Шинэ номын мэдээ 2012.01

Page 1

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ТӨВ НОМЫН САН

Шинэ номын мэдээ 2012.01 Эмхтгэсэн: Ном зүйч М. Кунай Ном зүйч Д. Алтанзул

Электрон каталоги: http://catalog.num.edu.mn


БАЙГАЛЬ ШИНЖЛЭЛ Бид нэг л дэлхийтэй: Танин мэдэхүйн хялбаршуулсан ном /Эмх. Л.Тэмүүжин, Э.Шинэцэцэг, А.Мандухай. –УБ.: 2010. -36х. Хүн төрлөхтөн хөгжлийнхөө эхэн үед байгальд үзүүлэх нөлөө нь тийм ч их биш, хэвийн хэмжээнд байсан боловч цаг хугацаа, нийгэм, эдийн засгийн хөгжил асар хурдацтай хөгжихийн хэрээр байгаль дэлхийд асар их хор хөнөөл учруулж байгаа билээ. Үүний улмаас уур амьсгалд өөрчлөлт гарч, цөлжилт, дулаарал, хүлэмжийн хийн хэмжээ алдагдаж байна. Толилуулан буй хялбаршуулсан энэ номонд байгаль дэлхийн энэхүү бодит байдлын учир шалтгааныг график, үзүүлэнгийн байдлаар харуулсан бөгөөд хамгийн гол нь хүн бүхний идэвхи санаачлага хэрэгтэй гэдэг санааг тусгажээ. 20.1 Б-46 Т-15013 Козлов П.К. Монгол ба Кам: Монгол, Төвдөөр хийсэн гурван жилийн аялал: 1899-1901 /Орч. Ч.Баатар. –УБ.: Монсудар, 2011. -424х. Монголоор дайран 1899-1901 онд Төвд орноор хийсэн Оросын газарзүйн нийгэмлэгийн аяллыг удирдсан нэрт аялагч, судлаач П.К.Козловын аян замын тэмдэглэлийг та бүхэнд толилуулж байна. 100 гаруй жилийн өмнөх Монголын газар нутаг, монгол хүмүүсийн амьдрал ахуйн талаар энэ номноос танилцах болно. П.К.Козловын аяллын бүтээлүүд нь хойч үеийнхэн, болоод Төв Ази судлаачдад асар их үнэ цэнэтэй материал болдог ажээ. 26.8г К-59 /БШУН унш-7ш/ Т-14941-14943 Козлов П.К. Монгол, амдуу, мөхсөн Хар хот: Азийн уулархаг нутгаар Оросын газарзүйн нийгэмлэгийн аялагчдын хийсэн аяллын тэмдэглэл: 1907-1909 /Орч. Ч.Баатар. –УБ.: Монсудар, 2011. -416х. Энэ ном нь Оросын газарзүйн нийгэмлэгийн аяллыг удирдсан нэрт аялагч, судлаач П.К.Козловын “Монгол ба Кам” номын үргэлжлэл ба монголоор аялсан тэмдэглэлХар хотыг нээсэн минь., Хөх нуур, амдуу., Баруун Хятад ба Монгол орон гэсэн 3 бүлэгтэй ажээ. Энэ номонд 1907-


1909 оны үеийн Төв Азийн хатуу ширүүн байгалийг яруу тодоор харуулж, Монгол Төвдүүдийн шашин бурхны тайлга, тахилга, ард түмний ахуй амьдралыг дүрсэлжээ. 26.8г К-59 /БШУН унш-7ш/ Т-14944-14946 МАТЕРИАЛ СУДЛАЛ, КОМПЬЮТЕРИЙН ПРОГРАМ “Материал судлал, шинэ материалын химийн технологи” мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 10 жилийн ойд зориулсан төгсөгчидсуралцагчдын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл /Эмх. Р.Долгоржав. –УБ.: 2011. -95 хууд. 2011 оны 4-р сарын 22-ны өдөр зохион байгуулсан энэхүү эрдэм шинжилгээний хурал дээр манай төгсөгчид, Монгол орны эрдэс түүхий эд болон түүнээс өндөр технологийн материал гарган авах, хүчлээр идэвхижүүлсэн цеолитын судалгаа, керамик биетийн төлөвшил, фосфоритын хими, нүүрсний баяжуулалт, механохимийн идэвхижүүлэлт, вольфрамын гуравч ислийн тухай илтгэлүүдийг авч хэлэлцсэн ба тэдгээрийг эмхэтгэн толилуулж байна. 30.3 М-29 Б-21149 Чимгээ Д, Эрдэнэчимэг Ж, Энхтуул Б. MS Access- Мэдээллийн сан удирдах систем. – УБ.: Бит пресс, 2011. – 334 х. Энэхүү номонд MS Access програмын объект бүрийг тайлбарлан бүлэг болгонд нь дүгнэлт өгч, мөн олж авсан мэдлэгээ сорих асуултууд, бие даан гүйцэтгэх дасгал ажлууд, тестүүд, мэдээллийн сангийн төсөл зохиох жишээ, бие даан судлах сэдэв, удирдамж гэх зэргийг багтаан оруулж өгчээ. MS Access програмын гол зорилго бол мэдээллийн сангийн сервер байдлаар холбоо хамаарал бүхий өгөгдлийн цуглуулгыг загварчилж, мэдээллийн санд өгөгдлүүдийг бодит баримтуудаас оруулж бололвсруулалт хийж интерактив горимоор ашиглахад оршдог байна. Сурах бичгийг их, дээд сургуулийн мэдээллийн технологи, өгөгдлийн сан, мэдээллийн систем зэрэг хичээлүүдийг судалж буй оюутнууд, багш нар болон мэдээллийн сангийн хэрэглэгчдэд толилуулж байна. 32.973-018.2я73 Ч-62 /БШУН унш- 15ш/ Б-21075-21079


БАРИЛГЫН ИНЖЕНЕР Анхны инженерүүд их бүтээн байгуулалтын жилүүдэд /Эмх. Ч.Шуушингаа. –УБ.: 2011. -216х. Энэ жил барилгын инженерийн мэргэжил эзэмшсэнийхээ 50 жилийн ойтой золгож буй МУИСийн барилга инженерийн ангийн анхны 23 төгсөгчид болох Д.Арсланбаатар, Л.Бадгай, Г.Базар, Ц.Балжинням, Б.Батдорж, П.Батсүх, А.Гомбо, Д.Доржпалам, Я.Жаалхүү, О.Жадамба, Ц.Жигжид, Ж.Зухаа, В.В.Игнатьев, Л.Мангал, Х.Нямааринчен, Ц.Нямцэрэн, Х.Содномдорж, Д.Хорхой, Г.Цэдэв, С.Цэдэндэмбэрэл, Б.Чимэддолгор, Д.Чулуунбат, Ч.Шуушингаа нарын ахуй амьдрал, ажил үйлс, их бүтээн байгуулалтанд оруулсан хувь нэмрийн талаар энэ номонд өгүүлнэ. 38г А-66 Б-21087 ХӨРС СУДЛАЛ, ХҮНИЙ ХӨГЖИЛ СУДЛАЛ Бланко У, Лал Р. Хөрс хамгаалал ба менежментийн зарчим /Орч. Ред. Б. Бүнчингив. - УБ.: Мөнхийн үсэг, 2011. – 566 х. Энэ сурах бичигт хөрсний элэгдлийн түүх, ус, салхинаас үүсэх элэгдлийн хүчин зүйлс, үйл явц гэх зэрэг үндсэн зарчмуудыг тодорхой тайлбарлахын хамт менежментийн асуудлыг гол болгон хөнджээ. Энэхүү сурах бичиг нь хөрс судлал, агрономи, хөдөө аж ахуйн инженер, ус зүй, байгалийн нөөцийн менежмент болон хөдөө аж ахуйн экосистемийн чиглэлээр бакалавр, магистрын түвшинд суралцаж буй оюутнуудад түлхүү чиглэгдэнэ. 40.3 Б-52 /БШУНунш-15/ Т-14917-14921 Хүний хөгжлийн илтгэл-2010: 20 жилийн ойн илтгэл. –УБ.: 2010. -28х. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хүний хөгжлийн индексийг шинээр боловсруулан 1990 онд дэлхийн хүний хөгжлийн анхны илтгэлийг хэвлэн гаргасан ба анхны илтгэл гарснаас хойш 20 жил өнгөрчээ. Энэ удаагийн 20 жилийн ойн илтгэлд хүний хөгжлийн шинэ ойлголтыг баталгаажуулах нь., хүмүүсийн дэвшил., хөгжил дэвшилд хөтлөх олон гарц., сайн


зүйлс бүхэн үргэлж хамтдаа ирдэггүй., тэгш бус байдал болон ядуурлыг хэмжих шинэлэг үзүүлэлтүүд., 2010 оноос цаашид гэсэн илтгэлүүдийг эмхэтгэн оруулжээ. 60.56 Х-82 Т-15010-15012 ТҮҮХИЙН ШИНЖЛЭХ УХААН Ариунболд Г. “Нармай монгол”-измын /панмонголизм/ хэрэгт хэлмэгдсэн монголчууд: 19371941. –УБ.: Хөх судар принтинг, 2011. -182х. Судлаач Г.Ариунболд хэлмэгдсэн монголчуудын талаар судалгаа хийх явцдаа ОХУ-д болсон хэлмэгдүүлэлт, харьд хэлмэгдсэн монголчууд, түүнийг гардан хийгчид болон хэрэгжүүлсэн явцын талаар урьд өмнө хэвлэгдээгүй баримтуудыг ашиглан энэхүү номыг бичсэн нь Монголд хийгдсэн хэлмэгдүүлэлтийн учир шалтгаан, нөхцөл байдлыг бодитооор харж, үнэлэхэд судлаачид төдийгүй сонирхон уншигч та бүхэнд ихээхэн дэм болох ажээ. 63.3/1/-4 А-75 Б-21091 Санчир Ц, Цэрэн Б. Монголын төлөөх зүрх бүхэнд: Гэрэл зургийн үзэсгэлэн. – УБ.: 2011. Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн номонд эзэн Чингис хаан, түүний үр сад нарын байгуулсан Улс, Гүрнүүд, Монгол хаадын дэлхийн түүхэнд оруулсан нийгэм, соѐл иргэншлийн нээлт, шинэчлэл, болоод зуун зууны тэртээх их Монгол Улсынхаа хязгаар нутгийг сахин үлдсэн Монголчуудын өнөөдрийн дүр төрх, уламжлан үлдсэн угсаатны онцлог, ахуй байдал, зан заншлыг баримттайгаар дэлгэн харуулж байна. 63.3/0/я6 С-32 Т-14973-14974


Уулс, туульсын Ховд: Өнгөт зурагт альбом. –Ховд.: 2011. -155х. Баруун Монгол түмний өлгий болсон Ховд аймгийн 80 жилийн ойд зориулсан Ховд нутгийн уулс, гол мөрөн, булаг шанд, элсэн манхан, ховор ба нэн ховор ургамал, амьтан, үндэстэн ястан, ѐс заншил, ахуй соѐлыг харуулсан энэхүү өнгөт зурагтай альбомыг толилуулж байна. 63.3/1-М16/я6 У-59

Т-14978-14980

Шрайбер Х. Аттила ба Хүннүчүүд /Орч. Д.Моононцагаан. –УБ.: Монсудар, 2011. -296х. Зохиолчын энэхүү бүтээл нь Европод төр улсаа байгуулж, буурал Европын түүхэнд эгнэгт дурсагдах ул мөрөө үлдээсэн хүчирхэг идэрхэг явсан хүннүчүүд, Их Аттила хааны талаар Европод өнөө ч шил шилээ даран гарсаар байгаа далайцтай судалгааны бүтээлүүдийн нэг билээ. Энэ бүтээл нь өрнийн он дарааллын бичиг, түүх бичлэг, сүм хийдийн түүх, домог туульс, хууч яриа гэх мэт ховор нандин эх сурвалжуудыг ашиглан өнөөг хүртэл төдийлөн нэг мөр болоогүй тодорхой бус олон асуудлыг уншигч таньд тодруулж өгөх болно. 63.3/1/4 Ш-84 /НХШУН унш-15ш/ Т-14947-14951 ЭДИЙН ЗАСАГ Брагг Стивен М. Санхүү хариуцсан захирлын ширээний ном: 2 дахь хэвлэл. Нэпко Паблишинг, 2010. – 510 х. Энэхүү “Санхүү хариуцсан захирлын ширээний ном”ын 2 дахь хэвлэлд санхүү хариуцсан захирал компанид ямар байр суурь эзлэх талаар бүрэн хэмжээний тойм, мөн санхүү, татвар болон мэдээллийн технологитой холбогдсон стратегийн шийдвэрийг хэрхэн гаргаж хэрэгжүүлэх тухайг тусгасан болно. 65.290 Б-68

/НХШУН унш-7ш/

Т-14961-14963


Газрын тос болон эрдэс баялагийн татварын харилцаа: Зарчим, сорилт, нөхцөл байдал /Эмх. Филипп Данэил ба бус. – УБ.: 2011. – 614 х. Энэхүү номдоо газрын тос, байгалийн хийн зэрэг ашигт малтмалыг шинээр хайн илрүүлж, олборлогч манай орны хувьд, түүнчлэн ашигт малтмал олборлогч бусад ижил төстэй улсууд, уул уурхайн салбарт буцааж нөхөгдөх арилжааны нөхцлөөр шинээр томоохон хөрөнгө оруулагч нарын анхаарлыг олон улсын төвшинд татсан үнэтэй санал, зөвлөмж, олон улсын практик, ялангуяа ашигт малтмалын нөөцийн татварын удирдлагын өмнөх түүхэн туршлага, сургамж, татвар ноогдуулалт, хураалт, бүтээгдэхүүн, орлого, хуваалт, уг орлогын удирдлагын асуудалд анхаарал төвлөрүүлэн сонирхолтой чухал сэдвүүдийг хамруулжээ. Ашигт малтмалын нөөцийн татварын харилцааны онолын чиг хандлага, бодит нөхцөл байдлыг төсөв, санхүү, татварын засаглалын зэрэг өргөн хүрээтэй асуудлыг багтсаасан бөгөөд энэ нь бодлого тодорхойлогч, зөвлөхүүдэд тустай энэхүү эмхтгэлийг цагаа олж гаргажээ. 65.304.13 Г-16 /НХШУН унш-3ш/ Т-14957-14958

Заяадэлгэр А. Боловсролын эдийн засаг. – УБ.: Мөнхийн үсэг, 2011. – 873 х. “Боловсролын эдийн засаг” номын гол зорилго нь боловсролын эдийн засаг болон хөгжлийн онолын суурь ойлголт, ахисан төвшин, эмпирикийг судлах ба боловсролын эдийн засгийн янз бүрийн үзэл баримтлалийг багтаажээ. Тус ном нь эдийн засаг, төрийн бодлого, хөгжлийн ухаан, хэрэглээний математик, боловсрол судлалын чиглэлээр суралцаж буй оюутан, судлаач, бодлого боловсруулагчид, боловсролын үйлдвэрлэлийг удирдан төлөвлөж, зохион байгуулж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж буй сургуулийн удирдлага, багш нар, эцэг эх, асран хамгаалагчид, өөрийгөө боловсролтой гэж үзэж буй хүн бүхэнд зориулагдана. 65.497 З-33 /НХШУН унш-15ш/ Т-14927-14931


Намжил Д. Төрийн санхүү. – УБ.: МУИС, 2011. – 223 х. “Төрийн санхүү” хэмээх энэ номыг их, дээд сургуулийн магистр, аспирант, санхүү болон төрийн санхүүгийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд болон санхүүч нарт зориулагдажээ. 65.261 Н-25 /НХШУН унш-95ш/ Б-21080-21084 Перкинс Жон. Эдийн засгийн хөлсний алуурчны наминчлал /Орч. А. Чингүн. – 307 х. “Эдийн засгийн хөлсний алуурчин” гэдэг нь дэлхийн улс орнуудаас олон их наяд долларыг хууран авдаг өндөр цалинтай, мэргэжлийн хүмүүс юм. Тэд Дэлхийн банк, Америкийн нэгдсэн улсын Олон улсын агентлаг болон олон улсын “тусламж” үзүүлдэг бусад байгууллагаас тусгаар орнуудад олгосон хөрөнгийг том корпорациудын данс болон дэлхийн байгалийн нөөцийг хянаж байдаг хэдхэн гэр бүлийн халаасанд оруулдаг. Эдийн засгийн хөлсний алуурчин нь өөрийн тавьсан зорилгодоо хүрэхийн тулд санхүүгийн худал мэдээлэл, булхиатай сонгууль, авилга, айлган сүрдүүлэлт, секс, аллага зэрэг аргуудыг хэргэлдэг байна. Зохиогч энэхүү номдоо тухайн үеийн түүхийг бодит үнэнд тулгуурлан тэдний ажил, амьдралыг жишээ баримттай, маш сонирхолтой хэлбэрээр бичжээ. Мөн Жон Перкинсын товч намтар орсон болно. 65.02 П-26 /НХШУН унш-7ш/ Б-21116-21118 Стегер У, Недопил К. Хямралыг даван туулах нь: ТУЗ-үүдэд зориулсан гарын авлага: ТУЗ-ийн хяналт, Эрсдэлийн удирдлага, Хямралын эсрэг тэмцэх , Стратеги , Тогтвортой байдал. – Вашингтон.: Олон Улсын Санхүүгийн Корпораци, 2010. – 85 х. Энэхүү гарын авлагад ТУЗ болон түүний бие даасан гишүүдийн зүгээс авч болох хямралын хариу арга хэмжээг тусгасан бөгөөд шинэ тутам хөгжиж буй зах зээлтэй улс орнуудын компаниуд дээр голлон анхааржээ. Энэ шинэ тутам хөгжиж буй зах зээлийн компаниуд,


тэдгээрийн ТУЗ-өөс хямралын эсрэг бэлэн байдлаа сайжруулах, саяхан болж өнгөрсөн санхүүгийн бужигнаанаас сэргэж гарах, илүү тогтвортой, өрсөлдөх чадвартай бизнес болж хөгжихөд нь дэмжлэг болох хэрэгсэл юм. Ийнхүү сайжирсан компаниудын ирээдүйд тохиолдох аливаа хямралын үр нөлөөг даах чадвар нь бэхжиж чадна хэмээн ОУСК найддаг байна. 65.290-2 С-67 /НХШУН унш-3ш/ Т-14939-14940 Эрдэнэбилэг С. Forex basic: Дэлхийн мөнгөний өгөөж: Сурах бичиг-1 /Хян. Ц. Нямцэрэн. – УБ.: Шидэт өнгө, 2009. – 128 х. Тус гарын авлагад дэлхийн мөнгөний өрсөлдөөний онол, практикийн талаар та бүхэнд зориулан гаргаж байна. Уг өрсөлдөөнд нас, хүйс, бие махбодь ямар байх нь ер хамаагүй. Үүнийг арван жилийн хүүхдээс эхлээд тэтгэвэрийн хүн ч хийж чадна. Харин та зөн совин бодол санаа, мэдрэмжиндээ итгэлтэй байгаа бол дэлхийн мөнгө таныг хүлээж байна. Хэн хүссэн нь дэлхийн мөнгөний өгөөжийг хүртэнэ. Дэлхийн мөнгөний арилжааны дараах шатны гарын авлага таны гар дээр удахгүй очиж, их, дээд сургуулийн оюутан залуусын сурах бичиг нь болж өгнө. 65.26/0/ Э-73 /НХШУН унш-7ш/ Б-21167-21169 УЛС ТӨР СУДЛАЛ Баабар ингэж өгүүлэв: Цуврал номнууд. –УБ.: Мөнхийн үсэг, 2011. Зохиолч, нийтлэлч Баабар /Батбаяр/ 2009-2011 онуудад сонин сэтгүүлүүдэд хэвлүүлсэн өгүүлэл, ярилцлага, нийтлэлүүдээ эмхэтгэн толилуулж байна. Энэхүү өгүүлэлүүд нь “Төрийн үхдэггүй сэхдэггүй баатрууд”, “Зөн билгийн тулаан”, “ Нянгар бол нохойн нэр” гэсэн 3 цуврал номноос бүрдэх ба манай нийгмийг хөндлөнгөөс харахад галзуугийн больниц шиг., зөв явбал энэ хорвоо зөөлөн шүү дээ., эрх чөлөөгөө олсон хүн., тавантолгой., гучаад оны соѐлын хувьсгал., намрын синдром., коллеж ба их сургуулийн ялгаа., зүүний намуудын овоолго., тэвчээр барагдлаа., авилгын сурвалж.,


хийрхэл., төрийн марзганал зэрэг Монголын түүх, нийгэм, улс төр, эдийн засаг, монгол ахуй амьдралын сэдэвтэй өгүүлэл нийтлэлүүд оржээ. 66.1/1/ Б-10 /НХШУН унш-3ш/ Төрийн үхдэггүй сэхдэггүй баатрууд. -287х. Б-21107-21108 Зөн билгийн тулаан. -294х. Б-21109-21110 Нянгар бол нохойн нэр. -221х. Б-21111-21112 БОЛОВСРОЛ СУДЛАЛ Багш нарт зориулсан гарын авлага: Цуврал 1-4 дэвтэр. –УБ.: 20092010. Тогтвортой хөгжилд хүрэхэд нийгэм, эдийн засаг, байгаль орчны бүхий л салбар хөжглийн цогц бодлогыг баримтлах ѐстой. Үүнээс боловсролын салбар нь тогтвортой хөгжлийг бий болгоход хамгийн их хувь нэмрээ оруулах салбар бөгөөд 2004 оноос “Тогтвортой хөгжлийн төлөөх боловсрол” төслийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэрхүү төсөл болоод тогтвортой хөгжлийн боловсролын агуулгын хүрээнд ЕБС-ийн багш нарт зориулан хийсэн энэхүү гарын авлагуудын үндсэн дидактик шийдэл нь түүний сургалтын хөтөлбөрийн хэлбэр ажээ. Тодруулбал энэхүү гарын авлагууд нь сургалтын хөтөлбөр байдлаар хийгджээ. 74 ЕБС-ийн “ой” сэдэвт сургалтын хөтөлбөр. -120х. Т-15014 Мэргэжил дээшлүүлэх модульт хөтөлбөр. -174х. Т-15017 ТХБ үзэл санааг хичээлийн киррикюлимд тусган хэрэгжүүлэх нь. – 78х. Т-15016 Бага боловсролын сургалтын хөтөлбөрт ТХБ-ыг тусгах арга зүй. – 126х. Т-15015 Норжхорлоо Н., Отгонсүрэн Л., Оюунцэцэг Н. Шийдвэрлэх нас: 0-6 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан дэлгэрэнгүй гарын авлага. –УБ.: Адмон, 2011. -236х. Бага насны хүүхдэд бидний хандах хандлага өхөөрдөж эрхлүүлэх төдийхнөөр хязгаарлагддаг бөгөөд гэтэл хүүхэд энэ л насандаа насан туршдаа мөрдөх амьдралын хэв маягт суралцаж 5 нас хүрэхэд


аль хэдийн ирээдүйд чухам ямар хүн болох дүр төрх нь бүрэлддэг байна. Тиймээс шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хүүхдээ хэрхэн зөв боловсон өсгөж хүмүүжүүлэх талаар энэ номонд өгүүлнэ. Энэхүү дэлгэрэнгүй гарын авлага ном нь хөлд орох, хэлд орох, ухаан орох, хүн төрх бүрдэх, онцлог хүүхэд, эцэг эхийн харилцаа хүмүүжлийн арга барил гэсэн 6 бүлэгтэй. 74.9 Н-74 /НХШУН унш-3ш/ Т-14970-14972

Содном Н. Монгол улсын университет: Олон харааст түүхэн тэмдэглэл. –УБ.: 2003. -109х. МУИС-ийн ректороор 17 жил ажиллаж, МУИС-тай нэгэн жарныг хамт туулсан буурал түүхийн гэрч болсон, профессор Н.Содном гуай МУИС байгуулагдсан эхний үеэс эхлэн 5-10 жилээр хөгжлийн түүхийн нь холбогдолтой үйл явдлыг баримттайн энэхүү номонд тусгажээ. Мөн түүнчлэн “академич Н.Содном агсаны ажил амьдралын он дараалсан жагсаалт”-ыг хавсаргажээ. 74.58/1/ С-52 Б-21092

Тогтвортой хөгжлийн боловсрол. –УБ.: 2009. -99х. Тогтвортой хөгжилд хүрэхэд нийгэм, эдийн засаг, байгаль орчны бүхий л салбар хөжглийн цогц бодлогыг баримтлах ѐстой. Үүнээс боловсролын салбар нь тогтвортой хөгжлийг бий болгоход хамгийн их хувь нэмрээ оруулах салбар бөгөөд 2004 оноос “Тогтвортой хөгжлийн төлөөх боловсрол” төслийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн билээ. Толилуулан буй энэ номонд тогтвортой хөгжлийн боловсрол дэлхийд болон Монголын боловсролд хэрхэн хэрэгжиж байгаа тухай өгүүлэх болно. 74.04 Т-44 Т-15018


Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг нэгж хичээлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж буй туршлага: Цуврал 1-11. –УБ.: 2010. ТХБ /Тогтвортой хөгжлийн боловсрол/-ын үзэл санааг сургалтанд нэвтрүүлж, багш хичээлээ заахдаа хэрхэн тусгах, юу хийх, улмаар сургууль, хамт олон, орон нутгийн түвшинд хэрхэн хамтран ажиллах талаар тодорхой харуулахын тулд “Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг нэгж хичээлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж буй туршлага” хэмээх цуврал товхимолуудыг “Байгаль орчны мэдээлэл, сурталчилгаа ба боловсрол” төслийн хүрээнд боловсруулан ЕБС-ийн сурагч, багш нарт хүртээл болгож байна. 74 Туршлага-1. “Ус” сэдэв. -80х. Т-15019 Туршлага-2. “Манай нутгийн мод” сэдэв. -96х. Т-15020 Туршлага-3. “Усны зохистой хэрэглээ” сэдэв. -126х. Т-15021 Туршлага-4. “Аюулгүй орчин” сэдэв. -126х. Т-15022 Туршлага-5. “Байгалийн баялаг ба хаягдал материалыг ашиглах нь” сэдэв.-130х. Т-15023 Туршлага-6. “Ой” сэдэв. -170х. Т-15024 Туршлага-7. “Агаарын бохирдол” сэдэв. -182х. Т-15025 Туршлага-8. “Хоггүй, эрүүл, цэвэр орчин” сэдэв. -174х. Т-15026 Туршлага-9. “Эрдэнэ зуу” сэдэв. -102х. Т-15027 Туршлага-10. “Ногоон орчин” сэдэв. -90х. Т-15028 Туршлага-11. “Эрчим хүч” сэдэв. -146х. Т-15029 БИЕИЙН ТАМИРЫН ДАСГАЛ Грайм Л. 15 минут хөнгөн иог /Орч.Н.Баянжаргал. – УБ.: Монсудар, 2011. -127х. Уян налархай, өв тэгш биеийн галбиртай болгож, эрч хүчээр сэлбэн, амьдралын элдэв бэрхшээлийг хялбархан туулахад уншигч таньд энэ номын дасгал бүр туслах болно. Та хөнгөн иогоор хичээллэхэд өдөрт ердөө л 15 минут зарцуулахад хангалттай. Номыг дагалдах DVD-нд сэрж гэрэлтэх, сунгаж чангалах, бие махбодийг үдэш орой эрчмээр сэлбэх, алжаал тайлах дасгал бүрийг бичлэгээр оруулж өгсөн ажээ. 75.6 Г-75 /БШУН унш-7ш/ Т-14964-14966


Пагано Ж. 15 минут бүтэн биеийн дасгал /Орч.Н.Ганхуяг. –УБ.: Монсудар, 2011. -127х. Энэхүү номонд зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах болон эрч хүч нэмэгдүүлэх бүтэн биеийн хамгийн үр ашигтай дасгалуудыг багтаажээ. Уншигч та номонд байгаа алхах, бөмбөгтэй, дэвхрэх, товших, үсрэх, зогсолтгүй хөдлөх, дасгалуудыг нарийвчлан судалж, өөрөө юу юу хийх ѐстойгоо мэдэж авахаас гадна номыг дагалдах DVD-г үзэж дасгалаа хэрхэн зөв хийхэд суралцах ажээ. 75.6 П-12 /БШУН унш-7ш/ Т-14967-14969 ЭКО АЯЛАЛ Төрмөнх Г., Мөнхдолгор Б., Бямбасүрэн Х. Эх байгаль эртний Ховд. –Ховд.: 2011. -133х. Уншигч та энэ номноос Ховд аймгийн байгаль, газарзүй, эцэг дээдсийн өв соѐл, өнөөгийн хандлагын тухай мэдэж авахаас гадна тус аймгийн нутагт зохион байгуулсан “Ховдын сайхан байгаль” хэмээх эко аялалын аян замын тэмдэглэлтэй танилцаж, Ховд аймгийн нутгаар бүхэлд нь тойрон аялах болно. 75.81 Т-59 Т-15030-15032 НОМЫН САН СУДЛАЛ Монгол улсын үндэсний номын сан - 90 жил: Эрдэм шинжилгээний хурлын илтгэл /Эмх. Д.Энхтунгалаг, С.Цэндаюуш. –УБ.: Соѐмбопринтинг, 2011. -132х. 2011 онд Монгол улсын үндэсний номын сан байгуулагдсаны 90 жилийн ой болж өнгөрсөн бөгөөд Монгол улсын үндэсний номын сангаас 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх олон арга хэмжээг зохион байгуулсан билээ. Тэрхүү арга хэмжээний нэг болох эрдэм шинжилгээний хурал дээр тавьсан илтгэлүүдийг эмхэтгэн толилуулж байна. Энэ эрдэм шинжилгээний хурал дээр Монгол улсын үндэсний номын сангийн байгуулагдсан түүх, түүний өөрчлөлт, ном бүрдүүлэлт, уламжлалт ном зүй, ирээдүйн хөгжил, мөн монголын номын сангийн салбарын өнгөрсөн, одоо, ирээдүй, номын сангийн


автоматжуулалтын үйл явц, хувийн их дээд сургуулийн номын сангийн тухай илтгэлүүдийг авч хэлэлцжээ. 78.842 М-69 Б-21147 ХЭЛ ШИНЖЛЭЛ Англи-монгол, монгол-англи өврийн толь бичиг. –УБ.: Монсудар, 2008. -863х. Oxford, Монсудар хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлсэн энэхүү бага хэмжээний өврийн толь нь англи хэл судлаач оюутан залуус, аянчин жуулчин, ажил хэрэгч хүмүүст зориулагдсан ба уг толь бичигт мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн орчуулгаас гадна өдөр тутмын ярианы хэллэг, жин хэмжүүр, тэмдэглэлт өдрүүд, газар орны нэр зэрэг нэмэлт мэдээллийг оруулж өгчээ. 81.2Анг-4 А-61 /БШУН унш-10, НХШУН унш-10, Гад.ф-5ш/ Б-21096-21100 Заяабаатар Д. XIII-XYI зууны монгол бичгийн дурсгалын авиазүй, үгзүйн тогтолцоо /Ред. Ц.Шагдарсүрэн. –УБ:. 2011. -206х. Энэхүү нэг сэдэвт зохиолд монгол хэл шинжлэлд Preclassical Mongolian monuments буюу сонгодог бичгийн өмнөх үеийн дурсгал хэмээн нэрлэж заншсан XIII-XYI зууны үеийн монгол бичгийн дурсгалд тулгуурлаж, тэдгээрийн хэлний онцлог шинжийг тодруулан гаргажээ. 81.2М-2 З-33

/НХШУН унш-3ш/

Т-14959-14960

АМАН ЗОХИОЛ СУДЛАЛ Ерөөл магтаал /Эмх. Д.Хорлоо. –УБ.: Софекс, 2011. 132х. Ерөөлийг билэг дэмбэрэлийн үгс, ерөөл гэж ангилж үздэг ба магтаал гэдэг нь тусгай дүрслэгдэхүүний сайн сайхан шинжийг тоочин дүрсэлж бахархан сайшаах утгыг илэрхийдсэн шүлгийг хэлдэг ажээ. Магтаал нь


зан үйлийн, уул усны, аж байдлын гэж ангилагддаг ба энэ номонд шүтээн уул усны магтаал мөн зарим олдоц ховордсон гэр, таван хошуу мал, хурим, тогоо нэрэх, үтрэм, насны найр, хүүхдийн ойн холбогдолтой ерөөлүүдийг эмхэтгэн оруулжээ. 82.3/1/-6 Е-70 /НХШУН унш-3ш/ Б-21131-21132 Чүлтэмсүрэн Р. Монгол аман билиг: Судлал шинжлэл, тэмдэглэл, нийтлэл. –УБ.: 2011. -404х. Профессор Р.Чүлтэмсүрэн энэ номондоо монгол аман ба бичгийн зохиолын харьцааны асуудал, харьцуулсан аман зохиол судлал, монгол аман зохиол, үлгэр тууль, монгол ардын дуу, зан үйлийн шүтэлцээ, монгол аман зохиолын төрөл зүйл, Д.Дашдорж, Х.Сампилдэндэв нарын ардын билигзүйчдийн тухай сэдвээр өмнө бичсэн өгүүлэл, нийтлэл, судалгааны материалуудыг эмхэтгэн оруулсан ба аман зохиол судлаач нийт уншигчдад толилуулж байна. 82.3/1/ Ч-89 /НХШУН унш-3ш/ Т-14935-14936 УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ Баатархүү Ц. Зөв ярих ухаан: Илтгэх ур чадварын онол, практик /Ред. Д. Баяндалай, Ж. Мөнхжаргал. – УБ.: Битпресс, 2011. – 280 х. Энэ номонд “реторик” буюу зөв ярих ухааны салбарын онолын цогц ойлголтыг цэгцтэй хүргэхээр та бүхний мэргэн оюунд хүргэж байна. Энэ ном нь зөв сайхан ярихад суралцах онол аргазүй, илтгэгчийн эзэмшвэл зохих мэдлэг, ур чадвар, харилцагч сонсогчоо таних тухай, илтгэл ярианы төрөл, түүний бүтэц зохион байгуулалт, яриагаа олон нийтэд чөлөөтэй хүргэх хэв маяг, загварын тухай өгүүлнэ. 83.7 Б-11 Т-15033-15037


Достоевская А.Г. Дурсамж: Феодор Михайлович Достоевскийн тухай гэрийнх нь дурсамж /Орч. Ш. Одонтөр. УБ.: Мөнхийн үсэг, 2011. - 394 х. 83.3-8 Д-56 /НХШУН унш-3ш/ Б-21111-21112

Петрова М.П. Нүүдэлчний уран зохиолыг шинжлэхүй: Судлагааны өгүүллүүд /Ред. Д. Галтбаатар. – УБ.: Жиком Пресс, 2011. – 198 х. Мария Петровагийн “Нүүдэлчний уран зохиолыг шинжлэхүй” нэрт эрдэм шинжилгээ, судалгааны томоохон номын эхийг эрхэм уншигч танд толилуулж байна. 83.3/1/ П-30 /НХШУН унш-7ш/ Б-21122-21124

УРАН ЗОХИОЛ Азимов А. Хөмрөг ба эзэнт гүрэн /Орч. Ч. Батсайхан, Ред. Ё. Гэрэлчулуун. – УБ.: Мөнхийн үсэг, 2011. – 374 х. Айзек Азимовын уран зөгнөлт цуврал болох Хөмрөг бүтээлийн нэгдүгээр боть монгол хэлээр хэвлэгдэн уншигчдын хүртээл болсон билээ. Нийтдээ 7 ботиос бүрдсэн Хөмрөг цувралын боть дахь “Хөмрөг ба эзэнт гүрэн “ зохиол таны гар дээр очиж байна. Цаашид цуврал 3,4,5,6,7 дугаар цуврал үргэлжлэл зохиолуудыг уншигчдадаа хүргэх болно. 84/2/-445 А-35

/НХШУН унш-3ш/

Б-21085-21086


32 модон хүний үлгэр: Хаан сургаал: Цоморлиг 3 /Монгол бич буулга Б. Хишигсүх. – УБ.: Мөнхийн үсэг, 2011. – 206 х. Эртний монголын уран зохиолын энэхүү бүтээл нь уншигч, судлаачдын сэтгэлийг ихэд татсаар ирсэн “32 модон хүний үлгэр-ийг хуучин монгол бичгээс өнөө үеийн монгол хэлнээ буулгаж нийт уншигчдадаа болон оюутан, залуустаа зориулж байна. 84/1/2 Г-80 /НХШУН унш-7ш/ Б-21125-21127 Ларни М. Асуух нурууны бариач буюу аргагүйн эрхэнд луйварчин /Орос хэл орч. Ц. Мөнхжаргал, Ред. С. Жамбалдорж. – УБ.: Нэпко, 2011. – 369 х. Финландын нэрт зохиолч, сэтгүүлч М. Ларнийн энэхүү роман нь америк маягийн амьдрал гэгчийг тал бүрээс нь маш хурц дайчин шогоор гаргаж, “баян, тансаг, чөлөөт гүрэн” гэдэг тэр баг халхавчийн цаана хүний мөн чанарыг алдагдуулж нийгмийн хог шаар болгох чухам ямар дарангуйлал, доромжлол бүхий нийгэм байгааг шог хэтрүүллийн аргаар яруу сайхнаар дүрслэжээ. 84/4/-7 Л-24 /НХШУН унш-3ш/ Б-21103-21104 Лхагвасүрэн Б. Түүвэр зохиолууд: 1-3 дэвтэр. –УБ.: 2011. Нэрт зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн 3 дэвтэр түүвэр зохиолуудыг уран зохиол сонирхогч нийт уншигчиддаа толилуулж байна. “Уянгын тойрог” хэмээх 1-р дэвтэрт “Уянгын тойрог” “Ангир уураг” гэсэн 2 бүлэгт хуваасан шүлгүүд., “Гашуун өвс” хэмээх 2-р дэвтэрт шүлэг, “Тоглоом буюу үхлийн Рапсоди”, “Хэлтгий Нанзад”, “Домбон ѐотон”, “Үр могой” зэрэг дуулиуд., “Цэцгийн манан” хэмээх 3-р дэвтэрт “Хүйтэн сэнтий”, “Гэгээн тамлан”, “Улаан тэргэл сар”, “Тамгагүй төр”, “Атга нөж”, “Хоосон зүүд”, “Сарны цагаан цус” зэрэг жүжгийн зохиолууд нь тус тус оржээ. 84/1/2-5 Л-87


1-р дэвтэр: Уянгын тойрог. -228х. 2-р дэвтэр: Гашуун өвс. -176х. 3-р дэвтэр: Цэцгийн манан. -264х.

Б-21136-21138 Б-21139-21141 Б-21142-21144

Мэйер С. Хиртэлт /Орч. М. Гарамханд,.З. Тэмүүжин ба бус, Ред. Ц. Батбаатар, О. Гомбожав ба бус. – УБ.: Монсудар, 2007. – 648 х. АНУ-ын зохиолч Стефени Мэйер бол цус сорогчийн сэдвээр бичдэг дэлхийн хамгийн алдартай зохиолч юм. Энэхүү цус сорогчийн хайрын тухай цувралын гурав дахь нь болох “Хиртэлт” ном нь уншигч та нарт таалагдах нь гарцаагүй ээ. 84/7/-44 М-94

/НХШУН унш-7ш/

Б-21119-21121

Орос найргийн гэгээ /Орч. С. Баясгалан. – УБ.: 2011. – 69 х. Энэхүү номонд нь Оросын уран зохиолын алтан сан хөмрөгөнд хориотой байсан яруу найргийн бурхадын шүлэг найраглалыг уншигч олондоо өргөн барьж байна. 84/2Орос/-5 О-46 /НХШУН унш-10ш/ Т-14952-14956

Памук О. Хар судар /Орч. Ц. Гомбосүрэн. – УБ.: Нэпко, 2011. – 477 х. Туркийн зохиолч О.Памук 1952 оны 6-р сарын 7нд Станбулд төрсөн. Тэр бүтээлүүдээрээ утга зохиолын хэд хэдэн шагнал авсны дотор “Хар судар” роман нь 2006 онд Нобелийн шагнал хүртснээрээ Туркийн анхны шагналыг авсан түүхтэй. Памукийн зохиол дэлхийн 50 гаруй хэлээр 7 сая гаруй хувиар хэвлэгдэж улсынхаа хамгийн их гүйлгээтэй номын зохиолч гэдэг алдрыг хүртжээ. 84/5Ту/-44 П-15

/НХШУН унш-3ш/

Б-21101-21102


Cартр Жан Поль. Огиудас: Роман /Орч. Б. Баттогтох. – УБ.: Хөх судар принтинг, 2010. – 296 х. 84/4Франц/-44 С-36 /НХШУН унш-3ш/

Б-21170-21171

СОЁЛ УРЛАГ СУДЛАЛ Доржсүрэн Ё. Монголын соѐлын түүх /Эмх. Д. Баярсайхан. – Адмон, 2011. – 225 х. 20-р зууны Монголын нийгэм, соѐлын томоохон зүтгэлтэн Ё. Доржсүрэнгийн монголын соѐл, урлагийн талаар бичиж, туурвиж байсан бүтээлүүдийг түүний хүү Д. Баярсайхан эмхтгэн гаргажээ. Энэ бүтээлд нь олон баримт сэлт, үүх түүхтэй холбоотой үйл явдлуудын товчоо, уран бүтээлийн эх зохиол, цомог, уран бүтээлчдийн намтартай холбоотой тэмдэглэлүүд тухайн цагийн соѐл, уран сайхны үйл явдлыг бичсэн чухал үнэтэй зүйл болж чаджээ. 85/1/ Д-54 /НХШУН унш-7ш/ Т-14932-14934 Мартагдашгүй он жил: Түүхэн тэмдэглэл, дурсамж, ярианы эмхтгэл /Эмх. Д. Сандаг. -УБ.: Соѐмбо принтинг, 2011. – 126 х. Монгол улсад танхимын сургалтаар мэргэшсэн ятгач бэлтгэж эхлэсний 50 жил энэ жил тохиож байна. Энэ номонд монгол ятгын анхны мэргэжлийн багш Ким Зон Ам, түүний мэргэшүүлсэн анхны арван зургаан ятгачид, үе үеийн багш нар, ятгачид, шавь нарын намтар, сонирхолтой дурсамж, ятгын мэргэжлээр төгсөгчдийн бүрэн жагсаалт, ятгын талаарх эрдэм шинжилгээ, боловсролын ажлын мэдээлэл, сонин сайхан гэрэл зургын цомогуудтай нь танилцах боломжтой. Тус бүтээл нь орчин цагийн


хөгжмийн урлагийн нэг хэсэг ятгын урлагийн хөгжил, үүх, түүхийг судлан шинжилдэг, анхааран үздэг хэн бүхэнд гарын авлага болж өгнө. 85.315.3г М-27 /НХШУН унш-3ш/ Т-14937-14938

Ховдын цэнхэр хязгаарын билэг авъяастанууд /Хян. Т. Баасансүрэн. – УБ.: ЗГХҮ, 2011. – 185 х. Ховд аймгийн 80 жилийн ойд зориулан бүтээсэн энэ эмхтгэлдээ Ховдчууд дундаас төрөн гарч алдар суугаа улс, үндэстэн төдийгүй дэлхийн тавцанд мандуулсан ардын язгуур урлагийн авъяас билэгтнүүд болон Монгол Улсын Ардын жүжигчид, Төрийн шагналтнууд, урлагийн гавьяат зүтгэлтнүүд, соѐлын гавъяат зүтгэлтэн, гавъяат хүжигчид, 1950 онд Ховд аймгийн ХДТ-ыг анх байгуулахад ажиллаж байсан багш нар, Ховд нутагт алдаршин тархсан дуунууд зэргийг багтаан оруулж өгсөн нь залуу хойч үеийнхэнд үлгэр дууриал өгч цаашид ихийг хийж бүтээхэд үнэтэй хувь нэмэр болж өгөх байх аа. 85г Х-40 Б-21088

Хөгжим хүүхдийн ном: Дэлхийн хамгийн гайхамшигтай хөгжим болон уран бүтээлчдийн тухай /Орч. Н. Ганхуяг, Ч. Батгэрэл. – УБ.: Монсудар, 2011. – 142 х. Энэхүү номонд дэлхийн өнцөг булан бүрт үүсэн хөгжсөн гайхамшигт хөгжим, тэдгээрийн хэв маяг, алдарт хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн амьдрал, уран бүтээл болоод хөгжмийн зэмсгүүдийг хэрхэн тоглох талаар мэдэж аваарай. Мөн СД –ний хамт. 85.318 Х-54 /НХШУН унш-3ш/ Т-14975-14977


ШАШИН СУДЛАЛ Амьдралын хүлээснээс ангижрахуй: Тогмар ложон: Агнистын гэгээ цуврал-1: 2 дахь хэвлэл /Төвд хэл Орч. П. Бадрал, Ред. Д. Батбаяр. – УБ.: Нэпко, 2011. – 231 х. Бурханы шашны хөлгөн судруудад дүрст ертөнцийн дээд төвшин, оюун гэгээрлийн оргил орныг Агниста гэж нэрийдсэн байдаг. Бурхан багш төгс жаргалант дүрээрээ заларч байдаг энэ оргил диваажингийн гэгээ тоост замиланд гийх ерөөлт учиг шалгаж, Агнистын гэгээ цувралуудаа гаргаж байна. Эдгээр цувралуудад Буддизмын эрт, эдүгээ үеийн сонгодог зохиолуудыг сорчлон нийтэлжээ. 86.35 А-57 /НХШУН унш-3ш/ Б-21151-21152 Билгүүн ухааны шастир: Адиша богдын сургаал, Ошо багшийн тайлбар: Цуврал -Y /Анг. хэл Орч. П. Бадрал, Ред. Д. Батбаяр. – УБ.: Нэпко, 2011. – 195 х. 86.3 Б-48 /НХШУН унш-3ш/ Б-21159-21160

Лхагважав С. Монгол туургатны бөөгийн арга ухаан. –УБ.: Тоонотпринт, 2011. -228х. Монгол бөө мөргөлийн талаар олон улс орны болон монголын эрдэмтэн мэргэд, бөө судлаач нарын ном товхимолууд монголд ихээхэн хэвлэгдэн гарч байгаа билээ. Түүний нэг болох энэхүү номонд гэрийн уламжлалт бөө мөргөлийн талаарх оношлол, аргачлалууд болох монголын бөө мөргөлийн арга ухаан, халх бөө, бөө хүний чанар, онгод, газар лусын савдаг, бөөгийн арга ухаан дахь мэргэ төлөг, буян хишиг, даллага, монгол зурхай, бөө ба сүсэгтэн хүний шинж чанар, гараг ертөнцийн зохилдлого, шашны үзэл сурталын тухай дэлгэрэнгүй өгүүлнэ. 86.3 Л-87 /НХШУН унш-3ш/ Т-14981-14982


Монгол Ганжуур: Дандарын аймаг /Монгол бич хөр. Г. Буяндэлгэр, П. Хангал ба бус, Хян. Г. Диваасамбуу. – УБ.: Мөнхийн үсэг, 2011. – 659 х. Монголчуудын хэл бичгийн их өв болсон Ганжуур, Данжуурын эхний ботиудыг та бүхэнд толилуулж байна. Ганжуур, Данжуур нь хэдийгээр бурхан шашны ном боловч утга агуулга нь шинжлэх ухааны болон орчлон ертөнцийн хамаг зүйлсийн утга учрыг тодорхой эмх цэгцтэйгээр бүрдүүлэн цогцлоосон агуу их нэвтэрхий толь юм. Энэхүү монгол Ганжуур, Данжуур номыг хөрвүүлэхдээ олон тооны зарим нөхцөлийг орчин цагийн монгол хэлтэй уялдуулсанаас өөр засвар хийгээгүй үндсэн монгол эхийн үг хэллэгийг хэвээр нь буулгаж монгол эхийн хуудасны дугаарыг соѐмбо үсгээр тэмдэглэсэн байна. 86.3 М-69 Т-14983-14985 Монгол Данжуур: Дандарын тайлбар: 1-8 боть. – УБ.: Мөнхийн үсэг, 2011. 86.3 М-69 1-р боть. – 642 х. Т-14986-14988 2-р боть.- 260 х. Т-14989-14991 3-р боть. - 344 х. Т-14992-14994 4-р боть. – 440 х. Т-14995-14997 5-р боть. – 612 х. Т-14998-15000 6-р боть. – 490 х. Т-15001-15003 7-р боть. – 458 х. Т-15004-15006 8-р боть. – 648 х. Т-15007-15009

Мял богдын гэгээрсэн түүх: Цуврал- IY /Төвд хэл Орч. П. Бадрал, Ред. Д. Батбаяр. – УБ.: Нэпко, 2011. – 248 х. 86.35 М-98 /НХШУН унш-3ш/ Б-21157-21158


Өдөр тутмын ариусгал: Судар, тарнийн дээжис: Цуврал-II /Төвд хэл Орч. П. Бадрал, Ред. Д. Батбаяр. – УБ.: Нэпко, 2011. – 217 х. 86.35 Ө-71 /НХШУН унш-3/ Б-21153-21154

Тантрын дуудлага: Сарахагийн хаан дуулал Ошо багшийн тайлбар: Цуврал-YIII /Англ хэл Орч. П. Бадрал, Ред. Д. Батбаяр. – УБ.: Нэпко, 2011. – 228 х. 86.35 Т-23 /НХШУН унш-3ш/ Б-21165-21166

Ухаарал бясалгал гэгээрэл: Их хөлгөний алдарт сургаал Бодичаръяаватарагийн тайлбар: Цуврал-YII /Төвд хэл Орч. П. Бадрал, Ред. Д. Батбаяр. – УБ.: Нэпко, 2011. – 361 х. 86.35 У-60 /НХШУН унш-3ш/ Б-21163-21164

Үлэмжийн чанар: Цуврал- III /Эмх. П. Бадрал, – УБ.: Нэпко, 2011. – 282 х. 86.35 Ү-80 /НХШУН унш-3ш/ Б-21155-21156 Чанадын чанадад: Дилова хутагтын дуулал, Ошо багшийн тайлбар: Цуврал -YI /Англ хэл Орч. П. Бадрал, Ред. Д. Батбаяр. – УБ.: Нэпко, 2011. – 240 х. 86.35 Ч-19 /НХШУН унш-3ш/ Б-21161-21162


ЁС ЗҮЙ Бие, гэр, төрөө засах эрдэм: Ёс зүйн унших бичиг /Эмх. А.Шагдар. –УБ.: 2011. -274х. Хүн төрлөхтөний ѐс зүйн сэтгэлгээний түүхэнд монголын болон дорно дахины уламжлалт ѐс зүй өндөр байр суурь эзэлдэг билээ. Ёс зүйн ухаалаг, зөв амьдралын үндэс бүтээгч амин эд эс ажээ. Энэ номонд хувь хүн та бие, гэр, төрөө хэрхэн засах ѐс зүйн талаар ардын аман зохиол, үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, шаштир, сургаалд тусгасан тухай өгүүлнэ. 87.774 Б-46 /НХШУН унш-3ш/ Б-21145-21146 Молор-эрдэнэ С. Ар монголд “орчин үе” үгүйлэгдэнэ. – УБ.: Монсудар, 2011. -190х. Хоцрогдолоо ардаа орхиж шинийг хүлээн авч шинэчлэгдэхийг “орчин үе” гэдэг. Энэхүү номонд хэрхэн орчин үеийн болцгоох вэ гэсэн соѐн гэгээрлийн асуудлуудыг ар монголын асуудал, иргэний нийгэм биш, моралийн дутагдал, далд ухамсар биш, хүйсүүдийн ялгаа, соѐн гэгээрлийн хэрэгцээ, нэн шинэ түүхийн боломж гэсэн бүлгүүдэд хуваан авч үзсэн ба модерн бодол, мэдлэг боловсрол яагаад ирээгүйн шалтгаануудыг хайж түүнд хариулт өгөх зорилготойгоор зохиогч С.Молор-эрдэнэ энэхүү сэдвүүдийг сонгожээ. 87.3/1/ М-68 /НХШУН унш-7ш/ Б-21113-21114 СЭТГЭЛ СУДЛАЛ Ридлер Б. Гэр бүл, эргэн тойрныхонтойгоо зөв харилцаж, хамтран ажиллах арга ухаан /Орч. Ч.Алтангэрэл. –УБ.: Соѐмбопринтинг, 2012. -170х. 1 000 000 гаруй хүний хувийн туршлага болох таны амьдралыг хэрхэн аз жаргалтай болгохын нууцуудад уншигч та нэвтрэн орсноор өөрөө өөрөөрөө байх шинэ эрх чөлөө, өөртөө итгэлтэй байх 12 шатлал, зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх урлаг, өөрийн хайр


сэтгэлээ хэрхэн олох, харилцан бие биеэ хүндэтгэсэн хайр дурлал, ойртон дотносох зам дахь саадыг гэтлэн давах, амьдралаараа хэрхэн баясан цэнгэх аргад суралцах болно. Хамгийн чухал нь та энэ ертөнц дээр хүмүүстэй хамтран амьдрахдаа тайван, сэтгэл хангалуун байж, ганцаардлын зовлонг эдлэхгүй байх болно. 88.3 Р-49 /НХШУН унш-7ш/ Б-21128-21130 Юнг К.Г. Бэлгэдэлт амьдрал /Орч. А.Энхбаатар. –УБ.: Монсудар, 2011. -392х. Дэлхий дахинаа Швейцарийн алдар цууг мандуулсан эрхэм бол сэтгэл судлаач, сэтгэл зүйч, далд судлалын онолч, аналитик сэтгэл судлалыг үндэслэгч Карл Густав Юнг юм. Түүний нээлтүүд гүн ухаан, соѐл, шашин, домог судлал, гоо зүй зэрэг салбарын орчин үеийн судалгаа шинжилгээнд чухал нөлөө үзүүлжээ. Юнгийн энэ номонд “Тавистокийн лекцүүд”/1935/, “Зүүдний тайлал” /1961/, “Бэлгэдэлт амьдрал”, “Мандал дахь символизм”, “Өрнө дорно дахины сэтгэлгээний ялгаа” бүтээлүүд оржээ. 88.6 Ю-50 /НХШУН унш-3ш/ Б-21133-21135

ОНЧ МЭРГЭН ҮГС Оюуны мэлмий нээх онч мэргэн үгс /Эмх. Д.Хорлоо. –УБ.: Шинэ өнгө, 2010. -64х. Онч мэргэн үгс нь өвөг дээдсүүд хойч үедээ амьдралын туршлагаас олж авсан ертөнцийн танин мэдэхүйн ухагдахууныг ойлгуулах гол хэрэгсэл болдог билээ. Толилуулан буй энэхүү бяцхан номонд эрдэм ном, буян- нүгэл болон амьдралын ухаарал- илтгэл бэлэглэх тухай өвгөд дээдсийн хэлж үлдээсэн онч мэргэн үгсийг түүвэрлэн оруулжээ. 94.8 О-63 /НХШУН унш-3ш/ Б-21094-21095


ОРОС ХЭЛ ДЭЭРХ НОМ Баабар. История Монголии: От мирового господства до советского сателлита /Баабар. пер. с. англ. – Казань.: Татар кн. Изд, 2010. – 543 с. Данная книга монгольского автора посвящена предыстории монголов и истории развития Монгольского государства с периода средневековья до наших дней. Монография ориентирована на массового читателя. 63.3/1/ Б-10

/НХШУН унш -3ш/

Б-10163-10164

АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ НОМ Human development report 2010. The real wealth of nations: Pathways to human development. 20th Anniversary edition6 – New York.: UNDP, 2010. – 17 p. The 2010 report continues the tradition of pushing the frontiers of development thinking. For the first time since 1990, the report looks back rigorously at the past several decades and identifies often surprising trends and patterns with important lessons for the future. These varied pathways to human development show that there is no single formula for sustainable progress-and that impressive long-term gains can and have been achieved even without consistent economic growth. 60.56 H-91 13115-13117

Baabar. From world power to soviet satellite: History of Mongolia /Edited by. C. Kaplonski. – Mongolia.: Nepko, 1999. – 448 p. Baabar’s history of Mongolia is a unique history book. It is the first history of Mongolia available in English to draw upon both academic scholarship and archival data that only became available with the collapse of the socialist regime in 1990. In doing so, it highlights the role of international politics involving Russia the Soviet Union, China and


Japan-in the shaping of Mongolia’s history. Baabar himself feels that the role of China in determining Mongolia’s fate is under-appreciated in western scholarship. 63.3/1/ B-11 13100-13104 Mongolia in world competitiveness 2010. – UB.: IMD, - 211 p. This exclusive study of Mongolia in world competitiveness commissioned by the Mongolian Economic Policy and Competitiveness Research Center has been undertaken by IMD’s competitiveness center. The methodology to assess Mongolia’s competitiveness is the same as that used in the worldwide reputed world competitiveness yearbook, published by IMD since 1989, which is the most comprehensive and well-known study on the competitiveness of nations. The objective of this study is to show how Mongolia compares to a selection of 14 WCY countries in the various facets of world competitiveness. The WCC methodology uses more that 300 criteria, both hard statistics and opinion survey data, to analyze Mongolia’s performance. These criteria have been grouped into four different competitiveness factors to better understand the breakdown of world competitiveness: economic performance, Government efficiency, business efficiency and infrastructure. Finally, a profile of the competitiveness of Mongolia was established to describe the main characteristics, strengths and weaknesses of the economy. 65.9/1/ M-81 13118


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.