НҮҮР АМНЫ ЭМЧИЛГЭЭ Нүүр амны эмчилгээний эмнэл зүйн удиртгал, Шүд цоорох өвчин Та оновчтой нэг зөв хариултыг сонгоно уу. 1.Нүүр амны эмчилгээний өрөөг зохион байгуулахад юу юу хэрэгтэй вэ? A. Шүдний үзлэгийн юнит, үзлэг, эмчилгээний цомог багаж, багаж, материалын шүүгээ гэх мэт B. Хагалгааны ширээ, унтуулах аппарат, чагнуур, хүчилтөрөгчийн баллон гэх мэт C. Ортопантомограф, рентген аппарат D. Шүдний тоног төхөөрөмж, ширээ E. Рентген аппарат, шүдний тоног төхөөрөмж, ширээ 2. Борын эргэлтийн хурд ямар байхад хатуу эдийг өвдөлт багатай хэлбэржүүлэх вэ? A. 200-300 мян. эр/хором B. 80-100 мян. эр/хором C. 300-600мян.эр/хором D. 20-40 мян. эр/хором E. 50-90 мян. эр/хором 3. Цинк оксид эвгенол цементийг ямар ломбоны доор хэрэглэж болохгүй вэ? A. Амалгам B. Силикат C. Фосфат цемент D. Хуванцар E. Зоомол 4. Хүйтэн ариутгалаар юуг ариутгах вэ? A. Өрөм, эндодонтын багаж, сэтгүүр, хямсаа, гладилка B. Хуванцар зүйлс, өрөм C. Боолтын материал, хуванцар зүйлс D. Өрөм, толь, хямсаа, сэтгүүр E. Бүх үзлэгийн багажийг ариутгана 5. Цоорлын хөндийн байрлалыг Блэкийн ангилалаар хэд хуваадаг вэ? А.3 B.7 C.6 D.9 E. 2