2011-2012 ond hiisen ajlyn talan

Page 1

УЭДС-ийн номын сангийн 2010 – 2011 оны хагас жилийн 1 улирлын ажлын тайлан Эрхэм зорилго УЭДС-ийн номын сан нь багш, оюутан, ажилтнуудад дизайн-үйлдвэрлэлийн талаар боловсрол эзэмших, мэдлэг чадвараа хөгжүүлэх мэдээлэл, арга зүйн нээлттэй үйлчилгээ, таатай орчин бүрдүүлж, сургалтын үйл ажиллагааг дэмжих орчин үеийн шаардлага хангасан түшиц газар байна. УЭДС-ийн номын сан нь оюутны туслалцааг нэмэх жилтэй уялдуулан хувцас, арьсан эдлэл, интерьер-экстерьер, зохион бүтээгч дизайнер бэлдэхэд бүх баг, оюутан нарт туслах зорилгоор мэргэжлийн ном, сэтгүүлээр фонд хангамж, номын эргэлтийг сайжруулах, шинэ хэвлэлийн мэдээллийг хүн нэг бүрт хүргэн сурталчилах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Номын сангийн үйлчилгээ: 2011 оны хичээлийн жилд өглөө 840 – 1900 цаг хүртэл тасралтгүй 2 ээлжийн, 3 номын санчтайгаар нээлттэй ажиллаа. Эхний ээлж 8 40 – 1640, дараагийн ээлж 1100 - 1900 хүртэл, Энэ хугацаанд 7832 ирцэд 9903 ном 43 CD, 3529 ширхэг сэтгүүл олгосон. Шинээр 117 уншигчдад карт нээснээс гадна байнгын уншигчийн картыг сунган, жилд 1041 уншигчдад үйлчилсэн байна. Үүнээс харахад жилд дунджаар 3 удаа үйлчлүүлжээ. Номын сан өдөрт дунджаар 25-30 уншигчдад үйлчилсэн. Нэг уншигч 2-5 ном, сэтгүүлээр үйлчлүүлжээ. Фондын эргэлт /ном, сэтгүүл/ жилд ....удаа уншигдсан байна.

Фонд бүрдүүлэлт: Номын сангийн нийт ном 14616 ширхэг байна. Энэ хичээлийн жилд хандив, бэлэг, худалдааны номуудаар фондоо баяжууллаа. шинээр 8 нэрийн 13 ширхэг сэтгүүл, 14 нэрийн 15 ширхэг ном шинэ номын мэдээг тухай бүрт гаргаж, номын сангийн Openbiblio программ, электрон каталогт оруулсан. Шинээр уншигч болсон 117 оюутан. нийт 1024 Sоюутанд үйлчилж байна.

Лавлагаа номзүй, мэдээлэл, соёл олон түмний ажил: Багш, оюутнуудад гарын авлага, номын сангийн автоматжуулалтын программын талаарх мэдээллийг брошюр хэлбэрээр хийж, интернэт, цахим мэдээлэл, фэйсбүүк, блогоор дамжуулан сурталчилсан. -

Шинээр ирсэн ном, сэтгүүлийн мэдээллийг товч болон дэлгэрэнгүй мэдээллийн хамт зарлалын самбар болон блог сайтад байрлуулан мэдээллэсэн.

-

Шинэ элсэгч, төгсөгчдөд улиралд нэг удаа номын сангийн ажлын талаарх тойм яриаг хийсэн.

-

Энэ хичээлийн жилд амаар 200 оюутанд, бичгээр 15 оюутанд, и-мэйл болон мэссэнжирээр 50 гаруй оюутан, уншигч, хэрэглэгчдэд лавлагааг өгч үйлчилсэн байна.

-

2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Монгол Улсын БСШУ-ны сайдын 316 тоот тушаалын хэрэгжилтийг биелүүлэхийн тулд анхан шатны бүртгэлийн нэг “Нэг бүрчилсэн бүртгэл”-д шинээр дахин хуулан данслаж байна.


-

Номын сангийн хэрэгцээнд зориулж “УЭДС-ийн номын сангийн дүрэм, журамд нэмэлт өөрчлөлтийг боловсруулсан.

-

“Номын сангийн өдөрлөг-Ном бидний нөхөр” сэдэвт 7 хоногийн ажлыг сургуулийн захиргаа, тэнхимүүдтэй хамтран зохион байгуулж багш, оюутнуудад танилцуулсан.

Өдөрлөгийн нээлтийн ажиллагааг 2011-9-25 –ны өдрийн 12 50 цагт УЭДС-ийн захирал доктор, профессор Г.Тунгалаг нээж үг хэллээ. Нээлтийн үеэр Ая.Х.Сэргэлэн, Үг. О.Цацрал “Номын өргөө” дуу эгшигллээ. Шилдэг уншигчаар ХДЗБ мэргэжлийн 3-4 –р курсийн оюутан Эрдэнэсүхийн Болорсүх шалгарлаа.

Номын сангийн нээлттэй өдрүүдэд дараах ажлуудыг хийсэн болно. •

Техник технологи, программ хангамж, үйлчилгээ

Дэлхийн номын сангийн нээлттэй эхийн Openbiblio программыг номын сандаа авч ашиглан хэрэгжүүлж байна. Мөн номын сангийн электрон каталогийн 2 компьютерийг оюутнуудад ашиглуулах зорилгоор үүдэнд байрлуулсан болно. Энэхүү программаар байгууллагын дотоод сүлжээгээр хандаж электрон каталогиор өөрийн хүссэн ном, сэтгүүлээ үзэх боломжийг бүрдүүлж өгсөн. Мөн электрон каталогийг ашиглах зааврыг хэвлэж оюутан, багш, сурган хүмүүжүүлэгчдэд тараасан болно. СГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Ш.Дулмаагийн намтар, уран бүтээлийн танилцуулгыг PowerPoint программын тусламжтайгаар компьютерт тоглуулан оюутнуудад 3 өдрийн турш хүргэлээ. Мөн монголын уран зохиолын сонгодог зохиолуудаар оюутнуудад үзэх номоор санамж өгөх номзүйн бүртгэлийг PowerPoint программын тусламжтайгаар компьютерт 5 өдрийн турш хүргэсэн.  Үзэсгэлэн, танилцуулга o

Ерөнхий эрдмийн ном-сэтгүүл

o

Гутал арьсан эдлэлийн дизайн, зохион бүтээлтийн ном-сэтгүүл

o

ХДЗБ-ийн мэргэжлийн ном-сэтгүүл

o Архитектур, График дизайн, Чимэглэлийн дизайн, Интерьер-экстерьерийн дизайн мэргэжлийн ном-сэтгүүл o 2011 оны шинэ сэтгүүлийг тус бүрээр 5 хоногийн турш үзэсгэлэнг гаргаж багш, оюутнуудад өөрийн нмоын сангийн сан хөмрөгт байгаа ном, хэвлэлийг танилцуулж үйлчиллээ. Үзэсгэлэнд гарсан номын жагсаалт /Хавсралт №3/


 Үзэсгэлэн худалдаа “Боловсрол” номын дэлгүүр, “Интер” номын дэлгүүр “Эмпати” номын дэлгүүр 4 өдрийн турш үзэсгэлэнт худалдааг амжилттай зохион байгууллаа.  Уралдаан, танин мэдэхүй •

АХА тэмцээн

Хөгжөөнт, танин мэдэхүйн АХА тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд ХДЗБ-ийн 3-2 – р курсийн оюутан Б.Уянга түрүүллээ. Шагналд “Гоо даль” сэтгүүл болон 2011-1231 хүртэл номын сангаар үнэгүй үйлчлүүлэх эрх олголоо. /Хавсралт №4 / АХА-ийн асуулт хариулт, АХА-д оролцсон оюутнуудын нэрс •

“Ном ба ирээдүй” сэдэвт гар зургийн уралдаан

Энэхүү уралдаанд Гутал, арьсан эдлэл зохион бүтээлт мэргэжлийн 1-р курсийн оюутан Хүрэлбаатарын Нямсүрэн түрүүлсэн байна. Шагналд: 2011 оны 4-р сарын “Гоо даль сэтгүүл”-ээр шагналаа.  Уулзалт, ярилцлага •

Номын санчдын дугуй ширээний ярилцлагад

Уулзалт 2011-9-28 –ны 1050 цагт Номын сангийн Уншлагын танхим /№615/ тоот өрөөнд эхэлсэн. УТНС-аас арга зүйч Гүнжинлхам ХТНС-аас программ хариуцсан мэргэжилтэн Ж.Бэгзсүрэн УЭДСНС ахмад номын санч О.Цацрал Номын санч Э.Ууганбаяр Номын санч Б.Бурмаа нар оролцлоо. Уг уулзалтанд ИДС-ийн номын сангийн хэтийн зорилт, чиг хандлага, одоо байгаа байдлын талаар ярилцав. Мөн УТНС-аас УЭДС-ийн номын санд “Монгол улсын үндэсний номын сангийн үнэт ховор номын музейн танилцуулга”, “Ц.Эрдэнэбат Та-би чинь хэнсэн билээ” шүлгийн түүвэр.-УБ.,2011, “Эрхэм баян эрдэм” .-УБ.,2010 хэлсэн үг, сургааль үгийн ном, “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл-2010” зохиогчийн намтар, уран зургийн үзэсгэлэн, “Цагаан хоол-эрүүл мэнд”-ийн шилдэг номын хамт бэлэглэсэн байна. •

Уншигч, зохиолчдын уулзалт

СГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Шагдарын Дулмаа гуайтай 16 00 цагт уулзалтыг № 616 ангид явууллаа. Мөн зохиогчийн талаарх сэдэвт үзэсгэлэнг гаргалаа. Ш.Дулмаа найрагчийн ном манай номын санд 3 ширхэг байдаг учир УТНС, ХТНС-аас зохиогчийн ном, материалын тусламжтайгаар гаргасан болно. Мөн уншигчид зохиолчоос өөрсдийн сонирхсон асуултандаа хариулт авсан. Мөн зохиогч өөрийн уран бүтээл, амжилтанд хүрсэн сургаалиа өгүүлснээс гадна


2011 онд шинээр хэвлэлтээс гарсан “Эрдэнийн тансаг эх орон минь”шүлгийн түүврийн шинэ номоо дурсгал болгов

Ангилал-Каталоги: Каталогт шинээр ирсэн ном, сэтгүүлийн төрөл, үсэг дарааллаар байрлуулсан. Каталоги зохион байгуулалт хийж редакторлов. Шинээр ирсэн ном, сэтгүүлийг ДАА-аар ангилан, техник ажиллагааг бүрэн хийж, автоматжуулалтын программд бүртгэн бар коджуулан уншлаганд гаргалаа. Программ, номын сангийн автоматжуулалт: Номын сангийн автоматжуулалтын Openbiblio программыг 2011 оны 7 сард нэвтрүүлж одоогоор 3200 гаруй нэр, төрлийн ном, сэтгүүлийг бүртгэсэн байна. Өдөрт дунджаар 45-50 ширхэг номыг бүртгэдэг. Уншигчдад электрон каталог ашиглах гарын авлагыг хийж сурталчисан. Тоног төхөөрөмж: УЭДС-ийн номын сан нь 3 ширхэг компьютертэй, үүнээс 2 ширхэгийг нь номын сангийн электрон каталог болон оюутнуудад интернэт мэдээллийн үйлчилгээг үзүүлж 1 компьютерт номын сангийн автоматжуулалтын программыг ашиглаж байна. Мөн номын санд Xerox 3210 ийн гурван үйлдэлт /сканнер, канон, принтер/, НР-F2128 маркийн өнгөт принтерийн хамт ашиглаж байна. Ном, сэтгүүлийг сэлбэн засах: 8 нэрийн 50 сэтгүүл, 5 нэрийн 30 номыг ХТНС-д аваачин сэргээн засварлан, хавтаслаж зассан. Ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг дахин үнэлэх: БСШУЯ-ны 2007 оны 441, 357/406 тоот тушаалыг үндэслэн номын дахин үнэлгээ хийж байна. Бусад ажлын талаар: Номын сангийн үйл ажиллагааны талаар " http://ueds-library.blogspot.com – д блог нээж, номын сангийн үйлчилгээ, шинэ шинэлэг мэдээлэл, уншигч оюутнуудад зориулан мэргэжлийн чиглэл бүрээр хэрэглэгдэх гадаадын вэб сайтуудын жагсаалтыг оруулж өгсөн. Номын сангийн электрон каталогийг http://sanaa.co домайнд холбож http://ueds.sanaa.co хаягтай болсон нь уншигчид аль ч газраас номоо хайх бүрэн боломжтой болсон байна. Энэ домайн нь жилд 100.0 төгрөгний үнэтэй. Боломж: Компьютерт тохиолдох зайлшгүй эрсдэлээс сэргийлэх, устах аюул багасах юм.

Дүгнэлт Давуу тал: Номын сангийн үйлчилгээ, ном олголтонд автоматжуулалтын програмыг нэвтрүүлснээр уншигчид номын санчийн туслалцаагүйгээр өөрийн хүссэн ном хэвлэлээ электрон каталогиос хайх, мөн интернэт сайтаас хайлт хийн хэрэгцээт мэдээллээ олох боломжтой болсон нь номын санч, уншигчдийн цаг, мэдлэг олоход нь ихээхэн түлхэц болсон. Мөн уншлагын танхим гаргаж өгсөн нь оюутнууд хичээлээ хийх нөхцөлийг бүрдүүлсэн. Хэвлэх, хувилах үйлчилгээг оюутнуудад хүргэх боломжийг бүрдүүлсэн. Номын сангийн хуурайшилтаас сэргийлж агаар цэвэршүүлэгчийг байрлуулсан Дутагдалтай тал: Номын сангийн байр багтаамж хүрэлцээгүйгээс номын хадгалалт хамагаалалтанд сөргөөр нөлөөлөх эрсдэл ихтэй. Фондын гэрэлтүүлэг муу, зарим гэрэл нь шатсан, техникийн


шинэчлэл хийх шаардлагатай. Жич. Өндөр хүчин чадал бүхий компьютер, 1-2 ширхэг байх хэрэгтэй. ........... Цаашдын зорилт: Номын сангийн блогоос хэрэгцээт шинэ, шинэлэг мэдээ, мэдээллийг олох, зарим чухал хэрэгцээт ном, сэтгүүлийг электрон хэлбэрээр унших боломжийг бүрдүүлэх, мэргэжлийн ном, сэтгүүлийг автоматжуулан СD д хуулан цахим мэдээллийн бааз бүрдүүлэх,


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.