Шинэ номын мэдээ 2015 МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ТӨВ НОМЫН САН
Шинэ номын мэдээ 2015.10 №5 Эмхтгэсэн: Ном зүйч М. Кунай Ном зүйч М. Намжилмаа
Электрон каталоги: http://catalog.num.edu.mn 2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №5
Хуудас 1
Шинэ номын мэдээ 2015 БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААН Батгэрэл Т.,Энхтуяа Т. Физикийн лавлах: Оюутан, сурагч, элсэгчдэд зориулав.-УБ.:2014.-340х Энэхүү номонд орчин үеийн физикийн тулгуур ойлголт, зарчим, хууль, үндсэн тэгшитгэл, түгээмэл хэрэглэгддэг томъѐо тодорхойлолт, физикийн тогтмол, физик хэмжигдэхүүний тоон утгуудыг эмхэтгэн оруулжээ. Эмхэтгэлийг байгалийн шинжлэлийн болон техник, технологийн их дээд сургууль,политехникийн коллежийн оюутнуудад тухайлан зориулжээ. Механикийн физик үндэс,молекул физик,цахилгаан ба соронзон,хэлбэлзэл ба долгион,оптик, квант механик ба атомын физикийн үндэс, квант статистик ба хатуу биеийн физикийн үндэс, атомын цөм ба эгэл бөөмсийн физикийн үндэс зэрэг бүлгүүдтэй. 22.3я2 Б-33 / БУН-унш-2,ШУС-БУС-2ш/ Б-23585-23586 Батгэрэл Т.,Энхтуяа Т. Физикийн бодлогыг бодох ерөнхий аргууд: Жишээ бодлогууд .-УБ.:”Соѐмбо принтинг”ХҮ,2014.-254х Энэхүү гарын авлагад ерөнхий физикийн бодлогыг бодох ерөнхий аргуудын тухай тухайлан бичсэний гол зорилго нь оюутан, сурагчийг физикийн бодлогыг бие даан бодож сургахад оршино.Эхний бүлэгт физикийн зарим ерөнхий ойлголт,физикийн бодлогын ангилал, тэдгээрийг бодох ерөнхий аргуудын тухай өгүүлсэн бол сүүлийн хоѐр бүлэгт эдгээр аргыг физикийн стандарт болон асуудал дэвшүүлсэн бодлогыг бодоход хэрэглэх тухай авч үзсэн. Гарын авлагыг физик, техникийн чиглэлийн бүх мэргэжлийн оюутнууд болон ЕБС-ийн сурагчдад зориулсан болно. 22.3я7 Б-33 / БУН-унш-2,ШУС-БУС-2ш/ Б-23587-23588 Батгэрэл Т.,Энхтуяа Т. Физикийн 1000 бодлогын бодолт : I хэсэг. 3 дахь хэвлэл.-УБ.:”Соѐмбо принтинг”ХҮ,2014.-220х Монголын техникийн их дээд сургуулийг төгсөгчид,одоо суралцаж байгаа болон үе үеийнхний олон жилийн турш бодсоор ирсэн В.С. Волькенштений “Сборник задач по общему курсу физики” номын бодлогуудыг оруулсны гол зорилго нь эдгээр бодлогын бодолтыг ил болгож, их дээд сургуулийн физикийн бодлогын санг шинэчлэхэд түлхэц өгөх, физикийн бодлогыг бодох аргачлал,арга зүйд дэвшил болоход оршино.Уг номыг техникийн их дээд сургууль, коллежийн оюутнууд болон ЕБС-ийн сурагчид,мөн физик,техникийн чиглэлээр их дээд сургуульд элсэгчдэд зориулжээ. 22.3я7 Б-33 / БУН-унш-2,ШУС-БУС-2ш/ Б-23581-23582 Физикийн 1000 бодлогын бодолт : II хэсэг. 2013.-160х / БУН-унш-2,ШУС-БУС-2ш/ 2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №5
Б-23583-23584 Хуудас 2
Шинэ номын мэдээ 2015 Самдан Г. Физик коллоид химийн лабораторын ажлын удирдамж: Их, дээд сургууль,коллежийн оюутнуудад зориулав.-УБ.:”МУИС” ХҮ,2015.-199х Энэхүү физик,коллоид химийн лабораторын ажлын удирдамжийг их дээд сургууль, коллежийн физик коллоид хими үздэг ангийн оюутан сурагчдын гарын авлага болгоход зориулжээ.Оюутан сурагчид энэ гарын авлагаас зохих лабораторын ажлыг хийж гүйцэтгэсний үндсэн дээр өөрийн мэргэжлээ улам сайн эзэмшиж сурах арга барил олж авахад тус нэмэр болох юм.Энэ чиглэлээр лабораторын 29 ажил,аргачлал оруулсан бөгөөд ажил бүрд онолын хэсэг, уг ажлыг гүйцэтгэх дэс дараалал, туршилтын үр дүнг боловсруулах арга зэргийг зааж өгснөөс гадна уг ажилд хэрэглэгдэх бодис урвалж, багаж төхөөрөмжийг тодорхой зурагтай нь заан оруулж өгсөн болно. 24.6я7 С-25 / БУН-унш-4,ШУС-БУС-4ш/ Б-23579-23580
Базаргүр Д. Экологийн газарзүй: Шинжлэх ухааны шинэ чиглэл /Ред. Б.Чинбат,С.Шийрэв-Адъяа,Б.Батбуян.-УБ.:Адмон ХГ,2013.212х Доктор ,профессор Д.Базаргүр нь байгалийн хүнд нөхцөлд бэлчээрийн мал аж ахуйг эрхэлж байгаа нүүдэлчдийн нутаг ашиглалтын микро түвшний судалгааг байгалийн нөхцөл нөөц талаас явуулсны үр дүнд “Бэлчээрийн мал аж ахуйн газарзүй” гэсэн шинжлэх ухааны шинэ салбарыг илрүүлж улмаар энэ шинэ салбар ухаандаа тулгуурлан “Экологийн газарзүй” гэдэг шинжлэх ухааны шинэ чиглэлийг нээжээ. Тэрээр “Бэлчээрийн мал аж ахуйн газарзүй” гэдэг номын үзэл баримтлал, аргазүйд тулгуурласан “Экологийн газарзүй” гэдэг шинжлэх ухааны шинэ чиглэлийг томъѐолон гаргасан энэхүү бүтээл нь газарзүйн шинжлэх ухааны аргазүйд дэвшил гаргах ач холбогдолтой юм. 26.8+20.1 Б-16 /БУН-унш-7,ШУС-БУС-20ш/ Б-23557-23559 Энэбиш Д. Бодисын солилцооны биохими. 4 дэх хэвлэл.-/Хяна тохиолд. Л.Лхагва.-УБ.: “Мөнхийн үсэг”,2015.-268х Орчин үеийн анагаах ухаан биохимийн хэлээр ярьж,орчин үеийн биохимийн шинжлэх ухаан энзимологийн хэл дээр ярьж байгаа эрин үед биохими, молекулын болон эсийн биохими нь нэгэнт анагаах ухааны онолын суурь болохоор амьд бие махбод, хүний биеийн эд, эсийн дотор явагдах биологийн нарийн үйл явцын химийн үндэс, амьдрал оршин тогтнохын үндэс болсон бодисын солилцооны молекулын механизм,харилцан уялдаа,нуклеины хүчил, биохимийн макромолекулуудын бүтэц,задрах,нийлэгжих үйл явц,илчлэгийн ба эрдэсийн солилцооны зүй тогтол,зохицуулга, алдагдлын үндсийг энэхүү “Бодисын солилцооны биохими” хэмээх сурах бичигт тусгажээ. Энэхүү сурах бичгийг АШУҮИС, АУ-ны коллежийн оюутнууд, эмч нар, эмнэлэг биологийн мэргэжлийн оюутан, биологич,биохимич-судлаачдад зориулжээ. 2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №5
Хуудас 3
Шинэ номын мэдээ 2015 28.072 Э-66
/БУН-унш-3,ШУС-БУС-4ш/
Т-17307-17309
ТЕХНИКИЙН ШИНЖЛЭХ УХААН
Самдан Г. Сульфоалюмоферритлэг цемент гаргаж авах судалгаа.УБ.:МУИС ХГ,2012.-175х Энэхүү бүтээл нь Кальцийн алюмоферритүүдийн гидратжих ба хатуурах зүй тогтол,Сульфоцементийг бүрдүүлэгч үндсэн эрдсүүдийн үүсэх урвал, тэдгээр эрдсийн шинж чанар, Монгол орны цемент үйлдвэрлэх түүхий эдийн шинж чанар, сульфоцемент үйлдвэрлэх түүхий эдийг сонгох, Сульфоалюмоферритлэг цементийн гидратжин хатуурах зүй тогтол,сульфатжуулсан /эрдэсжүүлсэн/ цемент гаргах, түүнд тулгуурласан өндөр маркийн холимог цемент ба тусгай зориулалтын бетон эдлэхүүн үйлдвэрлэх, тусгай зориулалтын цемент гарган авах хими технологийн үндэс гэсэн зургаан бүлгээс бүрдсэн болно. 35.41 С-25 /БУН-унш-4,ШУС-БУС-3ш/ Т-17304-17306
АНАГААХ УХААН
Дүнгэрдорж Д. Эмийн хими: Сурах бичиг.-Анхны хэвлэл. /Ред. С.Цэцэгмаа.-УБ.:”Мөнхийн үсэг”ХХК,2009.-674х “Эмийн хими” сурах бичиг нь ерөнхий хэсэг,органик биш эмийн бэлдмэлүүд,органик эмийн бэлдмэлүүд гэсэн үндсэн 3 хэсэг, 36 бүлгээс бүрэлдэж байна. Энэ номонд эмийн нэр,бүтэц,гаргаж авах,шинж чанар, таних урвал,цэвэр эсэхийг шалгах,тооны тодорхойлолт,хэрэглэх,хадгалах гэсэн дэс дараалал баримтлан бэлдмэлүүдийг шинжлэх аргыг бичжээ. Мөн эмийн монгол нэрийг эхлээд дараа нь олон улсын фармакопейн латин нэрийг бичсэн болно.Тус номыг зөвхөн анагаах ухааны сургуулиудын оюутан ашиглаад зогсохгүй мэргэжлийн хүмүүс ашиглахад бүрэн бололцоотой юм. 52.82я73 Д-76 /БУН-унш-2,ШУС-БУС-2ш/ Т-17310
2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №5
Хуудас 4
Шинэ номын мэдээ 2015 НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААН Монгол Улсын Статистикийн эмхэтгэл 2014 /Хяна. С.Мэндсайхан, Р.Содхүү,Т.Гантөмөр,А.Дэмбэрэл, Х.Бажийхүү.-УБ.:2015.-455х Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн 2014 оны эмхэтгэлийг өмнөх гурван жилийнхтэй харьцуулан тухайн жилд хийгдсэн томоохон тооллого, судалгааны үр дүн, шинээр нэмэгдсэн зарим үзүүлэлтээр баяжуулан толилуулж байна. Статистикийн эмхэтгэлийг хэрэглэгчдэд ойлгомжтой, хүртээмжтэй болгох зорилгоор үзүүлэлтийг тооцох аргачлал, нэр томьѐоны тайлбар,тухайн салбарын онцлох мэдээллийг бүлэг бүрийн өмнө тодотгож, нийгэм,эдийн засгийн салбаруудын таних тэмдгийг байршуулан хэвлэжээ. 60.6(1) М-69 /НУН-унш-3,ШУС-НУС-2,БС-2ш/ Т-17301-17303
Нарантуяа Д. Судалгааны арга зүй чанарын арга. 2 дахь хэвлэл./Хяна. Т.Билгүүдэй, Б.Бүжинтуул.-УБ.: Адмон принт ХХК,2015.-85х МУИС-ийн дэд профессор Д.Нарантуяа нь “Чанарын аргын судалгаа” гэсэн номын 2 дахь хэвлэл болох энэхүү бүтээлдээ гэрэл зураг, ярилцлагын материал зэрэг тоон бус мэдээллийг хэрхэн цуглуулж,шинжилж дүгнэх талаар “XX зууны Монгол дахь шашин: нийгмийн ба сүсэг бишрэлийн өөрчлөлт” сэдэвт докторын ажлаасаа жишээ татан энгийн атлаа сонирхолтойгоор тайлбарлажээ.Уг ном нь чанарын аргын судалгаа, судалгааны эхлэл, судалгааны өрнөл буюу чанарын аргын хэрэглээ, судалгааны оргил, ярилцлагын мэдээллийг ангилж боловсруулах,судалгааны төгсгөл,жишээ, хүснэгт, зураг хэмээх бүлгүүдтэй. 60.5 Н-29 /НУН-унш-3,ОУХНУС-4,ШУС-НУС-4ш/ Б-23519-23521 ТҮҮХИЙН ШИНЖЛЭХ УХААН Монгол Улсын гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам (19111915): Баримт бичгийн эмхтгэл /Ред. Э.Жигмэддорж, Г.Намнансүрэн.- УБ.:2014.-406х Энэхүү эмхтгэлд Монгол Улсын Үндэсний Төв Архивт хадгалж буй Олноо Өргөгдсөн Монгол улсын Гадаад Хэргийг Бүгд Эрхлэн Шийтгэгч Яамны үйл ажиллагаа, чиг үүрэг, Монголын төрөөс гадаад бодлогоо боловсруулан хэрэгжүүлсэн түүхэнд холбогдох 200 гаруй баримтыг оруулсан болно. Уг бүтээл нь XX зууны эхэн үеийн Монгол төрийн гадаад бодлого, тусгаар тогтнолоо бэхжүүлэхийн төлөө явуулсан үйл хэрэг, Гадаад Хэргийг Бүгд Эрхлэн Шийтгэгч Яамны бүтэц, зохион байгуулалт,үйл ажиллагааг цаашид нарийвчлан судлах, олон нийтэд сурталчилан таниулахад чухал үүрэг гүйцэтгэх юм. 63.3(1)6 2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №5
Хуудас 5
Шинэ номын мэдээ 2015 М-69
/НУН-унш-3ш/
Т-17261-17263
Трубецкой Н.С. Чингис хааны өв /Орч. Д.Цогтсайхан, Ред. Г.Чулуунбаатар.-УБ.:”Хөх монгол принтинг”,2015.-86х Оросын философич,хэл шинжээч, соѐл, иргэншил судлаач-эрдэмтэн Н.С.Трубецкой (1890-1938) бол евроазичлах үзэл санааны түүх, иргэншил, нийгэм- философийн онолжуу үзлийг үндэслэгч хэмээн зүй ѐсоор хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн билээ. Тэрээр “Чингис хааны өв” хэмээх бүтээлд дэвшүүлж буй үзлийн гол цөм агуулгын онцлог нь Чингис хааны Евразийн тэр дундаа,Оросын түүхэнд гүйцэтгэсэн онцгой үүргийг Чингис судлалын аль ч салбарт ярьдгаас өөр өнцгөөс харж судалсанд оршино. Чингис бол зүгээр нэг байлдан дагуулагч төдий бус буюу Евроазид, тэр дундаа Орос оронд төр ѐс, дэглэм журам,хууль цааз,шашин суртахууны дэвшилтэт тогтолцоог бүтээж асан сэтгэгч,төрийн зүтгэлтэн гэдгийг нотолсон эрдэмтэн билээ. 63.3(1)41 Т-62 /НУН-унш-4,ШУС-ХУС-3ш/ Т-17250-17252
Урангуа Ж. Түүх судлалын жимээр: Өгүүллийн эмхтгэл /Хяна. Ж.Баясах.- УБ.: “Соѐмбо принтинг”ХХК,2014.-480х Зохиогч нэгэн сэдэвт бүтээл, толь бичиг, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, хамтын бүтээл ном товхимол зэрэг 30 гаруй зохиол бүтээл бичиж хэвлүүлсэн юм. Энэ удаад тэрээр эх орныхоо түүхтэй холбоотой олон сэдвийг сонгон судлаж,1999-2014 оны хооронд бичиж хэвлүүлсэн өгүүлэл, эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлүүдээ энэхүү эмхэтгэлдээ оруулж түүх сонирхон судлаач нартаа өргөн барьж байна. Энэхүү бүтээл нь бүтцийн хувьд түүхийн судалгааны онол-арга зүй, түүх бичлэг, монгол түүх судлалын өгүүллүүд, гадаадад хэвлэгдсэн өгүүллүүд гэсэн 3 бүлэгтэй. Монгол түүх судлалын өгүүллүүд хэмээх бүлэгт Монголын тусгаар тогтнол, Монголын нийгэм соѐл, намтар судлал, олон улсын харилцаа, эх бичиг судлал, эмэгтэйчүүд судлал гэсэн дэд бүлгүүдтэй. 63.3(1) У-45 / НУН-унш-4,ШУС-НУС-3ш/ Т-17244-17246
ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖЛЭХ УХААН Аверченков В.И., Ваинмаер Е.Е. Инновацийг удирдахуй /Орос хэл.орч.Д.Авирмэд. –УБ.: 2014. -276х. Сүүлийн жилүүдэд менежментийн салбар дахь инновацийг удирдах шинэ чиглэлд ихээхэн анхаарал хандуулах болжээ. Инновацийн удирдлага нь барааны амьдралын мөчлөг хэмээх ойлголттой нягт холбоотой бөгөөд төсөвлөх, үйлдвэрлэх, худалдах, нийлүүлэх, ашиглах болон хэрэглэх зэрэг маркетингийн үе шатуудыг хамардаг ажээ. Энэ 2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №5
Хуудас 6
Шинэ номын мэдээ 2015 сурах бичигт зах зээлийн эдийн засгийн хөгжлийн боломжит хүчин зүйл хэмээн шинэ эхлэлийг дэлгэрүүлэх болон эзэмших, бий болгох зэргийг багтаасан, инновацийн үйл ажиллагааг удирдахад хандах үндсэн хандлагыг машины үйлдвэрт түүнийг хэрэгжүүлэх жишээн дээр авч үзжээ. Худалдаа ба эдийн засаг, техникийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд, түүнчлэн аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхэлж байгаа хүмүүст зориулагджээ. 65.290 А-19 /НУН унш-4, БС-3,ОУХНУС-5ш/ Б-23560-23562 Алтанзаяа Г.,Баттуяа Д. Аудит: Сурах бичиг /Хяна. Л.Энх-амгалан.УБ.:”Тод бичиг”,2015.-294х Эдийн засаг, хөрөнгө оруулалтын шийдвэрүүд зөв байх, компанийн сайн засаглал хөгжих нэг гол тулгуур нь нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоо олон улсын жишгийн дагуу зөв, үр дүнтэй, өгөөжтэй байх явдал юм. Үүнийг амжилттай хэрэгжүүлэхэд хараат бус аудиторууд, аудитын байгууллагын үүрэг их юм. Уг сурах бичигт аудитын түүхэн хөгжил, онолын хандлага, үндсэн ойлголт, төрөл зэрэг онол арга зүй болон дансдын аудитыг циклээр авч үзсэн, бүлэг бүрд суралцагчдын ажиллах асуулт, тест, дасгал- кейс оруулсан нь эдийн засаг, менежмент, бизнесийн удирдлага, ялангуяа нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулийн оюутан, магистрант, докторант төдийгүй аудитын үйлчилгээг үзүүлж буй хэн бүхний хэрэгцээнд нийцэхүйц бүтээл болсон. 65.053я73 А-48 /НУН-унш-3,БС-5ш/ Т-17288-17289
Алтанзаяа Г. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын хэрэглээ:Сурах бичиг.-УБ.:”Сэлэнгэпресс”ХХК,2014.-276х СТОУС-ын сүүлийн үеийн шинэчлэл нь бизнесийн нарийн төвөгтэй харилцаатай уялдан шинэ ойлголт, агуулгаар улам бүр баяжигдаж байгаа нь стандартуудын өөрчлөлт болон шинээр гарч буй стандартуудаас тодорхой байна. Энэхүү номын бүтэц нь нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ажиллаж, суралцаж буй хэн бүхний хувьд глобал стандартын ерөнхий ойлголтыг авах, хэрэглээ болгох жишээ тайлбар, бодлоготой, олж авсан мэдлэгээ бататгах болон дадлагажих асуулт, дасгал, бодлоготой байгаа нь сурах бичгийн шаардлагыг хангасан бөгөөд энэхүү сурах бичиг нь “Бизнесийн хэл болох” нягтлан бодох бүртгэлд суралцагч, ажиллагч хэн бүхэнд олж авсан суурь мэдлэгээ, глобал стандартын зүйл заалттай нийцүүлэн хэрэглэх,түүнийгээ практик хэрэглээ болгон бататгахад их, дээд сургууль,коллежийн оюутнууд болон нягтлан бодогчид, бие даан суралцагч хэнд ч тус дэм болох юм. 65.052я73 А-48 /НУН-унш-3,БС-5ш/ Т-17292-17293
2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №5
Хуудас 7
Шинэ номын мэдээ 2015 Алтанзаяа Г., Мөнхзул Г. Нягтлан бодох бүртгэлийн үндэс 3 дахь хэвлэл /Хяна. Р.Батжаргал, Н.Агваан.- УБ.:”Сэлэнгэпресс”,2014.-202х Энэ номын бүтэц нь нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээлээр үзэх сэдвүүдийг ерөнхийд нь хамарч, олж авсан мэдлэгээ бататгах болон шалгах асуулт, дасгалуудтай байгаа нь сурах бичгийн шаардлагыг хангасан бөгөөд сурах бичигт нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээлийн агуулгыг энгийн ойлгомжтой, цэгцтэй байдлаар жишээгээр тайлбарлаж, схем дүрслэл хэрэглэсэн, мөн олон улсын нягтлан бодох бүртгэлтэй нийцүүлсэн зэрэг дэвшилттэй талууд байна. Энэхүү сурах бичиг нь “Бизнесийн хэл болох” нягтлан бодох бүртгэлд суралцахад тань суурь мэдлэг олж авах түүнийгээ бататгахад их, дээд сургууль, коллежийн оюутнууд болон нягтлан бодогчид, бие даан суралцагч хэнд ч тус дэм болох нь ойлгомжтой. 65.052 А-48 /НУН-унш-3,БС-5ш/ Т-17290-17291
Алтанзаяа Г. Татвар: Сурах бичиг 2 дахь хэвлэл /Хяна. С.Нямзагд.УБ.:2015.-336х. Зохиогч энэхүү сурах бичигтээ татварын онолын ойлголтыг түүхэн, үзэл баримтлал, төрөл, үүрэг, харилцаа, бодлого, менежмент, алба, татвар хураалт, татварын хяналт шалгалт, олон улсын татварын асуудлуудыг зэрэг өргөн хүрээнд авч үзсэн нь татварын талаар суралцах, түүнийг танин мэдэх гэсэн хэн бүхний оюуны мэлмийд тус дэм болох сурах бичиг болжээ. Энэхүү сурах бичиг нь сэдэв бүрд агуулга, асуулт, тест зэрэг зүйлийг энгийн ойлгомжтой, цэгцтэй, уялдаа холбоотой гаргасан нь нийт иргэд, ялангуяа татварын албаны болон татварын мэргэшсэн мэргэжилтэн, их дээд сургуульд суралцагчид, татвартай харилцаа холбоотой сонирхогчдод нэн ач холбогдолтой бүтээл болсон. 65.261.4я73 А-48 /НУН-унш-3,БС-5ш/ Т-17286-17287 Баялаг Г. ба бус Нягтлан бодох бүртгэл: Бодлого дасгалын хураамж 4 дэх хэвлэл /Зох. Ц. Лхагвадулам, Т. Цэцэгмаа.- УБ.:”Соѐмбо принтинг”ХХК, 2015.-267х Энэхүү гарын авлага нь нягтлан бодох бүртгэлийн дунд шатны нягтлан бодох бүртгэл, ахисан шатны нягтлан бодох бүртгэл, зардлын бүртгэл, удирдлагын бүртгэл хичээлүүдийн онолыг хураангуйлан схемлэсэн бөгөөд онолын мэдлэг шалгах хүрээнд энгийн болон бодолттой тест, бодлого зэргээс бүрдэж байна. Гарын авлагыг нягтлан бодох бүртгэлийн салбарын оюутнууд,мэргэжлийн нягтлан бодогчид болон мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд бэлтгэгчдэд зориулан гаргажээ. 65.052я7 Б-37 /НУН-унш-3,БС-5ш/ Т-17299-17300
2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №5
Хуудас 8
Шинэ номын мэдээ 2015 Дэниелс Джон Д., Радеба Ли Х. Олон улсын бизнес: Гадаад орчин ба ажил хэрэгч үйл ажиллагаа /Орос хэл.орч. Д.Авирмэд. –УБ.: Адмон, 2013. -316х. Олон улсын бизнесийн энэхүү сурах бичигт олон улс орны фирм ба олон улсын корпорациуд болон үндэстний арвин баялаг туршлагын нарийвчилсан судалгаа агуулагдсан бөгөөд олон улсын хүрээнд ажил хэргийн үйл ажиллагааг орчин үеийн аргаар явуулахыг менежерүүдэд санал болгож байна. АНУ-д 6-дахь удаагаа хэвлэгдсэн энэ сурах бичиг нь орчин үеийн материалд үндэслэгдсэн, статистик мэдээлэл, олон тооны баримтуудаар баяжигдсан, практик амьдралд бүр ойртсон, шинжлэх ухааны шинэлэг арга зүйн түвшин зэргээрээ бусад сурах бичгээс ялгагдах онцлогтой ба олон улсын бизнесийн салбар дахь удирдах ажилтан, мэргэжилтэн, энэ чиглэлээр сурч буй оюутан, магистрант, докторантуудад гарын авлага болох ажээ. 65.5 Д-91 /НУН унш-4, БС-3/ Б-23563-23565
Еркеш А.,Нүржигмаа О. Нягтлан бодох бүртгэл /Ред. Г.Мөнхтуяа.УБ.:”Тоонотпринт”,2013.-355х Монгол улсын хэмжээнд эдийн засаг, нийгмийн шинэчлэл гарсантай уялдан нягтлан бодох бүртгэл, санхүү эдийн засгийн онол арга зүйн олон арван ном сурах бичиг, гарын авлага зохиогдож хэвлэн нийтлэгдсээр байна.Аж ахуйн нэгж, байгууллагууд нягтлан бодох бүртгэлээ хөтлөн, санхүүгийн тайлангаа гаргаж, дүн шинжилгээ хийхэд онол арга зүйн тайлбар бүхий ном зохиолын хэрэгцээ их байдаг. Энэ хэрэгцээг хангахад МУИС-ийн Бизнесийн сургуулийн залуу багш Нүржигмаа, Еркеш нарын гаргасан энэхүү ном нь нягтлан бодох бүртгэлийн онол арга зүйг өргөн хэмжээнд авч үзэж, жишээ бүрийг СТОУС болон НББОУС-ын өөрчлөлтөд нийцүүлэн тайлбарлаж өгсөнөөрөө ач холбогдолтой. Энэхүү ном нь их дээд сургууль,коллежийн оюутан,суралцагчид болон бизнес эрхлэгч, нягтлан бодогчдод найдвартай зөвлөгч байх болно. 65.052 Е-64 /НУН-унш-3,БС-4ш/ Т-17294-17296 Жааваа Т. Удирдлагын нягтлан бодох бүртгэл: Сургалтын үзүүлбэр, бодлого, дасгал, тест /Ред. Б.Сайнжаргал. -6 дахь хэвлэл. –УБ.: Мөнхийн үсэг, 2015. -258х. Зургаа дахь удаагаа шинэчлэгдэн хэвлэгдэж буй энэ номны сэдэв бүрт нэмж суулгах мэдлэг, карьерүүдийг тайлбарлахын хамт сорилго тестийг бүрэн хэмжээгээр шинэчилжээ. Мөн орчин цагийн пүүсийн загвар ба онол, эдийн засгийн үнийн талбайн /позитив, норматив/ дүрслэл, хэмжилийн парадигмийн тухайд сэтгэлгээний урсгал болон зохиогчийн үзэл, шийдлүүдийг тусгажээ. Нийт 14 цуврал лекц, 153 бодлого, дасгал, кейс, 1300 гаруй асуулт бүхий хяналтын тест орсон энэ ном нь их, дээд сургууль, коллежийн судлаач багш, оюутан, бизнес төсвийн нягтлан бодогч ажилтан, менежер, эдийн засгийн үнэ цэнийн хэмжлийг сонирхогч ажил хэрэгч хүмүүст зориулагджээ. 65.052 2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №5
Хуудас 9
Шинэ номын мэдээ 2015 Ж-10
/ НУН унш-3, БС-5/
Б-23577-23578
Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн мэргэжил төлөвшил, шинжилгээ: Онол, практик, туршилт, үр дүн /Б.Болормаа, Т.Жааваа, А.Цолмонтуяа, Б.Мягмаржав. –УБ.: 2015. -368х. Монгол улс зах зээлийн харилцаанд орж мэдээллийн шинэтгэлийн зурвас эхэлсэн үеэс хойшхи 25 жилийн мөчлөгөөр нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн төлөвшил, онол практик, туршилт, үр дүнгийн явц, эрсдлийн удирдлагын загварыг задлан шинжлэхийг оролдсон нэг сэдэвт хамтын бүтээлийг толилуулж байна. Даяаршлын чиг хандлага, глобал стандартад шилжих дэлхийн хөдөлгөөнийг тандаж судлах үндсэн дээр Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн стандартчлалын үзэл баримтлал, мэргэжлийн бодлого зохицол ба хяналтын бүдүүвч, төрийн эрсдэлийн удирдлагын загварыг эргэн хянаж үндэсний нийцэл, хамаарлын модулиудыг загварчлахад энэ номны зорилго оршино. 65.052/1/ М-69 /НУН унш-3, БС-5/ Б-23569-23570 Нарантуяа Д. Статистик: Анхан шат+Excel программ.- УБ.:”Соѐмбо принтинг”,2014.-119х Статистик нь мэдээллийг бүртгэх, цуглуулах, эрэмбэлж цэгцлэх, товчоолж танилцуулах, шинжилж дүгнэх ухаан юм.Энэхүү номонд статистикийн тодорхойлолт, статистик мэдээллийн эх үүсвэр болох тухай, мэдээллийг оруулахад хэмжигдэхүүний үүрэг, тоо мэдээ хүснэгтлэх, дүрслэлээр харуулах, төвийн үзүүлэлт, эх олонлогийн параметр, түүврийн сататистик, хэлбэлзлийн үзүүлэлт, энгийн магадлал, тоон мэдээллийн тархалт ба хэлбэр, хамаарал, түүвэр зэргийг тусгаж аливаа тоо мэдээг хэрхэн цэгцэлж , хөрвүүлж, харьцуулан “уншдаг” болохыг зааж өгчээ. 65.05 Н-29 /НУН-унш-3,ШУС-НУС-4ш/ Т-17283-17285 Насанбаяр Б., Цэрэнтогоо А. Банкны менежмент-1 /Хян. Б.Насанбаяр. –УБ.: МУИС-ийн хэвлэх, 2013. -176х. Зохиогчид өмнө нь бичсэн “Арилжааны банкны үйл ажиллагааны үндэс” номын агуулга, бүтцийн хүрээнд тоон мэдээлэл, эрх зүйн шинэчлэлтээр хийгдсэн өөрчлөлтүүдийг тусган баяжуулж, “Банкны зээлжүүлэх үйл ажиллагаа” бүлгийг шинэчилж, “Банкны ашиг, ашигт ажиллагаа” бүлгийг шинээр нэмж бичсэн энэхүү номоо банкны эдийн засаг ба мэдээлэл зүй, санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж буй оюутан, ажилтанууд, багш судлаачдад толилуулж байна. Энэхүү номоо зохиогчид Монголын банкны үйл ажиллагааны жишээн дээр тулгуурлан бичжээ. 65.262.1 Н-32 /НУН унш-3, БС-5/ Б-23573-23574
2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №5
Хуудас 10
Шинэ номын мэдээ 2015 Олон улсын валют – зээлийн ба санхүүгийн харилцаа: Сурах бичиг.- 4 дэх хэвл /Орч. Д.Авирмэд, Хяна. Д.Дашпүрэв.УБ.:”Адмон”,2014.-322х Дэлхийн эдийн засгийн харилцаа глобальчлагдаж байгаа нөхцөлд олон улсын валют- зээл болон санхүүгийн харилцааны онол болон практикийн зүйлүүд туршлага болж энэхүү сурах бичигт нэгтгэгдэж тусгалаа олсон. Дэлхийн зах зээлийн валют, капиталын зах зээл, үнэт цаас, алт, мөн түүнчлэн олон улсын санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг судалж шинжилсэн өргөн хүрээтэй материалууд үүнд багтсан. Дэлхий дахины эдийн засагт гарч байгаа шинэ илрэлтэй уялдсан энэхүү сурах бичигт дахин нэмэлт боловсруулалт хийгдэж хэвлэгдэж гарсан байна. Уг сурах бичиг олон улсын валют- зээл болон санхүүгийн харилцааны салбар дахь мэргэжилтнүүд, их дээд сургуулиудын багш болон оюутнууд, бизнес эрхлэгчдэд зориулагдсан болно. 65.268я73 О-29 /НУН-унш-4,БС-3ш/ Т-17264-17266 Сайнжаргал Б., Баянмөнх Ц. Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ: Бодлого дасгалын хураамж. 2-дахь хэвлэл. –УБ.: МУИС-ийн хэвлэх, 2014. -161х. Дискаунтчилсан мөнгөн урсгалаарх шинжилгээг чухалчилж, уг арга зүйгээр хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, боломжит хувилбаруудын мөнгөн гүйлгээ, үр өгөөжийг үнэлэх, шинжлэх, сонголт хийх ур чадварыг олгох зорилготой энэхүү бодлого дасгалын хураамжийг МУИС-ийн НББ-ийн сургалтын хөтөлбөрийн дагуу оюутан сурагчид, магиструудын бие даан суралцах болон практик дадлагын хичээлд зориулан бэлтгэжээ. Хичээлийн сэдэв бүрээр гүйцэтгэх бодлого, дасгалыг бизнесийн нийтлэг практик болон өөрийн орны жишээнд тулгуурлан боловсруулж, бодлогын хариуг сэдэв тус бүрийн ард хавсаргажээ. 65.9/1/-56я7 С-17 /НУН унш-3,БС-5ш/ Б-23571-23572 Санжмятав Б. Дэлхийн эдийн засаг: Өнөөгийн байдал, хөгжлийн хандлага, зохицуулалт. 2- дахь хэвлэл. –УБ.: МУИС-ийн хэвлэх, 2015. 362х. Энэ номны эхний хэсэгт дэлхийн эдийн засаг, олон улсын худалдаа, валют, санхүү, гадаадын хөрөнгө оруулалт, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн, бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцчиллын асуудлын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага, бодлогын болон эрх зүйн зохицуулалт., дараагийн хэсэгт нь хүн төрлөхтөний өнөө үеийн тулгамдсан асуудлуудыг авч үзжээ. Номын сүүлийн хэсэгт дэлхийн улс орнуудын хүн ам, нэг хүнд ноогдох ДНБ, валютын нөөц, худалдаанд хэрэглэж буй тариф, татварын хэмжээ, арилжааны банкинд тавьдаг шаардлагууд, өрийг зохицуулдаг төвүүд зэрэг улс орнуудын эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг хавсаргажээ. 65.5 С-31 /НУН унш-4,БС-3ш/ Б-23566-23568
2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №5
Хуудас 11
Шинэ номын мэдээ 2015 Санхүү-Эдийн засгийн шинжилгээний хичээлийн сургалтын гарын авлага,бодлого дасгалын хураамж 2 дахь хэвлэл /Ред. Б.Сайнжаргал.-УБ.: “МУИС”ХҮ,2013.-166х Оюутан суралцагчдад Санхүүгийн тайлан болон бусад мэдээлэлд шинжилгээ хийн үнэлгээ дүгнэлт өгөх дадлага, чадварыг эзэмшүүлэх зорилгоор энэхүү сургалтын гарын авлагыг МУИС-ийн бакалаврын сургалтанд мөрдөгдөж байгаа хичээлийн хөтөлбөрийн агуулгад нийцүүлэн мэргэжлийн тэнхимийн багш нар хамтран боловсруулжээ.Сургалтын энэ гарын авлагад СЭЗШ-ний практикийн хичээлээр танхимд болон оюутны бие даан гүйцэтгэх бодлого дасгалуудын үндсэн агуулга, удирдамжийг хичээлийн сэдэв тус бүрээр тодорхойлж улмаар шинжилгээний мэдээллийн эх сурвалж (ашиглах материал), хүснэгт тооцооллын үлгэрчилсэн загваруудыг аргачлал байдлаар иж бүрнээр оруулж өгсөн байна. 65.053я7 С-32 /НУН-унш-3,БС-5ш/ Т-17283-17285 Санхүүгийн бүртгэл I: Тест бодлогын хураамж.- УБ.:2014.-174х Эдийн засаг,бизнесийн чиглэлээр их дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад зориулж Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн багш нарын хамтран бэлтгэсэн “Санхүүгийн бүртгэл” хичээлийн тест бодлогын хураамжийг толилуулж байна. Бодлогын хураамжийг Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартын агуулгад нийцүүлэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Санхүүгийн бүртгэл I” хичээлийн хөтөлбөрийн дагуу бэлтгэж, сэдэв бүрийн хувьд мэдлэгээ шалгаж хариулах энгийн ба бодолттой тест, дансны бичилт бэлтгэх бодлого, шийдвэрлэх асуудлууд, хариуг бүлэг бүрийн эцэст оруулсан байна. 65.052я7 С-32 /НУН-унш-3,БС-5ш/ Т-17297-17298 Хөрөнгийн үнэлгээний үндэс 2 дахь хэвлэл.УБ.:”Экимто”ХХК,2014.-378х Үнэлгээний олон улсын стандарт шинэчлэгдэн, манай үнэлгээчдийн хөрөнгийн үнэлгээний онол, арга зүйн мэдлэг, дадлага, туршлага нэмэгдэж, сургалт, судалгааны цөөнгүй бүтээл хэвлэгдэн нийтийн хүртээл болсоныг харгалзан “Олон улсын үнэлгээний стандартын дагуу хөрөнгө үнэлэх арга, хандлага” номыг хөрөнгийн үнэлгээний сургалтын хөтөлбөрийн дагуу нэмэлт өөрчлөлт оруулан шинэчилж “Хөрөнгийн үнэлгээний үндэс” нэртэйгээр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтаас эрхлэн хэвлүүлж уншигчдадаа хүргэж байна. Уг ном нь бүтцийн хувьд 3 хэсэгтэй, 9 бүлэгтэй, бүлэг бүр дэд бүлэгтэй. 65.052 Х-60 /НУН-унш-3, БС-4ш/ Т-17267-17269
2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №5
Хуудас 12
Шинэ номын мэдээ 2015 Цэрэнтогоо А., Насанбаяр Б. Банкны хяналт шалгалт шинжилгээ /Ред. Т.Батбаяр. 2- дахь хэвлэл. –УБ.: МУИС-ийн хэвлэх, 2013. -198х. Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт тулгуурлан бичсэн энэ номонд хяналт шалгалтын онол арга зүй, дотоод хяналт шалгалтын удирдлага зохион байгуулалт., зайнаас тавих хяналт шалгалт буюу шинжилгээ хийх арга., газар дээрхи хяналт шалгалтын агуулга, арга., Төв банкны хяналт шалгалтын зохион байгуулалт, агуулга, арга зүйн асуудлуудыг тусгажээ. Энэ ном нь банкны үйл ажиллагаа түүний санхүүгийн байдлыг сонирхон судлаж буй оюутан, харилцагчид болон банкны ажилтан мэргэжилтнүүдэд зориулагджээ. 65.262.1 Ц-96 /НУН унш-3 БС-5ш/ Б-23575-23576 УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААН Уул уурхайн салбар дахь Монгол Хятадын хамтын ажиллагаа: Эрдэм шинжилгээний бага хурлын эмхтгэл.-УБ.:2013.-231х “Уул уурхайн салбар дахь Монгол Хятадын хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2013 оны 4 дүгээр сарын 18,19-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж хуралд уул уурхайн салбар дахь Монгол Улс, БНХАУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал,ололт амжилт, бэрхшээл,сорилт, ирээдүйн зорилт зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хамарсан 15 илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Ийнхүү илтгэлүүдийг монгол, хятад хэлээр орчуулан товхимол болгон хэвлүүлэн уншигч олондоо хүргэж байна. 66.4+72 У-59 /НУН-унш-3ш/ Т-17256-17258 Цогтсайхан Д. Монголын нийгэм- улс төрийн сэтгэлгээний зарим асуудал:Бүтээлийн эмхтгэл.-УБ.:”Хөх Монгол принтинг”,2015.-194х Энэхүү эмхтгэлд зохиогчийн 20 гаруй жилийн хөдөлмөр болох олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, хамтын бүлэг, зүйлүүдээс 1988-2006 оны хооронд хамаарах 9 өгүүлэл, 9 илтгэл, хамтын бүтээлийн 2 зүйлийг сонгон авч нэгтгэжээ.Эмхтгэлд багтсан Хөх монгол, ургийн бичиг, эв эе, монголын төр ѐсны эш зарчим, хос ѐсон, хот айл,нүүдэл иргэншил,хагацсан улсаа хамтатгахуй, үндэсний эрх чөлөөний үзэл санаа,эдийг засахуй сэтгэлгээ хэмээх үгээр илэрхийлэгдэх нэршил бүхий өгүүлэл, илтгэлүүдийн утга агуулга, монголчуудын нийгэм – улс төрийн сэтгэлгээ, үзэл санааны түүхийн сургамж, ухаарал өнөөдөр ч, хойшид ч бидэнд нэн ач холбогдолтой юм. 66.1(0) Ц-75 / НУН-унш-4,ШУС-ХУС-3ш/ Т-17253-17255
2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №5
Хуудас 13
Шинэ номын мэдээ 2015 ТӨР ЭРХ ЗҮЙ, ХУУЛИЙН ШИНЖЛЭХ УХААН Амарсанаа Б. Компанийн засаглал, компанийн эрх зүйн тулгамдсан асуудал.-УБ.:2012.-184х “Компанийн засаглал, компанийн эрх зүйн тулгамдсан асуудал” гэсэн энэ номын гол утга санаа нь энэ бүтээлийн хүрээнд хөндсөн асуудал нь өнөөдөр Монголын эрх зүйн тогтолцоон дахь бизнесийн байгууллагын эрх зүйн зохицуулалт, компанийн засаглалын төвшинд тулгамдсан гэж зохиогчийн хувьд үзэж, эдгээрийг тус тусад нь хөндөх байдлаар асуудал дэвшүүлэхийг зорьжээ. Мөн шүүгч, бизнесийн байгууллагын хуульч,ТУЗ-ийн гишүүн, нарийн бичгийн дарга, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, эдийн засгийг зохицуулагч төрийн байгууллагын албан хаагчдад практик ач холбогдлыг харгалзан, эрх зүй, менежмент, санхүүгийн мэргэжлийн судлаач, суралцагчдад судалгааны өгөгдөл болох болов уу хэмээн “Компаний тухай хууль”-ийг /1999,2011онуудын/ нилээд нарийвчилсан байдлаар харьцуулалт хийснийг хавсаргажээ. 67.406 А-51 /НУН-унш-3,ХЗС-5ш/ Б-23592-23593 Амарсанаа Б. Харьцуулсан эрх зүй судлал 2 дахь хэвлэл.-УБ.:”МУИС пресс”,2014.-250х Энэ удаагийн нэмж, засварласан хоѐр дахь хэвлэлд хуульчийн мэргэжлийн нийгэмд гүйцэтгэдэг үүрэг, хэрхэн хуульчдын эгнээнд ордог тогтолцоо, шүүх дэх процессын асуудлыг шинээр оруулснаас гадна ОХУ, БНХАУ, Японы эрх зүйн тогтолцооны тоймыг багтаажээ. Судлаач, оюутнуудад анхдагч эх сурвалжийг тухайн хэлээр нь олоход дөхөм болгож эх сурвалжийн нэр, хуульчийн мэргэшлийн нэршил,шүүхийн нэр, процессын нэр томьѐо, хууль зүйн гадаад нэр томьѐоны тайлбар, хэлхээс, агуулгын хэлхээсийг оруулсан байна. 67.412 А-51 /НУН-унш-3ш,ХЗС-5ш/ Т-17219-17220 Англи-Солонгос-Монгол-Орос-Герман хууль зүйн толь.УБ.:2011.-755х “Англи-Солонгос-Монгол-Орос-Герман хууль зүйн толь” нь урьд хэвлэгдсэн “Англи-Солонгос-Монгол хууль зүйн толь”-д тусгагдаагүй орхигдсон үг хэллэг болон олон улсын эрх зүйн холбоотой хууль зүйн үг хэллэгүүдийг сонгон авч англи хэлийг толгой болгон англи-солонгос-монгол-орос-герман хэлний хууль зүйн үг хэллэгийг харьцуулан харж болохуйц бүтэцтэйгээр бэлтгэн гаргажээ.Энэхүү хууль зүйн толь бичгийн Солонгос-Англи хэлний хууль зүйн үг хэллэгийг БНСУ-ын ХЗСХ-ийн мэргэжилтэнгүүд, Монгол-Орос-Герман хэлний хууль зүйн үг хэллэгийг Монгол Улсын ХЗҮТ-ийн мэргэжилтэнгүүд тус тус бэлтгэн эмхтгэжээ. 67+81.2Анг А-61 /НУН-унш-2,ХЗС-2ш/ Б-23503-23504
2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №5
Хуудас 14
Шинэ номын мэдээ 2015 Баярсайхан Д. Эрх зүйн сэтгэлгээний орчин цагийн асуудал: Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл.- УБ.: “Мөнхийн үсэг”ХХК,2012.-173х МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн багш Д.Баярсайхан “Эрх зүйн сэтгэлгээний орчин цагийн асуудал” хэмээх энэхүү эмхтгэлдээ 1998 оноос хойш 14 жилийн хугацаанд мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлүүдээс түүвэрлэн сонгон оруулжээ. Энэхүү эмхтгэл нь бүтцийн хувьд эрүүгийн эрх зүй, Эрүүгийн процессын шинэчлэлийн асуудал, Хүний эрх,харьцуулсан эрх зүйн асуудал, Эрх зүйн онол, философи,түүхийн асуудал,Бусад салбар эрх зүйн зарим асуудал гэсэн 4 бүлэгт хуваагджээ. 67.0 Б-38 /НУН-унш-10ш/ Мөнхжаргал Т. Монгол Улсын иргэний эрх зүй: Үүргийн тусгай төрөл /Хяна. Л.Баасан.-УБ.:”Бэмби сан”ХХК, 2015.-228х Зах зээлийн харилцааны өнөө үед төрөл бүрийн аж ахуйн харилцаанд оролцдоггүй хувь хүн,аж ахуйн нэгж, албан тушаалтан, цаашилбал улс гүрэн байхгүй нь тодорхой. Тэд хүссэн, хүсээгүй аж ахуйн амьдралд соронзон мэт татагдан орохоос аргагүй байдаг. Автобус таксигаар үйлчлүүлэх, эд зүйл худалдан авах, өгөх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, түүхий эд материал бэлтгэн нийлүүлэх, хэрэглэх, солилцох гэх мэт бидний өдөр тутмын үйл ажиллагаа бол хууль зүйн утгаар авч үзвэл бүхэлдээ Иргэний эрх зүйн харилцаа бөгөөд эдгээр нь төрийн нэгдсэн бодлого, хуулийн зохицуулалтын хүрээнд хэрэгжсэнээр улс орон хөгжих, байгууллага,хувь хүний эрэлт хэрэгцээ хангагдах нь мэдээж. Энэхүү харилцааг зохицуулахад энэ бүтээл уншигчдын өдөр тутмын үйл ажиллагааны лавлах, гарын авлага болох юм. 67.404(1) М-81 /НУН-унш-3,ХЗС-5ш/ Т-17228-17229 Олон улсын хувийн эрх зүй: Баримт бичгийн эмхтгэл 3 дахь хэвлэл /Ред. Ж. Амарсанаа.- УБ.:”Соѐмбо принтинг”,2014.-745х Сүүлийн жилүүдэд Монгол Улсад олон улсын хувийн эрх зүйн харилцаа нэлээд хурдацтай хөгжиж, иргэд хуулийн этгээдийн оролцсон худалдаа, бизнесийн болон гэр бүл, өв залгамжлалын харилцаанаас үүдэлтэй шүүх арбитрт шийдвэрлэгдэх маргааны тоо ч ихээхэн нэмэгдэх төлөвтэй байна. Олон улсын хувийн эрх зүйн харилцааг зохицуулж байгаа бүхий л баримт бичгийг эмхтгэн уншигчддаа хүргэж байна.Энэхүү эмхтгэл нь олон улсын хувийн эрх зүй, олон улсын бизнесийн эрх зүй судлаач багш нар болон шүүгч, арбитрчид, өмгөөлөгч, хууль зүйн зөвлөх, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид болон хувь иргэд ч ашиглахад зориулагджээ. 67.412.2 О-29 /НУН-унш-3,ХЗС-5ш/ Т-17230-17231
2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №5
Хуудас 15
Шинэ номын мэдээ 2015 Хүний эрх, үр нөлөөтэй удирдлага: Сурвалж бичиг /Ред. С.Нарангэрэл, Д.Солонго,Орч. Д.Сарантуяа, Н.Чимгээ, Л.Лхасүрэн, П.Оюундэлгэр.-УБ.: “Адмон”ХХК,2011.-220х Энэхүү гарын авлагад хүний эрх түүнчлэн үр нөлөөтэй удирдлага, тэдгээрийн онцлог шинж,харилцан уялдаа, үр нөлөөтэй удирдлагын зарчим болон эдгээрт холбогдох Олон улсын эрх зүйн эх сурвалж зэрэг асуудлыг хөндсөн байна. Үр нөлөөтэй удирдлагын асуудлаар олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгээр манай улсад холбогдох төсөл хэрэгжиж байгаа боловч эрх зүйн талаас нь боловсруулсан гарын авлага үгүйлэгдэж байгаа юм. Энэ орон зайг нөхөхөд энэхүү гарын авлага чухал үүрэг гүйцэтгэх юм. 67.400.7 Х-85 /НУН-унш-3ш/ Т-17276-17277 Цогтоо Ш. Гаалийн эрх зүй: Онол практик /Ред. У.Отгонбаяр.УБ.:”Аdmon”ХХК,2015.-279х Эрдэм шинжилгээ, онол практикийн ач холбогдол бүхий энэхүү ном нь манай улсад гаалийн дагнасан судалгааны анхдагч томоохон бүтээлийн нэг учраас гаалийн байгууллагын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндсэн дээр зохион байгуулах, гаалийн харилцааны шинэтгэлийн загварыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд тус дөхөм болох юм. Энэхүү бүтээлийг гадаад худалдаа, гаалийн мэргэжилтнүүд,энэ чиглэлийн судлаачид төдийгүй МУИС,гааль судалдаг бүх их дээд сургуулиудын оюутан, магистрант, докторант, сонирхон судлагч нарт зориулжээ. 67.401.21 Ц-75 /НУН-унш-3,ХЗС-5ш/ Т-17226-17227 Эрх зүйн үндэс: Сурах бичиг /Зох. Б.Батбаяр,С.Боловсон, Х.Болормаа, Т.Наранцогт, Б.Одонтунгалаг, А.Солонго, М.Тамир, Хяна. Б.Амарбаясгалан.-УБ.:”Соѐмбо принтинг”ХХК,2015.-281х Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн 55 жилийн ойд зориулан гаргасан энэхүү сурах бичиг нь бүтцийн хувьд эрхзүйн ойлголт, төрийн ойлголт, эрх зүйн түүхэн хөгжил, үндсэн хуулийн эрх зүй, захиргааны эрх зүй, иргэний эрх зүй, гэр бүлийн эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, эрүүгийн эрх зүй гэсэн үндсэн 9 бүлэгтэй, бүлэг бүрт тухайн бүлгийн агуулгыг илэрхийлсэн дэд хэсэгтэй. Энэхүү сурах бичгийг судалснаар эрх зүйн тухай ерөнхий ойлголт, түүний хөгжлийн зүй тогтлыг судлан мэдэж, орчин үеийн эрх зүйн шинжлэх ухааны ололт, үндсэн үзэл баримтлалын талаарх мэдлэгийг олж авах юм. 67.0я73 Э-81 /НУН-унш-3,ХЗС-5ш/ Т-17232-17233
2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №5
Хуудас 16
Шинэ номын мэдээ 2015 БОЛОВСРОЛ СУДЛАЛ Монгол дахь ѐс суртахууны боловсролын тулгамдсан асуудал:Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн эмхэтгэл /Ред. Р.Дарьхүү,Т.Нэмэхжаргал,Ш.Оюунцэцэг.- УБ.:Ган зам пресс”,2015.196х МУИС –ийн Философи,шашин судлалын тэнхмээс санаачлан зохион байгуулж байгаа энэ удаагийн ” Монгол дахь ѐс суртахууны боловсролын тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал нь МУИС-ийн философийн салбар байгуулагдсаны 50 жилийн ойн баяртай давхцаж байгаагаараа онцлог юм. Энэхүү эмхэтгэлд Монгол дахь ѐс суртахууны сургалтын агуулга,заах арга зүйн уламжлал ба шинэчлэлийн асуудал,ѐс суртахууны боловсролын өнөөгийн байдал,цаашдын зорилт,мэргэжлийн болон хэрэглээний ѐс суртахууны боловсролын асуудал,шийдвэрлэх арга зам зэрэг сэдвийн хүрээнд МУИС, МУБИС,ШУТИС,ХААИС,АШУҮИС, СЭЗДС,ОТИС,Research Center for Moral Science,The Institute of Moralogy.Japan, Архангай Багшийн сургууль, Хэнтий аймгийн Тэмүүжин сургууль зэрэг олон сургуулийн эрдэмтэн багш, судлаачдын илтгэлийг хамруулжээ. 71.0+72 М-69 /НУН-унш-4,ШУС-ХУС-3ш/ Б-23531-23533 Даваа Ж. Сурган хүмүүжүүлэх зүй /Ред. Л.Жамц ,Ч.Бямбаханд.УБ.:”Соѐмбо принтинг”ХХК,2014.-164х Энэ номонд хүүхдийн танин мэдэх хэрэгцээ ба сурах арга, боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэд, бие хүний хөгжил, төлөвшил, боловсрол,хүмүүжил, тэдгээрийн холбоо хамаарал, эцэг эх, асран хамгаалагчидтай ажиллах арга зүй, багшийн сэтгэл зүйн онцлог, имидж, багшийн үйл ажиллагаа, судалгаа шинжилгээний ажил, багшийн ажлын үнэлгээ, багшийн хөгжил, сурган хүмүүжүүлэх зүйн үүсэл, хөгжил, хандлага,судлагдахуун болох сурган хүмүүжүүлэх үйл явц,түүнийг зохион байгуулах асуудал, ерөнхий боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга, арга зүй, сургалтын орчин үеийн загвар зэрэг асуудлыг багтаасан тул багш нар, боловсрол судлалын чиглэлээр сурч буй бакалавр,магистр,доктор болон дээрх асуудлыг сонирхсон хүн бүрт зориулагджээ. 74.0 Д-12 /НУН-унш-4,ШУС-НУС-3ш/ Б-23525-23527
Даваа Ж. ба бус Боловсрол судлалын үндэс /Ред. Б.Батсайхан.-УБ.: “Соѐмбо принтинг”,2014.-187х “Боловсрол судлалын үндсэн асуудал” гэсэн I бүлэгт боловсрол судлалын ухааны судлах зүйл, ач холбогдол,зорилт, боловсролын зарчим, бодлого,сургалтын үндсэн баримт бичиг,боловсролын эрх зүй, менежмент, санхүү, сурган хүмүүжүүлэх зүйн судлах зүйл, үйл явц, зорилт, боловсрол судлалын ухааны судалгааны зарим аргуудын талаар,II бүлэгт “Бие хүний хөгжил,төлөвшил, хүмүүжил”-ийн тухай, 2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №5
Хуудас 17
Шинэ номын мэдээ 2015 III бүлэгт “Сургахзүй”-н талаар,IV бүлэгт “ Боловсролын сэтгэл судлал,физиологийн үндэс” агуулгыг тус тус багтаажээ.Түүнчлэн бүлэг бүрээр дэлгэрүүлж унших ном сурах бичиг,гарын авлага материалуудыг болон боловсролын салбартай холбоотой хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрхзүйн актуудыг хавсарган оруулсан нь ихээхэн ач холбогдолтой болжээ. 74.58 Д-12 /НУН-унш-4,ШУС-НУС-3ш/ Б-23522-23524 МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ Одончимэг Д.Орчин үеийн монголын тогтмол хэвлэлийн мэдээ.УБ.:2008.-92х Мэдээ бол хүн төрөлхтний хамгийн зайлшгүй хэрэгцээний нэг мөн. Мэдээлэл солилцох хэрэгцээ,шаардлага балар эртний үед үүссэн бөгөөд хүмүүний амьдралын нэг салшгүй хэсэг болсон юм. Иймээс “Орчин үеийн монголын тогтмол хэвлэлийн мэдээ” хэмээх энэхүү гарын авлага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээ болох мэдээллийн эх сурвалжийн бодит байдлыг үнэн зөвөөр ойлгох өөрөө хэлбэл сэтгүүл зүйн цөм болох мэдээний тухай ойлголт, мэдээний хэлбэрүүд, түүнд тавигдах шаардлага, мэдээний бичлэгийн арга зүйг ойлгоход дөхөм болох юм. Зохиогч мөн гарын авлагадаа зарим сонин, хэвлэлийн мэдээнд хийсэн ажиглалт судалгааг оруулж өгсөн нь сэтгүүл зүйн салбарт суралцаж байгаа оюутан суралцагчдад хэрэгтэй мэдээлэл болсон байна. 76.02 О-19 /НУН-унш-4,ШУС-НУС-3ш/ Б-23516-23518
Чойсамба Ч. XVIII зууны сэтгүүл зүйн түүх /Ред. Б.Болд-Эрдэнэ.УБ.:2013.-150х МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн багш, сэтгүүл зүйн доктор, дэд профессор Ч.Чойсамба энэ удаагийн бүтээлээ толилуулж байна.Тэрээр энэхүү бүтээлдээ XVIII зууны сэтгүүл зүйн түүх тэр дундаа Австри, Америк, Англи, Герман, Испани, Итали, Орос, Франц улсуудын сэтгүүл зүйн түүхийн хөгжил, улсын бодлого, хэвлэлийн мэдээлэл,тухайн үед амьдарч байсан сэтгүүлчдийн үйл амьдрал,үйл ажиллагаа, тухайн үеийн улс төрийн тэмцэл дэх сэтгүүл зүйн талаарх олон олон сонирхолтой баримт үйл явцын талаар тусгасан. 76.01 Ч-75 /НУН-унш-4,ШУС-НУС-3ш/ Б-23513-23515
2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №5
Хуудас 18
Шинэ номын мэдээ 2015 Чойсамба Ч. Лид /Ред. Б.Болд-Эрдэнэ.- УБ.:2014.-126х МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн багш, сэтгүүл зүйн доктор, дэд профессор Ч.Чойсамба энэ удаагийн бүтээлээ толилуулж байна.Тэрээр энэхүү бүтээлдээ Лидийн тухай ойлголт, лидийг тодорхойлж, түүний ангилалын тойм, лидэд тавигдах шаардлага, лидийн хэлбэрүүдийг шууд буюу дам лид гэж юу болох тухай өгүүлэхийн хамт сэтгүүлч мэргэжил эзэмшихээр суралцаж буй оюутнууд,эхлэн бичигчид, залуу сэтгүүлчдэд сэдэл өгч, санаа төрүүлэхүйц гарын авлага болгохыг зорьжээ. 76.1 Ч-75
/НУН-унш-4,ШУС-НУС-3ш/
Б-23510-23512
ХЭЛ ШИНЖЛЭЛ Бүрнээ Д.,Энхтөр Д. Төвд-Монгол толь 5 дахь хэвлэл.- /Ред. Ш.Чоймаа.-УБ.:2013.-535х Төвд хэлнээс монгол хэлнээ буддын шашин, эрдэм ухааны ном зохиолыг орчуулахад толь бичиг чухал үүрэг гүйцэтгэж байв. Өнөө цагт уламжилж ирсэн хамгийн эртний гэгдэх төвд-монгол толь бичиг бол Брова равжамба Гунгаажамцын зохиосон толь бичиг болно.Энэхүү 40000 үгтэй толь бичиг нь буддын шашин болон их, бага таван ухааны цоморлиг болох Монгол Ганжуур, Данжуур хийгээд монголын соѐлын өвийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг болсон төвд хэлээр уламжилж ирсэн арвин ном судар хувь хүмүүс болон номын сан хөмрөгт хадгалагдаж байгаа бөгөөд тэдгээрийг уншиж судлах нийт хүмүүст ихээхэн дэм болно. 81.2Төвдя2 Б-86 //НУН-унш-4,ШУС-ХУС-3ш/ Т-17247- 17249
АМАН ЗОХИОЛ СУДЛАЛ Катуу Б. Бум-Эрдэнэ туулийн хувилбаруудын харьцуулсан судалгаа /Хяна.С.Дулам.-УБ.:”Соѐмбо принтинг”,2014.-215х Энэ бүтээлд Жангар,Гэсэр, Хан харангуй зэрэг монголын сонгодог туулиудтай эн зэрэгцэх “Бум-Эрдэнэ” туулийн арван дөрвөн хувилбарыг агуулга, бүтэц,үйл явдал, дүр дүрслэл хийгээд монгол зан үйл, түүх соѐл, бэлгэдэл хэрхэн дүрслэгдсэнийг шинжлэн судалжээ.Энэхүү арван дөрвөн хувилбарыг Баяд, Дөрвөдийн арваад туульчид янз бүрийн цаг хугацаанд хайлан өгүүлжээ. Бум-Эрдэнэ туулийг хайлсан арваад монгол туульчийн намтар, уран бүтээлийн замнал, өвөрмөц онцлог,урын сангийн талаар судлан танилцуулж ирээдүй хойчийн судлаачдад үнэтэй эх хэрэглэхүүн бэлтгэн өгчээ. 82.3(1) К-29 /НУН-унш-4,ШУС-ХУС-3ш/ Б-23536-23538
2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №5
Хуудас 19
Шинэ номын мэдээ 2015 Үлгэрийн далай /Орч. Д.Бүрнээ, Д.Энхтөр.-Хяна тохиолд. Ш.Чоймаа.-УБ.:”Удам соѐл”,2013.-380х Манай ард түмний эрт цагаас шүтэн биширч, шимтэн уншиж ирсэн Монгол Ганжуурын 90 дүгээр ботид байдаг, Бурханы шашны онол сургуулыг үлгэр домог, адилтгал зүйрлэлийн хэлбэрээр өнгийн ойлгомжтой байрласан,танин мэдүүлэх, сурган хүмүүжүүлэх гүн утга агуулгатай “ Шулуун онолт” буюу “Үлгэрийн далай” хэмээх хөлгөн судрын сонгомол эхийг уншигч түмэндээ өргөн барьж толилуулж байна. 82.3 Ү-78 /НУН-унш-4,ШУС-ХУС-3ш/ Б-23554-23556 УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ Оюуныг нээгч оюун түлхүүр /Орч. Т.Отгонтуул.-УБ.:”Тэгш Түмэн Зоос”ХХК,2014.-134х “Оюун түлхүүр” хэмээх солонгос хэлээр орчуулан хүргэж буй энэхүү монгол сургаалын зохиол бол XIII зууны үеэс өнөөг хүртэл бичгээр уламжлан ирсэн чухал дурсгалуудын нэг юм. Номын бүтэц нь нэгд орчин цагийн монгол хэлд хөрвүүлсэнийг солонгос орчуулгатай зэрэгцүүлэн, хоѐрт монгол бичгийн эхийг галигийн хамт дагалдуулсан бөгөөд үзэж судалж буй хүмүүст эвтэй зохистой байх болно. 83.3(1) О-63
/НУН-унш-4,ШУС-ХУС-3ш/
Б-23548-23550
Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу /Орч. Т.Отгонтуул.УБ.:2014.-182х XIX зууны нэрт бичгийн хүн, соѐн гэгээрүүлэгч, тавдугаар Ноѐн хутагт Д.Данзанравжаагийн зохиосон “Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургаал”-ын зохиол нь монголчуудын дунд ихэд дэлгэрсэн бүтээл юм. Энэхүү бүтээлийг солонгос хэлд орчуулан юун түрүүнд монгол хэл сурч буй солонгос оюутан, солонгос хэл сурч буй монгол оюутнуудад орчуулгын хичээлд унших судлах гарын авлага болох,нөгөөтэйгүүр солонгос улсад төрж өссөн монгол сурагчид эх хэлнийхээ ариун баялаг сангаас өчүүхэн ч атугай хүртэн унших, мөн үндэсний бичиг үсгээ сурахад тус дөхөм болох юм. 83.3(1) Ц-12 /НУН-унш-4,ШУС-ХУС-3ш/ Б-23545-23547
2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №5
Хуудас 20
Шинэ номын мэдээ 2015 Востриков А.И Төвдийн түүхийн зохиол /Орч. Д.Бүрнээ, Хяна тохиолд. Д.Энхтөр.-УБ.:”Удам соѐл”,2015.-383х Төвдийн түүх бичлэгийн сонгодог судалгааны нэг болох А.И.Востриковын бичсэн “Тибетская историческая литература” хэмээх бүтээлийн монгол орчуулгыг толилуулж байна. Энэ зохиолд төвдийн түүхэн сурвалж бичгүүдийг нарийн нягт тоймлон өгүүлэхдээ төвдийн түүхэн сурвалж бичгүүдийг дотор нь он дарааллын бичиг,хутагт хувилгаадын түүх, намтар, шашны он дарааллын зохиол, шашны номлол сургаалын түүх, сонссон тэмдэглэл гэх зэрэг төрөл зүйлээр нь нарийн ангилан хувааж, тухайн зохиолын агуулга бүтэц, дэлхий дахинд судалсан тоймыг авч үзэхдээ алдаа мадагтай, эндүү ташаа зүйлийг залруулсан нь дундад зууны монголын төвд хэлээр уламжилж ирсэн түүх бичлэгийг судлах, нэн ялангуяа төвдийн түүх бичлэгтэй харьцуулан, залгамж холбоог судлах хүмүүст чухал гарын авлага болох юм. 83.3(5Энэт) В-78 /НУН-унш-4,ШУС-ХУС-3ш/ Б-23542-23544 Гэрэл Б. Уран илтгэгч /Хяна тохиолд. Г.Оюунгэрэл.- УБ.: “Цогтпринт”ХХК,2015.-322х Монголын илтгэх урлагийн жинхэнэ ахмад Б.Гэрэлийн бичсэн энэ номыг уншихад олон ном уншиж, олон газар аялаж, олон хүнтэй уулзсан мэт тод мөрийг таньд үлдээх болно. Илтгэх урлаг бол сэтгэлийн урлаг юм. Илтгэх урлаг бол хүний урлаг юм. Илтгэх урлаг хөдөлмөрийн үр дүн юм. Энэ урлагийг хэрхэн эзэмших нь хүн танаас өөрөөс тань, хүн таны сэтгэлээс хөдөлмөрөөс ихээхэн хамаарах болно.Илтгэх эрдэмтэй хүний тархи олныг нар мэт гийгүүлж сайн сайхан яриа нь халуун дулааныг мэдрүүлж байдаг. Иймд “Уран илтгэгч” хэмээх энэхүү гайхамшигт ном таны ширээний ном болно гэдэгт итгэлтэй байна. 83.7 Г-95 /НУН-унш-4,ШУС-ХУС-3ш/ Б-23551-23553 УРАН ЗОХИОЛ Өлзийсүрэн Б. Сүбээдэй: Түүхэн роман /Ред. Ж.Саруулбуян.УБ.:”Өндөр хурд”ХХК,2015.-239х Нэрт зохиолч Б.Өлзийсүрэн гуайн “Хөлөг баатар өрлөг жанжин Боорчи”,”Хөлөг Борхул жанжин”,”Хөлөг баатар улсын ван Мухулай”,”Шихихутаг” хэмээх түүхэн романуудыг бид мэдэх билээ.Энэ удаа зохиолч маань “Сүбээдэй” хэмээх түүхэн романаа толилуулж байна.
84(1)2-44 Ө-74
/НУН-унш -3ш/
2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №5
Б-23534-23535
Хуудас 21
Шинэ номын мэдээ 2015 УРЛАГ СУДЛАЛ Хэрлэн Л. Монгол харилцаа дууны зуун дээж /Ред. Г.Гантогтох.УБ.:”Удам соѐл”,2015.-369х Монгол ардын дууны яруу найргийн хувьд үлгэр, тууль, ерөөл, магтаалаас бага шиг,бэлгэ дэмбэрлийн үг, зүйр цэцэн үг, оньсого, ертөнцийн гурваас томоохон бэсрэг уянгын зохиолын нэгэн хэлбэр юм. Монголчууд дуу аялгуугаа ая аялгууны онцлогоор нь: уртын дуу, богино дуу, харилцаа дуу гэж ерөнхийлөн нэрлэж ирсэн бөгөөд нэр томъѐоны хувьд угсаатан бүр янз бүрээр нэрлэж заншсан байна. Ийнхүү ард түмнээс уламжлагдан ирсэн түгээмэл тархсан харилцаа дууны зуун дээжийг уншигч олондоо толилуулж байна. 85.314 Х-91 /НУН-унш-3ш/ Т-17278-17279 ГҮН УХААН Чулуунжав Д. Байгалийн хувьслын философи /Ред. Г.Чулуунбаатар.-УБ.: Бэмби сан, 2014.-181х Байгалийн үзэгдлүүдийн тухай мэдлэг, мэдээлэл,байгалийн шинжлэх ухааны салбаруудын ололт, нээлтүүдийг философийн үүднээс нэгтгэн дүгнэх ажил анхандаа урсгалаар, яван бүр нийгмийн сэтгэлгээний шаардлага, захиалгаар хийгдэж иржээ. Байгалийн гарвал, түүх, хувьслын талаар олж мэдсэн бүхнийг хооронд нь уялдуулан үзэх, оновчтой тайлбарлах, мэдлэгийн бүрэн бүтэн тогтолцоо болгож харуулах оролдлого томоохон соѐл-иргэншил нэг бүрд хийгдсээр байлаа.”Байгалийн хувьслын философи” ном нь материйн амьгүй болон амьд хэлбэрийн хувьслын философи, дэлхий ба хүн гарвал, түүх, ирээдүй, материйн хэлбэрүүдийн хувьслын философи тусгал гэсэн бүлгүүдтэй. 87 Ч-89 /НУН-унш-4,ШУС-ХУС-3ш/ Б-23539-23541 Чулуунжав Д. Монголын түүхийн философи: Нэн эртнээс XXI зууны эхэн 7 дахь хэвлэл.-/Ред. А.Очир, Г.Чулуунбаатар.- УБ.:”Бэмби сан”ХҮ,2014.-600х Энэхүү номыг зохиогч 2005 онд “Монголын түүхийн философи” гэсэн монографи, 2006 онд “Дэлхий дахины түүхийн философи ба Монголын түүхийн философийн уялдаа холбоо”гэсэн монографи, мөн “ Хүн, Хүннү улс, монгол угсаатны гарал,түүхийн философи” хэмээсэн монографийг тус тус бичиж нийтлүүлжээ. Эдгээр бүтээлүүддээ тулгуурлан дахин боловсруулалт хийж, зарим бүлэг, зүйлийг шинээр нэмж, олон бүлэг зүйлийг дахин засварлаж “ Монголын түүхийн философи” гэсэн энэхүү номыг бичжээ.Уг ном нь бүтцийн хувьд тэргүүн хэсэг, дэд хэсэг, гутгаар хэсэгтэй ба хэсэг бүр он цагийн тооллыг хамарсан бүлгүүдтэй Монголын түүхийн философийг өргөн дэлгэрэнгүй харуулсан томоохон хэмжээний бүтээл юм. 87.3(1) Ч-89 /НУН-унш-4,ШУС-ХУС-3ш/ Т-17273-17275
2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №5
Хуудас 22
Шинэ номын мэдээ 2015 СЭТГЭЛ СУДЛАЛ Дружинин.В.Н. Туршилтын сэтгэл судлал /Орч. П.Одгэрэл.УБ.:”Уран гар”Пресс ХХК,2015.-125х Туршилтын сэтгэл судлал хэмээх энэхүү орчуулгын гарын авлагад туршилтын сэтгэл судлалын судлах зүйл,зорилго, ач холбогдол,судалгаа шинжилгээний ажлын үндсэн асуудлууд, сэтгэл судлалын судалгааны аргуудын ангилал, туршигчийн бие хүний шинж онцлог ба үйл ажиллагаа, сэтгэл зүйн туршилтын дэг, үндсэн шинж онцлог,туршилтын хувьсах хэмжигдэхүүнүүд ба тэдгээрийг хянах асуудал, туршилтын төлөвлөгөө, шинжлэх ухааны судалгааны өгүүлэл бичих аргачлал гэсэн бүлгүүдийг хамруулжээ. 88.4 Д-76 /НУН-унш-4,ШУС-НУС-3ш/ Т-17280-17282 Одгэрэл П. Темперамент буюу ааш араншингаа мэдэхийг хүсвэл /Хяна.Д.Алтанчимэг.-УБ.:МУИС ХҮ,2014.-84х Хүн төрөлхтөн эрт дээр үеэс эхлэн хүмүүсийн олон янзын ааш араншин, зан төрхийг ажиглан чухамхүү яагаад ийм харилцан адилгүй байгааг мэдэхийн тулд олон тайлбар хийж иржээ. Эдгээр үзэл онолын талаар бүр цаашилбал “Темперамент “ буюу ааш араншин гэж чухам юуг хэлдэг болохыг хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэ номонд темпераментийн талаарх зарим сонирхолтой үзэл онол ажил мэргэжилтэй хэрхэн холбогдох талаар, мөн темпераментийг тодорхойлох тестүүдийг багтаасан болно. 88.3 О-19 /НУН-унш-4,БУС-НУС-3ш/ Б-23507-23509 Сарантуяа Г. Сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргууд /Ред. Ш.Эрдэнэчимэг.- УБ.:”Жиком пресс” ХГ,2015.-437х Энэхүү номонд ажиглалт, тест, агуулга,социометрийн арга,сэтгэл судлалын эмпирик биш аргууд, туршилт, агуулгад дүн шинжилгээ хийх арга, загварчлалын арга зэрэг сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргуудын талаар өгүүлэхийн зэрэгцээ ерөнхий ба туршилтын сэтгэл судлалын хүрээнд хийгдэх ердийн туршилт ажлуудыг багтаасан болно.Энэхүү ном судлаач, оюутнууд сэтгэл судлалын шинжлэх ухааны онолын мэдлэгийг эзэмших явцдаа судалгааны агуулга,бүтэц, арга зүйн талаар мэдлэг, чадвартай болоход зориулагджээ. 88.3 С-33 /НУН-унш-4,ШУС-НУС-3ш/ Т-17270-17272
2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №5
Хуудас 23
Шинэ номын мэдээ 2015 Уранцэцэг Л. Сургуулийн сэтгэл зүйн алба /Хяна. М.Дэлгэржав.УБ.:”Соѐмбо принтинг”ХХК,2015.-123х Монголд боловсролын салбарт шинэчлэл идэвхтэй явагдаж байгаа энэ үед ЕБДС-д сургалт хүмүүжлийн ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулахын тулд сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын мэдлэгийн хэрэглээг нэвтрүүлэх явдал нэн чухал билээ. Иймээс “ сургуулийн сэтгэл зүйн алба”-г зохион байгуулах нь цаг үеийн хэрэгцээтэй нийцэх юм. Энэ албыг зохион байгуулаад ажиллуулах чадвартай мэргэжлийн сэтгэл зүйчдийг МУИС, МУБИС зэрэг сургуулиудад бэлтгээд нилээд хэдэн жил болж байна. Энэхүү номонд гадаадын улс орнуудын энэ салбарт хийсэн бүх үнэ цэнэтэй туршлагыг анхааран үзэж сургуулийн сэтгэл зүйн албыг өөрийн нөхцөлд тохируулан хэрхэн ажиллуулах талаар дэлгэрэнгүй өгүүлнэ. 88.8 У-45 /НУН-унш-3ш/ Б-23528-23530
2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №5
Хуудас 24