ ӨӨРЧИЛ ГЭЖ БИДЭНД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСЭН Увсчуудыг хөдөлмөрч хичээнгүй ард түмэн гэж улс даяараа л ярьдаг. Өнөөдөр энэ ард түмэн маань хэр амьдарч байна вэ? Увсын ард түмэн зүтгэж байна. Ажиллаж, хөдөлмөрлөж байна. Увсын ард түмнийг бүгд сэтгэл хангалуун амьдарч байгаа гэж хэлж чадахгүй. Цалингийн зээлтэй, оюутан сургах
46
гэж зовсон, байр орон гэр хүссэн хүмүүс их байна. Гэхдээ эдийн засгаа цэгцлээд, бодлогыг нь зөв тодорхойлоод өгчихвөл газардахгүй л хөдөлмөрч хүмүүс. Эдийн засгаа цэгцэлнэ гэдэг зөвхөн Увс аймгийн ч биш улс нийтийн хэрэг болсоныг хүн болгон хэлээд байна шүү дээ. Төсвөөс хамааралтай, төрийн оролцоотой эдийн засгийн орчин давамгайлж байна. Энэ эдийн засгийн буруу бүтэц орон нутагт ч бас залгаад оршин тогтнож байна. Бид энэ бүтцийг эрүүл, зөв болгохын тулд хувийн хэвшилээ дэмжиж байгаа. Хувийн хэвшилээ дэмжихдээ эрхтэн дархтнуудын бизнесийг бид угжаагүй. Хувийн хэвшил нэрээр дарга нар бизнесээ босгож авсан жишээ олон. Дархан цаазтай газар, байгаль орчны газрын дарга нарынх нь төрд тарьсан мод ургадаггүй, хувьд тарьсан мод нь ургадаг сонин үзэгдэлийг Увсын ард түмэн мартаагүй байгаа. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих элдэв төсөл хөтөлбөрүүдийн үр дүн дарга нарын хашаанд л үзэгддэг байлаа. Нийгмийн баялагийн ийм тэгш бус хувиарлалтыг ард түмэн тэвчихийн аргагүй болсон. Одоогийн аймгийн засаг захиргааны хувьд ард түмэндээ боломж олгох, ингэхийн тулд гадаад, дотоод нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах бодлого барьж ажиллаж
байна. Мэдээж хэрэг төрөөс өгсөн дэмжлэгийг аль болох үр дүнтэй болгохыг л хичээж байна. Хөдөөд намчирхах байдал утгаа алдсан тухай шүүмжлэл хэлэх хүн байдаг. Увсад энэ байдал хэр байна вэ? Эсвэл энэ байдлыг дэвэргэдэг хүчин зүйлсүүд байна уу? Намчирхах байдал утгаа алдсан. Энэ бол үнэн. Үндсэн хуулинд сумуудад нам оролцуулсан сонгууль явуулахаа болих заалт оруулж байгааг би хувьдаа маш их дэмжиж байна. Ах дүү нар намаас болоод хоёр, гурав хуваагдчихсан, аав хүү, эхнэр нөхөр хуваагдчихсан инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг дүр зураг орон нутагт их байна. Энэ бол маш хортой асуудал. Энэ асуудал хэрээс хэтрээд төрийг хорлож байна. Сэтгэлтэй, туршлагатай, чадвартай төрийн албан хаагчид намчирхалын золиос болж ажлаа алддаг. Үүний цаана улсын ажил, иргэдийн амьдрал л хохироод хоцордог. Тухайлбал өнгөрсөн 20 жилийн хугацаанд АН-г байнга дэмжиж ирсний төлөө Тэс суманд олигтой хөрөнгө оруулалт хийдэггүй, гадуурхсаар ирсэн байдаг. Гэтэл одоо Монгол Улсын жишиг сум болчихоод байна. Бөхмөрөн сум ч ялгаагүй. 2008 онд тарахдаа тулж байсан. Д.Ядамжав гэдэг хичээл зүтгэлтэй, сэтгэлтэй хүн богино хугацаанд ажиллаад л Бөхмөрөнг босгоод ирж байна. 2012 оны орон нутгийн сонгуулиар Увсын ард иргэд, сонгогчид Ардчилсан намыг итгэж дэмжсэн. Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр аймгийн хөтөлбөр болж хэрэгжиж байгаа болохоор Ардчилсан намын бодлого, зорилтыг ойлгодог, дэмждэг баг ажиллах учиртай. Тодорхой хэмжээнд багаа бүрдүүлж ажиллаж байна. Гэхдээ утгагүй халаа сэлгээ хийгээгүй. Аймгийн ЗДТГ-ын гол хэлтсийн дарга нар нь хуучин хүмүүс ажиллаж байна. Хүнийг ажлаас нь чөлөөлж болно. Тэр чөлөөлөгдсөн хүний ард амьдрал байдаг юм шүү гэдгийг байнга санаж ажиллаарай гэж удирдлагууддаа зөвлөдөг. Харин төрийн албанд хайнга ханддаг, хариуцлагагүй, ажлаа хийдэггүй хүмүүстэй яриа байхгүй.
Ямар ч сонгуулийн дараа сөхөгддөг халаа сэлгээний асуудал танай нам сонгуульд ялсны дараа ч хөндөгдөж байсан санагдаж байна? Эрх баригч улс төрийн хүчин солигдсоны дараа ажлаа сэтгэлээсээ хийхгүй, цалгардуулах явдал гарч байсан. Төрийн жинхэнэ албан хаагч, ямар ч улс төрийн ашиг сонирхолгүйгээр олон нийтийн төлөө зүтгэх ёстой гэсэн үзэл ухамсар манай аймагт төлөвшөөгүй байна. Бүр дайсагнах сэтгэхүйгээр асуудалд хандаж, сануулга авч буй хүмүүс ч байна. Өнгөрөгч зургадугаар сард Увс аймагт Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулган болсон. Чуулганаар ямар үр дүнд хүрэв? Увс аймагт анх удаа Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулган болсон. Уг чуулганыг Баруун бүсийн хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн, Увс аймгийн Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл санаачилсан, Монголын Эдийн засгийн форум, Аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Хөрөнгө оруулалтын банкууд, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар, Монголд суугаа гадаадын элчин сайдууд,баруун аймгийн аж ахуйн нэгжүүд оролцсон олон улсын түвшинд зохион байгуулсан. Хамгийн гол нь хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж, хөрөнгө оруулагч нарын анхаарлыг татсан ажил боллоо гэж гадаад, дотоодоос оролцсон хүмүүс дүгнэсэн. Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтаар Увсад бизнес эрхэлдэг, ажлын байр бий болгосон хүмүүс болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид олноор цугласан байсан. Харин танай аймгаас сонгогдсон УИХын гишүүд харагдаагүй. Ер нь аймгийн удирдлага, гишүүдийн хооронд ажлын уялдаа байхгүй болсон нь нэгэнт нууц биш болсон бололтой? Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулганы урилгыг УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн. Тэр хүмүүсийн өмнөөс би юу ярих билээ. Гэхдээ ядахнаа байр сууриа илгээлтээр ч болов илэрхийлсэн бол аймаг орны нэр хүнд, тэнд цугласан бизнес эрхлэгч,
хөрөнгө оруулагчдад хэрэгтэй байсан болов уу. Уг нь энэ хөрөнгө оруулалтын чуулган бол Увс аймгийн ард түмнийг тоож, итгэж, бүтээх үйлдвэрлэх чадамжтай гэж үзсэн хүмүүс цугласан чухал үйл явдал. Гэтэл манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд УИХ-аас гаргаж буй бодлого шийвэрийг ард иргэддээ хүргэе, аймгийнхаа хөгжилд анхаарч хамтарч ажиллая гэхээсээ илүү асуудлыг улс төрийн өнцгөөс хараад байгаа юм. Шулуухан хэлэхэд манайхаас сонгогдсон гишүүд “Муу бол сайн” гэсэн зарчмаар ажиллаж байгаа. Хуучин Э.Цасчихэр даргын үед Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар онгоцноос буунгуутаа шууд Аймгийн захиргаагаар ирж, ажилтай танилцдаг байсан. Гэтэл Ч.Хүрэлбаатар гишүүнтэй би сүүлийн хоёр жил уулзсан ч үгүй, утсаар ч ярьж чадсангүй. Хамгийн хэцүү нь аймаг орондоо бодлого, санаачлага гаргаад ажиллая гэхээр УИХ-ын түвшинд дэмжлэг байхгүй. Ер нь бол Увс аймагт Ардчилсан нам ялсан учраас дэмжихгүй гэсэн зуулт яваад байгаа. Ч.Хүрэлбаатар гишүүн үүнийгээ орон нутгийн MBC телевизээр “Увс аймгийн хөгжил дөрвөн жил хойшиллоо” гэж мэдэгдсэнээрээ баталчихсан. Яахаараа бүхэл бүтэн аймгийн хөгжлийг хоосон улстөржүүлж, ийм хариуцлагагүй, төрийн хүний тулхгүй мэдэгдэл хийснийг нь би хувьдаа ойлгоогүй. Гэхдээ ёс зүй, хандлага нь танигдаж байгаа энэ хоёр гишүүнтэй, гишүүнгүй Увс аймаг шилдэг аймгаар шалгарч, олны итгэл хүлээсэн манай баг ард түмэнд амьдралаа дээшлүүлэх, хөгжих итгэл төрүүлэхийн тулд шаргуу ажиллаж байгаа.
ИРГЭДИЙН ХАДГАЛАМЖ ӨСӨЖ БАЙНА Мал аж ахуй Увс аймгийн эдийн засгийн гол тулгуур хэвээр байна. Малчдын амьдрал ямар байна? Тийм. Сүүлийн жилүүдэд мал аж ахуйн салбарт өсөлт гарч, Увс аймаг түүхэндээ анх удаа гурван сая малтай боллоо. Харамсалтай нь малчдын амьдралд дорвитой өөрчлөлт гарахгүй байна. Хоёр нарны хооронд малын тоосонд яваад эцэстээ олонх малчдын амьдрал ахиж, дэвжсэн нь бага байна. Эрүүл мэндийн баталгаа байхгүй, хотонд байгаа хэдэн мал нь баталгаатай хөрөнгө үү гэхээр эргэлзээтэй. Гашуун үнэнийг хэлэхэд амиа аргацаасан шинжтэй, мал аж ахуйн үйлдвэрлэл энэ янзаараа хол явахгүй. Цаг агаар тогтуун, зуд зурхангүй хэдэн жил овоо тэнхэрч автал ганц хоёрхон жилийн зуднаар байсан байрандаа эргэж очдог гашуун сургамж бий. 2009, 2010 оны зуднаар манай аймаг 1.1 сая толгой малаа алдаж, дөрвөн жилийн дараа л учирсан хохирлоо нөхөж байна. Энэ хавар аймгийн ИТХ-аар батлагдсан “Их наяд” хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн хэсэг “Мах тарья” хөтөлбөрийн гол санаа нь малын тэжээлийг их хэмжээгээр тариалъя, малаа тэжээж ашиг шимийг нь нэмэгдүүлье, тэр хэмжээгээр эрсдлээс хамгаалж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ гэсэн бодлого. 90 жилийн ойн дараагаас аймаг даяар өвөлд бэлдэж эхлээд байна.
47
Малчдад малаа худалдан борлуулах талаар сурталчилж, махыг нь өндөр үнээр борлуулах арга замыг хайж байна. Иргэддээ хуримтлалын ач холбогдлыг ойлгуулж, малыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар манай иргэдийн хадгаламж 2013, 2014 онд 16 тэрбумаар өслөө. Бүтээн байгуулалт өрнөж, орон сууцууд уралдан босоод иргэд малчид маань тэр шинэ сууцнаас худалдан авч байгааг харахад баярлах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Ялих шалихгүй улс төр хийж суухын оронд иргэддээ боломж олговол юу бүтээж болдогийг сүүлийн хоёр жилд бид харлаа. Зарим нь таныг түүхэн ялалт байгуулсан улс төрч гэж үзэж байна. Зарим нь зүгээр л цаг нь болсон гэж тайлбарлаж байна. Зарим нь хүчтэй өрсөлдөгчдөө шүүхэд өгөх замаар зайлуулан гарч ирсэн гэж ярьж байна. Үүнийг та юу гэж тайлбарлах вэ? 2010 онд намайг намын дарга болоход байдал ер нь хүнд байсан. Халаалт дулаанаас эхлээд, өр ширний асуудал, хамгийн гол нь Увсад АН ялдаггүй гэсэн сэтгэлзүй тогтоод байсан. Энэ хандлагыг л өөрчлөхийн төлөө ажилласан. Ардчилсан нам, ардчилсан үзэл санааг дэмжигч иргэдийнхээ дэмжлэгээр ялалт байгуулсан. Үүнд миний оруулсан хувь нэмэр байгаа байх аа. Аймгийн удирдлагуудыг тойрсон хэсэг бүлгүүд л баяжиж дэвждэг, намаар нь ялгаж, гадуурхах үзэгдэл хэвийн зүйл болоод байлаа.
48
Хууль зөрчсөн бол хэн ч хариуцлагаа хүлээх ёстой. Үүнийг нь хүлээлгэхийн тулд хатуу тэмцсэн. Өнгөрсөн 22 жилийн турш аядуу тайван өрсөлдөөд Увсад АН ялаагүй. Иймээс шийдвэртэй тэмцэл хэрэгтэй болсон. Ард түмэнд үнэнийг хэлсэн. Таван давхар байшинг дөрвөн давхар болгочихдог. Нийгмийн баялагийг тэгш бусаар хувиарилдаг. Нүдэн дээр төрийн албан хаагчид олигархи болж хувирдаг. Үүнтэй нь хамт ард түмний хүсэл мөрөөдөл хөсөр хаягддаг. Нүдэн дээр нам дагасан залуучуудын сүрэг бий болгодог. Ардын намын залуучуудын байгууллагад орвол албан тушаал, тендер, ажил өгнө гэж залуусыг өөртөө татдаг, энэ утгагүй, увайгүй бодлогын талаар л ил тод хэлсэн. Ард олны итгэл алдарч, тэвчээр нь барагдаж, АН-д саналаа өгөхгүй бол энэ бүлэглэлээс салахгүй нь гэдгийг ойлгосон учраас ийм сонголт хийсэн хэрэг. Би аливаа асуудлыг ил тод шулуухан хэлчихдэг зантай. Аймгийн удирдлагын болохгүй зүйлийг ил тод хэлж, хэвлэлийн бага хурал зарлаж, албан ёсоор мэдээлэл хийж, холбогдох байгууллагуудад нь мэдээлэл өгсөн. МАН манай аймагт Монгол Улсад байхгүй жишгийг бий болгосон. Тэр нь бүх юмыг худалдаж авч болдог гэсэн ойлголт. Албан тушаалыг мөнгөөр авч болдог, ардын сонголтыг шар сүүгээр авдаг асар муу жишгийг Увсад бий болгож, тогтоон барихыг оролдож байлаа. Гэхдээ Увсын ард түмэн тэгж дарлуулах хүмүүс биш.
Үнэндээ манайхаас сонгогдсон УИХын гишүүд ард түмнийг ядуу байлгаж, мөнгөний тоглолт хийж, мөнхөд УИХ-д суухыг хүсдэг хүмүүс. Тэдний сүүлийн хэдэн сонгуулиар ашигласан арга барил нь зүгээр л ард түмнийг доромжилж буй явдал. Хамтарсан засгийн газар байгуулагдсанаас хойш манай аймагт хийгдсэн томилгоонуудаас МАН одоо ч бахь байдгаараа л байгаа нь харагдсан. Намынх нь эгнээнд өчнөөн олон мэргэжилтэй боловсон хүчнүүд байсаар байтал төрийн албанд ганц ч жил ажлаагүй аймгийн толгой баяны хүүг Улаангом коллежийн захирлаар томилчихож байна. Төрийн албанд ганц өдөр ажиллаж үзээгүй хүнийг байгууллагын даргаар томилоод өнөөх нь архи ууж, агсам тавиад явж байдаг, УИХ-ын гишүүний ар тал болон гүйж яваа эрийн эхнэр нь Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилогдож байх жишээтэй. Увс аймгийн МАН-ын үнэн нүүр царай нь энэ. Ардчилсан нам Увс аймагт орон нутгийн засгийн эрхийг хэрэгжүүлээд 1000 хоног өнгөрсөн байна. Энэ гурав орчим жилд танай багийн хүрсэн хамгийн чухал амжилт юу вэ? Та хувь хүнийхээ хувьд ямар зүйлийг олж танив? Манай баг бодлогоо гурван зүйл дээр зангидан ажиллаж байна. Нэгдүгээрт төрийн албанд хандах хандлагыг өөрчилж, зарчимтай ажиллая. Хувийн эрх ашиг, намын эрх ашгаа хойш нь тавиад нийтийн эрх ашгийн төлөө ажиллахыг хичээж байна. Ялангуяа татвар төлөгчийн хөрөнгөөр бий болсон төсвийн хөрөнгийг ил тод, ариг гамтай зарцуулъя. Албан тушаалтан эрх мэдлээрээ дамжуулан юу дуртайгаа хийдэг, дураараа дургидагийг болиулъя гэж ажиллаж байна. Төсвийн ил тод байдлыг хангах “Шилэн халаас” хөтөлбөрийг анх санаачлан хэрэгжүүлсэн. Одоо энэ хөтөлбөр Шилэн дансны хууль болон улс орон даяар хэрэгжиж байна. Аймгийн удирдлагууд, томилсон албан тушаалтнууддаа “Зарчимтай ажиллацгаа. Төрийн албыг сэтгэл гаргаж хийгээрэй. Иргэдээсээ илүү эрх эдэлж, боломж олж авч, хөнгөлөлттэй
орон сууцанд орох, боломжийн газрыг хамгийн түрүүнд авч, төсвийн хөрөнгөнд гар дүрэн, ах дүү танил талаа цуглуулаад эхэлбэл зам сална шүү” гэдгээ хамгийн түрүүнд хатуу сануулсан. Ингэж зарчимтай, нээлттэй ажиллаад ирэхээр олон түмний төрд итгэх итгэл нэмэгддэг юм байна. 70452222 утсанд ямарч санал ирсэн хариу өгч, болох болохгүйг нь мэдээлж байна. Хоёрдугаарт орон нутагт эрх мэдэл олгох асуудал байгаа юм. Сум тус бүрт орон нутгийн хөгжлийн санг байгуулж, сумын иргэд орон нутагтаа юу хийхээ өөрсдөө шийддэг болсон.
Сумын удирдлагууд нь аймгаа хараад суух биш өөрснөө төсвийн эрх мэдэлтэй болсон нь том шийдэл болсон. Гуравдугаарт, хувийн хэвшилдээ хандсан. Энэ бол хөгжлийн гарц нь. Хоёр жилийн хугацаанд 140 гаруй үйлчилгээний байгууллага босчихлоо. 640 гаруй айлын орон сууц барьж чадлаа. 1990 оноос 2012 оныг хүртэл 22 жилд манай аймагт 100 хүрэхгүй айлын орон сууц л баригдсан байдаг. Газрыг нь зарчихсанаас болоод орон сууц баригддаггүй байлаа. Энэ орон сууцнуудыг бариулахын тулд 180 газар хурааж авсан. Албан тушаалтан болгон газартай. Дээр нь байшин барья гэхээр 50 саяар зарна гэдэг байлаа. Аймгийн зүгээс газрын зөвшөөрөл, дэд бүтцийг нь л шийдэж өгсөн. Бусдыг нь хувийн хэвшил өөрөө бүтээчихлээ. Үүнээс гадна нийгмийн салбарт бодлогын өөрчлөлтүүд хийж байна. Бидний үеийнхэн эрүүл мэндийн хувьд тийм ч сайнгүй нь нууц биш. Харин хойч үеэ ийм болгочихгүйг одооноос хичээж байна. Шүдний өвчлөлийн эсрэг хөтөлбөр боловсруулаад, үзлэг хийхэд харамсалтай нь нийт хүүхдийн 80 илүү хувь нь шүдний эмгэгтэй гэж гарсан. Амны хөндийн ариун цэвэр муу бол суурь өвчлөлүүд гарч ирнэ. Нэг шүдийг эмчлэхэд дунджаар 27 мянган төгрөг, нэг хүүхдийн 10 шүдийг эмчлэхэд л 270 мянган төгрөг болоод явчихаж байна. Энэ хөтөлбөрт л гэхэд тэрбумаар
хэмжигдэх санхүүжилт шаардлагатай. Гэхдээ үүнийг зайлшгүй хийх хэрэгтэй. Увсчууд ердийнхөөс гурав дахин их давс хэрэглэдэг. Цайгаа давсгүй уухад л зүрх судасны өвчлөл гурав дахин багасах боломжтой гэж байна. Иймээс бид “Давсны хэрэглээг бууруулах хөтөлбөр” санаачлан хэрэгжүүлж байна. Цаашлаад чихрийн болон газтай ундааны хэрэглээг багасгах хөтөлбөр батлан хэрэгжүүлж эхэллээ. Хүн ардаа эрүүл мэндээ хамгаалах дадал хэвшилд сургамаар байна. Нөхөн үржихүйн загвар эмнэлэг төслийг бүх сумдад хэрэгжүүлж, сурталчилгаа мэдээлэл явуулсны үр дүнд сүүлийн таван жилд Увс аймаг эхийн эндэгдэлгүй боллоо. Эрүүл мэнд, боловсролын салбар бол нүд цавчиж болдоггүй, үр дүн нь удаж гардаг салбар. Сум бүхэн жүдо бөхийн дэвжээтэй болсон. Үр дүн нь жилийн дараанаас л ажиглагдаж байна. Манай охид Өсвөрийн УАШТээс хүрэл медаль авсан. Хөлбөмбөг гэж дэлхийн спортын зориулалтын талбайг бүх сургуульдаа тавьж өгөх зорилготой байна. Эхнийхийг нь Цогцолбор нэгдүгээр сургууль дээр барьсан. Энэ хавар Увсад номон пирамид бослоо. Энэ ажлыг хийхэд улсаас нэг ч төгрөг гараагүй. “Шинэ тэмүүлэл” залуучуудын клубын тэргүүн О.Цогтгэрэлийн санаачлагаар хийсэн ажил. 370.0 сая төгрөгний ном цуглуулж, аймгийнхаа бүх сургуулиудын номын санд тус бүр 1000 ном өглөө. Ном, авъяас хөтөлбөр хамгийн амжилттай хэрэгжиж буй аймаг гэж ам бардам хэлнэ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлуудын хяналтыг сайжруулсан. Тухайлбал замын өргөн, нимгэнээс нь иддэг биш, стандартын дагуу тавих шаардлагыг тавьж ажиллаж байгаа. Ингэхгүй бол гурван жилийн өмнө тавьсан зам одоо хүнд даацын машин явахаар хагараад байна. Мөн нөөцөө зөв хувиарлах хэрэгтэй. Инженерүүддээ итгэж, ур чадварыг нь шавхаж ажиллах бодлого барьж
байгаа. Надад мэдлэг боловсрол өндөртэй, ажил хариуцахн зохион байгуулах чадвартай, аймаг орныхоо төлөө сэтгэл зүрхээрээ зүтгэж чаддаг алт шиг сайхан баг байна. Түшигтэй сайхан ах нар, зоримог бүтээлч сэтгэлгээтэй залуучууд дэмжиж ажиллаж байна. Ийм сайн баг, ясны хөдөлмөрч ард олон бидний амжилтын үндэс мөнөөсөө мөн.
БИД ИРЭЭДҮЙДЭЭ ХӨГЖИЛ ДЭВШИЛ ҮЛДЭЭХ ҮҮРЭГТЭЙ Увс аймгийг хөгжүүлэх Их наяд хөтөлбөр батлагджээ. Энэ хөтөлбөрийг ажил хэрэг болгохын тулд нэн тэргүүнд ямар алхамыг төлөвлөөд байна вэ? Шинэ арга зам хайхгүй бол Увс аймгийн боломж таазандаа тулчихсан байна. Тиймээс шинэ бодлого, гарцыг хайсан. Олсон гарцаа бид Их наяд хөтөлбөр гэж нэрлээд байгаа юм. Анх Их наяд хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэхэд, засаг дарга бүхэн нэг хөтөлбөр боловсруулдаг, тийм учраас бүтэхгүй гэж шүүмжлэх хүн байсан. Их наяд бол маш ойлгомжтой хөтөлбөр. Увс аймгийн ДНБ-г 2024 он гэхэд нэг их наядад хүргэх. Өөрөөр хэлбэл одоогийн ДНБ дөрөв дахин нэмэгдүүлэх зорилт. “Их наяд” хөтөлбөр бол Увс аймгийн эдийн засгийг ойрын хугацаанд хэрхэн хөгжүүлэх боломж байгааг тодорхойлж, хүний хөгжил дээр суурьлаж, хувийн хэвшилдээ тулгуурласан эдийн засгийн хөгжлийн бодлогын баримт бичиг. Хөтөлбөр батлагдахтай зэрэгцэн зарим ажлууд нь хэрэгжээд эхэллээ. Жишээлбэл 60 мВ-ын цахилгаан станц барих төсөл, СонгиноҮзүүрийн булаг чиглэлийн 135 км зам барих шийдвэрийг Засгийн газар баталчихлаа. Тайванаас үйлдвэр оруулж ирж, чацарганы үйлдвэрлэлийг боловсронгуй болгох гэрээнд гарын үсэг зурлаа . Германы талтай ойрын таван жилд “Чацаргана хөтөлбөр” хамтран хэрэгжүүлж эхэллээ. Францын элчин сайд Ив Делунэгийн зүгээс чацарганыг Европын зах зээлд гаргахын тулд газарзүйн заалтад бүртгүүлэх санал
49
тавьж, мэргэжилтнүүд нь хүрэлцэн ирж, судалгааны ажил эхлээд байна. Хөтөлбөртэй зэрэгцээд 800 гаруй сая долларын өртөгтэй газрын тосны хайгуулын гэрээ хийгдэж, ажил нь эхэллээ. ИТХ-ын төлөөлөгчид хаширлаж, хөтөлбөрийн хугацааг сунган 2024 он болгосон. Миний үзэж буйгаар бол бид дөрвөн жилийн хугацаанд ямар ч төвөггүй нэг триллионы эдийн засагтай болно. Хөтөлбөрийг анх санаачилж байхад манай ДНБ 205 тэрбум байсан. Хөтөлбөрийг боловсруулаад дуусахад 235 тэрбум боллоо. Хөтөлбөрөө Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулганд танилцуулж байх үед Увс аймгийн ДНБ 290 тэрбум төгрөгт хүрсэн. “Их наяд” хөтөлбөрийн дэд хөтөлбөр нь “Бяцхан санхүүч” гэж хөтөлбөр байна. Хэлбэрийн хувьд жижигхэн ч агуулгын хувьд тун том хөтөлбөр. “Бяцхан санхүүч” дэвтрээ ашиглаж, өрх гэр эдийн засгийн үр ашигтай амьдрахад жилд 40 тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Санхүүгийн зөв дадал хэвшил, соёлд уг хөтөлбөрөөр суралцсанаар таван жилийн хугацаанд л гэхэд 200 орчим тэрбумыг хэмнэх боломжтой. Өнгөрсөн жил бид хэмнэлтийн горимоор ажилласны үр дүнд алдагдалгүй төсөвтэй шинэ онтой золгосон. Сангийн яамны зүгээс цалингийн нэмэгдлийг буруу тооцоолсноос үүдэн 850 сая төгрөгийн алдагдалтай төсөв баталж өгсөнийг татварын цар хүрээгээ өргөтгөх замаар даван туулж чадсан. Татвар дээр гарсан нэг ололт бол аж ахуйн нэгжүүдэд очих дарамтыг багасгасан явдал. Юу ч болоогүй байхад дансыг нь хаагаад байлгүй зөвлөх үйлчилгээ үзүүлэх шаардлага тавьж байгаа. Тайлан тооцоогоо зөв гаргахад нь татварынхан багахан тусламж, дэмжлэг үзүүлэхэд л татвар төлөлт нэмэгдсэн. Нөгөөтэйгүүр манай аймгийн сумд зах зээлээ төрөлжүүлэн, ялгаатай хөгжих шаардлага тулгараад байна. Тодруулбал Тэс сум гэхэд л тэс хэвшлийн адуугаа брэнд болгох
50
боломж байна. Сүхбаатар аймгийн малчид өөрийн хурдан хүлгээ брэнд болгож чадлаа. Энэ бол үйлдвэрлэл шүү дээ. Баруунтурууныхан үр тариа, Улаангом, Тариалан сумынхан тэжээлийн тариалангаараа гэх мэтээр ялгарч хөгжих хэрэгтэй. Ингэж байж нөөцийн хувиарлалт тогтворжиж, тэнцвэртэй хөгжинө. Увсад газрын тосны хайгуул хийх гэрээ байгуулагдсантай холбоотойгоор сүүлийн үед ард иргэдийн дунд айдас, эргэлзээ төрөх болжээ. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё? Уул уурхай эдийн засгийн гол хөшүүрэг болж байгаа нь маргашгүй үнэн. Монголын саалийн үнээ болсон Эрдэнэт үйлдвэр уул уурхай биз дээ? Багануур, Шарын гол, Шивээ овоо босож ирж байж, монгол орны эдийн засаг өндийсөн. Хар тарвагатай, Хотгор-Шанагагүйгээр Увсын амьдралыг төсөөлөөд үзье л дээ. Өмнө нь уул уурхайд түшиглэж хөгжиж ирчихээд, шинээр орж буй уул уурхайн хөрөнгө оруулалтыг яагаад ад үзэх ёстой юм бэ? Алт ухаж байна гээд газрыг нүхэн там болгочихоод хаяад явдаг ажлыг Монголчууд бид өөрсдөө л хийсэн. Заамарыг, Баянхонгорыг, Өвөрхангайг, Улаан начинг, Бургастайг, Өмнөговь сумын нутагт хэн ухсан бэ? Монголчууд бид өөрсдөө л ухсан шүү дээ. Тэнд хариуцлага, хууль дагаж мөрдөх тухай ойлголт байхгүй. Зүгээр л байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн. Хүн ардын амь тэнд алтны золионд үрэгдэж байгаа. Жилийн өмнө нүхэнд даруулсан залуугийн хариуцлагыг хэн хүлээсэн бэ? Хэн ч хүлээгээгүй. Харин аж ахуйн нэгж, компани гэдэг өөрийн гэсэн хариуцлагатай. Төлөвлөгөөгөө танилцуулж гэрээгээ хийгээд, олдог ашгаа олоод, өгдөг татвараа төлөөд, нөхөн сэргээлт хийгээд гарч явдаг. Хамгийн гол нь бүтээгдэхүүн хуваах гэрээгээ хариуцлагатай, бодолтой хийх ёстой. Газрын тосны хайгуулын байгаль экологийн нөлөөллийн хүрээг нь 19 мянган га гэж тодорхойлсон. Яг өрмийн ажил бол Өмнөговь, Малчин, Тэс, Наранбулаг гэсэн дөрвөн сумын 3000 орчим га-д хийгдэх юм билээ. Хайгуулын ажлын нийт зардал нь 827 сая доллар. Үүн дотор орон
нутагт өгөх төлбөр, байгаль орчинд зарцуулах мөнгө ч багтаж байгаа. Тааваараа малаа хариулаад явж байсан газрыг нь ухаж сэндийлэхийг ямар л хүн хүсэхэв дээ. Хамгийн гол нь орон нутагт уул уурхай орж ирээд, иргэдэд ашиг наалдаггүй болохоор л дургүйцээд байгаа юм. Газрын хэвлий доорх баялаг ард түмний өмч юм бол нутгийн иргэдэд үр ашиг нь очих ёстой. Бидний хувьд нэг зарчим баримталж байна. Чадахгүй байж дарж хэвтэхээ больё. Юу байгааг нь судлуулъя. Хэрэв баялаг байгаа бол харилцан ашигтай олборлолт явуулъя гэж үзсэн. Гэхдээ бид хөрөнгө оруулагчдаас мөнгө гуйхгүй. Ажиллах хүчээ оролцуулъя. Олсон орлогоо шууд аваад гарчихгүй орон нутагт бизнес эрхлэх шаардлага тавьж байгаа. Навсайсан гэр майхан, эвдэрхий машин авчирчихаад хайгуул хийж байна гээд ард иргэдийн амьдралын уламжлал, хэв маягт халдаад байвал бид зөвшөөрөхгүй. Анхнаасаа тэг гортигоо татаад зөв эхэлье гэсэн нөхцөл тавьсан. Засаг захиргааны зүгээс уул уурхайг дангаар тайлбарлаад байх биш, тэнд үйл ажиллагаа явуулж буй компани өөрөө нийгмийн хариуцлагатай байх ёстой. Хүмүүс Тамсагбулаг шиг бүтэл муутай ажил болох болов уу гэж айж байгааг би ойлгож байна. Тамсагбулагт анхнаасаа тоглоомын дүрмээ тодорхой болгоогүй, нөхцөлөө муу тохирсонтой холбоотой. Увс-1 хайгуулын талбайд байгаль орчин хамгаалж, нөхөн сэргээхэд зориулж 31 сая доллар зарцуулах үүрэг хүлээсэн. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу нөөцийн хэмжээ нэмэгдэх тусам манайхны авах хувь өснө. Нөөц хамгийн багаар тогтоогдлоо гэхэд 45 хувийг авах бөгөөд, хэмжээ ихсэх тусам манай талын авах хувь нэмэгдэхээр заасан. Дээр нь уг төслийн роялти нь Монголд хамгийн өндөр буюу 13.6 хувь. Бид хойч үед баялагаа хойч үедээ үлдээнэ гэж их ярьцгаадаг. Өвөг дээдэс бүрэн улс, уудам газар нутаг, энэ их баялгийг бидэнд үлдээсэн. Өвөг дээдэс маань түүхэн үүргээ гүйцэтгэжээ. Харин бидний үүрэг юу
юм? Бид дээдсийн үлдээсэн өвийг зөв ашиглаж, хөгжил дэвшилд хүргэж хойч үедээ үлдээх ёстой. Бусдын хөгжилд атаархсан, юм горьдсон, нийгэм даяараа муу амлаж, бие биенээ хараасан амьдрал бол хөгжил биш. Бусдаас дутахгүй иргэншил, амьдралтай, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ажил орлоготой хөгжингүй нийгэм үлдээх нь энэ цагийн хүмүүсийн үүрэг мөн биз дээ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн эхлэл нь уул уурхай байсантай хэн ч маргахгүй. Харь орноос, эсвэл өөр орон нутаг, нийслэлээс төрсөн нутгаа зорьж ирж амьдрах хүнд та юу амлаж чадах вэ? Энд боломж л их байна. Бизнесийн асар олон боломж байна. Хамгийн гол нь энд эрх чөлөө байна. Бидний хэлж, амалж чадах гол зүйл бол төрийн хүнд суртлыг багасгах. Хувийн хэвшил, хүмүүсийн бүтээлч сэтгэлгээг дэмжих. Жингийн цувааг дагаад шогших уу, ачаатай тэмээгээ хөтлөөд хүрэх газраа хүрэх үү гэдгээ шийдэх хэрэгтэй. Амьдралаа өөрсдөө залж жолоодохын тулд бид бусдаас илүү хөдөлмөрлөж, баг болж, бусдаас тод томруун зорилт тавьж ажиллах цаг нь болсон. Гадаадад суугаа ах дүүс маань энэ хавар болсон book challenge аянаар ном олноор илгээсэн. Герман, Франц, Япон, АНУ-аас Увсын залуус нутаг орноо дэмжээд ном илгээсэн. Германаас гэхэд л Ю. Болдоо, н.Гэрэлчимэг, гавъяат Д. Мөнхбаяр ном бэлэглэлээ. УИХ-н гишүүн Ц. Нямдорж нэг сарын цалин, Сайд Лу. Гантөмөр 1000 ном бэлэглэсэн. Дашрамд бидний хүүхдийн ирээдүйн төлөө сэтгэл зүрхээ зориулж буй сайхан сэтгэлт ном хандивлагчиддаа баярлалаа. Ер нь аливааг хараар харах биш, гэрэл гэгээтэй элэгсэг хандах цаг болжээ. Манай нэг залуу надад, “10 жил Увсад чацаргана тариалаад, үлдсэн хугацаандаа тэндээ сэтгэл хангалуун амар тайван амьдарна” гэж хэлж байсан. 10 айл болгоноос бараг нэг хүн гадаадад байна. Тэр хүмүүс эзэмшсэн сайн технологи, соёл, эрдэм ухаанаа эх орондоо зориулах хэрэгтэй байна. Ер нь хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүд, инженер, багш, эмч, урлаг спортын алдартай
одууд гээд монголын сор болсон охид хөвгүүдийн мэдлэг чадварыг эх орондоо ашигламаар байна. Сонгуулийн эрхээс бусад эрх эдэлдэг АНУ-ын ногоон карттай ижил нөхцөл олгох, мөн монгол улсын иргэн байсан монгол хүнд хатуу шалгууртайгаар тодорхой хэсэгт нь давхар иргэншил зөвшөөрч болмоор санагддаг. Мэдлэг боловсролоо дээшлүүлье, сайн технологи эзэмшиж, амьдралын баталгаатай болох гэж гадаадад ажиллаж, эх нутгаа санаж, багагүй бэрхшээлийг туулж яваа элэг нэгт монголчууддаа дэндүү хаалттай хатуу хандаж болохгүй биз дээ. Монгол монголоо хайрлахгүй бол хэн биднийг хайрлах вэ дээ. Ялалт байгуулсан намын даргын ажлаа хүлээлгэн өгөхөд тань цөөнгүй хүмүүс гайхсан. Энэ шийдвэрээ ард түмэндээ тайлбарлах хэрэгтэй байх? Амьдрал баян шүү дээ. Улс төрд хар бага 21 наснаасаа оролцож эхэлснээс хойш 25 жилийн турш хатуу ширүүн ч гэмээр энэ замаар явж иржээ. Намайг намын даргын албаа өгчихөөр улс төрөөс гарч байна гэж олон хүн ойлгосон байна лээ. Надад улс төрийн карьераа дуусгах санаа алга. Ямартай ч энэ намаа удирдаж, Увс аймгийн АН-ыг ялалтанд хүргэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан. Надад мөрөөдөл бий. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд шаргуу зүтгэдэг шүү харин. Одоо дэлхийн хэмжээнд сэтгэж чадах, энэ цаг үеийн алхаа гишгээтэй хөл нийлүүлэх чадалтай залууст цагийг нь олж ачааны хүндийг үүрүүлэх хэрэгтэй гэж санасан.
Тийм ч учраас намын хорооны гишүүдийн 90 хувь нь ажлаа үргэлжлүүлж хийхийг хүсэж байхад, Одонгийн Цогтгэрэл гэж залууд аймгийн АН-ын даргын албыг хүлээлгэн өгсөн. Хамгийн гол нь төрийн хэрэг, намын ажлыг салгая, шинэ залуу салхи оруулъя гэсэн санаа. Миний хувьд намын ҮЗХ-д сонгогдоод ажиллаж байна. Бид залуу үедээ боломж олгож, итгэлийн дөрөөн дээр нь дөрөөлүүлэх учиртай. Хад мэт түшиж ажиллана. Намын дарга О.Цогтгэрэлтэй нэг баг болж хамтарч ажиллаж байна. Намын шинэ дарга Увсын АН-д шинэ хандлага, соёл, тэмүүллийг бий болгож аргагүй л нэг мэдлэг боловсрол өндөртэй, ажил зохион байгуулах чадвартай, шинэ эрч хүч, халуун сэтгэлээр ажиллаж байгаа. Ийм л залуус Монголын ирээдүй байх учиртай гэж миний сэтгэл өег яваа. “Улс төр гэдэг бол цар дээр тавьсан бэлэн хоол биш”. Амьдрал тэмцлээр улс төрийн нөлөөлөлийг олж авдаг. Түүнээс хэн нэгэн улс төрчийн цүнхийг бариад, суган дор нь явах юм бол насан туршдаа ачаа дагасан хүн болно. Албан тушаалтныг дагаж амьдралын захад хүрдэг явдал төрийн алба, нийтийн ажил хэрэг болоод тухайн хувь хүний амьдралд асар хортой. Үүнийг л би улс төрд хүчээ үзэхээр орж ирж залуучуудад хэлмээр байдаг. Цаг зав гарган ярилцсан баярлалаа. Та бүхэнд ч бас баярлалаа. “Шинэ тэмүүлэл” гэж энэ өөдрөг сэтгүүл миний Увсын ард түмнийг сайн сайхан, хөгжил дэвшилд уриалан дуудах болтугай гэж ерөөе. Ярилцсан Я.Баяр
51
УВС АЙМГИЙН ОН ДАРААЛАЛ
Хүн хаана байна тэнд түүх буй. Увс аймгийн түүх хэдийгээр 90 жилээр хэмжигдэх мэт боловч, энд амьдран суугаа ард түмний өвөг дээдсийн амьдрал Монголын эртний их түүхийн салшгүй нэгэн хэсэг билээ. Бид энэ дугаартаа Увс аймгийн түүхэн дэх чухаг үйл явдлуудын энэ дарааллыг хүргэхийг хичээлээ.
52
УГ СУРВАЛЖ Малиг Баяуд хүмүүний талаар Нууц товчоонд тэмдэглэн үлдээжээ.
СУДРЫН ЧУУЛГАН Алдарт РашидАд-Диний “Судрын чуулган”ыг бичихэд Дөрвөдийн Болд чинсан монгол мэргэдийг тэргүүлэн оролцжээ.
13071310 он
V-VI зуун
1206 он СОЁРХОЛ Эзэн Чингис хаан ИМУ-г үүсгэн байгуулаад, улс байгуулахад хүчин тусалсан Ойрадын Хутагбэх, Баядын Өнгүр буурч, Дөрвөдийн Дөрбэй Дөгшин, Мөч бүдүүн нарыг шагнасан нь Монголын нууц товчоонд бий. Мөн энэ үед Ойрадын Хархирүгэ гэх баатар Чингис хааны есөн өрлөгийн нэг байсан гэж зарим түүхчид нотолдог.
ЭСЭН ХААН Тогойн Тайшийн хүү Эсэн тайш Монголын хаан сууж, Мин Улсыг дайлан эзэн хаан Ин Цзүнийг олзлон авч байв.
ИХ НҮҮДЭЛ Дөрвөдийн Далай тайш Ижил мөрнийг зорин очиж нутаглав. Үүнээс хойш ижил мөрнийг зорьсон нүүдэл 100 илүү жил үргэлжилсэн нь одоогийн Халимаг улсын үндэс болов. Харин Ижил мөрнөөс эх нутгаа зорин буцаж нүүсэн нүүдэл өр өвтгөм түүх билээ.
1608 он
1451 он
14261439 он ТОГООН ТАЙШ Ойрадын Тогоон тайш Монголын хаан Адайгийн цэргийг захирч байв.
ИХ ЦААЗ Тарвагатайн Улаан бураад болсон ХалхОйрадын ноёдын чуулганаар “Их цааз” хуулийг батлав. 120 зүйл бүхий “Их цааз”ын гол үзэл санаа нь, Манжийн эзлэн түрэмгийлэх аюулын эсрэг тэмцэлийг хүн амын нийт давхарааны үүрэг хариуцлага болгох, шарын шашныг улсын шашин болгон хуульчилж шашны нөлөөн дор Монгол овогтны эв нэгдлийг бэхжүүлэх, том ноёдын хоорондын зөрчил сөргөлдөөнийг зогсоож хүчээ нэгтгэх зэрэг байв.
1640 он
1499 он ЗАЯ БАНДИДА Монгол дахь бурханы шашны хоёр дахь дэлгэрэлтийн үеийн томоохон зүтгэлтэн Зая Бандида Намхайжамц төржээ. Тэрбээр 1648 оны хулгана жил Зүүнгарын нутаг Чүй голынэрэгт Авлай тайжийнд өвөлжихдөө хамаг монгол хэлтэнд дөхөмчилж худам монгол үсгийг тодруулж, тодорхой болгосон үсэг зохиосон нь тод бичиг юм.
1635 он БААТАР ХУН ТАЙЖ Ойрадын Эрдэнэбаатар хун тайж Зүүнгарын хаант улсыг байгуулав.
АХАН ДҮҮСИЙН ДАЙН Халх, Ойрдын цаазлан тогтоосон эв эвдэрч дайны хэмжээнд хүртэл хурцдав. Галдангийн цэрэгт цохигдсон Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар тэргүүтэй Халхын ихэс дээдэс Манжийн хааны ивээлд оров.
1688 он
1671 он ГАЛДАН БОШИГТ ХААН Баатар хунтайжийн Төвдөд сахил хүлээн сурч байсан хүү Галдан эх орондоо ирж шар шувтлан, ах дүүсийн эрх мэдлийн төлөөх зөрчилдөөнийг төвшитгөн Зүүнгарын хаан суув. Найман жилийн дараа түүнд Далай ламаас “Бошигт” цол өргөжээ.
16711680 он УЛААНГОМ Галдан хааны зарлигаар Улаангомын хязгаарт цэргийн тариалан байгуулж, хот суурин бий болгож эхлэв.
БАЙЛДАН ДАГУУЛАЛТ Галдан хаан Хөх нуураас эхлэн Дундад Азийн Самарканд, Бухар хотуудыг хүртэлх их газар нутгийг 10 гаруйхан жилийн дотор байлдан дагуулж, Эзэнт гүрнээ цогцлоов
1678-1690
ХАГАРАЛ Даваач Зүүнгарын хаан сууснаар зөрчил тэмцэл хурцдаж, дайн самуун дэгдэв.
17521754 он
1690 он
БОСЛОГО ТЭМЦЭЛИЙН ОН ЖИЛ Амарсанаа өөрийгөө Зүүнгарын хаанаар зарлаж, Манжийн эсрэг босов. Түүнтэй зэрэгцэн Хотгойдын Чингүнжав бослого тэмцэл хийж эхлэв. Монголчууд хоёр жил хүчээ шавхан тэмцэлдсэний эцэст ялагдаж Чингүнжав Бээжинд цаазлуулан, Амарсанаа Орост цэцэг өвчнөөр тэнгэрт хальжээ. Ийнхүү Зүүнгарын эзэнт гүрэн Манжид бүрэн эзлэгдлээ.
17551758 он
ЛУ ГҮН Яруу найрагч, соён гэгээрүүлэгч Лувсандондов гүн мэндэлжээ. Ард олноо Лу гүн хэмээн алдаршсан тэрбээр “Хан хөхийн магтаал”, “Ахуй орчлонгийн аяс” зэрэг олон сайхан шүлэг дуулал туурвисан юм.
1854 он
1696 он ЗУУН МОДНЫ ТУЛААН Тэрэлжийн зуун модонд Галдан хаан Манжийн гурван замын цэргийн давуу хүчинд ялагдал хүлээв. Ар талын дэмжлэгээс таслагдсан их хаан нэг жилийн дараа таалал төгсөв. Түүний ялагдалыг Лондон хотын сонинд онцлон бичсэн баримт бий.
ЭЭЛТ УВСЫН ХӨВӨӨНД Дөрвөд, Баяд аймгийг Увс нуурын хязгаарт суулгах болсон нь өнөөгийн Увс аймгийн хүн амын зонхилох хэсгийн өвөг дээдэс нь билээ.
1911 он
1916 он Чандмань уулын аймаг байгуулагдав.
1915 он
1855 он
1757 он
ЯЛАЛТ Улахуй гол, Улаан буданд Галдан хаан Манжийн цэргийг тосон байлдаж, ялав.
ТУСГААР ТОГТНОЛ Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улс байгуулагдав.
ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛ Дөрвөд далай хан аймгийн Зоригт ханы хошуунд хожмын Монгол Төрийн их удирдагч Ю.Цэдэнбал мэндэлжээ. Хорьдугаар зуунд орчин үеийн нийгмийг цогцлоон бүтээж, үсрэнгүй хөгжсөн Монголын ард түмнийг Ю.Цэдэнбал удирдсан юм.
17581830 он ХҮРЭЭ ХИЙДҮҮД Төгсбуянтын хүрээ, Цалгарын хүрээ, Хан хөхийн хүрээ, Бадрахын хүрээ зэрэг Буддын шашний сүм хийдүүд үндэс сууриа тавив.
ПАРЧИН ТУУЛЬЧ Одоогийн Увс аймгийн Хяргас сумын нутагт Мандихан гэгч хүний гэрт нэгэн хөвүүн мэндэлсэн нь хожмын их туульч Парчин байв. Тэрбээр 1926 онд насан өөд болтлоо Баруун Монголын их туульсыг сурч хайлан, олонд алдаршсан юм. Түүний хайлсан туулиуд өдгөө шинжлэх ухаан, соёлын үнэт өв болжээ.
1921 он 1912 он ХОВД ХОТЫГ ЧӨЛӨӨЛӨВ. Хожмын Дөрвөд далай хан Түмэндэлгэржав 300 цэрэг дайчлан хүчин тусалсан тул Богдоос “БатЕрөөлт” цол өргөжээ.
▪▪ Шинэхэн тогтсон ардын засгийн Ц.Хасбаатар тэргүүтэй төлөөлөгчид баруун хязгаарт ирэв. Одоогийн Түргэн сумын Мөст хэмээх газарт Баруун Монголын Ардын түр засгийн газар байгуулж, тэргүүнээр Түмэндэлгэржав томилогдов. ▪▪ Энэ оны наймдугаар сарын 13-нд Тагна Тува улс байгуулагдав.
400 жилийн дараа домогт тулааныг дурсав...
53
ЭХЛЭЛ ▪▪ Аймагт улсын худалдааны газар болон жижиг эмийн сан нээгдэв. ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ▪▪ Их хоморголон баривчилгаа эхлэв. Хэлмэгдүүлэлт хэмээн нэршсэн их хядлагад албан мэдээгээр Увс аймгаас 2000 гаруй хүн амь үрэгджээ. Эдгээрээс одоогоор 1500 хүн цагаатгагдаад байна.
АЙМАГ БАЙГУУЛАГДАВ ▪▪ Увс аймаг анх Чандмань уулын ▪▪ Чандмань уулын аймаг нэртэйгээр аймгийг Дөрвөд, ГААДАН ХАМБА байгуулагдаж, Ховд болгон Монголын бурханы төвийг хоёр хуваав. шашинтны төв Улаангомоор ▪▪ Малын тооллого Дөрвөд аймаг Гандантэгчилэн тогтов. хийж албан 16 сум, 150 хийдийн хамба агсан татвар авч эхлэв. багтайгаар анх Х.Гаадан Сагил сумын ▪▪ Улаангомын Дэчинравжаалин хийдийг ЭХЛЭЛ байгуулагдаж нутагт мэндлэв. бүрэн устгав. Аман яриагаар хийдийн зүүн ▪▪ Улаангомд ИХ ХЯДЛАГА байв. Х.Гаадан хамба зах одоогийн аймгийн Нефть бааз, баруун “Танхимын ЭХЭЛЛЭЭ бол зохист аялгуу зах нь Улаан уул, өмнө зах нь аймгийн эмнэлэг” ▪▪ Дөрвөдийг ЭХЛЭЛ буюу үгүүлэхүйн хуучин нисэх буудал хойд тал нь аймгийн нэртэйгээр орчин тусгаарлах шар ▪ ▪ Аймагт урлагийн судалгаагаар цагийн эмнэлэг, ЗДТГ орчим хүрч байжээ. Санжийн хэрэг докторын зэрэг ▪▪ Мал эмнэлгийн боловсролын “Утсан харилцаа” гэгч зохиомол хэлтэс, шүүх, хамгаалсан эрдэмтэн, эхлэл тавигдав. нэртэйгээр хэргийг гарган прокурор, Мэгжиджанрайсиг харилцаа ирснээр Монгол үйлдвэрчний бурхныг бүтээх санг ▪ ▪ Феодалын холбооны үндэс орныг 10 гаруй удирдах зэрэг олны УТСАН хөрөнгө хураах эвлэл, банк суурь тавигдав. жилийн турш эхлэлээ тавив. ХАРИЛЦАА туст ажлыг нэгэн ажил орон нөмөрсөн Их насаар бүтээсэн Аймгийн төвд даяар эхлэв хядлагад Увс нийгмийн зүтгэлтэн 20 номерийн нутгийнхан байв. гар телефон татагдан оров. станцтай болов.
1925 он
1929 он
1923 он
1924 он
1928 он
1926 он
ХУДАЛДАА Дөрвөдийн Үнэн Зоригт хан Содномжамцын хошуунд Улаангомын 20 дугаар хэлтэс гэгчийг байгуулсан нь орчин үеийн анхны худалдааны байгууллага юм. ХӨХ ТОРГОН ДЭЭЛ Ардын засгийн төлөөлөгчөөр анхны долоогийн нэг Д.Догсом томилогдож ирэв. Баруун хязгаарт хоёр жил суухдаа тэрбээр Үнэн зоригт ханы ордны үйлчлэгч Бадам гэгч бүсгүйд сэтгэлтэй болж, Хөх торгон дээл хэмээх дуу зохиосон нь өдгөө ардын дуу гэмээр болжээ Ө.БАДРАХ Увс аймгийн харьяат Ө.Бадрах сангийн сайдаар томилогдож, Увс аймгийн иргэдээс анх удаа шинэ төрийн сайд болов. Түүний хүү Б.Сумхүү хожим монгол киноны томоохон зүтгэлтэн найруулагч болсон юм.
54
Ж.БАТМӨНХ Төр нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнх мэндлэв. Тэрбээр 1984 онд МАХН-ын төв хорооны ЕНБД-аар сонгогдон зургаан жил Монгол төрийг удирдсан. 1990 оны ардчилсан хувьсгалын үед түүний гаргасан ухаалаг, зоригтой алхам Монгол оронд нийгмийн их өөрчлөлтийг тайван замаар хийхийн үүдийг нээсэн билээ. НЭГДҮГЭЭР СУРГУУЛЬ Баянчандмань уулын хошууны танхим байгуулагдсан нь одоогийн 12 жилийн нэгдүгээр сургуулийн эхлэл юм.
1937 он
1931 он
1934 он
1930 он Төгсбуянт, Улаангомын хүрээнд лам нарын бослого дэгдэв. Ардын засгийн эхэн үед гарсан нугалаа завхрал, ард иргэдийг туульдуулснаас болж гарсан уг тэмцэлийг Ховдын VI морьт хорооны хүчээр цус асгаруулан дарсан юм. Албан мэдээгээр тус бослогод 2000 гаруй хүн оролцож, 247 хүнийг баривчлан, 38 хүнд алах ял заажээ.
1936 он
1933 он Дөрвөд аймгийн нэрийг өөрчилж, Увс нуурын нэрээр нэрлэв.
1934 он Ой хамгаалах байгууллага үүсэв.
ЭХЛЭЛ ▪▪ Цаг уурын станц, соёлын клуб, анхны номын сан байгуулагдаж, агаарын харилцааны зам нээгдэн, зөвлөлийн По-2 онгоц нисэж эхлэв. СҮҮЛЧИЙН БУХ НООЛДООН ▪▪ Бух ноолдоон хэмээх бөхийн барилдаан сүүлчийн удаа төрийн наадмын хөтөлбөрт оржээ.
ФРОНТ БАДАМ Дэлхийн хоёрдугаар дайн эхэлж, Зөвлөлтийн ард түмэнд туслах их ажил өрнөв. Өмнөговь сумын иргэн Энгэлийн Бадам 1600 бог, 20 гаруй 10 гаруй тэмээ, олон зуун нэхий, хурганы арьс бэлэглэж, 95 адуугаа фронтод худалдсанаар ард түмний дунд “Фронт Бадам” хэмээн алдаршжээ.
1941 он Цагдаагийн анги байгуулагдав.
НЭГДЭЛ Олон малтай айл өрхийг жижиг нэгдэлд элсүүлэх компанит ажил эхлэв. Улмаар ▪▪ Барилгын Увс аймгийн сум байгууллага бүр нэг буюу “барилгын нийт 18 нэгдэл гуравдугаар байгуулагдсан анги” нэртэйгээр байна. байгуулагджээ.
БӨХИЙН ОД Монгол Улсын Даяар дуурсагдах, даян, дархан аварга Х.Баянмөнх мэндэлжээ. Гуч гаруй жилийн турш Үндэсний бөхийн дэвжээн дээр ноёлсон тэрбээр Монгол Улсын XX зууны манлай бөхөөр тодорсон бол, чөлөөт бөхийн спортод гаргасан амжилтыг нь үнэлж FILA- гаас зуун жилийн бөхийн одоор нэрлэсэн билээ.
Орон нутгийг судлах музейн үндэс суурь тавигдав.
ДАВСТ УУЛАА АЛДАВ Монгол Улс болон ЗХУ-ын Тагна-Тувагийн хоорондох хилийн маргааныг нэг мөр шийдэх зорилготой хэлэлцээр болов. Уг хэлэлцээрт ЗХУ их гүрний сүрээр далайлган, Увсын Давст, Тэс сумын нутгаас 1247 хавтгай дөрвөлжин км нутгийг Тувагийн нутагт оруулж, Тувагийн нутгаас Тээлийн голын амыг (84 хавтгай дөрвөлжин км) Давст сумын нутагт оруулсан гэрээ байгуулсан юм.
1944 он
1948 он
1958 он
1954 он
1940 он
1938 он ЭХЛЭЛ Сумдад артел байгуулагдаж, анхны долоон жилийн сургууль хичээлээ эхэлж, Ф.И.Торгашины санаачилгаар хүүхдийн ясли үүдээ нээж, анхны дуутай кино үзүүлсэн жил. БАРУУНТУРУУНЫ САА БАЙГУУЛАГДАВ
ИРГЭЛ БАЯН ▪▪ Өмнөговь сумын малчин Б.Иргэл 11392 толгой мал тоолуулжээ.
1956 он
1942 он ХҮНСНИЙ ҮЙЛДВЭР ▪▪ Хүнсний үйлдвэр “Идэш тэжээлийн комбинат” нэртэйгээр байгуулагдав. ▪▪ Радио өргөн нэвтрүүлгийг хүлээн авах болов.
1955 он
1949 он 1945 он Хэвлэх үйлдвэр “Тэргүүний малчин” сонины газар нэртэйгээр байгуулагдав.
Морин өртөөг халж авто өртөө үйлчилж эхлэв.
1947 он ЭХЛЭЛ Нефт хангамжийн байгууллага, анхны нисэх буудал, анхны цэцэрлэг, биеийн тамирын хороо байгуулагдав.
Хархираан аманд Пионерын зуслан нээгдэв.
1957 он 1952 он ▪▪ Аймгийн хэмжээнд насанд хүрэгчдийн 95.4 хувь нь шинэ үсэгт тайлагдсан байна.
Аймгийн Улаан загалмайн хороо байгуулагдав.
1959 он ▪▪ Гурилын үйлдвэр ашиглалтанд оров. ▪▪ Зам гүүрийн барилгын станц ажиллаж эхлэв. ▪▪ Улаангом бие даасан хотын статустай болов.
ХАРХИРААН АМРАЛТ ▪▪ Баруун гурван аймаг дундын амралтыг Хархираа уулын Мухар Улиастын аманд нээв.
55
АНХНЫ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Улаанбаатар вагон депогоос төрсөн Гүнсэнгийн Мандах баатар бол Увс аймгийн харьяат анхны хөдөлмөрийн баатар юм.
1960 он
▪▪ Усны аж ахуйн газар байгуулагдав. ▪▪ Кино театртай болов.
19701973 он
1966 он
УУЛ УУРХАЙН ЭХЛЭЛ ▪▪ Хар тарвагатайн нүүрсний уурхай ашиглалтанд оров. ▪▪ ХАА-н ЭШСтанц ашиглалтанд оров.
УВСЫН ЧАЦАРГАНА ▪▪ Б.Лааган Улаангомд чацаргана, үхрийн нүд, алим, лийр, чавганы мод суулгаж эхлэв. Чацарганы станц байгуулагдав.
▪▪ Улаангомын мод боловсруулах үйлдвэр байгуулагдав.
1972 он
ЗУРАГТ ▪▪ “Экран-ЧМ” телевизийн системээр аймгийн төвд ЗХУ-ын теле нэвтрүүлгүүдйиг үзэж эхэллээ. ▪▪ Хархираагийн тэжээлийн аж ахуй ЗХУ-ын тусламжаар байгуулагдав.
1979 он
1968 он
1971 он
▪▪ ХАА-н техник мэргэжлийн Увс аймгийн сургууль ЗДТГ-ын барилга буюу ТМС ашиглалтанд байгуулагдав. орлоо. Уг сургууль өдгөө “Улаангом Политехник коллеж” болон өргөжжээ. ▪▪ Тэсийн тэжээлийн аж ахуй байгуулагдав.
ДҮҮДЭЙ БААТАР 1945 оны домогт Жанчхүүгийн давааны тулаанд салаанаас нь гурван баатар төрсөн Түүвэйн Дүүдэйд Улсын баатар цол олгов. Өдгөө түүний төрсөн нутаг Зүүнговь сумын төв талбайд баатрын цээж баримал бий.
1985 он
Улаантолгойн услалтын систем ашиглалтанд оров.
Өндөр настны зөвлөл байгуулагдав.
1974 он
1982 он
1977 он
1964 он
56
НЭЭЛТ Д.Наваан, В.В.Волков нарын удирдсан археологийн судалгааны анги Чандмань уулын булшийг малтаж, хүрлийн хожуу үе, төмрийн түрүү үеийнх болохыг нь тогтоон, олон чухал эд өлгийн дурсгал олжээ.
ТЕАТР ▪▪ Аймгийн соёлын ордон Хөгжимт драмын театр болон өргөжив. Өдгөө Ойрад хөгжимт жүжгийн театр нэрээр үйл ажиллагаа явуулж байна.
1973 он ШҮДЭН ҮҮЛ Геологич Ж.Сумъяа Давст уулын нэгэн салбар болох Шүдэн уулын давсны ордыг нээв.
Ахлах хоёрдугаар сургуулийн цогцолбор барилгыг ЗХУаас бэлэг болгон өгөв.
1984 он
1981 он ▪▪ Увс аймаг Алтан гадас одонгоор шагнагдлаа.
ГИВААНЫ ТАЛБАЙ 1948 онд Бүдүүнхаргайтад хил нэвтэрсэн хүч давуу дайсантай эрэлхэгээр тулалдаж, амиа өргөсөн БНМАУ-ын баатар Гивааны хөшөөт талбайг Улаангомд нээв.
▪▪ Дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит барилдаан зохиогдож эхлэв.
Хүнсний үйлдвэрийн шинэ барилгын эхний хэсэг ашиглалтанд оров. Өдгөө уг үйлдвэр хувьчлагдаж, UFC грүүпийн нэг хэсэг болон ажиллаж байна.
ҮЕР Хоёр өдрийн дотор зургаан мянган мал хорогдсон их үер болов.
Улаангомын чацарганы станцын дарга Б.Лааган, ажилтан Б.БатОчир, Д.Янжив, Ж.Гээзэн, шинийг санаачлагч Б.Сүрэнхор нарт төрийн шагнал хүртээв.
1989 он
1986 он
▪▪ УИХ-аас Түргэний дархан цаазтай газрыг тогтоосон шийдвэр гаргав. ▪▪ Монгол Тувагийн оюутан залуучуудын Анхдугаар их наадам Улаанбаатарт болов.
1993 он
Засгийн газраас Увс нуурын ай савын дархан цаазтай газрыг тогтоолоо.
1994 он
Улаангом хотыг ОХУ-ын Красноярскийн эрчим хүчний системтэй холбов.
Цагаанхайрханы модны үйдвэр байгуулагджээ. Уг үйлдвэр цагтаа Увс, Ховд аймгийг барилгын модон бэлдэцээр хангадаг байв.
АЛТАН ХАРААЦАЙ...
▪▪ Гуравдугаар сарын 7-ны өдөр. Сүхбаатарын талбайд МоАХ-ны тавьсан шаардлагуудад хариу өгөхийг шаардан өлсгөлөн зарласан 10 хүний дунд Увс аймгийн харьяат Д.Дорлигжав хэмээх залуу байв. Д.Дорлигжав нь Монголын анхны ардчилсан Засгийн газрын шадар сайд, шилжилтийн үеийн Эрдэнэт үйлдвэрийн захирал, Ардчилсан хүчнүүд нэгдэн байгуулсан АНын анхны дарга, Улсын Ерөнхий Прокурор, БХ-ын сайд, Хууль зүйн сайд зэрэг хариуцлагатай алба хашиж, ардчилалын төлөө тэмцэгчээс төрийн бодлого тодорхойлогч болтлоо төлөвшсөн улс төрч юм. ▪▪ Улаангомын Дэчинравжайлин хийдийн үйл ажиллагаа сэргэв.
1997 он
1999 он
1996 он
1990 он 1987 он
УВС НУУРЫН АЙ САВ Увс нуурын ай сав газрыг ЮНЕСKО-гийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэв.
Увс аймгийн тайлбарт толь хэвлэгдэв. Энэхүү он дараалалыг гаргахад уг толийг лавлагаа болгон ашиглалаа.
1998 он ▪▪ 12 сарын дөрөвний 09.30 цагт Улаангомын төв талбайд ардчилсан хувсгалын үр дүнг орон нутагт хэрэгжүүлэхгүй хаан боогдуулж буйг эсэргүүцэн, аймгийн засаг захиргааг бүрэн бүрэлдэхүүнээр огцруулах шаардлага тавьж Б.Эрдэнэбаатар, Ц.Батсуурь, н.Алтай, Д.Мажигсүрэн, Ч.Равшиг, Ц.Цэвээнгэрэл нар өлсгөлөн зарлажээ. Удалгүй өлсгөлөнд нэгдэгчид 14-т хүрч, Аймгийн ард иргэд дэмжин цугласаар төв талбай дүүрчээ. Үүнтэй зэрэгцэн аймгийн Дулааны станц, цахилгаан холбооны хамт олон ажил хаяхаа мэдэгдэн жагсаалд нэгдсэнээр Н.Жийдээ тэргүүтэй удирдлагууд тэр огцрох шийдвэр гаргаж байв.
ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД СУРГУУЛЬ ▪▪ Хөдөлмөрийн дээд сургуулийн салбар 57 оюутан, дөрвөн багштайгаар нээгдэв.
УВС НУУР БӨХИЙН ГАЛ ▪▪ Увс нуур бөхийн гал үйл ажиллагаагаа эхлэв. Уг галын тухай нийтлэл манай сэтгүүлийн энэ дугаарт хэвлэгдсэн болно.
ШИНЭЧЛЭГЧИД... ▪▪ Долоон залуу яруу найрагчийг бүтээлийг багтаасан “Зүс бүгэг андууд” хэмээх багахан эмхэтгэл Увсад хэвлэгдсэн нь Монголын уран зохиолд шуугиан тарив. Сэтгүүлийн энэ дугаараас энэ номын талаар нийтлэлийг уншаарай.
57
▪▪ Улаангом хот хүүхдийн парктай болов.
▪▪ Ховдын сайд, Зоригт бэйл Наваанцэрэнгийн хүрэл хөшөө Зүүнхангай сумын төвд босов.
▪▪ Улаангомд Ардчилалын ордон ашиглалтанд оров.
▪▪ “Миний Улаангом” дууны хөшөө баригдав. Улаангомд суурин амьдрал үүссэний 320 жилийн ойг тэмдэглэв.
2004 он
2002 он
2003 он Aero Mongolia компани УлаанбаатарУлаангомын чиглэлд нислэг үйлдэж эхлэв.
ТОД НОМЫН ГЭРЭЛ Ойрадын түүхийг судлах зорилготой Тод номын гэрэл төрийн бус байгууллага байгуулагдав. Уг төвөөс “Ойрад судлалын номын сан” цувралыг эрхлэн гаргасан нь одоо 50 илүү боть болж, жил бүр Ойрадын түүх, бичиг соёлын асуудлаар томоохон эрдэм шинжилгээний хурал, тойрон аялал зохион байгуулж хэвшжээ.
2006 он
2005 он Алтай Саяны эко бүсийн биологийн төрөл зүйлийг хамгаалах төсөл хэрэгжиж эхлэв.
Ойрад хөгжимт жүжгийн театрын хамт ▪▪ Түргэн суманд олон “Ээрэн Далай хан Түмэндэлгэржавын хүрээ” дуулалт цээж хүрэл хөшөө жүжгийг үзэгчдийн босов. хүртээл болгов. Уг жүжиг БАЯНЦАГААН ▪▪ UFC групп гурилын нийслэл хот үйлдвэр байгуулж, болон Халимаг, Баянцагаан нэрийн Тува улсад тоглогдлоо. бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэв.
2013 он
2011 он
2010 он ▪▪ Галдан бошигт хааны Хүндэтгэлийн өргөө Улаангомд ашиглалтанд оров.
2012 он ▪▪ Увс аймгийн Орон нутгийн сонгуульд анх удаа Ардчилсан нам ялав.
▪▪ Улаангом хотод бөхийн өргөө ашиглалтанд оров.
▪▪ Увс аймгийн Малчин сумын харьяат Норовын ▪▪ Улаангомын төв талбайд их Алтанхуяг удирдагч Ю.Цэдэнбалын хөшөөт Монгол Улсын цогцолборыг босгов. Ерөнхий сайдаар томилогдов. БӨХИЙН СЭРГЭЛТ ТэрбээрУвс аймгаас ▪▪ Улсын заан Б.Ганбат Улсын энэ өндөр албан наадмын хүчит бөхийн тушаалыг хашсан барилдаанд түрүүлэв. Б.Ганбат гурав дахь хүн юм. арслан улсад түрүүлснээс хойш таван жилд Увсын бөхчүүд гурван удаа түрүүлж, нэг удаа үзүүрлээд байна.
▪▪ Улаангом хотод35 мВт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц, шугам сүлжээ, дулаан дамжуулах төвийн хамт ашиглалтанд орлоо.
▪▪ Увс аймаг ажлын үзүүлэлтээрээ Улсын шилдэг аймгаар шалгарав.
2014 он
2015 он ИХ НАЯДЫН УВС ▪▪ Увс аймаг дотоодын нийт бүтээгдэхүүнээ есөн жилийн дотор Их наяд төгрөгт хүргэх зорилт тавьж, хөтөлбөр батлав. ▪▪ Дархан аварга Х.Баянмөнхийн хөшөөт цогцолбор бөхийн өргөөний дэргэд байгуулагдав. ▪▪ Увс аймгийн төв цэнгэлдэхийг шинээр барив.
▪▪ Увс аймгийн түүхийн таван боть ном болон Увс аймгийн нэвтэрхий толь хэвлэгдэв. Энэ он дарааллыг гаргахад уг таван боть номын нэг, тавдугаар ботийг ашигласан болно.
▪▪ Увс аймаг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдав.
58
БӨХМӨРӨН СУМААР СОНИН ЮУТАЙ БАЙНА? “Эх орон сумаас эхэлнэ” буландаа “Манай сум” төслийн удирдагч, сэтгүүлч Э.Ариунтунгалагийн Бөхмөрөн сумаас хийсэн сурвалжлагыг хүргэж байна.
П.ГАНСҮХ
Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга -Танай суманд байгаль хамгаалах чиглэлээр дорвитой ямар ажил хийгдэж байна? - Манай сум Ямаат болон Булгын эхэнд аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн аялал жуулчлалын бүс нутгийг тогтоох, байгалийн баялаг, ан амьтнаа хамгаалах,
А
рдын хувьсгалын өлгий нутаг, түүх дурсгалт газар олонтой Бөхмөрөн сумын ажил амьдралыг сурвалжиллаа. 2400 хүн ам, 560 өрх, 104 мянган толгой малтай тус сум 2012, 2013 онд хийсэн ажлаараа аймагтаа тэргүүлжээ. Аливаа газрын хөгжлийн түлхүүр нь урт, дунд, богино хугацааны төлөвлөлт. Тэд 2010 онд сумаа 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг боловсруулжээ. Үүний дагуу сумын төвийнхөө нэгдсэн төлөвлөгөөг аймагтаа анхлан гаргаснаар Бөхмөрөн сум эмх цэгцтэй, ирээдүйтэй хөгжих үндэс болсон байна. Хамгийн гол нь аливаа бүтээн
байгуулалтын ажлыг сумын иргэд, ААН-үүдээр хийлгэдэг бөгөөд байгалийн дагалдах баялаг элбэгтэй учир өртөг хямд, чанартай байдаг гэнэ. Халуун хүйтэн устай, инженерийн шугам сүлжээтэй, төрийн үйлчилгээний байгууллага болоод сумынхаа тохижилтонд анхаарч, цэцэрлэгт хүрээлэн, жишиг хороолол, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, загвар эмнэлэг, олон улсын стандартад нийцсэн байшин барилга гээд орчин үеийн тохилог сум болж чаджээ. Бөхмөрөн сумын ЗДТГ орон нутагтаа баялаг бүтээж буй хувийн хэвшлээ дэмжиж, үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлэх бодлогыг
баримтлан ажиллаж байна. Модон эдлэл, барилга, газар тариалан, гар урлал, талх нарийн боов, ахуй үйлчилгээний болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлүүд бий болж, орон нутгийнхаа хэрэгцээг бүрэн хангахаас гадна зэргэлдээ сумдад нийлүүлж байгаа зэрэг сайн жишигтэй тус суманд олон таарна. Жилд дунджаар нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, 100 орчим ажлын байр тус суманд бий болжээ. Энэ удаа бид Бөхмөрөн сумын нөхөрлөл хоршоод болон олны анхаарал татаж буй уул уурхайн талаар сурвалжилснаа хүргэж байна.
нөхөрлөл хоршоодыг дэмжих замаар иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр урт хугацааны бодлого боловсруулсан. Сүүлийн үед байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн гишүүд байгалаа хамгаалахын зэрэгцээ байгаль, ан амьтантай танилцуулах морин аялал зохион байгуулах болсон.
Дархан цаазат газар, аргал угалзын бүс нутаг болох Ямаат уул, түүний эхэнд Гулзат гэж бий. Мөн олон төрлийн рашаантай Булгын эх гэж бий. Энд зохих хэмжээгээр жуулчдыг татахаас гадна дотооддоо сум орон нутгийнхаа онцлог үүх түүхийг хойч үедээ мэдүүлэх чиглэлээр түр бааз, цогцолбор хэлбэрээр маршрут тогтоож ажиллуулах бүрэн боломж байгаа. Үүнийгээ түшиглээд Булгын эхэнд бүхэн аялал жуулчлалын тогтоож байгуулах шийдвэр сумын ИТХ-ээс гаргаж, газар олгох, хамтран ажиллах зорилт тавиад ажиллаж байна даа.
- Бөхмөрөн сум Увс аймгаар зогсохгүй, баруун бүстээ уул уурхайгаар тэргүүлэх байх. Энэ салбарт танай суманд ямар ажил өрнөж байна? - Манай суманд үйл ажиллагаа явуулж буй “Хотгор шанага”, “Хотгор”, “Эрчим” гэсэн уурхайтай бид гурван талт гэрээгээр хамтран ажилладаг. Мөн сумыг 2010-2022 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрт тусгагдаж, Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон “Нэг зам” төслийг гурван уурхайтай хамтран хэрэгжүүлж байна.
- Аялал жуулчлал хөгжүүлэх дээр жуулчдыг татах боломжит ямар газар байна вэ? - Манай сум бол байгалийн үзэсгэлэнт газрууд олонтой, аялал жуулчлал хөгжих давуу тал ихтэй нутаг.
5959
УЛСАД ДАНСТАЙ ЭКО НӨХӨРЛӨЛҮҮД Бөхмөрөн суманд иргэдийн санаачилгаар сайн дураараа эвлэлдэн нэгдсэн бүлэг хоршоод олон бий. Байгалиа унаган төрхөөр нь хадгалж хамгаалах, байгальд халгүй аргаар булгийн эх хаших, хөв цөөрөм бий болгох, малын үс ноосоор бүтээгдэхүүн хийж худалдах нь бүлэг нөхөрлөлийн үндсэн үйл ажиллагаа юм. Малчин эмэгтэйчүүдийн “Ямаат” нөхөрлөл л гэхэд улсын шилдэгээр тодорчээ. Тэд малынхаа ноос үсээр ахуйн хэрэгцээний зүйлс урлаж худалдах, сүү сүүн бүтээгдэхүүнээ боловсруулан сумандаа нийлүүлэх зэргээр өрхийн орлогоо нэмэгдүүлдэг байна. Ард олны дунд “Ямаат уулын дархан цаазат газрын савдаг” гэгдсэн байгаль орчны байцаагч Б.Эрдэнэбаатартай ярилцлаа. Тэрбээр 25 жил уул усаа хамгаалах ажлыг хийж буй удам дамжсан байгал хамгаалагч юм.
-Түргэн уулын дархан цаазат газрын нэг хэсэг Ямаат ууланд Монгол улсын болон дэлхийн өвд орсон, Улаан номонд бүртгэлтэй цоохор ирвэс, янгир ямаа, аргал, хонь, халиун буга, уулын гахай, нохой зээх зэрэг дэлхийн өв, улаан номонд орсон ан амьтан байдаг. Мөн вансэмбэрүү, Алтайн сонгино, жамъяанмядаг, сэржмядаг, алтан гагнуур, хонин арц, ортуу зэрэг нэн
60
ховордсон эмийн ургамал ургадаг. Глобус гэдэг компани Увс нуурын дархан цаазат газартай хамтраад 2013 оноос бүрэн судалгаа хийж Дэлхийн байгаль хамгаалах сан болон ШУА-д үр дүнг нь явуулах болсон. Тэндээс нэгдсэн дүн гаргаж эдгээр амьтныг өсөж байна уу, ховордож байна уу эсвэл устаж үгүй болж байна уу гэдгийг судалдаг. Мөн ан амьтны байршлыг тогтвортой байлгах үүднээс Увс нуурын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа манай энэ бүс нутагт жилд хоёр удаа чулуун давс авчирж, бэлчээрийн замд нь тавьдаг. Энэ нь тухайн амьтныг өөр тийшээ шилжин дүрвэхээс хамгаалж, өсөж үржих таатай нөхцлийг бүрдүүлдэгээрээ давуу талтай. Мөн МУГЖ, дуучин С.Жавхлан хоёр жилд нэг удаа Ямаат ууланд маань таван тонн чулуун давс тавьж буян үйлдэж байна. -Ховор ан амьтдын тоо толгой өсөж байна уу, буурч байна уу? -Өмнө нь хулгайн ан гэж айхтар зүйл байсан. Үүнийг бүрэн таслан зогсоосон нь ан амьтдын маань тоо толгой өсөхөд нөлөөлж байна. Гэхдээ мэдээж байгалийн болзошгүй аюулаас болж хоргодох зүйлс хааяа гарна. Жишээлэхэд ойн туруутан буга, гахай зэрэг амьтад цасан шуурганы үеэр хэцүү байдалд ордог. Гэхдээ сүүлийн жилүүдэд ан амьтдын тоо толгой тогтвортой өсөж байна. Ямаат ууланд 40 гаруй ирвэс, 2500-аад янгир, 200-аад буга, 20 орчим уулын гахай байгаа. Бөхмөрөн суманд одоогоор
байгаль хамгаалах чиглэлээр ажиллаж буй 12 бүлэг, нөхөрлөл байна. Тус суманд Монголын ирвэс хамгааллын сангийн “Цоохор ирвэс интерпрайз” хөтөлбөр 2000 оноос хойш хэрэгжиж байна. Энэ хүрээнд нутгийн малчин эмэгтэйчүүдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор байгаль хамгаалах үйлсдээ татан оролцуулах болжээ. Бөхмөрөн сумын эдгээр нөхөрлөл хоршоодоос гадна Увс аймгийн долоон суманд НҮБ-ын Дасан зохицох сангаас БОЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Экосистемд түшиглэсэн дасан зохицох аргыг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төсөл хөтөлбөр үр дүнгээ өгч буй нь харагдаж байлаа. Тус төслийн хүрээнд өрх толгойлсон болон сумын ажилгүй эмэгтэйчүүд, байгаль орчны бүлэг нөхөрлөлүүдэд зориулсан зургаан өдрийн сургалтын Бөхмөрөн суманд зохион байгуулсан юм. Энэ
үеэр Ямаат нөхөрлөлийн гишүүн Ю.Сайнбилэгтэй ярилцлаа:
-Манай нөхөрлөл Монголын ирвэс хамгааллын сан болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслүүдтэй хамтран ажилладаг. Төслийн зүгээс бидэнд байгалаа хамгаалахын зэрэгцээ өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд тусалж, амьжиргаа дэмжих зорилгоор сургалт сурталчилгаа явуулдаг. Өнөөдөр бид малынхаа ноос, үсийг ашиглан хэрхэн ахуйн хэрэгцээний зүйлс хийх талаар заалгаж байна. Манай нөхөрлөлөөс гурван гишүүн сургалтанд хамрагдлаа. Бид энд сурсан мэдсэн зүйлээ бусаддаа зааж, хийж сурсан зүйлсээ өөрсдөө ашиглах, зах зээлд борлуулах зэргээр ажиллах зорилготой.
ХӨГЖЛИЙН “НЭГ ЗАМ” ДЭЭР...
Бөхмөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг нүүрсний уурхайг чиглэсэн хүнд даацын автомашинууд 60 жилийн өмнөөс нүүрс тээвэрлэж олон салаа зам гаргажээ. Гурван уурхайд ирж очих зам хэдийнэ 400 давж салаалснаас бэлчээр талхлагдах болсон байна. Иймээс нэгдсэн нэг замтай болохоор орон нутгийн удирдлагууд, уурхайн дарга нартай зөвшилцөн “Нэг зам” төслийг зургадугаар сарын 20-ноос эхлэн хэрэгжүүлж эхлээд байна.
Х.АХМЕТ
“Эрчим” уурхайн дарга Бидний хамгийн том бодит дэмжлэг бол энэ нутагт байгаа соёлын өв, алдарт Ачитийн Бичигт хөшөө зэргийг улсын археологийн төвд бүртгүүлж, ашиглалтын талбайд таван
хиргэсүүрийг илрүүлж хамгаалалтанд авч, зарим нэг олборлолтонд өртөхөөр газарт аврах малтлаг хийсэн явдал. Манай энэ эргэн тойрон цэвэр ус байхгүй. Иймээс 30 сая төгрөгөөр худаг гаргасан нь малчдад томоохон тусламж болсон.
Д.АРСЛАН:
“Хотгор шанага” уурхайн дарга 814 га ашиглалтын лиценц гэхээр бүгдийг нь ухаад авах мэтээр ташаа ойлгох явдал бий. Тэнд байгаа засвар, үйлчилгээний газар, ажилчдын амрах байр гээд бүгдийг стандартын дагуу хийсэн. Сумын иргэдэд хэрэгтэй наадмын талбай, зам харгуй барих зэргээр нэлээдгүй бүтээн байгуулалтад оролцсон. Жилийн дөрвөн улиралд ажиллана. Ингэхдээ тухайн хүн амралттай, ажил зогссон ч гэсэн цалингаа аваад явдаг. Сум орон нутагтай хамтран ажиллах гэрээний дагуу бид орон нутгаас ажилтан авдаг. Нийтдээ 18 ажилтантайгаас 15 нь Бөхмөрөн сумын хоёрдугаар багийн иргэд.
С.ШАЙМУРАЙ
“Хотгор” уурхайн дэд захирал
“Хотгор” уурхай бол тус суман дахь ууган уурхай юм. 39 га газраас нүүрс олборлох газрынхаа 18 га-д нь хайгуул хийж дууссан. Манай уурхай БаянӨлгий аймгийн нүүрсний хэрэгцээг 100 хувь хангадаг. Мөн Ховд аймагт 30 хувь, Увс аймгийн Бөхмөрөн, Ховд, Өмнөговь сумдад 10 гаран хувь нүүрс нийлүүлж байна.
БӨХМӨРӨН СУМЫН ДАЙТАЙ СУМ БОЛСОН мэргэжилтэн авлигын асуудал байж магадгүй хэмээн үзэж, уг хэлтэсээс АТГ-д хандсан юм билээ. АТГ энэ мэдээллийн дагуу намайг шалгаж гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэж үзээд 2014 оны 6-р сарын 13-нд хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгасан. Аймгийн Засаг дарга АТГаас ирүүлсэн бичгийн дагуу надад сануулах арга хэмжээ авсан. Ийм л зүйл болсон. Түүнээс АТГ-т дуудагдаад, байцаалт өгөөд байгаа зүйл алга. -Интернэт, нийгмийн сүлжээгээр таныг авлигын хэргээр шалгагдаж байна гэж нэлээд яригдлаа? - Намайг мэддэггүй, Бөхмөрөн суманд очиж үзээгүй хүмүүс л ийм зүйл ярьсан байна лээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн судлаачид манай суманд ажиллаад буцахдаа бид 240 сумаар орсон. Танай сум шиг ийм сум хараагүй - Таны ажлаасаа чөлөөлөгдөх болсон шалтгаан гэж ярьж, бидэнд урам өгч байсан. Тэгэхээр юу вэ? АТГ-д шалгуулж байгаа учраас ажлаа бидэнтэй, уулзаагүй бидний хийснийг хараагүй өгсөн гэсэн таамаг яриа байна? хүмүүстэй юугаа ярих билээ. Үүнээс болоод - Товчхондоо бол эрүүл мэндийн шалтгаанаар манай сумын нэр хүнд унана гэж юу байхав. ажлаасаа чөлөөлөгдлөө. Ер нь би нэг ажил Дараагийн сонгуульд нэр дэвших вий, ажлаас хийхээрээ амрах гэдгийг мартаж махарч гарсныг далимдуулаад дайраад авья гэсэн ажилладаг хүн. Түүнээс болоод маш их ядарч, зорилготой биз. эрүүл мэнд их муудсан байна. Би сумын Засаг - Дөрвөн жилийн өмнө байна уу даа Ховд, даргаар ажиллахгүй гэж өмнө нь хоёр ч удаа Бөхмөрөн хоёр сумын хөгжил өдөр шөнө шиг өргөдөл гаргасан ч хүлээж аваагүй өдийг байна гэr орон нутгийн хэвлэлд гарсан. Гэтэл хүрсэн. АТГ-т шалгагдаж байгаа учраас ажлаас сүүлийн хоёр жил танай сум ажлаараа аймагтаа чөлөөлөгдсөн зүйл огт байхгүй. АТГ шалгаж, тэргүүллээ. Хурдан өөрчлөгдөхөд юу нөлөөлөв? нягтлах ажлаа аль дээр хийсэн шүү дээ. - Би Засаг даргаар зургаан жил ажилласан. - Ямар асуудлаар АТГ-т шалгуулах болов? - Манай Бөхмөрөн суманд ажилладаг уурхайнууд Намайг ажил авч байхад буюу 2008 онд нийгмийн хариуцлагын хүрээнд нутгийн иргэдэд 19-р байранд бичигдэж байлаа. Бүх албан хэрэг болохуйц зүйлийг орон нутгийн захиргааны байгууллагын ажил хангалтгүй. Гэрэл цахилгаангүй, айлуудын хашаа гэж ундуй сундуй байгууллагатай гэрээ байгуулж хийж өгөх байсан. Хажуудаа гол устай баян хангайтай сонирхол байдаг. Нөгөө талаас иргэдэд ч гэсэн болоод ч тэрүү иргэдийн санаачилга тааруу дор хаяж өвлийн түлшээ авчих юмсан гэсэн байсан. Миний хувьд ажлаа аваад өөрөө эрмэлзлэл бий. Энэ асуудлыг багийн Иргэдийн үлгэрлэж иргэдээ ажил хөдөлмөрт уриалж, нийтийн хурлаасаа иргэд дэвшүүлэн тавьсан. сэдэлжүүлсэн. Ингээд сумын амьдрал, ахуй төрх Түүнийг нь Засаг даргын хувьд ажил хэрэг бага багаар сайжирсаар 19 дүгээр байрнаас болгож, сумынхаа нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудтай хамтран ажиллах айргийн тавд орж ирсэн. Сүүлийн хоёр жил гэрээ байгуулж ажилласан. Ингээд багийн төвийг тэргүүлж байна. Хоёрт, сумынхаа орон нутгийн цахилгаанд холбуулж, халуун ус бариулсан. Мөн хөгжлийн сангийн хөрөнгөөр бид үр бүтээлтэй наадмын талбай бариулж авсан. Үүнийг журмын зүйлсийг хийж чадсан. Жишээ нь 1.5 метрийн өргөнтэй нэг километр явган хүний замыг бид 25 дагуу орон нутгийнхаа өмчид бүртгэж авсан. сая төгрөгөөр тавьсан. Манай сумынхан өөрснөө Харин 2013 оны жилийн эцсийн аудит хийхэд брожураа үйлдвэрлэдэг. Манай зэргэлдээ эдгээр зүйлсийг хэнээр хийлгэв гэдэг асуудал Баян-Өлгийн Ногооннуур сум ийм ажлыг 40 гарч ирж, бид компаниудтай хамтран ажиллах сая төгрөгөөр зарласан байна лээ. Хэрэв би гэрээнийхээ хүрээнд хийлгэсэн гэдгээ л хэлсэн. андуураагүй бол Улаангомд иймэрхүү ажил Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 42-р 60 саяар хийгддэг байх. Энэ мэтчилэн бид орж зүйлийн байгаль орчин хамгаалах, дэд бүтэц ирсэн хөрөнгө оруулалтаа хүн ардынхаа нөөцөд хөгжүүлэх, ажлын байр бий болгох чиглэлээр тулгуурлан иргэдтэйгээ хамтран хийсэн. 2013 хамтарч ажиллана гэсэн. Түүнтэй зөрчилдөж онд манай сум хувийн хэвшлийн түншлэлээр байна гэсэн. Өөрөөр хэлбэл компаниудаар 800 орчим сая төгрөгийн ажил хийсэн. Сумдаас сумандаа хэрэгтэй зүйл хийлгэж, иргэдийнхээ анхлан бид нэгдсэн халаалтад холбогдсон. нийгмийн асуудлыг шийдсэн нь дээрх хууль Хувийн хэвшил хувийн хөрөнгөөрөө хийгээд болон ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан одоо үйлчилгээгээ үзүүлээд явж байна. Ингээд сэргийлэх тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж байна гэж үзсэн. Надад эрх зүйн дэмжлэг дарга, цэрэг гэлтгүй хамтран хичээсний үр дүнд Бөхмөрөн сумын дайтай сум болж байна даа. үзүүлж, арга зүйгээр хангах ёстой аймгийн Эх сурвалж: www.uvs.gov.mn ЗДТГ-ын ХЗХ-ийн авлигын асуудал хариуцсан Бөхмөрөн суманд сүүлийн жилүүдэд гарч буй ололт амжилттай нэг хүн нэр үргэлж холбоотой явдаг. Д.Ядамжав бол нутгийн түмнийхээ итгэлийг хүлээж аймгийн ИТХ-д хоёронтоо сонгогдсон, сумын Засаг даргаар зургаан жил ажилласан эрхэм. Сумын засаг даргын ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөөд удаагүй буй түүнтэй хийсэн сэтгүүлчийн ярилцлагаас товчлон хүргэе.
61
ГАЗРЫН ТӨЛӨВЛӨЛТӨӨС ХӨГЖЛИЙН БОДЛОГО ЭХЭЛДЭГ...
З
алуус булангийн анхны зочноор Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар /ГХБХБГ/-ын дарга Г.Отгонболдыг урьлаа. Түүнийг анхны зочноороо урьсан нь санамсаргүй хэрэг биш юм. Увс аймгийн ГХБХГ нь ажлаараа сүүлийн хоёр жил аймагтаа тэргүүлснээс гадна Г.Отгонболд 2014 оны Газрын харилцаа геодези зурагзүйн газрын шилдэг менежерээр тодорсон байна. Бидний яриа түүний сүүлийн хоёр жилд амжуулсан ажил, Увс аймгийн газрын бодлого, зохион байгуулалтад гарсан өөрчлөлт болон чиг хандлагын тухай байв. ГАЗРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ Увс аймаг газар зохион байгуулалтын төлөвлөгөөгүй явж ирсэн гэхээр олон хүн гайхах байх. Харамсалтай нь энэ үнэн юм. Газрын төлөвлөгөө гэдэг тухайн аймгийн хөгжлийн гол бодлого нь гэж үздэгээ Г.Отгонболд ярианы эхэнд онцолсон юм. Тиймээс ч 2013 оны нэгдүгээр сард уг газрын даргаар томилогдсоноос хойш Увс аймгийг 2030 он хүртэл хөгжүүлэх газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг удирдан боловсруулжээ. Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч өргөн барьсан уг төлөвлөгөөг энд онд аймгийн ИТХ-аар баталсан байна. “Өнөөдөр бид зөвхөн хот тосгон дээр газрын алба, газар зохион байгуулалтыг яриад байна. Гэтэл энэ чинь нийт нутаг дэвсгэрийн нэг хувьдаа ч хүрэхгүй асуудал” гэж Г.Отгонболд хэлсэн юм. Аймгийн нийт нутаг дэвсгэр дээр газар төлөвлөлт хийхийн тулд хангалттай мэдээллийн сан хэрэгтэй нь ойлгомжтой. Ингээд 800 сая төгрөгний төсөвт өртөгтэй тооллогын ажил хийгдэж, сумдын 21 газрын даамлыг тусгай сургалтанд хамруулан,
62
шахаж ажилласны үр дүнд газрын мэдээлэлийн цахим санд мэдээллээ цуглуулж чаджээ. Увс аймгийн хэмжээнд иргэдийн эзэмшиж буй бүх газрыг ийнхүү цахим мэдээллийн санд оруулснаар хөгжлийн бодлого, хот байгуулалтайгаа уялдах боломж бүрдсэн байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль гарснаас хойш найман жил гаруй хугацаа өнгөрөхөд Увс аймгийн иргэдийн хамрагдсан байдал тун чамлалттай байсан. 2013 онд найман хувьтай байсан газар өмчлөлт одоогоор 10.5 хувьд хүрчээ. Нэгдсэн төлөвлөгөөнд 2030 он гэхэд Увс аймгийн нийт иргэдийн 45 хувь газраа өмчилсөн байхаар тусгажээ. Мөн 19 сумын төвд газар эзэмшүүлэх ажлыг сүүлийн жилүүдэд эрчимжжээ. ХОТ БОЛОХ УЛААНГОМ Одоогоор 24 мянган хүн амьдарч байгаа Улаангом сумыг хот болгох авто замын төлөвлөгөө хийгдэж дуусчээ. Хэдийгээр 15 мянгаас дээш хүн амтай бол хотын статустай болгох хуулийн төсөл яригдаж байгаа ч, цаасан дээр хот болох нэг хэрэг, газар дээр хот босох өөр хэрэг билээ. Нэгдсэн төлөвлөгөөнд тусгасны дагуу Улаангомын уламжлалт суурьшлын бүс буюу төвийн бүсийг 2020 он гэхэд инженерийн шугам сүлжээгээр бүрэн хангах ажээ. Мөн шинээр үүсэж буй гэр хорооллыг стандартын шаардлага хангасан зам талбай, орчинтой болгохоор төлөвлөсөн байна. Улаангомын ойролцоох бэлчээрийг эрчимсэн МАА болгох, үйлдвэрийн районыг Адарганд төвлөрүүлэхөөр 400 га газар тусад нь төлөвлөжээ. Бор үзүүр, Шатад орчимд адууны аж ахуй, тоосгоны үйлдвэрийг Хээр морьт руу, Чацарганы талбайг Гашуун голын ай сав болон Улаан толгойд, амралтын бүс нутгийг Увс нуурын ай
сав газарт, Хархираа-Увс нуур-Хяргас нуур чиглэлд хөгжүүлэхээр тус тус төлөвлөжээ. Гэхдээ зөвхөн ингэж төлөвлөөд орхичихгүй. Ирэх 2016 онд багтаагаад энэ бүх газруудад дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээг хүргэх юм байна. Төлөвлөлт мэдээлэл нь тодорхой болоод ирэхээр олон ажлын чиглэл, орон зай дагаад ил болдогийн жишээ нь Улаангом хотод сүүлийнг үед эрчээ авч буй бүтээн байгуулалт юм. Бөхийн өргөөний ойролцоо газарт Галдан бошигт хороолыг барихын тулд л гэхэд ГХБХБГ-аас тухайн орчинд байсан олон граш, гэр хороололыг нүүлгэж, зохицуулалт хийжээ. Түүнчлэн гудам төслийн замуудыг тавихын тулд цөөнгүй айлын газрыг чөлөөлөх хэрэг гарчээ. Энэ мэтээр газрын зохицуулалт, чөлөөлөлт хийхэд цөөнгүй хүмүүсийн эрх ашгийг хөнддөг ч, хөгжлийн бодлого, олон нийтийн эрх ашгийн үүднээс зоригтой хөдлөсний үр дүнд Улаангом улам бүр хотын өнгө төрхөө олж байна. ӨӨРЧЛӨЛТ АВЧИРСАН ӨӨРЧЛӨЛТ Улаангом сумын газрын албыг татан буулгаж, уг газарт нэгтгэснээр олон эерэг өөрчлөлт гарсаны эхнийх нь өргөдөл гомдолын асуудал аж. Юун түрүүн ГХБХБГ-ын ажилтнууд нилээд залуужиж, шижигнэсэн залуучуудын хүчээр багагүй ажил амжуулснаа Г.Отгонболд дарга нуусангүй. ГХБХБГын бүрэлдэхүүн шинэчлэгдсэнээр буруу шийдвэртээ барьцаалагдаж, газар зохион байгуулалтын шийдвэртэй арга хэмжээ авч чаддаггүй өмнөх “саармаг үе” түүх болжээ. Хамгийн гол нь тус газрын ажилчдын хандлага өөрчлөгджээ. Иргэдийн өргөдөл, гомдолд хариу өгөлгүй, замхардаг байдлыг нэн түрүүнд өөрчилж, өргөдөл гомдолыг 100 хувь шийдэж ажилласан талаар
Г.Отгонболд дарга ярьлаа. Жилд тус газар 4000 гаруй өргөдөл ирдэг байна. Эдгээр гомдол, маргаан нэг бүртэй даргаасаа эхлэн танилцаж, газар дээр нь шийдвэрлэж ажилласны үр дүнд өнөөдөр аймгийн төвд газрын маргаан үндсэндээ тасарчээ. ГЭРЭЭГЭЭР ГАЗАР ЭЗЭМШИХ БОЛОМЖ Манай иргэдийн ухамсарт бат суусан 0.07 га гэдэг ойлголт бий. Зөвхөн энэ хэмжээнд хашигдаж болохгүй гэдгийг ГХБХГ-ынхан сануулж байна. Хуулиараа бол суурин газар 3500 метр квадрат хүртэлх газрыг иргэн эзэмших эрхтэй. Өөрөөр хэлбэл тухайн иргэн хуулийн дагуу ашиглалтын чиглэлээ нотолж, зориулалтаар нь ашиглаж, бас төлбөрөө төлж чадвал хэдэн ч газар, хэрэгцээндээ тааруулан эзэмшиж болно гэсэн үг. Г.Отгонболд, “Иргэдээ газартай болгох бол нэг асуудал. Газар ашиглалтын менежментийг сайжруулах нь өөр асуудал” хэмээн онцолсон нь санамсаргүй хэрэг биш юм. Малчидад бэлчээрийг нь, газар тариаланд талбайг нь гэрээгээр эзэмшүүлэх боломжтой. Жишээлбэл нэг голын ай савыг тухайн иргэд, айлд ашиглууллаа гэхэд иргэд бэлчээр, газрын үр шимээ ашиглаад, байгалийн нөөцөө хамгаалаад явах боломжтой гэж тэр үзэж байна. Үнэндээ манайд эрчимжсэн МАА хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь бэлчээр ашиглалтын асуудал тодорхойгүй байгаатай холбоотой. Иргэд өөрийн эзэмшиж буй талбай дээрээ бэлчээх малынхаа тоог ч бодож үзэж, арчилж, ан амьтаныг нь хамгаалах нь ойлгомжтой юм. Энэ талаар зүгээр нэг яриад өнгөрөх биш,
Засгийн газрын түвшинд хуулийн төсөл ч боловсруулж буй ажээ. Увсад янз бүрийн чиглэлээр нэгдсэн 60 гаруй нөхөрлөл байдаг. Эдгээр нөхөрлөлүүдэд бэлчээр болон тодорхой газарыг гэрээгээр эзэмшүүлэх арга замыг эрэлхийлэх цаг болсон талаар Г.Отгонболд хөндлөө. Тэрбээр ингэж гэрээгээр эзэмшүүлсэн тохиолдолд бэлчээр ашиглалт сайжирна гэж найдаж байна. ГАЗРАА ХУДАЛДАН АВЧ ӨМЧЛӨХ БОЛОМЖ Увс аймагт чацарганы талаар гурван ч хөтөлбөр гарсан. Гэхдээ чацаргана тарьж буй, хүмүүс, ААН-ийг яаж идэвхжүүлэх талаар зохицуулалт бага байгаагаас одоогоор чацарганы тариалалтаар улсад долоод бичигдэж байна. Энэ нь иргэдэд газрыг нь өмчлүүлээгүйтэй холбоотой. Төрийн мэдлийн газар дээр чацаргана тарьчихдаг. Нэг өдөр төр тэр газраа авч, өөр зориулалтаар ашиглах болвол яах вэ гэсэн асуулт хөдөлмөр, бизнес хийх сонирхолтой олон хүний өмнө тулгардаг. Уг нь энэ асуудлыг шийдэх боломж бий. Хөрсний шинжилгээ, хяналтын дүнг үндэслээд жимс жимсгэнэ, үр тариа, хүнсний ногоо, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар нэг га газрыг 650 мянгаас 1 сая хоёр зуун мянгаар үнэлэн худалдаж өмчлүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарсан. Увс аймгийн ГХБХБГ-аас энэ тогтоолыг иргэдэд таниулж, газар худалдан өмчлүүлэх ажлыг эрчимжүүлж эхэлжээ. “Олон жилийн турш тухайн газраа хөдөлмөрлөөд, ажил хэрэг нь өсөж дэвжээд, чадвал ажлын байр бий болгочихсон, үгүй бол амьдралаа
дөнгүүрхэн аваад явж байгаа хүнийг бид дэмжих ёстой болохоос хурааж, хааж боогдуулах эрхгүй. Гэхдээ энэ нь зүгээр л хоосон газарт хашаа хатгаж хувиарлана гэсэн үг биш. Бид иргэдэд газар өмчлүүлэхдээ хөрсний шинжилгээ, инженерийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр олгодог байх ёстой” гэж Г.Отгонболд ярьлаа. Увс аймгийн хэмжээнд 1024 га газрыг жимс, хүнсний ногоо, үр тарианы чиглэлээр эзэмшүүлсэн байдаг ажээ. 2015 онд ГХБХБГ үүнээс 502 га газарыг худалдан өмчлүүлөх бодлого барьж байна. Ингэснээр аймгийн төсөвт 200-300 сая төгрөг төвлөрөх боломжтой аж. Одоогоор 67 га газрыг энэ мягаар худалдан өмчилжээ. Увсад гарсан энэ санаачилгыг Засгийн газрын түвшинд ярьж эхэлснээр барахгүй, Геодези зураг зүйн газрын дарга Увсад ирж, судалж үзсэн байна. Өөрийн эзэмшин, хөдөлмөрлөж буй газраа худалдан авч өмчилснөөр, үр удамд нь үлдэх өв хөрөнгө болно гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй юм. ИТГЭЛЦЭЛЭЭС ХАМААРАХ ИРЭЭДҮЙ Иргэддээ боломжийг нь гаргаж өгөөд, хяналт, шинжилгээ төлөвлөлтөө сайн хийх нь ардчилсан төрийн ажиллах зарчим. Энэ зарчим Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ажилд жинхэнэ утгаараа хэрэгжиж байна. Иргэд, төрийн итгэлцлийн хүрээнд газраа эргэлтэнд оруулснаар ард түмний амьдралыг чанар, үнэ цэнийг өсгөхөд дэм өгч буй нь энэ газарт сүүлийн хоёр жил хийсэн өөрчлөлт шинэчлэлийн гол үр дүн юм. Р.Боргил
63
УВСЫН НЭГ ӨДӨР
ХӨХӨӨГИЙН Нэг өдөр
А
ймгийнхаа 90 жилийн ойг Увсчууд дор бүрнээ хөдөлмөрлөж угтсан. Албан байгууллагууд нь гаднах орчноо тохижуулж, айл өрхүүд хашаа хороогоо цэмцийлгэн Увс нутагт ажил хөдөлмөр өрнүүн байх тэр цагаар манай сэтгүүлч нэгэн залуу гэр бүлд өнжиж, ажил амьдралыг нь сурвалжилжээ. Удам дагасан мужаан Самбуугийн Батбаян эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Увсынхан түүнийг Батбаян гэхээс Хөхөө гэвэл андахгүй. Гурван сараас эхлэн 12 сар хүртэл барилгын мужааны ажил хийдэг С.Батбаян ид ажлын улирал учраас зав багатай байсан ч бидний хүсэлтийг элэгсэгээр хүлээн авсан юм.
С.БАТБАЯН: “ӨӨРӨӨСӨӨ ГАДНА ТАВАН ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛЫГ АВЧ ЯВЖ БАЙНА”
Мужаан С.Батбаяны ажлын өдөр үүрийн таван цагаас эхэлдэг. Эхнэр хүүхдээ унтаж байхад ажилдаа гараад унтаж байхад нь орж ирдэг байна. С.Батбаян энэ өдрүүдэд хоёр давхар байрыг ресторан, барны зориулалтаар засаж байв. С.Батбаян, “Би арваад хүнтэй хамт ажилладаг. Надаас ахмад ч бий. Дүү залуучууд ч бий. Хүмүүс ажил голоод хийхгүй байна гэсэн шүүмжлэл байдаг ч би түүнтэй санал нийлэхгүй. Ар гэрийнхээ амьдралыг дааж явдаг хүмүүс ажилладаг болоод ч тэрүү итгэл алдаж, ажил цалгаруулах явдал манай хүмүүсийн дундаас гарч байгаагүй. 50 орчим настай нэг ах бий. Барилгын компаниуд нас өндөр гээд голоод ажилд авдаггүй. Гэтэл
64
тэр хүн миний хамгийн бүтээмж сайтай ажилчдын нэг байх жишээтэй. Өмнө нь өөрөө хүний дор ажиллаж байлаа, одоо хүмүүстэй хамт ажиллаж байна. Хүнээр юм хийлгэх, тэр хүнийг ойлгох, урамшуулах, хамтран ажиллах гэдэг бол хөдөлмөрийн хамгийн чухал харилцаа юм байна гэж ойлгоод байгаа. Манайд залуучууд ч бий. Тэдний хувьд би итгэлтэй, хүндтэй нөмөр нөөлөгтэй ах байхыг хичээдэг” гэж ярьсан юм. Увсад сүүлийн жилүүдэд хот байгуулалт, орон сууцны ажил эрчимжиж буй болохоор барилгын мужааны ажил ч улам бүр эрэлттэй болжээ. С.Батбуяны хувьд хариуцаж авсан ажлаа чанартай хийдэг болохоор байнгын үйлчлүүлэгчидтэй болжээ. Тэдний баг зуны улиралд 3-4 барилгын мужааны ажил нугалдаг. Ажилчид өдрийн 30 мянга, туслах ажилтнууд 25000 төгрөгөөр ажилладаг аж Ийнхүү С.Батбаян гэх энэ даруухан залуу өөрөөсөө гадна таван гэр бүлийн амьдралыг авч явж байна.
Б.ШИНЭЦЭЦЭГ: “МАНАЙ ОХИД ААВ АМЬТАЙ” Гурван настай охин нь аавтайгаа ер таарахгүй болохоороо ээжтэйгээ хамт барилгын ажил дээр нь хааяа очдог. Бүр нааран дээр ор засуулж аваад унтчихна. “Аав амьтай охидтой” хэмээн С.Батбаяны гэргий Б.Шинэцэцэг ярьж байлаа. Түүний
гэргий бага ангийн багш. Таван тэс бага сургуульд дөрвөн жил ажиллаад жилийн өмнөөс Увс-Эрдэм сургуульд ажиллах болжээ. Б.Шинэцэцэг хашаандаа тарьсан үхрийн нүдээ арчлан ургуулах ажилд зуны амралтынхаа ихэнх хугацааг зарцуулдаг. Нэг ой өнгөрч буй бага охинтойгоо хамт талбайд ажилладаг. Манай охин бараг уйлдаггүй. Гэдэс цатгалан толгой нь наранд шарагдахгүй бол намайг бараадаад талбайд байж л байдаг. Энэ хооронд талбайнхаа зэрлэгийг зулгааж, усалж амждаг хэмээн гэрийн эзэгтэй хуучиллаа. “Манай Хөхөө хоёр охиноо өсгөсөн. Бид хоёрын ажлын хуваарь өвөл зун гэж ээлжилдэг. Нэгнийхээ ажилтай үед нөгөө нь ар гэрийнхээ амьдралыг дааж явдаг” хэмээн ярих энэ бүсгүй шүтлэгтэй хүн гэдгээ нуусангүй.
“Манай Наранбулаг сумынхан мөргөхөөр мөлтөлж, залбирахаар зайлуудаг хэмээн ярьдаг. Хөхөө надтай сууснаасаа хойш бурханд номонд залбирч, сүсэглэж сурч байгаа. Манай нөхрийн хөгшин аав гарын дүйтэйгээс гадна номтой хүн байсан гэдэг. Тэр хүний бурхан ном манайд бий” гэж Б.Шинэцэцэг тайлбарлалаа.
“АЖЛЫНХАА БАГАЖИЙГ ҮҮРЭЭД НУТАГТАА ИРСЭН ДЭЭ”
Хүн болгон дээд сургууль руу хошуурч байсан 90-ээд оны дунд үед С.Батбаян эсрэгээр нь ТМС-д
сурчээ Тэрбээр “Өөрийн эрхээр, сонголтоор ажиллах мэргэжил сонгосондоо баяртай байдаг. Миний хувьд дунд сургуульд байхдаа гэнэт шийдээд л ТМС-д орсон. Өөрөөсөө хоёр насаар ах хүмүүстэй хамт ТМС-д сурдаг байсан” хэмээн дурслаа. 1997 онд түүнийг ТМС-ээ төгсөхөд, гэр бүлээрээ Дарханыг зорьжээ. Дарханд хувиараа гэр ахуйн мужаан хийж байгаад Увсад хүргэн ахынхаа байшинг ирж барьж өгсөн нь өнөөгийн ажлын гараа болжээ. С.Батбаян, “Үүний дараа залгуулаад хоёр ч хүний байшин барьж, ирэн очин ажиллаж байгаад 2007 онд ажлынхаа багажийг үүрээд л төрөлх нутагтаа суурьшихаар ирсэн дээ. Алдсан зүйл алгаа. Би нутгаасаа холдохгүй гэж боддог. Улаангом маань сүүлийн жилүүдэд их сайхан хөгжиж байна. Би Булган, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Архангай гээд олон аймгаар явж үзсэн. Хамгийн хөгжил сайтай нь Увс л байдаг” хэмээж байв. Тэрбээр төрсөн нутгийнхаа хөгжлийг төр засгийн бодлогоос гадна хүн ард нь зүтгэлтэй, бүтээлч учраас л өнгөтэй, хөгжилтэй байгаа хэрэг гэж тайлбарласан юм. “Ялангуяа байшин барилга нэмэгдэж, зам талбай сайхан болж байна. Ажаад байхад ажил хийж байгаа хүнд л шүүмжлэл их хүрдэг юм шиг. Нутаг минь илүү их хөгжөөсэй, Залуусын хот болоосой
гэж би мөрөөдөг явдаг. Тийм болно гэж итгэдэг” гэж хар багаасаа хувийн бизнесээ эхлүүлж, өдий зэрэгт хүрсэн энэ залуу ярьж байна.
хөрөнгө мөнгөний боломжтой болсон үеэсээ эхлэн бага багаар өөрийн гэсэн зүйлээ бий болгож эхэлсэн. Эхлээд газар аваад талыг нь хашиж авсан.
“ТӨРСӨН СУМАА Л САЙХАН БОЛГОХ ЮМСАН ГЭСЭН МӨРӨӨДӨЛ БИЙ…”
С.Батбаян 15 наснаасаа эхлэн мужааны ажил хийжээ. Түүний хөгшин аав Лувсан Увс аймгийн Зүүнговь сумынх. Сумынхаа хуучны барилгуудын ихэнхийг барилцсан уран гартан. Аав маань ч бас мужаан гэхээр тэрбээр лавтай л гурав дахь үедээ “мод амилуулж” явна. Гарын дүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй хүний хувьд автобусны зогсоолуудыг гоё болгох юмсан гэж боддогоо С.Батбаян нуусангүй. Тэрээр, “Бүр хар зураг гаргаад төлөвлөлт хийчихсэн байгаа. Төрөөс тэр ажлыг хийх зөвшөөрөл олгочихвол сайхан тохижилттой автобусны зогсоол хийнэ. Тэр зогсоолоос
хэн нэгэн амьдралаа залгуулдаг, эргэн тойрныг цэвэрлэдэг болно. Цэвэрлэгээ үйлчилгээг нь хариуцдаг бол автобусны буудлууд эзэнгүйдэж, эвдэрч хэмхрэхгүй байх. Улаангомын авто замын сүлжээ үнэхээр сайхан болж байна. Энд стандартад нийцсэн автобусны зогсоол хийе зөвшөөрөл олгооч гэсэн хүсэлтийг холбогдох газарт нь тавиад байгаа. Удахгүй ажил хэрэг болно гэж найдаж байгаа” хэмээв. Автобусны буудал бол С.Батбаяны ойрын төлөвлөгөө аж. Харин холын мөрөөдөл нь төрсөн сумынхаа тохижилт, бүтээн байгуулалтад гар бие оролцох. Лувсан мужааны ач хүүгийн хувиар сумандаа өнгө нэмэх юмсан гэж мөрөөдөж явдаг ажээ.
ХАШАА БАРИХААСАА ӨМНӨ ҮХРИЙН НҮДНИЙ МОД ТАРЬЖ БАЙЛАА
Хашаагаа гүйцээж барихаасаа өмнө үхрийн нүдний 500 суулгац тарьсан. Одоо үр жимсээ өгөөд эхэлчихсээн” гэж С.Батбаян ярилаа. Түүний эхнэр жимсээрээ чанамал, сок хийж, боломж олдвол сургууль цэцэрлэгийн үдийн цайнд нийлүүлдэг аж. Үлдсэнийг нь ах дүү, найз нөхөддөө хүртээдэг байна. “Энэ амьдарч байгаа байшингаа гэхэд л гурван жил барьсан. Шүүдрийн усыг цуглуулж гэдэг шиг л бага багаар хийнэ шүү дээ. Анх ажлын байрны зориулалтаар барьж байгаад амьдрах байшин болгож өөрчилсөн. Эхнэрээрээ гурван жил үглүүлж байж хамгийн сүүлд угаалтуур хийсэн. Загасчны морь усгүй гэдэг шиг юм бас болноо. Одоо 90 жилийн ойгоос өмнө хашаагаа зүлэглүүлж, тохижуулна. Зүлэг тарих хөрсөө бэлдсэн. Өөрөө мэдэхгүй зүйлээ өрөөлөөс сурна. Зам барьж байгаа хятадууд зүлэг хэрхэн тарьж байгааг хараад байгаа. Тэдний туршлагаар л хийнэ дээ” гэж чин сэтгэлээсээ ярих С.Батбаян бусдад өөрийгөө жирийн нэг мужаан хэмээн танилцуулдаг ч, дотроо бол ямар ч чухал нарийн мэргэжилтнээс илүү үнэт хүсэл, тэмүүлэлийг тээж яваа залуу ажээ. Мужаан С.Батбаянгийн амьдралд бусдаас дутах зүйл алга. Харин ч өөрийн эрхээр амьдралаа бүтээж байна. “Гэхдээ би төр засгаас үл хамааран амьдарч байна гэж ачирхах зүйлгүй. Бас би л болж байвал гэж амиа боддоггүй. Амьдарч буй хотдоо, төрсөн нутагтаа өөрийн гараар бүтээл хийх чин хүсэлтэй” гэж их ажлын өдөр дуусаад гэртээ харих замдаа тэр ярьсан юм. П.Энхмаа
“Би үхрийн нүд жимсэнд их дуртай. Тээврийн хорооноос Тэрэм хад руу Үхрийн нүд идэхийн тулд явдаг байлаа. Увсад ирээд ажил хийгээд
65
Ү
ндэсний бөх хөгжиж байна гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх биз ээ. Зөвхөн унаган бяр, чадал тэнхээ авхаалж самбаагаар бус уйгагүй хөдөлмөр, энэ спортын төлөө хөлс хүч, цаг, сэтгэлээ зарж байж амжилтанд хүрдэг цаг үе иржээ. Цэнгэлдэхийн ногоон дэвжээнээ зодоглосон 1024 бөхөөс цор ганцаар шалгаран үлдэнэ гэдэг, үүний төлөө цаана нь хэдэн зуун залуус хөлс, хүчээ урсгаж байна гэхээр бөх байна гэдэг тийм ч хүссэний зоргоор олддог амар боорцог биш ээ.
66
Энэ их өрсөлдөөн, улам бүр мэргэжлийн шинжтэй болж буй үндэсний бөхийн дэвжээнд Увс нутгаар овоглосон залуус сүүлийн таван жил томоохон шуугиан тарьсан. Төрийн наадмын түрүү, үзүүр жилд дараалан “Увс нуур” галаас тодорсон. Энэ амжилтыг бөх сонирхогчид олон янзаар тайлбарлаж байна. Энэ амжилтын нууцын талаар миний асуултанд Увс нуур галын бөхчүүдийг сүүлийн жилүүдэд ахлан гарч буй Улсын гарьд Б.Гантогтох, “Амжилтын нууц гээд байх тусгай зүйл байхгүй, манай залуучууд л бэлтгэлээ сайн хийж, өөртөө итгэлтэй барилдсаны үр дүн” гэж тун товчхон хариулав. Бөхийн галын сорилгыг үзэж, бөхчүүдтэй ярилцаж байхад Увс нуур галын амжилт хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж байгааг анзаарлаа.
Клубын систем Увс нуур галын тэргүүн Хууль зүйн сайд Д.Дорлигжав, “Клубын системийн давуу талыг түрүүлж олж харсан нь амжилтын нэг шалтгаан” хэмээж байв. “Увс нуур” бол 1998 онд байгуулагдсан монголын анхны бөхийн гал юм. Анх Увс нутгаас төрсөн Дархан аварга Х.Баянмөнх, арслан Ж.Хайдав, М.Мөнгөн тэргүүтэй том цолтой бөхчүүд болон Д.Дорлигжав, Ц.Нямдорж нарын улс төр бизнесийн төлөөлөл хамтран байгуулж байжээ. Үүнээс хойш бусад аймгууд ч өөрийн гал, дэвжээг байгуулж эхэлсэн. Шинэ гал 2000 оныг гартал идэвхтэй ажиллаж байгаад 2008 оныг хүртэл зохион байгуулалт муутай, хүч тарамдуу хэсэг явсан талаар гүйцэтгэх захирал соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу дурссан юм. Увс нуур галын үйл ажиллагаа суларсан энэ үед “Зургаан залуу зааны” тоонд багтсан Н.Гантогтох, Б.Ганбат нараас өөр бөх
их шөвөгт хүрч барилдаагүй байдаг. Улмаар Увс нутгаас начин цолтон тасарсан наадмыг Увсчууд үзсэн. Монгол бөхийн нэгэн том гал голомт ийм амжилт муутай байж болохгүй гэж үзсэн Д.Дорлигжав нарын эрхмүүд 2008 онд Увс нуур галыг шинээр зохион байгуулан, эд материалын хувьд дэмжиж эхэлснээр Монгол бөхийн түүхэнд үзэгдэл болсон нэгэн шинэ үе эхэлсэн. Сүүлийн жилүүдэд галд багтсан бөхчүүдэд тогтмол тэтгэлэг олгож, бэлтгэл сургуулийг нь жигдрүүлэх тал дээр анхаарсан нь үр дүнгээ өгчээ. Дасгалжуулагч Д.Энхболдын ярьж буйгаар, наадмын өмнөх галын нэгдсэн бэлтгэл бол бүтэн жилийн ажлаа дүгнэж ирээ тааруулах л ажил болохоос, бөхийн үндсэн бэлтгэл жилийн турш, тасралтгүй явагддаг болжээ.
Дэмжлэг Увс нуур галын удирдах зөвлөлд нутгаас төрсөн бизнесмен, бөхөд элэгтэй хүмүүс уулзалдаж, галын үйл ажиллагааг тасралтгүй, мэргэжлийн спортын хэв маягтай болгоход хөрөнгө хүч чамгүй хаясанаар үйл ажиллагаа нь шинэ шатанд гарсныг гүйцэтгэх захирал Д.Цэрэнсамбуу онцоллоо. Энэхүү дэмжлэг нь зөвхөн бөхчүүдийн амжилтыг тэтгээд зогсохгүй Увс нутгийн хүүхэд багачуудад үлгэр дууриал болж, бүх нийтийн спортыг хөгжүүлэх хөшүүрэг болох нь дамжиггүй юм.
67
Ялагчийн сэтгэлзүй Улсын наадмын чухал шийдвэрлэх даваанууд дээр хэн илүү сэтгэлзүйтэй байсан нь ялдаг гэдгийг Увсын бөхчүүд яруу тодоор харуулж буй юм. Үе тэнгийн болон дээд үеийн залуус нь улсын өндөр цолонд хүрч барилдах болсон нь галд гарч буй бөхчүүдэд юу юунаас илүү сэдэл төрүүлж буйг дасгалжуулагчид нь олзуурхаж байв. Энэ сэтгэлзүй нь бэлтгэл сургуулилтаа үнэнчээр хийхэд нөлөөлдөг нь мэдээж. Ямартай ч Увс нуур галд цолондоо ханасан хүчтэн алга.
68
Өрсөлдөөн Одоогоор Увс нуур галд 40 бөх хамааран бэлтгэл сургуулиа хийж байна. Уг дөчин бөхийн 15 орчим нь Улсын цолтой бол 20 гаруй нь аймгийн цолтой аж. Улс, аймаг, цэргийн цолтой бөхчүүд галдаа шууд гардаг. Харин сумын цолтой болон залуу бөхчүүдийг тодорхой шалгуур тавин галд гаргадаг болжээ. Увсынх л бол галд багтана гэсэн ойлголт үгүй болж, бүтэн жилийн турш сумын цолтон болон аймаг цэргийн цолтнуудын барилдаанд үзүүлсэн амжилтаар нь шалгаруулж бөхийн галд гаргах болжээ. Энэ жилд л гэхэд сумын заануудын барилдаан түрүү үзүүрт хүрч барилдсан, аймаг цэргийн цолтнуудын барилдаанд шөвгөрсөн дөрвөн сумын заан л галд гарсан байна. Хэрэв Увсын харьяат бүх бөхчүүдийг
хамруулна гэвэл 100 дөхсөн бөх цуглахад хүрэх аж. Ингэвэл бэлтгэлийн чанарт нөлөөлөх тул ийм шийдэлд хүрчээ. Улсын наадмын сүүлийн үеийн түрүү бөхчүүдтэй хамт бэлтгэлд гарах боломжийг алдахгүйн тулд нутгийн залуу бөхчүүд ч хүчээ дайчлан хөдөлмөрлөх болжээ. Одоо цаг 2011 онд Улсын аварга С.Мөнхбат харцага цолноос их ойд түрүүлэн аварга цол хүртсэн нь Увсын бөхийн нэгэн шинэ үеийг зарласан хэрэг байв. Өнөөгийн Увс нуур галд 1985-1988 онд төрсөн идэрхэн хүчтэнүүд голлон бэлтгэл хийж буй юм. Хэн нь баяр наадмын магнайд гарч, есөн хөлт цагаан тугаа есөн удаа тойрохыг үгүйсгэхгүй эдгээр залуус домогт долоон харын үеийн санагдуулах
болсон талаар бөх сонирхогчид ярилцаад эхэлжээ. Бид энэ талаар тусдаа нийтлэл бичих болно. 2014 оны улсын наадмаас хойш заал танхимын барилдаанд үзүүлсэн амжилтаар бөхчүүдийг жагсаахад аварга С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нар эхний тавд багтсанаас Увс нуур галынхан энэ цаг үед хэрхэн барилдаж буйг харчихаж болно. Улсын наадмаар П.Бүрэнтөгс арслан үзүүрт хүрч, хэдхэн жилийн өмнө аймагтаа түрүүлсэн Д.Энхбаяр начин цолонд хүрсэн бол, Тэс сумын харьяат Ц.Мөнхбаяр нутагтаа түрүүлж, аймгийн арслан болжээ. Мөн сумын заан О.Түмэн нарын таван бөх аймгийн цолонд хүрэх буюу ахиулсан байна.
Залгамж халаа Орон нутагт одоогийн аварга арслангуудын бөхийн замыг нээж өгсөн Ш.Бат-Очир, Ю.Баттогтох, Р.Лхамаа тэргүүтэй сум бүхэнд байгаа олон сайхан багш нарыг ч энд дурдах нь зүй. 2013 оны сүүлээр Жүдо бөхийн дэвжээ, 2014 онд чөлөөт бөхийн дэвжээг байгуулан Увс нуур галын залгамж халааг бөмбөрцгийн бөхөөр хичээллүүлж байна. Мөн Увс аймгийн сум бүхэнд Жүдо бөхийн дэвжээ байгуулсан нь хөдөө орон нутгийн хүүхдүүдийг спортоор хичээллэх боломж олгосон. Түүнчлэн
Зүүнговь суманд бөхийн Арслан клуб байгуулагдаад нэг жил өнгөрч байна. Улсын заан Д.Бумбаяр заан 1988 онд бөх болохоор их хотыг зорин ирж Х.Баянмөнх аваргын удирдлага дор хичээллэж эхлэхэд түүнд өгч байсан нөмөр нөөлгийг, одоо шавь нартаа өгөхийг хичээж явдгаа хэлж байв. Д.Бумбаяр зааны хувьд өөрийн Алдартан дэвжээгээ байгуулж, бөхийн спортын ирээдүйг бэлтгэхийн сацуу бөхийн авьяастай хүүхдийг цэцэрлэгийн наснаас нь илрүүлэх ажил эхлүүлээд буй билээ. Анх 2006 онд Увс аймгаас гараагаа эхэлсэн Хуурнин шуугигч тэмцээнээр гарч ирж байсан хүүхдүүд одоо 15-16 нас хүрч, зарим нь сумын цолонд хүрээд эхэлжээ. Увс нуур дэвжээний дасгалжуулагч Самбо бөхийн ОУХМ Д.Энхболд, “Увс нутгийнхныг хөдөлмөрч гэж Монгол даяараа ярьдаг. Энэ чанар манай бөхчүүдийн амжилттай холбоотой. Орон нутагтаа бөхөөр хичээллэж, хөдөлмөрлөж чадаж буй хүүхдүүдийн өмнө Увс нуур дэвжээний хаалга хэзээд нээлттэй” хэмээж байна. Энэ нээлттэй хаалгаар их спортод хөл тавих шөрмөстэй үрс Увсын цэнхэр хязгаарт мэндэлсээр л байх цаг Увс нуур дэвжээний амжилт улам нэмэх нь гарцаагүй биз ээ. Я.Баяр
69
Ш.БАТ-ОЧИР: БЭЛТГЭЛИЙГ УЛИРАЛ БҮРТ ТОХИРУУЛЖ ХИЙВЭЛ ҮР ДҮНТЭЙ
Өнөө үед монголын бөхийн өнгийг тодорхойлж яваа шилдэг хүчтэн улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин Д.Энхбаяр, аймгийн арслан Х.Оргилболд гээд залуусын бөхийн замыг зассан эрхэм бол Ш.Бат-Очир. Жил бүр бөхийн төрлийн өсвөрийн улсын аваргад Ш.Бат-Очир багшийн шавь нар хэцүү өрсөлдөгч байдаг. Сэтгүүлийн энэ дугаарт Ш.Бат-Очир багшийн “Таван цагариг” сонинд өгсөн ярилцлагаас товчлон хүргэж байна. -Та анх хэдэн оноос бөхийн дасгалжуулагч болохоор шийдэв? -1991 онд “Шонхор” клубт тамирчнаар орсон. 1996, 1997 он хүртэл барилдаад дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн дээ. Би “Шонхор” клубийн анхны тамирчдын нэг гэдгээрээ бахархаж явдаг. Одоо миний шавь нар амжилт гаргаж байгаагийн гол үндэс нь бол “Шонхор” клубын бэлтгэл. Анх 1999 онд Улаангом сумын IV сургуульд цагийн багш хийж байгаад 2002 оноос одоо ажиллаж буй II сургуульд биеийн тамирын багшаар орсон. Намайг анх II сургуульд ороход бөхийн багш байгаагүй. Эндээс барилдах дуртай сонирхолтой хүүхдүүдийг аваад бэлтгэл хийж эхэлсэн дээ. Анх 40 гаруй хүүхдүүдтэй бэлтгэл хийгээд аймгийн АШТ-д орж, багаараа гуравт жагсаж байлаа. -Таны заах арга барилын гол онцлог гэвэл? -Би хүүхдүүдийн бие бялдрын чанарт тохируулж бэлтгэл сургуулилт хийлгэдэг. 8-10 насанд уян хатан чанар хөгжүүлнэ, 11-12 насанд хурд хөгжүүлнэ, 13-14 насанд хурд, хүчний чанар, 15-17 насанд хүчийг нь хөгжүүлэх ёстой гэсэн шинжлэх ухааны зарчмыг барьж явна. Зарим багш нар бүх хүүхдүүдийг
70
нийлүүлээд нэг мэх заадаг. Жишээ нь үүрэх мэх заана гээд бүгдэд нь давтуулна. Энэ зарчмыг би эвдээд хүүхэд бүрийн онцлогт тохируулан мэхээ заадаг. Нэг хүүхэд хөл авах мэхийг сайн хийдэг байлаа гэхэд түүнд суурилж бэлтгэлийг нь хийлгэдэг. Хүүхэд бүрийн үндсэн барилдаанд нь суурилж тэр чадварыг нь цааш хөгжүүлвэл амжилт илүү гаргадаг юм болов уу гэж боддог. -Ямар бэлтгэлийг голчлон хийлгэдэг вэ? -Жилийн бэлтгэлийн төлөвлөгөө гаргана. Бид нар “Шонхор” клубт байхад намар бүтэн нэг сар гүйдэг байлаа. Баянаа аварга “Зун авсан зүйлээс хэрэггүй өөхийг ялгаруулахын тулд кросс гүйлгэж байна” гэдэг байсан юм. Би хичээл эхлэхээр шавь нараа 20 хоног гүйлгэдэг. Үүний дараа техникийн бэлтгэл өгнө. Өвөл арван нэгдүгээр сард хүчний бэлтгэл түлхүү хийлгэнэ. Ингэхдээ тухайн хүүхдэд яг таарсан зүйл өргүүлдэг. Дараа нь сэргэлтийн бэлтгэл хийнэ. Миний олж мэдсэнээр хаварт хүний бие илүү өсч хөгжиж, задардаг юм болов уу гэж боддог. Тэр үед уян хатны дасгал хийлгэдэг юм. Ингэсний дараа хүчний бэлтгэл хийнэ дээ. Бэлтгэлийг улирал бүрт тохируулж хийвэл ашигтай. -Таны шавь нараас одоогоор хамгийн өндөр амжилт үзүүлээд буй П.Бүрэнтөгс арслан анх ямар хүүхэд ирж байв? -2006 онд долдугаар ангийн хүүхэд Давстаас ирж суралцаж байлаа. Бүрэнтөгсийг анх хараад энэ хүүхдийг сургуульдаа авч бөхөөр хичээллүүлмээр байна гэдгээ Буянтогтох багшид хэллээ. Толгой жижиг, өндөр нуруутай, бэлхүүс томтой хүүхэд байсан. Ер нь совингоор болсон байх. Анх Бүрэнтөгсийг хараад бөх
болох хүүхэд байна гэж бодогдсон шүү. Манай спортод бол цээж сайн хөгждөг. Харин бэлхүүс хөгжүүлнэ гэдэг жаахан хэцүү байдаг. -П.Бүрэнтөгс арсланг бөхөө орхих гэж байсан гэж талаар хүмүүс ярьдаг? -Чандманийн сургуулийн 50 жилийн ой болоод хүүхдүүдээ барилдуулах гэж байхад Бүрэнтөгс хөдөө явна гээд. Тухайн үед надад энэ нөхөр зугтаах гэж байна гэсэн хар төрөөд загнаад явуулахгүйгээр хувийн арга хэмжээ авлаа. Тэгэхэд Бүрээ яг бөхийг хаяад явж байсан юм билээ. Энэ тухайгаа нэг найздаа “Би ерөөсөө унахаасаа ичээд байх юм” гэж ярьсаныг сүүлд сонссон шүү. Үүнээс хойш шавь минь бөхийн замдаа эргэлт буцалтгүй орсон доо. -Улсын наадамд түрүүлж байхад барилдааныг нь үзэх хэцүү байв уу? -Долдугаар сарын 9-ний орой Бүрэнтөгс утсаар ярихдаа сэтгэлзүй их сайхан байна гэж хэлсэн. Түрүүлэх хүний сэтгэлзүй өөр л байдгийн шинж юм болов уу. Улсын наадам эхлэхэд манай хэдэн залуучууд нийлж бөх үзлээ. П.Бүрэнтөгс гурав, дөрөв давснаас хойш суудал дээрээ хөдлөхгүйгээр зурагтаа үзсээр есийн давааг дуусгасан даа. Би хөдлөхөөр унах гээд байгаа юм шиг санагдаад их хэцүү байсан. -Энэ жил үзүүр түрүүнд гарахад шавийгаа аварга болчихоосой гэж бодсон биз? -П.Бүрэнтөгс их тайван байсан. Бэлтгэл нь ч сайхан таарсан. Гэхдээ яахав түрүүлэх бөхийн тэнгэр цоорхой гэгчээр Э.Оюунболд азтай, одтой, хийморьтой байжээ. Шавь маань үзүүрлэж, үлэмж бадрах чимэг авлаа. Сайхан байна. -Таны ууган шавь нарын нэг улсын харцага Ө.Бат-Орших. Харцага анх ямар хүүхэд ирж байв? -Бат-Орших анх хөнгөн атлетикаар хичээллэдэг хүүхэд байлаа. Намайг II
сургуульд ороход есдүгээр ангийн хүүхэд байсан. Ингээд БХИС-ийн оюутан болоод явсан. 2006 онд аймагт түрүүлэх жилээ Борнуурт хүч үзэх гэж очоод барилдаан хойшиллоо гээд над руу ярихад нь аймагтаа барилд гээд дуудлаа. Энд ирээд сайхан барилдаж түрүүлэн аймгийн арслан болсон доо. Миний шавь нарын анхны аймгийн арслан, анхны улсын цолтон шүү. Шавь минь булган сүүлтэй байж долоо, найман аймгийн арслан хоёр улсын цолтон төрөөд байгаа. -Энэ жилийн шинэ начин Д.Энхбаяртай анх хэрхэн багш шавь болж байсан бэ? -2006 онд Энхбаярын нагац ах аймгийн арслан Сосор наадмын үеэр “Энэ хүүхдийг бөх болгож өг” гэснээр багш шавийн барилдлага эхэлсэн дээ. Хоёр жил бэлтгэл хийсний дараа аймгийн аваргад түрүүлээд улсад явахаар болоход 69 кг-тай байсан. 1516 насанд барилдах хүүхэд ядаж 80 кг-тай байх хэрэгтэй. Жин нэмэх шаардлагатай. Ингээд бид хоёр улсын аваргын бэлтгэлээ хийж эхэлсэн дээ. Системтэйгээр жин нэмж явсаар улсын аваргад болоход 85 кг-тай очоод шууд түрүүлсэн. Хамгийн гол нь хүүхдүүдэд зорилгыг нь ойлгуулах хэрэгтэй. Бэлтгэлээ хийж байхад “Миний хүү улсын аваргад 80-аас дээш кг-тай очвол шууд түрүүлнэ” гэж хэлдэг байсан. Тэр жил Д.Энхбаяр жүдо, самбо мөн үндэсний
бөхөөр улсын аварга болж нэг онд гурван алт авч байсан сайхан түүх бий. -Таны хувьд 2002 оноос хичнээн шавьтай болоод байна? -Шавь нар тоогоо алдсан. Би анх улсын аваргаас нэг хүрэл медаль авах юмсан гэж боддог байлаа. Энэ мөрөөдөл маань биелсний дараа нэг аймгийн цолтон төрүүлэх юмсан бодлоо. Ингээд л миний мөрөөдөл зорилго цааш шат шатаараа яваад биелсэн. Миний шавь нар сургуульд байхдаа өсвөрөөс дандаа медаль авдаг. Арван жилийн сургуулийн багшийн гавьяа бол энэ шүү дээ. Миний шавь нар жилд улсын аваргаас 5-10 медаль авдаг юм. -Энэ жил аймгийн наадамд таны шавь О.Түмэн үзүүрлэлээ. 2015 онд таны шавь нар үзүүрлэх дуртай байна даа? -За яахав. 2012 онд П.Бүрэнтөгс улсад түрүүлж байхад Цогтоогийн Мөнхбаяр аймагт түрүүлж намайг баярлуулж байсан шүү. Энэ жил О.Түмэн хотод “Увс нуур” дэвжээний бөхчүүдтэй бэлтгэлд гарч буугаад Увсад ирээд надтай долоо, найм хоног бэлтгэл хийсэн. Тэгэхэд Тэсийн Ц.Мөнхбаяр та хоёр үлдэнэ гэж байсан юм. Бөхийн тогоонд олон жил болохоор тэр жил нь хэн хэн дээшээ барилдахыг мэддэг болдог юм байна. Яг л хэлснээр О.Түмэн маань Ц.Мөнхбаяртай үзүүр, түрүүнд үлдсэн. Аймгийн түүхт 90 жилийн ойн өсвөрийн барилдаанд миний хүү Б.Ганзориг үзүүрлэлээ. Өнгөрсөн жил наадмаар бас үзүүрлэсэн л дээ. -Таны хувьд хэр хатуу багш вэ? Шавь нарт сурын амт хааяа үзүүлэх үү? -Хатуудаа хатуу. Багшилж эхлээд гурав дахь сураа дуусгаж байна даа. Сур бол домтой. Миний шавь заримдаа өөрөө ирээд намайг сурдаад өгөөч гэдэг юм . Б.Цогт-Очир
Залуу арслангийн дархан мордоо
71
“ЗҮС БҮГЭГ АНДУУД”-ЫН ЯРУУ НАЙРАГ
Н Оргил хэц нь өндөр боловч Оройн чулуу намхан... Б.Пүрэвсүрэн
Г.БАДАМСАМБУУ “Үр хүүхдээ дагаад Алс суусан аавын минь Өглөө босоод ярьдаг нь Хөхий уул нь байдаг Эртнээс нааш өнөөг хүртэл Хичнээн өвгөд дэлхийдээ уйлж Хүүхэд багын дассан нутгаа Хүсэн мөрөөдөж зүүдэлсэн бол доо...” гэх дууг хаана нэгтээ олж сонсоод, унасан нутаг, угаасан ус, ижий ааваа санаж, тэдэндээ очилгүй хэдий удсанаа тооцон, дотроо огшсон хүн надаар тогтохгүй вий... Ханхөхийн
72
эгэн үеийн долоон уран бүтээлчийн шүлэг, бүтээлээс бүрдсэн “Зүс бүгэг андууд” хэмээх ном 1991 онд Увс хэвлэх үйлдвэрээс нэн болхи үсэг өрөлт, үзэмж даруу төрхтэйгээр хэвлэгдэн гарсан юм. Анхны номоо ч гаргаж амжаагүй, амьдралын зам мөрөө ч зарим нь хараахан олоогүй байсан ч, энэ нимгэн номынхоо ачаар тэдгээр залуус утга зохиолд зузаан мөрөө гаргах эрхийг олж авсан юм. Тогтолцооны хувьд задран унаж буй нийгмийн үнэт зүйлийн доройтол уран зохиолд ч илэрч асан тэр цагт монголын утга зохиолын сэтгэлгээнд олон эшт үзлийн салхи салхилж, арга хэлбэрийн зоримог эрэлхийлэлүүд мэр сэр гарч эхэлсэний анхны бодит илэрхийлэл нь “ЗҮС БҮГЭГ АНДУУД” байв.
Хамгийн чухал нь өөрөөрөө байх. Өөрийнхөөрөө өөрийнхөө ертөнцийг дуулах... Өдгөө их л энгийн, эл дол болсон зүйл мэт сонсогдох ч ерээд оны эхэн үед энэ нь тун өвөрмөц чанар байлаа. Хувь хүн мэдрэмжээ илэрхийлэх байтугай үзэл бодлоо чөлөөтэй хэлчихэд л буруутаж, дээлээ нөмрөхдөө тулдаг байсан социалист нийгэм монгол уран зохиолчдоос авьяас биш, өөртөө итгэх итгэлийг нь шахаад гаргачихсан, эсвэл соруулаад авчихсан юм шиг тийм л үе. Харин Зүс бүгэг андууд үүний эсрэг хувилбар нь байлаа. Гэхдээ тэд дур зоргоороо эвдэн бусниулагчид биш, уламжлалыг шинээр харагчид, эрж хайгчид байв. Энэ удаа бид Зүс бүгэг андуудын яруу найргийн бүтээлүүдийн талаар цухасхан өгүүлье гэж саналаа.
их уулсын дэргэдүүр зөрөх болгонд сэтгэлд харвадаг энэ дууны үгийг яруу найрагч Г.Бадамсамбуу бичсэн юм. Орон дэлхийгээр аялж, орой бүр зурагтаар гардаг энэ эрхэмийг яруу найрагч гэдгийг мэдэхээс мэдэхгүй нь олон. Аялалын сэтгүүлзүй түүний хүсэл зорилго, харин яруу найраг хүсэл мөрөөдөл нь байсан юм шиг санагддаг. Сэтгүүлзүй рүү орохоос өмнө хэвлүүлсэн хоёр ном нь түүнийг энэ мөрөөдөлд нь хүргэчихсэн юм болов уу. Г.Бадамсамбуугийн шүлгүүд агшины мэдрэмжийг тод илэрхийлснээ бодрол, санаашралын өнгө аястай болж төгсдөг. Монгол хэлээр яг 17 үед таацуулж, бүр төгсгөлд нь улиралын тухай өгүүлэмж заавал оруулсан оньсого гэмээр зүйлээ олон зуугаар хавтаслаад хайку гэж эх орныхоо нэр нүүрийг түлж явдаг хүмүүс түүнээс
суралцууштай. Гэвч үнэндээ яруу найрагт суралцдаггүй, яруу найрагч төрдөг. *** “Дунд голын дээгүүр алхахад Хуучин гүүр хяхтнана Шөнө дүнсийнэ” *** “Хөхий уулнаа миний Үдшийн сэрүүн ганцаараа Төрөлх нутаг алс тэртээд ээ” *** Амьдрал үхлийн хооронд Алив бүгд унамуй, Цас унамуй ...” гэх мэтээр түүний мэдрэг атлаа ухаалаг мөртүүдээс хэчнээнийг ч хөврүүлж болно. Ганц уншаад л сэтгэлд гүн хавж
орох эдгээр гуравтууд эвтэйхэн санааг тордчихсон шүлгийн дасгалууд биш, ямар нэг сэтгэлийн гүн эмзэглэлээс ургасан нь анзаарагдана. Газар тусах улиангарын сүүдэр эгнэгт салж хоёр хүмүүний амьдралын замыг дүрсэлж буйг эхний гуравтаас олж уншина. Цээжинд нь сэрэх ямар нэгэн дуртгалыг хөлөглөөд Хөхий уулнаа оюун санаа нь бэдчиж яваа хүний санаашралыг удаах гуравтаас уншиж болно. Бударч байгаа цасны дороос ширтээд санаа алдах мэт болдог тэр л мэдрэмжийг удаах гуравтаас мэдэрч болно. Ингээд л гүйцээ. Илүү зүйл хэрэггүй. Ийм гэгэлгэн мөрүүдийн төлөө магтаал сайшаалын аль нь ч “шүлс хаясан мэт” огт хэрэггүй. Шүлгүүд нь уртсахын хэрээр илүү хэмнэллэг болно. Үгэн давталтаар хэмнэл үүсгэх бус, тун энгийн өгүүлбэрээр уянгын тайлал хийхдээ хэлний хэмнэх зарчимыг үл алдах нь Бадмаагийн шүлгийн шинж чанар: “Гараа өг дөө, Нууцхан минь Ганцаардлаас чинь хуваалцая Гамнаж, Зүрхэндээ бүү хадгал Гаргаж, Уйтгар гунигаа ярь Хүйтэн сар тусахад Чи уйдсан байх Хүний газар, Намхан тагзанд Хөлөө эвхэж суугаад Чамайг бодлоо...” гэж блюз дууны үг болгочихмоор хэмнэл олж авсанаа, яг энэ эрчээ хадгалан өчнөөн бадгаар шүлэглэж чадна... “...Өглөө болоход Загасчины завь ирнэ Үүргэвчээ авч Тэртээ тосгонд буцна... Тэгээд Тэнгэрийг зүсэн Тэр чиний зүг Хөөрнө... Чимээгүй угтах Хаалгыг чинь тогшино. Чи үүдээ нээхэд Хуучин бүрх минь харагдана...” Төсгөлгүй ийм л уянгат орчин үүсгээд, төгсгөж цэг тавихыг л яруу найргийн амин сүнс гэж би бодоод байгаа юм. Миний энэ үнэлэмжээр Г.Бадамсамбуу яруу найргийн мөн чанарт хар багадаа ойртож, хамгийн гол нь түүнийгээ
өөрөө амталж таашааж чаджээ. Шүлэг бүтээлээ завсарласнаас нь олон жилийн дараа түүнээс “-Яруу найргаа орхисондоо харамсдаг уу” гэж асуухад, “-Яруу найргийн орхиж болно гэж үү. Нэгэнт л түүнд шунан дурласан бол ертөнцийг шүлэгчийн нүдээр хардаг болчихдог. Энэ нь амьдралыг илүү гэрэлтэй, утга учиртай болгодог байх” гэж хариулсан. Нэгэнтээ Хэнтий нутгийн найрагч, Б.Одгэрэлээс сахил хүртэж, лам болсных нь дараа “-Таньд шүлгийн ном хэвлүүлэх санаа үлдсэн үү?” гэж асуухад “Хүсвэл нэг сар суугаад л биччихнэ дээ” гэж билээ. Энэ хоёр яруу найрагч миний асуултанд хариулахдаа бардамнасан аяс огт гаргаагүй юмдаг. Яруу найраг тэдний зам мөр, амьдралынх нь мөн чанар болсоныг ойлгоход надад ч бас яруухан мэдрэмж төрж билээ.
ТӨРИЙН БАЯНСАН Амьдрал үнэндээ үргэлж шүлэг шиг яруу сайхан байдаггүй. Гэтэл Т.Баясангийн шүлэгт амьдралын борог эгэл чанар, яруу сайхан хоёр яагаад ч юм зэрэгцэн оршдог. Нэг уншихад хачин гэгээлэг атлаа, сэтгэл гундуухан явахад улам гутрааж орхих шүлэгтэй хүн юм. Өршөөл заналын алинд ч нүүр өгөлгүй Өөрөө би амьдарч бас үхэж эхэлсэн Эм өвстэй түшилдэн ойд мансуурна. Энгэрий нь яраад орж очно Эгшиглэнт үгээр харааж болдоггүй шиг Эндээ би ингэж дүүрнэ. Өршөөл заналын алинд ч нүүр өгөлгүй Өөрөө би амьдарч бас үхэж эхэлсэн Зоргоор энэ аашинд минь Зовлон ганцаараа хайртай... Түүний шүлгэнд уран зохиолын хэтрүүлэл барагтай л бол үзэгдэхгүй. Байгаа юм байгаагаараа сайхан гэдэг шиг
Т.Баянсангийн шүлгүүд ч үүгээрээ л сайхан. “...Хүнээсээ эрхэм хүүр байх юм Гүнээсээ эсрэг нуур байх юм...” гэх сэртхиймээр мөр, “Цавчуулах гэж урганам Цагаахан хүзүү сунгаж урганам Илэх гаргүй тэр сэтгэлийг Иртэй болгох гэж Ийнхүү нар бүлтэгнүүлэн урганам” гэсэн омголон бадгууд ч түүнд бас бий. Гэхдээ тэр дандаа л түймрийн цол дунд алхаж яваа юм шиг бараан шүлгүүд бичээгүй. Өөрийгөө би хайрлаж чадаагүй тийм хайраар чамайг би хайрласан Өөрийгөө чи хайрлаж чадаагүй тийм хайраар чамайг би хайрласан Мөнгөн бургасны зулзаган мөчрийг чамайг хайрлахдаа би хайрласан Мөнхийн сайхан хөх тэнгэрийг чамайг хайрлахдаа би хайрласан Мөлсөн чулуу, цэгээн урсгалыг чамайг хайрлахдаа би хайрласан Мөрөөдлийн цэцэрлэг, уулыорхорнхаа үнэрийг чамайг хайрлахдаа би хайрласан Өөр хэн ч хайрлаж чадахгүй тийм хайраар чамайг би хайрласан Өлмийг чинь шүүдрийн гилбэлгээн долоох шиг тийм цээлхэн эгшнийг хайрласан. Булаг ус бөгтөр улиастай учиралт газар Бургисан жаргалын минь хэмжээгээр өвс унахыг хайрласан...” гэх гэрэлт мөрүүдийг түүний “Гуниг шагайх үдэш” номоос уншиж болно. Олонх хүний яруу найргаас хүлээдэг яруу уянгаас арай л өөр чанарыг тэр шүлэгтээ эрхэмлэнэ. Тэр нь хүний мөн чанар, цайлган инээдний цаана ярган нуугдаж үлдээд, цаг хугацааны уртад өмхрөн гарч ирдэг гуниг, ганцаардлын дүр төрх юм. Тэрбээр нэгэнтээ, “Намайг хүмүүс огт танихгүй байгаасай гэж бодох мөртөө орь ганцаар байж чаддаггүйгээ би ойлгодоггүй. Өөрийгөө танихгүй, өөрийгөө ойлгохгүй, өөрийгөө мартчихаад хаа нэг газар тааралдаж байгаа мэт онхи сониучхан яваадаа шүлэг бичдэг” хэмээсэн нь бий...
73
ПҮРЭВИЙН ЛХАГВАСҮРЭН “...Хугацааны орон зайд тэнэх чинь насны нэгэн хязгаартай ч Худал үнэнд бүү дийлд, түүндээ бүү эрд! Хомсхон биений минь сачийд захирагдахын хэрэггүй! Хойд төрөлдөө ч гэлээ, чамайгаа гүйцэж юуны магад вэ! хүсэл минь” хэмээн шүлэглэсэн бас нэгэн эрхэм энэ бүлэгт хамаарна. П.Лхагвасүрэн хэдийгээр уран зохиолын амьдралаас онхи холын зам сонгосон ч олны сэтгэлд хоногшсон олон сайхан дуутай болжээ. “...Сүүмийх зэрэглээнд гэгээ анирлаад Сүсэглэхийн эрхэнд ээж минь бодогдоод Хүүгээ ирнэ гээд сүүгээ өргөөд Хүслээ чилтэл алсыг ширтээ дээ...”, “Эрэвгэрхэн алаг нүдээрээ Энгэр хөвсөлзтөл эрхэлсэн Энхрийхэн энхрийхэн минь дээ” гэсэн аялгуут мөрүүд, Монгол туургатны дунд ардын дуунаас ялгархааргүй болсон дуунууд П.Лхагвасүрэнгээр овоглодог юм.
МУЛЦАНГИЙН УЯНСҮХ Уянсүх бол уянгын яруу найрагч. Шүлэгт нь ямарваа уран тансаг үгс үгүй, бас хэлбэрдэж, донж хайсан бадаг ч үгүй. Гэсэн атлаа ерийн шүлэгнээс илүү уянгын өнгө аястай: Бороо дуслана Болжморын нүд шиг цонхон дээгүүр урсана Бороо шаагина
74
дуслууд
Бороотой цонхны цаана зогсоо чиний минь дүр уйлж байгаа ч юм шиг... урсаж байгаа ч юм шиг... Яруу найрагч Б.Явуухулангийн Монголын яруу найрагт хийсэн шинэчлэлийн амин сүнс нь үндэснийхээ сэтгэлгээг эргэн харсан явдал юм. Монгол ахуй, эмээл хазаар, эрэгнэг, тогоо, шанага дүрсэлсэндээ биш, Гүлрансаас, Равжаагаас, Д.Нацагдоржоос, Г.Сэр-Одын шүлэгнээс сонсогддог ахуйлаг хэрнээ, эрх чөлөөт сэлүүн амьсгааг Явуу маш чадварлаг нийлэгжүүлсэн. Явуухулан шүлгийнхээ уянгын өнгө аясыг улам бүр үндэсний өнгө аястай болгохыг эрмэлзэж байсан нь “Тэхийн зогсоол” дээрээ олон жил ажилласнаас анзаарагддаг. Хэрэв их найрагчид арай илүү олон он жил байсан бол Тэхийн зогсоол шиг энгийн хэрнээ уянгат шүлэглэл бүхий бүтээлүүд төрөх л байсан байх. М.Уянсүх санаатай ч бай, санамсаргүй ч бай энэ үзэл санаа, эрэлхийллийг үргэлжлүүлсэн. Үр дүнд нь “Асагч сарны шүлгүүд” тэргүүтэй 20 гаруй яруу найргийн ном бичжээ. Чухам энэ өнцгөөс нь харахад л тэр тун хүчтэй, зузаан өвтэй яруу найрагч. “...Хаяа хярхаггүй талын хормойноос Өвс бөхөлзүүлэх салхин үзүүрээс Үхэр хонио хараачилмуй...” хэмээх Сяньби улсын үеийн нэр үл мэдэгдэх шүлэгчийн бадгийг залгуулаад, “...Найр үгүй шарам халуун гэнэт зуур устаад Найлзуур бургасны салаа навчинд сэрүүн сүүдэр царцав Намрын салхины нүгэл хилэнцэд би ганцаар живхүүцьюү Наян түмэн хүрэлзгэнэ хорхойн уяралтай дууныг сонстугай” хэмээн “Намрын салхин” хэмээх шүлэгтээ В.Гүлрансын бичсэнийг үзээд, “...Салхи ч үгүй нам гүм байтал Шарласан навчис хийсч байлаа Санаанд ч үгүй аж төрж явтал Санчигны минь үс цайж байлаа Налгар тэнгэрээр шувуудыг дагаж Зэллэсэн бүхэн эргэж ирнэ Намрын навч шиг надаас хийссэн Залуу нас минь л эргэж ирэхгүй...” хэмээх Б.Явуухулангийн мөрүүдийг туулж, “Нисгэхсэн гэж хүслээ, би.
Тэр шувуудыг... Нил хөх усан нил чимээгүй давалгаалахад Халтар нугасны тайван хөвөх сүргийг нисгэж Хар ус нуурын дээгүүр гангануулахсан гэж хүслээ. Гаргүй мөртлөө үсээр оролдох салхи Гарцаагүй л намрынх юм даа. Хар-Ус минь Ийм л нэгэн өдөр нутгийн чинь бүсгүй үрийг Ижийгээс нь хол газар уйлуулан авч одсон доо, би Хорвоо минь!...” гэх. Уянсүхийн нэгэн бадгийг уншихад миний дээр улигласан санаа тэмтрэгдэнэ гэж найдна.
БААТАРХҮҮГИЙН ПҮРЭВСҮРЭН Баруун монголд Баатархүүгийн Пүрэвсүрэн гэж том сэхээтэн байлаа. Зүс бүгэг андуудынхан дундаас хамгийн галтай, олонд танил нь тухайн цагтаа Б.Пүрэвсүрэн байжээ. Тэрбээр зураачийн хувьд мэргэжил нэгтнүүдээ хүлээн зөвшөөрөгдсөн. Харин түүний шүлгүүд сэтгэлээ чагнаж, багахан ч болов үелзлэлийг барим тавин байдлаар илэрхийлэхийг хүссэн эрэлхийллүүд байдаг. Энэ бүхэн нь оносон нь ч бий. Хэлбэрт хэт шүтээд алдаж цалгиасан нь ч бий. Үгийн урлаг гэхээсээ өнгөний найрсалыг тунгаан бодож суухдаа шадалчихсан юм уу гэмээр дүрслэлээр “Дотор дуун” хэмээх ном нь баялаг. Амьдралынхаа сүүл үед гаргасан “Гуу Гуу” хэмээх ном нь миний гарт байна. Увс аймгийн Халх сумдынхан андахгүй Гуу Гуу хэмээх тэр эр Б.Пүрэвсүрэнгийн хорвоогийн хуран үймээнээс ангижирсан оюун санааных нь бэлгэдэл болж, энэ номтой цуг мөнхрөлийг олжээ. Номынхоо эхэнд “Оргил хэц нь өндөр боловч Оройн чулуу намхан” гэсэн нэгэн шадыг таталж үлдээжээ. Аглагт тэмцэн даяан хийж, орон нутгаараа зогсохгүй
Монгол даяар яван хийд сэргээж, суварга босгож зарим нэгнийх нь хэзээ ч ойлгохгүй амьдралын хэв маягийг зүгээр л сонгож амьдарсан түүнийг дээрх ганц шад л бүрэн илэрхийлчихэж байгаа юм. Өөрийгөө батлах гэж эсэн бусыг сэтгэх, чухам бусдаас өөрийг нь ямх ч болов өндөрт харагдуулах зүйлийн төлөө шунан дурлах шоргоолжныхоос үнэгүй амьдралыг ухаарсан хүн байж дээ. “Шоргоолжны нүхэнд ус цутгасан төрхгүй Шовойсон хөх юм. Шар мах ташсан Туж зумлуулсан Турсгаа хуулуулсан... Гэрийн тооноор чулуу нүүлгэсэн саваагүй Гялтгар хөх юм Там идсэн, тасдуулсан Тэгж Хүн болсон...” бага насныхаа тухай, хязгаар нутгийн жаалхан хүүгийн тухай ийм нэг татал шүлгийн эзэн яг л амьдралын дундуур бийрийн үзүүрээр нэгэн шад татлах шиг зурвасхан атлаа утга гүн амьдраад буцсан байх юм.
ЦЭВЭЭНИЙ ЦЭНД 1925 онд Оросын модернист яруу найрагч А.Туфановын хүрээнийхэн авангард зохиолч Данийл Хармсыг нэгтгэн “За умом” буюу ухааны чанадад тэмүүлэгчид хэмээх бүлгэм байгуулжээ. Тухайн цагтаа адал тэрсүүдээрээ дуудагдан хавчигдаж асан эдгээр залуу шүлэгчид: “... шүлгийн агуулгыг няцааж, гол нь авиа сонсголонг эрхэмлэн, ямар ч үндэстэн ястаны хүн ойлгох шинэ хэл бүтээнэ” хэмээнэ тунхагладаг байв. Үүнтэй зарчимын хувьд төстэй, Тристан Зара тэргүүтэй дадаист уран бүтээлчдийн
нэгдэл ч тухайн үеийн Парист үүссэн. Яруу найрагч Гийом Аполлинэрийн “Галлиграмм” хэмээх шуугиан тарьсан түүврийг санагдуулам номууд хэвлүүлсэн, нэгэн тэрсүүд шүлэгч өдгөө Дархан хотын залуучууд театрт ажиллаж буй нь Ц.Цэнд. Түүний хэвлүүлсэн “Адил хуучин”, “Юм хачин”, “Шөнийн давалгаа” тэргүүтэн яруу найргийн номуудаас нь энгийн бодит бичлэгээр илүү уран яруу болохуйц торгон санааг зориуд эвдэн, гаж тогтолцоонд оруулсан футурист , дадиаст хандацтай шүлгүүдийг уншиж болно. “Энсэн буй саран Энгэрээс хайлан шингэх нь Бүрэг нимгэн уснаа Сэрүүн сүү самраад Цай сүлэх адил аа!” Төсөөлвөөс, усны мандалд шингэгч сарны гэрэл давалгаа түрэн ирэх агшнаа ийн үзэгдэж болох. Гэвч бодит ахуйгаас тасран шүлгийг амандаа тарни мэт эргэлдүүлвэл, сая шүлэгчийн уншигчид хаягласан санааг мэдэрч хүртэж болох мэт. “Нуруундаа цогтой хорхой Нумран асч Нурам долооно. Нурж гээгдсэн биеэ Нүднээсээ түүнэм...“ Сэртхиймээр дүрслэл бүхий энэ мөчлөгийг дээрхийн адил дотроо давтаад, шүлгэнд чимэг болгон оруулсан дардас зурагтай харшуулан байж уран бүтээлчийн бидэнд өгүүлсэн “Мөнх бус-Агшин зуур”-ын тухай санааг тэмтэрнэ. Ц.Цэндийн олонх шүлэг өөрийнх нь дагалдуулан зурсан зураасан зургуудтай. Номыг нь өмнөө тавиад түүний ертөнцөөр аялахыг хүссэн хүн л уншиж таашааж болохоор бүтээлүүд байдаг. Үүнээс гадна үгийг анхдагч утгаар нь бус далд билэгдэлээр нь түлхүүрдэн бичдэг тул яруу найргийн нэлээд өндөр мэдрэмж, жиг сэтгэлгээг уншигчаасаа нэхдэг. Иймээс түүнийг уншигчдад нь даатган үлдээвээс зохилтой. Түүнийг ямар нэгэн тэмдэгтээр илэрхийл гэвэл би: “?” гэх байна. “Яагаад вэ?” гэж үү?. Яг тэр асуулт чинь л “Цэвээний Цэнд” юм шүү дээ.
ЦЭНДИЙН ЭРДЭНЭ Увс нуур галын хүчтэнүүд оройн тоондоо жагсаад түүний бичсэн, “Тураг шувуу цуцаасан Өндөр Алтайн ууландаа Тул загас ч тууламгүй Тунгалаг Хяргасын хөвөөнөө Хамаг Монголын наадмыг Хагас зуунаар баясуулахаар Хан тэнгэрээс заяатай Харьшгүй хүчтэй дархан аварга аа” гэх дууг дуулдаг юм. Самандын Жавхлан хэмээх дуучныг урлагийн тайзнаа хөтлөн гаргаж ирсэн “Насан багын дурсамж” хэмээх сайхан дууг ч энэ эрхэм бичсэн. Нэгэнтээ Ням гариг сонинд ерээд оны толгой уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн ажиллаж сэтгүүлзүйд өөрийн мөрөө гаргасан тэрбээр саяхан өнөө алдартай дуугаараа нэрлэсэн цомог гаргажээ. *** Зүс бүгэг андуудын яруу найргийн тухай мөчидхөн тэмдэглэхэд ийм. Үүнийг улам лавшруулж, тэдний бүтээсэн хүүрнэл зохиол, жүжиг, сэтгүүлзүйн бичлэгүүдийн талаар ярих болвол тусдаа ном, судалгааны ажлын сэдэв болох тул, энэ удаа энд хүрээд үгээ эвхье. Жинхэнэ яруу найрагч, яруу сайхан гэгч хийрхэж хашгичсан тайзнаас хол, бичгийн ширээн дээр төрдөг гэдгийг, 24 жилийн өмнө “Зүс бүгэг андууд” гэх нимгэхэн ном зориглон гаргаад, амьдралын их далайд хөл тавьж байсан энэ долоон шүлэгчийн мөрүүдээс уншиж болно. Бүгэг андууд яруу найрагт ямар шинэчлэл хийсэн юм бэ гэж асуух хүн олон. Ямартай ч тэд өөрсдийгөө шинэчилсэн. Урьд хэний ч бичээгүй шүлгийг бичихийг хүссэн. Бичсэн. Харин шүлгийг нь уншаад шинэчлэгдэх, хуучрах эсэх нь уншигч таны хэрэг билээ. Я.Баяраа
75
СÓР
76
ÕªÒ АГЧ
ªËБ
ªР