Курсын ажил 2015
Ажилгүйдэл Ажилгүйдэл (Англи: Unemployment; Орос: раБезботица) гэдэг нь ажилгүй байх явдал юм. Ажилгүй байснаас өөрийн хэрэгцээт зүйлсээ авахад хэцүү, эсвэл боломжгүй болдог ба үүнээс болж сэтгэл санааны хямралд орж, эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлж болно. Ажилгүй хүн гэдэгт албан ёсоор хийсэн ажилгүй боловч ажил идэвхтэй хайж байгаа хүнийг хэлэх бөгөөд ажил хайхгүйгээр сууж байгаа хүнийг албан ёсны ажилгүй хүний тоонд оруулдаггүй. Ажилгүйдэл бий болох шалтгаан, ажилгүйдлийн төрөл 1. Эдийн засаг уналт, бууралт, хямралт, өсөлтийн байдлаар хөгждөг учир үйлдвэрлэлийн уналтын үед ажилгүйдэл бий болох бөгөөд ө.х нийт эрэлтийн бууралтаас хамаараад ажилгүйдэл бий болно. 2. Нийт нийлүүлэлтийн бууралтаас хамаараад Хэрэв үйлдвэрлэл уналтын үед байх юм бол хүн ам, үйлдвэр, аж ахуйн газрууд бүтээгдэхүүн ба үйлчилгээг худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээ багасна. Энэ үед удаан эдэлгээтэй барааг худалдан авах явдал багасах бөгөөд үйлдвэр аж ахуйн газруудын хөрөнгө оруулалтын хэмжээ багасч, хуучин тоног төхөөрөмжүүдээр үйлдвэрлэл явуулахыг хичээнэ. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн бодит хэмжээ, түвшин буурч ажилгүйдэл болж эхэлнэ. Энэ ажилгүйдэл эдийн засгийн уналт бууралтын үед зайлшгүй бий болдог байна. Цалингийн тухайн түвшинд хөдөлмөрлөх эрмэлзэлтэй, ажил идэвхтэй эрж хайж байгаа хүнийг ажилгүй хүн гэнэ. Хэсэгчилсэн ажилгүйдэл байж болох ба үүнийг бүрэн ажил эрхлэлт гэдэг. Ажилгүйдлын төрлүүд 1. Түр зуурын ажилгүйдэл. ( завсрын, шилжилтийн, сайн дурын) — Ажлын байр хомсдосноос шинэ ажлын байр хайх үед — Хүмүүс сонирхолтой ажилд шилжих үед — Улирлын шинж чанартай ажил гүйцэтгэж байснаас — Хүмүүс богино хугацааны сургалтанд хамрагдах үед — Зарим пүүс хаагдаж, зарим нь шинээр байгуулагдаж хүмүүс нэгээс нөгөөд шилжих үед шилжилтийн улмаас үүссэн ажилгүйдлийн мэргэжил дадлага нь урьдын адил эрэлт хэрэгцээтэй байгаа учраас ажиллах хүчээ шууд худалдах боломжтой байх ба богино хугацаатай сайн дурын ба түр зуурын шинжтэй байна. ОУХЭЗ-336 Б.Төмөрхуяг
1
Ихэнх хүмүүс ажил солих үед үүсэх түр зуурын ажилгүйдлийг завсрын ажилгүйдэл гэх бөгөөд гэхдээ ажилчид шинэ ажилд ороход тодорхой хугацаа шаарддаг тул түр зуурын ажилгүйдэл үүсдэг байна. Ихэнхдээ өөрсдийн хүсэлтээр ажлаа сольж байгаа хүмүүс хамрагдах учир сайн дурын шинжтэй зүй ёсны ажилгүйдэл байна. 2. Бүтцийн ба албадлагын ажилгүйдэл. Тухайн хүний ажил мэргэжил, амьдралд эрэлтгүй болох эсвэл дадлага чадвар дутах үед гарч байгаа ажилгүйдлийг бүтцийн ба албадлагын ажилгүйдэл гэнэ. Энэ нь дараах хүчин зүйлээс хамаарна. — Хэрэглэгчдийн хэрэгцээ, тоо, чанарын хувьд байнга өөрчлөгдөж байдаг учир — Үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлийн улмаас — Үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх шинэ шинэ бүтээлч нээлтүүд бий болсноос үйлдвэрийн технологийг өөрчлөх шаардлагатай учир. Нийгмийн хөгжил, шинжлэх ухаан технологийн дэвшлийн үр дүнд хэрэглэгчдийн эрэлт, түүний бүтэц, техник технологи байнга өөрчлөгдөж байдаг. Иймд хуучин мэргэжил шаардлагагүй болж шинэ мэргэжлүүд шаардлагатай болдог учир бүтцийн ажилгүйдэл бий болдог байна. 3. Мөчлөгийн ажилгүйдэл. Үйлдвэрлэлийн уналтын үед буюу нийт гарцын бууралтын үед гарч байгаа ажилгүйдлийг мөчлөгийн ажилгүйдэл гэнэ. — Улс орны эдийн засаг хямралд орох — Үйлдвэрлэлийн уналт ба бууралтаас хамаараад — Бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт эрс буурсан учир г.м Бүрэн ажил эрхлэлт — Энэ нь нийгмийн ажиллах хүчийг бүрэн дүүрэн 100% ашиглаж байгаа гэсэн үг биш. — Түр зуурын буюу бүтцийн ажилгүйдэл, хэсэгчилсэн ажилгүйдлийн хэлбэрээр байгаа үед бүрэн ажил эрхлэлттэй байна гэж тооцно. Ажиллах хүч Улс орны ажиллах хүч нь 16-аас дээш насны Хөдөлмөрийн чадвартай ажил эрхлэгчид ба ажилгүйчүүдээс бүрдэнэ. Иймд ажиллах хүчийг эдийн засгийн идэвхтэй хүн ам ч гэж нэрлэдэг. Эдийн засгийн идэвхтэй хүн амд хөдөлмөрийн чадвартай боловч ажил хайдаггүй хүмүүс хамаарагддаггүй, Статистикт иргэний ажиллах хүч гэсэн нэр томъёог байгагүй хэрэглэгддэг. Үүнийг эдийн засгийн идэвхтэй хүн амаас цэргийн албан хаагчдыг хасч тооцно. Ажил эрхлэгчдэд. Бүх ажил эрхлэгчдийг — Бүрэн — Бүрэн бус ажлын өдөртэй ажиллагсад гэж ангилна.
Курсын ажил 2015 Нийт хүн амыг А. Эдийн засгийн идэвхтэй хүн ам ( ажиллах хүч ) — Ажиллагсад — Ажилгүйчүүд Б. Эдийн засгийн идэвхтэй бус хүн ам — 16 хүртэлх насны хүүхдүүд — Тэтгэврийн насны хүн ам — Ажил эрж хайхаа больсон хүмүүс. Ажилгүйдлээс бий болох эдийн засгийн ба нийгмийн сөрөг үр дагавар Эдийн засгийн сөрөг үр дагавар. — Ажилгүйдлийн улмаас үйлдвэрлэлийн хүчин чадлыг дутуу ашиглаж, ДНБ-ний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж алдах. Хичнээн хэмжээний бүтээгдэхүүн, боломж алдаж байгааг Артур Оукерийн хуулиар илэрхийлнэ. Ө.х ажилгүйдлийн түвшин хэвийн ажилгүйдлийн түвшнээс 1%-иар их байх юм бол :ДНБ-ний хэмжээг 2.5%-иар нэмж үйлдвэрлэх боломж алддаг гэж үздэг байна. Жишээ нь: Ажилгүйдлийн түвшин хэвийн ажилгүйдлийн түвшнээс 3.5%-иар их байвал ДНБний үйлдвэрлэл 8.75%-иар хоцорсон гэсэн үг. (2.5% х 3.5%) — Хүмүүс орлогогүй болж наад захын хэрэгцээт зүйлээ хангаж чадахгүй болох (эрүүл мэндээ хамгаалах, боловсролоо дээшлүүлэх) — Хүн амын дунд ажилгүйдлээс хамаараад ядуурлын хэмжээ ихсэх — Тухайн хүн ажилгүй байна гэдэг нь өөртөө болон нийтэд орлого олох боломжоо алдах Ажилгүйдлийн түвшинд нөлөөлөх хүчин зүйл. Ажилгүйдэл өссөнөөр нийгэмд ихээхэн хэмжээний бүтээгдэхүүн үйлчилгээ үйлдвэрлэх боломж алдагдахаас гадна нийгмийн олон сөрөг үр дагаврыг бий болгодог учраас аль ч улсын төр, засгийн газраас ажилгүйдлийн аль болох бууруулах зорилгыг өмнөө ажилладаг. Гэхдээ шилжилтийн ба ба бүтцийн ажилгүйдэл нь нийгэмд зайлшгүй байх ёстой зүй ёсны үзэгдэл учраас ажилгүйдлийнтүвшинг тэглэх тухай асуудал байж болохгүй юм. Ажилгүйдлийн ерөнхий болон зүй ёсны түвшин нь улс орны ШУТД эдийн засгийн хөгжлийн түвшин болон бусад олон хүчин зүйлээс шалтгаалан орон бүрд харилцан адилгүй байна. Ажилгүйдлийн тэтгэмж. Энэ нь нэг талаас ажилгүйдлийн улмаас гарах нийгмийн сөрөг үр дагаврыг бууруулах ач холбогдолтой боловч нөгөө талаас шилжилтийн ажилгүйдлийг нэмэгдүүлэх талтай. Тэтгэлэг авч байгаа ажилгүйчүүд нь богино хугацаанд ажилтай болохын тулд ажил эрж хайх идэвх нь сулардаг. Цалин. Хөдөлмөрийн зах зээлийн бусад зах зээлээс ялгагдах нэг онцлог бол уг зах зээл дэх хөдөлмөрийн үнэ буюу цалин нь бараа үйлчилгээний үнийг бодвол харьцангуйгаар тогтвортой, уян хатан бус шинжтэй байдагӨ.х бараа үйлчилгээний зах зээлд үнэ нь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр ихэнхдээ тогтож байдаг бол хөдөлмөрийн зах зээлд үнэ ОУХЭЗ-336 Б.Төмөрхуяг
3
болон цалин нь ямагт эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийн цэгээс дээгүүр тогтдог. Үүний улмаас хөдөлмөрийн эрэлт буурч, нийлүүлэлт нь эрэлтээсээ давна. Цалин өсөхөд хөдөлмөрийн нийлүүлэлт нэмэгдэх боловч хөдөлмөрийн нөөцийн хэмжээгээр хязгаарлагдах учир цалин хичнээн нэмэгдлээ ч нийлүүлэлт нь L2 цэгээс цааш нэмэгдэхгүй. Иймээс S2 нь тэнхлэгтэй ll шулуун хэлбэртэй болно. Ажилгүйдэлийн хэмжээ нь эрэлт нийлүүлэлтийн зөрүүгээр тодорхойлогдоно. Ө.х ажилгүйдэл нь хөдөлмөрийн зах зээл дэх эрэлтээс давсан нийлүүлэлт юм. Ц1 хэмжээний цалин нь (L1 – L2) хэмжээний ажилгүйдлийг бий болгож байна.
Ядуурал Ядуурал гэж амьдралын чанарыг тодорхойлогч хүнс тэжээл, хувцас, гэр орон зэрэг ердийн хэрэгцээний дутагдал гачигдлыг хэлнэ. Үүнээс гадна ядуурлаас гарахад буюу хүн ам дотор хүндтэй байр суурьтай эзлэхэд зайлшгүй хэрэгтэй боловсрол, ажлын байр зэрэг боломжуудад хүрч чадахгүй байдлыг илтгэж болно. Дэлхийн хүн амын тал хувь нь ядуу гэх статистик байдаг. Ядуурлыг үнэмлэхүй ба харьцангуй ядуурлаар хэмжиж болно. Үнэмлэхүй ядуурал гэж улс гүрнүүд ба цаг хугацааны турш тогтмол байж ирсэн стандартыг хэлнэ. Үнэмлэхүйн хэмжилтийн жишээ гэвэл хүнд зайлшгүй хэрэгтэй хоол
Курсын ажил 2015 тэжээлийгээ (насанд хүрсэн эр хүнд 2000-2500 калор орчим) хүртэж чадахгүй байгаа хүн амын хувийг хэлнэ. Дэлхийн Банк нь туйлын ядуурлыг өдөрт 1 америк доллараас доош мөнгөөр амьдарч байгаа, дунд зэргийн ядуурлыг хоёр америк доллараас доош мөнгөөр амьдарч байгаа хэмээн тодорхойлдог.
1 өдөрт 1 доллараас доош мөнгөөр амьдарч буй хүмүүсийн тоо, бүсээр (1981-2001 он) 2001 оны байдлаар 1.1 тэрбум хүн туйлын ядуу, 2.7 тэрбум хүн дунд зэргийн ядуу хэмээх үзүүлэлт байдаг.[1] Хөгжиж буй улс орнууд дахь туйлын ядуучуудын хувь нь 1990 онд 28 хувь байсан нь 2001 онд 21 хувь болсон байна. Эл дэвшлийн ихэнх хэсэг нь зүүн ба өмнөд Азид болсон. Зүүн Азид хоёр доллараар амьдарч байгаа хүн амын хувь 1990 онд 69 хувь байснаас 2007 онд 27 хувь болтлоо буурчээ.[1][2] Харин Сахарын цөлнөөс доошхи Африкт туйлын ядуурал 1981 онд 41 хувьтай байснаас 2001 онд 46 хувь болж өссөн байна. Үүнтэй зэрэгцүүлээд өсч буй хүн амын тоог нэмбэл туйлын ядуу хүмүүсийн тоо 231 саяаас 318 сая болсон байна.[3 Дэлхийн бусад бүсүүдэд харин өөрчлөлт бага байна. 1990 оны үеэс ЗХУ задарч зүүн Европ ба төв Азид тогтвор муутай, шилжилтийн эдийн засагтай шинэ улс гүрнүүд бий болсноор
ОУХЭЗ-336 Б.Төмөрхуяг
5
орлого эрс бууж, ядуурлын түвшин шинэ зуун гарах хүртэл 6 хувь хүртэл өссөний дараагаас л буурч эхлэжээ.[4] 1990 оноос хойш дэлхийн ядуурлын түвшин ерөнхийдөө буурчээ[5]: Бүс Зүүн Ази ба Номхон далай Европ ба Төв Ази Латин Америк ба Карибын тэнгисийн орнууд Ойрхи Дорнод ба Хойд Африк Өмнөд Ази Сахарын цөлнөөс доошхи Африк Нийт
1990 1996 1999 2002 2005 54.72% 36.00% 35.51% 27.59% 16.78% 1.96% 4.61% 5.13% 4.59% 3.56% 11.32% 10.97% 10.89% 10.69% 8.19% 4.31% 4.10% 4.22% 3.56% 3.60% 51.71% 47.05% 44.13% 43.80% 40.34% 57.58% 58.78% 58.37% 55.03% 50.91% 41.69% 34.45% 33.73% 30.53% 25.19%
Хэдийгээр ядуусын тоо багасч байгаа нь тодорхой боловч бүсүүд доторх өөрчлөлт нь харилцан адилгүй байна. Жишээ нь хөгжиж байгаа орнууд дотор Хятад ба Энэтхэгээс гадна дэвшил ахиц гарч буй орнууд маш цөөн байгаа, эсвэл дэвшин нь маш бага байна.[6] Гэхдээ дэлхийн хүн ам байнга өсч байгаа тул ядуусын тоо тогтмол байгаа явдал нь ядуусын харьцаа багасч байна гэсэн үг. Хятад ба Энэтхэгийг тооцохгүйгээр, 1 доллараас мөнгөөр амьдарч буй хүн амын хувь 1981-2004 онд 31.35%-с 20.70% хүртэл буурсан.[7]
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дундаж наслалт хөгжиж буй орнуудад ихэд өссөн бөгөөд хөгжилтэй, хөгжиж буй орнуудын дундаж наслалтын өөрчлөлт багассаар байна (1950-2005) Хүний хөгжлийн бусад үзүүлэлтүүд ч сайжирч байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дундаж наслалт хөгжиж буй орнуудад ихэд өссөн бөгөөд хөгжилтэй, хөгжиж буй орнуудын дундаж наслалтын өөрчлөлт багассаар байна. Дэлхийн хамгийн хөгжилгүй орнууд байрлах Сахарын цөлнөөс доошхи Африкт ч гэсэн дундаж наслалт Дэлхийн хоёрдугаар дайны өмнө 30 жил байснаас 50 жил хүртэл дээшилж байсан. Гэвч үүнээс хойш ДОХ ба бусад өвчнүүд ихээр тархсны дараа буцаад доошилжээ
Курсын ажил 2015 (одоогоор 47 жил). Монгол нь дундаж наслалтаараа НҮБ-ын гишүүн орнууддаас 122-д орох ба дундаж наслалт нь 66.99 жил байна. Дундаж наслалтаас гадна: •
Таваас доош насны хүүхдүүдийн нас баралт[8]
•
Нэг хүнд оногдох хоол хүнсний хэмжээ (2,200 калораас бага тэжээл ноогдох хүн ам 1960-1990 он хүртэл 56 хувиас 19 хувь болсон)
•
Бичиг үсэгт тайлагдах явдал (1950-1999 онд 52 хувиас 81 хувь болсон, үүнд эмэгтэйчүүдийн бичиг үсэгт тайлагдах явдал ихссэн явдал нь гол ахиц болсон)
•
Ажиллахгүй байгаа хүүхдүүдийн тоо (1960 онд 76% байснаас 2000 онд 90% хүртэл ихссэн)
зэрэг бусад олон үзүүлэлтүүдэд ахиц гарчээ. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах талаар Үндэслэл. Сүүлийн жилүүдэд манай улсад ядуурлын тархалт, тэгш бус байдал нэмэгдэж, ядуурлын хэмжээ дорвитой буурахгүй байна. Зарим судалгаанаас үзэхэд хүн амын шилжих хөдөлгөөн ихтэй хот, суурин газрууд, ялангуяа Улаанбаатар хотын ядуурлын хэмжээ нэмэгдсэн байна. Нийслэлийн захын болон алслагдсан дүүрэг, хороодод ажилгүйдэл, ядуурал харьцангуй өндөр байна. Монгол улсад 1992 оноос хойш хүн амын амьжиргааны доод түвшин буюу хүний нэн тэргүүний зайлшгүй хүнсний болон хүнсний бус хэрэглээг (ядуурлын шугам) мөнгөн хэлбэрээр илэрхийлсэн хэмжээг 14 удаа шинэчлэн тогтоосон. Нийслэл хотод 2007 онд нэг хүнд сард ноогдох амьжиргааны доод түвшингийн хэмжээ 60100 төгрөг байсан бөгөөд 2008 оны 2-р сарын 22-оос 73300 төгрөг болсон. Хөдөлмөр эрхлэлтийн албанд (дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс) бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоогоор тооцсон ажилгүйдлийн түвшин 1.74 болж өмнөх оноос 0.07 пунктээр, 2004 оноос 0.1 пунктээр тус тус өсчээ. Харин тодорхой шалтгаангүйгээр ажил эрхлээгүй байгаа хүн амаар тооцсон бодит ажилгүйдлийн түвшин 22.1 болсон нь өмнөх оноос 0.1 пунктээр өсч, 2004 оноос 0.5 пунктээр буурсан байна.
ОУХЭЗ-336 Б.Төмөрхуяг
7
Ажилгүйдлийн түвшин Ажилгүйдлийн түвшин 2007 онд хангайн бүс нутагт хамгийн өндөр буюу 4.3, баруун болон зүүн бүс нутагт тус бүр 3.5, төвийн бүсэд 2.3, улсын хэмжээгээр 2.8 хувь байна. 2007 оны байдлаар ажилгүйдлийн түвшин Баянхонгор аймагт хамгийн өндөр буюу 5.5 байгаа бол Төв аймагт хамгийн бага буюу 1.4 байжээ
Ажилгүйдлийн түвшин аймаг, нийслэл хотоор
Курсын ажил 2015 Монгол дахь ажилгүйдэл Ажилгүйдэл гэдэг нь ажилгүй байх явдал юм. Ажилгүй байснаас өөрийн хэрэгцээт зүйлсээ авахад хэцүү, эсвэл боломжгүй болдог ба үүнээс болж сэтгэл санааны хямралд орж, эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлж болно. Ажилгүй хүн гэдэгт албан ёсоор хийсэн ажилгүй боловч ажил идэвхтэй хайж байгаа хүнийг хэлэх бөгөөд ажил хайхгүйгээр сууж байгаа хүнийг албан ёсны ажилгүй хүний тоонд оруулдаггүй. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн арваннэгдүгээр сарын эцэст 40.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 863 хүнээр буюу 2.2 хувиар өсчээ. Ажилгүйдлийн үр дагавар
1. Шударга бус байдал Манай монгол оронд хуулийн үйлчлэл, тэгш бусаар үйлчилж буйг байдалтай олон хүн санал нийлэх бизээ. Манай хууль нийгмийн цөөнх болсон дээд давхаргынханд хүрч шийтгэж чаддаггүй, харин биеэ хамгаалах чадваргүй болчихсон ядуус, доодчуудад хатуу харгис хууль үйлчлээд байгаа нь бодитой зүйл болоод байгаа юм Энэ нь нийгмийн үнэмлэхүй олонхи болсон ядуус болон дундаж давхаргынхныг шударгаар хөдөлмөрөө үнэлүүлэх, шударгаар амьдарч, хөдөлмөрлөж түүнийхээ үрээр аж төрөх итгэл үнэмшилгүй болгодог бөгөөд тухайн хүнийг ажлаа “халтуурдаж” хийхэд хүргэж болох юм. Ийнхүү хуулийн шударга бус үйлчлэл нь нийгэмд шударга хөдөлмөр, шударга аж төрөх ёсыг үгүйсгэснээрээ ядуурлыг тэтгэгч, өдгөөгч нэг үндсэн хүчин зүйл болж байдаг аж.
2. Муу засаглал ОУХЭЗ-336 Б.Төмөрхуяг
9
Ядуурлыг тэтгэж буй бас нэг голлох хүчин зүйл нь Засаглалын үр дүнгүй, оновчгүй бодлого, арга хэмжээ юм. Муу засаглал гэх юм уу даа. Өнөөдөр монголчууд жижиг дунд бизнес эрхлэх гэхэд иймч баримт, иймч материал бүрдүүлэх ёстой гэсэн өч төчнөөн шаардлага тавьдаг. Энэ нь угаас амжиргааны байдал баталгаагүй, бэлэн мөнгөний эх үүсвэргүй хүмүүст “ мөрөөдөөд ч газар хол тэнгэр хатуу “мэт болон хувирч байгаа юм. Зүгээр суугаад амьдарч болохоор байхад ажил хийж махаа идэх хэрэг байхгүй гэсэн сэтгэлгээтэй хүмүүс манай нийгэмд нэжгээд байх шиг. Төрөөс явуулж байгаа бодлого нь өөрөө ард түмнийг амаа ангайгаад амьдрах боломжоор хангаж байна.
3. Бэлэнчлэх сэтгэлгээ, залхуурал Өнөөдөр хоёр намын хувьд бэлэн мөнгө ихээр амлаж ард иргэд эсэргүүцхийн оронд харинч бүр амласан мөнгийг нь нэхэж улмаар ,амлалт нэхэх хөдөлгөөн нэгчийг байгуулж амжсан билээ. Ууль нь манайхаас өөр улсад энэ үзэгдлийг бол ард иргэд нь эсэргүүцдэг л юм. “ядуурал бол залхуурсны шан хөлс мөн” гэсэн сургамжит үгийг монголын ард түмэн санахад илүүдэхгүй бизээ???
4. Боловсролын хангалтгүй байдал Ядуурлыг өдөөж өгч буй өөр 1 хүчин зүйл бол яахын аргшүй боловсрол юм.. Боловсрол нь зайлшгүй анхаарах
нэг
салбар
мөн.
Сүүлийн жилд манай Боловсролын салбарынхан Кембрижийн стандарт гэж ярих болж. Гэвч энэ нь гарын таван хуруунд багтах хэмжээний хэдхээн шилдэг оюутны хүрээний асуудал л болж буйгаас биш манай боловсролын системийг бүхэлд нь хамарсан цогц шинэчлэл болон өргөжиж чадахгүй байна.
Курсын ажил 2015 Манай улсын Боловсролын системийн шинэчлэлийн талаар энэ 20 жилийн туршид л ярилаа. Агуулга нь өнөөх л хуучин социализмын үеийнхээ хоцрогдсон арга барилаар яваа хамгийн хоцрогдсон салбар бол манай боловсролын салбар. ОХУ-д үеэ өнгөрөөж буй сургалтын арга барилын систем монголд хэрэглэгдсээр байгааг үгүйсгэх аргагүй юм. Тэгвэл үүнээс хэрхэн ангижрах вэ? Эхлээд 1. ядуурлын эсрэг тэмцэхийн хамгийн эхний зорилт бол хуулийг дээр доор, баян ядууг ялгалгүй шударга үйлчилдэг болгох явдал юм. Өөрөөр хэлбэл нийгмийн шударга ёсыг тогтоох билээ. Нийгэмд шударга ёс тогтсоноор төр, төрийн байгууллагын үйл ажиллагаа цэвэршиж чадна. Хүмүүсийн дунд ч өөрсдийн хүч хөдөлмөрөөр амьдрах гэсэн бодол төрхийг үгүсгэхийн аргагүй юм. 2.Өнгөрсөн онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээр 120 тэрбумыг зарлагадсан байв. Энэ жил энэ тоон дээрээ ядахдаа 400 тэрбумыг нэмчихээд, зээллэгийг элдэв өндөр босго тавилгүйгээр зоримог олгох хэрэгтэй байсан юмсан. За бүр дүүрч, 200 тэрбумын зээллэг нь дампуурсан, эсвэл хулхидуулаад, нөхдүүд мөнгө аваад орголоо гэхэд үлдсэн 200 тэрбумд нь хэдэн сайхан жижиг дунд үйлдвэр босоод л ирнэ. 800 тэрбумыг ёроолгүй саванд юүлснээс л хамаагүй үр дүнтэй. Адаглаад эрүүл мэнд, боловсролын салбарт төрийн бодлого зөв байж үр дүнтэй байвал жаахан ч гэсэн үр дүнтэй байхсан 3. төр засгийн зүгээс бэлэн мөнгө амлахаа болих хэрэгтэй. Энэ ард түмнийг арайл арчаагүй болгож байна. Ард иргэд ч өөрөө ухамсарлан бэлэн мөнгө амлалтанд хууртхаа боливол зүгээр юм. Мөн ТББ бэлэн мөнгөний хор уршигийг сурталчилсан хүмүүст танин мэдүүлсэн ажлуудыг ихээр зохион байгуулж ард иргэдийнхээ төлө явбал зүгээрсэндээ.
ОУХЭЗ-336 Б.Төмөрхуяг
11
4. хамгийн түрүүнд чанаргүй хувийн их дээд сургууль, ЕБС-ын сургуулийг цөөлөх нь зүйтэй юм. Төр засгийн зүгээс боловсрол олгодог байгуулагад өндөр шаадрлага тавих хэрэгтэй. Мөн өнгөрсөн үеийн боловсролыг тогтолцоог сайжруулах тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй байна. Төрийн зүгээс дэлхийн жишигт нийцсэн, түүний босгонд хүрч чадахуйц боловсролыг олгож чаддаг байх хэрэгтэй. Боловсрол байвал хүмүүс ажиллаад амьдарч чадна. Үүний үр дүнд ядуурлыг тодорхой хувиар бууруулж чадах болно.
Монгол улсын ажилгүйдэл, түүний шалтгаан, үр дагавар, бууруулах арга зам
Макро эдийн засгийн үндсэн асуудал болох ажилгүйдэл гэдэг нь тухайн улсын нийт хүн амын хэдэн хувь нь эдийн засгийн идэвхитэй хүн ам, түүнд эзлэх ажилгүйчүүдийн болон ажиллагсадын хувь, эдийн засгийн идэвхитэй бус хүн амыг илэрхийлсэн цогц үзүүлэлт юм. Тухайн улсын хуулинд заасны дагуу хөдөлмөрлөх насны,хөдөлмөр эрхлэх чадвартай, цалин хөлстэй ажил болон хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй, тухайн үед ажиллахад бэлэн, цалин хөлстэй ажил идэвхитэй хайж байгаа хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн хүнийг ажилгүй хүн гэдэг. Харин аж ахуй нэгж байгууллагын орон тооны үндсэн ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил хамтран гүйцэтгэгчид, цалин хөлстэйгээр өрхийн аж ахуй эрхэлдэг хүмүүсийг ажил эрхэлдэг хүн гэнэ.
Курсын ажил 2015 Тэгвэл эдийн засгийн идэвхитэй бус хүн ам гэдэгт тухайн улсын 16 хүртлэх насны хүүхдүүд, 55-с дээш эмэгтэйчүүд, 60-с дээш насны эрэгтэйчүүд буюу тэтгэвэрийн насныхан, хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай боловч хөдөлмөр эрхлэх сонирхолгүй ажил идэвхитэй эрж хайхаа болигсодыг авч үздэг. Хамгийн энгийнээр тайлбарлавал манай гэр бүл 6 гишүүнтэй, аав уурхайд ажилладаг, ээж багш, өвөө эмээ хоёр тэтгэвэрт гарсан, ах өнгөрсөн жил их сургуулиа төгссөн ажил хайж байгаа, би оюутан. Аав ээж маань монгол улсын хөдөлмөр эрхэлж байгаа 1024100 хүмүүсийн хоёр нь, өвөө эмээ бид гурав эдийн засгийн идэвхигүй хүн ам гэгдэх 1848960 хүмүүсийн гурав нь, харин агаа маань ажилгүй хүмүүсийн эгнээний 29900 дахь нь юм. Ажилгүйдэлийн түвшин ба ядуурал нь хоорондоо эерэг хамааралтай хэмжигдэхүүнүүд бөгөөд ажилгүй хүмүүс олшрох тусам ядуурал, гэмт хэрэг, далд эдийн засаг гэх мэт сөрөг үзэгдлүүд нийгэмд гаардаг. Дэлхий нийтийн хэмжээнд ажилгүйдлийн хэвийн түвшинг 3%-5% гэж үздэг бөгөөд монгол улсын хувьд ажилгүйдлийн түвшин өнөөгийн байдлаар 2,8% байна. Энэ тоо нь манай оронд харьцангуй цөөн тооны, жаахан дэгсдүүлбэл ажилгүй хүн бараг байхгүй байна гэж хэлж байгаа боловч ядуурал гэдэг хорт аалзны шүлсэнд хэрүүлчихсэн байгаа өнөөдрийн байдлыг харахаар худлаа үзүүлэлт ч юм шиг ... Үүний шалгаан нь маш энгийн: •
Төрийн буруу бодлого
•
Хөдөлмөрийн зах зээлийн хөгжил сул дорой
•
Дипломтой ажилгүйчүүд Зүгээр суугаад амьдарч болохоор байхад ажил хийж махаа идэх хэрэг байхгүй гэсэн
сэтгэлгээтэй хүмүүс манай нийгэмд нэжгээд байх шиг. Төрөөс явуулж байгаа бодлого нь өөрөө ард түмнийг амаа ангайгаад амьдрах боломжоор хангаж байна. Насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хоёр хоорондоо гэрлээд 500000 төгрөг, удалгүй хүүхэд гаргаад 100000 төгрөг, хүүхэд төрснөөс хойш сар бүр 3000 төгрөг аваад өдөр хоногийг элээх, боломжтой болжээ, өнөөдөр... Тэдгээр ядуу өрхүүд тус бүрнээ голоо зогоохын тулд /олон хүүхэдтэй байх тусам их мөнгө авна/ аль болох олон хүүхэд гаргана, энэ хүүхдүүд нь томчуудынхаа үйл хэргийг залгамжилж ядуусын эгнээг дахин нэг бүхлээр нэмэгдүүлнэ. ОУХЭЗ-336 Б.Төмөрхуяг
13
Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн зах зээлийн хөгжил монгол оронд хэт буурай, хөдөлмөр халамж үйлчилгээний төвд эрэлттэй байгаа мэргэжил, мэргэжилтний тоог пүүс компаниуд өгдөггүй, иргэд ХХҮТ-д ханддаггүй, ажил идэвхитэй хайж байгаа хүмүүс сонингийн зар унших, албан газрын хаалга тогшихоос хэтрэхгүй байгаатай холбоотойгоор ажилгүйдлийн түвшин ташаа тооцогдож байна. Дипломтой ажилгүйчүүд гэдэг шинэ нэр томъёо үүсээд нэлээд хэдэн жилийг ардаа орхижээ. Дэлхий нийтийн хэмжээнд боловсролын чанар зэргээрээ дээгүүр байр эзэлдэг англи улсад л гэхэд 2 ширхэг их сургууль /кембридж, оксфорд/ байдаг бөгөөд хувийн сургуулийг хуулиар хориглодог байна. Гэтэл монголд 2007 оны байдлаар 105 улсын болон хувийн их дээд сургууль тоологдсон, эдгээр нь ЕБС төгссөн сурагч бүр дээд сургуульд элсэх боломжоор хангаж байна. хамгийн харамсалтай нь эд бүгд чанартай гэхээсээ чанаргүй боловсон хүчин ихээр бэлтгэж байна. Тэр чанаргүй төгсөгчид нь муу ч гэсэн диплом гардаж авсан болохоор худалдагч, асрагч гэх мэт доод тушаалын ажлыг голох мөртлөө өөрийн мэргэжлийн ажилдаа тэнцэх чадваргүй байдаг. Саяханы нэгэн судалгаагаар монгол улс дахиж 10 жил хуульч, эдийн засагч мэргэжилтэн бэлтгэх шаардлагагүй, хэрэгцээгээ хангасан гэдэг тоо баримт гарсан байна. Гэтэл монголд дээд боловсролтой хүн биш гагнуурчин, слесарь, засварчин гэх мэт мэргэжилтэй боловсон хүчин дутагдаж байна. Хүн болгон удирдах ажилтан болчихвол хэн удирдуулах вэ дээ. Үүнээс үүдэн бас бүтцийн ажилгүйдэл үүсч байна. Аливаа улсын хөгжил дэвшлийн хүрэлцээт нөхцөл нь макро эдийн засгийн үндсэн асуудлыг шийдвэрлэх бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, инфляцийг тогтворжуулах, гадаад худалдааны баланс тэнцлийг барих явдал юм. Энэ дөрвөн асуудлаас бусаддаа хамгийн нөлөөлөлтэй нь ажилгүйдэл юм. Учир нь энэ нь гадаад худалдаанаас бусдад нь шууд бусаар нөлөөлж чаддагт оршино. Ажилгүйдлийг багасгана гэдэг нь шууд бус утгаараа үйлдвэрлэлийг дэмжиж байна гэсэн үг бөгөөд үйлдвэр их байна гэдэг ажлын байр шинээр бий болно гэсэн үг. Зах зээл дээр бараа, үйлчилгээ үйлдвэрлээд тэдгээрийг бий болгосон сүбьектүүдийн хөдөлмөрийн хөлсийг өгч байна гэдэг нь хэдийгээр инфляцийг тодорхой хэмжээгээр хөөрөгдөж байгаа ч нийлүүлэлт нь эрэлтийг хангаж чадахгүй байгаа нөхцөлд инфляци үүсдэг, харин энэ нөхцөлд
Курсын ажил 2015 үйлдвэрлэл нь эрэлтийг хангаж байгаа болохоор инфляцийг эдийн засагт хор учруулахуйц хэмжээнд хүргэхгүй юм. Монгол улсын ажилгүйдлийг бууруулахад одоогийн байдлаар хэд хэдэн арга хэмжээг шат дараалан алхам алхамаар хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд: •
Төрөөс хэрэгжүүлэх халамжийн бодлогыг зөв явуулах
•
Хүчин зүйлийн зах зээлийн үйл ажиллагааг хөгжүүлэх
•
Их дээд сургуулийн тоог цөөлөх, элсэх босгыг өндөр болгох Хүнд загасыг бүү өг тэглээ гээд тэр хүн нэг өдөр цатгалан байна үүний оронд загас
барих аргыг нь зааж өг ингэвэл тэр хүн насаараа цатгалан байна гэсэн эртний мэргэн үг байдаг. Монгол улсын төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого нь хүмүүст нэг өдрийн талхыг нь шууд гар дээр нь тавьж өгдөг буруу аргыг хэрэглэж байгаа нь нийгмийн алдагдал талаасаа хүмүүсийг амар хялбар аргаар амьдрах, бэлэнчлэх сэтгэлгээг нь хөгжүүлж өгч байгаа бол, эдийн засгийн алдагдал талаасаа инфляцийг дөнгөж асч байгаа гал дээр тос цацах шиг дэвэргэж өгч байна. Үүний оронд тэр их мөнгөний урсгалыг боловсруулах үйлдвэрлэлийн салбар луу чиглүүлбэл загас барих аргыг зааж өгсөнтэй адил юм сан. Монгол орон газар доороо маш их баялагийг агуулж байдаг боловч түүнийгээ ашиглаж чаддаггүй голланд өвчин тусчихсан, мөн эрдэнэт мэтийн алт зэсний цөөхөн уурхайн олборлосон баялагийг боловсруулах үйлдвэр байхгүйгээс дэлхийн зах зээл дээр борлуулдаг. Тиймдээ ч дэлхийн зах зээл дээр алт зэсийн үнэ өсөхөд эдийн засаг өсөлттэй гарч төсвийн тэнцэл ашигтай гардаг, буурахад эдийн засаг бууралттай гарч төсвийн тэнцэл алдагдлыг хүлээдэг хараат байдалд оршдог. Тэгэхээр тэрхүү боловсруулах салбарыг бий болгоход ажлын байр шинээр бий болно, хүмүүс хөдөлмөрөөрөө сайхан амьдардаг болно, ядуурал үгүй болно. Пүүс компаниуд эрэлттэй байгаа мэргэжил , мэргэжилтний тоогоо хөдөлмөрийн зах зээл дээр бүгд гаргадаг, өрхүүд хөдөлмөрийн нийлүүлэлтээ хөдөлмөрийн зах зээлээр дамжуулан албан ёсоор гаргадаг байхад хаана хаанаа ашигтай байдаг. Үүнийг монгол оронд бий болгож чадвал, өөрөөр хэлбэл манай ах сургуулиа төгсөөд хөдөлмөрийн биржид бүртгүүлдэг, “Х” компанид эдийн засагчийн орон тоо нэг байна гэдэг нь хөдөлмөрийн биржид тодорхой байсан цагт хүчин зүйлийн зах зээл дээр тэнцвэр тогтоно. ОУХЭЗ-336 Б.Төмөрхуяг
15
Мөн өндөр боловсролын үнэ цэнийг нийгэмд таниулахын тулд их дээд сургуулийн тоог цөөлж, хүссэн болгон элсэн орох боломжгүй өндөр шалгуур, төлбөртэй болгох, чанаргүй сургалтыг бий болгохгүй байх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь хамгийн зөв арга юм. АНУ-н Харвардын их сургууль жилийн 86000 ам.долларын төлбөртэй, мөн орлох бүтээгдэхүүн гэгдэх бусад чанаргүй сургууль гэж байдаггүй бөгөөд үнэхээр та бусдаасаа ялгарахуйц сайн сурдаг бол танд сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг үзүүлдэг. Тэглээ гээд АНУ-н боловсрол дэлхийн түвшинд тэргүүлэх байр сууриа алдаагүй байна. Энэхүү step by step зарчмаар хийгдэж байгаа алхамууд нь үндсэндээ нийт хүн амыг ажлын байраар ханган идэвхижүүлж өгөөд ажлын байранд чанартай бэлтгэгдсэн хөдөлмөр эзэмшигчийг давуу эрхтэйгээр оруулах өрсөлдөөнийг бий болгож байгаа юм.
Судалгаа Ажилгүйдлийн түвшин: Улсын дундаж 9.3 хувь, 2013 оны I улирал * Статистик хүснэгтийн нэр : АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН, хүйс, бүс, аймаг, нийслэлээр * Үр дүн гаргах хугацаа :
[Улирал] 2012 1/4 ~ 2013 1/4
Курсын ажил 2015 * Эх сурвалж :
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
Аймаг
Хүйс
Улсын дүн
Бүгд
10.3
8.4
6.3
7.9
9.3
Эрэгтэй
10.6
8.5
6.1
8.5
9
Эмэгтэй
10
8.3
6.6
7.3
9.7
Баруун бүс
Бүгд
12.9
7.1
7.6
11.9
15.1
Баян-Өлгий
Бүгд
13
7.6
10.9
19.7
27.7
Говь-Алтай
Бүгд
16.3
16.3
7.5
14.7
15.4
Завхан
Бүгд
14.6
2.3
4.2
4.5
6.9
Увс
Бүгд
12.2
4.9
5.3
11
12.4
Ховд
Бүгд
8.6
6.4
8.9
8.2
8.4
Хангайн бүс
Бүгд
9.8
10.6
4.7
8
9.9
Архангай
Бүгд
1
5.5
0.9
6.5
7.4
Баянхонгор
Бүгд
7.5
3.3
0
4.5
6.2
Булган
Бүгд
19.2
10.5
2
5.1
0.5
Өвөрхангай
Бүгд
4.7
6
2.9
1.5
7.3
Хөвсгөл
Бүгд
13.4
20.7
9.2
16
15.4
Орхон
Бүгд
19.5
11.4
12.2
11.4
18.2
Төвийн бүс
Бүгд
9.5
6.6
6.5
8.4
10.1
Дорноговь
Бүгд
5.2
30.1
1.1
3.1
6.8
Дундговь
Бүгд
6.3
6.1
11.2
6.9
11.3
Өмнөговь
Бүгд
12.1
4.7
4.4
5.2
4.4
Үүнээс:
ОУХЭЗ-336 Б.Төмөрхуяг
2012 он /улирлаар/
2013 он
2012 1/4 2012 2/4 2012 3/4 2012 4/4 2013 1/4
17
Сэлэнгэ
Бүгд
9.6
6.6
5
6.2
14.2
Төв
Бүгд
7.4
6.6
5.4
8.6
9.9
Дархан-Уул
Бүгд
16.1
12.5
10.1
16.9
10.5
Говьсүмбэр
Бүгд
-
0
9.8
4.2
9.4
Зүүн бүс
Бүгд
13
13.2
8.4
8.3
12.7
Дорнод
Бүгд
19
6.3
1.5
5.2
8.2
Сүхбаатар
Бүгд
7.5
12.7
13.4
9.1
10.3
Хэнтий
Бүгд
12.6
18.9
10
9.9
18.6
Улаанбаатар
Бүгд
9.1
7.2
6.2
5.9
5.3
Хан-Уул
Бүгд
12.1
6.9
9.2
6.9
4.7
Багануур Багахангай
Бүгд
1.6
4.6
8.6
13.6
6.2
Баянзүрх
Бүгд
10.4
6.6
6.5
4.5
2.8
Налайх
Бүгд
17.8
11.3
0
3.5
1.6
Баянгол
Бүгд
6
5.8
7.3
6.6
5.1
Сүхбаатар
Бүгд
8.7
6.6
7.1
4.4
1.7
Чингэлтэй
Бүгд
12.9
9.4
6.7
11.2
9.8
Сонгинохайрхан
Бүгд
6.7
7.8
2.8
2.8
8.1
1
1Үндэсний статистикийн хороо
Курсын ажил 2015
АЖИЛ ХАЙГЧ ИРГЭНИЙ 2014 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ/Насны бүлгээр/ АЖИЛ ХАЙГЧ ИРГЭНИЙ 2014 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ Насны бүлгээр Ажил хайгч иргэн /сарын эцэст/
Баруун бүс
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
15-24
25-34
35-44
45-54 5
7945
138
1807
2839
1844
1178 2
Баян-Өлгий
1527
19
314
627
347
209
2
Говь-Алтай
1203
42
408
386
244
135
2
Завхан
1502
24
265
524
406
256
4
Увс
1858
24
378
668
436
323
4
Ховд
1855
29
442
634
411
255
6
9179
97
2222
3474
1990
1229 1
Архангай
1418
17
259
496
347
253
4
Баянхонгор
1062
33
283
390
233
124
1
Булган
784
6
163
243
202
148
2
Хангайн бүс
ОУХЭЗ-336 Б.Төмөрхуяг
19
Орхон
2199
18
487
1002
447
221
3
Өвөрхангай
2165
11
567
771
466
300
4
Хөвсгөл
1551
12
463
572
295
183
2
8518
177
1933
3187
1846
1151 2
Говьсүмбэр
481
13
76
121
96
79
4
Дархан-Уул
2596
64
538
1008
579
359
8
Дорноговь
1778
48
381
719
366
223
5
Дундговь
782
18
178
261
193
123
2
Өмнөговь
897
4
292
338
151
104
9
Сэлэнгэ
1280
16
314
469
293
169
2
Төв
704
14
154
271
168
94
1
5013
178
1131
1765
1130
748
1
Дорнод
2235
110
522
791
469
324
9
Сүхбаатар
837
13
166
310
205
123
2
Хэнтий
1941
55
443
664
456
301
6
20918
443
5579
7914
3975
2630 6
Хан-Уул
2453
60
539
954
484
354
8
Багануур
611
21
145
239
120
79
1
Баянзүрх
4245
66
1286
1668
733
433
1
Налайх
1391
43
290
489
320
207
5
Баянгол
3136
60
838
1143
609
393
9
Сүхбаатар
2197
56
737
769
355
263
5
Чингэлтэй
2599
46
640
952
506
382
9
Багахангай
264
19
55
95
53
49
1
Сонгинохайрхан
4022
72
1049
1605
795
470
8
УЛСЫН ДҮН
51573
1033
12672 19179 10785 6936 1
Төвийн бүс
Зүүн бүс
Улаанбаатар
Курсын ажил 2015
ЯДУУРЛЫН ТҮВШИН 2012 ОНД 27.4 ХУВЬ БОЛЛОО Үндэсний статистикийн хороо Өрхийн орлого, зарлагын судалгааг 1966 оноос эхлэн явуулж ирсэн бөгөөд Өрхийн орлого, зарлагын судалгаа, Амьжиргааны түвшний судалгааг нэгтгэн 2007 оны 7 дугаар сараас эхлэн “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-г зохион байгуулан явуулж байна. Судалгаанд жил бүр Монгол Улсын 11232 өрхийг түүвэрлэн авч, тэднээс өрхийн гишүүдийн нас, хүйс, боловсрол, ажил эрхлэлтийн байдал, өрхийн орлого, зарлага, хэрэглээтэй холбоотой үзүүлэлтүүдийг цуглуулан судалж байна. Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ) Дэлхийн Банк (ДБ)-тай хамтран статистикийн боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, хүн амын амьжиргаа, ядуурлын ОУХЭЗ-336 Б.Төмөрхуяг
21
үзүүлэлтийг тооцох арга зүйг сайжруулах чиглэлээр идэвхитэй хамтран ажиллаж, Монгол Улсын хүн амын амьжиргаанд гарч буй өөрчлөлтийг бодитоор харуулж чадахуйц арга зүйг тодорхойлон үр дүнг хамтран тооцож байна. Хүн амын амьжиргааны түвшний өөрчлөлтөнд үнэлгээ өгөх боломжийг ханган тодорхой нэг оныг суурь болгосон тооцооллыг хийж хамтран зарлаж байгаа нь аргачлал, арга зүйн хувьд дэвшилттэй болсон төдийгүй Монгол Улсын ядуурлын талаарх мэдээллийг нэг мөр болгосон ажил болж байна.
2010, 2011, 2012 оны ядуурлын үзүүлэлт
ҮСХ ядуурлын
үзүүлэлтүүдийг бүс, улсын түвшинд мөн суурьшлаар тооцон гаргаж байгаа бөгөөд цаашид
Курсын ажил 2015 хэрэглэгчдэд хэрэгцээтэй, хүртээмжтэй мэдээллийг бий болгох шаардлагын үүднээс 2014 оноос эхлэн судалгааныхаа түүврийн хэмжээг нэмэгдүүлэн аймгийн түвшинд ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг тооцох зорилт тавин ажиллаж байна. Ядуурал, амьжиргааны үзүүлэлтүүдийг аймаг, нийслэл, бүс, улсын түвшинд тооцон гаргах нь улс орны хөгжлийн төлөвлөлт, төрөөс хэрэгжүүлсэн бодлого, хөтөлбөрийн үр нөлөөг үнэлэхэд чухал ач холбогдолтой мэдээлэл болох юм.
Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2011 оны 3 дугаар сарын эцэст 40.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 3649 хүнээр буюу 9.8 хувиар өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оныхоос Улаанбаатар хот (2304 хүн), Булган (1132 хүн), Ховд (584 хүн), Завхан (481 хүн), Өвөрхангай (442 хүн), Дундговь (313 хүн), Төв (303 хүн), Архангай (181 хүн) аймагт өссөн нь ажилгүй нийт иргэдийн тооны өсөлтөд голлон нөлөөлжээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 53.0 хувь нь урьд нь тодорхой ажил эрхэлж байсан, 47.0 хувь нь ямар нэг ажил эрхэлж байгаагүй болон ажил хайж анх удаа ХХҮХ-т бүртгүүлсэн иргэд байна. Аймаг, нийслэлийн ХХҮХ-т 2011 оны эхний улиралд ажилгүй 11.6 мян.иргэн шинээр бүртгүүлж, ажилгүй байсан бүртгэлтэй 6.5 мян.иргэн ажилд зуучлагдан орж (Зураг I.1), 2.6 мян.иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 2011 оны эхний улиралд шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд өмнөх оны мөн үеийнхээс 74 хүнээр буюу 0.6 хувиар өсчээ. Зөвхөн 2011 оны 3 дугаар сард 6546 хүн шинээр бүртгүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 308 хүнээр цөөн, өмнөх сарынхаас 3756 хүнээр их байна. Шинээр бүртгүүлсэн ОУХЭЗ-336 Б.Төмөрхуяг
23
ажилгүй иргэдийн дотроос байгууллага татан буугдсан шалтгаанаар ажилгүй болсон иргэдийн тоо 59.6 хувь, цэргээс халагдсан 29.7 хувь, сургууль курс төгсөөд бүртгүүлсэн 3.5 хувь, мэргэжлийн ажил олдоогүй 2.9 хувь, бусад шалтгаанаар ажилгүй болсон иргэдийн тоо 1.8 хувиар тус тус өсч, харин орон тооны цомхотголоор 17.7 хувь, өөр газраас шилжиж ирсэн 13.1 хувь, цалин багатайгаас ажилгүй болсон иргэдийн тоо 10.3 хувиар тус тус буурчээ... Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 21.3 мянга буюу 52.1 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс эзлэх хувь 1.2 пунктээр буурсан байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 22.5 мянга буюу 55.1 хувь нь 16-34 насны залуучууд байгаа бөгөөд энэ үзүүлэлт Увс, Орхон, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Дархан-Уул, Сүхбаатар аймагт улсын дунджаас дээгүүр байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 19.5 хувь нь дээд, 5.4 хувь нь тусгай дунд, 6.0 хувь нь мэргэжлийн анхан шатны, 65.4 хувь нь бүрэн дунд ба суурь, 3.1 хувь нь бага боловсролтой, 0.6 хувь нь боловсролгүй хүмүүс байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад бүрэн дунд боловсролтой 15.2 хувь, дээд боловсролтой 13.7 хувь, боловсролгүй иргэдийн тоо 12.9 хувь, бага боловсролтой 3.8 хувь, тусгай дунд 3.3 хувь, суурь боловсролтой 1.9 хувиар тус тус өсч, харин мэргэжлийн анхан шатны боловсролтой ажилгүй иргэдийн тоо 1.8 хувиар буурсан байна. Ажилд зуучлагдан орсон иргэдийн тоо 2011 оны эхний улиралд 6.5 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 216 хүн буюу 3.5 хувиар өсчээ. Ажилд зуучлагдан орсон иргэдийн тоо өмнөх оныхоос Хэнтий (215 хүн), Сүхбаатар (210 хүн), Дорнод (139 хүн), Архангай (123 хүн), Дундговь (71 хүн), Ховд (57 хүн), Сэлэнгэ (303 хүн) аймагт өссөн нь ажилд зуучлагдсан нийт иргэдийн тооны өсөлтөд голлон нөлөөлжээ Харин 2011 оны 3 дугаар сард ажилгүй 3098 хүн ажилд орсон нь өмнөх оны мөн үеийнхээс 130 хүнээр цөөн, өмнөх сарынхаас 1157 хүнээр их байна. Ажилд зуучлагдан орсон иргэдийн 81.1 хувь нь компани, хоршоо болон бусад байгууллагад, 18.9 хувь нь төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагад оржээ. Аймаг, нийслэлийн ХХҮХ-т 2011 оны 3 дугаар сард ажилгүй 6.5 мян.иргэн шинээр бүртгүүлж, 3.1 мянган бүртгэлтэй ажилгүй иргэд ажилд зуучлагдан орж, 1201 иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдээс 2011 оны эхний улиралд мэргэшүүлэх, ур чадвар олгох,
Курсын ажил 2015 шинээр 3 төрлийн мэргэжлийн сургалтад 1047 хүнийг хамруулсны 63.0 хувь нь эмэгтэйчүүд байна. Сургалтад хамрагдсан ажилгүй иргэдээс 28 хүн буюу 2.7 хувь нь сургалтын дараа ажилд зуучлагдан оржээ.
ОУХЭЗ-336 Б.Төмөрхуяг
25