Анагаах ухааны номын сан Ш И Н Э Н О М , С Э Т Г Ү Ү Л И Й Н М ЭД Э Э
2016.04.18
Хүний бие Зохиогч: Стив Паркер Редактор: Энхзаяа Д. Орчуулагч: Энхзаяа Д. Он: 2013 Хуудас: 288 ISBN: 978-99973-1-023-1 Энэ
номонд хүний биеийн бүтэц үйл ажиллагааг бүх шатанд дүрслэн харуулсан байна.
Зүрхний титэм судас, судсан дотуурх мэс заслын эмчилгээ Зохиогч:
Баасанжав Н., Цэгээнжав Д., Лхагвасүрэн З. Редактор: Баасанжав Н. Он: 2014 Хуудас: 202 ISBN:99962-1-760-4 Титэм судасны нээлттэй хагалгаа, титэм судсыг тэлж стент тавих, судсан дотуурх эмчлэх аргын талаар энэхүү номонд бичсэн байна.
XX зууны гарамгай мэс засалч, академич Дандан-Ишийн Ичинхорлоо бүтээлүүдээс Эмхэтгэсэн: Болормаа Б. Редактор: Баяраа Г. Он: 2014 Хуудас: 192 ISBN:978-99962-79-50-8 В. Ичинхорлоо багшийн
мэндэлсэний 100 жилийн ойг тохиолдуулан үр ач нар нь түүний бичсэн номуудыг эмхэтгэн нэг ном болгон хэвлүүлсэн байна.
Анагаах ухааны гадаад нэр томъёоны зурагтай тайлбар толь Зохиогч: Онхуудай П. Редактор: Гончигсүрэн Д. Он: 2014 Хуудас: 238 ISBN: 999739633-2 Анагаах
ухааны нэр томъёоны зурагтай тайлбар, дүрслэл оношлогооны үгсийн тайлбар, хүний лабораторийн зонхилох үндсэн шинжилгээний үзүүлэлтийн хэвийн хэм хэмжээ, анагаах ухааны гадаад нэр томъёоны үгийн угтвар, дагавар холбоос, анагаах ухааны гадаад нэр томъёоны товчлол, элдэв тэмдэг, СИ-зонхилох үндсэн хэмжигдэхүүний нэгжүүдийн талаар энэ номонд бичсэн байна
Эрчимт эмчилгээний үндэс Орчуулсан:
Лхагважав Г., Өнөрзаяа Л., Билгүүн Ө. Редактор: Лхагважав Г. Он: 2015 Хуудас: 330 ISBN: 999297556-3 Энэ 5-р хэвлэлд шинэ нотолгоо, ойлголтууд, шинэ эм хэрэглэх талаар сүүлийн жилүүдэд гарсан өөрчлөлтүүдийг тусгасан байна.
Түүчээ тогоруудын цуваа Редактор: Доржсүрэн Т. Хуудас: 207 ISBN:978-99962-3-912-0 Энэ номонд эрхтэн
шилжүүлэн суулган үндэсний багийн гишүүдийн дурсамж, элэг болон бөөр шилжүүлэн суулгасан тухай түүх, үйлчлүүлэгчдэд өгөх зөвлөмж зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах багтай холбоотой олон талын сэдвийг багтаасан байна.
Андрологийн тусламж үйлчилгээний гарын авлага
Зохиогч: Нямсүрэн Д. Редактор: Доржсүрэн Д. Он: 2015 Хуудас: 270 ISBN: 978-99962-3-965-6 Энэхүү номонд бидний төдийлөн мэддэггүй бодлогын баримт бичиг бөгөөд, эр бэлэг эрхтэний хэвийн бүтэц үйл ажиллагаа, гаж хөгжил, эмгэг өөрчлөлтүүд, түүнээс үүдэлтэй сэрэл саатлын үйл явц шодойн хөвчирлийн үйл ажиллагааны алдагдал зэрэг эмгэгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлан, өвчний эмгэгийг илааршуулах арга зам, урьдчилан сэргийлэх боломж, үйлчилгээ үзүүлэх эмнэлгүүд, лавлагааны талаар оруулсан байна.
Ерөнхий мэс заслын үндсүүд Зохиогч: Эрдэнэ С., Сүхбаатар Ш.,
Даваацэрэн Н. Редактор: Сэргэлэн О. Он: 2015 Хуудас: 448 ISBN: 978-99962-79-57-7 Энэхүү номд асептик, антисептикийн орчин үеийн ойлголт, хэрэглэж буй бодис, робот мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тухай ойлголтууд, ургийн гаж хөгжил, осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжийн мэдэгдэхүүн, мэс заслын оёдол, хэрэглэх утас, цус тогтоолт, мэдээгүйжүүлгийн талаар тусгасан байна.
Төрөлжсөн сувилахуй Редактор: цэрэндагва Д. Он: 2015 Хуудас:328 ISBN: 978-99962-63-10-1 Энэхүү
номонд сувилагч эмнэлгийн мэргэжилтний харилцаа хандлага, биеэ авч явах соёл, дотор өвчний сувилахуй, сэтгэцийн эмгэг бүхий үйлчлүүлэгчдийн сувилгаа, мэдрэлийн эмгэгийн үед үзүүлэх сувилахуйн тусламж, мэс заслын эмгэгийн үед үзүүлэх сувилахуй гэсэн бүлгүүдийг оруулсан байна.
Хирургия 2016’3
Хирургия 2016’3
Урология 2016’1
Урология 2016’1
Урология 2016’1
Монголын анагаах ухаан 2016’1
Монголын анагаах ухаан 2016’1