ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
МЕХАНИК, ТЭЭВРИЙН СУРГУУЛЬ МехТС-д оюутан элсүүлэх хөтөлбөр, мэргэжлийн танилцуулга
Механик, тээврийн сургууль нь Монгол улсад авто тээврийн механик инженер бэлтгэж эхэлсэн үетэй салшгүй холбоотой бөгөөд өдгөө 53 дахь жилтэйгээ золгож байна. 2014 оны 07-р сарын 01-ээс бүтцийн өөрчлөлтөөр Механик, тээврийн сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Тээврийн, Механик-мехатроникийн, Машин үйлдвэрлэлийн, Техникийн механикийн гэсэн үндсэн 4 салбараас бүрдэж байна. Тус сургууль нь 2900 (2600 бакалавр, 200 магистр, 100 доктор) орчим оюутан, 100 гаруй багшлах бүрэлдэхүүнтэй, түүнээс 40 гаруй хувийг эрдмийн зэрэг цолтой багш нар эзэлдэг. Мэргэжлийн 27 лаборатори, 37000 орчим ном сурах бичгийн фонд бүхий 400 оюутны суудалтай 2 уншлагын танхимтай номын сан, 420 оюутнуы дотуур байр, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Эрдэм шинжилгээний 2 төвтэйгээр үйл ажиллагаа явуулж, өдгөө механик инженерийн мэдлэгийг нийгэм-эдийн засгийн эргэлтэд оруулан Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулсан сургалт судалгааны их сургууль болон ажиллаж байна.
МехТС-ийн хөтөлбөр, мэргэжлийн жагсаалт Нэг. Үйлдвэрийн автоматжуулалт /071402/ 1. Машины электрон систем 2. Механик системийн загварчлал 3. Хөнгөн үйлдвэрлэлийн автоматжуулалт
Хоёр. Механик инженер /071501/ 4. Үйлдвэрлэлийн механикжуулалт 5. Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт
Механик инженер /071501/ 1. Хүнсний үйлдвэрийн машин аппарат 2. Текстилийн үйлдвэрийн ашиглалтын инженер 3. Уул уурхайн техник, технологи
Гурав. Метал боловсруулах технологи /071502/ 1. Машин үйлдвэрлэлийн технологи
Дөрөв. Метал судлал, технологи /071503/ 2. Метал судлал, технологи
Тав. Авто инженер /071601/ 3. Автомашины ашиглалт, авто аж ахуй 4. Дотоод шаталтын хөдөлгүүр
Зургаа. Нисэх техникийн механик /071602/ 1. Нисэх техникийн механик 2. Авионик
Долоо. Логистик менежмент /041305/ 3. Логистик менежмент
Найм. Менежмент /041302/ 4. Тээврийн менежмент
МехТС-ийн Механик, мехатроникийн салбар нь Үйлдвэрлэлийн автоматжуулалт, Механик инженер хөтөлбөрөөр оюутан элсүүлэн: Нэг. Үйлдвэрийн автоматжуулалт /071402/ 1. Машины электрон систем 2. Механик системийн загварчлал 3. Хөнгөн үйлдвэрлэлийн автоматжуулалт
Хоёр. Механик инженер /071501/ 4. Үйлдвэрлэлийн механикжуулалт 5. Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт
мэргэжлүүдээр мэргэжилтэн бэлтгэж байна.
Механик мехатроникийн салбар нь салбарын эрхлэгч, 1 зөвлөх профессор, 1 профессор, 6 дэд профессор, 5 ахлах багш, 7 багш, 1 эрхлэгчийн туслах, 2 сургалтын мастер, 1 хичээлийн туслах ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус салбар нь мэргэжлийн 6 лаборатори, лекцийн болон семинарын 4 танхимд сургалтын үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг.
Сургалтын лабораторийн баазын хангамж 2004 онд байгуулсан 72 м талбай бүхий Үйлдвэрлэлийн механикжуулалтын лабораторийг сургалтын зориулалт бүхий РС-05, РС-20 маркийн экскаватор, өргөх тээвэрлэх машин, механизм, замын болон барилгын материалын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдээр тоноглосон. Тус лабораторид оюутнуудын мэргэжлийн хичээлүүдийн лабораторийн ба семинар, үйлдвэрлэлийн дадлага, судалгаа шинжилгээний ажил явуулах, төгсөлтийн ажлыг гүйцэтгэхтэй холбоотой туршилтын стенд, төхөөрөмжийг үйлдвэрлэж угсрах зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг.
Баянхошуун дахь сургалтын полигон Мэргэжлийн салбарын сургалт, үйлдвэрлэлийн бааз болох энэхүү сургалтын полигоныг 1982 онд Баян-Хошуунд байгуулсан. Полигон нь 324 м2 сургалтын, 7200 м2 үйлдвэрлэлийн талбайтай бөгөөд барилга замын болон барилгын материалын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд, багаж хэрэгсэл, макет, стенд, үзүүлэн тараах материалуудаар тоноглосон сургалтын танхим, машин механизмын эд ангийг сэргээн засварлах механик боловсруулалтын цехтэй. Тус полигонд мэргэжлийн ангийн оюутнууд онолын мэдлэгээ бататгах, сургалт судалгааны болон практик дадлагын ажлыг хийж гүйцэтгэдэг.
Виртуаль-Симуляцийн лаборатори Инженерийн програмчлалын лабораторид өндөр хүчин чадлын 17 компьютер, ухаалаг самбар, бусад техник хэрэгсэлийг суурилуулсан бөгөөд оюутнууд мэргэшүүлэх хичээлүүдийн лабораторийн ажлыг инженерийн тооцооны Ansys, Autocad, Automation studio, Inventer, LabView зэрэг программууд дээр ажилладаг. Оюутнууд хичээлийн төлөвлөгөөт хөтөлбөрөөс гадна нэмэлт цагаар курсын төсөл, төгсөлтийн ажлыг дээрх программуудыг ашиглан бие даан ажиллах бололцоотой.
Компьютерийн лаборатори
Гидравлик, хий шингэний лаборатори
Мехатроникийн лаборатори
Цахилгаан,электроникийн лаборатори
Судалгааны ажлын чиглэл • Ашигт малтмалыг бутлах, нунтаглах төхөөрөмжийн шинэ хийцийг зохион бүтээх • Барилга замын машины ашиглалт, найдварт ажиллагааг дээшлүүлэх • Экскаваторын шанаганы шүдний элэгдлийг бууруулах арга зам • Машины шингэн, хийн системийн ашиглалт, оношлол • Өргөх тээвэрлэх машины ашиглалт, оношлол • Машины эд ангийн элэгдлийг бууруулах арга зам • Дуу чичиргээний оношлолын орчин үеийн аргуудыг ашиглан өндөр хүчин чадлын цахилгаан машины техникийн байдлыг тодорхойлох • Автотээврийн экологи • Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудал • Мехатроник системийн дохио боловсруулалт • Автомашины электрон болон цахилгаан системийн оношлол • Үйлдвэрлэлийн процессыг автоматжуулах • Метал ба металын элэгдэлд тэсвэртэй өндөр хурдны ширээлтийн технологи • Ухаалаг тээврийн системийн загварчлал
Оюутнуудын бүтээлээс
Машины электрон систем мэргэжлээр төгсөгчид нь: Механикийн ба электроникийн онолын үндэс, автомат хяналт, удирдлагын төхөөрөмжийн
систем
бүхий
ажиллагаа,
машин бүтцийн
механизм, мэдлэг
тоног
эзэмшиж
тэдгээрийн оношлол, засвар үйлчилгээ, тохируулгын ажлыг гардан гүйцэтгэх, электрон удирдлагатай машин механизм, тоног төхөөрөмж бүхий тээвэр, уул уурхай, зам, барилгын салбар, автомат хяналт ба удирдлагын систем бүхий хүнд хөнгөн үйлдвэр, үйлчилгээний газар цахилгаан-механикч ба кип автоматик-механикч инженерээр ажиллах мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ.
чадвартай
МЕХАНИК СИСТЕМИЙН ЗАГВАРЧЛАЛ
ТӨСӨЛ ТООЦООНЫ ЗАГВАРЧЛАЛЫН ЛАБОРАТОРИ, 1-р байр-414 МТС-ийн оюутнууд энэхүү лабораторид төрөл бүрийн инженерийн байгууламж, хийц, элементийн тооцоог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн програм хангамж ашиглан онолын өндөр төвшинд загварчлан ажиллах боломжтой юм. Лабораторип mathsoft, CAD/CAE технологийн дараах програм хангамжийг ашиглан сургалтыг явуулж байна. Үүнд: Maple, Mathcad, Matlab, CAD/САE softs (SolidWorks, SolidWorks Flow works, Autodesk Inventor, Autodesk AutoCAD, CADMEISTER, CATIA, ANSYS classic, ANSYS Workbench, ANSYS CFX …).
МАШИН МЕХАНИЗМЫН ОНОЛЫН ЛАБОРАТОРИ Машин механизмын онол хичээлийн лаборатори нь 1971 онд ЮНЕСКОийн тусламжаар байгуулагдан ажилласан . Лабораторийн шинэ корпус ашиглалтанд орсноор 1999 оноос өнөөг хүртэл Т байрны 01 өрөөнд хичээллэж байна. Тус лаборатори нь Машин механизмын онол хичээлээр 17, Хэрэглээний мехиник-1 хичээлээр 6 лабораторийн ажил тавих бүрэн боломжтойч одоогоор сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дээрхи хичээлүүдээр голлох цөөн тооны 5-6 лабораторийн хичээлийг явуулж байна . Хичээлийн нэг хагас жилд Механик инженер, Үйлдвэрийн технологи дизайн, Хүнсний инженер биотехнологи, Эрчим хүч, Уул уурхай , Геологи газрын тос, Материалын технолги, Холбоо мэдээлэл технологийн сургуулиудын 800-900 орчим оюутнуудад үйлчилдэг.
МАТЕРИАЛЫН ЭСЭРГҮҮЦЛИЙН ЛАБОРАТОРИ Материалын эсэргүүцлийн лаборатори анх 1970 онд ЮНЕСКО -ийн “Мон-1” төслийн хүрээнд байгуулагдаж байсан. Одоогийн байдлаар Материалын эсэргүүцлийн хичээлийн үндсэн бүлгүүдийг хамарсан лабораторийн 20 гаруй ажил гүйцэтгэж онолын мэдлэгээ туршилтаар бататгах боломжийг сургалтын явцад оюутнуудад олгохоос гадна материалын механик шинж чанар , хийцийн хүчдэл , хэв гажилтын төлөвийг тодорхойлох чиглэлээр судалгааны ажил хийх боломжтой туршилтын машин, багаж хэрэгслүүдээр тоноглогдсон ШУТИС-ийн ууган лабораториудын нэг юм .
МАШИНЫ ЭД АНГИЙН ЛАБОРАТОРИ Машины эд анги лаборатори нь 1970 онд ЮНЕСКО-ийн тусламжаар байгуулагдаж 2009-2010 онд сургуулийн хөрөнгө оруулалтаар дахин шинэчлэгдсэн . Тус лабораториор ШУТИС-ийн механик, технологи инженерийн чиглэлээр суралцаж буй 800 гаруй оюутнууд vйлчлvvлдэг . Машины эд анги хичээлийн vндсэн бvлгvvдийг хамарсан 9 лабораторийн ажил, хэрэглээний механик 2 хичээлийн vндсэн бvлгvvдийг хамарсан 4 лабораторийн ажил тус тус хийдэг . Механик дамжуулгын (цилиндр, конус, могой, оосор, гинж , дагуул араан дамжуулга) кинематик үзүүлэлтийг тодорхойлох ; өнхрөлтөт , гулсалтат холхивчны үрэлтийн коэффициент , ачаалал даах чадварын тодорхойлох ажлууд хийгддэг.
ОЮУТНЫ ДИПЛОМЫН АЖЛААС Төрөл бүрийн механизм, дамжуулгын CAD зургийг зурах, бат бэхийн тооцоог гүйцэтгэх чадварыг эзэмшинэ.
Төрөл бүрийн зургийн гурван хэмжээст CAD загварыг программын орчинд загварчлах чадварт суралцана.
ЭЛЕМЕНТИЙН БАТ БЭХ, ХЭВ ГАЖИЛТЫН ТООЦОО
УРСГАЛЫН ТООЦОО
Бат бэхийн тооцоо
Хий, шингэний тооцоог гүйцэтгэх эзэмшинэ.
урсгалын чадварыг
МАШИН, МЕХАНИЗМЫН ШИНЖИЛГЭЭ
Ажлын зургууд зурах чадварыг эзэмшинэ.
ЭЛЕКТРОН СУРГАЛТЫН МАТЕРИАЛ
ЭЛЕКТРОН СУРГАЛТЫН МАТЕРИАЛ
ийн г ч и х б а р у м, с о н йн и л ж э Мэрг сантай. н арви
ИНЖЕНЕРИЙН ЗАГВАРЧЛАЛ, ЗОХИОН БҮТЭЭЛТИЙН ТӨВ МТС-ийн төрөл бүрийн зохион бүтээх ажил, мэргэжлийн олимпиад тэмцээнд оюутнууд оролцох боломж нээлттэй.
ОЛИМПИАД, ТЭМЦЭЭН
х, а л ил рийн ж а бү р а а рөл г а б тө а х д х у тну бүтээ жилл у Ою ион эр а зох өл дэ уд .. төс омжу бо л
TEXHÈÊÈÉÍ ÌÅÕÀÍÈÊÈÉÍ ÕÈ×ÝÝ˯¯ÄÝÄ CDIO ÕªÒªËÁªÐÈÉà ÕÝÐÝÃƯ¯ËÆ ÁÀÉÍÀ
Greative design project
TEXHÈÊÈÉÍ ÌÅÕÀÍÈÊÈÉÍ ÕÈ×ÝÝ˯¯ÄÝÄ CDIO ÕªÒªËÁªÐÈÉà ÕÝÐÝÃƯ¯ËÆ ÁÀÉÍÀ
design projects
х, а л ил рийн ж а бү р а а рөл г а б тө а х д х у тну бүтээ жилл у Ою ион эр а зох өл дэ уд .. төс омжу бо л
TEXHÈÊÈÉÍ ÌÅÕÀÍÈÊÈÉÍ ÕÈ×ÝÝ˯¯ÄÝÄ CDIO ÕªÒªËÁªÐÈÉà ÕÝÐÝÃƯ¯ËÆ ÁÀÉÍÀ
х, а л ил рийн ж а бү р а а рөл г а б тө а х д х у тну бүтээ жилл у Ою ион эр а зох өл дэ уд .. төс омжу бо л
Хөнгөн үйлдвэрийн автоматжуулалт мэргэжлээр төгсөгчид нь:
Хөнгөн
үйлдвэрийн
газруудад
тоног
төхөөрөмжийн
ашиглалт засвар, найдвартай ажиллагааг хариуцсан бие даан
тооцоо
инженерийг
судалгаа
бэлтгэж
хийх
хүнсний
чадвартай үйлдвэр,
мэргэжлийн үйлчилгээний
газрууд, яам агентлаг, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагад
тоног
төхөөрөмжийн
ашиглалт
засвар,
найдвартай ажиллагааг хариуцан ажиллах, бие даан тооцоо, судалгаа хийх чадвартай болж бэлтгэгдэнэ.
Үйлдвэрлэлийн
механикжуулалт
мэргэжлээр
мэргэжлээр
суралцагчид нь: -Барилгын үйлдвэрлэлийн механикжуулалт -Замын байгуулалтын ажлын механикжуулалт -Өргөх тээвэрлэх, ачиж буулгах ажлын механикжуулалт гэсэн чиглэлүүдээр мэргэшин суралцах бололцоотой. Барилгын материалын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн мэргэжлээр суралцагчид нь: Элс, хайрга, цемент, шохой, гөлтгөнө, эрдэс хөвөн, шавар, керамзит, дуу болон дулаан тусгаарлах материалын, бетон, төмөр бетоны, царууц болон керамик тоосго, хавтанцар, блок, ханын материал,
шилний
үйлдвэрийн
суралцах бололцоотой.
механикжуулалтын
чиглэлээр
Метал боловсуурлах технологи /071502/ › Машин үйлдвэрлэлийн технологи
Метал судлал, технологи /071503/ › Метал судлал, технологи
Метал боловсруулах технологи /071502/ Метал судлал, технологи /071503/ хөтөлбөрүүдийн танилцуулга
Метал боловсруулах технологи Метал судлал, технологи мэргэжлээр төгсөгчид нь :
Метал боловсруулах үйлдвэрүүд, металын сорилт, туршилт эрдэм шинжилгээний байгууллага, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, барилга, зам, барилгын материал, хүнс хөнгөн, зэвсэгт хүчин болон батлан хамгаалах салбарын механик цехүүд, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Таван толгой ХХК, Оюутолгой ХХК, Бэрэн ХХК зэрэг монгол орны хөгжлийн чиг хандлага болж байгаа салбаруудад механикч болон зохион бүтээх, технологич инженерийн чиглэлээр ажиллах чадвартай, бакалавр, магистрын зэрэг цолтой мэргэжилтэн бэлтгэгдэн гарч байна.
Метал боловсруулалт, технологи Метал судлал, технологи мэргэжлийн сургалт лабораторийн бааз
› Металын сорилт, туршилт эрдэм шинжилгээний төв › CAD/CAM-ийн лаборатори › Токарийн суурь машины лаборатори › Фрезерийн суурь машины лаборатори › Програмын удирдлагатай суурь машины лаборатори › Цутгуурын лаборатори › Ширээлт, гагнуурын лаборатори › Материалын эсэргүүцлийн лаборатори › Хэмжил зүйн лаборатори › Гальваникийн лаборатори
CAD/CAM-ын лаборатори
“Машин үйлдвэрлэл, метал боловсруулалтын” мэргэжлийн ангийн оюутнуудын мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийн семинар, лабораторын ажил явуулах зориулалттай.
Программын удирдлагатай суурь машины лаборатори
Мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлийн лабораторийн ажил явуулах зориулалттай.
20 хүртлэх оюутан лабораторийн хичээл явуулах боломжтой. Япон, хятад улсад үйлдвэрлэгдсэн CNC router, програмын удирдлагатай токарь болон фрезерийн суур машинаар тоноглогдсон.
Токарь, Фрезерийн лаборатори
Мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлийн лабораторийн ажил явуулах зориулалттай.
30 хүртлэх оюутан лабораторийн хичээл явуулах боломжтой. Токарь болон фрезерийн суур машинаар тоноглогдсон.
Метал судлалын лаборатори Мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлийн лабораторийн ажил явуулах зориулалттай. 30 хүртлэх оюутан лабораторийн хичээл явуулах боломжтой. Метал сорилт, туршилт эрдэм шинжилгээний Герман улсад үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.
Металын сорил, туршилт эрдэм шинжилгээний төв › Монгол Улсын Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн итгэмжлэгдсэн лаборатори бүхий төв нь АНУ, ХБНГУ, Австри, Англи, Дани зэрэг 10 гаруй орны тоног төхөөрөмж дээр шинжилгээ, судалгаагаа явуулдаг.
Салбарын оюутнуудын амжилтаас Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил болгон зохион байгуулагддаг Зураг төслийн, автоматжуулсан систем CAD/CAE/CAM/-ийн улсын олимпиадад › 2012 онд: Багаараа 1-р байр, хувийн дүнгээр 2,4 байр › 2013 онд: Багаараа 3-р байр, хувийн дүнгээр1,2,3,4-р байр
Метал судлалын улсын олимпиадуудад • 2011 онд: Багаараа 2-р байр Хувийн дүнгээр 2,4-р байр • 2012 онд: Багаараа 1-р байр Хувийн дүнгээр: 1,2,4-р байр • 2013 онд: Багаараа 3-р байр
Салбарын оюутнуудын бүтээлээс
Авто инженер /071601/ › Автомашин ашиглалт, авто аж ахуй › Дотоод шаталтын хөдөлгүүр
“АВТО ИНЖЕНЕР, ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА • Авто машин ашиглалт,авто аж ахуй E07180102 • Дотоод шаталтын хө дө лгүү р E07160103
o o
Автомашин ашиглалт, авто аж ахуй Дотоод шаталт хөдөлгүүрийн мэргэжлээр төгсөгчид нь:
Авто тээврийн байгууллага, тээврийн эрдэм шинжилгээний байгууллага, замын цагдаа болон бусад байгууллагууд дотоод шаталтын хөдөлгүүр бүхий автомашин, трактор илчит тэрэг, дизель станц болон тусгай зориулалтын бусад машин механизм, төмөр замын тээвэр, уул уурхайн болон зам барилгын салбар мөн эрчим хүч, замын цагдаа хөдөө аж ахуй, байгаль орчин, батлан хамгаалах салбаруудад механикч болон цахилгааны инженерийн чиглэлээр ажиллах чадвартай, бакалавр, магистрын зэрэгтэй мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ.
Манай төгсөгчид Вагнер ази, Комит сервис Моннис гэх мэт томоохон уул уурхайн тоног төхөөрөмжийн компаниуд (уг компаниуд Таван толгой, Оюу толгой гэх мэт томоохон уурхайд тоног төхөөрөмжөө нийлүүлдэг) болон Mongolian Star Melchers, Хэт, Нимонс, Зиг заг, Альфа моторс 4x4 service, Delta motors гэх мэт автосервисүүдэд мөн төрийн байгууллага, армийн салбар, төмөр замын салбарт дотоод шаталтын хөдөлгүүрийн засварын болон ашиглалтын инженерээр ажиллаж байна. Цаашид эрчимтэй хөгжиж буй уул уурхайн салбар, шинээр баригдах төмөр зам, тоо толгой нь өсөн нэмэгдэж байгаа автомашинжилт зэргийг дагаад манай мэргэжлийн эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж байна.
Авто машин ашиглалт, авто аж ахуй мэргэжил Сургалтын лабораторийн баазын хангамж Мэргэжлийн сургалтын Автомашины техник үйлчилгээ, засварын лаборатори, Автомашины оношлогооны лаборатори, Автомашины бүтэц хийцийн лаборатори, Автомашины цахилгаан тоноглолын лаборатори, Оюутны дадлагын байр, судалгааны 6 цахилгаан автомашин, Жолооны дадлагын полигон, Жолооны дадлагын 2 машинтай.
Автомашины бүтэц хийцийн лаборатори Энэхүү лаборатори нь “Автомашины ашиглалт, авто аж ахуй” мэргэжлийн ангийн оюутнуудын мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлийн семинар, лаборатор, дадлагын ажил явуулах зориулалттай.
Автомашины бүтэц хийцийн лаборатори Лабораторид дадлагын ажил явуулах тоног төхөөрөмж, сургалтын стенд, хөдөлгүүрийн симуляторыг суурилуулснаас гадна “Hyundai Verna” автомашины бүтцийн иж бүрэн биет үзүүлэнг байрлуулсан.
Автомашины цахилгаан тоноглолын лаборатори
Энэхүү лаборатори нь мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлийн лабораторийн ажил явуулах зориулалттай. Мөн 16 хүртлэх оюутны семинарын хичээлийг явуулах боломжтой бөгөөд автомашины цахилгаан болон электрон системийн лабораторын хичээлийг явуулах үзүүлэнгүүд, “Lexus” ба “Accent” маркийн автомашины цахилгаан тоноглолын стендээр тоноглогдсон.
Автомашины оношлогооны лаборатори
Энэхүү лаборатор нь тухайн мэргэжлийн ангийн оюутнуудийн мэргэшүүлэх хичээлийн лабораторын болон дадлагын ажил зориулалттай. Тус лаборатори нь автомашины өргүүр, оношилгоо, техникийн үйлчилгээ, засварын ажил явуулахад шаардлагатай технологийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр тоноглогдсон үйлдвэрлэлийн байр бүхий сургалт, судалгааны нэгж юм
Автомашины техникийн үйлчилгээ , засварын лаборатори болон оюутны дадлагын байр Энэхүү лаборатори нь тухайн мэргэжлийн мэргэшүүлэх хичээлийн лабораторийн болон дадлагын ажил явуулах зориулалттай бөгөөд автомашины өргүүр, үзлэгийн суваг зэрэг техникийн үйлчилгээ, засварын ажил явуулахад шаардлагатай технологийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр тоноглогдсон үйлдвэрлэлийн байр бүхий сургалт, судалгааны нэгж юм. Түүнчлэн тус лаборатори нь дадлага, лабораторийн хичээл явуулах зориулалттай төрөл бүрийн марк, загварын автомашинуудыг ашиглан сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Оюутны бүтээл
Автомашины цахилгаан тоноглолын стенд ACCENT автомашины хөдөлгүүрийн симулятор
SORENTO автомашины хөдөлгүүрийн симулятор
Хөдөлгүүрийн зүсэлттэй үзүүлэн стенд
Багш оюутны хамтын бүтээл
1999 онд Ж . Осорхүү багшийн удирдлаган дор оюутнууд дипломын төслөөрөө ТИС - МИС автомашиныг бүтээв .
2009 онд Ц . Цэвэгжав багшийн удирдлаган дор оюутнууд дипломын төслөөрөө БАГГИ автомашиныг хийж гүйцэтгэв .
Оюутны бүтээл БНСУ-д жил бүр зохион байгуулагддаг “International Student Green Car Competition” тэмцээнд өөрсдийн зохион бүтээсэн бүрэн цахилгаан болон гибрид төрлийн бага оврын автомашинаар оролцож уралддаг.
2013 он
2014 он
Дотоод Шаталтын Хөдөлгүүр мэргэжил
Дотоод шаталтын хөдөлгүүр гэж юу вэ? Та бүхний сайн мэдэх автомашины мотор бол дотоод шаталтын хөдөлгүүр (ДШХ) юм. Магадгүй та урьд нь ДШХ гэж сонсоогүй байж болно ингэж нэрлэсний учир нь бензин, дизелийн түлш, шатдаг хий зэргийг дотроо шатааж шаталтаас үүссэн энергээр эргэлт гаргадаг болохоор нь бусад төрлийн хөдөлгүүрээс ялгах үүднээс ингэж нэрлэсэн.
ДШХ-ийн ашиглах хүрээ маш их, бүх төрлийн суудлын болон ачааны автомашин, уул уурхай болон барилга замын салбарт ашигладаг экскаватор, бульдозер зэрэг хүнд механизм, төмөр замын зүтгүүр вагон, дизель станц нь бүгд л дотоод шаталтын хөдөлгүүрийг ашигладаг.
Сургалтын материаллаг бааз •TOYOTA, Hyundai, Mercedes Benz, BMW хөдөлгүүр бүхий хөдөлгүүрийн лаборатори
Манай мэргэжлийн судалгааны ажлын үндсэн чиглэл Дотоод шаталтын хөдөлгүүрийн онолын болон хийц тооцооны судалгаа Дотоод шаталтат хөдөлгүүрийн оношлол, засвар, үйлчилгэний дэвшилтэт техник, технологи
Тээврийн экологи
Тосолгооны болон ашиглалтын материалын оновчтой хэрэглээ чанар, үр ашиг
Нисэх техникийн механик /071602/ › Нисэх техникийн механик › Авионик
o Нисэх техникийн механик o Авионик мэргэжлээр төгсөгчид нь: › Авиа компанууд › ИНЕГ › МИАТ › Аэро монголиа › Боловсролын байгууллага › Орон нутгийн нисэх буудлуудад ажиллаж байна
Нисэх техникийн механикийн инженер нь ОЛЖ АВСАН МЭДЛЭГТЭЭ ТУЛГУУРЛАН: › Нисэх хэрэгслийн нислэгийн аюулгүй байдалыг дээшлүүлэх. › Түлшний хамгийн бага зарцуулалт. › Нислэгийн хурд ба жингийн тооцоо. › Технологийн шинэчлэлийг ашиглан системүүдийн зардлыг бууруулах. › Хүрээлэн буй орчинд аюулгүй технологи нэвтрүүлэх зэрэг ажлыг хийх чадвартай төгсөнө.
Сургалтын бааз
“Дадлага I”-ийг ЗХ-ний 337 дугаар ангид хийдэг
“Дадлага II”-ыг “МИАТ” ХХК дах өөрийн лаборатори онгоц АН24 дээрээ хийдэг
Анги, лаборатори
Хичээлийн танхим
Онгоцны бүтэц, хийцийн лаборатори
GIANT Нисгэгчгүй нисэх аппаратын лаборатори
Нам хурдны аэродинамикийн лаборатори
Тэмцээн уралдаан, багш оюутны хамтын бүтээл
“Нисэх техникийн механик” ангийн оюутнуудаас бүрдсэн Робоконы баг Монгол Улсын Их дээд сургуулиуудын дунд жил бүхэн зохион байгуулагддаг “ABU Robocon 2009” тэмцээнд “Skymasters” баг “Шилдэг дизайнтай баг”-аар шалгарав.
“ABU Robocon 2010” тэмцээнд “Skymasters” баг I-р байранд шалгарсан
Авионик инженер нь ОЛЖ АВСАН МЭДЛЭГТЭЭ ТУЛГУУРЛАН: › Нисэх хэрэгслийн авионикын хэрэглэлүүдийг зохион бүтээх, хөгжүүлэх. › Нислэгийн аюулгүй байдлыг хангах. › Хөл анги, электрон системийн мэдлэг. › Навигацын системийн мэдлэг. › Хүрээлэн буй орчинд аюулгүй технологи нэвтрүүлэх зэрэг ажлыг хийх чадвартай төгсөнө.
Сургалтын бааз А-жет компани Еврокоптер нисдэг тэрэг “Дадлага I”-ийг ЗХний 337 дугаар ангид хийдэг “Дадлага II”-ыг “МИАТ” ХХК дах өөрийн лаборатори онгоц АН-24 дээрээ хийдэг
АэроМонголиа ХХК Фоккер-50 нисэх хэрэгсэл дэх дадлага
Судалгааны ажлын чиглэл: › Авионик холбооны эд ангийн судалгаа › Тоон системийн тохируулга, техник үйлчилгээ › Навигацийн үйлчилгээ
Анги танхим, лаборатори
Хичээлийн танхим
Онгоцны бүтэц, хийцийн лаборатори
GIANT Нисгэгчгүй нисэх аппаратын лаборатори
Нам хурдны аэродинамикийн лаборатори
Тэмцээн уралдаан, багш оюутны хамтын бүтээл
Логистик менежмент /041305/ › Логистик менежмент
Менежмент /041302/ › Тээврийн менежмент
o o
Логистик менежмент Тээврийн менежмент мэргэжлээр тө гсө гчид нь:
› Тээвэр зуучийн компани › Худалдааны байгууллага › Тээврийн байгууллага › Төрийн байгууллага › Олон улсын байгуулага зэрэг байгууллагуудад ажиллах чадвартайгаар бэлтгэгдэнэ.
Тээврийн салбарт тулгамдсан асуудлыг тодорхой байдалд зохицуулан шийдвэрлэх, тээврийн салбарын тасралтгүй найдварт ажиллагааг хангах, тээврийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажил эрхэлж, тухайн салбарын үйлдвэрлэлийн технологийн онцлог, удирдлагын бүтэц зохион байгуулалт, санхүү, эдийн засаг, маркетингийн талаар өргөн мэдлэгтэй, тооцоолох чадвартай, төслийн үр ашигтай хувилбарыг сонгох, найдвартай ажиллагааг хангах зэрэг дадал чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд тус сургалтын эрхэм зорилго оршино.
Тээврийн менежмент Төгсөгч нь авио, агаар, төмөр замын тээврийн технологи үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чадвартай, тээврийн манхүү, эдийн засаг, менежмент болон гадаад хэлний өргөн мэдлэгтэй, бизнесийн хэрэглээний программ хангамж дээр ажиллаж чадах мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ. Логистик менежмент Бизнесийн байгууллагын логистикийн үйл ажиллагаанд шинжилгээ, оношлогоо хийж, удирдлагын шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, нөөцийн болон материалын урсгалыг оновчтой удирдах, байгууллагын логистик үйл ажиллагааг удирдан зохион байгуулах талаар орчин үеийн мэдлэг чадвартай гадаад хэлний өндөр боловсролтой мэргэжилтэн бэлтгэгдэнэ.
Хамтын ажиллагаа
ОХУ Испани ын Гонконги Олон Сингап йн Красно йн улсын урын Наварр ярский Политех тээвэр логист агийн н никийн зуучла икийн их Техник их гчдын холбоо сургуу ийн их сургууль холбоо ль сургуу ль
УБТЗ-ын Олон “Монгол “Монгол улсын экспресс транс” тээвэр ” ХХК ХХК зуучлал ын төв
МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ ›
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1969 оны 3-р сарын 31-ний өдрийн 92 дугаар тогтоолоор ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламжтайгаар байгуулагдсан “Металист”-ийн Техник мэргэжлийн сургууль 1969-1970 оны хичээлийн жилээс сургалт хүмүүжлийн ажлаа явуулж эх орондоо мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж эхэлсэн нь эдүгээгийн МехТС-ийн МСҮТ-ийн эхлэл суурь болсон.
›
Тус Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв БСШУ-ны Сайдын 2005 оны 401 тоот тушаал, ШУТИС-ийн ректорын 2006 оны 118 тоот тушаалаар Механик Инженерийн Сургуулийн бүрэлдэхүүнд шинэчлэгдэн байгуулагдсан.
›
Одоо тус Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв нь “Хүнд машин механизмын засварчин”, “Оператор, хүнд машин механизмын”, “Автомашины засварчин”, “Гагнуурчин”, “Гагнуурчин-Токарьчин”, “Оператор, метал боловсруулах суурь машины / токарь-фрезер/” зэрэг мэргэжлүүдээр бүрэн бүрэн дунд боловсролтой мэргэжилтэй бүрэн дунд боловсролтой мэргэжилтэй ажилтан бэлтгэх 1 ба 2,5 жилийн сургалт явуулж байна.
›
Манай суралцагчид үйлдвэрлэлийн дадлагыг Атар-Өргөө ХХК, Витафит ХХК, ЦЕГ-ын авто бааз, ДЦС-II ТӨХК, ДЦС- III ТӨХК, ДЦС-IV ТӨХК, Доктор авто сервис ХХК, Альфа моторс ХХК, Ган шүтээн ХХК, Бага нуур ХХК гэх мэт 70 гаруй үйлдвэр аж ахуйн газруудад хийдэг. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн заан сургах төвтэй хамтын ажиллагаатай ажилладаг.
Хүнд машин механизмын оператор, засварчин /811135/, / 723345/ мэргэжлийн дадлагын газар
Гагнуурчин/ 721214/ мэргэжлийн дадлагын газар
Оператор, метал боловсруулах суурь машины/ токарь, фрезер/, /722317/ мэргэжлийн дадлагын газар
Автомашины засварчин /821120/ мэргэжлийн дадлагын газар