05 1interview

Page 1

Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Өнөрбилэг: 2016 он

манай эмнэлгийн хувьд гайхамшигтай сайхан амжилттай бөгөөд тун завгүй, ажил буцалсан жил байлаа


Shud Magzine - 2016 онд танай эмнэлэгийн зүгээс гаргасан ололт амжилтуудын талаар дурьдаж эхлэе. 2016 онд ямар дэвшилтэд зүйлүүд бий болов? За баярлалаа. Юуны өмнө бүх уншигчиддаа, нүүр ам судлалын салбарынхандаа, хамт олондоо энэ өдрийн мэндийг хүргэж ирж буй Шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байж, аз жаргал эрүүл энхээр бялхаж байхыг хүсье. Мөн тусгайлан хүндэт ахдаа үргэлж дэмжиж, зөвлөж, үлгэрлэж, хөдөлмөрлөж байдагт чинь чин сэтгэлээсээ талархан, таны болон танай Shud Magazine-ы хамт олонд салбартаа хийж буй олон шинэлэг, зоримог ажлуудад тань улам их амжилтыг хүсэн ерөөе. Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний захиралаар АУны доктор, дэд профессор Л.Хэнтий багш маань 2015 онд томилогдон шинэ менежментийн багыг бүрдүүлэн ёстой л гар, санаа нийлэн амжилттай ажиллаж байна. Манай шинэ менежментийн баг ажиллаад 1-1.5 жил болсон боловч багагүй ажлуудын ард гарчээ. Бид юуны урьд тулгамдаж буй асуудлуудаа сайтар судлан багцлаж, хэрхэн шийдвэрлэхээ ойрын, дунд, алсын хугацаанд төлөвлөн ажиллаж байна. Хамгийн эхэнд шийдвэрлэх асуудал нь магадлан итгэмжлэл байсан. Улсын байгууллагуудад магадлан итгэмжлэл маш чухал байдаг. Учир нь бид улсын төсвийн болон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авахын тулд дээрхи шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан байх ёстой. Гэтэл манай байгууллага сүүлийн 6-н жилийн хугацаанд магадлан итгэмжлэгдээгүй явж ирсэн байлаа. Иймд бид хамгийн том зорилгоо үүн рүү чиглүүлэн маш шаргуу ажилласан бөгөөд үр дүнд нь дээрхи шалгуурыг


ханган магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг болсон. Манай хамт олны энэ жилийн хамгийн том үр дүн маань энэ байлаа. Мөн Сургалт эрдэм шинжилгээ гадаад харилцааны алба болон Чанарын алба, Эпидмиологийн албуудыг шинээр байгуулж, орон тооны ажилчидтай болгосноор ихээхэн чухал, цоо шинэ ажлуудыг өндөр түвшинд амжилттай зохион байгуулж чадсан. Энд зориуд Сургалт эрдэм шинжилгээ гадаад харилцааны албыг танилцуулмаар байгаа юм. Ц.Байгаль эмч маань уг албыг хариуцсан орлогчоор ажиллаж байгаа. Та сайн танина даа, ОХУ-д төгсөөд, тэндээ нэлээд хэдэн жил ажилласан Байгаль эмчийг. Уг алба маань цоо шинэ алба гэхэд манай бүхий л ажлуудыг нугалж байна. Зөвхөн энэ онд л гэхэд дотоод бололцоогоо дайчлан 30 гаруй удаагийн сургалтуудыг явуулсан байна. Улсын байгууллагын хамгийн том бэрхшээл нь санхүүжилтийн хүрэлцээгүй байдал байдаг. Тиймээс бидэнд гадаад харилцааг цоо шинэ


түвшинд өргөжүүлэх, идэвхижүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага бий болсон. Энэ үүднээс Тайвань, БНСУ, ХБНГУ, АНУ, БНХАУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй улсуудын томоохон эмнэлэгүүд, мөн бусад гадаад дотоодын олон улсын байгууллагууд, хувь хүмүүстэй боловсон хүчнээ сургаж бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, зарим төсөл хөтөлбөрүүд болон багаж тоног төхөөрөмжийг хандивлуулах зорилгоор гэрээ хэлэлцээр хийж, идэвхитэй хамтран ажилласан байна. Зөвхөн 2016 онд гэхэд Тайвань улсад 17 их эмч, 3 сувилагчийг 2-3 сарын тэтгэлэгт сургалтанд хамруулсан байна. Мөн БНСУ-д 4 их эмч, ОХУ-д 3 сувилагч, БНХАУ-д 1 их эмчийг тэтгэлэгт хамруулан сурган бэлтгэжээ. 2016 онд ХБНГУ-н “Хил Хязгааргүй Шүдний Эмч Нарын Холбоо”-н тусламжаар 140-д сая төгрөгийн үнэ бүхий багаж, тоног төхөөрөмж, эм материалын туслалцааг хүлээн авч, уг байгууллагын санхүүжилтээр Нүүр Амны


Эмчилгээний Тасгийн бүтэн кабинетийг Европ стандартын дагуу иж бүрнээр тохижуулж өгсөн. 2017 онд тус байгууллагын санхүүжилт тусламжаар Шүд Урлахуйн Лабораторийг Европ стандартын дагуу иж бүрэн шинэчлэн, улмаар ХБНГУ-с өндөр зэрэглэлийн мастер техникчдийг урьж шүдний техникч нараа бэлтгэхээр болсон. Уг ажлын мөнгөн дүн нь ойролцоогоор 100,000 еврогийн өртөгтэй байх юм. Энэ завшааныг ашиглан ХБНГУ-н “Хил Хязгааргүй Шүдний Эмч Нарын Холбоо”-ны ерөнхийлөгч ноён Клаус, гүйцэтгэх захирал хатагтай Туул нарт болон энэхүү ажлыг жуучилан гүйцэтгэсэн Д.Онон эмч нартаа нийт хамт олныхоо өмнөөс баярлаж явдагаа дахин дахин илэрхийлэх ялдамд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүгдийг хүсэн ерөөе. Түүнчлэн манай байгууллагын нийгмийн хариуцлагын өмнө зайлшгүй хийх ёстой нэг чухал асуудал нь нийгмийн эмзэг хэсэг, тэрдундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амны хөндийг эмчлэх тусгай тасаг, тоног төхөөрөмж, боловсон хүчнийг бэлтгэх асуудал багтдаг юм. Улсын хэмжээнд 120-150 мянга орчим хөгжлийн



бэрхшээлтэй иргэд байна гэсэн судалгаа байдаг. Эдгээр иргэд, хүүхдүүдийн шүд амны хөндийн өвчлөл хүндрэл нь нийгмийн анхаарал татахгүй буй боловч ихээхэн ноцтой түвшинд хүрсэн байгаа юм. Энэ үүднээс Тайвань улсын “Тайваний Гэр Бүл Хүүхдийг Дэмжих Сан”-н тусламжаар “Тайван Инээмсэглэл” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн шүдний эмчилгээний тасгийг байгуулах ажиллагааг эхлүүлсэн. Харамсалтай нь санхүүжүүлэгч байгууллага маань манай түрээсийн байранд ихээхэн хөрөнгө оруулахад эрсдэлтэй гэсэн байр суурьтай байгаа тул төслийн маань хугацаа хойшлоод байгаа. Гэхдээ бид тохиролцоод шинэ байранд орох хүртэлээ цаг алдахгүй үүднээс боловсон хүчнээ сургаж, мэргэшүүлж байна. Мөн Япон улсын “Өвсний Үндэс” хөтөлбөрийн санхүүжилт тусламжаар Нүүр Амны Мэс Заслын Тасгийг шинэчлэн сайжруулах төслийг хэрэгжүүлэхээр болсон. Гэхдээ бас л манай зориулалтын шинэ байрыг хүлээх саналтай байгаа тул хугацаа түр хойшилсон байгаа. Гадаадад мэргэжил дээшлүүлэхэд манай эмнэлэгт нэг том бэрхшээл байсан нь англи хэлний мэдлэг хангалтгүй түвшинд байсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд 2015 оны 12-р сараас 2016 оны 5-р сар хүртэл Америкийн шүдний эмч Dr.Tom Keller болон Герман улсын иргэн, шүдний эмч Dr.Mathiues хамтран 6-н сарын турш долоо хоногт 3-н удаа ярианы болон мэргэжлийн англи хэлний сургалтуудыг эмч, ажилчидтай үнэ төлбөргүйгээр амжилттай зохион байгуулсан. Цаашид уг сургалтуудыг тогтмолжуулахаар дээрхи эмч нартай ярилцаж тохирсон байгаа. Энэ жил манай хамт олны хувьд байгууллагын маань түүхт 30-н жилийн ой болж байгаагаарай



ихээхэн онцлог юм. Ер нь ч тэгээд манай шүдний төв эмнэлэгээр дамжин дадлага хийж эмч болоогүй нэг ч эмч Монголд байхгүй л болов уу гэдэг утгаар нь захирал Л.Хэнтий багш маань 30-н жилийн ойн баяр зөвхөн манай байгууллагын ч ой биш бүх л салбарын хувьд чухал ойн баяр гэж томьёолон, ойг угтсан арга хэмжээнүүдийг дэс дараалалтайгаар зохион байгуулсан. Тухайлбал тасаг нэгж бүр 2-3 бүтээлч ажлуудыг хийж тулгамдаад байгаа асуудлууд, тохижолт үйлчилгээндээ нэлээд дэвшил гаргасан шүү. Уг ажлуудыг хараад хамт олноороо бахархах сэтгэл төрж байлаа. Улмаар бид 2016 оны 4-р сард НШЭНТөв эмнэлэгийн 30-н жилийн ойг тохиолдуулан “30-н жилийн хэлхээ” түүхчилсэн ном болон баримтад кинонуудыг бэлтгэн олны хүртээл болгосон бөгөөд ажлуудаа баярын хурлаар өргөн хүрээнд, ёслол төгөлдөр эхлүүлж, ахмад ажилчид, хамт олонтойгоо, НАСС-хантайгаа, салбарынхантайгаа нэгэн гайхалтай үдшийг хамтдаа өнгөрүүлжээ.


2016 оны 3-р сард Байгууллагынхаа 30-н жилийн ойн хүрээнд өөрсдийн бололцоогоо дайчлан нүүр амны судлалын 10 гаруй чиглэлийн (Operative dentistry, Dentistry of Endodontic, Dental Periodontology, Dental Implantology, Dental Assistance, Oral and Maxillo Facial Surgery, Dental Radiology, Proshtodontology, Orthodontology, Morphology, Dental Mediciene) нийт 400 орчим англи хэл дээрхи орчин үеийн сонгодог сурах бичиг, мэргэжлийн атлас, лавлагааг багтаасан “Электрон номын сан”-г нээлтийг хийсэн. Уг үйл ажиллагаанд харамгүй ном, сурах бичгүүдийг хандивласан НАСС-ийн багш нар болон найз нөхөддөө чин сэтгэлээсээ талархаж байна. Уг үйл ажиллагаагаа өргөжүүлэн цаашид улсын эмнэлэгүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Үнэндээ улсын эмнэлэгүүдийн шүдний эмч, сувилагч нарт сурах мэргэжил дээшлүүлэхэд ихээхэн хүндрэл бэрхшээлтэй байдаг. Энэ дашрамд үргэлж үнэн сэтгэлээсээ хамт олныг маань дэмжиж, зөвлөж байдаг Б.Амарсайхан,



Г.Ариунтуул, Н.Пүрэвжав, Б.Оюунцэцэг, Ж.Үржинлхам багш нартаа болон нийт НАСС-ийн багш нартаа талархаж явдагаа илэрхийлье. Мөн байгууллагын 30-н жилийн ойн хүрээнд Монгол улсад шүдний тусламж үйлчилгээгээр тэргүүлэгч “Эвада” шүдний эмнэлэгийн тусламж, хандиваар “Шүдний тулгуур эд судлал, Имплант”-н тасагтай болохоор болсон нь манай байгууллагын цаашдын хөгжил дэвшилд маш том боломжийг олгсон үйл явдал болсон төдийгүй 30-н жилийн ойн баярын маань хамгийн том бэлэг болсон гэж онцолмоор байна. Б.Энхбаатар, Г.Ариунлхагва захиралтай “Эвада” эмнэлэгийн хамт олонд цаашдын зорилго, ажил үйлсэд нь өндөрөөс өндөр амжилтыг хүсэж, эрүүл энх амжилт бүхнийг ерөөе. Уучлаарай Shud Magazine, юм ярих болгондоо л юм л бол “...энэ завшааныг ашиглан ...-д байгаа аав ээждээ...” гэдэг шиг байгаад. Та ажигласан бол миний яриад байгаа ажлууд дандаа бусад хүмүүс, байгууллагын сайхан сэтгэл, хандив тусламжаар явагдаж байгааг. Тиймээс л завшааныг үнэхээр алдахыг хүсэхгүй байна. (инээв)

Shud Magazine - Зүгээр зүгээр. Бид бүхэн ч бас ийм завшааныг олгосондоо туйлын баяртай байна. Сонсоход үнэхээр урамтай сайхан байна. За цааш нь... За баярлалаа. 2016 оны 4 болон 10-р саруудад Мөн бид НЭМГ болон “Очир Ундараа” ТББ-ийн хандив тусламжаар ариутгалын тасгийнхаа гол гол тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн сайжруулсан байгаа. Энэ үйл ажиллагаанд бид үнэхээр их урамшиж талархсан. Учир нь манай ариутгалын тасгийн үйл


ажиллагаа сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт хангалтгүй байснаар үйл ажиллагаа доголдох аюултай байсан юм. НШЭНТ-ийн 30-н жилийн ойн арга хэмжээнүүдийн маань хамгийн сүүлийнх нь саяхан 12-р сард “Монголд улсад нүүр амны тусламж үзүүлдэг улсын болон хувийн хэвшлийн эмнэлэгүүдийн өнөөгийн тулгамдсан асуудлууд” сэдвээр Онол практикийн бага хурал, сургалт, мэдээлэлийн чиглэлээр тун сайхан өндөр түвшинд амжилттай болж өнгөрлөө. Уг үйл ажиллагаанд улсын голдуу эмнэлэгийн 160 орчим эмч мэргэжилтнүүд хамрагдсан байна. Манай уг арга хэмжээг “Nano International Co.,Ltd” компани 10 гаруй сая төгрөгөөр ивээн тэтгэж, хуралд оролцсон бүх хүмүүст үнэгүй кредит, гарын бэлэг олгосон билээ. Цаашид бид ДЭМБ, Дэлхийн Зөн, Christian Nobelн сан зэрэг олон улсын байгууллагууд болон зарим дотоодын байгууллагуудтай хамтран шүд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлд нэлээд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан хамтран ажиллахаар болсон таатай мэдээ байна. Гэх мэтчилэнгээр чамлахааргүй олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Хамгийн гол нь эдгээр ажлуудыг хийхдээ бид улсын төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр өөрсдийн бололцоогоо дайчилж, сайхан сэтгэлтэй олон байгууллага, хувь хүмүүсийн тусламжтайгаар хийж гүйцэтгэсэн байна. Манайхан мөнгөн дүнд их дуртайдаа, дээр дурьдсан ажлуудыг мөнгөн дүнг барагцаалвал 700-750 сая төгрөг болж байгаа юм. Эргээд харахад захирал, менежментийн бага, хамт олноороо өөрийн эрхгүй бахархаж байна шүү. (инээв)




Shud Magazine - Тайвань болон бусад улсуудад танай эмнэлэгээс маш олон эмч нарыг сургасан байна. Энэхүү сургалтын үр дүнгийн талаар тайлбар өгөөч? 2015 онд захирал дэд проф. Л.Хэнтий багш бид 2-т эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжээр тэргүүлэгч Тайвань улсын дэлхийд алдартай хэл хэдэн эмнэлэгүүдээр айлчлах, эмч ажилчдаа сургах гэрээ хийх таатай бололцоо олдсон юм. Тухайлбал National Taiwan University Hospital, Chang Gung Memorial Hospital, Cathay General Hospital, Taiwan International Health Training Center, Taipei Hospital зэрэг эмнэлэгүүдэд ажлын айлчлал хийж зөвхөн манай төвөөс гэхэд 2 жилийн хугацаанд нийт 48-50 эмч, мэргэжилтнүүдийг 2-6 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт сургалтанд хамруулахаар болсон. Зөвхөн энэ онд гэхэд л гэрээний дагуу манайхаас 17 их эмч, 3 сувилагч, 1 санхүүгийн ажилтан хамрагдсан байна. Эдгээр мэргэжилтнүүд маань дээрхи эмнэлэгүүдэд Шүдний тулгуур эдийн орчин үеийн эмчилгээ, Имплант, Шүдний сувгийн орчин үеийн эмчилгээ, Сувгийн микроскоп эмчилгээ, Нүүр амны согог засал, тэр дундаа хавдарын дараахи нөхөн сэргээлт, Хүүхдийн шүдний эмчилгээ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүдний эмчилгээ, Нүүр амны гажиг заслын орчин үеийн эмчилгээ, Эрүү нүүрний мэс заслын эмчилгээ, Шүдний гоо заслын эмчилгээ, Шүдний эмнэлэгийн менежмент, бүтэц зохион байгуулалт, Эмнэлэгийн удирдлага, Цахим эмнэлэг зэрэг сэдвүүдээр суралцаж, мэргэжил дээшлүүлжээ. Ирэх онд уг сургалтандаа зөвхөн манай төвөөс төдийгүй бусад дүүргийн төвийн эмнэлэгүүдийн эмч нарыг хамруулахаар болсон




нь том дэвшил гэж бодож байгаа. Үнэнийг хэлэхэд манай дүүргийн төвүүд дээр байгаа шүдний эмч нарын маань нөхцөл байдал туйлын хүнд байдагийн байна лээ. Бид л дэмжих учиртай. Мөн бид 2016 онд Солонгос улсын LineUp dental clinic, Myongji hospital, Chunbuk University Hospital зэрэг өндөр түвшний шүдний эмнэлэгүүдтэй эмч мэргэжилтнүүдээ мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт сургалтанд хамруулахаар гэрээ хийснээр энэ онд 4 их эмч “Dental Basic Implant”, “Health Administrative Management”, “Advanced Orthodontology” сэдвүүдээр мэргэжил дээшлүүлсэн байна. Цаашид эдгээр эмнэлэгүүдэд эмч нар төдийгүй шүдний техникч, шүдний эрүүл ахуйч нараа сургахаар тохиролцсон. Хятад улсад миний бие Эрүүл мэндийн удирдлагын менежмент сэдвээр суралцсан байна. Сургалтаар гарсан үр дүн гэвэл их байна аа. Эмч мэргэжилтнүүдийн маань оношлогооны чадамж мэдэгдэхүйц дээшилж байна, өөрсдийн боломжоороо эмчилгээний шинэ шинэ техник аргачлалуудыг нэвтрүүлж байна, мөн шинэ шинэ эм материал, багаж хэрэгслэлүүдийг шинээр хэрэглэж сурч байна. Бүр зарим олдохгүй, үнэтэй хэрэгслэлүүдийг өөрсдөө зохион бүтээж хэрэглэж байна ш дээ. (инээв) Манай эмнэлэгийн халдвар хамгаалал, эмчилгээ үйлчилгээний чанарт томоохон дэвшилүүд гарч байна гээд тоочоод байвал маш олон л зүйл нэвтэрч эхэлж байна даа. Удирдлагын зүгээс нэлээд ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаагаас ирэх жилүүдэд нөөцөө дайчилж байгаад бүрэн цахим эмнэлэг болох зорилтыг тавин ажиллаж байна. Гэхдээ миний харж байгаагаар хамгийн гол нь эмч,



мэргэжилтнүүдийн маань хандлага, мэдлэг, туршлага, өөрөө өөртөө тавих шаардлага эрс өөрчлөгдөж, бусаддаа сайнаар нөлөөлж байгаа нь л хамгийн чухал үр дүн юм болов уу. Shud Magazine - 2016 он таны хувьд ямар жил байлаа гэж бодож байна? 2016 онд миний хувьд үүрэг хүлээсэн ажилдаа төдийгүй хувь хүний хувьд ч гайхамшигтай сайхан амжилттай бөгөөд тун завгүй, ажил буцалсан жил байлаа гэж дүгнэж байгаа. Хамт олон, багш нар, найз нөхөд, ханийнхаа, хамтран ажилладаг түнш байгууллагуудынхаа тусламж дэмжлэгээр олон буянтай, шинэлэг, зоримог ажлуудыг гардан гүйцэтгэх боломж олдож, зарим түвшинд амжилттай ажиллаж байгаадаа баярлаж урамтай л байна. Ажил үүрэг маань алхам тутамдаа суралцаж, хүнийг таньж мэдэх, өөрийгөө ч эргэцүүлэн таниж мэдэх боломж, ингэснээр бэрхшээлийг даван туулах туршлагыг олгодог юм байна. Үүнд л их баяртай байна.


Shud Magazine - Ирэх жилүүдийн хувьд та бүхэн ямар зүйл дээр илүү анхаарах хэрэгтэй гэж үзэж байна вэ? Манай НШЭНТөв нь улсын цорын ганц төрөлжсөн нарийн мэргэжлийн төв гэдэг утгаараа хувийн хэвшлийн эмнэлэгүүдийг бодвол нийгмийн өмнө ихээхэн үүрэг хариуцлага үүрэх хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл нийгмийн эмзэг хэсэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, асрамжийн газруудын, сургууль цэцэрлэгүүдийн гэх мэт аль л тусламж үйлчилгээ хүрч чадахгүй, дутагдаад байгаа газарт хүрч үйлчлэх шаардлагатай болдог. Мөн нийгмийн эрүүл мэнд, шүд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр түлхүү эрчимтэй ажиллах хэрэгтэй байна. Иймээс нийгэм рүү, эдгээр зорилтод бүлгүүд рүү чиглэсэн ажлуудыг эрчимтэй хийхээр төлөвлөж байгаа. Энэ үүднээс бид ДЭМБ, зарим дүүргүүдийн удирдлагуудтай хамтран явуулын эмнэлэг байгуулах, хүүхэд асрамжийн Өнөр бүл төв дээр шүдний эмнэлэг байгуулж өгөх төслүүд дээр ажиллаж байна. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх тусгай тасгийг олон улсын байгууллагуудтай хамтран байгуулахаар бэлтгэл ажилдаа хэдийнэ ороод байна. Манайд бас нэг орхигдсон анхаарлаас гадна үлдээд байгаа үйлчилгээ гэвэл томоохон Нүүр амны хавдарын дараахи нөхөн сэргээлтийн асуудал байна. Үүн дээр тусгайлан эмч, мэргэжилтэн бэлтгэх талаар Тайваний томоохон эмнэлэгүүдтэй яриа эхлүүлж байгаа. Их хугацаа, туршлага, хөрөнгө мөнгө шаардсан ажлууд болохоор байгаа юм. Дотоод асуудлууд гэвэл шүдний тулгуур эд имплантын тасгаа нээн ажиллуулж жигдрүүлэх, эрүү нүүрний зарим нэгэн хагалгаануудыг хийж


One Day Inpatient системийг нэвтрүүлэх, төвөө түшиглэн амны хөндийн мэс заслын резидентурын сургалтыг нэвтрүүлэх зэрэг ажлууд биднийг хүлээж байгаа. Бас залуу хүний хувьд нэг мөрөөдөл байдаг нь шүдний сувагт микроскоп эмчилгээний аргачлалыг нэвтрүүлэх хүсэл байдаг. Энэ үүднээс гадаадын энэ чиглэлээр ажилладаг багш нартайгаа санал солилцоод, гадаадад эмч бэлтгэх хөтөлбөрөө боловсруулж байна. Гэх мэтээр хийх хэрэгжүүлэх ажлууд үнэхээр их байна аа. Shud Magazine - Салбарын хамт олондоо хандаж хэлэх үг? Гадагшаа дотогшоо яваад юм сурч байхад манай Монголын нүүр ам судлалын салбар үнэхээр хурдацтай, эрчимтэй хөгжиж байгаа нь мэдрэгддэг. Маш их бахархаж, баярлаж явдагдаа. Сүүлийн үед чадалтай, мэдлэгтэй, туршлагатай, эрчтэй залуус гарч ирж, салбараа улам баяжуулж шинэ түвшинд хүргэж байгааг нь харах үнэхээр сайхан байдаг. Нийт салбарынхандаа, НАСС-ийн багш нартаа, хамт олондоо, найз нөхөддөө ирж буй шинэ оны мэндийг хүргээд, амжилт бүтээл, эрүүл энх, эрдэм мэдлэг, эрч хүчний дээдийг НЭШНТөвийн удирдлагын өмнөөс хүсэн ерөөе! Shud Magazine Та бүхний ажилд өндөр амжилтыг хүсье!

Shud Magazine - Ярилцсанд баярлалаа. Ажлын улам их амжилт хүсье!


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.