"Babuka and his Friends" issue #5

Page 1

2020 ОН 12 САР-2021 ОН 1 САР | №5 8-12 НАСНЫ ХҮҮХДИЙН ТАНИН МЭДЭХҮЙН СЭТГҮҮЛ




ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ

Шинэ Эрүүл Амьдрал ХМХ ДУГААРТ АЖИЛЛАСАН:

Санаачлагч, Ерөнхий эрхлэгч

Л.Шинэцэцэг Зөвлөх

Э.Сүндарь Редактор

Б.Мөнгөнчимэг Дизайнер

П.Эрдэнэтүвшин Зураач

Б.Энх-Оюун График дизайнер

Ч.Очирхүү

ХҮҮХДИЙН РЕДАКЦИ:

Э.Эрдэнэбулган (Бүбү) Ш.Мөнхбаясах (Бабука) А.Амар ХАМТРАН АЖИЛЛАСАН

Б. Одгэрэл ОЙМ Ногоон Урлан ЗАХИАЛГА

Хэрэв сэтгүүл захиалах, мөн өмнөх дугаараас худалдаж авахыг хүсвэл hello@babukandfriends.mn хаягаар захидал илгээгээрэй. Мөн ФБ хуудсаар дамжуулан захиалга өгөх боломжтой. БАБУКА&Түүний найзууд клуб

Хүүхдийн шүлэг, өгүүлэмж, зурсан зураг, санал хүсэлт, уншсан номын сэтгэгдэл зэрэг захидлыг club@babukandfriends.mn хаягаар илгээнэ үү. ХАМТЫН АЖИЛЛАГАА

Хамтран ажиллах санал хүсэлтийг hello@babukandfriends.mn хаягаар ирүүлэх буюу 9999-5782 утсаар холбогдоно уу.

© Бүх эрх хуулиар хамгаалагдсан болно. “Бабука ба түүний найзууд” сэтгүүлд нийтлэгдсэн зураг, материалыг редакцийн зөвшөөрөлгүйгээр нийтлэх, цахим, механик, фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж олшруулж ашиглахыг хориглоно.

4

ХОЛБОО ТОГТООХ Имэйл хаяг: hello@babukandfriends.mn Цахим хуудас: www.babukandfriends.mn Фэйсбүүк хуудас: @babukandfriendsmagazine Инстаграм хуудас: @babukandfriends


Хамгаас хайртай уншигчид минь сайн байцгаана уу? Бидний догдлон хүлээдэг хамгийн гоё баяр тун удахгүй болох гэж байна. Та нар хэдийнээ гацуураа засаад, өрөөгөө чимэглээд, эмээ өвөө аав ээждээ бэлгээ захичихсан байх, тийм үү? Бид энэ удаад та нартайгаа цахим сэтгүүлээр уулзаж байна. Муухай вирусээс болоод ихэнх ажил зогссон ч гэсэн бид та нартаа сэтгүүлээ амжиж хүргэхийн тулд цахимаар илгээж байгаа юм шүү дээ. Дараагийн дугаараа мэдээж хаалгыг нь тогшоод хүргэх болно. Ингэхэд та нар Өвлийн өвөөдөө хүслийн захиагаа бичиж амжсан уу? Хэрэв түүний шуудангийн хаягийг мэдэхгүй бол 18-р хуудаснаас Сантагийн нутаг болох Финланд, тэр дундаа Лапландын тухай бичвэрээс олж уншаарай. Манай Бабука аль хэдийнээ захиагаа бичээд, илгээчихсэн. Гэхдээ Өвлийн өвөөгөөс юу хүссэнээ хэлэхгүй байгаа. Нууц гэсэн! Нээрэн, Өвлийн өвөөд шинэ жилийн хүслээ бичихээс гадна өөрийн орны тухай сонирхолтой түүхийг бичвэл түүнд их таалагдана даа. Тэгэхээр Монгол орныхоо тухай, хайртай аав ээж ах дүү нарынхаа тухай захидалдаа заавал бичээрэй. Монгол хүүхдүүдээс олон захиа аваад, манай улсад зочлохоор шийдэх ч юм билүү, тийм ээ? Он солигдөх мөчид хүн бүр ид шидэд итгэж, хүсэл мөрөөдлөө шивнэдэг. Гэхдээ ид шид бидний дотор байдаг гэдгийг мартаж болохгүй шүү. Тиймээс, чин сэтгэлээсээ хүслээ шивнээрэй. Биелнэ гэдэгт ч итгээрэй. Хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөл биелсэн 2021 ондоо шинэ дугаараар эргэн уулзъя!

Шинэ жилийн мэндийг хүргэе!!! 5


WOW МЭДЭЭ

2000 жилийн өмнөх ус цэвэршүүлэгч Гватемал улсын ширэнгэн ойн дунд Тикаль гэх эртний майя хотын суурин дээр судалгаа хийж байсан археологичид гайхалтай нээлт хийжээ. Тодруулбал, 2000 жилийн тэртээ майя нар усыг цэвэршүүлж байсан байж магадгүй гэнэ шүү. Учир нь археологичид Тикаль хотын усан сангийн ёроолд цеолит ихээр олжээ. Усан сангаас өөр газар олдоогүй эдгээр эрдсийн учрыг эрдэмтэд тайлсан байна. Орчин үед цеолитыг ус цэвэршүүлэх зорилгоор ашигладаг. Яагаад гэвэл энэ эрдэс усыг бохирдол, хорт бодис, хүнд металаас цэвэрлэдэг юм шүү дээ. Тэгэхээр эртний майячууд усан сандаа цеолит байршуулж борооны усыг цэвэршүүлж байсан нь гарцаагүй!

“ГЭРТЭЭ ГАНЦААРАА” НАС ХҮРЛЭЭ!

Сонирхуулахад, эртний Грек болон Ромд ч бас ус цэвэрлэх байгууламжууд байсныг судлаачид олсон билээ. Өөрөөр хэлбэл, эртний майячууд усыг цэвэршүүлж хэрэглэдэг байсан анхны хүмүүс биш ч гэсэн илүү ухаалаг арга хэрэглэдэг байсан нь энэхүү олдвороор нотлогдож байна.

Хүүхдүүд ээ, та нар бүгдээрээ “Гэртээ ганцаараа” киног үзсэн байх, тийм үү? Тэгвэл энэ кино өнгөрсөн 11-р сард 30 нас хүрсэн гэдгийг мэдэх үү? Нээрэн шүү. Дэггүй Кевин хүү зул сарын баяраар гэртээ ганцаараа үлдсэн сонирхолтой, хөгжилтэй түүх үзэгчдэд хүрснээс хойш 30 жил өнгөрчээ. Disney+ компани энэ ойд зориулж, юу бэлдсэнийг хар даа! Кевины амьдардаг байшин яг мөн байгаа биз? Гэхдээ энэ зүгээр нэг байшин биш, харин бялуун байшин. Идэж болно гэсэн үг! 1.25 метр урт, 1.7 метр өндөр энэ байшинг нэрт бялуу урлаач Мишел Вибоүво гэх бүсгүй Disney+ компанийн захиалгаар урласан байна. Хэрвээ сайн ажиглах юм бол кинон дээр гардаг байшингийн бүх жижиг хэсгүүдийг бялуун дээр нарийн хийсэн байгааг харж болно. Тухайлбал, 63 ширхэг мод бут, 14 ширхэг пиццаны хайрцаг, 33 цонх, мөн этгээд төрхтэй хөршийг нь ч хүртэл урласан байна лээ.

6


d e t i n U y m Yum гэж дуулсан уу? Хүүхдүүдээр удирдуулдаг компани байдаг гэвэл чи итгэх үү? Үнэхээр тийм компани байна шүү. Тэр бол YUMMY UNITED. Хүүхдийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус компанийг 8-12 насны 40 хүүхдээс бүрдэх захирлуудын зөвлөл удирддаг. Бяцхан захирлууд 7 хоног бүр хуралддаг бөгөөд ингэхдээ мэдээж компанийн өмнө тулгарч буй асуудлуудыг ярилцдаг аж. Маркетингийн шинэ санаа олох эсвэл бүтээгдэхүүний дизайныг бүтээхийн тулд тэд ярилцаж, зураг зурж, бүр тоглож суудаг гэнэ. Харин дараа нь томчууд тэдний гаргасан санааг туршиж, хамгийн тохиромжтойг нь нэмж хөгжүүлээд ашигладаг байна.

РАББИТ ХАШ ХОТЫН ШИНЭ ЗАХИРАГЧТАЙ ТАНИЛЦАНА УУ! Саяхан АНУ-д маш сонирхолтой сонгууль болж өнгөрөв. Тэр бол Америкийн Кентакки мужийн Раббит Хаш гэх жижигхэн хотын захирагчийн

сонгууль байлаа. Яагаад сонирхолтой вэ гэвэл, тус хотын шинэ захирагчаар Вилбур гэдэг 6 сартай франц бульдог нохой сонгогдсон байна.

Раббит Хаш гэх 500 хүрэхгүй хүн амтай

жижигхэн хотынхон 1998 оноос эхлэн хотынхоо захирагчаар нохой сонгож ирсэн аж. Сонгуульд өрсөлдөж байгаа нохдод хотын иргэд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс хэн ч санал өгч

болно. Хамгийн гол нь санал өгөхдөө 1 доллар Ийнхүү н хүүхдүүдий гоор оролцоотой лон бүтээгдсэн о н Орос бүтээгдэхүү ийн зах болон Итал жилттай зээл дээр ам гдаж худалдаала байгаа гэнэ.

төлөх ёстой. Ингэж сонгуулиар цугларсан мөнгийг иргэд хотынхоо түүхэн дурсгалт

газруудыг хамгаалах ажилд зарцуулдаг гэнэ. Энэ жилийн сонгууль хамгийн өрсөлдөөнтэй

болж, хамгийн их хандив босгож чадсан гэсэн. Нийт 22,985 санал буюу энэ хэмжээний мөнгө цугласан байна.

7


ДЭЛХИЙН СОНИН

АНУ 12-р сарын 31-нд олон зуун мянган хүн Нью-Йорк хотын Таймс Сквэр талбайд цуглардаг. Он солигдох мөч буюу 23 цаг 59 минутад “Цаг хугацааны бөмбөлөг” гэдэг том болор бөмбөлөг 23 метрийн өндрөөс бууж ирэх ба бөмбөлөг газар хүрснээр шинэ он эхэллээ гэж үздэг. 1907 оноос эхтэй энэ ёслолыг дэлхий даяар олон зуун сая хүн үздэг уламжлал хэдийнээ тогтоод байна.

Бразил 12-р сарын 31-ний өдөр тусгай дотуур хувцас өмсвөл аз дагуулна гэж бразилчууд итгэдэг. Тиймээс баярын өмнөх өдрүүдэд Бразил улсад өнгө өнгийн дотуур хувцасны наймаа цэцэглэдэг. Хамгийн гүйлгээтэй өнгө бол мэдээж улаан болон шар өнгө. Улаан дотуур хувцас өмсвөл шинэ онд хайртайгаа учирна, харин шар өнгө мөнгө дуудна гэж итгэдэг гэсэн шүү. 8


Шотланд Шотландын шинэ жилийг жинхэнэ галын баяртай зүйрлэж болно. 12-р сарын 30-ны өдөр Эдинбург хотод галт бамбартай алдарт жагсаал болохоос гадна хотын иргэд торхон дотор давирхай шатааж гудамжаар өнхөрүүлдэг уламжлалтай. Мөн далайн боомтод тусгайлан бэлдсэн викингийн усан онгоцыг шатаах ёслол зохион байгуулагддаг аж. Харин 31-нд шөнийн 00 цаг болмогц айлын тэргүүн гэрийнхээ хаалгыг сэм онгойлгодог байна. Энэ нь хуучин оныг үдэж, шинэ оныг гэртээ урьж буй хэрэг юм. Хаалгаар нь хамгийн эхэнд орж ирсэн хүнийг аз жаргал авчирлаа гэж хүндэтгэлтэйгээр хүлээн авдаг заншилтай.

Япон Япончууд шинэ оноо хир буртаггүй угтахыг эрхэмлэдэг. Тиймээс айлууд гэртээ их цэвэрлэгээ хийж, гэрийнхээ үүдийг бэрсүүт жүрж болон нарс модоор чимэглэдэг. Мөн он гарахаас өмнө дотны хүмүүстээ зориулж ил захидал хэвлүүлж, сэтгэлийн үгээ бичиж илгээдэг. Шинэ жилийн орой япончууд эрүүл энх, урт удаан наслахыг бэлгэдэж “Тошикоши Соба” гэх гоймон иддэг. Харин он солигдох мөчид улс даяар сүм хийдүүд хонхоо 108 удаа цохиж шинэ оныг угтдаг уламжлалтай.

Тайланд Жилдээ гурван ч удаа шинэ жилийг тэмдэглэдэг азтай улс бол Тайланд. Эхлээд 12-р сарын 31-нд, дараа нь Хятадын Цагаан Сараар, тэгээд 4-р сарын 13-15-нд өөрийн шинэ жилийн баяр болох Сонгкраныг тэмдэглэдэг. Жилийн хамгийн халуун өдрүүд таардаг учир баярын энэ өдрүүдэд тайландууд усаар байлддаг уламжлалтай. Хаа сайгүй усан буу зарах ба хүүхэд томчууд бүгд усан буугаар “зэвсэглээд”, бие бие рүүгээ ус шүршиж баярладаг. Залуу хүмүүс ямар усан буугаар гоёж, хэнийг норгохоо бүр эртнээс төлөвлөдөг гэсэн шүү! 9


ЭНЭ САРД

АРВАН ХОЁР БА НЭГДҮГЭЭР САР 12-р сарын 17-ны өдөр 1903 оны энэ өдөр Америкийн ах дүү Райт нар хүн төрөлхтний тэнгэрт нисэх мөрөөдлийг биелүүлэв. Тэд өөрсдийн бүтээсэн “Флайер-1” нисэх онгоцоороо тэнгэрт хөөрч, 36 метр замыг 12 секундэд амжилттай туулж, газардсан байна.

2007 оны 1-р сарын 9ны

өдөр

IPHONE УТАС МЭНДЛЭВ

Тэртээ 13 жилийн өмнө хүмүүс дэлгэгддэг, товчлууртай Blackberry гар утсаар ярьж, iPod-оор хөгжим сонсож, жижиг зургийн аппаратаар зураг дардаг байв. Гэтэл 2007 оны 1-р сарын 9-нд Сан-Фран циско хотод болсон Macworld үзэсгэлэн дээр Apple компанийн ерөнхийлөгч Стив Жобс энэ бүх үйлдлийг нэг төх өөрөмжөөр хийх боломжтой гэдгий г зарлажээ. Тэр төхөөрөмж нь Iphone ута сны анхны загвар байв. Технологийн салбарт хув ьсгал хийсэн энэ утас хямд байгаагүй . Гэсэн ч дэлхий даяар IPhone–ы анхны загварыг худалдаж авахыг хүссэн хүмүүс дэлгүүрийн гадна урт дар аалал үүсгэн зогсож байсан түүхтэй.

10

1-р сарын 28-ны өдөр 1924 оны энэ өдөр Францын Шамони хотод “Өвлийн спортын 7 хоног” нэртэй арга хэмжээ зохион байгуулагдав. Энэ нь Парис хотод болох Зуны Олимпийн тоглолтод зориулсан хөтөлбөр байсан бөгөөд 16 орны 258 тамирчин оролцсон байна. Тэмцээн маш амжилттай болж, олны анхаарлыг татаж чадсан тул Олон улсын Олимпийн хорооны 1925 оны шийдвэрээр Өвлийн Олимпийг ч зохион байгуулж байхаар тогтсон байна. Ингэснээр Шамони дэх тоглолтыг анхны Өвлийн Олимпийн тоглолт гэж түүхэнд тэмдэглэжээ.


ЛУИ БРАЙЛЬ

Луи Брайль 1809 оны 1-р сарын 4-нд Францын Кувре гэх жижиг хотод арьс, ширэн эдлэл урлаачийн гэр бүлд төржээ. Тэрээр 3 настайдаа аавынхаа ажлын багажаар тоглож байгаад нэг нүдээ гэмтээж, сохолсон байна. Харамсалтай нь, нөгөө нүд нь ч халдвар авснаас болж бяцхан хүү 5 настайдаа бүрэн сохорчээ. Хэдийгээр энэ нь хүүгийн амьдралыг өөрчилсөн золгүй явдал байсан ч дэлхий даяарх харааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд гайхамшиг авчирсан юм. Учир нь эрдэм номд дуртай, авьяаслаг хүү Луи Парисын хараагүй хүүхдүүдийн сургуульд сурч байхдаа ахмад Шарль Барбьегийн “шөнийн цагаан толгой” гэх хуруугаараа мэдэрч уншдаг аргачлалын тухай мэдэж авав. Цэргүүд харанхуйд гэрэл гаргалгүйгээр мэдээ уншихад ашигладаг байсан цагаан толгойг хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүс ашиглаж болох юм гэж тэр боджээ. Гэвч энэ нь тийм ч амар байгаагүй. Тиймээс Луи хүү боловсронгүй хирнээ энгийн шинэ үсэг бүтээх ажилд ханцуй шамлан оров. 3 жил оролдсоны эцэст буюу 1824 онд 15 настай Луи Брайль 6 цэгийн байрлалын хувилбаруудын тусламжтайгаар үсэг, тоо уншиж болох товгор бичгийн тогтолцоог боловсруулжээ. Энэ бичгийг түүний нэрээр “Брайль үсэг” гэж нэрлэсэн. Өнөөдөр түүний зохион бүтээсэн товгор үсгийн тусламжтайгаар дэлхий даяар олон сая хүн харааны бэрхшээлтэй ч ном уншиж, захидал бичих боломжтой болсон юм.

“Брайль бол мэдлэг. Мэдлэг бол хүч” Луи Брайль

11


ОНЦЛОХ ХҮН

МАРВЕЛЫН СУПЕР БААТРУУДЫН ЕРТӨНЦИЙГ БҮТЭЭГЧ

Стэн Ли

HAPPY BIRTHDAY, STAN LEE!

Стэнли Мартин Либер (энэ бол түүний жинхэнэ нэр) 1922 оны 12-р сарын 28-ны өдөр Нью-Йорк хотод цагаач, еврей гэр бүлд төржээ.-

Марк Твэйн, Жюль Верн, Артур Конан Дойлийн номыг шимтэн уншиж өссөн тэрээр Америкийн агуу тууж бичихийг мөрөөддөг байв.

17 настайдаа Timely Publications (хожим Marvel Comics нэртэй болсон) компанид ажилд оров.

Стэн Ли “Симпсонууд” хүүхэлдэйн киноны хэд хэдэн ангид өөрийнхөө дүрээр гардаг.

12

19 наснаасаа эхлэн Стэн Ли гэх нууц нэрээр комикс бичиж эхлэв. Түүний анхны бүрэн хэмжээний комикс ном нь “Captain America Foils the Traitor’s Revenge” нэртэй байв.

2000 оноос эхлэн Стэн Ли Марвелын бүх кинонд тоглож эхэлсэн. Хоромхон зуур харагдаад өнгөрөх түүнийг олж харахын төлөө киног нь үздэг хүмүүс ч байдаг юм шүү.

Стэн Ли 2018 оны 11 сарын 12-нд нас барав. Нас барахаасаа хэд хоногийн өмнө тэрээр охиныхоо хамтаар “Хүн-Шавар” нэртэй шинэ супер баатрыг зохиосон гэдэг. Хэзээ нэгэн цагт Марвелын баатруудын эгнээнд нэгдэнэ гэж хүлээж байя, тийм ээ?


МАРВЕЛЫН СУПЕР БААТРУУДЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТ АНХНЫ СУПЕР БААТАР 1939 онд Марвелын супер баатруудтай анхны комикс ном хэвлэгдэн гарсан. “Marvel Comics No.1” нэртэй тус номонд хэд хэдэн супер баатар багтсан байдаг ч өнөөдрийг хүртэл алдартай хэвээр байгаа нь Human Torch буюу Жим Хаммонд юм. Учир нь 1961 онд Стэн Ли түүнийг бага зэрэг өөрчилж, нэрийг нь Жонни Сторм болгоод “Гайхамшигт Дөрвөл”-ийн гишүүн болгосон юм.

СУПЕР БАГ! Авенжерсүүдийн тухай анхны комикс 1963 онд гарсан. Анхны супер баатруудын багт Шоргоолжин хүн, Халк, Төмөр хүн, Тор болон Хэдгэнэ эмэгтэй багтаж байв. Харин одоо Марвелын ертөнцийн бүх супер баатрууд энэ багийн гишүүд юм.

1961 онд Стэн Ли зураач Жек Кирбигийн хамтаар “Гайхамшигт дөрвөл”-ийг бүтээв. Энэ бол Marvel Comics-ын төдийгүй дэлхийн комикс номын алтан үеийн эхлэл болсон.

АНХНЫ ӨНГӨТ АРЬСТ БААТАР Мэдээж, энэ бол Т’Чалла буюу Хар Ирвэс! 1966 онд “Гайхамшигт Дөрвөл” комиксын хуудаснаа анх удаа гарч ирсэн түүнийг Стэн Ли зураач Кирбигийн хамтаар бүтээсэн аж.

ХАМГИЙН АЙМШИГТАЙ ДҮР

Н ХАМГИЙЙ ХҮЧТЭ ТАР АА СУПЕР Б

1968 онд Авенжерсийн цувралд “төрсөн” Ултроныг хамгийн галзуу робот гэдэг. Түүний бие адамантий гэх Марвелын ертөнц дэх хамгийн хүчтэй металаар хийгдсэн аж.

Уурлах тусам хүчтэй болдог Халк яагаад ногоон өнгөтэйг мэдэх үү? Уг нь зураачид түүнийг саарал өнгөтэй бүтээсэн юм л даа... Гэвч хэвлэх явцад алдаа гарч, тэр ногоон өнгөтэй болсон түүхтэй. 13


АМЬТНЫ ЕРТӨНЦ

ШИНЭ РЕКОРД ТОГТООСОН

ШУВУУ Өнгөрсөн намар нүүдлийн шувуудын дунд нэгэн шинэ рекорд тогтсон билээ. Юу болсон бэ гэвэл, цууцаль шувуу Номхон далай дээгүүр ямар ч амралтгүйгээр 12,200 километр замыг туулж, ниссэн байна.

АЛЯСКА

Сөнөөгч онгоцтой зүйрлэгддэг энэ шувууг 4BBRW гэж нэрлэжээ. Учир нь сарвуу дээр нь 2 цэнхэр, улаан, цагаан гэсэн 4 бөгж байгаа тул эдгээр өнгөнүүдийн эхний үсгүүдийг (Blue, Blue, Red, White) оруулаад ийнхүү нэрлэсэн байна. 2019 онд судлаачид энэ шувууны сарвуунд бөгж зүүж, нуруунд нь GPS төхөөрөмж тогтоосон учир ЯПОН түүний нүүдэл хөдөлгөөнийг судлах боломжтой болсон юм. GPS төхөөрөмжийн мэдээнээс үзвэл 4BBRW нь хоёр сарын турш Аляскагийн намагт газруудад хооллож, хүчээ сэлбэжээ. Сонирхуулахад, энэ зүйлийн шувуу нүүдлийн аялалдаа бэлдэж, биеийн хэмжээг хоёр дахин том болгодог ч жингээ хэт нэмэхгүйн тулд дотор эрхтнүүдээ шахаж жижигрүүлдэг онцлогтой. Ингээд бэлтгэлээ хангасан 4BBRW нь 9-р сарын 16-ны өдөр Шинэ Зеландад өвөлжихөөр ниссэн байна. Замдаа хүчтэй салхины улмаас Австрали тивийн зүг туугдаж, бага зэрэг зам хазайсан ч аяныхаа 11 дэх өдөр Шинэ Зеландад хүрчээ. Судлаачдын тооцоолж байгаагаар 4BBRW нь нийтдээ 224 цагийн турш амралтгүй ниссэн бөгөөд 2007 онд 11,680 км замыг амралтгүй нисч туулсан өөр нэгэн шувууны рекордыг эвдэж, шинэ амжилт тогтоосон байна.

ЭНЭ САРЫН АМЬТАН

ШИНЭ ГВИНЕЙ

АВСТРАЛИ

ШИНЭ ЗЕЛАНД

Хамгийн сонирхолтой амьтдын нэгийг нэрлэ гэвэл Хятад, Тайланд болон Америкийн өмнө зүгийн нутгаар амьдардаг Cyclocosmia truncata зүйлийн аалзыг хэлж болох байх. Хар даа! Зургаар чимэглэгдсэн дугуй хэлбэртэй, ирмэгээрээ жижиг, хурц өргөсөөр дүүрэн түүний гэдэс яг эртний тамга шиг харагдаж байгаа биз? Гэхдээ энэ түүний гоёо биш. Харин өөрийгөө хамгаалах нэг төрлийн бамбай юм. Дайснаасаа зугтаж, амьд үлдэхийн тулд тэд 7-15 см гүн нүх ухаад, дотор нь нуугдахдаа гарцыг нь гэдсээрээ яг бөглөө шиг таглаад хаачихдаг. Тиймээс ямарч амьтан түүнд халдаж чаддаггүй гэнэ. Сонирхолтой байгаа биз?

14


Супер Хамрандаа 300 сая орчим мэдрэгчтэй тул нохойн үнэр мэдрэх чадвар нь хүнийхээс 1000 дахин илүү. Тиймээс ч эртнээс хүн нохойн тусламжтайгаар ангаа хийж ирсэн юм шүү дээ. Харин өнөө цаг үед нохой хууль бус мансууруулах бодис, тэсрэх бодис хайхаас гадна хавдар, Паркинсон болон хумхаа өвчнийг үнэрээр нь олж тогтоох ажлыг гүйцэтгэж байгаа билээ. Тэгвэл одоо нохой коронавирусийг ч илрүүлж магадгүй гэнэ. Учир нь, Англи улсад “Супер зургаа” гэсэн нэр зүүсэн лабрадор, кокр спаниель үүлдрийн зургаан нохой хэдийнээ энэ аюултай вирусийг илрүүлэхээр бэлтгэгдээд байгаа аж. Зарим нэг тодорхой өвчинтэй хүмүүсээс өвөрмөц үнэр үнэртдэг гэдэг. Судлаачид коронавирус ч гэсэн өөрийн гэсэн үнэртэй байх гэж найдаж байгаа юм. Тиймээс шинжээч нохдыг бэлтгэх сургалтанд ашиглах зорилгоор өвчний шинж тэмдэг илрээгүй ч шинжилгээгээр коронавирус илэрсэн эмнэлгийн ажилтнуудын үнэрийн дээжийг цуглуулжээ. “Супер зургаа”-гийнхан 2 сарын туршид халдвартай болон эрүүл хүмүүсийн үнэрийн дээжин дээр сургуулилт хийсэн гэнэ. Ийнхүү бэлтгэгдсэн ноход шинж тэмдэг байхгүй хирнээ халдвар тээх магадлалтай хүмүүсийг нисэх буудал, галт тэрэгний буудал зэрэг олон хүний цугларах газар хурдан олж “шинжлэх” давуу талтай аж. 15


АМЬТНЫ ЕРТӨНЦ

ХОЙД НУТГИЙН АРД ТҮМНИЙ ҮЛГЭР ДОМГИЙН БААТАР, ШИНЭ ЖИЛИЙН БЭЛГЭ ТЭМДЭГ, САНТА ӨВӨӨГИЙН ҮНЭНЧ ТУСЛАХ... ТЭР ХЭН БЭ? МЭДЭЭЖ, ЭНЭ БОЛ ЦАА БУГА.

Цаа бугын эрийг нь ЭТЭР ИГ эмийг нь МЯНЖ төлийг нь ХУГАШ гэж нэрлэдэг.

16

Бугын нэг төрөл болох сүрлэг энэ амьтан Арктикийн тундр, Гренланд арлын ой, Швед, Финланд, Норвеги болон Монгол, Орос, Канадын хойд нутгуудаар амьдардаг. Европ болон Азид цаа бугыг “reindeer” гэдэг бол Канадад “caribou” гэж нэрлэдэг.

Бугын бусад төрөлтэй харьцуулахад эр, эм цаа буга хоёулаа эвэртэй байдаг. Эр цаа бугын эвэр 44 салаа, 1.4 метр урт ургадаг бол эм бугых арай жижиг юм. Тэгээд эвэр нь жилдээ нэг унаж, шинээр ургадаг.


СОНИРХОЛТОЙ БАРИМТ: СОНЖОО

Цаа бугын их бие нь хүрэн, цайвар бор өнгийн арьс, үсээр хучигдсан ч хоолойн хэсэг нь өтгөн цагаан үстэй. Нас бие гүйцсэн эр цаа бугын өндөр 1.2 метр, жин нь 250 кг хүрдэг. Харин эм цаа буга арай жижиг биетэй.

Цас орж эхэлмэгц цаа буга идэшнийхээ эрэлд гарч, нүүдэллэдэг онцлогтой. Тэр дундаа Канадын цаа бугын сүрэг өвөлдөө 1000 гаруй километр замыг туулж өвөлждөг. Энэ нь дэлхий дээрх амьтдын хувьд хамгийн том нүүдлийн тоонд ордог.

Тэдний бие тэсгэм хүйтэнд үнэхээр сайн зохицсон. Үслэг, зөөлөн арьс нь хүйтнээс хамгаалахаас гадна бороотой үед зузаан цув өмссөн мэт норохоос хамгаалдаг. Харин өргөн, хоёр салаа туурай нь яг цасны гутал гэсэн үг. Цас мөс болон зөөлөн хөвд өвсөн дээгүүр хальтарч, шигдэлгүй давхина шүү дээ!

Цаа буга бол өвсөн тэжээлтэн. Элдэв ногоо, бутны навч, мөөг хүртэл идэх ч хамгийн дуртай хоол нь хаг өвс. Ихэвчлэн хад, чулуу, хөрсний гадарга дээр ургадаг энэ төрлийн ургамлыг “цаа бугын өвс” ч гэж нэрлэдэг. Нас бие гүйцсэн цаа буга өдөртөө 5 килограмм орчим хоол иддэг.

Цаа буга усанд маш сайн сэлэхээс гадна маш хурдан давхидаг. 50 км/цаг хүртэл хурдлана шүү дээ!

Байгальдаа амьдарч байгаа цаа буга 15 орчим жил амьдардаг бол, гэршүүлсэн цаа буга 20 орчим жил насалдаг.

Цаа буга том биетэй ч түүнд олон дайсан бий. Жишээ нь, чоно, баавгай, бүргэд хүртэл цаа бугыг агнах гэж оролддог.

Монголд цаа буга хаана амьдардаг вэ? ....................... Санта Клаус хэдэн цаа буга хөлөглөдөг вэ? ....................... Санта Клаусын хамгийн алдартай цаа бугыг хэн гэдэг вэ? .......................

Цаа буга ан нарны хэт яга туяаг харах ц ган чадвартай цор чраас у амьтан. Тийм ол гэх р х тэд цасны со ггүй. эмгэг тусда

17


ДЭЛХИЙГЭЭР АЯЛЦГААЯ

САНТА КЛАУСЫН ЭХ ОРОН

Бүс нутаг: Хойд Европ буюу Скандинавын хойгт байрладаг. Хүн ам: 5.5 сая хүн амтай. Нийслэл: Хелсинки хот. “Балтын тэнгисийн охин” ч гэж нэрлэдэг. Хэл: Албан ёсны хэл нь Финланд болон Швед хэл. Уугуул иргэд нь Сами, Романи, Карелиан хэлээр бас ярьдаг.

ҮНДЭСНИЙ БАЯР

12-р сарын 6-ны өдөр Финландын Тусгаар тогтнолын өдөр тохиодог. Баярын энэ өдөр финландчууд гэртээ амарч, ерөнхийлөгчийн Тусгаар тогтнолын баярын хүлээн авалтыг зурагтаар үзэж суух дуртай гэнэ.

ДАЛБАА

Үндэсний далбааны цагаан өнгө нь тус улсын өргөн уудам газрыг бүрхсэн цагаан цас, харин цэнхэр нь цэнгэг нуур болон хөх тэнгэрийг бэлгэддэг.

БЭЛГЭДЭЛ

Хун шувуу болон бор баавгай.

БАЙГАЛЬ

Газар нутгийн 70 гаруй хувь нь ой модоор хучигдсан учир Европын хамгийн их ой модтой улсаар нэрлэгддэг. Мөн энд 187,888 нуур бий. Дийлэнх нуур нь цэнгэг устай.

18

ӨВӨРМӨЦ УЛИРАЛ

Финландын хойд нутагт зуны саруудад шөнө болсон ч нар жаргадаггүй. Харин өвөл нь өдөр болсон ч нар гарах хугацаа тун богино.


Дэлхийд хамгийн их кофе уудаг хүмүүс бол финландчууд. Тэндэхийн томчууд өдөрт 4-5 аяга кофе уух нь энгийн үзэгдэл.

Дэлхий даяар алдартай өхөөрдөм Мумий-Троллиуд Финландад амьдардаг гэдгийг мэдэх үү? Аргагүй шүү дээ. Мумий-Троллийн тухай үлгэрүүдийг Финландын нэрт зохиолч Туве Янссон зохиосон юм. Хэрэв та нарт Финланд улсад аялах боломж гарвал Наантали хотыг зориорой. Тэнд дэлхийн шилдэг хүүхдийн паркуудын нэг болох Мумий-Лэнд Парк буюу Мумий-Троллиудын амьдардаг үлгэрийн орон бий. Финландын нийт цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн 35 хувийг салхи, нар болон усны эрчим хүчээр бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, Финланд улс байгальд ээлтэй технологи ашигладгаараа дэлхийд тэргүүлдэг юм. Саун буюу халуун ууранд сууж амрах соёл Финландад үүссэн гэж үздэг. Айл бүр гэртээ саунтай бөгөөд хагас сайн өдрийг саунд суух өдөр гэдэг. Финландчуудын хамгийн дуртай спорт бол цана. Хүүхдүүд 3 настайгаасаа эхлэн цанаар гулгаж сурдаг.

1938 оноос эхлэн Финландын Засгийн газар жирэмсэн эмэгтэйчүүддээ хайрцаг дүүрэн “бэлэг” өгдөг болсон. Хайрцаг дотор хүүхдийн өлгий, даавуу, живх, угж, халууны шил, саван, биеийн тос, нэг нас хүртэл өмсөх хувцас зэрэг зайлшгүй хэрэгтэй зүйлсийг багтаасан байдаг. Бүр жижигхэн гудас, хөнжил хүртэл бий.

19


ДЭЛХИЙГЭЭР АЯЛЦГААЯ

САНТА КЛАУС

ЯГ ХААНА АМЬДАРДАГ ВЭ? Хүүхдүүдийн хүслийг биелүүлэгч шидэт өвөө маань бидний танилцсан Финланд улсын хойд нутагт амьдардаг юм шүү дээ. Тодруулбал, Финландын газар нутгийн 1/3 –ийг эзэлдэг Лапландад амьдардаг.

ҮЛГЭРИЙН ОРОН

Лапланд үлгэрийн мэт байгаль, цэвэр агаараараа алдартай. Энд долоон том байгалийн цогцолборт газар бий. Үүнээс хамгийн алдартай нь Урхо Кекконен, Лемменйоки, Рииситунтури болон Абиску юм. Хэрэв чи явган болон цанын аялалыг сонирхож байгаа бол Урхо Кекконены нэрэмжит паркийг зориорой. Харин Лемменйокид алт хайж болно, хэн ч хориглохгүй (нээрэн шүү!). Рииситунтури парк шуудайлан орох цасаараа алдартай. Ой мод тэр чигээрээ цасанд дарагдчихдаг тул аварга том цасан баримлуудын дунд зугаалж байгаа юм шиг л санагдана. Абискуд байнгын салхины улмаас тэнгэр нь үргэлж цэлмэг байдаг. Тиймээс туйлын туяаг үзэхэд хамгийн тохиромжтой газар.

УУГУУЛ ИРГЭД

Лапландад 10.000 жилийн тэртээгээс Сами гэдэг ард түмэн амьдарч ирсэн. Тэд бол Европын хамгийн сүүлийн уугуул хүмүүс. Өнөөдөр энд 7000 гаруй сами амьдардаг бөгөөд тэд өөрсдийн эх хэл болох Сами хэлээр ярихаас гадна өөрийн гэсэн парламент болон далбаатай. Далбаа дээрх тойрогны улаан нь нар, харин цэнхэр нь сарыг илэрхийлдэг. 20


САНТА КЛАУС ХҮҮХЭД БҮРИЙН ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙГ МЭДДЭГ

Өвлийн өвөөгийн гэр нь Лапландад туулайн чихийг санагдуулам хэлбэртэй Корватунтури гэдэг ууланд байдаг. Тэр гэрээсээ та нарын мөрөөдлийг чагнаад сууж байдаг юм шүү дээ! Мэдээж түүний туслах эльфууд хүүхдүүдийн мөрөөдлийг “чагнаж”, тэмдэглэж авахад нь тусалдаг. Сантагийн гэрт очих амаргүй. Учир нь энэ газар мөнхийн цас мөсөөр хучигдсан бөгөөд ямар ч зам байдаггүй. Тиймээс өвөл болохоор Санта Клаус уулнаасаа бууж, Рованиеми хот дахь өөрийн тосгондоо зочдыг хүлээж авдаг. Ялангуяа 12-р сард Санта Клаусын тосгон дэлхийн олон орноос ирэх зочдын хөлд дарагдаж, хөл хөдөлгөөн ихтэй болдог. Зочид өвөөгийн гэртэй танилцаж, хөөрхөн эльфуудтэй зургаа авахуулж, цаа буга хөлөглөсөн чарга унахаас гадна хүн бүр Сантатай уулзаж, шинэ жилээр ямар бэлэг авмаар байгаагаа хэлэх боломжтой. Гоё байгаа биз? Санта өвөө зочдыг хүлээж авахаас гадна захидалд хариу бичих, бэлэг бэлдэх гээд маш их ажилтай. Жил бүр түүнд олон зуун мянган захидал ирдэг юм шүү дээ. Энэ бүх ажлыг амжуулахад Сантад түүний эхнэр, хатагтай Муори болон эльфууд нь тусалдаг юм. Хүүхдүүд ээ, та нар ч гэсэн Санта Клаусд захиа бичээд үзээрэй. Өвлийн өвөөд хүсэл мөрөөдлөө бичихээс гадна өөрийгөө танилцуулж, түүнийг баярлуулах үгсийг бичээрэй. Түүнд эрүүл энхийг хүсвэл Өвлийн өвөө их баярлана даа! Энэ бол Санта Клаусын албан ёсны хаяг юм шүү. Финландчууд өвлийн өвгөнөө Йолупукки гэж нэрлэдэг. Финланд хэлнээс орчуулбал “Зул сарын ямаа” гэсэн утгатай. Учир нь эрт дээр үед өвлийн өвгөн ямааны эвэртэй багт хувцас өмсөөд хотын гудамжаар явдаг байсан гэдэг.

Santa Claus Santa Claus’ Main Post Office Tähtikuja 1 96930 Arctic Circle Finland “Захидлаа монголоор бичиж болох уу” гэж үү? Бололгүй яахав! Дэлхийн өнцөг булан бүрээс Сантад ирэх захидлуудыг орчуулдаг зөндөө олон туслахууд байдаг юм шүү дээ. 21


ДЭЛХИЙГЭЭР АЯЛЦГААЯ

-Аялалын тэмдэглэлСайн уу? Намайг Эжени гэдэг. Би 14 настай. Энэ бол миний дүү, Эсэн. Тэр 8 настай. Хоёр жилийн өмнө бид зул сарын баяраар Санта Клаустай уулзахаар Финланд улсыг зорьсон юм. Олон цаг ниссэний эцэст Лапландын нийслэл Рованиеми хотод газардахад яг л үлгэрт гардаг Санта Клаусын тосгон шиг санагдсан. Хаа сайгүй зул сарын чимэглэл, гацуур мод, эльфууд гээд л... Үнэхээр сэтгэл догдолсон. Бүр “Сантагийн албан ёсны такси” гэсэн бичигтэй таксигаар буудалдаа хүргүүлсэн гээд бод доо! Маргааш өдөр нь 11 цаг болсон ч нар мандахгүй байхаар нь их гайхсан. Бас өдөр 1 цаг гээд л гэгээ тасарч, харанхуй болоход бүр их гайхсан гээч. Гэтэл Финландад өвлийн улиралд өдөрт ердөө 2-3 цаг л нар манддаг гэдгийг тэр үед л мэдэж авсан даа.

Бидний буусан буудлын өрөөнд сауна байхаар их гайхав. Гэтэл Финланд айл бүр гэртээ саунтай байдаг юм байна л даа.

22


Аялалынхаа эхний өдөр бид Сантагийн шуудангийн газраар зочилов. Шууданд түүний туслах эльфууд ажиллах бөгөөд тэд Сантад нийт хэдэн захидал ирснийг өдөр бүр хичээнгүйлэн тэмдэглэдэг юм билээ. Одоогийн байдлаар Санта өвөөд дэлхийн 200 гаруй орноос нийт 18 сая гаруй захидал ирсэн гэсэн. Мэдээж зул сар, шинэ жилийн баярын өмнө хамгийн их захидал ирдэг гэнэ. Бид Сантагийн шуудангийн газарт очсон боломжоо ашиглаад Сантагийн албан ёсны тамга тэмдэгтэй захидлыг найзууд руугаа илгээсэн. Найзууд маань ийм захидал хүлээж аваад маш их баярласан байна лээ.

Нээрэн, шуудангийн тавиур дээр Монголоос ирсэн хэдэн захидал байсныг олж хараад их гоё санагдсан. Ингэхэд та нар Сантад бичиж байсан уу?

Бас нэг сонин зүйл гэвэл, шуудангийн газарт хүүхдийн соосогоор дүүрэн шилэн хайрцагнууд зөндөө байсан. Та нар энэ соосогнууд ямар учиртай гэж бодож байна?

23


ДЭЛХИЙГЭЭР АЯЛЦГААЯ

Бидний аялалын хамгийн сэтгэл догдлуулсан оргил үе бол мэдээж Сантагийнд зочилсон үе. Өвлийн өвөөтэй уулзахаар ирсэн бидэн шиг хүмүүс урт дараалал үүсгэн зогсож байв. Бид өөрсдийн ээлжээ хүлээх зуур Сантагийн гэр, ажлын өрөө, бас тоглоомын үйлдвэртэй нь танилцсан. Та нар Санта өвөө бидэнд бэлэглэх тоглоомоо хэрхэн бэлддэг, олон зуун захидлуудад бүгдэд нь яаж хариулдаг юм бол гэж бид нар шиг гайхаж л байсан байх. Энэ бүхнийг өөрийн нүдээр харах үнэхээр сонирхолтой байсан шүү. Бидний ээлж ирж, Сантагийн өрөөнд орлоо. Гэтэл нүдэнд дулаахан, боргил хоолойтой, том биетэй, цагаан сахалтай, инээмтгий өвөө сууж байв. Тэр биднийг Монгол Улсаас ирсэн гэдгийг дуулаад аялалын маань сонин сайхныг яриулж, зөндөө их хуучилж суусан. Бидний өмссөн монгол үстэй дээлийг ихэд сонирхож, эргүүлж, тойруулж хараад л байсан. “Надад таарах сайхан дулаан хувцас байна даа!” гэж хошигнож хэлэхэд нь “Хэрвээ таныг Монголд ирвэл том дээл хийж өгнө өө” гээд амалчихсан.

Хүүхдүд ээ, та нар цаа буга харж байсан уу?

Лапландад 190,000 гаруй цаа буга амьдардаг гэсэн. Тэд өхөөрдөм, нэг их томгүй хирнээ маш хүчтэй юм байна лээ. Нээрэн, цаа бугын үсийг илж болдоггүй гэсэн шүү. Учир нь үснийх нь илчлэг алдагдаад даардаг гэж бидэнд тайлбарлаж өгсөн. Мэдүүштэй байгаа биз?

24


Бид дараагийн өдөр хаски нохой хөлөглөсөн чаргаар гулгаж үзэхээр Рованиеми хотоос холгүй байрлах хаски нохойн ферм рүү явсан юм. Гэтэл тэнд юу биднийг угтсан гээч? Цасан цагаан ойн гүнд, тэсгэм хүйтэнд монгол эсгий гэр байсан. Фермерийн эзэд монгол дээлтэй биднийг хараад ихэд олзуурхаж, өөрсдийнхөө түүхийг ярьж өгөөд ноходтойгоо биднийг танилцуулсан. Дараа нь манай гэр бүлийг урт чарган дээр ар араас нь тэврэлдүүлж суулгаад, дааруулахгүйн тулд ангийн арьсаар олон давхарлаж хучаад, цан хүүрэг татуулсаар давхиж гарсан. Ойн гүн дэх үлгэрийн мэт энэ аялал үнэхээр гайхалтай байсан. Тиймээс, хэрвээ та нар Ланпландад ирвэл нохой чарганд заавал сууж үзээрэй гэж зөвлөе.

Лапландад үзүүштэй бас нэг үзвэр бол Санта парк дахь тоглолт юм. Хүүхдүүд тэнд эльфуудтэй хамт дуулж, бүжиглээд л... Баярын уур амьсгалыг жинхэнээсээ мэдэрнэ гэсэн үг. Тоглолтын дараа бүгдээрээ зул сарын жигнэмэг хийж сурна. Бид нар харихдаа өөрсдийн хийсэн жигнэмгээ бэлэг болгон авсан нь үнэхээр гоё байсан.

Сантагийн тосгонд өнгөрүүлсэн өдрүүд бидний амьдралын хамгийн дурсамжтай, адал явдал дүүрэн, хэзээ ч мартагдашгүй өдрүүд байсан даа.

25


СОЁЛ УРЛАГ

Цөмөөхэй Шинэ жилийг сүлд мод, өвлийн өвгөний бэлэггүйгээр, мөн... Цөмөөхэйгүйгээр төсөөлшгүй. Жил бүр баярын энэ өдрүүдэд дэлхийн олон орны театрын тайзнаа тоглогддог энэ балетыг үзэх гэж хүүхдүүд төдийгүй томчууд ч өдөр хоног тоолон хүлээдэг. Бид ч гэсэн Цөмөөхэйн шидэт үлгэрт маш их дуртай. Тиймээс түүний сонирхолтой түүхийг та нартайгаа хуваалцъя гэж бодлоо.

Гофманы “Цөмөөхэй ба Хулганы хаан” үлгэрт юу гардаг вэ?

Германы зохиолч Эрнест Теодор Амадей Гофманы “Цөмөөхэй ба Хулганы хаан” үлгэр 1816 онд буюу 204 жилийн тэртээ анх хэвлэгдэж уншигчдад хүрсэн билээ.

Үлгэрт зул сарын баярын үдэш Марихен охин хүүхэлдэй урлаач Дроссельмейрээс нэгэн хүүхэлдэй бэлгэнд авдаг. Энэ бол самар цөмөгч Цөмөөхэй! Хүүхдүүд түүний эрэмдэг царайг шоолж байсан бол Марихен охинд яагаад ч юм энхрий, дотно санагдаж байлаа. Харин энэ хачин тоглоомын учрыг Дроссельмейр өвгөн л ганцаараа мэдэж байв... Зул сарын шөнө санаанд багтамгүй явдал болно. Цөмөөхэй амилж, зул сарыг хулгайлахыг оролдсон хулганы хааны цэргүүдийн эсрэг тулалдана. Марихены тоглоомууд ч бас амилж, Цөмөөхэйд тусалснаар тэд хулганы цэргүүдийг бут ниргэнэ. Цөмөөхэй хулганы хааныг хорооход хараал арилж, охины өмнө жинхэнэ ханхүү зогсож байх нь тэр... Ид шид үү? Зүүд үү?

Ү? ЧИ МЭДЭХ Ү мөөхэйг Германчууд цө алдаг, бас аз гэр бүл хамга итгэдэг. Тийм авчирдаг гэж н баярын учраас зул сары эд цөмөөхэй үдэш хүүхдүүд лэг болгон хүүхэлдэйг бэ өгөх нь элбэг. 26


Чайковскийн “Цөмөөхэй” балет хэрхэн бүтсэн бэ? 1890 онд Оросын хөгжмийн их зохиолч П.И Чайковский Эзэн Хааны театрын албанаас шинэ балет бүтээх захиалга авав. Их зохиолч захиалга авсан даруйдаа өөрийн хайртай “Цөмөөхэй ба Хулганы хаан” үлгэрээр сэдэвлэн балетаа туурвихаар шийджээ. Харин хөгжмөө бичихдээ тэрээр Гофманы эх зохиолын оронд А.Дюмагийн орчуулсан “Цөмөөхэй” гэх франц хувилбарыг нь ашигласан юм. Богинохон хугацаанд хөгжмийг бичиж дуусгасан Чайковский өөрийн бүтээлдээ сэтгэл хангалуун байгаагүй. Учир нь Цөмөөхэйг түүний өмнөх бүтээлүүд болох “Хунт нуур”, “Нойрсож буй гоо бүсгүй” балетуудтай харьцуулахад тийм ч гайхалтай болсонгүй гэж тэрээр боджээ. Гэтэл түүний бодол буруу байлаа. 1892 оны 12 сарын 18-ны өдөр Оросын СанктПетербург хотын Мариинский театрт анх үзэгчдийн хүртээл болсон “Цөмөөхэй” балет маш амжилттай болсон төдийгүй өнөөдрийг хүртэл Орос, Европ болон Америкийн шилдэг театрын тайзнаа жил бүрийн шинэ жилийн баяраар тоглодог уламжлал тогтоод байна.

арихен, ари, лара эсвэл аша юу?

Гол дүрийн охиныг олон янзаар нэрлэдэгт бүү гайхаарай. Гофман үлгэрийнхээ гол баатрыг Марихен гэж өхөөрдөн нэрлэсэн боловч зохиолч А.Дюма энэ үлгэрийг орчуулахдаа охины нэрийг Мари болгон өөрчилсөн байдаг. Хожим энэ үлгэр дэлхийн олон хэлнээ орчуулагдаж, Европ болон Америкт охиныг Клара гэж нэрлэсэн бол Оросод Маша гэх нэрээр нь андахгүй сайн танина.

Цөмөөхэй онголд

Хүүхдүүд ээ, та нар манай улсад ч бас шинэ жилийн өмнө “Цөмөөхэй” амилдаг гэдгийг мэдэх үү? Анх 1982 онд Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа тоглогдож байсан энэ балетыг гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачилгаар 2013 оноос эхлэн жил бүр шинэ жилийн баяраар монголын үзэгчдэд хүргэж байна. Мөн дэлхийд тогтсон уламжлалын дагуу “Цөмөөхэй”-д оролцох бяцхан балетчидыг жил бүр сонгон шалгаруулж авдаг гэсэн шүү. 27


ЭРҮҮЛ МЭНД

ГАРАА УГААХЫН ач холбогдол

ЭЭЖ НЬ ӨДРИЙН ХЭД (БАРАГ МЯНГАН УДАА ГЭЭЧ!) ГАРАА УГАА ГЭЭД Л БАЙНА УУ? ЭЭЖИЙНХ НЬ ЗӨВ Л ДӨӨ. ШИНЭ ТӨРЛИЙН ВИРУС ДЭЛХИЙ ДАЯАР ТАРХАЖ, ОЛОН ОРОНД ОЛОН МЯНГАН ХҮН ХАЛДВАР АВААД БАЙГААГ ХҮҮХДҮҮД ТА БҮХЭН МЭДЭЖ БАЙГАА БАЙХ. ИЙМ АЮУЛТАЙ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ҮЕД ГАРАА УГААХ НЬ ХАМГИЙН АМАРХАН ХИРНЭЭ ХАМГИЙН САЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА УЧРААС Л ЭЭЖ НЬ САНУУЛСААР БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ.

Гараа хэзээ угаах вэ?

Яг яагаад вэ гэж үү?

Бие зассаны дараа

Вирусийн халдвар авч, бусдад тараах хамгийн эрсдэлтэй эрхтэн бол бидний гар юм. Учир нь бид алхам бүртээ маш олон зүйлд гараараа хүрч байдаг. Гэтэл мөнгө, хаалга, шатны бариул, лифтний товчлуур, дэлгүүрийн тэрэгний бариул гэх мэт олон хүний гар хүрдэг зүйлс хамгийн аюултай юм. Халдвартай хүн гар хүрсэн, эсвэл амны хаалт зүүгээгүй хүн найтаагаад шүлсээ цацсан байж болно. Бид түүнийг нь мэдэлгүй бохирдсон гадаргууд гар хүрч, халдвар авах эрсдэлтэй. Нян бактери, вирус нь нүдэнд харагдахааргүй жижигхэн тул гарт наалдсан эсэхийг нь бид мэдэх боломжгүй. Аюултай байгаа биз! Бид бохир гараараа нүүрэндээ хүрэх, нүдээ нухах, уруул амандаа хүрэх зэргээр элдэв нян, бактерийг биедээ оруулж байдаг. Тийм л учраас гараа сайн угааж бай гэж эмч нар, аав ээж, бас багш нар нь та нарт хэлээд, заагаад байгаа юм шүү дээ. Хэрэв гараа зөв бас тогтмол угаадаг дадалтай болчихвол бид олон өвчнөөс өөрийгөө хамгаалж чадна.

28

Гаднаас гэртээ орж ирэх бүрт Хоол бэлтгэхийн өмнө, явцад болон дараа Хоол хүнс идэхийн өмнө Гараа бохирдуулах бүрт Хамраа цэвэрлэсний дараа Ханиаж найтаасны дараа Дасгал хийсний дараа Тоглоомоор тоглож дууссаны дараа •

Гэрийнхээ амьтантай тоглож, түүнд хүрч, хооллосон эсвэл амьтны ялгадас арчиж цэвэрлэсний дараа

Ер нь гар бохир санагдах бүрт угааж байх нь хамгийн зөв юм.


Гараа хэрхэн зөв угаах вэ? Хүүхдүүд та нар гараа 20-иос дээш секунд угаах хэрэгтэй гэдгийг санаж байгаа биз дээ. Хэрэв гараа угаах зөв дарааллыг мартчихсан бол цэцэрлэгт явдаг дүүгээсээ асуугаарай. Тэд хамгийн сайн мэдэж байдаг юм шүү.

1. Гараа норгоод савандана.

3. Хуруунуудын завсар, хурууны үзүүр, хумсаа угаана. Учир нь энд нян бактери нуугдах дуртай байдаг. 2. Гарын алгыг сайтар үрж угаана.

4. Эрхий хуруугаа угаана. 5. Бугуйгаа угаана. 6. Усаар зайлаад цэвэрхэн алчуураар арчина. Гараа угаах нь коронавирус гэлтгүй олон халдварт өвчнөөс хамгаалах хамгийн сайн арга гэдгийг

Игназ

Сэ

м

хүүхдүүд минь сайн ойлгосон байх. Тэгвэл хэн үүнийг нээсэн гэдгийг та нар мэдмээр байна уу? л мэ

вэйз

1846 онд Австрийн нэгэн төрөх эмнэлэгт эхчүүд учир битүүлгээр нас барсаар байжээ. Тухайн үед эмнэлэгт ажиллаж байсан Унгарын эмч Игназ Сэммэлвэйз яагаад эхчүүд нас бараад байгааг судалж эхэлжээ. Тэрээр удаан хугацаанд судалсны үр дүнд эмч нар гараа угаахгүйгээр эх барьсанаас болж эхчүүд халдвар авч нас барж байгааг тогтоожээ. Тэгээд Игназ Сэммэлвэйз эх барьдаг эмч нарт гараа хлорминоор сайтар угааж байхыг үүрэг болгожээ. Үүний үр дүнд жирэмсэн эхчүүдийн дундах нас баралт эрс буурсан байна. Мэдээж эмч нар Сэммэлвэйзийн нээлтэд эгдүүцэж, түүнийг ажлаас халахыг шаардсан гэдэг. Гэсэн ч хэдэн жилийн дараа Луиз Пасто гэдэг өөр нэг эмч Сэммэлвэйзийн бохир гарын нээлт үнэн болохыг дахин баталжээ. Үүнээс хойш бүх эмч нар гараа маш сайн угааж хэвшсэн түүхтэй.

29


ДУГААРЫН ЗОЧИН

МАНАЙ УНШИГЧДАД ӨӨРИЙГӨӨ ТАНИЛЦУУЛААЧ? Намайг Төгөлдөр гэдэг. Би 11 настай, 6-р ангид сурдаг. Би ном унших дуртай. ТАНАЙ ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙ ТАНИЛЦАЖ БОЛОХ УУ? Манай аавыг Пүрэвсүх гэдэг, төгөлдөр хуурч мэргэжилтэй. Манай ээжийг Мандхай гэдэг, сэтгэцийн эмч. Харин миний дүүг Сэцэн гэдэг, одоо 1 настай. ЧИ ЮУ ХИЙХ ХАМГИЙН ДУРТАЙ ВЭ? Би ном унших, зураг зурах, скэйтбоард унах их дуртай. Скэйтбоард унах нь намайг үнэхээр аз жаргалтай болгодог. ЧИНИЙ ХАМГИЙН ХАЙРТАЙ НОМ ЮУ ВЭ? Би Дэвид Воллиамсын “Гангста Эмээ” гэдэг зохиолд хамгаас хайртай. Учир нь энэ ном намайг номонд дуртай болоход маш их нөлөөлсөн. ТҮҮХЭН ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАХ БОЛОМЖ ГАРВАЛ ХЭНТЭЙ УУЛЗАХ ВЭ? ЯАГААД? Тийм боломж гарвал би Английн зохиолч Роалд Далтай уулзмаар байна. Яагаад гэвэл би түүнээс зохиол хэрхэн бичих талаар зөвлөгөө авахыг хүсч байна. ТОМ БОЛООД ЯМАР МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОХЫГ ХҮСДЭГ ВЭ? Би том болоод зохиолч болох мөрөөдөлтэй. Зөндөө олон гоё зохиол бичнэ гэж бодож байгаа. Мөн анимэйтор болохыг хүсч байна. ТЭГВЭЛ ЧИНИЙ ХАМГИЙН ЭХНИЙ ЗОХИОЛ ЮУНЫ ТУХАЙ БАЙХ БОЛ? Юун түрүүнд би ирээдүйн тухай маш сонирхолтой зөгнөлт ном бичнэ ээ.

30


ХӨЛ ХОРИОНЫ ЭНЭ ҮЕД ШИНЭ ЗҮЙЛ СУРЧ БАЙГАА ЮУ? Би энэ үеийг ашиглаад гэртээ гар оёдол, анимэйшн хийж сурч байгаа. Бас компьютер дээр зураг зурж сурч байгаа. Их сонирхолтой байгаа шүү! ИРЭХ ЖИЛИЙН ЗОРИЛГООСОО ХУВААЛЦАЖ БОЛОХ УУ? Ирэх жил би анимэйшн хийх, зураг зурах чадвараа сайжруулах зорилготой байгаа. Мөн мэдээж олон гоё ном уншина. УНШМААР БАЙГАА НОМЫН ЖАГСААЛТАД НЬ ЯМАР ЯМАР НОМ БАГТСАН БЭ? 1. Том Гэйтсийн тухай бүх цуврал ном 2. “The Odd 1s Out: How to be cool and other things I totally learned from growing out” ҮЕ ТЭНГИЙН НАЙЗУУДДАА “ЗААВАЛ УНШИХ НОМ” САНАЛ БОЛГО ГЭВЭЛ ЯМАР НОМЫГ НЭРЛЭХ ВЭ? Би Дэвид Воллиамс болон Роалд Далын зохиолууд, Дейв Пилкигийн “Хүн-Нохой” болон “Ахмад Дотоож” цуврал, Жефф Киннигийн “Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл” цувралыг санал болгоё. Яагаад гэвэл энэ зохиолууд ном уншиж эхэлж байгаа хүүхдүүдэд илүү тохиромжтой, бас сонирхолтой шүү. Хүүхдүүд ээ, та нар Төгөлдөр хүүтэй найзалж, сонирхолтой бас шинэ номын талаарх мэдээлэл авахыг хүсвэл түүний хөтөлдөг “Books with Tuguldur” фэйсбүүк хуудсыг дагаарай.

31



Сар бүр уншсан номноосоо хамгийн сонирхолтой нэг номын нэрийг бичээрэй.

33


ДАСГАЛ

1 2 0 2 МИНИЙ 2020 ба ЧИНИЙ ХУВЬД ЭНЭ ЖИЛ ЯМАР БАЙВ? ХАМГИЙН ИХ ТААЛАГДСАН, СЭТГЭЛД ХОНОГШСОН ДУРСАМЖУУДАА, МӨН ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ БИЧИХ ҮҮ?

ЭНДЭЭС ЭХЛЭЭД ХАРИУЛААРАЙ. Өнөөдрийн он, сар, өдрийг заавал тавиарай. Хэдэн сарын дараа, эсвэл жилийн дараа энэхүү тэмдэглэлийг харахад их сонирхолтой байх болно.

ЧИНИЙ НЭР: НАС: ӨНӨӨДӨР ХЭДЭН БЭ?

Энд өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ зураарай.

ЭН Э

34

БОЛ БИ Э Н Э

АЙ ГЭР БҮ Л М АН


МИНИЙ ХАМГИЙН-ХАМГИЙН Энэ жил хамгийн их таалагдсан ном :

Энэ жил хамгийн их таалагдсан кино :

Энэ жил хамгийн их таалагдсан хүүхэлдэйн кино :

Энэ жил хамгийн их тоглосон видео тоглоом : Энэ жил хамгийн их таалагдсан дуу : Миний үзэх дуртай нэвтрүүлэг : Өдөр бүр идсэн ч уйдахгүй хамгийн дуртай хоол : Миний дуртай спорт : Энэ жил хамгийн их таалагдсан ютуб-суваг : Миний дуртай өнгө : Миний хамгийн дуртай хичээл : Яагаад гэвэл,

Хамгийн хайртай багш бол Яагаад гэвэл,

Энэ жил шинээр сурсан 3 зүйл: 1. 2. 3.

35


ДАСГАЛ

МИНИЙ ШҮТЭЭН: Дэлхийд болон Монголд бусдыгаа манлайлдаг, шилдэг хүмүүс олон бий. Тэр дундаас чиний хамгийн дуртай, үлгэрлэн дуурайдаг, урам зориг авдаг, түүн шиг болохыг хүсдэг хүн хэн бэ? Гурван хүнийг нэрлэ гэвэл..?

1. 2. 3.

ЧИНИЙ СУПЕР ХҮЧ ЮУ ВЭ?

МИНИЙ МӨРӨӨДЛИЙН АЖИЛ: Хэрвээ чамайг яг одоо хүссэн ажлаа хийж болно гэвэл юу хийх байсан бэ?

36


ЭНЭ ЖИЛИЙН ХАМГИЙН ГОЁ ДУРСАМЖ :

2021 ОНД ХААШАА ОЧИЖ ҮЗМЭЭР БАЙГАА ВЭ?

Яагаад гэвэл,

ЧИНИЙ 2021 ОНЫ ЗОРИЛГО:

1.

2. 3.

37


ДАСГАЛ

Үгээ хөндлөн болон босоогоор хайгаарай!

S

Z

E

B X Y

K

E

L

L M C Q B R X A Z

I

P

L

F

A E A S

S G H

P

E

R C N P

D C M K M T

L

R W O R

C M O

J

I

G C

Z

T

U W P A B D

L Q

L

E

E

E

L

B O E N V N A T N B A A R

I

R

S M P

I

P A A H A R H

A R C A R L

I

F

Y O V

T

F

F

I

I

L

Z G

T

G

S

J

I

I

F M T

E A V H M K

S

O T A H

L M E O A E

H T A E W

W J

G

X G N B V

J

N E

E N R N

I

E W R N R G C A N T M A N Z

Q K R D V

E

T

Y H

E A M C R H U

L

K K B

L

G

Z

P D A

F

I

E

A S

CAPTAINAMERICA IRONMAN ICEMAN HULK BLACKPANTHER ELECTRO DIABLO FLASH

38

V P A D C G

U T

S

T A N

L O W L

SPIDERMAN MARVEL STANLEE THOR AVENGERS ANTMAN BEAST XMEN

C

S

E

E


ТООН ЦАМХАГ БОСГОЦГООЁ!

653 318

Доороос нь эхлэн дугуй нүд бүрт тоо бичнэ үү. Ингэхдээ зэргэлдээ хоёр дугуй доторх тооны нийлбэр чанх дээд талын дугуй дахь тоотой тэнцүү байна гэдгийг анхаараарай!

170 84 33

15 7

335

86

42 18

44 21

21 10

11

10

11

39


ЮУ СУРАХ ВЭ?

ТОГЛОНГОО

СУРАЛЦЪЯ

Өвлийн урт амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлж, эрдэм мэдлэгээ бататган сайжруулахад чинь туслах цахим хуудас болон аппликэйшнийг та нартаа танилцуулж байна. Эдгээрийг бүх насныхан ашиглах боломжтой тул аав ээж, ах эгч, дүү нартайгаа хамт ашиглаж, хамтдаа суралцаарай 

ГАДААД ХЭЛ СУРЪЯ ГЭВЭЛ: ДАВУУ ТАЛ: • • • • •

Үнэ төлбөргүй, 30 гаруй хэлнээс сонгон сурах боломжтой, Анхан шатнаас эхлэн алхам алхмаар сурах боломжтой, Дүрэм, шинэ үг гэж залхаахгүй, Гар утсан дээр ашиглахад тохиромжтой, ойлгомжтой бас хөгжилтэй,

ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ ВЭ? 1. Хуваарь гаргаж, өдөр бүр 20-30 минут хичээллэж байгаарай. 2. Шинэ хэл сурахад зориулсан дэвтэр гаргаж, үзсэн, сурсан зүйлээ дэвтэртээ өдөр бүр тэмдэглэхээс гадна шинэ сурсан үгнүүдээрээ flashcard буюу үг цээжлэх карт бэлдэж, өөрийгөө шалгаж байгаарай. Картны нэг талд шинээр сурсан гадаад үг, нөгөө талд нь монгол орчуулгыг бичиж цээжлэх нь үр дүнтэй байдаг юм шүү. 3. Word цэсэнд сурсан бүх үгний цуглуулга байдаг тул 7 хоногт нэг удаа эдгээр үгнүүдийг мэдэж байгаа эсэхээ заавал шалгаарай.

https://www.duolingo.com

ЗӨВЛӨГӨӨ:

Англи хэлээр сонсож ойлгох чадвараа дээшлүүлэхийг хүсвэл HiHo Kids гэдэг Ютуб сувгийг сонирхоод үзээрэй. Энд хүүхдүүд томчуудын асуултад хариулж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлдэг тул их сонирхолтой. Бас хөгжилтэй.

ОРОС ХЭЛЭЭР СУРАЛЦЪЯ ГЭВЭЛ: ДАВУУ ТАЛ:

• Математик, хүрээлэн буй орчин, орос хэл, англи хэл, компьютер зэрэг бүх хичээл анимэйшн, асуулт-хариулт хэлбэрээр явагдах тул их сонирхолтой. Чамайг зөв хариулах бүрт хүүхэлдэйн багш нь магтаж урамшуулах болно. Харин алдаа гаргах үед тодруулах хэлбэрээр асуулт асууж, зөв хариулт руу чиглүүлж өгнө. • Хичээлдээ дуртай болоход тусална. • Сурагчийн хичээлээ хийх хурд, гаргах алдаан дээр тулгуурлаж дараагийн дасгал даалгаврыг боловсруулж өгнө. • Орос улсад зохион байгуулагдах цахим олимпиадын даалгавар хийж үзэх боломжтой.

https://uchi.ru/

ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ ВЭ? 1. Хүүхэд бүрт сурлагын дэвтэр гэх үнэлгээний хуудас бий. Тэндээс өөрийн хичээлийн явц, идэвхи, өсөлт хөгжлийг харж байгаарай. Тэгээд хэрэв шаардлагатай бол ойлгоогүй хичээлээ нөхөх, эсвэл бүр дээд ангийн дасгалыг ч хийж болно. 2. Өөрийгөө сорих зорилгоор тус цахим хуудсанд байнга зарлагдах олон төрлийн тэмцээн, олимпиадад оролцож байгаарай.

40

ЗӨВЛӨГӨӨ:

Энэ сургалт үнэ төлбөртэй ч хөнгөлөлт, урамшуулал тогтмол зарлагддаг юм шүү.


ДЭЛХИЙН ХАМГИЙН АЛДАРТАЙ ОНЛАЙН СУРГУУЛЬД СУРЪЯ ГЭВЭЛ: ДАВУУ ТАЛ:

• Үнэ төлбөргүй, • Монгол хэл дээрх хувилбар бий, • Математик, байгалийн шинжлэх ухаан, компьютерийн шинжлэх ухаан гэх мэт олон хичээл судлах боломжтой, • Дунд түвшний англи хэлтэй хүүхэд ч төвөггүй ашиглах боломжтой,

ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ ВЭ? 1. Хичээл бүр багшийн богино видео хичээл, дасгал ажил, асуулт гэсэн бүтэцтэй. Шинэ хичээл үзэх бүрдээ шинээр сурсан зүйлээ тэмдэглэж аваарай. 2. Өдөрт хэдэн минут хичээллэх, сард хэдэн хичээл үзэх зэрэг төлөвлөгөө гаргаарай.

https://www.khanacademy.org/

ЗӨВЛӨГӨӨ:

Цэцэрлэгт явдаг, 1-р ангид сурдаг дүүтэй бол Khan Academy Kids аппликэйшныг аав ээжийнхээ утсанд татаад, сонирхоод үзээрэй. Дүү нарт нь хэрэгтэй бас сонирхолтой хичээл-тоглоом зөндөө байдаг юм шүү.

3. Хичээлүүд нь Америкийн боловсролын стандартын дагуу явдаг тул чиний үзэж байгаа хичээлээс зөрж магадгүй. Тиймээс өөрийнхөө сурдаг ангиас дээд ангийн хичээлийг үзээд, өөрийнхөө түвшинд таарсан хөтөлбөрийг сонгоорой. Шинжлэх ухааны хичээлүүд нь жаахан хүнд агуулгатай тул математик, англи хэлний хичээлийг ашиглахыг зөвлөж байна.

КОДИНГ СУРЪЯ ГЭВЭЛ: ДАВУУ ТАЛ:

• Компьютер, утас, таблет байхад л програмчлалын хэл ашиглан код бичиж сураад, тоглоом бүтээж, анимэйшн хийх боломжтой

ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ ВЭ? 1. Цахим хуудас руу нь ороод, хэлний тохиргоог монгол болгон өөрчлөөрэй. 2. Tutorial буюу заавар хичээлүүдийн дагуу бичил төсөл хийгээрэй. Ингэснээр Scratch програм яаж ажилладгийг богино хугацаанд сурч чадна. 3. Хийсэн жижиг төслүүдээ хадгалж, бусад хүүхдүүдийн хийсэн ажлуудаас санаа авч илүү хүнд төслүүд хийж үзээрэй.

www.scratch.mit.edu

ЗӨВЛӨГӨӨ:

Хэрэв 5-7 насны дүү нь бас чамтай хамт кодинг сурмаар байна гэвэл Scratch JR аппликэйшн татаад, хамтдаа тоглож, дүүдээ зааж өгөөрэй!

41


ЭКО КЛУБ

“ОЙМ НОГООН УРЛАН” ЗӨВЛӨЖ БАЙНА:

ТАСАЛГААНЫ АГААР ЦЭВЭРШҮҮЛДЭГ СУПЕР УРГАМАЛУУД ГАДААХ АГААР, ТАСАЛГААНЫ АГААР ХОЁРЫН АЛЬ НЬ ИЛҮҮ БОХИРДСОН БОЛ? ЧИ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА? ХҮМҮҮС ГАДААХ АГААРЫГ ИЛҮҮ БОХИРДСОН ГЭЖ БОДДОГ Ч ҮНЭНДЭЭ ЭСРЭГЭЭРЭЭ ЮМ. МЭДЭХГҮЙ Л БОЛОХООС БИДНИЙ ГЭР, АЛБАН ТАСАЛГААНЫ ӨРӨӨНД МӨӨГӨНЦӨР, ТООС, БАКТЕРИ, ЭЛДЭВ ХИМИЙН БОДИС ХУРИМТЛАГДСАН БАЙДАГ. ТИЙМЭЭС, ТАСАЛГААН ДАХЬ АГААРЫН БОХИРДОЛ ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРӨГ НӨЛӨӨ ИХТЭЙ ГЭЖ ЭРДЭМТЭД АНХААРУУЛДАГ ЮМ ШҮҮ ДЭЭ. ТЭГВЭЛ ЭНЭ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ, БИДЭНД ЦЭВЭР АГААР БЭЛЭГЛЭЖ ЧАДАХ ТАСАЛГААНЫ СУПЕР УРГАМАЛУУД ГЭЖ БИЙ.ТЭД НАРТАЙ ТАНИЛЦАЦГААЯ. ХЭРЭВ ТА НАР ГЭРТЭЭ АГААР ЦЭВЭРШҮҮЛДЭГ УРГАМАЛ ТАРИХЫГ ХҮСВЭЛ “ОЙМ НОГООН УРЛАН”-ГИЙН АХ ЭГЧ НАРТАА ХАНДААД ЗӨВЛӨГӨӨ АВЧ БОЛНО ШҮҮ. ФЭЙСБҮҮК ХАЯГ: @ОЙМ

42

МӨНХРӨӨ

(Англи нэр: Snak plant) ОНЦЛОГ: 24 цагийн турш хүчилтөрөгч ялгаруулдаг цорын ганц тасалгааны ургамал. АРЧИЛГАА: Усгүйгээр нэг сар хүртэл амьдарч чадна. Хуурай орчинд маш сайн дасан зохицож ургадаг. ГЭРЭЛ: Нарны хурц гэрэл хэрэггүй. ХААНА ТАВИХ ВЭ? Аль ч өрөөнд тавьж болно.


НОГООДОЙ

(Англи нэр: Spider plant) ОНЦЛОГ: 2 өдрийн дотор өрөөний агаар дахь хорт бодисын 90 хувийг шүүж, цэвэрлэдэг. Тиймээс айл бүрт байх хэрэгтэй ургамал юм. Орчин гололгүй хурдан ургах чадвартай. Мөн хэд хоног услахгүй байсан ч хатахгүй, тэсвэртэй ургамал. АРЧИЛГАА: Хэдий тэсвэртэй ч гэсэн тогтмол усалбал хөрсний чийгшил сайн хангагдаж, хурдан бас зөв, эрүүл ургана. ГЭРЭЛ: Сүүдэрт ч асуудалгүй ургана. Гэхдээ гэрэлгүй орчинд навчны өнгө цайрдаг тул нэмэлт гэрэл тавихад илүүдэхгүй. ХААНА ТАВИХ ВЭ? Унтлагын өрөө болон ариун цэврийн өрөөнд тавих нь илүү зохимжтой.

ХОНИН НҮДЭН

(Англи нэр: Gerbera daisy) ОНЦЛОГ: Агаар дахь аммиак, бензол зэрэг олон хорт бодисыг устгадаг тул хамгийн сайн агаар цэвэршүүлэгч ургамал гэдэг. АРЧИЛГАА: Бүлээн усаар услана. Услахдаа жигд, тогтмол, сайн услах хэрэгтэй. Дулаан орчинд байгаа ургамлыг хүйтэн усаар усалбал өвдөж, аажмаар илжирч эхэлдэг. Навчийг нь тогтмол шүршвэл дуртай байдаг юм шүү. ГЭРЭЛ: Гэрэл дутвал цэцэглэхээ больж, үхэж эхэлдэг. Хэрэв өвлийн улиралд дулаан газар тавиад, нэмэлт гэрэл гаргаж өгвөл цэцэглээд л байдаг. Харин усалгааг нь багасгавал цэцэглэлт нь дуусч, түр амардаг онцлогтой. ХААНА ТАВИХ ВЭ? Агаарын солилцоо сайн өрөөнд тавина.

ОРООНГО УРГАМАЛ (Англи нэр: Photos plant)

ОНЦЛОГ: Агаар дахь формальдегид, ксилол зэрэг хорт бодисыг устгана. Амархан ургадаг тул цэцэг тарих туршлагагүй хүнд хамгийн тохиромжтой. АРЧИЛГАА: Усалгаа ихдэхэд дургүй ч хэт хатаавал амархан үхнэ. Тасалгааны дулаанаас хамаарч хөрсний чийгийг хангах хэмжээгээр усална. ГЭРЭЛ: Хурц гэрэлд дуртай. Нарны гэрэлтэй ойр байлгавал амархан нахиалдаг. ХААНА ТАВИХ ВЭ? Дээрээс өлгөх, өндөр тавиур дээр байрлуулахад тохиромжтой.

43


ЭКО КЛУБ

ЛУУ МОД

(Англи нэр нь Dracaena) ОНЦЛОГ: Өрөө тасалгааны агаарыг маш сайн цэвэршүүлнэ. Гэхдээ муур, нохойтой айлд тохиромжгүй ургамал тул анхаарууштай. АРЧИЛГАА: Хөрс хатаж эхэлмэгц усална. Агаарын чийгэнд дуртай тул шүршиж усалбал сайн ургах болно. ГЭРЭЛ: Нарны гэрэлд сайн ургадаг ч гэрэл багатай газар ч асуудалгүй. Ер нь байгалийн гэрлээс илүү хиймэл гэрэлтүүлгэнд дуртай. ХААНА ТАВИХ ВЭ? Агаар сайн цэвэршүүлдэг тул зочны өрөө зэрэг олон хүнтэй өрөөнд байрлуулах нь зүйтэй.

ОЙМ

(Англи нэр: Boston fern) ОНЦЛОГ: Хүний мэдрэлийн системд эерэг нөлөө үзүүлдэг. Эсрэг энергийг өөртөө шингээдэг ургамал гэгддэг. АРЧИЛГАА: Шохой, хлор агуулаагүй, шүүсэн усаар усална. Хавар, зуны улиралд сайн услах хэрэгтэй. Харин өвөл хөрсийг нь чийгтэй төдий байхаар тохируулж услах шаардлагатай. ГЭРЭЛ: Нарны гэрлийн шууд хурц тусгалаас хол байрлуулах хэрэгтэй. Гэрэл муу газар бол хиймэл гэрэлтүүлэг бэлдэж өгөөрэй. ХААНА ТАВИХ ВЭ? Зурагтны хажууд тавихад таатай хүлээж авдаг ховор ургамал. Хэрэв муу энергитэй газар тавьбал тухайн орчны сөрөг энергийн 1/2 (хоёрны нэг)-ийг шүүж цэвэршүүлдэг гэсэн шүү.

НӨМӨРГӨНӨ (Англи нэр: Peace lily)

ОНЦЛОГ: Агаар дахь хорт бодисын 75-90%-ийг өөртөө шингээж авдаг. Мөн үүнийг эмэгтэйчүүдийн цэцэг ч гэж нэрлэдэг. АРЧИЛГАА: Услахгүй удах үед навч нь унжийж, биеэ даахааа больдог. Тиймээс 7 хоногт 2-3 удаа усалж, хөрсийг нь чийглэг байлгах хэрэгтэй. Гэхдээ болгоомжтой байгаарай. Хэт их усалбал хөрс нь ялзарч, үхэлд хүргэнэ шүү. Хавар бүр шилжүүлэн суулгах хэрэгтэй. ГЭРЭЛ: Зөөлөн, сарнисан нарны гэрэлд илүү тааламжтай ургаж, навч цэцэгний хэмжээ тэлж томордог. Навчийг түлэгдэж толботохоос сэргийлж, өдрийн хурц нарнаас халхална. ХААНА ТАВИХ ВЭ? Гал тогоо болон унтлагын өрөөндөө тавьж болно.

44


ДАЛ МОД

(Англи нэр: Parlor palm) ОНЦЛОГ: Агаарт байгаа бүх хорт бодисийг шингээхээс гадна агаар чийгшүүлэх чадвартай. АРЧИЛГАА: Усалгааг савны хэмжээнээс хамаарч хийх ба хатаж эхэлмэгц сайтар усална. Агаарын чийгэнд дуртай тул тогтмол шүршиж услах хэрэгтэй. ГЭРЭЛ: Нимгэн навчтай тул нарны хурц гэрэл дор тавьбал навч нь түлэгдэх эрсдэлтэй. Мөн гэрэл муутай газар тавьбал үзүүрээсээ шарлаж эхэлдэг юм шүү. ХААНА ТАВИХ ВЭ? Өндөр ургадаг тул зочны өрөөнд байрлуулахад тохиромжтой.

УДАМБОР

(Англи нэр: Rubber tree) ОНЦЛОГ: Томрох тусам навчин дээрх нян, бичил биетүүд нь өсч, хортой агаарыг шүүх чадвар нь нэмэгддэг. Нээрэн, удамбор нь хамгийн ихээр архинд дурладаг цэцэг юм. Архи өгөөд л байвал улам сайхан, улам өндөр ургана! АРЧИЛГАА: Хөрс нь хатахаар усална. Хавар болон зуны цагт азот ихтэй бордоогоор бордоно. Харин намар, өвлийн улиралд азоттой бордоо хэрэггүй. Нэвт салхинд дургүй гэдэг. ГЭРЭЛ: Нарны шууд тусгалгүй буюу сарнисан гэрэлтэй газар илүү тохирно. Харин өвлийн улиралд хамгийн их нар үздэг цонхон дээр тавих эсвэл нэмэлт гэрэлтүүлэг хийж өгөх нь зүйтэй. ХААНА ТАВИХ ВЭ? Байршлыг нь солиход дургүй учир нэг байранд л байлгах нь зүйтэй. Зун цагт тагтан дээрээ гаргаж болно.

АВИРГАНА (Англи нэр: Ivy)

ОНЦЛОГ: Авирганы навч болон мөчрийг уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг. Бактери, мөөгөнцөр устгах, үрэвсэл намдаах, цус тогтоох, шарх түргэн эдгээх, цэр ховхлох, шээс туух зэрэг олон сайн талтай. АРЧИЛГАА: Хавар, зун цагт хөрсний өнгөн үе нь хатаж эхэлмэгц сайн услах хэрэгтэй. Харин намар, өвлийн улиралд хөрсний өнгөн үе хатаад 2-3 хоног өнгөрсний дараа багахан усаар услахад болно. ГЭРЭЛ: Гэрлийн ямар ч тусгалтай нөхцөлд сайн ургадаг. Гэрэл бага үед хиймэл гэрэлтүүлэг ашиглавал илүү сайн ургах болно. ХААНА ТАВИХ ВЭ? Тавиур дээр тавих болон өндөр газраас өлгөвөл илүү тохиромжтой.

45


БЯЦХАН ТОГООЧ

ШУВУУ Хооллоё

АНХААРАХ ЗҮЙЛ Үнэндээ шувуу судлаачид шувуудыг талхаар хооллохыг төдийлөн дэмждэггүй. Ялангуяа хар талх өгөхийг бүр хориглодог юм шүү. Учир нь хар талханд маш их давс агуулагддаг (шувууны ходоод түүнийг шингээж чаддаггүй гэсэн). Тэгээд бас талханд шувуунд хэрэгтэй тос, уураг бага агуулагддаг учир өвлийн хүйтнийг давах тэжээл болохгүй. Мөн талх, гурилан бүтээгдэхүүн хөгцрөх, бороо цасанд норж илжрэх, муудах эрсдэлтэй.

Өвөл бол шувуудын хувьд тун амаргүй үе. Идэх хорхой шавж байхгүйгээс гадна үр тариа цасанд дарагдаад олдохгүй... Энэ үед бидний тусламж илүүдэхгүй. Бүгдээрээ гэр, зуслангийнхаа ойролцоох модонд шувуу хооллох цэг байгуулж, эсвэл ууланд алхахдаа шувуудад хоол үлдээгээд явбал тэдэнд их тус болно доо, тийм ээ?

ЮУ ӨГЧ БОЛОХГҮЙ ВЭ? ХУУРЧ ШАРСАН, ЧАНАСАН ҮР ТАРИА БОЛОН БУСАД ХҮНС ӨГЧ БОЛОХГҮЙ. ДАВС, САХАР БОЛОН БУСАД АМТЛАГЧ АГУУЛСАН ХҮНС ӨГЧ БОЛОХГҮЙ. МУУДСАН, МӨӨГӨНЦӨРТСӨН, ХӨГЦӨРСӨН ҮР ТАРИА ХЭРХЭВЧ ӨГЧ БОЛОХГҮЙ. 46


ТЭГВЭЛ ШУВУУНД ЮУ ӨГЧ БОЛОХ ВЭ? •

Наранцэцгийн үрэнд ургамлын гаралтай тос ихээр агуулагддаг тул хамгийн супер хоолонд тооцогддог. Бүх шувуу энэ хоолонд дуртай. Харин жижиглэхээ мартуузай! Үгүй бол жижиг шувууд идэж чадахгүй шүү.

Шар будаа, овьёос, хулуу болон тарвасны үр

Арахис самар (хуураагүй, давсгүй)

Өөх тос, масло, самарны тос (өндөр илчлэгтэй тул шувууны хувьд энергийн эх үүсвэр болно)

Зүссэн алим

Хатаасан жимс (чацаргана, аньс гэх мэт)

МАШ АМАРХАН

ХООЛНЫ ЖОР

1. Жижиг цаасан аяга (cup cake-ны хэв байсан ч болно)-ны 2/3 (гуравны хоёр) хүртэл бэлдсэн үр тариа, хатаасан жимсээ хийнэ.

2. Хонь эсвэл гахайн 100-150 гр өөх хайлуулж, тос гаргана. Гаргасан тосоо үр тариа, жимсэн дээрээ хийгээд, сайн 3. хутгаарай. Дараа нь жижиг халбага эсвэл савх ашиглаад хутгасан холимогийнхоо голд жижиг нүх гаргах хэрэгтэй. тэр чигээр нь хөлдөөгчинд хийж, 4. Одоо бэлдсэн холимогоо 3-4 цаг болгоно. Холимог бэхжээд бэлэн болохоор нь хэвнээс болгоомжтой 5.салгаад, голд нь гаргасан нүхээр уяа оруулж, өлгүүр гаргана. (Зураг дээрх шиг) гадаа гарахдаа эсвэл ууланд алхах үедээ шувуунд 6. Ингээд зориулж бэлдсэн хоолоо модонд өлгөхөд л болоо.

47


БАБУКА & ТҮҮНИЙ НАЙЗУУД

КЛУБ

Хүүхдүүдээ, та бүхэн өөрийн зурсан зураг, бичсэн шүлэг, захидлыг club@babukandfriends.mn хаягаар илгээгээрэй. Өөрийн овог нэр, нас, аль сургуульд сурдаг гэдгээ бичээд, фото зургийн хамт илгээхээ мартуузай! Ирсэн бүтээлийг ах эгч нар нь сонгон авч дараагийн дугаартаа нийтэлж байх болно.

С.Сараана, 1-р анги Гэгээ сургууль Ж. Од, 4-р анги, The English School of Mongolia

Ш. Мөнхбаясах, 1-р анги, “Шилдэг” сургууль С. Амармэнд, 4-р анги Шинэ Монгол сургууль 48


Б.Улсболд, 5-р анги ASU

М.Туул, Орчлон сургууль, 7 настай

Б.Ууганбат, 8 настай

А. Хүслэн, 4-р анги, ESM С.Төгстөгөлдөр, 5 настай 49


МЭДЛЭГЭЭ БАТАТГАЯ

СОНЖОО

Сэтгүүлийнхээ энэ дугаараас юу мэдэж, ойлгосноо шалгах уу? Асуултаа сайтар уншаад, зөв хариултыг дугуйлаарай. Хэрэв чамд тусламж хэрэгтэй бол доор буланд байгаа “Тусламж” хэсгийг хараарай.

1. Лапландад амьдардаг уугуул иргэдийн тоо хэд вэ?

6. Шинэ жилээр усаар байлдах нь хаанахын уламжлал вэ?

2. Цаа бугын супер хүч юу вэ?

7. Аль баатрыг Стэн Ли бүтээгээгүй вэ?

а. 180.000 орчим б. 7000 орчим в. 17.000 орчим

а. Нисдэг б. Арьс нь гэрэлтдэг в. Нарны хэт ягаан туяаг хардаг

а. Spider Man б. Iron Man в. Batman

3. Анхны Өвлийн Олимпийн тоглолт хаана болсон бэ? а. Францын Парис хотод б. Францын Шамони хотод в. Францын Ницца хотод

4. Луи Брайль юу зохиосон бэ?

а. Цэргүүдэд зориулсан нууц код б. Хараагүй хүмүүст зориулсан үсэг в. Шөнийн цагаан толгой

5. Цөмөөхэй балетын хөгжмийг хэн бичсэн бэ? а. Э.Т.А. Гофман б. А.Дюма в. П.И Чайковский

а. Орос б. Япон в. Тайланд

8. Шувууг юугаар хооллож болохгүй вэ? а. Хуурсан хоол б. Шорвог хоол в. Халуун ногоотой хоол г. Дээрх бүгд зөв

9. Раббит Хаш хотын захирагчийн сонгуулийн нэг санал юутай тэнцдэг вэ? а. Нэг яс б. Нэг доллар в. Нэг бэлэг

10. Цаа буга Монголд амьдардаг уу? а. Тийм б. Үгүй

Тусламж: 1 - 18-р хуудас, 2 - 15-р хуудас, 3 - 8-р хуудас, 4 - 9-р хуудас, 5 - 25-р хуудас, 6 - 7-р хуудас, 7 - 10-р хуудас, 8 - 42-р хуудас, 9 - 5-р хуудас, 10- 14-р хуудас 50


2021 ОНЫ ХИ

ЛЭ

Э!

ЗА АЛ

ГА АВЧ ЭХЭ

Л

Цоохор ирвэсээ хамгаалъя! Цахим гэмт этгээдээс сэргийлье!

2020 ОН | 10-11 САР | №4 8-12 НАСНЫ ХҮҮХДИЙН ТАНИН МЭДЭХҮЙН СЭТГҮҮЛ

Халлоуины тухай сонирхоё!

51



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.